05-29-02

https://www.youtube.com/watch?v=eA38cLlXLXA

Дүрүүд: Ли Жүнжиэ-эрэгтэй дүү, Ли Жяюү-ах, Шэн Шиюэ-Эгч, Шэн Чинхуань-эмэгтэй дүү, Лу Юань-хорон санаат эгч, Лу Тин-хорон санаат дүү, Ли хатагтай, охидын ээж.

Хугацаа: 01:04:52

Орчуулсан: Б.Есүйхулан

 

Эрэгтэй: Уучлаарай, надад үнэхээр сохор зоос ч үлдсэнгүй. Та хоёр нэгэнт кома-д орчихсон юм чинь зүгээр л үхээд өгөөч!

Ли хатагтай: Миний хоёр хүүг танай машин дайрчихаад байхад чи тэднийг алах гэж зүрхэлж байна уу? Тэднийг цагдаагийн газарт хүргэж өг!

Туслах: Залуу эзэнтэн зүгээр бололтой.

Ли хатагтай: Жүнжиэ, Жяюү, та хоёрын амьдрал ингэж төгсөх гэж үү?

Туслах: Хатагтай, Лу овогтын хоёр залуу хатагтай манай залуу эзэдтэй сүй тавьсан байгаа. Хэрвээ тэд манай гэр бүлд бэр болж орж ирвэл, энэ баярт үйл явдал залуу эзнийг сэрээж магадгүй юм.

Ли хатагтай: Одоо бидэнд ямар ч арга байхгүй учраас юуг ч бай туршиж үзэхээс өөр аргагүй.  Лу овогтынхонтой бушуухан хуримын талаар ярилцъя. Залуу хатагтай нар бэр болж ирнээ л гэвэл ямар ч нөхцөлтэй байсан хүссэнээр нь болго.

Туслах: Заа

Шэн Шиюэ: Миний дүү, бид талбайн ажлаа бараг дуусгачихлаа. Гэртээ харьцгаая.

Шэн Чинхуань: За, эгч ээ.

Лу Тин: Та хоёр Шэн Шиюэ, Шэн Чинхуань мөн биз дээ?

Эгч дүүс: Тийм ээ, та нар….??

Лу Юань: Та хоёрын ээж Шэн Лин манай асрагч. Одоо хотруу явж бид 2-ын өмнөөс та 2-ыг Лин овогттой худ ураг болгохоор явж байна.

Лу Тин: Лигийн гэр бүлийн хоёр хүү үнэндээ команд орж амьсгалахаас цаашгүй болсон. Гэрлэвэл амьдаараа бэлэвсэрч үлдэх амьдрал та хоёрыг хүлээж байгаа. Гэхдээ хөдөөний та нарт бол дэндүү ахадсан зэрэг зиндаа.

Шэн Чинхуань: Бид яагаад та нарын оронд гэрлэх ёстой юм бэ? Та нар галзуурчихсан юм уу? Ээж ээ, та нар яах гээд байгаа юм бэ? Тавиач!

Лу Тин: Та нар заавал бидний оронд гэрлэх ёстой, үгүй бол…

Эгч дүүс: Битгий түүнд хүр.

Шэн Чинхуань: Бид тэдний оронд гэрлэхийг зөвшөөрч байна,

Лу Юань: Одоо зөв ярьж байна.

Шэн Шиюэ: Гэхдээ бид Ли гэр бүлийн залуу эзнийг танихгүй шүү дээ. Хэрвээ биднийг орлон тоглогч гэдгийг мэдчихвэл яах юм бэ?

Лу Юань: Лигийн гэр бүл бидэнтэй хэзээ ч уулзаж байгаагүй. Хэрвээ та нар л ам нээхгүй бол хэн ч мэдэхгүй.

Лу Тин: Болноо, явцгаая. Бидэнтэй хамт явж хуримын даашинзаа сольж өмсөөд, Лигийн гэр бүл рүү хүргэж өгье. Явцгаая!

Шэн Чинхуань: Та нар манай ээжийг битгий дээрлэхээч!

Шэн Шиюэ: Ээжээ…

Шэн Чинхуань: Хөөх, эгчээ? Энэ газар ямар тансаг юм бэ! Би ийм газрыг зөвхөн зурагтаар л харж байсан. Эгч ээ, хаалганууд нь цоожтой байна! Очиж үзэцгээе! Энэ бидний гэрлэх залуус байхнээ?

Шэн Чинхуань: Эгч ээ, тэр Ли Жяюү нь өндөр хамартай, нэлээд царайлаг залуу байна.

Шэн Шиюэ: Тийм ээ, гэхдээ тэд нэгэнт команд орчихсон юм чинь бид тэрэнд санаа зовох хэрэггүй.

Шэн Чинхуань: Эгч ээ, тэднийг өнгөрсний дараа бид асар их хэмжээний мөнгө авч магадгүй юм. Тэгээд тэр өв хөрөнгийг нь аваад, ээжийгээ дагуулаад бүгдээрээ хамт зугтчихъя.

Шэн Шиюэ: Чинхуань, битгий дэмий юм яриад бай.

Шэн Чинхуань: За, тэгвэл би Ли Жяюүг нөхрөө болгож сонголоо.

Шэн Шиюэ: За, чиний л дураар болъё.

Ли хатагтай: Юаньюань, Тинтинг хоёр уу?

Шэн Шиюэ: Ли хатагтай сайн байна уу,

Шэн Чинхуань: Ли хатагтай сайн уу,

Ли хатагатай: За, үүнээс хойш бид нэг гэр бүл болж байгаа. Одоо намайг дуудах нэрээ өөрчлөх хэрэгтэй шүү.

Эгч дүүс: Ээж ээ,

Ли хатагтай: ингэсэн нь хамаагүй дээр байна! Жүнжиэ, Жяюү хоёр авто ослоос хойш ухаангүй байгаа. Хичээж зүтгэхээр байгаад нь баярлалаа.

Шэн Шиюэ: Буян заяа тэднийг ивээж, хоёулаа удахгүй зүгээр болно оо.

Шэн Чинхуань: Тийм ээ, дээрээс нь эгч бид хоёр хүн асрахдаа маш сайн.

Ли хатагтай: Тинтин, Юаньюань, та хоёр одоо Ли гэр бүлийн бэрүүд болсон тул санаа бүү зов, би та хоёрыг хэзээ ч гомдоохгүй. Энэ картууд тус бүрд 50 сая юань байгаа, аваад хүссэн зүйлээ худалдаж ав. Бид өмнө нь уулзаж байгаагүй болохоор юунд дуртайг чинь мэдэхгүй юм.

Шэн Чинхуань: 50 сая уу?

Шэн Шиюэ: Ээж ээ, энэ дэндүү үнэтэй байна, бид авч чадахгүй ээ.

Ли хатагтай: Яавал гэж дээ? Та хоёр Ли гэр бүлийн бэрүүд, энэ бол та нарын хүртэх ёстой зүйл. Өнөөдөр баярт өдөр тул битгий надаас нэрлэхээ. Та хоёр нөхрүүдээ сайн асраарай.

Шэн Чинхуань: Заа

Шэн Шиюэ: Чинхунаь, Ли хатагтай үнэхээр өгөөмөр хүн юм, бид тэднийг маш сайн асрах ёстой.

Шэн Чинхуань: Аанхаа, команд орсон хүн хараад л 50 саяыг авч байгаа ажлыг би сайн ойлгож байна.

Шэн Шиюэ: Ли хатагтай надад тийм сайн хандаж байхад би түүнийг гонсойлгож болохгүй. Үгүй ээ, энэ чинь зүгээр л хөдөлж чадахгүй байгаа өвчтөн шүү дээ, ичих хэрэг байхгүй. Бурхан минь, ийм удаан хугацаанд орон дээр хэвтэж, дусал тариулсан байж цээжний булчин нь ийм сайн хөгжчихсөн байх гэж. Ли хатагтай үнэхээр их хүч хөдөлмөр гаргасан байх нь. Үгүй ээ, миний нүүр яагаад ингэж халуу оргиод байна вэ? Өвчтөнд хүндэтгэлгүй хандаж болохгүй. Дүү бид хоёр хүчээр ирсэн ч гэсэн, команд орсон хүн биднийг дээрэлхэж чадахгүй. Хүчээр ирсэн нь тийм ч муугүй юм шиг санагдаж байна. Гэхдээ энэ тайван, энгийн өдрүүд тоотойхон байх даа. Хамгийн муугаар бодоход, чамайг өнгөрсний дараа би Чинхуанийг аваад энэ газрыг орхино.

Шэн Чинхуань: Ли Жяюү, өнөөдөр миний чамд массаж хийж ээлж ирлээ. Томоотой байж, битгий хөдлөөрэй! Өөрөө тийм ээ, би бараг мартах дөхөж, чи чинь огт хөдөлж чадахгүй шүү дээ. Өө, та зүгээр үү? Өөрийгөө гэмтээчихээгүй биз? Айн, сонин юмаа, Ли Жяюү, чи энд ийм удаан хэвтсэн байж гар чинь яагаад ийм чанга байгаа юм бэ? За тэгвэл эндхийн булчингууд чинь хэр хөгжсөн байна харцгаах уу? Хөөх, ямар гоё биетэй юм бэ! Бас ийм царайлаг төрх! Би үнэхээр зүгээр сууж байгаад модель шиг нөхөртэй болчихлоо шүү! Энэ команд байна гэдэг үнэхээр дажгүй юм, биднийг дээрэлхэхгүй. Бас хэвлийн булчинд нь хүрч үзэж болж байна. Тэгээд түүнийг өнгөрсний дараа бид асар их мөнгөтэй болно.

Ли хатагтай: Энэ хоёр хүүхэд Жяюү, Жүнжиэ хоёрт ингэж их санаа тавина чинээ санасангүй. Миний хөвгүүд гарцаагүй удахгүй сэрэх болно. Би Юаньюань, Тинтин хоёрт бэлэг бэлдэх хэрэгтэй. Байна уу?

Лу Юань утсаар: Байна уу, сайн уу. Шэн Лутин, Лу Юань хоёртой уулзах гэсэн юм.

Ли хатагтай: Юаньюань, Тинтинг, та хоёртой яръя гэнээ. Та 2 ярьж бай. Би юм аваад ирье.

Шэн Шиюэ: Байна уу,

Лу Юань: Шэн Шиюэ, би Лу Юань байна. Өөр хүн сонсохооргүй байгаа биз?

Шэн Шиюэ: Тиймээ, яах гэж залгасан билээ?

Лу Юань: Лигийн гэр бүлээс Лугийн гэр бүлд амласан төсөл юу болж байгааг Ли хатагтайгаас асуугаад өгөөч... Уг нь төсөл дээр хамтрана гэж байсан одоо ч таг байна.

Шэн Шиюэ: Ямар төсөл? Бид энэ талаар юу ч мэдэхгүй байна.

Лу Юань: Мэдэхгүй гэнэ шүү, багахан тэнэгтээрэй. Энэ төсөл Лу гэр бүлийн хувьд маш чухал, та хоёр үүнийг мартчихаагүй биз дээ? Та нарын хэлгүй ээж чинь одоо хүртэл манай гэрт байгаа гэдгийг мартаж болохгүй шүү.

Шэн Чинхуань: Бид чиний хэлснээр аль хэдийн энэ гэр бүлд бэр болоод орчихсон, чи одоо өөр юу хүсээд байгаа юм бэ? Чи зүгээр л өөрийнхөө ашиг хонжооны төлөө биднийг худалдчихсан юм байна л даа!

