The.Kings.Warden

Filmbridge

Төрөл: УСК                                              Хуудасны тоо: 40

Нэр: Хааны Харгалзагч 14/04/2026                          Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

1. И Хунви – эрэгтэй, 15-17 настай, Носангүн гэх цолтой

2. Хан Мёнвэ - эрэгтэй, 35-40 настай, И Хунвигийн авга ах, Их ханхүү Сүян гэх цолтой, хуучин хааны Зарлиг дамжуулах албаны тэргүүн байсан

3. Ом Хынду – эрэгтэй, 40-45 настай,  Гванчонгул тосгоны дарга, цөлөгдөгч И Хунвигийн харгалзагч, Тэсаны аав

4. Тэсан - эрэгтэй, 20-22 настай, Хындугийн хүү

5. Мэхва - эмэгтэй, 25-27 настай, Хунвигийн зарц

6. Гымсон - эрэгтэй, 30-35 настай, Хунвигийн авга ах

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Текст: ТҮҮХЭН БОДИТ БАРИМТАД ТУЛГУУРЛАН УРАН СЭТГЭМЖ НЭМСЭН БОЛНО.

Тамлагдагч 1:  Хаан ширээнд суусан Сүян гэгч нь хэзээ ч хувиршгүй урвагч билээ!

Текст: 1452 ОНД, И ХУНВИ 12 НАСТАЙДАА ХААН ШИРЭЭНД СУУВ. ЖИЛИЙН ДАРАА, ТҮҮНИЙ АВГА АХ, ИХ ХАНХҮҮ СҮЯН БОСЛОГО ГАРГАЖ, ТҮҮНИЙ ХААН ШИРЭЭГ БУЛААН АВЧ, ӨӨРӨӨ ХААН БОЛОВ.

Тамлагдагч 1:  Эзэн хааныг гутаан доромжилж, улсыг завхруулсан Хан Мёнвэ нь   тэнгэрийн цээрлэл хүртэх болно!   Хан Мёнвэ, муу урвагч!  Бослого гаргаж, хаан ширээг булаасан та нарыг тэнгэр бурхан хэзээ ч өршөөхгүй дээ!

Мэхва: Хаантан... та заавал зооглох хэрэгтэй шүү дээ.

И Хунви: Ширээг... хураа.

Мэхва: Хаантан...  та заавал зооглох хэрэгтэй.

И Хунви:  Хураа гэсэн шүү.

Мэхва: Та заавал зооглох хэрэгтэй, хаантан...

И Хунви: Хураа гэж байна шүү!

Бараа бологч:  Хаантан,   Зарлиг дамжуулах албаны тэргүүн Хан Мёнвэ бараалхаж байна.

Хан Мёнхвэ:  Эрхэм дээдэс ээ, Хан Мёнхвэ байна аа.

И Хунви: Дотогш... оруул.

Хан Мёнхвэ: Хоёр хоног зооглоогүй гэж сонслоо. Юунд зооглохоос татгалзана вэ?

И Хунви: Одоо... миний ээлж болсон хэрэг үү?

Хан Мёнхвэ: Юу гэсэн үг вэ?

И Хунви: Тэдэн шиг... миний хашхирах ээлж одоо болсон гэж үү?

Хан Мёнхвэ: Тэд бол танаас нууцаар хуйвалдаж, гэмт хэрэг үйлдсэн урвагчид тул хашхирч байх нь зүй ёсны хэрэг билээ. Харин танд гэм буруу байхгүй юм чинь юунд хашхирах билээ дээ? Тэдний төлөвлөсөн хуйвалдааныг огт мэдээгүй байх. Хэрвээ мэдсэн байлаа ч гэсэн, зөвтгөөгүй байх гэж бодож байна. Тийм биш гэж үү? Эсвэл... тийм юм уу?

И Хунви: Би... одоо хаашаа явах юм бол?

Магдуны аав: Одоо!

Хынду: Новш гэж!

Магдуны аав: Явлаа шүү дээ...

Хынду: Ёстой нэг! Чихэн дээр битгий орилоод бай л даа! Араас нь дагаач!

Магдуны аав: Гараараа шидсэн нь дээр байж л дээ.

Хынду: Хаашаа явчхав аа?

Юүн настан: Таарах болгондоо хэрэлдэх юм аа.

Хынду: Новш гэж.

Хынду: Тараад!

Юуни: Тараарай...

Хынду: Новш гэж... Чимээгүй бай гээд байхад миний хэлэхийг огт сонсохгүй юм аа. Муу ч үгүй тосгоны дарга байхад огт хүндлэхгүй шүү.

Магдуны аав:  Тосгоны дарга аа, хаана байна аа?   Тосгоны дарга аа!

Хынду: Энэ яг яачихсан юм бэ? Хаан байна... Амь авраарай!

Юүн настан: Хөөе, наанаа яагаад хэвтээд байж байгаа юм бэ? Унтах гэж байгаа юм уу?

Магдуны аав: Муу новш чинь... Бусад нь гөрөөс барих гээд үйлээ үзэж байхад, тэр унтаж байгааг нь хараад байгаарай. Үгүй ээ, ер...

Юүн настан: Тийм дээ. Угаасаа бага байхаасаа их унтдаг байсан юм аа. Бүгдээрээ явцгаая.

Хынду: Хөөе, бар... бар...

Тэсан: Амар даа, аав аа.

Магдуны аав: Ууланд унтаад байхдаа яах вэ дээ?

Хынду: Туслаач... Новш гэж... Надад... туслаач...

Хынду: Настан... Настан... Би хаана байна аа? Энэ одоо бодитой юм байх даа? Хөөх... цагаан будаа байна шүү дээ. Би ч жинхэнээсээ үхсэн бололтой. Ингэж диваажинд ирэх гэж. Жинхэнэ байна шүү дээ.

Нурүгул тосгоны дарга: Хөөе, сэрчхээ юу? Сэрчхэж. Хөндийн ёроолд хэвтэж байсан, гайгүй байх шив дээ?

Хынду: Аан, тийм ээ... Тийм...

Нурүгул тосгоны дарга: Гэхдээ өөрийг чинь өмнө нь огт харж байгаагүй юм байна. Хаанаас ирсэн юм бэ?

Хынду: Би Гванчонгул тосгоноос ирсэн.

Нурүгул тосгоны дарга: Гванчонгул? Гванчонгул?

Хынду: Энэ тосгоны нэр юу билээ?

Нурүгул тосгоны дарга: Нурүгул тосгон.

Хынду: Нурүгул?

Нурүгул тосгоны дарга: Энэ хүртэл яаж ирээ вэ?

Хынду: Би гөрөөс агнах гэж байгаад...

Нурүгул тосгоны дарга: Гөрөөс агнана... гэсэн үү?

Хынду: Тийм ээ.

Нурүгул тосгоны дарга: Гөрөөсийг яагаад агнадаг билээ?

Хынду: Мэдээж хэрэг бариад идэх гэж л...

Нурүгул тосгоны дарга: Гөрөөс бариад иднэ гэж үү?

Хынду: Тийм ээ.

Нурүгул тосгоны дарга: Тэр аймаар үнэртэй гөрөөсийг бариад иднэ гэж үү дээ? Дээр үед иддэг байсан байх л даа.

Хынду: Бидэнд гөрөөсний мах олдохгүй ч үе байна. Гэхдээ танай тосгонд ямар нэгэн тэмдэглэлт өдөр болж байгаа юм уу?

Нурүгул тосгоны дарга: Өнөөдөр үү? Манай хүүгийн төрсөн өдөр байгаа юм.

Хынду: Хүүхдийн төрсөн өдөрт зориулсан гэж үү?

Нурүгул тосгоны дарга: Даруухан хийж байна...

Хынду: Энэ хүүхэд яасан гэж ийм аймаар найр...

Нурүгул тосгоны дарга: Сайхан өдөр байхад хамт суу л даа. Хоол ч бас ид.

Хынду: Ёстой нэг... Би тэгж болно гэж үү?

Нурүгул тосгоны дарга: Энэ гөрөөс биш шүү.

Хынду: За аа.

Нурүгул тосгоны дарга: Гараагаа идэж байх чинь...

Хынду: Аан... би жаахан сандраад байх шиг байна. Бусад тосгоныхон чинь... идэх юм ч олдохгүй, өлбөрч үхэх гэж байхад та нар яаж ийм их идэх юмтай байж чадаж байна аа?

Нурүгул тосгоны дарга: Юу ч мэдэхгүй болохоор чинь би жаахан юм хэлж өгье. Нэг өдөр, урт сахалтай хөгшин манай тосгонд ирсэн.  Хууль зүйн сайд байсан юм.

Нурүгул тосгоны дарга: Сайн байна уу, та?

Нурүгул тосгоны дарга:  Нийслэлд нөлөө бүхий байсан язгууртан   энэ алслагдсан уулын мухарт   цөлөгдсөн хэрэг.   Тэр язгууртанд амьдрах байр бэлдэж өгсөн.  Өдөр бүр өглөө, өдөр, оройн хоол бэлдэж ир! Бас надад үйлчлэх хүн явуул!  Өөрсдөө өлсөж үхэх гэж байж, түүнд хоол хүртэл бэлдэх хэрэгтэй болсон.

Хууль зүйн сайд: Түүнийг барьж надад өг! Яг одоо!

Нурүгул тосгоны дарга:  Дээрээс нь тэр муу одоо хүртэл өөрийгөө язгууртан гээд бодчихсон   тосгоныхонтой боол мэт л харьцдаг байсан.   Гэтэл нэг өдөр...   ямар нэгэн зүйл ирж эхэлсэн.

Магдуны аав: Юу юм?

Хынду: Илжиг.

Магдуны аав: Илжиг?

Хынду: Тийм ээ.

Нурүгул тосгоны дарга: Илжиг?

Хынду:  Нэлээн их ачаа ачсан илжигнүүд   Нурүгул руу цуваад ирсэн.

Зарц 1: Дунрэгээс ирсэн бугын эвэр.

Хынду:  Мах, будаа, илжгэн чихэр төдийгүй торго хүртэл...   Нийслэлийн язгууртнууд зөн совин сайтай шүү дээ.   Тэр Хууль зүйн сайдыг   удахгүй ажилдаа эргэн орно гэдгийг анзаарсан нь тэр л дээ.   Тэгээд тэр хөгшин хэтэрхий уйдсандаа хүүхдүүдэд хичээл зааж эхэлж.   Уншиж чаддаггүй байсан хүүхдүүд төд удалгүй мянган үсгийн сонгодог зохиол уншиж,   Күнз, Мэнзийн сургаалыг зүй ёсоор нь сурсан хэрэг.   Нөгөө хахууль өгсөн язгууртнуудын таамгаар нэг их удалгүй   цөллөгийн хугацаа дууссан ноёнтон буцаад Нийслэл рүү явахаар болж.   Сэргэлэн хүүхдүүдийг авч явж, сургаж аваад   тэдний нэг нь улсын шалгалтад тэргүүн байр эзэлсэн гэнэ.   Нэг үгээр тэр тосгонд алтны эх үүсвэр үүссэн гэсэн үг.

Нурүгул тосгоны дарга: Ура!

Тосгоны хүмүүс: Алтны эх үүсвэр?

Хынду: Тийм ээ! Тэр алтны эх үүсвэр нь... манай Гванчолгулд ч бас үүсэх боломжтой гэсэн үг.

Юуни: Яаж тэр билээ?

Хынду: Хэд хоногийн өмнө, Нийслэлд бөөн юм болсон доо. Хааныг хөөж шинэ хаан хаан ширээнд суусан, тийм биз? Тэгэхээр цөллөгт явуулах язгууртнууд зөндөө байгаа байлгүй дээ. Тэдний нэгийг... энэ Ёнвол руу цөлнө гэсэн гэнэ. Нууц шүү.

Юүн настан: Хэн нь?

Хынду: Мэдээж нэлээн өндөр албан тушаалтай хүн байх байлгүй дээ. Аймаар том хар малгайтай, урт сахалтай хүн байх байх аа.

Магдуны ээж: Ирлээ гээд яах вэ дээ? Дахиад л Нурүгул руу явах байлгүй.

