05-04

“Вэнь хатагтайн өшөө авалт”

Линк: https://www.youtube.com/watch?v=ujlhn9rImDs

 

Дүрүүд:

Нэр

Тайлбар

Ву Тинчен

Киноны эрэгтэй гол дүр, Ву Групп-ийн өв залгамжлагч, баян чинээлэг залуу.

Вэнь Инин

Ву Тинчений төрсөн ээж. Гадаадад 10 жил анагаах ухааны судалгаа хийж ирээд Ву Групп-ийн шинэ ерөнхийлөгч болдог.

Хань Бинбин

Киноны эсрэг талын гол дүр. Тинчений сүйт бүсгүй байсан боловч шунал болон хорон санаанаасаа болж бүх зүйлээ алддаг.

Хань Гуанзун

Хань Бинбиний дүү. Дээрэнгүй, бүдүүлэг зантай, Вэнь Инин-ий гарыг хугалдаг залуу.

Туслах Жан

Ву Тинчений үнэнч туслах, нарийн бичиг.

Дун менежер

Ву Тинченийг өсгөсөн, түүнд аав шиг нь байдаг, Ву гэр бүлийн менежер

Дуду

Вэнь Инин-ий аварсан бяцхан хүү

Худалдагч эмэгтэй

Шударга ёсны талд зогсож, Хань Бинбиний хэргийг илчлэх бичлэгийг хадгалж байсан гэрч.

Хань аав:

Хань Бинбиний аав

Менежер Ли

Хань Бинбинд тусалж Ву Тинченд эм өгөхөд оролцсон боловч дараа нь баримтыг дэлгэсэн зочид буудлын менежер.

 

Үйлчлүүлэгч: Худалдагч аа, таваг өгөөч.

Худалдагч: Май, дуртайгаа аваарай.

За энэ байна. Болгоомжтой байгаарай, халуун шүү!

Үйлчлүүлэгч: За, баярлалаа.

 

Үйлчлүүлэгч: Зогс! Зогс!

Эмэгтэй: Баларлаа. Хагарчихсан байна.

Эрэгтэй: Чөтгөр ав гэж!

 

Үйлчлүүлэгч: Хүү минь, чи зүгээр үү?

Эмэгтэй: Чи муу новш... Миний төлөвлөгөөг баллачихлаа. Чи мэдэж байна уу? Чи намайг баллачихлаа. Энэ ямар үнэтэй эд гэдгийг мэдэх үү?

Үйлчлүүлэгч: Энэ зам бол явган хүний болон унадаг дугуйн зам. Чи уг нь энд машин барьж орж ирэх ёсгүй байсан юм. Хүүхэд дайрах дөхлөө. Чи энэ хүүхдээс уучлалт гуй.

Эмэгтэй: Уучлалт гуй гэнэ ээ? Та нар шиг юмнуудаас уу? Та нар шиг хөдөөний бүдүүлэг хүмүүс үхнэ үү байна уу хэнд ч хамаагүй. Харин миний энэ зүйл бол үнэлж баршгүй үнэтэй. Чи арван удаа амьдраад ч төлбөрийг нь төлж чадахгүй.

Үйлчлүүлэгч: Чи галзуураа юу? Хүний амь насыг яаж мөнгөөр хэмжиж болох юм?

Эрэгтэй: Хөөе,чи миний эгчийн юмыг хагалчихлаа. Үүнээс чинь болоод эгчийн минь сэтгэл өвдөж, баян айлд бэр орж чадахгүй болбол яах юм? Миний тансаг зэрэглэлийн машинууд, дарвуулт онгоцны төлбөрийг чи төлж чадах уу?

Үйлчлүүлэгч: Юу эвдэрсэн юм бэ? Би төлж өгье. Гэхдээ чи одоо энэ хүүхдээс заавал уучлалт гуйх ёстой.

Эмэгтэй: Төлнө гэнэ ээ? Ийм ядуу зүдүү, арчаагүй байж үү? Чи төлбөрийг нь төлж чадах юм уу? Энэ бол миний найз залуугийн ээжид өгөх бэлэг байсан юм. Чи үүнийг хагалчихлаа. Үнэлж баршгүй эд. Чи амиараа ч үүнийг төлж дийлэхгүй. Гуанзун, үүнийг бариад ав.

Гуанзун: За.

Үйлчлүүлэгч: Та нар юу хийгээд байгаа юм?

Гуанзун: Зүгээр байж бай.

Үйлчлүүлэгч: Намайг тавь.

Эмэгтэй: Миний бүх төлөвлөгөө нурчихлаа. Чамайг яасан ч зүгээр орхихгүй.

 

Үйлчлүүлэгч: Энэ хайрцаг... Яагаад ийм танил харагдаад байна вэ?

Худалдагч: Боль! Хэрвээ энэ хүн чамайг зогсоогоогүй бол чи хүн дайрах байлаа. Хүн үхэх байсан. Чи мэдэж байна уу? Чи түүнд талархах хэрэгтэй байтал эсэргээрээ чи түүнийг цохичихлоо. Энэ хорвоод шударга ёс гэж алга уу?

Эмэгтэй: Би чамд хэлье. Намайг сайн харж ав. Надад мөнгө хангалттай их байна. Чи, бас чи... та нар шиг дорд хүмүүсийн хувь тавиланг би бүгдийг нь мөнгөөрөө шийдэж чадна.

Худалдагч: Та нар...

Гуанзун: Чи эндээс тонил! Үгүй бол би хүүг чинь авч явна шүү. Зайл! Тонил!

 

Эмэгтэй: Өнөөдөр Тэнгэрийн хаан өөрөө ирсэн ч чамайг аварч чадахгүй.

Үйлчлүүлэгч: Бид хууль дүрэмтэй нийгэмд амьдарч байна. Чиний энэ үйлдэл гэмт хэргийн бүлэглэлийнхнээс юугаараа ялгаатай байгаа юм бэ?

Эмэгтэй: Хуульт ёсны нийгэм гэнэ ээ? Би бол хууль. Надад маш их мөнгө байна. Өнөөдөр би энд байгаа цагт чамайг энд үхтэл чинь зодно. Хэн ч надад юу ч хэлж чадахгүй.

 

Туслах: Энэ хэн бэ? Яагаад ийм танил харагдаад байна вэ? Хань хатагтай, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал дуусчихлаа. Намайг түрүүлж ирээд танд мэдэгд гэсэн. Тэр удахгүй ирнэ.

Хань Бинбин: Би энэ хөдөөний бүдүүлэг амьтныг зохицуулж дуусаад тэгээд дараа нь ТУЗ-ийн даргын ээжийг очиж авна.

Туслах: Хүн авах нь нэн тэргүүний зорилт. Бусад зүйлийг одоохондоо хойш тавья.

Хань Бинбин: Энэ муу сая юу хийснийг мэдэж байна уу?

Гуанзун: Тэр миний хүргэн ахын ээжид өгөх бэлгийг хагалчихсан.

Туслах: Юу? Энэ чинь ТУЗ-ийн дарга ээжийгээ баярлуулахын тулд тусгайлан бэлдсэн зүйл шүү дээ. "Паклитаксел" нано хэмжээст хандын урвалж. Дэлхий дээр цорын ганц байдаг. Энэ бол үнэлж баршгүй эд.

 

Эрэгтэй: Нээрээ, ээж ээ... Би танд зориулж олсон юм. Дэлхий дээрх цорын ганц "Паклитаксел" нано хэмжээст хандын урвалж. Танд заавал таалагдах болно.

Ээж: Ийм их сэтгэл гаргах гэж. Ээжид нь таалагдах болно оо.

 

Үйлчлүүлэгч: Боломжгүй. Энэ урвалжийн сав дэлхий дээр ганцхан л байгаа. "Ву Групп"-ийн ерөнхийлөгч Ву Тинчений гарт байсан юм. Яаж яваад чиний гарт орчихов?

Гуанзун: Чи мэдэх үү? Миний эгч хэн болохыг? Миний эгч бол Ву Группийн ерөнхийлөгч Ву Тинчений сүй тавьсан бүсгүй.

Үйлчлүүлэгч: Чи Хань Бинбин байх нь ээ?

Хань Бинбин: Яаж байна? Айж байна уу? Би улсын хамгийн баян хүнтэй гэрлэх гэж байна! Хамгийн баян хүний эхнэр болох эмэгтэй... Хэрвээ чи байгаагүй бол би тэр урвалжийг Тинчений ээжид бэлэглэх байсан юм. Бүгд чамаас боллоо. Бүх зүйл сүйрчихлээ.

 

Ээж: Санаанд оромгүй юм. Хань Бинбин ийм их зантай, дарангуйлагч байсан гэж үү. Ийм ёс суртахуунгүй хүнийг би хүүтэйгээ гэрлэхийг хэрхэвч зөвшөөрөхгүй.

Ву Тинчен: "Хөх тэнгис" зах зээлийг эзэл. Нэг хүнд ногдох ногдол ашиг 100,000-аас дээш байлга. Шийдвэр гарлаа. Өнөөдрийн хувьд ингээд боллоо. Хурлаа дуусгая.

Ажилтан: Энэ маш сайн санал байна! Тийм ээ.

 

Хань Бинбин: Тусламж дуудмаар байна уу? Битгий мөрөөд.

Автомат хариулагч: Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна.

Ву Тинчен: Яагаад холбогдох боломжгүй байгаа юм бэ?

Автомат хариулагч: Таны залгасан дугаар холбогдох боломжгүй... Таны залгасан дугаар...

Ву Тинчен: Холбогдох боломжгүй байна. Ямар нэг зүйл болсон юм болов уу? Үгүй ээ. Би ээжийгээ очиж авах хэрэгтэй.

Хүн ир. Машин бэлд.

 

Ээж: Миний утас... Хань Бинбин, би чамайг зүгээр орхихгүй дээ.

Хань Бинбин: Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Надтай ингэж харьцаж зүрхэлнэ гэнэ ээ? Солиотой юм уу?

Вэнь Инин: Би бол Ву Тинчений ээж, Вэнь Инин байна.

 

Гуанзун: Чи Вэнь Инин гэнэ ээ? Тэгвэл би энэ улсын хамгийн баян хүн Ву Тинчен байх нь ээ.

Хань Бинбин: Чи яаж хүний нэр барьж чаддаг байна аа! Тинчений ээж гэнэ шүү? Үүнд чинь итгэнэ гэж бодоо юу? Намайг хуурч чадна гэж санаа юу?

Гуанзун: Вэнь Инин бол хамгийн баян хүний ээж. Мэдээж тэр гоёмсог хувцасласан, эрхэмсэг нэгэн байгаа. Чам шиг хөдөөний бүдүүлэг амьтан биш!

Эгч ээ, би одоо яах вэ?

Хань Бинбин: Чи өөрийгөө Вэнь Инин гэсэн үү? Би одоо Тинчен рүү залгана. Чамайг тэр болгож өгөх биз. Гуанзун, машин руу очоод миний утсыг аваад ир.

 

Хань Бинбин: Сайн уу, хонгор минь.

Ву Тинчен: Чи ээжийг авсан уу?

Хань Бинбин: Үгүй ээ, би замдаа явж байна. Нэг хүн чиний ээждээ өгөх гэж байсан бэлгийг хагалчихлаа.

Ву Тинчен: Юу? Хэн миний ээждээ өгөх бэлгийг эвдэж зүрхэлдэг байна аа? Би хэзээ ч зүгээр өнгөрөөхгүй дээ.

Хань Бинбин: Тинчен, санаа зоволтгүй ээ. Би заавал түүнийг зохицуулах болно.

 

Гуанзун: Зүгээр байж бай.

Вэнь Инин: Зүгээр л бууж өг. Ву Тинчен хэзээ ч чам шиг эмэгтэйтэй гэрлэхгүй.

Хань Бинбин: Чи юу гэнэ ээ?

Вэнь Инин: Ву гэр бүл... чам шиг ийм хорон санаатай, соёлгүй эмэгтэйг гэртээ хэзээ ч оруулахгүй.

Хань Бинбин: Чи намайг хараана гэнэ ээ! Гуанзун, машинаас тэр бензинтэй савыг аваад ир.

Гуанзун: За.

Хань Бинбин: Би чамайг хордуулж, хэлгүй болгоно. Чамайг дараа нь дахиж ийм дэмий юм ярьж чадахгүй болгоно. Чи очоод үүнийг барьж бай.

Туслах: За. Битгий хөдөл.

Вэнь Инин: Намайг тавь! Намайг тавь! Хань Бинбин, чи харамсах болно доо.

Хань Бинбин: Өшөө сайн асга!

Гуанзун: Эгч ээ, энд ус байгаа юм шиг байна.

Хань Бинбин: Арчаагүй юм. Чи ийм энгийн зүйлийг ч хийж чадахгүй байгаа юм уу? Сая машин зогсоох гэж ашигласан гар чинь энэ үү?

Вэнь Инин: Юу гэнэ ээ?

Хань Бинбин: Энэ гар ийм муу зүйл хийсэн юм чинь, хэрэглэхгүй байсан нь дээр.

Гуанзун: Чи миний эгчийг түлхэнэ гэнэ ээ?

Хань Бинбин: Гуанзун, гарыг нь хугал.

Гуанзун: За.

Вэнь Инин: Аа!

Туслах: Одоо болно. Зодохоо зогсоо.

Хань Бинбин: Чи энэ хүний төлөө гуйна гэнэ ээ? Чи намайг юман чинээ бодохгүй байна уу?

Туслах: Тэгж зүрхлэхгүй ээ.

Хань Бинбин удахгүй ноён Ву-гийн эхнэр болно. Одоо түүнийг гомдоож болохгүй.

Миний хэлэх гэсэн зүйл бол, залуу эзэн зодож ядарсан байх... бид түүнийг өөр аргаар тамлаж болно шүү дээ.

Хань Бинбин: Тэр чинь дээр юм байна. Өөр ямар арга байна? Гуанзун, түүний хувцсыг тайл.

Гуанзун: За.

Вэнь Инин: Та нар тэгээд үзээрэй.

Хань Бинбин: Надад айх юм юу байгаа юм бэ? Би зөвхөн нүцгэлэхээс гадна, зураг авна. Гуанзун, утсаа надад өг. Би бүх хүнд чиний нүцгэн зургуудыг үзүүлэх болно.

Вэнь Инин: Намайг тавь! Намайг тавь!

Туслах: Энэ чинь ноён Ву-гийн эхнэртээ өгсөн хүзүүний зүүлт байна шүү дээ. Чамд яагаад энэ байгаа юм бэ?

Хань Бинбин: Чи юу гэнэ ээ?

Туслах: Энэ бол ноён Ву-гийн нас барахынхаа өмнө эхнэртээ өгсөн зүүлт байна.

Хань Бинбин: Тэр үнэхээр мөн гэж үү?

Алив чи сайн хараатах. Хурдал! Утсаа байж бай.

