The Last Goodbye To Mama_18

18.

(1978 он, Жяньсү мужийн хойд хэсэг)
Охин: Ээж ээ! Ээж ээ, ээж ээ!
Эмэгтэй: Яав аа, юу болов?
Охин: Ээж ээ, аав осолд орчихож.
Эмэгтэй: Аав чинь уу? Юу болсон юм?
Охин: Хөдөө тосгонд ачаа буулгаж байгаад осолд орсон гэнэ.
Эмэгтэй: Бие нь яаж байна? Зүгээр үү?
Өө үгүй ээ...
Охин: Ээж ээ, ээж ээ...
Эмэгтэй: Май, үүнээс жаахан ид.
18-р анги: Мөрөөдөл бол харанхуй дахь гэрлийн оч юм.
Эмэгтэй: Чи их даарсан байх. Нааш ир, гараа дулаацуул.
БЮ: Үнэхээр хүйтэн байна.
Эмэгтэй: Май, үүнийг өмс. Ээжийн хэлсэн зүйлийн талаар бодож үзэв үү?
БЮ: Эгч ээ, их сургуульд сурах нь миний мөрөөдөл шүү дээ.
Эмэгтэй: Чиний дүн минийхээс хамаагүй дээр гэдгийг би мэднэ ээ.
Эмэгтэй: За болно, одоо буц даа. Яасан бэ?
Эмэгтэй: Аавын үхэл ээжид маш хүнд туссан гэж би бодож байна. Ээж минь бичиг үсэг мэдэхгүй. Насаараа талбайд ажилласан, одоо бас жаахан дүүг минь өсгөх хэрэгтэй байна. Тэр зүгээр ээ гэж хэлж байгаа ч хөл нь хэдийнээ хавагнаад байгааг би харж байна. Дахиад нэг сайн бодоод үзээрэй, за юу?
Эр: Залуу минь, бид утга зохиолын анги төгссөн хүн ажилд авахгүй.
ШЖ: Яагаад вэ? Танайх хэвлэлийн компани биз дээ?
Эр: Хэвлэлийн компани ном хэвлэдэг болохоос ном бичдэг газар биш. Манай энд утга зохиолын мэргэжилтэй нэг ч хүн байхгүй. Яг л кино театр шиг. Тэд кино гаргадаг болохоос кино хийдэггүй биз дээ?
ШЖ: Би онлайнаар хэд хэдэн өгүүллэг бичсэн. Та хараад үзэж болох уу?
Эр: Чи тэднийгээ хэвлүүлж мөнгө олохыг хүсэж байгаа биз дээ? Тэгвэл би асууя. Хэдэн хүн уншсан бэ? Хэдэн сэтгэгдэл авсан юм? Залуу минь, утга зохиолд дуртай байх, зохиолч байх хоёр огт өөр зүйл. Утга зохиолын дипломоор амьдралаа залгуулна гэдэг амаргүй. Одоо зохиолч болох олон арга бий. Хэдэн үг мэддэг хүн болгон л бичиж байна. Зах зээл одоо замбараагүй байна шүү дээ. Уншигчид хангалттай биш байна. Ном нь сайн зарагддаггүй олон зохиолчид амьдрахын тулд цагийн ажил хийж байна. Тийм болохоор өөр газар очиж үзэхийг би чамд зөвлөе.
ШЖ: Баярлалаа.
Эр: Дараагийн хүн.
Ю Я: Энэ хослол чамд их гоё зохиж байна. Хаанаас авсан юм?
ШЖ: Ярилцлагадаа өмсөх гээд хямдралаар онлайнаар авсан юм.
Ю Я: Үнэхээр гоё харагдаж байна.
ШЖ: За болно оо, би үүнийг дахиж өмсөхгүй байх.
Ю Я: Ярилцлага чинь ямар болов?
ШЖ: Тэд "эргээд залгая" л гэсэн.
Ю Я: Чи өөрөө юу гэж бодож байна? Амжилттай болсон уу?
ШЖ: Зүгээр л байх шиг байна.
Ю Я: Чи дотор хэр удав?
ШЖ: 20 минут орчим.
Ю Я: Тэгвэл болж дээ. Би чамд хэлье, анхны сэтгэгдэл маш чухал. Хэрэв тэд чамайг сонирхоогүй байсан бол тийм их цаг зарцуулахгүй байсан.
ШЖ: Гэхдээ би тэнд ажиллахыг үнэхээр хүсэхгүй байна. Ажлын орчин нь нэг л...
Ю Я: Юу болсон бэ?
ШЖ: Хамгийн гол нь, би дахиж утга зохиолын чиглэлээр ажиллахыг хүсэхгүй байгаагаа ойлголоо.
Ю Я: Яагаад?
ШЖ: Үүгээр амьдралаа залгуулж чадахгүй юм байна. Надад хэрэгцээгээ хангаж чадах илүү практик ажил хэрэгтэй байна. Манай авга ах газрын тосны салбарт ажилладаг. Тэр их сайн бичдэг. 32-хон настай мөртлөө хэдийнээ хэлтсийн орлогч дарга болчихсон байна. Утга зохиол хэрэггүй зүйл биш ч гэлээ, одоо үед... энэ бол зүгээр л нэмэлт давуу тал төдий зүйл. Хэрэв би хэвлэлийн компанид орвол ур чадвараа бүрэн харуулж чадахгүй. Харин өөр мэргэжил сонговол бичих чадвар минь миний том давуу тал болно.
Ю Я: Тэгэхээр чи утга зохиолын замаа орхиж байгаа юм уу?
ШЖ: Би өнөө орой авга ахтайгаа оройн хоол иднэ. Тэдний хэлтэст сул орон тоо байгаа эсэхийг асууж үзнэ ээ.
Ю Я: Ямар ч байсан чи өөрийнхөө юу хүсэж байгааг сайн бодоорой.
(1991 он, Жяньсү мужийн хойд хэсэг)
ШЖ: Би хайртай байж болох эсэхдээ эргэлзэхгүй байна. Авга ах аа, дараагийн мөр нь юу билээ?
