Зөөгч: Юугаар туслах вэ?
Чарли: Хар кофе авах гэсэн юм?
Зөөгч: Мэдээж.
Чарли: Баярлалаа.
Бичиг: ГЭМТЭЛ. ХАРПЕР ЭЛЛИСОН. Гэмтэл ном унших
Чарли: Нэгэн алслагдмал нэр хүндтэй коллежийн оюутан эмэгтэй... Энэ ном маш их таалагдсан... Өнгөрсөн 7 хоногт уншсан юм. Үнэхээр гайхалтай. Би ёстой салж чадаагүй шүү. Уучлаарай. Би танд... Үнэндээ, ном таалагдсан л гэсэн юм.
Эмма: Юу? Уучлаарай?
Чарли: Зүгээр л хэлсэн юм. Таныг огт эргүүлэх гэсэн санаа...
Эмма: Уучлаарай, юу гэсэн бэ?
Чарли: Энэ ном надад маш их таалагдсан шүү.
Эмма: Миний энэ талын чих хатуу юм л даа.
Чарли: Хатуу гэсэн үү?
Эмма: Тийм ээ. Энэ тал л. Нөгөөх нь зүгээр...
Чарли: Аан, нөгөө...
Эмма: Дахиад эхэлмээр байна уу? Бид эхнээс хийж болно шүү дээ. Магадгүй?
Чарли: Эхнээс хиймээр байна гэж үү?
Эмма: Тийм ээ, дахиад хийцгээе.
Чарли: За за.
Эмма: За.
Чарли: Би урхинд орж байгаадаа бүрэн итгэлтэй байсан чи намайг нууцаар бичиж аваад... интернэтээр нэг тараана гэж бодсон, харин одоо ойлгосон... ...намайг аварч болох цорын ганц зүйл анхны сэтгэгдэл төрүүлэх.”
Майк: Тийм ээ. Хөгжилтэй гоё болж.
Чарли: Тэгэхээр эндээс эхлээд... анхны болзооны талаар ярина.
Майк: Сайн байна.
Эмма: Төгсгөл хэсгийг юу гэж бодож байна?
Чарли: Төгсгөл? Юуны төгсгөл?
Эмма: Миний уншиж дууссан ном.
Чарли: Тэр...
Эмма: Мэдэхгүй дээ. Нэг сайн ойлгосонгүй. Нэг юм үлдээчих шиг л боллоо.
Чарли: Тийм ээ, чамайг ойлгож байна. Надад ч бас тэгж санагдсан.
Эмма: Тэр үхчихсэн үү? Тэр... Тэр л нууц нь гэж бодож байна уу?
Чарли: Би тэгж л бодсон. Тэгсэн.
Эмма: Ямар ч утгагүй санагдаад байна.
Чарли: Тийм гэж үү?
Эмма: Гэхдээ, үгүй ээ, тольтой хэсгийг санаж байна уу?
Чарли: Хүлээгээрэй, ямар толь?
Эмма: Төгсгөлд нь гардаг тольтой хэсэг.
Чарли: Би тэр хэсгийг зүгээр л уран зүйрлэл байх гэж бодсон...Би тэр толийг жинхэнэ мэдрэмж байсан гэж бодоогүй... Толь бол зүгээр л... Би мэдэхгүй... Гэхдээ энэ хаа хүрэхийг мэдэхгүй байна. Би номыг уншаагүй. Тэгээд...
Эмма: Юу?
Чарли: Чамайг хармагц тархи ажиллахаа больчихсон, тэгээд чамтай яримаар санагдаад. Яриа эхлүүлэх зүйл байгаагүй...
Эмма: Хачин л юм.
Чарли: Тийм ээ, намайг уучлаарай.
Эмма: Хачин бяцхан гажиг амьтан. Хачин бяцхан, Англи гажиг.
Чарли: Өө, тийм үү?
Майк: Уучлаарай. Чамайг шууд үнэнээ хэлнэ гэж бодсонгүй.
Чарли: Тийм ээ, тэгээд яах байсан гэж?
Майк: Номыг нь уншихад яасан юм?
Чарли: Анхны болзооны төлөө юу? Мэдэхгүй. Бүр хачин биш үү?
Майк: Яагаад хачин гэж?
Чарли: Мэдэхгүй. Нэг л хачин санагдаад байна.
Майк: За. Санал нийлэхгүй нь, цааш нь.
Чарли: Бас би түүний инээмсэглэлийн талаар ямар зүйл хэлмээр байна. Яаж инээдгийг нь чи мэднэ шүү дээ... Үнэхээр өхөөрдөм, гэхдээ бас нэг тийм...
Майк: Зэвүү хүрмээр.
Чарли: Тийм ээ.
Майк: За за.
Чарли: Тэгээд хэрэв тэр инээвэл, би яг тэр үед нь, “энэ чинь байхгүй юу” гэж хэлнэ. Би түүнд “түүнийг новш гэдгийг бүгд мэддэг юм бол” яагаад үүнийг анхнаасаа эргэж харах хэрэг байсан юм? Энэ тун хариуцлагагүй хэрэг. Хэн ч хэт оройтох хүртэл огт анзаардаггүй. Тэгээд үргэлж энэ нь миний буруу болж дуусдаг... Эмма, би тоглоогүй. Энэ хөгжилтэй биш байна.
Эмма: Үгүй, санал нэг байна. Огтхон ч инээдтэй биш байна. Маш чухал асуудал. Чи инээгээд байна.
Чарли: “Хүндрэлтэй асуудлыг минь хөнгөн инээдэм болгож хувиргаж чаддагт чинь би дуртай.” Тэгээд дараа нь... Мэдэхгүй юм даа.
Майк: Юуг?
Чарли: Энэ талаар юм нэмж хэлмээр санагдаад байна...
Майк: Үгүй.
Чарли: Үгүй юу?
Майк: Яагаад хоёр гэр бүлийнхнийхээ өмнө унтаж хэвтсэнээ ярих гээд байгаа юм?
Чарли: Үгүй, шууд хэлэхгүй л дээ. Нэг тийм тойруу утгаар... Миний бодлоор бидний секс гайхалтай таардаг... тэр талаар яривал яах бол... Тийм ээ, тэрийг ярих хэрэггүй.
Майк: Яг наадахаа хий. Ингэж хэлбэл яах вэ...
Чарли: "Завхай" эсхүл "эелдэг зөөлөн"
Майк: Наад хэсгээ бүрэн хас.
Чарли: Юу, шууд уйлуулах зүйл рүүгээ орох гэж үү?
Эмма: Би анх удаа бусдын өмнө юм ярих гэж байна, гэхдээ цаг нь болохоор болох байх.
Рэйчэл: Магадгүй хөгжилтэй зүйлээр эхлэх нь зүйтэй байх тэгвэл уйлж унжаад байхгүй.
Эмэгтэй: Гэхдээ их хөөрхөн сэтгэл татам болж.
Рэйчэл: Тийм ээ, чи сайхан харагдахыг хүсэж байгаа. Уйлбал муухай харагдана.
Эмма: Юу?
Рэйчэл: Чи, ерөнхий чи. Эмэгтэйчүүд шиг.
Эмэгтэй: Анх уулзсанаа яривал? Тэр чинь хөгжилтэй биз дээ?
Чарли: Надад энэ ном таалагдсан.
Рэйчэл: Үгүй ээ, тэр талаар ярьж болохгүй.
Эмэгтэй: Яагаад?
Эмма: Тэгээд ямар түүх ярих юм?
Чарли: Юу гэсэн үг юм? Миний үг үү?
Эмма: Тийм ээ.
Чарли: Тэгвэл чи хараад хүлээж байх хэрэгтэй.
Эмма: Үгүй, үгүй. Бид хоёр ижил зүйл ярьж болохгүй шүү дээ. Анх танилцсанаа чи ашиглах гэж байна уу?
Чарли: Тийм ээ.
Эмма: За, тэгвэл анхны болзоог?
Чарли: Тийм ээ, бас ашиглана.
Эмма: Новш гэж!
Чарли: Чи заавал үг хэлэх хэрэггүй шүү дээ.
Эмма: Анхны үнсэлт?
Бичиг: КЭМБРИЖ УРЛАГИЙН МУЗЕЙ
Эмма: Чи хүссэн үедээ ийшээ ордог уу?
Чарли: Тийм ээ, байнга шахуу.
Эмма: Бүх охидоо энд авчирдаг уу?
Чарли: Тийм ээ.
Эмма: Ёооё.
Чарли: Үгүй ээ, оройтож тарсан үедээ ч юм уу.
Эмма: Тийм ээ, оройтож тарахаараа юу.
Чарли: Тийм ээ.
Эмма: Энэ яг миний хүүхэд... насны мөрөөдөл шиг санагдчихлаа, дэлгүүрт юм уу, номын санд шөнөөр орж байгаа юм шиг.
Чарли: Тэгвэл чиний мөрөөдөл биелэх нь дээ.
Эмма: Хөөх. Болохгүй байна уу?
Рэйчэл: Хүлээгээрэй, чамайг гацаасан юм уу?
Чарли: Санаандгүй тэгсэн, Рэйчэл.
Эмэгтэй: Чамд нэг тийм мэдрэмж төрсөн үе байвал яаж байна... Тэр хэн байсан бэ?
Эмма: Чарли л байна. Би хэтэвчээ орхиж.
Эмэгтэй: Чарли гэж хэн юм?
Эмма: Миний найз залуу... байх аа.
Эмэгтэй: Чи зүгээр үү?
Эмма: Тийм ээ. Би зүгээр. Мэдэхгүй ээ.
Эмэгтэй: Тэр цээжээр өвдөөд байна гээд байна. Зүрх нь өвдөөд байх шиг байна.
Рэйчэл: Тэгээд юу байсан бэ?
Эмма: Нэг тийм мэдрэмж байсан.
Рэйчэл: Мэдрэмж ээ?
Эмма: Тийм ээ.
Рэйчэл: Юу гэсэн үг юм?
Эмэгтэй: Маш хүчтэй эрвээхий шиг үү?
Рэйчэл: Үгүй, би ойлгож байна, анхны удаа биш биз дээ.
Эмма: Мэдэхгүй ээ.
Рэйчэл: Тэгэхээр Чарли чиний анхны... хайр гэсэн үг үү?
Эмма: Тийм ээ.
Рэйчэл: Анхны хайр уу эсвэл шохоорхол юм уу?
Эмма: Хоёулаа байх аа. Юу, солиотой хэрэг гэж үү?
Рэйчэл: Гучтай байж уу?
Эмма: Нөгөө бид хоёр учрахад 28-тай байсан...
Рэйчэл: Тэгсэн ч гэсэн!
Эмма: Мэдэхгүй. Би царай муутай байсан.
Рэйчэл: За, боль доо!
Чарли: Айх хэрэггүй, аварга аалз нуруугаар чинь мөлхөөд бараг үсэнд чинь хүрлээ. Сандарч болохгүй шүү. Юу ч сонсоогүй юу?
Эмма: Үгүй.
Чарли: Үгүй ээ.
Эмма: Арай чанга хэлээд үз дээ.
Чарли: За за. Би чамд маш их хайртай. Чамгүйгээр амьдарч чадахгүй. Чамгүйгээр өөрийгөө төсөөлөхөөс ч аймаар санагддаг. Үлдсэн амьдралаа чамтай л хамт өнгөрүүлмээр байна. Чамтай гэрлэмээр байна, гэхдээ гуйхаасаа айдаг.
Эмма: Би сонссон байх аа.
Чарли: Сонссон уу?
Эмма: Үстэй хутга уу?
Чарли: Юу?
Эмма: Үстэй хутганы талаар ямар нэг зүйл хэлсэн биз дээ?
Чарли: Үгүй.
Эмма: Үгүй юу?
Чарли: Эмма, бүр ойртсон ч үгүй. Чи зүгээр үү?
Залуу: Тийм ээ. Зүгээр дээ.
Чарли: Чи гэхдээ жаахан тодорхой ярих хэрэгтэй шүү дээ.
Майк: Хурим дээр хэлэх үг гэхэд хэт уянгын юм биш үү, гэхдээ... хэрэгтэй бүх зүйл багтсан байна. Миний бодлоор болжээ.
Чарли: За за, чи уйлчхаад муу гэвэл тэнэг хэрэг шүү.
Багш: Нэг нэгэн рүүгээ хараарай. Янзтай.
Бичиг: ДРАМА
Багш: Гулсаад... эргэ. Үнсэлт. Гайхалтай. Бэлдээд, чирлээ. Алхалт, алхалт. Алхалт, алхалт. Хөлөө чирлээ. Алхалт, алхалт. Гаран доогуур. Гараа дээш нь. Сайн байна. Уналт хийлээ. Бэлдээд зүүн гар. Доошоо, дээшээ, дээшээ. Доошоо, дээшээ, дээшээ. Солигдоорой. Сайн байна. Энэ удаа Эмма бүтэн эргэх ёстой. Гайхалтай. Бэлдээд алхлаа. Эргээрэй. Алхаад. Эргээрэй. Алхаад. Бэлдээд хөлөө зөөлөө, алхамт, алхамт. Гадагшаа. Сайн байна. Бараг л боллоо. За за, муугүй.
