Filmbridge
Төрөл: Уран сайхны кино Хуудасны тоо: 28
Нэр: Panda Plan 2 10/05/2026 Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Дарга- Жеки Чан, элч, аврагч гэж бас дуудагддаг
Ахлагч- Панда омгийн ахлагч бүсгүй
Тулу- Ахлагчийн хүү
Шаяй- Ахлагчийн охин
Шан-Цяншань, Тулугийн дайчин
Ба, Бо, Бэн- Тулугийн гурван дагалдашгч эрс
Их тахилч- Ахлагчийн баруун гарын дагуул эр
Эрдэмтэн- Их тахилчийн хүү
Дарга: Их оргилд хүрэх зам хэцүү юм аа. Чамтай хамт хэр хол явж чадахаа мэдэхгүй нь. Ху Ху. Чи үнэхээр зоригтой шүү. Дахиад нэг оролдоод үзье! Бяцхан минь. Энэ цаг мөчөөс чи ганцаараа шүү. Ху Ху!
Туслах эр: Зүгээр үү, дарга аа? Ху Ху энд байна.
Дарга: Тийм ээ. Хар дарлаа.
Туслах эр: Хар дарах? Аймар шүү. Зүрх дэлсмээр шүү.
Дарга: Ху Хугийн дуу яаж байна? Ая нь.
Туслах эр: Ая нь болсон. Хэдэн засвар хийчихвэл л болно.
Дарга: Хэдхэн? Хурдан дуусга!
Туслах эр: За аа. Дарга аа. Энэ газар жоохон сонин биш байна уу?
Мэдээ эр: Яаралтай мэдээ. Панда хамгаалах төвийн орчимд ноцтой байгалийн үзэгдэл үзэгдлээ. Хиймэл дагуулд өмнө илрээгүй байсан тосгон хачирхалтай үүлэн дор үзэгдээд байна. Нөхцөл байдлаас үзэхэд урьд хожид гадаад ертөнцтэй холбоо тогтоож байгаагүй уугуул овог байх магадлалтай байна. Өнөөдрийг хүртэл тэдний ертөнцөд хүрэх хаалгыг олоогүй байгаа билээ.
Дарга: Ма ноён. Панда хамгаалах төв хэр хол вэ?
Жолооч эр: Арван километр. Миний жолоог хараад, тоолоход болно.
Дарга: Хаашаа явчхав? Юу болоод байна аа? Ху Ху ч бас алга. Хаашаа явчхав? Ху Ху! Хаана байна аа, Ху Ху? Эргээд ир! Ху Ху! Хаашаа... Ху Ху! Би хаана байна аа? Ху Ху! Ху Ху! Үнэхээр... Зэрлэгүүд? Зэрлэг бодон хүртэл үү? Яагаад байна аа? Намайг туухаа боль! Туслаарай!
Тулу: Та нарт чаддаг юм байна уу? Хэрэггүй юмнууд! Шан! Шаяйд олзоо булаалгаж болохгүй шүү!
Дарга: Ху Ху! Нааш ир, Ху Ху! Зогс! Ху Ху! Ху Ху! Болгоомжтой! Ху Ху!
Тулу: Амьдаар нь барь! Авч яваад шагнуулъя.
Тоглоомын дүр хүү: Ээж, Би тэврүүлье.
Тоглоомын дүр ээж: Чи одоо зургаан настай. Намайг одоогоос Ээж гэхээ боль. Тэврэлт бол сул доройн шинж. Одоогоос, чи биеэ дааж, зоригтой байх ёстой. Биднийг бүтээсэн хүмүүс шиг хүчирхэг бол. Хүч чадал бүхнийг хийж чадна.
Ба: Юу хийгээд байна аа?
Зарлагч эр: Панда овгийн зэрлэг бодон туух тэмцээнд тавтай морил! Ахлагч ирлээ.
Их Тахилч: Ахлагч. Өнөөдөр ааш зан нь сайхан байх чинь.
Ахлагч: Хүлээлтэд минь чи хүрлээ, цус, хөлсөө урсган олон өгөөш барьж, шинэ оны сайхан эхлэл тавилаа.
Иргэд: Ху Ху!
Их Тахилч: Манай овгийн дүрмийн дагуу, хамгийн их өгөөш барьсан нь найрлаж; хамгийн хүчирхэг нь дүүртлээ идэж болно.
Дарга: Панда идэж болохгүй шүү! Хууль бус шүү!
Бо: Дуу гэм. Ахлагч ярьж байна.
Ахлагч: Энэ удаа, хамгийн олон өгөөш барьсан дайчин өнөөдрийн аварга болно. Тиймээс... Шаяй!
Тулу: 'Ху Ху' гэхээ боль! Би том хар баавгай барьсан!
Ахлагч: Чи юу?
Тулу: Би Цяншанийг сургасан, гээд тэр өөрөө барьсан.
Ахлагч: Хэрэггүй амьтан.
Тулу: Би яаж хэрэггүй гэж? Та зөвхөн Шаяйд л санаа тавьдаг. Би ч бас таны хүүхэд! Ээж ээ! Алив! Намайг зод!
Дарга: Тэр юу буруу хэлсэн юм? Яагаад зодоод байгаа юм?
Бэн: Тэр дотоод сул талаа харууллаа. Сул дорой! Бидний өмнө!
Бо: Манай хүмүүс зургаан насандаа биеэ даадаг.
Ахлагч: Илүү чанга!
Тулу: Намайг алсан ч, та миний ээж хэвээрээ!
Ахлагч: Тэр юу...
Эмэгтэй: Араатан бууж ирлээ!
Эр 1: Юу болсон бэ?
Иргэд: Араатан бууж ирлээ!
Эмэгтэй 2: Хурдлаарай!
Эр 1: Ойлголоо!
Эмэгтэй 3: Тэгэхээр энэ манай домгийн араатан уу?
Эмэгтэй 4: Домгийн араатан уу?
Эмэгтэй 3: Гайхалтай!
Эр 2: Ямар хөөрхөн юм!
Ахлагч: Чулуун хавтан дээр юу гэж бичсэн байна?
Эрдэмтэн: Том гэдэс сэв-сэв! Хар цагаан үстэй-үстэй! Хар нүд ирмэ-ирмэ! Хүчтэй панда яв-яв!
Ахлагч: Манай домгийн араатан эцэст нь гарч ирлээ.
Иргэд: Ху Ху!
Ахлагч: Үнэхээр манай домогт гардаг зүйл мөн үү?
Их Тахилч: Цааш нь унш.
Эрдэмтэн: Араатан архирах үед, бүх дэлхий доргино. Цааш нь бас байна. Домгийн араатан гарч ирэхэд, түүнийг дагаад гай гамшиг ирнэ.
Харуул эр: Тэнгэрийн хараал! Домгийн араатан бууж ирлээ! Тэнгэрийн хараал тохиолоо. Гай гамшиг ирж байна!
Их Тахилч: Бүгдээрээ бүү сандар. Гай гамшгийн шийдэл чулуун хавтан дээр аль хэдийн бичигдсэн байгаа. Тэр нь хүмүүс ба араатны нэгдэл. Тэр үед, гайхамшигт адислалууд бидэнд ирнэ.
Ахлагч: Товчхон хэлж болох уу?
