Хувь тавьлангийн ээдрээ
Линк: https://www.youtube.com/watch?v=q2hlnyOTnY8
Дүрүүд:
|
Нэр |
Тайлбар |
|
Чэнь Хуйжэн |
Зохиолын гол зангилаа дүр. Гоймонгийн газар ажиллуулдаг, даруухан нэгэн. "Тяньлай" группийн ерөнхий захиралын хуурай ээж. |
|
Жо Чингуо |
Сантехникч мэргэжилтэй, шударга хөдөлмөрөөрөө амьдардаг. Хожим Чэнь Хуйжэтэй гэрлэдэг. |
|
Чэнь Цинцюань / Чэнь ерөнхийлөгч |
Хуйжэний хүү. "Тяньлай" группийн ерөнхийлөгч. Амжилтад хүрсэн ч ээжийгээ хүндэтгэдэг, эрх мэдлээ ашиглаж шударга бус зүйлийг таслан зогсоодог дүр. |
|
Жидун |
Жо Чингуогийн хүү. |
|
Цүйцүй |
Хуйжэний үнэгүй хоол өгч тусалж байсан гэр бүлийн хосууд. Шуналааса болоод хорон явуулга үйлдээд эцэстээ баригддаг. |
|
Дагуо |
Хуйжэний үнэгүй хоол өгч тусалж байсан гэр бүлийн хосууд. Шуналааса болоод хорон явуулга үйлдээд эцэстээ баригддаг. |
|
Ван Шяоли |
Жидун-гийн эхнэр. Өнгө мөнгө, зэрэг зиндааг бүхнээс дээгүүр тавьдаг. |
|
Лин Кай |
"Тяньлай" группийн дэд ерөнхийлөгч |
|
Ван Ян |
"Тяньлай" группийн менежер, мөнгө завшсан хэргээр баривчлагддаг. |
|
Шяоли-гийн ээж |
Охиноосоо дутахгүй дээрэнгүй, хүнд сурталтай эмэгтэй. |
|
Сү нарийн бичиг |
Чэнь ерөнхийлөгчийн нарийн бичиг. |
|
Сун ахмад |
Шударга, зарчимч харуулын албаны дарга |
Шуурхай мэдээ: Дашя улсын хамгийн баян эр Грийтаун хотод гэнэт ирж, асар их хэмжээний хандив өргөлөө. Тэрээр зөвхөн өөрийн дурсамжинд үлдсэн нэгэн гоймонгийн газрыг хайж ирсэн байна.
Туслах : Эрхэм ээ, тэр гоймонгийн газар таны хувьд үнэхээр тийм чухал гэж үү?
Чэнь ерөнхийлөгч : Мэдээж. Тэр үед тэр аяга гоймонг идэж чадаагүй бол өнөөдрийн би гэж хүн байхгүй байх байсан.
Чэнь ээж : Хөөе, хүний үлдэгдэл идэж болохгүй ээ. Май, энийг ид. Аажуухан ид л дээ, хүү минь. Хэн ч чамаас булааж авахгүй. Хүү минь, одооноос эхлээд хаалганы гадаа энэ тэмдэг харагдах юм бол энэ чиний гэр гэж санаж яваарай, ойлгосон уу?
Хүү : За.
Чэнь ерөнхийлөгч : Чэнь ээж... Та хаана байна вэ?
Эрэгтэй : Эгч ээ, энд үнэхээр гоймон үнэгүй идэж болдог гэж үү?
Чэнь ээж : Тийм ээ. Гэхдээ зөвхөн өөр ямар ч аргагүй болсон хүмүүст л үнэгүй өгдөг юм. Эмэгтэй : Эгч ээ, бид хүүхдээ эмчлүүлэх гээд бүх мөнгөө дуусгачихсан. Би гурван өдөр юу ч идсэнгүй. Гуйя, надад ганц аяга гоймон өгөөч.
Чэнь ээж : Юу хийж байгаа юм бэ? Бос, бос!
Эмэгтэй : Эгч ээ, бид таны өрөвч сэтгэлийг ашиглах гээгүй юм шүү. Үнэхээр өөр арга олдохгүй байна. Гуйя, туслаач, би танаас гуйж байна.
Чэнь ээж : За яах вэ. Ганцхан аяга гоймон байхад ингэж гуйх хэрэггүй ээ. Энд хүлээж бай, би одоохон хийгээд ирье. Суух газар олоод сууж бай.
Эмэгтэй : За, баярлалаа.
Эгч ээ, таны хийсэн гоймон үнэхээр амттай юм. Өдөр бүр энд идэж болдог ч болоосой.
Эрэгтэй : Цүйцүй.
Чэнь ээж : Би чиний юу хэлэх гээд байгааг ойлгож байна. Өлссөн үедээ хэзээ ч хамаагүй ирж идэж байгаарай.
Цүйцүй : Нээрээ гэж үү? Ёстой их баярлалаа, эгч ээ. Бид таны ачийг хэзээ ч мартахгүй. Чэнь ээж : Хэрэггүй дээ. Ганц аяга гоймонгоор тусалж байгаадаа би баяртай байна. Харамсалтай нь би хөгширч, чадал минь хүрэхгүй болоод байна. Дэлхий дээр ядуу зүдүү хүмүүс дэндүү олон юм даа.
Цүйцүй : Эгч ээ, та хангалттай их зүйл хийсэн.
Чэнь ээж : За, олон юм ярихаа болиод сууцгаа. Би эндэхийг цэгцэлье.
Цүйцүй : Алив ороод ирцгээ, ороод ирцгээ! Өөрийн гэр шиг л санаад дуртайгаа идэж ууцгаа.
Эмэгтэй: За, за.
Чэнь ээж : Аа! Цүйцүй, чи юу хийж байгаа юм бэ?
Цүйцүй : Мэдээж гоймон идэх гэж ирлээ.
Чэнь ээж : Чи яагаад ийм олон хүн дагуулж ирж байгаа юм бэ? Би үнэхээр ийм олон хүнийг дийлэхгүй.
Цүйцүй : Та юу яриад байна аа? Хаалганыхаа гадаа "Үнэгүй гоймон" гэсэн хаяг хадчихаад. Үнэгүй юм чинь хэн ч идэж болно биз дээ?
Хүмүүс : Тийм ээ.
Цүйцүй : Тэгээд ч эд нар бүгд над шиг хэцүү байдалд байгаа хүмүүс. Та эднийг зүгээр орхиж чадахгүй биз дээ?
Чэнь ээж : Өө, Цүйцүй. Миний энэ үнэгүй гоймон бол зөвхөн яаралтай хэцүү үед л туслах зориулалттай болохоос ядуу хүн бүрийг тэтгэх арга биш. Өмнө нь та нарт байнга үнэгүй гоймон өгөхдөө би аль хэдийн хязгаартаа тулчихсан байсан шүү дээ.
Цүйцүй : Та яагаад ийм юм яриад байгаа юм? "Сайн үйлсийн гоймонгийн газар" гэсэн нэр зүүсэн л бол хэзээ ч өгөхөд бэлэн байх ёстой. Үгүй бол та зүгээр л жүжигчин юм байна.
Чэнь ээж : Цүйцүй, чи яаж ингэж чадаж байна аа? Тэр үед чи хүүхдээ тэврээд тусламж гуйж ирэхэд чинь чиний хандлага огт өөр байсан. Энэ гурван сарын турш би та нарыг үнэгүй хооллож, эмчилгээний зардлыг чинь хүртэл төлж байсныг мартчихаа юу? Би та нарт өөрийн хүүхэд шиг л ханддаг байсан.
Цүйцүй : Өөрийгөө тэгж их буянтан шиг ярихаа боль. Эцсийн эцэст та хүүхэдгүй болохоороо л хөгширсөн хойноо бидэнд найдах санаатай байсан биз.
Дагуо : Цүйцүй, бага ярь л даа.
Цүйцүй : Дагуо, яах гэж энд ирснээ мартчихаа юу?
Эрэгтэй: Тэнгэрлэг Эгшиг группийн ерөнхийлөгчийн хандив удахгүй ирнэ. Энэ хөгшин эмэгтэйг холдуул. Тэгвэл чи 50,000-ын хандив аваад зогсохгүй энэ дэлгүүр ч чинийх болно.
Дагуо : Чэнь эгч ээ, хараач, хүмүүс ирчихсэн байна. Үнэгүй ганц аяга гоймон хийгээд өгчихөж болохгүй гэж үү? Миний нүүрийг бодоод, тэгэх үү?
Чэнь ээж : Дагуо... чи сайн хүү шүү. За яах вэ, гоймонг үнэгүй идэж болно. Гэхдээ өнөөдрөөс эхлээд үнэгүй гоймон идэх хүн бүр нэг удаагийн аяга тавагны зардал 1 доллар төлөх ёстой.
Цүйцүй : Юу? Энэ муу хачин аяганы төлөө мөнгө авна гэнэ ээ? Та чинь галзуурчих аа юу?
Чэнь ээж : Нэг доллар авч байгаа нь нэгдүгээрт, үрэлгэн байдлаас сэргийлж, хог хаягдлыг багасгах гэж байгаа юм. Хоёрдугаарт, эрүүл ахуйн хяналтын газрын журмыг дагаж байгаа хэрэг.
Цүйцүй : Хараач, ямар утгагүй дүрэм бэ. Миний бодлоор та зүгээр л биднийг энд үнэгүй хооллуулах дургүй байна. Тэгээд л мөнгө авах арга хайж байна.
Чэнь ээж : Цүйцүй, чи яаж ингэж бодож чадаж байна аа?
Цүйцүй : Миний буруу гэж үү? Үнэгүй гэж хэлчихээд одоо мөнгө нэхэж байна. Таны хэлсэн үг ямар ч үнэ цэнгүй юм.
Эмэгтэй: Тийм, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй ичгүүргүй амьтан.
Эрэгтэй : Хөөх! Таныг сайн хүн гэж боддог байлаа. Гэтэл цусаар цангасан чонын бэлтрэг байж.
Эмэгтэй: Бидний амийг аврах эмчилгээний мөнгөнөөс хүртэл хумслах гээд л. Хүүхэдгүй байгаа чинь аргагүй юм байна.
Чэнь ээж : Хүмүүс ээ, би гоймонг үнэгүй гэж хэлсэн. Зөвхөн нэг долларын үйлчилгээний хураамж л авч байна. Над шиг ганц бие эмэгтэйд энэ бүгдийг авч явах амар биш гэдгийг та бүхэн ойлгож болохгүй гэж үү?
Эмэгтэй : Бидэнд хамаагүй. Үнэгүй л гэсэн бол бид нэг ч цент төлөхгүй.
Эмэгтэй 2 : Яг үнэн. Тэгээд ч та хүүхэдгүй. Мөнгөтэй байгаад яах юм? Түүний оронд буян хийчихсэн нь дээр биш үү?
Чэнь ээж : Дагуо, чи ухаантай хүн. Миний зовлонг ойлгож байгаа биз дээ хүмүүст тайлбарлаад өгөөч.
Дагуо : Хүмүүс ээ, үнэндээ нэг доллар бол...
Сү нарийн бичиг : Ерөнхийлөгч өө, таны тушаасан ёсоор Грийвайн хотын 24 гоймонгийн газрын эздэд тус бүр 800,000 доллар хуваарилж өглөө.
Чэнь ерөнхийлөгч : Тэдний дунд миний хайж байгаа тэр эмэгтэй байна уу?
Сү нарийн бичиг : Байхгүй байна.
Чэнь ерөнхийлөгч : Боломжгүй юм. Ямар нэг сэжигтэй зүйл байна. Бүх бүртгэлийг надад аваад ир. Би өөрөө шалгаж үзмээр байна.
Чэнь ээж : Дагуо хэлээд өг л дөө.
Дагуо: Энэ 1 доллар бол…
Цүйцүй : Чи түүнээр хүчээр үг хэлүүлэх гээ юу?. Үнэхээр шуналтай юм аа. Өрөөл бусдын зовлонгоор хооллогч.
Чэнь ээж : Цүйцүй, би зөвхөн аяганы мөнгө л нэхэж байна шүү дээ. Намайг шунахай гэж хэлэхээс ичихгүй байна уу?
Цүйцүй : Харин та өөрөө ичих хэрэгтэй. Таныг яагаад тэгж их өгөөмөр зан гаргаад байсныг би гайхаж байлаа. Үнэгүй гоймонгоор биднийг урхидаж байгаад одоо мөнгө нэхэж байна.
Чэнь ээж : Энэ нэг доллар бол миний сонголт биш. Тэгээд ч би олон жилийн турш хүн бүрт үнэгүй хоол унд өгч ирсэн. Одоо миний чадал үнэхээр хүрэхгүй байна.
Цүйцүй : Мөнгөгүй гэдэгт чинь хэн итгэх юм? Олон жилийн турш "Хайрын гоймон" нэрээр хандив цуглуулж ирсэн байж.
Чэнь ээж : Би хаанаас хандив авах билээ? Эдгээр жилүүдэд би өөрийн хадгаламжаараа л зардлыг нөхөж ирсэн.
Цүйцүй : Битгий өөрийгөө их юманд бод. Ашиггүй байсан бол та үүнийг хийх байсан гэж үү?
Хүүхэд : Ээж ээ, та том дарга Чэнь эмээд 800,000 доллар хандивласан гэж хэлээгүй билүү? Цүйцүй : Юун дэмий юм яриад байгаа юм бэ?. Хурдан үүнийг аваад гар.
Эрэгтэй : 800,000 гэнэ ээ? Энэ чинь маш их мөнгө байна.
Чэнь ээж : Цүйцүй, юун том дарга? Юун 800,000? Чи надаас ямар нэг зүйл нуугаад байна уу?
Цүйцүй : Би яагаад нууна гэж? Хүүхдийн ярианд итгээд байгаа юм уу? Би танд анхааруулъя, сэдэв өөрчлөхөө боль. Хурдан гоймонгоо хийж өг.
Чэнь ээж : За яахав, аяга тавагны мөнгө өгөхгүй бол гоймон өгөхгүй.
Цүйцүй : Та биднийг ингэж гоймонгоор боож чадна гэж бодоо юу? Та үнэхээр мөнгөний төлөө улайрчээ.
Чэнь ээж : Цүйцүй, чи хэтэрч байна.
Цүйцүй : Бид тохирсон. Гэтэл дэмий асуудал үүсгээд байх юм. Чи ямар сонин хүн бэ? Миний зөв биз дээ?
Хүмүүс: Тийм шүү. Зөв. Яг зөв.
Эрэгтэй: Бид энэ муу мухлагт чинь ирж гоймон идэж байна гэдэг чинь чамайг дэмжиж байгаа хэрэг. Уг нь бол чи бидэнд зар сурталчилгаа хийж өгсний төлөө мөнгө төлөх ёстой. Эмэгтэй : Тийм ээ! Талархахын оронд мөнгө нэхээд байхдаа яадаг юм.
Эмэгтэй 2 : Би чамд анхааруулъя, бид бүгд өвчтэй хүмүүс. Бид өлсөж тэсэхгүй. Хурдан гоймонгоо хий!
Хүмүүс: Хурдан гоймонгоо хий! Хурдал!
Чэнь ээж : Би та нарт үнэгүй гоймон өгч байгаа гэдгийг битгий мартаарай. Би та нараас нэг ч цент аваагүй байхад яагаад надад тушаагаад байгаа юм?
Эмэгтэй : Ёоё! Одоо үхэх нь ээ. Миний бие аль хэдийн сульдчихсан байна. Амьсгалж ч чадахгүй нь. Хэрэв та гоймон чанахгүй бол би танай цайны газарт үхэж ч магадгүй шүү. Чэнь ээж : Намайг тавь. За, за, би гоймон хийгээд өгье.
Цүйцүй : За алив хүмүүсээ хурдан сандал олоод суу.
Хүн байхгүй дээр хурдхан хийгээтэх.
Дагуо : Хайрт минь, бид үнэхээр ингэх ёстой гэж үү?
Цүйцүй : Өөр яах юм? Ван менежерд юу гэж амласнаа сана.
Ван менежер: Чи зүгээр л энэ бодисыг Чэнь Хуйжэний гоймонгийн тогоонд сэмхэн хийчих. Бусдыг нь надад даатга.
Дагуо : Гэхдээ Ван менежер аа... Бид Хуйжэнийг хөөж гаргаад хандивыг нь авсныг Чэнь ерөнхийлөгч мэдчихвэл яах вэ?
Ван менежер: Би судалж үзсэн. Хуйжэн бол ямар ч ар талгүй бэлбэсэн эмэгтэй. Тэр яаж Чэнь ерөнхийлөгчийн анхаарлыг татах юм? Миний хэлснээр л хий.
Дагуо : За.
Дагуо : Эгч ээ,
Чэнь ээж : Ярих зүйл байхгүй бол гараад хүлээж бай. Гоймон бэлэн болохоор би өгье.
Дагуо : Эгч ээ, би уучлалт гуйх гэж ирсэн юм. Цүйцүйгийн аашийг та мэднэ шүү дээ. Битгий гомдоорой.
