Lift me up

Агуулга: Багадаа эцэг эхээсээ өнчирч дүүгээ сайхан амьдруулна гэж урдуур нь орж өмнөөс нь сонголт хийж өгсөөр дүүгийнхээ хүсэл мөрөөдлийг хөсөр хаясан эгч дүүсийн түүх

Дүрүүд

Туонг: Лүкийн эгч багадаа өнчирсөн дүүгээсээ өөр юм боддоггүй

Лүк: Туонгийн дүү өөрийнхөөрөө зөрүүд

Ау: Лүктэй санаатайгаар дотноссон

Чүрон: Туонгд хайртай залуу

 

Лүк:         Та хуурчихлаа!

Өвөө: Ээ, харал аа... Яагаад дүүгээ түлхэж байгаа юм?

Туонг: Өөрөө муухай аашлаад байсан!

Өвөө: Эгч нь байж дүүдээ зөөлөн хандаж бай. За юу?... Би орж болох уу?

Туонг: Болно. Ялагдсан нь ялснаа үүрнэ.

Өвөө:  Өө, хөөрхий. Зүгээр ээ, зүгээр. Тоглоё.

Туонг: Нэг нь худагт унаж, нөгөө нь шаварт унав.

Лүк, Туонг: Морь минь.

Морь минь давхиарай.

Морь минь давхиарай.

Морь минь давхиарай.

Морь минь давхиарай.    

Морь минь давхиарай.

Авраарай.

Туонг: Өвөө дүүг авраарай. Өвөө, ээж, аав. Лүкийг авраарай. Уучлаарай.

Аав:        Дүүгээ ингэж хардаг юм уу?

Ээж:        Яаж байгаа юм? Албаар унагаа юу.

Өвөө: Яаж байгаа юм? Алгадлаа гээд учир нь олдох уу? Гэрт оруулж толгойг нь боо.

Аав:        Орцгооё.

Өвөө:  Зүгээр үү?

Аав:        Аавтайгаа оръё. За, ороорой.

Өвөө:  Яасан... өвдөж байна уу?

Туон:  Дүү зүгээр болов уу?

Өвөө:  Зүгээр болно оо. Юу гээч? Аав чинь багадаа өвөөгийнх нь хөл дээр буцалж байсан хүжний будаг асгаж байсан юм. Ихэндээ аавыг чинь зодож байгаад сүүлдээ их гэмшсэн. Өвөөгийнх нь гэмшил тэр өвдөлтөөс ч илүү байсан. Бид... Нэг гэр бүл шүү дээ.

Эрэгтэй хүн:         За, гэр бүлийн зураг авч өгье. Энгийн байдгаарай байгаарай. Энгийн гэж хэлснийг минь мартчих. Хоёр, гурав.

Туонг:  Би яагаад Лүк шиг төрсөн өдрөө тэмдэглэдэггүй юм?

Ээж:         Харьцуулах хэрэггүй ээ.

Туонг: Том эгч баймааргүй байна. Та яагаад Лүкийг түрүүлж төрүүлээд намайг дараа нь төрүүлээгүй юм?

Ээж:        Миний охин чинь том эгч шүү дээ. Дүү чинь жоохон байна. Барьцах хэрэггүй. Дараа нь дүү чинь чамайг эргүүлээд хайрлана.

Өвөө: Өвгөдийн хэлсэн үг байдаг юм... Нэг нь бүдрэхэд нөгөө нь түшиж босгодог" гэдэг.

Ээж:        Дүү чинь унавал чи босгож тусална биз дээ? Тийм үү?

Туонг: Бид бие биенээ түшиж босгох юм уу өвөө?

Өвөө: Тэгэлгүй яах вэ.

Ээж:        Хүлээж байгаарай, хүүхдүүдэд эм аваад ирье.

Аав:        Туон дүүгээ сайн харж байгаарай.

Туонг: За.

Аав:        Явлаа шүү, аав аа.

Өвөө: Юу хийж байгаа юм?

Лүк:        Зураг зурах гэж байна.

Туонг: Өвөө. Энэ сорви үлдэх байх даа.

Өвөө: Битгий санаа зов. Сорви үлдсэн ч гэсэн дүү чинь урлагийн бүтээл болгож өгнө. Тээр. Энэ зургийг нь хараач.

Аав:        Хань аа.

Ээж:        Айн.

Аав:        Зураг авахуулах үеэр охиноо харсан чинь зөндөө том олчихжээ.

Ээж:        Дүүгээ ч сайн харж ханддаг болсон байна. Аль аль нь сайхан өсөж торниж...

 

Бичиг: Намайг түшээд аваач

 

Туонг: Сэрээрэй.

Лүк:        Цаг эрт байна шүү дээ.

Туонг: 10 цаг болчхоод байхад орноосоо өндийхгүй юм аа. Залхуу гөлөгхөн минь!

 

Лүк:        Нохой л гээч дээ. Гөлөг байх даа яах вэ дээ.

Туонг: Нохой гэхээр чинь муухай шүү дээ. Үгээ цээжилсэн биз дээ?

Лүк:         Та битгий ирээрэй.

Туонг:  Ингээд захирал боллоо.

Лүк:        Байж бай, байж бай, байж бай. Миний өрөөнд ингэж орж ирдгээ болиорой.

Туонг: Ойлголоо доо, гэхдээ амлаж чадахгүй шүү. Яасан эрт залгаж байх юм.

Эрэгтэй хүн: Асуудал гарсан дарга аа. Тиктокер Леби дахиад 20 саяыг нэхсэн.

Туонг: Лайтай юм аа. Хэвлэл мэдээлэл яаж байна?

Эрэгтэй хүн: Нээлтийн талаар тэргүүн нүүрэндээ тавиагүй үзэлт нь ч бага байна лээ.

Туонг: Тайландын хоёр одыг урьсан байхад тэргүүн нүүрэн дээрээ тавихгүй байгаа юм уу? Мэдэгдэл хүргүүл би удахгүй очно.

Эрэгтэй хүн: За...

Үйлчлэгч:      Бай эзэгтэй. Таны өглөөний цайг бэлдчихсэн. Одоо бараг өдрийн хоол болох нь. Та үнэхээр зүтгэлтэй ажиллах юм.

Туонг: Нээлтэд бэлдээд ёстой завгүй байлаа.

Үйлчлэгч:      Турмерик зөгийн балтай ус. Өглөө уухад тохиромжтой.

Туонг: Мэднэ ээ. Хослолыг нь бэлдчихсэн байгаа өмсүүлээд явуулаарай.

 

Үйлчлэгч:      Цайгаа уу. Намайг бодоод ч болтугай ид.

Туонг:  Ойлголоо доо. Байна уу?

Эмэгтэй хүн: Шинэчилчихлээ санаа зовох хэрэггүй шүү. Нийлүүлэгчээс төлбөрөө дараа хийж болно гэсэн.

Үйлчлэгч:      Дахиад л идсэнгүй.

Эмэгтэй хүн: Туон захиралыг хүндэтгэлийн тайзан дээр урьж байна гэж хэлүүлнэ. Гэхдээ цалингаас нь өрийг нь суутгахгүй юм уу? Дараа, дараа гэсээр л байх юм...

Туонг:  Бодож л байна, гэхдээ үнэхээр толгойны өвчин юм аа.

Эмэгтэй хүн:  Зүгээр гэрлээд л үр хүүхдийг нь гаргаад өгчхөөч дээ.

Туонг: Битгий хүн хөөргөөд бай. Бид тохирох хүмүүс биш байх.

Эмэгтэй хүн: Борлуулалтынхан энэ сарын урамшууллыг чамаар тооцуулна гэсэн байна.

Туонг: Мэдсэн, удахгүй уулзана. Баяртай.

Эмэгтэй хүн: За.

Үйлчлэгч:       Өглөөний цай, өдрийн хоол.

Туонг:  Ойлголоо! Өвөө... аав аа, ээж ээ дүүд маань ивээлээ хайрлаарай. Эгч ээ, Лүкийг цайгаа уучхаар нь үгийг нь давтуулаарай.

Үйлчлэгч:      Ойлголоо.

Туонг: Баярлалаа Бай эгч ээ. Хоцорч болохгүй шүү гэж хэлээрэй. Яг цагтаа, цагтаа, цагтаа. Гурван удаа давтаж хэлэх хэрэгтэй шүү. Яг цагтаа гээд.

Үйлчлэгч:      Одоо 4 болчихлоо.  Та хоцорлоо.

Туонг: Харин тийм ээ!

Эмэгтэй хүн:         Өглөөний мэнд дарга аа. Дарга аа. Зочид ирсэн.

Туонг:  Сайн байна уу? Эрт хурал зарласан гэхээр том асуудал гэсэн үг үү?

Эмэгтэй хүн: Манай хүн массажисттай гадуур явж байсан байна. Өнгөрсөн долоо хоногт бас тэр хүүхэнтэйгээ Фан Тиет рүү явсан байна. Эрчүүд могой загас шиг гэж хэлсэн шүү дээ. “Гарт чинь байгаа мэт байж байгаад, дараа нь гэнэт алга болчихно.”

 

Туонг: Чамайг сонгохгүй байгаа бол тавиад явуул л даа. Эд хөрөнгө, гадаад төрхөндөө анхаар. Тэгээд л болоо биз дээ.

 

Эмэгтэй хүн: Заримдаа ч яг чам шиг баймаар санагдах юм. Өөрийнхөөрөө эрх чөлөөтэй.

Эмэгтэй хүн: Тийм ч биш байх аа. Ёстой туйлширсан хүний үг шиг сонсогдож байна.

Эмэгтэй хүн: Хөөе! Би мартчихаж. Лүк одоо ч томоожоогүй юу?

Эмэгтэй хүн: Одоо өөрийн гэсэн бизнестэй болсон. Би баяр хүргэхээр цэцэг илгээсэн.

Эмэгтэй хүн: Сайн уу, эмч ээ.

Чүрон: Сайн уу, бүсгүйчүүд ээ. Юу болоод байна? Бослого гараа юу?

Туонг: Юу гэж дээ.

Чүрон: Хайрт аа. Надаас серум эмчилгээ авах хүн байгаа гэж сонссон. Өөр эмч дууд. Би өөр үйлчлүүлэгчтэй завгүй.

Туонг:  Нөгөө газрын эзэн эмэгтэй байгаа юм аа. Чүрон эмчээр л хийлгэнэ гээд байгаа. Жаахан тэсчих ээ.

Эмэгтэй хүн: Завгүй байгааг чинь мэднэ л дээ. Даанч хийлгэхгүй л бол болохгүй байна. Энд ч бас. Бас энд. Эмч танд арьсаа даатгасан гэдгийг минь мэднэ биз дээ.

Чүрон: Надад итгэсэнд баярлалаа. Жаахан хорсоно шүү.

Эмэгтэй хүн.:  Чүрон эмч ээ, хүчтэйхэн шах.

Бичиг: Нээлтийн үйл ажиллагаа… Мандан бадраг.

Эрэгтэй хүн. Сайн байцгаана уу, Вьетнам найзууд аа. Намайг Мос гэдэг

-       Намайг Банк гэдэг. Бид Тайландаас ирсэн Какад хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

-       Гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Какагийн нээлтийн үгийг хэлнэ үү хэмээн тайзан дээр урьж байна.