Туслах: За. Хань хатагтай, санаа зоволтгүй ээ. Энэ биш байна. Намайг компанид ороход Вэнь Инин аль хэдийн гадаадад эрдэм шинжилгээний ажил хийхээр явчихсан байсан болохоор би түүнтэй хараахан уулзаж амжаагүй байна. Гэхдээ тэр ийм хүн байх боломжгүй. Энэ гарцаагүй Вэнь Инин биш байна.

Вэнь Инин: Буцаагаад өг.

Гуанзун: Номхон бай. Битгий хөдөл.

Чи муу нохой, намайг хазна гэнэ ээ?

Вэнь Инин: Зүүлтийг минь буцааж өг.

Хань Бинбин: Энэ муу хэрэггүй зүүлтний төлөө... чамайг ийм их сандарна гэж бодсонгүй. Чи миний юмыг эвдэлсэн юм чинь, би ч бас чиний юмыг эвдэлье.

Вэнь Инин: Хэрэггүй... хэрэггүй ээ. Энэ бол миний нөхрийн надад үлдээсэн цорын ганц зүйл. Би чамаас гуйж байна. Надад буцаагаад өгөөч.

Хань Бинбин: Өгөх өө? Тэгье л дээ. Гэхдээ өвдөг сөхрөөд, надад гурван удаа мөргө. Тэгээд газар хэвт, намайг дээгүүрээ алхуул. Тэгвэл би чамд өгье. Яасан? Дургүй байна уу? Тэгвэл энэ зүүлтийг хүсэхгүй байгаа юм байна, тийм үү?

Вэнь Инин: Би зөвшөөрч байна. Би тэгье. Хэрвээ би тэгвэл чи надад буцааж өгөх үү?

Хань Бинбин: Би бол Хань Бинбин, хэзээ ч худал хэлдэггүй. Хий.

Вэнь Инин: Амласнаа биелүүлээрэй.

 

Ву Тинчен: Юу болоод байна вэ? Гэнэт цээж минь өвдөх чинь.

 

Вэнь Инин: Одоо чи зүүлтийг надад буцааж өгч болно биз дээ?

Хань Бинбин: Буцааж авах аа? Яасан ч үгүй.

Вэнь Инин: Хэрэггүй... Хань Бинбин, чи харамсах болно доо.

Хань Бинбин: Одоо ч гэсэн зөрүүдэлсээр байна уу? Энэ бол намайг гомдоовол юу болдгийн жишээ.

Ву Тинчен: Энэ Бинбиний машин биш үү? Яагаад энд байдаг бил ээ?

 

Ву Тинчен: Энэ Бинбиний машин биш үү? Яагаад энд байдаг бил ээ?

 

Хань Бинбин: Яасан? Гайхаж байна уу? Миний нүдэнд чи зүгээр л нэг шоргоолжтой адилхан. Би зөөлөн сэтгэлтэй хүн ч чамайг бяц дарж чадна.

Вэнь Инин: Чи хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээх болно доо. Төлөөсийг нь ч төлнө.

Хань Бинбин: Гэнэн юм аа. Хүчтэй салхинаас айхгүй байна уу? Хэл чинь хальтарч байна уу? Чам шиг эмэгтэй үхсэн ч хамаагүй. Харин би удахгүй хамгийн баян хүнтэй гэрлэнэ. Чи хичнээн хичээсэн ч миний гараас мултарч чадахгүй.

Гуанзун: Эгч ээ, та зүгээр үү?

Хань Бинбин: Миний хамар...

Гуанзун: Ашгүй, хэлбэр нь алдагдсангүй. Үгүй бол хурим дээр аймшигтай харагдах байлаа.

Хань Бинбин: Чи муу новш, намайг асуудалд оруулах дөхлөө. Тинчений хуримд төгс харагдах хэрэгтэй.

Вэнь Инин: Хурим гэнэ ээ? Чи хурим гэж мөрөөдсөөр л байна уу. Ээж нь зөвшөөрөхгүй байгаа цагт тэр чамтай гэрлэхгүй.

Хань Бинбин: Чи... хэрвээ чамаас болоогүй бол эм эвдрэхгүй байсан юм. Тэгсэн бол Тинчений ээж надад дургүйлхэх шалтгаан байхгүй. Та хоёр энийг барьж бай.

Вэнь Инин: Чи юу хийх гээд байна? Намайг тавь!

Хань Бинбин: Чи миний урвалжийг хагалсан, тиймээс би чиний нүүрийг бас зэрэмдэглэх болно.

 

Вэнь Инин: Чи надтай ингэж харьцаж яаж зүрхэлнэ вэ? Миний хүү бид хоёр чамайг хэзээ ч зүгээр орхихгүй дээ.

Хань Бинбин: Чи үнэхээр өхөөрдөм юм. Чиний хүү чинь ч бас өхөөрдөм амьтан байж таарна. Та нар хэн юм бэ? Надтай ингэж ярих зоригтой аан?

Вэнь Инин: Чи харамсах болно доо.

Хань Бинбин: Хань Бинбин миний үгийн санд "харамсах" гэдэг үг байхгүй.

 

Ву Тинчен: Та нар юу хийж байгаа юм?

Вэнь Инин: Хүү минь...

 

Ву Тинчен: Та нар юу хийж байгаа юм?

Чи эхлээд ээжийг очиж авах ёстой юм биш үү?

Гуанзун: Хүргэн ах аа, та эгчийг минь авахаар ирсэн үү?

Ву Тинчен: Юу болоод байна вэ? Та нар юу хийж байгаа юм бэ?

Хань Бинбин: Тинчен, тэр чиний ээждээ өгөх бэлгийг хагалчихсан.

Гуанзун: Миний замаас холд. Би чамд хэлье. Чи хүргэн ахын маань ээждээ өгөх бэлгийг хагалчихсан. Чиний жаргалтай өдрүүд удахгүй дуусна.

Ву Тинчен: За за... одоо хамаагүй. Би ээжтэй утсаар холбогдож чадахгүй байна. Бид түүнийг хурдан олох хэрэгтэй.

Хань Бинбин: За, явцгаая.

Вэнь Инин: Хүү минь...

Ву Тинчен: би ээжийнхээ дууг сонсох шиг боллоо.

Хань Бинбин: Юу болоо вэ? Ээжийгээ олох нь хамгийн чухал биш гэж үү? Эхлээд явцгаая.

Ву Тинчен: За.

Вэнь Инин: Хүү минь... хүү минь...

 

Худалдагч: Байна уу? Түргэн тусламж уу? Энд хүн хүнд бэртсэн байна. Хурдан ирээрэй! Хаяг нь Гуанмин замын Жи-Ань эгнээ, хажуу талын жижиг зам.

Хүү: Авга эгч ээ, битгий айгаарай. Миний ээж аль хэдийн цагдаад мэдэгдсэн. Цагдаа нар удахгүй ирнэ.

Вэнь Инин: Гар утас...

Худалдагч: өө, утсыг нь аваар ир хурдал.

 

Худалдагч: Та сэрчихэв үү? Удаан, удаан хөдлөөрэй. Таныг ухаангүй байхад чинь би утсыг чинь засуулчихсан. Та гэр бүлийнхэн рүүгээ хурдан залгах хэрэгтэй. Тэд танд маш их санаа зовж байгаа байх.

Вэнь Инин: Баярлалаа.

Худалдагч: Зүгээр дээ.

Вэнь Инин: Хүү минь...

Ву Тинчен: ээж ээ!

Вэнь Инин: Хүү минь...

Ву Тинчен: Уучлаарай, би хоцорчихлоо. Эмч ээ, миний ээж ямар байна вэ?

Эмч: Вэн хатагтай хүнд бэртсэн. Гар нь хугараад зогсохгүй нүүр нь бас хурц зүйлээр зүсэгдсэн байна. Анх эмнэлэгт ирэхэд үнэхээр аймшигтай байсан.

Ву Тинчен: Эмч ээ, ээжийн минь нүүр ямар байна вэ?

Эмч: Нүүр нь хүнд гэмтсэн. Сорви үлдэж магадгүй, магадгүй ирээдүйд арилахгүй ч байж мэднэ.

Ву Тинчен: Миний ээжийн нүүрийг хэн ийм болгосныг олж мэдвэл би түүнийг зүгээр орхихгүй дээ! Би нүүр зүсэхээс илүү их өвдөлтийг мэдрүүлж хариугаа авах болно доо. Ээж ээ, надад хэл дээ. Би хэзээ ч зүгээр өнгөрөөхгүй.

Вэнь Инин: Хүү минь, ээж нь өөрөө өшөөгөө авмаар байна.

Ву Тинчен: За.

Вэнь Инин: Нээрээ хүү минь, чиний найз бүсгүй яагаад чамтай хамт ирээгүй юм бэ?

Ву Тинчен: Бинбин танд бэлэг бэлдэх гэж байсан болохоор ирээгүй. Бинбин бол дөлгөөн, сайхан сэтгэлтэй, боловсролтой, ухаалаг охин. Би түүнтэй гэрлэвэл... ээж ээ, та зөвшөөрөх үү?

Вэнь Инин: Ямар дөлгөөн, сайхан сэтгэлтэй хүн бэ! Мэдлэгтэй, ухаалаг гэнэ ээ? Хүү минь, хэрвээ чамд таалагдаж байвал ээж нь чамайг хорихгүй.

Ву Тинчен: Нээрээ гэж үү, ээж ээ? Та зөвшөөрчихлөө.

Вэнь Инин: Гэр бүлийн зоог зохион байгуулцгаая. Албан ёсоор уулзаж танилцацгаая.

Ву Тинчен: За, тэгвэл би таны үгийг дагая.

Ву Тинчен: Таныг эдгэрсний дараа би гэр бүлийн асар том хүлээн авалт зохион байгуулна. Тэр үед би бүх хүнд та бол зөвхөн анагаах ухааны доктор төдийгүй Ву Тинчений ээж, Ву Группийн жинхэнэ удирдагч гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Вэнь Инин: Хань Бинбин, би чамайг хамгийн жаргалтай байх мөчид чинь, бүх зүйлийг өөрийн болголоо гэж бодож байх тэр агшинд чиний хуурамч багийг тас татах болно. Хуурамч дүр чинь чамайг ёроол руу унагана даа.

 

Ву Тинчен: Ээж ээ, та сүүлийн хэдэн жил гадаадад байсан. Гэтэл одоо ч гэсэн ийм хуучин хувцас өмссөн хэвээрээ л байна. Одоо өөрчлөх цаг болсон. Би хэд хэдэн шинэ хувцас тусгайлан захиалж хийлгэсэн. Хар даа. Танд таалагдаж байна уу?

Вэнь Инин: Мм, сэтгэл гаргасанд баярлалаа. Ингээд харахад гэр бүлийн хүлээн авалтаас өмнө би сайн бэлдэх хэрэгтэй бололтой.

Ву Тинчен: Ээж ээ, та өөрөө зохицуулна гэсэн болохоор би цаашид хөндлөнгөөс оролцохгүй. Гэхдээ та тэднийг хэрхэвч зүгээр орхиж болохгүй шүү. Таныг гомдоосон хэн боловч хариугаа авна... хэрвээ танд ямар нэгэн зүйл хэрэгтэй бол надад хэлээрэй.

Вэнь Инин: Санаа зоволтгүй ээ, хүү минь. Би тэднийг харамсуулах болно.

Ву Тинчен: Дун ах аа.

Дун ах: Эрхэм ээ.

Ву Тинчен: Миний ээж хэдхэн хоногийн өмнө ирсэн. Хэрвээ ээж минь дахин гадагшаа гарвал та хамт яваарай. Түүнийг хамгаалж, тэр сохор тэнэгүүдэд дахиж боломж олгож болохгүй.

Дун ах: За.

 

Ажилтан: Хань хатагтай та ирчихсэн үү? Таныг ноён Ву-тай удахгүй гэрлэх гэж байгаа гэж сонссон.

Хань Бинбин: Чамайг яаж дэлгүүрийн менежер болсонд гайхах зүйл алга. Мэдээлэлтэй байх нь хамгийн зөв бодлого. Өнөөдөр үдээс хойш би Ву гэр бүлийн хүлээн авалтад явна. Хамгийн үнэтэй үнэт эдлэл, хувцаснуудаа гаргаад ир.

Ажилтан: За. Алив хурдал! Хамгийн үнэтэй үнэт эдлэл, хувцаснуудаа аваад ир. Хань хатагтайд тайван сонгох боломж олгоё.

Хань Бинбин: За. Бүгдийг нь өмсөж үзье.

 

Хань Бинбин: Энэ юу вэ? Ийм хямдхан зүйлс яаж надад зохих юм бэ? Хамгийн баян эмэгтэй гэх миний байр суурьтай нийцэхгүй...

Ажилтан: Манай дэлгүүрийн хамгийн үнэтэй бүх хувцас энд байна.

 

Ээж: Бас чи мэдэх үү? Миний хүү үнэхээр мэдрэмжтэй юм.

Туслах: Таны хүү танд үнэхээр хайртай юм аа. Тэр нууцаар маш их цаг зарцуулж, хувцасны захиалгыг биечлэн хянасан. Эдгээр үнэт эдлэлүүд хүртэл иж бүрдлээрээ байна. Хатагтай би утсаар яриатахъя.

Вэнь Инин: За, тэг тэг.

 

Хань Бинбин: Өөр хувцас байгаа юм биш үү?

Ажилтан: Тэр хувцас тусгай захиалгаар хийгдсэн.

Хань Бинбин: Хэн захиалсан нь надад хамаагүй, би үүнийг авна. Энэ минийх.

 

Хань Бинбин: Сайн уу. Хувцасаа тайл. Чи энд юу хийж байгаа юм?

 

Хань Бинбин: Чи энд юу хийж байгаа юм?

Энэ бол "Ву Групп"-ийн хөрөнгө оруулалттай тансаг зэрэглэлийн дэлгүүр. Чам шиг хөдөөний бүдүүлэг амьтан яаж энд орж ирэв?

Ээж: Хань Бинбин би чамтай хараахан тооцоо бодоогүй байгаа шүү. Чи өөрөө миний гарт ороод ирлээ. Би эндхийн SVIP хэрэглэгч. Яагаад ирж болохгүй гэж?

Хань Бинбин: Энэ SVIP карт бол зөвхөн Тинчений ойр дотны хүмүүст л байдаг эд. Чамд яаж байх бил ээ? Чи хуурамч карт ашигласан байх. Энэ бол зүгээр л залилан.

Менежер: Очоод түүний картыг даруй шалга.

Ажилтан: Би шалгалаа. Энэ карт бол жинхэнэ SVIP карт байна. Бас түүний өмссөн энэ хувцас бол ноён Ву биечлэн мастер Жиммид захиалгаар хийлгэсэн хувцас байна.

Хань Бинбин: Юу? Тинчений захиалга гэнэ ээ?

Менежер: Мастер Жимми бол дэлхийн шилдэг загвар зохион бүтээгч. Зөвхөн ноён Ву шиг тэрбумтнууд л түүнийг урьж чадна.

