Cold Storage

The Filmbridge LLC

Төрөл: УСК                                              Хуудасны тоо: 35
Нэр: Cold Storage                                                        Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Трэвис - Эрэгтэй. 25-30 настай. Шар үстэй.

Роберт - Эрэгтэй. 55-60 настай.

Жерабек - Эрэгтэй. 55-60 настай. Офицер.

Майк - Эрэгтэй. 30-35 настай.

Гриффин - Эрэгтэй. 45-50 настай.

Фридмэн - Эрэгтэй. 45-50 настай. Нүдний шилтэй.

Төмөр толгой - Эрэгтэй. 40-45 настай. Халзан.

Нэоми - Эмэгтэй. 25-30 настай.

Трини - Эмэгтэй. 55-60 настай.

Абигэйл - Эмэгтэй. 30-35 настай. Цэрэг.

Гарбэйж - Эмэгтэй. 25-30 настай. Тайрмал, хар үстэй.

Кюба - Эмэгтэй. 30-35 настай. Буржгар үстэй.

 

Бичиг

Скайлаб сансрын станц 1979 онд тойрог замаас гарсан.

Ашиглалтад байх хугацаанд энд олон зуун шинжлэх ухааны туршилт хийж байсан.

Ихэнх хог хаягдал нь агаар мандалд шатсан боловч зарим хэсэг нь дэлхий дээр унасан юм.

НАСА бүх хэсгийг олсон гэж бодож байлаа.

Тэдний буруу байсан.

 

АНХААРАЛДАА АВААРАЙ

Энэ бол новшийн үнэн.

 

ЭР-1: Ус.

МАРТИНС: Байна уу?

ЭР-2: Мартинс эмч мөн үү?

МАРТИНС: Тийм ээ, Мартинс эмч байна. Хэн бэ?

ЭР-2: НАСА-гийн сансрын биологийн судалгааны алба. Таны дуудлагыг холбож байна.

МАРТИНС: "Миний дуудлага" аа? Надад...

ЭР-3: Байна уу? Хэн бэ? Би яагаад нэг хүнтэйгээ ярьж болохгүй байгаа юм?

МАРТИНС: Байна уу? Мартинс эмч байна.

ЭР-3: Гуйя.

МАРТИНС: Та хэн бэ?

ЭР-3: Нөөцлүүрээс чинь нэг юм гараад ирсэн.

МАРТИНС: За, жаахан тайвшир. Та эхлээд нэрээ хэлээд өгөөч.

ЭР-3: Би хэлсэн шдээ! Бүгдэд нь хэлсэн. Би зургаан удаа залгаж байна! Дандаа өөр хүн авах юм. Одоо хаанаас ярьж байгаа юм?

МАРТИНС: Ром. Би Сапиенцагийн микробиологийн судлаач байна.

ЭР-3: Яагаад чамтай яриулж байгаа юм бол?

МАРТИНС: Би өвчний тархалтын ажиглалтын талаар НАСА-д зөвлөгөө өгдөг юм. Одоо таны ээлж. Таныг хэн гэдэг вэ?

ЭР-3: Инос Минжара. Би Кивикүррад амьдардаг.

МАРТИНС: Хаана байдаг газар вэ?

ЭР-3: Бид үхэж байна. Бүгдээрээ үхэж байна. Танай нөөцлүүрээс нэг юм гарч ирсэн.

МАРТИНС: Ямар нөөцлүүр?

ЭР-3: Танами сав газраас олдсон нөөцлүүр.

МАРТИНС: Австралид уу?

ЭР-3: Тийм ээ. Олон жилийн өмнө, 70-аад онд. Гэхдээ саяхан нэг юм гарч ирсэн. Чи НАСА-д ажилладаг бол энэ танай нөөцлүүр! Бидэнд туслах ёстой.

МАРТИНС: Нөөцлүүр хаанаас гарч ирсэн юм? Хаанаас гарч ирсэн бэ?

ЭР-3: Байна уу?

МАРТИНС: Намайг сонсож байна уу?

ЭР-3: Байна уу?

МАРТИНС: Эрхэм ээ. Такси! Намайг сонсож байна уу? Та сонсогдохгүй байна.

ЭР-3: Бидэнд туслаач.

РОБЕРТ: Мартинс эмч ээ, хошууч Роберт Күинн байна. Ди-Ти-Ар-Эй. Энэ миний хамтрагч дэд хурандаа Трини Романо.

ТРИНИ: Сайн биз дээ?

МАРТИНС: Багийн чинь бусад хүн яасан?

ТРИНИ: Зөвхөн бид хоёр ирсэн.

РОБЕРТ: За, ажилдаа оръё доо.

ТРИНИ: Скайлаб сансрын станцыг 79 онд Энэтхэгийн далайд унасан гэж бодсон юм сан.

МАРТИНС: Ихэнх хэсэг нь унасан. Агаар мандалд олон хэсэг болж, нэг хүчилтөрөгчийн сав нь эндээс олдсон. Олсон залуу нь гэрийнхээ урьд тавьчхаад хүмүүс мөнгөөр үзэх байх гэж бодсон.

РОБЕРТ: Хоосон хүчилтөрөгчийн сав уу?

МАРТИНС: Үгүй, энэ хоосон байгаагүй. Үүнд бичил биетэн хийж явуулсан. Нэг амьтнаас нөгөөд шилжиж чадах шимэгч мөөгөнцөр.

РОБЕРТ: Дэлхийн мөөгөнцрийг явуулсан нь буцаад ирсэн юм байж. Асуудал нь юу юм?

МАРТИНС: Асуудал нь энэ саванд хийсэн болон гарч ирсэн зүйлс нь өөр. Одоо Кивикүррагийн хүмүүс үхэж байна. Эсвэл үхсэн. Тэр дуудлагаас хойш хэн ч орж гараагүй.

РОБЕРТ: Эпинефрин үү?

МАРТИНС: Тийм ээ. Аминд халтай харшил үүсгэгч олж нээмээргүй байна.

РОБЕРТ: Танд анх хэзээ мэдэгдсэн бэ?

МАРТИНС: 30 хүрэхгүй цагийн өмнө.

ТРИНИ: Тархалт нь хэзээ эхэлсэн юм?

МАРТИНС: Тодорхойгүй. Өмнө нь ийм ажилд дуудагдаж байсан уу?

РОБЕРТ: Сансрын асуудалд уу? Байнга шахуу.

ТРИНИ: Роберт.

РОБЕРТ: Уучлаарай. Үгүй. Биологийн зэвсэг, цөмийн аюул бол тийм. Харь гарагийн асуудал бол үгүй.

ТРИНИ: Яагаад аюултай биетийг зориуд сансарт илгээсэн юм бол?

МАРТИНС: Судалгаа. Мөөгөнцрийн эсрэг эмчилгээ гаргаж авахын тулд.

ТРИНИ: Энгэрийн камераа асаалаа. Цүнх байна. Явах гэж байсан байна.

РОБЕРТ: Эсвэл ирсэн байх. Австралийн өнцөг булан бүрээс хүмүүс энэ газрыг зорьж ирдэг байх.

ЭР-1: Би бол гэрэл гэгээ. Надад итгэсэн бүхэн аз жаргалыг олно. Та бүхний--

РОБЕРТ: 14 байшин, 12 машин, гэтэл нэг ч хүн алга.

ТРИНИ: Тэгээд хүмүүс хааччихсан юм бол?

МАРТИНС: Би олчихлоо. Энд байна.

РОБЕРТ: Эхэллээ дээ.

МАРТИНС: Бид юу гэдгийг нь сайн мэдэхгүй. Цистернд битгий хүрээрэй. Миний ард зогс. Уламжлалт арга байна. Төмс болон тосны саван. Үүнийг цэвэрлэх гэж оролджээ. Цистернд нүх гарсан байна. Төмсөн доторх полисахарид, савангийн натрийн пальмитат. Дотогшоо урсаж, уургаар баяжсан. Зориуд биш байж болох ч, тэр таатай орчин бүрдүүлсэн байна. Ус байхад л энэ мөөгөнцөр маш сайн үржинэ. Чи хэн гээч нь вэ? Уучлаарай, та... миний араас барьж байгаач. Би урагшаа нална.

РОБЕРТ: За.

МАРТИНС: Намайг битгий тавиарай.

РОБЕРТ: За. Ойлголоо.

МАРТИНС: За, урагшаа болоод ирвэл сайн татаарай.

РОБЕРТ: Бэлэн үү?

МАРТИНС: Бурхан минь гэж.

РОБЕРТ: Юу байна?

МАРТИНС: Мэдэхгүй ээ. Гэхдээ том, хурдан, гетеротроф юм байна.

РОБЕРТ: Чи зүгээр үү?

МАРТИНС: Тийм ээ, баярлалаа.

ТРИНИ: Хөөе! Би цогцос оллоо!

РОБЕРТ: Би тусалъя.

МАРТИНС: Баярлалаа. Арьсанд нь толбо бий болсон, мах нь урагдсан. Тэр дэлбэрсэн байна.

РОБЕРТ: Би харж байна.

МАРТИНС: Гавлынх нь яс цуурсан байна. Бүх заадас заадлаараа.

РОБЕРТ: Бурхан минь.

МАРТИНС: Яасан?

РОБЕРТ: Бүгдээрээ байна.

ТРИНИ: Яагаад дээвэр лүүгээ гарсан юм бол?

МАРТИНС: Тийм тушаал өгсөн.

РОБЕРТ: Мөөгөнцөр үү?

МАРТИНС: Тийм ээ. Өвчин үүсгэгч мөөгөнцөр ингэж нөхөн үрждэг юм. Тархины бүхий л функц, хөдөлгөөн, рефлекс, өдөөгчийг удирддаг. Ямар ч аргаар хамаагүй, бусад амьтдыг халдварлуулах зорилготой. Заримдаа дээшээ авираад хүлээх тушаал өгдөг.

ТРИНИ: Юу хүлээх юм?

МАРТИНС: Мөөгөнцөр биеийнх нь хөндийг дүүргэж, тэсрэх хүртэл. Тэгээд тархана.

РОБЕРТ: Гэхдээ зүгээр л хорхой биз дээ?

МАРТИНС: Тийм байсан.

РОБЕРТ: Бурхан минь! Дээжээ ав, эмч ээ. Тэгээд эндээс явъя.

МАРТИНС: Цистерн агаар мандалд эргэн орж ирэхэд бүрхүүлд нь спор нэвтэрсэн байж магадгүй. Гэхдээ юу ч болсон бай, бид шинэ төрөл зүйл бүтээсэн бололтой.

ТРИНИ: Энэ газрыг шатаах хэрэгтэй. Тэр чигт нь, яаралтай.

РОБЕРТ: Цагаан фосфороор цэнэглэсэн М47 танкууд байхад хангалттай.

ТРИНИ: Тийм ээ.

РОБЕРТ: Ямар ч тархалтыг зогсооно.

ТРИНИ: Мартинс эмч ээ. Мартинс эмч ээ. Алив ээ, явцгаая.