Хынду: Үгүй шүү! Ямар ч аргаар хамаагүй, тэр ноёнтныг манай Гванчонгулд ирүүлэх хэрэгтэй. Тэр ноёнтонд л сайн үйлчилчихвэл, дараа нь тэр ноёнтон хатаасан загасыг ар, араас нь цувуулаад л... Хатаасан загас...

Юуни: Амттай байх даа.

Ичон: Болохгүй ээ! Ёстой нэг... Язгууртан хүн цөлөгдөж ирээд гэмшиж, ухаантай байна гэж бодоо юу? Өдөр болгон уугаад л, хүүхнүүдийг өдөх юм биш үү? Жаахан уур нь хүрэхээрээ төвд мэдэгдэнэ гээд л, биднийг зовоох байлгүй.

Магдуны аав: Тийм ээ, үнэн. Цөлөгдсөн язгууртнуудад байшин өгнө, хоол өгнө, асарна... Дээрээс нь зугтчих вий гээд бас ажиглах болно шүү дээ. Хэрвээ тэдэнд ямар нэгэн юм болбол манай тосгон тэр чигтээ шатна шүү дээ.

Хынду: Болихгүй юу!

Магдуны аав: Хөөе...

Хынду: Ёстой нэг сонин шүү дээ. Магдуны төрсөн өдрөөр чи юу хийж өгсөн, айн? Идэх юм байхгүй болохоор хэд, хэд цохиж аваад л, ус өгөөд унтуулна биз дээ?

Магдуны аав: Үгүй ээ...

Хынду: Гэтэл Нурүгулд хүүхдийнхээ төрсөн өдрөөр махтай шөлөн, цагаан будаа хийгээд... бүх хүмүүсийг цуглуулаад гэдсээ дүүртэл идэж байна шүү дээ! Тахианы мах, гахайн мах гээд байхгүй юм байхгүй! Ердөө хүүхдийн төрсөн өдрөөр шүү дээ! Цагаан будаанаас... Новш гэж. Уур савсаад л... Новш гэж... Будаа нь үнэхээр цагаан, тос бүүр... Би өөрийгөө диваажинд ирсэн л гэж бодсон. Шулуухан хэлэхэд... бид хамгийн сүүлд хэзээ будаа идсэн билээ? Санаж байгаа хүн байна уу?

Юүн настан: Хуримын өдөр хамгийн сүүлд идсэн байх аа.

Хынду: Нийслэлээс язгууртан хүрээд ирвэл эхэндээ жаахан хэцүү л байх байх. Гэхдээ, дараа нь... мах болон будаа ачсан илжиг байнга цувж ирнэ шүү дээ. Өдөр болгон махан шөл, цагаан будаа иднэ шүү дээ. Бүүр өдөр бүр гэдсээ дүүртэл иднэ!

Магдун: Би ч гэсэн... цагаан будаа... идэж үзмээр байна. Ганцхан удаа.

Хүүхэд 1: Би ч гэсэн.

Хынду: Ганцхан удаа юу? Хөөрхий дөө... Магдун аа, заавал цагаан будаа идүүлнэ ээ.

Нурүгул тосгоны дарга: Хөөе, Гванчон! Энд ямар хэргээр яваа билээ?

Хынду: Аан... энэ ууланд нэг юм болсон гээд...

Нурүгул тосгоны дарга: Юу?

Хынду: Энэ ууланд нэг юм... Гэхдээ өөрөө юу хийж яваа билээ?

Нурүгул тосгоны дарга: Аан, би энд нэг язгууртан дахиад авах гээд л...

Хынду: Аан, язгууртан уу? Тийм үү? Хамт явж байгаа юм уу?

Нурүгул тосгоны дарга: Юу? Муу новш чинь! Тэр хулгайчийг бариад ав!

Хынду: Сумын засаг дарга аа! Дарга аа!

Нурүгул тосгоны дарга: Байз!

Хынду: Дарга аа!

Нурүгул тосгоны дарга: Дарга аа!

Хынду: Танд хэлэх зүйл байна аа.

Нурүгул тосгоны дарга: Миний хэлэхийг эхлээд сонсооч!

Сумын засаг дарга: Ойлгосон болохоор чимээгүй...

Нурүгул тосгоны дарга: Тэгвэл би... чимээгүй хэлэх болохоор та сонсоход болно.

Хынду: Би түрүүлж ирсэн болохоор би түрүүлж хэлье.

Сумын засаг дарга: Ойлголоо, ойлгосон болохоор чи эхлээд хэл. Харин... аярхан, аярхан.

Хынду: Ойлголоо. Та Гванчонгулд байдаг Чонёнпу гэж сонсож байсан уу?

Сумын засаг дарга: Гванчонгул ч гэж мэдэхгүй юм байна.

Хынду: Харж байгаа биз? Та хүртэл мэдэхгүй юм чинь ямар хол газар гэж бодож байна аа? Ёнволын бүүр цаана... уулын хөндийд байрладаг нь Гванчонгул. Гванчонгулын бүүр цаана нь... Чонёнпу байхгүй юу даа, дарга аа.

Сумын засаг дарга: Тэгээд?

Хынду: Тэгээд Чонёнпу л цөллөгт хамгийн тохиромжтой газар гэх гээд байна аа!

Нурүгул тосгоны дарга: Замаас холд, золиг минь! Таныг зальдах гээд байна аа! Манай нутгийн цөллөгийн газар бол үргэлж Нурүгул байсан шүү дээ. Цөлөгдсөн хүмүүс бүгд сэтгэл хангалуун буцдаг. Зарим хүмүүс нь бүүр явмааргүй байна гэдэг. Одоо юу гэж цөллөгийн газрыг сольдог юм бэ? Үнэхээр утгагүй шүү, дарга аа!

Хынду: Ухаалгаар шийдэж өгнө үү, дарга аа.

Сумын засаг дарга: Ойлголоо. Цөллөгийн газрыг... зүгээр Нурүгул хий.

Нурүгул тосгоны дарга: Дарга аа!

Хынду: Ёстой нэг...

Сумын засаг дарга: Хөөе, чи муу!

Хынду: Дарга аа! Дарга аа! Дарга аа, миний хэлэхийг сонс л доо!

Сумын засаг дарга: Хангалттай ихийг сонссон! Явж үз! Юу хийгээд байгаа юм бэ? Хурдан гарга!

Хынду: Чонёнпугийн талаар тайлбарлая л даа!

Хан Мёнхвэ: Ямар их чимээтэй юм бэ?

Сумын засаг дарга: Нэг галзуу амьтан үймүүлээд байхаар нь хөөх гэж байлаа.

Хынду: Үгүй ээ, би галзуураагүй шүү, ноёнтон! Ноёнтон, мөхөс би Ёнволд хүчин зүтгэж байсан, Гванчонгул тосгоны дарга Ом Хынду билээ.

Сумын засаг дарга: Юу хийцгээгээд байгаа юм бэ? Наадхаа хурдан гаргаач!

Хан Мёнхвэ: Зогс. Ом Хынду?

Хынду: Тийм ээ, тийм.

Хан Мёнхвэ: За, чи яагаад өөрийнхөө тосгоныг цөллөгийн газар болгохыг тэгж их хүснэ вэ?

Хынду: Дорго хүртэл төөрч, элбэнх хүртэл галзуурмаар алслагдсан арал! Эх газар дээрх арал, Чонёнпу! Зуны улиралд үнэхээр халуу шатам бөгөөд хав хар шумуулаар дүүрэн. Өвлийн улиралд голын эргээс хүйтэн агаар хөөрч, хадан цохионоос хүйтэн жавар бууж ирдэг. Тэнд хүн амьдрахаас илүү үхэхийг хүсэх билээ. Хүн ийм газар л нүглээ наманчлах ёстой гэж бодож байна. Тэнд удаан амьдарсан мөхөс би ч гэсэн өглөө сэрээд, унтах хүртлээ...

Хан Мёнхвэ: Энэ газрыг цөллөгийн газар гэж болгоё.

Хынду: Баярлалаа, ноёнтон. Маш их баярлалаа.

Хан Мёнхвэ: Хэн ч ирсэн тэсвэрлэж чадах уу?

Хынду: Тийм ээ, тийм. Тэгэлгүй яах вэ. Хэн ч ирсэн зүгээр ээ, ноёнтон.

Хан Мёнхвэ: Би нэг гартаа сэлэм... нөгөө гартаа шагнал бариад чам дээр дахиж ирэх болно. Аль нь чам руу чиглэх эсэхийг чи өөрөө шийднэ биз.

Хынду: За, би санаж явах болно оо! Би амь насаа дэнчин тавин бүх зүйлийг төгс хийх болно оо, ноёнтон.

Орлогч:  Нүгэлтэн Носангүн нь  хааны зарлигийг хүлээж ав! Хуучин хааны хадам эцэг болох Сун Хёнсүгийн хуйвалдааныг тэрээр мэдэж байсан тул...

Хан Мёнхвэ:  Төрийн эсрэг хуйвалдсан Сон Санмүн, Пак Пэннён зэрэг   их урвагчдыг мөчлөн алах ял оноосугай.   Тэр урвалтад оролцсон гэмт хэргээр Гымсон их ханхүүд цөллөгийн ял оноосон ч гэсэн   том, жижиг бослого хөдөлгөөн тасрахгүй байгаа билээ.   Эдүгээ,   Хуучин хааны хадам эцэг Сун Хёнсүгийн урвалтыг    тэрээр хүлээн зөвшөөрснийг ард түмэн мэдсэн тул   Хуучин хааныг Носангүн хэмээн цоллож,    цөллөгийн ял оноож, ард түмний сэтгэлийг тайвшруулсугай.

Хынду: Өдөржин наанаа суух гээ юу? Ажлаа хийж чадахгүй байна уу? Дээврийн хавтанг хурдан өгөөч ээ!

Магдуны аав: Ямар ядаргаатай юм бэ?

Хынду: Ёстой нэг! Нийслэлээс маш том язгууртан ирэх гэж байна шүү дээ! Ганц ч алдаа гаргаж болохгүй ээ!

Магдуны ээж: Ёстой нэг, наад усны саваа аваад ир ээ.

Хынду: Юу вэ? Энэ үү?

Магдуны ээж: Тийм ээ.

Хынду: Ёстой нэг... Хөөе, сонссон юм бол аваачаад өгчхөөч дээ! Яаж юу ч хийхгүй байх санаатай байдаг байна аа? Хурдан аваачаад өг! Ямар давчидмаар юм бэ? Ус уух ч зав алга. Ноёнтон ирэхэд нэг сар ч үлдээгүй байна. Бүх гар ажиллаж байх ёстой. Тэгэх зав байхгүй ээ! Ус уух зав байхгүй шүү! Ёстой нэг...

Магдун: Өвөө.

Юүн настан: За?

Магдун: Энд юу хийдэг байсан юм бэ?

Юүн настан: Энд өмнө нь... бөө амьдардаг байсан юм.

Магдун: Бөө?

Юүн настан: Аймаар байгаа биз? Тийм болохоор цаашид энд хэзээ ч битгий ирээрэй.

Магдун: За аа.

Хынду: Хурдал, хурдал.

Юуни: Үгүй ээ, болгоомжтой... Болгоомжтой гээд байхад...

Хынду: Хөөе! Наад хавтан чинь ямар үнэтэй билээ дээ.

Юүн настан: Бас...

Хынду: Буугаад ир!

Юүн настан: Том болоод ийм хүн болж болохгүй шүү.

Хынду: Буугаад ир!

Магдун: За аа.

Хынду: Буугаад ир! Ёстой нэг...

Хынду: Орон сууц бараг бэлэн болчихсон. Одоо ноёнтон ирэхэд л болох гээд байна даа. Ноёнтон, та ирчихсэн үү? Ийшээ яваарай... Ийшээ юу? Тийм ээ, ийшээ яваарай. Энэ юун чимээ вэ? Аан, илжигтэй хамт ирсэн юм уу? Анзаарах чадвар сайтай юм аа. Тийм ээ, ийшээ ороход болно. Илжиг чи наанаа байж бай. Ачаагаа буулгаад наанаа байж бай. За, ноёнтон, ийшээ яваарай. Цочих... Цочих гэж... Энэ хараад байгаарай... Хичээлээ хийхгүй, юунд ч хэрэггүй наад нум сумаараа яах гээ вэ? Тэсан аа, санаж байна уу? Таван настайдаа Мянган бичгийн хичээл, долоон насандаа Күнзийн сургаал, 10 настайдаа хууль үзсэн. Яагаад энэ сайхан толгойгоороо ийм дэмий юм хийгээд байдаг юм бэ? Ингээд байлгүй, одоо ч болтугай оройтоогүй байна. төрийн албаны шалгалтад бэлд.

