Shamed Mom returns! Her 3 sons are Billionaires & ready for REVENGE!
https://www.youtube.com/watch?v=t_ld-rz_QnY
Хугацаа: 01 цаг 27 минут
Дүрүүд: Цай Лань- гол дүрийн эмэгтэй буюу хүүхдүүдийн ээж, Шэнь Зэчүань- Том ах буюу багадаа Да Бао гэж дуудуулдаг байсан. Шэнь, Шэнь Зэчүань зэрэг нэрээр дуудагдаж байгаа. Эр Я- Шэнь Сывэнь буюу бага охин нь, еэвэн хийдэг. Да Я буюу Чэнь Кэ, ээж нь Шяо Кэ гэж дууддаг. Мөн Жан Вэнь буву ээжийнх нь сүүлд суусан нөхөр, сөрөг дүрийн залуу.
Орчуулсан: Б.Есүйхулан
Охин: Ээж ээ, энэ эмийн ургамалтай еэвэнгүүд ямар гоё юм бэ!
Охин: Та надад яаж хийхийг нь зааж өгч болох уу?
Ээж: Заа.
Ээж: Өө тийм.
Ээж: Ээж нь та нарт зориулж зүүлт бэлдсэн.
Ээж: Хүн бүрт нэг нэг байгаа.
Ээж: Хараач.
Ээж: Дээр нь бид дөрвийн зураг байгаа биз?
Ээж: Одооноос эхлээд бид нэг гэр бүл.
Ээж: Хэзээ ч дахиж салахгүй.
Ээж: Гоё байна уу?
Хүүхдүүд: Гоё!
Ээж: Алив Арьяа,.
Ээж: Ээж нь зүүж өгье.
Ээж: Хөөрхөн байна уу?
Хүүхдүүд: Хөөрхөн!
Хүүхдүүд: Баярлалаа, ээж ээ.
Ээж: Сайн охин.
Ээж: Жан ахыгаа хоолоо ид гээд дуудаад ир.
Хүүхдүүд: За.
Ээж: За, Болгоомжтой яваарай!
Хүүхдүүд: За !
Хүү: Жан ах бидэнд туслаад их ядарч байгаа гэж ээж хэлж байсан. Тэгээд өнөөдөр түүнд зориулаад тусгайлан еэвэн хийсэн.
Охин: Хараач, Жан ах тэнд байх шиг байна.
Хүү: Очиж түүнийг олъё.
Охин: Ахаа хар даа, Тэд юу хийгээд байна аа?
Хүү: Гэртээ харьж ээжийгээ олъё!
Эмэгтэй: Хүүеэ яанаа
Эрэгтэй: Тэднийг битгий алдаарай!
Эрэгтэй: Хурдан араас нь хөө!
Эрэгтэй: Битгий зугтаа!
Эрэгтэй: Зогс!
Эрэгтэй: Зогс, та нар юу гээд орилоод байгаа юм?! Гүйгээч тэгээд?
Эрэгтэй: Хэлээдэх, Юу харсан?!
Эрэгтэй: Юу харсан бээ?! Суу, эхлээд хоолоо ид. Хүүхдүүд яасан? Чамайг хайж очоогүй юу?
Эрэгтэй: Ирсэн, гүээ ирээгүй. Тоглоцгоож байгаа юм бишүү?
Эмэгтэй: Цай Лань!
Эмэгтэй: Хурдан ир!
Эмэгтэй: Танай гурван хүүхэд гол руу уначихлаа!
Цай Лань: Юу гэнэ ээ?!
Цай Лань: Миний Хүүхдүүд!
Цай Лань: Миний хүүхдүүд!
Цай Лань: Хүүхдүүд минь!
Эрэгтэй: Цай Лань!
Эрэгтэй: Цай Лань!
Эрэгтэй: Тосгоны тийм олон хүн хайсан ч
Эрэгтэй: Хэн нь ч олоогүй.
Эрэгтэй: Амьд гарах найдваргүй бололтой.
Цай Лань: Яг юу болсон юм бэ?
Цай Лань: Хүүхдүүд минь хаана байна?!
Эрэгтэй: Цай Лань, битгий ингэж шанал даа.
Эрэгтэй: Одооноос эхлээд би хүүхдүүдийн оронд
Эрэгтэй: чамайг сайн халамжилна.
Цай Лань: Яг юу болсон юм бэ?!
Цай Лань: Хүүхдүүд минь...
20 жилийн дараа... Чэнши групп
Эрэгтэй: Сайн байна уу, Чэнь захирал аа.
Эрэгтэй: Сайн байна уу, Чэнь захирал аа.
Эрэгтэй: Чэнь захирлаа, Бүх хувьцаа эзэмшигчид ирчихсэн.
Эрэгтэй: Таныг хурлыг удирдахыг л хүлээж байна.
Шэнь захирал: За.
Эрэгтэй: Шэнь захирал аа.
Эрэгтэй: Ээжийн тань талаар сураг гарлаа.
Эрэгтэй: Яг Жянчэнд байна.
Шэнь захирал: За, би одоо очлоо.
Шэнь захирал: Жянчэн рүү явцгаая.
Эрэгтэй: Шэнь захирал аа, хурлыг яах вэ?
Шэнь захирал: Хурлыг цуцал.
Ээж: Байна уу ээжээ?
Ээж2: Жао Цай Лань, Одоо хэдэн цаг болж байгааг мэдэж байна уу?
Ээж2: Хадам ээжийгээ өлсгөж алах гээ юу?!
Цай Лань: Ээж ээ, би одоохон очлоо.
Эрэгтэй: Эгчээ,
Эрэгтэй: 500 грамм еэвэн авъя.
Цай Лань: За, ямар амттайг нь авах вэ?
Цай Лань: Манайд эмийн ургамлын амттай байгаа. Бас жимстэй, таван самартай, гүнжидтэй байна.
Цай Лань: Энэ эмийн ургамлынх нь
Цай Лань: Манай гэрийн онцгой жор л доо.
Цай Лань: Өөр газар хийдэггүй.
Эрэгтэй: Тэгвэл эмийн ургамалтайгаас нь 500 граммыг авъя.
Цай Лань: За, аваарай.
Эрэгтэй: Эгчээ, Танай эмийн ургамалтай еэвэн үнэхээр өвөрмөц амттай юм!
Цай Лань: Үүнийг би өөрөө судалж хийсэн юм.
Цай Лань: Амт нь өвөрмөц.
Эрэгтэй: Муугүй шүү.
Эрэгтэй: Би бас даргадаа очиж амсуулнаа.
Эрэгтэй: Хэрвээ түүнд таалагдвал
Эрэгтэй: дахиж ирж авна аа.
Цай Лань: За, баярлалаа.
Шэнь захирал: Ээж ээ, та ер нь хаана байнаа?
Шэнь захирал: Ийм олон жилийн дараа
Шэнь захирал: эцэст нь таны сураг гарлаа.
Шэнь захирал: Гэхдээ аль хэдийн гурав хоног өнгөрчихлөө.
Шэнь захирал: Би Жянчэн хотыг тэр чигт нь хайсан ч
Шэнь захирал: таныг олж чадсангүй.
Шэнь захирал: Тэр үед яг юу болсон юм бол?
Шэнь захирал: Би яагаад гол руу унасан юм бэ?
Шэнь захирал: Толгойндоо авсан тэр гэмтлээс болоод
Шэнь захирал: тэр жилийн бүх дурсамжаа алдчихсан.
Эрэгтэй: Шэнь захирал аа, жоохон юм идээч.
Шэнь захирал: За.
Ээж: Да Бао. Наашаа ирээд амсаад үз.
Шэнь захирал: Энэ хэлбэр...
Шэнь захирал: Энэ амт...
Шэнь захирал: Яг л миний ээжийн хийдэг байсан шиг.
Эрэгтэй: Шэнь захирал аа, та юу гэнээ?
Шэнь захирал: Энэ эмийн ургамалтай еэвэнг
Шэнь захирал: зөвхөн манай ээж л хийж чаддаг байсан.
Шэнь захирал: Үүнийг хаанаас авсан юм?
Эрэгтэй: Тэнд байсан ногооны зах дээрээс.
Шэнь захирал: Очоод харъя.
Эрэгтэй: Шэнь захирал аа. Яг тэндээс авсан юм.
Шэнь захирал: За.
Эрэгтэй: Шэнь захирал аа, лангуу нь тэнд байна.
Шэнь захирал: Сайн байна уу, нэг юм асууя.
Шэнь захирал: Энэ танай лангуу юу?
Эмэгтэй: Үгүй ээ.
Эмэгтэй: Лангууны эзэн гэртээ харьсан.
Эмэгтэй: Би түр харж байгаа юм.
Эмэгтэй: Өө, Вэнь ах аа.
Эмэгтэй: Хэрвээ тушаал дэвшвэл
Эмэгтэй: би, Шяоян хоёрыг хаяхгүй биз дээ?
Эрэгтэй: Юу яриад байгаа юм?
Эрэгтэй: Чи надад ийм сайхан хүү төрүүлж өгсөн.
Эрэгтэй: би яаж та хоёрыг орхих вэ дээ?
Эрэгтэй: Өө тийм.
Эрэгтэй: Өмнө нь чи Шяоянд байр авч өгмөөр байна гэсэн биз дээ?
Эмэгтэй: Аанхаан, тийн.
Эрэгтэй: Би аль хэдийн байр олчихсон.
Эрэгтэй: Одоо тэр авгайгаас мөнгөө л авах хэрэгтэй.
Эрэгтэй: Мөнгөө авангуутаа байраа авна.
Эрэгтэй: Тэгээд би чамайг, Шяоян хоёрыг авчирч хамт амьдарна. За юу?
Эмэгтэй: За тэгнэ шүү.
Цай Лань: Ээж ээ, би ирлээ.
Цай Лань: Өлсөж байна уу?
Цай Лань: Би одоо хоол хийе.
Ээж: Би бүгдийг чинь ойлгочихсон.
Ээж: Чи намайг өлсөж үхээсэй гэж хүсдэг биз дээ?!
Цай Лань: Ээж ээ, би буруу байсан.
Цай Лань: Дараа дараагийн удаа эрт ирнэ ээ.
Эрэгтэй: Юу хэрэлдээд байгаа юм? Хоол болсон юм уу? Би өлсөж байна!
Цай Лань: Би Одоохон хийгээдхэе.
Ээж: Чи яг ирсэн нь болж.
Ээж: Тушаал дэвшинэ гэж байсан биз дээ?
Ээж: Хурдан энэ авгайгаас сал.
Ээж: Манай Жан гэр бүлд
Ээж: сайхан, эрүүл хүү төрүүлж өгөх хүн ол.
Эрэгтэй: Ээжээ?
Ээж: Ээжийгээ гэж боддог л юм бол
Ээж: хурдан энэ авгайг хөөж гарга!
Ээж: Ийм хүүхэн
Ээж: яаж манай Жан овогтынд орж ирсэн юм болоо?!
Эрэгтэй: Ээж ээ, Би Цай Ланиас салахгүй.
Ээж: Чи намайг уурлуулж үхүүлэх нь ээ!
Ээж: Би уурлаад үхлээ!
Цай Лань: Лао Жан, Та энэ олон жил надад яаж хандсаныг би бүгдийг мэднэ. Та хотод байр авахыг хүссэн биз дээ? Би хангалттай мөнгө хадгалсан. Тэгж байгаад байр үзэхээр явъя.
Эрэгтэй: Цай Лань, баярлалаа.
Эрэгтэй: Эгчээ, энэ еэвэнг та хийсэн юмуу?
Цай Лань: Хэрвээ миний хүү Да Бао амьд байсан бол нэг иймэрхүү л залуу болох байсан даа...
Эрэгтэй: Эгч ээ, намайг санаж байна уу? Еэвэн ёстой амттай байсаан.
Цай Лань: Өө, чи байна шүү дээ.
Цай Лань: Таалагдсан бол болж дээ.
Эрэгтэй: Энэ бол манай босс.
Эрэгтэй: Түүнд ч бас таны хийсэн еэвэн их таалагдсан байна.
Эрэгтэй: Бид таныг олох гээд ирсэн юм.
Эрэгтэй: Бид өчигдөр үдээс хойш ирсэн.
Эрэгтэй: Гэтэл та байгаагүй.
Эрэгтэй: нэлээн удаан хүлээлээ.
Цай Лань: Өчигдөр гэрт жаахан асуудал гараад
Цай Лань: түр буцаад харьсан юм.
Цай Лань: Үнэхээр уучлаарай.
Цай Лань: Та нар еэвэн авах гэж ирсэн үү? Ямар амттайгаас нь авах уу?
Шэнь: Эмийн ургамлын амттайгаас.
Цай Лань: Аваарай, ахиухан хийчихье.
Шэнь: Эгчээ, энэ еэвэнг яаж хийхийг танд хүн зааж өгсөн юмуу? Эсвэл?
Цай Лань: Үгүй ээ.
Цай Лань: Үүнийг би өөрөө судалж хийсэн юм.
Цай Лань: Амт нь өвөрмөц.
Цай Лань: Өө, хэрэггүй ээ.
Цай Лань: Өчигдөр та нарыг удаан хүлээлгэчихсэн болохоор
Цай Лань: жаахан эвгүй санагдаад байна.
Цай Лань: Эдгээр еэвэн нэг их үнэтэй биш ээ.
Цай Лань: Энэ удаа би дайлъя.
Цай Лань: Хэрвээ дараа нь таалагдвал
Цай Лань: дахиж ирээрэй.
Цай Лань: Өө, уучлаарай.
Цай Лань: байна уу?
Эрэгтэй: Цай Лань, Байр үзэхээр явна гэж тохирсон биз дээ?
Цай Лань: Өө, за за. Би одоо очлоо!
Цай Лань: Ёоё, их эвгүй юм аа.
Цай Лань: Нөхөр дахиад л дуудаад байна.
Цай Лань: Гэрт асуудал гараад
Цай Лань: би ингээд явъя.
Цай Лань: Ээж нь та нарт бэлдсэн зүүлт.
Цай Лань: Хүн бүрт нэг байгаа.
Цай Лань: Хараач.
Цай Лань: Энд бид дөрвийн зураг байгаа.
Цай Лань: Одооноос эхлээд бид нэг гэр бүл.
Цай Лань: Хэзээ ч дахиж салахгүй.
Цай Лань: Гоё байна уу?
Хүүхдүүд: Гоё!
Цай Лань: Баярлалаа!
Шэнь: Түүний талаар бүх мэдээллийг хайж ол.
Эрэгтэй: Заа
Ажилтан: Ийшээ.
Ажилтан: Эндхийн нэг өрөө байр 400 мянган юань.
Ажилтан: Энд Хоёр өрөө нь 800 мянган юань.
Цай Лань: Ийм үнэтэй юмуу
Ажилтан: Үнэтэй биш ээ. Энэ чинь Жянчэнгийн хотын төв хэсэг. Жан ахыг таньдаг болохоор хямдруулсан үнэ шүү. Үгүй бол үүнээс ч илүү үнэтэй.
Цай Лань: Надад тийм их мөнгө байхгүй.
Цай Лань: Ердөө...
Цай Лань: 700 мянга л байгаа.
Эрэгтэй: Цай Лань. Бид нар нэг өрөө байрыг нь авахад л хангалттай. Чи ээжтэй хамт унтлагын өрөөнд байгаад би ганцаараа зочны өрөөний буйдан дээр унтчихна.
Цай Лань: Тэгж болохгүй ээ.
Эрэгтэй: 800 мянга дэндүү үнэтэй байна. Бид авч дийлэхгүй юм байна!
Эмэгтэй: Эсвэл ингэвэл яасан юм?
Эмэгтэй: Хар даа.
Эмэгтэй: Бид Жан ахтай найзууд шүү дээ.
Эмэгтэй: 700 мянгаар тохиролцож болох байх.
Эмэгтэй: Гэхдээ бэр эгч ээ,
Эмэгтэй: Та үнэхээр захиалгаа баталгаажуулах гэж байгаа юм уу?
Цай Лань: Тийм ээ, авна.
Жан Вэнь: Цай Лань, баярлалаа.
Жан Вэнь: Тэгэхээр...
Жан Вэнь: Үл хөдлөхийн гэрчилгээн дээр
Жан Вэнь: зөвхөн энэ эгчийнхээ нэрийг биччих.
Эмэгтэй: Заа, Тэгье ээ.
Цай Лань: Яаж тэгэж болох вэ
Жан Вэнь: Цай Лань, Энэ бүхнийг чи хүртэх ёстой.
Жан Вэнь: 2 хоногийн дараа
Жан Вэнь: том шинэ байрны найр хийе.
Жан Вэнь: Тэгээд бүх хамаатан садан, найз нөхөддөө
Жан Вэнь: би ямар сайн эхнэртэйгээ харуулна.
Цай Лань: За.
Жан Вэнь: Би яваад мөнгөө төлөөд ирье.
Эмэгтэй: За. Эгч наашаа яваарай.
Эмэгтэй: Би заагаад өгье.
Жан Вэнь: Хонгор минь.
Жан Вэнь: Яасан бэ, хонгор оо?
Жан Вэнь: Байраа аль хэдийн авчихсан байхад
Жан Вэнь: яагаад ийм гунигтай байгаа юм?
Эмэгтэй: Харахнээ чи үнэхээр Жао Цай Ланьд их дуртай бололтой.
Эмэгтэй: Хамт инээж, ярилцаж байгаа нь...
Жан Вэнь: Тэр чинь жүжиглэж байгаа хэрэг.
Эмэгтэй: Болчихлоо Жан ахаа
Жан Вэнь: Цаг нь болохоор үл хөдлөхийн гэрчилгээ дээр чи хэний нэр бичмээр байна хүссэнээрээ бичүүлээрэй.
Эмэгтэй: Тиймээ эгчээ би зохицуулна, санаа зоволтгүй ээ.
Жан Вэнь: Хэд хоногийн дараах шинэ гэрийн найран дээр
Жан Вэнь: би сүртэйгээр хүү та 2-ыгоо танилцуулна.
Жан Вэнь: Тэгээд тэр тэнэг Жао Цай Ланиас сална.
Эмэгтэй: Ингэвэл л болж байна.
Жан Вэнь: Үнсье дээ
Эрэгтэй: Шэнь захирал аа.
Эрэгтэй: Таны хүссэн мэдээлэл олдлоо.
Эрэгтэй: Түүнийг Жао Цай Лань гэдэг.
Эрэгтэй: Нутгийн хүн.
Эрэгтэй: Нөхөр нь эрт нас барсан.
Эрэгтэй: Гурван хүүхэдтэйгээ үлдсэн.
Эрэгтэй: Тэр гурван хүүхдээ ганцаараа өсгөсөн.
Эрэгтэй: Дараа нь Жан Вэнь гэдэг хүнтэй дахин гэрлэсэн.
Эрэгтэй: Гэрлэсний дараахан
Эрэгтэй: гурван хүүхэд нь тоглож байгаад усанд живсэн.
Эрэгтэй: Энэ олон жил
Эрэгтэй: тэр гудамжинд лангуу ажиллуулж амьдарч байгаа.
Шэнь захирал: Тэр гурван хүүхэдтэй байсан нь усанд живсэн гэсэн үү?
Эрэгтэй: Тийм ээ.
Эрэгтэй: Живсэн.
Шэнь захирал: Тэр үнэхээр миний ээж юм байна.
Эрэгтэй: Бас тэр Жан Вэнь гэдэг хүн яг манай компанийн үйлдвэрт ажилладгийг олж мэдсэн. Удахгүй цехийн ахлагч болох гэж байгаа. Хамт ажилладаг хүмүүсийнх нь хэлснээр тэр их хариуцлагатай хүн гэнэ. Гэр бүлдээ ч их сайн гэсэн.
Шэнь захирал: Ямар нэг аргаар ДНХ шинжилгээ хийх арга ол.
Эрэгтэй: За
Эрэгтэй: Аан...
Эрэгтэй: Шэнь захирал аа.
Эрэгтэй: Хэд хоногийн дараа Жао хатагтай
Эрэгтэй: шинэ гэрийн найр хийх гэж байгаа.
Эрэгтэй: Та очих уу?
Шэнь захирал: Шинэ гэрийн найр уу?
Эрэгтэй: Тэр Жянчэнд шинэ байр авсан.
Эрэгтэй: Тиймээс шинэ гэрийн найр хийх гэж байгаа юм байна.
Шэнь захирал: За.
Шэнь захирал: Ойлголоо.
Шэнь захирал: Өө тийм.
Шэнь захирал: Жан Вэнь түүнд сайн ханддаг юм бол
Шэнь захирал: мэдэгдэл явуул.
