Under Marriage Pressure,CEO Takes Beggar Home.
https://www.youtube.com/watch?v=Lzq9antGu90
Хугацаа: 1 цаг 47 минут
Дүрүүд: Вэнь Янь- гол дүрийн баян эмэгтэй /Эхний хэсгүүдэд Засварчин эмэгтэй гэж бичигдсэн байгаа/, А Жин-гол дүрийн сайхан сэтгэлт залуу, Жао Мэй- А Жин-ийн араас гүйдэг эсрэг дүрийн эмэгтэй, А Ю-долигоносон шалчигар залуу, Бэр-эсрэг дүрийн эмэгтэй А Ю-гийн эхнэр, Ээж-Хоёр нүүрт эмэгтэй, Жао Мэй-гийн аав Жао Жинь Шань гэх мэт....
Орчуулсан: Б.Есүйхулан
Засварчин эм: Сольж дуусаагүй байна шүү.
Мастер Жао: Аан, эмэгтэй хүн байсан юм байна шүү дээ. Тэгэхээр л ийм удаан байсан байх нь.
Мастер Жао: Ийм нарийхан гар хөлтэй байж түлхүүр ч даах уу даа?
Мастер Жао: Чи ер нь машин засаж чаддаг юм уу?
Мастер Жао: Миний бодлоор чи зүгээр л машин угаагч бололтой.
Засварчин эмэгтэй: Танаас бол илүү мэднээ.
Засварчин эмэгтэй: Энэ машины 3-р цилиндрийн поршений бөгжнөөс тос алдаж байна. Бас турбо нь маш их доголдолтой байна.
Засварчин эмэгтэй: Засахгүй бол уралдааны зам дээр 3 тойрог ч даахгүй, шууд төмрийн хог болно.
Мастер Жао: Солиорно биз.
Мастер Жао: Чи намайг хэдээр авсныг мэдэхүү.
Мастер Жао: Уралдааны төрөл дотор хамгийн дээд зэрэглэлийн .
Мастер Жао: Уралдааны хамгийн дээд үзүүлэлттэй машин шүү. Чи юу ч мэдэхгүй юм байна, машин угаагчаа.
Эмэгтэй 1: Яг үнэн. Жао эзний машиныг шүүмжлэх эрх чамд байхгүй.
Эмэгтэй 2: Тийм шүү.
Мастер Жао: Зөв ярьж байна. Алив чамайг ч бас.
Засварчин эмэгтэй: Тэгвэл өөрсдөө туршаад үз.
Мастер Жао: За одоо хурдан миний машиныг дуусгаадах. Би тэмцээний аварга авах гээд хүлээгээд байна.
Засварчин эмэгтэй: Өөрийгөө тийм мундаг гэж бодож байгаа юм бол яагаад надтай уралдаж болохгүй гэж?
Мастер Жао: За тэгье, чамтай уралдъя.
Мастер Жао: Хэрвээ чи хожигдвол миний суудлын дэр болно шүү.
Засварчин эмэгтэй: Харин чи хожигдвол надад ганцхан хүсэлт байна.
Засварчин эмэгтэй: Дахиж хэзээ ч битгий жолоо барь.
Засварчин эмэгтэй: Танд машин жолоодох эрх өгөх нь өөрөө машиныг доромжилж байгаа хэрэг.
Мастер Жао: Цагийг нь харж бай.
Мастер Жао: 5 минутын дараа энэ машин угаагчийг би амьд дэрээ болгоно.
Мастер Жао: Одоо бууж өгсөн ч оройтоогүй шүү, машин угаагч аа.
Мастер Жао: Үгүй бол хожигдсоныхоо дараа миний өгзгөн доор уйлах болно.
Мастер Жао: Новш.
Үзэгч1: Тэр машин нисээд явчихлаа!
Үзэгч2: Би буруу харчихав уу?
Үзэгч2: Тэр гүйцэж түрүүлэлт... их танил харагдаж байна.
(машины дуу)
Үзэгч: Жао залуу эзэнтээн!
Мастер Жао: холд!
Мастер Жао: Үгүй ээ, энэ боломжгүй!
Мастер Жао: Чи яаж ингэчихэв?
Мастер Жао: Чи ер нь хэн юм бэ?
Засварчин эмэгтэй: Та хожигдсон.
Засварчин эмэгтэй: Эмэгтэй хүнийг хүндэлж мэддэггүй хог шаар шиг хүн та өнөөдрөөс эхлээд уралдааны ертөнцөөс хасагдлаа.
Үзэгч: Аан би одоо саналаа.
Үзэгч: Энэ чинь домогт Phantom Drift байна!
Үзэгч: Бүр өмнөхөөсөө ч хурдан болсон байна!
Үзэгч: Тэр чинь үнэхээр Rolls машины бурхан байсан юм байна!
Мастер Жао: Энэ үнэхээр тэр нууцлаг уралдааны бурхан байжээ. Би ч дуусжээ.
Туслах: Жао залуу эзэн ээ...
Мастер Жао: Би бүр сүйрчихлээ.
Туслах: Захирлаа, та одоо дэлхийн уралдааны машины god, бас хамгийн баян хүн болсон.
Туслах: Тэгээд юу таныг зовоогоод байгаа юм бэ?
Засварчин эмэгтэй: Надад ядуу хүний хувцас, бас 5 сая долларын чек бэлд.
Туслах: Ядуу хүний хувцас аа?
Туслах: Та юу хийх гэж байгаа юм бэ?
Засварчин эмэгтэй: Миний хэлснээр л хий.
Туслах: За ойлголоо, яг одоо бэлдье.
Засварчин эмэгтэй: Надад 100 юань өгөх хүн байвал би түүнд хувь тавиланг нь өөрчлөх 5 саяыг өгнө.
Засварчин эмэгтэй: Түрийвч, утсаа хулгайд алдчихлаа.
Засварчин эмэгтэй: Жаахан мөнгө өгч тусалж болох уу?
Эмэгтэй: Хөөе, Анью тийшээ битгий яв.
Эрэгтэй: Яасан бэ хонгор минь?
Эмэгтэй: Тэр гуйлгачин миний хуучин ангийн хүүхэдтэй их адилхан харагдаад байна.
Эмэгтэй: Бид хоёр өмнө нь их дотно байсан юм.
Эмэгтэй: Хэрвээ намайг харвал заавал мөнгө зээлээч гэнэ.
Эмэгтэй: Тиймээс тойроод явъя.
Эрэгтэй: Вэнь Яань...
Эмэгтэй: Нээрээ тэр мөн байна!
Эмэгтэй: Чи бас таньдаг юм уу?
Эрэгтэй: Танихаар барах уу?
Эрэгтэй: Миний хуучин найз охин.
Эрэгтэй: Гадуур ажил хийхээр яваад тэгээд салсан.
Эмэгтэй: Миний хуучин ангийн хүүхэд чиний хуучин найз охин, дээрээс нь гуйлгачин болчихсон гэж хэн санах вэ дээ.
Эмэгтэй: Ямар ичмээр юм бэ.
Эмэгтэй: Над шиг барилгын гүйцэтгэгч ийм ангийн хүүхэдтэй гэдгийг хүмүүс мэдвэл би нүүр хийх газаргүй болно.
Эмэгтэй: Явъя.
Эмэгтэй: Явъя.
Эрэгтэй: Түр хүлээ, эхлээд зураг авчихъя.
Засварчин эмэгтэй: Жао Мэн, чиний бүх төслийг үнэндээ би өгч байдгийг чи мэдэхгүй.
Засварчин эмэгтэй: Түр хүлээгээрэй...
Засварчин эмэгтэй: 10 юань хүрэхгүй байх аа.
Засварчин эмэгтэй: 100 юань өгч болох уу?
Эрэгтэй: Юу гэнээ? 100 аа?
Эрэгтэй: яагаад тийм их хэрэгтэй гэж?
Засварчин эмэгтэй: Би хэд хоног олигтой хоол идээгүй.
Засварчин эмэгтэй: Мах идмээр байна, бас гэр рүүгээ харих унааны мөнгө хэрэгтэй.
Эрэгтэй: За тэгье.
Засварчин эмэгтэй: Түр хүлээ.
Эрэгтэй: Дахиад яасан бэ?
Засварчин эмэгтэй: Би хүний тусыг зүгээр авдаггүй.
Засварчин эмэгтэй: Надад Dream Group-ийн 5 саяын чек байна.
Засварчин эмэгтэй: Санхүү дээр нь шууд очоод бэлнээр авч болно.
Эрэгтэй: Dream Group-ийн 5 саяын чек ээ?
Эрэгтэй: Чи ч худлаа ярихаа мэдэх юм аа.
Засварчин эмэгтэй: Жинхэнэ чек шүү дээ.
Засварчин эмэгтэй: Энэ юу нь худлаа байхав...
Эрэгтэй: Манай дүү Dream Group-д ажилладаг юм.
Эрэгтэй: Тэр компанийн чекийг зөвхөн захирал нь гаргаж чадна.
Эрэгтэй: Буруугаар ойлгуулах гээгүй юм шүү.
Эрэгтэй: Гэхдээ чи гуйлгачин юм бол, Яаж Dream Group-ийн чек-тэй байхавдээ
Засварчин эмэгтэй: За тэгвэл чи надад итгэхгүй байгаа юм чинь,
Засварчин эмэгтэй: Чамд Өөр хэрэгтэй зүйл байна уу?
Засварчин эмэгтэй: Үүнийг би тусалсны хариу гэж бодъё.
Эрэгтэй: Сайн уу ээж?
Ээж: А Жин аа, удахгүй ээжийнх нь 60 насны төрсөн өдөр болно.
Ээж: Дүү чинь найз охиноо дагуулаад ирнэ.
Ээж: Чи ч гэсэн нэг охин дагуулаад ир.
Ээж: Тэгж байж хамаатан садан, найзуудын хов живийг намжаамаар байна. Сонсож байна уу?
Эрэгтэй: За... байж байгаарай...
Эрэгтэй: байна уу... ээж ээ...
Эрэгтэй: Тэгэхээр ингэе.
Эрэгтэй: Чи хэд хоног миний найз охин болж жүжиглээч.Тохирох уу?
Засварчин эмэгтэй: Юу?
Засварчин эмэгтэй: Түр зуурын найз охин уу?
Эрэгтэй: Тийм ээ.
Эрэгтэй: Ээж маань гэрлэ гэж шахаад байгаа юм.
Эрэгтэй: Төрсөн өдөртөө найз охин авчир гээд.
Эрэгтэй: Гэтэл би нэг ч удаа үерхэж үзээгүй.
Эрэгтэй: Одоо би хаанаас найз охин олохов
Эрэгтэй: Чи хэдийгээр ноорхой хувцастай ч царай чинь боломжийн юм байна.
Эрэгтэй: Жаахан янзалчихвал гайгүй харагдана.
Эрэгтэй: Тэгэхээр зөвшөөрөх үү?
Засварчин эмэгтэй: За...
Эрэгтэй: Хэрвээ зөвшөөрвөл би чамд мөнгө өгнө.
Засварчин эмэгтэй: Надад мөнгө төлөх юм уу?
Эрэгтэй: Тийм ээ.
Эрэгтэй: Хэрвээ зөвшөөрвөл цалин өгнө.
Эрэгтэй: Гэхдээ барилгын ажилтай адил ханштай.
Эрэгтэй: Өдөрт 200 юань.
Эрэгтэй: 7 хоног гэвэл 1400 болно.
Эрэгтэй: Шинэ жил, бас ээжийн төрсөн өдөр юм чинь 2000 болгоё.
Эрэгтэй: Ямар байна?
Засварчин эмэгтэй: Сонсохнээ дажгүй тохиролцоо болох юм шиг байна.
Эрэгтэй: Тэгэлгүй яах вэ.
Эрэгтэй: Барилгын ажлаас хавьгүй дээр.
Эрэгтэй: Надтай хамт манайд шинэ жил тэмдэглэ.
Эрэгтэй: Сайхан хоол, сайхан уух зүйл
Засварчин эмэгтэй: Ингэж хэлж байгаа юм чинь яаж татгалзах вэ дээ. За тэгвэл тохирлоо.
А Жин: За ингээд боллоо. Маргааш ээжийн маань 60 насны төрсөн өдөр. Чамд хувцас авч өгөөд, усанд оруулаад, дараа нь бэлэг авна. Тэгээд болчих байх. Явцгаая.
Засварчин эмэгтэй: Ямар байна?
А Жин: Ваа… чи үнэхээр гайхалтай харагдаж байна. Маш үзэсгэлэнтэй юм.
Засварчин эмэгтэй: Тэгвэл үнсүүлж болох уу?
А Жин: Дэмий юм битгий яриад бай. Бид чинь зүгээр л жүжиглэж байгаа.
Засварчин эмэгтэй: Жинхэнэ болгож болохгүй юм уу?
А Жин: Үгүй. Ямар ч боломжгүй. Надад таалагддаг хүн бол…
А Жин: Dream Group-ийн захирал эмэгтэй. 18-тайдаа шилдэг их сургуульд орсон, 22-тойдоо автомашины компани байгуулсан, 25-тайдаа IPO хийсэн, дэлхий даяар “Хурдны Машины бурхан” гэж алдаршсан хүн. Тийм эмэгтэй л миний жинхэнэ хайр.
Засварчин эмэгтэй: Өө, нууцхан шүтэн бишрэгч юм байна шүү дээ. Сонирхолтой юм. За за, зүрх чинь баян хатагтайд эзлэгдсэн юм бол би яаж өрсөлдөх вэ дээ. Тэгвэл зүгээр л жүжиглэе.
А Жин: Ямар ч байсан надад сэтгэлтэй болж болохгүй шүү. Үгүй бол хуурамч найз бүсгүйн ажлаас чинь хална.
Засварчин эмэгтэй: За тэгвэл гар барьж болох уу?
А Жин: Үгүй ээ. Үгүй. Аан… чамд бэлэг авч өгье.
А Жин: Ээжийн төрсөн өдөрт хоосон очиж болохгүй шүү дээ.
Засварчин эмэгтэй: Энэ цайлган залуугаар даажигнах ч амархан юм аа.
Засварчин эмэгтэй: 5 сая долларын төрсөн өдрийн бэлэг бэлдээд, маргааш Шяо тосгоны Шяогийнд Dream Group-ийн нэрээр хүргүүл.
А Жин: Аан бас, ээжтэй минь уулзахдаа эелдэг байгаарай. Ямар ч тохиолдолд гуйлгачин гэдгээ хэлж болохгүй шүү. Аав чинь компанитай, чи өөрөө бизнес эхлүүлж байгаа гэж хэл. Жилийн орлого чинь хэдэн зуун мянга орчим гээд хэлчих.
Засварчин эмэгтэй: Худлаа хэлэхээр зүгээр юм уу?
А Жин: Яах вэ дээ?
А Жин: Шинэ жил өнгөрөөд л бид сална шүү дээ. Тэд шалгах ч биш. Манай ээж нэр нүүрэндээ их дуртай хүн. Зүгээр л баярлуулчих.
А Жин: Аан бас энэ 10 мянгыг ав. Ээжтэй уулзаад шууд өгчих.
Засварчин эмэгтэй: За.
А Жин: Ирчихлээ. Орцгооё.
А Жин: Энийг ав. Ээжтэй уулзаад шууд өгчихөөрэй.
Ээж: Ли эгч, гэртээ байгаа юм шиг байгаарай.
Ээж: Ван ахаа, суу суу.
Ээж: Баярлалаа, баярлалаа.
Хөтлөгч: Донцунаас Жао Чуань — 2,000 юанийн бэлэг.
Ээж: Баярлалаа, ороод суугаарай.
Эмэгтэй: 50,000 юань!
Хөтлөгч: Загалмайлсан охин Жао Мэйгуй — 50,000 юанийн бэлэг.
Зочид: 50,000 гэнэ ээ!
Жа: Загалмайлсан ээж ээ!
Ээж: Хөөрхөн загалмайлсан охин минь ирчихэж. Яасан их бэлэг өгдөг юм бэ?
Жа: Өнөөдөр таны 60 насны төрсөн өдөр шүү дээ. Тийм болохоор онцгой юм бэлдэх ёстой. Жин ах, Юү ах хоёр хараахан ирээгүй юм уу?
Ээж: Замдаа явж байгаа байх аа.
А Жин: Ээж ээ, би ирлээ!
А Жин: Ээж ээ, би ирлээ.
А Жин: Ээж ээ, танилцаарай. Энэ бол миний найз бүсгүй Вэнь Янь.
Засварчин эмэгтэй: Сайн байна уу, эгч ээ. Танд бэлдсэн жоохон бэлэг байгаа юм.
Зочин: хатагтай Шяо үнэхээр азтай юм аа. Ийм хөөрхөн бэртэй.
Зочин: Цагаан царайтай, хөөрхөн юм. Лав хотын охин байна.
А Жин: Тийм шүү. Хотод төрж өссөн юм.
Ээж: нээрээ юу? Манай бэр хотын хүүхэд юм уу? Тэгвэл гэр бүл нь чинээлэг байх нь ээ? Аав ээж нь юу хийдэг юм?
Засварчин эмэгтэй: Аав маань өөрийн үйлдвэртэй. Ээж ажил хийдэггүй, шоппинг хийж, махжонг тоглодог.
Ээж: Ёстой миний мөрөөдлийн амьдрал байна даа.
Зочин: Шяо эгч ээ, ийм бэртэй болсон юм чинь удахгүй та ч бас тийм амьдралтай болно доо.
Зочин: Баян болчихвол биднийг мартав аа.
Ээж: Мэдээж үгүй. Би мөнгөтэй болбол нутгийнхаа хүмүүсийг хэзээ ч мартахгүй. Ор доо охин минь, ээж нь цай хийж өгье.
Жа: Түр хүлээгээрэй.
Ээж: Юу болсон бэ?
Жа: Загалмайлсан ээж ээ, та нэг юм мартчихсан юм биш биз?
Ээж: Юу мартсан гэж?
Жа: Та өмнө нь Жин ахыг том болохоор нь надтай гэрлүүлнэ гэж амалсан шүү дээ. Мартчихаа юу?
Ээж: Чи А Жинтэй гэрлэхийг хүсэж байгаа юм уу?
Жа: болохгүй гэж үү, загалмайлсан ээж ээ?
Ээж: Манай А Жин одоо найз бүсгүйтэй болсон шүү дээ. Чамд өөр сайн залуу олж өгч болно шүү дээ.
Жа: Үгүй ээ, би зөвхөн Жин ахад л дуртай. Би түүнтэй л сууна. Та надад амалсан, одоо хэлснээсээ буцаж болохгүй шүү дээ.
Ээж: Амласан нь үнэн… бас энэ тухай А Жинд хэлж байсан. Гэхдээ манай гэрийнхэн…
Жа: А Жин ах юу гэсэн юм?
Ээж: А Жин чамайг өөрийнх нь төрөл биш гэсэн.
А Жин: Тийм ээ. Чи бид 2 бүтэхгүй ээ.
Жа: Яагаад? Жин ах аа, та энэ эмэгтэй намайг бодвол дээр гэж хэлэх гээд байна уу?
А Жин: Тийм ээ, тэр чамаас дээр. Тэр сайхан сэтгэлтэй, халамжтай, боловсролтой. Бас бид хоёр сэтгэлээрээ маш гүн холбогддог.
Ээж: Вэнь Яний аав үйлдвэртэй хүн. Манай А Жинд яг тохирох хүн.
Жа: Үйлдвэртэй гэнэ ээ? Намайг сохор гэж битгий бодоорой. Загалмайлсан ээж ээ, би бүгдийг харсан. Тэд эвдэрхий гурван дугуйттай ирсэн. Манай аав уурхай эзэмшдэг мөртлөө би седан төрлийн машин унаад ирж байна. Хэрвээ аав нь үйлдвэртэй байсан бол яагаад эвдэрхий гурван дугуйтаар ирэх юм?
Зочин: Тийм шүү, би ч бас харсан. Тэд гурван дугуйттай ирсэн.
Ээж: Гурван дугуйт гэж үү? Үнэн юм уу?
Ээж: А Жин аа, үнэнийг хэл. Хэрвээ аав нь үйлдвэртэй хүн юм бол яагаад гурван дугуйттай ирсэн юм?
Жа: Ойлгомжтой байна шүү дээ. Худлаа ярьж, онгирч байгаа юм.
Зочид: Худлаа ярьсан юм уу?
Жа: Илэрхий биш байна гэж үү? Манай Жин ах бол онц сурлагатан, царайлаг бас авьяастай. Ийм эр хүнд баян, чадвартай, сайн айлын эмэгтэй л тохирно.
Жа: Ямар нэг худалч хүүхэнтэй зүгээр л суучих хүн биш шүү.
Ээж: А Жин аа, Вэнь Янь үнэхээр худалч юм уу?
А Жин: Ээж ээ, Мэйгийн дэмий юманд битгий итгэ. Вэнь Янь яаж худалч байх вэ дээ?
Ээж: Тэгвэл яагаад гурван дугуйттай ирсэн юм?
Вэнь Янь: Тэр чинь… тэр…
Вэнь Янь: Манайд ердөө гурван машин л байдаг юм. Аав нэгийг нь, ээж нэгийг нь унадаг. Надад ч бас нэг байсан. Гэхдээ эгч маань ангийн уулзалттай гээд гангарна гэж минийхийг зээлчихсэн.
Бүгд: Юу гэнээ? Танайх гурван машинтай юм уу?
Бүгд: Тийм айл чинь баян айл л байдаг шүү дээ!
Бүгд: Вэнь Янь аа, танайх үнэхээр гурван машинтай юм уу?
Вэнь Янь: Манайд ердөө гурав байдаг юм биш ээ. Одоогоор хэрэглэж байгаа нь л гурав.
Бүгд: Хэрэглэж байгаа нь гурав гэдэг чинь ямар утгатай юм?