Хань Бинбин: Ноён Ву-гийн тусгай захиалгыг яаж чам шиг хөдөөний амьтан өмсөж чадах юм бэ?

Вэнь Инин: Учир нь энэ бол анхнаасаа надад зориулсан бэлэг байсан юм.

Хань Бинбин: Дэмий юм ярихаа боль. Ноён Ву-гийн тусгай захиалгыг яагаад чамд өгнө гэж?

Менежер: Хань хатагтай энэ хүнтэй өмнө нь уулзаж байсан, дургүй бололтой. Одоо тэрний талд орвол дараа том захиалга хийгдэх нь гарцаагүй.

Хань хатагтай бол ноён Ву-гийн сүйт бүсгүй. Энэ хувцас гарцаагүй ноён Ву-гийн Хань хатагтайд зориулж хийлгэсэн зүйл. Та андуурсан байх.

Хань Бинбин: Чи ухаалаг байна. Хувцасаа одоохон тайл! Үгүй бол чи харамсана гэж мэдээрэй.

Чи...

Би бол ирээдүйн Ву Хатагтай.

Вэнь Инин: Би гараа бохирдуулж чамайг цохихгүй байсан нь дээр.

Хань Бинбин: Чи...

Вэнь Инин: Би чамд зөвлөе... Ву хатагтай болно гэж мөрөөдөхөө боль. Удахгүй чи юу ч биш болно.

Хань Бинбин: Чи намайг доромжлоод зогсохгүй харааж байна уу?

Юугаа хараад зогсоод байгаа юм бэ? Намайг энэ мууд дээрэлхүүлж байхыг хармаар байна уу?

Менежер: Бариад ав.

 

Дун ах: Бүгд зогс!

Менежер: Дун ах аа, та энд юу хийж байгаа юм бэ?

Дун ах: Та нар юу хийх гээд байна, үхмээр байгаа юм уу?

Хань Бинбин: Энэ хөгшин хэн бэ?

Ажилтан: Энэ бол Ву ноёны гэрийн менежер. Ноён Ву-гийн хоол унд, орон байр, унаа тэрэг гээд бүх зүйлийг хариуцдаг маш их эрх мэдэлтэй хүн.

Хань Бинбин: Өө, тэгвэл би чамайг хэн болохыг мэдлээ.

Вэнь Инин: Одоо мэдсэн ч оройтсон байна.

Хань Бинбин: Чи муу, юугаа гайхуулаад байгаа юм бэ? Чи бол зүгээр л нэг гэрийн үйлчлэгч, нууц амрагтай бололтой. Чи намайг хэн болохыг мэдэхгүй байна уу? Миний өмнө их зан гаргана гэнэ ээ?

Вэнь Инин: Чи юун дэмий юм яриад байгаа юм?

Хань Бинбин: Намайг мэдэхгүй гэж санаа юу? Чи зүгээр л менежерийн эрх мэдлээ ашиглаж залилан хийж байна. Тийм болохоор л тэр хар алтан SVIP картыг авсан байх.

Вэнь Инин: Юу?

Хань Бинбин: Энэ хөдөөний амьтан Тинчений надад зориулж захиалсан хувцсыг өмссөн байна. Гарцаагүй тэр эрх мэдлээ урвуулан ашиглаж. Гэхдээ ийм хөгшин юм байж... чи үнэхээр ичих нүүргүй юм аа!

Дун ах: Вэн хатагтайн талаар дураараа ярьж байх шив, би чамайг зүгээр орхихгүй.

Хань Бинбин: Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ?

Вэнь Инин: Дун ах аа, та зүгээр үү?

Хань Бинбин: Над руу хэн хуруугаараа чичлэх зүрхтэйг харъя.

Вэнь Инин: Дун ах Ву гэр бүлд хэдэн арван жил ажилласан, түүнийг Ву гэр бүлийн гишүүн гэж үзэж болно. Чи түүнтэй ингэж харьцаж болохгүй.

Хань Бинбин: Тэр бол Тинчений зарцаас өөр юу ч биш. Зүгээр л дорд зарц. Тинчен бид хоёр гэрлэж, би Ву хатагтай болоход Ву гэр бүлийн бүх зүйл минийх болно. Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Алив, түүний хувцсыг тайл.

Вэнь Инин: Хэн зүрхлэхийг чинь харъя.

 

Вэнь Инин: Хэн зүрхлэхийг чинь харъя.

Хань Бинбин: Яасан? Ийм олуулаа байж нэг хөдөөний амьтныг дийлэхгүй гэж байгаа юм уу? Эгч ээ, чи юун телевизийн цувралд тоглоод байгаа юм? Намайг хэд алгадна гэж санаа юу. Үзүүлээд өг.

Дун ах: Юу хийгээд байгаа юм?

Хань Бинбин: Чи намайг айна гэж бодоо юу? Өнөөдөр хэн түүний хувцсыг түрүүлж тайлна, тэр хүнд би эндээс авах бүх зүйлээ өгнө. Бүгд түүнээс болсон, бариад ав.

Вэнь Инин: Тэрнийг барь.

Хань Бинбин: Намайг тавь. Би бол ирээдүйн Ву хатагтай. Чи намайг цохино гэнэ ээ?

Вэнь Инин: Тийм ээ. Хэрвээ чи сэтгэл хангалуун бус байвал нөхрөө аваад ир.

Хань Бинбин: Чи зүгээр л хүлээж бай. Би одоохон нөхрөө авчирна.

Менежер: Чи чинь хорт могой шиг юугаа хийгээд байгаа юм? Хань хатагтай бол ноён Ву-гийн найз бүсгүй. Ноён Ву түүнийг хамгийн их хайрладаг. Ирээдүйн Ву хатагтайтай ингэж харьцаж яаж чадаж байна аа? Чи үнэхээр үхмээр байгаа бололтой.

Ажилтан: Хэдийгээр ерөнхийлөгч Ву их зантай ч Хань хатагтайд бол юуг ч зөвшөөрдөг. Тэр тэнгэр дэх одыг авъя гэсэн ч ноён Ву дуртайяа авч өгнө.

Хань Бинбин: Би одоохон Тинченийг энд авчирна. Чи зүгээр хүлээж бай.

Менежер: Яагаад эндээс тонилохгүй байгаа юм бэ? Хань хатагтай баян хүний эхнэр болохоор тэр намайг заавал тушаал дэвшүүлнэ.

Вэнь Инин: Энэ бол сохор хүн дэнлүү асаахтай адил - зүгээр л цаг гарзадсан хэрэг. Чи тэр өдрийг үзэж амжихгүй. Дүүпүүнд хүртэл тархи байдаг атал чамд алга. Та нар Хань Бинбинийг дагаж хүчтэйг нь аялдан дагалдаж, сул доройг нь дээрэлхэж сурчээ. Энэ ашиг хонжоо хайсан байдал чинь Ву гэр бүлийн нэр хүндийг гутааж байна. Ву гэр бүлийн хар толбо болж.

Байна, хүү минь. Лэжиа плазагийн 6-р давхрын энэ дэлгүүрийн бүх ажилчдыг хал. Мөн "Ву Групп"-ийн салбар компаниуд болон бүх түншүүдэд мэдэгд. Тэдний хэнийг нь ч ажилд авч болохгүй гэж.

Менежер: Чи өөрийгөө үнэхээр хамгийн баян хүний ээж гэж бодоо юу? Ганцхан утасны дуудлагаар биднийг бүгдийг нь ажилгүй болгож чадна гэж үү. Байна уу, Менежер ээ.

Эрэгтэй: Сиси, чамайг халлаа.

Менежер: Юу? Менежер ээ, би юу буруу хийсэн юм бэ? Та надад хэл л дээ би засаж чадна.

Эрэгтэй: Хмм, засах юу байх вэ? Чи хэнийг гомдоосноо мэдэхгүй байна уу? Энэ бол ноён Ву-гийн биечлэн өгсөн тушаал. Бүх ажилчдыг хал гэсэн.

Менежер: Ноён Ву гэнэ ээ?

 

Вэнь Инин: Байна, хүү минь. Лэжиа плазагийн 6-р давхрын энэ дэлгүүрийн бүх ажилчдыг хал. Мөн "Ву Групп"-ийн салбар компаниуд болон бүх түншүүдэд мэдэгд. Тэдний хэнийг нь ч ажилд авч болохгүй гэж.

 

Менежер: Та... хамгийн баян хүний ээж үү?... Хатагтай минь, би буруу зүйл хийснээ мэдлээ. Таныг таньсангүй. Гуйя, надад дахин нэг боломж олгооч.

Вэнь Инин: Хань Бинбин "Ву Групп"-ийн ерөнхийлөгчийн нэрийг ашиглаж өдөр тутамдаа их зан гаргаж, дарангуйлж байна. Өчүүхэн эрх мэдэл авчихаад түүнийгээ урвуулан ашиглаж хүмүүсийг дагуулж байна. Явцгаая, компани руу очъё. Тэр хүмүүс компанийг ямар болгож байгааг би хармаар байна.

 

Ву Тинчен: Бинбин, гэр бүлийн зоог эхлэх гэж байна. Хурдан ир!

Хань Бинбин: Тинчен, намайг хүн дээрэлхлээ.

Ву Тинчен: Юу?

Хань Бинбин: Тинчен, миний нүүрийг хараач. Алгадуулсаар байгаад хавдчихлаа.

Ву Тинчен: Яаж ингэтлээ зодуулдаг байна аа? Хэн юм? Би хэзээ ч зүгээр өнгөрөөхгүй.

Хань Бинбин: Тинчен, чи миний өшөөг сайн авч өгөх үү?

Ву Тинчен: Тэгнэ. Бинбин, чи эхлээд очоод нүүрээ янзал. Тэгээд гэр бүлийн хүлээн авалтдаа сайн бэлд. Зоогийн дараа би заавал чиний өшөөг авч өгье.

Хань Бинбин: Мм, чи надад үнэхээр сайн юм аа.

Ву Тинчен: Яв даа.

Ээж ээ, гэр бүлийн зоог эхлэх гэж байна. Та хаана байна? Би очоод авах уу?

Вэнь Инин: Хэрэггүй ээ. Би компани дээр зарим нэг зүйл амжуулж байна. Одоохон очлоо.

Ву Тинчен: За за. Тэгвэл Бинбин бид хоёр таныг хүлээж байя!

Вэнь Инин: За, оройн хоолон дээр уулзацгаая.

Жан туслах, энэ санхүүгийн тайлангуудад асуудал байна. Бизнес менежерийг олоод, нааш нь авчир.

Жан туслах: За.

Менежер: Вэн хатагтай, энэ тайлангийн юу нь буруу болсон гэж?

Вэнь Инин: Гадны хүлээн авалтын үйлчилгээг хэн хариуцсан бэ?

Менежер: Хань нарийн бичиг. Тэр "Ву гэр бүлийн зоог"-т оролцоно гээд ажлаасаа тарсан байна.

Жан туслах: Хатагтай, Ерөнхий менежер Ву надад үүнийг танд дамжуул гэж даалгасан юм. "Ву Групп"-ийн хувьцаа шилжүүлэх гэрээ. Тэр гэр бүлийн зоог дээр таныг группын шинэ ерөнхийлөгч болсныг олон нийтэд зарлахаар төлөвлөж байгаа.

Вэнь Инин: Энэ арай... хурдан юм биш үү?

Жан туслах: Хатагтай минь, ноён Ву надад тусгайлан зааварчилсан. Энэ асуудлыг аль эрт шийдсэн, хэн ч түүний бодлыг өөрчилж чадахгүй гэсэн.

Вэнь Инин: Одоо миний нүүдэл хийх цаг болсон бололтой.

Ердөө 3-хан сарын дотор бизнес хүлээн авалтын маш их хэмжээний зардал гарсан байна. Хүлээн авалтын компанийн хууль ёсны төлөөлөгч нь бүгд Хань Гуанзун байна. Энд нэг л сэжигтэй зүйл байгааг чи анзаарахгүй байна уу?

Менежер: Энэ Хань Гуанзун бол Хань нарийн бичгийн төрсөн дүү нь байгаа юм. Бид ч гэсэн яахаа сайн мэдэхгүй байна. Эцсийн эцэст Хань нарийн бичиг бол ноён Ву-гийн найз бүсгүй. Удахгүй Ву гэр бүлд бэр болж орох гэж байгаа хүн шүү дээ.

Вэнь Инин: Дэлхийн шилдэг 100-д багтдаг "Ву Эмийн Групп"-ийн уур амьсгал ингэж доройтож, хүчтэний аясаар, дээрээ хуурч дороо нуудаг болсон гэж үү? Бид эдгээр шимэгчдийг компанийн хөрөнгийг идэж, дур зоргоороо авирлахыг зүгээр хараад суух гэж үү? Энэ данс, санхүүгийн тайлангууд бүгд нотлох баримт болно. Жан туслах аа, цагдаад мэдэгд.

Менежер: Гэхдээ ноён Ву...

Вэнь Инин: Миний хүүгийн хувьд би өөрөө түүнд хэлнэ. Өмнөх жилүүдийн бүх дансны тооцоог аваад ир, би сайн нягталж үзмээр байна. Би Хань Гуанзун, Хань Бинбин нартай  тооцоог хийнэ. Тэд дэндүү шунахайрч манай Ву гэр бүлээс хэр ихийг хумсалсныг нь харцгаая.

Менежер: За.

 

Хань Бинбин: Менежер ээ, эдгээр бялуунуудыг бүгдийг нь соль. Ийм хямдхан юмнуудыг надад зориулж гаргаж ирж байгаа юм уу? Хотын хамгийн үнэтэйг нь авчирч, нямбай өр. Бас энэ дарсыг хундага бүрт нь дүүргэ. Хурдал!

Гуанзун: Эгч ээ, хүргэн ах хаана байна?

Хань Бинбин: Ээжийгээ хүлээгээд гадаа гарсан. Тэнэг амьтан.

Гуанзун: Битгий яар, эгч ээ. Таныг Ву Тинчентэй гэрлэхийг л хүлээж байна. Тэр үед би Ламборжини унаж, дахиад нэг том дарвуулт онгоц авна. Тэр онгоцон дээрээ үдэшлэг хийнэ.

Хань Бинбин: Жижигхэн юм ярих юм аа. Энэ гэр бүлийн зоог дээр бид маш сайн байх ёстой. Биднийг гэрлэсний дараа Ву гэр бүлийн бүх зүйл биднийх болох биш үү?

 

Менежер: Энэ сүүлийн гурван жилийн худалдан авалтын хэлтсийн нийлүүлэгчдийн жагсаалт, судалгаа шинжилгээний хэлтсийн санхүүжилтийн бүртгэл...

Вэнь Инин: Энэ түүхий эд нийлүүлэгчийг хэн оруулж ирсэн бэ? Чанарын үнэлгээ нь ердөө "В" байна. Энэ манай компанийн шаардлагад огт нийцэхгүй.

