A 6-year-old washes dishes with mom, childless CEO sees resemblance and takes them home!
Хугацаа: 1 цаг 30 минут
Дүрүүд: Су Манман буюу ээж, Хө Тяньчи буюу Ноён Хө, Ятин, Су Су, Жиньбао, Хө Тяньчигийн аав, Манманы аав, ахлах тогооч
Орчуулсан: Б.Есүйхулан
Ээж: Хүүе, миний хүү яагаад ирчихээ вэ?
Хүү: Өнөөдөр ээжийн цагийн ажлын сүүлийн өдөр шүү дээ.
Хүү: Манай гэр бүлийн цорын ганц эр хүн нь би болохоор мэдээж ээждээ ирж ажлыг нь тараана шүү дээ
Ээж: Үгүй ээ, ажлыг нь тараах биш, ажил нь тарахаар гэнэ.
Ээж: Ээж нь одоо ганцхан ресторанд дадалага хийчихвэл тогооч боллоо.
Ээж: Тэгээд бид хотод өөрсдийн гэсэн ресторан нээгээд, өвөө эмээг чинь ирээд сайхан амьдарна аа.
Хүү: Ресторанд аяга таваг угаах нь мөнгө олохоос гадна, ахлах тогоочийн ур чадварыг сурах том боломж. Үнэхээр мундаг юмаа миний ээж.
Ээж: За, ээж нь одоо менежер дээрээ очоод цалингаа аваад ирье.
Ээж: Чи рестораны үүдэнд ээжийгээ хүлээж бай, за юу?
Хүү : Заа
Ээж: Сайн хүү шүү
Хө: Тэр үнэхээр дотор байгаа юу?
Ажилтан: Тийм ээ, ноён Хө.
Хө: Ааваа, та энэ утгагүй зүйлээ хэзээ болих юм бэ?
Хө: Ээж таныг хоёр дахь хүүхэдтэй болох гэж байгааг сонсоод гадагшаа явж нуугдсан шүү дээ.
Өвөө: Чи муу хүү, яаж ингэж ярьж зүрхэлж байнаа?
Өвөө: чи одоо хүртэл хүүхэдгүй, гэрлээгүй байгаагүй бол би энэ насандаа ингэж явах байсан гэж үү?
Өвөө:: Манай хуучин дайнд хамт явж байсан найз охинтой болоод надаас өрсчихсөн.
Өвөө: Энэ удаад би яагаад ч тэрний дор орж болохгүй.
Өвөө: Хөөе чи хаачих нь вэ?
Хө: Гал тогоо руу очоод танд хэдэн хясаа нэмээд өгье. Илүү хүчтэй болж өөрөө хүүхэд хий.
Өвөө: Чиний хясаа нэмэх нтр бол юу ч биш шдээ.
Өвөө: Үнэхээр чадалтай юм бол надад хөөрхөн том ач хүү олоод өгөөч.
Өвөө: Хөөе чи, зогс!
Өвөө: хаашаа яваад байна аа?
Өвөө: Энэ яасан хөөрхөн хүү вэ
Өвөө: Манай Тяньчи гийн багын төрхтэй яасан адилхан юм бэ
Өвөө: Арай миний олон жил сураггүй байсан ач хүү юм биш биз дээ?
Хүү: Өвөө, та хүн андуурчихлаа.
Хүү: Би чинь ээжийнхээ хүү.
Хүү: Баяртай, өвөө.
Өвөө: Барьж аваарай!
Өвөө: Энэ чиний хүүхэд байна. Чиний хүү.
Хө: Өвгөн минь дээ, танд сэтгэлзүйч хэрэгтэй бололтой.
Өвөө: Саяны хүүхэд манай Хэ овогтын гэр бүлийн өв дамжсан хаш зүүлтийг зүүсэн байсан.
Өвөө: Таван жилийн өмнө алга болсон яг тэр зүүлттэй адилхан байсан.
Өвөө: Чамтай ямар ч холбоогүй гэж чи хэлж чадах уу?
Хө: Арай тэр эмэгтэй....
Хө: Рестораныг бүхэлд нь хаа!
Хө: Хоёр километрийн радиуст саяны хүүг яаралтай эрэн хай!
Ажилтнууд: За, дарга аа!
Хүү: Ээж ээ, хараач!
Ээж: Шянсю, чи энд юу хийж байгаа юм?
Шянсю: Хэдэн удаа хэлэх вэ, намайг Шянсю гэж битгий дууд.
Шянсю: Миний шинэ нэрээр дууд. Шү Яатин
Хүү: Ятин эгч ээ, та бидэнтэй хамт автобусанд суух гэж байгаа юм уу?
Ятин: Автобуснууд чинь өмхий, бохир байдаг.
Ятин: Би та нартай хамт явахгүй ээ, Сүсү.
Ятин: Бид бүгдээрээ дөрвөн дугуйтаар явах ч гэлээ би та нараас түрүүлж гэртээ очих нь тодорхой.
Ятин: Баяртай!
Ээж: Мөнгө сайн хадгалж байгаарай.
Ээж: Тэгвэл Сүсү бид хоёр автобусанд чихэлдэхгүй ядаж хуучин цахилгаан скүүтер авч чадна.
Ажилтан: Хүү улаан цамц, хар өмдтэй байгаа.
Ажилтан: Ойр хавьд байх ёстой.
Ажилтан: Өнөөдөр бид түүнийг заавал олох ёстой шүү.
Ажилтнууд: За, дарга аа!
Ажилтан: Хараач, тэр чинь...
Ажилтан: Даргаа, тэр мөн үү?
Ажилтан: ээээ, за явъяа
Менежер: Хө даргаа, Өнөөдөр хүүхэдтэй аяга угаагч эмэгтэй гарч явсан.
Менежер: Цагийн ажилтан байсан болохоор дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй.
Хө: Хүүхэд нь энэ жил хэдэн настайг мэдсэн үү?
Менежер: таван настай гэсэн байх.
Хө: Цаг хугацаа нь яг таарч байна.
Хө: Үнэхээр миний хүү юм болов уу?
Өвөө: Юугаа хүлээгээд байгаа юм? Хаягийг нь ол!
Өвөө: Менежер ээ, хаяг нь байна уу?
Менежер: Санаж байна, шинэ жилийн бараа тараах үед мэдээллийг нь авсан юм байна.
Өюөө: Хурдан хай.
Менежер: Олчихлоо.
Хө: Машинаа бэлд.
Хө: Би тэднийг өөрөө очиж олно.
Ээж: Чи аль эрт ирчихээгүй юмуу
Ээж: Дээрээс нь энэ яачихаа вэ?
Ятин: битгий асуугаад бай
Ятин: Хуучин машин зам дээр унтарчихаад араас ирсэн машинд мөргүүлчихсэн.
Ээж: Аймаар юм аа.
Ятин: Орой ч болчихож.
Ятин: Чи гялс хоол хийгээд өгөөч, Жиньбао бид хоёр өлсөж байна.
Хүү: Ятин эгч ээ, байж байгаад гоё хоолноос ахиухан идээрэй.
Ятин: Өнөөдөр яагаад намайг ингэж их анхаараад байгаа юмбэ жижигхэн Сүсү?
Хө: Чи дандаа ярьж л байдаг, юу ч хийхгүй,
Хө: Ам чинь хүртэл ядарсан байх даа.
Ятин: Сахилгагүй амьтны ярьж байгааг дээ.
Ээж: За, боллоо, хангалттай ярьлаа.
Ээж: Гэрт ногоогүй болчихсон байгаа.
Ээж: Сүсү бид хоёр явж хүнс аваад ирье.
Ятин: За, би дээшээ гарч байя.
Хэ: Хүлээж байгаарай.
Ажилтан: Би баталгаажууллаа Хө даргаа.
Ажилтан: Хүү гэртээ байна.
Хө: Явцгаая.
Ээж: Ямар харсан юм шиг хүн бэ.
Эр хүүхэд: ашгүй та ирэвүү ээжээ
Эр хүүхэд: Би аймар өлсжийнаа
Ятин: За, очоод сууж бай, түр хүлээ.
Ятин: Битгий ух аа.
Ятин: Танай Ман эгчийн цүнх хоосон болохоор дотор нь хулгана ороод ч уйлж гарахаар байна.
Эр хүүхэд: Энэ юу вэ?
Ятин: Ямар ч үнэтэй зүйл шиг харагдахгүй юм.
Ятин: Хэн бэ?
Ятин: за очлоо очлоо
Ятин: битгий тогшоод бай.
Эрэгтэй: Та нар хэн бэ?
Хө: Таван жилийн өмнө, долдугаар сарын 15-нд дээврийн клуб дээр байсан хүн нь чи мөн үү?
Ятин: Долдугаар сарын 15...
Ятин: Манман миний ээлжийг орлож ажилласан өдөр билүү.
Ятин: Тийм байсан бол юу гэж?
Хө: Хэрвээ ямар нэг асуудал гараагүй бол таны хүүхэд миний хүү байх магадлалтай.
Тайлбарлагч: Сүсүгийн төрсөн эцэг үнэндээ Хэ группийн ерөнхийлөгч байжээ.
Ятин: Юу ч гэсэн ороод ир.
Эр хүүхэд: Ман эгч ирээгүй юм уу?
Эр хүүхэд: Би өлсөж үхэх нь ээ.
Хө: Ман эгч гэж та нарын хамт амьдардаг хүн үү?
Ятин: Үгүй ээ, хөрш.
Ятин: Тэр бидэнд ногоо энэ тэр авчирч өгдөг юм.
Ятин: Энэ бол Жиньбао.
Ятин: Таван жилийн өмнөх бидний хүүхэд.
Ятин: Жиньбао.
Ятин: Ааваа гэж дуудаач.
Хө: Яарах хэрэггүй.
Ээж: Хө овогтын хүмүүс хамаатан саднаа ингэж яаран хүлээн зөвшөөрдөггүй юм.
Хө: Боломжтой бол хүүхдийн үсээр ДНХ-ийн шинжилгээ хийе.
Ятин: Хүүхэд өвдчих байхаа.
Ятин: Ариун цэврийн өрөөнд хэрэглэж байсан сойз нь байгаа.
Ятин: Тэр байж болох уу?
Хө: Энэ бол Хө группийн эзэмшдэг таван одтой ресторан.
Хө: Та хүүхдээ дагуулаад тэнд очиж хооллож болно.
Хө: Санаа зоволтгүй.
Хө: Шинжилгээний хариу гармагц би хүн явуулж та хоёрыг авхуулна.
Ятин: Су Манман, чи угаасаа л ядуу тавилантай төрсөн хүн.
Ятин: Нийгэмд дээшлэх ийм боломж намайг л дуудсан байна.
Ээж: Чи Жиньбаотой хаашаа явах гэж байгаа юм?
Эр хүүхэд: Бид явж аав дээрээ очих гэж байна.
Ятин: Чамд өмнө ярьж байсан фитнест явдаг залуу байна даа?
Ятин: Тэр надад үнэхээр сайн хандаж байгаа.
Ятин: Жиньбао бид хоёртой хамт амьдаръя гэсэн.
Ятин: Тэгээд нүүж очих гэж байгаа юм.
Ээж: Танилцаад хэдхэн хонож байхад хамт амьдаръя гэж байгаа юм уу?
Ээж: Өөр учиртай байхаа
Ээж: Залилуулчихваа
Ятин: Су Манман чи юу гэх гээд байнаа?
Ятин: Ямар ч эртэй унтсан баян захирал таараад байдаг аз зөвхөн чамд л байдаг байх.
Ятин: Харин Жиньбао бид хоёр сайхан амьдарч болохгүй юу?
Ээж: Ямар баян захирал?
Ээж: Юун балай юм яриад байгаа юм бэ?
Ээж: Би зүгээр л Жинбао та хоёрт санаа зовсон юм.
Ятин: Хэрэггүй ээ.
Ятин: Жиньбао, явцгаая!
Хүү: Битгий яв!
Хүү: Ятин эгч ээ, та манайд нүүж ирснээс хойш
Хүү: Түрээс, тог, газ, хүнсний мөнгийг бүгдийг нь манай ээж төлсөн.
Хүү: Одоо явах гэж байгаа бол хуваагаад мөнгөө өгчих.
