Бичиг : ВЕНУС 11/ ОРЕГОН ХОТ 132/ ПОРТЛАНД 584. 3 жилийн өмнө. Тусламж хэрэгтэй бол хонх дарна уу.
Клэйр : Хүн байна уу?
Бичиг : НАМАЙГ ДАР
Шелли : Юугаар туслах вэ?
Клэйр : Сайн уу? Өнөөдөр хонох өрөө авах гэсэн юм.
Шелли : Мэдээж. Шөнийн 119 доллар, барьцаа 75 доллар болно.
Клэйр : Эндээс Венус хүрэх хамгийн дөт замыг мэдэх үү?
Шелли : Мэдээж. Тэнд төрж өссөн юм. Аа, яг хот биш л дээ. Манайх 486 хүнтэй, тэгэхээр бараг л нэг гудам гэсэн үг. Баруун эргээд тэгээд зүүн эргэ, тэгээд л шууд оччихно. Замаар уруудаад 11км орчим.
Клэйр : Баярлалаа.
Шелли : Гарын үсэг.
Клэйр : Баярлалаа.
Бичиг : ВЕНУС /24/ ХЭРГЭЛЭЭД УНТРААНА УУ.
Шелли : Таны өрөөний дугаар 24.
Клэйр : Тусалсанд баярлалаа.
Шелли : Удахгүй уулзъя.
Бичиг : БУУДАЛ
Клэйр : Аа, би халад авчихсан. Баярлалаа.
Охин : Тамара байна уу?
Клэйр : Үгүй ээ, өрөө андуурсан байна.
Охин : Тамара байна уу?
Бичиг : 24. БУУДАЛ. БУУДАЛ
Клэйр : Гуйя... намайг бүү өвтгөөч. Би юу хийсэн гэж? Яагаад намайг хулгайлж байгаа юм?
Охин : Чамайг энд ирсэн болохоор чинь.
Клэйр : Юу? Юу?
Бичиг : ЦУВРАЛ АЛУУРЧИН (НЭР ҮГ) ИЖИЛ ХЭВ ЗАГВАРААР ХОЁР БА ТҮҮНЭЭС ДЭЭШ АЛЛАГА ҮЙЛДСЭН ХҮНИЙГ ХЭЛНЭ. ХОХИРОГЧ НАР ИХЭВЧЛЭН ҮЛ ТАНИХ ХҮМҮҮС БАЙДАГ. ҮЛ ТАНИХ ХҮМҮҮС. ҮЛ ТАНИХ ХҮМҮҮС ГУРАВДУГААР БҮЛЭГ.
Эр : Чи амьд л байна уу, айн? Эндээс өөр гарах гарц байхгүй. Буллейт уу. Тайвшир. Энд хэн ч баг өмсдөггүй юм. Талийгчийн төлөө. Суугаач дээ. Үүнийг түүний төлөө.
Маяа : Түүнийг Райн гэдэг байсан. Чи найзуудаа алсан.
Эр : Тийм ээ. Дахиад л найзтай болно.
Маяа : Та нар хэр удаан хамт байсан юм?
Эр : Эхнээсээ л. Хүүхэд байхаасаа.
Маяа : Чи түүний төлөө залбирах гэж ирсэн үү?
Эр : Тэр намайг сонсоно гэж бодож байна уу? Чи Райны төлөө залбирсан уу? Чи түүнийг алсан.
Маяа : Би хүсээгүй.
Эр : Тийм ээ, чи хүссэн. Бид тэнцэх шиг боллоо.
Маяа : Одоо яах вэ?
Эр : Эндээс хурдан явж үз. Яагаад бурхан Абелыг алахыг Кэйнд зөвшөөрсөн гэж бодож байна?
Маяа : Мэдэхгүй ээ.
Эр : Тийм ээ, би ч бас мэдэхгүй. Магадгүй тэр зүгээр л хармаар байсан байх.
Томми : Шериф, сонсож байна уу?
Шериф : Яасан, Томми?
Томми : Аа, Маяагын эгч Дэбби ярьсан. Маяаг авахуулахаар нуурын байшин руу түргэний машин илгээж. Тэр алга болсон байна.
Шериф : Алга болсон?
Томми : Түргэний компани нь жолоочтойгоо холбогдож чадахгүй байгаа юм байна. Эгч нь Портлэндээс ирж яваа Венуст өглөө гэхэд ирчихнэ.
Шериф : Нуурын байшин руу оч, түргэний машин тэнд байна уу, хараадах.
Томми : Мэдлээ.
Шериф : Дууслаа. Маяа. Бид чамайг хаа сайгүй хайлаа.
