My son pushed me off the cliff, I saw his evil heart.
Reborn, I expose him and take back everything.
Үргэлжлэх хугацаа: 69мин
Линк: https://www.youtube.com/watch?v=RUMlUtqHp-c
Гол дүрүүд:
Ээж: Гү захирал, Гү Юнман
Юу: эм, охин нь Шиао Юу.
Т: эр, Гү захирлын туслах, нүдний шилтэй залуу
Я: эр, том хүү Чэн Яаогуан
Зон: эр, дунд хүү Чэн Яаозон
Зу: эр, бага хүү Шиао Зу
Б: эм, Яаогуаны эхнэр Лю Ин
Ч: эм, Чианчиан, дунд хүүгийн найз охин
Шу: Чэн Дуоюугийн найз залуу
На: эм, Чэн Дуоюугийн найз
Эр: Ээж ээ, сайн яваарай.
Ээж: Сэтгэлээ зориулж өсгөсөн хүүхдүүд маань... гучин саяын төлөө намайг аллаа гэж үү? Бурхан минь, энэ тавилан... намайг шийтгэж байгаа юм уу?
Юу: Ээж ээ. ээж ээ. Намайг сонсож байна уу, сонсож байвал хариулаарай.
Ээж: Шиао Юу. Шиао Юу. Шиао Юу...
Юу: Ээж ээ.
Ээж: Өнөөдөр та гурав зав гаргаж надтай хамт салхинд гарч байдаг. Хүүхэд байсан үеийг чинь саначихлаа. Та гурав намайг дагуулаад явдаг байж билээ. Ээж нь мэднэ ээ. Та хэд надаас уучлалт гуйх гэж байна уу? Үнэнийг хэлэхэд ээж нь та гурвыг ойлгож байна аа. Та нарт бүгдэд нь өөр өөрийн гэсэн асуудал байгаа. Эх үрс яаж ганц шөнийн дотор өстөн дайсан болох вэ дээ? Чин сэтгэлээсээ гэмших юм бол... ээж нь та хэдийг уучлалгүй яах вэ. Бид чинь нэг гэр бүл шүү дээ, тийм ээ?
Зу: Ээж ээ. Та тэгж хэлж байгаа бол... хүү нь юм гуйж болох уу?
Ээж: Юу юм?
Зу: Таны даатгал 30саяын үнэтэй.
Ээж: Юу гэсэн үг вэ?
Зу: Таныг нөгөө ертөнц рүү илгээх гэж байна.
Ээж: Шиао Зу, чи галзуураа юу?
Зу: Нөгөө ертөнц рүү илгээх гэж байна.
Ээж: Чи чинь яаж байна аа? галзуураа юу?
Зу: Бид гуравт таныг аваад агаарт гарч байх зав байгаа гэж бодоо юу?
Зон: Ээж ээ. бид нарт мөнгө хэрэгтэй байна. Энэ 30сая. Та энийг бид нарт үлдээх гэж байгаа биз дээ.
Ээж: Би тэгж чадахгүй ээ. Чадахгүй.
Я: Энэ олон жил... ачлалтай гурван хүү чинь... дүр эсгэсээр залхаж байна. Эсвэл надаар өөрийгөө хэрэггүй амьтан гэж хэлүүлмээр байгаа юм уу? Та бид нарт тийм их хайртай юм бол, төвөг удахаа больчих л доо...
Ээж: Би та гурвыг сэтгэлээ гаргаж өсгөсөн. Бүх эд хөрөнгөө та гуравт хувааж өгсөн. Намайг харж асрахгүй байж болно, гэтэл ална гэнэ ээ? Та нар аянганд ниргүүлэхээс айхгүй байна уу?
Зу: Аянганд ниргүүлнэ ээ? Хоосон үг... Ээж ээ. Тэртэй тэргүй үхэхээс хойш, тадн үнэнийг хэлээд өгье... Тэр жил компани хүнд байдалд орсон нь... том ах түүхий эдээр оролдсоноос болсон юм. Тэгээгүй бол та яаж тэтгэвэртээ гарах юм? Яаж бид нарт бүх хөрөнгөө өгөх юм?
Ээж: Юу гэнэ ээ?
Я: Та л намайг тийм байдалд оруулсан. Энэ олон жил... та байнга л намайг чадваргүй гэж хэлдэг байсан. бас компаниа надад өгөхгүй байсан биз дээ. Тэгээд л би өөрийнхөө юмыг авах гэж арга сэдсэн хэрэг. Гуравдугаар дүү, тэгж ярих хэрэггүй. Тэр үед хөрөнгө оруулалт яагаад амжилтгүй болсныг мэдэхгүй гэж санаа юу? Үнэнийг хэлэхэд чи мөрийтэй тоглодог биз дээ. Хамаг мөнгөө алдчихсан.
Ээж: Шиао Зу.
Зу: Тэгээд юу гэж? Танаас л болж байгаа юм. Хар бага байхын л та надад мөнгө өгдөг байсан. Танаас болсон. Тэгээд л би мөрийтэй тоглоомонд орсон. Ээж ээ, та үнэхээр ийм тэнэг юм уу? Хэдэн үг хэлээд, уйлан дуугарахаар та гэрийн бүх хадгаламжаараа миний өрийг төлчихдөг шд. Аавын танд өгсөн цорын ганц юмыг хүртэл... та бүгдийг нь өгсөн.
Ээж: Чи хүн мөн үү?
Зон: Ээж ээ, бид гурвыг хэрцгий гэж буруутгах хэрэггүй. Өнөөдөр энэ бүхэн танаас л болсон. Та байгаагүй бол Чинчин надаас сална гэхгүй байсан. Таныг байхгүй болчихвол тэр жаргалтай болно.
Зу: Том ах аа, хоёрдугаар ах аа. Хурдан дуусгая. Юугаа хийгээд байгаа юм?
Ээж: Үгүй ээ.
Зу: Бид нар бүгд арав арван саятай болно. Аав тэнгэрээс бидний сайхан амьдрахыг харах болно. Хурдан сайхан амьдарцагаая.
Ээж: Битгий, битгий.
Зу: Ээж ээ, ингээд үх.
Ээж: Сэтгэлээ гаргаж өсгөсөн хүүхдүүд маань... гучин саяын төлөө намайг аллаа гэж үү? Бурхан минь, энэ тавилан... намайг шийтгэж байгаа юм уу?
Юу: Ээж ээ. ээж ээ. Сонсож байна уу, хариулаарай.
Ээж: Шиао Юу. Шиао Юу. Шиао Юу.
Юу: Ээж ээ... Ээж ээ. Ээж ээ, сонсож байна уу? Ээж ээ, намайг сонсож байна уу? Ээж ээ. Ээж ээ, хаана байна аа?
Ээж: Шиао Юу.
Юу: Бороо ороод байна, одоо яах вэ? Ээж ээ. Ээж ээ.
Ээж: Шиао Юу.
Юу: Ээж ээ. Ээж ээ. Ухаан орооч дээ, ээж ээ. Ухаан орооч дээ.
Ээж: Шиао Юу. Шиао Юу?
Юу: Хүн байна уу? Туслаарай. Ээж ээ. Тэсдэг юм шүү. Би таныг заавал аварна. Ээж ээ. Ээж ээ. Туслаарай. Ээж ээ. Ээж ээ, битгий намайг айлгаад бай л даа. Ээж ээ. Туслаарай.
Ээж: Шиао Юу. Миний сайхан охин. Хойд нас гэж байдаг бол ээж нь чамайг илүү ихээр хайрлана аа.
***************
Т: Гү захирал аа, та зүгээр үү? Гү захирал аа… Та зүгээр үү?
Ээж: Юу болоод байна аа?
Зу: Ээж одоо яагаад байна аа?
Я: Зөнөх өвчтэй болсон юм байлгүй.
Т: Гү захирал аа. Та зүгээр үү? Бие чинь зүгээр үү?
Ээж: Би хаана байна аа?
Т: Гү захирал аа. Таны толгой зүгээр үү? Та мартаа юу? Өнөөдөр манай Винн групийн хорин жилийн ойн баяр болж байна.
Ээж: Ойн баяр аа? Арай... дахин төрсөн юм бол уу?
Т: Гү захирал аа. Санаа зовох хэрэггүй. Би бүгдийг нь зохицуулчихсан. Ёслолын үйл ажиллагааны төгсгөл болохоор та тайзан дээр гарч ирээд өөрийнхөө нэр дээр байгаа хувьцаануудыг бүгдийг нь нэгдүгээр ноёнд өгч байгаагаа зарлана. Энд гарын үсгээ зурах юм бол... хөрөнгө шилжүүлэх гэрээ хүчинтэй болно.
Зу: Тэр жил компани хүнд байдалд орсон нь... том ах түүхий эдээр оролдсоноос болсон юм. Тэгээгүй бол та яаж тэтгэвэртээ гарах юм? Яаж бид нарт бүх хөрөнгөө өгөх юм?
Эм: Энэ бохирдсон хувцаснууд. Орой гэхэд угаагүй байвал орой мантуун бууз өгөхгүй гэж мэд. Ус уумаар байна уу?
Т: Юу... Гү захирал аа. Энэ удаагийн компаний алдагдлыг ганц танаас болсон гэж хэлж болохгүй. Энэнээс болоод хувь...
Ээж: Өөр юм хэлэх хэрэггүй. Би мэдэж байна. Урд насандаа би хичнээн их хичээсэн энэ гурван хүний ач мэдэхгүй амьтныг тэжээсэн. Дахиад амьдрах боломж олдсон болохоор би дахиад яасан ч тийм алдаа гаргахгүй.
Зон: Ах аа. Дүү нь танд баяр хүргэе. Та Винн групийн удирдагч болох гэж байна.
Зу: Тийм ээ, том ах аа. Хар л даа. Ээж танд компаниа өгөх гэж байна. Тэгэхээр ээж танд хамгийн их хайртай гэсэн үг.
Я: Хөөе хөөе. Та хоёр. Надаар тоглохоо боль. Ээжийн хөрөнгө, гоёл чимэглэл гээд бүгд компаниас дутахгүй үнэ цэнэтэй. Гэхдээ бид нар энэ олож жил тэссэний эцэст одоо л хүссэндээ хүрэх нь.
Бүгд: За тулгая.
Зон: Тэгье.
Зу: Алив. Тулгая.
Эм: Тэр хэн бэ? Компаний ойн баяр болж байхад өмссөн хувцасыг нь хар даа.
Эр: Мэддэггүй юм уу? Чэн Дуоюу гэдэг юм. Гү овогтын охин.
Эр2: Юун охин бэ? Гологдмол биз дээ?
Эр: Гү захирал энэ удаа хөрөнгөө хуваахдаа тэрэнд ганц ч зоос үлдээгээгүй гэсэн.
Ээж: Шиао Юу. Ээж нь чамтай ингэж уулзах гэж...
Я: Шиао Юу. Чи яах гэж ирээ вэ?
Юу: Өнөөдөр компаний ойн баяр. Миний нэр ч гэсэн зочдын нэрсийн жагсаалтад байгаа. Яагаад ирж болохгүй гэж?
Зон: Ирж бололгүй яах вэ. Гэхдээ чи гэрийнхнээсээ холбоогоо тасална гээгүй билүү? Яасан? Хоёр хоноод мартчихаа юу? Нохой шиг гүйгээд ирээ шив. Яасан, юу ч үгүй хоосон болоод хүрээд ирээ юу?
Зу: Яг үнэн. Ийм газар ирж байж, өмссөн хувцасаа хар. Ээж чамайг харвал улам л үзэн ядах болно. Би өмнөөс чинь өгчихье. Эндээс бушуухан явж үз.
Я: Шиао Юу. Би чамд тодорхой хэлсэн байх аа? Энэ чиний байх ёстой газар биш. Хурдан... арил...
Зу: Шиао Юу. Бушуул аа, бушуу яв.
Ээж: Зогс.
Я: Ээж яагаад хүрээд ирэв ээ?
Зу: Мэдэхгүй.
Өмнө нь...
Ээж: Чэн Дуоюу. Өнөөдөр компаний ойн баярын өдөр. Юу өмсчихсөн юм? Хүмүүст чамайг хайхардаггүй гэдгийг харуулах гээ юу?
Зон: Ээж ээ. Ирсэн чинь сайн боллоо. Шиао Юугийн хувцсыг хар л даа. Ийм газар ингэж ирж болдог юм уу? Хөөе... хэдэн үг хэлсэн чинь уурлаад байна.
Зу: Үнэн шүү, ээж ээ. Хар л даа. Ах та хоёрт азгүйтэл авчрах юм биш үү?
Я: Шиао Юу, ээжийг уурлахаас өмнө бушуу явж үз.
Юу: Би явахгүй.
Зу: Шиао Юу. Ингэж зөрүүдэлж байгаа бол чамд туслаагүй гэж намайг буруутгах хэрэггүй шүү.
Ээж: Хойшоо бай. Шиао Юу миний охин. Өнөөдрийн ойн баярт хэнээс ч илүү оролцох эрхтэй хүн.
****************
Я: Ээж ээ. Та юу яриад байна аа? Байж байгааг нь хар л даа…
Ээж: Надтай сөргөөцөлдөх гээ юу?
Я: Би яалаа гэж...
Зон: Ээж ээ. Ах таны л төлөө тэгж байна шдээ. Хар л даа. Шиао Юуд ямар ч хариуцлага алга. Ийм газарт ирж байж өмссөн хувцасыг нь хар л даа.
Ээж: Энэ чамд хамаагүй хэрэг. Та нар явцагаа. Надад Шиао Юуд хэлэх юм байна.
Я: За, ээж ээ.
Ээж: Шиао Юу. Миний охин.
Юу: Миний хэлэхийг сонс. Би энэ гэр бүлээс бүх холбоогоо тасалсан. Би Чэн овогтой болохоро л өнөөдөр энд ирсэн юм. Баяртай гэж хэлээд, бүгдийг дуусгахаар ирсэн юм. Үүнээс хойш... би дахиад энд ирэхгүй.
Ээж: Шиао Юу.
Эм: Одоо Гү захирал тайзан дээр гарч, үг хэлэх болно.
Я: Сайн байна.
Ээж: Сайн байцгаана уу. Винн группийн хорин жилийн ойд тавтай морил. Энэ боломжийг ашиглаад нэгэн мэдэгдэл хийх гэж байна. 20жилийн өмнө миний нөхөр Чэн Хуй бид хоёр Винн группийг хамтдаа байгуулсан. Одоо... тэр энд алга. Тэрнээс хойш би компанийг ганцаараа удирдсаар ирсэн. Тэрээс хойш их олон жил өнгөрч... би ч хөгширч байна. Цаашид компанийг удирдаж чадахгүй байх. Тийм болохоор... өнөөдөр би өөрийнхөө нэр дээр байдаг... бүх хувьцааг...
Зон: Ах аа, баяр хүргэе.
Зу: Том ах аа...
Ээж: өөрийн охин... Чэн Дуоюуд шилжүүлж байна... өөрийн охин... Чэн Дуоюуд шилжүүлж байна...
Я: Нөхөд өө. Ээж маань андуураад... буруу нэр хэлчихлээ. Та бүхнээс уучлалт хүсч байна. Ээж ээ. Зүгээр ээ. Сандрах хэрэггүй. Дахиад хэлчих...
Ээж: Хэн буруу нэр хэлсэн гэж? Миний хэлснийг сонсож чадаагүй бол... би дахиад хэлээд өгье. Гү Юнман би... бүх хувьцаагаа... өөрийн охин... Чэн Дуоюуд шилжүүлж байна. Сургуулиа төгсөөд миний захирлын суудлыг өвлөн авах болно. Одоо миний охин хэдэн үг хэлнэ... Шиао Юу. Наашаа хүрээд ир.
Юу: Сайн байцгаана уу. Намайг Чэн Дуоюу гэдэг.
