05-09-02

Scheming Woman Forced Her to Swap Face.

CEO tortured she,but don't know that she is his love

Үргэлжлэх хугацаа: 99мин

Линк:    https://www.youtube.com/watch?v=CIRkCiFwGuU  

 

Гол дүрүүд:

Шэн: эм, Шэн Шуан арь, ухаангүй байгаа өвчтөн

Шу: эр, Шу Чэнан залуу ноён

Ю: эм, Жиан Юроу,

Жи: эр, Жиан Юмин, Жиан Юроугийн ах,

Ф: эм, Шу Чэнаны ээж

Ч: эм, Шу Чэнаны дүү, Шу Чэнин

Да: эр, нүдний шилтэй даамал

 

Жи: Дүү минь, Шэн Шуан арьтай нүүрээ солихдоо итгэлтэй байна уу?

Ю: Би гэрлэх гэрээ ашиглаад Шу Чэнантай гэрлэх гэж оролдсон. Гэтэл тэрний сэтгэлд Шэн Шуан ариас өөр хүн алга. Энэ хүн ургамал болгчихоод байхад хүртэл, тэр над руу нэг нүдээрээ ч харахгүй байна. Би энийг яаж тэвчих болж байна?

Шэн: Юроу? Юмин. Би хаана байна аа?

Ю: Сэрчихсэн үү? Яг цагаа оллоо. Нүдээ нээгээд сайн харж бай. Шэн Шуан арь. Чиний нүүр минийх болсон.

Шэн: Яаж байна аа? Надад битгий ойрт

*****************

Шу: Шуан арь. Юу болоод байна аа? Хааччихдаг байна аа?

Т: Залуу ноёнтон. Баларлаа. Шэн Шуан арийг Жиан Юроу барьцаалчихаж.

Шу: Юу гэнэ ээ?

Т: Бас бид нар  гурван жилийн өмнө Жиан Юроу Шэн Шуан арийг мөргөж ийм байдалд оруулсныг олж мэдсэн. Энэ нотлох баримт.

Ю: Шэн Шуан арь. Ингээд үх.

Шу: Жиан Юроу. Чи хийсэн хэргийнхээ төлөөсийг цусаараа төлөх болно. Яваад тэднийг ол. Хайчэнийг өнцөг булан болгоныг нэгж. Тэднийг заавал ол.

*****************

Ю: Гайхалтай. Одооноос би Жиан Юроу биш. Шэн Шуан арь. Чэнан ахын хайртай эмэгтэй. Ах аа. Нүүрс бэлэн үү?

Жи: Энүүгээр яах гээ вэ?

Ю: Тэрнийг хэлгүй болгоно. Тэгвэл хэзээ ч үнэнийг хэлж чадахгүй.

Шэн: Жиан Юроу. Чи... үнэхээр надтай нүүрээ сольчихсон байна.

Ю: Чшш... Чэнан ах удахгүй ирнэ.

Шу: Шуан арь. Шуан арь. Сэрээрэй. Шуан арь. Шуан арь, арван жилийн өмнө чи намайг хэзээ ч орхихгүй гэж амалсан. Чамайг үхчихвэл би амьдраад ч яах билээ? ... Шуан арь. Шуан арь, сэрээрэй.

Ю:Чэнан ах аа.

Шу: Шуан арь. Битгий ай. Би гэрт чинь хүргээд өгье.

Да: Залуу ноёнтон. Залуу ноён, залуу эзэгтэй хоёр дотор байгаа.

Шу: Жиан Юроу Шуан арийг  барьцаалсан. Дээр нь гал тавьж тэрнийг алахыг завдсан. Өөрөөс нь болсон хэрэг.

Шэн: Чэнан. Би байна. Би энд байна.

Да: Залуу эзэгтэй. Залуу эзэгтэй.

Шэн: Миний хоолой. Миний хоолой яагаад гарахгүй байна аа? Юу болоод байна аа? Миний шарх... Би яагаад юу ч санахгүй байна аа?

Да: Залуу эзэгтэй. Та яагаа вэ?

Шэн: Залуу эзэгтэй?

Да: Залуу ноёнтон. Залуу эзэгтэй эргээд ирлээ.

Шу: Амьд байх шив. Гурван жилийн өмнө Чи Шуан арийг машинаар мөргөж, ухаангүй болгосон. Одоо тэрнийг барьцаалж, гал тавьж байдаг. Чи өөр юу хүсээ вэ?

Шэн: Би мэдэхгүй. Би юу ч санахгүй байна.

Ю: Ой санамжаа алдчихсан юм бол уу? Тэнгэр бурхан надад тусалж байна. Чэнан ах аа. Би айгаад байна.

Шу: Шуан арь. Битгий ай. Намайг байгаа цагт, тэр чамд дахиад муу юм хийж чадахгүй.

Шу: Хүзүүн дээр нь юун шарх байгаа юм?

Да: Залуу ноёнтон, агуулахад байхдаа түлэгдчихсэн байна лээ.

Шу: Өөрөөсөө болж байгаа юм. Үйлийн үр гэж бод.

Шэн: Би үнэхээр тийм их буруу хэрэг хийсэн гэж үү? Би яахаараа тийм хүн байдаг билээ?

Шу: Манай ээжийг хуурч нэг жилийн хугацаанд салж болохгүй гэсэн гэрлэх гэрээнд гарын үсэг зуруулаагүй байсан бол чамайг яг одоо алах байсан юм. Одооноос бүтэн жилийн турш Шуан арьт боол мэт үйлчилж, нүглээ наманчил. Ойлгосон уу?

Ю: Шэн Шуан арь. Одооноос чиний амь миний гарт.

****************

Нэг жилийн дараа

бүгд : Эзэгтэй сайн байна уу.

Ф: Дүлий юм уу, хэлгүй юм уу? Хүн хараад мэндэлж мэдэхгүй юу?

Шэн: Хадам ээж ээ, би тонгойгоод шал угааж байсан болохоор таныг анзаарсангүй.

Ф: Албаар ингэж байх шив. Би уг нь Шуан арийг бэрээ болгохыг хүсч байсан юм. Гэтэл чи Шичэнийг ашигласан. Тэр үед миний толгой эргээд гэрлэх гэрээнд гарын үсэг зурчихсан байсан. Тэр газар чинийх биш байсныг ч мэдээгүй. Муу хорон санаат эм. Чамаас болж байгаа юм. Шуан арийг харах ч нүүр алга. Нэг жилийн хугацаа удахгүй дуусна. Салах өргөдөлд хурдан гарын үсэг зураад манай Шу овгийнхоос явсан чинь дээр шүү. Ойлгов уу? Өнөөдөр ургацын баярын өдөр. Энэ гэрт ганц ч толбо байх ёсгүй. Наад шалаа олигтой зүлгэ.

Ю: Фан эгч ээ. бид хоёр ирлээ.

Ф: Шуан арь. Та хоёрыг өмнөх шигээ хамт байгааг хараад үнэхээр баяртай байна. Өнөө орой гурвуулаа хамт хоол идвэл ямар вэ?

Ю: Тэгье л дээ.

Шу: Шуан арь. Энэ миний хийсэн үсний хатгуур. Жиан Юроу. Энэ миний Шуан арьт өгсөн хайрын билэгдэл байна. Яагаад чамд байдаг билээ?

Ю: Яадаг билээ? Зүгээр л нэг хатгуур гэж бодоод... авалгүй үлдээчихсэн чинь... Даанч хатгуураа хайгаад олохгүй байсан юм. Шэн Шуан арь, миний хатгуур таалагдсан бол хэл л дээ. Яах гэж хулгайлдаг юм?

Шэн: Би хулгайлаагүй. Энэ хатгуур надад жилийн өмнө байсан.

Эм: Шу овгийн  дүрмийн дагуу хулгай хийсэн бол, бас хэргээ хүлээсэн бол гурав хоног сөхрөх ёстой. Үгүй  бол хоёр гарыг чинь хугална.

Шэн: Би ой санамжаа алдсан. Нэг жилийн өмнөхөөс бусдыг би санахгүй байна. Би юу ч санахгүй  байна.

Ю: Эгч ээ. Ийм юм болчихоод байхад хэргээ хүлээхгүй юм уу? Намайг машинаар мөргөж, ухаангүй болгоод, дараа нь намайг шатаах гэж оролдсон. Одоо ингэж байдаг.   Би юу хийсэн болоод намайг ингэж үзэн яддаг юм бэ?

Шэн: Би үнэхээр хатгуурыг нь хулгайлсан юм бол уу? Би яагаад ийм ичгүүргүй юм болоо?

Ю: Фан эгч ээ.

Ф: Шуан арь. Битгий уйл. Уйлахыг чинь хараад сэтгэл өвдөж байна. Чиний буруу биш ээ. Жиан Юроугаас болж байгаа юм. Нүдээ цавчихгүй хүн алж, гал тавьж байгаа хүнд ийм юм хийх юу ч биш. Хорон санаат эм.

Шу: Жиан Юроу хэргээ хүлээхээс татгалзаж байгаа бол... хүн ир... гарыг нь тахир дутуу болго.

Шэн: Үгүй ээ. Үгүй. битгий.

Ф: Эсэргүүцнэ гэнэ ээ. Нүүрээр нь гал руу хий.

Шэн: Би хүлээе. Хүлээе. Гуйж байна, битгий ингэ л дээ. Би хүлээж байна. Миний буруу. Бүгд миний буруу.

Шу: Жиан Юроу. Чамайг харахаас дургүй хүрч байна. Энд сөхөрч суугаад, хийсэн хэрэгтээ гэмш... Алив, надад өөр хүрэм аваад ир. Ийм бохир амьтны хүрсэн хувцас өмсөх хүсэл алга. Явъя.

Ю: Чэнан ах аа. Би тусалъя.

Шу: Шуан арь. Ингэхээ боль.

Ю: Хараал ид. Тэр өлөгчнийг дуурайх гэж ингэж хичээж байхад, намайг биедээ хүргэхгүй байна. Чэнан ах аа. Надад хайргүй болчихсон юм уу?

Шу: Юу гэж дээ. Чи миний цорын ганц хайр. Жиан Юроу бид хоёрын гэрлэлтийн гэрээ хагас сарын дараа дуусна. Тэр үед би хэнээс ч айхгүй чамтай байж болно. Шуан арь... Чи хэзээ ч шивээс хийлгэхгүй гэсэн байх аа?

Ю: Тэр муу өлөгчин тэгж хэлсэн байх нь ээ. Чэнан ах аа. Өнгөрсөн жилийн галаас болоод түлэгдчихсэн. Таныг жигших байх гээд би өвдсөн ч гэсэн шивээс хийлгэсэн юм.

Шу: Шуан арь, үнэн үү? Юу ч болсон бай би чамайг жигшихгүй.

Ю: Шу Чэнан сэжиглэж байна. Тэрнийг хурдан өөрийн болгох хэрэгтэй... муу өлөгчин. Чи юу харсан бэ?

Шэн: Би юу ч хараагүй.

Ю: Сайн сана. Энэ дарсыг зөвхөн Чэнан ахад л хийж өгөөрэй. Алдаа гаргах юм бол амьдаар чинь өвчинө гэж мэд.

*****************

Ф: Өнөөдөр гэр бүлээрээ цугласан болохоор дахиад нэг тулгая.

Шу: Шуан арь. Чи дарсны харшилтай байх аа? Уучихаар биеэр чинь улаан  юм туураад байдаг  даа. Чи оронд нь цайгаар тулгачих.

Ю: За.

Шу: Яагаад толгой эргээд байна аа?

Ф: Яасан бэ? Хурдан өрөөндөө орж амар.

Ю: Чэнан ах аа. Би өрөөнд чинь хүргээд өгье. Ах байна. Яагаад гэнэтхэн над руу залгадаг билээ? Чэнан ах аа. Намайг хүлээж байгаарай.

Шу: Шуан арь.

Шэн: Шу Чэнан, намайг үзэн яддаг биз дээ?

Шу: Шуан арь. Чиний үнэрийг үнэртээгүй удсан байна.

Шэн: Яах аргагүй намайг тэрэнтэй андуурч байна. Үгүй ээ. Би  биш..

Шу: Яагаад намайг түлхээд байгаа юм? Чи хүсээгүй гэж үү? Аан?

Ю: Та нар юу хийгээд байгаа юм?

Шу: Жиан Юроу. Яагаад чи байдаг билээ?

Ю: Юроу эгч ээ. Яагаад намайг ингэж байгаа юм бэ? Чэнан ахаас сална гэж амалсан  биз дээ? Миний бүх юмыг булааж байж санаа чинь амрах юм уу?

Шу: Жиан Юроу. Чи дарсанд юм хийсэн үү?

Шэн: Би биш ээ. Тэр хийсэн.

Ю: Чэнан ах аа. Лонхтой дарсыг тэр танд хийж өгсөн. Би юу ч мэдэхгүй.

Шу: Хүн байна уу? Өнөөдөр ширээн дээр байсан дарсыг шалга.

Эм: Мэдлээ... Залуу ноёнтон, дотор нь эм хийчихсэн байна.

Шу: Ичгүүргүй эм. Надад ойртох гэж  эм уулгачихаад, Шуан арийг гүтгэнэ гэнэ ээ? Тийм бол... энийг бүгдийг нь уу.

Шэн: Би архины харшилтай. Ууж болохгүй.

Шу: Худлаа ярихаа боль. Хурдан уу.  

