05-16-01

Шэнь Ичэнь

Ли Яньчуань     Ли группын ерөнхийлөгч

Чэн Фэн                   Чэн группын ерөнхийлөгч

Ли Тинчан

Чжан           туслах

 

 

Жун Вэйран     

Ли Яньцю

София хатагтай

Чу Янь        Жун Вэйраны туслах, дэд ерөнхийлөгч

Яо На   Ли Тинчаны эхнэр

Мэри хатагтай

------------------------------------

Жун:   Сайн байцгаана уу.  хэн нь сохор болзоонд ирсэн бэ? Бид урд нь уулзаж байсан билүү? Энэ хамаагүй. Би өөрийгөө танилцуулъя. Намайг Жун Вэйран гэдэг. энэ жил 43 настай. Чжончэн группт цэвэрлэгч ажилтай. Сард 4000 юанийн цалин авдаг. Би дуулах, хоол хийх дуртай. Заримдаа гүйж, спортоор хичээллэдэг. Танилцсандаа таатай байна.

Ли:      Танилцсандаа баяртай байна.

Эр:      Энэ манай Ли группын ерөнхий захирал Ли. Тэр дөнгөж 30 гаруй настай. Түүний хөрөнгө хэдэн саяар үнэлэгдэнэ. Тэр Цзянчжоугийн нэр хүндтэй бизнесмэн. Түүнтэй танилцах гэсэн эмэгтэйчүүд бараг Парис хүртэл дугаарласан байдаг юм.

Ли:      дуугай байгаач!

Жун:   өөрийнхөө тухай л яриач. Чи уг нь хангалуун амьдралтай юм байна. Чамд сохор болзоо ямар хэрэгтэй юм?

Ли:      Би сохор болзоо хийх гэж энд ирээгүй.

Жун:   Эн 7-р ширээ биш гэж үү?

Ли:      Аан, энэ бол ВИП бүс. Та 7-р ширээ гэсэн үү? Тэр эсрэг талд байна.

Жун:   уучлаарай. Би үнэхээр эндүүрсэн байна. Алдаа болж. Ямар ичмээр юм бэ? үнэхээр уучлаарай.

           

--------------------------------------------------------------------------

Жун:   Энэ удаа яах араггүй 7-р ширээ байна. Сайн уу. Намайг Жун Вэйран гэдэг. Би энэ жил 43 настай. Жунчэн группт цэвэрлэгч ажилтай. Сард 4000 юанийн цалин авдаг. Би дуулах, хоол хийх дуртай.

Эндээс зайлж үз!

--------------------------------------------------------------------------

Эр:      Эндээс зайлж үз!

Жун:   нэг л ойлгосонгүй.

Эр:      Нэг муу цэвэрлэгчтэй сохор болзоо хийнэ гэж юу байдаг юм? Ямар балай юм! Энэ танилцуулах нөхдүүд юу хийдэг юм бэ! намайг нэг хандивлагчтай танилцуулна гэсэн. Гэтэл хөгшин хүүхэнтэй уулзуулах гэж. Завхарсан юм.

Жун:   Цэвэрлэгээний компанийг буруутгах юу байна? Цэвэрлэгч нар болзоонд явах эрхгүй юу? 

Эр:      Эгч ээ, чи хөгширч байна. Үеийнхэн чинь залуудаа л болзоонд явдаг байсан. ичихгүй байна уу?

Жун:   Хэрэв хүү байгаагүй бол би сохор болзоонд ирэхгүй байлаа. Яасан ч ирэхгүй байсан.

Эр:      Эмээ минь, өөрийгөө өмөөрөх хэрэггүй. Хэрэв надаас баян хүүхэн байсан бол хэд эгч байх чинь хамаагүй байх байлаа. Гэтэл нэг муу жорлонгийн цэвэрлэгч.

Жун:   Тэгвэл надад хэлээдэх. Юу хүнийг баян болгодог вэ?

Эр:      харж байна уу? Энэ “Бентли” . Зөвхөн тансаг машин унадаг хүүхнүүд л надтай сохроор болздог юм. Харин эгч танд надтай болзож ийм “Бентли” унах хөрөнгө ч байхгүй. Бүсгүй, сая зогсоолд тавьсан “Бентли” чинийх үү? Чамтай танилцах  нэр төрийг хэрэг. чамтай танилцаж болно биз дээ?

Чун:    Явж үз.

Эр:      Муу хөгийн шаазгай. Хэрэв чи ийм тансаг унаагүй сэн бол чамайг тоох ч үгүй байсан юм.

--------------------------------------------------------------------------

Эр:      Энэ эгч үнэхээр сонин юм гээч. уг нь энэ болзоонд ирэх гэж гоёсон биз дээ? Ядаж ийм юманд яаж хувцаслахыг ч мэддэггүй. Энэ эгчийн сохор болзоо бүтэлгүйтэх байх даа. За бүтлээ гэхэд тэр эгч залуухан сайхан охидуудаас илүү гарна дөө.

Ли:      Би баян ядуу, нөлөөтэй нөлөөгүй зөндөө л хүмүүстэй таарч байсан. Тэд баргийн юмыг тоодоггүй, эсвэл элдэв жижиг сажиг юмыг ч тоодоггүй.  

Эр:      Тэр эгч эсвэл том гар байх. Миний нэр эхэнд нь бичигдсэн байна. Нилээн шударга эгч юм гээч. Хөөе, 3-р эзэнтээн, чи залуу, нас чинь өнгөрөх нь байна. Оролдоод үзвэл яасан юм?

Ли:      Тэнэгтээд байгаарай.

Эр:      За больё.

--------------------------------------------------------------------------

Чун:    Ерөнхийлөгч өө.

Жун:   Чшш! Явцгаая.

Эр:      3-р эзэнтээн, би сая нөгөө эгчийг харлаа. ганган “Бэнтли”-д суугаад явчихлаа.

Ли:      зөв харсан биз? Хэрэв тэр тийм баян бол яах гэж сохор болзоонд явж байдаг юм?

Эр:      Би сая яах араггүй харсан юм даа.

--------------------------------------------------------------------------

Чун:    Ерөнхийлөгч өө. Сая залуу эзэнтэн таныг буруу ойлгосон  байх. Энэ нилээн төвөгтэй л дээ.

Жун:   Урд нь үнэхээр миний буруу байсан юм. Тэр эцгийнхээ эмчилгээнд мөнгө олох гэж явсаар эцэст нь эцэгтэйгээ ч салах ёс хийж амжаагүй. Эцэст нь түүнтэй уулзаж ч чадаагүй. Мөнгөгүй байх ямар байдагийг өөрийн биеэр мэдэрсэн. Тийм болоод л Фэнд өөрийнхөө алдааг давтуулж болохгүй.

Чун:    Ерөнхийлөгч өө, санаа зоволтгүй. Манай Юньдин худалдааны танхимд дэлхийд тэргүүлэхэд ч хангалттай хөрөнгө байгаа. Захисны тань дагуу бид залуу ноёнтонд нууцаар тусалж байдаг. Карьер нь хүссэнээр нь дээшилж байгаа. Гэхдээ энэ удаа залуу ноёнтон тантай сохороор болзохыг хүссэн. Та өнгөрсөнөө мартаж, бүгдийг шинээр эхлэх хэрэгтэй.

Жун:   Фэн ингэж их санаа тавьж байсан нь ховор.

Чун:    би Эс консорциумын тэргүүн хатагтай Софиягийн хүсэлтээр тантай уулзах гэж ирлээ. Хатагтай удахгүй хятадад айлчлна. Тэр үеэр “Фэнъюнь” зочид буудалд хотын бизнесийн бүх төлөөлүүд ирнэ. София тэнд тантай уулзъя гэсэн. Манай худалдааны танхимд элсэх бодолтой байгаа. Арав гаруй жил хүсэлтээ илгээсэн ч бид үргэлж татгалздаг байсан. Энэ удаа Эс консорциум зөвхөн таны зөвшөөрлийг авахын тулд хувьцааныхаа талыг өгөхөд бэлэн байгаа.

Жун:   Ойлголоо. Ямар асуудал байгааг очоод харахад илүүдэхгүй байх.       

--------------------------------------------------------------------------

Чун:    Ерөнхийлөгч өө. Бид ирлээ. таныг дотогш дагуулж оръё.

Жун:   Хэрэггүй. Чи өөрийнхөө ажлыг амжуул. Би өөрөө очиж чадна.

--------------------------------------------------------------------------

Эр:      3-р залуу ноёнтон, компанид хийх ажил зөндөө. Та энэ хүлээн авалтанд заавал байлцах ёстой юу?

Ли:      Өнөөдөр хатагтай София өөрийн биеэр хүрэлцэн ирнэ. Тэр Эс консорциумыг толгойлдог.  бизнесийн ертөнцөд нэр нөлөө бүхий хүн. “Фэнъюнь” зочид буудал Ли овогтынх байгаагүй бол бид ийшээ орох ч эрхгүй байх байсан. Хар, тэд бусад мужуудаас ирсэн чухал хүмүүс. Өөрсдийн салбартаа тэргүүлэгчид. Хэрэв тэдэнтэй ойртож танилцвал бидэнд л ашигтай байх болно.  

Шэнь: Мартсанаас, хүү минь, чиний өнөөдрийн сохор болзоо юу болсон бэ? Бүх юм зүгээр үү?

Эр:      Аав аа, тэр бүх гундсан цэцэгс, гандсан өвснүүд надад ямар ч хэрэг алга. намайг доош нь хийдэг хэн юм бэ?

Шэнь: Чамаас гурван насаар эгчмэд эмэгтэй баялаг хураасан байдаг гэж ярьдаг. Тэр чамаас арван насаар эгч эмэгтэй. Нилээн хөрөнгөжсөн байж таарна. Чи залуухан бүсгүйг эрдэнэ гэж бодоод эгчмэд бүсгүйг дутуу үнэлэх хэрэггүй.

Эр:      Хэрэв баян хүүхэн байсаг бол би тэвчинэ. Гэтэл нэг муу жорлон цэвэрлэдэг хөгшин авгай. Түүнд ямар мөнгө байх юм?

Шэнь: Юу? Жорлон цэвэрлэгч ээ?

Эр:      Аав аа, хар даа. Энэ эмэгтэй. Залуу юм шиг сохор болзоонд очдог нөгөө хөгшин авгай.

Шэнь: Юу? Энэ мөн үү? эндүүрээгүй биз? Чи түүнтэй сохор болзоонд таарсан юм уу?

Эр:      Тэр мөн. Би эндүүрнэ гэж байх уу?   

Шэнь: Жун Вэйран, муу өөдгүй эмэгтэй.

--------------------------------------------------------------------------

Шэнь: Жун Вэйран, муу өөдгүй эмэгтэй.

Жун:   яаж байна аа?

Эр:      Аав аа, та зүгээр үү?

Шэнь: Жун Вэйран, олон жил өнгөрчээ, гэтэл чи яг тэр хэвээрээ.

Жун:   Шэнь Ичэнь. Энэ чи юу?

Шэнь: чамайг найдваргүй эмэгтэй гэж боддог байсан. одоо чи хөгширчихөөд залуу эрчүүд сонирхдог болсон уу? Бүр миний хүүг уруу татах гэсэн байна.

Эр:      3-р залуу эзэнтээн. Энэ нөгөө цэвэрлэгч биш үү? яагаад энд байдаг юм?

Ли:      Чи надаас асууж байна уу?

Эр:      Аав аа, таньдаг юм уу?

Шэнь: Бүр мэдэхийн дээдээр мэднэ. Тэр үед Жун гэдэг энэ эмэгтэй ердөө л нэг зөөгч байсан. Би түүнтэй байхдаа өөрийнхөө амжилтанд хүрэх боломжийг алдах шахсан юм.

Эр:      Аав аа, тэр таны найз бүсгүй байсан юм уу? 

Шэнь: Тиймээ. Би цагаа олж түүнээс холдсон. Өөр яах байсан юм? Тэр намайг насаар минь зовоох байсан.

Жун:   анх удаа л ийм юм сонсож байна. Эхнэрийнхээ араар сүүлэрдэг зарим эрчүүд  л чанга дуутай байдаг. Хүү чинь тэжээвэр байхыг хүсдэгт гайхах юм алга. Бодвол эцгийгээ дуурайсан юм байлгүй дээ.

Шэнь: Муу ичгүүргүй хүүхэн чи өөрөө л хүссэн шүү!

Эм:     Юу болоод хашхираад байгаа юм? Чамд хүмүүжил байдаггүй юм уу?

Шэнь: Эхнээр, ашгүй чи хүрээд ирлээ. Чи энэ Жун гэдэг эмэгтэйг санаж байна уу? Ичгүүргүй жорлон цэвэрлэгч. Бүр манай хүүтэй болзсон гээд бод доо. сая түүнийг хашраах гэж байсан юм.

Эм:     Цэвэрлэгч ээ? Суултуураас өөр тэврэх юмгүй байж яаж тэгж чаддаг байна аа? Хөгшин, бас царай зүсгүй. Тэгчихээд хүүтэй минь болзсон юм уу?

Шэнь: Энэ ичгүүргүй эм биднийг дагасан байх. Одоохон эндээс зайл! Хэрэв намайг дагаад байвал үхтэл чинь нүднэ шүү!

Жун:   Шэнь Ичэнь, одоохон надаас уучлалт гуй.

Шэнь: Жун Вэйран, чи ингэхэд юу хэлж байгаагаа мэдэх үү? Намайг уучлалт гуй гэсэн үү? солиороогүй биз? 

Жун:   Заавал уучлалт гуйх хэрэггүй, харин өмхий амаа татчих! Хэрэв надтай ингэж харьцаад байвал харин ч өршөөхгүй шүү.

Эр:      3-р залуу эзэнтээн, тэр хүүхэн зангарагтай загнаж байна.

Эм:     нөхөртэй минь ингэж ярьдаг хэн бэ? Нялх ногоо зулгаахыг санаархасан хөгшин авгай чамд ичих нүүр алга уу?

Жун:   Тэр болзоо зүгээр л  санаандгүй тохиолдол байсан юм. Дээр нь хүү чинь яг эцгийгээ дуурайсан. Би түүнийг тоох ч үгүй байсан.

Эр:      Хөөе, үлэг гүрвэлийн үлдэгдэл ээ, би чамайг тоож харах хүн мөн үү?

Эм:     Хүү минь, ийм юмнуудтай битгий харьц. Энэ бидний зиндааг доош нь хийнэ. Ээж нь саяхан нэг баян бүсгүйтэй танилцсан. Тэр энэ арга хэмжээнд ирнэ. чамайг түүнтэй танилцуулна.

Эр:      Ээж ээ, үнэн үү?

Эм:     Мэдээж. Ли группыг мэднэ биз дээ? Цзянчжоу-ийн тэргүүлэх компани. Манай Шэнь овогт тэдэнтэй 100 саяын гэрээ хийсэн байгаа. Тэгэхээр бид баячуулын жагсаалтад багтах нь гарцаагүй. нөхөр, хүүд минь санаархаж явдаг чам шиг хөгшин цэвэрлэгчид ямар зиндаа байдаг юм?  

Жун:   Шэнь Ичэнь, тэр үед чи намайг хаяж өөр хүүхэнтэй болсон. Эргээд бодсон чинь миний зөв байж. Өчнөөн жил өнгөрсөн байхад Шэнь овогт… нөгөө л 3-р зэрэглэлийн гэр бүл хэвээрээ.

Шэнь: Юу ч болдог байсан манай Шэнь овогт чиний хэзээ ч хүрч чадахгүй өндөрлөг. Одоохон эндээс зайл. Хэрэв энд байгаад байвал чамайг алж ч мэднэ шүү!

Жун:   Чамд намайг эндээс хөөх эрх байхгүй. Би энэ хүлээн авалтанд ирсэн. энэ байгаа байдал чинь намайг хөөх боломжгүй.

Эр:      үнэхээр гоё ярих юмаа. хаана байгаагаа мэдэж байгаа юу? Энэ бол хатагтай Софияг хүлээж авах “Фэнъюнь” зочид буудлын хүлээн авалт.

Эм:     Яг үнэн. Хатагтай Софияд хүндэтгэл үзүүлэхээр олон хүндтэй хүмүүс цугларсан байгаа. тэр алтадсан суудлыг харж байна уу? Хатагтай Софияд зориулж тусгайлан бэлдүүлсэн юм.

Жун:   Нэг ямбий сандал л байна. Юу нь онцгой байгаа юм?

Шэнь: Муу өлөгчин! эвдэрхий сандал байсан ч чи юу ч ойлгохгүй. Олон хүн энэ сандал дээр суухыг мөрөөддөг ч чаддаггүй. Чам шиг новшийн цэвэрлэгч хүртэл түүнийг цэвэрлэх эрхгүй! Тийм байж олон юм ярьж гэнэ.

Эм:     Чи хүлээн авалтанд ирсэн гэж хэлсэн. Урилга чинь хаана байна?

Жун:   Надад үнэндээ урилга хэрэггүй. Хэрэв би Софияг хүндлээгүй бол... бүр намайг ирээч гэж гуйсан ч би ирэхгүй байх байсан.     

Шэнь: Ер нь ингэхэд чи....  Чи Софияд хүндэтгэлтэй ханд. өөрийгөө хэн гэж бодоов?

Эр:      3-р залуу эзэнтээн, сүрхий ярьж байгаа энэ эмэгтэй хэн юм бол?   

Эм:     Нөхөөр, муусайн юмнуудтай битгий харьц. Хурдхан хамгаалагч нарыг дуудаж энэ нүдэнд торсон хогийг хөөж гарга.