НГУЕН ТҮ ЛҮК

 

Лүк:                 Сайн байцгаана уу. Лүк байна. Эндэхийн эзэн. Ирсэн та бүхэнд баярлалаа. Ямар нэгэн таагүй байдал үүсвэл бид бүхнийг уучилна гэж итгэж байна.

Эрэгтэй хүн: Хөөе! Жосс мөнгөтэй юу, үгүй ​​юу, анд аа. Жосс мөнгөтэй юу, үгүй ​​юу, анд аа.

Туонг: Бурхан минь.

Эмэгтэй хүн: Бы хоёр ялсан.

Эрэгтэй хүн:  Хөөе, яасан... хөлс чинь цутгачихсан уу? Эгч чинь чамайг яаж ч байсан татаад босгочихно. Тайвшир... бяцхан дүү минь. Одоо хүртэл гэрлээгүй... эгч чинь ганцаарддаг байх. Эгчийг чинь бүр өрөвдчихлөө. Надаас болоогүй шүү. Нэг сайхан нартай өдөр... эгчийг чинь жаргааж өгнө өө.

Лүк:         Новш чинь.

Эмэгтэй хүн:         Зодоонд оролцсон хэн ч байсан надтай орооцолдох болно шүү. Боль!

                     -Гэрээнд ийм заалт байхгүй!

-Тавь!

 

Эрэгтэй хүн: Холд. Холдооч. Би үргэлж чамайг алахыг хүсдэг байлаа гичий минь. Эгч чинь байгаагүй бол чи хэн ч биш байх байсан. Эгчийн чинь өмнөөс чамайг дуусгаад өгье.

ТуонгТуонг

Үйлчлэгч

Туонг

Эмэгтэй хүн

Туонг

Эмэгтэй хүн

Туонг

Эмэгтэй хүн

Эмэгтэй хүн

Эмэгтэй хүн

Эмэгтэй хүн

Эмэгтэй хүн

Чүрон

Туонг

Чүрон

Туонг

Чүрон

Бичиг: Нээлтийн үйл ажиллагаа… Мандан бадраг.

Эрэгтэй хүн

Лүк

Эрэгтэй хүн

Туонг

Эмэгтэй хүн

Эрэгтэй хүн

Лүк:

Эмэгтэй хүн

Эрэгтэй хүн

Туон

:  Яана аа, миний дүү.

Лүк:         Эгч ээ.

Чүрон. Туонг. Туонг.

Лүк:         Эгч ээ... - Эгч ээ!

 

Чүрон. Туонг.! Туонг?

Лүк:          Эгч ээ?

Чүрон: Яаж байгаа чинь энэ вэ?

Эмэгтэй хүн: 1.2 дугаар зүйл? "Б тал нээлтийн тоглолтод хожигдоно ." Туонг хөндлөнгөөс оролцохыг тэвчдэггүй.

Лүк:         Гэрээнд заасны дагуу би хожигдсон!

Эмэгтэй хүн:         Уучлалт гуйсан бичлэг хийх үү?

Эрэгтэй хүн. Тэгье ээ, хатагтай. Гэхдээ тэр бичлэгт чиний бяцхан ханхүү ч бас орно. Тэр надаас уучлалт гуйх ёстой.

Эмэгтэй хүн: Шөнө дундаас өмнө чиний намайг цохиж байгаа бичлэг цахим орчинд тарах болно. Өнөөдөр юм уу маргааш Туонг чамд шинэ хамар хийлгээд өгнө.

Туонг:  Лүкт юу гэж хэлснийг чинь мэдээгүй гэж битгий бодоорой. Уучлалт гуйгаад Лүкийг тайвшруул. Үгүй бол би чамайг жинхэнэ утгаар нь шарна.

Эрэгтэй хүн: Эгч нь ч бас зальжин байжээ. Эгчтэйгээ зууралдахаа боль л доо, залуу минь.

Лүк:         Юун дээр гарын үсэг зуруулсан юм?

Туонг: Миний бие тавгүй байгаа ч чамд тусалж байна.

Лүк:         Та өөрөө урьсан биз дээ.

Туонг: Үгүй бол чи амархан өгөөш болох байсан. Одоо чи 27-той.

Лүк:         Бас таны утсан хүүхэлдэй хэвээр._ Би юу ч гэсэн та зөвшөөрдөггүй.

Туонг:  Чи юу хүсээд байгаа юм бэ? Зураг зурах уу? Ядуу байхыг уу? Хүн амьтантай зодолдохыг уу? Түүнийг эхэлж цохисон чиний буруу байсан.

Лүк:         Өөрөө л эхэлсэн шүү дээ. Түрүүлж намайг буруутгаж байдгаа болиоч.

Туонг: Чамд хожигд гэж би гэрээ байгуулсан юм. Өнгөрсөн жилийн чинь өшөөг авч өгөх гэж л тэр. Юундаа уурлаад байгаа юм.

Лүк:         За... За... Энэ газрыг авч явж чадвал надад хүн шиг амьсгалах боломж олгоно гэдгээ амла.

Туонг:  Баталж хэлж чадахгүй. Би тэр газарт их хэмжээний мөнгө зарцуулсан . Ганц л зүйл гуйя... сайн дарга байхад анхаарлаа төвлөрүүл. Өөрийнхөөрөө аз жаргалтай байгаагаа бусдад харуулаад амьдар л даа.Үлдсэнийг нь би зохицуулна.

Лүк:         Тэгээд би энэ газрын эзэн ч өөрөө ажиллуулахгүй гэсэн үг юм уу?

Туонг: Чамд клуб ажилуулах мөнгө байгаа юм уу? Миний дүү чамайг бильярд тоглох дуртай болохоор би энэ газрыг...чамайг хоббигоо ажил болго гэж л нээсэн юм.Чи өөр юу хүсээ вэ?

Лүк:         Эрх чөлөө. Намайг хянахаа боль.

Чүрон: Хайрт аа.Би чамд зутан аваад ирлээ. Халуун дээр нь идчих.Лүкийн уур хилэн шиг халуун байгаа.

Туонг:  Лүкийг хөлөө олтол нь туслаач дээ. Чиний аравны нэг шиг байхад л хангалттай.

Чүрон:   Чамайг заагаад байхад юм эвдэж сүйтгээд яваа хүн... намайг заавал яах вэ? Намайг нүүр хийх газаргүй болгоно.

Туонг:  Утгагүй юм!

Чүрон:  За, жаахан идчих

Туонг:  Би өөрөө.

Чүрон: Ажил Лүкийг сэтгэл хангалуун болгоно гэж би бодохгүй байна. Лүкд ажлаас... өөр зүйл л хэрэгтэй.

Туонг:  Нээлтэд Ле Быг...урьсан чинь сайхан төлөвлөгөө байсан шүү. Нэг сумаар хоёр шувуу оносон хэрэг болсон. Надад таалагдсан.

Чүрон:  Яагаад сайн төлөвлөгөө гэж бодсоныг чинь ойлгохгүй л байна шүү.

Туонг: Яагаад гэдгийг чи мэдэх үү?

Чүрон:  Яагаад?

 

Туонг:  Учир нь чи надад хайртай. Чи яагаад намайг ингэтлээ хайрладаг юм бэ?

Чүрон:  Эцэг эх маань өнгөрсөн ч... чи тэдний минь орон зайг нөхдөг. Сурахыг минь дэмжиж намайг халамжилж... ажилтай золгуулж байгаа бүхнийг минь өгсөн.

Туонг:  Намайг ээж шигээ хайрладаг гэсэн үг биз дээ?

Чүрон:  Яасан гэнэ ээ? Үгүй шүү. Би чамдаа эгч шигээ хайртай.

Туонг:  Айн? Эгч шигээ? Хэний эгч?

Чүрон:  Үгүй ээ!

Туонг:  Хэл хальтирчихсан уу?

Чүрон:  Үгүй ээ, хэл хальтарсан юм биш юу гэсэн бэ гэхээр... миний дарга!

Туонг:  Хангалттай! Лүк л намайг эгч шигээ хайрладаг байхад хангалттай. Тийм биз дээ.

Чүрон:  За, би явлаа.

Туонг: За.

Чүрон: Хайрт аа. Би маргааш сүмд очно. Чи хүрээд ирж болох уу? Бас өглөөний цайгаа ууж бай.

Эрэгтэй хүн: Лө Бы уучлалт гуйсан бичлэг хийсэн байна лээ. Өө? Ийм хурдан уу?

Ау: Надтай тоглох уу? Царайлаг дарга аа? Ялагдсан нь... нэг юм уу хоёр уух юм авч өгнө.

Лүк:          Одоо сайн онил... Чадварлаг юм аа.

Ау: Намайг ялуулж байгаа хүн шиг чадварлаг биш. Хоёрдугаар үе дээр өрсөлдөөрэй. Хөөе? Зугтах гэж байна уу? Гадагшаа гарах нь уу?

Лүк:          Үгүй! Би явна...

Ау:  Юу гэнэ ээ, сонссонгүй.

Лүк:         Явъя!

Ау: Намайг хөөгөөд байгаа юм уу?

Лүк:         Юу гэж дээ. Хамт явъя аа, яг одоо. Болов уу?

Ау: Тэглээ.

Туонг:     Өнгөрсөн шөнийн тухайд би нөхнө өө.

Чүрон:   Сонирхол чинь ч төрж байгаа биз дээ?

Туонг:     Тийм ээ.

Лүк:         Эгч ээ? Эгч ээ?

Туонг:  Лүк залгаж байна! Уучлаарай...

Лүк:         Хайрт эгч минь?

Чүрон:  Лүкийн нэр "бие даасан" гэдэг утгатайг мэдэх үү?

Туонг:  Лүк одоо ч хүүхдээрээ шүү дээ.

Чүрон:  Хөөх, дүү чинь надаас том биетэй шүү дээ!

Туонг:  Одоо ч бодлогогүй шийдвэр гаргадаг хэвээрээ. Лүкийг бага байхад... би худагт унагааж байсан. Ганцхан дуудлага шүү дээ.

Чүрон.  Би л тэнэг хүн болж дуусах юм. Би эмнэлэгт гурван сар... цалингүй ажилласан ч ямар ч асуудалгүй. Гэхдээ гурван долоо хоногийн турш хайрлуулахгүй бол зүгээр биш. Надад заавал ингэж хандах ёстой юм уу?

Туонг:  Хонгор минь... Би саяхан эмнэлэгт зориулж шинэ технологид тэрбум тэрбумаар нь зарцуулсан ... сүүлийн үед бизнес тийм ч сайн биш байна. Ядаж чи ойлгох хэрэгтэй шүү дээ.

Чүрон:  Энэ жил гэрлэе.

Туонг: Яагаад? Өр төлөхөд минь туслах гэж байгаа юм уу?

Чүрон:  Гэрлэснийхээ дараа... би зохицуулна аа.

Туонг:  Надад тусалмаар байгаа бол... чи өөрийгөө л жаахан өөрчлөхөд хангалттай. Зөөлөн байхаа боль, өөртөө эргэлзэхээ боль. Салалтын цорын ганц шалтгаан юу байдаг гэдгийг мэдэх үү? Гэрлэлт. Дээрээс нь... би чамайг хаашаа ч явсан дагана.