Я: Байз... Ээж ээ. Та алдаа гаргаж байна. Компаний бүх хувьцааг надад шилжүүлнэ гэж уржигдар та өөрөө надад хэлсэн шд. Тийм байтал яагаад энэнд өгч байгаа юм бэ?
Б: Тийм шдээ, ээж ээ. Тэгэхэд хоёр, гуравдугаар дүү, бид хэд ч гэсэн бүгдийг сонссон. Хэлсэн үгнээсээ буцаж болохгүй биз дээ? Тэгвэл бид нарт шударга биш явдал болно.
Ээж: Та нар миний тэгж хэлэхийг сонссон уу?
***************
Зон: Ээж ээ, би…
Зу: Хөөе. Хоёрдугаар ах аа... Энэ удаа ухаантай байх хэрэгтэй шүү. Ээж танд компаниа өгөхгүй байх магадлал арваас ес. Компанийг ахад өгөхгүй бол та бид хоёрын нэгнийх болно гэсэн үг. Бид хоёрт ашигтай биш гэж үү?
Зон: Нээрэн тийм байна. Ээж гэрт байхдаа хувьцаагаа шилжүүлнэ гэж ярьж байсан.
Зу: Тэгсэн тэгсэн.
Зон: Гэхдээ... Хэнд шилжүүлнэ гэснийг нь би сонсоогүй.
Зу: Би ч гэсэн сонсоогүй юм байна.
Я: Та нар... та нар юугаа яриад байгаа юм бэ?
Ээж: Энэ хувьцаа Гү Юнман минийх. Би хүссэн хүндээ өгнө. Би чамаас зөвшөөрөл авах ёстой юу?
Я: Ээж ээ. Шиао Юу жаахан байна. Сургуулиа ч төгсөөгүй. Одоо компаниа өгчихвөл... асуудал гарах юм бол... аав та хоёрын сүнс тэнгэрт тайван байж чадах уу? Аан?
Эр: Эсэргүүцэж байна.
Эр: Гү захирал аа. Залуу ноёнтон сүүлийн жилүүдэд компанид ажиллаж байгаа. Компанийг өвлөж авахад хамгийн тохирох хүн.
Эр: Тийм ээ, Гү захирал аа. Таны охин эмэгтэй хүн. Компанийг эмэгтэй хүнд өвлүүлнэ гэж байж болох уу? Хүмүүсийн элэг доог болно биз дээ? Компаний ирээдүйг бодоод энэ шийдвэрээ буцаа.
Я: Одоо компаний хүмүүс том, жижиггүй бүгд миний талд орсон. Хувьцаа зөвхөн минийх болох ёстой.
Ээж: Шиао Юуг эмэгтэй болохоор компанийг өвлөж болохгүй гэв үү? Тэгвэл Гү Юнман би ч гэсэн эмэгтэй хүн. Чи эмэгтэй хүнээр удирдуулсан компаниас хоолоо олж идэж байгаа. Чиний авч байгаа цалинг эмэгтэй хүн өгч байгаа. Чамайг ажлаас чинь халсан.
Эр: Гү захирал аа. Миний буруу.
Ээж: Манай Винн групп үргэлж хүний чадварыг харсаар ирсэн. Хэзээ ч эрэгтэй, эмэгтэй гэж ялгаж байгаагүй. Би өөрөө эмэгтэй хүн. Би энэ компанийг удирддаг. Энд зогсоод хүйсээр ялгаварлаж байдаг. Чамайг халахгүй яах юм?
Эм: Гү захирлын хэлдэг яг зөв.
Ээж: Миний охин, одоохондоо залуу нь үнэн. Гэхдээ сурлагадаа маш сайн. Бас ааш зан сайтай. Винн групп хойшид тэрний удирдлаган дор илүү өндөрт дүүлнэ гэдэгт итгэлтэй байна...
Эм: Эгч ээ...
Эр: Чэн захирал аа... баяр хүргэе.
Эр эр эр: баяр хүргэе. баяр хүргэе. Чэн захирал аа, баяр хүргэе.
Эр: баяр хүргэе. баяр хүргэе.
Эр: баяр хүргэе. баяр хүргэе.
Я: баяр хүргэе. Чэн Дуоюу. Чи нүднээс далдуур бохир арга хэрэглээ юу? Аан? Тэгээд л ээж чамд хувьцаагаа өгсөн биз дээ?
Юу: Би...
Я: Ээж ээ. Та... энэнд хууртах хэрэггүй. Манай гэрийн хөрөнгийг өөрийн болгож... өшөөгөө авах гэж байгаа юм. Намайг худал гүтгэж байгаа юм.
Б: Яг үнэн. Ээж ээ. Яаогуан таны төрсөн хүү. Том хүү чинь. Компаниа тэрэнд өвлүүлэх хэрэгтэй шд. Ийм зальтай амьтанд яаж өгч болох юм?
Юу: Та нар юу яриад байгаа юм бэ? Би ээжид юу ч хэлээгүй.
Б: Юу ч хэлээгүй гэнэ шүү. Хэн чамд итгэх юм? Чи жаахан болохоор өдөржин тоглохоос өөр юм мэдэхгүй. Ахтайгаа хөрөнгө булаацалдаж байдаг. Сайн сонс, чамд тийм эрх байхгүй...
******************
Б: Сайн сонс, чамд тийм эрх байхгүй...
Ээж: Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Миний охины өөдөөс хашгичаад. Буруу юм юу ч хийгээгүй байхад нь. Буруу юм хийсэн байсан ч, миний охин чамаар заалгахдаа тулаагүй байна.
Я: Ээж ээ. Лю Ин таныг үргэлж хүндэлсээр ирсэн. Танд цай, ус зөөж өгөөд бүх ажлыг хийдэг... Ийм олон хүний өмнө алгадаж яаж болох юм бэ?
Б: Яаогуан. Ярих хэрэггүй. Ээж албаар тэгээгүй байх.
Ээж: Цай ус зөөдөг өө?
Б: Өлссөн үү? Энийг ид. Биед чинь сайн. Энэ хувцаснуудыг орой гэхэд угаасан байгаарай. Угаагаагүй байвал хоол өгөхгүй гэж мэд. Ингэвэл ус ууж чадахгүй.
Ээж: Ус, цай өгөхдөө сайн юм аа.
Б: Ээж ээ.
Ээж: Яг одоо, Шиао Юугаас уучлалт гуй.
Б: Шиао Юу, уучлаарай. Бэр эгч нь албаар тэгээгүй юм шүү. Түрүүн яахаа мэдэхгүй сандраад... буруу ярьчихлаа.
Ээж: Аятайхан ярьж чадахгүй бол амаа хамхиж яв. Хүн байна уу?
Т: Гү захирал аа.
Ээж: Энэний амыг скочоор наа. Ойн баяр дуусах хүртэл авч болохгүй.
Т: Мэдлээ, Гү захирал аа.
Б: Ээж ээ.
Ээж: Энэ хоёрыг харах хүсэл алга. Аваад яв.
1: Намайг тавь. Би өөрөө явчихна.
*****************
Эм: Эгч ээ. Таныг хараад л жирийн нэгэн биш гэж мэдсэн юм аа.
Эр: Чэн захирал аа. Баяр хүргэе. Баяр хүргэе.
Эр. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе.
Юу: Би л буруугаар ойлгож байсан юм шиг байна. Зүгээр ээ, Чэн Дуоюу. Чи хамгийн зоригтой нь байх аа. Одоо л зоригтой байх цаг ирж. Очиж ээжээс уучлалт гуйя...
Зу: Ээж ээ. яагаад компаниа Шиао Юуд өгч байгаа юм? Аан?
Зон: Тийм ээ. Ээж ээ. Битгий буруугаар ойлгоорой. Бид хоёр Шиао Юутай булаацалдах гээгүй шүү. Зүгээр л сонирхолтой санагдаад асууж байна.
Зу: Аанхан.
Ээж: Зарим юмыг олж мэдэх хүртэл могойг үргээж болохгүй. Та хоёрт үнэнийг хэлье. Одоо компаний байдал их хэцүү байгаа. Дампуурах аюулд ороод байгаагаас гадна ... маш их хэмжээний өр зээл төлөх ёстой болчихоод байна.
Зон: Ээж ээ. Та худлаа яриагүй биз дээ?
Ээж: Ээж нь та гуравт хичнээн хайртай билээ дээ. Яаж ийм компанийг та гуравт өгөх юм? Та нарыг хорлож байгаа хэрэг. Харин Шиао Юу... охин хүүхэд. Тийм болохоор тэрэнд өгвөл хамгийн тохиромжтой. Үнэнийг хэлэхэд ах, бэр эгч хоёр чинь миний сэтгэлийг ойлгохгүй байна. Тэр олон хүний өмнө тэгж төвөг удаж байдаг. Хөөхөөс өөр арга байсангүй.
Зон: Тийм ээ, ээж ээ. Бид нарт сайн гэдгийг чинь мэднэ ээ.
Зу: Тийм ээ, ээж ээ. Та мундаг шүү.
Юу: Ээж ээ. Би ямар буруу юм хийсэн гэж... намайг ингэж байгаа юм бэ?
Ээж: Хэн бэ?
****************
Зон: Ээж ээ. Та буруу сонссон байх. Хэн ч алга байна шд.
Зу: Тийм ээ. Ээж ээ. Би таныг гэрт хүргээд өгье. Бас... сайхан бариа хийгээд өгье.
Зон: Хөөе. Ээж ээ.
Зу: Ээж ээ.
Ээж: Шиао Юу. Шиао Юу. Хаачих нь вэ? Шиао Юу. Би тайлбарлая.
Юу: Юу ч тайлбарлах хэрэггүй. Би түрүүн бүгдийг нь сонссон.
Ээж: Шиао Юу. Чиний бодож байгаа шиг юм биш ээ.
Юу: Би таны охин ч гэсэн... та нар намайг үргэлж гадуурхдаг байсан. Hичнээн хичээсэн ч, таны хувьд би тэр гурвын хэмжээнд хэзээ ч хүрэхгүй. Би заримдаа... надад тийм дургүй юм бол яах гэж намайг төрүүлсэн юм бэ?
Ээж: Шиао Юу.
Юу: Ээж ээ, битгий ойрт... Ойлгож байна. Надад бүх хэргийг тохох гэж компаниа өгч байгааг чинь. Гэхдээ үнэнийг мэдсэн болохоор хувьцааг чинь буцааж өгөөд, төлөвлөгөөг чинь нураана гэж санаа зовох хэрэггүй. Таны төлөө биш... аавынхаа төлөө. Би танд баталж харуулна аа. Би хэний ч дор орохгүй.
Ээж: Шиао Юу. Шиао Юу.
Юу: Ээж ээ, тэтгэвэртээ гарч байгаад баяр хүргэе.
Ээж: Өмнөх амьдралд чи ойн баярт оролцох гэж аргаа барж байсан нь.. ээждээ баяр хүргэхийг хүссэн байх нь ээ. Гэтэл би чамд тэгж хандаж байдаг. Одоохондоо намайг уучилж чадахгүйг чинь мэдэж байна. Гэхдээ би өмнөх алдаагаа үйл хөдлөлөөрөө засах болно.
****************
Т: Гү захирал аа. Та намайг дуудсан уу?
Ээж: Энийг аль болох хурдан хийх хэрэгтэй байна. Компанид түүхий эд нийлүүлдэг бүх компанийг шалга. Ямар нэг юм олдвол шууд надад мэдэгд.
Т: Гү захирал аа. Та хэн нэг нь түүхий эдээр оролдсон гэж сэжиглэж байгаа юм уу?
Ээж: Хэн нэг нь түүхий эдээр оролдох юм бо компаний бүтээгдэхүүнд чанарын асуудал гарна. Энэ их том хэрэг. Одоохондоо энийг хэнд ч мэдэгдэж болохгүй.
Т: Мэдлээ, Гү захирал аа. Би одоо шалгаж эхэлье. Нээрэн, Гү захирал аа. Та эртээд бүх үл хөдлөх хөрөнгөө хоёрдугаар залуу ноёны нэр дээр шилжүүл гэсэн. Бүгдийг нь хоёрдугаар залуу ноёнд шилжүүлчихсэн. Гэхдээ одоо таны амьдарч байгаа далайн эрэг дээрх харш Бэйчэний хамгийн сайн байшин. Танд энийг өөртөө үлдээсэн нь дээр байх гэж хэлэх гэсэн юм. Би саяхан хоёрдугаар залуу ноён баранд ажилладаг Чианчиан хоёр үнэндээ салаагүйг олж мэдсэн. Тийм болохоор...
Ч: Байз. Орох болоогүй. Ээж ээ. энд амьдрахад яг тохирно.
Хүү: Чүү чүү давхиарай.
Ч: Зайл. Дахиад битгий миний нүдэнд үзэгд.
Ээж: Би тэрнийг... миний хүү болохоор... бүх хөрөнгөө тэрний нэр дээр шилжүүлсэн ч хамаагүй... намайг тэр гэрээс хөөж, гудамжинд амьдруулахгүй гэж бодож байсан юм. Гэтэл одоо... намайг амьд байгаа цагт... миний бүх хөрөнгө тэрэнтэй ямар ч хамааралгүй. Тэрний нэр дээр шилжүүлсэн бүх үл хөдлөх хөрөнгийг буцаагаад миний нэр дээр болго. Ганцыг ч үлдээж болохгүй.
Т: Мэдлээ.
*****************
Зон: Чианчиан. Чианчиан, буугаад ир л дээ.
Ч: Чэн Яаозон. Бас яах гэж ирсэн юм? Битгий ир гэж хэлээ биз дээ?
Зон: Чианчиан. Ээж бид хоёрыг нийлүүлэхгүй гэснийг мэдэж байна. Гэхдээ би бууж өгөхгүй.
Ч: Бууж өгөхгүй байлаа гээд яах юм? Нэр хүнд, байр суурьгүй чамайг дагаж, залуу насаа үрэх үү? Жао Чианчианыг гэх хүн ямар байхгүй байгаа биш.
Бүгд: Тийм ээ. Яг үнэн.
Зон: Чамтай л хамт байвал би гэрийнхнээсээ холбоогоо тасалсан ч чадна.
Ч: Хэлэх ч амархан л даа. Чи холбоогоо тасалчихаар би яах юм? Чамтай салхи идэж амьдрах уу?
Зон: Чианчиан. Би юу гэж чамайг салхи идүүлж амьдруулах вэ дээ? Чи мэдээгүй байх. Ээж өөрийнхөө нэр дээр байсан бүх үл хөдлөх хөрөнгөө миний нэр дээр шилжүүлчихсэн. Бас тэр далайн эрэг дээрх харш... чи тэр байшинд дуртай биз дээ?
Ч: Чиний хэлсэн үнэн үү?
Зон: Тэгэлгүй яах юм. Надад итгэхгүй байгаа бол ээж одоо гэртээ байхгүй байгаа. Хоёулаа очиж үзсэн ч болно. Эзэмшигчийн гэрчилгээ нь ч гэрт байгаа. Чи өөрөө харж болно.
Ч: Яаозон. Үнэнийг хэлэхэд миний сэтгэлд үргэлж чи байдаг. Би түрүүн уурандаа л тэгж хэлсэн юм.
Зон: Чинчиан. Мэдсэн юм аа.
Эр: Далайн эрэг дээрх харш тансаг зэрэглэлд тооцогддог. Бид хэд ч гэсэн очиж үзвэл ямар вэ?
Бүгд: Тэгье л дээ. Тийм шүү. Яг үнэн.
Эр: Бүгдээрээ хамт очиж үзье л дээ.
Ч: Бололгүй дээ. Маргаашнаас миний амьдрал өөрчлөгдөнө. Бүгдээрээ очиж миний том харшийг үзье.
Бүгд: Тийм ээ. тэгье. Тэгье.
