05-09-03

 

Фэн Цзяньхуа

Өвөө                  Фэн овогт

Цзян Хао

Фэн                    Фэн группын захирал

Фэн Хаомин             Фэн овогтын хүү

Ван Тянлунь            Ван овогтын том хүү

Ван Гуофэнь           эцэг нь

Ноён Лэй                 нууц ноёнтон

 

Фэн хатагтай           Фэн Цзяньхуагийн эхнэр

Фэн Июн                  Фэн овогтын том охин

Фэн Зитун                Фэн овогтын бага охин

Ханьяо       

Анна                   онгоцны үйлчлэгч

------------------------------------------

Ся:   Та бүхэн тэргэнцэрээс болгоомжлоорой. Сайн уу, эрхэм ээ. Энэ таны кофе:

Эр:   Баярлалаа.

Хао:  Би армид 10 жил алба хаасны дараа эцэст нь үхлийн бурхан боллоо. Аав өөд болохоосоо өмнө захисны дагуу би Фэн овогтынд очиж охинтой нь гэрлэх ёстой.      

--------------------------------------------------------------------------------

Эр:   Энэ онгоцыг барьцаалж байна! Бүгд гараа толгойныхоо ард авцгаа! Бүү хөдөл!

Эр:   Та нар хэн юм бэ? Яагаад байгаа юм бэ?

Эр:   Та нар яах гээд байна?

Эр:   Эсэргүүцэл үзүүлсэн хэнийг ч хамаагүй чөтгөр лүү нь тонилгоно!

Эр:   Зорчигчид оо, нисэх онгоц хулгайлагдсаныг та нарт дуулгаж байгаадаа уучлалт хүсч байна.

Эр:   Яриач!

Эр:   Эд нар яахаас ч буцахгүй. Бид та нарын аюулгүй байдлыг хангаж чадахгүй. Муу юманд бэлэн байгаарай.

Хао:  Ямар новш нь надтай үзэлцэхийг тэгтлээ их хүсээд байгаа юм бол? Өнөөдөр би гэртээ харьж байгаа. Тэд миний төлөвлөгөөг өөрчлөх ёсгүй.

Ся:   Бид.... бид бүгдээрээ үхэх ёстой юм гэж үү?

Хао:  Юу гэнэ ээ? Үхлийн бурхан үхүүлэх бол хэн ч амьд гарахгүй. Тэднийг амьд үлдээхийг хүссэн хүн өөрөө үхэж болохгүй.   

Анна:   Бид нэгэнт үхэхээс хойш би онгон хэвээрээ үхмээргүй байна.

Хао:  Санаа зоволтгүй, би энд байна.

--------------------------------------------------------------------------------

Хао:  Энэ чиний анхных уу?

Анна:   Чи өөрийгөө азтай гэж бод. Надад чи тун дажгүй санагдсан. Бид бүгдээрээ үхнэ гэхээр л онцгүй санагдаад байна.

Хао:  Үхэх ээ? Миний зөвшөөрөлгүйгээр чамд үхэхийг хэн зөвшөөрсөн юм?

Анна:   Чи тэгвэл...

Эр:   Толгойлогч оо, энд хүн байх шиг байна.

--------------------------------------------------------------------------------

Чан: Нуугдаж байна уу? Чи энд юу хийж байгаа юм? Өө, за, чи энэ сайхан бүсгүйтэй жаргалаа эдлэж байгаа байх нь ээ? Цагийг яаж өнгөрөөхийг чи мэддэг юм байна. Би ойлгосон. Одоо чи дууссан бол миний ээлж. Эндээс зайл. Надад чамтай зууралдах цаг алга. Зайлаач! Чи муу....! 

Хао:  Чи надтай “Рембо” болж тоглохыг хүсээд байна уу? Чи үнэндээ тэгж барахгүй.

Эр:   Чи одоо хэн юм?

Эр:   Толгойлогч оо! Чи муу... үхэж далдар!

Хао:  Дэндүү удаан байна.

--------------------------------------------------------------------------------

Анна:   Нэг нь нисэгчийн бүхээгт байгаа. Онгоц удирдлагаа алдаж байна. Бид удахгүй сүйрнэ. Чи зодолдохдоо сайн юм. Гэхдээ энэ хэрэг байна уу? Тэртээ тэргүй чи бидэнтэй хамт үхнэ. Хамтдаа үхье л дээ!

--------------------------------------------------------------------------------

Хао:  Айх хэрэггүй, би энд байна.

Дэ:    Ашгүй дээ. Үхлээ эрсэн дахиад нэг новш. Тэгвэл хамт үхэцгээе.  

--------------------------------------------------------------------------------

Дэ:    Ямар ч нэмэргүй ээ. Боломжгүй. Ийм хурдтай, ийм өнцөгөөр чи хурдыг нь сааруулж чадахгүй. Бурхан ирсэн ч чамд тусалж чадахгүй!     Хамтдаа үхэцгээе!

--------------------------------------------------------------------------------

Хао:  Би чамд хэлсэн, би байгаа цагт чи үхэхгүй.

Ся:   Тэр... тэр бараг чадлаа. Тэр ингэхэд хэн юм бэ?

Дэ:    Арай ч дээ. Энэ боломжгүй. 

--------------------------------------------------------------------------------

Тао:  Машинд суучих.

Анна:   Хүлээгээрэй.

--------------------------------------------------------------------------------

Анна:   Чи бид хоёр дахиад уулзалдах болов уу?

--------------------------------------------------------------------------------

Хао:  Надаас хэд гарсан бэ?

Тао:  Ёо... за зүгээр дээ, найз аа. Би таксинд явдаг, би хаашаа ч яараагүй байна. 

Хао:  Чи Фэн овогтод тал засах гэж энд ирсэн үү, а?

Тао:  Нялуунаас шулуун нь дээр. Би чам шиг юмнуудыг зөндөө л харсан. Чи эхлээд ороод үз. Чамайг гурван минутын дараа хөөж гаргана гэж мөрийцье. Тэр үедээ надад мөнгөө төлөөрэй. Яарах юм алга.

Хам: Дороо зогс. Энэ Фэн овогтын хувийн эзэмшил. Гадны хүмүүст хориотой. Одоохон эндээс яв.

Хао:  Тэгвэл... Фэн настанд энийг үзүүл. Тэгээд Цзян овогтын Цзян Хао охиныг нь гуйхаар ирсэн гэж хэлээрэй. 

Тао:  Юу гэнэ ээ?

--------------------------------------------------------------------------------

Өвөө:   Цаг хугацаа хурдан юмаа. Июн саяхан л жаахан охин байсан. Одоо нүд ирмэх төдийд хэдийн сүй тавилцаж нөхөрт гарах болчихлоо.

Июн: Өвөө. Та юу яриад байгаа юм бэ? Би нөхөрт гарсан ч гэсэн таны ач охин хэвээрээ биш гэж үү?

Фэн: Өвөө чинь чамайг явуулах дургүй байгаа байхгүй юу. Ач охин чинь Ван Тяньлунтай гэрлэж, манай гэр бүлүүд худ ураг бололцсон цагт бидний амьдрал дээшлэх нь лавтай. Гэхдээ миний найз Цзян бид хоёрын багадаа тавьсан энэ сүйг хэн ч сонсоогүй гэж үү? Би л үүнд буруутай байх.

Хам: Ноён Фэн, таныг гадаа нэг залуу хүлээж байна.

Фэн: Тэр гадаа байгаа юу?

Хам: Тиймээ.

Фэн: Тэр... түүнийг хурдхан оруул.

Зи:    Аав аа, тэр чинь хэн юм? Та яагаад сандраад байгаа юм бэ?

Фэн: Энэ Цзян овогт байна. Цзян гэр бүлийн нэг гишүүн энд иржээ.

Өвөө:   Юун Цзян овогт вэ? Цзяньхуа, чи яагаад гэнэт сандраад эхлэв?

Ээж: Аав аа, та санахгүй байна уу? Цзяньхуа хэзээ ч билээ Июныг гэрлүүлэхээр тохирсон ш дээ.

Эр:   Өвөө, хэрэв тэр Цзян Хао үнэхээр мөн бол та манай эгчийг хамгаалах ёстой. Аавын амлалтаас болж эгчийг зүгэээр л нэг танихгүй хүнтэй гэрлүүлж болохгүй.

Зи:    Яг үнэн, өвөө. Цзян овогт аль хэдийн дампуурч, харин Цзян  Хао сураггүй болсон гэж би сонссон. Бодвол эгчийг Ван овогтын хүүтэй суух гэж байгааг Цзян Хао олж сонсоод яаран ирж үймүүлэх гэсэн байх.

Эр:   Тэр Цзян Хао өөрийгөө хэн гэж бодоов? Тэр миний эгчтэй гэрлэх хүн мөн үү?

Хао:  Цзян Хао би тийм дорд гэж үү?

--------------------------------------------------------------------------------

Хао:  Цзян Хао би тийм дорд гэж үү?

Фэн: Хаоцзи.

Хао:  Фэн ах аа.

Фэн: Уулзалгүй их удсан байна. Чи их том болжээ. За, би чамд танилцуулъя. Энэ миний аав. Түүнийг Фэн настан гэж дуудаарай.

Хао:  Фэн настан. Энэ бол Июн. Чи түүнийг санаж байгаа биү дээ? Та хоёр бага байхдаа гэрт хамт тоглодог байсан даа.

Июн: Чи яагаад гэнэт манайд ирсэн юм?

Хао:  Аавынхаа эцсийн хүслийг нь биелүүлэх гэсэн юм.

Июн: Ямар хүсэл?

Хао:  Аав маань нас барахаасаа өмнө юу ч хэлээгүй. Харин намайг Фэн овогтынд очоорой гэж хэлсэн.

Эр:   Тэгээд? Чи жүжиглэж байх шив.  Чи зөвхөн манай эгчтэй гэрлэж баяжих гэж манай гэрт ирсэн, тийм биз дээ? Би чамд хэлчихье, чи үүнийг ямар нэг тооцтой, шалдах булдар гэрлэлт гэж бүү бодоорой.

Фэн: Хаомин! Чи дуугай бол!

Зи:    Чи хүрч ирээд гай болж гэнэ.

Хао:  Фэн овогтынхон надад дургүй байгаа бололтой. Ямартай ч би энд сүй тавих гэж ирээгүй.

Фэн: Хаоцзи, үүнийг хүндээр тусгаж авах хэрэггүй. Тэд одоохондоо чамайг мэдэхгүй байгаа. Удахгүй та нар бие биенээ мэддэг болно.

Хао:  Фэн ах аа, Июн бид хоёрыг үнэхээр гэрлүүлэхээр тохиролцсон юм уу?

Фэн: Тийм ээ. Тэр үед бид аавтай чинь тохиролцсон юм.

Эр:   Энэ чинь ердөө л өнгөрсөн тохиролцоо. Та одоо үүнийг зөвшөөрөхгүй л биз дээ, тийм үү? Цзян, чи намайг сонс. Миний эгч хэзээ ч чамтай гэрлэхгүй. Чи миний эгчийн хаана нь ч хүрэхгүй. Улин даяар зөвхөн Ван овогтын хүү түүнд тохирох ганц хүн. Чи өөрийгөө толинд хараад хэн гэдгээ ойлговол яасан юм?

Хао:  Би гэрлэх гэж энд ирээгүй. Би энэ гэрлэлтийг цуцлах гэсэн юм.

Фэн: Цзян Хао, чи үнэхээр хоёр нүүртэй байх нь. Худлаа ярихаа больчих. Тэгвэл чи яах гэж ирсэн юм? Бас яагаад өнөөдөр? Ван овогт гурван өдрийн дараа миний эгчтэй сүй тавина гэдгийг сонсоогүй гэх нь үү? Чи боломжоо алдахаас айсандаа энд яаран ирж жүжиглэж байгаа юм биш үү?

Зи:    Тийм шүү. Ахын зөв. Чи жинхэнэ хуурамч амьтан. Миний эгчтэй гэрлэхээр санаархна гэнэ ээ? Тийм юм байхгүй.

Хао:  Хэн ч надад итгэхгүй байгаа бололтой.

Эр:   Цзян Хао, хэрэв чи хоёр нүүртэй биш гэдгээ яг одоо батламаар байвал манай гэрээс яг одоо яв. Бас энд дахин битгий орж ирээрэй.

Фэн: Одоо болно! Хаомин, чи Хаоцзигоос одоохон уучлалт гуй. Үгүй бол би өнөөдөр чамайг үхтэл чинь нүдэх болно.

Өвөө:   Боль!. Хэрэв чи Хаоминд гар хүрмээр байвал эхлээд надад гар хүр.

Эр:   Энэ залуу зүгээр л нэг ядуу гуйлгачин. Тэр яагаад миний хүргэн ах болох ёстой гэж? Би яагаад түүнээс уучлалт гуйх ёстой юм?

Хао:  Фэн овогт намайг хүргэнээ болгохыг хүсэхгүй байгаа бололтой. Тэгвэл би сүй тавьсанаа цуцлахгүй гэж хэлэхээс араггүй болох нь. Чи намайг хоёр нүүртэн гэлээ, бас Фэн овогтын гэрээс зайл гэсэн. Тэгвэл би чамд хэлье. Би энэ гэрлэлтийг цуцлахгүй. Би аавдаа өгсөн амлалтаа биелүүлнэ.

Эр:   Аав аа... өвөө, та нар сонсов уу? Энэ залуу дэндүү даварч байна.

Фэн: Дуугай бай! Хэрэв чи түүнийг байнга хорон үгээр утаагүй бол Хаоцзи ийм үйлдэл гаргах байсан уу?

Июн: Аав аа, та үнэхээр Ван овогтой сүй тавихаа больж байгаа юм уу? Намайг... намайг хүчээр түүнтэй гэрлүүлэх гэж үү?

--------------------------------------------------------------------------------

Фэн: Энэ гэрлэлтийг хорин жилийн өмнө тохиролцсон юм. Үүнийг цуцалж болохгүй.

Июн: Охин чинь зүгээр л нэг зардаг бараа биш. Аав аа, та үнэхээр миний урмыг хугаллаа. ​​

Өвөө:   Цзяньхуа, чи үнэхээр Юнийг Цзян Хаотой гэрлүүлэх гэж байна уу?

Фэн: Аав аа, Хаоцзигийн аав надаас болж нас барсан. Одоо тэр аавынхаа захиасыг дагаж, тэр үед би аавд нь өгсөн амлалтыг нэхэж манай гэрт ирээд байна. Хэрэв би энэ амлалтаа зөрчвөл ямар хүн болох вэ?

