I went undercover as poor, a tycoon's daughter helped me
Үргэлжлэх хугацаа: 107мин
Линк: https://www.youtube.com/watch?v=qL304dNFCkU
Гол дүрүүд:
Ж: эр, тэрбумтны хүү Жейкоб Сухади
Су: эр, Жейкобын аав Жеймс Сухади
Ти: эм, эхнэр Жейкобын ээж Тика Чандра
Бан: эм, Бан Юна, гүүрэн дээрх бүсгүй
Ё: эр, Ёога Сомар, Бан Юнагийн аав, Сомар групийн захирал
М: эр, Морис, Сомарын туслах
Ар: эр, Ариф, кафены эзэн
Ч: эр, Чико багш,
Я: эм, Яни оюутан
С: эр, оюутан
Су: Судагийнханд үрэлгэн хүүхэд хэрэггүй. Өнөөдрөөс 18жил ядуу амьдралаар амьдрах ёстой. Насанд хүрч байж л миний өмчийг өмчлөх эрхтэй болно.
Ти: Мөнгө үрлээ гээд яадаг юм? Чи энэ улсын хамгийн баян хүн биз дээ? Хичнээн их үрлээ ч гэсэн чиний хөрөнгө дуусахгүйгээс хойш.
Су: Энэ миний эцсийн шийдвэр. Намайг 18жил үзэн ядсан ч хамаагүй.
18жилийн дараа
Ж: Жеимс. Ингэхэд чи хүн мөн үү? Намайг том болоод Дога хаан болно л гээд байсан. Гэтэл намйг Ямар ч мөнгөгүй намайг Маланд байдаг сургуульд явж гэж байдаг. Навигаци. Бапау дэлгүүрийн байршил... Хөөх. Энэ хорвоод ийм хөөрхөн охин байдаг юм аа. Хөөе. Юу болоо вэ? Юу ч байлаа гэсэн даваад гарч болно.
Бан: Гаж донтон.
Цагдаагийн газар.
Ж: Чи ч гэсэн идмээр байна уу?
Гу: Би хоёр хоног юм идээгүй.
Ж: Цээрлэхгүй бол энийг ав. Май. Голох хэрэггүй шүү. Надад 2 мянга л айна.
Гу: Ах аа, баярлалаа.
Ж: Би түрүүн бүгдийг нь тайлбарлчихсан шдээ. Би гаж донтон биш. Чамайг амиа хорлох гэж бодоод би...
Бан: чамд очих газар байхгүй биз дээ?
Ж: Маланд өнөөдөр л ирсэн болохоор одоохондоо хоноглох газар алга.
Бан: Надтай манайх руу яв. Өнөөдөр манайд хоно.
*******************
Бан: Энийг уу.
Ж: Баярлалаа. Би ганцхан л хоноё. Маргааш өглөө би явчихна аа.
Бан: Аанхан.
Ж: Сайн уу, хатагтай. Мэднэ ээ, аав намайг туршиж байгаа гэдгийг. Гэхдээ л арай хэтэрч байна. Надад ганц ч зоос өгөөгүй. За за. Дараа ярья, за юу? Би завгүй байна.
Бан: Хэн юм?
Ж: Ээ-ээж.
Бан: Танайх хэцүүхэн амьдралтай юм уу?
Ж: Манай аав... үйлдвэрт ажилладаг. Ээж бие муутай. Тийм болохоор би Маланы тэнцсэн ч гэсэн ажил хийж, сургуульд сурах мөнгө олох гэж эрт ирсэн юм. Гэртээ дарамт болохгүйн тулд.
Бан: Энийг хэрэглэ. Аан. Нээрэн... Би ч гэсэн оюутан. Намайг Бан Юна гэдэг. Маланд би чамайг хамгаална.
Ж: Аан. Бан Юна.
Ж: Хүн өөрийгөө хүндлэх хэрэгтэй.
************************
Ар: Жейкоб, ажлаа сайн хийгээрэй. Санаа зовох хэрэггүй, энд хэцүү юм байхгүй. Энд тэгж их хүн ирээд байдаггүй юм. Гэхдээ манайхаар байнга үйлчлүүлдэг Деви шиг хөөрхөн охин байдаг юм. Харж л байгаарай, ирэхээр нь сахиусан тэнгэр гэж юу байдгийг чи харна аа.
Ж: Би хөөрхөн охин харсан. Тэрнээс хөөрхөн охин гэж байхгүй байх. Утасных нь дугаарыг авахаа мартчихаж.
На: Хөөе хөөе. Ирж байна. Ирж байна.
Ж: Бан Юна.
Бан: Жейкоб.
Ж: Бан Юна.
Бан: Энд ажиллаж байгаа юм уу?
Ж: Тийм ээ. Дөнгөж сая ажилд орсон.
Бан: Надад кофе хийгээд өг.
Ж: Аан? Би би дөнгөж одоо л эхэлж байна. Одоохондоо сурч амжаагүй байна.
На: Би заагаад өгье. Манай байнгын үйлчлүүлэгч сэтгэл хангалуун байх болно. Явъя.
Бан: Амттай байна.
Ар: Би энийг олон жил хийж байгаа, гэхдээ ингэж магтуулж байгаагүй юм байна. Хайр юм байх даа.
Бан: Дараагийн төлөвлөгөө чинь юу вэ? Кафед амьдрах юм уу?
Ж: Босс, их сайн хүн. Намайг хоол, байраар хангана гэсэн.
Бан: Аан. Манайд амьдар.
Ж: Аан? Тэр... тэ-тэр... Дэмий байх аа. Ганц л хоного гэж амалсан шд.
Д: Юна авхай. Аавынхаа мөрийтэй тоглоомын өрийг өнөөдөр төл.
Ж: Зайл.
Бан: Баярлалаа.
Ж: Юу болоод байгаа юм?
Бан: Манай аав мөрийтэй тоглох дуртай. Их өр тавьчихсан. Өр цуглуулагчдаас зугтах гэж би тусдаа гарсан юм.
Ж: Айх хэрэггүй. Би энд байна. Хичээл эхэлтэл нэг сар би чамайг хамгаална. Ариф ноёнтон. Энэ сарынхаа цалинг урьдчилаад авч болох уу? Би юм авах гэсэн юм.
Ар: Тэг ээ. шилжүүлэх үү? Бэлнээр авах уу?
Ж: Шилжүүлчих.
Ар: За.
Эм: Орлого орлоо. 2сая.
Бан: Иймхэн цалинтай байж урьдчилаад авчихаж байдаг.
Ж: Баярлалаа, босс.
Бан: Мөнгө нууцаар өгөх арга бодож олох хэрэгтэй юм байна.
Ж: Би ажлаа тараад очино оо. Би эхлээд зах ороод ойр зуурын хэрэгтэй юмаа аваад очино. Бас перцний цацлага.
Бан: За. Би хүлээж байя.
Ж: За.
Д: Ёоёо... Авхай хаанаас тийм хүн олсон юм болоо? Яасан ч хүчтэй юм? Бугуй хугарах нь л гэж бодлоо.
Д2: Харин тийм. Авхай гэнэтхэн мессеж бичээд ирж жүжиглэ гэсэн. Тийм хүчтэй хүн гэж хэлээгүй шд. Ийм гэнэтийн юм болох гэж.
Д: Тийм ээ. Дараа хөлсөө нэмнэ шүү.
Д2: Тийм ээ.
Д: Ийм болтлоо зодуулсан болохоор үнэхээр өр цуглуулагч болсон юм шиг санагдаад байна.
*****************
Бан: Энийг авъя. Бас энийг. Энийг. Энийг бас. Энийг бас авъя. Бас энийг. Энийг ч гэсэн. Энийг бас. Өө. 2000-аар сандааль авах гээд эргэлзээд байсан. яагаад надад ийм их юм эргэлзэхгүй авч байгаа юм?
Ж: чамаас мөнгө харамлахгүй ээ. чиний хүссэн болгоныг авч өгнө.
Бан: Аанхан.
Ж: Бурхан минь. Бан Юна эгдүүтэй юм аа. Миний зүрх тэсэхгүй нь ээ. Ирэх сарын хугацаанд би хоол хийнэ. Өрөөний түрээс төлж байна гээд бодчих.
Бан: Аанхан. Болж байна.
Ж: Нээрэн. Асуухаа мартчихаж. Ээж чинь хаана байгаа юм?
Бан: Ээж маань залуугаараа нас барсан.
Ж: Бан Юна. Харамсалтай байна.
Бан: Зүгээр ээ. Би шүршүүрт орлоо. Амттай хоолыг чинь хүлээж байя.
Ж: Би ч тэнэ юм даа. Бан Юнад хэцүү байсан байх даа. Бан Юнатай амьдарна. Арай л эрт юм бол уу?
****************
Ё: Морис. Юна сүүлийн үед өөрчлөгдсөн юм шиг санагдахгүй байна уу?
М: Юу? Авхай өөрчлөгдсөн гэж үү?
Ё: Надтай холбоо барьдаггүй байсан. Анөөдөр өөрөө мессеж бичиж байна.
М: Та төрсөн аав нь юм чинь таныг саналгүй яах вэ дээ.
Ё: Ээж нь өнгөрснөөс хойш өмнөх шигээ эрхлэхээ больсон. Энэнд миний буруу ч байгаа. Өөдгүй муу алуурчдыг олж чадаагүй байдаг.
М: Эрхэм ээ, таны буруу биш шүү дээ. Та удахгүй тэтгэвэртээ гарна. Сомар гурп Маланы хамгийн том компани болсон. Эзэгтэй амгалан нойрсож байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Ё: Очоод хараад ир. Дутуу хөтүү юм юу байна. Дутуу юм байвал надад хэлээрэй.
М: Мэдлээ, эрхэм ээ.
******************
Ар: Ажлаа хийж байхдаа хүмүүсийн болзож байхыг харж байх гэж. Ажлаа хийхэд улам л хэцүү болоод байх юм.
Ж: Миний сурсан шинэ жор. Ихэнх чихэрлэг зүйлс сайн биш. Өдөрт ганц зүсмийг идэхэд л болно.
Бан: За.
Ар: Юу ч болж байсан тоож хардаггүй, их зантай эмэгтэй биш билүү? Дуулгавартай туулай шиг л байна.
Бан: Яагаад энд байдаг билээ?
М: Хөөх. Авхай найз залуутай болсон бололтой. Тарвасны шүүс. Мөстэй. Чихэргүй шүү.
Ж: За. Одоохон... Таны захиалсан тарвасны шүүс.
М: Хөөе. Тэр тансаг машиныг харж байна уу? Тэрүүгээр зугаалмаар байна уу? Тэр машиныг унаад явбал охид араас чинь бөөн бөөнөөрөө л гүйлдэнэ.
Ж: Миний 18 насны төрсөн өдрөөр аав надад дэлхийд ганцхан байдаг машин бэлэглэсэн. Харамсалтай нь одоохондоо унаж болохгүй.
М: Магадгүй... дараа болж болох юм. Ажилтай болохоор түрүүлээд явлаа. Баяртай.
Ж: Чи яагаа вэ? Царай чинь цонхигор харагдаж байна.
***************
Ж: Чи яагаа вэ? Царай чинь цонхигор харагдаж байна.
Бан: Зүгээр ээ. Түрүүний тансаг машинтай, үнэтэй цаг зүүсэн хүн сайн хүн шиг харагдахгүй байна. Юу ч болох юм билүү.
Ж: Азаар аав намайг машинаа битгий уна гэсэн. Түлхүүрийг нь нуух хэрэгтэй юм байна. Малан хотод ийм үнэтэй машины хэрэггүй. Автобус байгаа. Би сайн хүн шүү.
Бан: Наадах чинь үнэний хувьтай байх аа. Мартсанаас, орой хамт хоол идэх зав байгаа юу?
Ж: завтай. Байлгүй яах вэ.
Бан: За. Өнөө орой Стар зочид буудалд уулзъя.
Ж: За.
Ар: Хөөе. Нэг юм мартаагүй биз? Өнөө орой надтай хоол иднэ гэж тохироо биз дээ?
Ж: Өө. Эрхэм ээ, уучлаарай. Миний энэ ой санамжийг уу? дараа. Дараа би дайлъя.
Ар: Тэгэхээс л биш дээ.
*******************
Ж: Ашгүй дээ. Ашгүй хоцорсонггүй. Стар зочид буудал. Миний мэдэхээр... энэ зоогийн газар манай авга эгчийнх. Энэ тохиолдолд гэхэд хэцүү л юм.
В: Ноён Вилли, Стар павилианд ВИП өрөө бэлдчихсэн байгаа. Энэ гуйлгачин хаанаас гараад ирэв ээ? Хүний замд хөндөлсөөд. Хаяг андуураа юу? Зайл. Өвдөж байна. өвдөж байна. гар тавиач. Тавь л даа.
Эр: Ноён Вилли хэн болохыг мэдэх үү? Маланы Доргагийн тэргүүн баян Доргагийн хүн.
Ж: Хн. Сонсоогүй юм байна.
Ю: Юугаа хийсэн юм? Хурдан энийг хөдлөхгүй болгоод өг.
Бан: Яагаад зодолдоод байгаа юм?