Ятин: Шилжүүлчихлээ.
Ятин: Ямар ч байсан бид дахиж уулзахгүй.
Ятин: Жиньбао, явцгаая.
Ээж: гайгүй байгаа даа?
Ээж: Явж л байхгүй юу.
Ээж: Хууртагдчихаад над дээр эргэж ирж уйлаарай.
Ээж: Ланван ресторан.
Ээж: Энэ чинь маргааш миний цагийн ажил хийх ресторан биш билүү?
Ээж: энэ миний анкет.
Ажилтан: Чи хөдөөнийх гэдгээ эртхэн хэлэхгүй яасан юм?
Ажилтан: Бид хөдөөний хүмүүс ажилд авдаггүй, ялангуяа хүүхэдтэй хүмүүсийг.
Ээж: Яагаад?
Ажилтан: Ланван ресторан бол таван одтой ресторан.
Ажилтан: Энд ирдэг хүмүүс бүгд Хуай хотын нэр нөлөөтэй хүмүүс байдаг.
Ажилтан: Чи гэтэл зүгээр нэг хөдөөний хүн.
Ажилтан: Гарт чинь дандаа тахиа нугас хүрдэг биз дээ, ямар заваан байдаг бол?
Ажилтан: Хэрвээ манай хүндэт зочид бактери, вирус авбал чи хариуцлага хүлээж чадах уу?
Ээж: Таны ярьж байгаагаар бол бид хөдөөний хүмүүс вирусээс ч аймар юм байна л даа.
Ээж: Бараг биологийн зэвсэг юм биш үү?
Ээж: Миний гар зөвхөн тахиа нугас ч биш, нохойд хүртэл хүрдэг!
Ээж: Намайг бохир гэж байна уу?
Ээж: Миний хийсэн хоолны гоё үнэр километр дамнаад үнэртдэг.
Ээж: Харин таны ам бол жорлонгийн бохир дэлбэрчихсэн юм шиг өмхий байна!
Ажилтан: Ямар аймар хандлагатай юм бэ?!
Ажилтан: Хамгаалагчдаа, хамгаалагчдаа
Ээж: хамгаалагчаа, хамгаалагчаа
Ажилтан: Түүнийг гаргаад хая!
Ээж: Тавьчих!
Хө: Зогс!
Ажилтан: Ноён Хө, та яагаад ирээ вэ?
Ажилтан: Та өөрөө ресторанд ирдэг билүү?
Ээж: Ноён Хэ, тэр энэ газрын эзэн байх нь ээ.
Хө: Манай ресторан хүн хайж байгаа.
Хө: Хэзээнээс ажилд авахдаа чадвар биш гарал үүслийг хардаг болсон юм?
Ажилтан: Ноён Хэ, та намайг буруу ойлгочихлоо.
Ажилтан: Би ийм хөдөөний охидыг олон харсан.
Ажилтан: Шударга царайтай харагддаг ч үнэндээ хамгийн овжин, зальтай хүмүүс байдаг.
Ажилтан: Дээрээс нь хүүхдээ дагуулаад ажилд орно гэнэ.
Ажилтан: Ийм хөдөөний ээжүүд өдөржин хүүхдээ л боддог.
Ажилтан: Тийм хүмүүс манай Блю Бэй рестораны түвшинг унагадаг.
Хө: Миний бодлоор түвшинг унагаж байгаа хүн нь чи байна. 13:36
Хө: Хүнийг чадвар, ажлын хандлагаар нь биш гарал үүслээр нь дүгнэж байна.
Хө: Үүнийг ялгаварлан гадуурхалт гэдэг юм.
Хө: Дахиад ийм зүйл харвал Блю Бэй рестораны ахлах тогоочийг солихоос өөр аргагүй шүү.
Ээж: Хө дарга гэсэн тэ?
Ээж: Саяны явдалд тусалсанд баярлалаа.
Хө: Манай ярилцлагын системд асуудал байжээ.
Хө: Уучлаарай.
Хө: Энэ таны хүүхэд үү?
Хө: Хэдэн настай вэ?
Хүү: Хө ах аа, би таван настай.
Хө: Энэ хүүхэд...
Хө: Нэг л танил санагдаад байх юм.
Хө: Өмнө нь хаа нэгтээ харсан юм шиг.
Ээж: Ноён Хө, болгоомжтой!
Хө: Энэ үнэр...
Хө: Яасан танил үнэр вэ...
Хүү: Ээж ээ, драман дээр гардаг шиг дараагийн алхам нь хурим байх ёстой биз дээ?
Ээж: Ноён Хө, хүүхдийн маань дэмий яриаг уучлаарай.
Ээж: Та зүгээр үү?
Ажилтан: Рестораны хоол зүйч хэзээ ирэх юм бол?
Ажилтан: Бид цалинг нь 30 мянга болгосон ч тохирох хүн олдохгүй байна.
Ээж: 30 мянга аа?
Ээж: Ноён Хө, тахианы гоймонтой шөл ирлээ.
Ээж: Халуун дээр нь идээрэй.
Хүү: Манай ээжийн хийсэн гоймон амттай бас ходоодны элчинд сайн.
Хүү: Хө ахаа, та амсаж үзэх үү?
Ажилтан: Ноён Хө, би үзэх үү?
Хүү: Манай ээж бол Таоли тосгоны хамгийн сайн тогооч.
Хүү: Манай ээжийн хоолыг тосгоны хүүхдүүд бүгд иддэг, бүгд эрүүл өссөн.
Хө: Блю Бэй рестораны хоол зүйч.
Хө: Сарын 30 мянган юанийн цалинтай, сард 8 өдөр амарна.
Хө: Та ажиллах уу?
Хүү: Тийм ээ, бид бүгд зөвшөөрч байна.
Хүү: Хэ ах аа, та үнэхээр мундаг юм аа!
Хө: Өгөөмөр гэсэн санаа юу
Хүү: Тэгээд нэг зүйл асуух гэсэн юм.
Хүү: Шагнал болгож миний хүүгийн биеийг үзээд ямар эмчилгээ хэрэгтэйг хэлж өгч болох уу?
Ээж: Өө, ноён Хэ хүүхэдтэй байсан байх нь ээ.
Ээж: Заа
Өвөө: Тяньчи, миний ач хүү хэзээ гэртээ ирэх юм?
Өвөө: Би түүнд зориулж бэлгээ хүртэл бэлдсэн.
Өвөө: Хараач, би түүнд зориулж ганцхан шөнийн дотор 50 мянган квадрат метр цанын бааз барьчихлаа!
Өвөө: 2 хоногийн дараа Сахарын цөлд түүнд зориулж тоглоомын парк барина!
Ээж: Ёстой гайхалтай юм аа!
Ээж: Зарим хүмүүсийн эцэг эх нь Ромд төрсөн юм шиг амьдардаг.
Ээж: Зарим хүмүүсийн эцэг эх боол шиг зүтгэдэг.
Ээж: Хүмүүсийн амьдралын ялгаа үнэхээр том юмаа.
Хө: Ааваа, бас арай сүржигнэж байна шүү.
Өвөө: Юу нь сүртэй байгаа юм.
Өвөө: Энэ юу ч биш!
Өвөө: Миний ач хүү надад урам өгч
Өвөө: Дүүрэн аз жаргалтай болгож байгаа.
Өвөө: За за, чамтай өөр ярих юм байхгүй.
Өвөө: Би Лао Сү рүү яаралтай холбогдох хэрэгтэй.
Өвөө: Түүнийг сайн загнаж өгнө өө.
Ажилтан: Ноён Хө, хатагтай болон залуу эзэн ирлээ.
Хүү: Ээжээ, надад түүний үнэр нэг л танил санагдаад байна.
Ээж: энийг үнэртээд үз. Яаг адилхан.
Ятин: Тяньчи,
Хө: Жиньбаог дотогш оруулчихаад яв.
Хө: Би бас цахим хурал хийх ажилтай байна.
Ээж: За, бид дотор хүлээж байя.
Хүү: Ээж ээ, хараач, тэр чинь Ятин эгч байна!
Ээж: Ятин эгч нь юу гэж энд байхав.
Ээж: буруу харсан юм бишүү
Ажилтан: Су Манман, энэ ажлын цаг гэдгийг мэдэхгүй байна уу?
Ажилтан: Чамайг энд хүүхэдтэйгээ зууралдахаар ирсэн гэж мэдсэн юмаа!
Ажилтан: Гал тогоо руугаа явж ажлаа хий!
Ээж: Сү Сү, ээж нь одоо гал тогоо руу явах ёстой
Ээж: Чи энд хүлээж бай, за юу?
Ээж: Ээж нь ажлаа дуусгаад ирж авна.
Хүү: Заа
Ятин: Яаж ийм байдаг байнаа
Ятин: Хүнд үйлчилж мэддэггүй юм уу?
Ятин: Харах царайны хөдөөнөөс ирсэн юм байна л даа
Ятин: Хөдөөний хүмүүс яг чам бол болхи, тэнэг, гахай шиг байдаг!
Эр хүүхэд: Муу гахай! Чамайг ална даа.
Эр хүүхэд: Битгий хөдлө
Эр хүүхэд: Ээж намайг одоо “залуу эзэн” болсон гэсэн.
Эр хүүхэд: Та нар хөдөөний хүмүүс намайг дагах ёстой!
Эр хүүхэд: Би залуу эзэн шүү!
Хө: Хэн чамайг ингэж хүн дээрэлхэж бай гэж заасан юм?!
Хө: Явж уучлал гуй!
Хө: Энэ бүхнийг чи хийсэн шүү!
Ятин: Тяньчи, Жиньбао аавгүй өссөн болохоор айсандаа ингэдэг юм.
Ятин: Жиньбао, одоо уучлал гуй!
Ятин: Үгүй бол аав чинь уурлана!
Эр хүүхэд: Би та нартай тоглохоо болилоо.
Ятин: Тяньчи, Чи Жиньбао бид хоёрт дургүй юм уу?
Ятин: Би ганцаараа өсгөж ирсэн болохоор алдаа байгаа байж болно.
Ятин: цаашдаа хамт зөв хүмүүжүүлье, тэгэх үү?
Ээж: Ноён Хө, хатагтай Хө, таны захиалсан давсан шөл, дүпү, исгэлэн нугас бэлэн боллоо.
Ятин: миний юм уначихлаа.
Ятин: Яадаг нь энэ вэ?
Ятин: Су Манман яахаараа энд байдаг билээ?
Хө: Юмаа олохгүй байгаа юм уу?
Ээж: Хатагтай, тусламж хэрэгтэй юу?
Ятин: Хүү аваад явчихсан юм шиг байна.
Ятин: Би гялс гарч хайя.
Хө: Та зүгээр үү?
Ээж: Би зүгээр ээ. Харин хатагтай л...?
Хө: зүгээрээ хамаагүй.
Ятин: Хурдан явцгаая!
Ажилтан: Манман, Сү сү-д асуудал гарлаа. Хурдан надтай хамт яв
Ажилтнууд: Яагаад байгаа юм болоо, яах уу
Ээж: Су су яасан юм бэ?! Битгий ээжийгээ айлга л даа
Ээж: Халуун ногоо?? Сусу халуун ногооноос маш эмзэг харшилтай
Ажилтан: Тэр хоол идээгүй байх шиг болохоор нь. Ажилчдын хоолноос өгчихсөн юм.
Ээж: Чи мэдэхгүй юм чинь буруугаад яахавдээ
Ээж: Би одоо түүнийг аваад эмнэлэг явъя!
Ажилтан: Түр хүлээгээрэй, энэ зөвшөөрлийн бичигт гарын үсэг зур!
Ээж: Хариуцлагын бичиг ээ?
Ажилтан: Идсэн хоолноосоо болоод та нар манай рестораныг дарамталвал яана! Нээх гайхаад байх юм байхгүйшдээ. Дөнгөж ажилд орсон эхний өдрөө л ингээд асуудал үүсгэх юм даа.
Ээж: Би хүүхдийнхээ амийг эрсдэлд оруулан байж та нарыг дарамтлах уу!
Ажилтан: Чи өнөөдөр заавал энэ дээр гарын үсгээ зурж байж явах ёстой
Ажилтан: Та нар энэ хүүхнийг явуулахгүй байж бай даа.
