Дүрүүд:
Эр:
Шэн Хун /Руи Руи/ эмч, Ян захиралын алдагдсан том хүү
Жао Дафу эмч
Хо Цянь хотын атаман
Ганцзи гарын туслах нь
Жан Ян захиралын гэрийн даамал
Сяо Чао Ян захиралын бага хүү
Кеничо Сато япон эмч
Сяо Ли эмнэлэгийн туслах ажилтан
Лю Бин Уламжлалт хятад анагаах ухааны холбооны ерөнхийлөгч
Луо Ювэй дэд ерөнхийлөгч нь
Ван Цзифэнь “Бурхан эмч” 4-р тэмцээний аварга
Цао Сыхай “Бурхан эмч” 6-р тэмцээний аварга
Цзян Чандэ Шэн Хуны эзэн, тэмцээний хор найруулагч
Цяо Сыхай “Бурхан эмч” 3-р тэмцээний аварга
Эр хөтлөгч
------------------------------------
Эм:
Е Чжэньчжэнь эмнэлэгийн захирал
Ян Ян группын захирал
Сяо Юнь эмнэлэгийн туслах ажилтан
Эм хөтлөгч
Лянь: Цзян Чандэгийн охин
-----------------------------------------------------------
Шэн: Уучлаарай, уучлаарай. Сайн уу? Танай эмнэлэгт ажил байгаа гэсэн үү? Би бүртгүүлсэн юм.
Ли: Чамд ямар ажил байдаг юм, гуйлагчин минь? Пүү, яв аа, яв, яв, яв! Манай эмнэлэгийг гутаах хэрэггүй!
Шэн: Би гуйлагчин биш. Би зураач.
Ли: Чи зураач аа? Чи гуйлагчин биш бол би гуйлагчин уу? Чи явахгүй юу? Хүлээж бай. Хэрэв чи явахгүй бол би чамд ойлгуулаад өгье.
Шэн: Айн?
Е: Түр хүлээ!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Хүлээж бай!
Ли: Захирал аа.
Е: Юун шуугиан бэ? Юу болсон юм?
Ли: Энд ажилд авч байгаа юм. Харин энэ гуйлагчин бүртгүүлсэн гэж зүтгээд. Бас анагаахын талын мэдлэгтэй гэсэн. Явахгүй зөрүүдлээд байна.
Е: Хөөх, ямар сонин юм бэ! Гуйлагчин хүртэл анагаахын мэдлэгтэй байх нь. Анагаахын мэдлэгтэй гэж хэлсэн хүн чи юу?
Шэн: Тийм ээ, энэ үнэн. Танай эмнэлэг хүнийг аль таарсан ажилд нь авдаггүй гэж үү? Би ажилд ормоор байна.
Е: За яахав. Тэгвэл би чамайг сорьж үзнэ. Хэрэв чи зөв хариулж чадвал, би журмаа өөрчилж, чамайг эмнэлэгтээ ажилд авна.
Ли: Захирал аа, энэ эмнэлэгт өвчтөнүүд байдаг.
Е: Шөнөөр хөлөрч, ихэвчлэн цээж бачуурч, амьсгал давчддаг, хоолны дуршил буурч, хэлний үзүүрт гашуун амт мэдрэхээс гадна, бусад шинж тэмдэгүүд илэрдэг. Ийм нөхцөлд ямар эм эмчилгээ зохилтой вэ?
Шэн: Энэ бол амин хүч болон цусны дутагдлын ердийн шинж тэмдэг. Амин хүчийг нөхөхийн тулд хунчир, дагуур цооргоно ургамалуудыг хэрэглэнэ. Хятад үндэс, данШэн, урал чихэр өвсний ханд дэлүүг бэхжүүлдэг. Эдгээр ургамлуудыг хольж, хятадын уламжлалт танг бэлдэнэ. Өвчтөн өдөрт нэг удаа уух ёстой. Сар хүрэхгүй хугацаанд л эдгэрнэ.
Е: Тэр үнэхээр зөв хариуллаа шүү. Би чамайг анагаахын ийм мэдлэгтэй гэж санасангүй! Тийм ээ, Е Чжэньчжэнь би амлалтаа биелүүлнэ. Чамайг эмнэлэгт яг тохирсон ажилд чинь авах болно. Намайг дагаад яв. Хүлээ. Миний бодлоор арай эрт байна. Үсчинд очоод наад үсээ засуул. Бас усанд орж, наад хувцас хунараа солиод ир.
Шэн: Баярлалаа.
Ли: Үгүй ээ, захирал аа... Бурхан минь, энэ бүгд ямар учиртай юм бэ?
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Эмчилгээний курсын дагуу хүн бүрт хоёрыг. Битгий мартаарай.
Эм: За, баярлалаа.
Е: Хөөе, сайхан залуу, чи эмчид үзүүлэх нь үү? Чи эхлээд дараалалд зогсох хэрэгтэй. Чи дугаар авахаар урдуур дайрч болохгүй. Чи нөгөө гуйлагчин байна ш дээ! Хөөх, чи тун дажгүй юм гээч! Ингэхэд, би урд нь чамайг хаа нэгтэй харсан санагдаад байх юм.
Шэн: Би нилээн түгээмэл царайтай байж мэднэ.
Е: Үгүй ээ, үгүй, үгүй. Би урд нь чамайг яах араггүй харсан. Би нэг л санахгүй байна. За, за тэр яахав. Би чамайг эхлээд манай эмнэлэгийн эмчтэй танилцуулъя. Одооноос эхлэн чи түүнээс суралцах болно.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Баярлалаа.
Е: Чи тэр хүнийг харав уу? Тэр бол Жао Дафу, манай эмнэлэгийн эмчлэгч эмч. Эмчээр олон жил ажилласан, маш их туршлагтай хүн. Би түүнийг оршуулгын компаниас эмнэлэгтээ авах гэж маш их мөнгө зарсан. Чи одооноос эхлэн түүнээс суралцана. Магадгүй, чиний шархтай гар нэг л өдөр эдгэрч мэднэ. Нуух хэрэггүй. Би чамтай уулзсан тэр мөчид анзаарсан юм. Миний эмчлэх чадвар сайнгүй байж мэднэ, гэхдээ манай гэр бүл эмнэлэг ажиллуулсан арвин түүхтэй. Би чам шиг өвчтөнийг зөндөө харсан.
Шэн: Чи миний баруун гар шархтайг мэдсээр байж яах гэж намайг ажилд авсан юм?
Е: Би чамайг ерөнхий туслахаар авсан болохоос эмчлэгч эмчээр аваагүй. Чи өвчтөн эмчлэхгүй. Түүнээс гадна, чи ардын эмчилгээг бага сага мэддэг биз дээ? Миний бодлоор, чи эмнэлэгт муугүй ажиллаж чадах байх.
Шэн: Асуудалгүй.
Е: Тэгвэл сайн л байна. За, за, энд зогсоод байх хэрэггүй. Би чамд нэг ажил өгнө. Жао эмч ээ, энэ манай эмнэлэгийн шинэ ерөнхий туслах. Та түүнд тохирох ямар ажил өгвөл зүгээр гэж бодож байна?
Жао: Ажил аа? Эхлээд эмийн санд очоод эмийн ургамлуудыг эмхэлж цэгцэл.
Е: Хөөе! Яваач!
Шэн: За.
Е: Би явлаа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жао: Хөөе, шинэков оо, чи энд яагаад ганцаараа байна? Хүн дуудаж туслуулж болсонгүй юу?
Шэн: Аа, Жао эмч ээ. Танд хэрэгтэй юм байна уу?
Жао: Миний халат бохирдсон байна. Яваад энийг угаагаад ир. Түргэлээч! Хүн орхоодой…. Рейши мөөг... Дон Куай /эм хүн орхоодой/... Болчихлоо, болчихлоо.
Шэн: Та юу хийж байгаа юм бэ?
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Жао эмч ээ, та юу хийгээд байгаа юм?
Жао: Хөөе, туслагч залуу! Чамд ямар хамаатай юм? Чи юундаа ингэж харсан юм? Явж хийх ёстой юмаа хий!
Шэн: Жао эмч ээ, та эмийн ургамалууд хулгайлахыг би харсан. Би явж захиралд очиж хэлнэ.
Жао: Хөөе, туслагч залуу! Чи намайг хэлнэ гэсэн үү? Чи өөрийгөө сүрхий гэж боддог уу? Эсвэл би чамайг сургууд өгөх үү? Чи өөрийгөө хэн гэдгийг мэддэггүй байх. Би энэ эмнэлэгийн ерөнхий эмч нь. Би юу хүссэнээ хийх л болно.
Шэн: Чи....
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Ашгүй би одоо жаахан амсхийхтэй боллоо.
Ли: Болох оо байлаа, захирал аа. Нөгөө шинээр авсан туслах залуу Жао эмчтэй үзэж таарч байна!
Е: Юу? Юу болсон юм?
Ли: Би өөрөө ч мэдэхгүй, Гуань захирал аа. Та өөрөө очиж харсан нь дээр.
Е: Алив, явцгаая, явцгаая, явцгаая!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жао: Яаж байгаа юм бэ? Өө, бурхан минь, амь авраарай! Намайг алж байна! Намайг аллаа!
Е: Юу болоод байна аа? Чи юундаа зогсоод байсан юм бэ? Бушуухан Жао эмчийг босго! Чи юу хийж байгаа юм? Чи яагаад эхний өдрөө надад асуудал гаргадаг билээ? Чи Жао эмчийг ямар болгосоныг хар. Үнэхээр айхтар цохьсон байна.
Жао: Гуань захирал аа, та ашгүй хүрээд ирлээ. Та намайг хамгаалах ёстой! Тэр намайг алахыг санаархсан! Энэ муу туслах ажилтан! Би түүнд эмийн ургамлуудтай харьцахдаа болгоомжтой бай гэж хэлсэн юм. Гэтэл тэр намайг нүдэж эхэлсэн. Ийм юмнууд энэ эмнэлэгт ажиллах ёсгүй!
Е: Энэ үнэн үү, Шэн Хун?
Шэн: Энэ тийм биш ээ. Энэ Жао эмч эмийн ургамал хулгайлсан. Эмийн ургамал хулгайлахыг нь би харсан. Тэгээд л би түүнийг цохьсон юм.
Ли: Юу? Эмийн ургамал хулгайлсан? Саяхан эмийн ургамалуудын тоо ширхэг таарахгүй байгааг би анзаарсан юм.
Е: Жао Дафу, би чамайг ийм хүн гэж огт бодсонгүй. Чамд хэлэх өөр үг байна уу?
Жао: Хуурамч гүтгэлэгт итгэх хэрэггүй! Хөөе, чи намайг эмийн ургамал хулгайлсан гэсэн үү? Чамд нотолгоо нь байна уу? Түүний хуурамч ярианд итгэх хэрэггүй, Гуань захирал аа.
Шэн: Мэдээж надад нотолгоо нь байгаа. Хулгайлсан эмийн ургамлууд нь түүний хувцсан дотуур байгаа. Чи хулгайлсан биз дээ? Биеийг чинь нэгжвэл гараад ирнэ.
Ли: Жао эмч ээ, та өөрөө гаргаж ирэх үү, эсвэл би танд туслах юм уу?
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ли: Жао эмч ээ, та өөрөө гаргаж ирэх үү, эсвэл би танд туслах юм уу?
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жао: Та нар хүн нэгжинэ гэнэ ээ? Нөгөө хүний эрх хаана байна? Би та нарт нэгжүүлэхгүй!
Е: Түүнийг зогсоо! Жао Дафу, чи үнэхээр эмнэлэгийн ургамалууд хулгайлжээ? Би чамд үргэлж сайнаар ханддаг байсан. Чи яаж ингэж чаддаг байна аа?
Жао: Яасан гэж уучлалт гуйх юм? Энэ эмнэлэг маш сайн ажилладаг. Энэ бол Жао Дафу миний л ач буян. Би танай эмийн ургамлаас хэдийг авахад юу нь буруу гэж? Эднийг авсан ч миний дур. Намайг хүндлэх ёстой.
Е: Өөдгүй новш ямар байдгийг би одоо л мэдэж авлаа. Ичгүүргүй, бас хэрээ мэдэггүй. Чам шиг юм хүн эмчлэх эрхтэй гэж бодож байна уу? Яг одоо өөрийнхөө юмыг бэлд. Ичгүүртэй гэдэг нь!
Жао: Чи намайг хөөмөөр байна уу? Чи гадаа байгаа өвчтөнүүдийг үл тоож байна уу? Тэр өвчтөнүүд... тэд бүгдээрээ Жао Дафу миний нэрийг дуулаад ирдэг юм. Хэрэв би явбал чиний эмнэлэгт цаашид оршин тогтнохгүй!
Е: Чи!
Шэн: Би энэ он жилүүдэд зөвхөн зүүн гараараа Хуньи-ийн “зүү тавих 13 арга”-д суралцсан. Тэр үеийн миний зүү тавих чадвар одоо ердөө 3/1-тэй үлдсэн, гэвч энэ түгээмэл өвчнүүдийг эмчлэхэд хангалттай. Би түүнд туславал яасан юм?
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Цянь: Хөөш!
Юнь: Та нар хэн бэ? Яах гэсэн юм?
Цянь: Би өнөөдөр танай эмнэлэгийн эмчид үзүүлэхээр ирлээ. Хэрэв эмчилж чадахгүй бол би танай эмнэлгийг үнсэн товрог болгоно!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жао: Захирал гуай. Би чамд зөрүүдлэхгүй байхыг зөвлөе. Чи энэ хүүхдээр миний өмнө уучлалт гуйлгах ёстой. Түүнээс гадна, би сар болгон цалин дээр 5000 юань нэмж авна. Тэгвэл би танайд үлдээд ажиллахыг зөвшөөрнө. Үгүй бол энэ эмнэлэг эмчгүй болно. Одоо чамайг яахыг харъя.
Е: Чи намайг сүрдүүлж зүрхэлж байна уу? Би тархийг чинь няцлана гэвэл чи надад итгэх үү? Уучлалт гуйж чадахгүй. Цалин нэмүүлэх чинь хоосон мөрөөдөл. Е Чжэньчжэнь би амархан сүрдэнэ гэж бодов уу? Эмчгүй болно л биз. Би энэ эмнэлэгийг хэдэн өдөр хаачихна. Би чамаас илүү эмчийг олж чадахгүй гэдэгт итгэхгүй.
Жао: Тэг ээ, чи цаг гаргаад хайж үзээрэй. Би одоо явлаа. Юу вэ? Цзинхайн алдартай атаман Хо Цянь өнөөдөр үзлэгт орохоор Яньцзи эмнэлэгт ирнэ гэсэн биз дээ? Тэр яагаад ирээгүй байдаг билээ?
Юнь: Өө, яах вэ, захирал аа! Цянь ах ирчихээд байна. Тэр тусгайлан үзүүлэхээр ирсэн, эмчээ дуудаад ир гээд байна.
Жао: Мөн дөө!
Е: Юу? Чи “Хоёр луу” бүлэглэлийн Хо Цяныг хэлж байна уу? Тэр чинь Цзихайн нэр нөлөөтэй атамануудын нэг.
Юнь: Тэр мөн. Захирал аа, одоо би яах ёстой вэ?
Жао: Юу гэмээр байна, захирал гуай? Надаас гуйгаад үзэхгүй юм уу? Бидний эртний нөхөрлөлийг бодоод надаас гуйвал би чамд дуртай дургүй зөвшөөрнө. Эмнэлэгтээ ийм хүндхэн үеийг даван туулахад нь туслаач.
Шэн: Санаа зоволтгүй, би Цяныг эмчилж чадна.
Жао: Хөөе, чи нэг муу туслах төдий. Чи түүнийг эмчлэнэ гэнэ. Би эмчилж чадахгүй гээд хэлчихэж чадахгүй юу?
Е: Өө, бурхан минь, Жао Дафу, дуугай болооч! Чи нээрэн түүнийг эмчилж чадах уу?
Шэн: Би Жао Дафу зүү яаж хатгахыг би харсан. Гэхдээ тэр Цянь ямар өвчтэйг би мэдэхгүй. Ямартай ч миний чадвар Жао Дафугаас яриангүй хувь илүү. Та надад итгэ.
Е: Энэ залуу эмчлэх тал дээр жаахан мэдлэгтэй. Жао Дафу өөдгүй амьтан. Түүгээр Цяны өвчнийг эмчлүүлье. Тэр ямар чадвар гаргахыг хэн мэдлээ? Яая даа, энэ мухардах байсан ч хамаагүй, нэг юм хийх л хэрэгтэй. За, за, намайг дагаад яв.
Шэн: За.
Е: Эндээ чимээгүй байж бай.
Жао: Хн!
Ли: Чи эндээ үлд!
Жао: Чи үнэхээр энэ залууд эмчлэхийг зөвшөөрлөө гэж үү?
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Цянь: Жан даамал аа, энэ эмнэлэгийг дутуу үнэлэх хэрэггүй. Эдний гэр бүл Цзинхайд хэдэн арван жилийн турш ийм үйл ажиллагаа явуулсан. Эдний эмч нарын ур чадвар үнэхээр сайн гэцгээдэг юм. Таны тархины цус харвалтыг эдгээж чадна гэдэгт би итгэж байгаа.
Лин: Хэрэв энэ эмчилгээ миний өвчнийг эдгээж чадвал... би чамд талархаж заавал хариу барих болно.
Цянь: Жан даамал аа, та үнэхээр сайхан сэтгэлтэй юм.
Е: Цянь ах аа. Би энэ эмнэлэгийн захирал нь. Энэ залуу манай Шэн Хун эмч.
Цянь: Балчир юмаа. Тэр тэгээд чадах уу? Тэгэхээр, би чамд анхааруулчихъя. Энэ маш хүндтэй хүн. Хэрэв чи энэ хүнийг эмчилж чадахгүй бол би дараа нь чамайг харамсахад хүргэнэ!
Е: Та юу ярина вэ? Цянь ах аа, тэр залуухан байх нь хэвийн зүйл. Бодоод үз дээ. Тэр ийм залуухан байж хэдийн манай эмнэлгийн эмч болчихсон. Энэ байх л зүйл. Энэ залууд зарим нэг чадвар байдаг.
Цянь: Тэгвэл чинийхээр болог.
Жан: Тийм бол Шэн эмч ээ, хөгшин намайг эмчлээд аль. Энэ Шэн Хун, надад яагаад ийм танил санагддаг билээ?
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Хуньи-ийн “зүү тавих 13 арга”. Салхины ангууч цэг. Тянь Чун цэг. “Чих” хаалга. Шентин цэг. Сүүлчийн зүү, Байхуэй цэг. Надад гал нэмээрэй!
Жан: Би хөдөлж байна! Би эдгэчихлээ!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жан: Би эдгэсэн байна!
Цянь: Ердөө хэдхэн зүүгээр эдгээчихлээ гэж үү? Тэр үнэхээр гайхамшгийн эмч байна! Жан даамал аа. Та өмнөхөөсөө илүү эрч хүчтэй болчихсон юм шиг надад санагдлаа. Та 10 насаар залуужсан харагдаж байна. Энэ бас танд хэдэн зүү тавьсны ач тус уу?
Шэн: Миний Хуньи-ийн “зүү тавих 13 арга” зөвхөн судасны бөглөрлийг арилгаж, цусны эргэлтийг сайжруулаад зогсохгүй, бас хийн урсгалын судлуудад нөлөөлж, биеийн тэнцвэртэй байдлыг зохицуулахад тусалдаг. Таны хийн урсгалын судлууд хаагдаагүй учраас ийм эрч хүчтэй харагдаж байгаа юм. Хий, бас цус таны арьс, махыг тэжээдэг. Мэдээж үүнээс болж таныг залуу харагдуулна.
Е: Шэн Хун, би чамайг эмчлэх ийм мундаг чадвартай гэдгийг мэдсэнгүй.
Юнь: Тэр үнэхээр жинхэнэ чадвараа нууж байжээ! Тэр Жао эмчээс хамаагүй дээр юм.
Жан: Баярлалаа, Шэн эмч ээ. Өө үгүй ээ, Шэн эмч намайг эдгээсэн. Цаашид чамд ямар нэг зүйл хэрэгтэй бол шууд хүрээд ирээрэй. Шэн Хун, би заавал туслана.
