A Girl Picking Trash To Save Mom Is Recognized By A CEO Via A Badge
My Lost Daughter!
Үргэлжлэх хугацаа: 91мин
Линк: https://www.youtube.com/watch?v=hGy0go3JeuQ
Гол дүрүүд:
Ан: Анан, Жон Линий охин
Жон: эм, Ананы ээж
Ши: эр, эмнэлгийн дарга Мэн Шиюуан
Эмээ: Мэн эмээ
Өвөө: Мэн өвөө
П: эр, Пэй туслах
Л: эм, Лин Жиахуй, дэд захирал
Ши: Охин минь, болгоомжтой.
Ан: Баярлалаа, ах аа. Уучлаарай, та Мэнши эмнэлгийн захирал уу?
Ши: Энэ мэдрэмж. Энэ алтан зүүлт. Яг л... үнэхээр яг үл... охин минь... чи миний охин уу? Чи миний охин уу?
Ан: Эрхэм ээ, та андуураад байна. Би таны охин биш.
Ши: Үгүй дээ. Би андуурсан байх ёсгүй. Би самарны харшилтай юу?
Ан: Хачин юм даа. Та яаж мэдсэн юм?
Ши: Би ч гэсэн самарны харшилтай. Чи үнэхээр миний охин байна.
Эмээ: Шиюуан. Толгой чинь яачихсан юм бэ? Чи чинь галзуураа юу? Хүнтэй суу гэж үглэхээс залхаад, гудамжнаас хүүхэд хулгайлах гээ юу? Эцэг эх нь ирэхээс айхгүй байна уу? Охин минь, айх хэрэггүй. Ээж чинь хаана байна? Эмээ нь гэрт нь хүргээд өгье.
Ан: Ээж...
Ши: Нүд, хөмсөгийг нь хар л даа. Минийхтэй яг адилхан байна. Чи хэдтэй вэ? Хэн гэдэг вэ?
Ан: Намайг Анан гэдэг. Би дөрөвтэй.
Ши: 4 настай. Надтай эцэг тогтоох шинжилгээ хийлгэх үү?
Эмээ: Шиюуан. Чи мэдрэлийн эмчид үзүүлмээр юм байна. Би аавыгаа хайж байгаа хүүхдүүдтэй таарч байсан, аав нь хүүхэд хулгайлахыг анх удаа л харж байна. Тэрнийг тавь. Яг одоо.
Ши: Эмээ, миний совинд итгэ. Тэр үнэхээр миний охин. Тэрнийг хар л даа. Миний багын төрхтэй адилхан байгаа биз дээ? За за. Хөөе. Эмээ, дахиад сайн хар даа. Надтай адилхан биш байна уу?
Эмээ: Муу золиг. Битгий баярла. Чи багаасаа сахилгагүй байсан. Ийм томоотой охинтой байсан бол би чиний овгийг авах болно. Тэрнийг буулга. Хурдал.
Ши: Аан?
Эмээ: Буулга аа.
Ан: Эрхэм ээ, би зургийг чинь нотлох баримт болгоод авчихсан. Хүн барьцаалах хууль бус. Дахиад ингэвэл би цагдаад бариулчихна шүү. Эрхэм ээ, өвдөж байна шдээ... Ээж ээ, хар даа. Энэ миний цуглуулсан зуу дахь лонх. Эд нарыг зараад таны эмнэлгийн төлбөрийг төлнө өө.
Жон: Анан, ээжийнх нь буруу. Ээж нь цус багадах өвчтэй. Ийм жаахан охиноо зовоож байдаг. Ээжийнх нь өвчин эдгэхгүй. Хог түүх хэрэггүй.
Ан: Ээж ээ, бид нарт мөнгө байхгүй болохоор л Мэнши эмнэлгийн хамгаалагч бид нарыг хөөсөн шд. Анан Мэнши эмнэлгийн захирал их мундаг гэж сонссон. Тэр таныг эмчлэх юм та заавал эдгэнэ.
Жон: Мэнши эмнэлэг, манай улсад технологиороо хамгийн шилдэг нь. Захирал гэлтгүй энгийн эмчид үзүүлэх мөнгө ч ээжид нь байхгүй. Чи жаахан байна. Ээж нь чамд төвөг удахыг хүсэхгүй байна. Ээж нь аавыг нь олохоор чи аавтайгаа амьдраарай.
Ан: Үгүй ээ. Би ээжийгээ аварна.
Жон: Анан. Анан. Анан...
************
Ши: Пейси, би хий юм хараад байна уу?
Эмээ: Муу золиг. Үгүй ээ, тийм биш юм байна. Нүд чинь зүгээр. Гэр бүлийн бизнесээ өвлөхгүй, эмч болно гээд байсан байх аа? Эмээ нь чамд сайн айлаас гаралтай сувилагч охидуудыг олоод ирлээ. Ямар байна? Таалагдаж байгаа биз дээ?
Ши: Эмээ, би ажилтай завгүй болохоор гэртээ ирж чадахгүй байгаа. Эмнэлгийн үүдэн дээр намайг хүнтэй танилцуулах гэж байгаа юм уу?
Эмээ: Чи нөгөө хавдар эдгээдэг иш шидийн эмээ бүтээчихсэн биз дээ? Одоо юу хийгээд завгүй байгаа юм? Намайг мэдэхгүй гэж бодоо юу? Одоо болтол анхны хайр Жон Линийг мартаж чадахгүй байгаа биз дээ. Мэдэхгүй гэж бодоо юу? Жон Лин. Таван жил өнгөрчихөөд байна. Жон Лин хүнтэй суугаад, хүүхэдтэй болчихсон байгаа байлгүй. Хүүхэд нь аль хэдийн “аав аа” гээд ярьж байгаа байлгүй. Одоо мартсан нь дээр.
Ши: Эмээ. Миний дэргэд тэрнийг ярих хэрэггүй гэсэн байх аа. Гэрлэлтийн талаар дараа ярья.
Эмээ: Манай Мэн 18 үеийн турш ганц залгамжлагчтай байсаар ирсэн. Гэрлэхийг хүсэхгүй байсан ч ядаж өв залгамжлагч гаргаж өгөх хэрэгтэй биз дээ? Насанд хүрсэн эр хүн байж, хүүхэдтэй болоход хэдхэн минут л болно.
Өвөө: Дээд тал нь арван минут.
Ши: Эмээг хүргээд өг.
Эмээ: Би ярьж дуусаагүй байна. Ийм олон сайхан охид байхад нэгийг нь сонго л доо.
Ши: Хэрэггүй ээ. хэрэггүй.
Эмээ: Тэгвэл яая гэх вэ. Эмээ дахиад хэдийг олоод ирье.
Ши: Эмээ, түрүүлээд харьж бай. Та харьж бай л даа. За юу? Охин минь, болгоомжтой.
Ан: Баярлалаа, ах аа. Уучлаарай, та Мэнши эмнэлгийн захир ал уу?
Ши: Энэ мэдрэмж. Энэ алтан зүүлт. Яг л... үнэхээр яг үл... охин минь... чи миний охин уу? Чи миний охин уу?
Ан: Эрхэм ээ, та андуураад байна. Би таны охин биш.
Ши: Үгүй дээ. Би андуурсан байх ёсгүй. Би самарны харшилтай юу?
Ан: Хачин юм даа. Та яаж мэдсэн юм?
Ши: Би ч гэсэн самарны харшилтай. Чи үнэхээр миний охин байна.
Эмээ: Шиюуан. Толгой чинь яачихаа вэ? Чи чинь галзуураа юу? Хүнтэй суу гэж үглэхээс залхаад, гудамжнаас хүүхэд хулгайлах гээ юу? Эцэг эх нь ирэхээс айхгүй байна уу? Охин минь, айх хэрэггүй. Ээж чинь хаана байна? Эмээ нь гэрт нь хүргээд өгье.
Ан: Ээж...
Ши: Нүд, хөмсөгийг нь хар л даа. Минийхтэй яг адилхан байна. Чи хэдтэй вэ? Нэр чинь хэн бэ?
Ан: Намайг Анан гэдэг. Би дөрөвтэй.
Ши: 4 настай. Надтай эцэг тогтоох шинжилгээ хийлгэх үү?
Эмээ: Шиюуан. Чи мэдрэлийн эмчид үзүүлмээр юм байна. Би аавыгаа хайж байгаа хүүхдүүдтэй таарч байсан, аав нь хүүхэд хулгайлахыг анх удаа л харж байна. Тэрнийг тавь. Яг одоо.
Ши: Эмээ, миний совинд итгэ. Тэр үнэхээр миний охин. Тэрнийг хар л даа. Миний багын төрхтэй адилхан байгаа биз дээ? За за. Хөөе. Эмээ, дахиад сайн хар даа. Надтай адилхан биш байна уу?
Эмээ: Муу золиг. Битгий баярла. Чи багаасаа сахилгагүй байсан. Ийм томоотой охинтой байсан бол би чиний овгийг авах болно. Тэрнийг буулга. Хурдал.
Ши: Аан?
Эмээ: Буулга аа.
Ан: Эрхэм ээ, би зургийг чинь нотлох баримт болгоод авчихсан. Хүн барьцаалах хууль бус. Дахиад ингэвэл би цагдаад бариулчихна шүү. Эрхэм ээ, өвдөж байна шдээ...
Эмээ: Шиюан, эмээгийнх нь буруу. Чамайг хүнтэй суу гэж зовоох хэрэггүй байж. Надаас болоод энэ хүүхэд галзуурчихаж. Би яг одоо гэртээ очиж нүглээ наманчилна аа. Битгий мартаарай, сэтгэл зүйчид заавал үзүүлээрэй.
Ши: Энэ үсийг аваад эцэг тогтоох шинжилгээ хийлгэ.
П: Аан?
Ши: 4жилийн өмнө Жон Лин надаас салахад Анан гэдсэнд нь байсан байж магадгүй.
**************
Ан: Ээж ээ, мэрээрэй. Хоолоо идэх цаг болчихсон байна.
Жон: Анан. Ээж нь чамайг хамаагүй явж болохгүй гэж хэлсэн байх аа? Муу хүмүүстэй таарвал яана?
Ан: Санаа зовох хэрэггүй. Ээж ээ, муу хүнтэй таарсан ч гэсэн би дээрэлхүүлэхгүй. Сая би нэг хачин хүнтэй таарсан. Тэр хүн миний аав гээд байсан. зугтсан нь сайн боллоо.
Жон: Анан, ухаантай шүү.
Ан: Мартсанаас тэр хачин хүний зургийг харуулъя. Дахиад намайг хайж ирэх юм бол та зургийг нь аваад цагдаад мэдэгдэж болно.
Жон: За. Шиюан. Эргээд ирчихэж. Бас Ананыг таньсан байна.
Ан: Ээж ээ, яасан бэ? Би таныг гомдоогоо юу? Ээж ээ?
Жон: Анан. Тэр чамд худлаа яриагүй. Тэр чиний аав. Дахиад чамайг хайж ирвэл дагаад яваарай. Тэр чиний цорын ганц гэр бүл. Чамайг хамгаална.
Ан: Үгүй ээ. Та ингэж өвдчихөөд байхад тан дээр ирээгүй. Муу аав. Надад аав хэрэггүй.
Жон: Надаас болж байгаа юм. Тэр үед би аавын чинь өмнө буруу юм хийсэн. Тийм болохоор над дээр ирэхгүй байгаа юм. Анан, үгэнд ор. Аавыгаа буруутгах хэрэггүй.
Ан: Анан ээжийнхээ үгэнд орно оо. Анан аавыг уучилж байна.
Жон: Анан сайн охин шүү.
Ан: Аав дахиад Ананыг хайж ирвэл би таныг авраач гэж гуйна аа.
Жон: Болохгүй ээ. Тэрний өмнө намайг ярьж болохгүй. Миний хамгийн том хүсэл Анан аавтайгаа аз жаргалтай байх.
Ан: Анан аавтай эмнэлгийн хаалган дээр таарсан. Аав эмч байж магадгүй. Тэр таныг аврах юм бол та эдгэнэ. Анан ээж, аав хоёртойгоо амьдармаар байна.
Жон: Аав чинь санхүүгийн тэнхимийн шилдэг оюутан байсан. Эмч биш. Намайг харах юм бол миний үхэхийг л харах болно. Дахиад тэрний сэтгэлийг шархлуулмааргүй байна. Чамайг сайн харж чадах юм бол миний сэтгэл амарна... Мэн Шиюан. Намайг үзэн ядсан ч гэсэн, охиноо битгий үзэн ядаарай. За юу?
Ан: Ээж ээ. Дахиад өвдөөд байна уу? Анан захирлаас таныг авраач гээд гуйгаад ирье.
Таван жилийн өмнө
Жон: Шиюан.
Ши: Миний ээж... ходоодны хавдраар нас барчихлаа. Би тэвчиж чадахгүй нь. Хайртай хүнээ алдах, аймшигтай өвдөж байна.
Жон: Хоёулаа салъя... би өөр хүнд сайн болчихсон. Намайг үзэн яд. Гунигласнаас үзэн ядсан нь дээр.
Ши: Жон Лин. Чамайг үзэн ядаж байна... Эмээ, би дахиад санхүүгээр сурахгүй. Би анагаахын сургуульд ормоор байна... дэлхийг хавдраас чөлөөлнө...
Жон: Хоёулаа салъя... би өөр хүнд сайн болчихсон.
