Бичиг: Несс Нуур Несси Амьтны Хүрээлэн.
Хүү: Би далайн могой харахыг хүссэн юм сан.
Аав: (Санаа алдах) Энд зогсоод хэрэггүй гэж хэлсэн байх аа.
Ээж: Гэхдээ хар л даа. Энд өөр олон сонирхолтой амьтад байна.
Хүү: Далайн могой гэж байдаггүй юм бол тэдэнд яагаад далайн могойн тор байгаа юм бэ?
Аав: Бидэн шиг хүмүүсийг хуурч, мөнгө салгахын тулд тэр биз. Далайн могой бол зөвхөн домогт гардаг амьтан.
Эмэгтэй: Домог ий? Домог гэсэн үү? Одойчууд бол үлгэр домгийн амьтад. Үлгэрийн дагинууд ч тэр. Ганц эвэртүүд ч бас домгийн амьтад. Харин далайн могойууд үнэхээр байдаг юм шүү. Би та нарт батлаад өгье л дөө. Грегор! Машинаа асаа. Дахин анд явах цаг боллоо. Би тэр Несс Нуурын мангасыг барьж авмагцаа, та нараас жинхнээсээ их мөнгө авна даа гайгүй.
Хүү: Ганц эвэртүүд домгийн амьтад гэж үү?
Бичиг: Рүфүс. Сэлж чаддаггүй далайн могой.
Рүфүс: Тэр живж байна. Тэр живж байна! Тэр живж байна! Үгүй ээ, үгүй.
Найз: Тайвширч үз, Рүфүс.
Рүфүс: Тэр гарч ирэхгүй байна шүү дээ.
Найз: Харж байна уу? Далайн могой бид сэлэх гэж төрсөн. Орой гэхэд тэр арлыг тойрч сэлж байх болно.
Рүфүс: Гэхдээ л шууд шидчихсэн нь таалагдсангүй.
Найз2: Одоо чиний ч гэсэн шидүүлэх цаг болсон биш гэж үү, Рүфүс?
Найз1: Лүдвик ах юу гэж хэлдгийг мэднэ дээ. Уснаас ангид далай могой бол...
Рүфүс: ...ердөө л нэг том өт. Мэдэж байна аа. Эмээ намайг сэлэх хэрэггүй гэсэн. Би хуурай газар дээр илүү хурдан.
Найз1: Хөөх. За, Рүфүс. Хамгийн түрүүнд тэр хөшөөн дээр очсон нь ялна шүү.
Рүфүс: Ямар хөшөө вэ? Өө, үгүй ээ.
Эр: Юу вэ?
Найз1: Ингээд... Чи ялагдлаа.
Эмэгтэй: Харав уу? Далайн могойнууд сэлэх гэж төрсөн.
Рүфүс: Хуурай газар дээр ч бас могойнууд байдаг.
Найз1: Эмээ чинь тэгж хэлсэн үү?
Рүфүс: Маш олон амьтад хуурай газар дээр амьдардаг. Хуцаж бас архирагчид, нүүрэн дээрээ толботой арзгар амьтад, нисдэггүй аварга цахлайнууд, хорт хий гаргадаг амьтад, бас зарим нь биеэрээ дүүрэн үстэй.
Найз1: Гэхдээ хүмүүс хуурай газарт амьдардаг. Хүмүүс далайн могой барьж байсан талаарх авга ах Людвигийн яриаг санаж байна уу?
Найз2: Тийм шүү. Тэд түүнийг идээд, араг ясыг нь үзүүлэн болгосон.
Найз1: Алив ээ, Рүфүс. Хамт усанд шумбая.
Рүфүс: Би явахгүй бол болохгүй нь. Явж...
Найз1,2: Эмээдээ тусална гэж үү?
Ягаан эм: Тэр үнэхээр тэгж хэлсэн гэж үү?
Шар эм: Чимээгүй, чимээгүй. Нөгөө ногоон хүү явж байна.
Ягаан эм: Яагаад бусад хүүхдүүдтэй хамт сэлэхгүй байгаа юм бол доо?
Охин: Завь.
Ягаан эм: Завь гэнэ ээ?
Охин: Завь!
Шар эм: Хэдийн Мягмар гараг болчхоо юу? Хөөе, жаал аа. Хөөе.
Рүфүс: Айн? Би юу?
Шар эм: Людвиг ахыг дуудаад ир.
Ягаан эм: Хурдал жаал аа. Бушуулж үз.
Шар эм: Илүү хүчтэй тогш жаал аа.
Рүфүс: Хариулахгүй байна шүү дээ.
Шар эм: Бид хоёр эндхийн хамаг юмыг хийх ёстой юу?
Эр: Тэр хаана байна аа?
Эр2: Ёстой мэдэхгүй юм.
Эр3: Хаалгаа нээ!
Ягаан ав: Людвиг ах аа.
Шар эм: Биднийг чиглээд завь ирж байна.
Эр3: Алив хүүхдүүд ээ, уснаас гарцгаа.
Шар эм: Бид ингээд сүйрлээ.
Найз1: Байхгүй юм байх даа?
Шар эм: Сүйрсэн.
Людвиг: Бүгдээрээ тайвширцгаа, тайвшир.
Эр: Урд маш том хад байна.
Ахмад: Хүрдээ эргүүл. Хүрдээ эргүүл.
Эр: Манан дундуур болгоомжтой яваарай. Эргээрэй, эргээрэй.
Людвиг: Санаа бүү зов. Намайг байгаа цагт айх зүйл үгүй.
Рүфүс: Ёстой балрах дөхлөө шүү.
Найз2: Тийм шүү, Людвиг ах байгаагүй бол бид дуусах байлаа.
Найз1: Арлаа орхих хэрэг гарах байсан.
Людвиг: Зүгээр дээ, би энд байна.
Рүфүс: Яадаг билээ? Людвиг ах аа. Людвиг ах аа!
Найз1: Түүнд битгий саад бол.
Рүфүс: Гэхдээ...
Ягаан эм: Бид хэлэх ёстой юу?
Шар эм: Хэрэггүй. Өөрсдөдөө хамаагүй асуудалд оролцох хэрэг юу байна?
Рүфүс: Сайн уу, эмээ.
Эмээ: Өө, миний хүү.
Рүфүс: Оройтсонд уучлаарай.
Эмээ: Оройтсон гэж үү? Чи өмнө нь ийм үзэсгэлэнтэй үдшийг харж байсан уу, Рүфүс?
Рүфүс: Та өнөөдөр Людвиг ахыг харсан уу? Тэр дахиад биднийг аварсан. Завь үнэхээр ойрхон байсан. Би бүүр хүмүүсийг харсан гээч. Биднийг хамгаалах луу байдаг нь ямар сайн хэрэг вэ.
Эмээ: Хагас луу.
Рүфүс: Эмээ, хүмүүс үнэхээр дэлхий дээрх хамгийн аюултай амьтан гэж үү?
Эмээ: Тийм ээ, хүү минь.
Рүфүс: Эмээ. Яагаад намайг жаахан байхад ус руу шидээгүй юм бэ?
Эмээ: Рүфүс минь дээ. Чамд өөр сайн хийж чадах олон зүйл бий. Гүйх, зураг зурах, асуулт асуух гээд л.
Рүфүс: Гэхдээ би бусад шиг сэлж чадахгүй. Хүмүүс ирвэл арлаас зугтааж чадахгүй шүү дээ.
Эмээ: Амьдралд сэлэхээс өөр хийх өчнөөн зүйл байна. Чи минь онцгой. Бас хүмүүс хэзээ ч энд ирэхгүй. Эмээ нь амлаж байна.
Рүфүс: Людвиг ахын байнга зүүдэг ороолтыг та мэднэ дээ?
Эмээ: Сайн мэдэлгүй яах вэ.
Рүфүс: Өнөөдөр тэр ороолт юу ч үгүй хөвөрчихсөн.