Чүрон: Хүүхэдтэй болцгооё.

Туонг:  Энэ сэдвийг... сөхөхгүй гэж чи амлаагүй гэж үү?

Чүрон: Би хүүхэдтэй болмоор байна. Үнэхээр хүүхэдтэй болмоор байна. Гуйя? За яах вэ, намайг бодох биш.. чи өөрийгөө бодоод үз дээ. Чи одоо 33 настай!

Туонг:  Хөөе, хөөе... Миний насыг сануулах шаардлагагүй. Бүдүүлэг гэдэг нь.

Чүрон:  Чи гэрлэхийг хүсэхгүй Лүкийг ч харж хандах гэдэг. Лүкийг дүүгээ биш хүүгээ гэж бодоод хойш суугаад байгаа юм уу?

Туонг:  Өөрийгөө хүчилж ийм үг хэлэх хэрэггүй.

Чүрон:  Хүчилсэн гэнэ ээ? Би юу? Чи л намайг ийм байдалд оруулсан. Лүк Лүк чиний амьдрал тэр чигтээ Лүк.

Туонг:  Би дүүтэйгээ ярих хэрэгтэй байна.

Чүрон. Чөтгөр аваг. Яагаад би чамаас салаагүй юм бэ?

Туонг:  Яагаад байгаа юм? Чи уурлах бүртээ... яагаад гараа гэмтээдэг юм. Гараа гэмтээчихвэл ажлаа яаж хийх юм? - Шархыг чинь цэвэрлээд өгье.

Чүрон:  Хэрэггүй ээ. Чамд би хэрэгтэй юу? Эмч Чүрон хэрэгтэй юу?

Туонг:  Хайрт минь. Хэн чамайг гадуур сэлгүүцэж болно гэж хэлсэн юм?

Лүк:         Чи залуу... хөөрхөн... бас бодлогогүй.

Ау:  Би бодлогогүй хүн биш шүү. Миний нэр Ау Хай Ау. 22 настай. Би яг сая Амурын суманд оногдчихлоо.

Лүк:         Бас тийм юм мэддэг хэрэг үү?

Ау: Хайр өвтгөдөг гэдгийг... хангалттай ойлгох насандаа хүрсэн. Чамайг нэг хараад л ... сэтгэл чинь шархалсан нь мэдэгдэж байна.

Лүк:         Хараад мэдэж байгаа юм уу?

Ау: ммм!

Лүк:         Айсан уу?

Ау: Их айсан уу? Намайг найз чинь болгохгүй байх вий гэж айж байна уу ...

Лүк:         Үгүй л дээ. Би олон найзтай.

Ау. Гэхдээ хэн ч чиний хамтрагч биш.

 

Лүк:         Хамтрагч гэдэг чинь юу билээ?

 

Ау: Би тайлбарлаад өгье. Яг одоо... би хувцасны дэлгүүр ажиллуулдаг. Энэ миний салж хагацашгүй сайн найз. Би эдний дэлгүүрт ажилладаг юм. Хаяг нь энд бичээтэй байна. Зүрхэндээ хадгалаад аваарай. Хэрэв чи надад дурлавал... чи хүссэн бүхнээ хийх эрх чөлөөтэй болно !

Лүк:         “Чам шиг охидууд бусдыг удирдаж, зааж чиглүүлэх дуртай биш гэж үү?”

Ау: Чиний эксүүд бүгд дарангуйлагчид байсан юм уу? Траума авчихсан хүн шиг байх юм.

Лүк:         Эгч маань надад ... хүн өөрөө сайн байвал хүрээлэл нь ч сайн байна гэж хэлсэн. Бүр бага байхаас л... эгч өөрийнхөө хүслийг надад тулгадаг байсан. Тэр зан нь ёстой хэцүү. Тэгээд.. би бүх зүйлийг үгүйсгэдэг.

Эмэгтэй хүн: Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна...

Ау: Бороо орж байна...

Лүк:          Тооцоогоо авъя. Тооцоогоо авъя

Ау: Хөөе!

Лүк:         Юу...?

Ау: Борооны шүршүүрт орохыг хүсэж байна уу? Би орлоо.

Лүк:         Чи галзуурчихсан юм уу?

Ау: Гоё байна. Алив нааш ир.

Лүк:         Нээрээ юу..? Хүлээгээрэй! Юу болоод байгаа юм бэ?!

Ау: Юу ч битгий бод. Эхлээд аз жаргалтай бай. Энэ мөчдөө амьдар.

Лүк:         Баяртай!

Ау: Баяртай. Хөөе! Ямар нэгэн зүйл мартчихсан уу?

Лүк:         Юу?

Ау: Энэ! Бичлэг явуулсан байгаа. Заавал үзээрэй.

Лүк:         За.

Ау: Эгчдээ хөөгдчихвөл манайд хүрээд ирээрэй. Дараа уулзъя.

Лүк:          Баяртай!

Туонг: Лүк?

Лүк:         Эгч ээ... Утасны цэнэг дуусаад унтарчихжээ би бас...

Туонг: Тэр дэгдээхэй хэн бэ?

Лүк:         Найз.

Туонг: Найз гэнэ ээ?

Лүк:         Энгийн найз.

Туонг: Үнсэлцэхээр энгийн найз гэж үү?

Лүк:         Эгч ээ, та үнэхээр хачин гэдгээ мэдэх үү. Энд хэвийн нэг ч хүн байхгүй.

Туонг:  Өөрийнхөө толгой дээрх бухлыг хар. Эхлээд хяналтын камерийн бичлэгээ шалга. Тэгвэл шөнөжингөө гадуур сэлгүүцэж... явдаг тэр охиноо хэн гэдгийг мэднэ.

Лүк:         Ходоод чинь өвдөж байхад дарс уугаа юу? Өвчнөө дордуулах гээ юу?

Туонг:  Би өвдсөн бол чамаас л болж өвдөж байгаа. Чи бүхэл бүтэн бильярдны газар нээлгэчихээд одоо юу ч биш юм шиг ярьж байна. Нэг савсганасан охинтой хэлхэлдээд. Өөрийгөө яая гэж байж бас найз охинтой болох гээ юу? Энэ охинтойгоо уулзсаар байвал... наад охиноороо хутгасан бантангаа цэвэрлүүлээрэй. - Чамайг биеэ үнэлэгчид л тооно!

Лүк:         Эгч ээ...

Туонг:  Хүү минь чамд гэж хэлэхэд... чам шиг хэрэгцээгүй нэг л үнийг авч явж байгаа нь надад хангалттай. Бас нэг хүн авч явах тэнхэл надад алга. Ядаж намайг бодоод хог новшоо энэ хаалганы гадна үлдээ. Хэрэгцээгүй...

Лүк:         Та бильярдны газартай байж болно. Харин би явлаа. Би эрх чөлөөтэй баймаар байна.

 

Эмэгтэй хүн: Хаалгаа нээгээрэй. ВИП байна.

Ау: Хүлээгээрэй... Хүлээж бай л даа.

Эмэгтэй хүн:  Би зөвхөн охидын үдэшлэг төлөвлөсөн байсан, гэхдээ энэ бас чамтай уулзмаар байна гээд. Энэ өндөр чанартай Вьетнам бараа байгаа биз дээ? Чам дээр аваад ирлээ.

Ау: Тасарчихсан байна шүү дээ. Ороод ир.

Эмэгтэй хүн:         Үгүй ээ, би согтоогүй. Хараарай, хараарай. Өндөр баатар минь, босоход туслаач! Би бүгдийг нь бут цохино. Та нарыг зовоохгүй ээ...

Ау: Унтаж үз алив.Чи шалба норчихсон байна...Ороод хувцсаа соль, ханиад хүрэх нь байна. Хүлээж байгаарай, би гялс шүршүүрт орчхоод гараад ирье. Өө, өндөр баатар! Сандал дээрээс цамц аваад өгөөч. Таалагдсанаа л сонгочих. Арай задгай юм.

Лүк:         Өмсөхөд чинь туслах ёстой юу?

Ау: Үгүй ээ, баярлалаа.

Лүк:         Никотинтой бохь үнэхээр тус болно гэж үү?

Ау: Чамаас салахад маш амархан. Чи миний тамхинаас өөрцгүй.

Лүк:         Дуу дуулаад байгаа юм уу?

Ау: Тийм ээ.

Лүк:         Сайн юм аа. Гэхдээ яагаад тамхинаас гарах ёстой гэж?

Ау: Тэр... муу зуршлууд маань овоорчихсон. Аль муу зуршлаа хаяж чадахаар байна... тэрийгээ л хаяна даа.

Лүк:         Чи ч янзтай юм аа. Би бол яагаад ч чадахгүй.

Ау: Чин сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй. Үнэхээр хүсэж байгаа юм уу үгүй юм уу? Үнэхээр хүсэж байгаа бол чамайг хэн ч зогсоож чадахгүй. Жишээлбэл би байна. Хуучин найз залуугийн маань хандлага муудаад байхаар нь би хаячихсан. Гэр бүлтэй болох улам л хэцүү болж байна.

Лүк:          Энэ зан чинь надад таалагдаж байна. Илэн далангуй юунаас ч нуугдах шаардлагагүй.

Ау:  Чи яриасаг төрлийн хүн байх нь ээ.

Лүк:         Гэхдээ чиний зөв. Би эгчээсээ залхаж байна. Тэглээ гээд би эгчийгээ хаяж чадахгүй. Өөдөөс нь тэрсэлж л чадна. Эгчийнхээ хаяанд амьдарч байж эрх чөлөө ярьж л байдаг.

Ау: Биеэ даамаар байгаа бол өөрийгөө авч явж сур.

Лүк:         Чи биеэ даагаад хэр удаж байна?

Ау: 18 настайгаасаа хойш.

Лүк:         Гоё юм аа.

Ау:  Чи над шиг гоё байж болно шүү. Өөрөө хүсвэл шүү дээ.

Лүк:          Би хүсэж байна. Үнэхээр хүсэж байна.

Ау:  Чи хүсэж байна гэсэн юм чинь...

Лүк:          Юу гэж?

Ау: Намайг багш гэж дуудвал би харамгүй зөвлөгөө өгье. Дагаад хэлээрэй.

Ау. Ба...

Лүк:         ба...

Ау: гш.

Лүк:         гш.

Ау : Хөөр...

Лүк:         Хөөр...

Ау, Лүк: хөн.

Лүк:         Хөөрхөн багш.

Ау: Одоо эхлэх цаг боллоо... нэгдүгээр хичээл! Биеэ даах. Энд унт, хонгор сурагч минь!

Лүк:         Өнөө орой л уу?

Ау: Эгч чинь чамайг дахиад гэрээсээ хөөж ч мэдэх байлгүй.

 

Лүк:         Эгчийг маань март. Би энд хэд хоноход л болно. Сурагчийгаа энд унтуулах...

Ау: Одоо... миний дүрмээр амьдарна. Эгчийнхээ өөдөөс л арсалд. Энд байхдаа давраад байвал хөөгөөд явуулна шүү.

Лүк:         Тэг ээ, хөөгөөд явуул...

Ау: Сайн зүүд зүүдлээрэй. Боллоо, боллоо.

