Poor mom married a billionaire
Хугацаа: 2 цаг 01 мин
Дүрүүд: Фэн дарга, Сиу Лань-гол дүрийн эмэгтэй, ЁоуЁоу-Фэн даргын охин, Шяошюэ-Сиу Лань-ийн охин, Хадам аав, ээж, хүргэн,
Орчуулсан: Б.Есүйхулан
https://www.youtube.com/watch?v=zrmUienGSAo
Ажилчид: Хурдлаарай, хурдлаарай.
Ажилчид: Фэн дарга гэртээ тавтай морил
Фэн дарга: ЁоуЁоу хаана байна? Яагаад гарч ирж намайг тоссонгүйв?
Ажилчин: Залуу хатагтай...
Фэн дарга: За яах вэ.
Фэн дарга: Тэр дэггүй охин их олон юм сэтгэнээ. Одоо бас юу бодож олсон байгааг нь харъя даа.
ЁоуЁоу: Дан дададаан,
ЁоуЁоу: Баярласан уу? Гайхсан уу?
ЁоуЁоу: Ааваа, Таныг томилолтоор явсан хойгуур
ЁоуЁоу: би танд зориулж гурван сайхан бүсгүйг тусгайлан сонгосон.
ЁоуЁоу: Ямар байна? Таалагдаж байна уу?
Юлиан: Фэн даргаа, Намайг Юлиан гэдэг.
Юлиан: Би хөгжим, даам, уран бичлэг бүгдэд сайн.
Цяомэй: Намайг Цяомэй гэдэг.
Цяомэй: Би үзэсгэлэнтэй, ухаалаг, дөлгөөн бас өгөөмөр.
Эмэгтэй: Фэн даргаа,
Эмэгтэй: би эрчүүдийг халамжлахдаа маш сайн.
Фэн дарга: Боллоо, боллоо. Бүгд гарцгаа! Айяа... энэ одоо...
Ёоуёоу: Хмммм, ааваа.... Та ер нь яг ямар эмэгтэйд дуртай юм бэ? Надад хэлчихээч дээ, надад сайн ээж олж өгөхгүй бол би гэрээсээ явчихна шүү. Тэгээд дахиж эргэж ирэхгүй.
Фэн дарга: Эээ зазаза, би зөвшөөрье өө.
Фэн дарга: Гэхдээ нэг л нөхцөлтэй.
Фэн дарга: Чи Надад яг үнэхээр сайхан сэтгэлтэй эмэгтэй л олж өг.
ЁоуЁоу: Сайхан сэтгэлтэй хүн үү?
ЁоуЁоу: За, надад даатгачих.
Фэн дарга: Энэ хүүхдийг дээ...
Зарц: Ноёнтоон,
Зарц: та үнэхээр хатагтайгаар өөртөө хань олуулах гэж байгаа юм уу?
Фэн дарга: Энэ хорвоод үнэхээр сайхан сэтгэлтэй эмэгтэй олох яаж тийм амархан байхавдээ.
Фэн дарга: Би зүгээр л хамаагүй тэгсгээд хэлчихсэн юм.
Фэн дарга: Битгий сүртэй хүлээж аваарай.
Зарц: заа
ЁоуЁоу: эгчээ, өршөөгөөрэй.
ЁоуЁоу: Би хэд хоног юм идээгүй.
ЁоуЁоу: жоохон мөнгө өгөөч
Хүн: холд холд холд!
Эмэгтэй: Аан заа,
ЁоуЁоу:: Эгч ээ,
Эмэгтэй: Хүүүүеэ энэ одоо, дөнгөж өмссөн цэвэрхэн хувцасанд хүрчих юм. Дургүй хүрмээр юм бэ.
Сиу Лань: Алив охин минь, чи зүгээр үү?
Сиу Лань: Зүгээр үү, яагаад толгойноос нь цус гарчихваа... надад шархны лент байгаа. Гялс наагаад өгье.
Эмэгтэй: Баярлалаа, эгчээ.
Сиу Лань: Чамд ямар хэцүү зүйл тохиолдсон юм бэ?
Сиу Лань: Битгий уйл.
Сиу Лань: Энийг аваад нэг сайхан хоол идээд цадаад ав. Тэгээд очоод өөрийгөө сайхан цэвэрлээд нэг ажил олж хийгээрэй. Залуу хүн байж давж чадахгүй зүйл гэж байхгүй.
ЁоуЁоу: Эгч ээ,
ЁоуЁоу: та намайг луйварчин байж магадгүй гэж айхгүй байна уу?
Сиу Лань: Хэрвээ чи луйварчин байсан бол харин ч сайн.
Сиу Лань: Тэгвэл энэ хорвоод нэг ч гэсэн зовж байгаа хүн бага байна гэсэн үг.
Сиу Лань: За, би явлаа.Охинтойгоо уулзах хэрэгтэй байна.
ЁоуЁоу: Эгч ээ...
Сиу Лань: Яасан бэ охин минь, өөр ямар асуудал байна? Энэ миний дугаар. Ямар нэг асуудал гарвал над руу залгаарай.
ЁоуЁоу: Энэ чинь л яг миний мөрөөдөж байсан хойш ээж байна шүү. Би шийдлээ. Ерөөсөө л тэр...
Хадам ээж: Ямар хөөрхөн юм бэ, Шяошюэ.
Хадам ээж: Өнөөдөр Хао Хаогийн нэг сартайн баяр.
Хадам ээж: Өмнөх чамайг хуримаа хийхэд ээж чинь ирээгүй.
Хадам ээж: Харин энэ удаа ирэх байх аа.
Шяошюэ: Тэгэлгүй яах вэ. Мэдээж ирнэ.
Шяошюэ: Ээж маань гадаадад байнга ажилтай байдаг болохоор завгүй.
Шяошюэ: Гэхдээ энэ удаад би түүнтэй яриад Хао Хао сар хүрч байгааг хэлсэн.
Шяошюэ: Тэр Хао Хаогийн нэг сартайн баярт заавал ирнэ.
Хадам ээж: Тэгвэл сайн байна.
Хадам ээж: Чи гэрлэсэн нь яах вэ, гэхдээ Хао Хао бол манай Ли гэр бүлийн ууган хүү.
Хадам ээж: Манай Ли гэр бүл Фэн гэр бүлтэй хамтран ажиллах гэж байгаа болохоор энэ арга хэмжээг алгасаж болохгүй.
Шяошюэ: Тийм ээ, ээж ээ.
Шяошюэ: Утсаар яриадахья.
Хадам ээж: Бяцхан үр минь...
Шяошюэ: байна уу ээж ээ.
Шяошюэ: Би танд хэлсэн биз дээ, ээж ээ.
Шяошюэ: Онц зүйлгүй бол над руу битгий залга гэж.
Ээж: Би үүдэнд чинь ирчихсэн байна.
Ээж: Ачаа ихтэй байна, гараад ир.
Шяошюэ: Юу гэнэ ээ?
Шяошюэ: Юу гэсэн бэ?
Шяошюэ: Ээж ээ, би хогоо асгачихаад ирье.
Хадам ээж: За, хурдан ороод ирээрэй.
Сиу Лань: Чи чинь яаж байнаа
Сиу Лань: Би Хао Хаотой уулзаж амжаагүй байхад яагаад орж болохгүй гэж?
Шяошюэ: Ээж ээ, орж болохгүй.
Сиу Лань: Яагаад?
Шяошюэ: Хао Хао ойрд өвдчихсөн байгаа юм.
Сиу Лань: Яагаад өвдсөн юм бэ? Ямар өвчин туссан юм? Эмнэлэгт үзүүлээгүй юм уу?
Шяошюэ: Зүгээр ээ, ээж ээ.
Шяошюэ: нэлээн хүнд хатгаа туссан юм.
Шяошюэ: Одоо гайгүй болж байгаа.
Шяошюэ: Гэхдээ эмч энэ өвчин дахих магадлалтай гэсэн.
Шяошюэ: Одоохондоо хамаагүй хүмүүстэй уулзуулж болохгүй гэсэн.
Сиу Лань: Тийм болохоор би түүнтэй уулзаж болохгүй юм байна, тийм үү?
Сиу Лань: Хүүхэд л эрүүд байх нь чухал.
Сиу Лань: Би Хао Хаод хувцас авчирсан.
Сиу Лань: Чамд өгчихье.
Сиу Лань: Цэвэр даавуун материалтай, өмсөхөд эвтэйхэн.
Шяошюэ: За, ээж ээ. Танд байрлах газар байгаа юу?
Шяошюэ: Би Эсвэл мөнгө өгчих үү?
Сиу Лань: Би... байрлах газар байгаа.
Шяошюэ: За тэгвэл би явлаа. Та ч яв даа
Шяошюэ: За, яв яв
Ажилтан: Маргаашнаас ажилдаа орж болно.
Ажилтан: Санаж яваарай.
Ажилтан: Огтхон ч хоцорч болохгүй шүү.
Сиу Лань: Баярлалаа, менежер ээ.
Сиу Лань: Байна уу, хэн бэ?
ЁоуЁоу: Эгч ээ, би өнөөдөр өглөө таны тусалсан гуйлгачин байна.
Сиу Лань: Аан, чи юм уу?
Сиу Лань: Юу болсон бэ?
ЁоуЁоу: Та ханьтай болмоор байна уу гэж асуух гэсэн юм.
ЁоуЁоу: Миний аав их царайлаг, бас сэтгэл татам хүн.
ЁоуЁоу: Хэрвээ та түүнтэй гэрлэвэл их сайн нөхөр болно.
Сиу Лань: Чиний аав аа? Тэгээд өглөө чи яагаад...?
ЁоуЁоу: Өнөө өглөө болсон явдлын тухайд...
ЁоуЁоу: Уучлаарай, эгч ээ.
ЁоуЁоу: Би найзтайгаа мөрийцсөн болохоор тэгж хувцасласан юм.
ЁоуЁоу: Санаатай байгаагүй ээ.
ЁоуЁоу: Би дараа нь уулзах газрын хаягийг явуулъя.
ЁоуЁоу: Та Заавал ирээрэй.
Сиу Лань: Айн? Байна уу?
Өгүүлэгч: Шяошюэ аль хэдийн гэр бүлтэй, ажил амьдралтай болсон.
Өгүүлэгч: түүнд дараа болж байснаас өөрөө нэг ханьтай болчихно гэдэг бас муугүй л санаа юм.
ЁоуЁоу: Ааваа,
Фэн дарга: өө охин ирээ юу!
ЁоуЁоу: Ааваа, өмнө нь ярьж байсан хүнээ би олчихсон.
ЁоуЁоу: Энэ удаагийн хүн үнэхээр сайн эмэгтэй байгаа.
ЁоуЁоу: Танд таалагданаа.
Фэн дарга: Ийм хурдан олчихож байгаа юмуу?
ЁоуЁоу: Тйимээ, би мундаг байгаа биз дээ? За та хэлсэн шүү, энэ удаад лав татгалзахгүй шүү.
ЁоуЁоу: Би цаг, газрыг нь хүртэл товлочихсон.
ЁоуЁоу: Та зүгээр л яваад оч, за юу?
Фэн дарга: За, очъё.
ЁоуЁоу: За ингээд л бараг болчихлоо.
ЁоуЁоу: тэгвэл би түрүүлээд явлаа.
Фэн дарга: Энэ хүүхэд ч ёстой...
Фэн дарга: Жао Кай,
Жао Кай: Фэн даргаа?
Фэн дарга: Чи яваад нэг хувцас бэлдээд ир дээ.
Фэн дарга: Өө уучлаарай, уучлаарай.
Сиу Лань: та ЁоуЁоугийн аав мөн үү?
Фэн дарга: Тийм ээ.
Фэн дарга: Уучлаарай.
Фэн дарга: Манай хүүхэд тоглоом шоглоом хийх дуртай юм. Энэ удаад бас хос олж өгнө гээд…
Сиу Лань: Зүгээр ээ, ойлгож байна.
Фэн дарга: Болзоо юм чинь би эхлээд нөхцлөө хэлье.
Фэн И: Намайг Фэн И гэдэг.
Фэн И: Би хоол хүргэлтийн ажил хийдэг.
Фэн И: Сард мянга орчим юань л олдог.
Фэн И: Өмнөх болзсон хүн маань намайг ядуу гээд явчихсан.
Сиу Лань: Хүргэлтийн ажил хийдэг байлаа гээд яах вэ. Хөдөлмөрлөж мөнгөө олж байгаа бол ичих зүйл биш. Би ч таныг шүүгээд байхаар хүн бишээ.Би ердөө цэвэрлэгчийн л ажилтай.
Фэн дарга: Аан бас, надад хадгаламж бараг байхгүй.
Фэн дарга: Байр, машин аль аль нь байхгүйээ.
Сиу Лань: Гэхдээ тэр бол хоёрдогч асуудал.
Сиу Лань: Над шиг нас дээр гарсан хүмүүсийн хувьд
Сиу Лань: найдвартай хүнтэй болоод бие биенээ түшиж амьдрах нь л чухал. Охин маань ч том болоод тусдаа гарсан. Өөртөө зүгээр сайхан хань болчих хүнтэй л байхад болоо юмуу гэж бодсон юм. Нэгнээ дэмжээд, хань болоод, цаашдаа хүүхдүүддээ төвөг удчихгүйхэн шиг л …
Фэн И: Таны хэлдэг зөв шүү.
Фэн И: За, одоо энэ тухай ярихаа больё.
Фэн И: Та өдрийн хоол идээгүй байгаа биз дээ?
Фэн И: Үйлчлэгч ээ.
Фэн И: Танайд ямар онцгой хоол байна?
Үйлчлэгч: Наана чинь меню байгаа биз дээ?
Фэн: Танайх яасан сонин хандлагатай газар вэ?
Үйлчлэгч: Манай үйлчилгээ зөвхөн хүндэт зочдод зориулагдсан.
Үйлчлэгч: Та 2 өөрсдийгөө хэн гэж бодоод байгаа юм?
Үйлчлэгч: Таксины жолооч шиг хувцаслачихаад
Үйлчлэгч: энэ газрыг ахмадын болзооны зах гэж бодоод байгаа юм биш биз дээ?
Фэн дарга: Чи….
Сиу Лань: За за, зүгээр хоол идэх гэж байгаа юм чинь менюг нь харж байгаад л захиалчих.
Сиу Лань: Дэндүү үнэтэй юм байна!
Үйлчлэгч: Би хэлсэн биз дээ.
Үйлчлэгч: Та нар шиг хүмүүс идэж чадахгүй ээ.
Үйлчлэгч: Энэ ямар газар гэдгийг мэдэхгүй байна уу?
Үйлчлэгч: Энэ бол Фэн группийн хамгийн том тансаг ресторан.
Үйлчлэгч: Та 2 замын эсрэг талын гуанзанд очиж идэхгүй юу?
Сиу Лань: За больё доо. 2-уулаа явяа, энд үнэхээр үнэтэй юм байна.
Фэн дарга: Хөөе, хүлээгээрэй.
Фэн дарга: Фэн групп үйлчлүүлэгч дээрэлхэхийг хатуу хориглодгийг би мэднэ.
Фэн дарга: Би чамд сүүлийн боломж өгье. Дахиад аятайхан хандлагатай үйлчлэх гээд үз.
Фэн дарга: Тэгвэл би энд үлдэж хоол идэх талаар бодъё.
Үйлчлэгч: Өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм?
Үйлчлэгч: Хурдхан Зайл аа!
Үйлчлэгч: Ногоо ч авч идэж чадахгүй та нар шиг ядуу амьтдад манайх үйлчлэхгүй.
Фэн дарга: За, сайн санаарай.
Сиу Лань: Уурлах хэрэггүй ээ дээ. Хаана хоол идэх нь чухал биш. Тэгээд ч энд дэндүү үнэтэй юм байна. Манайд очих уу? Би өөрөө хоол хийж өгье.
Фэн дарга: за бас төвөгтэй байлгүй дээ.
Сиу Лань: Зүгээр ээ. Охин маань гэрлэсэн, би ганцаараа амьдардаг. Түрээсийн жижигхэн байр л даа. Та л дургүйцэхгүй бол болно.
Фэн дарга: Өө би хамаагүй ээ. Тэгвэл явах уу?
Сиу Лань: Та намайг жаахан хүлээгээрэй. Супермаркет ороод жоохон хүнс авчихъя.
Фэн дарга: За.
Фэн дарга: байна уу, Жао Кай, төв салбарын менежерт хэл.
Фэн дарга: 8-р ширээний үйлчилгээ хариуцсан хүн маргаашаас ажиллахгүй.
Менежер: Сяо Цай,
Үйлчлэгч: өө менежер ээ, юу болсон бэ? Өмнө ярьж байсан тушаал дэвшүүлэх асуудал уу?
Менежер: Чи бас тушаал дэвших талаар бодоод байгаа юмуу?
Менежер: Чи үнэнээ хэлээдэх. Яг юу хийчихсэн юм?
Үйлчлэгч: Би буруу зүйл хийгээгүй шүү дээ.
Үйлчлэгч: Тэр хөгшин өөрөө л гомдол гаргасан.
Үйлчлэгч: Өөрсдөө мөнгөгүй байж хэрүүл өдөөд байсан.
Менежер: Мөнгөгүй хөгшөөн?? Чи тэднийг хэн гэдгийг мэдэх үү?
Үйлчлэгч: Хэн юм?
Менежер: Тэр чинь Фэн группийн Фэн дарга байсан!
Менежер: Тийм хүнтэй асуудал тарина гэдэг чинь өөрөө сүйрлээ дуудаж байна гэсэн үг.
Менежер: Маргаашаас ирэх хэрэггүй.
Сиу Лань: Жаахан жижигхэн байр л даа.
Сиу Лань: Битгий тоогоорой.
Фэн И: Маш цэвэрхэн юм байна.
Фэн И: Та л дургүйцэхгүй бол болно.
Сиу Лань: Түр сууж бай.
Сиу Лань: Би хоол хийгээдхэе.
Фэн И: Би тусалъя.
Фэн И: Зүгээр сууж хоол идэж болохгүй шүү дээ.
Сиу Лань: За.
Сиу Лань: Айяа! Яаж ингэж болгоомжгүй байдаг юм бэ? Наашаа ир. Би боогоод өгье. Сууж бай.
Фэн: Зүгээр ээ, зүгээр.
Сиу Лань: Чиний энэ хэнэггүй байдал манай охинтой их төстэй юм. Тэр багаасаа л юманд туслах гэхээр ингэчихдэг байсан юм. Надад туслах гэж байгаа биш би аргадаад таарна. Ашгүй таныг аргадах бол шаардлагагүй юм даа, хэхэ
Фэн: Чи…
Сиу Лань: Юу гэх гэсийн?
Фэн И: Сиу Лань, би чамд хэр санагдаж байна?
Сиулань: Тун дажгүй санагдаж байна.
Фэн И: Тэгвэл хоёулаа гэрлэх үү.
Фэн И: Бид хоёр энэ насан дээрээ ирчихсэн хүмүүс.
Фэн И: Залуус шиг цаг алдаад байх хэрэггүй.
Фэн И: Хамгийн чухал нь
Фэн И: чи миний таарсан цорын ганц алдахыг хүсэхгүй байгаа тэр хүн байна.
Сиулань: Би зөвшөөрч байна.
Фэн И: Үнэн үү?
Фэн И: Тэгвэл би одоо шууд явж хуримаа бэлдлээ.
Шюулань: Хэрэггүй ээ.
Шюулань: Тэр сүртэй зүйлс надад хамаагүй.
Шюулань: Чин сэтгэлээсээ хамт амьдарвал хангалттай.
Фэн: Тэгвэл одоо шууд явж гэрлэлтийн баталгаагаа авах уу?
ЁоуЁоу: Юу харж байгаан?
Фэн: Ёоо хүн айлгаад…
ЁоуЁоу: Та эгчтэй гэрлэчихсэн юм уу?
ЁоуЁоу: Яагаад надад хэлээгүй юм?
Фэн дарга: Амжаагүй юм.
ЁоуЁоу: Би эгчийг үнэхээр сайн хүн, та уулзвал шууд л танд таалагдана гэж хэлсэн биз дээ.
ЁоуЁоу: Гэхдээ...
ЁоуЁоу: Би та хоёрт хуримын бэлэг ч бэлдээгүй байна шүү дээ.
ЁоуЁоу: Ааваа, тэр дуудлага худалдаан дээрх 50 саяын үнэт эдлэлийг өгчихвөл ямар уу?
Фэн дарга: Би өөрийгөө Фэн группийн дарга гэдгээ хэлээгүй.
Фэн дарга: Тэр намайг сард мянган юань олдог хүргэлтийн ажилтан гэж бодож байгаа.
ЁоуЁоу: Ааваа, энэ бас арай муухай юм бишүү!
ЁоуЁоу: Эгч тийм сайн хүн байхад
ЁоуЁоу: Та яаж ингэж нууж чаддаг байна аа?
Фэн дарга: Яахвдээ анх уулзахдаа бас ямар ч санаатай хүн юм билээ гэж бодсын, тэгж байгаад нэг эвтэйхэн цагийг нь олоод хэлчихнээ. Аа бас, чи битгий наана нь хэлчихээрэй. За би завгүй байнаа, битгий бас ажил нэмээд бай.
ЁоуЁоу: Аая та худлаа сүртэй царайлаад байгаа болохоос биш дотроо их л жаргалтай байна даа.
Фэн дарга: Сиу Лань аа, маргааш Намрын дунд сарын баяр шүү дээ.
Фэн дарга: Чи Охиноо дуудаад бүгдээрээ хамт хоолонд оръё л доо.
Фэн дарга: Бас ЁоуЁоуг ч дуудчихая.
Фэн дарга: Бүгдээрээ танилцъя.
Сиу Лань: Би Шяошюэгээс асууж үзэе.
