The Last Goodbye To Mama_29

The Last Goodbye To Mama

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 

Гарчиг: Ээжтэйгээ хийсэн салах ёс/ Ээжтэйгээ хийсэн 99 зүйл 

29-р анги

Умэ: Шиао Жун. Энэ байхад болох уу?

Дин: Тийм ээ.

Ээж: Шиао Жун.

Дин: За, ээж ээ.

Ээж: Ээж нь баглахад тусалъя.

Дин: Хэрэггүй ээ. Одоо дууслаа.  

Ээж: Шиао Жун. Наашаа суучих. Чамайг долоон настай байхад би чамайг аваад Панхугийн хажуугийн байшинд нүүж орсон. Бид хоёр тэнд хорин жил амьдарсан. Энэ Панхугийн гэрийн түлхүүр. Чи аваачаад өгчих.

Өнгөрсөн    утаа мэт замхран алга болно

Дин: Ээж энийг өгчихөөрэй гэсэн юм.

Эр: За.  Танайх байр авсан гэлүү.

Дин: Тийм ээ.

Эр: Юмнуудаа зөөчихсөн үү?

Дин: Тийм.

Эм: Чамайг гэрлэх гэж байгаа гэж сонссон.

Дин: Тийм ээ.

Эм: Сайн байна. сайн байна. Чи... чи... Панхутай уулзахгүй юм уу?

Дин: Намайг уучлаарай.

Эм: Хурдан бос оо. хурдан бос. Бос бос... босоод ир... хүү минь хурдан бос... босоод ир. Алив, бос...

Дин: Уучлаарай.

Эм: Алив... ороод хар...

Дин: Панху. Жаахан байхын л чи намайг зохиолч бол гэж урамшуулдаг байсан. би ном бичсэн. Чамд уншиж өгье. Энэ аялал ямар зорилготой болохын өнөөдөрийг хүртэл хэн ч мэдэхгүй. Зарим түүхчид энэ аялалыг дарс авах зорилготой гэдэг. Кунлун овгийн толгойлогчийн төрсөн өдөр зуны адаг сард болдог. Толгойлогч нь Ибиний олон төрлийн тариагаар хийсэн дарсанд дуртай байсан юм. Нэг дор бүтэн литрийг уучихдаг байсан юм. Уусныхаа дараа халамжуу ч гэлээ илдний тоглолт үзүүлж эхэлсэн байна. шавь нь нь тойрон зогсоод тэрнийг шагшин магтана... Тэр шөнө дулаахан шөнө байлаа. Гао Ху, өдгөө нэр нь хэн болох нь мэдэгдэхээ больсон Дин овогт шавийнхаа хамтаар хямд дэн буудлын хашаанд наранд цохиулахаас наахнуур хэвтэж байлаа.  Ингээд шөнө болоход сэрүүцэхээр гол дагуу алхсан хэрэг. Шавь нь залуу бас өршөөхийг мэддэггүй нэгэн. Голын дэргэд ямар нэг юм байхыг олж харжээ. Шөнийн цагаар жирийн хүн бол гарч ирэхгүй гэж бодож л дээ. Тэгээд тэр сүүдрийг даган явж. Гао Ху шавийнхаа энэ занг тэвчиж чадахгүй байсан ч бас орхиод явчихаж чадахгүй байсан болохоор араас нь дагаад явж. Сүүдрийг дагаж явсаар нэгэн хашаанд ирэхэд... тэр сүүдэр сэв хийтэл үсрээд хашаан дээгүүр даваад орчихож. Ямар ч эргэлзээгүйгээр...

****************

Ээж: Эгч ээ.

Эгч: Аан?

Ээж: Ээжийн байдал дордоогүй биз дээ? Танайд хэр дасаж байна?  

Эгч: Анх манайд ичихээд хэд хоног бөөн юм болсон. Одоо харин бага багаар дасаж л байна. Өчигдөр их сайн байсан. Фанфан, Гэн Мо хоёрыг ирэхэд овоо удаан ярьж суусан. Ээж ээ, Би Юний шинэ гэрийг тойроод үзчихээд ирээч.

Ээж: Фанфан. Гэн Мо.

Фан:Энэ миний оноо шүү.

Ах: Умэ маажаан сайн тоглодог юм байна.

Ээж: Энд хэр удах юм?