Чарли: За.
Багш: Муугүй шүү. Дунд хэсэг дээр жаахан дутуу байна, ерөнхийдөө хамаагүй дээрдэж.
Чарли: Тийм ээ. Баярлалаа.
Багш: Дахиад нэг хийцгээх үү?
Чарли: За. За. Яасан?
Эмма: Надад энгийн бүжиглэх ёстой юм шиг санагдаад байх юм?
Чарли: Юу гэсэн үг вэ?
Эмма: Яагаа вэ, нөгөө... зэрэг хэтрүүлэгтэй санагдаад байна.
Багш: Хурим шүү дээ. Хурим хэтрүүлэгтэй байх ёстой.
Чарли: Тийм ээ. Бид хоёр удаа хийж үзэх үү? Би үүнийг сайн хийнэ, амлаж байна.
Багш: Би газар дээр нь шинэ бүжиг дэглэж чадахгүй.
Чарли: Тийм ээ.
Эмма: За тэгвэл, намайг сонс. Миний хэлэхийг сонс. Гуйя. Гуйя.
Чарли: Үгүй ээ, Эмма, гуйя.
Эмма: Гуйя, гуйя, гуйя, сонсооч.
Чарли: Эмма.
Багш: Энэ юу вэ?
Чарли: Намайг уурласан үед янзыг минь үзэх гэж тавьдаг юм.
Эмма: Чамд таалагддаг шүү дээ. Зүгээр л бүжиглэ.
Чарли: Үгүй.
Эмма: Надтай бүжиглэ. За алив.
Чарли: Үгүй.
Эмма: Тийм ээ, хөөрхөн байна. Тийм.
Багш: Хөөе, тэнэглэхээ больж болох уу?
Эмма: Энэ ямар новш нь байсан бэ? Түүнд ер нь ямар хамаатай юм?
Чарли: Чи түүнийг үл тоогоод эхлэхээр түүнд таалагдаагүй.
Эмма: Амаа тат. Юу гэснийг минь ойлгож байгаа. Тэр маш ууртай санагдсан. Тэр огт инээдэггүй. Би түүнийг инээж байхыг лав хараагүй. “Угаасаа л хэтрүүлэгтэй шүү дээ.” Яасан?
Чарли: Тэр Паулин байсан гэж бодож байна.
Эмма: Хаана?
Чарли: Тэр буланд, геройн татаж байх шиг байна.
Эмма: Хүлээгээрэй. Чи итгэлтэй байна уу?
Чарли: Тийм ээ.
Эмма: Хүлээгээрэй, манай Паулин уу?
Чарли: Аан-хаа.
Эмма: Үгүй. Тэр биш байх аа.
Чарли: Тэр мөн.
Эмма: За за.
Чарли: Яваад хар даа.
Эмма: За.
Чарли: Тэр мөн байсан. Манай хуримын ДиЖэй.
Рэйчэл: Тоглоод байна уу?
Майк: Хүлээ, Геройн гэдэгт нь баттай юу?
Рэйчэл: Геройн гэдгийг баталж чадахгүй л дээ.
Чарли: Тэр тугалган цааснаас нэг зүйл татаж байсан. Өөр юу байх гэж?
Эмма: Тийм дээ.
Рэйчэл: Чи түүнтэй ярьсан уу?
Эмма: Үгүй, үгүй. Тэр биднийг хараагүй.
Майк: Хүлээ, одоо яах гэж байна?
Чарли: Мэдэхгүй. Өөр хүн олох хэрэгтэй байх аа.
Эмма: Хурим бямба гарагт шүү дээ.
Чарли: Бид жагсаалтыг авчхаж болохгүй юу?
Майк: Үгүй. ДиЖэй хэрэгтэй, надад итгэ.
Чарли: Чинийхийг хэн хийлээ?
Майк: Хэн ч байгаагүй. Сүйрэл болсон.
Рэйчэл: Өөр хүн олдохгүй байх гэж санаа зовоод байна уу?
Эмма: Үгүй, сайн мэдэхгүй байна. Үгнээсээ буцсан хэрэг биз дээ? Хүмүүс мансуурч л байдаг.
Рэйчэл: Хонгор минь, мансууруулах бодис геройн хоёр өөр.
Эмма: Нөлөөлөх хүчин зүйл үү? Тэр ямар хагалгаа хийж байгаа биш. ДиЖэй... шүү дээ.
Майк: Гудманд хэрэглэж байсан гэдэг л илүү ноцтой биз дээ? Энэ ямар гэдгийг нь хэлж байгаа хэрэг биш үү?
Эмма: Тэр “яг ч гудманд байгаагүй”. Нэг тийм... үдэшлэг маягийн юм байсан.
Чарли: Өөр олон хүмүүстэй хамт харагдсан.
Рэйчэл: Чи яагаад гэнэт түүнийг өмөөрөөд байгаа билээ?
Эмма: Мэдэхгүй ээ. Би үүнээс болж түүнээс татгалзмааргүй байна.
Эмэгтэй: Саналыг чинь асууж байгаа шүү. Мөөгтэй ризотто хэр байна?
Чарли: Дажгүй шүү.
Майк: Үнэхээр амттай байлаа. Тийм ээ.
Эмэгтэй: Тийм үү? Дахиад жаахан бодох уу эсвэл баталгаажуулах уу?
Чарли: Чи хүсэж байна уу... баталгаажуулцгаая.
Эмма: Тийм ээ. Тийм ээ, баталгаажуулъя.
Чарли: Бид баталгаажууллаа.
Эмэгтэй: Та нарт л гэхэд, одоо үүнийг шийдэх хэрэгтэй.
Эмма: Өө, тийм, тийм. Бид сайн ойлгож байна. Баярлалаа.
Чарли: Дахиад нэг хундага цагаан дарс авч болох болов уу? Би дарсаа яахаа арай л шийдэж чадсангүй.
Эмэгтэй: За за.
Майк: Тийм ээ, надад ч бас. Уучлаарай.
Рэйчэл: Майк.
Тогооч: Манайх цэнгээний газар биш шүү.
Рэйчэл: Төлөө! Хайртай шүү залуус аа. Аан гээч, би хуримын хоолондоо огт хүрээгүй. Дэндүү их адреналин ялгарсан.
Майк: Тийм ээ. Тэгээд шөнийн 2 цагт пицца хайж гүйцгээсэн шүү.
Эмма: Бид хоолонд орох хэрэгтэй юм байна.
Чарли: Юу, Энди рүү юу?
Эмма: Тийм ээ. Тийм. Тэднийх орой хаадаг.
Чарли: Юу, хуримын шөнө үү? Эндид үү?
Эмма: Тийм ээ. Хөгжилтэй шүү дээ. Оскарын шагнал авсан жүжигчид ёслолын хүрэмтэйгээ, их дэгжин гараад л бургер захиалдаг шүү дээ.
Рэйчэл: Хөөрхөн юм.
Эмма: Үнэхээр янзтай.
Чарли: Тийм ээ. Тэгж болох л юм.
Майк: Тэднийх чинь хар тамхи зардаг бил үү?
Чарли: Тийм ээ. Тун хэтрүүлдэг ДиЖэйгээ яах вэ гэж бодогдлоо?
Эмма: Муухай зан гаргах хэрэггүй.
Майк: Үгүй ээ. Өөр хүн ол. Тийм хэцүү биш шүү дээ.
Эмма: Хэрэв өнөөдөр санаандгүй хараагүй бол ийм яриа гарахгүй шүү дээ.
Чарли: Тийм ээ, харчихсан, одоо үүнийг засах хэрэгтэй.
Эмма: За за, тэгвэл чиний л асуудал.
Майк: Хэрэв тэр хүүхэд сонирхдог гаж донтон бол яах вэ?
Эмма: Юу?
Рэйчэл: Майк.
Эмма: Юу?
Майк: Түүнийг халахад юу чухал гэж?
Эмма: Мансуурах чинь чинь шал өөр зүйл биз дээ? Тэр чинь...
Чарли: Майк, хэрэв чи хүүхэд хүчирхийлэгч аваад ирвэл бүгд мэднэ энэ чинь түүний вайб шүү дээ.
Майк: Хаа сайгүй тархана.
Чарли: Үнэн. Гэхдээ геройнд донтолт гэдэг нөгөө талаасаа... гайхалтай уур амьсгал байж болно шүү дээ.
Эмма: Учир нь үдэшлэгийн уур амьсгал.
Майк: Үдэшлэгийн уур амьсгал. Бага зэрэг хөгжилтэй байж болох л юм!
Чарли: Түүнийг тохиромжгүй өдөр нь харсан байж болно.
Рэйчэл: Тийм ээ, та хоёр барьсан.
Майк: Тэр л чухал биз дээ?
Эмма: Муу юм хийж байгаагүй юм шиг аашлаад байх юм?
Майк: Тийм муу биш шүү.
Рэйчэл: Нохойны түүхээ яах гээ вэ?
Майк: Хөөе, боль.
Эмма: Юу? Хөөх. Нохойн түүх ямар учиртай юм?
Майк: Юу ч биш ээ.
Рэйчэл: Ярьчхаач дээ.
Майк: Үгүй, ярихгүй... Рэйчэл, гуйя.
Рэйчэл: Гэрлэхээсээ өмнө, тоглоом тоглодог байсан. Амьдралдаа хийсэн хамгийн муухай зүйл.
Майк: Тэгээд дахин ярихгүй гэж тохирсон юм.
Чарли: Тоглоод байна уу?
Рэйчэл: Зүгээр л... Зүгээр шүү дээ. Би ярьчих уу?
Майк: Үгүй, би хүмүүст сонсгомооргүй байна.
Чарли: Хүлээ... Чи арай нохойтой унтсан юм уу?
Майк: Би нохойтой унтаагүй, Чарли.
Чарли: Чамайг тэгж хэлэх нь гэж бодлоо.
Рэйчэл: За алив ээ. Би ч гэсэн өөрийнхийгөө хэлье.
Майк: Новш гэж, залуу минь. За за, та нар бүгд хэлнэ гэвэл би хэлье.
Рэйчэл: Гайхалтай.
Чарли: Мэдээж.
Майк: Тэгэх үү? Амлаж байна уу?
Рэйчэл: Амлаж байна.
Чарли: За за. Юу?
Эмма: За за.
Майк: Би коллежид байхдаа нэг охинтой уулздаг байсан юм.
Чарли: Хэн юм, Тесса юу?
Майк: Тийм ээ. Бид жил гаран үерхсэн, төрсөн өдөр нь ойртож байсан, тэмдэглэхээр Мексик явсан, тэр уураа барьж чаддаггүй асуудалтай, бас тэр аялалд явж байгаадаа баярлаагүй, бид зөндөө маргалдсан. Үнэхээр залхмаар байсан...
Рэйчэл: Битгий давслаад бай.
Майк: За за, гэхдээ бид хоёрын харилцаа хөрчихсөн байсан юм? Тэгээд ямар ч байсан, Нэг орой бид барнаас гараад явж байсан юм. Үнэндээ төрсөн өдөр нь л дөө. Тэгээд би... гэр рүүгээ дөт замаар явах гээд нарийн гудмаар орсон, гэнэт нэг нохой хаанаас ч юм гарч ирээд хуцсан. Эзэн нь байдаггүй. Галзуу золбин нохой байсан. Бас... тэр зөв совингоороо нохойг өшиглөсөн, тэр үйлдэл нохойг бүр уурлуулчихсан.
Эмма: Тэгээд.
Майк: Үндсэндээ нохой түүнийг хазаад эхэлсэн.
Рэйчэл: Харин чи юу хийсэн билээ?
Майк: Би түүнийг урдаа барьсан...
Рэйчэл: Тэр бамбай болгосон.
Майк: Үгүй! Би...
Рэйчэл: Чи тэгж л хэллээ шүү дээ. Чи хазуулахгүй гэж охиныг урдаа барьсан шүү дээ.
Майк: За за. Би түүнийг бамбай болгож ашигласан болог.
Рэйчэл: Баярлалаа.
Чарли: Төрсөн өдрөөр нь. Хөөх.
Эмма: Маш их ялгаатай шүү, нээрээ.
Чарли: Чи үнэхээр хөгийн новш байсан байна.
Рэйчэл: Үгүй, одоо ч тийм.
Майк: За за, тэгвэл чинийхийг сонсоцгооё.
Рэйчэл: Үгүй ээ, би харамсдаг.
Чарли: Үгүй, Рэйчэл чи ярих ёстой.
Рэйчэл: Чадахгүй ээ! Үгүй, чадахгүй нь уучлаарай.
Майк: Хэрэв чи ярихгүй бол би ярья, мэдээж миний ярьсан хамаагүй дор сонсогдоно.
Рэйчэл: За за, жаахан хугацаа өгчих. Бэлдэх хугацаа хэрэгтэй байна.
Майк: За за, тэр...
Рэйчэл: Нэг жаалыг шүүгээнд түгжсэн.
Эмма: За за.
Майк: Үгүй, алив, бүтнээр нь ярь.