Эмээ: Юу?
Рүфүс: Людвиг ах аа. Хөөх. Та өнөөдөр үнэхээр мундаг байсан.
Людвиг: Эмээ чинь байгаа юу?
Эмээ: Хэн ирснийг хараач ээ. Өөрийнхөө эд зүйлд гамтай хандаж баймаар юм. Эгч маань тэр ороолтыг хайраа шингээж нэхсэн юм шүү, Людвиг.
Людвиг: Аан гээч, надад энэ л үлдсэн.
Эмээ: Миний эгч Бесси, Людвиг ах хоёр нь залуудаа зүү орох зайгүй дотно байсан юм. Эгч маань дэлхий ертөнцтэй танилцахыг хүссэн. Харин тэр үлдсэн амьдралаа рашаанд сууж өнгөрүүлэхийг хүссэн.
Людвиг: Надад хүлээсэн үүрэг хариуцлага байсан.
Эмээ: Эгч маань явсан. Гэхдээ хэсэг хугацааны дараа Людвигт тэр ороолтыг явуулсан.
Людвиг: Харин одоо дахиад шинийг хийж өгөх зайлшгүй хэрэгтэй байна.
Эмээ: Яагаад чамд дахин шинээр нэхэж өгөхийг хүснэ гэж бодоов?
Людвиг: Хоёулаа тусдаа ярилцаж болох уу?
Эмээ: Рүфүс, орондоо ор хүү минь. Эмээ нь удахгүй ээ, за юу?
Людвиг: Надад ороолт хэрэгтэй. Ороолт байхгүй бол (ханиалгах) би ханиад хүрч утаа гаргаж чадахгүй болох болно.
Эмээ: Утаа гаргаж чадахгүй бол яана гэж?
Людвиг: Би арлыг хамгаалж чадахгүй болно шүү дээ.
Эмээ: Би олон зүйлд итгэдэг. Гэхдээ шидэт ороолт гэнэ ээ?
Людвиг: Гуйж байна. Түүнийг хаана байгааг хэлчих л дээ. Би хамгийн сайн сэлэгчдээ явуулах болно.
Эмээ: Би огтхон ч мэдэхгүй байна, Людвиг. Тэр адал явдал эрэлхийлэн чамайг орхисон. Түүнээс хойш би ч бас холбоо тасарсан.
Людвиг: Чи түүнийг хаана байгааг мэдэхгүй гэж үү? Надад эртхэн хэлэх ёстой байсан юм.
Эмээ: Үнэтэй цагийг чинь үрсэнд уучлаарай. Даалгавар биелүүлэхээр сайн дураараа арлыг орхих могой олоход чинь амжилт хүсье.
Людвиг: Надтай муухай харьцахыг чинь тэвчих албагүй. Чи хүүд яаж сэлэхийг ч зааж өгөөгүй. Бусад гэр бүлийн гишүүд шиг чинь чамайг орхиод явах вий гэж айгаа юу?
Эмээ: Чи... Чи муу...
Людвиг: Могойнууд маань ямар эрсдэл учирсныг мэдвэл үй олноороо туслахыг хүсэх болно. Далайн могойнууд бол эрэмгий зоригтой амьтад. Тэгэхээр хэн чинь нууцлаг ертөнц рүү аялан, шинэ шидэт ороолтыг авчирч арлыг сүйрлээс аврахыг хүсэж байна?
Эр: Халуун камбалын өтөг идэж үзсэн үү? Би лав түүгээр л тэнхээ ордог.
Людвиг: Өө, надад итгээрэй. Би шидэт ороолттой болохын өмнө бүхнийг туршиж үзсэн.
Шар эм: Гэхдээ энэ удаад ханиад хүрэхгүй байж магадгүй шүү дээ.
Ягаан эм: Юу болохыг түр ажиглаж л байя.
Людвиг: Гэхдээ хоолой маань сэрвэгнэж, сөөнгөтөөд эхэлчихсэн. Ойлгохгүй байна гэж үү? Хэн нэгэн явах ёстой! Манай арлын... Манай арлын ирээдүй, бидний амь нас үүнээс шалтгаална! Та бүхний өмнө зоригоо чангалж\N баатар болох боломж ирсэн байна!
Шар эм: Би...
Людвиг: За?
Шар эм: ...лав яасан ч явахгүй.
Ягаан эм: Би энэ долоо хоног үнэхээр завгүй.
Эр: Тэр ороолт хуурай газраас ирсэн биз дээ?
Ягаан эм: Бид галзуу амьтад биш шүү!
Эр2: Би үсчин дээр цаг авсан. Уучлаарай.
Людвиг: Гуйж байна шүү дээ. Бидний ирээдүй яригдаж байна!
Эм: Би халуун рашаанаа цэвэрлэх ёстой.
Людвиг: Чиний нэр түүхэнд бичигдэх болно! За алив ээ, хэлж үз. "Би чамд хэлсэн биз" гээд хэл л дээ.
Лүфүс: Далайн могойнууд яагаад\Nнэгнийхээ төлөө зогсдоггүй юм бэ?
Эмээ: Тэр бол ярвигтай асуудал, хүү минь.
Лүфүс: Би сэлж чаддаг байсан бол ч... Та юу хийж байгаа юм? Та арай...
Эмээ: Би явах ёстой.
Лүфүс: Үгүй ээ! Болохгүй!
Эмээ: Арлын гаднах ертөнцийг \Nмэдэх хүн надаас өөр байхгүй. Бас хэн ч оролдож үзэхийг ч хүсэхгүй байгаа учраас би явах ёстой, Рүфүс.
Рүфүс: Гэхдээ та арай ядаж алхдаг байж яаж сэлэх гэж байгаа юм бэ?
Эмээ: Тэгээд л халиман таксины төлбөр болгож бөөрөнхий загас хийсэн юм. Аль хэдийн таксигаа дуудсан.
Лүфүс: Людвиг ахын хэлдэг зөв байж. Та яг л бусдын адил алга болох болно.
Эмээ: Хайрт Лүфүс минь дээ. Эмээ нь Бессиг олж, Людвиг ахад нь шинэ ороолт олсон даруйдаа буцаж ирэх болно. Амлаж байна.
Лүфүс: Бас тэгээд ч, би онцгой байхыг хүсэхгүй байна.
Эмээ: Өө, Рүфүс минь дээ. Рүфүс минь. Өө, энэ хөгшин ясыг дээ!
Рүфүс: Хүлээгээрэй! Хүлээгээч!
Халим: Чи такси дуудсан юм уу?
Рүфүс: Нөгөө...
Халим: Яаж төлбөрөө хийх гэж байгаа юм?
Рүфүс: Надад загасан бөмбөлөг байгаа.
Халим: Үзэмтэй юу?
Рүфүс: Тийм ээ.
Халим: Болж байна. Суучих жаал аа! Энгийн төлбөр нь найман загасан бөмбөлөг. Хурдалж үз! Чамайг хүлээх зав байхгүй шүү.
Эмээ: Рүфүс! Үгүй ээ! Үгүй! Рүфүс! Зогсооч! Рүфүс!
Хенрик: Эвгүй үнэртэж байгаад уучлаарай. Замдаа сам хорхой шүүрч идсэн юм. Ажиллах явцдаа идэх хэрэгтэй шүү дээ.
Рүфүс: Юу вэ?
Хенрик: Тийм ээ, би ярьж байна. Таксинд явах үнэмлэх авахын тулд хэвлийгээр ярих сургалтанд суух ёстой байдаг юм. Эс бөгөөд замд тайван явах боломжгүй болно шүү дээ, тийм биз? За тэр ч яах вэ, чи хаа хүрэх юм?
Рүфүс: Хуурай газарт.
Хенрик: Хуурай газар гэнэ ээ? Дэлхийн хагас нь хуурай газар шүү дээ.
Рүфүс: Намайг тийшээ хүргэж өгч чадах уу?