Вэнь Янь: Манайх машин үйлдвэрлэдэг юм. “Rolls” гэдэг брэндтэй. Тиймээс хэдэн арван мянгаараа бий.
А Жин: Би чамайг хэдэн зуун мянгын орлоготой дүр эсгэ гэж л хэлсэн шүү дээ. Яагаад ийм том худал зохиочихов оо? Дараа нь яаж бултах юм?
Бүгд: Юу? Танайх дэлхийн номер нэг машины брэнд “Rolls”-ийг үйлдвэрлэдэг гэж байгаа юм уу?
Вэнь Янь: Тийм ээ. Тэгээд?
Бүгд: Хөөх, ингэж худлаа яриад хахаж үхэхгүй байна уу?
Бүгд: “Rolls”-ийг хэн үйлдвэрлэдгийг мэдэх үү?
Бүгд: Манай Нань мужийн “Dream Group” шүү дээ!
Бүгд: Харин чи манайх гэчихжээ?
Бүгд: Яг шүү! “Dream Group” бол Нань мужийн бахархал.
Бүгд: Үүсгэн байгуулагч нь Автомашины бурхан гэгддэг, санхүүгийн ертөнцийн домог!
Бүгд: Харин чи “Rolls”-ийг би бүтээсэн гэж байгаа юм уу?
Бүгд: Яасан ичдэггүй худалч вэ!
Бүгд: Ямар ичих нүүргүй юм бэ!
Бүгд: Шяо гэр бүлийн нэрийг гутааж байна!
Ээж: А Жин аа, үнэнийг хэл дээ. Вэнь Янь яг юу хийдэг хүн юм?
А Жин: Ээж ээ, тэднийх үйлдвэртэй нь үнэн. Гэхдээ “Rolls” үйлдвэрлэдэггүй. Зүгээр л та нараар тоглосон юмаа.
Ээж: Чи худлаа яриагүй биз дээ? Тэднийх хотод үнэхээр үйлдвэртэй юм байгаа биз? Хэрвээ худлаа ярьж байгаа бол төрсөн өдрөөр минь чамайг гэрээсээ хөөнө шүү!
А Жин: Би яах гэж худлаа ярих вэ дээ ээжээ?
Жа: Худлаа яриад байгаа нь илт байна!
А Жин: Чи юу гэх гээд байнаа?
Жа: Би хэд хоногийн өмнө ээжээс нь асуусан. “А Жин найз охингүй” гэж байсан.
Жа: Гэтэл өнөөдөр гэнэт найз охин дагуулаад ирчихэж.
Жа: Хотын хүмүүс шиг мөнгө төлж түрээсийн найз охин авчирсан юм биш биз?
Бүгд: Юу? Түрээсийн найз охин уу?
А Жин: ээжээ түүнд итгэх хэрэггүй! Жао Мэйгуй дэмий юм ярихаа больж үз.
Жяо Мэй: Дэмий юу?
Жяо Мэй: Ээж ээ, та өөрөө бод доо. Сэжигтэй биш гэж үү?
Жяо Мэй: А Жин ах үргэлж “Dream Group”-ийн үүсгэн байгуулагч Автомашины бурхантай л сууна гэж ярьдаг байсан.
Жяо Мэй: Тэгээд ганц бие явсаар байснаа гэнэт найз охинтой болчихлоо гэж үү?
Бүгд: Тэгэхээр үнэхээр түрээсийн найз охин юм байна!
Бүгд: Тийм байна. Ямар инээдтэй юм бэ!
Бүгд: Бүр хотод үйлдвэртэй айлын охин гэж худлаа ярина гэнэ ээ!
Ээж: А Жин аа, үнэнийг хэл. Вэнь Янь үнэхээр түрээсийн найз охин юм уу?
Жяо Мэй: Асуух хэрэг байна уу? Мэдээж мөнгөөр хөлсөлсөн!
Жяо Мэй: Хараач, хоёр хүн огт үерхэж байгаа хүмүүс шиг харагдахгүй байна.
А Жин: Үерхэж байгаа хүмүүс ямар байдаг юм?
Жяо Мэй: Асуух хэрэг байна уу? Гар гараасаа барина, үнсэлцэнэ, тэвэрнэ шүү дээ!
Жяо Мэй: Харин та хоёр юу ч хийсэнгүй.
А Жин: Тийм юмыг бид хоёр аль хэдийн хийчихсэн. Олон хүний өмнө заавал үзүүлэх ёстой юм уу?
Жяо Мэй: Юунаас айгаад байгаа юм? Учир нь та хоёр жинхэнээсээ үерхдэггүй биз дээ?
А Жин: Хармаар байна уу? За тэгвэл харцгаа!
А Жин: Вэнь Янь, нааш ир. Үнсэлцье.
А Жин: Энэ, чихэр ид. Амнаас чинь ямар амттайг нь мэдэрмээр байна.
Бүгд: Үнэхээр үнсэлцчихлээ!
Бүгд: Тэгэхээр жинхэнэ юм байна!
Бүгд: Үнсэлцэж байна, тэгэхээр үнэн байна!
А Жин: Одоо ч худлаа санагдаж байна уу? Эсвэл сонирхдог залуу чинь өөр эмэгтэйг үнсчихээр уур чинь хүрч байна уу?
Жяо Мэй: Шинэ жилийн баяраар эвдэрхий гурван дугуйттай ирчихээд баян айлын дүр эсгэж, аав ээж хамаатнуудаа хуурч байна.
Жяо Мэй: Ичихгүй байна уу?
Ээж: А Жин аа, үнэнийг хэл. Тэднийх үнэхээр хотод үйлдвэртэй юм уу?
Ээж: Хэрвээ худлаа ярьсан бол яг одооноос чамайг хүүгээ гэж үзэхгүй шүү!
Ээж: Дугараач! Худлаа яриад байгаа юм уу?
Ээж: Хариулаач!
А Жин: За тэгвэл…
Вэнь Янь: Би жинхэнэ нэрээрээ хэлчихье. Би Вэнь Янь. “Dream Group”-ийн үүсгэн байгуулагч бас Автомашины бурхан.
Жао Мэй: Өө за, цааш нь худлаа яриач?
Жао Мэй: Толинд өөрийгөө нэг харчихаад Автомашины бурхан гээч?
Жао Мэй: Чи ядаж машин барьж чаддаг юм уу?
А Жин: Яах гэж дахиад өөрийгөө машины бурхан гэчихвээ, өөрийгөө доромжлуулах юм хийгээд байх юм.
Эрэгтэй: Хэн нь машинаа замын голд тавьчихаад байгаа юм бэ? Наадахаа хурдан холдуул!
Эрэгтэй: Хэн замын голд машинаа тавьчихсан юм бэ? Хурдан холдуул!
Эрэгтэй: Сонсож байна уу? Энэ хэний машин бэ? Хөдөлгөхгүй бол эвдлэнэ шүү!
Ээж: Битгий эвдээрэй. Өнөөдөр миний 60 насны төрсөн өдөр. Юм эвдэнэ гэдэг муу ёр. Яаралтай хөдөлгүүлээдхэе.
Ээж: Зам дээр байгаа машин хэнийх вэ? Хурдан холдуулаарай, зам хаагаад байна.
Тосгоны хүн: Лю ноёных байх аа, тэр явган аялалд явсан.
Эрэгтэй: Хурдлаачээ!
Ээж: Одоо яах вэ?
Эрэгтэй: Би хот руу очиж ахтайгаа массаж хийлгэх гээд яарч байна. Намайг хоцроовол та нар бүгд дуусна шүү!
Ээж: За байз яахвээ
Ээж: Чи жолоо барьж чаддаг биз дээ? Хурдан хөдөлгөөд өгөөч!
Охин: Би барьж чаднаа, гэхдээ түлхүүр нь алга. Яаж хөдөлгөх юм бэ?
Эрэгтэй: Гурван минутын дотор хөдөлгөхгүй бол энэ баярыг чинь оршуулга болгоно шүү!
Эрэгтэй: Залуусаа, юмаа аваад ир!
Ээж: Битгий эвдээрэй. Би нэг арга бодъё.
Ээж: Мэйгуй, танай аав чинь уурхайтай, чи биднийг бодвол юм мэднэ. Нэг арга бодооч?
Жао Мэй: Ноёнтоон, Манай аав уурхайн эзэн Жао ЖиньШань. Та эвтэйхэн тойроод гарчихаж болох уу? Дараа нь уух юмаар дайлна шүү.
Эрэгтэй: Юу? Тойрч явах аа?
Эрэгтэй: Тийм шүү, Бид ямар арихар дутсан бишдээ?
Эрэгтэй: Чи үнэхээр ойлгохгүй байгаа бололтой. Машиныг эвд!
Засварчин эмэгтэй: Хүлээгээрэй.
Эрэгтэй: Чи яах гээв?
А Жин: Битгий асуудал үүсгээ.
Засварчин эмэгтэй: Би машиныг хөдөлгөөд өгье.
Эрэгтэй: Юу? Чи хөдөлгөж чадна гэж үү?
Засварчин эмэгтэй: Тиймээ
Жао Мэй: Вэнь Янь, битгий асуудал үүсгэх гээд бай.
Жао Мэй: Чи шинэ жилд эвдэрхий гурван дугуйттай ирсэн хүн шүү дээ. Машин ч байхгүй, яаж хөдөлгөх юм?
Эрэгтэй: Юу гэнээ? Жолоо ч барьж чадахгүй ээ?
Жао Мэй: Тйимээ, тэр зүгээр л чаддаг царайлж байгаа юм.
Жао Мэй: А Жин ахаа, энэ солиотой хүүхнийг зогсоогооч ээ. Энэ хүний бүүр дургүйг хүргэчихвэл яах нь болж байна. Би ч түүнийг уучлахгүй.
Ээж: Тиймээ, энэ худалч хүүхнээ биднийг бүгдээрэнг нь асуудалд оруулахаас өмнө явуулж үз.
Тосгоны хүмүүс: Хөөж гарга!
Эрэгэтэй:Чи надаар тоглоод байна уу жолоо ч барьж чадахгүй байж яаж хөдөлгөх юм?
Засварчин эмэгтэй: Хэн намайг чаддаггүй гэж хэлсэн юм?
Эрэгтэй: Энэ тэгээ биздээ!
Засварчин эмэгтэй: Танд худлаа ярьж байгаа юмаа. Миний жолоодох чадвар маш сайн.
Жао Мэй: Түүнд битгий итгээ, Түлхүүр ч байхгүй, өөрийнх нь ч машин биш шүү дээ! Энэ яаж хөдөлгөх вэ дээ,
Ээж: Тэрний машин биш, зүгээр л онгирч байгаа юм!
Ээж: А Жин чи Түүнээс сал! Тэр зүгээр л нэг луйварчин байна. Зайлуулж үз.
А Жин: Хар даа, би чамайг дэмий онигорох хэрэггүй гэсэн дээ.
Засварчин эмэгтэй: Хэн онгирсон юм? Би хөдөлгөнө гэж хэлсэн, хөдөх болно!
Жао Мэй: Сагсуурсаар л байх шив. Энэ чиний ч машин биш, чи яаж хөдөлгөх гээв
Засварчин эмэгтэй: Энгийн хүмүүс түлхүүр хэрэглэдэг. Харин би бол машины бурхан!
Эрэгтэй: Хөөөх, ёстой гайхалтай байлаа. Жинхэнэ дрифтээр гарлаа.
Тэр үнэхээр машин барьдаг юм байна.
Жао Мэй: Яаж ингэж чаддаг юм бэ? Боломжгүй!
А Жин: Яагаад байж болохгүй гэж? Яаж сайн барьж байгааг чи харлаа шүү дээ.
Ээж: А Жин, Тэрний гэр бүлд үнэхээр гурван машин байдаг гэж үү?
А Жин: тийм, Тийм байх аа...
Засварчин эмэгтэй: За машиныг холдуулчихлаа. Та одоо явж болно.
Эрэгтэй: Би эндүүрээгүй бол саяных тусгай дрифт байсан. Мөн үү
Засварчин эмэгтэй: Тэгж хэлж болноо.
Эрэгтэй: Ёоооо үнэхээр итгэмээргүй юм. Энэ жижигхэн тосгонд дрифтийн тусгай хөдөлгөөн хийж чаддаг хүн байна гэхээр үнэхээр олон улсын мэдрэмж авч байна шүү. Та сурагч авдаг уу? Надад зааж өгч болох уу?
Засварчин эмэгтэй: Би өнөөдөр хадам ээжийнхээ төрсөн өдөрт ирсэн. Энэ талаар ярих цаг алга. Дараа нь залгаарай.
Эрэгтэй: За багш аа!
Эрэгтэй: Нааш ир, бүгдээрээ ирээд багшид хүндэтгэл үзүүл. Баярлалаа багшаа
Засварчин эмэгтэй: Манай хадам ээжийн төрсөн өдрийн цэцэгсийг байрлуулах хэрэгтэй байна. Та хэд одоо яв даа.
Эрэгтэй: Заа багшаа одоо явлаа, би тантай эргээл холбогдоноо. Би саяны дрифтийг заавал сурнаа.
Эрэгтэй2: Би танруу яринаа багшаа
Засварчин эмэгтэй: Та нар одоо ч намайг худлаа онгирсон гэх үү?
Жао Мэй: Байж боломгүй юм, үнэхээр боломжгүй санагдаж байна.
Жао Мэй: Хэрвээ баян юм бол яагаад эвдэрхий гурван дугуйтаар ирсэн юм бэ?
Тосгоны хүн: Тийм ээ, тэр жолоо барьдаг байж яагаад 3 дугуйтаар ирсэн юм бол?
Тосгоны хүн: Яг тийм.
А Жин: Тэр хэлсэн шдээ. Гэрт нь байгаа 3 машин бүгд хүн хэрэглэж байгаа гэж.
Жао Мэй: Гэхдээ л хадам ээжтэйгээ анх уулзах гэж байж нэр нүүрээ боддоггүй юмуу? Аав ээжийнхээ машиныг ч болтугай түр авч болохгүй гэж үү
Ээж: Тийм шүү, 3 машинтай л гэсэн. 1-ийг нь унаад ирж болно шдээ.
Засварчин эмэгтэй: Үнэнийг мэдмээр байна уу?
Ээж: Ямар үнэн?
Засварчин эмэгтэй: Би үнэхээр баян болохоор машинаа заавал бусдад харуулаад гайхуулах шаардлагагүй.
Жао Мэй: Аааан, түүнийг яагаад жолоо барьж чаддаг болсныг би бараг мэдчихлээ.
Ээж: Юу?
Тосгоны хүн: Тэр машины хулгайч юм байна!
Ээж: Юу? Машины хулгайч аа?
Тосгоны хүн:тийм юм байна.
А Жин: Жао Мэйгуй, чи хүссэн юугаа ч идэж болноо. Харин худлаа юм битгий яриад бай.Чамд ямар нотолгоо байгаа юм?
Жао Мэй: Ойлгомжтой биш байна уу? Та нар бүгд түүнийг яаж машиныг хөдөлгөснийг харсан. Тэрэнд түлхүүр байгаагүй, хүчээр онгойлгоод, гал асааж машиныг ажиллуулсан. Тэр түлхүүргүйгээр машин асаасан! Хулгайч нар л тэгж чаддаг шдээ.
Тосгоны хүн: Тийм байна шүү! Би анзаараагүй байж. Нээрээ л машины хулгайч нар л тэгж чадна.
Жао Мэй: Үнэн тодорхой боллоо. Тэр бол баян айлын хүүхэд биш, тэр хэн ч биш зүгээр л нэг хулгайч.
А Жин: Жао Мэйгуй, худлаа цуурхал тараахаа боль. Чамд түүнийг хулгайч гэх нотолгоо байгаа юмуу
Жао Мэй: Ямар нотолгоо хэрэгтэй гэж , Түүний үйлдэл нь хангалттай!
Жао Мэй: Жин ахаа, та гэртээ машины хулгайч авч ирээд эвгүй байна уу? Тэгээд л ийм ууртай байгаа юмуу?
Ээж: А Жин, чи надад үнэнийг нь хэлээдэх дээ, тэр үнэхээр юу хийдэг юм бэ? Чи намайг тосгоныхны минь өмнө эвгүй байдалд оруулвал би чамайг шууд гэр бүлээсээ хасна!
А Жин: За тэгвэл би, А Жин, амь насандаа тангараглая — Вэнь Янь машины хулгайч биш!
Жао Мэй: Чиний амь нас ямар хэрэгтэй юм бэ? Нотолгоо хаана байна?
А Жин: Чи л Вэнь Яньг машин хулгайч гэж хэлсэн шүү дээ. Нотолгоогоо гарга!
Жао Мэй: За тэгвэл чи түүнийг баян эмэгтэй гэж хэлж байгаа. Энэ анх удаа танай гэрт ирж байна, бас ээжийн чинь 60 насны төрсөн өдөр.
Жао Мэй: Тэр танд хэдэн төгрөг өгсөн юм бэ?
Ээж: Мөнгө биш ээ, зүгээр бэлэг л өгсөн.
Жао Мэй: Юу? 60 насны төрсөн өдөр дээр нэг ч мөнгө өгөөгүй юм уу?
Жао Мэй: Тэгээд өөрийгөө гурван машинтай баян эмэгтэй гэнэ ээ?
А Жин: Яараад яах вэ дээ? Би мөнгөө арай өгч амжаагүй байна.
А Жин: Вэнь Янь, явж бэлгийн мөнгө өгцгөөе.
Вэнь Янь: 10,000.
Жао Мэй: Юу? Зөвхөн 10,000 юань юу?
Жао Мэй: Хадам ээжийн 60 насны төрсөн өдөрт анх удаа ирж байж 10,000 юань л өгч байгаа юм уу?
Вэнь Янь: 10,000 юань дээр юу нь буруу гэж?
Жао Мэй: Би зүгээр л төрсөн биш охин нь хэрнээ 50,000 юань өгсөн шүү дээ!
Жао Мэй: Хэрвээ чи Шиао гэрийн бэр болох хэмжээнд хүрээгүй бол өөрийгөө бодоод эртхэн больсон чинь дээр!
Вэнь Янь: Чи 50,000 өгсөндөө ихэрхэж байна уу? Би нэг сая юанийн бэлэг бэлдсэн. Замдаа явж байна.
Жао Мэй: Юу? Нэг саяын бэлэг?
Жао Мэй: Чи өөрийн үгэндээ ороогдож үхэх вий дээ?
Жао Мэй: Чи нэг сая гэж юу байдгийг мэдэх үү?
Вэнь Янь: мэдээж.
Тосгоны хүн: Чи ингэж том яриад байгаа ч машин ч үгүй, шинэ жилд гурван дугуйтаар ирсэн хүн шүү дээ!
Жао Мэй: Тэгээд нэг сая өгнө гэнэ ээ?
Тосгоны хүн: Хөөж гарга! Гэрээр дүүрэн онигоо тарьж байна.
Хүмүүс: Тиймээ явуул, явуул.
А Жин: Чи яагаад иймэрхүү юм яриад байгаа юм бэ?
Вэнь Янь: Надад итгэ. Би чамайг хамаатан саднуудын чинь хажууд нүүр хийх газаргүй болгохгүй ээ. Бас би энэ онгироогоос доогуур орохгүй!
Жао Мэй: Чи юу гэсэн бэ? Онгирсоон?
Жао Мэй: За, тэгвэл 1 сая юанийн бэлгээ бидэнд харуул л даа. Зүгээр яриад байх хэрэггүй.
Вэнь Янь: Би туслахтайгаа яриад тодруулаадхая.
Жао Мэй: Жүжиглэсээр л үү… Туслах аа? гурван дугуйттай шинэ жилд ирсэн хүний туслах аа? Нэртэйгээр нь чи өөрийгөө нисдэг гэчихээч.
Вэнь Янь (утсаар): Байна уу? Бэлэг хэзээ ирэхээр байна?
Туслах: Тосгонд хүргэгдсэн байна. Одоо удахгүй очноо.
Вэнь Янь: Сайн байна. Бас седан төрлийн машины цуваа илгээгээрэй.
Вэнь Янь: Зарим юу ч үзээгүй сохор хүмүүст шоу үзүүлэх гэсэн юм.
Вэнь Янь: Болчихлоо. Одоо удахгүй ирцгээнэ.
Жао Мэй: Худлаа царайлаад л бай, хэр удаан ингэж чадахыг чинь харъя.
Тосгоны хүн: Шиао эгчээ, илүү хүндтэй хүмүүс ирж байна.
Тосгоны хүн: Энэ хамгийн бага охин бэр нь үү?
Тосгоны хүн: Түүнийг хотод барилгын ажил хийдэг гэж сонссон.
Ээж: Тиймээ тийм, манай бага бэр охин хотод барилгын ажил хийдэг.
Ээж: Гэхдээ энэ хэн бэ? Тэрэн шиг харагдахгүй байх юм.
Вэнь Янь: Миний хүмүүс байгаа юм.
Жао Мэй: Юу? Чи гадаа тэр седанаас буусан хүмүүсийг чам дээр ирсэн гэх гээ юу
Вэнь Янь: Хүлээж бай, зүгээр л хар.
Туслах: Захирлаа,
Вэнь Янь: Миний хэлсэн бэлгийг бэлдсэн үү?
Туслах: Энэ байна.
Вэнь Янь: Хатагтай, таны 60 насны төрсөн өдөрт зориулж бяцхан бэлэг бэлдсэн юм. Хүлээн авна уу,
Ээж: Энэ юу юм бэ
Жао Мэй: юу байж таарах вэ?
Жао Мэй: Шинэ жилд гурван дугуйттай ирсэн хүн юу өгөх юм бэ?
Тосгоны хүн: Магадгүй төмс л байх.
Тосгоны хүмүүс: Нээ!