Фан: бид хоёр энэ удаа буцаж явахгүй ээ. Би гэр бүлийнхээ бизнесийг авахаар шийдсэн. Намайг битгий шоолоорой. Би жилийн дараа томруулна. Хоёр жилийн дараа манайх цэцэглэн хөгжинө. Гурав дахь жилд нь хэдэн салбараа нээнэ ээ. биржид бүртгэлтэй болгоно оо.

Г: Яг үнэн. Тав дахь жил нь Фанфан хойд Жиансугийн алдартай эмэгтэй бизнесмен болно.

Фан: Хөөе. Тийм шүү. Хайртай шүү.

Эгч: Фанфан сайн сонс.

Фан: Аан?

Эгч: Хэн байдаг билээ?

Фан: Шиао Жун:  бүтэлгүй амьтад байвал хөлийг нь хугалаад өг.

Ах: Цагаан сар болж байхад амны билэгтэй байгаач. Умэ ёстой сайн тоглодог юм байна.

Дин: Ах аа, эгч ээ.

Ин: Шинэ оны мэнд.

Дин: Ин И. Ээж ээ.

Ээж: Аан?

Дин: Ин Игийн ээж аав хоёр ирлээ.

Ав: Худ аа.

Ээж:  Ирчихсэн үү.

Эх: Тийм ээ.

Ээж: Утсаар ярихгүй тэгсэн бол би тосож авахгүй юу.

Ах: Зүгээр ээ.

Эх: Худ аа. нэг гэр бүл байж ёсорхох хэрэггүй ээ.

Ах: Бид хэл хэлэлгүй шууд л хүрээд ирлээ. Шинэ оны мэнд.

Ээж: Баярлалаа. Шинэ оны мэнд.

Ав: Шинэ оны онд. Шинэ оны мэнд.

Ээж: Хурдан наашаа ор...

Эх: За.

Дин: Энэ манай нагац эгч, Би Шиа.

Ав эх: Баярын мэнд. Баярын мэнд.

Эгч: Ийшээ ор ор...

Эх: Баярын мэнд.

Ав: эгч ээ, баярын мэнд.

Эх: Эгч ээ, шинэ оны мэнд.

Дин: Энэ миний нагац ах Жиан хуа, энэ эхнэр нь.

Хүмүүс: Баярын мэнд. Баярын мэнд. Танилцахад таатай байна. Шинэ оны мэнд.

Эх: Та Фан Му мөн үү?

Ав: Наашаа суу. Баярын мэнд.

Фан:. Шинэ оны мэнд.

Ав: Маажаан тоглож байгаа юм уу?

Фан: Та тоглооч.

Ав: Та хэд үргэлжлүүл. Үргэлжлүүл. Би харж байя.

Ах: Хамт тоглоё л доо.

Эх: Намайг алгасчих...

Дин: Ээж ээ. Ээж, юу хийж байгаа юм? Ээж ээ, яасан бэ?

Ээж: Зүгээр ээ. Ээж нь баярлаад л.

Ах ав: Худ аа. худ аа.

Ах: манайд очиж хоол идээрэй.

Ав: Тэгнэ ээ. тэгэлгүй яах вэ. Манайд ч гэсэн очиж байгаарай. Ойрхон юм чинь.

Ах: За.

Ав: За явцагаая.

Ах: Болгоомжтой яваарай.

Ав: За. Баяртай. Баяртай.

Хүмүүс: Баяртай. Баяртай.

Лин: Ах аа. баяртай.

Ээж: манайд ирж байгаарай.

Ин: Бүгдээрээ баяртай.

Умэ: баяртай.

Ах: Умэ...

Умэ: Дараа ирж маажаан тоглоорой.

Ээж: Ирсэнд баярлалаа.

Хүмүүс:  баяртай. Баяртай.

Ах: Тэгнэ ээ.

Бүгд: баяртай. Баяртай. Баяртай.... баяртай. Баяртай.

Ж: Эгч ээ, баяртай.

Ээж: Зүгээр ээ. Шанхайд ажлаа сайн хийгээрэй.

Ж: Тэгнэ ээ.

Ээж: Болгоомжтой яваарай.

Умэ: Жиан Хуа, баяртай. Чианчиан баяртай.

Ээж: Болгоомжтой яваарай. Болгоомжтой

Умэ: баяртай.

Ээж: баяртай.

Умэ: Би Юн.

Ээж: Гоё юм аа.  