Өвөө:   Одоо Улин даяар Фэн, Ван овогтууд ураг барилдах гэж байгааг мэдэж байгаа. Хэрэв чи одоо хуримаа цуцалбал Ван овогт гарцаагүй өшөө авах болно. Учир нь Ханнань мужид Ван овогт гэмт хэргийн ертөнцтэй маш гүнзгий холбоотой. Хэрэв тэд өшөө авна гэвэл чи сэтгэл зүйн хувьд үүнд бэлэн үү, хүү минь?

Фэн: Би үүнд бэлэн байна.

Өвөө:   Хэрэв чи үүнд бэлэн бол сайн хэрэг. Залуу, би чамайг Июнтай гэрлэхэд чинь дургүйцэхгүй. Гэхдээ чи миний гурван нөхцөлийг хүлээж авах ёстой.

Хао:  Та хэл.

Өвөө:   Нэгд, чи Июнтай гэрлэхээс өмнө Фэн овогтынд  гурван сар туршилтын хугацаанд амьдрана. Фэн гэр бүлийн мөнгөгүй, эсвэл нийгмийн өндөр байр суурьгүй байсан ч хүмүүжилтэй байх ёстой.

Хао:  Шудрага л байна.

Өвөө:   Хоёрт, чи туршилтын хугацаанд манай гэрт амьдарч болно, гэхдээ, Фэн овогт чамд санхүүгийн болон материаллаг туслалцаа үзүүлэхгүй, бас ажил олоход чинь туслахгүй. Фэн овогт залхуу, бусдыг шимж амьдардаг хүнийг хэзээ ч дэмждэггүй.

Хао:  Болж л байна.

Өвөө:   Гурав дахь сүүлчийн нөхцөл. Хэрэв чи гурван сарын туршилтын хугацааг давж, Июнтэй гэрлэвэл чи Фэн овогтын гишүүн, хүргэн болж бидэнтэй хамт амьдрах болно. Чи тэгж чадах уу?

Хао:  Чамайг дутуу үнэлж байна даа, Цзяан Хао. Би..

Ван: Би зөвшөөрөхгүй!

Эм:   Тянлунь, чи яагаад ирсэн юм бэ?

Эр:   Муу бацаан... Одоо эндээс яв. Тянлунь ах аа. Аав аа, өвөө. Азаар би Тянлуныг эгчтэйгээ уулзуулах гэж энд авчирлаа. Үгүй бол хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй нэг юмнаас болж Ван овогт манай овогт хоёрын тавьсан сүй талаар болох байлаа.

Ван: Тэгэхээр, хаанаас ч юм ирсэн азгүй амьтан нь чи юм уу? Чи өөрийгөө толинд хараад хэн гэдгээ мэдэж болдоггүй юм уу? Өөрийгөө хар. Чам шиг юм Ван Тянлунь надаас миний хүүхнийг булааж чадна гэж санасан уу?

Хао:  Хэрэв энэ Да ся байгаагүй бол надтай ингэж ярьсан хэн ч бай аль хэдийн үхчихсэн байгаа.

Ван: Фэн ах гуай, та солиороогүй биз? Та манай овогттой тавьсан сүйгээ цуцлах гэж байгаа юм уу? Улин даяар Ван овогт ямар их нэр нөлөөтэйг та нар мэдэх үү? Та нар бидэнтэй сүйгээ цуцлах юм бол манай овогтын нэр хүнд яах болж байна? Тэгээд? Фэн овогт Улинд үлдэхийг үнэхээр хүсэхгүй байна уу? Би та нарыг үгүй хийгээд өгөх үү?

Өвөө:   Тянлунь, тайвшир, тайвшир. Фэн ах чинь сая хэсэг зуур учраа олоогүй юм. Түүний хэлсэн бүхэн дэмий зүйл. Тэрийг нь хүндээр хүлээж авах хэрэггүй.

Ван: Хэрэв Хойд хотод Фэн овогтын газар байгаагүй бол манай Ван овогт та нарыг тоож харах байсан гэж үү? Эрт орой хэзээ нэгэн цагт бид Фэн овогтыг бүхэлд нь залгина.

Ээж: Тийм шүү, Тянлунь. Бид сүйгээ цуцлана гэж хэзээ ч хэлээгүй.

Фэн: Тиймээ, энэ үнэн.

Ван: За яахав. Тэгвэл би та нарт боломж олгоё. Энэ нэг хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй новшийг одоохон эндээс хөөж явуул.

--------------------------------------------------------------------------------

Фэн: Ван Тянлунь. Тайвшраач дээ. Уурлах хэрэггүй. Энэ залуу миний хуучин найзын хүү нь. Тэр надаас тусламж хүсэж Улинд ирсэн юм. Би түүнийг зүгээр л хөөчихөж болохгүй. Ван Тянлунь, ингэвэл яаж байна? Июн одоохондоо хараахан насанд хүрээгүй байгаа. Тэр чамд тохирохгүй. Надад Зитун гэдэг өөр нэг охин байдаг. Тэр их дуулгавартай, ухаалаг. Түүнийг Ван овогттой гэрлүүлж, чиний эхнэр болгоё. Манай Фэн, Ван овогтууд худ ураг хэвээрээ байх болно. Энэ хоёр талын ашигтай. Чи юу гэмээр байна?

Ээж: Цзяньхуа! Чи одоо хэн юм бэ? Чи Ван овогттой  тохиролцмоор байна уу?

Июн: Ван Тянлунь, чи яаж байна аа? Тэр миний аав!

Ван: Фэн Июн, би чамайг сонирхож байгаа нь танай Фэн овогтод том аз юм шүү. Харин одоо би бодлоо өөрчиллөө. Би чамтай гэрлэнэ... бас дүүтэй чинь гэрлэмээр байна.

Ээж: Ван Тянлунь, энэ тухайд хамтдаа ярилцъя. Чи ингэж болохгүй.

Эр:   Аав аа. Та битгий тэнэглээд байгаач! Энэ новшийг эндээс хөөж явуул! Үгүй бол Фэн овогт зүйл дуусна.

Фэн: Үгүй ээ. Би дайчин анд нөхрөө гонсойлгож чадахгүй.

Ван: За, за, за. Хөгшин талхи минь, чи их зөрүүд байх нь, тийм ээ? Буянаараа бол. Хэрэв чи түүнийг хөөж чадахгүй юм бол өвдөглөж байгаад надаас уучлалт гуй. Би гурав хүртэл тоолно. Хэрэв чи өвдөглөхгүй бол маргааш гэхэд Улин хотод Фэн овогтын нэг ч гишүүн үлдэхгүй гэдгийг би амлая. Гурав. Хоёр. Нэг!

Фэн: Хао Цзяо.

Хао:  Чамд сөгдөх албаггүй.

Ван: Чи өөрийгөө хэн гэж бодоов? Чи намайг зогсоох юм уу? Дуугай болооч!

--------------------------------------------------------------------------------

Эр:   Цзян Хао, чи яаж байна аа? Чи Фэн овогтыг устгахыг хүсээд байна уу?

Ван: Чи намайг цохино гэнэ ээ?

Хао:  Би чамайг цохивол яана гэж?

Эр:   Цзян Хао, чи сая хэнийг цохисноо мэдэх үү? Энэ хүн бол Улины Ван овогтынн том хүү нь! Ван овогт бол Улины хамгийн нэр нөлөө бүхий баян гэр бүл. Тэд дээд язгуур угсаатай хүмүүс. Гэтэл чи түүнийг алгадана гэнэ ээ? Чи бид бүгдийг алуулахыг хүсээд байгаа юм уу? Ноён Ванаас одоохон уучлалт гуй!

Ван: Чи сая сонсов уу? Би Ван овогтын том хүү нь! Улинд зөвхөн Ван овогт  хууль тогтооно! Хэрэв би хөлөө дэвсэлвэл Улин даяар бүгд чичирнэ! Би нэг л үг хэлэхэд чи Улинаас үүрд алга болох болно. Хэрэв чи араа бодож байгаа бол одоохон өвдөг сөгдөж уучлалт гуй.

Хао:  Өө? Чи хөлөө дэвслэх юм уу? Би ч бас чадна.

Ван: Ямар даварсан новш вэ! Хэрэв чи хүмүүсийг өвдөг сөгдүүлэх дуртай юм бол өөрөө өвдөг сөгдөөд үзсэн чинь дээр.

--------------------------------------------------------------------------------

Ван: Чи! Би чамд анхааруулчихъя! Намайг явуул! Үгүй бол Ван овогт чамайг амьд үлдээхгүй! Фэнг овогтынхон бас чи гээд бүгд булшлагдах болно!

Эр:   Цзян Хао, чи дүлий юм уу? Ван ахын юу гэж хэлснийг сонссонгүй юу? Чи! Чи биднийг бүгдийг нь устгахыг хүсээд байна уу? Аав аа, ямар нэгэн юм хийгээч! ​​Тэр юу хийж байгааг хараач! Тэр Фэн овогтыг булшлах гэж байна! Та хэн нь ч мэдэгдэхгүй нэг юмаар манай гэр бүлийг устгуулмаар байна уу?

Ээж: Тийм шүү, Цзянхуа. Хаомины зөв. Бид Ван овогтыг хилэгнүүлж болохгүй! Хэрэв Ван Тянлунь манайд ирээд ямар нэг юм болох вий гэхээс би би айж байна.

Фэн: Хао Цзян, чи намайг сонс. Түүнийг тавьчих. Түүнийг орхи.

Ван: За яахав. Харж бай! Фэн овогтынхон, бас чи муу новш, харж л байгаарай.

Хао:  Зөвхөн хүүхдүүд л зодооны дараа нэгнийгээ сүрдүүлдэг юм.

Ван: Чи! Хөөе!

Эр:   Ван ах аа! Хүлээ, битгий яваач! Энэ бүхэн эндүүрэл!

Зин: Энэ бүхэн чамаас л боллоо! Чи хүрч ирэээд манай гэрийг орвонгоор нь эргүүлчихлээ. Бүр чи Ван овогтыг хилэгнүүллээ. Бид одоо яах ёстой вэ?

Фэн: Одоо болно. Хао Цзян, чамд хүндхэн өдөр байлаа. Явж жаахан амар. Июн ээ, Цзян Хаог өрөөнд нь аваач.

Июн: Цзян Хао, би чамайг өрөөнд чинь аваачъя.

--------------------------------------------------------------------------------

Ван: Би анх Фэн овогттой ураг барилдъя гэж бодсон. Гэвч хөгшин талхи ийм өөдгүй байх юм гэж ер бодсонгүй. За яахав. Одоо болох зүйлд намайг буруутгах хэрэггүй.

Эр:   Ван ах аа! Ван ах аа! Хүлээгээч. Би тайлбарлая. Энэ бүхэн үнэхээр буруу. Аав маань галзуурсан байх. Би сэтгэлдээ таныг үргэлж хүргэн ах аа гэж төсөөлсөөр ирсэн.

Ван: Энэ муу тэнэг хэрэг болж мэднэ. Нээрэн үү?

Эр:   Мэдээж!

Ван: Сайн байна. Тэгвэл надад тэр муу Цзян Хао хэрэгтэй байна.

--------------------------------------------------------------------------------

Июн: Цзян Хао, яг одоо би орж болох уу?

Хао:  Ороод ир.

Июн: Өө! Чи яагаад хувцас аа өмсөөгүй байгаа юм бэ?

Хао:  Юу нь буруу байна?

Июн: Аав чамайг солих хувцасгүй байгаа, энийг чамд өгөөрэй гэж надад хэлсэн юм. Яасан бэ?

Хао: Би одоохон хувцсаа сольж өмсөнө. Чи явахгүй юм уу? Эсвэл үлдээд намайг хармаар байна уу? Зүгээр дээ. Тэгсэн ч болно.

Июн: Балиар амьтан! Хурдан хувцаслаад оройн хоолонд бууж ир.

--------------------------------------------------------------------------------

Фэн: Хао Цзян, нааш ирээд суучих. Өнөөдрийн төлөө би чамд үнэхээр талархах ёстой. Үгүй бол миний нэр хүнд утгаараа сүйдэх байлаа.

Хао:  Фэн ах аа, санаа зоволтгүй. Энэ ердөө ч асуудал биш. Таныг доромжилж байгааг би зүгээр хараад сууж чадсангүй.

Ээж: Хао Цзян, чи сайн хүү.

Фэн: Ван овогт Улинд маш их нөлөөтэй. Тэд чамд гай тарих вий гэхээс би санаа зовсоор л байна.

Хао:  Санаа зоволтгүй, Фэн ах аа. Би энэ олон жилийг гадаадад өнгөрөөсөн болохоор ямартай ч өөрийгөө аргалж дөнгөнө. Харин Июнтэй сүй тавих тухайд,  надад яарах юм алга. Би Улин хотод гурван сар болно. Гурван сарын дараа би шийдвэрээ гаргана. Фэн ах, та юу гэмээр байна?

Фэн: Тэгж болно. Болно.

Июн: Хэн... хэн нь намайг чамтай гэрлэнэ гээд хэлчихэв?

Фэн: За, за. Хоолоо идэцгээе. Хао, ахиухан идээрэй.

Зи:    Эгч ээ та ч гэсэн идээрэй.

--------------------------------------------------------------------------------

Хао:  Энэ удаад би аавынхаа үхлийн шалтгааныг олохоор Улинд буцаж ирлээ. Уучлаарай, март даа. Эхлээд би аавынхаа булшин дээр очиж хүндэтгэл үзүүлэх ёстой.

Тао:  Хөөе. Хөөе, залуу! Өө, ашгүй чамтай таарлаа! Одоо санаж байна уу? Чи өнгөрсөн удаа мөнгө өө төлөхөө мартчихсан байна лээ.

Хао:  Хэрэв чи надад сануулаагүй бол би мартчихсан байх байлаа.

Тао:  Хөөе, царайлаг аа. Чи нэг тийшээ явах нь уу?

Хао:  Тийм ээ.

Тао:  Тэгвэл суучих. Суу л даа. Бид дахин уулзсан болохоор би энэ удаад чамд хөнгөлөлт үзүүлье. Ороод суучих!

Эр:   Сайн уу, Тянлунь ах аа. Нөгөө залуу сая явлаа. Тийм ээ. Тэр таксинд суусан.

--------------------------------------------------------------------------------

Хао:  Жолооч оо, би хэдийг төлөх вэ?

Тао:  Наян хоёр юань. Би чамд танаад өгье. Ная.

Хао:  За, хүлээж бай. Наян юань. Хараал ид. Би наашаа ирэх гэж яараад бэлэн мөнгө авч гарахаа мартсан бололтрой. Уучлаарай, би түрийвчээ мартчихсан байна.

Тао:  Ёо-оо! Сайхан залуу, чи уг нь тун дажгүй, тийм байж мөнгө төлмөөргүй байгаа юм уу? Нааш ир ир! Алив, машинд суу. Би чамайг авсан газар луу буцааж аваачина!