Тосгоны хүмүүс: Нээж үз!
Ээж: Энэ юу юм бэ
Вэнь Янь: Тиймээ, юу юм?
Туслах: Энэ бол…
Жао Мэй: Юу гэнээ?
Жао Мэй: Энэ дотор 600,000-ын машин, 1 саяын байшин байна гэж үү?
Жао Мэй: Чи үнэхээр өөрийгөө баян гэж бодоод байгаа юмуу?
Тосгоны хүмүүс: Үнэн гэж үү? Нээгээд үздээ,
Тосгоны хүмүүс: Тиймээ нээгээд үз.Харцгаая
А Жин: Вэнь Янь, Чи ямар наргиагаа хийгээд байгаа юмбэ? Би чамайг зүгээр л шинэ жилд авч ирсэн. Намайг битгий ичээж, асуудалд оруул.
Вэнь Янь: Юу болоод байгааг үнэхээр мэдмээр байна уу?
А Жин: Яасан юм?
Вэнь Янь: Үнэндээ би чамтай гудамжинд таарсан гуйлгачин биш. Би бол Dream Group-ийн үүсгэн байгуулагч.
А Жин: Юу?
Жао Мэй: Та 2 наанаа ямар жүжиг зохиогоод байна? Яасан баригдана гэж айгаад үлгэр зохиож байна уу?
Вэнь Янь: Чи нотолгоо хартлаа бууж өгөхгүй юм шиг байна, тиймүү? Бэлгийг нээгээд л харчих.
Тосгоны хүн: Тиймээ Нээ!
Тосгоны хүн: Үнэн худлааг нь харцгаая.
Жао Мэй: Нээгээд үзээч, таны урмыг хугалахаар зүйл биш гэж найдъя.
Ээж: А Жин, хэлээч! Энэ эмэгтэй яг юу хийдэг юм бэ?
Ээж: Намайг битгий тосгоны онигоо болгочих
Жао Мэй: Асуух хэрэггүй шүү дээ ээжээ, энэ хулгайчийн үнэн нь ил болсон.
Ээж: Юу гэсэн үг вэ?
Жао Мэй: Ойлгомжтой биш байна гэж үү? Эхлээд тэд ирэхэд Жин ах түүний аавыг үйлдвэр эзэмшдэг, түүнийг баян айлын өв залгамжлагч охин гэсэн.
Жао Мэй: Одоо бүр нэг өөр эмэгтэй гарч ирээд энэ эмэгтэйг
Жао Мэй: “ТУЗ-ийн дарга” гэж дуудаад.... Яагаад ийм олон өөр янзын тодорхойлолт яваад байгаа юм
Жао Мэй: Ийм олон дүр эсгээд байхад,
Жао Мэй: луйварчин биш өөр юу байх юм?
Хүмүүс: Яг үнэн.
Вэнь Янь: Одоо хангалттай л ярилаа. Зүгээр л бэлгээ онгойлгоод харчих.
Жао Мэй: За, нээ.
Жао Мэй: Түүнийг худал ярьж байгааг бүгд харцгаая.
Ээж: Тэгвэл би нээчихье.
Ээж: Энэ чинь үнэхээр машины түлхүүр, үл хөдлөх хөрөнгийн бичиг байна!
Хүмүүс: Тэгэхээр тэр үнэхээр том хүн юм байна шүү дээ.
Ээж: Энэ жинхэнэ машины түлхүүр, байрны бичиг мөн үү?
Туслах: Тийм ээ.
Туслах: 600 мянган долларын Rolls-Royce,
Туслах: бас хотын төвд нэг саяын үнэтэй байр.
Хүмүүс: 600 мянга гэнэ ээ?!
Ээж: Би зүүдлээд байна уу?
Ээж: Зүгээр л машин, байр бэлэглэчихлээ гэж үү?
Ээж: Хүү минь.
Ээж: Чи ээждээ үнэхээр ийм баян бэр олж өгсөн юм байна.
Жао Мэй: Бурхан минь, ээж ээ, түүнд битгий итгээрэй.
Жао Мэй: Тэрэнд хууртагдаж болохгүй.
Ээж: Юу гэсэн үг вэ?
Ээж: Машины түлхүүр, байрны бичиг нь энд байхад яаж хуурсан байгаа юм?
Жао Мэй: жинхэнэ гэдгийг нь юу нотлох юм?
Жао Мэй: Хүсвэл би яг одоо нэг шуудай дүүрэн ийм юм авчирч чадна.
Жао Мэй: Тоглоомын дэлгүүрт янз бүрийн машины түлхүүр зардаг.
Жао Мэй: Гудамжинд хуурамч бичиг хийдэг хүмүүс ч бий.
Жао Мэй: Байрны бичиг битгий хэл,
Жао Мэй: хүсвэл хуурамч иргэний үнэмлэх ч хийчихнэ.
Хүмүүс: Яг үнэн.
Хүмүүс: Тэр түлхүүр, бичиг нь жинхэнэ эсэхийг хэн мэдэх юм?
Хүмүүс: Тийм шүү.
Туслах: Даварчихсан юм!
Туслах: Даргын бэлгийг хүртэл сэжиглэж зүрхэлнэ гэнээ?
Жао Мэй: Битгий худлаа дүр эсгээд бай.
Жао Мэй: Хэрвээ үнэхээр жинхэнэ юм бол яагаад машинаа унаад ирээгүй юм?
Туслах: Санаа зоволтгүй.
Туслах: Машинууд араас ирж байгаа.
Жао Мэй: Харж байна уу?
Жао Мэй: Худал нь улам л томроод байна.
Жао Мэй: Одоо бүр бүхэл бүтэн цуваа ирж байгаа гэнэ.
А Ю: Ээж ээ, би ирлээ.
Ээж: Миний хүү, бэр хоёр ирчихлээ!
Ээж: Ямар сайхан юм бэ.
Хүмүүс: Шиао эгч үнэхээр азтай юм аа.
Хүмүүс: Бэр нь үнэхээр баян юм.
Хүмүүс: Хотод барилгын ажил хийдэг гэсэн.
Хүмүүс: Тийм ээ.
Хүмүүс: барилгын ажил хийх чинь мөнгө хэвлэж байгаа юм шиг ашигтай байдаг гэсэн.
Бэр: Ээж ээ, энэ бол надаас болон А Ю-гээс өгч байгаа жижигхэн бэлэг.
Бэр: Танд аз жаргал, урт нас хүсье.
Ээж: Та хоёр ирсэн нь өөрөө надад хамгийн том бэлэг.
Ээж: Юм хум авчрах хэрэггүй шүү дээ?
Бэр: Бэлэгнээс гадна
Бэр: Би бас танд маш том сюрприз бэлдсэн.
Ээж: Ямар сюрприз?
Ээж: Юу юм бол?
Бэр: Би, Жао Мэн Шиао гэр бүлийн бага бэр
Бэр: хадам ээжийнхээ төрсөн өдрийг тохиолдуулан 100 мянган юанийн бэлэглэж байна.
Хүмүүс: 100 мянга?!
Хүмүүс: Үнэхээр баян юм аа.
Хүмүүс: Шууд 100 мянга өгчихлөө.
Хүмүүс: А Ю үнэхээр мундаг эхнэр олжээ.
Хүмүүс: Манай Шиао гэр бүлийн аз юм даа.
Бэр: Ээж ээ, мөнгө нь бүгд картан дотор байгаа.
Бэр: Хүссэнээрээ хэрэглээрэй.
Бэр: Нууц код нь 1234567.
Ээж: Бэр минь, чи үнэхээр өгөөмөр юм аа.
Жао Мэй: Харж байна уу?
Жао Мэй: Жинхэнэ баян хүн гэж ийм байдаг юм.
Жао Мэй: Шууд 100 мянгатай карт өгч байна.
Вэнь Янь: Уучлаарай.
Вэнь Янь: Миний картанд мөнгө дэндүү их байдаг болохоор бэлэн мөнгө авч явахад төвөгтэй байдаг юм.
Бэр: Вэнь Янь?
Бэр: Чи энд юу хийж байгаа юм?
Ээж: Тэр чинь чиний ахын найз охин.
Ээж: Шинэ жилээр гэрт авчирсан юм.
Бэр: Юу гэнэ ээ?
Бэр: Тэр А Жиний найз охин гэж үү?
А Ю: Ээж ээ, та сая юу гэсэн бэ?
Ээж: Тэр чиний ахын найз охин гэсэн үү.
Ээж: тиймээ, Яасан юм?
А Ю: Энэ чинь галзуурал байна!
А Ю: Ах аа, чи яаж ийм эмэгтэйд дурлаад гэртээ авчирч чаддаг байна аа?
А Жин: Яагаад болохгүй гэж?
А Жин: Ямар асуудал байна?
А Ю: Зүгээр ч нэг Асуудал биш
А Ю: Маш том асуудал байна!
А Ю: Бурхан минь.
А Ю: Яаж ийм зүйл болдог байна аа?
А Ю: Ах аа, чи сохор юм уу?
А Ю: Яаж түүнтэй үерхдэг байна аа?
А Жин: Түүнтэй үерхэхэд юу нь болохгүй гэж?
А Жин: Тайлбарлаад өг.
А Ю: Тэр өмнө нь миний найз охин байсан.
А Ю: Би хаясан юм.
А Ю: Харин чи одоо миний хаясан хүнийг авч байна.
А Жин Юу?
А Жин Тэр өмнө нь чиний найз охин байсан гэж үү?
А Жин Тэгээд чи хаясан юм уу?
А Жин Хэзээ ийм юм болсон юм?
А Жин Би огт мэдээгүй.
А Ю: Коллеж төгсөөд удаагүй байхдаа бид хэсэг үерхсэн.
А Ю: Дараа нь би түүний гэр бүл маш ядуу гэдгийг мэдсэн.
А Ю: Тэгээд шууд хаясан.
Ээж: А Ю, үнэн үү? Тэр үнэхээр ядуу айлын охин юмуу
А Ю: Мэдээж.
А Ю: Анх би түүнийг хотын охин гэж бодсон.
А Ю: Арьс нь цайвар, цэвэрхэн байсан болохоор.
А Ю: Гэтэл зүгээр л хөдөөний охин байсан.
А Ю: Хамгийн инээдтэй нь юу гээч?
А Ю: Тэр надтай хамт хотод ажиллана гэж мөрөөдөөд,
А Ю: ганцаараа явчихсан.
Ээж: Үнэн гэж үү?
Ээж: Тэр зүгээр ажилчин эмэгтэй гэж үү?
А Ю: Мэдээж үнэн.
А Ю: Одоо бүр ажилчин ч биш болсон.
А Ю: Бүр ажил ч байхгүй.
Ээж: Ажилгүй юм бол юу хийдэг юм?
А Ю: Өчигдөр би түүнийг гудамжинд гуйлга гуйж байхыг харсан.
Хүмүүс: Гуйлга гуйж байсан гэж үү?
Хүмүүс: Ямар аймар юм бэ!
Ээж: Чи тоглоогүй биз?
Ээж: Тэр гуйлгачин юм уу?
А Ю: Би ийм юмаар худлаа ярих юм гэж үү?
А Ю: Итгэхгүй байвал эхнэрээс минь асуу.
А Ю: Тэд сайн танил.
Ээж: Бэр минь, үнэн үү?
Ээж: Чи түүнийг таньдаг юм уу?
Бэр: Танина л даа.
Бэр: Гэхдээ ярих ч хүсэл алга.
Бэр: Миний хуучин ширээний найз эцэстээ гуйлгачин болсон байна.
Бэр: Вэнь Янь аа,
Бэр: чи гуйлгачин болох нь болсон бол болсон.
Бэр: Яах гэж ирээд манай нөхрийн ахыг уруу татдаг байна аа?
Вэнь Янь: Жао Мэн,
Вэнь Янь: чи үнэхээр сандарч тэвдсэн муур шиг юм аа.
Вэнь Янь: Чамд ямар итгэлтэйгээр намайг захирч байнаа?
Бэр: Чамайг захирахад надад өөртөө итгэх итгэл хэрэггүй.
Бэр: Одоо би ямар хүн болсныг чи мэдэх үү?
Вэнь Янь: Үгүй.
Вэнь Янь: Тэгээд хэл дээ.
А Ю: Хонгор минь, боль доо.
А Ю: Ийм хүнтэй маргалдаад яах вэ.
А Ю: Зүгээр л үнэнийг нь хэлээд өөрийг нь дорд мэдрүүлчих.
Бэр: За тэгье, Вэнь Янь.
Бэр: Чи энд өөрийгөө гутаах гэж зүтгээд байгаа болохоор,
Бэр: би чамд сайхан тайлбарлаад өгье.
Бэр: Би, Жао Мэн,
Бэр: түүний тосгоны найз, ангийн хүүхэд, ширээний хамтрагч нь байсан.
Бэр: Тэр үед тэр сургуулийн хамгийн мундаг сурагч,
Бэр: харин би залхуу сурагч байсан.
Бэр: Гэхдээ одоо арван жил өнгөрсөн.
Бэр: Цаг үе өөрчлөгдсөн.
Бэр: Чи, онц сурдаг байсан хүн,
Бэр: одоо гудамжинд гуйлга гуйж байна.
Бэр: Харин би, муу сурдаг байсан ч,
Бэр: хичээж хөдөлмөрлөсөн.
Бэр: Би хотод өндөр барилга барьдаг болсон.
Бэр: Би хэдэн зуун саяыг олж байна.
Бэр: Намайг тойрсон хүмүүс зөндөө.
Бэр: Манай гэр үргэлж зочдоор дүүрэн байдаг.
Бэр: Одоо чи миний ямар хэмжээнд хүрснийг ойлгож байна уу?
Бэр: Одоо ч гэсэн надад чамайг шүүмжлэх эрх байхгүй гэж бодож байна уу?
А Ю: Болноо.
А Ю: Вэнь Янь, миний гуйлгачин хуучин найз охин.
А Ю: Эхнэрийн минь үг чамайг хангалттай доромжилсон санагдав уу?
Вэнь Янь: Намайг доромжилсон гэж үү?
Вэнь Янь: Би түүнээс хавьгүй дээр.
Вэнь Янь: Түүнд одоо байгаа бүх зүйл бол миний зүгээр л түүнд юм бодолгүй өгсөн зүйлс.
Бэр: Юу гэнэ ээ?
Бэр: Надад байгаа бүхнийг чи өгсөн гэж үү?
Бэр: Бусдын өглөгөөр амьдардаг гуйлгачин байж,
Бэр: миний амжилтыг өөрийнхөө өглөг гэж хэлж зүрхэлж байна уу?
А Ю: Яасан ичгүүргүй юм бэ.
А Ю: Яасан жигшүүртэй юм бэ.
А Ю: Ах аа, хэлээд өгөөч.
А Ю: Тэр чамайг яг ямар аргаар хуурсан юм?
А Ю: Одоо бүгд энд байхад,
А Ю: бид чамд шударга ёсыг тогтоож өгнө.
А Ю: Энэ худалчийг шийтгэх болно.
Ээж: Тийм ээ, хэлээд өг.
Ээж: Энэ худалч чамайг яаж хуурсан юм?
Жао Мэй: Вэнь Янь, яагаад юу ч хэлэхгүй байгаа юм?
Жао Мэй: Дүрээ үргэлжлүүлж чадахаа больчихов уу?
Жао Мэй: Танайх гурван машинтай гэж хэлж байсан биз дээ?
Жао Мэй: Бас машин үйлдвэрлэдэг гэсэн.
Жао Мэй: Алив, үргэлжлүүлээд онгир доо.
Жао Мэй: А Жин ах аа,
Жао Мэй: энэ тэгээд надаас илүү гэж үзээд сонгосон хүн чинь юмуу.
Жао Мэй: Гудамжны гуйлгачин мөртлөө баян айлын охин болж жүжиглэдэг.
Бэр: Тийм шүү.
Бэр: Ах аа, хэлээд өгөөч.
Бэр: Тэр чамайг яаж хуурсан юм?
Бэр: Тэр миний хуучин ширээний найз байсан ч гэлээ,
Бэр: би чиний төлөө түүний эсрэг зогсоно.
А Жин: Тэр намайг хуураагүй.
Жао Мэй: А Жин ах аа, нотолгоо нь нүдэн дээр байхад
Жао Мэй: чи яагаад түүнийг хамгаалаад байгаа юм?
Жао Мэй: Чамд шившлэг хийчихсэн юм уу?
Ээж: Тийм шүү.
Ээж: Ах, бэр хоёр чинь бүгд батлаад байхад,
Ээж: чи яг юуг нуугаад байгаа юм?
А Ю: Одоо үнэн нь ил болсон.
А Ю: Хэл дээ.
А Ю: Чи хотод гуйлга гуйдаг байсан юм уу?
Туслах: Манай даргыг яаж доромжилж зүрхэлж байна аа?
Туслах: Үүнийхээ төлөөсийг төлнө шүү.
А Ю: Чи хэн юм бэ?
А Ю: Бид энд худалчийг илчилж байхад,
А Ю: чамд ярих эрх байхгүй.
А Ю: Зайл.
Туслах: Би Dream Group-ийн ТУЗ-ийн даргын нарийн бичиг.
Туслах: Тэр бол манай ТУЗ-ийн дарга.
А Ю: Юу гэнэ ээ?
А Ю: Тэр Dream Group-ийн ТУЗ-ийн дарга гэж үү?
Туслах: Мэдээж.
А Ю: Галзуурчихсан юм уу?
А Ю: Гуйлгачин эмэгтэйг Dream Group-ийн ТУЗ-ийн дарга гэж байна уу?
А Ю: Dream Group гэж ямар газар байдгийг мэдэх үү?
Бэр: Яг үнэн.
Бэр: Dream Group бол Нань мужийн хамгийн баян групп.
Бэр: Үүсгэн байгуулагч нь “Машины бурхан” гэж алдартай,
Бэр: дэлхийн санхүүгийн ертөнцөд домог болсон хүн.
Бэр: Зөвхөн хөрөнгө нь аймшигтай их биш,
Бэр: бас маш нууцлаг хүн.
Бэр: Харин чи энэ гуйлгачин эмэгтэйг Dream Group-ийн ТУЗ-ийн дарга гэж байна уу?
65
Бэр: Хэрвээ Dream Group энэ үгийг сонсвол,
Бэр:: та нарыг амьд үлдээхгүй.
Жао Мэй: Амьд үлдэх эсэх нь хамгийн бага асуудал.
Жао Мэй: Та нар бүгд хамт сүйрч магадгүй.
Туслах: Итгэнэ үү байна уу,
Туслах: та нарын өмнө зогсож байгаа хүн бол жинхэнэ Dream Group-ийн ТУЗ-ийн дарга.
Туслах: Би аль хэдийн анхааруулсан.
Туслах: Хэрвээ даргыг уурлуулбал,
Туслах: үр дагаврыг нь өөрсдөө үүрээрэй.
Жао Мэй: Аймар айж байна шүү.
Жао Мэй: Худал нь баригдахаар одоо сүрдүүлж эхэллээ.
А Ю: Үхлээ үзэхээс нааш бууж өгөхгүй юм байна л даа.
А Ю: Би Вэнь Янийг олон жил мэднэ гэж хэлсэн биз дээ.
А Ю: Би хүсээгүй болохоороо л түүнийг хаясан.
А Ю: Харин та нар одоо хүртэл түүнийг тэнгэрт тултал магтаад байх юм.
Бэр: Тийм биз дээ, хонгор минь?
Бэр: Өчигдөр бид түүнийг гудамжинд гуйлга гуйж байхыг харсан биз дээ?
Бэр: Бүр зураг хүртэл авсан.
Бэр: Зургаа үзүүлээд үнэн гэдгийг нь баталъя.
А Ю: Тийм ээ.
А Ю: Би зураг авсан.
А Ю: Бүгдээрээ хараарай.
А Ю: Хар.
А Ю: Тэр жинхэнэ гуйлгачин.
Хүмүүс: Ёстой гуйлгачин юм байна.
Хүмүүс: Бурхан минь.
Хүмүүс: Үнэхээр гуйлгачин байна шүү.
Хүмүүс: Жинхэнэ гуйлгачин байна.
Ээж: Тэр худалч намайг хуурчихжээ.
Жао Мэй: Бурхан минь, ээж ээ.
Жао Мэй: Би танд анхнаасаа тэр луйварчин гэж хэлсэн биз дээ.
Жао Мэй: Одоо надад итгэж байна уу?
Жао Мэй: Өөрийгөө үйлдвэртэй айл гэсэн.
Жао Мэй: Сая долларын бэлэг өгнө гэсэн.
Жао Мэй: Хэдэн зуун мянгын үнэтэй машин,
Жао Мэй: хэдэн зуун мянгын үнэтэй байртай гэсэн.
Ээж: Ёстой ичгэвтэр юм аа.
Ээж: Наад хуурамч бэлгээ аваад зайл.
Вэнь Янь: Энэ бол жинхэнэ сая долларын бэлэг.
Вэнь Янь: Үнэхээр Хүсэхгүй байгаа бол дараа нь битгий харамсаарай.
Ээж: Худалч минь!
Ээж: Миний хүүг хуурч,
Ээж: надад хуурамч бэлэг өгчихөөд,
Ээж: би харамсана гэж үү?
Ээж: А Жин,
Ээж: тэр чамайг яаж уургалсан юм?
Ээж: Өнөөдөр би энэ асуудлыг шийднэ.
А Ю: Яг зөв.
А Ю: Ах аа, хэлээч.
А Ю: Тэр чамайг хуурсан уу?
А Ю: Мөнгө энэ тэр гээд
А Ю: Бүгдийг нь хэл.
А Ю: Бид бүгд чиний талд байна.
Хүмүүс: Тийм ээ.
А Жин: Үгүй.
А Жин: Тэр намайг хуураагүй.
А Жин: Би өөрөө хүссэн.
