Mother Mary

TRAILER

Mother Mary trailer

Сэм:     Чи гэрэл доор зогсоно. Тэр чамайг тайзнаас бууж байгааг харна.

Дуу:     Муу харилцан яриа

            Тамхи

            Чи миний хувьд цор ганц

Сэм:    Чи хийхээр заяагдсан зүйлээ хийж байгаа. 

Дуу:    Гэхдээ удаж байна 

Сэм:   Чи амаа нээн дуулж 

Дуу:   Миний уруул чамайг үгүйлж байна 

Сэм:  Өөрийнхөө дууг дуулна. Гэгээн Мэри. 

Дуу:  Миний уруул чамайг үгүйлж байна 

Сэм:  Бид чамайг шинээр бүтээнэ. 

Бичиг:   Гэгээн Мэри.

 

Мэри:           Чи бол хорт хавдар үүсгэгч бодис. Би түүнд тэгж хэлсэн. Чи бол хавдар бөгөөд чиний хорт чанар миний хийсэн бүх зүйл, хийх гэж оролдсон бүхний минь хэмнэл, хэмнэл, өрнөл, бууралтыг тодорхойлж ирсэн. Гэсэн ч, тийм байсан ч чи миний бүхэл оршихуйд хэр их орон зай эзэлдгийг мэдэх үү? Ийм хэмжээнд. Чи миний амьдралыг тодорхойлдог атлаа, чи надад энэ хэрээр л чухал. Хэрэв чи өнөө өглөө хаалганы минь үүдэнд ирээгүй бол би амьдралынхаа үлдсэн бүх өдрүүдэд чамайг тогтмол бодож, гэхдээ холоос, чиний тойргоос хаягдан амьдрахад дуртай байх байсан. Харин одоо... Чи энд байна, цөс минь хөөрч, үг болон хэлбэржиж байна. Энэ үгсийн утга нь гэвэл, чамайг бодох бүртээ "чи аль алинд нь ч зохихгүй" гэдгийг ойлгох мөчид л хайр ба үзэн ядалт ямар ойрхон холбогддогийг би хэзээ ч ингэж тод мэдэрч байсангүй.

 

Дуулах:                Би чамайг зөөлнөөр хөнөөх болно.

Зөөлнөөр, сайнаар

Би харц булаам байна

Аймшигтай байна

Хар хослол чамд бээлий шиг л таарч байна

Би хайрын бэлэвсэн хүн байхаар заяагдсан

Би ганцхан хүрэлтэд өөрийгөө алдахгүй

Би хайрын бэлэвсэн хүн байхаар заяагдсан

Хар хослол чамд бээлий шиг л таарч байна

Би хайрын бэлэвсэн хүн байхаар заяагдсан

Миний улаан зүрх тагтаа шиг чөлөөлөгдөн нислээ

Гэхдээ чи надад хэзээ ч хангалттай биш гэж хэлдэг

Энэ бол чиний оршуулга

Энэ бол чиний оршуулга

Энэ бол чиний оршуулга

Хар хослол чамд бээлий шиг л таарч байна

Би хайрын бэлэвсэн хүн байхаар заяагдсан

Би ганцхан хүрэлтэд өөрийгөө алдахгүй

Би хайрын бэлэвсэн хүн байхаар заяагдсан

Хар хослол чамд бээлий шиг л таарч байна

Гэхдээ чиний зуулт надад хангалттай биш гэж хэлж байна

Энэ бол чиний оршуулга

 

Бичиг:                  Чихээ тагла. Энэ дуу хараагдсан.

 

Сэм:              Би түүнийг 10 жил харсангүй. Гэхдээ би түүнийг холоос ирж байгааг хэдийнээ мэдэж байсан. Холоос ч хол. Мянган милийн цаанаас. Би өглөө сэрэхдээ олон жил мэдрээгүй нэгэн амт амтагдаж байгааг мэдэрсэн.

 

Эмэгтэй 3:           Бүсэлхийн хэсэг нь хэт хатуу байна уу? Ямар байна? Зүгээр байна уу?

 

Мэри:                   Тийм ээ, зүгээр л...

 

Эмэгтэй 3:           Зоригтой байгаад чинь баяртай байна.

 

Мэри:                   Тийм ээ.

 

Эмэгтэй 3:           Цоо шинэ чи.

 

Сэм:              Би түүнийг бодлоосоо хөөж гаргасан ч өдөр өнгөрөх тусам тэр амт амтагдахаа больж нүдний минь ар талын тэр орон зай руу шилжин очоод, тэндээ манан болж тогтсон. Лос Анжелесаас Хийтров руу нисэх оройн нислэгүүд буух үеэр толгой дотор минь нууц ихэр ургасан мэт мэдрэмж төрж байв.

 

Ажилтан:             Яасан бэ? Зүгээр үү?

 

Сэм:              Тэр намайг дуудаж, орилж, хашгирч, тэр ирж байна гэж надад хэлж байсан. Тэр ирж байсан. Тэр энд байсан.

 

Бичиг:                  Гэгээн Мэри

 

Хилда:          Өршөөгөөрэй, танд юугаар туслах вэ?

 

Мэри:                   Би Сэмийг хайж байна.

 

Хилда:          Харамсалтай нь Сэм одоогоор боломжгүй байгаа. Та... Сэм өөрийг чинь ирэхийг мэдэж байгаа юу?

 

Мэри:                   Үгүй ээ, үгүй.

 

Туслах:         Тэгвэл..Хилда Намайг асуугаад ирэх хүртэл та хүлээж...

 

Мэри:                   Сэм? Сэм?

 

Хилда:          Мм...

 

Мэри:                   Сэм?

 

Хилда:          Уучлаарай, та ингэж... Мммм....

 

Мэри:                   Сэм?

 

Хилда:          Сэм одоо хүнтэй уулзах боломжгүй байгаа.

 

Мэри:                   Сэм?

 

Хилда:          Сэм, үнэхээр уучлаарай. Би орж ирснийг нь харсангүй, тэр зүгээр л ороод ирлээ.

 

Мэри:                   Сэм, надад даашинз хэрэгтэй байна.

 

Сэм:                      Дөнгөж газардсан юм уу?

 

Мэри:                   Тийм ээ.

 

Сэм:                      Лос Анжелесаас уу?

 

Мэри:                   Тийм ээ, би шууд...

 

Сэм:                      Ямар нэг зүйл идэх үү?

 

Мэри:                   Үгүй ээ, би...

 

Сэм:                      Хилда, энд ямар нэг идэх зүйл байгаа билүү?

 

Хилда:          Яг ч байхгүй ээ.

 

Сэм:                      За, ойлголоо. Энд байгааг чинь хэн нэгэн мэдэж байгаа юу?

 

Мэри:                   Үгүй ээ.

 

Сэм:              Би... Би... Чамайг залгах хэрэгтэй байсан гэж хэлэх байна. Биднийг одоо ачаалалтай байгааг анзаарсан байх.

 

Мэри:                   Чи хариулах байсан юм уу?

 

Сэм:                      Үгүй ээ, гэхдээ хэн нэгэн хариулна. Тэд завгүй байгааг хэлэх байсан.

 

Хилда:          Сэм шоугаа хийх гэж байгаа.

 

Мэри:                   Өө. Уучлаарай.

 

Сэм:                      Залгаагүйдээ юу? Эсвэл ингэж ирсэндээ юу?

 

Мэри:                   Ерөнхийд нь.

 

Сэм:                      Илүү тодорхой ярихыг хүсэхгүй байна уу?

 

Мэри:                   Надад өмнө нь хэлэх боломж олдож байгаагүй болохоор...

 

Сэм:              Тэгэхээр бүх үүрэг надад ногдож байна гэсэн үг үү? Чи хийсэн алдаануудаа нэг нэгээр нь жагсааж, тэднийг чиний "Уучлаарай" гэдэг үгийн нийцэлтэй тулгаж шалгаж ёстой юу? Яахав. Тэгэх нь үнэндээ тийм ч үнэ цэнтэй биш юм шиг байна, тийм үү? Үргэлж байдаг шигээ надаар бүх ажлаа хийлгэнэ.

 

Мэри:                   Хүсэж байвал би явж болно.

 

Сэм:              Явахыг хүсэж байвал яв. Үлдэхийг хүсэж байвал үлд. Уучлалт гуйхыг хүсэж байвал тэг. Гэхдээ үлдэхийг хүсвэл байнга хийдэг тэр ойрхон эргэлдээд байдаг үйлдлээ болихыг хүсье. Учир нь намайг маш их стресстүүлж байна.

 

Мэри:                   Уучлаарай.

 

Сэм:                      Хэдийнээ хэлчихсэн.

 

Мэри:                   Чин сэтгэлээсээ.

 

Сэм:              Дахиад 2 удаа хэлвэл би итгэе. Гэхдээ одоохондоо биш. Чин сэтгэлээрээ намайг гайхашруулаарай. Одоо энд байгаа шалтгаанаа яагаад надад хэлж болохгүй гэж?

 

Мэри:                   Надад үнэхээр даашинз хэрэгтэй байна.

 

Сэм:                      Чамд үүнийг хариуцсан бүхэл бүтэн стилистийн баг байдаггүй гэж үү?

 

Мэри:                   Байгаа ч... бүтэхгүй байна.

 

Сэм:                      Үзүүлбэр чинь хэзээ юм?

 

Мэри:                   31-нд.

 

Сэм:                      Энэ Ням гараг биз дээ?

 

Мэри:                   Тийм ээ.

 

Сэм:                      Харин өнөөдөр?

 

Хилда:          Пүрэв гараг.

 

Сэм:              Тэр боломжгүй зүйл. Байгаа даашинз чинь юу нь болохгүй байгаа юм? Чамд нэг байгаа байх.

 

Мэри:                   Зүгээр л бүгд буруу байна.

 

Сэм:                      Би харж болох уу? Ингээд болоо юу?

 

Мэри:                   Тийм ээ.

 

Сэм:                      Энэ огт даашинз биш байна. Хэн хийсэн юм?

 

Мэри:                   Саракен & Пэйр.

 

Сэм:                      Хмм. Болохгүй байгаа 3 зүйлийг нь хэл дээ.

 

Мэри:                   Над шиг санагдахгүй байна.

 

Сэм:                      За, чам шиг санагдахгүй байгаа юм байна. Эхнийх нь.

 

Мэри:                   Ингээд л болоо.

 

Сэм:                      Ингээд л болоо гэж үү?

 

Мэри:                   Тийм ээ.

 

Сэм:              Тэгэхээр чамайг хүн бүр хувцаслаж, бүхнийг өмсөж үзсэн, бүр нэг удаа улаан хивсний дээгүүр шинэхэн асгасан зөгийн балаас өөр юу ч өмсөлгүй алхаж байсан хүн атлаа, одоо чи орчлонгийн бүх хувцас дундаас чамд огт тохирохгүй мэт санагдах тэр нэг хувцсыг олчихсон гэж үү?