Хао:  Хүлээ, тайвшир, тайвшир. Хөөе, хүлээ. Надад нэг санаа байна. Би нэг хүнээс зээлээдэхье.

Тао:  Хөөе! Бас юун санаа вэ?

Хао:  Сайн уу, сайхан бүсгүй минь? Уучлаарай, чи надад 80 юань зээлдүүлэхгүй биз?

Хань:   Мөнгө зээлдэх ээ? Залуу минь, хүүхэн найрах энэ арга чинь дэндүү хуучирсан. Өөр юмаар туршаад үзээч. Жишээ нь, чи яг миний найз охин шиг харагдаж байна гэдэг ч юм уу.

Хао:  Сайхан бүсгүй, чи миний биеийг наян юанаар үнэлж авахгүй биз?

Хань:   Гадаад төрхөөс чинь харахад чи наян юанаас ч илүү үнэ хүрнэ. Гэхдээ би урд нь чам шиг ийм царайлаг эртэй хэзээ ч унтаж байгаагүй. Би чамд арван мянга өгье. Чи өнөөдөр миний найз залуу болвол яаж байна?

Хао:  Хүлээ, чи үнэхээр миний биеийг хүсч байна уу?

Хань:   Яасан бэ? Би тийм сайхан биш байна уу?

Хао:  Би мөнгийг тэгтлээ их сонирхдоггүй.

Хань:   Тэгвэл чи өөр юу хүссэн юм?

Хао:  Энэ илүү үнэтэй.

Хань:   Болж байна.

Эр:   Жаал аа, чамайг Цзян Хао гэдэг үү?

--------------------------------------------------------------------------------

Хао:  Чи намайг хайсан юм уу?

Эр:   Чи бидэнтэй хамт явна. Өө, за! Чи яасан, алганы амт үзмээр байна уу?

Хань:   Аа! Ёстой янзтай.

Тао:  Боль! Чи яах гээд байна? Энд юу хийж яваа юм?

Эр:   Лэй эзэнтэн асуудлаа шийдэж байна. Чи үхэхийг хүсээгүй бол эндээс далдар!

Тао:  Ойлголоо, би явлаа.

Хао:  Хөөе, жолооч оо! Би чамд мөнгө төлөөгүй байгаа.

Эр:   Чамд мөнгө бодох цаг бас байна аа? Би чамайг нүхлээд өгье! Өө, өө... Ёо-о!

Хао:  Хэн чамайг явуулсан юм бэ?

Эр:   Намайг өршөөгөө! Манай босс  чамтай уулзъя гэсэн юм.

Хао:  Надтай уулзах аа?

Эр:   Тийм ээ. Манай босс чамайг авчир гэсэн.

Хао:  Намайг Улинд буцаж ирсэнийг хэн ч мэдэх ёсгүй байсан. Хэн надтай уулзахыг хүсдэг байна? Би очиж мэдэх ёстой. Дагуулаад яв.

Эр:   Ийшээ...

Хань:   Хөөе, залуу! Чи хаачих гэсэн юм бэ? Намайг аваад яваач!

--------------------------------------------------------------------------------

Хао:  Больж үз. Алив, уугаарай!

Цян: Ван залуу эзэнтээн, та санаа зоволтгүй. Таны уулзах гэсэн хүн хүн аль хэдийн наашаа ирж яваа.

Ван: Тэр муу Цзян Хао гэдэг шалихгүй бацаан намайг маш ихээр доромжилсон. Цян, түүнийг миний өмнөөс үгүй хий. Цэвэрхэн хийгээрэй.

Цян: Санаа зоволтгүй, Ван залуу эзэнтээн. Тэр маргаашийн нарыг харахгүй гэдгийг би танд амлая.  

Ван: Тэгээрэй. Энэ ажлыг амжуулсаны чинь дараа би чамайг гомдоохгүй шагнана, Цян.

Цян: Баярлалаа, Ван залуу эзэнтээн.

Эр:   Босс оо, бид түүнийг авчирлаа.

Цян: Чи бас юун хүүхэн дагуулчихсан яваа юм?

Эр:   Босс оо, энэ хүүхэн өөрийгөө энэ залуугийн найз хүүхэн гэхээр нь бид бас аваад ирлээ.

Цян: Найз бүсгүй? Хонгор минь, чи үнэхээр хөөрхөн юмаа. Өнөөдөр чамаар хэдэн залуусынхаа зугааг гаргая. Тэгэх үү? Та нар яаж зугаацахаа мэднэ биз дээ, залуус аа? Сайхаан. Би шинэхэн юм амтлаагүй овоо хэд хонолоо.

Хань:   Та нар... та нар яах гээд байгаа юм бэ?

Цян: Яасан? Надад дөхүүлж өгсөн бэлэн юмнаас би татгалзахгүй шүү. Чи Цян ахыгаа арай тайган гэж бодоогүй биз дээ? Тийм үү? Нааш ир, хонгор минь. Нааш ир. Би чамайг сайхан жаргаагаад өгье.

Хань:   Туслаарай!

Цян: Чи яаж байна аа?

Хао:  Чи миний эмэгтэйд хүрч зүрхлэх нь үү?

Цян: Өвдөж байна, өвдөж байна! Тавиач! Одоохон тавь!

--------------------------------------------------------------------------------

Хао:  Чи миний эмэгтэйд хүрнэ гэнэ ээ? Өвдөж байна, өвдөж байна! Тавиач! Одоохон тавь!

Хань.   Миний найз залуу ямар болохыг чи одоо мэдэж ав.

Хао:  Тэгэхээр, намайг хайж байгаа хүн нь чи юу?

Цян: Чи Цзян Хао мөн биз дээ? Чамд онц гойд юм юу ч алга. Чи ноён Ваныг доромжилсон гэлүү?

Хао:  Ван Тянлун уу? Аа, нөгөө азгүй амьтан уу? Өнгөрсөн удаад би түүнийг хашраасан нь хангалтгүй байсан бололтой. Дараагийн удаа би түүний гурван хөлийг бүгдийг нь хугална.

Цян: Дараагийн удаа? Жаал аа, чи өнөөдөр үхнэ гэж мэд! Чи үнэхээр маргаашийн нарыг харна гэж бодсон уу? Та нар юугаа  хүлээсэн юм бэ? Түүнийг бариад ав!

Эр:   Босс оо, энэ залуу тулааны урлагт маш сайн. Бид... бид түүнийг барахгүй.

Цян: Чи ноён Вантай мөчөөрхөсөнд гайхах юм алга. Гэхдээ, чи хичнээн сайн байсан ч үхлээс зугтаж чадахгүй. Тэрнээс гадна, бид маш олуулаа. Өнөөдөр чи амьд үлдэх үгүйг чинь харъя.

Хань:   Та нар олуулаа байлаа гээд юу гэж? Та муусайн тэнэгүүд миний найз залуутай эн зэрэгцэхгүй.

Цян: Хөөе, бүсгүй, чи бүдүүлэг харьцаа гэж сонссон уу? Би чамайг надтай хамт яв гэж хэлье.

--------------------------------------------------------------------------------

Цян: Чи надтай хамт явах ёстой. Үгүй бол би түүнийг эхэлж дуусгасны дараа чиний ээлж ирнэ.

--------------------------------------------------------------------------------

Хао:  Санаа зоволтгүй. Энд надтай байгаа цагт хэн ч чамд гар хүрэхгүй.

Хань:   Чи сая хэлснийг нь сонссон уу? Миний найз залуу миний толгойноос ширхэг ч үс унагаахгүй гэж хэллээ. Тэгвэл чи л хэцүүдэнэ.

Цян: Тэгвэл харж л байя. Түүнийг бариад ав!

Хань:   Тэр үнэхээр хүчтэй юмаа. Чи энэ хэдэн залуустай намайг ялж чадна гэж үнэхээр бодсон уу? Чи ингэхэд хэн юм бэ? Бүү хөдөл. Битгий хөдөл! Дахиад нэг л хөдөлвөл би чиний тархийг зад буудна.

Хао:  Сум надад хүрэхгүй ч байж мэднэ.

--------------------------------------------------------------------------------

Цян: Жаал аа, чи солиотой юу? Чи буудлагын тухай мэддэггүй юм уу? Долоон алхамын зайд гар буу илүү хурдан, илүү оновчтой бууддаг юм. Энэ зайд... энэ зайд чи үнэхээр бултаж чадна гэж бодсон уу?

Хао: Үгүй гэж үү?

Цян: Бүү хөдөл! Би гохоо дарахгүй гэж чи бодсон уу? Би чамайг ална!

Хао:  Чи онилж чадахгүй байна.

Цян: Ингэхэд чи хэн юм бэ?

Хао:  Чи мэдэх шаардлагагүй.

Хань:   Бурхан минь.

--------------------------------------------------------------------------------

Хань:   Битгий яваач. Чи бол надад яг тохирох цорын ганц эр хүн. Сайхан бүсгүй, би биеэ биш ур чадвараа худалдсан. Хэрэв би төлөхгүй бол зарагдахгүй.

Хао:  Чи хэтэрхий их уусан байх.

Хань:   Би согтуу биш. Би зүгээр л чам шиг эрчүүдэд дуртай. Хэвт.

--------------------------------------------------------------------------------

Хань:   Би чамайг ийм гайхалтай гэж бодоогүй. Нэг өдөр миний найз залуу байх хангалтгүй. Царайлаг аа, чи үргэлж миний найз залуу байхыг би хүсэж байна.

Хао:  Сонс, би аль хэдийн сүй тавьсан.

Хань:   Чи сүй тавьсан гээд юу гэж? Хаалгач байсан ч гэсэн чи гоол оруулж чадахгүй гэсэн үг биш. Түүнээс гадна, надад гэрлэх хүсэл байхгүй. Ядаж л одоохондоо чи минийх.

Хао:  Орой болсон байна. Би чамайг гэрт чинь хүргэж өгье.

Хань:   Хэрэггүй. Чамайг Цзан Хао гэдэг, байх аа?

Хао:  Тийм ээ.

Хань:   Цзян Хао. Цзян Хао. Би энэ нэрийг саначихъя.

--------------------------------------------------------------------------------

Хао:  Би гадаадад гарсанаас хойш олон жилийн турш аавынхаа булшийг эргээгүй. Хэн ингэсэн бэ? Хэн ингэсэн бэ? Хэн бэ? Дотоод хүч. Зөвхөн жинхэнэ тулааны урлагийн мастер л ингэж чадна. Магадгүй энэ Ланы аавыг шархдуулсан тэр хүнтэй холбоотой юу?

--------------------------------------------------------------------------------

Эр:   Аав аа. Түүнийг хараач. Цзян Хао Фэн овогтыг хүндэлж байна уу? Тэр дөнгөж ирэнгүүтээ л гадуур шөнөжин сэлгүүцэж байна. Тэр ямар асуудалд орсныг хэн мэдэх билээ? Магадгүй тэр биднийг хуурч чадахгүйгээ мэдээд зүгээр л зугтсан байх.

Хао:  Фэн ах аа.

Эр:   Тэр яаж буцаж ирсэн юм бол? Тянлунь ах түүнийг ална гэж хэлээгүй билүү? Тянлуны  хүмүүс түүнийг барьж чадаагүй гэж үү?

Фэн: Хао...

Эр:   Чи ашгүй нэг юм буцаж ирэв үү? Чамд Фэн овогтыг хүндэтгэх сэтгэл алга уу?

Хао:  Энэ гэрт хөл хорио үйлчлдэг юм уу?

Эр:   Чи... Чи яаж яриад байна аа?

Фэн: Боль! Хаомин. Хао одоо энэ гэр бүлийн нэг хэсэг болсон. Чи түүнтэй дахиж ингэж ярьж болохгүй.

Эр:   Аав аа, хэрэв тэр биднээр тэжээлгэж амьдрахын тулд гэрлэх гэж байгаа бол хүргэн шиг бай гэж хэлээч. Түүнийг хар. Тэр өөрийгөө энэ гэрийн эзэн нь гэж боддог байх.

Фэн: Хангалттай! Хао чамаас ах. Тэр чиний эгчтэй гэрлээгүй байсан ч чи түүнийг ах гэж дуудах ёстой. Чи ёс суртахууныг бүрэн мартчихсан уу?

Эр:   Аав аа, тэр яагаад миний хүргэн ах болох ёстой юм? Энэ бол ямар ч боловсролгүй, танил танилгүй ядуу гуйлагчин. Тянлунь ахтай харьцуулбал тэнгэр газар шиг л зөрүүтэй. Ингээд дуусна гэж битгий бод. Чамаас болж Фэн овогт Улин хотын доог тохуу болж байна. Ван овогт үүнийг зүгээр орхихгүй. Тянлунь ах ч гэсэн. Чи мэдэхгүй байх, Тянлунь ахын загалмайлсан эцэг нь энэ Улин хотын гэмт хэргийн ертөнцийн хамгийн том босс нь. Ноён Лэй загалмайлсан хүүгийнхээ төлөө оролцохгүй гэж чи бодож байна уу? Тэр тэгэх үү?

Фэн: Чиний хэлсэн үнэн үү? Ноён Лэй үнэхээр Ван Тянлуны загалмайлсан эцэг мөн үү?

Эр:   Энэ зүгээр л цуурхал, гэхдээ үнэн байж мэднэ. Энэ залуу одоо өнгөрсөн.

Фэн: Хао, түүний үгийг бүү тоо. Бүр энэ Хаомингийн хэлсэн үнэн байсан ч Фэн ах нь чамайг аюулгүй байлгахын төлөө чадах бүхнээ хийнэ. Мартсанаас, чи одоохондоо шөнөөр гадуур гарахгүй байхыг хичээгээрэй. Би чамд хувийн бие хамгаалагч олно.

Хао:  Фэн ах аа, би таны сэтгэлийг үнэлж байна, гэхдээ бие хамгаалагч хэрэггүй. Ноён Лэйгийн хувьд, тэр хүсвэл ирж болно.

Эр:   Тянлунь ах аа, энэ залуу яаж буцаад ирэв?

Ван: Тэр залуу их аргатай юм билээ. Түүний хойноос явуулсан миний бүх залуусыг дийлсэн байна.

Эр:   Бид түүнийг дутуу үнэлсэн бололтой. Би түүнийг тийм хүчтэй гэж бодоогүй.

Ван: Тэр зөвхөн хэдхэн үндсэн техникийг л мэднэ. Айх хэрэггүй. Надад өөр төлөвлөгөө бий. Түүнийг маргааш Флайн Пэшн бааранд дагуулаад ир.

Эр:   Флайн Пэшн баар аа?