Хенрик: Төлбөрөө төлж байгаа цагт асуудалгүй ээ.
Рүфүс: Болиоч! Боль! Та хэвлийгээрээ инээж чадах уу?
Хенрик: Чи ч үнэхээр хөгжилтэй зулзага байна шүү! Хөөе, найз минь! Чи шатар тоглодог уу?
Рүфүс: Айн?
Хенрик: Тоглодоггүй байсан ч тоглоно.
Людвиг: Өө, за?
Эмээ: Рүфүс алга болчихлоо.
Людвиг: Рүфүс гэдэг чинь...?
Эмээ: Миний зээ хүү, тэнэг минь! Чамд шинэ ороолт олж өгөхөөр явчихлаа.
Людвиг: Аан... Байзаарай. Нөгөө сэлж чаддаггүй зулзага мөн бил үү?
Эмээ: Мөн.
Людвиг: Тэнгэр минь. Бид ч өнгөрчээ.
Хенрик: Тэрэг эйч 8 дээр. Ингээд... шаг мад! Чи дахиад хожигдлоо, жаал аа! Ингээд дахиад гурав... Биш ээ, таван загасан бөмбөлөг өгнө шүү!
Рүфүс: Байзаарай. Наадах чинь ямар гээч дүрэм бэ?
Хенрик: Далайн дүрэм. Өө, хөөрхийс. Бид нэг тэнүүлчтэй таарах шиг боллоо.
Рүфүс: Юу?
Хенрик: Үгүй байлгүй дээ! Миний бяцхан найз байна шүү дээ! Бариад аваарай!
Рүфүс: Юу?
Хенрик: Бариад аваарай, жаал аа!
1066: Далайн дээрэмчин... Цахлай... Бурхан минь! Танил шивээснүүд байх чинь. Хөөх! Сайн уу, Хенрик! Юу байна?
Хенрик: Сайн сайн, чи сайн уу?
1066: Чи мэднэ дээ, энэ тэрүүгээд хөвөөд л.
Рүфүс: Хөөе! Түргэлж болох уу? Би явах хэрэгтэй!
1066: Хмм. Хенрик, чи шүдний хорхойтой болчхож. Би хорхой биш шүү!
Хенрик: Хүүхдээр битгий тоглоод бай, 1066.
Рүфүс: 1066?
1066: Бүгд л "1066 гэдэг чинь тоо шүү дээ" гэх юм. Тийм ээ. Тоо мөн. Би Стемфорд Бриджийн Тулааны нэрээр нэрлэгдсэн. Гэхдээ бас би овгийн тоотой. Таслал 25. Тэгэхээр миний жинхэнэ нэр бол 1066 таслал 25. Гэхдээ найзууд маань товчлоод намайг 1066 гэж дууддаг.
Рүфүс: Айн?
Хенрик: 7 далайн хамгийн шилдэг шивээсчин.
1066: Энэ юу вэ?
Рүфүс: Хөөе! Буцаагаад өг!
1066: Ямар гоё зөөлхөн юм бэ! Би авч болох уу?
Рүфүс: Болохгүй! Нагац эмгээ олохын тулд наадах чинь хэрэгтэй.
1066: Аан.
Рүфүс: Хаана ийм юм хийдгийг мэдэх үү?
1066: Мэдэлгүй дээ! Зөндөө олон газар байгаа.
Рүфүс: Би хэзээ ч амжиж олохгүй юм байна. Би лав Шотланд руу явж үзэх байсан. Миний мэдэх ноостой амьтад, бас далайн могой байдаг ганц газар.
Рүфүс: Далайн могой гэнэ ээ? Тэр Бесси эгч байж магадгүй юм!
1066: Бесси? Үгүй шүү, түүнийг Несси гэдэг юм.
Рүфүс: Несси Бесси нагац эмгийг маань таньж магадгүй шүү дээ!
1066: Магадгүй ээ, гэхдээ түүнийг толгойдоо юмтай гэж ярьдаг юм билээ.
Хенрик: 7 загасан бөмбөлөг өгвөл чамайг Шотландын эрэг рүү хүргэж өгч болох юм.
Рүфүс: 7 гэнэ ээ? Гэхдээ...
Хенрик: Далайн дүрэм жаал аа. Төлбөрөө өг, эсвэл энд буу.
Рүфүс: Гэхдээ...
Хенрик: Удаан сэлнэ шүү дээ.
Рүфүс: Тэгвэл ч...
Хенрик: Сайн сонголт хийлээ, жаал аа. Дараагийн зогсоол, Шотланд! Бас 1066, чи ч бас төлбөртэй явна шүү.
1066: Ойлголоо. Яг одоо шивээд өгье.
Рүфүс: Юу? Та юу хийгээд байгаа юм?
1066: Унааныхаа төлбөрийг хийж байна. За тэгээд, далайн могой яагаад халимаар хүргүүлж байгаа юм бэ дээ? Би таах уу? Чи солиотой баян, бас солиотой залхуу юу?
Рүфүс: Би залхуу биш. Та миний талаар юу ч мэдэхгүй.
1066: За за, дараагийн асуулт. Чи яагаад нагац эмээгээ хайж байгаа юм?
Рүфүс: Нагац эмээгээ олж шинэ ороолт аваад, арлаа аврах хэрэгтэй. Бас эмээгээ.
1066: Өглөөний мэнд, амжилт бас... Баяртай.
Рүфүс: Би аль болох хурдан буцаж ирэх болно.
Хенрик: Буцаж хүргүүлэх хэрэг үү?
Рүфүс: Тэгнэ.
Хенрик: Намайг хүлээлгэхээр бол нэмэлт төлбөр авна шүү. Хоёр... биш ээ, өдөрт 3 бөмбөлөг.
Рүфүс: Ингэж үнийн тарифаа өөрчилж болохгүй шдээ!
Хенрик: Далайн дүрэм.
Рүфүс: Нэг, хоёр...
Хенрик: Дээд талдаа 3 өдөр хүлээнэ шүү. Юу хүлээгээд байгаа юм?
1066: Хачин зулзага вэ?
Хенрик: Аманд багтахгүй зулзага байсан шүү.
Рүфүс: Хөөх! Юу вэ? Хүмүүс. Сайн уу, бяцхан үеэл минь. Чи надад Несси гэдэг далайн могой хаана байгааг хэлж өгч чадах уу? Аан! Энд байна шүү дээ.
Эмэгтэй: Хонь, бургас, хонь, өвс, дахиад бургас, дахиад хонь, дахиад өвс... Мөн таарч дээ, бид модон дээр тээглэчихлээ! Зас, Грегор! Юу хүлээгээд байгаа юм?
Грегор: Мод хөдлөх шиг боллоо, захирал аа.
Эмэгтэй: Юу гэж мод хөдөлж байдаг юм? Тэнэг ээ. Далайн могой! Далайн могой! Далайн могой үнэхээр байдаг гэж мэдээд байсан юм.
Грегор: Тайвшир жаал аа! Тайвшир! Тайван бай.
Эмэгтэй: Бариад ав, Грегор! Барьсан уу?
Грегор: Ямар нэг зүйл хэлэх гэж байсан юм шиг сонсогдсон.
Эмэгтэй: Юм хэлэх гэнэ шүү? Энэ чинь ердөө л нэг амьтан. Хоосон толгой минь. Зэрлэг адгуус. Бас тэр намайг баян болгох болно! Маргааш хэвлэлийнхнийг дуудна. Чи харин шинэ самбар хийгээрэй. Хүмүүс анзаарахгүй өнгөрөхийн аргагүй том самбар. Бас эндхийн өнцөг булан бүрийг цэвэрлэ. Гялтганатал нь цэмбийлгээрэй. Ингэж нэг юм. Би энэ өдрийг маш удаан хүлээсэн.
Коала: Би бол Коала.
Рүфүс: Та надад тусалж болох уу?
Коала: Тэгье, бололгүй яах вэ.