Их Тахилч: Энэ нь бид домгийн араатанд элчээ сонгуулаад түүнийг Их оргилд хүргэж өгнө. Тэгвэл гай гамшиг шийдэгдэнэ.
Ахлагч: Манай араатан элчээ сонгоно гэж үү?
Өвгөн: Ахлагч аа, ийм сонголтын арга үнэхээр шударга бус байна. Сул уу хүчтэй юу, араатан яаж мэдэх юм?
Иргэд: Тийм шүү. Яаж мэдэх юм?
Ахлагч: Тэгвэл тулалдъя. Хэн ялсан нь элч болно. Шан хаана байна? Илүү чанга цохь!
Дарга: Та нар юу хийгээд байна аа? Намайг одоо тавь!
Бэн: Усанд оруулсны дараа чамайг явуулна.
Дарга: Надаар битгий тогло. Боль!
Бэн: Энд нэг юм байна. Юу... Эд нар юу вэ?
Дарга: Машины түлхүүр. Чи ойлгохгүй.
Бэн: Тэгээд эд нар.
Дарга: Идэх юм биш. Би эд нараар гуч гаруй жил тоглосон.
Бэн: Зүгээр л зууш.
Дарга: Та нар чинь хаашаа юм бэ?
Бэн: Энэ ус гоё юм.
Ба: Үгүй, үгүй! Чи! Түүнийг харж бай!
Бо: Тэгье.
Ба: Тоглоомоо үргэлжлүүлье. Алив.
Бо: Тэр алга болчихлоо! Тэнд!
Дарга: Ху Ху. Битгий зодолдоцгоо! Ху Ху! Ху Ху! Ху Ху, чамд маш их санаа зовлоо!
Их Тахилч: Одоо түүнийг тавь! Чи манай араатныг доромжилж байна! Ахлагч аа, түүнийг шийтгэх ёстой!
Ахлагч: Араатан түүнийг элчээр сонгосон. Чи мөн байна!
Шан: Үгүй... Энэ чинь буруу! Яаж? Би хоёуланг нь энд авчирсан. Нэг нь домгийн араатан, нөгөө нь элч. Тэгвэл би яах вэ? Би юу ч биш.
Ахлагч: Ер нь л тийм.
Шан: Ээж ээ!
Ахлагч: Алив. За. Элчийг авч явж цэвэрлэ.
Дарга: Юу? Юу гэсэн үг вэ?
Ахлагч: Энэ нь чиний шаврыг хуулна гэсэн үг.
Дарга: Элч ээ? Гай гамшиг? Их оргил оо?
Ахлагч: Чулуун хавтангийн дагуу, домогт өгүүлснээр тэнгэрээс манай омогт гай гамшиг бууж тэгээд бид сүйрлээ хүлээхээс өөр аргагүй болно. Амь насны асуудал болоход, араатан болон түүний элч гарч ирнэ. Тэд гай гамшгийг зогсоохын тулд Их оргил руу явна. Гэхдээ Их оргилын суурь нь хачин хэлбэртэй. Тэд үүнийг яаж давахыг хэн ч мэдэхгүй. Мөн дунд хэсэг нь маш эгц, тэд хамтран ажиллаж нэгэн сэтгэлээр давах шаардлагатай. Мөн оргилын ойролцоо шуурга урьдчилан тааварлашгүйгээр дэгддэг. Тиймээс манай амьтан ганцаараа авирах ёстой. Оргилд хүрмэгцээ тэр мөнх амьдрагсдыг дуудаж чадна. Тэгээд гай гамшиг үгүй болж, газар нутагт амар тайван эргэн ирнэ. Одоо манай араатан чамайг элчээр сонгосон тул, биднийг аварч чадах цорын ганц хүмүүс бол араатан болон чи. Өнөөдрөөс эхлээд, чи... манай домгийн араатны элч боллоо. Ху Ху! Ху Ху!
Дарга: Хүлээ! Тэнд байгаа бүх бичвэрийг хар даа. Тэмдэглэгээ, дугуй, бас хэрээснүүд үү? Юу ч ойлгохгүй байна. Дэмий юм.
Их Тахилч: Чи ойлгохгүй байх нь аргагүй. Ямартай ч чи манай бичгийг мэдэхгүй.
Дарга: Хэрэв би энэ жижиг амьтантай тэр Их оргил руу ч юм уу явах ёстой бол, тэр яаж гай гамшгийг зогсоох юм? Тэр яаж танай овгийг аврах юм? Тэнд юу байгаа юм? Хэн нэгэн надад хэлээч. Чи өөрөө хэл.
Ахлагч: Би...
Их Тахилч: Сайхан асуулт! Чулуун хавтан дээр тэнд байгаа мөнх амьдрагсадтай ярьж болно, тэгснээр гай гамшиг арилна гэж бичсэн байна.
Дарга: Хэнийх нь балайралт вэ? Би чадахгүй! Өө, ямар гоё өд вэ! Хаанаас авсан юм? Зүгээр л хэдэн хаданд авирах шүү дээ. Би тусалж чадна!
Ахлагч: Шаяй, манай элчид зориулж сайхан хоол унд бэлд, тэд удахгүй Их оргилыг зорино.
Их Тахилч: Ноён Тулу, та бэртчихэв үү?
Тулу: Хангалтгүй байна уу? Алив. Би одоо ч бөгтийж байна.
Их Тахилч: За, өнөөдөр таныг ташуурдсан. Зүгээр л жүжиг байсан. Дүрэм бол дүрэм. Би мэднэ ээ. Та овогтоо үнэнч байсан. Манай чулуун хавтангууд гаднын хүн манай амьтныг дагалдана гэж хэзээ ч хэлээгүй. Хэрэв энэ гаднын хүн үнэхээр Их оргил хүртэл явчихвал, бид үүнийг өвөг дээдэстээ яаж тайлбарлах юм?
Тулу: Яасан ч үгүй. Сонс! Их оргилд авирахын тулд, хурц ухаантай бас хүчирхэг биетэй байх ёстой!
Их Тахилч: Яг зөв! Би таныг хамгийн сайн нэр дэвшигч гэж үргэлж мэдэж байсан юм. Хэрэв та энэ амьтныг Их оргил руу хүргэвэл, манай овгийн баатар болно. Тэгээд, Дарга таныг цоо шинэ өнцгөөс харах болно. Та түүний хувьд хамгийн чухал хүн болно. Бид энэ гаднын хүнийг хэзээ ч араатны элч болгох ёсгүй.
Тулу: Чамд сайн санаа байна уу?
Их Тахилч: Тэр үхэх ёстой. Хэрэв тэр үүнийг бүтээчихвэл, та ямар ч хэрэггүй болно. Ойлгов уу?
Дарга: Ямар гоё юм бэ!
Шаяй: Чи сая араатныг ингэсэн. Ямар нэгэн зан үйл үү?
Дарга: Үүнийг хэлж байна уу? Энэ бол энгийн тэврэлт. Хүндэтгэлийн тэврэлт.
Шаяй: Тэврэлт үү?
Дарга: Тийм. Хар даа, яг ингэж. Энд тэврэхийг хориглодог юм уу?
Бэн: Ноён Тулу, та үүнийг сонссон уу? Тэр элч маш муу санаатай. Тэр биднийг гэнэдүүлсэн.
Тулу: Тийм үү?
Ба: Тэр манай хүмүүсийг ингэж... ингэж тэвэрсэн!