МАРТИНС: За, би болчихлоо.

РОБЕРТ: Алив, явцгаая.

МАРТИНС: Үнэртэж байна уу? Түлэнхий үнэр.

РОБЕРТ: Өмсгөлд чинь үү?

МАРТИНС: Тэгэх боломжгүй. Миний өмсгөл битүү, бас өндөр даралттай. Энэ дотор хүчилтөрөгчөөс өөр юм байхгүй.

ТРИНИ: Юу мэдэрч байна?

МАРТИНС: Жаахан халуун.

ТРИНИ: Машин дээр очоод тайлж хая. Угаасаа эндхийг шатаана. Урагдсан эсэхийг нь шалгая.

РОБЕРТ: Үүнийг хаана хадгалах бол? Өвчний хяналтын төв үү?

ТРИНИ: Үгүй. Атланта, Галвестон хоёр сансраас ирсэн материал гэж үзээд, шууд татгалзах болно.

РОБЕРТ: Детрик бэхлэлт.

ТРИНИ: Сүүлийн зөрчлөөс нь хойш хяналт хийж байгаа. Тэдэнд итгэх дэмий байх.

РОБЕРТ: Атчисон яах вэ?

ТРИНИ: Канзасын уурхайнууд уу?

РОБЕРТ: Тийм ээ, тэднийг хэн ч ашигладаггүй.

ТРИНИ: Тийм ээ, муугүй л юм.

МАРТИНС: Үгүй. Үгүй!

РОБЕРТ: Эмч ээ. Чи зүгээр үү?

МАРТИНС: Боль! Боль!

РОБЕРТ: Намайг сонсож байна уу?

ЭМ-1: Тараа, тараа, тараа, тараа, тараа, тараа, тараа!

РОБЕРТ: Хиро, сонсож байна уу?

ТРИНИ: Халдвар авсан байна. Зогс! Зогс! Зогс!

РОБЕРТ: Миний хөл хөдлөхгүй байна. Хиро! Боль! Болиоч! Хиро, үгүй! Намайг сонс. Зогс. Хиро, битгий, битгий! Чи чинь...

ТРИНИ: Үгүй, Хиро. Боль.

РОБЕРТ: Буугаа буулга, Хиро.

ТРИНИ: Хиро, чи халдвар авсан байна!

РОБЕРТ: Битгий! Үгүй, үгүй, үгүй!

ТРИНИ: Бурхан минь. Роберт. Роберт!

ЭМ-1: Амьдралаа өөрчлөх шийдвэр гаргана гэдэг зоригтой эхний алхам. Нэгэнт өөрчлөлт хэрэгтэй гэдэгт итгэсэн бол таныг нэг л хэвээр нь байлгахыг хүсдэг гадаад ертөнц рүү тэр зоригийнхоо багахан хэсгийг чиглүүлэх хэрэгтэй. Уур уцаартай, хүч хэрэглэх дуртай хүмүүсийн учрыг олох нь бусад олон зүйлтэй адил урт хугацаанд хөгжүүлж болдог чадвар. Гэхдээ өөрчлөлт хийхэд хамгийн чухал--

ГРИФФИН: За, яах гэж байна?

ТРЭВИС: Хэлсэн шүү дээ, Гриффин. Би тусалж чадахгүй. Тусалмаар байгаа ч, чадахгүй. Уучлаарай.

ГРИФФИН: Тэнэг гэдгийг чинь мэдэх ч, ийм тэнэг гэж бодсонгүй.

ТРЭВИС: Би тэнэг биш ээ. Чамайг миний ахлах гэдгийг мэдэж байна. Би чаддаг бол туслах л байсан. Гэхдээ надад шударга бус байна. Миний хувийн асуудалтай холбоотой. Тэгэхээр би хийхгүй.

ГРИФФИН: За, тэгвэл бодоод үз.

ТРЭВИС: Үгүй. Би мартмаар байна.

ГРИФФИН: Юундаа сүржигнээ вэ? Хэн ч мэдэхгүй шдээ!

ТРЭВИС: Би өмнө нь ийм үг сонсож байсан. Өөрөө хий.

ГРИФФИН: Би шөнө ажилладаггүй. Хэн ч өдрөөр тэрийг авах гэж ирэхгүй. Зүгээр л тэднийг оруулчих. Тэгвэл бидний дунд асуудал гарахгүй.

ТРЭВИС: Яагаад бид асуудалтай байх ёстой юм?

ГРИФФИН: Учир нь чи мэдчихсэн. Гэхдээ оролцохгүй байна. Чи оролцохгүй хэр нь, мэдэж байх юм бол бидэнд асуудал үүснэ. Өнөөдөр шинэ туслах ирнэ. Тэр 12 цаг хүртэл эргүүл хийнэ.

ТРЭВИС: Нэр нь хэн юм?

ГРИФФИН: Битгий дэмий юм бодоорой. Тэр намайг сонирхоод байгаа. Нэг юм дуугараад байна. Засаарай!

ТРЭВИС: Юу? Новш юм даа.

ЭР-1: Оройн цагаар бага зэргийн бороо орж, шөнө дундаас хойш улам ширүүсэх төлөвтэй байна. Хүчтэй салхины улмаас аянгатай аадар бороо орох магадлал--

ТРЭВИС: Хатагтай Рүүни, юу байна даа? Дажгүй биз дээ?

РҮҮНИ: Эс-Би-114 рүү орох хэрэгтэй байна. Өнөөдөр миний ойн баяр.

ТРЭВИС: За. Гадаа халуун байгаа биз? Жилийн энэ үед хачин л юм. Гэхдээ бидэнд--

РҮҮНИ: Хурдан орох хэрэгтэй байна.

ТРЭВИС: Тэгэлгүй яах вэ. Яаралтай хэрэг. Би ойлгож байна. Цастай, нартай, бороотой, халуун, мэдэхгүй ээ. Гэхдээ бид дасах л хэрэгтэй байх. Дэлхийн дулаарал...

РҮҮНИ: Дуугүй байгаад өгөөч.

ТРЭВИС: За. Би лифт онгойлгоод өгье. Одоохон. За, болчихлоо, хатагтай Рүүни. Тэр доор битгий төөрчхөөрэй. Толгой чинь эргэж магадгүй. Өдөр болгон ирдэг надад хүртэл хэцүү байдаг юм.

ЭМ-1: Доошоо буулаа.

ТРЭВИС: Би таныг харж байна аа.

РҮҮНИ: 52 жил.

ЭМ-1: Б-1 давхар.

РҮҮНИ: Ойн баярын мэнд. За. Магадгүй... эхлээд жаахан... дугхийгээд авъя.

ЭМ-2: Аз жаргалгүй, бухимдалтай, ядарсан мэдрэмж авч байгаа нь үргэлж бусад хүмүүсийн эрх ашгийг өөрийнхөөсөө түрүүнд тавьж--

ТРЭВИС: Уучлаарай. Байна уу? Нэг юман дээр чиний санал бодлыг асууж болох уу? Дахиад уучлаарай. Чи энэ долоо хоногоос л ээлжид гарч эхлээ юу, эсвэл... Уучлаарай. Тийм ээ, нэлээн хөгийн ажил л даа. Гэхдээ яалтай билээ. Юмаа хямдхан хадгалуулна. Би тэр тухай их бодсон л доо. Ер нь хийх хэрэггүй. Хамаг юмтайгаа зууралдаад л байх гэж үү? Ёстой онцгүй санаа. Энэ салбар тэр чигтээ луйвар. Хар тамхи шиг. Тэр дотор юм нэмж хийсээр байгаад удахгүй юу ч хаяж чадахгүй болно.

НЭОМИ: Юу ч сонсогдохгүй байна.

ТРЭВИС: Би баталгаатай сонссон. Баталгаатай ч биш л дээ. Би яг ч... анхаараагүй байсан юм. Ойлгож байна уу? Би бодол дотроо тэр тухай маргаж байсан. Чамд тийм юм тохиолдож байсан уу?

НЭОМИ: Чи нэлээн чалчаа юм аа.

ТРЭВИС: Тийм ээ, би мэднэ. Асуудал болж магадгүй. Намайг Тикэйк гэдэг.

НЭОМИ: Тикэйк. Тэр номонд их дуртай бололтой.

ТРЭВИС: Ямар ном?

НЭОМИ: Чамд алдартай зохиолын дүрийн нэр өгсөн байна.

ТРЭВИС: Үгүй, тэр биш. Урт түүх л дээ. Нэлээн ядаргаатай.

НЭОМИ: Яасан? Би сонсмооргүй байна гэж хэлсэн шүү.

ЭР-1: Надад асуудал гарсан.

НЭОМИ: Тийм ээ, чамд байнга л асуудал гарч байдаг. Би ажилтай байна.

ЭР-1: Битгий утсаа таслаарай.

НЭОМИ: Урт түүх. Нэлээн ядаргаатай.

ТРЭВИС: Тийм ээ.

НЭОМИ: Намайг Нэоми гэдэг.

ТРЭВИС: Уулзахад таатай байна. Сая сонссон биз дээ?

НЭОМИ: Тийм ээ.

РОБЕРТ: Байна уу? Байна уу?

ЭМ-1: 1978 оны Плимот Дастерийн талаар холбогдож байна. Та байна уу?

РОБЕРТ: Тавхан минут хүлээчих.

ЭМ-2: Хэн байсан бэ?

РОБЕРТ: Миний нөгөө эхнэр.

ЭМ-2: Чи яаж шөнө дунд гэнэт ийм инээдтэй болдог байна?

РОБЕРТ: Төрөлхийн авьяас.

ЭМ-2: Хүүхдүүдийн чинь нэг үү?

РОБЕРТ: Үгүй, шинэ хоолой байна. Сүртэй юм биш байх. Хэн нэгэн л айж сандарсан байх. Буцаад унт даа.

ТРЭВИС: Гриффин рүү залгах уу?

НЭОМИ: Би ямар ч үед Гриффинтэй ярихыг хүсэхгүй.

ТРЭВИС: Аль хэдий нь чамд тулгаа юу?

НЭОМИ: Тэр бол гахай. Гахайнууд тэгдэг.

ТРЭВИС: Удирдлага руу залгаад ажлаас нь халуулаач.

НЭОМИ: Тийм амархан болчихгүй. Бас надад энэ ажил хэрэгтэй.

ТРЭВИС: Тэр зурагтуудыг заръя гэж ярьсан уу?

НЭОМИ: Тэр тухай яриагүй.

ТРЭВИС: Удахгүй ярина. Надад итгэ. Хэчнээн зуун зурагтыг тэр дээр, бас доод давхарт хадгалчихсан байгаа. Тэнд. Ханан дотроос дуугарч байна.

НЭОМИ: Тийм. Чи яамаар байна?

ТРЭВИС: Би бол эхлээд энэ зургийг буулгаж тавиад, багажны шүүгээнээс хадаасны лоом авчраад, энэ хямдхан цаас шиг хананд нүх гаргаад юу дуугараад байгааг хармаар байна.