Рүфүс: Би хурдан нагац эмээгээ олж шинэ ороолт хийлгэх ёстой юм. Тэгээд дээрээ гэрэлтэй цамхагийн хажууд байдаг далайн эрэг рүү буцах хэрэгтэй.
Коала: Би чамд 100% потенциалдаа хүрч, өөрийнхөө шилдэг хувилбар болоход тусалъя. Бид хамтдаа шуугиан тарих болно.
Рүфүс: Яана гэнэ ээ?
Коала: Мянга мянган... Үгүй ээ, сая сая хүмүүс биднийг харахаар ирэх болно, Несси.
Рүфүс: Юу? Алдаа гарсан байна. Би Несси биш шүү дээ. Намайг Рүфүс гэдэг.
Коала: "Рүфүс" гэнэ ээ? Сонирхолтой санал байна. Гэхдээ үгүй ээ, Нессигээрээ явсан нь дээр. Хэдийн олонд танигдсан брэнд.
Рүфүс: Юу?
Коала: Одоо хоёулаа сайхан амрах хэрэгтэй. Маргааш бэлтгэл сургуулилттай. Сайхан амраарай!
Заан: Хуурамч гэж хэлсэн шүү дээ. Далайн могой гэж байдаггүй.
Яст мэлхий: Үнэхээр жинхэнэ бол үхчихсэн юм шиг байна.
Цацагт хяруул: Хөөх!
Рүфүс: Архирагч, усаар тургигч, том цахлай... Эмээгийн зөв байжээ!
Заан: Чихийг минь хазаарай. Байж боломгүй юм.
Арслан: Та үнэхээр дэлхийд алдартай далайн могой Несси мөн гэж үү?
Рүфүс: Айн? Үгүй ээ.
Арслан: Та Несс Нуурын Хатан гэх цолыг илүүд үздэг байх. Мөхөс намайг өршөөж хайрла.
Рүфүс: Юу? Намайг Рүфүс гэдэг шүү дээ. Би зөвхөн далайн могойнууд амьдардаг арлаас ирсэн. Бас тэдний хэн нь ч та нар шиг амьтад байдагт итгэдэггүй!
Яст мэлхий: Бидэн шиг амьтад байдаггүй гэнэ ээ?
Арслан: Бидэн шиг амьтад байдаг гэдгийг итгэл бардам хэлье. Би бол арслан. Нутаг нэгт нөхдөө танилцуулахыг минь зөвшөөрнө үү. Энэ бол яст мэлхий, заан, цацагт хяруул бас усны үхэр.
Усны үхэр: Өө, яана аа. Уучлаарай!
Рүфүс: Та нар энд хэр удаан хоригдож байгаа юм?
Заан: Маш удаан хугацааны турш.
Яст мэлхий: Би хүртэл тоогоо алдсан гэхээр ойлгомжтой байлгүй.
Арслан: Эхний таван жил санаанд багтамгүй аймшигтай байсан. Гэхдээ цаг хугацааны эрхээр тавилантайгаа эвлэрдэг юм. Хоолныхоо хэмжээнд хүртэл дасаж эхлэх болно.
Рүфүс: Би зугтах хэрэгтэй!
Арслан: Тэнгэр минь.
Рүфүс: Би чухал даалгавар биелүүлэх ёстой. Би заавал зугтах ёстой.
Арслан: Бид тийм үг ашигладаггүй.
Рүфүс: Зугтах гэдэг үг үү?
Арслан: Чимээгүй! Коала чамайг сончихно.
Рүфүс: Тэр надад тусална гэсэн шүү дээ.
Яст мэлхий: Бүх цаг үеийн 99.76%-д би Коалад итгэхгүй.
Рүфүс: Би яаж гэртээ харих болж байна?
Арслан: Бид бүгд гэртээ харихыг хүсэж байна, хүү минь. Африк дахь гэр лүүгээ. Гэхдээ даанч, хүссэнээр болох зүйл биш. Торнууд их бат бөт. Харин хашаа давж
гарах боломжгүй.
Яст мэлхий: Бас өдийг хүртэл хэрэгжүүлсэн төлөвлөгөө бүрээр заавал нэг нь гарч чадалгүй үлдсэн.
Арслан: Бид ийм дүрэмтэй юм л даа. Нэг, хоёрын гурваа.
Амьтад: Ямар ч амьтныг үлдээхгүй!
Рүфүс: Тэгвэл Коала яасан юм? Тэр яагаад торонд хоригдоогүй юм?
Арслан: Тэр өөр шийдэлд хүрсэн гэж эмээж байна.
Яст мэлхий: Хүмүүстэй хамтарсан.
Заан: Урвагч.
Коала: Дахиад л шивэр авир хийж байх шив. Уйтгартай яриагаараа манай шинэ одыг залхааж болохгүй шүү. Манай боловсроогүй үнэт эрдэнэст муу нөлөө үзүүлээгүй юм байгаа биз дээ? Намайг шүгэл үлээх дургүйг бүгд л мэдэх байлгүй. Чи бид хоёрт хийх ажил байна. За тэгэхээр, миний санаа ийм байна. Үзэсгэлэн гоо ба араатан! Мэдээж би үзэсгэлэн гоо. Тэгээд миний уянгалаг дуу, бүжгийн номероор үзүүлбэрээ эхлэх болно.
Яст мэлхий: За, шатар тоглох амьтан байна уу?
Заан: Чи үргэлж ялдаг шүү дээ.
Яст мэлхий: Би бэрс, тэрэггүйгээр эхэлбэл яаж байна?
Заан: Чи өмнөх удаад ноёнгүйгээр ялсан шүү дээ.
Эмэгтэй: Несси өөрийгөө барьж өгсөн. Тийм ээ! Би одоо түүнийг хараад сууж байна. Үнэ төлбөрөө тохиролцож болох л юм. Амаа татаад өгөөч! Би сэтгүүлчидтэй ярьж байна!
Грегор: Уучлаарай.
Эмэгтэй: Түр хүлээгээрэй. Байна уу? Тийм ээ. Тийм. Тийм. Манай тасалбарууд дууссан гэж айж байна. Гэхдээ нэмэлт төлбөл төлвөл зохицуулж болох юм. Шотланд дахь бүхий л сонингийн газар болон телевизийн албууд ирэх болно.
Коала: Сонсов уу, найз минь? Бид маргааш алдартай болох болно.
Рүфүс: Би алдартай болохыг хүсэж байгаа эсэхээ мэдэхгүй байна...
Коала: Байдлыг хүндрүүлэх хэрэггүй. Хүмүүстэй хамтарч ажилла. Намайг хар л даа. Салхи шиг чөлөөтэй. Ирж байна. Байдгаараа байгаарай.
Грегор: Ээж минь. Манай могой жаахан гундуухан харагдаж байна.
Эмэгтэй: Золиг гэж! Ийм байлгаж болохгүй шүү дээ, тийм биз? Хөөе, муу залхуу хорхой минь! Тийм ээ, зүйтэй. Хүмүүс ийм л зүйл харахыг хүсэж байгаа. Энэ адгуусыг замд авч гардаг хэрэг. Илүү их хүн, илүү их үзүүлбэр илүү их мөнгө! Мөнгө, мөнгө, мөнгө!
Рүфүс: Яадаг билээ! Хенрик маргааш явна шүү дээ.
Арслан: Өршөөгөөрэй, гэхдээ бидэнд ярилцах хэрэг байна.
Яст мэлхий: Би өмнөх бүх төлөвлөгөөгөө нягталж үзээд чамайг оролцуулан шинэ төлөвлөгөө гаргасан.
Рүфүс: Зугтах төлөвлөгөө юу?
Яст мэлхий: Чимээгүй!
Рүфүс: Ямар төлөвлөгөөтэй байгаа юм?
Яст мэлхий: Чиний атгасан хоёр багана муруйсныг анзаарсан юм. Тэгэхээр чи асар их хүчтэй гэсэн үг.
