mobicom

“Ертөнц атгуулсан 30 жил”

Лого: Мобиком Корпораци

Титр: Энэ баримтат киног Монгол улсын үүрэн холбооны анхны оператор Мобиком Корпораци үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулан бүтээв.

Хроника: Европын нэгэн гудамж, хүмүүс телефон утсаар ярьж буй

Нэвтрүүлэгч: Хүний амьдралын хамгийн чухал хэрэгцээ болсон харилцаа холбооны соёл нэн эртнээс улбаатай. 1876 онд Александр Грэм Белл телефон утасны патентыг авч, хүний дууг цахилгаан дохиогоор дамжуулан хол зайд хүргэх боломжийг дэлхий дахинд  анх нэвтрүүлсэн түүхэн гавьяатай хүн. Тэр цагаас буюу 1877 оноос Европын улс орнуудад телефон утас хөгжиж эхэлснээр хүмүүсийн хоорондын холбоо ойртож, нийгмийн хөгжил хурдасжээ.

 Харин манай улсад орчин цагийн харилцаа холбоо 1921 онд эхэлж, 1944 онд Холбооны  яам байгуулагдан шинэ шатанд хүрсэн. Ингэснээр суурин утсыг айл хөршөөрөө дундаа ашиглаж, алслагдсан бүс нутгуудад цахилгаан холбооны салбараар дамжуулан утсаар ярих болсоноор харилцаа холбооны хөгжил холыг ойртуулсан билээ. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл байсан юм.

Тавилттай дүрс:  Гэрт ширээн дээр байх товчлуурт харилцуур гэрийн утсыг эргүүлж залгана.

Нэвтрүүлэгч /эмэгтэй/: Хүүхэд насны хүсэл мөрөөдөл хамгийн гэгээн байдаг. Болдбаатар хүүгийнх /дан хүүгийнх гээд нэг явья/ гэртээ телефон утастай болоход байнга утсаар ярихсан, найз нөхөддөө хурдан дуулгахсан гэж тэсэн ядан хүлээдэг байлаа. Товчлуур, харилцуурын чимээ нь хүртэл түүнд шинэ содон, гайхалтай санагджээ. Магадгүй, мөрөөдлөө тэндээс олсон байх.

Дүрс: 1990-2000 оны үеийн нийгмийн шилжилтийн үеийг харуулна. Тухайн үеийн харилцаа холбооны салбарыг илтгэсэн хроника

Нэвтрүүлэгч: 1990 он. Улс орны эдийн засаг уналтанд орсон хэцүү цаг үе байлаа. Ийм үед Мобикомын 10 сая ам.долларын буюу тухайн үеийн эдийн засгийн 0,7 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалт орж ирсэн нь Монгол улсын сөхөрсөн эдийн засгийг өндийлгөх гол түлхэц болжээ. Манай улсын холбооны сүлжээ бүхэлдээ аналог систем дээр ажиллаж байсан учраас харилцаа холбооны салбарыг шинэ шатанд гаргахын тулд тоон системд шилжүүлэх, салбарын бүтцийг шинэчилж хувьчлал хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байлаа.

Тавилттай дүрс: Тэнгэрт нисч буй ганцхан онгоц. План солигдоход 30 орчим насны Болдбаатар онгоцны нисэх зурвасаар алхаж, зорчигч угтах хэсэг рүү орж ирнэ.

Нэвтрүүлэгч /эмэгтэй/: Нийгмийн шилжилтийн ороо бусгаа цаг үеийг хэн ч тойроогүй. Бүрхэг он жилүүд байлаа. Гэвч тэр манан дундаас явах замаа олсон залуус холын бодолтой байж, тууштай хөдөлмөрлөжээ.