Сиу Лань: Хадам тал нь их хатуу болохоор гарч чадах эсэхийг мэдэхгүй байна.
Фэн дарга: Намрын дунд сарын баяр биз дээ.
Фэн дарга: Ээжтэйгээ хоол идэхэд хүртэл хадам ээжээсээ зөвшөөрөл авах ёстой гэж үү?
Сиу Лань: Та мэдэхгүй байгаа юм байна.
Сиу Лань: Манай ач Хао Хао өвчтэй байгаа.
Сиу Лань: Өнөөдөр уг нь нэг сартайн баяр нь болох байсан.
Сиу Лань: Гэхдээ би очоогүй.
Сиу Лань: Зүгээр хэдэн юм аваад эргэж очих гэж байна. Одоо Лоогийн гэрт бараг удахгүй очлоо.
Сиу Лань: Дараа залгая.
Фэн: Хөөе? Өөө, Лоогийн гэр бүл үү… Заа, ор.
Туслах: Лоо группийн Лоо Хайгаас танд хүүхдийн нэг сартайн баярын урилга ирүүлсэн байна.
Фэн дарга: Завгүй ээ, цаашдаа ийм уйтгартай урилгуудад чи өөрөө татгалзсан хариу өгчихөж бай.
Туслах: За.
Фэн дарга: Түр хүлээ.
Фэн дарга: харъя даа.
Фэн дарга: Ян Сюэ гэж үү?
Фэн дарга: Ямар сонин давхцал вэ.
Фэн дарга: Татгалзсан хариу өгчсөн хэвээрээ бай.
Фэн дарга: Гэхдээ чимээгүйхэн очиж харъя.
Хадам ээж: Өө би цүнхээ авахаа мартчихаж.
Шяошюэ: би Ороод аваад ирье, ээж.
Хадам ээж: Хурдлаарай, Шяошюэ.
Шяошюэ: Ээж ээ, та яагаад дахиад ирчихэв ээ?
Шяошюэ: Би Хао Хаотой уулзуулж болохгүй гэж хэлсэн биз дээ?
Сиу Лань: Өнөөдөр Хао Хаогийн нэг сартайн баяр болохоор
Сиу Лань: би зүгээр л юм өгчихье гэж бодсон юм. Чи хаачих гэж байгаан?
Шяошюэ: Надад нэг ажил байна аа.
Шяошюэ: Ээж ээ, одоо юм хум өгөх хэрэггүй ээ.
Шяошюэ: Хао Хао гайгүй болчихоор би өөрөө авч очоод уулзуулна, за юу?
Сиу Лань: За.
Сиу Лань: Бас чамд нэг юм хэлэх гэсэн юм.
Шяошюэ: Юу?
Сиу Лань: Би гэрлэсэн.
Шяошюэ: Та гэрлэсэн гэж үү?
Шяошюэ: Ямар хүн юм бэ?
Сиу Лань: Хүргэлтийн ажил хийдэг хүн.
Сиу Лань: Гэхдээ үнэхээр сайн хүн.
Сиу Лань: Маргааш Намрын дунд сарын баяр болохоор бүгдээрээ...
Шяошюэ: Завгүй ээ завгүй
Шяошюэ: Би одоо Хао Хаог харж байгаа. Очиж чадахгүй нь.
Сиу Лань: За тиймдээ.
Шяошюэ: ээж ээ, та одоо хурдан яв.
Шяошюэ: та одоо жаргалтай байгаа л бол сайн байна.
Сиу Лань: Эд нарыг...
Шяошюэ: За за, би авчихъя.
Шяошюэ: Одоо хурдан яв даа.
Сиу Лань: Энэ чинь…
Эрэгтэй: Лоо захирал Фэн групптэй хамтрах гэж байгаа гэж сонссон?
Хүмүүс: Ямар сайхан мэдээ вэ!
Хүмүүс: Өнөөдөр Лоо захирлын хүүхдийн нэг сартайн баяр.
Хүмүүс: Давхар баяр болж байна шүү.
Хүмүүс: Биднийг битгий мартаарай.
Хүмүүс: Баяр хүргэе, баяр хүргэе!
Эрэгтэй: Энэ одоо арай болоогүй байхад ингэж айхтар зарлаад… арай онгироо юу…
Хүмүүс: Баяр хүргэе баяр хүргэе
Эрэгтэй: Энэ Лоо Хай ч бас...
Эрэгтэй: Хамтын ажиллагаа эцэслэгдээгүй байхад
Эрэгтэй: сүржигнээд л байх юм.
Фэн дарга: Аз болж би урьдчилаад бодоод
Фэн дарга: өөрийнхөө хэн гэдгийг нуусан.
Фэн дарга: Тэгээгүй бол иймэрхүү яриа сонсохгүй байсан байх. Би ийм юм харах гэж ирээгүй.
Шяошюэ: Ээж ээ, та ашгүй ирчихэвүү
Шяошюэ: Хадам аа, эцэст нь нэг юм тантай уулзлаа.
Хуурамч ээж: Манайх гадаадад их том компани байгуулсан болохоор Үнэхээр их завгүй байдаг. та хэд намайг буруутгахгүй биз дээ?
Хадам ээж: Яалаа гэж дээ.
Хадам ээж: Чамайг харж байгаадаа л баяртай байна.
Хадам ээж: Нааш ир, хажууд суу.
Сиу Лань: Зогс. Энэ таны хадам бишээ.
Сиу Лань: Би Шяошюэгийн төрсөн ээж нь.
Эмэгтэй: Юу гэнэ ээ?
Хадам ээж: Та түүний ээж гэж үү?
Хадам ээж: Шяошюэ, энэ юу болоод байна аа?
Шяошюэ: Би энэ хүнийг танихгүй.
Шяошюэ: Саналаа.
Шяошюэ: Уржигдар гудамжинд намайг залилж мөнгө авах гэсэн хүн мөн байна.
Сиу Лань: Чи Юу яриад байгаа юм бэ?
Шяошюэ: Уржигдар гудамжинд надаас мөнгө нэхсэн хүн яг мөн байна.
Шяошюэ: Би өгөөгүй болохоор яаж ийгээд энд хүрээд иржээ.
Шяошюэ: Намайг сүрдүүлэх гэсэн байх.
Хадам ээж: Манай бэр ийм муухай ээжтэй гэж бодсонгүй.
Хадам ээж: Бүтэхгүй хүн юм байна.
Хүргэн: Ээжээ юу яриад байгаамдээ, гаргаад л явуулчихад болоо.
Хүн: Алив хүн ирээд наад солиотой авгайгаа гаргаадах даа!
Сиу Лань: Надад битгий хүр!
Сиу Лань: Би Шяошюэгийн төрсөн ээж нь!
Сиу Лань: Шяошюэ, чи нэг юм хэлээч! Нэг юм дугараач дээ
Хадам ээж: Явахгүй юм биз дээ, за тэгвэл зодоод ч хамаагүй гарга. Хэн нь зориг гаргаж манай Лоо-гийн гэр бүлтэй сөрж чадахыг харъя л даа.
Фэн дарга: Зогс!
Фэн дарга: Түүнийг тавь!
Хүргэн: Чи хэн юм
Хадам аав: Энэ яахаараа хараагүй хүн байдаг билээ?
Хадам аав: Та Яаж орж ирсэн юм?
Хадам ээж: Энэнтэй л хамт орж ирсэн юм байна лдаа.
Хадам ээж: Хоёуланг нь явуулж болохгүй.
Хадам ээж: Барьж аваад сургамж өг!
Эрэгтэй: Та нар түүнтэй яаж ингэж ярьж чадаж байнаа?
Эрэгтэй: Тэр хэн гэдгийг мэдэх үү?
Хадам ээж: Хэн юм?
Фэн дарга: Би Гао Сиу Ланийн нөхөр.
Хүргэн: нөхөр өө? Энэ хүний төрх нэг л өөр юм.
Хүргэн: Том хүн юм биш биз дээ?
Сиу Лань: Фэн, чи энд юу хийж яваа юм?
Фэн дарга: Би...
Фэн дарга: Хамаатантайгаа хамт ирсэн юм.
Сиу Лань: Чи дуугүй байх ёстой байсан юм.
Сиу Лань: Чи ердөө л хүргэлтийн ажилтан шүү дээ. Бид эдэнтэй эн зэрэгцэхгүй шүү дээ.
Хадам ээж: Хөөрхий нэг хүргэлтийн л ажилтан байж л дэээ.
Хадам ээж: Манай Лоогийн гэр бүлийн найранд шургалж орж ирээд асуудал тарьж зүрхэлдэг байна шүү.
Хадам ээж: Даварчихсан амьтан вэ!
Хадам ээж: Хүү минь, өнөөдөр эд нарыг нэгийг нь ч бүү явуул!
Хадам ээж: Барьж аваад сайн сургамж өг!
Хүргэн: Эцэст нь зүгээр л нэг хүргэлтийн ажилтан л байж.
Хүргэн: Энэ хувцсыг хаанаас олж өмссөнийг мэдэхгүй юм.
Хүргэн: Өөрийгөө дээд зиндааны хүн гэж бодоод байгаа юм байх даа. Инээдтэй юм.Хүн ир дээ,энэ 2 хөгшин амьтыг хамтад нь гавалчих.
Сиу Лань: тавь, тавь, Фэн, чи хурдан яв. Энэ чиний оролцох асуудал биш.
Фэн:Чиний асуудал бол миний ч асуудал.
Фэн дарга: Танай Лоогийн гэр бүл сайтар бодоорой.
Фэн дарга: Ингэж байж Өөрсдөө асуудалд оров оо.
Хүргэн: Юу сүржигнээд байгаа юм?
Хүргэн: Хөгшин өвгөн минь, өнөөдөр чамд хэн гэдгийг чинь харуулаад өгье.
Хүн: Фэн группийн Жя дэд захирал ирлээ…
дэд захирал: энд юу болоод байгаан?
Хадам аав: Жя дэд захирал аа, ямар салхи нь таныг ийшээ хөтлөөд ирэвээ, хараа, манай энд 2 бүтэлгүй юм ирчихээд, та тоох хэрэггүй. Дээшээ суу.
дэд захирал: Хүүе Фэн…
Хадам: Чи энэ хүнийг таньдаг юмуу?
Фэн: Би танихгүй ээ.
дэд захирал: харсан хүн шиг санагдаад…
Хадам аав: Аан, танихгүй байгаа нь сайн хэрэг.
Хадам аав: Энэ 2 нөхөр асуудал тарьсан юм.
Хадам аав: Би дөнгөж хүн дуудаж сургамж өгөх гээд байж байлаа.
дэд захирал: Юу гэнэ ээ?
дэд захирал: Та нар тэдэнд гар хүрнэ гэж үү?
дэд захирал: Амьд явах хүсэлгүй болоо юу?
Хадам аав: Юу нь буруу гэж?
дэд захирал: Юу ч болсон бай, олон хүний өмнө хөгшин хүмүүсийг ингэх шаардлага байна уу. Зүгээр явуулчихгүй яасан юм?
Хүргэн: Жя дэд захирлаа, эд нар өөрсдөө эхэлж асуудал үүсгэсэн юм. Зүгээр л явуулчихвал нэр нүүрээ уландаа гишгэсэн юм болно.
Хадам ээж: Энэ авгай л манай Лоогийн гэр бүлтэй асуудал үүсгэсэн.
Хадам ээж: Өөрийгөө Манай бэрийн ээж гээд байгаа юм.
Хадам ээж: Хар даа.
Хадам ээж: Манай Лоогийн гэр бүлийн бэрийн ээж чинь энд зүгээр зогсож байна.
Хадам ээж: Яаж ийм дэмий юм ярьж чаддаг байна аа?
Хадам ээж: Ямар асуудал тарих гэж байгааг нь ёстой чөтгөр л мэдэх байх.
Сиу Лань: Би угаасаа Шяошюэгийн төрсөн ээж нь.
Сиу Лань: Шяошюэг багаас нь том болтол
Сиу Лань: бүх сорви, мэнгэ, шархыг нь би мэднэ.
Сиу Лань: Та нар итгэхгүй байгаа бол энэ хуурамч хүнээс асуу, мэдэх юмуу?
Хуурамч ээж: Би яахаараа чамаар ингэж хэлүүлдэг юм? Та өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм?
Фэн: Гадаадаас ирсэн гэж байгаа бол ямар нислэгээр ирснээ бид нарт харуулчих? Ийм амархан зүйл дээр өөрийгөө баталж чадахгүй байна гэж байхгүй биз дээ?
Хуурамч ээж: Би...
Хуурамч ээж: ер нь Энэ надад хамаагүй асуудал.
Хуурамч ээж: Энэ эмэгтэй надад мөнгө өгсөн юм.
Хуурамч ээж: Би зүгээр л түүний ээжийн дүрд тоглосон.
Хуурамч ээж: Надад хамаагүй ээ.
Хадам аав: Шяошюэ... Түүний хэлсэн үнэн юм уу? Тэр үнэхээр чиний төрсөн ээж мөн үү?
Шяошюэ: Аав аа, ээж ээ, Вэньжүн... та нар миний тайлбарлахыг сонс.
Хүргэн: чамд аав ээж гэж дуудах эрх байна уу? Ямар баян айлын охин гэлээ, яадаг баян ээжтэй гэлээ… чи намайг энэ хугацаанд хуурсаар ирсэн юм байна.
Хадам ээж: Чамайг анхнаасаа энэ гуйлгачны охин гэж мэдсэн бол Вэньжүнтэй гэрлүүлэхгүй байсан юм.
Хадам ээж: Өнөөдөр чамаас болж манай Лоогийн гэр бүл нэр нүүрээ барлаа.
Хадам ээж: Энэ найр ч бас шившиг боллоо.
Хадам ээж: Гай тарьсан хүний төрүүлсэн хүүхэд ийм том баяр тэмлэглэх ч хэрэггүй.
Сиу Лань: Шяошюэ, өвдөж байна уу?
Шяошюэ: Одоо танд сайхан байна уу?
Сиу Лань: Чамайг юу гэсэн ч байлаа, худлаа ярина гэдэг чинь буруу шүү дээ.
Шяошюэ: Та ингээгүй байсан бол хэн мэдэх байсын, намайг өнөөдрийн амьдралд хүрэх гэж ямар их зовсныг та мэдэх үү, одоо хүн болгон намайг хөдөөний ээжтэй гээд мэдчихлээ, хүн бүр намайг шоолж байна. Цаашдаа миний хүү бас ингэж доромжлуулах юм бол бүгд таниас болсон шүү.
Фэн дарга: Шяошюэ, Хүний үнэ цэнийг гарал үүсэл нь тодорхойлдоггүй.
Фэн дарга: Чи Яаж төрсөн ээждээ ингэж хандаж чаддаг байна аа?
Шяошюэ: Чи нэг муу хүргэлтийн ажилтан юугаа мэдэх юм? Та нар насаараа зовж амьдрхтайгаа санал нийлж байгаа бол би санал нийлэхгүй. Та дахиж битгий над дээр ирээрэй. Би энэ хүнийг алдаж чадахгүй.
Фэн дарга: Чи одоо Юу ч хэлсэн тэр сонсохгүй ээ.
Сиу Лань: Би үнэхээр буруу зүйл хийчихсэн юм болов уу?
Фэн дарга: Чи буруугүй ээ, харин тэр Лоогийн гэр бүлийг сайн хүмүүс биш гэдгийг олж хараагүй байна.
Фэн дарга: Явцгаая,
Сиу Лань: Би ариун цэврийн өрөө орчихоод ирье.
Фэн: Лоогийн группыг төслөөс шууд хас.
Хүргэн: Новш гэж! Дахиад өөр юу чи надаас нуусан? Хэл.
Шяошюэ: Байхгүй ээ
Хадам ээж: Би чинь баян айлын охинтой суулаа гэж бодсон юмсан.
Хадам ээж: Ээж нь хөрөнгө оруулалт хийж өгнө гэж найдаж байлаа.
Хадам ээж: Гэтэл зүгээр нэг хөгшин авгай байсан байдаг.
Хадам ээж: Үнэхээр уур хүрч байна.
Хадам ээж: Энэ хугацаанд чамд ямар сайн хандсаныг ойлгохгүй байна уу? Цаашдаа гэрийн бүх ажлыг чи хийгээрэй. Ойлговуу
Шяошюэ: Заа ээжээ
Хадам ээж: Аз болж манайд Фэн группийн төсөл байгаа.
Хадам ээж: Үгүй бол их мөнгө алдах байлаа.
Хадам ээж: Лоо, Фэн группийн ажил ямар байна бэ?
Хадам ээж: Ахиц гарсан уу?
Өвгөн Лоо: Мэдээж.
Өвгөн Лоо: Дэд захирал өөрөө хүрч ирснийг хараагүй юм уу?
Өвгөн Лоо: Би тэдэнд их мөнгө өгсөн.
Өвгөн Лоо: Хариу нь ирэх л ёстой.
Хадам ээж: Тэгвэл сайн байна.
Хадам ээж: Фэн групп байхад манай Лигийн гэр бүл дахин сэргэх найдвар байна.
Өвгөн Лоо: Жя дэд захирал аа, та яагаад өөрөө залгаж байгаа юм бэ?
Өвгөн Лоо: Төслийн асуудал уу?
дэд захирал: Төсөл яриад хэрэггүй ээ.
дэд захирал: Танай Лоогийн гэр бүлийг жагсаалтаас хассан.
Өвгөн Лоо: Юу гэнэ ээ?
Өвгөн Лоо: Бид та нарыг гомдоогоогүй шүү дээ.
Өвгөн Лоо: Яагаад гэнэт хасчихав?
дэд захирал: Та нар намайг биш. Фэн даргыг уурлуулсан. Нэг сартайн баяр дээр болсон явдлыг Фэн дарга мэдчихсэн. дарга мөнгө шүтдэг, шуналтай хүмүүсийг хамгийн их үзэн яддаг.
Өвгөн Лоо: Энэ асуудлаас болоод уу?
Өвгөн Лоо: дэд захирал аа, бидний өмнөөс сайн үг хэлээд өгөөч.
дэд захирал: Уучлаарай.
дэд захирал: Фэн даргын шийдвэрийг хэн ч өөрчилж чадахгүй.
дэд захирал: Та нар өөрсдийгөө л бодож үз.
Хадам ээж: Юу болсон бэ, өвгөн Лоо?
Хүргэн: Ааваа, яагаад төсөл гэнэт цуцлагдчихав аа?
Өвгөн Лоо: Фэн дарга найр дээр болсон явдлыг мэдээд, биднийг шуналтай гэж бодсон гэнэ.
Хүргэн: иймхэн юмнаас болоод уу?
Хадам ээж: Одоо яах вэ?
Хадам ээж: Бид бараг бүх мөнгөө энэ төсөлд хийчихсэн шүү дээ.
Хадам ээж: зөвхөн Фэн групп л сүүлийн найдвар байсан шүү дээ.
Өвгөн Лоо: Санаа зоволтгүй. Дахиад өөр арга байгаа
Өвгөн Лоо: Чи Тэр Фэн групп рүү очиж уучлалт гуй.
Өвгөн Лоо: Нэг сартайн баяр дээр болсон зүйл бол зүгээр л андуурал байсан гэж хэл.
Хадам ээж: Тийшдээ, ээжийгээ аваачиж уучлал гуйлга. Энэ л хамгийн зөв арга.
Хадам ээж: Чи сонсож байна уу? Энэ асуудлыг аятайхан шийдэхгүй бол чамайг бүүр зүгээр байлгахгүй шүү.
Шяошюэ: заа ээжээ
Хүргэн: эдний бүтэхгүй ээжийн амаар уучлал гуйлгаад, гайгүй юу?
Өвгөн Лоо: Хангалтгүй юм байна. Өнөөдөр Фэн гэр бүлийн шинэ үл хөдлөх хөрөнгө худалдаанд гарна. Тийшээ очъё. Фэн дарга баярлана байх. Фэн даргатай уулзах ч боломжтой. Бодлыг нь өөрчилж чадахгүй байсан ч ядаж биднийг харж авна.
Хадам ээж: Хурдан явж холбоо барихгүй юмуу? Юугаа хийгээд суугаад байгаа юм.
ЁоуЁоу: Ааваа, Энэ Лоогийн гэр бүл дэндүү дээрэнгүй юм.Жоохон мөнгөтэй болчихоод өөрсдийгөө дээгүүрт тавьчихжээ. Би тэнд байсан бол тэднийг ёстой бут авах байсан.
Фэн: За чи дэмий онгироод яахвээ
Сиу Лань: ЁоуЁоуг хэлэх яахвээ, чи өөрөө бас онгирсон шдээ. Бараг хүлүүлчих шахсан хэрнээ…
Фэн: За боль доо. Хүүхдийн өмнө жаахан нүүр өгчих л дөө.
Сиу Лань: За за за, нүүр өгье.
Сиу Лань: май, гутлаа тайлаад өмсөөд үз.
Сиу Лань: Би шинэ улавч хийчихсэн.
Фэн дарга: Хэрэггүй байлгүй дээ?
Сиу Лань: Юу хэрэггүй гэж?
Сиу Лань: Хурдан тайл.
Фэн дарга: За за.
Сиу Лань: Шинэ гутал улавчтай байж л эвтэйхэн байдаг биз дээ?
Сиу Лань: Ямар байна?
ЁоуЁоу: Тансаг савхин гутал дээр цэцгэн улавч хийлгэдэг хүн анх удаа харж байна.
ЁоуЁоу: лаг юм бэ!
Сиу Лань: Ямар байна?
Фэн дарга: хэлэх үг алгаа
Фэн дарга: Үнэхээр эвтэйхэн байна!
Фэн дарга: Сиу Лань, чиний гарын ур үнэхээр мундаг юм аа.
Фэн дарга: Дараа завтай үедээ надад дахиад нэг хос хийж өгөх үү?