Ю: Чэнан ах аа, эм уучихсан болохоор бие чинь таагүй байгаа байх. Хурдан эмчид үзүүлье.

Шу: За. Хаалга түгж. Жиан Юроу хоёр хоног хийсэн хэрэгтээ гэмших ёстой. Хэнийг ч оруулж болохгүй.

Эм: Мэдлээ.

Шэн: Чэнан... битгий яв л даа... Хаалга... хаалгаа нээ... Намайг авраач дээ. Намайг авар л даа...

Ч: Юу болоод байгаа юм?

Эм: Хоёрдугаар авхай. Залуу ноён хэнийг ч оруулж болохгүй гэсэн.

Ч: Харшил байна. Хурдан эмч дууд.

Шэн: Чи... хоёрдугаар авхай мөн үү? Намайг аварсанд баярлалаа.

Ч: Та хаачих гээ вэ?  Та өвдсөн. Хөдлөх хэрэггүй.

Шэн: Би ажлаа хийх ёстой. Тэгэхгүй бол хадам ээж миний унтаж байгааг хараха юм бол намайг зодно. 

Ч: Тэгвэл би дэргэд чинь байж байя. Тэгэхгүй бол дахиад ухаан алдчихаж магадгүй.

Ю: Хэн чамайг энд новшоо тавь гэсэн юм? Энийг бүгдийг нь гаргаж хая.

Эм: Хоёрдугаар авхай аутизмтай болохоор өрөөнөөсөө бараг гардаггүй. Ингэж тоглох нь ховор байдаг юм.

Ю: Муу өлөгчин. Миний өмнөөс эсэргүүцнэ гэнэ ээ? Би Шу овгийн ирээдүйн эзэгтэй байна. Та нарын хувь тавиланг би шийднэ. Уйлахаа боль. Уйлахаа болихгүй бол зодно шүү. Чамайг ч гэсэн зодоод алчихъя л даа...

Шу: Боль... Боль... Шуан арь. Юу болоод байгаа юм?

Ю: Чэнан ах аа. Юроу эгчийг хичээнгүйлэн ажиллаж байгааг хараад тэрэнд туслах гэсэн юм.

Шу: Жиан Юроу. Яагаад миний дүүг тэврээд байгаа юм? Чэнин. Шуан арь эгчээрээ өрөөндөө хүргүүлчих. Орж амар. Тэрэнтэй тогломоор байгаа юм уу?

Ч: Ах аа, та биш ээ. Шуан арь эгчтэй тогломоор байна.

Шу: Чэнин өвдсөнөөсөө хойш Шуан ариас өөр хүнтэй тоглож байгаагүй. Жиан Юроу яаж найзалж чадсан мю бол? Юу болоод байна? Арай тэр...

Ю: Чэнан ах сэжиглээд байгаа... Үгүй ээ, тэр муу өлөгчнийг Шу овогтоос зайлуулах хэрэгтэй.

Эм: Шэн авхай. Энэ эзний ажлын өрөө, хэнийг ч оруулдаггүй юм.

Ю: Зайл. Эзэнтний чандрыг хагална гэнэ ээ?

Эм: Би биш ээ, би биш. Шэн авхай, битгий л дээ... намайг өршөөгөөч дээ. Шэн авхай.

Ю: Үгэнд орох юм бол чамайг яах ч үгүй.

Эм: Залуу ноёнтон, залуу эзэгтэй эзэнтний чандрыг хагалчихлаа.

Шу: Юу гэнэ ээ?

***************

Ю: Юроу эгч ээ, хурдан ор. Чэнан ах таныг энд хүлээж бай гэсэн.

Ф: Хань аа. чандрыг чинь ч хамгаалж чадсангүй. Намайг уучлаарай.

Шу: Галзуу эм. Чамд хийж чаддаг юм байна уу?

Шэн: Үгүй ээ. би биш. Намайг гүтгэж байна.

Ф: Харалсан дотортой амьтан. Өнөөдөр чамайг сургаад өгье л дөө.

Шэн: Чэнан. Намайг авраач дээ.

Шу: Жиан Юроу. Чамайг дахиад ганц өдөр харах хүсэл алга. Салах өргөдөлд хурдан гарын үсгээ зураад, манайхаас зайл.

Шэн: Би буруугүй.

Шу: Үгүйсгэхээ боль.

Шэн: Чэнан. Би чамд яаж хоёр давхар цэцэглэдгийг зааж өгье. Сайн хараарай.

Шу: Шуан арь... Шуан арь.  Би хий юм хараад байна уу? Юу болоод байна аа? Гэхдээ...

Ю: Шу Чэнан яагаад тэрнийг Шуан арь гэж дууддаг билээ? Яасан ч мэдэгдэж болохгүй.

Шу: Шуан арь.

Ю: Чэнан ах аа. Миний хөл өвдөөд байна.

Шу: Битгий ай. Хурдан эмнэлэг явъя.

Ю: Гэхдээ... Юроу эгчийг яах вэ?

Шу: Энэ хүн чанаргүй эм миний аавын чандрыг хагалсан. Өөрөө учраа олно биз? Хэн ч тусалж болохгүй.

Шэн: Чэнан. Битгий яв л даа.

Шу: Зайл...

Жи: Дүү минь, Шэн Шуан арьтай нүүрээ солихдоо итгэлтэй байна уу?

Ю: Шэн Шуан арь. Чиний нүүр минийх болсон. Ашгүй дээ. Би Жиан Юроу биш, Шэн Шуан арь больсон.

Шэн: Жиан Юроу, чи үнэхээр надтай нүүрээ солио юу?

Ю: Чшш.. Хэлгүй болчихвол юу болсныг хэнд ч хэлж чадахгүй.

Шэн: Бүгдийг нь саначихлаа. Би Жиан Юроу биш. Би бол Шэн Шуан арь.

***************

Да: Залуу эзэгтэй. Энэ таны авчир гэсэн мөнгөн зүүнүүд.

Шэн: Фэнчи цэг, Фэншу цэг, бас Юнмэн цэг.

Да: Залуу эзэгтэй. Та зүгээр үү?

Шэн: Даамал аа. Намайг эмнэлэгт авчирсанд баярлалаа.

Да: Та... та... ярьж чадаж байна. Энэ зүгээр өөрийгөө эмчилчихлээ шүү дээ.

Шэн:  Энэ талаар хэнд ч хэлэх хэрэггүй.

Да: Мэдлээ.

Шэн: Би Жиан Юроу болсон. Энэ нүүрийг харж чадахгүй нь. Намайг Шэн Шуан арь гэдэгт хүмүүс итгэхгүй нь лав. Магадгүй... Ганцхан ээж л... ээж л намайг таних байх. Гэртээ харих хэрэгтэй... Ээж ээ. Би эргээд ирлээ... Хаалгаа яагаад түгждэггүй билээ? Гэрийн үйлчлэгч нар хаана байна аа? Арай... Ээжид ямар нэг юм болоогүй байгаа? Ээж ээ. Та хаана байна аа? Нээрэн тийм. Чэнан. Чэнанаас тусламж гуйя...

Эм: Авхай. Муу юм боллоо. Манай мэдээлэгч Жиан Юроуг Шэн овогтынд очихыг харсан байна. Бас хоолой нь эдгээд, ярьж чаддаг болчихсон байна.

Ю:  Юу гэнэ ээ? Хурдан зогсоо. Чэнан ахтай яасан ч уулзуулж болохгүй.

Эм: Мэдлээ.

******************

Ю:   Хэрэггүй амьтад. Ганц эмэгтэйг ч зогсоож чадахгүй.

Шу: Жиан Юроу. Яах гэж ирсэн юм? бушуу яв.

Шэн: Би...

Ю: Юроу эгч ээ. Танд санаа зовж байлаа. Ээж өнгөрсөн жил гэрээсээ зугтчихсан. Арай гэж хайж олсон чинь галзуурчихсан байсан. Тэгээд... галзуугийн эмнэлэгт хэвтүүлчихсэн. Гэхдээ эмч тэрний байдал их аюултай гэсэн.  Болгоомжтой байхгүй бол үхэж ч мэднэ гэсэн. Ээжийгээ амьд байлгамаар байгаа бол амаа хамхи.

Шэн: Ээжийг олох хүртэл болгоомжтой байхгүй бол болохгүй нь. Тэгэхгүй бол ээж аюулд орно.

Шу: Жиан Юроу. Чи сая ярьсан уу?

Ю: Чэнан ах аа. Хэлгүй, дүлий хүмүүс үг хэлж чаддаг, гэхдээ бүтэн өгүүлбэр хэлж чаддаггүй гэсэн.

Шу: Тийм үү? Жиан Юроу. Санаж яв. Бид хоёрын хуримын гэрээ       7хоногийн дараа дуусна. Салсныхаа дараа би шууд Шуан арьтай сүй тавина. Чи ямар нэг байдлаар саад болох юм бол би яасан ч уучлахгүй. Шуан арь. Би чамд хэдэн хуримын даашинз бэлдчихсэн. Өмсөж үзэх үү?

Ю: Тэгье л дээ. Чэнан ах аа, баярлалаа. Шэн Шуан арь. Чи хэзээ ч амьдралаа эргүүлж авч чадахгүй.

****************

Эм: Шэн авхай. Энэ залуу ноёнтны танд бэлдсэн даашинзнууд. Би өмсөхөд чинь туслах уу?

Ю: Хэрэггүй. Та нар гарч бай. Юроу эгч үлдэхэд болно.

Эм эм: Мэдлээ.

Ю: Шэн Шуан арь. Чи хоолойгоо яаж эдгээсэн юм? Хэлээч.

Шэн: Би яахаараа чамд хэлдэг юм?

Ю: Хн. Ээж чинь миний гарт байгаа болохоор.

Шэн: Ээжийн хаш зүүлт байна. Чи... Ээж хаана байгааг хэлээдэх. Үгүй бол би Чэнанд нүүрээ сольсон гээд хэлчихнэ шүү.

Ю: Тэг л дээ. Сайн санаж яв. Одооноос чи ганц ч авиа гаргах ёсгүй. Юу ч хэлж болохгүй.

Шу: Энэ чимээ... Шуан арь байна.

Ю: Дуугүй бай гэсэн шүү. Ээжийнхээ цогцосыг хармаар байна уу? Чэнанаас салсны чинь дараа би ээжийг чинь суллана. Тэр болтол ээжийгээ алуулмааргүй байгаа бол хэлгүй дүлий байсан чинь дээр шүү. Ойлгов уу? Сайн байна. Яг болж байна. Одооноос дуугүй тэвч... Хурдан зайл. Миний өрөөнд ийм болсон гэдгийг чинь хэн ч мэдэх ёсгүй. Зайл.

Шу: Шуан арь. Шуан арь. Яагаад хаалгаа түгжчихсэн юм бэ?

Ю: Яагаад хүрээд ирэв ээ?

Шэн: Чэнан.

Ю: Чимээ гаргах л юм бол... ээжийг чинь ална гэж мэд.

Шу: Шуан арь. Шуан арь, яагаад дугарахгүй байгаа юм бэ?

Ю: Чэнан ах аа, би зүгээр ээ. Би санамсаргүй гараа зүсчихлээ. Би өөрөө янзалчихна.

Шу: Яаж тэгж болдог юм? Надад илүү түлхүүр байгаа. Би одоохон. Шуан арь. Юу болсон юм бэ?

Ю: Чэнан ах аа. Би шошгыгнь авах гэж байгаад гараа санамсаргүй зүсчихлээ. Би яагаад ийм юм бэ?

Шу: Болгоомжгүй гэдэг нь. Би боогоод өгье.

Ю: Балрах нь. Тэр эм дотор нь байгаа... Чэнан ах аа, аймаар өвдөөд байна.

Шу: Шуан арь. Шарх нь гүн юм шиг байна. Оёо тавиулах хэрэгтэй байх. Эмчид үзүүлье... Шуан арь, болгоомжтой. Шуан арь. Шуан арь, битгий ай.  Сургуулийн эмчид хүргээд өгье.    

Шэн: Чэнан.

Ч: Эгч ээ. битгий үх л дээ. Эгч ээ...

***************

Ч: Шуан арь эгч ээ. Ашгүй сэрчихэв үү?

Шэн: Чэнин хүртэл намайг таньж байхад... Чэнан... Үгүй ээ. Ээжийн төлөө Жиан Юроу гэдгээ илчилж болохгүй. Чи андуурч байна.

Ч: Үгүй ээ. Та надад анхнаасаа л Шуан арь эгч гэж бодогддог байсан.

Шу: Чэнин. Чи сая юу гэсэн бэ?

Шэн: Чэнин. Битгий.

Ч: Ах аа. Бэр эгчээс битгий сал. Та тэрнийг танихгүй байгаа юм уу? Таны хамгийн хайртай хүн шдээ.

Шэн: Чэнин тоглож байгаа юм. Тоох хэрэггүй.

Шу: Дагаад яв. Царай чинь яах аргагүй Жиан Юроу байтал, гэтэл бусад нь яагаад Шуан арь шиг байгаа юм? Хэлээдэх, чи үнэхээр миний Шуан арь мөн үү? Шуан арийн нуруун дээр улаан мэнгэ байдаг байсан. Цаашаа хараад хувцасаа тайл. Шуан арь...

********************

Шу: Жиан Юроу байтал, гэтэл бусад нь яагаад Шуан арь шиг байгаа юм? Хэлээдэх, чи үнэхээр миний Шуан арь мөн үү?