Лу Юань (Утсаар): Шэн Чинхуань чи муу галзуу амьтан, надтай яаж ингэж ярьж зүрхэлж байнаа? Та хоёр Ли гэр бүлд бэр болж орсон юм чинь эрх мэдэлтэй Ли хатагтайд тэр төслийн талаар цухуйлгахад л болоо шүү дээ, амархан биш гэж үү?

Шэн Чинхуань: Амархан гэнэ шүү, тэгвэл өөрөө Ли гэр бүлийн ажилчидтай нь очиж уулзахгүй юу!

Лу Юань: Юу гэсэн үг вэ, чи одоо бидний эсрэг эргэх гээд байгаа юм уу?

Шэн Шиюэ: Дахиж бидэн рүү иймэрхүү шалтгаанаар битгий залгаарай. Лу гэр бүлийн хамтын ажиллагааг бид шийдэж чадахгүй.

Ли хатагтай: Юаньюань, Тинтин, яриад дуусчихсан уу? Ямар нэг юм болоо юу?

Шэн Шиюэ: Ээж ээ, юу ч биш ээ, зүгээр л нэг хэрэггүй дуудлага байна.

Ли хатагтай: Хэрэгцээгүй дуудлага бол яахвээ. Ээж нь та хоёртоо юу бэлдсэнийг хар даа.

Шэн Шиюэ: Ээжээ, энэ чинь…

Ли хатагтай: Юаньюаньд цэнхэр нь тохирно, Тинтингд ягаан нь зохино.

Шэн Чинхуань: Хөөх, ямар гоё, гялалзсан зүүлт вэ! Ээж ээ, энэ ямар үнэтэй вэ?

Ли хатагтай: Миний хувьд тийм айхтар үнэтэй бишээ. Та хоёр миний хүүд маш сайн хандаж байгаа учраас энэ бол та нарын хүртэх ёстой зүйл.

Шэн Чинхуань: Баярлалаа, ээж ээ. Ли хатагтай үнэхээр сайхан сэтгэлтэй хүн юм. Хэрвээ бид үнэхээр нэг гэр бүл байсан бол хичнээн сайхан бэ.

Шэн Шиюэ: Ли хатагтайн итгэлийг алдахгүй байхсан.

Шэн Чинхуань: Ли Жяюү,

Шэн Шиюэ: Чинхуань, Жүнжиэ бас алга байна.

Шэн Чинхуань: Жяюү бас алга… Ли Жяюү…  хаашаа явчихваа?

Шэн Шиюэ: Ли Жүнжиэ, ямар нэг юм болсон юм биш байгаа? Гэхдээ тэр өчигдөр зүгээр л орон дээрээ хэвтэж байсан шүү дээ.

Шэн Чинхуань: Эгч ээ, Ли Жяюү, Ли Жүнжиэ хоёр үнэхээр тэсэхгүй өнгөрчихөж байгаа юм болов уу?

Шэн Шиюэ: Хонг эгч ээ, Ли Жяюү, Ли Жүнжиэ хоёр дандаа өрөөндөө байдаг байсан биз дээ? Тэд хаашаа явчихсан юм бэ?

Хонг эгч: Хатагтай, залуу эзэн...

Шэн Чинхуань: Ийм юм байж болохгүй ээ эгч ээ, бид хэдийгээр зүгээр байгаа ч би түүний булчинд хангалттай хүрээгүй байгаа шүү дээ.

Шэн Шиюэ: Битгий гунигла даа, Чинхуань. Бид юу ч хийж чадахгүй зүйл шүү дээ. Ээж ээ, та зүгээр үү?

Ли хатагтай: Юаньюань, би зүгээр ээ. Миний сэтгэл санаа жаахан тогтворгүй байна. Хөл минь жаахан сульдаад байна.

Шэн Чинхуань: Ээж ээ, Ли Жяюү тэд үнэхээр үхчихээгүй биз дээ? Тэд дэндүү залуухан, бас тийм сайхан биетэй шүү дээ.

Ли хатагтай: Тинтин, чи юу яриад байгаа юм бэ?

Шэн Шиюэ: Ээж ээ, Жүнжиэ бид хоёр хэдийгээр хоорондоо юм ярьж байгаагүй ч өдөр бүрийг хамт өнгөрүүлсэн болохоор сэтгэлийн холбоотой болчихсон. Би ч бас Жүнжиэгээс холдоход үнэхээр хэцүү байна.

Жүнжиэ: Ийм болохгүй зүйл битгий ярь.

Жяюу: Тиймээ, битгий гунигла. Та хоёрын нөхөр хараахан үхчихээгүй байна шүү.

Шэн Чинхуань: Ли Жяюү,

Шэн Шиюэ: Жүнжиэ, чи үхээгүй байжээ? Уучлаарай, бид хоёр мэдсэнгүй… Тэгэхээр та 2… эдгэрчихсэн гэсэн үг үү?

Жүнжиэ: Тийм ээ, эхнэр минь анхааралтай халамжилсны ачаар би эцэст нь ухаан орлоо. Баярлалаа, эхнэр минь.

Шэн Шиюэ: Зүгээр дээ. Би угаасаан ингэх ёстой.

Жүнжиэ: Эхнээр, надтай ийм нэрэлхүү байх хэрэггүй ээ. Бид үүнээс хойш хамт амьдрах нь байна шүү дээ.

Шэн Шиюэ: Энэ чинь тэр өдөр би түүний биеийг арчиж байхдаа хэлсэн үг биш үү? Тэр сонсчихсон гэж үү...?

Шэн Чинхуань: Ли Жяюү чи үхээгүй байсан хэрэг үү? Бүр алхаж чадаж байгаа юм уу?

Жяюү: Хмм,

Шэн Чинхуань: тэгвэл би түүний булчинд дахиад хүрч болох нь ээ? Хөөе, чи яагаад надад баярлалаа гэж хэлэхгүй байгаа юм бэ? Чамайг орон дээр хэвтэж байхад би л биеийг чинь арчиж өгдөг байсан шүү дээ.

Жяюү: Баярлалаа.

Шэн Чинхуань: Чамайг ийм дуу цөөтэй гэж бодоогүй юм байна. Хэвтэрт байснаасаа нээх ялгаагүй. Чи багаасаа л ийм дуугай байсан юмуу?

Жяюү: За за, тоглохоо боль оо. Надад хамаагүй битгий хүрээрэй.

Шэн Чинхуань: Чи… чи мэдчихсэн юмуу?

Ли хатагтай: За за, Та нарыг ч гэсэн маш их догдолж байгааг мэдэж байна, ээж нь та нарын өмнөөс маш их баяртай байна. Эхлээд хоолоо идэцгээе. Сяо Хонг, хоолоо аваад ир. Юаньюань, Тинтинг, ахиухан идцэгээ. Жүнжиэ, Жяюү хоёр ухаан ороход та хоёрын гавьяа хамгийн их байлаа.

Шэн Шиюэ: үгүй дээ, үгүй, ээж ээ, та л хамгийн их хичээсэн шүү дээ.

Шэн Чинхуань: Тийм ээ, бид зүгээр л жаахан тусалсан. Гэхдээ хэрвээ үнэхээр баярласнаа илэрхийлмээр байвал Жяюү надад сам хорхой арилгаад өгөөч. Би сам хорхойнд хамгийн дуртай,

Жяюү: Өөрөө арилга. Заа заа,

Шэн Чинхуань: Баярлалаа, хонгор минь, чи үнэхээр шилдэг нь!

Жүнжиэ: За дүү ингэж байхад би ч гэсэн хоцорч болохгүй шүү дээ.

Шэн Шиюэ: Үгүй, үгүй, би өөрөө хийчихэж чадна. Төвөг удаад яахав.

Жүнжиэ: Зүгээр дээ, хонгор минь. Намайг ухаангүй байхад чи л намайг асарч байсан шүү дээ. Би зүгээр л чамд сам хорхой цэвэрлэж өгч байна. Энэ чинь юу ч биш.

Ли хатагтай: Бүтэн гэр бүлээрээ аз жаргалтай, эв найртай байхыг хараад миний сэтгэл ч амарлаа.

Шэн Чинхуань: Сайхан үнэртэй байна.

Ли хатагтай : Юаньюань, Тинтинг, та хоёр түр хүлээж байгаарай. Харин та хоёр эхлээд өрөө рүүгээ явж бай. Би тэдэнтэй нэг зүйлийн талаар ярилцах хэрэгтэй байна.Юаньюань, Тинтинг, Жүнжиэ, Жяюү хоёр нэгэнт ухаан орсон тул та хоёр тэдэнтэй хамт унтаж болно.

Жүнжиэ: Яасан бэ? Яагаад ичээд байгаа юм бэ? Бид өмнө нь дандаа л ингэж унтдаг байсан шүү дээ.

Шэн Шиюэ: Би ер нь зочны өрөөрүү явж…

Жүнжиэ: Чи өмнө нь ингэж амьдрах муугүй байна гэж хэлээ биз дээ?

Шэн Шиюэ: Чи... Миний хэлсэн болгоныг сонсжээ…

Жүнжиэ: Чиний хэлсэн бүх зүйлийг би сонссоон. Нэг ч үг үлдээлгүй…

Шэн Чинхуань: Тэр яах гэж байгаа юм болоо? Хэдий дөнгөж сэрсэн хүчгүй байгаа ч ийм том биетэй хүнийг би эсэргүүцэж чадахгүй…

Жүнжиэ: Битгий их юм бод оо. Унтъя аа эхнээр,

Шэн Чинхуань: Ли Жяюү, Ли Жяюү чи булчингуудаа яаж ийм хэвээр нь хадгалаад байдаг юм бэ? Чи шөнө унтаж байхдаа зүүдэн дундаа дасгал хийдэг юм уу?

Ли Жяюү: Мэдэхгүй ээ.

Шэн Чинхуань: Тэгвэл намайг хүргэж үзүүлээч, хүрч үзэж байж мэдэх байх.

Жяюү: Намайг орон дээр хэвтэж байхад чи хангалттай хүрч чадаагүй юм уу? Бас намайг үхэхлээр юу гэлээ мөнгийг нь аваад явна гээд байлуу?

Шэн Чинхуань : Миний хэлсэн бүхнийг тэр сонсчихсон байж. Би зүгээр л тоглож байсан юм аа. Миний хэлэх гэсэн санаа бол, чамайг дахин алхаж чаддаг болтол хүлээе гэсэн үг. Заа за олон юм ярихаа болилоо. Үнэхээр нойр хүрчихлээ. Би унтлаа шүү. Битгий дараа болоорой.

Шэн Чинхуань: Одоо яах вэ? Эгч ээ, тэр хоёр бидний өмнө нь хэлсэн бүхнийг сонсчихсон юм шиг байна. Хэрвээ бид үнэхээр баригдчихвал яах вэ?

Шэн Шиюэ: Чинхуань, битгий сандар. Тэд нэгэнт ил тод юу ч хэлээгүй байгаа болохоор үйлдэл хийх гэж яарсны хэрэггүй.

Шэн Чинхуань: Заа. Өчигдөр шөнө Ли Жяюүгийн царай яг л намайг амьдаар нь идчих гэж байгаа юм шиг харагдсан. Гэхдээ хачин шүү, надад аймар санагдахгүй байгаа, зүгээр л жоохон эвгүй байсан.

Шэн Шиюэ: За за, Чинхуань, одоо энэ талаар ярихаа болъё. Бид маш болгоомжтой байх ёстой.

