The Last Goodbye To Mama_30

The Last Goodbye To Mama

Үргэлжлэх хугацаа: 46мин

 

 

Гарчиг: Ээжтэйгээ хийсэн салах ёс/ Ээжтэйгээ хийсэн 99 зүйл 

Төгсгөлийн 30-р анги

Умэ: Би Юн. Мандарин ид... Би Юн. Цас орж байна. Гадаа цас орж байна.

Ээж:  Хармаар байна.

Умэ: За. Хүлээж байгаарай.  

Ээж:  Сайхан харагдаж байна. Чиний надад бичсэн зүйлийг гэнэт саначихлаа. Өнөө шөнө сар үзэгслэнтэй байна. Тэр үед утгыг нь сайн ойлгохгүй байсан юм. Нарийн утгыг нь ойлгоогүй байж. Тэгээд нэг шөнө  тэнгэрт сар их тод гэрэлтэй байгааг анзаарсан. Тэгэхэд... чамайг миний дэргэд байсан бол хичнээн сайхан бэ гэж бодсон. Тэгсэн бол бид хоёулаа тэр сайхан зүйлийг хамтдаа харахгүй юу. Тэр үед би хэн нэгэнд сайн бол амьдралын сайхан бүхнийг тэр хүнтэйгээ хуваалцахыг хүсдэг юм байна гэдгийг гэнэтхэн ойлгосон...

Умэ: Сайхан хөгжим сонсож, амттай хоол идэх бүртээ би чамайг боддог байсан. Чамтай хуваалцахыг хүсдэг байсан. Өнөөдөр юу хийснээ чамд хэлэхийг... өөрийнхөө амьдралын талаарх жижиг гэлтгүй бүх зүйлийг ярьж өгөхийг хүсдэг байлаа... Өнөөдөр бороо орсон. Замын хоёр талаар унасан навчис салхинд хийсч байна. Өнөөдөр нарлаг өдөр байсан. Цэгцэгнүүд сайхан цэцэглэсэн байна лээ. Аан... Гудамжинд явсан гөлөг над руу хараад сүүлээ хөдөлгөсөн... Би нэг танихгүй хүнд тусалсан. Над руу хараад инээсэн... Би маш олон үзэгслэнтэй сайхан зүйлс харсан. Чамайг үргэлж боддог байсан. Чамтай уулзахаараа хэлнэ дээ гэж боддог байлаа.

Ээж:  Умэ. Би чиний төрсөн нутагт очиж чадсангүй. Энэ харууслыг энэ хорвоогоос явахдаа аваад явах юм шиг байна.

Умэ: Зүгээр ээ. Энэ насандаа чадсангүй. Хойд насандаа тэнд очино оо. Хойд насандаа. Би боломж гарангуут заавал чамайг хайж олно. Чиний гараас бариад, хэзээ ч тавихгүй. Хамтдаа сарыг харж, сайхан хөгжим хамт сонсож, амттай хоол хамтдаа иднэ. Дахиад хэзээ ч харамсахгүй. Өвдөх зүйл байхгүй. Бас хэзээ ч салахгүй.

Одооноос чи сэвэлзүүр салхи, би гэрэлт сар  байх болно.

Ин: Эгч ээ. Сайхан харагдаж байна.

Ээж:  Сайхан болж.

Дин: Нагац эгч ээ.

Эгч: Би энийг угаачихаад ирье.

Дин: За. Ээж ээ. Өнөөдөр гадаа сайхан нартай байна. Гадаа гарч наранд жаахан сууя.

Ээж: За.

Дин: Энүүгээр хуччих. Толио надад өгчих.  

Ээж: Шиао Жун.

Дин: Ээж ээ.

Ээж: Чамайг хойшид ямар байх болоо гэж бодож байна. Хэзээ нэгэн цагт хүүхдүүдтэй болох байх. Хүү ч бай, охин ч бай ээж нь бүгдийг нь хайрлана. Чи үргэлжлүүлээд багшаараа ажиллана гэж бодож байна уу?