Шэнь: Хамгаалагчидаа ирцгээ.

Эр:      сохор болзоо чинь асуудалд орлоо. яагаад туслаж болохгүй гэж?

Ли:      Муу чалчаа.

Эр:      3-р залуу эзэнтэн туслахыг хүсэхгүй юм байна. Эгч минь их алдагдал хүлээх нь дээ.

Шэнь: Энэ хүүхнийг хурдхан гарга! ийм чухал үйл явдалд ийм хэрэггүй юмнуудыг оруулж л байдаг.

Эр:      Эмэгтэй, та эндээс гарна уу. Биднийг хүчлэхэд битгий хүргээрэй.

Жун:   Хэрэв явахгүй бол яахав?

Эр:      Тэгвэл биднийг эвгүй харьцсан гэж зэмлэх хэрэггүй шү.

Ли:      Больцгоо.

Эм:     Энэ шаргал үст жаал хаанаас гараад ирэв? Өөртөө хамаагүй юманд бүү хутгалд. Түүнийг битгий тоо. Аваад гар.

Эр:      Ерөнхий захирал Ли.

Эм:     Ерөнхий захирал Ли? Чи хэн юм?

Эр:      Та нар сохор уу? Энэ бол “Фэнъюнь” зочид буудал. Та нар ерөнхий захирал Ли мэдэхгүй юу?

Жун:   Аа, чи байх нь.

Ли:      Эгч ээ, энэ Ли овогтын эзэмшил. Тэд танд гар хүрч зүрхлэхгүй. Та явж болно.

Эм:     Чи биднийг хэн гэдгийг мэдэх үү? ингэж ярихаасаа айхгүй байна уу? Яасан бид энэ буудлыг нураах гээд байна уу?

Шэнь: Эхнээр, дуугай болсон нь дээр. Тэр Ли группын ерөнхийлөгч. Хэрэв түүнийг уурлуулбал бид баларна гэсэн үг.

Эм:     Миний мэдэхээр Ли группын ерөнхийлөгч нь эмэгтэй хүн байдаг.

Ли:      Би дахиад давтаж хэлэх ёстой юу? Эндээс явцгаа. Эгч ээ, та явж болно. Би таныг гаргаж өгье.

Эр:      Ли авхай ирлээ.

Эр:      Ли овогтын охин Ли Яньцю бол Ли группын хууль ёсны өв залгамжлагч. Сонсох нэг хэрэг, харах нэг өөр. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй захирал байна.

Эм:     Түүний судсаар Ли овогтын цус гүйж байгаа. Миний сонссоноор Ли Яньчуань хууль бус хүүхэд нь гэсэн.

Янь:    Яагаад шуугилдаад байна? Юу болоод байгаа юм? нэг л ойлгосонгүй. Өнөөдөр бид хатагтай Софияг хүлээж авна биз дээ?

Эм:     Би Ли группын ерөнхийлөгч эмэгтэй хүн гэж хэлээгүй билүү? Ли авхай, тэр үнэн. Энэ балиар цэвэрлэгч миний хүүд сээтэн хаяж, хүлээн авалтанд асуудал үүсгэн, Гао Пан, хатагтай София нарыг элдэв үгээр хэлсэн. Бид түүнд сургамж өгөх гэсэн юм.

Янь:    Яаж тэгж болох юм? өнөөдрийн хүлээн авалтанд тийм зүйл яасан ч гаргуулахгүй. Хамгаалагч нар, түүнийг эндээс гарга!

Ли:      Больцгоо. Тэр миний найз. Чи түүнийн хөөж гаргаж болохгүй.

Янь:    Чамд ингэж ярих ямар эрх байна? Чи ч гэсэн хамт эндээс яв.

Эр:      Эгч ээ. Та явсан нь дээр. 3-р залуу эзэнд хүндрэл учруулах хэрэггүй.

Жун:   Намайг яв гэнэ ээ? Очоод Софиягаас асуу. Тэр намайг хөөж зүрхлэх нь үү харъя.

Эр:      3-р залуу эзэнтээн. Та хэцүүхэн байдалд орчихлоо. Энэ эмэгтэй тийм ч амар биш бололтой.

Ли:      Эгч ээ. Хатагтай София томоохон группын ерөнхийлөгч. энэ үг чинь түүний чихэнд хүрвэл манай Цзянчжоу хот тэр чигээрээ хохирох болно.

Янь:    Чи гэртээ байхын оронд энд ирэх ямар хэрэг байсан юм? Өөртөө гай дуудаж л байдаг. Аав чамайг шийтгэх байлгүй. тэгээд явахгүй юу? Тэгвэл би чамайг баривчилна. Тэгээд хатагтай София ирж чамайг шийтгэх болно.

Жун:   хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Софияг ирэхээр эхлээд чиний учрыг олно.

Янь:    юу гэсэн бэ? Чи намайг хэн гэдгийг мэдэх үү?

Жун:   Чи хэн бэ гэж үү? Ли овогтын том охин, тийм биз?

Янь:    Мэдэж байгаа чинь яамайда. Манай Ли овогт Цзянчжоуд байдаг. Зах зээлийн үнэлгээ нь хэдэн тэрбум, олон улсад маш олон салбаруудтай. Бид удахгүй Жунчэн групптэй хамтран ажиллах гэрээ байгуулна. Хэрэв манай Ли овогттой тэрсэлдэхийг хүсвэл ямар үр дагварт хүрэхээ сайтар бодсон чинь дээр.

Жун:   Жунчэн групп ээ?

Эм:     Жунчэн групп бол тансаг зэрэглэлийн эд зүйлс хийдэг азийн №1 компани. Хэрэв бид тэр оргилд хүрч чадвал асар их амжилт олох болно.

Эр:      Ээж ээ, таны хэлээд байгаа Жунчэн групп зурагтаар байнга гардаг. ерөнхийлөгч нь залуухан, ирээдүйтэй хүн байдаг гэж дуулсан. Маш хэрсүү ерөнхийлөгч гэгддэг.

Эм:     үнэн. Жунчэн группын ерөнхийлөгч Чэн ч бас Цзянчжоуд ирж байгаа гэцгээж байна лээ. удахгүй түүнтэй уулзах байх. Жун овогт гэж ямар хүн байдгийг би одоохондоо мэдэхгүй. Яаж ч мэдэх билээ?

Жун:   Чиний хэлсэн, тэр Жунчэн группын ерөнхийлөгч Чэн Фэн Бай бол миний хүү.

--------------------------------------------------------------------------

Жун:   Жунчэн группын ерөнхийлөгч Чэн Фэн Бай бол миний хүү.

Эр:      Чиний хүү? Эгч минь, ядаж ярихаасаа өмнө боддог уу? Эхлээд өөрийгөө Софиятай танилууд гэсэн. Одоо ноён Лиан Чэн чиний хүү болчихлоо.

Эм:     Өөрийгөө нэг хар, өвчтэй, өрөвдөлтэй амьтан минь. бүр нөхөрт гарч чадахааргүй юм байж. Бас хүүтэй гэнэ шүү.

Жун:   итгэхгүй байвал өөр хэлэх үг алга.

Ли:      Эгч ээ. энэ Ли овогтын эзэмшил учраас би оролцмооргүй л байна. Ингээд үүнийг дуусгая. Би таныг гаргаж өгье.

Эр:      Тийм шүү, эгч ээ. 3-р залуу эзэнтэн таны төлөө л ингэж байна. Би ч гэсэн үүнд оролцмооргүй байна. Та түүнд талархах ёстой.

Янь:    Би хараахан үгээ хэлээгүй байна. Хэн эхэлж эхний алхам хийж зүрхлэхийг харъя л даа. Цзянчжоуд хэн ч миний өөдөөс сөргөлдөж зүрхэлдэггүй. Цэвэрлэгч ээ, намайг үл тоож байна уу? Одооноос эхлэн манай Ли овогт Цзянчжоу-д үйл ажиллагаа явуулахгүй. 

Ли:      сая болсон явдлыг нүдээрээ харлаа. Чи  л ийм байдалд оруулсан. Эгч ээ, та зохисгүй аашилж байна. 

Янь:    Яасан, хэцүүдсэн авгайг аврах гэсэн баатар болмоор байна уу? Чи өөрийгөө Ли овогт гэж боддог уу? Чи одоо Ли овогтын залуу эзэнтэн үү? Муу жулдрай, миний өдөөс сөрж зүрхлэх үү?

Ли:      Чи…

Янь:    Том болсон гээд миний өөдөөс томормоор байна уу? Чамд хэлэхэд, би энд байгаа цагт чи дээшээ гарна гэж байхгүй. энэ цэвэрлэгч хүүхнийг өнөөдөр нэг сайн хашрааж өгөх болно.

Ли:      Чи чадах уу?

Жун:   Ли групп байх аа? Ли Тинчан охин оо их муу хүмүүжүүлсэн бололтой. Гэр бүлийн үнэт зүйл ч алга. одоо Жунчэн группыг та нартай бүх харилцаагаа таслаж, хэзээ ч хамтран ажиллахгүй байхад санаа тавина.

Янь:    Хөөе, чи муу цэвэрлэгч, би чамтай зөөлөн харьцаагүй гэж үү? Хүн байна уу? Энэ авгайг Ли овогтын энэ новштой нь хамт хөөж гарга.

Эр:      Ноён Чэн ирлээ.

Эр:      Аав аа. Жунчэн группын ерөнхийлөгч ийм залуухан юм уу?

Шэнь: Үгүй гэж үү? Тэрнийг  23 настай гэж дуулсан. Бүхнийг тэгээс нь эхлүүлсэн гэдэг. Ердөө тавхан жилд Жунчэн групп энэ авъяастны ачаар санхүүгийн супер олигарх болж чадсан. Тэр хятадын ховор хүмүүсийн нэг.   

Жун:   Фэн Эр үнэхээр хүрээд ирлээ. бас Софияг ч гэсэн хайж ирсэн байж таарна.

Эм:     Хөөе, сая хэн олон юм яриад байсан бэ? Ноён Чэн ирчихлээ. Чи өөрийнхөө төрөл саданг танихгүй байгаа юм уу?

Янь:    Ноён Чэн, яг цагаа олж ирлээ. Нэг хүн энд өөрийгөө танай гэр бүлийн гишүүн гээд байна. Энэ эмэгтэй… энэ эмэгтэй чамайг хүүгээ гэсэн.

Эр:      Энэ авгай бүр манай ерөнхий захирал Ли-г сүрдүүлсэн шүү. Жунчэн групп Ли групптэй хамтран ажиллахаа болино гэсэн. Тэр өөрийгөө одоо хэн гэж бодсон юм?

Чэн:    Тэгж зүрхэлсэн хүн хэн бэ?

Эм:     Энэ хүүхэн.

Чэн:    Та энд юу хийж яваа юм? 

Жун:   София өнөө орой Цзянчжоуд ирнэ гэсэн. Тэр намайг урьсан юм.

Чэн:    надаар тоглоод байна уу? София бол нэр хүндтэй хүн. Надад хүртэл түүнтэй уулзах хэцүү байдаг. Яасан гэж таныг урьдаг юм?

Жун:   надад итгэхгүй бол би Софиятай ярьсан ч болно.

Чэн:    За, за, тэгэх хэрэггүй.

Эр:      Ээж ээ, ноён Чэн энэ авгай хоёрын хооронд ямар нэг холбоо байна.

Эм:     Тэр хоёр их адилхан юм. арай эх хүү хоёр биш байгаа ?

Эр:      Үгүй байлгүй дээ. Ли захирал аа, одоо бид яах ёстой вэ?

Янь:    Энэ бүхэн танайхнаас л болж байгаа юм. ноён Чэн бид бүгдийг үгүй хийх нь тодорхой. Бушуухан уучлалт гуйгаач.

Эр:      Ноён Чэн, уучлаарай, таны ээж гэдгийг нь мэдсэнгүй. Энэ удаа намайг өршөөгөөч. Би дахиж тийм зүйл хийхгүй.   

Чэн:    Би энэ эмэгтэйг танихгүй.

Эм:     Юу?

Чэн:    Хүн шиг байж чаддаггүй ийм эмэгтэй. Бас илүү дутуу олон юм ярьдаг ийм эмэгтэй миний эх байх эрхгүй. Надад хийх юм зөндөө байна. Та энэ талаар сайтар бодсон нь дээр. 

Эр:      ноён Чэн яасан юм бол?

Эм:     Энэ хүүхэн ноён Чэн хоёр үнэхээр холбоогүй гэж үү?

Шэнь: Тэр мэдээж ш дээ. Жун Вэйраныг надаас өөр хэн ч сайн мэдэхгүй. Энэ эмэгтэй… тэр яаж ноён Чэн шиг тийм гайхалтай хүүхдийг төрүүлж чадах юм? зүгээр л хоосон чалчигч. Тэр биднийг малласан байна.

Янь:    Хөөе, эгч гуай. худлаа хэлж зүрхлэнээ? Өнөөдөр дуусах хүн нь ганцхан чи биш шүү. Ли Яньчуань ч гэсэн дуусна.

Эр:      3-р залуу эзэнтээн, бид буруу зүйлтэй хутгалдсан юм уу? Одоо яавал дээр вэ?

Ли:      Эгч ээ, энэ бол хатагтай Софияд зориулсан хүлээн авалт. Та шуугиан тарихгүй байн уу, бидэнд л гай болно. Дараа сайн ярилцъя, тэгэх үү?

Янь:    Чи одоо намайг сургамаар байгаа юм уу?

Жун:   түүнд гар хүрч зүрхлэх нь үү?

Эр:      Ли авхай, та зүгээр биз? Энэ авгай бүр даварч байна. Чи Ли авхайд яаж гар далайж зүрхлэв? амьдралаас уйджээ.

Эм:     София хатагтай удахгүй ирнэ. Түүнийг ирэнгүүт нь энэ хүүхнийг нэг сайн хашраах болно.

Жун:   энэ охиныг жаахан сургах гэсэн юм. Одоо София ирээд ганц үг хэлэхэд л бүх юм шийдэгдэж, Ли групп чинь байхгүй болно.  

Эр:      Юу? сая зөв сонссон уу? Чи Софиягаар асуудлыг шийдүүлнэ гэсэн үү? овоо их зантай юмаа.

Шэнь: Жун Вэйран. Чамд эрчүүдийг урихдахаас өөр… өөр авъяас чадвар байдаггүй байх. бүр Жунчэн группт ажиллаад ч нэмэр алга. Эсвэл чамайг өөрийгөө хэтэрхий их дөвийлгөж байгааг хатагтай Софияд дуулгах уу? Чи баян хүн мөн үү?

Янь:    Чамд хэлэхэд, хатагтай Софигийн байр суурь тэр алтадсан сандал шиг. Хэн ч түүн дээр суух эрхгүй. Хэн ч түүнийг хөдөлгөх эрхгүй. Гэтэл чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм?

Жун:   Өө, тэр хэмхэрхий сандал уу?

--------------------------------------------------------------------------

Эр:      Чэн захирал аа. Бид Цзянчжоуд хатагтай Софиятай уулзахаар ирсэн. Хатагтай удахгүй ирнэ. бид ингээд явчих юм гэж үү?

Чэн:    Би ээжид р санаа зовоод байх юм. намайг ээжтэйгээ байсан нь дээр гэж хэлэх гээд байна уу? Миний бодсон зөв үү?

Эр:      Чэн захирал аа, та тэнд юу ч хийх хэрэггүй, ярих ч хэрэггүй. Хэрэв үнэхээр ээждээ санаа зовж байвал буцаж очоод байдлыг харъя.

Чэн:    Явцгаая.

--------------------------------------------------------------------------

Эр:      Тэр одоо яах гэсэн юм бол? Хөөе авгай, чи яах гэж байна?

Жун:   София өндөр байр суурьтай гэсэн үү? Миний бодлоор, энэ сандалд учир нь байгаа юм биш бололтой.

Эр:      Өө, бурхан минь. Энэ сандлыг хатагтай Софияд зориулж бэлдсэн ш дээ. Гэтэл тэр очоод суучихлаа. хатагтай Софияг тэр үл тоож байна.

Эр:      Хатагтай София  Эс Консорциумын тэргүүн төдийгүй, европын олон улстай харилцдаг, бас хамтарч ажилладаг. залгахад нь л хэдэн мянгаараа хариу өгдөг. Энэ эмэгтэй галаар наадаж байх шиг байна.

Эм:     Бүр хатагтай Софиягаар даажигнаж байна. Энэ авгай аминаасаа уйдсан бололтой дог.

Эр:      Чэн захирал аа, хатагтай София мэдвэл... бид бүгдээрээ өнгөрнө.

Чэн:    Энэ хатагтай Софиягийн сандал.   энд суудаг нь яаж байгаа юм, ээж ээ? Одоохон наад сандлаасаа бос!

Жун:   Яая даа. Энэ сандал надад их тухтай байна. Ямар асуудал байна? Явж өөрийнхөө ажлыг хий. битгий санаа зов.

Чэн:    Би тантай хамт байхгүйгээс болж ингэж байна уу? хэргээр намайг эсэргүүцэж байна.

Жун:   Энэ чамтай хамаатай биш. Тэд найзыг минь гомдоосон. Тиймээс би тэднээр төлөөсийг нь төлүүлэх л болно. 

Янь:    Чи надаар яаж төлүүлэх санаатай байна? Хатагтай Софиягийн суудлыг булаасан хүн нь чи. Өндөр үнэ төлөх ёстой хүн нь ч бас чи.