А Ю: Өөрөө хүссэн гэж үү, ах аа?
А Ю: Чи түүнийг гуйлгачин гэдгийг мэдсээр байж сайн дураараа хамт байсан гэж үү?
А Жин: Үгүй.
А Ю: Үгүй гэж юу гэсэн үг вэ?
Ээж: Юу болоод байна аа?
А Жин: За тэгвэл би шууд үнэнийг хэлчихье.
А Жин: Тэр миний найз охин биш.
А Жин: Би түүнийг хөлсөлсөн юм.
Ээж: Юу?!
Ээж: Үнэхээр хөлсний найз охин байсан гэж үү?
А Ю: Хүлээгээрэй, ах аа.
А Ю: Чи түүнийг хөлсөлсөн гэсэн үү?
Жао Мэй: Би анхнаасаа л хэлсэн.
Жао Мэй: Тэд хосууд шиг огт харагдахгүй байсан.
Жао Мэй: Гэр бүлийнхний амыг таглах гэж хуурамч найз охин хөлсөлсөн байна.
Жао Мэй: Харин та нар надад итгээгүй.
Ээж: А Жин!
Ээж: Чи галзуурчихсан юм уу?
Ээж: Яах гэж найз охин хөлсөлсөн юм?
А Жин: Та нар намайг шахсан болохоор.
А Жин: Хамаатнуудын амыг таглахыг хүссэн.
А Жин: Надад өөр арга байгаагүй.
А Жин: Тиймээс л хүн хөлсөлсөн.
Ээж: Чи үнэхээр уур хүргэж байна.
Ээж: Би одоо яаж хүмүүсийн нүүрийг харах юм?
Хүмүүс: А Жин,
Хүмүүс: чи манай бүх хамаатны өмнө биднийг шившиг болголоо.
Хүмүүс: Шинэ жилээр найз охингүй болохоороо хүн хүртэл хөлсөлнө гэж үү?
Хүмүүс: Ямар ичгүүртэй юм бэ.
Хүмүүс: Найз охин олж чадахгүй байсан ч хамаагүй, хүн хөлсөлж авчрахгүй байж болдоггүй юм уу?
Хүмүүс: Тэгээд бүр гуйлгачин эмэгтэй хөлсөлсөн байна шүү.
А Ю: Тэр гуйлгачин Вэнь Янь манай ахыг гоё үгээрээ хуурсан байлгүй.
Бэр: Тийм шүү, лав хуурсан.
Бэр: Вэнь Янь, хэл дээ.
Бэр: Чи манай ахыг яаж хуурсан юм?
Бэр: Одоо үнэнээ хэлчихвэл би чамайг өршөөж магадгүй.
Бэр: Үгүй бол би чамаар төлөөсийг чинь төлүүлнэ.
А Жин: Боллоо.
А Жин: Маргахаа боль.
А Жин: Би өөрөө түүнийг хөлсөлсөн гэсэн биз дээ.
А Жин: Тэр намайг хуураагүй.
А Жин: За тэгэхээр…
А Жин: Би чамайг өдөрт 200-аар хөлсөлсөн.
А Жин: Мөнгийг чинь өгнө.
А Жин: Уучлаарай.
А Жин: Чи явсан нь дээр.
Вэнь Янь: Мөнгө хэрэггүй.
Вэнь Янь: Одоо хүртэл чи намайг өмөөрсөөр байна.
Вэнь Янь: Би чамайг сайн хүн гэж бодож байна.
Вэнь Янь: Тийм болохоор би чамтай үүрд хамт баймаар байна.
А Ю: Чи галзуурчихсан юм уу?
А Ю: Чам шиг гуйлгачин манай царайлаг ахтай тохирно гэж бодож байна уу?
Бэр: Яг үнэн.
Ээж: Ийм ичгүүргүй хүнийг би лав харж байгаагүй.
Ээж: Манай А Ю хүртэл чамайг тоогоогүй байхад,
Ээж: чи одоо манай А Жинг горьдож байна уу?
Жао мэй: Ээж ээ, тэр машины асуудал дээр юу хийснийг мартаагүй биз дээ.
Жао мэй: Тэр бол машины хулгайч.
Жао мэй: Тийм хүн өөр юу ч хийхээс буцахгүй.
Бэр: Машины хулгайч гэж юу гэсэн үг вэ?
Жао мэй: Сая нэг машин зам хаачихсан байсан.
Жао мэй: Эзэн нь байгаагүй.
Жао мэй: Тэгээд энэ хүүхэн онгирох гээд,
Жао мэй: түлхүүргүйгээр хаалгыг нь онгойлгоод,
Жао мэй: асааж байгаад машиныг нь хөдөлгөсөн.
Жао мэй: Энэ чинь машины хулгайч нарын хэрэглэдэг арга.
Хүмүүс: Тийм шүү.
Хүмүүс: Яг үнэн.
Бэр: Вэнь Янь аа,
Бэр: эрүүл саруул биетэй мөртлөө
Бэр: чи зөвхөн гуйлгачин биш,
Бэр: бас машины хулгайч гэж хэн санах вэ дээ.
Бэр: Алив үнэнээ хэл.
Бэр: Өөр ямар хэрэг хийж байсан юм?
Бэр: Чи яг хэний машиныг хулгайлж байсан?
Вэнь Янь: Та нар үнэхээр мэдмээр байна уу?
Хүмүүс: Мэдээж.
Хүмүүс: Үнэнээ хэлбэл шийтгэл чинь хөнгөрнө.
Вэнь Янь: За тэгвэл би эхлээд яагаад гуйлгачин болсон тухайгаа ярья.
Вэнь Янь: Учир нь надад хэтэрхий их мөнгө байсан.
Вэнь Янь: Би бүгдийг нь зарцуулж чаддаггүй байсан.
Вэнь Янь: Амьдрал минь утгагүй санагдсан.
Вэнь Янь: Тэгээд би тэр мөнгөөрөө хүмүүст туслахаар шийдсэн.
Вэнь Янь: Гэхдээ би хүн болгонд туслахыг хүсээгүй.
Вэнь Янь: Тиймээс би гуйлгачин болж жүжиглээд,
Вэнь Янь: хэн нь нинжин сэтгэлтэй, сайхан хүн бэ гэдгийг харахыг хүссэн.
Вэнь Янь: Тэгээд тэдний хувь заяаг өөрчлөхийг хүссэн.
Вэнь Янь: Ингэж би А Жинтэй танилцсан.
Вэнь Янь: Бас түүний сайхан сэтгэлийг харсан.
Вэнь Янь: Тиймээс би түүнтэй илүү ойр танилцахыг хүссэн.
Бэр: Юу гэнэ ээ?
Бэр: Чамд хэтэрхий их мөнгө байдаг болохоор,
Бэр: чи гуйлгачин болж жүжиглэсэн гэж үү?
Вэнь Янь: Тийм ээ.
Вэнь Янь: Би жинхэнэ гуйлгачин биш.
Вэнь Янь: Би дүр эсгэж байсан юм.
Хүмүүс: Ха ха ха!
Бэр: Вэнь Янь аа, чи үнэхээр хөгжилтэй юм аа.
Бэр: Би 20 гаруй жил амьдрахдаа
Бэр: мөнгө нь хэтэрхий их болохоор гуйлгачин болж жүжиглэсэн хүн ер сонсоогүй юм байна.
Бэр: Та нар түүнд итгэж байна уу?
Бэр: Хэтэрхий их мөнгөтэй хүн гудамжинд гуйлгачин болж жүжиглэнэ гэж үү?
Хүмүүс: Ха ха ха!
А Ю: Түүний хэлсэн нэг ч үгэнд итгэхгүй.
А Ю: Тэр надтай үерхэж байхдаа намайг тэжээхийн тулд ажиллана гэж хэлдэг байсан.
А Ю: Тэгээд өөрөө бараг өлсөж үхэх шахдаг байсан.
Жао мэй: Өөү, Энэ бол миний сонсож байсан хамгийн ичгүүргүй онигоо байна.
Жао мэй: Тэр угаасаа гуйлгачин байсан.
Жао мэй: Баригдчихаараа одоо жүжиглэж байсан гэж байна.
Хүмүүс: Ичгүүргүй юм аа.
Хүмүүс: Яасан ичих нүүргүй юм бэ.
Хүн: Бүр хүнээр хөлслүүлж хуурамч найз охин болж мөнгө олдог болтлоо дорджээ.
Хүн: Чи бүх эмэгтэйчүүдийн нэр нүүрийг гутаалаа.
Хүн: Бас яаж зарцуулж чадахгүй их хэмжээний мөнгөтэй гэж ярьж зүрхэлж байна аа?
Вэнь Янь: Өвөг дээдэс маань хүнийг гадна төрхөөр нь дүгнэж болохгүй гэж сургасан.
Вэнь Янь: Гэтэл та нар тэрийг санахгүй байх шиг байна.
А Ю: Боллоо.
А Ю: Вэнь Янь, битгий үгээ мушгиж,
А Ю: өөрийгөө хуураад бай.
А Ю: Өнөөдөр миний ээжийн 60 насны төрсөн өдөр.
А Ю: Битгий энд утгагүй юм ярьж,
А Ю: баярыг сүйтгэ.
А Ю: Яв.
Хүмүүс: Тийм ээ, яв.
Бэр: Бид нэг тосгоных.
Бэр: Бас нэг ангид сурч байсан.
Бэр: Би чиний тухай бүгдийг мэднэ.
Бэр: Битгий худлаа онгир.
Бэр: Би чамаас болоод ичээд байна.
Ээж: А Жин, хар даа.
Ээж: Чи ямар юм авчирсныг хар.
Ээж: Түүнийг хурдан явуул.
А Жин: Вэнь Янь, чи явсан нь дээр.
Хүн: Түр хүлээ!
Хүн: Миний машиныг хэн хөдөлгөсөн бэ?
Хүн: Миний машиныг хэн зөөсөн юм?
Жао мэй: Тэр хөдөлгөсөн юм, ноён Лу.
Жао мЭй: Машиныг чинь тэр хөдөлгөсөн.
Бэр: Тэр байгаа юм.
Ноён Лу: Чи хэн юм бэ?
Ноён Лу: Үхэхээсээ айдаггүй юм уу?
Ноён Лу: Яаж Миний машинд гар хүрч зүрхэлдэг байна шүү?
Ноён Лу: Ямар үнэтэй машин гэдгийг нь мэдэх үү?
Ноён Лу: Эвдчихвэл төлж чадах уу?
Жао мЭй: Ноён Лу, тэр бол машины хулгайч.
Жао мЭй: Тэр таны машиныг яаж хулгайлах вэ гэж л бодож байсан.
Жао мЭй: Төлбөрийг нь төлөх тухай бодоогүй.
Ноён Лу: Юу гэнэ ээ?
Ноён Лу: Чи тэрийг машины хулгайч,
Ноён Лу: бас миний машиныг хулгайлах гэж байсан гэж хэлээд байна уу?
Жао мЭй: Тийм биш гэж үү?
Жао мЭй: Та өөрөө хэл дээ, ноён Лу.
Жао мЭй: Тэрэнд түлхүүр ч байгаагүй.
Жао мЭй: Зүгээр л хаалгыг нь хүчээр онгойлгочихсон.
Жао мЭй: Тйим биш гэж үү, Түлхүүргүй мөртлөө машиныг чинь хөдөлгөчихсөн.
Жао мЭй: Тэрийг машины хулгайч гэхгүй юм бол өөр хэнийг хэлэх юм?
78
Вэнь Янь: Жао Мэй, намайг битгий гүтгэ.
Жао мЭй: Гүтгэсэн гэж үү?
Жао мЭй: Энд ийм олон хүн байхад,
Жао мЭй: ийм олон нүд бүгд харсан.
Жао мЭй: Чи ноён Лугийн машиныг ямар бүдүүлгээр хөдөлгөснийг.
Жао мЭй: Хэрвээ энэ олон хүн байгаагүй бол,
Жао мЭй: чи аль хэдийн машиныг нь унаад явчих байсан биз.
Ноён Лу: Новш минь.
Ноён Лу: Миний машиныг хулгайлах гэж байсан юмуу?
Ноён Лу: Хэрвээ чи тайлбарлаж чадахгүй бол,
Ноён Лу: би чамайг бариулж шоронд хийнэ.
Вэнь Янь: Түүний үгийг битгий сонс.
Вэнь Янь: Таны машин зам хаагаад байсан.
Вэнь Янь: Бусад машинууд гарч чадахгүй байсан болохоор,
Вэнь Янь: би туслаад хөдөлгөсөн юм.
Вэнь Янь: Энд байсан бүх хүн харсан.
Ноён Лу: Үнэн гэж үү?
Ноён Лу: Миний машин зам хаагаад байсан,
Ноён Лу: тэгээд тэр хөдөлгөсөн гэж хэн харсан бэ?
Ноён Лу: Хэн нэгэн хэл дээ. Та харсан уу? Эсвэл та?
Жао мЭй: Харж байна уу, ноён Лу.
Жао мЭй: Тэр худлаа ярьж байгаа нь илт байна.
Жао мЭй: Хэн ч түүний талд орохгүй байна.
А Жин: Би орно.
А Жин: Би түүний талд орно.
Жао мЭй: А Жин ах аа, чи ухаанаа алдчихсан юм уу?
Жао мЭй: Одоо хүртэл түүнийг өмөөрсөөр байх гэж үү?
А Жин: Ухаанаа алдсан хүн нь чи байх.
А Жин: Таны машин зам хаагаад байсан.
А Жин: Вэнь Янь туслаад хөдөлгөсөн.
А Жин: Яах гэж худлаа ярьж түүнийг буруутгаад байгаа юм?
Жао мЭй: Түүнийг хөдөлгөсөн гэж байга юмуу?
Жао мЭй: Ноён Лугийн машин зам хааж байсан ч гэсэн,
Жао мЭй: заавал хөдөлгөх ёстой байсан юм уу?
Ноён Лу: Яг үнэн.
Ноён Лу: Энэ чинь 600 мянган долларын спорт машин.
Ноён Лу: Дугуйтай харш гэсэн үг.
Ноён Лу: Хэн дуртай нь гар хүрч болдог эд биш.
Ноён Лу: Надад хэл дээ.
Ноён Лу: Миний машинд гар хүрснийхээ төлөө хэдийг төлөх гэж байна?
Вэнь Янь: Таны машин зам хаагаад байсан.
Вэнь Янь: Би зүгээр л туслаад хөдөлгөсөн.
Вэнь Янь: Хүрсэн байсан ч яадаг юм?
Вэнь Янь: Дөнгөж 600 мянгын үнэтэй машин биз дээ.
Вэнь Янь: Миний гараж дотор байгаа машинууд бүгд дор хаяж сая долларын үнэтэй.
Вэнь Янь: Танай энэ хямдхан машин чинь бүр унахад ч хэцүү юм байналээ.
Ноён Лу: Даварчихсан амьтан!
Ноён Лу: Чи миний машиныг хямдхан гэж хэлж зүрхэлж байна уу?!
Ноён Лу: 600 мянган долларын машиныг хямдхан гэнэ ээ?!
А Ю: Ёстой инээдтэй юм.
А Ю: Гуйлгачин мөртлөө баян хүн болж жүжиглээд,
А Ю: 600 мянган юанийн машиныг хямдхан гэж байна.
ТУслах: Худаг доторх мэлхий шиг юм ярьж байна.
ТУслах: Жинхэнэ худаг доторх мэлхий нь та нар өөрсдөө.
ТУслах: Манай даргын байр суурь бол сар, од шиг гэгээлэг өндөр.
ТУслах: Та нар түүнийг шоолох хэмжээний хүмүүс биш.
Бэр: Юу гэнэ ээ?
Бэр: Сар, од шиг гэнэ үү?
Бэр: Тэрэнд юу ч байхгүй шүү дээ.
Бэр: Яаж тийм байж болох юм?
Бэр: Тэр бүр мөнгөөр хуурамч найз охин болж явдаг хүн.
Бэр: Тийм хүн яаж сар, од шиг байж болох юм?
ТУслах: Fortune 500 компанийн,
ТУслах: дэлхийн №1 автомашины брэнд Rolls-ийн үйлдвэрлэгч,
ТУслах: Dream Group-ийн ТУЗ-ийн дарга.
ТУслах: Тэр хүн сар, од шиг биш юм бол өөр хэн байх юм?
А Ю: Яасан ичгүүргүй юм бэ.
А Ю: Аз болж би түүнийг хаясан.
Хүмүүс: Яг үнэн.
Вэнь Янь: Хангалттай.
Вэнь Янь: Ийм жирийн хүмүүстэй маргах хэрэггүй.
Вэнь Янь: Би та нарт хорвоог харуулах гэж цуваа машин явуул гэсэн.
Вэнь Янь: Яагаад одоо хүртэл ирээгүй байгаа юм?
Туслах: Би тодруулаадхая.
Хамгаалагчид: Зогс!
Хамгаалагчид: Даргад мэндчилж байна!
Ээж: Эдгээр хүндтэй зочид
Ээж: миний төрсөн өдөрт баяр хүргэх гэж ирсэн юм болов уу?
Хамгаалагчид: Энэ тантай ямар ч холбоогүй.
Туслах: Дарга аа, таны хүссэн цуваа ирчихлээ.
Хүмүүс: Юу?!
Хүмүүс: Тэрний цуваа гэж үү?
Хүмүүс: Үнэхээр цуваатай юм гэж үү?
Вэнь Янь: Сая юу гэж байлаа?
Вэнь Янь: Намайг баян дүр эсгэж байна гэсэн биз дээ.
Вэнь Янь: Манайх гурван машинтай гэсэн нь худлаа гэсэн.
Вэнь Янь: Одоо сохор нүдээ сайн нээгээд хар.
Вэнь Янь: Би гуравхан машинтай юу, үгүй юу?
Жао мэй: Боломжгүй юм!
Жао мэй: Ийм зүйл байж болохгүй!
Жао мэй: Чи чинь гуйлгачин биз дээ.
Жао мэй: Яаж ийм цуваатай байдаг юм?
А Ю: Тийм шүү.
А Ю: Өөрөө ажил хийж намайг тэжээнэ гэж байсан хүн
А Ю: яаж ийм их машин авч чадах юм?
Бэр: Бид нэг тосгоных.
Бэр: Бас нэг ангид сурч байсан.
Бэр: Би чиний тухай бүгдийг мэднэ.
Бэр: Чи зүгээр л нэр нүүрээ аврах гэж машин хөлсөлсөн байна.
А Ю: Тийм ээ.
А Ю: Нэр Нүүрээ бодоод машин хөлсөлсөн байна.
Вэнь Янь: Үнэнтэй нүүр тулах хүртлээ итгэхгүй юм байна л даа.
Вэнь Янь: За тэгвэл өнөөдөр бэлэг болгохоор бэлдсэн шинэ машинуудын бичгийг авчир.
Вэнь Янь: Өөрсдийн нүдээрээ харцгааг.
Нарийн бичиг: За дарга аа.
Нарийн бичиг: Шинэ машинуудын бичиг ирлээ.
Вэнь Янь: Болно, явж болно.
Нарийн бичиг: За.
Вэнь Янь: Нүдээ сайн нээгээд хар.
Вэнь Янь: Эд нар бүгд шинэ машины гэрчилгээ.
Вэнь Янь: Энэ машинууд минийх болохоос түрээсийнх биш.
Нарийн бичиг: Дарга аа, шинэ машинуудын бичиг.
Вэнь Янь: Болно, яв.
Нарийн бичиг: За.
Вэнь Янь: Нүдээ сайн нээгээд сайн хар.
Вэнь Янь: Эдгээр машинууд бүгд минийх.
Вэнь Янь: Түрээсийнх биш.
Бэр: байж боломгүй юм!
Бэр: Чи үнэхээр ийм цуваатай байдаг гэж үү?
Бэр: Ийм зүйл байж болохгүй.
Бэр: Чи чинь мөнгөгүй гуйлгачин биз дээ.
Бэр: Яаж ийм цуваатай байдаг юм?
А Ю: Хонгор минь,
А Ю: энэ машинууд үнэхээр түүнийх гэж үү.
А Ю: Үнэхээр түүнийх байна.
А Ю: Энэ яаж боломжтой юм бэ?
А Ю: Өөрийгөө ажил хийж намайг тэжээнэ гэж байсан эмэгтэй
А Ю: яаж ийм их мөнгөтэй болоод,
А Ю: ийм олон машин авчихсан байдаг юм?
Вэнь Янь: Надад яагаад ийм олон машин байдгийг
Вэнь Янь: чамд мэдэх шаардлага байхгүй.
Вэнь Янь: Харин одоо,
Вэнь Янь: би таны машинд хүрсэн нь асуудал юм байна, тийм үү?
Вэнь Янь: Надаас ямар төлбар авмаар байна тэгээд?
Ноён Лу: Эдгээр машин бүр саяас дээш үнэтэй.
Ноён Лу: Бүгд нийлээд хэдэн арван сая хүрнэ.
Ноён Лу: Чи яг хэн юм бэ?
Ноён Лу: Яаж ийм машинууд авч чаддаг байна аа?
Вэнь Янь: Миний нарийн бичиг сая хэлсэн биз дээ.
Вэнь Янь: Dream Group-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга.
Вэнь Янь: Тэр хэмжээний хүн ийм машин авч чадахгүй гэж үү?
Ноён Лу: Чи...
Ноён Лу: Dream Group-ийн ТУЗ-ийн дарга гэж үү?
Бэр: Боломжгүй.
Бэр: Тэр яаж Dream Group-ийн дарга байж чадах юм?
Ноён Лу: Яагаад болохгүй гэж?
Бэр: Учир нь би түүнтэй хамт өссөн.
Бэр: Би түүнийг хэтэрхий сайн мэднэ.
Бэр: Тэр ядуу айлаас гаралтай.