ЁоуЁоу: Үнэхээр тийм эвтэйхэн юм уу?
ЁоуЁоу: Сиу Лань эгч ээ, надад ч бас хийж өгөөч.
ЁоуЁоу: Би шинэ гутал авсан юм, гэхдээ жаахан холгоод байна.
ЁоуЁоу: гэхдээ би арай энгийн загвартайг хүсэж байна.
ЁоуЁоу: Цэцэгтэйг нь аавдаа үлдээе.
Сиу Лань: За за.
Сиу Лань: ямарыг ч хийлгэсэн болноо.
Сиу Лань: Өнөөдөр та хоёр яагаад ингэж гоё хувцаслачихсан байгаа юм?
Сиу Лань: Хаашаа явах гэж байгаа юм?
Сиу Лань: Өвгөн Фэн, та өнөөдөр хоол хүргэлтэнд явахгүй юм уу?
ЁоуЁоу: Аан тийм. Мартах шахлаа.
ЁоуЁоу: Сиу Лань эгч ээ, та ч бас хувцсаа солиорой.Бүгдээрээ хамт явъя.
Сиу Лань: Хаашаа явах юм?
ЁоуЁоу: Мэдээж танд сюрприз барина шүү дээ!
Сиу Лань: Юу?
Шяошюэ: Яагаад утсаа унтраачихсан юм бэ?
Хадам ээж: Яриад дууссан уу? Явяаа
Шяошюэ: За одоохон ээжээ очлоо
Сиу Лань: Хүлээж байгаарай, би утсаа аваадхая. Өө Унтаж байхдаа утсныхаа дууг хааснаа мартсан байна шдээ. Шяошюэ?
ЁоуЁоу: Сиулань эгч ээ, болоо юу?
Сиу Лань: Аан, очлоо.
Сиу Лань: Өвгөн Фэн, ЁоуЁоу, та хоёр намайг энд авч ирж юу хийх гэж байгаан?
Фэн: Би энд чамд нэг жижиг байр авсан юм.
Сиу Лань: Юу гэнэ ээ?
Сиу Лань: Ийм үнэтэй байр уу?
Сиу Лань: Зүгээр аюна гээд л авчихсан гэж үү?
Сиу Лань: Мөнгө хаанаас гарсан юм?
Сиу Лань: Та хоёр чинь хадгаламж багатай гэсэн биз дээ?
ЁоуЁоу: Энэ...
ЁоуЁоу: Аав бид 2-ын цуглуулсан мөнгөөр авсан юм.
Сиу Лань: Ай хөөрхий дөө.
Сиу Лань: Чи чинь зүгээр нэг компанийн ажилтан. Мөнгө хадгалах амаргүй байгаашдээ, яах гэж бид 2-т байр авч байгаан.
Сиу Лань: Үгүй ээ, би энэ байрыг авч чадахгүй.
Сиу Лань: Буцаацгаая.
Сиу Лань: Би түрээсийн байрандаа хангалттай сайхан амьдарч байна.
Сиу Лань: Харья, гэртээ харьцгаая.
ЁоуЁоу: Сиу Лань эгч ээ, энэ чинь зах зээлийн дундаж л үнэтэй байр.
ЁоуЁоу: Би энд удирдах албан тушаалтай найзтай.
ЁоуЁоу: Ажилчдынх нь үнээр авсан болохоор хамаагүй хямд.
ЁоуЁоу: Тэгээд ч би өмнө нь та хоёрт хуучин байр авч өгнө гэж хэлсэн биз дээ.
ЁоуЁоу: Санаа зоволтгүй, би төлж чаднаа.
Сиу Лань: Гэхдээ….
ЁоуЁоу: Сиу Лань эгч ээ, ав л даа.
ЁоуЁоу: Үгүй бол би үнэхээр уурлана шүү.
Фэн дарга: Сиу Лань, охины үгэнд орчих оо.
Фэн дарга: Хүүхдийн сэтгэл шүү дээ. Авчих.
Сиу Лань: За тэгвэл зөвшөөрье. Би энэ байранд зүгээр амьдаръя.
Сиу Лань: Гэхдээ энэ байрны гэрчилгээнд миний нэрийг битгий оруулаарай.
Сиу Лань: Зүгээр л ЁоуЁоугийн нэр дээр байлга.
Сиу Лань: Дараа нь ЁоуЁоу хүнтэй гэрлэх болохоор нь засвар хийгээд инж болгож өгье.
ЁоуЁоу: зааа заа, таны хүссэнээр л болгоё.
Фэн дарга: Ямар олон хүн намайг гуйдаг гэж бодож байна? Гэтэл би та 2-оос л гуйгаастай…
Сиу Лань: Хөөрхөн гэдэг нь…
Менежер Цай: Фэн… Фэн даргаа, та ирчихсэн юмуу.
ЁоуЁоу: Ааваа, санаа зоволтгүй.
ЁоуЁоу: Би бүгдийг зохицуулчихсан.
ЁоуЁоу: Ямар ч асуудал гарахгүй.
Фэн дарга: Овоо сайжирсан байна шүү.
Менежер Цай: Сайн байна уу эгчээ.
Сиу Лань: Үйлчилгээ үнэхээр сайн юм аа.
Сиу Лань: Менежер нь хүртэл өөрөө гарч ирж зочдоо угтаж байна.
Менежер Цай: Тэгэлгүй яах вэ.
Менежер Цай: Фэн ноён энэ байрыг сонирхож байгаа юм чинь.
Менежер Цай: Гэрээ бэлэн болсон.
Менежер Цай: Та гурав надтай хамт ирж гарын үсэг зурна уу.
Эмэгтэй: Эд нар бас юугаа хийж байгаанбэ?
Сиу Лань: Шяошюэ...
Шяошюэ: Та нар үнэхээр энэ газраас байр авах хэмжээний мөнгөтэй гэж үү?
Хүргэн: Ээж ээ, та ойлгохгүй байна.
Хүргэн: Ихэнх хүмүүс нэр хүндийн төлөө
Хүргэн: насаараа хадгалсан мөнгөө шавхаад ийм байр авдаг юм.
Хүргэн: Хөөрхий дөө, тэд яаж мэдэх вэ дээ. Хэчнээн хичээгээд ч манай ариун цэврийн өрөө шиг л хэмжээтэй байр авна шдээ
Хадам аав: Шяошюэгийн ээжээ, байр авах гэж байгаан бол надад хэл л дээ, би чамд зүгээр бэлэглэнэ шдээ.
Хадам аав: Гэхдээ надад нэг жижигхэн тус хүргэчих.
Хадам аав: Фэн группийн Фэн даргатай уулзаад
Хадам аав: нэг сартайн баяр дээр болсон зүйл бол андуурал байсан гэж хэлээд өг. Ямар вэ?
Сиу Лань: Хэрэггүй ээ. Фэн хөгшөөн, ЁоуЁоу, явцгаая.
Шяошюэ: ээжээ, та ийм үед яагаад ингэж зөрүүдлээд байгаа юм бэ? Эндхийн байрны үнэ ямар өндөр билээ дээ. Урьдчилгаа төлж чадлаа ч хорь, гучин жил зээлийн хүү төлнө. Хэдэн сайхан үг хэлээд л том байранд амьдрах боломжтой байхад та яагаад ийм тэнэг юм бэ?
Сиу Лань: Шяошюэ, би чамайг яаж хүмүүжүүлсэн билээ?
Сиу Лань: Хүний хамгийн наад захын чанар бол
Сиу Лань: худлаа хэлэхгүй байх.
Сиу Лань: Чи мартчихсан юм уу?
Сиу Лань: Тэгээд чи өөрөө л саяхан намайг дахиж уулзах хэрэггүй гэсэн биз дээ?
Сиу Лань: Одоо чи худлаа ярихаас гадна хүний хамгийн наад захын нэр төр ч алга уу? Лоогийн гэр бүл хүн муутай хүмүүс. Би үхсэн ч тэднээс туламж авахгүй.
Хадам ээж: Гао Сиу Лань, битгий ачийг усаар хариулаад бай.
Хадам аав: Заа тэгвэл чи тийм л нэр төртэй юм бол чамайг хэдэн юаниар ямархуу байр авахыг чинь харж л байя,
Хадам аав: Менежер Цай, эдний харсан тэр байрыг нь би 2 дахин өндөр үнээр авъя.
Менежер Цай: Энэ...
Менежер Цай: Уучлаарай, ноён Лоо.
Менежер Цай: тэр байрыг энэ эрхэм аль хэдийн захиалсан.
Хадам аав: Гэрээгүй арай хийгээгүй байгаа биз дээ? 2 дахин өндөр үнэ багадаад байна уу? Тэгвэл гурав дахин өндөр үнээр авъя!
ЁоуЁоу: Та нар битгий Давраад байгаарай!
Сиу Лань: За яах вэ. ЁоуЁоу, энэ байрыг заавал авах албагүй шүү дээ. Өөр газраас авчихъя.
Хадам аав: Чамд ямар байр таалагдана гэнүү, би бүгдийг нь авчихна.
Хадам ээж: Яасан?
Хадам ээж: Одоо ч итгэхгүй байна уу?
Хадам ээж: Тэгвэл хаус хорооллоос очоод сонгоочдээ!
Хадам ээж: Аан тийм. Мартах гэж байна
Хадам ээж: Чи чинь цэвэрлэгч, чи чинь хүргэлтийн ажилтан биз дээ.
Хадам ээж: Хаус хорооллын ганц жорлонг ч авч чадахгүй байх аа.
Фэн: Чи…
Сиу Лань: Больчихёоо Фэн.
Сиу Лань: Өөр газраас авъя.
Хүргэн: Аав аа, ээж ээ, энэ хөгшидтэй маргалдахаа боль. Өнөөдөр бид “Оргилын хаан” байрыг үзэх гэж байгаа шүү дээ. Тэр байр фэнгшүй талаасаа маш сайн, гурван үеэрээ баяжина гэдэг юм.
ЁоуЁоу: За одоо ингэсгээд шүү.
Хадам аав: Менежер Цай, бидний хэлсэн “Оргилын хаан” байрыг үзье.
Менежер Цай: Уучлаарай, ноён Лоо.
Менежер Цай: “Оргилын хаан” байрыг худалдахгүй. Азын сугалаагаар өгнө.
Хадам аав: Юу? Сугалаа?
Менежер Цай: тиймээ, Фэн даргын гаргасан шинэ дүрэмээр, шинэ хороолол байгуулж байгаа учраас Хамгийн азтай хүн л үнэгүй байр авах боломжтой.
ЁоуЁоу: сонсов уу? Мөнгөтэй байсан ч авч болохгүй. Хамгийн азтай хүн авна гэнэ. Тэгэхээр та нарын аз манай Сиу Лань эгчийнхийг гүйцэхгүй ч байж магадгүй нь дээ.
Хүргэн: Ямар инээдтэй юмбэ, Чи Лоогийн гэр бүлийн аз хөдөөнөөс ирсэн хүмүүстэй харьцуулахад муу гэж хэлэх гээд байна уу?
ЁоуЁоу: Мөрийцье л дөө. Хэрвээ та нар хожигдвол авсан байраа Сиу Лань эгчид өгнө.
Хүргэн: Мөрийцөх өө? Тэгээд та нар хожигдвол яах уу?
ЁоуЁоу: Та нар хүссэнээрээ бол.
Хадам аав: Хэрвээ та нар хожигдвол өмнөх асуудлаар очиж уучлал гуй. Дээрээс нь та гурав гурвуулаа бидний өмнө сөхрөөд “Би хөгшин чөтгөр” гэж хэлээд уучлал гуйна.
Сиу Лань: Тэдэнтэй ингэж маргалдаад хэрэггүй дээ.
Сиу Лань: Өөр газар очиж байр авъя.
Фэн дарга: Заа, би зөвшөөрч байна.
Сиу Лань: Нөхөөр, чи яагаад бас зөвшөөрөөд байгаа юм?
Фэн дарга: Сиу Лань, би чамайг азтай байна гэдэгт итгэлтэй байна.
Хадам аав: За тэгвэл эхэлье.
Менежер Цай: Наашаа дагаад ир.
Ажилтан: Чи хэн нь азтай байж шагнал авах боломжтой гэж бодож байна?
Ажилтан2: Ямар ч байсан тэд биш. Азтай байсан бол юу гэж л ийм ядуу амьдралтай байхавдээ, дээрээс нь Лоо захирлын гэр бүлтэй мөрийцөөд л… Үхлээ өөрсдөө дуудаж байна даа
Ажилтан: Яг үнэн.
Менежер Цай: Ноён Лоо, танайхаас хэн нь эхлэх үү.
Хадам аав: Би эхэлчихье.
Менежер Цай: Баяр хүргэе, ноён Лоо!
Менежер Цай: Та тавдугаар байрны шагнал хожлоо!
Менежер Цай: Нэг боодол салфетка!
ЁоуЁоу: Лоогийн гэр бүлийн аз ердөө нэг боодол салфетканы дайтай байжээ. Ямар азгүй юм бэ.
Хүргэн: Салфетка ч гэсэн шагнал мөн биз дээ?
Хүргэн: Та хэд ч бас иймэрхүү бэлэг авбал адилхан шийтгэлээ хүлээнэ шүү.
Сиу Лань: ЁоуЁоу, өвгөн Фэн, больчихъё доо.
Сиу Лань: Болохгүй бол би өөрөө очоод тэдний өмнөөс гуйчихъя.
ЁоуЁоу: Үгүй ээ, Сиу Лань эгч ээ.
ЁоуЁоу: Та заавал өөрөө сугалаагаа сугал.
ЁоуЁоу: Тэдэнд өөрийнхөө аз хийморийг харуул.
Сиу Лань: Би чадахгүй ээ.
Фэн дарга: Сиу Лань, зоригтой бай.
Фэн дарга: Өөртөө итгэ.
Менежер Цай: Баяр хүргэе!
Менежер Цай: Та пентхаус хожлоо!
Хадам ээж: Юу?! тэр эмэгтэй пентхаус хожиж чаддаг байна аа?
Хадам ээж: Харъя.
Хадам ээж: Энд нэг асуудал байх шиг байна.
Менежер Цай: Та манай Фэн группыг тэдэнд туслах гэж луйврын арга ашигласан гэх гээд байгаа юм биз?
Хүргэн: Үгүй ээ, би тэгж хэлээгүй.
Менежер Цай: Хэрвээ итгэхгүй байвал дахиад сугал.
Хадам ээж: Би сугалъя.
Менежер Цай: Баярлалаа, хоосон байна.
ЁоуЁоу: Таны аз Лоо захирлаас ч муу байна.
Хүргэн: Би сугалъя.
Менежер Цай: 2 уут угаалгын нунтаг.
ЁоуЁоу: Таны аз ээжийнхээс тань арай жоохоон дээр юм байна.
ЁоуЁоу: Ноён Лоо, та больчихгүй биз дээ?
ЁоуЁоу: Менежер Цай гээд бүгд л сая сонссон.
ЁоуЁоу: Та нар хожигдчихлоо. Нөгөө байраа манай Сиу Лань эгчид өгөх нь дээ. Яасан? Менежер Цай энд байхад та нар хуурна гэж үү?
Менежер Цай: Ноён Лоо...
Менежер Цай: Энэ пентхаус аль хэдийн сугалаагаар сугалагдчихлаа.
Менежер Цай: Манай Фэн дарга өөрөө асуух нь тодорхой.
Менежер Цай: Миний бодлоор та мөнгөө төлчихсөн нь дээр байх.
Хадам аав: За төл төл, ямар төлж чадахгүй биш.
Хадам аав: Шууд Картаа уншуулчих. Уншуулаачдээ.
Хадам аав: Хурдан явцгаая
Менежер Цай: Хатагтай, энэ таны 2 байрны гэрээ.
Менежер Цай: Байр бүрэн засвартай байгаа.
Менежер Цай: Та гарын үсгээ зураарай.
ЁоуЁоу: Хүүе яаж байгаа юм бэ
Сиу Лань: Энэ пентхаусыг чи зарчих. Зараад өөр байр ав. Эсвэл өөрөө амьдарсан ч болно шдээ.
ЁоуЁоу: Үгүй ээ. Энэ чинь таны сугалаанд хожсон пентхаус шүү дээ. Энэ бол таных.
Сиу Лань: Надтай маргах хэрэггүй.
Сиу Лань: Би хөгшин хүн.
Сиу Лань: Ийм том байранд амьдрах хэцүү.
Сиу Лань: Арчилгаа нь ч төвөгтэй.
Сиу Лань: Харин залуу хүмүүсийн хэрэгцээ их.
Сиу Лань: Та нар том байранд амьдар. Буцааж болохгүй шүү. Гялс гарын үсгээ зур. Тэгэхгүй гэвэл би аль байрыг нь ч авахгүй ээ.
Фэн: Сиу Лань эгчийнхээ үгийг сонс оо.
ЁоуЁоу: Заза, баярлалаа Сиу Лань эгчээ
Сиу Лань: Гарын үсгээ зур.
ЁоуЁоу: Сиу Лань эгч хаачив?
Фэн: Ариун цэврийн өрөө орсон.
ЁоуЁоу: Сиу Лань эгчид нэг бэлэг өгөх гэсэн биш амаргүй юмаа, бүтэлгүйтчихлээ. Өөртөө л үлдээхээс дээ.
Фэн: Би яагаад 80-хан метр квадрат байр авах гээд байсныг ойлгож байна уу? Тэр угаасаа шуналтай хүн биш. Чи юу ч өгсөн, угаасаа авахгүй.
ЁоуЁоу: За яах вэ. Ямар ч байсан бидэнтэй хамт амьдрах гэж байна. Энэ байрыг тэр авсан ч угаасаа хэрэггүй болсон.
Сиу Лань: Та хоёр юу яриад байгаа юм?
ЁоуЁоу: Аан, юу ч биш.
Фэн: Явцгаая.
ЁоуЁоу: өө яг… Тавилгын дэлгүүр хэсье. Тэгээд хэд хоногоос шинэ байрандаа нүүж оръё.
Фэн: Яасан бэ?
Сиу Лань: Харахнээ Лоогийн гэр бүл Шяошюэтэй жаахан ширүүн харьцаж байх шиг санагдсан. Би жаахан санаа зовж байна.
Фэн дарга: Санаа зоволтгүй.
Фэн дарга: Шяошюэ ойлгох цагтаа өөрөө эргээд ирнэ.
ЁоуЁоу: явцгаая,
Сиу Лань: За явъя
Хадам аав: Шяошюэ, чиний ээж яг яачихсан хүн бэ? Чиний өмнөх худлаа ярьсан хэрэгт дээр би чамтай тооцоо бодоогүй байхаа? Харин энэ удаа Фэн группийн асуудлыг шийдэж чадахгүй бол дуусна шүү.
Шяошюэ: Уучлаарай ааваа,би заавал ямар нэг аргаар ээжийн бодлыг өөрчилнөө.
Хадам аав: За. Би чамд гурав хоног өгье. Чадахгүй бол Лоогийн гэр бүлээс зайлаарай.
Сиу Лань: Энэ байр үнэхээр гоё юм аа. Ийм олон тавилга авчихсан байсныг нь би яагаад мэдээгүй билээ?
Фэн дарга: Энэ бүгдийг ЁоуЁоу зохицуулсан.
Фэн дарга: Тэр бүр хүнээр цэвэрлүүлчихсэн.
Фэн дарга: Чи жаахан цэгцлээд л болно.
Сиу Лань: Энэ хүүхэд мөнгө үрэх их дуртай юм аа.
Сиу Лань: Сая супермаркетын хажуугаар өнгөрөхдөө
Сиу Лань: хүнс авахаа мартчихаж.
Сиу Лань: Одоо яваад ирье.
Фэн дарга: Өө тэгэж төвөг удаад яахав. Өдрийн хоол гэртээ идэхгүй ээ
Сиу Лань: Чи хэдэн өдөр амарна гээгүй билүү? Яагаад… Танай хүргэлтийн ажилтнууд амралтын өдөр ч илүү цагаар ажилладаг юм уу?
Фэн дарга: Үгүй ээ.
Фэн дарга: Нэг дүү маань гэмтчихсэн юм.
Фэн дарга: Би очиж туслах хэрэгтэй болоод.
Сиу Лань: За тэгвэл эртхэн ирээрэй.
Сиу Лань: Ирэхээр чинь амттай хоол хийж өгнө.
Фэн дарга: За, би явлаа.
Сиу Лань: Бас юу мартчихаваа?
Шяошюэ: Ээж ээ...
Сиу Лань: Шяошюэ, чи энэ газрыг яаж олоод ирэв ээ?
Шяошюэ: Уржигдар би байршлыг нь харчихсан юм.
Шяошюэ: Ээж ээ...
Шяошюэ: Гуйя, намайг авар л даа.
Сиу Лань: Юу хийгээд байгаа юм бэ?
Сиу Лань: Хурдан бос.
Шяошюэ: Үгүй ээ.
Шяошюэ: Та зөвшөөрөхгүй бол би босохгүй.
Шяошюэ: Ээж ээ, та мэдэхгүй байна.
Шяошюэ: Тэр өдөр гэртээ би бараг үхэх шахсан.
Шяошюэ: Хадам талынхан уурлаад бүх уураа надад гаргасан.
Шяошюэ: Хэрвээ би Фэн даргаас очиж гуйхгүй бол
Шяошюэ: намайг тэр гэрт амьдрах хэрэггүй гэсэн.
Шяошюэ: Ээж ээ, намайг бодохгүй байлаа гэхэд
Шяошюэ: ядаж зээ хүүгээ бодооч.
Сиу Лань: За би чамд тусланаа. Хурдан бос.
Сиу Лань: Гэхдээ би тэр Фэн даргыг нь танихгүй шүү дээ.
Сиу Лань: Миний үгэнд итгэнэ гэж амлаж чадахгүй нь.