Цянь: Чи үнэхээр азтай залуу. Жан Гуаньцзя бол Цзянхайн хамгийн баян хүмүүсийн нэг Ян овогтын хувийн даамал. Чи түүнийг өвчнийг эмчиллээ. Энэ мөчөөс эхлэн чи Цзинхайд юу дуртайгаа хийж болно.
Жао: Муу новш! Энэ муу жаал түүнийг эмчилчихлээ шүү.
Жан: Юу гэнэ ээ? Ерөнхий захирал Ян Цзинхайд буцаж ирсэн гэнэ ээ? Би одоохон яваад очъё. Би явах болчихлоо. Чи эндээ үлдээд миний өмнөөс Шэн эмчид зохих ёсоор нь талархал илэрхийлээрэй.
Цянь: Санаа зоволтгүй, Жан даамал аа, би санаа тавина.
Жао: Үгүй ээ. Энэ эмнэлэгт ганцхан би эмч нь байх ёстой. Намайг зайлуулмаар байна уу, яасан ч үгүй.
Цянь: Шэн эмч ээ, чи үнэхээр гайхамшигт эмч юм. Чиний эмчлэх чадвар гайхалтай! Харин нойргүйдлийг эмчилж болдог уу? Чамд худлаа хэлээд яахав, би өнгөрсөн хэд хоногт маш муу унтдаг болчихлоо. Энийг зүгээр болгоход чи туслахгүй биз? Санаа зоволтгүй, зөвлөгөө өгсөнд хоёр дахин төлнө.
Е: Нойргүйдлийг эмчлэх асуудл биш. Манай Шэн эмч нойргүйдэлийг эмчлэхдээ маш туршлагтай. Одоохон чамд эм авчир гэж би түүнд хэлье.
Цянь: За тэг.
Шэн: Би хэзээ нь нойргүйдлийг сайн эмчилдэг болчихов оо?
Е: Муу тэнэг! Энэ чухал юм уу? Гол нь зөвлөгөө өгсөн хөлсийг хоёр нугалж төлнө.
Цянь: Яасан, асуудал гарсан уу?
Шэн: Асуудал байхгүй.
Цянь: Сайн байна. Яв.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жао: Цянь ах аа, түр хүлээгээч.
Ган: Хөөе.
Жао: Өө, би ердөө л энэ эмнэлэгийн ерөнхий туслах нь. Цянь ах аа, та энэ танг мартсан байна.
Цянь: Би сая нэгийг авсан биз дээ? Дахиад энэ ямар хэрэгтэй юм?
Жао: Шэн эмч үүнийг суурь эмчилгээ гэж хэлсэн. Та энэ хоёр танг хоёуланг нь хэрэглэх ёстой. Таны нойргүйдэл хурдан алга болно.
Цянь: Нэгэнт Шэн эмч өгсөн болохоор авчих.
Жао: Аан за, май, аваарай. Тайван яваарай.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Тангаа цагт нь уухаа битгий мартаарай. Ёо, би үнэхээр ядарлаа! Манай эмнэлэг маш урагштай байна. Ганцхан энэ ч биш. Бас онцгүй юм ч байна. Өдөржин гүйсээр байтал миний хөл удахгүй салж унах байх.
Юнь: Захирал аа. Нэг бол өнөөдөр эртхэн хаах юм уу? Тэгвэл та гэртээ хариад амарч болно.
Е: Эмнэлэг ээ эрт хаана... энэ чинь сайхан санаа байна. Би өнөө шөнө нэг сайхан амармаар байна. Аан тийм, Шэн Хуныг нааш нь дуудчих.
Юнь: За.
Шэн: Та надаас юу хүсээв?
Е: Чи юугаа ширтээд байгаа юм?
Шэн: Намайг уучлаарай.
Е: За яахав, чиний эмнэлэгт оруулсан их хувь нэмрийг бодолцож... Би нэг удаа чамайг уучилъя.
Шэн: Баярлалаа, захирал аа.
Е: Цэх зогсооч! Үгүй ээ, нэг л биш. Чамайг харах тусам чи бүр их танил санагдаад байна. Бас чиний эмчлэх чадвар үнэхээр гойд. Чи яав ч эгэл хүн биш ээ. Чи хэн гэдгээ хэлэхгүй юу? Яах гэж Яньцзи эмнэлэгт ирсэн юм? Чи ямар санаа агуулсан бэ?
Шэн: Захирал аа, та хэтрүүлж бодоод байна. Би жирийн л нэг хүн. Яахав, жаахан түгээмэл царайтай л биз.
Е: Нээрэн үү?
Шэн: Тиймээ, үнэн.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ган: Бүгдийг нь эвдэл!
Шэн: Больцгоо!
Е: Бүгдээрээ сайхан ярилцъя. Энэ соёлт нийгэмд хүчирхийлэл хийхгүй байцгаая л даа.
Ган: Чи энэ эмнэлэгийн захирал нь байх аа, тийм үү?
Е: Яг тийм. Би. Залуус аа, би та нарыг яаж гомдоосныг мэдэхгүй байна. Ядаж бидэнд тайлбарлаад өгөөч.
Ган: Нээрэн мэдэхгүй юу? Манай ах танай эмнэлэгээс бичиж өгсөн хуурамч танг хэрэглэсэн. Одоо болтол түүний гэдэс нь базалсаар байна. Ах өдөрт хэдэн удаа жорлон орохыг би хэлж мэдэхгүй. Ах бүр орноосоо ч босох тэнхэлгүй болсон. Энэ мэдээлэл хангалттай юу?
Е: Цзянь ах хуурамч тан хэрэглэсэн... Гэдэс нь тасралтгүй базалж байгаа...
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Хуурамч тан... Гэдэс нь тасралтгүй базалж байгаа...
Ган: Танай эмнэлэгийн эм танд их асуудал байна. Манай Цянь ах та нарыг яг одооноос хаалгаа барь гэж хэлүүлсэн. Юм хумаа цуглуулж аваад эндээс зайлцгаа! Үгүй бол би та хоёрыг болгож тавина.
Е: Энд үл ойлголцол болж. Манай эмнэлэгийн эм тангууд яагаад асуудалтай байдаг билээ? Миний санахын, чи Цянь ахын дор ажилладаг. Өө, өчигдөр Цянь ах Жан даамалыг манай эмнэлэгт эмчлүүлэхээр авчирсан. Бид Жан даамалыг эмчилсэн. Би Цянь ахад хор хүргэж чадна гэж үү? Аан, ингэвэл яасан юм? Биднийг Цянь ахад хүргээд өг. Би өөрөө түүнд бүгдийг тайлбарлая.
Ган: Чи өөрийгөө хэн гэж бодоов? Цянь ахтай чи хэзээ хүссэн цагтаа уулздаггүй юм. Ямар ч байсан, Цянь ах хэлэх гэснээ хэлсэн. Тэр танай эмнэлэгээс болж суулгаад байна. Та нарын эм тан асуудалтай байна. Танай эмнэлэг хариуцлага хүлээх ёстой. Ах дүү нар аа, үргэлжлүүлээд эвдэцгээ!
Шэн: Чи юу хийж байна аа? Ямар нэг юм болохоор дандаа ингэж байх юм. Үргэлж л хамаг юм сүйтгэж байдаг. Бүгд л та нарыг хамгийн ёс зүйтэй, соёлтой хүмүүс гэцгээдэг. Миний бодлоор онцгойрох юм алга.
Ган: Чи юу гэсэн бэ?
Шэн: Би үүнийг чинь бүдүүлэг гэж хэллээ.
Е: Та нар миний өмнө бүдүүлэг аашилж байна.
Ган: За, за. Би энд их удаан саатчихлаа. Би анх удаа бүдүүлэг гэж хэлүүлж үзлээ.
Шэн: Тэгвэл чи биднийг яагаад Цянь ахад аваачихгүй байгаа юм?
Ган: Тэгье ээ. Би өнөөдөр та хоёрт боломж өгье. Би та нарыг Цянь ахтай уулзуулна, ойлгосоон?
Шэн: Ашгүй дээ.
Ган: Явцгаая.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Цянь: Өнөөдөр энэ намайг алж байна аа! Тэр муу луйварчиныг би нэг сайн хашраагаад өгнө гайгүй. Жан даамал аа, таныг тааруухан хүлээж авсанд уучлаарай.
Жан: За, зүгээр дээ. Чи Шэн эмчээс тан авч уугаад бие чинь дордсон гэж хэлсэн билүү? Тийм байх учиргүй дээ. Тэр миний харвалтыг хүртэл эмчилж чадсан. Чи өгсөн танг нь хэрэглэсний дараа яагаад ийм юм болдог билээ?
Цянь: Үхсэнийх нь гайхамшигт эмч. Миний бодлоор тэр жинхэнэ луйварчин. Тэр өчигдөр таны харвалтыг эмчилсэн. Энэ цэвэр тохиолдол. Би түүнд тан бичиж өгөөч гэж хэлсэн юм. Тэрнээс нь болж миний гэдэс өвдчихлөө.
Жан: Одоо үед луйварчдаас хамгаалах хэцүү болж дээ. Би анхандаа ч... би ашгүй нэг бурхан эмч оллоо, тэр Ян захиралыг ч эдгээж магадгүй гэж бодсон юмсан. Бас түүнийг Ян захиралтай танилцуулъя ч гэж бодож байлаа.
Цянь: Та юу гэсэн бэ? Ян захирал өвдсөн юм уу?
Жан: Тиймээ, Ян захирал өвдөөд их удаж байна. Олон жилийн өмнөөс Ян захирал шөнийн харалган гэдэг оноштой болсон. Өвчин нь хүндрээд шөнөөр юуг ч олигтой харж чаддаггүй болсон. Үүнээс болж бас зүрхний бахтай боллоо. Ямар их шаналдаг гээч! Энэ олон жил би өчнөөн олон нэртэй эмч нартай уулзсан ч өвчнийг нь эмчилж чадаагүй. Чи Ян захиралтай танилцахыг үргэлж хүсдэгийг би мэднэ. Гэвч яг одоо Ян захирал их хэцүүхэн байгаа. Хүмүүстэй уулзахаас татгалздаг, би чамд яагаад ч туслаж чадахгүй.
Цзян: Юу? Хүмүүстэй уулзах дургүй ээ? Тийм байх учиргүй! Хэрэв Ян захиралтай уулзаж чадахгүй бол миний олон жилийн энэ төсөл.... Би цаг заваа дэмий үрсэн болно. Жан даамал аа, ах минь! Та надад нэг арга олоход минь туслаач! Би Ян захиралтай заавал уулзах ёстой.
Жан: Би чамд туслахыг хүсэхгүй байгаа юм биш. Ян захиралтай уулзахыг тулд эхлээд түүний өвчнийг нь эдгээх хэрэгтэй.
Шэн: Би Ян захирлын өвчнийг эмчилж чадна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Цянь: Аан чи юу, жаал аа. Муу луйварчин! Чамаас болж миний гэдэс өвдсөн! Тэгчихээд чи ирж зүрхлэнэ гэнэ ээ? Ганцзи. Чи чинь яачихсан юм бэ? Тэр эмнэлэгийг буулгаж хая гэж би чамд хэлээгүй юу? Чи эднийг яах гэж нааш нь авчирсан юм?
Ган: Цянь ах аа, энэ хоёр заавал ирж тантай уулзана гэж зөрүүдлээд болдоггүй. Тэд өөрсдөө танд тайлбарлаж өгнө.
Е: Цянь ах бид хоёрын дунд үл ойлголцол үүссэн бололтой. Манай эмнэлэг...
Цянь: Танай эмнэлэг ямар ч хамаагүй хуурамч эм тан бичиж өгдөг. Үүнээс чинь болж миний гэдэс хямарсан. Үүнд өөр ямар тайлбар байдаг юм? Ганцзи, би чамд тушааж байна. Эднийг эндээс хурдхан авч гараад тасар тасчиж нохойнд хаяж өг!
Ган: Би та нарт түрүүн хэлсэн ш дээ. Та нар зугтахын оронд үхлээ эрж ирж л байдаг. Аваад гар.
Шэн: Хүлээ, хүлээ. Хүлээгээч. Хуурамч эм тангийн хувьд энд үл ойлгогдох юм болж.
Жан: Чи юу гэж хэллээ? Чи Ян захирлыг эмчилж чадах уу?
Шэн: Таны хэлсэн Ян захирлын өвчнийг би эдгээж чадна.
Жан: Нэр алдартай олон эмч нар Ян захирлын өвчнийг эмчилж чадаагүй. Чи өвчтөнөө хараагүй байж ийм зоригтой хэлж чадлаа гэж үү? Эмч нар эмчилж чадна л гэдэг. Чи арай дэндүү бардамнаад байна уу?
Шэн: Би саяхан таны харвалтыг эмчилсэн болохоор... мэдээж өөртөө итгэлтэй байна. Та л Ян захирлыг өвчтэй гэж хэлсэн.
Жан: Чи үнэхээр ч миний харвалтыг эмчилсэн. Гэвч чиний өгсөн тангаас болж Хо Цзяны гэдэс нь тогтмол өвдөж байна. Би яагаад чамд итгэх ёстой вэ?
Шэн: Та Ян захиралыг шөнийн харалганаас болж шаналдаг гэж хэлсэн. Шөнийн харалган нь зүрхний бах өвчин тусах нэг шалтгаан болдог. Тийм учраас би танаас асуумаар байна. Дээрх шинж тэмдэгүүдээс гадна, түүнд өөр ямар нэг зовиур байдаг уу? Хэрэв нүд нь хуурайшдаг бол нулимсаа ч гаргаж чадахгүй маш их зовиурлаж хорсдог талтай.
Жан: Яг зөв шүү. Ян захирал өвчилсөнөөс хойш нэг ч удаа уйлж байгаагүй. Чиний түмэн зөв. Чамд үнэхээр ч зарим нэг чадвар байдаг бололтой. Тийм бол би чамд нэг боломж өгье. Хо Цзянь. Тэднийг одоо явуул.
Цзянь: За, би таны үгээр болъё. Энэ жаал Ян захирлыг эдгээж чадна гэж байгаа бол миний гэдэс ходоод хямрах надад ер хамаагүй.
Шэн: Түр хүлээ. Та надаар Ян захиралыг эмчлүүлэхийг хүссэн. Надад нэг болзол байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Цянь: Чамд бас болзол байна аа? Чи муу нусгай хуурамч эм өгсөн. Тэрнээс чинь болж би гүйлгэж, үгээ хэлж байна. Гэтэл чи надтай тохиролцох санаатай юу? Жаал аа, би чамд хэлье. Чамд Ян захирлыг эмчлээд өг гэж хэлсэн. Энэ бол чиний боломж. Нэр төртэйгээр гэмээ цайруулах чиний боломж чинь энэ! Чи ямар болзол ярих гээв?
Шэн: Би яагаад тохиролцох эрхгүй гэж? Нэгд, та намайг нэр төртэйгээр өөрийнхөө гэмийг цайруул гэж хэллээ. Тэгвэл би санал нийлэхгүй. Хоёрт, Цянь ах аа, та ямар гэгчийн хуурамч эм тан хэрэглэсэн бэ? Тэр яг манай эмийн сангийнх байсан уу? Үүнийг бас тодруулах хэрэгтэй. Бид үүний төлөө хариуцлага хүлээхгүй.
Е: Шэн Хун, дуугай болооч.
Цянь: Хөөе, чи, сонсч бай. Түүнийг хорих хэрэггүй. Үргэлжлүүлээд яриг. Тэр юу гэхийг нь би сонсмоор байна. Тайлбарлаадах.
Шэн: Маш амархан. Хоёрхон үг: шударга ёс. Хэрэв би Ян захиралын өвчнийг эмчилж чадвал Цзянь ах энэ хэргийн учрыг олж чадна гэж найдаж байна. Үүний ард хэн байсныг нь олцгооё. Манай эмнэлэгийн нэр төрийг цэвэрлэх хэрэгтэй. Тэр цагт та биднээс уучлалт гуйх болно.
Е: Үгүй ээ, үгүй, үгүй, уучлалт гуйх хэрэггүй. Бид Цзянь ахаар яаж уучлалт гуйлгах юм бэ? Тийм биз дээ?
Цянь: За яахав. Муу нусгай минь. Чи Ян захиралын өвчнийг эдгээснийхээ дараа надаар уучлалт гуйлгаж болно оо. Хо Цянь би өвдөг сөгдөж байгаад уучлалт гуйна!
Шэн: Тэгье.
Цянь: Ингээд тохирлоо.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жан: Түр зуур хүлээнэ үү. Би Ян захиралд очиж мэдэгдье.
Е: Тэг ээ. Та ч ажил ихтэй юмаа. Өө, бурхан минь. Энэ ямар том харш вэ?
Шэн: Тийм байна.
Е: Хөөе, Ян захирал гэж ямар хүн байдаг юм бол?
Шэн: Би хаанаас мэддэг юм? Гэхдээ хар л даа, үнэхээр тансаг байгаа биз. Харин тэд жаахан хүнд сурталтай нь харагдаж байна. Нэг хүнтэй уулзах гэтэл очиж мэдэгдье ч гэх шиг. Биднийг энд хүлээлгэх шаардлага байдаг юм уу?
Е: Харин тийм ээ, хүлээх хэрэгтэй болох нь. Өөр яалтай ч билээ? Биднийг жирийн хүмүүс гэж хэн нь очоод хэлчихсэн юм? Чамд гэж хэлэхэд, хэрэв би баян байсан бол түүнээс ч их зантай байх байлаа.
Шэн: Тэгвэл би таны өлмийд сөгдөх үү, а?
Е: Ийм хол зам туулж ирэх амаргүй байлаа. Хоёулаа зүгээр л шуудхан дотогшоо ороод сонирхож яагаад болохгүй гэж?
Шэн: Тэгье.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Миний хөөрхий Руи Руи минь. Чи хаана байна аа? Ээж нь энэ насандаа чамтай дахиж уулзахгүй гэж үү? Хэрэв би ингээд зүгээр л үхчихвэл би нүдээ нээгээд ичгүүртэйгээр үхэх болно.
Жан: Ян захирал аа.
Ян: Чи Руи Руиг олсон уу?
Жан: Үгүй ээ, би эмч олж ирлээ. Таны шөнийн сохорлыг эмчлэхэд тусгайлан мэргэшсэн эмч.
Ян: Чи ямар эмч олсон гэнэ ээ? Би чамд хэлээгүй билүү? Би Руи Руиг олж чадахгүй байна. Надад энэ өвчнийг эмчлүүлэх ч сонирхол алга. Тэднийг явуул.
Жан: Гэхдээ...
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Та зүгээр биз?
Е: Би зүгээр.
Шэн: Чи сохор юм уу?
Сяо: Та нар сохор юм уу? Та нар мотоцикл хардаггүй юм уу? Харсан юм бол хажуу тийшээ болох нь яасан юм?
Шэн: Дахиад хэлээдэх.
Сяо: Явцгаа. Би дахиад асууъя, та нар сохор уу? Мотоцикл харчихаад зам тавьж өгөхөө мэддэггүй юм уу?
Шэн: Бид энд харагдахаар зогсож байсан. Чи л сохор, биднийг мөргөх шахчихаад одоо биднийг буруутгах нь уу?
Е: Яг үнэн, чи хэтэрч байна. Хэрэв бид хурдхан холдоогүй бол бид чамд мөргүүлэх байлаа.
Сяо: Энэ миний гэр. Би энд хүссэнээрээ явдаг. Намайг шүргэсэн гэж битгий далчигнаарай. Бүр би чамайг мөргөсөн ч чи намайг яаж чадах юм? Тавьчих. Энэ дизайнерийн брэнд. Чи үүнийг төлж барах уу?
Шэн: Чи баян юм биз дээ? Чи зөвхөн мөнгөтэй болохоор л хүссэн бүхнээ хийдэг гэж боддог уу?
Сяо: Намайг уучлаарай. Гэхдээ чи үнэхээр мөнгөтэй байхад хүссэнээ хийж болно. Чи яаж чадах юм? Намайг цохиоч. Хэрэв чи цохиж чаддаггүй хулчгар бол битгий томорч бай. За юу? Муу тэнэг. Новш чинь надад гар хүрнэ гэнэ ээ. Чи намайг таэквондогоор хичээллэж байсныг мэдэх үү?