Чэнь ээж : Чи гадаа хүлээж бай.
Дагуо : Сая гадаа таныг нэг хүн хайгаад байх шиг байсан.
Чэнь ээж : Би түр гараад ирье. Энд байгаа зүйлсээр битгий оролдоорой, за юу?
Дагуо : За.
Цүйцүй : Байна уу? Телевиз үү?
Сэтгүүлч: Сайн байцгаана уу? Энэ гоймонгийн газар "хайрын газар" нэрийн дор эрүүл ахуйн дүрэм зөрчиж, хэрэглэгчдийн эрүүл мэндэд хор хохирол учруулж байна гэсэн мэдээлэл бидэнд ирлээ.
Чэнь ээж : Та нар сурвалжлагч уу?
Сурвалжлагч : Та Чэнь Хуйжэн мөн үү? Танай гоймонгоос гэдэсний савханцар илэрсэн, хугацаа нь дууссан орц ашигладаг гэсэн мэдээллийн дагуу шалгахаар ирлээ. Хамтарч ажиллана уу.
Эрэгтэй : Өө, ямар зэвүүн юм бэ!
Чэнь ээж : Хугацаа нь дууссан орц гэнэ ээ?
Эрэгтэй: Ямар ч хүний мөсгүй юм.
Чэнь ээж : Энд ямар нэг үл ойлголцол гарсан байх. Миний бүх орц сайн шүү!
Сурвалжлагч : Шалгалтын дараа л тодорхой болно.
Эрэгтэй: Хараач, хараач.
Сурвалжлагч : Шалгаж үзлээ, танай гоймонгоос И-коли бактери илэрлээ. Одоо та юу хэлэх вэ?
Эрэгтэй : Энэ бол хайр биш, харин хорлол байна!
Эмэгтэй : Шударга юм шиг жүжиглээд араар нь ийм юм хийж байдаг байх нь ээ?
Эрэгтэй : Яг тийм.
Чэнь ерөнхийлөгч : Чэнь ээж? Үнэхээр Чэнь ээж гэж үү? Сү нарийн бичиг ээ, машин бэлд. Одоохон "Хайрын гоймонгийн газар" руу явъя.
Ван менежер : Сайн хүн байх тийм амархан гэж бодоо юу? Энэ нийгэмд сайн хүн байхын тулд мөнгө, ар тал хэрэгтэй байдаг юм.
Цүйцүй : Яг үнэн. Хөдөөний хүүхэн байж манай Ван менежерд саад болох гээд.
Ван менежер : Очоод асуудлыг улам дэвэргэцгээ.
Цүйцүй : Энэ ажил бүтвэл Ван менежер аа, амласнаа мартав аа.
Ван менежер : Санаа зоволтгүй.
Жолооч: Ван менежер аа, та энэ ажлыг дуусгаад тэдэнд үнэхээр цайны газрыг өгөх юм уу?
Ван менежер : Чи намайг тэнэг гэж бодоо юу? Эд нар шиг шоргоолжнуудыг ашиглаж дуусаад л хөөгөөд явуулчихна.
Сурвалжлагч : Шалгалтын хугацаанд дэлгүүрийг түр хааж, таныг хотоос гарахыг хориглож байна.
Чэнь ээж : Уучлаарай, надад хэцүү байна, би харьж болох уу?
Цүйцүй : Энэ хөгшнийг зүгээр явуулж болохгүй.
Чэнь ээж : Цүй Цүй, миний бие тааруу байна.
Цүйцүй : Өвчтэй царайлж жүжиглэхээ боль. Та бидэнд хортой гоймон өгсөн. Өнөөдөр бидэнд нөхөн төлбөр өгөх ёстой.
Чэнь ээж : Миний гоймонд ямар ч асуудал байхгүй. Би яагаад төлөх ёстой гэж? Төлөх байсан ч шалгалтын хариу гарсны дараа болъё.
Цүйцүй : Чи мөнгө төлөхгүй зугтах гэж байна уу?
Чэнь ээж : Намайг тавь.
Цүйцүй : Муу хөгшин төгцөг. Намайг түлхэнэ гэнэ ээ? Би чамд хэлье, өнөөдөр мөнгө төлөхгүй бол хаашаа ч явахгүй шүү.
Эмэгтэй : Эгч та нарт үнэгүй гоймон өгч байхад талархахын оронд ингэж хандаж байна гэж үү?
Эрэгтэй: Та нар сайн хүнийг гүтгэж байна.
Эмэгтэй: Тийм. Бид өдөр бүр энд ирдэг, хэрэв орц нь муу байсан бол бид аль хэдийн үхчих байсан.
Цүйцүй : Дуугай болфгоо. Бид бүгд өвчтэй хүмүүс. Хэрэв өнөөдөр бидэнд гар хүрвэл би та нарыг хоосортол чинь шүүхэд өгнө гэж мэдээрэй.
Чэнь ээж : Надад байгаа бүх зүйл энэ цайны газар л байна. Надад мөнгө байхгүй.
Цүйцүй : Мөнгөгүй гэнэ ээ? За, энийг сайн нэгж.
Чэнь ерөнхийлөгч : Одоо хэр удахаар байна?
Нарийн бичиг: 2 гэрлэн дохио өнгөрнө. 2 минут орчим.
Чэнь ерөнхийлөгч :Хурдал, хурдан яв. Чэнь ээж, хүлээж байгаарай.
Чэнь ээж : Хөөе, наадах чинь миний мөнгө. Та нар авч болохгүй. Би эм авах гэж өөртөө хадгалсан юм.
Цүйцүй : Холд.
Чэнь ээж : Та нар мөнгө авлаа, уураа ч гаргалаа. Би одоо явж болох уу?
Цүйцүй : Хөөе, муу хөгшин төгцөг. Ийм жоохон мөнгө өгчихөөд бид нар гуйлгачид уу? Хүмүүс ээ, цайны газрыг нь хоосло.
Хөдөлгөж болохгүй бүхнийг нь эвдэж хая! Дахиж хүнд гай болохооргүй болго!
Чэнь ээж : Үгүй ээ, болиоч! Энэ бүхэн миний буруу. Би сайхан сэтгэл гаргаж, сайн үйл хийх ёсгүй байж.
Цүйцүй : Энэ хөгшин шиг амьтад гэртээ үхлээ хүлээгээд сууж байх ёстой юм. Тэр хаягийг эвд!
Чэнь ээж : Гуйж байна, энэ хаягийг битгий эвдээч!
Цүйцүй : Ач мэдэхгүй юм. Би тавихгүй юм бол хүчээр үзье л дээ.
Чэнь ээж : Энэ бол чиний гэр шүү, ойлгосон уу?
Чэнь ерөнхийлөгч : Хэн түүнд гар хүрч чадахыг чинь харъя?
Цүйцүй : Та нар хэн бэ? Ганган хувцаслачихаад өвчтэй хүмүүсийг дээрэмдэх гэж байгаа юм уу? Ичихгүй байна уу?
Туслах : Бүдүүлэг амьтан! Хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу? Энэ бол Тэнгэрлэг Эгшиг группийн Чэнь ерөнхийлөгч. Түүнийг дахиад доромжлох юм бол хөлийг чинь хугална гэж мэд.
Эмэгтэй: Тэнгэрлэг Эгшиг групп ээ?
Цүйцүй : Чэнь ерөнхийлөгч гэнэ ээ? Өө, уучлаарай, танисангүй.
Чэнь ерөнхийлөгч : Зайл! Чэнь ээж, бос. Суучих. Уучлаарай, би хоцорчихлоо. Та зүгээр үү?
Чэнь ээж : Би зүгээр ээ.
Эмэгтэй : Юу болоод байна аа? Чэнь ерөнхийлөгч яагаад энэ хөгшинд санаа зовоод байгаа юм?
Эрэгтэй: Тийм ээ, Чэнь ерөнхийлөгч болон Чэнь Хуйжэн хоёрын хооронд ямар нэгэн холбоо байгаа юм биш биз?
Эмэгтэй: Тийм ээ, яг тийм! Та нар юу бодоод байгаа юм бэ? Бид бүгд мэдэж байгаа шүү дээ. Чэнь Хуйжэн хүүхэдгүй, ар тал ч байхгүй. Зүгээр л нэг амтгүй гоймон хийдэг авгай. Тэр ийм чухал хүнтэй яаж холбогдоно гэж?
Ноён Чэнь, магадгүй та бүх үнэнийг мэдэхгүй байх. Тийм болохоор л энэ зөнөг эмгэнийг өрөвдөөд байна. Энэ чинь жинхэнэ залилагч шүү дээ.
Эрэгтэй: Яг үнэн. Тэр бидэн шиг өвчтэй хүмүүсийг залилж мөнгө авдаг.
Эмэгтэй: Түүгээр ч зогсохгүй, бидэнд хор өгч, гэмтээхийг оролдсон. Ийм хүмүүс там руугаа тонилбол таарна.
Чэнь ерөнхийлөгч: Хөөе, чи! Эднийг нэг бүрчлэн алгад Хэл амаа татаж суртал нь сургамж өг.
Дагуо: Та нар яагаад хүн цохиод байгаа юм бэ?
Чэнь ерөнхийлөгч: Яагаад гэвэл энэ хүн миний ээж!
Цүйцүй: Ээж ээ?
Эрэгтэй: Чэнь эгч үнэхээр Чэнь ерөнхийлөгчийн ээж гэж үү?
Эмэгтэй: Бид ч баларчээ, баларч. Бид буруу хүнтэйгээ орооцолдож.
Чэнь ерөнхийлөгч: Миний ээж та нарт үнэгүй хоол өгдөг байсан. Ачийг нь хариулдаггүй юм гэхэд, нийлж байгаад ээжийг минь дээрэлхэж байдаг... Эднийг бүгдийг нь хуулийн багийнханд хүлээлгэж өг.
Цүйцүй: Ноён Чэнь, миний буруу! Би ийм чухал хүн гэдгийг нь мэдсэнгүй. Бид санаатай тэгээгүй юм шүү.
Эмэгтэй: Чэнь ерөнхийлөгч өө, биднийг уучлаач, өршөөл үзүүлээч!
Эрэгтэй: Тийм ээ, энэ бүгд эдний л буруу, бидэнд хамаагүй.
Цүйцүй: Ач мэддэггүй амьтад! Та нарыг энд авчирч, идэж уулгасан нь бидний буруу болж. Та нар үнэхээр сохор юм.
Эмэгтэй: Чи л биднийг хэцүү байдалд орууллаа.
Цүйцүй: За за, та нар шиг ийм салхины аясаар найгасан хүмүүсийн амыг би өөрөө урах болно.
Чэнь ерөнхийлөгч: Чэнь ээж, дуугүй болцгоо. Чэнь ээж... та эдгээр жилүүдэд яаж амьдарч байв? Таныг олох үнэхээр хэцүү байлаа.
Чэнь ээж: Хүү минь, бид анх удаагаа л уулзаж байна шүү дээ, тийм үү? Чи намайг өөр хүнтэй андуураад байгаа юм биш биз?
Чэнь ерөнхийлөгч: Чэнь ээж, та намайг санахгүй байна уу?
Чэнь ээж: Чи чинь... чи чинь өнөөх гоймон иддэг хүү байна шүү дээ! Одоо л саналаа. Чи чинь Чинцюань мөн үү?
Чэнь ерөнхийлөгч: Тийм ээ, Чэнь эгч ээ, би байна.
Чэнь ээж: Бос доо, бос. Чамайг нэг сайн харъя. Өө миний хүү, чи ямар их том болоо вэ? Үнэхээр том болж, амжилтад хүрчээ.
Чэнь ерөнхийлөгч: Тэр үед таны тусламж байгаагүй бол би өнөөдрийн энэ зэрэгт хүрэхгүй байсан.
Чэнь ээж: Өө, тэгж битгий хэл. Энэ бүхэн чиний л шаргуу хөдөлмөрийн үр дүн.
Чэнь ерөнхийлөгч: Би эдгээр жилүүдэд танаас суралцаж байлаа. Чадлынхаа хэрээр бусдад тусалж бай гэж та заасан.
Чэнь ээж: Сайн хүү. Сайн хүү.
Чэнь ерөнхийлөгч: Нэгэн цагт та миний дээр шүхэр барьж өгдөг байсан бол, одоо надад боломж байна. Одоо би таны дээр шүхэр барьж өгмөөр байна. Энэ бүхэн таны надад өгсөн сургамж юм шүү.
Чэнь ээж: За, за.
Цүйцүй: Сонин юм аа. Тэнгэрлэг Эгшиг группийн ерөнхийлөгч байж яаж Чэнь Хуйжэн шиг хүнтэй холбогддог байна аа?
Дагуо: Хачин юм аа.
Цүйцүй: Болохгүй ээ, Ван менежер руу залгая.
Дагуо: Тэгье, тэгье, хурдал.
Цүйцүй: Байна уу? Ван менежер аа, би байна. Энд Тэнгэрлэг Эгшиг группийн Чэнь ерөнхийлөгч байна гэж нэг хүн ирээд байна.
Ван менежер: Юу Чэнь ерөнхийлөгч өө?
Цүйцүй: Тийм ээ, тэр бүр өнөөх зөнөг авгайг "Ээж ээ" гэж дуудаад байна.
Ван менежер: Ээж ээ? Үгүй ээ боломжгүй. Чэнь ерөнхийлөгч өнчин гэдгийг би санаж байна.
Цүйцүй: Тийм биз дээ? Энэ талаар бодох тусам хачин санагдаж байна.
Ван менежер: Сүүлийн үед хандив их цугларч байгаа болохоор манай ерөнхийлөгчийн нэрийг барьж залилан хийдэг хүмүүс ихэссэн. Тэр хүнийг сайн ажигла, зүгээр хүн биш шиг байна. Түүнийг битгий явуулаарай, би одоо очлоо.
Цүйцүй: За.
Чэнь ерөнхийлөгч: Чэнь ээж ээ? Би таныг эмнэлэгт хүргэе.
Чэнь ээж: Хэрэггүй, хэрэггүй. Би цайны газраа орхиж болохгүй.
Чэнь ерөнхийлөгч: Санаа зоволтгүй, би байна. Энэ цайны газарт хэн ч орж болохгүй.
Цүйцүй: Ганц алхам ч битгий хөдлөөрэй! Та нарын хэн нь ч өнөөдөр эндээс явахгүй.
Эмэгтэй: Чи үхлээ эрээ юу? Чэнь ерөнхийлөгчийг зогсооно гэнэ ээ?
Эрэгтэй: Бодлогогүй юм.
Эмэгтэй 2: Хөөе, Цүйцүй, юугаа хийгээд байгаа юм бэ?
Ван менежер: Хэрэв би Тэнгэрлэг Эгшиг группийн захирал Ванг таньдаггүй байсан бол энэ залилагчдад хууртчих байж.
Эрэгтэй: Юу? Тэд залилагчид гэж үү?
Цүйцүй: Тийм ээ, тэд гарцаагүй залилагчид. Би дөнгөж сая Ван менежертай утсаар ярилаа. Тэнгэрлэг Эгшиг группийн ерөнхийлөгч ноён Чэнь бол өнчин хүн гэж тэр хэлсэн. Бодоод үз дээ, тийм чухал хүн яаж яваад Чэнь Хуйжэн шиг амьтантай холбогдох юм бэ?
Эмэгтэй: Цүйцүй, чи итгэлтэй байна уу?
Цүйцүй: Би чамд ер нь худлаа ярьж байсан уу?
Эрэгтэй: Тэр, тэр…?
Цүйцүй: Энэ бол Чэнь Хуйжэний л хийж байгаа ээлжит залилан. Хэрэв бид энэ хуурамч ерөнхийлөгчийг барьж өгвөл жинхэнэ Чэнь ерөнхийлөгч бидэнд хэдэн зуун юаний шагнал өгөх ч юм билээ.
Хүмүүс: Үнэхээр тийм байна шүү.
Эмэгтэй: Чэнь Хуйжэн бол ерөнхийлөгчийн гутлыг арчих ч эрхгүй хүн.
Эрэгтэй: Тийм ээ, Цүйцүй, Дагуо хоёр байгаагүй бол бид хууртах байж шүү.
Эмэгтэй: Тэгэхлээр бүгд хуурамч юм уу?
Би түрүү алгадуулсан хариугаа одоо авна аа!
Эрэгтэй: Би ч гэсэн хариугаа авна.
Хүмүүс: Буцааж авна, буцааж авна. Хөөе, юу хийгээд байгаа юм?
Чэнь ээж: Хүү минь, чи хүмүүсээ аваад яв. Тэд бол зүгээр л танхайчууд, гэмтэж магадгүй. Цүйцүй: Чи хэнийг танхай гээд байгаа юм? Та нар дууссан! Хөгшин зөнөг минь, дахиад л сайхан сэтгэлтэй дүр эсгэж байна уу?
Чэнь ээж: Хэрэв та нарт хэлэх зүйл байгаа бол надтай ярь. Тэднийг явуул.