Шэнь захирал: Түүнийг цехийн даргаар дэвшүүл.
Эрэгтэй: Заа
Сахалтай Эрэгтэй: Ор.
Сахалтай Эрэгтэй: Ван туслах аа.
Сахалтай Эрэгтэй: Ямар салхи нь таныг ийшээ үлээгээдхэв ?
Сахалтай Эрэгтэй: Суу, суу.
Ван туслах: Шэнь захирал өөрийн биеэр
Ван туслах: Жан Вэнийг тушаал дэвшүүлэхээр нэр заасан.
Ван туслах: Энэ бол томилгооны бичиг.
Ван туслах: Та өөрөө түүнд хүргэж өг.
Эрэгтэй: За.
Эрэгтэй: Даалгаврыг баталгаатай биелүүлнэ.
Эрэгтэй: Ван туслах аа, ойр ойрхон ирээрэй!
Эрэгтэй: Ёо, тэр Жан Вэнь чинь
Эрэгтэй: яг юу хйисэн юм бол доо?
Эрэгтэй: Шэнь захирал өөрийн биеэр
Эрэгтэй: түүнийг тушаал дэвшүүлсэн байна шүү дээ!
Жан Вэнь: Эрхэм найз нөхөд өө!
Жан Вэнь: Ирсэнд баярлалаа!
Жан Вэнь: Өнөөдөр бүгд сайн идэж уугаарай.
Жан Вэнь: Би баяртай байгаа цагт
Жан Вэнь: хэн ч согтохгүйгээр явахгүй шүү!
Хүмүүс: Мэдээж!
Хүмүүс: Баяр хүргэе, Жан дарга аа!
Хүмүүс: Баяр хүргэе!
Хүмүүс: Баяр хүргэе!
Жан Вэнь: Уучлаарай.
Жан Вэнь: Утсаар яриадахъя.
Жан Вэнь: Сайн уу, Линь менежер ээ.
Жан Вэнь: Юу болсон бэ?
Линь менежер: Чамд нэг юм хэлэх гэсэн юм.
Линь менежер: Чи жаахан банди байж
Линь менежер: бүр Шэнь захиралтай холбоо тогтоочихсон байна шүү.
Линь менежер: Дараа нь амжилтанд хүрвэл
Линь менежер: намайг битгий мартаарай. Бас чирж яваарай даа.
Жан Вэнь: Линь менежерээ тэгэлгүй яах вээ.
Линь менежер: Өө тийм.
Линь менежер: Сонсох нь ээ
Линь менежер: чи шинэ гэрийн найр хийж байгаа гэсэн.
Линь менежер: Давхар баяр хүргэе!
Линь менежер: Шэнь захирал өөрийн биеэр чамайг тушаал дэвшүүлсэн.
Линь менежер: Одоо чи үйлдвэрийн цехийн ахлагч болсон.
Линь менежер: Томилгооны бичгийг нь удахгүй явуулнаа.
Жан Вэнь: Линь менежер ээ...
Жан Вэнь: Та сая юу гэж хэлэв?
Жан Вэнь: Би сайн сонссонгүй.
Жан Вэнь: Дахиад хэлээд өгөөч?
Линь менежер: Баяр хүргэе!
Линь менежер: Давхар баяр! Чи одоо цехийн дарга болсон шүү!
Линь менежер: Баяр хүргэе!
Линь менежер: Давхар баяр! Чи одоо цехийн дарга болсон шүү!
Жан Вэнь: Үнэхээр төсөөлсөнгүй.
Жан Вэнь: Намайг үнэхээр цехийн дарга болгочихлоо.
Жан Вэнь: Бүр Шэнь группийн захирал
Жан Вэнь: өөрийн биеэр дэвшүүлсэн гэнээ.
Хүмүүс: Баяр хүргэе, Жан дарга аа!
Хүмүүс: Баяр хүргэе!
Жан Вэнь: үнэхээр Төсөөлсөнгүй.
Жан Вэнь: Шэнь захирал хүртэл намайг анзаарсан байна.
Жан Вэнь: Миний, Жан Вэний тэнгэрт мандах өдөр
Жан Вэнь: эцэст нь нэг юм ирлээ дээ!
Эрэгтэй: Найз нөхөд өө!
Эрэгтэй: Тэр Шэнь захирал чинь
Эрэгтэй: дэлхийн хөрөнгийн жагсаалтын нэгдүгээрт ордог хүн шүү!
Эрэгтэй: Үнэхээр аймар!
Эрэгтэй: Тэр үед өөрийн компанид түшиглээд
Эрэгтэй: Таван жилийн дотор
Эрэгтэй: дэлхийн шилдгүүдийн нэг болсон.
Эрэгтэй: Чэнь захирал аа, дэвшсэнд баяр хүргэе!
Эрэгтэй: Одоо ч та бүүр мандаж өгөх нь дээ.
Эрэгтэй: Хуучны хөршүүдээ битгий мартаарай ахаа.
Жан Вэнь: яалаа гэж дээ?
Эрэгтэй: Юу яриад байгаа юм?
Эрэгтэй: Жан дарга тийм хүн биш.
Эрэгтэй: Жан дарга бол...
Эрэгтэй: Манай Шэнь захирлын хүртэл
Эрэгтэй: нүдэнд өртсөн хүн.
Эрэгтэй: Тийм юм хийхгүй ээ.
Эрэгтэй: Тийм биз, хүмүүс ээ?
Эмэгтэй: Тийм! Жан дарга үнэхээр мундаг. Өөрийнхөө энэ туршлагаас бусадтайгаа хуваалцаж болох уу? Бусад нь бас суралцаг.
Эрэгтэй: Тийм шүү Жан даргаа бид таниас суралцах хэрэгтэй.
Эрэгтэй: Бидэнд хуваалцаач?
Жан Вэнь: За, асуудалгүй.
Жан Вэнь: Тэгвэл би ярья.
Жан Вэнь: Юуны өмнө
Жан Вэнь: бүгд завгүй ажлынхаа хажуугаар
Жан Вэнь: миний шинэ гэрийн найранд ирсэнд баярлалаа.
Жан Вэнь: Үнэнийг хэлэхэд...
Жан Вэнь: Би дэвшиж чадсан,
Жан Вэнь: цалингаа нэмүүлсэн,
Жан Вэнь: шинэ байр авсан —
Жан Вэнь: энэ бүхэн нэг хүний хүчин чармайлттай салшгүй холбоотой.
Жан Вэнь: Тэр хүн үргэлж ард минь
Жан Вэнь: энэ гэр бүлийг чимээгүйхэн дэмжиж ирсэн.
Жан Вэнь: Манай Жан гэр бүлийн төлөө
Жан Вэнь: асар их золиос гаргаж, хувь нэмэр оруулсан.
Жан Вэнь: Тиймээс...
Жан Вэнь: Түүнгүйгээр
Жан Вэнь: өнөөдрийн Жан Вэнь гэж байхгүй.
Эрэгтэй: Сонсох нь ээ,
Эрэгтэй: Жан Вэнь өнөөдрийн амжилтад хүрсэн нь
Эрэгтэй: бүгд эхнэрийнх нь ач гавьяа гэнэ.
Эрэгтэй: Тэгээд ч зогсохгүй,
Эрэгтэй: Жан дарга одоо ажилдаа бүрэн төвлөрч байгаа.
Эрэгтэй: Харин эхнэр нь гэртээ ганцаараа
Эрэгтэй: олон жил саажилттай байсан хадам ээжийгээ асарсан.
Эрэгтэй: Тийм болохоор Жан дарга одоо
Эрэгтэй: гэр, ажил хоёрын хооронд
Эрэгтэй: гүйсээр байгаад
Эрэгтэй: эцэст нь амжилтад хүрсэн.
Эрэгтэй: Одоо тэгээд
Эрэгтэй: сайхан өдрүүд ирж байна даа.
Жан Вэнь: Эрхэм найз нөхөд өө.
Жан Вэнь: Одоо би амьдралынхаа
Жан Вэнь: хамгийн их талархдаг хүнийг танилцуулъя.
Жан Вэнь: Миний хайрт,
Жан Вэнь: миний эхнэр —
Жан Вэнь: Чэнь Шюүминь!
Цай Лань: Юу?!
Чэнь Шюүминь: Үнэндээ би ч бас
Чэнь Шюүминь: нэг их тус болоогүй ээ.
Чэнь Шюүминь: Бүгд л Вэнь ахын
Чэнь Шюүминь: өөрийнх нь хүчин чармайлт.
Цай Лань: Жан Вэнь!
Цай Лань: Энэ хэн юм?!
Жан Вэнь: хэн байх юм?
Жан Вэнь: Миний эхнэр,
Жан Вэнь: миний хайртай хүн —
Жан Вэнь: Чэнь Шюүминь.
Цай Лань: Жан Вэнь, чи галзуурчихаа юу?!
Цай Лань: Би чиний эхнэр шүү дээ!
Цай Лань: Тэр бол ичгүүргүй амраг чинь!
Жан Вэнь: Амаа мэдээрэй чи!
Жан Вэнь: Тэр бол миний эхнэр!
Цай Лань: Жан Вэнь...
Цай Лань: Энэ олон жил
Цай Лань: би манай гэр бүлийн төлөө
Цай Лань: өглөөнөөс орой хүртэл ажилласан.
Цай Лань: Нэг ч өдөр залхуурч үзээгүй.
Цай Лань: Чиний ээж хоёр хөл нь саажилттай болсон.
Цай Лань: Чи нэг ч өдөр асарч байгаагүй.
Цай Лань: Би л залхууралдгүй өдөр бүр
Цай Лань: орных нь дэргэд сахиж байсан.
Цай Лань: Чи яагаад намайг хуурч байгаа юм?! Чи яагаад намайг...
Жан Вэнь: Юун хуурсан гэж?
Цай Лань: Бид аль хэдийн гэрлэлтийн гэрчилгээ авсан.
Цай Лань: Хууль ёсны эхнэр нөхөр.
Цай Лань: Хуулиар хамгаалагдсан харилцаа.
Жан Вэнь: Хууль ёсны эхнэр нөхөр байлаа гээд яах юм?!
Жан Вэнь: Удахгүй тийм биш болно.
Жан Вэнь: Гарын үсгээ зур.
Жан Вэнь: Салъя. ЗАЙЛ.
Жан Вэнь: Нэгнийхээ цагийг үрээд байх хэрэггүй.
Жан Вэнь: Жао Цай Лань.
Жан Вэнь: Чиний царайг харах болгонд
Жан Вэнь: дотор муухайраад бөөлжмөөр болдог.
Жан Вэнь: Мэдэж байна уу?
Жан Вэнь: Ээжид минь асрах хүн хэрэгтэй байгаагүй бол,
Жан Вэнь: бас Шюүминь-г зовоохыг хүсээгүй бол
Жан Вэнь: би чамайг аль эрт хөөчих байсан юм хөгшин шулам минь.
Цай Лань: Яаж надад ингэж хандаж чадав аа?! Чи яаж надад ингэж хандаж чадав ааа?
Чэнь Шюүминь: Чи ву гээд байгаа юм бэ? Хурдан гарын үсгээ зур! Зайл!
Чэнь Шюүминь : Вэнь ахын маань олон жилийн аз жаргалыг хойшлуулсан.
Чэнь Шюүминь: Ямар муу ёр вэ!
Цай Лань: Энэ олон жил
Цай Лань: манай гэр бүлийн төлөө оруулсан миний хувь нэмэр
Цай Лань: яг юу байсан юм бэ?
Жан Вэнь: Миний юу хэлснийг ойлгосон уу? Ойлгосон бол Зайлаад өг. Миний найрыг битгий бусниулаад бай.
Жан Вэнь: Эрхэм найз нөхөд өө!
Жан Вэнь: Өнөөдөр бол би, Шюүминь бид хоёрын баярт өдөр.
Жан Вэнь: Чи бол гадны хүн.
Жан Вэнь: Энд зогсох эрхгүй.
Цай Лань: Би эрхгүй гэж үү?
Цай Лань: Би явна аа.
Цай Лань: Гэхдээ энэ байрыг би авсан.
Цай Лань: Энэ шинэ байрны найрыг ч миний мөнгөөр хийж байгаа.
Цай Лань: Би яагаад явах ёстой юм?
Цай Лань: Явах ёстой хүмүүс нь та нар.
Цай Лань: Зайл!
Цай Лань: Гарч яв! Та нар бүгд муу хүмүүс!
Чэнь Шюүминь: Жао Цай Лань! Чи юунд найдаад намайг хөөх эрхтэй гэж бодоод байгаа юм?
Цай Лань: Энэ байрыг би 700 мянган юань үрж байж авсан.
Цай Лань: Энэ шинэ гэрийн найрыг ч би төлсөн.
Цай Лань: Би та нарыг хөөх бүрэн эрхтэй.
Хүмүүс: 700 мянга гэж үү?
Хүмүүс: Тэгэхээр...
Хүмүүс: Энэ байрыг тэр авсан юм байна шүү дээ?
Цай Лань: Энэ олон жил
Цай Лань: би өдөр нь гудамжинд лангуу ажиллуулж,
Цай Лань: орой нь еэвэн хийж
Цай Лань: мөнгөө бага багаар хуримтлуулсан.
Цай Лань: Бүтэн 20 жил хадгалсан.
Цай Лань: 20 жил цуглуулан байж энэ байрыг авах мөнгөтэй болсон.
Цай Лань: Та нар...
Цай Лань: Энэ олон жил
Цай Лань: би сохор байсан гэж бодъё.
Цай Лань: Гэхдээ миний байрыг
Цай Лань: дээрэмдэх тухай март.
Цай Лань: Учир нь үл хөдлөхийн гэрчилгээ дээр
Цай Лань: миний нэр байгаа.
Чэнь Шюүминь: Хахаха!
Чэнь Шюүминь: Жао Цай Лань,
Чэнь Шюүминь: чи энэнийг ч хараагүй юу?
Чэнь Шюүминь: Би ямар хүн билээ?
Чэнь Шюүминь: Вэнь ах удахгүй
Чэнь Шюүминь: Шэнь группийн цехийн дарга болно.
Чэнь Шюүминь: Сарын цалин нь 10 мянгаас дээш.
Чэнь Шюүминь: Чам шиг өмхий гудамжны худалдаачин
Чэнь Шюүминь: мөнгөөр байр авч өгсөн ч
Чэнь Шюүминь: тэр нь чамайг хүндэлсний шинж.
Чэнь Шюүминь: Нүүр өгч байна гэсэн үг.
Цай Лань: Нүүр царай надад хэрэггүй.
Цай Лань: Би зөвхөн байраа л авна.
Жан Вэнь: Би чамайг соёлтой хүн гэж бодож байсан. Гэтэл яг л захын хэрүүлч авгай шиг байсан гэж мэдээгүй юм байна.
Чэнь Шюүминь: Хэрүүлчээр ч зогсохгүй...
Чэнь Шюүминь: Вэнь ах бол минийх.
Чэнь Шюүминь: Байр ч бас минийх.
Чэнь Шюүминь: Харин чи —
Чэнь Шюүминь: хов хоосон зайлна.
Цай Лань: Энэ байр чинийх гэнээ?
Цай Лань: Тэгвэл үл хөдлөхийн гэрчилгээгээ гаргаад
Цай Лань: бүгдэд нь үзүүлчих?
Жан Вэн: Чадахгүй юм юу байхавдээ?
Жан Вэн: Жао Цай Лань, сайн хараад ав.
Цай Лань: Яаж ингэдэг байна аа?!
Цай Лань: Энэ чинь миний байр шүү дээ!
Цай Лань: Миний байр!
Жан Вэнь: Ингэе, үл хөдлөхийн гэрчилгээ дээр
Жан Вэнь: зөвхөн чиний нэрийг бичье.
Ажилтан: Тийм ээ, яг зөв.
Цай Лань: Та нар...
Цай Лань: Тэр агенттай нийлсэн байна!
Цай Лань: Та нар миний мөнгийг луйвардсан!
Цай Лань: Миний байрыг ч луйвардсан.
Цай Лань: Луйвар байж!
Жан Вэнь: Зайлаачдээ.
Эрэгтэй: Шэнь захирал аа.
Эрэгтэй: ДНХ шинжилгээний хариу хараахан гараагүй.
Эрэгтэй: Тэр таны ээж мөн эсэх
Эрэгтэй: одоогоор тодорхойгүй байна.
Эрэгтэй: Хэрвээ бас луйварчин байвал яах вэ?
Эрэгтэй: Энэ олон жил
Эрэгтэй: та хангалттай луйвардуулсан шүү дээ.
Шэнь захирал: ДНХ-ийн хариу хэзээ гарах вэ?
Эрэгтэй: Би яг одоо очоод хурдлуулъя.
Шэнь захирал: Хурдан!
Жан Вэнь: Жао Цай Лань. Сайн харав уу?
Жан Вэнь: Сайн харсан бол Хурдан гарын үсгээ зур.
Жан Вэнь: Салъя.
Цай Лань: Жан Вэнь, новш минь!
Цай Лань: Энэ олон жил
Цай Лань: би танай Жан гэр бүлийн төлөө
Цай Лань: үхтлээ зүтгэсэн.
Цай Лань: Чи намайг эхнээсээ л хуурч байсан юм байна!
Цай Лань: Би чамтай үзэлцье!
Чэнь Шюүминь: Жао Цай Лань, чи юунд найдаад Вэнь ах дахиад чамтай байна гэж найдаад байгаа юм бэ?
Хүүхэд: Ямар сонирхолтой юм бэ, аав аа!
Хүүхэд: Эгч ээ, та өөрийгөө бүхнийг ойлголоо гээд байгаа биз дээ? Одоо салалтын бичигтээ гарын үсгээ зураад зайлчихад л болохгүй байна уу?
Хүүхэд: Манай гурван хүний
Хүүхэд: баярын өдрийг хүртэл үймүүлчихлээ.
Хүүхэд: Хэрвээ та байр авахгүй гэж зөрүүдлээгүй бол
Хүүхэд: манай аав
Хүүхэд: намайг, ээжийг маань аль эрт авчирчих байсан.
Хүүхэд: Аав аа! Ээжээ, би үнэхээр ийм тэнэг хүн хараагүй дэндүү их уджээ.
Цай Лань: Жан Вэнь...
Цай Лань: Тэгэхээр чи энэ олон жил
Цай Лань: ийм юм хийж явсан юм байна.
Цай Лань: Ажил дээрээ
Цай Лань: мөнгө хэрэгтэй гэж хэлээд
Цай Лань: миний чамд өгсөн бүх мөнгийг
Цай Лань: тэр хоёрт өгч байсан юм байна.
Цай Лань: Чиний нүдэнд
Цай Лань: би яг юу байсан юм бэ?
Жан Вэнь: Би ийм олон жил чамайг манай Жан гэр бүлийн бэр болгож амьдарсан. Чи юунд дургүйцээд байгаа юм? Тэгээд ч чи хүүхэд төрүүлж чадаагүй. Мөнгийг Шяоянд өгсөн гээд яасан юм?
Цай Лань: Энэ олон жил
Цай Лань: чамд өгсөн мөнгийг
Цай Лань: нохой тэжээсэн гэж бодъё.
Цай Лань: Гэхдээ миний байрыг
Цай Лань: булаана гэж санах ч хэрэггүй.
Цай Лань: Би шатаачихсан нь дээр.
Цай Лань: Хэзээ ч нохой шиг завхай эр эм та 2-т өгөхгүй.
Чэнь Шюүминь: Амаа тат!
Цай Лань: Салахыг хүссэн биз дээ?
Цай Лань: Би салахгүй.
Цай Лань: Та хоёрыг хэзээ ч ингэж дураар чинь жаргалтай амьдруулахгүй. Чамайг Жан овогтынд оруулахгүй.
Цай Лань: чи насан туршдаа
Цай Лань: нар үзэх эрхгүй нууц амраг хэвээрээ байна.
Жан Вэнь: Жао Цай Лань!
Жан Вэнь: Чи үхэхийг хүсээд байх шиг байна тиймээ? Хүний үг сонсохгүй.
Жан Вэнь: Чи өөрөө хүүхэд гаргаж чадахгүй.
Жан Вэнь: Харин Шюүминь чамд тусалж Манай Жан удмыг залгамжлуулах хүүхэд төрүүлж өгсөн байна.
Жан Вэнь: Чамд гомдоод байх юу байгаа юм бэ?
Цай Лань: Надад юу гомдолтой гэж үү?
Цай Лань: Жан Вэнь!
Цай Лань: Энэ олон жил
Цай Лань: чи намайг ашиглаж
Цай Лань: амрагынхаа хүүхдийг өсгөсөн.
Цай Лань: Одоо бүр зөв юм шиг аашлаад
Цай Лань: намайг салъя гэж байна уу?