Бичиг : ШЕРИФ / ХАМГААЛЖ ҮЙЛЧИЛНЭ
Шериф : Чи их л хэцүү зүйлсийг туулсан бололтой.
Маяа : Би тэднийг хаана байгааг мэднэ.
Шериф : Тэд хаана байгаа юм?
Маяа : Намайг эндээс аваад яв тэгвэл хэлнэ.
Шериф : Чи хаачих гэсэн юм?
Маяа : Эгчийнхээ байгаа газар луу.
Шериф : Эгч чинь наашаа Портлэндээс ирж яваа.
Маяа : За за. Тэгвэл түүн дээр хүргээд өг. Аа, би утсаар чинь ярьж болох уу?
Шериф : Энд сүлжээ байдаггүй юм.
Маяа : Бурхан минь. Уучлаарай... Танд анхны тусламжийн хайрцаг байна уу? Гар маань өвдөөд байна.
Шериф : Тийм ээ. Тийм ээ. Ард байгаа байх шүү.
Томми : Шериф, би нуурын байшинд байна. 1249 тоотод олон тооны аллага гарсан бололтой. Охины сураг алга. Бид одоо яах ёстой вэ? Дууслаа.
Маяа : Үгүй, үгүй, үгүй! Үгүй, үгүй, үгүй! Үгүй, үгүй, үгүй! Үгүй, үгүй, үгүй!
Бичиг : 19-Р УУЛЗВАР ДЭЭР БАЙНА. 10 МИНУТЫН ДАРАА ОЧНО
Шүүгч : Таны хүүгийн насанд хүрээгүй байдлыг харгалзан...
Бичиг : ТАМАРАГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ
Шүүгч : Мужийн шүүхээс эцэг эхийн асрамжид засан хүмүүжүүлэхээр шийдлээ. Мөн сэтгэлзүйн зөвлөгөө сургалт өгч ахицын тайлан авна. Хэдийгээр, онц ноцтой хэрцгийгээр үйлдсэнийг тооцож үзэх юм бол таны хүү хорих ялаар шийтгүүлэх ёстой. Шериф Роттер, босно уу. Нөхцөл байдлыг харгалзан үзэж, таны хууль хүчний байгууллагад он удаан жил өө сэвгүй зүтгэснийг тань үнэлж хүүгээ харгалзаж байхыг шийдвэрлэж байна.
Хүмүүс : Юу?
Шүүгч : Гэхдээ ахин нэг л зөрчил гаргавал, хамгийн багадаа, 18 нас хүртэл хорих тушаал гаргана шүү.
Шериф : Баярлалаа, эрхэм шүүгч ээ.
Шүүгч : Би тоглоогүй шүү, залуу минь.
Бичиг : ХЭДЭН ДОЛОО ХОНОГИЙН ДАРАА
Шериф : Юу болоо вэ, жаал аа?
Охин : Анхны ангаа хийлээ.
Шериф : Чи маш том асуудал тарьж. Би ийм зүйл хэзээ ч бүү болоосой гэж залбирсан. Гэхдээ болно гэдгийг мэдэж байсан. Би залруулна. Дахиад нутгийн хүн алж болохгүй шүү, ойлгов уу?
Хүү : Мэдлээ, эрхэм ээ. Мэдлээ, эрхэм ээ.
Шериф : За алив, үүнийг цэвэрлэцгээе.
Кэрол : Та охиныг олсон уу?
Шериф : Одоохондоо үгүй, Кэрол. Бид олно.
Граник : Бүгдээрээ өршөөгөөрэй. Намайг Ховард Граник гэдэг. Энэ манай дүү Маяагийн зураг байгаа юм. Түүний найз залуу хэд хоногийн өмнө энд амиа алдсан, та нар дуулсан байх. Одоо тэр бас сураггүй алга болоод байна.
Дэб : Дүүг маань хаана байгааг мэдэх хүн байна уу? Юу ч байсан болно.
Энни : Би дүүтэй чинь уулзсан. Тэр дажгүй хүн шиг санагдсан. Түүнд тийм зүйл болсонд харамсаж байна.
Эм : Тэр юу хийж байна?
Дэб : Өөр хүн байхгүй юу?
Бичиг : БАДВАЙЗЕР
Дэб : Хөөе, Энни.
Энни : Сайн уу?
Дэб : Чи нэг зүйл хэлэх гээд тэнд хэлэхийг хүсээгүйг чинь би ойлгосон. Одоо хоёулаа байна шүү дээ.
Энни : Энэ бүхэн дахин болсонд харамсаж байна. Гэхдээ хэн ч энэ талаар ярьдаггүй.