Цүйцүй: Хөгшин тэнэг минь, одоо дэндүү оройтсон. Биднийг мэхэлж зүрхэлдэг хэн бэ? Хүмүүс ээ, битгий ай, эднийг бүслээд ав! Битгий явуулаарай!
Хүмүүс: Бүслэе, битгий явуул. Тэднийг битгий явуул.
Эмэгтэй: Алив алив намайг алгад даа. Бид бүгд өвчтэй хүмүүс. Бидэнд гар хүрвэл та нарын амьдралыг сүйрүүлэх болно шүү!
Чэнь ерөнхийлөгч: Ээж ээ... тайвшир.
Чэнь ээж: Бүгдээрээ тайвшир, тайвшир. Намайг сонс. Намайг сонс.
Цүйцүй: Чи муу юугаа хэлэх гэсэн юм?
Чэнь ээж: Эдгээр жилүүдэд та нар энд ирж гоймон иддэг байсан нь шинэ зүйл биш. Би та нарт яаж хандаж байсныг та нар мэднэ.
Эмэгтэй: Тийм ээ, өдөр бүр та нарт мах, ногоо, бүр өндөг хүртэл илүү нэмж өгдөг байсан.
Чэнь ээж: Би үүний хариуд юу ч хүлээгээгүй. Өнөөдөр би зүгээр л хэлэхийг хүсэж байна, энэ хүмүүст ямар ч буруу байхгүй. Тэднийг явуул.
Чэнь ерөнхийлөгч: Ээж ээ, санаа зоволтгүй. Би энд байна. Хэн ч танд гар хүрч зүрхлэхгүй.
Чэнь ээж: Хүү минь, чи одоо чадалтай болсныг чинь би мэднэ. Гэхдээ чиний нэр хүндэд сэвтэй. Хараач тэд бүгд гар утсаараа бичлэг хийж байна. Хэрэв тэд энэ бичлэгийг мушгин гуйвуулж интернэтэд тавивал чиний нэр хүндэд нөлөөлнө.
Чэнь ерөнхийлөгч: Ээж ээ, би айхгүй байна. Миний хувьд эдгээр зүйлс танаас илүү чухал биш.
Чэнь ээж: Ингэж хэлэхийг чинь сонсоод ээжийнх нь сэтгэл хөдөлж байна. Гэхдээ хэрэггүй ээ, хэрэггүй.
Цүйцүй: За, та нарын жүжиг дуусаагүй юу? Та нарыг мэдэхгүй байсан бол яг хууртах нь байна. Чэнь Хуйжэний энэ чихэр шиг нялуун үгэнд битгий хуурт.
Эрэгтэй: Энэ чинь одоо үнэн юм уу худал юм уу?
Цүйцүй: Хөөе, та нар мартчих аа юу? Энэ авгай чинь "Хайрын гоймон" нэрээр биднээс хандив залилж авсан шүү дээ!
Чэнь ээж: Цүйцүй, чи яагаад үнэнийг нуугаад байгаа юм бэ? Ямар хандивын мөнгө? Би тийм мөнгө хараагүй.
Чэнь ерөнхийлөгч: Ээж мөнгө аваагүй хэрэг үү? Юу болоод байна аа?
Цүйцүй: За тийм үү?
Хүмүүс: Хандив өгсөн юм байна шүү дээ.
Эрэгтэй: Би хараагүй.
Цүйцүй: Хар даа. Ханан дээр байгаа өвчтэй хүмүүст туслах хандивын сурталчилгааг хар. Маш олон сайхан сэтгэлтэй хүмүүс хандив өгсөн. Яагаад бидэнд юу ч өгөхгүй байгаа юм? Чи тэр мөнгийг нуучихсан байх! Чи хүмүүсийн сайхан сэтгэлийг ашиглаж хандив завшсан!
Чэнь ээж: Чи, чи утгагүй зүйл ярьж байна.
Эмэгтэй: Бид гол зүйлийг мартсан байна. Хуйжэн, Хуйжэн, би яагаад өмнө нь анзаарсангүй вэ? Ийм байж чи яаж ингэж ярьдаг байна аа?
Эрэгтэй: Юун хандивын мөнгө? Тэд бидний мөнгийг залилж авдаг байж.
Чэнь ээж: Чи, та нар…
Чэнь ерөнхийлөгч: Чэнь ээж ээ? Хурдан эмнэлэг явъя.
Эрэгтэй: Чи хаашаа ч явахгүй!
Нарийн бичиг: Та нар яаж чадаж байна аа? Тэнгэрлэг Эгшиг группийн ерөнхийлөгчийг зогсооно гэнэ ээ? Үхмээр байна уу? .
Цүйцүй: Үхсэн. Хэрэв чи ерөнхийлөгч юм бол би түүний эхнэр нь байна. Хахаха! Битгий айцгаа, одоо удахгүй Ван менежер ирж биднийг дэмжих болно. Битгий явуулаарай!
Нарийн бичиг: Энэ алгадалт чиний сургамж болог. Дахиад намайг оролдоод үзээрэй, би чамайг дахиж хэзээ ч дуугарч чадахгүй болгож мэднэ шүү.
Цүйцүй: Өө тийм үү, чи намайг цохино гэнэ ээ? Хэн нэгэн туслаарай, энд хүн цохиж байна. Хүмүүс ээ? Ирээд хараарай. Туслаарай.
Эмэгтэй: Чи арай дэндүү юм. Хуурамч байж бас хүн цохино.
Эмэгтэй 2: Жинхэнэ байсан байлаа ч хүн цохиж болохгүй.
Эрэгтэй: Тийм шүү, олуулаа байгаа болохоор яаж ч болно гэж бодоо юу? Энд дандаа өвчтэй хүмүүс байна. Мөнгө өгөхгүй бол та нарын хэнийг ч явуулахгүй.
Чэнь ерөнхийлөгч: Хэрэв ээжид минь өнөөдөр ямар нэг зүйл тохиолдвол энд байгаа та нар бүгдийг чинь шийтгэнэ гэж мэд. Сү нарийн бичиг.
Эрэгтэй: Хөөе, чи
Чэнь ерөнхийлөгч: Ээж ээ, хоёулаа явъя.
Цүйцүй: Болохгүй ээ, Ван менежер ирж байгаа шүү дээ. Тэднийг битгий явуул.
Хүмүүс: Тийм, тийм. Машинаас гарцгаа. Хаалгаа нээ.
Цүйцүй: Ван менежер аа, та ашгүй ирлээ.
Ван менежер: Энд юу болоод байна? Аль новш нь манай захирлын нэрийг бариад байна? Цүйцүй: Ван менежер аа, Тэр машинд нуугдаж байгаа хулчгар амьтан байна.
Ван менежер: Энэ машин... их танил харагдах чинь вэ?
Цүйцүй: Яасан? Одоо яагаад онгирохоо больчихов?
Чэнь ээж: Цүйцүй, заавал ингэж эцсээ хүртэл үзэлцэх юм уу?
Цүйцүй: Чи одоо л айж байна уу? Оройтсон. Хөөе чи яагаад ерөнхийлөгчийн дүр эсгээд сүр бадруулахгүй байгаа юм? Яасан, одоо айчихсан уу?
Ван менежер: Хүн ир, тэр хуурамч ерөнхийлөгчийг машинаас гарга. Компани руу аваач.
Чэнь ерөнхийлөгч: Ван менежер аа, та ч эрх мэдлээ сайн ашиглаж байх чинь.
Ван менежер: Чэнь ерөнхийлөгч өө?
Цүйцүй: Та яаж байна аа? Та Тяньлай группын захирал гээгүй бил үү? Яагаад сургаж өгөхгүй байгаа юм? Ван менежер аа, таныг ирэхээс өмнө энэ их зан гаргаад бүр намайг цохисон. Та учрыг нь олж өгөөч.
Дагуо: Тийм шүү.
Ван менежер: За яахав та нар маш зөв зүйл хийсэн байна.
Цүйцүй: Бид нарыг магтсанд баярлалаа.
Бид таны зааварчилгааг яг дагасан шүү.
Дагуо: Ван менежер аа, нөгөө шагналаа? Шагналаа авч болох уу?
Ван менежер: Шагнал аа? За би та нарыг шагная. Май.
Цүйцүй: Ван менежер аа, юу хийгээд байгаа юм бэ? Юу хийснээ хараач. Чэнь...Чэнь ерөнхийлөгч өө...
Дагуо: Юу?
Цүйцүй: Тэр үнэхээр…
Эрэгтэй: Тэнгэрлэг Эгшиг группийн ерөнхийлөгч гэж үү?
Эмэгтэй: Мэдээгээр гардаг хүнтэй ямар адилхан юм бэ?
Ван менежер: Ерөнхийлөгч өө, та яагаад энд байгаа юм бэ?
Нарийн бичиг: Ерөнхийлөгчийн ирэх, явахыг чамд мэдэгдэх ёстой юм уу?
Ван менежер: Үгүй, үгүй. Сү нарийн бичгээ, би тийм утгаар хэлээгүй.
Чэнь ерөнхийлөгч: Ван Ян, "Ногоон мод" сайн үйлсийн хандивын ажил чиний хариуцаж байсан ажил мөн үү?
Ван Ян: Тийм ээ, таны тушаалаар бүх зүйлийг тараасан.
Чэнь ерөнхийлөгч: Тийм үү? Тэгвэл энэ цайны газар яасан юм?
Ван менежер: Ерөнхийлөгч мэдчихсэн юм байх даа? Чэнь ерөнхийлөгч өө, таны зааварчилгааны дагуу хандивын мөнгө нилээн дээр хүргэгдсэн шүү дээ. Энэ цайны газар ч гэсэн адилхан.
Чэнь ерөнхийлөгч: Тэгвэл чи надад хэл дээ. Яагаад Чэнь эгчид юу ч ирээгүй байдаг бил ээ?
Ван Ян: Энэ... энэ байж боломгүй юм.
Чэнь ерөнхийлөгч: Чи Чэнь ээжийг худлаа ярьж байна гэх гээд байна уу?
Ван менежер: Үгүй, үгүй, үгүй. Тийм утгаар хэлээгүй ээ.
Магадгүй хэн нэгэн алдаа гаргасан байх. Би одоохон шалгая.
Чэнь ерөнхийлөгч: Сү нарийн бичиг ээ, үүнийг яаралтай шалга. Хэрэв хэн нэгэн мөнгө завшсан бол яах ёстойг би хэлүүлтгүй мэдэж байгаа байлгүй?
Нарийн бичиг: За.
Чэнь ерөнхийлөгч: Мөн өнөөдрөөс эхлэн эдгээр хүмүүст өгөх бүх хандивыг цуцал.
Хүмүүс: Юу? Бид баларлаа. Идэх хоолгүй, эм тариагаа авч чадахгүй болох нь.
Эрэгтэй: Тяньлай группын хандив байхгүй болчихвол бид зүгээр л үхлээ хүлээнэ шүү дээ. Одоо бид яаж амьдрах болж байна аа?
Эмэгтэй: Ноён Чэнь, бидний буруу, биднийг нэг удаа өршөөгөөч!
Эмэгтэй 2: Хуйжэн, Хуйжэн, бидний өмнөөс дугараач дээ. Бидний буруу.
Эмэгтэй 3: хэрэв та нар ийм зүйл болохыг мэдсэн бол анхнаасаа яах гэж ингэсэн юм бэ?
Эрэгтэй: Чэнь эгч ээ, зөөлөн хандах хэрэггүй.
Чэнь ерөнхийлөгч: Чэнь ээж, таны бие гайгүй юу? Чэнь ээж ээ, хурдан эмнэлэг яв.
Эмэгтэй: Цүйцүй, Дагуо та хоёр ухаалаг хүмүүс. Ямар нэг арга олооч дээ.
Эмэгтэй 2: Дагуо чи олон хүн таньдаг биз дээ? Арга ол л доо.
Цүйцүй: Хөөе, Ван менежер аа? Биднийг битгий орхи л доо. Таниас болж л бид энд байна.
Ван менежер: Хэрвээ санхүүжилт тасарчихвал, бидний урамшуулал ч байхгүй болно. Санаа зоволтгүй, миний үеэл Тяньлай группын дэд захирал. Тэрэн дээр очиж гуйя.
Эрэгтэй: Өө, тийм шүү
Дагуо: Гэхдээ, Ван менежер аа, энэ Чэнь ерөнхийлөгч Чэнь Хуйжэнийг ээж гээд байх юм. Яагаад тэр вэ?
Ван менежер: Та нар ойлгохгүй байна уу? Буяны үйлсэд бизнес эрхлэгч хүн өөрийн дүрийг бий болгож байна. Чэнь Хуйжэн бол зүгээр л тэрний хөлсөлсөн жүжигчин.
Цүйцүй: Өө тэгж мэдсэн юм аа. Тэр муу Чэнь Хуйжэн яалаа гэж Чэнь ерөнхийлөгчтэй холбоотой байх бил ээ дээ.
Эмэгтэй: Гэхдээ Чэнь ерөнхийлөгч ерөөсөө жүжиглэж байгаа харагдаагүй дээ.
Ван менежер: Та нар юугаа мэддэг юм? Чэнь ерөнхийлөгч бол маш сайн жүжигчин. Ингэхгүй бол тэр яаж мэдээгээр гарч, өөрийнхөө дүр төрхийг бүтээх юм?
Чэнь ээж: Ерөнхийлөгч өө, Чэнь хатагтай маш их уурлаж бухимдсанаасаа болоод бие нь суларсан байна. Хэсэг амарчихвал зүгээр болно.
Чэнь ерөнхийлөгч: Чэнь ээж ээ, Таны бие яаж байна?
Чэнь ээж: Ээж нь зүгээр ээ. Чамтай дахин уулзаж байгаадаа маш их баяртай байна.
Чэнь ерөнхийлөгч: Чэнь ээж ээ, дэндүү оройтож ирсэнд намайг уучлаарай. Таныг баахан зовоочихлоо. Чэнь ээж ээ, би таныг олон жил хайлаа шүү дээ. Би таны тэр үед өгсөн нэг аяга гоймонг хэзээ ч мартдаггүй.
Чэнь ээж: Чи идэхийг хүсэж байвал би чамд хийж өгье.
Чэнь ерөнхийлөгч: Чэнь ээж ээ, та битгий яар. Одооноос эхлээд энэ таны гэр. Зөндөө боломж гарна. Эхлээд эрүүл мэндээ нэгт тавь. Ямар нэг зүйл хэрэгтэй бол тэдэнд хэлэхэд л болно.
Үйлчлэгч: Сайн байна уу, Чэнь хатагтай.
Чэнь ээж: Би зүгээр ээ. Өөрийгөө анхаарч чадна.
Чэнь ерөнхийлөгч: Чэнь ээж ээ, Та эхлээд сайн амраад ав. Надад зохицуулах нэг ажил байна.
Чэнь ерөнхийлөгч: Учрыг нь олов уу?
Нарийн бичиг: Ерөнхийлөгч өө, хэн нэгэн яах аргагүй Чэнь хатагтайг гүтгэж байна.
Чэнь ерөнхийлөгч: 3 өдрийн дараа хэвлэлийн бага хурал зарла. Би Чэнь ээжийн нэр төрийг цэвэрлэх болно.
Чэнь ерөнхийлөгч: Чэнь ээж ээ, таны бие сул байхад яаж байгаа юм бэ?
Чэнь ээж: Би зүгээр ээ. Чи миний гоймонг идмээр байна гэсэн биз дээ? Май, амсаад үз. Ямар байна? Онцгүй байна уу?
Чэнь ерөнхийлөгч: Маш амттай байна. Үнэхээр амттай. Чэнь ээж ээ, би энэ гоймонг 18 жил мөрөөдөж ирсэн.
Чэнь ээж: Таалагдаж байвал би чамд өдөр бүр хийж өгье.
Чэнь ерөнхийлөгч: Чэнь ээж ээ, би таныг "Ээж ээ" гэж дуудаж болох уу?
Чэнь ээж: Тэгэлгүй яах вэ.
Чэнь ерөнхийлөгч: Ээж ээ!
Чэнь ээж: Бос, бос.
Чэнь ерөнхийлөгч: Ээж ээ, гоймонгийн газрын талаар санаа зоволтгүй. Гурван өдрийн дараа хэвлэлийн бага хурал дээр би бүгдийг шийдэж таны нэр төрийг сэргээнэ.
Энэ урилгыг ав. Цаг нь болохоор би хүн явуулж авахуулъя.
Чэнь ээж: За.
Туслах: Ерөнхийлөгч өө, хэвлэлийн бага хурлын хэвлэл мэдээлэл болон хамгаалалт гээд бүх зүйл бэлэн болсон.
Чэнь ерөнхийлөгч: Өнөөдөр уригдсан зочид бол миний хувьд маш чухал. Ямар ч алдаа гаргаж болохгүй
Туслах: Ойлгомжтой.
Цүйцүй: Пөөх! Энэ үнэхээр "Тэнгэрлэг Эгшиг" группийн нэр хүндэд дүйцэж байна шүү. Бүр үүдний танхимын засал чимэглэл нь хүртэл ийм тансаг байх гэж. Би өнөөдөр үнэхээр ертөнцтэй танилцаж байна, хахаха! Өө бурхан минь! Энэ чинь Чэнь Хуйжэн биш үү?