Жянь Хуа: Энэ бол миний хайрладаг сарнай.
ШЖ: Энэ бол миний хайрладаг сарнай.
Жянь Хуа: Үүний төлөө би өөрийгөө илэрхийлэх зоригтой байх ёстой.
ШЖ: Үүний төлөө би өөрийгөө илэрхийлэх зоригтой байх ёстой.
Эмээ: Жянь Хуа! Чи Шиао Жүнд юу заагаад байгаа юм? Чи ичихгүй байна уу? Яв, явж гал түл.
Жянь Хуа: Би бодохгүй... би бодохгүй...
Эмээ: Бодоод ч хэрэггүй.
БЮ: Ээж ээ.
Эмээ: Чи хүрээд ирэв үү. Өнөөдөр эрт иржээ.
БЮ: үдээс хойш чөлөө авчихлаа. Хэдэн зүйл амжуулчихаад ирлээ. Шиао Жүн, гэртээ харьцгаая.
Эмээ: Хоол идчихээд яваач.
БЮ: Зүгээр дээ. Би харанхуй болохоос өмнө Шиао Жүнийг гэрт нь хүргэх хэрэгтэй байна.
Эмээ: Тэгвэл түр хүлээж бай.
БЮ: Шиао Жүн, оройн хоолонд юу идмээр байна?
ШЖ: Жигнэсэн гахайн мах.
БЮ: Дахиад уу?
Эмээ: Май, үүнийг аваад яв.
БЮ: Баярлалаа, ээж ээ. За, Шиао Жүн, эмээдээ баяртай гэж хэлээрэй.
ШЖ: Баяртай, эмээ.
Эмээ: Баяртай. Замдаа болгоомжтой яваарай.
БЮ: Бид явлаа шүү, ээж ээ.
Эмээ: Болгоомжтой.
Эмэгтэй: Бэлэн үү, эхэлцгээе.
Хүүхдүүд (дуу): Нар тэнгэрт тодоор гэрэлтэнэ, цэцэгс над руу инээмсэглэнэ. Шувууд надтай мэндэлнэ, чи яагаад цүнхээ үүрээ вэ?
Эмэгтэй: Гайхалтай. Маш сайн байна. Одоо бүгдээрээ нэг нэг мөрөөр дуулцгаах уу?
Хүүхдүүд: Тэгье.
Эмэгтэй: За, Шиао Жүн. Чи эхлэх үү? Шиао Жүн, чи шинээр ирсэн болохоор биднийг сайн мэдэхгүй байгаа байх, тийм үү? Зүгээр дээ. Бусад хүүхдүүд дуулж дууссаны дараа чи дахиад оролдоод үзээрэй, за юу? За...
Хүүхэд: Багш аа. Аавгүй хүүхэд хэлгүй байдаг, тийм үү?
Хүүхэд 2: Би Шиао Жүний ярихыг сонсож байсан. Тэр хэлгүй биш.
Хүүхэд: Мөн!
Хүүхэд 2: Үгүй, биш.
Хүүхэд: Мөн!
Хүүхэд 2: Биш!
Хүүхэд: Мөн!
Эмэгтэй: Больцгоо! Та нар яагаад маргалдаад байгаа юм бэ?
Хүүхэд: Энэ хэлгүй шүү дээ!
Эмэгтэй: Шиао Жүн. Чи зүгээр үү, Шиао Жүн? Хаа нэгтээгээ бэртчихсэн үү? Хао! Чи яаж ингэж чадаж байна аа? Ингэж болохгүй, чи үнэхээр муухай аашиллаа шүү.
БЮ: Шиао Жүн, ээж нь одоо ажилдаа явлаа. Эмээ дээрээ томоотой байж байгаарай, за юу? Явцгаая. Юу болоо вэ? Өнөөдөр чамд юу тохиолдоо вэ?
Жянь Хуа: Юу болов? Юу болоо вэ?
БЮ: Чи эмээ рүүгээ явахыг хүсэхгүй байгаа юм уу? Юу болсныг ээждээ хэл л дээ.
Жянь Хуа: Юу болоо вэ?
ШЖ: Тэд намайг дээрэлхээд байна. Би тийшээ явахгүй.
Жянь Хуа: Хоёрдугаар эгч ээ. Хэрэв тэр өнөөдөр явахыг хүсэхгүй байгаа бол энд үлдэг. Би өнөөдөр түүнийг харъя. Та ажилдаа яв даа.
БЮ: За. Тэгвэл Шиао Жүнтэй хамт гэртээ тоглож байгаарай. Одоо зүгээр ээ. Ээж нь явлаа. Өлсвөл авга ахдаа хэлээрэй, за юу? За, би явлаа шүү, Жянь Хуа.
Жянь Хуа: Болгоомжтой яваарай, эгч ээ.
БЮ: Өө, нээрээ. Гэрийн даалгавраа заавал дуусгаарай.
Жянь Хуа: За.
ШЖ: Жянь Хуа ах аа, би танд хөзрөө үзүүлье.
Жянь Хуа: Шиао Жүн, нааш ир. Алим ид. Амсаад үз. Амттай байна уу? Ямар байна? Гоё байгаа биз? Шиао Жүн. Би чамд нэг зүйл хэлье. Чи эр хүн шиг байх ёстой. Чи зоригтой байж, бодит байдалтай нүүр тулах хэрэгтэй. Чи тэр бүхнийг даван туулах ёстой болохоос биш зугтаж болохгүй. Ойлгосон уу?
ШЖ: Ойлгосон.
Жянь Хуа: Юу л бол. Нааш ир. Би чамд утга зохиолын нэгэн бүтээл уншиж өгье. Үүнээс чи суралцаж болно. Суу. Түр хүлээгээрэй. За, анхааралтай сонс. Максим Горький. "Хар шувууны дуун".