Ли:      Эгч ээ, ингэтэл нь хүндрүүлэх хэрэггүй. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хэцүү болгоно.

Эр:      3-р залуу эзэнтэн таныг хүнд байдлаас гарахад чинь туслая гэсэн. Гэтэл өөрийгөө хар. Та 3-р залуу эзэнтнийг байдалд оруулчихлаа. Та…

Жун:   Санаа зоволтгүй. Энд хэн ч чамд хүрч зүрхлэхгүй.

Ли:      Эгч ээ, би танд л санаа зовоод байна.

Чэн:    Ээж ээ, танаас гуйя. хамт явъя. София удахгүй ирнэ. Би ч таныг аварч чадахгүй.

Жун:   Би дахиад хэлье. София намайг энэ хүлээн авалтанд урьсан. Тэр намайг маш удаан хүлээлэглээ, одоо уур минь хүрч эхлээд байна. Харин энэ муусайн гөлөрсөн ялаануудыг би нэг нэгээр нь няцлаж, бүгдийг нь үгүй хийж цэвэрлэнэ.

Чэн:    Та ямар ч найдваргүй юм.

Эм:     Хатагтай София ирлээ.

Эр:      Энэ хатагтай София гэж үү? Тэр европын баялагийн 3/1-ийг эзэмшдэг гэж сонссон. Эс Консорциумын хамгийн нөлөөтэй эмэгтэй.

Эр:      үнэн гэж үү? Хатагтай София бүхэл бүтэн улсаас ч баян байх нь. Ийм хүмүүс ховор шүү.

Эм:     өнөөдөр хатагтайг бодитоор нь харлаа. Энд ирсэний хэрэг бүтлээ.

Эр:      Чэн захирал аа, бид яавал дээр вэ? Хатагтай София ирчихлээ.

Чэн:    Ээж ээ, танаас гуйя. хамт явъя л да.

Эр:      Ли авхай, энэ удаа үзүүлж өгнө биз дээ.

Янь:    Хатагтай София, та яг цагаа олж ирлээ. Энд айхаа ч мэддэггүй нөхдүүд ирсэн байгаа. Танаас хүртэл эмээхгүй гэсэн.

Соф:   Ямар учиртай юм?

Янь:    Цзянчжоу-ийн бүх алдартнууд тантай мэндлэхээр энд ирцгээсэн байгаа. Тусгайлан хөрөнгө босгож, танд зориулан цор ганц алтадсан сандал хийлгэсэн юм.  Сарнайн мод, хүрэл оролцуулан хийсэн алтан шаргал сандал. Бас барокко загварын урлагийн бүтээл, энэ бид таныг гүн хүндэтгэсний илэрхийлэл.  

Соф:   Өө, тийм үү?

Янь:    Гэвч аминаасаа уйдсан зарим хүмүүс бас байна. Тэр яаж таны суудлыг булааж зүрхэлдэг байна аа? Энэ тухайд биднээр юу хийлгэмээр байна?

Соф:   арай хэтэрхий юм. Хэн тэгж ичгүүргүй аашилсаныг нь харах хэрэгтэй.

Янь:    Тэр авгай. даварсан, уйвагүй их зантай цэвэрлэгч байгаа юм!

--------------------------------------------------------------------------

Янь:    даварсан, уйвагүй их зантай цэвэрлэгч байгаа юм!

Чэн:    Хатагтай Ли, үгээ бодож яриарай.

Соф:   Чи хэн бэ?

Чэн:    Хатагтай София. Өөрийгөө танилцуулахыг зөвшөөрнө үү. Би Жунчэн группын ерөнхийлөгч. Намайг Чэн Фэн гэдэг.

Соф:   Жунчэн групп ээ? Хятадын тэргүүлэх компаниудын нэг. Би урд нь сонсож байсан. Харин Чэн захиралыг ийм залуухан гэж огт бодсонгүй.

Чэн:    Та хэтрүүлж байна. таны суудал дээр ээж минь яагаад суусныг заавал тайлбарлах хэрэгтэй гэж бодож байна. Тэр хөдөөнөөс ирээд удаагүй байгаа юм. Байдаг л нэг жирийн эмэгтэй. Ээж минь манай худалдааны танхимын ажил хэргийг ч мэдэхгүй. Сая санаандгүй журам зөрчлөө. Би одоохон эндээс гаргая. Намайг уучлаарай.

Соф:   ноён Чэнд тийм боломж өгч болно. Гэвч би өндөр байр суурьтай , ОУ-д нэр хүндтэй тэр хүнтэй уулзмаар байна. Хэрэв та нар удаад байх юм бол энэ өөрсдөд чинь л асуудал болно. Түүнийг эндээс бушуухан гарга.

Янь:    Хатагтай София, энэ эмэгтэй ямар ч хүмүүжилгүй. Та түүнийг зүгээр явуулах гэж үү?

Соф:   миний шийдвэрт эргэлзэж байна уу?

Янь:    тэгээгүй.

Эр:      Юу болоод байна аа? энэ авгайг сайтар хашраах байх гэж бодсон юмсан. Харин ч амархан мултарчихлаа.

Шэнь: Энэ хөдөөний авгай эсэргүүцээд хаа холдов гэж. Энэ чинь София. Онц гойд юмгүй.

Эм:     дуугаа аядаач. өвчтэй юм уу?

Эр:      Энэ эгч ийм азтай байх юм гэж ер бодсонгүй. Дээр нь ноён Чэн түүнийг өмөөрчихлөө.

Ли:      Одоо бүх юм гайгүй өнгөрөх байх.

Чэн:    намайг сонсож байна уу? Бушуухан бос.

Жун:   Энэ үнэхээр тухлаг сандал юмаа. София, чи үнэхээр намайг шийтгэнэ гэж үү? София, намайг их удаан хүлээлгэлээ. Өнөөдрийн арга хэмжээн дээр надад бүгдийг нь тайлбарлах ёстой шүү.

Эр:      Энэ эмэгтэй өвчтэй байх аа. Тэр хатагтай Софиятай яаж ингэж ярьдаг байна аа?

Эр:      одоо л хатагтай Софияг хилэгнүүлэх нь. Хэн ч ингэж ярьж зүрхлэхгүй байхад энгэж ярьдаг байна шүү. ухаан чинь самуурчихсан уу?

Эр:      Аав аа, хуруугаа ч хөдөлгөх шаардлаггүй нь. Энэ хөгшин талхи өөрөө үхлээ хайж байна. Үзүүштай юм болох нь дээ.

Шэнь: Бүр тэнгэрийн хаан ирсэн ч түүнийг аварч чадахгүй болсон.  

Эр:      3-р залуу эзэнтээн. Энэ эгч яачихсан юм бол? Түүнд хатагтай Софиягаар ингэж даажигнах таалагдаад байгаа юм бол уу? үхлээ хайсан уу? Одоо түүнийг хэн аварч чадахгүй

Ли:      Хатагтай София удахгүй чухал хүн ирнэ гэж хэлсэн. Хэрэв энэ байдлаар үргэлжилбэл бүх зүйл хяналтаас гарна. Үгүй ээ, эгчийг аюулд оруулж болохгүй.

Чэн:    Та галзуурчихсан юм уу? ингэж зөрүүдлээд байвал би танд юугаар ч туслаж чадахгүй.

Эм:     Хатагтай Софияг нэрээ нь дуудаж зүрхэллээ. Одоо ч өнгөрсөн байх. Чэн Пэн, эгчийг сандлаас нь босго.

Эр:      Эгч ээ, надтай хамт яваач.

Соф:   Боль! Түүнийг авч явахыг хэн чамд зөвшөөрсөн юм?  

Ли:      Хатагтай София, би “Фэнъюнь” зочид буудлын менежер. Өнөөдөр ийм юм болчихлоо. үнэхээр харамсалтай байна. үүнийг аль болох хурдан зохицуулна. тайван байгаарай. Танд өөр хэрэгтэй юм байна уу?

Соф:      бодвол чи түүнийг аврах гэж энд байгаа биз. Уучлаарай гэнэ ээ? Эс Консорциумыг гомдоосон хэнийг ч хатуугаар шийтгэх ёстой.

Ли:      Хатагтай София, энэ эмэгтэй ердөө л… нэр хүндгүй жирийн хүн. Энэ таны нэр хүндэд нөлөөлөхгүй.

Соф:   Олон юм ярьж битгий саад болоод бай. Би хармаар байна. Тэр хэн юм? Яаж ингэж зүрхэлж чаддаг байна? 

Жун:   София.

Соф:   Энэ… чи юу?

Жун:   гайхсан уу? Чи намайг энэ хүлээн авалтанд уриагүй билүү?

Соф:   Тиймээ. Би хүлээн авалтанд урьсан.

Янь:    Хатагтай София? Яг юу болоод байна?

Соф:   саяхан түүнийг асуудал үүсгэгч гэж хэлсэн байх аа?

Янь:    Тийм ээ. Энэ цэвэрлэгч үнэн даварцан. Та харсан биз дээ? Бүр таныг байхад хүртэл даварч зүрхэлж байна.   

Соф:   Амаа тат!    

Янь:    Хатагтай София. Намайг яагаад алгадаж байгаа юм?

Соф:   зөвхөн алгадах ч биш, бүр чамайг алмаар байна. Жун ерөнхийлөгч өө, энд ярилцах тохиромжгүй юм. Энэ талаар тухтай ярилцах өөр газар олцгооё.

Жун:   Зам заа.

Соф:   За. Ийшээ явцгаая.

Янь:    Хатагтай София, та хаачих нь вэ?

Эр:      3-р залуу эзэнтээн, хатагтай София сая эгчийг ерөнхийлөгч гэсэн үү. Хатагтай София эгчид хүндэтгэлтэй хандаж байгаад гайхах юм алга. Тэр нөгөө чухал хүн нь үү?

Ли:      Яаж тийм байдаг юм? 

Янь:    энэ авгай намайг олны нүдэн дээр нүүргүй болголоо. Би үүнийг нь яасан ч зүгээр өнгөрүүлэхгүй.

Эм:     Хатагтай Ли, миний ойлгосноор энэ София хатагтай…. Энд тийм ч олон хүн алга байна. Тэр цэвэрлэгчийг өөрийг нь цэвэрлэхээр авч гарсан байх.  

Эр:      Жун гэдэг энэ залуу одоо өнгөрсөн.

Жун:   сая чи намайг шийтгэх гээгүй билүү? Тэгээд шийтгээч.

Соф:   Ерөнхийлөгч өө. Та намайг эвгүй байдалд оруулж байна. Та чинь дэлхийд данстай, Юньдины худалдааны танхимын ерөнхийлөгч хүн. таны өмнө яаж гэмээ цайруулбал болох бол? Ерөнхийлөгч өө. Саяных юун эмэгтэй вэ? Тэр надаар таныг шийтгүүлэх гэж улайраад байсан. Та нар маргалдсан юм уу?

Жун:   Учир нь маргаандаа байгаа юм биш. Тэр сайн найзуудын минь нэгийг гомдоосон. Үүнийхээ шийтгэлийг амсах ёстой.

Соф:   Ерөнхийлөгч өө, таны хэлсэн…

Жун:   Ли группын ерөнхийлөгч. Түүнийг солих цаг нь болж. Өнөөдрөөс эхлэн компанийг удирдах бүх эрх мэдлийг 3-р залуу эзэнтэнд шилжүүлнэ. зохицуулж чадах уу?

Соф:   ийм боломж өгсөн ерөнхийлөгч танд баярлалаа. Би чадна гэж бодож байна.

Жун:   Сайн байна. Тэгвэл гүйцэтгэ.

Соф:   Ерөнхийлөгч өө, энэ бол бид Юньдины худалдааны танхимд элсэх гэсэн 11 дэх удаагийн хүсэлт. Энэ бидний чин хүсэл. үүнийг хүлээн авна уу.

Жун:   Та нарын чин хүсэл ээ?

Соф:   Тиймээ. Хэрэв энэ чамлалтай бол бид дахин нэмж болно.    

Жун:   Эхлээд сая хэлснийг минь хийж гүйцдүүл. Бусдынх нь хувьд, бид дараа нь ярилцаж болно. 

Соф:   Ойлголоо, би танд заавал хангалттай хариу барина.

--------------------------------------------------------------------------

Эр:      Чэн захирал аа. Санаа зоволтгүй, ээж чинь яах ч үгүй.

Чэн:    Хатагтай София ямар байгаа бол? яаж ээжийг явуулж чадав аа? бэлэн мөнгө бэлд. Чадах хэр хэмжээгээр нь аваарай. уур хилэнг нь намжааж чадах үгүйг харъя.

Эр:      Мэдлээ, Чэн захирал аа. Би одоохон явлаа.   

Эр:      Аав аа, энэ Чэн захирал яасан юм бол? Нөгөө авгай үхсэн үү, яасан? Энэ Чэн захиралтай ямар хамаатай юм бол?

Эм:     Чэн захирал арай түүний амраг нь биш биз? Энэ залуу ёстой сонголт муутай юмаа.

Янь:    мэдэхгүй юм, тэр авгай ямаршуу чадвартай юм бол? Өчнөөн эрчүүдийг хөлдөө сөхрүүлээд л.

Эр:      Тэр хөгшин. усанд ордог юм бол уу?

Ли:      амаа мэдээрэй!

Янь:    Чи гэж бутач, энд зэрэгцэж зогсох ямар эрхтэй юм? Муу усны сувгийн авгалдай луу болох хувьгүй байдаг. Гэхдээ чамд гэж хэлэхэд… жорлонгийн цэвэрлэгч яг тохирох юм байна.

Ли:      Чи….

Чэн:    юу гэсэн бэ? Дахиад нэг хэлээдэх.

Янь:    Чэн захирал аа, яасан би буруу юм хэлчихсэн үү?  

Чэн:    Тушаал гарга. Ли групптэй хамтран ажиллах бүх ажиллагааг цуцал. бүрэн хоригло.

Янь:    Чэн захирал аа. Чи…

Эр:      Ли авхай, түүнээс юунд нь айсан юм? Тэр залуу, энэ Жун гэгч хоёр таарсан таар шуудайнууд. Тэд бидэнтэй учраа ололцох гээд үзэг л дээ. Хатагтай София эхлээд эдний учрыг олох биз.

Шэнь: Тийм шүү, Ли авхай. Хатагтай Софигоор тоглох аюултай шүү. Жунчэн группыг харна аа. Та нар нэг их удаан тэсэхгүй л байх. 

Янь:    Тийм шүү. Жунчэн групп надад хориг тавьж чадах уу? Та нар эхлээд өөрсөдийнхөө хувь тавиланд санаа тавьсан нь дээр.

Соф:   Тэр чамд хориг тавихгүй. Харин би чадна.  

--------------------------------------------------------------------------

Соф:   Тэр чамд хориг тавихгүй. Харин би чадна.  

Янь:    Хатагтай Софи, та хүрээд ирлээ. Энэ цэвэрлэгч бас юу хийж яваа юм?

Жун:   Харав уу, би бүрэн бүтэн буцаад ирлээ. Гутарчихсан уу, а?

Янь:    Хатагтай Софи, энэ хөдөөний авгай танд үнэхээр хүндэтгэлгүй хандаж байна. Та түүнийг ийм амархан уучилсан гэж үү? Таны нэр төр хаачсан бэ?

Соф:   Энэ асуудлыг зүгээр орхиж болохгүй. Цэвэрлэгээ хийх цаг нь болсон байна.

Янь:    Хатагтай та үнэхээр ухаантай юм. Та тийм ч амархан тавьж явуулахгүйг мэдэж байсан юм. Та энэ алиалагч нарт буулт хийх хүн биш. хэрэгтэй бол надад хэлчих, би чадах бүхнээ хийх болно.

Жун:   Дэмий чалчихаа боль. Одоо эхэлцгээе. Чи хатагтай София бид хоёрыг харахгүй байна уу? ярилцмаар байна уу?

Муу цэвэрлэгч ээ, чамд бүр ярих эрх байгаа юм уу?

Соф:   Ичгүүргүй эм, чи хэнийг доромжилж байгаагаа одоо болтол ойлгоогүй юу? Хамгаалагч нар миний тушаалыг сонс. Гурван хоромын дотор Ли Яньцю-ийн Ли групп дэх бүх эрх мэдлийг нь хүчингүй болгож түүнийг зайлуул.

--------------------------------------------------------------------------

Соф:   Гурван хоромын дотор Ли Яньцю-ийн Ли групп дэх бүх эрх мэдлийг нь хүчингүй болгож түүнийг зайлуул.

Эр:      Хатагтай Софи, та эндүүрээгүй биз? Энэ хөгшин таныг гомдоосон. Ли авхайтай ямар ч хамаагүй.

Эм:     Тийм шүү, энд асуудал үүсгэж байгаа нь энэ цэвэрлэгч. Харин Ли авхай үүнийг зогсоохоор энд ирсэн. Хатагтай София, та үнэн мөнийг нь ялгах хэрэгтэй.

Эр:      Хатагтай. Байна? Аав уу? Юу? Та намайг Ли овогтоос хөөх ёсгүй. Яагаад вэ?

Аав:    Чи одоохон Цзянчжоу хотоос зайлж үз. манайд чам шиг дүүрсэн тэнэг хүн байхгүй.

Янь:    Аав аа. Аав аа. Юу болоод байна аа? Хатагтай Софи. Миний буруу байсан байна, намайг уучилж, ганц боломж өгөөч. Би Ли овогтоос хөөгдөж болохгүй. Би гэр бүлгүй яаж амьдрах юм бэ?