Е: Чи тавиач!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Шэн Хун! Шэн Хун! Чи зүгээр үү? Чи бэртсэн үү?
Сяо: Бяцхан үзэсгэлэн минь. Надад утасны дугаараа өгөөч.
Е: Би яагаад чамд утасны дугаараа өгөх ёстой юм?
Сяо: Учир нь чи надад дэндүү хөөрхөн санагдлаа. Би чамд миний найз бүсгүй болох боломж өгье.
Е: Би хүсэхгүй байна! Чи өөрийгөө хэн гэж бодоов? Би чамд нэг юм хэлэх боломж өгчих. Би энэ насандаа чам шиг юмны найз бүсгүй хэзээ ч болохгүй! Түй!
Сяо: Өөртөө итгэлтэй байх нь. Чи надад яг энэ байгаагаараа таалагдаж байна.
Е: Шэн Хун!
Сяо: Хэрэв чи надад зөвшөөрөхгүй бол би чамайг бууж өгтөл түүнийг нүдэх болно.
Е: Арай хэтэрч байна!
Сяо: Хэтэрхий байна уу? Би ихэвчлэн ингэж л тоглодог.
Е: Хэрэв чи түүнийг дахиад цохивол би цагдаа дуудна.
Сяо: Тэг ээ. Яваад тэр цагдаадаа мэдэгдээч, тэд намайг барьж чадах нь уу харъя. Би чамд дахиад боломж өгье. Чи надад зөвшөөрөх үү, үгүй юу?
Шэн: Чи муу.... муу новш.
Ян: Хэн миний хүүд гар хүрдэг байна?
Сяо: Ээж ээ.
Ян: Сяо Шао. Чи зүгээр биз дээ?
Сяо: Би зүгээр. Би зүгээр л тэднээр даажигнасан юм. Сайхан зугаацлаа.
Ян: Зугаацах аа? Ор.
Сяо: За.
Ян: Та хоёр ч гэсэн орцгоо.
Сяо: Та хоёрын талаар ярилцъя.
Шэн: Орцгооё.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жан: Ян захирал аа. Эд нар бол таны өвчнийг эмчлүүлэхээр миний олсон хоёр эмч.
Сяо: Тэр бас эмч байжээ. Тэр хуурамч эмч бол яана?
Е: Чи юу яриад байгаа юм?
Ян: Та нар хэн байх нь надад хамаагүй. Хэрэв та нар миний хүүг дээрлхэсэн бол уучлалт гуйх ёстой.
Е: Бид уучлалт гуйх аа? Тэр л биднийг утгаар нь дээрлэхсэн, ойлгов уу?
Ян: Миний хүү хүн дээрэлхэж байхыг би ер хараагүй. Харин тэр л миний хүүг дээрэлхэж байхыг би харсан.
Сяо: Тийм шүү, битгий дэмий юм ярь. Би түүнийг дээрэлхээгүй. Би ердөө л түүнтэй жаахан тоглосон юм.
Е: Чи түүнийг зодсон ч ш дээ, яахав, тоглосныг чинь ярихгүй байя. Чи надаар тоглоод байна уу?
Сяо: Би тоглоогүй байна. Би уг нь түүнтэй тэгж тоглоё гэж бодоогүй. Хөөе, нусгай минь, чи азтай байлаа. Энэ миний өгөх шагнал, энийг ав.
Жан: Хурдхан залуу эзэнтэнд талархацгаа.
Е: Би ч гэсэн түүнд талархах ёстой. Би толгойг чинь түншээд өгье л дөө.
Шэн: Бидэнд чиний мөнгө хэрэггүй. Бид Ян захиралыг эмчлэх гэж энд ирсэн. Бид эмчийн үзлэг хийгээд буцаад явна. Жан даамал аа, бид Ян захиралын өвчнийг эмчлэх хооронд та хэлснээрээ миний нэг хүсэлтийг биелүүлэх ёстой. Би таныг үгээ буцаахгүй гэж найдъя.
Ян: Жан даамалтай тохирсон болзол оо? Чи тэдэнд юу амласан бэ?
Жан: Ян захирал аа, нэг ийм учиртай. Тэдэнд зарим нэг асуудал байгаа. Тэд таны өвчнийг эмчилсэний дараа би асуудлыг нь зохицуулна гэж амласан юм.
Ян: Тэд надад нэг л таалагдахгүй байсанд гайхах юм алга. Асуудал үүсгэх дуртай ийм хүмүүстэй битгий орооцолдож бай. Манай Ян гэр бүл хууль ёсны бизнес эрхэлдэг. Хэрэв та ийм сэжигтэй хүмүүстэй харьцдаг чинь гадуур ил болж, яриа гарвал юу болох вэ?
Жан: Ойлголоо, Жан захирал аа. Энэ бүхэн миний буруу.
Ян: За, за, энэ өвчнийг эдгээх гэж санаа зовох хэрэггүй. Тэд эмчлэх чадвартайд би эргэлзэж байна. Тэр энэ өвчнийг эмчилж чадахгүй.
Жан: Гэхдээ Жан захирал аа, таны эрүүл мэнд...
Ян: Миний бие зүгээр гэдгийг би мэднэ. Хэрэв би муухай зан харилцаатай ийм нөхдүүдэд намайг эмчлэхийг зөвшөөрвөл би удаан амьд явахгүй гэхээс эмээж байна.
Жан: Ойлголоо, Ян захирал аа. Тэгэхээр, та нарын эмчилгээ надад хэрэггүй боллоо. Та нар одоохон явсан нь дээр.
Е: Та биднийг дорд үзэж байна уу? Тэгвэл би хэлчихье. Та биднээс эмчлээд өгөөч гэж гуйсан ч бид дахиж хэзээ ч таныг эмчлэхгүй. Наад өвчнөө өөрөө эмчлээрэй!
Шэн: Эмнэлэг чинь яах болж байна?
Е: Би зүгээр л орхино. Би дахиж ажиллахгүй. Явцгаая.
Сяо: Хөөе! Хүлээж бай!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Хүлээж бай. Жан даамал аа. Тэр үнэхээр миний ээжийн өвчнийг эдгээж чадах уу?
Жан: Би мэдэхгүй. Мэдэх юм алга. Гэхдээ түүнд эмчлэх зарим нэг чадварууд байдаг. Тэр миний харвалтыг эмчилсэн.
Сяо: Ээж ээ, та эмчилгээгээ хойшлуулаад байж болохгүй. Би таны шаналж байгааг дахиж хармааргүй байна. Та түүнд боломж өгвөл яасан юм?
Ян: Гэхдээ тэд сая чамтай яаж хандлаа?
Сяо: Би зүгээр ээ. Би цоо эрүүл. Тийм биз дээ?
Ян: Ойлголоо, ойлголоо. Ээж нь чиний үгэнд оръё.
Сяо: За.
Ян: Миний хүү надаас эмчлүүлээч гэж гуйсан болохоор би та нарт боломж өгье.
Е: Та юу....
Шэн: Баярлалаа, Ян захирал аа.
Ян: За боллоо, би ядарч байна. Миний шөнийн харалган зөвхөн шөнийн цагаар болдог. Жан Гуаньцзя, тэднийг эхлээд эмчилгээний өрөөнд аваач. Орой чи надад дахиад хэрэгтэй болно.
Жан: Мэдлээ.
Е: Чи яагаад намайг яриулсангүй вэ?
Шэн: Би таныг ажлаа орхихыг хүсэхгүй байна. Жан даамал аа, та биднийг эмчилгээний өрөөнд аваачихгүй юу. Би Ян захиралыг эмчлэх зарим нэг зүйлийг бэлдэх ёстой.
Жан: Намайг дагаад явцгаа.
Сяо: Энэ хүүхэн үнэхээр таалагдаж байна. Би түүнийг өөрийн болгох аргыг олох ёстой.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жан: Энэ бол зүү эмчилгээний мөнгөн зүүнүүд. Мөн энд төрөл бүрийн эмийн ургамлууд байгаа. Хэрэв чамд өөр юм хэрэгтэй бол надад хэлээрэй. Би даруйхан хүн явуулж авчруулна.
Шэн: Баярлалаа, Жан даамал аа. Өөр юм бэлдэх шаардлаггүй. Энэ зүйл байхад хангалттай. Гэхдээ надад нэг асуулт байна. Ян захирал яагаад шөнийн харалганаар өвчилсөн юм бэ?
Жан: Яагаад аа? Ян захиралын хүү нь багадаа алга болсон юм. Хүү нь сураггүй алга болсны дараа Ян захирал өдөр болгон уйлдаг байлаа. Захирал хүүгээ маш их үгүйлж, шөнө ч унтдаггүй байсан. Унтаж амралгүй маш удсанаас болж хараа нь муудаж, тэр нь шөнийн харалган болгосон юм. Энэ өвчнөөр өвчилсөнөөс хойш Ян захирал шөнийн хурц гэрлээс айдаг болсон. Юм олж хардаггүй. Захирал нүдээ алчуураар боох хэрэгтэй болдог. Үнэхээр өрөвдмөөр.
Е: Сая тэнд байсан залуу хүү нь биш юм уу?
Жан: Тэр захирлын бага хүү нь.
Е: Тэгвэл хоёулаа хүнээ алдсан байж таарах нь. Тэр бага хүүдээ тэгтлээ хайртай байх нь араггүй юм байна.
Жа: Тийм ээ. Та нар одоо юмаа бэлдэцгээ. Та нар хамаагүй юм битгий яриарай.
Шэн: Жан даамал аа, сүүлчийн нэг асуулт.
Жа: За, хэл.
Шэн: Ян захиралын том хүү ямар дуу чимээнд илүү мэдрэг байсныг та санадаг уу?
Жа: Би одоо ч мэднэ. Ян захиралын том хүү хонхны жингэнэхийг сонсох дуртай байсан. Түүний тоглодог байсан маш олон хонхнууд саяхан хүртэл өрөөнд нь хадгалаастай байсан. Харамсалтай нь, том хүү нь алга болсноос хойш... Бага хүү ээж нь тэр хонхнуудыг хараад өнгөрснөө дурсаж магадгүй гэж эмээгээд бүгдийг нь гаргуулсан юм.
Шэн: Хонхны жингэнээн. Миний дуртай зүйл яагаад ийм адилхан байдаг билээ? Жан даамал аа. Би Ян захиралыг яаж эмчлэхээ хэдийн мэдээд авлаа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Чи миний ээжийг эмчилсэн чинь дээр. Үгүй бол би чамайг болгож тавина.
Е: Санаа зоволтгүй. Манай Шэн Хун эмч үнэхээр гойд чадвартай. Чамд дахиж ийм боломж олдохгүй.
Сяо: Үнэмшилтэй л сонсогдож байна. Миний ээжийн өвчнийг хамгийн алдартай эмч нар хүртэл эмчилж чадаагүй. Тэр үнэхээр ямар чадвартайг нь би хармаар байна.
Шэн: Тэг ээ. Би үнэхээр чадвартай үгүйг чи тун удахгүй харна.
Ян: Жан даамал аа, би бэлэн. Тэдэнд эхэл гэж хэл.
Жан: Мэдлээ.
Шэн: Түүний шөнийн харалган сэтгэл санааны өвчнөөс болжээ. Өнөөдөр би Хуньи-ийн “Зүү тавих 13 арга”-ыг хэрэглэж түүний хийн урсгалын судлыг нь нээж, дотоод хямралыг нь зогсооно. Хуньи-ийн “Зүү тавих 13 арга”. Эхний зүү бурханлаг мэдрэмжүүдийг нээнэ. Хоёр дахь зүү. Тун Эр Луо. Гурав дахь зүү. Зүрхний хэмнэлийг зохицуулна.
Сяо: Чиний чадвар ердөө энэ үү? Миний ээж яагаад мэдрэхгүй байна?
Шэн: Яарах хэрэггүй. Надад ердөө сүүлчийн алхамыг хийх үлдсэн. Сүүлчийн алхам. Тун Ю Цзи цэг.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Сүүлчийн алхам. Тун Ю Цзи цэг.
Ян: Руи Руи. Ээж нь чиний дуртай хонхыг авч өгөхөөр чамайг авч явна. Баярлаж байна уу, үгүй юу?
Руи: Баярлаж байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Та нар юу хийгээд байна аа? Миний хүү! Миний хүүхэд!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Энэ Руи Руигийн хайртай хонх нь байна!
Сяо: Ээж ээ, та харж байна!
Ян: Сяо Шао. Би үнэхээр харж байна, Сяо Шао!
Сяо: Ээж ээ, битгий уйл. Та хардаг болсон нь сайн хэрэг. Та эдгэсэн гэсэн үг.
Ян: Ээж нь уйлаагүй ээ. Ээж нь үнэхээр баяртай байна. Ямар сайхан юм бэ! Би Руи Руигээ алдсанаас хойш шөнөөр юм харж чадахаа больсон. Түүнээс хойш нэг ч дусал нулимс унагаагүй. Би чамаас асуумаар байна. Чи яаж миний өвчнийг эмчилсэн бэ? Үнэхээр гайхамшиг!
Е: Тийм шүү. Чи яаж эдгээснийг би ч гэсэн мэдмээр байна. Чи зүү тавих хэдэн тодорхой цэгүүдэд л зүү тавьсан санагдсан.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Үнэндээ энд ямар ч ид шид байхгүй. Шуудхан хэлэхэд, Ян захиралын өвчнийг эмчлэх хэцүү юм биш. Би Жан даамалаас таны нөхцөл байдлыг мэдэж авсан. Таны шөнийн харалган бол сэтгэл санааны өвчин байсан. Гуниглах нь өвчин болж хувирдаг гэж ярьдаг. Та юм харахаа больсон. Зөвхөн сэтгэл дотроо гуниг харууслаа тээж явдаг. Тиймээс би таны хийн урсгалыг нээхийн тулд эхлээд мөнгөн зүү ашигласан юм. Бас энэ хонхыг ашиглан таны доторхи хямралыг арилгасан. Таны сэтгэл санаа тайвширсан. Та өөрөө үүнийг мэдэрч байгаа байх.
Ян: Би ойлголоо. Чи үнэхээр маш чадварлаг эмч бололтой. Би урд нь чамайг дутуу үнэлжээ. Ардын уламжлалт эмч гэхэд үнэхээр чадвартай юм. Жан даамал аа.
Жан: За. Та юу хэлэхсэн бол, Ян захирал аа?
Ян: Энэ Шэн эмч миний өвчнийг амжилттай эмчиллээ. Би цаашид өвчин зовлонд шаналахааргүй болж байна. Эмчилгээний зардлын хувьд, чи тэдний төлбөрийг нь хийгээрэй. Энэ эмчид эмчилгээ хийсэн хөлсийг нь гурав нугалж өг.
Жан: Мэдлээ, Ян захирал аа.
Шэн: Ян захирал аа. Бидэнд тэр мөнгө чинь хэрэггүй. Бид мөнгө авах гэж энд ирээгүй. Би Жан даамалтай хэдийн тохиролцсон байгаа. Тэр өмнөх амлалтаа биелүүлж байгаа цагт бүх юм болно.
Ян: Ойлголоо. Жан даамал аа, та нар урд нь ямар тохиролцоо хийсэн чинь хамаагүй. Би түүнд энэ мөнгийг өгч байгаа юм.
Жан: Мэдлээ.
Е: Одоо өвчнийг нь эмчилсэн болохоор бид явж болно биз дээ?
Ян: Яваад тэднийг гаргаж өг.
Жан: Мэдлээ. Явцгаая.
Сяо: Ээж ээ. Би ч гэсэн явлаа. Та эхлээд сайхан амарчих.
Ян: Яв, яв.
Сяо: Хүлээж бай.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Хүлээж бай. Миний ээжийн бие нь сайнгүй хэвээрээ байгаа. Хэрэв та нар ингээд яваад өгсний дараа түүний шөнийн харалган байдал дахивал яахав? Тэгвэл та нар яах болж байна? Та нар манай гэрт хэсэг зуур үлд. Миний ээжийн эрүүл мэндэд санаа тавь.
Е: Чадахгүй. Битгий мөрөөд! Бид өөрсдийн гэсэн ажилтай хүмүүс! Би яаж энд удаан байх юм?
Шэн: Чи биднийг энд байлгах шаардлаггүй. Ян захиралын бие үндсэндээ эрүүл болсон. Хэдэн тун эм тан хэрэглэх л үлдлээ. Би хэдийн жорыг нь бичсэн. Чи үйлчлэгч нартаа хэлүүлж жорын дагуу танг бэлдүүлэх хэрэгтэй.
Сяо: Үгүй ээ, би өөрөө бэлдэж өгнө. Би бусдад тан бэлдэхийг даатгаж чадахгүй.
Шэн: Хэрэв чи надад итгэхгүй бол би өөр юу ч хийж чадахгүй. Ян захирал сэтгэл санаанаас болж өвдсөн. Би түүний шөнийн харалганыг эмчилж чадна. Харин сэтгэлийн өвчнийг нь би эмчилж чадахгүй. Сэтгэл санааны өвчинд сэтгэл зүйн эмчилгээ хэрэгтэй. Ян захирал том хүүгээ олж чадах юм бол түүнийг дотоод сэтгэлийн хямрал нь арилна.
Сяо: Ээж миний ахыг олох хүртэл бүгдээрээ хүлээцгээе. Та хоёр тэр хооронд манай гэрт түр байж, манай эхийг асарч бай. Аан тийм, хэрэв та нарт хангалттай мөнгө өгөөгүй гэж бодож байвал үүнд санаа зоволтгүй. Манай Ян овогт хангалттай мөнгөтэй.
Шэн: Надад мөнгө сонин биш. Надад танай Яг овогт ч сонин биш. Баяртай.
Сяо: Би чамайг яв гэж хэлсэн үү?
Шэн: Тавь!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Сяо Шао! Чи зүгээр үү?
Сяо: Ээж ээ, би зүгээр. Санаа зоволтгүй.
Ян: Би чам шиг хүмүүстэй олон таарч байсан. Хараад байхад энэ залууг сайн хүмүүжүүлээгүй бололтой. Ямар ч ёс журам мэддэггүй.
Е: Та яах гэж түүнийг алгадаж байгаа юм?
Ян: Би сургамж болгож түүнийг алгадсан юм. Чамд хэлчихье, чи миний өвчнийг эдгээсэн гэж бүү давар! Чи миний өмнө юу дуртайгаа хийх эрхгүй. Сяо Шао бол миний хүү. Энэ хорвоод надаас өөр хэн ч түүнд гар хүрэх ёсгүй!
Е: Авгай гуай, та ёсгүй аашилж байна! Үүнийг эхлүүлсэн хүн нь тэр!
Ян: Энэ миний гэр! Би хүсвэл хэнийг ч байсан алгадана! Одоохон эндээс зайлцгаа! Би та нарыг хармааргүй байна!
Жан: Та нар хурдхан явсан нь дээр. Ян захиралыг уурлуулах хэрэггүй.
Шэн: Явцгаая.
Сяо: Хөөе ээж ээ, та яагаад тэднийг явуулж байгаа юм бэ? Тэднийг явсаны дараа хэн танд санаа тавих болж байна?
Ян: Ээжийнх нь эрүүл мэнд чухал биш. Би ахыг чинь алдсан болохоор бас чамайг ч гэсэн зовоомооргүй байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Үнэхээр дургүй хүрчихлээ! Тэр авгай ёстой дургүй хүргэж байна. Саяхан л тэр чамайг магтаад байсан, дараа нь чамд учиргүй уурлаж л байдаг. Үнэхээр зэвүүн гэдэг нь!
Шэн: Зүгээр ээ, дахиад уурлах хэрэггүй. Үнэндээ би түүнийг ойлгоно. Тэр хүүхдээ хамгаалах ёстой эх хүн.
Е: Чи түүнийг ойлгоно гэнэ ээ? Чамтай тийм муухай харьцаж байхад чи түүнийг ойлгож чадна гэж үү?
Шэн: Учир нь надад эцэг эх байхгүй. Би Цзинхайд ирсэн шалтгаан нь эцэг эхийгээ олох гэсэн юм. Харин би тэднийг олох үгүйгээ мэдэхгүй л байна. Тэд хаана байгааг ч мэдэхгүй.
Е: Намайг уучлаарай. Би чиний сэтгэлийн шархыг сэдрээчихсэн үү?