Дагуо: Тийм байна, мөн байна. Тэр энд юу хийж яваа юм?
Цүйцүй: Чэнь ерөнхийлөгчид дахиад л тал засах гэж оролдож байгаа байлгүй.
Ван менежер: Өнгөрсөн удаа тэр түүнтэй таарч азаар мултарсан. Тэр одоо эрүүл ухаанаар бодохгүй л байна даа. Илүү их ашиг хүртэхийг хүсэж байгаа нь гарцаагүй.
Цүйцүй: Яг үнэн. Бид түүнийг ойртуулж болохгүй. Хэрэв тэр ерөнхийлөгчид төвөг учруулвал... Манай санхүүжилт... Нурах болно.
Дагуо: Энэ... Энэ бүтэхгүй.
Ван менежер: Би чамд хэлье... Өнөөдөр бол Чэнь ерөнхийлөгчийн хувьд том өдөр. Чэнь ерөнхийлөгчийн өрөөнд ийм "хог"-нуудыг оруулахгүй байх хэрэгтэй. Чэнь ерөнхийлөгч баяртай байвал та нарын санхүүжилт баталгаатай болно.
Цүйцүй: Өө, Ван менежерийн зөв. Явцгаая, түүнийг яг одоо зогсооцгооё. Зогс!
Чэнь ээж: Цүй Цүй, чи энд юу хийж байгаа юм?
Цүйцүй: Хөөе! Муу зөнөг минь, чи одоо бид нарт заагаад байна уу? Чи энд юу хийж байгаа юм?
Чэнь ээж: Чинцюань намайг ир гэсэн юм.
Ван менежер: Чи яаж Чэнь ерөнхийлөгчийн нэрийг шууд дуудаж чаддаг байна аа! Үхэхийг хүсээ юу!
Цүйцүй: Би мэдээд байсан юм аа, тэр асуудал тарих гэж энд ирж.
Дагуо: Чэнь эгч ээ! Та биднийг үнэхээр хэцүү байдалд орууллаа шүү!
Чэнь ээж: Би хэзээ та нарт хор хөнөөл учруулж байсан юм бэ?
Цүйцүй: Хмм... Хэрэв та байгаагүй бол ноён Чэнь биднийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх байсан юм. Та бол асуудал таригч!
Чэнь ээж: Энэ чинь та нарын өөрсдийн чинь буруу биш гэж үү?
Ван менежер: За за за. Хурдан түүнийг хөөж гарга. Цаг битгий үр.
Цүйцүй: Тийм ээ.
Лин Кай: Хэн энд асуудал тариад байна?
Ван менежер: Үеэл ээ, чи хүрээд ирлээ!
Лин Кай: Оффис дээр намайг Лин захирал гэж дуудаж бай.
Ван менежер: За, за, Лин захирал ээ.
Лин Кай: Эд нар хэн бэ?
Цүйцүй: Биднийг энд Ван менежер авчирсан.
Ван Ян: Үеэл ээ.
Лин Кай: Харин энэ эмэгтэй?
Чэнь ээж: Өө, намайг Чинцюань хэвлэлийн бага хуралд оролцохыг урьсан юм.
Лин Кай: Ерөнхийлөгч таныг урьсан гэнэ ээ? Чэнь захирлын хэлсэн тэр чухал хүн нь энэ гэж үү?
Чэнь ээж: Тийм ээ. Тэр өнөөдөр сайн үйлсийн арга хэмжээ болно гэж хэлээд намайг ирэхийг хүссэн юм.
Чэнь ээж: Лин захирал, түүний дэмий яриаг битгий сонс. Тэр зүгээр л навсгар гоймонгийн газар ажиллуулдаг хүн. ерөнхийлөгч яаж түүнийг урих юм бэ?
Ван Ян: Тийм ээ, энэ хөгшин эмэгтэй зүгээр л энд үймээн тарих гэж ирсэн.
Чэнь ээж: Би юу гэж хэлвэл та нар итгэх вэ?
Лин Кай: Би эхлээд шалгаж үзэх хэрэгтэй. Та манай ерөнхийлөгч таныг урьсан гэж байна. Тэгвэл та манай захиралтай ямар холбоотой юм?
Чэнь ээж: Тэр намайг ээж гэж дууддаг юм.
Лин Кай: Чэнь ерөнхийлөгч таныг ээж гэж дууддаг гэнэ ээ?
Ван Ян: Лин ерөнхийлөгч өө, түүнтэй яах гэж яриад байгаа юм бэ? Тэрний ухаан санаа нь эрүүл биш байна. Чэнь ерөнхийлөгчийг эвгүй байдалд оруулахаас нь өмнө түүнийг хөөж гарга.
Лин Кай: Миний мэдэж байгаагаар манай ерөнхийлөгч өнчин хүн. Чи яаж түүний ээж байж болох юм бэ? Хэл дээ, чи энд юу хийж яваа юм?
Чэнь ээж: Тэр үнэхээр өнчин, гэхдээ би үнэхээр түүний ээж нь мөн. Хэрэв та итгэхгүй байгаа бол залгаад асуу.
Ван Ян: Хөгшин эмэгтэй минь, чи тоглоом сайн хийх юм аа. Та манай Лин даргыг жаахан хүүхэд гэж бодоо юу? Өмнөх бол зүгээр л жүжиг байсан юм. Чи манай Чэнь даргыг чамайг ээжээ гэж үнэхээр зөвшөөрнө гэж бодоо юу?
Лин Кай: Муу зальтай амьтан. Чи яаж Чэнь ерөнхийлөгчийн нэрийг ашиглаж хүмүүсийг залилж чаддаг байна аа?
Цүйцүй: Чэнь Хуйжэн, чи ч үнэхээр зоригтой байх чинь ээ? Лин даргыг хүртэл хуурах гэж оролдож байна. Чи юу хийж байгаагаа мэдэхгүй байна.
Чэнь ерөнхийлөгч: Миний ээж удахгүй ирэх ёстой. Лин Кайд ээжийг минь ирмэгц надад мэдэгд гэж хэл. Би өөрөө очиж угтмаар байна.
Сү нарийн бичиг: Ойлголоо.
Лин Кай: Байна уу, Сү нарийн бичиг юу?
Сү нарийн бичиг: Дахиад нэг удаа анхааруулъя. Арга хэмжээ болох газрын хамгаалалтыг сайтар хангаарай. Хэрэв ямар нэг зүйл буруудвал чи ажлаасаа халагдана гэж мэд.
Лин Кай: За, ойлголоо. Түүнийг хараад байхад... Тэр нэг их чухал хүн шиг харагдахгүй байна. Ерөнхийлөгчийн хэлсэн хүн лав биш байх.
Ван Ян: Лин захирал, Чэнь ерөнхийлөгч залгаж байна уу? Та бидний асуудлыг ноён Чэньд хэлсэн үү?
Лин Кай: Өнөөдөр ноён Чэньтэй уулзахаар маш чухал хүн ирж байгаа. Энэ хүнийг л тэр "том гарын хүн" гэж бодож байна. Би та нарыг танхим руу оруулъя, тэгээд та нар тэдний өмнө ноён Чэньгээс шууд асууж болно.
Ван менежер: Өө, би ойлголоо. Ноён Чэнь тэгвэл нэр төрөө бодоод нүүрэн дээр шууд зөвшөөрөх болно. Лин захирал, та үнэхээр ухаалаг юм аа, маш ухаалаг байна.
Лин Кай: Чи арга хэмжээний хамгаалалтад тусал. Бүх зүйлийг баталгаажуул. Үгүй бол зөвхөн чи ч биш, би ч бас яах ч аргагүй болно.
Ван Ян: Санаа зоволтгүй ээ, Лин захирал, би энд байхад нэг ч ялаа дотогш нэвтрэхгүй гэдгийг баталъя.
Лин Кай: Та хоёр... Түүнийг хөөж гарга.
Чэнь ээж: Хөөе, та нар юу хийж байгаа юм бэ?
Ван менежер: Хүлээгээрэй!
Лин Кай: Яасан?
Ван менежер: Лин захирал! Энэ хөгшин эмэгтэйг надад үлдээчих, би түүнийг номхотгоод өгье.
Лин Кай: Хэт их чимээ гаргаж болохгүй шүү.
Ван Ян: Ойлголоо. Муу зөнөг минь. Өнөөдөр чи миний гарт орлоо. Намайг чамайг яаж шийтгэхийг хараарай.
Чэнь ээж: Надад ингэж хандаж байгааг чинь харвал Чинцюань зүгээр өнгөрөөхгүй шүү.
Цүйцүй: Муу зөнөг минь. Чи үхэх гэж байж зөрүүдэлсээр л байх уу?
Ван Ян: Та хоёр түүнийг зоорь руу аваачиж хүл.
Чэнь ээж: Юу хийгээд байгаа юм бэ? Юу хийгээд байгаа юм бэ! Надад урилга байгаа.
Лин Кай: Хүлээгээрэй.
Лин Кай: Чи урилгатай гэв үү?
Чэнь ээж: Надад байна.
Лин Кай: Харуул даа.
Дагуо: Энэ Чэнь эгчид... арай… ноён Чэнь өөрийн биеэр өгсөн урилга өгсөн юм биш биз?
Цүйцүй: Өө, байх боломжгүй.
Лин Кай: Чамд хэн үүнийг өгсөн юм?
Чэнь ээж: Чинцюань надад өгсөн юм.
Чэнь ээж: Хөөе! Юу хийгээд байгаа юм бэ?
Лин Кай: Хөгшин минь, би чамд хэтэрхий зөөлөн хандаад байна уу? Чи хуурамч урилгаар намайг мэхлэх гээ юу!
Чэнь ээж: Энийг Чинцюань надад өөрөө өгсөн юм. Яаж хуурамч байх билээ? Чи андуурсан байх.
Лин Кай: Би чамд хэлье. Өнөөдрийн арга хэмжээнд урилга гэж ерөөсөө байхгүй.
Чэнь ээж: Тийм байх боломжгүй! Ийм зүйл яаж байх юм бэ?
Лин Кай: Муу зөнөг минь. Өнөөдөр чи намайг хоёр дахь удаагаа мэхэллээ. Би чамайг өнөөдөр зүгээр орхихгүй гэж мэд.
Нарийн бичиг: Танхим руу очоод урилгатай эмэгтэй байгаа эсэхийг хараад ир.
Харуул: За.
Нарийн бичиг: Байна уу?
Ван Ян: Лин захиралгийн өмнөөс энэ бохир ажлыг би хариуцъя. Муу зөнөг минь, чи яаж Лин ерөнхийлөгчид худлаа ярьж чаддаг байна аа! Чи үнэхээр амьд явахыг хүсэхгүй байна уу?
Чэнь ээж: Би худлаа яриагүй гэж тангараглая, Чинцюань намайг явуулсан юм.
Цүйцүй: Энэ зөнөг үнэхээр зөрүүд юм аа. Одоо хүртэл ерөнхийлөгчийг буруутгасаар л байна.
Ван Ян: Энэ үнэн үү, худлаа юу гэдэг нь надад хамаагүй. Одоохон өвдөг сөгдөж уучлалт гуй.
Чэнь ээж: Чи надад ингэж хандаж байхад Чэнь ерөнхийлөгч чамайг шийтгэнэ гэж айхгүй байна уу?
Ван Ян: Хөгшин эмэгтэй минь, чи тоглоод байна уу? Энэ хэн болохыг мэдэж байна уу? Тэр бол "Тэнгэрлэг Эгшиг" группийн дэд ерөнхийлөгч Лин захирал. Чэнь ерөнхийлөгчийн баруун гар. Манай Чэнь ерөнхийлөгч чам шиг нэг муу хөгшин эмэгтэйн төлөө түүнийг буруутгана гэж бодоо юу? Хурдал! Өвдөг сөгдөж уучлалт гуй!
Чэнь ээж: Чи надаар өвдөг сөгдүүлэх гээ юу? Хэзээ ч үгүй.
Ван Ян: Хөгшин гуай. Чи нэлээн ааштай юм аа, тийм үү?
Лин Кай: Зогс! Би чамд өмнө нь юу гэж заалаа? Айн? Жаахан асуудал гарахаар л гар далайх юм. Ямар арчаагүй амьтан бэ.
Ван Ян: Авга ах... За, за, Лин захирал ээ, таны зөв.
Лин Кай: Нааш ир. Юу гээч. Би энэ хөгшин эмэгтэйг нэг бодлын биширч байна. Тэр энэ тоглоомонд нэлээн удаан явж. Та нар нэлээн зоригтой, ухаалаг юм аа, тийм үү?
Цүйцүй: Өө, Лин захирал, та үнэхээр тоглоом сайн хийх юм аа. Таныг үнэхээр зөөлөн сэтгэлтэй хүн гэдгийг бид бүгд харж байна. Үгүй бол энэ муу эмгэн хэдийнэ үхчихсэн байх байлаа.
Дагуо: Чэнь эгч ээ, зүгээр л буруугаа хүлээгээд явчихаж болохгүй гэж үү?
Чэнь ээж: Би хөгшин хүн. Гэхдээ надад зөв бурууг ялгах чадвар бий. Би та нар шиг хаа сайгүй гуйлга гуйж явдаг хүн биш.
Лин Кай: За за. Сайхан хэллээ. Хөөе. Чамайг гоймон хийдэг гэж сонссон. Харамсалтай юм. Ийм амтай байж чи хэлэлцээрийн мэргэжилтэн байх ёстой байж. Тэгэхээр... өнөөдөр би чамд нэг боломж олгоё. Чи үг хэлэндээ сайн юм байна тийм үү? За, өнөөдөр энэ модыг надад зориулж махийтал нь ярьж чадвал би чамайг явуулъя.
Чэнь ээж: Та нар... Та нар дэндүү шударга бус байна!
Лин Кай: Өө, тэгж битгий хэл дээ. Би чамайг дээрэлхээгүй. Хэн чамайг дээрэлхсэн юм? Чи юу? Чи юу?
Чэнь ээж: Чинцюань яаж чам шиг ажилтантай байж чаддаг байна аа? Би түүн рүү залгах хэрэгтэй.
Чэнь ерөнхийлөгч: Байна уу?
Чэнь ерөнхийлөгч: Ээж ээ, та ирчихсэн үү? Байна уу, байна уу? Би буруу товчлуур дарчихсан уу?
Лин Кай: Хангалттай! Намайг чамтай тоглож байна гэж бодоо юу?
Чэнь ээж: Чи яагаад миний эд зүйлийг эвдэлж байгаа юм?
Цүцүй: Манай Лин дарга уурлаж байна. Чи дууссан, Чэнь Хуйжэн.
Ван Ян: Лин дарга аа…
Лин Кай: Хөөе. Хүлээгээрэй. Би нэг л ханаж өгөхгүй байна.
Ван Ян: Лин захирал, танд өөр шинэ арга байна уу?
Лин Кай: Хэлэхээ мартчихаж, би бас боксын хорхойтон байгаа юм. Бас сүүлийн үед гар нэлээн загнаад байгаа.
Ван Ян: Хөгшин төгцөг минь, чи уурлаж байна уу? Лин захиралд одоо л уураа гаргах боломж шүү.
Цүйцүй: Тйим шүү. Чи их чанга хүн биз дээ, тийм үү? Одоо л боломж чинь, битгий алдаарай.
Лин Кай: Хөгшин минь, санаа зоволтгүй ээ. Би чамд зөөлөн хандана. Би зүгээр л чиний яс чинь хатуу юу, эсвэл миний нударга хатуу юу гэдгийг л хармаар байна.
Утас: Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна.
Чэнь ерөнхийлөгч: Унтарчихаж.
Утас: Таны залгасан дугаар завгүй байна.
Лин Кай: Чи үүнийг өөрөө хүссэн шүү. Тэрнийг барьж бай.
Чэнь ээж: Хөөе, та нар юу хийгээд байгаа юм? Тавь! Надад гар хүрээд үзээрэй!
Сун ахмад: Та нар юу хийгээд байгаа юм? Лин захирал, та арга хэмжээ болох газарт байх ёстой биш үү? Чи яагаад энд байгаа юм?
Лин Кай: Аан, нэг зүйл болоод.
Сун ахмад: Өө, тийм, Лин захирал. Та урилгатай эмэгтэйг харсан уу?
Лин Кай: Шяо Сун, чи компанид хэр удаан ажиллаж байгаа билээ?
Сун ахмад: Юун чимээ вэ?
Лин Кай: Чимээ? Ямар ч чимээ алга.
Ван Ян: Дуугүй бол, үгүй бол би чамайг ална шүү!
Лин Кай: Зүгээр ээ.
Сун ахмад: Лин захирал, та надад хариулсангүй. Та тэр эмэгтэйтэй таарсан уу?
Лин Кай: Ямар эмэгтэй? Ямар урилга? Би энд бүх хугацаанд байлаа. Хэн ч орж ирэхийг хараагүй.
Сун ахмад: Тэгвэл эд нар хэн бэ?