Рэйчэл: За за, тэгэхээр...Манай хөршийнд нэг хачин хүүхэд байсан юм. Надаас хэдэн насаар дүү. Бага зэрэг удаан ойлгодог. Нэг өдөр тэр манайд ирээд тэгээд, надад ойд хаягдсан гэр бүлийн аяллын машин үзүүлье гэсэн юм. Тэр өдөр магадгүй их уйдсан байсан байх, тэгээд дагаад явчихсан юм. Маш хол газар байсан. Бараг ойн гүнд гэж хэлж болно. Тэнд очих үед үнэхээр заваан байсан. Маш муухай үнэртэй, шил, садар самуун сэтгүүл хаа сайгүй байсан.
Чарли: Майктай учрах газар байна.
Майк: Солиор чи.
Рэйчэл: Эхэндээ, “яагаад энд ирчхэв” гэж бодсон. Тэгээд би онгорхой шүүгээ харсан юм, чи ийшээ орж чадахгүй дээ гэж хэлсэн. Гэнэт л яагаад ч юм хачин бодол орж ирсэн, оруулаад хаалгыг нь хаагаад түгжчихсэн. Тэр маш чангаар уйлж орилж эхэлсэн. Юу хийхээ мэдэхгүй болохоор зугтчихсан. Тийм ээ.
Чарли: Хүлээ, яагаад онгойлгоогүй юм?
Рэйчэл: Тэр аймаар муухай орилсон, би тэгээд айчихсан, тэгээд гэр рүүгээ гүйсэн, юу ч хэлээгүй.
Эмма: Юу?
Чарли: Тэр хүүхэд тэгээд яасан бэ?
Рэйчэл: Мэдэхгүй.
Чарли: Хүлээ дээ, юу гэсэн үг юм?
Рэйчэл: Би санадаг... тэр өдөр, оройхон аав нь манайд ирсэн. Тэр надаас хүүг нь хаана байгааг мэдэх үү гэж асуусан. Би асуудалд орохоос үнэхээр их айсан учраас би түүнд хэлээгүй. Маргааш нь намайг сэрэх үед маш олон хүн хайхаар цугларсан байсан.
Чарли: Чи хүүг тэнд хонуулсан юм уу?
Рэйчэл: Тийм ээ. Түүнийг олсон л доо. Санаа бүү зов! Тэр амьд үлдсэн шүү. Гэхдээ хэн ч надаас юу ч асуугаагүй, тэр өдрөөс хойш хүү над дээр огт ирээгүй.
Майк: Мэдээж тэр чамаас айсан байх л даа.
Рэйчэл: Тийм ээ. Магадгүй.
Эмма: Хэрэв тэр олдоогүй бол чи яах байсан бэ?
Рэйчэл: Ямар нэг хэлэх л байсан байх.
Чарли: Чи нуух байсан юм шиг л сонсогдож байна.
Рэйчэл: Тэд түүнийг олсон. Надад юу ч хэлэх хэрэг гараагүй.
Майк: Одоо чинийхийг сонсъё, Чарли?
Рэйчэл: За, алив ээ, Чарли.
Чарли: Миний хийсэн хамгийн муу зүйл юу билээ?
Майк: Битгий маягла, залуу минь. Хамгийн муу зүйлээ ярь. Битгий худлаа яриарай.
Чарли: Өө, новш. Би санахгүй байна. Мэдэхгүй ээ. Нээрээ шүү, мэдэхгүй байна.
Майк: Үгүй, чи ямар нэг зүйл хэлэх ёстой.
Чарли: Би сургуульд байхдаа нэг хүнийг маш муухай дээрэлхсэн.
Майк: Хэзээ?
Чарли: Би 14 настай байсан байх. Муу новшийн банди.
Рэйчэл: Тийм ээ, гэхдээ хэр муухай билээ?
Чарли: Маш муухай. Тэр шилжсэн. Гэр бүлээрээ нүүсэн.
Майк: Дээрэлхэлтээс болж уу?
Чарли: Тийм ээ. Тийм байх. Гэхдээ тэр талаар бодохоор, тохиолдол байсан ч байж магадгүй.
Рэйчэл: Алив ээ.
Майк: Уйтгартай.
Чарли: Гэхдээ тэд нүүсэн. Би түүнийг олон удаа уйлуулсан.
Майк: Чи 14-тэй байсан! Хэнд хамаатай юм? Хүний тархи 25 хүртэл бүрэн хөгжөөгүй байдаг.
Рэйчэл: Чинийх хэзээ ч насанд хүрээгүй юу?
Майк: Өнөөдөр яагаад бүгд над руу дайраад байгаа юм?
Эмма: Би юу ч хэлээгүй шүү.
Рэйчэл: Тэр үнэн. Эмма. Чинийх, одоо хэл?
Эмма: Би гэхдээ... Үгүй, тэр ярих ёстой байгаа...
Майк: Үгүй, үгүй, үгүй. Тэр хасагдсан. Бид одоо цааш явна.
Рэйчэл: За, сайхан түүх бидэнд яриач. Эмма, бидний амыг ангайлгаач.
Майк: Чи юу гэдгийг нь мэдэх үү?
Чарли: Мэдэхгүй. Би мэдэх билүү?
Майк: За алив ээ.
Рэйчэл: За алив. Биднээс ичээд байгаа юм уу?
Эмма: За за. Би... Би бараг л... зэвсэгт халдлага хийх шахсан.
Чарли: Үгүй, юу гэсэн үг вэ? Юу гэсэн бэ?
Эмма: Би... 15-тай байсан юм, надад үнэхээр хэцүү байдаг байсан, тэгээд тэр үед, Сургууль руу зэвсэг авч очихоор төлөвлөсөн.
Чарли: Сургууль дээрээ хүүхэд буудахаар уу? Юу?
Эмма: Тийм ээ, би үнэндээ тэгэх гэж байсан. Бараг хийх дөхсөн шүү.
Чарли: Үгүй байлгүй. Тоглож байгаа биз дээ. Арай л дэгсдүүлчихлээ.
Эмма: Үгүй, бүр буу нь ч байсан, буугаа сургууль дээр авч ирсэн... Тийм ээ.
Чарли: Ямар буу юм?
Эмма: Аавын автомат буу.
Майк: Үгүй. Үгүй, би бол огт итгэхгүй байна.
Эмма: Үгүй, үнэн шүү. Үнэндээ тэгээд л би дүлий болсон юм. Би ойд сургуулилалт хийж байхдаа чихэндээ хэт ойроос буудсан юм.
Чарли: Юу?
Эмма: Тийм ээ.
Чарли: Чи төрөлхийнх гэж хэлсэн шүү дээ.
Эмма: Гэхдээ би үүнийг хэлэхийг хүсээгүй болохоор... Тийм ээ. Чихэн дээрээ бариад хэнгэргээ хагалчихсан. Маш их цус гарсан, тийм ээ, тэрнээс болсон юм. Гэхдээ би юу ч хийгээгүй. Үнэндээ юу ч хийж чадаагүй л дээ. Энэ галзуу солиотой санаа байсныг мэдэж байсан... Тийм ээ, тэгээд юу ч хийгээгүй.
Рэйчэл: Миний үеэл буудуулаад суумгай болсныг чи мэднэ биз дээ?
Эмма: Үгүй... би мэдээгүй юм байна.
Рэйчэл: Чи үнэхээр тоглоод байна уу?
Чарли: Хүлээ... Хүлээ, чи... Чи тоглоогүй юм уу... Тэгээд үнэн юм уу?
Рэйчэл: Энэ...үнэхээр аймшигтай зүйл. Би ямар хариу үйлдэл гаргахаа ч мэдэхгүй байна.
Эмма: Намайг уучлаарай. Би хэлэх хэрэггүй байж.
Рэйчэл: Чи сургууль дээр зэвсэгт халдлага хийх гэж байсан?
Эмма: Би... 15-тай байсан.
Майк: Рэйчэл. Рэйчэл. Боль.
Рэйчэл: Чи 15 тай гэсэн үү? Тэгээд энэ зүгээр юм уу? 15-тай байхаар?
Эмма: Үгүй, би тэгж хэлэх гээгүй. Би... Намайг уучлаарай. Би согтчихсон байна.
Рэйчэл: Чи согтуу тэгээд юу гэж? Чи худлаа хэлсэн юм уу?
Чарли: Рэйчэл, битгий орилоод бай. Ямар новш...
Рэйчэл: Орилохоо болих оо? Чи юу гэдгийг мэдэж байгаа. Бид явлаа. Майк!
Эмма: Рэйчэл, галзуу сонсогдож байгааг ойлгож байна. Тэр үед би маш их дарамтад орсон байсан тэгээд...
Майк: Хөөе, сонсооч, Рэч, би убер дуудаадахъя.
Чарли: Түр тайвширч болох уу?
Рэйчэл: Сэм буудуулаад суумгай болсон.
Чарли: Сэм гэж хэн бэ?
Рэйчэл: Миний үеэл. Үеэл минь гээд байна.
Чарли: Намайг уучлаарай, түүний нэр гэж мэдсэнгүй. Саманта. Би чамд ярьж байсан.
Эмэгтэй: Бүх зүйл зүгээр үү?
Чарли: Тийм ээ, бид ус авч болох уу...
Эмэгтэй: Өө, бурхан минь.
Чарли: Өө, новш.
Майк: Долоон минут.
Чарли: Чамд түлхүүр байгаа. Цүнхэнд байгаа.
Эмма: Чарли, надад түлхүүр алга. Би шалгасан. Би шалгасан. Наашаа замдаа шалгачихсан. Тэнд байхгүй. Харав уу?
Чарли: Би сонсож байна.
Эмма: Би хайсан шүү дээ. Чарли, би хүсээгүй...
Чарли: Эмма.
Эмма: ...энэ оройг... би хүсээгүй шүү... Би бас...
Чарли: Маргааш өглөө ярилцацгаая.
Эмма: Итгэлтэй байна уу? Надад бол...
Чарли: Тийм ээ, согтуу байна. Би одоо юм ярьмааргүй байна. Тийм ээ... Согтуу байна. Одоо унтацгаая.
Эмма: За за.
Чарли: Чи яаж тэгж согтдог байна? Энэ чи юм уу?
Эмма: Тийм ээ.
Чарли: Юу? Чи хэзээ шил зүүдэг байсан юм? Над руу явуулж болох уу?
Эмма: Үгүй, үгүй, чадахгүй.
Чарли: Яагаад?
Эмма: Учир нь би муухай байсан. Новш! Чарли. Чарли.
Чарли: Түүнийг галзуу гэж хэллээ. Тэр галзуу биз дээ?
Майк: Тийм ээ, тэр чиний бодож байсан хүн биш байна.
Чарли: Хурим энэ долоо хоногт болно.
Майк: Мэднэ.
Чарли: Манайхан баасан гарагт нисэж ирнэ. Маш их мөнгө үрчихсэн байдаг.
Майк: Үгүй, мөнгө дараагийн асуудал, за юу? Чи галзуу хүнтэй гэрлэхгүй биз дээ? Шууд Лондон руу нис. Одоо яваад хэзээ ч бүү эргэж ир. Яг одоо яв байр руугаа буцаж очих хэрэггүй. Аль болох хурдан яв. Би бүгдийг зохицуулна. Би цагдаа руу залгана. Би түүнийг ялна. Бүгд чиний хүссэнээр болно.
Эмма: Баярлалаа. Өнгөрсөн шөнө болсон явдалд үнэхээр уучлаарай.
Чарли: Тийм ээ. Үгүй дээ. Тэр нөгөө...
Эмма: Намайг үзэн ядаж байна уу?
Чарли: Үгүй ээ. Зүгээр л...
Эмма: Юу?
Чарли: Тэр үнэн байсан юм уу?
Эмма: Би зүгээр л...
Чарли: Би итгэж чадахгүй л... Би гэхдээ огт итгэж чадахгүй байгаад...
Эмма: Би яагаад тийм зүйл зохионо гэж?
Чарли: Тэгээд чи надад огт хэлэхгүй байх байсан уу?
Эмма: Магадгүй.
Чарли: Тэгээд яагаад хүмүүсийн өмнө хэлсэн юм?
Эмма: Надад хэлэх бодол байгаагүй, ойлгож байна уу? Согтоод л хэлчихсэн.
Чарли: Үгүй чамайг би...
Эмма: Энэ талаар мартаж болох уу? Би огт дурсахгүй чи бас дурсахгүй байж болох уу? Огт дурсахгүй мартаж болох уу?
Чарли: Би үүнийг мэдэх ёстой гэж бодож байна, учир нь чамайг би сэтгэцийн асуудалтай гэж бодох болно. Бурхан минь... Жишээ нь... чи яагаад тийм зүйл... Яагаад сургууль дээрээ зэвсэгт халдлага хийхийг хүссэн юм?
Эмма: Бурхан минь, бүү тэгж ярь.
Чарли: Чиний л хэлсэн зүйл шүү дээ. Сургууль дээр халдлага хийхээр төлөвлөж байсан гэж.
Эмма: Ойлгож байна. Гуйя. Би чамайг үүн дээр төвлөрөөсэй гэж хүсэхгүй байна. Би чамайг мэднэ. Чи тэгдэг. Нэг зүйлээсээ салж чаддаггүй.
Чарли: Чи юу гээд байгаа юм?