Рүфүс: Би зүгээр эвдлээд гарч болох юм байна!
Яст мэлхий: Би нөөц төлөвлөгөө боловсруулсан. Усан сангийн доор агааржуулах хоолой бий. Энэ хоолой 30 инчийн диаметртэй ус зайлуулах хоолойд холбогдож тэрэгний саравчны ард нээгддэг. Миний тооцооллоор чи ихдээ 70 см диаметртэй. Тэгэхээр чи ядах юмгүй дамжиж гарч чадна.
Рүфүс: Усан доор гэж үү?
Яст мэлхий: Нийт 23 секунд амьсгалаа түгжих хэрэгтэй гэж тооцоолсон. Далайн могойн хувьд тэр зэрэг асуудал биш байлгүй.
Рүфүс: Тэгвэл... Яг хэзээ...
Яст мэлхий: Яг одоо! Бидэнд цаг алга.
Арслан: Хүмүүс далайн могой барьсан гэх мэдээ дэлхий даяар түгсэн байх. Мөнгө орж ирэх тусам, хүү минь тэд хэзээ ч чамайг явуулахгүй.
Усны үхэр: Бид чамд итгэж байна.
Амьтад: Несси! Несси! Несси!
Рүфүс: Миний нэрийг Рүфүс гэдэг.
Яст мэлхий: Аан, тийм тийм.
Амьтад: Рүфүс! Рүфүс! Рүфүс! Рүфүс! Рүфүс! Рүфүс! Рүфүс! Рүфүс!
Заан: Рүфүс!
Цацагт хяруул: Рүфүс! Рүфүс! Рүфүс!х7
Рүфүс: Агааржуулах хоолой хэтэрхий жижигхэн байна.
Яст мэлхий: Хачин юм даа. Миний тооцоолол буруу байх учиргүй.
Рүфүс: Би чадахгүй нь! Би хэзээ ч зугтаж чадахгүй.
Коала: Энд тийм үг ашигладаггүй шүү. Чи шинэ болохоор мэдэхгүй байх л даа. Харин та нар... Аан гээч, би ойлгож байна. Чи залуу насаа энд өнгөрүүлэхийг хүсэхгүй байгаа. Би ч мөн адил. Үгүй шүү. Энэ бол жижиг төмснүүдэд зориулагдсан газар. Бид хамгийн том тайзнууд дээр үзэгчдийг гайхшруулах болно. Хамгийн алдартай хүрээлэнгүүдэд олны нүдийг гэрэлтүүлнэ. Бүүр Броадуйэн тайзан дээр ч гарч магад! Алив! Бид хүмүүс сэрэхээс өмнө бушуулах хэрэгтэй!
Рүфүс: Үгүй! Би Бессиг олох ёстой.
Коала: Өө! Харамсалтай юм. Туслаарай! Туслаарай!
Арслан: Чшш!
Усны үхэр: Яана аа!
Эмэгтэй: Муу усны үхэр.
Рүфүс: Энэ юун газар вэ?
Усны үхэр: Хүрээлэнд байсан эд зүйлс байна шүү дээ.
Заан: Хогийн цэг байна.
Рүфүс: Яст мэлхий. Одоо яах төлөвлөгөөтэй байна?
Яст мэлхий: Үнэнийг хэлэхэд би хэзээ ч амжилттай болно гэж бодоогүй.
Рүфүс: Төлөвлөгөө байхгүй гэж үү?
Арслан: Ингээд дуусдаг юм байжээ. Бид энэ хуучин самбарууд шиг үнэ цэнгүй болж.
Рүфүс: Яг зөв, Арслан.
Эмэгтэй: Гэгээн өглөөний мэнд! Бурхан минь! Ингэж нэг юм!
Эр: Би далайн могой хармаар байна. Хаалгаа нээ! Хөөе!
Эмэгтэй: Үгүй шүү. Жаахан хүлээг. Сониучилж л байг. Би үүнийг 20 жил хүлээсэн. Нойрмог мангас гайхуулж болохгүй шүү дээ! Юу вэ? Юу болох нь энэ вэ? Үгүй ээ. Миний далайн могой хаана байна?
Заан: Нэг хоёрын гурваа.
Амьтад: Ура ура!
Цацагт хяруул: Зугтсан! Бид зугтчихлаа. Бид зугтсан. Бид зугтсан. Зугтаж чадлаа.
Рүфүс: Тусалсанд баярлалаа, залуус аа. Би Несси далайн могойг олох хэрэгтэй. Баяртай, амжилт хүсье!
Арслан: Бүгд хамт явсан нь дээр болов уу. Анд нөхөдгүйгээр ганцаараа тэр мангастай тулж болохгүй.
Рүфүс: Зүгээр л далайн могой шүү дээ. Тэгээд ч би хангалттай хугацаа алдсан.
Арслан: Бид бүгд гэртээ харихыг хүсэж байна, хүү минь.
Яст мэлхий: Чамд ганцаараа хийж чадахгүй зүйл байх л ёстой.
Рүфүс: Тэр...Магадгүй нэг зүйл...
Арслан: Чи харамсахгүй ээ.
Рүфүс: Эмээгийн цүнх! Яадаг билээ.
Цацагт хяруул:Хөөх! Үзэсгэлэнтэй юм!
Арслан: Алдарт Несс Нуур. Маш удаан ойрхон амьдарсан хэрнээ огт харж байгаагүй нь гайхмаар шүү.
Рүфүс: Одоо та бүхний тусламж хэрэгтэй байна. Яст мэлхий, чи доошоо шумбаад далайн могойг олж байдлыг тайлбарлах хэрэгтэй. Та яст мэлхий мөн биз дээ?
Яст мэлхий: Нийтлэг буруу ойлголт. Тестүдин, Хелонидэгээс авхуулаад маш олон төрлийн яст мэлхий байдаг. Зарим нь сэлдэг, зарим нь сэлдэггүй.
Рүфүс: Харин та?
Яст мэлхий: Сэлдэггүй.
Рүфүс: Тэгвэл та чадах уу?
Усны үхэр: Гол асуудал нь миний хий. Би зүгээр л хөвдөг.
Арслан: Хүү минь, чи өөрөө шумбаж болохгүй гэж үү? Эцсийн эцэст чи...
Рүфүс: Далайн могой гэж үү? Тийм ээ. Гэхдээ би огтхон ч сэлж сураагүй. Харин одоо би Нессиг ч олж чадахгүй, Бесси нагац эмгийг олж шинэ ороолт хийлгэж ч чадахгүй нь. Манай арал дэлхийд илчлэгдэж, хүмүүс манай эмээг барьж, хамаг буруутан нь би болох болно.
Арслан: Чи үнэхээр сэлж чаддаггүй гэж үү?
Цацагт хяруул: Зүгээр дээ! Би дэлхий дээрх хамгийн том шувуу. Гэсэн хэрнээ нисэж чадаггүй.
Заан: Бүгд л сул талтай шүү дээ, Рүфүс.
Цацагт хяруул: Төгс байх уйтгартай.
Заан: Бид чамд итгэж байна.
Рүфүс: За. Би байдаг л нэг том өт биш.
Несси: Бурхан минь! Өөрийнхөө төрлийг хараагүй их удсан байх чинь ээ!
Рүфүс: Оройн мэнд. Та Несси бололтой. Та Бесси гэдэг далайн могойг таних уу?
Несси: Бесси? Үгүй дээ. Энд намайг Несси гэж дууддаг юм. Мэдээж Шотландчууд юм болгонд хачин нэр өгдөг юм хойно. Тосгонуудаа юу гэж нэрлэснийг нэг хараарай. Киркүдбрит, Баллакүлиш гээд л.
Рүфүс: Та Бесси гэж үү? Далай Могойн арлын Бесси юу?
Несси: Тийм ээ! Тэр чинь би. Чи харин хэн гэдэг бяцхан зулзага билээ?