Ши: Мэн Шиюан. Мэн Шиюан. Жаахан амбицтай байж болохгүй юу? Хаяад явсан эмэгтэйн төлөө... тэрнийг бодох ямар хэрэг байна аа?
Л: Чи хаанаас гараад ирэв? Энэ захирлын өрөө. Чиний тоглодог газар биш.
Ан: Эгч ээ, би захиралтай уулзмаар байна.
Л: Би дэд захирал байна. Яах гэж байгаагаа хэлээдэх.
Ан: Миний ээж цусны хавдартай. Ээжийг маань авраад өгөөч дээ?
Л: Өвдсөн юм бол явж бүртгүүл. Би дэд захирал. Надаар алдартай хүмүүс, томчууд үзүүлдэг юм. Чам шиг мөнгөгүй, нэр нөлөөгүй хүмүүс биш.
Х: Жаал аа, ээж чинь мөнгөгүй болохоор би хөөгөөд гаргасан байх аа? Яагаад дахиад ирчихээ вэ? Лин дэд захирал аа, уучлаарай. Би энэ хүүхдийг яг одоо гаргаадахъя. Яв. Яв аа, яв. Гар.
Л: Мэн захирал аа, та энд юу хийж байгаа юм?
Ши: Сая энд хүүхэд дуугарах шиг болсон.
Л: Өвчтөний хүүхэд энүүгээр явж байсан байх. тийм ээ? Царайг чинь харвал дахиад л сайн амраагүй юм уу? Би толгойг чинь бариад өгье.
Ши: Энэ юу вэ?
П: Мэн захирал аа. Мэн захирал аа. Таных байна. Шинжилгээний хариу гарсан. Тэр охин үнэхээр таны охин мөн байна.
Ши: Үнэхээр миний хүүхдийг төрүүлж. Тэр бяцхан охин... явж залуу авхайг гэрт нь авчиръя.
П: За, эрхэм ээ.
Л: Залуу авхай? Юун залуу авхай вэ?
Эм: Лин дэд захирал аа. Та сонсоогүй юм уу? Пэй туслах сая эцэг тогтоох шинжилгээ хийлгэсэн... Эцэг тогтоох шинжилгээ. Мэн захирал дээр үед алдагдсан төрсөн охиноо хайж байгаа гэж байна лээ.
Эм: Ямар айлын охин Мэн групийн залгамжлагчийг төрүүлээд, ийм азтай байдаг байна аа.
Эм: Мэн захирал гэрлэхгүй байсанд гайхах юм алга. Аль хэдийн эхнэртэй байсан байна шд. Бас хүүхэдтэй.
Л: Та гуравт өөр хийх юм алга уу? Хов жив яриад. Явж ажлаа хий.
Эм: Сайн сонс. Дахиад эмнэлэг дээр баригдаад үзээрэй. Тэгвэл харах болгондоо зодно гэж мэд.
Жон: Миний охинтой яаж яриад байгаа юм? Бид нарын хаана амьдрах чамд хамаагүй. Анан, битгий ай.
Х: Тэнэмэл гуйлгачин.
Жон: Миний охин гуйлгачин биш. Хурдан яв.
Х: тэргүүн баян охиноо гэртээ аваачих гэж их мөнгө зарцуулж байна. Гүүрний доор амьдардаг та нар шиг гуйлгачингууд юу юм? Тэр гуйлгачин биш бол юу юм?
Жон: Шиюан, Ананыг хэзээ олох юм бэ?
Өвөө: Хөгшөөн... гучаа харна гэхээр л... зүрх маань дэлсээд байна.
Эмээ: Манай гуч ёстой томоотой, бас хөөрхөн. Тэрнийг хараад л шууд надад мэдрэгдээд байсан. Ганц хараад л Мэнгийн залгамжлагч гэж мэдсэн юм.
Өвөө: Байна уу. Яг одоо, хурдан Зүүн нуурын хажуугийн газрыг худалдаж ав. Би тэрэнд маш том дэлгүүр барьж өгнө өө. Тэрний хүссэн болгон тэр дэлгүүрт байх ёстой. Миний гуч. Надтай хамгийн ойр байх болно.
Эмээ: Мальдивт арал худалдаж ав. Би гучдаа өгнө. Сонсов уу, би газар доорх аквариум барьж өгнө. Харж л байгаарай, хэнтэй илүү дотно байх нь вэ? Чамтай юу? Надтай юу?
Ши: Эмээ, Намайг тийм хөөрхөн охинтой болж чадахгүй гэж хэлээд байлаа? Анан миний төрсөн охин бол овгоо солино гэж хэн хэлсэн билээ?
Эмээ: Тэгээд юу гэж? Солино л биз. Өнөөдрөөс би хатагтай Мэн Бай болсон. Хурдан хүүхэд хайж ол. Өнөөдөр миний гуч охиныг олохгүй бол би лав гэртээ харихгүй шүү.
Ан: Явахгүй бол би цагдаа дуудлаа шүү.
Х: Цагдаа дуудна аа?
Ан: Цагдаа дуудна. Ээж ээ. Миний ээжийг зодохоо боль.
Х: Аль хэдийн зодчихсон. Чи мэдэх үү? Манай эмнэлгийн захирал энэ хавийн газрыг бүгдийг нь худалдаад авчихсан. Газраа тэлэх гэж байгаа. Та нарын унтаж байгаа энэ газар Мэнши эмнэлгийнх. Өнөөдөр хэн ч ирсэн бай та нар эндээс зайлах болно.
Жон: Чи...
Ан: Ээж ээ, та зүгээр үү?
Х: Өө. Үхмээр байна уу? Тэгвэл өөр газар очиж үх. Та хоёр юугаа хийгээд байгаа юм? Эд нарын хогийн саванд аваачиж хий. Яг одоо.
Эр: Ахмад аа, арай хэтрэх юм биш үү?
Х: Дуугүй л хэлснээр хий. Бушуулаач.
Эр: Уучлаарай.
Ан: ээж ээ.
Х: Наашаа хүрээд ир...
Эр: Алтан зүүлт. Энэ гуйлгачинд ийм үнэтэй юм байж байдаг.
Ан: Битгий хүр. Миний ээж өгсөн юм. Ээж хэн ч хүрч болохгүй гэсэн.
Х: Ээж чинь үхэж байгаа. Үхчихсэн. Чи тэнэмэл гуйлгачин. Ийм үнэтэй юм байгаад нэмэргүй. Аваад ир... би... тавиач.
Жон: Анан. Зугт.
Ан: Ээж ээ.
Жон: Үгэнд ор. Аав дээрээ оч. Тэр чамайг хамгаална. Зугт...
Х: Хараал ид...
Эр: Арай дэндүү юм аа. Би ажлаасаа гарлаа.
Х: Чи... Юугаа хийгээд байгаа юм? Чи ч гэсэн ажилгүй болмоор байна уу?
Эр: Би... би араас нь хөөе...
Эмээ: Гуч маань хааччихдаг байна аа?
П: Санаа зовох хэрэггүй, хатагтай. Бид нар хотын бүх хяналтын камерыг шалгасан. Энэ хавьд байх ёстой.
Ши: Машинаа зогсоо.
Х: Зугтана гэнэ ээ? Наадахаа өгөөдөх.
Ши: Зогс.
Ан: Аав аа. Нээрэн намайг аврахаар ирсэн байна.
Ши: Анан. Битгий ай. Аав нь чамайг хамгаална.
Х: Мэн за захирал?
Ши: Та хоёр Мэнши эмнэлгийн хамгаалалтын ажилчид уу?
Х: Тийм ээ. Мэн захирал аа. Бид таныг таньсангүй. Залуу авхайг уурлуулчихлаа.
Эр: Энэ тэгсэн. Намайг хүчилсэн.
Х: Чи...
Ан: Аав аа, та захирал юм уу?
Ши: Тийм ээ.
Ан: Энэ ээж бид хоёрыг дээрэлхсэн. Миний алтан зүүлтийг авах гээд байсан. бас миний алтан зүүлтийг авах гээд байсан. Ээж хүмүүс дурлахаараа цэцэг авдаг гэсэн. Энэ алтан зүүлт маш чухал. Намайг энийг хэнд ч өгч болохгүй гэсэн.
Жон: Ийм залуу байж алт бэлэглэдэг хүн байдаг юм уу?
Ши: Энэ жирийн нэг алт биш. Энэ аравнайлуулсан зүүлт. Чамайг үүрд надтай хамт байж, аюулгүй, эрүүл байгаасай гэж хүсч байна. Жон Лин. Чи өөр хүнд сайн болсон. Яагаад бид хоёрын охиныг төрүүлж, миний өгсөн зүүлтийг өгсөн юм? Анан, ээж нь хаана байна? яагаад чамтай хамт байхгүй байгаа юм?
Ан: Ээж ээ.
Жон: Үгүй ээ. аавдаа ээжийнхээ тухай хэлж болохгүй. Ээж нь Ананыг аавтайгаа жаргалтай байгаасай гэж хүсч байна.
Ши: Тэгэхээр ээж чинь чамайг ч гэсэн хаячихсан юм байна, тийм үү? Тэгэхээр ээж чинь чамайг ч гэсэн хаячихсан юм байна, тийм үү?
Ан:Үгүй ээ, тийм биш. Ээж Ананд их хайртай.
Ши: Тэгвэл одоо хаана байгаа юм?
Эмээ: Битгий хүүхэд айлгаад бай.
Ши: Анан, битгий ай. Аав нь Ананыг байнга эрхлүүлж байна аа. Ананыг хорвоогийн хамгийн жаргалтай бяцхан гүнж болгоно. Пэй Си.
П: За?
Ши: Гар, хөлнүүдийг нь хугал. Шэнжинээс хөөж явуул.
П: Мэдлээ.
Х эр : Захирал аа. өршөөгөөч дээ.
Эр: Захирал аа. Би буруугүй. Захирал аа, би буруугүй.
Ши: Гэртээ харья.
Ан: Ээж ээ. Муу хүмүүсийг аав барьчихсан. Одоо та зүгээр биз дээ?
Эмээ: Сайн болгоод өг.
Өвөө: Заза. Хурдан явж гучаа харъя.
*******************
Эмээ: Миний хөөрхий охин. Яаж байна?
Ши: Жаахан өнгөж шархнууд. Боолтыг нь солиод байвал удахгүй эдгэчихнэ ээ. Гэхдээ Ананы биеийн байдал тааруухан байна. Удаан хугацаагаар өлссөнөөс болсон байх.
Эмээ: Бурхан минь. Хөөрхий охин минь. Яахаараа ингэж зовдог байна аа? Буурай эмээгийнх нь сэтгэл өвдчихлөө.
Ши: Жон Лин. Чи надаас урваад зогсохгүй охиныг маань ийм болгож. Надтай таарахгүй байсан чинь дээр шүү. Жон Лин чамайг ингэж өсгөсөн юм уу?
Ан: Ээж Ананд их сайн байдаг.
Ши: Чамайг ингэж дээрэлхүүлж байдаг. Чамд сайн байсан гэж байгаа юм уу? Анан. Чамайг зодуулж байхад тэр хаана байсан юм?
Х: Манай захирал энэ хавийн бүх газрыг худалдаад авчихсан. Чиний унтаж байгаа энэ газар Мэн эмнэлгийн газар нутаг. Өнөөдөр хэн ч ирсэн бай, та нар эндээс зайлах ёстой.
Ан: Ээж өөрийнхөө тухай аавд ярьж болохгүй гэсэн. Аав ээжид уурласаар байгаа юм шиг байна. Ээжийг гүүрэн доор амьдарч байгааг мэдчихвэл... ээжийг хөөх бол уу? Яаж ааваар ээжийг авруулах вэ?
Ши: Жон Лин чамайг ийм байдалтай байлгаж байгаа бол чи одооноос аавтайгаа амьдар. Өнөөдрөөс чамд аав л байгаа. Ээж байхгүй.
Эмээ: Хүүхэдтэй яаж ярьж байгаа юм?
Өвөө: Яг үнэн. Битгий хүүхдэд элдэв юм яриад бай. Анан. Буурай өвөөтэйгөө гэртээ харья, за юу? Буурай өвөө нь зөндөө бэлэг бэлдсэн.
Эмээ: Буурай эмээ нь ч гэсэн зөндөө бэлэг бэлдсэн. Гэртээ хариад таалагдах нь уу үзье.
Ан: баярлалаа буурай өвөө, буурай эмээ. Та хоёр үнэхээр сайн юм аа. Анан том болоод ачийг чинь хариулна аа.
Эмээ: Энэ хүүхдийг дээ. Мэн овогтын мөнгө бүгд чинийх. Дураараа үрж болно. Энэ эмнэлэг ч гэсэн чинийх. Хүсвэл тоглоомын парк болгосон ч болно.
Ши: Эмээ, энэ чинь эмнэлэг. Хүмүүсийг эмчилж, авардаг газар. Анан. Аав нь энэ эмнэлгээс арав дахин том тоглоомын парк барьж өгнө өө. Пэй Си. Эхэл.
Ан: тоглоомын парк дотор Ананд унтах газар үлдээж болох уу?
Ши: Гэр байсаар байтал тоглоомын паркт унтаж яах юм?
Ан: Яагаад гэвэл... ээжийн хэлснийг мартах дөхлөө. Аавд ээжийн тухай хэлэх гэж байна.