Цай Лань: Бас намайг хоосон гаргана гэж үү?
Цай Лань: Мөрөөдөөд ч хэрэггүй!
Жан Вэнь: За.
Жан Вэнь: Зүгээр л салалтын гэрээ шүү дээ.
Жан Вэнь: Чи урлаа гээд яахавдээ,
Жан Вэнь: Дахиад хэвлээд гарын үсэг зуруулж болно.
Жан Вэнь: Гэхдээ өнөөдөр энэ гэрлэлтийг заавал салгах ёстой. Тэгэхгүй гэвэл би чамайг зүгээр өнгөрөөхгүй.
Цай Лань: Тэгвэл оролдоод үз л дээ.
Чэнь Шюүминь: Вэнь ах аа.
Чэнь Шюүминь: Хар даа, тэр өөрийгөө үнэхээр их юманд бодчихож.
Жан Вэнь: Зүгээр ээ. Надад энийг салгуулах өчнөөн арга бий.
Жан Вэнь: Жао Цай Лань.
Жан Вэнь: Чи Хүүхдүүд чинь усанд унасан талаар юу болсныг мэдмээр байна уу?
Цай Лань: Чи юу гэсэн үг вэ?
Цай Лань: Миний хүүхдүүд...
Цай Лань: тэр жил голд санамсаргүй унасан биш байсан гэж үү?
Цай Лань: Тэд амьд байгаа юу?
Цай Лань: Хаана байгаа юм?!
Цай Лань: Амьд байгаа юу?!
Цай Лань: Чи надад тэр үед юу болсныг л хэлчих, би салж болно.
Жан Вэнь: За.
Жан Вэнь: Энэ салалтын гэрээнд гарын үсэг зурчих.
Жан Вэнь: Тэгвэл би
Жан Вэнь: хүүхдүүдэд чинь юу болсныг хэлье.
Хүүхэд: Зур, зураач дээ.
Жан Вэнь: Яасан? Эргэлзчихэв үү? Чи хүүхдүүддээ тийм ч их хайртай биш бололтой. Дөнгөж л 700 мянган юань төдий... яасан? Чадахгүй нь үү?
Цай Лань: Би зурлаа.
Жан Вэнь: Ингээд л зөв шүү дээ!
Цай Лань: Одоо надад хүүхдүүд минь яасныг хэлээдэх?
Жан Вэнь: Мэдээж.
Чэн Шиуминь: Жао Цай Лань,
Чэн Шиуминь: чи дахиад л хууртчихлаа.
Чэн Шиуминь: Чамд юу гэж хэлэхээ ч мэдэхгүй юм.
Цай Лань: Юу гэсэн үг вэ? Юу гэх гээд байгаа юм?
Цай Лань: Миний хүүхдүүдэд юу болсон юм?!
Жан Вэнь: Хүүхдүүд чинь осолд орсон тэр өдөр
Жан Вэнь: гартаа еэвэн барьчихсан байсан даа?
Цай Лань: Жан Вэнь!
Цай Лань: Тэр хэрэг гарсан өдөр чи хүүхдүүдийг харсан юм уу?!
Жан Вэнь: Мэдээж.
Эрэгтэй: Цай Лань...
Эрэгтэй: Тосгоны тийм олон хүн хайсан ч
Эрэгтэй: Олдоогүй.
Эрэгтэй: Амьд гарах найдваргүй бололтой.
Цай Лань: Юу болсныг юм бээ!
Цай Лань: Хүүхдүүд минь хаана байна?!
Цай Лань: Хүүхдүүд минь!
Цай Лань: Миний хүүхдүүд...
Чэнь Шюүминь: Тэд өөрсдөө л буруутай.
Чэнь Шюүминь: Хэн Вэнь ах бид 2-ыг сайхан цагт нь үймүүл гэсэн юм?
Цай Лань: Миний хүүхдүүдийг та хоёр алсан юм байна!
Цай Лань: Би та хоёроор төлүүлнэ!
Эрэгтэй: Гурван минутын дотор
Эрэгтэй: ДНХ-ийн хариу гаргаж ирж чадахгүй бол
Эрэгтэй: бүгд ажлаа өгнө шүү!
Жан Вэнь: Чи миний Шюүминд гар хүрэх ямар эрхтэй юм?!
Цай Лань: Жан Вэнь!
Цай Лань: Та нар муусайн алуурчид!
Цай Лань: Үхэж далд орцгоо!
Цай Лань: Би хүүхдүүдийнхээ өмнөөс өшөөг нь авна!
Цай Лань: Миний хүүхдүүд үхсэн учраас та нарыг хамт оршуулна.
Жан Вэнь: Жао Цай Лань,
Жан Вэнь: Чи галзуурчихаа юу?
Жан Вэнь: Ухаанаа алдчихсан уу?
Жан Вэнь: Дэмий юм яриад эхэллээ.
Жан Вэнь: Чиний хүүхдүүд аль хэдийн олон жилийн өмнө үхсэн.
Жан Вэнь: Чи ч бас живээд тэдэн дээрээ очмоор юм бишүү?
Жан Вэнь: Ян Ян?
Хүүхэд: Аав аа!
Хүүхэд: Аав аа!
Жан Вэнь: За.
Жан Вэнь: Тэгвэл чамайг доош нь явуулъя.
Жан Вэнь: Хүүхдүүдтэйгээ уулз.
Эрэгтэй: Шэнь захирал аа!
Эрэгтэй: Хариу гарлаа!
Эрэгтэй: Жао хатагтай бол таны ээж мөн!
Шэнь: Бүгд зогс!
Хүү: Ааваа,
Хүү: Та зүгээр үү?
Жан Вэнь: Хэн бэ?!
Жан Вэнь: Хэн намайг цохиж зүрхэлдэг байна?!
Шэнь: Та зүгээр үү?
Цай Лань: Зүгээр ээ.
Жан Вэнь: Бацаанаа, Чи намайг хэн гэдгийг мэдэх үү?!
Жан Вэнь: Намайг цохиж зүрхэлнэ гэнээ?!
Жан Вэнь: Би бол Шэнь группийн
Жан Вэнь: Шэнь захирлын өөрөө тушаал дэвшүүлсэн цехийн дарга!
Жан Вэнь: Надтай сөрж зүрхэлнэ гэнээ?!
Жан Вэнь: Шэнь захирлын нэрийг хэлэхэд
Жан Вэнь: Жянчэн төдийгүй
Жан Вэнь: бүх улс даяар
Жан Вэнь: хэн ч дуугарч зүрхлэхгүй!
Цай Лань: Хүүхэдээ,
Цай Лань: Чи явсан нь дээр байх.
Цай Лань: Тэд Шэнь гэр бүлээр хамгаалуулдаг.
Цай Лань: Бид тэднийг дийлэхгүй.
Цай Лань: Чамайг бас татаж оруулахыг хүсэхгүй байна.
Цай Лань: Хурдан яв.
Шэнь: Зүгээр ээ. Нэг муу цехийн даргаас айх юм байхгүй. Намайг байхад хэн ч танд гар хүрч чадахгүй.
Цай Лань: Баярлалаа...
Цай Лань: Хүү минь.
Цай Лань: Хэрвээ миний Да бао
Цай Лань: Жан Вэньд алуулалгүй амьд байсан бол
Цай Лань: магадгүй яг чам шиг
Цай Лань: намайг хамгаалах байсан байх даа.
Чэн Шюуминь: Жао Цай Лань, чамайг ийм бэл бэнчинтэй гэж бодсонгүй. Бүр нэг залуухан залуу хүртэл олчихсон байна шүү.
Чэнь Шюүминь: Миний бодлоор тэр л өөрөө хүүхдүүдээ алсан юм шиг байна.
Чэнь Шюүминь: Хэрвээ чи надтай таарвал...
Цай Лань: миний хүүхдийг дахиж доромжлоод үзээрэй.
Чэнь Шюүминь: Вэнь ах аа!
Чэнь Шюүминь: Энэ хүүхэн намайг цохичихлоо!
Жан Вэнь: Жао Цай Лань!
Жан Вэнь: Үхэх гээд байна уу?
Шэнь: Дахиж миний ээж гар хүрэх гээд үзээрэй! Энэ гарыг чинь ч үлдээхгүй шүү.
Цай Лань: Чи үнэхээр миний хүүхэд мөн үү?
Шэнь: Ээж ээ... Би Да Бао байна.
Цай Лань: Да Бао?
Цай Лань: Да Бао?!
Цай Лань: Да Бао, чи үхээгүй юм уу?!
Шэнь: Ээж ээ... Би эргээд ирлээ. Хүү нь буцаад ирлээ.
Цай Лань: Хүү минь...
Жан Вэнь: Чи түүний хүү гэж үү? Хэнийг хуурах гээд байгаа юм? тэр үед би өөрийн гараар тэр гурвыг гол руу түлхсэн.
Жан Вэнь: Тийм олон жил өнгөрсөн.
Жан Вэнь: Нэг нь ч олдоогүй.
Жан Вэнь: Аль хэдийн үхсэн байх ёстой.
Жан Вэнь: Цогцос ч олдоогүй.
Шэнь: Тэгэхээр би гол руу унасан болохоор л яагаад ээжээсээ салснаа мартчихаж.
Шэнь: Хэрвээ тийм бол... Миний дүү нар ч бас санахгүй байгаа болохоор ээжийг хайгаагүй юм байх даа?
Цай Лань: Миний хүүхдүүдийг алсан гэдгээ эцэст нь хүлээн зөвшөөрч байх шив!
Жан Вэнь: Тэгээд хүлээн зөвшөөрсөн ч яах юм?
Жан Вэнь: Би одоо Шэнь группийн цехийн дарга.
Жан Вэнь: Шэнь гэр бүлийн эсрэг
Жан Вэнь: хэн зүрхлэхийг харъя.
Шэнь: Чи юунд найдаад...
Шэнь: Шэнь гэр бүл чамайг хамгаална гэж бодоод байгаа юм?
Жан Вэнь: Шэнь захирал лав надад тусална.
Жан Вэнь: Учир нь би чадвартай хүн.
Жан Вэнь: Шэнь захирал өөрөө
Жан Вэнь: намайг цехийн даргаар томилсон.
Жан Вэнь: Бүх Жянчэнг хариуцуулсан.
Шэнь: Миний бодлоор чи хэтэрхий их юм бодож.
Шэнь: Чамайг дэвшүүлсэн шалтгаан нь
Шэнь: цэвэр түүний ээжээс болсон.
Шэнь: Тэр хүн бол Жао Цай Лань.
Жан Вэнь: Юу гэнэ ээ?!
Жан Вэнь: Тэгэхээр чи Шэнь захирал юм уу?
Шэнь: Тийм ээ.
Шэнь: Би бол Шэнь группийн ерөнхийлөгч —
Шэнь: Шэнь Зэчүань.
Шэнь: Чиний энэ цехийн даргын албан тушаалыг
Шэнь: хадгалах хэрэггүй болсон байх.
Жан Вэнь: Чамайг Шэнь захирал гэдгийг
Жан Вэнь: хэн нотлох юм?
Жан Вэнь: Хэнийг хуурах гээд байгаа юм?
Жан Вэнь: Жянчэн даяар бүгд мэднэ.
Жан Вэнь: Шэнь захирал өндөр зэрэглэлийн хүн.
Жан Вэнь: Барагтай бол нүүрээ харуулдаггүй.
Жан Вэнь: Бүхнийг туслах нь зохицуулдаг.
Жан Вэнь: Би жинхэнэ Шэнь захиралд
Жан Вэнь: чамайг Шэнь захирлын дүрд хувирсныг хэлхийг хүлээж бай.
Жан Вэнь: Та хоёр дууслаа л гэсэн үг.
Жан Вэнь: Шэнь захирал та хоёрыг
Жан Вэнь: амархан зүгээр өнгөрөөхгүй.
Шэнь Зэчүань: Чи Оролдоод үз л дээ.
Жан Вэнь: Хана мөргөж байж л ухаардаг улс юм шив дээ.
Жан Вэнь: Одоо шууд өвдөглө!
Жан Вэнь: Өвдөглөж уучлал гуй!
Жан Вэнь: Үгүй бол
Жан Вэнь: дараа нь өвдөглөж уйлсан ч
Жан Вэнь: би та хоёрыг амархан явуулахгүй.
Чэнь Шюүминь: Тийм шүү!
Чэнь Шюүминь: Харъя л даа
Чэнь Шюүминь: та хоёр яаж үхэхийг!
Шэнь: За.
Хүү: Чи миний ээжийг цохино гэнээ?
Хүү: Ойлголоо, боломж өгч байхад ашиглахгүй юм биз дээ? Тэгвэл би дээд хүмүүст чинь мэдэгдье. Шэнь захирал өөрөө ирж шийдэг.
Шэнь: Тэгээд хурдан дуудаач дээ.
Жан Вэнь: Та нар харин цаг нь болохоор битгий харамсаарай даа.
Жан Вэнь: Шэнь захирал бол өндөр статустай хүн.
Жан Вэнь: Тийм амархан нүүр царайгаа харуулаад байдаггүй юм.
Жан Вэнь: Та хоёр шиг юмтай зууралдахад
Жан Вэнь: ганц цехийн дарга би хангалттай.
Жан Вэнь: Ийм жижиг асуудалд
Жан Вэнь: Шэнь захирлыг өөрийг нь зовоох хэрэггүй.
Шэнь Зэчүань: Чи залгахгүй юм бол
Шэнь Зэчүань: би өөрөө залгая.
Шэнь Зэчүань: Ван Лян.
Шэнь Зэчүань: Гурван минутын дотор
Шэнь Зэчүань: хүмүүсээ аваад шинэ гэрийн найранд хүрээд ир.
Шэнь Зэчүань: Бас Жан Вэнийг
Шэнь Зэчүань: бүх албан тушаалаас нь хал.
Ван Лян: За, Шэнь захирал аа!
Ван Лян: Бүгд миний тушаалыг сонс!
Ван Лян: 3 минутын дотор
Ван Лян: найрын танхимд очицгоо!
Жан Вэнь: Хуурамч!
Жан Вэнь: Бүгд хуурамч!
Жан Вэнь: Ямар Шэнь захирал гэж.
Жан Вэнь: Та нар бүгд жүжиглэж байна!
Жан Вэнь: Тийм биз?!
Жан Вэнь: Утсаар ярьсан хүн ч гэсэн
Жан Вэнь: урьдчилж тохирсон жүжиг байсан!
Жан Вэнь: Тийм биз?!
Жан Вэнь: Би чамд хэлье.
Жан Вэнь: Намайг Шэнь захирал өөрөө
Жан Вэнь: цехийн даргаар томилсон.
Жан Вэнь: Хэн ч намайг халж чадахгүй.
Шэнь: Худлаа гэнээ? Тэгвэл чи юунд уурлаад байгаа юм? Юунаас айгаад байгаа юм?
Жан Вэнь: Шэнь захирлын дүрд хувирч байгаа хүн нь чи өөрөө. Би захирлын өмнөөс уур хүрээд байна. Тэгээд ч бас Шэнь захирал ээжийгээ хайж байгаа гэж ёстой сонсоогүй юм байна.
Жан Вэнь: Тийм, Бүгд мэднэ шүү дээ,
Жан Вэнь: Шэнь захирал өнчин өссөн.
Жан Вэнь: Аав ээжгүй.
Жан Вэнь: Харин чи түүнд
Жан Вэнь: ногооны зах дээр еэвэн зардаг
Жан Вэнь: ядуу ээж олж өгч байгаа юм уу?
Жан Вэнь: Тэгээд ч Шэнь захирал
Жан Вэнь: хаа ч явсан хамгаалагчтай байдаг.
Жан Вэнь: Бас туслах нь үргэлж дагалддаг.
Жан Вэнь: Чиний хамгаалагч хаана байна?
Цай Лань: Хүү минь...
Шэнь: Ээжээ, надад итгэ.
Жан Вэнь: Заль хэрэглэх гэж байгаад надад баригдчихсан уу? Чам шиг царайлаг залуу их олон жүжигчин хөлсөлсөн байх? Тиймүү? хаха
Шэнь: Үйлийн үрээ амсана гэж байдаг юм шүү.
Жан Вэнь: Жао Цай Лань!
Жан Вэнь: Чи миний шинэ гэрийн найрыг сүйтгэсэн.
Жан Вэнь: Бас чи Шэнь захирлын дүрд хувирсан. Өнөөдөр би Шэнь захирлын өмнөөс та хоёрыг цэвэрлэнэ!
Жан Вэнь: Хамгаалагчид аа!
Жан Вэнь: Энэ хоёрыг чирээд гарга!
Жан Вэнь: Ямар нэг юм болбол би хариуцна!
Линь менежер: Жан дарга аа.
Линь менежер: Таны шинэ гэрийн найр
Линь менежер: их л дуу шуугиантай байх чинь вэ!
Жан Вэнь: Линь менежер ээ, та ирчихсэн үү!
Линь менежер: Ирж баяр дээр баяр нэмэх гээд, далимд нь тушаал дэвшсэн бичгийг чинь өгөх гээд.
Хүмүүс: Энэ хүн чинь
Хүмүүс: Шэнь группийн баруун өмнөд бүсийн
Хүмүүс: ерөнхий менежер Линь Чуань биш үү?
Хүмүүс: Линь менежер өөрөө ирж
Хүмүүс: Жан Вэний томилолтын бичгийг өгч байна.
Хүмүүс: Шэнь захирал үнэхээр
Хүмүүс: Жан Вэнийг чухалчилдаг юм байна.
Линь менежер: Энэ бол цехийн даргын томилолтын бичиг.
Линь менежер: Баяр хүргэе.
Линь менежер: Өнөөдрөөс албан ёсоор ажилдаа орлоо.
Линь менежер: Жан дарга аа,
Линь менежер: дараа нь сайн зааж зөвлөөрэй.
Жан Вэнь: Мэдээж!
Жан Вэнь: Бүгд сайн хараарай.
Жан Вэнь: Энэ л жинхэнэ томилолтын бичиг.
Шэнь Зэчүань: Хэн чамайг явуулсан юм?
Шэнь Зэчүань: Чамд мэдэгдэл очоогүй юу?
Шэнь Зэчүань: Түүний тушаал дэвшүүлэх шийдвэрийг
Шэнь Зэчүань: би аль хэдийн цуцалсан.
Линь менежер: Чи хэн бэ?
Линь менежер: Жан Вэний тушаал дэвшиж буйг
Линь менежер: Шэнь захирал өөрөө баталсан!
Линь менежер: Хэн цуцалж зүрхлэх юм?
Шэнь: Би...
Жан Вэнь: Линь менежер ээ.
Жан Вэнь: Сая Шэнь захирлын дүрд хувирсан хүн нь энэ шүү дээ.
Жан Вэнь: Бас миний тушаал дэвшиж буйг цуцлана гэнэ.
Жан Вэнь: Бүгд мэднэ шүү дээ,
Жан Вэнь: Шэнь захирал амрамжийн газарт өнчин өссөн.
Жан Вэнь: Яаж ногооны зах дээр еэвэн зардаг
Жан Вэнь: ээжтэй байх юм?
Линь менежер: Хүү минь, чи Шэнь захирал нүүрээ гаргах дургүйг мэдээд түүний дүрд хувирсан бололтой.
Линь менежер: Шэнь захирлын дүрд хувирсны үр дагавар
Линь менежер: ямар байдгийг мэдэх үү?
Линь менежер: Шууд л үхлээ хайж байна гэсэн үг!
Линь менежер: Хамгаалагчид аа!
Линь менежер: Энэ хоёрыг чирээд гарга!
Линь менежер: Энэ хоёрыг чирээд гарга!
Шэнь: Харъя л даа, хэн нь хөдөлж зүрхлэхийг.
Жан Вэнь: Чи Юу хийгээд байгаа юм?! юу хийгээд байгаа юм бэ?
Жан Вэнь: Юу хийгээд байгаа юм?!
Шэнь Зэчүань: Түүний тушаал дэвшихийг
Шэнь Зэчүань: би аль хэдийн цуцалсан.
Шэнь Зэчүань: Чи Одоо хүртэл түүний үгэнд итгэж,
Шэнь Зэчүань: Түүний төлөө зогсох гэж үү?
Линь менежер: Чи үнэхээр Шэнь захирлын гарын үсэгтэй томилолтын бичгийг урчихлаа!
Жан Вэнь: Линь менежер ээ, бид арай л зөөлөн хандаад байгаа учраас энэ муу даварчихсан байна.