НЭОМИ: Чамд зүгээр гэвэл надад хамаагүй.

ТРЭВИС: Би тэгмээр байна гэсэн болохоос биш, тэгнэ гэж бол хэлээгүй.

НЭОМИ: Алив ээ, хоёулаа... энэ зургийг буцааж тавиад нүхийг нь далдалж болно. Маргааш шохойн хавтан аваад ирье. Би энэ ханыг нөхөхөд чинь тусална. Хэн ч хараад мэдэхгүй.

ТРЭВИС: Хоёулаа яагаад тэгнэ гэж?

НЭОМИ: Би нэлээн сониуч хүн л дээ.

ТРЭВИС: Мэдээж үгүй. Тэгж бодохгүй байна.

НЭОМИ: Хүүхдийн маань... аав нь байна. Ахлах сургуульд юм юм л болдог.

ТРЭВИС: Тийм ээ. Тэр үнэн.

НЭОМИ: Тэр ямар ч найдлагагүй хүүхэд шиг хүн. Тиймэрхүү юм хана нэвт цохимоор санагдуулдаг юм. Үүнийг хийе.

ТРЭВИС: Эвдэрхий утаа мэдрэгч харах гэж үү? Тэгж бодохгүй л байна.

НЭОМИ: Утаа мэдрэгч байж магадгүй, эсвэл аймшигтай юм байж ч магадгүй. Хоёулаа хамгаалагч биз дээ? Энэ газрыг хамгаалах ёстой.

ТРЭВИС: Тийм ээ. Надад ч бас энэ ажил хэрэгтэй.

НЭОМИ: Чи халагдахгүй дээ.

ТРЭВИС: Үгүй, чи ойлгохгүй байна. Би энэ ажлаас гарч болохгүй.

НЭОМИ: Би ойлгосон.

ТРЭВИС: Үгүй, ойлгоогүй. Нэг тийм нөхцөл байдаг юм.

НЭОМИ: Би ойлгосон. Энд насаараа амьдарч байна. Чамайг эрт суллагдсаныг, бас хаана ийм олиггүй бэхээр хар саарал шивээс хийлгэснийг мэдэж байна. Эллсворт биз дээ? Эллсворт гэж найдаж байна.

ТРЭВИС: Тийм ээ, мөн.

НЭОМИ: Гайхалтай! Тэгвэл хүчирхийлэгч биш. Харин одоо тэр хадаасны лоомоо авчраад энэ ханыг цөм цохиод өгч болох уу? Гуйя.

АБИГЭЙЛ: Хэлээрэй.

РОБЕРТ: 0474. Цэнхэр индиго. Юу болсон байна?

АБИГЭЙЛ: Зүүн Канзасын Атчисон уурхайн ашиглалтаас гарсан байгууламжаас температурын өөрчлөлтийн дохиолол хүлээж авсан.

РОБЕРТ: Тийм ээ. Цаг агаар өөрчлөгдсөн учраас тэр тухай бодож байлаа. Би 2007 онд яг тэр тухай тэмдэглэл бичиж үлдээсэн.

АБИГЭЙЛ: Файл дотор харагдахгүй байна.

РОБЕРТ: Бас тэр явдлаас таван жилийн дараа залгасан. Хоёр жилийн өмнө дахиад нэг. Дохиолол хэзээ ирсэн юм?

АБИГЭЙЛ: Орон нутгийн цагаар 15 цаг, 14 минут.

РОБЕРТ: Тэгээд одоо л надад хэлж байгаа юм уу?

АБИГЭЙЛ: Хэнтэй ярих ёстойгоо мэдэх гэж их удлаа.

РОБЕРТ: За. Би Сэймур Жонсоноос 120 км зайтай байна. 90 минутын дотор очиж чдана. Намайг тэндээс авч явах онгоц, бас нөгөө талд нь тосох машин хэрэгтэй.

АБИГЭЙЛ: Та үүнийг өндөр аюултай гэж үзэж байна уу?

РОБЕРТ: Би үүнийг 15 цаг 14 минутад гамшгийн аюултай болсон гэж хэлж байна.

АБИГЭЙЛ: Би юу хийж чадахаа харъя.

РОБЕРТ: Би дуусаагүй байна. Надад багаж хэрэгсэл байхгүй. Жагсаалтад байгаа бүх юм хэрэгтэй.

АБИГЭЙЛ: Уучлаарай, ноён Күинн. Би тэрийг чинь нэг л...

РОБЕРТ: Би 2009 онд гамшгийн үед мөрдөх журам бичсэн. Тэрийг ангилж ялгаад сейфэнд хадгалсан байгаа. Тайланг уншаад намайг Канзаст тосож авах машинд А хавсралт дээр бичсэн бүх зүйлийг хийгээрэй. Ойлгосон уу?

АБИГЭЙЛ: Хэд хэдэн зөвшөөрөлгүйгээр ингэх боломжгүй.

РОБЕРТ: Намайг сонс. Тэр мөөгөнцөр өндөр дасан зохицох чадвартай. Таамаглах аргагүй замаар мутацид орж, тархах болно. Гордон Грэйээс зөвшөөрөл ав. Зөвхөн Гордон Грэй. Өөр хэнд ч хэлж болохгүй. Чамайг хэн гэдэг вэ?

АБИГЭЙЛ: Бид утсаар хувийн мэдээллээ хэлж өгч болохгүй.

РОБЕРТ: Ямар ч нэр байж болно, хуурамч байсан ч яах вэ. Чамайг дуудах л нэр.

АБИГЭЙЛ: Абигэйл.

РОБЕРТ: За, Абигэйл. Ахлах сургуулийн сайн дүнгүүдээ санаж байна уу? Хөлсөө гартал хичээллэдэг байсан спортуудаа. Зүтгэн байж элссэн их сургуулиа. Эхний жилдээ тэвчээд гарсан ажлын байрны дарамтыг санаж байна уу? Бас чи сүүлийн хэдэн жил хувийн амьдралаа орхисон байх. Хоолойг чинь сонсоход 10-аас 12 жил байж магадгүй.

АБИГЭЙЛ: Ес.

РОБЕРТ: Ес. Чи эх орныхоо төлөө зөв зүйл хийхийг хүссэндээ тэр бүх зүйлийг тэвчиж, олон ч золиос гаргасан. Одоо хэрэг нь гарах гэж байна. Энэ чиний төсөөлснөөс ч дор зүйл. Энэ дайнаас ялгаагүй нөхцөл байдал, Абигэйл. Гэхдээ хоёулаа үүнийг шийдэж чадна. Болж байна уу?

АБИГЭЙЛ: Тийм ээ. Тийм ээ, эрхэм ээ.

РОБЕРТ: Жагсаалт дээрх зүйлсийг ол. Би 90 минутын дотор Сэймурт очно.

ТРЭВИС: Баахан л юм харагдаж байна. Уучлаарай.

НЭОМИ: Тэр юу гэж байна?

ТРЭВИС: Ойроос харах хэрэгтэй. Уучлаарай. "Эн-Ти-Си. Термисторын зөрчил." Түр хүлээж байгаарай.

НЭОМИ: Бурхан минь. Чи зүгээр үү?

ТРЭВИС: Тийм ээ. Яг төлөвлөснөөр. "Агаарын битүүмжлэл." Тийм ээ. "Цельсийн нэмэх хасаг 0.1 хэм." Хүйтний цувааны синхрончлол. Бараг 20 ширхэг юм байна. Гэхдээ тэр л анивчиж байна.

НЭОМИ: "Эн-Ти-Си. Термисторын зөрчил."

ТРЭВИС: Яадаг эд юм бол?

НЭОМИ: Термистор цахилгаан хэлхээний нэг хэсэг л дээ. Хоёр төрөл байдаг юм. Температур нэмэгдэхэд эсэргүүцэл нэмэгдэж байвал эерэг. Харин температур нэмэгдэх үед эсэргүүцэл буурч байвал сөрөг гэсэн үг.

ТРЭВИС: Нөгөө термометр шиг үү?

НЭОМИ: Үгүй. Температурт мэдрэмтгий хэлхээ шиг.

ТРЭВИС: Термометр үү?

НЭОМИ: Термометр биш ээ.

ТРЭВИС: Чи шинжлэх ухаанч энэ тэр юм уу?

НЭОМИ: Битгий "энэ тэр" гэж хэл. Малын эмчээр сурахад шинжлэх ухааны хичээл үзсэн байх ёстой.

ТРЭВИС: Хөөх. Хөөе! Чи чинь яаж байна аа?

НЭОМИ: Хөгжилтэй байлаа шүү. Янзтай!

ТРЭВИС: Тийм ээ, энэ газар... өмнө нь армийн агуулах байсан. Буу зэвсэг энэ тэр гээд л. Тэд олон жилийн өмнө хоослоод зарчихсан. Нэг давхар болон Б-1, Б-2 давхарт л агуулах байдаг.

НЭОМИ: Гэхдээ энэ лабораторид их анхаарч. Энэ мэдрэгчийг харж байна уу? Энэ доод давхруудад хэд хэдээрээ байна.

ТРЭВИС: Б-4 давхар.

НЭОМИ: Доошоо бууж хармаар байна уу?

ТРЭВИС: Үгүй. Яаж? Тэд битүүмжилчихсэн.

НЭОМИ: Энэ. Шаттай хоолой байна.

ТРЭВИС: Би тэр доошоо буухгүй ээ.

НЭОМИ: За, алив ээ! Би олон жил ийм хөгжилтэй юм үзсэнгүй. Миний хувьд гадуур зугаацсанаас ялгаа алга.

ТРЭВИС: Бурхан минь. Гунигтай юм аа.

НЭОМИ: За.

ТРЭВИС: Чи гадуур гардаггүй юм уу?

НЭОМИ: Бараг гардаггүй.

ТРЭВИС: Шар айраг уух гээд гардаггүй юу?

НЭОМИ: Би уудаггүй.

ТРЭВИС: Ганц аяга шар айраг уу?

НЭОМИ: Тэгээд л уудаггүй гэж байна. Юу гээч? Чамайг хөгжилтэй хүн гэж бодсон юм. Эхэндээ тийм байсан шүү.

ТРЭВИС: Би юу? Би хөгжилтэй хүн. Үнэхээр хөгжилтэй хүн. Чи л ажлын газраа сүйтгэсэн нь хөгжилтэй байна гэсэн хүн. Тэр чинь зүгээр ээ. Би зөвшөөрч байна. Чамайг над руу хараад "Хананд нүх гаргая" гэхэд би зөвшөөрсөн. Тэгээд дараа нь "Энэ хачин зайгаар орж шалгая" гэсэн. Тэгсэн ч гэсэн, би зөвшөөрсөн. Харин одоо чи намайг "Засгийн газрын хаягдсан барилгын хаалттай хэсэг рүү шатаар хэдэн зуун метр бууж очоод дохиоллыг нь шалга" гэж байна. Ийм үед хүн жаахан азнаад бодох хэрэгтэй байдаг юм. Ойлгов уу?