Ши: Хэлмээргүй байвал хэлэх хэрэггүй. Пэй Си. Дизайнеруудад тоглоомын парк дотор Ананд зориулж тусгай харш барь гэж хэл.
Ан: Баярлалаа, аав аа. Янзтай. Ээжийг нууцаар харшдаа оруулчихна. Тэгвэл ээж гүүрний доор амьдрах хэрэггүй болно.
Ши: Аавтайгаа гэртээ харья.
Эмээ: Ач хүүгээ хар даа. Жон Линийг бодсоор л байгаа юм бол уу?
Өвөө: Тэгэлгүй яах юм. Шиюаныг хамгий хэцүү үед нь хаяад явсан болохоор Жон Линийг үзэн ядаж байгаа. Тэгээгүй бол яагаад сохор болзооноос татгалзана гэж? Энэ зөрүүд хүүхэд, нэг л өдөр Жон Линтой таарах юм бол ганц ч алхам урагш алхаж чадахгүй байх.
*******************
Бүгд: Залуу авхай, гэртээ тавтай морил.
Ши: Анан. Аав нь чиний юунд дуртайг мэдэхгүй болохоор харсан болгоноо авчихсан. Очоод дутуу юм байна уу, шалга даа.
Эмээ: эд нарыг хар даа. Шэнжиний хамгийн шилдэг асрагч нар. Одооноос манай Анантай тоглоно.
Өвөө: Энэ хүмүүс хамгийн шилдэг тогооч нар. Одооноос чиний хоолыг хийнэ. Би гуч охиноо эрүүл саруул, бондгор болгоод өгнө өө.
Ши: Анан манай Мэн овогтын бяцхан гүнж боллоо. Аав нь хамгийн сайн болгоныг авч өгнө өө. Хурдан очоод хар даа.
Ан: Ээжийн зөв байж. Аав Ананд үнэхээр хайртай юм байна. Анан ааваас ээжийг авраач гэж гуйвал... зөвшөөрөх бол уу?
Ши: Яасан бэ? Анан? Энэ юмнууд таалагдахгүй байна уу? Таалагдахгүй байвал аав нь арын хашаанд жижиг амьтны хүрээлэн барьчихсан байгаа. Муур, гөлөг, бяцхан туулайнууд, бас одой морь байгаа. Очиж харах уу?
Ан: Үгүй ээ, аав аа. зүгээр. Надад бүгд таалагдаж байна. Сайн байвал аав надад улам сайн болох байх. Тэгвэл... ээжийг авраач гэж гуйна.
Эм: Мэн захирал аа, залуу авхайн өвчин намдаах эмээ уух цаг болчихож.
Ан: Өвчин намдаах эм ээ?
П: Залуу авхай, энэ эмийг ноён Мэн өөрөө хийсэн юм.Анагаахын салбарын шагнал хүртсэн.
Ши: Тийм ээ. Анан, сайн охин. Энэ эмийг уувал өвдөхөө болино.
Ан: Ээж цусны хавдартай. Өдөр болгон өвддөг. Энэнээс ууж болдог бол... аав аа. Анан өвдөхгүй байна. Анан энэ эмийг авч болох уу?
Ши: Анан, өвчин намдаагч эмээр яах гэсэн юм?
Ан: Ээжид өгөх гэсэн юм. Ээжид өгөх гэсэн юм.
Ши: Анан. Одооноос ээжийнхээ асуудлыг чи өөрөө шийдэж болно. Надад хэлэх шаардлагагүй. За за. Эмнэлэг дээр ажил их байгаа. Та нар залуу авхайг сайн хараарай. Би явлаа.
П: Өвөө. Эмээ. Би ч гэсэн явлаа. Залуу авхай. Би маргааш тантай тоглоно оо.
Ан: Буурай өвөө. Буурай эмээ. Ээж эм уух юм бол өвдөхөө болино.
Эмээ: Анан. Яагаад ээждээ эм аваачиж өгч байгаа юм? Ээж нь өвдсөн юм уу?
Ан: Би... Үгүй ээ, ээж ганцаараа байгаа болохоор санаа зовоод байна. Өвдчихөж магадгүй. Би энийг өгмөөр байна.
Өвөө: Анан, сайн охин. Ээж чинь чамайг сайн өсгөж.
Ан: Буурай өвөө. Буурай эмээ. Би ээж дээр очиж болох уу?
Өвөө: бололгүй яах вэ. Жолоочийг залуу авхайг хүргэж өг гэж хэл. Маш болгоомжтой яваарай. Маш болгоомжтой явдаг юм шүү.
Эм: Мэдлээ.
Ан: Буурай өвөө, буурай эмээ баяртай.
Эмээ: Баяртай.
Өвөө: Энэ хүүхэд. Ээжийгээ бодсоор л байна.
Эмээ: Хүүхэд ээжийгээ санах нь аргагүй. Гэхдээ Шиюан хэтэрхий зөрүүд юм аа. энэ олон жил өнгөрчихөөд байхад Жон Линий тухай ганц ч үг сонсохгүй. Тэгсэн мөртлөө мартаж чадахгүй.
Өвөө: Жон Лин сайн охин. Тэгээгүй бол Анан ийм томоотой, ухаантай болохгүй байсан. Тэр үед Шиюанаас яагаад салсныг нь шалгах хэрэгтэй болох нь.
******************
П: Мэн захирал аа. Эмнэлэг рүү явж байна. Залуу авхай эхлээд өвчин намдаагч өгөөч гэсэн. Одоо эмнэлэг рүү явж байна. Жон авхай өвдчихсөн юм бол уу?
Ши: Дагаад яв.
П: Мэн захирал аа. одоо ч гэсэн Жон авхайг бодсоор л байна уу?
Ши: Олон юм ярихаа боль. Арай гэж охиноо олж авчихаад... тэр эмэгтэйд өгөөд явуулчихаж болохгүй. Хурдан хөдлөөч...
П: Эмнэлгийн ойролцоо байдаг гүүр биш үү? Хаа сайгүй хогонд дарагдсан газар. Залуу авхай ийм газар яах гэж ирсэн юм бол?
Ан: Ээж ээ. Ээж ээ. сайн мэдээтэй ирлээ. Аав намайг хайж ирсэн. Аав Мэнши эмнэлгийн захирал гэсэн. Надад их сайн байдаг. Би бас танд өвчин намдаагч авчирсан. Ээж ээ, энийг уувал өвдөхөө болино. Ээж ээ, энийг уучих. Ээж ээ. Ээж ээ. Сэрээрэй. Ээж ээ. ээж ээ.
Ши: Анан. Энд юу хийж байгаа юм бэ?
Ан: Аав аа.
***************
Ши: Анан. Энд юу хийж байгаа юм бэ?
Ан: Аав аа.
Ши: Яасан бэ? Анан, яагаад уйлаад байгаа юм? Хэн чамайг дээрэлхээ вэ? Аавдаа хэлчих.
Ан: Ээж. Ээж хааччихав аа?
Ши: Ээж чинь хаана байна?
Ан: Ээж алга болчихож. Саяхан энд байсан.
Ши: Пэй Си. Хүмүүс явуулж хай. Тэрнийг заавал ол...
П: Мэдлээ.
Жон: Шиюан. Үхэхээсээ өмнө чамайг дахиад харна гэж бодсонгүй.
Ши: Жон Лин. Ашгүй надтай уулзахыг зөвшөөрлөө.
Жон: Би тодорхой хэлсэн байх аа. Төвөг удахгүй байж болохгүй юу?
Ши: Чамайг өөр хүнд сайн болсон гэдэгт итгэхгүй байна. Яагаад надаас салсан юм бэ? Үнэнээ хэлчих. Хоёулаа хамтдаа даваад гарна аа.
Жон: Надад итгэхгүй байгаа юм уу? Одоо итгэж байна уу? Би ийм л сэтгэлгүй, талархаж мэддэггүй хүн. Надаас аль болох хол бай. Дахиад чамайг хармааргүй байна. Шиюан. Би тийм аймшигтай зүйл хийсэн. Намайг үхтэлээ үзэн ядаж байгаа байлгүй.
Ан: Ээж ээ. Ээж ээ.
Ши: За за. Хайх хэрэггүй.
П: Мэн захирал аа. яагаад больчихов?
Ши: Жон Лин их эмзэг хүн. Хичнээн цөхөрсөн ч хогийн саванд нуугдахгүй. Хол явчихсан байх. Тэрнийг хайж байдаг миний л тэнэгийнх. Инээд хүрчихлээ.
П: Гэхдээ залуу авхай Жон авхайг энд байгаа гэсэн биз дээ? Хяналтын камеруудыг шалгасан нь дээр байх.
Ши: Хэрэггүй. Таван жилийн өмнө ийм байсан. Таван жилийн дараа яг хэвээрээ. Хариуцлагагүй. Ананыг ганцааранг нь энд хаяж байдаг. Ээж байх эрхгүй. Одооноос би тэрний цорын ганц гэр бүл байх болно. Санаж ав. Чамайг хаясан хүнийг хэзээ ч битгий уучил.
Ан: Үгүй ээ, аав аа. Ээж дандаа намайг хамгаалдаг байсан.
Ши: Анан. Чи жаахан байна. Том болохоороо ойлгоно оо. Хүн болгон ээж болдог юм биш.
Ан: Үгүй ээ, аав аа. Ээж их сайн ээж.
Жон: Анан. Харамсалтай ч гэлээ, ээж нь үхэх болно. Чамтай эцсээ хүртэл хамт байж чадахгүй нь.
Ши: Гэртээ харья.
Жон: Шиюан. Чи дахиад хайртай хүнээ алдаж чадахгүй гэсэн. Тийм бол намайг хайхаа боль. Анан л чиний дэргэд байхад хангалттай.
Ши: Анан. Өвчин намдаадаг эм чинь хаана байна?
*************
Ши: Анан. Өвчин намдаадаг эм чинь хаана байна?
Ан: Ээжид өгчихсөн.
Ши: Яагаад ээждээ өгсөн юм? Өвдөөгүй хүнд.
Ан: Аав ээжид уурласан хэвээр байгаа. Өөр юм хэлж болохгүй. Аав аа, Анан ээжтэй уулзахаар ирсэн. Та уурлачихсан уу?
Ши: Тэр чамайг төрүүлсэн. Тэрэнтэй уулзах нь чиний сонголт.
Ан: Ээж өвдчихвөл та тэрнийг эмчлэх үү?
Ши: Анан, аав чинь захирал. Мэн групт бас эмийн үйлдвэр байгаа. Одоо би эмний судалгаа, хөгжүүлэлт дээр ажиллаж байгаа. Тэгэхээр надад өвчтөн үзэх зав байхгүй. Ээж чинь өвдсөн бол өөрөө эмчид үзүүлчихнэ. Тэгээд ч, аав нь хавдар л эмчилдэг. Юу ч болсон бай аав нь ээжийг нь эмчилж чадахгүй байх.
Ан: Аав аа, цус багадах ч гэсэн хавдар уу?
Ши: Анан, яагаад ингэж асууж байгаа юм? Хэн цус багадалттай юм?
П: Энэ хэрийн таван настай хүүхдийн асуух асуулт биш. Мэн захирал аа, залуу авхай таны генийг өвлөсөн бололтой.
Ши: Анан сонирхож байвал аав нь чамд бага багаар зааж өгнө өө.
Ан: Сонирхож байна. Би цус багадалтыг эмчилж сурмаар байна.
Ши: За. Тэгвэл аав нь зааж өгнө өө.
Ан: Аав аа, та ээжид хайртай хэвээрээ юу?
Ши: Би хэлэхдээ...
Ан: Та ээжийн тухай таны дэргэд ярьж болохгүй гэсэн. Мэднэ ээ.
Ши: Тэгвэл яагаад асууж байгаа юм?
Ан: Бусад хүүхдүүд аав, ээжтэйгээ хамт амьдардаг. Тэд нар эрүүл, жаргалтай амьдардаг. Би ч гэсэн тэгмээр байна.
Ши: Ээж чинь аавынх нь цорын ганц хайр. Ээж чинь надад хайргүй болсон. Жон Лин. Тэр үед чи бидний хайраас урваагүй бол охин маань ээж, аав хоёртойгоо өсөх байсан. Жон Лин. Би чамайг яасан ч уучлахгүй.
*******************
П: Мэн захирал аа, таны бүтээсэн хавдрын эсрэг эмийн ачаар хавдрын эдгэрэх боломж нэмэгдэж байна. Дэд захирал, хатагтай Хиллсийн эцсийн шатандаа орсон цусны хавдарыг та эмчилсэн. Энэ Нобэс их сургуулиас таныг илтгэл тавьж өгөөч гэж урьсан урилга.
Ши: Анан саяхан гэртээ ирсэн. Би охинтойгоо цагийг өнгөрөөмөөр байна. Хэрэггүй зүйлст татгалзсан хариу өгч байгаарай.
П: Мэдлээ.
Ши: Мартсанаас, хавдрын эсрэг эм цусны хавдрын эсрэг хамгийн сайн үйлчилгээтэй. Цусны хавдар нь эцсийн шатандаа орсон, санхүүгийн боломжгүй хэдэн хүнийг сонгочихоорой. Би үнэгүй эмчилж өгнө.
П: Үнэгүй юу? Гэхдээ таны бүтээсэн хавдрын эсрэг эмийг их ховор түүхий эдээр хийдэг. Нэг ширхэгийн үнэ нь сая гаруй болдог.