Жан Вэнь: Тэр Шэнь захирлын дүрд хувирч зүрхэлсэн нь бид хэзээ ч Шэнь захирлыг өөрийг нь хараагүйгээс болсон. Эсвэл тэд өөрсдөө ч Шэнь захирлыг харж байгаагүй байх.
Жан Вэнь: Банди аа, Би бол Шэнь захирал өөрөө тусгайлан нэр зааж томилсон хүн нь. Дараа нь би Шэнь захиралтай уулзахдаа өнөөдрийн болсон бүхнийг үнэнээр нь дамжуулна. Тэр үед Шэнь захирал өөрөө та нарт арга хэмжээ аваг.
Линь менежер: Та хоёр чинь
Линь менежер: үнэхээр ач тус мэдэхгүй юм.
Линь менежер: Тэгвэл би өөрөө
Линь менежер: та хоёрт хичээл заая.
Линь менежер: Хүмүүс ээ!
Линь менежер: Энэ хоёрыг чирээд гарга!
Линь менежер: Ямар нэг юм болбол би хариуцна!
Шэнь: Линь Чуань. Чи Шэнь группээс чамд өгсөн эрх мэдлийг ингэж ашигладаг юм уу?!
Цай Лань: Да Бао аа,
Цай Лань: хоёулаа эхлээд явъя.
Цай Лань: Чи одоо ч залуугаараа байна.
Да Бао: Намайг байхад хэн ч танд гар хүрч зүрхлэхгүй. Санаа зоволтгүй
Лин менежер: Хөдөл!
Эрэгтэй: Зогс!
Ван Лян: Уучлаарай, Шэнь захирал аа.
Ван Лян: Би оройтож ирлээ.
Лин менежер: Шэнь... Шэнь захирал аа?!
Лин менежер: Ван туслах аа!
Лин менежер: Та андуураагүй биз дээ?
Ван Лян: Би Шэнь захирлын дэргэд
Ван Лян: олон жил явсан хүн.
Ван Лян: Яаж андуурах юм?
Ван Лян: Тэр бол жинхэнэ Шэнь захирал.
Жан Вэнь: Тэр Шэнь захирал гэж үү? Яаж ийм юм байдаг билээ?!
Жан Вэнь: Шэнь захирал аа...
Ван Лян: тэднийг яавал дээр вэ?
Жан Вэнь: Та үнэхээр Шэнь захирал юм уу?
Жан Вэнь: Шэнь захирлаа, Би нэг жирийн хөдөөний хүн шүү дээ.
Жан Вэнь: Яаж таныг таних билээ?
Жан Вэнь: Шэнь захирал аа, битгий...
Жан Вэнь: Цай Лань!
Жан Вэнь: Салцгаахаа больё, за юу?
Жан Вэнь: Би буруу байсан.
Жан Вэнь: Байрны гэрчилгээг шууд буцаагаад
Жан Вэнь: чиний нэр дээр шилжүүлнэ.
Жан Вэнь: Хоёулаа сайхан амьдаръя.
Жан Вэнь: Цай Лань аа,
Жан Вэнь: Шэнь захиралд хурдан хэдэн сайхан үг хэлээч.
Цай Лань: Жан Вэнь.
Цай Лань: Бид аль хэдийн салсан.
Цай Лань: Чиний эхнэр чинь тэнд байна.
Шэнь Зэчүань: Ван туслах.
Шэнь Зэчүань: Линь Чуань эрх мэдлээ урвуулан ашигласан.
Шэнь Зэчүань: Ёс суртахуунгүй.
Шэнь Зэчүань: Хөөгөөд,
Шэнь Зэчүань: дахиж хэзээ ч ажилд авахгүй болго.
Ван Лян: За!
Шэнь Зэчүань: Бас Жан Вэнийг
Шэнь Зэчүань: цагдаад өг.
Шэнь Зэчүань: Миний ээжээс авсан мөнгийг нь
Шэнь Зэчүань: бүгдийг нь буцааж гаргуул.
Ван Лян: Хүмүүс ээ!
Жан Вэнь: Шэнь захирал аа... Үгүй ээ, Шэнь ерөнхийлөгч өө.
Ван Лян: Түүнийг аваад яв.
Ван Лян: Өмгөөлөгчид шилжүүл.
Хүмүүс: Аваад яв!
Жан Вэнь: Цай Лань!
Жан Вэнь: Чи надад ингэж хандаж болохгүй шүү дээ! Цай Лань
Шэнь: Ээж ээ. Гэртээ харьцгаая.
Ээж: За.
Цай Лань: Өө тийм, Да Бао.
Цай Лань: Чиний хоёр дүү яагаад хамт ирээгүй юм?
Цай Лань: Хүү минь, хурдан хэлээч!
Цай Лань: Хоёр дүү чинь ямар байгаа вэ?
Да Бао: Ээж ээ, санаа зоволтгүй.
Да Бао: Би хоёр дүүгээ бас хайж байгаа.
Да Бао: Яаж ийм юм болсон юм бол...
Да Бао: Тэр бүхнийг нуухын тулд
Да Бао: биднийг гол руу түлхсэн.
Да Бао: Би сэрэхэд
Да Бао: асрамжийн газарт байсан.
Да Бао: Би санаж байгаа нь энэ зүүлт л байна.
Цай Лань: Миний муу хүү...
Цай Лань: Бүгд ээжийнх нь буруу.
Да Бао: Ээж ээ.
Да Бао: Таны буруу биш.
Да Бао: Буруутай хүн гэвэл
Да Бао: тэр нь Жан Вэнь гэж новш.
Ван туслах: Шэнь захирал аа. Өмнө нь та хоёр дахь охин дүүгийнхээ байршлыг шалгуулсан. Тэр одоо бас Жянчэнд байгаа.
Цай Лань: Үнэн үү?!
Цай Лань: Намайг хурдан аваад очооч!
Шэнь : Ээж ээ, яарах хэрэггүй. Ван Ляны яриаг эхлээд сонсоодхоё.
Ван Лян: Одоогоор зөвхөн хоёр дахь охиныг олсон.
Ван Лян: Том охин ч бас Жянчэнд байсан.
Ван Лян: Гэхдээ яг хаана байгаа нь
Ван Лян: одоогоор олдоогүй.
Цай Лань: Да Я...
Цай Лань: Миний том охин...
Цай Лань: Энэ олон жил
Цай Лань: тэр ч бас Жянчэнд байсныг би мэдсэнгүй гэж үү
Да Бао: Ээж ээ, битгий гунигла.
Да Бао: Би яг одоо Ван Лянд хэлээд
Да Бао: хоёр дүүгээ хайна.
Да Бао: Хэн нэгэн сэжүүр өгвөл
Да Бао: нэг саяын шагнал өгнө.
Да Бао: Бид заавал тэднийг олно.
Ажилтан: Шэнь захирал аа сайн уу
Ажилтан: Шэнь хатагтай сайн уу!
Да Бао: Одооноос эхлээд
Да Бао: манай гэрт ээжийн үг үйлчилнэ.
Да Бао: Юу хийхээ мэдэж байгаа биз дээ?
Ажилтнууд: За!
Цай Лань. Хүү минь... Энэ бол чиний гэр.
Да Бао: Ээж ээ, энэ бол бидний гэр.
Да Бао: Хоёр дүүгээ олчихвол
Да Бао: бид бүгд хамт амьдарна.
Цай Лань: Хүү минь...
Цай Лань: Энэ олон жил чи их зовжээ.
Цай Лань: Бүгд ээжийнх нь арчаагүйгийнх.
Цай Лань: Чамайг ганцааранг чинь ингэж зовоогоод.
Да Бао: Ээж ээ, зүгээр ээ.
Да Бао: Таныг, дүү нараа олж чадсан цагт
Да Бао: миний хийсэн энэ бүх зүйл
Да Бао: үнэ цэнээ олсон гэсэн үг.
Да Бао: Өө тийм.
Да Бао: Би аль хэдийн хүн явуулаад Да Яг хайлгаж байгаа.
Да Бао: Удахгүй сураг гарна.
Да Бао: Эхлээд өрөөг чинь үзүүлье.
Да Бао: Явъя.
Эрэгтэй: Жао захирал аа.
Эрэгтэй: Энэ охиныг хараач.
Эрэгтэй: Да Я мөн болов уу?
Эрэгтэй: Баярлалаа, охин минь.
Да Бао: Ээжээ яарах хэрэггүй. Түүнд ийм мэнгэ байхгүй юм чинь дараагийн юмаа л бодъё. Заавал олно.
Шэнь: Бараг үдийн хоолны цаг боллоо.
Шэнь: Эхлээд хоолоо идье.
Цай Лань: Машинаа зогсоо!
Цай Лань: Зэчүань аа! Хүн дээрэмдээд байх шиг байна!
Да Бао: Ээж ээ, би очъё.
Да Бао: Та эндээ байж байгаарай.
Цай Лань: Болгоомжтой байгаарай!
Да Бао: Юу хийгээд байгаа юм?!
Да Бао: Зүгээр үү?
Охин: Зүгээр ээ.
Охин: Би зүгээр.
Цай Лань: Охин минь.
Цай Лань: Зүгээр үү?
Охин: Эгч ээ, би зүгээр.
Охин: Зүгээр л гар жаахан шалбарчихлаа.
Цай Лань: Охин минь,
Цай Лань: энэ мэнгэ чинь юу вэ?
Цай Лань: Багаасаа байсан юм уу?
Охин: Би сайн санахгүй байна.
Охин: Би багадаа усанд унасан.
Охин: Толгойгоо цохисон юм шиг байгаа юм.
Охин: Сэрсний дараа өмнөх юмаа
Охин: юу ч санахгүй болсон.
Охин: Энэ мэнгэний тухайд гэвэл
Охин: би өөрийгөө мэддэг болсоноос хойш л байсан.
Хүүхэд: Ээж дээрээ очмоор байна!
Эрэгтэй: Юундаа уйлаад байгаа юм?
Эрэгтэй: Чи бол би
Эрэгтэй: ээжээс чинь 2000 юаниар худалдаж авсан хүүхэд.
Эрэгтэй: 2000 юань шүү, ойлгов уу?
Эрэгтэй: Чамайг надаас өөр хэн ч авахгүй.
Цай Лань: Ямар сонин давхцал вэ...
Цай Лань: Миний охинд ч бас
Цай Лань: яг ийм мэнгэ байсан.
Цай Лань: Яг адилхан...
Цай Лань: Охин минь,
Цай Лань: чамайг хэн гэдэг вэ? Намайг Жао Цай ЛАнь гэдэг. Жао эгчээ гэж дуудахад болно. Энэ миний хүү Шэнь Зэчуань.
Охин: Намайг Чэнь Кэ гэдэг.
Охин: Эсвэл Шяо Кэ гэж дуудаж болно.
Охин: Сая Хулгайчийг хөөж тус болсонд баярлалаа.
Да Бао: Зүгээр ээ.
Да Бао: Бид ч нэг их тус болоогүй.
Цай Лань: Шяо Кэ ээ,
Цай Лань: манай гэр ойрхон байгаа.
Цай Лань: Манайд очоод шархандаа эм түрхүүлчих?
Чэнь Кэ: Арай төвөг удчих байхаа Жао эгчээ
Цай Лань: Юун төвөг гэж.
Цай Лань: хамт Явцгаая,
Шэнь: Сая түүнийг дээрэмдсэн хүнийг хэн болохыг шалга.
Чэнь Кэ: Би амжилттай
Чэнь Кэ: Шэнь Зэчүаний гэрт орчихлоо.
Чэнь Кэ: Жао Цай Лань болон энэ хэд нээх сэжиглээгүй ээ.
Чэнь Кэ: бас Шэнь Зэчүань дуудлага худалдаан дээрээс 300 саяар эртний ваар авсныг нь олж мэдлжээ.
Чэнь Кэ: Санаа зоволтгүй.
Чэнь Кэ: Боломж гармагц би хулгайлаад
Чэнь Кэ: эндээс явна.
Чэнь Кэ: Дахиж хэзээ ч эргэж ирэхгүй.
Цай Лань: Шяо Кэ ээ.
Цай Лань: Утсаар ярьж байсан юм уу? Эгч нь садаа болоогүй биз?
Чэнь Кэ: Зүгээр л нэг Найзтайгаа ярьж байсан юм. Садаа болоогүй ээ.
Чэнь Кэ: Яасан зүгээрүү?
Цай Лань: Хоол бэлэн боллоо.
Цай Лань: Доошоо буугаад идэцгээе.
Чэнь Кэ: За.
Цай Лань: Шяо Кэ,
Цай Лань: манайд хэд хоног хоноод яваач?
Цай Лань: Эгчдээ хань болж байна гээд бодчих
Чэнь Кэ: За.
Цай Лань: Явъя.
Цай Лань: Шяо Кэ ээ, сайн идээрэй!
Цай Лань: Шяо Кэ, чи шанцай иддэггүй юм уу?
Цай Лань: Сайн идээрэй.
Цай Лань: Да Я аа...
Цай Лань: Ногоо сайн идээрэй.
Да Бао: Ээж ээ, би шанцай идэх дургүй ээ.
Цай Лань: Тэгвэл илүү их мах ид. Май, идээрэй.
Цай Лань: Да Я...
Чэнь Кэ: Уучлаарай, Жао эгч ээ.
Чэнь Кэ: Би хүнээр хүргүүл жоохон дургүй юм.
Чэнь Кэ: Би цадчихлаа.
Чэнь Кэ: Өрөөндөө оръё.
Цай Лань: Шяо Кэ...
Шэнь: Ээжээ, хоёулаа хоолоо идье ээ.
Цай Лань: Шао Кэ Энэ хүүхэд багагүй л зовсон байх.
Цай ЛАнь: Зэчүань аа, Шяо Кэ Да Я-тай жоохон адилхан санагдахгүй байна уу?
Шэнь Зэчүань: Ээж ээ, ингье.
Шэнь Зэчүань: Би хүнээр ДНХ шинжилгээ хийлгэе.
Шэнь Зэчүань: Хариу гарсны дараа
Шэнь Зэчүань: энэ талаар ярья.
Цай Лань: За.
Шэнь: Ээжээ би цадчихлаа, ажилруугаа явъя даа. Та гэрээт сайхан амар, хэрэг гарвал надруу яриарай.
Цай Лань: Заа, болгоомжтой яваарай.
Шэнь: Заа, явлаа.
Цай Лань: Шяо Кэ?
Цай Лань: Чи энд юу хийж байгаа юм?
Цай Лань: Шяо Кэ?
Цай Лань: Чи энд юу хийж байгаа юм?
Шяо Кэ: Өрөөнөөс чимээ гараад байхаар нь
Шяо Кэ: ирж харсан юм.
Цай Лань: Шяо Кэ,
Цай Лань: зочны өрөөнд байсан ваарыг харсан уу?
Шяо Кэ: Би мэдэхгүй.
Цай Лань: Шяо Кэ,
Цай Лань: чи одоо ч зөв замаар амьдрахад оройтоогүй байна.
Шяо Кэ: Тавь!
ШЯо Кэ: Тавь гэж байна!
Шяо Кэ: Тавь!
Шяо Кэ: Чи хүрээд ир. Жао Цай Лань намайг юм хулгайлсныг мэдчихлээ.
Чэнь Кэ: Гэхдээ би түүнийг ухаан алдуулчихсан.
Чэнь Кэ: Бас виллад байсан үйлчлэгч нарыг ч
Чэнь Кэ: бүгдийг нь явуулсан.
Эрэгтэй: Сайн байна.
Эрэгтэй: Ингэвэл бидэнд хангалттай хугацаа гарна.
Эрэгтэй: Тэгээд виллаг бүрэн хоослох боломжтой.
Чэнь Кэ: Гэхдээ тэр аль хэдийн мэдчихсэн.
Эрэгтэй: Санаа зоволтгүй.
Эрэгтэй: Дараа нь учрыг нь олчихож болно.
Туслах: Шэнь захирал аа,
Туслах: таны ээж болон Чэнь хатагтайн
Туслах: ДНХ-ийн хариу гарлаа.
Шэнь Зэчүань: Ямар сайхан юм бэ.
Шэнь Зэчүань: Шяо Кэ үнэхээр миний дүү байсан юм байна.
Туслах: Магадгүй Шэнь захирал аа, хатагтай болон таны дүү хоёр ярилцаад сууж байгаа байх.
Шэнь Зэчүань: Гэртээ харья.
Шэнь Зэчүань: Ээж энэ мэдээг сонсвол
Шэнь Зэчүань: маш их баярлах байх.
Цай Лань: Шяо Кэ! Шяо Кэ, чи яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ?! Хэрвээ чи мөнгөөр дутсан бол эгчдээ хэлэхгүй яасан юм бэ, эгч нь чамд зээлж болно шдээ. Битгий ийм тэнэг юм хий л дээ.
Чэнь Кэ: Амаа тат!
Эрэгтэй: Энэ нууц код нь юу юм бээ?
Чэнь Кэ: Сейфний код хэд вэ? Хурдан хэлээдэх
Цай Лань: Би мэдэхгүй.
Цай Лань: Шяо Кэ.
Цай Лань: Хулгай хийх бол хууль зөрчиж байгаа хэрэг.
Цай Лань: Чи буруу зүйл хийж болохгүй!
Чэнь Кэ: Код нь юу вэ хэлээдэх?!
Эрэгтэй: Хөөе, энэ сейф
Эрэгтэй: хурууны хээгээр онгойдог юм шиг байна.
Эрэгтэй: Туршаад үзэх үү?
Цай Лань: Мөрөөдөх ч хэрэггүй.
Эрэгтэй: Чи ямар ч дэмжлэггүй байгаа болохоор надад ч бас өөр арга алга даа.
Эрэгтэй: Түүний хурууг тайраад.
Эрэгтэй: Нэг нэгээр нь уншуулаад үзье.
Эрэгтэй: Би бодохдоо
Эрэгтэй: түүнтэй дэмий яриад цаг алдаад хэрэггүй.
Эрэгтэй: Ямар ч эрт орой аль нэг хуруу нь болж л таараа.
Эрэгтэй: Одоо л асуудлыг шийдчихье.
Цай Лань: Шяо Кэ!
Цай Лань: Шяо Кэ!
Цай Лань: Түүний үгийг сонсож болохгүй!
Цай Лань: Чи буруу зүйл хийж болохгүй!
Цай Лань: Битгий!
Цай Лань: Шяо Кэ!
Цай Лань: Да Я аа...
Цай Лань: Чи миний охин Да Я мөн үү?
Цай Лань: Шяо Кэ,
Цай Лань: энэ зүүлтийг чамд хэн өгсөн юм?
Цай Лань: Чи өмнө нь өөрийгөө өргөмөл гэж хэлж байсныг би санаж байна.
Цай Лань: Тэр үнэн үү?
Цай Лань: Өнгөрсөн үеэсээ юм санадаг уу?
Цай Лань: Энэ зүүлтийг хэн өгсөн юм?
Эрэгтэй: Шяо Кэ,
Эрэгтэй: чи үнэхээр түүний үгэнд итгэх гэж байгаа юм уу?
Эрэгтэй: Тэр зүгээр л цаг хожиж байна.
Эрэгтэй: Цагдаа нар ирчихвэл
Эрэгтэй: бид хоёр хэн нь ч зугтаж чадахгүй.
Цай Лань: Шяо Кэ, энэ зүүлт дотор нэг зураг байгаа.
Цай Лань: Зураг дээр дөрвөн хүн байдаг.
Цай Лань: Би болон хүүхдүүд минь.
Чэнь Кэ: Тэр зүүлтийн талаар яаж ингэж нарийн мэдэж байгаа юм бол?
Цай Лань: Шяо Кэ,
Цай Лань: би чиний ээж.
Цай Лань: Миний охион...
Эрэгтэй: Шяо Кэ, түүнд битгий итгэ.
Эрэгтэй: Чи түүнтэй тийм удаан хамт байсан.
Эрэгтэй: Гэтэл тэр чамайг таниангүй.
Эрэгтэй: Одоо л гэнэт таньж байна гэнэ.
Эрэгтэй: Яг энэ үед таараад.
Эрэгтэй: Тэр чиний зөөлөн сэтгэлийг ашиглаж байна.
Эрэгтэй: Цаг хожоод
Эрэгтэй: бусдад мэдэгдэж,
Эрэгтэй: цагдаа дуудуулах гэж байгаа юм.
Эрэгтэй: Өргөмөл аав чинь
Эрэгтэй: чамд юу хэлдэг байсныг мартчихаа юу?
Эрэгтэй: Чиний төрсөн ээж
Эрэгтэй: чамайг ердөө 2000 юаниар зарсан.
Эрэгтэй: Тэр байнга “төрсөн ээж” гэж яриад байна.
Эрэгтэй: Ямар нотлох баримт байгаа юм?