Соф:   Хийсэн хэргийнхээ төлөө үйлээ эдлэх нь шударга ёс. Түүнийг эндээс гарга!

Янь:    Битгий л дээ! Гуйж байна, надад дахиад нэг боломж өгөөч!

Соф:   Харин та нарын хувьд.... та нар аливаа хүндлэх, хүндэтгэх ёсыг умартсан учраас бүгдээрээ эндээс зайлцгаа! Цзянчжоу-д дахиж хэзээ ч битгий хөл тавиарай.   

Шэнь: Хатагтай София, бид буруугүй. Биднийг өршөөж үзээч. 

Эм:     Биднийг уучлаач дээ.

Эр:      Бидний буруу байж. Биднийг хэлтрүүлж өгөөч.

Соф:   Одоохон эндээс зайлцгаа.

Эр:      Чэн захирал аа, чухам юу болчихов? Энэ настаны зөв юм шиг санагдлаа.

Чэн:    Хатагтай София сая ээжийг аврах шиг боллоо. Юу гэсэн бэ? Юньдины худалдааны танхимын ерөнхийлөгч Цзянчжоуд ирж байгаа юм уу? Ойлголоо. Би одоохон түүнийг угтаж авъя. Өнөөдөр ээжид аз таарсан бололтой. миний өмнөөс түүнийг сайтар анхаарч байгаарай. Ээжийг ямар нэгэн асуудал гаргуулж болохгүй. Би чухал ажилтай болчихлоо.

Эр:      Санаа зоволтгүй, Чэн захирал аа. Би ээжид чинь санаа тавина.

--------------------------------------------------------------------------

Ли:      Байна уу? Аав уу?

Аав:    Янь Чуань, чи одоохон Ли группт ирж ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээж ав.  

--------------------------------------------------------------------------

Соф:   Ерөнхийлөгч өө, өнөөдрийн болсон бүх явдалд хүлцэл өчье. Урмыг тань хугалаагүй байх гэж найдаж байна.

Жун:   ойлгосон. түрүүлээд явж бай.

Соф:   За.

Эр:      3-р залуу эзэнтээн, өнөөдөр хатагтай София энэ эгч хоёрын харилцаа нэг л сонин санагдлаа.

Ли:      Эгчийг гэнэт гэрээс хөөлөө. Аав намайг гэр бүлийн уламжлалыг авч үлдэх ёстой гэх. Энэ бүгд тэр эгчээс болсон уу?

Эр:      Та өнөөдрийн асуудлыг бодоод үз. Би эгчийг үүнээс болж шийтгэнэ гэж бодож байлаа. Гэтэл түүнийг гомдоосон бүх хүмүүс шийтгүүллээ. Энэ нэг л биш санагдаад байна.

Ли:      Хатагтай өнөөдөр нэг чухал хүнтэй уулзна гэсэн. Энэ эгч арай тэр чухал хүн нь биш байгаа?

Эр:      өөрөөс нь асууж болохгүй гэж үү? Эгч ээ. Та хүн хүлээж байгаа юм уу?

Жун:   Мэдээж, та нарыг.

Ли:      Эгч ээ, орой болсон байна. Та гэртээ ганцаараа харих юм уу? 

Жун:   Тэгнэ ээ. Би ганцаараа байсаар сурчихсан юм.

Ли:      Тэгвэл таныг дөхүүлж өгье. Би ч гэсэн гэртээ харина.

Эр:      3-р залуу эзэнтээн. Эзэнтэн таныг гэртээ очиж компанийн удирдлагыг өөртөө ав гэсэн. Энэ том баяр шүү. Та эгчтэйгээ буцсан нь дээр. Ер нь баяраа тэмдэглэж ганц хундага тогтоосон нь дээр байх.

Жун:   Хараад байсан, асуудал шийдэгдсэн бололтой.

Ли:      Эгч ээ, та юу гэмээр байна?

Жун:   Яасан ч яахав. Надад гэрт хийгээд байх юм байхгүй.

Эр:      Ашгүй дээ. Тэгвэл би машинаа дөхүүлье.

--------------------------------------------------------------------------

Эр:      3-р залуу эзэнтэн, үүнийг эгчид өгөөрэй.

Жун:   Энэ чинь...

Ли:      Эгч ээ, та явахаас өмнө хувцсаа сольсон нь дээр.

Жун:   Баярлалаа.

--------------------------------------------------------------------------

Жун:   За, ямар байна? Таалагдаж байна уу?

Ли:      Сайхан харагдаж байна.

Жун:   хэмжээ нь таарна гэж бодсонгүй.

Эр:      3-р залуу эзэнтээн. эгчийг оройн хоолонд урих цаг нь болчихлоо.

Ли:      Аан. Явцгаая.

--------------------------------------------------------------------------

Жун:   Энд хоол идэх тийм ч хямд биш байх даа.

Ли:      санаа зоволтгүй. Би таныг хоолонд оруулж дөнгөхтэйгээ.

Жун:   Чу Янь, намайг “Чэнъюань Вестерн” зоогийн газраас ирж аваарай.

Чун:    ойлголоо, ерөнхийлөгч өө.

Ли:      Эгч ээ, би энэ газрыг урьдчилан захиалсан юм. Танд ямар хоол таалагдахыг мэдсэнгүй.

Жун:   энэ таалагдаж байна. Баярлалаа. Махны ширхэг нь их нарийн, зөөлөн байна. Амтлаг, бас сайхан үнэртэй. Хэрэв би эндүүрээгүй бол энэ австралийн дээд зэрэглэлийн Ва Ю үхрийн мах бололтой. Чи их халамжтай юмаа. 

Ли:      үүнийг эгч таны төлөө хийсэн юм.

Жун:   Өнөөдөр хүлээн авалтанд болсон явдлын тухайд, хүндхэн байдлаас гарахад тусалсанд баярлалаа.

Ли:      Би үнэндээ тэгтлээ тусалж чадаагүй. Эгч ээ, харин надад одоо ч ойлгоогүй нэг юм байна. Хатагтай София асар их нөлөөтэй хүн, гэтэл яагаад танд хүндэтгэлтэй ханддаг юм бэ? Эсвэл миний мэдэхгүй тийм нууц та нарын дунд байдаг юм уу?

Жун:   Надад юун нууц байх юм? Би ердөө л Жунчэн группын цэвэрлэгч төдий.

Яо:      Чи муу цэвэрлэгч. Чи Ли овогтын 3-р залуу эзэнтнийг уруу татаж татаж зүрхлэнэ гэнэ ээ? Чамд амьдрал хайран биш үү?

Ли:      Та нар яах гэж ирсэн юм? 

Яо:      миний энд ирсэн шалтгаан нь Ли группын ирээдүйн захиралыг энэ хөгшин авгайтай нэг оронд орно гэхээс айсан юм. Чи аавыгаа галзууруулах гэсэн юм уу?

Ли:      амаа мэдэж ярь. Тэр бол миний найз.

Янь:    Найз аа? Аав чамайг Ли группын  тэргүүн болгосон, одоо та нарыг яасан ч миний дур гэх гэж байна уу? Чамд хэлэхэд, чи албан тушаалд тохирохгүй. Би амьд байгаа цагтаа чам шиг бутач хүүхдэд боломжийг хэзээ ч өгөхгүй.

Жун:   Ли Тинчан чамд дүрэм журам, ёс зүй гээд юу ч зааж сургаагүй бололтой. Чи өөрийгөө хэн гэж бодсон юм муу зулбасга минь?

Яо:      Хөөе эмэгтэй, чи охиныг минь алгадсан уу? чамайг тасар татаад өгье!

Жун:   Ли Тинчан чи, эхнэр хүүхдээ анхаарч чаддаггүй юм бол Ли овогтын эзэн байх хэрэг алга.

Яо:      муу жорлон цэвэрлэгч бас ингэж ярина аа? Чи юу ярьж байгаагаа ядаж мэдэх үү? Цзянчжоу-д манай Ли овогтын байр суурийг мэдэх үү?

Жун:   Ли Тинчан, чамд 10 минут өгье. “Чэнъюань” “Уэстерн”ресторанд ирж энэ эхнэр хүүхдээ ав.

--------------------------------------------------------------------------

Жун:   Ли Тинчан, би чамд 10 минут өгье. “Чэнъюань” “Уэстерн”ресторанд ирж энэ эхнэр хүүхдээ ав.

Ти:      Байна уу, байна уу. хэн бэ? Сая над руу залгасан хүний дугаар их л чухал хүнийх байх ёстой.

Эм:     Энэ манай хатагтай, эсвэл залуу авхай биш үү? Та дахиад л асуудалд орчихлоо.

Ти:      Хэрэв би эндүүрээгүй бол энэ залгасан дугаар Юньдины худалдааны танхимын ерөнхийлөгч Жуных  байсан.

Эм:     Юу? Жун ерөнхийлөгч үү? 

Ти:      Ийм дугаар зөвхөн нэг л хүнд байдаг. Юньдины худалдааны танхимын ерөнхийлөгч Жун над руу залгасан болж байна.

Эм:     Эзэнтээн, ерөнхийлөгч Жуны дууны өнгө нэг л эвгүй байна лээ. Тэр таныг эхнэр охиноо ирж ав гэх шиг болсон.

Тин:    Машин бэлд. Одоохон “Чэнъюань” зочид буудлын “Уэстэрн” ресторанд очье.

Эм:     Мэдлээ, эрхэм ээ.

Чу:      Байна, Ли ерөнхийлөгч өө.

Ти:      Дэд ерөнхийлөгч Ли асуудалд орчихлоо. Манай Ли овогтыг аварч өгөөч!

Чу:      Юу болсон юм? Та тайван ярь даа.   

Ти:      эхнэр охин хоёр минь Жун ерөнхийлөгчийг доромжилсон байна. Манай Ли овогт өнгөрөх нь.

Чу:      Ерөнхийлөгч одоо “Чэнъюань” зочид буудалд зоог барьж байгаа. Танай эхнэр, том охин хоёр оо? Тэд яагаад тэнд байж байдаг билээ?

Ти:      Үнэхээр Жун ерөнхийлөгч байна. Манай Ли овогт балрах нь.

Яо:      Тэр аавын чинь дугаарыг яаж мэддэг юм бэ? Чи түүнийг доод зэрэглэлийн цэвэрлэгч гээгүй билүү?

Янь:    Тэр Жунчэн группын цэвэрлэгч төдий. Яаж ийм юм байдаг юм? Өө за, чи жинхэнэ жүжигчин байх нь ээ, цэвэрлэгч ээ? Дүүтэй минь танилцах гэж ийм арга хэрэглэсэн байх нь. Энэ даашинзыг түрээсээр авсан уу? Бас энэ ширээн дээрх хоол унд зээлийн картны чинь хэмжээнээс арай л давчихаж. Чам шиг эмээ нар эрчүүд бодохоор ухаанаа алддаг байх.

Ли:      Би энэ даашинзыг худалдаж авсан. Энэ хоол ундыг ч гэсэн. Хэрэв асуудал байгаа бол тэрийгээ надтай ярь. Эгчтэй хутгах хэрэггүй.

Яо:      Яг эцэгтэйгээ адилхан шүү. Аавд чинь эгчмэд эмэгтэйчүүд таалагддаг байсан. Чамд ч гэсэн эгчмэд хүүхнүүд таалагддаг байх нь. удахгүй яг ээж шигээ болох юм байна. Үхсэн ч үрдээ нөлөөлж л байдаг.

Ли:      Чи ээжийг минь доромжлох эрхгүй.

--------------------------------------------------------------------------

Чу:      Ноён Ли, та “Уэстерн” ресторанд хурдан очоорой.

Ти:      Хатагтай дэд ерөнхийлөгч өө. Би одоо тийшээ явж байна.

Чу:      Ли овогтынхон асуудалгүй өнгөрнө гэдгийг танд амлаж чадахгүй.

Ти:      Чамаас гуйя, заавал тэнд очих хэрэгтэй шүү. Үгүй бол манай Ли овогт балрах гээд байна.

--------------------------------------------------------------------------

Яо:      намайг цохино гэнэ ээ! Хүн байна уу? Энэ золбин новшийг эндээс хөөж гарга!

Янь:    Харин энэ жорлон цэвэрлэгч яаж үхэхийг өнөөдөр харна.

--------------------------------------------------------------------------

Янь:    Харин энэ жорлон цэвэрлэгч яаж үхэхийг өнөөдөр харна.

Яо:      өнөөдөр их зоригтой байх шив? Намайг цохино гэнэ ээ? чамайг маргаашийн нарыг харахгүй болгоод өгье.

Жун:   Чи яах гээд байна? Түүнд хүрээд үзээрэй.

Янь:    яарах хэрэггүй. Удахгүй чиний ээлж ирнэ. Ли Яньчуань. Аав намайг Ли овогтоос хөөсөн гэж бодсон уу? Чи эрх мэдлийг авч чадах уу? ямар гэнэн юм бэ? Ли овогтын бүх хөрөнгө ээж бид хоёрын мэдэлд байдаг юм. Хэрэв үнэхээр намайг хөөх өдөр ирвэл тэр хөгшин адсага өөрөө хөөгдөх хэрэгтэй болно. Харин чиний хувьд... чамайг үхээсэй чин сэтгэлээсээ хүсдэг.

Ли:      Та хоёр бол жинхэнэ өөдгүй новшнууд.

Яо:      Байна?

Ти:      Яо На!

Яо:      чамд энэ хүүгийн чинь хүүрийг хэдэн хэсэг болгоод өгөхөө мэдье.

Ти:      Ли Яньчуанд гар хүрээд үзээрэй. чамаар яасан ч тэгүүлэхгүй.

Яо:      Энэ аль хэдийн үхэж далдрах байсан юм.

Жун:   Ли Яньчуань!

--------------------------------------------------------------------------

Жун:   Ли Яньчуань!

Янь:    Муу цэвэрлэгч. Чи ч гэсэн үхэх болно.

Ти:      Боль!

Чу:      Боль!

--------------------------------------------------------------------------

Ти:      Боль!

Чу:      Боль!

Ти:      Муу тэнэг ! юу хийж байгаа юм? Одоохон больцгоо.

Чу:      Ерөнхийлөгч өө, та зүгээр биз? 

Жун:   Ли Яньчуань! Ли Яньчуань! Ли Яньчуань! Түргэн тусламж дууд. Түргэн дуудаач!

--------------------------------------------------------------------------

Жун:   Тэр ямархуу байна, эмч ээ? зүгээр үү?

Эмч:   Зөвхөн ганцхан миллиметрийн зөрүү тархины мэдрэлийн эсүүдийг гэмтээж чадна. Үр дагавар нь төсөөлөхийн аргагүй.

Жун:   Ли Яньцю. Би тэр охиныг яасан ч зүгээр өнгөрөөхгүй.

Чу:      Ноён Ли одоо ямаршуу байдалтай байна?

Эмч:   Тэр ухаангүй байгаа, удахгүй сэргэнэ.

Жун:   Ашгүй дээ, баярлалаа. Ли Яньцю аль хэдийн... Түүнийг Ли овогтоос хөөгөөгүй гэж үү? яагаад одоо хүртэл Цзянчжоуд байгаа юм?

Чу:      Ерөнхийлөгч өө, уучлаарай. Энэ миний алдаа байсан. Би одоохон арга хэмжээ авна.

Жун:   Чу Янь. Хэд хоногийн дараа Эс консорциумын төлөөлөгчид Цзянчжоуд ирнэ. Тэд тэрбум юанийн хөрөнгө оруулалтын хурал зохион байгуулах юм. Энэ бол сайхан боломж. Бас Цзянчжоугийн чинээлэг гэр бүлүүдэд ч ээлтэй байх болно. Нэн даруй Цзянчжоугийн бүх чинээлэг гэр бүлүүдэд хандаж хөрөнгө оруулалтын хуралд ирцгээ гэж хэл.

Чу:      Мэдлээ, ерөнхийлөгч өө.

Ти:      Яо На. Ерөнхийлөгчийг доромжилсон энэ бүхэн та нарын буруу. Ли овогтоос хэн ч амьд үлдэхгүй.

Яо:      Юун ерөнхийлөгч? хүүг чинь цохисны төлөө намайг алгадаж байна. Ли Тинчан, намайг сонс, би энд байгаа цагт чиний золбин хүү Ли овогт болно гэж бодох ч хэрэггүй.

Тин:    Амаа тат! Ли Яньчуань бол манай Ли овогтын хууль ёсны хүүхэд.

Яо:      Чи муу тэнэг. Тэр ердөө л нэг муу дорд цэвэрлэгчийн хүүхэд байсан. яагаад түүнийг Ли овогтод багтаах ёстой гэж? Чиний санаа бол ердөө л манай Яо овогттой гэрлэсэн хэн нэгнээс хөрөнгө оруулалт авах. Чамд хэлэхэд, Яо овогт чиний хувьд байхгүй. Ли, чи юу ч олж долоохгүй гэж мэд!

Янь:    Би чамд сануулчихъя, хэрэв чи ээжид дахин гар хүрвэл би өвөөд хэлж байгаад Ли овогтоос бүх хөрөнгө оруулалтыг татаж авна. Тэр цагт яахыг харъя л даа.

Ти:      Байна?  Юу? Эс консорциум Ли овогтод хөрөнгө оруулна гэнэ ээ? 20 тэрбум аа? Мэдээж. Манай Ли овогт маргааш заавал очно. Та хоёр эндээс зайлцгаа!

Яо:      Чи…

Ти:      Зайл!