Шэн: Зүгээр дээ, энэ удаа асуудал шийдэгдсэн. Эмнэлэг рүү буцаад явцгаая.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Та тэр эмэгтэйг эмнэлэг ажиллуулдаг гэсэн үү?
Жан: Тиймээ, залуу эзэнтээн. Тэр бүсгүй уг эмнэлэгийн эзэн нь. Түүнийг Е Чжэньчжэнь гэдэг.
Сяо: Надад тэр эмнэлэгт зочлох хэсэг хугацаа хэрэгтэй болох нь. Е Чжэньчжэнь... маш сонирхолтой.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Юнь: Тэд хаачсан юм бол оо? Сайн уу, захирал аа, ашгүй буцаад ирлээ. Би бүр яахаа мэддэггүй!
Е: Сандарчихаж. Юу болсон юм?
Юнь: Та ороод өөрөө хараач!
Е: Орцгооё.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жао: Олигтойхон нухлаач ээ! Аан, сайхан байна!
Е: Жао Дафу, чи энд бас юу хийж яваа юм? Манай эмнэлэг чамайг нааш нь уриагүй. Эндээс зайлж үз!
Жао: Хөөе ээ, ямар бүдүүлэг юм бэ? Би урд нь энд эмч нь байсан юм шүү. Надтай эелдэг харьц. Элдвээр аашлах хэрэггүй.
Е: Юуны чинь эмч вэ? Чи хэдийн халагдсан. Чи одоохон эндээс гар. Эмнэлэгээ нээж ажиллуулах цагийг минь битгий үрээд бай!
Жао: Өө, чи бизнесээ үргэлжлүүлмээр байна уу? Чи тэгээд чадах уу?
Е: Юу гэсэн үг юм?
Жао: Танай эмнэлэг Цянь ахад хуурамч эм өгсөн гэж би дуулсан. Түүнээс болж тэр өвдсөн. Цянь ах хүрч ирээд эмнэлэгийг чинь түйвээх гэж байгаа.
Е: Чи үүнийг хаанаас мэдсэн юм? Аан, би ойлголчихлоо! Тэр хуурамч эмийг өгсөн хүн нь чи байжээ!
Жао: Тэгж ярих хэрэггүй шүү! Жао Дафу би ямартай ч эмч чинь байсан. Би яаж хуурамч эм хийдэг юм? Чи ямар ч нотолгоогүй хүнийг гүтгэж байна! Болгоомжтой байгаарай, үгүй бол намайг гүтгэсэн гэж би шүүхэд хандана.
Е: Дэмий чалчихаа боль! Миний эмнэлэгийг сүйдлүүлэх шахсан гол буруутан нь яах араггүй чи байсан. Би бөндгөрийг нь тасдаад өгье!
Шэн: Тайвшир, тайвшир. Иймэрхүү хүмүүстэй харьцаад ямар ч нэмэргүй.
Е: Надад ямар онцгүй өдөр таарчихав аа! Тэнд нэг авгай над руу хашхичсан, буцаж ирээд энэ балай юмтай ингэж таарах гэж!
Жао: Хөөе, Е захирал аа, чамд хэлэхэд, наад ааш авираа өөрчлөх хэрэгтэй. Үнэхээр бэрхтэй юм. Ирээдүйд хэн чамтай гэрлэхийг хүсэх юм?
Е: Аан, чи! Чиний юу хэлэх чинь надад хамаагүй! Чи яах гэж ирсэнээ хэлээдэх!
Жао: Энэ маш амархан. Чиний эмнэлэг дахиж ажиллахгүй. Чи надад шилжүүлбэл яасан юм бэ?
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Хөөе, Жао Дафу, чамд үнэхээр тэгж авчихаар мөнгө байгаа юм уу? Түүнд харуул.
Шэн: Хөөх, тэр үнэхээр баян юм гээч.
Е: Чи хаанаас ийм их мөнгөтэй болоов?
Жао: Чи үүнийг мэдэх албаггүй. Би чамд зах зээлийн ханшны 60%-иар бодож өгнө. Чи ердөө л шилжүүлсэн гэрээнд гарын үсгээ зураад л болоо. Бид эмнэлэгийг чинь мөнгөөр сольж байна.
Е: Хөөх, миний эмнэлэг сайн ажиллаж байгаа. Би өөртөө хохиролтойгоор чамд яагаад зарах ёстой юм?
Жао: Сайн гэнэ ээ? Урд нь л тийм байсан биз дээ? Одоо чи дампуурч, хаалгаа барих гэж байна. Би чамд 40%-ийн хөнгөлөлт үзүүлсэн, энэ бол сайн наймаа.
Е: Намайг уучлаарай. Хямдхан байна. Би одоо наймаалцахгүй. Чи наад мөнгөө аваад хурдхан эндээс явж үз!
Жао: Хөөе, Е Чжэньчжэнь! Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх хэрэггүй байдаг юм шүү! Би чамд хэлсэн, чи Цянь ахыг гомдоосон. Чиний энэ эмнэлэг удахгүй дампуурах нь гарцаагүй. Өнөөдөр би эмнэлэгийг чинь худалдаж авахад бэлэн. Энэ миний маш өгөөмөр сэтгэл шүү. Хэрэв чи өнөөдөр зарахгүй бол маргааш өөр үнэтэй болно. Эмнэлэг чинь зарагдахгүй гацаж, зарах ямар ч боломжгүй болно. Тэр үед чамд уйлах ч багадана.
Е: Намайг уучлаарай. Чи буруу тооцоолсон бололтой.
Жао: Тооцоолох оо? Юу гэсэн үг юм?
Е: Цянь ах өчигдөр надад амласан. Хэрэв би түүнд тус болбол тэр миний эмнэлэгийг сүйтгэхгүй гэсэн. Тэр бүү хэл, Цянь ах хуурамч эмийг өгсөн этгээдийг олоход надад туслаач гэсэн.
Жао: Чи юундаа сайрхаад байсан юм бэ? Чи нэг муу ядруухан эмнэлэг ажилуулдаг. Чамд Цянь ахын асуудлыг шийдэхэд туслах ямар чадал байдаг юм?
Е: Хэрэв чи надад итгэхгүй бол хэдэн өдрийн дараа буцаж ирээд яасныг нь хараарай. Яг одоо эндээс хурдхан зайлж үз!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жао: Харж л байя. Би чамд гурван өдөр өгье. Хэрэв чи гурван өдрийн дотор эмнэлэгээ зарахгүй бол би худалдаж авахгүй. Би яг чиний хажууд өөр эмнэлэг нээж ажилуулна. Би чамайг дампууруулна.
Е: Тэг ээ, тэгж үзээрэй! Хэн нь үлдэж, хэн нь дампуурахыг харъя л даа!
Жао: Явцгаая! Мөнгө аваад ир!
Е: Ёо-оо, ёо! Ямар балай юм болчихов оо?
Ли: Захирал аа, хэрэв өөр юм байхгүй бол бид одоо явъя даа.
Шэн: Явцгаа, явцгаа, явцгаа. Захирал аа, бухимдах хэрэггүй. Бүх асуудлыг шийдсэн биз дээ? Уур бухимдал биед гэмтэй.
Е: Ёо-о! Сая юу болоод өнгөрөв өө? Эмэгтэй хүнд ганцаараа эмнэлэг удирдах амархан байдаг гэж чи боддог уу?
Шэн: Захирал аа. Одооноос эхлэн би энд тантай үлдэж, хоёул хамт энэ эмнэлэгийг ажилуулна.
Е: Нээрэн үү?
Шэн: Нээрэн.
Е: Шэн Хун, чи сайхан сэтгэлтэй юм.
Шэн: Сая Жао Дафу таныг нэг ч эрэгтэй тоохгүй гэж хэлэхийг сонссон. Тэгэхээр, та ганц бие юм уу?
Е: Тиймээ, чи одоо л үүнийг мэдэж байгаа юм уу?
Шэн: Би бодохдоо, захирал тань шиг ийм сайхан бүсгүй уг нь... таны араас олон эрчүүд гүйлддэг байх гэж бодсон.
Е: Энэ эмнэлэгийн захирал нь үнэхээр сайхан бүсгүй. Чи мэдрэмж сайтай юм. Гэхдээ чи яагаад үүнийг асуув? Эсвэл чи намайг сонирхоод байгаа юм уу?
Шэн: Аа... ээ.. юу... Өө, миний утас дуугарч байна. Аан, сайн уу. Өө, тэр үү... Тэр чинь... Аа, өвөө чинь маргааш гэрлэх юм уу? Өө бурхан минь! Би маргааш заавал очно.
Е: Чи хаачих нь вэ?
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Залуу, бие чинь тавгүй байна уу?
Сяо: Яньцзи эмнэлэг. Дотроо их сонирхолтой юмаа.
Е: Энэ чи юу?
Сяо: Тиймээ, би байна.
Е: Сяо Юнь, зочныг гаргаж өг.
Сяо: Хөөе, би эмчид үзүүлэхээр ирлээ. Сүүлийн үед миний энэ нурууны доод хэсгээр их өвддөг боллоо. Танайхаас жаахан эм авбал болно биз дээ?
Е: Чиний нуруу өвдсөн юм уу? Тийм бол би чамд эмч дуудаад өгье, тэгэх үү? Шэн Хун?
Сяо: Хэрэггүй. Чи надад хэрэгтэй. Би өөр хүнтэй уулзмааргүй байна.
Е: Өө, уучлаарай. Миний эмчлэх чадвар маруухан. Би чиний өвчнийг эдгээж чадахгүй гэж эмээж байна.
Сяо: Чиний эмчлэх чадвар маруухан нь ердөө ч хамаагүй. Би тэрийг нь чинь өөр юмаар нөхөөд өгч чадна.
Е: Би чамайг энд эмчид үзүүлэхээр ирсэн гэж бодохгүй байна. Эсвэл дураараа аашлах гэж ирсэн үү? Чи юу хүсээд байгаа юм бэ?
Сяо: Санаа зоволтгүй. Би чамтай нэг асуудлын талаар ярилцах хэрэгтэй байна. Маргааш миний төрсөн өдөр. Би үдэшлэг зохион байгуулна. Чамайг ирнэ гэж найдаж байна. Энэ урилга.
Е: Би яах гэж очих юм? Чиний төрсөн өдөр надад ямар хамаатай юм?
Сяо: Намайг сонс. Чи эмчилгээ хийхээр манайд зүгээр ч нэг ирээгүйг би Жан даамалаас сонссон. Хэрэв чи ирэхгүй бол Хо Цянь гэдэг тэр залуу миний ээжтэй дахиж хэзээ ч уулзахгүй. Үр дагварынх нь хувьд... Чи мэдэж байх ёстой.
Е: Чи намайг сүрдүүлж байна уу?
Сяо: Энэ урилга, ирэхээ бүү мартаарай.
Шэн: Захирал аа. Нэг хачин өвчтөн ирсэн гэж би Сяо Лигээс дууллаа.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Захирал аа. Нэг хачин өвчтөн ирсэн гэж би Сяо Лигээс дууллаа.
Е: Нөгөө өөдгүй новш Ян Шао ирсэн.
Шэн: Ян Шао? Тэр энд юу хийж яваа юм?
Е: Энэ.
Шэн: Урилга уу?
Е: Тэр намайг маргааш төрсөн өдөрт нь оч гэж сүрдүүлсэн. Үгүй бол тэр Цянь ахыг Ян захиралтай уулзуулахгүй гэнэ.
Шэн: Санаа зоволтгүй, захирал аа. Би маргааш тантай хамт явъя. Би одоо ч үүнд итгэхгүй байна. Тэр биднийг бүр дарамтлах нь ээ.
Е: Ярих ч юм биш. Би ядаж бүтэн хоёр хоног яагаад тайван байж болдоггүй юм бэ?
Цянь: Энд хүн байна уу?
Е: Цянь ах аа. Цянь ах аа. Таныг нааш нь юу авчрав? Алив, та суугаач. Суучих.
Цянь: Жан даамал сая над руу залгасан. Та нар үнэхээр Ян захиралыг эмчилсэн байна лээ. Тэд бүр намайг Ян захиралтай уулзуулах цагийг тусгайлан гаргасан. Би танд баярлалаа гэж хэлэхээр ирлээ.
Е: Өө, бурхан минь! Цянь ах аа, та сайхан сэтгэлтэй юм! Энэ ердөө шалихгүй зүйл. Та үүний төлөө энэ хүртэл ирж өөртөө төвөг уддаг нь яаж байгаа юм бэ?
Цянь: Юуны чинь шалихгүй зүйл? Хо Цянь би юу хэлэхээ үргэлж мэддэг. Хэлсэн үгнээсээ хэзээ ч буцдаггүй. Шэн Ху дүү минь, би чамаас уучлалт гуйхаар ирлээ. Нөгөө хуурамч эмийн хувьд, би хэдийн шалгаад үзсэн. Энэ та нартай ямар ч холбоогүй. Нэг нөхөр л танай эмнэлэгийн ажилтан болж надад туулгах эм өгсөн байна. Тэрнээс болж би өдөржин суулгасан.
Шэн: Юу? Хэн нэгэн Цянь ахад туулгах эм өгсөн гэнэ ээ? Цянь ах аа, тэр хэн болохыг та олсон уу?
Цянь: Тэр өдөр тэр нөхөр надад эм авчирч өгөхөд нь би тоогоогүй юм. Тэгэхэд ганцхан Ганцзи түүнтэй ярилцаад байсан. Гэхдээ санаа зоволтгүй. Би тэр нөхрийг хайж ол гэж ах дүү нартаа хэдийн захьсан байгаа. Би түүнийг барьж авдаг л юм бол турсгыг нь хуулна.
Е: Би нэг л ойлгохгүй байна. Хэн тийм зүйл хийдэг байна аа? Туулгах эм Цянь ахад өгч л байдаг. Тэр залуу үхлээ эрж дээ.
2: Жао Дафу!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Жао Дафу гэж хэн бэ?
Жао: Хэн намайг Жао Дафу гэсэн бэ?
Е: Чөтгөрийн нэрийг хэлэнгүүт өөрөө ороод ирлээ! Чи яг цагаа олж ирлээ!
Жао: Юу? Чи надад энэ эмнэлэгээ зарахаар болсон уу? Би өнөөдөр дахиад л мөнгөө авчирсан. Бид гэрээнд гарын үсэг зурсны дараа мөнгөө эмнэлэгээр чинь солино.
Е: Битгий мөрөөд! Чамд энэ эмнэлэгийг зарснаас үхсэн минь дээр.
Шэн: Жао Дафу, чи өөрөө л үүнийг хүссэн. Өнөөдөр чиний үхэх өдөр чинь. Цянь ах аа, энэ бол Жао Дафу. Бидний сэжиглэж байгаа тэр нөхөр. Түүний царайг сайн хараарай. Тэр өдөр танд эм өгсөн хүн энэ мөн үү?
Жао: Цянь ах аа, та энд байсан юм уу?
Шэн: Зугтах гэж байна уу? Хулгайч шиг гэмээ мэдэрч байх шив.
Жао: Би тэгээгүй. Намайг гүтгэх хэрэггүй.
Цянь: Надад хуурамч эм өгсөн хүн энэ мөн үү? Тийм бол би сайн харах хэрэгтэй болох нь. Над руу царайгаа харуулаадах. Царайгаа харуулаач!
Ган: Чи царайгаа харуулаач!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Цянь: Ганцзи. Тэр мөн үү?
Ган: Том ах аа. Тэр өдөр амны хаалттай байсан болохоор нь би сайн харж чадаагүй юм.
Цянь: Үгүй чи... !
Шэн: Цянь ах аа. Түүний дуу хоолойг сонс. Энэ таны хайсан дуу хоолой мөн үү?
Цянь: Дуу хоолой? Арай л биш юм шиг санагдах юм. Харин энэ нөхрийн дуу хоолой нь... жаахан ширүүн...
2: Ширүүн?
Жао: Ашгүй таньсангүй шүү. Азаар би ухаантай юмаа. Би эм түүнд эм аваачиж өгөхдөө зориуд дуу хоолойгоо өөрчилсөн нь болж. Чи яах гээд байгаа юм бэ? Та нар намайг айлгаач!
Е: Жао Дафу, чи өнөөдөр азтай байлаа.
Жао: Азтай гэж юу гэсэн үг юм? Би ямар ч юм хийгээгүй.
Шэн: Жао Дафу, чи хэтэрхий бардамнах хэрэггүй. Би чамд хэлье, бид нотолгоо олох үед чи дуусна гэж мэд!
Жао: Би чиний хэлснийг ойлгохгүй байна. Хэрэв өөр хэлэх юмгүй бол би одоо явлаа.
Цянь: За, за. Зүгээр дээ. Би одоо явлаа. Гэхдээ санаа бүү зов. Би энэ хуурамч эмний асуудлыг үргэлжлүүлэн мөшгих болно. Хэрэв би тэр нөхрийг олбол арьсыг нь амьдаар нь өвчинө. Явцгаая.
Е: Та биеэ бодоорой! Харамсалтай нь өнөөдөр нотолгоо байсангүй. Байсан бол Жао Дафутай тооцоо бодох сайхан боломж гарах байлаа.
Шэн: Захирал аа. Жао Дафу, нэг л өдөр таныг хорлох гэж оролдоно.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Залуус аа, охид оо, бүгдэд нь энэ үдшийн мэнд. Тулгацгаая. Та нар миний төрсөн өдөрт тавтай морилцгоо! Өнөөдрийн бүх зардлыг би төлнө.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Чамайг заавал ирнэ гэдгийг би мэдэж байсан.
Е: Тэгээд юу гэж?
Сяо: Харин энэ нэг хэрэггүй юмыг авчирна гэж бодсонгүй.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Ян Шао, энэ хэн бэ? Түүнийг бидэнтэй танилцуулахгүй юм уу.
Эр: Тийм шүү. Биднийг хурдхан танилцуулаач.
Сяо: Би та нарт танилцуулахаа мартчихжээ. Энэ бүсгүйг Е Чжэньчжэнь гэдэг юм. Миний ирээдүйн найз бүсгүй.
Эм: Ян Шао, найз охин чинь үнэхээр хөөрхөн юмаа.
Е: Чи ямар дэмий юмаа яриад байна аа? Би чиний найз охин биш!
Сяо: Би дэмий юм яриагүй. Би урд нь хэлсэн, хэрэв надад таалагдсан эмэгтэй байвал тэр минийх болдог.
Эм: Сайхан бүсгүй, битгий зөрүүдлээч! Манай залуу ноёнтон Ян маш эрэлттэй шүү.
Е: Мөн ярив аа! Чи намайн өнөөдөр энд ир гэж хэлсэн. Чи ердөө л намайг олны өмнө доромжлох гэсэн санаатай байсан байх.
Сяо: Мэдээж үгүй. Май. Надтай хамт уугаач.
Е: Би архи дарс уудаггүй.
Сяо: Хэрэв уухгүй бол Цянь ахыгаа нэг сайн бодоод үзээрэй.
Е: Чи муу... !
Шэн: Би түүний өмнөөс ууна.
Сяо: Баатар эр үзэсгэлэнт бүсгүйг аварсан нь, тийм үү?
Эм: Чи түүний өмнөөс уудах хэн юм бэ?
Сяо: Би та нарт энийг танилцуулахаа мартаж. Энэ залуу бол балгас болсон эмнэлэгийн мөнгөгүй ядуу эмч.
Эр: Юу? Эмч гэнэ ээ? Ян Шао, чи тоглоогүй биз дээ? Энэ эмнэлэг биш ш дээ. Чамд эмч ямар хэрэгтэй юм?
Эм: Тийм шүү. Тэр ердөө л ядуу, мөнгөгүй эмч. Ийм үдэшлэгт оролцох эрхтэй гэж үү? Тэр бидний зиндааг гутааж байна.
Сяо: Тиймээ. Би түүнийг уриагүй. Тэр урилаггүй ирсэн юм. Чи энд ямар хэрэгтэй байж болохыг нэг бодоод үзье. Өө, тийм. Миний нэг найз хоёр хоногийн өмнө загас идэж байгаад хоолойд нь загасны яс тээглэчихсэн. Энэ эвгүй л дээ. Чи яг цагаа олж ирсэн байна. Хэрэв чи хоолойноос нь загасны ясыг авч чадвал би чамайг өршөөж, энд үлдэхиийг зөвшөөрнө.