Лин Кай: Эд нар уу? Эд нар цэвэрлэгчийн ажилд орох гэж ярилцлага өгөхөөр ирсэн хүмүүс.
Цүйцүй: Тийм ээ, тийм ээ, бид энд цэвэрлэгчийн ажил байгаа гэж сонссон юм.
Сун ахмад: Тэнд хэн байна?
Ван Ян: Би байна, би байна.
Сун ахмад: Ван менежер үү? Чи энд юу хийж байгаа юм?
Ван Ян: Өө, энэ ширээ эвдэрчихсэн болохоор нь би зүгээр л засаж байна.
Сун ахмад: Тэр чинь засварын хэлтсийн ажил биш үү?
Ван Ян: Юу, нөгөө... Чэнь ерөнхийлөгч надад үнэхээр сайн ханддаг. Би хэдийнэ энэ компанийг өөрийн гэр шигээ үздэг болсон, тийм болохоор чадах зүйлээ өөрөө л зохицуулж байна.
Сун ахмад: Тэгвэл би чамаас асууя, чи урилгатай эмэгтэйг харсан уу?
Ван Ян: Үгүй ээ, би хараагүй.
Сун ахмад: За яах вэ.
Чэнь ээж: Би энд байна, би энд байна!
Чэнь ээж: Би энд байна, би энд байна! Намайг тавь.
Сун ахмад: Лин захирал! Юу болоод байна аа?
Лин Кай: Энэ бол...
Ван Ян: өө, энэ чинь Лин захирал биднийг арга хэмжээний талбайд эргүүл хий гэсэн юм. Тэгээд бид эргүүл хийж байхдаа түүнийг танхимд сэжигтэй байдалтай байхыг нь анзаараад... Бид түүнийг барьж авсан юм.
Лин Кай: Яг үнэн. Энэ хүн гарцаагүй муу санаа өвөрлөж ирсэн. Гарцаагүй асуудал тарихаар ирсэн.
Сун ахмад: Нээрээ гэж үү?
Чэнь ээж: Үгүй ээ, тэд худлаа ярьж байна! Би уригдсан юм.
Сун ахмад: Тэр хүн нь энэ эмэгтэй мөн үү? Танд урилга байгаа юу?
Чэнь ээж: Надад байгаа. Гэхдээ тэр үүнийг урчихсан.
Лин Кай: Сун ахмад, чи андуураагүй биз? Хэвлэлийн бага хуралд оролцоход урилга хэрэгтэй гэж хэн хэлсэн юм?
Сун ахмад: Сү нарийн бичиг надад өөрөө хэлсэн.
Лин Кай: Сү нарийн бичиг юу? Байж болох уу... Энэ хөгшин хүний хэлсэн үнэн байсан гэж үү?
Ван Ян: Сун ахмад, манай Лин захирал тэр урилгыг хэдийнэ шалгасан. Тэр гарцаагүй хуурамч байсан.
Лин Кай: Яг зөв. Хуурамч байсан. Тийм болохоор л би урахаар шийдсэн юм.
Чэнь ээж: Үгүй ээ, хуурамч биш! Чинцюань надад шууд өгсөн юм. Яаж хуурамч байх билээ?
Сун ахмад: Хатагтай минь. Та манай Чэнь ерөнхийлөгчийг таних уу?
Чэнь ээж: Би танина.
Цүйцүй: Чэнь эгч ээ, та яагаад дахиад дэмий юм яриад байгаа юм бэ? Чамайг ингэнэ гэж мэдсэн бол би авчрахгүй байсан юм.
Сун ахмад: Та нар бие биенээ таних юм уу?
Цүйцүй: Тийм ээ, танина аа. Мэдээж танина. Тэр бол манай гудамжинд гоймон зардаг Чэнь эгч байна. Нас ахих тусам ухаан санаа нь тийм болоод байгаа юм.
Сун ахмад: Тийм гэж үү?
Лин Кай: Өө, би яагаад таныг ийм тогтворгүй байгааг гайхаад байсан юм. Сэтгэцийн асуудал байж шүү дээ.
Цүйцүй: Чэнь эгч ээ, энд дураараа авирлах газар биш. Би таныг гэрт чинь хүргэж өгье. Чэнь ээж: Намайг тавь! Танай дарга чинь Чэнь Чинцюань. Би түүний ээж нь байна!
Сун ахмад: Түр хүлээ.
Сү нарийн бичиг: Ерөнхийлөгч өө.
Чэнь ерөнхийлөгч: Ээж минь ирчихсэн үү?
Сү нарийн бичиг: Би Сун ахмадыг явуулсан. Тэр удахгүй ирэх ёстой.
Чэнь ерөнхийлөгч: Хүн тосож авах гэж яагаад ингэж удаад байгаа юм ? Хамт очиж шалгая.
Сун ахмад: Та сая юу гэж хэлсэн бэ?
Чэнь ээж: Чэнь Чинцюань. Тэр намайг Чэнь ээж гэж дууддаг юм. Би түүний ээж нь.
Цүйцүй: Чэнь эгч ээ, чиний ухаан санаа дахиад орон гаран болоод байна уу? Чи хүссэн хүнийхээ ээж нь болж болохгүй шүү дээ.
Сун ахмад: Үгүй ээ, энэ тийм ч энгийн зүйл биш байна. Би эхлээд түүнийг авч явъя. Гүйцэтгэх захиралтай уулзуулна.
Чэнь ээж: Намайг тавь! Тавь!
Сун ахмад: Түүнийг тавь, Чэнь хатагтай. Би таныг ерөнхийлөгч рүү аваачъя.
Чэнь ээж: За.
Ван Ян: Лин захирал аа, Сун ахмад таныг огт хүндэтгэхгүй байгаа бололтой.
Лин Кай: Сун ахмад аа, чи дэд ерөнхийлөгч надаас илүү энэ галзуу хүнд итгэж байгаа хэрэг үү?
Сун ахмад: Лин захирал, та буруу ойлгож байна. Би зөвхөн Чэнь ерөнхийлөгчийн тушаалыг биелүүлдэг. Энэ бол Чэнь ерөнхийлөгчийн хувьд маш чухал. Би түүнийг дагуулж очиж уулзуулах ёстой.
Ван Ян: Лин ерөнхийлөгч өө, яах вэ? Хэрэв энэ эмэгтэй үнэхээр ерөнхийлөгчийн урьсан хүн мөн бол бид дууссан.
Лин Кай: Түр хүлээгээрэй. Өнөөдөр чи түүнийг авч явахгүй.
Сун ахмад: Дэд ерөнхийлөгч Лин. Та үүгээрээ юу хэлэх гээд байна?
Лин Кай: Онцгой зүйлгүй. Би компанийн дэд ерөнхийлөгч байна. Намайг ярихад энэ бол тушаал.
Сун ахмад: Уучлаарай, би зөвхөн Чэнь ерөнхийлөгчийн тушаалыг дагадаг.
Лин Кай: Тэгвэл намайг бүдүүлэг загнасанд битгий гомдоорой. Барь.
Сун ахмад: Та намайг зогсоож чадна гэж бодоо юу?
Лин Кай: Шяо Сун, би чамайг цэргийн бэлтгэлтэй гэдгийг мэднэ, гэхдээ чи биднийг бүгдийг нь дийлж чадахгүй гэдгээ мэдэх ёстой.
Сун ахмад: Үзээд алдахгүй юу. Чэнь хатагтай. Түр хүлээгээрэй.
Чэнь ээж: Болгоомжтой байгаарай, хүү минь.
Сун ахмад: Хамтдаа дайраач.
Чэнь ээж: Болгоомжтой!
Ван Ян: Пах! Чи өөрийгөө их мундаг гэж бодоо юу? Одоо ч гэсэн уначихсан л байна шүү дээ.
Хүн: Дарга ирж байна.
Лин Кай: Хурдал! Тэднийг миний өрөө рүү аваач.
Хоёул: Сайн байна уу, ерөнхийлөгч өө.
Чэнь ерөнхийлөгч: Миний ээжийг харсан уу?
Лин Кай: Аа, үгүй ээ, хараагүй. Ерөнхийлөгч өө, таны хэлээд байгаа хүн...
Чэнь ерөнхийлөгч: Аа, урилгатай настай эмэгтэй байх ёстой.
Лин Кай: Үгүй, үгүй, бид энд бүх хугацаанд байсан, хэн ч орж ирээгүй.
Чэнь ерөнхийлөгч: Тэр хэдийнэ энд ирчихсэн байх ёстой доо.
Утас: Таны залгасан дугаар одоогоор холбогдох боломжгүй байна. Сү нарийн бичиг. Чи Сун ахмадыг доошоо явуулаагүй гэж үү? Тэр хаана байна?
Нарийн бичиг: Утсаа авахгүй байна.
Эрэгтэй: Дэндүү эрсдэлтэй байлаа. Чэнь ерөнхийлөгчид баригдах дөхлөө шүү.
Цүйцүй: Харин тийм! Миний хоолой... Зүрх амаар гарах шахлаа.
Эрэгтэй: Би чадахгүй нь. Би жаахан ус ууж тайвшрах хэрэгтэй байна.
Цүйцүй: Ус хаана байна?
Чэнь ээж: Чи сэрчихсэн үү, хүү минь. Зүгээр үү?
Сун ахмад: Би зүгээр ээ. Санаа зоволтгүй ээ, Чэнь хатагтай. Би таныг эндээс гаргана.
Цүйцүй: Хөөе, чи сэрчихжээ.
Сун ахмад: Би чамд анхааруулъя, биднийг явуул. Үгүй бол чи харамсах болно шүү.
Цүйцүй: Чи биднийг тэнэг гэж бодоо юу? Хэрэв бид чамайг явуулбал бид дуусна.
Чэнь ээж: Цүй Цүй Да Гуо. Чи үнэхээр үүнийг эцсээ хүртэл үргэлжлүүлэх гээд байгаа юм уу?
Цүйцүй: Дуугүй бол, хөгшин минь! Бид чиний балгаар ийм хэцүү байдалд ороод байна!
Ван менежер: Өө үгүй ээ, одоо яах вэ? Ноён Чэнь. Бид таны ээжийг ерөөсөө хараагүй. Чэнь ерөнхийлөгч: Тэгвэл та нар энд юу хийж байгаа юм?
Ван менежер: Дарга аа.
Лин Кай: Би хүн хүч дутаж магадгүй гэж санаа зовсон юм. Тэгээд Ван Ян-г хамгаалалтад туслуулахаар авчирлаа.
Ван Ян: Тийм ээ, аюулгүй байдлын төлөө.
Чэнь ерөнхийлөгч: Энэ чинь… Чи юу бариад байгаа юм?
Лин Кай: Аан, энэ үү... Аан, энэ бол... Энэ бол миний нэрийн хуудас. Алдаатай хэвлэгдчихсэн байсан болохоор нь би урчихсан юм.
Нарийн бичиг: Нэрийн хуудсыг компаниас өгдөг биш үү?
Лин Кай: Миний өөрийн нэрийн хуудас дуусчихсан байсан болохоор би өөрөө хэдийг хэвлэсэн юм.
Чэнь ерөнхийлөгч: Хэвлэлийн бага хурлын бэлтгэл ажил ямар шатандаа явна?
Лин Кай: Таны хүссэнээр бүх зүйл бэлэн болсон. Ерөнхийлөгч өө. Та хэн нэгнийг хүлээж байгаа юм уу? Чухал зочин уу?
Чэнь ерөнхийлөгч: Тийм ээ. Хэн ч энд ирээгүй гэдэгт итгэлтэй байна уу?
Лин Кай: Бүрэн итгэлтэй байна. Бид энд бүх хугацаанд байлаа. Хэн нэгэн орж ирэхийг хараагүй.
Чэнь ерөнхийлөгч: Сү нарийн бичиг, яг одоо гоймонгийн газар руу хүн явуулж шалга. Сү нарийн бичиг: За.
Эрэгтэй: Хайрт минь, миний сэтгэл үнэхээр түгшээд байна. Ямар нэг зүйл буруу болчихсон юм шиг санагдахгүй байна уу?
Цүйцүй: Өөрийгөө хар даа, айчихсан! Санаа зовох юу байгаа юм?
Эрэгтэй: Магадгүй бид зүгээр л явах хэрэгтэй байх.
Цүйцүй: Бид явж болохгүй. Хэрэв чи одоо гарвал бид бүгд дуусна. Хэрэв бид өнөөдрийн ажлыг сайн зохицуулж чадвал "Тэнгэрлэг Эгшиг"-ийн дэд менежертэй сайн харилцаатай болно.
Чэнь ээж: Намайг явуул, яг одоо! Үгүй бол Чинцюань та нарыг өршөөхгүй шүү.
Цүйцүй: дуугүй бол!
Лин Кай: Чэнь ерөнхийлөгч өө, бид энд харж байя, тийм болохоор санаа зоволтгүй. Зочин ирмэгц бид танд мэдэгдье.
Сү нарийн бичиг: Ерөнхийлөгч өө. Чэнь эгч гоймонгийн газраа алга байна.
Чэнь ерөнхийлөгч: Яаж тийм юм байдаг бил ээ? Бүгдэд нь мэдэгд. Түүнийг яг одоо олъё!
Сун ахмад: Туслаарай!
Эрэгтэй: Өө үгүй ээ!
Чэнь ерөнхийлөгч: Юун чимээ вэ?
Сун ахмад: Ерөнхийлөгч өө, Чэнь хатагтай энд байна.
Чэнь ерөнхийлөгч: Ээж ээ!
Чэнь ерөнхийлөгч: Хэн ингэв?
Сун ахмад: Ерөнхийлөгч өө, тэдний хийсэн ажил.
Ван Ян: Битгий хашхираад бай! Дахиад хашхирвал би чамайг ална шүү. \
Цүйцүй: Хөөе Чэнь эгч ээ, энэ таны дураараа авирлах газар биш шүү. Нааш ир, би таныг гэрт чинь хүргээд өгье.
Чэнь ээж: Намайг тавь.
Чэнь ээж: Болгоомжтой!
Чэнь ерөнхийлөгч: Дэндүү хэтэрч байна!
Цүйцүй: Ноён Чэнь. Бид санаатайгаар хийгээгүй юм шүү. Энэ Лин захирлын санаа... Лин Кай биднийг албадсан!
Чэнь ерөнхийлөгч: Та нар яаж миний ээжийг гэмтээж зүрхэлж байна аа!
Дагуо: Гуйя, биднийг өршөөгөөч, ноён ерөнхийлөгч өө!
Цүйцүй: Чэнь эгч ээ, биднийг уучлаач дээ. Бид тэр худал хуурмагт итгэж таныг хохироох ёсгүй байсан юм.
Чэнь ээж: Би өмнө нь та нарт учирлаж хэлэх гэж оролдсон, гэхдээ та нар сонсоогүй. Та нар бүр намайг заналхийлсэн. Тэгээд одоо намайг Чэнь эгч гэж дуудаж чадаж байна.
Дагуо: Өө Чэнь эгч ээ, гуйж байна, хуучны үеэ бодоод биднийг дахиад нэг удаа уучлаач дээ.
Чэнь ээж: Би та нарт боломж олгосон. Та нар түүнийг нандигнаагүй. Тэгээд одоо надаас уучлалт хүсэж байна. Намайг доромжилж байхдаа энэ үр дагаврын талаар бодсон уу?
Цүйцүй: Чэнь эгч ээ, бидний буруу. Энэ бидний буруу. Гуйя. Зүгээр л дахиад нэг боломж олгооч.
Чэнь ээж: Тэнгэр өршөөж болох ч, хүний хийсэн нүглийг засаж болдоггүй юм. Би Чэнь Хуйжэн гэдэг хүн бүх насаараа сайн үйл хийсэн. Тэдний хийсэн зүйл дэндүү хэтэрсэн, уучилж болохгүй.
Дагуо: Чэнь эгч ээ. Та биднийг бүгдийг нь буруу ойлгоод байна. Энэ бол Ван Ян байсан юм. Тэр л биднээр хийлгэсэн. Тэр таны гоймонгийн газрыг булааж авахыг хүссэн юм.
Цүйцүй: Тийм ээ. Тэр бидэнд хэрэв тушаалыг нь биелүүлэхгүй бол биднийг ална гэж ж хэлсэн.
Ван менежер: Та нар муу новшнууд! Та нар өөрсдөө дуртайдаа хийсэн. Та нар Чэнь эгчийн хоолыг идэхийг хүсдэг мөртлөө тогоо руу нь өшиглөсөн биз дээ? Тэгээд өнөөдөр та нар надаас Чэнь ерөнхийлөгч рүү дэмжлэг авахаар дагуулж явахыг гуйсан биз дээ.
Цүйцүй: Чи худлаа ярьж байна. Энэ бүхэн чамаас болсон. Хэрэв чамаас болоогүй бол бид ийм байдалд орохгүй байсан.
Ван менежер: Чи... Чи муу шулам. Хэрэв чи ийм шунахай байгаагүй бол чи намайг сонсох байсан гэж үү?