Бэр: Ээж нь ядуугийн зовлон даалгүй,
Бэр: өөр хүн дагаад явчихсан.
Бэр: Аавыг нь орхиод явсан.
Бэр: Сургуульд байхдаа тэр хоол ч авч идэж чаддаггүй байсан.
Бэр: Нэг буланд нуугдаж суугаад,
Бэр: муудсан дүпү, даршилсан ногоотой будаагаа иддэг байсан.
Бэр: Би өрөвдөөд хааяа нэг бин өгч,
Бэр: амсуулдаг байсан.
Бэр: Дараа нь тэр Чиньхуа, Бээжингийн их сургуульд тэнцсэн ч,
Бэр: сургалтын төлбөрөө төлж чадаагүй.
Бэр: Уйлсаар байгаад энгийн политехник коллежид орсон.
Бэр: Тийм хүн
Бэр: яаж Dream Group-ийн ТУЗ-ийн дарга байж болох юм?
Бэр: Вэнь Янь,
Бэр: өөрөө хэл дээ.
Бэр: Миний хэлсэн үнэн биз дээ?
Вэнь Янь: Чиний хэлсэн үнэн.
Вэнь Янь: Бас тэр үед надад бин хувааж өгсөн тэр сайхан сэтгэлийн чинь төлөө
Вэнь Янь: би чамд үргэлж тусалж ирсэн.
Вэнь Янь: Чамд барилгын гэрээ өгсөн.
Вэнь Янь: чи барилгын компанитай болгосон.
Вэнь Янь: Мөнгөтэй болоход чинь би тусалсан.
Вэнь Янь: Гэхдээ баяжсаныхаа дараа чи өөрчлөгдөнө гэж би бодоогүй.
Вэнь Янь: Чи хуучин нөхдөө орхисон.
Вэнь Янь: Мөнгөтэй болсон ч нинжин сэтгэлгүй болсон.
Вэнь Янь: Чи хүний мөсөө хадгалж чадсангүй бололтой.
Бэр: Юу?!
Бэр: Чи надад барилгын ажлууд өгч,
Бэр: компанитай болгосон гэж үү?
А Ю: Галзуурчихсан юм.
А Ю: Өөрийгөө бүхнийг чадагч бурхан гэж бодоод байна уу?
А Ю: Саяхан л өөрөө бин авч идэх мөнгөгүй байсан гэж хүлээн зөвшөөрсөн биз дээ.
А Ю: Тэгээд яаж хүнд барилгын гэрээ өгдөг юм?
Жао Мэй: Тийм шүү.
Жао Мэй: Миний бодлоор тэр зүгээр л онгирч байна.
Жао Мэй: Dream Group-ийн дарга байтугай Яаж ч харсан баян хүн шиг харагдахгүй байна.
Бэр: Вэнь Янь,
Бэр: би чамд сүүлийн боломж олгож байна.
Бэр: Эдгээр машиныг яаж олсноо үнэнээр нь хэл.
Бэр: Үгүй бол би яг одоо цагдаа дуудна.
Вэнь Янь: Цагдаа дуудах хэрэггүй.
Вэнь Янь: Би удахгүй чиний бүх төслийг зогсооно.
Вэнь Янь: Тэгээд чи надад итгэнэ.
Бэр: Юу гэнэ ээ?
Бэр: Чи яг одоо миний бүх төслийг зогсооно гэж үү?
Вэнь Янь: Би энэ дуудлагыг хийсний дараа чи өөрөө мэдэх болно.
Вэнь Янь: Жао Мэн-гийн бүх төслийг зогсоо.
Бэр: Чи намайг айлгаж чадна гэж бодоо юу?
А Ю: Миний бодлоор тэр дүрдээ хэтэрхий орчихжээ.
А Ю: Өөрийгөө үнэхээр баян гэж бодоод эхэлсэн байна.
А Жин: Боллоо.
А Жин: Дахиж онгирох хэрэггүй.
А Жин: Хэрвээ чи үнэхээр тэднийг уурлуулчихвал,
А Жин: би чамд тусалж чадахгүй.
А Жин: Чи одоо явсан нь дээр.
А Жин: Битгий асуудлыг улам хүндрүүл.
Вэнь Янь: Хэдийгээр би тэдэнд урам хугарсан ч,
Вэнь Янь: би баяртай байна.
Вэнь Янь: Чиний сайхан сэтгэлийн ачаар.
Вэнь Янь: Боломжтой бол,
Вэнь Янь: би чамтай гэрлэмээр байна.
Жао мэй: За ингээд үнэг сүүлээ харууллаа даа.
Жао мэй: Энэ юу гээч вэ?
Жао мэй: Маш энгийн.
Жао мэй: Тэр бол зүгээр л гуйлгачин.
Жао мэй: Тэгээд яг тэр үед хадам ээж А Жин ахыг гэрлэ гэж шахсан.
Жао мэй: Аргаа барсан ах маань 200 юань өгөөд,
Жао мэй: түр зуурын найз охин болгож хөлсөлсөн.
Жао мэй: Гэтэл тэр А Жингийн мөнгө, царай хоёрт шунаад,
Жао мэй: жинхэнэ болгохыг хүссэн.
Жао мэй: Тиймээс өөрийгөө баян харагдуулахын тулд
Жао мэй: энэ бүх худлаа түүхийг зохиосон.
Жао мэй: Ингээд А Жин ах өөрт нь үнэхээр дурлана гэж бодсон.
Жао мэй: Даанч түүний худал дэндүү том,
Жао мэй: дэндүү илт байсан.
Жао мэй: Тэр Dream Group-ийн ТУЗ-ийн дарга гэж ямар хүн байдаг тухай бодох ёстой байсан юм.
Жао мэй: Улс даяар алдартай санхүүгийн суутан.
Жао мэй: Дэлхийн баячуудын жагсаалтад ордог хүн.
Жао мэй: Тоо томшгүй баян залуусын мөрөөдөл болсон эмэгтэй.
Жао мэй: Тийм хүн яагаад А Жин ахыг сонирхох юм?
А Ю: Яг үнэн.
А Ю: Dream Group-ийн дарга шиг хүний эргэн тойронд
А Ю:: царайлаг эрчүүд дүүрэн байгаа.
А Ю: Тийм хүн яах гэж ийм алс бөглүү газар ирээд,
А Ю: манай ахад сэтгэлээ илчлэх юм?
А Ю: Чи, миний хаясан худалч эмэгтэй,
А Ю: үнэхээр зальтай, бас ичгүүргүй юм аа.
Бэр: Аан тийм.
Бэр: Сая чи миний бүх төслийг зогсооно гэсэн биз дээ?
Бэр: Яагаад одоо хүртэл чимээгүй байгаа юм?
Вэнь Янь: Санаа зоволтгүй.
Вэнь Янь: Удахгүй чи хүссэнээ авна.
Бэр: Үнэхээр үү?
Бэр: Тэгвэл надад хурдан үзүүлээч.
Бэр: Би ийм их мөнгө олоод бүр залхчихсан.
Вэнь Янь: 3... 2...
Бэр: Байна уу?
Бэр: Юу гэнэ ээ?!
Бэр: Дуань Construction надтай бүх хамтын ажиллагаагаа зогсооно гэж үү?!
Бэр: Яаж ийм юм болдог байна аа?!
Вэнь Янь: Яасан бэ?
Вэнь Янь: Одоо хүртэл барилгын компанитай гэж онгирох уу?
Бэр: Боломжгүй.
Бэр: Ийм зүйл байж болохгүй.
Бэр: Чи үргэлж жирийн л хүн байсан.
Бэр: Яаж Дуань Construction-ийг надтай хамтрахаа болиход хүргэдэг юм?
Вэнь Янь: Учир нь Дуань компанийн эзэн Жян Дуань ч бас
Вэнь Янь: миний бойжуулсан хүн.
Вэнь Янь: Одоо ойлгов уу?
Хүмүүс: Юу?!
Хүмүүс: Ноён Жян Дуань хүртэл чиний өсгөсөн хүн гэж үү?
Хүмүүс: Боломжгүй!
Хүмүүс: Огт боломжгүй!
Хүмүүс: Ноён Жян бол үл хөдлөх хөрөнгийн хаан.
Хүмүүс: Тийм хүнийг чи өсгөсөн гэж үү?
А Ю: Яг үнэн.
А Ю: Мэдээгээр бол ноён Жян 60 гарсан хүн.
А Ю: Харин чи хэдтэйв? дөнгөж 20 гаруйхан настай.
А Ю: Яаж тийм юм байх вэ?
Жао мэй: Тэр гарцаагүй худлаа ярьж байна.
Ээж: Гэхдээ сая тэр үнэхээр утсаар ярьсан шүү дээ.
Ээж: Бэр минь,
Ээж: Дуань групп үнэхээр бизнесээ зогсоосон юм уу?
Бэр: Аан...
Бэр: Тийм байна.
А Ю: Өө зөв.
А Ю: Хонгор минь,
А Ю: Дуань группийн Жян Чэнь Жин чинь чиний өргөмөл эгч биз дээ?
А Ю: Тэр чинь бидний талын хүн.
А Ю: Түүн рүү залга.
Бэр: Өө тийм байна.
Бэр: Би мартах шахлаа.
Бэр: Дуань группийн том охин миний өргөмөл эгч.
Бэр: Би яг одоо залгаад шалгая.
Бэр: Байна уу?
Бэр: Сайн байна уу, өргөмөл эгч ээ.
Эмэгтэй: Сайн уу юу байна?
Бэр: Энд нэг хүн байна.
Бэр: Өөрийгөө Дуань группийн нууц эзэн гэж яриад,
Бэр: намайг бизнесгүй болгоно гэж байна.
Бэр: Тиймээс танаас асуух гэж залгалаа.
Эмэгтэй: Юу гэнэ ээ?
Эмэгтэй: Манай Дуань группийг хөдөлгөж чадах хүн байна гэж үү?
Эмэгтэй: Хэн тийм зоригтой юм?
Бэр: Энэ эмэгтэй.
Бэр: Манай тосгоны хүн байгаа юм.
Бэр: Хотод ажил хийхээр гараад,
Бэр: эцэстээ гуйлгачин болсон.
Бэр: Одоо бүр гэнэт өөрийгөө танай аавын буянтан гээд,
Бэр: намайг бизнесгүй болгоно гэж байна.
Бэр: Би итгэхгүй болохоор танаас асууж байгаа юм.
Эмэгтэй: Даварчихсан юм!
Эмэгтэй: Ямар галзуу хүн манай Дуань группийн нэр хүндийг сүйтгэх гэж оролдоод байна аа?
Эмэгтэй: Тэрнийг сайн харж байгаарай.
Эмэгтэй: Би яг одоо очоод өөрөө шийдье.
Бэр: За даа, үргэлжлүүлээд онгир.
Бэр: Одоо энэ байдлаас яаж гарахаа харъя.
А Жин: Хонгор минь,
А Жин: өргөмөл эгч чинь юу гэсэн бэ?
Бэр: Миний өргөмөл эгч ийм хүн огт байхгүй гэсэн.
Бэр: Тэр өөрөө ирээд үнэнийг нь илчилж,
Бэр: бас тэрнийг шийднэ гэсэн.
Хүмүүс: Юу?!
Хүмүүс: Дуань группийн том охин манай тосгонд ирэх гэж байгаа юм уу?
Бэр: Мэдээж.
Бэр: Тэр чинь миний өргөмөл эгч.
Бэр: Надад асуудал гарвал тэр өөрөө ирдэг юм.
Ээж: Айхтар юм аа, миний бэр.
Ээж: Чи үнэхээр нөлөөтэй хүн юм.
Хүмүүс: Дуань групп бол манай мужийн хамгийн том барилгын компани.
Хүмүүс: Хэрвээ том охин нь манай тосгонд ирвэл,
Хүмүүс: бид түүнтэй ярилцаад ажил олж авч болох юм.
Хүмүүс: Хатагтай Шиао үнэхээр нөлөөтэй юм аа.
Хүмүүс: Дараа нь бидний өмнөөс сайхан үг хэлээд өгөөрэй.
Хүмүүс: Тийм ээ.
Хүмүүс: Бидэнд туслаарай.
Бэр: Санаа зоволтгүй.
Бэр: Өргөмөл эгч маань энэ луйварчныг шийдчихээд,
Бэр: би та нарт бүгдэд нь ажил олж өгнө.
Хүмүүс: Баярлалаа, хатагтай Жао.
Бэр: Вэнь Янь, Би чамд хамгийн сүүлийн боломж өгч байна. Одоо өвдөг сөхрөөд өршөөл гуй.
Вэнь Янь: Удахгүй хэн нь өвдөг сөхрөхийг харна аа.
Эмэгтэй: Манай Дуань группийг доромжилж зүрхэлдэг хэн бэ?!
Бэр: Өргөмөл эгч ээ, ирчихсэн үү.
А Ю: Өргөмөл эгч ээ.
Хүмүүс: Сайн байна уу, хатагтай.
Эмэгтэй: Та нар муусайн юмнууд замаас зайлцгаа.
Эмэгтэй: Эгч ээ, Дуань группийн буянтан гээд байгаа хүн нь хэн юм?
Эмэгтэй: Хэл.
Бэр: Тэр байна.
Эмэгтэй: Чи өөрийгөө Дуань группийн буянтан,
Эмэгтэй: бас миний өргөмөл эгчийг бизнесгүй болгоно гэж байна уу?
Вэнь Янь: Тэгэхэд асуудал байгаа юм уу?
Эмэгтэй: Би бол Дуань группийн том охин,
Эмэгтэй: ирээдүйн өв залгамжлагч.
Эмэгтэй: Тийм буянтан байдаг тухай би яагаад мэддэггүй юм?
Бэр: Хэл дээ.
Бэр: Луйварчин минь.
Бэр: Саяхныг хүртэл их л бардам байсан шүү.
Бэр: Хүмүүс дуудна, сүрдүүлнэ.
Бэр: Би бүр чамайг үнэхээр эрх мэдэлтэй юм болов уу гэж бодсон.
А Ю: Яг үнэн.
А Ю: Одоо манай өргөмөл эгч, Дуань группийн өв залгамжлагч өөрөө ирээд чамайг илчилж байна.
АЮ: Одоо хэлэх үг байна уу?
Вэнь Янь: Дуань группийн том охин оо,
Вэнь Янь: хүндэтгэлийг бодоод хэлэхэд,
Вэнь Янь: чи надтай ярих хэмжээний хүн биш.
Вэнь Янь: Буцаагаад аавыгаа авчир.
Вэнь Янь: Тэр надтай өөрөө ирж ярих ёстой.
Эмэгтэй: Юу гэнэ ээ?
Эмэгтэй: Би чамтай ярих эрхгүй гэж үү?
Эмэгтэй: Бүр аавыгаа дууд гэнэ ээ?
Хүмүүс: Даварчихсан юм аа.
Хүмүүс: Тэр чамайг доромжилж байна.
Хүмүүс: Яг үнэн.
Хүмүүс: Дуань группийн өв залгамжлагчийг ярих хэмжээний хүн биш гэж хэлж байна.
Хүмүүс: Галзуурчихсан юм байна.
Эмэгтэй: Хөдөөнөөс гарч ирсэн амьтан минь,
Эмэгтэй: би чамд сүүлийн боломж өгч байна.
Эмэгтэй: Одоо шууд өөрийгөө алгадаад уучлал гуй.
Эмэгтэй: Үгүй бол ганцхан үгээр би чамайг Ман мужид амьдрах газаргүй болгоно шүү.
Вэнь Янь: Намайг амьдрах газаргүй болгоно гэж үү?
Вэнь Янь: За.
Вэнь Янь: Тэгвэл яг одоо би нэг хүн дуудаад
Вэнь Янь: хэн нь жинхэнэ эрх мэдэлтэйг үзүүлье.
Вэнь Янь: Жан Дуань,
Вэнь Янь: чамд асуудал гарчээ.
Вэнь Янь: Шиао тосгон руу хүрээд ир.
Вэнь Янь: Удахгүй аав чинь ирээд чамайг хүмүүжүүлнэ.
Эмэгтэй: Юу?!
Эмэгтэй: Чи сая миний аавтай утсаар ярьсан гэж үү?
Вэнь Янь: Мэдээж.
Бэр: Би энэ луйварчныг дахиж бүр тэвчихгүйнээ
Эмэгтэй: Миний аав одоо гадаадад байгаа.
Эмэгтэй: Утас нь унтарсан.
Эмэгтэй: Холбогдох боломжгүй.
Эмэгтэй: Чи яаж одоо хүртэл жүжиглэсээр байдаг байна аа?
Хүмүүс: Бид сая даргаруу залгасан.
Хүмүүс: Холбогдохгүй байна лээ.
Хүмүүс: Тэр одоо хүрт хүртэл жүжиглэсээр байна.
Бэр: Өргөмөл эгч ээ,
Бэр: яг урд нь аав руугаа залгаад,
Бэр: энэ луйварчныг илчилчих.
Эмэгтэй: За.
Эмэгтэй: Би өөрөө илчилнэ.
Эмэгтэй: Сайн харж байгаарай.
Эмэгтэй: Би одоо аав руугаа залгаж байна.
Эмэгтэй: Сонсов уу, луйварчин минь?
Эмэгтэй: Миний аавын утас унтарсан байна.
Эмэгтэй: Холбогдохгүй байгаа биз дээ?
Эмэгтэй: Одоо дахиад жүжиглэ л дээ.
Бэр: Харж байна уу?
Бэр: Манай өргөмөл эгч түүнийг шууд илчилчихлээ.
А Ю: Яасан?
А Ю: Одоо өөр онгирох зүйлгүй болсон уу?
Эмэгтэй: Дуань группийг мэхлэх гэж оролдож байна.
Эмэгтэй: Хөлийг нь хугалаад шоронд хий.
А Ю: Сонсов уу?
А Ю: Одоо хатагтайн өмнө өвдөг сөхөр.
Туслах: Захирлаа,
Бэр: Юу гэнэ ээ?
Бэр: Вэнь Янь,
Бэр: чи энэ хэдэн хүн манай бүх тосгоны хүмүүстэй тэмцэж чадна гэж бодож байна уу?
Бэр: Энэ бол Шиао тосгон.
Бэр: 800 жилийн түүхтэй газар.
Бэр: Эндхийн хүмүүс ширүүн зангаараа алдартай.
Бэр: Чи энд асуудал үүсгэж болохгүй.
А Жин: Вэнь Янь,
А Жин: битгий тэмц.
А Жин: Чи энд дийлэхгүй.
А Жин: Хатагтайгаас уучлал гуй.
А Жин: Тэгвэл би ах, бэр хоёроосоо нэмж тусламж гуйя.
А Ю: Болохгүй.
А Ю: Би энэ луйварчинд туслахгүй.
Бэр: Яг үнэн.
Бэр: А Жин,
Бэр: чи одоо хүртэл түүнийг өмөөрсөөр байгаа юм уу?
А Жин: Би өмөөрөөгүй.
А Жин: Би өөрөө түүнийг авчирсан.
А Жин: Тийм болохоор би түүнийг зүгээр орхиод явж чадахгүй.
А Жин: Хатагтайд хэлээд өгөөч.
А Жин: Вэнь Янь зүгээр л нэр нүүрээ аврах гэж байсан байх.
А Жин: Гэхдээ тэр муу хүн биш.
А Жин: Би түүнээр уучлал гуйлгана.
А Жин: Тэгээд та нар түүнийг явуулчих.
А Жин: Гуйж байна.
А Жин: Гуйя.
Вэнь Янь: Тэднээс гуйх хэрэггүй.
Вэнь Янь: Би зүгээр ээ.
А Жин: Одоо хүртэл чи ингэж зөрүүдэлсээр байх юм уу?
А Жин: Дуань группийг уурлуулбал юу болдгийг мэдэх үү?
А Жин: Тэд чиний амьдралыг үнэхээр сүйрүүлж чадна.
Ээж: Хүү минь, нааш ир.
Ээж: Тэрэнд санаа зовох хэрэггүй.
Ээж: Тэр биднийг хангалттай шившиг болголоо.
А Жин: Ээж ээ.
Вэнь Янь: эгч ээ,
Вэнь Янь: удахгүй та нарыг шившиг болгож байгаа хүн нь
Вэнь Янь: би биш, харин Жао Мэн гэдгийг та ойлгоно.
Ээж: Боллоо.
Ээж: Чи эрүүл саруул гар хөлтэй залуу хүн байж,
Ээж: айлд ажил хийгээд амьдарч болох байсан.
Ээж: Гэтэл чи гуйлгачин, луйварчин болохыг сонгосон.
Ээж: Баригдчихаад байхад хүртэл буруугаа хүлээхгүй,
Ээж: одоо хүртэл утгагүй юм ярьсаар.
Бэр: Яг үнэн.
Бэр: Бас намайг шившиг болгоно гэж хэлдэг.
Бэр: Миний ард Дуань групп бий.
Бэр: Дуань группийн том охин миний өргөмөл эгч.
Бэр: Хотод байсан ч би хүссэнээ хийж чадна.
Бэр: Тэгээд чи намайг шившиг болгоно гэж үү?
Эмэгтэй: Одоо хангалттай
Хүмүүс: Хөлийг нь хугалаад шоронд хий.
Хүмүүс: Цохь!
Хүмүүс: Цохь!
Хүмүүс: Цохь!
Хүн: Бүгд зогс!
Хүн: Бүгд зогсоцгоо!
Бэр: Аав аа, та яагаад энд байгаа юм?
Ноён Жун: Фэньфэнь,
Ноён Жун: чи энд юу хийж байгаа юм?
Эмэгтэй: Нэг хүн манай Дуань группийг гүтгээд,
Эмэгтэй: бас миний өргөмөл эгчийг дээрэлхэх гээд байна.
Эмэгтэй: Тиймээс би хэн нь ингэж томроод байгааг харахаар ирсэн юм.