--------------------------------------------------------------------------

Жун:   Сайхан эдгэж байна. Сорви ч байхгүй.

Ли:      Намайг халамжилсан эгчид баярлалаа. танд яаж талархахаа ч мэдэхгүй байна.

Жун:   Чамд талархал ёстой хүн нь би. надаас болж л ийм байдалд орсон ш дээ. Чи гэр бүлдээ ямаршуу байдалтай байсныг саяхнаас л мэдсэн. Чи багаасаа л их зовлон туулсан байх даа.

Ли:      Бага зэргийн зовлон бол юу ч биш.

Жун:   Аав чинь сайн мэдэж байгаа. Яо овогт 500 саяын хөрөнгө оруулалт хийж байж л Ли овогт хөл дээрээ тэсэж үлдэж чадсан. Танай Ли овогтод байдаг Яо На, түүний охин хоёр их зантай, дээрэнгүй хүмүүс.

Ли:      Магадгүй би Ли овогтод байх ёсгүй байсан байх. Гэхдээ энэ бол өвөөгийн шийдвэр байсан. Надад туслах ямар хүч, эрх мэдэл байдаггүй.

Жун:   өөртөө эргэлзэх хэрэггүй. Өө тийм, Эс консорциум удахгүй Цзянчжоуд ирж 100 тэрбум юанийн хөрөнгө оруулалтын хурал зохион байгуулна.  Хэрэв хүсвэл би Софияд хэлж байгаад чамд хөрөнгө оруулалт хийж болно.

Ли:      Надад уу? Эгч ээ, надад хэлээч. Та яг хэн бэ?

Жун:   Би жирийн л нэг эмэгтэй. Харин София бид хоёр зүгээр л гэмгүй танилууд. Энэ багахан тусламж. Намайг хэцүүдсэн үед тусалж байсан тэр хүмүүст хариу тус хүргэж байгаа юм. Ойлгосон уу?

Ли:      Жаахан тус аа? Энэ чинь 20 тэрбум. За, за, эгч минь. үүнийг зүгээр л намайг баярлуулах гэсэн наргиан гэж ойлгое.

--------------------------------------------------------------------------

Эм:     Шуурхай мэдээ. Цзянчжоуд тун удахгүй 100 тэрбум юанийн хөрөнгө оруулалтын хурал болно. 100 Тэрбум юанийн хөрөнгө оруулалтын төслийн ялагч. Аль компани ялах бол? Бүгдээрээ хүлээж байгаад харъя. Хатагтай София, танаас асуух юм байна. Та хариулж болох уу?

Эр:      3-р залуу эзэнтээн. Хатагтай София өөрөө санаачилга гаргаж, биднийг хөрөнгө оруулалтын уулзалтад урьсан. Энэ магадгүй... Энэ 100 тэрбум долларын хөрөнгө оруулалт биднийх байж болох уу?

Ли:      тэгж бодож ч чадахгүй. Гэхдээ, бид үнэхээр хатагтай Софиягаас хөрөнгө оруулалт авч чадвал манай удирдлаганд ажилладаг компаниуд жил хүрэхгүй хугацаанд хурдацтай хөгжиж, хөл дээрээ босох болно. Тэр үед л би Ли овогтод байх сууриа олох байх.

Эр:      Зүгээр дээ, найз минь. Эгч бидэнд тусална гэж хэлсэн.

Ли:      Тэр бол жирийн нэг эмэгтэй. яаж туслах юм? За, боллоо, дотогш орцгооё.

Жун:   Цзянчжоугийн хамгийн том 4 гэр бүлд мэдэгдсэн үү?

Чун:    Бүгдэд нь мэдэгдсэн.

Эр:      Чэн захирал аа, хөрөнгө оруулалтын уулзалт эхлэх гэж байна. Та ирж оролцохгүй юм уу?

Чэн:    Тэгэх шаардлаггүй. Зүгээр л явцыг ажиглаж бай. Би удахгүй Юньдины харшид очно.

Эр:      Таны өмнө нь хэлж байсан Юньдины худалдааны танхимын ерөнхийлөгчийн Юньдины харш уу?  

Чэн:    Тиймээ. 10 тэрбумын хөрөнгө оруулалтын оронд хэтдээ дэлхийн зах зээлд гаргах Юньдины худалдааны танхимын хүмүүстэй нөхөрлөвөл хамаагүй илүү байх болно.

Эр:      3-р залуу эзэнтээн, хар даа. Эгч ирсэн байна.

Ли:      Эгч ээ, та яагаад энд ирсэн юм бэ?

Жун:   урд нь чамд амлаагүй гэж үү? Өнөөдөр би өөрийн биеэр чамд энэ хэдэн тэрбумын хөрөнгө оруулалтыг авч өгнө.

Ли:      та урд нь тоглоод өнгөрсөн. Одоо үүнд санаа зовох хэрэггүй. 

Жун:   Би чамтай тоглоогүй. Өнөөдөрийн 100 сая юаны хөрөнгө оруулалт чинийх болно.

Ли:      Эгч ээ, өнөөдөр хөрөнгө оруулалтын уулзалт болно. Өмнөх хүлээн авалттай харьцуулахад цар хүрээ нь хамаагүй өргөн. Хэрэв өмнөх шигээ нөхцөл байдал хяналтаас гарвал... Тэгвэл асуудлыг шийдэхэд бүр ч хэцүү болох байх.

Жун:   Тэгэхээр, надад санаа зовоод байна уу?

Ли:      тэгээгүй.

Жуэ:   Санаа зоволтгүй, өнөөдөр энд Чу Янь байхад юу ч болохгүй.

Эр:      Энэ эмэгтэй яагаад ийм танил санагддаг билээ? саналаа. Тэр үед кофе шопод ирсэн эмэгтэй байна. Энэ бол тэр. Тэр эгчтэй хамт Бентлид суугаад явсан.

Ли:      Чиний хэлсэн үнэн үү? Та чухам хэн юм бэ?

Чу:      Ерөнхийлөгч өө.

Жун:   Зүгээр ээ. Өөрийгөө танилцуул.

Чу:      За. Би өөрийгөө танилцуулъя. Би Юньдин худалдааны танхимын дэд ерөнхийлөгч Чу Янь.

Ли:      Юньдины Худалдааны Танхим аа?

Эр:      Ээж ээ, та гайхалтай юм аа! Өнөөдрийн энэ хүлээн авалт бидний хувьд том хүндэтгэл.

Эмс:   Манай Сюй овогт дээд давхаргынх. Тэд олон жилийн шаргуу хөдөлмөрийн хүчээр ийм амжилтанд хүрсэн юм. Өнөөдөр бид энд илүү их харилцаа холбоо тогтоох ёстой шүү. Хатагтай Софияг дахиж хилэгнүүлж яасан ч болохгүй!

Шэнь: Тэр ердөө л гадаадын хүн. Юундаа тийм их зантай юм бэ?

Эм:     дуугүй бай. Чи хэн нэгнийг зүгээр л хөөгөөд гаргачихдаг  шиг юм биш. Бид хатагтай Софияг алдах ёсгүй!

Шэнь: байдлыг харах ёстой юу?

Эм:     Явцгаая.

--------------------------------------------------------------------------

Эр:      Юу болоод байна аа? Тэр  авгай яагаад бас ирсэн юм байдаг юм?

Шэнь: өнгөрсөн удаад Чэн гэдэг нөхөртэй их л учиртай юм шиг харагдсан. Гэтэл одоо бас л энд хүрээд ирсэн байна.

Эр:      Юньдины Худалдааны Танхим бол дэлхийн хамгийн том байгууллага. Түүний нөлөө дэлхий даяар тархсан. Эс консорциум хүртэл цар хүрээгээрээ түүнтэй харьцуулах араггүй. 3-р залуу эзэнтээн, тэр дэд ерөнхийлөгч нь гэхэд итгэмээргүй юм!

Жун:   Тэгэхээр, одоо надад итгэж байна уу? Тэр 100 тэрбум надад юу ч биш. Үнэндээ надад юу ч биш.

Мэри: 100 тэрбумыг ч тоодоггүй байх нь. их том ярих юмаа.

--------------------------------------------------------------------------

Мэри: 100 тэрбумыг ч тоодоггүй байх нь. их том ярих юмаа.

Чу:      Ерөнхийлөгч өө, М группын тэргүүнээр шинээр томилогдсон  хатагтай Мэри байна. Тэр урд нь Өмнөд Америкийн салбар компанийг хариуцаж байгаа. Тэр яаж энд ирж чадав аа?

Жун:   Би түүнд хэтэрхий бага ажил даалгасан бололтой. Тийм учраас л тэр ингэж аашилж байгаа юм.

Чу:      Ерөнхийлөгч өө, бид одоо яах ёстой вэ? Мэри дөнгөж саяхн ажлаа авсан. Тэр тантай хараахан уулзаж амжаагүй. түүнд хэлээд өгөх юм уу?

Жун:   Хэрэггүй. Тэр чухам ямар юм сэдэж байгааг нь мэдмээр байна.

Ли:      Та нар энд юу хийж байгаа юм бэ?

Эр:      Хатагтай Ли? Тэднийг Цзянжоугаас хөөгөөгүй билүү? яагаад буцаад ирсэн юм бол?

Эм:     байдлыг харвал бид тэр цэвэрлэгчид хууртагдсан бололтой.

Шэнь: Түүний хажууд байгаа эмэгтэй хэн бэ? Тэр нэлээд туршлагатай хүн шиг харагдаж байна.

Эр:      Ээж аав аа, энэ хатагтай Мэри байна. Тэр "М" консорциумын тэргүүн. Түүнийг Европын "С" консорциумтай холбоотой гэж сонссон юм. Хоёрын зэрэг хүчирхэг хүч зэрэгцэн зогсож, гурван талын тэнцвэрт байдлыг хадгалах нь. Тэр үнэхээр Цзянжоуд ирсэн юм байна.

Эм:     Дэлхийн хамгийн том хоёр нэгдэлийн тэргүүнүүд Цзянжоуд иржээ. Цзянжоуд томоохон өөрчлөлтүүд гарах бололтой дог.

Янь:    Ли Яньчуань, чамд сүүлчийн боломж олгож байна. Ли овогт болох боломж. Өнөөдрөөс хойш төрсөн нутагтаа очоод ээжийнхээ булшийг цэвэрлэ.

Ли:      Ли Яньцю. чамд сүүлчийн удаа хэлье.Чи Ээжийг минь доромжлох эрхгүй.

Яо:      Муу хөдөөний тэнэг! яаж Ли овогтын тэргүүнд ингэж хэлж зүрхэлдэг байна аа?

Ли:      Юу? Ли овогтын ямар тэргүүн? юу гэсэн үг вэ? аав хаана байна? Та нар түүнийг яасан юм?

Янь:    Би ердөө л... түүнийг эрт тэтгэвэрт нь гаргаад гадаадад руу явуулчихсан. Одоо чи энэ хорвоод ганцаараа үлдсэн. аавтайгаа дахиж уулзахгүй л болов уу.

Ли:      Чи муу эм....

Эр:      3-р залуу эзэнтээн, түргэн загнах хэрэггүй.

Жун:   Та нар ямар учиртай болоод өнөөдөр ирсэн юм? Хэрэв хийх юмгүй бол эндээс явцгаа.

Яо:      Муу гуйлагчин, чи бас ингэж ярих уу?

--------------------------------------------------------------------------

Яо:      Муу гуйлагчин, чи бас ингэж ярих уу?

Чу:      чамд нэг зөвлөгөө өгье. Хэрэв тарчилж үхэхийг хүсэхгүй байвал яг одоо эндээс гар!

Мэри: Тулааны урлагийн ертөнц зөвхөн тулалдах, алалдахдаа байдаггүй юм. Тулааны урлагийн ертөнц бол хүмүүсийн харилцаа, нийгмийн ёс заншлыг хадгалж байдаг. намайг хэн болохыг мэдэхгүй байх шив, тийм үү? Би өөрийгөө танилцуулъя. Намайг Мэри гэдэг. Өмнөд Америкийн М группийн ерөнхийлөгч. Та нар мэдэх байх, хатагтай София бид хоёр хамтарч ажилладаг. Бидний тухай мэдэх үү? Бид дэлхийн хамгийн том компанийг хамтран удирддаг. Энэ удаад би Цзянжоуд хөрөнгө оруулалт хийхээр ирсэн юм.

Эр:      3-р залуу эзэнтээн. Тэр бас хөрөнгө орууллт хийхээр иржээ. эгч, түүний туслах хоёрын хажууд зогсож байсан.

Янь:    нэг л ойлгосонгүй. Чамд энэ хөрөнгө оруулалтын уулзалт ямар хэрэгтэй юм? юу хийж энд ирсэн юм бэ? Энэ чамд ямар хамаатай юм? Эсвэл хэн нэгэн... хатагтай София чамд 100 тэрбумын хөрөнгө оруулалт хийх юм уу? 

Ли:      Хатагтай София надад тэгж хэлсэн. Тэр надад 100 саяын хөрөнгө оруулалт хийнэ. Тэгээд л би ирсэн юм.

Эм:     Ёстой балай юм. Хатагтай София яасан гэж тэгдэг юм? Чи өөрийгөө хэр их мөнгөтэй гэдгээ бодож үзсэн үү, ингэхэд? Лигийн хоноцын хүүхэд, хаягдал минь? миний охин Литэй харьцуулах хүн мөн үү?

Шэнь: Үнэндээ энэ бол ичгүүртэй явдал. Энэ залуу өөрийгөө хэтэрхий өндөрт тавьж их юм бодсон байж.

Жун:   тэрбумын хөрөнгө оруулалтыг тэр авах болно. Миний үг бол хууль.

Янь:    Хатагтай Мэри, энэ муу цэвэрлэгчээс хамаг юм болсон. Түүнээс болж хатагтай София намайг Цзянжоугаас хөөсөн юм. Та намайг хамгаалах ёстой.

Мэри: Хөөе чи, одоохон өвдөг сөгдөж уучлалт гуй!

Жун:   юу гэсэн бэ? Чиний өмнө өвдөг сөгдөх өө?

Мэри: Би Юньдины Худалдааны Танхимын Өмнөд Америк дахь салбарын М группын тэргүүн байна. Чамайг өвдөг сөгд эсвэл үх гэж байна.

--------------------------------------------------------------------------

Мэри: Чамайг өвдөг сөгд эсвэл үх гэж байна.

Чу:      Харин чи л үхэхийг хүсээд байх шиг байна.

Жун:   Би энэ Ли Яньцюг Цзянжоугаас яв гэж хэлсэн. Энэ хүчинтэй хэвээрээ байгаа. Харин чи үүнийг мэдээгүй юм байна, чамд хэлэхэд, Цзянжоугаас явах ёстой хүн нь энэ Ли Яньцю.

Яо:      Нэг муу цэвэрлэгч юу чаддаг юм? Чиний зүгээр л хөөчих хүн мөн үү?

Жун:   Би Ли Яньцюг, бас чамайг хятадын хөрөнгийн биржээс хөөж явуулах болно.

--------------------------------------------------------------------------

Эм:     Хатагтай София. Энэ ноён Лигийн компанид оруулсан хөрөнгө оруулалт. 100 тэрбум юаны гэрээ. Жун захирал хэдийн гарын үсэг зурсан. Бид таныг баталгаажуулахыг хүлээж байна. Зуун тэрбумыг Ли Группт шилжүүлсэн. Хөрөнгө оруулалтын уулзалтад аваач.

--------------------------------------------------------------------------

Мэри: Хятадын хөрөнгийн биржээс хасах аа? Чи ямар үхсэнээ мэддэг юм!

Чу:      үүнд итгэхгүй бол шалгаад үзээрэй.

Мэри: тэгвэл та нарт эхнээс нь ойлгуулаад өгье. Хэрэв сачий чинь хүрэхгүй бол өөрсдөө дуусна гэж мэдээрэй.

Ли:      Эгч ээ, М  групп С консорциумтай өрсөлдөхүйц чадвартай. Маш хүчирхэг бүлэглэл. Бид тэдэнтэй тэрсэлдэж болохгүй.

Жун:   Ли Яньчуань, өнөөдөр зөвхөн чамд шударга ёсыг өгөх гээгүй. Бас Цзянжоугийн хүчирхэг гэр бүлүүдийн дунд дэг журам тогтоох болно. Хамгийн чухал нь Юньдины Худалдааны Танхимд шигдсэн шимэгч хорхойнуудыг нэгмөсөн цэвэрлэх ёстой.

Янт:    Хатагтай Мэри чамтай харьцахааргүй өндөр байр суурьтай хүн Би чамд нэг удаа тус хүргэсэн. Авгай, утгагүй зүйл ярихаа боль! Та нар өнөөдөр маш том асуудалд орлоо.

Чу:      Чи... Байна уу. Юу? Ерөнхийлөгч өө, асуудал гарлаа. Нэг айхтар зүйл болж.

Жун:   Юу болсон бэ?

Чу:      Энэ залуу эзэнтэй холбоотой. Чэн Фэн Юньдины вилла руу явсан байна. түүнтэй уулзах хэрэгтэй.

Жун:   Тэр Юньдины виллад юу хийж яваа юм?

--------------------------------------------------------------------------

Чэн:    Танай ерөнхийлөгч Цзянжоуд ирсэн гэж дууллаа. түүнтэй уулзах гэсэн юм. Та нар намайг яагаад оруулахгүй байна?

Эр:      танд олон удаа хэлсэн. Манай ерөнхийлөгч энд байхгүй. Та явна уу.