Тулу: Та нарт үнэнийг хэлье. Би тэр элчийг устгана.
Бэн: Энэ ажлыг бид гурав хийх ёстой.
Тулу: Та гуравт ухаан мэдрэл байна уу? Би та нарт хэлье, үүнийг зөвхөн нэг хүн л хийж чадна. Тэр бол... Шан!
Ба: Та Цяншанийг хэлж байна. Гэхдээ тэр ямар хүчтэй юм? Бид яаж түүнээс сул байх юм?
Бо: Яг тийм.
Ба: Тэр урт үстэй ч туршлага бага.
Бо: Тэр надаас царайлаг гэж үү?
Тулу: Үүнийг сонсов уу? Тэд чиний араар муулж байна.
Бо: Шан ах.
Тулу: Шударга ёс, тэгш байдлын төлөө, тэдэнтэй хамт шийдье. Хамгийн урт саваа сугалсан нь даалгаврыг гүйцэтгэнэ. Одоо нүдээ ань. Хэн эхлэх вэ? Тэгээд дараагийнх нь хэн сугалах вэ? За. Амьдрал урт, учир нь бидэнд урт зам үлдсэн. Дараагийнх нь хэн бэ? Үр дүн удахгүй гарна. Бусад нь дахиж сугалж болохгүй. Өө. Одоо нүдээ нээ. Бид үр дүнг харлаа. Шан хамгийн уртыг нь сугалсан. Чи явах ёстой.
Ба: Бид сугалаагүй байна.
Тулу: Тэгэхээр даалгавар чинийх болно. Санаарай, чиний даалгавар бол үүнийг осол мэт харагдуулах, ямар ч ул мөр үлдээлгүй хийх.
Дарга: Эндхийн хүмүүс хачин юм. Ээжийгээ Ээж гэж дуудаж чаддаггүй. Тэгээд тэврэлдэхийг үзэн яддаг. Би эндээс явах ёстой. Чи юу? Явцгаая. Энэ тосгон үнэхээр хачин юм.
Шан: Намайг Урхины Хаан гэдэг нь аргагүй юм. Яг төгс таарлаа.
Дарга: Яагаад тойроод байна? Тэдний зэрлэг гахай хөөсөн газар энэ мөн биз дээ? Юу болоод байна?
Шан: Би үүнийг зохион бүтээсэн. Чи зүгээр үү? Битгий ойрт!
Дарга: Тэр хаана байна? Тэр хаана байна?
Шан: Энэ урхийг хэн тавьсан юм? Ямар харгис юм! Хүн чанаргүй юм. Хүүхэд уначихвал яах юм?
Дарга: Чи зүгээр үү?
Шан: Чи хэн бэ?
Дарга: Би Пандагийн Элч.
Шан: Тэгвэл би хэн юм?
Дарга: Би мэдэхгүй.
Шан: Чи намайг аварсан уу?
Дарга: Хэлэхэд хэцүү байна.
Шан: Тэгвэл битгий хэл! Чи миний аврагч! Би ачийг чинь хариулмаар байна! Би чиний нэг хүслийг биелүүлнэ!
Дарга: Нэг хүсэл үү?
Шан: Хэл! Бод! Одоо! Хурдал!
Дарга: За. Чи... гарах зам мэдэх үү?
Шан: Гарах зам уу? Мэдэлгүй яах вэ!
Дарга: Үнэхээр үү?
Шан: Яг энэ...
Дарга: Тэр ухаан алдсан уу эсвэл унтчихсан уу? Би яагаад ийм үед түүнийг аварчхав аа? Би үнэхээр... Яаж аль хэдийн сэрчихээ вэ? Чи зүгээр үү?
Шан: Тийм.
Дарга: Бид яаж гарах вэ?
Шан: Бид яаж гарах вэ?
Дарга: Чи нутгийн хүн биш юм уу?
Шан: Би нутгийн хүн юм уу?
Дарга: Чи юу ч санахгүй байна уу?
Шан: Би санаж байна. Чи миний аврагч.
Дарга: Өө новш...
Шан: Юу гэсэн үг вэ?
Дарга: Зүгээр ээ. Яв.
Шан: Зүгээр дээ. Би явлаа.
Дарга: Яагаад энд зогсоод байгаа юм?
Шан: Чи намайг аварсан. Энэ бол миний гэр. Би чамайг хамгаалахын тулд манаанд зогсоно.
Дарга: Чи миний хэлсэн бүхнийг хийх үү?
Шан: Тийм.
Дарга: Гар.
Шан: За.
Дарга: Хаалгаа хаа. Ороод ир! Наашаа ир. Галын дэргэд дулаац.
Шан: За.
Дарга: Намайг битгий сүнс шиг дагаад бай. Жаахан ухар. Илүү, өшөө илүү. Суу... Над руу битгий хар! Чи яг сүнс шиг харагдаж байна.
Шан: Сүнс үү? Би одоо хүн шиг харагдаж байна уу?
Дарга: Би... Чи юу хийгээд байна?
Шан: Шумуул. Би чамайг гэмтээсэй гэж хүсэхгүй байна.
Дарга: Чи шумуул хадчихаж байгаа юм уу?
Шан: Миний үснээс битгий тат! Чи нэлээн хүнд юм! Чиний хөл үнэхээр зөөлхөн юм. Маргааш, би чамд сүрлэн шаахай хийж өгнө. Тэгвэл алхахад хөл чинь өвдөхгүй. Аянга. Битгий санаа зов. Чи үнэхээр зөөлөн бас хөөрхөн юм.
Дарга: Битгий тоглоод бай. Бид маргааш гарах арга олох ёстой. Унт.
Шан: Намайг тэвэр. Тэвэрчих. Бос, Аврагч аа. Би чамд өглөөний цай хийж байна.
Бэн: Цяншань хоол хийж байна!
Бо: Бүр үсээ хоёр сүлжчихэж! Тэгээд үсэндээ цэцэгтэй! Надаас ч илүү халуухан!
Шан: Би ногоон уулс, усыг хайрладаг. Би цэнхэр тэнгэрт хайртай. Бүр үзүүлбэр үзүүлээд л. Надаас хол бай! Зайл!
Ба: Одоо бүр тахианаас айдаг болчихсон уу? Тэр өөрчлөгджээ.
Бо: Яах вэ?
Бэн: Түүнийг дуусга!
Шан: Намайг битгий хөө.
Тулу: Элчийг устга. Осол шиг харагдуул.
Бэн: Тэр хутгатай байна.
Бо: Ямар мэргэжлийн юм бэ.
Ба: Явцгаая!
Дарга: Чи юу хийгээд байна?
Шан: Аль аяганд нь будаа хийх вэ? Зэрлэг ногоо түүцгээе. Нааш ир, Аврагч аа!
Дарга: Хачин амьтан. Ху Ху.
Бэн: Бид хууртагджээ. Хэрвээ тэр түүнийг дуусгахгүй бол, бид хийнэ.
Бо: Хэрвээ Цяншань тэдэнд тусалбал яах вэ?
Бэн: Тэгвэл бид түүнийг ч бас дуусгана.
Бо: Түүнийг дуусга.
Бэн: Түүнийг дуусга.
Шан: Та нар хэнийг дуусгах гээд байгаа юм? Та нар намайг дуусгахгүй биз дээ? Сахилгагүй юм.
Тулу: Бурхан минь. Чи яаж буцаад ирэв? Тэд хаана байна?