Ван: Тийм ээ. Флайн Пэшн баар бол үнэндээ газар доорх боксын клуб. Тэр бол тулааны урлагийн мастерууд олноор цуглардаг газар. Тэдний дунд Ван овогттой сайн харилцаатай, японоос ирсэн Хар Ирвэс хочит их мастер байгаа. Түүнийг маргааш урхидаж авчир. Би түүнийг Хар Ирвэсийн гарт үхээсэй гэж хүсэж байна.

--------------------------------------------------------------------------------

Июн: Байна уу? Ван Тянлунь уу? Чи яах гэж над руу залгасан юм? Флайн Пэшн баар аа? За. Би ойлголоо.

Зи:    Эгч ээ. Тэр тэнэг Ван Тянлунь танаас юу хүсээд байгаа юм?

Июн: Түүнд надад хэлэх юм байгаа гэнэ. Энэ бол манай хоёр гэр бүлийн гэрлэлтийн асуудал.

Зи:    Та хэдийн сүйгээ цуцалчихсан биз дээ? Түүнд хэлэх юм үлдсэн юм уу? Эгч ээ, битгий яв. Энэ гарцаагүй занга байх.

Июн: Гэхдээ тэр хэрэв ирэхгүй бол энэ Фэн овогтын нэр хүндэд хохирол учруулна гэж хэлсэн.

Зи:    Хэрэв та явбал би тантай хамт явна. Тэр тэнэг Ван Тянлунь одоо юу хийж чадах юм?

--------------------------------------------------------------------------------

Ван: Июн, би үнэхээр ойлгохгүй байна. Чи үнэхээр тэр үнэ цэнэгүй, гуйлагчин Цзян Хаотой гэрлэх юм гэж үү?

Июн: Энэ миний аавын амлалт байсан. Хэрэв Цзян Хао өөрөө татгалзахгүй л бол надад өөр сонголт байхгүй.

Зи:    Ван Тянлунь, манай эгч та хоёрын харилцаа хэдийн дууссан гэдгийг бүү март. Тэр хэнтэй гэрлэхийг чи шийдэхгүй. Эгч ээ, явцгаая.

Ван: Би чамайг энд авчрах гэж хуурсан юм. Би чамайг тийм амархан явуулна гэж үү? Хүн байна уу? Хоёуланг нь бариад ав.

Зи:    Ван Тянлунь, чи яах гээд байгаа юм? Биднийг явуулаач!

--------------------------------------------------------------------------------

Эр:   Цзян Хао, ямар нэгэн юм боллоо!

Хао:  Юу болсон юм бэ? Чи юундаа ингэтэл сандарсан юм?

Эр:   Миний эгч. Миний эгч, бас Зитоныг Ван Тянлунь хулгайлчихлаа.

Хао:  Дахиад л Ван Тянлунь. Тэд хаана байна?

--------------------------------------------------------------------------------

Зи:    Муу өөдгүй хулчгар Ван Тянлунь. Хэрэв чи тийм л зоригтой юм бол эр хүн шиг байгаач. Ямар эр хүн гэхээр эмэгтэйчүүдийг хулгайлдаг юм?

Июн: Ван Тянлунь, чи больсон чинь дээр. Чи хууль зөрчиж байна.

Ван: Хууль зөрчих өө? Улин хотод хууль нь Ван Тянлунь би байна. Би чамд хэлчихье, би дуртай эмэгтэйгээ өөрийн болгож чадна. Фэн гэр бүл сүйгээ цуцалсан ч гэсэн чи минийх л байх болно. Бас чиний энэ дүү чинь. Эгч дүүсийн хольц үнэхээр гайхалтай биш гэж үү?  Чи муу новш, намайг хазна гэнэ ээ? За яахав. Тэгвэл би чамаас эхэлье.

Июн: Энэ юу вэ? Зитун! Зитун!

Хао:  Ван Тянлунь, наашаа гараад ир!

Ван: Сайн байна. Гол зочин ирлээ. Өнөөдөр би түүний өмнө эгч дүү та хоёрыг эдлэх болно. Цзян Хао, ашгүй чи нэг юм ирэх шив. Би чамайг хүлээж байлаа. Нуугдахаа больцгоо. Гараад ирцгээ.

Хао:  Болж байна. Өнөөдөр би чиний бүх асуудлыг нэг мөсөн дуусгаад өгье.

Ван: Намайг дуусгах аа? Эхлээд тэднийг цаана гарчих. Түүнийг ал!

--------------------------------------------------------------------------------

Зи:    Бүгдээрээ зайлцгаа! Тэгэхээр, чи бас ч гэж чадвартай байх нь. Цян, түүний хүмүүс чиний гараар орсонд гайхах юм алга. Гэхдээ өнөөдөр чи үхэх болно. Хар ирвэс энд байгаа цагт чи хичнээн хүчтэй байсан ч нэмэргүй. Хар ирвэс ээ, түүнийг дуусга.

Хар:  Залуу эзэнтэн Ван, бид тохиролцсоны дагуу таван сая.

Ван: Таван сая болж байна. Түүнийг хэсэг хэсгээр нь тасдахыг би хүсэж байна.

Хар:  Жаал аа, намайг уучлаарай. Би чиний амийг авмааргүй л байна, даанч энэ таван саяын үнэтэй. Тиймээс надад өөр сонголт алга даа.

Ван: Чи сонссон уу? Хар ирвэс бол нууц хүчний мастер. Түүний хувьд энгийн тулааны урлагын мастерууд ердөө шоргоолжноос өөрцгүй зүйл. Цзян Хао, чи зүгээр л үхлээ хүлээж бай.

Хар:  Чи... чи бас нууц хүчний мастер юм уу? Үгүй ээ, чи тулааны урлагийн их мастер байна!

--------------------------------------------------------------------------------

Хао:  Их мастер аа? Би арван хоёр настайдаа их мастер болсон.

--------------------------------------------------------------------------------

Ван: Зогс! Дахиад нэг алхавал би түүнийг буудна.

Хао:  Чи уг нь Цянаас илүү ухаантай баймаар юм. Буу надад ямар ч нэмэргүй гэдгийг чи  мэдсэн учраас эд нарыг барьцаалсан байх.

Ван: Амаа тат. Одоохон холд, үгүй бол би би түүний тархийг зад буудна!

Хао:  Ойлголоо. Би хөдлөхгүй. Хэрэв чи тэднийг гэмтээхгүй гэвэл бол би чамайг тавьж явуулна.

Ван: Чи энэ эмэгтэйд үнэхээр санаатай байдаг бололтой. За, за. Тэгвэл би чамд боломж олгоё. Чи энэ эгч дүү хоёроос зөвхөн нэгийг нь сонгож болно. Чиний сонгосон тэр хүнийг би суллаж явуулна. Нөгөөхийг нь би авч явна.

Июн: Цзян Хао! Миний дүүг авраач, гуйж байна. Тэр хордсон байгаа. Тэр удаан тэсэхгүй.

Зи:    Эгчийг минь авраач!

Ван: Яриахаа больцгоо! Миний тэвчээр барагдаж байна. Би гурав хүртэл тоолно. 1, 2, 3!

Хао:  Зөвхөн хүүхдүүд л сонголт хийдэг. Би энэ хоёрыг хоёуланг нь аварна.

--------------------------------------------------------------------------------

Ван: Чи намайг алж чадахгүй! Миний загалмайлсан эцэг бол ноён Лэй! Би Ван овогтын залуу эзэн! Хэрэв чи намайг албал Ван овогт чамайг хэзээ ч уучлахгүй гэж мэд!

Хао:  Ноён Лэй? Ван овогт оо? Болж байна. Би тэднийг хүлээнэ.

Июн: Цзян Хао, баярлалаа. Зи Тун! Цзян Хао, чи хурдхан Зи Туныг авраач! Тэр үүнийг тэсвэрлэж чадахгүй!

Хао:  Маш хүчтэй дур хүсэл өдөөгч байна.

--------------------------------------------------------------------------------

Июн: Цзян Хао, Зи Тун яг яачихсан юм бэ? Түүнийг авраач. Би чамаас гуйж байна.

Хао:  Энэ бол энгийн хор биш. Энэ бол тулааны урлагийн тусгай техник ашиглан бүтээсэн дур хүслийг өдөөгч.

Июн: Афродизиак юм уу? Үүнд ерөндөг байхгүй юу?

Хао:  Түүний биеэс хорыг зайлуулах хоёр арга бий.

Июн: Юу юм бэ? Надад хэлээч!

Хао:  Эхний арга нь энэ хорыг зохиосон хүнийг олж, ерөндөг олж авах. Гэхдээ ийм аюултай хорыг зохиогч нь хорны ерөндөг бүтээсэн нь юу л бол. Бас түүний биеэс хорыг зайлуулах хоёр дахь арга бий.

Июн: Хоёр дахь арга нь юу вэ?

Хао:  Тэр нь... юу... Хоёр дахь арга байгаа.

Июн: Хэлээч!

Хао:  Хэрэв хорыг хурдан саармагжуулахгүй бол хор түүний дотор эрхтнүүдэд нь халдана. Дараа нь түүний бүх нүх сүвээр цус гарч, улмаар дүү чинь амь насаа алдах магадлалтай.

Июн: Бид яавал дээр вэ? Ван Тянлунь аль хэдийн зугтсан. Хорын эсрэг ерөндөг яаж олох вэ?

Хао:  Хэтэрхий оройтсон байна. Би түүний зүрхийг хамгаалж хорыг нь гадагшлуулахын тулд дотоод хүчээ ашиглаад үзье. Гэхдээ энэ үр дүнтэй байх үгүйд би эргэлзэж байна. Энд ор байдаг уу?

Июн: Байгаа. Энэ хажууханд нэг өрөө байдаг юм. Гадаа үлдээд хүн харж бай. Хэнийг ч битгий оруул.

--------------------------------------------------------------------------------

Зи:    Намайг авраач, тэгэх үү?

Хао:  Март. Би үүнийг ямартай ч эцэст нь хүргэх ёстой.

--------------------------------------------------------------------------------

Июн: Цзян Хао миний дүү  Зин Туныг аварч чадах болов уу?

--------------------------------------------------------------------------------

Хао:  Ороод ир.

Июн: Чи яаж байна? Бие чинь ямар байна? Чи зүгээр болчихсон уу? Чи миний дүүг яасан бэ?

Хао:  Чиний харж байгаачлан биед нь байсан хорыг гадагшлуулсан.

Июн: Цзян Хао, чамд их баярлалаа. Хэрэв чи байгаагүй бол өнөөдөр жинхэнэ гамшиг болох байлаа.

Хао:  Би шальтай юм хийгээгүй.

Зи:    Эгч ээ, тэр Ван Тянлунь бүр анхнаасаа л өөдгүй санаатай байж. Би уг нь түүнийг танд тохирох хүн гэж боддог байлаа. Эргээд харахад тэр миний хүргэн байх хүн биш байж. Энэ удаад манай жинхэнэ хүргэн намайг аварлаа. Тэр л намайг аварсан.

Июн: Тиймээ, энэ бүхэн Цзян Хаогийн ач. Цзян Хао. Үнэндээ надад найдвар байгаагүй.

Зи:    Түүний хоргүйжүүлэх арга үнэхээр сайн болсон.

Июн: Аа? Тэр яг яаж чамаас хорыг гадагшлуулсан бэ? Аав аа, юу болсон бэ?

Фэн: Бид балараад байна, хүрээд ир.

--------------------------------------------------------------------------------

Июн: Аав аа, юу болсон бэ?

Фэн: Чи өөрөө нэг хар даа.

Июн: Энэ... энэ яаж ийм байдаг юм? Хэн нэгэн манай хувьцааг заналтайгаар үнэгүйдүүлж байна. Үүний ард хэн байгааг та олж мэдсэн үү?

Фэн: Хэн байх нь ойлгомжтой байгаа биз дээ?

Зи:    Ван овогт уу?

Фэн: Ван овогт сүйгээ цуцалсанд өширхөж одоо биднийг үгүй хийхээр оролдож байна. Эхлээд тэд зах зээлд манай Фэн овогтоос холдож, бүх харилцаагаа таслана гэсэн цуурхал зах зээл дээр тараасан. Дараа нь манай хувьцааны үнэ огцом унахад тэд тэрийг худалдаж авч эхэлсэн.Тэд манай Фэн группыг байж болох хамгийн хямд үнээр залгихыг хүсч байна.

Июн: Одоо бид юу хийх ёстой вэ? Хэрэв бид зах зээлийн итгэлийг тогтворжуулахын тулд хувьцааны үнийг зохиомлоор өсгөж, хаалтын ханшнаас өмнө дор хаяж нэг тэрбум юаны хөрөнгө оруулалт хийхгүй бол бид дуусна. Компанийн бүх хөрвөх хөрөнгөнд аль хэдийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ бол зөвхөн дусал төдий зүйл. Банкуудын хувьд бидэнд зүгээр л цаг алга. Бурхан Фэн овогтыг үнэхээр устгахыг хүсчээ.

Июн: Аав аа. Санаа зоволтгүй. Энэ ердөө л нэг тэрбум. Би арга олно.

Фэн: Чамд ямар гарах гарц  байгаа юм?

Июн: Улинд төрсөн Цзинь овогтын охин миний хамгийн сайн найз. Би түүнтэй уулзаад зээл авахыг бодъё. Миний найз энэ хямралаас гарахад хангалттай хүрэлцэх мөнгө зээлдүүлнэ гэж би найдаж байна. Хөөе, чи. Машин барь.

--------------------------------------------------------------------------------

Анна:   Ханьяо, чи юугаа мөрөөдөөд байгаа юм бэ?

Хань:   Анна, би яахаа мэдэхгүй байна. Аав тэнэг нэг төслөөсөө болж намайг Ван овогтын халзан хөгшин эртэй гэрлүүлэх гэж тулгаад байна.

Анна:   Үгүй байлгүй дээ. Одоо хэдэн он билээ? Аав чинь бизнесээ бодож одоо ч гэсэн ийм гэрлэлтийг зөвшөөрдөг гэж үү?

Хань:   Би үүнийг хүсэхгүй байна. Дээр нь өчигдөр би тун дажгүй царайлаг залуутай танилцсан.

Анна:   Нээрээ юу? Түүний тухай яриач. Тэр ямар залуу болоод чиний нүдэнд тэгж торсон байхав? Надад хэлээч. Надад хэлээч дээ!

Хань:   За, за, би чамд хэлье. Тэр их өндөр, хүйтэн харцтай, гэхдээ түүний хажууд байвал аюулгүй юм шиг санагдсан. Тэр үг цөөнтэй, түүнээс хүч чадал амтагддаг. Түүний биен дээрх сорви нь хүртэл үнэхээр дур хүргэмээр санагдсан шүү. Ямартай ч тэр миний амьдралдаа таарч байсан хамгийн сайхан эр.

Анна:   Тэр сорвитой?