Шяошюэ: Очоод л хангалттай.
Ажилтан: Фэн даргаа, хурлын өрөө бэлэн болсон.
Ажилтан: Бүгд ирсэн, таныг л хүлээж байна.
Фэн: Заа явъя
Сиу Лань: Компанийн дүрмээр цэвэрлэгээний ажилтан ажлын цагаар нийтийн хэсэгт гарч болохгүй. Би тэр Фэн даргатай нь л яаралтай уулзчихвал боллоо.
Сиу Лань: Фэн…?
ЁоуЁоу: Сиу Лань эгч ээ?
Сиу Лань: ЁоуЁоу, чи бас энд юу хийж байгаа юм?
ЁоуЁоу: ааан…. Манай компани Фэн групптэй хамтарч ажилладаг юм.
ЁоуЁоу: Би захиралтайгаа хамт ирсэн.
Сиу Лань: Сая аавыгаа харсан уу?
Сиу Лань: Би түүнийг даргын өрөөнөөс гарч ирэхийг харсан шиг боллоо.
ЁоуЁоу: Айн, Яаж тийм байх вэ дээ?
ЁоуЁоу: Та андуурсан байх.
ЁоуЁоу: Миний аав чинь зүгээр л хүргэлтийн ажилтан шүү дээ.
ЁоуЁоу: Яаж энд байх юм?
Сиу Лань: Гэхдээ би яг сая харсан шүү дээ.
ЁоуЁоу: Сиу Лань эгч ээ,
ЁоуЁоу: миний аав Фэн даргатай их адилхан байдаг юм.
ЁоуЁоу: Нэр нь хүртэл адилхан болохоор
ЁоуЁоу: хүмүүс байнга андуурдаг.
Сиу Лань: Аан, тийм байх нь.
Сиу Лань: тиймдээ, аав чинь үнэхээр тэрбумтан байсан бол
Сиу Лань: над шиг хүнтэй яаж сууна гэж дээ.
ЁоуЁоу: Сиу Лань эгч ээ, та энд хэзээ ажилд орсон юм бэ?
Сиу Лань: Саяхан л орсон.
Сиу Лань: Ажил маань тогтворжоогүй болохоор дараа нь хэлнэ гэж бодсон юм.
ЁоуЁоу: Тэгээд та энд ирж……?
Сиу Лань: Шяошюэ байна даа,
Сиу Лань: Над дээр ирээд гуйсан юм.
Сиу Лань: Би зүгээр хараад сууж чадаагүй.
Сиу Лань: Тэгээд Фэн даргатай уулзах гэж ирсэн юм.
ЁоуЁоу: Сиу Лань эгч ээ, ингэе, та энэ асуудлаа надад даатгачих
ЁоуЁоу: Манай дарга Фэн даргатай холбоотой байдаг.
ЁоуЁоу: Харилцаа ч гайгүй.
Сиу Лань: Чамд төвөг болохгүй биз дээ?
ЁоуЁоу: Юу яриад байгаа юм бэ?
ЁоуЁоу: Сиу Лань эгчийн асуудал яаж төвөг болох вэ дээ?
ЁоуЁоу: За ингээд тохирлоо шүү?
Фэн дарга: За, өнөөдрийн хурал ингээд дууслаа.
Фэн дарга: Бүгд явж ажлаа хий дээ.
Фэн дарга: ЁоуЁоу, чи компанийн ажилд сонирхолгүй байдаг байсан биз дээ?
Фэн дарга: Өнөөдөр яагаад өөрөө хүрээд ирэв?
ЁоуЁоу: Ааваа, та намайг ямар их асуудал шийдсэнийг мэдэж байна уу?
ЁоуЁоу: Бараг л та баригдах шахлаа!
Фэн дарга: Юу? Сиу Лань ажил дээр ирчихсэн байсаан?
ЁоуЁоу: Өөрийнхөө групп дээр юу болоод байгааг ч мэдэхгүй байна гэж үү?
ЁоуЁоу: Сиу Лань эгч цэвэрлэгээнд бараг хагас сар ажилласан байна.
Фэн дарга: Юу гэнэ ээ?
Фэн дарга: Тэр энд цэвэрлэгчээр ажиллаж байгаа юм уу?
Фэн дарга: Тэгвэл тэр намайг хараагүй биз дээ?
ЁоуЁоу: Санаа зоволтгүй, ааваа.
ЁоуЁоу: Та өнөөдрийг хүртэл нуугаад явж чадсан.
ЁоуЁоу: Гэхдээ ингэж удаан явж болохгүй шүү.
ЁоуЁоу: Та ер нь хэзээ үнэнээ хэлэх юм бэ?
Фэн дарга: Ойлголоо.
Фэн дарга: Боломж гаргаж хэлэе дээ.
Фэн дарга: Гэхдээ компанийн дүрмээр
Фэн дарга: цэвэрлэгээний ажилтан хоёрдугаар давхарт гарч болохгүй шүү дээ.
Фэн дарга: Тэгээд тэр яаж орсон юм бол?
ЁоуЁоу: бас л нөгөө Лоогийн гэр бүлээс болсон хэрэг.
ЁоуЁоу: Шяошюэ өөрийгөө өрөвдүүлж, Сиу Лань эгчийг наашаа явуулсан байна. Тэгээд таныг олж уучлал гуйх гэж байсан байна.
Фэн дарга: Сиу Лань охиныгоо орхиж чадахгүй байгаа байх.
Фэн дарга: Сиу Ланийг бодоод тэдэнд дахин нэг боломж өгье.
Хадам ээж: Нээрээ юу? Үнэхээр тендерийн эрхээ эргүүлээд авчихлаа гэж үү?
Хадам аав: Энэ нэг л биш ээ.
Хадам аав: Нэг сартайн баярын асуудлаас болсон гэдгийг ойлгож болно.
Хадам аав: Дэд захирал хүртэл шийдэж чадаагүй байхад
Хадам аав: Гао Сиу Лань шиг хөдөөнөөс ирсэн хүн амархан шийдчихдэг?
Хадам аав: Шяошюэ, ээж чинь Фэн даргатай ямар нэг холбоотой юм биш биз?
Шяошюэ: Би ч бас мэдэхгүй.
Хадам аав: Холбоотой эсэх нь ч дүүрч. Ямар ч байсан Фэн даргатай уулзаж чадна гэдэг өөрөө том зүйл.
Хадам аав: Чи одоо түүнийг хоолонд урьж
Хадам аав: манай Лоогийн гэр бүл уучлалт гуйх гэж байна гэж хэл.
Фэн дарга: Өвгөн Фэн, үзээд алдая л даа.
Фэн дарга: Лоогийн гэр бүл биднийг хоолонд урьж байна.
Сиу Лань: Өвгөөн, энэ хувцсыг өмсөөд үз дээ. Бараг болчихсон юм шиг байна.
Сиу Лань: Лоо-гийн гэр бүл бид нарыг хоолонд урьсан байх юм. Явах уу яахуу
Фэн дарга: Энэ Лоо бас юу л сэдээд байгаа юм бол доо. Явъя. Юу гэж явахгүй байхав. Онгироо амьтад юугаар дайлахыг нь харъя.
Фэн дарга: Энэ хувцас арай тод юм бишүү.
Сиу Лань: Энэ орж байгаа жилийн ээлтэй өнгө нь улаан.
Сиу Лань: Тэгээд анх удаа худуудтайгаа албан ёсоор уулзаж байгаа юм чинь
Сиу Лань: баяр ёслолын маягтай хувцаслах хэрэгтэй.
Сиу Лань: Бас зээ хүүдээ барын толгойтой гутал, малгай бэлдчихсэн.Хоёулаа аваад явъя.
Фэн дарга: Энэ ...
Фэн дарга: миний түүнд бэлдсэн бэлэг.
Сиу Лань: Ай, дэндүү үнэтэй юм байна.
Сиу Лань: авч чадахгүй нь ээ.
Фэн дарга: Зүгээр ээ, ав л даа.
Фэн дарга: Энэ хүүхдэд өгөх болохоос чамд бишээ.
Фэн дарга: Чамтай суугаад би одоо өвөө болсон.
Фэн дарга: Чи миний бэлэг өгөх эрхийг боож болохгүй шүү.
Сиу Лань: Үнэхээр ярьж чаддаг хүн шүү, За тэгвэл аваад явъя. Явцгаая.
Хадам ээж: Өө худууд ирлээ!
Сиу Лань: Би хүүхдэд зориулж өөрөө барын толгойтой гутал, малгай хийсэн.
Сиу Лань: Бас манай нөхөр зээ хүүд алтан зүүлт бэлгэнд бэлдсэн юм.
Сиу Лань: Тийм ч үнэтэй бэлэг биш.
Сиу Лань: Битгий голоорой.
Хадам ээж: Яалаа гэж голох вэ дээ!
Хадам ээж: Худ аа, таны гарын ур үнэхээр гайхалтай юм.
Хадам ээж: Гадуур зардаг юмнууд ч ийм гоё биш байх.
Хадам ээж: Зогсоод яах вэ, сууцгаа.
Хадам ээж: Худ аа, Өмнөх явдлын тухайд их болчимгүй зүйл болсон.
Хадам ээж: Манай нөхөр Лоо Ран жаахан ширүүн ааштай ч
Хадам ээж: уг нь муу хүн биш.
Хадам ээж: Хэрвээ таныг Фэн захирлын таньдаг гэж мэдсэн бол
Хадам ээж: бид тэгж ярихгүй байсан.
Сиу Лань: Юун Фэн дарга билээ? Би ямар ч захирал мэдэхгүй.
Хадам ээж: Бид чинь одоо нэг гэр бүл болсон хүмүүс байж
Хадам ээж: яагаад биднээс нуугаад байгаа юм?
Шяошюэ: Ээжээ, та битгий худлаа ярь аа. Лоо группийн ашиг багасаад үйлдвэрээ арай гэж ажиллуулж байгаа. Зарим ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй байна. Тйим болохоор л аав ээж хоёр Фэн группийн төсөлд ингэж ач холбогдол өгч байгаа юм. Танд боломж нь байгаа юм чинь бид нарт ганц удаа туслачих. Фэн даргыг төслөө манайд өгөх талаас нь дэмжээд.
Фэн дарга: Энэ ч арай хэтэрч байнаа. Би Лоо гийн гэр бүл ийм юм сэдэх байсныг нь яагаад бодсонгүй вэ, миний нэрийг барьж Сиу Лань-ийг ашиглаж байгаа юм байна.
Сиу Лань: Гэхдээ би Фэн группийн жирийн л нэг цэвэрлэгч шүү дээ.
Сиу Лань: Би үнэхээр тэр Фэн даргыг нь танихгүй шүү дээ.
Шяошюэ: Яаж тэр вэ? Тэгвэл тендерийн эрхээ сэргээж өгөөч гэж гуйсан хүн нь та биш байсан юм уу?
Сиу Лань: Би гуйсан л даа.
Сиу Лань: Гэхдээ Фэн даргатай уулзаж ч үзээгүй.
Хадам ээж: Аан, тэгэхээр өөр хүн тусалсан байх нь ээ?
Хадам ээж: Би ч хэлсэн дээ.
Хадам ээж: Энэн шиг хөдөөнөөс ирсэн хүн
Хадам ээж: Фэн даргын анхааралд өртөнө гэж юу байх вэ.
Хадам ээж: Одоо бүр гавьяа байгуулсан юм шиг энд ирээд үнэгүй хоол идэх гэж байна уу?
Фэн дарга: Лоо-гийн гэр бүлийнхэн та бүхэн сайн сонсож бай.Та нар бид нарыг өөрсдөө гуйж урьсан болохоос биш бид өөрсдөө гуйж ирж хоол идээгүй шүү.
Хүргэн: Ямар инээдтэй юм бэ. Манай Лоо овогттой хүссэн болгон нь хамт хооллодоггүй юм шүү.Энэ хүүхэнд ер нь ямар эрх байгаа юм?
Сиу Лань: Чи чинь яаж байнаа?
Хадам ээж: Иймэрхүү хогийн юм барьж энд ирэхээсээ ичихгүй байна уу?
Хадам ээж: Гао Сиу Лань, сайн сонс.
Хүргэн: Манай гэр бүлд чам шиг ядуу гуйлгачин худ байгаагүй. Дахиж өөрийгөө битгий Лоо овогтын худ гэж бодоорой.
Сиу Лань: Шяошюэ...
Сиу Лань: Чи өнөөдөр биднийг ашиглах гэж дуудсан юм уу? Мөнгөгүй, янз бүрийн хүн танихгүй учраас миний ээж байхад тохирохгүй болчихов уу?
Хадам аав: Шяошюэ, чи энэ ядуу ээжийгээ сонгох юмуу, манай Лоо овогтынхныг сонгох юмуу?
Шяошюэ: Уучлаарай, ээжээ би дахиж буцаад тантай хамт хэцүү зовсон амьдралаар амьдармааргүй байна.
Фэн дарга: Шяошюэ, ээж чинь чамайг зовж өдий болгосон байхад чи ингэж ачийг нь хариулж байгаа юмуу?
Хадам ээж: Энэ манай Шяошюэтэй ямар хамаатай юм? Ийм юучгүй эхтэй хэн ч хамт байхыг хүсэхгүй байхаа.
ЁоуЁоу: Хэн тэгэж байна? Би лав хамт байна.
Хадам ээж: Чи юу?
Сиу Лань: ЁоуЁоу, чи яагаад ирчихээ вэ?
ЁоуЁоу: Хэн нэгэн надруу мессеж явуулсан байхаар нь асуудлыг зохицуулах гээд ирлээ.
Хадам ээж: Үнэхээр таарчихсан амьтад юмаа.
Хадам ээж: Илүү дээр ээж олдохгүй болохоор л
Хадам ээж: чи түүнийг сонгосон байх.
Хадам ээж: Энэ ээж чинь бүтэн ширээ хоол ч авч идэж чадахгүй.
ЁоуЁоу: хэн авч чадахгүй гэж байна?
ЁоуЁоу: Би хүсвэл
ЁоуЁоу: ээж бид хоёр авч дийлэхгүй хоол гэж байхгүй.
ЁоуЁоу: Үйлчилгээний ажилтан! Шинээр хоол захиалъя. Эндхийн хамгийн үнэтэй хоолнуудаасаа аваад ир.
Хадам ээж: Боль доо. Ингэж хичээх хэрэггүй, та нар эндхийн зүгээр л хамгийн энгийн дундаж хоол ямар үнэтэйг мэдэх үү?
Хадам ээж: Хамгийн үнэтэй хоол гэнэ ээ?
Хадам ээж: Танай гэр бүл бүтэн жил ажиллаад ч дийлэхгүй.
ЁоуЁоу: Авч дийлэхгүй ээ? Би энд хоол идэхдээ хэзээ ч мөнгө төлж үзээгүй юм байна.
Хадам ээж: Юу? Чи галзуурчихсан байхаа.
ЁоуЁоу: Миний хэлсэн үнэн эсэхийг эд нарт хэлээд өг дөө.
Ажилтан: Фэн хатагтай бол манай даргын маш чухал зочин.
Ажилтан: Тэр ирж хоол идэхэд нээрээ л мөнгө төлдөггүй.
Хадам ээж: Юу?!
ЁоуЁоу: Хоол бүгд гарахаас өмнө
ЁоуЁоу: одоо болиулахгүй бол цуцлах боломжгүй болно доо. Мөнгөтэй хүн минь.
Хадам ээж: Би яахаараа бүтэн ширээ хоол үлдээгээд та нарт үнэгүй идүүлэх юм? Бүгдийг нь савлаад өг!
Хадам аав: Чи юун савлаж явах вэ? Бас хүний нүүр газар хийгээд.
Хадам ээж: Хөөе, хүлээж бай.
Шяошюэ: Ээж ээ
Сиу Лань: Одоо л намайг ээжээ гэдгийг санав уу?
Сиу Лань: Шяошюэ, сүүлчийн удаа чамд анхааруулъя.
Сиу Лань: Лоогийн гэр бүл бол тийм ч сайхан толгой хорогдох газар биш шүү.
Сиу Лань: Хэрвээ энэ чиний дуртай амьдрал юм бол, би чиний сонголтонд оролцохгүй ээ. Өнөөдрөөс хойш би ядуураад өлсөж үхсэн ч чамайг хайж очихгүй.
ЁоуЁоу: Ээжээ, ийм хүмүүсээс болж битгий гунигла.
Сиу Лань: Чи намайг сая юу гэж дуудсан бэ?
ЁоуЁоу: Ээж гэсийн. Яасан, зөвшөөрөхгүй юмуу?
Сиу Лань: Би юу гэж зөвшөөрөхгүй байхавдээ, чам шиг ийм сайн охинтой бол боллоо.
ЁоуЁоу: Аав аа, ээж ээ, би та 2-ыг нэг хүнтэй танилцуулъя.
ЁоуЁоу: Энэ бол энэ рестораны эзэн, миний найз залуу Сяо Юй.
Сяо Юй: ах эгч 2 ямар амтанд дуртайг мэдэхгүй болохоор шууд хэдэн юм захиалчихлаа. Зүгээр биз дээ?
Сиу Лань: Мэдээж зүгээр шүү дээ, юу гэж юм бодохов.
Фэн дарга: Ёстой сахилгагүй хүүхэд!
Фэн дарга: Найз залуутай болсон мөртлөө надад хэлээгүй.
ЁоуЁоу: Угаасаа танд хэлэхгүй.
ЁоуЁоу: Та өөрөө намайг ээжтэй болгохгүй байсан шдэ. Ээж байгаагүй байсан бол харин ч танд хэлэхгүй л байсан юм. Та угаасаа уурлаад байдаг шд.
Фэн: Бас гайгүй ээ, чи овоо дажгүй залуу сонгох нүдтэй юм байна.
Фэн дарга: Үгүй бол би чамд хичээл заана шүү дээ.
Сиу Лань: Фэн, та хоёр бие биенээ таньдаг юм уу?
Фэн дарга: Аан тийм.
Фэн дарга: Сяо Юй бид хоёр хөршүүд.
Фэн дарга: Энэ 2 хар багын сайн найзууд гэж болно.
Сиу Лань: Сяо Юй-гийнх нэлээн баян айл шиг байна, танайх яаж хөршүүд байдаг билээ?
Сяо Юй: Манай эмээ, Фэн овогтын эмээ 2 хөршүүд байгаа юм.
Сяо Юй: Тэд өмнө нь хөдөө амьдардаг байсан юм.
Сяо Юй: Би багадаа өвөл, зуны амралтаараа хөдөө очдог байсан.
Сяо Юй: Тэгээд л ЁоуЁоутой танилцсан.
Сиу Лань: Аан, тийм байсан юм уу.
Сяо Юй: Аан тийм, ахаа, эгч ээ.
Сяо Юй: Би уг нь та хоёрыг 3 хоногийн дараа эмээгийн төрсөн өдрийн найранд урих гэж байсан юм.
Сяо Юй: Та хоёрт зав гарах болов уу?
Сиу Лань: Би очих нь тохиромжтой юу?
ЁоуЁоу: Юу нь тохиромжгүй гэж? Аав очихгүй байсан ч та заавал ирэх ёстой.
Сиу Лань: За тэгвэл би хамт очъё.
Фэн дарга: За, ярихаа больё.
Фэн дарга: Хоолоо идэцгээ. Сайн ид, сайн ид.
Хадам аав: 3 хоногийн дараа Шяо овогтын эмээгийн төрсөн өдөр. Шяогийн гэр бүл Фэн овогтынхтой маш ойр байдаг.
Хадам аав: Шяо эмгэний учрыг олчихсон байхад бид нарын өмнөөс ярьж зохицуулаад асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Вэнь Жүн, хурдан том бэлэг бэлд. 3 хоногийн дараа манай гэр бүл бүгдээрээ очиж баяр хүргэнэ.
Хадам аав: Яасан бэ? Ээжийнхээ асуудлыг бодоод байгаа юмуу
Шяошюэ: Үгүй ээ.
Хадам аав: Би хэлчихэе, Чи тэр хүнтэй бүх холбоогоо таслах ёстой. Үгүй бол би чамайг бэрээ гэж хүлээн зөвшөөрөхгүй.
Шяошюэ: Ааваа, миний сэтгэлд зөвхөн Лоогийн л гэр бүл л бий.
Шяошюэ: Санаа зоволтгүй.
ЁоуЁоу: Санаа зоволтгүй ээ ааваа, өнөөдөр та ээжид бүх үнэнг хэлчих. Таныг хэлэхээс нааш би ерөөсөө мэдэгдэхгүй ээ.
Сиу Лань: ЁоуЁоу, Фэн.
Сиу Лань: Ямар байна?
ЁоуЁоу: Ээж ээ, та ямар гоё биетэй юм бэ
ЁоуЁоу: Би ч өмссөн тань шиг ингэж гоё харагдахгүй байх.
ЁоуЁоу: Яг танд зориулж хийсэн юм шиг байна.
Сиу Лань: Материал нь их гоё юм.
Сиу Лань: Үнэтэй авсан байх даа?
ЁоуЁоу: үнэтэй бишээ, Би худалдааны төвөөс хямдарсан байхаар нь яг танд тохирох юм шиг санагдаад авсан юм.
ЁоуЁоу: Харин энэ хүзүү…..
Фэн дарга: Сиу Лань, хэд хоногийн өмнө хүргэлтэнд явж байгаад нэг гоё зүүлт хараад,
Сиу Лань: Ай хөөрхий, би ийм хөгшин хүн байж
Сиу Лань: юун зүүлт зүүх вэ дээ.
ЁоуЁоу: Ээж ээ, үнэтэй биш ээ.Аавын ярьж байгааг битгий тоо, танд зориулж тусгайлан хийлгэсэн юм.
ЁоуЁоу: Зүүхгүй бол сэтгэлийг нь бодоогүй юм болно шүү.