Бэн: Ноён Тулу! Ноён Тулу! Том асуудал гарлаа! Цяншань... тэр галзуурчхаж.
Бо: Цяншань биднээс урвасан. Тэр биднийг хуурсан!
Ба: Бидний яаж зодуулсныг хар даа?
Тулу: Байх боломжгүй.
Ба: Юу нь боломжгүй гэж? Хараач, Намайг өшиглөөд буцаачихлаа.
Бэн: Би зүгээр ээ.
Бэн: Цяншань!
Тулу: Түүнийг дуудаад байна уу эсвэл намайг айлгаад байна уу? Үүнийг аманд чинь чихчихнэ шүү! Ёс журам чинь хаана байна? Шан. Шан?
Бэн: Ноён Тулу. Хараач, тэр бүр хоол хийсэн. Тэр өмнө нь хэзээ ч хоол хийж байгаагүй!
Тулу: Би л түүнд хоол хийж өгдөг.
Бо: Тэр бүр түүнийг аврагч гэж дууддаг. Тэр таныг тэгж дуудаж байсан уу? Аврагч.
Тулу: Итгэлтэй байна уу?
Бо: Тийм.
Ба: Хараач, тэр бүр үзүүлбэр үзүүлж байна. Танд энэ авьяасаа харуулж байсан уу? Ингэж тоглож. Танд ингэж байгаагүй юу?
Тулу: Энэ бүгдийг тэр хийсэн үү?
Бо: Тийм.
Тулу: Суу. Тэр бүр хоол чимэглэж сурч. Та гурав бүгд, миний тушаалаар.
Ба; Бо; Бэн: Юу вэ, Аврагч аа?
Тулу: Ид! Амьсгаа аваад! Залги! Бүгдийг нь идчих! Юу ч битгий үлдээ!
Бо: За!
Тулу: Ид! Тэр намайг түүнийг энд амьдрал зохио гэж явуулсан гэж бодсон юм байх даа? Гэртээ харъя! Чүү! Чүү!
Дарга: Чи энд юу хийж байгаа юм?
Тулу: Хөөе, чи юу хийгээд байгаа юм? Больцгоо! Одоо!
Дарга: Юу?
Тулу: Боль! Өшиглөхөө боль! Зогс! Чүү! Зайлаарай! Зодолдохгүй!
Шан: Аврагч. Та сэрчхэж. Би танд идэх юм бэлдье.
Шаяй: Чи яагаад үргэлж чулуун хавтан дээрх дүрмийн эсрэг зүйл хийдэг юм?
Шан: Чи хэн бэ? Чи тогшилгүй орж ирлээ. Ямар бүдүүлэг юм!
Шаяй: Дээд тахилч шалгалтын ёслолыг эхлүүлэх гэж байна. Явцгаая.
Их Тахилч: Домгийн араатны Их оргилд авирах нь бүхэл бүтэн овгийн амьд үлдэхтэй холбоотой. Тэр овгийн уламжлалыг дагаж шалгалтыг дуусгах ёстой.
Иргэд: Ху Ху! Ху Ху! Ху Ху!
Дарга: Шалгалт гэж юу юм?
Шаяй: Шалгалт бол манай хүмүүсийн эр зоригийн сорил. Хүн зургаан нас хүрээд хамгийн орой хүртэл нь авирах ёстой. Тэгээд төхөөрөмжид хүрээд дуусгана. Тэр үеэс хойш хүн бие даан амьдрах ёстой.
Тулу: Одоо бид яах вэ?
Их Тахилч: Миний царайг ажигла. Хийх ёстойгоо хий.
Тулу: Нүдээ томоор нээ, үгүй бол би харахгүй байна.
Их Тахилч: Явцгаая. Домгийн араатныг надад өг. Шалгалт амархан. Зүгээр л дээшээ авирч төхөөрөмжийг дар. Тулу! Яваарай!
Тулу: Томоотой бай. Авир. Авир.
Дарга: Та нар түүнтэй ингэж харьцаж болохгүй!
Цэрэг: Зогс! Шалгалтад бүү саад бол!
Их Тахилч: Түүнийг чич.
Тулу: Яв!
Дарга: Чи ингэж болохгүй! Өө! Хүлээ! Би зодолдох гэж ирээгүй.
Тулу: Чи зодолдох гэж ирээгүй хэр нь намайг гурван удаа цохилоо!
Их Тахилч: Тэр Шалгалтад яаж саад хийж зүрхэлдэг байна аа! Түүнийг барь!
Эмэгтэй: Тэр үнэхээр мундаг юм. Түүнийг элч гэх нь аргагүй юм.
Дарга: Юу болоо вэ?
Шан: Зам тавь!
Их Тахилч: Юм олоод ир! Амьтныг дээш түлхэх гээд үз!
Тулу: Шан!
Дарга: Зодолдохоо боль!
Шан: Аврагч!
Ба: Тэр биднээс урвасан!
Бэн: Тийм ээ!
Тулу: Дэмий юм! Шан магадгүй... нууцаар ажиллаж байгаа.
Дарга: Зодолдохоо боль!
Их Тахилч: Бамбарыг ав. Түүнийг түл. Бид бүгд хүүхэд байхдаа ингэж байсан. Яараарай! Одоо өөрийгөө ямар хүн гэдгээ харуулах цаг.
Их Тахилч: Яваарай! Сайн бай! Дээш авир!
Шан: Аврагч! Ху Хуг одоо авар!
Их Тахилч: Хараач. Тулу амьтанд Шалгалтыг дуусгахад нь тусалж байна! Тэр бол жинхэнэ элч!
Дарга: Та нар түүнтэй ингэж харьцаж болохгүй!
Тулу: Чи яаж хаа сайгүй байдаг юм?
Дарга: Ху Ху. Яараарай... Наашаа гараад ир! Түүнийг дахиж битгий түлх! Ху Худ хүрсэн хэн ч байсан, надтай үхтлээ тулалдана гэж мэд!
Их Тахилч: Ахлагч аа, энэ хүн Шалгалтыг сүйтгэсэн мөн овгийн дүрмийг олон удаа зөрчсөн!
Дарга: Ямар гайхалтай юм бэ!
Ахлагч: Та яагаад Шалгалтыг зогсоосон юм?
Дарга: Та нар түүнийг ингэж харгис сургаж болохгүй.
Ахлагч: Олон зуун жилийн турш, бид бүгд ингэж сургагдсан.
Дарга: Хүн бүрд урам хэрэгтэй, ялангуяа түүн шиг жаахан хүүхдэд.
Ахлагч: Урам гэж юу юм?
Дарга: Ху Ху савлуур дээр тоглох дуртай. Савлуур олоод ир, би үзүүлье.
Ахлагч: Савлуур гэж юу юм?
Шан: Өндөр юм аа! Ямар гоё юм бэ, Аврагч аа!
Дарга: Тийм ээ! Ху Ху үнэхээр зоригтой юм! Ахлагч аа! Зөндөө хөгжилтэй байна!
Ахлагч: Хүүхдээрээ юм.
Дарга: Ахлагч аа! Ямар гоё юм бэ! Та ч бас туршаад үз!
Ахлагч: Ямар догдлом юм бэ! Үнэхээр хөгжилтэй юм!
Дарга: Хэрвээ тэр танд дуртай бол, тэр унгана. Тэр чамд дуртай юм байна.