Эр: Энэ бас хэн бэ? Холхон байсан чинь дээр шүү. Тэгэхгүй бол чамайг ч гэсэн зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.
В: Бо-бо-босс. Та энд юу хийж байгаа юм?
Ж: Бо-босс?
В: Бо-бо-босс. Та энд юу хийж байгаа юм?
Бан: Ёстой... яаж яваад тэнэг Виллитэй таарчихдаг байна аа? Жейкобт юу гэж тайлбарлах болж байна аа?
Ж: Миний ярьж байсан мессежээр танилцсан найз байгаа юм. Намайг байнга босс гэж дуудаад байдаг юм.
В: Зөв өө. Зөв. Босс Юна биш. Тийм ээ. Энэ таны найз байсан юм уу? би сохор байж. Таныг гомдоосон бол уучлаарай. Юугаа харсан юм бэ? Хурдан уучлалт гуйгаач. Бушуул.
Эр: Би юу?
В: Хурдлаач.
Эр: Уучлаарай.
Бан: Энэний хариуг дараа авна аа. явъя.
Эр: Ноён Вилли, тэр эмэгтэй хэн юм бэ? Та яагаад тэрнээс ингэтэл айгаад байгаа юм?
В: Амаа тат. Хэрэггүй юм асуухаа боль. Малан хотод хэнтэй ч тэрсэлдэж болно. Энэ хүнтэй л болохгүй. Тэгэх юм чи яаж үхсэнээ ч мэдэхгүй гэж мэд.
Эр: За. За.
Ж: Бан Юна. Түрүүний хүн Маланы тэргүүн баян 4 айлын нэг Доргагийн залуу ноён байсан. Чамаас айгаад байх шиг байсан? ... Чамаас айгаад байх шиг байсан.
Бан: Хэтрүүлэх хэрэггүй ээ. Би багадаа өр цуглуулдаг хүмүүсээс зугтааж байгаад тэрний амийг аварсан юм. тэгээд л намайг босс гэж дуудаад байгаа юм. Битгий гэж хэлээд байхад босс гэж дуудаад байх юм.
Ж: багадаа хэцүүхэн амьдарч байж. Бан Юна. Санаа зовох хэрэггүй. Хойшид би мөнгө олохын тулд сайн ажиллана аа. Тэгээд өөрөө дарахад чинь тусална.
Бан: Нээрэн, сургууль эхлэхээр чи юуны ангид сурах вэ?
Ж: биологийн тэнхимд.
Бан: Би ч гэсэн биологийн ангид орсон шд. Яагаад биологи сонгосон юм?
Ж: Би эм зүйд сонирхолтой.
Бан: Сайхан хэрэг байна. би ч гэсэн. Тэгвэл маргааш хоёулаа хамт сургууль руу явъя.
Ж: За.
Бан: За. Хоолоо идье. Зөөгч өө, тооцоогоо хийе.
Ж: Хөөе. Яаж эмэгтэй хүнээр төлүүлэх юм бэ? Би төлье. Би төлчихнө өө.
Эм: Хэрэггүй ээ, эрхэм ээ. энэ хоолны мөнгийг аль хэдийн төлчихсөн. ... Эрхэм ээ, энэ хоолны мөнгийг аль хэдийн төлчихсөн.
Ж: Хэн төлсөн гэж?
Эм: Нэрээ нүүцлахыг хүссэн эрхэм. Төлбөрийг чинь хийчихээд явчихсан.
Бан: Вилли юм бол уу? Энэ удаа сайн байлаа. Тооцоо төлөгдчихсөн болохоор явцагаая.
Ж: Хөөе. Бан Юна. Түрүүлээд харьж бай. Би нэг юм авчихаад очъё.
Бан: Хамт явъя л даа.
Ж: Би дотуур өмд авах хэрэгтэй байна. хамт явмаар байна уу?
Бан: Гаж донтон. Өөрөө сонгохгүй юу. Би явлаа.
Ж: Авга эгч ээ.
Авга: Намайг олоод харчихаа юу? Түрүүний охин хэн юм? Хөөрхөн юм байна лээ. Чамд тохирох юм байна. Их сургуульд ороогүй байж найз охинтой болоод амжаа юу?
Ж: Тийм биш ээ.
Авга: Тэгвэл болзож эхлээгүй байгаа гэсэн үг үү? Авга эгч нь туслах уу?
Ж: Хөөе. Хэрэггүй. Одоохондоо миний хэн болохыг мэдэхгүй байгаа. Намайг ядуу гэж бодож байгаа.
Авга: Тийм үү? Аав чинь чамайг гэртээ ирж, эд хөрөнгөө залгамжил гэж дуудаагүй юу? Дэндүү юм аа. мөнгөгүй бол яаж ийм хөөрхөн охиныг эргүүлэх юм? Би чамд мөнгө өгөх үү?
Ж: Мөнгөтэй болчихвол бүр л хэцүү болох болно. Зүгээр ээ. ажил хийгээд мөнгөтэй болчихно оо.
Авга: За за. Эр хүний бардам зан уу?
******************* м
Малан их сургууль
Ж: Явцагаая.
Бан: Аанхан.
Эр: Өнөөдөр шинэ оюутнууд ирж байгаа. Манай клуб энэ боломжийг ашиглах ёстой шүү.
Эр2: Хөөе. Энэ жилийн шинэ оюутнууд давгүй харагдаж байна. Хурдан очъё оо. явъя.
Эм: Яани, хар даа. Тэр залуу царайлан юм аа.
Я: Жейкоб. Яагаад Маланы их сургуульд байдаг билээ?
Эр2: Сайн уу. Та нар шинэ оюутнууд уу? манай клубт элсмээр байна уу?
Я: Жейкоб. Чи ч салдаггүй сүнс юмдаа. Энэ хүртэл намайг дагаж байдаг. ... энэ хүртэл намайг дагаж байдаг.
Эр: хөөх. Бас нэг хөөрхөн охин байна. чи яасан азтай юм бэ?
Бан: Чи хэн юм?
Я: Чи шинэ оюутан уу? Жейкобоос хол бай гэж зөвлөе. Тэрэнд хууртав даа. Юу ч үгүй ядуу амьтан. Ганц сүү ч аваад уучихаж чадахгүй.
Ж: Чамайг энэ сургуульд орсныг мэдээгүй юм байна. Мэдсэн бол энд орохгүй байсан юм.
Я. Чи...
Бан: Ийм охин сонирхдог байсан юм уу?
Ж: Залуухан бас тэнэг байхдаа. Хэрэггүй амьтдыг эрдэнэс гэж харсан хэрэг.
Я: Чи муу... Муу хоёр өөдгүй амьтан. Юугаа хийгээд байгаа юм? Тавиач.
Бан: Сайн сонс. Жейкоб миний хамгаалалтад байгаа. Дахиад тэрний өмнө гарч ирэх юм бол чамайг зүгээр өнгөрөөхгүй гэж мэд. Явъя.
С: Анд аа. клубийн талаар...
Эм: Яани, хурдан явж бүртгэлээ хийлгэе.
Я: Жейкоб. Харж л байгаарай.
*******************
Эр2: Тэр манай сургуулийн хамгийн хөөрхөн охин, Юна. Амьдаараа зурагнаасаа илүү хөөрхөн юм аа. Даанч найз залуутай юм шиг байна.
С: Жейкоб үнэхээр азтай юм аа. Гэхдээ тэрнийг асуудалтай гэж сонссон юм байна. Яни тэр хоёр зүгээргүй гэсэн.
Эр2: Яни Лиона. Тэрнийг биологийн тэнхимийн Чико профессортой зүгээргүй гээд байсан даа. Тэр хоёрыг тийм харилцаатай гэх юм билээ.
С: Хөөе. Сонирхолтой шоу болох нь.
Ч: Хичээлээ эхэлье. Өнөөдрийн хичээлээр бид биологийн танин мэдэхгүйн чадварын талаар ярилцана. Биологийн танин мэдэхүйн эмгэг нь нийтлэг байдаг өвчлөл юм. Одоогийн байдлаар байнга хэрэглэгдэж байгаа эм момэлотонип байгаа. Үйлчлэл нь эсийн ханаар дамжин эсийн цөм хэсэгт нэвтрэн ордог. 1970-аад онд Шведийн химичид энэ эмийг өөр төрлийн Эй Ти Пи-тэй хольсноор хурц үнэртэй хий гаргаж авсан... Миний хичээлийг анхааралтай сонсох ёстой. Би түрүүн момэлотонипийн талаар ярьж байлаа. Энэ шинэ эмний биологийн үйлчлэл нь юу вэ? Хариулах хүн байна уу? хариулж чадвал би энэ хичээлээс чөлөөлье. Хариулж чадахгүй бол ... шалгалтанд чинь шууд унагана.
Эр2: момэлотонип бол хүний танин мэдэхүйн эмгэгийг эмчлэхэд зориулсан эм. Чико профессор түрүүн энийг тайлбарласан.
С: Энэ чинь шинэ эм биз дээ? Эмийн сангуудаар зарагдаж эхлээгүй байгаа. Хэцүү асуулт байна.
Ч: Хариулах хүн байхгүй бол би нэр дуудъя. Манай сургуулийн алдартан Жейкоб.
Бан: Тэр... Гэхдээ... албаар тэгж байна шд.
Ж: санаа зовох хэрэггүй. Надад даатгачих.
Ч: Чамайг Малан сургуульд хамгийн өндөр оноогоор тэнцсэн гэсэн. Тийм болохоор энэ асуултад хариулж чадах байлгүй.
Бан: Жейкоб тэгэхээр миний урд бичигдсэн байх нь ээ.
Я: Жейкоб. Гайхуулаад байсан байх аа? Яахыг чинь харж л байя.
Ж: момэлотонип, ой санамж сайжруулагч ч гэдэг. Дааврын Эс Пи Ар Синаптикийг шинэчлэхэд зориулагдсан. Энэ нь молекулын өчүүхэн бүтцийг Эс Пи Ар тета-тай холбож, унтрааснаар Эс Пи Ар тетагийн эмгэгээс болж муудсан ой санамжийг сэргээдэг. Ингэснээр өвчтөнүүдийн ой санамж сэргэж, танин мэдэх чадвар сайжирдаг.
Эр2: Аргагүй л нэгд бичигдсэн хүн мөн дөө.
Эр: Сайн байна шүү. Жейкоб ч мундаг юм аа.
Бан: Чико багш аа. Жейкоб асуултанд хариулчихлаа. Тэгэхээр шалгалтанд орохгүй байж болно биздээ?
Я: Хариулт нь зөв эсэхийг хэн мэдэх юм? Худлаа зохиосон ч юм билүү.
Ч: Их сургуулийн судлаачдын мэдэж авсанаар энэ эм нь Эс Ар Пи дела. Эс Ар Пи тета биш. Тэгэхээр Жейкоб чиний хариулт буруу байна. Ингээд чи уналаа даа.
Ж: Таны хариулт зөв гэдгийг яаж мэдэж байгаа юм?
Ч: бидний таамаг буруу бол чиний хариулт зөв гэх гээ юу?
Ди: Хариулт нь зөв.
Бан: Энд юу хийж байгаа юм болоо?
Ч: Дика профессор оо. Таны нэрийг их олон удаа сонссон. Таныг манай сургуульд багшлахаар ирж байгаа гэж сонссон. Өнөөдөр тантай таарна гэж бодсонгүй.
Эр2: Дикас Омар. Манай улсын хэмжээнд танигдсан мундаг багш. Биологийн салбарын шилдэг нь гэж хэлж болно.
Эр2: Дикас Омар. Манай улсын хэмжээнд танигдсан мундаг багш. Биологийн салбарын шилдэг нь гэж хэлж болно.
Ди: Энүүгээр явж байгаад хичээлийг чинь сонслоо.
С: Дика багш аа. Жейкобын хариулт зөв гэсэн үү?
Ди: Яг зөв.
Ч: Юу гэж дээ. Ингэхэд бид нарын тооцоолол буруу байсан гэж үү?
Ди: Чико багш аа, надад эргэлзээд байгаа юм уу?
Ч: Яалаа гэж дээ. Жейкоб нэгүгээр курсийн оюутан. Яаж энийг мэддэг билээ?
Ди: Жейкоб. Момэлотинип Эс Ар Ти Пийг онилдог гэдгийг яаж мэдсэн юм?
Ж: Энэ эмийг би гаргаж авсан мю чинь. Даанч аав одоохондоо патентыг нь өгөхгүй байгаа. .. Юу... Олон нийтэд нээлттэй мэдээллээс тооцоолж үзсэн юм.
Ди: Ийм залуу хүн олон нийтэд нээлттэй мэдээллээс хариултыг олно гэдэг амаргүй. Энэ эмийг гаргаж авсан хүн ч гэсэн их залуу хүн гэж сонссон юм байна.
Ж: Азаар Жеймс миний нэрийг зарлаагүй нь болж. Тэнгэрийн дээр тэнгэр байдаг гэдэг. Баярхаж болохгүй юм шүү.
С: Чико багш аа. Жейкобын хариулт зөв байсан болохоор энэ хичээлд суухгүй байж болно гэсэн үг үү?
Ч: Тийм ээ. хичээл тарсан. Дика багш аа. Би ажилтай болохоор түрүүлээд явж байя. Жейкоб... харж л байгаарай.