Лүк:         Боль! Гэрийн ажил амархан! Гэрийн ажилд тусалж байгааг түрээсийн төлбөр гэж бодоорой.

Ау: Чи яагаад ийм сайхан сэтгэлтэй юм бэ? Даод түрээс битгий аваарай гэж хэлнэ ээ. Би чамайг хамгаална.

Лүк:         Үгүй.

Ау: Мөн тийм байлгүй.

Лүк:         Би ажил олно.

Ау: Хөөе... ямар ажил хийх гэж байгаа юм?

Лүк:         Юу ч байсан хийнэ.

Ау: Юу ч байсан хийх юм уу? Миний од шавь хүлээж бай... багш нь тусална. Үргэлжлүүл! Хурдлаарай...

Лүк:         Энэ массаж таалагдаж байна уу, багш аа.

Ау: 10-аас 7...

Лүк:         Тийм бол... Олигтойхон хүчтэйхэн дар.

Ау: Чю.

Эрэгтэй хүн: Сайн уу, хүүхдүүд ээ!

Ау: Миний чамд хэлсэн "уйтгартай залуу" Лүк .

Лүк:          Сайн байна уу.

Эрэгтэй хүн:  Сайн уу, Лүк. Бид бүдүүлэг арга барилаасаа салах гэж хичээж л байна. Миний ажил ямар дуусах биш. Гэхдээ та хоёрыг нисгэх хөдөлгүүр бий шүү. Пижигнээд л явчихна даа.

Лүк: Гайхалтай!

Ау: Гайхалтай!

Ау: Данис хаана байна?

Эрэгттэй хүн:        Сая энд байсан даа. Чөтгөрийг дурсахаар гэж...  Эээе, Данис.

Эрэгтэй хүн: Би юмаа бэлдлээ.

Ау:  За!

Данис: Чи оролцвол юу ч байсан жижиг болчих юм аа. Том гэрээ хэлцэл юу ч алга.

Ау: Бидний төлөө цаг заваа гаргасанд баярлалаа. Сайгон дахь хамгийн том шивээсний салоны нэгний эзэн Данис. Бас манай экстрим спортын бүлгийн гишүүн

Лүк:         Та догь харагдаж байна.

Эрэгтэй хүн: Чигээрээ яв.

Лүк:         Сайн уу, намайг Лүк гэдэг.

Данис: Гоол оруулаагүй байгаа биз дээ?

Ау: Юу яриад байгаа юм?

Данис:  Авчирсан залуусыг чинь тоолж барахгүй л байна шүү.

Ау: Битгий хүн явуулаад бай.

Лүк:         Бүгд жинхэнэ шивээс үү?

Ау: Би  бас шивээстэй. Чамд таалагдаж байна уу?

Лүк:         Ямар шивээс вэ?

Ау:  "Райс Нийл."

Лүк:         Юу вэ?

Ау: "Үнэхээр сайхан"!

Лүк:         Хараагүй юм шиг байгаарай.

Ау: Чи...

Ау: Лүк.

Лүк:         Хай Ау.

Ау:  Чи зүгээр үү?

Лүк:         Би эрх чөлөөтэй байна.

Эмэгтэй хүн: Энэ охин Хай Ау. Найзтайгаа хамт хуурамч хувцас зардаг. Гэхдээ Лүк яагаад аз жаргалтай... харагдаад байгаа юм бол?

Туонг:  Гэрээсээ яваад өөрөө ажил хийнэ гэдэг... сайхан мэдээ юу?

Эмэгтэй хүн: Тийм ч сайн биш. Лүкийг эргүүлж авчрах... нэг арга бодож ол.

Чүрон: Далайн бүтээгдэхүүнтэй шөл авчирлаа. Халуун дээр нь ид.

Туонг:  Баярлалаа, хонгор минь.

Чүрон: Тэр өдөр болсон явдалд уучлаарай... Би чамд үнэхээр хайртай болохоор л тийм зүйл хийсэн.

Туонг:  Гэхдээ чамайг уурлуулсан хүн нь би байсан. Намайг ч бас уучлаарай.

Чүрон:  Эмчилгээ хийх ёстой өвчтөнүүд байгаа. -Халуун дээр нь идээрэй.

Туонг:  За

Бичиг:  Аав ээжийн тахилын өдрийг битгий мартаарай.

Ау: Данис байгаа юу? Завтай болов уу?

Лүк:         Сайн уу, Данис!

Данис: Сайн уу. Таалагдаж байна уу? Ирээд хар л даа. - Нааш ир.

Лүк:         За.

Ау: Данис Лүкийг дороо ажиллуулахгүй биз? Тантай уулзчихаад зогсоо зайгүй л шивээсний талаар яриад байгаа.

Данис: Яагаад шивээс гэж? Шивээсний талаар юу мэдэх вэ?

Лүк:         Үнэнийг хэлэхэд... би шивээс хийлгэх талаар юу ч мэдэхгүй. Гэхдээ би хэрэгцээтэй... хүн байх хэрэгтэй гэдгээ мэдэж байна. Бас... би багадаа... өвөөгийнхөө түлэгдсэн хөлний сорвин дээр... сорвигүй юм шиг зураг зурж байсан. Их муухай сорви. Гэхдээ будчихсан чинь мэдэгдэхгүй болсон. Өвөө маань ч инээж байсан. Тэр мөч санаанд орсон юм.

Данис: Бүх ажил өөрийн гэсэн үнэ цэнэтэй байдаг. Чамд чадвар байна гэж би харлаа.

Лүк:         Маш их баярлалаа! Бүгдээрээ хөөрхөн байна.

Ау: Данисийн шинэ шавь... бас чадварлаг хөөрхөн өрөөний хамтрагчтай болсны төлөө.

 

Эрэгтэй эмэгтэй хүмүүс: Нэг, хоёр, гурав, баяр хүргэе!

Ау    Янзтай. Бүгдээрээ зургаа авахуулъя. Хоёр, гурав!

Туонг:  Нэг нам нөгөөгийнхөө араас... Бас чи! Завтай байгаа бол шинэ технологи ашиглаж сур.

Чүрон:  Хөөе...! Муу мэдээ дууллаа гээд яах юм.

Туонг:  Тэгвэл миний балгийг зас.

Чүрон: "Гуйлгачинд сонголт байдаггүй юм. Чи өөрөө ч бас ингэж хэлдэг биз дээ.

Туонг:  Битгий нэмж уур хүргэх гээд бай.

Чүрон:  Шударга бус байна... Лүк болоод би болдоггүй юм уу?

Туонг:  Түүнтэй харьцуулах хэрэггүй.

Чүрон:  Ямар хачин юм бэ! Би байж болох хамгийн сайн залуу байхад... чи яагаад надад зөвшөөрдөггүй юм бол?

Эрэгтэй хүн: Энийг авъя

Эмэгтэй хүн:  За.

Эмэгтэй хүн:  Гурвуулаа нийлээд 720 мянган донг.  За!

Ау:           Чиний замыг алтаар засах баялаг надад байхгүй

Би ч бас тийм ч амархан биш

Гэхдээ би үнэнч хэвээрээ сүйрэхгүй , шатахгүй

Зүрх сэтгэл минь хайраар хөтлөгдөнө!

 

Эмэгтэй хүн: Чи дурлачхаараа хүн аймаар болчих юм аа. Бүсгүй минь...

Ау:  Юу?

Эмэгтэй хүн:  Түрээсийн төлбөр нэмэгдсэнийг мэднэ биз дээ?

Лүк:         Дарга аа, дахиад хэд болсон юм?

 

Эмэгтэй хүн: Харцгаая... Царайлаг, хөдөлмөрч. Жаахан л.

Лүк:         Хоёр нугалбал ямар вэ? Та асуугаад өг л дөө.

Ау: Хайр маань дагалдан хэвээрээ байгаа. Хоёр нугална гэхээр арай л чанга байна.

Эмэгтэй хүн: Хүү минь. Надад загвар гаргаж өгөөд байхад л болно. Үнэнийг хэлэхэд чиний зураг, загвар борлуулалт сайтай байгаа л даа. Чиний шимтгэлийг ашиглаад түрээсийн төлбөрөөс хасвал ямар вэ ?

Лүк:         Надад бол болж байна. Би бол таны загвар өмсөгч... цэвэрлэгч... бас борлуулалтын төлөөлөгч.

Эмэгтэй хүн: Сайн байна залуу минь.

Лүк:         Дугуй аваад явлаа шүү.

Ау:  Миний залуу ямар сайн болохыг нь харж байна уу?

Эмэгтэй хүн:         Тийм ээ! - Чи өөдгүй юм аа!

Ау:  Тийм ээ!

Эмэгтэй хүн: - Харгис!

Ау:  Тийм ээ!  Дэлгүүрээ харж байгаарай.

Эмэгтэй хүн: З-- Юу?

Ау: Залуугийнхаа ажил руу явчхаад эргээд ирье.

Эмэгтэй хүн:         Хөөе! Лүктэй цавуудчихсан юм шиг болжээ. Амьдрал чинь даржин ч хайраар баян юм даа.  Даашинз хайж байна уу, эгч ээ?

Туонг:  Үгүй ээ. Өрөө.

Эмэгтэй хүн:         Энэ дэлгүүр буудал шиг харагдаа юу эгч ээ?

Туонг:  Ау Лүк хоёрыг өрөөг хайж байна. Өөрт чинь төвөг удаагүй гэж найдъя. Би Лүкийн эгч байгаа юм. Тэр охинтой хамт яаж амьдарч байгааг нь хармаар байна.

Эмэгтэй хүн:         За, эгчээ. Хүслийг чинь гүйцэлдүүлж тэдний өрөөг харуулъя. Дагаад яваарай. Гэртээ тавтай морил! Үнэхээр сайхан... Хайрын шувуухайнуудын хос үүр. Тэд зүгээр л төгс, эгчээ. Хайр, эрх чөлөө, өхөөрдөм байдал бүгд нэг дор. Энэ бүхэн Солонгос, Япон, бас нэг талаараа Европынх шиг... Товчхондоо кино шиг амьдрал. Та мэдэх үү, эгч ээ.

Туонг: Чи дуугүй байвал илүү хөөрхөн юм байна. Би энд ирээгүй шүү.

Эмэгтэй хүн: Өө, буцааж хийх шаардлагагүй шүү дээ , эгч ээ!            Та хөлсний тагнуулч авахыг хүсэж байна уу?

Туонг: Үгүй.

Эмэгтэй хүн: Эгч ээ? Шавдуу юм аа... Тийм ээ... Тийм ээ...! Тийм ээ!

Ау: Би бүдэрчихлээ...

Лүк:         Яасан?

Ау: Лүк намайг сэрээтэл... анхаарал татчихлаа.

Лүк:         Харуулах илүү сайхан зүйл байна нааш ир.

Ау:  Чи өөрөө хэлсэн шүү. Чи мөрөөдлөө олжээ. Сайхан юм аа.

Лүк:         Анх удаа л хэн нэгэн миний мөрөөдлийг дэмжиж байна.

Ау: Дэмжигчээ жаргалтай байлгах хэрэгтэй шүү дээ.