Ятин: Энэ хөдөөний хүүхэн үнэхээр!
Ээж: Зам тавь!
Ятин: Хэрвээ Сүсүд ямар нэг юм болвол би чиний хувь тавилантай чинь ярина шүү!
Ажилтан: Хачин хөдөөнөөс ирсэн амьтан чинь ахлах тогоочтойгоо ингэж харьцана гэнээ
Ажилтан: Тэгвэл би харин ч бодлоо өөрчиллөө.
Өвөө: Зөвхөн гарын үсэг зурах биш, эндээс өвдөглөж мөлхөөд гар!
Ээж: Мэн Чиао, чи ингэж хувь хүнийг доромжилж байж Хө даргыг мэдэхвий гэж айхгүй байна уу
Ажилтан: Чи Хө даргыг нээх өөрийнхөө талд оруулчихсан гэж битгий бодоод бай. Би чамайг яг яасан юм.
Ажилтан: Өнөөдөр би чамд энэ рестораны жинхэнэ эзэн хэн гэдгийг харуулна! Яаг үнэндээ хэн энэ Блью Бэй рестораныг удирддагийг.
Хө: Би бас мэдмээр байна. Хэн энд шийдвэр гаргадгийг.
Хө: Би чамайг Су Манманд дургүй байгааг чинь мэдэж байгаа. Гэхдээ одоо хүний амь нас эрүүл мэнд яригдаж байна.
Ажилтан: Ноён Хө, Би бас рестораныхаа талаас бодоод байна шдээ.
Хө: Надад чамтай ингээд байх цаг алга. Хурдан нүднээс зайл
Ажилтан: за явцгаая явцгаая
Ээж: Хө даргаа, та бас халуун ногоон харшилтай юмуу
Хө: Би харшил ямар аюултайг мэднэ.
Хө: Су су, Яаралтай эмнэлэг явъя!
Ээж: Би өөрөө яаралтай түргэн рүү ярьчихъя.
Хө: Тэгэх юм бол яагаад ч амжихгүй ээ.
Өвөө: Би өөрөө хүргээд өгье. Сү сүг надад өг.
Ээж: Сүсү маань Ийм хариуцлагатай аавтай болчихвол л болж байна...
Хүү: Ээж ээ, Ноён Хө, ахаа
Хүү: та нарын зовоосонд уучлаарай,
Хө: Санааг зовоосонд гэх гэсэн үү
Ээж: Хө даргаа, танд баярлалаа. Та биднийг хүргэж өгөөгүй байсан бол Сүсү-д бүүр ч айхтар зүйл тохиолдож магадгүй байлаа.
Хө Зүгээр ээ.
Хө: Эцсийн эцэст та манай ажилтан.
Хө: Сүсү шиг хөөрхөн хүүхдийг яаж хайрлахгүй байж чадахав?
Хүү: Нээрээ юу?
Хө: Тэгвэл ноён Хө ах та миний аав болооч?
Ээж: Сүсү, битгий дэмий юм ярь!
Ээж: Аан тийм, би Сүсүгийн шинжилгээний хариуг авах хэрэгтэй.
Хө: Санаа зоволтгүй, би Сүсүг харж байна.
Хө: Ноён Хө ахаа, та миний аав болчихоо.
Ээж: Энэ хаш зүүлт Сүсүгийн алдсан зүүлттэй яг адилхан юм байна…
Ээж: Арай энэ чинь .............
Ээж: Хө даргаа, та чинь гэр бүлтэй хүн. Өөрийгөө хүндлээч.
Хө: Би хяналтаа алдсандаа уучлаарай.
Хө: Гэхдээ би нэг зүйлийг тодруулмаар байна.
Хө: Нэгдүгээрт би гэрлээгүй.
Хө: Хоёрдугаарт… Чи сая намайг яах гэж байсан бэ
Ээж: Би яах гэж байсан байхавдээ зүгээр л .....
Хүү: Та хоёр юу яриад байгаа юм?!
Ээж: Хө ах нь одоо явах гэж байнаа.
Өвөө: Тяньчи, Жиньбао унтчихсан. Хоёулаа ч бас эртхэн амаръя.
Ятин: Тяньчи...
Ятин: Хэрвээ чи надад болон Жиньбаод тийм л дургүй байсан юм бол би буцаж ирэхгүй байсан.
Ээж: Чи намайг Жинбао-ийг сайн өсгөөгүй гэсэн. Гэхдээ би ч бас аргагүй байсан.
Ээж: Энэ хэдэн жил Ганцаараа түүнийг өсгөх амаргүй байсан.
Хө: Эдгээр жилүүдэд, Чи үнэхээр их зүдэрчээ.
Ятин: Тианьчи, чи нэгэнт бид 2-ыг эргүүлээд авч ирсэн юм чинь
Ятин: Надад дахиад нэг боломж өгөөч.
Ятин: Хүлээж байгаарай, Тяньчи...
Ятин: Би өнөөдөр чамд зориулж халуун ногоотой чинжүүтэй хуурга хийсэн, амсаад үз дээ.
Өвөө: Би халуун ногоотой чинжүүнд харшилтай… Идэж чадахгүй нь.
Ээж: Би зориуд халуун биш ногоон чинжүү сонгосон шүү. Халуун ногоогүй.
Хө: Чи үнэхээр..... заза,
Хө: би ажилтай байна, чи өөрөө идчих.
Ятин: Би муухай хоол хийсэн болохоороо идэхгүй байгаа юм байхдаа?
Ятин: Тяньчи, чи нэг амсаад үз л дээ.
Ятин: Жиньбао хүртэл ёстой гоё амттай байна гэж хэлсэн.
Хө: Жиньбао бас идсэн юмуу.
Ятин: Тийм ээ, Жиньбао их дуртай иддэг.
Хө: Хө овогтын гэр бүлийн найман үе бүгдээрээ улаан чинжүү халуун ногооноос харшилтай.
Хө: Яаж Жиньбао идээд зүгээр байдаг билээ?
Ятин: Жиньбао намайг дуурайсан байх.
Ятин: Би чинжүүнд харшилгүй.
Ятин: Тяньчи, чи их ядарсан байх.
Ятин: Би чамд массаж хийж өгье.
Ноён Хө: Хэрэггүй.
Ноён Хө: Би хэдэн зүйл авах гэж ирсэн юм.
Ноён Хө: Сүүлийн үед хэд хэдэн чухал уулзалттай тул зочид буудалд байрлана.
Ноён Хө: Аав маань хэд хоногийн дараа ирнэ.
Ноён Хө: Жиньбао одоо ахмад хүмүүсээ хүндэлж сурах ёстой.
Ноён Хө: Чи сайн хүмүүжүүлээрэй.
Ятин: Би мэдээж аавыг гомдоохоор зүйл хийхгүйээ.
Ноён Хө: Гал тогооноос миний өрөөрүү хоол хүргүүлчих.
Ятин: Тяньчи, хурал нь дуучихсануу?
Ноён Хө: Чи энд юу хийж байгаа юм?
Ятин: Чи өдөржин завгүй байсан...
Ятин: Би чамд шөл хийсэн юм.
Ятин: У Шу багшаар заалгаж хийсэн.
Ятин: Амт нь чамд таалагдах нь уу.
Ноён Хө: Би юм идмээргүй байна.
Ятин: Хэрвээ чи өөр юм идмээр байвал, би бас болно шдээ.
Ятин: Тяньчи... юм харахгүй байна, харахгүй байна. Тяньчи, Тяньчи
Ятин: Би энэ хүртэл ирчихээд байхад яагаад надад ингэж хандаад байгаа юм бэ?
Ноён Хө: Чи надад хэл дээ, чи бид 2-ын харилцаа зүгээр л санаандгүй зүйл байсан.
Ноён Хө: Би Жиньбаогийн төлөө л хариуцлага хүлээсэн.
Ноён Хө: Би чамайг гэртээ авчрахгүй байж ч болох байсан.
Ноён Хө: Дахиж ингэвэл би аятайхан харьцаж чадахгүй шүү.
Ээж: энэ одоо хойноосоо.... яасан харсан юм шиг нуруу вэ
Ээж: Ноён Хө, танд хоол авч ирлээ.
Ноён Хө: ороод ир.
Ээж: Хө ноёнтоон, энд бас шөл байгаа юм биш үү
Ээж: Сайхан үнэтрэж байна шдээ
Ноён Хө: Гэрийн хоол. Нээх миний дуртай амт бишээ
Ноён Хө: Чамд таалагдаж байвал уучихаж болно шүү.
Ээж: Арай болохгүй байхаа.
Ноён хө: Уухгүй гэвэл асгачихөө
Ажилтан: Би ууя ууя, ийм сайхан шөлийг асгачихвал арай хайран биз дээ
Ээж: Чи ууж байхгүй юу, би шүршүүрт орлоо.
Ээж: Нээрээ яасан гоё амттай юм.
Ээж: Өнөөдөр жаахан халуун байнуудаа
Ээж: болохгүй шүү, гэртээ харих хэрэгтэй.
Ноён Хө: Су Манман, чи яагаад байна?
Ээж: Хө даргаа, надад биеэ зээлээч тэгэх үү?
Ээж: Таны бие гоё сэрүүхэн байна.
Ээж: Энэ өрөө аймар халуун юмаа.
Ноён Хө: Чи яагаад ийм халуун байна?
Ятин: У Шу багшаар заалгаж хийсэн.
Ятин: Амт нь чамд таалагдах нь уу.
Ноён Хө: Энэ шөл....Хүлээж бай, би эмч дуудаадхая.
Ээж: Ийм аймар харамлах байсан юмуу, жоохон л зээлчих л дээ.
Ноён Хө: Су Манман, би хэн байна?
Ээж: Чи... миний хүү,
Хө: Бүүр эмэндээ орчихжээ, бас намайг хямдхан болгочихсоон.
Хө: Ингээд байж бай, удахгүй дээрдэнэ.
Ээж: Туслаач, надад маш хэцүү байна.
Хө: Туслаач, надад маш хэцүү байна.
Ноён Хө: Санаа зоволтгүй ээ, үйлчлэгч хувцсыг чинь сольсон .Өчигдөр шөнө юу ч болоогүй.
Ээж: Энэ хаш зүүлт....
Ноён Хө: Энэ хаш зүүлт манай Хө овогтын гэр бүлийн өв.
Ноён Хө: Таван жилийн өмнө би алдаад, саяхан буцааж олж авсан.
Ээж: Тэгэхээр таван жилийн өмнө надтай нэг шөнийг өнгөрүүлсэн хүн нь чи юм уу?
Хө: Өнөөдөр өдрийн хоолыг чи өөрөө хийсэн байх нь ээ,
Ээж: Эхний хоол: Ногоон жимстэй ногоо — “өөрийгөө хүндэлдэггүй хүн бол ялзарсан байцаа шиг”
Ээж: Хоёрдугаарх нь Хар дүпү — “хууран мэхлэгч эр”
Ноён Хө: Чи намайг хэлээд байна уу?
Ээж: Бас хоолны дараа идэх жимс. Нишингэ
Хө: Яагаад заавал нишингэ байдаг билээ?
Ээж: Зүгээр л зарим хүн шиг, нишингэ бол эхэндээ маш амттай, сүүлдээ хог нь л үлддэг
Хө: Чи юу хэлэх гээд байна?
Ээж: юу ч гэхгээгүй ээ.
Ээж: сайхан хооллоорой, би явлаа.
Ээж: үхэж байхдаа таарсан хогийн залуу.
Ятин: Тяньчи, чи ирэв үү
Ноён Хө: Би өнөөдөр чамд хотын захруу та нэг байшин аваад өгье.
Ноён Хө: Өнөөдөр эндээс яв.
Ятин: Тяньчи, чи юу гэсэн бэ, би жоохон ойлгосонгүй
Ноён Хө: Ойлгосонгүй ээ? Би чамд хэлчихэе. Чи Жинбаогийн ээж.
Ноён Хө: Юу хэрэгтэй гэнүү би бүгдийг нь гүйцэлдүүлнэ.
Ноён Хө: Гэхдээ чи надад эмч өгч намайг мансууруулах гэж оролдсон.
Ноён Хө: Чам шиг хүн Жиньбаотой байж болохгүй.