Сиу Лань: Энэ зүүлт их үнэтэй байх аа?
Сиу Лань: Яах гэж ийм их мөнгө үрэв?
Сиу Лань: Идэж, ууж ч болохгүй юмны төлөө.
Фэн дарга: Үнэндээ тийм ч үнэтэй биш.
Фэн дарга: Чулуу нь хуурамч.
Фэн дарга: Гудамжны лангуунаас л авсан юм.
Фэн дарга: Зүгээр л гоё харагдаад.
Сиу Лань: Үнэн үү?
ЁоуЁоу: Үнээн.
Сиу Лань: Цаашдаа мөнгөө ингэж үрэх хэрэггүй ээ.
Сиу Лань: Үнэхээр хэрэггүй.
Фэн дарга: За за.
Фэн дарга: За, би өөрөө зүүж өгье.
ЁоуЁоу: Ээж ээ, та үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна.
ЁоуЁоу: Ямар ч баян хатагтайгаас дутахгүй байна.
Сиу Лань: Дэмий юм битгий ярь. За, цаг нь болж байх шиг байна. Явцгаая.
ЁоуЁоу: Машин ч ирчих шиг боллоо.
Жолооч: Фэн ноёон, хатагтай, залуу хатагтай, Суугаарай.
Сиу Лань: ЁоуЁоу, чи такси дуудаагүй юм уу?
Сиу Лань: Энэ жолооч яагаад бидэнтэй ийм хүндэтгэлтэй харьцаад байна?
ЁоуЁоу: Аан, энэ...
ЁоуЁоу: Сяо Юй явуулсан байх.
ЁоуЁоу: Би уг нь хэрэггүй гэж хэлсэн юм.
Сиу Лань: Аан, тийм байсан юм уу.
Сиу Лань: Тэгвэл хурдан таксигаа цуцал.
Сиу Лань: Хүмүүсийг дэмий явуулчихаж болохгүй.
ЁоуЁоу: За, ойлголоо.
ЁоуЁоу: Та хоёр түрүүлээд суу.
ЁоуЁоу: Ээж ээ, аав аа, Сяо Юй надтай уулзах гэсэн юм шиг байна.
ЁоуЁоу: Би очоодхоё.
Фэн дарга: Уух уу?
Сиу Лань: Би ууж чаддаггүй юм.
Фэн дарга: Энд хэтэрхий шуугиантай юм.
Фэн дарга: Би утсаар яриадхая.Энүүгээр сонирхож байгаарай. Удахгүй хүрээд ирье.
Сиу Лань: За, ажлаа бод.
Хадам ээж: Гао Сиу Лань, чи энд юу хийж байгаа юм?
Хадам ээж: Хүргэлтийн ажилтан нөхрийнхөө ардуур
Хадам ээж: баян эр уруу татах гэж ирсэн юм биш биз?
Сиу Лань: Юу дэмий юм яриад байгаа юм бэ?
Сиу Лань: Намайг Шяогийн гэр бүл урьсан.
Хадам ээж: Чи чинь зүгээр л хөдөөнөөс ирсэн хүн.
Хадам ээж: Шяогийн гэр бүл чамайг танихгүй байх.
Хадам ээж: Яах гэж урьдаг юм?
Хадам ээж: Чи зүүдлээд байгаа юм биш үү?
Сиу Лань: Намайг үнэхээр урьсан юм.
Хадам ээж: За тэгвэл үнэхээр уригдсан юм бол урилгаа харуулчих.
Сиу Лань: Яг Одоо надад байхгүй байна.
Хадам ээж: Дахиад худлаа зохиож байна.
Хадам ээж: Миний бодлоор чи гаднаас хулгайгаар орж ирсэн байх. Жинхэнэ чулуу байх шиг байна шүү. Энэ яаж ийм үнэтэй юм авч чаддаг билээ? Хаа нэгтэйгээс л авсан байна даа.
Хадам ээж: Бүгдээрээ ирээд хараарай!
Хадам ээж: Энд хулгайч байна!
Сиу Лань: Энэ миний зүүлт!
Хадам ээж: Энэ авгай шургалж орж ирээд миний зүүлтийг хулгайлсан! Энэ минийх.
Хүмүүс: Баян Хүн шиг хувцаслачихаад хулгай хийдэг юм байна шүү. Хулгай хийж амьдрах ч гэж дээ.
Сиу Лань: Энэ зүүлтийг нөхөр маань надад бэлэглэсэн юм.
Сиу Лань: Шяошюэ, чи хурдан хэлээд өгөөч. Энэ чинь минийх.
Хадам ээж: Та нар энэний дэмий яриаг битгий сонс. Энэ хүүхэн зүгээр л нэг цэвэрлэгч. Яаж ийм зүүлт авч чадахвдээ. Миний юмыг л хулгайлсан байна.
Фэн дарга: Дахиад хэл дээ! Энэ хэнийх гэнэээ?
Хадам ээж: Чи хүртэл шургалж орж ирсэн байна шүү!
Фэн дарга: Чамаас дахиад ганц л асууя. Энэ хэний зүүлт вэ?
Хадам ээж: Хэдэн ч удаа асуусан бай, угаасаа минийх. Энэ зүүлт, минийх.
Фэн дарга: Дэмий юм битгий ярь!
Фэн дарга: Энэ бол би эхнэртээ бэлэглэсэн зүйл!
Фэн дарга: Хэзээнээс чиний юм болсон юм?
Хадам ээж: Чи авсаан?
Хадам ээж: Бүгдээрээ наашаа ирээд хар даа!
Хадам ээж: Нэг муу хүргэлтийн ажилтан ийм үнэтэй зүүлт авч чадна гэж байна!
Хадам ээж: Энэ жил сонссон хамгийн инээдтэй онигоо байна даа.
Фэн дарга: Чи яаж намайг авч чадахгүй гэж мэдэж байгаа юм?
Хадам ээж: Эцсээ хүртэл зөрүүдлэх гэж үү?
Хадам ээж: За тэгвэл худалдаж авсан гэрчилгээгээ үзүүл.
Хадам ээж: Үзүүлж чадвал би энэ зүүлтийг чамд бэлэглье.
Хадам ээж: Харин чадахгүй бол
Хадам ээж: өвдөг сөгдөж уучлалт гуйна шүү. /гэрчилгээг нь гаргаад ирэхийг нь харъя л даа/
Сиу Лань: Энэ зүүлтийг зүгээр л гудамжинд байдаг лангуунаас авсан юм. Ямар юмных нь гэрчилгээ байхавдээ.
Сиу Лань: Шяошюэ, чи бүхнийг мэдэж байгаа мөртлөө яагаад юу ч хэлэхгүй байгаа юм? Би чамаас юу ч гуйгаагүй. Чи зүгээр эх охины харилцаагаа бодоод шударга үг хэлж болохгүй юу?
Фэн дарга: Хэрвээ тэр бидний өмнөөс ярих байсан бол
Фэн дарга: аль хэдийн ярьчих байсан.
Фэн дарга: Гэхдээ санаа зоволтгүй.
Фэн дарга: Надад нотолгоо бий.
Сиу Лань: Хоосон тайвшруулаад хэрэггүйээ
Хадам ээж: Гаргаж чадахгүй нь шив дээ?
Хадам ээж: Тэгвэл тохиролцсоноороо
Хадам ээж: энэ зүүлт минийх болно.
Хадам ээж: Тэгээд та хоёр өвдөг сөгдөж уучлалт гуйна.
Хадам ээж: Үгүй бол амлалтаа зөрчсөнд тооцоод
Хадам ээж: хамгаалагч дуудна шүү.
Фэн дарга: Хэрвээ гэрчилгээ хэрэгтэй бол,
Фэн дарга: миний нотолгоо энд байна.
Хадам аав: Энэ Жинхэнэ байна шдээ?!
Хадам ээж: Яаж боломжтой юм бэ?
Хадам ээж: Чам шиг хүргэлтийн хүн ийм зүйл авч чадна гэж үү?
Хадам ээж: Энэ гэрчилгээ хуурамч!
Фэн дарга: Хуурамч эсэхийг шалгаад л мэднэ.
Үнэлгээчин: Би үнэлгээчин хүн.
Үнэлгээчин: Надад харуулчих.
Үнэлгээчин: Энэ гэрчилгээ жинхэнэ байна.
Хадам ээж: Үнэхээр жинхэнэ юм байна.
Сиу Лань: Фэн, Энэ зүгээр гудамжны лангуунаас авсан хулхи зүүлт гээ биздээ? Хаанаасаа гэрчилгээтэй байх юм бэ?
Хадам ээж: Аан тийм!
Хадам ээж: Энэ зүүлт гэрчилгээ хамт байсан юм. Тэр зүүлттэй нь хамт гэрчилгээг нь ч хулгайлсан байна.
Хадам ээж: Үгүй бол бодоод үз дээ.
Хадам ээж: Нэг хүргэлтийн ажилтан яаж ийм үнэтэй үнэт эдлэл авч чадах юм?
Хадам ээж: Вилла ч авч чадахгүй байж
Хадам ээж: ийм зүүлт авах уу?
Хүмүүс: Тийм шүү,
ЁоуЁоу: Хэн миний аавыг авч чадахгүй гээд байнаа?
ЁоуЁоу: Хот даяараа энэ зүүлтийг авах хамгийн эрхтэй хүн бол
ЁоуЁоу: Фэн группийн Фэн дарга, миний аав.
Хадам ээж: Юу?
Хадам ээж: Энэ хүргэлтийн ажилтан Фэн дарга гэж үү?
Хүргэн: Хэрвээ тэр Фэн дарга мөн бол
Хүргэн: би Тэнгэрийн хаан болчихъё!
Шяо эмээ: Тэр үнэхээр Фэн дарга аа.
Хадам аав: Шиао хатагтай, та сая юу гэсэн бэ?
Шяо эмээ: Ноён Лоо, ийм залуугаараа дүлий болчихсон юм уу?
Шяо эмээ: Та нарын “өмхий хүргэлтийн ажилтан” гээд байсан хүн чинь
Шяо эмээ: миний урьсан хүндэт зочин, Фэн дарга байсан юм.
Шяо эмээ: Ойлгов уу?
Сиу Лань: Фэн группийн сүртэй дарга
Сиу Лань: хүргэлтийн ажилтан болж жүжиглээд надтай гэрлэсэн гэж үү...
Фэн дарга: Би одоо хамгийн сүүлийн удаа нэг асууя.
Фэн дарга: Энэ зүүлт хэнийх вэ?
Хадам ээж: Фэн хатагтайнх
Хадам ээж: Фэн даргаа!
Хадам ээж: Фэн даргаа, би буруу байсан!
Хадам ээж: Би үнэхээр буруу байсан!
Фэн дарга: Одоо л айж эхэлж байна уу?
Фэн дарга: Танай гэр бүл үргэлж дээрэнгүй байж
Фэн дарга: бусдыг дорд үздэг байсан.
Фэн дарга: Хэрвээ би өнөөдөр жинхэнэ хэн гэдгээ хэлээгүй бол
Фэн дарга: та нар намайг нэг өдөр алчих байсан байх.
Хадам аав: Фэн даргаа, бид үнэхээр алджээ.Үнэхээр буруу зүйл хийсэн. Дахиад нэг боломж өгөөч.
Фэн дарга: Та нар зөвхөн Фэн группийн төслөөс болоод л ингэж гуйж байгаа.
Фэн дарга: Манай Фэн групп ёс суртахуунгүй түнштэй хамтарч ажиллахгүй.
Фэн дарга: Танай Лоогийн гэр бүл
Фэн дарга: Фэн группийн ямар ч төсөлд дахиж оролцохгүй.
Фэн дарга: Одоо бүгд эндээс зайл.
Фэн дарга: Би дахиж та нарыг хармааргүй байна.
Шяошюэ: Ээжээ…,
Фэн дарга: Сиу Лань...
Фэн дарга: Уг нь би чамд
Фэн дарга: төрсөн өдрийн арга хэмжээний яг дараа бүх үнэнийг хэлэх гэж байсан юм.
Сиу Лань: Тэгэхээр... тэгэхээр,
Сиу Лань: энэ бүхэн бүгд худлаа байсан гэсэн үг үү?
Сиу Лань: юун хүргэлтийн ажилтан?
Сиу Лань: юун машингүй, байргүй, хадгаламжгүй?
Сиу Лань: Бүгд худлаа байсан байна.
Фэн дарга: Сиу Лань, чи миний тайлбарлахыг сонс.
Сиу Лань: За боль.
Сиу Лань: Би ганцаараа баймаар байна.
Сиу Лань: Фэн даргаа, таны бэлэг дэндүү үнэтэй юм.
Сиу Лань: Буцаагаад авчих.
Фэн дарга: Сиу Лань, энэ чинь юу вэ?
Сиу Лань: Би шийдчихсэн.
Сиу Лань: Хоёулаа салъя.
Фэн дарга: Юу?
Фэн дарга: Би зөвшөөрөхгүй!
Фэн дарга: Сиу Лань, би үнэхээр санаатай чамайг хуурах гэсэнгүй.
Сиу Лань: Юу ч битгий хэл.
Сиу Лань: Би аль хэдийн шийдсэн.
Сиу Лань: Фэн даргаа, би жирийн хөдөөгийн эмэгтэй.
Сиу Лань: Би хэзээ ч баян хүнтэй сууна гэж мөрөөдөж байгаагүй.
Сиу Лань: Танай баячуудын арга заль, эрх мэдлийг би ойлгохгүй.
Сиу Лань: Би зүгээр л
Сиу Лань: намайг үнэхээр хайрлах хүнтэй үлдсэн амьдралаа хамт өнгөрөөхийг хүссэн. Одоо бол бид тохирохгүй хүмүүс гэдгийг ойлголоо.
Фэн дарга: Бид яагаад тохирохгүй гэж?
Фэн дарга: Миний бодлоор бид маш сайн таардаг.
Сиу Лань: Би аль хэдийн шийдсэн.
Сиу Лань: Та надаас илүү мундаг эмэгтэй олж чадна.
ЁоуЁоу: Ээж ээ, битгий уурла.
ЁоуЁоу: Аав үнэхээр санаатай байгаагүй.
Сиу Лань: Аав чинь санаатай байгаагүй юм байж.
Сиу Лань: Харин чи яасан юм?
Сиу Лань: Тэр сугалааны бүх юмыг
Сиу Лань: чи зохион байгуулсан биз дээ?
ЁоуЁоу: Би зүгээр л таны уурыг гаргах гэсэн юм.
Сиу Лань: Та хоёр ерөөсөө ойлгохгүй байна.
Сиу Лань: Бусад хүн намайг дорд үзэх нь надад хамаагүй.
Сиу Лань: Би зүгээр л гэр бүлийнхэн маань
Сиу Лань: бие биедээ үнэнч байгаасай гэж хүссэн.
ЁоуЁоу: Ээж ээ...
Сиу Лань: За боль.
Сиу Лань: Энэ байр угаасаа минийх биш байсан.
Сиу Лань: Буцааж өгөх ёстой.
ЁоуЁоу: Ээж ээ...
Фэн дарга: битгий...ээж нь одоо маш их ууртай байна. Юу ч гэсэн сонсохгүй.
ЁоуЁоу: Та үнэхээр ингэж явуулаад орхих гэж байгаа юм уу? түүнийг буцааж авчирна биз дээ?
Фэн: Зүгээрээ, аав нь заавал дахиж гуйгаад буцааж авч ирнээ.
Хадам аав: Дууслаа. Дууслаа, Энэ удаа үнэхээр дууслаа.
Хадам аав: Бүгд чиний буруу!
Хадам аав: Яах гэж тэр зүүлт рүү орсон юм?
Хадам аав: Одоо Фэн даргын бүр мөсөн дургүйг хүргэчихлээ.
Хадам ээж: Тэр үед нь намайг зогсооно биз дээ? Одоо л намайг буруутгаж гэнэ.
Хүргэн: Ээж ааваа, боль л доо.
Хүргэн: Одоо яахаа бодъё.
Хүргэн: Юу болсон бэ?
Хүргэн: Хурдан хэл!
Хүргэн: Юу гэнэ ээ? Гао Сиу Ланийг Фэн дарга хөөчихсөн гэж үү? Ааваа ээжээ, сайн юм боллоо. Гао Сиу Лань яагаад ч юмбэ Фэн даргыг уурлуулчихаж. Тэгээд аль хэдийн хөөгдсөн байна.
Хадам аав: Үгүй байлгүйдээ. Найр дээр Фэн дарга түүнийг маш их хамгаалж байсан шүү дээ. Яаж ингэж хөөгдөж чаддаг байна аа?
Хадам ээж: Юу гэж дээ.
Хадам ээж: Фэн дарга хөдөөнөөс ирсэн хөгшин эмэгтэйтэй тоглож үзээд
Хадам ээж: залхаад хаясан биз.
Хадам ээж: Эсвэл Сиу Ланийн жинхэнэ төрх ил болоод
Хадам ээж: сонирхол нь буурсан байх.
Хадам ээж: хүү сая хэлсэн.
Хадам ээж: Сиу Лань ганцаараа явсан гэсэн.
Хүргэн: Сонсохнээ хөөрхий хов хоосон юучгүй, машин ч үгүй, автобусаар явсан гэсэн.
Хүргэн: Ааваа, санаа зоволтгүй.
Хадам аав: Хэрвээ тэр үнэхээр хөөгдсөн бол бидэнд харин ч ашигтай. Хэсэг хугацааны дараа Фэн дарга уураа гаргаад биднийг уучилна.
Хадам аав: Тэгээд бид түүний өмнөөс сайн үг хэлж болно.
Хадам аав: Магадгүй бүх зүйл эргээд өөрчлөгдөх ч юм билүү.
Хүргэн: Ийм насан дээрээ дарга “мэлхий ба ханхүү” тоглоом тоглох дуртай гэж хэн мэдэх вэ дээ. Бас Сиу Лань шиг эмэгтэйд дуртай байдаг гэж.
Хадам ээж: байна уу Цүйлянь аа, чамд баян амьдралтай болох сайхан боломж байна шүү.
Хадам ээж: Очоод үзэхгүй юм уу?
Сиу Лань: Өнөөдрөөс хойш би өлсөж үхэх байсан ч дахиж чамайг хайхгүй.
Сиу Лань: Фэн даргаа, энэ чинь үйлчлэгч нарын амралтын өрөө. Чи энд юу хийж байгаа юм?
Фэн: Залгахаар огт утсаа авахгүй байхаар чинь ирчихлээ.
Фэн дарга: Сиу Лань, чи зөндөө олон хоног уурллаа.
Сиу Лань: Би чамд олон удаа хэлсэн шүү дээ.
Сиу Лань: Бид хоёр тохирохгүй гэж.
Фэн дарга: яахаараа тохирохгүй болчиховоо?
Эмэгтэй: дотор хүн байна уу? Сиу Лань, хаалгаа цоожлоод юу хийгээд байгаанбэ?
Сиу Лань: Би хувцсаа сольж байсан юм.
Фэн дарга: явчихсан уу?
Сиу Лань: Фэн даргаа, Энэ газар танд тохирохгүй.
Сиу Лань: та хурдан яв.
Сиу Лань: Би ч бас ажилдаа гарлаа.
Фэн дарга: Сиу Лань...
Сиу Лань: Чи энд ирж яах гээ вэ?
Фэн дарга: Чи салъя л гэж яриад байгаа биз дээ?
Фэн дарга: Би зүгээр л ажилд чинь тусалж байна.
Сиу Лань: Энэ чинь эмэгтэйчүүдийн өрөө шүү дээ.
Фэн дарга: Аль хэдийн хүмүүс тарчихсан.
Фэн дарга: Хэн ч харахгүй.
Фэн дарга: дуусчихлаа. Одоо надтай ярьж болох уу?
Фэн дарга: Сиу Лань,
Сиу Лань: би чиний юу хэлэхийг мэдэж байна.
Сиу Лань: Гэхдээ би сална.
ЁоуЁоу: Ээж одоо хүртэл таныг уучлаагүй юу?
Фэн: Ийм айхтар зүрүүд хүн гэж өмнө нь яагаад анзаараагүй юм болоо.
ЁоуЁоу: Энэ ээжийн буруу биш.
ЁоуЁоу: Та эртхэн үнэнээ хэлэх ёстой байсан.
ЁоуЁоу: Бодоод үз дээ.
ЁоуЁоу: Хэрвээ та байсан бол уурлахгүй гэж үү?
ЁоуЁоу: Тэгээд Шяошюэгийн асуудал ээжийн сэтгэлд одоо хүртэл үлдсэн.
Фэн дарга: Тэгвэл яах вэ?
ЁоуЁоу: Би оролдоод үзье.
ЁоуЁоу: Ядаж миний үгийг арай илүү сонсох байх.
ЁоуЁоу: Ээж ээ,
Сиу Лань: Чи энд юу хийж байгаа юм?
Сиу Лань: Хэрвээ аавынхаа өмнөөс ятгах гэж ирсэн бол хэрэггүй.
ЁоуЁоу: Үнэндээ би аавын төрсөн охин биш.
Сиу Лань: Юу гэсэн үг вэ?
Эмэгтэй: Эгч ээ, та үнэхээр намайг Фэн даргатай танилцуулах юм уу?
Хадам ээж: Санаа зоволтгүй,
Хадам ээж: Фэн дарга Гао Сиу Лань шиг хөдөөнөөс ирсэн эмэгтэйг тоосон юм чинь
Хадам ээж: манай Цүйлянь бүр ч асуудалгүй.
Хадам ээж: Тэр саяхан Сиу Ланиас салсан.
Хадам ээж: Одоо яг түшиг болох хүн хэрэгтэй байгаа үе.
Хадам ээж: Энэ бол чиний боломж шүү.
Цүйлянь: Санаа зоволтгүй, эгч ээ.
Цүйлянь: Би Фэн даргыг заавал өөртөө татна.