 

Мэри:                   Тийм ээ.

 

Сэм:                      Би чамайг илүү сайн мэддэг болохоор намайг хайж ирсэн гэж үү?

 

Мэри:                   Тийм ээ.

 

Сэм:                      Би тэр бүх хүмүүсээс илүү чамайг мэддэг болохоор уу?

 

Мэри:                   Өөр хаашаа очихоо мэдээгүй юм.

 

Сэм:                      Үнэхээр үү?

 

Мэри:                   Тийм ээ.

 

Сэм:                      Миний хүссэн бүхнийг хийлгэх үү?

 

Мэри:                   Тийм ээ, гэхдээ...

 

Сэм:                      Яг миний хэлснээр хийх үү?

 

Мэри:                   Тийм ээ...

 

Сэм:                      Намайг юу ч хийсэн байсан өмсөх үү?

 

Мэри:                   Тийм ээ.

 

Сэм:                      Тэгвэл цаг хугацааг зогсоож чадах уу?

 

Мэри:                   Зогсоочихлоо.

 

Сэм:              Үүнийг амжилттай хэрэгжүүлэх гэж байгаа бол нэлээд их хүчин чармайлт шаардана. нэлээд их хүчин чармайлт шаардана.

       

Мэри:                   Миний хийж чадах зүйлийг л хэлчих.

 

Сэм:              Чи үргэлжлүүлээд ярьж байхад болно. Тэгж ажилладаг юм. Надад мэдэрч байгаа зүйлээ хэлэхэд би тэр мэдрэмжийг даашинз болгоно. Мэдрэмжийн хувирал. Энд юмс тэгж л бүтдэг. Ирчихлээ. Одоо харж байгаачлан хатагтай Хэвишэмийн үе шатандаа төлөвлөснөөсөө хамаагүй эрт орчихлоо. Энэ бол би харанхуйд уйлж, нулимсаа дуустал асгаруулдаг газар. Энд зогсоорой. Одоо... Би шинэ санаа гаргаагүй удаж байна. Ядаж л сайхан санаа. Энийг хийх бол надад урам зориг төрөх хүртэл чам дээр юмнуудыг түр зуур бэхлэх хэрэгтэй болох нь. Болчихлоо.

 

Хилда:          Цамцыг чинь авч болох уу?

 

Мэри:                   Тийм ээ.

 

Хилда:          Баярлалаа.

 

Сэм:              Тэгэхээр... Бидний бүтээх гэж байгаа даашинзын талаар хэлээч. Тархиндаа юу төсөөлж байна?

 

Мэри:                   Зүгээр л... Би.

 

Сэм:                      Зүгээр л чи?

 

Мэри:                   Гэхдээ... Гэхдээ бүгд би.

 

Сэм:                      Ямар өнгө гэдэг талаар бодож байна.

 

Мэри:                   Ммм...

 

Хилда:          Цэх зогсоорой.

 

Мэри:                   Чиний хүссэнээр л. Гэхдээ улаан биш.

 

Сэм:                      Хөдлөх боломжтой байх уу?

 

Мэри:                   Тийм ээ.

 

Сэм:                      Бүжиг?

 

Мэри:                   Тийм ээ.

 

Сэм:                      Ямар нэг акробат үзүүлбэр? Хамгаалалтын уяа хэрэгтэй юу?

 

Мэри:                   Үгүй ээ.

 

Сэм:                      Арын бүжигчид.

 

Мэри:                   9.

 

Сэм:                      Би тэдний хэнд нь ч хувцас хийхгүй шүү.

 

Мэри:                   Мэднэ ээ.

 

Сэм:                      Тийм цаг байхгүй.

 

Мэри:                   Мэднэ ээ, тэгэх хэрэггүй. Ганцхан би.

 

Хилда:          Гараа дээшээ.

 

Сэм:                      Ямар дуу дуулах юм?

 

Мэри:                   Тайлбарлашгүй үйлдэл.

 

Сэм:                      Хмм, тэрийг санахгүй байх чинь.

 

Мэри:                   Шинэ дуу.

 

Сэм:                      Өө. Тайлбар ойлгомжтой. Чи бичсэн юм уу?

 

Мэри:                   Тийм ээ. Хүсвэл сонсгож болно.

 

Сэм:                      Дараа больё.

 

Мэри:                   Дажгүй шүү.

 

Сэм:                      Тийм гэдэгт итгэлтэй байна.

 

Мэри:                   Магадгүй дуу хөгжмийн түүхэнд бичигдсэн хамгийн сайн дуу байх.

 

Сэм:              Хмм. Цамцаа дээшээ сөхөөд өгөөрэй. Их турчихсан байна. Нүдэнд үл үзэгдэх халдагч.

 

Мэри:                   Чи ч яг адилхан.

 

Сэм:              Үгүй ээ, би тийм биш. Чи харна аа. Намайг хэр өөрчлөгдсөнийг чи харна. Он жилүүд намайг ямар болгосныг. За, одоохондоо боллоо. Баярлалаа, Хилда. Хилда.

 

Хилда:          За?

 

Сэм:                      Хилда, гол танхим руу очоод надад хэдэн зүйл аваад ирэх үү?

 

Хилда:          За.

 

Сэм:                      Юу чухал вэ? Юу хэрэгтэйг мэднэ биз дээ?

 

Хилда:          Мэдээж.

 

Сэм:                      Харин чи? Ямар нэг зүйл хэрэгтэй юу?

 

Мэри:                   Зүгээр ээ, баярлалаа.

 

Сэм:                      Сайн байна.

 

Хилда:          За, би удахгүй эргээд ирнэ ээ.

 

Мэри:                   Тэр хүнд хэлэхгүй биз дээ...

 

Сэм:              Үгүй ээ, санаа зоволтгүй. Бидэн дунд ямар ч тагнуул байхгүй. Надад тэр хэдэн зүйл авч ирэх л хэрэгтэй. Хуучин янз бүрийн жижиг хэрэглэл, хэдэн рулон даавуу, мөн нэг сайн хайч. Бидэнд гэнэт ямар нэг зүйл хийх хүсэл төрвөл... Ойлголоо. Ээж чинь хэр байна?

 

Мэри:                   Тэр нас барчхсан.

 

Сэм:                      Харамсалтай байна. Чи хэр байна?

 

Мэри:                   Хэвэндээ.

 

Сэм:                      Чи хэсэг чимээгүй байлаа. Чиний анхны гадуур зугаалалт болсноос хойш...

 

Мэри:                   Болсноос хойш?

 

Сэм:                      Тийм нэг зүйл болсноос хойш.

 

Мэри:                   Юу болсон гэж бодож байна?

 

Сэм:                      Яахав... Би тэр бичлэгийг харсан.

 

Мэри:                   Бүгд л тэр бичлэгийг харсан.

 

Сэм:                    Тэрнээс илүү зүйл байгаа юм уу?

 

Мэри:                   Тийм ээ.

 

Сэм:              Анх тийм зүйл болоход хүмүүс надаас юу мэдэж байгаа талаар, "Тэр уначихсан уу, эсвэл үсэрчихсэн үү?" гэдэг талаар сонссон эсэхийг асууж байсан.

 

Мэри:                   Чи юу гэж хэлсэн юм?

 

Сэм:              Хүмүүс чамайг сэтгэлийн хямралд орсон гэсэн. Би тэдэнд "Үгүй ээ, түүнд зүгээр л амралт хэрэгтэй байгаа" гэж хэлсэн.

 

Мэри:                  Тийм ээ, тэр нэг хэсэг нь байсан.

 

Сэм:                      Бусад хэсэг нь юу юм?

 

Мэри:                   Чамд хэлэхийг хүсэхгүй байна.

 

Сэм:                      Яагаад?

 

Мэри:                   Учир нь чи шоглоно.

 

Сэм:                      Тэгэхгүй ээ.

 

Мэри:                   Тэгнэ ээ. Одоо ч инээж байна.

 

Сэм:              Зүгээр л... Чиний хийж болох боломжит хамгийн муу зүйлийг төсөөлсөн юм. Би...

 

Мэри:                   Юу юм?

 

Сэм:                      Дурдаад байх зүйл биш ч үнэхээр инээдтэй.

 

Мэри:                   Тиймээс л би чамд хэлэхгүй.

 

Сэм:              Чи хэлнэ ээ. Учир нь чи хэлэхийг хүсэхгүй байсан бол анхнаасаа энэ талаар ярихгүй байсан. Үгүй ээ, чи надад хэлэхийг хүсэж байгаа. Надад хэлэхийг хүссэндээ арай гэж тэвчиж байгаа. Гэхдээ зүгээр ээ, би хүлээж чадна. Ммм. Үгүй ээ. Үгүй. Ммм. Үгүй. Тийм ээ, улаан биш. Улаан биш. Үсэнд чинь юу тохиолдсон юм? Би... Бид титмэн гэрлийн тухай ярилцах хэрэгтэй.

 

Мэри:                   Титэм байхгүй.

 

Сэм:                      Огтхон ч уу?

 

Мэри:                   Би энгийн зүйл рүү буцмаар байна.

 

Сэм:                      Тэрнээс энгийн зүйл гэж бараг байхгүй. Бараг л чиний зүйл.

 

Мэри:                   Тэр хэзээ ч миний зүйл байгаагүй. Чиний зүйл байсан.

 

Сэм:                      Тэрийг... Би тэгж санахгүй байна. Гэхдээ ямар ч байсан чи сайн тохирч байгаа.

 

Мэри:                   Тэрэнгүйгээр бид сайн байна даа.

 

Сэм:              Тэр байхгүй бол хүмүүс чамайг таних уу? Чиний мөн чанар, хэлбэрийг үнэхээр ойлгодог хүн байдаг эсэхийг би мэдэхгүй...

 

Мэри:                   Тэд өвтгөдөг.

 

Сэм:              Учир нь одоо чамд хийж өгч байгаа хүн улам ахиулах гэж оролдсоор байна. Тэд зөв хийхгүй байна. Би чамд шинийг хоёрхон секундэд хийчихэж чадна...

 

Мэри:                   Үгүй ээ.

 

Сэм:                      Тийм ээ, гэхдээ чи...

 

Мэри:                   Би үгүйгэж...

 

Сэм:              Тийм ээ, чиний хэлснийг сонссон. Чи өмсөхийг хүсэхгүй байгаа ч би өмсүүлэхийг хүсэж байвал яах юм?

 

Дуу:                      Би олсон зүйлдээ итгэж өгөхгүй байна

Би тийм хүчирхэг харанхуй руу ширтэж байна...

Өвдөг минь газарт шахагдан байна

Би амь тэмцэн зуурч байна

Домгийн мэт

Чи тэнд байна уу? Чи минийх үү?

Өөрийгөө ариун мэт мэдэрч байна уу?

Чи бодит уу? эсвэл бурханлаг уу?