Дүрс: Анхдагчуудын фото зургууд

Нэвтрүүлэгч: 1995 онд Монголын Харилцаа холбооны яамнаас үүрэн холбооны үйлчилгээг улсдаа нэвтрүүлэх анхны тендерийг зарлажээ. Энэ тендерт Монголын Ньюком групп, Японы KDDI болон Сумитомо корпорациуд хамтран оролцож ялсанаар 1995 оны 9-р сарын 18-нд Монгол Улсын Засгийн газартай албан ёсны гэрээ байгуулсан юм. Үүнээс хойш ердөө зургаан сарын дотор 1996 оны 03-р сарын 18-нд Мобиком Корпораци дэлхийн хөдөлгөөнт холбооны системүүд дотроос хамгийн сүүлийн үеийн тоон GSM технологид суурилсан үүрэн холбооны үйлчилгээг Улаанбаатар хотод нээсэн нь Монгол улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын шинэ үеийн, цоо шинэ түүхийн эхлэл байлаа. Тухайн үед “Мобиком таны гарт ертөнцийг атгуулна” гэсэн уриаг анх гаргасан нь өнөөдрийг хүртэл үнэ цэнээ алдалгүй, улам хөгжин дэвжсээр хэдийнэ 30 жил болжээ.

Титр: Ертөнц атгуулсан 30 жил

Дүрс: Анхдагчуудын фото зургууд

Нэвтрүүлэгч: Мобиком Корпорацийг байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэн хүмүүс бол Болдбаатар, Туяа, Арвинцогт нар. Анхны ерөнхий захирлаар Арвинцогт томилогдон ажилласан бол техникийн албаны захирлаар Гансүх, үйлчилгээний албаны захирлаар Энхтуяа, маркетингийн албаны захирлаар Бат-Эрдэнэ нар ажиллаж байжээ. Ажил эхэлсэн даруйд үүрэн холбооны салбарын анхны мэргэжлийн багийг бүрдүүлэх зорилгоор 7 инженерийг Франц, Герман улсын Alcatel-ийн институтэд сургаж бэлтгэсэн түүхтэй. Манай улсын үүрэн холбооны салбар өнөөдрийн түвшинд хүрч хөгжихөд тухайн үеийн удирдлагууд, хамт олны оруулсан хувь нэмэр үлэмж их. Тэр дундаа бүх ажлыг эхнээс нь удирдан чиглүүлж, сорилт, эрсдэл ихтэй цаг үед зоригтой шийдвэр гаргаж, шинэ салбарын суурийг тавихад манлайлан ажилласан хүн бол Болдбаатар юм.

Тавилттай дүрс: Анхдагчууд болох Болдбаатар, Туяа, Арвинцогт нар болон бусад хоёр хүн. 1992-1995 үеийн ажлын орчин. Анхны хэрэглэж байсан pc, хоорондоо юм ярилцана. Pc дээр ажлаа хийж буй дүрс зураглал байна.

Нэвтрүүлэгч: Энэ залуус зөв цагтаа нэгдэж, хамгийн чухал үед хамтран ажилласны үр дүнд Монгол хүн гартаа утас барин, хаа яваа газраасаа холбоо барьдаг болсон. Хүүгийн оюун бодолд амилсан мөрөөдөл биелэж, хүний гарт ертөнцийг атгуулж чадсан юм.      

1996 он

·     Хамгийн анхны үүрэн холбооны үйлчилгээг нэвтрүүлж Дархан болон Эрдэнэт хотод салбараа нээв.

Дүрс: 1995-1997 оны нийгмийн амьдрал, Улаанбаатар хот, хүмүүс алхаж буй. Олдвол том хэмжээтэй гар утсаар яриад алхаж буй хүмүүсийн дүрс. Мөн анхдагчуудын өгсөн сүлжээ станц тавьж буй фототой бас хольж болох юм.

Нэвтрүүлэгч:  Анхны бизнес төлөвлөгөөгөөр 5 жилийн дараа 930 хэрэглэгчтэй болно гэсэн тооцоолол гарч байсан ч бодит байдал дээр эхний жилдээ л 1000 хэрэглэгчтэй болсон гэдэг. Мобикомын анхны дугааралтууд 9911, 9919-р эхэлж байсан бол үйлчилгээ нь зөвхөн дараа төлбөрт байлаа. Цаг тутамд өсөн нэмэгдэж байсан хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг тооцож  1998 онд Мобикарт буюу урьдчилсан төлбөрт үйлчилгээг нэвтрүүсэнээр Мобикомын хэрэглэгчдийн тоо гэрлийн хурдаар өсчээ. Тухайн үед сүлжээний өргөтгөлийн ажлаас шалтгаалж шинэ дугаар борлуулахгүй хэдхэн хоноод, дахин худалдаалж эхлэхэд нэг өдөрт 10,000 хэрэглэгч нэмэгдэж байсан түүх бий. Нийгмийн эрэлт хэрэгцээ ямар их байсныг эндээс харж болно. Мобифон, Мобинэт, Мобизон, Дугаар харах үйлчилгээ, SMS банк, Смарт мессэж, Мобистудент зэрэг үйлчилгээнүүдийг анх нэвтрүүлсэн юм.