Ши: Мэнгийнхэн их олон жил сайн үйл хийж байгаа. Анан эргэж ирсэн. Энийг тэрний төлөө буян хурааж байна гээд бодчих.
П: За. Тэгвэл энэ эмчилгээг залуу авхайн нэрээр хийе. Өө, Анан ирж байна.
Ши: Анан. Аавдаа хүрээд ир.
Ан: Аав аа.
П: Залуу авхай өнөөдөр хөөрхөн арагдаж байна.
Ан: Өнөөдөр аавд ээжийн тухай ярьж болох бол уу? Аав аа, өнөөдөр ажиллаад та ядарсан байх. Анна хөлөнд чинь массаж хийгээд өгье.
П: Залуу авхай үнэхээр халамжтай юм аа.
Ши: Анан, аавын бяцхан сахиусан тэнгэр.
Ан: Аавд таалагдаж байвал би өдөр болгон массаж хийж өгнө өө.
Ши: Хүлээгээрэй. Анан. Бяцхан зальт. Хэл дээ, аавдаа хэлэх юм байгаа юм уу?
Ан: Аав аа. Та өнөөдөр жаргалтай байна уу?
Ши: Мэдээж. Ананыг харах болгонд би жаргалтай байдаг.
Ан: Тэгвэл Ананд танаас асуух юм байна. Аав аа, Ананд ээжийг олоход тусалж болох уу?
Ши: Ээж чинь чамайг хаясан. Тэрнийг хайж яах юм?
Ан: Ээж Ананд маш их хайртай. Намайг яасан ч хаяхгүй.
Ши: Ээж чинь ингэхэд чамд юу ярьсан болоод чи тэрнийг ингэж хамгаалаад байгаа юм? Миний охин, Мэн Шиюаны охин. Бусдад таалагдах албагүй. Ээж чинь чамайг ийм болгож өсгөж байдаг. Чиний ээж байх эрх тэрэнд байхгүй.
Ан: Миний ээжийг тэгж ярихаа боль. Тэгэхгүй бол би тантай найзлахгүй.
Ши: Юу гэнэ ээ?
Ан: Тантай найзлахгүй гэж байна.
П: Ноён Мэн, уурлах хэрэггүй. Залуу авхай жаахан хүүхэд. Юу ярьж байгаагаа мэдэхгүй байгаа.
Ши: Би уурлаагүй. Хүүхдийн үгийг тоох шаардлагагүй.
Ан: Би гурван настай хүүхэд биш. Надад өөрийн гэсэн бодол байгаа. Ээж надад маш их хайртай. Ээжийг муулаад байх юм бол би таныг аавыгаа гэж хүлээн зөвшөөрөхгүй.
Ши: Дахиад хэлээдэх!
Ан: Аав гэж хүлээн зөвшөөрөхгүй гэж байна.
П: Бяцхан гүнж ээ. Битгий уйл. Ноён Мэн, хурдан аргадаач дээ.
Ши: Намайг ааваа болгохгүй гэж байхад чинь би уйлаагүй байна. Чи уйлж байдаг.
П: Ноён Мэн. Болиоч дээ. Эзэгтэй, эзэн хоёр таныг залуу авхайг уйлуулсныг мэдэх юм бол таныг зүгээр өнгөрөөхгүй.
Ан: Муу аав. Ээж их гунигтай байгаа байх. Гэтэл ээжийг муулж байдаг. Энэ миний аав биш.
Ши: Ээж чинь яасан гэж?
Ан: Миний ээж цусны өвчтэй. Удахгүй үхэх гэж байгаа.
****************
Ан: Миний ээж цусны өвчтэй. Удахгүй үхэх гэж байгаа.
Ши: Юу гэнэ ээ?
Жон: Хоёулаа салъя. Би өөр хүнд сайн болчихсон.
Ши: Жон Ли. Чамайг үзэн ядаж байна.
Ан: Ээж жирэмсэн байхдаа өвчин нь эхэлчихсэн байсан гэсэн. Жирэмсэн байсан болохоор эм ууж чадаагүй болохоор бие нь муудсан. Намайг төрсний дараа намайг өсгөх гэж ээж олон цагийн ажил хийсэн. Эмчилгээ хийлгэх мөнгө байгаагүй. Тийм болохоор Ананыг харж чадаагүй.
Ши: Ээж чинь чамайг төрөхөөс өмнө өвдчихсөн байсан гэсэн үү?
Ан: Тийм. Ээжийг аав ээж, ах нь бас хаячихсан гэсэн. Ээжийг өвчнөөсөө болоод ажил хийж чадахгүй болсон болохоор тэд нар ээжийг эмнэлэгт хаячихаад яваад өгсөн. Ээж эмнэлгийн төлбөр төлж чадахгүй байсан болохоор эмнэлгийн хамгаалалтын ажилтнууд хөөгөөд гаргачихсан. Аав аа, ээж их хэцүү амьдарч байгаа. Тэрнийг буруутгах хэрэггүй.
*********************
Жон: Анан, аавтайгаа санаа зовох юмгүй амьдарч байгаа биз дээ?
Л: Тэр тахир дутуу болсон хамгаалалтын ажилтнуудаас асуугаагүй чамайг энд байгаа гэж мэдэхгүй байлаа.
Жон: Хэн бэ?
Су: Энэ манай Мэн эмнэлгийн дэд захирал.
Л: Бас Мэн Шиюаны сүйт бүсгүй.
Жон: Шиюаны сүйт бүсгүй?
Л: Ли Пин. Энийг эмнэлгийн моорогт/шарил хадгалах газарт/ аваач. Тэнд чимээгүй үхлээ хүлээж байг. Энэ ажлыг дууссаны дараа чамайг би ахлах сувилагч болгоно.
Су: Мэдлээ, дэд захирал аа. Би хэнд ч мэдэгдэхгүй ээ.
Жон: Цаашаа бай. Энэ чинь хууль бус.
Су: Чиний хавдар угаасаа эцсийн шатандаа орсон. Чамд угасаа хугацаа үлдээгүй. Манай дэд захирал чамд үхлээ тухтай хүлээх газар өгч байхад дургүй байгаа юм уу? Хурдан дагаад яв.
Жон: Үгүй ээ. Анан ирээд намайг байхгүйг харах юм бол санаа нь зовно. Би явж чадахгүй. Би явахгүй.
Су: Үхэх гэж байж, хүүхдээ бодсоор л байна уу? Охин чинь Мэн овогтын ач болсон. Үрж дуусахгүй эд хөрөнгөтэй баян болсон. Чам шиг ээж тэрэнд ямар хэрэгтэй юм?
Жон: Үгүй ээ. Анан заавал над дээр ирнэ. Би явахгүй.
Су: Муу өөдгүй эм. Үхэх гэж байж хүчтэй юм гээч.
Жон: Хатагтай Лин. Би тэртэй тэргүй үхэж байгаа. Надад Шиюантай байх ямар ч боломж байхгүй. Ядаж энэ гүүрэн доорх газрыг зөвшөөрч болохгүй гэж үү?
***************
Жон: Ядаж энэ гүүрэн доорх газрыг зөвшөөрч болохгүй гэж үү?
Л: Би Шиюаны сүйт бүсгүй. Хэд хоногийн дараа би охины чинь хойд ээж болно. Тэрний төрсөн эхийг хяналтандаа байлгаж байж л... Тэрний төрсөн эхийг хяналтандаа байлгаж байж л би охинд чинь сайн хандана биз дээ? Тэртэй тэргүй чамд олон хоног үлдээгүй. Чи охиноо хэр удаан хамгаалж чадах юм? Тэрний сайхан амьдрах үгүй нь... надаас шалтгаална.
Ан: Ээж намайг муу хүүхэд болгоогүй. Намайг аавтайгаа жаргалтай амьдрахыг хүсч байгаа. Энэ ээжийн ганц хүсэл. Ээж маш их зовсон. Гуйж байна, авраач дээ. Тэр өдөр гүүрний доор Анан ээж ухаан алдчихсан байхыг харсан. Гэтэл гэнэтхэн алга болчихсон.
П: Жон авхай хүнд өвдсөн бол хол явж чадаагүй байх. Хүмүүс явуулж хайлгая.
Ши: Юун Жон авхай? Гүүр рүү хурдан яв. Эхэрээ гэрт нь авчиръя.
Жон: Хоёулаа салъя. Би өөр хүнд сайн болчихсон.
Ши: Тэгэхээр тэр үед чи цусны хавдартай болоод надаас явсан гэж үү? Айх хэрэггүй. Би чамайг эдгээнэ.
Ан: Ээж ээ, би аавтай таныг аврахаар очиж байна.
Л: Тэгээд шийдсэн үү? Чамайг чирээд явах уу, эсвэл чи өөрөө явах юм уу?
Жон: Тэрний зөв. Тэрнийг уурлуулбал Ананд уураа гаргана. За яах вэ. Би хамт явъя.
Л: Сайн байна. Машин руу аваад яв.
Жон: Хүлээ.
Л: Балиар амьтан. Юу хэлэх гээ вэ?
Жон: Би охиныхоо төлөө хамт явъя. Гэхдээ миний охиныг дээрэлхэх юм бол би авсанд орсон ч чамайг олох болно.
Л: Мэн захирлын сүйт бүсгүй гэж хэлсэн чинь итгэчихэж. Тэнэг юм даа. Намайг сүрдүүлнэ гэнэ ээ? Санаа зовох хэрэггүй. Үгэнд орох юм бол би охинд чинь сайн байна. Аваад яв. Бас яав аа? Цаг үрэхээ боль. Анхааруулчихъя. Үгэнд орохгүй бол охин чинь хариуг нь төлнө гэж мэд.
Жон: Баталгаа... баталгаа бичиж өг.
Л: Баталгаа? Хавдар чинь тархиндаа орчихоо юу? Цэцэрлэгийн хүүхэд үү? Баталгаа бичээд юу өөрчлөгдөх юм?
Жон: Бичихгүй бол би яг одоо, энд үхнэ.
Л: Бал цаас аваад ир. Сэтгэл чинь ханав уу?
****************
Ан: Ээж ээ. Ээж ээ.
Ши: Жон Лин. Жон Лин. Жон Лин. Юугаа хараад зогсоод байгаа юм? Явж хайгаач… Жон Лин. Яаж ингэж амьдарч чадаж байна аа?
Ан: Аав аа. Цус байна.
П: Мэн захирал аа. Бид 3км-ын радиуст хайсан. Мэн хатагтайн бараа алга.
Ши: Хяналтын камерыг шалга. 3м-ийн гүнд ухах байсан ч хамаагүй хайж ол.
П: Мэдлээ, эрхэм ээ.
Ан: Аав аа. Ээж аюулд орсон уу?
Ши: Анан, санаа зовох хэрэггүй. Ээжийг нь заавал олно оо. Эхлээд чамайг гэрт чинь хүргүүлье.
Эр: Авхай, машинд сууна уу.
Ан: Аав аа, ээж үхэх үү?
Ши: Анан, санаа зовох хэрэггүй. Ээжийг нь заавал эмчилнэ ээ. Жон Лин. Чи хаана байна аа?
******************
Л: Энэ эмнэлгийн моорг. Эндээ чимээгүйхэн үх.
Жон: Миний охинд муу юм хийхгүй гэвэл би хүссэн болгоныг чинь хийнэ.
Л: Чи өдөр болгон ирж энийг харж бай. Үхэхээр нь цогцосных нь учрыг ол.
Су: Мэдлээ.
Л: Би сүйт залуутайгаа оройн хоол идэхээр явлаа.
Жон: Би үхэхдээ... энд үхэх юм гэж үү?
*****************
П: Эмнэлгийн ойролцоох газрын сүүлийн 3цагийн хяналтын камерын бичлэг алга болчихож. Хотын камерын бичлэгүүдад ч гэсэн хатагтай харагдсангүй.
Ши: Юу? Тэгвэл Жон Лин эмнэлгийн ойролцоо байгаа гэсэн үг. Камерын бичлэгээр оролдсоноос зайлахгүй. Хурдан шалга.
П: Мэдлээ.
Л: Камерын бичлэгийг устгасан нь сайн боллоо. Шиюан, надаас өөр хэн ч чамйаг өөрийн болгож чадахгүй.
Ши: Камерын бичлэг шалга гэсэн байх аа? Яагаад эргээд ирээ вэ? Чи юу? Миний зөшөөрөлгүйгээр миний өрөөнд хэн ч орж болохгүй гэж би хэлсэн байх аа? Миний хэлснийг үл тоомсорлож байна уу?
Л: Мэн захирал аа, сүүлийн үед та арай л дэндүү ажиллаж байна. Тэгээд би эмнэлгийн ойролцоо зоогийн газарт ширээ захиалчихсан. Ажлын дараа хамт оройн хоол идэх үү?
Ши: Надад тэгэх зав алга.
Л: Би… зүгээр л танд санаа тавих гэсэн юм.
Ши: Би өвчтөн биш. Надад санаа тавих шаардлагагүй. Чамайг эмнэлэгт ажиллуулах гэж ажилд авсан болохоос, дэмий юм бодохоо боль.
Л: Мэднэ ээ.
Ши: Мартсанаас, эмийн үйлдвэрт очоод хавдрын эсрэг ахиухан эм бэлд гэж хэл. Бас Цусны хавдрын эцсийн шатанд зориулсан нэмэлт тэжээл. Бэлэн байлга гэж хэл.