"Саарал тал далай дээгүүр салхи үүлсийг хураана. Далай үүлс хоёрын дунд хар цахилгаан мэт хараацай шувуу бахдалтайгаар дүүлнэ. Далавчны үзүүрээр долгис шүргэж, сум мэт үүлс рүү тэмүүлэн тэрээр хашхирна. Түүний тэр эр зоригт хашхираанд үүлс баяр баясгаланг нь сонсоно..."

Жянь Хуа: Шиао Жүн. Миний зааж өгсөн зүйлийг санаж байна уу? Яв. Хурдал. Надад хийх гэрийн даалгавар байна. Яв.
ШЖ: Би дуугүй байгаа минь чамаас айсандаа биш. Би уйлахгүй байгаа минь гуниглаагүй гэсэн үг биш. Би явж байгаа минь айсандаа биш шүү.

(2004 он, Жяньсү мужийн хойд хэсэг)
Гао Хү: Дин!
ШЖ: Намайг цочоочихлоо. Хүнд барьцаалагдаж байна л гэж бодлоо.
Гао Хү: Нааш ир дээ. Үүнийг хараач.
ШЖ: Комикс уу?
Гао Хү: Ямар байна?
ШЖ: юу нь тийм гоё байгаа юм?
Гао Хү: Би чамд хэлье, эд нар Жин Юн, Гү Лүн нарын зохиолоос хамаагүй дээр. Эд бол... эд бол...
ШЖ: Юу гэж?
Гао Хү: Үүнийг үгээр тайлбарлахад хэцүү, зөвхөн зүрх сэтгэлээрээ л мэдэрч болно. Намайг сонс. Үүнийг аваад харьж унш.
ШЖ: Үгүй ээ.
Гао Хү: Чи чинь яачихаа вэ?
ШЖ: Гао Хү, чи сүүлийн үед улам л эмэгтэйлэг болоод байх юм. Тэр чинь наад элдэв янзын бохир номнуудаа их уншсанаас чинь болж байгаа хэрэг.
Гао Хү: Түр хүлээж бай.
ШЖ: Юу болов?
Гао Хү: Чиний асуугаад байсан зүйлийг би олчихсон.
ШЖ: Аав чинь дэлгүүртээ үүнийг зарж байгаа биз дээ?
Гао Хү: Чи яаж мэдсэн юм?
ШЖ: Зөндөө олон үг үсгийн алдаатай байна шүү дээ. Хар л даа.
Гао Хү: Чи унших юм уу, үгүй юм уу? Уншихгүй бол буцаагаад өг. Би чамд сэтгэлээрээ сэтгүүл олж өгч байхад чи ийм зүйл яриад суудаг.
ШЖ: Уншина аа, уншина. Хэдэн үг үсгийн алдаа байсан ч би уншиж чадна. Би "Шинэ үзэл баримтлал" эссений уралдаанд оролцохыг хүсэж байна.
Гао Хү: Тэгвэл тэг л дээ. Чиний бичих чадвар, мэдлэгээр бол зүгээр л оролцоход л шагнал авна гэдэгт би итгэлтэй байна. Бүртгэлийн хураамж нь хүрэхгүй байгаа юм уу? Надад хэлэхгүй яав аа.
ШЖ: За за. Чи ойлгохгүй байна. Энэ бол маш өндөр түвшний уралдаан.
Гао Хү: За яах вэ, уралдаан л бол уралдаан шүү дээ. Чи хэзээ эссе бичлэгийн уралдаанд ялагдаж байлаа? Хотын түвшний уралдаанаас хүртэл шагнал авсан шүү дээ. Харин энэ улсын хэмжээний уралдаан... байзаарай. Аль улсын тухай ярьж байгаа билээ?
ШЖ: Би ингэж тайлбарлая. Энэ уралдаан бол утга зохиолд хайртай хүүхэд бүрийн хувьд "хаалга" нь.
Гао Хү: Үргэлжлүүл л дээ.
ШЖ: Энэ уралдаанд түрүүлнэ гэдэг бол Ром руу хөтлөх бүх замд зориулсан тасалбар авлаа л гэсэн үг. Гэхдээ энэ уралдаан хэдий чинээ чухал байна, юуны тухай бичихээ шийдэхэд төдий чинээ хэцүү байна.
Гао Хү: Зүгээр л юу бичмээр байна, түүнийгээ л бич. Юу ч бичсэн чи ялна гэдэгт би итгэлтэй байна. "Зам хаана байна?"
ШЖ: За болно оо. Дуулахаа боль.
Гао Хү: Зүгээр л хийгээд үз, Дин. Би тоглоогүй байна шүү.
БЮ: Өнөөдөр вандуйнууд үнэхээр сайхан харагдаж байна. Их шинэхэн юм аа.
Эмээ: Том, булцгар. Тосонд хуурахад их амттай болох байх даа.
БЮ: Дараа нь жаахан гахайн махтай хамт хуурна аа.
Эмээ: За тэгээрэй. Би чиний хийсэн хоолонд дуртай. Хараач, ямар булцгар юм бэ.
БЮ: Энэ хэмжээнийх хангалттай биз дээ?
Эмээ: Жаахан нэмчих. Тэгвэл бүр ч амттай болно.
БЮ: Дөнгөж түүсэн вандуй л хамгийн амттай байдаг юм.
Эмээ: Нээрээ тийм шүү.
БЮ: Би бас жаахан өндөг шарж өгнө өө.
Эмээ: За.
(Тэр)
БЮ: Хөргөгч чинь эвдэрчихсэн байхад яах гэж ийм их мах хэрччихсэн юм бэ?
Эмэгтэй: Өө, би хэтэрхий завгүй байж таараад. Засуулж амжаагүй л байна. Одоохон залгая.
БЮ: Зүгээр дээ, би хэдийн залгачихсан. Удахгүй хүн ирж засаж өгнө.