Эмма: Дараа ярилцсан нь дээр юм байна.
Чарли: Яагаад?
Эмма: Учир нь надад хэцүү байна, Бид Фрэнсистэй уулзах ёстой.
Чарли: Тэгвэл уулзалтаа цуцал.
Эмма: Үгүй, тэгж болохгүй. Түүнтэй уулзах өөр цаг байхгүй. Хэрэв чи хуримаа хийхийг хүсэхгүй байгаа бол яах вэ? Чи гэрлэхийг хүсэхгүй байна уу?
Чарли: Эмма, мэдээж би гэрлэхийг хүсэж байна. Би чамтай тэр талаар л ярих гээд байна. Жишээ нь... хэзээ байсан? Сургуульд болсон уу?
Эмма: Бид намайг долоон настай байхад нэг газар суурьшсан юм. Тэгэхэд бүх зүйл сайхан байсан найзуудтай ч байсан. Тэгээд дахиад нүүсэн, би 14 настай байсан.
Чарли: Хаашаа?
Эмма: Луйзана руу.
Чарли: Зөв зөв.
Эмма: Тэгээд би нэг ч найзтай болоогүй бүгд намайг үзэн яддаг гэж бодсон... Уучлаарай. Тонил чи!
Чарли: Тэгээд л тэр үү?
Эмма: Үгүй, үгүй... Өөр ч зүйл зөндөө байгаа энэ зөвхөн нэг жишээ нь.
Охин: Үнэртэй ус гэж сонсоогүй юу?
Эмма: Өлөгчин. Нэг тиймэрхүү таагүй зүйлс.
Чарли: Тэгээд яаж үүнийг бодож олсон юм... Хүүхдэд яаж тийм санаа төрсөн юм?
Эмма: Үнэндээ анхнаасаа тэгж бодож байгаагүй... ...үргэлж л зэвсэгт халдлага болж байдаг шүү дээ. Би зүгээр л сонирхсон байх.
Чарли: Сонирхсон?
Эмма: Тийм ээ.
Чарли: Юуг нь?
Эмма: Магадгүй үндсэн цаад гоо зүйг нь.
Чарли: Юуны.
Эмма: Зэвсэгт халдлагын. Интернэтээр хараад л тэгээд... Үүнийг догь харагдана л гэж бодсон. Мэдэхгүй. Тэгээд өөрийнхөө тоглосон дүрд итгэж эхэлсэн юм.
Бичиг: ОРОЙН ХООЛОНД! ХАЙРТАЙ ШҮҮ, ЭЭЖ НЬ
Эмма: Би эмэгтэй хүүхэд болохоор маш их анхаарал татна гэж бодсон. Новш.
Чарли: Яасан?
Эмма: Бид явах хэрэгтэй.
Эмэгтэй: Би эхлээд чамайг дарна. Тэгээд эцэг эхийг чинь, дараа нь чамайг бас чиний эцэг эхийг дарна. Тэгээд сайн найз, эмээ өвөө… Чамд ах дүү байхгүй байх аа?
Эмма: Үгүй.
Эмэгтэй: Ойлголоо.
Бичиг: ЭММА ЧАРЛИ ЗУРГИЙН ЖАГСААЛТ
Эмэгтэй: Тэгээд бөгж баригчийг дарна. Тэгээд чамайг бүтнээр нь, араас чинь, нөмрөгтэй байхад. Тэгээд дараа нь чамайг дарна. Яг ижилхэн, эцэг эхтэй, эцэг эхгүй. Сайн найзтай, дараа нь эмээ, өвөөг чинь.
Чарли: Тэд ирж чадахгүй байх аа.
Эмма: Тэд ирэхгүй юм уу?
Чарли: Аялал гэхэд л маш хол газар шүү дээ.
Эмэгтэй: За за, эмээ, өвөөг дараа шийдэх. Тэгээд чамайг бүтэн дараад бөгжийг ойроос татаж авна. Батламж зурж байгаа. Анхны бүжиг. Бялуу хуваах. Цэцэг шидэх. Тэгээд санаандгүй зургууд дарна. Тийм ээ. Ингээд бүгд болох юм шиг байна уу?
Чарли: Тийм ээ, болж байна.
Эмэгтэй: Тийм үү? За за, жагсаалтаа явуулчихна нэмэх зүйл байвал надад мэдэгдээрэй.
Чарли: Янзтай.
Эмма: Тийм ээ.
Эмэгтэй: Жаахан сандраад байна уу? Камерын айдастай юу? Миний бодлоор яагаад... Жаахан бие халаалт хийж үзэцгээе. Жаахан бие халаалт хийцгээе, тэгвэл, хэрэгтэй өдрөө эрч хүчтэй таатай байна. Тэгэх үү? За за. Эхэлцгээе. Эхлээд жаахан бие халаалт. Босоод ирцгээ. За. Хүрмээ тэнд орхичих тэгээд... тэгээд тэнд зогс. Болж байна. Тэмдэг байгаа. За. Одоо ямар байгааг харцгаая. За за, Чарли, чи... Насны хайр руугаа жаахан ойртоод өг. За, ингээд боллоо. За за, тэгээд юу илэрхийлмээр байгаагаа бод. Хайртынхаа юу нь таалагддаг талаар бод. Эмма, Чарлигаас хамгийн таалагддаг зүйл чинь юу вэ?
Эмма: Тэр маш ухаалаг нь надад таалагддаг. Халамжтай, нээлттэй сэтгэдэг. Бас хүнийг... сайн ойлгодог Мэдээж, бас царайлаг...
Эмэгтэй: За, за. Сайн байна, болж байна, тэрийгээ сайн бодоорой. За юу? Чарли. Эммагийн юу таалагддаг вэ?
Чарли: Тэр эелдэг бусдыг ойлгодог бас... Хөгжилтэй. Үзэсгэлэнтэй. Бусдыг ойлгодог.
Эмэгтэй: Бусдыг ойлгох давхардчихлаа. Сайн байна. За, энэ бодлоо хадгал, за юу? Тэгээд камер руу илгээх ёстой шүү. Инээмсэглэхээ мартаж болохгүй шүү. Жинхэнэ инээмсэглэл. За за. Тийм ээ. Зүгээр л байдгаараа инээмсэглэ. Тийм ээ, нэг... За, Чарли, байдгаараа энгийн инээмсэглэ. За за. Тийм ээ. Амьдрал дээр яаж инээдэг шигээ л. Бэн, хөгжим тавиарай. Жаахан уур амьсгал оруулъя. Одоо жаахан сэгсрээд өгөх үү. Айн? За за. Сайн байна. Жинхэнэ инээмсэглэл. Жинхэнэ байсан. Үүнийг л хүсээд байсан юм. Гараа цээжин дээр нь тавь. За. Эрдэнийн гялбаа. Яг боллоо. Тун сайн. За за. Үүнийг санаарай, та 2 бие биенээ маш сайн мэддэг. Та хоёр хамт байхад таатай байдаг. За за. Тийм ээ. Эмма, түүн рүү налаад өг. Бид биедээ хайртай. Бид дэлхийд харуулмаар байна. Бид хайрыг олсон үүрд үүгээр нь хадгална. Яг зөв. Чарли, бодол санаа чинь хаана байна? Чи энэ хөөрхөн бүсгүйтэй байх ёстой шүү. Бусдыг ойлгодог. Чи мэдэж байгаа. Сайн байна. Сайн байна. Инээгээрэй. Хоёулаа. За. Гоё боллоо. Энэ гайхалтай харагдаж байна. За за. Аан гээч, миний бодлоор... Бид... Одоо асуудалгүй байх аа.
Чарли: Тийм ээ.
Эмэгтэй: За за.
Эмма: Заа. Заа.
Эмэгтэй: Бүгд болсон.
Эмма: Баярлалаа.
Эмэгтэй: За за.
Эмма: Бурхан тэнгэр минь... чи даажигнаад байна уу? Энэ чинь гарц!
Чарли: Эмма, боль.
Эмма: Хүмүүс зам гарч байна!
Эрэгтэй: Хөгшөөн, найз охиноо ав.
Эмма: Найз охиноо авах аа?
Чарли: Эмма.
Эрэгтэй: Замаас зайлаадхаач ээ!
Эмма: Би замаас чинь холдохгүй.
Эрэгтэй: Солиотой өлөгчин бэ?
Эмма: Энэ чинь гарц мал минь.
Чарли: Новш.
Эмма: Өө, уучлаарай.
Чарли: Чи юугаа хийгээд байгаа юм?
Эмма: Дахиж тэгэхгүй ээ.
Чарли: Надад алгадуулах сайхан биш байна.
Цэцэгчин: Хөөе, хүлээсэнд баярлалаа. Бэлтгэл дажгүй биз дээ? Уучлаарай. Би саад болчхов уу?
Эмма: Зүгээр... үгүй, зүгээр. Тийм ээ.
Цэцэгчин: За за. Сайн байна. Урт шөнө байсан уу?
Чарли: Тийм ээ.
Эмма: Тийм.
Цэцэгчин: Тийм ээ, мэднэ. Би ч бас. Бид юу хийх талаараа ярилцах уу?
Эмма: Тэгье.
Цэцэгчин: Сайн байна. Эд нар саяхан буусан. Та хоёр анзаарсан байх. Бага зэрэг тод өнгөтэй гэхдээ...
Эмма: Чамд Сарана цэцэг таалагдсан уу? Хэрэв чамд таалагдаагүй бол өөрчилж болно шүү.
Чарли: Үгүй дээ, зүгээр.
Эмма: За за. Чи зүгээр үү?
Чарли: Чи хэр ойрхон байсан бэ?
Эмма: Та нар яагаад гэдгийг мэдэхийг хүсэж байгаа. “Тэр яагаад үүнийг хийсэн бэ? Тэр яасан юм бол?”
Бичиг: Камер – Програм шинэчлэх шаардлагатай
Эмма: Новш. Хөөе, новшнууд аа. Хөөе, новшнууд аа. Та нар үхэхийг хүсэж байна уу?
Бичиг: Бичихийн тулд дар
Эмма: Сайн уу? Та нар үүнийг үзэж байх үед би аль хэдийн үхсэн байх болно. Яагаад гэж бодож байж болох юм? “Яагаад тэр...” Новш.
Хүү: Өө, бурхан минь. Зэвсэгт халдлага болж байна.
Сурагчид: Юу?
Хүү: Тийм ээ, худалдааны төвд. Хүмүүс цонхоор зугтаж байна.
Сурагчид: Юу? Яг одоо юу? Өө, бурхан минь. Би саяхан тэнд байсан.
Хүү: Юу болоод байна вэ?
Чарли: Өөр масс халдлага болсон юм уу?
Эмма: Яг ч масс халдлага биш л дээ, гэхдээ тийм ээ.
Чарли: Юу гэсэн үг юм?
Эмма: Гурван хүн нас барсан. Дөрөв эсвэл түүнээс олон байх ёстой.
Чарли: Аан. Ойлголоо. Тэгээд л чи хийгээгүй юм уу? Учир нь өөр хүн... Үүнийг хийгээгүй шалтгаан нь... өөр хэн нэгэн өрсөөд хийчихсэн.
Багш: Маркус амьд гарч чадаагүй гэсэн мэдээг хүлээж авлаа. Өнөөдөр өглөө эмнэлэгт нас барсан байна.
Охин: Ямар хүн гэхээрээ ийм зүйл хийдэг байна вэ? Яг яачихсан гэсэн үг вэ? Юу гээд байгааг минь ойлгож байна уу?
Эмма: Тийм ээ. Тийм ээ. Үнэхээр... хүн яаж тийм зүйл...
Охин: ...хийх санаа төрдөг байна гэж үү?
Эмма: Тийм ээ.
Багш: ...бид энд ийм цаг мөчид нэгэнтэйгээ хамт байна, бас биенээ үнэхээр харж бас сэтгэлээсээ сонсож байна, бас бие биенээ мэдэрч байна. Бидний зарим нь айж байгаа. Зарим уурлаж байгаа байх. Бид өнөөдрийн энэ мэдрэмжээс зугтаж болохгүй. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнтэй хамт нэгэн дасгал хийх болно. За за, бүгдээрээ хурдхан босоод зогсоорой. Та нар юу хийх хэрэгтэй вэ гэвэл удаанаар тойроод алх. Сайн байна. Одоо түр азнаад, зогсохыг хүсэж байна. За, яг өмнө байгаа хүн рүүгээ хараарай. Түүнийг яг одоо юу туулж байгааг мэдрэх гээд үзээрэй.
Охин: Ямар нэг санаа байна уу?
Охин 2: Мэдэхгүй юм. Энэ эрчүүдийн асуудал гэж боддог, тийм биз дээ? Үргэлж л ууртай солиотой залуус үүнийг хийдэг.
Багш: Эмма? Чи санал нийлэхгүй байна уу?
Эмма: Үгүй, цөөн хэдэн тохиолдол гарч байсан.
Багш: Юу тэр вэ?
Эмма: Эмэгтэйчүүд масс зэвсэгт халдлага хийсэн тохиолдол.
Охин 2: Гэхдээ Америкт биш.
Эмма: Тийм ээ, бүр дуу хүртэл байдаг, “Даваа гаригийг үзэн яддаг.”