Дэб : Юу гэсэн үг вэ? Хүмүүс өмнө нь алга болж байсан юм уу?
Энни : Тийм ээ. Гэхдээ эндэхийн хүмүүс биш. Би буцажорох ёстой.
Дэб : Хүлээ. Үгүй, үгүй, хүлээгээч. Дахиад хэдэн хүн алга болсон бэ? Тэдэнд юу тохиолдсон юм?
Энни : Уучлаарай, би өөр зүйл мэдэхгүй.
Дэб : Гуйж байна. Энни. Миний дүү шүү дээ. Надад туслаач, гуйя.
Энни : Шериф. Тэр энд болж байгаа бүгдийг мэдэж байгаа. Тэр дүү чинь хаана байгааг мэднэ.
Граник : Битгий их ойртоорой, Маркус.
Бичиг : ВЕНУСЫН ШЕРИФ
Томми : Энэ гурвыг нуурын байшингаас олсон. Энэ Даника. Түүний найз охин. Тэдний хамтран амьдрагч Вэйн. Бас хоосон түргэний машин төв зам дээр 5 км зайд хөмөрчихсөн байсныг олсон. Маяа ч үгүй. Түргэний жолооч ч байхгүй. Бас Грегори байгаагүй. Би мужийн цагдаа руу залгалаа. Энэ бүхэн надад маш хүнд байна. Би тантай хамт удаан ажилласан, гэхдээ...эд нар чинь манай хүмүүс шүү дээ. Тэд нутгийн хүмүүсийг алж байгаагүй.
Шериф : Венусээс нэг ч хүн алахгүй гэж би тохирсон юм. Тэр новшийн охин үхчихсэн бол энэ зүйл болохгүй байх байсан юм.
Томми : Юу?
Шериф : Уучлаарай, Томми.
Маяа : Муу новш минь надад бүү ойрт. Надаас холд!
Бичиг : ВЕНУСЫН ШЕРИФ
Дэб : Тэр Маяа мөн үү?
Граник : Сайн мэдэхгүй байна.
Маркус : Тэр хэтэрхий том харагдаж байна.
Дэб : Тэр явах гэж байна.
Граник : Маркус түүнийг алдаж болохгүй шүү.
Маркус : Алдахгүй ээ.
Бичиг : ТҮРГЭН ТУСЛАМЖ. 19. 12 ЖИЛИЙН ӨМНӨ. ВЕНУС 11/ ОРЕГОН ХОТ 132/ ПОРТЛАНД 584
Охин : Тэд яаж байна?
Хүү : Том биетэй юм. Хэт хөгшин.
Охин : Би өлсөөд байна. Ямар нэг юм хэрэгтэй юу?
Эр : Хөөрхөн охин минь. Чи юу хийж байгаа юм?
Охин : Идэх зүйл авах гэж байна.
Эр : Сайхан сонсогдож байн. Чамд сонголт хийхэд чинь туслах уу?
Охин : Үгүй.
Эр : Тэгвэл би өөр зүйлээр туслаж болох юм шүү.
Охин : Өө, тийм үү? Жишээ нь юугаар?
Эр : Би гараараа тун сайн шүү.
Охин : Би ч гэсэн.
Долфэйс : Чи юу хийж байгаа юм?
Эр : Өө. Сайн уу, хонгор минь...Бид ярилцаж байсан юм. Өөр юу ч хийгээгүй.
Долфэйс : Чи надад дахин ингэхгүй гэж амласан. Чи амласан.
Эр : Би юу ч хийгээгүй, ойлгов уу? Хэрэв чи айгаад байгаа бол гадаа хүлээж бай. Хөөе, хөөе, хонгор минь. Тэр өөрөө над дээр ирсэн.
Долфэйс : Чи муу хөгийн худалч.
Эр : Би худал хэлээгүй, за юу? Буцаад буудал руугаа явцгаая. За юу?
Долфэйс : За яахав.
Эр : Надад чамд гэнэтийн бэлэг байгаа.
Охин : Тэднийг дотор харсан. Тэр бол новш.
Эр : За алив ээ.
Хүү : Тэд таалагдаж байна.
Бичиг : БУУДАЛ
Охин : Явцгаая
Хүү : За.
Бичиг : 24
Охин : Тамара байна уу? Тамара байна уу?
Долфэйс : Тэр дахиж тэгэхгүй гэж амласан.
Охин : Чи өлсөж байна уу?
Бичиг : БУУДАЛ. 24
Охин : Гурван удаа тогш.
Бичиг : 24
Долфэйс : Хүн байна уу? Тамара байна уу?