Дин: Тийм ээ.

Ээж: Шиао Жун.

Дин: Аан?

Ээж: Ээжийгээ өнгөрсний дараа... битгий айгаарай. Чамд нагац эгч, нагац ах чинь байгаа. Тэд нар чамд тусална аа. Гэхдээ хамаатнууддаа оршуулганд зарцуулсан зардлыг буцааж заавал төлөөрэй. Оршуулга гээд ажилд тусалсан хүмүүст улаан дугтуй/мөнгө өгөхөө мартав аа.

Дин: Ойлголоо.

Ээж: Ёс алдаж болохгүй.

Дин: Ойлголоо.

Ээж: Нааш ир. Ээж нь чамайг налъя. Шиао Жун. Чи том болсон. Ээж нь чамайг цаашид халамжилж чадахгүй нь. Биеэ сайн бодож байгаарай.

Дин: За. Тэгнэ ээ.

Ээж: Бас Ин И. Сайн хандаж байгаарай. Аан?

Дин: За.

Ээж: Нагац эгч, нагац ах, эмээгээ харж хандаж байгаарай.

Дин: За.

Ээж: Одооноос чиний хамгийн ойрын төрлүүд шүү.

Дин: Ээж ээ.

Ээж: Аан?

Дин: Ээж ээ.

Ээж: Аан.

Дин: Ээж ээ.

Ээж: Аан?

Дин: Ээж ээ.

Ээж: За.

Дин: Ээж ээ.

Ээж: Шиао Жун.

Дин: Ээж ээ, сэрчихсэн үү.

Ээж: Жаахан зутан идмээр байна.

Дин: Зутан уу? Би яваад аваад ирье.

Ээж: Аа...

Дин: Яасан?

Ээж: Цаг хэд болж байна?

Дин: Шөнийн гурав өнгөрч байна.

Ээж: Хэрэггүй ээ. Өглөө цайны газар онгойтол хүлээе.

Дин: Зүгээр ээ. Би яваад аваад ирье. Би удахгүй эргээд ирнэ. Хүлээж байгаарай.

Ээж: Шиао Жун. Ээж нь чамайг зоригтой байгаасай гэж хүсч байна. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд тулгарсан саадыг давах хэрэгтэй. Одоохондоо жаахан болохоор чи ойлгохгүй л дээ. Том болохоороо ойлгоно оо... Хэзээ нэгэн цагт ээжийгээ байхгүй болсны дараа зоригтой байдаг юм шүү, миний хүү. Ойлгосон уу?

Умэ: Би Юн. Баяртай...

*******************

Ж: Байна уу, захирал аа...

Эгч: Шиао Жун.

Дин: За эгч ээ.

Эгч: Маргааш оршуулгын үеэр ээжийнх нь авсыг түрж гарах үеэр хүрч болохгүй шүү. Тэгэхгүй бол эндээс явж чадахгүй болчихно. Тэгж болдоггүй юм . Мартав аа... Жан эгч ээ, Ли эгч ээ.  Орой болчихлоо. Ээж одоо гайгүй байх. Би та хоёрыг хүргээд өгье.

Эм эм: За. Бид хоёр явлаа шүү. Эмгэнэл илэрхийлье.

Эм: За, явлаа.

Ах: Шиао Жун.

Дин: Аан?

Ах: Сав аваад ир. Хоолны тосоор дүүргээд энийг хийгээд асаачих. Энийг яасан  ч унтрааж болдоггүй юм шүү.

Дин: За.

Эр: Энийг чи өөрөө хийх ёстой.

Дин: За.

Эм: Энийг аваарай.

Эр : Нөхөд өө. Хүндэт гэр бүл, найзууд аа. Шиао Жунд хэлэх хэдэн үг байна.

Дин: Ээжийг маань сүүлчийн замд нь үдэх ёслолд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Ээжийнхээ өмнөөс та бүхэнд энэ хундагыг өргөе.

Эр: эхэлцэгээе.

Эр: Уучлаарай.