Шэн: Чэнан, уучлаарай. Би ч гэсэн чамд үнэнийг хэлмээр л байна.

Ю: Та хоёр юу хийгээд байгаа юм? Чэнан ах аа. Юроу эгчид үнэхээр сайн юм бол надад зүгээр л хэлчих. Би эндээс явлаа. Та хоёр учраа ол.

Шу: Хөөе. Шуан арь. Миний хэлэхийг сонс. Тэрэнд яг чинийхтэй адилхан мэнгэ байгааг хараад асуух гэсэн юм.

Ю: Тэр мэнгийг дуурайлгаж шивүүлсэн нь сайн болж. Чэнан ах аа. Энийг хэлж байна уу?

Шу: Би андуурсан байж. Энэ тохиолдол байсан байх. Гомдох хэрэггүй. Би ганцхан чамайг хайрлах болно.

Ч: Өөдгүй амьтан. Жүжиглэхээ боль...

Шу: Чэнин. Хэн чамд хүн зодохыг заагаа вэ?

Ю: Чэнан ах аа. Уурлах хэрэггүй. Жаахан хүүхэд шд.

Шу: Ингэж дураар нь тавьж болохгүй.

Ч: Ах аа. Ээ муу хүнтэй хамт байх хэрэггүй.

Шу: Чэнин. Чи Шуан арь эгчдээ сайн байсан биз дээ? Юу болоод байгаа юм?

Ч: Энэ Шуан арь эгч биш.

Шу: Чамд нотлох баримт байгаа юм уу?

Ч: Үгүй. Гэхдээ л энэ Шуан арь эгч биш.

Шэн: Чэнин бид хоёр тоглож байсан юм. Тэрний хэлснийг тоох хэрэггүй.

Шу: Тоглосон? Ингэж тоглодог юм уу? Жиан Юроу. Одооноос миний дүүгээс хол бай. Ойлгов уу?

Ч: Эгч ээ.

Шу: Дахиад энэ хүнтэй  тоглох хэрэггүй. Чамд буруу юм л зааж өгнө.

Ч: Үгүй ээ. Та муу хүн.

Шу: Байз. Жиан Юроу. Наар гараа... яачихсан юм?

Шэн: Хоол хийж байгаад гараа гэмтээчихсэн.

Шу: Юу ч хийж чадахгүй, тэнэг гэдэг нь.  Зайл.

Ю: Шу Чэнин, энэ хүүхэд...  Шэн Шуан арийг таньчихсан байна. Үхэх цаг нь болж.

*****************  

Эм: Энэ хоёрдугаар авхайн өнөөдөр уух ёстой эм. Оройн хоолноос өмнө хандлаад уулгаарай. Тэнэг юм уу? Ийм амархан юм ч хийж чадахгүй. Ийм амьтныг залуу ноён үзэн ядахаас ч яах вэ дээ. Хурдан явж боолтоо соль.

Ю: Шу Чэниний эм хаана байна?

Эм: Энэ байна.

Ю: Тэр муу эм Шу Чэнинийг хорлосон. Чэнан ахад яаж ойртохыг чинь харъя л даа. Сайн санаж ав. Өнөөдөр би гал тогоонд орж ирээгүй шүү. Шу Чэниний эмийг залуу эзэгтэй өөрөө бэлдсэн.

Эм: Ойлголоо.

Шу: Мартсанаас, Чэнин өнөөдөр тангаа уугаагүй юм байна. Алив, эмийг нь аваад ир. Чэнин. Чэнин. Яасан бэ? Чэнин?

Шэн: Хордсон байна.

Шу: Юу гэнэ ээ?

Ю: Чэнан ах аа. Энэ танд асуудал байх шиг байна.

Шу: Үнэр нь биш байна. Хурдан эмч дууд. Өнөөдөр энэ танд хэн хүрсэн бэ?

Эм: Өнөөдөр энэ танга залуу эзэгтэй  өөрөө бэлдсэн. Өөр хэн ч хүрээгүй.

Шу: Чэнин чамд хичнээн сайн байдаг билээ? Яагаад тэрнийг хордуулж байгаа юм? Ерөндөг хаана байна?

Шэн: Би биш ээ. Надад ерөндөг байхгүй.

Шу: Байхгүй ээ? Ерөндөг хаана байна? хэлээч.

Эр: Залуу ноёнтон.

Шу: Эмч ээ. Миний дүүг хурдан үзээдэх.

Эр: Залуу ноёнтон. Харамсалтай байна.

Шу: Юу гэнэ ээ?

Эр: Энэ зүрх иддэг эмч байна. Маш хүчтэй. Бас ерөндөг байдаггүй.

Шу: Жиан Юроу.  Чи ч гэсэн энэ хорыг уу. Чэнинд ямар нэг юм болох юм бол чи ч гэсэн тэрэнтэй үхэх болно. Эмч ээ, та манай улсын хамгийн шилдэг вирус судлаач. Ямар нэг юм бодож ол л доо.

Ч: Ах аа. Хүйтэн байна. Чэнин, яаж байна? Дулаацаж байна уу? Чэнин. Чэнин, унтаж болохгүй шүү. Чэнин. Миний дүүг алчихаад... өөр юу хүсээд байгаа юм?

Шэн: Би оролдоод үзье. Би аварч чадах ч юм билүү.

Шу: Аварч чадна гэнэ ээ? Түрүүн тэрнийг аврахгүй яасан юм? Одоо амьсгалахаа больчихсон байна. Аль хэдийн ойротсон.

Шэн: Зүрх нь цохилж байна. би 9 зүүний арга ашиглаж чадна.

Шу: Юун 9 зүүний арга.

Эр: Үхсэн хүнийг ч  амьдруулдаг гэдэг биз дээ? Залуу эзэгтэй ийм нууц мэддэг гэж үү? Энэ маш нууц арга. Энэ аргыг ганцхан хүн л мэддэг юм.:

Шу: Хэн бэ?

Эр: Шэн авхай. 9 зүүний арга бол Шэн овогтын үе дамжиж ирсэн эртний анагаах арга.

Ю: Ийм юм байх гэж. 

Шу: Шуан арь. Хурдан миний дүүг авраарай. Хурлаач дээ.

Ю: За за...

Шу: Шуан арь. Юу хийгээд байгаа юм бэ? Хурдлаач дээ. Чэнин. Чэнин. Жиан Юроу, яах гээд байгаа юм?

Эр: Залуу ноёнтон, юу ч гэсэн хийлгээд үзье.

Шу: Чэнин. Чэнин, ухаан орж байна уу? эмч ээ. Эмч ээ, хурдан үзээрэй. Эмч ээ.

Эр: Ид шид. Хоёрдугаар авхайн биед байсан  хор гадагшилсан байна. 9 зүүний арга алдартай байх нь аргагүй юм байна.

Ю: Муу бяцхан шулам. Ийм азтай байх гэж.

Шу: Чэнин. Чэнин. Бие чинь яаж байна?

Ч: Хамаагүй дээр байна. Даарахаа больчихлоо.

Шу: Сайн байна. Жиан Юроу, юу болоод байгаа юм? Чи ингэхэд хэн юм?

Ю: Чэнан ах аа.  Миний зүүнүүд Чэниний хорыг гадагшлуулахад тусалсан байж таараа. Тэгээд л Чэнин сэрсэн байх. Манай гэр бүлийн анагаах арга маш нууц байсаар ирсэн. Жиан  Юроу яаж мэдэх юм? Тохиолдол байж таарна.

Шу: Үнэхээр тийм гэж үү?

Ю: Ээжийгээ үхүүлэхийг хүсээгүй бол толгой дохь.

Шу: Жиан Юроу. Худлаа ярихаас өөр юм мэдэхгүй. Чэнинийг хордуулчихаад, аврах гэж байгаа Шуан арьт саад болж байдаг. Харахаас нүд хорсож байна.

Шэн: Чэнан. Тийм биш ээ. Гэхдээ ээжийгээ хамгаалахын тулд чамд хэлж чадахгүй нь.

Ю: Чэнан ах аа. Уурлах хэрэггүй. Юроу эгч ч гэсэн хордчихсон байгаа.       Би авч яваад ерөндөг өгье.

Шу: Жи туслах. Өнөөдөр Чэнин хордсон нь сэжигтэй юм их байна. Хурдан олж мэд.

Т: Мэдлээ.

***************

Ю: Амьдармаар байна уу? Тийм бол 9 зүүний аргыг хурдан надад бичиж өг. Үгүй бол хорноос болж үхэхээ хүлээх болж дээ.

Шэн: Шэн овогтын ангаах аргыг яасан ч гадны хүнд өгөхгүй.

Ю: Гадны хүн? Хэдэн удаа хэлүүлж байж ойлгох юм? Би Шэн Шуан арь байна. Надад бичиж өгөхгүй боль чамайг алчихаад, араас чинь ээжийг чинь явуулна. Та хоёр доод ертөнцөд очсон хойноо л дахиж уулзах болно.

Шэн: Үгүй ээ.

Ю: Тэгвэл хурдан бичиж өг.

Шэн: Эхлээд ээжийг өг.

Ю: Надтай наймаалцана гэнэ ээ? Сайн сонс. Шу, Жиан овогтын гэрлэлтийн гэрээ маргааш дуусна. Салах өргөдөлд дуугүй л гарын үсэгээ зур. Тэгвэл би чамайг, эхтэй чинь Шу овогтынхоос явуулна.

Шэн: Би яагаад чамд итгэх ёстой юм?

Ю: Би Чэнан ахтай гэрлэх гэж байгаа. Өөртөө төвөг удаж яах юм? Тэгээд ч, чамд өөр сонголт байхгүй. Хурдан бич... Ашгүй дээ. Шэн овогтын зүүний аргыг сурсны дараа намайг Шуан арь биш гэж хэлээд үз л дээ.

Шэн: Уучлаарай. Надад өвлүүлж үлдээсэн зүүний аргыг чинь хамгаалж чадсангүй.

Шу: Жиан Юроу, нэг жилийн хугацаа дууссан. Салах өргөдөлд гарын үсгээ зураад эндээс яв.

********************

Шу: Өнөөдрөөс чи бид хоёр ямар ч хамааралгүй хүмүүс. Хурдан Жиан овогтынх руу буц.

Ю: Чэнан ах аа. Юроу эгч бид нартай удаан амьдарсан. Би явуулмааргүй байна. Би... гаргаж өгчихөөд ирье.

Шу: Чи итгэлтэй байна уу?  Жиан Юроу хорон санаатай хүн. Бие хамгаалагч нар дагуулаад яв. Маргааш бид хоёрын сүй тавих өдөр. Чамд ямар нэг юм болох ёсгүй.

Ю: Ойлголоо.

Шэн: Чэнан. Баяртай.

Эр: Залуу ноёнтон. Ли туслах хоёрдугаар авхайг хорддог өдөр Шэн авхайг гал тогоонд орохыг харсан гэж хэлсэн. Гэхдээ хяналтын камерын бичлэгийг устгачихсан юм шиг байна.

Шу: Юу гэнэ ээ? Шуан арь үнэхээр Чэнинийг хордуулсан гэж үү? Одоохондоо энийг сайн нууцал. Бичлэгийг хурдан сэргээ...

****************

Шэн: Эмнэлэг рүү явна гэсэн биз дээ? Яагаад намайг ийм газарт авчирч байгаа юм? Миний ээж хаана байна?

Ю: Тэр булшийг харахгүй байгаа юм уу? Ээж чинь тэр дотор байгаа.

Шэн: Юу гэнэ ээ? Итгэхгүй байна.

Ю: Итгэхгүй ээ?  Итгэхгүй байгаа бол ухаад үз л дээ.

Шэн: Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ.

Ю: Санаа зовох хэрэггүй. Чи удахгүй төрсөн эхтэйгээ уулзана. Бариад ав.     

Шэн: Битгий ойрт. Та нар яах гээ вэ?

Ю: Өөрийнхөө байгааг хар даа. Хэн гэдгээ хэлсэн ч гэсэн юу өөрчлөгдөх юм? Чэнан ах чамайг дахиад хэзээ ч харахгүй.

Шэн: Жиан Юроу. Чи үхлийн муугаар үхнэ дээ.

Ю: Тэгээд юу гэж? Ядаж л би чиний бүх юмыг булаасан. Та хоёр... сайн зугаацаад тэрнээс хурдан сал. Яасан ч амьд үлдээж болохгүй. Ойлгосон уу?

Эр: Мэдлээ.

Шэн: Намайг тавь... Тавиач дээ...

Да: Залуу авхай. Би оройтчихлоо.  

Шэн: Даамал аа. Та энд юу хийж байгаа юм?

Да: Залуу ноёны захисан юмыг хийж яваад,  хажуугаар чинь өнгөрсөн юм.

Шэн: Байна уу, Жиу авга аа. Ээжийн үхлийн шалтгааныг шалгаад өгөөч? Би Шу овогтынд Жиан Юроугийн нэрээр хангалттай зовсон. Тэгсэн ч гэсэн  миний ээжийг хөнөөчихлөө. Маргааш Шу Чэнан тэр хоёр сүй тавина. Би өөрийнхөө нэрийг эргүүлж авна. Тэр бүх юмаа алдах болно оо, гайгүй.

***************** 

Эр: Шу захирал, Шэн авхай хоёр  ингэж сүй тавих гэж. Та хоёр үнэхээр сайхан хосууд. Хуримаа хэзээ хийхийг чинь асууж болох уу?