Эр2: Бэйчэний хамгийн том харш. Үнэхээр тансаг юм аа.
Эр: Энэ далайн эргийн байшин үнэхээр агуу юм аа.
Эр2: Чианчиан. Чи ч азтай юм аа. Ийм газар амьдрах нь байна шд.
Эм: Үнэхээр гоё юм аа. Надад бүр атаархсандаа хэлэх ч үг алга.
Ч: Манай Яаозон надад хайртай болохоор л тэр. Манай Яаозон бид хоёрыг гэрлэхээр өөрийнхөө нэр дээрх бүх үл хөдлөх хөрөнгийг миний нэр дээр шилжүүлнэ гэсэн. Энэ далайн эргийн харшийг ч гэсэн. Тийм ээ, Яаозон?
Зон: Тэгэлгүй дээ.
Эр2: Чианчиан. Нөхрөө бид нар байшингаа үзүүл гээч.
Зон: Тэгье. Хаалга тэр байна...
Эм: Нууц үг буруу байна.
Зон: Би буруу дарчих шиг боллоо.
Эм: Нууц үг буруу байна.
Эр: Хөөе. Чэн Яаозон. Энэ танай гэр мөн юм уу? Нууц үгээ ч мэдэхгүй. Манай Чианчианд худлаа яриад байгаа юм биш үү?
Ч: Чэн Яаозон. Хурдан тайлбарлаадах. Юу болоод байгаа юм?
Зон: Чианчиан. Би түрүүн хэлсэн шд. Би дахиад нэг хийгээдэхье.
Эр2: Хөөх. Энэ хэн бэ? Танай гэрт юу хийж байгаа юм? Танай гэрийн үйлчлэгч үү?
Эр: Энэ үйлчлэгч чинь яачихсан юм бэ? Гэрийн эзэн залуу эзэгтэй хоёрынхоо өмнө хурдан сөхрөөд мэндлээч.
Эр2: Яг үнэн.
Эр: Тийм шд.
Зон: Ээж ээ. Та энд юу хийж байгаа юм?
**************
Зон: Ээж ээ, та энд юу хийж байгаа юм?
Ээж: Би өөрийнхөө гэрт байх тийм хачин хэрэг үү? Харин та нар... манай гэрийн хаалган дээр юу хийж байгаа юм?
Ч: Гү эгч ээ. Яаозон бид хоёр тантай уулзахаар ирлээ. Энэ хүмүүс Яаозон бид хоёрын найзууд. Та бид нарыг хөөхгүй юм байгаа биз дээ?
Ээж: Надтай уулзахаар ирсэн юм бол тэгээд ор л доо. Ороод ир... Хэл хэл. Ямар хэргээр ирээ вэ?
Ч: Гү эгч ээ. Яаозон бид хоёр нэг нэгэндээ хайртай. Таныг надад дургүй гэдгийг би мэднэ. Надад юу ч хэрэггүй. Бид хоёрыг битгий салга л даа.
Зон: Тийм ээ, ээж ээ. Чианчиан шөнийн клубт ажилладаг ч гэсэн тэрнийг сайхан сэтгэлтэй, сайн хүн гэдгийг би баталж чадна.
Ч: Гү эгч ээ. Би эцэг эхгүй өссөн. Эмээ намайг хог түүж өсгөсөн. Тийм болохоор надад тийм газар ажиллахаас өөр арга байгаагүй. Адилхан эмэгтэй хүмүүс болохоор таныг ойлгоно гэж найдаж байна. Тэгээд ч, одоо би... би жирэмсэн болчихсон.
Зон: Чианчиан. Чиний хэлдэг үнэн үү? Ашгүй дээ. Сайн байна.
Ээж: Өмнөх амьдралд бас л ингэж дүр эсгэж, миний зөөлөн сэтгэлийг ашигласан. Буруу замаар орсон болохоор... уг нь уг хүн нь гайгүй гэж бодоод... бас хүүхдийг чинь бодоод би гэрлэхийг чинь зөвшөөрсөн. Гэтэл дараа нь... Ёоёо... Юу болоод байгаа юм бэ?
Ч: Хар л даа. Миний хүүхэд удахгүй төрөх гэж байна. Хойшид бид гурав гэр бүлээрээ энэ том байшинд амьдарна. Тийм болохоор таныг яв гэж байна.
Зон: Ээж ээ. Мэргэч хэлж байна лээ. Чианчиан та хоёрын төөрөг таарахгүй гэсэн. Тэр Чэн овогтын хүүхдийг тээж байгаа. Бид хоёрт өөр арга алга.
Ээж: Энэ байшин чиний нэр дээр байгаа. Яахаараа өөр арга байдаггүй юм?
Ч: Ээж ээ. та энийг мэдээгүй байх. Яаозон бүх хөрөнгөө бүгдийг нь миний нэр дээр шилжүүлчихсэн. Далайн эргийн харш ч ялгаагүй. Тийм болохоор одоо бүгд миний хэлснээр болно гэсэн үг.
Ээж: Юу гэнэ ээ?
Ч: Гэхдээ би бэр чинь болохоор... яаж таныг гудамжинд амьдруулах вэ дээ. Би хотын захад байдаг байшинг очиж үзсэн. Жаахан хуучирч, муудсан байна лээ. Гэхдээ уул, усанд ойрхон болохоор танд яг тохирно. Танд амьдрахад яг тохирно.
Ээж: Хөөе, та нар... Шиао Дон.
Т: Гү захирал аа. Жао Чианчианы худлаа ярьж байсан байна лээ. Тэр одоо ч гэсэн өдөр болгон өөр өөр хүмүүстэй уулздаг хэвээрээ. Баранд ажиллаж байгаа нэрээр баян хүмүүстэй орооцолддог. Хоёрдугаар залуу ноёноос өмнө ч гэсэн олон хүнийг залилсан байна лээ.
Ээж: Одоо болно. Өнгөрснийхөө тухай худлаа ярьсан байж болох ч... одоо гэрлэчихсэн хүмүүс. Манай Чэн овогтын хүүхдийг төрүүлж өгсөн хүн.
Т: Хүүхэд гэснээс... Гү захирал аа, хүүхэд нь...
Ээж: Энийг Шиао Донд хэлэх хэрэггүй. Энэнээс болж Шиао Доныг гуниглахыг хүсэхгүй байна.
Зон: Ээж ээ. Чианчина миний хүүхдийг тээж байгаа болохоор... хуримынхаа өдрийг сонгож болох уу?
Ээж: Та нарт тодорхой хэлчихье. Гү Юнман намайг амьд байгаа цагт Жао Чианчиан миний гэрийн босгоор алхахгүй...
Зон: Ээж ээ. Чианчиан ингэж гуйж байгааг харахгүй байна уу? Тэгээд ч миний хүүхэд гэдсэнд нь байгаа. Та ийм хүн чанаргүй байж болох уу?
Ч: Яаозон. Ярих хэрэггүй. Надаас болж ээжтэйгээ муудалцах хэрэггүй. Би явлаа. Би энэ хүүхдийг төрүүлж, чамд хайртай гэдгээ батлах болно.
Зон: Чианчиан. Битгий яв. Би чамайг жаргалтай амьдруулна. Ээж ээ. өнөөдөр би танаас ингээд гуйя. Чианчиантай гэрлэхийг зөвшөөрчих л дөө
Ээж: Сая хэлсэн үгийг... дахиад надаар хэлүүлмээр байгаа юм уу? Зөвшөөрөхгүй.
Эр: Чианчиан.
Зон: Чианчиан.
Эр: Чэн Яаозон. Чи арай ч дээ. Чи ч арчаагүй амьтан юм даа. Эхнэр хүүхдээ ч хамгаалж чадахгүй. Чамайг сонгож байдаг Чианчиан ч сохор юм даа.
Зон: Ээж ээ. Та хайр гэж юу байдгийг мэддэггүй юм байна. Чианчианыг хүлээн зөвшөөрөхгүй бол би тантай эх үрийн харилцаагаа тасална.
Ээж: Чаддаг юм бол дахиад хэлээдэх.
Зон: Хэлээд өгье. Чэн Яаозон, би... Гү Юнман танаас эх хүүгийн харилцаагаа тасалж байна.
Ээж: миний хорь гаран жил өсгөсөн хүү. Нэг эмийн хэлсэн хэдхэн үгнээс болж өмнөх амьдралд намайг гэрээс минь хөөсөн. Надаар долоон жил гэрийн зарц хийлгэсэн. Одоо надаас харилцаагаа тасална гэнэ ээ? Гэхдээ, би тэр үеийн Гү Юнман биш болсон...
Зон: Намайг алгадсан уу? Та надад ганц ч удаа гарч хүрч байгаагүй.
Ээж: Ийм ч амьтан байх гэж. Би чамайг өдий хүртэл өсгөж тэжээсэн. Байж байгаагаа хар. Надтай яаж харьцаж байгаа юм?
Ч: Яаозон.
Зон: Чианчиан.
Ч: Гү эгчтэй муудалцах хэрэггүй. Миний л буруу.
Ээж: Жао Чианчиан, чи хэнд харуулах гэж жүжиглээд байгаа юм? Надаас эх хүүгийн харилцаагаа тасалсан болохоор... одоо миний гэрээс зайл. Энэ өдрөөс хойш... надад чам шиг хүү байхгүй.
Ч: Яаозон, Гү эгч бид хоёр гэрээсээ хөөж байна. Би яасан ч хамаагүй. Гэхдээ бид хоёрын хүүхэд... Хүүхэд минь уучлаарай. Ээжийнх нь буруу. Хүүхдээ хамгаалж чадсангүй. Төрснийхөө дараа надтай хамт гудамжинд амьдрах болох нь... Аав нь чамайг хамгаалахыг хүсээгүйдээ биш шүү. Ямар ч аргагүй болоод л тэр... аавыгаа буруутгах хэрэггүй.
Зон: Чианчиан. Санаа зовох хэрэггүй. Намайг байгаа цагт та хоёрыг би гудамжинд гаргахгүй. Ээж ээ. Та тэгж байгаа бол... намайг буруутгах хэрэггүй шүү.
Ээж: Чи намайг яах гээ вэ?
Зон: Та өөрийнхөө бүх үл хөдлөх хөрөнгийг миний нэр дээр шилжүүлчихсэн. Одоо бүгд минийх болсон. Энэ далайн эргийн харш ч ялгаагүй. Өөрөөр хэлбэл энэ байшин Чэн Яаозон минийх. Тийм болохоор эндээс явах ёстой хүн нь... та...
Эр2: Сая бүр их зан гаргаад байсан... энэ байшин өөрийнх чинь биш юм байна шд.
Эр: Хүний гэрт байж, хөгшин эгч гуай хурдан сөхрөөд... хүү, бэр хоёроосоо уучлалт гуйгаач. Тэгвэл энд үлдэхийг зөвшөөрөх ч юм билүү. Тэгэхгүй бол сайнаар дуусахгүй л байх шүү. Хөгширсөн хойноо идэх хоолгүй болов доо. Тийм биз дээ?
Бүгд: Тийм шдээ. Тэгэлгүй дээ. Яг үнэн. Юу хүлээсэн юм?
Ээж: Өөрөө хар. Энэ байшин хэнийх байна.
**********
Ээж: Энэ дээр хэний нэр байгааг нүдээ нээгээд хар.
Зон: Минийх л байж таараа шд. Ийм байх ёсгүй.
Эр2: Энэ... хөгшин эгч гуайн нэр байна шд.
Эр: Тийм байна. хөөе Яаозон, чи анхнаасаа бид нарыг хуурч байсан юм уу?
Зон: Бүх хөрөнгөө миний нэр дээр шилжүүлчихсэн биз дээ? Яагаад нэр нь хэвээрээ байгаа юм?
Ээж: Уг нь чиний нэр дээр шилжүүлчихсэн байсан юм. Би чамайг дуулгавартай, юмны учир мэдэх сайн хүүхэд гэж боддог байсан. Чамд маш их найддаг байсан. Гэтэл чи миний урмыг хугаллаа. Тийм болохоор би бүх хөрөнгөө буцаагаад авчихсан.
Ч: Чэн Яаозон. Юу болоод байгаа юм бэ? Энэ Шу Ан харш чинийх болсон гэсэн биз дээ?
Зон: Чианчиан. Санаа зовох хэрэггүй. Зүгээр. Энэ Шу Ан харш энэ хөгшний нэр дээр байсан ч хамаагүй. Миний нэр дээр өөр олон байшин байгаа. Хоёулаа хүссэн байшиндаа амьдарч болно. Зүгээр ээ.
Ээж: Шар мөрөнг харахаас нааш ухаан орохгүй юм байна л даа. Нүдээ нээгээд энийг сайн уншаад үз.
Зон: Энэ... Чианчиан. Чианчиан. Тийм биш ээ, Чианчиан.
Ч: Чэн Яаозон... надад худлаа хэлнэ гэнэ ээ?
Зон: Чианчиан. Би худлаа яриагүй ээ. Миний хэлсэн бүгд үнэн. Ээж ээ. Таныг ийм зальтай гэж мэдээгүй юм байна. Бид хоёрыг салгахын тулд ийм хорон, өөдгүй арга хэрэглэж байдаг.
Ээж:Хн... Хорон? Өөдгүй арга хэрэглэсэн? Чэн Яаозон. Энэ юмнууд анхнаасаа минийх байсан. Би зүгээр л өөрийнхөө юмыг буцааж авч байна. Чи надаас эх үрийн харилцаагаа тасалсан болохоор... одоо миний гэрээс яв.
Зон: Чианчиан. Санаа зовох хэрэггүй. Энэ байшингууд минийх биш байсан ч гэсэн... би чамайг сайхан амьдруулна. Аз жаргалтай амьдруулна. Яагаад инээгээд байгаа юм бэ?
Ч: Чамайг шоолж байна. Чэн Яаозон чи ч гэнэн юм даа. Чиний нэр дээр ганц ч үл хөдлөх хөрөнгө байхгүй. Дээр нь Чэн овогтынх удахгүй чамайг хөөнө. Одоо чи юу ч биш. Би чам шиг гуйлгачинтай юу гэж хамт байх юм?
Зон: Чианчиан. Намайг эвгүй байдалд оруулахгүйн тулд ийм гомдмоор үг хэлж байгааг чинь би мэдэж байна. Зүгээр ээ.
Эр2: Хөөе. Чэн Яаозон. Хүний хэл мэддэггүй юм уу? Аан? Манай Чианчиан чамаас салъя гэж байна.
Эр: Яаозон. Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Манай Чианчиантай эрх чамд байхгүй.
Зон: Би...
Ч: Чамд үнэнийг хэлье. Чи Винн группийн хоёрдугаар залуу ноён болохоор л би чамтай орооцолдсон юм. Тийм биш бол би яасан гэж чам шиг дорой амьтныг тоох юм?
Зон: Чианчиан. Би чамд чин сэтгэлээсээ сайн байдаг. Яагаад намайг ингэж байгаа юм бэ?
Ч: Чин сэтгэл ээ? Тэр чинь ямар үнэтэй юм? Гэхдээ чамд мөнгө байгаа бол би салахгүй байх талаар бодож үзэж болох л юм.
Зон: Гэхдээ одоо надад мөнгө байхгүй шдээ.
Ч: Мөнгө байхгүй ээ? Тэгвэл тонил цаашаа.
Эр: Тонил.
Эр2: Мөнгөгүй бол зайл.
Эр: Дорой амьтан. Зайлж үз.
Эр: Хол зайл.
Зон: Танаас болж байгаа юм. Танаас болж Чианчиан надаас салчихлаа. Муу хөгшин зөнөг... алчихъя л даа.
Ээж: Зогс. Битгий ойрт. Наад хутгаа буулга. Буулга...
Юу: Хоёрдугаар ах аа, битгий.
Ээж: Шиао Юу.