Өөрийгөө ариун мэт мэдэрч байна уу?

Чи тэнд байна уу? Чи минийх үү?

Чи мэдэх үү?

Сүнс чинь намайг дуудаж байна

 

Сэм:                      Бид энд юу хийж байгаа билээ? Бид чамайг шинээр бүтээх үү?

 

Мэри:                   Үгүй ээ. Үгүй ээ, би... Зүгээр л... Хүсэж байна...

 

Сэм:                      Үнэнийг илчилсэн.

 

Мэри:                   Үгүй ээ, би зүгээр л...

 

Сэм:                      Гүн ухаарал.

 

Мэри:                   Ммм, илүү...

 

Сэм:                      Үнэн бодит байдал.

 

Мэри:                   Үгүй ээ, зүгээр л...

 

Сэм:                      Тодорхой байдал.

 

Мэри:                   Тийм ээ.

 

Сэм:                      Тодорхой байдал.

 

Сэм:                      Тэгэхээр багасгах уу?

 

Мэри:                   Тийм ээ.

 

Сэм:                      Бүгдийг хуулж хаян...

 

Мэри:                   Тийм ээ, тийм.

 

Сэм:                      ...Хуримтлагдсан зүйлийг...

 

Мэри:                   Тийм ээ.

 

Сэм:                      Хуучин арьс.

 

Мэри:                   Тийм ээ.

 

Сэм:                      Хадан хясаа маягийн наалдамхай амьтад.

 

Мэри:                   Тийм ээ.

 

Сэм:                      Үхмэл үс.

 

Мэри:                   Тийм ээ.

 

Сэм:                      Чиний хуучин гэх бүх зүйл.

 

Мэри:                   Би хурц баймаар байна.

 

Сэм:                      Өөрийг чинь хутга болгохыг хүсэж байна уу?

 

Мэри:                   Би зорилготой баймаар байна.

 

Сэм:                      Ойлголоо.

 

Мэри:                   Миний эхний үзүүлбэр байсан бол намайг яаж хувцаслах вэ?

 

Сэм:                      Би эхний үзүүлбэрийн хувцасыг чинь хийж байсан.

 

Мэри:                   Сүүлийн үзүүлбэр байх бол?

 

Сэм:                      Тэгэхээр тэр гэж үү?

 

Мэри:                   Магадгүй ээ.

Сэм:              Чиний хүсэж байгаа зүйл тэр бол чамд оршуулгын даашинз хийж өгнө. Хэрвээ чи тэгж л зүйлс өрнөнө гэж харж байгаа бол, би дэлхий дахин үзээгүй тийм асар том, сүртэй галын бунхан ч чамд босгож чадна.

 

Мэри:                   Би тиймэрхүү л бодож байна.

 

Сэм:                      Бид абстрактын талаар ярьж байгаа биз дээ?

 

Мэри:                   Тэгж л бодож байна.

 

Сэм:                      Чи сэтгэл гутралтай байгаа юм уу?

 

Мэри:                   Үгүй ээ, үгүй.

 

Сэм:              Тусламж хүссэн нулимс юм уу? Тэгэхээр чи манай үүдэнд өөрийгөө шатаах гэж төлөвлөөгүй байгаа юм байна, тийм үү?

 

Мэри:                   Үгүй ээ.

 

Сэм:                      Сайн байна.

 

Мэри:                   Гэхдээ тэгэх бол сайхан арга байна.

 

Сэм:              Надад бол тийм биш ээ. Би дараа нь цэвэрлэх хэрэгтэй болно. Нууцаар харахгүй шүү. Тийм муу байгаа бол зүгээр гарчих.

 

Мэри:                   Би гарч чадахгүй.

 

Сэм:              Тийм ээ, чи чадна. Хүмүүс болихыг хулчгаруудын хийдэг зүйл гэдэг ч үнэндээ хэн бүхний хийж чадах хамгийн зоригтой зүйл.

 

Мэри:            Үгүй ээ. Би больж чадахгүй. Өөр зүйлийг яаж хийдгийг би мэдэхгүй. Энийг хийж байхдаа жаргалтай байдаг байснаа санаж байна.

 

Мэри:                   Тийм ээ, санаж байна.

 

Сэм:              Гунигтай дуу дуулж байхдаа жаргалтай байсан. Юмс дахиад хуучин шигээ болохгүй. Гэсэн ч... чи үргэлжлүүлнэ. Энэ чиний сүүлийн үзүүлбэр байхгүй ч хамгийн шилдэг нь байх болно. Чи цацарч, ертөнцөөс даьсан байх болно. Амаа нээж, гунигийн тухай дуулахад бүх хүний гуниг болж, хараал идсэн тэнгэр шиг асар томоор бичигдэнэ. Учир нь чи хүмүүст тийм зүйл өгдөг. Тэд чамд төлбөр төлж байгаа болохоор чиний тэдэнд хийх ёстой зүйл. Ажлаас илүү ч үгүй, дутуу ч үгүй болохоор боль эсвэл ажлаа сайн хий. Харж байна уу? Чиний хийдэг зүйл энэ. Тиймээс чамд санаа зовох зүйл байхгүй. Чи хүмүүст чиний талаар санаа тавих боломжийг нь өгдөг. Би чиний өгөөмөр сэтгэлийн өмнө даруухан болж байна. Ммм... Чиний өмнө дуулах хүн байгаа юу?

 

Мэри:                   Тийм ээ.

 

Сэм:э                    Хэн?

 

Мэри:                   Миел Контрера.

 

Сэм:                      Юу дуулах юм?

 

Мэри:                   Цаасан сар.

 

Сэм:                      Тийм ээ, санаж байна. Би түүнд дуртай.

 

Мэри:                   Бүгд түүнд дуртай.

 

Сэм:                     Дургүй байгаа сонсогдож байна.

 

Мэри:                   Үгүй ээ, тийм биш. Тэр миний найз.

 

Сэм:                      Тийм үү?

 

Мэри:                   Тийм ээ. Бид хамт дуулж байсан...

 

Сэм:              Тийм ээ. Гэхдээ тэр үед тэр хүүхэд байсан. Одоо би хаашаа ч харсан тэрнийг хардаг. Тэр Givenchy-ийн хувцастай Соход маш илэн далангүй, анхаарал татам дүр төрхтэй харагдаж байсан.

 

Мэри:            Тэр амжилттай байгаа. Би түүнээр бахархаж байгаа. Би дэргэд нь байгаадаа их баяртай байна.

 

Сэм:                      Сайн байна. Гэхдээ? Чи түүнийг бүрэн сүйрүүлэх гэж байгаа юм биз дээ?

 

Мэри:                   Юу?

 

Сэм:                      Өө, хөөрхий охин юунд орсноо ч мэдэхгүй байна.

 

Мэри:                   Яагаад тэгж хэлж байгаа юм?

 

Сэм:                      Учир нь үнэн.

 

Мэри:                   Үгүй ээ, тийм биш.

 

Сэм:                      Ийм зүйл хэдийнээ болчихсон. Чи хичээх ч үгүй байна.

 

Мэри:                   Чи ийм л хүн. Байнга л ухаж төнхөөд, сэдрээж байдаг...

 

Сэм:                      Энэ миний ажлын нэг хэсэг. Би юуг далдлах гэж байгаагаа харах хэрэгтэй.

 

Мэри:            Чи өөрт хэрэгтэй зүйлээ олж харах ёстой гэх гэсэн байх. Хэрвээ олж чадахгүй бол, өөрт чинь таарах, хийхийг хүсэж байгаа зүйлдээ нийцүүлэхийн тулд түүнийг өөрөө тэнд тавьчихдаг гэсэн үг үү? тийм болохоор….

 

Сэм:                      Тийм болооор би энд байна. Харин чи тэнд байна.

 

Мэри:            Үгүй ээ. Би чиний хүсэж байгаа зүйлийг хүсэж байгаа учраас энд байна, гэхдээ чи түүнийг зөв шалтгаанаар хүсээсэй гэж би хүсэж байна.

 

Сэм:                      Аль нь?

 

Мэри:                   Чамайг сэтгэлээ нээгээсэй гэж хүсэж байна.

 

Сэм:                      Ммхн.

 

Мэри:                   Айдасгүйгээр.

 

Сэм:                      Би юунаас айх билээ?

 

Мэри:                   Үүнээс. Надаас.

Сэм:                     Тийм ээ. Чи үнэхээр аймшигтай.

 

Мэри:            Чи ийм зүйл хийдэг. Юу хийхээ мэдэхгүй үедээ чи ийм зүйл хийдэг. Чи үргэлж ийм зүйл хийдэг. Тиймээс би чамд бүгдийг нэг бүрчлэн ойлгомжтой болгох гэж оролдож байна.

 

Сэм:              Гэхдээ би юу хийхээ мэдэхийн тулд чи надад бүх зүйлийг тодорхой тайлбарлаж өгөхийг хүссэн шүү дээ.

 

Мэри:                   Тиймээс энэ байна.

 

Сэм:                      Баярлалаа.

 

Мэри:            Миел Контрера миний өмнө дуулна. Тэр Цаасан сарыг дуулах ба үзэсгэлэнтэй байх болно. Тэгээд шөнө дунд болоход 5 минут дутуу байхад гэрэл унтарна. Тэгээд би...

 

Сэм:                      Ммхн.

 

Мэри:                   Хийх ёстой юу ч байсан тэр зүйлээ хийнэ.

 

Сэм:                      Шинэ дуугаа дуулах уу?

 

Мэри:                   Тийм ээ.

 

Сэм:                      Магадгүй үгүй байх.

 

Мэри:                   Үгүй ээ, би дуулна.

 

Сэм:                      Сайн байна. Учир нь чи хэсэг эргэлзсэн сонсогдлоо.

 

Мэри:                   Үгүй ээ, зүгээр л...

 

Сэм:                      Хараахан хангалттай сайн биш байгаа болохоор уу?

 

Мэри:                   Сонсмоор байна уу?

 

Сэм:                      Дуу юу?

 

Мэри:                   Тийм ээ.

 

Сэм:                      Үгүй ээ. Үгүй ээ, дуу биш. Одоо биш.

 

Мэри:                   Яагаад?

 

Сэм:              Би одоо сонсчихвол дуунд зориулж даашинз хийнэ. Харин чи өөрт чинь зориулж даашинз хийхийг хүссэн биз дээ? Тиймээс сонсоогүй байсан нь дээр.

 

Мэри:                   Чамд таалагдах байх.

 

Мэри:            Ммм, би одоо энгийн горимдоо явж байна. Би юмсыг таалахгүй байхыг хичээж байгаа. Яагаад Тааварлашгүй үйлдэл гэж нэрлэсэн юм? Бөөмийн физикийн тухай юм уу? Их Адрон Хурдлуулагч уу?

 

Мэри:                   Үгүй ээ, тэрнээс илүү... Бидний тайлбарлаж чадахгүй холбоо.