Рүфүс: Намайг Рүфүс гэдэг. Би Людвиг ахын өгсөн чухал даалгавраар явж байна.
Несси: Людвиг ах гэнэ ээ?
Рүфүс: Таны өгсөн шидэт ороолт хөвөрчихсөн. харин одоо үүнгүйгээр тэр ханиад хүрэх болно.
Несси: Байзаарай, жаал аа! Би түүнд гоёмсог, дулаахан Шотланд ороолт нэхэж өгсөн. Гэхдээ ямар ч ид шидгүй шүү дээ.
Рүфүс: Тэр ороолт түүнийг ханиад хүрэхээс сэргийлсэн. Бас таныг олоход тусаллаа.
Несси: Үгүй яах вэ, бяцхан ид шидтэй байсан байж ч магадгүй юм.
Рүфүс: Та надад тусалж болох уу?
Несси: Надад тийм хэмжээтэй ороолт нэхэхэд хангалттай утас байхгүй шүү дээ. Гэхдээ хэдэн долоо хоногийн хугацаа өгвөл...
Рүфүс: Гэхдээ тэр ханиад хүрвэл утаа гаргаж чадахгүй болно. Тэгвэл хүмүүс биднийг олно! Тэгвэл манай эмээ... Таны дүү...
Несси: Миний дүү? Тэгэхээр би чиний...
Рүфүс: Нагац эмэг гэж үү? Тийм ээ. Үнэндээ эмээ өөрөө энд ирэхийг хүссэн.
Несси: Тэр ч тэгнэ л дээ. Илжиг шиг зөрүүд амьтан. Чи түүнтэй адилхан үстэй юм байна.
Рүфүс: Гэхдээ тэр хөгширсөн. Хэрвээ хүмүүс ирвэл эмээ зугтааж чадахгүй.
Цацагт хяруул: Бид тусалж чадна!
Арслан: Таны амрыг айлтгая. Тантай уулзаж буй нь нэр төрийг хэрэг.
Цацагт хяруул: Рүфүс бидэнд хүмүүсээс зугтахад тусалсан. Харин одоо Африк руу
буцахад туслах болно!
Несси: Далайн могой биш амьтадтай нөхөрлөсөн, амиа хичээдэггүй, бусдадаа тусалдаг далайн могой. Тэнгэр минь! Чи үнэхээр л онцгой жаал юм.
Рүфүс: Тэгвэл та...
Несси: Яах вэ, оролдоод үзэхэд буруудахгүй л байх.
Рүфүс: Ажилдаа орцгооё.
Несси: Одоо гэртээ харь, зулзага минь. Тэгээд тэр хөгшин эрд энэ ороолтыг өмсөх бүртээ намайг бодох ёстой гэж хэлээрэй.
Рүфүс: Хэлсэн хэлээгүй таныг бодох байх.
Несси: Бас дүүг минь чангаас чанга тэврээрэй. Амжилт хүсье, Рүфүс. Баяртай!
Рүфүс: Баяртай, Бесси эмээ! Алив ээ! Бүгдээрээ гартээ харьцгаая!
Арслан: Бүгдээрээ гэнэ ээ?
Рүфүс: Ямар ч амьтан ард хоцрохгүй гэсэн байх аа? Алив явцгаая! Биднийг халим хүлээж байгаа! Жаахан хурдалж болох уу? Халим өнөөдөр явна.
Арслан: Яв даа. Өөрсдийгөө бод.
Заан: Би өмнөх шигээ хөнгөн шингэн байхаа больж.
Яст мэлхий: Одоогийн хурдаар явбал бид ойролцоогоор 27 цаг 14 минутын дараа эрэгт хүрэх болно.
Арслан: Биднийг хоригдол шиг амьдарч ирснийг ойлгоорой, хүү минь. Удаан хугацааны турш хагас миллийн зайд алхсан.
Рүфүс: Хмм...
Эмэгтэй: Бид хэзээ ч тэднийг олохгүй. Амьтны хүрээлэнгээ хаасан нь дээр.
Грегор: Юу вэ? Өдрийн од шиг үзэгдэл байх чинь.
Эмэгтэй: Юу хүлээгээд байгаа юм? Араас нь яв!
Рүфүс: Өө, үгүй ээ! Хэн араас дагаж байгааг хар даа! Яана аа! Баруун уу, зүүн үү?
Яст мэлхий: Миний тооцооллоор бид баруун эргэх ёстой. Биш ээ, зүүн! Зүүн!
Эмэгтэй: Яваарай, Грегор, явж үз! Тэд нар одоо хаашаа алга болчихов? Өө? Тэнд байна! Бушуул! Буцаад ирцгээ, адгийн амьтад аа!
Рүфүс: Усны үхэр ээ!
Арслан: Нэг хоёрын гурваа!
Рүфүс: Галлаад!
Яст мэлхий: Хөөх, сая дэлхийн рекорд эвдчих шиг боллоо шүү.
Усны үхэр: Их удаан тэвчсэн шүү.
Рүфүс: Төгс байлаа!
Усны үхэр: Баярлалаа.
Арслан: За, чиний яриад байсан халим хаана байна? Хүндэт Рүфүс минь.
Рүфүс: Сонин юм даа. Би хүлээлгийн төлбөрөө хийсэн шүү дээ.
Заан: Бодит гэхэд хэтэрхий зүүд шиг байсан юм.
Рүфүс: Чамайг явахгүй гэж мэдээд байсан юм.
Хенрик: Би явсан шүү. Өнөө өглөө загасан бөмбөлөг дууссан. Шатрын хүүгээ алга болгочхоод буцаж ирсэн юм. Чи олчихжээ. Нааш нь өгчих, би явъя. Цаг бол бөмбөлөг шүү дээ.
Рүфүс: Авмаар байвал намайг арал руу, найзуудыг маань Африкт хүргэж өг.
Хенрик: Үгүй, чи гэртээ хүргүүлж болно Рүфүс. Тэгээд би шатрын хүүгээ авна.
Рүфүс: Ямар ч амьтан ард хоцрохгүй.
Хенрик: Тэрийг би шийдэх байх шүү.
Рүфүс: Тогловол яаж байна? Чи хожигдвол бүгдийг нь гэрт нь хүргэж өгнө. Харин ялвал миний цүнхэнд байгаа бүх бөмбөлгийг авна.
Хенрик: Болж байна! Чи угаасаа шатар муу тоглодог.
Рүфүс: Хэн надтай тоглоно гэж байна?
Яст мэлхий: Алив, үзэлцье.
Эмэгтэй: Хонь, бургас, хонь, өвс. Илүү олон бургаснууд, илүү олон хонинууд, илүү олон өвснүүд.
Грегор: Зэрлэг адгуус учраас ямар нэг зүйл хэлэх гэсэн байх учиргүй, тийм үү?
Эмэгтэй: Аан гээч? Энэ удаад тийм ч итгэлтэй биш байна.
Яст мэлхий: Тэрэг А 2.
Хенрик: Шаг!
Яст мэлхий: Ноён эйч 1.
Хенрик: Бэрс эф 2.
Яст мэлхий: Тэрэг си 8.
Хенрик: Ноён эйч 7.
Яст мэлхий: Бэрс эйч 6.
Рүфүс: Үгүй ээ!
Хенрик: Ноён эйч зургааг иднэ. Хаан урт наслаг!
Арслан: Бэрс!
Усны үхэр: Би хэзээ ч Африкт очихгүй нь Бас бусад усны үхэрнүүдтэй хэзээ ч уулзахгүй.
Яст мэлхий: Тэрэг эйч 8. Шаг... Мад.
Хенрик: Юу?
Арслан: Чи ялчихлаа!
Рүфүс: Бид гэртээ харих нь!
Хенрик: За яах вэ. Гэхдээ би хэдэн бөмбөлөг алдсанаа хармаар байна.
Рүфүс: За за.