--------------------------------------------------------------------------

Чу:      Тэр яаж мэдсэнийг нь мэдэхгүй байна. Таныг Юньдины виллад амьдардаг, бас таныг гол хаалган дээр хүлээж байна гэж хэлүүлсэн байна.

Жун:   Би Юньдины вилла руу жилдээ хэдхэн удаа л очдог. Хэрэв тийм бол очоод асуудлыг шийд. Түүнд намайг хэн гэдгийг битгий хэлээрэй.

Чу:      Гэхдээ бид одоо яавал дээр вэ?

Жун:   Энд байгаа хүмүүс намайг яаж  чадахгүй.

Чу:      Ерөнхийлөгч өө, би удахгүй ирнэ.

Янь:    Хөөе чи. Чи  тэр цэвэрлэгч авгайн хамсаатан байгаа биз дээ? хаачих гэж байгаа юм?

Чу:      Замаас зайл!

Янь:    Түүнийг барь!

Чу:      Зайлцгаа!

Янь:    Ямар ч нэмэргүй муусайн хогнууд!

--------------------------------------------------------------------------

Эр:      Та ийшээ орж яасан ч болохгүй.

Чэн:    Би Жунчэн Группийн захирал. Та нар намайг хориглож зүрхэлж байна уу?

Чу:      Больцгоо.

Эр:      Чу захирал аа.

Чэн:    Сайн уу, Чу захирал аа. Би Жунчэн группийн захирал байна. Намайг Чэн Фэн гэдэг.

Чу:      Чэн захирал аа, би танд юугаар туслаж чадахсан бол?

Чэн:    Юньдины Худалдааны Танхим нэр хүнд сайтай. Би таныг Цзянжоу хотод ирсэнийг санамсаргүй олж мэдсэн юм. Тэгээд л тантай уулзахаар зорьж ирлээ. тантай нэг төслийн талаар ярилцах гэсэн юм. Та хараад өгөөч.

Чу:      Хэрэв тийм бол дотогшоо орно уу.

Чэн:    Ойлголоо.

--------------------------------------------------------------------------

Мэри: Тэгэхээр, энэ авгай ямар учиртай юм?

Янь:    Чиний хүн хатагтай Мэригийн авчирсан хүмүүст хүч хэрэгллээ. Өнөөдөр бид энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

Жун:   Юм мэдэхгүй хүмүүст сургамж өгөх хэрэгтэй.

Эр:      Ли авхай үүнийг аль хэдийн тодорхой хэлсэн.  Энэ хатагтай Мэри бол Өмнөд Америкийн "М" группын тэргүүн. Хатагтай Софиягийн газар түүний эзэмшил газар. Ийм энгийн зарчимтай. Үүнийг чамд дахин тайлбарлах хэрэгтэй юу?

Жун:   Тэгээд юу гэж?

Эм:     Хөөе, цэвэрлэгч ээ. Чамд ийм эрх мэдлийг хэн өгсөн юм?  Ийм байхад ахин дахин ийм үйлдэл гаргаж, хэнд захирагдахгүй дураараа авирлсаар л байх уу?

Жун:   Тэр бол зүгээр л Өмнөд Америкийн консорциум. Энд ямар хамаатай гэж? Бүр европын хаадын гэр бүл ирсэн ч би тоож харахгүй байх байсан.

Мэри: Чи хэн юм бэ? Бүр манай Өмнөд Америкийн консорциумыг ч тоож үзэхгүй гэсэн үү?

Янь:    хэлснийг нь тоох хэрэггүй, хатагтай Мэри. Түүний утгагүй зүйлийг бүү сонс. Бас тэр нэг муу хөгшин. Хамгийн сайндаа л саяны гардаг цэвэрлэгчийн дарга нь. Арван цэвэрлэгчийн хамгийн том дарга нь.

Мэри: Бүгд зүгээр гэж бодож байна уу?

Янь:    Санаа зоволтгүй, хатагтай. Хөөе, авгай, чи удирдлагынхаа үгийг олон удаа үл тоосон. Копаниудыг үл тоосон. Өнөөдөр чамайг сургаж өгөх болно! өөрийнхөө чадлыг үнэхээр мэддэггүй юм байна. Хүн байна уу? Энэ авгайг бариад ав!

Жун:   Тавиач! Намайг тавь!

Ли:      Түүнийг орхи!

Жун:   Та нар яаж байна аа?

Эр:      Байна уу, Чэн захирал аа.

Чэн:    Чу захирал аа. Манай Жунчэн групп урдын адил маш их чадамжтай хэвээрээ. Та эдгээр материалуудтай танилцана уу.

Чу:      Та нар хөгжих асар их боломжтой гэж бодож байна. Тийм учраас бид...

Чэн:    Аан, захирал аа, уучлаарай.

Чу:      Зүгээр, үргэлжлүүл. 

Чэн:    Түр хүлээнэ үү, би хариулах ёстой юм. Байна уу?  намайг завгүй байгааг ойлгохгүй байна уу? Юу? Тэр дахиад л асуудалд орсон? За, би очъё. Захирал аа, надад нэг хувийн асуудал гарчихлаа. Би явах хэрэгтэй байна.

Чу:      Юу болсон бэ?

Чэн:    Танд гэж хэлэхэд, М группын захирал хатагтай Мэри, бас манай ээж хоёрын хооронд жаахан асуудал гарчихаад байна. Би яаралтай очих хэрэгтэй. Намайг уучлаарай.

Чу:      Хэрэв тийм бол... Чэн захирал аа, явж асуудлыг зохицуулсан нь дээр.

Жун:   Та нар яах гээд байна?

Янь:    намайг доромжлох нь нэг хэрэг. Харин хатагтай Мэрид яаж хүндэтгэлгүй хандаж чаддаг байна? Чи өнөөдөр үүнийг мартахгүй болно. энэ танхимаас зүгээр гарна гэж бүү бод. Хатагтай Мэри, түүнийг яах бодолтой байна?

Мэри: түүнд ганцхан боломж өгнө. Өвдөг сөгдөөд надаас бас энэ хатагтай Лигээс уучлалт гуй. Дараа нь түүнийг хөөж гарга.

Шэнь: Хатагтай Мэри, та түүнийг үхүүлэх гээгүй биз дээ?

Эм:     Ийм муусайнуудыг үхтэл нь нүдвэл таарна. Тэгж л байж санаа амрана.

Янь:    Тийм шүү, хатагтай Мэри. Жаахан хатуухан шийтгэвэл дээргүй юу?

Мэри: Хатагтай София ирж яваа. Бид хоёр маш дотно харилцаатай. Тэгээд энэ газар түүний мэдлийнх. Түүнийг нэг сайн болгож өгөх хэрэгтэй.

Янь:    ойлгосон. Харж л байгаарай, энэ муу хөгшин талхийг би яаж тарчлааж энэ танхимаас гаргахаа сайн мэдэж байгаа. юугаа хараад зогсоод байсан юм, авгай минь? Хатагтай Мэрийгийн хэлснээр хийгээч.

Жун:   Хэрэв чадахгүй гэвэл яахав?

Шэнь: Жун аа, яасан, үхмээр байна уу? Чи юундаа эсэргүүцээд байдаг юм?

Эр:      Аав аа, энэ авгай өөртөө л гай дуудаад байна. Бүх хүмүүс түүнийг харж үзсэн. Гэтэл тэр тэднийг ч тоож үзэхгүй байна.

Эр:      3-р эзэнтээн, та юу гэж бодож байна? Бид энэ эгчийн амьдралыг утгаар нь сүйтгэчихлээ.

Янь:    Хатагтай Мэри, та ч гэсэн сонссон. Үнэндээ бид түүнийг явуулахдаа учир нь биш. Өөрөөс нь болж байгаа юм. Сайн муу учраа ч мэдэхгүй амьтан.  

Мэри: Та нар юундаа зогсоод байсан юм? Түүнийг хөлийг нь хугал.

Эр:      Больцгоо!

--------------------------------------------------------------------------

Эр:      Больцгоо! түүнд хүрээд үзээрэй!

Яо:      Дахиад нэг залуу. Энэ авгай сайн сонголттой юм гэж бодсонгүй.

Эр:      Ли авхай, энэ залуу нэг л танил харагдаад байх юм. Энэ Чэн захиралын туслах юм шиг байна.

Янь:    Ямар Чэн?

Шэнь: Ли авхай, Жунчэн группын захирал Чэн Фэн.

Янь:    Аан, чи Чэн захиралын хүн юм уу? Тэгээд чи яах гэж байна?

Эр:      Би түүнийг аваад явна.

Эм:     Чи одоо хэн юм? Хүсээд байвал аваад явж болно. Тэр Чэн үнэхээр нүдгүй юмаа. Гэхдээ л бид энэ авгайг хашраах ёстой.

Эр:      Чэн захирал түүнийг авчир гэсэн. Хэн намайг зогсоож зүрхэлмээр байна? Та нар Жунчэн компанид асуудал удах хэрэггүй.

Жун:   Чэн Фэн чамайг явуулсан юм уу?

Эр:      Тийм ээ. Жун эгч, надтай хамт явна уу.

Мэри: Зогс.

Эр:      Чи яамаар байгаа юм? Замаас холд.

Мэри: нэг муу туслах, өөрийгөө сүрхий хүн гэж бодсон уу? Чиний тэр захирал намайг байгаа цагт ингэж даварч харьцаж чадахгүй байх байсан. Би танай Жунчэн группт урд нь нэг төсөл өгч байсныг санаж байна уу?

Эр:      Чи М группын нууц хатагтай. Манай компанийн хамгийн анхны хөрөнгө оруулагч.

Мэри: Тэр үнэн. Үнэндээ би танай Жунчэн группт ихээхэн найдлага тавьж байсан. Гэвч танай компани дэндүү удаан хөгжиж байна. Гэтэл нэг муу туслах нь намайг хуруугаараа чичилж зүрхэлж гэнэ. Та нар Жунчэн группээ авч үлдэхийг хүсэхгүй байна уу?     

Эр:      Намайг уучлаарай, хатагтай Мэри. таныг таньсангүй. Би...

Мэри: Энэ чиний мэдэх хэрэг биш. Эндээс зайл.

Эр:      Хатагтай Мэри, би таныг маш их хүндэлдэг. Гэвч энэ тохиолдолд энэ чинь арай хэтэрхий биш үү? Манай Чэн захирал намайг Жун эгчийг эндээс авч гар гэж хэлсэн.

Мэри: Би түүнд хэдийн боломж өгсөн. Түүн шиг хэрэггүй амьтан хийсэн үйлдэлдээ заавал шийтгэл амсах ёстой. Юм бүхэн төлөөстэй. Харин чи хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Үгүй бол түүнтэй хамт хохирно гэж мэд.

Жун:   Чжан туслах байх аа? Чи энд байх хэрэггүй. Би энэ хүмүүсийг хармаар байна. Тэгээд надаар ямар үнэн төлүүлэх гэж байна даа? 

Эр:      Хатагтай София ирсэн бололтой.

Эм:     Хатагтай Мэри, хатагтай София ирлээ.

Мэри: юу болохыг нь зүгээр л харж бай.

--------------------------------------------------------------------------

Мэри: Хатагтай София.

Соф:   Хатагтай Мэри. Найз минь, чи иржээ.

Янь:    Хатагтай София, Мэри хоёрын харилцаа үнэхээр сайхан юмаа.

Эр:      Ли авхай, үнэхээр гайхалтай хүн юм. Ийм хүмүүсийг энд урьж авчирлаа ш дээ.

Шэнь: Тийм шүү. Ли авхайн дор ажиллана гэдэг хэр баргийн хүмүүст тохиолдохгүй завшаан.

Эм:     Хатагтай София ирчихлээ. Тэр Жун авгай одоо өнгөрсөн.

Мэри: Хатагтай София, чамайг Цзянчжоуд хөрөнгө оруулалтын хурал хийхээр нийслэлээс тусгайлан ирсэнийг дуулсан. Гэхдээ энд нэг асуудал байна.

Соф:   Аа? Тийм юм байх уу?

Мэри: Би уг нь чиний өмнөөс сайтар сургаж өгье гэж бодсон юм. Энэ хүүхэн намайг юман чинээнд ч бодохгүй байна лээ. Бүр хаадын удмыг хүртэл доромжилсон. Чи түүнийг яа гэж хэлмээр байна?

Соф:   Чи бол Өмнөд америкаас ирсэн М группын тэргүүн. Ямар тэнгэр газраа ч мэдэхгүй хүмүүс чамайг үл тоож харьцдаг юм.     

Мэри: За тийм бол харж байгаарай. дагаад яв.

Эр:      3-р залуу эзэнтээн, үүнийг юу гэмээр байна? Эгч асуудалд орох нь байна.

Ли:      Бүр Жунчэн групп хүртэл түүнд тусалж чадахгүй болсон. Гэхдээ юу ч болох байсан эгчийг яасан ч зөнд нь орхихгүй. Эгч ээ, энэ хүмүүс ямар ч өндөр байр суурьтай байсан би таныг яасан ч гомдоолгохгүй.

Мэри: Хатагтай София, тэр. Бид түүнийг нэг сайн хашраах ёстой. Үгүй бол манай хоёр групп яаж хүний нүүр харах юм?

Янь:    Хөөе авгай, эргээд хар.

Жин:   София, чи хоцорлоо.

Янь:    Авгай, наашаа эргээд хараач.

Эр:      Хатагтай София. Сая болсон явдлыг би өөрийн нүдээр харсан. Жун эгч танд яасан ч муу санаагүй.

Янь:    манай Ли овогттой мөчөөрхмөөр байна уу? Чиний эсэргүүцэж байгааг би зөв ойлгосон уу? Бидэнд чи биш, тэр хэрэгтэй. Хүн байна уу? Энийг эндээс хөөж гарга. 

Соф:   Больцгоо. Чи нэг л танил санагдах чинь. Урд нь уулзсан билүү?

Эр:      Тиймээ, хатагтай София. Би Жинчэн группын Чэн захирлын туслах нь. Намайг Чжан Цян гэдэг. Бид хэд хоногийн өмнө “Фэнъюн” зочид буудалд таарсан.

Соф:   Чэн Фэн гэнэ ээ? Тэр арай Жун ерөнхийлөгчийн хүү биш биз? 

Жун:   София, бид дахиад л уулзалдлаа.

Соф:   Та… сая түүнийг юу гэж хэлээд байлаа?

Мэри: Хатагтай София, энэ тэнэг авгай элдэв юм чалчаад байсан. одоохон түүний хөлийг нь хугалаад өгнө.

Соф:   наад амаа тат.

Мэри: Хатагтай София. яагаад намайг алгадаж байгаа юм?

Соф:   Чи ердөө л Өмнөд Америкийн М группийн тэргүүн. Чи өөрийн компанийг удирдах гэж биш харин хятадад үхлээ хайж ирсэн бололтой. Чамайг алгадах нь миний хувьд хэтэрхий зөөлөн хэрэг.

Мэри: юу гэсэн бэ?

Соф:   Хэрэв Жун ерөнхийлөгч чам шиг хүнийг М Группийн ерөнхийлөгч болгохыг мэдсэн бол тэр яах байсан гэж бодож байна?

Мэри: Хатагтай София. Энэ удаад би зөвхөн Жун ерөнхийлөгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг буцааж өгөхөөр хятадад ирсэн. Өө, бас их хэмжээний мөнгө авчирсан.

Соф:   Хөрөнгө оруулалт аа? Одоо тэр хөрөнгө оруулалтаа март. Чи ингээд дуусна. Тэр чамд боломж өгөхгүй л байх.

Янь:    Хатагтай Мэри. Яг юу болоод байгаа юм? Энэ миний хүлээж байсан юм биш байна.

Соф:   Та хоёр ямар харилцаатай юм?

Жун:   София. чамд хэлээд өгье. Энэ Ли овогтын том охин М Группийн ерөнхийлөгч, хатагтай Мэриг энд авчирсан юм. Мэри түүнд Цзянжоуд үлдэхэд нь туслана гэж амласан гэсэн. Ли  овогтын бүх хөрөнгийг царцаа. Олон тэрбумын хөрөнгө оруулалтын асуудлыг зохицуул.

Янь:    Чи ингэхэд… Чамд ичих нүүр гэж байдаг уу? хатагтай Мэри, София хатагтайта ярилцаж байхыг нь хараагүй юу? Чамд эдний ярианд оролцох ямар эрх байгаа юм?

Соф:   Энэ чиний хүн үү?

Мэри: аав минь тухайн үедээ энэ Ли овогттой холбоотой байсан юм. ямар нэг асуудал байгаа юм уу?

Соф:   Тийм бол чи М группын ерөнхийлөгчийн албыг хашихгүй, дахиж тэнд ажиллахгүй. Өнөөдрөөс эхлэн чи Юньдины Худалдааны Танхимаас хөөгдөнө.

Жун:   Тиймээ.

Мэри: София, би юу буруу хийсэн юм бэ? Чи надад ингэж хандах ямар эрхтэй гэж?

Соф:   энэ хүн хэн гэдгийг мэдэх үү?

Мэри: мэдэхгүй. Тэр хэн юм?

Слф:  Тэр бол чиний гомдоох эрхгүй тийм хүн. Чи ердөө л М Группын тэргүүн. Энд ирчихээд элдэвийн утгагүй юм ярьж зүрхлэнэ гэнэ ээ? Чи надтай, бас худалдааны танхимын ерөнхийлөгчтэй ингэж харьцах эрхгүй. Хэрэв ерөнхийлөгч хилэгнэвэл яах болж байна? Бидний хэн нь ч хятадад амьд үлдэхгүй.