Ли Жүнжиэ: Эхнээр, бэргээн, Та хоёр юун тухай яриад байгаа юм бэ?

Шэн Чинхуань: Юу ч биш ээ, зүгээр л хоорондоо чалчиж байна. Та 2 явж өөрсдийнхөө юмыг хий дээ.

Ли Жяюү: Энэ эмэгтэй яаж хүн бүртэй ингэж их аз жаргалтай инээж чаддаг байна аа?

Шэн Шиюэ: Энэ миний илгээмж байх. Би очоод авчихъя.

Ли Жүнжиэ: Хонгор минь, би очоод авчихъя.

Шэн Шиюэ: Одоо яах вэ? Жүнжиэ, чамд төвөг удаад яахав, би өөрөө хийчихэж чадна. Гялс явъя.

Ли Жүнжиэ Ахаа, ажлын өрөө рүү явцгаая.

Ли Жяюү:: Заа, чи буруу хараагүй гэдэгтээ итгэлтэй байна уу?

Ли Жүнжиэ: Үнээн. Хүргэлтийн хуудас дээрх нэр нь Шэн Шиюэ гэж байна. Ах аа, хараач, Шэн Чинхуань, Шэн Шиюэ гэж байна.

Ли Жяюү: Тэд чинь Лу Тинтин, Лу Юань хоёр огт биш байна шүү дээ.

Ли Жүнжиэ: Тэд зүгээр л асрагчийнх нь охид байж. Яагаад ингэсэн юм бол?

Ли Жяюү: “Энэ команд орно гэдэг чинь их аятайхан юм.Биднийг дээрэлхэхгүй. Бас булчинд нь хүрч болно. Түүнийг өнгөрсний дараа бид асар их мөнгөтэй болно." Би зөндөө олон хүнтэй харилцаж үзсэн, тэр эмэгтэй нэг их хорон санаатай хүн шиг харагдаагүй дээ. "Команд орсон хүн биднийг дээрэлхэхгүй" гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэр 2 арай хүчээр ийм зүйл хийж байгаа юм биш биз? Эсвэл зөвхөн мөнгөний төлөө манай гэр бүлд бэр болж ирсэн гэж үү?

Ли Жүнжиэ: Ах аа, Энэ чинь гэрлэлтийн залилан байна шүү дээ! Би залиланг хамгийн их үзэн яддаг.

Ли Жяюү: Жүнжиэ, чи эхлээд тайвшир. Жяюү, тайвшир!

Ли Жүнжиэ: Лу Юань... үгүй ээ, би чамайг Шэн Шиюэ гэж дуудах ёстой байх. Чи яагаад намайг ингэж хуурсан юм бэ? Намайг асарч, над руу инээмсэглэж байсан бүх үйлдэл чинь зүгээр л зорилгодоо хүрэх гэсэн жүжиг байсан хэрэг үү? Ахаа, Ээж энэ хэргийг хараахан мэдээгүй байх. Бид ээжийг ийм байдалд үлдээж болохгүй.

Ли Жяюү: Явцгаая.

Ли хатагтай: Өө, Юаньюань, Тинтин, ээж нь хэд хэдэн шинэ цүнх худалдаж авлаа, бүгд Хермесийн хамгийн сүүлийн үеийн загварууд шүү. Та хоёр очоод сонгоод аваарай. Аль дуртайгаа л ав.

Шэн Шиюэ: Ээж ээ, хэрэггүй дээ, бидэнд аль хэдийн цүнхнүүд байгаа.

Ли Жүнжиэ: Ээж ээ, энэ хоёр луйварчдын төлөө дахиж мөнгө үрэх хэрэггүй!

Ли Жяюү: Жүнжиэ, тайвшир!

Ли хатагтай: Ли Жүнжиэ, чи юу яриад байгаа юм бэ?

Ли Жүнжиэ: Ээж ээ, тэд Лу гэр бүлийн охид биш! Залилна залилна гэхэд бүүр Ли овогтыг залилах гэж оролдож байна.

Ли Жяюү: Тиймээ Ээж ээ, би мөрдөж үзсэн. Таны баруун талд байгаа охин бол Шэн Чинхуань, зүүн талд байгаа чинь Шэн Шиюэ. Тэд бол Лу гэр бүлийн асрагчийн охид.

Ли Жүнжиэ: Та хоёр яагаад Лу овогтынхонтой хуйвалдаж биднийг залилж чадваа? Миний ээж Лу овогтынхонд аль хэдийн зөндөө их мөнгө өгчихсөн шүү дээ!

Шэн Чинхуань: Та нар биднийг зүгээр л үүнийг хүссэн гэж бодож байна уу? Манай ээж Лу гэр бүлийн асрагчаар ажилладаг. Лу гэр бүлийн тэр хоёр баян, чинээлэг залуу хатагтай нар та нартай гэрлэхийг хүсээгүй учраас бид хоёрыг өөрсдийнхөө оронд явуулсан юм. Бид тэгээд яах ёстой байсан юм бэ?

Ли Жяюү: Юутай ч одоохондоо битгий уйл. Тайван, зөвөөр тайлбарла даа.

Шэн Шиюэ: Ли хатагтай, залуу эзэнтээн, уучлаарай. Эгч бид хоёрт ямар ч эрх мэдэл, нөлөө байхгүй. Лу Юань, Лу Тинтин хоёр манай ээжийг ашиглаж биднийг сүрдүүлж, дарамталсан. Ээжийгээ хамгаалахын тулд бидэнд үгэнд нь орохоос өөр сонголт байгаагүй юм.

Ли Жүнжиэ: Яаж зүрхэлж байна аа! Би амьдралдаа ийм хүмүүсийг зөндөө харж байсан. Гэхдээ яагаад тэр надад худлаа яриагүй юм шиг санагдаад байгаа юм болоо,  харин ч бүр сэтгэл өвдчихлөө.

Шэн Шиюэ: Ли хатагтай, үнэхээр уучлаарай. Та бидэнд ийм сайн хандаж байхад бид таныг хуурчихлаа. Чинхуань бид хоёрт энд дахин үлдэх нүүр алга. Бид юу ч авахгүйгээр салцгаахад бэлэн байна. Юу ч авч яюахгүй ээ.

Шэн Чинхуань:  Ли хатагтай, үнэхээр уучлаарай.

Ли Жяюү: Тэд үнэхээр салахыг зөвшөөрч байна шүү дээ. Тэд ямар ч мөнгө хүсээгүй юм байна.

Ли хатагтай: Салж болохгүй! Салж болохгүй ээ!

Охид: Айн??

Ли хатагтай: Сэтгэлээр битгий унацгаа. Ийм олон хоногийг хамт өнгөрүүлсэн болохоор та хоёр миний сонгосон жинхэнэ бэрүүд болсон.

Шэн Шиюэ: Ли хатагтай,

Ли хатагтай: Дуудах нэрээ өөрчлөх хэрэггүй. Өмнөх шигээ ээжээ гэж дууд. Та нарын статус ямар байх нь хамаагүй, би та нарын сайхан сэтгэлийг олж харсан. Жяюү, Жүнжиэ хоёр ухаан орсон нь бүгд та хоёрын ач гавьяа шүү.

Ли Жүнжиэ: Гэхдээ ээжээ…

Ли хатагтай: Ямар ч гэхдээ байхгүй ээ. Лу овогтынхон өөрсдийнхөө охидыг манайхруу явуулахдаа та 2-ыг босож чадахгүй хэвтрийн, ухаангүй гэж дорд үзсэн байх. Харин Шиюэ Чинхуань 2  та нарыг орон дээр хэвтэж байхад чинь огт голж байгаагүй. Энэ бол та 2-ын маш том аз шүү.

Ли Жүнжиэ: Ээжийн зөв өө. Шиюэ ч гэсэн энэ хэрэгт хохирогч болсон байна. Би түүн рүү уураа гаргаж, уурсах хэрэггүй байж.

Ли Жяюү: Энэ явдалд Лу гэр бүлийнхэн үнэхээр өгөөмөр бус, шударга бус ханджээ.

Ли Жүнжиэ: Шиюэ, бэр ээ, би сая дэндүү сэтгэл хөдлөлдөө автчихлаа, уучлаарай. Би та хоёрт тэр үгсийг хэлэх ёсгүй байсан юм.

Ли хатагтай: Энэ асуудлыг ингээд ардаа орхицгооё. Цаг гаргаад худ-ынхантай уулзацгаая. Жяюү, Жүнжиэ, өнөөдрөөс эхлэн та хоёр тэднийг өөрсдийн жинхэнэ эхнэр гэж үзэж, сайн хандах ёстой шүү.

Ли Жүнжиэ: Шиюэ, намайг уучлах уу?

Ли Жяюү: Нусаа арч.

Шэн Чинхуань: Энэ том мөсөн уул шиг залууг ийм халамжтай байна чинээ санасангүй. Тэр сая намайг тийм ч их хэцүү байдалд оруулсангүй шүү.

Ли хатагтай: Ээж нь сая Ханлин шиюань ресторанд өдрийн хоолны захиалга өгчихсөн байсан юм. Ихэвчлэн тэнд суудал авахын тулд хүмүүс гурван хоног хүлээдэг. Та нар залуу хосууд очиж, цагийг сайхан өнгөрөө.

Шэн Чинхуань: Хөөх, эгч ээ, бид ийм газар хооллохын тулд хэр их мөнгө олох хэрэгтэй болох бол оо?

Шэн Шиюэ: Тийм ээ, ээж энэ удаад үнэхээр өгөөмөр байна.

Шэн Чинхуань: Эгч ээ, ямар азаар Ли Жяюү, Ли Жүнжиэ хоёр машинаа байрлуулах гээд явсан юм. Тэгэхгүй бол тэр намайг ингэж алмайрч байгааг хараад шоолох байсан байхаа.

Лу Юань: Өөх, энэ хэн бэ! Хэн байгааг хараач ээ!

Шэн Шиюэ: Лу Юань, Лу Тин, та хоёр энд юу хийж байгаа юм бэ?

Лу Тин: Би л чамаас ингэж асуух ёстой байх. Та хоёр Лигийн гэрт нөгөө хоёр команд байгаа хүмүүсээ хараад байж байх ёстой биш билүү?  Энд юу хийж яваа юм?

Шэн Чинхуань: Энэ чинь ресторан шүү дээ, мэдээж бид хоол идэх гэж ирлээ.

Лу Юань: Хоол идэх ээ? Чи Ханлин шиюанийг ямархуу газар гэдгийг мэдэх үү? Бид хүртэл энд орж ирэхийн тулд гурван хоног хүлээж, байж захиалга өгдөг юм. Чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ?

Лу Тин: Харин тийм, Та хоёр ямар зэрэг зиндааны хүмүүс болоод бидэнтэй зэрэгцэж нэг ресторанд хооллох гэж байгаа юм? Арай хүмүүсийн үлдэгдэл дээр ажиллах гэж ирээгүй байгаа?

Шэн Шиюэ: Жоохон хүндэтгэлтэй байна уу. Ресторанд хэн ч ирж болно шүү, яахаараа хүмүүсийг өөр өөр анги давхаргад хуваагаад байгаа юм бэ?

Лу Юань: Та хоёр муусайн юм юугаа томроод байгаа юм бэ? Хэрвээ бид байгаагүй бол та хоёр амьдралдаа хэзээ ч чинээлэг, баян гэр бүлд бэр болж орж чадахгүй байсан.