Цай Лань: Үгүй ээ, Шяо Кэ.
Чэнь Кэ: Санаа зоволтгүй ээ, би тийм ч зөөлөн гартай хүн биш.
Цай Лань: Шяо Зэ, Надад нотлох баримт бий.
Цай Лань: Миний хүзүүн дээрх зүүлт
Цай Лань: яг чинийхтэй адилхан.
Цай Лань: Хар даа.
Цай Лань: Шяо Кэ,
Цай Лань: Шяо Кэ, чи надад итгэх ёстой.
Цай Лань: Би бол ээж хүн.
Эрэгтэй: Тэр чиний төрсөн ээж байсан ч яах юм?
Эрэгтэй: Тэр үед чамд яаж хандсаныг мартчихсан юм уу?
Эрэгтэй: Чамайг хаясан биз дээ?
Эрэгтэй: Хэрвээ тэр байгаагүй бол
Эрэгтэй: чи өргөмөл аав дээрээ очих байсан уу?
Эрэгтэй: Хэрвээ тэр байгаагүй бол
Эрэгтэй: чи өнөөдөр ингэж зовох байсан уу?
Эрэгтэй: Ийм нэр нүүргүй амьдрал
Эрэгтэй: үхлээс ч дор.
Эрэгтэй: Хэрвээ тэр үнэхээр чамайг хайрладаг байсан бол
Эрэгтэй: өмнө нь хаана байсан юм?
Эрэгтэй: Нэг удаа чамайг хаясан хүн
Эрэгтэй: дахиад ч хаяж чадна.
Цай Лань: Үгүй ээ, Шяо Кэ.
Цай Лань: Чи голд унасны дараа
Цай Лань: би маш удаан хайсан.
Цай Лань: Гэхдээ олж чадаагүй. Шяо Кэ, би та нарыг бүгдээрээ үхчихсэн гэж бодсон.
Чэнь Кэ: Болно.
Чэнь Кэ: Худлаа яриагаараа өөрийгөө л хуур.
Цай Лань: Шяо Кэ,
Эрэгтэй: тэр чамд санаа зовж байгаа юм бишээ, зүгээр л чамайг ашиглах гээд байна.
Цай Лань: Үгүй ээ, Шяо Кэ.
Цай Лань: Би хэзээ ч...
Цай Лань: та нараас татгалзах талаар бодож байгаагүй.
Цай Лань: Хэзээ ч.
Цай Лань: Та нар эргэж ирэх л юм бол
Цай Лань: юу хүссэн бүхнийг чинь өгнө.
Цай Лань: Та нарын төлөө би юу ч хийнэ.
Цай Лань: Би бүхнээ өгч чадна.
Цай Лань: Шяо Кэ...
Цай Лань: Шяо Кэ, битгий...
Цай Лань: Шяо Кэ ээ,
Цай Лань: манайх ойрхон байгаа.
Цай Лань: Манайд ирээд шархаа эмчлүүлэхгүй юу?
Эрэгтэй: Оройтлоо, Шяо Кэ.
Эрэгтэй: Түүний л учрыг олчихвол
Эрэгтэй: бид гадаад руу явж,
Эрэгтэй: хол газар амьдарна.
Эрэгтэй: Дахиж хэзээ ч эргэж ирэхгүй.
Цай Лань: Шяо Кэ!
Цай Лань: Шяо Кэ, битгий!
Цай Лань: Шяо Кэ, буруу зүйл битгий хий!
Эрэгтэй: Эргэлзэх хэрэггүй, Шяо Кэ.
Эрэгтэй: Чи хутгалчих л юм бол
Эрэгтэй: бид дахиж хэзээ ч
Эрэгтэй: айдастай амьдрахгүй.
Эрэгтэй: Чи хутгалчихвал
Эрэгтэй: бидэнд хангалттай мөнгө орж ирнэ.
Эрэгтэй: Дараа нь хүссэн бүхнээ хийж болно.
Эрэгтэй: Бид хүссэн бүхнээ хийх эрх чөлөөтэй болно. Бид санаа амар байж болно шдээ.
Бага Шяо Кэ: Ээж ээ...
Бага Шяо Кэ: Ээж ээ...
Бага Шяо Кэ: Ээжээ би яагаад хэрэггүй болчихсон юм бэ?
Эрэгтэй: Бүх зүйл дууслаа, Шяо Кэ.
Шэнь: Ээж ээ...
Шэнь: Ээж ээ...
Эрэгтэй: Намайг тавь!
Шэнь: Шяо Кэ тэр бол чиний төрсөн ээж шүү!
Шэнь: Чи...
Цай Лань: Зэчүань аа...
Цай Лань: Түүнийг битгий буруутга, Энэ түүний буруу биш.
Шэнь: Ээж ээ...
Эрэгтэй: Шяо Кэ, юу хийгээд зогсоод байгаа юм?
Эрэгтэй: Хутгаа ав!
Эрэгтэй: Яаралтай!
Эрэгтэй: Чи насан туршдаа ингэж амьдрахыг хүсэж байна уу?
Эрэгтэй: Бүх амьдралаа цагдаагийн газарт өнгөрөөх гэж үү?
Шэнь Зэчүань: Ван Лян.
Шэнь Зэчүань: Түүнийг цагдаагийн газарт аваач.
Ван Лян: За.
Эрэгтэй: Намайг тавь!
Цай Лань: Шяо Кэ,
Цай Лань: ээж чинь чамайг хайх гэж
Цай Лань: ямар их зовсныг мэдэх үү?
Цай Лань: Чамд хүн чанар байна уу?!
Шэнь Зэчүань: Ээж ээ, та сэрчихэв үү?
Шэнь Зэчүань: Өвдөж байгаа юм байна уу?
Цай Лань: Шяо Кэ хаана байна?
Шэнь: Ээжээ таныг бараг алах шахлаа шүү дээ.
Шэнь Зэчүань: Надад тийм дүү байхгүй.
Цай ЛАнь: Зэчүань аа, түүнийг битгий буруутга. Тэр зориуд тэгээгүй.
Цай Лань: Шяо Кэ үнэндээ
Цай Лань: ээжийг нь гэмтээхийг хүсээгүй.
Цай Лань: Энэ хүүхэд...
Цай Лань: Багаасаа хулгай хийж амьдарсан.
Цай Лань: Хулгайлж чадахгүй бол
Цай Лань: зодуулж, загнуулдаг байсан.
Цай Лань: Бүр өлсөж ч явсан.
Цай Лань: Түүнд анхаарал тавьж,
Цай Лань: халамжилж байсан хүн байхгүй.
Цай Лань: Хэн ч түүнд
Цай Лань: юу зөв, юу буруу гэдгийг заагаагүй.
Цай Лань: Өргөмөл аав нь түүнд
Цай Лань: төрсөн ээж нь түүнийг зарсан гэж хэлдэг байсан.
Цай Лань: Тэгээд тэр яах ёстой байсан юм?
Цай Лань: Бүгд миний буруу...
Цай Лань: Би тийм арчаагүй байгаагүй бол
Цай Лань: манай гэр бүл ингэж сүйрэхгүй байсан.
Шэнь Зэчүань: Ээж ээ, зүгээр дээ.
Шэнь Зэчүань: Бүх зүйл сайхан болно.
Цай Лань: Зэчүань аа,
Цай Лань: ээждээ амла л даа.
Цай Лань: Түүнд жаахан хугацаа өгөөч, за юу?
Шэнь Зэчүань: За.
Чэнь Кэ: Яагаад?
Чэнь Кэ: Би таныг ингэж их шархлуулсан байхад
Чэнь Кэ: та яагаад намайг огт буруутгахгүй байгаа юм?
Чэнь Кэ: Над шиг хулгай хийж, хүн луйварддаг амьтан
Чэнь Кэ: яаж таны охин байх эрхтэй юм?
Цай Лань: Арь Я яах вэ?
Цай Лань: Арь Я хаана байгаа бол?
Цай Лань: амьдрах газар байгаа болов уу?
Цай Лань: Түүнийг бас хүмүүс дээрэлхдэг болов уу?
Цай Лань: Бас өлсөж явдаг болов уу?
Цай Лань: Ээж нь санаа зовж байна.
Шэнь Зэчүань: Санаа зоволтгүй ээ, ээж ээ.
Шэнь Зэчүань: Би аль хэдийн хүн явуулаад Арь Яг хайлгаж байгаа.
Шэнь Зэчүань: Тэр зүгээр байх болно.
Цай Лань: Чи хэл дээ...
Цай Лань: Арь Я...
Цай Лань: яг л том эгч шигээ
Цай Лань: амьдрахын тулд хулгай хийж яваа болов уу?
Шэнь Зэчүань: Ээж ээ,
Шэнь Зэчүань: бид заавал Арь Яаг олно.
Цай Лань: Хүү минь, их хэцүү байсан байх даа.
Шэнь: Ээж минь л жаргалтай байвал хүү нь хэцүү бишээ.
Цай Лань: Зэчүань аа,
Цай Лань: энэ олон жил
Цай Лань: ээж нь чамайг сайн халамжилж чадаагүй.
Цай Лань: Чи ганцаараа их зовжээ.
Цай Лань: Ажил хийгээд л,
Цай Лань: дээрээс нь дүүгээ хайгаад...
Цай Лань: Ээж нь чамаас уучлал гуйж байна.
Цай Лань: Дараа нь ямар нэгэн асуудал гарвал
Цай Лань: заавал ээждээ хэлж байгаарай.
Цай Лань: Ээж нь чамд тусална.
Шэнь Зэчүань: Ээж ээ,
Шэнь Зэчүань: та гэртээ сайхан амарч байхад л болно.
Шэнь Зэчүань: Хүүд нь таны тусламж хэрэггүй.
Цай Лань: Яаж ингэж ухаантай байдаг байна аа?
Цай Лань: Миний хүү...
Цай Лань: Яасан их турчихаа вэ.
Цай Лань: Ээж нь өрөвдөөд байна.
Цай Лань: Эсвэл ээж нь буцаад еэвэнгээ зарж эхлэх үү?
Цай Лань: Тэгэх юм бол хийх ажилтай болохоор
Цай Лань: цаг хурдан өнгөрнө.
Шэнь Зэчүань: Тэгж болохгүй ээ, ээж ээ.
Шэнь Зэчүань: Ингэе.
Шэнь Зэчүань: Та надад компанийн ажилд туслаад өг.
Шэнь Зэчүань: Ван Лянг танд туслаад,
Шэнь Зэчүань: Та цаг байхад
Шэнь Зэчүань: би илүү тайван байж чадна.
Шэнь Зэчүань: Том зорилгоо хэрэгжүүлнэ.
Цай Лань: За.
Цай Лань: Ээж нь хичээе.
Шэнь Зэчүань: За.
Хагас жилийн дараа
Цай Лань: Орно уу.
Ажилтан: Чэнь хатагтайн явуулсан хоол.
Ажилтан: Шэнь даргынхыг аль хэдийн өгөхөөд явуулсан.
Цай Лань: Шяо Кэ одоо хүртэл дээшээ гарахыг хүсэхгүй байна уу?
Ажилтан: Чэнь хатагтай аль хэдийн явсан.
Ажилтан: Гэхдээ миний анзаарснаар
Ажилтан: Түүний хандлага зөөлөрсөн.
Шэнь Зэчүань: Үнэн үү?
Ажилтан: Би сая Чэнь хатагтайгаас
Ажилтан: дээш гарах уу гэж асуусан.
Ажилтан: Тэр хэсэг эргэлзсэн.
Ажилтан: Бас таны бэлдсэн бэлгийг авсан.
Цай Лань: Тэгвэл болж байна.
Цай Лань: Шяо Кэ удахгүй
Цай Лань: тэр үеийн бүх асуудлыг мартах болно.
Ажилтан: Баяр хүргэе, Жао хатагтай.
Цай Лань: Эр Я одоо хаана байгаа бол...
Цай Лань: Хагас жил өнгөрчихлөө.
Цай Лань: Одоо хүртэл сураггүй.
Цай Лань: Зэчүань сүүлийн үед их томилолттой яваад байх юм.
Цай Лань: Бие нь хэр байгаа юм болоо
Ажилтан: Өө тийм, ноён Жао.
Ажилтан: Намрын дунд сарын баяр ойртож байна.
Ажилтан: Энэ бол гэр бүлийн баярын оройн хоолны меню.
Ажилтан: Ноён Шэнь танаар харуулаарай гэсэн.
Цай Лань: Энэ өнгөтэй еэвэнг
Цай Лань: манай гал тогоонд хийсэн юм уу?
Ажилтан: Сонсох нь ээ,
Ажилтан: виллагийн гал тогоонд
Ажилтан: дөнгөж ирсэн нэг охин хийсэн гэсэн.
Ажилтан: Бүгд их амттай гэж байсан.
Ажилтан: Ялангуяа эмийн ургамалтай еэвэн нь. Тэгээд энэ удаагийн баярын зоогонд нэмсэн юм байналээ.
Цай Лань: Эмийн ургамалтай еэвэн хийдэг охин арай...
Цай Лань: Миний Арь Я байж болох юм биш биз?
Цай Лань: Вилла руу буцъя.
Цай Лань: Миний хоёр дахь охин...
Цай Лань: Ер нь хаана байгаа юм болоо ?
Эр Я: Ээжээ, би сайн мөнгө хураагаад таныгаа заавал олох болноо.
Эрэгтэй: Хэн чамайг ингэж хийхийг зөвшөөрсөн юм?! Хүний ажил булаагаад...
Эрэгтэй: Би хачраа яаж бэлдэх юм?!
Эрэгтэй: Чи наанаа ингээд байхаар
Эрэгтэй: Миний хийх хоол яах юм?
Эрэгтэй: Чи миний ажлыг авах гээд байна уу?
Эр Я: Эгч ээ...
Эмэгтэй: Би чамайг ажлаасаа гарч, өөр газар ажил ол гэж хэлсэн биз дээ?
Эмэгтэй: Яагаад одоо хүртэл энд байгаа юм?
Шэнь Сывэнь: Миний хийсэн еэвэн
Шэнь Сывэнь: Намрын дунд сарын баярын найранд сонгогдсон.
Шэнь Сывэнь: Жан ахлах тогооч
Шэнь Сывэнь: намайг цаашид ажлаасаа гарах хэрэггүй гэсэн.
Эмэгтэй: Үгүй ээ.
Эмэгтэй: Түүний хоол хийх чадвар надаас дээр.
Эмэгтэй: Энд үлдвэл
Эмэгтэй: эцэстээ намайг орлоно.
Эмэгтэй: Ахлах тогоочийн ажлыг минь авна.
Эмэгтэй: Түүнийг заавал явуулах ёстой.
Эмэгтэй: Шэнь Сывэнь,
Эмэгтэй: чи одоо бүр миний үгэнд орохоо больчихсон уу?
Эмэгтэй: Итгэхгүй бол
Эмэгтэй: би буцаж очоод ээжид хэлнэ шүү.
Эмэгтэй: Тэгээд чамайг дахиад зодуулна.
Шэнь Сывэнь: Энэ баярын оройн хоолыг дуусгачихаад
Шэнь Сывэнь: би явна аа.
Шэнь Сывэнь: Найр дуусмагц явчихна.
Эмэгтэй: Юу гэнэ ээ?
Эмэгтэй: Шэнь Сывэнь,
Эмэгтэй: чи үнэхээр
Эмэгтэй: хэн нэгэн чиний муу еэвэнг тооно гэж бодсон юмуу?
Эмэгтэй: Сонс доо.
Эмэгтэй: Тэр муухай юмыг чинь
Эмэгтэй: хэн ч идэхгүй.
Эрэгтэй: Шэнь Сывэнь,
Эмэгтэй: Жан ахлахаа,
Жан ахлах: Хатагтай өөрөө тусгайлан
Жан ахлах: чиний хийсэн эмйин ургамалтай еэвэнг иднэ гэсэн.
Жан ахлах: Чи сайн хийх ёстой шүү!
Жан ахлах: Энэ бол хатагтайн өөрийнх нь хүсэлт.
Жан ахлах: Хэрвээ дундаас нь асуудал гарвал
Жан ахлах: би чамайг шууд хална!
Шэнь Сывэнь: Ойлголоо, Жан ахлах аа.
Эмэгтэй: Жан ахлахаа Би ч бас болно шдээ.
Жан ахлах: Чи жижиг арга мэхээ боль.
Жан ахлах: Хэрвээ хатагтайг гомдоохоор байвал
Жан ахлах: чи ч бас ажлаа өгнө шүү.
Жан ахлах: Бэлэн болмогц нь
Жан ахлах: чи аваад ирээрэй.
Жан ахлах: Би хатагтай дээр очлоо. Хурдлаарай!
Шэнь Сывэь: За.
Шэнь Сывэь: Яагаад байгаа юм?!
Эмэгтэй: Шэнь Сывэнь, чи яах гээд байгаа юм?
Эмэгтэй: Гал тогоондоо байж бай!
Эмэгтэй: Хэрвээ гарч ирж асуудал таривал
Эмэгтэй: би буцаад ээжид хэлнэ.
Эмэгтэй: Тэгээд яаж чамтай тооцоо хийхийг нь харъя.
Эрэгтэй: Хаачих нь вээ? Энэ гал тогоог цэвэрлэ.
Эмэгтэй: Цэвэрлэж байж явна шүү чи.
Жан ахлах: Хатагтай, энэ таны захисан эмийн ургамалтай еэвэн
Цай Лань: Энэ еэвэнгийн амт...
Цай Лань: Яг миний хийдэг байсан шиг байна!
Цай Лань: Тэр үнэхээр Эр Я юм биш биз?
Цай Лань: Энэ еэвэнг чи хийсэн үү?
Шэнь Сывэнь: Ноён Жао,
Шэнь Сывэнь: намайг Шэнь Нуоси гэдэг. Энэ еэвэнг.....
Шэнь Сывэнь: Би хийсэн юм.
Цай Лань: Эр Я...
Эр Я: Энэ еэвэнг би хийсэн юм.
Цай Лань: Энэ сарны боовыг чи хийсэн гэж үү?
Цай Лань: Чамд энэ эмийн ургамалын амттай хийхийг
Цай Лань: хэн зааж өгсөн юм?
Шэнь Сывэнь: Би сайн санадаггүй.
Шэнь Сывэнь: Би багадаа усанд унасан.
Шэнь Сывэнь: Сэрснийхээ дараа өмнөх бүх зүйлээ мартчихсан.
Цай Лань: Усанд унахдаа
Цай Лань: хэд орчим настай байснаа мэдэх үү?
Шэнь Сывэнь: Таван зургаан настай байсан байх.
Цай Лань: Эр Я, чи минь өөрөө ээжийгээ гээд ирээ юу?
Шэнь Сывэнь: Яасан бэ?
Цай Лань: Зүгээр ээ.
Цай Лань: Энэ еэвэн үнэхээр амттай юм!
Цай Лань: Миний бодлоор Сывэнь их сайн хүүхэд байна, Жан ахлах аа.
Цай Лань: Одооноос эхлээд
Цай Лань: виллагийн гал тогооны бүх ажлыг
Цай Лань: тэр хариуцна.
Шэнь Сывэнь: Баярлалаа, хатагтай.
Цай Лань: Чи үнэхээр мундаг юм аа.
Цай Лань: Өө тийм.
Цай Лань: Ван туслах бид хоёрт
Цай Лань: хийх ажил байна.
Цай Лань: Та нар ажлаа үргэлжлүүлээрэй.
Цай Лань: Ван туслах аа,
Цай Лань: миний бодлоор тэр яг миний Эр Я байна.
Цай Лань: Тэр миний зааж өгсөн
Цай Лань: эмийн ургамалтай еэвэнг хийж чаддаг.
Цай Лань: Бас багадаа усанд унасан.
Ван туслах: Ноён Жао, тайвшир даа.
Цай Лань: Ван туслах аа,
Цай Лань: Шэнь Сывэний мэдээллийг шалга.
Цай Лань: Дахиад ДНХ шинжилгээ хий.
Цай Лань: Хариуг аль болох хурдан гаргаарай.
Цай Лань: Эр Я, ээж нь удахгүй чамайг олно оо.
Эмэгтэй: Шэнь Сывэнь ч бас энэ зүүлтийг зүүдэг.
Эмэгтэй: Тэр үнэхээр Жао хатагтайн охин юм болов уу?
Эмэгтэй: Боломжгүй ээ,
Эмэгтэй: Шэнь Сывэнь насан туршдаа
Эмэгтэй: миний сүүдэрт амьдрах ёстой.
Эмэгтэй: Тэр хэзээ ч надаас илүү сайхан амьдрах ёсгүй.
Шэнь Сывэнь: Ээж ээ, би ирлээ.