Хроника: 1996 -2005 оны үеийн нийгмийн амьдралыг харуулна. Цагаан утсаар яриулж буй, ярьж буй хүмүүс. 3310 болон анхны утаснуудыг хэрэглэж буй хүмүүсийн дүрс 

Нэвтрүүлэгч: Монгол улсын харилцаа холбооны түүхэнд Мобиком Корпораци анхны диллерийн сүлжээ, хөдөлгөөнт операторын үйлчилгээг нэвтрүүлсэн. “Цагаан утас” гэх нэр одоо ч мартагдаагүй. Гар утас ховор байх үед “цагаан утас” хамгийн эрэлттэй харилцаа холбооны хэрэгсэл байлаа. Энэ утас зөвхөн хүмүүсийг холбоод зогсохгүй, нийгэмд жижиг дунд бизнесийг дэмжих эхлэл болжээ.   

Синхрон: Ц.Лхагва Бизнес эрхлэгч

Дүрс: Мобиком Корпорацид байх үе үеийн түүхэн гар утасны загварын музей, үзэсгэлэн. Хэрэглээнд анх нэвтэрсэн гар утаснаас эхлээд орчин үеийн гар утасны дүрс

Нэвтрүүлэгч: Манай улсын харилцаа холбооны салбар хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, шударга өрсөлдөөнийг жинхэнэ утгаар нь дэмжиж, зах зээлийн шилжилтийн хүнд бэрхийг даван туулан хурдацтай хөгжсөөр 21-р зууны босго давсан. 1996 оноос хойш 30 жилийн хугацаанд Мобикомын дугаарыг хэрэглэж байгаа үнэнч хэрэглэгчдийн өдрөөс өдөрт өсжээ.

Синхрон: “On and Off production” захирал С.Ононбат 

 

2001:

      Байгууллагын интернэтийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэв

            2004:

      Теди дижитал төв нээгдэв

2005:

      GPRS технологид суурилсан мобайл интернетийн үйлчилгээг нэвтрүүлэв

 

Дүрс: Залуу инженер сайтуудын урьдчилан сэргийлэх үзлэг хийж буй

Нэвтрүүлэгч: Мобиком Корпораци 30 жилийн хугацаанд Монгол улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан 2200 гаруй сайт буюу үүрэн холбооны дахин дамжуулах станцыг барьж байгуулж 21 аймгийн 330 сум, 1500 баг сууринг хамарсан 1,8 сая хэрэглэгчидтэй боллоо. Үүгээр зогсохгүй 21 аймаг, 200 гаруй сумдыг хооронд нь холбосон 10.548 километр урттай шилэн кабелийн өндөр хурдны өргөн зурвасын дамжуулах сүлжээг байгуулж өргөтгөл, шинэчлэлийн ажлыг тасралтгүй хийсний үр дүнд Монгол улс зэс утаснаас шилэн кабелийн технологи руу бүрэн шилжсэн түүхтэй. Цаашлаад монгол улсын төдийгүй олон улсын бүхий л салбарын хөгжлийн тулгуур багана болох харилцаа холбоо, интернэтийн хатуу дэд бүтцийг хөгжүүлэх цогц бүтээн байгуулалтыг Мобиком Корпораци 30 жилийн турш манлайлан ажиллалаа.

Синхрон: Т.Бат-Эрдэнэ Мобиком Корпорацийн Техникийн газрын техникийн дэд бүтцийн албаны инженерТ.Бат-Эрдэнэ Мобиком Корпорацийн Техникийн газрын техникийн дэд

2008 он

      Залуу хэрэглэгчдэд зориулсан  Be Brand-ийг танилцуулав

2009 он

      3G үйлчилгээг нэвтрүүлэв

 

 

Дүрс: Албан хаагчид ажиллаж буй

Нэвтрүүлэгч: Мобиком Корпораци 30 жилийн хугацаанд Монгол орон даяар өөрийн 64 салбар нэгж, 1500 гаруй ажилтан, 2200 гэрээт борлуулагч болон 10,000 гаруй хөдөлгөөнт борлуулагчтай болжээ.