Лу Тин: Та хоёр зүгээр л асрагчийн охид байж, өөрсдийгөө Ли гэр бүлийн залуу хатагтай нар гэж бодоод байгаа юм уу? Яг л тэр асрагч ээж шиг дорд тавилантай.

Шэн Чинхуань: Лу Юань, Лу Тин, та хоёр дэндүү хэтрүүлж байна шүү! Та хоёр Лигийн гэр бүл энэ өмнөөс чинь гэрлэсэн хэргийн талаар мэдчихвэл яана гэж айхгүй байна уу?

Лу Тин: Шэн Чинхуань, чи яаж үүгээр биднийг сүрдүүлэх гэж оролдож зүрхэлж байна аа! Би чамд хэлье, хэрвээ энэ бүхэн ил болвол зөвхөн та хоёр муу янхнууд л хохирох болно шүү

Шэн Шиюэ: Яг ч тэгэхгүй л дээ.

Лу Юань: Та муу хоёр баян гэр бүлд бэр болж орлоо гээд ямар ашиг байх юм бэ? Нөхрүүд нь хагас амьд, магадгүй аль хэдийн булшиндаа орчихсон байх.

Шэн Чинхуань: Лу Юань, чи үг хэлээ мэдээрэй! Тэднийг ингэж хэлэхийг зөвшөөрөхгүй шүү!

Лу Юань: Өө, их сандарч гэнэ шүү! команд орчихсон нөхрүүд нь, сэрэх үү, үгүй юу гэдэг нь өөр хэрэг.

Лу Тин: Эгч ээ, тэдний эмзэг сэдвийг бүү хөнд өө. Эцсийн эцэст тэд хэдхэн хоногийн дараа бэлэвсэрч хоцрох хүмүүс шүү дээ! Хахаха!

Шэн Чинхуань: Та хоёр маш олон муу үйл хийж, бусдыг дэндүү их дээрэлхсэн. Эрт орой хэзээ нэг цагт та хоёр үйлийн үрээ амсах л болно!

Лу Юань: Үйлийн үр гэнэ шүү! Чи яаж биднийг харааж зүрхэлж байна аа!

Шэн Шиюэ: Хийж байгаа үйлдлийг чинь тэнгэр харж байдаг юм шүү!

Лу Тин: Талархаж ч мэдэхгүй бүр хамраа сөхөж байх шив. Чамд ойлгуулаад өгье л дөө.

Ли Жүнжиэ: Юу болоод байгаа юм бэ?

Ли Жяюү: Яагаад байгаа юм? Зүгээр үү?

Ли Жүнжиэ: Лу Тинтин, Лу Юань, та хоёр тэднийг цохисныхоо үр дагаврыг үүрч чадна гэж бодож байна уу?

Ли Жяюү: Гэгээн цагаан өдөр яасан саагуу юм бэ та хоёр?

Лу Юань: Та нар хэн юм? Бидний нэрийг яаж мэдээд байгаа юм?

Ли Жүнжиэ: Бидний хэн байх нь чухал биш. Ли хатагтай энэ хоёр эгч дүүг маш их үнэлдэг. Та хоёр тэдэнд гар хүрснийхээ хариуцлагыг хүлээж чадна гэж бодож байна уу?

Шэн Шиюэ: Лу Тинтин, Лу Юань, Ли овогтын хөвгүүдийг танихгүй хэрэг үү?

Ли Жяюү: Битгий янз бүрийн юм хийгээд бай.

Шэн Чинхуань: Өөх, тэр ардаа нүдтэй юм байх даа! Энийг хүртэл харж байдаг.

Лу Тин: Эгчээ, энэ хоёр залуу нэлээд царайлаг юм байна. Шэн Шиюэ, Шэн Чинхуань хоёр залуухан банди  нартай болчихсон юм биш байгаа?

Лу Юань: Энэ хоёр хөдөөний амьтад хотод ирээд бүр зоригтой болчихжээ. Бүүр жоохон банди нар гартаа оруулчихсан. Ли овогтынхон та хоёрт нэлээд их мөнгө өгсөн бололтой.

Шэн Шиюэ: Дэмий юм ярихаа боль,

Шэн Чинхуань: Лу Юань, Чиний саяны хэлсэн үг ямар инээдтэй харагдсныг мэдэж байна уу?

Лу Тин: Юу нь тийм инээдтэй байгаа юм? Яг л нэг арчаагүй амьтан энд тэнд гүйж, хамтрагчаа хуурч байгаа юм шиг. Пүү, ичгүүргүй амьтад!

Ли Жүнжиэ: Тэд өмнө нь ингэж дээрэлхүүлдэг байсан хэрэг үү?

 Ли Жяюү: Энэ хоёр эмэгтэйг яаралтай гаргана уу.

Лу Юань: Чи хэн юм бэ? Чи биднийг хөөх гээд байгаа юм уу? Та муу хоёр цагаан бацаан одоо юу вэ?

Лу Тин: Та нар юу гэх гээд байнаа? Бид эндхийн зочид шүү.

Менежер: Лу авхай, уучлаарай, залуу эзний тушаал бол хамгийн дээд хэмжээний чиглүүлэг бөгөөд бид зөвхөн түүний хэлснээр хийдэг.

Лу Юань: Юу гэсэн үг вэ? Энэ бол Ли гэр бүлийн нэр дээр байдаг ресторан.

Ли Жүнжиэ: Лу Тинтин, Лу Юань, та хоёр үнэхээр авралгүй тэнэг юм аа. Бусдын газар ирчихээд хэн нь энд жижиг том гэдгээ ялгадаггүй юм уу?

Лу эгч дүүс: Юу гэнээ? Та нар Ли овогтын хөвгүүд юмуу?

Ли Жүнжиэ: Яасан? Гэрлэх гэж байсан залуугаа ч танихгүй байгаа юмуу?

Лу Юань: Ли залуу эзэнтээн, бид буруу зүйл хийсэн байна. Бид таны агууг харж чадалгүй сохор байжээ.

Лу Тин: Ли залуу эзэн минь, биднийг уучлаарай. Бид чинь уул нь таны жинхэнэ сүйт бүсгүй шүү дээ!

Лу Юань: Тийм ээ, хамаг юм энэ хоёр хуурамч амьтнаас болсон юм. Тэд бол зарцын охид, яг л ээж шигээ дорд хүмүүс. Тэд яаж та нарын зэрэг зиндаанд тохирох юм бэ?

Ли Жяюү: Та хоёр саяхан биднийг нууц амраг ухааны юм яриад байсан биздээ?

Лу Юань: Ли ноёнтоон, үнэндээ дүү бид хоёр таныг маш удаан хугацаанд биширч ирсэн. Энэ бүхэн баян гэр бүлд бэр болж орохыг хүссэн энэ хоёр муу янхнаас болсон юм, тэд хуримын өдөр сүйт бүсгүйчүүдийг сольчихсон!

Шэн Чинхуань: Чи битгийн хуцаад бай.

Ли Жүнжиэ: өөө, бид 2-ыг биширдэг байсаан? Гэхдээ сая ах бид 2-ыг амьгүй үхдэлүүд гэж хэлэхийг би их л тод сонссон доо. Эсвэл биен дотор чинь чөтгөрийн сүнс орчихсон байсан юмуу?

Лу Тин: Ли ноёнтоон, уучлаарай, бид зүгээр л төөрөлдчихсөн байж. Одоо тэр үгээ буцаачихая тэгэх үү? Дүү бид хоёр та нартай гэрлэхэд бэлэн байна.

Ли Жүнжиэ: Хэрэггүй дээ, гэрлэлтийн тохироог өөрчлөх шаардлагагүй. Түүнээс гадна, миний бодлоор Ли гэр бүл болон Лу гэр бүлийн хамтын ажиллагаа үүгээр дуусгавар болж  байна.

Менежер: Уучлаарай, Лу авхай,

Ли Жүнжиэ: энэ хоёртой хэрэлдсээр байтал бүүр өлсчихлөө.  Явж хоолоо идэцгээе.

Шэн Чинхуань: Жяюү, чи сая тэднийг дооглож тохуурхаж байхдаа үнэхээр догь харагдсан! Чамаар үнэхээр их бахархаж байна.

Ли Жяюү: Явцгаая!

Лу Тин: Хөөе, энэ бүгд чиний буруу. Чи тэр өсгөсөн хоёр охиноо хар.

Ээж: Юу боловоо?

Лу Юань: Чиний муу хоёр охин жинхнээсээ Ли-гийн гэр бүлд орчихсон байна. Тэгээд бүүр өөрсдийгөө дээшээ гарчихсан гэж хөөрөөд биднийг дорд үзэж байх шивдээ.

Ээж: Хоёр охин минь арай энэ хоёр хатагтайг уурчлуулах зүйл хийчихсэн юм байхдаа? Шиюэ, Чинхуань, та хоёр үнэхээр Лу-гийн гэр бүлийн дургүйг хүргэж болохгүй шүү! Би тэднийг дахиад ятгах гээд л үзье дээ.

Шэн Чинхуань: Ээж ээ, яаж ирсэн юм бэ?

Ли хатагтай: Худ аа, би яг энэ амралтын өдрүүдэд таныг очиж авна гэж бодож байлаа!

Шэн Чинхуань: ээж ээ, та яаж ирэв ээ? Алхаад ирсэн юм уу! Лу гэр бүлийн гэрээс алхахад дор хаяж нэг цаг шаардлагатай шүү дээ! Яагаад бидэнд наана нь хэлээгүй юм бэ?

Шэн Шиюэ: ээж ээ, яагаад биднийг очиж авахыг хүлээсэнгүй вэ?

Ээж: Би та хоёрыг маш их санаад, сайн байгаа боловуу үгүй боловуу харах гэж ирсэн юмаа.

Ли хатагтай: Чинхуань, Шиюэ... Худ та хоёрыг их санасан байнаа, та 3 тухтай уулз. Би төвөг болоод юугэхэв.

Ээж: Та хоёр сайн байв уу?

Шэн Шиюэ: Ээжээ, та санаа бүү зов, тэд аль хэдийн бидний хэн болохыг мэдчихсэн, бас Ли гэр бүл бидэнд маш сайн хандаж байгаа. Та санаа зовох хэрэггүй ээ.

Ээж: Та хоёр эсвэл салсан нь дээр байхаа?

Шэн Шиюэ: Ээж ээ, та яагаад гэнэт ийм зүйл яриад эхлэв ээ?

Ээж: Миний бодлоор хоёр хатагтай энд ирж гэр бүл болсон нь дээр байхаа.

Шэн Чинхуань: Ээж ээ, Лу Юань, Лу Тинтин хоёр таныг нааш нь явуулсан уу? Тэд өмнө нь биднийг яаж дарамталж байсныг та мартчихаа юу? Тэд бол хэзээ ч ханадаггүй хоёр ёроолгүй ангал шүү дээ.

Шэн Шиюэ: Ээжээ, тэд дахиад таныг дарамталсан юмуу?

Шэн Чинхуань: Ээж ээ, би Лу Юань, Лу Тин хоёрыг дахиж тэгэж дураараа дургихыг зөвшөөрөхгүй. Гэрлэлт гэдэг бол тоглоом биш. Тэд яагаад хүссэн бүхнээ хийх ёстой гэж?

Шэн Шиюэ: Хэрвээ бид тэдний шаардлагыг зөвшөөрвөл тэд дахиад л үргэлжлүүлж бидний дээрэлхсээр байх болно.