Ди: Жейкоб, миний шавь болмоор байна уу?
Эр2: Профессор Дикаг ганцхан гарын шавьтай гэдэг. Энэ удаа дахиад нэг шавьтай болох нь.
Ж: Санал тавьсанд баярлалаа багш аа. би бодож үзнэ ээ. Өө. Манай найз Юна. Тэр ч гэсэн хичээлдээ их сайн. Та тэрнийг авах уу?
Ди: Юу? Юна?
Бан:. Дика багш аа. Ингэж таарах гэж.
Ж: Та хоёр танилууд юм уу?
Бан: Дика багш аа. яаруу ажилтай болохоор түрүүлээд явлаа... Жейкоб. Нэгдүгээр курс байж чамайг ийм сайн гэж бодсонгүй.
Ж: Би зүгээр л хичээлдээ дуртай. Багаасаа ээж аавынхаа урмыг хугалахгүйн тулд хичээж ирсэн юм. Бан Юна.
Бан: Аан?
Ж: Чи ч гэсэн их мундаг шүү. Багаасаа л өрнөөс болж ийш тийшээ байнга нүүдэг байсан. Тэгсэн мөртлөө ийм мундаг сурлагатай байдаг. Нээрэн, Дика багшийг чи таньдаг юм уу?
Бан: Дика багш өмнө нь нээлттэй лекц уншиж байсан юм. би нэг л удаа уулзаж байсан. харин чамтай уулзах гэж ирсэн юм бол уу?
Ж: Энэ ч гэсэн Жеймсийн хийсэн зүйл юм бол уу?
Бан: Алив, орой болох нь. Би дотуур байр руугаа явлаа.
Ж: за. Баяртай.
*********************
Бан: Шинэ эмийн судалгаа урагштай байгаа юу?
Ди: Авхайд хариулъя. Шинэ эмийн 4,0 хувилбар туршилтын сүүлчийн шатанд шилжсэн. Сар хүрэхгүй хугацааны дараа дуусна.
Бан: Сайн байна, багш аа.
Ди: Энэ миний хийх ёстой ажил. Сомарын гэр бүл надад туслаагүй бол өдийд би үхчихсэн байгаа.
Бан: Хөөх. Сургууль дээр та бол багш. Харин би, ахлах сургуульд байхдаа таны нээлттэй лекцэд сууж байсан жирийн нэг оюутан шүү.
Ди: мэдлээ, авхай.
Эрэгтэй оюутны дотуур байр
Су: Яасан? Мөнгөгүй болсон бол өөрөө учраа ол.
Ж: Тийм биш ээ. Маланы их сургууль дээрхийг бүгдийг нь та бэлдсэн үү?
Су: Яаж мэдээ вэ? Авга эгчтэйгээ таараа юу?
Ж: Тэгсэн.
Су: Хн. Авга эгч чинь итгэл даахгүй юм аа. Хангалттай. Би Маланы эмийн компаний лабораторийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглоод бэлдчихсэн байгаа. Чамд даатгалаа шүү. Маргааш авга эгч чинь чам дээр очино.
Ж: Жеймс. Одоо л хүн чанар гаргаж байх шив.
Су: аавтайгаа яаж ярьж байгаа чинь энэ вэ? Би чамайг ингэж бэлдээгүй бол чи яаж шинэ эм гаргаж авах юм?
Ж: Би авъяастай болоод л тэр.
Су: Хөөе. Золиг минь. Наад компаниа Маланы хамгийн шилдэг нь болгож чадахгүй бол над дээр ирэх хэрэггүй шүү.
Ж: Мэдлээ. Тайвширч үз.
*******************
Ж: Авга эгч ээ. Даруухан байгаарай гэж би хэлсэн шдээ.
Авга: Гражт байсан хамгийн хямд машинаараа л ирлээ. Яаж энэнээс илүү даруу байх юм?
Я: Жейкоб. Юнатай үерхэж байгаа биз дээ? Яагаад өөр эмэгтэйтэй байж байдаг билээ? хуурамч амьтан байж.
Ч: Лиза?
Авга: Хурдан суу.
Ч: Лизаг яаж таньдаг байна аа?
Я: Таньдаг юм уу?
Ч: Чи Маланд ирээд удаагүй болохоор мэдэхгүй байх. Лиза бол маш үзэгслэнтэй, бэлэвсэн эмэгтэй. Стар зочид буудалы эзэн. Тэдний гэр бүлийг цэргийн хүчийг захирдаг гэдэг юм.
Я: тийм бол Жейкоб Лизагийн амраг болж таарлаа.
Ч: Лизагийн араас гүйдэг залуус эндээс Парис хүртэл дугаарлах байх. Тэгээд ч Доргагийн тэргүүн баячуудын нэг Вилли Лизагийн араас гүйдэг юм. өдөр болгон Лизаг харах гэж Стар зочид буудал руу явдаг. Лизаг нууц амрагтай гэж мэдэх юм бол ч... Тэр машиныг дагаад яв. Баригдаж болохгүй.
Эр: Мэдлээ.
Ж: Хөөх. Гайхалтай юм аа. Жеймс энэ удаа өгөөмөр зан гаргаж.
Авга: Иймхэн юм харчихаад дуу алдаж байдаг. Чиний амьдрал тийм хэцүү байсан юм уу? Чиний лаборатори 3-р давхарт байгаа. Би машинаа зогсоолд тавьчихаад ирье.
Ж: За.
Эр: Ноён Вилли, Пийс групийн лабораторин 3-р давхар.
Ж: Менежертээ 3-р давхрын лабораторит хүн ирсэн гээд хэлчихээрэй.
Эм: Мэдлээ.
Эм2: Хөөх. Тэр царайлаг залуу хэн бэ? Түрүүн хатагтай Лизагийн машинаас бууж байсан.
Эм: Оюутан юм шиг байна. хатагтай Лизагийн амраг байх.
Эм2: Манай менежер сэтгэл нь шаналах байх даа. Хатагтай Лизагийн араас хичнээн удаа гүйж байгаа билээ.
Эм: Тийм ээ.
Ж: Миний лаборатори. Ашгүй миний зовлон дууслаа.
Ме: Наад гараа тат. Өчнөөн тэрбумын үнэтэй төхөөрөмж. Эвдэлчих юм бол чи төлж чадахгүй.
Ж: Өөрөө... эндхийн менежер үү?
Ме: Тийм ээ, би байна.
Ж: Өнөөдрөөс энэ компанийг би удирдана.
Ме: Хн. Хар нялхаараа хатагтай Лизагаас зүүдчихээд их зан гаргаж байх шив. Хатагтай Лизаг чамд сайн гэж бодоо юу? Зүгээр л чамаар зугаагаа гаргаж байгаа юм.
Ж: Өө. Та ч гэсэн Лизад сайн юм уу?
Ме: Юу гэнэ ээ?
Ж: Харамсалтай нь, тэр царайлаг залууст дуртай.
Ме: Чамд хамаагүй.
Ж: Авга эгч ээ.
Авга: Тэрнийг Жейкоб гэдэг. Одооноос Пийс групийг хариуцах болно.
Ме: Хариуцна аа? Манай компанид шинэ захирал ирнэ гэсэн энэ байсан мю уу?
Авга: Тийм ээ. Пийс групийн гаргасан эмийн патентууд бүгд Жейкобын судалгааны үр дүн байсан.
Ме: Босс. Буруу ойлгосон байна. би хүн танихдаа муу болохоор битгий тоогоорой. Уучлаарай.
Ж: Зүгээр ээ. компани дээр намайг хүмүүсийн дэргэд босс гэж дуудах хэрэггүй. Би жирийн нэг дадлага хийж байгаа хүн шүү.
Ме: За. Ойлголоо ойлголоо. Босс, даруу хүн байх нь. Нэр төрийн хэрэг байна.
Ж: Хүмүүстээ мэдэгд. Нарийвчилсан мэдээллийг бэлд. Лабораторит явагдсан сүүлийн 3сарын туршилтын мэдээллийг бүгдийг нь цуглуулж дүгнээд надад явуул.
Ме: Мэдлээ. Би яг одоо бэлдээд ирье.
Авга: дадлага хийж байгаа гэнэ ээ? тэгж дүр эсгэх хэрэг байна уу?
Ж: Тийм биш ээ.
Авга: Ирээдүйн найз охиноосоо нууж байгаа мю уу? Чамд гэж хэлэхэд олон юм нууж байгаад дараа тайлбарлахад хэцүүхэн юм болох вий.
Ж: Авга эгч ээ. Та олон ангит кино тийм их үзсэн юм уу?
Авга: Дараа намайг сануулаагүй гэж битгий л хэлээрэй дээ. Охидын араас гүйхэд хамгийн түрүүнд царай, хоёрт мөнгө чухал байдаг юм. Дараа нь чин сэтгэл. Чин сэтгэл их чухал. Ойлгосон уу?
Ж: Аанхан.
****************
Эр: Хөөе. Босс хаана байна аа?
Эм: Ноён Андра, ноён Вилли, хатагтай Лиза өнөөдөр зоогийн газарт ирээгүй.
В: Ирээгүй гэнэ ээ?
Ч: Лизагийн хаана байгааг би мэднэ.
В: Чико, сургуулийн хотхонд биш, энд юу хийжбайдаг билээ? Юу болоо вэ?
Ч: Ноён Вилли, би танд хатагтай Лизагийн тухай мэдээ дуулгахаар ирлээ.
В: Аан? Лизагийн хаана байгааг мэдэх юм уу?
Ч: Тийм ээ. хатагтай Лиза манай сургуулийн жаахан бацаантай уулздаг мю байна лээ. Өнөөдөр тэрнийг дагуулаад Пийс груп дээр очсон.
В: Юу гэнэ ээ?
Ч: ноён Вилли. Миний хэлсэн үнэн шүү. Хар л даа. Тэгээд ч энэ залуу сургууль дээр өөр найз охинтой. Тэр хоёроор тоглож байна.
В: Үхэхийг хүссэн юм байх даа? Миний эмэгтэйгээр, Лизагаар оролдоно гэнэ ээ?
Ч: Миний утас.
В: Залуус аа. зэвсэгээ авцагаа.
******************
Бан: Жейкоб өнөөдөр ажилдаа ирсэнгүй.
Я: Хөөх. Юна байх шив. Жейкобийг баян хөгшинтэй явдагийг мэдэх үү? Мэдээгүй л биз дээ?
Бан: Хэлийг чинь таслаад өгөх үү?
Я: Юугаа хийгээд байгаа юм? би худлаа яриагүй. Би Жейкобыг хөгшин эмэгтэйн үнэтэй машинд суугаад явахыг харсан. Одоо тэр хоёр Пийс групийн лаборатори дээр байгаа. Эмч болж тоглож байгаа байлгүй. Хн. Ядуу эрд хаягдчихаад их зан гаргаж гэнэ.
****************
Эм: Эрхэм ээ, та хэн бэ? Компани дээр зэвсэг авчирч болохгүй.
Ч: Ноён Вилли. 3-р давхрын лабораторит байгаа хүнтэй уулзахаар ирлээ.
Эр: Хөөх. Хатагтай Лизаг ийм галзуу гэж мэдээгүй юм байна.
В: Явъя.
Эм: Байна уу, хамгаалалтын алба уу? зэвсэгтэй хүмүүс орчихлоо.
Бан : Жейкобтой уулзахаар ирлээ.
Ж: Бан Юна? Чи энд юу хийж байгаа юм?
Авга: Миний хэлснийг сана. Хурдан тайлбарлаад хэл.
Ж: Бан Юна. Би нууя гэж бодоогүй юм шүү. Үнэнийг хэлэхэд би...
Ме: Бо... босс чамд боломж олгож энд дадлага хийхийг зөвшөөрсөн. Үндсэн ажилтан болохын тулд сайн хичээгээрэй. Би ажилтай болохоор явлаа.
Ч: ноён Вилли. Лаборатори нь тэр байна.
Бан: Жейкоб. Босс чамайг энд дадлага хийхийг зөвшөөрсөн байх нь ээ.
Ж: Нэг... нэг тиймэрхүү.
Бан: Жейкоб. Чи мундаг юм аа.
Ж: бан Юна. Би удахгүй аавын чинь өрийн төлж дуусгана аа. Тэгвэл чи айх хэрэггүй болно.
Бан: Тэгэхээр миний өрийг төлөхөд ажиллаж байгаа байх нь. Жейкоб, тэнэг амьтан. Аавынхаа өрийг би өөрөө төлчихөж чадна. Чи тоох хэрэггүй.
Ж: Энэ тийм хэцүү биш ээ. Тэгээд ч, судалаа бол миний хобби.
Бан: Жейкоб. Чи яагаад надад ийм сайн байдаг юм?
Ж: Тэр...
В: Лиза, наад амрагаа гараад ир гэж хэл. Би сайн сургаад өгье.
Бан: Би учрыг нь олоодохъё.
В: Аан? Босс?
Бан: Дахиад л чи юу?
Ч: Босс оо? ноён Вилли, энэ Жейкобийн ялуу найз охин нь. Юна. Жейкобыг хөгшин хүүхэнтэй явдагийг чи мэддэг байжээ. Мэдсээр байж тийм хүний араас гүйж байдаг. тэнэг амьтан.