Шу: Үнэнийг хэлэхэд... би албан ёсоор санал тавьж амжаагүй байгаа. Шуан ариас энэ асуултыг  гэр бүл, найзуудынхаа өмнө асуухыг хүссэн юм. Шуан арь... Надтай гэрлэх үү?

Ю: Тэгэлгүй яах вэ.

Эр: Та хоёрт баяр хүргэе.

Шу: Би зүүгээд өгье.

Ю: За.

Шу: Би энийг чиний хурууны хэмжээгээр хийлгэсэн. Яагаад таардаггүй билээ?

Ю: Яагаад... Яагаад гэвэл...

Шэн: Тэр Шэн Шуан арь биш  болохоор  тэр...

Шу: Чи хэн юм?

Шэн: Анагаах увидаст Шэн овогтын охин Шэн Шуан арь ээжийнхээ оршуулганд хүрэлцэн ирлээ... Миний ээж... бүх амьдралаа хүмүүсийн амийг аварч, өвчнийг анагаахад зориулсан. Гэвч хорон санаатны гарт өртөж амиа алдаад амар тайвныг олоогүй байна.

Шу: Энэ хоолой... Шуан арь... Шуан арийн хоолой өмнө нь яг ийм байсан. Энэ хэн юм бэ?

Ю: Чэнан ах аа. Би айгаад байна. Юроу эгч... галзуурчихсан юм шиг байна.

Шу: Чи хэн юм?

Шэн: Шу Чэнан. Би бусдад хорлогдож, миний царай танигдахгүй болсон ч... миний хоолой, миний харагдах байдлыг чи үнэхээр санахгүй байна гэж үү?  

Шу: гэхдээ... Чиний царай...

Ю: Чэнан ах аа. энэний дэмий яриаг сонсох хэрэггүй. Намайг хар л даа. Би таны Шуан арь байна.

Шэн: Үнэн үү? Тэгвэл хэлээдэх. Чэнан бид хоёр анх хаана танилцсан бэ? Анх юу гэж хэлсэн бэ? Бид хоёрын хайрын билэгдэл юу вэ?

Ю: Би...

Шэн: Чи хэлж чадахгүй. Яагаад гэвэл чи Шэн Шуан арь биш. Энэ царай... чинийх биш...

Шу: Энэ царай чинийх биш гэлээ. Юу болоод байгаа юм?

Шэн: Жилийн өмнө... намайг барьцаалсны дараа... Жиан Юроу ахдаа хэлж, гоо сайхны аргааг өөрийнхөө царайг минийхээр сольсон.

Шу: Юу гэнэ ээ?

Ю: Жиан Юроу. Ийм сайн сэтгэдэг хүн кино зохиолч болоогүй нь харамсалтай. Чамайг хөлсөлсөн хүмүүсээ аваад хурдан эндээс яв гэж зөвлөе. Үгүй бол... зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.

Шу: Байз. Чи Шэн Шуан арь юм бол... нотлох баримт байгаа юм уу?  

Шэн: Байлгүй дээ.

Эр: Аан? Шу ноёны Шэн авхайд өгсөн бөгжийг яагаад зүүчихэв ээ?

Шу: Арай... үнэхээр үү?

Ю: Үгүй ээ. Ингэж болохгүй. Энд байгаа зочид бүгд бид хоёрыг мэднэ. Та нар хэл дээ, бид хоёрын хэн нь Шуан арь вэ?

Эр: Мэдээж, та. Бид нар сохор биш.  Та Шэн Шуан арь. Тэр Жиан Юроу.

Ю: Чэнан ах аа. хар л даа. хүмүүс тэрэнд итгэхгүй байна. Та ч гэсэн хууртах хэрэггүй. Тэрнийг галзуугийн эмнэлэгт аваачиж, үзүүлбэл ямар вэ? Яагаад над руу ингэж хараад байгаа юм бэ? Арай... Юроу эгчийн хэлсэн үгэнд итгээд байгаа юм уу?

Шу: Сүйн бөгжний хэмжээг би 4жилийн өмнө Шуан ариас авсан. Хэрвээ чи үнэхээр Шуан арь мөн бол яагаад чамд таарахгүй байгаа юм?

Ю: Тэр бол... Би сүүлийн үед жин нэмсэн болоод л тэр.

Шу: Тийм гэж үү? Сүүлийн үед та хоёр надад их сэжигтэй санагдаад байгаа. Тэрний хоолой... тэрний нуруу... бас тэрний зуршлууд... бүгд Шуан арьтай адилхан. Чэнин хүртэл тэрэнд сайн байдаг. Би яагаад гэдгийг ойлгохгүй байсан ч... та хоёрыг нүүрээ сольсон гэж хэлэхийг сонсоод бүгдийг нь ойлгосон.

Ю: Чэнан ах аа. Яаж ийм утгагүй юманд итгэж болдог юм бэ? Яаж хүний нүүрийг сольж болох юм бэ? Миний нүүрийг хар л даа. би таны Шуан арь байна.

Шу: Даамал. Яваад Жиан овгийнхныг бүгдийг нь дагуулаад ир... Энэ хэргийг заавал шалгах хэрэгтэй.

******************

Да: Залуу ноёнтон. Жиан авхайн аав, ээж хоёрыг аваад ирлээ.

Шу: Жиан Юмин хаана байна? Яагаад ирээгүй юм?

А: Шу захирал аа. Манай хүү гадаадад олон жил амьдарч байгаа. Гэхдээ би хэлчихсэн болохоор хэд хоногоос ирнэ ээ.

Ю: Ээж аав хоёрт нүүрээ солино гэж хэлсэн нь сайн боллоо. Надад туслах нь гарцаагүй.

А: Муу золиг. Чамайг Шэн авхайтай нүүрээ сольсон гээд утгагүй юм ярьж байна гэж сонссон. Бас ах чинь тусалсан гэлүү? Галзуураа юу?

Эх: Яахаараа надаас ийм өөдгүй амьтан төрдөг байна аа? Хурдан  гэртээ харья.

Шэн: Нүдээ нээгээд олигтойхон хар. Би танай охин биш.

А: Чи...

Эх: Юугаа яриад байгаа юм? Амыг чинь ураад хаячихна шүү. Явъя.

А: Явъя.

Шу: Зогс...

Эх: Шу захирал аа, санаа зовох хэрэггүй. Би гэртээ хариад Шэн авхай та хоёрын өмнөөс энэ золигийг сайн сургаад өгнө өө.

Шу: Хажууд чинь зогсож байгаа хүн танай охин Жиан Юроу гэдгийг яаж мэдэж байгаа юм?

Эх: Мэдэлгүй яах вэ дээ. 10 сар тээж төрүүлсэн хүүхдээ яаж танихгүй байх юм.

Ю: Тийм бол... Юроу эгчийг хурдан аваад яв.

Шу: Юунд яараа вэ? Эмч ээ...

Эр: Шу захирал аа.

Ю: Чэнан ах аа. Та яах гэсэн юм?

Шу: Энэ дөрвөн хүний ДНХ-г яг одоо шалга.

Эр: Мэдлээ.

Ю: Чэнан  ах аа. Би гомдолтой байна. Яагаад надад итгэхгүй байгаа юм бэ?

Шу: Шинжилгээний хариу гартал би хэнд ч итгэхгүй.

Эр: Шу захирал аа. Энэ Жиан Юуроу, Шэн Шуан арь, Жиан эцэг эхэд хийсэн ДНХ-ийн шинжилгээ.

Ю: Чэнан ах аа. Жиан овогтынхон, бас миний ДНХ-ийн шинжилгээ юу гэж байна?

Шу: Шэн Шуан арь... Жиан Гуолиан, Лин Хон гуравт цусан холбоо байхгүй.

Ю: Чэнан ах аа. Би Жиан овогтын охин биш гэж хэлсэн байх аа? Та андуурч байна.

Шэн: Энэ шинжилгээ хуурамч. Яахаараа Жиан овогтын охин биш байдаг юм?

А: Юроу. Багаасаа Шу захиралд сайн байсан болохоор бууж өгөхийг хүсэхгүй байгааг чинь мэдэж байна. Чи гэрэнтэй гэрээгээр гэрлэсэн.  Гэрээний дагуу салсан. Хичнээн дургүй байсан ч, эцэг эхээ хаяж болохгүй биз дээ?

Шэн: Жүжиглээд байгаа юм уу, ухаанаа алдчихаа юу? Энэ царайнаас өөр надад танай охины юу ч байхгүй.

Эх: Төвөг удахаа боль. Намайг дагаад яв. Явъя.

Шэн: Тавь... чи миний ээж биш. Миний ээжийг хөнөөсөн.

Эх: Юу гэнэ ээ? Хүний ач мэддэггүй амьтан.

Шу: Хангалттай. Хэн энд хүн зодож болно гэсэн юм? Танай охин мөн ч бай, биш ч бай ДНХ-ийн хариу харахад мэдэгдэнэ. Жиан Юроу... Жиан Гуолиан, Лин Хон хоёрын төрсөн хүүхэд гэдэг нь 99,9%-аар батлагдсан.

Ю: Азаар хэн ч анзаараагүй байхад тэрний дээжийг өөрийнхөөрөө сольсон нь болж.

Шу: Жиан Юроу. Чи худал ярьж, жүжиглэхдээ үнэхээр сайн юм. Би чамд итгэх шахлаа.

Шэн: Чэнан. Би худлаа хэлээгүй. Миний хэлсэн үг бүхэн үнэн гэж тангараглая.

Шу: Нотлох баримт байсаар байхад... үгүйсгэсээр л байх уу?

Шэн: Энэ хуурамч хариу байж таараа. Чи эмчид авлига өгч, хариуг нь хуурамчаар бичүүлсэн үү?

Ю: Чэнан ах, эмч хоёр  арав гаруй жил нөхөрлөж байгаа. Яаж надаас авлига авах юм?

Шэн: Тэгвэл чи шинжилгээний дээжийг сольсон байна. Айгаа юу? Тэгвэл миний хэлсэн үнэн болж таарлаа.

Ю: Тийм биш ээ. Худлаа ярихаа боль.

Шэн: Үнэнээ хэлэхгүй юм бол... дахиад нэг шинжилүүлээд үзчихье.

Шу: Хангалттай. Төвөг удахаа боль.

Шэн: Би төвөг удаагүй. Чэнан... Би Жиан Юроу биш. Надад ганцхан удаа итгэ л дээ.

Эх: Надад энийг нотлох өөр арга байна.

Шу: Жиан хатагтайд ямар арга байгаа юм? Хэл л дээ.

Эх: Би андуураагүй бол Юроугийн инжний нэг хэсэг нь Шу овогтынд байгаа байх аа?

Шу: Тийм ээ. Би хүнээр баглуулчихсан. Хэд хоногоос танайх руу явуулах гэж байсан юм. 

Эх: Тэр инжин дунд сейф байх ёстой. Хүн явуулаад тэрнийг аваад ир.

Шу: Хүн ир. Тэр сейфийг аваад ир.

Шэн: Ямар заль хэрэглэх гээ вэ?

Эх: Юроу. Яагаад ингээд байгааг чинь ээж нь ойлгохгүй байна. Тэр сейфийг ээж нь чамайг гэрлэхээс өмнө хийлгэсэн. Ганцхан чиний хурууны хээгээр л нээгдэнэ. Ийм чухал юмыг яагаад мэдэхгүй царайлаад байгаа юм?

Шэн: Мэдэхгүй царайлсан? Би Жиан Юроу биш. Би мэдэхгүй.

Шу: Маргахаа боль. Одоо та нар юу ч гэж хэлсэн бай хоосон үг. Сейфийг ирэхээр хэн эзэн нь болохыг    аяндаа мэдэж болно.

Да: Жиан хатагтай. Энэ таны хэлсэн сейф.

Эх: Хурууныхаа хээг таниулаад үз. Чи Жиан Юроу мөн бол энэ сейф онгойх ёстой. Хэрвээ чи царайг нь сольсон Шэн Шуан арь  бол хичнээн дарсан ч энэ сейф нээгдэхгүй.

Шэн: За яах вэ. хэрвээ энэ сейф нээгдэхгүй бол та хоёр төвөг удахаа болиод эндээс шууд яваарай.

Эх: Болж байна.

Эм: Хурууны хээ баталгаажлаа.

Шу: Нээгдчихлээ.

Шэн: Ийм байх ёсгүй.

Эх: Яагаад болохгүй гэж? Энэ олон хүн харсаар байхад. Чиний ДНХ бид хоёрынхтой тохирч, хурууны чинь хээ сейфийг нээчихлээ.

А: Юроу. Чи бид хоёрын төрсөн охин мөн. Та нар харсан биз дээ?

Эр: Тийм ээ, Жиан  авхай. Одоо худлаа ярихаа боль.

Шэн: Та хоёр сейфний цоожоор оролдсон уу?

Эх: Сейфийг Шу овогтын хүмүүс авчирсан. Бид хоёр хэдийдээ өөрчлөх юм?

Ю: Яах гээд байгаа юм? Хүн зулгаахаа боль.

Шэн: Чи дар. Чи ч гэсэн нээж чадна.

Ю: Яаж дээ? Дарахгүй.

Эм: Хурууны хээ баталгаажсангүй.

Шэн: Юу болоод байна аа?