Тэсан: Аав аа... төрийн албаны шалгалтыг ямар гэдгийг та ер нь мэдэх үү?

Хынду: Юу?

Тэсан: Намайг хүсэхгүй байгаадаа ингэдэг гэж бодоо юу? Энэ алслагдсан уулын хөндийд унших ном, судар байна уу, эсвэл зааж өгөх багш байна уу?

Хынду: Багш байгаа шүү дээ. Удахгүй нийслэлээс язгууртан ирнэ шүү дээ. Өндөр албан тушаалтан шүү дээ. Тэр ноёнтноор хичээл заалгачихвал, чи шалгалт өгч чадах байх. Хэн мэдлээ? Тэр ноёнтонд таалагдаад нийслэл рүү хамт явчих ч юм билүү?

Тэсан: Ноёнтон бидэнд тусална гэж үү? Тийм ноёнтон та харж байсан юм уу?

Хынду: Тэгээд...

Хынду: Ингээд харсан чинь бас дажгүй шүү. Бүгдээрээ сайн байлаа.

Юүн настан: Гэхдээ ямар хүн ирэх бол?

Магдуны ээж: Манай тосгоны дарга тэгж их хичээсэн юм чинь гайгүй ноёнтон ирэх байлгүй дээ.

Магдуны аав: Гэхдээ нэг л биш байна аа.

Хынду: Чи муу...

Магдуны аав: Энэ удаад ч гэсэн бүтэхгүй байх аа.

Хынду: Ямар амны бэлэггүй юм ярьдаг юм бэ? За, за, бүгд сайн сонсоод ав. Тосгоны амь насны асуудал, тийм ээ? Тиймээс түргэн аашлахгүй шүү. Тэр ноёнтон ямар ч ааш гаргасан зүгээр л инээгээд, бөхөлзөөд байгаарай, за юу?

Магдуны ээж: За, за.

Юуни: Морь ирж байна. Хэн нэгэн ирж байна, ирж байна!

Хынду: Ирчихлээ.

Юүн настан: Дарга аа, хурдлаарай.

Магдуны ээж: Ирчихлээ шүү.

Хынду: Алтны эх үүсвэр ирлээ. Инээгээрэй, инээ. Инээгээч ээ, инээ.

Шийтгэлийн яамны түшмэл: Голыг энэ модон салаар л гатлах хэрэг үү?

Хынду: Тийм ээ.

Шийтгэлийн яамны түшмэл: Надтай хамт дамнуургаар яв. Эмэгтэйг салан дээр. Бусад нь сэлж гатал.

Цэргүүд: Мэдлээ.

Сумын засаг дарга: Ёстой нэг...

Шийтгэлийн яамны түшмэл: Чи юу хийгээд байгаа юм?

Сумын засаг дарга: Ёстой нэг...

Шийтгэлийн яамны түшмэл: Чи салыг хөдөлгө.

Хынду: За.

Шийтгэлийн яамны түшмэл: Сүйхийг өргөөрэй.

Цэргүүд: Мэдлээ.

Хынду: Сахалгүй байх чинь...

Магдуны аав: Дарга аа! Бид бэлэн!

Хынду: За аа! Татаарай!

Магдуны аав: За, татаарай. Татаад...

Тосгоны залуучууд: Татаад... Татаад... Татаад... Татаад... Татаад... Татаад... Татаад... Татаад... Татаад...

Хынду: Сал доошлох гээд байна шүү.

Тосгоны залуучууд: Татаад...

Хынду: Сайн татаад бай.

Тосгоны залуучууд: Татаад... Татаад...

Юүн настан: Яагаад хөдлөхгүй байна аа? Яачхав аа?

Магдуны аав: Юу болсон бэ?

Хынду: Гацчихжээ. Хөөе! Гацчихжээ! Илүү хүчтэй татаарай, хүчтэй.

Сумын засаг дарга: Хөөе, юу хийцгээгээд байгаа юм бэ?

Магдуны аав: Новш гэж, юу тээглэчхэв ээ?

Сумын засаг дарга: Болж байна.

Тосгоны хүмүүс: Татаад...

Сумын засаг дарга: Хүчтэй! Илүү хүчтэй... Хүчтэй! Илүү хүчтэй!

Шийтгэлийн яамны түшмэл: Ноёнтон!

Мэхва: Хаантан!

Хынду: Ноёнтон!

Сумын засаг дарга: Хурдан орохгүй юугаа хийгээд байгаа юм бэ?

Мэхва: Та зүгээр үү?

Хүмүүс: Ноёнтон! Ноёнтон! Ноёнтон!

Сумын засаг дарга: Байж байгаарай, байж бай!

Магдуны аав: Хурдлаарай!

Юүн настан: За, Тэсан аа, энд тавьчих.

Тэсан: Энд үү?

Магдуны аав: Нээрэн, урт сахалтай өндөр албан тушаалтан биш, жаахан хүүхэд байна шүү дээ. Юу болоод байгаа юм бэ?

Юүн настан: Харин тийм ээ, ямар хэрэг үйлдсэн болоод... тэр жаахан амьтныг... Хөөе, тосгоны дарга аа, тэр залуу ноёнтны нэрийг мэдэх үү?

Хынду: Носан гэсэн, Носан.

Магдуны аав: Носан?

Хан Мёнхвэ: Тэр сар ч тэсэхгүй байх.

Орлогч 2: Юу гэсэн үг вэ? Носан амиа хорлоно гэх гээд байна уу?

Хан Мёнхвэ: Тэр жаахан амьтан... эцэг ч үгүй, холбоо ч үгүй, ордноос өөр тэр газарт удаан байж чадахгүй байх.

Орлогч 3: Таны зөв шүү.

Хан Мёнхвэ: Гэхдээ мартаж болохгүй шүү. Носаны авга ах, хаантны дүү Гымсон ханхүү их ойрхон байгаа шүү.

Текст: СҮНХЫН ГЫМСОН ХАНХҮҮГИЙН ЦӨЛӨГДСӨН ГАЗАР

Төв зөвлөлийн дэд түшмэл: Их ханхүү... бид таныг дагах болно. Амь насаа дэнчин тавин дагах болно оо!

Ноёд: Амь насаа дэнчин тавин дагах болно оо!

Гымсон: Бүгдэд нь талархаж байна.

Мэхва:  Та сэрчихсэн үү? Өглөөний цай бэлэн болсон.

Хынду:  Харгалзагч  Ом Хынду байна. Өчигдөр эхний өдөр ямар эвгүй зүйл тохиолдов оо, тэ? Хараал идсэн хаданд тээглээд зүгээр... Би шонгоороо барьж аваагүй бол өдийд бараг тэр доор хөвөөд байж байхгүй юу.  Хүчээ сэргээхийн тулд өглөөнөөс эхлээд сайн зооглох хэрэгтэй шүү.  Тосгоны хүмүүс маань хичээнгүйлэн бэлдсэн болохоор хөрөхөөс нь өмнө...

И Хунви: Аваад яв.

Хынду: Юу?

И Хунви:  Аваад яв гэж хэлсэн шүү.

Хынду: "Аваад яв" гэнэ ээ?

Мэхва: Ноёнтны сэтгэл санаа таагүй байгаа тул аваад явна уу.

Хынду: Би харгалзагч нь шүү дээ. Өглөө, оройдоо хүндэтгэл үзүүлж, төвд мэдэгдэх нь миний үүрэг байтал эхний өдрөөсөө л уулзах ч үгүй...

Мэхва: Аваад яв гэж хэлсэн шүү!

И Хунви:  Чи муу!   Миний хэлэхийг сонсохгүй байна уу?   Наад хоолоо аваад зайлж үз!

Мэхва: Хурдан явна уу.

Хынду: Ааштай юм гээч. Ёстой нэг... "Миний хэлэхийг сонсохгүй байна уу? Зайлж үз!" энэ тэр... "Чи муу" гэсэн үү? Язгууртан биш гээд хэлчих вий гэсэн шиг, жаахан юм байж ааштай гэдэг нь... Настай хүний өөдөөс юу гэнэ вэ? Тийм дээ. Ямар ч зан гаргасан зүгээр л инээе. Тийм ээ, инээгээд л бөхөлзөөд байж дээ. Чадна шүү дээ, новш гэж. Ийм амттай хоолыг яагаад идэхгүй гээд байгаа юм бол? Хөөх...

Мэхва: Удахгүй хацар чинь бүүр хагарах нь ээ.

Хынду: Битгий буруугаар ойлгоорой... Би идэхийг хүсээд идэж байгаа юм биш шүү. Энд ийм том хорхой... Эндүүрэл шүү, эндүүрэл!

Хынду: Сумын засаг дарга аа.

Сумын засаг дарга: За?

Хынду: Сумын засаг дарга аа... Цэргүүд яагаад явж байгаа юм бол?

Сумын засаг дарга: Мэдээгүй юм уу?

Хынду: Үгүй ээ.

Сумын засаг дарга: Угаасаа цөлөгдсөн хүнийг цэргүүд биш, харгалзагч нь хардаг байхгүй юу. Тиймээс сар бүрийн эхэн болон 15-ны өдөр надад тайлагнана шүү. Жижиг зүйлсийг хүртэл тайлагнах ёстой шүү.

Хынду: Аан, за. Тэгэлгүй яах вэ.

Ноёнтон 1: Ёстой нэг...

Ноёнтон 2: Нээрэн, та нар сонссон уу? Хуучин хаан Ёнвол руу цөлөгдсөн гэсэн.

Ноёнтон 1: Сонсох нь ч сонссон л доо. Чонёнпу гэсэн билүү? Тийшээ явсан гэсэн шүү.

Ноёнтон 3: Чонёнпу?

Хынду: Би ирлээ.

Магдуны ээж: Ямар байсан бэ?

Хынду: Юу тэр вэ?

Магдуны ээж: Хоол таалагдаж байна гэнэ үү?

Хынду: Хоолонд гар ч хүрэхгүй байна лээ.

Магдуны ээж: Тийм үү?

Магдуны аав: Гар ч хүрээгүй ээ?

Хынду: Тийм ээ.

Магдуны аав: Бид өөрсдөө ч идэлгүй бэлдэж байхад... Ёстой нэг...

Магдуны ээж: Өвдчихсөн юм байх даа?

Хынду: Юм идмээргүй байгаа юм болов уу?

Магдуны аав: Юм идмээргүй санагдах үе бас байдаг гэж үү? Ийм хайран юмыг... Юу вэ, энэ одоо? Гар ч хүргээгүй биш л байна даа. Хэн нэгэн талыг нь идчихсэн байна даа.

Хынду: Харин тийм ээ. Идэхгүй байхаар зарц нь идчихэж байна лээ. Тэгээд надад баригдаад... Тэгчхээд огт идээгүй гэж дайраад... Хацар нь бараг хагарах гэж байхад шүү дээ.

Магдуны ээж: Тэгвэл үүнийг Магдундаа өгч болно биз дээ?

Хынду: Тэг ээ.

Магдуны ээж: Бид хоол хаядаггүй шүү дээ. Магдун аа!

Магдуны аав: Новш гэж... Тэр идчихэж, тэр идчихэж. Яг өөрөө идчихсэн байна шүү дэ!

Магдуны ээж: Мартаж үз.

Нурүгул тосгоны дарга: Хөөе, Гванчон!

Хынду: Энэ хүртэл ямар хэргээр? Айн? Хоёулаа ярилцъя л даа. Би чамайг маш сайн ойлгож байна. Ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй...

Нурүгул тосгоны дарга: Би зодолдох гэж ирээгүй ээ.

Хынду: Юу?

Нурүгул тосгоны дарга: Сайн үр тариагаар өсгөсөн тахиа байгаа юм. За, авчих.

Хынду: Юу?

Нурүгул тосгоны дарга: За, сүүнорхоодой, сүүнорхоодой бас ав. Их ховор, үнэтэй зүйл шүү.