Дагуо: Миний эхнэрийг цохино гэнэ ээ? Надаас холд. Ноён Чэнь, ноён Чэнь. Олон жил ажилласныг минь бодож намайг өршөөгөөч.
Чэнь ерөнхийлөгч: Чамайг өршөөх өө? За яах вэ, ээж минь зөвшөөрч байгаа эсэхийг асуу.
Ван Ян: Чэнь эгч ээ, Чэнь эмээ минь, энэ бол үл ойлголцол!
Чэнь ерөнхийлөгч: Үл ойлголцол гэнэ ээ? Миний ээжийг гүтгэсэн чинь бас үл ойлголцол уу? Түүнийг доромжилсон чинь бас үл ойлголцол уу? Хэн чамд ийм зориг өгсөн юм, айн? Ван Ян: Чэнь эгч ээ, Чэнь ерөнхийлөгч өө, би буруу зүйл хийжээ, би буруу зүйл хийж. Би хүмүүсийг дутуу үнэлж.
Чэнь ерөнхийлөгч: Өнөөдөр миний ээжийг дээрэлхсэн хэн ч шийтгэлээс мултрахгүй.
Цүйцүй: Чэнь ерөнхийлөгч өө, бидний мэдлэггүй байдлаас боллоо. Гуйя, энэ удаа л өршөөгөөч.
Чэнь ерөнхийлөгч: Мэдлэггүй байдал гэнэ ээ? Мэдлэггүй байдлыг хүссэн бүхнээ хийх шалтаг болгож ашиглах юм. Мэдлэггүй байдал чинь чиний гэмт хэргийг зөвтгөх үү?
Цүйцүй: Чэнь эгч ээ, гуйя, гуйя, бидэнд дахиад нэг боломж олгооч!
Чэнь ээж: Та нар үүнийг өөрсдөө л өдөөсөн. Одоо өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийд.
Чэнь ерөнхийлөгч: Сун ахмад!
Сун ахмад: За.
Чэнь ерөнхийлөгч: Эднийг бүгдийг нь аваад яв. Хэвлэлийн бага хурал дээр тэднээр өөрсдийнх нь амаар хэргийг нь хүлээлгэх хэрэгтэй. Миний ээжийг хэрхэн гүтгэсэн тухайгаа тэд өөрсдөө яриг.
Цүйцүй: Бид буруу зүйл хийжээ. Бидэнд дахиад нэг боломж өгч болохгүй гэж үү?
Эрэгтэй: Гуйя, бидэнд боломж олгооч. Өршөөгөөч, гуйж байна.
Чэнь ерөнхийлөгч: Одоо чиний ээлж.
Ван Ян: Чэнь ерөнхийлөгч өө, би буруугаа хүлээж байна. Одооноос эхлэн би таны тушаалаар байна. Та юу гэж хэлнэ, би түүнийг л хийнэ.
Чэнь ерөнхийлөгч: Дуугүй бол. Чам шиг ийм урвагч, найдваргүй хүн яаж яваад "Тэнгэрлэг Эгшиг"-т орчихдог байна аа? Сү нарийн бичиг, Хүний нөөцийн хэлтсээр энэ асуудлыг шалгуул.
Сү нарийн бичиг: За. Ч
Сү нарийн бичиг: Захирал аа, бид бүгдийг олж мэдлээ. Сайн үйлсийн хандивын мөнгийг энэ хүн завшиж байсан байна. Энд бүх нотлох баримтууд байна.
Чэнь ерөнхийлөгч: За, Ван Ян. Чи үнэхээр зоригтой юм аа!
Ван Ян: Лин захирал, Лин захирал, надад туслаач!
Лин Кай: Цаашаа тонил!
Ван Ян: Үгүй ээ, үеэл ээ! Та намайг ингэж зовоож болохгүй шүү дээ!
Чэнь ерөнхийлөгч: Үеэл ээ? Чи тэрний үеэл юм уу?
Лин Кай: Би... би... би түүнийг танихгүй.
Сү нарийн бичиг: Хүний нөөцийн хэлтэс Ван Янг үнэхээр Лин Кай өөрийн албан тушаалаа ашиглан ажилд оруулсан гэдгийг баталсан.
Лин Кай: Захирал аа, би үнэхээр залилуулчихлаа. Чи намайг баллачихлаа.
Чэнь ерөнхийлөгч: Сү нарийн бичиг, өнөөдрөөс эхлэн Лин Кай болон Ван Янг компанийн бүх албан тушаалаас чөлөөлж, хал гэж мэдэгд. Түүнээс гадна…
Лин Кай: ерөнхийлөгч өө, би зүгээр л жижиг алдаа гаргасан шүү дээ, намайг халах хэрэггүй биз дээ?
Чэнь ерөнхийлөгч: Чи өөрийгөө хэлмэгдсэн гэж бодож байна уу? За яах вэ, өнөөдөр би чамд ойлгуулж өгье. Компанийн дэд ерөнхийлөгчийн хувьд чи албан тушаалаа хувийн ашиг сонирхолдоо ашиглаж, бусдыг дээрэлхсэн. Энэ чинь хангалтгүй гэж үү?
Лин Кай: Ерөнхийлөгч өө, би буруугаа мэдлээ. Надад дахиад нэг боломж өгөөч дээ.
Чэнь ерөнхийлөгч: Бүх алдааг уучилж болдоггүй юм. Харуулууд! Ван Янг аваад яв. Компанийн хөрөнгө завшсан хэргээр түүнийг яллаж, шоронд илгээ. Харин Лин Кайг энэ салбарын "хар жагсаалт"-д бүртгэ.
Хоёул: Ерөнхийлөгч өө, Ерөнхийлөгч өө, Ерөнхийлөгч өө. Гуйя.
Сү нарийн бичиг: Ерөнхийлөгч өө, хэвлэлийн бага хурал эхэлж байна.
Чэнь ерөнхийлөгч: Ээж ээ, явцгаая.
Сэтгүүлч: Ноён Чэнь, энэ хэвлэлийн бага хурал юуны тухай болохыг бидэнд хэлж өгөхгүй юу?
Чэнь ерөнхийлөгч: Нэгэн гоймонгийн газрын нэр төрийг цэвэрлэх тухай юм.
Сэтгүүлч: Гэхдээ ноён Чэнь, та улсдаа хамгийн баян хүн байж яагаад ийм жижиг гоймонгийн газрын төлөө дуугарч байгаа юм бэ?
Чэнь ерөнхийлөгч: Гоймонгийн газар нь жижиг байж болох ч, энэ асуудал огтхон ч жижиг зүйл биш. Та бүхэн сүүлийн үед "Хайрын гоймон"-гийн газрын талаар сонссон байх, тийм үү?
Сэтгүүлч: Тэрхүү гоймонгийн орцноос гэдэсний савханцар бактери илэрсэн тухай асуудал уу?
Чэнь ерөнхийлөгч: Тийм ээ, холбогдох газруудаас шалгалт явуулсны дараа "Хайрын гоймон"-гийн газрын энэхүү асуудал нь миний ээжийг гүтгэх гэсэн зохион байгуулалттай хэрэг болох нь тогтоогдлоо.
Сэтгүүлч: Танд үүнийг батлах бодит баримт байгаа юу?
Чэнь ерөнхийлөгч: Надад зөвхөн нотлох баримт байгаад зогсохгүй, ээжийг минь хэн гүтгэснийг би олж мэдсэн. Одоо тэд өөрсдөө хэргээ хүлээх болно.
Цүйцүй: Уучлаарай, Чэнь эгч ээ. Таны гоймонд тэр бактерийг бид хийсэн юм.
Чэнь ээж: Та нар яагаад ийм зүйл хийсэн юм бэ?
Дагуо: Чэнь эгч ээ, энэ бүхэн бидний шуналаас л боллоо. Уучлаарай. Үнэхээр уучлаарай.
Сэтгүүлч: Ерөнхийлөгч Чэнь, та энэ хоёр хүнийг яах бодолтой байна вэ?
Чэнь ерөнхийлөгч: Тэднийг хуулийн байгууллагад шилжүүлнэ.
Цүйцүй: Чэнь эгч ээ.
Чэнь ээж: Чинцюань, хүлээгээрэй.
Чэнь ерөнхийлөгч: Юу болоо вэ, ээж ээ?
Чэнь ээж: Тэдний гэр бүлд өвчтэй хүүхэд байгаа. Хэрэв тэд баривчлагдвал тэр хүүхэд яах вэ?
Чэнь ерөнхийлөгч: Ээж ээ, тэд танд яаж хандсаныг санаж байна уу? Тэгэхэд та одоо ч тэднийг бодсоор л байх юм уу?
Чэнь ээж: Гэхдээ хүүхэд ямар ч буруугүй шүү дээ!
Чэнь ерөнхийлөгч: За яах вэ. Таны гаргасан ямар ч шийдвэрийг би дэмжинэ.
Иргэн: Чэнь эгч ээ, та одоо алдартай хүн болжээ, зурагтаар гарч байна!
Чэнь ээж: Юун алдартай хүн байх вэ, би одоо ч гэсэн та нарт гоймонгоо хийж өгч байна. Иргэн: Тийм ээ, Чэнь эгч ээ. Та одоо нууцлаг саятан болсон байна шүү дээ. Яагаад энэ жижигхэн газраа ажиллуулсаар байгаа юм бэ?
Чэнь ээж: Миний насан туршийн дурсамж энд байна. Хүн яаж сэтгэлээсээ холдож чадах билээ.
Чэнь ерөнхийлөгч: Ээж ээ.
Чэнь ээж: Өө, Чинцюань хүрээд ирлээ, ээж нь чамд гоймон хийгээд өгье.
Чэнь ерөнхийлөгч: Өө ээж ээ, битгий яар. Сууж бай. Би энэ удаа тантай нэг зүйл ярилцахаар ирлээ.
Чэнь ээж: Юу болоод ийм нууцлаг байгаад байгаа юм бэ?
Чэнь ерөнхийлөгч: Би болзоо товлосон.
Чэнь ээж: Болзоо гэнэ ээ? Тэр чинь сайн хэрэг байна.
Чэнь ерөнхийлөгч: Би тэгэхээр та зөвшөөрсөн гэсэн үг үү?
Чэнь ээж: Мэдээж би зөвшөөрсөн. Чи залуу байхаа больсон байна. Ирээдүйнхээ талаар бодох цаг чинь болсон.
Чэнь ерөнхийлөгч: Та намайг буруу ойлгож. Болзоонд явах хүн нь би биш.
Чэнь ээж: Чи биш ээ? Тэгээд хэн юм?
Чэнь ерөнхийлөгч: Та!
Чэнь ээж: Би юу? Үгүй шүү, үгүй. Бүр огт үгүй.
Чэнь ерөнхийлөгч: Ээж ээ, би мэднэ ээ. Та аавыг мартаж чадахгүй байгааг. Гэхдээ аав минь яваад удаж байна. Та олон жил ганцаараа явлаа. Дээр байгаа ноён Сонг таныг ингээд яваад байхыг хүсэхгүй байгаа гэж би бодож байна. Ноён Сонг танд хэн нэгэн хань болоосой гэж хүсэж байгаа байх.
Жо Чингуо: Сайн байна уу? Та Чэнь хатагтай мөн үү?
Жо Чингуо: Сайн байна уу, та Чэнь хатагтай мөн үү?
Чэнь ээж: Өө, өө, би байна.
Жо Чингуо: Сайн байна уу. Миний нэр Жо Чингуо.
Чэнь ээж: Би Чэнь Хуйжэн байна.
Жо Чингуо: Эхлээд өөрийгөө танилцуулъя. Би сантехникч хийдэг, бас нэг компанид цэвэрлэгч хийдэг. Би сард 4-5 мянган юанийн орлоготой.
Чэнь ээж: Танд хүүхэд бий юу?
Жо Чингуо: Надад нэг хүү байгаа. Гэхдээ тэр хэдийнэ гэрлэсэн. Би хань хайж байна. Хүүхдүүдэд төвөг болохгүйхэн шиг бие биедээ түшиг болоод амьдрах хүн хайж байна. Чэнь ээж: Би...
Жо Чингуо: би мэднэ ээ. Би одоо танд төдийлөн сэтгэл татам харагдахгүй байгаа байх. Тэгвэл би таны цагийг үрээд яах вэ.
Чэнь ээж: Өө, үгүй ээ, тийм зүйл биш. Би ч гэсэн энгийн нэгэн. Надад ямар нэг онцгой чадвар байхгүй. Олон жилийн турш 20-30-хан метр квадрат талбайтай жижигхэн гоймонгийн газар л ажиллуулж ирлээ.
Жо Чингуо: Та тийм хүн шиг харагдахгүй байна шүү.
Чэнь ээж: Өө, битгий шоолоорой. Хүү минь л намайг аятайхан харагдах ёстой гээд ингэж хувцасласан юм.
Жо Чингуо: Тийм байна.
Чэнь ээж: Хөөе, үүнийг хар даа. Бид юу идэх үү?
Жо Чингуо: За. Пөөх, энэ чинь дэндүү үнэтэй юм байна. Өөр газар идэцгээе.
Чэнь ээж: Хэрэв та дургүйцэхгүй бол манай гоймонгийн газар руу явцгаая.
Жо Чингуо: Тэгэлгүй яах вэ, би гоймонд маш их дуртай.
Чэнь ээж: За, явцгаая,
Жо Чингуо: явцгаая.
Сү нарийн бичиг: Захирал аа. Бид чадлаа!
Чэнь ерөнхийлөгч: Гэхдээ бид тэр хүнийг шалгаж үзэх хэрэгтэй.
Сү нарийн бичиг: Ойлголоо.
Жо Чингуо: Баярлалаа. Маш сайхан үнэртэж байна. Амттай юм аа!
Чэнь ээж: Би танд дахиад хачир аваад ирье.
Жо Чингуо: Хүүгийн минь ээж явснаас хойш надад хоол хийж өгсөн анхны хүн нь та боллоо.
Чэнь ээж: Хэрэв танд таалагдаж байвал та байнга ирж болно шүү.
Жо Чингуо: Та намайг ямар хүн болохыг харлаа. Хэрэв та намайг танд дарамт болохгүй гэж бодож байвал... хоёулаа гэрлэвэл ямар вэ? Зүгээр дээ, хэрэв та хүсэхгүй байвал энэ тухай мартаж болно.
Чэнь ээж: Би... би зөвшөөрч байна.
Жо Чингуо: За би ажилдаа явлаа.
Чэнь ээж: Би ч бас цайны газраа цэгцлэе.
Жо Чингуо: За, дараа уулзъя.
Чэнь ээж: Хөөх, түүнтэй яг адилхан хүнтэй учирна гэж хэн мэдэх билээ. Хөөе. Чи энд юу хийж байгаа юм?
Чэнь ерөнхийлөгч: Ээж ээ. Ээж ээ, тэр ах ямар байна?
Чэнь ээж: Өө, тэр хүн үү? Тэр маш шударга хүн байна. Тэр намайг дорд үзэхгүй байна. Бас тэр аавтай чинь их адилхан юм. Бид хэдийнэ гэрлэлтийн гэрчилгээгээ авчихсан.
Чэнь ерөнхийлөгч: Ийм хурдан уу?
Чэнь ээж: За, бид чинь та нар шиг романтик шатанд байдаг залуу хүмүүс биш шүү дээ. Бидний насан дээр таарч тохирч байвал л болоо.
Чэнь ерөнхийлөгч: Та минь л аз жаргалтай байвал болоо доо. Би тэр ахын данс руу одоохон 2 саяыг шилжүүлчихье. Энэ нь миний өгч буй бэлэг гэж бодоорой.
Чэнь ээж: Хэрэггүй дээ, хэрэггүй, хэрэггүй.
Чэнь ерөнхийлөгч: За яах вэ, хэрэв танд ямар нэг зүйл хэрэгтэй бол хэлээрэй.
Чэнь ээж: Би мэдлээ.
Чэнь ерөнхийлөгч: За, явцгаая ээж ээ.
Эрэгтэй: Байна уу, аав аа?
Аав: Жидун, Аав нь чамд нэг сайн мэдээ дуулгая. Аав нь гэрлэж байгаа.
Жидун: Нээрээ гэж үү? Энэ чинь гайхалтай хэрэг байна!
Шяоли (Бэр): Маш сайн байна! Одоо гэрлэчихсэн юм чинь энд ирж бидэнд дарамт болох тухай бодсоны ч хэрэггүй шүү.
Чэнь ээж: Чингуо.
Жо Чингуо: Хуйжэн, чи энд юу хийж байгаа юм?
Чэнь ээж: Би зүгээр л өнгөрч явсан юм. Чи яагаад ийм цонхигор харагдаад байна вэ?
Жо Чингуо: Би зүгээр ээ, үнэхээр. Хуйжэн, би чамайг нэг тийшээ авч явъя.
Чэнь ээж: Хаашаа явах гэж байгаа юм бэ? Ийм нууцлаг.
Жо Чингуо: Тэнд очихоор чи мэднэ ээ. Нааш ир.
Чэнь ээж: Бид яагаад энд байгаа юм бэ?