Ахлагч: Тэр намайг түлхэж байна.
Дарга: Тэр таныг зоригжуулж байна! Ахлагч аа!
Их Тахилч: Санаа зоволтгүй. Тэр нисэж чаддаг.
Дарга: Тэгвэл яагаад Их оргил руу нисчихдэггүй юм?
Их Тахилч: Тэр тийм өндөр нисэж чадахгүй ээ.
Дарга: Өндрийн хязгаар шиг үү?
Ахлагч: Би зоригжуулалт гэж юу болохыг ойлгож байх шиг байна.
Шан: Ямар их унав аа!
Дарга: Тэр хэр өндөр нисэж чаддаг юм?
Шан: Мэдэхгүй. Би түүнийг танихгүй.
Дарга: Энэ... Ху Ху болсон жимсэнд дуртай. Энэ.
Ахлагч: Би үнэхээр нисэж чадна. Даанч чи хэтэрхий хүнд юм. Би чамайг хамгаалах ёстой байсан биз дээ?
Шан: Хүлээ. Аврагч аа, үүнийг идэж болно гэж яаж мэдэж байгаа юм?
Дарга: Мэдэлгүй яах вэ. Манай нутагт үүнийг гадил гэдэг.
Шан: Гадил. Ямар ганган нэр вэ!
Дарга: Та нар үүнийг юу гэж дууддаг юм?
Шан: Бид үүнийг Ба-на-на гэдэг.
Дарга: Ба-на-на... Банана?
Шан: Аврагч аа, та дандаа гэрийнхээ тухай ярьдаг. Тэнд ямархуу вэ?
Дарга: Манай нутагт тэнгэр баганадсан барилгууд, машинууд, мотоциклууд байдаг...
Шан: Юу яриад байгааг чинь би ойлгохгүй байгаа ч, их хөгжилтэй сонсогдож байна.
Дарга: Хэрвээ чи гарах замыг олж чадвал, би чамайг аваад явъя.
Шан: Аврагч аа, би усан зам олсон, гэхдээ хаашаа хүргэдгийг нь мэдэхгүй.
Дарга: Үнэхээр үү? Зам л байвал боллоо. Тэгвэл, би чамтай салах ёс хийнэ.
Шан: Салах ёс? Тэр чинь юу гэсэн үг вэ?
Дарга: Салах ёс гэдэг нь... сайн яваарай, Дараа дахин уулзъя гэсэн үг.
Шан: Сайн яваарай? Дараа дахин уулзъя?
Дарга: Ху Ху, чамд идэх юм авчирлаа!
Шан: Салах ёс.
Ахлагч: Жаахан турчихвал, би чамайг ахиад нисгэнэ. Эрхэм амьтан минь, бид бүгд чамд найдаж байгаа.
Дарга: Ахлагч аа. Ямар сонин давхцал вэ!
Ахлагч: Шөнө орой болсон байхад, хаашаа явж байгаа юм?
Дарга: Ху Ху өнөө орой хэтэрхий их идчихэж. Би... Би түүнийг салхилуулж байна.
Ахлагч: Тэр хэтэрхий их идсэн байтал чи түүнийг салхилуулж байгаа юм уу?
Дарга: Би ч бас хэтрүүлж идээд.
Ахлагч: За, би... Чи уудаг уу?
Дарга: Юу? Ахлагч аа. Дахиж битгий уу.
Ахлагч: Энэ чинь дүрэм.
Дарга: Дүрэм ээ?
Ахлагч: Алив!
Дарга: За.
Ахлагч: Алив! Сүүлийнх нь!
Дарга: Тийм ээ! Энэ бол... өвөг дээдсээ хүндэтгэхийн төлөө.
Ахлагч: Баярлалаа. Алив!
Дарга: Ахлагч аа! Ахлагч аа. Хэлэх зүйл байвал, шууд хэлчих. Хэл дээ.
Ахлагч: Би... Би...
Дарга: Хар даа, та нар дандаа ингэдэг. Та нар зүгээр л үгээ дотроо хадгалчихдаг. Хэрвээ ярихгүй бол, би асууя. Дээр хүү чинь ээж л гэж дуудсаныхаа төлөө маш аймар зодуулсан. Та түүнийг есөн сар тээж төрүүлсэн. Тэгэхээр тэр чамайг ээж гэж дуудах нь мэдээж! Та нар бол гэр бүл. Хэрвээ түүнд хайртай бол, түүнийгээ илэрхийлэх хэрэгтэй. Тэгээд тэр ээжийгээ ах гэж дуудах ёстой юу? Манай нутагт, манай хүмүүс гар барьж, тэврэлдэж, тэр ч бүү хэл чангаар ингэж хэлдэг: Би чамд хайртай! Архины харшилтай юм уу? Нааш... Суу. Хэлээч, Ахлагч аа, та үнэхээр тэр домогт итгэдэг юм уу? Танай хүмүүс үнэхээр сүйрэлтэй нүүр тулах юм уу? Ху Ху танай омгийг Их оргилын оройд очоод аварч чадах юм уу?
Ахлагч: Тийм ээ.
Дарга: Ганцаараа, ийм том омгийг удирдана гэдэг амар ажил биш. Чи надаас дүү юм байна. Би чамайг дүүгээ болгоё. Чи намайг ах гэж дуудаж болно. Өө... Хүн болгонд зоригжуулалт хэрэгтэй. Юу болоо вэ?
Ахлагч: Надад хэзээ ч ах байгаагүй. Би үнэхээр ахтай болмоор байна.
Дарга: Харж байна уу? Одоо сэтгэлээ илэрхийлж байгаа чинь сайн байна. Юу мэдэрч байгаагаа үргэлж хэлж бай.
Их Тахилч: Тулу! Яаралтай!
Тулу: Гар чинь яагаад чичрээд байгаа юм? Юу болсон бэ?
Их Тахилч: Тийм ээ, би чичирч байна. Гэхдээ удахгүй чи чичирнэ.
Тулу: Юу гэсэн үг вэ?
Их Тахилч: Өнгөрсөн шөнө, элч том модон байшинд ахлагчтай ярьж. Тэр ингэж хэлсэн... Би... Би... Би чамд хайртай.
Тулу: Тэгээд яачихсан юм? Тэр нь ямар утгатай юм?
Их Тахилч: Тэр нь ямар утгатай юм гэнэ ээ? Тэр нь тэр чиний... аав болохыг хүсэж байна гэсэн үг.
Тулу: Үгүй! Үгүй! Үгүй! Үгүй! Би түүнийг ална. Тэр хаана байна?
Их Тахилч: Тулу!
Тулу: Тэр хаана байна?
Их Тахилч: Тулу!
Тулу: Би түүнийг ална!
Их Тахилч: Алив! Бүү яаруу зан гарга. Би энд ирэх замдаа сайтар бодсон. Хар даа, манай чулуун хавтангуудад бичсэнээр, омогт ямар нэгэн шийдэж боломгүй зөрчил эсвэл маргаан гарвал, түүнийг тулаанаар шийдэж болно.
Тулу: Би түүнийг тулаанд дуудна! Би түүнтэй ганцаарчилж тулалдана! Би түүнийг арван удаа ялна! Тулалд!