Л: Цусны хавдрын эцсийн шат аа? Мэн захирал тэр эмийг хайж байгаа юм байна. Ойлголоо. Би яг одоо хэлчихье.
****************
Эмээ: Анан. Хар даа. Эмээ нь чамд бялуу хийлгэчихлээ. Идээд үз.
Ан: Баярлалаа, буурай эмээ.
Эмээ: Охин минь, юу болоо вэ? Манай бяцхан гүнжийг хэн гомдоочихов?
Ан: Анан, гомдоогүй. Ээждээ санаа зовоод байна.
Эмээ: Аанхан. Санаа зовох хэрэггүй, Анан. Аав чинь ээжийг нь заавал буцааж авчирна аа. Ээж чинь. Тэр хүүхэд үнэхээр... тийм хүнд өвдчихөөд ганц ч үг хэлэхгүй. Шиюаны бүтээсэн хавдрын эсрэг шинэ эм ээжийг нь эмчилж чадна аа.
Ан: Нээрэн үү?
Эмээ: Мэдээж. Хар л даа.
Ан: Хөөх.
Эмээ: Энэ бүгд аавын чинь авсан анагаахын шагналууд. Аавын чинь ээж нь хавдраас болж нас барсан. Тэгээд аав чинь анагаахад сурч, хавдрыг ялна гэж тангарагласан юм. аав чинь үнэхээр чадсан. Тэгэхээр Анан, санаа зовох хэрэггүй.
Ан: Зөндөө хүн хавдар тусдаг болохоор аав зөндөө ажилтай байгаа байх даа. Тийм ээ?
Эмээ: Тэгэлгүй яах вэ. өмнө нь эмнэлэг дээрээ байрлаад, хоолоо ч идэхээ мартчихдаг байсан.
Ан: Тэгвэл бялуугаа аавд аваачиж өгч болох уу?
Эмээ: Мэдээж. Болно. Манай Анан халамжтай юм аа.
Ан: Тэгвэл буурай эмээ...
Эмээ: Чамайг жолоочоор хүргүүлээд өгье.
Ан: За.
*****************
Л: Тэр эмийг эмчлэхийн тулд эмийн үйлдвэрийнхэн галзуурах гэж байна. Мооргт очоод хутгалаад алчихмаар байна шүү.
Су: Хууль зөрчиж болохгүй ээ. Би түрүүн харсан. Юу ч идэж, уугаагүй, юу юугүй үхэх гэж байна лээ.
Л: Хөөш. Муу тэнэг. Гуйлгачин.
Ан: Уучлаарай, дэд захирал аа.
Л: Дахиад чи юу, гуйлгачин? Энд юу хийж байгаа юм?
Ан: Анан, аавд бялуу өгөх гэж байсан юм. Анан яараад таны хувцасыг муухай болгочихлоо. Анан аавд хэлээд төлүүлчихнэ ээ.
Л: Энэ хувцас ямар үнэтэйг чи мэдэх үү? Эмнэлгийн төлбөрөө ч төлж чадахгүй гуйлгачин юм байж. Юугаараа төлөх гэсэн юм? Энэ гуйлгачныг хурдан чирээд гаргаач. Хаалган дээр энэ гуйлгачныг эмнэлэгт оруулж болохгүй гэсэн зарлал наа.
Су: Мэдлээ.
Ан: Захирал аа, Ананыг битгий хөө л дөө. Анан аавтайгаа уулзахаар ирсэн.
Л: Энд чиний хайж байгаа хүн байхгүй. Зайл.
Су: Захирал чамайг зайл гэж байна. Сонсохгүй байна уу?
Ан: Ананы аав дотор байгаа шдээ.
Л: Азгүй юм аа.
Су: Ингээд гар. Дахиад чамайг хармааргүй байна. Дахиад ирэх юм бол зодоод алчихна шүү.
Ан: Ээжийн үнэр... авхай, та миний ээжийг харсан уу?
Су: Галзуураа юу? Би эмнэлэг дээр өдөр болгон хэдэн арван хүнтэй таардаг. Зуу биш гэхэд багаар бодоход ная. Хэн нь чиний ээж гэдгийг би яаж мэдэх юм?
Ан: Танаас ээжийн үнэр үнэртэж байна. Та саяхан уулзсан байх ёстой. Хатагтай, гуйж байна. Сайн бодоод үз л дээ.
Су: Зайл. Би ээжийг чинь мэдэхгүй.
Ан: Ээжийн үнэр. Би яасан ч андуурахгүй. Ээж ээ, хар даа. Энэ цэцгийн дэлгүүрийн эзэгтэйн надад өгсөн мэлрэг цэцэг. Би танд өгье.
Жон: Баярлалаа, Анан. Ээжийн бяцхан сахиусан тэнгэр.
Ан: Танаас гоё үнэр үнэртэж байна. Мэлрэг цэцэгнээс ч гоё:
Жон: Тэгвэл ээжийнхээ үнэрийг санаж яваарай. Намайг байхгүй болчихвол цэцэг үнэртэх юм бол би чам дээр ирсэн гэсэн үг.
Ан: Ээж эмнэлэгт байгаа байх. Нөгөө хатагтай байна. Хаашаа явж байгаа юм бол? Тэрнийг дагавал ээжийг олох бол уу?
Су: Амьд байх шив. Өөрийгөө хар даа. Ингэж өвдчихөөд. Юундаа тэсээд байгаа юм? Чамайг үхчихвэл Лин дэд захирал тайвширна. Бас би тушаал дэвшинэ.
Жон: Гуйж байна. охинтой маань дахиад ганцхан уулзуулчих. Холоос байсан ч хамаагүй.
Су: Охин гэнэ ээ? Охин чинь одоо Мэн овогтын ганц эрдэнэ болсон. Тэдний том харшид, бялуу идээд байж байгаа байлгүй. Энэ мооргоос ч гарч чадахгүй байж яаж тэрн ийг харах гээ вэ? Өвчин намдаагчаа барьсаар л байх шив. Наад өвчин намдаагчийг чинь манай захирал өөрөө хийсэн юм. Их үнэтэй эд. Чи өвдөж байгаа биз дээ? Наадахаа уувал өвдөхөө болино.
Жон: Ананы надад өгсөн сүүлчийн бэлэг. Ууж чадахгүй нь.
Су: Бүр сэтгэл хөдөлчихлөө. Тэгвэл өвдөөд байж байхгүй юу.
Жон: Анан. Чи л зүгээр байвал... ээж нь сэтгэл амар байна.
Ан: Ээж ээ.
Жон: Анан.
Ан: Ээж ээ. Таныг олчихлоо.
Жон: Миний охин. Чамайг дахиад харахгүй нь гэж бодож байлаа. Хүлээгээрэй. Чи яагаад энд байгаа юм? аав чинь хаана байна?
Ан: Аав ч гэсэн эмнэлэг дээр байгаа. Ээж ээ, та босож чадах уу? Анан таныг аав дээр аваачъя.
Жон: Үгүй ээ. Ээжийнхээ хэлснийг мартаа юу? Аавынхаа дэргэд намайг ярьж болохгүй.
Ан: Аав танд уурлахаа больчихсон. Одоо таныг хайж байгаа.
Жон: Аавдаа миний тухай хэлчихсэн юм уу?
Ан: Тийм. Аав бүгдийг нь мэдэж байгаа. Аав бас таныг эмчилнэ гэсэн.
Жон: Хонгор минь. Аав нь чамайг тайвшруулж байгаа юм. Тэр анагаахын сургуульд сураагүй. Яаж намайг эмчлэх вэ дээ?
Ан: Аав худлаа яриагүй. Аав энэ эмнэлгийн захирал. Бас зөндөө олон шагнал авсан. Аав таныг эмчилж чадна гэсэн.
Жон: Цусны хавдрын эцсийн шатыг яаж эмчлэх вэ дээ? Шиюан. Охинд маань ийм сайхан сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Анан. Ээжид нь чамд өгөх юм байна. Чи сайн хадгална шүү.
Ан:За. Энэ юу юм?
Жон: Одоохондоо нээх хэрэггүй. Энэ... Шинэ ээж чинь чамайг дээрэлхэх юм бол... энийг аавдаа өгөөрэй.
Ан: Шинэ ээж ээ? Анан ганцхан ээжтэй. Шинэ ээж хэрэггүй.
Жон: Анан, үгэнд ор. Ээжийгээ байхгүй болчихвол аавынхаа үгэнд сайн ороорой. Аав чинь шинэ эхнэр авах юм бол үгэнд нь сайн орж байгаарай. Дээрэлхүүлж болохгүй шүү. Хэрвээ шинэ ээж чинь хүүхэдтэй болоод, аав чинь чамд сайн биш болчихвол... чи... бүр илүү дуулгавартай байх хэрэгтэй шүү. За юу?
Ан: Үгүй ээ. Надад та л байхад болно. Аав Ананд шинэ ээж авчрах юм бол аав надад хэрэггүй.
Жон: Яагаад үгэнд орохгүй байгаа юм? Яв. Дахиад над дээр битгий ирээрэй.
Ан: Ээж ээ. Ананыг битгий хөө л дөө. Анан тантай баймаар байна.
Ши: Байна уу? Эмээ.
Эмээ: Шиюан. Анан чамд бялуу аваачиж өгөхөөр явсан. Яагаад ирэхгүй байгаа юм?
Ши: Юу? Анан эмнэлэг дээр ирсэн юм уу? Пэй туслах аа. Бүгдэд нь яг одоо мэдэгд. Хйиж байгаа ажлаа зогсоогоод, Ананыг хайж ол.
П: Мэдлээ.
Эр: Залуу авхайг харсан уу? хатагтай, манай залуу авхайг хараагүй биз?
Эм: Үгүй.
Эр: Залуу авхайг харсан уу?
Л: Ингэхэд юу болоод байгаа юм?
Су: Мэдэхгүй. Мэн захирал чухал юмаа алдчихсан юм шиг байна.
Эр: Лин дэд захирал аа. бид залуу авхайг хайж байна. та энэ охины харсан уу?
Л: Энэ... энэ залуу авхай юм уу?
Эр: Тийм ээ. Залуу авхай Мэн захиралд бялуу өгөхөөр эмнэлэг дээр ирсэн. Мэн захиралтай ч уулзаагүй байгаа. Гэтэл алга болчихоод байна. Гэрийнхэн нь санаа зовоод галзуурах нь... Лин дэд захирал аа. та залуу авхайг харсан уу?
Л: Үгүй ээ, хараагүй. Би өдөржин өрөөндөө байсан. хаашаа ч гараагүй.
Су: Би баталж чадна. Хөөе, хүлээгээрэй. Чи яаж хараад байгаа юм? манай дэд захирал худлаа хэлэх хүн биш.
Ши: Юу болоо вэ?
*****************
Ши: Юу болоо вэ?
Л: Юу ч биш ээ, Мэн захирал аа. Би явж ажлаа хийлээ.
Эр: Захирал аа. Мооргноос бусад эмнэлгийн бүх хэсэгт хайсан. Гэхдээ залуу авхайг олсонгүй.
Ши: Тэгвэл хурдан явж мооргийг шалга.
Эр: Мэдлээ эрхэм ээ.
Л: Хүлээгээрэй. Моорг онгойлгох юм бол нөгөө үхэхээ хүлээж байгаа амьтныг харчихна. Захирал аа. Залуу авхай дэггүй ч гэлээ, моорг руу орж чадахгүй, биз дээ? Тийшээ явах хэрэггүй.
Су: Хүүхэд юу гэж тийм газар руу орох вэ дээ? Залуу авхай энэ хавиар тоглож байгаа байх. нэг өрөөнд нуугдчихсан байлгүй. Өрөөнүүдээр хайгаад үзье.
Л: Яг зөв.
П: Мэн захирал аа, моорг тэнд байгаа. Тэнд хайх уу, яах уу?
Л: Явъя.
Ан: Ээж ээ, битгий уйл.
Жон: Анан. Ээж нь зүгээр. Чамайг явуулж чадахгүй нь. Анан. Одоо хурдан яв. Тэгэхгүй бол аав чинь санаа нь зовно.
Ан: Ээж ээ, Ананыг битгий явуул л даа. би ааваас таныг авраач гэж гуйя.
Жон: Миний охин. Цусны хавдар эдгэдэггүй юм. Одоо хурдан яв.
Ан: Ээж ээ.
Ши: Хаалгыг нээ.
Эр: Захирал аа, энгийн картаар мооргийн хаалга нээгдэхгүй.
П: Мэн захирал аа. Эмнэлгийн хашаанд нэг хүн залуу авхайг харсан гэж байна.
Ши: Тийшээ явъя.
Су: Дэд захирал аа, айх хэрэггүй. Би гадаа цэвэрлэгчийг Пэй туслахад залуу авхайг харсан гэж хэлээрэй гээд хэлчихсэн. Энэний учрыг дараа нь олъё.
Л: Сайн байна. Мартсанаас тэр эмийг хурдан өрөөнд оруул.
Су: За. Залуу... Залуу авхй.
Ан: Муу хүн. Чи миний ээжийг энд авчирсан.
Су: Залуу авхай. Та буруу ойлгосон байна. гуйя, тэгж ярьж болохгүй.
Ан: Миний ээжийг яагаад ингэж байгаа юм? Би аавдаа хэлнэ дээ.
Су: Энэ...
Л: Яагаад гарахгүй байгаа юм бэ?