 

Сэм:                    Бичихэд чинь юу нөлөөлсөн юм?

 

Мэри:                   Надад холбоо байгаа ч тайлбарлаж чадахааргүй зүйл.

 

Сэм:                      Хүнд үү?

 

Мэри:                   Магадгүй ээ.

 

Сэм:                      Чи биеэ барьж байна уу?

 

Мэри:                   Үгүй ээ.

 

Сэм:                      Чи үнэхээр энийг бүжиглэж чадах юм уу?

 

Мэри:                   Тийм ээ.

 

Сэм:                      Хмм. Надад харуулаач.

 

Мэри:                   Бүжиг үү?

 

Сэм:              Тийм ээ. Чадах уу? Магадгүй хөдөлгөөнийг чинь хараад уян хатан чанарыг баталгаажуулж болох байх.

 

Мэри:                   За.

 

Сэм:                      Ямар ч байсан тийм зориулалтаар дасгах ёстой гэдэгт итгэлтэй байна.

 

Мэри:                   Спикер эсвэл холбох зүйл байгаа юу?

 

Сэм:                      Байгаа. Гэхдээ хөгжимгүй бүжиглэ.

 

Мэри:                   Яагаад?

 

Сэм:                      Сонсмооргүй байна гэж хэлсэн шүү дээ.

 

Мэри:                   Гэхдээ энэ бүхэн...

 

Сэм:                      Чамайг чадна гэдэгт итгэлтэй байна.

 

Мэри:                   Би зүгээр л сонсгочихож болохгүй юу?

 

Сэм:                      Би дарааллаа таслахыг хүсэхгүй байна.

 

Мэри:                   Юуны?

 

Сэм:                      Дууг чинь сонсохгүй байх.

 

Мэри:                   Ойлголоо.

 

Сэм:                      За, энэ...

 

Мэри:                   Би дуусаагүй байна.

 

Сэм:                      Ийм зүйл хийж байхдаа яаж дуулах юм?

 

Мэри:                   Бэлтгэл.

 

Сэм:              Чи... Хэрэв чи бүхнийг... үнсэн товрог болгох мэт, үүлчийн гэрээслэл шиг уур амьсгал хүсэж байгаа бол бидний хийх ёстой зүйл бол энгийн, дэгжин, бас хэрэгтэй бүх шинжээ агуулсан үзэсгэлэнтэй даашинз хийх. Харин түүнд… урт хормой залгах. Намайг урт хормойд... ямар дуртайг чи мэднэ дээ. Харин энэ нь, жишээ нь…бараг дөрөвний нэг миль урттай байна. Ихэнх хүмүүс анзаарахгүй байж магадгүй, гэхдээ хурц нүдтэй хүн бол нэг цэгээс эхлээд даашинзны даавуу нэг зүйлээс аажмаар өөр зүйл рүү шилжиж байгааг олж харна. Ямар нэг танил зүйл. Шилжилт нь тийм өөгүй учраас нүдэнд бараг үл үзэгдэнэ. Гэхдээ чамайг хийвэл чи бүхэл даашинз чинь өмнө нь өмсөж байсан бүх даашинзаас бүрдсэн гэдгийг ойлгоно. Чи яг энэ мөчид, яг энд хүрч иртлээ туулсан бүхний түүх, яг тэр мөчид шинэ мянганд, Гэгээн Мэри болж тайзан дээр алхаж гарч ирж буй энэ агшин. Чи.... алхана... Шоу чинь хаана билээ?

 

Мэри:                   Палладиум.

 

Сэм:              Төгс. Тэгвэл... Миел Контрера дуулж дууссаны дараа үзэсгэлэнтэй, хүмүүсийн дуртай зүйл байж болно. Харин одоо чи гарч ирээд, тэр хонгилоор алхсаар, бүр түүнээс ч цаанаас, театрын гаднаас, бүх түүхээ араасаа чирэн гудамжаар доош алхсаар гарч ирнэ. Хаалга саван нээгдэж, чи театр руу орж ирэн, тайз руу алхах алхаа чинь, дээр нь гарах үед... Тэр юу вэ? Ямар нэг зүйл нүдэнд өртөнө. Хормрй чанга татагдсан байна. Чиний бүх өнгөрсөнд тээглэчихсэн байна. Тэгээд чи сүүлчийн алхмаа хийж, шатаар өгсөж бүрэн дуусгах мөчид, бүхэл даашинзыг, зүгээр л тасран урагдах байдлаар тохируулна. Тэгээд чи үлдэнэ. Чи гэрэл доор нүцгэн үлдэж, тээж байсан бүх зүйлээсээ чөлөөлөгдөн, үүрч явсан бүх ачаагаа хаяна. Тэгээд мэдээж, залгууруудыг сугалж, шууд дамжуулалтыг таслах байх. Гэхдээ тэр чиний асуудал биш. Мммм. Чи хийхээр заяагдсан зүйлээ хийж байгаа. Чи амаа нээн дуулж, өөрийнхөө бүжгийг бүжиглэнэ. Өөрийнхөө дууг дуулна. Эсвэл магадгүй... Тэгэх ч шаардлагагүй байх. Магадгүй тэгэх хэрэггүй байх. Чамд огтхон ч дуу хэрэггүй. Учир нь энэ... Энэ бүхэн... Чи.

 

Мэри:                   Гэхдээ... Энэ... Илт биш гэж үү?

 

Сэм:                      Үгүй ээ. Ммм. Энэ бол тодорхой байдал.

 

Дуу:                      Муу харилцан яриа

Тамхи

Сэтгэлээс гараагүй үгс

Хоосон сүрдүүлгүүд

Бохь

Би үнэхээр хоосон

Чи миний хувьд цор ганц

Чи харна

Гэхдээ удаж байна

Миний уруул чамайг үгүйлж байна

Миний уруул чамайг үгүйлж байна

Чи

Миний уруул

Миний уруул чамайг үгүйлж байна

 

Дуу 2:                   Чи хүссэн бүхнээ хайж ол гэж надад хэлсэн

Чамд хэрэгтэй бүхнийг олно

Хүссэн зүйлээ надаас олохгүй бол, өөр хаанаас ч хамаагүй хайгаад олоорой

Газрын зургаа дэлгээд, модод руу авир

Ууланд авир —амьсгаа чинь тасрах эсэхээс үл хамааран

Гэвч эцэст нь чи сөхрөн унана

Тэнгэр өөд уйлан бүү хашгир; харин дотоодынхоо гүн харанхуйг дуудаг

Өөртөө ойр хадгалж ирсэн бүхнээ тавьж явуул

Итгэх итгэл, хүсэл чинь бүдгэрэг

Тэгээд дахин нэг удаа итгэ

Харин эцэст нь чи эрх чөлөөгүй үлдвэл

Тохиролцоонд хүрье, гуйж байна

Чамтай хамт алхдаг байсан

Ямар нэг том зүйл харах хүртэл

Би гал руу үсрэн орсон

Тэгээд үүрд мөнхтэй гар барьсан

Тохиролцоо хийх хэрэгтэй болсон

Оддын туяа шиг болох

Тэр харцаараа намайг ивээсэн...

 

Сэм:                      Тэр цаг хугацааны маш тодорхой онцгой агшин байсан, тийм үү?

 

Мэри:                   Юунд тэгж хэлнэ вэ? Бүх мөч л онцгой байдаг.

 

Сэм:              Тийм ээ, дараагийнхаас нь хэлэх хэцүү биз дээ? Одоо ч, тэр үед ч ямар нэг зүйл болно. Бидний чихийг сэртхийлгэн, анхаарлыг татаж, "Тэр мөч л байсан" гэж хэлэхэд хүргэдэг. Бид үнэхээр тэр мөч гэж хэлэх тэр үедээ... бид... хамт байсан.

 

Мэри:                   Чи үнэхээр чин сэтгэлээсээ хэлсэн үү?

 

Сэм:                      Юуны талаар?

 

Мэри:                   Миний дууг сонсохгүй гэсэн чинь?

 

Сэм:              Тийм ээ. Гэнэтийн байсан уу? Чамайг тайзан дээр алхаж байгаагаар төсөөлөхгүй байна.

 

Мэри:                   Би чамайг тэгж их шархлуулсан юм уу?

 

Сэм:              Тийм ээ. Гэхдээ зүгээр ээ. Мэдрэмж тийм л байдаг. Зүгээр л надад хэлсэн болоосой л гэж хүсэж байна.

 

Мэри:                   Юуны талаар?

 

Сэм:                      Тэр... Гэгээн Мэрид миний хэрэг дахиж байхгүй болсон тухай.

 

Мэри:                   Чи надад хэрэгтэй байсан.

 

Сэм:                      Үгүй ээ...

 

Мэри:                   Бас би чамд хэлсэн.

 

Сэм:              Чи надад хэлэхгүйгээр хэлсэн. Чи надад юу ч хэлээгүй мөн бүгдийг чиний чих болгож, ярихыг бусдын хийх зүйл болгосон.

 

Мэри:                   Надад өөрчлөлт хэрэгтэй гэж би хэлсэн.

 

Сэм:              Тийм ээ, гэхдээ чи хэдийнээ хийчихсэн гэдгээ надад хэлээгүй. Намайг тэрийг ойлгох үед чи хэдийнээ хаалгаа хаачихсан байсан.

 

Мэри:                   Хаалга үргэлж нээлттэй.

 

Сэм:              Үгүй ээ. Үгүй ээ, тийм байгаагүй. Үгүй ээ, тийм байгаагүй. Хаагдаад бас түгжигдсэн байсан. Бас чи хэдэн сая милийн зайтай байсан. Тэнд би... чамайг мэддэг хүн... чамайг хайрласан хүн... тарсан хэсгүүдийг эвлүүлэхийг хичээсэн. Гэхдээ үнэндээ надад үлдсэн хэсгүүд ч байгаагүй, учир нь надад байсан бүх зүйл… чамд бүрэн уусчихсан байсан. Чи өөрийгөө хэр бага хэмжээнд чухал болохоо хэзээ ч мэдээгүй. Хийсэн бүх зүйл чинь дэлхий даяараа чам шиг л хайрладаг хэн нэгний төлөө байсан гэдгийг ухаарах хүртэл. Тийм ээ, тэгээд өөртөө сайн байлаа гэж хэлнэ. Хийж байгаа зүйл чинь утгатай гэж өөртөө хэл. Эцсийн эцэст үүнийг хийж байгаа нь чи өөрөө шүү дээ. Гэхдээ үнэндээ алхам алхмаар, оёдол бүрээр чи өөрийгөө аажмаар устгаж байна. Би чамайг Аркын Жон шиг харагдуулахыг хүссэн. Чамайг дуулахыг сонсоод би тийм зүйл харсан. Тийм зүйлийг чамд зориулж загварчилсан. Тэгээд өөрийнхөө багахан хэсгийг нэмсэн. 7 настайдаа хийсэн ариун ёслол шиг тэнэг зүйл. Үзэсгэлэнтэй цагаан даашинзан дээрээ дарс асгачихсан ч мөрөөддөг шиг. Тэр бүхэн тэнд байсан. Тэр бол миний түүх. Бас үгүй ээ, чамайг тэр талаар хэлнэ гэж хүлээгээгүй. Гэхдээ багахан хүндлэл хүссэн.