Синхрон: П.Цогбаяр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1-р багийн малчин

Тавилттай дүрс: Хотын төв гудамж. Хаврын илчтэй нар тэнгэрт хөөрсөн байна. Өглөөний гудамж. Хүмүүс бүгд гар утсаараа ярьж, зарим нь мсж бичнэ. Мобиапп руу орно. Үйлчилгээ авч буй. Бүгд л гартаа гар утсаа атгажээ. 40 гаран насны Болдбаатар гуай гудамжны сандал дээр сонин уншиж сууна. Харцаа сониноос холдуулж, гар утсаа төрөл бүрээр хэрэглэж буй хүн урсгалыг харж ажиглана. Бахархалтайгаар санаа алдана, хүмүүсийг харж инээмсэглэнэ.  

Нэвтрүүлэгч /эмэгтэй/: Хүүхэд наснаасаа мөрөөдөж, бүтээн байгуулсан их үйлс нь амжилтанд хүрчээ. Аливааг эхлүүлнэ гэдэг амаргүй. Анхдагчийн туулах саад бэрхшээл олон бий. Гэвч тэдгээрийг үе үеийн Мобикомчууд шударга, ёс зүйтэй байж, бусдыг ойлгож, хүндэлсээр амжилттай даван туулсан. Тэр хэрээр Мобиком Корпорацийн араас байгуулагдсан үүрэн холбооны оператор компаниудад саадгүй зорчих тодоос тод жимийг бий болгожээ. Энэ бол Мобиком Корпорацийн 30 жилийн бас нэгэн бахархал юм.

Синхрон: Ж.Бат-Эрдэнэ Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга

Синхрон: Б.Лхагважав МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч

Дүрс: Мобиком Корпорацийн Дамжуулах хэлтэс, Нийлүүлэлтийн албаны хамт олны үйл ажиллагаа. “Монгол контент” ХХК компаний үйл ажиллагаа

Нэвтрүүлэгч: Мобиком Корпораци 30 жилийн хугацаанд харилцаа холбоо, технологийн чиглэлд 6 охин компанитайгаар бизнесээ өргөжүүлэн тэлж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Мобинэт, Мобиком Нэтворкс, Мобифинанс, Монгол контент, Ньюфонд, Ньютел компаниуд нь үүрэн холбоо, улс хоорондын холбоо, өндөр хурдны интернэт, цахим төлбөрийн шийдэл, сансрын холбоо, сүлжээний дэд бүтэц, дата төв, контент болон видео стрийминг үйлчилгээ, дижитал контент зэрэг харилцаа холбоо, мэдээллийн технологийн цогц үйлчилгээг хувь хүн, албан байгууллага, хэрэглэгчиддээ чанарын өндөр түвшинд үзүүлсээр өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд технологид суурилсан иж бүрэн шийдэл нийлүүлэгч болох стратегийн шилжилтийг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлсэн юм.

Синхрон: Б.Үнэнбат Мобиком Корпорацийн Стратегийн асуудал хариуцсан дэд захирал

Дүрс: Мобиком Корпорацийн ажилтан албан хаагчдийн тохилог оффис, алба хэлтэс, нэгжийн үйл ажилалагаа. Мэргэжилтэн залуус нэгэн зорилгын төлөө  ажил хөдөлмөртөө шамдан ажиллаж буй дүрс

Нэвтрүүлэгч: Манай улс залуучуудын эх орон. Анх 2008-2009 онд залууст зориулсан шинэ бүхний эхлэл BE брэндийг зах зээлд танилцуулж, цоо шинэ үйлчилгээний хэв маягийг бий болгосон нь амжилтанд хүрч, тухайн цаг үед нийгэм тэр чигээрээ ВE брэндээр амьсгалж байлаа. 2009 оныг Мобиком хэрэглэгчдийн тоо 1 саяд хүрсэн амжилтаар угтсан юм.

Синхрон: О.Баярсайхан /ROKIT BAY/ Артист

Дүрс: Мобиком Корпорацийн төв оффис. Дата төв. Техникийн төвд инженерүүд ажиллаж буй. Хот суурин газрууд, хөдөө орон нутаг, хөвч хангай, хээр талд ажиллаж буй инженерүүдийн өдөр тутмын ажлын онцлог, үйл ажиллагааг харуулна.