Ах:  Шиао Жун ирлээ. Тусалсанд баярлалаа. Хоол сайн идээрэй.

Эр: Шиао Жун.

Дин: Ах аа. Эгч ээ. баярлалаа.

Ах: Бага шиг уугаарай.

Дин: Сайхан хооллоорой.

Эр: Энэ Шиао Жун.

Эмээ: Ямар ч амт алга. Би Юн хийгээгүй байна.  Би Юн хаана байна?

Эгч: Ээж ээ. Ээж ээ, та хаачих нь вэ?

Эмээ: Би Юн хаана байна аа?

Эгч: Ээж ээ.

Эмээ: Яах гээд хүн зулгаагаад байгаа юм?

Ж: Эгч ээ. Би очъё. Ээж ээ.. Хоол таалагдахгүй байна уу? би өөр хоол авчраад өгье. Чианчиан жирэмсэн. Та удахгүй ач хүүтэй болно.

*************

Ж: Шиао Жун. Эмээ нь явах гэж байна.

Дин: Сун эмээ. Танд баярлалаа. Энэ хүртэл яваад.

Эм: Тэгэлгүй яах вэ. Шиао Жун.

Дин: Аан?

Эм: Эмээ нь Шанхай руу буцлаа. Чамд хэдэн юм хэлье гэж бодсон юм.

Дин: Хэл хэл.

Эм: Би ч гэсэн эх хүн. Хүүхэдтэй болсныхоо дараа л би эх хүн хүчтэй байдаг гэсэн үгийн утгыг ойлгосон  юм. Ямар ч хэцүү зүйл байсан бид даваад гардаг.  Үхлээс ч айхыг мэддэггүй. Яагаад бид нар хэдхэн арван жил амьдрахаа мэддэг. Тийм болохоор бид нар өөрсдийн мах цус, генийг хүүхдүүддээ өвлүүлж үлдээхийг хүсдэг юм. Энэ бол амьдралын үргэлжлэл. Тийм болохоор... Шиао Жун... ээжийнхээ өгсөн амийг хайрлаж, сайхан амьдардаг юм шүү. За юу?

Дин: Баярлалаа, Сун эмээ.

Эм: Хүчтэй байгаарай. Би явлаа.

Дин: За. Баяртай, эмээ.

Эм: Биеэ бодоорой.

Ж: Эндээ байж бай...

Дин: Ээж ээ. Эцэст нь та яваад өглөө. Би таныг явахгүй гэж бодож байсан юм. Эмээ, Умэ ах, бид гурвыг байхад таныг явахгүй гэж найдаж байсан юм. Өнгөрсөн дөрвөн жил би өдөр бүр өөртөө ид шид болно, таныг эдгэрнэ гэж хэлдэг байсан.  Гэхдээ би өдөр бүр айдаг байсан. Буруу алхам хийгээд, ид шидийг алдчих вий гэж... Өдөр бүр таны юу хийж байгааг ажигладаг байсан. Таны юу идэж байгааг... таны амьсгалахыг... таны юу бодож байгааг хүртэл... Танд секунд тутамд тэмцэж байгаа гэдгийг сануулах гэсэн юм шиг. Анхнаасаа бууж өгөөд сүүлчийн мөчүүдийг хамтдаа өнгөрөөсөн бол дээр байх байсан бол уу? Гэхдээ би тэгж бодож чадахгүй байсан. Би энийг төгсгөл гэж бодоогүй. Би хангалттай сайн байгаагүй гэж айсан. Өөрийгөө хэзээ ч уучлахгүй байх гэдгээс... ээж ээ. Та энэ насандаа маш их хичээж ажилласан. Энэ хорвоогоос яваад сайхан газар очиж ёстой шүү. Би ч гэсэн амьдралаа шинээр эхлүүлнэ ээ. Таны өгсөн амьдралыг би үргэлжлүүлнэ. Хоёулаа үргэлж хамт байх болно.

Ч: Урагшаа алх. Битгий эргэж хар. Явъя.

Эр: Хөдлөөд.