Менежер: Хань нарийн бичиг биечлэн гарын үсэг зурсан. Өмнө нь худалдан авалтын хэлтэс "А" зэрэглэлийн гурван компаниас санал авсан боловч Хань нарийн бичиг "Энэ компанид туршлага дутаж байгаа ч ирээдүйтэй" гээд нөгөөдүүлийг нь болиод үүнийг сонгосон.

Жан туслах: Вэн хатагтай, Хань Бинбиний хөрөнгийг шалгаж үзэхэд тэр хотын захад харштай юм байна. Нийлүүлэгч нь тэр газрын барилгын компани байна.

Вэнь Инин: Сүүлийн үед хэд хэдэн эмийн судалгааны зардал яагаад огцом өссөний учир нь энэ байж. Ву Группийг байгуулах миний анхны зорилго хүний амь нас аврах байсан атал, Хань Бинбиний мөнгө угаах хэрэгсэл болж хувирна гэж санасангүй.

Хань Бинбин үнэхээр улаан цайм байна. Гэвч хэн ч түүний эсрэг зогсож чадаагүй гэж үү?  

Менежер: Хань нарийн бичиг өөрийгөө Ерөнхий менежер Ву-гийн сүйт бүсгүй гэж зарлаад, хэрвээ хэн нэгэн эсэргүүцвэл энэ салбарт хөл тавих газаргүй болгоно гэж заналхийлдэг. Өмнөх чанарын хяналтын дарга түүхий эдийн асуудлыг мэдээлэх гэж оролдсон ч маргааш нь агуулахын ажилтан болж шилжсэн. Одоо энэ компанид зөвхөн түүний үгэнд ордог хүмүүс л үлдсэн.

Вэнь Инин: Жан туслах, эдгээр нотлох баримтуудыг цэгцэл. Гэр бүлийн зоог руу явцгаая. Би Хань Бинбинээс "Ву Групп" манай гэр бүлийнх үү, эсвэл Ханийн гэр бүлийнх үү гэдгийг асуумаар байна.

 

Гуанзун: Тэр Ву Тинчений ээж үнэхээр тийм үзэсгэлэнтэй гэж үү?

Хань Бинбин: Би сүүлийн үед гэр бүлийн зоог, хурим гээд завгүй байсан болохоор түүнийг харж амжсангүй.

Гэхдээ Тинчен ийм царайлаг юм чинь ээж нь ч гэсэн гайгүй л байж таараа.

Гуанзун: Хөөе эгч ээ, ингэвэл ямар вэ? Манай аавыг Ву Тинчений ээжтэй суулгачихвал? Тэр үед бид бүр нэг гэр бүл болно шүү дээ! Манай Ханийн гэр бүл тэнгэрт гарна биз дээ?

Хань Бинбин: Чи дэмий юм ярихаа боль. Манай аав ямар хүн билээ, чи мэдэхгүй биш. Чи аавыг дуудчихсан юм биш биз дээ?

Гуанзун: Хөөе, хүргэн ах аа!

 

Хань Бинбин: Тинчен, ээж чинь хаана байна?

Ву Тинчен: Ээж компани дээр яаралтай ажилтай гэнэ. Дуусаад хүрээд ирнэ.

Эмэгтэй: Хань хатагтай, чи үнэхээр гайхалтай юм аа! Хараач, энэ хүлээн авалтыг чи зохион байгуулсан уу? Ямар сүрлэг юм бэ!

Хань Бинбин: Тинчен надад хайртай болохоор л тэр.

Эрэгтэй: Би Тинченийг өсөж том болохыг нь харсан. Тинчений эцэг эхээс гадна... чи хамгийн чухал хүн.

Ву Тинчен: Завгүй байсан ч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бинбин бид хоёртой хамт гэр бүлийн зоог бариарай.

Эмэгтэй: Чиний ээж гадаадад 10 жил болсон, тийм удаан хугацаанд би түүнийг ерөөсөө хараагүй. Одоо ямар болсныг нь мэдэхгүй юм.

Эрэгтэй: Ээжийг чинь гадаадад эмийн судалгаа хийдэг, дэлхийн шилдэг анагаах ухааны доктор болсон гэж сонссон. Үнэхээр гайхалтай!

Ву Тинчен: Ээж минь эдгээр жилүүдэд үнэхээр хэцүү байсан. Дараа нь гэр бүлийн зоог дээр би нэг зүйл зарлах болно.

Хань Бинбин: Тинчен гарцаагүй надтай гэрлэхээ зарлах гэж байна.

 

Хань Бинбин: Аав аа, та яагаад энд байгаа юм?

Хань аав: Охин минь хамгийн баян хүнтэй гэрлэх гэж байхад аав нь ирэхгүй байж болохгүй биз дээ. Энэ худ урагуудын зоог... юу нь болохгүй байгаа юм? Миний хүргэн хүү үнэхээр мэдрэмжтэй байна. Хар л даа, миний Бинбин ямар үзэсгэлэнтэй, бас ухаалаг байгааг. Энэ хоёр хамтдаа зогсож байхдаа яг л шинэ жилийн зураг шиг зохицож байна. Сүйн бэлэгний хувьд бэлгэдэлтэй тоо сонгоцгооё. 880,000 ямар байна?

Хань Бинбин: Аав аа, та юу яриад байгаа юм бэ? Би Тинчентэй гэрлэж байвал надад өөр харамсах зүйл алга. Яагаад сүй бэлэг яриад байгаа юм бэ?

Хань аав: Чи…

Хань Бинбин: Бүгдээс нь уучлал хүсье. Миний аав хөдөө гэрээсээ ирсэн юм.

Хань аав: Хэхэ, хараач! Би бараг мартах дөхлөө. Үүнийг би хүргэн хүүдээ бэлэглэхээр авчирсан юм. Манай нөөцлүүрээс барьсан загас. Энэ маш их тэжээллэг шүү.

Хань Бинбин: Хурдан аавыг аваад яв. Хараач, болохгүй байна. Тинченийг айлгавал яах юм?

Гуанзун: Аав аа, нааш ир.

Хань Бинбин: Тинчен зүгээр үү?

Гуанзун: Аав аа, биеэ зөв авч яв л даа. Битгий асуудал тарь.

Миний эгчийн нэр хүндийг бод л доо... эгч минь гэрлэхэд Ву гэр бүлийн бүх хөрөнгө биднийх болно. Та жаахан даруухан байх хэрэгтэй.

 

Ву Тинчен (Утсаар): Байна уу? За, би одоохон очлоо. Бинбин, хувьцаа эзэмшигчдийн хурал дээр шинэ хөрөнгө оруулалт баталгаажсан байна. Би буцаж явах хэрэгтэй боллоо. Гэрээг баталгаажуулж, гарын үсэг зурна. Гэр бүлийн зоогийг одоохондоо чамд үлдээе. Ээж минь удахгүй ирнэ, түүнийг сайн халамжлаарай.

Хань Бинбин: За, санаа зоволтгүй ээ.

Ву Тинчен: Би удахгүй буцаад ирнэ ээ.

 

Хань Бинбин: Түүний хөрөнгө дахиад л өсчихлөө. Би түүнтэй гэрлэвэл жинхэнэ хамгийн баян хүний эхнэр болно. Вэнь Инин гэх тэр өхөөрдөм хөгшин хатагтай... тэр үед би түүнийг яаж зохицуулахаа харна даа.

 

Жан туслах: Вэн хатагтай, би Хань Бинбиний хөрөнгө завшсан нотлох баримтуудыг цуглууллаа. Гэр бүлийн зоог удахгүй эхлэх гэж байна. Бид тийшээ явах ёстой биш үү?

Вэнь Инин: Үгүй ээ, би өөрийгөө сайн бэлдэх хэрэгтэй. Би Хань Бинбин-д маш том бэлэг барихыг хүсэж байна.

 

Жан туслах: Вэн хатагтай, Дун ах хотын шилдэг дархчууд дээр очиж засууллаа.

Вэнь Инин: Би энэ зүүлтийг хүний жинхэнэ төрхийг харахад ашиглаж болох уу? Тинчений аавын сүнс биднийг харж, ивээж байгаа байх. Миний хүүгийн надад зориулж хийлгэсэн тэр багийг аваад ир.

Жан туслах: За.

Вэнь Инин: Хань Бинбин, чиний өрийг... нэгийг ч дутаахгүй нэхэх болно.

Жан туслах: Вэн хатагтай

Вэнь Инин: Томилолтын бичгийг аваад ир. Явцгаая.

Жан туслах: Вэн хатагтай, миний санаж байгаагаар та Хань Бинбинд дургүй байсан биш бил үү? Яагаад заавал томилолтын бичгийг гэр бүлийн зоог дээр авч очиж байгаа юм бэ?

Вэнь Инин: Очоод мэднэ ээ.

 

Хань Бинбин: Хүлээн авалт эхлээд аль хэдийн нэг цаг боллоо. Вэнь Инин яачихав аа? Одоо болтол ирээгүй л байна. Хаашаа явчихав? Мэдээж, тэр надад дургүй байгаа хэрэг.

Гуанзун: Эгч ээ, хүргэн ах хэлсэн шүү дээ. Магадгүй тэр компани дээрээ завгүй байгаа байх.

Хань Бинбин: Тэгж болохгүй шүү дээ.

Гуанзун: Санаа зоволтгүй ээ, эгч ээ. Тэр ээжтэйгээ хоёулаа ажилд донтсон хүмүүс байх. Яахав, дараа нь ярилцаж болно. Тэдний олсон мөнгө бүгд бидний зарцуулах мөнгө биш гэж үү?

Хань аав: Тийм ээ, тэгэлгүй яахав! Эрэгтэй хүн мөнгө олж, эхнэртээ зарцуулна. Нөхөр мөнгө олж, эхнэртээ зарцуулна. Эгч нь мөнгө олж, дүүдээ өгнө. Энэ бол жам ёсны зүйл.

Хань Бинбин: Дуугүй бай, хүн сонсох нь.

 

Эрэгтэй: Ву хатагтай ирлээ!

Хань аав: Бурхан минь, энэ эмэгтэй ямар үзэсгэлэнтэй юм бэ? Яагаад нүүрээ хаачихсан юм бол?

Эмэгтэй: Чихэн дэх сувдыг нь хараач, Зүүн мужийн онцгой бүтээгдэхүүн "Нанян Зизү" байна. Энэ ганц нь л хэдэн арван мянган юаны үнэтэй.

Эрэгтэй: Тэр ээмэг дээр маш олон байна. Энэ чинь л хамгийн баян хүний ээж гэдгийг харуулж байна шүү дээ.

Хань аав: Хуучинсаг юм аа... тийм их мөнгө зарцуулаад яах юм бэ? Бидэнд одоо анхаарал хандуулах хэрэгтэй. Хүргэнд заахгүй бол болохгүй юм байна.

Хань Бинбин: Битгий ярь.

 

Хань Бинбин: Уулзсандаа баяртай байна. Та Тинчений ээж мөн үү? Би Тинчений найз бүсгүй Хань Бинбин байна.

Вэнь Инин: Би чамайг мэднэ ээ. Бид анх удаа уулзаж байгаа юм биш.

Хань Бинбин: Бид өөр хаана уулзаж байлаа? Энэ чинь... үнэхээр тийм юм шиг санагдаж байна. Би түүнийг хаа нэгтээ харж байсан юм шиг байна. Энэ хүзүүний зүүлт ч бас танил харагдаад байх юм.

Гуанзун: Сайн байна уу, намайг Хань Гуанзун гэдэг. Тантай уулзсандаа баяртай байна.

Тэр үнэхээр Вэнь Инин мөн гэж үү? Яагаад чамайг үл тоогоод байгаа юм бэ? Чи түүнийг гомдоочихсон юм уу?

Гуанзун: Үгүй ээ, би яаж түүнийг гомдоож зүрхлэх бил ээ?

Хань аав: Гэхдээ яагаад нүүрээ таглачихсан юм бол? Нүүрэн дээр нь ямар нэгэн юм байгаа юм болов уу? Ичмээр юм.

Хань Бинбин: Нууцлаг байх гээд байгаа юм байх даа. Тэр яг хэн болохыг би хармаар байна. Өө, уучлаарай. Миний шагай булгарчихлаа.

 

Хань Бинбин: Яагаад чи байдаг бил ээ?

Гуанзун: Чи энд юу хийж байгаа юм?

Хань Бинбин: Арчаагүй амьтан минь, чи яах гэж энд ирээв?

Вэнь Инин: Би мэдээж уригдсан болохоор ирлээ.

Хань Бинбин: Уригдсан гэнэ ээ? За тэгвэл урилгаа гаргаад ир, харъя.

Вэнь Инин: Надад урилга хэрэггүй.

Гуанзун: Урилга байхгүй байж орж ирээ юу? Өөрийгөө эндхийн эзэн гэж бодоо юу?

Вэнь Инин: Тийм ээ, би бол энэ зоогийн гол хүн. Вэнь Инин байна.

 

Эмэгтэй: Вэнь Ининийг хараагүй маш удаж байна. Би ч гэсэн түүнийг танихгүй байна.

Эрэгтэй: Тийм ээ, гэхдээ түүний нүүрэн дэх тэр сорви... юу болсон юм бэ? Хэн нэгэн түүнийг гэмтээсэн юм уу?

Хань Бинбин: Түүнд бүү хуурт. Энэ хүнийг би мэднэ, тэр бол зүгээр л ядуу хүн. Зүгээр л хувцасаа сольчихоод Тинчений ээжийн нэрийг барьж байна.

Эмэгтэй: Юу? Тэр жинхэнэ Вэнь Инин биш гэж үү?

Эрэгтэй: Үнэхээр зоригтой юм аа! Ву гэр бүлийн зоог дээр ирж, Ву хатагтайн нэрийг барина гэнэ ээ? Үхмээр байгаа юм байх даа?

Гуанзун: Энэ эмэгтэй Ву Тинчений ээжид өгөх бэлгийг хагалчихсан юм. Одоо гэр бүлийн зоог дээр ирээд асуудал тарьж байна. Чи зориудаар өдөөд байгаа юм уу? Мунхаг амьтан.

Хань Бинбин: За за, орхи. Тэр бол зүгээр л халуун ногоотой малатан идэх заяатай хүн. Юуны нь сайн юм идэх вэ дээ. Бусдын нэрийг барьж байгаад ирж үнэгүй хоол идэх гэж байгаа хэрэг. Яав, үүнийг идмээр байна уу? За, би чамд өгье. Шагнал гэж бодоорой.

Гуанзун: Хаха! Юугаа хараад байгаа юм? Энэ бол хамгийн баян хүний эхнэрийн өгч байгаа зүйл. Чи баярлах ёстой! Ийм зүйлийг чи насаараа ч идэж чадахгүй.

 

Хань Бинбин: Аа! Чи муу яаж чадаж байна аа? Тинчен рүү хурдан залга! Би энэ хүнийг зүгээр орхихгүй.