Эмэгтэй: Энэ бүхэн Фан Фан-аас л болж байгаа юм. Тэр охиныг хараач. Толгойдоо элдэв янзын юм суулгачихсан. Нанжин руу ганцаараа яваад урлагийн чиглэлээр ч билүү нэг юм үзнэ гээд явчихсан. Тэр найруулагч болмоор байна гэсэн. Түүнд тийм авьяас байгаа гэж үү?
БЮ: Найруулагч уу?
Эмэгтэй: Тийм ээ, хэвлэл мэдээллийн салбарт. Хар л даа, манай гэр бүлээс урлагийн авьяастай хүн төрөөгүй. Тэр зүгээр л дэмий ажил удаж байна.
БЮ: Хэрэв өөрөө хүсэж байгаа бол зүгээр л оролдоод үзэг л дээ.
Эмэгтэй: Элсэлтийн шалгалт хаяанд ирчихсэн байхад цаг хугацаа маш үнэтэй байна. Минийхээр бол тэр зүгээр л хичээл хийхгүй гэхдээ шалтаг зохиож байгаа хэрэг. Зурагтаар нэг алдартан "би найзыгаа дагаж ярилцлагад ороод, өөрөө тэнцчихсэн" гэж ярихыг сонсоод түүнд нь итгэчихэж. Тэгээд бас найзыгаа дагаж ярилцлагад орсон чинь найз нь тэнцээд, өөрөө тэнцээгүй. Буцаж ирээд хичээл хийх сонирхол нь бүрмөсөн байхгүй болчихсон. Толгойдоо зөвхөн урлаг л бодоод суудаг болж. Өчигдөр орой хүргэн ахтай чинь муудалцаад авсан.
БЮ: Шиао Жүн их сургуульд хятад хэл, утга зохиолын чиглэлээр сурахыг хүсэж байгаа.
Эмэгтэй: Тэр салбарт ажил олдох хэцүү биш үү?
БЮ: Тэр одоо нэгэнт том болчихсон. Өөрийн гэсэн бодолтой болж. Үгэнд орохгүй ээ. Би ч гэсэн түүний хүсэл эрмэлзлийг мохоомооргүй байна.
Эмэгтэй: Надад нэг санаа байна.
Гао Хү: Ах аа. Дин Шиао Жүн гэдэг хүнд ирсэн захидал байхгүй гэдэгт итгэлтэй байна уу? Шиао Жүн шүү дээ. "Жижиг"  ба "цэрэг"  гэсэн ханзтай.
ШЖ: Шанхайгаас ирэх баталгаат захидал байх ёстой юм.
Гао Хү: Тийм ээ. Та захидлыг нь гээчихээгүй биз дээ? Энэ үнэхээр чухал захидал байгаа юм.
Шууданч: Чи юу яриад байгаа юм бэ, жаал минь? Шуудангийн газар алдаа гаргасан ч би гаргахгүй. Би энд 20 гаруй жил ажиллаж байна. Ганц ширхэг сонин ч гээж үзээгүй, захидал бол бүр ч үгүй.
Гао Хү: Тийм ээ, таны зөв. За.. баярлалаа, ах аа. Дин, намайг сонс. Магадгүй зохион байгуулагчид нь мөнгөгүй болоод захидлаа энгийн шуудангаар явуулчихсан байж магадгүй. Дахиад хэд хоног хүлээцгээе. Дин, Дин! Хүлээж бай л даа.
(Эссений уралдааны нэгдүгээр байрын жагсаалт)
Гао Хү: Битгий санаа зов. Битгий сандар. Чи нэгдүгээр байрын жагсаалтад байхгүй байна, хоёрдугаар байрыг нь харцгаая.
ШЖ: Би шалгачихсан. Миний нэр байхгүй байна лээ.
Гао Хү: Шалгачихсан гэж юу гэсэн үг юм? Тэд нэрийг чинь андуураад биччихсэн бол яах юм? Өөр "Шиао" эсвэл "Жүн" гэсэн нэртэй хүн байна уу, харъя. Эсвэл өөр "Дин"...
ШЖ: Гао Хү, би үүнийг хүлээн зөвшөөрч чадна аа.
Гао Хү: Харин би чадахгүй! Дин, хоёулаа бодитой байя. Би Жин Юн, Гү Лүн нарын зохиолыг уншиж өссөн хүн. Миний гоо зүйн мэдрэмжид асуудал байхгүй биз дээ?
ШЖ: Байхгүй ээ.
Гао Хү: Тэгвэл эдгээр эссег дүгнэх ганцхан үг надад байна. Тэвчихийн аргагүй муу! Гэтэл би чиний бичвэрийг уншсан, Дин. Чиний бичвэр бол хаврын салхи шиг л гэсэн үг. Энэ бол дэлхий дээрх хамгийн ариун, хамгийн шилдэг нь. Үнэхээр гайхалтай, биширмээр.
ШЖ: За за. Чи миний төлөө зөндөө олон зүйр цэцэг үг сурчээ. Би өөрийгөө бодож байсан шигээ тийм ч муу биш юм шиг санагдтал хэллээ, баярлалаа.
Гао Хү: Дин, чи өөртөө итгэхгүй байсан ч надад итгэдэг биз дээ?
ШЖ: Тийм ээ.
Гао Хү: Тэр "Шинэ үзэл баримтлал" ч гэх шиг. Энэ чинь зүгээр л нэг хэлбэр хөөсөн эссенүүд байна шүү дээ, жинхэнэ утга зохиол биш байна. Тэд чиний бичлэгийг үнэлж чадахгүй байна. Эсвэл бүгдийнх нь гоо зүйн мэдрэмж нь алга болчихож.
ШЖ: За болно оо, ингээд дуусгая. Баярлалаа. Нааш ир, явж ногоон сонгино угаа.
Гао Хү: Тэд зүгээр л чиний бичлэгийг ойлгохгүй байна.
Багш: Хичээл давталт чинь ямархуу байна?
ШЖ: Зүгээр ээ.
Багш: Би чамайг элсэлтийн шалгалтын хувийн хэрэг, мэргэжил сонголтын чинь талаар ярилцах гэж дуудсан юм.