Ээж: хүүхдүүд минь, та хоёр Лу гэр бүлийн том, жижиг хатагтай нарыг гомдоовол тэд биднийг зүгээр орхихгүй. Би та нарыг гал руу үсэрч орохыг зүгээр харж сууж чадахгүй нь! Зөвхөн тэднийг Ли гэр бүлийнхэнтэй суулгаж байж л бүх зүйл тайван болно.

Шэн Чинхуань: Ээж ээ, тэд өмнө нь бидний ар хударгаар яаж гүтгэж байсныг та мэдэхгүй байна. Та яагаад одоо хүртэл тэдний талд орж, дээрэлхүүлээд байгаа юм бэ?

Шэн Шиюэ: Ээж ээ, таны юунд санаа зовоод байгааг би мэдэж байна. Хэрвээ та цохиж, загнамаар байвал над руу дайр! Гэхдээ бид дахиж ухарч чадахгүй!

Шэн Чинхуань: Ээж ээ, та яаж байнаа?

Шэн Лин: Энэ бүхэн миний арчаагүйнх, та хоёрыг маш их зовоож байна. Гэвч Лу Тинтин, Лу Юань хоёр анхнаасаа Ли овогтын бэр болохыг хүсээгүй. Тэд Ли гэр бүлийн хөвгүүдийг команд орсон учраас очихгүй гэж байснаа одоо сэрсэнийх нь араас гэнэт бодлоо өөрчлөөд… Тэд биднийг ашиглахыг хүсэж байгаа байхгүй юу. Бид тэгээд л хэлснээр нь хийгээд байж болохгүй.

Ээж: Цаашдаа тэгвэл би дахиж тэдний үгэнд орж тэнэг зүйл хийхгүй ээ.

Шэн Чинхуань: Тийм ээ, эгчийн зөв. Бас Ли хатагтай бид хоёрт маш сайн хандаж байгаа. Бид тэр хоёр арчаагүй амьтдаас айх огтхон ч хэрэггүй. Түүнээс гадна тэр хоёр үнэхээр ухаангүй амьтад юм аа, аль хэдийн Ли Жүнжиэ, Ли Жяюү хоёроос хангалттай сургамж авсан байж.

Шэн Шиюэ: Эртээд ресторанд тэр хоёр Ли овогтын хөвгүүдийг бүр огт таниагүй шүү дээ. Тэгээд бүр тэдний нүүрэн дээр өөрсдийг нь солиотой юмнууд гэж дуудсан!

Ээж: Ли гэр бүлийн залуу эздүүд үнэхээр та хоёрыг төлөөг тэгэж хамгаалсан гэж үү?

Шэн Чинхуань: За даа, яг ч бидний төлөө ч биш байх аа, Лу Юань, Лу Тинтин хоёр тэднийг өөрсдийг нь бас доромжилсон шүү дээ. Тэд өшөөгөө авах л ёстой байсан юм.

Ээж: Ли овогтынх Лу овогтынхоос хавьгүй баян. Тэр залуу эзэд зүгээр ч нэг тоглож байгаа хэрэг биш байх, тийм үү?

Шэн Шиюэ: Хөөе, Жүнжиэ, Жяюү, та хоёр хүрээд ирэв үү!

Шэн Чинхуань: Та хоёр манай ээжтэй уулзаж байгаагүй дээ?  Энэ бол манай ээж.

Ли Жяюү: Ээж ээ, би Жяюү байна. Өмнө нь бие тааруу байсан болохоор тантай уулзаж чадаагүй. Ёс алдсан байна.

Ли Жүнжиэ: Ээж ээ, би Жүнжиэ байна, Шиюэгийн нөхөр.

Ээж: Ямар мундаг залуус вэ!

Шэн Шиюэ: Манай ээж ярьж чаддаггүй юм, та хоёрыг л магтаад байна!

Ли Жүнжиэ: Ээж ээ, та үнэхээр гярхай юм аа! Би тантай уулзангуут л яагаад сэтгэл тийм ойр санагдсаныг одоо л ойлголоо.

Ли Жяюү: Үгээ бодооч.

Шэн Чинхуань: Бас яагаад Лу Юань залгаад байнаа? Яг яах гээд байгаа юм болоо?

Шэн Шиюэ: Ээж ээ, битгий ай. Утсаа аваад чанга яригч дээр нь тавьчих. Бүгдээрээ хамт сонсоцгооё.

Лу Юань : Шэн Лин, чи бүр миний дуудлагыг таслах зоригтой болжээ тэ? Чамайг нэг ажил бүтээгээдэх гэж Ли овогынх руу явуулсан байхад яагаад ийм удаан эргэж ирэхгүй байгаа юм? Би чамд хэлье, элдэв сонин юм сэдэх гэж оролдсоны хэрэггүй шүү. Өнөөдөр би чиний тэр их зантай хоёр охиныг чинь зөвшөөрүүлж байж санаа амарна. Одоо хурдан ирж юу болсноо тайлагна.

Ли Жүнжиэ : Лу Юань, чи яагаад одоо болтол бууж өгөхгүй байгаа юм бэ? Тэд бол миний ээжийн сонгосон жинхэнэ бэрүүд. Чи тэдний орон зайг дараагийн амьдралдаа л авах гэж хичээгээрэй.

Лу Юань : Ли Жүнжиэ, чи яагаад Шэн Линтэй хамт байж байгаа юм бэ?

Ли Жүнжиэ: Миний ээжид хүндэтгэлгүй хандаад байх хэрэггүй шүү. Тэр одоо Ли овогтынд байна... Намайг хаана юу хийхийг чи заахгүй мэдэв үү. Май ээжээ, /утсыг нь өгөв/

Ли Жяюү: Чинхуань, ээж манайд ирж хамт амьдарвал яасан юм бэ?

Ээж: Үгүй ээ, үгүй, тохиромжгүй байх аа.

Ли хатагтай: Худ аа, битгий ингэж нэрлэхээд бай л даа. Бид бүгдээрээ нэг гэр бүл шүү дээ. Таныг нүүж ирвэл надад харин ч хөгжилтэй ханьтай,

Ли Жяюү: Тиймээ, байшинд хангалттай өрөө ч бий. манайд өрөө зөндөө байгаа. Тэгж байгаад танд хэрэгтэй ахуйн хэрэглээний зүйлсийг худалдаж авч өгье.

Ли Жүнжиэ: Тийм ээ, яг зөв. Таныг нүүгээд ирчихвэл Лу гэр бүлийнхэн танд дахиж саад болж чадахгүй.

Ли хатагтай: Явъя худ аа, би танд өрөөг чинь үзүүлээд, өөр юу хэрэгтэй байгааг харъя. Явцгаая.

Шэн Чинхуань: Дандаа тийм хүйтэн хөндий харагддаг Ли Жяюүг надад болон манай ээжид ингэж их анхаарал халамж тавьж, эелдэг хандана гэж бодсонгүй.

Ли Жяюү: Чинхуань, надтай хамт ажлын өрөө рүү явъя. Чамд хэлэх зүйл байна.

Шэн Чинхуань: Сая манай ээжийг энд үлдээхийг зөвшөөрсөнд чинь баярлалаа. Хэрвээ ээж буцаад явсан бол тэр хоёр муу амьтан дахиад л дээрэлхэх байсан байх. Ли Жяюү, чи үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа.

Ли Жяюү: Зүгээр дээ, угаасаа би ингэх хэрэгтэй.

Шэн Чинхуань: Өө тийн, юу ярих гэж байсан юм? ямар нэгэн гэрлэлтийн гэрээнд гарын үсэг зурахгүй байлгүй дээ тэ? Яг нөгөө зурагтын олон ангит кинонууд дээр гардаг шиг...

Ли Жяюү: Яагаад овоо магтаж байснаа гэнэт больчихов оо. Үнэхээр юу бодож байгааг нь таахыг аргагүй хүн юмаа. Наашаа ирээд хар даа.

Ли Жяюү: Өөх, тэр ямар шампунь хэрэглэдэг юм бол? Үнэхээр гоё үнэртэй юмаа.

Шэн Чинхуань: Энэ чинь Лу Юань, Лу Тин хоёрын хийсэн хэргүүдийн баримтууд байна шдээ!

Ли Жяюү: Жүнжиэ бид хоёр Лу овогтынхыг шалгаж, Лу Юань, Лу Тин нарын компанийн хөрөнгө завшиж, хүн барьцаалсан болон бусад нотлох баримтуудыг олж илрүүлсэн. Хэрвээ тэд дахин элдэв зүйл сэдвэл маш том асуудалд орох болно.

Шэн Чинхуань: Тэгэхээр та нар Лу гэр бүлийн сүрдүүлгээс биднийг хамгаалахын тулд энэ бүхнийг хийсэн байх нь ээ.

Ли Жяюү: Лу гэр бүлийнхэн хэлсэн үгнээсээ буцсан. Тэднийг аль эрт зогсоох ёстой байсан юм.

Шэн Чинхуань: Ли Жяюү, чи үнэхээр мундаг юм аа,

Ли Жяюү: Тэгэлгүй яахвэ.  (Өөртөө): Миний зүрх яагаад ингэж хурдан цохилоод байна аа?

Шэн Шиюэ: Хөөе, Жүнжиэ, тэр хоёр муудалцчихаагүй байгаа?

Ли Жүнжиэ: үгүй дээ,

Шэн Шиюэ: Гэхдээ Чинхуань багаасаа л дандаа асуудал тарьж байдаг, хэзээ юу ярихаа мэддэггүй хүн. Жяюүгийн дургүйг хүргэчихгүй байгаа? Үгүй ээ, ер нь би очих харах хэрэгтэй.

Ли Жүнжиэ: Тэр хоёр хүний асуудалд чи оролцож яах гэсэн юм бэ?

Шэн Шиюэ:  Жүнжиэ, эхлээд намайг тавьж бай даа.

Ли Жүнжиэ: Өөртөө л сайн анхаар. Яагаад ийм хайр татам юм бэ? Ичиж байгаа нь эгдүүтэй туулай шиг.

Шэн Шиюэ: За Жүнжиэ, битгий надаар тоглоод бай.

Ли Жүнжиэ : Чи тэдний юу ярьж байгааг мэдмээр байгаа биз дээ?

Шэн Шиюэ: Юу ярьж байгаа юм?

Ли Жүнжиэ: Өнөө өглөө ах бид хоёр гадагшаа гарсан даа, үнэндээ Лу овогтынхныг мөрдөж байсан юм. Лу гэр бүлийн хоёр охин элдэв төрлийн муу зүйл хийснийг бид олж мэдсэн. Тэд улсын хөрөнгө завшаад зогсохгүй, мөнгө хувьдаа завшиж байсан байна. Хэрвээ тэд дахиж биднийг гомдоох гэж зүрхэлбэл багагүй төлөөс төлөх болно.

Шэн Шиюэ: Лу Юань, Лу Тинтин хоёр үнэхээр арай л дэндүү. Угаасаа тэд нэг л өдөр үйлийн үрээ амсах болно. ЖүнЖиэ, энэ бүхнийг хийсэнд чинь баярлалаа,

Ли Жүнжиэ: Зөвхөн амаараа л баярлалаа гэж байгаа юмуу? Ямар нэг бодитой үйлдэл байхгүй юмуу?

Шэн Шиюэ: Тэгээд яана гэж?

Шэн Шиюэ: Ээе, түр хүлээгээрэй, Жүнжиэ, би... би... би... Жүнжиэ надад нээрээ хийх юм байгаа юм байна. Өрөөрүүгээ орлоо.