 

Мэри:                   Чамайг оролцуулахгүй байлгахыг хүсээгүй шүү.

 

Сэм:                      Гэхдээ чи тэгсэн.

 

Мэри:                   Тийм ээ. Би тэгсэн. Гэхдээ...

 

Сэм:                      Юу?

 

Мэри:            Гэхдээ би тэр даашинзыг өмссөн хүн нь. Би бүх даашинзыг өмссөн. Чамаар миний ямар нэг зүйлийг хийлгэсэн.

 

Сэм:                      Үгүй ээ, үгүй. Бид тэрийг хамт хийсэн.

 

Мэри:            Бас... Бас надад тэр таалагдсан. Надад таалагдсан. Надаас харсан зүйл чинь таалагдсан. Намайг хувцаслах үеийн надад мэдрэгдэж байсан зүйл таалагдаж байсан. Гэхдээ чи өөрийн гэсэн Гэгээн Мэриг бүтээсэн. Тэр... Тэр үзэсгэлэнтэй байсан. Гэхдээ би олонд гарч, тэр олон хүний өмнө өөрийнхөө дууг дуулж, тэднийг мэдэрч байсан. Тиймээс тийм ээ.... Би тэрнийг өөрчлөхийг хүссэн. Гэхдээ бидний хоорондох зүйлийг хэзээ ч дуусгаагүй. Чи тэр хаалгыг хаасан.

 

Сэм:                      Үгүй ээ, чамайг нээх хүртэл ямар ч хаалга байгаагүй.

 

Мэри:                   Хаалга огт байгаагүй. Энэ зүйрлэлүүд үнэхээр ядрааж байна.

 

Сэм:                      Чи миний дагаж явж чадахгүй... тийм газар руу явсан.

 

Мэри:                   Тийм ээ, гэхдээ чамд энэ бүхэн байсан.

 

Сэм:                      Тийм ээ, би энэ бүхнийг бүтээсэн. Тэгж байж би ямар нэг зүйлтэй байна.

 

Мэри:                   Гэхдээ сайн зүйл биз дээ?

 

Сэм:                      Тийм ээ. Чамайг үзэн ядах хүртлээ хийснийг эс тооцвол. Тийм ээ.

 

Мэри:                   Чи намайг үзэн ядаж чадахгүй.

 

Сэм:                      Тийм ээ, чадна. Тэр товчлуурыг солих маш амархан.

 

Мэри:            Бидний энд хийж байгаа зүйл тэр юм уу? Надад үзэн ядалтын даашинз урлаж байгаа юм уу?

 

Сэм:                      Магадгүй ээ. Магадгүй.

 

Мэри:                   Тэр товчлуурыг буцаахын тулд бид юу хийх ёстой вэ?

 

Сэм:                      Мэдэхгүй байна, магадгүй нэг удаагийн зүйл болохоор боломжгүй байх.

 

Мэри:            Үгүй ээ. Чамд хэдийнээ байгаа. Үгүй бол чи намайг хаалгаараа оруулахгүй байсан.

 

Сэм:                      Жинхэнэ хаалга уу? Зүйрлэлийн хаалга уу?

 

Мэри:                   Танай үүдний хаалга.

 

Сэм:              Өөө. Би чамайг оруулаагүй. Хилда оруулсан. Яагаад би чамд хаалгаа нээж өгч, эсвэл товчлуур солих юм хийх юм? Чи хийчихэж чадахгүй гэж үү? Чи ажиллаж чадахгүй юу? Намайг өөрийгөө дахиж хайрлуулах.

 

Мэри:            Надад оролдож үзэх боломж өгөхгүй юм уу? Хана босгохоо больж болохгүй юу? Надаар тэр дууг тоглуулж болохгүй юу?

 

Сэм:                      Чи өөр зүйл хийж болохгүй юу?

 

Мэри:            Надад өөр зүйл байхгүй. Тэнд өөр юу байгаа юм? Би чамд цэцэг явуулж чадна, захидал бичиж эсвэл байшин авч өгч чадна. Эсвэл дуу дуулж өгч чадна. Ингээд л боллоо. Надад байгаа бүх зүйл тэр.

 

Сэм:                      Яахав, би байшин авч болно. Энэ салж унах гэж байгаа.

 

Мэри:                   Нэгийг нь сонгоод над руу явуулчих.

 

Сэм:              Юу гээч? Би өөрөө төлчихөж чадах байх. Маш их баярлалаа. Асуудал бол үнэндээ асуудал ч биш л дээ. Гэхдээ асуудал бол... Би их зөрүүд.

 

Мэри:                   Ойлгомжтой.

 

Сэм:              Бас би... Би байрлалаа өөрчлөхдөө сайн биш. Би... чам шиг биш. Би хормын дотор бусдын хүссэн хүн болж чадахгүй.

 

Мэри:                   Сайн байна. Учир нь тэр чинь чамайг аажмаар ядрааж, доройтуулдаг.

 

Сэм:              Бас би чамгүйгээр нилээн сайн байгаа. Чамайг радиогоор сонсвол сольж, телевизээр харвал унтраачихдаг. Бүгд эсвэл юу ч байхгүй. Бүгд эсвэл юу ч байхгүй. Бусад хүмүүст чи хэрэгтэй. Надад хэрэггүй. Сүүлд чиний дуулахыг сонсоход юу болсныг мэдмээр байна уу?

 

Мэри:                   Тэгэлгүй яахав.

 

Сэм:                      Хэдий тийм биш байсан ч өөр нэг зүйрлэл шиг сонсогдох байх.

 

Мэри:                   За.

 

Сэм:                      Чи Экстатик аялан тоглолтынхоо эхлэл Хайд паркын тоглолтыг санаж байна уу?

 

Мэри:                   Тийм ээ.

 

Сэм:              Би тэнд байсан. Нүүрний эгнээнд. Намайг харах эсэхийг чинь мэдэхгүй байсан ч чи анзаараагүй. Эсвэл анзаарсан ч мэдэгдээгүй байх. Одоо хэлж байгаа ч чи үнэхээр гайхалтай байсан. Үзэгчид тэр чигтээ уйлж байсан. Чи уйлж байсан. Би ч уйлж байсан ч өөр шалтгаанаар. Учир нь би нэгэн цагт нэг хэсэг нь байсан ч дахин байхгүй зүйлийг харж байсан. Чи цацарч байсан. Би цөхөрч байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр зовлон аажмаар миний дээд эрүү хэсэгт маш хурц өвдөлт болон хувирсан. Миний эрүү тийм чанга зуурсан байсан тул зүүн дээд талын араа цуурч хагарсан, тэгээд үүссэн өвдөлт нь цэвэр бөгөөд хурц байсан. Түүнийг чамаас өөрөөр тайлбарлах арга надад огт байсангүй. Чи байсан. Би тэрнийг гаргаж авах хэрэгтэй байсан. Тиймээс би зугтсан. Сүүлийн хэсгээс өмнө. Намайг дээрдүүлж магадгүй гэж бодсон дуу Ариун сүнсийг дуулахаас чинь өмнө.

 

Хүмүүс:               Мэри! Мэри!

 

Сэм:                      Би гэр рүүгээ зугтаж, бахь барьж аваад, тэгээд... Харж байна уу? Бүгд байхгүй.

 

Мэри:                   Есүс минь!

 

Сэм:              Би зүгээр л хэтрүүлж байна. Би шүдний эмч дээр очсон. Тийм ээ, тэд намайг хэвтүүлээд, сандал дээр сэрэхэд шүд байхгүй болчихсон байсан. Мэдээ алдуулагчийн үйлчилгээ гарахад би их гуниг мэдэрч байсан. Яг л... Ямар нэг нандин зүйлтэйгээ салах ёс хийж байгаа мэт. Намайг бага байхад, гэр минь нүүхэд хайрлаж сургахад цаг гаргасан байсан тэр байшингаас аажмаар холдож байгаагаа мэдэрсэн. Хмм. Одоо... Энэ бол хачирхалтай зүйл эхэлсэн газар. Тэр шөнө над дээр зочин ирсэн. Гэнэт сэрэхэд буйлнаас дахиад цус алдаж байсан. Хаа сайгүй цус байсан. Хөнжлийн даавуун дээр тархсан түүний мөр үлдсэн байсан. Амнаас минь ямар нэг зүйл мөлхөн гараад, хөнжлийн бүтээлгээр дамжин шал руу буусан мэт. Одоо... Би үргэлж сүнсэнд нээлттэй. Сүнстэй байшин байдаг бол би энийг гэх байсан ч тэр үед өмнө нь харж байгаагүй байсан. Одоог хүртэл. Харин би эргэлзээгүйгээр орны хөл доорх хэсэгт сүнс байсныг хэлж чадна.

 

Мэри:                   Ямар харагдаж байсан бэ?

 

Сэм:                      Би хэлж чадахгүй. Тэр нэгэн зэрэг 6 өөр зүйл байсан.

 

Мэри:                   Тэр?

 

Сэм:              Тийм ээ, тэр эмэгтэй байсан. Тэгж л бодож байна. Эсвэл тэрний гэсэн санаа байсан байх. Бас тэр улаан байсан. Өнгөний улаан биш. Тэрнээс илүү... Мэдрэмжийн улаан. Тэр хамгийн үзэсгэлэнтэй зүйл байсан. Би түүнийг үлдээж чадаагүй. Тиймээс би хаалгаа нээж, түүнийг явахыг, танхим дундуур явж, байшингаас гарч, модон дунд, харанхуй дунд улаан зүйл уусахыг харсан. Түүнтэй хамт аман дахь өвдөлт минь, гэдсэн дэх зангилаа, зүрхэн дэх нүх минь явсан. Тэрнээс хойш чиний дууг сонсохоо больсон. Чиний талаар бодохоо больсон. Чиний талаар зүүдлэхээ больсон. Тэрнээс хойш бүх зүйл дээрдсэн.

 

Мэри:                   Тэр хаашаа явсан юм?

 

Сэм:              Өө. Мэдэхгүй байна. Сүнс хэрэгцээгүй болохоороо хаашаа явдаг вэ? Тэр газар руу.

 

Мэри:            Гэхдээ чи энийг өөр нэг зүйрлэл шиг зүйл гэсэн биз дээ? Үнэхээр ямар нэг зүйл харсан юм уу?