Зон: Яг зөв... чи юу...
Юу: Хоёрдугаар ах аа, галзуураа юу? Юу хийж байгаагаа мэдэж байна уу?
Ээж: Тэнэг гэдэг нь.
Зон: Чэн Дуоюу. Яг одоо эндээс зайл.
Юу: Хоёрдугаар ах аа, юу болсныг мэдэхгүй. Гэхдээ бид чинь нэг гэр бүл... цусан холбоотой хүмүүс. Ээжийг ингэж яаж болдог юм бэ?
Зон: Цусан холбоотой? Чэн Дуоюу чиний амнаас ийм үг гарч байдаг. Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Энэ гэрт чи хэн ч биш. Энэ гэрийн нохой ч чамаас дээр. Хэзээнээс чи миний өмнөөс үг хэлдэг болоо вэ? Хурдан зайл.
Эр: Чэн Яаозон. Сул дорой биш гэдгээ баталмаар байна уу? За яах вэ. чамд тийм боломж өгье.
Эр2: Тийм ээ. Наад хөгшин зөнөгөө алах юм бол бид нар Чианчианыг чиний найз охин болгоё.
Эр: Тийм ээ, яг зөв.
Эр: Хурдал хурдал.
Эр: Юугаа хүлээсэн юм?
Зон: Чэн Дуоюу. Наанаасаа холд. Та хоёроос залхаж байна.
Юу: Үгүй ээ. Ээж ээ.
Ээж: Чэн Яаозон. Алах гэж байгаа бол намайг ал. Битгий дүү рүүгээ дайраад бай. Шиао Юуд буруугүй.
Зон: Эх охин хоёрын жүжиг тоглож байгаа юм уу? Дотор муухайрч байна. Тийм бол... Хоёланг нь цааш нь харуулчихъя.
Т: Цагдаа... энэ хүмүүсийг баривчил.
****************
Ц: Жао Чианчиан мөн үү?
Ч: Мөн байна.
Ц: Олон хүн чиний эсвэл луйврын гомдол гаргасан. бид нарыг дагаад яв.
Ч: намайг тавь... тавь. Тавиач.
Зон: Цагдаа. Та нар андуураад байгаа юм биш үү. Чианчиан их сайн хүн. Хүн луйвардах хүн яасан ч биш.
Эр: Энэ хохирогчдын гаргасан гомдол. Өөрөө хар.
Зон: Жирэмсэн болсон гэж хуурч 3 сая юань авсан. Настай хүнийг хуурч тэтгэврийнх нь 300мянгыг залилсан. Чианчиан. Хэлээдэх. Энэ үнэн үү?
Ч: Яаозон. Надад тусал л даа. Хурдан туслаач дээ. Миний гэдсэнд чиний хүүхэд байгаа. Намайг шоронд орохыг хараад зогсох юм уу?
Ээж: Яаж Яаозоны хүүхэд гэж хэлж чадаж байна аа?
Т: Хоёрдугаар залуу ноёнтон. Энэ эмнэлгээс авсан мэдээлэл. Жао Чианчианы жирэмсний мэдээлэл. Энд тэрнийг гурван сар гарантай жирэмсэн гэсэн байгаа. Та хоёр танилцаад хоёр сар ч болоогүй байгаа. Тийм болохоор тэрний гэдсэн дэх хүүхэд таных байх боломжгүй.
Зон: Намайг араар тавина гэнэ ээ. Чамайг алчихъя л даа.
Ч: Гэдэс, гэдэс өвдөөд байна. миний гэдэс... гэдэс... Гэдэс өвдөөд байна... миний гэдэс...
Т: Гү захирал аа. Одоо яах вэ?
Ээж: Бүгдийг нь цагдаад өг, аваад яв.
Т: Бүгдийг нь аваад яв.
Зон: Үгүй ээ. Ээж ээ. Ээж ээ.
Ч: Ёоёо…
Т: Гү захирал аа. Хурдан эмнэлэг явъя.
Ээж: Би зүгээр ээ. Шиао Юу гэмтчихсэн. Хурдан эмч дуудаад ир.
Юу: Хэрэггүй. Би өөрөө учраа олчихно. Өрөө рүүгээ явлаа.
Ээж: Шиао Юу. Шиао Юу намайг уучлахгүй юм шиг байна.
Т: Гү захирал аа. эх хүүхэд хоёр үүрд ийм байна гэж байхгүй. Буруугаар ойлголцсон бол хэзээ нэгэн цагт ойлголцож л таараа.
Ээж: Зүгээр ээ. Намайг аргадах хэрэггүй.
Т: Гү захирал аа. Таныг аргадаж байгаа юм биш. Шиао Юу авхай өнөөдөр хувцасаа аваад, нүүх гэж ирсэн. Гэхдээ, одоо... үлдэхээр шийдсэн юм шиг байна. Гү захирал аа, танд санаа зовоод л тэгсэн байх.
Ээж: Энийг хэлсэнд баярлалаа. Юу ч болсон бай би бууж өгөхгүй. Би Шиао Юугийн өмнө их том өртэй. Яваад хурдан бэлд.
Т: Юу тэр вэ?
**************
Ээж: Шиао Юу. Өглөөний мэнд.
Юу: Юу хийж байгаа юм?
Ээж: Ээж нь ажил ажил гэж завгүй явсаар байгаад хоол хийх зав гардаггүй байсан. Өнөөдөр ээж нь чиний дуртай юмнуудыг хийсэн. Хурдан суугаад идээд үз...
Юу: Идэхгүй ээ.
Ээж: Ширээ дүүрэн хоолыг идэх хүн байхгүй хайран л юм.
Юу: Таны хийсэн хоолыг идэх гэсэн юм биш, зүгээр л хоол хаяхыг хүсэхгүй байна. Тэгээд л идэж байгаа юм.
Ээж: Ээж нь мэднэ ээ. Хурдан ид.
Юу: Ээж ээ. Маргааш миний төрсөн өдөр. Таны хийсэн хоолыг идмээр байна.
Ээж: Ажил их байхад хоол хийх зав хаана байна аа?
Зу: Ээж ээ, өлсөөд байна.
Я: Ээж ээ, би ирлээ.
Зон: Ээж ээ, би эргээд ирлээ.
Ээж: Та нар хүрээд ирэв үү?
Зон: Таны хийдэг царцаамаг идмээр байна.
Ээж: Чамайг даа. Гадуур хийдэг хоолнууд муухай байгаа. Ээж нь өөрийнхөө гараар хоол хийж өгье.
Зон: За.
Ээж: Амттай байна уу?
Юу: Яах вэ дээ л. Би өрөөндөө орлоо...
Ээж: Шиао Юу, хүлээж бай.
Юу: Яасан?
Ээж: Дагаад явбал харна аа. нааш ир... Ийшээ сууя. Ороод ир...
Т: Юу авхай. Энэ Гү захирлын өөрийн гараар сонгосон хувцаснууд. Энэ Гү захирлын сонгосон сүүлийн үеийн цүнхнүүд. Энэ ч гэсэн Гү захирлын сонгосон гоёл чимэглэлүүд.
Юу: Хангалттай. Ээж ээ, юу хийгээд байгаа юм?
Ээж: Шиао Юу. Энэ ээжийнх нь чамд зориулж бэлдсэн юмнууд. Таалагдахгүй байгаа юм уу?
Юу: Бага байхын л ах нар хүссэн брэндээ өмсөж, хүссэнээ иддэг байсан. Би… дандаа хэний ч тоохгүй, хямд юм хэрэглэж өссөн. Одоо… надад ийм хуурамч юм өгч байгаа юм уу?
Ээж: Шиао Юу.
Юу: Мэднэ ээ, намайг хэлсэндээ хүрэхгүй байж магадгүй гээд ингэж байгаа биз дээ? Тэгээд л намайг энэ дуураймал юмнуудаар хуурч байгаа. Санаа зовох хэрэггүй. Би… батлаад өгье.
Ээж: Шиао Юу.
Т: Гү захирал аа. Энэ бэлэгнүүдийг та бүгдийг нь өөрийнхөө гараар сонгосон. Юу авхай таныг буруугаар ойлгочихлоо. Би очоод тайлбарлаадахъя.
Ээж: Хэрэггүй. Тэгж байгаад миний сэтгэлийг ойлгох байх. чиний хэлснээр цаг хугацаа хэрэгтэй.
Т: Тэгвэл... Гү захирал аа. энэ юмнуудыг яах вэ?
Ээж: Шиао Юугийн өрөөнд оруулаад тавьчих. Би аяар өөрөө янзалъя.
******************
Ээж: Энэ юу вэ? Шу Шиан, би чамд сайн. Нэг л танил харагдаад байх чинь… Арай…
Шу: Эгч ээ, сайн байна уу. Шиао Юутай уулзахаар ирлээ. Гэртээ байгаа юу?
Ээж: Би Чэн Дуоюугийн ээж байна. Ямар хэргээр уулзах гээ вэ?
Шу: Эгч ээ, нөгөө юу... Удахгүй төгсөлтийн баяр болно. Шиао Юуд хэлэх юм байна.
Ээж: Мэдэж байна аа. Манай Шиао Юуг сонирхоод байгаа биз дээ?
Шу: Эгч ээ, би...
Ээж: Манай Шиао Юугийн араас гүйгээд... чамд хэлчихье. Мөрөөдөх ч хэрэггүй.
Шу: Яагаад?
Ээж: Чэн Дуоюу Гү Юнман миний охин. Винн группийн авхай. Жирийн нэг охин биш. Шиао Юугийн нөхөр болох хүнийг манай Винн групптэй хамтарч ажилладаг компаниудын нэгнээс сонгоно. Тэгж байж манай компани ч улам томорно. Чам шиг дөнгөж сургуулиа төгсөж байгаа хүүхэд манай Чэн овогт ямар ашиг авчрах юм?
Шу: Шиао Юу юу гэж байна? Тэр ч гэсэн тэгж байна уу?
Ээж: Хн. Би ойлгохгүй байна. Шиао Юу хичээл номноос өөр юм мэддэггүй хүүхэд. Чи тийм чухал биш. Юу хийгээд байгаа юм?
Шу: Шиао Юуг бодсондоо ингэж хэлж байгааг чинь ойлгож байна. Танаас гуйх ганц юм байна. Энийг Шиао Юуд өгчихгүй юу? Би зүгээр л баяртай гэж хэлэх гэсэн юм.
Ээж: Өөрийгөө юу гэж бодсон юм? Утгагүй юм. Тэр хүүхэд байсан байх нь. Шу Шиан. Тэр байж. Гү Юнман. Гү Юнман. Ингэхэд чи өмнөх амьдралдаа юу хийсэн хүн бэ?
**************
Ээж: А Хуй. Чи бид хоёр гурван хүү, ганц охинтой. Гэтэл... Гурван хүү маань... ийм олиггүй болчих гэж. Миний бүх юмыг авсан... даатгалын мөнгө авахын тулд... нийлж намайг алсан. Ганцхан Шиао Юу, миний охин л хүн юм байна. Гэтэл би хорин жил тэрнийг тоогоогүй явж. Надад ээж байх эрх байхгүй. А Хуй... Өмнөх амьдралд... Шиао Юуг гэрээсээ явсны дараа... Тэрний амьдрал хэцүүхэн байгааг би мэдэж байсан. Нөхөр нь архи ууж, агсан тавьж, зодсоноос болоод салчихсан... Гэтэл би... би өөрөөс нь болсон гэж боддог байсан. Надаас харилцаагаа ч тасалсан болохоор тэгж амьдарч байгаа гэж бодож байсан юм. Гэтэл... би өнөөдөр л мэдлээ. Тэрний аз жаргалыг... Шиао Юу намайг үзэн яддагийг би мэднэ. Би ч гэсэн өөрийгөө үзэн ядаж байна... Гэхдээ Чэн хуй. Сонс доо. Шиао Юу хүн танихдаа сайн юм байна лээ. Шу Шиан гэдэг тэр хүүхэд... сайн хүү байна лээ. Би зурагтаар гарч байгааг нь харсан. Залуугаар их сайн эмч болсон. Тэр үед тэр хоёр нийлсэн бол хичнээн сайхан бэ? Санаа зовох хэрэггүй. Энэ удаа юу ч болж байсан... Шиао Юу аз жаргалтай амьдрах ёстой.
*****************
Эм: Хөөе. Энэ хэн бэ?
Эр: Мэдэхгүй.
Эм: Явъя.
Юу: Ээж. Энд юу хийж байгаа юм бол?
Шу: Тэгээд сургуулийн цайны газарт хоол идье.
Ээж: Шу Шиан мөн байх аа?
Шу: Намайг мэддэг юм уу?
Ээж: Тэгэлгүй дээ.
Шу: Та ямар хэргээр ирээ вэ?
Ээж: Шуудхан хэлчихье. Миний охин Чэн Дуоюу чамд сайн. Энэ хайрын захиа. Чамд өгчихье. Чамд гурав хоногийн хугацаа өгье. Гурав хоногийн дараа хариугаа өгөөрэй.
Эр: Хүүхдийнхээ өмнөөс захиа өгч байдаг. Ёстой мундаг ээж байна. Манай ээж ингэдэг байсан бол би юу гэж ганц бие байх вэ дээ.
Шу: Явъя аа.
Юу: Ээж ээ.
Ээж: Шиао Юу. Чи энд юу хийж байгаа юм?
Юу: Яах гэж миний юмыг ухаж байгаа юм?
Ээж: Тийм биш ээ. Өчигдөр би чиний өрөөнд ороод...
Юу: Миний өрөөнд зөвшөөрөлгүй орсон юм уу? Би аль хэдийн насанд хүрчихсэн. Надад хувийн орон зай хэрэгтэй. Та яахаараа дураараа загнаж байдаг юм?
Ээж: Тийм биш ээ, Шиао Юу.
Юу: Таны тайлбарыг сонсох хүсэл алга. Бас... Хэн таныг сургууль дээр ирээд, миний захиаг өгөөдөх гэсэн юм?
Ээж: Ээж нь чамд л тусла гэсэн юм. Шу Шианыг сайн хүү гэдгийг би мэднэ. Чи тэрэнтэй үерхмээр байгаа биз дээ? Тэгвэл баярлана биз дээ.
Юу: Баярлах аа. Тийм ээ, би Шу Шианд сайн гэдэг нь үнэн. Надад дургүй байвал яах юм? Тийм бол одоо найз ч байх боломжгүй болчихлоо шд.
Ээж: Тийм биш ээ. чи мэдэхгүй л дээ. Шу Шиан ч гэсэн чамд их сайн.
Юу: Надад сайн гэнэ ээ? Бага байхын л та намайг тоодоггүй байсан. Та юугаа мэддэг юм? Яаж ч байсан... миний хэрэгт оролцохоо боль. Дахиад таныг хармааргүй байна.
Ээж: Шиао Юу. Шиао Юу. Яахаараа ээжийнхээ сэтгэлийг ойлгодоггүй байна аа? байна?
Т: Гү захирал аа. Компани дээр том хэрэг гарчихлаа.
****************
Ху: Захирлыгаа дууд. Хурдлаач.
Эр2: Хурдан ирэхгүй бол хамаг юмыг чинь эвдэлнэ гэж мэд.
Ээж: Хөөе. Юу болоод байгаа юм?
Зу: Ээж ээ. Ашгүй та ирчихэв үү? Ээж ээ. Надад тусал л даа. Ээж ээ.
Ху: Гү Юнман мөн биз дээ? Винн группийн захирал байсан гэсэн байх аа? Тэтгэвэртээ гарсан ч гэсэн их мөнгөтэй байлгүй. Яг одоо миний мөнгийг өгөөдөх.
Ээж: Шиао Зу... юу болоод байгаа юм бэ?