Ли Жүнжиэ: Зүгээр дээ, гэхдээ дараагийн удаа заавал хийх болно.

Ли хатагтай: Худ аа, миний харж байгаагаар бид тун удахгүй ач хүүгээ тэврэх бололтой шүү.

Ээж: Чинхуань, Шиюэ... Магадгүй тэд үнэхээр та хоёрын хувь тавилангийн жинхэнэ учрал байх.

Лу Тин: Эгч ээ, чи ямар нэгэн арга бод л доо! Ли гэр бүл бидэнтэй хамтын ажиллагаагаа цуцалснаас хойш компанийн гүйцэтгэл эрс буурч, олон ажилчид ажлаа орхилоо. Хэрвээ аав үүнийг мэдвэл бид өнгөрнө.

Лу Юань: Битгий орилоод бай, намайг санаа зовохгүй байна гэж бодоо юу? Би бодоод л байгаан бишүү. Алив бос, хоёулаа Ли овогтынхруу явцгаая.

Ли хатагтай: Хүүхдүүд бүгдээрээ болзоонд явчихсан биш бил үү? Яагаад ийм эрт хүрээд ирэв ээ?

Лу Юань: Хатагтай сайн байна уу? намайг Лу Юань гэдэг, энэ бол миний дүү Лу Тин.

Ли хатагтай: Та нар яах гэж ирсэн билээ?

Лу Тин: Хатагтай, бид эхлээд дотогш орж ярилцаж болох уу? Энд ярихад жоохон тохиромжгүй байна.

Ли хатагтай: Хэрвээ та нар Шиюэ, Чинхуань хоёрын ээжийг авч явахыг хүсэж байгаа бол тийм юм огт байхгүй шүү.

Лу Юань: Үгүй дээ, хатагтай, бид энд тэр талаар ярилцах гэж ирээгүй юм аа.

Лу Тин: Тийм ээ, тийм, бид түүнийг авч явах гэж ирээгүй. Бид өмнө нь хийсэн үйлдэлдээ буруугаа аль хэдийн ухамсарласан.

Ли хатагтай: Тэгээд та нар одоо юу хүсээд байгаа юм бэ?

Лу Юань: Ли хатагтай, бид өмнө нь буруу зүйл хийснээ мэдэж байгаа болохоор танаас уучлалт гуйх ч нүүргүй байна. Гэхдээ гуйж байна, манай аавтай байсан хуучны харилцаа холбоогоо бодоод бидэнд алдаагаа засах ганцхан боломж олгооч. Лу гэр бүлтэй хийх хамтын ажиллагаагаа дахин сэргээж болох уу?

Ли хатагтай: Надаас гуйх шаардлагагүй дээ. Би компанийн бүх хэргийг аль эрт Жяюү, Жүнжиэ хоёрт шилжүүлж өгсөн. Одоо та хоёр явж болно.

Лу Тин: Гэвч тэд бидний тайлбарыг огт сонсохгүй байна шүү дээ. Бидэнд үнэхээр өөр арга байсангүй.

Ли хатагтай: Тэд та нарыг сонсохгүй байгаа бол... эх хүн байж хүүхдийнхээ шийдвэрийн эсрэг зогсох нь бас зохимжгүй. Миний бодлоор та хоёр эхлээд явсан нь дээр.

Лу Юань: Үхэж байхдаа таарсан юм. Тэр хараал идсэн Лигийн гэр бүлийнхэн үнэхээр юу бодоод байгаа юм бэ? Бидэнтэй сууж ярилцахаас илүү тэр хэлгүй асрагчтай хамт байхыг илүүд үзэж байхшив. Бид чинь Лу гэр бүлийн охид шүү дээ! Тэд яаж биднийг ингэж үл тоож чадаж байна аа?

Ли хатагтай: Та нар чинь юу хийж байгаа юм бэ?

Лу Юань: Хатагтай, Бид буруугаа мэдэж байна. Бид өмнө нь нас бага, гэнэн байж. Гэвч энэ компани бол манай аавын босгосон бүх зүйлийн үндэс суурь. Бид үүнийг ингээд нуран унахыг зүгээр харж сууж чадахгүй байна. Гуйж байна, өршөөл үзүүлж биднийг авраач!

Лу Тин: Гуйж байна, биднийг ойлгооч дээ!

Ли хатагтай: За за, босцгоо. Би хамтын ажиллагааны талаар цухуйлгаж үзье, гэхдээ та хоёр дахиж манай гэр хавиар үзэгдэж болохгүй шүү.

Лу Юань: Баярлалаа, хатагтай. Бид дахин харагдахгүй ээ.

Ли Жүнжиэ: Үгүй ээ, үгүй! Та хоёр яаж ийм ичгүүргүй байж чаддаг байна аа? Бид нарыг зөвшөөрөхгүй гэдгийг мэдээд манай ээжтэй уулзах гэж ирээ юу?

Лу Юань: Үгүй ээ, Ли залуу эзэнтээн, бид зүгээр л…

Ли Жяюү: Ээж ээ, та тэр хоёрын чихэр шиг нялуун үгэнд хууртчихсан байна.

Ли хатагтай: Та хоёр ер нь яачихсан юм бэ?

Ли Жүнжиэ: Эртээд биднийг Ханлин шиюаньд хооллохоор очиход тэд биднийг таниагүй. Тэгээд биднийг солиотой амьтад гэж дуудсаныг нь би маш сайн санаж байна.  

Лу Тин: Үгүй ээ, энэ бүгд зүгээр л үл ойлголцол байсан юм.

Шэн Чинхуань: Та хоёр бүүр тэднийг хөлсний залуус, явалддаг банди нар гэж улаан цайм хэлсэн шдээ.

Ли Жяюү: Бүүр гэрлэлтийн гэрээний дагуу буцаж солигдоод, Ли гэр бүлд бэр орохыг хүссэн.

Ли хатагтай: Хүн өмнөөсөө гэрлүүлсэн асуудлыг би бүүр дахиж сөхмөөргүй байгаа шүү. Гэхдээ Шиюэ, Чинхуань хоёрыг нөхрөөс нь салгаж, энэ гэр бүлд орж ирнэ гэдэг бол бүтэхгүй зүйл. Ер нь би саяны хэлсэн үгээ буцаах ёстой юм байна.

Лу Тин: Үгүй ээ, хатагтай, бидний тайлбарыг сонсооч гуйж байна,! Тэр үед энэ муу хоёр Шэн Шиюэ, Шэн Чинхуань нар л биднийг хараагүй байхад нууцаар сольчихсон юм. Тэд л нэрийг сольсон.

Ли хатагтай: Хангалттай! Бүүр энэ хүртэл ирчихээд одоо болтол худал ярьсаар байх юм! Хөгшин Лу үнэхээр хоёр сайн охид өсгөж ээ! Жүнжиэ, Жяюү, тэднийг гаргаж өг!

Ли Жүнжиэ: Юу гээд зогсоод байгаа юм бэ? Зайлцгаагаач.

Лу Юань : Тэр хараал идсэн Лигийн гэр бүлийнхэн үнэхээр дэндүү юм аа! Бид тэгтлээ доошоо орж гуйж байхад үнэхээр дэндэж байна!

Лу Тин: Үнэхээр л арай дэндүү юм.

Лу Юань: Бид зүгээр л ингэж хувь тавилантайгаа эвлэрэх ёстой гэж үү?

Лу Тин: Эгч ээ, надад нэг гоё санаа байна. Чи мартчихаа юу, бид хэд хэдэн сэтгүүлч найзуудтай шүү дээ. Миний хэлж байгаа зүйл зуун хувь үнэн. Хүлээж авна үгүй юу өөрөө л мэд. Ямар ч л байсан энэ мэдээлвэл хот даяар шуугиан тарих болно.

Сэтгүүлч: Хүлээж авна аа, ийм том дуулиант мэдээг хүлээж авахгүй байх шалтгаан юу байхав.

Лу Тин: Тэгвэл сайн сонсож бай.Улсын тэргүүн баян Ли гэр бүлийн хоёр бэр болох Шэн Шиюэ, Шэн Чинхуань нар бол хуурамч статусаар дээшээ гарсан нууц амрагууд юм. Бодоод үз л дээ, тэдний ээж нь зүгээр л ярьж чаддаггүй хэлгүй асрагч байтал яахаараа Ли гэр бүлд бэр болж орох эрхтэй байхавдээ? Зүгээр л хогийн аргаар тэднийд очсон

Лу Юань: Шэн Шиюэ, Шэн Чинхуань, өөрсдөөс чинь л болсон шүү.

Сэтгүүлч: Ваа, энэ үнэхээр дэндүү том мэдээ байна. Би одоохон энэ сэдвээр тэргүүн нүүрний мэдээ бичье.

Ли Жяюү: Жүнжиэ, чи үүнийг хараач.

Ли Жүнжиэ: Ах аа, энэ гарцаагүй Лу овогтын хоёр охины хийсэн хэрэг байна. Манай  хувьцааны үнэ ч гэсэн маш хүчтэй хэлбэлзэж байна. Лу Тин, Лу Юань энэ удаад үнэхээр том асуудалд орсон шүү.

Шэн Чинхуань: Өнөөдөр Лу Юань, Лу Тин хоёрыг газарт ортол нь хашрааж өгөхгүй бол би Шэн Чинхуань гэдэг нэрээ буруу харуулж бичье!

Ли Жяюү: Та нар ч гэсэн харсан юмуу?

Шэн Чинхуань: тиймээ, харах царайны тэд нарын хийсэн зүйл. Тэгснээ өөрсдийгөө бараг хохирогч болгочихно гэж ёстой санасангүй. Би энэ муухай доромжлолыг зүгээр тэвчиж чадахгүй, тэдэнтэй заавал тооцоо бодох болно.

Ли Жяюү: Тайвшир, энэ асуудлыг бидэнд даатгачих. Бид та 2-ыг бүрэн хамгаалах болно.

Ли Жүнжиэ: Чи мартчихаа юу, Лу Тин, Лу Юань хоёрын хамаг булхай бидний гарт байгаа. Бид энэ удаад тэдэнд гарцаагүй сайн ойлгуулах болно. Миний эхнэрийг тэд нар шиг хүмүүс шүүмжлэх эрхгүй.

Шэн Чинхуань: эгч ээ, чи тэднийг юу хийнэ гэж бодож байна? Ингэх болов уу…

Шэн Чинхуань: Хмм, цаг агаар хүйтэрч байна, Лу гэр бүлийг дампууруулах цаг болжээ.

Шэн Шиюэ: За за, Чинхуань, тоглохоо больё. Гэхдээ миний бодлоор тэдэнд гарцаагүй арга байгаа байх.

Ли Жүнжиэ: Явуулчихлаан. энэ мэдээ гарсны дараа Лу гэр бүл магадгүй сүйрэх байх даа. Лу овогтын тэргүүн тэр хоёр гай таригчаа яаж шийтгэхийг хүлээж тэсэхгүй нь.

Ли Жяюү: Та нар утсаа хар даа.

Шэн Шиюэ: Лу Юань, Лу Тинтин нар маш олон муу үйл хийсэн бөгөөд албан тушаалаа удаан хугацаанд урвуулан ашиглаж улсын хөрөнгө завшсан, санхүүгийн луйвар хийсэн, бүр ажилчдын цалинг хугацаанд нь өгөөгүй байна.