Хынду: Надад яах гэж үүнийг...

Нурүгул тосгоны дарга: Зовлонг минь оронд нь аваад явчихсан юм чинь энэ муу тахиа юу гэж хайран байх вэ? Байз!

Хынду: Юу авсан гэсэн бэ?

Нурүгул тосгоны дарга: За, энэ бол манай Нурүгулын бахархал Нурү мөөг.

Хынду: Үгүй ээ, үүнийг яагаад надад өгөөд байгаа юм бэ?

Нурүгул тосгоны дарга: Үнэхээр их талархлаа.

Хынду: Галзуу амьтад чинь юу гэнэ вэ? Талархаад өгч байна гэнэ үү?

Тэсан: Аав...

Хынду: Яасан?

Тэсан: Цөлөгдсөн ноёнтныг хэн болохыг та мэдэх үү?

Хынду: Тийм ээ, мэднэ. Носан.

Тэсан: Тийм ээ, тэр Носаныг хэн болохыг мэдэж байна уу?

Хынду: Тийм ээ, мэдэж байна шүү дээ. Носан бол Носан л байхгүй юу.

Тэсан: Носан чинь И Хунви байна шүү дээ. И Хунви. Саяхныг хүртэл энэ улсын хаан байсан хүн байна шүү дээ.

Хынду: Чи одоо юу яриад байгаа юм бэ? Юу, хаан?

Тэсан: Хаан.

Хынду: Хаан?

Тэсан: Хаан!

Хан Мёнхвэ:  Хэн ч ирсэн хамаагүй,  тэсвэрлэж чадах уу?

Мэхва: Хаантан!

Тосгоны хүмүүс: Хаан?

Магдуны ээж: Тэр жаахан амьтан хаан байсан гэж үү дээ?

Хынду: Тийм гэнэ ээ...

Магдуны аав: Хүлээгээрэй. Хаан гэхээр чинь хаан гэсэн үг биз дээ? Хааныг хүртэл цөллөгт явуулдаг уу?

Тэсан: Хуучин хааныг хүртэл цөллөгт явуулдаг хэрэг үү?

Ноёнтон 1: Золиг минь, Хаан эцгийнхээ тааллаар Носан хаан болсон ч гэсэн, эцэг нь нас барсны дараа, их ханхүү Сүян бослого гаргаж, Хаан болчихсон шүү дээ.

Ноёнтон 2: Носаны дор байсан бүх хүмүүсийг алаад, Носан гэх цол авч, энэ газарт цөлөгдөж ирсэн гэнэ лээ.

Ноёнтон 3: Гэхдээ... уг нь аль хэдий нь алчихсан байгаа. Хаан байсан хүнийг цөлдөггүй шүү дээ. Дээрээс нь өрөвдөж байгаа хүмүүс олон болохоор нэг их удалгүй хордуулах ял оноох байх даа.

Тосгоны хүмүүс: Хор оо?

Магдуны аав: Хорыг чинь уухаар үхнэ биз дээ? Тэгвэл бид яах болж байна аа? Носанд ямар нэгэн зүйл болбол бид ч гэсэн...

Юүн настан: Цөлөгдсөн хүнд ямар нэгэн асуудал гарвал... Одоо яана даа... Бид ч бас асуудалд орно гэсэн үг.

Тэсан: Носаны доор байсан бүх хүмүүс амьдаараа мөчлөгдөж, тамлаж үхсэн гэнэ. Бүх эд хөрөнгөө хураалгаад... бүх үр, хүүхдүүдийг нь зарчихсан гэнэ.

Ичон: Энэ одоо яачихсан хувь тавилан бэ? Одоо яана аа?

Магдуны аав: Би юу гэсэн билээ? Одоо бид үхсэн л гэсэн үг. Энэ бүхэн энэ хүний л буруу.

Хынду: Яахаараа үхдэг юм бэ? Юу ч мэдэхгүй юм байж, олон юм ярьж гэнэ! Би байна аа! Хан Мёнхэ тэр золигоос бүүр сайн сонссон. Нэг их удалгүй Носангүнийг нийслэл рүү буцаана гэсэн.

Юүн настан: Хынду, үнэн биз?

Хынду: Та намайг мэднэ биз дээ? Би язгууртан гэр бүлээс гаралтай хүн шүү. Миний хоолойд хутга тулгасан ч, би худлаа хэлдэггүй хүн!

Магдуны ээж: Тэр ч тийм шүү. Зүгээр л цуурхал байж ээ, цуурхал.

Үхсэн ноёд:  Хаантан...   Хаантан...   Хаантан...   Хаантан...   Хаантан...

Үнэнч ноёнтон 1:  Би...   Сон Саммүн байна.

Үнэнч ноёнтон 2:  Пак Пэннён...

Үнэнч ноёнтон 3: Ха Вижи...

Үнэнч ноёнтон 4: И Гэи...

Үнэнч ноёнтон 5: Юү Сонвон...

Үнэнч ноёнтон 6:  Юү Ынбү...

Үнэнч ноёнтон 1: Та юунд биднийг орхино вэ?   Хаантан...

И Хунви: Санаа зоволтгүй ээ... Би удахгүй... та нар дээр очно.

Хынду: Би тийм их зүйл хүссэн юм уу? Зүгээр л цагаан будаа идэж амьдрахыг хүссэн шүү дээ. Өөрийн хүүхдэдээ эрдэм сургаж, хүн шиг амьдруулахыг л хүссэн шүү дээ. Тэр олон ноёнтон дундаас... яагаад заавал чам шиг юм ирдэг байна аа? Би чам шиг юмтай учрахын төлөө... Тэгж их гуйсан гэж үү? Том мөрөөдөл тээж... би чам шиг гамшгийн туйлыг... Гамшгийн туйл... Энэ хүмүүс чинь бүгд хаана байна аа? Үгүй ээ, нөгөө... Эндүүрэл шүү... Хаантан таныг би танилгүй... Гэхдээ ийм орой энд ямар хэргээр... Наана чинь аюултай шүү. Унана шүү! Та чинь юу хийж байгаа чинь энэ вэ? Наанаасаа холдоно уу. Үгүй ээ! Та яагаад байгаа юм бэ?

И Хунви: Тавь... гуйя... Миний гарыг тавь...

Хынду: Болохгүй ээ. Та үхчихвэл манай тосгоныхон... бүгд үхнэ шүү дээ.

Хынду: Нээрэн... мэдэх юм алга.

Сумын засаг дарга: Юу?

Хынду: Аан, за.

Сумын засаг дарга: Сая юу гэсэн бэ?

Хынду: Цөлөгдсөн хүн маань амиа хорлохыг завдсан...

Сумын засаг дарга: Хэн тэр вэ?

Хынду: Носангүн. Өчигдөр орой, ойр, орчмыг шалгахаар уул руу авирсан чинь Носангүн хадан цохионоос үсрэх гэж байсан.

Сумын засаг дарга: Хадан цохио?

Хынду: Тийм ээ.

Сумын засаг дарга: Тэгээд яасан?

Хынду: Би шууд араас нь очоод арай гэж болиулсан. Би байгаагүй бол жинхэнээсээ балрах байсан байх аа.

Сумын засаг дарга: Өчигдрийн талаар хэнд ч хэлж болохгүй шүү. Ойлгосон уу?

Хынду: За.

Сумын засаг дарга: Харин чи Носангүний хөдөлгөөн бүрийг сайтар анхаарч, хяна!

Хынду: За, анхааралтай байна аа!

Магдуны ээж: Энэ.

Юуни: Юу юм бэ? Хатаасан загас. Цагаан будаа! Ийм ховор зүйлсийг хаанаас олсон юм бэ?

Магдуны ээж: Төвөөс ноёнтонд өгөөрэй гээд өгсөн юм аа. Тэсан аа.

Юуни: Гоё юм аа.

Магдуны ээж: Чи хүргэж өгөх нь дээ.

Тэсан: Би юу?

Магдуны ээж: Тосгоны дарга төв рүү явах ажилтай гээд чамайг явуулаарай гэсэн.

И Хунви: Чи... хэн юм?

Тэсан: Гванчонгул тосгоны дарга, харгалзагч Ом Хындугийн хүү Тэсан байна.

И Хунви: Яагаад явахгүй зогсоод байгаа юм бэ?

Тэсан: Таны зооглохыг харчхаад гарах болно. Таныг зооглохгүй байгаа гэж сонссон. Амттай хоол иддэг язгууртнуудад бидний амьдрахын төлөө иддэг хоол маань инээдтэй байгаа бололтой.

Мэхва: Яаж аймшиггүйгээр? Наад амаа хамхихгүй юу.

Тэсан: Таны гар ч хүрээгүй хоолыг би буцаагаад аваад очвол тэд өөрсдөө идэх ч хоолгүй байж танд гомдож, уурлахгүйгээр таныг өвдсөн юм болов уу, хоол нь таалагдахгүй байгаа юм болов уу гэж санаа нь эхэлж зовдог.

И Хунви: Тэгвэл... чи идчих.

Тэсан: Та дуудсан уу?

И Хунви: Дамжуулаарай.

Тэсан: Юуг?

И Хунви: Сайхан хооллосон гэж.

Тэсан: За.

Ичон: Дахиад хийгээд үз.

Тэсан: Би ирлээ.

Магдуны аав: Юу болсон бэ? Идсэн үү?

Тэсан: Бүгдийг нь зооглочхож!

Хынду: Бүгдийг нь зооглосон гэж үү?

Магдуны ээж: Тийм ээ.

Юүн настан: Бүгдийг нь зооглочхож.

Магдуны ээж: Тийм ээ!

Хынду: Хачин юм аа.

Тэсан: Тосгоны хүмүүст амтархан идсэн гэж дамжуулаарай гэсэн.

Магдуны ээж: Ямар сайхан хэрэг вэ?

Магдуны аав: Хүн чанартай юм аа, хүн чанартай.

Магдуны ээж: Чи муу...

Магдуны аав: Дараа нь би явъя, тэгэх үү?

И Хунви: Энэ юу юм?

Мэхва: Их ханхүү Гымсоны танд явуулсан зурвас. Яагаад уншихгүй байгаа юм бэ? Ноёнтон.

И Хунви: Айж байна... Энэ зурвасын агуулгаас... Надад явуулсан гэдгээс ч бас... айж байна.

Хынду: Муу золиг чинь... Ёстой нэг...

Мэхва: Харгалзагч аа!

Хынду: Энэ хүртэл ямар хэргээр...

Мэхва: Та Носангүн ноёнтныг харсан уу?

Хынду: Үгүй ээ. Дотор байхгүй байгаа юм уу?

Мэхва: Тийм ээ. Төв рүү явчхаад иртэл байхгүй байсан. Ойр хавьд хайж үзсэн ч, ноёнтон хаана ч байхгүй байна...

Хынду: Тэгвэл...

И Хунви: Тавь... Миний гарыг тавь...

Хынду: Новш гэж! Арай гэж аварч байхад!

Мэхва:  Их ханхүү Гымсоны танд явуулсан зурвас.

Хынду: Ёстой нэг... Яагаад вэ? Тэгж их үхэхийг хүсээ юу?

И Хунви: Юу гэсэн үг вэ?

Хынду: Тосгоны хүмүүс таныг хайгаад бөөн юм болж байхад зөвхөн өөрийнхөө үхэх талаар л бодож байна уу? Та ер нь хэзээ төлөвших юм бэ?

И Хунви: Юу гэнэ ээ? Чам шиг юм яаж намайг...

Хынду: Тийм ээ, тийм. Над шиг юм, над шиг юм!

И Хунви: Чи муу галзуураа юу?

Хынду: Галзуурсан, галзуураагүй бол яаж ингэх юм бэ? Тосгоны хүмүүстээ жаахан хоол авчрах гэж, хүүхдэдээ эрдэм сургах гэж таныг арай гэж авчирч байхад... өдөр болгон л унаж, үхэх талаар бодох юм! Ийм байхад би яаж галзуурахгүй байх юм бэ? Үгүй гэж үү?

Мэхва: Чи муу!

Магдуны ээж: Тэнд байна!

Мэхва: Яаж байгаа чинь энэ вэ?

Магдуны аав: Аюултай шүү.