Жо Чингуо: Бид гэрлэхэд чамд өгөх онцгой зүйл надад байгаагүй. Нэг бугуйвч сонгоорой. Чэнь ээж: Өө, бидний насан дээр ингэх хэрэг байхгүй ээ.
Жо Чингуо: Ороод ир ээ, хуримын ойгоо тэмдэглэж буй бэлэг гэж бодоорой. Явцгаая, явцгаая.
Бүсгүй, би эхнэртээ үнэт эдлэл сонгомоор байна. Санал болгох зүйл байна уу?
Худалдагч: Таны гадаад төрхөөс харахад манай дэлгүүрийн барааг авч дийлэхгүй байх аа. Хурдан яв, хурдан яв. Миний цагийг бүү үр.
Жо Чингуо: Охин минь. Чиний энэ хандлага дэндүү бүдүүлэг байна.
Худалдагч: Хэнд эелдэг хандах ёстой юм? Чамд уу? Чи чинь мэддэггүй юм уу? Энэ бол үнэт эдлэлийн дэлгүүр. Хэн дуртай нь орж ирдэг газар биш.
Жо Чингуо: Бид авч дийлэхгүй байлаа ч харж ч болохгүй гэж үү?
Худалдагч: Хэрэв чи авч дийлэхгүй бол битгий хар. Хэрэв чи эвдчихвэл төлж чадах уу?
Жо Чингуо: Чи...
Чэнь ээж: Хөгшин минь, явцгаая.
Худалдагч: Тийм ээ, хурдан явж үз. Чам шиг ядуу, навсгар хүн манай дэлгүүрт орох эрхгүй. Хүлээж авахад тохирохгүй.
Жо Чингуо: Охин минь. Миний бүх хадгаламж энэ картанд байгаа. Энэ хангалттай. Хуйжэн, дуртайгаа сонго.
Худалдагч: Тэр өчүүхэн цалингаар юу авч дийлэх юм бэ?
Жо Чингуо: Чи.
Чэнь ээж: Биднийг авч дийлэхгүй гэдгийг чи яаж мэдэж байгаа юм?
Худалдагч: Энд байгаа бүх үйлчлүүлэгчид үргэлж хамгийн сайн хувцастай, үнэтэй машин унаж ирдэг. Наад навсгар хувцсаа хар даа. Дээрээс нь манай дэлгүүрийн бүх зүйл багадаа арван мянгын үнэтэй. Та хоёр хамтдаа үүнийг төлж чадах уу?
Чэнь ерөнхийлөгч: Авч дийлэхгүй гэж хэн хэлсэн юм?
Чэнь ерөнхийлөгч: Авч дийлэхгүй гэж хэн хэлсэн юм?
Худалдагч: Ноёнтон, танд юу хэрэгтэй вэ?
Чэнь ерөнхийлөгч: Ээж ээ.
Жо Чингуо: Хуйжэн, энэ чиний хүү юу?
Чэнь ээж: Тийм ээ, Чинцюаньэ Энэ бол Жо ах.
Чэнь ерөнхийлөгч: Сайн байна уу, Жо ах аа.
Жо Чингуо: Сайн байна уу. Пөөх, чи үнэхээр сүрлэг харагдаж байна шүү, тийм үү? Хуйжэн. Яг нөгөө драман дээр гардаг залуу шиг. Гүйцэтгэх захирал.
Чэнь ерөнхийлөгч: Та намайг хөөргөж байна, Жо ах аа. Ээж бид хоёр гоймонгийн газар ажиллуулдаг. Ээж ээ, Жо ах аа, дуртайгаа сонгоорой.
Худалдагч: Тэгэхээр чи түүний хүү байх нь ээ.
Чэнь ерөнхийлөгч: Тийм ээ, би түүний хүү, тэгээд юу гэж?
Худалдагч: Чи яг зөв цагтаа ирлээ. Энэ ядуу хүмүүсээ аваад эндээс гар.
Чэнь ерөнхийлөгч: Би чамайг хандлагадаа анхаарахыг зөвлөе.
Худалдагч: Намайг чамд илүү дээр хандаасай гэж хүсэж байна уу? Тэгвэл манай дэлгүүрээс ямар нэг юм ав.
Чэнь ерөнхийлөгч: Карт уншуул.
Худалдагч: Хар карт! Энэ чинь тэрбумтны хар карт байна.
Жо Чингуо: Үгүй ээ. Хуйжэн. Чи хүүгээ гоймонгийн газар ажиллуулдаг гэж хэлээгүй билүү? Яаж 100 саяас илүү хөрөнгөтэй хүн байх билээ?
Чэнь ээж: Тэр...
Худалдагч: Өө, чи гоймонгийн газар ажиллуулдаг юм уу. Би чамайг нэг чухал хүн байх гэж бодлоо. Энэ карт ч гэсэн хуурамч байх ёстой. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг. Хэрэв чи авч дийлэхгүй бол эндээс гар. Миний бизнест битгий саад бол.
Чэнь ерөнхийлөгч: Менежерээ дуудаатах.
Худалдагч: Чи манай менежерийг чамд үйлчлэхийг шаарддаг хэн бэ? Хэрэв чи авч дийлэхгүй бол гар. Үгүй бол би хамгаалалт дуудлаа.
Менежер: Юу болоод байна?
Худалдагч: Менежер ээ, та ашгүй хүрээд ирлээ. Энд ямар ч мөнгөгүй хүмүүс ирчихээд, юу ч авч дийлэхгүй мөртлөө явахгүй байна. Тэд манай дэлгүүрийн нэр хүндийг гутааж байна.
Менежер: Чэнь ерөнхийлөгч өө.
Менежер: Чэнь. Ноёнтон, би танд юугаар туслах вэ?
Худалдагч: Менежер ээ! Тэд зүгээр л навсгар гоймонгийн газар ажиллуулдаг хүмүүс. Яагаад ийм эелдэг байгаа юм бэ?
Менежер: Дуугүй бол! Ноён Чэнь. Өнөөдөр дэлгүүрийн бүх гоёл чимэглэл 90 хувийн хямдралтай байгаа. Дуртайгаа сонгоорой.
Худалдагч: Менежер ээ, та...
Менежер: Би чамайг дуугүй бол гэсэн байх аа!
Чэнь ерөнхийлөгч: Ээж ээ, Жо ах аа! Та нар зүгээр л дуртайгаа сонго.
Чэнь ээж: Хөөе. Тэр бугуйвчийг авбал ямар вэ?
Менежер: Юугаа хүлээгээд байгаа юм бэ? Баглаад өг!
Чэнь ээж: Баярлалаа.
Чэнь ерөнхийлөгч: Ээж ээ, Жо ах аа. Одоо явцгаая.
Менежер: Болгоомжтой яваарай! Чи халагдлаа.
Худалдагч: Яагаад тэр вэ, менежер ээ?
Менежер: Чи яаж "яагаад" гэж асууж чадаж байна аа? Чи дөнгөж сая хэнийг гомдоосноо мэдэж байна уу? Дашиагийн хамгийн баян хүнийг!
Худалдагч: Дашиагийн хамгийн баян хүн гэнэ ээ? Өө үгүй ээ, бид үнэхээр дуусжээ!
Чэнь ээж: Би өнөөдөр үнэхээр баяртай байна. Надад сайн хүү байна. Бас гайхалтай хань байна. Хундага өргөх үү?
Чэнь ерөнхийлөгч: За тэгье. ээж ээ. Жо ах аа. Жо ах аа, миний ээж бүх насаараа шаргуу ажилласан. Түүнд үнэхээр анхаарал тавьдаг тан шиг хүнтэй учирсан нь тэр эцэстээ түшиг тулгуурлах хүнтэй боллоо гэсэн үг.
Жо Чингуо: Чинцюань, чиний ээж шиг ийм эелдэг, зөөлөн эмэгтэйтэй учирсан нь миний амьдралын хамгийн том бэлэг юм.
Чэнь ээж: Үүний тухай дахиж ярих хэрэггүй. Одооноос эхлэн бид бүгд нэг гэр бүл.
Чэнь ерөнхийлөгч: Тийм ээ. Бид одоо гэр бүл, хоолоо идэцгээе.
Жо Чингуо: Хөөе, Чинцюань. Нэг зүйл хэлмээр байна.
Чэнь ерөнхийлөгч: Та хэл хэл.
Жо Чингуо: Маргааш миний ач хүүгийн нэг сарын баяр болно. Би чиний ээжийг хамт авч явмаар байна.
Чэнь ерөнхийлөгч: Гайхалтай. Ээж минь л зөвшөөрч байвал би бүрэн дэмжинэ.
Чэнь ээж: Би өөрөө хүүхдэд зориулж жижигхэн бэлэг бэлдэнэ ээ.
Жо Чингуо: Баярлалаа,
Чэнь ерөнхийлөгч: би маргааш Жо ах, ээж хоёрыг хүргэж өгье.
Жо Чингуо: Хэрэггүй, хэрэггүй. Бид өөрсдөө явж чадна. Одоо хоолоо идэцгээе.
Чэнь ерөнхийлөгч: Эхлээд хоолоо идье. За.
Чэнь ерөнхийлөгч: Жо ах аа. Энийг танд.
Жо Чингуо: Надад уу?
Чэнь ерөнхийлөгч: Тийм ээ.
Жо Чингуо: Танд юу таалагдахыг сайн мэдэхгүй байсан болохоор хүнээс гуйж танд хувцас авхуулсан юм.
Жо Чингуо: Хэрэггүй дээ, надад хувцас байгаа. Мөнгө үрэх хэрэггүй.
Чэнь ерөнхийлөгч: Жо ах аа, очоод өмсөөд үз л дээ.
Жо Чингуо: За, би үзье.
Жо Чингуо: Хуйжэн, Чинцюань.
Чэнь ерөнхийлөгч: Жо ах аа. Энэ хослол танд үнэхээр гайхалтай харагдаж байна.
Жо Чингуо: Би зүгээр л нэг сантехникч хүн; хослол надад нэг их зохихгүй байна.
Чэнь ээж: Өө, Энэ бол хүүхдэд хүндэтгэл үзүүлж буй хэлбэр шүү дээ. Зүгээр л өмс.
Жо Чингуо: За, би чамайг сонсоё. Хөөе, Чинцюань. Энэ хослол нэлээн үнэтэй байх, тийм үү? Үгүй ээ, үгүй. Чинцюань, чи мөнгө олох гэж шаргуу ажилладаг. Би үүнийг авч болохгүй, буцаацгаая.
Чэнь ерөнхийлөгч: Жо ах аа, зүгээр л өмс. Эр хүнд нэг аятайхан хослол байх хэрэгтэй шүү дээ.
Чэнь ээж: Тийм ээ.
Жо Чингуо: За яах вэ.
Чэнь ерөнхийлөгч: Ээж ээ, Жо ах аа. Надад хийх зүйл байна. Та нар хоорондоо ярилцаж байгаарай.
Чэнь ээж: За, ажлаа зохицуул.
Жо Чингуо: Та нар надад маш сайн хандаж байна, би яг л зүүдэлж байгаа юм шиг санагдаж байна.
Чэнь ээж: Би ч гэсэн зүүдэлж байгаа юм шиг байна. Өмнө нь бол өдөр бүр л гурил нухдаг байлаа. Одоо би үнэхээр аз жаргалтай байна.
Жо Чингуо: Тэгвэл зүүдэлсээр л байя.
Шяоли: Ээж ээ, үеэл минь өнөөдөр ирж байгаа гэж сонссон.
Ээж: Тийм ээ, яг үнэн.
Шяоли: Энэ үнэхээр нэр төрийн хэрэг байна! Миний үеэл шиг ийм чухал хүн хүүгийн минь баярт ирж байна шүү дээ.
Ээж: Гарцаагүй. Чиний үеэл одоо "Тэнгэрлэг Эгшиг" группийн дэд ерөнхийлөгч болсон. Шяоли: Хотын хамгийн шилдэг арилжааны групп үү?
Ээж: Тийм ээ.
Шяоли: Пөөх, би "Тэнгэрлэг Эгшиг" группийн ерөнхийлөгчийг хотын хамгийн баян хүн гэж сонссон.
Ээж: Тийм ээ, тэр залуудаа тэрбумтан болсон. Зарим хүмүүс шиг биш. Залуу байж юу ч үгүй.
Жидун: Ээж ээ, би...
Шяоли: За, за, ээжийнхээ жаахан шүүмжлэлийг дааж чадахгүй байгаа юм уу?
Жидун: Үгүй ээ.
Ээж: Жидун. Чиний аав нэг хүн олсон гэж сонссон.
Жидун: Өө тийм ээ, ээж ээ. Аав намайг ганцаараа өсгөсөн, амаргүй байсан. Одоо тэр аз жаргалаа олох цаг нь болсон.
Ээж: Тэр эмэгтэй нь юу хийдэг хүн юм?
Шяоли: Гоймонгийн газар ажиллуулдаг гэж сонссон.
Ээж: Гоймонгийн газар ажиллуулдаг гэнэ ээ?
Шяоли: Өөр юу байх вэ дээ? Чи аавыгаа баян авгай олно гэж бодоо юу?
Ээж: Одоо аавдаа сайн хэлээрэй. Өнөөдрөөс эхлэн тэр энэ гэрт орох эрхгүй. Бас манай гэр бүлээс мөнгө авах тухай бодсоны ч хэрэггүй.
Шяоли: Санаа зоволтгүй ээ, ээж ээ. Би энд байгаа цагт аав нь биднээс нэг ч сохор зоос авахгүй. Сонсов уу, Жидун? Хэрэв чи аавдаа нууцаар мөнгө шилжүүлэх юм бол би үеэлээрээ чамайг зодуулна шүү.
Жидун: Сонслоо. Аав яагаад ирэхгүй байна вэ?
Шяоли: Энэ чинь Шинхай зочид буудал шүү дээ. Чиний аав чинь хөдөөний хүн. Тэр байнга л хуучин муу хувцастайгаа явдаг, магадгүй түүнийг дотогш нь оруулаагүй байх!
Жо Чингуо: Уучлаарай, би хоцорчихлоо.
Жидун: Аав аа!
Жо Чингуо: Уучлаарай. Би хоцорчихлоо.
Жидун: Аав аа.
Шяоли: Би энэ хослолыг өмнө нь харж байсан юм шиг байна. Өө, одоо саналаа. Энэ чинь энэ жилийн хамгийн сүүлийн үеийн загвар байна. Ийм загварыг хийлгэхэд хэдэн арван мянган юань болдог. Тэр ийм хувцас авах мөнгийг хаанаас олсон байх вэ?
Ээж: Асуух хэрэг байна гэж үү? Энэ гарцаагүй хуурамч байгаа. Гудамжны захаас л авсан байх.
Шяоли: Ийм хуурамч амьтан. Гоёж ирсэн мөртлөө хүүд минь бэлэг ч авчирсангүй.
Жо Чингуо: Жидун аа! Аав нь ач хүүгээ тэвэрмээр байна.
Жидун: Аав аа.
Шяоли: Бохир гараа холдуул! Хэрэв та миний хүүд нян халдаавал яах юм?
Чэнь ээж: Та нар ахмад хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ?
Шяоли: Чи хэн болоод хүний гэр бүлийн хэрэгт оролцоод байгаа юм?
Жо Чингуо: Танилцуулъя, энэ бол Хуйжэн. Тэр бол миний эхнэр.
Шяоли: За за, мэдлээ. Та дэндүү нуршуу юм аа.
Жо Чингуо: Жидун руу хар даа, хар. Чэнь эгч нь хүүхдэд бэлэг авчирсан.
Жидун: Шяоли, хар даа. Бар толгойтой гутал!
Шяоли: Энэ ямар нэг брэнд биш, зүгээр л хямдхан гутал байна. Дэндүү бохир юм,
Жо Чингуо: Хөөе, Хуйжэн үүнийг өөрийн гараар, хамгийн сайн материалаар хийсэн юм. Жидун ч багадаа ийм гутал өмсөж байсан.
Шяоли: Чиний хүү миний хүүтэй адилгүй.. Чам шиг аавтай Жихун үнэхээр азгүй юм.
Ээж: Яг үнэн. Миний ач хүү зөвхөн брэндийн хувцас өмсдөг. Бүгд импортынх, та нар шиг хөдөөний хүмүүсийн авч чадах зүйл биш.
Жо Чингуо: Хэрэв тэр гутал таалагдахгүй бол өөр бэлэг байгаа.
Шяоли: Та нар бэлгээ аваад явцгаа. Сантехникч, гоймон зардаг эмгэн хоёр гэрлэчихээд ямар олигтой юм авч чадах вэ дээ? Дэндүү ичмээр юм.
Зочид буудлын ажилтан: Чэнь ерөнхийлөгч өө, тавтай морилно уу.
Чэнь ерөнхийлөгч: Жо ахын ач хүүгийн нэг сарын баяр энд болж байгаа гэж бодож байна. Очоод шалга. Тэдэнд хоол захиалаарай.
Эрэгтэй: Мэдээж.