Хань:   Намайг л яриад байх юм. Харин чи? Чи сүүлийн үед зүрхийг чинь булиглуулсан эртэй учирсан уу?

Анна:   Би юу? Надтай унтсан хүн үү?

Июн: Анна. Ханьяо.

Анна:   Июн.

Июн: Та нар ингэтлээ баяр хөөр болохоор хэнийн тухай ярилцаад байна?

Хань:   Июн, чи хүрээд ирлээ. Бид зүгээр л эрчүүдийн тухай ярьж байлаа.

Июн: Тэгвэл Цзиньлины үзэсгэлэнт хоёр бүсгүйн харцыг булаасан тэр азтай эрийг би мэдэж болох уу?

Анна:   Үнэндээ тэр энэ хорвоогийн хамгийн хосгүй царайлаг эр.

Июн: Хорвоогийн хамгий царайлаг эр ээ?

Хао:  Июн, машиныг зогсоолд байрлуулчихлаа.

Июн: Сайн байна. Гадаа хүлээж бай. Надад найзуудтайгаа ярилцах юм бас байна.

А/Х:  Энэ чи юу?

Июн: Та нар нэг нэгнийгээ таньдаг юм уу?

Хань:   Бид уулзаж байсан гэж би хэлэхгүй. Би ганцхан удаа учирсан. Би ч бас.

Хао:  Тийм бол би та нарт саад болохгүй. Үргэлжлүүлцгээ.

Анна:   Нааш ир, нааш ир. Уулзалгүй их удсан байна.

Хань:   Июн ээ. Тэр хэн бэ?

Июн: Тэр үү? Би чамд хэлж байсан нөгөө хүүхэд байхад сүй тавьсан залуу. Тэр маш болчимгүй, түргэн зантай. Тэр ямар ч соёлгүй.

Анна:   Хөөе, Июн. Гэхдээ миний харснаар тэр муу залуу биш байх.

Июн: Анна, чи түүнтэй дотно юм уу? Ингэхэд, Ханьяо та хоёр түүнтэй хэзээ нь танилцсан юм?

Хань:   Өө, үгүй дээ.

Анна:   Бид дотно биш. Би түүний нэрийг ч мэдэхгүй.

Хань:   Би түүнтэй дотно биш. Магадгүй би буруу бодож байгаа байх. Тэр... тэр одоо Июны сүйт залуу гэж үү?

Анна:   Новш гэж. Энэ яаж ийм байдаг байна аа?

Хань:   За, за. Түүний тухай ярихаа больцгооё. Июн, чи бидэнтэй уулзахаар их л яарч ирлээ, яг юу болсон бэ?

Июн: Ханьяо, Ван овогтынхон манай Фэн овогт руу дахиад л дайрч эхэлсэн. Тэд өширхөсөндөө манай хувьцааг булааж авах гэж оролдож байгаа. Манай Фэн овогтыг сүйрүүлэх юм шиг байна.

Анна:   Юу?

Июн: Тэгээд л би... Чи надад тэрбумыг зээлж чадах уу? Фэн овогт энэ хямралыг давахад нь туслаач дээ.

Хань:   Нэг тэрбум аа? Июн, чи мэднэ, би хэдийгээр Чжин овогтын том охин боловч нэг тэрбум гэдэг арай л ахдана. Би өөрөө ийм шийдвэр гаргаж чадахгүй. Июн миний дотно найз. Дээр нь, тэр залуу оролцсон болохоор надад туслахаас өөр арга алга. Гэхдээ санаа зоволтгүй, Июн. Би зүгээр хараад суухгүй. Хэдийгээр би чамд шууд тэрбумын зээл өгч чадахгүй ч Чжин овогтын нэрийг ашиглан аав,  гэр бүлийн бусад гишүүдээ хандаж Фэн овогтын хувьцааг худалдаж авахыг ятгаж чадна. Манай Чжин овогт хувьцаагаа олон нийтэд зарласны дараа энэ хүн бүрт сануулга  болно. Ван овогтын төлөвлөгөө мэдээж бүтэлгүйтэх байлгүй.

Июн: Нээрэн үү?  Тийм үү? Энэ нь ч бас үр дүнтэй байх байсан. Ханьяо, чамд маш их баярлалаа.

--------------------------------------------------------------------------------

Ван: Бидэнд Фэн овогтын шалихгүй хувьцаа ердөө ч хэрэггүй. Тэднийг буулгаж авахын тулд ийм өндөр үнэ төлөх нь зөв юм уу?

Гуо:  Чи юугаа мэддэг юм? Надад Фэн овогтын өмч хэрэггүй. Надад тэдний “Өмнөдийн хот” хэрэгтэй.

Ван: "Өмнөдийн хот" төсөл өө?

Гуо:  Найдвартай эх сурвалжаар бол тэнд томоохон хэмжээний барилгын ажил эхлэх гэж байгаа. Хэрэв бид тэр төслийг авбал зах зээлийн үнэлгээ маань арав дахин нэмэгдэх болно. Би анх үүнийг хүссэндээ энэ гэрлэлтийг санаачилсан юм.

Ван: Гэтэл үүнд Цзян Хао гэдэг өөдгүй новш оролцоно гэж бодсонгүй. Тэр бидний төлөвлөгөөг нураалаа.

Гуо:  Чи гэж гуйлагчинг ч аргалж чаддаггүй ямар хэрэггүй амьтан. Чи юу бодож байсан юм бэ?

Ван: Аав аа, би... Аав аа, юу болоод байна аа? Фэн овогтын хувьцаа зах зээлд яагаад гэнэт өсөөд эхлэв ээ?

Гуо:  Энэ Чжин овогт байна. Чжин овогт саад болж эхэллээ.

Ван: Чжин овогт оо?  Аав аа, Чжин овогт, Фэн овогт үргэлж дотно байсан. Тэд оролцож Фэн овогтод туслах гэж байна. Тэгэхээр бид юу яах ёстой вэ?

Гуо:  Бид яах ёстой вэ гэж юу гэсэн үг юм? Энэ боломж биш гэж үү? Нэг өчүүхэн загас ганцаараа тийчлээд барах болов уу гэж би санаа зовсон юм. Чжин овогт харин энэ урхинд орсон болохоор бид хоёуланг нь үгүй хийнэ.

--------------------------------------------------------------------------------

Ван: Ноён Лэй, Чжин овогт бас урхинд орчихлоо. Бид одоо хөдлөж болно.. Би Чжин, Фэн овогтуудыг хөрөнгийн биржээс бүрмөсөн арчиж хаяхыг хүсэж байна.

Лэй: Гуофэн, санаа зоволтгүй. Улин хотод хэн ч намайг эсэргүүцэж зүрхлэхгүй.

--------------------------------------------------------------------------------

Хао:  Энэ нэг л биш байна. Энд  ямар нэг сэжигтэй юм байна. Ван овогт маш их хөрөнгө мөнгө бэлдсэн. Чжин овогт хөндлөнгөөс оролцсон нь Ван овогтыг маш ихээр хилэгнүүлсэн. Фэн овогт аюулд орох нь.

--------------------------------------------------------------------------------

Июн: Чи бас яах гээд ороод ирэв?

--------------------------------------------------------------------------------

Хао:  Чамд гэж хэлэхэд, энэ чиний бодож байснаас ч хамаагүй төвөгтэй зүйл бололтой. Ван овогт маш их хөрөнгө мөнгө хуримтлуулсан. Чжин овогтын мөнгө хангалтгүй байж магадгүй.

Июн: Хангалтгүй ээ? Цзян Хао, чи юу яриад байна аа?

Хань:   Цзян Хао, чамд санхүүгийн ойлголт байдаг уу?

Июн: Хэрэв чи ойлгодоггүй бол олон юм битгий ярь. Ханьяогийн тусламжтайгаар манай гэр бүлийн хувьцааны үнэ аль хэдийн гучаас дөчин хувь болж өссөн. Ван овогт өөр арга байхгүй.

Хао:  Энэ бол төөрөгдөл.    Энэ Ван Гоуфэнийн тавьсан өгөөш.

Хань.   Өгөөш өө?

Хао:  Энэ Ван овогтын хөрөнгийн зах зээлд ашигладаг нийтлэг бодлого нь. Нэгдүгээрт, тэд Чжин овогт шиг хүмүүсийг, бас мэдээлэл хомс жижиглэнгийн хөрөнгө оруулагчдыг татдаг. Хөрөнгийн сан хангалттай томормогц тэд буцаж, хувьцаагаа богино хугацаанд зардаг. Ийм зүйл болонгуут хүмүүс сандралдаж, хувьцаа зарагдаж эхлэнэ. Чжин овогтын оруулсан хөрөнгө царцаж, жижиглэнгийн хөрөнгө оруулагчид бүх зүйлээ алдана. Хэрэв бид одоо хедж хийх нэмэлт хөрөнгө олохгүй л бол та нарын хувьцааны нэгж үнэ нэг өдрийн дотор 20-оос доош унана гэдгийг би баттай хэлнэ.

Хань:   Цзян Хао, чи яаж ийм их юм мэддэг юм бэ? Би санхүүгийн оюутан байхдаа иймэрхүү залилангийн талаар их бага хэмжээгээр уншиж байсан.

Хао:  Би гадаадад ажиллаж, бага зэрэг мөнгө олдог байснаас өөр юмгүй.

Июн: Чи суурь ойлголтуудыг нь мэдэж байна. Цзян Хао, чи үүнийг зохицуулж чадна гэж бодсон уу? Цзян Хао, чи тулааны ур чадвартайг би хүлээн зөвшөөрнө, гэвч энэ бол бизнес. Энэ бол хөрөнгийн тулааны талбар. Чам шиг ийм ядуу залуу үүнд оролцох ёсгүй. Эндээс гар.

Анна:   Муу юм боллоо! Хар даа, хувьцааны үнэ унаж байна!

--------------------------------------------------------------------------------

Хао:  Энэ... энэ боломжгүй зүйл. Яаж ийм юм болдог байна аа? Ханьяо, чи надад дахин тусалж чадах уу? Үнийг өсгөхийн тулд арай илүү хөрөнгө оруулах хэрэгтэй.

Хань:   Июн, Чжин овогтын босгосон тэрбум юань бидний хөрвөөх чадварын дээд хязгаар. Надад илүү ихийг авах эрх байхгүй.

Июн: Ингээд өнгөрлөө. Фэн овогт сүйрлээ. Тэр хөгшин үнэг Ван Гоуфэн биднийг бүхэлд нь залгих юм байна.

Анна:   Хар даа, ханш арван тав болж буурлаа. Одоо арав болох гэж байна! Өө үгүй ​​ээ, бид юу яах ёстой вэ?

Хао:  Байна уу, Цзян Хао байна. Фэн овогтын хувьцааны үнийг гурван минутын дотор зуун юань хүртэл өсгө.

Июн: Цзян Хао, чи ийм цаг үед гай болохгүй байж болох уу?

Анна:   Тийм шүү, Цзян Хао. Июнд одоо хэцүү байна. Чи түүнийг тайвшруулахын орон доог тохуу хийгээд байх юм. Хөөе!

Хао:  Болсон.

Июн: Ханш өсөж байна.! Хувьцааны үнэ өсч эхэллээ! Цзян Хао, чи юу хийчих вэ?

--------------------------------------------------------------------------------

Ван: Аав аа, Фэн овогтын хувьцаа унаж эхэлж байна. Ноён Лэй хөдөлж эхэлсэн бололтой. Ноён Лэйгийн хөрөнгө үржиж, ханш нь арван юанаас доош унасны дараа Фэн овогт дуусна. Аав аа, ийм юм болсны дараа би тэр бяцхан өлөгчин Фэн Июныг урдаа өвдөглүүлж, хүссэн бүхнээ хийх болно.

Аав: Чи ямар өчүүхэн бодолтой юм бэ? Гэхдээ,  миний санахын Фэн Цзянхуа хоёр охинтой байх аа, тийм үү?

Ван: Аав аа, таны хэлэх гэсэн юм...

Аав: Чи эгч дүү хоёрыг өвдөглүүлэх ёстой шүү.

Ван: Аав аа, би таныг ойлголоо. Янзтай. Жинхэнэ санадаг санаа. Аав аа, юу болоод байна аа? Тэдний хувьцаа яагаад гэнэт огцом өсөөд байна вэ?

Аав. Асар их хэмжээний хөрөнгө зах зээлийг дүүргэж байна. Өнгөрлөө. Одоо ингээд дууслаа. Зах зээлийг дүүргэх хөрөнгийн хэмжээ хязгаараас давж, дор хаяж тэрбум боллоо. Бидний богино хугацааны ажиллагаанд ашигласан хоёр тэрбум юань үгүй болчихлоо.

Ван: Аав аа, бид яах ёстой вэ? Тэнд хоёр тэрбум байсан ш дээ! Бид яах ёстой вэ?

Аав: Бид түүнийг бизнест нэгэнт дийлэхгүй учраас өөр аргыг оролдоод үзье. Ноён Лэйтэй яаралтай холбоо барь. Түүнийг бүх холбоо сүлбээгээ ашиглан шилдэг арван алуурчны нэгийг хөлсөлж, Фэнийг устга гэж хэл.

--------------------------------------------------------------------------------

Хао:  Би өмнө нь гадаадад ажиллаж бага зэрэг мөнгө олж байсан гэж хэлсэн. Үнэнийг хэлэхэд, би байдлыг ашиглах  юм уу, эсвэл танай гэр бүлийн хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүсээгүй. Гэхдээ чамд өөр сонголт байхгүй бололтой. Би танай гэр бүл Ван Гуофэний гарт орохыг зүгээр хараад сууж чадахгүй.

Анна:   Ханшийг өсгөхийн тулд чамд дор хаяж хоёр тэрбум хэрэгтэй. Түүний хадгаламжид хоёр тэрбум байгаа гэж үү? Энэ залуу үнэхээр хэн бэ?

Хань:   Цзян Хао, би чамайг ийм сайн мэдээлэлтэй гэж огт мэдсэнгүй. Чи улам сонирхолтой болж байна.

Июн: Чи нөхцөл байдлыг ойлгохгүй байна. Чи манай гэр бүлийг, бас бид бүгдийг аварлаа. Өнөөдрөөс эхлэн чи Фэн Группийн хамгийн том хувьцаа эзэмшигч боллоо. Цзян Хао, чамд баярлалаа. Үнэхээр баярлалаа. Би нүүрний будагаа сэргээхээр  явлаа.  

Хань.   Би чамтай хамт явъя.

Хао:  Яасан? Чи намайг ийм хурдан мартсан гэж үү? Чи үнэхээр л учраад бүгдийг мартдаг хүн юм байна.