Хынду: Нөгөө...

Мэхва: Та зүгээр үү?

И Хунви: Тийм ээ.

Магдуны аав: Тэр яагаад байгаа юм бэ?

Магдуны ээж: Мэдэхгүй ээ.

Магдуны аав: Толгой эргэчихлээ...

Юуни: Хаан байна...

Юүн настан: Хаанаа олчихсон шүү дээ.

Юуни: Үгүй ээ, энэ хаан биш, тэр хаан...

Хынду: Байж байгаарай, байж байгаарай...

Магдуны аав: Ямар нэгэн юм хий л дээ.

Хынду: Чимээгүй...

Магдуны ээж: Амь авраарай... Магдуны аав аа, одоо яана аа?

Юүн настан: Бар... нэгийг нь бариад авчихвал бусдыг нь тоодоггүй юм.

Юуни: Настан, болохгүй ээ!

Юүн настан: Хангалттай амьдарсан. Бүгд эрүүл, саруул сайхан амьдарна шүү. Би явлаа.

Магдуны аав: Хаачихна вэ? Хаачихна вэ?

Хынду: Тэсан аа! Тэсан аа! Тэсан аа!

И Хунви: Чи муу! Чиний өрсөлдөгч бол... би!

Магдуны ээж: Ноёнтон!

Сумын засаг дарга: Бар Носан руу юу?

Хынду: Тийм ээ! Үнэхээр балрах шахсан шүү! Гар одоо болтол чичирч байна.

Сумын засаг дарга: Нисэх шахсан гэв үү? Энэ удаад ч гэсэн чи Носаныг аварсан гэсэн үг үү?

Хынду: Үгүй ээ, Энэ удаад Носангүн намайг, тосгоны хүмүүсийг бүгдийг нь аварсан.

Сумын засаг дарга: Юун байж боломгүй юм яриад байгаа юм бэ? Худлаа яриад л...

Хынду: Худлаа яриагүй ээ... Жинхэнээсээ шүү. Худал зүйл огт байхгүй, бүгд үнэн! Носангүн... Носангүн ингээд...

Сумын засаг дарга: Суниасан гэж үү?

Хынду: Үгүй ээ, үгүй, үгүй. Нум сумаар... ингэж татаад... Бар...

Сумын засаг дарга: Носангүн үү?

Хынду: Үгүй ээ, үгүй! Носангүн биш ээ. Бар шүү дээ, бар! Тэгээд Носан... "Чиний өрсөлдөгч бол би. Над руу дайр" гэсэн чинь... Бар яг ойлгосон юм шиг... Миний бодлоор яг ойлгосон байх аа. Хэлж дуусмагц... шууд дайрсан. Дайрсан чинь... Носан нум сумаар харваад... сум нь... шууд...

Сумын засаг дарга: Оносон!

Хынду: Яг голд нь оносон! Тэгээд бар тэр доошоо унахад... Носан...

Сумын засаг дарга: Гайхалтай юм аа.

Юүн настан: Өчигдөр бөөн юм болчихсон чинь гар хүртэл халбагаа даахгүй юм. Харин ноёнтон гайгүй байгаа?

Магдуны ээж: Харин тийм ээ. Энд ирээд олигтой ч юм идээгүй... өчигдөр бүүр ухаан алдчихсан.

Магдуны аав: Харин тийм ээ. Тэр сул биеэс яаж тийм аймаар зориг гардаг байна аа?

Юүн настан: Барын өмнүүр амь насаа дэнчин тавьж байгаа нь ард түмнээ гэх сэтгэл биш л бол хэцүү зүйл шүү. Улсын хаан байсан хүн шүү дээ.

Хынду: Нөгөө, нөгөө... Нөгөө... Ноёнтон сэргэсэн үү? Зүгээр үү?

Мэхва: Танд хамаагүй. Хоолны ширээгээ үлдээгээд яв.

Хынду: Үгүй ээ, гэхдээ... Зүгээр байгаа эсэхийг нь хармаар байх юм...

Мэхва: Зүгээр орхиод явчих гэж байна шүү.

Хынду: Байз. Яагаад надтай ийм хөндий харьцаад байгаа билээ?

Мэхва: Өчигдөр! Өчигдөр!

Хынду: Яасан гэж?

Мэхва: Өчигдөр яаснаа санахгүй байна уу?

Хынду: Юу тэр вэ?

Мэхва: Ёстой нэг... Хүн хэдий боловсролгүй байж болох ч, хэмжээ хязгаарыг мэддэг байх хэрэгтэй шүү. Яаж ноёнтон руу хашхирч, заамддаг байна аа? Яаж? Яаж?

Хынду: Үгүй ээ, би... Би юу гэж заамддаг юм бэ? Би ингэж барьсан шүү дээ.

Мэхва: Хэрэггүй ээ.

Хынду: Намайг боловсролгүй гэж хэн хэлж байна?

Мэхва: Заавал хэлж байж мэдэх юм уу?

Хынду: Хэрвээ би боловсролгүй байсан ч гэсэн нүүрэн дээр минь "Боловсролгүй" гээд...

Мэхва: За, яримааргүй байгаа болохоор хурдан... Ноёнтон, та зүгээр үү?

И Хунви: Өлсөөд байна.

И Хунви: Дуустал нь идтэл гарахгүй хэрэг үү?

Хынду: За, гарлаа. Гэхдээ үнэхээр та байгаагүй бол... миний хүү бас тосгоныхон маань маш том осолд орох байлаа шүү дээ. Энэ ачийг тань яаж хариулдаг юм билээ? Шөнөжин танд их санаа зовсон шүү. Ингээд жаахан ч болтугай идэхийг чинь харах гэж... Таныг хүсвэл би гадаа хүлээж байх уу?

И Хунви: Яриа чинь өчигдрийнхөөс өөр байх чинь. Харгалзагч та над руу уурлаж, хашхирсан анхны хүн.

Хынду: Нөгөө... Ноёнтон...

И Хунви: Дээрээс нь... бүүр заамдаж аваад...

Хынду: Би хэзээ заамдсан юм бэ? Новш гэж... Юу? Яасан бэ?

И Хунви: Сая юу гэсэн бэ?

Хынду: Би юу гэсэн гэж?

И Хунви: "Новш" гэсэн үү?

Хынду: Би хэзээ тэгж... Аан, ноёнтон танд... дахин үйлчлэх эхлэл тавигдлаа л гэх гэж байсан байхгүй юу даа. Яаж тийм том барыг... Үнэхээр шинэ эхлэл шүү.

И Хунви: Гэхдээ цөллөгийн газар болоход сайн дураар оролцсон гэдэг чинь юу гэсэн үг вэ?

Хынду: Юу?

И Хунви: Өчигдөр ууланд тэгж хэлсэн биз дээ?

Хынду: Би тэр талаар танд огт хэлж болохгүй ээ.

И Хунви: Тэгсэн чинь би ирсэн байх нь ээ? Цөллөгт Хууль зүйн сайд ирэх байх гэж бодсон чинь илжиг явуулах холбоо ч байхгүй, албан тушаалд томилоод өгөх хүн ч байхгүй, би...

Хынду: Тэр тийм инээдтэй байна гэж үү?

И Хунви: Намайг хэн гэдгийг мэдээд чамд ямар байсныг төсөөлсөн чинь ийм утгатай байсныг би огт төсөөлөөгүй юм байна. Гэтэл... тосгоны хүмүүсийн гэдсийг дүүргэж ч чадахгүй, хоол л зөөлгөөд байсан байж.

Хынду: Үгүй дээ. Ноёнтон, та зөвхөн амтархан зооглоход л болно.

Магдуны ээж: Ирчихлээ, ирчихлээ. За аа.

Тэсан: Носангүн зүгээр үү?

Магдуны ээж: Яасан бэ? Юу болсон юм бэ?

Хынду: Будааг... бүгдийг нь идчихсэн.

Магдуны ээж: Тийм үү?

Хынду: Цочих гэж.

Магдуны ээж: Амт нь таалагдсан бололтой шүү.

Магдуны аав: Би хэлсэн биз дээ? Сайн хүн гээд байхад.

Хынду: Гайхмаар байгаа биз? Нээрэн, чиний талаар асууж байна лээ. Ёстой нэг...

Магдуны ээж: Намайг уу?

И Хунви: Энэ шөлийг хэн чанасан юм бол?

Хынду: Аан, үүрээр би өөрийн гараар гол руу гарч барьсан эмгэн хумсны шөл байгаа юм.

И Хунви: Чи өөрөө чанасан юм уу?

Хынду: Үгүй ээ, би өөрөө чанаагүй. Би өөрийн гараар барьсан юм.

И Хунви: Үгүй ээ, энэ шөлийг яг хэн чанасан юм бэ? Ордны тогоочоос илүү сайн юм.

Хынду: Аан, Магдуны ээж хоол хийхдээ ч сайн шүү. Хааяа үс орчхоод байдаг талтай...

И Хунви: Магдуны ээж гэсэн үг үү?

Хынду: Тийм ээ, мөн. Магдун жаахан ч гэсэн их ухаантай, сэргэлэн хүүхэд шүү. Энэ нөгөө... загасны будаа... Магдуны урхинд баригдсан цэнгэг усны загасаар хийсэн будаа байгаа юм. Бас... энэ хачрыг уулнаас авдаг юм. Тосгоны өндөр настан маань хадан цохионоос авчирсан гэсэн. Мөн энэ татсан мах нь... Юун гэх золигийн барьсан туулай байгаа юм. Тэгээд тэр дээр цацсан байгаа зэрлэг хүн орхоодойг Магдуны эцэг нь их нандигнасан зүйлээ гаргаж өгсөн юм. Зэрлэг гүзээлзгэнэ нь Ичон өгсөн. Бэлэвсэн эмэгтэй байдаг юм. Маш их могойтой газраас авчихсан гэсэн.

И Хунви: Тийм байх нь.

Хынду: Энэ бүгд миний хатуу, чанд, нямбай удирдлага доор бий болсон гэдгийг заавал онцолж хэлмээр байна. Эмгэн хумсыг би өөрийн гараар барьсан...

И Хунви: За, ойлголоо.

Хынду: Үгүй ээ, буцалгасан хүнийг л яриад байхаар нь... би үүрээр эрт босож барьсан шүү дээ...

И Хунви: Ойлголоо, санаж явъя.

Магдуны ээж: Тэнгэр минь... Хаантан миний тухай ярьсан гэж байна!

Ичон: Хаантан хэдий залуу ч гэсэн, эмэгтэй хүнийг ойлгох юм аа.

Хынду: Ёстой нэг... Хаан гэж ярихаа боль оо. Зүгээр Носан. Носан гэж дууд.

Магдуны ээж: Үгүй ээ, бид хэд л байж, хаан гэж дуудсан ч хэнд хамаатай юм бэ?

Хынду: Ёстой нэг...

Юүн настан: Бартай нүүр тулж байхыг нь харсан чинь... хаан нь ч хаан юм байна лээ шүү.

Хынду: Ах аа! Хэн нэгэн сонсвол баларна шүү. Битгий тэгээд бай.

Юуни: Тосгоны дарга аа, тэндээс хэн нэгэн ирж байна.

Юуни: Нөгөө... Чонёнпу хаана байдгийг мэдэх үү?

Хынду: Аан, ийшээ... Ямар хүмүүс билээ?

Иргэн 1: Аан, бид Хванхэдугийн Хэжүгээс хаантантай... Үгүй ээ, Носангүнтэй уулзахаар ирсэн хүмүүс байгаа юм.

Хынду: Хванхэду?

Магдуны аав: Их хол газар гэсэн шүү.

Хынду: Носангүнтэй яах гэж?

Иргэн 1: Хаантан! Танд ямар эмгэнэлтэй зүйл тохиолдох нь энэ вэ? Хаантан танд тусалж чадаагүй энэ муу ард иргэдээ битгий өршөөгөөрэй!

Хынду: "Хаантан" гэж дуудаж болохгүй ээ. Төвөөс сонсвол баларна шүү.

Иргэн 1: Хаантан!

Хынду: Болохгүй гээд байхад!

Иргэд: Хаантан!

Сумын засаг дарга: Хурдан зогсоогоорой! Битгий тэгж дуудаад бай л даа!