Ятин: Жинбао-ийг ах дүүтэй болгох гэсэнд юу нь буруу байгаа юм бэ. Яагаад надад ингэж хандаад байгаа юмбэ
Жиньбао: Ааваа ээжийг битгий явуул л даа!
Ноён Хө: Жиньбао, ааваасаа ээжийг битгий явуулаач гээд гуй!
Ажилтан: Хө даргаа, ТУЗ-ийн дарга ирлээ.
Хө: За, та хоёр бэлд. Манай аавтай уулзна.
Ятин: Хө-гийн гэр бүлд орохыг зөвшөөрөх юм бол би шууд л дээдсийн эгнээнд орох нь байна.
Ятин: Жинбао, одоо өвөөгөө ирэхээр юу ч байсан сайн сонсоно шүү за, хүндэтгэлтэй байх хэрэгтэй. Ойлгосон уу?
Хө: Жинбаогийн эхлээд сурах ёстой зүйл бол ёс зүй. Тэрнээс биш долигонох бол биш шүү.
Ээж: Тиймээ ёс зүйтэй байж сурах, долигонох биш.
Ээж: Өвөөгийнхөө өмнө эвтэйхэн анхны сэтгэгдэл үлдээгээсэй л гэж хүссэн юм.
Хө: Түүнээс гадна манай аав чиний цагийн ажил хийдэг ресторанд Жиньбаотой аль хэдийн уулзсан.
Ятин: Юу гэнээ?
Ноён Хөгийн аав: Хээе, энэ чинь Сү өвгөн байна!
Ноён Хөгийн аав: Чамд үнэхээр гайхалтай мэдээ дуулгах гэж байна!
Ноён Хөгийн аав: Юу болсон гээч?
Ноён Хөгийн аав: Надад гэнэт таван настай ач хүү гараад ирлээ!
Найз: Юугаараа гайхуулаад байгаа юм?
Найз: Манай ач хүү ч бас таван настай!
найз: Миний ач хүү маш ухаантай, бас хөөрхөн, харсан хүн хүний хайрыг татдаг
найз: Танай ач хүүгээс ч илүү царайлаг гэдэг нь ойлгомжтой!
Ноён Хөгийн аав: Юу гэж дээ!
Ноён Хөгийн аав: Миний ач хүү шиг царайлаг хүн байхгүй!
Найз: Хаха, түр хүлээ!
Найз: Би чамд зургуудыг нь явуулъя!
Найз: Баримттай харуулна аа!
Ноён Хөгийн аав: За, би одоо ач хүү дээрээ очлоо!
Ноён Хөгийн аав: Өөрөө хараарай!
Найз: Яагаад тасарчихваа
Найз: Миний ач хүү дэндүү царайлаг болохоор атаархсан уур нь хүрчихвүү дээ!
Туслах: Дарга аа, та зүгээр үү?
Туслах: Эмнэлэг явах уу?
Ноён Хөгийн аав: Ямар эмнэлэг вэ?
Ноён Хөгийн аав: Би ач хүүтэйгээ уулзахаар яарч байна!
Ноён Хөгийн аав: Явцгаая!
Ноён Хөгийн аав: Хө Тяньчи, миний ач хүү хаана байна?
Ноён Хөгийн аав: Чи битгий зүгээр энэ агаарыг миний ач хүү гээрэй...
Ноён Хөгийн аав: Хурдан дууд!
Ноён Хөгийн аав: Би ач хүүгээ хармаар байна!
Ноён Хө: Ааваа, тайвшир даа.
Ноён Хө: Жиньбао ариун цэврийн өрөө орсон.
Ноён Хө: Удахгүй ирнэ.
Ятин: Ааваа, Жиньбао.
Ятин: Сайн хүүхэд байгаад өвөөдөө мэндлээрэй.
Ноён Хөгийн аав: Энэ миний ухаантай, хөөрхөн ач хүү мөн гэж үү?
Ноён Хө: Яана аа, гэмтчихсэн юм уу?
Ноён Хө: Яагаад нүүр нь ингэж хавдсан байгаа юм?
Ятин: Жиньбао угаалгын өрөөнд санамсаргүй юм мөргөөд...
Ятин: Халдвар орохоос айгаад өрхийн эмчээр боолгуулсан.
Ноён Хөгийн аав: Хаанаа мөргөчихөв?
Ноён Хөгийн аав: Хараач, бүр хавдчихсан байна.
Ноён Хөгийн аав: Ямар сонин юм бэ?
Ноён Хөгийн аав: Миний ач хүүгийн бугуйн дээр байх ёстой мэнгэ нь...
Туслах: Дарга аа, таны хэлснээр өмнө нь залуу эзэнтэй уулзсан Чэндү цайны газраас үүнийг авлаа.
Туслах: Энэ хаяг, холбоо барих мэдээлэл...
Ноён Хөгийн аав: Өө...
Туслах: 1841.....
Ээж: Өөрийгөө хайрладаггүй эр хүн ялзарсан байцаа шиг.
Ээж: Хүн Ёсгүй бол өмхий баас шиг!
Хүү: Байна уу хэн бэ?
Өвөө: Би байна би байна. Чиний өвөө
Хүү: Би энэ хоолойг өмнө нь сонсож байсан юм байна!
Хүү: Ресторанд таарсан хулуу өвөө байна!
Ноён Хөгийн аав: Хахаха, тийм ээ!
Ноён Хөгийн аав: Би чиний өвөө!
Ноён Хөгийн аав: Өвөө нь эцэстээ нэг юм ач хүүгээ оллоо! Миний том, ухаантай хүү
Жинбао: Ээжээ, өвөө хэзээ машин явуулах юм бол?
Ятин: Би залгаад асууя.
Ятин: Мэйбу үйлчлэгч ээ, та нар биднийг авах машинаа хэзээ явуулах вэ?
Үйлчлэгч эр: Уучлаарай хатагтай.
Үйлчлэгч эр: Өвөө нь “Гарден” хотхонд очиж залуу эзнийг авахаар машин бэлдэж байна гэж саяхан хэлсэн.
Үйлчлэгч эр: Би та нарыг аль хэдийн хамт байгаа гэж бодсон юм.
Ятин: Аан, ойлголоо.
Ятин: Энэ өвгөн яагаад гэнэт Гарден хотхон руу явна гэж?
Ятин: Жиньбао түүний жинхэнэ ач хүү биш гэдгийг мэдчихсэн юм болов уу?
Хүү: Та одоо намайг могойн сүнс барьцаалчихсан, мөнгө явуулж байж амийг чинь аварна гэж хэлэх гэж байна уу?
Өвөө: Хахаха!
Хүү: Өвөөгийн луйврын арга дэндүү хуучирсан байна.
Хүү: Хүүхэд ч хууртагдахгүй!
Ноён Хөгийн аав: Хахаха, зөв!
Ноён Хөгийн аав: Энэ ухаан ч яг л манай Хө овогтын ген байхаас гарцаагүй
Ноён Хөгийн аав: Явж болохгүй шүү.
Ноён Хөгийн аав: Гэртээ хүлээж бай.
Ноён Хөгийн аав: Өвөө нь яг одоо очлоо.
Хүү: Та нар хэн бэ? Муу хүмүүс.
Ноён Хөгийн аав: Машинаа бэлд!
Ноён Хөгийн аав: Миний ач хүү аюулд орчихлоо!
Ажилтан: Заа
Танхай этгээд: Энэ байрыг аль хэдийн зарчихсан.
Танхай этгээд: Та нарт 10 минут байна, нүүж гар!
Ээж: Байраа зарчихсан байлаа гэхэд бидэнд урьдчилж мэдэгдэх ёстой шдээ.
Ээж: Бид түрээсийн гэрээтэй.
Ээж: Байр зарагдсан ч гэрээ хүчингүй болохгүй.
Ээж: Та нар хууль зөрчиж байна!
Танхай этгээд: Гэрээ? Одоо бидний хэлсэн зүйл л хүчинтэй.
Танхай этгээд: Хурдал!
Танхай этгээд: Намайг хүч хэрэглэхэд битгий хүргээрэй!
Танхай этгээд: Юмаа хурдан багла!
Танхай этгээд: Сонссон уу?
Ээж: За за!
Ээж: Яагаад миний хүүхдийг зулгаагаад байгаа юм?!
Ээж: Тавь!
Жиньбао: Ээж ээ!
Ээж: Миний хүүг битгий тат!
Танхай этгээд: Хөөх, бас их хүчтэй юм!
Ээж: Дахиад хүрээд үзээрэй!
Ээж: Зайлцгаа!
Өвөө: Яг л ямар нэг юм болсон байна.
Өвөө: Болохгүй юм байна, Тяньчи руу залгах хэрэгтэй!
Оператор: Уучлаарай...
Өвөө: Ийм чухал үед холбоогүй болчихдог мунхаг амьтан!
Ноён Хөгийн аав: Жолооч оо, хурдлаарай!
Ноён Хөгийн аав: Миний ач хүүд хэн гар хүрснийг би харна аа!
Ноён Хөгийн аав: Би хэзээ ч уучлахгүй!
Танхай этгээд: Надад та нартай тоглох зав алга.
Танхай этгээд: Ухаантайхан байгаад хачин бацаанаа аваад зайл!
Ээж: Би эхлээд байрны эзэнтэй ярина.
Танхай этгээд: Наашаа аваад ир
Танхай этгээд: Чи цагдаа дуудах гэж байсан байна шд
Танхай этгээд: бага худлаа ярина шүү.
Танхай этгээд: Гэрээг уншсан биз дээ?
Танхай этгээд: Юмаа аваад хурдан зайл!
Танхай этгээд: Хөөе бацаан аа, чи намайг цохиж зүрхлэх нь үү?
Танхай этгээд: Болгоомжтой байгаарай айн, нүдийг чинь ухаж гаргана шүү!
Ээж: Одоохондоо тэдний зорилгыг мэдэхгүй байна.
Ээж: Тэд олуулаа болохоор одоо хэрэлдэх хэрэггүй.
Ээж: Хүүхэдтэй маргалдах хэрэггүй.
Ээж: Бид нар одоо явлаа.
Танхай этгээд: Одоо зөв ярьж байна!
Танхай этгээд: Хурдлаарай!
Танхай этгээд: Нүүх гэж байгаа бол
Танхай этгээд: Хотыг бүр орхиод явах хэрэгтэй шүү!
Ээж: Ямар нэг хүн та нараар ийм юм хийлгээд байгаа юм биш биз?
Ээж: Хэл, Хэн бэ?
Ноён Хөгийн аав: Чи Муу мунхаг хүүхэд!
Ноён Хөгийн аав: Яахаараа одоо л утсаа авдаг юм?!
Ноён Хөгийн аав: Чи буруу хүүхдээ аваад байна!
Ноён Хөгийн аав: Жинхэнэ хүү чинь аюулд орчихлоо!
Хө: Би одоо шууд очлоо!
Танхай этгээд: Чи олон юм яриад хэрэггүй.
Танхай этгээд: Зүгээр нүү гэсэн бол нүү.
Ээж: Би нүүж болноо, гэхдээ Хуай хотоос нүүнэ гэж бол хэзээ ч байхгүй шүү.
Танхай этгээд: Босс оо, энэ хүүхэн нэлээн мөнгөтэй юм байна.
Танхай этгээд: Дахиад жоохон ашиг хийчихмээр юм бишүү!
Танхай этгээд: Хэхэ, бас л чи эхэллээ шүү.
Ээж: Өөр асуудал байхгүй бол бид ингээд явлаа.
Танхай этгээд: Түр хүлээ!
Танхай этгээд: Энэ байранд маш их эвдрэл гарсан байна.
Танхай этгээд: Хохирлоо тооцоод төл!
Танхай этгээд: Хаалга хаагаад гэрлээ асаа!
Ээж: Та нар яах гээд байнаа?
Танхай этгээд: Сайн шалга!
Танхай этгээд: Даргаа, энэ буйдан эвдэрчихсэн байна.
Танхай этгээд: 3000!
Ээж: Юу?! Юун 3000 вээ
Ээж: Биднийг нүүж ороход л ийм байсан!
Танхай этгээд: Даргаа, энд бас зурагдсан байна.
Танхай этгээд: Бас 5000!