Эмэгтэй: Сывэнь ирлээ юу?
Эмэгтэй: Хар даа.
Эмэгтэй: Ээж чамд үүнийг авсан юм.
Шэнь Сывэнь: Ээж ээ,
Шэнь Сывэнь: энэ яагаад яг хуримын даашинз шиг байгаа билээ!
Эмэгтэй: Юу гэж хуримын даашинз биш байхав?
Эмэгтэй: Сывэнь аа,
Эмэгтэй: ээж нь чамд сайн айл олсон.
Эмэгтэй: Тэр хүн бол Шэнь группийн менежер.
Эмэгтэй: Нөхцөл байдал нь маш сайн.
Шэнь Сывэнь: Ээж ээ,
Шэнь Сывэнь: би одоогоор гэрлэхийг хүсэхгүй байна.
Эмэгтэй: Сывэнь аа,
Эмэгтэй: чи гэрлэчихвэл
Эмэгтэй: ээж нь ч бас дээшээ гарч,
Эмэгтэй: сайхан тэнгэрт мандана.
Эмэгтэй: Нөгөө тал нь жаахан ахимаг насны хүн л дээ.
Эмэгтэй: Гэхдээ эр хүн нас ахих тусмаа үнэ цэнтэй болдог биз дээ?
Шэнь Сывэнь: Ээж ээ,
Шэнь Сывэнь: би гэрлэхийг хүсэхгүй байна.
Ван туслах: Жао даргаа
Ван туслах: энэ бол Шэнь Сывэний мэдээлэл.
Ван туслах: Түүнийг Шэнь овогтын гэр бүл 20 жилийн өмнө өргөж авсан.
Ван туслах: Одоо тэр Шэнь Нуосигийн дүү.
Ван туслах: Хоёулаа виллагийн гал тогоонд ажилладаг.
Цай Лань: Хорин жилийн өмнө...
Цай Лань: Эр Я голд унасан.
Цай Лань: Одоогоос яг хорин жилийн өмнө...
Цай Лань: Бүх зүйл таарч байна.
Цай Лань: Сывэнь бол миний Эр Я.
Цай Лань: Сывэнь одоо хаана байгаа вэ?
Ван туслах: Өнөөдөр
Ван туслах: Жянчэн зочид буудалд хуримтай.
Цай Лань: Сывэнь хайртай хүнтэйгээ гэрлэх гэж байгаа юмуу?.
Цай Лань: Машинаа бэлд.
Цай Лань: Бас том бэлэг бэлдээрэй.
Цай Лань: Би Сывэний хуриманд очно.
Ван туслах: За, Жао хатагтай.
Цай Лань: Эр Я ээж нь очлоо...
Эмэгтэй: Өнөөдөр чи дуулгавартайхан гэрлэсэн нь дээр шүү.
Эмэгтэй: Хэрвээ асуудал гаргавал
Эмэгтэй: би чамайг зодож ална.
Эмэгтэй: Цао менежер ээ,
Эмэгтэй: миний хоёр дахь охиныг хараач.
Эмэгтэй: Том охиноос дутахааргүй байгаа биз?
Эмэгтэй: Бие хаа нь ч сайхан.
Цао менежер: Хахаха!
Цао менежер: За.
Цао менежер: Надтай гэрлэхэд л болно.
Эмэгтэй: Тэр зөвшөөрнө, зөвшөөрнө.
Шэнь Сывэнь: Би зөвшөөрөхгүй!
Эмэгтэй: Амаа тат!
Цао менежер: Танайх гэр бүлээрээ нийлж
Цао менежер: миний сүйт бүсгүйн мөнгийг луйвардах гэж байна уу да?
Эмэгтэй: Үгүй ээ, Цао менежер ээ.
Шэнь Сывэнь: Би гэрлэхгүй!
Цао менежер: Надтай гэрлэх нь чиний аз.
Цао менежер: Чи бүр татгалзаж зүрхлэх нь ээ?
Цао менежер: Би бол Шэнь группийн менежер.
Цао менежер: Улсын хамгийн баян хүний ээж —
Цао менежер: Жао Цай Лань хатагтайн шууд удирдлагад ажилладаг хүн.
Эмэгтэй: Цао менежер ээ,
Эмэгтэй: энэ манай охин дэмий юм ярьж байна.
Эмэгтэй: Тайвшир даа.
Эмэгтэй: Тайвшир.
Эмэгтэй: Би чамайг зөвшөөрүүлнэ ээ. Заа юу?
Шэнь Сывэнь: Би түүнтэй гэрлэхгүй!
Эмэгтэй: Би чамайг зодож ална шүү!
Цао менежер: Ёо, ийм сайхан царайтай байж!
Цао менежер: Үүнийг гэмтээчихвэл
Цао менежер: өнөөдөр яаж хурим хийх юм?
Эмэгтэй: Цао менежер ээ, би анзаараагүй юм байна.
Цай Лань: Юу гэнэ ээ?
Цай Лань: Чи яаж миний охиныг
Цай Лань: 50 настай өвгөнтэй хүчээр гэрлүүлэх гэж зүрхэлдэг байна аа?!
Цай Лань: Дэндүү даварчихжээ!
Цай Лань: Ван туслах аа!
Цай Лань: Шууд хамгаалагчид зохион байгуул.
Цай Лань: Сывэнийг хамгаал.
Ван туслах: За!
Цай Лань: Хамгийн хурднаараа
Цай Лань: Жянчэн зочид буудал руу яв.
Цай Лань: Миний охиныг дээрэлхэж зүрхэлнэ гэнээ?!
Цай Лань: Би төлөөсийг нь төлүүлэх л болно!
Хөтлөгч: Одоо сүйт залуу, сүйт бүсгүйг урьж байна!
Шэнь Сывэнь: Ээж ээ, би гэрлэмээргүй байна.
Шэнь Сывэнь: намайг битгий хүчээр гэрлүүлээч, тэгэх үү?
Хүн: Юу болоод байна аа?
Хүн: Сүйт бүсгүй гарч ирчихээд
Хүн: яагаад гэрлэхгүй гээд байгаа юм?
Хүн: Энэ охин чинь ийм залуу юм байна.
Хүн: Мэдээж хөгшин хүнтэй гэрлэхийг хүсэхгүй шүү дээ.
Эмэгтэй: Сывэн ээ, ээжид нь ч бас арга алга.
Эмэгтэй: Чи ч бас ээжийгээ ойлгох хэрэгтэй.
Эмэгтэй: Чамайг өсгөсөн ачийг минь хариулж байна гэж бод.
Шэнь Сывэнь: Ээж ээ,
Шэнь Сывэнь: би мөнгө олж чадна.
Шэнь Сывэнь: Би мөнгийг чинь буцааж өгнө.
Шэнь Сывэнь: Ээж ээ, гуйж байна.
Шэнь Сывэнь: Би гэрлэхийг хүсэхгүй байна!
Цао менежер: Хахаха!
Цао менежер: Гэрлэхгүй гэнэ ээ?
Цао менежер: Та хоёр энд ямар жүжиг тоглоод байгаа юм?
Цао менежер: Миний мөнгийг авсан л бол
Цао менежер: чи миний хүн болсон гэсэн үг.
Цао менежер: Хэрвээ гэрлэхгүй гэвэл
Цао менежер: үхнэ шүү!
Цай Лань: Бид Сывэнийг
Цай Лань: дээрэлхүүлэхгүй.
Цао менежер: Алив, хуримаа үргэлжлүүлье. Сайн охин.
Цао менежер: Хахаха!
Шэнь Сывэнь: Үхсэн ч би тантай гэрлэхгүй!
Шэнь Сывэнь: Би түүнтэй гэрлэхгүй!
Эмэгтэй: Шэнь Сывэнь,
Шэнь Сывэнь: Би тэрэнтэй гэрлэхгүй, Би ажиллаад мөнгийг чинь өгч болно шүү дээ!
Эмэгтэй: Чи мөнгөө цуглуулж дуусахыг
Эмэгтэй: би хэдий болтол хүлээх юм?
Шэнь Сывэнь: Та өөрөө ч мэдэж байгаа шүү дээ.
Шэнь Сывэнь: Би мөнгө олж
Шэнь Сывэнь: ээжийгээ хайж эхлэсэн.
Шэнь Сывэнь: Гэтэл та байнга саад болсон.
Шэнь Сывэнь: Яагаад?
Шэнь Сывэнь: Би яагаад заавал гэрлэх ёстой юм?
Шэнь Сывэнь: Би ээжийгээ олмоор байна!
Эмэгтэй: Шэнь Сывэнь,
Эмэгтэй: мөрөөдхөө боль.
Эмэгтэй: Чи өөрийгөө
Эмэгтэй: ямар баян айлын охин гэж бодоод байгаа юмуу?
Эмэгтэй: Чиний ээж чамайг хаясан.
Эмэгтэй: Чи бол хаягдсан хүүхэд.
Шэнь Сывэнь: Үгүй!
Шэнь Сывэнь: Миний ээж ч бас намайг хайж байгаа!
Эмэгтэй: Мөрөөдхөө боль.
Эмэгтэй: Чиний ээж чамайг хаясан.
Эмэгтэй: Үгүй бол
Эмэгтэй: энэ олон жил яагаад чамайг хэн ч хайж ирээгүй юм?
Шэнь Сывэнь: Боломжгүй! Үгүй, үгүй...
Шэнь Сывэнь: Миний ээж бас намайг хайж байгаа.
Шэнь Сывэнь: Би ээжийгээ олчихвол
Шэнь Сывэнь: үнэнийг мэдэх болно.
Шэнь Сывэнь: Би энэ гэрлэлтийг зөвшөөрөхгүй!
Шэнь Сывэнь: Гэрлэхийг хүсвэл
Шэнь Сывэнь: та өөрөө гэрлэ!
Цао менежер: Би чамайг яв гэж хэлсэн үү?
Цао менежер: Чиний ээж миний мөнгийг авсан байхад гэрлэхгүй гэнээ?
Цао менежер: Чамайг надад зарсан.
Цао менежер: Одоо чи минийх.
Цао менежер: Одоо хоёулаа шууд хуримын өрөө рүү оръё.
Цао менежер: Нааш ир, хонгор минь.
Эмэгтэй: Чи зайл даа.
Цао менежер: Гүйгээд бай!
Цао менежер: Гүйлгэж байгаад чамайг
Цао менежер: тахир дутуу болгоно.
Цао менежер: Тэгээд яаж гүйхийг чинь харъя.
Эмэгтэй: Чи Шэнь группт ажилламааргүй байна уу?
Цао менежер: Юу хараад байгаа юм?
Цао менежер: Зайлцгаа!
Шэнь Сывэнь: Ээж ээ...
Шэнь Сывэнь: Та яг одоо хаана байгаа юм?
Шэнь Сывэнь: Яагаад одоо хүртэл намайг хайж олоогүй юмбэ?
Шэнь Сывэнь: Үнэхээр намайг хаясан юм уу?
Цао менежер: чамд үнэхээр нүүр өглөө шүү, хөөрхөнөө.
Цай Лань: Зогс! Миний охинд гар хүрч зүрхэлнэ гэнээ!
Цай Лань: Сывэнь зүгээр үү?
Цай Лань: Ээж нь ирчихсэн болохоор
Цай Лань: одооноос хойш
Цай Лань: хэн ч чамайг дээрэлхэхгүй.
Шэнь Сывэнь: Тэр... миний ээж?.
Цао менежер: Хаха!
Цао менежер: Чи хэн юм?
Цао менежер: Өөрийгөө ээж нь гэлээ гээд
Цао менежер: үнэхээр ээж нь болчихдог юм уу?
Цао менежер: Ямар нотлох баримт байгаа юм?
Цао менежер: Би түүнийг 500 мянгаар худалдаж авсан юм. Худалдаж авсан эхнэр.
Цао менежер: Тэгээд бүр миний хуримыг үймүүлчихлээ.
Цао менежер: Чи үхмээр байгаа юмуу?
Цай Лань: Чи хэн байх нь надад хамаагүй.
Цай Лань: Гэхдээ хэн ч байсан
Цай Лань: миний охиныг дээрэлхэж зүрхэлбэл
Цай Лань: би заавал төлөөсийг нь төлүүлнэ.
Цао менежер: Хахаха!
Цао менежер: Төлөөс төлүүлнэ гэнэ ээ?
Цао менежер: Хаха!
Цао менежер: Би бол Шэнь группийн менежер.
Цао менежер: Миний шууд удирдлага бол
Цао менежер: ноён Шэний ээж.
Цао менежер: Нэг үг хэлэхэд л
Цао менежер: та нарыг Жянчэнд амьдрах аргагүй болгоно.
Цай Лань: Нэг муу менежер байж
Цай Лань: яаж ийм даварчихсан байдаг байна аа?
Цао менежер: Хэдэн хамгаалагч дагуулаад ирчихээрээ өөрийгөө том хүн болчихлоо гэж бодоо юу?
Цао менежер: Чи хэчнээн хүчтэй байсан ч
Цао менежер: Шэнь группийн өмнө
Цао менежер: зүгээр л нэг шоргоолж.
Цао менежер: Түүнийг надад өгчих.
Цао менежер: Тэгвэл магадгүй
Цао менежер: би амийг чинь өршөөе.
Цао менежер: Чи өөрийнхөө нэрийг хэлж зүрхлэх үү?
Цао менежер: Би чамайг маргааш ч дампууруулж чадна.
Цай Лань: За.
Цай Лань: Би бол Шэнь группийн эзэн,
Цай Лань: Шэнь Зэчүаний ээж —
Цай Лань: Жао Цай Лань.
Цай Лань: Миний нэр Жао Цай Лань.
Цао Вэнь: Хахаха!
Цао Вэнь: Жао Цай Лань гэж үү?
Цао Вэнь: Юу гэнэ ээ?
Цао Вэнь: Чи өөрийгөө Жао захирал гэлээ гээд
Цао Вэнь: үнэхээр Жао захирал болчихдог юм уу?
Цао Вэнь: Чамайг хэн нотлох юм?
Цао Вэнь: Хэрвээ чи Жао захирал юм бол
Цао Вэнь: би ч бас Шэнь Зэчүань болчихъё!
Цао Вэнь: Хахаха!
Цао Вэнь: Би чамайг хаанаас ийм итгэлтэй болсныг гайхаж байлаа.
Цао Вэнь: Тэгэхээр Жао захирлын дүрд хувирч байсан юм байна.
Цао Вэнь: Миний бодлоор
Цао Вэнь: чи үнэхээр амьдралаа мэдэхгүй юм аа.
Цао Вэнь: Хэрвээ ноён Шэнь, Жао захирал хоёр мэдвэл...
Цао Вэнь: юу болохыг мэдэх үү?
Цай Лань: Чи үзээд алд л даа.
Шэнь Сывэнь: Цао Вэнь, Чи Шэнь группийн ажилтан байж албан тушаалаа ашиглан хүмүүс дээрэлхэж байдаг. Хэрвээ Шэнь захирал мэдвэл чамайг зүгээр өнгөрөөхгүй.
Цао Вэнь: Чам шиг хүн
Цао Вэнь: Шэнь захиралтай уулзаж чадна гэж үү?
Цао Вэнь: Хэрвээ Жянчэнд үлдэхийг хүсэж байвал
Цао Вэнь: бас Шэнь группээс хөөгдөхийг хүсэхгүй байвал
Цао Вэнь: дуулгавартайгаар түүнийг надад өг.
Цао Вэнь: Тэгээд намайг дагаж гэртээ ирээд
Цао Вэнь: миний эхнэр бол.
Цао Вэнь: Харин чи...
Цао Вэнь: өвдөглөж мөргөж уучлал гуй.
Цао Вэнь: Тэгвэл магадгүй
Цао Вэнь: би та нарыг амьд үлдээнэ.
Шэнь Сывэнь: Намайг чамд гэж мөрөөдөөд ч хэрэггүй!
Шэнь Сывэнь: Би чамд өвдөглөж уучлал гуйхгүй!
Цай Лань: Миний охиныг өг гэж үү?
Цай Лань: Мөрөөднө биз.
Цао: Юу хийх гээд байгаа юм?!
Цао: Намайг тавь. Үгүй бол би чамайг Жянчэнд амьдрах газаргүй болгоно!
Цай Лань: Чи өөрийгөө...
Цай Лань: Шэнь группийн захирал гэж хэлээгүй билүү?
Цай Лань: Хэрвээ Шэнь групп чамайг тоохгүй бол өөр хэн чамайг авах юм?
Цао Вэнь: Юу хийх гэж байгаа юм?
Цай Лань: Мэдэгдэл хүргэж байна. Шэнь группийн удирдах ажилтан Цао Вэнийг ажлаас нь халж, салбар даяар хар жагсаалтад орууллаа.
Цао Вэнь: Боломжгүй!
Цао Вэнь: Энэ боломжгүй!
Ван туслах: Цао Вэнь,
Ван туслах: Одоо би албан ёсоор мэдэгдэж байна.
Ван туслах: Чи Шэнь группээс халагдсан.
Ван туслах: Өнөөдөр групп рүү буцаж очоод
Ван туслах: ажлаас чөлөөлөгдөх бүх бичиг баримтаа бүрдүүл.
Цао Вэнь: Хатагтай Жао...
Цао Вэнь: Та үнэхээр хатагтай Жао юм уу?
Цао Вэнь: Хэхэ...
Цао Вэнь: Би буруу байсан, хатагтай Жао.
Цао Вэнь: Надад нэг боломж өгөөч, хатагтай Жао.
Цай Лань: Чамайг явуулна гэж үү?
Цай Лань: Албан тушаалаа ашиглаж хүмүүс дээрэлхдэг,
Цай Лань: бүр эмэгтэй хүн худалдаж авч зардаг байж
Цай Лань: одоо хүртэл намайг өршөөгөөч гэж гуйж байна уу?
Цай Лань: Цагдаагийн газарт аваач.
Цай Лань: Хуулийн дагуу шийтгэ.
Цао Вэнь: Үгүй ээ, үгүй ээ!
Цао Вэнь: Жао захирлаа, надад нэг боломж өгөөч!
Цао Вэнь: Би цагдаагийн газар явахыг хүсэхгүй байна!
Цао Вэнь: Жао хатагтай, Энэ бүгд тэрнээс болсон! Тэр бүхнийг зохион байгуулсан! Би зүгээр л хамсаатан нь байсан!
Цай Лань: Аваад яв.
Цао Вэнь: Ноён Жао, амийг минь өршөөгөөч!
Цао Вэнь: Ноён Жао, өршөөгөөч!
Эмэгтэй: Сывэнь ээ,
Эмэгтэй: ээж нь буруу байснаа мэдлээ.
Эмэгтэй: Сывэнь ээ,
Эмэгтэй: ээж нь гуйж байна.
Эмэгтэй: Сывэнь ээ...
Шэнь Сывэнь: Ээж ээ,
Шэнь Сывэнь: намайг дээрэлхүүлж байгааг харж байсан тэр мөчөөс
Шэнь Сывэнь: бидний эх охины холбоо дууссан.
Шэнь Сывэнь: Одоо
Шэнь Сывэнь: миний төрсөн ээж намайг олсон.
Шэнь Сывэнь: Тэр намайг хаяагүй.
Эмэгтэй: Сывэнь ээ... тийм биш шүү, тийм биш.
Эмэгтэй: Би бас чиний ээж шүү дээ.
Эмэгтэй: Би чамайг олон жил өсгөсөн.
Эмэгтэй: Сывэнь...
Эмэгтэй: Сывэнь...
Эмэгтэй: Сывэнь...
Цай Лань: Явъя.
Цай Лань: Ээж нь чамайг гэрт чинь аваачна.
Эмэгтэй: Жао хатагтай,
Эмэгтэй: Түүнд битгий хууртаарай.
Шэнь Нуоси: Би бол таны төрсөн охин.
Шэнь Нуоси: Ээж ээ,
Шэнь Нуоси: би таны төрсөн охин!
Цай Лань: Юу солиороод байгаа юм?
Цай Лань: Чи яаж миний төрсөн охин байх юм?
Шэнь Нуоси: Таныг виллад анх харсан мөчид
Шэнь Нуоси: та надад маш дотно санагдсан.
Шэнь Нуоси: Яг л миний ээж шиг.
Шэнь Нуоси: Би таны үлдээсэн еэвэнг авч
Шэнь Нуоси: ДНХ шинжилгээ өгсөн.
Шэнь Нуоси: Хариу нь гарсан.
Шэнь Нуоси: Та бол миний ээж.
Шэнь Нуоси: Уучлаарай.
Туслах: Зүгээр, зүгээр.
Шэнь Нуоси: Зарцуулсан мөнгө минь үнэ цэнтэй байжээ.