Ю: Юроу эгч ээ, одоо бууж өгсөн нь дээр шүү. Би үнэхээр Жиан Юроу байсан бол энэ сейф яагаад нээгдэхгүй байгаа юм?

Шэн: Чэнан. Энэ сейфээр оролдсон байна.

Шу: Тавь.  Хүн ир. Гаргаж өг...

Эх: Төвөг удахаа боль. Хурдан гэртээ харья.

Шэн: Намайг тавь. Хүн ир...

Эх: Яваач...

Эр: Шэн  авхайд дахиад хүрээд үзээрэй.

Ю: Жиан Юроу. Чамд хүн чанар байна уу? Намайг яаж ч доромжилсон яах вэ. одоо бүр төрсөн эцэг эхээ өшиглөж, зодож байдаг. чам шиг ийм хүн юу ч хийхээс буцахгүй юм байна.

Эх: Шэн авхайн хэлдэг үнэн. Жиан Юроу... чам шиг ачлалгүй амьтан яахаараа надаас төрдөг байна аа? Тэнгэр минь. Жиан  овогтын өвөг дээдсийн өмнө би буруутай. Ингэж байхаар үхсэн нь дээр.

А: Хөөе. Хөөе. Эхнэр, тайвшраач дээ. Аргаа барсандаа л ингэж байгаа юм. Хурдан ээж аав хоёртойгоо гэртээ харья.

Шэн: Намайг сүрдүүлж байгаа юм уу? Би та хоёртой явахгүй. Гэхдээ... та хоёр үхмээр байгаа бол... би саад болохгүй. Та хоёрыг үхсэний дараа би та хоёрыг оршуулж өгөмз.

Эх: Юу гэнэ ээ? Зодоод алчихъя л даа.

Шэн: Надад гар хүрнэ гэнэ ээ?

А: Яах гээ вэ? Боль. миний эхнэрийг цохихоо боль.

Эх: Ёоёо. Болиоч. Боль. Туслаарай. Алгадахаа боль л доо. Туслаарай. Зодохоо болиоч дээ.

Шэн: Зодуулмааргүй байгаа бол үнэнээ хэл. Хэн нь чиний охин бэ?

************

Эх: Чамаас өөр хэн байдаг юм?

Шэн: Зодуулмаар байгаа юм биз дээ?

А: Боль гэж байна.

Эх: Боль...

Ю: Зодохоо боль. Боль гэж байна.

Шэн: Яасан? Өрөвдөө юу? Энэний охин Жиан Юроу гэдгээ хүлээх юм бол... би яг одоо болилоо.

Ю: Юугаа яриад байгаа юм? би биш.

Шэн: Биш ээ? Биш бол зайл...

Эх: Зодохоо боль л доо...

Ю: Чэнан ах аа. Хар л даа. Төрсөн эхийгээ хүртэл доромжилж байна.

Шу: Жиан Юроу. Чи хэтэрч байна. Хүн ир... Энэ галзуу эмийг гаргаж хая.

Эр эр: Мэдлээ.

Эр: Битгий хөдөл гэсэн шүү.

Ю: Чи... Миний араас...

Шу: Шуан арь. Чи зүгээр үү?

Эх: Гуйж байна. Туслаарай. Би хэлье. Хэлье ээ. хэлье. Миний охин тэр байна. Жиан Юроу.

Шэн: Дахиад чанга хэл.

Эх: Юроу... Бид нар Шэн Шуан арийг дийлэхгүй юм байна. Ээжтэйгээ гэртээ харья.

Шу: Юу гэнэ ээ? Юу гэнэ ээ? Тэр үнэхээр Жиан Юроу юм уу?

Эх: Тийм ээ. миний охин... тантай гэрлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй. Тэр үнэхээр Шэн Шуан арьтай царайгаа сольсон. Бид хоёрыг ч гэсэн тэгж хэлээрэй гэсэн.

А: Чи...

Ю: Жиан хатагтай. Та хэтэрч байна. Би таныг аврах гэж хичээж байхад, намайг гүтгэж байх ч гэж дээ. Танай охин ч гэсэн намайг гүтгэж байна.

Эх: Жиан хатагтай...

Ю: Тийм ээ. сайн хар. Би Шэн Шуан арь. Миний ээж аль хэдийн нас барсан. Та бол Жиан Юроугийн ээж.

Шэн: Улам л сонирхолтой болоод байх чинь... Лин Хон, Жиан Гуолиан. Та хоёр сайн хар. Энэ та хоёрын өсгөсөн хүүхэд. Надтай царайгаа сольсноос хойш та хоёрыг дахиад хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байхаар шийдсэн.

Эх: Юроу... Чэнантай гэрлэснийхээ дараа чи буцаад хэвэндээ орно гэж хэлсэн биз дээ? Худлаа байсан юм уу?

Ю: Дуугүй бай гэж байна.

Шу: Юу болоод байгаа юм?

Ю: Чэнан ах аа. Жиан хатагтай охиндоо зодуулаад тархи нь хөдөлсөн юм шиг байна. Тэгээд  утгагүй юм ярьж байгаа юм.

Шу: Тийм гэж үү?

А: Тийм ээ, Шу захирал аа. Миний сонссоноор тархи нь хөдөлсөн хүмүүс дэмий балай юм ярьдаг гэсэн. Охиноо бодох хэрэгтэй шүү. Эхнэр... хурдан эмнэлэгт очиж үзүүлье.

Шэн: Зогс.

********************

Шэн: Тайлбар өгөхгүйгээр явж болно гэж бодоо юу?

А: Юроу. Хар л даа. Ээжийгээ ийм болтол зодчихоод ухаан нь орж гараад, буруу зөрүү яриад байна. Чи өөр юу хүссэн юм? Бид хоёрыг үхүүлж байж санаа чинь амрах гээ юу?

Ю: Тэвчих арга алга. Жиан Юроу. Охин нь байж ингэж болдог юм уу?

Эр: Тийм ээ, Жиан авхай. Арай л хэтрээд байна.

Шэн: Энэ хоёрыг үхэл рүү түлхэж байгаа хүн нь чи... Жиан хатагтай. Өмнө чинь зогсож байгаа энэ хүн охин чинь биш гээд чангаар хэлж зүрхлэх үү? Яг одоо холбоогоо тасалж, дахиад хэзээ ч харьцахгүй гэж хэлбэл...

Ю: Чи яачихаад байгаа юм бэ? Ээж чинь ийм болчихоод байхад... ингэх хэрэг байгаа юм уу?

Шэн: Жиан хатагтай тэгж хэлэх юм бол би тэрнийг яг одоо явуулна. Тэгж чадахгүй бол өнөөдөр хэн ч эндээс явахгүй.

Ю: Хэл... Битгий гай болоо бай.

Эх: За яах вэ. би хэлье. Лин Хон би тангараглая. Энэ хүн... яасан ч миний охин Жиан Юроу биш. Би энэ хүнээс холбоогоо тасалж, цаашид ямар ч хамааралгүй болсон.

А: Эхнэр. Эхнэр... Чи үнэхээр...

Шу: Энэ хоёрын нүүрний хувирал... худал гэж харагдахгүй байна. арай... Шуан арь үнэхээр охин нь юм бол уу? Жиан овогтын хоёрыг нууцаар дагаад яв. Тэр хоёрын дээжийг аваад Шэн авхайтай харьцуулж үз.

Эр: Мэдлээ.

А: Одоо явж болох уу?

Шэн: Бололгүй яах вэ. Жиан  хатагтай, охиндоо дэндүү хайртай болохоор ийм үг хүртэл хэлж, харилцаагаа тасалж чадаж байна. Шэн Шуан арь би... тэрнийг үнэхээр биширч байна. Явж болно...

Ю: Юроу эгч ээ. Та Чэнан ах бид хоёрын сүйн ёслолыг сүйтгэчихлээ. Сэтгэл чинь ханав уу? Одоо намайг яамаар байна?

Шэн: Дахиад л хохирогчийн дүр эсгэж байх шив? Жиан хатагтай яаж зодуулсныг мартаа юу? Чи үзмээр байна уу?

Ю: Чэнан ах аа. Тэр царайг нь хар даа. Бүр айчихлаа. Энийг хурдан гарга л даа.

Шу: Яарах хэрэггүй. Надад асуух юм байна. Нүүрийг сольж болсон ч, дурсамжийг өөрчилж болохгүй. Зөвхөн Шуан арь бид хоёрын мэдэх юмыг надад хэлж чадах уу?

Шэн: Чадалгүй дээ. Одон орон судлалын төвд очиж солирын бороо үзсэнээ санаж байна уу?

Шу: Юу гэнэ ээ?  Тэр үед би Шуан арьтай солирын бороо үзэхээр явсан нь үнэн. Энийг өөр хэн ч мэдэхгүй. Өөр юу болсныг хэлээдэх.

Шэн: Тэр үед Одон орон судлалын төв хаалттай байсан. бид хоёр хажуугийн хаалгаар нь нууцаар орсон. Солирын бороо харах гэж дурангаар  харж, хамтдаа хөгширнө гэж тангараг тавьсан. Одоо надад итгэж байна уу?

Шу: Чиний хэлдэг бүгд үнэн. Шуан арь, үнэхээр чи гэж үү?

Ю: Энэ хоёрт боломж өгч болохгүй. Нээрэн тийм. Надад өдрийн тэмдэглэл нь байгаа. Чэнан ах аа, хүлээгээрэй. Хүн ир...

Эр: Байна.

Ю: Миний өрөөний гурав дахь шургуулганаас тэмдэглэлийн дэвтэр аваад ир.

Эр: Мэдлээ.

Шу: Яах гээ вэ?

Ю: Энэ хүн... худлаа ярьж байна. Чэнан ах аа, тэрэнд итгэж болохгүй.

Шу: Гэхдээ... Шуан арь биш юм бол... яаж ийм сайн мэдэх юм?

Ю: Яагаад болохгүй гэж? Надад худлаа ярьж байгааг нь нотлох баримт байгаа.  

Эр: Шэн авхай. Энэ байна. Чэнан ах аа, хар  даа. тэр үед би одон орон судлалын төв руу явсанаа энэ дэвтэрт бүгдийг нь бичсэн. Жиан Юроугийн сая ярьсан бүхнийг бичсэн байгаа.

Шэн: Энэ тэмдэглэлий дэвтрийг таг мартчихаж. Манай гэрээс олсон байж таараа.

Шу: Энэ дэвтэрт яах аргагүй тэр өдөр болсон зүйлийг бичсэн байна. бас энэ бичиг... Шуан арийнх мөн байна. Юу болоод байгаа юм?

Ю:Юроу эгч гэр цэвэрлэж байхдаа миний юмыг ухаж, тэмдэглэлийн дэвтрийг маань уншсанаас гарцаагүй. Тэгээд л мэдсэн биз. Чэнан ах аа. энэ бол сэтгэцийн өвчтэй галзуу эм.

Шу: Энэ үнэн үү?

Шэн: Үгүй. Энэ тэмдэглэлийн дэвтэр тэрнийх биш. Минийх.

Ю: Жиан Юроу... эцсээ хүртэл үнэнээ хүлээхгүй юм биз дээ? Миний тэмдэглэлийг яахаараа чи бичдэг юм?

Шэн: Үнэхээр тийм бол хэдэн үг бичээд энд байгаа хүмүүст үнэхээр бичгийн хэв чинь тэмдэглэлийн дэвтэрт байгаатай тохирч байна уу гэдгийг харуул л даа.

Ю: Би...

Шэн: Чадахгүй биз дээ? Яагаад гэвэл энэ тэмдэглэлийг чи бичээгүй.

Ю: Чэнан ах аа. хар л даа. Хүний үг ойлгохгүй. Тэрэнд хууртаж болохгүй шүү.

Шу: Хэдхэн үг. Бичгийн хэв нь таарахгүй бол тэр хэлэх үггүй болно. Хүн ир... цаас, бал аваад ир.

Шэн: Хурдан бич.

Ю: Харж бай... Тэрний бичгийн хэвийг дуурайлгаж бичиж сурсан нь сайн боллоо...        Тэрнийг хуурч чадах юм чинь.

Шу: Чи ч гэсэн бич. Харьцуулж үзнэ.

Шэн: Болж байна.

Эр: Энэ хоёр хоёулаа их төстэй юм. Тэгээд хэн нь жинхэнэ Шэн авхай юм бэ?

Ю: Мэдээж би... Жиан Юроу намайг дуурайж байгаа юм.

Шэн: Худлаа ярихаа боль.

Ю: Миний тэмдэглэлийн дэвтрийг хулгайлсан юм чинь бичгийн хэлбэрийг дуурайлгаж сурсан байж таараа шд. Чэнан ах аа. ийм байхад хүртэл надад итгэхгүй байна уу?

Шэн: Чи яах аргагүй хичээсэн байна. Гэхдээ бичгийн хэвийг дуурайлгаж болох ч яасан ч яг адилхан байж чадахгүй. Чэнан. Бичгийн хэв таних мэргэжлийн байгууллагад явуулж шалгуул. Тэгвэл бид хоёрын хэн нь хуурамч болохыг мэдэж болно...

Шу: Чиний хэлдэг зөв. Хүн ир... энэ хоёрыг цуг авч яваад шалгуулаад ир.

Ю: Болохгүй ээ. зүгээр суугаад үхэхээ хүлээж болохгүй. болиулах арга бодож олох хэрэгтэй.

Эр: Шу эзэгтэй ирлээ.