НЭОМИ: Миний нүд таалагдаа юу?

ТРЭВИС: Тийм ээ. Үнэндээ тийм.

НЭОМИ: Хөөрхөн юм.

ТРЭВИС: Хамгийн гол нь би бусад хүмүүсийн үгэнд амархан орчихдог болохоор ийм асуудалтай болсон. Би хувийн асуудлаа шийдэх гэж хичээж байгаа. Тэгж байж л яг одоогийн нөхцөл байдал шиг хүмүүсийн хий гэсэн болгоныг хийдэг зангаа хаяж чадна. Жаахан эргэцүүлэх хугацаа хэрэгтэй.

НЭОМИ: За.

ТРЭВИС: Нэг зөвлөгөө өгье. Хэрвээ чамд Хэйзи Дэйви гэдэг хүн дэлгүүр ороод ирэх хооронд нь жолооны ард сууж байгаач гэх юм бол шууд л өөр ажилтай гэж хэлэх хэрэгтэй шүү, за юу?

НЭОМИ: Намайг уучлаарай. Би муухай зан гаргажээ.

ТРЭВИС: Энэ чинь болж байна. Явах юм уу, яах юм? Тэр зураг тэр нүхийг таглах болов уу?

НЭОМИ: Тийм ээ, зүгээр!

ЭМ-1: Доошоо бууж байна. Б-2 давхар.

НЭОМИ: За. Ийшээ юм шиг байна.

ТРЭВИС: Цэвэрлэгчийн шүүгээ юу? Утгагүй юм аа. Энд зөвхөн Дэйв л орж ирдэг. Тэр муу цэвэрлэгч болохоор бараг ирдэггүй.

НЭОМИ: Хачин юм. Ийшээ 15 метр явах ёстой доо.

ТРЭВИС: Энэ хаалганы хүрээ юу?

НЭОМИ: Янзтай байлаа.

ТРЭВИС: Баярлалаа.

НЭОМИ: Солиотой юм. Бид асуудалд орох болов уу?

ТРЭВИС: Тэгэх л байлгүй. Дохиолол дуугараад байна. Тэд цагдаа дуудах уу? Үгүй. Гриффин рүү залгах уу? Мэдээж үгүй. Дээрээс нь тэр одоо бүүр хөөрчихсөн байгаа.

НЭОМИ: Чи яагаад ингэж ярдаг юм?

ТРЭВИС: Яаж?

НЭОМИ: Хулигаан юм шиг.

ТРЭВИС: Миний таньдаг хүмүүс бүгд л ийм.

НЭОМИ: Чи намайг таньдаг болсон. Би тэгж ярьдаггүй.

ТРЭВИС: Тийм ээ, чи шинжлэх ухаан, мал эмнэлгийн сургууль энэ тэр гээд ухаантай болохоор л тэр.

НЭОМИ: Чи ямар гэдгээ мэдэх үү? Хэлэмгий.

ТРЭВИС: "Хэлэмгий?"

НЭОМИ: Тийм.

ТРЭВИС: Надад таалагдаж байна. 70-аад оны мөрдөгчтэй кино шиг л. "Хэлэмгий Жэксон. Тэр хэнийг ч гэртээ амьдаар нь авчирдаггүй." Чи Фокси Брауныг үзэж байсан уу? Тэр кино ёстой хог! Үснээсээ буу гаргаж ирдэг нь жинхэнэ сонгодог хэсэг. Ер нь юу гэсэн үг юм бэ? Хэлэмгий гэж?

НЭОМИ: Ярих дуртай гэсэн үг.

ТРЭВИС: Тийм ээ, тийм л байх.

НЭОМИ: Жинхэнэ нэр чинь хэн юм?

ТРЭВИС: Трэвис.

НЭОМИ: Трэвис! Сайхан нэр байна. Энэ нэрээрээ явсан нь дээр.

ТРЭВИС: Ийм хувцастай яаж бие засдаг юм бол?

НЭОМИ: Мэдэх юм алга.

ТРЭВИС: Нэг жижигхэн...

НЭОМИ: Яагаад тийм хочтой болсон юм?

ТРЭВИС: Би чамайг сайн мэдэхгүй.

НЭОМИ: Тэнд байна. Ийшээ! Бурхан минь! Энэ байна! Шаттай хоолой!

ТРЭВИС: Гайхалтай!

НЭОМИ: За. За.

ТРЭВИС: Бурхан минь!

НЭОМИ: Хөөх.

ТРЭВИС: Новш гэж!

НЭОМИ: Доошоо хэр хол гэж бодож байна?

ТРЭВИС: Мэдэхгүй ээ, дор хаяж 140, 50 метр байх. Хөөе!

НЭОМИ: Бурхан минь. За. Чи эхлээд доошоо буу.

ТРЭВИС: За.

НЭОМИ: Амжилт хүсье!

МАЙК: Энэ хүүхэнтэй зууралдах ёстой ядаргаа юм аа.

НЭОМИ: Сайн уу? Нэоми байна. Зурвас үлдээгээрэй.

МАЙК: Сайн уу, хонгор минь? Би байна. Тэгэхээр... Ийм л юм болчихлоо. Хүнтэй ярихгүй гээд байвал ажлын газарт нь очихоос өөр арга байхгүй. Энэ мэдээжийн хэрэг. Сонсооч, би асуудалд орсон. За юу? Гэртээ харьж чадахгүй, яахаа мэдэхгүй байна. Тэр асуудал нь... Тэр асуудал нь машины ард байгаа. Би энд ирчихсэн байна. Мэдээж машинтайгаа явж байгаа. Чиний тусламж хэрэгтэй байна. Тэгэхээр одоо орлоо шүү. Би орох гэж байна. Үгүй. Чи үхчихсэн. Чи үхсэн. Чи үхчихсэн байх ёстой! Ноён Скроггинс. Ноён Скроггинс. Ноён Скрогг. Чи амьд байна. Сонсооч. Чамайг буудсанд уучлаарай. Гэхдээ чи зүгээр байна. Ямар новш нь вэ? Чамд юу тохиолдоо вэ? Скроггинс, нааш ир. Ноён Скроггинс, хүрээд ир! Байз. Үгүй, үгүй, үгүй! Битгий тийшээ гар!

ТРЭВИС: Хүүхэд чинь хүү юу, охин уу?

НЭОМИ: Охин.

ТРЭВИС: Нэр нь?

НЭОМИ: Сара. Зургаан настай.

ТРЭВИС: Хүүхэдтэй хүн гэхэд залуухан юм.

НЭОМИ: За.

ТРЭВИС: Эргэлзэж байсан уу?

НЭОМИ: Төрүүлэх тухайд уу?

ТРЭВИС: Тийм ээ.

НЭОМИ: Мэдээж, би 18-тай байсан.

ТРЭВИС: Харамсаж байна уу? Уучлаарай. Би буруу юм асуучихсан уу?

НЭОМИ: Үгүй. Энэ чинь бодит байдал шүү дээ. Ихэнх залуучууд түүний тухай асуудаггүй.

ТРЭВИС: Би хувийн амьдралд чинь орох гээгүй шүү.

НЭОМИ: Зүгээр ээ.

ТРЭВИС: "Зөвхөн Ди-Ти-Ар-Эй нэвтрэх эрхтэй." Ямар үгний товчлол гэдгийг нь мэдмээр санагдчихлаа.

НЭОМИ: "Битгий хүр, цацраг идэвхтэй" гэж байвал яах вэ?

ТРЭВИС: Тэгвэл сонирхолтой л юм байж таарах нь.

НЭОМИ: Чамайг хүсвэл зүгээр буцаад явж болно шүү. Барьсан уу?

ТРЭВИС: Тийм ээ. Үнэндээ... санаснаас хөнгөхөн юм байна. Хачин юм.

НЭОМИ: Халуун байна уу?

ТРЭВИС: Хүйтэн. Маш хүйтэн.

НЭОМИ: Нэг л... хачин байна даа. Ямар ч шахуурга сонсогдохгүй байна.

ТРЭВИС: Газар доорх хүйтэн булаг уу?

НЭОМИ: Тийм л бололтой. Тэр дотроос гарч байна.

ТРЭВИС: Нээж үзмээр байна уу?

НЭОМИ: Үгүй, би зүгээр.

ТРЭВИС: Би ч бас. Байзаарай. Юу гээч...

НЭОМИ: Хархны хаан байна.

ТРЭВИС: Хархны хаан гэж юу юм бэ?

НЭОМИ: Дундад зуунд тахлын үеэр тэдний тухай бичиж үлдээсэн. Тэднийг муу ёр гэж үзэж байсан.

ТРЭВИС: Харваас муу ёр байна. Үүнийг хар л даа. Яаж ийм болчихсон юм бол?

НЭОМИ: Сүүлнүүд нь орооцолдоод нарсны давирхайд наалдсан гэдэг билүү дээ?

ТРЭВИС: Новш гэж! Тэр нь нөгөөдхөө идэж байна. Аймшигтай, бөөлжис хүрмээр юм. Би амьдралдаа олон галзуу юм үзэж байсан ч гэсэн, хэзээ ч ийм юм харж байсангүй. Новшийн юм.

НЭОМИ: Нарсны давирхай биш байна. Нялцгай хөгц шиг л.

ТРЭВИС: Чи уурлуулаад байх шиг байна.

НЭОМИ: Хөгц биш юм байна. Хөөс алга. Хөдөлж байна. Мөөгөнцрийн лаг шиг. Бурхан минь, маш их мөөгөнцөр байна. Тэр юу юм бол?

ТРЭВИС: Хөөе, чи юу хийгээд байна? Нэоми!

НЭОМИ: Хаалга халуун байна.

ТРЭВИС: Тийм. Тэр өрөөнөөс ногоон юм гарч байна. Бас энэ хархнууд. Сониуч зан гайхалтай зүйл ч гэсэн, эндээс явах цаг болсон байна, за юу?

НЭОМИ: Тийм ээ.

ТРЭВИС: Биед чинь наалдаагүй биз дээ?

НЭОМИ: Наалдаагүй.

ТРЭВИС: Итгэлтэй байна уу?

НЭОМИ: Үгүй.

ТРЭВИС: Гайхалтай.

ЭР-1: Илүү олон хүн ол. Илүү олон хүн ол. Илүү олон хүн ол. Илүү олон хүн ол. Илүү олон хүн ол!

МАЙК: Нэомиг олох хэрэгтэй. Нэомиг олох хэрэгтэй.

ТРИНИ: Үгүй, Хиро, боль!

РОБЕРТ: Буугаа буулга, Хиро.

ТРИНИ: Чи халдвар авсан байна.

РОБЕРТ: Битгий! Үгүй, үгүй, үгүй!

РОБЕРТ: Юу болсон бэ, Абигэйл? Би их тодорхой хэлсэн.

АБИГЭЙЛ: Асуудал гарсан юм уу? Та Фейетвилл дээгүүр явж байна гэж харагдаж байна.