Зу: Ээж ээ. Компаний байдал хүнд байгаа шдээ. Би танд туслах гээд... таны надад өгсөн эртний эдлэлүүдийг зарчихсан. Тэгээд тэр мөнгөөрөө хэдэн төсөлд хөрөнгө оруулалт хийж байгаад бүх мөнгөө алдчихсан.
Ээж: Толгой нь эргэсэн хог.
Зу: Ээж ээ. Надад тусал л даа. Тэгэхгүй бол намайг алчихна шүү дээ.
Ээж: Хэдийг өгөх ёстой юм?
Эр2: Их биш ээ. Аравхан сая.
Ээж: Арван сая аа? Би хаанаасаа арван саяыг олох юм бэ?
Зу: Ээж ээ. Манайд хадгаламж байгаа биз дээ? Хадгаламж хүрэхгүй бол аавын танд үлдээсэн юм байгаа биз дээ? Тэрийг өгвөл арван сая хүрнэ.
Ху: Мөнгө байхгүй бол... мөнгөө өгөхгүй бол Чэн Яаозугийн хөлийг нь хугална. Мөнгөө өгөх юм уу, үгүй юу? Бушуул.
Ээж: Үгүй ээ, үгүй үгүй.
Зу: Ээж ээ. Ээж ээ.
Ээж: Миний хүүг тавь.
Зу: Ээж ээ. ээж ээ.
Ээж: Өгье өө. Өгье.
Зу: Ээж ээ. Туслаарай.
Ээж: Шиао Зу.
Зу: Ээж ээ.
Ээж: Тэр үед... би яах аргагүй .... тэнэг байж дээ. Ёроолгүй сав шиг мөрийтэй тоглоомын өрөө надаар төлүүлчихээд... надад авс ч авч өгөөгүй...
Т: Гү захирал аа. Яавал дээр вэ? Сүүлийн үед компаний нэр хүнд тааруухан байгаа. Энэ янзаараа хэвлэлийнхэн мэдчих юм бол улам л дордох байх.
Ээж: Би чамд компаний хамгаалагчдын тоог нэм гэсэн. Юу болж байна?
Т: Шинэ хүмүүсээ авчихсан.
Ээж: Сайн байна. Мэдэгдэл хий. Бүх ажилчид өнөөдөр амарна. Барилгын бүх хаалгыг битүүмжил. Хамгаалагч нарыг бүгдийг нь дууд. Эд нарын яахыг харъя... Чэн Яаозу. Чэн Яаозу. Өнөөдөр чи хийсэн хэргийнхээ хариуг амсах болно оо, гайгүй.
Ху: Яаозу. Ээж чинь чамд тэр гоёл чимэглэл, эртний эдлэлүүдээ өгнө гэсэн байх аа? Тэгээд би чамд мөнгө зээлүүлсэн? Тийм үү? Одоо яаж байна? Мөнгө хаана байна?
Зу: Ху ах аа. Уг нь надад бүгдийг нь өгнө гэж байсан. Би... тэгсэн чинь гэнэтхэн өгөхөө больчихсон. Ху ах аа, санаа зовох хэрэггүй. Ээж надад их сайн. Намайг сүрдүүлэх юм бол... ээж юу ч байсан бүгдийг нь өгнө. Гэхдээ, миний хувийг... аан? Би танд найдаж байгаа шүү. Ёоёо ёоёо.
Ху: Гү Юнман. Гарч ирэхгүй юм биз дээ? Сайн харж бай. Өнөөдөр би хөлийг нь хугална.
Ээж: Байз... Байз...
Зу: ээж ээ. Ээж ээ, ашгүй та хүрээд ирлээ. Ээж ээ, намайг авраарай. Ээж ээ.
Ху: Чи, Гү Юнман уу? Винн группийн захирал гэсэн байх аа?
Ээж: Би байна.
Ху: Сайн байна. Миний мөнгийг бушуу өгөөдөх.
Ээж: Би хэзээ чиний мөнгийг аваа вэ?
Зу: Ээж ээ. Хэд хоногийн өмнө компаний байдал хэцүүдээд би таны өгсөн үнэт эдлэлүүдийг бүгдийг нь зарчихсан. Хэдэн төсөлд хөрөнгө оруулаад... хамаг мөнгөө алдчихсан.
Ээж: Тийм үү? Тэгвэл хөрөнгө оруулсан гэрээнүүдээ гаргаад ир, би харъя.
Зу: тэр... ээж ээ...
Ээж: Би мэргэжилтнүүд, өмгөөлөгч нараа хөдөлгөөд оруулсан мөнгийг чинь буцаагаад аваад өгье.
Зу: Би... Ээж ээ, гэрээ хийгээгүй шд.
Ээж: Хийгээгүй ээ? Чэн Яаозу. Хөрөнгө оруулалт бүтэлгүйтсэн гэж надад худлаа яриад байгаа юм биш биз?
Зу: Ээж ээ. Би юу гэж танд худлаа хэлэх юм бэ? Би үнэхээр гэрээ хийгээгүй.
Ээж: Тэгвэл яая гэх вэ.
Ху: Мөнгө өгөхгүй юм биз дээ? Тэгвэл би Чэн Яаозугийн хөлийг нь хугална. Мөнгө өгөхгүй байхыг чинь харна аа.
Зу: Ээж ээ. Ээж ээ. Намайг зодоод алчихна шдээ. Ээж ээ.
Ээж: Болж байна. Тэгвэл та нар энэ ачлалгүй хүүхдийг миний өмнөөс сайн сургаад өгөөрэй.
Зу: Юу? Ээж ээ. Юу яриад байгаа юм бэ? Би таны хайртай Шиао Зу байна шдээ. Ээж ээ. Намайг зодохыг зөвшөөрч болохгүй ээ. Намайг алчихна шдээ, ээж ээ.
Ээж: Чэн Яаозу. Гү Юнман би чамайг төрүүлэхдээ төрхийн хүндрэл, цус алдалтаас болж амиа алдах дөхсөн. Би арай гэж үхлийн амнаас мултарсан. Тийм болохоор би хоёр ахаас чинь илүү чамд сайн байдаг юм. Гэтэл чи миний ачийг яаж хариулсан бэ? Хөрөнгө оруулалт бүтэлгүйтсэн гэж байнга мөнгө нэхнэ. Тэр чинь үнэн юм уу?
Зу: Ээж ээ. тангараглая. Миний хэлсэн болгон үнэн.
Ээж: Буруугаа ойлгоогүй л байх шив. Энэ чиний дансны хуулга. Өөрөө нээгээд сайн хар. Өнгөрсөн жилүүдэд их хэмжээний зээл авсныг чинь батлаад өгнө. Онлайн зээл, гадаадын банкны зээл. Энэ их мөнгийг юунд зарцуулсанаа мэдэхгүй юу?
Зу: Би ч гэсэн энийг хурдан шийдмээр л байна. Ээж ээ. Тангараглая. Одооноос би дахиад яасан ч ингэхгүй. Би заавал өөрчлөгдөнө. Би... дахиад мөрийтэй тоглохгүй. Би... би... би таны ачийг хариулна. Таныг тэтгэвэртээ харахаар асарна... Хоёрдугаар ах аа. хурдалъя.
Ээж: Үгүй ээ.
Зу: Ээж ээ, ингээд үх...
Ээж: Юуны чинь ач хариулах.
Зу: Ээж ээ.
Ээж: Чэн Яаозу. Одооноос би чиний хэлсэн ганц үгэнд итгэхгүй.
Зу: За яах вэ. Муу хөгшин зөнөг. Хүн чадлаараа гуйж байхад... өөр яалгах гэсэн юм? Ингэж байгаа бол... юу ч болж байсан намайг буруутгах хэрэггүй шүү...
Ээж: Чиний яахыг харж л байя...
Зу: Тэгвэл би өөрийнхөө тухай бүгдийг нь хэлээд өгье. Компанийг чинь би хорлосон юм. Компаний чинь хувьцааны үнэ уначихсан байгаа.
Ээж: Чэн Яаозу. Ингэх хэрэг байгаа юм уу?
Зу: Танаас болж байгаа юм. Энэ хүмүүс бүгд харж байгаа. Ямар хэрцгий хүн болохыг чинь. Мэдлээ гээд яах юм? Хурдан мөнгө өгөөдөх. Тэгвэл би хувьцаанаас алдсан мөнгөө олоход чинь тусалъя.
Ээж: Хэрэггүй.
Зу: За яах вэ. Та өөрөө л хүссэн шүү. Бүгдээрээ ирээд харцагаа. Энэ эм... хүүгээ аврахгүй гэж байна. Зодуулж үхсэн ч хамаагүй гэж байна. Ийм хэрцгий эмэгтэй та нарын захирал хийж байна. Ирээд харцагаа.
Ээж: Цагаа дэмий үрэх хэрэггүй. Компаний ажилчдыг бүгдийг нь тараагаад явуулчихсан. Хаалганууд бүгд цоожтой. Винн группийн байранд бид нараас өөр хэн ч байхгүй. Хэн ч орж ирж чадахгүй. Чэн Яаозу чи юу ч хийсэн хамаагүй.
Зу: Тийм юм биз дээ? За яах вэ. Миний гоёл чимэглэл, эртний эдлэлүүдийг өгөөдх. Миний юмнууд.
Ээж: Эртний эдлэл, гоёл чимэглэл бүгд минийх.
Зу: Та...
Ээж: Би чамд өгнө гэж хэлсэн нь үнэн. Гэхдээ өгөхгүй байсан ч миний дур. Чамд тодорхой хэлчихье. Би хаяхыг нь хаяад, эвдлэхийг нь эвдээд, үлдсэнийг нь асрамжийн газарт өгчихсөн. Чамд юу ч өгөхгүй.
**************
Зу: Та... Хэн юм? Аан? Чи хүү чинь байна. Надад өгөхгүй өөр хэнд өгөх гэсэн юм? Тэгээд ч, үнэт эдлэл байхгүй байсан ч хамаагүй. Компанийхаа хувьцааг гаргаад ир. Том ах таныг үзэн ядаж байгаа. Хоёрдугаар ах ч гэсэн эмэгтэй хүнээс болоод тантай бүх харилцаагаа тасалчихсан гэсэн. Надад өгөхгүй бол хөгшрөхөөр чинь хэн ч таныг тэжээхгүй гэж мэд.
Ээж: Тэжээнэ гэнэ ээ? Чэн Яаозу. Гү Юнман би, өөрийгөө хангалттай тэжээж чадна. Та нар шиг өөдгүй амьтад надад хэрэггүй. Чиний том ах, хоёрдугаар ах бүгд надад хамаагүй болсон. Одоо... чиний ээлж.
Зу: Та... Муу хөгшин зөнөг... Энийг чинь хараад тэнгэрт байгаа миний аав юу гэх бол? Ингэж байгааг чинь мэдээд аавын сүнс яасан ч зүгээр байхгүй...
Ээж: Аав гэж дуудаж зүрхэлнэ гэнэ ээ? Чиний мөрийтэй тоглоомын өрийг төлөөгүй бол аавын чинь надад үлдээсэн ганц юмыг би алдахгүй байсан юм.
Зу: Сохор зоос ч өгөөгүй байж... юун өр төлсөн гээд байгаа юм? Хөгшин зөнөг өө, галзуурчихаа юу? Юу гэнэ үү? Аавын үлдээсэн ганц юм гэсэн үү? Мөнгө өгөхгүй юм бол... булаагаад авна даа.
Т: Болиоч.
Ээж: Чэн Яаозу. Муу өөдгүй хог.
Зу: Хөөе. Өөрөөс чинь болж байгаа юм,за юу? Хөөш... чи... чи бас яах гээд байгаа юм?
Ээж: Чи зүгээр үү?
Зу: Аан. Хөгшин зөнөг даанч надад мөнгө өгөхгүй гээд байсан юм. Энэ нууц амрагаа тэжээдэг байсан байх нь ээ. Гү Юнман. Гү Юнман. Ичих нүүргүй амьтан гэдгийг чинь өнөөдөр л мэдлээ. Муу өөдгүй өлөгчин.
Т: Гуравдугаар залуу ноён. Би ч яах вэ. Гэхдээ Гү захирал таны төрсөн ээж. Яаж ингэж ээжийгээ гүтгэж, доромжилж болдог юм?
Зу: Түй... чамд ямар хамаатай юм? Өнөөдөр чамайг алчихъя л даа. Ху ах аа. Ху ах аа. Та яаж байна аа? Ху ах аа. Ху ах аа.
Ху: Яаж байна гэнэ ээ? Өнөөдөр би мөнгөө авахаар ирсэн. Юун жүжиг тавиад байгаа юм?
Зу: Ху ах аа. Харж байгаа биз дээ, надад мөнгө өгөхгүй байна.
Ху: Тэр чинь надад хамаагүй. Өнөөдөр миний мөнгийг өгөхгүй бол... чамайг ганц ч төгсгөл хүлээж байгаа. Алив. Сургаад өг. Байз. Дахиад ганцхан боломж олгоё. Хурдан миний мөнгийг өг. Үгүй бол... энийг үхтэл нь зодно гэж мэд. Эх хүн байна даа. Хүүгээ зодуулж үхэхийг харах сайхан байхгүй байлгүй.
Ээж: Тэг ээ.
Ху: За за... эхэл...
Зу: Муу хөгшин зөнөг. Чэн Яаозу би өнөөдөр чамаас болж үхэх нь. Чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй дээ.
Ээж: Шиао Зу. Ээж нь ямар тоглоом авирсныг таа даа? Чиний дуртай машин.
Зу: Ээж ээ, баярлалаа. Шиао Зу ээждээ зөндөө хайртай.
Ээж: Тэнэгхэн минь дээ. Ээж нь ч гэсэн Шиао Зудаа хайртай.
Зу: Ёоёо...
Ху: Болно. Төрсөн эх нь байж өрөвдөх сэтгэл алга уу? Хүүг нь зодож алах гэж байхад... зүгээр хараад зогсож байдаг. Би өөрийг чинь дутуу үнэлж. Гэхдээ дахиад нэг хэлчихье. Бид нар өнөөдөр мөнгөө авах гэж ирсэн. Мөнгөө авахаас нааш явахгүй.
Ээж: Өө. Тэгээд яах гээ вэ?
***********
Ээж: Хэл л дээ. Юу хүсээ вэ?
Ху: Яах вэ дээ. Түрүүн өөрөө бүх хаалгаа цоожилчихсон гэж хэлсэн байх аа? Ажилчид чинь явчихсан гэсэн. Өөрөөр хэлбэл энд бид нараас өөр хэн ч байхгүй. Өөрөө эндхийн захирал болохоор хүлээд тавьчихсан байхад... мөнгө өгөхгүй байхыг чинь харъя л даа.
Т: Тэгээд үзээрэй.
Ээж: нэр чинь Ху гэсэн байх аа?
Ху: Хөөе. Намайг мэдэж байна. Би алдартай болсон бололтой шүү.
Ээж: Чамайг мэдэлгүй дээ. Интернэтийн хууль бус мөрийтэй тоглоом, хүн залилсан, мөнгө хүүлсэн... сүүлийн үед Бэйчэнд чамаас болж хичнээн хүн дампуурсан бэ? Цөхөрсөн эхнэрүүд, хичнээн байгаа бол?
Ху: Мэдэж байгаа бол мөнгөө бушуу өг. Миний дургүйг хүргэх юм бол чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.
Ээж: Сайн сонс. Өнөөдөр чи намайг биш, Гү Юнман, би чамайг зүгээр өнгөрөөхгүй.
Ху: Хөх инээд хүрчихлээ... Энэ эмэгтэй том ярьж байх чинь... бид нар ийм олуулаа, эд нар хоёулхнаа... намайг зүгээр өнгөрөөхгүй гэнэ ээ.
Ээж: Хоёулхнаа? Наад нүдээ олигтойрон нээгээд хэдэн хүн байгааг хар...