Нэвтрүүлэгч: Мобиком Корпораци 2G-5G хүртэлх технологийн дэвшлийг бидний өдөр тутмын амьдралд нэвтрүүллээ. Олон шинэ нээлт боломжуудыг хэрэглэгчиддээ олгож 2009 онд 3,5G буюу гар утсаараа өндөр хурдны интернэтэд холбогдох, дүрсээ харж ярих, гар утсаа модем болгон ашиглах, телевизийн суваг үзэх боломжийг бүрдүүлж өгсөн. Харин 2016 онд нэвтрүүлсэн 4G нь 3G -с 10 дахин илүү хурдтай, хөдөлгөөнт холбооны 4-р үеийн технологи байлаа.

Синхрон: Б.Баярмаа Мобиком Корпорацийн Технологийн асуудал хариуцсан дэд захирал

 

Дүрс: Оффис албан хаагчид

Нэвтрүүлэгч: Мобикомын сүлжээ хэзээ ч тасалдаггүй, хамгийн найдвартай нь гэдэгтээ хүн бүр санал нийлдэг. Учир нь Мобиком HD дуудлагатай. Энэ бол таныг гар утсаар ярих үед дууг илүү тод, орчны чимээгүй, яг хажууд тань байгаа мэт бодитоор хүргэдэг технологийн дэвшил билээ. Та гар утсаараа дуудлага хийх, авах тэр агшинд хэрвээ анзаараад нэг үзвэл Мобикомын сүлжээ нь 3G рүү буурч шилжихгүйгээр, 4G, 5G өндөр хурдны сүлжээгээ найдвартай хадгалж ажилладаг. Танд ирэх ёстой бүх мессеж, чат, хандалтууд, заавар зөвлөгөө, анхааруулга, санамжууд тухайн агшин, хормоос хоцролгүй, шууд хүрч, өдөр тутмын харилцаа тасралтгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлдэг юм. Технологийн гайхамшиг үргэлжилсээр 2019 онд TIER 3 стандарттай дата төвийг байгуулж, 2020 онд VOO видео стрийминг үйлчилгээг эхлүүлсэн юм. Ингэснээр харилцаа холбооны ид шид амьдралд улам ойртсон.

Дүрс: “Эрднэт үйлдвэр” ТӨҮГ болон Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагааг харуулна

Нэвтрүүлэгч: Өдгөө Мобиком Корпораци гадаад дотоодын хэдэн зуун байгуулагатай хамтран ажиллаж байна. Байгууллагын хөгжлийг хурдасгах суурин, мобайл утасны дугаар, өндөр хурдны интернет, сервер байршуулах, телемаркетинг, ICT үйлчилгээ зэрэг технологийн шийдлийг ингэж олон зуун байгууллагад нэвтрүүлсэнээр тухайн байгууллагын үр ашиг нэмэгдэж, өрсөлдөх чадвар улам сайжирлаа.

Синхрон: М.Мөнхбаатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн албаны дарга

Синхрон: О.Орхон Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал

 

2016

      4G сүлжээг нэвтрүүлэв

2021:

      Monpay дижитал төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлэв

 

Дүрс: Ажилтан, албан хаагчид ажиллаж буй, мөн app based бүтээгдэхүүнийн дүрс зураглал байна.

Нэвтрүүлэгч: Ингэж дэлхий ертөнц тэр чигээрээ бидний утсанд дэлгэгдэхэд аппликейшнээр дамжуулан өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг цаг алдалгүй, үл тасалдалгүй үзүүлж, амьдрал урд урьдынхаасаа илүү тав тухтай, эрх чөлөөтэй, аюулгүй тайван болсон нь Мобиком Корпорацийн 30 жилийн хугацаанд бүтээсэн бас нэгэн бахархал билээ. Монpay бол монголын хамгийн анхны цахим төлбөрийн систем, гар утасны апплейкшн хэлбэрээр ашигладаг санхүүгийн цогц үйлчилгээ юм. Ирээдүйд Монpay улам өргөжиж супер апплейкшн болох зорилготой ажиллаж байна.