Шэнь Нуоси: Хуурамч ДНХ-ийн хариу.
Шэнь Нуоси: Хайрт дүү минь,
Шэнь Нуоси: баян айлын охины байр суурь
Шэнь Нуоси: одоо минийх боллоо.
Шэнь Сывэнь: Яаж боломжтой юм бэ?
Шэнь Сывэнь: Шюй Лихуа чинь таны...
Шэнь Сывэнь: төрсөн ээж биш гэж үү?
Шэнь Нуоси: Дүү минь,
Шэнь Нуоси: би ч бас сая л мэдсэн.
Шэнь Нуоси: Би түүний төрсөн охин биш юм байна.
Шэнь Нуоси: Намайг ч бас өргөж авсан байсан.
Эмэгтэй: Тийм ээ, Жао захирлаа.
Эмэгтэй: Тэр ч бас миний өргөмөл охин.
Эмэгтэй: Би хоёуланг нь өргөж авсан.
Ван туслах: Жао захирлаа,
Ван туслах: энэ бол шинжилгээний хариу.
Цай Лань: Эр Я, Охин минь...
Цай Лань: Миний хоёр дахь охин...
Цай Лань: Ээж нь эцэст нь чамайг оллоо!
Шэнь Сывэн: Тэгэхээр тэр миний ээж биш байсан юм уу?
Шэнь Сывэн: Тэгвэл миний ээж хаана байна?
Шэнь Нуоси: Ээж ээ...
Шэнь Нуоси: Та миний өргөмөл ээжийг зүгээр орхиж болох уу?
Шэнь Нуоси: Тэр буруугаа ойлгосон.
Эмэгтэй: Тийм ээ, Жао хатагтай.
Эмэгтэй: Би буруу байснаа мэдсэн.
Шэнь Нуоси: Ээж ээ,
Шэнь Нуоси: үнэндээ энэ олон жил
Шэнь Нуоси: тэр надад гайгүй хандсан.
Шэнь Нуоси: Бас бид хоёр хүүхдийг
Шэнь Нуоси: ганцаараа өсгөсөн.
Шэнь Нуоси: Амар байгаагүй.
Шэнь Нуоси: Тэр энэ удаад бас л шахалтад орсон юм.
Шэнь Нуоси: Бүгд Цао Вэнээс болсон.
Эмэгтэй: Тийм тийм тийм!
Эмэгтэй: Намайг Цао Вэнь сүрдүүлсэн.
Эмэгтэй: Сүрдүүлсэн юм!
Цай Лань: Энэ удаад л өршөөе.
Шэнь Нуоси: Баярлалаа, ээж ээ.
Шэнь Нуоси: Би амлаж байна.
Шэнь Нуоси: Тэр дахиж ийм зүйл хийхгүй.
Цай Лань: Хэрвээ дахин ийм зүйл болбол
Цай Лань: охин минь гуйсан ч
Цай Лань: би чамайг хэзээ ч өршөөхгүй.
Цай Лань: Зайл.
Цай Лань: Эр Я аа,
Цай Лань: явъя.
Цай Лань: Ээжтэйгээ гэртээ харья.
Цай Лань: Сывэнь ээ...
Шэнь Сывэнь: Эгч ээ,
Цай Лань: цаашдаа хаашаа явах гэж байна?
Шэнь Сывэнь: Би хараахан шийдээгүй. Гэхдээ эхлээд мөнгө олж, ээжийгээ хаймаар байна. Би заавал олно гэж итгэж байгаа.
Цай Лань: Сывэнь ээ,
Цай Лань: чи ээжийгээ хайхыг хүсэж байгаа бол
Цай Лань: би тусалж болно.
Цай Лань: Надтай хамт байвал илүү хурдан сураг гаргаж олж авч чадна. Надтай хамт яв.
Шэнь Нуоси: Үгүй ээ.
Шэнь Нуоси: Зүүлт одоо хүртэл Шэнь Сывэний гарт байна.
Шэнь Нуоси: Би заавал боломж олоод
Шэнь Нуоси: түүнийг гэрээс хөөх ёстой.
Цай Лань: Эр Я, цаашдаа энэ бол чиний гэр. Хэрэгтэй юм юу байна, ээж нь бүгдийг нь зохицуулнаа.
Эмэгтэй: Заа. Баярлалаа ээжээ.
Цай Лань: Сывэнь, энэ одоо чиний гэр, цаашдаа ч бас Эр Я-тайгаа эгч дүүс хэвээрээ шүү.
Шэнь Сывэнь: Баярлалаа эгчээ.
Эмэгтэй: Тийм шүү, цаашдаа дахиад хамт байж болох нь.
Шэнь: Ээжээ та ирэв үү,
Цай Лань: Зэчүань, дүүгээ хардаа.
Цай Лань: Эр Я, энэ чиний ах.
Шэнь: Эцэстээ нэг юм бид уулзлаа.
Эмэгтэй: Ах аа,
Сывэнь: Би бас хэзээ нэг халуун бүлээрээ цуглах болоо...
Цай Лань: Зэчүань, Сывэнь хэдийгээр манай зочин ч гэлээ ээжийнх нь тусгай хүн байгаа юм. Түүнд сайхан өрөө бэлдээд өгөөрэй.
Шэнь: За ээжээ, би зохицуулнаа.
Цай Лань: Сывэнь бас л ээжээ салаад удаж байгаа өрөвдөлтэй хүүхэд. Ээж нь цаашдаа гэр бүлээ олоход нь тус болмоор байна.
Шэнь: Заа, бүгдээрээ гэрлүүгээ оръё.
Шэнь Нуоси: Надад тэр шинээр ирсэн үйлчлэг ерөөсөө таалагдахгүй байна. Энэ бол одоо миний гэр. Та нар яах ёстойгоо мэдэж байгаа байлгүй дээ.
Үйлчлэгч: Гэхдээ хатагтай...
Шэнь Нуоси: Нэг муу доод талын л хүн... Би тэрний охин шүү, одоо юу хийх ёстойгоо ойлгов уу?
Үйлчлэгч: Би юу хийхээ ойлголоо, та тайван байж болноо.
Сывэнь: Ямар нэг юм болоо юу?
Үйлчлэгч: Мэдээж ямар нэг юм болсон. Чамайг ажлаа аятайхан хийж байна уу үгүй юу харахаар ирлээ.
Үйлчлэгч: Хатагтай Шэнь чамайг орууллаа гээд
Үйлчлэгч: энд зүгээр сууж,
Үйлчлэгч: ажил хойшлуулж болно гэж битгий бод.
Үйлчлэгч: Шэнь гэр бүл
Үйлчлэгч: залхуу хүнийг хэзээ ч тэжээдэггүй.
Үйлчлэгч: Тийм шүү.
Шэнь Сывэнь: Санаа зоволтгүй ээ, хоёр эгч ээ.
Шэнь Сывэнь: Би ажлаа чин сэтгэлээсээ хийнэ.
Үйлчлэгч: Чи чинь яаж ажиллаж байнаа?
Үйлчлэгч: Энэ чинь ноён Шэний
Үйлчлэгч: их мөнгөөр авсан
Үйлчлэгч: эртний үнэт эдлэл шүү!
Шэнь Сывэнь: Би хагалаагүй.
Шэнь Сывэнь: Улаан цайм тэр унагасан шүү дээ...
Үйлчлэгч: Чи биш гэж үү?
Үйлчлэгч: Бид бүгд харсан.
Үйлчлэгч: Энд өөр хүн байсан юм уу?
Үйлчлэгч: Чи биш юм бол өөр хэн байх юм?
Шэнь Сывэнь: Би хагалаагүй шдээ.
Үйлчлэгч: Асуудал тарьчихаад
Үйлчлэгч: буруугаа хүлээхээс айгаад байгаа юм уу?
Үйлчлэгч: Чам шиг ийм хүнд
Үйлчлэгч: өнөөдөр бид хатагтай, залуу эзний өмнөөс
Үйлчлэгч: сайн сургамж өгнө.
Үйлчлэгч: Өнөөдрөөс хойш
Үйлчлэгч: энэ царайгаа мартсан нь дээр.
Шэнь Сывэнь: Үгүй ээ!
Цай Лань: Та нар юу хийгээд байгаа юм?!
Үйлчлэгч: Сывэнь ноён Шэний
Үйлчлэгч: эртний ваарыг хагалчихсан.
Үйлчлэгч: Бид хамтдаа цэвэрлэж байсан юм.
Үйлчлэгч: Тийм тийм тийм.
Шэнь: Зүгээр дээ. Нэг ваар л төдий... Болгоомжтой байгаарай.
Шэнь Нуоси: Ээж ээ, ах бид 2 лийр арилгасан. Доошоо буугаад хамт идэцгээе.
Цай Лань: Эхлээд эгчийнх нь шархыг харъя.
Шэнь Нуоси: Ээж ээ, лийр удаан байвал амт нь муудчихна шүү дээ. Явъя. Доошоо бууцгаая.
Шэнь Зэчүань: За. Та нар эндэхээ цэвэрлээрэй.
Үйлчлэгч: За.
Үйлчлэгч: Өнөөдрийн болсон явдлыг
Үйлчлэгч: хэн нэгэнд хэлж зүрхэлж
Үйлчлэгч: ганц л үг амнаасаа гаргавал
Үйлчлэгч: арьсыг чинь хуулна шүү.
Үйлчлэгч: Яасан муу азтай амьтан вэ!
Үйлчлэгч: Цэвэрлэ!
Шэнь Сывэнь: Ээжээ, та ер нь хаана байгаа юм бэ?
Цай Лань: Сывэнь ээ,
Шэнь Сывэнь: Эгчээ?
Цай Лань: энэ гар чинь яасан юм?
Шэнь Сывэнь: Сая ажил хийж байхдаа
Шэнь Сывэнь: санамсаргүй шалбарчихсан юм.
Цай Лань: Энэ шархыг ингэж орхиж болохгүй.
Цай Лань: Явъя.
Цай Лань: Эгч нь эм түрхээд өгье.
Шэнь Сывэнь: Хэрэггүй ээ, эгч ээ.
Цай Лань: Зүгээр ээ.
Цай Лань: Хурдан явъя.
Цай Лань: Нааш ир.
Цай Лань: Энэ тосыг
Цай Лань: ардын уламжлалт жороор
Цай Лань: би өөрөө хийсэн юм.
Цай Лань: Миний охин багадаа
Цай Лань: их сахилгагүй байсан.
Цай Лань: Дараа нь гадаа тоглохдоо болгоомжтой байгаарай.
Цай Лань: Эмэгтэй хүний гар их үнэ цэнтэй шүү.
Цай Лань: Миний охин шархдах болгонд
Цай Лань: би энэ тосыг түрхдэг байсан.
Цай Лань: Маш хурдан эдгэдэг юм.
Цай Лань: Чиний охин
Цай Лань: тантай адилхан ээжтэй болохоор
Цай Лань: их жаргалтай байх даа.
Цай Лань: Сайн охин.
Цай Лань: Чи удахгүй ээжийгээ олно оо.
Цай Лань: За боллоо.
Шэнь Сывэнь: Баярлалаа, эгч ээ.
Цай Лань: Зүгээр дээ.
Шэнь Нуоси: Хэрвээ тэд Шэнь Сывэнь бол
Шэнь Нуоси: авгайн төрсөн охин гэдгийг мэдчихвэл
Шэнь Нуоси: би дууслаа.
Шэнь Нуоси: Шэнь Сывэнь,
Шэнь Нуоси: чамайг энд үлдээж болохгүй бололтой.
Шэнь Нуоси: Бүх газрыг нэгж.
Шэнь Нуоси: Ямар ч буланг битгий орхи.
Шэнь Нуоси: Та нар ч бас хай!
Шэнь Сывэнь: Эгчээ, Юу болсон юм? Яагаад миний юмыг шалгаж байгаа юм бэ?
Шэнь Нуоси: Чи яаж надаас юу болсон юм гэж асууж байнаа?
Шэнь Нуоси: Би бүр дүүгээ хулгайч байсныг мэдээгүй байсан байна!
Шэнь Сывэнь: Ямар хулгайч гэж?
Шэнь Сывэнь: Та юу яриад байгаа юм?
Шэнь Сывэнь: Би ойлгохгүй байна.
Үйлчлэгч: Одоо хүртэл жүжиглэсээр байна уу? Манай хатагтайн зүүлт алга болсон. Өрөөг бүхэлд нь хайсан ч олдоогүй. Чи хулгайлаагүй юм бол өөр хэн хулгайлах юм?
Үйлчлэгч: Тийм шүү.
Үйлчлэгч: Энэ бол хатагтайн
Үйлчлэгч: манай залуу хатагтайд тусгайлан авч өгсөн
Үйлчлэгч: алмаазан зүүлт.
Үйлчлэгч: Үнэтэй гэж жигтэйхэн.
Үйлчлэгч: Би чамд зөвлөгөө болгоод хэлэе.
Үйлчлэгч: Хурдан гаргаад өгчих.
Үйлчлэгч: Үгүй бол
Үйлчлэгч: бид бүдүүлэг хандлаа гэж битгий гомдоорой.
Шэнь Сывэнь: Би аваагүй.
Шэнь Сывэнь: Би хатагтайн өрөөнд огт ороогүй.
Шэнь Нуоси: Шэнь Сывэнь,
Шэнь Нуоси: манай ээж чамайг өрөвдөж гэртээ авсан.
Шэнь Нуоси: Гэтэл чи ийм жигшүүртэй зүйл хийдэг байна шүү.
Шэнь Нуоси: Бүр миний зүүлтийг хүртэл хулгайлсан.
Шэнь Нуоси: Чиний идэж ууж байгаа байдал чинь хүртэл
Шэнь Нуоси: үнэхээр заваан.
Шэнь Нуоси: Дэндүү муухай юм!
Шэнь Сывэнь: Би аваагүй.
Шэнь Сывэнь: Би үнэхээр аваагүй.
Шэнь Сывэнь: Хэрвээ бүгдийг нь нэгжвэл
Шэнь Сывэнь: ямар ч зүүлт байхгүй.
Шэнь Нуоси: Өө, тийм үү?
Үйлчлэгч: Хатагтай, олчихлоо.
Шэнь Сывэнь: Яаж ингэж...
Шэнь Нуоси: Тайлбар өгнө үү. Хайрт дүү минь
Шэнь Сывэнь: Ийм байх боломжгүй. Би аваагүй.
Шэнь Нуоси: Одоо хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу?
Шэнь Нуоси: Ийм олон хүн харсан байхад.
Шэнь Нуоси: За.
Шэнь Нуоси: Өнөөдөр чамд хууль дүрэм гэж юу байдгийг маш сайн ойлгуулж өгье.
Шэнь Сывэнь: Би аваагүй!
Шэнь Сывэнь: Би аваагүй гэж байна!
Үйлчлэгч: Чамайг хатагтайн юмыг хулгайл гэж хэн хэлсэн юм?
Шэнь Сывэнь: Би аваагүй!
Шэнь Нуоси: Шэнь Сывэнь,
Шэнь Нуоси: бид хоёр эгч дүүс мөн ч
Шэнь Нуоси: одооноос эхлээд
Шэнь Нуоси: өөрийн байр сууриа ойлго.
Шэнь Сывэнь: Заа, эгч биш хатагтай, хэн нэгэн намайг гүтгэсэн байх.
Үйлчлэгч: Чи нэг муу доод түвшний хүн, бид юу гэж цагаа үрж чамайг гүтгэх юм хийхэв. Өөрийгөө арай их юманд боджээ. Хулгай л бол хулгай.
Үйлчлэгч: Чи өвдөглөхгүй юмуу?
Шэнь Сывэнь: Үгүй ээ хатагтай, яалтачгүй хэн нэгэн намайг гүтгэж байна.
Шэнь Нуоси: Намайг итгүүлмээр байна уу? Болохгүй ч биш л дээ.
Шэнь Нуоси: Тэгвэл чи одоо
Шэнь Нуоси: газар өвдөглө.
Шэнь Нуоси: Гурван удаа мөргө.
Шэнь Нуоси: Тэгээд хогоо цэвэрлэчихээд
Шэнь Нуоси: энэ гэрээс зайл.
Шэнь Нуоси: Тэгвэл би чамд итгэе. Яасан? Бүүр баримттай болгомоор байгаа юмуу? Эхлэхгүй юмуу??
Шэнь Сывэнь: Би аваагүй.
Шэнь Сывэнь: Би хүлээн зөвшөөрөхгүй.
Шэнь Нуоси: Шэнь Сывэнь,
Шэнь Нуоси: намайг битгий буруутгаарай.
Шэнь Нуоси: Буруу нь чамд байгаа.
Шэнь Нуоси: Чи энд ирж
Шэнь Нуоси: миний сайхан амьдралд саад болох ёсгүй байсан.
Шэнь Нуоси: Шэнь гэр бүлийн охин
Шэнь Нуоси: зөвхөн би байх ёстой
Шэнь Нуоси: Чи биш, Шэнь Сывэнь!
Шэнь Нуоси: Би чамд сүүлчийн боломж өгч байна.
Шэнь Нуоси: Өвдөглөж гурван удаа мөргө.
Шэнь Нуоси: Юмаа баглаад
Шэнь Нуоси: энэ гэрээс яв.
Шэнь Сывэнь: Би аваагүй.
Шэнь Сывэнь: Би хүлээн зөвшөөрөхгүй.
Шэнь Нуоси: Авс харахаасаа нааш нулимс унагахгүй юм байна л даа.
Шэнь Нуоси: За тэгвэл
Шэнь Нуоси: чамайг очих ёстой газар чинь хүргэе.
Шэнь Нуоси: Цагдаа дууд.
Шэнь Нуоси: Манайд хулгайч орсон байна.
Үйлчлэгч: Заа, би яг одоо цагдаад мэдэгдэе.
Шэнь Нуоси: Тэгээд цагдаа нар
Шэнь Нуоси: энэ жигшүүртэй юмыг аваад явна.
Шэнь Сывэнь: Чи юм байна.
Шэнь Сывэнь: Чи намайг гүтгэсэн!
Шэнь Нуоси: Амаа тат! Энэ хүүхэн галзуурчихаж. Чирээд гарга!
Цай Лань: Зогс!
Цай Лань: Юу болоод байгаа юм?
Шэнь Нуоси: Ээж ээ,
Шэнь Нуоси: би санаатай хийгээгүй.
Шэнь Нуоси: Шэнь Сывэнь
Шэнь Нуоси: миний зүүлтийг хулгайлсан.
Шэнь Нуоси: Энэ чинь таны надад өгсөн бэлэг шүү дээ.
Шэнь Сывэнь: Би аваагүй.
Шэнь Нуоси: Ээж ээ,
Шэнь Нуоси: тэр бүр намайг гүтгэсэн гээд байгаа юм. Зүүлтийг чиний цүнхнээс олсон шүү дээ.
Үйлчлэгч: Тийм тийм.
Үйлчлэгч: Бид бүгд харсан.
Үйлчлэгч: Тэр одоо хүртэл үгүйсгэсэн.
Үйлчлэгч: Та хэл дээ,
Үйлчлэгч: манай хатагтай
Үйлчлэгч: зарц хүнийг зориуд гүтгэх үү?
Шэнь Сывэнь: Та нар нийлж ингэсэн шүү дээ...
Шэнь Нуоси: Сывэнь ээ,
Шэнь Нуоси: хэрвээ чамд миний юм таалагдсан бол
Шэнь Нуоси: надад хэлж болох байсан.
Шэнь Нуоси: Би чамд өгч болох байсан.
Шэнь Нуоси: Гэхдээ энэ зүүлт бол
Шэнь Нуоси: намайг гэртээ ирсний дараа
Шэнь Нуоси: ээжийн өгсөн анхны бэлэг шүү дээ... Би чамд өгч чадахгүй.
Шэнь Сывэнь: Тийм биш ээ,
Шэнь Нуоси: Шэнь Сывэнь,
Шэнь Нуоси: чи яагаад үргэлж ийм байдаг юм?
Шэнь Нуоси: Үргэлж миний юмыг булаах дуртай.
Шэнь Нуоси: Булааж чадахгүй бол хулгайлдаг.
Шэнь Нуоси: Чи яаж ийм байж чаддаг байна аа?
Цай Лань: Боллоо!
Цай Лань: Сывэнь ээ,
Цай Лань: чамд ямар нэг хэцүү зүйл байвал
Цай Лань: надад хэлж болно.
Цай Лань: Гэхдээ хулгай хийх бол
Цай Лань: үнэхээр жигшүүртэй зүйл.
Шэнь Сывэнь: Жао эгч ээ, би тэгээгүй ээ.