Анна:   Чамд гэж хэлэхэд, өнгөрсөн удаагийнх зүгээр л санамсаргүй явдал байсан. Чи үүнийг хурдан мартсан нь дээр. Түүнээс гадна, чи одоо Июны сүйт залуу. Бидний боломж бүр ч багассан.

Хао:  Би сүй тавихыг зөвшөөрөөгүй байгаа. Тиймээс та хоёр шударгаар өрсөлдөж болох юм.

Анна:   Үгүй чи...

Хань:   Та хоёр юу хийгээд байгаа юм бэ?

Анна:   Юу ч биш, бид зүгээр л ярилцаж байлаа.

Хань:   За тэгвэл, би цүнхээ аваад төлбөрөө хийе. Орой болчихлоо, бид харих хэрэгтэй. Анна сандарч байгааг хар даа. Тэр бас Цзян Хаотой холбоотой юм болов уу? Явцгаая.

Хао:  Ёстой аймаар. Бид баригдах шахлаа

Июн: Ханьяо, өнөөдрийн төлөө маш их баярлалаа.

------------------------------------------------------------------------------*-

Хань:   Битгий тэгж хэл. Би нэг их юм хийгээгүй. Харин Цзян л өнөөдөр биднийг аварлаа.

Июн: Үгүй ээ. Та хоёр ч гэсэн их тусаллаа. Та нарыг ирсэнд үнэхээр талархаж байна. Та бүхэнд талархаж өнөөдөр манайд очье. сэтгэл гаргасны тань хариуд би өөрөө хоол хийж өгье.

Анна:   Сайхан сонсогдож байна. чиний хоолыг амсаж үзэхийг их хүсдэг.

Хань:   Та нар түрүүлээд явж бай. Би эхлээд гэртээ харих хэрэгтэй байна. Тэрбум юаны санхүүжилтийн талаар аавдаа хэлэх ёстой.

Июн: За тэгвэл яах вэ. Чи яв, гэхдээ битгий хоцроорой! Явцгаая.

--------------------------------------------------------------------------------

Цян: Анна, чи манайд ирээгүй их удсан байна. Би чамд амттай хоол хийж өгье.

Хао:  Болгоомжил!

Июн: яаж байна аа?

--------------------------------------------------------------------------------

Хао:  Энэ мэргэн буучийн Баррет винтов байна.  энд найзтайгаа уулзана гэж бодсонгүй. Эндээ байж бай. Битгий хөдөл.

Анна:   Мэр... Мэргэн буудагч аа! Юу болоод байна аа? Бид яах ч үгүй биз дээ? Чи юугаа хараад байгаа юм? Хөөе, чи!

Хао:  Оймсоо тайл. Цзян Хао, бид ямар байдалд байгааг хараач! одоо энэ тухай яаж боддог байна аа? Чи үнэхээр царайлаг нь үнэн.

Июн: Цзян Хао, хэтрүүлэх хэрэггүй. Анна миний сайн найз. Чи түүнтэй ингэж харьцаж болохгүй.

Хао:  Чи ч гэсэн оймсоо тайл. Хурдал.

--------------------------------------------------------------------------------

Эр:   Юу вэ? Тэнд мэргэжлийн хүн байна.

Хао:  Та хоёр эхлээд яв. Би тэр мэргэн буудагчтай уулзана.

Июн: Үгүй ээ, энэ хэтэрхий аюултай. Тэр буутай.

Анна:   Июны зөв, Цзян Хао. Битгий яараач. Бид цагдаа дуудах хэрэгтэй. Хэрэв чи тийшээ явбал энэ амиа хорлосонтой адил!

Хао:  Санаа зоволтгүй. Тэр зүгээр л нэг мэргэн буудагч. Тэр намайг алж чадахгүй.

Июн: Явцгаая.

Эр:   Фэн овогтыг ийм чадвартай хүн хамгаалдаг гэж хэн санах билээ? Энэ удаад чамд аз таарлаа. Дараагийн удаа тийм ч амар биш байх болно.

Хао:  Хар сүнс ээ. хаашаа тэгтлээ яарсан юм?

Эр:   Чи... Чи чинь номер нэг алуурчин, Үхлийн бурхан байна ш дээ!

Хао:  Чшш. Хар сүнс ээ, чи хэзээ нутагтаа буцаж ирсэн бэ?

Эр:   Би... би саяхан амралтаараа ирсэн юм. Би нэмж мөнгө олохоор буцаж ирсэн.

Хао:  Энэ даалгаврын бай нь Фэн овогтынх байсан уу? Хэн аллагыг захиалсан бэ?

Эр:   Үхлийн бурхан, чи ч бас үүнд хутгалдсан байгаа. дүрмийг мэдэж байгаа биздэ, бид үйлчлүүлэгчийн хэн болохыг хэлж болохгүй.

Хао:  Дүрэм ээ?

Эр:   Үхлийн бурхан..

Хао:  Чи миний аргуудыг мартсан бололтой. Миний мэдэхийг хүссэн зүйлийг хэлээгүй хэн ч байдаггүй.  Би хэлье! Энэ бол Ван овогт. Ван овогт захиалга өгсөн.

Хао:  тэднийг гэж мэдээд байсан юм.

Эр:   Үхлийн бурхан, чамайг энд байгааг үнэхээр мэдээгүй. Хэрэв байгааг чинь мэдсэн бол энэ ажлыг хэзээ ч авахгүй байсан. Үхлийн бурхан, өршөөгөөч. Би одоо явлаа. одоохон алга болж, энд дахин хэзээ ч эргэж ирэхгүй. Үхлийн бурхан, би одоо явж болох уу?

Хао:  Хуруугаа тасла, тэгээд явж болно.

Эр:   За. Үхлийн бурхан, амийг минь өршөөсөнд баярлалаа.

Хао:  Намайг энд харсан гэж хэнд ч битгий хэлээрэй. Үгүй бол чи мэдэж байгаа биздэ.

Эр:   ойлгосон. Ойлголоо. Би хэнд ч хэлэхгүй.

--------------------------------------------------------------------------------

Анна:   Июн, сандрах хэрэггүй. Цзян Хао маш чадварлаг, тэр яах ч үгүй гэдэгт итгэж байна.

Июн: Гэхдээ л тэр чинь алуурчин! Барретт мэргэн буучийн винтовтой алуурчин! Тэр ганцаараа, түүнийг алах гэж ирнэ.  Хэрэв түүнд ямар нэг муу юм тохиолдвол яах вэ?

Анна:   Барретт мэргэн буучийн винтов оо? Би онгоцонд байхдаа нэг маш аюултай алуурчны тухай сонссон. Тэр ийм төрлийн зэвсэгт гаргуун гэсэн. Арай тэр юм биш биз?

Июн: Бид одоо яах ёстой вэ?

Анна:   Тэр...

Хань:   Та хоёрт юу тохиолдоо вэ?  сүнс харсан юм шиг харагдах чинь. Цзян Хао хаана байна?

Июн: Ханьяо, бидэн рүү мэргэн бууч буудсан. Цзян Хао биднийг хамгаалахаар мэргэн буучтай тулахын тулд бидний шилэн оймсыг ашигласан.

Хань:   Юу? Тэр мэргэн буучтай үзэлцэх гэж шилэн оймс ашигласан гэнэ ээ? Энэ Цзян Хао гайхалтай юмаа! түүнийг буруу бодоогүй байж ээ.

Июн: Тийм ээ. Яг байшингийн эсрэг талын барилгын дээвэр дээрээс буудсан. Биднийг хамгаалах гэж ганцаараа түүний хойноос явсан.

Хань:   ганцаараа явсан гэнэ ээ? Ямар харамсалтай юм бэ. Цзян Хао алуурчинтай үзэлцэж байхыг хэзээ ч харж байгаагүй.

Июн: Тийм ээ. Бид хоёр түүнийг болиулж чадаагүй. Тэр бидэнийг явж бай гэж хэлсэн.

Анна:   Үнэндээ юу болж байгааг бид мэдэхгүй байна.

Июн: Их хугацаа өнгөрлөө, бидэнд мэдэх юм алга. цагдаа дуудах ёстой биш үү?

Хао:  Юу болсон юм бэ? Яагаад бүгдээрээ босоод зогсчихсон юм? Уулзалт болж байгаа юм уу?

Июн: Цзян Хао! Чи хүрээд ирлээ. зүгээр үү?  бэртээгүй биз?

Анна:   Тийм ээ, зүгээр биз дээ? Асуудал шийдэгдсэн үү? Мэргэн бууч яасан бэ?

Хань:   Чи үнэхээр тэр мэргэн буучийн учрыг олчихсон уу?

Хао:  Энэ шалихгүй асуудал байсан юм. Одоо санаа зоволтгүй болсон.

--------------------------------------------------------------------------------

Июн: Жижиг асуудал аа? Тэр чинь Барретт мэргэн буучийн винтовтой мэргэн буудагч байсан. Эрүүгийн ертөнцийн шилдэг алуурчдын нэг. Гэтэл амархан зохицуулсан байх юм.  

Анна:   Одоо болно. Хэн алуурчин байсан нь хамаагүй. Цзян Хао амьд байгаа нь хамгийн чухал.

Хань:   Цзян Хао, би чамд ямар их санаа зовсон гээч. Чи намайг үнэхээр бишрүүллээ. Тэр мэргэн бууч байсан. Хэрэв чи үүнээс айгаагүй бол үүнийг яаж зохицуулах байсан бэ?

Хао:  түүнтэй уулзахаас өмнө би нэг зүйлийг олж мэдсэн юм.

Июн:    Яг юу юм?

Хао:  Ван овогт. Дахиад л Ван овогт. Тэд яг тахал шиг биднээс салахгүй нь ээ.

Хао:  Тэд өмнө нь олон удаа бүтэлгүйтсэн болохоор дараагийн алхам нь бүр чангарах байх. Энэ яав ч эцсийн удаа биш.

Июн: Бид тэгвэл яах ёстой вэ? Би өвөөд бас бусад хүмүүст одоохон дуулгах хэрэгтэй. Фэн овогтын бүх хүмүүст гэрээсээ гарч болохгүй гэж хэлье.

Хань:   Цзян Хао, чи өнөөдөр ер бусын байлаа. Тэр мэргэн бууч байсан. Чи ердөө ч айгаагүй гэж үү?

Хао:  Айх юу байгаа юм? Буу зөвхөн түүнийг эзэмшиж байгаа хүнээсээ л шалтгаална. Энэ хорвоод миний гараас хэн ч мултрахгүй.

Хань:   Энэ Цзян Хаогийн чадвар үнэхээр биширмээр юмаа.

Июн: Өвөө, миний хэлсэн бүхэн үнэн. Цзян Хао, юу болсныг эд нарт хэлээд өгөөч.

--------------------------------------------------------------------------------

Өвөө:   Ван овогт алуурчин хөлсөлсөн гэж Июн хэлсэн. Бай нь манай бүхэл бүтэн гэр бүл.

Хао:  Тэр үнэн.

Эр:   Битгий дэмийр. Цзян Хао, энд ирж хүмүүсийг айлгадаг хэн юм бэ? Ван Тянлунь ах бид хоёр олон жилийн турш сайн найзууд байсан. Би түүнийг хэнээс ч илүү мэднэ. Тэр чамайг алахаар хүн илгээж яаж чадах юм? Чи Ван овогтыг гомдоосон болохоор тэд чамд өш зангидсан гэж бодож байна. Чи үхэхээс үнэхээр  айж байгаа, тийм болоод манай гэр бүлийг санаатайгаар хөлдөө чирч байна. манай Фэн овогтыг бамбай болгож ашиглахыг хүссэн.

Өвөө:   Хаомины хэлдэг зөв. Бид сүйгээ цуцалсан ч гэсэн... арван жил гаруй бизнесийн хамтрагчид байж ирсэн. Вэн овогтынхон үүний төлөө биднийг алахгүй.

Хао:  Чи Ван Тянлуны сайн найз гэсэн үү?

Эр:   Чи... чи яах гээд байна? Өвөө, түүнийг хар даа. Тэр урдын адил даварсан хэвээрээ. Тэр Фэн овогтыг хүндлэхгүй байна ш дээ. Цзян Хао, чамд сануулъя, энэ бол Фэн овогтын гэр. Иймэрхүү зан авир энд хүлээн зөвшөөрөгдөхгүй. Чамд ингэж аашлах эрх байхгүй.

Хао:  Тэгвэл чиний сайн найз гэгддэг хүн чиний эгч Июн, бас Зитуныг бараг алах шахсаныг мэдэх үү? Хэрэв би цаг аа олж ирээгүй бол ямар юм болох байсныг хэн ч мэдэхгүй. Чи, түүний дүү, бас найз байж юу ч мэдээгүй гэж үү?

--------------------------------------------------------------------------------

Зи:    Цзян Хаогийн хэлсэн бүгд үнэн.  Ван Тянлунь надад сэрэл өдөөгч бодис хүртэл өгсөн. Хэрэв Цзян Хао хорыг нь амжиж саармагжуулаагүй бол би үхэх байлаа. Ван Тянлунь жинхэнэ адгийн новш.

Июн: Фэн Хаомин, чи үүнийг яаж ийм сайн мэддэг юм? Чи бүр анхнаас нь үүнийг мэдэж байсан юм уу?

Эр:   Ийм байх ёсгүй. Ван Тянлунь та нарыг яах ч үгүй гэж надад хэлсэн ш дээ. Тэр зөвхөн Цзян Хаог л занасан.

Фэн: Муу ичгүүргүй амьтан! Чи эгч нараа хорлох гэж хүний хүнтэй хуйвалдана гэнэ ээ? өнөөдөр чамайг алаад өгье!

Өвөө:   Хэрэггүй! Хаомин бол Фэн овогтын цорын ганц ач хүү. Бид зүгээр л ярилцаж болохгүй юу? Чи түүнийг хашраагаад юунд хүрэх юм?

Эр:   Энэ бүхэн Цзян Хаогийн буруу. Хэрэв тэр байгаагүй бол манай гэр бүл аль хэдийн амжилттай байх байсан. Тэр манайд ирснээс хойш манай гэр бүлийг орвонгоор нь эргүүллээ. Цзян Хао, миний бодлоор, чи биднийг сүйрүүлэх гэж санаатай ийм юм хийж байгаа. Өвөө, түүнийг одоохон хөөж явуул.  Эрт орой хэзээ нэгэн цагт тэр Фэн овогтыг үгүй хийнэ.

Хао:  Чи Фэн овогтын өмнөөс ярих эрхтэй гэж бодсоор л байна уу? Фэн групп аль хэдийн хяналтаа алдсан байгаа.

Эр:   Хяналтаа алдсан гэнэ ээ? Чи галзуурсан байх. Фэн Групп ямар их үнэ цэнэтэйг мэдэх үү? Хяналтаа алдсан гэв үү? Манай гэр бүлийг залгих тийм их хөрөнгтэй хэн байдаг юм?