Бүгд: Гү захирал аа.
*****************
Бүгд: Гү захирал аа.
Ху: Юу болоод байна аа? Ийм олон хүн хаанаас гараад ирэв?
Ээж: Мэдээж, урьдчилаад бэлдчихсэн байсан юм. Миний хүүг зодох шалтгаан байсан ч гэлээ, зодсон хэрэгтэн нь чи... Чамайг үүр нь гурван нүхтэй зальтай туулай гэж сонссон. Цагдаа нар ч барьж чаддаггүй гэсэн. Өнөөдөр чи сайн дураараа өөрөө хүрээд ирлээ. Тэгээгүй бол би яаж та нарыг бүгдийг нь барих юм?
Ху: Дайраад...
Ээж: Бүгдийг нь бариад ав.
Ху: Муу өөдгүй эм...
Ээж: Хөөе... Хурдан түргэн дууд.
***************
Эм: Бэйчэний мөрийтэй тоглоомын нууц бүлгийг илрүүлэн, таслан зогсоосон байна. Тэд нийт 1 тэрбум юанийг залилан авчээ. Гэмт хэргийн бүлгийг барихад Гү хэмээгч иргэн цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.
Т: Цагдаагийн газраас явуулсан талархлын дарцгийг авахаас татгалзсан гэж сонссон.
Ээж: Муу юм хийдэг хүмүүсийг барихад тусалсан нь сайн хэрэг. Тийм юм надад хэрэггүй.
Т: Гү захирал аа. Та том компаний захирал шүү дээ. Би наадахыг чинь өөрөө арилгачихна аа.
Ээж: Чи надаас болж гэмтсэн. Алим арилгах зэргийг би хийчихнэ.
Т: Сүртэй юм биш ээ. Мартсанаас, энэ... тэр үед замбараагүй байсан болохоор танд өгч чадаагүй юм. Одоо өгөх боломж гарч байна. Гү захирал аа. Юу болсныг сайн мэдэхгүй ч, би таныг олон жил дагаж байна. Гурван залуу ноёны юу хийснийг би өөрийн нүдээр харсан. Би таныг буруу юм хийсэн гэж бодохгүй байна. Сүүлийн үед болсон зүйлд та өөрийгөө буруутгах хэрэггүй. Өөрийгөө буруутгаж, сэтгэлээ зовоох хэрэггүй.
Ээж: Баярлалаа.
Т: Гү захирал аа. Нэгдүгээр залуу ноён компаний гүйцэтгэх захирлуудтай нууцаар уулзаад байна гэсэн. Удахгүй хөдлөх байх. Бас хоёрдугаар залуу ноён... цагдаагийн мөрийтэй тоглоомноос бол саатуулагдсан болохоор удаан хоригдохгүй байх. Та бэлтгэлтэй байсан нь дээр байх.
Ээж: Одоохондоо нэг нэг алхмаар урагшлахаас өөр арга алга. Тэгж байж л дахиад өрөвч зангаасаа болж алдахгүй. Орой болчихсон байна. Чи ч гэсэн эртхэн амар.
***********
Эм: Тэд нийт 1 тэрбум юанийг залилан авчээ. Гэмт хэргийн бүлгийг барихад Гү хэмээгч иргэн цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.
На: Хөөе.
Юу: Аан?
На: Энийг хар даа. Энэ Гү гэдэг хүн ганцаараа ийм том гэмт хэргийн бүлгийг таслан зогсоосон гэж байна. Ёстой мундаг юм аа. Миний үлгэр дуурайл… Хөөе. Шиао Юу.
Юу: Аан?
На: Ээжийн чинь овог нь Гү гэсэн байх аа? Энэ Гү хатагтай арай…
Юу: Өөр хүмүүс магадгүй, ээж яасан ч тэгэхгүй.
На: Чи яаж мэдэж байгаа юм?
Юу: Би ээжийгээ мэдэлгүй дээ. Залуу байхдаа ч гэсэн аймхай муур шиг байсан юм. Жоомноос хүртэл айдаг юм. Тэгээд ч, манай гурван ахаас өөр хэнд ч анхаарал хандуулахгүй. Ийм ашиггүй юм хийх хүн биш.
На: Шиао Юу. Эгч чамд ямар хайртай билээ дээ? Чи яагаад ингэж ярьж байгаа юм?
Юу: Надад хайртайг нь яаж мэдэж байгаа юм?
На: Энэ… энэ… наад цүнх, өмссөн хувцаснууд чинь… бүгд тансаг зэрэглэлийн бараа. Ганц ширхэг нь л хэдэн арван мянгын үнэтэй. Чамд хайргүй байсан бол юу гэж ийм юм авч өгөх юм?
Юу: Бүгд хуурамч бараанууд. Би насаараа хуучин хувцас, хуурамч юм өмсөж өссөн.
На: Хуурамч аа?
Юу: Тийм.
На: Хуурамч бараанууд ийм сайн болчихсон юм уу? Мартсанаас… Эртээд эгч… сургууль дээр ирж чиний хайрыг захиаг өгсөн. Тэгэхэд би тэнд байсан. Чи мэдээгүй байх. Шу Шианд захиаг чинь өгөхдөө ямар догь байсан гээч. Би харуулъя. Манай охин чамд сайн.
Юу: хөөе хөөе хөөе. Болно оо болно болно. Наадахаа мартаж үз. Би сургууль дээр ч очиж чадахгүй байна. Тэгээд ч, Шу Шиан… намайг юу гэж бодож байгаа бол?
На: Хөөе. Шу Шиан… харин ч азтай байна.
Юу: Хөөе. Ярихаа боль. Наадахыг ярихаар уур хүрээд байна.
На: За яах вэ. Тэгвэл… шоппин хийе.
Юу: За.
Эм: Тавтай морил.
На: Бид хоёр эхлээд жаахан хараадахъя.
Эм: Тэг тэг.
На: Энэ…
Юу: Тэрийг хар даа.
Эм: Авхай. Таны цүнх манай дэлгүүрээр ганцхан хувь зарагдсан. Та манай ВИП үйлчлүүлэгч юм шиг байна.
Юу: Уучлаарай. Энэ хуурамч л даа. Танай дэлгүүрийнх биш. Явъя.
Эм: Авхай. Та үнэхээр наргихдаа сайн юм аа. Энэ цүнх хуурамч уу, жинхэнэ үү гэдгийг би ганц хараад л ялгаж чадна. Бас… энэ цүнх хэдхэн ширхэг үйлдвэрлэгдсэн. Бэйчэнд ганцхан ширхэг байгаа. Саяхан ирээд зарагдсан. Юу гэж хуурамч байх вэ дээ?
Юу: Тэ-тэгвэл энэ жинхэнэ гэж үү? Тэгвэл энэ хувцас?
Эм: Жинхэнэ байлгүй яах вэ.
Юу: Ийм байж болох уу?
На: Тэгвэл… эд нарыг хэн авсныг мэдэх үү?
Эм: Мэдэлгүй яах вэ. Тэр өглөө Гү хатагтай өөрөө манай дэлгүүрт ирсэн. Манай дэлгүүрт бараг өдөржин байж сонголтоо хийсэн. Өдөр хоолоо ч идээгүй. Нээрэн… Тэр үед надад охиндоо өгнө гэж хэлсэн юм байна. Тэр азтай хүн хэн юм болоо гэж бодож байсан юм. Авхай та байсан байж.
Юу: Тэгэхээр… миний юмнууд бүгд жинхэнэ гэсэн үг үү? Бас ээж өөрөө сонгосон гэсэн үү? Ээж юу хийгээд байгаа юм болоо? Юун хуйвалдаан зохиогоод байна?
На: Аан?
Юу: Үгүй ээ. Очиж асууя.
На: Хөөе.
Эм: Баяртай.
Юу: Шу Шиан? Шу Шиан. Би жаахан ажилтай байгаа болохоор түрүүлээд явлаа.
Шу: Хүлээгээрэй. Чэн Дуоюу. Надад хэлэх юм байна.
На: Ёоёо. Шиао Юу. Миний гэдэс гэнэтхэн өвдөөд байна.
Юу: Хөөе.
На: Би түрүүлээд явлаа.
Юу: Шаншан.
На: Би явлаа шүү.
Юу: Шаншан.
На: Баяртай.
Юу: Өөдгүй гэдэг нь. Шу Шиан. Юу хэлэх гэсэн юм?
Шу: Энэ… энийг өгөх гэсэн юм.
Юу: Уучлаарай. Тэр өдөр надад хэлэхгүй дураараа шийдээд… төвөг удсанд уучлаарай. Үнэхээр уучлаарай. Наад захиагаа хаячих…Зүгээр.
Шу: Чи… буруу ойлгоод байгаа юм уу?
Юу: Аан?
Шу: Энийг би чамд өгч байгаа юм. Эгчийг өгсөн захиа энэ байна.
Юу: Аан? Чи… чи надад өгч байгаа юм уу?
Шу: Чэн Дуоюу…
Юу: Байна…
Шу: Үнэнийг хэлэхэд… ахлах сургуульд орсоноос хойш би чамд сайн болсон. Тийм болохоор л би өдөр бүр хичээнгүйлэн сурдаг байсан. Чамтай хамт нэг их сургуульд орохын тулд. Миний хувьд… чи энэ хорвоогийн хамгийн сайн охин. Тийм болохоор өнгөрсөн хугацаанд… би сайн гэдгээ хэлж чадаагүй юм. Энэ захиаг… би аль дээр биччихсэн байсан. Одоо л… чамд өгч байна. Чи… миний найз охин болж болох уу?
Юу: Шу Шиан. Үнэндээ би ч гэсэн чамд эртнээс сайн байсан.
Шу: Мэднэ ээ. Чиний захиаг… би их олон удаа уншсан. Хэдэн удаа уншсанаа ч санахгүй байна. Нээрэн, эгчид талархах хэрэгтэй юм байна. Чиний захиаг надад авчирч өгөөгүй бол чамайг надад сайн гэдгээ нууж явдагийг чинь би мэдэхгүй байсан.
Юу: Манай ээж үү? Байна уу?
Эр: Гү Юнманы охин мөн үү?
Юу: Тийм байна. Та…
Эр: Цагдаагийн газраас ярьж байна. Танд хэлэх чухал юм байна.
Юу: Цагдаагийн газар аа? Манай ээжид ямар нэг юм тохиолдоо юу? Цагдаа ах аа, манай ээж хуулинд захирагддаг сайн хүн шүү. Яасан ч муу юм хийх хүн биш.
Эр: Гү хатагтай буруу юм хийгээгүй ээ. Харин ч бидний ажилд тусалж, гэмт хэргийн бүлгийг илрүүлэхэд тусалсан юм. Бид нар талархлын дарцаг өгөх гэсэн боловч авахгүй гээд байна. Тэгээд л өөртэй чинь холбоо барьж байна.
Юу: Мэдээгээр гараад байсан Гү хатагтай манай ээж байсан юм уу?
Эр: Тийм ээ. Ийм ээжтэй байдаг чи ч азтай юм аа.
Ээж: Амттай байна уу?
Юу: Яах вэ дээ л.
Ээж: Шиао Юу. Энийг ээж нь чамд зориулж бэлдсэн юм. Таалагдахггүй байгаа юм уу?
Юу: Бага байхын л ах нар брэндийн хувцас өмсөж, хүссэнээ иддэг байсан. Би… би дандаа хэний ч тоохгүй хямд хувцас өмсдөг байсан. Одоо ийм хуурамч юм өгч намайг хуурч байгаа юм уу?
Ээж: Тийм ээ. Чи мэдэхгүй байх. Шу Шиан чамд их сайн.
Юу: Надад сайн гэнэ ээ? Бага байхын л та намайг тоодоггүй байсан. Та юугаа мэддэг юм? Ямартай ч намайг тоох хэрэггүй. Би танд итгэхгүй байна… Ингэхэд би юу хийчихэв ээ?
Шу: Дуоюу. Яасан бэ?
Юу: Шу Шиан. Би ээж дээр очих хэрэгтэй байна. Хоёулаа дараа уулзъя.
***************
Зу: Бүгдийг нь эвдэл. Намайг баривчилна гэнэ ээ? Та нар миний хэн гэдгийг мэдэх үү? Гуравдугаар залуу ноён байна. Намайг тавь…
Эр: Гуравдугаар ноёнтон, нэг хүн таныг барьцаагаар суллахаар ирсэн. Одоо явж болно.
Зу: Том ах аа, хоёрдугаар ах аа. Том…
Я: Хөөе.
Зу: Том ах аа. Хоёрдугаар ах аа. Ашгүй та хоёр ирлээ. Тэгээгүй бол би хичнээн ч зовох байсан юм билээ.
Я: Уулзаагүй хэд хоносон биш… Хэнд ингэтлээ зодуулчихсан юм?
Зу: Тэр хөгшин зөнөг… мөрийтэй тоглоод жаахан мөнгө алдчихсан … төлөөд өгчихсөн гэсэн чинь… миний буруу юу? Мөнгө өгөөгүйгээр барахгүй… намайг бүр зодуулсан. Тэгээд намайг цагдаагийн газарт авчраад өгчихсөн.
Зон: Өрөвдөх сэтгэлгүй амьтан. Чианчиан миний хүүхдийг тээж байгаа гэж хэлээд байхад… тэр зөнөг шинжилгээний хариуг хуурамчаар хийсэн байж таараа. Тэрнээс болоод би хүүхдээ алдчихаад байна.
Я: Би Чэн овогтын ууган хүү. Энэ компанид би олон жил морь, нохой мэт зүтгэсэн. Эцэст нь намайг хөөгөөд гаргачихсан. Энэ шударга явдал уу? Хоёрдугаар дүү. Гуравдугаар дүү. Өнөөдөр бид нар ийм байдалд орчихоод байгаа нь… бүгд тэрнээ болсон хэрэг. Тийм биз дээ? Бид нар ингээд зүгээр орхиж болохгүй…. Энийг яасан ч зүгээр орхиж болохгүй.
Зу: Том ах аа. Та өөрөө мэдээд шийд. Тэр хөгшин зөнөг бид гуравт дахиад ганц ч зоос хялайлгахгүй. Энэ янзаараа бид гурав юу болох вэ?
Я: Шуудхан хэлэхэд энэ хорвоод байхгүй болчихвол бүх хөрөнгө нь бид гурвынх болох бус уу? Бүгд биднийх болно.
Зон: Тийм ээ. Би баян болно. Тэгвэл Чианчиан намайг уучилж л таараа.
Зу: Том ах аа. Тэгвэл… тэгж шийдье.
Я: Компанийг өөрийн болгосныхоо дараа, мэдээж би та хоёрт хоосон байхгүй. Бид гурвыг гомдохгүй байлгүй. Өөрөөс нь болсон юм чинь…
**************
Эр: Гү захирал аа. Шэняанд цаг орчмын дараа хүрэх байх.
Ээж: Ойлголоо.
Эр: Хачин юм даа. Тэр машин түрүүнээс хойш бид нарыг дагаад байх шиг байна.
Ээж: Хурдаа нэмээд, салахыг бод.
Юу: Ээж хаана байна?
Т: Юу авхай. Өнөөдөр ажил тарсны дараа Гү захирал гэр рүүгээ явж байхдаа холбоо тасарсан. Одоо болтол олдохгүй байна.
Юу: Ээж алга болсон гэж үү?
Т: санаа зовох хэрэггүй. Манай хүмүүс бүгд захирлыг хайж байгаа. Удахгүй сураг гарах байх.
Юу: Ээж ямар ч шалтгаангүй алга болно гэж байхгүй.
Т: бид нар гурван ахын чинь хийсэн хэрэг гэж сэжиглэж байгаа.
Юу: Тэд нар чинь ээжийн төрсөн хүүхдүүд. Та нар андуураад байгаа юм биш үү?