Бэр: Тийм ээ, өргөмөл аав аа.
Бэр: Өргөмөл эгч намайг өмөөрөхөөр ирсэн.
Ноён Жун: Жао Мэн,
Ноён Жун: чи бас энд байгаа юм уу.
Ноён Жун: Чи Дуань группийн хамгаалалтанд байдаг хүн.
Ноён Жун: Хэн чамайг дээрэлхэж зүрхлэх вэ?
Ноён Жун: Үхмээр байгаа юм байхдаа?
Бэр: Өргөмөл аав аа,
Бэр: тэр байна.
Бэр: Харж байна уу? Тэнэг гуйлгачин минь.
Бэр: Дуань групп намайг хамгаалдаг.
Бэр: Миний дэргэд чи шоргоолжоос ч дор амьтан.
А Ю: Яг үнэн.
А Ю: Саяхан л Дуань группээр эхнэрийн минь ажлыг зогсооно гэж онгирч байсан.
А Ю: Одоо өөрөө яаж ичгэвтэр байдалд орсноо хар.
Бэр: Өргөмөл аав аа, юу болсон бэ?
Ноён Жун: Жан Дуань том даргад мэндчилж байна!
Ноён Жун: Жан Дуань том даргад мэндчилж байна!
Вэнь Янь: Дуань групп амжилтад хүрээд толгой нь эргэчихсэн юм уу?
Вэнь Янь: Доод хүмүүс чинь хүртэл хүн рүү дайрдаг болж.
Ноён Жун: Үгүй ээ.
Ноён Жун: Дуань группийг та өөрөө босгосон.
Ноён Жун: Та бол миний хоёр дахь эцэг эх.
Ноён Жун: Би насан туршдаа үүнийг мартахгүй.
Эмэгтэй: Аав аа,
Эмэгтэй: Та луйвардуулчихсан юм биш биздээ?
Эмэгтэй: Та юу яриад байгаа юм?
Ноён Жун: Дуугүй бай!
Ноён Жун: Чиний доромжилж байгаа хүн бол
Ноён Жун: биднийг хамгаалдаг том дарга гэдгийг мэдэх үү?
Ноён Жун: Одоо шууд уучлал гуй!
Эмэгтэй: Яаж тийм юм байж болох юм?
Эмэгтэй: Тэр чинь хэн юм гэж?
Эмэгтэй: Ямар эрхтэйдээ таныг хамгаалдаг гэж?
Эмэгтэй: Аав аа,
Эмэгтэй: та ухаанаа алдчихсан юм биш биз?
Бэр: Яг үнэн, өргөмөл аав аа.
Бэр: Тэр чинь манай тосгоны ажилчин эмэгтэй байсан.
Бэр: Одоо бүр гуйлгачин болсон.
А Ю: Тийм ээ.
А Ю: Надад бүр зураг нь ч байгаа.
А Ю: Даргаа, хараарай.
Бэр: Тэр чинь манай нөхрийн хуучин найз охин.
Бэр: Юу ч байхгүй болохоор нь манай нөхөр хаясан юм.
Ноён Жун: Дуугүй бай, ачгүй амьтад аа!
Ноён Жун: Та нар том асуудалд орлоо.
Эмэгтэй: Аав аа, юу болоод байгаа юм бэ?
Эмэгтэй: Өнөөдөр яг юу болоод байна аа?
Ноён Жун: Юу болоод байгааг мэдмээр байна уу?
Ноён Жун: За тэгвэл сонс.
Ноён Жун: За би та нарт хэлээд өгье.
Ноён Жун: Би яагаад түүнийг дэмжиж,
Ноён Жун: яагаад түүнд төслүүд өгснийг мэдэх үү?
Эмэгтэй: Тийм ээ.
Эмэгтэй: Нууц том даргын тушаал байсан гэж та хэлж байсан.
Ноён Жун: Тэгээд та нар яагаад ийм тэнэг байгаа юм бэ?
Эмэгтэй: үгүй байлгүй дээ.
Бэр: Аав аа, тэр нууц том дарга нь Вэнь Янь гэж хэлэх гээд байна уу?
Ноён Жун: Тийм ээ.
Ноён Жун: Хатагтай Вэнь надад нэг удаа хэлсэн юм.
Ноён Жун: “Жао Мэн бол миний нутгийн хүн, бас найз.”
Ноён Жун: “Түүнд сайн анхаарал тавь.”
Ноён Жун: “Үгүй бол үр дагаврыг нь үүрнэ шүү” гэж.
Ноён Жун: Тиймээс л би чамд тусалж өнөөдрийн хэмжээнд хүргэсэн юм.
Бэр: Юу?!
Бэр: үгүй байлгүй дээ, өргөмөл аав аа.
Бэр: Намайг дэмж гэж тэр танд хэлсэн гэж үү?
Бэр: Тэр өөрийгөө хэн гэж бодоод танд тушаал өгдөг юм?
Ноён Жун: Дуугүй бай, ачгүй амьтан!
Ноён Жун: Том даргатай яаж ингэж ярьж зүрхэлдэг байна аа?
Бэр: үгүй ээ, Өргөмөл аав аа,
Бэр: та үнэхээр хууртагдчихжээ.
Бэр: Вэнь Янь чинь үнэхээр ямар ч хүчгүй ,ар талгүй, гуйлгачин.
Бэр: Хэрвээ та надад итгэхгүй бол энд байгаа хэнээс ч асуу.
Бэр: Бүгд түүний талаар мэднэ.
Бэр: Тэр гудамжинд хүртэл гуйлга гуйдаг болсон.
Бэр: Бүр 200 юаниар өөрийгөө хөлслүүлээд,
Бэр: хүний найз охин болж шинэ жилээр гэрт нь ирсэн.
Бэр: А Жин,
Бэр: чи өөрөө хэл дээ.
Бэр: Чи түүнийг өдөрт 200 юаниар хөлслөөгүй юу?
А Жин: Энэ...
А Ю: Юугаа нуух гээд байгаа юм?
А Ю: Чи даргын өмнө хүртэл худлаа ярих гэж байна уу?
А Ю: Дугараачдээ!
Хүмүүс: Тийм ээ.
Хүмүүс: Хэл!
А Ю: Дарга аа, та өөрөө сонслоо.
А Ю: Манай ах түүнийг өдөрт 200 юаниар хөлсөлсөн.
А Ю: Тийм хүн яаж том дарга байж болох юм?
Бэр: Тийм ээ, өргөмөл аав аа.
Бэр: Энэ луйварчин галзуурчихсан байна.
Бэр: Тэр таныг хүртэл хуурах гэж байна.
Хүмүүс: Түүнийг барь!
Хүмүүс: Шоронд хий!
Хүмүүс: Баривчил!
Ноён Жун: Дуугүй бай, тэнэгүүд ээ!
Ноён Жун: Би та нарт хатагтай Вэнь бол том дарга гэж хэлсэн.
Ноён Жун: Тэгсэн мөртлөө та нар одоо хүртэл түүнийг доромжилсоор байна уу?
Эмэгтэй: Аав аа, сэрээч дээ.
Эмэгтэй: Энэ луйварчинд битгий хуурт.
Эмэгтэй: Би яаж ч харсан тэрэнд онцгой зүйл алга.
Эмэгтэй: Бас энд маш олон гэрч байна.
Бэр: Тийм ээ, өргөмөл аав аа.
Бэр: Бид түүнтэй багаасаа хамт өссөн.
Бэр: Бид түүнийг дотор гадаргүй мэднэ.
Ноён Жун: Чи Дотор гадаргүй мэддэг гэж үү?
Бэр: Тийм ээ.
Бэр: Би түүнтэй хамт өссөн.
Бэр: Тэдний гэр бүл дэндүү ядуу байсан.
Бэр: Хоол ч авч идэж чаддаггүй байлаа.
Бэр: Ээж нь ядууг тэвчихгүй өөр хүн дагаад явчихсан.
Бэр: Сургалтын төлбөрийг нь айл айлаар гуйж цуглуулдаг байсан.
Бэр: Тийм хүн яаж ийм том дарга байж болох юм?
Ноён Жун: Хэрвээ тэр том дарга биш байсан юм бол,
Ноён Жун: би яагаад энэ олон жил чамд хамгийн сайн төслүүдээ өгсөн гэж бодож байна?
Бэр: Яагаад?
Ноён Жун: Учир нь Ерөнхийлөгч Вэнь надад олон удаа хэлсэн.
Ноён Жун: “Та хоёрын холбоо онцгой.”
Ноён Жун: “Тэр намайг юу ч байсан гэсэн чамд заавал туслах ёстой” гэж захьдаг байсан.
Ноён Жун: Бас Фэньфэньд чамтай илүү ойр бай гэж хэлсэн.
Ноён Жун: Учир нь чиний ард том дарга байдаг.
Ноён Жун: Тэр бол манай Дуань группийн буянтан.
Ноён Жун: Фэньфэнь, миний чамд хэлж байсныг санадаг уу?
Эмэгтэй: Тийм ээ.
Эмэгтэй: Санаж байна.
Эмэгтэй: Та үнэхээр ингэж хэлж байсан.
Бэр: үгүй байлгүй дээ.
А Ю: Үгүй ээ.
Ноён Жун: Чамайг зочид буудлын цэвэрлэгч байхад чинь
Ноён Жун: би яагаад туслах болсон гэж бодож байна?
Бэр: Үнэхээр….
Бэр: Үнэхээр, тэр байсан гэж үү? Хэн байсан юм бэ?
Ноён Жун: хэн юм гэжүү?
Ноён Жун: Тэр бол дэлхийн санхүүгийн суутан,
Ноён Жун: Dream Group-ийн үүсгэн байгуулагч,
Ноён Жун: Машины бурхан Вэнь Янь.
Хүмүүс: Юу?!
Эмэгтэй: Тэр Dream Group-ийн үүсгэн байгуулагч,
Эмэгтэй: Машины бурхан Вэнь Янь гэж үү?
А Жин: Юу?!
А Жин: Чи үнэхээр Машины бурхан юмуу Вэнь Янь?
Вэнь Янь: Уг нь би ингэж олны анхаарал татахыг хүсээгүй.
Вэнь Янь: Гэхдээ одоо нуух боломжгүй болчихлоо.
А Жин: Чи үнэхээр Машины бурхан юмуу Вэнь Янь?
А Жин: 320 гаруй жолоодлогын техникийг эзэмшсэн,
А Жин: Шинжааны Ларнур нуурыг ганцаараа туулж,
А Жин: Зүүн Европын машины хааныг нэг шөнийн дотор ялсан домогт хүн!
А Жин: Уучлаарай.
А Жин: Би хэтэрхий догдолчихлоо.
Вэнь Янь: Автомашины гүйцэтгэлийг маш сайн ойлгодог байсан болохоороо
Вэнь Янь: би Rolls брэндийг бүтээсэн юм.
А Жин: Тийм ээ.
А Жин: Удаан хугацаанд гадаадын автомашины технологи манайхаас илүү байсан.
А Жин: Манай дотоодын машинуудыг хүмүүс шоолдог байлаа.
А Жин: Харин Машины бурхан гарч ирээд Rolls-ийг бүтээснээр
А Жин: дэлхийг цочроосон.
А Жин: Тэр цагаас хойш манай улсын машинууд дэлхийд №1 болсон.
А Жин: Энэ бүхний төлөө бид Машины бурханд талархах ёстой.
А Жин: Би үнэхээр чамайг Машины бурхан байна гэж хэзээ ч бодоогүй.
Ээж: Үнэхээр үү?
Ээж: Тэгэхээр тэр сая долларын бэлэг үнэн байсан гэж үү?
Ээж: Миний сайн бэр ээ,
Ээж: тэгэхээр надад өгсөн байр, машин хоёр жинхэнэ байсан юм уу?
Вэнь Янь: Тийм ээ.
Вэнь Янь: Гэхдээ та хүсээгүй.
Вэнь Янь: Та буцаагаад өгчихсөн.
Вэнь Янь: Тиймээс одоо тэд таньтай ямар ч холбоогүй.
Ээж: Бэр минь,
Ээж: би зүгээр л тоглож байсан юм.
Ээж: Дахиад надад өгчих.
Ээж: Би дуртайяа авна.
Вэнь Янь: Сая долларын бэлгийг хүссэн болгон авч чаддаггүй.
Вэнь Янь: Та боломжоо аль хэдийн алдсан.
Вэнь Янь: Дахиж боломж олдохгүй.
Ээж: Би зүгээр л тэдний үгэнд төөрөлдчихсөн байсан юм.
Ээж: Өргөмөл охин минь,
Ээж: чи хурдан хатагтай Вэнээс уучлал гуй.
Жао мэй: Юу?!
Жао мэй: Өргөмөл ээжээ,
Жао мэй: та намайг түүнээс уучлал гуй гэж байна уу?
Жао мэй: Бүгдээрээ битгий хууртаарай.
Жао мэй: Би аль хэдийн түүнийг нэвт харсан.
Ээж: Юуг нь нэвт харсан гэж?
Ээж: Ямар асуудал байна?
Жао мэй: Би ч бас машинд дуртай.
Жао мэй: Нэг удаа luxury машины нээлтэд очиж,
Жао мэй: Машины бурхныг харсан.
Жао мэй: Машины бурхан олон нийтийн өмнө гарахдаа үргэлж мөнгөн маск зүүдэг.
Жао мэй: Яг тэнгэрийн хүн шиг харагддаг.
Эмэгтэй: Тийм ээ.
Эмэгтэй: Машины бурхан жинхэнэ царайгаа хэзээ ч харуулдаггүй.
Эмэгтэй: Учир нь фенүүд нь маш сүртэй.
Эмэгтэй: Тиймээс олны анхаарлаас үргэлж зайлсхийдэг.
Эмэгтэй: Харин энэ хүүхэн хаа сайгүй өөрийгөө Машины бурхан гээд явж байна.
Эмэгтэй: Миний бодлоор тэр худлаа дүр эсгэж байна.
Бэр: Тийм ээ.
Бэр: Гарцаагүй хуурамч.
Ноён Жун: Та нар үнэхээр уур хүргэж байна.
Хүн: Дарга аа, яасан бэ?
Эмэгтэй: Аав аа, юу болсон бэ?
Хүн: Дарга зүрхний шигдээс болж байна.
Хүн: Хэн нэгэнд нь эм байна уу?
Эмэгтэй: Миний бодлоор эм нь халаасанд нь байгаа.
Эмэгтэй: Би үзье.
Эмэгтэй: Үгүй ээ.
Эмэгтэй: Яагаад байхгүй байгаа юм бэ?
Хүн: Дарга яаран гарсан болохоор эмээ мартчихсан байх.
Эмэгтэй: Хурдан эмнэлэг рүү аваач.
Эмэгтэй: Түргэн туслаарай!
Бэр: Өргөмөл эгч ээ.
Бэр: Та...
Бэр: Би хамт явах уу?
Эмэгтэй: Энэ хүүхнийг сайн харж бай.
Эмэгтэй: Хэрвээ аавд минь ямар нэгэн зүйл болбол,
Эмэгтэй: тэр амиараа төлнө.
Бэр: Тийм ээ, өргөмөл эгч ээ.
Бэр: Сонсов уу, Вэнь Янь?
Бэр: Хэрвээ даргад ямар нэгэн зүйл болбол,
Бэр: чи үхнэ шүү.
А Ю: Тийм ээ.
А Ю: Чиний амь хүртэл хүрэлцэхгүй.
Вэнь Янь: Та нар үнэхээр ухаарахгүй юм аа.
Бэр: Юу?
Бэр: Одоо хүртэл жүжиглэсээр байгаа юм уу?
Бэр: Чиний хийсэн зүйлээс болж миний өргөмөл аавд асуудал гарлаа.
Бэр: Одоо чиний сүйрэх цаг ойртчихсон байхад хүртэл дүр эсгэсээр байна уу?
Вэнь Янь: Жао Мэн,
Вэнь Янь: чамайг ийм тэнэг болно гэж бодсонгүй.
Вэнь Янь: Дуань групп аль хэдийн чиний барилгын төслүүдийг зогсоосныг мартчихсан юм уу?
Бэр: Тэгээд яасан гэж?
Бэр: Миний өргөмөл аав чамд хууртагдсан болохоороо тийм тушаал өгсөн.
Бэр: Ухаан ормогцоо тэр намайг дахин дэмжинэ.
Бэр: Тэгээд чиний төгсгөл ирнэ.
Вэнь Янь: За тэгвэл хэний төгсгөл ирэхийг харцгаая.
Вэнь Янь: Явцгаая.
Нарийн бичиг: За.
Вэнь Янь: Уг нь би та нартай жаахан хөгжилдөе гэж бодсон юм.
Вэнь Янь: Гэхдээ дэндүү төвөгтэй байдал үүсчихлээ.
Вэнь Янь: Би явлаа.
Вэнь Янь: Хэрвээ чамд хэзээ нэгэн цагт ямар нэг хэрэг гарвал,
Вэнь Янь: Dream Group дээрээс намайг хайж олоорой.
А Жин: Вэнь Янь,
А Жин: чи үнэхээр дэлхийн Машины бурхан мөн юм уу?
Вэнь Янь: Би Машины бурхан мөн эсэх тийм чухал гэж үү?
А Жин: Тийм ээ, чухал.
Вэнь Янь: Яагаад?
А Жин: Учир нь миний шүтээн бол Машины бурхан.
А Жин: Миний хамгийн том мөрөөдөл бол түүнтэй гэрлэх.
Вэнь Янь: Машины бурхантай гэрлэнэ гэж үү?
Вэнь Янь: Нэлээн том мөрөөдөл юм аа.
А Жин: Тийм ээ.
А Жин: Жаахан бодит бус л даа.
А Жин: Гэхдээ зүгээр л ярилцаж,
А Жин: хамт зураг авахуулж чадсан ч би маш аз жаргалтай байх болно.
Вэнь Янь: За тэгвэл хэдэн зураг авахуулъя.
Вэнь Янь: Нааш ир.
Вэнь Янь: Чи зураг аваад өг.
А Жин: Вэнь Янь,
А Жин: чи үнэхээр Машины бурхан юм байна.
А Жин: Вэнь Янь,
А Жин: чи үнэхээр Машины бурхан юм байна.
А Ю: Ах аа,
А Ю: тэр бол луйварчин.
А Ю: Та яаж одоо хүртэл түүнд итгэсээр байгаа юм?
Бэр: Яг үнэн.
Бэр: Хэрвээ тэр үнэхээр Dream Group-ийн дарга байсан бол,
Бэр: хэрвээ үнэхээр Машины бурхан байсан бол,
Бэр: яагаад чамайг сонирхох юм?
Вэнь Янь: Бүгд чам шиг өнгө мөнгөнд шунадаг гэж бодоо юу?
Бэр: Өнгө мөнгөнд шунадаг гэж үү?
Бэр: Би 8000 ажилчинтай компанийн эзэн.
Бэр: Хэрвээ чи үнэхээр тийм мундаг юм бол,
Бэр: бодит юм үзүүлээч.
Хүмүүс: Тийм ээ.
Хүмүүс: Үзүүл.
Жао мэй: Өө, ах аа.
Жао мэй: Та хоёр энэ луйварчинтай цаг үрээд яах вэ.
Жао мэй: миний Ирээдүйн талаар ярья.
Бэр: Ямар ирээдүй?
Жао мэй: Та нар мэднэ дээ.
Жао мэй: Би багаасаа А Жинд дуртай байсан.
Жао мэй: Өнөөдөр хадам ээжийн 60 насны төрсөн өдөр дээр
Жао мэй: би А Жинд гэрлэх санал тавих гэсэн юм.
А Ю: Ямар сайхан мэдээ вэ.
А Ю: Давхар баяр болж байна.
Бэр: Тийм ээ, Жао Мэй.
Бэр: Чи манай ахтай үнэхээр тохирно.
Жао мэй: Тэгэхээр та нар бүгд намайг дэмжиж байгаа биз дээ?
Бэр: Мэдээж.
Бэр: Чам шиг бэртэй болох нь манай гэр бүлийн нэр төр.
Жао мэй: Хадам ээж ээ,
Жао мэй: танд эсэргүүцэх зүйл байхгүй биз дээ?
Ээж: Үгүй ээ.
Ээж: Надад эсэргүүцэх зүйл байхгүй.
Ээж: Харин А Жин яах вэ?
А Жин: Боломжгүй.
А Жин: Би хэзээ ч зөвшөөрөхгүй.
Жао мэй: А Жин,
Жао мэй: чи зориуд миний эсрэг байгаа юм уу?
Жао мэй: Бүх хамаатнууд зөвшөөрчихөөд байхад,
Жао мэй: чамд ямар асуудал байна?
А Жин: Би өөрийнхөө гэрлэлтийг өөрөө шийднэ.
А Жин: Бусдын зөвшөөрөл надад хамаагүй.
Жао мэй: Чи арай тэр 200 юанийн хөлсний луйварчинд үнэхээр дурлачихсан юм биш биз?
Жао мэй: Чи үнэхээр тэр хөлсний хүүхэнд дурлачихсан юм уу?
А Жин: Тийм ээ.
А Жин: Би түүнд дурлаагүй байсан ч,
А Жин: чамтай хэзээ ч гэрлэхгүй.
А Ю: Ах аа,
А Ю: та тэнэг юм уу?
А Ю: Жао Мэйгийн аав чинь нүүрсний уурхайн босс.
А Ю: Тэднийх машинтай, байшинтай.
А Ю: Түүнтэй гэрлэвэл чи жаргалтай амьдарна.
Жао мэй: Харин энэ Вэнь Янь бол миний хаясан хог.
Жао мэй: Чи бас хүмүүсээр шоолуулахыг хүсэж байна уу?
Ээж: Тийм ээ.