Бан: Амьдрахаас залхсан бол би өнөөдөр хүслийг чинь гүйцээгээд өгье.
Ч: Битгий ойрт. Ноён Вилли туслаарай. Туслаарай. Ноён Вилли, туслаач дээ. Ноён Вилли. Ноён Вилли.
В: Яана аа.
Ч: ёоёо... ёоёо...
Эр: ноён Вилли. Одоо яах вэ?
В: Дуугүй бай. Өөрөө үхлээ эрсэн амьтан. Намйаг оролцуулах хэрэггүй. Хурдан зугтъя.
Эр: За за.
Бан: Та нар ажлаа яаж хийдэг юм? гадны хүн оруулаад? Энэ дотор байгаа хүнийг хөөж гарга.
Эр: Энэ хэн бэ? Инээдтэй юм.
Эр: Тоох хэрэггүй. Хурдан тэр хүнийг гаргая.
Ж: Бан Юна. Гадаа юу болсон бэ?
Бан: Юу ч биш ээ. Зөвшөөрөлгүй орж ирсэн хэдэн хүнийг хөөгөөд гаргачихлаа. Тэгвэл үргэлжлүүлэх үү?
Ж: Үргэлжлүүлье. Юу гэлээ?
Бан: Би чамаас яагаад надад сайн байдаг юм бэ гэж асуусан.
Ж: Яагаад гэвэл... Би Бан Юнад сайн.
Бан: Надад хүн сайн болно гэж бодож байсангүй.
****************
В: Азаар зугтаж чадлаа.
Эр: Ноён Вилли, тэр Юна гэдэг хүн ингэхэд хэн юм бэ? Бид нар ийм олуулаа байж ганц эмэгтэйгээс айж байдаг.
В: Дуугүй бай. Сайн сонсож бай. Юу ч мэдэхгүй үхмээргүй байвал сонс. Тэрний аав нь Ёога. Малан хотын хамгийн том мафийн бүлгийн эзэн.
Эр: Аан? Том босс уу?
Бан: Одооноос миний дэргэд байхад болно. Би хариуцлагаа хүлээнэ.
Ж: Хариуцлагаа хүлээнэ гэнэ ээ? Бан Юна? Байз.
Ме: Босс. Ганцаараа байгаа юм уу? босс. Таны хүссэн мэдээлэл. Группийн ноогдол ашгийг ч гэсэн таны хувийн данс руу шилжүүлчихсэн.
Ж: энэ оны ашиг 20тэрбум гэнэ ээ?
Ме: босс. Энэ таны хувьд юу ч биш байх. Манай груп шинэ эмийн патент аваагүй байгаа болохоор одоохондоо олон нийтэд мэдээгүй байгаа болохоор орлого маань дээд хэмжээндээ хүрээгүй байгаа. Ноён Жеймс энэ шинэ эмнүүдэд патент авах эсэхийг таныг өөрөө шийд гэсэн.
Ж: Жеймс надад эрх мэдлийг өгөхөөс өмнө гоймон ч авч идэх мөнгөгүй байсан чинь, ийм баян болчих гэж. 20тэрбум шүү. Бан Юнагийн өрийг төлж чадахаа боллоо. Бямба гарагт шинэ эмийн талаар хэвлэлийн хурал хийнэ. Хурлыг Бинтан Са-танхимд хийнэ.
Ме: Мэдлээ.
*********************
Ди: Ноён Ёога. 4.0-хувилбарыг ирэх 7хоногт үйлдвэрлэж дуусна.
Ё: Сайн хариу гарна гэж найдъя.
М: Эрхэм ээ, санаа зовох хэрэггүй. Профессор Дикагийн чадвараар гэрчийн ой санамжийг сэргээж чадаж л таараа.
Ди: Би энэ хорыг ийм хэцүү байх мю гэж бодсонгүй. Энэ ерөндөгний 4.0 хувилбарыг саяхан бүтээсэн момэлотинип эмээс санаа авч хийсэн.
Ё: шинээр гарсан момэлотип эм ээ?
М: Залуу судлаачийн бүтээсэн эм. Тэрнийг Пийс группийн шинэ захирал гэж байсан. бямба гарагт болох хэвлэлийн хурлыг Стар зочид буудалд хийж гэж байна лээ. Сомар групийг ч гэсэн урьсан.
Ё: Өө? Сонирхолтой л юм.
Бан: Аав Жейкобт ямар албан тушаал өгөх бол? Менежер? Менежер тэрэнд багадна. Дэд захирал. Аав их олон юм асуух байх даа. Тоох хэрэггүй. Ноён Ёога миний сонголтоос татгалзаад үзэг л дээ.
Ё: Морис. Хоёулаа явъя. Залуу авхай дээр очиж уулзана.
М: Мэдлээ.
Бан: Аав аа. Үнэнээ хэл.
Ё: Юна. Ирэхдээ аятайхан ирж болдоггүй юм уу? Хаалга өшиглөдгөө боль л доо.
Бан: Дика профессор. Би яагаад энийг бодсонгүй вэ? аав эрчүүд бардам зантай гэж байсан. Чадвартай болохоор л энд байгаа байж таараа. Мартсанаа Дика багш аа, таныг сургууль дээр судалгааны баг байгуулах гэж байгаа гэж сонссон. Шинээр байгуулах туршилтын багийг судалгааны бүх зардлыг би даана аа.
М: Дика багшийн шавь нар маш сайн судлаач нар болох нь гарцаагүй. Таны сонгосон хүн суутнууд байдаг шүү дээ. Төгсөнгүүтээ манай Сомар групийн судалгааны гол хэсэгт орж ажилладаг. Яалаа гэж 1-р курсийн оюутан шавь болж чадах вэ дээ?
Бан: Та зөвшөөрөхгүй гэх гээ юу?
М: Яалаа гэж дээ?
Ди: Авхай тэгж байгаа бол асуудалгүй ээ.
Ё: Юна. Ингэхэд юу хийгээд байгаа билээ?
М: Эрхэм ээ. авхай нэг хүнд туслаад байх шиг байна.
Ё: Юу? Тэгэхээр ангийнхаа хүүхдийг Сомар групт авчирна гэсэн үг үү?
М: Эрхэм ээ, одоо л ойлгож байна уу?
Ё: Юна хэзээ өмнө нь их хаалттай байсан. Дөнгөж их сургуульд орчихоод ийм хурдан найзтай болчихсон байдаг. Сайхан хэрэг байна.
М: Үгүй ээ. Эрхэм ээ, та охиндоо дэндүү хайртай юм аа. авхайг хүнд сайн болсныг мэдвэл яах бол? Авхай, та тэр хүнд итгэлтэй байна уу?
*******************
Ди: Сайн байцгаана уу. Чикот Чидра багш эмнэлэгт хэвтсэн болохоор нэг хэсэгтээ биологийн хичээлийг би заана.
Эр2: Хөөх. Янзтай. Өнөөдөр би Дика багшийн хичээлд суух нь.
С: ингэж хэлэх сайхан биш ч гэсэн Чико багшийг бидний төлөө золиос гаргасанд талархаж байна.
Ж: Чико эмнэлэгт хэвтсэн гэнэ ээ?
Бан: Аан?
Я: Жейкоб. Жүжиглэхээ боль. Чико багш чамаас болж эмнэлэгт хэвтсэн биз дээ?
Бан: Дахиад нэг л тэнэг үг хэлэх юм бол зүгээр өнгөрүүлэхгүй гэж мэд. Чикогийн өөрийнх нь хийсэн үйлдэл болохоос өөр хэнд ч хамаагүй.
Ди: Хичээл эхлэхээс өмнө дуулгах сайхан мэдээ байна. Би туршилтын баг байгуулахаар шийдсэн. Энэ багт 1-р курсийн оюутнуудыг шалгаруулж авна. Техологийн чадвар дээр үндэслэж авна. Энэ багт сайн ажилласан хүмүүс шууд Сомар групт ажилд орох эрхтэй болно. Сонирхсон хүмүүс байгаа бол надад бүртгүүлээрэй.
С: Бурхан минь. Сомар груп. Маланы хамгийн том компани шдээ.
Ж: Сомар груп. Шинэ эм танилцуулах хэвлэлийн хуралд ирнэ. Энэ багт орох хэрэгүй юм байх.
Бан: Жейкоб. Хоёулаа хамт бүртгүүлэх үү?
Ж: За. Бурхан минь. Би яагаад зөвшөөрчихөв өө? Бан Юнагийн хэлсэн үгэнд би хэзээ татгалзаж сурах вэ? За яах вэ. Бан Юнад хань болж байна гээд бодчихъё.
Ар: Жейкоб. Юна.
Ж: Хөөе.
Ди: Калиан, таньдаг юм уу?
Ар: Шинэ оюутнууд дундаа алдартай хүмүүс шүү дээ.
Ди: Танилцуулахыг зөвшөөрнө үү. Энэ бол Ариф. Миний шавь. Судалгааны үеэр асуудал гарвал тэрнээс асууж болно.
Ж: Сайн уу Ариф.
Бүгд: Сайн уу, Ариф.
Эр2: Дика профессорын гарын ганц шавь нь энэ байжээ.
С: Тэрнийг маш өндөр мэдлэгтэй гэж ярьдаг. Дика багшийн шавь байсан байх нь ээ.
Ди: Залуу хүмүүс өөрсдөө танилцана биз.
Бан: Эрхэм ээ. Дика профессорын шавь нь та байсан байх нь ээ. Сайн нуусан байна шүү.
Ар: Тийм биш ээ. момэлотонипийг бүтээсэн хүн чамтай насаараа чацуу гэсэн үг. Тэр хүнийг би шүтэн биширдэг. Гэхдээ чи ч гэсэн муугүй. Дөнгөж сургуульд орчихоод ийм алдартай болчихдог. Миний номын дүү болох уу?
Ж: Хэрэггүй ээ. би номын дүү чинь болмооргүй байна. Гэхдээ, Арифийн судалгааг харах юм бол чадвар байна аа. Пийс групт элсүүлч болох юм. Дараа намайг босс гэж дуудаж болно.
Ар: Яагаад инээгээд байгаа юм? Нээрэн, бямба гарагт туршилтын багийн нээлтийн ёслол болно. Ирээрэй.
Ж:Бямба гараг аа?
Ар: Тийм ээ. Стар зочид буудалд. Яасан, завгүй юм уу?
Ж: Стар зочид буудал аа? Зүгээр ээ.
Ар: Хөөе, Юна. Чи ч гэсэн ирээрэй.
Бан: Жейкоб очих юм бол би очино оо.
Ар: Дахиад л хайраа гайхуулаад уналаа.
****************
Ж: Бан Юна. Энийг ав. Энүүгээр өрөө төлж хүрэх байх.
Бан: Хаанаас ийм их мөнгө авсан юм? хоёр ажил давхар хийсэн ч, ийм хурдан ийм их мөнгөтэй болох боломжгүй. Дахиад л даргаасаа мөнгө зээлээ юу? Хурдан буцаагаад өг.
Ж: Алив ээ, дуугүй л ав. Чамд л гэж үнэнийг хэлэхэд... манай аав их баян.
Бан: Аав чинь баян бол манай аав мафийн толгойлогч.
Ж: Би худлаа хэлээгүй ээ. үнэнээсээ хэлж байна. одоо үед үнэнээ хэлсэн ч хүмүүс итгэхээ больж. Миний байгаа байдал тийм муу юм бол уу? Жеймсээс болж байгаа юм.
Бан: Жейкоб миний төлөө ийм их юм хийсэн болохоор би ч гэсэн нэрээ бодоод байлгүй үнэнээ хэлнэ ээ. Одоохондоо энэ картыг хадгалж байя. Тэрнийг өрөө төлөөд Сомар компанид орсны дараа бонус болгоод буцаагаад өгчихье. За, би энийг хадгалж байя. Явъя.
*******************
Ар: Жейкоб, Юна. Та хоёр ашгүй ирчихэв үү.
Я: Жейкоб. Хн. Үнэхээр сүнс шиг хүн шүү.
Ч: Хэрэг хийчихээд, хэргээ хүлээж чадахгүй. Эмэгтэй хүний ард нуугдаж байдаг. чамайг эр хүн гэх үү?
Бан: Чико багш байх шив. Ийм хурдан эдгэчихээ юу? Эртээдийн зодуулсан багадсан юм шиг байна.
Ч: Би... за яах вэ. би та нараар оролдохгүй. Хурдан явъя.
Я: За.
Ч: Явъя.
Бан: Хн...
Ж: Яасан бэ?
Бан: Яана аа? Гэнэтхэн гэдэс өвдөөд байна. Ариф, та хоёр түрүүлээд явж бай. Би ариун цэврийн өрөө орчихоод ирье. Хурдан яв аа, хурдан яв.
Ар: Хөөе хөөе.
Ё: Юна. Энд юу хийж байгаа юм?
Бан: Би л танаас асуумаар байна. Намайг дагаад байгаа юм уу?
Ё: Үгүй шүү. Юу гэж дээ.
М: Авхай. Ноёнтон таныг л хамгаалж байгаа юм. Энийг дагах гэдэггүй юм.