Т: Андуураагүй ээ. Сүүлийн үед их олон юм болсон. Гү захирал ч гэсэн тэр гурвыг нууцаар ажиглаж байсан. Би тэр гурвыг олуулахаар хүмүүс явуулсан. Гурвуулаа хаана байгаа нь мэдэгдэхгүй байна.
Эр: Дарга аа. Бид нар Ноён Гүгийн гэрээс байршил тогтоогч олсон.
Т: Сайн байна. Хэдүүлээ хурдан хөдөлье. Явцагаая.
Юу:
Юу: Би хамт явъя.
*************
Я: Ээж ээ. Ашгүй сэрчихэв үү? Тэгэхгүй бол үхчихэж гэж бодож байлаа шд.
Ээж: Та нар байх шив.
Я: Анхнаасаа бид нарыг гэж мэдэж байжээ?
Ээж: Та гурав... миний өмнө 20 жил дуулгавартай болж жүжиглэсэн. Миний эд хөрөнгийг авахын тулд... Эд хөрөнгөө өгөхгүй болохоор та нарын тэвчээр барагдах нь аргагүй.
Зон: Танаас болж байгаа юм. Намайг хориулснаас чинь болж... миний хүүхэд үхчихээд байна. Чамайг ална даа.
Зу: Хоёрдугаар ах аа.
Ээж: Чэн Яаозон минь дээ. Чэн Яаозон минь. Хар багаасаа хулчгар байсан болохоор чинь чамайг сайхан сэтгэлтэй гэж боддог байсан юм. Одоо л ойлголоо. Чи анхнаасаа бэртэгчин байж. Нотлох баримтууд энүүгээр нэг байна. Цагдаа нар та нарыг амархан олно. Та нарын яахыг харж л байя.
Зон: Дуугүй бол.
Зу: Хоёрдугаар ах аа. Том ах аа. Хоёрдугаар ах аа. Амаа хамхи. Чамаас болж би үхэх шахсан. Чамд миний ээж байх эрх байгаа юу? Аан?
Ээж: Хар багаасаа хичээл номд дургүй, тэгсэн мөртлөө ганц шөнийн дотор баян болохыг хүсдэг. Юу ч хийхгүй, санаа зовох юмгүй, баян тансаг амьдралыг хүсдэг байсан. Чамд хангалттай хөрөнгө байсан. Гэтэл чи бүгдийг нь мөрийтэй тоглоомонд алдсан. Худлаа ярина, чамд хийж чаддаг юм байна уу? Бас чи... өөрийгөө авъяаслаг, чадвартай гэж бардамнана. Би чамайг залгамжлагчаа болгохоор бэлдэж байсан. Гэтэл юу ч чадахгүй арчаагүй амьтан болж таарсан. Компани чиний гарт орвол эрт орой хэзээ нэгэн цагт байхгүй болно.
Зу: Чи муу...
Я: Хангалттай. Эх хүү байж... бид нар ч гэсэн ингэхийг хүсэхгүй байна. Тийм болохоор танд сүүлчийн боломж олгоё. Гарын үсгээ зур.... Танд сүүлчийн боломж олгоё. Гарын үсгээ зур.
Ээж: Энэ юу юм?
Я: Энэ дээр гарын үсгээ зурах юм бол... таны нэр дээр байгаа компани, үл хөдлөх хөрөнгүүд, бүх үнэт зүйлс ах дүү бид гурвынх болно. Та тэтгэвэртээ гараад энэ хотоос явна гэвэл таныг зүгээр явуулъя. Үгүй бол... таныг үхэхээр угаасаа бүх хөрөнгө чинь угаасаа ах дүү бид гурвынх болно.
Зон: Муу хөгшин зөнөг. Юундаа инээсэн юм?
Ээж: Би яахаараа ийм гурван араатан өсгөчихдөг байна аа? Та гурав үхлийн муугаар үхэх байлгүй. Би аль хэдийн гэрээслэлээ биччихсэн. Ямар нэг юм болох юм бол Винн групп, Гү Юнман миний бүх эд хөрөнгө Чэн Дуоюугийнх болно. Та нар Шиао Юуг яасан ч хамаагүй гэж бодож байна уу? би өөр гэрээслэл бичсэн. Шиао Юуд ямар нэг юм тохиолдох юм бол... би бүх хөрөнгөө улсад үнэгүй хандивлана. Та нарт сохор зоос ч өгөхгүй.
Зу: Чамайг алж чадахгүй гэж бодоо юу?
Зон: Үнэнээсээ алчихвал яах юм?
Ээж: Би аль хэдийн та нарын гарт нэг удаа үхсэн. Надад айх юм алга. Тэр үед та гурав яг одооных шигээ байсан. Гурвуулаа миний өмнө зогсчихоод намайг байцааж байсан. хэлсэн үг бүр чинь хутганаас дор... миний зүрхэнд шигдэж байсан. Тэрнээс хойш миний сэтгэл хөрч... эх хүүгийн харилцаа бүрмөсөн тасарсан.
Зон: Хөгшин зөнөг... Юугаа яриад байгаа юм?
Ээж: Би олон удаа бодож үзсэн. Би чадлаараа хичээсэн. Яаж яваад та нар шиг ийм гурван амьтныг төрүүлчихдэг байна аа? Одоо л ойлголоо. Зарим хүн... төрөхийг новш байдаг юм байна.
Зу: Том ах аа. Юу хүлээгээд байгаа юм? хурдал... олон юм ярихыг нь болиул. Хурдан гарын үсгийг нь зуруул.
Я: Ирээд туслаач.
Ээж: Тавь! Намайг тавь...
Зу: Бид нарын сайхан амьдрал эхэлж байна.
Ээж: Үгүй ээ. үгүй.
Зу: Ээж ээ, ингээд үх... Том ах аа. Хоёрдугаар ах аа. алив... Ээжийг сүүлчийн замд нь үдье. Сайн яваарай. Ингээд... Ингээд...
Я: Хэдүүлээ явъя...
Ээж: Энэ... Үхэх гэж байна уу? Шиао Юу. Ээж нь буруугаа наманчилж чадсангүй...
Т: Гү захирал аа.
Юу: Ээж ээ.
Т: Гү захирал аа, намайг сонсож байна уу? Доошоо явъя.
Юу: Ээж ээ.
Т: Тэр...
Юу: Ээж ээ.
Т: Гү захирал аа.
Юу: Ээж ээ.
Т: Гү захирал аа.
Юу: Ээж ээ. Ээж ээ, ингэж айх гэж. Ээж ээ.
Ээж: Шиао Юу. Ашгүй хүрээд ирлээ. Чамайг ирсэнд баярлалаа. Ашгүй дээ.
Юу: Ээж ээ.
************
Юу: Ээж ээ. Ээж ээ, миний ярьж байгааг сонсож байна уу?
Ээж: Шиао Юу.
Юу: Ээж ээ.
Ээж: Шиао Юу.
Юу: Ээж ээ.Уучлаарай. бүгд миний буруу. Би таныг буруу ойлгож байж. Надад хоол хийж өгч, цүнх, хувцас авч өгөөд, Шу Шианд бас намайг сайн гэдгийг хэлсэн. Бас надад компанийхаа хувьцааг өвлүүлсэн. Даан би бүгдийг нь буруугаар ойлгосон байна лээ.
Ээж: Тэнэгхэн минь. Уучлалт гуйх ёстой хүн нь би. Ээж нь чамд хатуурхдаг байсан. чамд их хөндий ханддаг байсан. Ээжийгээ уучлаарай, за юу?
Юу: Ээж ээ. Юу яриад байгаа юм бэ? Та үүрд миний ээж хэвээрээ. Би юу гэж гомдох юм? Ээж ээ. эмч таны гэмтлийг амь насанд аюулгүй гэсэн. Сайн амраад, хурдан эдгээрэй.
Ээж: Шиао Юу. Ээжийгээ уучилж болох уу? Тэгвэл ээж нь хүсэн ч харамсахгүй.
Юу: Түй... Юу яриад байгаа юм? Та зуу наслах хэрэгтэй шүү. Тэгвэл би тантай удаан хамт байна.
Ээж: За.
Юу: Хэн бэ? Шу Шиан? Чи юу хийж байгаа юм? Чи энд юу хийж байгаа юм?
Шу: Би энд дадлага хийж байгаа. Тэгээд эгчийг өвдсөн гэж сонсоод... харахаар ирлээ.
Юу: Шу Шиан. Чи түр гарч бай. Хоёулаа дараа ярилцъя.
Шу: Нэгэнт ирчихсэн юм чинь... яаж гарах юм бэ?
Юу: Явж бай л даа...
Шу: Би...
Ээж: Ирчихсэн юм чинь наашаа суу.
Шу: За.
Юу: Ээж ээ. Шу Шиан бид хоёр...
Ээж: Шиао Юу... Чи том болсон. Өөрийнхөө хүссэнээр амьдарч болно. Бас найз залуугаараа хүссэн хүнээ сонгож болно. Юу ч болсон бай ээж нь чиний сонголтыг хүндэлнэ.
Юу: Ээж ээ.
Ээж: Шу Шиан. Эгч нь чамайг сайн хүү гэдгийг мэднэ. Эгчид нь хүсэх өөр юм алга. Ганцхан хойшид юу ч болсон бай, Шиао Юуд сайн байдаг юм шүү. Тэрнийг халамжилж, сайн харж хандаж байгаарай.
Шу: Эгч ээ. амалъя. Би Шиао Юуг жаргалтай амьдруулна аа.
Юу: Энэ бугуйвчийг... Ах чинь... хайраа илчлэхдээ өгч байсан юм. Энийг 30жил зүүсэн байна. Одоо... Шиао Юу та хоёрт өгье.
Т: Гү захирал аа. Та биедээ Жи пи эс авч явсны ачаар бид нар таныг хурдан олж чадсан. Жаахан л оройтсон бол аюултай байх байлаа.
Ээж: Тэр өдөр тэр гурвыг зүгээр байхгүйг мэдэж байсан юм. Гэхдээ тийм юм хийнэ гэж бодсонгүй. Энэ удаа би та нарын ачаар амьд гарлаа.
Юу: Тэр гурав төрсөн ээжийгээ алах гэж байдаг. араатнууд.
Т: Гү захирал аа. Тэгэхээр одоо яавал дээр вэ?
Ээж: Миний чамд шалга гэж хэлсэн юмнууд юу болж байна?
Т: Бүгд бэлэн болсон. Яг таны бодож байснаар байна лээ.
Ээж: Сайн байна. Намайг барьцаалж, алахаар төлөвлөж байж. Бүгд миний хөрөнгийг авахын тулд уу?
Т: Тийм ээ.
Ээж: Чинлан. Намайг ослоор амиа алдсан гэсэн мэдээлэл тараа. Тэр хооронд бүх мэдээллээ сайн бэлд. Тэр гурван хог хийсэн хэргийнхээ хариуцлагыг заавал үүрэх болно.
***************
Я: Хоёрдугаар дүү. Гуравдугаар дүү. Энэ бүгд удахгүй биднийх болно.
Эр: Та нар сонссон уу? Гү захирал хадан дээрээс санамсаргүй уначихсан гэсэн.
Эр: Гү захирал ингээд гэнэт байхгүй болчихоор одоо компани яах болж байна аа?
Эм: Хэн мэдэх билээ?
Я: юу тохиолдсоныг та нар бүгд сонссон байх. Миний ээж… Гү Юнман захирал… хэд хоногийн өмнө Шандонд явж байгаад хавцлаас унаж харамсалтайгаар нас барсан… Одоо хүү нь болох миний хувьд итгэж чадахгүй, үнэхээр хэцүү байна.
Зу: Ээж ээ. Яагаад бид нарыг орхиод явж байгаа юм бэ?
Эр: Залуу ноёнтон. Эмгэнэл илэрхийлье.
Бүгд: Та бүхэнд эмгэнэл илэрхийлье.
Я: Ийм том компанид олон төсөл хэрэгжиж байгаа. Манай ажилчид бүгд цалингаа авах гээд биднийг хүлээж байгаа. Тийм болохоор компанийг эзэнгүй орхиж болохгүй… Том хүү нь болох Чэн Яаогуан надад ээж маань бага байхын л итгэл хүлээлгэж байсан. Тийм болохоор би энэ хариуцлагыг өөртөө авахаар шийдлээ.
Эр: Гэхдээ саяхан болсон компаний ойн баярын үеэр… Гү захирал өөрийнхөө бүх хувьцааг Юу авхайд өгчихсөн байх аа? Бид нар таныг захирал болооч гэж хэлэхээр ирэхийг урьсан юм. Юу авхайд сайн учирлаж, холыг харах хэрэгтэй байна.
Бүгд: Тийм шүү. Зөв зөв. Яг зөв.
Я: Чэн Дуоюу сургуулиа төгсөөгүй байгаа. Компани дээр ганц ч удаа ирж байгаагүй. Яаж миний оронд захирал болж чадах юм? Яаж энэ компанийг удирдаж чадах вэ дээ? Компанийг ангал руу түлхэж байгаагаас ямар ялгаа байна? Тийм биз дээ?
Зу: Тийм ээ.
Бүгд: Яг үнэн. Тийм ээ.
Я: Тийм болохоор би захирал болохоор шийдсэн.
Юу: Хэн зөвшөөрсөн юм?
Эр: Юу авхай ирж байна.
Эр: Авхай ирж байна.
Я: Чи энд юу хийж байгаа юм? Хурдан буцаад яв.
Юу: Энэ ээжийн компани. Ээжийн хувьцаа минийх болсон юм чинь ирэлгүй яах вэ дээ. Харин том ах та юу хийгээд байгаа юм? Ээжийн цогцос хөрж ч амжаагүй байхад компанийг нь булаах гэж байдаг. Та ээжийн хүүхэд мөн үү?
Я: Чамд намайг буруутгах эрх байхгүй. Би компаний төлөө ингэж байна. Чамтай харьцуулахад компаний захирал болоход би илүү тохирно. Ээжийн охин болохоор чи ээж, аав хоёрын насаараа босгосон компанийг үгүй хийхийг хүсэхгүй байгаа байлгүй.
Юу: Надаас илүү тохирно оо? Тэгж хэлж чадахгүй нь дээ. Том ах аа, та сургуулиа төгссөнөөс хойш компанид ажиллаж байгаа. Арав гаран жил болж байна. Өнгөрсөн хугацаанд та ямар ч амжилт гаргаагүй. Таны удирддаг бизнесийн хэлтсийн төслүүд үргэлж бүтэлгүйтдэг. Миний хэлдэг үнэн биз дээ?
Я: Чи эмэгтэй хүн. Юугаа мэддэг юм?
Юу: Тийм ээ, би эмэгтэй хүн. Гэхдээ нийгэм хүнийг эр эмээр нь ялгахаа больсон.
Я: Энд ирчихээд дураараа ярих эрх чамд байгаа юм уу?
Юу: Компани дээр дадлага хийх хугацаанд миний удирдаж байсан баг компани хэдэн зуун саяыг захиалга оруулж ирсэн юм. Би миний чадвар.
Бүгд: Нээрэн тийм. Мартчихсан байна шдээ. Тийм юм болсон юм уу? Тэгсэн гэсэн шүү. Манай дээр дадлага хийж байсан юм.
Я: Тэр чинь зүгээр л сохор аз…
Юу: Сохор аз байсан үгүйг мэдэхгүй. Гэхдээ том ах аа, танд чадвар байхгүйгээс гадна сохор аз ч байхгүй.
Я: Чи… Юу гэнэ ээ? Би чиний ах байна. Надтай яаж ярьж байгаа юм?
Юу: Танд миний ах байх эрх байхгүй.
Я: Чамтай өөр ярих юм алга. Хурдан гар…
Юу: Би яагаад гарах ёстой юм? Энэ ээжийн хувьцаа шилжүүлсэн баримт. Чадвар болоод хуулийн хүрээнд ч тэр… Винн группийн захирал болох ёстой хүн нь би. Эндээс гарах ёстой хүн нь та.