Охин 2: Юу?
Эмма: Энэ дуунд нэг эмэгтэй цонхоороо нэлээд олон хүн бууддаг Даваа гарагт дургүй болохоороо. Ганцхан эрчүүд биш бас тэд бүгд галзуу биш байдаг. Тэдний ихэнх нь жирийн хүмүүс байдаг.
Охин 2: Жирийн? Чи юугаа яриад байгаа юм бэ?
Багш: Тэдний нүд рүү хар. Тэднийг ойлго. Тэдэнтэй хамт бай. Тэднийг ойлгохыг хичээ. Сэтгэл чинь хөдөлж байгаа бол зүгээр дээ. За, үргэлжлүүлээд хийгээрэй. Алхаад. Яваад байгаарай.
Хүү: Би чамаас асуухыг хүссэн юм л даа... Нэг зүйл хиймээр байгаа юм.
Эмма: Юуны талаар?
Хүү: Зэвсэгт халдлага. Би үүний эсрэг бяцхан зүйл зохион байгуулах гэсэн юм? Хэрэв чи буунд дуртай бол татгалзаж болно.
Эмма: Үгүй дээ.
Чарли: Луйс Маллегын кино шиг юм болж.
Эмма: Юу?
Чарли: Нэг нөхөр Францын босогчидтой нийлэхийг хүсдэг ч нөгөөдүүл голчихдог, тэгээд оронд нацистуудтай нийлдэг тухай кино? Гэхдээ эсрэгээрээ л дээ.
Эмма: Би тэр киног үзээгүй.
Хүү 2: Сайн дураараа оролцох хүн байх эсэхийг мэдэхгүй байна. Эмма яасан юм?
Эмма: Би юу?
Хүү 2: Тийм ээ. Надад чи их сайн ярьж чадах юм шиг санагддаг.
Эмма: Яагаад?
Хүү 2: Мэдэхгүй. Гэхдээ л тэгж боддог. Чиний үг жинтэй сонсогддог, бас чиний царай яг тохирох юм шиг ээ.
Хүү: За за. Тэгье. Тэгвэл Эммаг сонгох уу? За за. Дэлхийг илүү дээр газар болгоцгоох уу?
Бүгд: Бууг хориглоё! Бууг хориглоё!
Чарли: Чамд хуурамч санагдаагүй юу?
Эмма: Үгүй. Надад эцэст нь муухай зүүднээс сэрсэн юм шиг санагдсан.
Чарли: Тэгээд л тэр үү?
Эмма: Тийм гэж бодож байна.
Чарли: Дахиад тийм асуудал гараагүй юу?
Эмма: Ямар асуудал? Юу гэсэн үг вэ?
Чарли: Нөгөө... Хүчирхийлэл хийх хүсэл...
Эмма: Бурхан минь, үгүй. Үгүй.
Чарли: За за. Гэхдээ хэзээ...
Эмма: Чарли, одоо үүнийг ярихаа больж болох уу? Ядаж... хурим дуустал? Би бүгдийг сүйтгэхийг хүсэхгүй байна. Намайг өөрөөр бодоосой гэж хүсэхгүй байна. Би чамд хайртай. Үнэхээр их хайртай.
Чарли: Би ч бас чамд хайртай.
Эмма: Рэйчэл хариу өгөхгүй байна.
Чарли: Орой болчихсон байна.
Эмма: Тэр бас и-мэйлд хариу өгөхгүй байна.
Чарли: Чи яагаад и-мэйл бичсэн юм?
Эмма: Алисыг гуйж байгаад түүнд ажиллуулахаар болсон юм.
Чарли: Би өглөө Майк руу залгая.
Эмма: Тэд хоёулаа намайг үзэн ядаж байгаа байх.
Чарли: Тэд чамайг үзэн ядахгүй. Бүх зүйл зүгээр болно. Амлая.
Эмма: Чи яаж мэдэж байгаа юм?
Чарли: Рэйчэл гэж бодож байна. Тэр... Тэр үргэлж л хэтрүүлж байдаг тийм л зүйл болсон. Аан гээч...
Эмма: Юу?
Чарли: Фроёд нэг тиймэрхүү зүйл хэлсэн, бидний ярилцаж гаргаагүй мэдрэмж амьдаараа булшлагддаг, Тэгээд улам ч муухай болж гарч ирдэг талаар.
Эмма: Чамд одоо тэгж санагдаж байна уу?
Чарли: Үгүй, би ярилцах чухал л гэж бодож байна.
Эмма: Тийм ээ. Бид ярилцсан.
Чарли: Бид ярилцсан, тийм ээ.
Эмма: Бид асуудалгүй биз дээ?
Чарли: Тийм ээ.
Бичиг: КОФЕ ҮГҮЙ БОЛ БУУДНА ШҮҮ. Чиний өрөвч нинжин занд чинь дуртай. Чи бол миний уулзсан хамгийн эелдэг хүн.
Эмма: Өглөөний мэнд.
Чарли: Өглөөний мэнд. Сайхан амарсан уу?
Эмма: Тийм ч сайнгүй ээ. Юу... юу хийж байгаа юм?
Чарли: Хэлэх үгэн дээрээ л ажиллаж байна. Би усанд ороодохъё.
Эмма: За. Хөөе. Үнсэлт.
Бичиг: КОФЕ ҮГҮЙ БОЛ БУУДНА ШҮҮ
Эмма: Хөөе, Чарли, чи...
Чарли: Бурхан минь, чи намайг айлгачихлаа.
Эмма: Би смүүти хийж байсан юм. Чи яагаад ингэж хараад байгаа юм?
Чарли: Ямар гэж?
Эмма: Надаас айгаад байгаа юм шиг.
Чарли: Энэ зүгээр л рефлекс байсан байх.
Эмма: Чамайг хутгалахаар ирсэн гэж бодоо юу?
Чарли: Үгүй. Юу? Мэдээж үгүй. Юу гэж асуулаа? Үнэхээр хөгжилтэй байна. Чиний найз нас барсан гэл үү?
Эмма: Юу?
Чарли: Бага байхад чинь. Автын ослоор гэсэн үү?
Эмма: Тийм ээ. Манай хөрш.
Чарли: Та хоёр дотно байсан уу?
Эмма: Үгүй, тийм ч дотно байгаагүй. Надаас хоёр нас ах байсан.
Чарли: Тэгэхэд тэр хэдэн настай байсан бэ?
Эмма: Тэр 12-той байсан.
Чарли: Үгүй байлгүй дээ. Ийм насан дээрээ тийм зүйл харах аймаар байсан байх даа.
Эмма: Үнэндээ би хараагүй л дээ.
Чарли: Үгүй, гэхдээ л. Чи тэгээд эмчилгээ хийлгээгүй юу?
Эмма: Би аравтай байсан.
Чарли: Тийм ээ, арав чинь тун эмзэг нас...
Эмма: За за, Чарли, гуйя.
Чарли: Юу?
Эмма: Чамайг юу гээд байгааг ойлгож байна, энэ бүхэн холбоогүй шүү дээ.
Чарли: Үзүүлээгүй болохоор холбоогүй эсэхийг нь чи яаж мэдэж байгаа юм?
Эмма: Мэдээж.
Чарли: Зөв биз дээ?
Эмма: Тэгэхээр гурван цагт уу?
Чарли: Юу?
Эмма: Хотын захиргаа, гэрлэлтийн батлах авах.
Чарли: Өө, тийм ээ. Тийм.
Бичиг: Чарльз Томпсон. Ахлах Куратор. КЭМБРИЖЫН УРЛАГЫН МУЗЕЙ. Тархины Үхжилт. Афена Кордова.
Эмма: Новш. Уучлаарай.
Эмэгтэй: Уучлаарай.
Эмма: Бурхан минь.
Эмэгтэй: Чи Рэйчэлтэй ярьсан уу?
Эмма: Үгүй, яриагүй.
Эмэгтэй: Чи түүнд сануулаад өгөхгүй юу? Би түүнээс сураг сонссонгүй.
Чарли: Миша, энэ юу вэ? Чи үүнийг ширээн дээр тавьсан уу?
Миша: Үгүй.
Чарли: Хэн тавьсныг мэдэх үү?
Миша: Үгүй. Шуудангаар ирсэн юм биш үү?
Эмэгтэй: Чи зүгээр үү?
Эмма: Тийм ээ, уучлаарай, чамд юу хэрэгтэй вэ?
Эмэгтэй: Мэдээлэл. Тэр хариу өгөхгүй байна.
Эмма: Тэр завгүй байгаа байх гэж бодож байна.
Эмэгтэй: Одоо тэгж болохгүй шүү дээ.
Эмма: Тийм ээ. Тэр үргэлж завгүй байдаг. Хэдэн зуун ажил зэрэг амжуулаад л.
Эмэгтэй: Юу гэсэн үг юм? Тэр чадахгүй гэж үү?
Эмма: Би нөгөө... Магадгүй л гэж.
Эмэгтэй: Гэхдээ энэ чиний санаа байсан.
Эмма: Тийм ээ, тэр намайг ятгасан, ойлгож байгаа биз дээ? Маркетингийн хүн. Түүндээ маш сайн. Тийм ээ.
Эмэгтэй: За за. Одоо тэгээд яах вэ?
Эмма: Миний бодлоор бид өөр хүн олох хэрэгтэй байх аа. Тэр гайхалтай. Буруугаар бүү ойлгоорой. Зүгээр л цаг барьдаггүй юм.
Эмэгтэй: За за.
Эмма: Уучлаарай.
Эмэгтэй: Тэр чиний найз шүү дээ.
Эмма: Бүх зүйл зүгээр үү?
Чарли: Тийм ээ, би зүгээр л...
Эмма: Юу?
Чарли: Юу ч биш.
Эмма: За за. Чамд... чамд тусламж хэрэгтэй юу?
Чарли: Үгүй, зүгээр л...
Эмма: За за. Чарли, хэрэв чи хүсэхгүй бол бид хийх хэрэггүй.
Чарли: Үгүй, үгүй, би хүсэж байна... Надад түр хугацаа өгөөч.
Эмма: За за. За за. Чар... Надад... Чи тэр талаар бодохоо болих хэрэгтэй юм шиг санагдаад байна.
Чарли: Бодохоо боль гээд болихгүй шүү дээ.
Эмма: Тэгэхээр чи бодоод байгаа юм уу?
Чарли: Би тэр талаар бодоогүй. Новш гэж. Би одоо бодоод эхэллээ.
Эмма: Шинээр эхэлцгээе. Энэ сандал хүнтэй юу?
Чарли: За алив.
Эмма: Чи энэ хавьд амьдардаг уу?
Чарли: Юу?
Эмма: Чи нэг л танил харагдаад.
Чарли: Тийм ээ. Би... Тийм ээ, ойрхон амьдардаг.
Эмма: Өө, янзтай. Намайг Эмма гэдэг. Чамайг хэн гэдэг вэ?
Чарли: Энэ бүтнэ гэж бодохгүй...
Эмма: Уучлаарай, хэн гэнэ ээ?
Чарли: Чарли.
Эмма: Чарли. Ийм сайхан залуу...ганцаараа юу хийж байгаа юм?
Чарли: Эмма, сонсооч...
Эмма: Чи аялгатай юм? Аль нутаг вэ? Австрали уу?
Чарли: Энэ бүтэхгүй ээ.
Эмма: Юу бүтэхгүй гэж?
Чарли: Сонсооч, одоо больцгооё.
Эмма: Юуг болих гэж?
Чарли: Зүгээр л боль. Тэнэг байна. Би юуг ч ургуулж бодоогүй. Зүгээр л хэцүү өдрүүд байлаа... Би энэ талаар дурсмааргүй байна.
Эмма: Дурсахгүй юу?
Чарли: Үгүй.
Эмма: Тэгвэл яагаад аяга хаясан юм?
Чарли: Ямар аяга?
Эмма: Бууны зурагтай аяга.
Чарли: Би хаяагүй.
Эмма: Тийм ээ, хаясан.
Чарли: Мэдэхгүй. Хагарсан байсан биз.
Эмма: Бурхан минь. Яагаад худлаа яриад байгаа юм?
Чарли: Уучлаарай. Аяга чухал байсныг мэдсэнгүй. Намайг уучлаарай би хаячихсан.
Эмма: Би аяганы талаар яриагүй байна, Чарли. Новш. Чарли яаж байгаа юм бэ?
Чарли: Новш. Уучлаарай. Намайг уучлаарай. Би нэг тэнэг зүйл хийх гэсэн юм.
Эмма: Зүгээр л боль.
Чарли: Чи зүгээр үү?
Эмма: Тийм ээ, би зүгээр. Би зүгээр... Новш. Рэйчэл байна.
Эмма: Хөөе.
Чарли: Рэйчэл чи хүндэт гэрч шүү дээ, Тэгээд шөнө дунд залгаад хуримд ирэхгүй гэвэл, түрэмгий үйлдэл шиг санагдахгүй юу?
Рэйчэл: Дөнгөж л арав өнгөрч байсан.
Чарли: Тэгсэн ч түүнд хэцүү байгаа.