Өвөө:   Залуу минь, чи үнэхээр бадрангуй юм. яг л аав шигээ. Фэн Групп Улинд хамгийн том компаниудын нэг биш байж болох ч бид нэр хүндтэй, байр сууриа хадгалсан хэвээрээ. Бид байр сууриа алдсан гэж чи яаж хэлж чадаж байна? Хүн байна уу! Энэ дээрэнгүй новшийг эндээс гарга!

Июн: Өвөө!

Өвөө:   Июн, чи энэ гэр бүлийн гишүүн хэвээрээ юу? Яагаад гадны хүнд туслах гээд байна?

Хань:   Настан гуай, та түүнийг хөөж чадахгүй болов уу гэж бодож байна. Ван групп өнөөдөр Фэн группын хувьцааг санаатайгаар буулгасныг мэдээгүй байх. Нэгж хувьцааны үнэ  арван юань болтлоо буурсан ш дээ. Хэрэв хэн нэгэн хөндлөнгөөс оролцож, биднийг авраагүй бол Фэн овогт аль хэдийн Ван овогтод шилжих байсан байх.

Эр:   Аав аа, тэр үнэн хэлж байна.

Фэн: Ван. Ван овогт. Бидэнд тусалсан хүн танай Чжин овогт гэж үү?

Хань:   Манай Чжин овогтод тийм их мөнгө байхгүй.

Фэн: Тэгвэл хэн бэ? Фэн овогтыг хэн аварсан байхав?

Июн: Энэ Цзяо Хао байсан юм.

Өвөө:   Цзян Хао юу?

--------------------------------------------------------------------------------

Эр:   боломжгүй. Яасан ч тийм байхгүй.  Тэр ердөө л мөнгөгүй нэг муу гуйлагчин. Тэр хэн ч биш. Манай гэр бүлд наалдсан хөдөөний тэнэг. Аав аа. хурдхан тэдэнд хэл. Ийм байх ёсгүй. Хувьцаа худалдаж авахын тулд тэр хаанаас тэрбум юань олдог юм? Тэр манай гэрт шүршүүрт ч орох эрхгүй хүн.

Өвөө:   Энд эндүүрэл гарсан байх.

Июн: Энд эндүүрэл байхгүй. Цзян Хао одоо Фэн Группийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсон. Үнэндээ бол өнөөдрөөс эхлээд Фэн Групп түүнийх болсон.

Эр:   Тэгэх ёсгүй. Энэ боломжгүй.

Фэн: Аав аа. Июны хэлсэн бүхэн үнэн. Ван овогт өнөөдөр бидний хувьцааг санаатайгаар зарсан. Хэрэв үгүй ​​бол... Хэрэв хэн нэгний оролцоо байгаагүй бол Фэн овогт дуусах байлаа. Гэхдээ бидэнд туслах хүн Хаоцзи гэж хэзээ ч бодож байсангүй.

Өвөө:   Дахиад л Ван овогт. Дахиад шүү. Би үнэхээр тийм гэж бодсонгүй. Үнэхээр санасангүй. Чи уг нь  ааваасаа хамаагүй илүү чадвартай. Тэр үед Ван овогт эцгийг чинь хөнөөсныг чи мэдэхгүй.

Хао:  Надад хэлээч. Аавд юу тохиолдсон юм бэ?

Өвөө:   Би ахин дахин яримааргүй байгаа ч хэлэх юм бас байна. Гэхдээ аавын чинь үхэл Ван овогттой холбоотой нь гарцаагүй үнэн.

Хао:  Надад хэлээч.

Өвөө:фБи тухайн үед нарийн ширийн зүйлийг нь сайн мэдээгүй. Хэрэв бүх үнэнийг мэдэхийг хүсвэл Ван овогтыг олох хэрэгтэй.

Хао:  Дахиад л Ван овогт.

Өвөө:   Би хөгширсөн. Хэнд ч хэрэггүй. Одооноос эхлэн би Фэ овогтын хэрэгт санаа тавихгүй. Та нар энэ мөчөөс эхлэн хорвоог удирдах болно, хүүхдүүд минь.

Эр:   Ван овогтыг олох оо? Чи "үхэл" гэж яаж бичдэгийг ч мэдэхгүй гэж бодож байна. Ван овогтын ард Лэй ноёнтон байдгийг мэдэхгүй гэж битгий хэлээрэй. Тэр хүн манай Улин хотын гэмт хэргийн нууц босс. Гэмт хэргийн ертөнцөөс эхлээд цагдаа хүртэл бүгд ноён Лэйгээс айдаг. Жаал аа. Чи хэдэн хувьцаа худалдаж авснаар онцгой болно гэж бодоогүй биз дээ? Ван овогтыг гомдоох нь ноён Лэйг гомдоохтой адил. Чи үхэлээ хайж байна.

Июн: Фэн Хаомин. Энэ чиний хэрэг биш.

Эр:   Эгч ээ. Та намайг цохилоо гэж үү?

Июн: Надад чам шиг дүү хэрэггүй.

Эр:   Аав аа, та нар надаас татгалзаж яасан ч болохгүй. Би Фэн  овогтын цорын ганц хүү нь.

Фэн: Чи бол гэр бүлийн ичгүүр. Надад ийм ухаангүй хүү хэрэггүй. Өнөөдрөөс эхлэн чи Фэн овогтын гишүүн биш. Чам шиг юмнаас болж Фэн овогтын нэр хүндээ шалдаа буулаа.

Эр:   Аав аа. Та намайг зүгээр л хөөж болохгүй. Миний буруу байсныг мэднэ. үнэхээр гэмшиж байна. Би та нарт хэрэгтэй! Би та нарын төлөө юу ч хийнэ. Надад Ван овогтын бүх мэдээлэл байгаа. Өнөө орой Ван овогтын Ван Тянлунь өнөө орой шөнийн клубт нэг хүнтэй уулзана. Цзян Хао. Чи олон жилийн өмнө юу болсныг үнэнээр нь мэдэхийг хүсэхгүй гэж үү?  Хэрэв одоо очоод түүнтэй нүүр тулбал түүнийг гарах гарцгүй болгож чадна. Чи Ван Тянлуныг гардсаны дараа бүх хариултыг мэдэх болно.

Хао:  Ухаалаг байна. Июн ээ. Би явлаа. Би удахгүй буцаж ирнэ.

Июн: Цзян Хао. Би чамтай хамт явна.

Хао:  Хэрэггүй. Зүгээр л гэртээ бай. Би удахгүй буцаж ирнэ.

Анна:   Түүний зөв, Июн. Чи зөвхөн садаа  л болно.

Хань:   Цзян Хао маш чадварлаг болохоор өөрийгөө аргалж дөнгөнө.

--------------------------------------------------------------------------------

Ван: Ху. Босс оо. Энийг барьчих. Би танд дахиад нэг уух юм авч өгнө. Ху босс оо. Та домогт Сүүдрийн алуурчин байгууллагыг үндэслэгч. Та дэлхийд алдартай, олон улсад алдартай. домогт хүн, алуурчдын жагсаалтад дээгүүр байр эзэлдэг. Ху босс оо. Энэ удаад ноён Лэйтэй хамтран ажиллахаар нутагтаа ирсэн чинь маш том боломж. Энэ барыг далавчтай болгосонтой яг адилхан. Одооноос эхлэн Ван овогт танд бас ноён Лэйд найдаж байх болно. Ингэвэл бид бүр ч өндөр оргилд хүрэх байх. Энэ удаад ноён Лэй “Сүүдэр”-тэй хамтрахын тулд тэрбум гаруй юань зарцуулсан. Хэрэв бид Цзян Хаогийн учрыг олбол энэ удаад тэр гарцаагүй үхнэ.

Ху:    Чи хэтэрхий өгөөмөр сэтгэлтэй юмаа, ноён Ван. Бид мөнгө өө аваад бүх асуудлыг шийднэ. Энэ бидний дүрэм.

Ван: Тэгэлгүй яахав. Ху, босс оо, таны алуурчид жинхэнэ дээд зэрэглэлийн мэргэжилтнүүд. Мартсанаас, өмнө нь би нэг жаахан асуудлаас болоод Фэн овогтын учрыг олуулах гэж танай мэргэжилтэн Хар Сүнсэд хандсан, уг нь аль хэдийн дуусах байсан асуудал. Бидэнд түүнээс яагаад сураг байхгүй байна?  

Ху:    Хүчгүй болсон Фэн овогтын асуудлыг шийдэх нь цаг хугацааны асуудал. Хар Сүнс ээ. Даалгавраа дуусгасны дараа шууд буцаж ир.

Хао:  Тэр одоо буцахааргүй болсон.

Ху:    хэн бэ?

Хао:  барж чадахгүй хүн чинь би.

Ху:    Барж чадахгүй гэнэ ээ? анхааруулчихъя, Миний Шэдоу Легионд энэ дэлхийд хүчрэхгүй нэг ч хүн гэж байдаггүй юм. Жаалаа. хэн юм бэ? Чи хаана байна?

Хао:  намайг хайж байсан уу?

--------------------------------------------------------------------------------

Хао:  намайг хайж байсан уу?

Ван: Цзян Хао. ашгүй нэг ирж зүрхэлжээ. Өнгөрсөн удаа чи зугтаж чадсан. Гэхдээ энэ удаад надтай хамт нэг эрхэм байгаа. Дэлхийд зартай алуурчин. Чи амьд үлдэх эсэхийг харцгаая.

Хао:  За за. Энэ үнэн үү?

Ван: Нүдээ нээгээд сайн харж ав. Миний хажууд байгаа энэ хүн олон улсын алуурчдын жагсаалтын дээр нь бичигддэг алдартай. Тэр бол Шэдоу Легион байгууллагын толгойлогч Ху Чжичэн. Тэр олон улсын алуурчдын жагсаалтад эхний тавд багтдаг. Чамайг алах нь шоргоолжийг няцлахтай адил амархан.

Хао:  Аан. Ямар мундаг юм бэ?

Ван: Ху босс оо, нөгөөх чинь энэ. Миний ярьсан тэр залуу. Тэр миний төлөвлөгөөг ахин дахин нураасан. Хурдхан түүний учрыг ол. Би зуун саяыг өгье. Үгүй ээ, хоёр зуун сая. Би хоёр зуун саяыг төлнө. Харин түүнийг зүгээр л миний нүднээс далдруулаад аль.

Ху:    Энэ... энэ царай. Үгүй байлгүй дээ. Тэр мөн байна. Энэ чинь “Цуст жаргах наран”  хөлсний алуурчдын бүлэглэлийг ганцаараа устгасан нөхөр байна. Мөнхийн нэг номерын алуурчин. Код нэр: Алуурчдын бурхан. Миний шүтээн. Миний бурхан. Би... Би үнэхээр өөрийн нүдээр амьд домогийг харж байна.

Ван: Ху Чжичэн, хэтэрхий догдолоод байна уу даа? Түүнийг одоохон ал. Ван овогтын төлөө түүнийг хурдхан үгүй хий! Ху Чжичэн, яагаад намайг цохиж байгаа юм?

Ху:    чамайг харалган болохоор л цохилоо. Өмнө чинь хэн зогсож байгааг мэдэж байна уу?

Ван: Тэр үү? ердөө л нэг тосгоны ядуу гуйлагчин биш гэж үү?

Ху:    Нүдээ нээгээд сайтар хар үз! Тэр алуурчдын чансааны нэгдүгээрт бичигддэг. Алуурчдын бурхан. Амьд домог.

Ван: Юу?

Ху:    Шэдоу Легионы толгойлогч Ху Чжичэн би Алуурчдын агуу бурханд мэндчилж байна.

Хао:  Ху Чжичэн, олон жил өнгөрчээ. их ч амжилтанд хүрсэн байна. Одоо  бүр Шэдоу легионы удирдагч хүртэл болчихож.

Ху:    Тиймээ. Хэрэв тэр үед та миний амийг авараагүй бол, Ху Чжичэн би тэр даалгаварт аль хэдийн үхсэн байх байсан. танд амь насаараа өртэй.

Ван: Үгүй ээ. Энэ боломжгүй. Энэ огт боломжгүй. Тэр бол нэг муу хөдөөний хөгийн залуу. Тэр яаж Алуурчдын Бурхан байж чаддаг юм? Ху Чжичэн, чи буруу хүн харсан байх. Тэр яаж Алуурчдын Бурхан байж чаддаг юм?

Ху:    Дуугай бол. Чи Алуурчдын бурханыг үл хүндэтгэн яаж ингэж ярьж чадаж байна? Чи үхлээ хүсчээ.

Хао:  Би яагаад чамайг хайж ирсэнийг мэдэх үү?

Ван: Үгүй ээ. мэдэхгүй. Би юу ч мэдэхгүй. Өө үгүй. Алуурчдын агуу Бурхан минь, би юу ч мэдэхгүй. Намайг өршөөгөөч, гуйж байна.

Хао:  Үнэндээ би олон юм ярихыг хүсээгүй. Надад  чамайг зүгээр л энэ хорвоогоос тонилгох бодол байсан. Гэхдээ энэ удаад олон жилийн өмнө учир битүүлгээр өнгөрсөн аавынхаа нууцыг олж тайлахаар энд ирсэн юм. Энэ асуудал танай Ван овогттой холбоотой нь гарцаагүй.

Ван: Би мэдэхгүй. үнэхээр юу ч мэдэхгүй. Үнэнээ л хэлье, би юу ч мэдэхгүй.

Хао:  худлаа ярих үгүй чинь хамаагүй. намайг Ван Гоуфэн дээр аваач.

Ван: Үгүй ээ. Би чадахгүй. таныг аавтай уулзуулж яасан ч чадахгүй. чадахгүй.

Ху:    Чи өөрөө л үүнийг хүссэн. үхэхийг хүсээд байна уу? Алуурчдын бурхны нэр хүндийг мэдэхгүй хэвээрээ байгаа бололтой. Энэ хорвоод Алуурчдын бурханд үгүй ​​гэж хэлдэг хэн ч байдаггүй юм.

Ван: За, за. та нарыг аваачиж уулзуулъя. Одоо намайг тавьчих.

Ху:    Эрхэм ээ, Ван овогт Улинд холбоо сүлбээ ихтэй. Ямар нэн юм болбол би танд туслуулахаар хүмүүсээ авчрах хэрэгтэй юу? Би тэнэг юм хийлээ. Алуурчдын бурхан бол хамгийн хүчирхэг алуурчин. Түүнд бидэн шиг дорд хүмүүсийн тусламж яагаад хэрэгтэй гэж?

Хао:  Ван овогтынхон миний хувьд юу ч биш. Явцгаая.

--------------------------------------------------------------------------------

Эр:   Ван залуу эзэнтээн! Та яагаад ийм оройтож ирэв ээ?