Хань Бинбин: Чи хэрэггүй. Би өөрөө Тинчен рүү залгая.

 

Вэнь Инин: Хүү минь

Ву Тинчен: Ээж ээ

Вэнь Инин: Аа, би ирчихлээ.

Ву Тинчен: Санаа зоволтгүй ээ, ажлаа дуусгаад одоохон очлоо.

 

Гуанзун: Эгч ээ, тэр үнэхээр... Ву Тинчений ээж биш биз?

Вэнь Инин: Хань Бинбин, Би чамд аль эрт хэлсэн, би чамайг зүгээр орхихгүй гэж.

 

Хань Бинбин: Андуурч байна. Чи Тинчений ээж огт биш. Чиний тэр бичлэг бол хуурамч.

Эмэгтэй: Гэхдээ сая бүгдээрээ харсан биз дээ? Тэр бичлэг дээрх хүн Тинчен мөн байсан.

Хань Бинбин: Та нар мартчих аа юу? Тинчен ирэхдээ цагаан хослолтой байсан, харин тэр бичлэг дээр хар хослолтой байна. Тэр зүгээр л хүн хөлсөлж дууриасан байна. Эсвэл эвлүүлэг хийж. Хамгаалагч нар аа, энэ хүнийг хөөж гарга!

Жан туслах: Хэн зүрхлэхийг чинь харъя. Энэ таны хүссэн зүйл.

 

Вэнь Инин: Хань Бинбин, өнөөдөр бол чиний Ву гэр бүлд байх сүүлийн өдөр. Чи сүүлийн гурван жил "Ву Групп"-т эрх мэдлээ урвуулан ашиглаж, хөрөнгө завшиж, хууль бус зүйл хийсэн. Энэ бүгд нотлох баримтууд. Чи зөвшөөрч байна уу?

Хань Бинбин: Чи дэмий юм ярьж байна.

Вэнь Инин: Би дэмий ярьж байна гэнэ ээ? Энэ санхүүгийн тайланд байгаа бизнес хүлээн авалтын зардлууд, хүлээн авагч компанийн хууль ёсны төлөөлөгч нь чиний төрсөн дүү Хань Гуанзун байна. Энд тодорхой бичигдсэн байгаа.

Гуанзун: Эгч ээ, би одоо яах вэ?

Хань Бинбин: Юунд нь сандраа вэ? Айх юм юу байна? Энэ бол зүгээр л нэг цаас. Хуурамч тайлан гаргаж ирээд намайг буруутгана гэнэ ээ? Чи зориудаар надаас өшөө авах гэж ирж.

Гуанзун: Та нар мэдэхгүй байж магадгүй, энэ эмэгтэй хүргэн ахын ээждээ өгөх бэлгийг хагалчихсан юм. Бид түүнд сургамж өгсөн чинь тэр өш санаад өнөөдөр "Ву Групп"-ийн гэр бүлийн зоог дээр ирж асуудал тарьж байна.

Вэнь Инин: Хань Бинбин, Хань Гуанзун, та хоёр үнэхээр гайхалтай юм аа. Авсаа харахаас нааш нулимс унагахгүй хүмүүс юм аа.

Гуанзун: Эгч ээ, түүнтэй дэмий яриад яах юм бэ? Зүгээр л зодъё.

Хань Бинбин: Тийм. Энэ Ву гэр бүлийн зоогийг үймүүлж чадаж байгаа юм чинь өөр юу ч хийж чадах хүн байна. Хамгаалагч аа, энийг бариад ав. Өнөөдөр энийг хөөж гаргасан хүнийг би тушаал дэвшүүлж, цалинг нь нэмнэ.

Вэнь Инин: Тушаал дэвшүүлж, цалин нэмэх эрх чамд байгаа юм уу?

Хань Бинбин: Мэдээж байгаа. Энэ бол "Ву Групп"-ийн харьяа зочид буудал. Би бол Ву Тинчений нарийн бичиг. Мэдээж надад тийм эрх мэдэл бий.

Вэнь Инин: Санаа зоволтгүй ээ, чи удахгүй тийм байхаа болино. 30 секундын дараа чи "Ву Групп"-ийн ерөнхийлөгчийн нарийн бичиг биш болно.

Хань Бинбин: Чи Тинчений ээж байлаа ч намайг халах эрх байхгүй. Зөвхөн миний сүйт залуу Ву Тинчен л намайг халах эрхтэй.

Вэнь Инин: 10 секунд үлдлээ.

Хань Бинбин: Чи хэр удаан жүжиглэх вэ? Энэ сонирхолтой байна уу?

Вэнь Инин: 5, 4, 3, 2...

Гуанзун: Эгч ээ,

Хань Бинбин: Юу болоод байна аа? Компанийн имэйлээр намайг халсан гэж байна.

Гуанзун: Юу?

Гуанзун: Хмм, энэ зүгээр л нэг имэйл байна шүү дээ. Эгч ээ, юунд нь сандраа вэ? Энэ эмэгтэй таны имэйл хаягийг урьдчилаад мэдчихээд, "Ву Групп"-ийн нэрээр хуурамч имэйл явуулсан байна.

Энэ эмэгтэй үнэхээр "Ву Групп"-ийн ерөнхийлөгч гэж үү? Яаж тийм байх юм бэ?

Хань Бинбин: Тийм. Чи үнэхээр арчаагүй юм аа! Хуурамч имэйл ашиглаж намайг айлгах гэнэ ээ? Би чамайг зүгээр орхихгүй.

Гуанзун: Эгч ээ, түүнтэй юунд нь цаг гарздаад байгаа юм бэ? Чирч гаргаад зод. Хүргэн ах ирээд энэ замбараагүй байдлыг харвал уурлана шүү.

Хань Бинбин: Тийм ээ, та хоёр үүнийг эндээс зайлуул!

Вэнь Инин: Ву гэр бүлийн зоог дээр ирж өөрийнхөөрөө авирлана гэнэ ээ?

Хань Бинбин, чи ирээдүйн Ву хатагтай хэр их хууль зөрчдөгийг бүх зочдод харуулахыг хүсээ юу?

Хань Бинбин: Чам шиг гарал үүсэл нь тодорхойгүй, муу санаатай хүнийг зохицуулах өөрийн гэсэн арга надад бий. Тинчен энд байхгүй ч гэрийн эзэгтэйн хувиар би гэрээ харж хандах ёстой.

Гуанзун: Бүгдээрээ сонсов уу? Миний эгч бол ирээдүйн хамгийн баян хүний эхнэр. Өнөөдөр миний эгчийг баярлуулж, энийг хөөж гаргасан хүмүүсийг заавал тушаал дэвшүүлж, цалинг нь нэмнэ. Хөдөлцгөө!

Вэнь Инин: Та нар чадах уу? Хань Бинбин, эхлээд үүнийг хар. Энэ юу вэ?

Эмэгтэй: "Ву Групп"-ийн хувьцаа шилжүүлэх гэрээ.

 

Хань Бинбин: Яаж ийм зүйл байж болно гэж?

Вэнь Инин: Чи сая яагаад имэйлээр халагдсандаа гайхаж байсан биз дээ? Би чамд хэлье. Би одоо "Ву Групп"-ийн шинэ ерөнхийлөгч байна.

Хань Бинбин: Чи юу гэнэ ээ?

Вэнь Инин: Би одоо "Ву Групп"-ийн шинэ ерөнхийлөгч байна.

Чамайг "Ву Групп"-ээс бүрмөсөн хөөсөн гэдгээ албан ёсоор мэдэгдье.

Эмэгтэй: Тэгэхээр тэр үнэхээр Вэнь Инин байж. Ву Тинчен ээжийгээ ирэхээр хувьцаагаа түүний нэр дээр шилжүүлнэ гэж өмнө нь хэлж байсан.

Хань Бинбин: Үгүй, боломжгүй! Чи яаж Тинчений ээж байна гэж?

Гуанзун: Тэр бол худалч!

Эмэгтэй: Гэхдээ тэр хувьцаа шилжүүлэх гэрээг барьчихсан байна, тэр хуурамч байж болох уу?

Гуанзун: Тэр зүгээр л ядуу хүн, магадгүй хулгайлсан байх.

Хань Бинбин: Би бараг мартах дөхөж. Чи бол Дун менежерийн нууц амраг! Үүнийг Дун менежер чамд нууцаар өгсөн байх. Чи хуурамч амьтан байж надтай ингэж жүжиглэж зүрхэлнэ гэнэ ээ?

Вэнь Инин: Ам дүүрэн худал үгтэй, ёс суртахуунгүй юм. Чи миний нүдийг үнэхээр нээлээ.

Хань Бинбин: Чи муу намайг доромжилно гэнэ ээ? Чи үхмээр байгаа бололтой.

Гуанзун: Эгч ээ, хурдан бос. Зүгээр үү? Чи муу эгчийг минь цохино гэнэ ээ? Би өнөөдөр чамд сургаад өгье!

Дун ах: Зогс! Бүгд зогс!

Хань Бинбин: Энэ хүн бол Дун менежерийн нууц амраг. Тийм болохоор Дун менежер түүнийг ингэж өмгөөлөөд байгаа юм. Дун менежер чамд нууцаар боломж олгосон болохоор л чи үүнийг авсан байх.

Дун ах: Чи олон нийтийн өмнө хатагтайг доромжилно гэнэ ээ? Бүр түүний нэр хүндийг гутаалаа. Ноён Ву-г ирэхээр юу болохыг чи хараарай.

Гуанзун: Чи муу зөнөг минь, миний эгч хэн болохыг мэдэх үү? Ирээдүйн хамгийн баян хүний эхнэр. Миний эгчийг Ву гэр бүлд бэр болж орсны дараа чи эгчийн минь хөл доорх нохой л байх болно.

Вэнь Инин: Хэрээс хэтэрч байна! Дун менежер бол Ву гэр бүлийн хамгийн найдвартай, шударга хүн. Миний хүү хүртэл түүнийг хүндэлдэг. Чи яаж түүнийг ингэж доромжилж чаддагг байна аа?

Хань Бинбин: Тинчен зөөлөн сэтгэлтэй болохоор л ийм хүмүүсийг дур зоргоор нь байлгаад байгаа юм. Гуанзун, энэ хоёрыг эндээс зайлуул!

Гуанзун: Том эгч ээ, өнөөдөр би таныг нэг хөгжөөнтэй газар аваачиж өгье.

Өвдөж байна!

Хань Бинбин: Та нар Ву гэр бүлийн зоог дээр асуудал тарьлаа. Гуанзуныг одоохон тавь!

Вэнь Инин: Тавихгүй бол яах юм?

Хань Бинбин, чиний өмнө нь надад хийсэн тэр доромжлол бүрийг би чамд нэг бүрчлэн буцааж өгөх болно.

Гуанзун: Эгч ээ, надад туслаарай!

Хань аав: Бинбин, дүүгээ аврах арга хурдан ол. Энэ чинь манай Хань гэр бүлийн ганц хүү шүү дээ!

Гуанзун: Эгч ээ, намайг авраарай!

Хань Бинбин: Та нар юугаа хараад байгаа юм бэ, хурдан дайраач!

Гуанзун: Зэвүүн амьтан, чи намайг цохино гэнэ ээ? Би чамд хэлье, хүргэн ах ирэхээр би чамайг зүгээр орхихгүй.

Хань Бинбин: Чи муу амьтан Ву гэр бүлийн зоог дээр үймээн тарьлаа, одоохон эндээс тонил!

Вэнь Инин: Би хэлсэн шүү дээ, би бол энэ зоогийн гол хүн гэж. Эндээс тонилох ёстой хүн нь чи.

Хань Бинбин: Та нар юу хийгээд байгаа юм бэ? Энэ хүн намайг дээрэлхэж байхад зүгээр хараад суух гэж үү?

Жан туслах: Хэн зүрхлэхийг чинь харъя.

Вэнь Инин: Хань Бинбин, чиний жүжиг ингээд дууслаа. Жан туслах надад өг дөө. Би хэлсэн шүү дээ, намайг энд байгаа цагт чи Ву гэр бүлийн босгоор алхахгүй гэж.

Хань Бинбин: Ву гэр бүлийн сүйн бэлэгний бичиг яаж яваад чиний гарт орчихов? Надад буцааж өг! Тинченийг ирэхээр чи үхсэн гэж мэдээрэй.

Вэнь Инин: За, түр хүлээж бай. Хэн нь үхэхийг харцгаая. Гэхдээ үүнээс өмнө чи намайг цохисон, би түүнийг чинь буцааж өгмөөр байна. Энэ алгадалт намайг зодож, нүүр ам зүсэж, алах шахсаны төлөө! Энэ алгадалт намайг цохиж, зүүлтийг минь эвдэж, хорон санаа гаргасны төлөө! Энэ алгадалт үймээн тарьж, шунахайрч, ичих нүүргүй загнасны чинь төлөө!

Гуанзун: Би чамд хэлье, хүргэн ах үүнийг мэдвэл чамайг зүгээр орхихгүй. Би одоохон хүргэн ахыг олж, бидний өшөөг авхуулъя.

 

Гуанзун: Хүргэн ах аа! Би таныг ашгүй нэг юм оллоо! Зоогийн танхимд нэг хүн үймээн тарьж, миний эгчийг дээрэлхэж байна. Та бидний өшөөг авч өгөөч!

Ву Тинчен: Тэр хэн болохыг би харъя. Явцгаая. Хэн үймээн тариад байна?

Хань Бинбин: Тинчен, чи ашгүй ирлээ!

Вэнь Инин: Миний хүү ирлээ. Би энэ боломжийг ашиглаж, энэ эмэгтэйн жинхэнэ төрхийг түүнд харуулмаар байна.

Хань Бинбин: Тинчен, чи энэ галзуу эмэгтэйг зохицуулах хэрэгтэй! Энэ өмнө нь Лэжиа плаза дээр намайг цохисон хүн.

Ву Тинчен: Тэр ар тал нь танил харагдаж байх чинь...

Хань Бинбин: Тинчен, миний нүүрийг хар. Бас гар дээрх энэ ормуудыг. Энэ бүгдийг тэр хийсэн!

Тэр өмнө нь... Лэжиа плаза дээр намайг цохисон төдийгүй, одоо бүр бидний сүй тавих ёслолыг үймүүлэхээр ирж!

Ву Тинчен: Тэр ингэсэн байх нь ээ.

Гуанзун: Тийм ээ, хүргэн ах аа! Тэр миний эгчийг цохисон. Өнөөдөр үүнийг зүгээр явуулж болохгүй.

Хань аав: Энэ эмэгтэй чинь энэ хүнтэй амраг юм байна, тэгээд хоёулаа нийлж миний охиныг дээрэлхэж байна!

Ву Тинчен: Боломжгүй. Дун ах тийм хүн биш.

Дун ах: Юун дэмий юм яриад байгаа юм? Та түүнийг хэн гэдгийг мэдэж байна уу? Тэр бол...