Ё: Аав нь өнөөдөр энд ажлаар ирсэн. Эм танилцуулах хэвлэлийн хуралд оролцоно.
Бан: Эм танилцуулах хэвлэлийн хурал аа? Та дандаа өөр хүн явуулдаг биз дээ? За яах вэ. Өнөөдөр надад хийх ажил байна. Та хоёр өөрсдөө ажлаа бод.
М: Хөөе. Тэр хүүхдийг хараад байгаарай.
Бан: Хэн бэ? Өө, Жейкоб. Юу хийж байгаа юм? Ингэж цочих гэж.
Ж: Бан Юна. Энийг ав...
Бан: Энэ... Надад авсан юм уу?
Ж: Би... хүлээлгийн танхимын ажилтнаас гуйсан юм. Тэр... Хөөе. Бан Юна.
Бан: Аан?
Ж: Чи зүгээр үү? Бие чинь тавгүй байвал гэр рүүгээ явъя.
Бан: Би зүгээр ээ. явъя. Нөгөөдүүл зөндөө удаан хүлээчихлээ.
Ж: явъя.
Бан: За.
Я: Хөөх. Жейкоб ч мундаг юм аа. бид нарыг хүлээлгээд л.
Ч: Яг үнэн. Чамд ичих нүүр байна уу?
Ар: Энэ манай багийн цуглаан, Чико багш аа. Урилгагүй ирчихээд зэрэг дэв ярьж байдаг. өөрийгөө профессор Дикагаас дээр тавиад байгаа юм уу?
Ч: Чи... за яах вэ. Та нар дургүй байгаа бол надад энд байх шалтгаан алга.
Я: хөөе.
Ж: Уучлаарай, залуус аа. Та нарыг хүлээлгэчихлээ. Өнөөдрийн хоолыг би даана.
Бүгд: Жейкоб ч мундаг юм аа.
Ар: Жейкоб. Стар зочид буудлын хоолны үнийг жирийн хүмүүс дийлэхгүй. Чамайг дорд үзэж байгаа юм биш шүү. эндхийн ганц хоол л гэхэд жирийн хоолны газрын жилийн цалинтай тэнцэхээр үнэтэй.
Я: Жейкоб. Энийг жирийн гоймон гэж бодоо юу? 20хон мянгын үнэтэй.
Бан: Төлж чадахгүй гэж хэн хэлээ вэ? Дуртай хоолоо захиал. Жейкоб тооцоо хийнэ. Зөөгч өө, цэсээ өгөөч.
Ж: Тийм ээ. Яг зөв. Дуртай хоолоо захиалаарай. Нэрэлхэх хэрэггүй.
Ар: босс, тэгвэл бид нар нэрэлхэхгүй шүү.
Бан: Яасан бэ?
Ар: Юна. Жейкобтой ямар өстэй болоод тэрнийг ийм занганд оруулж байгаа юм бэ?
Бан: Би юу гэж занганад оруулах юм? Тэрнийг төлж чадна гэсэн бол төлж чадна. Жейкобын карт надад байгаа. Аяар уншуулахад л болно. Алив ээ, хоолоо захиал.
********************
В: Аав аа, Лиза хаана байна?
а: Намайг Доргагийн гэр бүлийг төлөөл гээд дуудаад байсан, Лизагийн төлөө байжээ?
В: Аав аа, би жаахан завгүй байна. удахгүй уулзъя.
А: За. Сайн уу, ноён Ёога. Та ч гэсэн эмний хэвлэлийн хуралд ирээ юу?
Ё: Ёосеф ноён. Та энд юу хийж байгаа юм? Миний мэдэхээр Дорга компани эм зүйн салбарт байдаггүй байх аа?
А: Ноён Ёога. Тэгж ярих хэрэггүй. Эм зүйн салбар их хурдан хөгжиж байна. Олдог ашиг нь ч тэнгэрт хадсан. Компаниуд бүгд л бялуунаас хуваалцахыг хүсэж байгаа.
М: Ноён Ёосеф. Хэвлэлийн хурал эхлэх нь. Хурдан орцогооё. Ноён Ёога.
А: Нэг муу хэвлэлийн бага хуралд ноён Ёога өөрийн биеэр ирж байдаг. Чухал хэрэг байж таараа.
****************
Эр:Ноён Вилли. Лиза хатагтай харагдахгүй байх чинь.
В: Хачин юм даа. Лизаг өнөөдрийн хэвлэлийн хуралд ирнэ гэсэн дээ.
Эр: ноён Вилли. Тэр Жейкоб биш үү?
В: Хөөх.
Ж: Манайхаан, бүгдээрээ цадсан уу?
Эр эр: Цадсаан.
Ж: Сайн байна. Зөөгч өө. Тооцоогоо хийе.
Эм: Сайн байна уу, эрхэм ээ. 6сая гарсан байна.
Ар: Яана аа? 68сая аа?
Я: Жейкоб. Чи амьдралдаа ийм их мөнгө харж байсан уу? 3 жил ажил хийж байж олдог мөнгө.
Ж: Бан Юна. Хэрэггүй.
Я: Хөөх. Хүний карт уншуулах гэсэн юм шив. Жейкоб. Ичих нүүртэй байгаач. Хөгшин эмэгтэйгээр тэжээлгэж, эмэгтэй хүмүүсээр хамаг юмаа төлүүлээд.
Бан: Амаа мэдээрэй. Энэ мөнгө Жейкобынх.
Я: Наадахад чинь хэн итгэх юм?
Эм: Мэдлээ. Мэдлээ. Эрхэм ээ, манай босс өнөөдрийн зоогийг үнэгүй гэж хэлүүлж байна.
Я: Юу гэнэ ээ?
В: Чи үнэхээр Лизаг эргүүлсэн байх нь ээ? тэгээгүй бол чиний царайнд хууртаж чамайг тоох хүн биш.
Эр: ичгүүргүй амьтан.
Бан: Вилли. Үхмээр байна уу?
Ж: Лизад сайн байсан юм уу? Даанч... чамд боломж олдохгүй. Тэрэнд зөвхөн царайлаг эрчүүд таалагддаг юм.
Эр: Чамайг царай муутай гээд байна.
В: Чи... Харж л байгаарай.
Эр: Хн.
Ж: Манай авга эгч ч мөн дөө. Эрчүүдийг араасаа гүйлгээд л.
В: Яасан ч уучлахгүй дээ. Юна. Чи өөрөө л эхэлсэн шүү.
Эр: Ноён Вилли. Юнатай тэрсэлдэх нь үү? Би дэмжиж байна.
В: Юу яриад байгаа юм. өнөөдөр хүчтэй салхилж байна. Би тэгж хэлээгүй.
Эр: Хөөе...
*************
Ар: Босс. Юу болоод байна аа? үнэгүй хоолоор дайлаад л. Ийм газар ч гоё юм аа. Кафены босс байж би бүр иччихлээ.
Ж: Хөөе хөөе. Манай компанид дадлага хийх үү?
Ар: Болох юм уу?
Ж: Тийм.
Бан: Босс чинь тооцоог чинь хийсэн нь үнэн юм уу? жинхэнэ босс чинь мөн юм уу?
Ж: За за. Би утасдаад асуугаадахъя. Авга эгч ээ. Та хоолны газрын тооцоог хийсэн үү?
Авга: Гайгүй байлгүй. Зөндөө мөнгөтэй байж надаас мөнгө нэхээд байгаарай.
Ар: Босс чинь их ууртай юм шиг байна. Дадлага хийх талаар би бодож үзнэ ээ. Гэхдээ өнөөдрийн тооцоог хэн хийсэн юм болоо? Өгөөмөр юм аа.
Бан: Аав төлсөн юм бол уу? Намайг энэ өрөөнд байгааг яаж мэдсэн юм болоо? Дахиад л намайг хянаж байх шив. Жейкоб, би түрүүлээд явлаа.
Ж: За. Байна уу?
Ме: Босс. Хэвлэлийн эхлэх гэж байна.
Ж: Миний ажил ч гэсэн дуусчихлаа. Би удахгүй очилоо.
****************
Ё: Би арзайгаад байна. хэн нэг нь намайг муулаад байх шиг.
М: Эрхэм ээ. энэ хорвоод таныг муулах хүн авхайгаас өөр байхгүй.
Ё: Тэрэн шиг ааштай хүнтэй хэн суух юм бол доо?
М: Эрхэм ээ, санаа зовох хэрэггүй. Авхай эрчүүдийн дунд алдартай байж таараа.
Ё: Тийм үү. Тэрний араас гүйдэг хүн байна уу? Би хэнийг өгөөш болгох болж байна аа?
М: Эрхэм ээ. Юнаг хүнтэй суулгамаар байгаа юм уу, үгүй юу?
Ё: Юнад тохирохгүй хүн олдохгүй байгаад учир байна. Жирийн хүмүүс ойртоно гэж бодох ч хэрэггүй.
М: авхай үнэхээр ар тал хардаг байсан бол хайрын амьдрал нь хэцүүдэх байх даа.
Ме: Онолын хувьд энэхүү эм нь өвчтөний ой санамжийг сэргээдэг үйлчилгээтэй. Гэвч одоогийн байдлаар хугацаа нь богино бөгөөд санасан зүйлс нь баттай гэдэг нь 100% баттай биш.
А: Аан? Энэ эм ой санамжийг сэргээнэ гэнэ ээ?
Ме: Ингээд манай компаний захирлыг тайзан дээр урьж байна.
А: Стар зочид буудлын эзэн Пийс групийн захирал байсан байх нь ээ. Вилли ч сайн сонголт хийжээ.
М: Хачин юм даа. Энэ эмийг залуухан эрэгтэй бүтээсэн гээгүй билүү?
Авга: Эндүүрэх хэрэггүй. Энэ эмийг бүтээсэн хүн нь би биш, миний үеэл дүү Жейкоб байгаа юм.
М: Жейкоб.
Авга: Би өмнө нь түр захирлын үүргийг гүйцэтгэж байсан. одооноос Пийс груп тэрний удирдлага дор ажиллах болно. Золиг чинь ажилтай ирж чадахгүй гэж хэлээд алга болчихдог. Би өмнөөс нь гарахаас өөр аргагүй болчихлоо. Дараа таарахаараа чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ.
А: Хатагтай Лизагийн үеэл дүү байж. Ийм залуу хүн байж ийм том амжилт гаргах гэж.
Авга: Ноён Ёосеф, та хэтрүүлж байна. Үнэнийг хэлхэд Момэлотинип бол олон эмний зөвхөн нэг нь. Ирэх долоо хоногт манайх дахиад хэд хэдэн шинэ эмийг танилцуулж, патентаа авахаар болсон. Та бүхнийг манай дуудлага худалдаанд ирнэ гэж найдаж байна.
А: тэгэлгүй яах вэ. би ирнэ ээ. Энэ эмийг Сомар групийн гарт оруулж болохгүй.
Бан: Морис, дахиад л намайг хянуулахаар хүн явуулаа юу?
М: Эрхэм ээ. авхай залгаж байна. би гараад ярьчихаад ирье.
Ё: Тухтай ч сууж чадахгүй шүү. Тэг ээ, тэг.
****************
Ё: Лиза. Таны тухай их олон сонссон. Үеэл дүүтэй чинь уулзаж болох уу?
Ж: Авга эгч ээ. уучлаарай, би хоцорчихлоо.
А: Энэ ноён Сухади байх.
Авга: Сомар групийн захирал ноён Ёога.
Ж: Ноён Ёога. Танилцахад таатай байна. Манай групийн хэвлэлийн хуралд тавтай морил.
Ё: Ноён Сухади үнэхээр залуу юм. Гэтэл ийм эм бүтээж байдаг. Үнэхээр чадварлаг баатар юм аа.
Ж: Баатар гэж хэлэх хэтэрнэ ээ. зүгээр л аваргуудын мөрөн дээр зогсож байгаа гэхэд болно. Ноён Ёога, зүгээр л Жейкоб гэж дуудахад болно.
Ё: За. Жейкоб. Насыг чинь харвал оюутан байх, тийм үү?
Ж: Тийм ээ. би 1-р курсийн оюутан. Малан их сургууль.
Ё: Тийм үү? Манай охин ч гэсэн Малан их сургуульд сурдаг. 1-р курсийн оюутан. Та нар найзууд болж болох юм.
Авга: тэрний овог нь Сомар. Малан их сургуулийн 1-р курс. Ийм ч юм байх гэж. Ноён Ёога уучлаарай. Охиныг чинь хэн гэдэг вэ?
Ё: Манай охиныг Юна гэдэг. Юна Сомар.
Ж: Юу гэнэ ээ? Ю... Юна?
Авга: Хадам аавтайгаа ингэж уулздаг юм байжээ. Юна гэдэг тэр охин жирийн нэгэн биш гэж мэдээд байсан юм аа. Миний тэнэг үеэл дүү ингэж чадуулдаг байжээ.
Ё: Яасан? Манай охинын таньдаг юмуу?
Авга: Юна Малан их сургуульд оронгуутаа л бүгдийн танил болсон гэж Жейкоб хэлж байсан юм. таны охин байсан байх нь ээ. таны охин аргагүй байх аа.