Лүк:         Тэгээд... Эгчийн минь ачаа ч бас хөнгөрнө. Гэрээсээ явж байж л би... эгчийгээ ямар хүнд ачаа үүрч явдгийг мэдлээ. Бас өмнө нь... ямар болчимгүй байснаа ойлголоо. Авах юмгүй.

Ау: Хөөе... чи том болчихжээ.

Лүк:          Эгчдээ тус болохын тулд үүнээс илүү сайн байсан ч болоосой. Эгч маань үргэлж сайн байдаг болохоор л би зугтсан юм.

Ау: Хөөе! Танил харагдаад байх чинь.

Лүк:         Наашаа өгч бай.

Ау: Юу өгч бай гэж?

Лүк:          Гар аа.

Ау:: Бүүр хоёр гар.

Лүк:         Алив. Онцгой байгаа биз? Хамтдаа нисье.

Ау: Онцгой юм аа. Энд ч бас онцгой байна. Тэгээд яг онцгой нь юу юм бэ?

Лүк:         Атаархаад байгаа юм уу?

Ау: Хэнд хамаатай юм!

Лүк:         Юу?

Ау: Нялуун юм бэ. Би чамд шагнал өгье...

Лүк:         Аав ээж хоёрын маань тахилын өдөр болох гэж байгаа. Эгчтэй маань очиж уулзъя.

Ау: Би чадахгүй ээ.

Лүк:         Шударга бус юм бэ! Чи намайг шагнана гэсэн биз дээ.

Ау: Эгчээс чинь айгаад байна намайг амьдаар минь залгичихвал яах юм?

Лүк:         Хэн ч байсан би чамайг амьдаар чинь зальгуулахгүй. Би өөрөө л залгина.

Ау: Чи л намайг залгина гэж үү? Өлсөж байна уу? Хөнгөн зууш хийгээд өгөх үү?

Лүк:         Үгүй ээ! Хар шөнө юун зууш идэх? Үрэлгэн гэдэг нь! Би үлдсэн будааг хамаад идчихсэн.

Ау: Тэнэг амьтан.

Эмэгтэй хүн:         Та гайхмаар хүн юм.

Эмэгтэй хүн:         Сайхан наймаа боллоо. Сүүлийн үед билляард их ашиг олдог болсон.

Чүрон: Хөөх! Сайхан харагдаж байна! Бэй эгч яасан юм?

Туонг:  Хүүхэд нь өвдөөд гэртээ харьсан.

Чүрон: Баярлаад байгаа юм уу...

Туонг:  Яасан? Дүү маань ирэх гэж байна.  Хүлээж байгаарай.

Чүрон: За! Сайн бэлджээ.

Туонг:  Мэдээж!

Лүк:         Ау миний найз охин. Миний эгч, Чүрон.

Ау: Өдрийн мэнд.

Ау: Сайн байна уу.

Чүрон: Сайн байна уу.

Туонг: Яагаад ингэтлээ турчихсан юм?

Лүк:         Би зүгээр байгаа.

Ау: Хүж хаана байгаа юм?

Лүк:         Эгч хүчинд дургүй.

Ау: Гэхдээ яагаад?

Туонг: Залбирахад л хангалттай.

Ау: Ойлголоо.

Туонг:  Өвөө, эмээ, аав, ээж. Бид таны сургаалыг үргэлж дагадаг. Бид бие биенээ хайрлаж халамжилж байгаа. Гэхдээ сүүлийн үед Лүк... өөрөө хэл.

Лүк:         Сүүлийн үед би сайн байгаа. Эгчийг харж ивээж байгаарай.

Туонг: Тийм ээ...дүүг маань аюулгүй байлгаж өгөөрэй.

Туонг: Аав, ээж... та хоёрын нас барсан өдөр Лүкийн төрсөн өдөр. Бидний баярыг хамтдаа тэмдэглэцгээе.

Бүгд:       Төрсөн өдрийн мэнд хүргэе

Төрсөн өдрийн мэнд хүргэе

Төрсөн өдрийн мэнд хүргэе

Төрсөн өдрийн мэнд хүргэе

Төрсөн өдрийн мэнд хүргэе

Төрсөн өдрийн мэнд хүргэе

Туонг:  Одоо хүслээ хэл. Төрсөн өдрийн мэнд хүргэе, дүү минь.

Лүк:         "Худагт унасны ой.

Ау: Хөөх! Олон хоол бэлдсэн байна. Би Лүкт дандаа хийж өгдөг миний хийснийг амт муутай... таныг хоолыг л хамгийн амттай гээд байсан үнэн байна.

Тоунг: Чи идээд үзчихсэн юм уу?

Ау: Үгүй.

Туонг:  Их яаруу юм аа.

Чүрон: Хоолоо идэцгээе. Хөрөх нь байна.

Чүрон:  Энэ чамд сайн!

Туонг:  Баярлалаа, хонгор минь. Дүү минь. Чиний дуртай хоол. Хөөе, Ау?

Ау:  За?

Туонг:  Ах дүүс байгаа юу? - Гэрийн хаяг? Боловсрол?

Ау:  Би-- Би—

Лүк:         Туонг эгч ээ. Байцаалт аваад байгаа юм уу?

Туонг: Халамж гэвэл зохино.

Ау: За... Би айлын ганц хүүхэд. Багадаа гэрээсээ явсан. Сар бүр нөхөн сэргээх төвд очдог. Ээж дээрээ очдог юм. Гэмт хэргийн бүртгэлгүй болохоор санаа зоволтгүй. Амьдрал бол миний сургууль. Одоо би жижиг бизнес эрхэлдэг... бас Лүкд дурлачихсан.

Туонг: Юу нь инээдтэй байна?

Чүрон: Лүк? Шинэ мэдээ байна уу?

Лүк:         Байгаа. Шивээс хийж сурч байгаа.

Туонг: Хэний дураар?

Ау: Гэнэтийн байлаа. Лүк таныг орилно гэж мэдэж байсан юм.

Туонг: Би орилоогүй байна. Орилоод байх сайхан ч юм биш. Чи том болсон ч буруу сонголт хийсээр л байх юм.

Чүрон: Гэхдээ муу биш... Тэр зүгээр л суралцаж байна. Ажлын тухай ярих юм бол эгч дүү хоёр хоёулаа... гоо сайхны чиглэлээр ажиллаж байгаа юм байна.

Ау: Тийм шүү.

Туонг: Юу нь инээдтэй байна?

Лүк:          Хундгаа барьцгаая.

Чүрон:  Өсөн дэвжихийн төлөө. Өө? Шинэ шивээс үү? Дажгүй харагдаж байна.

Туонг: Тэгэхээр шивээсчин... бэхээр будах шаардлагатай юу?

Лүк: Чанартай гэдгээ харуулахын тулд бэх хэрэглэдэг.

Туонг: Тэгэхээр нөхөн сэргээх төвд... байдаг гэхээр хар тамхины хамааралтай гэсэн үг үү?

Туонг:  Хос шивээс үү?

Чүрон: Цэвэрхэн харагадж байна. Гоё л юм байна шүү дээ. Юуг нь нуусан юм.

Туонг:  Нуух шаардлагагүй. Бас харуулаад байх ч шаардлагагүй. Нухацтай бодож үзэлгүй хийсэн шивээс алдаа ч болж болдог. Миний эмнэлэг иймэрхүү алдааг арилгаж чадна.

Ау: Аан... алдаа байна уу үгүй юу тэр хүний л мэдэх хэрэг шүү дээ. Шивээсчинг буруутгах хэрэггүй.

Туонг: Тэгвэл чамд хамгийн сайн сайхныг хүсье. Алдаа гаргаж харамсах хэрэггүй. Эсвэл харамсах шалтгаан ч битгий болоорой.

Чүрон: Зүгээр ээ, харамсах сэтгэл төрвөл над дээр ирээрэй. Бид шийдээд өгнө. Ажил төрлийн яриа л гээд бодчихгүй юу.

Туонг: Юу нь инээдтэй байна?

Чүрон: Та хоёр сайхан харагдаж байна. Хурим хэзээ вэ?

Лүк:         Та хоёр эхлээд хуримаа хийчихвэл бид хоёр хийнэ.

Чүрон: Чамайг бэлдсэн гэж...

Туонг: Би зөвшөөрөх юм шиг байна уу?

Ау: Би гэрлэх талаар хараахан бодож амжаагүй байгаа. Би эрх чөлөөтэй байхыг хүсдэг.

Чүрон: Тэгвэл гоёлыг чинь бид даая. Хамгийн үзэсгэлэнтэй сүйт бүсгүй болоорой.

Ау: Хөөрхөн байхын тухайд гэвэл би мэс засал хийлгэхгүй байхыг л эрхэмлэдэг.

Чүрон: Биднийг доош хийчхэв үү дээ?

Туонг: Төрөлхийн царай зүс сайхан ч... цагийн эрхээр гунддаг юм. Нас ахих тусам үрчлээ нэмэгдэнэ. Хөх чинь унжиж, нүд чинь гал бөхөж, уруул чинь үрчлээтнэ. Тэр үед чиний аврагч биднээс өөр хэн ч биш байна.

Лүк:         Гадаад төрх чухал биш. Бид хамтдаа байх л чухал. Бие биедээ дарамт болохгүй байхад болно.

Ау: Үүрсэн ачаа их байх тусам хосын харилцаа мууддаг

Туонг: Тэгээд та хоёр сайн байгаа юм уу?

Лүк:         Бүр тэгтлээ муу байгаад байгаа юм алга. Та надад... уурлаад байгаа юм уу?

Туонг: Чи надад уурлаад байгаа юм уу?

Ау: Үгүй ээ, уурлаагүй...

Туонг: Чамтай яриагүй байна.

Лүк:         Эгч ээ! Өнөөдөр миний төрсөн өдөр!

Туонг: Чиний ирээдүйн эхнэр л эхэлж өдсөн.

Лүк:         Хэтрүүлж бодохоо боль.

Туонг: Чи тэр талаар бодож үзээч үгүй биз. Би чиний эгч чинь. Харин тэр хэн юм? Энэ хүүхэн чинь өөрөө л эхэлсэн.

Лүк:         Ау хэнтэй ч муухай харьцдаггүй.

Туонг: Тийм ээ, өөрөөсөө өөр хэнтэй ч муухай харьцахгүй байлгүй. Үр хөндүүлсэн юм чинь. Ау? Үр хөндүүлэхэд ямар мэдрэмж төрдөг вэ? Зулбах ямар байдгийг мэдмээр байна уу?

Лүк:         Эгч ээ... Юу гэсэн үг юм? Чүрон. Юу гэсэн үг юм?

Чүрон: Миний буруу байсан. Чиний бас хүүхдийнхээ өмнө би буруутай.

Туонг: Үгүй ээ, би л буруутай.

Чүрон: Туонг. Эмч нар ч чамайг яагаад зулбасаныг сайн мэдэхгүй байсан. Ураг жижигхэн байсан болохоор... Больцгооё, сэтгэлийн шархаа сэдрээх хэрэггүй.

Туонг: Би ээж болоход бэлэн биш байж магадгүй... гэхдээ би хүүхдээ хэзээ ч мартахгүй.

Чүрон:  Бид хүүхдээ сүмд оршоосон шүү дээ. Би чамайг тайтгаруулах гэж хэд хоног боллоо. Миний сэтгэл ч бас өвдөж байна.