Умэ: Би Юн. Шинэ оны мэнд хүргэе.

Ээж: Шинэ оны мэнд  ээ.

Дин: Ээж ээ. Шинэ оны мэнд хүргэе.

Ээж: Чамд ч бас. ... за.

Дин: Өнөөдөр багш нарын баярын өдөр. Хагас өдөр ажиллана. Ямар нэг юм хэрэг болбол би ирэхдээ дэлгүүрээр дайраад аваад ирье.

Ээж: хэрэгтэй юм байхгүй ээ. би махтай танюан хийсэн. Чамайг ирэхээр хэдүүлээ идье. Эртхэн ирээрэй.

Дин: Ээж ээ, наанаа сууж бай. Наранд жаахан ээчих. Би явлаа.

Ээж: за.

Дин:   Умэ ах аа. би явлаа шүү.

Умэ: За.

Ээж: Би Юн. Өнөөдөр нар гараад сайхан өдөр байна. Би Юн. Энэ цэцэг соёолж байна. хавар болжээ. Амьтай бүхэн сэргэж байна. амьдралын итгэл найдвар. Тийм ээ, Би Юн?

Эр: Цээж нь устсанаас гадна хавдрын эсүүд бүтэн биеэр нь тархсан байна. Хавдар зүрхэнд нь нөлөөлж эхэлсэн байна. Байгаа байдлаас харахад... өвчтөн... хагас сар л үлдсэн байх. тэрнээс ч бага байж мэднэ. Ар гэрийнхэн нь юу ч болсон бай бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Дин: Тийм байх ёсгүй. Миний ээж заавал эдгэнэ. Өмнө нь ч гэсэн тэсээд гарсан. Эмч ээ, одоо бууж өгч болохгүй шдээ. Цацраг эмчилгээ нөлөөлөхгүй байвал өөр ямар нэг эм, дархлаа дэмждэг эмчилгээ байж л таараа. Шаардлагатай бол Шанхай руу, гадаад руу эмчилгээнд явуулсан ч болж байна.

Эр: Одоо анагаах ухаан их сайн хөгжсөн. Гэхдээ хавдар... хавдрыг эмчилж чаддаг болоогүй л байна.

Дин: Намайг амьд байгаа цагт миний ээж амьдарч л таараа. Ид шид байж л таараа.

Умэ: Шиао Жун.

Эр: Ар гэрийнхэнд энийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгааг ойлгож байна. Одоо надад өвчнийг нь л хөнгөвчилж өгөхөөс өөр чадах юм үлдсэнгүй.

Умэ: Баярлалаа, эмч ээ. 

Эгч: Чи хаана байсан юм бэ? Тэсэхгүй гэж байна. Эрхтнүүд нь ажиллагаагүй болсон гэж байна. Эгч чинь дотор нь тэвчихийн аргагүй өвдөж байна гэж хэлсэн. Амьсгалж ч чадахгүй байна. Ямар хүчтэй хүн билээ дээ. Ингээд хэвтэрт орчих гэж. Ингэж зовох ёсгүй.

Ж: Тийм ээ.

Эгч: Ингэж зовох ёсгүй.

Ж: Битгий уйл. Битгий уйл. Одоо уйлж байх цаг биш. Эгч сонсчихвол яана... Одоо уйлах цаг биш ээ... Шиао Жун яасан? Тэр ямар байна?

Эгч: Шиао Жун. Тайван байна лээ. би бүр хараад гайхсан.

Ж: Ээж... ээж мэдсэн үү?

Эгч: Хэлээгүй. Сүүлийн үед надаад Би Юн яагаад ирэхгүй байна гээд асуугаад байсан.

Ж: За за за...

************

Дин: Ээж ээ, сэрчихсэн үү? Жаахан ус уучих...

Ээж: Шиао Жун.

Дин: За.

Ээж: Ээждээ хараад өг. Цээжин дотор шингэн юм дугарч байна уу?  

Дин: Үгүй ээ, ээж ээ. хий юм бодох хэрэггүй.

Ээж: Надад сонсогдоод байна.  хөнжил хүнд оргиод байна. амьсгалж чадахгүй байна.

Дин: Би дэлгүүрээс нимгэн хөнжил аваад ирье.

Эр: Ах аа, Жианчэний хурдны зам.    

Дин: Энэ таксийг би зогсоосон.

Эр: Би яараад байна аа.