Мобиком Корпораци үүрэн холбооны болон интернетийн бүх төрлийн үйлчилгээг Монгол хүнд анхлан хүргэсэн шигээ үе үеийн цоо шинэ гар утаснуудыг албан ёсны эрхтэйгээр ашиглах боломжийг ч бидэнд олгожээ. Нокиа 3310, Самсунг гээд цоо шинэ гар утсыг Мобикомын хэрэглэгчид лизингээр авах боломжийг анх бүрдүүлсэн бол Apple брэндийн IPhone утсыг албан ёсны эрхтэйгээр мөн л анх удаа худалдаанд нэвтрүүлсэн нь 30 жилийн түүхэн амжилт юм.

Дүрс: Мобиком Корпорацийн оффисийн орчин. Угтах хэсэг. Хүмүүс ажилдаа ирнэ. Бие биетэйгээ мэндчилнэ.

Нэвтрүүлэгч: Мобиком Корпораци 30 жилийн хугацаанд бизнесийн ёс зүйг баримталж,  үүрэн холбоо, технологийн салбарт хэрэглэгчдийнхээ хамгийн итгэлт түнш болжээ. Харилцаа холбооны хязгааргүй боломжийн ачаар бид хорвоо ертөцийг бүхэлд нь гартаа атгасан бол 2021 онд 25 жилийн ойн босгон дээрээ ребрэндинг хийж, лого, эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсээ шинэчилж байлаа. Ингэснээр Энгийнийг ухаалгаар шийдэх шийдлийг бүгдэд өгсөн.

Синхрон: В.Ганзориг BSP компанийн удирдах зөвлөлийн дарга

2022 он

       “Smart Education” төслийг эхлүүлэв

2025 он

      5G  сүлжээг нэвтрүүлж,  “Mobilife, Sonsy  хөгжмийн стрийминг үйлчилгээг нэвтрүүлэв.

 

Синхрон: Ясухиро Очи Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал

Дүрс: Мобиком Корпорацийн нийт оффис. Ажлын байрандаа ажиллаж буй ажилтан, албан хаагчид. Нас, хүйс, арьс өнгө, үндэс угсаа харгалзахгүйгээр бүх насны албан хаагчдын сэтгэл хангалуун инээмсэглэн ажиллаж буй дүрс

Нэвтрүүлэгч: Аливаа байгууллагын хамгийн эрхэм үнэт зүйл бол ажилтан, албан хаагчид байдаг. Мобиком Корпорацийн 30 жилийг бүтээхэд үе үеийн 3000 гаруй ажилтан гар бие оролцож, сэтгэл зүрх, эрдэм мэдлэг, авьяас чадвараа уралдуулан ажиллажээ. Улс орны хөгжил хүний хөгжлөөс эхэлдэг. Тэгвэл Мобиком Корпораци байгуулагдсан цагаасаа эхлэн бизнесийн ёс зүй, тогтвортой байдлыг эрхэмлэж, ажилтнууд болон тэднийхээ гэр бүлийн сайн сайхны төлөө хүн төвтэй байх гэдэг үнэт зүйл, эрхэм зорилгынхоо төлөө тууштай ажиллаж байна.

Синхрон: Б.Тэлмэн Борлуулалтын хөтөлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн

Синхрон: Б.Зориг Мэдээллийн технологийн газар, төлбөр тооцооны хэлтэс, харилцан холболт тайлангийн багийн удирдагч

Дүрс: Оффис алба хэлтсийн үйл ажиллагаа

Нэвтрүүлэгч: Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд хэцүү жилүүдэд харилцаа холбоо, технологийн компани гэдгээ жинхэнэ утгаар нь мэдрүүлж тухайн үеийн онлайнаар ажиллах горимыг хамгийн сайн мөрдсөн компани болж байлаа. Мобиком бол хүний хөдөлмөрийг хамгийн шударгаар үнэлдэг байгууллага. Тусгай хэрэгцээт болон тэтгэвэртээ гарсан иргэдийг ажлын байраар хангажээ.  Гэртээ хүүхдээ харж байгаа ажилчиддаа гэрээсээ ажиллах боломжийг ч бүрдүүлж өгсөн байна.