Ау: Уучлаарай... Намайг уучлаарай. Би өнгөрсөн үеэ өмгөөлөхгүй. Гэхдээ надад ч бас тань шиг... шаналж байсан үе байсан юм шүү. Уучлаарай.

Лүк:         Ау.

Лүк:         Ау. Миний буруу. Таныг хүүхэдтэй болсон гэж би мэдээгүй. Бас би...

Туонг: Одоо сал. Гэртээ буцаад ир. Мах цусныхаа тасархайг хог шиг үзэж байгаа хүн...чамайг хайрлаж чадна гэж үү?

Лүк:         Ауг буруутгамааргүй байна. Би Аутай л хамт баймаар байна.Би чадах бүхнээ хийсэн! Би танд ачаа болохыг хүсэхгүй байна.Би буруу зүйл хийсэн гэж үү?

Туонг:  Чиний ажил, чиний эмэгтэй гээд бүгд буруу байна!

Чүрон: Яв даа.

Лүк:         Яагаад гэртээ очоогүй юм?

Ау: Чамтай нүүр тулахаас айсан юм. Намайг буруугаар бодсон биз дээ? Уучлаарай.

Лүк:         Намайг уучлаарай. Чүрон эгчийг тайвширсан гэж байна.

Ау: Төрсөн өдрийн мэнд хүргэе, Лүк. Чи хаана унана, тэндээсээ босох болно.

Лүк:         Яагаад өнгөрсөн үеэ надаас нуугаад байгаа юм бэ?

Ау: Учир нь чи сайн... харин би одоогоор сайн биш. Юм нуухыг хүссэн юм биш ээ. Гэхдээ ээж намайг олсны дараа... аав үр хүндүүлэх гэж хүчилсэн гэсэн. Хуучин найз залуу маань ч адилхан. Би үгүй ​​гэж хэлсэн ч... Үгүй... хүүхэд өсгөж чадна гэсэн зориг хүрээгүй болохоор... хүүхдээ авахуулсан юм. Энэ шивээсний доорх нэр хүүхдийн маань нэр. Эгчийн чинь зөв байсан. Өмнөх түүхээсээ болоод одоо би харамсаж амьдардаг.

Лүк:         Зүгээр дээ. Зүгээр. Хүн... унаж байж л босдог. Зүгээр дээ.

Ау: Эгчдээ битгий уурлаарай. Хайртай хүмүүс чинь... чамд хатуурхдаг байж болох ч... хэн ч байхгүйгээс дээр шүү дээ.

Лүк:         Одооноос чамд би байна. Би бүгдийг нь нөхөж өгье. Чамайг алдаа оноо... бүх зүйлтэй чинь хайрлана.  Ау?

Ау    Ммм?

Лүк:         Дараагийн удаа...ээж дээр чинь хамт очъё. Ээжийн чинь мэндийг мэдмээр байна.

Ау: Юу болоод байна даа...? Ээжээс маань зөвшөөрөл авах гэж үү?

Лүк:         Нүдэнд юм орчихлоо...

Ау:  Ммм?

Лүк: Үлээгээд өг. Өнөө орой би л чиний дэргэд байна. Хангалттай болов уу?

Ау: Үгүй.

Лүк:         Тэгвэл би хурдасгая. Тусгай захиалга байна уу?

Ау: Би чамайг... чимээ гаргаасай гэж хүсэж байна.

Чүрон: Хүүхдийн... талаар дахиж ярихгүй гэж... тохиролцсон гэж бодсон юм.

Туонг: Анх удаа... Лук надаас илүү хэн нэгнийг халамжилж байгаа юм шиг санагдсан. Лүкийг бодлоо... өөрчлөөсэй гэж би хэзээ ч уйлж гуйж байгаагүй. Гэхдээ л... Лүкийг алдчихлаа.

Чүрон: Чи Лүкээс... яг юу хүсээд байгаа юм?

Туонг:  Би өөрийгөө... аваад явчих чадвартай болоосой л гэж хүсдэг. Хүчтэй байгаасай гэж... аз жаргалтай байгаасай гэж хүсдэг.

Чүрон: Лүк өөрөө амьдрах гээд хичээж байгааг... чи хараа биз дээ? Чи түүнийг хайрлах эрхтэй. Гэхдээ илэрхийлэл чинь... буруу байна. Өнгөрсөн үеийнхээ талаар санаа зовох хэрэггүй. Чи ч бас. Тэдэнтэй дахиад уулзах боломж байгаа эсэхийг асууя. Байна уу? Лук ямархуу байна?

Ау:  Лүк... одоо ч гэсэн манайд байгаа. Бид зүгээр ээ.

Чүрон: Үдийн хоолны үеэр чи намайг ёстой аргагүй байдалд оруулсан. Бүгд л хөөрөлтэй байлаа. Гэхдээ, хөөе...? Та хоёр үнэхээр бие биедээ хайртай болчихсон юм уу? Би чамаас Лүкийг Туонгоос салгаж өгөхийг хүссэн.  Гэхдээ одоо... тэднийг жаахан дотно болгох хэрэгтэй байна. Үлдсэнийг нь би чам руу шилжүүлчихнэ.

Ау: Үгүй ээ, надад дахиж мөнгө өгөх хэрэггүй. Надад өгсөн мөнгийг чинь буцааж өгөх арга олно.

Чүрон: Үгүй! Шантралгүй үргэлжлүүлье. Би чамд урамшуулал өгсөн ч болно. Чи хангалттайгаас илүү байсан.

Ау: Би танаас юу ч хүлээж авмааргүй байна. Өөрсдийнхөө ирээдүйн төлөө.

Чүрон: Больж үз Лүк та хоёр надад талархах хэрэгтэй. Бидний эв найрамдлын төлөө. Баяртай. Ээждээ туслахын тулд чамд мөнгө хэрэгтэй. Хүргэн дүүд минь туслах хүн хэрэгтэй байна. Их энгийн биеэ даах ямар байдгийг л харуулчих. Чөлөөтэй байх дуртай юм. Чи дэмжээд өгвөл босоод л ирнэ. Санаа зоволтгүй. Хэн ч гэмтэхгүй.

Туонг: Дээр... Би чамд бэлгээ өгч чадаагүй. Шивээсний тухайд... сайн сураарай за юу. Би чамайг шагнана! Та хоёрын харилцаанд... би хөндлөнгөөс оролцохгүй ээ. Одоо завтай юу? Хамт хоол идэцгээе. Миний мэддэг гоё хоолтой газар байгаа. Хаягийг нь зурвасаар явуулъя. Ау?

Ау: За.

Туонг: Миний хэлсэн бүхнийг... уучлаарай.

Ау: Үгүй миний буруу. Би уучлалт гуйх ёстой.

Туонг: Гоё хувцсаа өмсөөрэй тэгээд дөрвүүлээ... зургаа авахуулъя. Утсаа салга.

Ау: Одоо би юу өмсөх вэ? Өмсөх юм олно оо.

Эмэгтэй хүн:         Намайг сонс л доо. Өөрийгөө Лүкийн эгч гээд чин сэтгэлээсээ санаа тавьж байгаа юм шиг л байсан шүү дээ. Яаж амьдардгийг чинь харна гэхээр нь чамд туслах гэж байна л гэж бодсон юм.

Ау: 3 настай хүүхэд шиг л байх юм даа. Хүний хэлсэн үг бүрд итгээд л. Чамд хэдийг өгсөн юм? Үнэнээ хэл.

Эмэгтэй хүн:         Хэдхэн зууг л өгсөн шүү дээ. Сүртэй ихийг өгөөгүй. Одоо надаас авна гэж саналтгүй шүү. Нүгэл болно.

Ау: Би буцааж өгмөөр байна. Өмнөх шигээ баймаар байна уу?

Эмэгтэй хүн: Тийм ээ...

Ау: За тэгвэл... Надад 80 сая дон зээлүүлэх үү?

Эмэгтэй хүн: Юу гэнэ ээ. Бурхан минь ээ.

Ау: Ээжийн өрийг дараад өгчихвөл би чамд уурлахгүй.

Эмэгтэй хүн: Тийм их мөнгө байхгүй л дээ. Хөөе, би юу ч гэсэн ээжээс гуйгаад үзэх үү? Тэгэх үү?

Ау: Тэгвэл би чамд... дахин дурлаад бас үнсэнэ.

Эмэгтэй хүн:  Бурхан минь. Чи ижил хүйстэн юм уу? Дурласан хосууд аа гэж.

Ау:  Гэрээсээ хөөгдчихвөл манайд ирээрэй. Чүрон бидний төлөвлөгөө... би хэлсэндээ хүрсэн. Аажуухан яваарай, эрхэм ээ!

Туонг: Эмч ээ? Дүү маань яаж байна?

Эрэгтэй хүн: Одоо зүгээр ээ. Гэхдээ нуруу нь хүнд гэмтсэн. Ялангуяа бүсэлхийн хэсэг. MRI болон үзлэгээс харахад.. өвчтөнийг дахиж... хөл дээрээ гишгэж... чадахгүй гэж эмээж байна.

Өвөө:  Ээж чинь та хоёрыг харахыг хүссэн бололтой.

Туонг: Би та хоёрт амлаж байна... Би Лүкийг халамжилж, хайрлах болно.

Ау: Сайн уу, эгч ээ.

Лүк:         Аутай ярилцаж болох уу?

Ау: Хар даа.

Чүрон:  Ядаж хоол ид л дээ. Чи Лүкийн дэргэд хүчтэй байх хэрэгтэй. Гайхамшиг тохиох ч юм билүү.

Туонг: Надад цаг алга. Лүкийг гадаадад эмчлүүлнэ ээ. Хэд ч байсан хамаагүй.

Чүрон: Мөнгө асуудал биш гэмтэл нь л асуудал байна. Гадаадын эмчилгээ эндэхийн эмчилгээ яг адилхан. Бас цаг хугацаа их орно. Ганцхан шөнийн дотор өөрчлөгдөнө гэж байхгүй. Хаана байх ямар ч хамаагүй.

Лүк:         Дахиж уулзахгүй байцгаая.

Ау: Юу гэсэн үг юм?

Лүк:         Миний төрсөн өдрөөр Чүронтой ярьсныг чинь... би бүгдийг нь сонссон. Миний амьдрал... шаналлаар дүүрэн байсан. Эгчийн хяналт бүр ч хэцүү байсан. Чи надад эрх чөлөө бас... хайрыг амласан. Чи надад ирээдүйг харуулсан. Гэхдээ яагаад? Бүгд төлөвлөгөөний чинь нэг хэсэг байсан уу?

Ау: Үнэн шүү, би чамд худлаа хэлсэн. Би чамд хайртай гэдэг нь  үнэн.

Лүк:         Чүроний мөнгө шиг үнэн. Миний эрх чөлөө л үнэн биш.

Ау: Лүк... надад ч бас асуудал байсан. Тэгээд л би ийм зүйл хийсэн. Одоо надад зөвхөн чи л хэрэгтэй байна. Би чамд тусалмаар байна.

Лүк:         Би яаж чадах юм бэ? Би хөлгүй болсон.

Ау: Битгий тэгж хэл дээ, Лүк.