Е: Ян Шао, чи арай хэтэрч байна! Тэгж яривал Шэн Хун жинхэнэ эмч хүн. Чи олны өмнө түүгээр хүний хоолойноос загасны яс авахуулах гэж байна. Битгий доромжлоод бай!
Сяо: Би түүнийг доромжлоогүй. Би түүнд боломж өгч байна.
Эм: Ян Шао сайхан сэтгэлтэй нэгэн. Тэр энэ хуурамч эмчид өөрийгөө нотлох боломж өглөө. Хэрэв надад хэлсэн бол би түүнийг шууд л үдэшлэгээс хөөх байсан.
Бүгд: Түүнийг гарга! Хөөж явуул! Эндээс зайлуул!
Е: Шэн Хун, битгий яваач. Тэд чамаар тохуурхаж байна.
Шэн: Тэр хамаагүй. Чи үүнийг хүсэх үү, үгүй юу нь чухал биш. Гэхдээ би чамаас асуумаар байна. Хэрэв би өнөөдөр энэ загасны ясыг авбал чи цаашид Цянь Гэгийн асуудлаар түрий барьж намайг сүрдүүлдэгээ болих уу?
Сяо: Мэдээж!
Шэн: Тэгвэл би загасны ясыг нь аваад өгье.
Сяо: Тэгээч. Гэхдээ би чамд нэг онцгүй зүйлийг эхлээд хэлчихье. Миний найз надад эрхэм хүн. Хэрэв чи түүнд асуудал үүсгэвэл би чамайг амархан тавьж явуулахгүй. Жэн Бин, хүрээд ир.
Жэн: Би Ян Шаог бодсондоо чамд үүнийг хийхийг зөвшөөрье. Хэрэв чи чадахгүй бол би чамайг чирч гаргаад нохойнд хаяж өгнө!
Шэн: Ойлголоо, чи тайван байж болно. Энэ ердөө л нэг жижигхэн яс төдий. Би чамд нэг зүү тавьж өгнө.
Жэн: Хөөх, энд сайхан болчихлоо, хоолой дахиж зовиурлахгүй байна. Баярлалаа, эмч ээ. Баярлалаа, эмч ээ!
Эм: Өө, бурхан минь, ямар том загасны яс вэ! Хэрэв энийг хурдхан гаргаагүй бол Жэн Бин үхэж ч мэдэхээр байж.
Эр: Гайхамшигтай эмч байна! Ердөө ганцхан мөнгөн зүү тавиад л загасны ясыг гаргачихлаа! Анагаах ийм чадвартай хүн томоохон эмнэлэгийн ерөнхий эмч болоход ч хангалттай. Бүр түүнээс ч илүү гарна!
Е: Шэн Хун, чи бол гайхамшиг!
Сяо: Би түүнийг гутаахыг хүссэн. Гэтэл тэр гэнэт анхаарлын төвд орчихлоо. Ингэж таарахгүй. Энэ зүгээр л зүү хатгуур, тийм биз? Энд гайхалтай юм юу байна? Энэ хуурамч амьтан өөрийгөө бурхан гэж боддог байх нь!
Шэн: Би хүн чанартай, тиймээс би эмчилгээ хийж, хүний амь авардаг. Харин чи ахархан бодолтой, өөдгүй муу санаатай.
Е: Шэн Хун, түүнийг бүү тоо. Явцгаая.
Сяо: Наанаа зогсож бай!
Шэн: Би түүний загасны ясыг гаргалаа. Бас би өвчнийг эдгээсэн. Чи өөр юу хүсээд байгаа юм?
Сяо: Би юу хүссэн бэ гэж үү? Мэдээж би чамд дургүй. Энэ чамаас л болсон!
Эм: Үгүй ээ, гал гарч байна!
Эр: Ян Шао, түүнтэй зууралдахаа болиоч! Гал!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Би самайг сагсуу байлгаж сургана! Би чамайг үзэсгэлэн гоог аварсан баатар болгож сургана! Би чамайг боож ална!
Е: Гал гараад байна ш дээ! Зодолдохоо болиоч, эндээс гарцгаая л даа!
Сяо: Зайлаад өг! Би чамайг үхтэл чинь боомилно!
Е: Яана аа!
Шэн: Чи зүгээр биз?
Е: Би зүгээр.
Шэн: Гарцгаая.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жан: Ян захирал аа, надтай хамт хурхан яваарай.
Ян: Яг юу болсон юм бэ?
Жан: Ёстой мэдэх юм алга! Гал гарах үед Ян Шао дотор байсан, тэр гарч ирсэнгүй.
Ян: Сяо Шао! Явцгаая!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Чи зүгээр биз?
Ян: Сяо Шао!
Жан: Ян захирал аа, та орж болохгүй! Түймэр дэндүү их байна. Би яваад Ян Шаог аврах хүн олж ирье.
Ян: Сяо Шао! Сяо Шао! Чи яагаад энд дахиад байдаг юм? Чи яг юу хийчихсэн юм бэ? Миний хүүг буцааж өг! Миний хүүг буцааж өгөөдөх!
Сяо: Ээж ээ! Ээж ээ! Намайг авраач!
Ян: Сяо Шао!
Шэн: Түүнийг харж бай!
Е: Шэн Хун!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Сяо Шао!
Е: Чи зүгээр үү?
Шэн: Би зүгээр.
Ян: Хүү минь, ээжийгээ битгий айлгаач! Эмч! Эмч дуудаач!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эмч: Хатагтай Ян, залуу эзэнтэн одоо зүгээр. Тэр ердөө л утаанд бүтэж ухаан алдсан байна. Хэсэг сайхан амраачих.
Ян: За, ашгүй дээ.
Эмч: Би одоо явъя даа.
Ян: За.
Жан: Ян захирал аа!
Ян: Чи юундаа хашхирсан юм бэ? Сяо Шаог битгий сэрээчих.
Жан: Үгүй ээ, та энэ юмыг харах ёстой.
Ян: Энэ чинь Руи Руигийн хаш зүүлт байна! Тэр хаана байгааг надад хэлээдэх!
Жан: Би үүнийг гал гарсан газраас оллоо.
Ян: Түймэрийн газраас аа? Руи Руи яасан бэ?
Жан: Би ч гэсэн мэдэхгүй байна. Би энэ хаш зүүлтийг олох үед эргэн тойронд хэн ч байгаагүй. Би энийг газраас олсон.
Ян: Яагаад? Бурхан минь, би өөрийнхөө Руи Руиг яаж олох вэ?
Жан: Ян захирал аа, та санаа бүү зов. Том хүүгийн энэ дурсгалын зүүлт гал гарсан газраас олдсон нь тухайн үед хүү чинь Ян овогтын гэрт байсан гэсэн үг. Зочдын нэг нь байсан байх. Бид бүх зочдыг хайж олох хэрэгтэй. Тэднийг нэг нэгээр нь ДНК-ийн шинжилгээнд оруулбал том хүү чинь хэн болохыг шууд таних болно.
Ян: Яг үнэн. Чи хэлсэнээрээ хий, түргэл!
Жан: Мэдлээ.
Яг: Хөөе, хүлээж бай!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Хөөе, хүлээж бай! Сяо Шаог бараг алах шахсан хоёр нөхөр хаана байна?
Жан: Аан, бид тэднийг хорьсан байгаа. Ян захирал тэднийг яах бодолтой байна? Бид тэднийг цагдаад хүргэж өгөх үү?
Ян: За яахав, хэрэггүй. Ямартай ч Сяо Шао амьд байна. Бас тэгээд тэр Шэн Хуны ачаар аврагдсан. Гэхдээ тэр хоёр Сяо Шаогийн заналт дайснууд. Тэднийг хөөж явуул. Тэднийг Ян овогтын босгоор дахиж хэзээ ч битгий алхаарай гэж хэл.
Жан: Мэдлээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жан: Эндээс хурдхан явцгаа! Энэ удаа манай Ян захирал үнэхээр сайхан сэтгэл гаргалаа. Би ч гэсэн нүдээ аниад өнгөрүүллээ. Үгүйсэн бол та нарыг аль хэдийн бариад цагдаад тушаах байлаа.
Е: Үгүй шүү! Та нар яасан гэж биднийг барьдаг юм? Бид тэнд түймэр тавиагүй. Тэгээд ч, биднийг дурандаа тийшээ очсон гэж та бодож байна уу? Хэргийн учир нь хөгийн новш Ян Шао биднийг хүчилснээс болсон юм.
Жан: Надад та нарт цаг үрж байж сонирхол алга. Хэрэв та нар дахиад хоригдмооргүй байвал одоохон явцгаа.
Е: Хөөе, би чамайг явуулаад өгье!
Шэн: Зогс. Одоо болно, явцгаая. А? Миний хаш зүүлт хаачив аа?
Е: Юун хаш зүүлт?
Шэн: Ээжийн надад үлдээсэн зүүлт. Урд нь тэр үргэлж надтай байдаг байсан. Яасан юм бол?
Е: Зүүлт чинь Ян овогтын байшинд унасан юм болов уу? Дотогшоо ороод хайж үзье.
Шэн: Хэрэггүй. Арайхийж нэг юм гарсан байж. Магадгүй, Ян овогтын байшинд унаагүй ч байж мэднэ. Эмнэлэгт мартсан байж мэдэх юм. Эмнэлэг рүү яваад хайж үзье.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Та нар зохицуулж чадна. Эмч чамайг сайтар амар гэж хэлсэн биз дээ? Чи яагаад босоод ирэв?
Сяо: Ёо, ээжээ, би өдөржин орондоо хэвтлээ ш дээ. Миний яснууд салж унах нь. Үнэндээ би дахиж хэвтмээргүй байна.
Ян: Тэгвэл чи дуртай газраа сууж болно.
Сяо: Мартсанаас, Жан даамал ахын хаш зүүлтийг олслон гэж хэлсэн. Тэр хэн бэ? Миний ах хаана байна?
Ян: Хаш зүүлтийг нь олсон. Харин ахыг чинь хараахан олоогүй. Гэхдээ зочдод ДНК-ийн шинжилгээ хийлгэхийг би Жан даамалд даалгасан. Удахгүй хариу нь гарна гэж би итгэж байна.
Сяо: Тэгвэл би удахгүй ахтайгаа уулзана гэсэн үг үү?
Ян: Тиймээ. Манай гэр бүл эцэст нь ахин нэгдэх болно. Ээж энэ өдрийг ямар удаан хүлээснийг зөвхөн бурхан л мэднэ.
Сяо: Ээж ээ, битгий уйл. Миний ахыг олно гэдэг сайхан хэрэг. Ах инээмсэглэсээр гэртээ орж ирэхийг хүлээх хэрэгтэй.
Ян: Тийм шүү, тийм, ээж нь ахыг чинь гэртээ буцаж ирэхийг баяртайгаар хүлээх болно.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Чи олоогүй л байна уу?
Шэн: Би олсонгүй.
Е: Дахиад нэг бодоод үз. Чи нэг газар санаандгүй орхисон байж болно.
Шэн: Ай? Тэгэх учиргүй. Ихэвчлэн яг ийм цагаар манай эмнэлэг хөл хөдөлгөөнгүй байдаг биз дээ? Өнөөдөр нэг ч хүн алга.
Е: За, үүнийг мартаж үз. Жао Дафу манай зэргэлдээ эмнэлэг нээсэн биз дээ? Нээлтийн өдрийн 50%-ийн хямдрал зарлаж, бүх өвчтөнүүд тийшээ явчихсан.
Шэн: Энэ нэг л биш. Жао Дафу манай эмнэлэгээс эмийн ургамлууд хулгайлж дамлан зардаг байсан. Тэгэхээр тэр баян биш нь тодорхой. Тэр эмнэлэг нээх мөнгө хаанаас олдог байна?
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Надад ч гэсэн сэжигтэй санагдсан. Хэрэв тэр анхнаасаа тийм баян байсан бол яах гэж надад ажилласан юм? Яагаад өөрөө өөртөө захирал болоогүй юм?
Шэн: Нэг л биш. Энд их л сэжигтэй нэг юм байна.
Е: Орхи цаашаа, надад одоо энэ хамаагүй. Тэр 50%-ийн хөнгөлт үргэлж зарлаад байж чадахгүй. Дээр нь чиний эмчлэх чадвар түүнийхээс хавьгүй илүү. Эрт орой өвчтөнүүд буцаад ирнэ.
Шэн: Яг үнэн. Түүний өөртөө бардсан зан удаан үргэлжлэхгүй. Захирал аа, хэдүүлээ хоёр хоногийн амралт авбал ямар вэ? Би бас нэг юм хайж байсан юм. Олдож магадгүй байх.
Е: Болж байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Яг үнэн. Түүнийг үргэлжлүүлэн хянаж бай. Өөр сонин юу байна? Түүний алхам бүрийг надад дор нь мэдэгдэж бай.
Эм: Аав аа. Шэн Хуны гар нь шархалсан байна лээ. Та яагаад хүмүүс явуулж түүнийг хянуулдаг юм бэ?
Эр: Шэн Хуны анагаах чадвар бол олон жил эмнэлэгийн салбарт ажилласан миний туршлагын ач. Хэдийгээр түүний баруун нь ашиггүй болсон ч одоо түүний зүү тавих зүүн гарын чадвар нь өмнөхөөсөө 3/1-ээр нэмэгдсэн. Бид өмнөх шигээ болгоомжтой байх хэрэгтэй. Бид түүнд нөхцөл байдлыг сайжруулах боломж өгч болохгүй. Мартсанаас, “Бурханлиг домч” тэмцээний бэлтгэл чинь хэр байгаа вэ?
Эм: Аав аа, санаа зоволтгүй. Бараг бэлэн болсон. Би эртхэн анхаарал татахын тулд зар сурталчилгаанд маш их мөнгө зарцуулсан. Финал хүртэл хүлээчих. Яг гурван жилийн өмнө Цао Сихайг ялагдахад хүргэсэн шиг тийм зүйлийг хийнэ. Тэгж байж бид дахиад бөөн мөнгөтэй болно.
Эр: Энэ удаа би баяжихад итгэл төгс дүүрэн байна!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Бурхан минь, энэ эмнэлэгт дахиад нэг ч өвчтөн алга. Энэ Жао Дафу дүүрсэн тэнэг юм уу? Тэр үнэхээр сарын турш 50%-ын хямдрал зарлах гэсэн юм уу? Тэр яаж мөнгө олох гэсэн юм бол? Энэ алдагдал биш гэж үү?
Юнь: Бухимдах хэрэггүй, захирал аа. Уур биеийг зовооно гэдэг.
Е: Би яаж уурлахгүй байх юм? Тэр муу хэлсэндээ хүрчээ. Манай эмнэлэг арай ядан тогтож байна ш дээ!
Шэн: Захирал аа, Жао Дафу сарын турш 50%-ийн хөнгөлөлт зарласан гэж би дууллаа. Гадуур дүүрэн сурталчилгаанууд өлгөөтэй байна. Тэр яах санаатай байгаа юм бол?
Е: Тэр галзуурчээ. Сарын турш 50%-ийн хөнгөлөлт... Хэрэв Жао Дафу энэ янзаар үргэлжлүүлбэл манай эмнэлэг яаж ажил үйлчилгээгээ явуулах болж байна? Энэ яагаад ч боломжгүй болно!
Шэн: Харамсалтай нь миний баруун гар хэрэг алга. Ингээгүй бол Чжао Дафу хичнээн хямдрал зарласан ч миний эмчлэх чадвар өвчтөнүүдийг буцааж авчрах байлаа.
Е: Шэн Хун, яасан бэ?
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жао: Йо йо йо йо йо йо! Энэ Е захирал мөн байх шив дээ? Чи өнөөдөр яасан завтай байна аа? Намайг ажиллаж байх зуур чи энд хийх юмгүй сууж байгаа юм уу? Аан, энэ эмнэлэг хоосон байжээ.
Е: Жао Дафу, чи үзэлцэхийг хүсээд байна уу? Миний эмнэлэгт хэн ирэх, хэн явах нь чиний хэрэг биш!
Жао: Битгий ийм зөрүүд байгаач. Чи яг одоо надад атаархаж байгааг би мэднэ. Маш их атаархаж байгаа. Учир нь бүх өвчтөнүүд манай эмнэлэгт очсон болохоор. Тэнд одоо ч гэсэн урт дараалалтай байгаа.
Е: Жао Дафу, битгий тэгтлээ сагсуур. Чи наад навсайсан хувцастайгаа бүтэн сарын турш хямдрал зарлаж байгаа. Харж л бай, бүгд анхны үнээрээ болж, бүх өвчтөнүүд буцаж ирнэ. Учир нь Шэн Хуны эмчлэх чадвар нь чамаас 100 дахин илүү.
Жао: Энэ залуу надаас ч илүү эмчлэх аргыг мэддэг. Гэхдээ чамд гэж хэлэхэд, энэ мөчөөс эхлэн бид та нарыг устгах хүртлээ сар бүр 50%-ын хямдрал зарлах болно!
Е: Тэгээд 50%-ийн хямдрал аа үргэлжлүүлээч! Чи хаанаас ийм их мөнгө олсон юм бэ?
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Тэгээд 50%-ийн хямдрал аа үргэлжлүүлээч! Чи хаанаас ийм их мөнгө олсон юм бэ?
Жао: Надад мөнгө байхгүй ээ. Гэхдээ би нэг баян боссыг танина. Тэр босс, гол нь та нар нэг өдөр ч гэсэн нээлттэй байх ёстой гээд надад нэг өдрийн мөнгө өгдөг. Та нарыг дампуурах хүртэл чинь өгнө.
Е: Жао Дафу, чи зүгээр л сагсуурч байна. Ямар баян нь тэгж хөрөнгө оруулдаг юм? Тэнэг хүмүүс маш их мөнгөтэй байдаг.
Жао: Итгэнэ үү, байна уу, өөрөө мэд. За, за, би чамтай дахиж яримааргүй байна. Би өвчтөнүүддээ буцаж очих ёстой. Хөөе, өвчтөнүүдийг хүлээлгэж болохгүй шүү.
Шэн: Хэн чамд хөрөнгө оруулдагийг надад хэлээдэх.
Жао: Мэдмээр байна уу? Хөөе. Би чамд хэлэхгүй дээ.
Е: Ямар юм нь намайг занадаг байна аа? Хо Цянь уу? Эсвэл нөгөө л Ян Шао юу?
Шэн: Надад нэг таамаг бий. Тэд нар байх учиргүй. Магадгүй энэ удаа надад өширхөсөн байж мэднэ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Юу вэ? Яагаад нэг нь ч миний ДНК-тай таардаггүй байна? Жан даамал аа, шинжилгээний бүх хариунууд бүгд энд байгаа юу?
Жан: Тиймээ, Ян захиралаа, бүгд байгаа.
Сяо: Жан даамал аа. Юу болоод байгаа юм бэ? Энэ хаш зүүлтний эзэн олдохгүй байгаа юм уу? Яагаад миний ахыг олж чадахгүй байна?
Жан: Ай, би ч мэдэхгүй байна.
Ян: Байсан бүх зочдоос шинжилгээ авсанд чи итгэлтэй байна уу?
Жан: Ян захирал аа, би бүгдтэй нь холбогдсон гэдгээ батлаж байна. Би бүр хаш зүүлтийг гаргаж ирээд тэдэнд үзүүлэхэд хэн нь ч минийх гэж хэлээгүй.
Ян: Чи хаана байна миний хүү Руи Руи?
Сяо: Санаа зоволтгүй. Бид ахыг заавал ч үгүй олно.
Жан: Хүүе, нэг хүн шинжилгээнд ороогүй үлдсэн байна.
Ян: Хэн бэ?
Жан: Яагаав, эмч залуу.
Ян: Нөгөө Шэн Хун гэгч үү?
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жан: Яг тийм. Шэн Хун, манай Сяо Шаотой зодолдоод байсан тэр залуу. Ганцхан тэр л ДНК-ийн шинжилгээгээр ороогүй.
Сяо: Энэ тэр байх учиргүй. Тэр чинь хоосон ядуу эмч. Яаж миний ах байдаг юм?
Жан: Хэрэв тэгж бодож байвал хүссэнээрээ л бол.