РОБЕРТ: Би өндөр нууцлалтай онгоцоор явж байгаа. Албан ёсных гэсэн үг, бас би бүртгэгдэж байгаа. Нөгөө талд угтан авах хороо хүлээж байх болно. Чи Гордон Грэйтэй яриагүй байна.

АБИГЭЙЛ: Ноён Грэй жил хагасын өмнө өөд болсон.

РОБЕРТ: Ойлголоо. Тийм учиртай байж.

АБИГЭЙЛ: Намайг уучлаарай.

РОБЕРТ: Оронд нь хэнтэй ярьсан юм?

ЖЕРАБЕК: Баярлалаа, дэслэгч ээ. Одоо шугамаа чөлөөл.

АБИГЭЙЛ: За, эрхэм ээ.

ЖЕРАБЕК: Сайн уу, Роберт? Нуруу чинь яаж байна?

РОБЕРТ: Сайн уу, Жерабек?

ЖЕРАБЕК: Чи 20 жилийн өмнө үүнийг дарсан биз дээ?

РОБЕРТ: 18. Гэхдээ сэрчихсэн байна.

ЖЕРАБЕК: Зүгээр л термистор нь эвдэрсэн байх.

РОБЕРТ: Тэгж бодох сайхан л даа.

ЖЕРАБЕК: Би үүнд Гордон та хоёр шиг тэгтлээ анхаараад байдаггүй.

РОБЕРТ: Чи яаж чадахыг нь хараагүй.

ЖЕРАБЕК: 20 жил аюулгүй хадгалагдаж байгаа болохоор хэн ч хараагүй.

РОБЕРТ: Чамайг тэр газрыг битүүмжилж зарах хүртэл.

ЖЕРАБЕК: Нэгмөсөн учрыг нь олсон.

РОБЕРТ: Мэдээж. Гордон амиа алдаж, цаг агаар өөрчлөгдөж, газар доорх усны хэм өсөөгүй л бол. Новш гэж. Бүгд тохиолдсон юм байна.

ЖЕРАБЕК: Би чиний энэ ярианд автахгүй. Түүнд хүндэтгэл үзүүлэх гэж л чамайг онгоцонд суулгасан юм. Атчинсонд очоод эрсдэлийн үнэлгээ хийж, тодорхой тайлан бич. Би тийм л юм хүсэж байна. Өөрийнхөө дураар юм хийж болохгүй.

РОБЕРТ: Би шалгачхаад гэртээ харина. Бас надад талархах хэрэггүй. Би үүрэг гүйцэтгэхээ больсон. Миний файлуудыг устгасан нь дээр байх.

ЖЕРАБЕК: Тэгж болно оо.

РОБЕРТ: Тонилж үз, новш оо.

ЖЕРАБЕК: Би сонсож байна, Роберт.

РОБЕРТ: Мэдэж байна. Абигэйл.

АБИГЭЙЛ: Би аюулгүй. Миний хувийн утас.

РОБЕРТ: Чи миний зааврыг уншсан бололтой.

АБИГЭЙЛ: Тийм. Таны бичсэн шиг аймшигтай байсан уу?

РОБЕРТ: Бүүр ч дор, Абигэйл. Жерабек болон эрх мэдэлтэй хүмүүс ойлгохгүй байгаа. Тэд оройтохоос нь өмнө шаардлагатай арга хэмжээ авахад саад болно. Гэхдээ бид зөвшөөрөхгүй.

АБИГЭЙЛ: Би яах ёстой вэ?

РОБЕРТ: Онгоцны Wi-Fi миний хийх гэж байгаа ярианд хангалттай аюулгүй байж чадахгүй. Тэгэхээр чи миний өмнөөс ярих ёстой. Ажилтан байсан Трини Романо гэдэг хүнтэй холбогд. "Марго тааруухан байна" гэж хэлээрэй.

АБИГЭЙЛ: Яг тийм гэж хэлэх гээгүй, Дариус. Зүгээр л хоцорч байна. Намайг уучлаарай. Хувийн юм ярьж байна. Цэвэр.

РОБЕРТ: Трини жагсаалтын тал дээр тусална. 7 дугаар дээр хүртэл. Ялангуяа 7 дугаар. Итгэх үгүйг чинь мэдэхгүй ч, би өмнө нь үүнийг хийж үзсэн.

АБИГЭЙЛ: 7 дугаарыг хүртэл үү?

РОБЕРТ: Трини Романо руу залга.

НЭОМИ: Бурхан минь! Ди-Ти-Ар-Эй. Аюулыг бууруулах агентлаг.

ТРЭВИС: Энэ хүмүүс хэн юм бэ?

НЭОМИ: Ямар новш нь вэ?

ТРЭВИС: "Пёнян-ы биотоксины хурлын тэмдэглэл."

НЭОМИ: Бурхан минь.

ТРЭВИС: Харин тийм.

НЭОМИ: Трэвис.

ТРЭВИС: Яасан? Юу болсон бэ? Новш гэж. Миний... ухаан самуурчихлаа. Тэр буга цахилгаан шатанд суучихлаа.

НЭОМИ: Яаж ийм зүйл болдог байна?

РҮҮНИ: 52 жил...

ТРЭВИС: Ди-Ти-Ар-Эй гэж юу ч бай, залгах хэрэгтэй байна.

ЭМ-1: Дээшээ явлаа.

НЭОМИ: Эндээс гараад залгах уу?

ТРЭВИС: Тийм ээ, шатаар. Үнэхээр сэтгэл хямраах юм байна. Новш гэж. Энэ ч энгийн юм биш шүү. Баярлалаа.

МАЙК: Хонгор минь.

НЭОМИ: Майк.

МАЙК: Сайн уу?

НЭОМИ: Сайн уу?

ТРЭВИС: Чи тэр юмтай хамт байсан юм уу? Чи зүгээр үү?

МАЙК: Би ноён Скроггинсийг буудчихсан.

НЭОМИ: Яасан гэнэ ээ?

ТРЭВИС: Байз. Ноён Скроггинс гэж хэн юм?

НЭОМИ: Ээжийнх нь муур. Би их сайн байсан. Чи чинь ямар учиртай юм бэ? Яагаад тэгж байгаа юм?

МАЙК: Би сумтай гэж мэдээгүй, тэгээд үхчих шиг болсон. Гэтэл тэр дэлбэрээд ногоон юм болчихсон.

ТРЭВИС: Тэгэхээр энэ аав нь байх нь ээ?

НЭОМИ: Амаа тат.

МАЙК: Амаа ангай. Би дотор нь бөөлжмөөр байна.

НЭОМИ: Юу?

МАЙК: Наад... амаа ангай!

РҮҮНИ: Яг юу гээч нь тохиолдоод байна аа?

ТРЭВИС: Бурхан минь.

МАЙК: Нэоми! Нэоми!

ТРЭВИС: Ийшээ! Алив, алив!

НЭОМИ: Ийшээ! Ийшээ!

МАЙК: Нэоми! Чи хаана байна?

ТРЭВИС: Новш.

НЭОМИ: Ийшээ! Ийшээ!

ТРЭВИС: За!

МАЙК: Нэоми! Би очиж байна шүү!

ТРЭВИС: Бурхан минь.

НЭОМИ: Алив ээ! Алив ээ!

МАЙК: Чи хаана байна? Нэоми!

НЭОМИ: Хаагаарай!

ТРЭВИС: Гацчихлаа!

МАЙК: Нэоми!

НЭОМИ: Яаж байгаа юм бэ? "Ди-Ти-Ар-Эй"-д Белвор бэхлэлт гэдэг газрын дугаар байна.

ТРЭВИС: Тийм ээ. Цэргийн бааз.

НЭОМИ: Тийшээ залгах уу, цагдаа дуудах уу?

ТРЭВИС: Хараал идсэн арми руу залга.

НЭОМИ: За.

РОБЕРТ: Чи яаж одоо болтол амьд яваа юм?

ТРИНИ: Үхэхэд хэтэрхий хахир.

РОБЕРТ: Сайхан унаа байна. Их хэрэгцээтэй.

ТРИНИ: Ярих ч хэрэггүй. Тийм ээ, бүгд байгаа.

РОБЕРТ: 7 дугаар ч бас уу?

ТРИНИ: Үгүй, тэрийг очиж авах ёстой.

РОБЕРТ: Тоглоод байгаа юм уу? Абигэйл.

АБИГЭЙЛ: Атчисон дотроос дуудлага ирсэн.

РОБЕРТ: Хэн?

АБИГЭЙЛ: Иргэн. 24 настай эмэгтэй.

РОБЕРТ: Танай дугаарыг яаж олсон юм?

АБИГЭЙЛ: "Ди-Ти-Ар-Эй"-ийг интернетээс хайгаад дугаар луу нь залгасан байна.

РОБЕРТ: За, тэнэг биш л юм байна. Сайн байна.

АБИГЭЙЛ: Тэр нөгөө шугам дээр хүлээж байгаа. Та ярих уу?

РОБЕРТ: Тэгье.

АБИГЭЙЛ: Хүлээгээрэй. Нэр нь Нэоми.

РОБЕРТ: Энгийн иргэн байгууламж дотор байна.

ТРИНИ: Харамсах юмгүй амьдарсан л гэж найдъя.

РОБЕРТ: Байна уу, Нэоми? Намайг Роберт гэдэг.

ТРЭВИС: Ямар новш нь болоод байгааг асуу!

РОБЕРТ: Чамтай хамт нэг хүн байх шиг байна. Түүнийг амаа татаж үз гээд хэлээд өгөөч.

ТРЭВИС: Юу гэж байна?

НЭОМИ: Трэвис, амаа татаад өгөөч дээ. За. Бидэнд том асуудал гарсан. Энд нэг вирус ч юм уу, мөөгөнцөр шиг юм байна.

РОБЕРТ: Хоёр дахь нь зөв. Би бүгдийг нь мэднэ. Чи аюулгүй газар байна уу?

НЭОМИ: Бид агуулах дотор гацчихсан.

РОБЕРТ: Наанаа байж бай. Мөөгөнцөрт биеэр хүрсэн хүн байгаа юу?

НЭОМИ: Дор хаяж нэг хүн.

ТРЭВИС: Буга! Бугын тухай хэлээч дээ!

НЭОМИ: Буга! Буга! Тэнд нэг буга байсан. Тэгээд халдвараас болоод дэлбэрчихсэн.

РОБЕРТ: Дотор уу, гадаа юу?

НЭОМИ: Та миний хэлснийг сонсов уу? Би дэлбэрсэн гэлээ.

РОБЕРТ: Сонссон. Хаана гэж асууж байна.

НЭОМИ: Коридорт.

РОБЕРТ: Дээшээ гарах гэж оролдоогүй гэсэн үг. Тэгэхээр дасан зохицож, халдварлах шинэ арга олж байна. За, сонс, Нэоми. Чи зөв хүн рүүгээ залгалаа. Бидний зарим нь энэ нөхцөл байдалтай тулгарч байсан. Хүлээж бай, сонсов уу? Арьсандаа хүргэж болохгүй шүү. Бас өөр хэнтэй ч ярьж болохгүй. Надтай эсвэл Абигэйлтэй л яриарай, Нэоми. Ойлгов уу?