 

Сэм:              Би саяхан нас барсан хэн нэгний сүнсийг харсан гэж свэл миний байшинд өвөг дээдсийн сүнс хоргоддог гэж хэлээгүй шүү. Хэн нэгэн байсан бол... Хилда тэнд байсан бол харах байсан болов уу? Магадгүй үгүй байх. Гэхдээ би харсан. Миний толгойд төсөөлөл ба бодит мэдрэмжийг ялгадаг ямар мэдрэлийн эсүүд байна, тэд надад би тэгсэн гэж хэлээд байгаа юм шиг санагдаж байна. Чи надаас яагаад тэгсэн талаар асуувал би шаардлагатай байсан гэж хэлнэ. Магадгүй би залбирч байсан байх. Магадгүй тэр миний далд ухамсар байсан байх. Намайг сонсдог цорын ганц аргаар надад дохио илгээж байсан. Магадгүй тэр сүнс байсан байх. Тийм ээ. Гэхдээ тэр миний сүнс байсан.

 

Мэри:                   Би ч гэсэн чамайг харсан бололтой.

 

Сэм:                      Чи юу харсан гэж?

 

Мэри:                   Чиний сүнс. Би түүнийг харсан.

 

Сэм:                      Би үнэнээсээ ярьж байна.

 

Мэри:                   Би ч гэсэн.

 

Сэм:                      Тэгээд юу гэж? Өөрийн минь сүнсний түүхэнд хүртэл намайг байлгахгүй юм уу?

 

Мэри:                   Үгүй ээ, үгүй. Тэр чинийх. Гэхдээ би нэг хэсэг нь байж магадгүй.

 

Сэм:                      Чи намайг үнэхээр тэнэг санагдуулж байна.

 

Мэри:            Амлая, тэгэх гээгүй шүү. Би чиний харсныг харсан. Би сүнс эсвэл сүнслэг зүйл харсан. Тэр улаан өнгөтэй байсан.

 

Сэм:                      Хэзээ байсан юм?

 

Мэри:                   Анхны удаагийнх нь...

 

Сэм:                      Анхны удаагийнх?

 

Мэри:            Анхны удаагийнх нь Дублинд байсан. Аялан тоглолтын 96 дахь зогсоол. Би үнэхээр ядарчихсан байсан ч.... Миний төрсөн өдөр байсан. Ямар нэг онцгой зүйл хийхийг хүссэн. Хайртай шүү, Дублин! Сайхан амраарай! Баярлалаа.

 

Эмэгтэй:              За, за, за. Би авчихъя, авлаа, авлаа. Болгоомжтой.

 

Мэри:                   Яаж ийм зүйл болдог байна аа?

 

Эмэгтэй:              Бурхан минь, толгой дээр чинь цус...

 

Мэри:                   Юу?

 

Эмэгтэй:              Цус...

 

Мэри:                   Тийм ээ.

 

Эмэгтэй 2:           Намайг хэнийг олсныг хар даа!

 

Мэри:                   Бурхан минь! Чи чинь...

 

Имоген:               Сайн уу?

 

Мэри:                   Сайн уу?

 

Имоген:               Сайн уу, намайг Имоген гэдэг. Төрсөн өдрийн мэнд хүргэе.

 

Мэри:                   Баярлалаа, баярлалаа тийм ээ.

 

Имоген:               Уулзахад үнэхээр таатай байна.

 

Мэри:                   Уулзахад таатай байна. Бурхан минь, бид өнөөдөрт үнэхээр догдолж байна.

 

Имоген:               Би ч гэсэн.

 

Мэри:                   Бүгд чамайг маш онцгой гэсэн.

 

Имоген:               Үнэхээр таатай сонсогдож байна.

 

Мэри:                   За.

 

Эмэгтэй:              Тэр энгийн суудалд сууж байсан болохоор ПЖ түүнийг олж чадаагүй байна.                   Хүлээлгэнд хэр удаан хүлээсэн бэ?

 

Имоген:               Хоёрхон цаг. Зүгээр дээ, их хөгжилтэй байсан. Би хүмүүстэй уулзсан.

 

Мэри:                   Үнэхээр уучлаарай.

 

Имоген:               Тийм ээ, зүгээр ээ. Би хүмүүстэй уулзах дуртай.

 

Мэри:                   Баярлалаа. За, одоо чи ирчихсэн бидэнтэй хамт байна. Шоу таалагдсан уу?

 

Имоген:        Гайхалтай байлаа. Яг л шашныг мэдэрч байгаа мэт, эсвэл сүмд очсон мэт байсан. Гэхдээ сайн талаараа.

 

Мэри:                   Тийм ээ.

 

Имоген:               Гэхдээ тэрэнтэй зэрэгцэн ийм олон хүн байхад...

 

Мэри:                   Тийм ээ.

 

Имоген:               Хэдэн хүн байсан бэ?

 

Эмэгтэй:              18,210.

 

Эмэгтэй 2:           Нью Йоркын хүн амаас ч их.

 

Имоген:        Тэр бүх зүйл тэнд, бүгд нэгэн зэрэг эрч хүчээ гаргаж, бүгд дээш доош, бас бүх лазер тан дээр төвлөрч байсан.

 

Мэри:                   Ширүүн шүү.

 

Имоген:               Яаж энэ бүхнийг зохицуулдаг юм?

 

Мэри:            Тэгэх хэрэггүй. Хэрэгтэй гэх гэсэн юм. Гэхдээ зүгээр л... Нэг төрлийн хүлээж аваад... Тэгээд...

 

Имоген:        Тиймээ гэхдээ танд ямар нөлөө үзүүлдэг вэ? Яг л нэгэн зэрэг, зэрэг, тойрогт дахин дахин.

 

Эмэгтэй:              Аймшигтай сонсогдож байна.

 

Имоген:               Түүнийг яагаад намайг сонгосныг асуух хэрэггүй.

 

Мэри:                   Гэхдээ өмнө нь энд сүнс харсан биз дээ?

 

Имоген:        Тийм ээ. Энд хэд хэдэн сүнслэг биет байна. Би ихэнхтэй нь уулзаж байсан. Гэхдээ энд хана нь их нимгэн юм. Хэн тогшихыг мэдэх боломжгүй. Асаагууртай хүн байна уу?

 

Эмэгтэй:       Сүнснүүдэд үнэхээр харанхуй хэрэгтэй байдаг юм уу? Эсвэл зүгээр л илүү аймаар болгодог юм уу?

 

Имоген:        Өө, энэ тэдэнд зориулагдаагүй. Тэд хэдийнээ энд байна. Бид тэднийг нээж байгаа.

 

Мэри:                   Юу гэсэн үг юм?

 

Сэм:                      Юу гэсэн үг юм?

 

Имоген:               Тэр нь Өөрийгөө илчил.

 

Мэри:                   Өөрийгөө илчил.

 

Имоген:               Бид чамайг гэмтээхгүй.

 

Мэри:                   Бид чамайг гэмтээхгүй. Би ч гэсэн хэлж болох уу?

 

Имоген:               Болно оо.

 

Мэри:                   Юу гэсэн билээ?

 

Бүгд:                     Үгүй ээ, үгүй.

 

Эмэгтэй:              Уучлаарай, уучлаарай. Би байсан юм.

 

Эмэгтэй 2:           Больж үз.

 

Эмэгтэй 3:           Бурхан минь.

 

Эмэгтэй:              Гар хальтирчихлаа, уучлаарай.

 

Эмэгтэй 2:           Таалагдахгүй байна. Энд бүх зүйл таалагдахгүй байна.

 

Мэри:                   Чимээгүй. Байз, байз, байз. Юу вэ? Энд хэн нэгэн байна уу?

 

Имоген:               Мэдэрч байна уу?

 

Эмэгтэй 2:           Би юу ч мэдрэхгүй байна.

 

Мэри:                   Бид юу мэдрэх ёстой юм?

 

Имоген:               Тэр эндэхийнх биш.

 

Мэри:                   Тэр?

 

Имоген:               Тэр эндээс маш хол газрынх. Гэхдээ тэр бараг л энд ирчихсэн байна.

 

Эмэгтэй:              Бид хэний талаар ярьж байгаа билээ?

 

Мэри:                   Тэр гэж хэн юм? Чи мэдэх үү?

 

Имоген:               Үгүй ээ. Үгүй.  Үгүй.

Эмэгтэй:              Үгүй ээ, бид зүгээр л...

 

Эмэгтэй 2:           Энийг болих...

 

Эмэгтэй:              Энэ бодит биш.

 

Эмэгтэй 3:           Тэр биднийг хуурч байна.

 

Мэри:            Үгүй ээ, тэгээгүй байна. Имоген... Бидэнд юу хэлэхийг хүссэн юм? Хэлэх зүйл байгаа юм уу? Эсвэл бидэнд мэдэгдэхийг хүссэн зүйл чинь юу юм? Бид чиний төлөө энд байна. Би чиний төлөө энд байна.

 

Имоген:        Би... чамайг... хайж ирлээ, хайрт минь. Би их хол зам тууллаа. Би тэнгис далайг гатлан ирлээ. Хөл минь цус шүүрч байна...

 

Мэри:                   Цус шүүрч байна.

 

Имоген:               Яс минь... Шархирч байна...

 

Мэри:                  Шархирч байна... Толгой минь...

 

Имоген:               Толгой минь хүнд байна. Миний...

 

Мэри:                   Миний...

 

Имоген:               Үсэнд харагдах... гунигаар сүлжсэн сүлжээсийг хар.

 

Мэри:                   Гунигаар сүлжсэн сүлжээсийг хар.

 

Имоген:               Чиний уй гашуу... мөрөн дээр минь унжиж байгааг хар.

 

Мэри:            Мөрөн дээр минь унжиж байгааг хар. Тэдний бүх төрөл садан...Мэри: Тэдний бүх төрөл садан... өсгийг минь хазаж, хойноос минь салахгүй байна.

 

Имоген:        өсгийг минь хазаж, хойноос минь салахгүй байна. Гэхдээ удахгүй... Миний аялал удалгүй намайг эцсийг нь хүртэл авч гарна. Тэгээд би алтаар сүлжсэн орон дээр амарна. Чиний төлөө... Эцэст нь ирээд байна. Сонс. Намайг сонсож байна уу? Намайг... мэдэрч байна уу? Одоо... хаалгаа нээж... миний хайрыг... дотогш нэвтрүүл.

 

Сэм:                      Тэр чамайг хутгалчихлаа.

 

Мэри:            Үгүй ээ. Тэр хаалгыг нээсэн. Тэрнээс хойш бүх зүйл бүдэг болсон. Тэд шархыг минь боосон. Аюулгүй албаныхан ажлаа хийж, бүгд энгийнээрээ унтахаар явсан. Би ч гэсэн унтахыг хүссэн. Би хүссэн. Үнэхээр их хүссэн. Гэхдээ чадаагүй. Тэдгээр үгс толгойд минь эргэлдсээр байсан. Тэр бараг ирчихлээ. Тэр бараг ирчихлээ. Тэр бараг ирчихлээ. Тэр бараг ирчихлээ. Тэгээд тэр... Тэгээд би зугтсан. Хэн нэгэн надаас зогсохыг хүсэж байна уу гэж асуухад би үгүй гэж хэлсэн. Хмм? Би үргэлжлүүлээд явсаар байсан. Би дуугаа дуулсан. Энэ бол миний хийдэг зүйл. Энэ бол миний хийдэг зүйл. Энэ бол миний хийдэг зүйл. Энэ бол миний хийдэг зүйл.