Ээж: Хэтэрхий даварч байна шүү!
Ээж: Яагаад бид энэ бүхнийг төлөх ёстой юм?!
Танхай этгээд: Дэмий юм битгий ярь!
Танхай этгээд: Чи бидний хэлснээр хийхгүй юу тэ?
Танхай этгээд: Тэгвэл энэ жаалаар өрөө төлүүлнэ!
Ээж: Миний хүүг тавь.
Танхай этгээд: Сонсохнээ чи эцэггүй хүүхэд гэсэн байхаа?
Хүү: Намайг тавь!
Танхай этгээд: өө яг таарлаа. Бүгд л эцэггүй юм байна!
Танхай этгээд: Манайхантай нэгдвэл идэх хоолтой болох ч юм билүү!
Танхай этгээд: Чи намайг цохиж зүрхлэх нь үү?!
Танхай этгээд: Чамайг тахир дутуу болгоод хаячихна шүү.
Ээж: Миний хүүг тавь!
Ээж: Би төлнө!
Ээж: Би төлнө өө!
Ээж: Би төлнө!
Танхай этгээд: Одоо л төлөхөө ёстойгоо мэдэж байна уу?
Танхай этгээд: Оройтсон!
Ээж: Намайг тавь. Та нар ер нь яах гээд байгаа юм бэ
Танхай этгээд: Хүү чинь намайг алгадсан.
Танхай этгээд: Зөвхөн мөнгө төлөхгүй!
Танхай этгээд: Бас өвдөг сөхрөөд өөрийгөө алгад!
Танхай этгээд: Үгүй бол би түүнийг ална!
Хүү: Ээж ээ!
Ээж: Сү сү, Сү Сү
Танхай этгээд: Өвдөглөхгүй юм уу?
Ээж: Би өвдөглөе!
Ээж: Би өвдөглөе!
Ээж: Би өвдөглөе!
Хүү: Ээж ээ, битгий өвдөглө!
Танхай этгээд: Хахаха!
Жиньбао: Ээж ээ, битгий өвдөглө!
Танхай этгээд: Хахаха!
Хүү: Үгүй ээ!
Хүү: Ээж ээ, битгий өвдөглө!
Танхай этгээд: Хахаха!
Хүү: Ээж ээ! Битгий
Танхай этгээд: Чи намайг хазаж зүрхлэх нь үү?!
Танхай этгээд: Би чамайг цааш нь харуулаад өгье л дөө!
Танхай этгээд: Би ална шүү!
Ятин: Зогс!
Ятин: Өдрийн цагаар айл руу ингэж дайрч орж ирэхээс ичихгүй байна уу?!
Ятин: Би аль хэдийн цагдаа дуудсан!
Танхай этгээд: Юугаа хүлээгээд байгаа юм?!
Танхай этгээд: Явцгаая!
Ээж: Сүсү, чи зүгээр үү?
Ээж: Ятин, чи яагаад ирсэн юм?
Ятин: Манман, би явснаас хойш чамаас байнга уучлалт гуйхыг хүссэн юм.
Ятин: Гэхдээ ийм юм болно гэж бодсонгүй.
Ятин: Ингэе, та хоёр хэд хоног буудалд бай.
Ятин: Төлбөрийг нь би төлнө.
Ээж: Ятин, маш их баярлалаа!
Ятин: Та нар одоо явсан нь дээр.
Ятин: тэд буцаад ирчихвэл яах вэ?
Ятин: Явцгаая!
Ятин: Хурдлаарай!
Ятин: Явъя, эргэж битгий хар!
Өвөө: Зогс!
Өвөө: Би хармаар байна...
Өвөө: Та нар энд юу хийж байгаа билээ?
Ятин: Би Тяньчи таарахаас өмнө энд амьдардаг байсан юм. Өнөөдөр Жиньбао заавал энд ирнэ гээд.
Ятин: Би болиулж чадаагүй болохоор дагуулаад ирсэн юм.
Жинбао: Байна уу
Ятин: Аан, Жиньбао руу өмнө нь залгасан хүн аав байсан юм байна!
Ятин: Жиньбао, ээжийнхээ утсыг дахиж хамаагүй битгий аваарай.
Ятин: Өвөөгөө буруу ойлгуулчихлаа.
Өвөө: Яана аа...
Өвөө: Би үнэхээр буруу ойлгосон юм байх даа?
Ээж: Сүсү, өнөөдөр ээжийгээ чамайг хамгаалж чадаагүйд гомдсон уу?
Ээж: Хэрвээ ээж нь чамайг аавтай байлгасан бол өнөөдөр ингэж дээрэлхүүлэхгүй л байсан.
Хүү: Мэдээж үгүй!
Хүү: Би аавтай болохыг хүсдэг нь ээжийг хайрлаасай л гэж хүссэндээ. Өөрийгөө хамгаалуулах гэж аавтай болохыг хүссэн юм бишээ.
Ээж: Мангархан минь, дахиад хэл дээ!
Ээж: Ээж нь тэмдэглэж авъя!
Ээж: өө утас хааччихав аа
Ятин: Манман, өчигдөр жаахан эмх замбараагүй байсан.
Ятин: Би андуураад чиний утсыг аваад явчихжээ.
Ятин: буцаагаад өгье.
Ээж: Баярлалаа, Ятин.
Ээж: Чи байгаагүй бол би яахаа мэдэхгүй байх байлаа.
Ээж: Өмнөх явдал дээр би жоохон түргэдсэн байна лээ.
Ээж: Уучлаарай.
Ятин: Зүгээр ээ.
Ятин: Бид хамгийн сайн найзууд шүү дээ.
Ятин: Уучлал гуйх хэрэггүй.
Ятин: Сүүлийн үед амьдрал чинь ямар байна?
Ятин: Хайрын тал дээр ахиц гарсан уу?
Ээж: Үнэндээ би Сүсүгийн төрсөн эцгийг олсон.
Ээж: Ятин, яасан бэ?
Ятин: Зүгээр ээ, жоохон хахчихлаа.
Ятин: Чи Сүсүгийн төрсөн эцгийг олсон гэсэн үү?
Ятин: Хэн юм?
Ээж: Тэр бол...
Ээж: За тэр ч чухал биш ээ.
Ятин: Яаж чухал биш байх вэ?
Ятин: Олон жил та хоёрын өмнө ямар ч хариуцлага хүлээгээгүй хүн шүү дээ.
Ятин: Ёстой новшийн эр.
Ятин: Тэгэхээр Манман, чи Сүсүд тэр хүнийг аав нь гэж зөвшөөрүүлэх гэж байгаа юм уу?
Ээж: Тэр аль хэдийн гэрлэсэн.
Ээж: Би яахаа мэдэхгүй байна.
Ээж: Бас Сүсүг хууль бус хүүхэд гэж дуудуулахыг хүсэхгүй байна.
Ээж: Би түүнийг шархлуулахыг хүсэхгүй байна.
Ятин: Юу?!
Ятин: Гэрлэсэн мөртлөө араар тавьсан гэж үү?!
Ятин: Ямар гээчийн хүн бэ?!
Ятин: Хэрвээ Сүсү түүнийг ирээдүйд аав аа гэж мэдвэл хэчнээн их зовох бол?
Ятин: Жяньгуо ах мэдвэл маш их уурлана даа.
Ятин: Манман, энэ бол миний олон жил хадгалсан мөнгө.
Ятин: Буцаад нутагтаа очоод ресторан нээ.
Ятин: Тэндээ сайхан амьдар.
Ээж: Үгүй ээ...
Ятин: Зүгээр, аваад яв.
Ятин: Одоо хамгийн чухал нь Сүсүгийн боловсрол.
Ятин: Хүүхдийн ирээдүйг өөрсдийн шуналаас болж сүйтгэж болохгүй.
Ятин: Одоо хотод мэдээлэл маш хурдан тардаг болсон.
Ятин: Хэрвээ хүмүүс Сүсүг нууц хүүхэд гэдгийг мэдчихвэл яах вэ?
Ятин: Ийм жаахан хүүхэд тийм яриаг яаж даах юм?
Ээж: Баярлалаа, Ятин.
Ятин: Су Манман...
Ятин: Чи Сүсүг аваад явчихвал миний бодит байдал хэзээ ч ил болохгүй.
Ятин: Болгоомжтой байгаарай.
Ятин: Хэрэгтэй бүхнээ аваарай.
Ноён Хөгийн аав: Эвтэйхэн хийгээрэй
Ноён Хөгийн аав: авах ёстой юмаа бүгдийг нь аваарай
Ажилтан: заа
Ноён Хөгийн аав: Ааваа, та хаашаа явах гэж байгаа юм?
Ноён Хөгийн аав: Нэг зүйл чин сэтгэлээсээ хэлэхэд...
Ноён Хөгийн аав: Би энэ ач хүүтэйгээ нэг л эвгүй хувь тавилантай юм шиг санагдаад байна.
Ноён Хөгийн аав: Ирснээсээ хойш Жиньбао нэг бол гэмтэж, нэг бол харшил өгөөд...
Ноён Хөгийн аав: Нэг л зүйл буруу байгаа юм шиг.
Ноён Хөгийн аав: 2 хоногийн дараа Пүто сүм орж хүүхдийн төлөө залбирах бодолтой байна.
Ноён Хөгийн аав: Бас саяхан би Жиньбаогийн ээжтэй харьцсанаас харахад...
Ноён Хөгийн аав: Энэ хүүхэд дотроо их юм хадгалаад байгаа юм шиг санагдсан.
Ноён Хөгийн аав: Нэг л тогтуун хүн биш юм шиг.
Ноён Хөгийн аав: Би та хоёрыг гэрлэ гэж шахахаа больё.
Ноён Хөгийн аав: Залуучууд өөрсдөө шийдэг.
Хө: Ор.
Ээж: Ноён Хө!
Ээж: Энэ танд өгөх бэлэг.
Ноён Хө: Энэ удаа бас юм зээлж намайг доромжлох гэж байгаа юм биш биз?
Ээж: Үүнийг Сүсү өөрөө хийсэн.
Ээж: Энэ хугацаанд түүнд анхаарал тавьсанд маш их баярлаж байгаа гэсэн.
Ноён Хө: Бас захиа бичсэн юмуу.
Ноён Хө: Харъя.
Ээж: Ноён Хө, энэ миний ажлаас гарах өргөдөл.
Ээж: Би ажлаасаа гараад Сүсүг аваад нутаг буцна.
Ээж: Ноён Хө, та яагаад миний хүсэлтийг зөвшөөрөөгүй юм бэ?
Ээж: Би өргөдлөө аль хэдийн өгсөн.
Ноён Хө: Яарах хэрэггүй.
Ноён Хө: Энийг амсаад үз.
Ээж: Энэ чинь Сүсүгийн танд өгсөн сүүн чихэр биз дээ?
Ээж: Надад хэрэггүй.
Ээж: Та эхлээд миний ажлаас гарах асуудлыг шийдээд өг.
Ээж: Айн? Чихэр биш байна шдээ.
Ээж: Өөрөө хийсэн юм байх даа?
Ноён Хө: Өмнө нь эмнэлэгт байхдаа Сүсү надад программчлал их сонирхдог гэж нууцхан хэлж байсан.
Ноён Хө: Би зүгээр л жаахан зааж өгсөн юм.
Ноён Хө: Гэтэл тэр ийм хэцүү код бичиж чадсанд нь би хүртэл гайхлаа.
Ээж: Сүсү ийм авьяастай гэж би огт мэдээгүй.
Ноён Хө: Сусу маш авъяастай хүүхэд шүү.
Ноён Хө: Су Манман, хэрвээ чи түүнийг нутаг руугаа авч явбал...
Ноён Хө: Тэндхийн орчин, боломж нь түүний авьяасыг хайран юм болгоно.
Ээж: Гэхдээ би түүнд илүү сайхан зүйл өгч чадахгүй.
Ноён Хө: Энэ бол Хө группийн хүүхдийн шилдэг программчлалын сургалт. Материалууд нь бүгд өндөр түвшнийх.
Ноён Хө: Сүсүгийн нөхцөл байдлыг харгалзаад сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлсөн.
Ноён Хө: Бодож үзэх үү?
Ээж: Баярлалаа, Ноён Хө.