Ю: Ашгүй дээ. Ингэж аврагдах гэж... Ээж ээ. яах вэ? Чэнан ах надад итгэхгүй байна.

Ф: Юу болоод байгаа юм?

Ю: Юроу эгч намайг жилийн өмнө царайг нь сольсон гээд байна. Өөрийгөө жинхэнэ Шуан арь гээд байна.

Ф: Юу? Солиорч байгаа юм байх даа? Чэнан юу гэж байна?

Ю: Чэнан ах... Жиан Юроуд итгээд байна.

Ф: Юу гэнэ ээ? утгагүй юм. Муу эм. Чи миний хүүд ямар гээч хор уулгачихсан юм? яг одоо эндээс гар гэж тушааж байна.

Шу: Нүүрээ арч. Би ээжид тайлбарлая.

Ф: Чэнан. Жиан Юроу чамайг яачихсан юм? Яагаад тэрэнд сайн хандаад байгаа юм? Аавын чинь чандрыг яасныг чи мартаа юу? Бас Чэнийг хордуулсныг мартаа юу? Би яг одоо энэ эмийн арьсыг амьдаар нь хуулчихмаар байна.

Шу: Ээж ээ. Энэ тийм амар хэрэг биш. Би бичгийн хэвийг нь  бас ДНХ-г нь шалгуулахаар хүн явуулчихсан. Удахгүй хариу нь ирнэ.

Ф: Юу гэнэ ээ? Хүн ир... хурдан чирээд ир.

Эр: Мэдлээ.

Шу: Ээж ээ, яаж байгаа юм?

Ф: Би ухаанаа алдчихаагүй байна. Шуан арь энэ байна. Тэрэнд эргэлзэж байгаа бол эхлээд намайг алчих...

Шу: Ээж ээ. Би тэрнийг Шуан арь биш гэж баттай хэлээгүй. Тэрнийг үнэн хэлж байгаа гэдгийг баттай нотлохыг л хүсч байна.

Ф: Тэгж төвөг удах хэрэггүй. Би одоохондоо сохорчихоогүй байна. Энэ миний бэр Шэн Шуан арь.

Ю: Ээж ээ. Надад итгэсэнд баярлалаа.

Шу: Ээж ээ. Танд хачин санагдахгүй байна уу? Чэнин зөвхөн Шуан арь эгчтэй л тоглоно гэдэг байсан. Гэтэл сүүлийн үед Жиан Юроугаас салахгүй байгаа. Хүүхдийн нүд худлаа ярьдаггүй. Зөн совингоороо мэдэрдэг гэдэг. Тэр Шуан арь мөн.

Ф: Дэмий юм ярихаа боль. Чэнин жаахан хүүхэд. Юугаа мэддэг юм? Жиан Юроу гэдэг энэ эмд хууртсанаас зайлахгүй. Жиан Юроу... үхэхийг хүсээгүй бол эндээс зайл. Над руу хялалзана гэнэ ээ? чамайг...

Шу: Ээж ээ. ингэхээ боль.

Ф: Тавиадах._

Эр: Шу захирал аа. Устгасан хяналтын камерын бичлэгийг сэргээчихлээ. Эндээс Шэн авхай Чэнин авхайн эмэнд хор хийснийг харж болно.

Шу: Юу гэнэ ээ?  

Ф: Аан?

Шэн: Чамайг Чэниний эмийг хордуулсан  гэж мэдэж байсан юм аа. Намайг гүтгэж, Шу овогтынхоос хөөх зорилготой байж таараа, тийм биз дээ?

Шу: Юу хийснээ хар. Яагаад Чэнинийг хордуулж байгаа юм?

Ю: Чэнан ах аа.

Шу: Намайг тэгж дуудахаа боль.

Ф: Шуан арь. Би чамд хичнээн итгэдэг байлаа. Гэтэл миний охиныг хордуулж байдаг. Миний охины бие одоо болтол сайжраагүй байгаа. Чамаас болсон байж.

Ю: Үгүй ээ. Би биш... Чэнан ах аа.       Ээж ээ. Надад итгэ л дээ.

Шу: Ийм болчихоод байхад худлаа хэлсээр л байна уу?

Ю: Гэхдээ тэр танг Юроу эгч чанасан. Тэр өдөр гал тогооны өрөөнд удаан байсан. Тэрнийг биш гэж яаж мэдэх юм?

Ф: Үнэний ортой л юм. Гэхдээ л чи Чэниний тан руу юм хийсэн нь үнэн.

Ю: Тийм ээ. Би юм хийсэн. Гэхдээ хор хийгээгүй. Тамир тэнхээ оруулдаг эм.

Шэн: Тэр танг асгачихсан болохоор чи одоо юу ч хэлж болно.  Нотлох баримт байхгүй юм чинь.

Ю: Чэнан ах аа. Миний хэлсэн бүхэн үнэн.

Шэн: Тэгвэл Чэниний танд яг юу юу хийснээ хэлээдэх. Ямар орцтой байсан бэ?

Шу: Хурдан хэлээдэх.бүгдийг нь хэлээдэх.

*******************

Шэн: Хэлж чадахгүй юу? Би хэлээд өгөх үү?

Ю: Эгч ээ, баярлалаа. Миний Чэнинд өгсөн эмийг Цусны улаан эм гэдэг. Хүний цусаар хийдэг эм. Чэнин аутизмтай болоод олон жил болсон. Энэ эм... тэрэнд зориулсан эм.

Шэн: Худлаа яриахаа болиоч... Би ийм эм хэзээ ч сонсоогүй юм байна.

Ю: Тэнэг болоод л тэр. Итгэхгүй байгаа бол миний гарыг хар. Тэр өдөр би өөрийнхөө цусыг ашиглаж тэр танг буцалгасан. Азаар хэд хоногийн өмнө гараа зүсчихсэн.

Ф: Нээрэн зүссэн сорви байна. Шуан арь... бид нарт хэлэхгүй яасан юм бэ?

Ю: Ээж ээ. Та нарыг надаар тан хийлгэхгүй байх гэж айсан юм. Гэхдээ миний хувьд Чэнин төрсөн дүүгээс өөрцгүй. Тэрний төлөө би амиа өгсөн ч чадна.

Ф: Миний сайн бэр. Ээж нь чамайг гомдоох шахлаа. Манай гэрийнхний төлөө ингэж хичээж байхад... чамайг гомдоож байдаг.

Ю: Ээж ээ, миний жаахан зовох юу ч биш. Чэнин л эрүүл болж байвал, манай гэр бүл сайхан амьдарна. Энэ л хамгийн чухал.

Шэн: Их сайн жүжиглэж байх шив.

Ф: Чэнан. Чи Шуан арийг буруу ойлгосон байна. Хурдал. Шуан ариас уучлалт гуй.

Шу:  Тэгвэл Цусан улаан эмийг юугаар хийдгийг надад хэлээдэх.

Ю: Чэнан ах аа. Одоо ч гэсэн надад итгэхгүй байгаа юм уу? Тэгвэл би буруугүй гэдгээ батлаад өгье.  Би яг одоо... тэр танг хийж үзүүлье.

Эр: Хүн үхэх нь,  зугтаарай.

Ф: Шуан арь. Чи чинь яаж байна аа? Чэнан чамд итгэхгүй байсан ч, ээж нь итгэж байна. Чамайг ингэхээр ээж нь яах болж байна аа?

Ю: Би энийг Чэнан ахын төлөө хийгээгүй. Цусан улаан тан Чэниний өвчнийг эмчилж чадна гэвэл, эргээд эрүүл саруул болно гэвэл би хичнээн ч цус алдсан хамаагүй. Ээж ээ, нааш нь өгчих.

Ф: Болохгүй ээ, болохгүй. Эмийн сан. Эмийн сан аваад ир.

Эр:  Эзэгтэй. Эмийн сан аваад ирлээ.

Ф: Шу Чэнан. Намайг ээжийгээ гэж боддог бол Хурдан Шуан ариас уучлалт гуй. Хурдан гэрлэлтээ батлуулаад, сайхан амьдар.

Шу: Ээж ээ, уурлах хэрэггүй. Хэрвээ би үнэхээр андуурсан бол... үнэн илэрсний дараа хариуг нь арав дахин барих болно.

Ф: Юугаа яриад байгаа юм бэ? Нүдээ нээгээд хар л даа. Шуан арь Чэниний төлөө ийм юм хийж байхад, чи итгэхгүй байгаа юм уу? чи... чамд хүн чанар байна уу?

Шэн: Фан эгч ээ. Хүүгийнхээ өмнөөс та гэрлэ л дээ.

Ф: Юу гэнэ ээ? зодоод алчихна шүү. Юугаа яриад байгаа юм?

Ю: Миний хүүг яаснаа хар. Чи... дургүй хүрч үхэх нь...

Шу: Ээж ээ.

****************

Шэн: Холд. Төвөг удахаа боль.

Ю: Чи...

Шэн: Фан эгч титэм судасны эмгэгтэй юм байна. Хамаагүй уурлуулж болохгүй. Хурдан гэрт нь аваач...

Шу: Хүн ир. Эзэгтэйг гэрт нь аваачиж амраа.

Ф: Би явахгүй. Өнөөдөр Шуан арь та хоёрын гэрлэхийг заавал харна…

Шу: Ээж ээ. Ингэхээ боль л доо... Одоо таны эрүүл мэнд хамгийн чухал.

Ф: Хамаагүй. Намайг ээжээ гэж боддог л юм бол, Жиан Юроу энэ эмийг хурдан зайлуул.

Шу: Ээж ээ, та яагаад ингээд байгаа юм? Энэ хэргийг шалгаж байгаа гээд байхад.

Ф: За яах вэ. Жиан Юроу... өнөөдөр би юу... эсвэл тэр үү, нэгийг нь сонго.

Шу: Ээж ээ.

Ф: За яах вэ. Намайг яв гэж байгаа юм биз дээ? Би явъя. Би ... би явъя.

Шу: Чи түрүүлээд явж бай...

Шэн: Шу Чэнан.  Би явж болно. Чамаас ганц л юм асууя. Бид хоёр олон юм үзэж, туулсан. Чи тэрэнд итгэж байна уу, эсвэл надад итгэж байна уу?

Шу: Одоо ийм юм яриад нэмэргүй. Би нотлох баримтанд л итгэнэ.

Шэн: За яах вэ. Шу Чэнан... харамсах хэрэггүй шүү.

Эр: Шу захирал аа. Шу захирал аа. Шинжилгээний хариу гарсан. Тэр хүн жинхэнэ Шэн Шуан арь юм байна.

Ф: Юу гэнэ ээ? Тайлбарлаадах.

Эр: Энэ Шу захирлын өгсөн дээжээр Жиан авхайн эцэг эх, Шэн авхай нарт хийсэн ДНХ-ийн шинжилгээний хариу. Энэ гурван хүн холбоотой нь батлагдсан. Энэ хоёр авхайн бичгийн хэвд хийсэн шинжилгээний хариу. Жиан авхайн бичгийн хэв тэмдэглэлийн дэвтэрт байгаатай 100% тохирч байна лээ.

Ф: Ийм юм байж болох уу?

Шу: Тэгэхээр... чи үнэхээр Шуан арь мөн байх нь. Харин чи... Жиан Юроу.

Ю: Үгүй ээ. Тийм биш. Энэ хариу хуурамч байж таараа. Би яаж Жиан Юроу байх юм? Чэнан ах аа. Намайг сайн хар. Би таны Шуан арь байна.

Шу: Муу өөдгүй эм. Шуан арийн царай чамд тохирохгүй.

Ю: Үгүй ээ. Би жинхэнэ Шуан арь байна. Энэ... Жиан Юроугийн хийсэн хуйвалдаан. Нүүрээ сольсон гэж худлаа хэлж байгаа юм. Энэ нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байна. Чэнан ах аа. тэрэнд хууртаж болохгүй.

Шу: Ийм болчихоод байхад худлаа ярьсаар л байна уу? Таван минутын дотор Жиан овогтын компанийг дампууруул.

Ю: Үгүй ээ, тэгж болохгүй. Үнэнээ хэлье. Би Жиан Юроу мөн...

**************

Шэн: Жиан Юроу... Одоо л үнэнээ хэлж байх шив.

Ю: Би хүлээе. Үнэнээ хэлье. Чэнан ах аа. Жиан овогтыг зүгээр өнгөрөөчих л дөө. Надад боломж үлдээгээч дээ. Тэгэх үү?

Шу: Ингэхэд юу болсон юм? Чи тайлбарлаадах.

Ю: Шэн Шуан арийн хэлдэг үнэн. Гурван жилийн өмнө би тэрнийг машинаараа мөргөж, хүн ургамал болгосон. Жилийн өмнө, би хүчээр тэрний нүүрийг өөрийнхөөрөө сольсон. Бүгдийг нь би хийсэн.

Шу: Яагаад тийм юм хийж байгаа юм?

Ю: Би багаасаа танд хайртай байсан. Гэтэл та над руу нэг нүдээрээ ч хардаггүй байсан. Би арай гэж гэрээгээр гэрлэлтээ батлуулсан. Гэтэл та... таны сэтгэлд тэрнээс өөр хүн байдаггүй. Хүн ургамал болсон ч гэсэн, та тэрнийг л хайрладаг. Би яаж зүгээр байх юм? 