Цай Лань: Одоо хүртэл
Цай Лань: өөрийгөө зөвтгөх гэж байна уу?
Цай Лань: Би чамд үнэхээр их урам хугарлаа.
Үйлчлэгч: Тийм шүү хатагтай,
Үйлчлэгч: Шэнь Сывэнь урьд нь залуу хатагтайтай дотно байсан гэдгээ ашиглаад
Үйлчлэгч: байнга жижиг сажиг юм хулгайлдаг байсан.
Үйлчлэгч: Өмнө нь залуу хатагтай өрөвч болохоор
Үйлчлэгч: тоодоггүй байсан юм.
Үйлчлэгч: Гэтэл одоо бүр давраад
Үйлчлэгч: шууд залуу хатагтайн зүүлтийг хулгайллаа.
Үйлчлэгч: Энэ удаа та заавал
Үйлчлэгч: сайн шийтгэх хэрэгтэй.
Үйлчлэгч: Үгүй бол
Үйлчлэгч: дараа нь бүр залуу хатагтайг дээрэлхэж мэднэ.
Шэнь Нуоси: Ээжээ,
Цай Лань: Миний Эр Я арай гэж нэг юм олдсон.
Цай Лань: Би хэнээр ч түүнийг дээрэлхүүлэхгүй.
Цай Лань: Дээвэр дээр түгжчих.
Цай Лань: Дараа нь би өөрөө шийднэ.
Шэнь Сывэнь: Хатагтай аа... битгий л дээ.
Шэнь Сывэнь: Би биш ээ!
Шэнь Сывэнь: Би биш!
Үйлчлэгч: Одоо хүртэл ойлгохгүй байгаа юм уу?
Үйлчлэгч: Хатагтай “чамайг” гэсэн бол
Үйлчлэгч: тэр нь чи л гэсэн үг.
Цай Лань: Зогс!
Үйлчлэгч: Хатагтай аа,
Үйлчлэгч: бид зүгээр л түүнд Залуу хатагтайн өмнөөс сургамж өгөх гэсэн юм.
Цай Лань: Сывэнь ээ,
Цай Лань: Эр Я чиний өмнөөс гуйсан байна.
Цай Лань: Хэрвээ буруугаа хүлээгээд
Цай Лань: Эр Ягаас уучлал гуйвал
Цай Лань: би чамайг явуулж болно.
Шэнь Нуоси: Тийм ээ, Сывэнь.
Шэнь Нуоси: Бидний эгч дүүсийн холбоог бодоод
Шэнь Нуоси: чи дуулгавартай уучлал гуйчихвал
Шэнь Нуоси: би чамайг уучилж чадна.
Шэнь Сывэнь: Мөрөөдөөд ч хэрэггүй!
Шэнь Сывэнь: Би тэгээгүй!
Шэнь Сывэнь: Би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй!
Шэнь Нуоси: Ээж ээ, хар даа.
Шэнь Нуоси: Одоо хүртэл гэмшээгүй байна.
Шэнь Нуоси: Та заавал миний талд орох ёстой.
Шэнь Нуоси: Үгүй бол дараа нь
Шэнь Нуоси: хүн хөлслөөд надаас бараг хариугаа авах ч юм билүү.
Шэнь Нуоси: Би дахиж таниас салахыг хүсэхгүй байна.
Шэнь Нуоси: Шэнь Сывэнь,
Шэнь Нуоси: чи өөрөө л ийм байдалд хүргэсэн.
Шэнь Сывэнь: Хатагтай!
Шэнь Сывэнь: Би биш ээ!
Шэнь Сывэнь: Би биш!
Цай Лань: Энэ зүүлтийг
Цай Лань: чамд хэн өгсөн юм?
Шэнь Сывэнь: Үүнийг ээж маань надад өгсөн юм.
Шэнь Нуоси: Өө үгүй ээ!
Шэнь Нуоси: Энэ зүүлт... өнгөрлөө л дөө…
Шэнь Нуоси: Дэмий юм ярьж байна!
Шэнь Нуоси: Энэ зүүлт угаасаа минийх.
Шэнь Нуоси: Чи л миний өрөөнөөс хулгайлсан. Яагаад ингээд байдгийг чинь одоо л ойлголоо. Чи энэ зүүлтийг авах гээд байдаг байжээ…?
Шэнь Сывэнь: Үгүй ээ.
Шэнь Сывэнь: Энэ зүүлт минийх.
Шэнь Нуоси: Ээж ээ,
Шэнь Нуоси: түүнд битгий хууртаарай.
Шэнь Нуоси: Энэ бүгдийг би түүнд ярьж өгсөн юм.
Шэнь Нуоси: Тэр зүгээр л миний зүүлтийг хулгайлаад
Шэнь Нуоси: дараа нь миний дүрд хувирах гэсэн юм.
Шэнь Сывэнь: Үгүй ээ, Жао эгч ээ... Энэ бол миний зүүлт.
Шэнь Нуоси: Ээж ээ,
Шэнь Нуоси: эргэлзээд хэрэггүй.
Шэнь Нуоси: Хурдан түүнийг зайлуул.
Цай Лань: Аваад яв.
Шэнь: Түр хүлээ. Тийм юм бол дахиад нэг удаа цусны шинжилгээ хийцгээе.
Шэнь Нуоси: ахаа, Та надад итгэхгүй байгаа юм уу?
Шэнь: Яаж тэгэх вэ дээ? Дүү минь, энэ луйварчин зүүлтийг өөрийнх нь гэж зүтгээд байгаа юм чинь бүр мөсөн бууж өгтөл нь баталгаажуулъя.
Үйлчлэгч: Хатагтай!
Үйлчлэгч: Залуу эзэнтээн!
Үйлчлэгч: Цус нийлчихлээ!
Цай Лань: Миний хүүхэд...
Цай Лань: Ээжийгээ уучлаарай.
Цай Лань: Ээж нь сохорсон байжээ.
Цай Лань: Бараг л том гай тарих шахлаа.
Цай Лань: Уучлаарай, охин минь.
Цай Лань: Эр Я аа,
Цай Лань: ээж нь одооноос эхлээд
Цай Лань: бүхнээ чамд өгч нөхнө.
Цай Лань: Дахиж хэзээ ч чамайг дээрлэхүүлэхгүй.
Цай Лань: Ээжийгээ уучилж чадах уу?
Шэнь Сывэнь: Та үнэхээр миний ээж гэж үү?
Цай Лань: Энэ зүүлт
Цай Лань: хамгийн сайн нотолгоо.
Цай Лань: Үүнийг ээж нь өөрөө чамд зориулж хийсэн.
Цай Лань: Өөрийн гараар чамд зүүж өгсөн.
Цай Лань: Одооноос эхлээд
Цай Лань: манай гэр бүл
Цай Лань: дахиж хэзээ ч салахгүй.
Шэнь Зэчүань: Ээж ээ,
Шэнь Зэчүань: дүү маань гэмтсэн байна.
Шэнь Зэчүань: Бид түүнийг эхлээд өрөөнд нь хүргээд,
Шэнь Зэчүань: эмч дуудъя.
Шэнь Зэчүань: Харин Шэнь Нуосигийн хувьд
Шэнь Зэчүань: би заавал хүн явуулж,
Шэнь Зэчүань: өөрийн биеэр нь ирүүлж
Шэнь Зэчүань: дүүгээс уучлал гуйлгуулна.
Цай Лань: Тийм шүү, Эр Я эхлээд өрөө рүүгээ орцгооё.
Цай Лань: Явъя.
Эр Я: Ээжээ би өөрөө хийе.
Цай Лань: Үгүй ээ, зүгээр л ээж нь өөрөө сайн халамжилмаар байна.
Цай Лань: Үгүй бол ээж нь өөрийгөө их буруутгана.
Цай Лань: Бүгд ээжийнх нь буруу.
Цай Лань: Ээж нь Шэнь Нуосиг чамайг гэж андуурсан.
Цай Лань: Эцэст нь тэр чамайг ашиглаж,
Цай Лань: бас чамайг шархлуулчихлаа.
Шэнь Сывэнь: Ээж ээ,
Шэнь Сывэнь: би таныг буруутгахгүй.
Шэнь Сывэнь: Тэр бид бүгдийг хуурсан.
Чэнь Кэ: Ээж ээ, дүү эргэж ирсэн гэж сонслоо.
Шэнь Сывэнь: Эгч ээ,
Чэнь Кэ: Дүү минь, Энэ олон жил их хэцүү байсан байх даа.
Шэнь Сывэнь: Эгчээ та нарыгаа олж чадсан нь л хамгийн сайн хэрэг байлаа. Та хэзээ нүүж ирж хамт амьдрах юм бэ? Ээж таныг зөндөө санаж байгаа. Үргэлж л чамайг ярьж байна.
Шэнь: Тийм ээ. Ээж үргэлж л бүгдээрээ дахиад хамт байхсан гэж хүсдэг байсан.
Чэнь Кэ: Уучлаарай. Би маш олон муу зүйл хийсэн. Бас та нарыг шархлуулсан. Ямар нүүрээрээ эргэж ирэхвдээ…
Цай Лань: Тэнэг охин минь.
Цай Лань: Хүн бүр амьдралдаа алдаа гаргадаг.
Цай Лань: Тэгвэл чиний яриагаар бол
Цай Лань: ээж нь хүмүүсийг танихдаа муу байж,
Цай Лань: чоно гэртээ оруулсан.
Цай Лань: Тэгээд тэр хүн нь бид 4-ийг салгасан.
Цай Лань: Тэгвэл бүгд ээжийнх нь буруу юм биш үү?
Чэнь Кэ: Ээж ээ, таны буруу биш.
Цай Лань: Тэгэхээр чиний ч буруу бишээ. За, охин минь.
Цай Лань: Хурдан гэртээ ир.
Шэнь: Ашгүй дээ, эцэст нь бид эргээд хамт байх нь.
Шэнь: Заа, би тэд нарт хэлнээ.
Шэнь: Ээж ээ, дүү нараа, та нар ойрдоо гадуур гарахдаа заавал хамгаалагчтай яваарай. Жан Вэнь шоронгоос оргосон байна. Та нараас өшөө авахвий гэж айж байна.
Жан Вэнь: Жао Цай Лань,
Жан Вэнь: би чамайг зүгээр өнгөрөөхгүй.
Жан Вэнь: Хүлээж байгаарай.
Цай Лань: Шяо Кэ ээ, ээж нь ах, дүү хоёрт нь шөл аваачих өгөөдөхье. Заавал хамт явах хэрэггүй.
Чэнь Кэ: Гэхдээ…
Цай Лань: чамд шөл үлдээсэн байгаа.
Цай Лань: Очоод уу.
Цай Лань: Ээж нь удахгүй ирнэ.
Чэнь Кэ: За, ээж ээ. Тэгвэл болгоомжтой яваарай.
Чэнь Кэ: Ээж ээ? Ээж ээ? Байна уу? Ахаа! Ээж алга болчихлоо!
Жан Вэнь: Жао Цай Лань,
Жан Вэнь: дэмий хүчээ үрэх хэрэггүй.
Цай Лань: Жан Вэнь...Чи намайг хулгайлсан юм уу?
Жан Вэнь: Тийм ээ, би.
Жан Вэнь: Жао Цай Лань,
Жан Вэнь: чи үхэх ёстой.
Жан Вэнь: Анхнаасаа
Жан Вэнь: хэрвээ чи болон хүүхдүүд чинь байгаагүй бол
Жан Вэнь: би баригдаж шоронд орох байсан гэж үү?
Жан Вэнь: Би арай гэж оргосон.
Жан Вэнь: Харъя л даа,
Жан Вэнь: одоо хэн чамайг аварч чадахыг.
Эр Я: Ахаа, яг хэзээ ээжийн хаана байгааг мэдэх вэ?
Чэнь Кэ: Тийм ээ, ах аа.
Ажилтан: Шэнь ерөнхийлөгч өө,
Ажилтан: таны ээжийн байршлыг оллоо.
Ажилтан: Түүнийг Жан Вэнь
Ажилтан: дуусаагүй барилга руу авч явсан байна.
Шэнь Зэчүань: Жан Вэнь!
Шэнь Зэчүань: Хэрвээ чи миний ээжид гар хүрвэл
Шэнь Зэчүань: би чамаар төлөөсийг чинь төлүүлнэ!
Шэнь Зэчүань: Байна уу?
Жан Вэнь: Ерөнхийлөгч Шэнь,
Жан Вэнь: таны дугаарыг олох ч хэцүү юмаа!
Шэнь Зэчүань: Жан Вэнь,
Шэнь Зэчүань: чи миний ээжийг хулгайлж Юу хийх гээд байгаа юм?
Жан Вэнь: Юу ч биш.
Жан Вэнь: Зүгээр л жаахан мөнгө зээлмээр байна.
Жан Вэнь: Нэг их биш.
Жан Вэнь: 5 сая.
Жан Вэнь: Энэ мөнгийг
Жан Вэнь: ээжийн чинь амиар сольё.
Жан Вэнь: Их биш биз дээ?
Цай Лань: Зэчүань аа,
Цай Лань: түүнд мөнгө өгч болохгүй.
Цай Лань: Хурдан цагдаад мэдэгд!
Жан Вэнь: Амаа тат!
Жан Вэнь: Би чамайг алахгүй гэж бодоо юу?
Жан Вэнь: Сонсов уу?
Шэнь Зэчүань: Би мөнгийг өгнө.
Шэнь Зэчүань: Харин чи миний ээжийг тавь.
Жан Вэнь: Сайн байна.
Жан Вэнь: Ерөнхийлөгч Шэнь үнэхээр шийдэмгий юм.
Жан Вэнь: Гэхдээ би чамд анхааруулъя...
Жан Вэнь: Цагдаад битгий мэдэгдээрэй.
Жан Вэнь: Үгүй бол
Жан Вэнь: ээж чинь гарцаагүй үхнэ.
Шэнь Зэчүань: Би амлаж байна.
Шэнь Зэчүань: Би цагдаад мэдэгдэхгүй.
Шэнь Зэчүань: Ээжид минь л битгий гар хүр.
Шэнь Зэчүань: Би чамд 50 сая өгье.
Жан Вэнь: Заа, 30 минутын дараа — Баруун захын дуусаагүй барилга дээр ир.
Чэнь Кэ: Ахаа, бид түүний тоглоомонд орж болохгүй. Өөр аргаар ээжийг аврах талаар бодох хэрэгтэй.
Жан Вэнь: яанаа… Хүү чинь зөвшөөрсөн шүү дээ.
Жан Вэнь: Жао Цай Лань,
Жан Вэнь: хүүгээ өөрийн нүдээр
Жан Вэнь: үхэхийг харахдаа баяртай байна уу?
Цай Лань: Зэчүань аа!
Цай Лань: Үгүй!
Цай Лань: Битгий ир!
Шэнь Зэчүань: Би ирлээ.
Шэнь Зэчүань: Мөнгийг чинь авчирсан.
Жан Вэнь: Ерөнхийлөгч Шэнь надад их итгэж байна аа.
Жан Вэнь: Гэхдээ би одоо мөнгө хүсэхгүй байна.
Жан Вэнь: Би чамайг өвдөглүүлмээр байна.
Цай Лань: Зэчүань!
Цай Лань: Түүнд битгий зөвшөөр!
Жан Вэнь: Амаа тат!
Жан Вэнь: Би чамайг алахгүй гэж бодоо юу?
Жан Вэнь: Түр хүлээ.
Жан Вэнь: Ерөнхийлөгч Шэнь ээ,
Жан Вэнь: тэр найр дээр
Жан Вэнь: чи их бардам байсан шүү.
Жан Вэнь: Чи болон ээж чинь
Жан Вэнь: миний найрыг сүйтгэсэн.
Жан Вэнь: Би чамд хэлье.
Жан Вэнь: Миний хутга
Жан Вэнь: нүдгүй шүү!
Цай Лань: Аа!
Жан Вэнь: Би хэлсэн биз дээ.
Жан Вэнь: Миний хутга нүдгүй гэж.
Жан Вэнь: Зүсэгдчихэв үү?
Шэнь Зэчүань: Би юу ч байсан зөвшөөрье.
Шэнь Зэчүань: Ээжид минь л битгий гар хүр.
Жан Вэнь: чи надтай нөхцөл яриад байх эрхгүй.
Шэнь Зэчүань: Ээжийг минь суллачих.
Шэнь Зэчүань: Чиний хүссэн бүгдийг би хийнэ.
Жан Вэнь: Миний өмнө өвдөглө.
Жан Вэнь: Өвдөглө!
Цай Лань: Зэчүань,
Цай Лань: битгий зөвшөөр! Зэчүань аа,
Жан Вэнь: Чи бас өнөөдөр… ахахахха
Шэнь: Эхлээд ээжийг аваръя.
Шэнь Сывэнь: Ахаа!
Шэнь Сывэнь: Энд бөмбөг байна!
Шэнь Сывэнь: Ахаа, бөмбөг байна!
Шэнь: Хөдлөх хэрэггүй! Олсыг хөдөлгөвөл бөмбөг шууд дэлбэрнэ.
Шэнь Сывэнь: Яах вэ? Бөмбөг дэлбэрэх гэж байна!
Шэнь: Утаснаас нэгийг нь тасалчихвал бөмбөг дэлбэрэхгүй.
Шэнь Сывэнь: Аль утсыг нь таслах вэ?
Шэнь: Хувь тавилангаараа шийдье.
Шэнь: Да Я, Эр Я,
Шэнь Нуоси: та хоёр ухар.
Цай Лань: Зэчүань аа,
Цай Лань: намайг битгий тоо.
Цай Лань: Та нар хурдан яв!
Шэнь Зэчүань: Ээж ээ,
Шэнь Зэчүань: би тантай хамт байна.
Шэнь Зэчүань: Зэчүань аа...
Шэнь Зэчүань: Амжилттай боллоо!
Шэнь Сывэнь: Амжилттай!
Шэнь Сывэнь: Ээж ээ!
Шэнь Сывэнь: Ээж ээ!
Шэнь Сывэнь: Ээж ээ! Ээжээ зүгээр боллоо.
Шэнь Сывэнь: Бүгдээрээ энд эсэн мэнд сууж байгаа нь бүгд том ахын ач.
Шэнь Сывэнь: Ахаа,
Шэнь Сывэнь: та зөв утсыг тасалсан болохоор
Шэнь Сывэнь: дэлбэрэлтээс сэргийлж чадлаа.
Шэнь Сывэнь: Том ах үнэхээр мундаг! Том ах мундаг!
Цай Лань: Чи нээрээ…
Цай Лань: Бүр улам сахилгагүй болоод байна аа!
Чэнь Кэ: Өө тийм, ээж ээ. Би сайхан мэдээтэй, Би тушаал дэвших гэж байгаа.
Цай Лань: Үнэн үү?
Чэнь Кэ: Тийм ээ. Менежер хэлэхдээ миний ажлын үзүүлэлт сайн, чадвар ч сайн гэсэн. Тиймээс намайг борлуулалтын удирдах ажилтан болгоно гэсэн.
Цай Лань: Манай Шяо Кэ үнэхээр мундаг байна!
Цай Лань: Ээж нь чамаар их бахархаж байна.
Шэнь: Бага дүү дэвшинэ гэдэг чинь үнэхээр сайхан мэдээ байна! Бүгдээрээ нэг цаг гаргаж сайхан тэмдэглэе.
Цай Лань: Тийм ээ.
Шэнь Сывэнь: эгч ээ, та тушаал дэвшсэнийх ямар бэлэг авхуулмаар байна? Ахаар чамд авч өгүүлье.
Шэнь Зэчүань: Тийм шүү.
Шэнь Зэчүань: Юу хүсэж байна?
Чэнь Кэ: Одоо надад дутагдаж байгаа юу ч алга аа.
Шэнь Сывэнь: Юу ч дутаагүй гэж үү? Тэгвэл зөвхөн бэр эгч л дутаж байгаа юм байнадаа.
Шэнь Сывэнь: Том ах аа, та хурдан бид нарыг бэр эгчтэй болгож өгөөрэй.
Шэнь: Ааайяа, заа ойлголоо.
Цай Лань: За боллоо.
Цай Лань: Том ахыгаа битгий явуулаад бай.
Цай Лань: Та хоёр ч бас одоо жоохон биш шүү.
Цай Лань: Хүнтэй суух цаг нь болсон.
Цай Лань: Ээж нь ямар нэг шаардлага тавихгүй ээ, та хоёрт л үнэхээр чин сэтгэлээсээ хайртай бол ээжид нь хангалттай.
Цай Лань: Ойлгов уу?
Бүгд: Ойлголоо, ээж ээ.
Цай Лань: Сайн хүүхдүүд.
Back to episodes Go home