Шэн Чинхуань: Үүнээс гадна, тэд энэ удаад цуу яриа тарааж, бусдыг хорлонтойгоор гүтгэсэн нь гэмт хэрэгт тооцогдоно. Бид хууль ёсны журмын дагуу холбогдох байгууллагуудад нотлох баримтуудыг хүргүүлж, тэднийг бүрэн хариуцлагыг нь хүлээлгэх болно.

Шэн Шиюэ: Хаха, эгч ээ, хараач, энэ цахим хэрэглэгчид бүгд ухаалаг хүмүүс байна шүү дээ. Энэ удаад Лу Юань, Лу Тин хоёр зөвхөн ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй боллоо.

Шэн Чинхуань: аанхаа, муу зүйл хийвэл шийтгэлээ амсдаг юм.

Ли Жүнжиэ: Хөөе, ах аа, хувьцааны үнэ буцаад өсөж байна. Үнэ нь өссөөр бүүр өссөөр байна.

Ли Жяюү: Хангалтгүй байна. Нийлүүлэгчидтэй холбоо тогтоох шаардлагатай. Лу овогтынхыг буцаж сэргэх ямар ч боломжгүй болгоно. Заа ахаа, та яалтачгүй арай илүү үзэн ядах юмаа. Бушуухан байхгүй болгоод өгье. Гэхдээ ер нь юу ч байсан, энэ үйл явдал тэдэнд маш том хичээл боллоо. Тэд дахиж бидэнд саад болохгүй байх гэж итгэж байна.

Лу Юань: аав аа, бид үнэхээр буруу зүйл хийснээ мэдэж байна. Энэ үнэхээр санамсаргүй хэрэг байсан юм.

Лу гэр бүлийн аав: Та хоёр хэнийг гомдоосноо мэдэж байна уу? Тэд миний компанийг сүйрүүлчихлээ. Үүнээс хойш надад та хоёр шиг охид байхгүй шүү.

Шэн Шиюэ: Чинхуань, чи мэдээ харсан уу? Лу гэр бүл дампуурлаа зарласан байна.

Шэн Чинхуань: Тийм ээ, би харсан. Эгч ээ, Ли Жүнжиэ, Ли Жяюү хоёр энэ удаад бидэнд маш их тусаллаа. Бид энэ ачийг яаж хариулах вэ? Тэдэнд ямар нэгэн бэлэг өгөх үү? Гэвч тэд дэндүү баян болохоор юугаар ч дутахгүй шүү дээ.

Шэн Шиюэ: Жүнжиэ, энэ бүхнийг хийсэнд чинь баярлалаа.

Ли Жүнжиэ: Зүгээр амаараа л баярлалаа гэх юмуу. Ямар нэг үйлдэл байхгүй юу?

Шэн Шиюэ: Тэгээд чи яамаар байгаа юм бэ?

Шэн Шиюэ: түр хүлээгээрэй, Жүнжиэ, би Жүнжиэгээс асуух уу?

Шэн Чинхуань: заа.

Шэн Шиюэ: Жүнжиэ, чамд ямар нэгэн авмаар байгаа бэлэг байна уу?

Ли Жүнжиэ: Бэлэг ээ? Байхгүй дээ… Гэхдээ би чиний хийсэн хоолыг идмээр байна. Ямар вэ? Яг өлсөж ч таарлаа.

Шэн Шиюэ: За за, би чамд гоймонтой хоол хийгээд өгье. За, Жүнжиэ, халуун дээр нь идээрэй.

Ли Жүнжиэ: За, Шиюэ, чиний хийсэн хоол үнэхээр амттай юм! Энэ чинь Ханлин академийн ахлах тогооч нараас ч илүү амттай байна шүү.

Шэн Чинхуань: Хүргэн ахаа, Жяюү одоо хүртэл ажлын өрөөндөө байгаа юм болов уу?

Ли Жүнжиэ: Тиймээ

Шэн Чинхуань:  За за, би ч бас түүнд нэг гоймонтой хоол хийж, гарын хоолны амтаа үзүүлье.

Ли Жүнжиэ: Түүнийг зүгээр зөнд нь орхичих оо. Гал тогоо дэлбэлчихгүй нь лавтай, тийм үү?

Шэн Шиюэ: Чи түүнийг гарч ирэхээр нь хараарай. Би түүнд санаа зовоогүй байна, би чиний ахад л санаа зовж байна.

Ли Жүнжиэ: Аа? Хмм,

Шэн Чинхуань: Ямар байна? Дажгүй байгаа биз дээ?

Шэн Шиюэ: Чинхуань аа, Жяюү гоймонд дуртай болов уу? Хэрвээ дургүй бол өөрийг хийж өгье.

Шэн Чинхуань: Миний хийсэн хоолонд дургүй байлаа юу? Тэр одоо үнэхээр өлсөж байгаа байх, эгч ээ. Олон юм яриад яахав.

Ли Жүнжиэ: Ахыг идүүлчих ээ.

Шэн Чинхуань: Хөөе, одоо түр ажлаа орхиод миний юу хийж авч ирснийг хар даа. Эхлээд жоохон юм идчих, өлсөх биед сайн биш шүү.

Ли Жяюү: Энэ чинь далайн наймаалжтай гоймон юм уу?

Шэн Чинхуань: Айн? Би далайн наймаалж хийгээгүй дээ. Чи яагаад тэгэж харсан юм? Эгч Ли Жяюүг гоймонд дургүй байх вий гэж санаа зовоод байсан. Огтхон ч дургүйцээгүй бололтой. Мэдээж би л гоё хийснийх байх. Бараг идээд дууслаа. Өө, би өөрөө бүр амсаж ч амжаагүй байгаа шүү дээ! Надад энэ үлдсэнийг нь амсуулчих. Би өөрөө хийчихээд өөрөө ч амсаж үзээгүй байна. Ёстой гоё амттай болсон байна уу? Хихи.

Ли Жяюү: Энэ чинь миний хэрэглэчихсэн савх шүү дээ.

Шэн Чинхуань: энэ яагаад ийм муухай амттай байгаа юм бэ? Ямар хачин амт вэ! Би ямар ч амтлагч нэмээгүй нь тодорхой байтал!

Ли Жяюү: миний бодлоор зүгээр л байна.

Шэн Чинхуань : Ли Жяюү энэ муухай гоймонг бүр ямар ч хувиралгүй бараг бүгдийг нь идэж дуусгалаа. Албаар ингээд байгаа юм байхдаа?

Лу Юань: Тинтин, наашаа ирээд энийг зөөхөд туслаадхаач.

Лу Тин: Эгч ээ, энэ чиний дуудлага худалдаагаар хамгийн их дурлаж авсан ягаан болор биш бил үү? Бас зарах гэж байгаа юм уу?

Лу Тин: Бүгд Ли овогтынхоос болж байгаа юм! Хэрвээ тэд байгаагүй бол бид юу гэж ийм байдалд орох билээдээ?

Лу Юань: Лигийн гэр бүл биднийг бүрмөсөн арчиж хаяхыг хичээж байна. Одоо бүр аав ч гэсэн биднийг тоохоо больсон. Тинтин, эгчид нь чи л үлдлээ.

Лу Тин: Эгч ээ, санаа битгий зов, бид гарцаагүй дээрдэх болно. Биднийг дээрэлхсэн тэр хүмүүсээс би заавал хариугаа авна.

Лу Юань: Энэ бүхэн Шэн Шиюэ, Шэн Чинхуань хоёрын хийсэн ажил! Би тэднээр бүгдээрэнгээр нь төлөөсийг нь төлүүлэх болно!

Лу Тин: Ли Жяюү, Ли Жүнжиэ хоёр тэднийг яаж хамгаалж байгааг сана даа! Тэр хоёр муу новш Ли гэр овогтынхонд маш их хайрлагдаж байгаа байх, тэгээгүй бол Ли гэр бүл тэдний төлөө яагаад ингэж их зүйл хийх билээ? Тэд тийм дотно байгаа юм бол, хоёулаа ингэе….

Лу Юань: Тинтинг, энэ удаад эгч нь чинийхээр болъё.

Лу Тинтин: байна уу, Ли залуу эзэнтээн, би Лу Тин байна. Танд хэлэх чухал зүйл байна.

Ли Жяюү: Би Лу гэр бүлийнхэнтэй ярилцахгүй. Баяртай.

Лу Тинтин (Утсаар): Одоохондоо утсаа битгий таслаарай. Шэн Шиюэ, Шэн Чинхуань хоёртой холбоотой зүйл байгаа юм.

Ли Жяюү: Ярь.

Лу Тин: Лу овогтынх аль хэдийн дампуурч, бид өрөө төлөхийн тулд бүх эд зүйлсээ зарж байгаа.  Бид эд зүйлсээ баглаж байхдаа Шиюэ болон Чинхуань нарын хувийн эд зүйлсийг олсон. Энэ юмнуудаа авмаар байгаа эсэхийг нь асуух гэсэн юм. Магадгүй тэдэнд эдгээр зүйлс нь хэрэггүй болсон байж магадгүй юм.

Ли Жяюү: Дахиж элдэв сонин зүйл сэдэх гээд хэрэггүй.

Лу Тинтин : Бид хэнд ч хор хөнөөл учруулахгүй ээ. Эгч бид хоёр үнэхээр буруугаа ойлгосон. Өнгөрсөн удаагийн явдлаас хойш бид өдөр бүр алдаагаа эргэцүүлэн бодож байгаа. Атаархал л биднийг сүйрүүлсэн юм. Бид дахиж хэзээ ч хэнд ч хохирол учруулахгүй гэж тангараглая. Ли залуу эзэнтээн, хэрвээ та үнэхээр санаа зовж байгаа бол тэр хоёрын өмнөөс ирж Чинхуань, Шиюэ хоёрын эд зүйлсийг авч болно шүү. Та хоёр нас биед хүрсэн том эрчүүд, бид 2 яаж ч чадахгүй шүү дээ.

Ли Жяюү: Юмнуудыг нь бэлдэж бай. Бид өдрийн 2 цагт очиж авна. Хэрвээ чи дахиж ямар нэгэн заль мэх хэрэглэх гэж оролдвол, үр дагаврыг нь өөрөө хариуцаарай.

Лу Юань: Өдрийн 2:30 цагт Лу гэр бүлийн гэрт нэгэн гэнэтийн бэлэг хүлээж байна даа, Тинтинг. Энэ үнэхээр бүтэх болов уу? Шэн Шиюэ, Шэн Чинхуань нар үнэхээр ирэх болов уу?

Лу Тинтин: Өдөр 2:30 цагт Лу овогтын гэр бүл гэнэтийн бэлэгтэй.

Лу Юань: Тинтин, хоёулаа үнэхээр ингэж болох юм уу? Шэн Шиюэ, Шэн Чинхуань хоёр яг ирэх үү?

Лу Тин: Эгч ээ, битгий санаа зов. Би аль хэдийн Шэн Чинхуань руу зурвас илгээчихсэн. Тэдний зан чанарыг мэдэх болохоор тэд гарцаагүй ирэх болно.

Лу Тин:  Ли залуу эздээ, та нар ирчихэв үү! Ийшээ суу. Манай гэрт одоо зөвхөн энэ сандал, зарим зүйлс л үлдсэн. Битгий дургүйлхээрэй.

Ли Жяюү: Юмнууд хаана байна?

Ли Жүнжиэ: Бид зүгээр л юмнуудыг аваад явна. Суух шаардлагагүй.