Рэйчэл: Намайг Алисд хэлж халуулсан гэдгээ чамд хэлсэн үү? Тэр надаас түүнд туслаад өг гээд гуйгаад байсан?
Чарли: Үгүй, үгүй. Тэр яагаад тэгнэ гэж?
Рэйчэл: Тэр галзуу болохоор.
Чарли: Зогс... Битгий тэгж хэл.
Рэйчэл: Тэгвэл яаж түүнд итгэж чадаж байгаа юм?
Чарли: Чамаас ялгаатай нь тэр үүнийг хийгээгүй шүү дээ. Тэгээд...
Рэйчэл: Би юу? Юу гэсэн үг вэ?
Чарли: Тийм ээ. Чи мэдрэл муутай хүүхдийг шүүгээнд түгжсэн биз дээ?
Рэйчэл: Би түүнийг мэдрэл муутай гэж хэлээгүй.
Чарли: Тийм ээ, хэлсэн. Түүнийг удаан гэсэн шүү дээ.
Рэйчэл: Түүнийг удаан ойлгоцтой гэсэн.
Майк: Муудалцахаа боль, залуус аа. Аймшигтай хоёр нүүр гаргаж байна.
Рэйчэл: Үнэхээр цочирдом байсан, би хүйтэн цуст аллага төлөвлөөгүй.
Чарли: Тэгвэл тэр тийм биш... Тэр өөрөө үүнийг бодож олоогүй.
Рэйчэл: Юу гэсэн үг юм?
Чарли: Энэ орны бүх зүйл тийм биз дээ? Бодоод үз л дээ. Бараг өдөр бүр л буун дуу гарч байдаг, тэгээд хэдэн хүн тэр талаар боддог бол, төсөөл дөө. Эсвэл төлөвлөж байсан бол. Эсвэл маш ойрхон очоод ямар нэг шалтгаанаар больсон байгаа бол. Хэдэн мянган хүн байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэд үүнийг хэлэхгүй бол бид хэзээ ч мэдэхгүй шүү дээ. Тэд жирийн амьдралаар амьдраад явж л байгаа. Хэн ч тийм байж болно.
Рэйчэл: Тэгээд одоо Америкийн буруу болчхов уу?
Чарли: Мэдэхгүй ээ. Үүнийг нийгмийн соёл шахуу гэж бодож байна.
Рэйчэл: Өө, боль доо. Майкыг хар л даа, тэр буутай л өссөн, тэгээд буунаас айдаг.
Майк: Би буутай ойрхон өсөөгүй.
Рэйчэл: Чамд олон буутай ах байдаг байсан гэж ярьж байсан санагдах юм.
Майк: Тийм ээ, тэр цагдаа байсан. Би буунаас айдаггүй.
Рэйчэл: Чи яагаад тэгж хэлж байгаа юм? Юу одоо буунд дуртай болчихсон уу?
Майк: Сонс.
Чарли: Би үнэнийг хэлж болох уу? Би мэдээж цочирдсон л доо. Та хоёртой л адил. Гэхдээ... тэгээд бид хоёр ярилцсан... тэр өнгөрсөнд болсон явдлаа ярьсан л даа... Мэдэхгүй тэгээд би ийм дүгнэлт хийсэн юм.
Рэйчэл: Ямар дүгнэлт?
Эмма: Саллид хандаж хэлэхэд, чи хамгийн түрүүнд үхнэ.
Чарли: Түүний найз нь... жаахан байхад нас барсан.
Майк: Хэн?
Чарли: Түүний хөрш, Тэр түүнтэй маш дотно байсан. Тэр автын ослоор өнгөрсөн. Үнэндээ Эмма хамгийн сайн сайн найзаа өнгөрөхийг харсан...
Хоолой: Өө, бурхан минь! Үгүй! Цагдаа дуудаарай! Хэн нэгэн туслаарай! Түүнийг эндээс гарга!
Майк: Миний бодлоор их чухал зүйл шалтгаан байна.
Рэйчэл: Тэр тийм зүйл туулах болсонд харамсаж байна.
Чарли: Үгүй ээ, тэр түүнд гүн нөлөө үзүүлсэн. Хэн ч түүнд ямар нэг зөвлөгөө эсвэл эмчилгээ санал болгоогүй, Бас тэр үүнийг дотроо удаан тээж явсан. Бас нэг талаараа их сонирхолтой.
Рэйчэл: Юу нь сонирхолтой гэж?
Чарли: Тэр зүгээр л... Тааварлах аргагүй. Бас... Мэдэхгүй. Тэр нь надад түүнийг их сонирхолтой болгосон гэж би тааж байна.
Рэйчэл: Сонирхолтой?
Чарли: Тийм.
Рэйчэл: Үнэхээр үү?
Майк: Миний бодлоор тэр...
Рэйчэл: Би чамтай яриагүй.
Чарли: Тэр одоо ийм байгаа нь.
Рэйчэл: Сонирхолтой биш ээ, Чарли. Аймшигтай.
Эмэгтэй: Хөөе, уучлаарай, уучлаарай. Рэйчэл, Оатли материалыг батлаад өгөөч гэж байна?
Рэйчэл: Тэдэнд асуудалгүй гээд хэлчих.
Эмэгтэй: Үгүй. Гэхдээ тэд чамаас өөрөөс чинь сонсмоор байна гэсэн.
Рэйчэл: За, мэдээж. Уучлаарай. Би удахгүй... Бид үүнийг нэг тийш нь болгоё, би Сэмтэй хоол иднэ.
Чарли: Чи түүнтэй одоо уулзах юм уу?
Рэйчэл: Тийм ээ, түүнд энэ бүгд зүгээр эсэхийг асуух хэрэгтэй.
Чарли: Тэр манай хуримд ирэх зүгээр үү гэж үү?
Рэйчэл: Тийм ээ. Би түүнээс урвахыг хүсэхгүй байна.
Чарли: Сэм? Сэм? Уучлаарай.
Сэм: За?
Чарли: Рэйчэлийн үеэл үү?
Сэм: Тийм.
Чарли: Би Рэйчэл Майк хоёрын найз.
Сэм: Өө, за.
Чарли: Би нөгөө... Их гоё хүрэм байна.
Сэм: Баярлалаа. Энгийн Юникло шүү дээ.
Чарли: Та хоёр их дотно уу?
Сэм: Тэр миний гэр бүл.
Чарли: Тийм ээ.
Сэм: Тэгэхээр...
Чарли: Тэр яг юу гэсэн утгатайг асуух гээд?
Сэм: Тэр миний гэр бүл.
Чарли: Тийм ээ. Нөгөө, би зүгээр л... Тэр өмнө нь чамайг дурсаж байгаагүй, тэгээд би бодлоо л доо.
Сэм: Тэр чамд намайг ирж байгааг хэлсэн үү эсвэл...
Чарли: Тийм ээ, би сая хамт байсан юм... Мэдэхгүй. Тэр сая... Нэг тийм асуудал байна л даа. Чи Рэйчэлыг мэднэ дээ.
Сэм: За за. Нэр чинь хэн гэлээ?
Чарли: Чарли.
Сэм: За за. Танилцах сайхан байлаа, Чарли. Зүгээр л...
Чарли: Хөөе... би зүгээр л... Би бодлоо л доо... Чамд Эмма таалагдах байх.
Сэм: Аан гээч. Би жаахан хоцроод байна л даа...
Чарли: Эмма, жинхэнэ хайр гэдэг өөрийгөө золиосолж бас доромжилдог. Жинхэнэ хайранд бардамнал байдаггүй. Юу ч хийхэд бэлэн байдаг. Жинхэнэ хайр гэдэг ээдрээтэй. Жинхэнэ хайр бол хүлээн зөвшөөрөх. Жинхэнэ хайр бол хүлээж авах. Эмма, би чамаас дор олон хүн мэднэ. Бурхан минь биш ээ. Би ямар новшийн юм бэ...
Бичиг: Тархины илжрэл Афена Кордова.
Чарли: Миша. Чиний хийж байсан адгийн муухай зүйл юу вэ?
Миша: Миний хийсэн хамгийн муухай зүйл юу вэ гэж үү? Үнэхээр үү? Араар тавьсан.
Чарли: Тийм үү? Саяхан эсвэл...
Миша: Үгүй, нэлээд хэдэн жил болж байна.
Чарли: Юу нь муу байсан юм? Их гүн харилцаа байсан уу эсвэл...
Миша: Чи араар тавих муу гэж боддоггүй юм уу?
Чарли: Үгүй, ээ, муу л даа. Гэхдээ юу болсон юм?
Миша: Би нэг залуутай уулздаг их сайн залуу байсан. Нэг тийм маш эелдэг. Бид бараг хоёр жил хамт амьдарсан. Би түүнтэй секс хийж чаддаггүй байсан юм.
Чарли: Маш сайн хүн болохоор уу?
Миша: Магадгүй, тийм ээ. Тэгээд би түүний хөгшин гэр бүлтэй найзтай нь унтаж эхэлсэн, тэр надтай маш муухай харьцдаг байсан...
Чарли: Тэр чамтай муухай харьцах нь чамд таалагддаг байсан гэж үү?
Миша: Яг ч тийм биш, гэхдээ... Бидний секс илүү байсан. Тэгээд дараа нь... Бүгд мэдчихсэн жинхэнэ заваарсан юм болсон доо. Чиний хийж байсан хамгийн муухай зүйл юу вэ?
Чарли: Мэдэхгүй. Би зүгээр л яаж сонгохоо мэдэхгүй байгаа.
Миша: Хэтэрхий олон болохоор уу?
Чарли: Тийм ээ.
Миша: За за.
Чарли: Хэрэв чиний найз залуу чинь сургууль дээрээ зэвсэгт халдлага хийх гэж... байсныг олж мэдвэл чи яах вэ?
Миша: Блэйк тэгсэн бол гэж үү?
Чарли: Тийм ээ. Гэхдээ хийгээгүй л дээ. Тэр бараг л хийх дөхсөн. Түүнд буу гээд бүх зүйл байсан, гэхдээ тэгээгүй. Арван жилд байхдаа шүү дээ.
Миша: Тэгвэл мэдээж намайг айлгах байсан.
Чарли: Тийм ээ, энэ чиний сэтгэлийг өөрчлөх үү?
Миша: Тэр яагаад хийгээгүй юм?
Чарли: Мэдэхгүй. Тэр... тэр... Түүний машин эвдрээд тэгээд хийх ээ больсон бол.
Миша: За за. Тэгээгүй бол тэр үүнийг хийх байсан, чи ингэж хэлэх гэсэн үү?
Чарли: Мэдэхгүй ээ. Гол нь тэр үүнийг хийгээгүй.
Миша: За за. Тэр үүнийг хийгээгүй. Мэдэхгүй ээ. Би магадгүй... цагдаа руу залгах байсан байх. Юу?
Чарли: Чи тэгээд цагдаад хэлэх гэж үү?
Миша: Тэгэх байх аа. Зөв биз дээ?
Чарли: Мэдээж тэр одоо өөрчлөгдсөн шүү дээ.
Миша: Гэхдээ тэр тийм байсан шүү дээ...
Чарли: Тийм ээ. Чи бас түүнд хайртай шүү дээ?
Миша: Би итгэж байсан хүндээ хайртай.
Чарли: За тэгээд юу гэж? Чи тэгээд цагдаад хэлнэ тэгээд яах вэ? Түүнийг баривчлуулах уу? Юуны төлөө?
Миша: Мэдэхгүй ээ. Аюултай гэж үзвэл тэгэх ёстой биз дээ?
Чарли: Тэр 15-тай байсан.
Миша: Тийм ээ, гэхдээ. Энэ чинь том аюулын дохио.
Чарли: Хоёр жил болзсон ч гэсэн үү?
Миша: Гурав.
Чарли: Гурван жил.
Миша: Тийм ээ, гэхдээ, чи Блэйкыг харсан. Тэр намайг хоёр секундэд л цааш нь харуулж чадна.
Чарли: За за. Хэдийгээр тэр чамтай маш нээлттэй, үнэнээ хэлсэн ч гэсэн адилхан уу? Тэр чамд бүх зүйлд харамсаж буйгаа хэлсэн бол? Бас тэр чамд өөрчлөгдсөн гэдгээ итгүүлж чадсан бол?
Миша: Наадах чинь яг л сэтгэцийн өвчтэй хүний хийх үйлдэл биз дээ?
Эмэгтэй: Сүйт бүсгүйн ширээн дээр...
Чарли: Хөөе.
Эмма: Хаана байв? Би зурвас бичсэн.
Чарли: Ажлаа л хийж байлаа.
Эмма: За за.
Чарли: Тэр зүгээр л юм шиг байна.
Эмма: Тийм ээ. Би түүнтэй ярилцах уу эсвэл...
Чарли: Үгүй, үгүй, үгүй. Хамтдаа... түүнтэй ярилцацгаая.
Эмма: За за.
Миша: Сая юу болсон бэ?
Чарли: Зүгээр дээ. Нэг тийм...
Миша: Чи зүгээр үү?
Чарли: Тийм ээ. Хурим энэ тэр гээд жаахан дарамттай байлаа. Бас... намайг уучлаарай.
Миша: Бүгд зүгээр үү?