НЭОМИ: Ойлголоо.

РОБЕРТ: Тэрвисийг тайван байлга.

ТРЭВИС: Миний тухай яриад байгаа юм уу?

РОБЕРТ: Зугтах гэж оролдож мэдэхээр сонсогдсон. Тэгж болохгүй. 40 минут. Та хоёр алзахгүй. Би амлаж байна.

НЭОМИ: Бид зүгээр ээ. Яах ч үгүй.

ТРИНИ: Тэд үхэх юм байна. Тийм үү?

РОБЕРТ: Магадгүй.

ТРЭВИС: Зомби шиг юм байна.

НЭОМИ: Зомби бодит биш.

ТРЭВИС: Зомби гэж байдаг юм. Зомби 100 хувь бодит.

НЭОМИ: Тийм биш ээ, Трэвис. Кино, цуврал дээр л гардаг юм.

ТРЭВИС: Тийм ээ, надад онцолж хэлэх гайхалтай хэдэн кино байгаа. Гэхдээ би тэр тухай яриагүй. Жинхэнэ зомбинууд Гаитид бий болсон. Хүмүүсийн цогцсыг ид шидээр боол болгож хувиргасан. Үүнийг мэдээгүй байж малын эмч болно гэж үү?

НЭОМИ: Чи үнэхээр үүнийг Гаитигийн ид шидтэй холбоотой гэж бодоо юу?

ТРЭВИС: Тэр зүйл тархаж байна. Хүсэж байгаа юм нь тэр. Хархны хаан, дэлбэрдэг буга, аманд чинь бөөлжихийг хүсдэг залуу. Одоо энд байж болох ч, гадаах ертөнц рүү гарах гэж оролдож байна. Харин бид зогсоох хэрэгтэй.

НЭОМИ: Үгүй, баярлалаа.

ТРЭВИС: Дэлхийг авармааргүй байна уу?

НЭОМИ: Би зүгээр л охин дээрээ очмоор байна. За юу? Өөр хэн ч ирэхгүй, бид эндээс гарахгүй бол ямар ч асуудалгүй. Бид тусгаарлагдсан.

ТРЭВИС: Тэд ирчихлээ. Ашгүй дээ!

НЭОМИ: Хэтэрхий эрт байна.

ТРЭВИС: Новш гэж. Гриффин.

ГРИФФИН: За. Энэ бол Рев. Төмөр толгойг таних байх. Кюба, Гарбэйж. Доктор Стивен Фридмэн.

ФРИДМЭН: Сайн уу?

РЕВ: Ашигтай байсан нь дээр шүү, Гриффин.

ГРИФФИН: Цоо шинэ, 70 инч 4К ультра хүнхэр дэлгэцтэй зурагт уу?

ГАРБЭЙЖ: Хүнхэр дэлгэц хэнд хамаатай юм?

ТӨМӨР ТОЛГОЙ: Тийм л сайхан бараа юм бол яагаад зарагдах гэж зургаан сар болдог юм?

КЮБА: Надад хүнхэр дэлгэц догь л сонсогдлоо.

ТӨМӨР ТОЛГОЙ: Хөөх, Гриффин. Танай газар сүйджээ.

ГРИФФИН: Юу?

ФРИДМЭН: Новш гэж.

КЮБА: Бурхан минь, заваан юм.

ГРИФФИН: Энэ новш юу вэ?

ТӨМӨР ТОЛГОЙ: Чи ажилчдын асуудалтай болсон бололтой, Деррил.

ГРИФФИН: Чи үүдний өрөөг яачихсан юм? Бас одоо хаана байна?

ТРЭВИС: Новш гэж, тэд ороод ирж.

ГРИФФИН: Би чамайг ална аа, новш оо. Би чамайг ална. Бас мэдээж чи халагдсан.

ТРЭВИС: Тэр ханыг харчихсан байна.

ГРИФФИН: Бурхан минь, хар даа. Солиотой юм.

ЭМ-1: Доошоо буулаа.

ГРИФФИН: Ямар нэг тоглоом л байх.

РЕВ: Хөөе. Миний машинд найман зурагт ачмаар байгаа бол 20 минут л байна шүү. Би шуурганаас өмнө эндээс явах ёстой.

ЭМ-1: Б-1 давхар.

ФРИДМЭН: Тэр эрүүл ахуйч нь надаас хулгай хийж байсан. Яалтай билээ дээ. Ажилчдын асуудал хамгийн хэцүү.

КЮБА: Хүн байна уу?

ГРИФФИН: Нүдээ баясга, залуус аа. Та нарын азтай өдөр.

ТРИНИ: Энэ газар байна.

РОБЕРТ: Үүнээс дээр хадгалах газар олдсонгүй юу?

ТРИНИ: Нуруу чинь хэцүү болж дээ.

РОБЕРТ: Намайг тайван байлга. Миний нуруу зүгээр.

ТРИНИ: Машинд нь битгий хүр. Тэр их хайртай.

РОБЕРТ: Золиг гэж. Хуучин харагдаж байна.

ТРИНИ: Бид ч бас хөгшин байж ажиллаж л байна. Алив.

РОБЕРТ: Авчихлаа.

ТРИНИ: Өвдгөө нугалаач, мангар аа! Болчихлоо. Болсон уу?

РОБЕРТ: Ийм ч юм хийж байх гэж дээ.

ЭР-1: Ээж. Үнэхээр үү?

ТРИНИ: Сайн уу, миний хүү? Жаахан жин нэмээ юу?

ЭР-1: Та юу хийж байгаа юм?

ТРИНИ: Зүгээр л юм авч байна. Одоохон яваад өгнө. Энтони, энэ миний найз Роберт.

РОБЕРТ: Сайн уу, Энтони? Чиний тухай их сонссон.

ЭР-1: Жанет таныг харсан бол алах байсан. Би ч бас.

ТРИНИ: Баяраар уулзах уу?

ЭР-1: Би хичээе.

ТРИНИ: Хайртай шүү.

ЭР-1: Би ч бас танд хайртай.

РОБЕРТ: Тэгэхээр чи энэ зүйлийг энд хадгалахаар шийдэхдээ бодож үзээгүй юу?

ТРИНИ: Юуг?

РОБЕРТ: Ач хүүхдүүдээ.

ТРИНИ: За, боль доо. Тэд идэвхжүүлж мэдэх биш дээ. Чи хэтэрхий болгоомжлох юм. Май. 72-р замаар хойшоо яв. 20 минут оччихно. Би такси дуудлаа.

РОБЕРТ: Чи үнэхээр очихгүй юм уу? Хуучин цагаа бодоод.

ТРИНИ: Би чанга ханиагаад бариад өгчихнө. За. Би Австралийн тэр хөөрхий эмэгтэйг хар дарж зүүдэлсэн хэвээрээ л байгаа.

РОБЕРТ: Тийм ээ. Би ч бас.

ТРИНИ: Тэр хоёрыг аврах гэж хичээнэ биз дээ?

РОБЕРТ: Би бүгдийг нь аврахыг хичээнэ.

ТРЭВИС: Тэр гадаа алга.

НЭОМИ: Надад хамаагүй. Би лав гарахгүй.

ТРЭВИС: Юу гэсэн үг вэ? Тэд үхэх гэж байна.

НЭОМИ: Би охинтой хүн. Гэтэл Гриффин үү? Тэр бол хөгийн новш. Би лав гарахгүй. Утсаар ярьсан хүн 20 минутын дотор ирнэ гэсэн. 20 минут!

ТРЭВИС: Тэр чинь яг хэн юм? Худлаа томорсон залуу юу? Чамтай ярьчхаад утсаа таслаад өөрийнхөө дугаараас залгасан эмэгтэй юу ч чадахгүй. Тэд бидэн шиг л айж байгаа. Хэрвээ чамтай утсаар ярьсан генерал Дик Стил, эсвэл хэн ч бай пуужингаар зэвсэглэсэн хэд хэдэн байлдааны нисдэг тэрэг хөөргөөд наашаа гарсан гэж хэлсэн бол би "За за, тайвшраад хүлээж байя" гэх байлаа. Гэхдээ тийм биш, Нэоми. За юу? Тэд ирэхгүй.

НЭОМИ: Гуйя! Гуйя, гуйя! Наад хаалгаа битгий онгойлго.

ТРЭВИС: Би ганц ажил олсон. За юу? Хөгийн ажил ч гэсэн, миний хөгийн ажил. Намайг дөнгөж суллагдахад ажилд авсан. Өөр хэн ч тэгээгүй. Тийм болохоор ядаж ганцхан удаа... юм баллахгүй баймаар байна. Чи хүсвэл энд хүлээж болно. Гэхдээ би явж зомбинуудыг зогсоолоо.

НЭОМИ: Чи... Чи анх харагдаж байснаасаа хамаагүй сонирхолтой юм.

ТРЭВИС: Магтаалаа бодож байгаад дараа хэлээрэй. Намайг гарахаар түгжээрэй.

НЭОМИ: Намайг хана цөмлөе гэхэд чи хана цөмлөсөн. Чи надад тусалсан, одоо би чамд тусалъя. Явах юм уу, яах юм?

ТӨМӨР ТОЛГОЙ: Болж байна!

ГАРБЭЙЖ: Чи хэзээ зөөх юм, залхуу новш оо?

ЭМ-1: Дээшээ явлаа.

НЭОМИ: Хаанаас дуугараад байна?

ТРЭВИС: Мэдэхгүй.

НЭОМИ: Бурхан минь.

ЭМ-1: Б-1 давхар.

ГАРБЭЙЖ: Бурхан минь. Тэр яачихсан юм бэ?

КЮБА: КОВИД тусчихсан байна.

ТРЭВИС: Хөөе! Наанаасаа гарцгаа!

ТӨМӨР ТОЛГОЙ: Чи яах гэсэн юм?

ТРЭВИС: Хөөе! Наанаасаа гар!

НЭОМИ: Биднийг сонссон нь дээр шүү.

ТРЭВИС: Наанаасаа гар! Бурхан минь гэж!

ТӨМӨР ТОЛГОЙ: Хаалгаа онгойлго!

МАЙК: Нэоми!

ТРЭВИС: Майк. Майк. Хатагтай Рүүни.

РҮҮНИ: Тэр залуу нэг л биш санагдсан юм.

ФРИДМЭН: Яг юу болоод байгаа юм бэ?

ГРИФФИН: Буутай гэмт хэрэгтэн. Алив.

РҮҮНИ: Би эндээс гарах ёстой.

ТРЭВИС: Үгүй, үгүй, үгүй! Зүгээр ээ. Зүгээр ээ, асуудалгүй. Та буруугүй. Тэр сая нөгөө, аймшигтай зомби халдвар аваад бидний ам руу бөөлжих гэж оролдож байсан.