Шу: Тэгээд... чи ийм хөгийн арга хэрэглэж Шуан арийн бүх юмыг булаасан юм уу? Шуан арь ярьж чадахгүй байсан нь ч гэсэн чиний хийсэн хэрэг үү?

*****************

Ю: Мэдээж. Би халуун төмрөөр хүзүүг нь түлж, хэлгүй болгосон юм. Тэгж байж л хэн гэдгээ илчилж чадахгүй болно.

Шу: Ийм хорон санаатай эм байх гэж.

Ю: Чэнан ах аа. Би таны төлөө л хийсэн шдээ.

Ф: Өөрийнхөө төлөө гээч. Чэнан бид хоёр чамд хичнээн сайн байлаа. Гэтэл бид нарыг ингэж хуурч байдаг.

Ю: Ээж ээ, би хүний нэр барьсан ч гэсэн би үнэхээр танай гэр бүлийн гишүүн болмоор байна.

Ф: Ээж гэж дуудахаа боль. Би чамайг Шуан арь гэж бодоод л сайн байдаг байсан. Миний хувьд ганцхан Шуан арь л миний бэр. Жиан Юроу чи хэзээ ч манай босгоор алхахгүй.

Ю: та нар яаж чадаж байна аа? Тийм бол... танд нэгмөсөн хэлчихье. Танай охиныг хордуулсан хүн нь би байна.

Ф: Юу? Юу гэнэ ээ? Яагаад тэгж байгаа юм?

Ю: Тэр муу Чэнин... юу болсныг мэдэхгүй ч, Шуан арь бид хоёрын хэн гэдгийг мэдчихсэн болохоор...  үхэх ёстой. Харин ч таны аманд хор хийгээгүйдээ харамсаж байна.

Шу: Ээж ээ.

Шэн: Фан эгч ээ.

Шу: Хүн ир... Энийг хурдан аваад яв.

******************

Шу: Шуан арь. Ээжийн бие ямар байна? Хэзээ сэрэх вэ?

Шэн: Фан эгч их том цочролд орж, маш их хилэгнэсэн. Биеийн байдал нь эрсдэлтэй байна.

Шу: Тэгвэл...

Шэн: Санаа зовох хэрэггүй. Намайг байгаа цагт... муу юм болохгүй.

Шу: Шуан арь. Баярлалаа.

Шэн: Шу ноёнтон, биеэ барь.

Шу: Чи сая юу гэсэн бэ?

Шэн: Шу ноён. Дүлий болчихоо юу?

Шу: Үгүй ээ. Чи намайг Чэнан ах гэж дууддаг байсан шд.

Шэн: Өнгөрсөн бол өнгөрсөн. Одоо бол одоо.

Шу: Шуан арь. Юу хэлэх гээ вэ? Намайг хаяж байгаа юм уу? Шуан арь. Бүгд миний буруу байсан. Миний буруу.

Шэн: Хэрэггүй.

Шу: Шуан арь. Чи юу хүсээд байгаа юм бэ? Надад хэлчих, тэгэх үү?

Шэн: Чэнин хүртэл намайг таньж байхад... чи миний хэн гэдэгт эргэлзсэн.

Шу: Шуан арь, намайг уучлаарай. Би сохор байж.

Шэн: Тийм байсан бол ч яах вэ... Миний нүүр өөр болчихсон юм чинь... Гэхдээ сүй тавих үдэшлэгийн үеэр би хэлсэн... би бүгдийг нь хэлсэн. Тэгсэн ч  надад итгээгүй. Шу Чэнан. Би чамд боломж өгсөн.

Шу: Шуан арь. Би...

Шэн: Одоо болно. Би Фан эгчийг харах хэрэгтэй байна. Чи гарч бай...

Шу: За. Ямар нэг юм хэрэг бол надад хэлээрэй. Би гадаа хүлээж байя.

Шэн: Байз. Хаалгаа хаагаарай.

******************

Ю: Аав аа. ээж ээ. Та хоёр хаана байна аа?

Эх: Юроу, чи ирэв үү?

Ю: Ээж ээ. Юу болоод байна аа?

Эх: Миний охин. Манайх дампуурсан.

Ю: Юу? Шу Чэнаны хийсэн хэрэг үү?

Эх: Тийм. Чи олон аймшигтай юм хийсэн болохоор... яаж бид нарыг уучлах вэ дээ?  Гэхдээ айх хэрэггүй. Маргааш хэдүүлээ төрсөн нутаг руугаа явъя. Хэдүүлээ бүгдийг нь дахиад эхэлье.

Ю: Юу гэсэн үг вэ? Манай нутагт нууц хөрөнгө байгаа гэсэн үг үү?

Эх: Үгүй ээ. хэдэн арван га газар, хуучин байшин л байгаа.

Ю: Тэгвэл намайг тариачин бол гэж байгаа юм уу?

Эх: Хэдүүлээ хичээх юм бол дахиад хөл дээрээ босож л таараа. 

Ю: Тоглоод байгаа юм уу? Сүй тавих ёслолын үеэр та тэнэг алдаа гаргаагүй бол би яасан ч баригдахгүй байсан. Чэнан ах танаас болж намайг хөөсөн.

Эх:  Юроу. Ээж нь чамд төвөг удахыг хүсээгүй.  

Ю: Одоо ингэж хэлээд ямар хэрэг байгаа юм? Юу ч үгүй болчихоод энд юу хийж байгаа юм? Яваач...

Ю: За яах вэ. Би явъя.

Жи:  Дүү. Юу болоо вэ?

Ю: Ах аа. Ашгүй та хүрээд ирж. Надад дахиад ганц тусалчих.

Жи:  Юу юм?

Ю: Би Шу Чэнаныг үүрд өөрийн болгомоор байна.

Жи:  Санаа зовох хэрэггүй. Ах нь урмыг чинь хугалахгүй.

*****************

Ф: Ус: ус.

Шэн: Фан эгч ээ. Фан эгч ээ. Алив... Ус уу...

Ф: Жиан... үгүй ээ. Шуан арь уу? Шуан арь.  Би чамайг Жиан Юроу байна гэж бодсон. Би зөндөө олон аймигтай зүйл хийсэн. Би... чиний царайг харах зүрх алга.

Шэн: Фан эгч ээ. Бие чинь сайнгүй байгаа. Хэрэггүй юм бодох хэрэггүй.

Ф: Тэгсэн ч гэсэн намайг ингэж харж, асарч байдаг. Чамаас асуух юм байна. Чэнантай хамт байх хэвээрээ юу? Сэтгэл чинь хувирсан байна. Надаас л болсон байж таараа.

Шэн: Фан эгч ээ. Та яаж байна аа?

Ф: Би сөхөрч байгаад уучлалт гуйя.

Шэн: Фан эгч ээ. Тэгэх хэрэггүй. Таны буруу биш. Чэнан бид хоёрын дунд хэтэрхий олон үйл ойлголцол, эндүүрэл гарсан. Энэ ангал ганц хоёр хоногийн дотор алга болох эд биш.

Ф: Тэгвэл... Чэнан яавал дээр вэ? Яавал чи зөвшөөрөх юм?

Шэн: Мэдэхгүй ээ. Би таны биеийг гайгүй болохоор юмаа бэлдээд гадаадад гарч, амьдралаа шинээр эхэлье гэж бодож байна.

Шу: Шуан арь. Худлаа гэж хэл л дээ. Намайг орхихгүй биз дээ?

Шэн: Хаашаа ч явсан бай миний хэрэг. Хойшид... өөрийгөө хүндэл...

Шу: Үгүй ээ. Шуан арийг явуулж болохгүй. Буцааж авчрах хэрэгтэй. Энэ Шуан арийн дуртай хоолнууд. Өөрөө хийгээд сурчихвал баярлах нь гарцаагүй.

Эм: Залуу ноёнтон, та зүгээр үү? Би туслах уу?

Шу: Намайг тоох хэрэггүй. Би өөрөө хийчихнэ. Хулсны үндэс шарж сурах гэж байна.

Эм: Залуу ноёнтон, одоо болно оо. Би айгаад байна.

Шу: Айж байвал хурдан гар.

Эм: Том хэрэг гарах нь. Шэн авхай, та очоод хар даа. Залуу ноён гэрээ шатаах нь байна.

Шэн: Юу?

***************

Шу: Шуан арь. Хүрээд ирсэн үү? Энийг идээд үз.

Шэн: Энэ юу юм?

Шу: Энэ... чиний дуртай хулсы шарсан үндэс.

Шэн: Шу Чэнан. Намайг тэгтэл үзэн яддаг юм уу?

Шу: Би... би юу гэж чамайг үзэн ядах юм бэ? Дуртай хоолыг чинь хийж баярлуулах гэсэн юм. Харахад жаахан тийм ч гэсэн... хийгээд байвал сурчихн аа. дараа бүр сайн болно.

Шэн: Дараа?

Шу: Тийм ээ, би хоол сайн хийж сурна аа.

Шэн: Хэрэггүй. Шу ноён. Цаг заваа өөр юманд зарцуул.

Шу: Шуан арь. Юу ч хийсэн бай намайг уучлахгүй гэж байгаа юм уу?

Шэн: Би...

Шу: Зайл...

Шэн: Чэнан. Энэ сейфээр яах аргагүй оролдсон байна.  

Шу: Худалч амьтан. Надад битгий хүр.

Шэн: Тийм ээ. Яаж ч байсан... бид хоёр боломжгүй.

******************  

Эм: Залуу ноёнтон. Уухаа боль л доо.

Шу: Хойшоо бай. Би хэнд ч хэрэггүй.

Ч: Ийм ч эр хүн байх гэж. Бэр эгч ээ, хаалгаа нээ л дээ. Баларлаа. Баларлаа.

Шэн: Чэнин, битгий ай. Юу болсон юм?

Ч: Ахын бие нь муу байх шиг байна. Орондоо хэвтчихээд хөдлөхгүй байна. Та хурдан очоод хар  даа.

Шэн: Юу болсон юм?

Ч: Мэдэхгүй ээ. Хурдан явъя. Бэр эгч ээ. Хар даа. Ах яасан байна?

Шэн: Чэнин, санаа зовох хэрэггүй. Өрөөндөө очиж амар.

Ч: За.

Шэн: Чэнин, хаалгаа нээ. Чэнин.

Ч: Тэнэг ах. Ингэж л тус болохоос.

Шэн: Чэнин. Чи юу?

Шу: Шуан арь. Шуан арь, битгий яв л даа. Шуан арь.

Шэн: Хэтрүүлээд уучихсан байх шив. Шу Чэнин хэнээс ийм юм сурдаг байна аа? Яая гэх вэ, өнөөдөр буйдан дээр л унтахаас.

Шу: Шуан арь, битгий яв.

Шэн: Шу Чэнан, тавь...

Шу: Шуан арь. Чамайг санаад байна.

Шэн: Шу Чэнан. Ухаан орж үз.

Шу: Шуан арь. Яавал надад итгэх юм бэ?... яаж байж чи надад итгэх юм бэ?

Шэн: Ой санамжаа эргүүлж авснаас хойш би толинд ч харж чадахгүй болсон. Яаж ч байсан энэ царайг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Шу Чэнан. Чи надад хайртай гэдэгтээ итгэлтэй байна уу?

Шу: Юу  ч болсон бай чи үргэлж миний Шуан арь байх болно. Би ганцхан чамд хайртай байсан. Миний сэтгэл огтхон ч өөрчлөгдөөгүй.

Шэн: Нээрэн үү?

Шу: Мэдээж.

Шэн: Итгэхгүй байна.

Шу: Тэгвэл би батлаад өгье.

***************

Шу: Шуан арь. Явах гэж байгаа юм уу?

Шэн: Тийм. Явж унтлаа.

Шу: Явахгүй байж болохгүй юм уу?

Шэн: Үгүй.

Шу: Яагаад?

Шэн: Мэдэж байж...

Шу: Гэхдээ... явуулмааргүй байна...

Шэн: Өглөө болчихсон байна. Чи дахиад чадах ю... 

Ч: Баярлалаа, ах аа.

***************

Жи: Юроу. Чиний хэлсэн хүнийг авчирсан. Хар даа. мөн байна уу?

Ю: Тийм ээ, Шу Чэнин байна. Энэ зургийг Шу Чэнанд явуул. Харах юм бол... аяндаа ойлгоно.

Жи: Шу Чэнаны төлөө ингэх хэрэг байгаа юм уу?

Ю: Ганц Шу Чэнаны төлөө ингэж байгаа юм биш. Шуан арийг бодоход манай гэр бүл илүү мөнгөтэй, бас би илүү чадвартай. Гэтэл яагаад  бүгд тэрнийг хайрлаад, намайг хайрладаггүй юм? Шэн Шуан арийг зовоохын тул би юу ч хийхээс буцахгүй.

Жи: Тийм ээ. Миний дүү ч мөн дөө. Юу ч хийх байсан ах нь тусална.

*******************

Шу: Шуан арь. Чимээ гаргахгүй гэж... их хичээсэн шүү.

Шэн: Дуугүй байгаач.

Шу: Мартсанаас... Чэнин хаана байна? Яагаад ирж хоолоо идэхгүй байгаа юм?

Эм: Баларлаа, баларлаа. Хоёрдугаар авхай алга болчихож.

Шу: Алга болсон гэнэ ээ?

Эм: Би хоёрдугаар авхайг өрөөндөө тоглож байгаа гэж бодсон юм. Хоолоо ид гэж хэлэх гээд очсон чинь өрөөндөө байхгүй байна. Би хаа сайгүй хайсан ч, яаж ч хайгаад олсонгүй.