Их Тахилч: Сайн байна. Би энд чамд туслахаар ирсэн. Энэ Хязгааргүй Хүчний эмийг би гучин жилийн турш боловсруулсан. Үүнийг уусны дараа, чамд хязгааргүй хүч бий болно. Чи бүр бухыг ч ялж чадна.
Тулу: Баярлалаа, Их Тахилч аа.
Их Тахилч: Хүлээ. Энэ Хязгааргүй Хүчний эмийг бүхэлд нь нэг дор залгих ёстой. Усаар даруулж болохгүй, тэгэхгүй бол үйлчилгээ нь суларна.
Тулу: Залгихад хэтэрхий хэцүү биш гэж үү?
Бэн: Амаа ангай!
Бо: Эмээ хий!
Тулу: Амаа тат!
Ба: Тийм ээ.
Тулу: Зөвхөн бидний хооронд. Би үүнийг өөр нэгээр сольж болох уу?
Их Тахилч: Би чамд өөр нэгийг авчиръя. Тулу, энэ бол зуун жилийнх.
Тулу: Гучин жил яг таарна.
Харуул эр: Ноён Тулу элчийг тулаанд дуудлаа!
Дарга: Юу болоод байна?
Тулу: Би бол Панда омгийн зоригт дайчин. Би бол Тулу, манай омгийн өв залгамжлагч. Би бас Бэн, Бо, Ба нарын шүтээн. Өнөөдөр би чамтай тулалдана. Хэрэв би ялбал, би явна. Хэрэв чи ялбал, ямар ч арга байхгүй.
Дарга: Үүнийг хийхгүй байя. Чи бараг уначихсан мэт харагдаж байна.
Их Тахилч: Түр хүлээ. Тулу арай бэлэн биш байна. Нааш ир. Одоо. Чи хүчтэй. Түүнд залгихад нь тусал. Чиний том гар хэрэг болох байх. Тулу бэлэн боллоо! Нааш... Нааш...
Тулу: Намайг нэг юм хэлэхийг минь зөвшөөр. Өнөөдөр, би хүссэн бүхнээ авна! Ав даа! Миний хүч яав?
Их Тахилч: Энэ эмийн үйлчилгээ ердөө гурван өгүүлбэрийн хугацаанд үргэлжилдэг. Чи дэндүү их ярьчихлаа.
Шан: Чи их догшин байсан биз дээ? Яагаад тэгтлээ хурдан суларчхав? Түүнийг хар.
Тулу: Бусдаас ялгаатай нь, чи намайг шоолж болохгүй! Даалгавар чинийх болно. Ямар ч мөр үлдээж болохгүй. Биднийг бага байхаас би чамд хамгийн сайн ханддаг байсан. Чи яаж тэдэнтэй цуг намайг шоолж чадаж байна аа? Ингээд боллоо. Чи яг тийм харагдаж байсан. Битгий хүн рүү зүгээр ширтээд бай. Би үнэхээр хичээсэн. Гэхдээ л залгиж чадаагүй. Хэтэрхий том байсан.
Ахлагч: Тулу. Чи бүтэлгүй санаагаар дүүрэн юм. Чи хэзээ өөрийн хүчээр тулаанд ялж чадах юм бэ?
Шаяй: Ахлагч аа, Шаныг хараач.
Дарга: Хөөе! Хөөе! Чи юу хийгээд байна аа?
Шан: Миний нэр Хөөе биш!
Дарга: Би бол чиний аврагч! Чи намайг мэднэ. Чи бүр надад хоол хийж өгсөн!
Эр 1: Би зүгээр л... Би зүгээр л... Би зүгээр л хөндлөнгийн хүн!
Эр 2: Чамайг ирж болохгүй гэсэн шүү дээ!
Эр 3: Чи яагаад намайг цохисон юм?
Эр 4: Чи үнэхээр зодолдмоор байна уу?
Дарга: Ху Ху!
Шан: Аврагч аа! Чи уначихсан уу?
Дарга: Ху Ху!
Шаяй: Тэр араатан!
Тулу: Хүлээ. Намайг хүлээ.
Шан: Аврагч аа! Гүйхээ боль!
Дарга: Ху Ху!
Шан: Түр хүлээгээрэй, Аврагч аа.
Дарга: Чи хаашаа явж байгаа юм? Ху Ху! Чи хаашаа явж байгаа юм?
Шан: Аврагч аа! Аврагч аа!
Дарга: Ху Ху! Ху Ху! Битгий зугтаарай, Ху Ху! Ху Ху!
Эр 1: Ху Ху авирч байна.
Эр 2: Одоо бидэнд найдвар байна.
Эр 1: Тэр одоо Их оргилд хүрч чадна.
Эр 3: Одоо бидэнд найдвар байна.
Шан: Ху Ху!
Шаяй: Ху Ху!
Иргэд: Ху Ху!
Ахлагч: Шалгалт амжилттай боллоо. Маргааш өглөө, элч манай араатныг Их оргил руу хүргэж өгнө. Тиймээс өнөөдөр, хамгийн сайхан найраа хийцгээе! Тулгая!
Шаяй: Тулгая!
Шан: Нааш ир!
Дарга: Та нар бол гэр бүл. Хэрвээ чи тэдэнд хайртай бол, зүгээр л хэл. Дотроо бүү хадгал, илэрхийл.
Эр 1: Хамт нэгийг ууя.
Дарга: За. Тулгая!
Шан: Нааш ир! Тийшээ яв! Явцгаая!
Дарга: Үгүй.
Эр 3: Хэн байсан юм?
Ахлагч: Манай нутагт, бид гар барьж болдог, бас тэвэрч болдог.
Шаяй: Ахлагч аа. Та зүгээр үү?
Ахлагч: Хариу үйлдэл сайтай юм.
Шаяй: Одоо бос. Та зүгээр үү?
Цэрэг: Ахлагч аа, ирээд бидэнтэй уугаач! Цуг ууцгаая!
Ахлагч: Тэгье! Дүүргээд өг!
Цэрэг: Нааш ир!
Их Тахилч: Тулу. Чи харсан уу?
Тулу: Тийм ээ, харсан.
Их Тахилч: Чи түүнийг “ээж” гэж дуудаж байснаа санаж байна уу? Тэр чамайг бараг зодчих шахсан. Тэр чамд огт санаа тавьдаггүй. Тулу. Бид агуу зүйл хийх хувьтай хүмүүс. Тэвчээртэй бай. Бидэнд сүүлчийн боломж үлдсэн. Тэр хүртэл чи тэсэх ёстой. Тэвчээрэй! Тэсээрэй.
Шан: Нааш ир. Чи хэт их хийчихлээ.
Дарга: Үүнийг чи уу. Үүнийг би ууя. Нааш ир. Уучих.
Эр 3: Хэн байсан бэ? Хэн? Гарч ирээд надтай нүүр тул! Гараад ир!
Дарга: Надаас ч азгүй юм.
Шан: Аврагч аа, та үнэхээр сайн даадаг юм байна. Би гүйцэхгүй нь. Аврагч аа, та хэр их ууж чаддаг юм?
Дарга: Би багадаа, би... Энд үнэхээр үзэсгэлэнтэй юм, яг л үлгэрийн орон шиг. Тийм биз дээ, Ху Ху? Бид ийм гайхамшгийн оронд ирсэнд итгэхгүй байна. Бидний хувьд энэ зүгээр л нутаг. Чи унтчихсан юм уу, үгүй юм уу?