Жо Чингуо: Та нар яаж ингэж ярьж чадаж байна аа? Хуйжэн энэ гутлыг хийх гэж шөнөжин унтаагүйг та нар мэдэх үү? Та нар баярлалаа гэж хэлэхийн оронд ингэж ярьж байгаа юм уу?
Ээж: Өө, түүнийг өрөвдөөд байгаа юм уу? Бид гэр бүлийнхээ асуудлыг шийдэхэд та нарын оролцоо хэрэггүй.
Жо Чингуо: Хуйжэн бол миний эхнэр, мэдээж та нар түүнийг ингэж доромжилж байхад би түүнийг өмөөрнө.
Шяоли: Тэр бол зүгээр л гоймон зардаг авгай. Өнөөдөр энд уригдсан чинь л түүний хувьд том завшаан шүү. Яасан, чи надад хичээл заагад байгаа юм уу?
Ээж: Яг үнэн. Чи зүгээр л нэг хөгшин сантехникч. Энэ ямар түвшний зочид буудал болохыг мэдэж байна уу, ингэж хашхичаад?
Чэнь ээж: Ямар ч түвшний байсан, бид энд ирсэн байна гэдэг чинь төлж чадна гэсэн үг.
Жо Чингуо: Тийм ээ, бид мөнгөтэй.
Ээж: Хадам аа... чи хэлээ хазахаас айхгүй байна уу?
Шяоли: Яг үнэн. Тэр чамайг иймэрхүү байдлаар гэрлэлтийн гэрчилгээ авах гэж мэхэлсэн үү?
Жидун: За за, одоо хангалттай. Захиалгаа өгцгөөе.
Шяоли: Та хоёр тийм баян юм бол өнөөдрийн тооцоог хийгээрэй.
Зочид буудлын менежер: Уучлаарай, эдгээр хоолнуудыг манай "Тэнгэрлэг Эгшиг" группийн Чэнь ерөнхийлөгч явууллаа. Тэр тусгайлан манай зочид буудалд хандаж эдгээр хоолыг бэлтгэхийг хүссэн юм. Хүүхдэд эрүүл энх, аз жаргалыг хүсье гэж "Тэнгэрлэг Эгшиг" группийн ерөнхийлөгч Чэнь хэлүүлсэн.
Ээж: Эдгээр хоолнууд чинь Шинхайн нэрийн хоолнууд байна шүү дээ!
Шяоли: Тийм ээ. Тэд бүгдээрээ хэдэн арван мянгын үнэтэй.
Жидун: Яагаад "Тэнгэрлэг Эгшиг"-ийн ноён Чэнь бидэнд хоол явуулж байгаа юм бэ?
Ээж: Өөр яах вэ дээ? Учир нь Шяолигийн үеэл "Тэнгэрлэг Эгшиг"-ийн дэд ерөнхийлөгч шүү дээ.
Шяоли: Яг үнэн. Миний үеэл үнэхээр нөлөөтэй хүн юм аа. Чиний аав эсвэл энэ эмгэний төлөө хоол явуулна гэж бодоо юу?
Ээж: Худ минь, би хэлье... Чи сантехникч хүн, үргэлж бохиртой зууралддаг. Ийм их тансаг хоол өмнө нь харж байгаагүй байх, тийм үү? Үлдэгдлийг нь дараа нь аваад яваарай. Тэр гоймон хийдэг эхнэртэйгээ хувааж ид. Хогийн саванд хаяж байхаар дээр биз.
Чэнь ээж: Та ч бас эцэг эх хүн байж, яаж ийм хатуу үг хэлж чадаж байна аа?
Жо Чингуо: Хуйжэн, ийм доромжлолыг тэвчих хэрэггүй. Явцгаая.
Жидун: Аав аа, хоол ид л дээ.
Жо Чингуо: За яах вэ. Хуйжэн.
Ээж: Энэ бол гэр бүлийн хоол. Чи сантехникч хүн байж, нэг удаагийн савх хэрэглэхгүй юм уу? Бөөн нян бактери.
Шяоли: Бид яаж инийг одоо идэх юм?
Жо Чингуо: Би хоолонд гар ч хүрээгүй байна шүү дээ.
Шяоли: Зүгээр л ид! Би таныг ханатал чинь идүүлнэ.
Жидун: Хөөе! Чи яаж байгаа юм бэ? Чи аятайхан ярьж болохгүй гэж үү?
Чен авга эгч рүү ус цацах хэрэггүй л байсан юм. Чи аавын минь нүүрийг барж байна.
Ээж: Аавыг чинь хүндлэх ээ? Өөрөөс нь асуу. Тэр өөрөө өөртөө хүндэтгэлтэй ханддаг юм уу?
Шяоли: Яг тийм. Би зүгээр л түүнд байх ёстой байрыг нь сануулж байна. Эхнэртэй болчихлоо гээд өөрийгөө их юманд бодоод байх хэрэггүй.
Ээж: Юу болсон бэ?
Шяоли: Өө, үгүй ээ! Хүүхэд хахаад байна! Түргэн тусламж дууд, хурдал!
Чэнь ээж: Хүлээгээрэй, би үзээдхье.
Шяоли: Чи юу хийгээд байгаа юм бэ? Миний хүүхдэд юу хийх гээд байна?
Ээж: Танихгүй авгайд миний ач хүүд хүрэх зөвшөөрөл хэн өгсөн юм? Боль!
Чэнь ээж: Зүгээр л сүүндээ хахчихаж. Нуруун дээр нь зөөлөн товшиход л болно.
Ээж: Хөөе, би чамд хэлье. Манай хүүхэд маш үнэ цэнэтэй. Чиний тэр хөдөөний арга барил миний ач дээр тохирохгүй.
Шяоли: Чи зүгээр л өшөө авахыг хүсэж байна.
Жо Чингуо: Дэмий юм ярихаа боль. Тэр тийм хүн биш.
Шяоли: Солиор! Энэ бол хорон санаатай хөгшин шулам. Зайл цаашаа, заваан авгай минь!
Жо Чингуо: Хуйжэн! Чи зүгээр үү?
Ээж: Хэрвээ миний хүүд ямар нэг зүйл болвол, би чиний тэр навсгар хоолны газрыг чинь юу ч үгүй нураана гэж мэдээрэй.
Чэнь ээж: Хүүхэд зүгээр болчихлоо.
Ээж: Ашгүй дээ.
Жо Чингуо: Хуйжэн, чи байсан нь сайн хэрэг шүү.
Шяоли: Энэ авгай энд байгаад яасан гэж?
Жо Чингуо: Үгүй ээ, дөнгөж сая…
Шяоли: Зүгээр л аз таарч... Би та хоёрт анхааруулъя, миний хүүд тэр бохир гараараа дахиж хүрэх юм бол үеэлээрээ гарыг чинь цавчуулна шүү!
Аав: Чи яаж ингэж хэлж чадаж байна аа? Би энэ хүүхдийн өвөө нь. Тэр Жо овогтой хүн. Би яагаад хүрч болдоггүй юм?
Ээж: Энэ хүүхэд заавал манай овгийг авна. Хэн энэ хүүхдийг Жо овогтой гэсэн юм? Жидун: Ээж ээ, бид хүүхдийг Жо овогтой байна гэж тохироо биз дээ?
Шяоли: Дуугүй бай. Хүүхэд заавал Ван овогтой байна, үгүй бол сална гэж мэд.
Жо Жидун, сайн сонс. Одооноос эхлээд энэ гэрт эсвэл тэр, эсвэл би байна. Чи сонго.
Жидун: Шяоли! Чи юу хийгээд байгаа юм бэ? Бид нэг гэр бүл шүү дээ.
Ээж: Худ аа, чи ер нь... Энэ олон жил мөнгө ч үгүй, чадвар ч үгүй... Хүүхдүүдийнхээ хөлд тээг болохоос өөр чи юу хийж чадсан юм?
Аав: Худ аа, би эдгээр жилүүдэд гэр бүлээ тэжээж ирсэн. Хүүхдүүдийн мөнгөнд хэзээ ч гар хүрээгүй.
Шяоли: Чи мөнгө гэж ярихаас ичихгүй байна уу? Чиний өгдөг хэдэн юм гайгүй гутал ч авч хүрэхгүй. Чи сантехникч болохоор Жидун гадуур нүүр бардам явж чаддаггүй юм.
Чэнь ээж: Сантехникч байхад юу нь буруу байгаа юм? Тэр хулгай хийгээгүй.
Шяоли: Тэр ямар ч боловсролгүй болохоор л чам шиг хүн үнэлдэг байх. Энэ ээ энэ хоёр яг таарсан таар шуудайнууд юм аа.
Аав: Ван Шяоли, чи арай дэндэж байна шүү!
Шяоли: Хөгшин төгцөг! Чи... Чи намайг цохино гэнэ ээ?
Аав: Тийм ээ, цохилоо, яадаг юм! Намайг доромжлохыг чинь тэвчсэн, харин Хуйжэнийг доромжлохыг чинь зөвшөөрөхгүй!
Ээж: Хэлнэ, яадаг юм! Намайг цохиодох л доо!
Аав: Хуйжэн, явцгаая.
Ээж: Би чамайг зайл гэсэн, гэтэл чи яваагүй. Одоо оройтсон.
Шяоли: Тийм, чи намайг алгадчихаад зүгээр явна гэж санаа юу?
Жидун: Шяоли, аав юу ч хэлсэн бай, тэр миний аав шүү дээ. Намайг цохь!
Шяоли: Арчаагүй амьтан. Тэр чиний л аав болохоос миний аав биш. Замаас зайл!
Аав: Чи яагаад миний хүүг түлхэж байгаа юм?
Ээж: Чи ямар арчаагүй азгүй амьтан бэ. Тэгээд чамайг хүндэл гэж үү? Би түлхсэн, яадаг юм? Чамайг ч бас цохино шүү!
Чэнь ээж: Чаддаг юм бол цохиод үз. Миний хүү "Тяньлай" группийн ерөнхийлөгч. Намайг цохиод үз л дээ.
Шяоли: Чиний хүү "Тяньлай" группийн захирал гэнэ ээ?
Аав: Хуйжэн... чи өмнө нь хэлж байсан бил үү?
Чэнь ээж: Би чамд дарамт болох байх гэж айгаад хэлээгүй юм аа.
Шяоли: Ээж ээ, эд нарын юу ярьж байгааг сонсов уу? Хүү нь "Тяньлай"-н захирал гэнэ. Тэгээд чи... гоймонгийн газар ажиллуулдаг байж ийм том дуугарах гэж. Худлаа ярих нь ч хэтэрч байна аа. Тэгвэл би өөрийгөө "Тяньлай"-н захирлын эхнэр гээд хэлчихье.
Чэнь ээж: Санаа зоволтгүй ээ, дэлхий дээр ганцхан эмэгтэй үлдсэн ч миний хүү чамайг сонирхохгүй.
Шяоли: Би чиний амыг чинь урах болно доо!
Чэнь ерөнхийлөгч: Миний ээжид хэн гар хүрч чадахыг чинь харъя!
Чэнь ерөнхийлөгч: Ээж ээ, Жао авга ах аа, та хоёр зүгээр үү?
Чэнь ээж: Зүгээр ээ.
Шяоли: Ээж ээ, тэр үнэхээр "Тяньлай"-н захирал гэж үү?
Шяоли-гийн ээж: Мэдэхгүй юм.
Шяоли: Ээж, зеэл "Тяньлай"-н дэд ерөнхийлөгч шүү дээ. Түүн рүү залгаад асууя.
Ээж: Тэгье тэгье. Залгаж асууя.
Утас: Яаж тийм юм байх юм бэ? Санаа зоволтгүй би зохицуулна.
Ээж: За, би тайвширлаа. Чи "Тяньлай"-н ерөнхийлөгч юм уу?
Чэнь ерөнхийлөгч: Асуудал байна уу?
Ээж: Тэгвэл энэ хүн чиний ээж мөн үү?
Чэнь ерөнхийлөгч: Тийм ээ.
Шяоли: Тэгвэл бүх зүйл тодорхой боллоо. Тэр гоймонгийн газар ажиллуулдаг, харин чи түүний хүү. Тэгээд чи өөрийгөө "Тяньлай"-н захирал гэх үү? Энэ чинь утгагүй хэрэг биш үү?
Чэнь ээж: Би гоймонгийн газар ажиллуулж байгаад юу нь болохгүй байгаа юм?
Ээж: Өнөөдөр би та нарт хичээл зааж өгье. Та нар шиг доод давхаргын хүмүүсээс арчаагүй хог шаарнуудаас өөр юу ч гарахгүй.
Шяоли: Яг үнэн. Гаднаа бол гайгүй хувцасласан байна. Хэрвээ би "Тяньлай"-д таньдаг хүнгүй байсан бол чамд хууртах байлаа.
Чэнь ерөнхийлөгч: Чи группийн хэн нэгнийг таньдаг гэнэ ээ?
Шяоли: Одоо айж байна уу?
Чэнь ерөнхийлөгч: Тэгвэл тэр хүнийхээ нэрийг хэл дээ.
Ээж: Та нар шиг доод түвшний хүмүүс сонсвол айсандаа үхэж ч мэднэ.
Нарийн бичиг: Манай ерөнхийлөгчийн хэлснийг сонсоогүй юм уу? Хэлээч!
Шяоли: "Тяньлай" группийн дэд ерөнхийлөгч Лин Кай.
Чэнь ерөнхийлөгч: Чи түүнтэй ямар холбоотой юм?
Шяоли: Тэр миний үеэл. Одоо айж байна уу? Сөгдөж суугаад надаас болон ээжээс минь уучлалт гуйвал би чамайг өршөөж магадгүй.
Чэнь ерөнхийлөгч: Та нар үнэхээр адилхан юм аа.
Ээж: Чи юу гэх гээд байна?
Чэнь ерөнхийлөгч: Лин Кай одоо "Тяньлай" группийн дэд ерөнхийлөгч биш гэдгийг мэдэхгүй байна уу?
Ээж: Лин Кай, чи ирчихсэн үү?
Шяоли: Үеэл ээ, чи ирлээ! Энэ залуу өөрийгөө "Тяньлай"-н ерөнхийлөгч гэж жүжиглээд байна.
Лин Кай: Хэн энд ингэж аашлаад байна?
Ээж: Энэ. "Тяньлай"-н захирлын дүр эсгээд байна.
Шяоли: Тэгээд энэ авгай бас Чень ерөнхийлөгчийн ээж гэнэ үү? Үеэл ээ, чи эднийг зүгээр явуулж болохгүй шүү.
Лин Кай: Санаа зоволтгүй ээ. Би тэднийг зүгээр орхихгүй.
Чэнь ерөнхийлөгч: Дэд ерөнхийлөгч Лин Кай, чи надад юу хийх гэж байна?
Лин Кай: Чэнь ерөнхийлөгч өө, би... би таныг энд байна гэж мэдсэнгүй.
Шяоли: Үеэл ээ, юу болоод байна аа?
Ээж: чи яагаад сөгдөөд байгаа юм бэ?
Лин Кай: Дуугүй бай!
Чэнь ерөнхийлөгч: Лин Кай, чи нэлээд зоригтой юм аа. "Тяньлай" группийн нэрийг ашиглаж гадуур хэрэг тарьж яваа байх нь ээ?
Лин Кай: Чэнь ерөнхийлөгч өө, би таныг энд байна гэж мэдсэнгүй.
Чэнь ерөнхийлөгч: Өнгөрсөн удаа би чамайг зүгээр өнгөрөөсөн, гэтэл чи сургамж аваагүй бололтой. Энэ удаад намайг хатуу хандаж байна гэж битгий гомдоорой.
Лин Кай: Чэнь ерөнхийлөгч өө, би буруугаа хүлээж байна. Надад дахиад нэг боломж олгооч.
Чэнь ерөнхийлөгч: Эднийг миний нүдэнд дахиж битгий харуул.
Лин Кай: Чэнь ерөнхийлөгч, миний буруу. Чэнь ерөнхийлөгч өө.
Чэнь ээж: Хүү минь, би чамд танилцуулъя. Энэ бол Жо ахынх нь хүү, Жидун. Одооноос эхлээд та хоёр ах дүүс шиг байж, бие биедээ тусалж яваарай.
Чэнь ерөнхийлөгч: Мэдлээ, ээж ээ. Сайн байна уу, Жидун ах аа.
Жидун: Хүндэтгэл үзүүлэх хэрэггүй ээ,
Чэнь ерөнхийлөгч: намайг зүгээр л Цинцюань гэж дууд. Бид нэг гэр бүл шүү дээ.
Чэнь ээж: Ээж нь нэг зүйл хэлмээр байна. Энэ бүхний эцэст би амрахаар шийдлээ. Дахиж ийм их ажилламааргүй байна. Би... Жо ахтай чинь хамт бал сараа тэмдэглэхээр явах гэж байгаа.
Чэнь ерөнхийлөгч: Сайхан хэрэг байна, ээж ээ. Би ч бас хамт явъя!
Чэнь ээж: Би бал сар гэсэн шүү дээ. Чи яагаад дагах гээд байгаа юм бэ?
Back to episodes Go home