Ээж: Би Сүсүд энэ сайхан мэдээг одоо хэлнэ ээ.
Ноён Хө: Жиньбао, дараа нь сургалтын багшийнхаа үгийг сайн сонсоорой.
Ноён Хө: Өвөө чинь ч бас тэмцээний төгсгөлийн өдөр ирнэ.
Ноён Хө: Өвөөгийнхөө урмыг хугалах зүйл битгий хийгээрэй.
Ятин: Тяньчи, санаа зоволтгүй.
Ятин: Жиньбао сайн суралцах болно.
Ятин: Су Манман гэж ядаргаа байхгүй болсон болохоор одоо бүх зүйл тайван болно.
Ээж: Шяошюү,
Ятин: чи уулзалттай гэсэн биз дээ?
Ятин: Гялс яв яв
Ээж: Энэ танай найз залуугийн машин мөн үү?
Ээж: Та хоёр Жиньбаог сургалт руу хүргэж байгаа юм уу?
Ээж: Ятин, энэ удаагийн сонголт чинь өмнөхөөс хамаагүй найдвартай бололтой.
Ятин: Манман, Чи энд юу хийж байгаа юм?
Ятин: Чи Сүсүтэйгээ нутаг буцна гэсэн биз дээ?
Хүү: Миний ээжийн дарга миний авьяасыг олж харсан.
Хүү: Тэгээд намайг энд явуулахаар болсон юм.
Ятин: Тэгвэл танай ээжийн дарга та хоёрт үнэхээр сайн юмаа.
Ятин: Жиньбао, чи Сүсүтэй ахиад тоглож болох нь ээ.
Ятин: Баяртай байна уу?
Жиньбао: Ээж ээ, та намайг залуу өв залгамжлагч, Сүсүг ядуу амьтан гэсэн биз дээ?
Ятин: Ямар дэмий юм яриад байгаа юм?!
Ятин: Хичээлдээ ор!
Хүү: Баяртай, ээж ээ!
Ээж: Сүсү, Жиньбао баяртай!
Ятин: Энэ хүүхэн бүүр Тяньчигаас тусламж авчихсан... толгойг нь ч эргүүлэх нь ээ.
Ятин: Манман, би чамд туслах гэсэн юм.
Ээж: Энэ юу вэ?
Ятин: Би ресторанд сая танилцсан ганц бие сайн залуу.
Ятин: Бас тогооч.
Ятин: Хуажөү рестораны ахлах тогооч.
Ятин: Нөхцөл боломж нь ч сайн.
Ятин: Та хоёр их тохирох юм шиг санагдсан.
Ятин: Нэг уулзаад үзмээр юмуу?
Ээж: Ятин, ийм сэтгэл гаргасанд чинь баярлалаа.
Ээж: Гэхдээ одоохондоо би хотод өөрийн ресторан нээхийн тулд мөнгө хуримтлуулахыг л хүсэж байна.
Ээж: Бас Сүсүг сайн өсгөх хэрэгтэй.
Ээж: Одоохондоо болзоо, гэрлэлтийн талаар бодохгүй байгаа.
Ятин: Манман, чи гэрлэхийг хүсэхгүй байгаа юм уу?
Ятин: Эсвэл аль хэдийн гэрлэх хүнээ олчихсон юмуу.
Ээж: Чи буруу ойлгочихлоо.
Ээж: Би одоо Блю Бэй ресторанд хоол зүйчээр ажиллаж байгаа.
Ээж: Би өөрийгөө ч, Сүсүг ч хангалттай авч явж чадна.
Ээж: Бусдын мөнгө хэд байсан ч тэр л хүнийх.
Ээж: Би, Су Манман, зөвхөн өөртөө л найддаг.
Ятин: Су Манман, чи битгий худлаа царайл л даа.
Ятин: Маш олон хүн ийм өндөр зиндаанд хүрэхийг хүсдэг.
Ятин: Харин чи татгалзаж л байдаг.
Ятин: Ийм байдалтай байхад ямар юмных нь сайхан ирээдүй байхав дээ. Багахан хэлбэртмээр юм.
Ээж: Чи юу гэнэ ээ?
Ээж: Ятин, чи яаж Сүсүг ингэж хэлж чадаж байна аа?
Ээж: Чи миний хамгийн сайн найз биз дээ!
Ятин: Хамгийн сайн найз гэнэ ээ?
Ятин: Чи хөдөөний хүн.
Ятин: Харин би одоо зиндааны хүн болсон.
Ятин: Би чамд ийм сайн боломж, хүн олж өгч байхад чи үнэлэхгүй байна.
Ээж: Хэрэггүй ээ, би чамд юуг нь найдах юм.
Ээж: Надад гар, хөл бий.
Ээж: Би өөрийгөө болон Сү сүг тэжээж чадна.
Ятин: Өөртөө найднаа? Битгий инээдтэй юм ярь.
Ятин: Эмэгтэй хүн эрэгтэй хүнд л найдах ёстой биш үү.
Ятин: Эрчүүд эмэгтэйчүүдэд зарцуулдахыг тулд л мөнгө олдог.
Ятин: Хар даа, чи зовлонгоо даагаад л байвал дааж баршгүй зовлонтой л байна.
Ээж: Аан тийм, гэнэт нэг юм саналаа.
Ээж: Чи баян хүнтэй суусан гэсэн биз дээ?
Ээж: Би одоо болтол уулзаагүй юм байна.
Ээж: Хоолонд урьж нэг танилцуулбал ямар вэ?
Ятин: Су Манман, чи юу хэлэх гээд байгаа юм?
Ятин: Миний хүнтэй уулзаж яах гээв?
Ятин: Ямар нэг далд санаа байна байгаа юм биш биз?
Ээж: Би чиний хүн хэн гэдгийг ч мэдэхгүй.
Ээж: Юу хүсэх юм?
Ээж: Зүгээр л сонирхоод уулзмаар санагдсан юм.
Ээж: Яагаад гэнэт ингэж айхтар уурлаад байгаа юм?
Ятин: За боль доо, өөрийгөө сүрхий болгож жүжиглэхээ боль.
Ятин: Бид одоо нэг түвшний хүмүүс биш болсон.
Ятин: Би одоо Royal Garden хэсэгт тансаг харшид амьдардаг.
Ятин: Харин чи гэр оронгүй хөдөөний хүүхэн.
Ээж: За за, чамтай дахиж яриад байх юм байхгүй.
Ятин: Угаасаа ч дахиж уулзахгүйгээс хойш.
Ээж: Юундаа мэдрэлтдэг байнаа.
Ноён Хө: Чи энд юу хийж яваанбэ
Ээж: Хө даргаа, яг таардаг байнашд
Ноён Хө: Машинд суучих. Хүргээд өгье.
Ноён Хө: Гартаа юу барьчихсан юм?
Ээж: Энэ үү...
Ээж: Өнөөдөр таарсан нэг найз маань...
Ээж: Тэр манай ресторанд нэг тогооч таарсан гэнэ. Бид 2-ыг танилцаач гээд ...
Ноён Хө: Манай ресторанд ирсэн юм бол би таньдаг байх ёстой.
Ноён Хө: Харъя даа...
Ноён Хө: Сайн харагдахгүй байна.
Ноён Хө: Өө, Санамсаргүй унагаачихлаа.
Ноён Хө: Та хоёрын дунд ямар нэг хувь тавилан байхгүй бололтой.
Ноён Хө: Ээж ээ, гэнэт гэдэс өвдчихлөө!
Ноён Хө: Өмнө нь хийж өгсөн тахианы шөлтэй гоймонгоо дахиад хийгээд өгч болох уу?
Ээж: Гэхдээ өнөөдөр амралтын өдөр шүү дээ.
Ноён Хө: Би нэг цагийн илүү цагийн хөлсөнд 10 мянган юань өгье.
Ээж: Ноён Хө, мөнгөндөө биш ээ.
Ээж: Би зүгээр л таны ходоодонд санаа тавьж байгаа юм.
Ээж: За, гоймон бэлэн боллоо.
Ээж: Би явлаа, сайхан амраарай.
Туслах: Заа болгоомжтой яваарай.
Хө: Хааччихав?
Туслах: Залуу хатагтай гоймон хийчхээд шууд явсан.
Туслах: Аан тийм, эрхэм ээ.
Туслах: Нөгөөдөр залуу эзний программчлалын сургалтын сүүлийн хичээл байгаа.
Туслах: Мартаж болохгүй шүү.
Туслах: Эрхэм ээ, өнөөдөр яасан албаны хувцаслаа вэ?
Туслах: Бүжгийн үдэшлэг явах гэж байгаа юм уу.
Хө: Ганц гоймон идэх гээд л...
Туслах: ааан, гоймон идэх гээд үү...
Багш: Энэ удаагийн та 2-ын даалгавар чинь яагаад яг адилхан байгаа юм бэ?
Багш: Манай ангид хуулахыг хатуу хориглодог.
Жиньбао: Багш аа, Сү Сү л миний даалгаварыг хуулсан нь тодорхой байна.
Жиньбао: Би энэ даалгаварыг хийх гэж маш их хичээсэн.
Сүсү: Би хуулбарлаагүй.
Сүсү: Би бүгдийг өөрөө хийсэн.
Сүсү: Яаж яагаад намайг хуулсан гэж худлаа яриад байгаа юм ?
Жиньбао: Худалч амьтан. Бүгд чамайг миний USB-г хулгайлсныг харсан.
Сүсү: Хэн тэгж хэлсэн юм?
Сүсү: Яагаад гарч ирээд гэрчлэхгүй байгаа юм?
Жиньбао: Сургалтын ангийнхнаас хамгийн ядуу нь чи.
Жиньбао: Олигтой компьютер ч байхгүй.
Жиньбао: Чи өөрөө хийж чадахгүй болохоор минийхийг хуулсан.
Жиньбао: Бас аавгүй хүүхдүүд хамгийн их худлаа ярьдаг.
Ахлах тогооч: Би аль эрт л хэлж байсан даа, манай тэр Су Ман ман-ын хийсэн хоол нь ч дээ, ямар ч биш...
Ахлах тогооч: Бүүр Ноён Хөг хүртэл урхидчихсан байна шүү. Та нар өөрсдийгөө хар даа, жоохон юм сураач.
Ахлах тогооч: Хөдөөний хүн болгон шударга байдаг гэж битгий бод.
Ахлах тогооч: Зарим хүмүүс гаднаа даруухан харагддаг мөртлөө
Ахлах тогооч: Дээш гарахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг.
Ээж: Мэнжяо, чи багахан элдэв янзын юм яриарай.
Ээж: Ноён Хө бид хоёрын хооронд юу ч байхгүй нь тодоос тодорхой байгаа.
Ээж: Миний сэтгэлд зөвхөн хүүгийн минь төрсөн аав л байдаг.
Багш: Сүсүгийн ээж ээ,
Багш: Өнөөдөр Сүсү ангийнхаа хүүхэдтэй зодолдчихлоо.
Багш: Нөгөө хүүхдийн эцэг эх ч ирсэн байгаа.
Багш: Та яаралтай сургалтын төв дээр ирээрэй.
Ээж: Юу?
Ээж: Би одоо очлоо.
Ахлах тогооч: тээр, хардаа...
Хө: яасан юм?
Хө: Тусламж хэрэгтэй юм биш биз?
Ахлах тогооч: Хараач, дахиад л Ноён Хө дээр оччихсон.
Ээж: Сайхан сэтгэл гаргасанд баярлалаа, Ноён Хө.
Ээж: Хүүхдээ өсгөх бол миний хувийн асуудал.
Ээж: Тийм болохоор би танд төвөг удахгүй.
Ээж: Сүсү, чи зүгээр үү?
Ээж: Гэмтээгүй биз?
Ятин: Тодорхой байхад чинь, Танай Сү сү манай Жиньбао-ийг зодсон.
Ятин: Манай Жиньбао их хохирсон!
Хүү: Ээжээ Жиньбао намайн аавгүй гэсэн.
Хүү: бас миний даалгаварыг хуулсан гэж хэлсэн.
Ятин: Тэгээд яасан юм?
Ятин: Манай Жиньбаогийн хэлсэн буруу биш шдээ.
Ятин: Чи угаасаа аавгүй.