Шан: Аврагч аа, таныг ирснээс хойш, миний зүрх дулаахан болсон. Сайн ахтай болсондоо би маш их баяртай байна. Хэрвээ энэ газар танд таалагдаж байвал, битгий яваарай.
Дарга: Үнэндээ... үнэндээ бол... та нар бүгд их сайн хүмүүс, гэхдээ би Ху Хуг буцааж хүргэх ёстой. Уучлаарай. За явцгаая. Ху Ху, чи юу хийгээд байгаа юм? Чи явахыг хүсэхгүй байгаа юм уу? Надад ч бас хэцүү байна. Гэхдээ би чамайг эхлээд аюулгүй газар хүргэх хэрэгтэй. Ху Ху. Доошоо буу. Томоотой байгаарай. Чанга бариарай. Яагаад энд ирсэн юм?
Шан: Доош нь дарж байж урагш нь хөдөлгөнө. Аврагч аа! Би танд өргүй шүү! Ху Хуг сайн харж хандаарай! Санаа зоволтгүй. Баяртай!
Дарга: Баяртай!
Шан: Баяртай!
Дарга: Баяртай!
Шан: Баяртай! Баяртай!
Бо: Зогс!
Ба: Тэр араатныг өг!
Бо: Зогс!
Тулу: Илүү хурдан сэлүүрд! Бариад ав! Нүүр норчихлоо! Бариад ав! Чи намайг цохиж болохгүй!
Бэн: Би бууж өглөө!
Бо: Зогс!
Ба: Би бууж өглөө!
Тулу: Түүнийг барь!
Дарга: Ху Ху. Ху Ху. Чи үнэндээ дээшээ явахыг хүсэхгүй байгаа биз дээ? Явцгаая, Ху Ху. Юу хийгээд байгаа юм? Ху Ху!
Тулу: Яв!
Дарга: Ху Хугаар яах гээ вэ?
Их Тахилч: Хэрэв бид түүнийг устгахгүй бол, дуусашгүй гай зовлон тохионо.
Дарга: Юу хийгээд байгаа юм?
Тулу: Гэхдээ тэр заавал...
Шан: Гараа өг.
Дарга: Баярлалаа. Маш их баярлалаа. Би чамд талархмаар байна.
Шан: Юу хийгээд байгаа юм бэ? Үгүй!
Дарга: Би одоо ч чамд намайг аварсанд талархах ёстой.
Шан: Тэгж хэлэх хэрэггүй ээ. Та намайг хэд хэдэн удаа аварсан. Би таныг барих гэж урхи хүртэл тавьсан. Гэхдээ та намайг буруутгаагүй.
Дарга: Одоо санаж байна уу? Энэ удаа би таны амийг аварлаа. Надад өртэй болсон шүү. Хөөх арьс чинь ямар цагаан юм бэ!
Дарга: Ху Хуг аврахын тулд ямар нэг зүйл хийх хэрэгтэй.
Шан: Тайвшир. Надад төлөвлөгөө байгаа.
Иргэд: Гай гамшиг улам ойртож байна. Тэгэхээр бид үхнэ гэсэн үг үү? Элч болон араатан хоёулаа алга болчихлоо. Бид яах ёстой вэ? Яваад шалга! Чулуун хавтан дээр юу гэж байгааг хар.
Эрдэмтэн: Ахлагч аа, ямар ч хариулт чулуун хавтан дээр алга. Бид сүйрлээ. Бид бүгд үхэх гэж байна!
Эр 2: Гай гамшиг ирж байна.
Ахлагч: Чулуун хавтан хатуу ч, бид уян хатан! Энэ олон жил, бид үргэлж чулуун хавтангийн дагуу амьдарсан. Одоо бид өөрсдөө чулуун хавтан дээр бичигдээгүй зүйлсийг олж мэдэх ёстой.
Цэрэг: Бид ахлагчаа дагана! Бид ахлагчаа дагана!
Шаяй: Ээж ээ.
Их Тахилч: Тулу. Хар даа. Их оргил. Амжилт ойрхон байна. Удахгүй чи омгийн бахархал болно. Яв!
Дарга: Бумеранг уу? Чиний бумеранг буцаж ирсэнгүй.
Шан: Надад бас нэг арга бий.
Их Тахилч: Түүнийг цохь!
Шан: Өө, элч амьд байгаа юм байна. Гайхалтай! Тэр араатныг авар!
Их Тахилч: Яв! Тулуг барь! Тулу биднээс урваж байна! Хурдлаарай!
Тулу: Надад тайлбарлах боломж өгөөч. Би чамд туслахыг хүссэн юм. Цяншань!
Шан: Чи яаж миний үсийг татаж зүрхэлж байна аа! Сүлжих ямар хэцүү гэж санана!
Тулу: Одоо тэр амьтныг авар! Гүй!
Шан: Хөө! Энэ чинь нөгөө араатан. Тэгээд бас их хөөрхөн. Тиймээс түүнийг торонд битгий хориоч...
Тулу: Би энэ удаа сургамжаа авсан. Та надад итгэхгүй байна гэж үү?
Ахлагч: Хүү минь. Ээж нь чамд итгэж байна. Чи чадна аа. Би чамд хатуу ханддаг байсан.
Шаяй: Ах аа. Ээж толгой эргүүлсэн чулуун хавтангуудыг эвдэлсэн.
Ахлагч: Тэр хуучирсан дүрмүүд үүрд алга болно.
Тулу: Ээж ээ.
Ахлагч: Хүү минь.
Шаяй: Ах аа.
Тулу: Миний дүү.
Шаяй: Ах аа.
Тулу: Ээж ээ.
Ахлагч: Хүү минь.
Шаяй: Ах аа.
Тулу: Миний дүү, үгүй... Ээж ээ! Ээж ээ!
Их Тахилч: Түр хүлээгээрэй. Чи чулуун хавтангуудыг буталсан гэсэн үү?
Эрдэмтэн: Тийм ээ! Бүх хуучирсан зүйлсийг буталсан. Аав аа! Битгий суу! Сэтгэл тань хөдлөө юу, аав аа?
Их Тахилч: Өвдөж байна! Чиний буталсан зүйл чулуун хавтан биш! Тэр чинь бидний өвөг дээдэс! Тэгээд чи сая намайг юу гэж дуудсан бэ? Аав аа.
Дарга: Та баяртай байна уу эсвэл үгүй юү?
Их Тахилч: Би ялгаж чадахгүй байна.
Дарга: Та хэтэрхий зөрүүд юм. Дүрмийг өөрчилж болдог. Үнэндээ, гэр бүл хамгийн чухал. Гэр бүлийнхэн чөлөөтэй тэвэрч хайраа илэрхийлэх ёстой. Ичих зүйл огт байхгүй. Хэдийгээр сүйрэл болсон ч гэсэн... Би сая гай дуудчихав уу?
Шан: Ямар гай?
Дарга: Ху Ху! Ху Ху!
Иргэд: Энэ чинь сүйрэл байна! Ху Ху Их оргил руу явчихлаа.
Их Тахилч: Одоо! Хэдэн зуун жилийн турш, хэн ч өмнө нь тэнд хүрч байгаагүй.
Дарга: Үнэндээ бидний харсан домогт ханын зураг зөвхөн зургийн тал нь байсан. Би усан доор бүтэн зургийг хараад ойлгосон, элч ганц хүн биш, харин бид бүгд, бүхэл бүтэн овог аймаг юм! Зөвхөн эв нэгдэлтэй байж бид бүх бэрхшээлийг давж чадна! Бие биеэ чанга тэвэрцгээе!