ШЖ: ээж намайг утга зохиолын чиглэлээр сургах дургүй байгаагаа танд хэлчихсэн юм уу?
Багш: Эцсийн эцэст, чи зэрэг хамгаалж, мэргэжил сонгохдоо ирээдүйн ажлын байраа бодох ёстой биз дээ? Утга зохиолын анги төгсөгчдийн ажил эрхлэлтийн хувь үргэлж асуудалтай байдаг.
ШЖ: Та ч гэсэн утга зохиолын анги төгссөн биз дээ?
Багш: Миний хувьд өөр байсан юм. Цаг үе өөр байлаа. Намайг шууд ажлын байраар хангаж хуваарилдаг байсан. Одоо бүх зүйл өөр болсон. Үүнээс гадна чи өөрийнхөө нөхцөл байдлыг бодох хэрэгтэй. Ээж чинь чамайг өсгөх гэж ямар их зүтгэлээ? Яагаад тэр вэ? Учир нь тэр чамайг амжилтад хүрээсэй гэж хүссэн. Чи яагаад амжилтад хүрэх ёстой гэж? Мэдээж ээжийнхээ төлөө. Тийм биш гэж үү? Тийм болохоор чи өөртөө аль зам нь хамгийн шилдэг вэ гэдгийг мэдэх ёстой. Хүрч чадахгүй зүйл рүүгээ тэмүүлэх хэрэггүй. Чиний эссе шагнал авсныг би мэднэ. Бас улсын хэмжээний сэтгүүлд хэвлэгдсэн. Гэхдээ тэр чинь зөвхөн улсын хэмжээнд л байсан шүү дээ, тийм үү? Бичих гэдэг бол зурах, дуулахтай адил. Үүнд төрөлх өгөгдөл, авьяас хэрэгтэй. Чи өөртөө тийм авьяас байгаа эсэхийг сайн бодоорой.
Гао Хү: Гао багш чамд юу гээд хэлчихсэн юм бэ? Надад хэл л дээ.
ШЖ: Би зүгээр ээ.
Гао Хү: Чи зүгээр гэж үү? Харин би зүгээр биш байна. Нааш ир, Дин. Надад хэлчих. Надад итгэ. Би түүний хариуг барих арга олно оо. Би чамд хэлье, би өөр юу ч чадахгүй байлаа гэхэд ядаж дугуйных нь хийн хавхлагыг сугалаад авчихаж чадна шүү. Май Кэ Рань-тай хамт хийнэ. Чамайг ийм байдалтай байхыг харж тэвчихгүй байна.
ШЖ: Би зүгээр гэж хэлсэн шүү дээ.
Багш: Юу? Салхин цэцэг гэнэ ээ?
Бин Юин: Халуун нь буухгүй байна, бүр дордоод байна.
Багш: Би дэндүү хатуу хандсанаас болов уу? Түүнд хэтэрхий их дарамт өгчихөв үү?
Бин Юин: Үгүй дээ. Үүнд таныг буруутгах аргагүй, Гао багш аа. Шиао Жүн зүгээр л сэтгэлээрээ хүлээж авч чадсангүй. Эмч түүнийг хоёр долоо хоног тусгаарлах хэрэгтэй гэсэн. Элсэлтийн шалгалт болоход ганцхан сар үлдээд байдаг, сурлагад нь санаа зовох юм.
Багш: Энэ чигээрээ бол тэр сорилын шалгалтандаа ч орж чадахгүй нь ээ. Санаа зоволтгүй дээ, та сургууль дээр хэд хэд ирээрэй. Би материалыг нь бэлдээд өгье. Боломж гарвал би түүнд нэмэлт хичээл зааж өгөхийг хичээнэ ээ.
Бин Юин: За тэгвэл танд төвөг болох нь дээ, Гао багш аа.
Багш: Зүгээр дээ.
Бин Юин: Баярлалаа, Гао багш аа. Би ингээд явъя даа.
Багш: Баяртай.
Гао Хү: Тэгээд чи зүгээр гээд байсан уу? Одоо өөрийгөө хараач. Гао багшийн үгийг битгий зүрхэндээ ойр хүлээж ав.
ШЖ: Би зүгээр ээ гэсэн. Хурдан буц даа. Чамд халдварлах болов уу гэж санаа зовохгүй байна уу?
Гао Хү: Би тэр мэдрэмжийг дахин мэдрэх гэж ирсэн юм аа.
ШЖ: Чи өмнө нь салхин цэцэг тусаж байсан юм уу?
Гао Хү: Туссан. Бага байхдаа нэг удаа тусаж байсан.
ШЖ: Тэгвэл чи дархлаатай юм байна. Дахиж тусахгүй.
Гао Хү: Наад бичгээ зогсоо доо. Би чамтай нэг зүйлийн талаар ярилцмаар байна.
ШЖ: Үгүй ээ.
Гао Хү: Би чамаас гэрийн даалгавар хуулъя гэж гуйгаагүй байна. Одоо хууллаа ч гэсэн багшид өгч чадахгүй шүү дээ.
ШЖ: Тэгсэн ч үгүй.
Гао Хү: Бүр гоё мэдээ байсан ч уу?
ШЖ: Чамд ямар олигтой мэдээ байдаг юм?
Гао Хү: Би чамд хэлье, би их бодлоо. Хэрэв чи зохиолч болохгүй бол зураач болж болно шүү дээ. Би комикс уншиж эхэлснээсээ хойш Жин Юн, Гү Лүн нарын зохиол руу хэзээ ч эргэж хараагүй. Би нээрээ хэлж байна шүү.
ШЖ: Чи ч амархан хувирах юм аа.
Гао Хү: Би зүгээр л одоо цагаараа амьдрах дуртай.
ШЖ: Чамд багаасаа л хүсэж, араас нь хөөцөлдөж ирсэн зүйл байхгүй гэж үү?