ЁоуЁоу: аав аа, ээж танд тайлбарлах боломж өгсөн.
ЁоуЁоу: Би одоо түүнийг тантай уулзуулна.
Фэн дарга: Ашгүй дээ!
Туслах: Фэн даргаа,
ЁоуЁоу: Түрүүн таны ирээдүйн эхнэр болно гэсэн нэг эмэгтэй ирсэн.
Фэн дарга: Юу? Ийм хурдан ирчихэж байгаа юм байхдаа?
Хадам ээж: Фэн даргаа, та ирчихэв үү!
Фэн дарга: Бас чи юу?
Фэн: Та нар яагаад ирчихсэн юм? Хэн та нарыг оруулаав?
Туслах: Энэ эмэгтэй тантай их ойр харилцаатай гээд байсан…
Фэн дарга: Чи бид хоёр ойр харилцаатай гэнээ?
Эмэгтэй: Өмнө нь юу байсан нь хамаагүй ээ. Цаашдын зүйлийг тодорхойлох биш, зүгээр дээ. Фэн даргаа, би тантай уулзахаар тусгайлан ирсэн.
Хадам ээж: Энэ бол миний дүү Ли Цүйлянь.
Хадам ээж: Багаасаа хойш олон сайн залуус араас нь гүйсэн ч
Хадам ээж: хэнийг нь ч тоогоогүй.
Хадам ээж: Харин таны тухай сонсоод шууд яарч ирсэн.
Хадам ээж: Царай төрх, биеэ авч яваа байдал нь
Хадам ээж: яг таны эхнэр болохоор байгаа биз?
Хадам ээж: Хамгийн гол нь тэр гэрлэж байгаагүй.
Хадам ээж: Гао Сиу Лань шиг биш.
Сиу Лань: Фэн дарга шинэ хүнээ олчихсон бололтой.
ЁоуЁоу: үгүй, ээжэээ… ааваа, та нээрээ…
Эмэгтэй: Фэн даргаа, битгий яв.
Фэн дарга: Харуул дуудаад, тэднийг одоохон гарга!
Фэн дарга: хэрвээ дахиж тэднийг дотогш оруулбал
Фэн дарга: чи ажлаа өгнө шүү!
Туслах: за даргаа.
Фэн дарга: Сиу Лань!
Фэн дарга: Чи байжийлдаа.
Фэн дарга: Миний тайлбарлаыг сончих тэгэхүү?
Фэн дарга: Бүх зүйлс чиний бодож байгаа шиг биш!
Хүн: Тэр хүн нэг л танил харагдаад байна.
Хүн: Санхүүгийн мэдээн дээр гардаг хамгийн баян хүнтэй адилхан юм.
Хүн: Боль доо!
Хүн: Хамгийн баян хүн гудамжинд эмэгтэйн араас гүйх үү?
Хүн: Тэгээд бүр хөгшин эмэгтэй сонгоно гэж үү?
Хүн: Чи согтчихсон юм биш үү?
Хүн: Явъя, явъя.
Фэн дарга: Би чамд хэлье!
Фэн дарга: Миний хайрладаг ганц эмэгтэй бол чи, Сиу Лань!
Сиу Лань: Дуугүй бай!
Сиу Лань: Нас явчихаад ичихгүй байна уу?
Фэн дарга: Сиу Лань!
Сиу Лань: Фэн!
Сиу Лань: Зөөлөн зөөлөн,
Сиу Лань: Хаанаа гэмтчихэв?
Сиу Лань: Болгоомжтой бай!
Сиу Лань: Та тэнэг юм уу?
Сиу Лань: Амь нас чинь хэрэггүй юмуу?
Сиу Лань: Яах гэж ингэж яаран гүйсэн юм?
Фэн дарга: Чи бол миний эмэгтэй.
Фэн дарга: Би яаж аврахгүй байх юм?
Фэн дарга: Одоо уурлахаа боль доо.
Фэн дарга: Чи өөрөө ч хэлдэг шдээ, бидний нас я явлаа.
Фэн дарга: Үлдсэн хугацаа ч их биш.
Фэн дарга: Хэдий болтол уурлах юм?
Сиу Лань: Үнэндээ би аль эрт уурлахаа больчихсон.
Фэн дарга: Тэгвэл чи яагаад салъя гэсэн юм?
Сиу Лань: Бидний нийгмийн байр суурь хэт өөр болохоор.
Сиу Лань: Би насан туршдаа хөдөөгийн эмэгтэй явсан хүн.
Сиу Лань: Яаж гэнэт баян хатагтай болох юм?
Сиу Лань: Та намайг түр зуур сонирхож байгаа юм биш биз гэж бодсон.
Сиу Лань: Гэхдээ ЁоуЁоугийн хэлсэн үгийг сонсоод
Сиу Лань: би дахиж тэгж бодохоо больсон.
ЁоуЁоу: Ээж ээ, үнэндээ би аавын төрсөн охин биш. Найзынх нь охин.
ЁоуЁоу: Аавыг одоо хамгийн баян хүн болсон гээд
ЁоуЁоу: битгий буруу ойлгоорой.
ЁоуЁоу: Тэр бүхнийг тэгээс эхэлсэн.
ЁоуЁоу: Харилцаа холбоо, бизнес гээд
ЁоуЁоу: бүгдийг өөрөө босгосон.
ЁоуЁоу: Ийм олон жил тэр ерөөсөө гэрлээгүй.
ЁоуЁоу: Нэг талаараа надаас болсон.
ЁоуЁоу: Нөгөө талаар яг сэтгэлийг нь хөдөлгөх эмэгтэйгээ олж чадаагүй.
ЁоуЁоу: Та өмнө уулзаж байсан эмэгтэйчүүд шиг нь зөвхөн мөнгөнд нь болоогүй.
ЁоуЁоу: Ээжээ, Аав үнэхээр танд хайртай.
ЁоуЁоу: Тиймээс дахиад нэг боломж өгөөч гэж гуйж байна.
Фэн дарга: Тэгэхээр чи намайг уучилж байгаа юм уу?
Фэн дарга: Ёстой сайхан мэдээ байна! Шууд маргааш нүүж ирээд хамт амьдар.
Ажилчид: Хатагтай, гэртээ тавтай морил!
ЁоуЁоу: Ямар байна Ээж ээ, энэ бүгдийг танд зориулж бэлдсэн.
Фэн дарга: Дажгүй бэлдсэн байна шүү. Сиу Лань?
ЁоуЁоу: Өнөөдрөөс эхлээд
ЁоуЁоу: гэрийн бүх асуудлыг Хатагтайн хүссэнээр шийднэ. Бүгд ойлгосон уу?
Ажилчид: Заа
Сиу Лань: Ийм сүртэй байх хэрэг байна уу? Би нээх ойлгох биш.
ЁоуЁоу: Зүгээр ээ ээж, та ойлгох шаардлагагүй. Гэрийн зохицуулагч байгаа.
ЁоуЁоу: Аав таны нэр хүндийг тогтоож өгч байгаа юм.
ЁоуЁоу: Намайг ч ингэдэггүй шдээ.
Фэн дарга: Сиу Лань, би чамд зориулж гэнэтийн бэлэг бэлдсэн.
Фэн дарга: Надтай хамт яв.
Сиу Лань: Энэ юу вэ?
ЁоуЁоу: Аав маш их хичээж бэлдсэн.
ЁоуЁоу: Ялангуяа тэр хэдэн чипао /Хан үндэсний үндэсний даашинз/
ЁоуЁоу: Танд үнэхээр сайхан харагдана.
ЁоуЁоу: дизайнерт тусгай захиалга өгч хийлгэсэн юм.
Сиу Лань: Үгүй ээ, би ийм их юм хэрэглэж чадахгүй.
ЁоуЁоу: Зүгээр дээ, аваад хэрэглэ.
ЁоуЁоу: Аав энэ олон жилийн дараа арай гэж нэг эхнэртэй болж байна.
ЁоуЁоу: Тэр олон жил зөвхөн мөнгө л олсон.
ЁоуЁоу: Хэрвээ та үрэхгүй бол
ЁоуЁоу: аав бүр гомдоно.
Сиу Лань: Гэхдээ ингэж хамаагүй үрж болохгүй байхаа.
Фэн: За тэгвэл цаашдаа миний мөнгийг чи зохицуулж бай. Тэгээд л болчих юм биш үү.
Сиу Лань: Би тэгэж хэлэхгээгүй юм шүү.
ЁоуЁоу: За за.
ЁоуЁоу: Ээж ээ, та гэртээ байж
ЁоуЁоу: баян хатагтай нар шиг сайхан амьдраад байж болно.
ЁоуЁоу: Мөнгө олохыг аавд үлдээ.
Сиу Лань: Үгүй ээ, би ажиллана.
Сиу Лань: Аавын чинь мөнгө бол аавын чинь мөнгө.
Сиу Лань: Би зүгээр сууж идэж чадахгүй.
Сиу Лань: Тэгээд ч би баян хатагтай болж чадахгүй ээ.
Фэн дарга: Энэ тал дээр би чамайг дэмжинэ.
Фэн дарга: Ямартай ч чи групп дээр байгаа болохоор
Фэн дарга: бид хүссэн үедээ уулзаж чадна, тийм биз?
Сиу Лань: За, эн хавьд зогсчихоо, яг урд ажил байна. Хүмүүс харчих байх.
Сиу Лань: Тантай хамт байгааг хүмүүс харвал
Сиу Лань: би ажлаа хийж чадахгүй болно. Заа гялс.
Фэн дарга: За энэ хавьд зогсчих.
Эмэгтэй: Энэ Гао Сиу Лань чинь даруухан царайлчихаад ийм хүн байсан байх нь ээ? Сайн ойлгуулах хэрэгтэй юм байна даа.
Эмэгтэй: Тэр Үнэхээр баян хүнтэй явалдаж байгаа юм уу?
Эмэгтэй: үгүй байлгүй дээ.
Эмэгтэй: Энэ насан дээр ямар баян хүн түүнийг тоох вэ дээ?
Эмэгтэй: Би өөрийн нүдээр харсан.
Эмэгтэй: Яаж худлаа байх вэ?
Эмэгтэй: Өдөржин нээх ажилсан дүр эсгэнэ.
Эмэгтэй: Ямар муухай хүн байсныг нь мэдсэнгүй.
Эмэгтэй: Одоо зарим баян хүмүүс
Эмэгтэй: настай эмэгтэйд дуртай болсон гэсэн.
Эмэгтэй: За чимээгүй, чимээгүй.
Сиу Лань: ёоооё, хэн ингэчихвээ?
Эмэгтэй: Чи юу гэж намайг ширтээд байгаа юм?
Эмэгтэй: Намайг тэгсэн гэх гээд байгаа юм уу? Нотолгоо нь хаана байна?
Эмэгтэй: Нотолгоогоо гаргаад ирээч!
Сиу Лань: Би чамайг түрүүлж орж ирэхийг өөрийн нүдээр харсан.
Эмэгтэй: Би түрүүлж орж ирсэн байхаараа би тэгсэн болдог юмуу? За тэгвэл би хэлчихэе, саяны тэр хорхойг чи өөрөө, өөрийнхөө аяга руу хийсэн. Бас над руу чихэх гэнээ? Чи ер нь юу вэ? Тийм мундаг амьтан юмуу? Чи тэгэж их сүржигнээд байгаа бол тэр том даргаасаа аврал эрээч.
Сиу Лань: Ямар дарга?
Эмэгтэй: Бас тэнэг дүр эсгээд байна уу?
Эмэгтэй: Би өнөө өглөө чамайг
Эмэгтэй: даргынхаа машинд сууж ирэхийг харсан.
Эмэгтэй: Бас хүнээс нуугдаад байгаа юм.
Эмэгтэй: Дарга биш юм бол өөр хэн байх юм?
Эмэгтэй: Аан, ойлголоо.
Эмэгтэй: Чамд нэг биш олон эр байдаг юм байна.
Эмэгтэй: Тийм болохоор л
Эмэгтэй: байнга нуугдаад байдаг байж.
Сиу Лань: Өвгөн Фэн миний дарга биш.
Сиу Лань: Миний нөхөр.
Эмэгтэй: Ха ха ха!
Эмэгтэй: Юу яриад байгаа юм бэ?
Эмэгтэй: Өвгөн Фэн гэнэ ээ?
Эмэгтэй: Чи нэртэйгээр нь өөрийгөө Фэн даргын эхнэр гээд хэлчихгүй юу!
Эмэгтэй: Фэн дарга чам шиг цэвэрлэгчийг тоох уу?
Эмэгтэй: Ёстой инээдтэй юм!
Эрэгтэй: Юу болоод байгаан? Ажлын цагаар юу болоод орилолдоод байгаа юм?
Сиу Лань: Ли даргаа, би…
Эмэгтэй: Ли ах аа!
Эмэгтэй: Би Гао Сиу Лань албан тушаалаа ашиглаад эрчүүдийг уруу татаж байгааг
Эмэгтэй: өөрийн нүдээр харсан!
Эмэгтэй: Бид илчилчихсэн юм!
Эмэгтэй: Тэр хүнээ Фэн дарга гэж хэлсэн.
Эмэгтэй: Бас Фэн дарга түүнтэй гэрлэсэн гэсэн!
Сиу Лань: Би худлаа яриагүй. Өвгөн Фэн угаасаа миний…
Ли дарга: Амаа хамхи.
Ли дарга: Энэ бол Фэн групп.
Ли дарга: Чиний эрчүүд уруу татдаг газар биш!
Ли дарга: Завхайрах дуртай бол өөр газар оч!
Ли дарга: Дахиад ийм зүйл хийж байгаа чинь мэдэгдвэл
Ли дарга: юмаа баглаад зайлна шүү!
Ли дарга: Яв. Энэ давхрын бүх ариун цэврийн өрөөг цэвэрлэ. Яваачэээ
Сиу Лань: Хэрвээ ингэсээр байвал
Сиу Лань: асуудал улам томрох нь.
Сиу Лань: Би ажлаа сольсон нь дээр юм боловуу.
Эмэгтэй: Үеэл ахаа, нагац ах чинь группийн цэвэрлэгээний барааны гэрээг авсан гэсэн үү? Ямархуу байгаа гэнэ?
Сиу Лань: Энэ чинь Ван Фэншягийн хоолой биш үү?
Ли дарга: чи ингэж ярьж байж хүн сонсчихвол яах юм бэ?
Эмэгтэй: Юунаас айгаад байгаа юм? Цэвэрлэгээний бараа мэтийн юм яавал гэж дээ
Эмэгтэй: Бид жаахан чанар муутай юм ашиглаад бага зэрэг ашиг л хийж байгаа. Ямар хүн алж байгаа биш. Тэгээд ч өмнө нь ингэж л ашиглаж байсан биз дээ? Хэн ч мэдээгүй л байгаашдээ.
Эрэгтэй: За за, ойлголоо. Гэхдээ энэ тухай өөр хүн мэдэж болохгүй шүү. Үгүй бол бид хоёр дуусна.
Сиу Лань: Тэд үнэхээр нууцаар мөнгө иддэг байсан юм байна.
Сиу Лань: Фэн группт хүртэл авлига байдаг гэж үү?
Сиу Лань: болохгүй юм байна, би энэ тухай Өвгөн Фэнд хэлэх ёстой.
Эмэгтэй: Хүн байна уу даа?
Ли дарга: Ааан чи байсан юм уу?
Фэн дарга: Тендерийн асуудал одоохондоо ингээд шийдэгдсэн.
Фэн дарга: Чи дараагийн асуудлыг үргэлжлүүлээд шалга. Одоо хэдэн цаг болж байна?
Туслах: 9 цаг 5 минут болж байна.
Фэн дарга: Цэвэрлэгээний ажилтнууд тарчихсан байх ёстой.
Фэн дарга: Сиу Лань яагаад надтай хамт яваагүй юм бол?
Фэн дарга: Түрүүлээд явчихсан юм болов уу?
Туслах: Фэн даргаа, та хатагтайг хэлээд байна уу?
Туслах: Өнөөдөр групп дээр нэг хов жив гарсан гэсэн.
Туслах: Цэвэрлэгээний нэг эмэгтэй
Туслах: хатагтайг мөнгөний төлөө баян хүнтэй суудаг гэж гүтгэсэн байна.
Фэн дарга: Хэн ийм дэмий юм яриад байгаа юм?
Фэн дарга: Түүнийг ажлаас нь хөө!
Туслах: Заа, байна уу? Айн???... Фэн даргаа, хяналтын камераас харахад хатагтай асуудалд орсон бололтой гэж хамгаалагч ярьж байна!
Фэн дарга: Юу?!
Ли дарга: Чи сая бүгдийг нь сонсчихсон уу? Ямбий утас барьчихаад хэнийг сүрдүүлэх гээд байгаа юм бэ чи айн?
Эмэгтэй: Үеэл ахаа, та юун олон юм ярьдаг юм бэ? Энэ тухай гаднын хүн хэзээ ч мэдэж болохгүй. Түүний амыг таглачих. Чи хов жив ярих дуртай биз дээ? Хувцсыг нь тайлаад зураг авчихъя. Тэгвэл дараа нь бид зөрүүлээд дарамтлах юмтай болно. Тэгээд бидний талаар ярихыг нь харъя л даа.
Эрэгтэй: Сайхан санаа байна. Эмэгтэйчүүд ч асуудлыг шийдчихдэг шүү. Зураг нь бараг 2000 юань хүрэх юм бишүү…
Сиу Лань: Та нар яах гээд байнаа?
Эмэгтэй: Юунаас айгаад байгаа юм? Юунаас? Чи эр хүн уруу татах дуртай биз дээ? Тэгвэл өнөөдөр бид хоёр чамтай тоглоё.
Сиу Лань: Надад битгий хүр!
Сиу Лань: Өвгөн Фэн!
Эр,Эм: Фэн даргаа??
Фэн дарга: Та муу 2 новш,
Фэн дарга: Миний хүнийг оролдож зүрхэлнэ гэнээ!
Эрэгтэй: Фэн даргаа?
Сиу Лань: Өвгөн Фэн!
Сиу Лань: Тэд цэвэрлэгээний барааны тендерээс мөнгө унагаах санаатай байна!
Эмэгтэй: Гао Сиу Лань чинь...
Фэн дарга: Гао Сиу Лань бол
Фэн дарга: миний хууль ёсны эхнэр!
Фэн дарга: Муусайн новшнууд!
Фэн дарга: Тэднийг аваад яв!
Фэн дарга: Сайн шалга!
Бүгд: Фэн даргаа!
Бүгд: Бурхан минь, Фэн дарга!
Бүгд: Фэн даргаа!
Сиу Лань: Өвгөн Фэн... ашгүй минь чи ирлээ.
Фэн дарга: Зүгээр, Намайг байхад бүх зүйл зүгээр.
Фэн дарга: Хоёулаа энэ харилцааг цаашид нууцлах боломжгүй бололтой.
Фэн дарга: Жао Кай, одоо шууд
Фэн дарга: би болон Сиу Ланийн гэрлэлтийн талаар албан ёсоор зарла.
Туслах: Заа.
Хүргэн: Ааваа, муу юм боллоо.
Мэдээ: Фэн дарга болон Гао Сиу Ланийн гэрлэлтийг албан ёсоор зарласан байна!
Хадам аав: Юу гэнээ?
Хадам ээж: Энэ Фэн дарга үнэхээр тэр хөдөөний Гао Сиу Ланьд дурлачихсан юм байхдаа? Галзуурчихсан юм биш үү?
Хүргэн: Ааваа, энэ удаа бид үнэхээр буруу хүнээрээ оролдчих шиг боллоо.
Хүргэн: Одоо яах вэ?
Хадам аав: Хадам талтайгаа эвтэй байсан нь дээр.
Хадам аав: Дайсагнаад хэрэггүй.
Хадам аав: Энэ Гао Сиу Лань бидэнтэй худ ургийн харилцаатайгаас хойш…
Хадам аав: тэр тийм өс санадаг хүн биш.
Хадам аав: Шюүпин, чи Фэн гэр бүл рүү яв.
Хадам аав: Заавал Гао Сиу Ланьтай уулзаад
Хадам аав: эвтэйхэн ярьж ойлголц.
Хадам ээж: Би юу?
Хадам ээж: би яг үнэндээ аль хэдийн оччихсон. Гэхдээ дотогш оруулаагүй, хөөгөөд гаргасан.
Хадам аав: Юу?! Чи хэзээ очсон юм? Очиж юу хийсэн юм?
Хадам ээж: Нэг их юм биш ээ.
Хадам ээж: Цүйлянийг дагуулаад Фэн гэр бүл дээр очсон.
Хадам ээж: Тэгээд Гао Сиу Ланьтай таарчихсан.
Хадам аав: Юу яриад байгаа юм бэ? Чи галзуурчихсан юм уу? Тэр дүү чинь надад хүртэл таалагддаггүй. Түүнийг дагуулаад Фэн даргатай уулзуулсан гэж үү?
Хадам ээж: Аль хэдийн оччихсон юман дээр чи одоо ингээд ямар хэрэгтэй юм.
Хадам аав: За больё. Чи гэртээ л байж бай. Дахиж хаашаа ч битгий яв. Харин Шяошюэ энэ асуудлыг…
Хадам аав: Шяошюэ, юу хийхээ мэдэж байгаа биз дээ?
Шяошюэ: За, ааваа.
Хамгаалагч: Чи хэн бэ? Яах гэж байгаа юм?
Шяошюэ: Хатагтай байгаа юу? Би түүний охин Шяошюэ
Хамгаалагч: Хатагтай ямар нэг охин ирнэ гэж хэлээгүй. Хэрэггүй бол битгий энүүгээр эргэлд. Яв.
Шяошюэ: Би одоо ямар нүүрээрээ түүнтэй уулзах вэ дээ.