Я: Тийм ээ. Ээж хувьцаагаа чамд өгөхийг хүсч байсан. Гэхдээ… ээж дараа нь бодлоо өөрчилсөн. Алив, бүгдээрээ сайн хараад аваарай. Энэ юу байна? Юу байна? \
Зу: Энэ манай ээжийн нас барахаасаа өмнө бичсэн гэрээслэл. Энд Винн группийн хувьцааг манай том ах Чэн Яаогуанд үлдээж байна гэж тодорхой бичсэн байгаа. Өөрийнхөө нэр дээр байдаг бүх үл хөдлөх хөрөнгийг хоёрдугаар ахад өвлүүлсэн. Харин эртний эдлэл, гоёл чимэглэлүүдээ бүгдийг нь Чэн Чаозу надад үлдээсэн. Энд манай ээжийн хурууны хээ байгааг харж болно. Энэ байна. Сайн хар…
Я: Энэ баримтад сүүлчийн мөчид гарын үсгээ зурсан. Компаний хувьцааг эзэмших бүрэн эрх надад байгаа. Тэгэхээр энэ компанийг залгамжлах ёстой хүн нь би. Хэн эсэргүүцэхийг харъя л даа.
Бүгд: Тийм болж таарлаа. Тийм бол яая гэх вэ дээ. Үнэн л юм шиг байна.
***************
Я: За. Бүгд зөвшөөрсөн болохоор…
Юу: Би эсэргүүцэж байна.
Я: Чи юу? Чи эсэргүүцээд яах юм? Чамд ганц ч хувьцаа байхгүй. Миний хувьцааг булаах гээ юу? Битгий мөрөөд.
Юу: Эсэргүүцэж байна. Саяны гэрээслэл хуурамч.
Бүгд: Юу болоод байна аа?
Я: Цагаан дээр хараар… Дээр нь ээжийн гарын үсэг байгаа. Хуурамч гэж хэлж зүрхэлнэ гэнэ ээ? За яах вэ. Итгэхгүй байгаа бол… би мэргэжлийн хүмүүс урьж шалгуулъя л даа. Хуурамч үгүйг нь тогтоогоод өгнө.
Зон: Нөхөд өө. Яарах хэрэггүй. Энэ хэрэггүй амьтан дураараа загнаж байгаа юм. ээж ах дүү бид гуравт бүх хөрөнгөө өвлүүлсэн. Тийм болохоор л энд ирээд хэрэг тарьж байгаа юм. Эрт дээр үеэс... хүмүүс эд хөрөнгөө хүүдээ өвлүүлдэг байсан. Энийг хар даа, ичих нүүргүй. Эмэгтэй юм байж, энд ирчихээд гэр бүлийн хөрөнгө булаацалдаж байдаг.
Зу: Таны хэлдэг зөв. Чэн Дуоюу. Би чамайг хангалттай тэвчлээ. Өнөөдөр чамайг сайн сургаад өгье. Хамгаалагч. Наадахаа чирээд гарга.
Эр: Явъя. Хурдал.
Юу: намайг тавь… Тавь. Тавиач…
Т: Авхайг хурдан тавь...
Зу: Чи хэн юм? Ээж ээ.
*************
Я: Ээж ээ. Юу болоод байна аа?
Ээж: Миний амьд байгааг хараад гайхаж байна уу?
Эр: Гү захирал аа. Ингэхэд юу болоод байгаа юм бэ?
Ээж: Тэр өдөр би хаднаас уначихсан. Азаар биедээ жи пи эс авч явсан болохоор Шиао Юу, Чинлан хоёр хүмүүс авчирч намайг аварсан.
Эр: Тийм байх нь...
Я: Ээж ээ. та зүгээр байна. хүү нь танд ямар их санаа зовсон гэж санана аа?
Зу: Тийм ээ, ээж ээ.
Ээж: Хн. Санаа зовсон? Та гурав шиг ичих нүүргүй амьтад л тэгж хэлнэ дээ. Тэр өдөр хэн машины осол гаргаж, хэн намайг барьцаалсан бэ? Хэн намайг хүчээр гэрээслэлд гарын үсэг зуруулсан бэ? Та гурав нийлээд намайг хавцал руу түлхсэн. Тий юм хийчихээд... хэргээ хүлээхээс айж байна уу?
Эр: Та гурав... нийлж Гү захирлыг алах гэж байдаг. Араатнаас дор амьтад.
Я: Нөхөд өө, ээжийн хэлснийг тоох хэрэггүй. Бид гурав... Юу гэж тийм юм хийх вэ дээ?
Зу: Тийм ээ. тийм.
Я: Ээж ээ. Та бид гурвыг буруу ойлгосон юм шиг байна. гэхдээ бид гурвыг гүтгэж болохгүй биз дээ?
Ээж: Гүтгэсэн? Энийг сайн сонс...
Зу: Том ах аа, юугаа хүлээсэн юм?
************
Зу: Том ах аа, юугаа хүлээсэн юм? Олон юм яриулаад хэрэггүй. Хурдан хурууных нь хээг даруул. Бушуул... Том ах аа, юугаа хүлээсэн юм бэ? Хурдан дуусгая.
Ээж: Би биедээ жи пи эс авч явсан болохоор энэ бичлэгийг хийсэн юм. нотлох баримт нь энэ байна. Та гуравт өөр хэлэх юм байна уу?
Зу: Наадахаа өг. Өг гэж байна.
Ээж: Дуу хураагуурыг авчихвал та гурвын хүн алах гэсэн хэрэг илрэхгүй гэж бодоо юу? Энийг авмаар байвал ав л даа... би аль хэдийн хуулбарыг нь хуулийн байгууллагад явуулчихсан. Та нар зугтаж чадахгүй.
Зу: Хуулийн байгууллагад...
Зон: Бүгд өнгөрлөө.
Ээж: Өөр нэг юм байна. Чэн Яаогуан, би чамд тусад нь бэлэг бэлдсэн. Энэ нотлох баримт чамайг түүхий эд нийлүүлэгчидтэй хуйвалдаж, түүхий эдийг өөрчилсөн гэдгийг батална. Тэрнээс болж манай компаний бүтээгдэхүүнүүдэд асуудал гарч, маш их хэмжээний хохирол учирсан. Чи буруугаа хүлээх үү?
Эр: Юу? Залуу ноёнтны хийсэн хэрэг юм уу?
Эр: Яагаад? Залуу ноёнтон? Винн групп Чэн овогтын хувийн компани. Яагаад тэгж байгаа юм?
Ээж: Яах вэ дээ. Компанийг эдийн засгий хямралд оруулж, намайг албан тушаалаас маань хөөж, захирал болохын тулд... Чэн Яаогуаны ганц боломж.
Я: Та яаж мэдсэн юм?
Ээж: Чамайг өөрийнхөө амаар хэлсэн гэвэл чи итгэхгүй л дээ. Тэгээгүй бол... миний төрсөн хүү... ийм галзуу амьтан гэдэгт би хэзээ ч итгэхгүй байсан байх.
Я: Тийм байх ёсгүй. Би хэзээ...
Эр: Чэн Яаогуан. Чи хэрээс хэтэрч байна. Энэ чинь хичнээн хүнийг хохироож байгааг чи мэдэх үү? Хичнээн хүн карьер, гэр бүлээ алдсаныг мэдэж байна уу?
Эр: Компани дампуурах дөхсөн шд. Чамаас болсон байна шд.
Бүгд: Арай ч дээ. Ийм юм байх гэж. Итгэмээргүй юм аа.
Ээж: Та гурав санаатайгаар хүн хороохыг завдсан. Дээр нь Чэн Яаогуан компанийг хохироосон. Хамгийн багадаа арав гаран жил хоригдоно. Энэ гурвыг аваад яв.
Т: Аваад яв.
Я: Үгүй ээ. Ээж ээ. Миний буруу. Ээж ээ, миний буруу. Миний буруу. Намайг уучилчих л даа. Тийм ээ. миний шуналаас болж байгаа юм... Би компанийг өвлөж авахыг хүссэн. Түүхий эдээр оролдсон нь ч үнэн. Бас би таныг алах гэж оролдсон. Ээж ээ. Намайг уучлаарай. Ээж ээ. миний буруу. Намайг уучилчих үл даа.
Зон: Ээж ээ. Ээж ээ. Та намайг хулчгар, азгүй амтан гэсэн. Би азгүй амьтан. Би тийм юм хийх ёсгүй байсан юм. Чианчианаас болж 20жил өсгөсөн ээжийнхээ эсрэг тийм юм хийх ёсгүй байсан юм.
Зу: Ээж ээ. би ч гэсэн. Таныг хэлж байхад мөрийтэй тоглохоо болих ёстой байсан юм. Танд худлаа ярих ёсгүй байсан. таныг гомдоох ёсгүй байсан юм. Ээж ээ. Надад ганцхан боломж өгчих л өө. Би таныг хөгшрөхөөр ачийг чинь заавал хариулна. Ээж ээ. Намайг битгий шоронд хий л дээ. Ээж ээ.
Я: Ээж ээ. уучилчих л даа.
Ээж: Та нар энэ үгээ эртхэн хэлсэн ч болоосой... тэгсэн бол би хичнээн баярлах байсан бол... та нарт шинээр эхлэх боломж байгаа гэж найдаж байна.
Я: Надад ганцхан боломж өгчих.
Зон: Би дахиад тэгэхгүй ээ.
Зу: Ээж ээ. ээж ээ. авраач дээ.
Ээж: Би та нарт боломж өгөөгүй биш байх аа? даанч та нар миний урмыг ахин дахин хугалсан. Би цөхөрч байна. Өнөөдөр болсон явдал та нарын өөрийн чинь буруу. Хийсэн хэргийнхээ хариуцлагыг өөрсдөө үүрцэгээ. Аваад яв.
****************
Зу: Битгий хөдөл.
Эр: Чи яаж байна аа?
Зу: Битгий ойрт.
Я: Битгий ойртоорой.
Зу: Энийг алчихна шүү.
Т: Хутгаа хурдан хая. Та нар зугтаж чадахгүй.
Зу: Ойртоод үзээрэй. Алчихна шүү. Замаас зайл...
Ээж: Тэнэглэхээ боль.
Я: Чи галзуураа юу? Боль л доо.
Зу: Хоёрдугаар ах аа. Юугаа хийгээд байгаа юм бэ? Хурдан явъя. Битгий ойрт...
Я: Битгий хөдөл.
Зу: Явъя.
Ээж: Бүгдийг нь барь...
Т: Бариад ав.
Я: Хурдлаарай.
Зу: Том ах аа. хурдан...
Зон: Хурдан. Хурдлаач.
Я: араас ирж байна.
Т:. Зогсооч.
Я: Аа...
Ээж: Банш ирлээ. Шиао Гуан, Шиао Зон, Шиао Зу, Шиао Юу. Ээж нь ажил ихтэй завгүй байдаг болохоор та нарт зав гаргаж чадахгүй байна. өнөөдөр битүүний өдөр. Ингэж нэг бүгдээрээ цугларах боломж гарах гэж. Бүгдээрээ нэг нэг хүслээ хэлээрэй.
Я: Би том нь. Би эхэлье. Би ажлаа сайн хийгээд, ээжийг бас компаниа сайн авч явахыг хүсч байна. бас аав ээж хоёрын байгуулсан компанийг илүү том амжилтанд хүргэнэ ээ.
Зу: Том ах ч мөн дөө.
Ээж: Миний хүү.
Зон: Надад том ахынх шиг том хүсэл алга аа. Би зүгээр л хайртай бүсгүйгээ олоод, ээжтэйгээ хамт жаргалтай амьдармаар байна.
Зу: Хоёрдугаар ах ч мөн дөө. Би... Надад чадах юм байхгүй юм чинь... байнга ээжийнхээ дэргэд хүүхэд хэвээрээ баймаар байна.
Юу: Бас би... би сургуульдаа сайн сураад... ээжийн яв гэсэн газар руу явна аа.
Ээж: За за. Хурдан баншаа ид.
Зон: За за. Баярлалаа, ээж ээ.
Ээж: За... Том ах, дүү хоёртоо үлдээгээрэй.
Зон: Энэ ахынх. Энэ дүүгийнх.
Зу: Ээж ээ. бага хүү нь танд өгье.
Ээж: Миний хүүхдүүд сайн шүү...
Юу: Ээж ээ.
Таван жилийн дараа.
Бүгд: Сайн байна уу, захирал аа.
Эр: Юу захирал аа, энэ Сингапурт өнгөрсөн сард гарын үсэг зурсан хамтран ажиллах гэрээ. 300саяын гэрээ хийсэн. Нөгөө тал өнөөдөр урьдчилгаагаа хийнэ гэсэн. Гарын үсгээ зураарай.
Эр: Захирал аа. Энэ Сенчури групийн явуулсан гэрээ. Та хар даа. Манайхыг зөвшөөрвөл эднийх аль болох хурдан гэрээгээ хиймээр байна гэсэн.
Юу: Байна уу, Шу Шиан. Хурал дуусчихсан. Би одоо очилоо. Мартсанаас, Дабао шинээр нээгдсэн паркт очиж үзмээр байна гэсэн. Нөгөөдөр хамт явж тоглоё. Санаа зовох хэрэггүй. Би завтай...
Эм: Манай захирал тэр үеийн Гү захиралтай улам л адилхан болоод байна.
Эр: Хэлээд юу гэх вэ. Сүүлийн хэдэн жил захирал болсноос нь хойш компани улам л сайхан болж байна. Гэр бүл нь эвтэй найртай. Ажил амьдрал нь тэгшрээд сайхан байна. Гү захирал мэдсэн бол хичнээн баярлах бол доо…
Эр: Нээрэн, Гү захирлын хаана байгааг мэдэхгүй биз?
Эм: Таван жилийн өмнө гурван хүү нь машины ослоор өнгөрснөөс хойш Гү захирал гүн цочролд орсоноос болоод сэтгэл санаа нь тогтворгүй байгаа гэсэн. Амрахаар Бэйчэнээс яваад удаж байгаа гэсэн. Тэрнээс хойш тэрнийг харсан хүн байхгүй. Юу захирлаас өөр хаана байгааг нь мэдэх хүн байхгүй байх.
Эр: Гэхдээ, Гү захирал одоо нас дээр гарч байгаа. Ганцаараа байж болж байгаа юм бол уу?
Эр: Мэдэх юм алга.
Эр: Цаг хугацаа ч хурдан юм аа. Чэн захирал өнгөрөөд гучаад жил болчихсон байна шд. Гү захирал ханьтай болсон бол аштай юу.
Эр эм: Тийм ээ. Тийм тийм. Яг зөв.
Т: Гү захирал аа. Ирж хоолоо ид.
Ээж: Чинлан. Чи компанид ажилд ороод гучин жил болж. Одоо надтай адилхан тэтгэвэртээ гарах болж. Би Гү захирал байхаа больсон. Чи ч гэсэн миний туслах байхаа больсон. Байн байн ирж надад туслах гэх хэрэггүй. Би ганцаараа сайн байгаа.
Т: Гү захирал аа. Үнэнийг хэлэхэд би таны туслахын хувиар ирээгүй. Өнгөрсөн гучин жил… би компаниас гарах тухай ганц ч удаа бодож байгаагүй. Энэ газарт миний сайн хүн байдаг болохоор… амьдрал урт бас богино. Заримдаа хэн нэгэнтэй хамт байх хамгийн чухал.
Ээж: чи тэгж байгаа бол... намайг Гү захирал гэж дуудах хэрэггүй. Хачин сонсогдож байна. Хоолоо ид…
Т: За. Юнман. Энэ... энийг ид...
Төгсөв.
Back to episodes Go home