ДЖ: Тийм ээ. Бүх суурилуулалт дууссан. Утас солиод л болоо.
Чарли: Сая тавьсан ая чинь ямар ая байсан бэ?
ДЖ: Миний зохиосон ая л даа.
Чарли: Тийм үү?
ДЖ: Тийм ээ, олон жилийн өмнө.
Чарли: Үнэхээр гоё юм. Одоо ч хөгжим зохиож байгаа юу?
ДЖ: Үгүй, одоо больсон.
Чарли: Яагаад?
ДЖ: Амьдралд өөр төлөвлөгөө байсан гэх үү дээ. Зүгээр үү? Юу болсон бэ?
Чарли: Зүгээр ээ. Уучлаарай. Зүгээр л... Тэр нөгөө... Чи маш авьяастай... Авьяастай. Тэр авьяастай.
Эмма: Ямартай ч бидэнд чамтай ярилцах зүйл байгаа юм л даа.
ДЖ: За.
Эмма: Бид чамайг гудманд байхыг чинь харсан юм л даа.
Миша: Хөөе, зүгээр дээ.
Чарли: Намайг уучлаарай. Уучлаарай.
Миша: Гүн амьсгал ав.
Чарли: Уучлаарай.
Миша: Зүгээр дээ. Зүгээр. Зүгээр.
Эмма: Тэгэхээр, геройны асуудал. Чи геройн сорж байсан.
ДЖ: Үгүй ээ. Би тийм зүйл хийдэггүй.
Эмма: Чи үнэнээ хэлж болно, бид нууц хадгалж чадна.
ДЖ: Тийм ээ, би тийм зүйл хийгээгүй гээд байна.
Чарли: Өө, бурхан минь гэж. Яагаад ингэснээ мэдсэнгүй, уучлаарай.
Миша: Зүгээр дээ.
Чарли: Энэ талаар хүнд хэлэхгүй байж болох уу?
Эмма: Үнэнээ хэл, тэгээд үргэлжлүүлье. Чи асуудалд ороогүй.
Чарли: Бид ойлгомжтой хэлсэн байх аа.
Эмма: Үгүй. Үгүй. Бид чамайг харсан. Арлингтонд паркын хажууд байсан. Тийм из дээ?
Чарли: Магадгүй...
Эмма: Юу вэ?
Чарли: Тэгэхэд харанхуй байсан шүү дээ.
Эмма: Чи яагаад одоо эргэлзээд байгаа юм?
Чарли: Тэр чинь--
ДЖ: Би үнэнийг хэлэх үү?
Эмма: Тэгээч, гуйя. Чамаас тэрийг л хүсэж байна.
ДЖ: Чи лалрын зан гаргаж байна.
Эмма: Өршөөгөөрэй?
ДЖ: Тийм ээ.
Эмма: Хөөх. За за, чи халагдсан. Юмаа аваад одоохон зайлж үз.
ДЖ: Итгэлтэй байна уу?
Эмма: Тийм ээ, тун итгэлтэй байна.
ДЖ: Би угсралтаа дууссан.
Эмма: Хогоо чирээд зайл.
ДЖ: Хайран цагийг минь үрлээ дээ.
Эмма: Баярлалаа.
ДЖ: Чи бол өлөгчин.
Эмма: Харин чи аймхай гөлөг.
Миша: Чи миний цамцыг урчихсан байна.
Эмэгтэй: За одоо аав ээжийг дарцгаая. Тийм ээ. Бүгдээрээ шахаад ойртоод өгөөрэй. Амьсгаа аваад, инээмсэглээрэй. Их гоё өдөр шүү. Чарли наашаа хараарай. Тийм ээ, үзэсгэлэнтэй. Аз жаргалтай. Тайван. Байдгаараа жирийн инээмсэглээрэй. Над руу хараарай. Чарли Эмма хоёр сайхан инээмсэглээд өгөөрэй.
Майк: Бүгд. Анхаараарай. Та бүхнийг энэхүү сайхан өдөр энд хүрэлцэн ирсэнд баярлалаа бас бүгдээрээ тавтай морилно уу. Бид сүйт бүсгүй, сүйт залуугийн төлөө хундага өргөж эхлэх нь зүйтэй байх аа. Эмма Чарли хоёрын төлөө.
Бүгд: Эмма Чарли хоёрын төлөө.
Чарли: Бурхан минь. Би удахгүй.
Эмма: За.
Майк: Сайн уу?
Эрэгтэй: Сайн. Сүйт залуу юу?
Майк: Үгүй, би Майк. Тэр сүйт залуу
Чарли: Сайн уу, Чарли.
Эрэгтэй: Түүнийг хараал идэг. Нөгөө ДиЖэйг. Итгэмээргүй юм. ДиЖэй байхын хамгийн чухал чанар юу гэж бодож байна? Учир нь хөгжим биш. Цагтаа ирэх юм шүү дээ. Ирэхгүй бол ДиЖэй хийх ямар хэрэг байна? Ковид туссан уу? Ямар нэг зүйл хэлсэн үү?
Чарли: Тэр юу ч хэлээгүй.
Эрэгтэй: Учир нь тэр бол байж болох зүйл. Гэр бүлд хүн нас барах байх л зүйл.
Блэйк: Хөөе. Баяр хүргэе залуу минь. Блэйк, Мишагын найз залуу.
Чарли: Тийм ээ. Тийм, мэдээж. Ирсэнд баярлалаа.
Блэйк: Тийм ээ, би түрүүн хэлэх гээд гэхдээ...
Чарли: Тун завгүй байлаа.
Блэйк: Тийм үү? За, сайхан баярлаарай.
Чарли: За. Баярлалаа. Тийм ээ.
Эрэгтэй: Тэр чамд хэлсэн эсэхийг мэдэхгүй байна, өмнө нь би танай сервер дээр ажиллаж байсан.
Чарли: Өө, тийм үү?
Эрэгтэй: Хөгжилтэй биш гэж үү? Үнэндээ энэ сайны дохио гэж бодож байна. Би хаана юмаа засах вэ?
Чарли: Майк, чи түүнд туслах уу?
Майк: Тэгье. Аан-хаа.
Эрэгтэй: За за. Чи техникийн хүн үү?
Майк: ДиЖэй төхөөрөмж үү?
Эрэгтэй: Тийм ээ. Учир нь би ЭВ Эсэнс 8 аваад ирсэн юм, бас хүчдэлд Блуетти авчирсан юм. Хэрэв ойлгодог бол их инээдтэй шүү...
Майк: Тийм ээ.
Эрэгтэй: ...энэ бол маш содон тохиргоо шүү.
Майк: За за. Бүгдээрээ анхаараарай... Одоо сүйт бүсгүйн аав үг хэлэх цаг болсон байна.
Аав: Өө, яадаг билээ. Эмма, охин минь. Өнөөдөр чи минь маш үзэсгэлэнтэй харагдаж байна. Цаг хугацаа гэдэг маш хурдан нисэн одох юм даа. Гурван өдрийн өмнө гэрээсээ явж байсан мэт, гэтэл одоо гэрлэж байдаг. Чи минь үргэлж бүтээлч, жүжиглэх хүслээр дүүрэн охин байсан. Үүнийг санадаг эсэхийг мэдэхгүй, гэхдээ чи минь багадаа, чи маш олон дүрд тоглодог байсан, чи ээж бид хоёртоо зориулж бяцхан жүжиг тавьдаг байсан. Зочны өрөөгөө тайз болгож ашигладаг байсан. Миний хамгийн дуртай дүр сохор фермер байж билээ. Тэр хаа сайгүй бүдчиж, тавилга мөргөөд л, "бор үнээ харсан хүн байна уу?" гэж орилдог байсан. Харин дунд сургуульд театрт дуртай болсон, Тэгээд жүжиг сонирхож эхэлсэн. гэхдээ дахин сохор фермерийн дүрд тоглоогүй. Илүү чухал дүр байсан. Илүү үхэл амьдралын талаар байсан. Харин өсвөр насандаа нийгмийн идэвхтэн болсон. Бууны хэрэглээг хянах талаар маш хүчтэй тэмцэж, нэлээд ч ноцтой тэмцсэн шүү, нэг удаа чамайг цагдаагийн газраас авах хэрэг гарсан юм, учир нь Уоллмартын буу зардаг ажилтан руу өндөг шидсэн байсан юм. Тэр сайхан сэтгэлээр үүнийг хийсэн нь илт байсан, Гэхдээ би хүлээн зөвшөөрч байна энэ нь бас аавынхаа үйлдлийг ч эсэргүүцсэн хэрэг байх. Аав нь армид ажилладаг байсан хүн шүү дээ. Бас өөрөө буу эзэмшдэг хүн байж таарсан. Тэр үед буу маань ор сураггүй алга болж билээ. Чи үүнийг санадаг уу? Энэ санаандгүй давхцал байгаагүй.
Эрэгтэй: Уучлаарай. Уучлаарай. Бүгд уучлаарай. Энэ миний хүссэн утас биш байна л даа.
Аав: Ингэж таарах гэж байдаг аа. За за. Аан гээч, би бодож байсан зүйлээ мартчихлаа... Эмма Чарли, та хоёрын минь хайр өдөр бүр өсөн нэмэгдэж байх болтугай. Төлөө.
Бүгд: Төлөө.
Чарли: Тэгэхээр та үргэлж буутай байдаг байсан юм уу?
Аав: Юу?
Чарли: Үгүй, би... Гайхалтай үг хэллээ л гэсэн юм. Их сайхан байлаа.
Аав: За за.
Эмэгтэй: Наашаа. Үнэхээр сайн байна.
Майк: Магадгүй ус аваад тэгээд...
Рэйчл: Үгүй, миний ээлж. Би үг хэлье.
Майк: Аан гээч. Би зүгээр л...
Рэйчл: Би үгээ хэлмээр байна.
Майк: Жаахан чимээгүй, за? Бид хурим дээр байна. Тэнэглэх ээ боль. Хараал ид гэж. За бүгд, анхаараарай. Тийм ээ. Одоо харин хүндэт гэрч, найз Рэйчлийн үгийг сонсох цаг болж.
Рэйчл: Бүгд сайн уу? Та бүгдийг энд байгааг харах сайхан байна. Би Чарлитай нөхөр Майкаараа дамжуулж танилцсан. Тэгээд хэдэн жилийн дараанаас Эммаг мэддэг болсон. Тэгээд Эмма надаас хүндэт гэрч болохыг гуйхад, би бага зэрэг гайхсан шүү. Тэгээд "Жинхэнэ найз байдаггүй юм байх даа?" гэж бодсон. Тоглосон юм. Тоглосон юм. Гэхдээ үнэн гэвэл Эммаг мэддэг болсноор, тэр ямар олон талтай бас ойлгоход бэрх гэдгийг мэдсэн. Итгэмээргүй гэнэтийн зүйлсээр дүүрэн хүн. Чарли ч мөн адил! Тиймээс тэд гэрлээд жаргалтай амьдарна гэж би боддог. Учир нь Эмма, Чарли чиний хувьд маш нээлттэй хамтрагч чинь болж чадсан. Жинхэнэ хөгжөөн дэмжигч нь тийм биз дээ? Майк над руу хараад байна. Бидний цаг хомс байгааг би ойлгож байна. Тийм ээ. Та хоёр бие биедээ яг тохирсон хосууд. Та хоёрт сайн сайхныг хүсье. Аз жаргалтай санаа зовох зүйлгүй хосуудын төлөө.
Миша: ...сургуулийн буудагчийн талаар асуулт асуугаад. Тэр найзынхаа өмнөөс асуусан, юу гэж байгааг ойлгож байна уу? Тэр магадгүй сургууль дээр халдлага хийх гэж байсан байх. Өө, үгүй. Тийм ээ, яг л...
Эмма: Сайн уу!
Миша: Сайн уу, Эмма.
Эмма: Уучлаарай, чамайг айлгачихсан уу?
Миша: Сүйт бүсгүй. Чи үзэсгэлэнтэй байна.
Эмма: Баярлалаа. Чи сая хүнтэй ярьж байсан уу?
Миша: Сая уу?
Эмма: Тийм ээ.
Миша: Тийм. Тийм ээ.
Эмма: Хэн бэ?
Миша: Сузан.
Эмма: Сузан? Та хоёр юу ярьж байсан юм?
Миша: Юу ч биш ээ.
Эмма: Юу ч биш үү?
Миша: Юу ч биш.
Эмма: Би та хоёрын яриаг сонссон.
Миша: Намайг уучлаарай... Би явах...
Эмма: Өө, уучлаарай. Тийм ээ. Новш. Хаалгаа хаачих тэгэх үү?
Чарли: Юу болсон бэ?
Эмма: Рэйчэл ярьчихсан байна.
Чарли: Чи яагаад тэгж бодсон юм?
Эмма: Учир нь Мишагын яриаг сонссон юм.
Чарли: Тэр юу гэсэн бэ?
Эмма: Мэдэхгүй тэр хэлэхдээ “сургуулийн халдлага” бас “хүнд битгий хэлээрэй” гэсэн.
Чарли: Рэйчэл түүнд хэлсэн гэж бодож байна уу?