Су: Одоо яах вэ? Залуу авхай...
Л: Хурдан хурдан хурдан. Очоод хаалга хаагаадах. Бушуул...
Су: Залуу авхай. Та буруу ойлгосон байна. Бид нар ээжийг чинь дээрэлхэх гэж биш өвчнийг нь эмчлэх гэж энд цоожилсон юм.
Ан: Худалч. Би гурван настай хүүхэд биш. Энэ эмчилгээний өрөө биш.
Жон: Анан.
Су: Тэр...
Л: Хангалттай. Хүүхдэд цагаа үрж яах гэсэн юм? Мэн захирал охиноо алга болсон гэж бодож байгаа юм чинь охиныг нь үнэнээсээ алга болгоод өгье.
Су: Тэгье. Тэгье.
Жон: Лин авхай. Анан ганц ч үг хэлэхгүй гэж амалъя. Жаахан хүүхэд шдээ. Уураа гаргах хэрэггүй.
Л: Охин чинь азгүй л юм. өөрөөсөө болж байгаа юм. Хурдлаач, энэ хүүхдийг хүлээдэх. Хогийн машин ирэхээр ачаад явуул. Ууланд аваачиж хая.
Су: Мэдлээ.
Жон: Үгүй ээ. тавь.
Ан: Тавь. Тавиач.
Су: Нааш ир... Үхэх гэж байж бас хүнтэй ноцолдоод... Зайл цаашаа.
Ан: Миний ээжийг өшиглөхөө боль.
Жон: Анан, зугтаарай....
******************
Жон: Анан, зугтаарай.... Хурдан аав дээрээ оч.
Л: Хурдан бариад аваач. Мэн захиралтай уулзуулж болохгүй. хурдан яв.
Су: За.
Жон: Чам шиг хүн... Ананы хойд ээж болбол хэзээ ч тэрэнд сайн байхгүй.
Л: Охиндоо тийм их хайртай юм бол... би охиныг чинь чамтай там руу явуулна аа.
Жон: Юу вэ?
Л: Нойрсуулагч. Үгэнд орж үз...
Эм: Уучлаарай, Мэн захирал аа. би буруу харчихаж. Миний харсан хүүхэд залуу авхай биш байж.
Ши: Үргэлжлүүлээд хай. Буцаад моорг руу.
Су: Зогс.
Ан: Аав аа. ээж Бид хоёрыг авраарай.
Су: Жаал аа. Наанаа зогс.
Ши: Анан.
Су: За-захирал аа.
Ши: Яагаад миний охины араас хөөгөөд байгаа юм?
Су: Би...
Ан: Аав аа. ээжийг авраарай. Мооргт байгаа.
Ши: Юу? Энийг харж бай. Буцаж ирээд би өөрөө байцаана.
П:Мэдлээ эрхэм ээ.
Су: Захирал аа. Захирал аа.
Л: Чамайг эндээс аваад гарвал хүмүүс намайг хийсэн гээд мэдчихнэ. Зүгээр л нэг цогцос.
Ан: Аав аа, худлаарай. Муу хүмүүс ээжийг алчихна. Зогс...
Ши: Зогс. Миний охин зогс гэж байна. Сонсохгүй байна уу?
Л: Уучлаарай, захирал аа. Үнэхээр уучлаарай. Би шинэ туслах ажилтан байгаа юм. дүрэм сайн мэдэхгүй. Энэ цогцосыг андарлахаар авч яваа юм. Залуу авхайг айх байх гэж бодоод.
П: Хурдан яв. Хурдал.
Ан: Энэ туслах ажилтан биш. Дэд захирал байна.
Ши: Зогс. Амны хаалтаа ав.
Л: Авхай. Юу яриад байгааг чинь би ойлгохгүй байна.
Ши: Пэй Си... Лин Жиахуй.
Ан: Аав аа, энэ хүн ээжийг дээрэлхээд байсан.
Л: Авхай. Би юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.
Ан: Үнэнээ хэлэхгүй юу? Аав аа, би худлаа яриагүй. Энэ хүн байсан.
Л: Авхай, надад тантай тоглож байх зав алга. Цогцосыг аваачиж өгөх хэрэгтэй байна. би явлаа.
Ши: Хэзээнээс дэд захирал цогцос хүргэдэг болоо вэ? даавууг нь ав.
Л: Үгүй ээ. захирал аа. энэ бол... халдвартай өвчтөний цогцос. Агаараар тархдаг өвчин.
Ши: Манай эмнэлэг хавдар эмчилдэг байх аа? Манайх хэзээнээс халдварт өвчтэй хүн авдаг болоо вэ? Хурдан даавууг ав.
Л: Битгий. Ли Пин тэр золигийг барьж чадахгүй бол яах вэ? тэр золиг Мэн Шиюаныг энд аваад ирвэл яах вэ? Би буланд шахагдана. Одоохондоо өөр цогцос авъя.
Ши: Аваад яв. Лин Жиахуй. Энд үлд. Моорг руу хамт яв. Анан. Аавынх чинь очих газар хүүхдэд тохиромжгүй. Аавынхаа өрөөнд очоод хүлээж бай. За юу?
Ан: За. Аав аа. Ээжийг заавал авраарай.
Ши: Тэгнэ ээ. амалъя. Ананыг сайн харж байгаарай.
П: Мэдлээ, эрхэм ээ. Залуу авхай, өрөөнд очоод ээжийг нь хүлээж байя, тэгэх үү?
Ан: За.
П: Явъя.
Ши: Сайн хайгаарай. Миний эхнэрийг заавал олно шүү.
Эр эр эр: Мэдлээ эрхэм ээ.
Эр: Захирал аа. булан бүрийн шалгасан. Эхнэрийг чинь олсонгүй.
Л: Мэн захирал аа, мооргийг би хариуцдаг. Энд амьд хүн нуух боломжгүй. Залуу авхай ээжийгээ санаад хий юм төсөөлсөн юм бол уу?
Ши: Төсөөлсөн? Тэгвэл чи яагаад амны хаалт зүүж, туслах ажилтан болж жүжиглэсэн юм? Дэд захирал байж, өөрөө цогцос зөөх шаардлага байгаа юм уу? Лин Жиахуй. Ярихгүй бол цагдаад л өгөхөөс. Очоод өөрөө хэлнэ биз. Цагдаад хэлээрэй.
Л: Тэр хүн гурван жил надаар эмчлүүлсэн. Эцэст нь... би эмчилж чадаагүй. Нас барчихсан болохоор надад ч бас хэцүү байсан. Тэгээд би өөрөө эцсийн замд нь үдэх гэсэн юм. Гэхдээ захирал аа, та эмч хүн сэтгэл хөдлөлд автаж болохгүй гэж хэлдэг болохоор би танд хэлж чадаагүй юм.
Ши: Миний охин чамайг ээжийг нь мооргт дээрэлхсэн гэсэн. Энд... тэр хүүхэд. Худлаа ярьсан байх уу?
Л: Мэн захирал аа, залуу авхай бид хоёрын дунд үл ойлголцол гараад. Би өөрөө тэрэнд тайлбарлаж болох уу? Санаа зовох хэрэггүй. Би яасан ч муу юм хийхгүй.
Ши: Миний өрөө рүү.
Ан: Аав аа. Аав аа.
Ши: Анан.
Ан: Аав аа. Ээж ирчихсэн үү?
Ши: Чиний хэлсэн газар аав нь хайж үзсэн. Ээж нь тэнд байхгүй байна лээ.
Ан: Тийм байх ёсгүй. Энэнээс болж байгаа юм. Ээжийг нуучихсан байх. Намайг бас уул руу явуулна гэсэн.
Ши: Лин Жиахуй. Тайлбарлаадах.
Л: Залуу авхай. Би тантай ганцаараа ярьж болох уу?
Ши: Анан. Аав нь чиний үгэнд орно.
Ан: Надад юу хэлэх гээ вэ?
Л: Анн. Мооргт юу болсныг аавдаа хэлэх юм бол чи дахиад хэзээ ч ээжтэйгээ уулзахгүй гэж мэд.
Жон: Анан. Үгэнд ор. Ээж нь байхгүй болчихвол аавынхаа үгэнд сайн ороорой. Аав чинь шинэ ээжтэй гэрлэх юм бол тэрний үгэнд ч бас орж байгаарай. Дээрэлхүүлж болохгүй шүү. Шинэ ээж чинь хүүхэдтэй болоод, аав чинь чамд хайргүй болсон ч гэсэн үгэнд нь сайн орж байгаарай. За юу?
Ан: Энэ захирал эгч ээжийн хэлсэн шинэ ээж юм бол уу? Аав үнэхээр ээжид хайргүй болчихсон юм бол уу?
Л: Анан, чи жаахан байна. томчуудын хэргийг ойлгохгүй. Гэхдээ ээжийгээ аюулгүй байлгахыг хүсч байгаа бол миний үгэнд ор. Ойлгосон уу?
Ан: Тэгвэл миний ээж хаана байна?
Л: Үгэнд сайн орох юм бол би чамд хэлж магадгүй...
Ан: Аав аа.
Ши: Анан. Яагаад уйлаад байгаа юм бэ? Лин Жиахуй. Чи миний охинд юу гээд хэлчихсэн юм?
Л: Би юу ч хэлээгүй, Мэн захирал аа.
Ан: Аав аа, зүгээр ээ. Анан үгэнд сайн орно.
Ши: Анан. Яасан бэ? Аавдаа хэл л дээ. Аав нь чамайг хамгаална.
П: Тийм ээ. Анан. Шэнжинд Мэн захиралд хийж чадахгүй юм гэж байхгүй. Юу ч байхгүй. Ямар нэг асуудал байгаа бол зүгээр л хэлчих. Хэн ч чамд саад болж чадахгүй.
Ан: Ээжийн хаана байгааг захирал эгч л мэдэж байгаа. Үгэнд нь орохгүй бол ээжтэйгээ уулзаж чадахгүй. Аав аа. Пэй ах аа. Анан зүгээр.
Ши: Сайн байна. Анан, битгий ай. Аав нь ээжийг нь заавал олно. Пэй Си, хүмүүс явуулаад үргэлжлүүлээд хай. Миний эхнэрийг заавал хайж ол.
П: Мэдлээ.
Л: Анан, аавдаа Лин авхай чамайг дээрэлхээгүй гээд хэлээд өгөөч?
Ан: Аав аа, Лин авхай надад их сайн байдаг. Ананыг дээрэлхээгүй. Бас ээжиийг дээрэлхээгүй.
Ши: Тэгвэл, Анан... яагаад Лин авхай ээжийг чинь нуусан гэж хэлсэн юм?
Л: Намайг байнга таны дэргэд байгаад байхаар уур нь хүрсэн юм байлгүй. Тийм үү, Анан?
Ши: Анан. Одооноос худлаа ярьж болохгүй шүү. Лин авхай бид хоёр зүгээр л хамт ажилладаг хүмүүс. За юу? Одоо чиний хэрэг байхгүй. Явж болно.
Л: Мэн захирал аа. Ананы ээж байхгүй байна. Би ээжийнх нь оронд харж байж болох уу? Энэ хүүхэд ээж нь байхгүй болохоор дасч чадахгүй байх.
Ши: Тэрний ээжийг хэн ч орлож чадахгүй.
Л: За. Би явлаа.
Ан: Аав аа. би жорлон ормоор байна.
Ши: За. Би хамт явъя.
Ан: Эмэгтэй хүн жорлон орох гэж байхад эрэгтэй хүн хамт явж болохгүй. Та эндээ хүлээж бай.
Ши: За. Тэгвэл Анан өөрөө явчихаад ир. Төөрчихөв өө.
Ан: Ээж ээ. Би таныг олно оо...
Жон: Надаас юу хүсээ вэ?
Л: Чи яагаад үхэхгүй байгаа юм? Жон Лин. Жон Лин. Чи надтай таарсан цорын ганц долоон голтой амьтан байх.
Жон: Арай ч гэж тэсч байна. Намайг хармааргүй байгаа бол хутгалаад алчих л даа. Ананаар л оролдохгүй бол би юу ч хийсэн чадна.
Л: Намайг хүсээгүй гэж бодоо юу? Шоронд орохоос айгаагүй бол чиний ясыг аль хэдийн нунтаглачих байсан юм. Гэхдээ чиний байгаа байдал... үхсэнээс ямар ч ялгаа алга. Энэ Мэн Шиюаны хувийн өрөө. Жирийн хүмүүс энд орж ирэхгүй. Мооргноос ч илүү тусгаарлагдсан газар. Үхэхээсээ өмнө дээд зэрэглэлийн үйлчилгээ аваад... чи ч азтай юм аа. Тэнд хэн байна?
***************
Ан: Ээжийг ВИП өрөөнд байна гэж аавд хэлэх үү яах вэ? Гэхдээ Лин авхай, үнэхээр миний шинэ ээж болчихвол... аав тэрэнд илүү хайртай байх бол уу? Тэгээд ээжийг аврахгүй бол уу?
Ши: Анан. Жорлонд зөндөө удчихлаа. Ирээд хошуугаа унжуулаад байх юм. Өвдөө юу? Аав нь чамайг гэрт аваачиж, амруулъя. За юу?
Ан: Өө. Эмээ, өвөө хоёрт ээжийг авар гэж хэлье. За.
****************
Бүгд: Залуу авхай, гэртээ тавтай морил.
Өвөө: Хонгор минь.