Гао Хү: Дуулах. Гэхдээ би тийм ч сайн дуулж чадахгүй байна л даа. За за, чадахгүйдээ биш, аяа барьж чадахгүй байна. Аяа барьж чадахгүй болохоор... энэ тухай бодохоор л сэтгэлээр унах юм.
ШЖ: Мөрөөдөлдөө тэмүүлсэн хэвээр байвал тэр чинь л сайн хэрэг.
Гао Хү: Би саяхан нэг шинэ зүйл сурсан. "Явуулах" гэдэг бас нэгэн төрлийн хайр байдаг юм байна.
ШЖ: Чиний юу хэлэх гээд байгааг би мэдэж байна. Гао багш намайг авьяасгүй гэсэн. Энэ нь та нарт бүгдэд чинь илэрхий байсан байх. Гэхдээ би л хүлээн зөвшөөрч чадахгүй байж.
Гао Хү: Дин, би тийм утгаар хэлээгүй юм шүү. Буруугаар битгий ойлгоорой. Хар л даа. Чи ээж болон багшийнхаа нөлөөнд автчихсан байна. Тийм учраас л би чамайг хүсэл эрмэлзлээ өөрчлөхийг санал болгосон юм. Энэ бол өөрийгөө хамгаалах механизм. Гэхдээ би чамайг авьяасгүй гэж хэзээ ч хэлээгүй. Миний хувьд чи бол "Нуань Нуань".
ШЖ: Юу?
Гао Хү: Нуань Нуань. Сургуулиасаа гараад маш алдартай зохиолч болсон тэр залуу.
ШЖ: Түүнийг Хань Хань гэдэг юм.
Гао Хү: Тийм ээ. "Нуань", "Хань" хоёр чинь адилхан "дулаан" гэсэн утгатай биз дээ? Өө, чи чинь... Юутай ч, миний зүрх сэтгэлд чи хэзээ ч авьяасаар дутаж байгаагүй гэдгийг мэдэж ав. Чамд дутагдаж байгаа зүйл бол ердөө л зориг.
Гао багш: Чи ингээд ханиалгаад байвал салхин цэцэг тусчихна гэж бодоо юу? Намайг хуурах тийм амархан гэж бодоо юу? Хэрэв та нараас хэн нэгэн нь Гао Хү шиг ийм өрөвдөлтэй жүжиглэлтээр хичээлээс зугтах гэж байгаа бол энд дахиж ирээд хэрэггүй. Зүгээр л гэртээ бай. Би дахиад хэлье. Та нар энэ шалгалтыг миний төлөө биш, өөрсдийнхөө төлөө өгч байгаа юм. Хэн ч та нарыг албадаагүй. Цэх зогс! Хэрэв би чамайг одоо гэр лүү чинь явуулчихвал чиний сэтгэл амар амгалан байж чадах уу? Гэртээ тайван амарч чадах уу?
Гао Хү: Үгүй ээ, Гао багш аа.
Гао багш: Аавыгаа надтай ирж уулз гэж хэлээрэй.
Гао Хү: Би...
БЮ: Ээж ээ, та нар ирнэ гэж яагаад хэлээгүй юм бэ? Жянь Хуа, чи хэзээ ирэв?
Жянь Хуа: Шиао Жүнийг өвчтэй гэж сонсоод дөнгөж ирлээ. Түүнийг эргэж ирсэн юм.
БЮ: За за. Өнөө орой оройн хоол идээд яваарай. Би яваад хоолны материал аваад ирье.
Жянь Хуа: За. Би хамт явъя.
Эмээ: За. Битгий мааж. Маажиж л болдоггүй юм шүү.
ШЖ: Тэсэхгүй юм аа.
Эмээ: Гар хүрч болохгүй.
Фан Фан: Бид хоёр бага байхдаа яг нэг цагт салхин цэцэг тусаж байсан шиг санагдах юм.
Эмэгтэй: Тухайн үед тусангуут чинь авга эгч чинь та хоёрыг хоёуланг нь тусгаарлачихсан шүү дээ. Шиао Жүн, ийм чухал үед яаж өвдөж чадав аа?
Жянь Хуа: Эгч ээ, Шиао Жүнийг ямар сургууль, ямар мэргэжил сонгох гэж байгаа шийдвэрийг нь та хүндэтгэх хэрэгтэй гэж би бодож байна. Би түүнийг мэднэ, түүнд мөрөөдөл бий. Тэр нь магадгүй багш болох биш ч байж мэднэ. Одоо чинь 2004 он шүү дээ.
БЮ: Тэр хүүхдээрээ байна. Гэнэн байна шүү дээ.
Жянь Хуа: Нааш ир. Та миний төлөө, энэ гэр бүлийн төлөө мөрөөдлөө золиосолсон гэдгийг би мэднэ. Би энэ сэдвийг хөндөх болгондоо үнэхээр харамсдаг... Гэхдээ Шиао Жүнийг хожим нэг өдөр энэ шийдвэрээ эргэж санаад харамсаасай гэж та хүсэхгүй байгаа биз дээ?
БЮ: Тэгвэл чи намайг буруу зүйл хийж байна гэж бодож байгаа хэрэг үү?
Жянь Хуа: Та эдгээр жилүүдэд Шиао Жүний төлөө маш их зүйл хийсэн. Гэхдээ одоо түүнд өөрийнхөө шийдвэрийг өөрөө гаргах боломж олгох хэрэгтэй. Энэ л түүнийг өсөж том болоод, жинхэнэ эр хүн болоход тусална.
Эмэгтэй: Ээжийгээ ямар их зовоож байгаагаа хараач. Хэдхэн хоногийн дотор хэдэн насаар хөгширчихсөн юм шиг харагдаж байна.
Эмээ: Битгий сүржигнээд бай.
Эмэгтэй: Бурхан минь, элсэлтийн шалгалт эцэг эхчүүдэд маш их дарамт өгөх юм.
Фан Фан: Ээж ээ. Та хэдийнэ хэдэн кг нэмчихсэн байна шүү дээ.