Лүк:         Боль. Гар тавь.

Ау: Лүк надтай хамт байгаач дээ.

Лүк:         Гар тавь.

Ау: Лүк.

Лүк:         Яв.

Ау: Лүк битгий намайг түлхээч дээ. Би явмааргүй байна.

Лүк:         Яв.

Ау: Үгүй ээ, би чамайг орхихгүй.

Лүк:         Намайг тайван орхи! Тайван орхи. Тайван орхи.

Туонг: Юу болсон бэ?!

Лүк:         Нөхрөөсөө асуу.

Эмэгтэй хүн: Туонг завгүй байгаа орж болохгүй.

Туонг:  Чамайг ажлаас халахаар шийдсэн тул гэрээний дагуу чамд нөхөн төлбөр олгоно. Одооноос эхлэн... хоёулаа танихгүй хүмүүс болсон.

Чүрон: Би энэ бүхнийг чиний төлөө хийсэн.

Туонг:  Чи миний урдуур хөндөлссөн. Эхнээсээ... би чамтай холбоотой байхыг хүсээгүй. Гэтэл чи л ачаанаас минь... үүрэлцэнэ гэж ам гарч байсан. Чи дүүд минь муу зүйл хийхгүй гэж амласан.

Чүрон: Тэр чинь осол байсан.

Туонг: Тэр ослын шалтгаан нь бид. Би яагаад чамтай гэрлэхийг хүсэхгүй байгааг чи мэдэх үү ? Хүүхэд маань яагаад үхсэнийг мэдэх үү? Би хараагдсан болохоор. Би бол хараагдсан эмэгтэй. Би өөртөө сайн гэж ... бодсон сонголтоо хийсэн ч... хайртай хүмүүс минь... дандаа хохирдог. Чи өөрөө харчхаад яагаад сохор хүн шиг байгаа юм? Яагаад намайг хайрласаар байгаа юм?! Энэ ... өөрийгөө авар Чүрон. Надаас болж өөрийгөө хохироох хэрэггүй.

Чүрон: Чи намайг хаяж чадах юм уу?

Туонг:  Лүкийн төлөө бол тийм. Би ч бас эмнэлгээс гарна. Чи бид хоёр... энд ингээд дуусаж байна.

Чүрон:Чи намайг хайрлахаа больсон юм уу?

Туонг: Намайг орилуулах хэрэггүй.

Чүрон:Үнэхээр надад хайргүй юм уу?

Туонг: Тийм ээ, би чамд хайртай байхаа больсон. Би чамайг дахиж хэзээ ч хайрлахгүй.

Эмэгтэй хүн: Бидний өр одоо ч өссөөр байна.

Туонг: Жаахан л тэсчих эгч нь чамайг... удахгүй илүү сайн халамжилна. Хөөе? Хүн юу ч алдсан бай... итгэл найдвараа алдаж болдоггүй юм.

Лүк:         Одоо хангалттай, эгч ээ. Намайг орхиод өгөөч. Цаашаа бай.

Эмэгтэй хүн: Эзэгтэй.

Эмэгтэй хүн: Чүрон эмч ажлаасаа гарснаас хойш... танай үйлчилгээ авах юмгүй болсон.

Эмэгтэй хүн: Эзэгтэй та жаахан хүлээцтэй хандвал...

Эмэгтэй хүн:  Үгүй шүү. Эзэгтэй.

Эмэгтэй хүн: Ажлыг ингэж явуулдаггүй юм.

Эмэгтэй хүн: Биднийг уучлаарай бид хүнд байдалд ороод...

Эмэгтэй хүн:  Үйлчлүүлэгчид юуг ч уучилна гэж битгий бод. Би харин ч зөөлөн хандсан. Түрээсээ хоцрооход чинь ч би чимээгүй байсан. Туонгт очиж хэл. Ажлаа явуулж чадахгүй юм бол... байр чөлөөлж өг.

Эрэгтэй хүн:  Булчин, яс, үе мөч асуудал биш. Сэтгэлгээнд асуудал байна. Хөдөлгөөнгүй байдал нь өвчтөнийг тэвчээргүй болгож... сэтгэлээр унагаах болно.

Эмэгтэй хүн: Бид өөр арга олох хэрэгтэй. Бидний өр одоо ч өссөөр байна.

Эмэгтэй хүн: Тусламж гээд л бодчих. Гэхдээ худалдан авалт гэж бодож байгаа бол... зүгээр ээ.

Эмэгтэй хүн: Санаа зоволтгүй ээ, Туонг. Ван эзэгтэй эмнэлгийг буцааж худалдаж авч байна... Нэрээ ч бас шилжүүлж байгаа болохоор... үнэлгээ нь өснө гэдэгт итгэлтэй байна. Ван эзэгтэй өгөөмөр хүн юм.

Эмэгтэй хүн: Туонг Чүронд баярлах хэрэгтэй. Одоо өр төлбөр нь барагдаад... дүүгээ ч эмчлүүлэх мөнгөтэй боллоо. Чүрон манай эмнэлгийн... ерөнхий эмчээр 10 жилийн турш... ажиллахаар болсонд баярлалаа. Чи хамгийн шилдэг нь, Чүрон. Эмч... бас гүйцэтгэх захирал.

Эмэгтэй хүн: Сүүлийн үед шүхрийн спорт залуучуудын дунд үгээмэл

дуртай экстрем спорт нь болжээ. Парамотороор хичээллэх нь

байгалийн өнгө төрхийг тольдохоос гадна... чөлөөт цагаа зөв

боловсон өнгөрүүлэх...

Туонг: Бэй эгч ээ. Лүкийн байдал өдөр бүр муудаж байна. Лүкийг сайн харж байх хэрэгтэй.

Эмэгтэй хүн: боломж юм.

Үйлчлэгч: Лүк хаана нь өвдөж байна?

Туонг:     Шалаа арччих.

Үйлчлэгч        За.

Эмэгтэй хүн: Энэ арга хэмжээ олон газарт тогтмол болдог Тэр хэрээр олны анхаарлыг татаж шинэ гишүүтэй болж байна. Яагаад гэдгийг нь ойлгох амархан байгаа биз дээ? Залуу хүмүүсийн эрх чөлөөтэй байх хүслийг өдөөдөг...

Лүк:         Эцэст нь... би хэрэгцээгүй хүн боллоо. Одоо та намайг үүрд халамжилж болно.

Туонг: Утгагүй юм. Чиний бие сайжирч байна.

Лүк:         Тэргэнцэр л тохирох байж.

Туонг: Миний дүү. Итгэл найдвараа битгий алд ойлгов уу?

Лүк:         Яагаад эмнэлгээ зарсан юм?

Туонг:  Чамайг халамжлах нь... миний үүрэг.

Лүк:         Би хүн хөшөө... болчихсон бол яах вэ?

Туонг: Тийм зүйл болохгүй.

Лүк:         Хэл л дээ. Би энэ чигээрээ хөгжлийн бэрхшээлтэй болчихвол яах вэ?

Туонг: Би чамайг хайрласаар байх болно. Өмнөхөөсөө ч илүү.

Лүк:         Амьдралд чинь дахин нэг хог... Зовлонгоос ангижрах арга байна. Намайг үхүүлчих.

Туонг: Миний дүү. Миний дүү.

Лүк:          Намайг үхүүлчих...

Туонг:  Үгүй ээ, битгий!

Лүк:          Намайг үхүүлээч.

Туонг.  Миний дүү.  Боль л доо.

Лүк:          Намайг үхүүлчих! Үхүүлээд өг.

Туонг: Лүк. Би чамайг алдаж чадахгүй. Чи үхлийг сонгохгүй!

Лүк:         Хэзээ би сонголт хийдэг байсан юм бэ?

Туонг:  Миний дүү. Үгүй ээ, боль!

Лүк:          Намайг үхүүлчих...

Туонг: Миний дүү.  Үгүй ээ, би чамаас гуйя!

Лүк:         Намайг үхүүлээч.

Туонг: Лүк битгий. Лүк. Миний дүү. Битгий! Боль!

Ау: Яасан бэ?

Лүк:          Гар...

Ау:  Лүк.

Лүк:         Гар! Гар...! Гар! Гар!

Ау: Эгч ээ? Би Лүкд худлаа хэлсэн. Та яагаад надад уурлахгүй байгаа юм?

Туонг:  Одоо чухал зүйл бол... чиний Лүкийг хайрлах сэтгэл жинхэнэ. Чи одоо ч түүний хажууд байна. Энэ л хангалттай.

Ау: Ээж маань донтолтоосоо болж өрөнд орсон. Хамаатан садандаа хүртэл зээл тавьсан. Би өрийг нь төлөх гээд хичээж л байгаа. Яах ёстой ч юм? Надад ээжээс минь өөр хүн байхгүй. Та яагаад эмнэлгээ зарсан юм?

Туонг: Миний цорын ганц хайртай хүн болох Лүкийн төлөө.

Ау: Түүний биен дээрх анхны шивээс... эгч гэсэн үг байсан. Лүк таныг түшиг тулгуураа гэдгийг мэднэ. Лүк танд туслахыг хүссэн.

Туонг: Навчийг 12 салхин сэнс шиг эргүүл.

Цагаан хувцастай нэг хүүхэд

   Хар хувцастай нэг хүүхэд

   Нэг нь гэрэлд...

   нөгөө нь харанхуйд гүйнэ.

Лүк:         Эгч ээ...? Битгий намайг орхиорой. Би танд хайртай. Эгч ээ?

 

Туонг:  Тэр үед би би л дүүгээ... хамгийн ихээр хайрлах...ганц хүн гэж бодсон. Лүкийг гэх хүн ганцхан би л байсан. Одоо надад чиний... тусламж хэрэгтэй гэдгийг би мэдэж байна. Одоо Лүкэд чи л хэрэгтэй байна. Би эгч байхыг хүсэхгүй байна. Яагаад Лүкийг эхэлж... төрүүлээд намайг дараа нь төрүүлээгүй юм бэ?

Ээж:        Дүү чинь жоохон шүү дээ. Чи л дүүгээ хайрлах хэрэгтэй. Тэгвэл дүү чинь чамайг эргүүлээд хайрлана.

Туонг: Дүү минь. Миний дүү. Эгчийгээ уучлаарай.  Энэ бүх хугацаанд…  эгч нь чамайг хайрлаж байна гээд... өөрийгөө ч умартсан. Ийм хайр байдаггүй байх л даа. Чи надад энэ чинь буруу гээд яагаад хэлэээгүй юм бэ? Эгч нь... одоо л ойлголоо. Чи бид хоёрыг юу хөндийрүүлчхэв ээ? Эсвэл анхнаасаа л... бид хөндий байсан юм уу? Өмнө нь... өрөөнд чинь орох миний зуршил байсан. Одоо... миний хамгийн том айдас. Ороод нулимстай нүдийг чинь... харах вий гэхээс айж байна. Энэ өвдөлт... миний тэвчиж чадах зүйл биш. Чамайг өөрийгөө алдаж байгааг харах аймаар байна. Би амлаж байна... Би чиний амьдралд хэзээ ч саад болохгүй гэж амлаж байна. Би энд зогсоод чамайг хүлээнэ. Чамайг халамжилна. Эгч нь үргэлж чиний талд байна. Миний дүү. Эгч нь ядарч байна. Үнэхээр туйлдаад байна.