Вэнь Инин: За, үргэлжлүүлээд ярь л даа.

Гуанзун: Сая чи хүн дээрэлхээд байсан биз дээ? Одоо хүргэн ах ирчихсэн байхад яагаад ганц ч үг дуугарч чадахгүй байна?

 

Хань Бинбин: Тинчен, чи ээждээ зориулж хийлгэсэн тэр ганц хувь ховор бодисоо санаж байна уу? Палитакселийн урвалж! Тэрнийг энэ эмэгтэй хагалчихсан шүү дээ.

Ву Тинчен: Тэр хагалсан гэж үү?

Гуанзун: Тийм, тэр өдөр бид нисэх онгоцны буудал руу явж байхад тэр манай машиныг хааж зогссон. Тэгээд тэр үнэтэй урвалжийг хагалчихсан. Бид түүнд энэ ямар үнэтэй, ямар чухал болохыг хэлсээр байтал тэр уучлалт ч гуйгаагүй. Харин ч биднийг машин барьж чаддаггүй гэж дайрсан. Хагарсан нь та нарын хохь гэж хэлсэн шүү!

Эмэгтэй: Хань Бинбин сая яагаад тийм их уурлаад байсны учир нь энэ байж. Ийм үнэтэй зүйлийг хагалчихаад, дараа нь ирж үймээн тариад байхаар уурлахгүй гээд яах юм?

Хань Бинбин: Чи одоо хүртэл инээж байна уу? Тинчен, тэр чамайг огт тоохгүй байна. Чи түүнд сайн сургамж өгөх хэрэгтэй!

Гуанзун: Юундаа инээгээд байгаа юм?

Хань Бинбин: Мэдээж та нар шиг хэдэн алиалагчдыг хараад инээж байна. Та нар үнэхээр инээдтэй юм аа. Хүү минь.

Бүгд: Хүү минь гэнэ ээ?

Ву Тинчен: Ээж ээ! Юу болоо вэ?

Вэнь Инин: Хүү минь, эд нар намайг чиний ээж гэдэгт итгэхгүй байна.

Гуанзун: Юу? Тэгэхээр Вэнь Ининий хэлсэн бүхэн үнэн байж!

Хань аав: Одоо бүх зүйл дууслаа.

 

Хань Бинбин: Авга эгч ээ... ээж ээ, саяны болсон явдалд уучлаарай. Тинчен, ээж бид хоёрын дунд жаахан үл ойлголцол гарчихлаа.

Вэнь Инин: Юун үл ойлголцол? Би чамтай анх уулзахдаа л өөрийгөө Ву Тинчений ээж Вэнь Инин байна гэж хэлсэн. Хань Бинбин, чи надад юу хийснээ хүүд минь хэлж чадах үү?

Хань Бинбин: Би…

Ву Тинчен: Чи юу хийсэн юм?

Дун менежер: Тэр хэлж зүрхлэхгүй байгаа бол би хэлье. Хань Бинбин таны ээжийг доромжлоод зогсохгүй, сүйт бүсгүйн нэр хүндээрээ далайлгаж, бусадтай нийлж ээжийг тань дээрэлхсэн!

Ву Тинчен: Хань Бинбин... чи миний өмнө даруухан, ухаалаг дүр эсгэчихээд, миний ар хударгаар ээжийг минь дээрэлхэж байсан гэж үү?

Хань Бинбин: Тинчен, би зориуд тэгээгүй ээ. Намайг тайлбарлахыг зөвшөөрөөч.

Гуанзун: Хүргэн ах аа, манай эгч тийм хүн биш. Бид үнэхээр таны ээж гэдгийг мэдээгүй юм. Мэдээгүй байна гэдэг чинь гэмт хэрэг биш биз дээ?

Хань аав: Тийм ээ, хүү минь. Чи ээжийгээ өрөвдөж байгааг бид ойлгож байна. Гэхдээ чи эцсийн эцэст Бинбинтэй гэрлэх хүн шүү дээ. Ийм өчүүхэн зүйлээс болж сүр дуулиан болоод яах вэ.

Эмэгтэй: Тийм шүү. Тинчен, жаахан асуудлаас болоод битгий асуудал үүсгэ.

Ву Тинчен: Боль! Ээж бол миний амьдралын хамгийн чухал хүн. Аав минь намайг бага байхад нас барж, ээж минь намайг ганцаараа өсгөсөн. Одоо ч гэсэн манай гэр бүлийн бизнесийн төлөө 10 жил гадаадад судалгаа хийж ирлээ. Өнөөдөр хэн миний ээжийг дээрэлхэнэ, тэр хүн надтай дайсагнаж байна гэсэн үг! Би зүгээр орхихгүй. Энэ чи байсан гэж үү?

Хань Бинбин: Тинчен, энэ бүгд үл ойлголцол... Ээжийнх нь нүүрэн дэх шархыг би хийсэн гэдгийг тэр мэдэж болохгүй. Мэдээгүй гэдгээрээ далимдуулж, хохирогчийн дүр эсгэвэл тэр зөөлөрч магадгүй.

Тинчен, миний тайлбарлахыг сонсооч. Би түүнийг чиний ээж гэдгийг мэдээгүй. Мэдсэн бол би хэзээ ч тэгэхгүй байсан.

Гуанзун: Тийм ээ, хүргэн ах аа. Бид үнэхээр мэдээгүй. Тийм биз дээ аав аа?

Хань аав: Тийм ээ, мэдээгүй байсан болохоор л тэр. Ээжтэй чинь хамт хэсэг хугацаа өнгөрвөл дахиж ийм зүйл болохгүй нь лавтай.

Вэнь Инин: Өөрийн чинь хэлж байгаагаар мэдээгүй байх нь гэмт хэргийг цагаатгах шалтаг гэж үү?

Хань Бинбин: Би буруутай байж болно, гэхдээ тэр ч гэсэн ямар ч алдаа гаргаагүй гэж үү? Тэр орж ирэнгүүтээ л над руу хашхирсан. Би Ву гэр бүлийн нэр хүндийн төлөө л жаахан хэтрүүлчихлээ.

Гуанзун: Хүргэн ах аа, бид бүгд таны сайн сайхны төлөө л ингэсэн юм.

Ву Тинчен: Та нар ээжийг минь гэж мэдээгүй гэж үү? Тэгвэл энэ юу юм?  Миний ээждээ өгсөн хувьцаа шилжүүлэх гэрээг чи устгахыг оролдсон байна.

Хань Бинбин: Би чамайг ээждээ өгсөн гэрээ гэж мэдээгүй.

Хань Бинбин: Ийм чухал хувьцаа шилжүүлэх гэрээг бид яаж мэдэх юм бэ? Чи Бинбинд түрүүлж хэлэх ёстой байсан шүү дээ.

Гуанзун: Тийм ээ, бид бүгд үүнийг хуурамч гэж бодсон.

Хань аав: Хувьцаа шилжүүлэх ийм чухал баримтыг хэн биедээ авч явдаг юм бэ? Хуурамч л гэж бодсон.

Ву Тинчен: Тэд мэдээгүй байж болно, харин чи мэдээгүй гэж үү?

 

Хань Бинбин: Хонгор минь, би тамга эвдэлчихлээ. Булан нь хугарчихаж.

Ву Тинчен: Зүгээр дээ сүртэй зүйл биш. Хэрэглэж болж л байвал болно.

 

Ву Тинчен: Энэ тамганы булан сэтэрсэн байгаа нь чиний хийсэн ажил биз дээ?

Хань Бинбин: Би анзаараагүй... тайлбарлая. Хэн ч надад түүнийг чиний ээж гэж хэлээгүй.

Вэнь Инин: Одоо чи мэдлээ. Би Ву Тинчений ээж байна. Танай Хань гэр бүл эзнийхээ хүчинд дулдуйдсан нохой шиг олон жил компанид дур зоргоороо авирлаж, хөрөнгө завшиж ирсэн. Одоо тооцоо бодох цаг боллоо.

Ву Тинчен: Чи хөрөнгө завшсан гэж үү?

Хань Бинбин: Тинчен, би... тайлбарлая, би тэгээгүй...

Ву Тинчен: Миний ар хударгаар өөр юу хийсэн?

Вэнь Инин: Үгүй гэнэ ээ? Нотлох баримт бүгд энд байна.

Ву Тинчен: Тэд бүр баримт устгахыг оролдсон гэнэ ээ?

Вэнь Инин: Тийм. Тэд намайг хуурамч гэж гүтгэхээс гадна нотлох баримтыг устгахыг оролдсон. Гэхдээ хүү минь, санаа зоволтгүй. Тэдний урж тасдсан баримт бол зүгээр л хуулбар нь. Жинхэнэ баримтууд надад хангалттай бий.

Гуанзун: Хүргэн ах аа, энэ бол үнэхээр үл ойлголцол...

Ву Тинчен: Эдгээр жилүүдэд чиний гаргаж байсан тэр зөөлөн, халамжтай дүр чинь бүгд намайг ашиглах гэсэн жүжиг байж.

Хань Бинбин: Би зориуд тэгээгүй... Хэн ч надад чиний ээж гэж хэлээгүй.

Дун менежер: Чи худлаа ярьж байна! Би чамд хатагтайг Тинчений ээж гэж хэлсэн. Гэвч чи үл тоомсорлоод зогсохгүй, худал гүтгэсэн. Баримт энд байхад чи мэлзсээр байх уу? Ноён Ву, ийм муу санаатай, ёс суртахуунгүй хүнийг Ву гэр бүлийн босгоор алхуулбал удахгүй их гай гамшиг тарих болно!

Гуанзун: Муу зөнөг минь, чи дуугүй бай!

Ву Тинчен: Чи Дун ахыг "зөнөг" гэж дуудна гэнэ ээ? Тэр намайг өсгөсөн, миний хувьд аав шиг минь хүн. Чи хэн болоод түүнийг ингэж дуудаж байгаа юм?

Дун менежер: Би тэдэнд Вэнь Ининг таны ээж гэж хэлсэн ч тэд итгээгүйгээр барахгүй, хатагтайг миний нууц амраг гэж гүтгэсэн!

Ву Тинчен: Та нар миний ээжийг ингэж гүтгээ юу?

Вэнь Инин: Намайг хувцасны дэлгүүрт байхад чиний надад захиалсан "Jimmy"-гийн хувцсыг өмсчихсөн байсан.

Ву Тинчен: Чамд захиалсан хувцас аа? Би чамд хэзээ "Jimmy"-гийн хувцас захиалсан юм? Би ээждээ захиалсан юм.

Хань Бинбин: Яаж тийм байх юм? Бидний сүй баярт зориулаагүй гэж үү?

Дун ах: Тэр өөрийгөө Ву хатагтай гэж хэлээд өөрийнхөө хүчийг ашигласан.

Ээжийн чинь хувцсыг олон нийтийн өмнө дээрэмдэх гэж оролдсон. Хамгаалагч нар байгаагүй бол биднийг дээрэлхэх байлаа.

Эмэгтэй: Энэ Хань Бинбинийг хараач. Ийм зөөлөн царайны цаана ийм аймаар төрх нуугдаж байсан гэж үү?

Хань Бинбин: Бүгд дуугүй бол!

Ву Тинчен: Энэ бүгд үнэн үү?

Хань Бинбин: Үгүй ээ, Тинчен. Энэ үнэн биш, чи надад итгэх ёстой.

Хань аав: Сайн хүргэн минь, хөндлөнгийн хүмүүсийн үгэнд битгий итгэ. Эцсийн эцэст Бинбин бол чиний насаараа хамт амьдрах хүн шүү дээ.

Жан туслах: Ноён Ву, би дэлгүүрийн менежертэй холбогдож, тэр өдрийн хяналтын камерын бичлэгийг авсан. Одоо миний утас руу ирнэ.

 

Хань Бинбин: Чи ухаантай юм бол одоохон наад хувцсаа тайлж өг! Үгүй бол би чамд хариуг нь барих болно.

Эмэгтэй: Бурхан минь, Хань Бинбин ийм хүн байсан гэж үү? Ву гэр бүлд орох гэж байж ийм зүйл хийгээд байхдаа яахав дээ.

 

Ву Тинчен: Хань Бинбин, чамд хэлэх өөр үг байна уу?

Хань Бинбин: Тинчен, намайг сонсооч... Энэ удаа намайг уучлаач, тэгэх үү? Би чамд дэндүү хайртай болохоор л хэсэг зуур ухаан алдаж.

Ву Тинчен: Надад хайртай гэнэ ээ? Надад хайртай бол ээжийг минь гомдоож болох уу? Чи надад хайртай биш, чи миний мөнгөнд, хамгийн баян хүний эхнэр болох нэр хүндэд л хайртай. Арван жил намайг асарсан Дун ах болон ээжийг минь гүтгэж зүрхэлсэн чи, түүний гутлыг ч арчихад тохирохгүй!

Вэнь Инин: Хүү минь, зогс. Би одоо зүгээр ээ. Ийм хүмүүсийг хуулийн дагуу шийтгэх хэрэгтэй.

Хань Бинбин: Ээж ээ, би гуйж байна. Хүүгээ ятгаж өгөөч, тэгэх үү?

Вэнь Инин: Хань Бинбин, чиний ой санамж муу байгаа бололтой. Би чамтай анх уулзахдаа л хэлсэн, чи болон чиний дүү Ву гэр бүлд орох ямар ч боломж байхгүй гэж.

 

Вэнь Инин: Миний утас. Хань Бинбин би чамайг зүгээр орхихгүй дээ.

Хань Бинбин: Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Надтай ингэж ярьдаг хэн бэ?

Вэнь Инин: Би бол Ву Тинчений ээж Вэнь Инин байна. Одоо бууж өг. Ву Тинчен чам шиг хүнтэй хэзээ ч суухгүй.

 

Гуанзун: Тэр эхлээд урвалж хагалсан шүү дээ. Бид маш их уурласан болохоор л түүнд сургамж өгсөн. Яасан ч байсан тэрний буруу!

Ву Тинчен: Юу? Чи миний ээжид сургамж өгсөн гэнэ ээ? Яаж сургамж өгсөн юм?

Хань Бинбин: Чи дуугүй бай.

Вэнь Инин: Хүү минь, чи миний гар яагаад гэмтсэн, нүүр минь яагаад ийм болсныг асууж байсан биз дээ? Энэ бүгдийг тэд хийсэн.

Эмэгтэй: Хүний гар хугалж, нүүр амыг нь баллаж зүрхэлдэг, үнэхээр хууль дүрэмгүй хүмүүс юм.

Эрэгтэй: Ийм эмэгтэйтэй хэн гэрлэх вэ дээ, бөөн гай болно!

Хань Бинбин: Үгүй ээ, Тинчен. Тэр үед чиний ээж түрүүлж машин хааж зогсоод, тэр ховор бодисыг хагалсан. Би маш их уурласан болохоор л цохисон юм. Түүнийг чиний ээж гэдгийг мэдсэн бол би хэзээ ч тэгэхгүй байсан.