Ё: Манай охин тийм л хүн. Сүүлийн үед нэг залуу араас нь гүйгээд байгаа гэж сонссон. Хэн гэдгийг нь мэддэг бол ч... Инээд чинь хүрч байгаа байх. Жейкобт ч гэсэн сайн хүн байдаг байлгүй.
***************
Бан: Хэлээдэх. Яасан гэж намайг дагаад байгаа юм?
М: Авхай, би яаж зүрхлэх вэ дээ?
Бан: тэгвэл аав миний аль өрөөнд байгааг яаж мэдсэн юм?
М: Өрөө? Би мэдээгүй шдээ. Ноён Ёога ирж байна гэж байна. Та өөрөөс нь асуугаад үз.
Ё: Юна.
М: Эрхэм ээ.
Ё: Юна. Аав нь сая нөгөө шинэ эмийг бүтээсэн хүнтэй уулзлаа. Пийс групийн захирал. Царайлаг, эелдэг хүүн банйа лээ. Нээрэн. Тэр ч гэсэн Малан их сургуульд сурдаг гэсэн. Би та хоёрыг танилцуулна аа. би андуураагүй бол...
Бан: Болно оо. хэрэггүй. Үнэнийг хэлэхэд надад сайн хүн байгаа.
Ё: Юу? Хэн юм?
Бан: Та оролцох хэрэггүй. Зүгээр л танд хэлж байгаа юм. Ганцхан тэр л байхад болно. Аав та миний араас дахиад хүн дагуулах юм бол тэр хүн чинь маргаашийн нар дахиад харахгүй гэж мэд.
Ё: Хөөе. Юу болоо вэ? Сайн хүнтэй болсон гэнэ. Тэрнээс өөр хүн хэрэгүй гэнэ. Морис. Хурдан тэр хүн хэн болохыг олж мэд.
М: Үнэнийг хэлэхэд... авхайн сайн хүнийг би мэднэ.
Ё: Юу? Хэн юм? Хэн юм бэ? Хурдан хэлээдэх.
М: Авхай намайг танд хэлж болохгүй гэсэн. Тэр хүн ч гэсэн Малан их сургуулийн оюутан. Ааш зан сайтай хүү. Даанч ар гэр нь жаахан ядуу.
Ё: Ааш зан сайтай нь үнэн юм уу? одооны залуус жүжиглэхдээ сайн болсон. Ялангуяа эд хөрөнгөнд дуртай хүмүүс. Тэр тусмаа ядуу айлын хүүхдүүд.
М:. Эрхэм ээ. бид энэ хэрэгт оролцох хэрэггүй байх. хүчээр салгах юм бол авхай таныг бүх насаараа үзэн ядах байх.
Ё: Түрүүн миний уулзсан шинэ эм бүтээсэн залуу манай Юнад яг тохирох юм байна лээ.
****************
Ж: Юнаг Сомар групийн эзний охин гэж төсөөлсөнгүй. Гэхдээ яагаад надаас нуусан юм болоо?
Авга: Чи ч гэсэн тэрнээс нуусан биз дээ? Ямар ялгаа байгаа юм?
Ж: Би.. Намайг хэтэрхий баян гэж бодоод надтай байхыг зөвшөөрөхгүй байх гэж бодсон юм.
Авга: Тэнэг юм уу? Мөнгөнд дургүй эмэгтэй хүн гэж байдаггүй юм.
Ж: Бан Юна жирийн эмэгтэй биш байж.
Авга: Туршлагатай хүний хувиар хэлэхэд хурдхан үнэнээ хэлсэн чинь дээр шүү. Тэгж байж л чамд итгэнэ шд. Ойлгож байна уу?
Ж: Тийм ээ. ингэхэд тэр өдөр хоолны тооцоог хэн хийсэн мю болоо?
Авга: Би биш гэж хэлсэн шдээ.
Эр: Ноён Жейкоб. Өнөөдөр Стар зочид буудалд гарсан тооцоог бүгдийг нь аав тань хйисэн. Өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг мэдэж байсан болохоор намайг хийгээрэй гэж тушаасан мю.
Ж: Жеймс өгөөмөр юм аа.
****************
Ди: Болчихлоо.
Бан: Хэлээдэх. Тэр шөнө чи юу харсан бэ?
Эр: буу. Буу байсан. Намайг алах гэж байсан. туслаарай. Намайг алах гээд байна.
Бан: хэн буудсан бэ? Хурдан хэл.
Эр: Мэдэхгүй ээ. би мэдэхгүй. намайг алах гээд байна. би мэдэхгүй. Би юу ч санахгүй байна.
Ди: Авхай, жаахан хугацаа үлдлээ. Момэлотиноп эмийг авч чадах юм бол бидний боломж нэмэгдэнэ. Нөгөөдөр Пийс груп шинэ эмээ танилцуулна. Би ч гэсэн очино оо. Тэр шинэ эмийг заавал авах хэрэгтэй.
***************
Ар: Юна. Манайх кафе болохоос бар биш шүү дээ. Одоо бас хаах цаг болж байна.
Бан: Мөнгийг чинь төлчихнө өө. Энийг ав. Надад дахиад нэгийг авчраад өгчих. Намайг битгий орхи л доо.
Ар: Муудалцсан юм бол уу? Жейкоб ийм хөөрхөн охиныг ийм амархан хаяж байдаг. дэндүү юм аа. Жейкоб. Юна манай кафед согтчихоод байна. Ингэж хэлмээргүй байгаа ч, залуу хүмүүс байж асуудал гарсан бол яриад шийд л дээ. Эмэгтэй хүнийг ингэж гомдоож болохгүй шд.
Ж: Гомдоосон? Би одоо очилоо.
Ар: Хөө...
Ж: Бан Юна. Гэрт чинь хүргээд өгье. Тэгэх үү?
Бан: Аанхан.
Ж: Юна ингэтэл уусныг бодоход... Бан Юна. Надаас хичнээн юм нуусан бол?
Бан: Ээж ээ. Намайг битгий орхи л доо.
Ж: За яах вэ. Юнад ямар ч асуудал тулгарсан бай би заавал тусална. Хэн ч тэрнийг гомдоох ёсгүй. Би ч ялгаагүй. Жеймсийг согтохоор ээж өөрийн гараар, өндөг зөгийн балтай ус хийж өгдөг байсан. тэр аргыг хэрэглээд үзье. Өндөг байна. Зөгийн бал хаана байгаа бол? Юу ч алга. Хүнс хадгалдаг өрөөнд байгаа юм бол уу? энд байж шүү. Хэн бэ? Хаа ч явсан бэлтгэлтэй явж байх ёстой гэдэг ч үнэн үг шүү.
Эр: Намайг битгий алаарай.
Ж: Хүн амины хэргийн газар дээр ирчихсэн юм шиг санагдаад байх чинь. Чи хэн юм?
Эр: Намайг битгий алаарай.
Ж: Орилохоо боль. Дахиад орилох юм бо алчихна шүү. Хэлээ гарга. Харахад галзуу юм шиг боловч, хордчихсон байна. Бан Юнагийн нууц энэ юм бол уу?
Бан: Чи, хаачаад ирж байгаа юм? Жейкоб.
Ж: Аан?
Бан: Чи хаана байсан юм?
Ж: Бан Юна? Сэрчихсэн үү?
Бан: Аанхан.
Ж: Юм хадгалдаг өрөөнөөс зөгийн бал аваад ирлээ. Шарыг чинь тайлах гээд зөгийн балтай ус бэлдэж байна.
Бан: Ямар нэг чимээ сонсоогүй юу?
Ж: Чимээ? Юун чимээ?
Бан: Юу ч биш ээ.
Ж: Бан Юна. Толгой чинь өвдөж байна уу? Тэнд очоод сууж бай. Би удахгүй.
Бан: За.
Ж: Өндөг зөгийн балтай ус.
Бан: Жейкоб. Миний хайртай хүнд муу юм тохиолдвол чи айх уу?
Ж: Чиний дэргэд байвал би баярлах болно. Тэгээд ч, би аюулаас айхгүй. Алив. Зөгийн балтай болохоор амттай байгаа.
Бан: Амттай байна.
Ж: Өчигдөр яагаад ингэж их ууснаа надад хэлж болох уу?
***************
Ж: Өчигдөр яагаад ингэж их ууснаа надад хэлж болох уу?
Бан: Би багадаа барьцаалагдаж байсан. тэр шөнө намайг аврах гэж байгаад ээж маань амь үрэгдсэн. Аавыг тэнд очиход ганц л амьд гэрч үлдсэн байсан. Даанч тэр хүн ой санамжаа алдчихсан. Тэр хэргийг хийсэн хүн одоо болтол эрх чөлөөтэй явж байгаа.
Ж: Тэр өрөөнд байсан хүн тэр гэрч байх нь. Ой санамжийг нь сэргээх амаргүй байх байх. Санаа зовох хэрэггүй. Тэр хүнийг заавал олно оо.
Бан: Жейкоб. Чи намайг орхих уу?
Ж: Бан Юна. Би чамайг орхихгүй. Чамтай үүрд байхыг хүсч байна. хойшид дахиж битгий ингэж уугаарай. Асуудал гарсан бол би чамд тусална аа.
Бан: Аанхан.
**************
Ди: Аяар битгий анхаарал сарниулаад байгаарай. Эртээд чи надад саад болоогүй бол тэр хүнтэй уулзчих байсан юм.
Ар: Танд баярлалаа. Тангараглая, би олон юм ярихгүй ээ. би юу ч хэлэхгүй. Ю... Юна... Ю-Юна.
Бан: Сайн уу, ах аа.
Ме: Тавтай морил ноён Ёога, хатагтай Юна. Ийшээ морил.
Ди: Ноён Ёога. Юна авхай.
Ар: Юна авхай?
Ди: Юна авхай. Уучлаарай. Энэ миний шавь Ариф. Чамд танилцуулахаа мартаж. Энэ бол Сомар групийн залуу авхай. Сургуулиа төгсөөд Сомар групт орохоороо чи энэ хүний удирдлаган дор ажиллана.
Ё: Энэ хүн Юнад сайн юм байх даа. яасан олон юм ярьдаг мю. Манай Юнад тохирохгүй юм байна. Хн...
Ар: Ноён Ёога намайг дутуу үнэлээд байх шиг санагдаад байх чинь. Тийм дээ, Сомар групт орох амаргүй.
Бан: Жейкоб энд юу хийж байдаг билээ?
Ар: Жейкоб, чи ч зоригтой юм аа. Ноён Ёога энд байхад. энд Юнатай уулзах гэж ирсэн юм уу?
Ж: Үгүй ээ.
Ар: Чи ч гэсэн тэр хүнтэй уулзахаар ирээ юу?
Ж: Үгүй ээ. Үнэнийг хэлэхэд... та Юнагийн хэн болохыг мэддэг мю уу?
Ар: Тэнгэр минь. Чи мэдэж байсан байх нь ээ? Чамайг мэдээгүй гэж бодож байсан юм. яг чамд хэлэх гэж байсан юм. чи ч өөдгүй найз юм даа.
Ж: Би ч гэсэн саяхан мэдсээн. Профессор Дика.
Бан: Ариф Жейкобыг дагуулж ирсэн юм шиг байна. надад хэлээгүй дээ.
Ё: Юу болоо вэ?
Бан: Юу ч биш ээ, аав аа.
М: Авхайн сайн хүн яагаад энд байдаг билээ? Зоригтой юм аа.
Ё: Тэр хүүхдийг хараад байгаарай. Юна тийм сайн юм байх даа. Жейкоб?
Я: Жейкоб. Чи энд юу хийж байгаа юм? Чам шиг амьтанд ийм газар байх эрх байхгүй.
Ч: Мартаа юу? Лизагийн амраг шүү дээ. Хэдэн аятайхан үг хэлээд л урилга авчихна.
Я: Чамд үнэхээр сайн юм гээч. Ийм чухал үдэшлэгт хүртэл авчирч байдаг.
В: Яаж орж ирсэн юм бэ? Хамгаалагч хаана байна? Энийг хурдан хөөж гарга. Чам шиг амьтад энд байх ёсгүй.
Бан: Нохой шиг хуцахаа боль.
Я: Өөрийгөө хэн гэж бодоо вэ?
Ж: толгой өвдчихлөө. Хуцахаа болихгүй юм уу? хамгаалагч дуудаад хөөгөөд гаргачихна шүү.
Я: хөөш. Чи... яагаад намайг бариад байгаа юм? намайг хөөнө гээд байна.
Ч: Боль. Энэ бол Лизагийн мэдлийн газар. Энэ дуудлага худалдаа манай Тогар компанид их чухал. Төвөг удахаа боль.
Ё: Энэ одоо дагуулж яваа хүндээ хэлдэггүй юм байх даа.
**************
Ме: Эрхэм хүндэт захирлууд, хөрөнгө оруулагчид аа, тавтай морил. Манай өнөөдрийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байна.
В: Хүлээгээрэй. Лиза хаана байна аа?
Ме: Хатагтай Лиза удахгүй ирнэ. Хөөх. Жейкоб ноён яагаад тэнд сууж байдаг билээ?
А: Ноён Лодра уучлаарай. Үргэлжлүүл үргэлжлүүл.