ГРИФФИН: Би буутай шүү, новш оо.

ТРЭВИС: Тийм ээ. Таныг эндээс гаргая. Лифтээр явж болохгүй. Бүгдээрээ ийшээ явъя.

РОБЕРТ: Явчихсан гэж юу гэсэн үг юм?

АБИГЭЙЛ: Тэд агуулах дотор алга.

РОБЕРТ: Яагаад тэр вэ?

АБИГЭЙЛ: Байгууламж доторх бусад хүмүүст анхааруулна гэсэн.

РОБЕРТ: Новш гэж. Хэдэн хүн байгаа юм?

АБИГЭЙЛ: Хэлээгүй. Утсаа тасалчихсан. Би дөрвөн удаа залгаад ярьж чадаагүй.

РОБЕРТ: Хэзээ тэгсэн юм?

АБИГЭЙЛ: Дөрвөн минутын өмнө. Өөрчлөлт гарсан уу?

РОБЕРТ: Бүх зүйл. Абигэйл, шуурга ойртож байна. Тэр мөөгөнцөр усанд хүрвэл түймэр шиг л тархана. Агаарын зураг хэрэгтэй.

АБИГЭЙЛ: Хиймэл дагуулаар тандмаар байгаа юм уу?

РОБЕРТ: Бүрэн ашиглах гээгүй. 10 минут чиглүүлэхэд л болно.

АБИГЭЙЛ: Та галзуу юм. Ажиллагааны хувьд шүү.

РОБЕРТ: Үгүй, би амбицтай хүн. Чи ч адилхан. Алив, чи хэнийг таних вэ?

АБИГЭЙЛ: Зүүн "Эй-Ди-Эф"-д нэг найз байгаа.

РОБЕРТ: Болж байна. Би найман минутад очно. Хиймэл дагуулыг яаралтай бэлд. Халдвар авсан хүмүүс дулаан ялгаруулна. Тэгэхээр хэвийн бус дулааны мөрийг ажигла. Халдвартай хүмүүс тэндээс гарсан бол хэдэн хүн хаашаа явсныг мэдмээр байна.

АБИГЭЙЛ: Би хичээе.

РОБЕРТ: Абигэйл. Намайг яах ёстойг мэдэж байгаа биз дээ?

АБИГЭЙЛ: Би зааврыг уншсан.

РОБЕРТ: Тэгээд чамд зүгээр үү?

АБИГЭЙЛ: Сонголт байгаа юм уу?

РОБЕРТ: Байхгүй. Удахгүй дахиад залгая.

ТРЭВИС: Хатагтай Рүүни, шатаар гараад, хоёр удаа баруун эргээд, хажуугийн хаалгаар гарахад болно. За. Хатагтай Рүүни, хатагтай Рүүни!

РҮҮНИ: Яасан?

ТРЭВИС: Буу! Буугаа голд хаяарай! За. Бурхан минь.

ГРИФФИН: Би зэвсэгтэй шүү, новш минь! Сонсож байна уу?

ТРЭВИС: Гриффин!

ГРИФФИН: Тийм ээ, би буутай очиж байна.

ТРЭВИС: Тикэйк байна. Тайвшир!

РЕВ: Юу гээч? Энэ алиалагчдаас залхлаа.

ГРИФФИН: Тэр ямар новш нь вэ?

ТРЭВИС: Хөөе, Гриффин! Буугаа буулга, тэнэг ээ!

ГРИФФИН: Гараа өргө!

ТРЭВИС: Би байна. Гараа өргөчихсөн байна.

ГРИФФИН: Буугаа хая.

ТРЭВИС: Надад буу байхгүй.

ФРИДМЭН: Үнэн байна, Деррил. Түүнд буу харагдахгүй байна.

ТРЭВИС: Чи!

ФРИДМЭН: Би юу?

ТРЭВИС: Нүдний шилт. Наад юмнаасаа холдоорой! Хүрч болохгүй шүү! Наадах чинь аюултай, за юу?

ГРИФФИН: Газар хэвтээд хана налаад зогс!

ТРЭВИС: Аль нь юм бэ? Газар юм уу, хана юм уу?

ГРИФФИН: Төмөр толгой.

ТӨМӨР ТОЛГОЙ: Энэ хаалгыг онгойлго!

ГРИФФИН: Төмөр толгой, чи юу хийж байгаа юм? Түүнийг яах гэж түгжсэн юм?

ТРЭВИС: Тэд халдвар авсан.

ГРИФФИН: Юуны?

ТӨМӨР ТОЛГОЙ: Хаалгаа онгойлго!

ГАРБЭЙЖ: Онгойлгооч!

ТРЭВИС: Таагүй зүйл!

ГРИФФИН: Энэ хаалгыг онгойлго.

ТРЭВИС: Үгүй.

ГРИФФИН: Би чамд хэллээ шүү, энэ--

ТРЭВИС: Чи намайг буудчихлаа.

ГРИФФИН: Тийм ээ! Дахиад ч буудаж чадна. Энэ новшийн хаалгыг онгойлго. Хурдал!

ТӨМӨР ТОЛГОЙ: Намайг гаргаач!

ГРИФФИН: Энэ хаалгыг онгойлгохгүй бол духанд чинь сум зооно шүү.

ТӨМӨР ТОЛГОЙ: Биднийг гаргаач!

ГРИФФИН: Яваад бай.

ТРЭВИС: Энэ чинь дэмий санаа.

ФРИДМЭН: Деррил! Деррил, буугаа буулга л даа. Деррил.

ГРИФФИН: Амаа тат, зожиг оо. Онгойлго. Сүүлийн боломж. Муу тэнэг новш...

НЭОМИ: Хөөе!

ГРИФФИН: Буугаа нааш нь өг, Деррил!

ФРИДМЭН: Чи чинь...

ГРИФФИН: Бурхан минь!

НЭОМИ: Алив! Юун цус вэ?

ТРЭВИС: Би зүгээр ээ. Алив, битгий эргэж хар!

ГРИФФИН: Чи чинь яаж байгаа юм бэ?

ТРЭВИС: Би ийм юм харж байгаагүй. Үнэхээр гэнэтийн байлаа. Чи тийм юм харж байсан уу?

НЭОМИ: Үгүй! Хэн ч харж байгаагүй.

ТРЭВИС: Солиотой юм. Ийшээ, алив.

РОБЕРТ: Зогс! Абигэйл, дулааныг нь шалга.

АБИГЭЙЛ: Хэвийн. Хэвийн байна!

НЭОМИ: Роберт.

РОБЕРТ: Чи Нэоми юу?

НЭОМИ: Тийм ээ.

ТРЭВИС: Сайн уу? Өнөөдөр хангалттай олон хүн над руу буу тулгалаа.

РОБЕРТ: Чи Трэвис байж таарах нь.

ТРЭВИС: Бусад чинь яасан юм?

РОБЕРТ: Зөвхөн би.

НЭОМИ: Та ганцаархнаа яваа юм уу?

РОБЕРТ: Яагаад орилоод байгаа юм?

ТРЭВИС: Буун дуунаас болоод баруун чих нь сонсохгүй байгаа.

РОБЕРТ: Тэр дотор өөр хэн буутай байгаа вэ?

ТРЭВИС: Одоогоор биднээс бусад нь бүгд.

РОБЕРТ: Бид учрыг нь олно. Алив.

ГРИФФИН: Төмөр толгой, хаалганы түлхүүр чамд байгаа.

НЭОМИ: Би буугаар буудаж үзээгүй.

РОБЕРТ: Нэг дайзандаа 15 сумтай. Одоо буудахад бэлэн болсон. Энэ гал хамгаалагч замаг. Их энгийн. За, та хоёр энэ оройг бага цалинтай хамгаалагчийн ажлаар эхлүүлсэн байж болно. Гэхдээ одоо ногоон дэнлүү багт орлоо. За юу?

НЭОМИ: Наадах чинь юу юм?

РОБЕРТ: 4-р зэргийн аюулгүйн өмсгөл. Эерэг даралттай, гаднаас агаар оруулахгүй, химийн бодис нэвтрэхгүй, хоёр талын радио холбоотой. Өмсчих. Буцаад доошоо бууж, энэ төхөөрөмжийг суурилуулах ёстой. Гарцыг нь тохируулж болно. Гурав, тав, арав, эсвэл 80 килотонн. Бид гурвыг сонгоно. Үгүй, тав ч байж болно.

ТРЭВИС: Хүлээгээрэй. Та цүнх... цүнхтэй цөмийн бөмбөг авчирсан юм уу?

РОБЕРТ: Намайг сонс. Энэ цүнхтэй бөмбөг биш. Цүнхтэй тэсрэх бөмбөг гэж байдаггүй юм. Ямар явган цэргүүд цүнх бариад явж байдаг юм?

ТРЭВИС: Энэ чинь цөмийн бөмбөг. Та галзуу юм уу?

РОБЕРТ: Чи тэр мөөгөнцөр яаж чаддагийг харсан уу?

ТРЭВИС: Та зүүн Канзасын бүх хүнийг алах нь.

РОБЕРТ: Бид хэнийг ч алахгүй. Энэ газар доор олон зуун метрийн зайд дэлбэрнэ. Эндхийн ойр орчим цацраг идэвхтэй болно. Гэхдээ агаар мандал тэр чигтээ сүйдэхгүй. Тэгээд асуудал шийдэгдэнэ. Зөв хийж чадвал бид бүгд одон авна.

НЭОМИ: Түүний зөв. Бид хэр хурдан тархдагийг нь харсан.

РОБЕРТ: Б-4 давхар хүртэл буулгаад асаах механизмыг нь идэвхжүүлээрэй. Би зааж өгье. Нэгэнт ассан бол тэндээс гарч, хангалттай хол явах хүртэл есөөс 16 минутын хугацаа үлдэнэ.

НЭОМИ: Есөөс 16 минут аа?

РОБЕРТ: Тоолуур нь төмөр утаснаас болоод жаахан тогтворгүй байгаа.

ТРЭВИС: За, тийм байж. Харин та яах юм?

РОБЕРТ: Би энд үлдэж, зугтах гэж оролдсон халдвартай биетүүдийг үгүй хийнэ.

НЭОМИ: Үгүй хийх ээ?

РОБЕРТ: Би тэднийг ална, Нэоми. Үхлийн аюултай мөөгөнцрөөс халдвар авснаас өөр буруугүй хүмүүсийг бурхан луу илгээнэ. Чи энэ хоёрын алийг нь хиймээр байна?

ТРЭВИС: Тийм ээ. Надад үүрүүлчих.

ФРИДМЭН: Бурхан минь! Бурхан минь!

ГРИФФИН: Надаас холд. Хойшоо байгаарай.

ГАРБЭЙЖ: Тайван бай. Энэ бүхэн аймшигтай байлаа. Тэгэхээр бүгд эндээс гарсан нь дээр байх.

ГРИФФИН: Мэдээж эндээс явна. Түрүүлээд яв, алив. Кюба. Кюба.