Ээж: Би ч гэсэн чамайг энэ гарал үүсэл нь тодорхойгүй луйварчинтай гэрлэхийг зөвшөөрөхгүй.
Ээж: Би Жао Мэйг бэрээ болгоно.
Жао мэй: Өө хадам ээж ээ,
Жао мэй: та үнэхээр ухаалаг хүн юм.
Жао мэй: Би яг одоо аав руугаа залгаад,
Жао мэй: сүй тавих бэлгүүдийг бэлдүүлнэ.
Жао мэй: Тэгээд хадам ээж, ах, бэр хоёртоо тус бүр нэг машин өгнө.
Ээж: Өө миний сайн охин.
Ээж: Ямар өгөөмөр юм бэ.
Жао мэй: Өө хадам ээж ээ, мэдээж шүү дээ.
Жао мэй: А Жин бид хоёр гэрлэсний дараа,
Жао мэй: та миний жинхэнэ ээж болно.
Жао мэй: Тэгээд манай гэр бүлийн нүүрсний уурхай,
Жао мэй: том харш бүгд таных болно.
Жао мэй: Та зүгээр л тайван амарч жаргаарай.
Ээж: Сайн байна.
Ээж: Энэ гэрлэлт шийдэгдлээ.
Жао мэй: Харж байна уу?
Жао мэй: Чи хэчнээн сайн худлаа ярьсан ч,
Жао мэй: чиний дуртай эр эцэстээ над дээр ирнэ.
Жао мэй: Чи бол ялагдагч.
Вэнь Янь: Ялагдагч гэж үү?
Вэнь Янь: Нүүрсний уурхайтай болохоороо өөрийгөө баян, сүртэй гэж бодож байна уу?
Жао мэй: Тийм ээ.
Жао мэй: Тэгээд яасан?
Жао мэй: Чи атаархаж байна уу?
Вэнь Янь: Би чиний аавыг энд ирүүлээд,
Вэнь Янь: надаас биечлэн уучлал гуйлгаж чадна гэвэл итгэх үү?
Жао мэй: Юу?!
Жао мэй: Миний аавыг ирүүлээд,
Жао мэй: чамаас уучлал гуйлгана гэж үү?
А Ю: Энэ хүүхэн Галзуурчихсан юм байхдаа?
А Ю Жао Мэйгийн аав бол алдартай нүүрсний уурхайн босс.
А Ю Тийм хүн яагаад түүнээс уучлал гуйх юм?
Бэр: Энэ солиотой хүүхэн.
Бэр: Нохойгоо тавьчих.
Бэр: Дахиад ингэсээр байвал би өөрөө цохино шүү.
Жао мэй: Үгүй.
Жао мэй: Үгүй ээ.
Жао мэй: Худлаа ярьж эхэлснээсээ хойш ийм хол явчихсан болохоор,
Жао мэй: би тоглоомыг нь үргэлжлүүлье.
Жао мэй: Чи сая миний аавыг ирүүлээд,
Жао мэй: өөрөөр нь уучлал гуйлгана гэсэн биз дээ.
Жао мэй: За.
Жао мэй: Би яг одоо аав руугаа залгаад энд ирүүлнэ.
Жао мэй: Харъя.
Жао мэй: Тэр чамаас уучлал гуйх уу,
Жао мэй: эсвэл чамайг байхгүй болгож тавих уу
Жао мэй: Би яг одоо аав руугаа залгана.
Жао мэй: Тэгээд энд ирүүлнэ.
Жао мэй: Харъя,
Жао мэй: тэр чамаас уучлал гуйх уу,
Жао мэй: эсвэл чамайг байхгүй болгох нь уу.
Эмэгтэй: Ерөнхийлөгч Жао,
Эмэгтэй: тэр кинонд хэдэн саяын хөрөнгө оруулалт хийчихээч дээ.
Эрэгтэй: Чи үнэхээр намайг хөрөнгө оруулуулмаар байна уу?
Эмэгтэй: Мэдээж.
Эмэгтэй: Илүү их хөрөнгө оруулалт татсан хүн нь гол дүр болдог гэсэн.
Эмэгтэй: Энэ кино намайг алдартай болгож чадна.
Эрэгтэй: Байна уу, охин минь
Эрэгтэй: Юу болсон бэ?
Жао Мэй: Аав аа?
Жао Мэй: Хоёр зүйл байна.
Жао Мэй: Нэгдүгээрт, би өнөөдөр хадам ээжийн гэр бүлд гэрлэх санал тавьсан.
Жао Мэй: Тэд бүгд зөвшөөрсөн.
Жао Мэй: Хоёрдугаарт,
Жао Мэй: нэг галзуу хүүхэн миний дуртай хүнийг булаах гээд зогсохгүй,
Жао Мэй: танаар өөрөөсөө биечлэн уучлал гуйлгана гэж байна.
Аав: Юу?!
Аав: Хэн миний охинтой нэг эр булаалдаж,
Аав: надаар уучлал гуйлгана гэж зүрхэлдэг байна аа?
Аав: Тэндээ байж бай.
Аав: Би яг одоо очно.
Аав: Ямар солиотой хүүхэн болохыг нь харъя.
Аав: Би түүнийг нүүрсний уурхайд шидүүлнэ.
Жао Мэй: За.
Эмэгтэй: Ерөнхийлөгч Жао,
Эмэгтэй: юу болоод ийм ууртай байгаа юм бэ?
Аав: Хөрөнгө оруулалтын тухайд асуудалгүй.
Аав: Нэг өрөө бэлдчих.
Аав: Тоогоо надад хэл.
Аав: Энэ асуудлыг шийдчихээд хөрөнгө оруулалтын талаар ярья.
Эмэгтэй: Үнэхээр үү?
Эмэгтэй: Баярлалаа, Ерөнхийлөгч Жао.
Аав: Явцгаая.
Аав: Нэг хүнийг булшлах цаг боллоо.
Жао Мэй: Түр хүлээгээрэй.
Жао Мэй: Миний аав удахгүй ирнэ.
Жао Мэй: Тэр яаж чамаас уучлал гуйхыг харъя.
Вэнь Янь: Хүлээж байя.
Вэнь Янь: Тэр аавыгаа нүүрсний уурхай ажиллуулдаг гэсэн биз дээ?
Нарийн бичиг: Тийм ээ, дарга аа.
Вэнь Янь: Нүүрсний удирдлагын газрын даргыг дууд.
Вэнь Янь: Энд ирүүл.
Вэнь Янь: Энэ Шиао гэр бүл үнэндээ ямар чадалтайг харъя.
Нарийн бичиг: За.
Жао Мэй: Боломжгүй.
Жао Мэй: Чи сая юу гэсэн бэ?
Жао Мэй: Нүүрсний удирдлагын газрын даргыг энд ирүүлнэ гэж үү?
Вэнь Янь: Тийм ээ.
Вэнь Янь: Тэгээд яасан гэж?
Жао Мэй: Галзуурчихсан юм уу?
Жао Мэй: Нүүрсний удирдлагын газрын дарга ямар хүн байдгийг мэдэх үү?
Жао Мэй: Миний аав гурван уурхайтай байсан ч
Жао Мэй: тэр хүнтэй нэг ширээнд суух эрхгүй.
Жао Мэй: Чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм?
Бэр: Миний бодлоор тэр нүүрсний салбарын талаар юу ч мэдэхгүй бололтой.
Бэр: Бүгд нүүрсний уурхайн эзэд баян гэдгийг мэднэ.
Бэр: Гэхдээ хамгийн дээд түвшний хүмүүс л
Бэр: нүүрсний удирдлагын газрын даргатай ярьж чаддаг.
Бэр: Унадаг дугуй ч авч чадахгүй гуйлгачин мөртлөө
Бэр: тэр хүнтэй холбоотой байна гэж үү?
Бэр: Бүр энд ирүүлнэ гэнэ.
Ээж: Яг үнэн.
Ээж: Би 60 наслахдаа
Ээж: ийм ичгүүргүй хүнийг харж байсангүй.
Ээж: Юу ч хамаагүй ярьдаг юм байна.
А Жин: Одоо би ойлголоо.
А Жин: Чи зүгээр л худлаа ярьж байсан байна.
А Жин: Чи явсан нь дээр.
А Жин: Жао Мэйгийн аав бол мах нядлагч байсан.
А Жин: Маш догшин зантай.
А Жин: Нэг ирчихвэл чи явах ч боломжгүй болно.
Вэнь Янь: Уг нь явах гэж байсан юм.
Вэнь Янь: Гэхдээ одоо чамайг сайн хүн гэж бодож байна.
Вэнь Янь: Би үлдээд чамайг хамгаална.
Вэнь Янь: Би чамтай гэрлэнэ.
А Жин: Болъё.
А Жин: Манай гэр бүлийнхэн зөвшөөрөхгүй.
Вэнь Янь: Зүгээр ээ.
Вэнь Янь: Удахгүй бүгд намайг үнэндээ хэн болохыг мэднэ.
Нарийн бичиг: Дарга аа,
Нарийн бичиг: нүүрсний удирдлагын газрын дарга удахгүй ирнэ гэсэн.
Нарийн бичиг: Тэр удахгүй энд байна.
Жао Мэй: Юу?!
Жао Мэй: Чи үнэхээр нүүрсний удирдлагын газрын даргыг дуудчихсан юм уу?
Жао Мэй: Тэр үнэхээр ирэх гэж байгаа юм уу?
А Ю: Яаж боломжтой юм бэ?
А Ю: Бид хүртэл түүний дугаарыг мэддэггүй.
А Ю: Харин тэр яаж мэддэг байна аа?
Жао Мэй: Өө, мэдээж хуурамч гэдгийг нь мэдэж байгаа.
Жао Мэй: Би зүгээр л түүнийг явуулсан юм.
А Ю: Тийм ээ.
А Ю: Өнөөдөр энэ луйварчныг илчилж,
А Ю: шоронд явуулна.
Жао Мэй: Тийм ээ.
Жао Мэй: Өнөөдөр тэр гай дуудах ямар байдгийг ойлгоно.
А Жин: Хар даа.
А Жин: Чи асуудлыг бүр дордуулчихлаа.
Вэнь Янь: Санаа зоволтгүй.
Вэнь Янь: Өнөөдөр чиний алдарших өдөр болно.
Вэнь Янь: Чамайг шоолж, үл тоож,
Вэнь Янь: дарамталж байсан хүмүүс
Вэнь Янь: удахгүй өөрсдийн сохор байсандаа харамсах болно.
Жао Мэй: Өө, бүгд харав уу?
Жао Мэй: Энэ л үнэ цэнэгүй хүүхэн
Жао Мэй: эрчүүдийг ингэж хуурдаг юм.
Бэр: Юу ч байхгүй мөртлөө
Бэр: яриа нь тэнгэрт хадсан.
Бэр: Чамд хууртсан эр хүн бүр сохор байх.
А Ю: Тийм ээ.
А Ю: Би түүнд дурласан үедээ үнэхээр сохор байсан.
А Ю: Аз болж эртхэн хаясан.
А Ю: Даанч дараа нь миний ах руу очно гэж бодоогүй.
Вэнь Янь: Дашрамд хэлэхэд,
Вэнь Янь: чи ямар машинд дуртай вэ?
А Жин: Ямар машинд дуртай гэж үү?
А Жин: Яах гэж асууж байгаа юм?
Вэнь Янь: Чиний дуртай машиныг би авч өгнө.
А Жин: Болъё доо.
А Жин: Тэд чамайг хангалттай шоолоогүй гэж үү?
Вэнь Янь: Зарим зүйлд итгэх хэрэгтэй.
Вэнь Янь: Гайхамшиг тохиолдвол яах вэ?
Вэнь Янь: Хэл дээ.
Вэнь Янь: Ямар машин хүсэж байна?
Вэнь Янь: Магадгүй би авч өгч чадах байх.
А Жин: Спорт машинд дуртай.
Вэнь Янь: За.
Вэнь Янь: Тэгвэл би чамд спорт машин өгье.
Вэнь Янь: Залгаад тансаг спорт машин авчруул.
А Жин: Боль доо.
А Жин: Би бүр машин барьж чаддаггүй.
Вэнь Янь: Зүгээр ээ.
Вэнь Янь: Би барина.
Вэнь Янь: Би чамайг дагуулаад машинтай явъя.
Аав: Миний охиныг дээрэлхэж,
Аав: надаар уучлал гуйлгана гэж зүрхэлдэг хэн бэ?!
Аав: Хэн тийм зоригтой юм?!
Жао Мэй: Ааваа!
Аав: Миний хайртай охин.
Жао Мэй: Аав аа, та эцэст нь ирлээ.
Аав: Миний охиныг дээрэлхэж,
Аав: надаар уучлал гуйлгана гэсэн хүн хаана байна?
Ээж: Ерөнхийлөгч Жао.
Аав: Өө, Ерөнхийлөгч Шиао.
Аав: Удахгүй бид нэг гэр бүл болно.
Аав: Намайг гэр бүлийн хүн гэж дуудаарай.
Ээж:Тийм ээ.
Ээж: Гэр бүл.
Аав: Хэн том том ярьж,
Аав: миний охиныг дээрэлхэж,
Аав: надад сургааль айлдаад байгаа юм?
Жао Мэй: Аав аа, тэр.
А Ю: Ерөнхийлөгч Жао,
А Ю: та тэрнийг таних уу?
Аав: Би тийм өчүүхэн хүнийг яаж таних вэ дээ?
Аав: Би танихгүй.
А Ю: Гэтэл тэр нэг утсаар таныг ирүүлээд,
А Ю: өөрөөр тань уучлал гуйлгана гэж байна.
Аав: Чи надаар уучлал гуйлгана гэж бодоо юу?
Вэнь Янь: Тийм ээ.
Вэнь Янь: Би тэгж хэлсэн.
Вэнь Янь: Тэгээд яасан гэж?
Аав: За, би одоо энд ирчихлээ.
Аав: Хэрвээ би уучлал гуйхгүй бол яах юм?
Вэнь Янь: Та уучлал гуйна гэдэгт би мөрийцөнө.
Вэнь Янь: Гэхдээ би хүлээж авахгүй.
Аав: Юу?!
Аав: Би чамаас уучлал гуйна,
Аав: харин чи хүлээж авахгүй гэж үү?
Вэнь Янь: Тийм ээ.
Аав: За, би яг энд байна.
Аав: Хэрвээ би уучлал гуйхгүй бол,
Аав: чи надад юу хийж чадах юм?
Аав: Хэрвээ юу ч хийж чадахгүй бол,
Аав: би чамд юм хийж эхэлнэ шүү.
Жао Мэй: Аав аа,
Жао Мэй: тэр бас нүүрсний удирдлагын газрын даргыг энд ирүүлнэ гэсэн.
Аав: Юу?!
Аав: Тэр нүүрсний удирдлагын газрын даргыг хүртэл дуудаж чадна гэж үү?
Аав: Нүүрсний удирдлагын газар гэж үү?
Аав: Хаха, чи дэндүү том ярьж байна.
Аав: Өөрийгөө хэн гэдгийг ч мэдэхгүй бололтой.
Ажилтан: Ерөнхийлөгч Вэнь,
Ажилтан: таны захисан хоёр машин ирлээ.
Ажилтан: Та сонирхоод үзээрэй.
Вэнь Янь: А Жин,
Вэнь Янь: нааш ир.
Вэнь Янь: Нэгийг нь сонго.
Вэнь Янь: Аль нь таалагдаж байна?
А Жин: Үнэхээр үү?
Вэнь Янь: Машинууд чинь ирчихсэн байна.
Вэнь Янь: Хуурамч байна гэж үү?
Вэнь Янь: Очоод сонго.
Аав: Юу?!
Аав: Тэр зугтах тухай бодож байгаа юм биш биз?
Вэнь Янь: Би хэлсэн шүү, чи өнөөдөр надаас уучлал гуйх болно.
Вэнь Янь: Гэхдээ эхлээд би нөхөртөө машиныг нь авч өгөөдье, за юу.
Аав: Одоо хүртэл худлаа ярьсаар байна уу?
Аав: Би өнөөдөр чамайг ална
Жао Мэй: Үгүй!
Жао Мэй: Үгүй ээ, ааваа, түр хүлээгээрэй.
Аав: Тэр чамайг дээрэлхэж,
Аав: бас намайг өдөж байхад
Аав: яагаад түүнийг зүгээр орхих ёстой гэж?
Жао Мэй: Муур хулганаа идэхээсээ өмнө тоглодоггүй гэж үү?
Жао Мэй: Энэ хүүхэн миний хайртай хүний өмнө онгирч,
Жао Мэй: түүнд спорт машин авч өгнө гэж байна.
Жао Мэй: Миний бодлоор тэр нэр нүүрээ аврах гэж
Жао Мэй: энэ хоёр машиныг түрээслэсэн байх.
Жао Мэй: Би түүнийг яаж өөрийгөө эвгүй байдалд оруулахыг хармаар байна.
Аав: За тэгвэл чиний үгээр болъё.
Аав: Одоохондоо түүнд гар хүрэхгүй.
Вэнь Янь: За, хэл дээ.
Вэнь Янь: Аль нь таалагдаж байна?
А Жин: Вэнь Янь,
А Жин: чи нээрээ яриад байгаа юм уу?
Вэнь Янь: Мэдээж.
А Жин: Миний бодлоор цагаан нь зохих юм шиг байна.
А Жин: Илүү гоё харагдаж байна.
Жао Мэй: За тэгвэл хурдан худалдах гэрээг нь авчир.
Жао Мэй: Тэрнийг худалдаж авч чадах эсэхийг нь харъя.
Ажилтан: Худалдах гэрээ хэрэгтэй юу?
Жао Мэй: Мэдээж хэрэгтэй.
Жао Мэй: Машин бэлэглэх гэж байгаа бол
Жао Мэй: гэрээгүйгээр яаж авах юм?
Жао Мэй: Тийм биз, худалч аа?
Жао Мэй: Чи машин авч бэлэглэнэ гэсэн биз дээ?
Вэнь Янь: Тийм ээ.
Вэнь Янь: Гэрээг нь өг.
Ажилтан: За.
Ажилтан: Та гэрээнд гарын үсэг зурж,
Ажилтан: мөнгөө төлсний дараа түлхүүрээ авч болно.
Вэнь Янь: За. Төлье, хэд үү
Ажилтан: Нийт үнэ 1 сая 280 мянга.
Ажилтан: Урьдчилгаа нь 320 мянга.
Нарийн бичиг: Хэрэггүй.
Нарийн бичиг: Би бүтнээр нь төлнө.
Ажилтан: Картаар уу, бэлнээр үү?
Нарийн бичиг: Бэлнээр.
Нарийн бичиг: Тааруулж авчирсан байгаа.
Нарийн бичиг: Та хоёр очоод машинаас 1 сая 280 мянгыг авчраад төл.
Ажилтан: За.
Жао Мэй: Юу?!
Жао Мэй: Тэр машин дотор 1 сая 280 мянган юанийн бэлэн мөнгө байгаа гэж үү?
Бэр: Худлаа ярьж байна.
Бэр: Ямар хүн машиндаа сая сая мөнгө авч явдаг юм?
А Ю: Өөрийгөө дэлхийн хамгийн баян хүн гэж бодоо юу?
Вэнь Янь: Худаг доторх мэлхийнүүд.
Вэнь Янь: Жинхэнэ баян гэж юу байдгийг мэдэхгүй.
А Ю: За тэгвэл би чамд үнэхээр тийм их мөнгө байгаа эсэхийг харъя.
Бэр: Хэрвээ чи үнэхээр тийм мөнгө гаргаж чадвал,
Бэр: би өвдөг сөхрөөд чамайг эмээ гэж дуудна.
Вэнь Янь: Жао Мэн,
Вэнь Янь: энэ үгээ санаарай. Чи өөрөө л өвдөг сөхрөх байх шүү.
Бэр: За.
Бэр: Хэрвээ чамд мөнгө байвал би өвдөг сөхөрнө.
Бэр: Харин мөнгө байхгүй бол яах вэ?
Вэнь Янь: Хэрвээ байхгүй бол чиний хүссэн бүхнийг би хийнэ.
Бэр: За. Хэрвээ мөнгө байхгүй бол
Бэр: чи өвдөг сөхрөөд нохой шиг хуцна.
Бэр: Тэгээд тосгоноос зайлж,
Бэр: дахиж биднийг битгий шившиг болго.
Ажилтан: Даргаа, мөнгийг авчирлаа.
Ажилтан: Даргаа, мөнгө ирлээ.
Вэнь Янь: За.
Вэнь Янь: Тоолж үзэг.
Хүмүүс: 10 мянга...
Хүмүүс: 20 мянга...
Хүмүүс: 30 мянга...
Ээж: Түүнд үнэхээр ийм их мөнгө байдаг гэж үү?
Ээж: Би лав энэ насандаа ийм их мөнгө харж байгаагүй.
Хүмүүс: 180 мянга...
А Ю: Яаж ийм юм байж болох вэ?
А Ю: Тэр ийм их мөнгийг хаанаас олсон юм?
Бэр: Худлаа л байж таараа.
Бэр: Энэн шиг хүн сард дээд тал нь 3500 юань олдог.
Бэр: Тэр Насан туршдаа хөдөлмөрлөөд ч ийм их мөнгө олж чадахгүй.
Жао мэй: Яг үнэн.
Жао мэй: Хуурамч мөнгө байна.
Жао мэй: Гарцаагүй хуурамч.
Хүмүүс: 1 сая 280 мянга яг таарч байна.
Жао Мэй: Битгий итгэ.
Жао Мэй: Тэр зүгээр л гуйлгачин.
Жао Мэй: Яаж ийм их мөнгөтэй байх юм?
Жао Мэй: Энэ мөнгө хуурамч.
Жао мЭй: Тийм ээ.
А Ю: Гарцаагүй хуурамч.
Ажилтан: Санаа зоволтгүй.