Ван: Түүнийг барь! Түүнийг зогс оо! Өө үгүй. Түүнийг ал! Юу ч болсон бай, бүх хариуцлагыг нь би хүлээнэ. Түргэл!

Эр:   Түүнийг барь, залуусаа! Хурдал!

Хао:  одоо болтол хашраагүй байх нь, тийм үү?

Ван: Түүнийг барьж аваад ал!

Эр:   Дайраад!

Ван: Цзян Хао, баяртай.

Хао:  цахилгаан шатанд суугаад надаас зугтаж чадна гэж бодсон уу?

Ван: надтай үзэлцмээр байна уу? ухаантай байгаа минь сайн хэрэг. Энэ бол 38 давхар. Би дээшээ гараад аавд хэлсний дараа бид нууц гарцаар зугтаж чадна. Тэгсэн цагт чи яаж биднийг нэхэж ирэхийг чинь харна. Цзян Хао, чи шатаар гүйх хэрэгтэй. Чи өөрийгөө ядрааж үхэх болно доо. Яаж ийм байдаг юм?

Хао:  Би хэлсэн, чи надаас зугтаж чадахгүй.

Ван: Намайг явуул!

--------------------------------------------------------------------------------

Аав: Өөдгүй хог! Хаалга тогшихгүй орж ирж л байдаг. Чамд ёс суртахуун гэж алга.

Хао:  Ван захирал аа. Чи энэ насан дээрээ эрч хүчтэй хэвээрээ байх шив дээ. Араггүй дээ.  Эрчүүд үхэн үхтлээ жаахан хүүхэд шиг байдаг. Чи хорь гарсан охидод дуртай байх нь ээ.

Аав: миний өрөөнд дайрч орж ирдэг хэн юм бэ?

Ван: Аав аа, тэр... тэр бол Цзян Хао.

Аав: Өө, тэгэхээр, Цзян Хао гэж чи байх нь. Чи хаана байгаагаа мэдэж байна уу? Энэ чам шиг юмнуудыг ирэх газар мөн үү?

Хао:  Би чамайг хайж ирсэн юм, Ван захирал аа.

Аав: Намайг хайж гэнэ ээ? Би үргэлж завгүй ажилтай байдаг. Надад чам шиг хүмүүстэй уулзах цаг байдаггүй. Хэрэв надтай уулзъя гэвэл эхлээд нарийн бичигтэй минь цаг товлох ёстой. Магадгүй дараа сард чамд хэдэн минут зарцуулж болох юм.

Эм:   Эрхэм ээ, та манай захиралтай уулзахын тулд урьдчилан цаг товлох ёстой. Надад надад өөрийнхөө...

Хао:  Хэрэв үхмээргүй байвал эндээс тонилж үз.

--------------------------------------------------------------------------------

Хао:  Одоо надад цаг товлох шаардлага байгаа юу, Ван захирал аа?

Аав: Чи... чи яг юу хүсээд байгаа юм?

Хао:  Хорин жилийн өмнө Цзян овогтод золгүй явдал тохиолдсон тэр өдрийг санаж байна уу?

Аав: Ойлголоо. даан ч танил харагдаад байсан юм аа. Тэгэхээр чи Цзяны хүүхэд байх нь, тийм үү?

--------------------------------------------------------------------------------

Хао:  Тэгвэл чи аавыг минь мэддэг байх нь ээ?

Аав: мэднэ. Мэдээж, би мэднэ. Тэр үед Фэн овогт манай Ван овогтын үйлдвэрийг авсан юм. Гэхдээ аав чинь гэрээний нөхцөлөө биелүүлээгүй, бас нөлөө бүхий эрхэмийг гомдоосон. Тиймээс чиний аав өөрийгөө хамгаалуулах хэрэгтэй болсон юм. Тэр Лэй ноёнтонтой уулзаж, Лэй ноёнтон аавд чинь боломж олгосон. Хэрэв тэр Лэй ноёнтоныг аргалсан бол асуудал шийдэгдэх байлаа. Үгүй бол Фэн овогтынхон балрах байсан. Гэтэл тэнэг аав чинь өөрийгөө баатар гээд бодчихсон. Лэй ноёнтон түүнийг хагас үхлүүт болтол нь нүдсэн юм. үүнд хэнийг нь буруутгамаар байна, ?

Хао:  Тэгэхээр, миний аавыг алсан хүн нь чи байжээ.

Аав: Үгүй. хөгийн аав чинь өөрөө л үүнийг хүссэн. Тэр өөрийгөө Фэн овогтыг хамгаалсан хэн гэж бодсон юм? Лэй ноёнтоныг эсэргүүцдэг хэн юм? Тэр өөрийнхөө үхлийг өөрөө л хүссэн. намайг үүнд буруутгаж чадах уу?

Хао:  Нэгэнт энэ огт хамаагүй юм бол чи өөрөө аавтай очиж уулзаад асуувал яасан юм?

Ван: Үгүй ээ! Үгүй, чамаас гуйя! Аавыг минь битгий алаач! Бидэнд мөнгө бий. Бид чамд хүссэн хэмжээгээр чинь өгье. чамаас гуйя, аавыг минь битгий алаач. чамаас гуйя.

Аав: Муу новш! Би чамайг ална! Тянлунь! Тянлунь! Аавыгаа битгий айлгаач.

Хао:  Хүн юу тарина түүнийгээ хураана гэдэг.

Аав: Би чамайг ална! Хүүгийнхээ өшөөг авч чамайг ална!

Хао:  Байна уу?

Лэй: Гуофэн, асуудал шийдэгдсэн. Чи хэзээ буцаж ирэх гэж байна?

Хао:  Тэр буцаж очихгүй.

Лэй: Юу гэсэн үг вэ?

Хао:  Тэр хэдийн үхчихсэн.

Лэй: Чи... Чи нөгөө Цзян гэдэг хүүхэд үү? Цзян Хао.

Хао:  Ноён Лэй, би чиний тухай их сонссон.

Лэй: Хүү минь, намайг хэн гэдгийг мэдэх үү? Улин дахь миний нэр нөлөөг мэдэх үү? Чи яаж миний хүмүүст хүрч зүрхэлж байна?

Хао:  Хэрэв чамтай үзэлцэхдээ тулбал намайг хэн ч зогсоож чадахгүй.

Лэй: Чи... За яахав. мундаг байх нь. залуухан, бас хэрцгий. Хэтэрхий биеэ тоосон. Хүзүүгээ бэлдээд намайг хүлээж бай.

Хао:  Байна уу?

Ээж: Цзян Хао, нэг юм болоод байна. Июн, Зитун хоёр алга болчихлоо.

Хао:  Санаа зоволтгүй. Тайвшир. Юу болсон юм?

Ээж: яваад удаагүй байхад чинь Июны утас дуугарч, компанид яаралтай ажил гарлаа гэж хэлсэн. Июн гарахдаа Зитуныг дагуулаад явсан юм. Гэвч дараа нь тэдэнтэй холбоо тасарчихлаа.

Хао:  Хэн ингэснийг мэдэх үү? Тэд хаашаа аваачсан байхав?

Эм:   Тэд Лэй ноёнтоны хүмүүс байх. Ван овогт түүний дотно найз нь. Хэрэв Ван овогт Фэн овогтын эсрэг хөдлөвөл тэд Лэй ноёнтонд хандах нь гарцаагүй. Лэй ноёнтон Улин хотод дэвжээтэй гэдгийг би мэднэ. Тэр нь түүний хамаг хар хэргээ амжуулдаг нууц оромж нь байгаа юм. Июн, Зитун хоёрыг тэнд л хорьж байгаа байх. Би байршлыг нь сайн мэднэ.

Хао:  Сайн байна. Би түүнийг хайж байсан юм. Тэнд очоод намайг хүлээж байгаад уулзаарай.

--------------------------------------------------------------------------------

Зи:    Лэй ноёнтон, одоохон биднийг явуул. хүргэн ах минь мэдвэл та мултарч чадахгүй!

Лэй: Өө, Цзян Хао юу? яг тэр нөхрийг чинь хүлээж байна. Тэр муу өөдгүй новш ямар үнэд хүрэхийг мэдэхийг хүсэж байна.

Июн: Зитун, дуугүй бай.

Лэй: Охин минь, тэр энд ирээд чамайг аварч чадна гэж үнэхээр бодсон уу? чамд ингэж хэлье: энэ дэвжээнд зөвхөн миний хүмүүс байгаа. Хэрэв тэр ирвэл түүнийг эндээс  хэзээ ч явахгүй байхад нь анхаарна.

Зи:    Чи худлаа ярьж байна! хүргэн ах хамгийн шилдэг нь! Тэр заавал ирж биднийг аврана!

Лэй: За яахав. Өнөөдөр хүргэн ах чинь энд яаж нохой шиг үхэхийг чамд харуулах болно.

Эр:   Лэй ноёнтоны авчирсан Фэн овогтын хоёр охин үнэхээр хөөрхөн юм билээ.  Лэй ноёнтон тэднийг үзсэний дараа бидэнд ч гэсэн тийм боломж өгөх болов уу?

Эр:   өвчтэй юм уу? Чи Цзян Хаог мартчихсан уу? Тэр бүр Хэйбаог ялсан гэж сонссон.

Эр:   Айгаад байх юу байна? Хэйбао түүнийг зүгээр л дутуу үнэлсэн биз. Энэ бол Лэй ноёнтоны эзэмшил газар. Цайз л гэсэн үг. Цзян Хао хичнээн сайн байлаа ч энд ганцаараа нэвтэрч чадахгүй. Хэрэв ирж зүрхэлбэл зүгээр л үхнэ. Чи...

Эр:   хэн бэ? Чи яаж Лэй ноёны эзэмшилд дураараа орж ирж зүрхлэв?

Хао:  Та нар надтай тулалдах эрхгүй хүмүүс. Лэй ноёнтоныг гарч ирээд үхэлтэйгээ учир гэж хэл! дайраад, залуус аа!

Зи:    Хүргэн ах аа!

Июн: Цзян Хао! Зугт! Бидэнд санаа зовох хэрэггүй!

Лэй: Сайн байна, үнэхээр чадварлаг юм. Бүр миний шилдэг тулаанчид ч чамтай эн тэнцсэнгүй. Гэхдээ өнөөдөр чи энд дуусна. Өнөөдөр чамайг, бас чиний хайртай энэ хоёр охиныг энд үхүүлнэ гэдгнээ амлая.

Июн: Цзян Хао, болгоомжтой!

Зи:    Хүргэн ах аа!

Эр:   Үх!

Хао:  Чи... Чи зөвхөн ийм л бохир арга мэддэг.

Лэй: Бохир арга юу нь болохгүй гэж? Би ялах учраас энэ бол хамгийн сайн арга. Тэр үед талийгаач аав чинь хэтэрхий их дүрэм журам дагадаг байсан юм. Тийм учраас л буруудсан юм ш дээ. Юу болсон бэ? уурлаад байна уу?

Июн: Цзян Хао, түүнийг битгий сонс! Тэр өдөөн хатгах гэж оролдож байна!

Лэй: Хүү минь, боломж өгөөгүй гэж битгий хэлээрэй. Энэ охидын нэгийг нь амьд үлдээхээр сонгож болно.

Хао:  Дахиад үгүй байлгүй дээ. чамд хэлсэн, би хоёуланг нь аврана. Хоёуланг нь.

Лэй: Ямар гэнэн юм бэ. За яахав. сонгохгүй бол би чиний өмнөөс сонгоно. Би бага залууг нь эхлээд ална. Эхэл!

Хао:  Зогс!

Лэй: Одоо үх!

Хань:   Цзян Хао!

Анна:   Цзян Хао, болгоомжтой!

Лэй: Яаж ийм байдаг юм бэ? Чи... чи энэ хоёр охиныг аврах гээгүй билүү? яаж ингэж хариу үйлдэл хийж чаддаг байна?

Хао:  Зөвхөн хүний араас дайрдаг чам шиг хулчгартай тулах нөөц төлөвлөгөө надад байдаг юм. Одоо чи үхнэ.

Лэй: намайг үхүүлмээр байна уу? Энэ тийм ч амар биш байх шүү.. Би бол Хязгааргүй орчлонгийн их мастер!

Хао:  Хязгааргүй орчлон? таван жилийн өмнө би энэ түвшинг давсан. Таван жилийн өмнө шүү.

Лэй: Чи... Чиний хүч чадал... Чи яг хэн юм бэ? Өмнө чинь их мастер... Гэнэтийн....

Хао:  Их мастер бол зүгээр л надад хүрэх гишгүүр төдий.

Лэй: үүнд итгэхгүй байна. Би бол Улины хаан. Би хамгийн хүчтэй. Одоо үх! Энэ боломжгүй! Би бол Улины хаан. Би хамгийн хүчтэй.

Хао:  Аав аа. эцэст нь би таны өшөөг авлаа.

Эр:   Өршөө, миний амийг өршөө.

Эр:   Хүлээгээч, биднийг үүнд албадсан юм. Бид үүнд ямар ч хамаагүй. Гуйя, биднийг явуулаач.

Зи:    Хүргэн ах аа!

Июн: Цзян Хао! Цзян Хао!

Хао:  Одоо дууссан. Бүх зүйл шийдэгдсэн.

Хань:   Цзян Хао, чи зүгээр биз? Цзян Хао. Чи гайхалтай юм аа. Бүр Лэй ноёнтон хүртэл чамтай эн тэнцсэнгүй.

Хао:  Лэй ноёнтон дууссан. ​​Энэ муусайн шавьжнуудыг үндсээр нь устгалаа. Улины тэнгэр эцэст нь цэлмэг боллоо.

Июн: нэг л базаахгүй харагдах чинь. Эмнэлэг рүү явцгаая.

Зи:    Хүргэн ах аа, танд тусалъя.

Тао:  Сайн уу, залуу. Дахиад л чи байх шив. Ингэж таарах гэж. Энэ удаа дахиад унаа хэрэгтэй юу? Хүлээгээрэй, би харъя. Та нар тавуулаа. Миний машинд бүгдээрээ багтахгүй юм шиг байна. Даац хэтрэнэ гэсэн үг. Баярлалаа, жолооч ах аа. Энэ удаад үгүй, баярлалаа. Би өөрөө машинтай. Машинд сууцгаа. Хүүе ээ! Хөөе, залуу! За яахав, хэрэв чамд унаа хэрэггүй бол сүүлийн хоёр төлбөрөө одоо төлчих, тэгэх үү?

Хао:  Чадвал намайг гүйцээрэй.

Тао:  Залуу, чи намайг хэн гэж бодоов? Би бол Акина уулын уралдааны бурхан, чи харна аа, гайгүй!

 

Дуусав

 

 

Back to episodes Go home