Шэн: Юу болоод байна аа? Хаашаа явдаг билээ?

Шу: Та нар хурдан хайж ол. Хайчэнийг орвонгоор нь эргүүлэх байсан ч хамаагүй Чэнинийг заавал хайж ол.

Да: Залуу ноёнтон.

 Шу: юу болсон? Чэнинаас сураг байна уу?

Да: Хоёрдугаар авхай хаалганы дэргэд бөмбөгөөр тоглож байсан байна. бөмбөгөө авах гэж гараад хүнд барьцаалагдсан байж магадгүй. Гэхдээ энэ хавийн бүх хяналтын камер эвдэрчихсэн байна лээ. Хаашаа явсныг нь мэдэх арга алга. Залуу ноёнтон...

Шу: Надад санаа зовох хэрэггүй. Явж хай.

Шэн: Хэрэггүй. Чэнинийг Жиан Юроу барьцаалчихаж.

Шу: Юу гэнэ ээ? Юу гэнэ ээ?

Шэн: Чэнинийг хүлсэн зурагаа надад явуулчихсан байна. маргааш чамайг хэлсэн газарт очиж Чэнинийг солилцож болно гэж байна. өөр хүнтэй очих юм бол тэрнийг шууд ална гэж байна.

Шу: За. Хурдан тэрний хэлснээр хий.

Да: Залуу ноёнтон. Үгүй ээ, явж болохгүй. Таныг очсон ч гэсэн хоёрдугаар авхайг явуулахгүй.

Шэн: Тийм ээ. Энэ занга байж таараа. Чамайг очсон ч гэсэн Чэнинийг явуулахгүй.

Шу: Өөр юм хэлэх эрэггүй.  Би аль хэдийн шийдсэн.

Шэн: Гэхдээ...

Шу: Шуан арь. Ээжийг сайн харж байгаарай.

Шэн: Гэхдээ... Арай гэж буцаж нийлчихээд... чамд муу юм болбол би яах болж байна аа?

Шу: Шуан арь. Санаа зовох хэрэггүй. Би заавал эргэж ирнэ.

*****************

Шу: Та нар намайг хааш нь авч яваа юм? Миний дүү хаана байна?

Жи: Ирчихлээ.

Шу: Чэнин.

Жи: Битгий хөдөл.

Шу: Би та нарын шаардсанаар хүрээд ирлээ. Яагаад Чэнинийг явуулахгүй байгаа юм?

Ю: Чэнан ах аа, санаа зовох хэрэггүй. Энэ хүртэл ирчихээд сууж, ярилцахгүй юм уу?

Шу: Жиан Юроу. Хэлсэн амнаасаа буцаж байна  уу?

Ю: Тийм бол  юу гэж? Та яаж чадах юм?

Шу: Тэгэхээр чи анхнаасаа барьцааны хүн солих бодолгүй байжээ?

Ю: Мэдээж шдээ. Энэ хүүхэд... миний хэн гэдгийг илчилсэн. Би заавал өшөөгөө авна.

Шу: Чэнинийг яачихсан юм?

Ю: Дахиад яасан намайг хаяхгүй гэж амлах юм бол... тэрнийг явуулж болох л юм.

Шу: Битгий мөрөөд.

Ю: Тэгвэл үхэх л болж дээ.

Шу: Чи чадах уу? Ороод ир...

Ю: Юу вэ? Та нар... та нар энэ газрыг яаж мэдсэн юм?  Намайг тавь.

Эр: Жиан Юмин. Залуу ноёнтныг хурдан сулла. Үгүй бол... би энийг алчихна шүү.

Жи: Юу болоод байгаа юм?

Шу: Та нараас сурсан юм.

Жи: Би 3 хүртэл тоолно. Тэгээд зэрэг тавина шүү.

Эр:. Болж байна. гурав. Хоёр. Нэг.

Жи: Миний дүү тавь... Зүгээр үү?

Шу: Би зүгээр. Хурдан Чэнинийг шалга. Чэнин хаана байна? Тэрнийг хаана нуусан бэ?

Ю: Чэнан ах аа. Бид хоёрыг тийм тэнэг гэж бодоо юу? Шу Чэнин юу гэж энд байх вэ дээ. Таны яасан ч олж чадахгүй газар нуучихсан.

Шу: та нар тэрнээс юу хүсээд байгаа юм?

Ю: Их амархан. Хурдан бууж өг. Та нарын нэг нь ч дагаж болохгүй. Шэ Чэнин маргааш өглөө гэхэд Шу овогтынд оччихсон байх болно. Энэ удаа элдэв заль хэрэглэх хэрэггүй шүү. Үгүй бол... Чэнин аймшигтай үхлээр үхэх болно.

Шу: За яах вэ. Би явъя.

Эр: Хоёрдугаар авхай эргээд ирлээ.

Шэн: Чэнин. Чэнан яасан?

Эр: Залуу ноёнтон...Яасан гэж?

Эр: Ах дүү Жиангийнхан бариад явчихсан.

Шэн: Хаашаа явсан бэ? Хурдан хайж ол.

********************

Шу: Энэ юун газар вэ?

Ю: Гал гарсан агуулахыг санаж байна уу? Дотор нь нууц лаборатори байдаг юм. Жилийн өмнө Шэн Шуан арь бид хоёрын нүүрийн энд сольсон.

Шу: Яах гээ вэ?

Жи: Дүү. Би бэлэн.

Шу: Арай... Надтай нүүрээ солих гээ юу?

Ю: Чэнан ах аа. Таныг ийм наргианч гэж мэдээгүй юм байна. Айх хэрэггүй. Би тантай үүр хамт байхыг л хүсч байна.

Шу: Та нар яах гээд байгаа юм?

Ю: Өвдөгийг чинь ухаж аваад... бас... өрөвдөлтэй тахир дутуу амьтан болгоно. Тэгвэл бид хоёр хэзээ ч салахгүй хамт байж болно.

Шу: Жиан Юроу. Галзуураа юу? Намайг тавь.

Ю: Ах аа. Чэнан, их өвдөж байна уу? Жаахан тэсчих. Удахгүй дуусна...

***************

Ф: Шуан арь. Яасан бэ?

Шэн:Зүгээр ээ. Зүгээр л... хэд хоног сайн амраагүй болохоор тэгж байгаа юм.

Ф:  Тийм байх ёсгүй. Сүүлийн үед гэрийн үйлчлэгч нар хүртэл сонин байсан. Надад худлаа яриад байгаа юм уу? Юу болсон юм бэ?

Шэн: Фан эгч ээ. Чэнан...

Ф:  Яасан гэж?

Шэн:  Жиан овгийн ах  дүү хоёр аваад явчихсан. Би хотоор нэг хайлгахаар хүмүүсээ явуулсан. Одоо болтол сураг алга. Фан эгч.

Ф:  Зүгээр ээ. Надад туслаадах. Би таван том овгийг цуглуулъя. Чэнаныг заавал олно оо... Энэ бол Жианчэний хамгийн том нэр нөлөө бүхий таван овгийн удирдагчид. Манай Шу овог хэр баргийн тусламж гуйдаггүйг та бүхэн мэдэж байгаа. Энэ удаа... үнэхээр өөр арга байсангүй. Энэ удаа надад туслаач дээ. Би урьдчилаад талархая.

Эр: Эзэгтэй. Ёсорхох хэрэггүй. Ямар тусламж хэрэгтэй байгааг шууд хэлчих. Бид нар чадлаараа хичээх болно.

Эр эр: Тийм ээ. Тийм.

Ф: Ямар ч хамаагүй аргаар миний хүү, Чэнаныг  олоход туслаач дээ.

****************

Ю: Чэнан ах аа. Гурав  хоног болчихлоо. Хэлэн дээрээ юу ч тавьсангүй. Санаа зовоо үхэх нь. Хайр аа. гуйж байна. жаахан идчих  л дээ. Тэгэх үү? Алив...

Шу: Зайл!

Ю: Шу Чэнан. Чамайг алж чадахгүй гэж бодоо юу?

Шу: Үгүй ээ. чаддаг юм бол яг одоо намайг алаадах. Ингэж тамлахаа боль.

Ю: Үхэхийг хүссэн юм биз дээ? Хүслийг чинь гүйцээж чадахгүй нь дээ. Зуу хүртлээ амьдарч, миний зугааг гаргаж, миний өгсөн хоолыг идэж амьдар. Ид гэж байна.

***************

Ф: Нөхөд өө, ямар нэг сураг гарав уу?

Эр: Бид нар... Жианчэнийг орвонгоор нь эргүүлчихээд ирлээ. Эрлээ муж даяар болгож өргөжүүлсэн ч гэсэн хүүгийн чинь ул мөрийг олсонгүй.

Ф: Аан?

Шэн:Фан эгч ээ. Ах нар аа, дахиад сайн эрээд үзээч дээ. Тэр гурав яасан ч хол явж чадахгүй.

Эр: За. Гэхдээ дахиад сайн бодоод үз. Ах дүү Жиангууд хаашаа явсан байж болох вэ? жишээлбэл... Тэр хоёрт нууц хөрөнгө байдаг уу?

Шэн: Байгаа. Нэг газар байгаа. Би бүр таг мартчихаж.

****************

Ю: Өнөөдөр үгэнд ороод сайн байна. Чэнан ах аа. Одооноос өдөр болгон дуулгавартай байна гэж амал. Хоолоо сайн идэж, сайн унтана шүү. За юу? Хэл л дээ... Хэлээ залгичихаа юу? Муухай харж байна уу? Их зан гаргаж байх шив. Гэхдээ зүгээр ээ. Надад Чэнан ахын энэ зөрүүд зан таалагддаг. Энд бид хоёроос өөр хэн ч байхгүй. Надад буу өгөх хүртэл чинь...  удаанаар тамлах хугацаа надад хангалттай байгаа... За яах вэ. Би явж амарлаа. Томоотой байгаарай.

Шэн: Чэнан.

Шу: Шуан арь.

Шэн: Чэнан. Хөл чинь яасан юм бэ?

Шу:  Санаа зовох хэрэггүй. Надтай явбал холдож чадахгүй. Хурдан зугт.

Шэн: Үгүй ээ. Заавал чамайг авч явна.

Жи: Өнөөдөр... та хоёрын хэн нь ч явж чадахгүй.

Шэн:  Жиан Юмин. Хүний мөсгүй амьтад.

Ю: Чэнан ахыг надад өгөх юм бол чамайг явуулж болох юм.  

Шу: Шуан арийг явуул. Тэрэнд хүрэх юм бол... би хэлээ хазаж амиа хорлоно.

Ю: Тэгээч дээ. Тэгвэл би та хоёрын чандрыг нэгийг нь хойд туйлд, нэгийг нь өмнөд туйлд аваачиж цацна. Та хоёр сүнс болсон  хамт байж чадахгүй.

Шу: Солитой амьтан.

Ю: Тийм ээ, би солиорсон. Тэгээд юу гэж? Ах аа. энэ өлөгчнийг бариад ав.

Шэн: Яах гээ вэ? Битгий ойрт.

Шу: Шуан арь.

Шэн: Намайг тавь...

Ю: Тэрний үхэхийг өөрийнхөө нүдээр хар.

Эр: Зогс.

Ю: Юу болоод байна  аа? та нар эндхийг яаж олсон юм? Яасан ч зөвшөөрөхгүй.

Шэн: Та хоёр... ах дүү Жианг хурдан цагдаагийн газарт аваачиж өг.

Эр: Мэдлээ.

Ю: Шэн Шуан арь. Шу Чэнан. Сүнс болсон ч та хоёрыг зүгээр орхихгүй дээ.

****************

Шэн: Намайг тавь...

Шу: Шуан арь. Шуан арь хурдан зугт. Шуан арь.

Шэн: Чэнан. Би энд байна. Сэр л дээ. Чэнан.

Шу: Шуан арь. Би зүгээр байна.

Шэн: Чэнан. Би зүгээр ээ. Санаа зовох хэрэггүй. Энэ удаа хоёулаа яасан ч салахгүй.

Шу: Гэхдээ, миний хөл... босо аргагүй болсон. Чамд бүх насаараа дарамт болж чадахгүй. Чи яв...

Шэн: Үгүй ээ. би явахгүй. Хоёулаа эмчлүүлнэ. хиймэл үе хийлгэсэн ч болно. Хоёулаа тэгж зовж байж нийлчихээд... намайг битгий түлх л дээ. Тээгэх үү?

Ф: Шуан арийн хэлдэг зөв. 

Шу: Ээж ээ. Ачлалгүй хүү нь таны санааг зовоочихлоо. Таны бие яаж байна?

Ф: Надад санаа зовох хэрэггүй. Шуан арь чиний дэргэд байгаа цагт миний зүрхэнд санаа зовох хэрэггүй. Зүгээр л эмчилгээгээ сайн хийлгээд хурдан эдгэхээ бод.

Шэн: Тийм.

Шу: За.

**************

Шу: Болгоомжтой.

Шэн: Чэнан. Би зүгээр ээ. Чи... чи орж амар.

Шу: Зүгээр ээ. мэс засал амжилттай болсон. Одоо үсэрч, гүйсэн ч болно. Санаа зовох хэрэггүй.

Ч: Ах аа, бэр эгч ээ. тоглоё л доо.

Шу: Нааш нь...

Төгсөв.

Back to episodes Go home