Эмэгтэй: Би... энэ чинь хэт их ажилласнаас болж нэмсэн жин. Чамайг ахлах сургуульд орсноос хойш би нэг ч шөнө тайван унтаж үзээгүй.
Фан Фан: За за, бүгд миний буруу, за юу? Дин Шиао Жүн. Чи энэ хооронд сайн амраад ав. Шалгалтаас өмнө дарамтаас болоод сэтгэл гутралд орж, муу өгөх нь л хамгийн аюултай зүйл. Одоо ангийнхан чинь чамд атаархаж байгаа байх даа.
Эмэгтэй: Чи юу яриад байгаа юм?
Фан Фан: Би үнэнийг л хэлж байна. Чамайг Хятад хэл, утга зохиолын чиглэлээр сурахыг хүсэж байгаа гэж сонссон. Би чамайг дэмжиж байгаа шүү.
Эмэгтэй: За за. Шиао Жүнийг харчихсан бол одоо явж хичээлээ давт.
Фан Фан: Юу? Би буцахгүй ээ. Жянь Хуа ах маш удаан хугацааны дараа ирж байхад би оройн хоолонд үлдэнэ.
Эмэгтэй: Их сургуулийн өргөдлөө бөглөхдөө бидэн шиг томчуудын үгийг сонсох ёстой шүү, ойлгосон уу? Бид энэ бүхнийг туулаад ирсэн, юу хамгийн дээр вэ гэдгийг мэднэ.
Фан Фан: Та нар туулсан байж магадгүй, гэхдээ их сургуульд орж үзээгүй шүү дээ. Хэрэв хүн их сургуульд юу сурахаа өөрөө сонгож чадахгүй бол тэр чинь шоронгоос өөрцгүй зүйл.
Эмэгтэй: Өө, чи чинь... Улам л зөрүүд болоод байх юм.
Эмээ: За, хэрүүлээ зогсооцгоо.
(2008 он, Шанхай)
Эмэгтэй: Таны зээ хүү үнэхээр царайлаг залуу юм аа. Одоо үеийнхэн юу гэж хэлдэг билээ? Сургуулийн "од" уу?
Жянь Хуа: Миний хоёрдугаар эгч залуудаа хойд Жяньсүгийн үзэсгэлэнт бүсгүй байлаа шүү дээ.
Эмэгтэй: Жянь Хуа, зээ хүү чинь их даруухан юм. Чамайг залуу байх үетэй огт адилгүй юм байна.
Залуу: И Ва олон жилийн дараа ч Жянь Хуаг мартаж чадахгүй байгаад гайхах зүйлгүй юм байна. Тэр чинь нөгөө үзэсгэлэнт бүсгүйн дүү байхгүй юу.
Жянь Хуа: Дэмий юм ярихаа боль. Үүнийг авга эгчдээ битгий хэлээрэй. Шиао Жүн бол утга зохиолын авьяастай төгсөгч байгаа юм. Тэр их сайн бичдэг. Үзэг барингуут үгээ мартчихдаг надтай адилгүй.
Эмэгтэй: Битгий худлаа яриад бай. Одоо чи бол зүгээр л "архины хаан" шүү дээ.
Жянь Хуа: Хэрэв би ууж чаддаггүй байсан бол бид хоёрын дунд аль хэдийн нэг юм болох байсан байх, тийм үү?
Эмэгтэй: Чи л тухайн үед намайг хүлээж аваагүй биз дээ? Тэгээд ч би тэр гомдлыг 10 гаруй жил тээж явна. Тэр бүх мэдрэмж одоо миний цээжин дээрх жижигхэн мэнгэ болоод хувирчихсан. Хурдал, шийтгэл болгож энэ хундагаа дуусга.
Хүмүүс: Уу, уу!
Жянь Хуа: И Ва, чиний ам нээгдэх мөчид л би ялагдчихлаа. Би ууя. Гэхдээ чи надтай хамт уух ёстой.
Хүмүүс: Уу, уу!
Эмэгтэй: Чам шиг хөгшин хүнтэй хэн уух юм бэ? Би энд байгаа авьяаслаг залуутай хамт уух ёстой биш үү? Чи яагаад утга зохиол судлахаар шийдсэн юм бэ?
ШЖ: Үнэндээ би Жянь Хуа ахаас урам зориг авсан юм.
Эмэгтэй: "Архины хаан" тийм нөлөө үзүүлж чадна гэж хэн санах вэ.
Жянь Хуа: Алив, хэл дээ. Би чамд яаж нөлөөлснийг өөрөө ч бас мэдмээр байна.
Залуу: Алив, яриад өг.
ШЖ: Авга ах аа, та Ван Гүө Жэний тэр шүлгийг санаж байна уу?
Залуу: Алив, хэдэн мөр уншаад өгөөч.
Эмэгтэй: Бидэнд тэр шүлгийг уншиж өгөөч. Алив.
Жянь Хуа: Буцаад суу.
Эмэгтэй: Зүгээр ээ, хэдэн мөр уншчих.
Жянь Хуа: Би юу санаж байна вэ гэвэл, тэр нэг зун чи миний гэрийн даалгаврыг хуулж өгч тусалсныг чинь санаж байна. Чи санаж байна уу?
Залуу: Өө, чи чинь... Зээ дүүгээрээ гэрийн даалгавраа хийлгэдэг байж.
Жянь Хуа: Бүтэн сурах бичиг шүү. Гэтэл энэ хүү миний даалгаврыг хуулж байхдаа мөрнүүдийг нь хольж сольчихсон байж билээ.
Залуу: Зээ дүүгээрээ даалгавраа хийлгүүлдэг байж шүү.
Жянь Хуа: Зүгээр л жаахан залхуурах гэж л тэр шүү дээ, мэдэж байгаа биз дээ? Шиао Жүн. Хэзээ нэгэн цагт чи амжилттай зохиолч болохоороо ярилцлага өгөхдөө намайг битгий мартаарай. Авга ах нь ч бас нэг хэсэг утга зохиолын хүн байсан юм шүү. Тийм биз дээ? Одоогийнх шигээ биш... Намайг хар л даа, архинд живээд сууж байна.