Ажилтан: Бид мөнгө шалгагч авчирсан.
Ажилтан: Шалгачихаж болно.
Ажилтан: Эгч ээ,
Ажилтан: машинаас шалгагчийг аваад ир.
Вэнь янь: Надад итгээрэй.
Ажилтан: Жинхэнэ мөнгө байна.
Бэр: Юу?!
Ээж: Жинхэнэ гэж үү? Тэр үнэхээр ийм их мөнгөтэй юмуу
Жао мэй: Тэр үнэхээр том хүн юм биш биз?
Вэнь Янь: Намайг том хүн мөн эсэхийг удахгүй та нар мэднэ.
Вэнь Янь: Мөнгө асуудалгүй биз?
Вэнь Янь: Одоо түлхүүрийг нь өгөөд машиныг үлдээчихэж болноо.
Ажилтан: Мэдээж, дарга аа.
Вэнь Янь: За, энэ чиний машин.
А Жин: Вэнь Янь,
А Жин: чи үнэхээр надад машин өгч байгаа юм уу?
Вэнь Янь: Мэдээж.
Вэнь Янь: Би чамаар тоглоно гэж үү?
А Жин: Үгүй ээ.
Вэнь Янь: Ав.
Вэнь Янь: Одоо чи мөрөөдлийнхөө спорт машиныг унаж болно.
А Жин: Гэхдээ би машин барьж чаддаггүй.
Вэнь Янь: Зүгээр ээ.
Вэнь Янь: Би чамайг хот руу хүргэж өгнө.
Вэнь Янь: Дараа нь жолооны сургуульд оруулна.
А Жин: За.
А Жин: Вэнь Янь, баярлалаа.
Вэнь Янь: Жао Мэн,
Вэнь Янь: сая юу гэж хэлсэн билээ?
Вэнь Янь: Хэрвээ би мөнгө гаргаж чадвал,
Вэнь Янь: намайг эмээ гэж дуудаад өвдөг сөхөрнө гэсэн биз дээ?
Бэр: Юундаа сүржигнээд байгаа юм.
Бэр: Дөнгөж сая гаруй л юань байна шүү дээ.
Бэр: Миний хөрөнгө, банкны данс нийлээд хэдэн арван сая хүрнэ.
Бэр: Чиний энэ жаахан мөнгө юу ч биш.
Бэр: Би яах гэж чамд өвдөг сөхрөх юм?
А Ю: Яг үнэн.
А Ю: Жаахан мөнгөтэй болоод л онгирч эхэллээ.
Вэнь Янь: Тэгэхээр чи амлалтаасаа буцах нь ээ?
Бэр: Буцвал яах юм?
Бэр: Чи надад юу хийж чадах юм?
Бэр: Аан тийм.
Бэр: Чи нүүрсний уурхайн боссыг ирүүлж,
Бэр: чамаас уучлал гуйлгана гэсэн биз дээ.
Бэр: Харин тэр бүр өөрийн хүмүүсээ дагуулаад ирчихсэн байна.
Бэр: Тийм мундаг юм бол уучлал гуйлга л даа.
Аав: Хангалттай хөгжилдлөө.
Аав: Одоо бидэнтэй тооцоогоо хийх цаг боллоо.
Вэнь Янь: Надтай тооцоо хийх гэж үү?
Вэнь Янь: Та нар одоо хүртэл зохих хэмжээндээ хүрээгүй байна.
Аав: Юу?!
Аав: Би зохих хэмжээндээ хүрээгүй гэж үү?
Аав: Чи арай ядан нэг сая цуглуулсан.
Вэнь Янь: миний үзүүлэх зүйл
Вэнь Янь: та нарыг цочирдуулах болно.
Аав: Үнэхээр үү?
Аав: Тэгвэл үзүүл дээ.
Аав: Ямар зүйл намайг цочирдуулахыг харъя.
Жао мэй: Чи нүүрсний удирдлагын газрын даргыг танина гэсэн биз дээ?
Жао Мэй: Түүнийг дуудна гэсэн хаана байна?
Аав: Тэр чинь хаана байгаа юм?
Жао Мэй: Яасан?
Жао Мэй: Одоо онгирч дууссан уу?
Вэнь Янь: Тийм ээ.
Вэнь Янь: Яагаад одоо хүртэл ирээгүй байгаа юм?
Вэнь Янь: Очоод шалга.
Нарийн бичиг: За.
Нарийн бичиг: Дарга уурлаж байна.
Нарийн бичиг: Та яагаад одоо хүртэл ирээгүй байгаа юм?
Нарийн бичиг: Яараарай.
Нарийн бичиг: Тэр тосгоны үүдэнд ирчихсэн байна.
Нарийн бичиг: Удахгүй энд хүрээд ирнэ.
Жао Мэй: Би зөв сонсов уу?
Жао Мэй: Тэр нүүрсний удирдлагын газрын даргатай ингэж ярьж байна уу?
Жао Мэй: Бараг тушааж байгаа юм биш үү?
Аав: Нүүрсний удирдлагын газрын дарга ямар хүн байдгийг мэдэх үү?
Аав: Маш олон баян хүмүүс хүртэл түүнд хүндэтгэлтэй ханддаг.
Аав: Гэтэл тэр ингэж ярьж байна.
Аав: Хэрвээ тэр хүн үнэхээр ирвэл,
Аав: тэр энэ хүүхнийг алчих байх.
Бэр: Миний бодлоор тэр зүгээр л нэрийг нь барьж сүржигнэж байгаа байх.
Бэр: Ингэвэл яасан юм?
Бэр: Бид энэ хүүхнийг нүүрсний удирдлагын газрын дарга дээр аваачъя.
Бэр: Тэр биднийг харвал үнэнч хүмүүс гэж бодно биз дээ?
Аав: Тийм ээ.
Аав: Хэрвээ бид түүний нэр хүндийг сүйтгэж байгаа энэ луйварчныг баривал,
Аав: тэр бидэнд талархана.
Аав: Магадгүй надад дахиад хоёр уурхай ч өгч мэднэ.
Аав: Тэгвэл бид баяжина.
Аав: За, одоо энэ хуурамч баячуудыг барь.
Дарга: Хэн түүнд гар хүрч зүрхэлж байнаа?
Хүмүүс: Энэ хэн бэ?
Ээж: Өө хэн ирчихэв ээ?
Аав: Хү ерөнхийлөгчөө
Жао Мэй: Аав аа.
Жао Мэй: Ерөнхийлөгч Хү гэж хэн юм?
Аав: Тэр бол нүүрсний удирдлагын газрын дарга.
Жао мэй: Тэр үнэхээр дарга Хүг дуудчихсан юм уу?
Бэр: Үгүй байлгүй дээ? Энэн шиг хүн яаж Хү Ерөнхийлөгчийг дуудаж чадах юм бэ?
А Ю: Тэр лав дуудаагүй.
А Ю: Миний хаясан гуйлгачин
А Ю: яаж алдартай дарга Хуг дуудаж чадах юм?
Ху Чун Шань: Ху Чун Шань дарга Вэньд мэндчилж байна.
Ху Чун Шань: Ху Чун Шань дарга Вэньд мэндчилж байна.
Вэнь Янь: Ху Чун Шань,
Вэнь Янь: эцэст нь нэг юм ирэв үү.
Ху Чун Шань: Дарга Вэнь намайг дуудсан гэж сонсоод
Ху Чун Шань: би аль болох хурдан ирлээ.
Ху Чун Шань: Юу болсон бэ?
154
Вэнь Янь: Энэ хүнийг таних уу?
Ху Чун Шань: Жао Жинь Шань.
Ху Чун Шань: Манай холбооны нэг уурхайн эзэн.
Ху Чун Шань: Дарга аа, юу болсон юм?
Вэнь Янь: Тэр өөрийгөө уурхайтай,
Вэнь Янь: баян бас эрх мэдэлтэй гэж ярьсан.
Вэнь Янь: Бас хоёр хүн авчраад намайг зодно,
Вэнь Янь: ална гэсэн.
Вэнь Янь: Чи энэ талаар юу гэж бодож байна?
Ху Чун Шань: Юу?!
Ху Чун Шань: Жао Жинь Шань,
Ху Чун Шань: чи миний хамгийн хүндэлдэг дарга Вэнийг яаж сүрдүүлж зүрхэлж байнаа?!
Аав: Юу?!
Аав: Дарга аа?
Аав: Тэр хэн юм бэ?
Ху Чун Шань: Тэнэг минь.
Ху Чун Шань: Чи сохор юм уу?
Ху Чун Шань: Дарга Вэнийг ч танихгүй байна гэж үү?
Аав: Би...
Аав: Би сохор байжээ.
Аав: Дарга аа, та түүнийг танилцуулж өгөөч.
Ху Чун Шань: Хэрвээ би түүнийг танилцуулбал
Ху Чун Шань: чи айгаад үхнэ.
Ху Чун Шань: Дарга Вэнь бол Нань мужийн №1 групп болох Dream Group-ийн дарга.
Ху Чун Шань: Тэр бол дэлхий даяар алдартай санхүүгийн домог.
Ху Чун Шань: Мөн дэлхийд алдартай анхны автомашины брэнд Rolls-ийн үүсгэн байгуулагч.
Ху Чун Шань: Бас Машины бурхан гэгддэг дэлхийн шилдэг жолоодлогын мастер.
Аав: Тэр Dream Group-ийн дарга ааа?.
Ээж: Тэгэхээр түүний хэлсэн бүхэн үнэн байсан байхнээ.
Бэр: Үгүй байлгүй дээ
Бэр: Тэр чинь манай тосгоны жирийн ажилчин байсан шүү дээ.
Бэр: Яаж ийм алдартай хүн байж болох юм?
А Ю: Тийм ээ, дарга Ху.
А Ю: Тэр зүгээр л гуйлгачин.
А Ю: Dream Group-ийн дарга яах гэж гудамжинд гуйлга гуйх юм?
Вэнь Янь: Би та нарт аль хэдийн хэлсэн.
Вэнь Янь: Надад дэндүү их мөнгө байсан болохоор
Вэнь Янь: би зарим хүмүүст тусалъя гэж бодсон.
Вэнь Янь: Тиймээс би гуйлгачин болж жүжиглээд,
Вэнь Янь: хэн нь үнэхээр сайхан сэтгэлтэй,
Вэнь Янь: энэрэнгүй болохыг харахыг хүссэн.
Вэнь Янь: Тэгээд тэдний хувь заяаг өөрчлөхийг хүссэн.
Вэнь Янь: Тэр өдөр би чамайг над руу алхаж ирж байхыг харсан.
Вэнь Янь: Гэхдээ Жао Мэн намайг мөнгө зээлнэ гэж айгаад
Вэнь Янь: тойроод явсан.
Вэнь Янь: Тийм биз?
Бэр: Тэгэхээр та үнэхээр гуйлгачин болж жүжиглэсэн юм уу?
Вэнь Янь: Өөр юу гэж?
Вэнь Янь: Та нар намайг гуйлгачин гэж бодож байна уу?
Вэнь Янь: Би баян дүр эсгээд
Вэнь Янь: та нараас юу авч чадах юм?
Бэр: Би чамайг зүгээр л Жао Ю-д хаягдсан болохоороо
Бэр: одоо намайг А Жин-ийг хуурахын тулд баян дүр эсгэж байна гэж бодсон.
Ху Чун Шань: Юу гэнээ? Дарга Вэнь дэлхий даяар алдартай.
Ху Чун Шань: Маш олон алдартай хүмүүс өөрсдийгөө түүний шавь гэж үздэг.
Ху Чун Шань: Тэр та нар шиг хөдөөний хүмүүст жүжиглэх шаардлагатай гэж үү?
А Ю: Дарга Ху,
А Ю: та андуурсан юм биш биз?
А Ю: Магадгүй тэд зүгээр л адилхан харагддаг байх.
Ху Чун Шань: Чи яаж ийм юм асууж чаддаг байна аа?
Ху Чун Шань: Дарга Вэнь бид хоёрын харилцааг мэдэх үү?
Ху Чун Шань: Дарга Вэнь байгаагүй бол
Ху Чун Шань: би өнөөдрийн хэмжээнд хүрэхгүй байсан.
Ху Чун Шань: Олон жилийн өмнө Нань мужийн нүүрсний салбар уналтад орсон.
Ху Чун Шань: Нань муж нүүрсээр баялаг гэдгийг бүгд мэддэг байсан.
Ху Чун Шань: Гэхдээ бидэнд олборлолт, хайгуулын дэвшилтэт тоног төхөөрөмж байгаагүй.
Ху Чун Шань: Дарга Вэнь бидэнд эрдэмтэд олж өгсөн.
Ху Чун Шань: Бас тэднээр үнэгүй шинэ технологи бүтээлгэсэн.
Ху Чун Шань: Тэгж байж Нань мужийн нүүрсний салбар өнөөдрийн хэмжээнд хүрсэн юм.
Ху Чун Шань: Амьдралыг минь өгсөн хүнээ би андуурна гэж бодож байна уу?
Аав: Би үнэхээр тэнэг байжээ.
Аав: Дарга Вэнийг гомдоочихлоо.
Аав: Би өвдөг сөхрөөд уучлал гуйя.
Аав: Та нар ч бас өвдөг сөхрөөд дарга Вэньгээс уучлал гуй.
Вэнь Янь: Хэдийгээр та нар чин сэтгэлээсээ уучлал гуйж байгаа ч,
Вэнь Янь: энэ нь би та нарыг уучилна гэсэн үг биш.
Вэнь Янь: Учир нь та нар намайг хүчтэй болохоор л уучлал гуйж байна.
Вэнь Янь: Миний хүсдэг зүйл бол
Вэнь Янь: та нар жирийн хүмүүст сайхан ханддаг байх.
Вэнь Янь: Ойлгов уу?
Ху Чун Шань: Ойлголоо, дарга аа.
Вэнь Янь: Ху Чун Шань.
Ху Чун Шань: заа?
Вэнь Янь: Жаогийн аав охин хоёр баялгаа ашиглаж хүмүүсийг дээрэлхдэг.
Вэнь Янь: Тэдний уурхайнуудыг буцааж хураа.
Ху Чун Шань: За.
Жао Жинь Шань: Үгүй!
Жао Жинь Шань: Дарга Вэнь, би буруу байсан.
Жао Жинь Шань: Би үнэхээр буруу байсан.
Жао Жинь Шань: Үгүй ээ, гуйя.
Жао Жинь Шань: Үгүй!
Жао Жинь Шань: Дарга аа, би буруу байсан.
Вэнь Янь: Чи одоо хүртэл намайг ойлгоогүй байна.
Вэнь Янь: Би сайхан сэтгэлтэй хүмүүст өгөөмөр ханддаг.
Вэнь Янь: Харин буруу зүйл хийсэн хүмүүсийг бол мартдаггүй.
Вэнь Янь: Чи буруу зүйл хийсэн.
Вэнь Янь: Тиймээс энэ бол чиний хүртэх ёстой зүйл.
Ху Чун Шань: Жао Жинь Шань, зайл.
Ху Чун Шань: Дарга Вэнийг улам уурлуулах гээ юу?
Жао Жинь Шань: За.
Жао Жинь Шань: Би явлаа.
Жао Жинь Шань: Одоо шууд явъя.
Вэнь Янь: Заа, хэл дээ? Чи яаж үхмээр байна?
Бэр: Чи үнэхээр Dream Group-ийн дарга байсан гэж үү?
Вэнь Янь: Анхнаасаа л миний хэлсэн бүхэн үнэн байсан.
Вэнь Янь: Гэхдээ чи хэтэрхий бардам байсан болохоор
Вэнь Янь: миний нэг ч үгэнд итгээгүй.
Вэнь Янь: Чи баян хүмүүсийг үрэлгэн,
Вэнь Янь: үргэлж олны хүрээлэлд байдаг гэж боддог.
Вэнь Янь: Гэхдээ үнэн хэрэгтээ тийм биш.
Вэнь Янь: Ихэнх амжилттай баян хүмүүс
Вэнь Янь: бүхнээ хөдөлмөр, тэсвэрээр босгосон байдаг.
Вэнь Янь: Тэд мөнгө олох ямар хэцүүг мэддэг.
Вэнь Янь: Тиймээс хүний зан чанарыг илүү үнэлдэг.
Вэнь Янь: Харин чиний нүдэнд тэд бүгд тансаг хэрэглээнд дуртай хүмүүс.
Вэнь Янь: Одоо ойлгож байна уу?
Бэр: Тэгэхээр надад өгсөн төслүүд,
Бэр: намайг амжилтад хүргэсэн хүн үнэхээр чи байсан юм уу?
Вэнь Янь: Жян Дуань чамд аль хэдийн хэлсэн.
Вэнь Янь: Надгүйгээр чи Дуань группийн дэмжлэгийг авч чадна гэж бодож байна уу?
Ээж: Тэгэхээр үнэн байсан юм байна.
Ээж: Хэрвээ Вэнь Янь үнэхээр Dream Group-ийн үүсгэн байгуулагч юм бол,
Ээж: Дуань групп яагаад түүнийг сонсдог нь ойлгомжтой.
Ээж: Би Вэнь Янийг ийм агуу хүн гэж хэзээ ч бодоогүй.
Бэр: Вэнь Янь,
Бэр: чамайг амбицтай,
Бэр: амжилтад хүрэхийг хүсдэг хүүхэд гэдгийг би мэддэг байсан.
Бэр: Чи үнэхээр чаджээ.
Бэр: Хөдөлмөр хэзээ ч урмыг хугалдаггүй.
Бэр: Баяр хүргэе.
Вэнь Янь: Надад баяр хүргэх хэрэггүй.
Вэнь Янь: Учир нь өнөөдрөөс эхлээд
Вэнь Янь: би Дуань группээр дамжуулаад
Вэнь Янь: чамаас бүхнийг чинь буцааж авна.
Вэнь Янь: Чи буцаад зочид буудал цэвэрлэдэг ажилдаа орно.
Бэр: Үгүй ээ, Вэнь Янь.
Бэр: Үгүй ээ, дарга Вэнь.
Бэр: Бид нэг тосгоны хүмүүс шүү дээ.
Бэр: Үгүй ээ.
Бэр:: Бид хамт өссөн шүү дээ.
Вэнь Янь: Зайл.
Бэр: Үгүй ээ, Вэнь Янь.
Бэр: Үгүй ээ, дарга Вэнь.
Бэр: Бид нэг тосгоны хүмүүс шүү дээ.
Бэр: Үгүй ээ.
Бэр: Бид хамт өссөн.
Ху Чун Шань: Зайл.
Вэнь Янь: Сохор, ачгүй амьтад.
Вэнь Янь: Би тэрэнд тусалдсан байхад эргээд надаасаа урвачихсан.
Ху Чун Шань: Дарга Вэньтэй уулзсан нь өөрөө түүний аз байсан.
Ху Чун Шань: Гэтэл тэр үнэлж чадсангүй.
Вэнь Янь: Илжгийг хичнээн гоёсон ч морь болдоггүй гэдэг дээ.
А Ю: Дарга Вэнь,
А Ю: бид хоёр одоо хүртэл...
Вэнь Янь: одоо хүртэл Юу гэж?
А Ю: Чамтай салсан маань үнэхээр үл ойлголцол байжээ.
Вэнь Янь: Чи ч бас зайл.
Ээж: Өө,
Ээж: чи л Вэнь Янийг хаясан биз дээ.
Ээж: Одоо буцаад нийлэхийг хүсэж байгаа юм уу?
Ээж: Вэнь Янь А Жинд дуртай биз дээ?
Ээж: Тийм үү, Вэнь Янь?
Вэнь Янь: Хэрвээ тэр надтай хамт байхыг хүсвэл,
Вэнь Янь: би түүнтэй гэрлэнэ.
Ээж: Үнэхээр үү?
Ээж: Өө, А Жин.
Ээж: Тийм ээ.
Ээж: Зөвшөөр.
А Жин: Вэнь Янь,
А Жин: чи үнэхээр Машины бурхан мөн гэж үү?
Вэнь Янь: Чи одоо хүртэл итгэхгүй байгаа юм уу?
А Жин: Үгүй ээ, итгэхгүйдээ биш.
А Жин: Зүгээр л би зүүдэлж байгаа юм шиг санагдаад байна.
А Жин: Учир нь Машины бурхан үргэлж миний шүтээн байсан.
А Жин: Би түүнтэй биечлэн уулзана гэж хэзээ ч бодоогүй.
А Жин: Тэнгэр минь,
А Жин: чи яагаад надад ингэж сайн хандаад байгаа юм бэ?
Вэнь Янь: Тэнгэрт битгий таларх.
Вэнь Янь: Өөрийнхөө сайхан сэтгэлд таларх.
Вэнь Янь: Мөнгө жинхэнэ үнэ цэнтэй зүйл биш.
Вэнь Янь: Хүний сайхан сэтгэл л бусдын зүрхийг хөдөлгөдөг.
А Жин: Би үнэхээр чамтай гэрлэж болох юм уу?
Вэнь Янь: Мэдээж.
Вэнь Янь: Бүгд миний эсрэг байхад
Вэнь Янь: зөвхөн чи л миний талд зогссон.
Вэнь Янь: Тэр үед л би шийдсэн.
Вэнь Янь: Би чамд хамгийн сүр жавхлантай хурим,
Вэнь Янь: насан туршийн аз жаргал өгнө гэж.
Вэнь Янь: Явцгаая.
Вэнь Янь: Би чамд өгсөн машинаараа яваад,
Вэнь Янь: өөрт таалагдсан костюмаа сонгоё.
Вэнь Янь: Бусад нь бүгд гэртээ харьцгаа.
Вэнь Янь: Явцгаая.
А Ю: Ээжээ, би тэгээд яах болж байнаа?
Хүмүүс: Ахыгаа ямар аз жаргалтай байгааг хар.
Back to episodes Go home