Синхрон: О.Энхээ CALL CENTER үйлчилгээний зөвлөх

Синхрон: П.Жаргал Хэрэглэгчийн зөвлөх

Дүрс: Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн хроника болон сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны дүрс

Нэвтрүүлэгч: Мобиком Корпораци нийгмийн өмнө хүлээсэн үүргээ цаг үргэлж биелүүлсээр ирсэн. 2006 онд “Үдийн цай” жишиг төслийг хэрэгжүүлсэнээр анхны төсөл хөтөлбөрүүд нь эхэлжээ. Улс орон даяараа сургуулийн сурагчдын үдийн цайны тухай ойлголтгүй тийм цаг үед анх удаа энэ хөтөлбөрийг санаачилж байлаа. Энэ 30 жилийн хугацаанд нийгмийн хариуцлагын төслүүдэд 22 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг 90% хүртэл хангасан байгууллагаар шалгарчээ. Сурагчдын үдийн цайгаар эхэлсэн нийгмийн хариуцлагын ажлууд нь Wash, Smart education, 108 тусгай дугаар, Тусгай олимп “Боломжийг бүгдэд” төслүүдээр үргэлжилж эх орны өнцөг булан бүрт хүрч, Мобикомын сүлжээ адил түглээ.   

Синхрон: Б.Энхээ Нийслэлийн ерөнхий боловсролын 41-р сургуулийн захирал

Дүрс: Дарханы сургууль

Нэвтрүүлэгч: “Smart education” төсөлд сүүлийн 2 жилийн хугацаанд нийслэлийн 6 дүүргийн, 13 аймгийн нийт 19 сургуулийн 37.000 гаруй сурагч хамрагджээ. Энэ бол Мобиком Корпорацийн хамт олны 30 жилийн ойн бас нэгэн бахархал.

Синхрон: Д.Дэлгэрбаяр Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 4-р сургуулийн захирал

Хроника эсвэл тавилттай дүрс: 60 орчим насны Болдбаатар гуай ухаалаг утас барьсан бахдалтай инээж байна. Энэ үеэр хүмүүс Мобиапп, интернэтээр дамжуулан олон улсын үйлчилгээ, банкны үйлчилгээ, Mobilife, Monpay, Sonsy, VOO зэрэг өдөр тутамдаа хэрэгтэй үйляилгээ авч байгаа дүрс зураглалууд ээлжлэн ритмтэй  солигдоно.

Нэвтрүүлэгч /эмэгтэй/: Нэгэн цагт зөвхөн дуу хоолой дамжуулдаг байсан гар утас алганд багтах ертөнц болж хязгааргүй боломжуудыг бий болголоо. 30 жилийн өмнө энэ бүхэн мөрөөдөл байсан бол өнөөдөр Мобиком Корпораци үүрэн холбоо, технологийн олон төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болон хөгжиж харилцаа холбооны шинэ соёлын үрийг тарилаа.

Синхрон: Б.Мөнхзориг Мобиком Корпорацийн Бизнес хариуцсан дэд захирал

 

Реклам: Монгол улсын газрын зургаас дэлхийн бөмбөрцөг, гариг эрхэсийн зургаар солигдоно. Алслагдсан сум сууринд Мобикомын сүлжээ орж буйг илтгэсэн түүхэн реклам сурталчилгааны дүрснээс ашиглах

Нэвтрүүлэгч: Манай улс 3,6 сая хүн амтай, үүнээс 1,8 сая гаруй гар утасны хэрэглэгчдэд Мобиком Корпораци үйлчилгээ үзүүлж үндэсний хэмжээний хамгийн том үүрэн холбооны оператор компани болжээ. Дараагийн 30 жилд Мобиком Корпораци телеком компаниас технологийн компани болох зорилготой ажиллаж байна. 2025 онд 5G-г анхлан нэвтрүүлсэнээр гар утас биднийг дижитал эрин рүү хөтөлжээ. Ингэж дижитал платформоор дамжуулан хүн бүрийн амьдралын чанар дээшилж, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байна.

 Монгол улсад өнөөдөр зах зээлийн зарчмаараа ажиллаж байгаа хамгийн шударга салбар бол үүрэн холбооны салбар юм. Энэ 30 жилийн түүх дан ганц Мобиком Корпорацийн түүх биш Монгол улсын үүрэн холбооны салбарын хагас жарны бахдам амжилтын түүх. Ертөнц атгуулсан 30 жилийн түүхийг Мобиком Корпорацитай хамтдаа бүтээлцсэн үе үеийн ажилтнууд, эрхэм хэрэглэгчид, хамтран ажиллагч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Синхрон: Баримтат кинонд ярицлага өгч оролцсон хүмүүсийн талархал орно.

Back to episodes Go home