Marchaahai promo

“БЯЦХАН ХАМГААЛАГЧ”

0:02 – 0:05 Гүүднэйборс Монгол олон улсын байгууллага үзүүлж байна.

0:10-0:23 Жийн: Хүүхдийг аливаа эрсдлээс хамгаалж, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авч таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал. Үе тэнгийн дээрэлхэлт зөвхөн нэг хүүхдийн асуудал биш юм. Энэ бол анги хамт олон, гэр бүл, цаашлаад нийгмийн асуудал юм.

0:24-0:34 Мона: 2024 онд Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үнднсний төв, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нарын хамтарсан Ерөнхий боловсролын сургуулийн дундах өсвөр үеийнхний эрүүл мэндийн зан үйлийн судалгаанд сүүлийн нэг сарын хугацаанд нийт сурагчдын 26,9% нь сургуулийн орчинд дээрэлхэлтэд өртсөн бол 17,4% нь сургуулиас гадуурх орчинд дээрэлхэлтэд өртсөн гэж дурьджээ.

0:35-0:39 Жийн: Тэгвэл бид юу хийх вэ? Асуудлыг ярьсаар байх уу? Аль эсвэл хамтдаа шийдэх үү?

0:39-0:57 Мона: Боловсролын Яам, Гүүд Нэйборс олон улсын төрийн бус байгууллагатай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн  суралцагчдад хүний эрх хамгааллын суурь мэдлэг ойлголтыг нийгмийн ухааны хичээл болон хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагаагаар дамжуулан хүргэх “Бяцхан хамгаалагч” цахим хичээлийг бүтээлээ. Тус цахим хичээл нь анимэйшн, комик ном, цуврал интерактив тоглоом бүхий сургалтын цогц хэрэглэгдэхүүн байдлаар бүтээгджээ. Түүнчлэн монгол, англи, тува, казак болон дохионы хэлээр хөрвүүлж, хүүхдийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран medle.mn үндэсний цахим сургуулийн “Хүүхдийн эрх, хамгаалал” цэснээс бие даан болон анги хамт олноороо хамтдаа суралцах боломжийг бүрдүүлсэн юм.

0:57-1:06 Жийн: 2026 онд “Бяцхан хамгаалагч” хүрээгээ тэлж дунд ангийн суралцагчдыг үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлж, тэдэнд цахим дээрэлхэлт, нийгмийн харилцаа, үгийн болон бие махбодын дээрэлхэлтээс сэргийлэх 4 цувралыг бүтээлээ.

1:17-1:50 Жийн : Бидний бүтээсэн хүүхдийн эрх хамгааллын эдгээр контент нь бага, дунд ангийн суралцагчдын нас, сэтгэхүй, хөгжлийн онцлогт тохирсон хүүхдийн эрх хамгааллын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх арга, аргачллаас бүтсэн бөгөөд

-       Багшийг хичээл сургалтдаа ашиглах нэмэлт хэрэглэгдэхүүн,

-       Эцэг эхэд хүүхэдтэйгээ харилцах гүүр,

-       Сургуульд эерэг соёл бүрдүүлэх олон талт боломжийг олгож, хүүхдэд ээлтэй аюулгүй сургуулийн орчныг бүтээх шийдлийг санал болгоно.

1:57-2:03 Мона: Та бидний бэлтгэсэн агуулгаар дамжуулан ирээдүйдээ эерэг нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулаарай.

Жийн , Мона: Хүн бүр хүүхэд хамгаалагч гэдгийг битгий мартаарай.

 

Back to episodes Go home