Гуанзун: Тийм ээ тийм тийм, хүргэн ах аа. Миний эгч танд маш их хайртай. Таныг эх орондоо ирэхэд энэ бэлгийг бэлдэх гэж маш их хугацаа зарцуулсан.

Хань Бинбин: Намайг уучлаач тэгэх үү? Та намайг цохиоч дээ, цохь.

Ээж ээ, уучлаарай. Би үнэхээр буруугаа ойлгосон. Хүүгээ ятгаж өгөөч. Би таныг төрсөн ээж шигээ хайрлах болно.

Вэнь Инин: Манай Ву гэр бүлд чам шиг хүнтэй суух хувь дутжээ. Хань Бинбин, би чамд өөрийгөө Вэнь Инин гэж өмнө нь өчнөөн хэлсэн. Ву Тинчений ээж гэж. Чи надад итгээгүйгээс гадна, намайг зодсон. Чи бас энэ зүүлийг эвдсэнээ санаж байна уу? Чи миний цорын ганц дурсгал болох, нөхрийн минь үлдээсэн хүзүүний зүүлтийг эвдсэн.

Ву Тинчен: Юу? Чи миний аавын үлдээсэн цорын ганц зүйлийг эвдсэн гэж үү?

Хань Бинбин: Би мэдээгүй... тэр муу туслах залуу л намайг Вэнь Инин бол Тинчений ээж биш гэж хэлсэн болохоор л би тэгсэн юм.

Вэнь Инин: Хань Бинбин, чи бол зөвхөн хүчтэнд бялдуучилж, сул доройг дээрэлхдэг арчаагүй амьтан. Хэрвээ би Ву гэр бүлийн хүн биш байсан бол чи намайг дур зоргоороо алж ч чадах байж тийм үү? Чиний нүдэнд хүн чанар, ёс суртахуун гэж байна уу?

Хань Бинбин: Тинчен, би чиний сүйт бүсгүй шүү дээ. Ээжийгээ ятгаад өгөөч?

Ву Тинчен: Хань Бинбин, чи ээжийг минь гэмтээгээд зогсохгүй, аавын минь үлдээсэн ганц дурсгалыг үгүй хийсэн байна. Чи миний сүйт бүсгүй байж чадна гэж бодож байна уу? Жан туслах, батламж бичгийг өг.

Эмэгтэй: Энэ чинь сая Вэнь Ининий гаргаж харуулсан зүйл биш үү?

Эрэгтэй: Ву гэр бүлийн сүй тавих ёслолын батламж байна! Үүнтэй байхад чи дээд зиндааны хүрээлэлд орохоос гадна олон улсын бизнесийн салбарт нэр хүндтэй болно. Хань гэр бүл бүрмөсөн тэнгэрт гарах байж.

Эмэгтэй: Ву Тинчен үнэхээр Хань Бинбинтэй гэрлэхээр төлөвлөж байж. Тэр зорилгодоо хүрэхэд ердөө нэгхэн алхам дутуу байсан байна.

 

Ву Тинчен: Найз нөхөд өө, эрхэм зочид оо.Ву Тинчен би хүнээ буруу таньж, мэхлэгдэж, ийм хорон санаатай эмэгтэйг Ву гэр бүлд оруулах шахсандаа хүлцэл өчье.

Хань Бинбин: Үгүй ээ, тийм биш! Ээж ээ, би гуйж байна. Би танд мөргөе, тэгэх үү? Хүүтэйгээ ярилцаж өгөөч. Хэрвээ та гомдолтой байвал би дүүгээ ч бас мөргүүлнэ. Гуанзун, хурдан хүрээд ир!

Ву Тинчен: Болно. Мөргөхөө боль.

Хань Бинбин: Тинчен чи намайг уучлаа юу?

Ву Тинчен: Чи мөргөсөн ч би бодлоо өөрчлөхгүй.

Ву Тинчен чи Хань Бинбинтэй хийсэн сүйгээ цуцалж байгаагаа зарлаж байна!

 

Гуанзун: Ингээд л бүх зүйл дууслаа гэж үү? Миний эгч хамгийн баян хүний эхнэр болох байсан шүү дээ. Одоо бүгд дууслаа.

Хань Бинбин: Тинчен, би чамтай олон жил хамт ажилласан. Би маш их хичээсэн, чи намайг ингэж хаяж болохгүй!

Вэнь Инин: Та нарын ой санамж үнэхээр муу юм аа. Чи Ву Групп-ийн хөрөнгийг шимэгч шиг сорж, Хань гэр бүлээ тэжээж байсан. Хань Бинбин, чи хүүтэй минь үерхэж байсан гурван жилийн хугацаандаа хүлээн авалтын зардал нэрээр маш их мөнгө шилжүүлсэн бөгөөд үүний 70% нь Хань Гуанзуны халаасанд орсон байна. Жан туслах аа, хэлээд өг. Хуулийн дагуу хөрөнгө завшихад ямар шийтгэл оноодог вэ?

Жан туслах: Эрүүгийн хуулийн 271 дүгээр зүйл зааснаар, их хэмжээний хөрөнгө завшихад 3-аас 10 жил хүртэл хорих ял, мөн торгох ял оноодог. Хань хатагтай, таны завшсан мөнгө маш их хэмжээнд хүрсэн тул 10-аас дээш жилийн ял авч магадгүй.

Хань Бинбин: 10 жил ээ? Тинчен, чи намайг шоронд хийх гэж байгаа юм уу?

Вэнь Инин: Мэдээж. Чи гэмт хэрэг үйлдсэн, түүндээ тохирох шийтгэлээ авах ёстой.

Гуанзун: Ву Тинчен, эгч минь чамайг 3 жил дагаж ажилласан. Бүхэл бүтэн 3 жил. Чи үнэхээр ийм хүйтэн сэтгэлтэй юм уу? Эгчийг минь шоронд хийнэ гэнэ ээ?

Вэнь Инин: Зөвхөн Хань Бинбин биш, чи ч бас явна, Хань Гуанзун.

Гуанзун: Би? Надад ямар хамаатай юм?

 

Вэнь Инин: Энд хууль мэдэхгүй бас нэг хүн байна. Жан туслах аа, энэнд тайлбарлаад өгөөч. Ямар хэрэг хийснийг нь.

Жан туслах: Ноён Хань, та Анжи гудамжинд Вэн хатагтайн гарыг модоор цохиж хугалсан. Эрүүгийн хуулийн 234 дүгээр зүйлд зааснаар, бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан бол 3-аас 10 жил хүртэл хорих ял оноодог.

Гуанзун: Би алдаа гаргасан юм. Тэр манай эгчийн замыг хаагаад байсан шүү дээ! Энэ бол зүгээр л санамсаргүй явдал. Та нар намайг шүүхэд өглөө ч нотлох баримт хэрэгтэй.

Вэнь Инин: Чи миний гарыг цохиогүй юу?

Гуанзун: Үг чинь нотлох баримт биш. Тэр чинь зүгээр л осол байсан. Намайг шүүхэд өглөө ч нотлох баримт хэрэгтэй.

Тэр зам дээр ямар ч хяналтын камер байхгүй гэдгийг би мэдэж байна. Та нар намайг гүтгэх гэж байна уу? Чадахгүй.

Жан туслах: Вэнь хатагтай, тэрний зөв. Бидэнд нотлох баримт байхгүй бол шүүхэд хэцүү болно.

Вэнь Инин: Тэгвэл яах уу? Түүнийг зүгээр явуулах гэж үү?

Эмэгтэй: Тэр зам дээр камер байхгүй бол ямар ч баримт байхгүй! Вэнь Ининий бэртэл ингээд зүгээр өнгөрөх гэж үү?

Эрэгтэй: Энэ Хань Гуанзун үнэхээр муу хүн юм.

Вэнь Инин: Болохгүй. Бид Хань Гуанзун шиг хүнийг шийтгэлгүй орхиж болохгүй. Жан туслах аа, хурдан яваад эргэн тойронд нь гэрч байгаа эсэхийг шалга.

Жан туслах: За.

 

Хань аав: Өө за за! Баян хүмүүс үнэхээр хүйтэн сэтгэлтэй юм аа. Миний хүүг гүтгэж байна! Үнэхээр бүгдийг удирдах гэж оролдож байна.

 

Эмэгтэй: Түр хүлээгээрэй, надад баримт байна. Надад тэр өдөр Вэн хатагтайг гэмтээж байгаа бичлэг бий.

Гуанзун: Муу гудамжны худалдагч! Чи энд юу хийж байгаа юм? Энэ чиний ирэх газар мөн үү?

Хань Бинбин: Мөнгө олох гэж хэцүү байгааг чинь мэдэж байна, гэхдээ зарим зүйлийг гаргаж болохгүй.

Гуанзун: Тийм. Энэ хотод амьдармаар байгаа бол юу хэлэхээ сайн бодоорой!

Худалдагч: Пях! Би чамаас айхгүй. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг амьтан минь. Чиний энэ гоёмсог төрх чинь чиний ялзарсан сэтгэлийг нууж чадахгүй.

Хүү: Тийм. Хэрвээ тэр өдөр энэ хүн машин хааж зогсоогүй бол би та нарын машинд дайруулж үхэх байсан!

Худалдагч: Энэ бол миний нууцаар хийсэн бичлэг. Та нар хар даа. Миний утас.

 

Гуанзун: За, одоо ямар баримт байна? Би бүх баримтыг чинь устгачихлаа!

 

Хань аав: Хүү минь, чи зүгээр үү?

Вэнь Инин: Чи бүр миний нүдэн дээр баримт устгах гэж оролдоно гэнэ ээ? Битгий мөрөөд.

Ву Тинчен: Жан туслах, бичлэгийг тавь.

 

Хань Бинбин: Өнөөдөр тэнгэрийн элч ирсэн ч та нарыг аварч чадахгүй.

Вэнь Инин: Бид хууль журамтай нийгэмд амьдарч байна. Чиний энэ үйлдэл бүлэг дээрэмчнээс ялгаа юу байна?

Хань Бинбин: Хууль гэнэ ээ? Би хууль чинь байна. Надад хангалттай мөнгө би. Өнөөдөр би чамд хууль яаж үйлчилдэгийг үзүүлээд өгье.

Хань Бинбин: Бүх зүйл дууслаа.

Эмэгтэй: Бүгд үнэн байж. Яасан хууль дүрэм мэдэхгүй галзуу хүүхэн бэ? Бушуухан шоронд хийвэл таарна. Үгүй бол дахиад хүмүүс эд нарт хорлогдоно.

 

Ву Тинчен: Чи яаж чадаж байна аа? Хань Бинбин, чиний тэр зөөлөн төрх чинь бүгд жүжиг байж.

 

Хань Бинбин: Чи миний урвалжийг хагалсан, тиймээс би чиний нүүрийг бас зэрэмдэглэх болно.

Вэнь Инин: Үгүй ээ.

 

Худалдагч: Түргэн тусламж уу? Энд хүнд гэмтсэн хүн байна. Хурдан ирээрэй. Гуанмин зам дээр.

Ву Тинчен: Чамд өөр хэлэх үг байна уу?

Хань Бинбин: Яахлаараа бичлэг байдаг байна аа? Тинчен, би буруугаа хүлээж байна. Манай гурван жилийн харилцааг бодоод энэ удаа намайг уучлаач дээ.

Гуанзун: Хүргэн ах аа, би эгчийнхээ үгэнд ороод л ээжийг чинь цохисон юм. Намайг өршөөгөөч.

Вэнь Инин: Хүү минь, хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Тэд үйлдсэн хэрэгтээ тохирох шийтгэлээ авах ёстой.

Ву Тинчен: Ээжийн зөв. Жан туслах, цагдаа дууд. Бүх баримтыг цагдаад өг.

Хань аав: Ву Тинчен! Чи миний охиныг гурван жил ашиглачихаад одоо шоронд хийх гэж байгаа юм уу? Чи баян хүн байж ичихгүй байна уу? Миний охиныг ашигласан чи.

Ву Тинчен: Битгий дэмийр. Би охинтой чинь энгийн харилцаатай байсан.

Хань аав: Энгийн харилцаа гэнэ ээ? Миний охины гоо үзэсгэлэнг харчихаад хүчээр өөрийн болгосон.

Хань Бинбин: Одоо яасан ч адилхан болсон. Мөрийцөөд үзэхэд яахав.

Тийм. Тэр намайг хүчээр өөртэйгөө байлгасан! Та нар мэдэхгүй. Тэр архи ууж согтуудаа намайг хүчиндсэн, тэгээд хэргээ нуухын тулд намайг өөртэйгөө хамт байхыг албадсан юм!

Гуанзун: Тийм ээ, чи хэргээ нуух гэж мөнгө өгсөн! Чи манай эгчийг үнэгүй ашиглана гэж санаа юу?

Эрэгтэй: Өө бурхан минь, Ву Тинчен ийм хүн байсан гэж үү? Гаднаа зүгээр харагддаг хэрнээ нарийн бичгээ дээрэлхдэг байж шүү дээ.

Эмэгтэй: Баян хүмүүс мөнгөтэй болохоороо л эвдэрдэг юм байна.

Хань аав: Ву Тинчен, чи манай Бинбинг албадаж хүчирхийлсэн. Иймээс уур хилэнгээ одоо мартая. Би чамтай асуудал үүсгэхгүй. Чи юу болсныг хараач. Ээж чинь биднийг бүгдийг нь арчих хүсэлтэй байна. Ийм зүрх сэтгэлгүй байна гэж үү? Тэрний амьдрал сүйрнэ шүү дээ.

Ву Тинчен: Битгий дэмий чалч. Ву Тинчен би өөрийн үйлдэлдээ хариуцлага хүлээдэг хүн. Би хийгээгүй зүйлээ хийгээгүй гэж хэлнэ. Биднийг харлуулах гэж худлаа ярьж байна.

Вэнь Инин:  Та нар юу хүсээв?

Хань аав: Худ минь, За, ингээд хоёр тал гомдолгүй гээд зогсоё. Бинбин Тинчен хоёрыг гэрлүүлчих, тэгвэл бүх зүйл шийдэгдэнэ. Яаж байна?

Гуанзун: Тийм ээ, эгчтэй минь гэрлэвэл манай гэр бүлийг тэжээх ёстой! Тэгвэл миний эгчид хийсэн зүйлийг чинь хөөж хэлэлцэхээ больё.

Вэнь Инин:  Та нарын тэр хоосон мөрөөдөл чинь үнэхээр дэндүү юм.

Цагдаа: Хэн цагдаа дуудсан бэ? Энд юу болоов?

Вэнь Инин:  Хань Бинбин, би чамд сүүлчийн боломж олгоё. Чи үнэхээр миний хүү чамайг хүчилсэн гэж хэлж байна уу?

Хань Бинбин: Энэ асуудалд угаасаа нотлох аримт байхгүй. Тийм ээ, тэр намайг хүчилсэн!