Эмээ: Миний бяцхан охин. Ашгүй хүрээд ирэв үү. Эмээ нь зөндөө санасан.
Өвөө: Өвөө нь ч гэсэн санасан. Чамайг алга болсон гэж сонсоод ямар их санаа зовов оо. Одооноос өвөөгөөсөө холдож болохгүй шүү.
Ши: Өвөө. Эмээ. Надад итгэхгүй байгаа юм уу? би Ананы төрсөн аав. Би юу гэж тэрнийг алдах вэ дээ?
Эмээ: Хамаагүй ээ. одооноос хэн ч миний бяцхан охиныг надаас холдуулж чадахгүй.
Ши: Тэгэхээр та хоёр гучтай болоод ач хүүгээ мартчихаж байгаа юм уу? Анан. Аав нь дээшээ гарлаа. Ажлаа хийнэ. Аяар ирж чамтай тоглоно оо.
Ан: За. Эмээ. Ананд танаас гуйх юм байна.
Эмээ: Яасан бэ, Анан?
Ан: Аавд шинэ ээжээр миний ээжийг дээрэлхүүлж болохгүй гээд хэлээд өг тэгэх үү?
Эмээ: Шинэ ээж ээ? Ананыг шинэ ээжтэй болсон гэж хэн хэлээ вэ?
Ан: Аавын эмнэлгийн дэд захирал. Ананы шинэ ээж болох гэж байгаа гэсэн. Ээж намайг шинэ ээжийнхээ үгэнд ороорой гэсэн. Анан үгэнд орно. Гэхдээ Анан ээжийгээ дээрэлхүүлмээргүй байна.
Эмээ: Хн... Лин Жиахуй.
Ан: Хонгор минь. Яаж байгаа юм бэ? Хурдан бос. Буурай өвөө, буурай эмээ хоёроос ээжийг авраач гэж гуйж байна. Би ээжийн хаана байгааг мэднэ.
Өвөө: Хурдал. Мэн Шиюаныг дуудаад ир...
Эмээ: Хурдан яв.
Ши: Анан, яагаад аавдаа хэлээгүй юм?
Эмээ: Битгий Ананыг айлгаад бай. Жаахан хүүхэд. Томчуудын хэлсэн үгэнд итгэнэ. Яаж мэдэх юм?
Ши: Анан. Одооноос бодсоноо хэлж бай. Аавдаа итгэх хэрэгтэй шдээ. Аав нь шинэ ээжтэй болохгүй.
Өвөө: Том ярьж байх шив. Ийм эмнэлгийн захирал байдаг юм уу? Эхнэр, хүүхдийг чинь чиний хамар доор дээрэлхэж байдаг.
****************
Л: Чи юугаараа тийм өөр юм? Чи юугаараа онцгой болоод Мэн Шиюан чамтай хүүхэдтэй болсон юм?
Жон: Лин авхай. Миний амийг өөрөө таслах гээгүй бол гараад өг. Надад ингэж байх чадал алга.
Л: Юундаа яарсан юм? Би чамд бяцхан бэлэг бэлдсэн. Энийг... салалтын бэлэг гэж бод. Ороод ир...
Эр: Хөөе. Юу хийж байгаа юм?
Жон: Надад битгий хүр. Цаашаа бай.
Л: Хүн татахдаа сайн биз дээ? Эрчүүдийг урхидахдаа сайн байх аа? Мэн Шиюаны эмнэлэгт олон эртэй зугаацах сайхан байх байлгүй. Эд нарт сайн үйлчлээрэй.
Эр: Харамсалтай л юм. ийм хөөрхөн эмэгтэй байх гэж. Үхэхээсээ өмнө бид нарыг зугаацуулаад өг л дөө.
Жон: Битгий хүрээд бай.
Эр: Хаачих гээ вэ? Чиний сүүлчийн мөчийг сайхан болгож өгөх гэж байхад.талархаж мэдэхгүй өлөгчин.
Жон: Цаашаа бай. Үгүй бол хамт үхнэ гэж мэд.
Эр: Хөөх. Ааштай юм гээч. Надад ийм хүүхнүүд таалагддаг. Бариад ав...
Жон: Хойшоо бай. Мэн Шиюан мэдээд, та нарыг зүгээр орхихгүй дээ.
Л: Мөрөөдсөөр л байна уу? Чиний энд байгааг хэн ч мэдэхгүй. Үргэлжлүүл.
Ши: Зогс... Болиоч...
Ан: Миний ээжийг дээрэлхэхээ боль. Аав аа. Ээжийг аврахад туслаач дээ.
Ши: Анан айх хэрэггүй. Аав нь ээжийг нь хамгаална. Анан. Эмээ, өвөө хоёртой гарч бай.
Эмээ: За, Анан. Буурай эмээтэйгээ гарч байя.
Өвөө: явъя.
Ши: Пэй Си. Энд байгаа хүмүүсээс нэгийг нь ч явуулж болохгүй.
П: Мэдлээ.
Эр: Ноён Мэн. Амь өршөө. Хатагтай Лин ингэ гэж тушаасан.
Л: Худлаа. Мэн захирал аа. Намайг гүтгэж байна. итгэж болохгүй шүү.
Ши: Би сохор биш. Би өөрөө харж байна. Пэй Си. Бүгдийг нь аваад яв.
П: Мэдлээ.
Ши: Сувилагч аа. Ирээд эзэгтэйг шалга. Лин Жиахуй. Одоо чамтай тооцоо бодох цаг болж.
Л: Мэн захирал аа. Үнэн шүү.
Ши: Би бүгдийг нь мэдэж байна.
Л: Мэн захирал аа. биш ээ. ах аа. Нэг сургуульд сурч байснаа бодоод дахиад ганцхан боломж өгчих л дөө, тэгэх үү?
Ши: Дахиад боломж өгөх өө? Уучил гэж үү? Чамд тийм эрх байгаа юм уу? Гэхдээ би эмэгтэй хүнд гар хүрдэггүй. Болно. Хатагтайг амрахад саад болох хэрэггүй. Лин Жиахуй. Чи санаатайгаар хүний аминд хүрэхийг завдсанаа мэдэж байна уу?
Л: Мэн захирал аа. Дахиад ганцхан боломж өгчих л дөө. Ганцхан боломж өгчих. Ганцхан боломж өгчих л дөө.
Ши: Пэй Си. Ли Пин энэ хоёрыг цагдаад өг. Хамгийн сайн өмгөөлөгч хөлсөл. Намайг амьд байгаа цагт энэ хоёрыг шоронгоос гарахыг хармааргүй байна.
Л: Үгүй ээ. үгүй.
Ши: Яв.
Л: Мэн захирал аа. Мэн захирал аа.
Ши: Жон Лин. Яагаад ингэж зовж байгаа юм бэ?
Эм: Мэн захирал аа. Хатагтайн цусыг авахаар ирлээ.
Ши: Анан. Бүгд аавынх нь буруу. Ээжийг нь хамгаалж чадсангүй. Чамайг ч гэсэн хамгаалж чадсангүй. Анан. Аав нь амалъя. Аав нь энэ насандаа гацхан ээжид чинь л сайн. Дахиад хэзээ ч ээжийг нь дээрэлхэхгүй.
Ан: Аав аа, яагаад уйлаад байгаа юм бэ? Надаас болж байгаа юм. би танд эргэлзэх ёсгүй байсан юм.
П: Мэн захирал аа. эхнэр чинь сэрчихлээ.
Ан: Ээж сэрчихсэн үү?
Ши: Очиж харъя...
Жон: Намайг аварсанд баярлалаа.
Ши: цусны хавдартай гэдгээ яагаад надад хэлээгүй юм?
Жон: Хэлээд яах юм? эмч нар эмчлэх боломжгүй гэсэн. Би үхэхээ хүлээж байна.
Ши: Би...
Жон: Үхэхээсээ өмнө чамайг сүүлчийн удаа харах сайхан байна. Ананыг чамтай байгааг мэдээд сэтгэл амарчихлаа.
Ши: Би ийм үг сонсохыг хүсээгүй. Энэ биш.
Жон: Эмнэлгийн төлбөр... би төлж чадахгүй байх. уучлаарай. Хойд насандаа хариуг нь барина аа.
Ши: Төлөх шаардлагагүй. Таван жилийн өмнө чи нууцаар миний хүүхдийг төрүүлсэн. Тэгээд ийм байдалд орсон. Чи миний юу сонсохыг хүсч байгааг мэдэж байгаа. Энийг биш.
Жон: Шиюан. Би өөр юу хэлэх болж байна? би удахгүй үхнэ. Ээж чинь ходоодны хавдраас болоод чамайг орхисон. Чи хайртай хүнээ дахиад алдмааргүй байна гэж өөрөө хэлсэн. Надад хэдхэн хоног үлдсэн. Зүгээр л намайг үзэн яв. Ноён Мэн. Надад танд хэлэх юм алга. Өөрт чинь хайртай байхаа болиод удаж байна. одоо яв. Төвөг удах хэрэггүй.
Ши: Надад хайргүй ээ?... Надад хайргүй ээ? тэгвэл яагаад миний хүүхдийг төрүүлсэн юм? Нээрэн, бас энэ алтан зүүлт. Надад хайргүй юм байж энийг таван жил хадгалсан байсан.
Жон: Хэн ч мөнгөнөөс нүүр буруулахгүй. Өөрт чинь хайртай болохоор зүүлтийг хадгалж байсан гэж бодоогүй биз дээ? Ананы хувьд... Анан...Ананыг төрүүлээгүй бол хэн миний араас хүж барих болж байна?
Ши: Чи...
Жон: Ноён Мэн. Үхэж байгаа хүнд цаг заваа үрэх хэрэггүй. Сүйт бүсгүй дээрээ оч. Ананы хувьд... тэрэнд муу хандахгүй гэж найдъя.
Ши: Надад сүйт бүсгүй байхгүй.
Жон: Юу?
Ши: Тэр Ли Жиахуйг цагдаад аваачаад өгчихсөн. Удахгүй шоронд орно. Лин Жиахуй шиг хүний үгэнд итгэсэн юм уу?
Жон: Тэр хамаагүй. Лин Жиахуй биш ч байлаа ч, Жао Жиахуй, Ли Жиахуй байж л таараа. Чи мундаг болохоор чамд сайн хүн зөндөө байгаа.
Ши: Жон Лин. Анан чамд хэлсэн байх. би энэ эмнэлгийн захирал. Би чамайг эмчилж чадна. Одоо чамд хэрэглэж байгаа эм тариануудыг би бүтээсэн юм. чи удахгүй эдгэнэ.
Жон: Чи захирал болохоос ид шидийг бүтээгч биш. Миний өвчин эдгэхгүй.
Ши: Жон Лин. Яагаад хүмүүст итгэдэг байж, надад итгэдэггүй юм бэ? Анан жаахан байна. Тэрнийг ийм багадаа ээжийгээ алдаасай гэж хүсэхгүй байгаа биз дээ?
Жон: Надад өөр хэлэх юм алга. Хурдан яв... Үхэж байгаа хүнийг, хэтэрч байгаа юм биш үү. Ноён Мэн. Тэгтлээ цөхрөө юу?
Ши: Жон Лин. Ингэж ярих хэрэг байгаа юм уу? Жон Лин. Чамайг эдгэхээр хоёулаа шинээр эхэлье тэгэх үү?
Жон: Яасан гэнэн юм? Ямар ч нэмэргүй.
Ши: Лин, уучлаарай. Бүгд миний буруу. Гэхдээ надад итгэ л дээ. Би чам шиг олон хүнийг эмчилсэн. Би чамайг эдгээж чадна. Надад ганцхан боломж өгчих тэгэх үү? Яагаад надад итгэхгүй байгаа юм бэ? Зүгээр ээ. Чиний эмчилгээ эхэлчихсэн болохоор удахгүй эм чинь нөлөөлж эхэлнэ. Жон Лин, надад амла. Чамайг эдгэхээр дахиад эхэлье, тэгэх үү? Бас... чамд өгсөн энэ алтан зүүлтийг зүү. Тэгвэл эрүүл, аюулгүй байна. Чамайг гомдоосон хүмүүсийг би яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Чамайг эдгэхээр.. гурвуулаа жаргалтай амьдарна аа.
Жон: Уучлаарай. Уучлаарай. Намайг уучлаарай._
Ши: Зүгээр ээ, зүгээр. Битгий уйл. Жон Лин. Уучлалт гуйх ёстой хүн нь би. Тэр үед чамд итгэх ёсгүй байсан юм. Чамайг үлдээх гэж хичээгээгүй. Тэгээд л чи ингэж их зовсон. Бүгд миний буруу.
Жон: Таван жил өвдөхдөө би ганц ч удаа харамсаагүй. Миний сонголт байсан. чамайг мэдчих вий гэж зөндөө айсан. Чиний өмнө үхэхээс айсан. Ээжийгээ нас барахад чиний ямар байсныг би хэзээ ч мартахгүй. Гэхдээ би үнэхээр чамтай байхыг хүссэн. Чамайг маш их санасан.
Ши: Намайг хамгаалахын тулд явсан ч гэсэн... чамайг өөр хүнд сайн болсон гэхэд надад ямар хэцүү байсныг мэдэх үү? Би ямар их шаналсан гээч. Жон Лин. Би дахиад хэзээ ч чамайг явуулахгүй. Надад итгэ. Чамайг бас охиноо жаргалтай байлгахын тулд би бүхнийг хийнэ.