Ятин: Бас манай Жиньбаогийн хичээж хийсэн даагаварыг хулгайлсан.
Сүсү: Энэ миний өөрийн ажил байсан.
Ээж: Би хүүхдээ мэднэ.
Ээж: Сүсү хэзээ ч хүний юм хуулахгүй.
Ээж: Би камер шалгуулмаар байна.
Ээж: Хүүхдээ үндэслэлгүйгээр гүтгүүлж чадахгүй.
Ятин: Чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм?
Ятин: Ямар эрхтэй болохоор камер шалгуулна гэж?
Ятин: Тэгээд манай хүү ямар статустай билээ?
Ятин: Багш яаж манай талд орохгүй байх юм?
Ятин: Надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа биз дээ?
Ятин: Энэ тэмцээнийг манай нөхөр санхүүжүүлсэн.
Ятин: Хэн түрүүлэх,
Ятин: хэн хуулбарласан гэдэг нь ойлгомжтой биз?
Багш: Тийм ээ.
Багш: Энэ удаагийн тэмцээнд Шюй Жиньбао нэгдүгээр байр авах ёстой.
Багш: Харин Сүсүгийн хуулбарласан асуудлыг бүртгэж аваад дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
Ээж: Яагаад?
Ээж: Мөнгөтэй хүн л үргэлж зөв байдаг юм уу?
Ээж: Хэрэв тийм юм бол энэ тэмцээн ямар хэрэгтэй юм?
Ятин: Мэдээж хэрэгтэй.
Ятин: Учир нь чи бид хоёр нэг түвшний хүмүүс биш гэдгийг ойлгуулахын тулд.
Ятин: За Жиньбао,
Ятин: Цомоо аваад өвөө, аав хоёроо баярлуулаарай.
Ятин: Явцгаая.
Багш: Сүсүгийн ээжээ,
Багш: Би энэ асуудал дээр үнэхээр юу ч хийж чадахгүй.
Багш: Жиньбаогийн аав бол бид өөдөөс нь сөрж болохгүй тийм том хүн.
Багш: Та хоёр тэвчсэн нь дээр.
Ээж: Сүсү бид хоёр хийгээгүй зүйлийнхээ төлөө буруутан болохгүй.
Ээж: Би тэр “том хүн” нь яг хэн болохыг харъя.
Ажилтан: Уучлаарай, манай зочид буудал зөвхөн тусгай зочид оруулдаг. Та орж болохгүй.
Ээж: Яагаад оруулж болохгүй гэж?
Ээж: Намайг оруул!
Ээж: Би энд хүлээнэ.
Ээж: Өнөөдөр би Ятин ямар новш олсныг заавал харна!
Ээж: Сүсүг хүртэл гүтгэж зүрхэлдэг!
Ээж: Хө даргаа?
Ноён Хө: Чи энд юу хийж байгаа юм?
Ээж: Миний хүүхдийг дээрэлхсэн
Ээж: Тэр хүүхдийн эцэг эхтэй уулзахаар ирсэн чинь
Ээж: Унтчихсан байдаг шүү.
Ээж: Өнөөдөр би тэдэнд жинхэнэ үзүүлээд өгнөө!
Ноён Хө: Юу болоод байгаа юм?
Ноён Хө: Энэ арай хэтэрч байна.
Ноён Хө: Ямар эцэг эх ийм байдаг байна аа?
Ноён Хө: Үл бүтэх нөхдүүд юм бишүү.
Ноён Хө: Санаа зоволтгүй.
Ноён Хө: Би аль хэдийн хүнээр шалгуулсан.
Ноён Хө: Сүсү хэзээ ч шударга бус зүйл амсахгүй.
Ноён Хө: Эхнэр хүүхдээ ингэж эрхлүүлж,
Ноён Хө: бусдыг дээрэлхүүлдэг хүн өөрөө ч сайн хүн биш.
Ээж: Новшнууд!
Ээж: Бүгд миний буруу.
Ээж: Би чадваргүй болохоор Сүсүг ингэж дээрэлхүүлчихлээ.
Ээж: Бүр “аавгүй хүүхэд” гэж хүртэл хэлүүлсэн.
Хө: Та нар намайг дуудчихаж болно шд.
Ээж: Чи өөрөө бас нэг найдваргүй аав.
Ноён Хө: Чи сая юу гэх гэж байсан бэ?
Ээж: Хэрвээ Сүсү тан шиг аавтай байсан бол
Ээж: Маш жаргалтай байх байсан гэсэн үг.
Ээж: Манай гэр ирчихлээ.
Ээж: Машинаа зогсоогоорой.
Ээж: Би явлаа.
Ээж: Ноён Хө бид хоёрын хооронд юу ч байхгүй.
Ээж: Миний сэтгэл үргэлж зөвхөн хүүхдийн минь аавд байсан.
Хө: Ингэж аймар таалагдаад байгаа юм байхдаа...
Ятин: Тяньчи, яасан бэ, яагаад ингэж айхтар ширүүн байнаа?
Ноён Хө: Чи Өөрөөсөө асуу.
Ноён Хө: Хичээл хуулж,
Ноён Хө: ангийнхаа хүүхдийг гүтгэж,
Ноён Хө: одоо бүр бусдыг дээрэлхдэг болсон байна.
Ноён Хө: Манай Хө овогтын гэр бүлд ийм хүүхэд байх ёсгүй.
Ятин: Тяньчи, тийм сүртэй юм байхгүй байлгүй дээ.
Ятин: Жиньбао арай л жоохон байгаа шдэ.
Ноён Хө: Энэ бол зарчмын асуудал.
Ноён Хө: Тэнэг байж болно.
Ноён Хө: Гэхдээ муу хүн байж болохгүй.
Ятин: Асуудал байвал бүгдээрээ дараа нь бага багаар зааж өгч болно шдээ
Ноён Хө: Ямар ч дараа байхгүй.
Ноён Хө: Одоо надтай хамт яв.
Ноён Хө: Сүсү болон Су Манманаас уучлалт гуй.
Ятин: Үгүй! Яагаад ч Болохгүй!
Ятин: Хэрэв энэ тараад мэдэгдчихвэл
Ятин: Жиньбао яаж хүний нүүр харах юм?
Ятин: Яаж толгойгоо өргөж явах юм?
Ноён Хө: Чиний бодлоор шудрагаар уучлал гуйх нь
Ноён Хө: бусдыг дээрэлхэхээс илүү ичгүүртэй гэж үү?
Ноён Хө: Чам шиг ийм ээжтэй болохоор
Ноён Хө: Жиньбао яагаад ийм болсныг одоо ойлголоо.
Ятин: Би... би тэгж хэлээгүй.
Ятин: Жиньбао алдаа гаргасан бол
Ятин: алдааныхаа төлөө хариуцлага үүрэх ёстой.
Ятин: Маргааш би Жиньбаог өөрөө сургалтын төв рүү авч явъя.
Ятин: Тэгээд бүх хүний өмнө Сүсүгээс уучлалт гуйна, ойлгов уу?
Ятин: Бас тэр нэгдүгээр байрын шагналыг буцаая.
Ноён Хө: Тэр дахиж энэ сургалтын төвд явахгүй.
Ноён Хө: Би түүнийг гадаад руу явуулна.
Ноён Хө: Хө гэр бүлийн нэрийг барьж ахиж муу зүйл хийх ёсгүй.
Ятин: Тяньчи, арай хэтэрхий хатуу биш үү?
Ноён Хө: Бас чи, маргааш надтай хамт явж
Ноён Хө: Манман, Сүсү хоёроос уучлалт гуйна.
Ноён Хө: Ланвань ресторан, орой 8 цагт.
Ятин: Үгүй, би очиж чадахгүй.
Ноён Хө: Ямар ч өөр юм байхгүй.
Ятин: Тяньчи! Тяньчи!
Ахлах тогооч: Хөөе, Су Манман.
Ахлах тогооч:: Чи чөлөө авсан биз дээ?
Ахлах тогооч: Энд юу хийж байгаа юм?
Ахлах тогооч: Хөөе, чи лав...
Ахлах тогооч: Хатагтай Хө, Ноён Хө хоёр дотор зочин хүлээж байгааг мэдсээр байж
Ахлах тогооч: Намайг зориуд өдөж байгаа юм уу?
Ээж: би жинхэнэ зочин нь байж магадгүй л юм
Ахлах тогооч: Ай хатагтай, та ирчихвүү
Ахлах тогооч: та энэ хөдөөний хүүхнийг хараа, ямар дээрэнгүй юм бэ!
Ээж: Ятин...
Ээж: Чи Ноён Хөгийн эхнэр юм уу?
Ахлах тогооч: Мэдээж!
Ахлах тогооч: Манай жинхэнэ хатагтай шүү!
Ятин: заа болиоч дээ цаашаа яв.
Ятин: Манман, Надад тайлбар хийх боломж өгөөч.
Ээж: Ямар тайлбар?
Ээж: Чи хэзээ Ноён Хөгийн эхнэр болчихоод надаас нууж байсны чинь тайлбар уу?
Ятин: Манман, би чамайг хуурах гээгүй юмаа.
Ятин: Би Тяньчи шиг ийм мундаг хүнтэй хамт байна гэж огт бодоогүй.
Ятин: Тэр надад анхны харцаар дурласан гэсэн.
Ятин: Бас хүүхдээ ганцаараа өсгөж байгааг минь өрөвдөөд
Ятин: Надтай хамт амьдрахыг зөвшөөрсөн.
Ятин: Магадгүй бид үнэхээр хувь тавилангаар учирсан байх.
Ятин: Манман,
Ээж: Чи үнэнээ хэлээдэх
Ээж: Чи Сүсүгийн хаш зүүлтийг хулгайлсан юм уу?
Ээж: За, хэлэхгүй юм байна тэ?
Ээж: Тэгвэл би одоо өөрөө Тяньчи дээр очъё!
Ятин: Манман!
Ятин: Манман, миний буруу.
Ятин: Надад итгээрэй.
Ятин: Би үнэхээр Сүсүгийн хаш зүүлтийг аваагүй.
Ятин: Бас би одоо Тяньчигийн хүүхдийг тээж байгаа.
Ятин: Бид удахгүй гэрлэнэ.
Ятин: Чи одоо түүн дээр очлоо ч
Ятин: Сүсү зөвхөн хууль бус хүүхэд хэвээр үлдэнэ.
Ятин: Чи үнэхээр тэгмээр байна уу?
Ятин: Хатагтай Хө гэдэг байр суурь зөвхөн минийх.
Ятин: Аан, Тяньчи...
Ятин: Манман, хүүхдийнхээ аавыг олчихсон юм шиг байна.
Ятин: Сонсохнээ тэр хоёр гэрлэх гэж байгаа гэсэн.
Ятин: Бас тэр бидэнд аз жаргал хүссэн шүү.
Сүсү: Ээж ээ, ус уу.
Сүсү: Бие чинь дээрдэнэ.
Ээж: Баярлалаа, миний хүү.
Ээж: Ээж нь ханиад хүрчихжээ.
Ээж: Магадгүй хэд хоногийн дараа л өвөө эмээ дээрээ очих нь.
Сүсү: Ээж ээ, би аль хэдийн Ноён Хөгөөс чөлөө аваад өгсөн.
Сүсү: Та хэд хоног сайн амарч эдгээрэй.
Ээж: Ямар сайн хүү вэ.
Ноён Хө: Су Манман, чи юу хийгээд байгаа юм?
Ноён Хө: Толгой эргээд байна гэнэ
Ноён Хө: Үнэхээр толгой чинь эргэжээ.
Ноён Хө: Су Манман, юун гэрлэлт?
Ноён Хө: Чи хэнтэй гэрлэх гэж байгаа юм?
Ноён Хө: Сүсүгийн аав юм биш биз?
Ноён Хө: Тэр хариуцлагагүй эртэй юу?
Ээж: Ноён Хө, та ямар дэмий юм яриад байгаа юм?
Ээж: Гэрлэх гэж байгаа хүн чинь чи өөрөө биз дээ.
Ээж: Ятин бол миний багаасаа найзалсан хамгийн сайн найз.
Ээж: Одоо бүр жирэмсэн болсон.
Ээж: Тиймээс миний асуудалд дахиж битгий оролцоорой.