Хенрик: Юу? Чи намайг хуурсан байна.
Рүфүс: Далайн дүрэм.
Хенрик: Чи намайг чадчихлаа, Рүфүс! Алив сууцгаа!
Рүфүс: Тэр зөвхөн жижиг сам хорхой иддэг юм. Яст мэлхий!
Яст мэлхий: Юу байсан бэ?
Эмэгтэй: Грегор! Тэнд байна!
Рүфүс: Хурдлаарай! Бүгдээрээ Хенрикийн ам руу ор! Бид явах хэрэгтэй!
Эмэгтэй: Хог гэж! Энэ ямбий хог далий буудаад байна!
Арслан: Алив ээ! Хурдлаарай, жаал аа!
Рүфүс: Ороолт! Та хэд явахдаа бэлдэж бай! Би удахгүй ээ! Муу золиг ийш тийшээ үсчээд л байх юм!
Грегор: Баригдахыг хүсэхгүй байгаа учраас тэгсэн байх, захирал аа.
Эмэгтэй: Чамайг яая даа, Грегор.
Арслан: Бид ирлээ, жаал аа! Алив! Хурдлаарай! Бушуулаарай!
Усны үхэр: Алив ээ! Ямар ч амьтан ард хоцрохгүй! Рүфүс!
Хенрик: Гүйцээ! Би явлаа.
Грегор: Том халим амьтны хүрээлэнгийн амьтад бас далайн могойг амандаа хийгээд явж байна. Өдрийн од шиг ховор үзэгдэл байх чинь ээ.
Эмэгтэй: Би амралтаа авах хэрэгтэй байна.
1066: Хөөе! Үнэхээр догь байлаа шүү!
Рүфүс: Юу? Та юу?
1066: Тийм ээ, нам унтчихаад энд гацчихсан сэрлээ. Их эвгүй байгаа биз? Тэмтрүүлээ тайрах хэрэгтэй болохоор хурц иртэй юм хайж байлаа. Гайхалтай! Ингэнэ гэж хэн санах вэ? Чи далайн могой гэхэд догь амьтан байна шүү. Нээрэн шүү. Дахиад шинэ тэмтрүүл ургуулах гэж хэдэн долоо хоног болох байсан.
1066: Тусын чинь хариуд шивээс хийж өгье.
Рүфүс: Надад юу ч хэрэггүй.
1066: Хөөе, чи ороолтоо авчихсан юм уу? Догь шүү!
Рүфүс: Бүгд талаар боллоо. Би хэзээ ч гэртээ харихгүй.
1066: Юу? Өөрөө буцаад сэлж болохгүй гэж үү?
Рүфүс: Би... Би сэлж чаддаггүй.
1066: Гэхдээ чи далайн могой шүү дээ!
Рүфүс: Үгүй ээ, зүгээр л нэг том өт. Яагаад халиманд сууж энд ирсэн гэж бодоов?
1066: Шалгаад үз л дээ! Чи далайд амьдрахаар төрсөн. Чи үнэхээр мундаг сэлэгч болох болно! Хар л даа, төрөлхийн авьяастай!
Рүфүс: Би сурч чадах болов уу?
1066: Чадна! Долоо хоногийн дотор мэргэжлийн болох болно!
Рүфүс: 7 хоног гэнэ ээ? Өнөөдөр хэдэн юм?
1066: Даваа гараг гэж бодож байна.
Рүфүс: Маргааш завь ирэх нь байна! Та надад замдаа заагаад өгч болох уу?
1066: Замдаа гэнэ ээ? За... Оролдоод л үзье. Явцгаая... анд минь. Хар даа! Үнэхээр мундаг байна! Ядарч байна уу?
Рүфүс: Тийм ээ.
1066: Гайхалтай!
Рүфүс: Хөөе! Бид... явах хэрэгтэй.
1066: За.
Рүфүс: Бид ирчихлээ!
1066: Тэр танай арал уу?
Рүфүс: Тийм ээ! 1066! 1066! Сэрээрэй! Сэрээрэй!
Эр: Наадхаа авч явж болохгүй.
Найз1: Гэхдээ би авч явмаар байна!
Эр: Болохгүй! Орхи!
Найз1: Надад хэрэгтэй!
Эр: Бушуулж үз!
Эр2: Завь ирж байна! Би явах хэрэгтэй.
Эр3: Зөрье, зөрье, зөрье! Замаас холд!
Ягаан эм: Замаа харж яваач!
Эр: Чи л миний замд саад болсон!
Шар эм: Алив ээ! Юу юугүй завь ирэх нь! Ямар ч ёс зүй байхгүй! Зарим нь өөрсдийгөө л боддог!
Ягаан эм: Энэ хар даа. Биднийг ясаа цайтал ажиллаж байхад энэ зулзага амарч байна!
Шар эм: Байзаарай! Энэ ногоон зулзага байна.
Ягаан эм: Нөгөө сэлж чаддаггүй юу?
Рүфүс: Би чадсан гэж үү?
Шар эм: Юу чадсан гэж?
Рүфүс: Би гэр хүртлээ сэлээд ирсэн байна!
Шар эм: Юу гээд шулганаад байгаа юм бэ?
Рүфүс: Би Людвиг ахтай уулзах хэрэгтэй байна. Маш яаралтай!
Ороолт. Ороолт хаана байна? Үгүй ээ! Бас 1066 хаана байна? 1066! 1066! Та нар миний найз 1066-г харсан уу?
Шар эм: Тэр юу яриад байна аа?
Рүфүс: Тэр бол хүмүүс над руу нойрсуулах сумаар буудаад халиманд сууж чадалгүй үлдэхэд надад сэлэхийг зааж өгсөн шивээс хийдэг наймаалж байгаа юм. Би яст мэлхийнд... ...Африк руу буцахад нь туслаад..
Шар эм: Бид сүйрлийн ирмэгт ирээгүй бол илүү чанга инээж байх байлаа.
Эмээ: Рүфүс! Рүфүс!
Рүфүс: Эмээ?
Эмээ: Рүфүс!
Рүфүс: Эмээ!
Эмээ: Миний зулзага хүрээд иржээ! Би үнэхээр их санаа зовсон.
Рүфүс: Би хэзээ ч таныг орхихгүй ээ, эмээ. Би Шотландад очсон, бас сэлж сурсан. Бас танай эгчтэй уулзсан. Бас... Өө.
Людвиг: Тэгэхээр... Чи бүхнийг залруулжээ. Гэхдээ ноосон утас шиг жижигхэн зүйлийг авчирч чадаагүй гэж үү? За за, тэр чухал биш. Ороолт байсан ч, байгаагүй ч, бидэнд ачаагаа баглаад явахаас өөр хийж чадах зүйл үгүй.
Рүфүс: Тэр утаа гаргаж чадахгүй гэж үү?
Эмээ: Чадахгүй ээ. Бүгд арлаас явахаар зэхэж байна.
Рүфүс: Гэхдээ та далайг гаталж чадна гэж үү?
Эмээ: Би хаашаа ч явахгүй.
Рүфүс: Гэхдээ завь ирвэл яах болж байна?
Грегор: Адгууснууд! Далайн могойтой дахиж орооцолдохгүй болсон нь харамсалтай. Тэр арлаар дүүрэн далайн могой байна.
Эмэгтэй: Грегор минь! Би баяжчихлаа!
Ахмад: Өө? Ахмадын тэмдэглэл. 13цаг 37 минут болж байна. Хаалганы цаана гадны хүн ирсэн байна. Өө... Коала. Ахмадын тэмдэглэл. Би маш содон амьтан--
Ягаан эм: Завь!
Рүфүс: Өө, үгүй ээ!
Ягаан эм: Завь!
Эр: Биднийг чиглээд ирж байна! Бид сүйрчээ!
Ягаан эм: Үгүй ээ!
Эр: Зугтаарай!
Рүфүс: Сонсооч! Сонсооч!
Эр: Ямар нэг юм хий л дээ!