 

Дуулах:                Чамд тэр хүйтэн мэдрэмж байна

Чиний ариун зүрх хөхрөн гунигтай байна

Юуны төлөө залбирах ёстойгоо мэдэж байна уу?

Эсвэл үүнийг давж гарч чадах эсэхээ?

Харин би

Би итгэлээр хүмүүжсэн

Миний үнэн гэж бодож байсан зүйлсээр нэг сүмийг дүүргэж болохоор байсан

Тэр бүх сүмүүд бүгд нураад уначихсан

Тийм л байдаг шүү дээ

Тиймээс одоо

Би чамд итгэж байна

Өөрийгөө ариун гэж мэдэрч байсан уу?

Тэгж мэдэрч байсан уу? Тэгж мэдэрч байсан уу?

Өөрийгөө ариун гэж мэдэрч байсан уу?

Тэгж мэдэрч байсан уу?

Чи хэзээ нэгэн цагт өөрийн оюун санааны дохиог мэдэрч байсан уу?

Чиний уруулын залбиралтай нэгэн хэмнэлд нийцэх

Эзэн минь, бидний дэмий үрсэн цагийг өршөөгөөч

Тэгж мэдэрч байсан уу?

Чи миний ташааны хөдөлгөөнийг хэзээ нэгэн цагт мэдэрч байсан уу?

Хуруунд мэдрэгдэх даралт

Үгүй ээ, би энэ тулаанд ялах боломжгүй

Тэгж мэдэрч байсан уу?

Хонгор минь, би бүх амьдралаа залбирахад зарцуулсан

Би өмнө нь хэзээ ч ингэж мэдэрч байгаагүй

Хонгор минь, би бүх амьдралаа залбирахад зарцуулсан

Би өмнө нь хэзээ ч ингэж мэдэрч байгаагүй

Өөрийгөө ариун гэж мэдэрч байсан уу?

Тэгж мэдэрч байсан уу? Тэгж мэдэрч байсан уу?

Өөрийгөө ариун гэж мэдэрч байсан уу?

Тэгж мэдэрч байсан уу?

Хонгор минь, сүнсийг чинь дотроо шингээе

Миний доторх галыг амтал, намайг зад татаад, амьсгалах боломж олго

Алив ээ, хайрт минь - Зүрхээ минийхтэй нэгтгээч

Өвдгөө минийхтэй тулгаарай

Миний хэрэгцээ, хүсэл бүхнийг газарт дарж унага

Өөрийгөө ариун гэж мэдэрч байсан уу?

Тэгж мэдэрч байсан уу? Тэгж мэдэрч байсан уу?

Өөрийгөө ариун гэж мэдэрч байсан уу?

Тэгж мэдэрч байсан уу? Тэгж мэдэрч байсан уу?

Чиний ариун зүрх хөхрөн гунигтай байна

Би ямар нэг зүйлд итгэх ёстой юу?

Би өөрөөсөө нэг хэсгийг тасалж зай гаргана

Чамд хамаарахгүй бүхнийг гадагш нь гарга

 

Мэри:            Би тэр шөнийн бичлэгийг 100 удаа үзсэн. Хэдэн мянган камер нэг л зүйлийг харуулж байсан. Тэнд түүнийг бодитоор байгаагүйг мэднэ ээ. Гэхдээ бас би харсан зүйлээ мэдэж байна. Би ямар нэг байдлаар тэр бүх зүйл үнэн гэж бодож байна.

 

Сэм:                      Тэр одоо хаана байгаа юм?

 

Мэри:            Бас би унтаж чадахгүй. Би эдгэж чадахгүй. Би... Хичнээн их эм уусныг ч мэдэхгүй. Минут бүр... өдөр бүр... Би түүнийг дотор минь байгааг мэдэрдэг. Тэр үргэлж тэнд яг л... үүл эсвэл... чулуу шиг. Мэдэхгүй байна, яг л... Магадгүй би түүнийг тэнд байлгах ёстой байх. Яг л... Миний хийх ёстой зүйл мэт. Тэр одоо миний ажил. Гэхдээ би хэр удаан тэсэж чадахаа мэдэхгүй байна. Надад итгэж байна уу?

 

Сэм:              Лондонгоос Дублин хүртэл хэр хол билээ? 5, 6 мянган километр? Тийм хол газар алхахад... Хүн хэр удах вэ? Далайг гатлах хэрэгтэй болно. Далай хурдыг удаашруулна. Хайд Парк тоглолтоо эхлүүлснээс хойш 97 дахь шоу хүртэл хэр хугацаа болсон бэ? 4 жил? Хмм? Би тэдний ганцыг нь ч уншаагүй. Үгүй ээ, алийг нь ч сайн хараагүй байх. Ммм. Дахиад шалгацгаая. Бид нэгнээ мэддэг болоод хэр удаж байгаа вэ?

 

Мэри:                   24... 25 жил?

 

Сэм:              Чамайг хэлэхэд эдгээр тоо их жижигхэн санагдаж байна. Тэгээд... Чиний дотор ямар нэг зүйл байгаа гэж бодьё. Хаа нэгтээгээс гарч ирээд далайг гатлан чамайг олсон. Мөн магадгүй... тэр хаа нэгтээ нь... би байсан. Гэхдээ үнэн бол логикоор бодоход энэ бүх ирж очих, гарч орох явдал бол ердөө л бидний өчүүхэн оюун ухаанд үргэлж байсаар ирсэн нэгэн зүйлсийн давлагаа, урсгалыг боловсруулж буй хэлбэр. Магадгүй... Бид... үүний төлөө ирсэн байх. Бас чи... ойрхон барих.... дотроо хадгалах хэрэгтэй гэж бодож байгаа байх. Харин би тийм биш. Би түүнийг гаргамаар байна. Тиймээс больцгооё. Тэрнийг гаргацгаая.

 

Мэри:                   Яаж?

 

Сэм:                      Тийм ч хэцүү биш байх. Бид хангалттай олон кино үзсэн.

 

Мэри:                   Үгүй ээ, надад таалагдахгүй байна.

 

Сэм:                      Айх зүйл байхгүй ээ. Аюултай болвол больчихно.

 

Мэри:            Би зүгээр л... Би зүгээр л... Би зүгээр л даашинзан дээрээ ажилламаар байна. Тэгэх гэж л ирсэн.

 

Сэм:              Энэ бол даашинзан дээр ажиллаж байгаа хэрэг. Чи даашинзаа өөр шигээ байлгахыг хүсэж байгаа, харин энэ бол чиний нэг хэсэг. Тэр сүнслэг зүйл, тэр улаан эмэгтэй, чиний бичсэн дууны эзэн биз дээ?

 

Мэри:                   Тийм ээ.

 

Сэм:              Тэгвэл... Даашинзаа ч түүний тухай хийцгээе. Бидэнд... юу хэлэхийг хүсэж байгааг нь харцгаая. Одоо гурвуулаа байх хэрэгтэй юу? Хилдаг дуудах уу?

 

Мэри:                   Үгүй ээ.

 

Сэм:                      Үгүй ээ, чиний зөв. Бид хоёрын нэг нь энийг хийх ёстой.

 

Мэри:                   Би хүсэхгүй байна.

 

Сэм:              Чи намайг сэтгэлээ нээх хэрэгтэй гэсэн. Тэгээд би энд байна. Чадахаараа нээж байна. Би чамд хэлж байна, найз минь. Бид энийг хийх болно.

 

Мэри:                   Энэ бүхэн чинь юу вэ?

 

Сэм:              Өргөлүүд, тотемууд. Бидний энергид төвлөрөх зүйлс. Аливаа нэг зүйлд угаасаа ид шид гэж байдаггүй. Харин бид түүнд юу авчирч өгч байгаагаас л бүх зүйл шалтгаална. Үнэндээ бид түүнд утга оноож өгөхөөс нааш ямар ч зүйл өөрөө ямар нэг жинхэнэ утга агуулдаггүй. Тэгэхээр... Энэ хайч бол хайч биш. Тэд бол бидний ирсэн байх боломжит хаалганы түлхүүр. Харин энэ бол биднийг холбосон байх боломжит гинж. Харин энэ... Энэ бол хамгаалалтын сэлэм. Хмм. Мөн энэ... Тос... бид үүгээр тосолж... бидний... Пентекостын... өдөр ирэхийг... хүлээх зуурт... Яагаад ингэж байгаа юм?

 

Мэри:                   Би юу ч хийгээгүй.

 

Сэм:              Бид энийг хийж байна. Хийхгүй бол үүрд харамсана. Энэ бүх зүйл дууссаны дараа хэзээ бид ингэж нэг өрөөнд суух билээ? Чи даашинзаа аваад, явах замаараа хол явж, би эндээ ганцаараа сүнстэй байшиндаа үлдэнэ. Чадаж байгаа дээрээ одоо энийг хийх хэрэгтэй. Одоо... тэр үед шившсэн шившлэг чинь юу байсан бэ? Сарнай бол сарнай бол сарнай. Надад гараа өг. За. Нүдээ аниад надтай хамт амьсгал. Амьсгалаа гарга. Амьсгал. Амьсгал. Амьсгал. Амьсгал. Сүнслэг оршихуй... Чи энд байгаа бол бидэнд ямар нэг зүйл өг. Бидэнд дохио өг. Сүнслэг оршихуй... бидэнтэй хамт байгаа бол... нээлттэйгээр угтаж авч... хайрлаж байна... Сүнслэг оршихуй... чи энд байгаа бол.... чамд гэр байгааг мэдэж байна, гэхдээ бидэнтэй хамт биш. Бид түр амсхийх газар чинь байж чадахгүй. Манай байшин дүүрэн тул хоолой минь гэрэл чинь болж хаалга хүрэх замыг чинь чиглүүлэг. Сонс, би чиний шатны гишгүүрийг нэрлэж байна. Дээш алх. Гэгээн Мэри. Магнификат. Ичсэн чөтгөр. Өрөвдөлтэй оршихуй. Намайг хас. Амьсгал гаргалт. Бидний Эзэний он тооллын жилүүдээс хамгийн шилдэг хитүүд 2003 - 2015. Гуравдахь Мэри. Түүний цаана хаалга байна. Мөн энэ нээлттэй байна Гадаах ертөнц илүү гэгээтэй... Юу юунаас илүү үзэсгэлэнтэй. Тиймээс гараад ир. Гар. Гар. Гар. Гар.

 

Мэри:                   Сэм.

 

Сэм:                      Гар.