КЮБА: Миний бие тааруу байна.

ФРИДМЭН: Би эндээс гарах хэрэгтэй!

НЭОМИ: За, тэр доошоо буухад дөрвөн минут, суулгахад хэдэн минут, буцаад гарахад бас дөрөв.

ТРЭВИС: Үгүй, гарах нь хэцүү. Багадаа зургаан минут.

ЭМ-1: Доошоо буулаа.

АБИГЭЙЛ: Ойртож байна шүү.

РОБЕРТ: Хаанаас?

АБИГЭЙЛ: Барилгын булангаас. Арван секунд. Эрэгтэй, хурдан явж байна. Өндөр дулаантай. Зүүн талаас.

РОБЕРТ: Харагдахгүй байна.

АБИГЭЙЛ: Дахиад зүүн!

РОБЕРТ: Юу ч алга!

АБИГЭЙЛ: Зүүн талд-- Яг ард чинь байна!

ФРИДМЭН: Энэ новшийг надаас аваач!

РОБЕРТ: Хараал идсэн новш!

ТРЭВИС: Новш гэж, хүнд юм аа.

НЭОМИ: Би үүрэх юм уу?

ТРЭВИС: Би чадна аа. За, доошоо шидээд зүгээр гэж найдах уу?

НЭОМИ: Тэгж болохгүй байх.

АБИГЭЙЛ: Роберт, та зүгээр үү?

РОБЕРТ: Миний нуруу хөшчихлөө. Гэхдээ эндээс аргалж чадна аа.

АБИГЭЙЛ: Новш гэж.

НЭОМИ: За, бараг боллоо. За. Би авчихлаа.

ГРИФФИН: Яв.

РОБЕРТ: Хэн ч явахгүй шүү.

АБИГЭЙЛ: Роберт, наана чинь юу болоод байна?

ГРИФФИН: Юу байсан бэ? Чи хаачих нь вэ?

ТРЭВИС: Хэр хугацаа байгаа гэсэн бэ?

НЭОМИ: Цагийг нь эхлүүлснээс хойш есөн минут.

ТРЭВИС: Хангалттай биш байвал яах юм?

НЭОМИ: Мэдэхгүй ээ, үхэх л байх. Гацчихаж!

ТРЭВИС: Байз. Би тусалъя.

НЭОМИ: Хөлөө мэдээтэй.

ТРЭВИС: Надаар тоглож байгаа байлгүй дээ. Юу болоо вэ?

НЭОМИ: Ус олсон байна. Тэр хоолойд хүрчихвэл газрын гүний усанд орж, Миссури голоор дамжих болно.

ТРЭВИС: Энэ новшийг дэлбэлье.

НЭОМИ: Тэр өрөөнд хийх ёстой юм болов уу?

ТРЭВИС: Үгүй, энд зүгээр. Хүлээгээрэй. Цаг нь эхэлчихсэн байна.

НЭОМИ: Бурхан минь. Тэр новш эхлүүлчхэж. Алив!

ТРЭВИС: Энэ ажлыг үзэн ядаж байна.

НЭОМИ: Ийм хувцастай амжиж гарч чадахгүй. Тайлаарай! Тайл!

РОБЕРТ: Новш гэж.

ТРЭВИС: Хэр хугацаа байна?

НЭОМИ: Тоолуур нь тогтворгүй гэсэн.

ТРЭВИС: Тэр нь юу гэсэн үг юм?

НЭОМИ: Эрт дэлбэрч магадгүй, оройтож ч магадгүй. Зүгээр л хурдал!

РОБЕРТ: Энд жаахан тухгүй болж байна, Абигэйл.

АБИГЭЙЛ: Мөөгөнцөр тан руу ойртож байна.

РОБЕРТ: Тоглоом биш шүү.

ГРИФФИН: Хаалга руу яв. Яваад бай!

РОБЕРТ: Новш.

ГРИФФИН: Хөөе, новш оо. Сум чинь дуусчихсан. Би чимээг нь сонссон.

РОБЕРТ: Тэгж бодож байна уу? Гарч ирээд өөрөө шалга л даа.

ТӨМӨР ТОЛГОЙ: Би өнгөрсөн юм шиг байна.

РОБЕРТ: Чи дараагийнх нь, новш оо!

ГРИФФИН: Мотоцикл сүйтгэчхээ юу? Тэгвэл чиний унааг авъя. Ийм үед хүн өөрийгөө л бодох хэрэгтэй байдаг юм. Чи явах хэрэгтэй.

РОБЕРТ: Зайлж үз.

ТРИНИ: Тостой гараа халааснаас нь холдуул.

ГРИФФИН: Чи хэн гээч нь вэ?

ТРИНИ: Явж болох уу?

РОБЕРТ: Явж болно!

ГРИФФИН: Хаашаа явна гэж?

ТРИНИ: Чиний зөв байж. Нуруу чинь зүгээр байж.

РОБЕРТ: Амаа татаж үз.

ТРЭВИС: Тэр биднийг алах гэсэн юм байх даа? Новш гэж. Хөөе! Чи эндээс гарах хэрэгтэй! Энэ ч сайн хэрэг биш шүү. Түүнийг зааж өгч байхад нь сайн сонссон уу? Тийм ээ, сонссон байна.

РОБЕРТ: Трини, бид явах ёстой. Хурдал!

ТРЭВИС: Алив ээ, алив!

РОБЕРТ: Болохгүй! Болохгүй, болохгүй!

НЭОМИ: За.

ТРЭВИС: Бид зүгээр, бид зүгээр! Бид зүгээр!

РОБЕРТ: Бид явах ёстой!

НЭОМИ: Новш гэж. Гриффин үхчхэж.

ТРИНИ: Тийм ээ. Хөгийн новш байна лээ.

ТРЭВИС: Та тэр цагийг эхлүүлсэн үү?

РОБЕРТ: Гарч чадна гэж мэдсэн юм.

ТРЭВИС: Та тэрийг мэдээгүй.

РОБЕРТ: Зөн совиндоо итгэсэн юм.

ТРЭВИС: Зөн совин гэнэ ээ?

РОБЕРТ: Баттай зөн совин.

ТРИНИ: Би энэ хоёр тэнэгийг амьд гарна гэж төсөөлсөнгүй.

РОБЕРТ: Арай гарчхаагүй байна.

ТРЭВИС: Хэр хугацаа үлдсэн бэ?

РОБЕРТ: Нэг минут, долоон секундийн өмнө дэлбэрэх ёстой байсан.

ТРЭВИС: Та доголддог цүнхтэй тэсрэх бөмбөг авирчээ дээ?

ТРИНИ: Цүнхтэй тэсрэх бөмбөг гэж байдаггүй юм.

РОБЕРТ: Би тэгж хэлсэн.

НЭОМИ: Хугацаа нь тогтворгүй.

ТРЭВИС: Тэгж хэлэхээ болиод өгөөч! Одоо яаж байна?

ТРИНИ: Новш гэж! Хүүгийн минь машин!

ЭМ-1: Цөмийн дэлбэрэлт гарлаа. 5-р бүсээс ионжсон цацраг илэрлээ. Энэ бэлтгэл биш.

ЭР-1: Хэн нэгэн сая юу болсныг хэлээд өгөөч!

ЭМ-1: Цөмийн дэлбэрэлт гарлаа.

ЭМ-2: Уучлаарай, хурандаа. Энэ чинь худал мэдээлэл. Та Атчисоны дэлбэрэлт болсны дараахан мөөгөнцрийн тархалтыг зогсоох гэж оролдсон хүмүүсийн амыг таглах гэсэн.

ЖЕРАБЕК: За, түр хүлээгээрэй.

РОБЕРТ: Тийм ээ, яриад бай, новш оо. Эндээс амиа аврах гээд оролдоод үз.

ЖЕРАБЕК: Бид ирээдүйд дахин хэзээ ч ийм явдал гаргахгүй байхын тулд хийж байгаа бэлтгэл ажлынхаа тухай яримаар байна.

РОБЕРТ: Хөгийн новш.

ЭМ-2: Энэ баатарлаг эр зориг гаргаагүй бол хүнд нөхцөл байдал үүсэх байсан нь гарцаагүй. Тэтгэвэртээ гарсан ажилтан Роберт Күинн.

РОБЕРТ: Тийм ээ.

ЭМ-2: Тэрээр 2009 онд яг ийм осол гарч магадгүй хэмээн тусгай заавар бичиж байсан байна.

АБИГЭЙЛ: Тэгэхээр тэр халагдах хүртэл хэр удах бол? 48 цаг уу?

РОБЕРТ: Абигэйл.

АБИГЭЙЛ: Үнэндээ Ишани.

РОБЕРТ: Ишани. Миний заавар ил болж. Чи тэгсэн үү?

АБИГЭЙЛ: Би тийм гэнэн хүн биш шүү!

РОБЕРТ: Сайн байна!

АБИГЭЙЛ: Танд эм нөлөөлөөгүй бололтой.

РОБЕРТ: Хөөх. Макаллан. Чи яаж мэдсэн юм?

АБИГЭЙЛ: Булхай. Таны мэдээлэлд байсан юм.

РОБЕРТ: Тийм үү?

АБИГЭЙЛ: Танд талархал илэрхийлэх гэсэн юм.

РОБЕРТ: Юунд?

АБИГЭЙЛ: Миний зорилгыг сануулсанд.

РОБЕРТ: Юм дэлбэлэх үү?

АБИГЭЙЛ: Хэрэгтэй үед нь зөв юм хийх.

РОБЕРТ: Чи тэгж чадсан. Хөөе, даалгавар дуусаагүй байна. Надад нэг хундагалчих.

АБИГЭЙЛ: Өвчин намдаагчтай үед болохгүй.

НЭОМИ: Болгоомжтой.

ТРЭВИС: Би бараг... 16, 17-той л байсан байх. Найзуудтайгаа амттан аваад дэмий сэлгүүцэж байлаа. Тэгээд түр зогсоод Твинки чихэр энэ тэр авахаар болсон юм. Би хамгийн сүүлд нь орсон болохоор ганц үлдсэн байсан юм нь "Сара эгчийн цайны бялуу" л байсан. Тэгээд л...

НЭОМИ: Чиний хоч ийм учиртай юм уу?

ТРЭВИС: Надад таалагдсан. Би буцаж очоод дахиад авмаар байна гэсэн. Харин яагаад ч юм найзуудад маань инээдтэй санагдсан. Хөгжилтэй гэх юм уу даа. Тэндээс л тийм яриа үүссэн. "Хөөе, Тикэйк. Цайны бялуу чинь яасан?" Галзуу, хошин, инээдтэй яриа. Ердөө л тэр. Тийм л юм болсон. Би Тикэйк болсон. Тэр үеэс хойш жинхэнэ нэрээ сонсоогүй. Хэн ч асууж байгаагүй. Чамаас бусад нь.

НЭОМИ: Харав уу, Трэвис? Хэлэмгий. Хөөх.

Back to episodes Go home