Ноён Хө: Ямар гэрлэлт?
Ноён Хө: Ятин бид хоёр таны бодож байгаа шиг харилцаатай биш.
Ээж: новшийн залуу.
Ноён Хө: Юу гэсэн үг юм бол?
Ятин: Тяньчи...
Ноён Хө: Су Манман, тэр өдөр явсны дараа юу болсон юм?
Ноён Хө: Чи юу гээд хэлчихсэн юм?
Ятин: Юу ч хэлээгүй шд
Ноён Хө: Чи тэрэнд өөрийгөө миний хүүхдийг тээж байгаа,
Ноён Хө: бас надтай гэрлэнэ гэж худлаа хэлсэн үү?
Ятин: Үгүй!
Ятин: Тэр л бид хоёрыг муудалцуулах гэж оролдож байгаа.
Ятин: Анхнаасаа л муу санаатай байсан.
Ноён Хө: Тэр тийм хүн биш.
Ноён Хө: Би чамд ямар ч сэтгэлгүй, Ятин.
Ятин: Чи юу гэнэ ээ?
Ятин: Надад ямар ч сэтгэлгүй гэж үү?
Ятин: Тэгвэл чи хэнд сэтгэлтэй юм?
Ятин: Су Манманд уу?
Ятин: Тэр чинь зүгээр л хөдөөний хүүхэн шүү дээ.
Ятин: Тэр надаас юугаараа илүү юм?
Ноён Хө: Миний мэдэх Су Манман бол
Ноён Хө: ухаалаг, сайхан сэтгэлтэй, үнэнч, зоригтой хүн.
Ноён Хө: Тэр хэнээс ч дор биш.
Ноён Хө: Бүр чамаас мянга дахин дээр.
Ятин: Юу нь надаад тийм илүү гэж?
Ятин: Таван жилийн өмнө чамтай хамт байсан хүн чинь би!
Ятин: Би Жиньбаогийн төрсөн ээж! Тяньчи,
Ноён Хө: Гэхдээ миний хайртай хүн бол тэр.
Ноён Хө: Би чамд хоёр хоног өгье.
Ноён Хө: Хоёр хоногийн дараа чамайг дахиж гэртээ харвал
Ноён Хө: Би зөөлөн хандахгүй шүү.
Ятин: Су Манман...
Ятин: Миний авч чадахгүйг
Ятин: Чи ч бас авна гэж бодоод хэрэггүй.
Ятин: байна уу, Ху ах аа.
Ятин: Та одоо хүртэл ганц бие байгаа биз дээ?
Ятин: Надад Су Манманы учрыг олоод өгөөч.
Ятин: Түүнийг миний амьдралаас бүрмөсөн алга болгоод өг.
Ятин: Хэрвээ энэ ажлыг бүтээчихвэл мөнгө асуудал биш.
Туслах: Эрхэм ээ, хурдан Су хатагтайг олоорой!
Туслах: Би сая хатагтайг утсаар хэн нэгэнд түүнийг хорло гэж хэлж байхыг сонслоо.
Хүн 1: Су Манман хотoос буцаад иржээ.
Хүн 2: Өө хөөрхий.
Хүн 2: Өмнө нь аавгүй хүүхэдтэй жирэмсэн ирж байсан.
Хүн 2: Энэ удаа бас жирэмсэн юм биш байгаа?
Хүн 3: Сонсоход хотод нэг баян эртэй дахиад нийлсэн гэсэн.
Хүн 3: тиймүүү
Хүн 2: Хөөрхий дөө, энэ удаа ямар ч үнэтэй зүйл авч ирсэнгүй.
Хүн 2: Хаягдчихсан байх аа.
Хүн 1: Су өвгөн үнэхээр нинжин сэтгэлтэй хүн юм.
Хүн 1: Ийм нэр нүүргүй охиныг өсгөчихсөн байдаг.
Хүн 2: Хэрвээ миний охин байсан бол
Хүн 2: Миний нүүрийг ингэж уландаа гишгэхээс нь өмнө аль хэдийн алчих байсан.
Хүн 2: Ямар ичгүүргүй хүүхэн бэ!
Сүсү: Миний ээжийг хэн дээрэлхэж зүрхлэхийг хармаар байна!
Хүмүүс: Өө бүүр юм хэлүүлэхгүй нь шүү.
Хүмүүс: Яаж байнаа энэ чинь
Манманы аав: Су Жяньгуо миний охин та нарын ховонд орж, мөнгө гайхуулах албагүй шүү.
Сүсү: Очоод газраа хагалж ажиллацгаа! Зайл.
Хүмүүс: Ийм ичгүүртэй юм гэж байдагаа!
Ээж: Ааваа, баярлалаа.
Манманы аав: Надад баярлаж байгаа бол битгий уурлуул. Би ачийнхаа хүүхдийг тэврээд цэргийн андууддаа гайхуулах хүртлээ амьд баймаар байна шүү.
Манманы аав: заза, гэртээ ирчихээд зүгээр амар, чамаар юм хийлгэхгүй
Манманы аав: Тогсоны зүүн талын өвгөн Тао Ли чамд амсуулах гээд хоёр шинэ хоол хийсэн байна. Яваад ид. Яв,яв.
Су Манман: За.
Манманы аав: Чи болохгүй, эндээ үлд.
Манманы аав: Өвөө нь чиний хэдэн бичлэгийг хийгээд, Хө өвгөнд жоохон гайхуулаадхая.
Манманы өөв: заа өөр пооз. Дахиад нэг, За.
Туслах: Еэ, ус уучих.
Ноён Хөгийн аав: Чи хэл дээ, ер нь Юу болоод байна аа?
Ноён Хөгийн аав: Ач хүүгээ хүлээсээр байтал хамаг толгойтой үс цайчихлаа.
Ноён Хөгийн аав: Энэ Nike чинь бүр жинхэнэ Nike ч биш байна шүү!
Ноён Хөгийн аав: Хөгшин Хө, наашаа хар даа. Энэ миний зээ хүү. Хөөрхөн байгаа биз? Танай ач хүүгээс ч илүү байгаа биз дээ? Хаха!
Ноён Хөгийн аав: Хөөе чи, хөгшин новшоо! Яаж миний ачийг булааж зүрхэлдэг байна аа?
Ар-ху: Хэхэ, Манман аа, хот бараадаад Ар-ху ахыгаа ч танихаа байчихаа юу?
Ар-ху: Хотын ус газар үнэхээр хүнийг сайхан болгодог юм байна шүү. Энэ хацар чинь ямар зөөлөн юм бэ, базвал ус гарахаар.
Су Манман: Дахиад ингэвэл би өөрөөр ярина шүү.
Ар-ху: Чи яаж чадах юм?
Ар-ху: Аль хэдийнэ нөхөргүй хүүхэд гаргачихаад ариун даруу эмэгтэй дүр эсгээд яах вэ?
Ар-ху: Би 30 жил ганц бие явлаа. Өнөө орой шинэ юм амсаж үзье дээ. Хэхэ.
Ар-ху: За жаал аа, эхлээд чамтай тоглочихоод дараа нь ална аа.
Хө: Манман, чи зүгээр үү?
Ар-гу: Чамайг зүгээр ингээд явуулчихгүй шүү.
Манманы аав: Миний охиныг хэн дээрэлхээд байна аа? Ална шүү.
Ээж: Бүгд холд!
Ээж: Яаж Эмэгтэй хүн дээрэлхэж зүрхэлдэг байна аа?
Манманы аав: Чи яг тэр хөгшин өвгөнтэй адилхан юм!
Манманы аав: Та нарын энэ Царайг харахаар улам уур хүрээд байдаг юм!
Су Манман: Хөдөөний нөхцөл боломж муу болохоор хоол нь ийм л байна даа. Хотын хүн аргалаад идээрэй.
Ноён Хө: Манман л хийсэн бол би бүгдэд нь дуртай.
Ээж: Дуртай юм бол хурдан ид!
Ээж: Ятин, Жиньбао хоёр чамайг гэртээ ирэхийг хүлээж байгаа.
Манманы аав: Зарим хүмүүс аягатай хоолоо идэж байхдаа тогоон дахь руу ширтдэг юм.
Манманы аав: Манай үед тийм хүмүүсийг аль хэдийн буудчихдаг байсан.
Ноён Хө: Үнэндээ тийм биш ээ,
Ноён Хө: Ятин жирэмсэн, гэрлэнэ гэж бүгдийг худлаа хэлсэн юм.
Ноён Хө: Би эхнээсээ л түүнтэй хамт байхыг хүсээгүй.
Ноён Хө: Миний сэтгэл зөвхөн чамд л байдаг.
Ноён Хө: Би Сүсүгийн аав болмоор байна.
Ноён Хө: Би түүнтэй хамт өсөж томормоор байна.
Ноён Хө: Би Сүсүг аль хэдийн өөрийн хүүхэд шигээ боддог болсон.
Ноён Хө: Хэрвээ чи надад боломж өгвөл...
Ээж: Үнэндээ ингэх хэрэггүй.
Ээж: Сүсүгийн аав....
Ноён Хө: хэн байх нь надад огт хамаагүй.
Ноён Хө: Надад тэр хүний хэн байх огт хамаагүй.
Ноён Хөгийн аав: Та нар бүгд андуурсан байна! Бүгд буруу ойлгочихсон!
Манманы аав: Хүүе Хө, Чи яагаад ирчихэв?
Манманы аав: Суу суу суу
Ноён Хөгийн аав: Бүх юм самраад хаячихсан байна!
Ноён Хөгийн аав: Бид чинь нэг гэр бүл байж бие биенээ танихгүй явжээ!
Ноён Хөгийн аав: Жиньбао бол Тяньчигийн хүү биш!
Ноён Хөгийн аав: Сүсү л байсан байна!
Ноён Хө: Юу гэнээ?
Ээж: Сүсүгийн аав нь чи байсан юм!
Ноён Хө: Тэгэхээр 5 жилийн өмнөх хүн нь чи байсан юм уу?
Ноён Хө: Сюй Ятин намайг бүх хугацаанд хуурч явжээ!
Манманы аав: Сүсүгийн IQ Хө овогтын гэр бүлийнх гэдэг нь аргагүй юм байна!
Ноён Хө: Ямар сайн хэрэг вэ
Ноён Хө: 5 жилийн өмнөх хүн нь чи байсан байна!
Ноён Хө: Үнэхээр сайхан байна!
Ээж: Гэхдээ Ятин яагаад ингэснийг би ойлгохгүй байна.
Ноён Хө: Одоо тэр хамаагүй.
Ноён Хө: Би ирэхээсээ өмнө түүнийг аль хэдийн хөөчихсөн.
Ноён Хөгийн аав: Ингээд зүгээр өнгөрөөчихвөл дэндүү хөнгөн байна.
Ноён Хө: Би Сюй Ятиныг шүүхэд өгнө!
Ноён Хө: Түүний мөнгө завшсан болон гэмт хэрэг өдөөсөн бүх нотолгоог цуглуулаад шүүхэд өгнө!
Ноён Хө: Насан туршид нь шоронд суулгах болно!
Ажилчид: Залуу ноёнтон сайн уу.
Ноён Хөгийн аав: Энэ долоо хоногт миний ач надтай хамт байна!
Манманы аав: Юу гээд миний зээг булаах гээд байгаа юм, хөгшин өвгөөн?
Ноён Хөгийн аав: Хэн нь булаагаад байгаа юм? Энэ чинь миний ач!
Ноён Хөгийн аав: Сүсү, чи хэнийг сонгох вэ?
Сүсү: Мэдээж хамгийн хайртай ээжийгээ!
Ажилтан: Энэ бол компанийн шинэ меню. Ахлах тогооч оо, өөрөө сонголтоо хийгээрэй.
Ноён Хө: Хэзээ ийм шинэ меню гарчихсан юм бэ? Би мэдээгүй юм байна.
Ноён Хө: Манман аа, надтай гэрлээч.
Ноён Хө: Би олон жил алдаж чамгүй байсан.
Ноён Хө: Одооноос эхлээд нэг секундыг ч алдмааргүй байна.
Ноён Хө: Би чамтай хамт хавар, зун, намар, өвлийг хамтдаа өнгөрүүлмээр байна.
Back to episodes Go home