Иргэн 1: Хаантан!

Сумын засаг дарга: Болохгүй гээд байна шүү дээ! Уйлж болох ч гэсэн, "Хаантан" гэж дуудаж болохгүй ээ! Уйлж бол болно оо.

Иргэн 2: Хаантан үүнийг аваарай!

Сумын засаг дарга: Юу шидээд байгаа юм бэ?

Иргэн 3: Хаантан!

Сумын засаг дарга: Болиоч ээ! Ёстой нэг...

Иргэн 4:  Хаантан та, урт удаан наслаарай!

Гымсон: Толгойгоо өргөцгөө. Зурвас дамжуулсан уу?

Нэг нүдтэн: Таны тушаасан ёсоор өөрийн биеэр зарцад нь дамжуулсан, их ханхүү.

Гымсон: Чи Ёнвол руу буцаж яв. Очоод... хааны өрөөнөөс шууд харагдах Гымгаг уулын модон дээр цагаан хувцас өлгөчих. Дараа нь хаан сумаар хариу зурвас харвах болно.

Нэг нүдтэн: Ойлголоо, их ханхүү.

Магдуны аав: Хөөх! Хөвөөд гараад ирлээ, хөвөөд гараад ирлээ.

Магдуны ээж: Болгоомжтой.

Юуни: Тосгоны дарга аа! Яаж ийм ухаалаг арга бодож олоо вэ?

Хынду: Үгүй ээ, энэ...

Юуни: Үнэхээр мундаг юм аа.

Хынду: Бараг болчихлоо. Одоо аваарай, аваарай. Хөөх! Юу байгааг нэг харцгаая. Хүн орхоодой! Хөөх! Хатаасан загас! Гарын алганаас ч том! Хатаасан үхрийн мах!

Магдуны аав: Энэ одоо юу вэ?

Хынду: Би хэлсэн биз дээ? "Илжиг биш ч гэсэн, цаашид гэдэс өлсөх хэрэг гарахгүй ээ" гэж би хэлсэн үү, хэлээгүй юу?

Магдуны аав: Хэлсэн шүү дээ! Хэн дуртай нь тосгоны дарга болдог гэж бодоо юу? Би аль эртнээс л даргадаа итгэдэг байсан шүү дээ.

Хынду: Чамайг даа! Муу худалч! Ёстой нэг... Хөөе, хүн айлгачих юм. Ийм орой энд юу хийж байгаа билээ? Ноёнтон?

Магдуны ээж: Ноёнтон?

Магдуны аав: Ноёнтон ирчхэж, ноёнтон ирчхэж...

Юуни: Ноёнтон?

Хынду: Энд...

И Хунви: Юунд ингэж их гайхацгаана вэ? Харах ёсгүй зүйлээ харж байгаа юм шиг.

Магдун: Энэ ах хэн бэ?

Магдуны аав: Магдун аа, тэгж хэлж болохгүй ээ.

И Хунви: Намайг И Хунви гэдэг. Хавхаар загас барьсан нь чи байх нь. Тэгэхээр... Магдуны...

Хынду: Энэ хүн бол Ичон... Зэрлэг жимс... Могойгоор ихтэй газраас зэрлэг жимс түүсэн гээд байсан...

И Хунви: Аан, зэрлэг жимс түүсэн Ичон байх нь.

Ичон: Тийм ээ, ноёнтон.

Хынду: Магдуны ээж.

И Хунви: Аан, хоол хийж өгдөг Магдуны ээж. Явуулсан хүн орхоодойг сайн идсэн шүү, Магдуны аав аа.

Магдуны аав: Би Магдуны аав мөн.

И Хунви: Аан, тэгвэл нөгөө туулай барьсан...

Юуни: Тийм ээ, би Юун, Юун байна.

И Хунви: Чи гүйхдээ тийм сайн гэсэн үү?

Юүн настан: Тийм ээ. Энэ золиг Ёнвол дотроо хамгийн сайн гүйдэг нь.

И Хунви: Таны явуулсан хачир бас их амттай байсан шүү.

Юүн настан: Хатаах их хэцүү байсан шүү.

И Хунви: Гэхдээ... ард байгаа зүйлс чинь...

Хынду: Аан, тэр... Ноёнтон танд өгөх гээд хүмүүсийн үлдээсэн хоол, хүнс байгаа юм. Ноёнтон танд өгөхөөсөө өмнө, муудсан юм байна уу гээд шалгаж байсан юм аа. Бид гар бол огт хүрээгүй шүү.

И Хунви: Зүгээр ээ. Энэ бүхэн Гванчолгулд ирсэн юм чинь... та бүхнийх л гэсэн үг.

Магдуны аав: Үгүй ээ, ноёнтон танд ирсэн энэ үнэтэй зүйлсийг дорд бид яаж... Сэтгэл сайтай юм аа, сэтгэл сайтай...

Тэсан:  Би танаас эрдэм сурахыг хүсэж байна.   Миний багш болооч.

И Хунви: Чамайг суралцах сонирхолгүй гэж сонссон. Юу чиний бодлыг өөрчлөв?

Тэсан: Над шиг уулын тосгоны иргэд... уншихыг хүссэн ч ном олддоггүй, сурахыг хүссэн ч сургах багш байдаггүй. Сурсан ч гэсэн, төрийн албаны шалгалтад тэнцэхгүй гэж боддог байсан. Гэвч, танаар заалгах юм бол эдгээр жижиг бэрхшээлийг даван туулж чадна гэх бодол төрсөн учраас дээшээ гарч, өөрчлөлт хийхийг хүсэж байна. Танилгүй хөдөөгийн тэнэг, энгийн иргэн, боол ч гэсэн тэгш боломж хүртэх ертөнц болгож.

И Хунви: Тэгш боломж олгох ертөнц? Тэгье. Нэг оролдоод үзэцгээе.

И Хунви:  Ёс суртахуун ганцаарддаггүй, хамтрагч олддог.

Тэсан:  Буянтай хүн ганцаарддаггүй,   үргэлж ханьтай байдаг.

Юуни: Тийш ээ, тийш ээ!

Магдуны аав: Юу ч гэсэн энд орхичих, энд.

Магдуны ээж: Тэнгэр минь...

И Хунви: За.

Хынду: Хааны ивээл, хааны ивээл... Загасны толгой хамгийн амттай нь... Та зоогло.

И Хунви: Сайныг нь чи өөрөө ид.

Хынду: Би яаж тэр вэ? Мэдлэггүй хүн байсан ч ингэж болохгүй. Энэ үнэтэй зүйлийг... хамт идье дээ.

Тэсан: За, бүгдээрээ "Байшин" гэж бичиж үзье. Байшин ба тэнгэр.

Хүүхдүүд: Байшин ба тэнгэр.

Тэсан: Өргөн уудам, барзгар.

Хүүхдүүд: Өргөн уудам, барзгар.

Юүн настан: Ямар их бороо орсон гэж бодож байна? Бүх юм урсаад л, хүмүүс хөдөлж ч чадаагүй.

Юүн настан: Янз бүрийн л зүйл илгээсэн.

Магдун: Уяагаар уяад цохичихсон.

Тэсан:  Энэ нумын утас нь   яламны навч идэж өссөн хүр хорхойн торгоны утас тул   чанарын хувьд бусад нум сумын утастай харьцуулшгүй.

И Хунви:  Хур тунадас хэмжигч хийсэн хүн боол байсан юм.   Миний өвөө, эцэг минь ч гэсэн түүнээс суралцахаас ичиж байгаагүй.   Суралцах үйл явцад шатлал гэж үгүй...

Мэхва: Хөөе! Яв!

Хынду: Яасан бэ?

Мэхва: Яв!

Хынду: Хаашаа вэ?

Мэхва: Ёстой нэг...

Магдуны аав: Хүн орхоодой ухахын өмнөх өдөр хэзээ ч нэг оронд орж болохгүй. Орой нь...

Магдуны ээж: Болиоч ээ!

Хүүхдүүд: Өдөр ба сар.

Тэсан: Нар жаргах, нар мандах.

Хүүхдүүд: Нар жаргах, нар мандах.

Ичон: Ийм том бодон гахай намайг барих гээд бүүр...

Магдуны аав: Магдун аа, аав нь алийг нь сонгох уу?

Магдуны ээж: Манай Магдун бас бичих юм уу?

Магдун: Би сайн байна уу?

И Хунви: Тийм ээ, манай Магдун сайн байна.

Магдун: Аав аа, өлгөчихлөө.

Магдуны аав: Сайн байна, манай Магдун.

Магдун: Ямар гоё юм бэ?

Хынду: Хөөе, жаахан нөгөө тийшээ! За, болж байна.

Тэсан: Болж байна уу?

Хынду: Тийм ээ.

Магдуны аав: Манай Магдун бас нэрийн хуудастай боллоо!

Орлогч 2: Носан бартай тулалдсан гэнэ. Тийм аймхай хүн шүү дээ.

Орлогч 3: Зохиож ярих дуртай хүмүүсийн цуурхал байхаас зайлахгүй. Хэн үүнд итгэх вэ дээ?

Хан Мёнхвэ: Тэд маш хайхрамжгүй байсан учраас бид эрх мэдлийг гартаа авсан. Нахиа ургасаар нэг л мэдэхэд аварга том мод болдог. Чи их ханхүү Гымсоныг сайтар ажиглаарай. Би Ёнвол явлаа.

Гымсон: Хаантан та бүхний үнэнч байдалд талархах болно.

Гымсон:  Хаантан минь   эцэст нь түүхийг зөвөөр засах цаг ирлээ.   Гымсон миний бие   Нутгийн захирагч И Бухым,   Нийслэлийн ерөнхий захирагч Юү Гвисан,   Төв зөвлөлийн дэд түшмэл Жу Юүрэ нартай хамт томоохон үйл хийхээр бэлдэж байна.   Орон нутгийн захирагч нар мөн санал нэгдэх болно.   Харин   хаантан таны зөвшөөрөлгүйгээр түрүүлж хөдлөх бодолгүй байна.   Иймд танаас зөвшөөрсөн хариу өгөөч хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.

Хан Мёнхвэ: Носанд өгсөн захианы эзэн их ханхүү Гымсон үү? За. Ямар утгатай байсан юм?

Нэг нүдтэн: Худал үгээр түүхийг гуйвуулж, өндөр албан тушаалд хүрсэн та үнэнийг мэдээд юу хийж чадах билээ?

Хан Мёнхвэ: Урвагчийн гэр бүлүүд цөллөгт явах юм уу, эсвэл боол болдог. Харин чиний гэр бүлийг мөчлөн тастаж, найман аймаг даяар тарааж өгье.

Нэг нүдтэн: Хан Мёнхэ, чи муу! Хааны ордныг бузарлахаас илүү том нүгэл түүхэнд хэзээ ч байхгүй шүү!

Хан Мёнхвэ: Носантай холбоотой хүн бүхэн үхэх ёстой.

Гымсон: Ор сураггүй болсон гэнэ ээ?

Гымсоны дагуул: Тийм ээ. Таны тушаалаар Ёнвол яваад хэдэн өдөр өнгөрч байна. Буцаж ирэх байтугай, сураг ч алга.

Гымсон: Чи Ёнвол явчхаад ир. Очиж дохиог шалга.

Гымсоны дагуул: Мэдлээ, их ханхүү.

Сумын засаг дарга: Өнөөдрөөс Носангүний байрыг сайтар хамгаал гэсэн тушаал ирсэн. Урд талын дөрөв нь Носангүний голын хаалгыг өдөр, шөнөгүй ээлжилж хамгаал. Арын дөрөв нь эргүүлд гар. Одооноос бид байшинг өдөр, шөнөгүй ээлжилж хамгаална!

Тэсан: Хаачих гэж байгаа юм бэ?

Хынду: Носангүн орой болгон хар дардаг гэнэ. Хар дарахад амтат төмс их сайн гэнэ. Хэдийг олчхоод ирье.

Тэсан: Хүүгээсээ илүү халамжилж байна шүү. Үлдвэл надад бас хэдийг өгөөрэй.

Хынду: Яах гэж байгаа юм бэ? Чи бас хар дардаг юм уу?

Тэсан: Би ч гэсэн хар даралгүй яах вэ? Үнэхээр аймшигтай зүүд. Таны тухай.