Ян: Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй, Жан даамал аа. Тэр Руи Руи байж мэднэ. Хар даа. Энэ хаш зүүлтийг гал гарсан газраас олсон. Тэр өдөр эмч залуу хамгийн сүүлд тэндээс явсан. Тэр энийг хаясан байж болно. Тэр Руи Руи.... Тэр Руи Руи байж мэднэ. Жан даамал аа, яваад тэр Шэн Хуныг олоодох. Хурдхан үүний учрыг ол.
Жан: Мэдлээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Нүүгээрэй.
Юнь: Хоёр бялуу.
Шэн: Мах.
Е: Өнөөдөр амралтын өдөр. Өө, би хожлоо!
Шэн: Бүх өнгө нийлчихлээ!
Жан: Энд хүн байна уу?
Е: Энийг тооцохгүй шүү!
Шэн: Үүнийг тооцохгүй.
Е: Энэ чинь та юу? Та энд юу хийж яваа юм? Яасан, бид танд мөнгө төлөх ёстой болсон уу?
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жан: Санаа бүү зов. Би мөнгө авах гэж энд ирээгүй. Би энэ Шэн Хунтай уулзах гэж ирлээ.
Шэн: Намайг хайсан юм уу? Та надаас юу хүссэн юм?
Жан: Сайн уу, Шэн Хун эмч ээ. Надад нэг тус хүргээч гэж би чамаас гуйхаар ирлээ. Чи надад үснээсээ нэгийг өгч болох уу? Манай Ян захирал Шэн Хунаас ДНК-ийн шинжилгээ авахыг хүссэн юм.
Дэн: ДНК-ийн шинжилгээ юунд хэрэгтэй юм?
Жан: Ян захирал том хүүгээ хайж байгааг та нар сайн мэднэ. Одоогоор бидэнд нэг баттай сэжүүр бий. Шэн Хуныг захиралын түүний том хүү гэж таамаглаад байгаа. Тэр утгаар ДНК-ийн шинжилгээ хэрэгтэй байна. Энэ шинжилгээ баталгаажуулах ёстой.
Е: Юу?! Шэн Хун тэгээд Ян захиралын хүү юм уу?
Шэн: Жан даамал аа, та арай тоглоогүй биз дээ?
Жан: Би ердөө ч тоглоогүй.
Е: Хөөе, Шэн Хун, чи эцэг эхээ хайж байсан биз дээ? Ян захирал ээж чинь байж мэднэ. Чи бушуухан үснээсээ авч өгөөд шинжилгээ хийлгэ.
Шэн: Ойлголоо.
Жан: Баярлалаа. Тэгэхээр, шинжилгээ гарангуут би аль болох хурдан та нарт мэдэгдэнэ. Баяртай.
Е: Алив ээ, тоглоомоо үргэлжлүүлцгээе. Сүүлчийн тойрог тоологдлоо шүү. Миний чамд өгсөн бэлэг хайраа илчилсэнд тооцогдохгүй.
Ли: Дараагийнх нь.
Е: Чи...
Ли: Шэн ах аа.
Е: Шэн Хун, чи яагаад гэнэт гунигтай болчихов? Чи ээжийгээ олох ёстой.
Шэн: Миний ээж Ян захирал байлаа ч би түүнтэй яаж уулзахаа үнэхээр мэдэхгүй байна. Ялангуяа тэр урд нь бидэнтэй яаж харьцсаныг нь бодох юм бол.
Е: За зүгээр дээ! Шинжилгээний хариу хараахгүй гараагүй биз дээ? Одоо ямар нэг юм хэлэх дэндүү эрт байна. Ян захирал ээж чинь биш ч юм билүү? За болъё. Хөөе, хөөе, хөөе, хөөе. Чиний хувьд энэ тойргийг тооцохгүй биз дээ? Аваарай, аваарай, аваарай.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жан: Залуу эзэнтээн.
Сяо: Та нөгөө юм нь байгаа юу?
Жан: Байгаа. Одоо ингээд хариу нь гарах байх.
Сяо: Санаж ав, шинжилгээний хариу гарангуут надад даруйхан дуулгаарай. Та үүнийг хэнд ч хэлж болохгүй, бүр ээжид ч хэлж болохгүй.
Жан: Ойлголоо, залуу ноёнтон.
Сяо: Хэрэв чи үнэхээр миний ах бол би чамаас Е Чжэньчжэнийг хэзээ ч салгаж авч чадахгүй болно. Чи миний ах байх ёсгүй.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Өнөөдрийн даалуунууд яагаад ийм муу байна аа?
Е: Чи яагаад удаад байгаа юм бэ? Хурдхан дуудаач.
Цянь: Умардын салхи.
Шэн: Умардын салхи. Юу? Цянь ах аа. Таныг юу нааш нь авчрав? Нааш ир. Ийшээ суучих.
Цянь: Чи өөрөө суу. Би энд сууя.
Е: Та ямар хэргээр наашаа ирэв?
Цянь: Та нар юу хийж байгаа юм бэ? Эмнэлэг чинь нээлттэй, гэтэл та нар энд мажонг тоглож байдаг. Бизнес хэрэггүй байх нь.
Е: Тэрийг ярих ч юм биш. Манай хажууд нэг шинэ эмнэлэг нээгдсэн. Өдөр болгон хөнгөлөлттэй. Бүх өвчтөнүүд тийшээ очиж байна. Хэрэв энэ үргэлжлээд байвал миний эмнэлэг ажиллаж чадахгүй болно. Би үүнийг зарна.
Цянь: Хөөе, зарах хэрэггүй. Надад нэг арга бий.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Цянь: Чамд хэлэхэд, зарах шаардлаггүй. Надад нэг арга бий.
Е: Ямар арга?
Цянь: Аан тийм. Хэсэг хугацааны дараа Сакурагийн эмнэлэгийн нэртэй мэргэжилтэн Кеничи Сато манай Цзинхайд ирнэ. Тэр Цзинхайн эмч нартай хүчээ сорих бодолтой гэсэн. Үр дагвар нь юу болох вэ? Манай эмч нарын нэр хүнд унана. Кеничи Сато шулуухан ингэж хэлсэн ...
Шэн: Юу хэлсэн бэ?
Цянь: Тэр агуу Ся гүрнээс үлдсэн жинхэнэ эмч нар манайд байхгүй гэсэн. Зүгээр л хоосон газар гэнэ. Сакурагийн эмч нарын ур чадварын дэргэд биднийх хангалтгүй гэж байна.
Е: Ийм доромжлол арай хэтэрч байна! Тэд агуу Ся гүрнээс уламжлагдсан хятадын уламжлалт анагаах ухааныг бараг дорд үзжээ. Ся гүрэн анагаахын жинхэнэ ариун газар байсныг тэд яаж мэдэх юм?
Шэн: Сайхан хэллээ. Ся гүрэн ямар том, ямар хүчирхэг байсныг нь бодох хэрэгтэй. Хятадын уламжлалт анагаах ухааны арвин их туршлага мянган жилийн турш үеээс үед дамжиж ирсэн. Тэдний Сакурагийн анагаахын үндсэн сургууль нь манай хятадын уламжлалт анагаах ухаанд суурилдаг. Шударгаар яривал, бид тэдний өвөг дээдэс нь.
Цянь: Тиймээ, тэд яг тэгж хэлдэг. Гэхдээ, хэрэв тэр Кеничи Сато буцаж очоод элдэвийн яриа гаргавал ганцхан Цзинхай хотын нэр хүнд ч биш, агуу Ся гүрний нэр хүнд хамт унана. Дарга энэ тухай мэдээд маш их уурласан. Маргааш эмнэлэгийн ур чадварын тэмцээн зохион байгуулна. Кеничи Сатог ч үүнд оролцуулахаар урьсан. Түүнд манай агуу Ся гүрний эмнэлэгийн ур чадварыг харуулцгаая. Түүнийг гайхшруулах хэрэгтэй.
Е: Эмнэлэгийн ур чадварын тэмцээн?
Цянь: Ийм учраас би та нартай уулзах гэж ирлээ. Дарга надад уг тэмцээнд оролцох чадварлаг хэд хэдэн эмч нарыг олохыг даалгасан. Би Шэн Хуны эмчлэх чадварыг сайн мэднэ. Тиймээс би чамайг үзээд алдаач гэж хэлмээр байна.
Е: Шэн Хун. Чи юу гэмээр байна?
Шэн: Мэдээж, би оролцоно. Бидний үүрэг бол эх орноо алдаршуулах явдал.
Цянь: Сайн байна. Хэрэв чи энэ тэмцээнд ялвал танай эмнэлэг маш алдартай болно. Тэр цагт та нар үйлчлүүлэгч байхгүй гэхийн зовлонгүй болно, тийм үү?
Е: Хөөх, Цянь ахын түмэн зөв! Цянь ах биднийг боддог л юм байна.
Цянь: За, за, ингээд тохирлоо. Би маргааш ирж чамайг авна. Бид... тэмцэнэ болох газар очно.
Шэн: За. Тэгвэл маргааш уулзацгаая.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Өнөөдөр эмнэлэгийн ур чадварын тэмцээн болно. Бид сайтар сонгон шалгаруулалт хийсний дараа Цзинхай хотын хоёр нэртэй эмч ноён Кеничи Сатогийн оролцсон энэ тэмцээнд оролцохоор шалгараад байна. Харин одоо тэднийг алга ташин угтацгаая! Гурван эмчийг тайзанд урьж байна!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Чжао Дафу? Чи бас яагаад энд ирчихсэн юм?
Жао: Яасан, чи ирж болдог, харин би болохгүй юу?
Шэн: Танай эмнэлэг хаагдсан ш дээ.
Жао: Ай, энэ анхнаасаа л алдагдалтай шийдвэр байсан юм. Би дахиад нэг өдөр ажиллмааргүй байна. Яадаг ч байсан, би санасандаа хүрэхэд чинь саад хийх л болно.
Шэн: Хамтдаа мөрөөдлөө биелүүлье л дээ.
Жао: Чиний юу сэдсэнийг би мэдэхгүй гэж бүү бод. Гол нь тоглоомонд хожих л хэрэгтэй. Би танайд бүх өвчтөнүүдээ алдах гэж үү? Би чамд гэж хэлэхэд, хэзээ ч үгүй!
Шэн: Жао Дафу. Чи өөрийгөө огтхон ч хүндэлдэггүй юм уу?
Жао: Чи л тэгж боддог байх даа.
Шэн: Чи энэ тэмцээнд ялж чадах уу?
Жао: Тиймээ, миний эмчлэх чадвар чиний хэмжээнд хүрэхгүйг би мэднэ. Гэхдээ, Жао Дафу би ялна гэдгээ хэдийн мэднэ. Би энэ тэмцээний асуулт болгонд нь маш сайн бэлдсэн. Би бэлэн байгаа. Зүгээр л чамайг ялагдахыг хараад сууж байх л үлдсэн.
Шэн: Ямар сэдэвтэй вэ?
Жао: Би чамд хэлэхгүй ээ.
Эр: Цзинхай хотын эмнэлэгийн ур чадварын тэмцээнд тавтай морилцгоо. Энэ тэмцээнийг шууд нэвтрүүлгээр дамжуулах болно. Одоо гурван эмч гарч ирж өөрсдийгөө танилцуулахыг урьж байна.
Жао: Ха, ха, бүгд нь мэнд хүргэе! Намайг Жао Дафу гэдэг. Би хэдэн арван жилийн эмчилгээний туршлагтай, би зүү тавих маш их чадвартай. Би хийн урсгалын судлыг нээж, ямар ч хэцүү өвчнийг эмчилдэг.
Кен: Бүгдэд нь мэнд. Би Кеничи Сато. Хятадын уламжлалт анагаах ухааныг судлаад 10 жил болсон. Хятадын уламжлалт эмчилгээ, эмнэлэгийн үзлэгээр дагнадаг. Би өөрийнхөө эмчилгээний ур чадварт бүртэн итгэлтэй байгаа. Энэ удаа бид энэ тэмцээнд заавал ялна!
Шэн: Бүгдэд нь мэнд. Намайг Шэн Хун гэдэг. Надад онцгойрох гойд юм байхгүй.
Эм: Бүр нарийн мэргэжлийнх ч биш. Энэ залуу тоглоод байгаа юм уу?
Эр: Тэр бусад эмч нарын танилцуулгыг сонссон. Эмээсэн юм болов уу? Бас тэр их залуухан. Хэцүү л харагдаж байна.
Эм: Энэ эмчийг хэн олсон юм бэ? Түүнд ядаж нарийн мэргэжлийн чадвар ч алга. Тийм байж энэ тэмцээнд оролцож зүрхлэнэ гэнэ ээ?
Е: Шэн Хуны юу нь болохгүй байна? Тэр галзуу юм уу? Та нар яагаад утгагүй юм яриад байгаа юм?
Цянь: Хөөе, энэ бол шууд нэвтрүүлэг. Тэр сандраад буруу зүйл ярьсан байж мэднэ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Шэн эмч ээ, та наргианч хүн байх нь. Манай агуу Сягийн хятадын уламжлалт анагаах ухаан олон чиглэлүүдтэй. Бодвол танд гаршсан ганц сайн чадвар байгаа байх, тийм үү? Үгүй бол та яаж эмч болох билээ?
Шэн: Би нарийн мэргэжил байхгүй гэж хэлсэн учир нь би эмчилгээ хийгээд олон жил болж байгаа. Маш олон өвчнүүдтэй таарч байсан. Маш олон төвөгтэй, тааварлахын араггүй өвчнүүд харж байсан. Миний хувьд, би ямар ч өвчнийг эмчилж чадна. Бас эмчлэгдэхгүй өвчин байдаггүй.
Жао: Чи юундаа сагсуураад байгаа юм? Чи өвчин эмчлэхийг хүүхдийн тоглоом гэж боддог уу? Жирийн эмч бол зөвхөн эмчилгээний нэг л чиглэлийг сайтар эзэмшиж түүндээ эзэн болдог. Чи өөрийгөө ямар ч өвчнийг эмчлэнэ гэж боддог уу? Ёстой түй! Чи өөрийгөө үнэхээр гайхамшигт эмч гэж боддог уу?
Кен: Надаас ч илүү сэхүүн залууг би хэзээ хараагүй юм байна.
Эр: Нээрэн үү?
Эр: Шэн эмч ээ, та тоглоогүй биз? Та ямар ч өвчнийг эмчилж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?
Эм: Бүх төрлийн өвчнийг эмчлэх ээ? Үнэн үү?
Эр: Би тэгж бодохгүй байна. Тэр ийм залуухан.
Эм: Би ч гэсэн тэгж бодохгүй байна. Бүх өвчнийг эмчилж чаддаг эмч гэж би хэзээ ч сонсож байгаагүй. Яаж тийм байх юм?
Е: Энэ яагаад боломжгүй гэж? Бусад нь эмчилж чадахгүй байхад Шэн Хун л найдвартай эмчилдэг.
Эр: За, энэ жаахан үл ойлголцол байлаа. Бид энэ асуудалд хэтэрхий ач холбогдол өгөх хэрэггүй байх. Одоо тэмцээн эхлэх гэж байна. Хэн нь жинхэнэ, хэн нь хуурамч вэ гэдэг нь бүхнийг өмнө тов тодорхой болно. Харин одоо гурван өрсөлдөгчийг тэмцээний байранд урьж байна.
Жао: Муу бүхэн надаас холуур тойрог. Чамайг яаж өрсөлдөхийг чинь харж л байя. Хн!
Эр: Оролцогчдод алга ташин баяр хүргээрэй! Эмнэлэгийн ур чадварын тэмцээнийг шүүх шүүгчдийг урьж байна. Цзинхайн Уламжлалт хятад анагаах ухааны холбооны ерөнхийлөгч ноён Лю Бин. Дэд ерөнхийлөгч ноён Луо Ювэй. “Агуу Сягийн Бурхан эмч” 4-р тэмцээний ялагч ноён Ван Цзифэнь.
Эм: Бурхан минь, тэд Ван Цзифэнь эмчийг хүртэл урьжээ! Энэ удаа ч халуухан юм болох нь дээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Ингээд эмнэлэгийн ур чадварын тэмцээн албан ёсоор эхлэж байна. Манай эхний тэмцээн бол мөнгөн зүү ашиглан хорыг тодорхойлоно. Гурван оролцогчийн өмнө цусны дээж авах гурван хуруу шил байгаа. Эдгээрт ховор хоронд хордсон хохирогчдын цусны дээжээс хийсэн. Оролцогчид зөвхөн мөнгөн зүү ашиглан хорыг нь тодорхойлно. Тэд хүж шатаж дуусах хугацаанд харгалзах хорыг олох ёстой. Дараа нь, тэд хэдэн арван эмийн ургамлууд дотроос тохирох ерөндөгийг нь олох ёстой. Бүх ерөндөгийг хамгийн хурдан, бас хамгийн оновчтой олсон тэр оролцогч энэ удаагийн тэмцээний ялагчаар тодрох болно.
Эр: Зөвхөн хордсон цусны дээжинд тулгуурлан хэдэн арван эмийн ургамалууд дундаас ерөндийг нь олох оо? Хэн тэгж чадах юм?
Эм: Энэ чинь маш хэцүү. Дээр нь хугацаан нь хязгаартай. Яаж үүнийг амжуулах юм бол?
Эр: Харин тийм.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Тэгэхээр энэ хорны ерөндөг олох тэмцээн байх нь. Би гурван жилийн өмнө “Бурхан эмч” тэмцээнд ороод хордлогыг мөнгөн зүүгээр эмчилж чадалгүй ялагдаж байсан. Энэ он жилүүдэд би хоргүйжүүлэх аргад тусгайлан суралцсан. Гурван хорын ерөндөгийг хайж олох. Энэ надад маш амархан.
Жао: Аз болоход би энэ тэмцээний асуултуудыг урьдчилаад мэдчихсэн байсан. Би урд шөнийг янз бүрийн хорнуудыг судалж, уншиж өнгөрүүлсэн. Энэ удаа би энэ тэмцээнд баттай түрүүлнэ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Лю: Ван Цзифэнь, энэ гурвын хэн нь түрүүлнэ гэж та бодож байна?
Ван: Үүнийг хэлэх хэцүү. Кеничи Сато япон эмч нарын гэр бүлээс гаралтай. Энэ Жао Дафуг би урд нь сонсож байсан. Түүнийг авъяаслаг эмч гэж ярьцгаадаг. Эцэст нь тэр Шэн Хун, жаахан бардам зантай залуу. Гэхдээ бардам байх тусам тэр хэрээр өөрийнхөө анагаах ур чадварт итгэлтэй гэдгийг нь харуулж байна.
Луо: Энэ тэмцээн Агуу Сягийн нэр хүндэд маш чухал ач холбогдолтой. Энд Жао Дафу, эсвэл Шэн Лун ялна уу, чухал биш. Бид Кеничи Сатог яасан ч ялуулж болохгүй. Үгүй бол агуу Ся ичгүүртэйгээр шившиг болох биш үү?
Лю: Санаа зоволтгүй. Бид арга хэмжээ авсан. Хэрэв би үнэхээр ялагдахад хүрвэл бидэнд шилдэг Цзифэнь эмч байна. Ийм шалтгаанаар бид Ван Цзифэнь эмчийг энэ тэмцээнд урьсан юм ш дээ.
Ван: Танд баярлалаа. Лю ерөнхийлөгчийн сайхан сэтгэлд баярлалаа. Ван Цзифэнь би мэдээж Агуу Сягийн ард түмний нэр хүндийг гутаалгахгүй. Гэхдээ, эхлээд тэмцээн юу болж дуусахыг харцгаая.
Эр: Нэг хүж шатаад дуусаж байна. Гурван эмч хоргүйжүүлэх тэмцээнээ дуусгаарай.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Одоо гурван оролцогчийг урьж байна. Та нарын урд байгаа цусны дээж авах хуруу шилтэй гурван хор тус бүрийн нэрийг, мөн тохирох ерөндөгүүдийг нь нэрлэнэ үү? Шүүгч нар үүнийг шүүх болно.
Жао: Би эхлэе! Эхний хор нь, “Зүрх зүсэгч өвс”. Хоргүйжүүлэхэд чихэр өвсийг ашиглана. Хоёр дахь хор нь, “Хүүрийн цэцэг”. Ерөндөг нь хүнцлийн сульфидтэй эрдэс.
Эр: Хоёр нь буруу байна.
Жао: Юу? Миний хариултууд буруу гэж үү?