ЁоуЁоу: Ингээд хийчихэе
Туслах: хатагтай,
ЁоуЁоу: Ээжээ та өөрөө хийгээд байж байгаарай
Туслах: Хатагтай аа, сая Шяошюэ ирсэн.
ЁоуЁоу: Дахиад тэр үү?
ЁоуЁоу: Лоогийн гэр бүлийн өмнөөс ирсэн нь тодорхой байна.
Туслах: Би хамгаалагчдад хэлчихсэн.
Туслах: Дахиж дотогш оруулахгүй.
ЁоуЁоу: Сайн байна. Цаашид иймэрхүү юмыг надад хэлээд байх шаардлагагүй.
ЁоуЁоу: Ялангуяа Ээжид битгий хэл.
ЁоуЁоу: Лоогийн гэр бүлийн хүнээс
ЁоуЁоу: хэнийг ч дахиж оруулж болохгүй.
ЁоуЁоу: Ёстой гоё болсон байна шүү
Шяошюэ: Хао Хао!
Шяошюэ: Хао Хао, битгий уйл.
Шяошюэ: Ээж нь ирлээ!
Шяошюэ: Бүгд хааччихсан юм?
Шяошюэ: Яагаад хүүхэд харах хүн байдаггүй билээ?
Хадам ээж: Яагаад ийм эрт хүрээд ирэвээ? Яасан уулзсан юмуу?
Шяошюэ: Ээж ээ, би явахдаа хэлсэн биз дээ.
Шяошюэ: Өнөөдөр асрагч амарсан.
Шяошюэ: Та бүтэн өдөр Хао Хаог харна гэсэн биз дээ?
Шяошюэ: Хүүхэд уйлаад, живх нь халичихсан байна.
Шяошюэ: Яагаад хэн ч хараагүй байгаа юм?
Хадам ээж: Би жаахан ядарсан болохоор
Хадам ээж: өрөөндөө орж унтсан.
Шяошюэ: Хэр удаан унтсан юм?
Шяошюэ: Би гарснаас хойш одоо хүртэл унтсан юм уу?
Шяошюэ: Хао Хао бүтэн өдөр ингэж байсан байна!
Хадам ээж: Юунд нь орилоод байгаа юм?
Хадам ээж: Хүүхэд өлсөө л биз. Өлслөө гээд үхэх биш.
Шяошюэ: Та чинь төрсөн эмээ нь шүү дээ!
Шяошюэ: Яаж ингэж хүйтэн сэтгэлтэй байж чаддаг байна аа?
Хүргэн: Чи яаж миний ээжтэй ингэж ярьж байгаа юм?
Хадам ээж: харин тийн, Хэзээнээс намайг загнадаг болсон юм?
Хадам ээж: Ядуу ээжээс төрсөн хүүхэд, надад хүүхэд харахыг заана гэнэ ээ?
Хадам ээж: Битгий гоншигноод бай.
Хадам ээж: Явсан ажил чинь бүтсэн юмуу үгүй юмуу?
Шяошюэ: Би уулзаагүй. Бас, би дахиж танай Лоогийн гэр бүлийн төлөө ямар ч сайхан үг хэлэхгүй!
Хадам ээж: Юу гэсэн үг вэ?
Хүргэн: Чи дахиад хэл дээ.
Шяошюэ: Дахиад хэлье, Би дахиж танай Лоогийн гэр бүлийн төлөө юу ч хийхгүй! Та нар сүйрэх ёстой! Та нар үхэх ёстой!
Хүргэн: Даварчихсан амьтан!
Хүргэн: Чи Дахиад хэл дээ!
Шяошюэ: Хэдэн ч удаа хэлсэн
Шяошюэ: хариулт нь адилхан!
Шяошюэ: Танай Лоогийн гэр бүл мөнгөтэй ч сэтгэлгүй!
Шяошюэ: Та нар удахгүй шийтгэлээ авна!
Шяошюэ: Миний амьдралдаа хийсэн хамгийн харамсмаар зүйл бол
Шяошюэ: чам шиг араатантай гэрлэсэн явдал!
Хадам ээж: Чи бүр галзуурчихжээ!
Хүргэн: Буцаад хүрээд ир!
Хадам ээж: Явчихлаа.
Хадам ээж: Ямар ч байсан Гао Сиу Лань
Хадам ээж: түүнийг одоо хүлээн зөвшөөрхөө больсон.
Хадам ээж: Манай гэр бүлийн хамгаалалтгүйгээр
Хадам ээж: хэр удаан тэсэхийг нь харъя.
ЁоуЁоу: Ээж ээ, өнөөдөр би дайлна. Та хүссэн газраа сонго. Хэчнээн үнэтэй байсан ч болно.
Сиу Лань: Тийм газруудаар явж яах юм бээ?
Сиу Лань: Би гэртээ хоол хийж өгье.
ЁоуЁоу: Охин нь ээждээ ачлалтай хандаж болохгүй гэж үү?
Фэн: Чиний ээждээ ачлалтай хандах гэж байгаа мөнгө чинь минийх шүү дээ.
ЁоуЁоу: Гэхдээ Ямар ч байсан би ээжийнхээ сайн охин мөн биз дээ?
Сиу Лань: За за.
Сиу Лань: Чи ээжийнхээ хамгийн сайн охин.
Шяошюэ: Ээж ээ...
Шяошюэ: Би буруу зүйл хийснээ мэдэж байна.
Шяошюэ: Гэхдээ та намайг уучлахааргүй болсон байх?
Шяошюэ: Лоо Вэньжүн! Чи энд юу хийж байгаа юм? Энэ хэн бэ?
Эмэгтэй: Вэньжүн, энэ хэн бэ? Чи энэ хачин ядуу хүүхнийг яаж таньдаг юм ?
Шяошюэ: Би түүний эхнэр.
Эмэгтэй: Аан...
Эмэгтэй: Тэгэхээр чи тэр хөдөөнөөс ирсэн хүүхэн юм байна шүү дээ.
Эмэгтэй: Хол байхад л исгэлэн үнэр үнэртээд байсан юм.
Эмэгтэй: Хэд хоног усанд ороогүй юм бэ?
Шяошюэ: Лоо Вэньжүн! Би Чамтай ярьж байна! Энэ хэн юм бэ?
Эмэгтэй: Бид хоёрын харилцааг хараад ойлгохгүй байна уу? Би чамд нэг юм хэлье.Би Вэньжүн ээс хүүхэдтэй болсон.
Шяошюэ: Юу гэнэ ээ?!
Шяошюэ: Бүр хүүхэдтэй болсон гэж үү?
Шяошюэ: Лоо Вэньжүн...
Шяошюэ: Чи угаасаа надад үнэнч байгаагүй юм байна!
Шяошюэ: Хао Хао...
Хүргэн: Энэ гэр бүлийг чи өөрөө л хайрлаагүй.
Хүргэн: Өөрөө явах гэж зүтгэсэн биз дээ.
Хүргэн: Чамайг эргэж ирнэ гэж би хүлээх ёстой гэж үү?
Хүргэн: Үнэнийг хэлэхэд
Хүргэн: энэ бол Цүй гэр бүлийн охин.
Хүргэн: Чам шиг хог биш.
Хүргэн: Зөвхөн тэр л надтай тохирно.
Хүргэн: Харин чи агуйд очиж амьдар!
Шяошюэ: Лоо Вэньжүн!
Шяошюэ: Би чамаас сална!
Хүргэн: Сална гэнэ ээ?
Хүргэн: За.
Шяошюэ: Хао Хао...
Шяошюэ: Хао Хао!
Шяошюэ: Лоо Вэньжүн!
Шяошюэ: Хао Хаог надад өгөөч!
Шяошюэ: Гуйя!
Шяошюэ: Би чамаас гуйж байна!
Хүргэн: Чи зайлж болно.
Хүргэн: Гэхдээ Хао Хао бол миний хүү.
Хүргэн: Тэр Лоогийн гэр бүлд үлдэнэ.
Хүргэн: Зайл!
Шяошюэ: Хао Хао...
ЁоуЁоу: Ээж ээ, хүссэнээ захиалаарай.
Сиу Лань: Байна уу?
Эмч: Эмнэлгээс ярьж байна. Шяошюэгийн ар гэрийн хүн мөн үү?
Сиу Лань: Шяошюэ...
Шяошюэ: Ээжээ, үнэхээр та мөн үү
Сиу Лань: Тийм ээ, би байна.
Сиу Лань: Юу болсон бэ?
Сиу Лань: Хао Хао хаана байна?
Сиу Лань: Лоогийн гэр бүлийнхэн хаана байна?
Шяошюэ: Ээж ээ, уучлаарай.
Шяошюэ: Би үнэхээр буруу зүйл хийсэн.
Шяошюэ: Би Лоогийн гэр бүлээр
Шяошюэ: таныг дээрэлхүүлэх ёсгүй байсан.
Шяошюэ: Тэд ерөөсөө хүн биш!
Сиу Лань: За за, битгий яар.
Сиу Лань: Аажуухан ярь.
Сиу Лань: Юу болсон юм?
Шяошюэ: Ингэсэн юм….
Сиу Лань: Юу гэнээ? Тэд Хао Хаог аваад явчихсаан?
ЁоуЁоу: Тэр араатнууд өөрсдийн хүүхдийг ч өрөвдөхгүй. Ээжээ уучлаарай, Үнэндээ тэр өмнө нь тантай уулзахаар ирсэн юм. Гэхдээ би хэлж зүрхлээгүй.
Сиу Лань: Чи өөрийгөө яах гэж буруутгаад байгаа юм?
Сиу Лань: Чи миний төлөө л тэгсэн биз дээ?
Шяошюэ: Лоо Вэньжүн аль хэдийн Цюэ гэр бүлийн баян охинтой нийлчихсэн байсан.
Шяошюэ: Тэр угаасаа надад болон Хао Хао-д сайн хандах бодолгүй байсан.
Шяошюэ: Бүх буруу миний тэнэгт л байна.
Шяошюэ: Мөнгө, нэр хүндийн төлөө
Шяошюэ: тэр гэр бүл бүгд муу зүйл хийсэн.
Шяошюэ: Ээж ээ, гэхдээ Хао Хао буруугүй.
Сиу Лань: Би одоо Лоогийн гэр бүл рүү очоод Хао Хаог авчирна.
Фэн дарга: Чи очоод нэмэргүй. Лоогийн гэр бүлийн занг мэднэ шүү дээ. Хүчээр үзэхгүй л бол тэд Хао Хаог буцааж өгөхгүй.
Сиу Лань: Тэгвэл яах вэ?
Шяошюэ: Лоо Вэньжүн залгаж байна.
Фэн дарга: Ав. Чанга яригчаа нээ.
Шяошюэ: Лоо Вэньжүн, чи Хао Хаог яачихваа? Надад миний хүүг буцаагаад өг.
Хүргэн: Хао Хаог буцааж өгч болно.
Хүргэн: Гэхдээ чиний ээж чинь алт ухагч баян эрийн авгай биз дээ?
Хүргэн: Ээжээрээ 10 сая юань өгүүл.
Хүргэн: Тэгвэл Хао Хаог чамд өгнө.
Шяошюэ: Лоо Вэньжүн, чи муу араатан!
Шяошюэ: Тэр чинь чиний төрсөн хүү шүү дээ!
Хүргэн: Надтай ингэж ярих хэрэггүй!
Хүргэн: Чи хэрвээ хүүгээ авахыг хүсвэл жаахан сэтгэл гарга.
Хүргэн: Хүүгээ авъя гэвэл
Хүргэн: Фэн группийн төслийг авчир.
Хүргэн: Эсвэл 10 сая юань авчир.
Хүргэн: Үгүй бол
Хүргэн: насан туршдаа хүүгээ харахгүй гэж мэдээрэй!
Шяошюэ: түүний жинхэнэ төрхийг
Шяошюэ: ийм орой мэдсэн миний л буруутай!
ЁоуЁоу: Дэндүү даварчихсан юм!
ЁоуЁоу: Ааваа, тэдэнд битгий итгээрэй!
ЁоуЁоу: Тэд бүр өөрийн ач хүүгээрээ түрүү барьж
ЁоуЁоу: Фэн группийн төслийг шантаажилж байна! Ээжээ, санаа зовох хэрэггүй. Лоогийн гэр бүл ганцаараа тийм ч их юм хийж чадахгүй.
Фэн дарга: Миний бодлоор Лоогийн ард бас өөр хүмүүс байна байна.
ЁоуЁоу: Ааваа, та юу хэлэх гээд байгаа юм?
Туслах: Фэн даргаа!
Туслах: Манай шинэ төслийн тендерт оролцох ёстой бүх компани
Туслах: нэгэн зэрэг материалаа татчихлаа!
ЁоуЁоу: Юу?! Бүгд татгалзсан гэж үү? Ард нь хүн байгаа нь тодорхой байна! Хэн ингээд байгаа юм болоо?
Фэн дарга: Байна уу? Цүй дарга?
Фэн: Тусгай төслийн тендерийг та өөрөө хариуцаж байгаа гэсэн үү?
Цүй дарга: Тийм. Маргааш тендер эхэлнэ.
Цүй дарга: Гэтэл танай бүх тендерийн компани зугтчихлаа.Одоо оэнэ талаар ч яриад яах вэ дээ, Зүгээр төслөө манай Цүй гэр бүлд өгчих. Үгүй бол барилгын хугацаа хоцорч, Фэн групп тайлбар хийхэд хэцүү болно шүү.
Фэн дарга: Цүй дарга, санаа зоволтгүй.
Фэн дарга: Маргааш би яаж зохицуулахыг хар.
Цүй дарга: За тэгвэл чамайг маргааш яаж зохицуулахыг харж л байя.
Хадам ээж: Хүү минь, юу болж байна?
Хүргэн: Санаа зоволтгүй ээ ааваа ээжээ, би хэлсэн шүү дээ. Энэ удаагийн Фэн группийн төслөөс манай гэр бүл заавал хувь хүртэнэ.
Хадам ээж: Үнэхээр үү?!
Хадам ээж: Миний хүү ямар мундаг юм бэ!
Хадам ээж: Цүй хатагтайн ивээлд багтана гэдэг… бидний чадварыг үнэлсэн байна! Тэр Гао Сиу Лань манайхыг зөвхөн өөрийг нь л гуйна гэж бодсон юм байхдаа. Манай гэр бүл ч ёстой мандаж байна даа!
Хадам аав: Вэньжүн үнэхээр сайн байна.
Хадам аав: Маргааш юу болохыг л харъя.
ЁоуЁоу: Цүй-гийн гэр бүл байжээ... Олон жил биднийг өөртөө татах гэж оролдсон. Харин одоо л жинхэнэ төрхөө гаргаж байна.
Сиу Лань: Фэн, одоо тэгээд яасан нь дээр үү? Маргааш…
Фэн дарга: зүгээрээ.
Фэн дарга: Надад төлөвлөгөө бий.
Фэн дарга: Тендер товлосон цагтаа болно.
ЁоуЁоу: Тэр баярхуу хүмүүс тендерээс гарчихаад одоо бүр нүүрээ ч харуулахгүй байна.
ЁоуЁоу: Энэ чинь Цүй гэр бүл таныг зориуд өдөж байгаа юм биш үү?
Фэн дарга: Санаа зоволтгүй.
Фэн дарга: Надад бодсон юм бий.
Шяошюэ: Лоо Вэньжүн, чамд бас ирэх нүүр байдаг аа!
Хүргэн: Би яагаад ирж болохгүй гэж?
Хүргэн: Энэ бол тендерийн хурал.
Хүргэн: Фэн группийн дотоод хурал биш.
Хүргэн: Фэн дарга хүртэл
Хүргэн: намайг оруулахгүй байх эрхгүй гэж бодож байна.
Эрэгтэй: Бид ч бас тусгайлан Фэн даргыг дэмжих гэж ирсэн. Ийм хүнгүй байхад. Фэн дарга биднийг хөөхгүй биз дээ?
ЁоуЁоу: Дэмжинэ гэж үү?
ЁоуЁоу: Миний бодлоор шоолох гэж ирсэн байна.
Фэн дарга: Мэдээж тавтай морил.
Фэн дарга: Сууцгаа.
Хүргэн: Ааваа, нэг хүн ч алга.
Хүргэн: Ийм байхад тендер яаж эхлэх юм?
Фэн дарга: Санаа зоволтгүй. Хүн ирэх болно.
Эрэгтэй: Фэн даргаа, та өөрөө ирэх шаардлагатай байсан юм уу?
Эрэгтэй: Энд хүн ч алга байна шүү дээ. Би танд сүүлийн удаа хэлье ээ, төслөө зүгээр өгчих өө. Бид 2-той хамтарчих.
Эрэгтэй2: Хэн сая хүн ирэхгүй гэсэн бэ?
Эрэгтэй: Та нар хэн юм?
Эрэгтэй: Бид Хотын дэд бүтцийн яамнаас ирсэн.
Фэн дарга: Би хүн ирнэ гэж хэлсэн биз дээ?
Фэн дарга: Учир нь би
Фэн дарга: шинэ төслийн хамгийн сайн түншийг олсон.
Төлөөлөгч: Бид Фэн даргат баярлах ёстой байх.
Төлөөлөгч: Энэ шинэ төсөл нь
Төлөөлөгч: улсын дэд бүтцэд маш хэрэгтэй төсөл болсон.
Төлөөлөгч: Холбогдох байгууллагуудын хэлэлцүүлгийн дараа
Төлөөлөгч: төр болон Фэн групп хамтарч энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон.
Төлөөлөгч: Энэ төсөл нь
Төлөөлөгч: манай яамны хэрэгжүүлэх хамгийн гол төсөл байх болно.
ЁоуЁоу: Ааваа, үнэхээр гайхалтай!
Хадам аав: Яаж ийм юм болдог байна аа?!
Цагдаа: Энэ Лоо Хай, Цүй Хан хоёр мөн үү?
Цагдаа: Таныг хууль бус ашиг хонжоо олсон,
Цагдаа: далд наймаа хийсэн гэж мэдээлэл ирсэн.
Цагдаа: Бидэнтэй хамт явж шалгуулна уу.
Эмэгтэй: Юу?! Та нарт нотлох баримт байгаа юм уу? Нотолгоогүй байж биднийг гүтгэж байна!
Хадам ээж: Та нар андуураад байгаа юм биш үү, бид үргэлж хууль ёсны дагуу бизнесээ явуулж ирсэн. Яахаараа хууль бус юм хийсэн байдаг юм?
Эрэгтэй: Энэ чинь чи!
Фэн: Юу?
Фэн: Цүй Ханвэй тендерээс гарсан биз дээ?
Эрэгтэй: Тийм.
Эрэгтэй: Тэр зөвхөн намайг биш,
Эрэгтэй: бусад компаниудыг ч сүрдүүлсэн.
Эрэгтэй: Хэрвээ түүний үгийг дагахгүй бол
Эрэгтэй: Жин хотод ажиллах газаргүй болгоно гэж хэлсэн.
Эрэгтэй: Фэн даргаа, би ч бас аргагүй байсан.
Фэн: Хүрээд ир, Түүний хэлснээр л хий. Гэхдээ нууцаар баримтуудаа цуглуулж бай.
Эрэгтэй: Ойлголоо.
Эрэгтэй: Фэн даргаа, би одоо явж бэлдлээ.
Фэн дарга: Жао Кай.
Фэн дарга: Дэд бүтцийн яамтай очоод ярь.
Фэн дарга: Болгоомжтой ажилла.
Фэн дарга: Хэн ч мэдэж болохгүй.
Фэн дарга: ЁоуЁоу, Сиу Лань хоёр ч гэсэн.
Жао Кай: Ойлголоо.
ЁоуЁоу: Ааваа, та бидэнд хүртэл хэлээгүй юм байна шүү. Бид дэмий санаа зовж байжээ.
Хадам ээж: Ээ бурхан минь, түүнийг авч явж болохгүй. Худаа, бид үнэхээр буруудсан байна. Хар даа, бид чинь нэг гэр бүл шүү дээ.
Хадам ээж: Чи зүгээр тавьчих. Тэгэх үү?
Сиу Лань: Та нарын уучлалт гуйх хүн бол миний охин. Түүнээс уучлал гуй.
Хүргэн: Шяошюэ, би буруу зүйл хийснээ мэдэж байна.
Хүргэн: Бидний гэрлэлтийг бодоод
Хүргэн: Фэн даргын өмнөөс гуйгаад өгөөч.
Хүргэн: Гуйж байна.
Шяошюэ: Би чамаас сална. Хао Хаог бас өөр дээрээ авна.
Хүргэн: За.
Хүргэн: Би зөвшөөрч байна.
Хүргэн: Чи юу хүссэн ч зөвшөөрнө.
Шяошюэ: Ээж ээ...
Шяошюэ: Фэн даргаа...
Шяошюэ: Өнөөдөр үнэхээр баярлалаа.
Шяошюэ: Та хоёр байгаагүй бол
Шяошюэ: би Хао Хаог авч чадахгүй байсан.
Шяошюэ: Би яахаа ч мэдэхгүй байна.
Шяошюэ: Би та нарт мөргөе.
Сиу Лань: Шяошюэ, хурдан бос.
Сиу Лань: Бид чинь нэг гэр бүл шүү дээ.
Сиу Лань: Баярлах хэрэггүй.
Фэн дарга: Тийм ээ, Шяошюэ.
Фэн дарга: Чи бол Сиу Ланийн охин.
Фэн дарга: Тэгэхээр цаашдаа миний ч охин гэсэн үг.
Фэн дарга: Гэр бүл байна даа, тэгэж нэрлхэх хэрэггүй.
Шяошюэ: Үгүй ээ.
Шяошюэ: Би таны охин байх эрхгүй.
Шяошюэ: Би өмнө нь дэндүү олон буруу зүйл хийсэн.
Сиу Лань: Тэнэг охин минь.