 

Мэри:                   Сэм.

 

Сэм:                      Гар.

 

Мэри:                   Сэм, тэр чамайг сонсохгүй байна.

 

Сэм:                      Тэр сонсоно, зүгээр сонс. Гар, энэ бүтэх болно.

 

Мэри:                   Сэм.

 

Сэм:                      Гар.

 

Мэри:                   Сэм.

 

Сэм:                      Бодлоо цэгцэл. Тэр ирж байна.

 

Мэри:                   Сэм.

 

Сэм:                      Тэр ирж байна.

 

Мэри:                   Чи нэг зүйл мартаад байна.

 

Сэм:                      Юу?

 

Мэри:                   Түүнд гарах арга хэрэгтэй.

 

Сэм:                      Одоо юу гэж?

 

Мэри:                   Мэдэхгүй байна.

 

Сэм:                      Түүнд илүү их хэрэгтэй байх.

 

Мэри:                   Хаалгыг нээх түлхүүр.

 

Эмэгтэй:              Эзэн христ минь гэж.

 

Сэм:                      Хөөе. Амраад аваарай. Сайн унтаж аваад сэрэхээр чинь чамд үзүүлэх зүйл байна.

              

Мэри:                   Тэгээрэй. Тэр төгс байх болно.

 

Сэм:                      Цаг хэд болж байна?

 

Хилда:          12 цаг болох гэж байна.

 

Сэм:                      Юу болсныг хэлээрэй.

 

Хилда:          Тэр... яг одоо, Миел Контрера Цаасан сар үзүүлбэрээ дуусгаж байгаа байх. Тэр үзэгчид рүү даллаж байна.

 

Миел:                   Цаг хэд болж байна?

 

Хилда:          Харанхуй ноёлж байна.

 

Миел:                   Шөнө дунд болтол 6 минут үлдсэн байна.

 

Хилда:          Тэнд гэрэл гарч байна. Тайзан дээр биш ч.... Театрын арын хэсгээс. Бүгд эргэж харж байна. Тэр гараад ирлээ. Гэгээн Мэри. Тод гэрэлтж байна. Тэр танхимаар явж байна. Тэр танхим руу холоос ирж байна. Тэнгисийг гатлан. Өөр ертөнцөөс. Одоо тайз руу гарч байна. Нүдэн дэх гэрэл их тод байна. Тэр үзэгчид рүү хараад... тэр "Та бүхнийг их саналаа, эргэж уулзах таатай байна" гэж хэлж байна. Гэхдээ түүний үнэхээр хэлэхийг хүссэн зүйл нь... Хэлэх гэсэн зүйл нь... Түүний хэлсэн зүйл нь... "Энэ дуу та нарт зориулагдаагүй. Энэ чамд зориулагдсан."

 

Эмэгтэй:              Юу вэ?

 

Эмэгтэй 2:           Байз, байз, байз.

 

Эмэгтэй:              Тэр юу хийгээд байна аа?

 

Хилда:          Тэгээд тэр шөнө дунд болохоос 5 минутын өмнө нүдээ аниад амаа нээж байна.

 

Эмэгтэй:              Тэр өөрийн дуугаа дуулах гэж байна.

 

Эмэгтэй 2:           Тэр өөрийн дуугаа дуулах гэж байна.

 

Эмэгтэй 3:           Тэр өөрийн дуугаа дуулах гэж байна.

 

Хилда:          Тэр өөрийн дуугаа дуулах гэж байна. Мөн энэ дуу хөгжмийн түүхэн дэх хамгийн гайхалтай дуу.

 

Мэри:                   Сэм?

       

Сэм:                      За?

 

Мэри:                   Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай.

 

Дуу:                      Хүн бүрт ямар нэгэн шунал байдаг

Хүн бүрт жинхэнэ сахиусан тэнгэр байдаг

Хүн бүрт ямар нэгэн шунал байдаг

Хүн бүрт харанхуй өлгий байдаг

Хүн бүрт ямар нэгэн шунал байдаг

Хүн бүрт нууц байдаг

Хүн бүрт ямар нэгэн шунал байдаг

Хүн бүрт харанхуй өлгий байдаг

Хүн бүр шархалдаг          

Хүн бүр мөлхдөг

Зүрх бүр чулууны өмнө өвдгөө нугална

Харанхуй нүд уйлна

Хүн бүр шаналдаг            

Хүн бүр зовдог

Бугуй бүр адислагдсан

Нурууны ард, дараа нь боогдсон

Бид хэзээ ч цагийг зогсоож чадахгүй

Түүх бидний дотор гүн үндэслэсэн байдаг

Бие биедээ орооцолдон холбогдсон

Хутгыг дамжуулж, золиосыг үйлд

Одоо миний аманд цусны амт орчихлоо

Чи намайг шархлуулах тэр байдлыг үзэн ядаж байна

Гэхдээ би чамайг нулимж хаяхгүй

Би гүйж байсан ч газарт унаж байна

Бид тойроглон эргэсээр байна

Тойроглон, тойроглон, тойроглон

Одоо миний аманд цусны амт орчихлоо

Намайг хайрладаг мэт үнсээч

Чи намайг улам гүн рүү татаж байхад

Бид энд үүрд холбогдож, зангилагдан нэг болсон

Бид тойроглон эргэсээр байна

Тойроглон, тойроглон, тойроглон

Ядарсан уйлах дуу бүр

Галзуу хүсэл бүр

Бүх мөч ширүүн санагдаж байна

Чи бид хоёр байхад

Бүх бие минь шархирч байна

Хором бүрт

Бидний хийсэн эвдэрхий бүжиг бүр намайг амьдруулдаг

Бид хэзээ ч цагийг зогсоож чадахгүй

Түүх бидний дотор гүн үндэслэсэн байдаг

Бие биедээ орооцолдон холбогдсон

Хутгыг дамжуулж, золиосыг үйлд

Одоо миний аманд цусны амт орчихлоо

Чи намайг шархлуулах тэр байдлыг үзэн ядаж байна

Гэхдээ би чамайг нулимж хаяхгүй

Би гүйж байсан ч газарт унаж байна

Бид тойроглон эргэсээр байна

Тойроглон, тойроглон, тойроглон

Одоо миний аманд цусны амт орчихлоо

Намайг хайрладаг мэт үнсээч

Чи намайг улам гүн рүү татаж байхад

Бид энд үүрд холбогдож, зангилагдан нэг болсон

Бид тойроглон эргэсээр байна

Тойроглон, тойроглон, тойроглон

Миний доторх бүх хүч чиний доторх хүч рүү хөтөлдөг

Хүн бүрт ямар нэгэн шунал байдаг

Хүн бүрт жинхэнэ сахиусан тэнгэр байдаг

Хүн бүрт ямар нэгэн шунал байдаг

Хүн бүрт харанхуй өлгий байдаг

Хүн бүрт ямар нэгэн шунал байдаг

Хүн бүрт жинхэнэ сахиусан тэнгэр байдаг

Хүн бүрт ямар нэгэн шунал байдаг

Хүн бүрт харанхуй өлгий байдаг

Хүн бүрт ямар нэгэн шунал байдаг

Хүн бүрт нууц байдаг

Хүн бүрт ямар нэгэн шунал байдаг

Хүн бүрт харанхуй өлгий байдаг

Хүн бүрт ямар нэгэн шунал байдаг

Хүн бүрт жинхэнэ сахиусан тэнгэр байдаг

Хүн бүрт ямар нэгэн шунал байдаг

Хүн бүрт харанхуй өлгий байдаг

Цэнхэр дөл

Шатаж дуусаж байна

Тэр хүрч байна

Чиний нэр

Миний аманд

Тэр гаргаж авч байна

Цэнхэр дөл

Шатаж дуусаж байна

Тэр хүрч байна

Чиний нэр

Миний аманд

Тэр гаргаж авч байна

Ярих хэрэггүй

Одоо биднийг хараач

Гайхалтай дуу

Газрын дээр

Ярих хэрэггүй

Одоо биднийг хараач

Тэр гаргаж авч байна

Цэнхэр дөл

Шатаж дуусаж байна

Тэр хүрч байна

Чиний нэр

Миний аманд

Тэр гаргаж авч байна

Тэр гаргаж авч байна

Цэнхэр дөл

Шатаж дуусаж байна

Тэр хүрч байна

Тэр хүрч байна

Чиний нэр

Миний аманд

Тэр гаргаж авч байна

 

Mother Mary trailer

Сэм:              Би түүнийг 10 жил харсангүй. Гэхдээ би түүнийг холоос ирж байгааг хэдийнээ мэдэж байсан. Одоо энд байгаа шалтгаанаа яагаад надад хэлж болохгүй гэж?

Мэри:           Сэм. Надад даашинз хэрэгтэй байна.

Сэм:                      Би чамайг илүү сайн мэддэг болохоор намайг хайж ирсэн гэж үү?

Мэри:                   Өөр хаашаа очихоо мэдээгүй юм.

Сэм:              Тархиндаа юу төсөөлж байна?

Мэри:           Би юу?

Сэм:              Тийм ээ, би санаж байна. Бүгд чиний тухай. Ямар дуу дуулах юм?

Мэри:                   Хүсвэл сонсгож болно.

Сэм:                      Би дарааллаа таслахыг хүсэхгүй байна.

Мэри:                   Юуны?

Сэм:                      Дууг чинь сонсохгүй байх.

Мэри:                   Амлая, тэгэх гээгүй шүү.

Сэм:                      Гэхдээ чи тэгсэн.

Мэри:                   Чи намайг үзэн ядаж чадахгүй.

Сэм:              Тийм ээ, чадна.

Мэри:            Бидний энд хийж байгаа зүйл тэр юм уу? Надад үзэн ядалтын даашинз урлаж байгаа юм уу?

Сэм:                      Чи харна аа.

Бичиг:                  Энэ бол сүнсний түүх биш.

Мэри:                   Надад холбоо байгаа ч тайлбарлаж чадахааргүй зүйл.

Бичиг:                  Энэ бол хайрын түүх биш.

Сэм:                      Чиний дотор ямар нэг зүйл байгаа гэж бодьё. Энийг гаргацгаая. Хамтдаа.

Бичиг:                  Энэ бол залбирал. Дуу.

Эмэгтэй:              Надад энэ таалагдахгүй байна.

Мэри:                   Энэ чиний хүссэн зүйл.

Бичиг:                  Даашинз.

Сэм:                      Чи миний дагаж явж чадахгүй... тийм газар руу явсан. Гэгээн Мэри.

Бичиг:                  Урвалт. Гэгээн Мэри. Золиос.

Сэм:                      Бид чамайг дахин бүтээж байна.

 Бичиг:                  Дахин төрөлт. Гэгээн мэри.

 Сэм:                      Энэ бүхэн дуусахад чи бид хоёр л үлдэж магадгүй.

Мэри:                   Мэднэ ээ.

 

 

Back to episodes Go home