Эр: Одоо ноён Кеничи Сато хариултаа өгөхийг хүсье.
Кен: Би ганцхан гурав дахь төрлийн хорыг дорнын Ба Жи Тиан гэж танилаа. Тохирох ерөндөг нь нарсны давирхай. Харин эхний хоёр хорын тухайд, дорнын уламжлалт эмчилгээнд дурдагдаагүй болохоор би таньж чадсангүй.
Эр: Нэг, нэг хагас.
Кен: Би ч гэсэн буруу хариуллаа.
Эр: За, эхний хоёр оролцогч өөрсдийн хариултыг өгч дууслаа. Одоо би ноён Шэнээс асуултанд хариулахыг хүсье.
Шэн: Эхний хор мэдээж “Зүрх зүсэгч өвс” байсан. Мөнгөн зүү хоронд хүрэхэд нил яагаан өнгөтэй болж хувирдаг. Харин хоргүйжүүлэхэд чихэр өвс биш, харин ногоон шош хэрэгтэй. Хоёр дахь төрлийн хор нь, мөн “Хүүрийн цэцэг”. Гэхдээ ерөндөгт нь луугийн сараана ашигладаг. Харин хүнцлийн сульфидтэй эрдэс хорыг улам хурдтай тархаадаг юм. Гурав дахь хорны төрөл бол Бразил өвс. Хоргүйжүүлэхэд нарсны шүүс ашигладаг. Хамгийн гол нь бүлээсгэж өгнө. Хүйтнээр уулгавал үр дүнгүй.
Ван: Бүх хариултууд нь зөв байлаа!
Эр: Гурвуулаа зөв байна.
Жао: Тэр бүх асуултанд яаж зөв хариулж чадав аа? Аан! Энэ та гурваас зайлахгүй байх нь! Яах араггүй та гурваас болсон! Та нар түүнээс мөнгө авчээ!
Е: Жао Дафу! Чи нэг ч хорны ерөндгийг олж чадаагүй. Чи зөвхөн өөрийгөө ямар сүрхий ур чадвартайг л гайхуулдаг. Хэрэв би чиний оронд байсан бол хүмүүсийн өмнө гарахаас ч ичих байлаа! Шэн Хун, янзтай!
Кен: Чиний хорны талаархи мэдлэг маш өндөр түвшинд хүрсэн, нийтлэг зүйлээс юмыг маш нарийн олж хардаг юм байна. Урд нь миний харах өнцөг дэндүү хязгаарлагдмал байжээ. Би энэ тэмцээнд ялагдсанаа чин сэтгэлээсээ хүлээе.
Ван: Залуу үеийнхэн үнэхээр ахмадуудаасаа илүү гарах болжээ. Шэн Хун, би чамтай нэртэй эмч нарын зөвлөгөөн дээр уулзахыг тэсэн ядан хүлээх болно.
Шэн: За. Би заавал очно.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Хөөе, хүмүүс ээ, түлхэлцэх хэрэггүй! Дараалалд зогсчих! Сайн байна. Шэн Хун эмч хүн нэг бүрийг үзнэ. Яарах хэрэггүй.
Жао: Тэр эмнэлэгийн ур чадварын тэмцээнд ялсан төдий. Юунд нь бахархдаг юм? Ялсан гэдэг чинь чи ур чадвартай гэсэн үг биш. Яваад манайхыг 30%-ийн хямдралтай гэсэн зар тараа.
Эр: Эмч ээ, бид аль хэдийн 30%-ийн хямдрал зарласан ш дээ. Яньцзи эмнэлэг маш их нэр хүндтэй болчихоод манайд ирдэг өвчтөн байхгүй болсон.
Жао: Ийм байж болохгүй, ингэх ёсгүй. Чи ямар хэрэгтэй юм? эндээс арилж үз! Байна?
Цзян: Чи муу хэрэггүй хог! Чамд мөнгө өгөөд байхад чи юу ч хийж чадахгүй юм! Би чамд гурав хоног өгье. Эмнэлэгийн бизнесийг надад буцааж сэргээ. Хэрэв энэ бүтэхгүй бол ноён Жао, би бүх хөрөнгө оруулалтаа татаж авна!
Жао: Цзян захирал аа, гуйя, битгий тэгээч! Цзян захирал аа, яагаад...! Ай! За, за, би хуучин аргаа хэрэглэхээс араггүй болох нь дээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жао: Азаар би урд нь эмнэлэгийн түлхүүрийг хувилуулж авсан. Би үнэхээр ухаантай шүү. Өвчтөн энэ туулгах эмийг уухыг нь хүлээе. Тэгээд танай эмнэлэгт хэн хандахыг нь харна.
Жао: Юу вэ?
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Гайхалтай! Үнэхээр гайхалтай! Жао Дафу, чи үнэхээр зоригтой юм гээч!
Жао: Та хоёр юу хийж яваа юм? Эмнэлэг чинь хаалттай байсан биз дээ?
Е: Биднийг явсан гэж хэн хэлээв? Бид энд чамайг хоёр өдөр хүлээж байсан юм. Өнгөрсөн удаа чи Цянь ахад туулгах эм өгч, бид ямар ч нотолгоо олж чадаагүй. Энэ удаа бид чамайг баримттай нь хамт барьж авлаа. Чи өөрийгөө яаж өмөөрөхийг чинь харъя.
Жао: Миний замаас холдоцгоо!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жао: Цянь ах аа.
Цянь: Чи хаачих гэсэн юм? Тэр үед чи байжээ, хөгийн новш минь? Чи надад туулгах эм өгчихөөд зугтах гэж байна уу? Би амьдаар нь арьсыг чинь хуулна!
Жао: Цянь ах аа! Цянь ах аа, миний буруу! Цянь ах аа! Би дахиад тэгэхгүй! Намайг уучлаач дээ, Цянь ах аа!
Цянь: Чамайг уучлах аа? Битгий мөрөөд!
Шэн: Цянь ах аа. Би түүнээс нэг юм асууж болох уу?
Цянь: Асуу, асуу.
Шэн: Чиний эмнэлэгийг хэн нээсэн? Хэн чамайг санхүүжүүлсэн бэ?
Жао: Хэрэв би хариулбал та нар намайг зүгээр орхих уу?
Шэн: Чамд бидэнтэй тохиролцох боломж байгаа гэж чи бодсоор л байна уу?
Цянь: Чи түүний асуусан зүйлд нь бушуухан хариулаадах! Сайхан мэдээрэй, турсгыг чинь хуулна шүү! Чи сонссон уу?
Жао: Тэр боссыг Цзян овогт гэдэг.
Шэн: Цзян Чандэ юу?
Жао: Би түүнийг мэдэхгүй. Би Цзян овогт гэдгээр нь мэднэ.
Е: Шэн Хун, чи түүнийг таньдаг юм уу?
Шэн: Боллоо, Цзянь ах аа. Би асууж болсон. Одоо түүнийг таны мэдэлд үлдээе.
Сянь: За. Наадахаа чирээд гарга.
Жао: Цянь ах аа. Цянь ах аа! Цянь ах аа, би дахиад тэгэхгүй! Цянь ах аа! Цянь ах аа!
Е: Шэн Хун. Юу болсон юм бэ?
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Шэн Хун, юу болсон юм бэ?
Шэн: Цзян Чандэ, миний эзэн.
Е: Тэр чиний эзээн? Хүлээгээрэй. Тэр яахаараа чиний эзэн байдаг билээ?
Шэн: Цзян Чандэ үнэхээр миний эзэн. Гэхдээ би түүний тоглоомонд шатрын хүү төдий. Миний баруун гар ийм болсон нь... тэр намайг ийм болгосон.
Е: Юу? Тэр арай дэндүүлсэн байна! Эмчийн гар ямар чухал билээ дээ! Тэр яаж ингэж чаддаг байна аа?
Шэн: Би ч тэгж бодоогүй. Би маш олон жил түүнээс хол байсан. Гэвч тэр намайг хаа сайгүй мөрдөж мөшгидөг. Би мэдээд байсан юм. Энэ олон жил би үнэхээр азгүй байсанд гайхах юм алга. Бүх юм буруугаар эргэж байсан. Тэгсэн тэр л хөшигний араас удирдаж байсан юм билээ.
Е: Хүлээгээрэй. Чи гурван жилийн өмнө “Бурхан эмч” тэмцээнд орж байсан уу?
Шэн: Тэр үнэн.
Е: Тийм байлгүй дээ! Чи яагаад ийм танил санагдсанд би гайхаад байсан юм. Тэгэхэд чи тэмцээнд ялах магадлалтай оролцогчдын нэг байсан. Би зурагтаар тэр тэмцээнийг үзсэнээ санаж байна. Чамайг ялагдахад үнэхээр миний уур хүрсэн. Цаагуур нь хуйвалдаан байсан гэж үнэхээр санасангүй.
Шэн: Санаа бүү зов. Би тэр хуйвалдааныг заавал ч үгүй илрүүлнэ. Тэр намайг ингэснийх нь төлөө би түүгээр 100 дахин төлөөс төлүүлнэ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жан: Ян захирал аа. Ян захирал аа.
Сяо: Юу болсон бэ, Жан даамал аа? Ээж гараад явчихсан.
Жан: Залуу ноёнтон, ДНК-ийн шинжилгээний хариу гарсан. Тэр Шэн Хун жинхэнэ залуу эзэнтэн мөн байна.
Сяо: Хүлээ. Надад үзүүлээдэх.
Жан: Залуу ноёнтон, юу болсон бэ?
Сяо: Жан даамал аа. Та ээжид энэ тухай яасан ч хэлж болохгүй. Дээр нь надад өөр хуурамч шинжилгээний хариу ол. Ээжид зүгээр л миний ах биш гэж хэл.
Жан: Яагаад? Чи ахтайгаа уулзахыг маш их хүсдэг байгаагүй билүү?
Сяо: Би ахтайгаа уулзахыг хүсдэг. Гэхдээ тэр нь Шэн Хун биш гэсэн нөхцөлтэйгээр.
Жан: Тэгвэл Ян захирал яах болж байна?
Сяо: Та надад юу хийхийг заах нь уу? Та энэ Ян овогтын гэрт ажиллмаар байна уу?
Жан: Ойлголоо, ойлголоо. За, би таны хэлснээр хийе, залуу эзэнтээн.
Сяо: Миний нүдэнд өртсөн бүсгүйг өөр хэн ч авах ёсгүй. Бүр миний ах байсан ч тэр!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Тэр Хо Цянтай холбоо барь. Е Чжэньчжэнийг авчирч надтай уулзуулахад тусал гэж хэл. Орой 19,00 цагт “Шэндин” зочид буудлын ВИП өрөө №1-т гэж хэлээрэй. Би тэдний эмнэлэг эмнэлэгийн ур чадварын тэмцээнд ялахыг харсан. Би тэдэнд хөрөнгө оруулалт хийх бодолтой байгаа. Би Е Чжэньчжэнтэй биечлэн уулзмаар байгаа юм.
Эр: Мэдлээ, залуу эзэнтээн.
Сяо: Аан тийм, Хо Цянд миний хэн болохыг битгий хэл гээрэй. Зүгээр л том босс нь гэнэ биз.
Эр: Мэдлээ.
Сяо: Чи одоо зугтаж чадахгүй.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Юу? Босс надад хөрөнгө оруулалт хийхийг хүссэн гэнэ ээ? Яагаад?
Цинь: Чи үүнийг дахиж асуух хэрэггүй. Чамд гэж хэлэхэд, энэ маш чухал юм шүү. Амьдралд ганцхан тохиолдох боломж. Чи үүнийг ашиглах хэрэгтэй.
Е: Гэхдээ...
Юнь: Аан гээч, захирал аа. Та урд нь эмнэлэгээ өргөжүүлэхийг үргэлж хүсдэг байсан биз дээ? Энэ үнэхээр маш том боломж.
Цинь: Тийм шүү. Би чамд дахиад хэлье, чи одоо түүнтэй уулзчих. Бүр та хоёр тохиролцохгүй байсан ч чамд алдах юмгүй.
Юнь: Тийм ээ, захирал аа, та түүнтэй уулзаад үзвэл яасан юм?
Е: За, хаана очих вэ? Хэдэн цагт?
Цянь: Өнөө орой, “Шэндин” зочид буудлын ВИП өрөө №1.
Е: За.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Ороорой.
Е: Сайн уу, босс оо. Би Е Чжэньчжэнь байна.
Сяо: Би чамайг гэдгийг мэднэ. Чжэньчжэнь, уулзалгүй уджээ.
Е: Яагаад чи байдаг юм?
Сяо: Нэгэнт энд уулзсаных яарах хэрэггүй. Би хамтран ажиллах талаар чамтай ярилцах гэж ирсэн юм.
Е: Би чам шиг хүнтэй ажил хэрэг ярих хүсэл алга.
Сяо: Чи итгэлтэй байна уу?
Е: Мэдээж.
Сяо: За яахав. Чи явж болно. Гэхдээ чи үүндээ харамсана гэдгийг би чамд амлачихъя. Учир нь энэ бүхэн Шэн Хунтэй холбоотой. Хүндэтгэлтэй бай л даа. Суучих, ярилцъя.
Е: Би архи дарс уудаггүй.
Сяо: За яахав. Тэгвэл цай уу.
Е: За тэгээд? Одоо би энд сууж байна. Бас цай уулаа. Чи хэлэх гэснээ хэл.
Сяо: Чамд Шэн Хун үнэхээр таалагддаг бололтой. Түүний тухай ярих бүрт чи юу ч хийхэд бэлэн юм шиг байна.
Е: Тиймээ, тэр надад үнэхээр таалагддаг. Юу нь буруу гэж? Надад хэн таалагдах нь хамаагүй, харин чам шиг хүн надад хэзээ ч таалагдаггүй. Энэ дэмий яриагаа больчих. Чи яг юу хэлэх гэсэн юм?
Сяо: ДНК-ийн шинжилгээний хариу гарсан. Шэн Хун, миний ээж хоёрын цусны бүлэг тохирсон. Өөрөөр хэлбэл, тэр миний төрсөн ах.
Е: Юу? Ян захиралын хүү нь үнэндээ Шэн Хун гэж хэн санах юм? Үгүй ээ, би буцаж очоод түүнд хэлэх ёстой.
Сяо: Түүнд хэлээд нэмэргүй.
Е: Юу гэсэн үг юм?
Сяо: Учир нь би Жан даамалыг хуурамч хариу хийлгэ гэж хэлсэн. Түүнийг Ян овогтын хүү гэдгийг нотлоодох л доо.
Е: Чи яах гэж тэгж байгаа юм?
Сяо: Би энэ бүгдийг чиний төлөө хийсэн юм. Чжэньчжэнь, чи надад үнэхээр таалагддаг. Чи надад маш их, бүр маш их таалагддаг. Чи надтай гэрлэх үү? Би чамд байгаа бүх юмаа өгнө.
Е: Надад тэр чинь хамаагүй! Намайг тавиач! Үгүй бол би чамайг нүдээд өгнө! Чи надад итгэхгүй байна уу?
Сяо: Хэрэв чи надад зөвшөөрөхгүй бол би Шэн Хуныг Ян овогтод ирүүлэхгүй байж чадна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Чи өвчтэй юм уу? Тэр чиний төрсөн ах. Чи үүнийхээ төлөө тэнгэрийн гэсгээл хүртэхээс айхгүй байна уу?
Сяо: Надад ер падгүй. Би чамайг бодож ингэсэн. Би чамд бүгдийг өгч чадна, Чжэньчжэнь!
Е: Намайг явуулаадах, би Ян захиралд очиж бүгдийг хэлнэ!
Сяо: Их удаан хүлээлээ шүү. Ашгүй нэг эмний үйлчлэл эхлэх шив дээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Захирал аа, юу болсон бэ?
Е: Шэн Хун, намайг авраач!
Шэн: Юу болсон юм, захирал аа? Юу тохиолдсон юм бэ? Захирал аа. Захирал аа!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Сяо Юнь, чи захирал хаачсаныг мэдэх үү? Тэр хаашаа явсныг мэдэж байгаа юу?
Юнь: Аан, захирал ажил хэргийн уулзалт хийхээр явсан.
Шэн: Тэгээд хаашаа явсан юм бэ?
Юнь: За байз, “Шэндин” зочид буудлын ВИП өрөө №1. Хөөе? Чи юундаа ингэтлээ яарсан юм бэ?
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Надад битгий ойрт, новш минь!
Сяо: Би зөвхөн новш ч биш, би бас адгийн шаар! Би энд байна, зэрлэг муужгай минь!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Би хүн алчихлаа! Би хүн алчихлаа!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Захирал аа! Захирал аа.
Е: Шэн Хун, би хүн алчих шиг боллоо. Би түүний толгой руу тийм хүчтэй цохино гэж огт бодоогүй. Би одоо яах ёстой вэ?
Шэн: Зүгээр ээ, айх хэрэггүй. Би энд байна. Би очоод шалгаж үзье. Тэр арай үхээгүй байна. Би зүрхийг хамгаалах зүү тавих аргад суралцсан юм. Гэхдээ тэр их цус алдсан байна. Түүнээс болж комд орчихож. Оройтоогүй дээр нь түүнийг одоохон эмнэлэгт аваачих хэрэгтэй.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Санаа зоволтгүй, тэр үхэхгүй. Шаналах хэрэггүй, Ян захирал удахгүй энд ирнэ. Харин та надад бүх хариуцлагыг тохоорой. Зүгээр л намайг ингэсэн гээд хэлчих.
Е: Чадахгүй! Би чамд энэ хариуцлагыг тохож чадахгүй!
Шэн: Зүгээр дээ. Зүгээр л намайг гэж хэл.
Е: Чи надад яагаад ийм сайн байдаг юм?
Шэн: Учир нь гэвэл, намайг аргаа барж, идэх хоол ч үгүй явахад та надад гараа сунгасан. Та намайг хүлээж авсан. Би энэ сайхан сэтгэлийг чинь хэзээ ч мартахгүй.
Е: Шэн Хун, чи надад таалагддаг.
Шэн: Та ч гэсэн надад таалагддаг.
Ян: Миний хүү хаана байна?
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Миний хүү хаана байна? Миний хүү яасан?
Шэн: Эмч нар амийг аврах гэж оролдож байгаа.
Жан: Ян захирал аа, та зүгээр биз?
Ян: Хэрэв Сяо Шаод муу юм тохиолдвол би та нарын гэмт хэргийг цусаар чинь төлүүлнэ!
Жан: Хамгаалагч нар, энэ хоёрыг барь!
Шэн: Хүүг чинь гэмтээсэн хүн нь би байна. Хэрэгтэй бол намайг барь.
Е: Үгүй, энэ хэрэгт тэр ямар ч хамаагүй! Би тэгсэн юм!
Шэн: Бид хоёр тохиролцоогүй биш билүү? Тэд надад бүх бурууг тохох ёстой.
Е: Үгүй ээ, надаас болсон энэ бурууг би чамд тохож чадахгүй. Үгүй бол би насан туршдаа гэмшиж явах болно.
Ян: Хөөе, та нар хоёр нүүр гаргахаа больцгоо. Сяо Шаогийн гэмтэл та хоёулангийнх нь буруу. Хамгаалагч нар. Энэ хоёрыг барьж аваад одоохон цагдаагийн хэсэгт аваач. Би тэднийг үлдсэн амьдралаа шоронд өнгөрүүлэхэд нь санаа тавина.
Е: Хүлээгээч Ян захирал аа. Та Шэн Хуныг барьж болохгүй.
Ян: Би яагаад түүнийг барьж болохгүй гэж? Урд нь миний өвчнийг эдгээсэн юм чинь эд нар намайг явуулна гэж бодох хэрэггүй.
Е: Та Шэн Хуныг баривчилж болохгүй. Учир нь Шэн Хун таны төрсөн хүү чинь.
Шэн: Юу?
Ян: Юу?
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Тэр худлаа. Би түүнтэй хамт ДНК-ийн шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариугаар бид хоёр цусан холбоогүй гэж гарсан.
Е: Яагаад гэвэл Сяо Шао Жан даамлыг хүчилж шинжилгээний хариуг хуурамчаар хийлгүүлсэн юм. Шэн Хун таны төрсөн хүү. Үүнийг Сяо Шао өөрөө надад хэлсэн. Хэрэв та надад итгэхгүй бол Жан даамалаас асууж болно.