Залуу: Алив бүгдээрээ. Өмнө нь байсан мөрөөдлийнхөө төлөө хундага өргөцгөөе. Бидний мөрөөдлийн төлөө.
Бүгд: Бидний мөрөөдлийн төлөө!
Залуу: Ёроолыг нь хүртэл.
Жянь Хуа: Жүн. Надад амла. Хэзээ нэгэн цагт ном гаргахаараа заавал гарын үсэгтэй хувиа надад өгөөрэй. Амлалт шүү.  Ах аа, түүнийг гэртээ аюулгүй харихад нь анхаараарай. Баярлалаа. Намайг хүлээж байгаарай.
Залуу: Хурдлаарай.
Жянь Хуа: За. Баярлалаа. Яв даа.
Залуу: Шиао Жүн.
Залуу 2: Баяртай, Шиао Жүн.
• Баяртай.
• баяртай, Шиао Жүн.
ШЖ (2004 он): бүгд сайн байцгаана уу. Намайг Дин Шиао Жүн гэдэг. Би 2004 оны Хятад хэл, утга зохиолын ангийн нэгдүгээр курсын оюутан. Бага байхад утга зохиол надад бүтээлч төсөөллийг бэлэглэсэн юм. Би өөр ертөнцийг харж, өөр амьдралаар амьдарч, нинжин сэтгэл, аз жаргалыг мэдэрч чаддаг байлаа. Энэ л намайг хүчирхэг, зоригтой болоход тусалсан. Миний утга зохиол судлах мөрөөдөл Ван Гүө Жэний нэгэн шүлгээс эхэлсэн юм. Одоо би тэр шүлгийг та бүхэнтэй хуваалцмаар байна.
"Би амжилтад хүрэх эсэхдээ эргэлзэхгүй байна.
Би алс холыг зорихоор сонгосон учраас
Салхи шуургыг сөрөн зоригтой алхах болно.
Би хайрыг олж чадах эсэхдээ эргэлзэхгүй байна.
Миний хайрладаг зүйл бол сарнай цэцэг,
Үүний төлөө би өөрийгөө илэрхийлэх зоригтой байх ёстой.
Ар талд минь хүйтэн салхи, бороо үлдэх эсэхэд би санаа зовохгүй.
Би тэнгэрийн хаяа руу тэмүүлж байна,
Тиймээс хорвоо ертөнцөд зөвхөн ар нуруугаа л харуулж чадна.
Миний ирээдүй ямар байх бол гэж би гайхахгүй байна.
Амьдралд тэмүүлэх хүсэл эрмэлзэл минь байгаа цагт
Бүх зүйл хүссэнээр минь ирэх болно."
(Ю Я-д: "Би дахиад нэг оролдоод үзмээр байна" )
ШЖ : Тэр жил, ээжийн минь их сургуулийн элсэлтийн шалгалт өгөх ёстой өдөр ирэхэд тэр юу ч болоогүй мэт талбай дээрээ ажилласаар байсан. Харин тэр шөнө тэрээр цүнхээ аваад гэрээсээ гүйж гарсан юм. Авга эгч минь анзаараад араас нь дагаж. Ээж минь тутаргын талбайд очиж, хуучин дугуй олж ирээд дэнлүү болгон асаасан байв. Тэгээд бүх сурах бичгээ гаргаж ирэн, нэг нэгээр нь эргүүлж хараад... бүгдийг нь шатааж эхэлсэн. Нар мандах хүртэл тэр бүх номоо шатааж дуусгасан юм. Тэгээд босож, хувцас хунараа янзлаад явчихсан. Тэр номнуудын үнс салхинд хийсэн хөлийг нь ороож, яг л түүнийг битгий яваач гэж уйлан гуйж байх шиг харагдсан гэдэг. Гэвч тэр эргэж хараагүй. Тэр өдөржин тосгоноор явж, ямар ажил хийвэл хамгийн их мөнгө олж болохыг асууж явсан юм.
Эмэгтэй: Зарим үзэгчид хэрэв чадвартай бол мэдээж хүссэн мэргэжлээ сонгох хэрэгтэй гэж бичиж байна. Гэвч мөрөөдөл гэдэг маш үнэтэй зүйл. Түүнийг тэтгэхийн тулд бүхэл бүтэн гэр бүлийн дэмжлэг хэрэгтэй болдог шүү дээ.
ШЖ: Үнэндээ тэр үед авга ах минь надад ажил олчихсон байсан юм.
Эмэгтэй: Ямар ажил байсан бэ? Утга зохиолтой холбоотой байсан уу?
ШЖ: Шатахууны карт зарах ажил. Хэрэв борлуулалт сайн байвал нэмэгдэл хөлс авна.
Эмэгтэй: та утга зохиолоо тийм эрт орхичихсон хэрэг үү?
ШЖ: Тэр үед би аль хэдийн 10 гаруй ярилцлагад ороод уначихсан, өөртөө итгэх итгэл минь бүрмөсөн алга болсон байлаа. Авга ах минь тэр үед ээжийн минь өвчний талаар мэдчихсэн, түүнийг яаж эмчлэхээ хэдийнэ шийдчихсэн байсан юм билээ. Тэр надад хэлэхээр төлөвлөөгүй байсан. Тэгээд том хүний ёсоор надад маш эвтэйхэн хэлсэн юм: "Хэрэв чи энэ ажлыг дийлэхгүй бол би чамд дараагийн ажлыг нь олж өгч чадна. Гэхдээ би чамайг мөрөөдлөөсөө битгий няцаасай гэж хүсэж байна" гэж. Хорвоо ертөнц үнэхээр л ийм зарчмаар ажилладаг юм билээ. Олонтаа, хэрэв чи жаахан л удаан тэвчээд хүлээвэл боломж заавал ирдэг.

 

Back to episodes Go home