В: Аав аа. Юу вэ?
А: Томоотой суу.
Ме: Энэ удаад бид олон эмийг дуудлагараа худалдана. Тэдний нэг нь манай Пийс групийн саяхан гаргаж авсан эм байгаа. Дуудлага худалдааны дүрэм мэдээж хамгийн өндөр үнэ хэлсэн хүн энэ эмийн патентыг хамтран эзэмшиж, хөрөнгө оруулалт хийх боломжтой болно. Эхний эм бол Коптис эм. Энэ бол эрчүүдийн чалх сайжруулдаг эм. Маш сайн үйлчилгээтэй эм шүү.
В: Хөөх. Хурдан аваарай.
А: Ичихгүй байна уу? суугаач.
Ме: Ноён Вилли, яарах хэрэггүй. Эхлээд туршилтын мэдээлэлтэй танилцах хэрэгтэй. Дараа нь шийдээрэй. Хатагтай ноёд оо, дэлгэц рүү харна уу. мэдээллээс харахад энэ эм нь 3 цуврал. Бэлгийн чалх нь муудсэн эрчүүдийн 60% нь чадавхиа эргүүлж олж авсан байна. Жирийн эрчүүд бол нэг удаад 7 хүртэл удаа хийж чадсан байгаа. Дуудлага худалдааг эхлүүлье.
В: Аав аа, намайг хар л даа. Энийг аваад өг л дөө.
А: 40тэрбум.
В: Аав аа. та мундаг шүү.
Бан: Суут эм бүтээгчийн бүтээсэн эм нь энэ үү? Уйтгартай юм.
М: 60тэрбум. Авхай. Над руу харах хэрэггүй. Ноёнтон намайг үнэ хэл гэсэн юм.
Ё: Морист хэрэгтэй. Би ямар тэрнээс юм харамлалтай нь биш.
Эр: 70тэрбум.
Ч: 80тэрбум.
А: 100тэрбум.
М: 140тэрбум.
В: Яах вэ?
А: 200тэрбум.
Ар: Тэнгэр минь. 200тэрбум. Манай салбарт их том ирээдүй байгаа юм байна. Мөнгөтэй байсан бол би ч гэсэн авахгүй юу.
М: Эрхэм ээ. энэ...
Ё: 200тэрбум. Төлөвлөснөөс давчихаад байдаг. хэрэгтэй юмандаа анхаарсан нь дээр байх. момэлотонип. Энэ эм хайран л юм. Морис. Тэр тал дээр чи тийм ч муу биш юм чинь, хэрэгтэй хүнд нь өгсөн нь дээр байх.
М: Эрхэм ээ, авхайг хэнд сайн гэдгийг хэлээгүй болохоор надаас ингэж өшөө авах хэрэг байгаа юм уу?
Ме: 200тэрбум нэг. 200тэрбум хоёр. 200тэрбум гурав. Коптис эмийг Дорга груп худалдан авлаа.
В: Тийм ээ.
Бан: Аав аа. Та сэтгэл дундуур харагдаад байх чинь.
Ё: Морис ахыг чинь өрөвдөөд л тэгж байна.
Ме: Дараагийн бүтээгдэхүүн бол Пийс групийн шинэ бүтээгдэхүүн болох момэлотонип. Өнгөрсөн хэвлэлийн бага хурлын үеэр энэ эмийг бид дэлгэрэнгүй тайлбарласан болохоор энэ удаад дэлгэрэнгүй танилцуулах шаардлагагүй байх. дуудлага худалдаагаа эхлүүлье. Эхний үнэ 200тэрбум.
Бан: 200 тэрбум.
Эр: 300тэрбум.
Эр: 360 тэрбум.
А: 400 тэрбум.
Ме: Ноён Ёосеф 400 тэрбумыг дуудлаа. Өөр нэмэх хүн байна уу?
Бан: 600 тэрбум.
Ар: 600 тэрбум. Юна... Юна авхай галзуурчихаж. Хичнээн сайн эмч гэлээ, 600 тэрбум гэдэг арай л юм аа.
Ж: Юна яах аргагүй энэ эмийг авахаар ирж.
А: 200 тэрбумаар коптис эмийг авчихсан болохоор миний мөнгө хүрэхгүй нь.
Ме: Сомар груп 600 тэрбумыг санал болголоо. 600 тэрбум нэг. 600 тэрбум хоёр. 600 тэрбум гурав. Зарагдлаа.
М: Сайн байлаа.
Ме:. Дараагийн бүтээгдэхүүн бол ноён Сухадигийн бүтээсэн эм.
Эр: Ноён Сухади гэнэтийн зүйл бэлдсэн бололтой.
Ме: Пийс групийн ноён Сухадигийн бүтээсэн энэ эм нь момэлотонип дээр суурилж гаргаж авсан эм байгаа. Авчтөний мэдрэлийн төвд цочрол өгч ой санамжийг сэргээх бэлдэц. Энэ нь хордсон өвчтөнүүдэд мөн хэрэглэж болдог. Цорын ганц хувь байгаа. Эхлэх үнэ 2 тэрбум.
Бан: 2 тэрбум.
Эр: Патентын эрх биш. Цорын ганц хувь гэсэн. 2тэрбум гэдэг хямд үнэ биш дээ.
Эм: Чи мартаа юу? Энэ чинь ноён Сухадигийн бүтээсэн бэлдмэл. Тэрэнтэй танилцах сайхан боломж байхгүй юу. 2 тэрбум юу ч биш. 4 тэрбум.
Эр: чиний зөв юм байна. 10 тэрбум.
Бан: 20 тэрбум.
А: Чөтгөр аваг. Хорноос бол ой ухаанаа алдсан бол сэргээдэг бэлдмэл гэж байна. энэ бэлдмэл үйлчилдэг ч бай үгүй ч бай Сомар групт л өгч болохгүй юм шүү. 60 тэрбум.
В: Аав аа. галзуураа юу?
Ё: Ноён Ёосеф та энэ бэлдмэлээр яах гээ вэ? Надад өгчихвөл яасан юм? Би дараа ачийг чинь хариулъя.
А: Ноён Ёога, энэ Пийс груптэй дотносон сайхан боломж. Би ч гэсэн ийм боломжийг алдмааргүй байна.
Ё: Надтай эцсээ хүртэл үзэлцэхээр шийдсэн юм биз дээ?
А: Ноён Ёога, ингэж яриад нэмэргүй. Дуудлага худалдааны зарчим бол өндөр үнэ хэлсэн нь авна.
Ё: 100 тэрбум.
А: 140 тэрбум.
Ж: Хоригдож байгаа хүний цусыг аваад ерөндөгтэй холино. Уг нь энэ бэлдмэлийг Сомарт талархал болгож өгөх гэж байсан юм. Дорга груп яагаад авах гэж улайраад байгаа юм бол? Нэг л биш байна даа. Сомар груп авч чадахгүй юм шиг байна.
Ё: 160 тэрбум.
А: 200 тэрбум.
М: Авхай. Момэлотонип авсны дараа манай хөрөнгө хүрэлцэхгүй болохоор сэтгэл хөдлөлөөр хандах хэрэггүй.
Ё: Юна, момэлотонипийг авчихсан шүү дээ. Профессор Дикад итгэ. Тэр ерөндөг хийж чадна аа.
А: Юна авхай. Мөнгөгүй бол дүр эсгэх хэрэггүй.
Ж: 600 тэрбум. 60 тэрбум.
Ар: Юу хийгээд байгаа юм? 600 тэрбум гэнэ ээ? Юна авхайг хамгаалж байгааг чинь ойлгож байна. Гэхдээ ингээд нэмэр болохгүй. Эрхэм ээ. уучлаарай. Тоглож байгаа юм аа.
Ж: Тоглоогүй ээ.
Ар: Галзуурчээ галзуурч. Хайр юм бол уу?
Я: Жейкоб. Яагаад хөндлөнгөөс оролцоод байгаа юм? чам шиг ядуу амьтанд 600 тэрбум байх уу?
Ч: Уучлаарай, эрхмүүд ээ. энэ манай Малан их сургуулийн 1-р курсийн оюутан. Юм мэдэхгүй болохоор амандаа орсныг ярьж байгаа юм.
А: Жаал аа. энэ сургууль биш. Чиний тоглодог газар биш.
Ж: Тоглоогүй байна.
А: Жаал аа. Чамд ичих нүүр байна уу? Мөнгө чинь хүрэхгүй бол эндээс тийм амархан явна гэж санах хэрэггүй шүү.
В: Чам шиг амьтан ийм газар орж ирсэндээ баярлаад сууж байхгүй яах гээд төвөг удаад байгаа юм? 600 тэрбум гэнэ шүү. Мөнгөтэй юм бол гаргаад ир.
Бан: Вилли, үхмээр байна уу?
В: Буруу юм хэлчихээ юу? Жейкоб. Энэ хэрэгт оролцох хэрэггүй. Энэ тоглож наргидаг газар биш. Ноён Лодра, Жейкобын саналыг цуцалж болох уу?
Ме: Тэр...
Ж: Бан Юна, энэ эмийг чамд өгөх гэсэн юм. би өөр хэнд ч өгөхгүй. Чи ав.
Бан: Гэхдээ... За яах вэ. Жейкоб миний төлөө ингэж байгаа юм чинь. Мөнгө цуглуулах жаахан хугацаа өгөх юм бол Сомар груп мөнгө олж л таараа.
Ё: Юу болоод байна? Энэ хоёр танилууд юм уу?
М: Жейкоб? Тэр Жейкоб юм уу? тийм байж болох уу?
Ж: Ноён Лодра. Саналаа цуцлахгүй. Үргэлжлүүл.
Ме: За, 600тэрбум нэг. 600тэрбум хоёр. 600тэрбум гурав. Зарагдлаа.
А: Тэр жаал яаж 600тэрбумыг төлөхийг харж л байя.
Ме: Ноён Сухади, таны бэлдмэл.
А: ноён Лодра. Юу гэнэ ээ? Энэ ноён Сухади гэж үү?
Ме: Тийм ээ. Та бүхэнд албан ёсоор танилцуулъя. Энэ бол Пийс групийн захирал, эдгээр шинэ эмнүүдийг бүтээгч ноён Жейкоб Сухади.
Я: Тийм байх ёсгүй. Зүгээр л нэг ядуу амьтан шдээ.
Ч: Ноён Лодра. Андуураад байгаа юм биш үү?
Ме: Өөрийнхөө захирлыг танихгүй байх уу?
В: Тэгэхээр Жейкоб Лизагийн үеэл дүү гэсэн үг үү?
Авга: Тийм ээ. Энэ үнэн. Энэ миний үеэл дүү, Жейкоб. Хоцорч ирсэнд уучлаарай, эрхэм зочид оо.
В: Баларлаа, баларлаа. Жейкоб Лизагийн үеэл дүү байж. би уурлуулчихлаа.
Я: Жейкоб яахаараа Пийс групийн захирал байдаг байна аа? Тэгвэл анхнаасаа ядуу болж жүжиглэж байсан байх нь ээ?
Ар: Хөөх. Тэгэхээр момэлотонипийг бүтээсэн суутан чи байсан байх нь ээ? Миний баатар байж. Миний баатар.
Ж: Бан Юна. Энийг ав. Энэ чинийх.
Бан: Дагаад яв.
Ж: Аан? Хөөе.
Ме: өнөөдрийн дуудлага худалдаанд оролцсон эрхэм зочдодоо баярлалаа. Өнөөдрийн үйл ажиллагаа үүгээр өндөрлөж байна.
Ч: Явъя.
Ё: Юу болоод байна аа? Жейкоб тэр бэлдмэлийг Юнад өгөх гэж авсан гэсэн. Манай Юнад сайн юм бол уу?
М: Эрхэм ээ. одоо л ойлгож байх шив.
Ё: Хэлээдэх. Юна Ариф гэдэг тэр золигт сайн биш юм уу? Тэрнээс өөр хүнтэй болохгүй гээд байсан. Жейкоб татгалзсан хариу аваад уурлахгүй гэж үү?
М: Эрхэм ээ. Жейкоб авхай хоёр нэг нэгэндээ сайн байхгүй юу даа.
Ё: Чи... Юу гэнэ ээ? дахиад хэлээдэх дээ. Тэгэхээр миний хүсэж байснаар тэр хоёр хосууд болж таарч байна уу?
М: Тийм ээ. тийм.
Ё: Ашгүй дээ, ашгүй.
******************
Бан: Надаас юу нууснаа хэл.
Ж: Бан Юна. Би чиний нууцыг мэдье гэж бодоогүй юм шүү.
Бан: Энэ бэлдмэл надад хэрэгтэйг яаж мэдсэн юм?
Ж: Би... би...
Бан: Зооринд байсан өрөөг мэдчихсэн юм уу?
Ж: Бан Юна. Би чиний нууцыг мэдье гэж мэдээгүй юм шүү. Намайг уучлаарай. Бан Юна.
Бан: Жейкоб. Баярлалаа.
Ж: Бан Юна. Намайг үзэн ядахгүй байна уу?
Бан: Энийг шийтгэл гэж бод. Тэгээд ч надад ч гэсэн нуусан юм байсан юм чинь. Энэ эмийг өгсөнд баярлалаа.