Эгч: Би Юн...

********************

Эгч: Умэ. Өнгөрсөн маш их хичээсэн шүү.  Үнэхээр их баярлалаа.

Умэ: Та нарт ч гэсэн их хичээсэн. Шиао Жуний эмээг танд найдлаа шүү.

Эгч: Санаа зоволтгүй.

Умэ: Баярлалаа. Жиан Хуа.

Ж: Умэ ах аа. баярлалаа.

Дин: Умэ ах аа. Эцсийн мөчийг хүртэл ээжид маань хань болж, дэргэд нь байсанд баярлалаа.

Эгч: Фан Му. Замдаа яаралгүй болгоомжтой яваарай.

Умэ: Ээж чинь надад миний амьдралын хамгийн нандин дурсамжуудыг өгсөн. Шиао Жун. Чи залуу байна. Өнгөрснийг орхиод амьдралаа хурдан шинээр эхлүүлдэг юм шүү. За юу?

Дин:  Умэ ах аа. та тэгж чадах уу?  

Умэ: Би... Ээж бид хоёр чинь хорин жил тусдаа байсан. Би үргэлж санаа зовнидог байсан. Одоо ээж чинь явчихсан болохоор би санаж явах болно оо. Би чадна гэж бодож байна.

Дин: Биеэ бодоорой. Хэзээ ч ирсэн манай хаалга танд үргэлж нээлттэй. Та үргэлж манай гэр бүлийн гишүүн байх болно.

Умэ: Би зочилж ирнэ ээ. Нээрэн. Ин Ийг сайн халамжлаарай.

Дин: Умэ ах аа, баяртай.

Умэ: Хүчтэй байгаарай. Баярлалаа. Би Юнд санаа тавьж, тусалж байсанд бүгдэд нь баярлалаа. Баярлалаа.

*************  

Дин: Нагац эгч ээ, би явлаа.

Эгч: Шиао Жун. Ёс  заншлын дагуу энэ загасыг чи өөрөө цэвэрлэх ёстой. Өмнө нь хийж байгаагүй болохоор хийж чадах уу?

Дин: Чадна аа...

Ээж: Эхлээд тосоо хийх хэрэггүй. Тэгвэл шанзанд нь амт нь шингэхгүй. Эхлээд сой соус нэг халбагыг хийчих. Тэгээд ойстер соус жаахныг хийнэ. Ихийг хийх хэрэггүй... Одоо тосоо хий.

Дин: Ийм дараалал байдаг байх нь ээ.

Ээж: Болно.  Ямартай ч ээж нь баншаа ингэж хийдэг юм. Одоо сайн хутга. Тэгж хутгахгүй ээ. цагийн зүүний дагуу эргүүлнэ. Тийм ээ, яг болж байна. Тэгвэл шанз нь сайн холигдоно.

Умэ: Би Юн. Энэ бид гуравт хангалттай хүрнэ. Шиао Жунаар яагаад дахиад шанз бэлдүүлээд байгаа юм?

Ээж: Зүгээр ээ. Илүүг нь хөлдөөгчинд хийчихнэ. Дараа идэхэд бэлэн амар. Одоо болно оо. би амтлаадахъя.

Дин: Түүхий шдээ.

Ээж: Зүгээр ээ.

Дин: Ий...

Ээж: Зүгээр л амталж байхад. Жаахан шорвог болчихож.

Умэ: Би амтлаад үзье. Нээрэн жаахан шорвог байна.  Гэхдээ амттай байна. Шиао Жуний амталгаа байж таараа.

Дин: Умэ ах хурц үгтэй гэдэг нь.

Ээж: Танюан чанахдаа  ч гэсэн зарим зүйлийг анхаарах хэрэгтэй. Усаа буцалсны дараа хийх хэрэгтэй. Плиткэнийхээ галыг багасгана. Чанаж байхдаа ойр ойрхон, зөөлөн хутгах танюануудаа салгах хэрэгтэй. Тэгвэл хоорондоо наалдахгүй. Бас буцалж байхдаа задрахгүй.  Санаад ав.