Хынду: Эцэг чинь зүүдэнд орох... яахаараа хар дарсан зүүд байдаг юм бэ? Сайхан зүүд байхгүй юу. Наадах чинь юу юм бэ?

Тэсан: Тосгоны хүүхдүүдийн цагаан толгойн үсгээр бичсэн бичвэр байгаа юм. Носангүн хармаар байна гэхээр нь би аваад явж байна.

Хынду: Аан, за. Аваачаад үзүүл дээ. Харвал их баярлах байх. Золиг чинь овоо доо.

Тэсан: Аав, та болгоомжтой яваад ирээрэй.

Хынду: За аа.

Хынду: Энд... энд... Энд!

Хынду: Энэ удаад та юу барих гэж харвасан юм бэ?

И Хунви: Сул дорой, тэнэгээсээ болж өөрийн хүмүүсээ хамгаалж чадаагүй, өөртөө зориулж харвасан юм.

Хынду: Сул дорой гэнэ ээ? Ноёнтон та юу? Сул дорой хүн яаж бар барих юм бэ? Бүүр ийм том амьтныг... Бас тэнэг хүн яаж хүмүүст бичиг, үсэг заах юм бэ? Ямар ч саадгүй шүү. Тиймээс ноёнтон та сул дорой, бас тэнэг биш.

И Хунви: За, чиний хэлэхийг сонссон чинь тийм л юм байна.

Хынду: Тэгэлгүй яах вэ.

Юуни: Байз л даа, түр уулзаад болно оо. Тосгоны даргатай уулзах гэсэн юм аа. Тосгоны дарга аа!

Хынду: За, Юун аа?

Юуни: Тэсан! Тэсан төв рүү баригдаад явчихлаа!

Хынду: Юу?

Юуни: Байз л даа! Дарга аа!

Хаалгач 1: Зогс!

Хынду: За. Би Засаг даргатай уулзахаар ирлээ. Намайг оруулаач дээ.

Хаалгач 1: Болохгүй ээ!

Хынду: Намайг оруулчих л даа! Оръё гээд байгаа юм биш үү, золиг минь ээ?

Цохигч: 11! 12! 13!

Хынду: Тэсан аа, Тэсан аа! Энэ одоо...

Тэсан: Аав аа...

Хынду: Энэ одоо юу болох нь энэ вэ?

Сумын засаг дарга: Носангүний байр луу нууцаар орж байхаар нь бариад ирсэн.

Хынду: Энэ золиг миний хүү байгаа юм аа. Нууцаар орж гарсан юм биш ээ. Би зарсан төдий шүү дээ.

Сумын засаг дарга: Носангүний байранд харгалзагчаас өөр хэн ч орж болохгүй гэж хэлсэн байх аа! Энэ золигийг 100 удаа цохих хэрэгтэй!

Хынду: Тэгвэл... нөгөө... миний зараалд явсан юм чинь би цохиулъя. Миний хүүг тавьчих, тэгэх үү?

Сумын засаг дарга: Юу хийгээд байгаа юм бэ? Энэ бүдүүлэг амьтныг хурдан гаргаач!

Цэргүүд: Мэдлээ!

Хынду: Ноёнтон, суллачих л даа. Ноёнтон, гуйж байна...

Хан Мёнхвэ: Намайг ирэх болгонд л дандаа асуудал үүсгэдэг нөхөр юм биз дээ?

Хынду: Ноёнтон! Мунхаг надаас болж л ийм зүйл боллоо. Өршөөгөөч дээ, ноёнтон минь...

Хан Мёнхвэ: Хачин жигтэй цуурхал сонсогдохоор нь ирсэн чинь чи ажлаа муу хийж байсан байх нь.

Хынду: Тийм ээ, тийм. Миний буруу. Бүгд миний буруу! Тиймээс намайг шийтгэж, миний хүүг..

Хан Мёнхвэ: Үндэстний хатуу хуулийг зөрчсөн нь хөнгөн гэмт хэрэг биш юм.

Хынду: Тийм ээ, таны түмэн зөв билээ. Гэхдээ 100 удаа цохиулбал үхэх юм уу, тахир дутуу болно шүү дээ, ноёнтон.

Хан Мёнхвэ: Үргэлжлүүлээд цохь.

Хынду: Ноёнтон!

Сумын засаг дарга: Цохихгүй юу хийгээд байгаа юм бэ?

Хынду: Ноёнтон!

Цохигч: 14!

Хынду: Тэсан аа!

И Хунви: Зогс! Яг одоо түүнийг сулла.

Сумын засаг дарга: Таны байшинд зөвшөөрөлгүй орсон хүн билээ. Хулгай хийх ч юм уу, таныг хороохыг завдах гэж байсан ч байж магадгүй.

И Хунви: Би дуудсан юм. Цөллөгийн хугацаа уйтгартай байсан тул хань болгох санаатай дуудсан учраас... яг одоо тавьж явуул.

Сумын засаг дарга: Одоо яах вэ, их ноёнтон?

Хан Мёнхвэ: Үргэлжлүүлж цохь!

Хынду: Ноёнтон... Ноёнтон, гуйж байна...

Хан Мёнхвэ: Үхтэл нь цохь!

Хынду: Ноёнтон... ноёнтон...

Хан Мёнхвэ: Цохиж ал!

И Хунви: Хан Мёнвэ, чи муу хааны удмыг доромжилж байна уу?

Хан Мёнхвэ: Носан, чи өөрийгөө одоо болтол хаан хэвээрээ гэж бодоо юу?

И Хунви: Хан Мёнвэ, чи муу!

Хан Мёнхвэ: Цохь. Цохиж ал.

И Хунви: Цохихоо боль гэсэн шүү!

Хан Мёнхвэ: Носангүн, та яг одоо хурдан буцахгүй бол энэ золиг 200, 300 удаа цохиулж, өнөөдөр үхэх нь байна шүү дээ.

Хынду: Ноёнтон, та ингэх юм бол бидэнд л хэцүү... Зүгээр буцна уу... Тэсаныг ална гэхийг сонсоогүй юу? Гуйя, буцаач... Тэгэх үү?

Сумын засаг дарга: Юу хийцгээгээд байгаа юм бэ? Хурдан Носангүнийг хүргэж өг!

Хынду: Дорд би өөрийн хэмжээгээ ч мэдэлгүй, хэрээс хэтэрсэн зүйл хийсэн байна. Би мартчихсан байж... Хэнийг дагах ёстой гэдгээ, хэний тушаалыг мөрдөх ёстой гэдгээ, мөн яг одоо энэ улсын хаан хэн гэдгийг...

Хан Мёнхвэ: Одоо ер нь хойшлуулаад байж болохгүй нь. Носаны харц өөр болчхож. Хүчгүй, сул дорой байсан тэр харц...  энэ газарт ирээд барын нүд мэт ширүүн болж хувирсан байна

Орлогч:  Хэрэгтэн Носангүн нь...

Хан Мёнхвэ:  Носан, чи муу өөрийгөө одоо хүртэл хаан гэж бодоод байгаа юм уу?   Цохь.  Цохиж... ал.

Гымсон:  Хаантан,   захианд хариу өгөөсэй гэж хүсэж байна.

Хааны албат: Их ханхүү Гымсон арми босгон хааныг унагааж, Носаныг хаан ширээнд буцаан суулгах гэж байгаагаас зайлахгүй.

Гымсон: Бидний үйл хэрэгт нэгдэх орон нутгийн тэргүүлэгчдийг өшөө илүү цуглуулцгаая. Аль болох нууцаар.

Хан Мёнхвэ:  Өнөөдрийн явдал Носаны шийдвэрийг улам бататгах байх.   Гарцаагүй...  хуйвалдаанд нэгдэх байх гэж бодож байна.

Хан Мёнхвэ:  Носан үхэж байж,   чиний хүү амьд үлдэнэ.   Мөн тосгон чинь амьд үлдэнэ.   Чи хуйвалдааны нотлох баримтыг гартаа заавал олж авах ёстой.

Гымсоны дагуул: Ханяны цайз руу хөдлөх цэргүүд бүгд бэлэн. Хойшлуулаад байж болохгүй шүү дээ.

Гымсоны дагуул 1: Хааны зөвшөөрөлгүйгээр ажлаа эхлэх хэрэгтэй байна!

Гымсон: Юу болсон бэ?

И Хунви:  Авга ах аа,   би одооноос сул дорой цөлөгдөгч биш,   түүхэн гэрчийн хувиар   тантай хамт зогсъё.   Амжилтад хүрсэн бослого түүхийн эзэн болдог юм бол   цаашид Чусоныг эрх мэдлийн төлөөх цуст тэмцэл зовоож,   10 жил, 100 жилийн турш үргэлжлэх болно.   Хэрэв бидний хэрэг амжилтгүй болсон ч гэлээ,   гажуудсан түүхийг засахыг оролдсон гэж,   бид амиа эрсдэлд оруулан байж эсэргүүцсэн гэх тэмдэглэл хойч үедээ өвлүүлэх болно.   Та Сүнхынд хүлээж байгаарай.   Би тан дээр очъё.   Таны хэлсэн Сонхвандан модны доор.   Гажуудсан түүхийг буцаж засахын төлөө,   Хааны өвөг дээдэс болон Чусон улсын ард түмний сайн сайхны төлөө.

Ноёнтон 1: Носан, их ханхүү Гымсон хоёр нууцаар хуйвалдаж, Сүнхын газрын хөдөлгөөн нэг л биш байна.

Хан Мёнхвэ: Цусан шуурга болох нь дээ. Явахдаа бэлд.

Ноёнтон 1: Мэдлээ!

Гымсон: Одоо бүх бэлтгэл дууссан. Чи Мадэсан руу яв. Очоод хааныг дагуулаад ир.

Төв зөвлөлийн дэд түшмэл: Төв зөвлөлийн дэд түшмэл Жу Юүрэ, би таны тушаалыг дагах болно. Явцгаая!

Цэргүүд: Мэдлээ!

Гымсон: Эцэст нь хуурамч түүхэнд цэг тавих цаг боллоо! Одоо урвалтын түүхийг эцэслэж, ард түмнийхээ төлөө шинэ Чусоныг босгох болно! Би эндээ үлдэж, хаан ирмэгц та нартай нэгдэх тул бүх морьтон цэргүүд... урагшаа!

Цэргэ: Жагсаад!

Хынду: Битгий!

И Хунви: Юу гэсэн үг вэ?

Хынду: Их ханхүү Гымсон танаар шалтаглан бослого гаргах гэж байгааг Хан Мёнвэ ноёнтон надад хэлсэн. Тиймээс таны алхам бүрийг нэг бүрчлэн мэдээлэлж бай гэсэн. Хэрвээ ямар нэг сэжигтэй зүйл анзаарвал шууд төвд мэдэгдээрэй гэсэн!

И Хунви: Тэгээд... сэжигтэй зүйл анзаарав уу?

Хынду: Тийм ээ! Таны харвасан сумнаас зурвас авч буй хүнийг харсан! Та зогсооч дээ.

И Хунви: Зогсохгүй гэвэл?

Хынду: Зогсохгүй гэвэл... би... төв рүү явах болно.

И Хунви:  Ганц ч удаа өөрийн хүслээр амьдарч үзээгүй амьдралыг чи мэдэх үү?   Эцгийнхээ хүслээр өв залгамжлагч болж,   хаан ширээнд суусан.   Авга ах Сүяны шуналаас болж хөөгдөөд ийм байдалтай болсон.   Гэхдээ... одоо би ойлгосон.   Бурхан яагаад намайг одоо болтол энэ хорвоод байлгасаар байгааг,   яагаад би амьд үлдэх ёстой гэдгээ...   Үүнийг ойлгуулсан хүмүүс бол чи, Тэсан,   мөн тосгоны хүмүүс юм шүү.   Би зогсохгүй.   Тийм болохоор чи төв рүү яв.   Тэгж байж л...   чамд бас тосгоны бүх хүмүүст аюул учрахгүй.

Хынду: Ноёнтон! Ноёнтон! Заавал явах ёстой гэж үү?

И Хунви: Би өөрөөсөө болж дахиж... өөрийн эрхэмлэж, хайрладаг хүмүүсээ алдахыг хүсэхгүй байна. Бүгдэд нь мэнд дамжуулаарай.