Ж: Асуудал гарвал би заавал тусална гэж амалсан байх аа. Энэ бэлдмэл... усанд уусгаад гурван удаа уух хэрэгтэй. Гурав хоногийн дараа бие нь байгаа бүх хор гадагшилна.
Бан: Аанхан.
****************
А: Эцэст нь Сомар компани ерөндөгийг авчихлаа. Үнэн илчлэгдэхээс өмнө Сомарынхантай холбоотой асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй.
В: Жейкоб?
А:Хаачих гээ вэ?
В: Жейкоб Лизагийн үеэл дүү нь. Уучлалт гуйх гээд...
А: Наад толгойд чинь эмэгтэй хүнээс өөр юм алга уу? хурдан явъя.
Су: Юу болсон талаар сонслоо. Дуудлага худалдаа амжилттай болсон гэсэн. Хөөе. Гэхдээ их зан гаргах болоогүй шүү. энэ дөнгөж эхний алхам.
Ти: манай хүү ааваасаа мундаг гэж хэн хэлээд байлаа? Бас гэнэтийн бэлэг барина гээд хамт Малан явъя гээд нэг хүн яриад байсан санагдах юм.
Су: Яагаад хэлчихэж байгаа юм бэ? Мэдчихлээ шдээ. Гурав хоногийн дараа ээж чинь Маланд ажлаар очино. Би ч гэсэн групийн байдлыг шалгахаар очино.
Ж: Ямар ажил? Юу болоод ээж ирж байгаа юм?
Су: Их эртний хэрэг.
Ж: Тэгвэл замдаа болгоомжтой яваарай. Нээрэн, ирэхээр чинь чи ирээдүйн бэрийг чинь танилцууламз.
Ти: Найз охинтой болсон юм уу? Сайхан мэдээ байна. сайхан мэдээ. Ээж нь бэлэг аваад очино оо.
Я: Жейкоб. Энд байсан юм уу? Чамайг зөндөө хайлаа.
Ж: Юу болоо вэ?
Я: Уучлаарай. Миний миний буруу байсныг мэдэж байна. дахиад эхэлье тэгэх үү?
Ж: Өөрийгөө хүндлээч. Надад найз охин байгаа.
*****************
Ди: Өнгөрсөн хоёр хоног ухаантай байх хугацаа нь нэмэгдэж байгаа. Болсон явдлын талаар зарим нэг зүйлийг хэлсэн. Жейкоб, энэ бэлдмэлийн үйлчилгээ үнэхээр сайн юм. Би хол хоцрогдож.
Ж: профессор Дика, та хэтрүүлж байна. Таны өмнө нь хийж байсан судалгаа надад их тус болсон.
Эр: Чи...
Бан: Намайг санаж байна уу? Хурдан хэлээдэх. Тэр өдөр юу болсон бэ?
Эр: хэлье ээ.
Бан: Хурдан хэл.
Эр: Хэлье.
Ж: Юна. Надад даатгачих... Тэр хэргийг хэн хийснийг чи мэдэж байгаа. Надад үнэнээ хэлчих. Үгүй бол чи амьд үлдэхгүй.
Эр: Дорга компаний ноён Ёосеф... тэр буудсан.
Бан: Тэр байж. Яасан ч зүгээр өнгөрөөхгүй дээ.
Ж:Байз. Юна. Аав чинь хаана байна?
Бан: Аав уу? аав өнөөдөр Мористой хамт Коптис эмийн үйлдвэрлэлийн талаар ярилцахаар явна гэсэн. Дорга компани руу явсан.
Ж: Үгүй ээ.
Бан: Үгүй ээ.
*************
А: Ноён Ёога тавтай морил. Угтаж авч чадаагүйд уучлаарай.
Ё: Ёсорхох хэрэггүй. Коптис эмээ хэдээр өгөх вэ?
А: Ажил ярих гэж яараад яах вэ? Ноён Ёога, энэ хүнийг санаж байна уу?
Ё: Чи юу?
Эр5: Ноён Ёога намайг мартаагүй байх шив.
М: Хн. Хичнээн хайгаад ч олдохгүй байсан юм. Ёосефийн дэргэд нохой болоод нуугдаж байжээ?
Эр5: Миний дүү хаана байна? Хурдан гаргаад ир.
М: Өмхий амаа тат. Дүү чинь ноён Ёогагаас урвасан. Тэрнээс бол хатагтай, залуу авхай хоёр барьцаалагдсан. Ямар нүүрээрээ бидний өмнө гарч ирж байгаа юм?
Эр5: Худлаа ярь. Миний дүүг та нар гүтгэсэн. Та нар хүмүүсийг хууль бусаар хорьдог.
Ё: Ноён Ёосеф, энэ хүртэл урьж авчирчихаад юу болоод байгаа юм?
А: Юу ч биш ээ. би зүгээр л ах дүү хоёр салахыг харж тэссэнгүй. Зүгээр л зуучилж байгаа юм.
М: Хн. Сайхан ярилаа. Анхнаасаа энийг төлөвлөсөн байжээ.
Ё: Ийм олиггүй аргаар Сомарыг чадна гэж бодож байгаа бол яахыг чинь харж л байя.
А: Надад тийм чадвар байхгүй байж магадгүй ч өөр хүмүүс чадахгүй гэсэн үг биш.
М: Тика. Тэр үед том хэргүүдийг илрүүлж, хэрэгтнүүдийг сөхрүүлдэг байсан Тика Чандра.
А: Сайн мэдэж байх шив. Зөв өө. Энэ бол захирагч Тика.
М: Тика. Эрхэм ээ. биднийг мафи гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Тика таны нууцыг мэдээд ирсэн юм бол уу?
Ё: Хатагтай Тика ямар хэргээр ирснийг мэдэхгүй юм. Надад хэлж болох уу?
Ти: Намайг хуучны хэргийг шалгаж өгөөч гэж урьсан юм.
Ё: Новш гэж. Юу юм бол?
Эр5: Хатагтай Тика. Эд нар миний дүүг хууль бусаар хорьж байсан. Та надад заавал туслаарай.
А: Тийм ээ, хатагтай Тика. Сомар груп мафи байсан юм. Байнга хууль зөрчдөг байсан. маш хэрцгий хүмүүс.
Ти: Тийм үү?
Бан: Аав аа. Аав аа, зүгээр үү? Та зүгээр үү?
Ё: Юна, чи энд юу хийж байгаа юм? Хурдан буцаад яв.
Ж: Ээж. Та энд юу хийж байгаа юм?
****************
Ж: Ээж. Та энд юу хийж байгаа юм?
Ти: Жейкоб? Чи энд юу хийж байгаа юм? Маланд аль эрт гарсан энэ хэрэг манай даргын толгойны өвчин болчихоод байгаа юм. ээж нь энэ хэргийг шалгахаар ирсэн ажлаа дуусчихаад чам дээр очъё гэж бодож байлаа.
Ж: Хуучны хэрэг гэнэ ээ? Таны хэлээд байгаа хуучны хэрэг...
Ти: Энэ охин найз охин чинь юм уу?
Ж: Ээж ээ. Танилц, энэ бол Юна Сомар.
Бан: Сайн байна уу.
Ти: Сайн сайн сайн. Хөөрхөн охин байна. Манай тэнэг хүүгээс болж их зовсон уу?
Ж: Ээж ээ.
Эр5: Хатагтай Тика, Сомар груп миний дүү хууль бусаар хорьж байгаа. Хууль зөрчиж байна. Та... та шударгаар шийдэж өгөөрэй.
Бан: Та нараас л болсон шд. Танай дүү урваагүй бол манай ээж үхэхгүй байсан.
Ти: Ээж ээ? Нэр нь Деви Кирана юу?
Бан: Эгч ээ. Та манай ээжийг мэддэг мю уу?
Ти: Энэ удаа Малан хотод ирсэн гол шалтгаан маань Девигийн үхлийн хэргийг шалгах.
А: Хатагтай Тика. Сомар групийг шалгахаар ирээгүй гэж үү?
Ти: Тийм ээ. Гэхдээ миний мөрдөн шалгах ажиллагаагаар танай Дорга компани хатагтай Девигийн үхлийн хэрэгт холбоотой нь батлагдсан.
А: Үгүй ээ. Девигийн үхэл манай Дорга компанитай ямар ч хамаагүй. Ёога бол мафийн толгойлогч.Хууль зөрчиж байгаагаа мэдсээр байж гэмт хэрэг хийдэг. Гэрт нь очоод зоорийг нь нэгжээд үз. Тэнд яах аргагүй хүн хорьж байгаа.
Ж: Шаардлагагүй. Тэрний дүү яг одоо хаалган дээр байгаа.
Эр5: Дүү минь.
Эр: Ах аа.
Эр5: Миний дүү. Эд нар чамайг тамалсан уу? чамайг хорьсон уу? Ахдаа хэлчих.
Эр: намайг тамлаагүй ээ. бас намайг хориогүй. Хатагтай Тика. Хатагтай Девийг барьцаалсан хүн нь би.
Эр5: Юу яриад байгаа юм бэ? Эд нар чамайг сүрдүүлсэн юм уу?
Эр: Ах аа. намйаг сүрдүүлээгүй ээ.
Ти: Тэр үеийн гэрч мөн байх аа? Хатагтай Девийг алсан алуурчин хэн гэдгийг хэлээд өг.
Эр: Тэр...
*****************
Ти: Хатагтай Девийг алсан алуурчин хэн гэдгийг хэлээд өг.
Эр: Тэр...
А: Худлаа ярихаа боль. Би яахаараа Девийг алдаг юм? бид нарт ямар ч өс хонзон байхгүй.
Эр: Сомар груптэй эртнээс өстэй байсан байх аа. Ахын маань амиар намайг сүрдүүлж, Сомар групээс урвуулсан биз дээ. Энэ хэргийг илрүүлэхгүйн тулд бид нарыг алах гэж байсан. ноён Ёога хурдан ирээгүй бол би өдийд үхчихсэн байгаа. Намайг ой санамжаа алдчихсан байхад Юна авхай намайг сайн халамжилж байсан.
Ти: Алив... Ёосефийг баривчил.
А: Та нар ялсан гэж бодож байна уу? энэ миний газар нутаг. Нэгэнт бүгд цугларсных аяга цай ууцагаая. Аваад ир. Чи хэн бэ?
М: Зурагтаар байнга гарч байдаг нөгөө алдартай баян Жеймс биш үү?
Ё: Өнөөдөр ямар гээч өдөр вэ? алдартай, баян хүмүүс цуглаад байх чинь. Тийм байгаад ч яадаг юм. миний хаана ч хүрэхгүй юм чинь.
М: Таны хэлдэг түмэн зөв.
Ж: Аав аа. Та энд юу хийж байгаа юм?
****************
Ж: Аав аа. Та энд юу хийж байгаа юм?
Су: Ээжийг чинь гарч ирэхгүй болохоор нь ороод ирлээ. Асуудал гарч гэж бодоод...
Ти: чиний тусламж хэрэггүй. Би өөрөө ажлаа хийчихнэ.
Су: Тийм ээ, тийм. Хатагтай Тика ажлаа өөрөө хийлгүй яах вэ. би санаа зовоод л тэр.
Ти: Хурдан аваад яв.
А: Юугаа хийгээд байгаа юм?
Ж: Аав аа. Ээж ээ. Танилц, энэ бол Юна. миний найз охин. Энэ бол ноён Ёога Сомар. Юнагийн аав.
Су: Өө, манай ирээдүйн худ болж таарлаа. Ийм нөхцөлд уулзана гэж төсөөлсөнгүй явлаа.
Ё: Жейкобын аав манай улсын тэргүүн баян байх юм гэж санасангүй. Аргагүй л сайн хүний хүү мөн дөө.
Су: Хөөе. Магтаал чинь хэтэрч байна.
Ти: охин минь. Багаасаа их зовсон байх. би ээжийн чинь хэргийг сайн шалгаж, хэрэгтэнд авах ёстой ялыг нь заавал өгнө өө.
Бан: За.
Ти: Нээрэн. Энэ бэлэг.
Бан: Баярлалаа, эгч ээ.
Ти: Худ маань энд байгаа болохоор нэгмөсөн шийдчихвэл ямар вэ? би сүй тавих өдрийг нь товолчихъё. Юна, ноён Ёога юу гэж бодож байна?
Ё: Татгалзах зүйл алга аа.
Ж: Бан Юна. Чи юу гэж бодож байна?
Бан: Жейкоб. Чамд өөр нуусан юм байгаа юу?
Ж: Тангараглая. Өөр юу ч байхгүй. Өөр нуусан юм байхгүй.
Бан: Тэгвэл чи гэрчид юу гэж хэлсэн бэ? Яагаад чиний үгэнд ороод байгаа юм?
Ж: Би Ёосефийн өшөө авалтаас ахыг нь хамгаалж өгнө гэж амалсан.
Бан: Бүгдийг нь мэдэж байсан юм уу?
Ж: Ямар ч асуудал гарсан бай би тусална гэж хэлсэн байх аа. би амалсандаа хүрдэг хүн.
Бан: Жейкоб. Чи минийх. Яасан ч зугтаж чадахгүй.
Төгсөв.
Back to episodes Go home