Дин: Таны хийсэн банш өөр шүү.

Ээж: Тийм ээ. мартсанаас чанаж байхдаа хүйтэн ус нэмж болохгүй шүү.

****************

Дин: Ээж ээ...  Ээж ээ, оо дуусчихаж.

Ээж: Энэ байна.

Бичиг: Одооноос чи сэвэлзүүр салхи, би гэрэлт сар  байх болно.  

2018 он. Шанхай хот. Одооноос чи сэвэлзүүр салхи, би гэрэлт сар  байх болно.

Ю: Ярилцлагынхаа үеэр би Дин Шиао Жуний ойрын хүмүүс бүгд тэрнийг өмөөрч байгааг анзаарсан. Умэ ноёнтон. Та нарын хэлсэн бүхэн үнэн үү?

Умэ: Одооны Шиао Жун... тэр үеийн ээжтэйгээ улам адилхан болсон. Эргэн тойрныхоо хүмүүст санаа тавьж, халамжилдаг.

Ю: Хэзээ энэ номыг бичихээр шийдсэн юм?

Дин: Ээжийг нас барснаас хойш удаан хугацаанд би өөрийнхөө амьдралаас ээжийн ул мөрийг олохоор хайдаг байсан. Яг л аялалаар явчихсан юм шиг санагддаг байсан. Нэг л өдөр эргээд ирэх юм шиг. Нэг өдөр нас барахаасаа өмнө надад зориулж хийсэн махтай танюанийг харсан. Өдөрт нэгийг идэхээр шийдсэн. Гуравхан үлдсэнийг хараад би санадарч эхэлсэн. Тэгээд өөрөө хийхээр шийдсэн. Нас барахаасаа өмнө надад яаж хийдгийг бүгдийг нь алхам алхмаар зааж өгсөн юм. Гэтэл би санахгүй байсан. яг адилхан амттай танюан хийж чадахгүй байсан... миний дурсамжууд давалгаа шиг эргэн ирсэн. Гэнэтхэн ар араасаа ирээд... маш хурдан буцаад явчихсан.  Дурсамж ч гэсэн баталгаатай зүйл биш болохоор бас л алга болчихсон. Би мартахаас айсан. Тэгээд бичээд... бичиж аваад...  үүрд хадгалахаар шийдсэн... Мөрөөдлийг цагт баригдаж биелүүлэх боломжгүй. Хэлэхийг хүссэн бүхнээ цагт нь хэлж чадна гэж байхгүй. Гэмшил. Харуусал. Эдгээр мэдрэмжүүд салан одсон хүмүүсийн сэтгэлд үргэлж хадгалагдан үлддэг. Амьдралд бүх зүйл яваандаа юу ч биш болж хувирдаг гэж ярьдаг ч гэсэн... Би албаар мартахыг хүсээгүй ч.... мартсаар л байсан. Өчигдөр цэцэг дэлгэрэхийг харж чадаагүй. Өнөөдөр ч бас харж чадаагүй. Өнөөдөр.. бид дахиад л сална. Үлдсэн амьдралдаа танихгүй хүмүүс шиг болно... хэдэн мянган км-ын зайд... Үдшийн бүрийд таны өмнө мөргөе. Сайн сууж байгаарай... Хүмүүс амьдралд бүх зүйл яваандаа юу ч биш болж хувирдаг гэж ярьдаг ч гэсэн...  Салах ёс” миний дуртай шүлэг. Хэдхэн мөрөөр хүмүүсийн уулзаж учрах, хагацаж салахыг илэрхийлсэн байдаг. Өнгөрсөн, одоо, ирээдүйг хамтад  нь холбосон. Хүмүүсийн туулсан мөч, дурсамжуудыг сануулдаг.

Ээж: Гараа сайн бариарай. Урд замаа хар. Айх хэрэггүй. Ээж нь ард нь байна.  сайн байна... Битгий айгаарай. Замаа хар... Шиао Жун, болгоомжтой.

Төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home