Мэри: Юу гэсэн үг вэ? Ерөнхийлөгч өө?  Ерөнхийлөгч энд байгаа юм уу?

Соф:   хоёр нүд чинь толгой дээр чинь гарчихсан юм уу? Ерөнхийлөгч хэн болохыг мэдэхгүй гэж үү?

Мэри: Би энэ удаа ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэх гэж Цзянжоуд ирсэн. Гэхдээ эхлээд цэвэрлэгээ хиймээр байна. Энэ Цзянжоуд байгаа хогнуудыг цэвэрлэнэ.

Соф:   Хог цэвэрлэх ээ? Та нар бүгдээрээ наашаа харцгаа. Цэвэрлэх шаардлагатай хог нь энд байна.

Мэри: Хатагтай София. яагаад намайг дахиад алгадсан бэ?

Соф:   Уучлаарай, ерөнхийлөгч өө.

Мэри: Хатагтай София. яагаад намайг дахиад алагдсан бэ?

Соф:   Уучлаарай, ерөнхийлөгч өө.

Шэнь: Е….е… ерөнхийлөгч өө?

Эм:     Ерөнхийлөгч өө?

Эр:      Ээж ээ. Энэ ерөнхийлөгч өө?

Яо:      Охин минь, бид бараар оролдсон юм шиг байна.

Соф:   Энэ бүхэн миний буруу, ерөнхийлөгч өө. Та намайг шийтгэнэ үү.

Ли:      Эгч ээ, та яг хэн юм бэ?

Жун:   Би жирийн л нэг эмэгтэй. Харин София бид хоёр зүгээр л найзууд. Энэ бол шалихгүй тус. Үүнийг чи намайг олон удаа хэцүү байдлаас авч гарсаны чинь хариу гэж бод.

Ли:      Эгч ээ. Эгч ээ. Та Жунчэн группын цэвэрлэгч биз дээ?

--------------------------------------------------------------------------

Ли:      Эгч ээ. Та Жунчэн группын цэвэрлэгч биз дээ?

Жун:   Тийм ээ.

Ли:      Та хатагтай Софиятай сайн найзууд юм уу?

Жун:   Тиймээ.

Ли:      Тэгвэл надад хэлээч, та та Юньдины Худалдааны Танхимын ерөнхийлөгч үү?

Жун:   Би үргэлж тийм байсан. Одоо миний хэлэхийг сонсоцгоо. Бид үүнийг заавал хийх ёстой. Түүнийг, бас түүнийг. Юньдины Худалдааны Танхимаас зайлуул.

Соф:   Мэдлээ. Та хоёр хятадаас явцгаа! Та нар цаашид хятадад хөл тавих эрхгүй. Одооноос эхлэн Мэри М Группийн тэргүүн байхаа больсон. Ах зах, хүндлэл, захирагдах ёсыг үл тоосон учраас Өмнөд Америкийн алслагдсан арал руу томилж байна.

Мэри: Хатагтай София, миний буруу байсан. Үнэхээр миний буруу.. Би дахиж хэзээ ч тэгэхгүй. Намайг уучлаач дээ.

Софи: Чи намайг гомдоогоогүй.

Мэри: Ерөнхийлөгч өө, Ерөнхийлөгч өө. Миний буруу байсныг мэдсэн.

Янь:    Ерөнхийлөгч өө, миний буруу байсан. Намайг уучлаач.

Яо:      танд сөгдөн мөргөе. Биднийг уучлаач.

Янь:    Ли Яньчуань, ерөнхийлөгчөөс өршөөл гуйж өгөөч. Ерөнхийлөгч өө, намайг өршөөгөөч. Би дахиж хэзээ ч ийм зүйл хийхгүй.

Яо:      Хүү минь, бидний төлөө гуйж өгөөч! Чи зүгээр хараад сууж болохгүй. Намайг, бас эгчийгээ хар. Бид хөөгдөх нь.

Ли:      Чи миний ээж биш, надад эгч ч байхгүй.

Янь:    ямар утгагүй юм яриад байна аа? Бид эцэг нэгтэй эгч дүүс. Бид цусан холбоотой.

Ли:      Цусан холбоо? Чи... нэгэн цагт Ли овогтын гишүүн байхад чи намайг үргэлж бутач хүүхэд гэдэг байсан. чи намайг яаж гүтгэж, яаж эрх мэдэлтэй болсоноо мартсан уу?

Яо:      Чи... юу ярьж байгаагаа мэдэх үү?

Ли:      Чи аавыг минь хуурсан гэж хуурамч нотолгоогоор гүтгэж Ли овогтын бүх эрх мэддлийг гартаа авсан. Та нар өөр ямар зальхай юмнууд хийсэн гээч? Та нар энэ бүхнээ санахгүй байх гэхээс би эмээж байна. Тиймээс, энэ бүхэн та нарын хүртэх ёстой зүйл, шийтгэл чинь.

Жун:   За боллоо. Ингээд бүх юм дууслаа. Явцгаа.

Яо:      Чи үнэхээр харгис сэтгэлтэй юм! Чи аймшигт үхлээр үхэх болно! Явцгаая, явцгаая.

Чэн:    Жун Вейран, энэ удаа та бас ямар хэрэг төвөг тарьчихав аа? Урдах нь болоод удаагүй байна. Одоо бас та яачихсан юм бэ? 

Эр:      Чэн захирал аа.

Чэн:    Түүнийг өмөөрөх хэрэггүй.  Та хөгшрөх тусам... Та төөрөлдөх тусам ухаан чинь улам балай болж байна. Хаана  байгаагаа мэдэх үү? Энэ бол Эс Consortium-ын 100 тэрбум юанийн хөрөнгө оруулалтын уулзалт. Та энд асуудал үүсгэх гэж ирсэн юм уу? намайг Цзянжоу даяар мэддэг болгох гээд байгаа юм уу?

Жун:   хүү минь Цзянжоуд одоо их нэртэй болсон. Чамд ээж ямар хэрэгтэй юм? Надад одоо хийх юм байхгүй.

Эр:      Юу? Жунчэн группын захирал үнэхээр хүү нь байсан гэж үү?

Эм:     Би зөв сонссон уу? Үнэхээр тэр хоёр ээж хүү хоёр гэж үү? За, тийм үү?

Чэн:    За болно, даажигнахаа боль. Та өөрөөрөө бахархаж болно. Бас битгий асуудал үүсгээд бай. Энэ надад үзүүлж чадах том тус болно.

Ээж:    Гэхдээ хүү минь, ээжийг нь дээрлэхэж байх нь чамд ер хамаагүй юу?

Чэн:    Хэн таныг дээрлхээд байгаа юм?

Ээж:    Тэд нар.

Чэн:    Өнгөрсөн удаа Феньюн зочид буудалд би харсан. Түүнээс хойш та нар миний ээжийг үл хүндэтгэж харьцдаг болсон юм уу? 

Шэнь: Үгүй ээ, үгүй.

Эм:     Үгүй, үгүй.

Эр:      Чэн захирал аа, аав Жун хоёр нэг ангийнхан. Тэр хоёр хэнээс ч илүүтэй эртнээс биенээ сайн мэддэг байсан.

Чэн:    Та нар ээжийг дээрэлхэсэн гэж хэлсэн. Би ээждээ итгэхгүй та нарт итгэх ёстой юу?

Шэнь: Чэн захирал аа, буруу юм болчихлоо.

Чэн:    Та нар намайг дээрэлхсэнээс өөрцгүй Шэнь Фэн ээ. Танай Шэнь овогт нилээн их нөлөөтэй байх аа.

Шэнь: Чэн захирал аа, энэ миний буруу. Миний буруу.

Эм:     Бидний буруу.

Шэнь: Миний буруу. Би шийтгүүлэх ёстой. Би мэднэ.

Чэн:    Өвдөг сөгдөөд зохих ёсоор ээжээс уучлалт гуйцгаа. 

Шэнь: За, за, за. Жун хатагтай, энэ миний буруу. Миний буруу. Би шийтгүүлэх ёстой. Шийтгүүлэх ёстой.

Чэн:    Шэнь групп дампуурсныг би зарлаж байна. Эндээс зайлцгаая.

Эм:     Явъя, явъя.

Жун:   Тун муугүй. Хүү минь мөн дөө.

Чэн:    Энэ чинь ямар учиртай юм?

--------------------------------------------------------------------------

Чэн:    Энэ чинь ямар учиртай юм бэ? Чи яах санаатай байгаа юм?

Жун:   Хөөш!

Ли:      Жун эгч урд нь надад хэлээгүй. Одоо Чэн захирал хүү нь болж таарлаа.

Чэн:    Одоо чи мэдлээ. Ээжээс минь холхон бай.

Ли:      Чэн захирал аа, чи...

Чэн:    Намайг “Чи” гэсэн үү?

Жун:   Одоо болно. Хийх ёстой илүү чухал ажил байгаа. София, Эс консорциумаас 100 саяын хөрөнгө оруулалт хийх уулзалтанд жаахан саад гарчихлаа. Чи хариуцлаггүй хандаж байна. Жаахан хүндэтгэлтэй байвал дээр.

Соф:   ойлголоо. Би Эс консорциумын нэрийн өмнөөс дахин 100 тэрбумыг гаргаж Жунчэн группт хөрөнгө оруулалт хийнэ. Чэн захирал, бас Ли ерөнхий менежер ээ, энэ бол тус бүрт чинь  өгөх 100 тэрбумын хөрөнгө оруулалт. Энэ Эс консорциумаас та нарт хийх хөрөнгө оруулалт.

--------------------------------------------------------------------------

Соф: Чэн захирал, бас Ли ерөнхий менежер ээ, энэ бол тус бүрт чинь  өгөх 100 тэрбумын хөрөнгө оруулалт. Энэ Эс консорциумаас та нарт хийх хөрөнгө оруулалт.

Жун:   Та нар юугаа харсан юм? наанаа зогссоор л байх уу? Хүлээж аваач. Хэрэв авахгүй гэвэл Софиятай уулзаж ярилцаарай.

Соф:   Бидний хамтын ажиллагаа амжилттай болно гэж найдъя.

Чэн:    Амжилттай байх болно.

Ли:      Амжилттай байх болно.

Соф:   Харин одоо хүндэтгэлийн зоог барина. Энэ миний нөхөн төлбөр. Надад боломж өгнө үү.

Жун:   Тэгье. Би ч гэсэн өлсөж байна. Хүү минь, Ли Яньчуань, хамт явцгаая.

--------------------------------------------------------------------------

Ли:      Жун Вейран. Чамайг зөвшөөрөх үгүйг мэдэхгүй. Яадаг ч байсан үүнийг чамд өгөөд үзнэ.

Чэн:    Сайхан бэлджээ. Яасан? Чи ээжтэй минь гэрлэх гэсэн юм уу?

Ли:      Би... би...

Чэн:    чамд анхааруулъя, чи ээжид минь санаархах гэсний хэрэггүй шүү. Үгүй бол би....

2:         Байна? Юу? Хулгайлсан?

--------------------------------------------------------------------------

Мэри: Өөдгүй новш. Чамаас л бүх юм боллоо. Би дөнгөж группын ерөнхийлөгч болоод байсан юм. Гэтэл одоо юу ч үгүй боллоо. Алслагдсан арал руу илгээнэ гэсэн ээ? Энэ чиний санаа байсан уу?

Янь:    Жун Вейран, зодуулах чамд онцгүй санагдаж байна уу? Өвдөж байна уу?

Яо:      Чи Юньдины худалдааны танхимын ерөнхийлөгч гэсэн үү? намайг хялайж хараад байна уу?

Янь:    Ээж ээ. Ээж, түүний царайг нэг хар даа. Ийм гоё царайтай. Хэрэв гэмтээчихвэл их онцгүй юм болно. Хатагтай Мэри. Би бэлэн болсон. Одоо эхлэж болно. Энд Юньдины худалдааны танхимын бүх хувьцаанууд байгаа. Нийтдээ 500 тэрбум юаных. Жун Вейран, би үүгээр чиний амийг сольж болно. Энэ сайхан тохиолцоо биш гэж үү? 

Чэн:    Түргэл! Хурдлаач!

Эр:      Мэдлээ, Чэн захирал аа.

Ли:      Хэр удаж очих вэ?

Эр:      Бид 3 км орчим яваад хаягдсан нэг үйлдвэрт очно.

Ли:      Хурдхан яв. 

Эр:      Мэдлээ.

Жун:   Энэ чинь Чэн Фэнд цуглуулсан миний мөнгө. Би мөнгө олохын тулд хүүгээ багад нь орхих хэрэгтэй болсон. Би мөнгө олох гэж гадаадад хүртэл ажилласан. Энэ бүхэн үгүй болно гэж үү?

Янь:    Одоо царайг чинь таниулах ёстой. Чи надтай хамтарсан нь өлзийтэй шүү. Энэ  мөнгийг авчихвал чамайг суллаж явуулна. 

Жун:   Мөрөөдөх ч хэрэггүй!

Яо:      энд чи үхэх гэж байж бас тэр мөнгөтэйгээ зууралдсаар байх уу? Чамд хэдэн амь байгаа билээ?

Янь:    Надад энд чамтай зууралдаж байх цаг зав алга. Зүгээр л царайгаа сайтар харуулж тус бол. Хэрэв гурван удаа оролдоод бүтэхгүй бол царайг чинь сийчээд өгнө.

Жун:   Чи Юньдины худалдааны танхимын хөрөнгийг гадаад гаргаж чадах юм уу?

Мэри: Хатагтай Жун, үүнд зоволтгүй. Надад тэр мөнгийг гаргах зөндөө олон арга байгаа.

Янь:    сая сонссон уу? Хатагтай Мэри өмнөд америкт зөндөө холбоо сүлбээтэй.

Жун:   Тэр угаасаа л аргаа барж байгаа. Тэр чамайг хамгаалж чадна гэж бодсоор байгаа юм уу?

Мэри: Ганцхан өмнөд америкаар ч тогтхгүй. Бас ойрхи дорнодод ч холбоо сүлбээ байна. Надад хорвоогийн тал нь байхад тэр муу группээр би яах юм? Ерөнхийлөгч гэгдэх чи өөрийгөө нэг харчих. Ийм байдалтай биднийг барах уу?

Жун:   Юу гэнэ ээ? Миний үүсгэн байгуулсан салбар компаниуд  хорвоогоор нэг байдаг. Чи өөрийгөө бүхнээс хүчтэй, би чамайг хүлцэнгүй дагана гэж бодсон уу?

Мэри: өөрийгөө үхээгүй байгааг аз гэж бод. Хэн ч чиний үгийг сонсохгүй. Чи удахгүй үхнэ. Энэ бол зайлшгүй үнэн.

Жун:   Мэри, юу ярьж байгаагаа бодсон чинь дээр.

Мэри: Тэгвэл нэр дээр чинь байдаг бүх хувьцааг  өөрийн нэр лүү шилжүүлнэ. Тэр цагт Юньдины худалдааны танхимын ерөнхийлөгчийн суудал минийх болж, харин чамайг там руу илгээнэ.

Янь:    Одоо хангалттай. Түүнтэй зууралдаж цагаа үрэх хэрэггүй. Эхэлцгээе.

--------------------------------------------------------------------------

Эр:      Дэд ерөнийлөгч ээ, бүх мэргэн буудагчид байрлалаа эзэлсэн.

Чу:      Ерөнхийлөгч дотор байгаа. Түргэлцгээ. Бид ерөнхийлөгчийг аврах ёстой. Дайралтыг эхлүүл.     

Эрс:    Мэдлээ.

--------------------------------------------------------------------------

Яо:      Яагаад ийм удаан байдаг юм?

Чу:      Одоохон ерөнхийлөгчийг сулла.

--------------------------------------------------------------------------

Мэри: Новш минь, надтай тоглох хэрэггүй.  Чамд сүүлчийн удаа анхааруулъя. Хэрэв царай чинь танигдахгүй бол чамайг гарцаагүй ална шүү.

Янь:    Чи санаатай ингэж байна уу?

Жун:   Чамд ганцхан боломж үлдсэн.

Янь:    Ээж ээ. Чи үхэхийг хүсээд байна уу, авгай?

Жун:   Чи ингээд ч зүгээр мултарч чадахгүй.

Янь:    Өө тийм үү? Тэгвэл би чамайг алаад өгье.

2:         Больцгоо!

--------------------------------------------------------------------------

2:         Больцгоо!

Ли:      Эндээс зайл. Ли Яньцю, чи бас ингэж зүрхлэнэ ээ? Би чамайг үгүй хийнэ.

Мэри: Та нар юугаа хийгээд зогсоод байсан юм? Тэдний учрыг олооч!

Чэн:    Та нар үхмээр байна уу?

Ли:      Жун Вейран, чи зүгээр үү?

Чэн:    Ээж ээ, та яаж байна?

Жун:   Би зүгээр.

Чэн:    та нарыг бүгдийг нь ална!

Мэри: Тэгээд үз! Хамтдаа үхэцгээе! Хэрэв би энэ газрыг дэлбэвэл энд юу үлдэхгүй болно.

Жун:   Мэри, чи юу хийгээд байгаа юм?

Яо:      Энэ бөмбөг юм уу? Чамд амьдрах хүсэл алга уу?

Мэри: Би энийг атгаж байгаа цагт энэ газар газрын хөрснөөс арчигдана.

Жун:   Мэри, ухаарч үзээч.

Яо:      Энэ бөмбөг юм уу? Чамд амьдрах хүсэл алга уу?