Сиу Лань: Ээж хүн хүүхддээ өс санадаггүй юм.
Сиу Лань: Алдаагаа ойлгоод засаж чадвал
Сиу Лань: чи үргэлж миний сайн охин хэвээрээ байна.
Шяошюэ: Ээж ээ...
ЁоуЁоу: За за.
ЁоуЁоу: Ийм гунигтай юм ярихаа боль.
ЁоуЁоу: Хоол хөрчихлөө.
ЁоуЁоу: Дахиад ярьсаар байвал
ЁоуЁоу: би өлсөж үхэх нь байна шүү.
Сиу Лань: За за, хоол идэцгээе.
Туслах: Зи Хао Хаог би харж байя.
Сиу Лань: Явцгаая.
Фэн дарга: Аан тийм, Шяошюэ.
Фэн дарга: Хао Хао та 2 одоо эндээ ирж амьдар. Битгий биднээс нэрлхээд бай.
Фэн дарга: Намайг “Фэн дарга” энэ тэр гэж битгий дуудаарай.
Фэн дарга: “Фэн ахаа” гэж дуудахад л болно.
Шяошюэ: Баярлалаа, Фэн ах аа.
Шяошюэ: би Хао Хаог жаахан том болохоор
Шяошюэ: хөхнөөс гаргана гэж бодож байгаа.
Шяошюэ: Тэгээд өөрийн гэсэн бизнес эхлүүлнэ. Тэгэхгүй бол энд зүгээр идэж уугаад амьдрах надад эвгүй.
ЁоуЁоу: Юу нь эвгүй байдаг юм, ганц хүний хоолоор л дутав гэж, чи ажил хиймээр байгаа бол аав группдээ нэг ажил зохицуулаад өгчихөг.
Шяошюэ: Лоогийн гэр бүлтэй болсон явдлын дараа
Шяошюэ: би нэг юм ойлгосон.
Шяошюэ: Бусдад найдахаас
Шяошюэ: өөртөө найдах нь дээр юм байна.
Шяошюэ: Энэ удаа би өөрийнхөө түшиг тулгуур болно.
Фэн дарга: Сайхан үг байна!
Фэн дарга: Би чамайг дэмжинэ.
ЁоуЁоу: За за, ярихаа боль.
ЁоуЁоу: Хоолоо идэцгээе.
Бүгд: За, идэцгээе!
Сиу Лань: Байна уу Гүйчин?
Гүйчин: Сиу Лань аа, хурдан ир!
Гүйчин: Танай өвгөдийн байрыг хүчээр булаачихлаа!
Сиу Лань: Юу гэнэ ээ?
Сиу Лань: За за, би маргааш очъё.
Шяошюэ: Ээж ээ, Гүйчин эгч залгаад, юу болсон юм?
Сиу Лань: Өвгөдийн байранд асуудал гарчээ.
Сиу Лань: Маргааш тосгон руугаа явах хэрэгтэй боллоо.
Фэн дарга: Би хамт явах уу?
Сиу Лань: Хэрэггүй ээ.
Сиу Лань: Та маргааш томилолттой биз дээ?
Сиу Лань: Ажлаа битгий хойшлуул.
Сиу Лань: Манай тосгон жижиг газар.
Сиу Лань: Том асуудал болохгүй.
Шяошюэ: Тэгвэл би хамт явъя.
ЁоуЁоу: Чи Хао Хаог харах хэрэгтэй биз дээ? Би ээжтэй ханиндаа явъя.
ЁоуЁоу: Би хөдөө ерөөсөө очиж үзээгүй.
ЁоуЁоу: Очиж үзмээр байна.
Фэн дарга: Болгоомжтой яваарай.
Фэн дарга: Ямар нэг юм болвол шууд залгаарай.
ЁоуЁоу: Заа санаа зоволтгүй ээ ааваа.
ЁоуЁоу: Ээж ээ, та энд амьдардаг байсан юм уу?
ЁоуЁоу: Ямар гоё газар вэ!
ЁоуЁоу: Очоод таньдаг хүмүүс байх болов уу? Хамаатан садан гээд л…
Сиу Лань: Байх нь ч байгаа,
Сиу Лань: Гэхдээ чи бараг уулзахгүй байх.
ЁоуЁоу: Яагаад?
Сиу Лань: Учир нь...
Хүн: Хатагтай, ирчихлээ!
Сиу Лань: энэ урагшаа зогсчих.
Сиу Лань: Шяо Жи ?
Шяо Жи: Эгч ээ?
Сиу Лань: Чи хаашаа яваад байгаа юм?
Сиу Лань: Ээжийг үхтэл нь чи зовоосон! Бая хаашаа явах гээд байгаа юм?
Гао Жи: Ээж аав хоёр чинь бие муутайгаасаа болж нас барсан.
Гао Жи: Надтай ямар хамаатай юм?
Гао Жи: Би Гаогийн гэр бүлийн ганц эрэгтэй хүн.
Гао Жи: Энэ бүхэн угаасаа минийх.
Гао Жи: Өөрийн юмаа авч байгаа надад юу нь буруу гэж? Холд.
Сиу Лань: Гао Жи!
Сиу Лань: Хэрвээ өнөөдөр явбал
Сиу Лань: дахиж битгий эргэж ирээрэй!
Гао Жи: За тэгье, явъя!
Гао Жи: Нэг муу нурсан байшин дээр ингэж улайрах гэж.
Гао Жи: Хүсээд байгаа бол аваад үлд.
Сиу Лань: Чи яагаад эргэж ирсэн юм?
Гао Жи: Энэ чинь миний гэр.
Гао Жи: Би яагаад ирж болохгүй гэж?
Гао Жи: Намайг явснаас хойш
Гао Жи: эгчийн амьдрал овоо дээшилжээ.
Гао Жи: Ээж аав нууцаар мөнгө үлдээсэн юм биш биз?
ЁоуЁоу: Чи чинь яаж ярьж байна аа?
Гао Жи: Чамд ямар хамаатай юм? Чи ер нь хэн юм?
Сиу Лань: Энэ миний охин ЁоуЁоу.
Эмэгтэй: Аан, манай зээ ЁоуЁоу байх нь ээ! Ёстой хөөрхөн охин байна даа гээд яг бодож байлаа.
Сиу Лань: Чи…?
Ли Юйжэнь: Сайн уу, эгч ээ.
Ли Юйжэнь: Би Гао Жигийн эхнэр Ли Юйжэнь.
Ли Юйжэнь: Намайг Юйжэнь гэж дуудахад болно.
Ли Юйжэнь: Та хоёрын хувцсыг харахад
Ли Юйжэнь: нөхрийн тань гэр бүл их баян юм шиг байна.
Сиу Лань: Чи юу хэлэх гээд байгаа юм?
Ли Юйжэнь: Эгч ээ, битгий буруугаар ойлго.
Ли Юйжэнь: Бид хэрүүл хийх гэж ирээгүй.
Ли Юйжэнь: Энэ хуучин байшин чинь
Ли Юйжэнь: угаасаа эрэгтэй хүүхдийнх байдаг биз дээ?
Ли Юйжэнь: Эгч ээ, та аль хэдийн хүнтэй суучихсан.
Ли Юйжэнь: Одоо энэ байрыг эзлээд байж болохгүй биз дээ?
ЁоуЁоу: Уучлаарай, Сэрэх цаг чинь болсон бололтой. Одоо ямар үе билээ? Тэр хуучны бодлоо больчих. Энэ газар удахгүй шинэ бүтээн байгуулалтад орно гэдгийг мэдээд зориуд ирсэн биз дээ?
Туслах: Фэн хатагтайн Тосгоны аялал жуулчлалын бүтээн байгуулалтын ажил аль хэдийн зохион байгуулагдаад эхэллээ. Та хатагтайд урьдчилж хэлэхгүй юм уу?
Фэн дарга: Хэрэггүй.
Фэн дарга: Тосгон бүрэн баригдсаны дараа
Фэн дарга: түүнд гэнэтийн бэлэг болгоно.
Фэн дарга: Тэгээд ЁоуЁоуд ч битгий хэлээрэй.
Фэн дарга: Цаадах чинь ам алдаж магадгүй.
Сиу Лань: Ямар бүтээн байгуулалт гэнэ ээ? Би яагаад мэдэхгүй байгаа юм?
ЁоуЁоу: Ээж ээ, би интернэтээс санамсаргүй харчихсан юм.
Гао Жи: Тэгээд юу гэж? Би Гаогийн гэр бүлийн ганц хүү.
Гао Жи: Тийм болохоор энэ байшин минийх байх ёстой!
Ли Юйжэнь: Эгч ээ, бид ингэж ярихыг хүсээгүй.
Ли Юйжэнь: Гэхдээ та энэ байрыг олон жил эзэмшлээ.
Ли Юйжэнь: Бүгдийг ганцаараа авч болохгүй биз дээ?
Ли Юйжэнь: Ингэе.
Ли Юйжэнь: Бид танд 20 мянган юань өгье.
Ли Юйжэнь: Энэ байрыг харж хандсаны чинь хөлс гэж бодоод.
Ли Юйжэнь: Болох уу?
ЁоуЁоу: 20 мянга аа?
ЁоуЁоу: Энэ газар үнэхээр хөгжүүлэлтэд орвол
ЁоуЁоу: зөвхөн нүүлгэн шилжүүлэлтийн мөнгө нь л 2 саяас дээш гарна!
ЁоуЁоу: 20 мянгаар ээжийг минь аргалах гээ юу?
Ли Юйжэнь: Томчуудын яриа чамд ямар хамаа байнаа
ЁоуЁоу: Чи…
Ли Юйжэнь: Эгчээ бид хоёр амьдрах гэж бас амаргүй л байна. 20 мянган юань бол их мөнгө шүү. Битгий шуналтаарай!
Сиу Лань: Гао Жи! Чи энэ олон жил буцаж ирээгүй байж, эргэж ирчихээд эцэг эхийнхээ шарил дээр ч очоогүй байж, эд хөрөнгө рүү нь шууд дайрч байна!
Сиу Лань: Чи яаж ингэж хүн амьдарч чаддаг байна аа?
Гао Жи: Дэмий юм битгий ярь аа!
Гао Жи: Үл хөдлөхийн гэрчилгээгээ одоо гаргаад ир!
Гао Жи: Өгөхгүй юу?
Ли Юйжэнь: Бүгдээрээ ирээд хараарай! Энэ эмэгтэй эцэг эхийнхээ хуучин байрыг ганцаараа эзлээд төрсөн дүүгээ ч оруулахгүй байна! Дүүгээ ингээд үх гэж байгаа юм байхдаа.
Оператор: М-3 нислэгээр нисэх зорчигчдын анхааралд, таны суух М-3 нислэг тун удахгүй хөөрөх гэж байна.
Туслах: Фэн даргаа.
Туслах: Онгоцондоо суух цаг боллоо.
Туслах: Фэн даргаа, явцгаая.
Фэн дарга: Заа, явцгаая.
Эрэгтэй: Энэ чинь Гао Сиу Лань дүүтэйгээ маргалдаж байгаа юм биш үү?
Ли Юйжэнь: Энэ муу эмэгтэй
Ли Юйжэнь: манай Гао Жиг гэрээс нь хөөсөн юм!
Ли Юйжэнь: Манай хүн гадуур маш их зовж олон жилийн дараа хүний дайтай болсон.
Ли Юйжэнь: энэ муу авгай хуучин байрыг нь булаагаад буцааж оруулахгүй байна!
Ли Юйжэнь: Бүр ээж аавынхаа шарилыг ч хаана байгааг мэдэхгүй!
Эрэгтэй: Ийм хүн гэж ёстой харагддаггүй юм байна.
ЁоуЁоу: Чи юу гээд солиороод байгаа юм? Та 2 л илт байшинг булаах гэж байж!
Гао Жи: Чи нэг муу хүүхэд юугаа мэдэх юм?
Гао Жи: Аан, одоо ойлголоо.
Гао Жи: Тэр үед ээж аавын хадгаламж олдохгүй болсон нь учиртай байжээ!
Гао Жи: Гао Сиу Лань!
Гао Жи: Тэр үед чи хулгайлсан юм байна, тийм үү?!
Сиу Лань: Ээж аавын мөнгийг чи өөрөө үрчихээд одоо бас яаж ингэж ярьж чаддаг байна аа?! Тэр үед ээж аавын мөнгийг чи мөрийтэй тоглоод үрчихсэн биз дээ! Тэгээгүй байсан бол юу гэж тэд үхэх байсан юм. Тэгээд одоо буцаж ирэвүү үгүй юу дахиад энэ байшинд санаархаж эхэллээ! Аав ээж хоёр хэлж байсан юм. Ямар ч байсан чамд өгч болохгүй гэж.
Гао Жи: Худлаа битгий ярь!
Гао Жи: Би тэр үед жаахан л мөрийтэй тоглосон.
Гао Жи: Хэдэн төгрөг үрэгдэх вэ дээ?
Гао Жи: Ээж аавын мөнгийг
Гао Жи: энэ муу хортой авгай авчихсан болохоор л
Гао Жи: одоо ингэж тансаг амьдраад байгаа юм!
Хүн: Тийм шүү дээ.
Хүн: Өмнө нь Гао Сиу Лань дандаа ядруухан явдаг байсан.
Хүн: Одоо яагаад гэнэт ингэж гоё хувцаслачихсан юм?
Хүн: Гао Жигийн хэлсэн үнэн юм биш биз?
ЁоуЁоу: Юу дэмий юм яриад байгаа юм бэ?!
ЁоуЁоу: Манай ээж сайн сайхан амьдарч байгаа нь...
Ли Юйжэнь: Ай хөөрхий, хар даа!
Ли Юйжэнь: Энэ авгай төрсөн дүүгээ хүртэл гэрээс нь хөөсөн байна!
Хүн: Юу болоод байна аа?
Хүн: Шуугиан тариад байх юм.
Гао Жи: Дөрөвдүгээр ахын хүүхэд ирчихсэн байна!
Гао Жи: ах аа, та ирчихэв үү!
Хүн: Гао Жи, чи хэзээ ирсэн юм? Аан, чи байшинг авахаар ирээ юу?
Гао Жи: ахаа би байшинг байшинг авчихвал нүүлгэн шилжүүлэлтийн мөнгөнөөс танд 10 хувь өгнө.
Хүн: Үнэхээр тийм сайхан юм гэж үү?
Сиу Лань: Дөрөвдүгээр ах аа, аав нас барахад та хамт байсан биз дээ? Шударгаар хэлээч. Аав ээж, энэ байрыг Гао Жид өгч болохгүй гэж хэлсэн дээ?
Дөрөвдүгээр ах: Би бол эгч энэ хуучин байрыг Гао Жид өгнө гэж ярьж байхыг сонссон юм байна.
Сиу Лань: дөрөвдүгээр ах аа, та яагаад буруу санаад байгаа юм бэ? Та яагаад энэний төлөө худлаа яриад байгаа юм?
Гао Жи: Гао Сиу Лань чи юу яриад байгаа юм? Дөрөвдүгээр ах юу гэж худлаа ярих вэ дээ. Чи л байшинг ганцаараа эзлэх гээд ингэж дайрч байна.
Дөрөвдүгээр ах: Сиулань аа, чи аль хэдийн хадамд гарсан хүн.
Дөрөвдүгээр ах: Энэ хуучин байшинд юунд хорогдоод байгаа юм?
Дөрөвдүгээр ах: Үл хөдлөхийн гэрчилгээгээ гаргаад
Дөрөвдүгээр ах: дүүдээ өгчих!
Ли Юйжэнь: Харин тийн. Юундаа маргалдаад байгаа юм? Ичих нүүргүй юм!
Сиу Лань: Та нар байшин л хүсээд байгаа биз дээ?
Сиу Лань: За тэгвэл ав!
ЁоуЁоу: Ээж ээ, яагаад тэдэнд өгөх гээд байгаа юм?
Сиу Лань: Би угаасаа буцаж ирж амьдрахгүй.
Сиу Лань: Байшин ч олон жил хоосон байсан.
Сиу Лань: Тэд ямар нэг юм авахгүй л бол
Сиу Лань: хэзээ ч зогсохгүй.
Сиу Лань: Ээж аав маань тайван нойрсож ч чадахгүй байна.
Сиу Лань: Байшинг ав.
Сиу Лань: Харин би ээж аавынхаа эд зүйлсийг аваад явна.
Ли Юйжэнь: Тэд машинаар ирсэн биз дээ.
Ли Юйжэнь: Багагүй мөнгөтэй байх аа.
Гао Жи: Хүлээ хүлээ, ингээд л болоо юм уу?
ЁоуЁоу: Юу? Бас юу хүсээд байгаа юм?
Ли Юйжэнь: Мэдээж хадгаламжийг нь гаргаад ир.
Сиу Лань: Би ямар ч хадгаламж байхгүй гэж хэлсэн биз дээ!
Ли Юйжэнь: Хадгаламжгүй хүн тийм сайхан машин унаад,
Ли Юйжэнь: ингэж сайхан хувцас өмсөөд явж чадах уу? Гао Сиу Лань, сайн сонс. Хэрвээ хадгаламжаа гаргаж өгөхгүй юм бол хадам аав ээжийн юманд ч битгий хүрээрэй.
Дөрөвдүгээр ах: Сиулань аа, хурдан гаргаад өгчих.
Дөрөвдүгээр ах: Битгий ийм шуналтай бай.
Сиу Лань: Би хэлсэн шдээ, Надад үнэхээр хадгаламж байхгүй!
Гао Жи: Гао Сиу Лань, чи үнэхээр айхтар юм аа.
Фэн дарга: Зогс. Сиу Лань, зүгээр үү?
Сиу Лань: Өвгөн Фэн?
Сиу Лань: Та энд юу хийж байгаа юм?
Сиу Лань: Та томилолттой явсан биш бил үү?
Фэн дарга: ЁоуЁоу та хоёр утсаа авахгүй байсан.
Фэн дарга: Би санаа зовоод
Фэн дарга: томилолтоо цуцалчихсан.
Фэн дарга: Та хоёр зүгээр үү?
ЁоуЁоу: Аав аа, тэд ээжийг нийлж дээрэлхсэн!
ЁоуЁоу: Тэднийг битгий зүгээр өнгөрөө!
Гао Жи: Чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм?
Туслах: энэ бол Фэн группын эзэн Фэн дарга.
Ли Юйжэнь: Юу гэнэ ээ? Энэ муу авгай Фэн группийн даргатай сууна гэж үү? Тэгвэл би Баруунтны хатан эх болчихъё!
Тосгоны дарга: Өмхий амаа тат!
Гао Жи: Тосгоны даргаа?
Тосгоны дарга: Чи яаж Фэн даргыг доромжилж зүрхэлж байна аа?
Тосгоны дарга: Амьдралаас залхчихаа юу?
Дөрөвдүгээр ах: Тосгоны даргаа, тэр үнэхээр Фэн группын эзэн юмуу?
Фэн дарга: Тосгоны даргаа, танай тосгонд хийх хөрөнгө оруулалт бүгд манай эхнэрийн ачаар бий болсон. Намайг байхгүйд эхнэрийг маань дээрлхээд, та 2 азтай байлаа. Иймэрхүү амьтад миний эхнэрийг дээрлхэх эрхгүй шүү.
Тосгоны дарга: Бид буруутай!
Тосгоны дарга: Би сая л мэдлээ.
Тосгоны дарга: Хэрвээ эрт мэдсэн бол
Тосгоны дарга: энэ новшнуудыг аль хэдийн хөөчих байсан!
Гао Жи: та Юу яриад байгаа юм? Манай тосгонд хөрөнгө оруулалт хийж байгаа хүн чинь…
Тосгоны дарга: тиймээ, чиний хүргэн ах Фэн дарга шүү дээ!
Тосгоны дарга: Чи өөрөө өөрийгөө сүйрүүллээ!
Тосгоны дарга: Аятайхан байхын оронд
Тосгоны дарга: төрсөн эгчээ дээрэлхсэн!
Тосгоны дарга: Та хоёр авралгүй боллоо!
Гао Жи: Эгч ээ, би зүйл буруу хийсэн!
Гао Жи: Эгч ээ, уучлаарай!
Ли Юйжэнь: Та өршөөгөөрэй. Биднийг зүгээр өнгөрөөгөөч.
Сиу Лань: Надад чам шиг дүү байхгүй!
Сиу Лань: Байшин хүссэн биз дээ?
Сиу Лань: За, ав.
Сиу Лань: Харин өнөөдрөөс хойш
Сиу Лань: бид хоёр ямар ч холбоогүй.
Гао Жи: Тэгвэл тосгоны бүтээн байгуулалт яах юм?
Фэн дарга: Хөрөнгө оруулалт үргэлжилнэ.
Фэн дарга: Гэхдээ энэ хуучин байшин
Фэн дарга: бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд орохгүй.
Хүмүүс: Айн???
Фэн дарга: Тийм ээ. Эд нар хуучин байшинд их дуртай юм байна. Насаараа ийм хуучнаар нь ингээд байлгаж байг.
Фэн дарга: Сиу Лань, явцгаая.
Хүмүүс: Ээээ та 2….
ЁоуЁоу: Ааваа, ашгүй та ирлээ.
ЁоуЁоу: Үгүй бол би яахаа мэдэхгүй байлаа.
Фэн дарга: Одоо л хүмүүс ямар айхтар байдгийг ойлгож байгаа биз.
Сиу Лань: Өвгөн Фэн, ингэсгэж байгаад
Сиу Лань: ээж аавын булш дээр очъё.
Фэн дарга: Тэгье.
Фэн дарга: Аав ээж дээр чинь очих хэрэгтэй.
Сиу Лань: Тэд та нарыг хараад маш их баярлах нь тодорхой.
Сиу Лань: Би ч бас тэдэнд одоо үнэхээр аз жаргалтай амьдарч байгаагаа хэлмээр байна.
Back to episodes Go home