Үйлчлэгч:      Байшин хүйтэн байхаар нь... дулаацуулах гээд хүж асаачихлаа.

Туонг: Би бас асааж болох уу? Аав аа, ээж ээ. Уучлаарай. Би чадсангүй. Ээж ээ? Ээж ээ, яагаад ийм хэцүү байгаа юм бэ? Аав аа? Лүкийг аврах аргыг надад зааж өгөөч. Өвөө эмээ.. дүүг минь авраач...

Лүк:         Эгч ээ? Эгч ээ? Эгч ээ? Эгч ээ?

Туонг: Эгч нь байна.

Лүк:         Би өлсөөд байна.

Туонг: Захиалгаа өгөөрэй!

Лүк:         Жинхэнэ амт!

Туонг: Яасан бэ?

Лүк:         Өмнөх шигээ гоё байна.

Туонг: Хүн айлгачих юм. Ганцхан зураг авчихъя. Инээмсэглээрэй! Сайн байна.

Лүк:         Эгч ээ?

Туонг:  Ммм?

Лүк:         Надтай хамт алхах уу? Дотор байхаар давчдаад байна.

Туонг: Явцгаая.

Лүк:         Эгч ээ?

Туонг:  Ммм?

Лүк:         Би танд хайртай.

Туонг:  Ау ч бас орж байгаа биз дээ. Ау чамд тохирох охин.

Лүк:         Та хоёр дотно болоо юу?  Аль эрт л ингэх байсан юм.

Туонг: Харин тийм ээ. Хайран цагаа дэмий үрж. Одооноос галзуу хурдтай амьдарна аа.  Зураг авах цаг.

Лүк:         Одоо юу?

Туонг: За, камер руу хараарай.

Лүк:         Хангалттай...

Туонг: Чи сайхан харагдаж байна!

Лүк:          Сайхан харагдаж байна уу?

Туонг:  Тийм ээ.

Лүк: Өгч бай. Хажууд зогсож бай. Филтер тат л даа. Миний уруул хувхай цайчихсан байхад юу нь сайхан гардаг юм?

Туонг: Гоё л харагдаж байна даг.

Лүк:         Эгч ээ.

Туонг: Ммм?

Лүк:         Аав, ээж хоёрт тохиолдсон зүйл... осол байсан. Надад тохиолдсон зүйл ч адилхан. Та өөрийгөө буруутгах хэрэггүй.

Туонг: Дэмий юм бодох хэрэггүй. Одоо гол зүйл... эрүүл чийрэг байх. Тийм үү? Тийм үү? Тийм үү? мм?

Лүк:         Таны ачийг яаж хариулна даа. Би таныг аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна.

Туонг: Аз жаргалтай байх... үгүй хамаагүй ээ.

Лүк:         Надад зүгээр биш. Би танд бэлэг бэлдсэн.

Туонг: Юу юм?

Лүк:         Өрөөнд байгаа та аваад ир.

Туонг: Одоо юу?

Лүк:         Онцгой бэлэг. Танд таалагдана аа.

Туонг:  Явчхаад ирье.

Лүк:          За. Эгч ээ? Инээмсэглээрэй. Энэ инээмсэглэлийг чинь үргэлж хармаар байна. Илүү том.

Туонг: Миний хөөрхөн гөлөг!

Лүк:         Би одоо том нохой болсон.

Туонг: Тэгвэл хуц. Тэнэг гэдэг нь.

Бичиг: Намайг уучлаарай! Өөрийнхөөрөө амьдраарай эгч ээ.

Туонг: Лүк. Лүк. Лүк. Бариарай. Хүн байна уу? Туслаарай. Хүн байна уу? Туслаарай.

Лүк:         Намайг үхүүлээч!

Туонг: Үгүй ээ! Би зөвшөөрөхгүй! Чи үхэж болохгүй! Үхэж болохгүй.

Лүк:         Эгч ээ! Хүн байна уу? Туслаарай. Хүн байна уу? Эгч ээ. Эгч ээ! Эгч ээ! Хүн байна уу? Туслаарай.

Ау: Лүк. Лүк.

Лүк:          Ау..

Ау: Лүк!

Ау:  Лүк?!

Лүк: Ау...

Ау: Туонг эгч ээ! Туонг эгч ээ! Туонг эгч ээ! Сэргээрэй гуйя. Эгч ээ! Сэргээрэй, эгч ээ! Эгч ээ... Эгч ээ! Эргээд ирээч. Туонг эгч ээ...

Туонг: Лүк? Лүк. Чи зүгээр үү?

Лүк:         Миний буруу.

Туонг: Зүгээр дээ. Зүгээр дээ. Зүгээр дээ...

Лүк: Намайг үнэхээр уучлаарай!

Туонг: Хөөрхөн байна уу?

Лүк:         Тийм ээ... Ямар тэнэг юм бэ?

Туонг:  Сайхан сонсогдохгүй байна шүү.

Лүк:         Өөрийгөө хэлсэн юм. Үхлийг сонгох нь...

Туонг: Үхэл шийдэл байсан бол... би энэ хүртэл амьдрахгүй байсан .

Лүк:         Чүрон танд өгөөрэй гэсэн юм.

Эмэгтэй хүн: Гарын үсгээ зураагүй юм уу?

Чүрон: Би эхлээд уншъя.

Эмэгтэй хүн: Ван дарга таныг гарын... үсгээ л зур уншихыг нь өөрөө уншина гэсэн. Эргээд ороод ирье.

Лүк:         Өвөө, эмээ. Аав аа, ээж ээ. Үр хүүхдүүдээ... хамгаалсанд баярлалаа. Би одоо ойлгосон. Одооноос эхлэн би хайртай... хүмүүсийнхээ төлөө амьдрах болно. Эгч ээ? Одоо таны ээлж.

Туонг: Тийм ээ, өвөө, эмээ, аав, ээж ээ... дүү минь том болсон. Манай гэр бүлийн шинэ гишүүнийг хүлээж аваарай. Ау мэндлэхгүй юм уу?

Ау: Намайг Хай Ау гэдэг. Би эхнэр нь... Лүкийн ирээдүйн эхнэр. Туонг эгчийн амьдралыг ерөөж өгөөрэй.

Үйлчлэгч:      Хүлээгээрэй! Баталгаа болгоод... тэврэлдвэл бүгд харж чадна шүү дээ. Ганцхан тэврэлт...

Туонг: Тэнэг юм биш үү.

Үйлчлэгч: Одоо тэврээрэй...

Ау, Үйлчлэгч: За, тэврээд ав!

Лүк:         Эгч ээ? Нааш ир. Итгэлтэй байна уу, эгч ээ?

Туонг:  Чи итгэлтэй байна уу, Лүк?

Лүк:         Би итгэлтэй байна.

Туонг: Чи чадах юм уу?

Лүк: Хорсох юм бол хэлээрэй.

Туонг: Ёооё!

Лүк:          Би эхлээгүй байна!

Туонг:  Эхлээгүй байсан юм уу?

Лүк:         Битгий хөдлөөрэй.  Тэвчээрэй!

Түонг:  Хорсоод байна. Өвөө энэ сорви тогтох болов уу?

Өвөө       : Санаа зоволтгүй! Сорви тогтсон ч дүү чинь урлагийн бүтээл болгоод өгнө.

Хүүхэд: 'Ээж ээ! 'Ээж ээ!

Туонг:  За, хонгор минь?

Хүүхэд: Та зөвшөөрөх үү?

Туонг: Надад юм уу?

Хүүхэд: Тийм ээ!

Туонг: Манай Тү үнэхээр авъяастай шүү. Аав чинь багадаа яг чам шиг авъяастай байсан.

Хүүхэд: Ээж ээ, баярлалаа!

Туонг: За!

Лүк:         Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг. Хүү зураач болохыг хүсэж байна гэсэн. Зөвшөөрөх юм уу ээж ээ?

Туонг: Зөвшөөрч байна.

Ау: Эгч ээ, Лүкийн шивээсний газрыг нээх газар олсон. Та нэр өгмөөр байна уу?

Туонг: Тэгвэл... Бие даах чадварын бэх гэе.

Ау: Гайхалтай!

Эрэгтэй хүн: Нэг гэр бүл үү.

Туонг, Лүк     : Зурагчин ах аа.

Эрэгтэй хүн: Та нар зургаа авахуулах уу?

Туонг:  Тэгэлгүй яахав!

Эрэгтэй хүн:  Энгийн байдгаараа байгаарай. Авлаа шүү. Хоёр, гурав!

TRAILER

Лүк, Туонг: Навчийг 12 салхин сэнс шиг эргүүл.

Туонг: Миний дүү. Чи бид хоёрыг юу хөндийрүүлчхэв ээ?

Туонг: Өвөө.

Лүк:         Авраарай.

Туонг: Эгч нь ядарч байна үнэхээр туйлдаад байна.

Бичиг: Том болоод ирэхээр ах дүүсийн дотно холбоо тасрах ёстой гэж үү?

Лүк:         Зовлонгоос ангижрах арга байна. Намайг үхүүлчих.Ингээд больцгооё. Дахиж уулзахгүй байцгаая.

Туонг: Хоёулаа ингээд дуусгая.

Ау: Лүк битгий намайг өөрөөсөө түлхээч. Би чамаас салахгүй.

Чүрон: Надтай гэрлэхийг хүсэхгүй тэгсэн мөртлөө дүүгээ л гэдэг.

Туонг: Чи над шиг хараагдсан эмэгтэйтэй гэрлэж болохгүй. Би бол хараагдсан эмэгтэй.

Лүк:         Гар.

Чүрон: Яагаад би болдоггүй юм?

Бичиг: Өөрийнхөө хайртай хүнийг үү, өөрийг чинь хайрладаг хүнийг сонгох уу?

Туонг: Аав аа, дүүг минь авраач.

Өвөө: Өвгөдийн хэлсэн үг байдаг юм...Нэг нь бүдрэхэд нөгөө нь түшиж босгодог" гэдэг.

Ээж:        Дүү чинь амьдралд сөхөрвөл миний охин түшээд босгоно биз дээ?

Лүк:         Хүн байна уу туслаарай. Эгч ээ.

Бичиг: Энэ бүх эмгэнэл хэзээ дуусах вэ?

Туонг: Аав аа, ээж ээ, уучлаарай. Би чадсангүй.

Лүк:         Эгч ээ, сэргээрэй.

Туонг: Яагаад намайг тэгтлээ их хайрладаг юм?

Чүрон: Яг том эгч шиг маань болохоор.

Туонг: Юу гэнэ ээ?

Чүрон: Эгч ээ?

Туонг: Хэний эгч?

Чүрон: Үгүй ээ.

Туонг: Хэл чинь хальтирчихсан уу?

Чүрон:Үгүй юу гэх гэсэн бэ гэхээр миний дарга.

Туонг: Боль оо.

Ау:           Чамаас салахад маш амархан

Чи миний тамхинаас өөрцгүй.

Лүк:                 Дуулаад байгаа юм уу?

Ау:           Тийн

Лүк:                 Сайн юм аа. 

 

 

 

Back to episodes Go home