Ян: Жан даамал аа, яг юу болсон юм?
Жан: Ян... Ян захирал аа, энэ надад хамаагүй шүү. Залуу ноёнтон л намайг тэг хэлсэн. Шэн Хун яах араггүй таны хүү. Таны харсан шинжилгээний хариу хуурамч байсан юм.
Ян: Хүү минь! Чи нээрэн миний хүү байжээ! Ээж нь чамайг маш олон жил хайсан. Эцэст нь би чамайг оллоо.
Шэн: Та эндүүрч байна. Та миний ээж биш.
Ян: Яагаад тэр вэ? Бүх юмны учир тайлагдлаа. Чи яагаад намайг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм? Алив, хаана байна? Энэ хаш зүүлт чинийх үү?
Шэн: Тиймээ, минийх.
Ян: Тийм байна. Хар даа, надад нэг байдаг. Чи миний хүү Руи Руи байна. Тэгэхэд ээж нь энийг чамд төрсөн өдрөөр чинь авч өгсөн юм. Хараач. Энэ хоёр хаш зүүлтийг нийлүүлэхээр нэг бүтэн хаш зүүлт болдог юм.
Шэн: Ингэх учиргүй. Та эндүүрсэн байна. Би Руи Руи биш. Намайг Шэн Хун гэдэг.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Та эндүүрсэн байна. Би Руи Руи биш. Намайг Шэн Хун гэдэг. Явцгаая.
Ян: Руи Руи, битгий яваач. Битгий яваач.
Шэн: Би танд хэлэх гэснээ хэлсэн. Би Руи Руи биш.
Ян: Руи Руи, ээжийнх нь буруу байсныг би мэднэ. Ээж нь өнгөрсөн удаад чамд зөндөө их өөдгүй үг хэлснээ мэднэ. Би өөрөө харамсахаар маш олон муу зүйлс хийсэн. Гэхдээ, би урд нь чамайг таниагүй болоод л тэр. Би чамаас гуйя, чи ээжийгээ уучлаач дээ, тэгэх үү?
Шэн: Би таныг уучилсан. Итгэмээргүй юм. Би танд үнэнээр нь хэлье. Би Цзинхайд олон жил болохдоо өөрийнхөө төрсөн эцэг эхийг хайж байсан. Гэвч хэрэв та миний төрсөн эх бол би хүлээн зөвшөөрөхгүй байсан нь дээр.
Ян: Яагаад тэр вэ? Чи яагаад ээжийгээ эгцэлж харахгүй байгаа юм? Яагаад ээжийгээ хүлээж авахгүй байгаа юм?
Шэн: Ян захирал аа, та надаар хүлээн зөвшөөрүүлмээр байна уу? Гэвч үнэндээ би тэгж чадахгүй. Өөрөөсөө шударгаар асуугаад үз. Би тэр үед таны хүү биш, жирийн нэг хүн байсан. Харин та намайг хүссэнээрээ дээрэлхэж доромжилж байсан чинь зөв үү?
Ян: Руи Руи, үнэхээр ээжийнх нь буруу байсан. Гуйя, намайг уучлаач дээ.
Шэн: Ян захирал аа, би үнэндээ л Руи Руи чинь биш.
Е: Хөөе...
Шэн: Намайг дахиж хориглох хэрэггүй. Үгүй бол тантай дахиж хэзээ ч уулзахгүй.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Намайг дахиж хориглох хэрэггүй. Үгүй бол тантай дахиж хэзээ ч уулзахгүй. Явцгаая.
Ян: Яагаад вэ? Бурхан минь, намайг яах гэж ингэж зовоодог юм бэ?
Жан: Ян захирал аа, та бие барих хэрэгтэй. Уйлж тэнхээгээ барах хэрэггүй.
Эм: Өвчтөний аюултай үе өнгөрсөн!
Жан: Юу?
Ян: Нээрэн үү? Ашгүй дээ!
Жан: Комоос гарсан байна.
Ян: Сяо Шяо зүгээр үү?
Эм: Одоо зүгээр.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Аяар.
Сяо: Ээж ээ. Намайг уучлаарай. Би Жан даамалд хэлж ахын тухай үнэнийг танаас нуух хэрэггүй байж.
Ян: Тэр одоо хамаагүй. Ах чинь хэн болохыг ээж нь хэдийн мэдсэн. Хэсэг хугацааны дараа би ахыг чинь Яны гэр бүлд авчирна. Чи эдгэрэхдээ л анхаар. Дараа нь бид гурав дахин нийлэх болно.
Сяо: Ээж ээ, та ах, Е Чжэньчжэнь хоёрыг эхлээд надтай уулзуулж чадах уу? Надад тэдэнд хэлэх юм байна.
Ян: Чи тэдэнд юу хэлмээр байгаа юм?
Сяо: Би тэднээс уучлалт гуйх гэсэн юм. Би нөгөө ертөнцөөс буцаж ирээд олон зүйлс чухал биш болсныг ойлгосон. Бас таныг энх тунх байгааг харах сайхан байна. Би үнэхээр азтай хүн. Би эдгэрч гараад гадаад суралцах бэлтгэлээ хийнэ. Би муу зуршлуудаасаа салах ёстой.
Ян: Юу? Гадаад руу явна гэнэ ээ? Би зөвшөөрөхгүй. Ээж чинь... бид арайхийж ахыг чинь олсон. Одоо чи намайг орхих нь уу?
Сяо: Ээж ээ, тэг гэж хэл л дээ. Энэ бол миний хийхийг хүсэн ганцхан зөв зүйтэй зүйл.
Ян: За.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Намайг уучлаарай, та нар намайг уучлахгүй байж магадгүйг би мэднэ. Би урд нь та хоёрт муугаар хандсан бүхнийхээ төлөө уучлалт гуймаар байна.
Шэн: Жүжиглэхээ больчих. Чи дахиад нэг өөдгүй санаа агуулсан уу?
Сяо: Ах аа, би чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Би бараг үхэх шахсаны дараа би олон зүйлийг ойлгосон. Тантай яаж өөдгүй харьцдаг байснаа ч мэдсэн. Би эдгэрснийхээ дараа гадаад руу явна. Бид дахиж хэзээ ч уулзахгүй байх.
Е: Чиний хэлж байгаа үнэн үү? Бидэнд худлаа хэлээгүй биз?
Сяо: Би үнэнээ хэлж байна. Би гадаадад явахаар хэдийн нислэгийн тийзээ захиалчихсан. Захих юм, намайг явсаны дараа ах аа та ээжид сайтар санаа тавиарай. Ээжийн бие сайнгүй байгаа. Та л ээжийг харж асрах хэрэгтэй. Хоолыг нь хэвийн идүүлж байгаарай. Миний хэлэх гэсэн бүх юм энэ. Өнөөдөр намайг эргэж ирсэнд баярлалаа.
Ян: Руи Руи, ээж нь ч гэсэн уучлалт гуймаар байна. Чи яг одоо хүлээж авахгүйг би мэднэ. Гэхдээ зүгээр ээ. Чи дэргэд минь байвал энэ л надад хангалттайг ээж нь мэднэ. Аа... мартсанаас, би чиний гар гэмтсэнийг олж мэдсэн юм. Энэ манай Ян овогтын удмын “Луугийн цус” гэдэг ханд. Чи үүнийг түрхэсэн цагт гар чинь заавал эдгэнэ. Үүнийг ээжээс чинь өгч байгаа бэлэг гэж бодоорой.
Е: Шэн Хун, бушуухан очоод аваач! Би үүнийг Шэн Хуны нэрийн өмнөөс авчихъя. Баярлалаа, эгч ээ.
Ян: За.
Е: Хөөе! Баярлалаа!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Чи юундаа ингэж хурдан алхадаг байна аа? Чи Ян захиралыг хүлээж авахаас татгалзсаар л байна уу? Бид сая түүнтэй палатанд уулзсан. Их л шаналсан харагдана лээ.
Шэн: Хэрэв би хүлээн зөвшөөрсөн бол яахав? Хэрэв чи мэдээгүй бол яахав? Түүний цус миний судсаар гүйж байгаа. Би хүү нь гэдэг нь үнэн. Үүнийг өөрчлөх араггүй.
Е: Энэ яах араггүй үнэн. Гэхдээ л чи ээжийгээ зөвшөөрөхгүй байна. Түүний зүрхэнд зангирсан зангилааг нь тайлах хэрэгтэй. Бас ээж чинь буруу зүйл хийснээ олон дахин эргэцүүлж бодсон байх. Шэн Хун, чи ээждээ боломж өгөх ёстой. Бас өөртөө ч гэсэн боломж өг. Хөөе, нөгөө... Хоёулаа өнөө орой хамт хооллох уу? Эмнэлэгийн хажууд шинээр халуун тогооны газар нээгдсэнийг би мэднэ. Хоол нь маш амттай.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Май, Руи Руи, алим ид, чиний эрүүл мэндэд тустай.
Шэн: Баярлалаа, ээжээ.
Ян: Руи Руи намайг ээжээ гэлээ. Энэ олон жилийн дараа тэр намайг ээжээ гэж байна. Руи Руи, чи надад дахиад хэлж болох уу?
Шэн: Яасан бэ, ээж ээ? Ээж?
Ян: Зүгээр ээ. Ээж нь үнэхээр баяртай байна.
Е: Шэн Хун, чи энэ “Бурхан эмч” тэмцээнийг хар даа.
Эм: “Бурхан эмч” тэмцээний төгсгөлийн шат хагас сарын дараа албан ёсоор эхлэнэ. Энэ удаад, “Бурхан эмч” 6-р тэмцээний аварга Цао Сыхай, мөн “Бурхан эмч” 4-р тэмцээний аварга Ван Цзифэнь нар тус тэмцээнд оролцоно. Ялсан оролцогчид олон сая юаны шагнал, мөн дэлхийн хамгийн агуу эмч цолыг гардуулна. Хэн ялах бол?
Шэн: Тэмцээн?
Е: Яг үнэн. Энэ жилийн “Бурхан эмч” тэмцээн нийгмийн давхаргуудын бүх шилдэг эмч нарыг оролцуулж байгаа. Бас ганцхан удаа зохион байгуулагдана. Ялагч нь дэлхийн хамгийн агуу эмч болно. Энэ тэмцээн үргэлжлээд нилээн удаж байгаа. Төгсгөлийн шатны тэмцээн тун удахгүй эхлэнэ.
Шэн: Энэ дахиад Цзян Чандэгийн гараар орсон байх. Тэр миний баруун гарыг зэрэмдэглэсэн хүн. Түүнээс болж би гурван жилийн өмнө “Бурхан эмч”-ийн тэмцээнд Цао Сыхайд ялагдсан. Энэ удаад би түүнийг заавал илчлэх болно.
Ян: Юу? Чиний гарыг зэрэмдэг болгосо-он?
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Руй, Руй, хэн чиний гарын ийм болгосон бэ? Чи ээждээ хэлчих. Ээж нь очоод түүнтэй тооцоо бодно.
Шэн: Ээж ээ, миний гар одоо эрүүл болсон. Надад оногдох алдар хүндийг би өөрийн гараар эргүүлэн авах болно.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: “Бурхан эмч” төгсгөлийн шатны тэмцээнд тавтай морилно уу! Оролцогчдод алга ташин баяр хүргээрэй! Шалгарч үлдсэн Цао Сыхай, Ван Цзифэнь хоёр оролцогчийг урьж байна. Би та бүхэнд өнөөдрийн тэмцээний хоёр оролцогчийг товчхон танилцуулъя. “Бурхан эмч” 4-р тэмцээний аварга Ван Цзифэнь. Тэр одоо эрч хүчтэй хэвээр гялалзаж байна. “Бурхан эмч” 6-р тэмцээний аварга Цао Сыхай, сүүлийн жилүүдэд анагаахын салбарт тодорсон гайхамшигтай эмч. Мөн “Бурхан эмч” тэмцээний ялагч болох магадлалтай хүн. Өнөөдөр анагаахын хоёр шилдэгийн хэн нь аварга болох вэ? Бүгдээрээ хүлээгээд харцгаая.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Өнөөдөр анагаахын хоёр шилдэгийн хэн нь аварга болох вэ? Бүгдээрээ хүлээгээд харцгаая.
Эм: Аав аа.
Эм: Би оролцогчидыг танилцуулж дууслаа.
Эм: Би таны хэлснээр хийж, тэд бүх хувьцаагаа Цзифэньд тавьсан.
Чан: Сайн байна. Хэрэв Цао Сыхай энэ удаа ялагдвал бид маш их мөнгөтэй болох болно. Би үлдсэн амьдралдаа мөнгөнд санаа зовох юмгүйгээр амьдрана.
Эм: За ингээд төгсгөлийн шатны тэмцээн албан ёсоор эхэлснийг мэдэгдье. Өнөөдөрийн тэмцээн, өвчтөнд эмнэлэгийн тусламж үзүүлэх. Энэ өвчтөн маш ховор төрлийн өвчнөөр өвчилсөн. Бие нь хагас нь саажилттай. Биеийнх нь баруун тал нь яг жилийн турш мөсөн агуйд байгаа юм шиг. Биеийн зүүн тал нь шатаж байгаа юм шиг. Эмч нарын хэлснээр бол түүнд амьд явах гурван хоног үлдсэн. Манай хоёр оролцогчийн хэн нь энэ хачирхалтай өвчнийг эмчилж өвчтөнийг аврах бол? Хэн нь “Бурхан эмч” тэмцээний аварга болох бол? Та хоёрыг урьж байна.
Цао: Би эхлээд үзье.
Эм: Цао Сыхай, чи юу хийж байна аа?
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Цао Сыхай, чи юу хийж байна аа? Чиний үйлдлээс болоод энэ өвчтөний байдал яагаад улам дордчихов оо?

Эр: Тийм шүү, Цао Сыхай, энэ чиний урдын эмчилгээний ур чадвар биш байна.
Эр: Миний бодлоор, тэр энэ хэдэн жилд жаахан бие тоосон бололтой. Түүний ур чадвар ийм түвшинд хүртлээ уналтанд орж. Тэр эмчилж чадахгүй нь бололтой. Ван Цзифэнь, чиний ээлж.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Өвчнийг хяналтаа авчихлаа. Гэхдээ яаж тогтворжуулсан бэ?
Эр: Харин энэ чинь сайн боллоо. Эцсийн эцэст энэ маш хачирхалтай өвчин. Гэтэл үүнд ийм түвшинд хандана гэдэг ховор зүйл.
Эр: Би Ван Цзифэнийг ялагчаар зарлаж байна.
Ван: Юу? Би ялсан уу?
Эр: Баяр хүргэе. Баяр хүргэе!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Цяо Сынхайг ялсан Ван Цзифэньд баяр хүргэе! Гэхдээ, энэ жилээс “Бурхан эмч” тэмцээнд “Горилогч” гэсэн шинэ түвшин нэмэгдсэн. Сонирхолтой нь, тэр түвшинд Цзифэнь эмчтэй өрсөлдөх эмч нар байгаа болов уу? Хэрэв байхгүй бол энэ тэмцээний “Дэлхийн шилдэг эмч” цолыг тун удахгүй Ван Цзифэньд гардуулах болно.
Шэн: Хүлээж бай!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шэн: Хүлээж бай!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Энэ чи юу?
Шэн: Цзифэнь эмч ээ, бид дахиад л уулзлаа. Цзифэнь эмч ээ, би тантай өрсөлдөж болох уу?
Ван: Мэдээж, асуудалгүй.
Эм: За ингээд, би “Бурхан эмч” тэмцээн эхэлснийг зарлаж байна.
Цяо: Бид одоо яавал дээр вэ? Бид бүх хөрөнгөө үүнд оруулсан ш дээ. Одоо бүх найдвар Ван Цзифэнь дээр л байна. Хэрэв энэ залуу ялвал яахав? Би бүгдээрээ дуусах уу?
Эм: Юунаас нь айсан юм? Шэн Хуны баруун гар нь ямар ч хэрэгцээгүй болсон. Тэр асуудал удна гэж би бодохгүй байна.
Чан: Яг үнэн. Бүр түүний зүүн гар нь өмнөх чадварынхаа 3/1-ийг хадгалсан ч тэр Ван Цзифэнийг ялж чадахгүй. Юу вэ, тэр яагаад зүүн гараа ашиглаад эхлэв? Бас баруун гараараа зүү тавилаа ш дээ.
Шэн: Би “Луугийн цус”-ыг хэрэглэсэн нь зөвхөн миний зүүн гарыг эмчлээд зогсохгүй, бас энэ гар илүү уян хатан болсон. Одоо би хоёр гараараа зүү тавьж чадна. Миний эмчлэх чадвар шинэ түвшинд гарлаа.
Эр: Хөөх! Би одоо бүрэн эдгэрчихлээ! Танд маш их баярлалаа. Танд баярлалаа! Танд маш их баярлалаа! Үнэхээр баярлалаа. Та бол гайхамшиг! Ямар бурхан шиг эмч вэ!
Шэн: За, ойлголоо.
Эм: Шэн Хун бараг үхэж байсан өвчтөнийг аварлаа. Энэ бол гайхамшиг!
Эр: Түүний ур чадвар бурхных шиг юмаа. Гайхамшигтай чадвар!
Ван: Чиний эмчлэх ур чадвар минийхээс хамаагүй илүү юим байна. Би энэ тэмцээнд ялагдсанаа чин шударгаар хүлээе.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Ингээд би “Бурхан эмч” тэмцээний ялагчаар Шэн Хуныг зарлаж байна.
Шэн: Би үг хэлье. Аварга. Би гурван жилийн өмнөх “Бурхан эмч” тэмцээний бохир наймааг мэдэх хүртэл энэ цол надад утга учиртай байсан.
Эм: Шэн Хун, энэ чинь юу гэсэн үг вэ? Юун бохир наймаа вэ?
Чан: Би чамд үнэнээр нь хэлье. Чи “Бурхан эмч” тэмцээнд ялах магадлалтай хүний нэг. Би Цао Сыхайг худалдаж авах гэж 100 сая юань зарцуулсан. Чи энэ финалд 10:1-ийн харьцаатай ялагдах ёстой.
Шэн: Гурван жилийн өмнө “Бурхан эмч” тэмцээнд тэд намайг луйвардаж, Цао Сыхайд намайг ялагдахад хүргүүлсэн юм. Би татгалзсан. Тиймээс тэд миний зүүн гарыг зэрэмдэглэсэн. Би “Бурхан эмч” тэмцээний хоёр дахь өдөрт нь хожигдсон. Өнөөдөр тэд нөгөө л аргаа ашигласан. Тэд байдаг бүх мөнгөө Ван Цзифэний ялалтыг худалдаж авахад ашигласан боловч намайг буцаж ирнэ гэж бодоогүй. Миний бодлоор, тэд бүх хөрөнгөө алдсан байх. Энэ бол үйлийн үр.
Цао: Шэн Хун, чи намайг сүйрүүлсэн болохоор би чамтай эцсээ хүртэл үзэлцэх болно! Ёо, миний гар!
Цаг: Бид мэдээллийн дагуу ирлээ. Таныг тэмцээнүүдэд луйвар хийдэг, мөн томоохон мөрийтэй тоглоомонд оролцсон хэрэгт сэжиглэж байна. Бид хуулийн дагуу таныг баривчилж байна.
Чан: Шэн Хун! Би чамаас гуйя, миний буруу байсан. Бид чамайг өдий олон жил өсгөж өндийлгөснийг битгий мартаач! Биднийг уучлаач дээ, Шэн Хун!
Эм: Шэн Хун, би үнэхээр харамсаж байна. Би яг одоо чамтай гэрлэмээр байна!
Шэн: Өршөөл гуйна гэж юу байдгийг би одоо л мэдлээ. Одоо оройтсон. Та нар үлдсэн бүх амьдралаа шоронд өнгөрүүлнэ.
Эр: Аваад яв!
Эм: Шэн Хун!
Чан: Шэн Хун!
Эм: Ингээд, одоо би энэ жилийн “Бурхан эмч” тэмцээний ялагчаар Шэн Хуныг зарлаж байна!
Бүгд: Шэн Хун! Шэн Хун! Шэн Хун! Шэн Хун!
Е: Шэн Хун, чи бол гайхамшиг!
Бүгд: Шэн Хун! Шэн Хун! Шэн Хун!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home