Хань аав: Ву Тинчен, танай Ву группын нэр хүндэд энэ асуудал хүнд нөлөөлнө шүү. Яагаад асуудлыг хүндрүүлээд байгаа юм?

 

Вэнь Инин:  Миний хүүд өөрийгөө зөвтгөх баримт байхгүй гэж бодоо юу? Хань Бинбиний эсрэг баримт байхгүй тул зүгээр орхино гэж үү?

Гуанзун: Тийм. Тэгээд юу гэж? Тэгвэл баримтаа гаргаад ир л дээ. Ямар ч баримт байхгүй та нар яаж чадах юм? Энэ Ву Тинчен миний эгчийг хүчирхийлсэн. Яаж байна?

Вэнь Инин:  Би сая хүн явуулж чухал зүйл оллоо. Жан туслах, бичлэгийг тоглуул.

Хань Бинбин: Ву захирал аа, би таныг маш их хүндэлдэг. Би таны хувийн нарийн бичиг болмоор байна.

Ву Тинчен: Хүний нөөцөд анкетаа өгөөд дотоод журмаа дага. Би өөрөө шалгаруулж авна.

 

Вэнь Инин:  Хань Бинбин хэлэх үг байна уу?

Хань Бинбин: Та нар үнэнийг гуйвуулж байна.

Гуанзун: Энэ юу нотлох юм? Энэ чинь миний эгч түүнийг хүндэлдэг гэдгийг л харуулж байна.

Хань аав: Зарим хүмүүс хонины арьс нөмөрсөн чоно байх юм аа. Миний охины хүндэтгэсэн сэтгэлийг ашигласан байна. Миний охин хүчилсэн зүйл огт алга.

Ву Тинчен: Та нар цагааныг харлуулж байна.

Вэнь Инин: Зүгээр ээ, за одоо бид дараагийн бичлэгийг харуулъя. Хань Бинбин, Миллениум зочид буудлыг санаж байна уу? Миллениум зочид буудалд ямар арга хэрэглэж байснаа?

Хань Бинбин: Юу яриад байгаа юм? Би мэдэхгүй.

Вэнь Инин: Хэлж байгаа үг чинь хэвээрээ байна гэж найдъя.

Хань Бинбин: Ямар үг?

Вэнь Инин: Чи авсаа харахаасаа өмнө үнэхээр нулимс унагахгүй хүн юм аа?

 

Хань Бинбин: Ли менежер ээ, та энэ эмийг Ву Тинчений дарсанд хийвэл би Ву хатагтай болсныхоо дараа таныг шагнана шүү.

Ли менежер: Энэ… за ойлголоо. Би цаашид Ву хатагтайн хэлснээр хийе. Намайг тусалж дэмжээрэй.

 

Эмэгтэй: Өө бурхан минь! Тэр чинь өөрөө эм өгч байгаад энэ суудалд хүрсэн юм байна шүү дээ! Ямар аймаар эмэгтэй вэ?

Эрэгтэй: Ийм хүн Ву гэр бүлд орж хэрхэвч болохгүй.

Хань Бинбин: Чи энэ бичлэгийг хаанаас авсан юм? Хуурамч бичлэгээр намайг гүтгэх гээ юу?

Вэнь Инин: Менежер Ли-г худалдаж авсан хэрэг үү?

Менежер Ли өөрийгөө хамгаалахын тулд энэ баримтыг хадгалж байсан юм.

Ву Тинчен: Хань Бинбин, би чамд сайн хандаж байхад чи яагаад ийм зүйл хийж байгаа юм?

Хань Бинбин: Сайн хандсан гэнэ ээ? Чи зөвхөн ажил, ээж хоёроо л боддог. Би тэр үед чамд эм өгөөгүй бол чи намайг хэзээ ч анзаарахгүй байсан!

Цагдаа: Бидэнтэй хамт явна уу.

Гуанзун: Намайг тавь. Намайг тавь. Аав аа, намайг авраач.

Хань Бинбин: Вэнь Инин, чамайг зүгээр орхихгүй дээ.

 

Ву Тинчен: Ээж ээ, таныг хамгаалж чадаагүй миний буруу. Тэр хорт могой шиг эмэгтэй таныг гэмтээчихлээ.

Вэнь Инин: Зүгээр дээ хүү минь, бүх зүйл дууслаа.

 

Ву Тинчен: Би өнөөдөр нэг зүйл зарлая. Би өөрийн ээж Вэнь Ининийг "Ву Групп"-ийн шинэ ерөнхийлөгчөөр томилж байна!

Эмэгтэй: Шинэ ерөнхийлөгч өө?

Хувьцаа эзэмшигч: Ноён Ву, Хатагтай Вэнь дөнгөж л эх орондоо ирлээ. Гэтэл гэнэтхэн группыг хариуцуулна гэдэг чинь арай л... тийм биш үү?

ХЭ 2: Тийм ээ, Ноён Ву. Та өөрөө танил тал, төрөл садангаа ажилд авах дургүй хүн биш бил үү?

Вэнь Инин: Би мэдэж байна. Ноён Ву-гийн саналд зарим хүмүүс эргэлзэж байгаа байх.

Гэхдээ санаа зовох хэрэггүй. Би өөрийгөө батлан харуулах болно.

Та бүхэн гартаа байгаа материалыг харна уу. Энэ бол миний гадаадад 10 жил хийсэн судалгаан дээр үндэслэсэн "Таксол-6" хэмээх хавдрын эсрэг чиглэсэн үйлчилгээтэй шинэ эм юм. Энэ эм нь аль хэдийн Эм бэлдмэлийн хяналтын газрын гэрчилгээг авсан. Энэ бол хавдрын эсрэг 80 хувийн үр дүнтэй дэлхийн анхны эм. Өөр асуух зүйл байна уу?

Зочин 3: Санаанд оромгүй юм! Хатагтай Вэнийн чадварыг дутуу үнэлж болохгүй нь.

Зочин 4: Хатагтай Вэнээс би эх хүний агуу сэтгэл, гэрэл гэгээг хараад зогсохгүй, бизнесийн соргог ухаан, мэргэжлийн тууштай байдлыг нь харлаа!

Эрэгтэй: Маш зөв хэллээ!

 

Худалдагч: Удаан яв, болгоомжтой.

Дуду: Эгч ээ!

Вэнь Инин: Өө, Дуду, ямар хэргээр ирэв ээ?

Дуду: Эгч ээ, хараарай. Багш минь миний зургийг магтсан.

Вэнь Инин: Чи үүнийг зурсан хэрэг үү?

Энэ бол чи. энэ би, харин энэ ээж нь. Тийм үү?

Дуду: Ээж хэлэхдээ, намайг ийм сайн сургуульд орж чадсан нь бүгд таны ач гэсэн. Би том болоод тан шиг хүмүүсийг авардаг хүн болмоор байна. Анагаахын чиглэлээр сурна.

Вэнь Инин: Дуду үнэхээр мундаг юм аа!

Худалдагч эмэгтэй: Хатагтай Вэнь, танд үнэхээр их баярлалаа! Таны тусламжтайгаар гудамжны буланд байдаг энэ жижиг дэлгүүрийг ажиллуулах болсноос хойш миний бизнес лангуун дээр байснаас 10 дахин илүү дээрдсэн. Бас хотын менежментийнхэн хөөж тууна гэж санаа зовох хэрэггүй боллоо.

Вэнь Инин: Би л танд баярлалаа гэж хэлэх ёстой. Тэр өдөр тэднийг сайн хүмүүс биш гэдгийг мэдсээр байж, шударга ёсны төлөө дуугарч, намайг өмөөрсөн. Дараа нь намайг эмнэлэгт хурдан хүргэж өгсөн. Тэгээгүй бол би яах байснаа төсөөлөх ч үгүй байна.

Худалдагч эмэгтэй: Талархах хэрэггүй ээ. Хэрвээ та тэр өдөр гарч ирээгүй бол Дудуг минь аварч чадахгүй байсан. Би ачийг тань мартаж болохгүй. Та сайхан сэтгэлтэй хүн болохоор л "Сайн хүнд сайн үйлс ирдэг" гэдэг нь болж байгаа юм.

Вэнь Инин: Тэр өдөр тэднээс айлгүйгээр видео бичлэг хийж авсан шүү дээ. Тэр бичлэг надад туслаад зогсохгүй, муу үйл хийсэн хүмүүсийг зохих шийтгэлийг нь хүлээлгэсэн.

Нээрээ тийм, ямар нэг шийдэгдээгүй асуудал байвал туслах Жан руу залгаж асуугаарай. "Сайн хүн сайн шагнал авдаг" гэдэг үгийг тантд мэдрүүлмээр байна.

 

Хоригдол: Чи чинь өмнө нь Ву Тинчений нарийн бичиг байсан, сүйт бүсгүй нь байсан хүн үү? Яаж яваад ийм болчихов оо?

Би сонсох нь ээ, чи эрчүүдэд эм өгч байгаад тэр суудалд хүрсэн гэсэн.

Хоригдол 2: Чадвартай юм гээч! Гэвч эцсийн мөчид бүтэлгүйтэж. Одоо бидэн шиг болж дээ.

Хань Бинбин: Та нар...

Хоригдол 2: Яасан? Одоо хүртэл итгэхгүй байгаа юм уу?

Хоригдол: За тэгвэл хөрсөндөө буутал нь зодъё.

 

Сэтгүүлч: Таныг шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт амжилтад хүрч, Ву Групп-ийн шинэ ерөнхийлөгч болсон гэж сонслоо. Та 10 жилийн турш гадаадад байсан туршлагаасаа хуваалцана уу?

Вэнь Инин: Тийм ээ, би 10 жил гадаадад судалгаа хийсэн. Олон улсаар явсан...

Хань Бинбин: Би чамайг ална даа!

 

Туслах Жан: Вэнь Хатагтай,

Вэнь Инин: Бүх зүйл ямар байна?

Туслах Жан: Хэвлэлийн бага хурлаас хойш манай группын хувьцааны үнэ сарын турш өслөө. Зах зээлийн үнэлгээ хоёр дахин нэмэгдсэн. Мөн Олон улсын анагаах ухааны холбооноос шинэ эмийн хамтын ажиллагааны талаар имэйл ирүүлсэн байна.

Вэнь Инин: Энэ бүхэн манай багийн хамтын ажиллагааны үр дүн. Зөвхөн надад хамааралтай зүйл биш ээ.

Ву Тинчен: Ээж ээ, та сүүлийн үед маш их завгүй байна. Таныг ядарсан байх гэж бодоод би шөл бэлдүүлсэн. Ууж биеэ тэнхрүүлээрэй.

Вэнь Инин: За, миний хүү л намайг хамгийн их хайрлах юм даа.

 

Хань Бинбин: Вэнь Инин!

Жан туслах: Вэнь Ерөнхийлөгч өө!

Ву Тинчен: Түүнийг явуул!

Хань Бинбин: Вэнь Инин... чи миний авах ёстой байсан бүх зүйлийг устгасан! Өнөөдөр би чамайг амиар чинь төлүүлнэ.

Ву Тинчен: Чи Хань Бинбин байна! Чи шоронгоос оргочихож!

Хань Бинбин: Тийм ээ, би байна. Яасан намайг оргож чадна гэж бодоогүй юу? Би чамайг өрөө төлнө гэж хэлсэн байх аа? Би өнөөдөр үхсэн ч чамайг өөртэйгөө хамт авч явах болно!

Ву Тинчен: Бинбин, ээж бол миний цорын ганц гэр бүл. Түүнийг битгий гэмтээ. Би ямар ч нөхцөл байсан зөвшөөрье.

Хань Бинбин: Тинчен, чи намайг шоронд ямар амьдралаар амьдарсныг мэдэх үү? Би чамайг маш их санасан...

Ву Тинчен: Бинбин, хоёулаа ярилцъя. Хутгаа буулгаад түүнийг явуул.

Хань Бинбин: Болохгүй! Бид аль хэдийн гэрлэчих байсан юм. Бүгд энэний өдөөн хатгалгаас болсон. Энэ эмэгтэй л байхгүй байсан бол бид хамт байх байлаа.

Ву Тинчен: Хань Бинбин, би чамд сануулж байна, ээж бол миний ганц гэр бүл. Түүнийг гэмтээвэл чамайг зүгээр орхихгүй шүү.

Хань Бинбин: Би юу юм? Би яах болж байна?

Ву Тинчен: Чи өөрийнхөө үйлдлийн хариуцлагыг хүлээсэн. Би чамд сануулъя. ээж бол миний ганц гэр бүл. Тэрнийг тавь. 

Хань Бинбин: Цорын ганц гэр бүл гэнэ ээ? За тэгвэл ингэе. Би үүнийг алчихвал чи надаас дахиад нэг хүүхэдтэй болж болно. Би чамд үүний оронд нэгийг нөхөж өгье. Өө, үгүй ээ, би чамд олон хүүхэд гаргаж өгье! Хөвгүүд нь чам шиг царайлаг, баян, охид нь над шиг хөөрхөн байна. Тэгвэл чи намайг уучилж чадах уу?

Вэнь Инин: Хань Бинбин, чи намайг алчихвал өөрийнхөө гээд байгаа бүхнийг буцааж авч чадна гэж бодож байна уу?

Хань Бинбин: Тийм, би чамайг алчихвал Тинчентэй дахин эвлэрч чадна. Би группын эзэгтэй хэвээрээ байна!

Вэнь Инин: Чиний буруу, Хань Бинбин. Чи анхнаасаа л ялагдсан. Чиний цусанд байгаа шунал, дээрэнгүй зан чамайг ялагдуулсан. Чамд олон боломж байсан, ийм байдлаас сэргийлж болох байсан. Гэвч чиний бардам зан чамайг алдаанаас алдаа руу хөтөлсөн.

Хань Бинбин: Дуугүй бай! Хэрвээ чи энд ирж надад саад болоогүй бол би Тинчентэй аль эрт гэрлэх байсан. Чи намайг шоронд ямар зовлон туулсныг мэдэх үү? Тэд намайг зодож, доромжилсон.  Бусдыг мансууруулж байр сууриндаа хүрсэн гэж хэлдэг! Энэ бүхэн хэний буруу вэ? Бүгд чамаас болсон!

 

Вэнь Инин: Надаас болж шоронд орсон гэж бодож байна уу? Чиний хамгийн том дайсан бол чи өөрөө. Чи хөрөнгө завшсан, хээл хахууль авсан, бусдыг санаатайгаар гэмтээсэн. Энэ бүхэн чиний л буруу. Би байхгүй байсан ч чиний шунал чамайг эрт орой хэзээ нэгэн цагт ийм байдалд хүргэж, идэх л байсан.

Хань Бинбин: Чи дуугүй бай!

Жан туслах: Хүн ир.

Хань Бинбин: Намайг тавь. Намайг тавь.  

Ву Тинчен: Ээж ээ, та зүгээр үү?

Вэнь Инин: Зүгээр ээ, одоо бүх зүйл дууслаа.

 

 

Back to episodes Go home