Шан: За!
Дарга: Нааш ир! За алив! Тэврэлт зөөлөн ч хүчтэй! Зүгээр үү?
Шан: Гэмтсэн хүмүүсийг... гарга.
Ба: Нааш ир!
Дарга: Дахиад!
Ахлагч: Элч ээ! Элч ээ! Манай араатныг Их оргил руу хүргэхэд туслаач.
Их Тахилч: Би чиний оронд явна!
Ахлагч: Чи биднийг энд хүргэсэн. Дахиад! Яв!
Шан: Тэсээрэй!
Тулу: Яв! Миний дээр гишгэ!
Дарга: За!
Шан: Тэсээрэй!
Дарга: Бараг хүрчихлээ!
Эрдэмтэн: Элч ээ! Би тусалъя.
Их Тахилч: Миний хүү байна! Миний хүү!
Иргэд: Бос!
Дарга: Зүгээр үү? Сайн байна!
Ахлагч: Ху Ху!
Иргэд: Ху Ху! Ху Ху! Ху Ху!
Дарга: Одоо бидний үзүүлбэрийн цаг. Одоо чиний дуртай тоглоомын цаг боллоо. Савлая. Ху Ху... Зүгээр үү? Ху Ху. Чи үнэхээр зоригтой юм. Дахиад оролдъё! Ху Ху. Би чадах бүхнээ хийлээ. Бяцхан амьтан минь. Эндээс оргил хүртэл, чи ганцаараа явна. Ху Ху. Яв. Бид үргэлж чиний ард байна. Алив!
Иргэд: Элч ээ! Ху Ху! Элч ээ!
Дарга: Ху Ху. Чи чадчихлаа!
Бурхан эм: Бяцхан Ху Ху. Бяцхан Ху Ху. Юу хараад байгаа юм? Би энд байна. Би энд байна. Хөөе. Би чамайг манай ард түмний хайр, энд авчрахаар эв нэгдлийн холбоог сэргээхийн тулд эрвээхийг явуулсан. Тэд эмзэг байдлыг хүлээн зөвшөөрөхөө больж харин ширүүн, өрсөлдөгч, бие биедээ сэжигтэй болсныг би харсан. Жинхэнэ сүйрэл нь тэр байх байсан. Гэхдээ чи ирснээр тэдний сэтгэлийг зөөлрүүлж, тэдэнд зөвхөн бусдад тусалснаар... ...бүх саадыг давж чадна гэдгийг заасан.
Эрдэмтэн: Би тусалъя.
Бурхан эм: Бид эв нэгдэлтэй байвал, хамгийн өндөр оргилыг ч давж чадна. Бяцхан Ху Ху, та нарт баярлалаа. Яваарай. Үргэлжлүүлэн өөрийнхөөрөө, халуун дулаан, хайраар дүүрэн бай. Өөрийн өхөөрдөм байдлаа ашиглаад энэ дэлхийг эдгээ. Би чамд нэг нууц хэлэхээ мартчихаж: тэр эрвээхийн нэрийг Урам гэдэг.
Шаяй: Ээж ээ! Ээж ээ!
Ба; Бо; Бэн: Дөрөвдүгээр их авга!
Шан: Миний ач хөвгүүд! Би энд хамгийн ахмад нь!
Эрдэмтэн: Аав аа!
Их Тахилч: Хүү минь!
Эрдэмтэн: Аав аа!
Их Тахилч: Аав... чамд хайртай.
Эрдэмтэн: Би илүү их хайртай.
Дарга: Ху Ху дахиад зугтчихсан уу? Ху Ху! Ху Ху! Ху Ху. Чи яаж мэдсэн юм?
Ахлагч: Ах аа. Үүнийг танд. Сайн хадгалаарай.
Дарга: Энэ юу вэ?
Шан: Биднийг санах үедээ, эсвэл аюулд орсон үедээ, үүнийг үлээгээрэй. Дуугарах үед нь, бид тэр даруй гарч ирнэ.
Дарга: Тийм ид шидтэй юм уу?
Шан: Мэдээж.
Тулу: Бид бүгд энд байхад, битгий үлээ.
Дарга: Тэгэхээр...
Шан: Ах аа.
Ахлагч: Ах аа.
Дарга: Ху Ху. Тэгэхээр... баяртай.
Шан: Баяртай!
Их Тахилч: Баяртай гэж юу гэсэн үг юм?
Шан: Баяртай гэдэг нь... дахин уулзах хүртлээ эсэн мэнд байя гэсэн үг.
Тулу: Ямар гоё юм.
Дарга: Баяртай!
Иргэд: Баяртай!
Дарга: Баяртай!
Иргэд: Баяртай!
Дарга: Би та нарт хайртай. Баяртай! Би чамд хайртай!
Туслах эр: Дарга аа. Би ч бас танд хайртай. Дарга аа.
Жолооч эр: Эцэст нь зөвийг нь хэллээ, тийм үү?
Дарга: Болгоомжтой яваарай! Зүүд биш байсан юм уу?
Туслах эр: Энэ юу вэ? Үлээж болдог юм шиг байна.
Дарга: Тийм ээ. Үгүй! Битгий үлээ!
Шан: Би ирлээ, ах аа!
Туслах эр: Юу болоод байна аа?
Их Тахилч: Яагаад амтгүй байгаа юм?
Ахлагч: Ах аа, ямар нэг тушаал байна уу?
Туслах эр: Энэ чинь юу вэ?
Шан: Дураараа битгий үлээ. Аюултай.
Дарга: Та нар үнэхээр энд байна! Тэд бүгдээрээ миний сайн найзууд! Би та нарт Ху Хугийн Гайхамшигт орныг үзүүлж байна.
Туслах эр: Үнэхээр гайхалтай юм!
Дарга: Та нарт ямар санагдаж байна? Дуу бичихэд чинь санаа өгч байна уу?
Туслах эр: Надад яг л санаагаар бялхах гэж байгаа мэт санагдаж байна!
Дарга: Ху Ху. Чи намайг хаашаа авч яваа юм? Ху Ху, чи намайг хаашаа авч яваа юм? Энэ удаа би аюулгүй байна. Бүрэн тоноглогдсон. Ху Ху, чи намайг хаашаа авч яваа юм? Сайн уу!
Эр: Чи хэн бэ? Хөөе, боль!
Зурагчин эм: Нэг, хоёр, гурав! Ху Ху!
Ахлагч; Тулу; Шаяй: Ху Ху!
Дарга; Шан: Ху Ху!
Дарга: Ху Ху аз авчирдаг! Энэ азыг хуваалцмаар байна уу?
TRAILER
Дарга: Ху Ху! Чи намайг хааш нь авч яваад байна аа? Зэрлэгүүд! Битгий хөөгөөд байгаач ээ! Ху Ху!
Текст: Жеки Ху Хугийн хамтаар... эргэн ирлээ...
Дарга: Би зодолдох гэж ирээгүй ээ! Ху Худ хүрсэн хэн ч байсан, надтай үхтлээ тулалдана гэж мэд! Ху Ху!
Текст: Панда аврах ажиллагаа 2: Шидэт омгийнхон. Тун удахгүй.
Back to episodes Go home