Хынду: Би ч гэсэн... тэр дунд нь байгаа болов уу? Эрхэм хүнээ дахиж алдахыг хүсэхгүй байна гэсэн шүү дээ. Би ч гэсэн тэр дунд багтах уу?

И Хунви: Харин чиний хувьд би багтах уу?

Хынду: Багталгүй яах вэ...

Гымсон: Манай цэргийн хөдөлгөөний байдал ямар байна?

Гымсоны дагуул: Өдийд манай цэргүүд Танян өнгөрөөд, Жэчонд хүрсэн байх ёстой. Тэнд манай цэрэгтэй нэгдэхээр тохирсон цэргийн хүч бий.

Гымсоны дагуул 1: Цэргүүд! Дайраад!

Гымсоны дагуул 2:  Тэр цэргийн хүчтэй нэгдсэнээр бидний хүч урьд өмнөхөөсөө ч илүү хүчтэй болно!   Нэгдсэн цэргүүдтэй хамт Ёжүгээр дамжин өнгөрч,   Мэбон ууланд цугларна.   Тэнд хаан болон их ханхүүгийн зарлигийг хүлээх болно.  Хаан Мэбон ууланд ирмэгц үүр цайхаас өмнө Ханян ордны Сүнрэ хаалганд хүрэх боломжтой. Сүнрэ хаалганаас ордон хүртэл нэг цагийн дотор л хүрчихнэ. Ордны хаалгач бидэнтэй нэгдэхээр болсон. Ордон дотор тэдний цэрэг 200 орчим, бидний цэрэг 1800. Ялах нь цаг хугацааны л асуудал!

Гымсон: Өдийд хаантай уулзсан болов уу? Эсэн мэнд Төв зөвлөлийн дэд түшмэлтэй уулзсан байгаасай билээ.

Хынду: Та зүгээр үү?

И Хунви: Зүгээр дээ.

Хынду: Таныг Чонёнпуд анх харж байсан үе санаанд орчихлоо.

И Хунви: Тийм үү? Тэр үеийн би ямар байсан бэ?

Хынду: Ямар байсан гэж бодож байна?

И Хунви: Их царайлаг байсан байх аа.

Хынду: Царайгаараа би илүү дээр байх шүү. Явцгаая. Бараг ирчихлээ. Сонхванданд ирлээ. Байж байгаарай. Хэн ч байхгүй байна. Уг нь энэ мөн дөө. Хэн бэ? Хэн бэ?

Төв зөвлөлийн дэд түшмэл: Хаантан... би Төв зөвлөлийн дэд түшмэл Жу Юүрэ байна.

И Хунви: Энэ хүртэл ирэх гэж их зүдэрсэн үү?

Төв зөвлөлийн дэд түшмэл: Бүх бэлтгэл ажил дууссан байгаа. Явъя, хаантан. Явцгаая.

Хан Мёнхвэ: Юунд тэгж их яарна вэ?

И Хунви: Хан Мёнвэ...

Хан Мёнхвэ: Намайг яагаад Гымсон, Носан хоёрыг Сүнхын, Ёнвол гэх ойролцоо газар луу цөллөгт явуулсан гэж бодож байна? Та нартай нийлж урвах удирдагчдыг барих энэ мөчийн төлөө байсан юм шүү дээ! Тэр муу аймшигт урвагчдын... бүгдийг нь устга!

Төв зөвлөлийн дэд түшмэл: Та нар хааныг аюулгүй байдалд анхаарал тавь! Би эндхийг хариуцъя!

Цэргүүд: Мэдлээ!

Гымсоны дагуул: Өдийд ирчихсэн байх ёстой байтал юунд ингэж оройтно вэ? Цаашид хойшлуулаад байж болохгүй!

Гымсоны дагуул 1: Их хэмжээний цэргийн хөдөлгөөн удаашрах тусам тэд сэжиг авч магадгүй шүү дээ.

Гымсоны дагуул 2: Тийм шүү. Энд суугаад хүлээгээд байж болохгүй ээ, их ханхүү!

Төв зөвлөлийн дэд түшмэл: Эцсээ хүртэл хаах хэрэгтэй шүү!

Цэрэг: Тэдний араас!

Гымсон: Таняны Мадэсан руу явцгаая. Тэнд би өөрийн биеэр хаанд бараалхаж, Ханян руу дайрна!

Төв зөвлөлийн дэд түшмэл: Эзэн хааныг хамгаал!

Хынду: Ноёнтон!

Хан Мёнхвэ: Эсэргүүцэх тусам... чамайг дагаж байсан хүмүүсийн цус урсах болно.

И Хунви: Хан Мёнвэ, чи үнэхээр түүхэн нүгэлтэн болохыг хүсээ юу?

Хан Мёнхвэ: Би нэг гартаа сэлэм, нөгөө гартаа шагнал бариад дахиж чам дээр ирнэ гэсэн байх аа? Гэтэл чи... аймшиггүйгээр өөрөө сэлэм дуудна гэнэ ээ? Чи, чиний хүүгээр ч зогсохгүй, танай тосгоны бүх амьд зүйлс устаж үгүй болох болно.

Хынду: Оронд нь... Оронд нь намайг, оронд нь намайг...

И Хунви: Чи муу! миний захиаг хулгайгаар уншиж, урд гарч зам зааж явснаа ийм урхи зохиосон хэрэг үү? Чи муу Хан Мёнвэд үнэнч зүтгэнэ гэж тангараглаад яг юу амлаж аваа вэ? Хүүгийнхээ нэр төр, албан тушаалын төлөө гэж үү? Тэнгэрийн шийтгэл хүртэж байхдаа таарсан муу новш!

Хынду: Ноёнтон...

И Хунви: Юу ч битгий хэлээрэй...

Хан Мёнхвэ: Яадаг ч байсан хамаагүй ээ. Их урвагчийг баривчил!

Цэргүүд: Мэдлээ!

Хынду: Ноёнтон... Ноёнтон... Ноёнтон... Ноёнтон...

Орлогч: Их урвагч Гымсон Июү хор хүрт!

Гымсон:  Хаантан...   Гымсон миний бие   өөрийн дутуугаас болж таны аюулгүй байдлыг  хамгаалж чадсангүй. Та... урт удаан наслаарай...

Хынду: Ноёнтон... та яах гэж тэгсэн юм бэ? Юунд ганцаараа үүрнэ вэ?

Мэхва: Ороорой. Ийшээ.

Хынду: Та сайн сууж байсан уу?

И Хунви: Би Магдуны ээжийн хийсэн манжингийн шөлийг маш их санаж байна. Магдун үсгээ сайн цээжилж байгаа болов уу? Тэсаны цохиулсан шарх сайн эдгэрч байгаа болов уу? Санаа их зовох юм.

Хынду: Бүгдээрээ сайн байгаа.

И Хунви: Бас... юу юунаас илүү харгалзагчийнхаа царайг их санасан шүү.

Хынду: Миний энэ царайг уу?

И Хунви: Ингээд харсан чинь... өөрөө их онцгой төрхтэй хүн юм аа. Надад аминчлан гуйх... гуйлт байна.

Хынду: За, та хэлж болно оо.

Орлогч: Их урвагч И Хунви хор хүрт! Урвагч И Хунви нь эзэн хааны агуу их нигүүлслийг үл хайрхан их ханхүү Гымсоны оролцсон бүлэг этгээдүүдтэй хамт уучилшгүй их урвалтыг зохион байгуулсан. Иймд, хор уух ял оноож байна. Хааны тушаал тул гарч ирээд хор хүртэнэ үү!

Иргэд: Болохгүй ээ!

Орлогч: Гэмтнийг чирч гарга.

Цэргүүд: Мэдлээ!

И Хунви: Яаж аймшиггүйгээр... хааны угсаанд халдаж зүрхэлнэ вэ?

Хынду: Новш гэж! Холд, новш гэж! Ганц урвагчийг дийлэхгүй юу хийцгээгээд байгаа юм бэ? Надад жаахан хугацаа өгчихвөл... тэр урвагчийг гаргаад ирье.

Магдуны аав: Үгүй ээ, тэр...

Хынду: Хаантан... харгалзагч Ом Хынду байна. Одоо... гол гатлах цаг боллоо.

И Хунви:  Цаг нь ирэхээр...  тэр нум сумын утсаар намайг өөрийн гараар алаад өгөөч. Тэдний гарт үхэхийг хүсэхгүй байна. Тэдний өгсөн хорд үхэхийг... бүүр ч хүсэхгүй байна... Гуйж байна... Өөрийнхөө гараар гол гатлуулж өгөөч.

Хынду: Хаантан... Тэгье. Би гатлуулаад өгье. Явцгаая. Тэгье... Явцгаая... Хаантан, явлаа шүү! Явлаа шүү! Явлаа шүү! Явлаа шүү! Жаахан л... жаахан л тэсээд өгөөрэй. Бараг ирчихлээ! Бараг ирчихлээ, хаантан! Голын эрэг дээр бараг ирчихлээ, хаантан! Явж байна шүү! Хаантан... Хаантан!

Орлогч:  Носаны цогцсыг авах юм уу,   оршуулах ёслол хийсэн   хэн ч бай хамаагүй   гурван үеэр хоморголон устгах болно!

И Хунви:  Миний анхны алхмаа хийсэн цагаас эхлээд л чи миний хажууд байсан.   Чи бол миний найз, эгч, бас ээж минь байсан шүү.   Тэр талархал дүүрэн үеийг ардаа орхиод би өөрийн замаар явах гэж байна.   Дараа төрөлдөө бид дахин төрвөл   тэр үед ч гэсэн миний найз байгаасай гэж хүсэж байна.   Би ч гэсэн дуртайяа чиний найз болох болно.

Хынду: Ноёнтон... хүйтэн байгаа биз дээ? За, гарцгаая. Дулаахан газар луу явцгаая. Гарцгаая... Гарцгаая...

Текст: НЭГ ЗАРЦ НОСАНЫГ ҮРГЭЛЖ АСАРДАГ БАЙСАН БӨГӨӨД, ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР НУМНЫ ХӨВЧИД УРТ ОЛС ХОЛБОН, СУУЖ БАЙСАН СУУДЛЫН АРЫН ХААЛГААР ОЛСЫГ ТАТЖЭЭ. ТЭР ҮЕД И ХУНВИ 17 НАСТАЙ БАЙСАН. НОСАНГҮН НАС БАРАХАД ХЭН Ч ТҮҮНИЙ ЦОГЦСЫГ АВААГҮЙ БӨГӨӨД НУТГИЙН ОМ ХЫНДУ НЭН ДАРУЙ ОЧИН ГАШУУДАЖ, ӨӨРӨӨ АВС БЭЛДЭН ОРШУУЛСАН БАЙДАГ. ӨНӨӨГИЙН НОСАНЫ БУЛШ НЬ ЯГ ТЭР БУЛШ МӨН БИЛЭЭ. ТҮҮНИЙГ БОЛИУЛАХЫГ ОЛОН ХҮН ОРОЛДСОН Ч, ОМ ХЫНДУ ХЭЛЭХДЭЭ "ЗӨВ ЗҮЙЛ ХИЙЖ ГАЙ ЗОВЛОНД ДУУДАХ НЬ МИНИЙ ДУРТАЙ ЗҮЙЛ БОЛОХООС АЙХ ЗҮЙЛ БИШ" ГЭСЭН ЮМ. ТҮҮНЭЭС ХОЙШ 241 ЖИЛИЙН ДАРАА, И ХУНВИ НЬ ДАНЖУН ХААН ГЭХ ЦОЛООР ДАХИН ӨРГӨМЖЛӨГДӨЖ, ОМ ХЫНДУГИЙН ГАВЬЯАГ ҮНЭЛЖ, "ҮНЭНЧ ШУДАРГА" ХЭМЭЭХ ЦОЛООР ӨРГӨМЖИЛЖЭЭ. ОМ ХЫНДУ И ХУНВИ ОДОО Ч ГЭСЭН И ХУНВИ, ОМ ХЫНДУГИЙН БУЛШ НЬ ЁНВОЛЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХАМТ БАЙДАГ. ХААНЫ ХАРГАЛЗАГЧ

Back to episodes Go home