Жон: Гэхдээ би тийм удаан амьдарч чадна гэж үү?
Ши: Мэдээж, чадна. Надад итгэ. Сая тариагаа хийлгэчихсэн. Одоо амар.
*****************
П: Удахгүй аавтайгаа уулзана аа.
Ши: Хөөе, Анан.
Ан: Аав аа. ээж ямар байна?
Ши: Ээж нь... сэрчихсэн. Амарч байгаа. Аав нь ээжийнх нь эмийг уулгачихсан. Удахгүй эдгэрнэ ээ. Анан, санаа зовох хэрэггүй.
Ан: Өав аа, Ананд ээжийг аврахад тусалсанд баярлалаа.
Ши: Анан, их сайн охин. Анан ээж дээрээ ормоор байна уу?
Ан: Ээж өвчтэй байгаагаа хүнд харуулах дургүй. Ээж хайртай хүмүүсийнх нь санаа зовдог гэсэн. Анан орвол ээжийн уур нь хүрнэ. Ээж их хүчтэй эмэгтэй.
Ши: Чи ээжийгээ сайн мэддэг юм байна. ээж нь... ээж нь Ананыг их сайн өсгөсөн байна.
Ан: Аав аа, ажлаа хийгээд ядарч байна уу? Анан нурууг нь цохиод өгье.
Ши: Анан. Аав нь олон жил дэргэд чинь байж чадаагүй. Ээж та хоёрыг чинь халамжилж чадаагүй. Намайг гомдож байна уу?
Ан: Анан аавд гомдоогүй. Ээж надад их сайн. Ээж ч гэсэн танд гомдоогүй. Анан дэлхий дээрх хамгийн жаргалтай хүүхэд боллоо.
Ши: Анан сайн охин шүү. Аав нь чамд хайртай.
Ан: Анан ч гэсэн аавдаа хайртай.
***************
Ши: Өвчтөний биеийн байдал сайжирч байна. эмчилгээгээ үргэлжлүүл.
Эм: За.
Ши: Сэрчихсэн үү? Хөөе. Болгоомжтой. Цангаж байна уу? угаалгын өрөө орох уу? эсвэл өлсөж байна уу? Аан. Хавдрын эсрэг эм уухаар ойр ойрхон ариун цэврийн өрөө явах хэрэгтэй болдог юм. Ичих хэрэггүй. Би аваачаад өгье.
Жон: Би өөрөө явж чадна.
Ши: Эмчийн үгэнд орох хэрэгтэй. Эмч чинь одоохонодоо орноосоо босож болохгүй гэж байна.
Жон: Угаалгын өрөө ороход эмчийн хэрэг байхгүй шд. Би сувилагчаас гуйчихна.
Ши: Угаалгын өрөөнд очиход... эмч биш, нөхөр чинь тусална.
Жон: Чиний бүтээсэн эм сайн юмаа. Би хамаагүй сайжирч байгаа. Их үнэтэй байх даа.
Ши: Үнэтэй байлгүй яах вэ. Их үнэтэй болохоор чи бүх насаараа төлөх болж дээ.
****************
Жон: Одоо яв яв. Хэрэг болбол би сувилагч дуудчихна.
Ши: Миний зөвшөөрөлгүйгээр өрөөнд чинь ямар ч эмч орж ирэхгүй.
Жон: Тэгвэл байнга миний дэргэд байх шаардлагагүй юм байна. Энэ том эмнэлэг, бас Мэн груп чамайг хүлээж байгаа.
Ши: Чиний дэргэд эд нар юу ч биш.
Жон: Ядарч байна. Амармаар байна.
**************
Эр: Та хоёр ийм том хэрэг тарьж байх ч гэж дээ. Ноён Мэнийг, эхнэртэй нь уурлуулж байдаг. Та нар шоронд амьдралаа өнгөрүүлэх байх.
Су: Бие хамгаалагч аа. Түр зогсож болох уу? миний гэдэс өвдөөд байна.
Эр: Тэвчиж бай.
Су: Тэсэх арга алга. Машинд чинь гаргачихвал яах юм?
Эр: Үгүй ээ, үгүй үгүй. хараал ид. Үгүй ээ.
***********
П: Анан. Энийг бүгдийг нь аав чинь ээжид нь бэлдсэн юм. Энэ хүн орхоодой. Энэ хайрцаг л гэхэд сая гарангийн үнэтэй. Анан. Анан. Хөөе. Юу? Лин Пин, Лин Жиахуй хоёр зугтсан гэнэ ээ? Муу мэдээ. Анан алга болчихлоо.
Ши: Юу?
****************
Л: Би аавд чинь олон жил хайртай байсан. Гэтэл тэр маш хэрцгий, надад нохойноос дор ханддаг байсан. өнөөдөр, би тэрнээс цусан өшөө авна.
Су: Цаг нь болоогүй байна. одоо тэрнийг алчихвал хэнээс мөнгө авах юм бэ?
Л: Надад юуч байхгүй. Мөнгөтэй байгаад яах юм? хутга өгөөдөх.
Су: Галзуураа юу?
Л: Намайг алгадна гэнэ ээ?
Су: Өөрийгөө дэд захирал гэж бодоод байгаа юм уу? Сайн сонс. Чи надтай л адилхан тэнэмэл нохой. Мэн Шиюаны мөнгө ирчихвэл чиний үхэх, сэхэх надад хамаагүй. Охин нь миний гарт байгаа цагт бид нар хүссэнээ авч болно.
Ан: Хөөе. Намайг явуулчих. Аавд зөндөө мөнгө байгаа. Би хүргээд өгье.
Су: Аавын чинь мөнгө хаана байгааг мэдэх юм уу? тэгвэл бид хоёрыг хүргээд өг, за юу?
Л: Хүлээ. Солиороо юу? Мэн Шиюаны мөнгийг жаахан хүүхэд яаж мэдэх юм? Тэгээд ч... энэ жаал их зальтай. Би тэрний зангад орж баригдсан. Тэрнийг явуулах юм бол бид хоёрын хэн нь ч амьд үлдэхгүй.
Су: Надад худлаа хэлнэ гэнэ ээ? чамд яадгийг харуулаад өгье.
Ши: Зогс.
Ан: Ээж ээ. аав аа. би айгаад байна.
Су: Битгий ойрт.
Ши: Та нар юу хүсээ вэ?
Л: Одоо л ярьж байх шив, ноён Мэн. Бид нарт бэлнээр арван саяыг өг. Бас хилээр гаргаж өг. Үгүй бол ганц охин чинь... тэрнийг мартаж болно.
Ан: Ээж ээ, би айгаад байна.
Жон: Битгий ай, Анан. Зөвшөөрчих. Гуйж байна, зөвшөөрөөч дээ.
Ши: За за. Мөнгө бэлэн.
Л: Мөнгөө нааш нь шид. Би шалгана.
Ши: Мөнгийг нь өг.
Су: Мөнгө мөн байна.
Ши: Мөнгөө авчихсан юм чинь тэрнийг хурдан сулла.
Л: Намайг тэнэг гэж бодоо юу? Тэрнийг явуулчихвал... Мэн захирал бодлоо өөрчлөх юм бол бид нарт ямар ч нэмэргүй.
Ши: Тэгээд юу хүсээд байгаа юм?
Л: Надад өөр юу ч хэрэггүй. Гадаадад аюулгүй гарсны дараа би охиныг чинь явуулна.
Жон: Тэрнийг авч явж болохгүй.
Л: Амьд үхтэл гуай, хэн чамайг ярь гэсэн юм? охин чинь миний гарт байгааг битгий март.
Жон: Анан жаахан хүүхэд. Авч явбал төвөг удахаас цаашгүй. Ингэе. Ананыг тавьчих. Намайг оронд нь ав.
Ши: Үгүй ээ.
Су: Тэрнээс болж бид нар ийм болсон. Гадаадад гарсны дараа би тэрнийг тамлан зовооно.
Л: Наашаа хүрээд ир.
Ши: Үгүй ээ.
Жон: Чамтай эцсээ хүртэл хамт байж чадахгүй нь.
Ши: Би Мэн групийн залгамжлагч. Оронд нь намайг ав. Тэгвэл илүү үнэ цэнэтэй.
Су: Чи... би баячуудыг үргэлж үзэн яддаг байсан. наашаа хүрээд ир.
Жон: Үгүй ээ.
Ши: Чиний өвчин бараг эдгэрсэн. Бусдыг нь эмнэлгийн эмч нар чамайг эмчилнэ. Намайг эргэж ирэхгүй бол... Анантай сайхан амьдраарай. Үнэнийг хэлэхэд чамтай хайртай гэж хэлэхийг хүсч байсан юм...
Жон: Үгүй ээ. битгий...
Ши: Анан. Ээж дээрээ оч.
Ан: Ээж ээ. ээж ээ.
Жон: Анан, битгий ай. Ээж аав хоёр нь энд байна. Ананыг аваад гар.
П: За.
Жон: Шиюан, болгоомжтой.
Л: Ли Пин битгий зогсоод бай. Надад тусал.
Жон: Шиюан, зугтаарай.
Л: Чамайг ална даа.
Жон: Шиюан. Шиюан... Шиюан, тэсээрэй. Түргэн дууд. Хурдан түргэн дуудаарай.
*****************
Ан: Ээж ээ, битгий ай. Аав зүгээр болно оо. аав супер баатар юм чинь. Заавал эдгэнэ.
Жон: Тийм ээ. аав чинь зүгээр болно. Намайг уучлаарай өвөө, эмээ. Шиюан надаас болоод ийм болчихлоо.
Эмээ: Би юу болсныг мэдсэн. Яаж чиний буруу байх вэ дээ? Лин Жиахуйгаас болж байгаа юм. Тэр эмэгтэй сайн хүн биш. Эмч ээ, миний ач хүү яаж байна?
Эр: Мэн захирлын амь нас аюулгүй болсон. Гэхдээ ухаан ороогүй байгаа. Хэзээ сэрэхийг нь... нэг өдөр, нэг жил ч болж магадгүй.
Ан: Ээж ээ, буурай өвөө, буурай эмээ хоёр гэр рүүгээ явчихлаа. Би тантай байя. Ээж ээ.
Жон: Аав чинь намайг авраарай бол ийм болохгүй байсан.
Ан: Ээж ээ. Аав ганцхан танд хайртай байсан гэсэн.
Жон: Шиюан. Энэ зүүлт намайг хамгаалж байсан. одоо чамайг хамгаална гэж найдъя.
Эмээ: Ач хүү маань сэрэхгүй бол надад амьдрах хүсэл алга.
Өвөө: Би залуудаа сайн муу олон юм үзсэн. Амиа алдах дөхөж байсан ч удаа бий. Гэхдээ л эмээг чинь бодоод л би хөл дээрээ босдог байсан. хар даа, энэ хүүхэд тийм хүнд өвчнийг даваад гарчихлаа. Анан ийм жаахан байна. Яаж аавгүй өсөх болж байна аа?
Эмээ: Жон Линий бие сайжирсан болохоор өдрөөс өдөрт улам л хөөрхөн болоод байна. хурдан сэрэхгүй бол Жон Лин өөр хүнтэй суугаад, Ананыг аваад явчихна. Бид нар яах болж байна аа? Анан ямар ч хойд аавтай болоо билээ?
Ан: Хойд аав намайг дээрэлхвэл яах вэ?
Эмээ: Яг үнэн. Анан жаахан байна. дээрэлхээд байвал яах юм бэ? Чи тэвчиж чадах юм уу? сэтгэл чинь өвдөхгүй байна уу?
Жон: Эмээ, өвөө. Өөр юм ярьсан нь дээр байх.
Ан: Ээж ээ. та ойлгохгүй. Та залуухан, хөөрхөн юм чинь залуу байгаа дээрээ надад хойд аав олж өгвөл... миний хувьд амьдралын шинэ туршалага болох байх.
Жон: Юу?
Ан: Аавыг ингэж айлгахгүй бол сэрэхгүй шдээ. Эхнэр хүүхэд нь өөр хүнтэй зугтах гэж байна гээд төсөөл дөө. Аавы уурласандаа үсрээд босоод ирэх байх.
Жон: Ананы зөв. Би ч гэсэн ирээдүйгээ бодох хэрэгтэй. Өөр хүнтэй гэрлээд, Ананыг аваад явдаг юм билүү.
Ан: Аав аа, хурдан сэрэхгүй бол Анан шинэ аавтай болох нь.
Ши: Жон Лин, тэгээд үзээрэй.
Ан: Аав аа. та сэрчихлээ.
Ши: Бяцхан чөтгөр. Аав чинь үхчихээгүй байхад шинэ аавтай болно гэнэ ээ?
Ан: Анан ааваар тоглосон юм. Надад ганцхан аав байгаа.
Жон: Сайн байна.
Ши: Чи... өөр хүнтэй гэрлэнэ гэсэн үү?
Эмээ: за за. Ач хүү маань сэрчихлээ. Хоёулаа саад болохоо больё.
Өвөө: Явцагаая.
*******************
Ши: Лин. Би чамд том хурим хийж өгнө өө.
Жон: Анан та хоёр байхад хангалттай.
Ан: Гайхалтай. Би аав ээж хоёрын хуриманд оролцоно.
Ши: Мэдээж. Чи аав ээж хоёрынхоо хуримын гэрч болно.
Төгсөв.
Back to episodes Go home