Рүфүс: Сонсооч дээ! Бүгдээрээ сонсоцгоо! Нөгөө...
Ягаан эм: Юу гэж?
Рүфүс: Би завийг эргүүлэх аргыг мэднэ.
Ягаан эм: Чи тэгээд яаж эргүүлэх гэж байгаа юм?
Эр: Тийм хүчтэй далайн могой хаана ч байхгүй.
Рүфүс: Ганц далайн могой бол чадахгүй. Гэхдээ бид хамтарч ажиллавал...
Эр: Бид Людвиг ахаас гуйж болох юм.
Эмэгтэй: Хөлгийн ахмад ярьж байна. Бид маш аюултай нөхцөл байдалд орлоо. Зорчигч та бүхэн яаралтай бүхээгтээ орно уу.
Найз1: Хар даа!
Эм: Тэр яах гээд байна?
Эр: Өө, үгүй ээ!
Эмээ: Рүфүс! Өө, үгүй ээ! Рүфүс!
Эмэгтэй: 124, 125... Биш ээ, 127 далайн могой! 128!
Грегор: Захирал аа!
Шар эм: Хар даа, завь эргэж байна! Тийм ээ!
Эмээ: Миний хүү мундаг шүү!
Найз1: Тэр чадлаа!
Найз2: Тийм ээ!
Эмэгтэй: Чи чинь юу хийгээд байна аа? Би бүгдийг өөрөө хийх ёстой юу?
Эмээ: Өө, үгүй ээ. Рүфүс!
1066: Хөөе, баатар аа!
Рүфүс: 1066?
1066: Хөөе, би танай найзуудтай таарсан!
Рүфүс: Юу? Хенрик!
Амьтад: Тийм ээ!
Хенрик: Бүх тээвэрлэлт аялалын даатгалтай байдаг!
Арслан: Бид тулаанд бэлэн, Рүфүс!
Яст мэлхий: Бас бидэнд төлөвлөгөө байна.
Рүфүс: Тулалдацгаая!
Заан: Сүүлэн их буу бэлэн! Галлаад!
Рүфүс: Усны үхэр ээ! Байраа эзлээрэй!
Усны үхэр: Галлахад бэлэн!
Рүфүс: Галлаад!
Эмэгтэй: Одоо бас яав даа?!
Дохиолол: Анхааруулга. Хийн алдагдал. Анхааруулга. Хийн алдагдал.
Заан: Тийм ээ!
Ахмад: Өө, за. Би чамайг хэн болохыг мэдэхгүй юм. Гэхдээ бид нэг завин дээр байгаа бололтой.
Дохиолол: Анхааруулга. Хийн алдагдал. Анхааруулга. Хийн алдагдал.
Рүфүс: 1066, чиний ээлж!
1066: Ойлголоо!
Эмэгтэй: Юу болох нь энэ вэ? Юу ч харагдахгүй байна. Энэ олон юмны аль нь шил арчигч юм бэ?
Рүфүс: Тийм ээ!
Ягаан эм: Хөөх! Тэр хачин амьтад завийг эргүүлчихлээ.
Эмээ: Рүфүс! Рүфүс!
Шар эм: Бидэнд хийж чадах зүйл байсан ч болоосой.
Арслан: Бид ялагдал хүлээх хэрэгтэй боллоо, анд нөхөд өө.
Цацагт хяруул: Рүфүс! Хар даа! Завь эргэж байна.
Ахмад: Үүнээс цааш би хөлгөө залуурдъя, баярлалаа!
Эмэгтэй: Юу... Юу болоод байна аа? Грегор?
Ахмад: Хатагтай нар түрүүнд.
Эмэгтэй: Юу?
Ахмад: Сайхан коала байх чинь. Чинийх үү?
Эмэгтэй: Грегор?
Грегор: Үгүй ээ, минийх биш.
Ахмад: Ийм зэрлэг амьтныг төрөлх нутгаасаа гадуур байгааг харахад харамсалтай байна.
Эмэгтэй: Грегор!
Грегор: Хүсвэл та авч болно шүү.
Ахмад: Бид дараа нь Автрали явах болно. Хамт л аваад явъя! Соёл иргэншлээс хол, зэрлэг байгаль руу нь буцаая.
Эмэгтэй: Грегор!
Ахмад: Ахмадын тэмдэглэл. Би үймээнийг намжааж дээрэмчдийг баривчилсан.
Эр: Тийм ээ! Тэр чадлаа!
Эм: Манай баатар!
Эр: Манай баатар!
Ягаан эм: Сая гэхдээ хөгжилтэй байлаа шүү.
Шар эм: Дараа долоо хоногийг хүлээж тэсэхгүй нь.
Хүүхэд: Хар даа!
Рүфүс: Алив ээ, аварсан арлаа харах хэрэгтэй шүү дээ!
Арслан: Юу... Бид Африк дахь гэр рүүгээ явах хэрэгтэй бас... Та бүхэнд төвөг удахыг хүсэхгүй байна.
Рүфүс: Өө.
Шар эм: Төвөг удах гэнэ шүү? Далайн Могойн арал бүх амьтдад нээлттэй. Тийм биш гэж үү?
Ягаан эм: Тэгэлгүй яах вэ. Далайн могой бид чинь өөрсдийн... өөрсдийн...
Шар эм: Элгэмсэг зангаараа алдартай!
Арслан: Энэ бол Яст Мэлхий. Заан. Цацагт хяруул.
Шар эм: Ямар гайхалтай юм бэ? Та нар бүгд хуурай газраас ирсэн үү?
TRAILER
Рүфүс: Эмээ, хүмүүс үнэхээр дэлхий дээрх хамгийн аюултай амьтад гэж үү?
Охин:. Завь!
Эр:. Биднийг чиглээд ирж байна!
Людвиг:. Тэгэхээр хэн чинь нууцлаг ертөнц рүү аялан, шинэ шидэт ороолтыг авчирч арлыг сүйрлээс аврахыг хүсэж байна? Санаагаараа явах амьтан байна уу?
Шар эм: Би… Лав яасан ч явахгүй.
Рүфүс:. Хүлээгээрэй.
Хенрик: Чи такси дуудсан юм уу?
Эмээ: Рүфүс алга болчихлоо.
Людвиг: Нөгөө сэлж чаддаггүй зулзага мөн үү?
1066: Гэхдээ чи далайн могой шүү дээ!
Рүфүс: Би сэлэх хэрэггүй. Би хуурай газар дээр илүү хурдан. Тийм ээ!
Найз1: Гэхдээ хүмүүс хуурай газарт амьдардаг шүү дээ.
Эмэгтэй: Чи чимээгүй байгаад өгөөч!
Грег: Уучлаарай.
1066: Шотланд бол миний мэдэх ноостой амьтад, бас далайн могой байдаг ганц газар.
Рүфүс: Далайн могой гэнэ ээ?
1066: Амжилт хүсье, баяртай.
Эмэгтэй: Далайн могой! Тэр намайг баян болгох болно!
Рүфүс: Би яаж гэртээ буцаж харих юм бэ?
Арслан: Тэр тийм ч амар зүйл биш.
Рүфүс: Би чухал даалгавар биелүүлэх ёстой. Би заавал зугтах ёстой!
Арслан: Чимээгүй!
Амьтад: Рүфүс! Рүфүс!
Рүфүс: Би гэртээ харина.
Цацагт хяруул: Бид зугтааж чадлаа! Бид зугтааж чадсан шүү, бид чадлаа.
Рүфүс: Ямар ч амьтан ард хоцрохгүй.
Арслан: Бид тулаанд бэлэн, Рүфүс!
Рүфүс:Тулалдацгаая!
Усны үхэр: Бид чамд итгэж байна.
Бичиг: Рүфүс: Сэлж чаддаггүй далайн могой.
Несси: Чи харин хэн гэдэг бяцхан зулзага билээ?
Back to episodes Go home