Эмма: Би мэдэхгүй, Чарли. Би мэдэхгүй байна. Хэрэв тэр мэдэж байгаа бол, Миша мэдсэн бол өөр хэн мэдэж байгаа бол? Юу, миний эцэг эх үү? Өө, бурхан минь, танай эцэг эх. Өө, бурхан минь, тэгж болохгүй шүү дээ. Юу?
Чарли: Тэр хамаагүй ээ. Тэр хамаагүй. Бүх зүйл зүгээр болно. Бүх зүйл зүгээр болно.
Эмма: За за. Чи юу ч хэлээгүй гэдгээ амлаж чадах уу?
Чарли: Тийм ээ, тэр магадгүй өөр зүйлийн талаар... долоо хоногийн өмнө болсон зүйлийн талаар ярьсан байх. Тэр талаар л ярьсан байх.
Эмма: Чи яваад түүнийг аваад ирэх үү?
Чарли: Хэнийг?
Эмма: Мишаг, би түүнтэй ярилцъя.
Чарли: Мэдэхгүй дээ. Том асуудал болгоод хэрэггүй байх аа.
Эмма: Үгүй, үгүй, үгүй. Үгүй. Би хэн түүнд хэлснийг нь мэдэх хэрэгтэй байна. Гуйж байна. За за, би яваад дагуулаад ирье.
Чарли: Эмма! Эмма! Намайг хараал идэг.
Миша: Үнэнийг хэлэхэд... Тэр намайг үнсээд тэгээд бид тэр даруйдаа больсон. Өөр юу ч болоогүй.
Эмма: Хүлээгээрэй, юу? Тэр юу яриад байгаа юм? Чи юу яриад байгаа юм?
Миша: Мэдэхгүй, тэр нэг л биш байсан. Түүнд маш хэцүү бас тэр уйлж байсан тэгээд би...
Эмма: Тэр яагаад уйлсан юм?
Миша: Мэдэхгүй. Тэр надаас яах байсан гээд л асуугаад байсан.
Чарли: Би хана мөргөсөн. Миний сэтгэл санаа хэцүү байсан.
Эмма: Амаа тат. Яриагаа үргэлжлүүл?
Миша: Тэр надаас Блэйк сургууль дээр зэвсэгт халдлага хийсэн бол яах байсан гэж асуусан.
Чарли: Би төлөвлөсөн бол гэж хэлсэн.
Миша: За за, тэр төлөвлөсөн бол гэж хэлсэн. Тэгээд маш их уурлаад уйлж эхэлсэн, тэгээд би түүнийг аргадах гэж хичээсэн юм. Гэтэл тэр миний санааг маш буруугаар ойлгосон.
Чарли: Би тэгье гэж бодоогүй... осол байсан. Санаандгүй зүйл. Би хүсээгүй.
Эмма: Новш. За за.
Чарли: Хэлээд байна шүү дээ, юу ч болоогүй.
Миша: Би ойлгохгүй байна. Тэр халдлагын асуудал жинхэнэ юм уу?
Эмма: Би зүгээр.
Ээж: Чи зүгээр үү?
Чарли: Тийм ээ.
Майк: Эрхэм зочдоо одоо, сүйт бүсгүй залуудаа зориулж үг хэлэх цаг болсон байна. Үгүй юу? Уучлаарай, сүйт залуу түрүүлж үг хэлэх ёстой юм байна. Намайг өршөөгөөрэй.
Чарли: За за.Эмма, би... уг нь би хэлэх үгээ бэлдсэн л дээ... Гэхдээ бүгдийг нь мартчихлаа. Миний хэлэх гэсэн зүйл бол, Эмматай анх танилцахад, тэр үед кино шиг санагдаж байсан, Хөөрхөн бүсгүй кофе шопт, бас... Тэр нэг ном уншиж байсан... Нэр нь юу билээ... Нэр нь юу байлаа? Тэр хамаагүй... хамаагүй. Харин... Тийм ээ, би номыг уншаагүй, гэхдээ уншсан болж жүжиглэсэн тэгээд түүнтэй яриа өдтөл... тэр юу ч сонсоогүй... учир нь түүний чих, тэгээд... Тэгээд түүнийг маш халуухан гэж бодсон. Нэг тийм амттай их хачин байдлаар. Тэгээд тэр инээсэн, маш тийм өвөрмөц, тэгээд би сонин зэвүүн хүрмээр гэдгийг хэлэхийг хүссэн, гэхдээ.... Хөгжилтэй байхаар шүү дээ... маш хөөрхөн , үнэхээр гайхалтай инээд байсан... Тэгээд л би түүнд тэр дороо дурлачихсан. Түүнээс хойш дурлал маань улам гүнзгийрч байгаа. Харин... чи миний хамгийн сайн найз, Бид яг тийм гайхалтай... секс хийсэн... бас би нөгөө... Уучлаарай. Би бүгдийг баллачихлаа. Мартаарай. Миний новшийн яриаг мартаарай. Би чамайг ичээмээргүй байна, Эмма. Би чадахгүй... Би чамтай гэрлэх эрхгүй. Ямар хэмжээний тэнэглэлийн гол бай болгож байгаадаа итгэж чадахгүй нь. Та нар бүгдээрээ новшийн цуу яриагаа зогсоож болох уу? Бидний хурим болж байна. Тэр юу ч хийгээгүй, за юу? Тэр юу ч хийгээгүй. Эмма, чи бол миний насны хайр. Би яагаад чамайг зовоох зүйл хийснээ ойлгохгүй байна, Ялангуяа новшийн Мишатай унтаж. Хараал ид гэж бурхан минь...
Блэйк: Тэр чинь юу гэсэн үг юм?
Миша: Юу ч биш.
Блэйк: Чи түүнтэй унтсан юм уу?
Миша: Үгүй, би унтаагүй. Үгүй, тэр надтай унтах гэсэн.
Чарли: Тэр надад хамаагүй. Чи хүн алсан байсан ч надад хамаагүй. Тэр чиний талаар боддог миний төсөөллийг өөрчлөхгүй.
Ээж: Би одоо боль гэж хэлээд байна.
Чарли: Би чамд юунаас ч илүү их хайртай. Бас...
Миша: Би мэдэж байна.
Чарли: Бурхан минь, амаа татаж болох нь уу?
Миша: Блэйк! Тайвшир, тайвшир.
Хүмүүс: Хөөе. Хөөе. Хөөе.
Чарли: Эмма? Байна уу? Үгүй, тэр энд ч бас алга. Тэр эцэг эхтэйгээ байгаа байх.
Аав нь зурвас бичсэн, гэхдээ... Үгүй ээ, хэн ч утсандаа хариу өгөөгүй... Новш. Хөөе, Эмма, чи надтай ярихыг хүсэхгүй байх л даа. Гэхдээ зүгээр эсэх ээ ядаж хэлж болно биз дээ? Над руу зурвас бичээрэй. Би чамд хайртай.
Блэйк: Чи Мишад бэлгийн дарамт учруулсан уу?
Чарли: Юу?
Блэйк: Тийм эсвэл үгүй.
Чарли: Би түүнийг дарамтлаагүй.
Миша: Хараал ид, Блэйк. Хэл амаараа учраа олж болохгүй юу? Бурхан минь!
Эрэгтэй: Дахиад нэг татчих.
Речел: Ууна, заа юу?
Блэйк: Новшийн өлөгчин!
Миша: Тонил чи!
Ээж: Тайвшир!
Блэйк: Би чамайг ална даа!
Ээж: Чи чинь яачихсан юм?
Речел: Тонил чи!
Чарли: Эмма хаана байна?
Майк: Тэр, тэр...
Эмэгтэй: Үгүй ээ, надад хэрэггүй.
Зөөгч: Чи зүгээр үү, хонгор минь?
Чарли: Тийм ээ.
Зөөгч: Юу захиалах вэ?
Чарли: Чизбургер, зеро кола өгөөч. Хөөе.
Эмма: Сайн уу?
Чарли: Сайн уу?
Эмма: Би сууж болох уу?
Чарли: Тийм ээ, мэдээж. Намайг уучлаарай. Намайг уучлаарай, Эмма.
Эмма: Чи энэ хавьд амьдардаг уу?
Чарли: Юу? чамайг энд харсан юм байна.
Эмма: Би заримдаа энд ирдэг юм, чамайг энд харсан юм байна. Намайг Эмма гэдэг. Чамайг хэн гэдэг вэ?
Чарли: Намайг Чарли гэдэг. Би эндээс хоёр байрны цаана амьдардаг.
Эмма: Нүүр чинь яасан юм?
Чарли: Би саяхан зодоон хийгээд. Нэг эмэгтэйг дээрэмдэж байсан юм, түүнийг аврах хэрэг гараад. Тийм ээ, нэг залуу тэрэгнээс нь хүүхдийг нь булаах гээд... Тэр түүнийг иднэ гэж байсан. Тэгээд түүнийг зогсоох хэрэг гарсан юм.
Эмма: Тэр шөнө дунд хүүхдээ аваад явж байсан юм уу?
Чарли: Тийм ээ, надад ч бас хачин санагдсан л даа.
Эмма: Чи тун эрэлхэг байсан байна.
Чарли: Баярлалаа.
Эмма: Чамтай танилцах таатай байна, Чарли.
Чарли: Танилцах таатай байна, Эмма.
Бичиг: ДРАМА
Эм: Бэлэн болсон бол эргэ. Сайн байна.
Эмма: Хурим энэ Бямба гарагт болно. Чи ямар түүх ярих гэж байна
даа?
Чарли: Миний хэлэх үгийг мэдмээр байна уу?
Эмма: Тийм ээ.
Эмма: Бидний анх уулзсан түүхийг ярих гэж байна уу?
Чарли: Тийм ээ.
Эмма: Анхны болзооны талаар ярих уу?
Чарли: Тэр мэдээж.
Эмма: Ёстой новш байсан.
Чарли: Чи үг хэлэх шаардлагагүй.
Рэйчэл: Тэгэхээр Чарли чиний анхны хайр байсан юм уу?
Эмма: Тийм ээ.
Рэйчэл: Анхны хайр уу? Эсвэл анхны дурлал уу?
Эмма: Хоёулаа байсан байх.
Рэйчэл: 30 настайдаа юу? Арай л дэндүү юм биш үү?
Чарли: Тиймээс би түүний инээмсэглэлийн талаар яримаар байна. Чи
мэднэ дээ. Тэр инээж байхдаа хөөрхөн харагддаг ч…
Майк: Заримдаа жигшмээр санагддаг.
Рэйчэл: Бид гэрлэхээсээ өмнө хийж байсан хамгийн муу зүйлсээ
ярилцана.
Майк: Хэрвээ намайг хэлбэл та нар хэлнэ гэж амлаж байна уу?
Рэйчэл: Чи тэгээд юу хийсэн юм дээ?
Майк: Тэнэг нохой…
Рэйчэл: Шар айрагны шил энэ тэрийг…
Чарли: Чи бүгдийг нь орхиод явчихсан юм уу?
Рэйчэл: Тийм ээ.
Чарли: Миний хийж байсан хамгийн муу зүйл юу билээ?
Эмма: За, одоо би…
Рэйчэл: Чи үнэнээсээ хэлж байна уу?
Эмма: Намайг уучлаарай.
Эмма: Намайг уучлаарай би…
Майк: Би такси дуудаад ирье.
Рэйчэл: Эмма чи бол новш.
Эм: Эмма чи жаахан сандраад байна уу? даа. Санаж яв, та хоёр
бие биенээ маш сайн мэднэ.
Эмма: Чи түүний тухай бодохоо болих хэрэгтэй.
Чарли: Энэ чиний хэлсэн шиг амархан зүйл биш.
Эмма: Чи одоо ч тэр тухай бодож байна уу?
Чарли: Новш гэж миний бодлоос салахгүй байна.
Рэйчэл: Чи яаж түүнд итгэж чадаж байна аа?
Чарли: Харин чи яаж ингэж хоёр нүүр гаргадаг байна.
Рэйчэл: Би түүнийг сэтгэцийн өвчтэй гэж хэзээ ч хэлж байгаагүй.
Чарли: Чи хэлсэн. Би түүнд яарах хэрэггүй гэж хэлсэн. Яарах
хэрэггүй. Эмма жинхэнэ хайр бол төвөгтэй зүйл.
Эмма, Чарли: Уучлаарай.
Чарли: Би чиний ярьсан тэнэг онигоог хэрэгжүүлэх гэж оролдож
байна. Хамгийн чухал нь хүлээн зөвшөөрөх. Бүгдийг байгаа чигээр нь хүлээн зөвшөөрөх.
Эмма: Чи яагаад хэзээ ч муу зүйл хийж байгаагүй хүн шиг аашлаад байгаа юм бэ?
Эм: Энд юу болоод байна аа?
Чарли: Би сайн мэдэхгүй байна. Зүгээр л жаахан үл ойлголцол
үүсчихлээ. Хөгжилтэй юм аа.
Тайлбар: Аз жаргалтай сүй тавьсан хосын харилцаа хуримын өмнөх
долоо хоногт гэнэтийн үйл явдлаас болж орвонгоороо
Эргэснээр тэд хүнд хэцүү сорилттой нүүр тулна.
Back to episodes Go home