Лу Тин: Юунд нь яарахавдээ. Бид аль хэдийн буруу зүйл хийснээ ухамсарласан. Гуйж байна, бидэнд дахин нэг боломж олгооч. Бид хоёр та нарт боол, шивэгчин шиг зүтгэхэд бэлэн байна.

Лу Юань: Тийм ээ, та нарын зүрх сэтгэлд зөвхөн Шиюэ, Чинхуань хоёр л байдгийг бид мэднэ. Бидэнд ямар нэгэн зэрэг зиндаа, нэр төр хэрэггүй, зүгээр л шивэгчин байсан ч бид бэлэн байна.

Ли Жяюү: Ах аа, бид хууртчихсан бололтой. Энд бидний хүсээд байх зүйл алга. Явцгаая.

Эгч дүүс: Ли залуу эзэнтээн, Ли залуу эзэнтэн минь, гуйж байна,

Лу Тин: гуйж байна, бидэн шиг ийм арчаагүй хоёр хүнийг авраач. Бидэнд үнэхээр өөр сонголт байсангүй... тиймээс л энэ аргыг бодож олсон юм.

Лу Юань: Гуйж байна, ядаж танилууд байснаа бодож биднийг өршөөгөөч. Та зөвхөн толгой дохиход л би юу ч хийхэд бэлэн байна.

Ли Жүнжиэ: Юу вээ? Энэ мэт зүйл надад хэзээ ч үйлчлэхгүй. Миний зүрх сэтгэлд зөвхөн Шиюэ л байгаа.

Ли Жяюү: Та нар ингээд байхаар улам л хөгийн санагдаж байна.

Лу Юань: битгий яв л даа.

Ли Жүнжиэ: Тавиадах.

Шэн Чинхуан: Та нар юу хийгээд байгаа юм бэ? Чинхуань, чиний бодож байгаа шиг зүйл биш шүү.

Шэн Чинхуань: Битгий тайлбар тавь. Би үнэхээр сохор байж. Чамд хэтэрхий их итгэж. Гоймон хүртэл хийж өгөөд…

Шэн Шиюэ: Чинхуань, тайвшир.

Ли Жяюү: Чинхуань…

Лу Юань: Шиюэ, битгий буруугаар ойлгоорой. Бид арай тэвдчихлээ. Ямар ч өөр санаа байхгүй шүү.

Шэн Шиюэ: Үгүй ээ, Лу Юанийн сая Жүнжиэг тэвэрч байсан байдал арай л сонин байсан.

Ли Жүнжиэ: Амаа тат. Шиюэ, Тэдний энэ тохуурхал, башир аргат битгий хуурт. Бидний хооронд юу ч болоогүй, тэд өөрсдөө биднийг өдөж хоргоож байна.

Шэн Шиюэ: Лу Юань, Лу Тинтин, та хоёр Чинхуань-ийг хуурч чадах ч намайг бол үгүй шүү. Та хоёр надад буруугаар ойлгуулахын тулд л ийм их хүчин чармайлт гаргаж, жүжиг тавьсан, тийм үү?

Ли Жүнжиэ: Шиюэ, надад итгэсэнд баярлалаа. Лу Юань, Лу Тин, ах бид хоёр та нарт аль хэдийн боломж олгосон шүү. Та нар одоо хүртэл гэмшихгүй байгаа болохоор гаргасан алдааныхаа төлөөсийг үүрцгээ!

Лу Юань: Ааа, Ли залуу эзэн минь, Ли залуу эзэн минь, уучлаарай! Ли залуу эзэнтээн, би буруу зүйл хийснээ ойлголоо.

Ли Жүнжиэ: Шиюэ, би сая Лу Юаньд тэврүүлчихлээ, заваарчихлаа… Тангаргалая, би ямар ч чамаас урвасан зүйл хийгээгүй. Ашгүй чи надад итгэлээ.

Шэн Шиюэ: Юу гэж тэгээд л заваарчихав дээ, санаа зоволтгүй ээ. Би уурлаагүй, Би Жяюү та 2-ын уг хүнд нь итгэж байна.

Ли Жүнжиэ: Ааййёооо үнэхээр заваарчихлаа. Чи тэрэвч байж л цэвэрлэгдэх нь.

Шэн Шиюэ: Өө зүгээр ээ, тэвэрсэн гээд л бодчих.

Ли Жүнжиэ: Тэвэрмээргүй байна гэдэг чинь чи дургүйлхээд л байна шдээ.

Шэн Шиюэ: Өө заа заа за, тэвэрье тэвэрье. Дургүйлхээгүй ээ, огт дургүйлхээгүй. Сая бидний төлөө зосгож байгаа чинь үнэхээр түшигтэй, сайхан харагдсан. Өө…

Ли Жүнжиэ: Яасан бэ?

Шэн Шиюэ: Чинхуань түрүүн зүгээр л гүйгээд явчихсан. Тэр хоёр одоо зүгээр болов уу?

Ли Жүнжиэ: Өө, үгүй ээ, миний ах ерөөсөө олон үгтэй хүн биш шүү дээ. Аягүй бол сайн тайлбарлах чадаагүй байх.

Шэн Шиюэ: Тэгвэл хоёулаа гялс явъя.

Ли Жүнжиэ: Хөөе хүлээгээрэй.

Шэн Чинхуань: Хмм, сайн юмаа Ли Жяюү, миний хамгийн дургүй Лу Тингээр тэврүүлчихсэн.

Ли Жяюү: Чинхуань, чи яагаад юмаа баглаад байгаа юм бэ?

Шэн Чинхуань: Юмаа аваад явлаа! Би чамаас сална.

Ли Жяюү: Би зөвшөөрөхгүй!

Шэн Чинхуань: тавь! Ли Жяюү чамд гэж хэлэхэд, үнэхээр дургүй хүрч байна.

Ли Жяюү: Чинхуань, миний тайлбарыг сонсооч! Энэ үнэхээр үл ойлголцол байсан юм!

Шэн Чинхуань: Хмм, би өөрийн нүдээр харсан! Чамд өөр тайлбарлах юу байгаа юм бэ?

Ли Жяюү: Чинхуань, хэрвээ би үнэхээр Лу Тинд сайн байсан бол яагаад энэ бүхнийг хийх билээ? Яагаад чиний төлөө зогсох юм бэ? Яагаад Лу овогтынхныг дампууруулах юм? Би гоё сайхан үг хэлэхдээ сайн биш, гэхдээ би чиний өмнө хэзээ ч буруу зүйл хийж байгаагүй. Миний утсан дээр дууны бичлэг байгаа. Энэ бол Лу Тинтин надад Лу овогтын гэрт чиний эд зүйлс байгаа бөгөөд тэрийг чинь буцааж авахад тусламаар байна гэж хэлж байгаа бичлэг. Энэ бол Лу Тиний бидний дунд яс хаях гэж зориуд хийсэн бусармаг үйлдэл! Чинхуань, түүний башир арганд битгий хуурт л даа. Надад итгэ, заа юу?

Шэн Чинхуань: Чиний зөв, Лу Тин, албаар намайг уурлуулах гэж ийм юм хийсэн юм байна. Ли Жяюү, чи яаж ингэж олон юм хэлдэг болчихвоо? Би бүр жаахан дасаж өгөхгүй байна шүү.

Ли Жяюү: Олон юм хэлж тайлбарлахгүй бол чамайг алдчихвий гэж айлаа. Уучлаарай, Чинхуань, энэ миний буруу.

Шэн Чинхуань: За за, би чамайг уучилъя,

Шэн Шиюэ: Чинхуань,

Ли Жяюү: явцгаая. Тэд санаа зовж байгаа байх.

Шэн Шиюэ: Чинхуань, чи зүгээр үү?

Шэн Чинхуань: Эгч ээ, би зүгээр ээ.

Ли Жүнжиэ: Ах аа, би буруу цагтаа ирчихэв үү?

Шэн Шиюэ: чи чинь ийм том хүн байж ганц үг сонсоод л гүйгээд явчих юм. Бүгд үл ойлголцол байсан.

Шэн Чинхуань: Заа би ойлголоо, эгч ээ. Би зүгээр л хэсэгхэн зуур уурлачихсан байсан юм. Жяюү надад аль хэдийн бүгдийг тайлбарлаж өгсөн. Би дахиж тэгэхгүй ээ.

Шэн Шиюэ: Гэхдээ Лу овогтын хоёр охин биднийг ийм удаан зовоогоод, үнэхээр л аймар юм.

Ли Жүнжиэ: Зүгээр дээ, тэднийг одоо цагдаагийн газарт хүргэчихсэн. Хэрвээ тэдэнд ямар нэгэн шалтаг байгаа бол цагдаа нартай л ярилцаг. Юутай ч тэд дахиж бидэнд саад болж чадахгүй.

Ли хатагтай: Ийм баяртай, юу ярьцгааж байгаа юм бэ?

Охид: Ээж ээ,

Ли хатагтай: Жяюү, Жүнжиэ, та нар бэлдсэн гэнэтийн бэлгээ мартаагүй биз дээ?

Ли Жүнжиэ: Шиюэ, би чамайг анх харахдаа л чиний тэвчээртэй бөгөөд зөөлөн занд чинь сэтгэл татагдсан. Чиний нарийн нямбай халамж надад хариуцлага болон хайр гэж юу байдгийг зааж өгсөн. Би өмнө нь чамд гэрлэх санал тавьж чадаагүй. Өнөөдөр би үүнийгээ нөхөж байна. Шэн Шиюэ, чи надтай гэрлэж, миний хууль ёсны эхнэр болох уу? Чи амьдралаа надтай хамт өнгөрүүлэх үү?

Шэн Шиюэ: Би зөвшөөрч байнa.

Ли Жяюү: Чинхуань, би нялуун үг хэлэхдээ сайн биш, гэхдээ би чамайг хамгаалж, чамд халамж тавьж, чамайг дандаа ингэж аз жаргалтайгаар инээмсэглэж явуулахыг хүсэж байна. Чиний хийсэн гоймон үнэхээр муухай амттай байсан ч би бүгдийг нь идэж дуусгахыг хүсэж байна. Чи ямар ч ааш авир гаргасан бай, би чамайг аргадахыг хүсэж байна. Чинхуань, чи надтай гэрлэх үү?

Шэн Чинхуань: За, би зөвшөөрч байна!

Ли хатагтай: За за, маш сайн байна! Үүнээс хойш бид үнэхээр нэг гэр бүл боллоо. Хүүхдүүд минь эцэст нь өөрсдийн аз жаргалаа олсонд би чин сэтгэлээсээ маш их баяртай байна.

Ээж: Хүүхдүүд минь ашгүй нэг аз жаргалаа оллоо.

Утас: Би бол та нарын хойд эх байна... та нартай нэг уулзмаар байна. Намайг Лиү Лин гэдэг, би та нарын хойд эх. Энэ бол танай аавын гэрээслэл байна. Үүнээс хойш Шэн группийг зөвхөн би ганцаараа өвлөж авах болно.

Шэн Шиюэ: Байна уу? Юу гэнээ? Надад дээр ирэх гэж байгаад осолд орчихлоо??  Ашгүй дээ, азаар гайгүй өнгөрлөө. Эмч хэлэхдээ хөл чинь яваандаа эдгэрнэ гэсэн.

Ли Жүнжиэ: Хоёулаа салъя. Би чамд төвөр удаж амьдарч чадахгүй.

Шэн Шиюэ: Дэмий юм ярихаа боль. Чи дахиж хэзээ ч хөл дээрээ зогсож чадахгүй байсан ч би чамаас хэзээ ч салахгүй.

 

 

Back to episodes Go home