Мэри: Тиймээ. Надад алдах юм юу ч байхгүй. Би үхсэн нь дээр.

Жун:   Мэри, биднийг энд ирэхэд чи бөмбөг байгаа гэж хэлээгүй.

Яо:      Хэрэв хүсээд байвал хамаагүй одоохон дэлбэл. Биднийг зовоох хэрэггүй.

Мэри: Та хоёр муу тэнэгт нэг үг хэлчихье. Намайг энэ ирэхэд энэ асуудлыг хэдийн шийдэж, бөмбөгийг байрлуулсан байсан. Та нар үхэж мэднэ, харин би амьд гарч магадгүй.

Яо:      Юу гэсэн үг юм? Чи биднээр энэ Жун Вейраныг хулгайлуулсан. Мөнгөө авсан ч эндээс амьд мултарч чадахгүй. Чи яах гэж ингэж байгаа юм?

Мэри: Би хэргээр үүнийг сэдсэн. Түүнийг яаж тарчлахыг хармаар байна. Би юу хийхээ мэддэг.  Жун Вейран, бас Юньдины худалдааны танхим. Намайг хөөж, дэлхий даяр хориглосон, байх газаргүй боллоо гээд юу өөрчлөгдөх юм? Жун Вейран, чи намайг хөөж, эзэнгүй арал руу цөлсөн гээд юу олж долоох юм бэ? Зүгээр л намайг алчихгүй яасан юм?

Ли:      Эгч ээ, та зүгээр үү?

Жун:   Юньдины худалдааны танхим чам шиг ёс суртахуунгүй, ичгүүргүй юмнуудыг хэзээ ч элсүүлэхгүй байх байсан юм.

Чэн:    Юньдины худалдааны танхим аа? Тэр үүнтэй ямар холбоотой гэж?

Мэри: Амаа тат. Одоо эрх мэдэл миний гарт байна. Чи одоо надад байр сууриа хүлээлгэж өгөх ёстой. Тэгвэл чамайг амьд үлдээж болох юм. Үгүй бол бүгд үхэх болно. Байрандаа зогс, хэн ч зугтаах ёсгүй. Хэрэв амьдармаар байвал энэ гайхалтай Жун ерөнхийлөгчөөсөө сөхөрч мөргөөд гуй, тэгвэл тэр өөрийнхөө хүслээр гарын үсгээ зурах байх. Тэгвэл түүний мэдлийн 24 том компани, бас Юньдины худалдааны танхим Мэри миний мэдэлд ирнэ.

Чэн:    Ээж, түүний хэлсэн үнэн үү?

Жун:   Чэн Фэн, энэ үнэн.

Чэн:    Ээжээ, та Юньдины худалдааны танхимын ерөнхийлөгч юм уу? Би яагаад мэдээгүй юм? Яагаад надаас нуусан юм?

Ли:      Чэн захирал аа, бухимдах хэрэггүй.  

Жун:   хэн гэдгээ нуусан минь чамд төвөг учруулахгүй гэсэндээ тэр. Энэ ямар ч хамаагүй. одоо байгаа шигээ. хэн гэдэг минь ил болонгуут асуудлууд ундарч эхлэнэ.

Мэри: Амаа тат. Одоо чиний ярих цаг биш. Жун Вейран, хүүг чинь бодоод сүүлийн удаа гурван хоромын боломж өгье. Хэрэв чи энэ гурван хоромд гарын үсэг зурахгүй бол энэ товчлуурыг дарна. Нэг. Хоёр…

Жун:   Хэрэв би гэрээнд гарын үсэг зурвал дэлхий даяар томоохон компаниуд сүйрэлтэй тулгарах болно. Эдийн засаг тэр аяараа хямралд өртөнө. Энэ дан ганц чиний хийх юм биш. Үүнийг залруулах ч боломжгүй.

Мэри: За яахав. Тэгвэл хамт үхэцгээе.

Янь:    Хэрэв ийм болохыг нь мэдсэн бол... би яасан ч үүнд хутгалдахгүй байсан.

Яо:      Энэ хүүхэн галзуу юм уу? Энэ галзуурсан, жинхэнэ галзуурсан хүүхэн байна.

Мэри: Гурав!

Жун:   гарын үсэг зуръя. Би гарын үсэг зурахаа амлая.

Мэри: Баримт миний планшет дээр байгаа. өөрөө нээгээд яг одоо гарын үсгээ зур. Гарын үсгээ зураад “илгээх” дээр дар. Тэгвэл дэлхийн томоохон 24 компани үүнийг олж харна.

Чэн:    Ээж ээ, хэрэв та гарын үсэг зурвал яах вэ?

Жун:   Дэлхийд бизнесийн холбоонд хямрал нүүрлэнэ. Дэлхий даяар эдийн засгийн хямрал болно.

Чэн:    Ээж ээ, таны нэр ийм их нөлөөтэй гэж үү?

Жун:   Чэн Фэн, би үргэлж ийм зүйлээс зайлсхийж ирсэн. Гэвч яаж ийгээд үүнд хутгалдчихдаг юм. Хэрэв чи Юньдины худалдааны танхимыг толгойлвол над шиг өөрийгөө хэн гэдгийг хэзээ ч битгий нуугаарай. Чамд байгаа, дэлхийг атгасан тэр эрх мэдлийг сайтар ашиглах ёстой шүү. 

Чэн:    Ээж ээ, та юу яриад байна аа?

Жун:   Чжу Мэри, би гарын үсгээ зурчихлаа. Чи үүнийг хүлээж авахдаа итгэлтэй байна уу?

Мэри: зүгээр л явуулчихаач. Би утсандаа хүлээгээд авчихна.

Чэн:    Ээж ээ, та үнэхээр ингэнэ гэж үү?

Жун:   бүгдээрээ энд үхэхийг хүсээгүй биз дээ? Хэрэв хэлснийг нь хийхгүй бол бид амьд мултрахгүй.

Мэри: Би ерөнхийлөгч! Би ерөнхийлөгч боллоо!

Чу:      Юу вэ? Жинхэнэ ерөнхийлөгч нь огцорсон гэж үү?  Ерөнхийлөгч дотор байгаа, түүнийг аюулгүй авч гарахад анхаар.

Эрс:    Мэдлээ!

--------------------------------------------------------------------------

Жун:   Чи одоо ерөнхийлөгч боллоо. одоо наад дэлбэлэх удирдлагаа больж болихгүй юу?

Мэри: үнийг зүгээр л болих гэж үү?

Чэн:    тэгээд чи юу хүсээд байгаа юм? Ээж чамд ажлаа хүлээлгэж өглөө.  өөр юу хүсээд байгаа юм?

Мэри: Жун Вэйран, үхээгүй байгаа нь надад таалагдахгүй байна. Хэрэв чи ч бас үхэхгүй л бол би тайвшрахгүй байх. Хэрэв чи ээжийнхээ өшөөг авна гэвэл яахав? Би тайван амьдарч чадахгүй болно. Тиймээс та нар бүгдээрээ үхэх болно. 

Янь:    Би үхэхийг хүсэхгүй байна. Хатагтай Мэри, ээж бид хоёрыг эхлээд явуулчих.

Яо:      Тийм шүү, хатагтай Мэри. Бид хамтрагчид шүү дээ. Бид чамтай хамт байгаа.

Мэри: Та нар хэр хурдан зугтахаас хамаарна.

--------------------------------------------------------------------------

Мэри: Та нар хэр хурдан зугтахаас хамаарна.

Жун:   Чу Янь, чи үргэлж цагаа олох юм аа. Миний Чу Янь.

Ли:      Жун эгч ээ, та одоо аюулгүй. Бид үхэхгүй.

Чэн:    Чу дэд ерөнхийлөгч өө, энэ та юу? Та гэж үү?

Чу:      Бүгдийг нь баривчил! Тэднийг шүүх хурал хүртэл баривчил.

Эрс:    Мэдлээ.

Чу:      Ерөнхийлөгч өө, та зүгээр үү?

Жун:   Би зүгээр.

Ли:      Эгч ээ.

Чэн:    Ээж ээ.

Чу:      Ерөнхийлөгч өө.  

--------------------------------------------------------------------------

Чэн:    Эмч ээ, ээж минь зүгээр үү?

Эмч:   Ээж тань зүгээр. Энэ ердөө л өнгөц гэмтэл төдий. Хэд  хоногийн дараа эдгэрнэ. Залуу эзэнтэн, санаа зовох зүйл алга.

Чэн:    Ашгүй дээ. Сайн юм боллоо.

Ли:      Эгч ээ, та зүгээр байгаад маш их баяртай байна.

Чэн:    Үгүй чи...

Чу:      Залуу, чамд хэлэх юм байна. Энэ Юньдины Худалдааны Танхимийн дараагийн ерөнхийлөгчтэй холбоотой асуудал. Чэн захирал аа. Энэ Жун Вейрин ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрох тухай тушаал. Энэ дараагийн ерөнхийлөгчийг томилох тогтоол.

Чэн:    Энэ ээжийн тушаал юм уу?

Чу:      Ерөнхийлөгч биечлэн гарын үсгээ зурж энэ тогтоолыг батласан юм.

Чэн:    Тэгвэл ээж сарын өмнө гарын үсгээ зурсан байх нь ээ?

Чу:      Ерөнхийлөгч чамд өөрийгөө тайлбарлах боломж ердөө ч  гардаггүй  байсан юм. Өөрийгөө чиний өмнө буруутай гэж боддог байсан. Чамайг тэжээж өсгөхийн тулд өвөө эмээд чинь даатгаж үлдээгээд гадаад ажиллаж амьдрахаар явсандаа өөрийгөө буруутгадаг байсан юм. Ерөнхийлөгч гадаадад шаргуу ажиллаж, маш их бэрхшээлийг даван туулж байж одоогийн энэ бизнесийг чамд зориулан босгосон юм ш дээ. Ерөнхийлөгч хэзээ ч том зүйл хүсэж байгаагүй. Өчигдөр хатагтай Мэри ээжээс чинь эрх мэдлээ шилжүүлж өгөх баримтанд гарын үсэг зурахыг албадаж шаардсан. Бас түүнийг дэлхий даяар байдаг 24 компаниа өөрт шилжүүл гэж тулгасан.

Чэн:    Шаардсан гэнэ ээ?

Чу:      Яг үнэн. Үүнээс ч өмнө ээж чинь тэдгээр 24 компаниудад сануулсан байсан юм. Тэд бүгдээрээ чамайг дараагийн ерөнхийлөгч болно гэдэгийг мэдсэн болохоор хатагтай Мэрид яаж итгэх юм?

Чэн:    Тэгэхээр ээж минь үргэлж миний замыг засаж явсан байх нь ээ? Гэтэл би ээж орхиж явсанд одоо ч гэсэн гомдож, хүйтэн хөндий сэтгэлээр хандаж явсан байдаг. Үнэндээ би л ээжийгээ гомдоож явсан байх нь.

Жун:   Чэн Фэн, чи хүрээд ирлээ.

Чэн:    Үнэндээ түүнээс болж намайг ир гэж хэлсэн.

Жун:   Үнэндээ бид хоёр нийлэх санаатай байгаа юм. Хэрэв чи туслаагүй бол Янчуань бид хоёр хэзээ ч уулзахгүй байх байлаа.

Чэн:    Та хоёр нилээд удаж байгаа ш дээ.

Эр:      Жун эгч ээ, бид энэ тохиолдолд Чэн захиралд яаж нийцүүлбэл болох бол?

Жун:   Би Ян Чуантай энэ кофе шопт танилцсан. Хэрэв тэр өдөр, Чэн Фэн миний сохор болзоог зохион байгуулж  Янчуантай учруулаагүй бол хэзээ ч таарахгүй байх байлаа ш дээ.

Ли:      Чэн захирал аа, бид хоёрын харилцааг  зөвшөөрөх үү?

Жун:   хүү минь, чамд хэлье. Би чиний саналыг асуухгүй. Эцсийн эцэст Янчуань  чамтай бараг нас чацуу. Одооноос эхлэн бид хоёр хамт байх болно.  чамаас өөр юу ч хүсэхгүй. Чамд хэлэх өөр юм байна уу? Хуримын өмнө бүх зүйлийг шийднэ гэж найдаж байгаа. Цаашид бидэнд үл ойлголцол гарахгүй гэж найдъя.

Чэн:.   миний саналыг сонсохыг хүсч байна уу? Би таны сохор болзоог зохицуулсан болохоор та амьдралдаа алдахгүй байх гэж найдаж байна. Өөрийнхөө аз жаргалыг бод. Аавыг боддогоо боль.

Ээж:    Аав чинь өнгөрөөд олон жилийн болсон. Чи намайг үргэлж үл тоож харьцдаг байсан. ээжийгээ уучилсан үгүйг  чинь мэдэхийг үргэлж хүсдэг.  

Чэн:    Ээж ээ, уучлаарай, энэ миний буруу. Хэрэв та хоёр аз жаргалтай л байвал би бүх сэтгэл зүрхээрээ баярлана.

Ээж:    Тэгвэл зөвшөөрч байна уу?

Чэн:    Байна? Ойлголоо, одоохон очлоо. Ээж ээ, Худалдааны танхимд нэг юм болсон гэнэ. Би түрүүлээд явлаа.

Жун:   Яв даа, очиж зохицуул.

Чэн:    ээжийг минь сайтар харж хандаарай.

Ли:      Байна? Юу? Та хаана байна?

--------------------------------------------------------------------------

Ли:      Аав аа, та хаана ийм болчихоод ирэв?

Тин:    Хүү минь, чи хүрээд ирлээ! Чи Яо На, Ли Яньцю нарыг мэдэхгүй байна. Тэр хоёр үнэхээр новшнууд. Хүний санахааргүй хорон санаатнууд. Тэд намайг заяа нь мэдэг гээд хадан цохио руу түлхэсэн юм.

Ли:      яаж гэртээ ирсэн юм бэ?

Тин:    Би амьд үлдэж арайхийж дээшээ авирч гараад зам олох гэж мөлхөсөн. Бараг 10 гаруй км мөлхөж байж замаас нэг ачааны машин зогсоож байж гэртээ ирлээ.

Ли.:     гэртээ буцаж ирсэн нь болж.

Тин:    Энэ цэвэрлэгч хүүд минь санаархах нь уу? Наад гараа тат.

Ли:      Би танд танилцуулахаа мартсан байна. Түүнийг Жун Вэйран гэдэг. Тэр одоо миний найз бүсгүй. Удахгүй эхнэр минь болно. Жунчэн группийн гүйцэтгэх захирал ноён Чэний ээж нь. Түүнээс гадна нэг юм бий. Тэр Юньдиы Худалдааны Танхимын ерөнхийлөгч.

Тин:    Юу?

Ли:      Юньдины Худалдааны Танхимын ерөнхийлөгч.

Жун:   Ерөнхийлөгч асан.

Тин:    Юу гэнэ ээ? Юньдины Худалдааны Танхимын ерөнхийлөгч өө?  

Ли:      Яо На, Ли Яньцю нарт танд хэлэх боломж олдоогүй байх, тийм үү? Жун Вэйран бага насаа гадаадад өнгөрөөсөн. Бас Юньдины Худалдааны Танхим байгуулсан хүн. Гэсэн хэдий ч алдар нэр, эд баялаг түүнд огт хамаагүй байдаг. Тэр бас хүүтэй. Чэнфэн группын ерөнхийлөгч Чэн Фэн. Тэр группыг байгуулсан хүн нь бас энэ эмэгтэй. Тэр хорвоод ховорхон бизнесмэн эмэгтэйчүүдийн нэг бас Форбс сэтгүүлийн жагсаалтын дэлхийн хамгийн баян хүмүүсийн 10-т багтдаг.

Ти:      Ээ, бүү үзэгд! чиний тухай зөндөө сонсож байсан. Чи чинь маш алдартай, бас Юньдины Худалдааны Танхимын ерөнхийлөгч. ийм залуухан гэж үү?

Жун:   одоо тийм ч залуухан биш. Би Ли Яньчуанаас 10 эгч байх.

Ти:      Чи үнэхээр залуухан юм. Ли Яньчуантай үеийн юм шиг харагдаж байна. Та хоёр үнэхээр тэнгэрийн тааллаар учирчээ. Жинхэнэ заяаны хосууд юм байна.  

Жун:   Тэгвэл ноён Ли, бидний харилцааг зөвшөөрсөн гэж ойлголоо.

Ти:      Мэдээж, тэгнэ. Хоёр гараа өргөөд ч зөвшөөрнө. Та хоёр хэзээ гэрлэх вэ?

--------------------------------------------------------------------------

Ли:      хуриманд минь хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

Эр:      Ийм сайхан эхнэртэй болсонд тань баяр хүргэе.

Эр:      Одооноос эхлээд Ли овогтын компани асуудалгүй боллоо. Мэдээж өргөжин тэлж, улам хөгжих нь гарцаагүй.

Ли:      Ерөөөл хайрласан та бүхэнд баярлалаа. Төлөө.

Эм:     Хүмүүс ээ, сүйт бүсгүй ирлээ.

Чэн:    Ээж ээ, таныг би өөрөө түүний гарт хүлээлгэж өгнө. Та жаргалтай байх ёстой.

Жун:   Ойлголоо.

Чэн:    Та хоёрт аз жаргал хүсье.

Эм:     За, одоо хосууд хуримын бөгжөө солилцохыг хүсье. Одоо сүйт залуу сүйт бүсгүйгээ үнсэн үү.

Дуусав.

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home