Эм : Энд Тамара гэж хүн байхгүй.
Охин : Дахиад.
Эр : Яасан бэ?
Долфэйс : Энд Тамара байна уу?
Эм : Байхгүй гэж хэлсэн шүү дээ.
Эр : Чи хэн юм новш оо?
Эм : Битгий гуйя. Гуйж байна. Намайг уучлаарай. Би юу хийхээ мэдэхгүй байна. Бид юу хийсэн юм? Юу хийсэн юм? Би мэдэхгүй байна. Гуйя, гуйж байна.
Алуурчин : Нэгийг нь ал.
Эм : Уучлаарай, уучлаарай. Уучлаарай.
Долфэйс : Үгүй ээ!
Эм : Өө, бурхан минь. Бид яасан юм бэ? Бид яасан юм? Өө, бурхан минь. Үгүй, үгүй, үгүй, үгүй. Үгүй ээ! Уучлаарай, уучлаарай, уучлаарай.
Алуурчин : Чшшш. Гоё байгаа биз дээ?
Эр : За.
Шериф : Дүү нь ирчихсэн байна. Би салхин тээрэм рүү дагуулаад очьё
Граник : Тэр хаачсан бэ?
Маркус : Мэдэхгүй.
Дэб : Тэр хурдаа нэмсэн бололтой. Энэ замаар цаашаа явах ёстой байх.
Граник : Тэр тэнд байгаа болов уу?
Маркус : Үгүй. Машин нь алга байна.
Дэб : Тэгээд одоо яах вэ?
Маркус : Эзэнгүй юм шиг байна. Энд хүн байхгүй гэдгийг шалгах хэрэгтэй. Та хоёр эндээ байж бай би түүнийг олно. Яаж ашиглахаа мэднэ биз дээ? Чиргүүл дотор үүнийг аваад байж бай аюулгүй. За цэвэр. Түргэн ороорой. Май. Намайг гарахаар хаалгаа түгжээрэй. Зөвхөн надад тайлж өгнө шүү. Өөр хүн бол нэвт буудаарай.
Граник : Ойлголоо.
Шериф : Зэвсгээ хая.
Дэб : Ховард, би айгаад байна.
Граник : Хөөе. Хөөе. Бид эндээс гарч чадна, Дэб. Би амлаж байна. Бид эндээс гараад Маяаг олно.
Дэб : Ямар новш нь болоод байна вэ?
Граник : Мэдэхгүй ээ. Энэ новшийн муухай жижиг газар. Би буутай шүү. Ийшээ яваарай. Би дахиад буудна шүү! Зүгээр дээ. Зүгээр. Зүгээр. Зүгээр дээ. Зүгээр. Зүгээр. Өө новш. Новш! Дэбби? Чи зүгээр үү?
Дэб : Чи зүгээр үү? Зүгээр үү?
Граник : Би босож чадахгүй нь.
Дэб : Ховард бид явах хэрэгтэй. Цаашаа бай! Цаашаа бай! Ховард! Маяа!
Бичиг : ДАХИН ИРЭЭРЭЙ ТАНИХГҮЙ ХҮМҮҮС БИШ ШҮҮ. 19. ШУДАРГА ЁС = ҮХЭЛ = АВРАЛ ГАНЦААРДАЛ /ӨВДӨЛТИЙГ МЭДЭР. ШЕЛЛИ. 2016 ОНЫ ТӨГСӨЛТ. ШУДАРГА ЁС АВРАЛ. ЧИ СОНГОГДСОН
Алуурчин : Чиний дотор зөвхөн шаналал байна.
Маяа : Миний дотор... одоо юу ч байхгүй.
Алуурчин : Би чамайг тавьж явуулсан.
Маяа : Багаа тайл. Би чамайг хармаар байна.
Алуурчин : Энэ олон жилд, ганцхан чи л амьд үлдсэн. Тэр цэвэр ариун байсан. Харанхуйн ганц гэрэл гэгээ минь байсан юм.
Маяа : Харанхуйд чимээгүй байдаг.
Алуурчин : Нам гүм.
Бичиг : УНАЖ ИРСЭН САХИУСАН ТЭНГЭР/ ҮХЭЛ
Маяа : Би чамайг алахаар ирсэн.
Алуурчин : Тэгээд алаач дээ.
Маяа : Надад үнэ цэнтэй бүхэн минь үхсэн. Чи надаас булаасан. Надад үлдсэн зүйл бол чи. Сумгүй.
Алуурчин : Бид одоо адилхан болсон.
Маяа : Магадгүй.
Back to episodes Go home