Дин: Би ч гэсэн  яарч байна.

Эр: Түрүүлж суусных нь.

Дин: Би яарч байна, буу гэж байна.

Эр: Юун сүртэй юм? үхэх гэж яараа  юу? Яаж байна аа? хөөе. Хөөе... Зогс... Ёоёо... яагаад хүн цохиж байгаа юм? Галзуураа юу?  

****************

Умэ: Яаралгүй идээрэй.

Ээж: Цадчихлаа.

Умэ: Дахиад жаахан идчих.

Эгч: Гадаа хүйтэн байна. Умэ.

Умэ: Эгч ээ.

Ж: Бага эгч ээ. бие нь яаж байна? Дээрдэж байна уу?

Ээж: Жиан Хуа дахиад ирээ юу?

Ж: Өнгөрсөн шөнө ирсэн. Таныг сэрээхгүй гээд.

Умэ: Би Юн. Та хэд ярилц: би энийг угаачихаад ирье. Жиан Хуа.

Эгч: Бараг идээгүй байна шд.

Ээж: Идэх хүсэл алга. Жиан Хуа. Наашаа суу. Эгч ээ.

Эгч:: Аан?

Ээж: Намайг өндийлгөөд өгөөч?

Эгч: За.

Ээж: Өнөөдөр.  Шиао Жунийг байгүй байгаа дээр та хоёр хэлэх юм байна. Энэ удаа би эмнэлгээс амьд гарахгүй юм шиг байна.

Эгч: Юу ярьж байгаа юм? Зүгээр байхад. Сайн амраад, хурдан эдгэхээ бод. Дэмий юм бодох хэрэггүй.

Ээж: Би биеэ... сайн мэдэж байна. миний ярихыг эхлээд сонсоодох л доо... Би хоёр юманд санаа зовоод байна. Нэг нь... ээж... нас нь өндөр болсон. Дээр нь зөнөчихсөн. Байнга хүний хараанд байхгүй бол болохгүй. хойшид... би тус болж чадахгүй юм шиг байна. Танд л даатгая...

Эгч: Ойлголоо.

Ээж: Заримдаа... яагаад ч юм, ээжийг азтай гэж бодох юм. хөгшрөөд, ухаан нь орж гараад байгаа ч гэсэн юу болсныг мэдэхгүй өнгөрөх байх. шаналахгүй байх. бас... Шиао Жун. Шиао Жун залуу байна. Ийм юм үзээгүй. Би... цаг нь болохоор хүлээн зөвшөөрөхгүй байх гэж айж байна. тэрнийг сайн харж байгаарай. Бусдыг нь та хоёрт даатгая...

Ж: Эгч ээ. Хэдүүлээ.. ийм юм ярихгүй байя.

Ээж: Зүгээр ээ. Хэлэх юмаа хэлсэн нь дээр.

Ж: Байна уу? Хэн бэ? Би байна...  Юу гэнэ ээ?

Ээж: Эгч ээ. Жиан Хуа. Шанхайд байдаг болохоор завтай үедээ ээж дээр ирж бай гэж сануулж байгаарай.

Эгч: за.

Эр: Цагдаа. Энийг хар. Тэр цохисон. Тэр хүн...

Ц: Болно оо. болно.    Сүртэй юм алга байна. муудалцах хэрэг байсан юм уу?

Эр: Би таксинд ороод суучихсан байсан. намайг чирээд гаргасан.

Ц: Одоо хангалттай. Гэмтэж бэртсэн юм алга л байна шд.

Эр: Миний нүүрийг хар л даа.

Ц: хэн хэн нь зүгээр л тэгээд орхичихооч. Ингэх хэрэг байхгүй биз дээ? Тийм үү?

Ж: Зүгээр үү?

Эр: Гэмтсэн хүн нь би байна.

Ж: Сайн уу. уучлаарай. Гэмтэж бэртээгүй биз? Эмнэлэгт аваачиж үзүүлэх үү?

Ц: Өөрөө хэн билээ?

Ж: Би нагац ах нь байна.

Эр: Нагац ах нь аа? танай дүү...

Ц: за болно оо болно болно. Олон юм ярихаа боль. Хэн хэнийх нь буруу. Тийм биз дээ? Нагац ах нь гэсэн үү?

Ж: Тийм ээ.

Ц: Та хоёр өөрсдөө сайн ярилц.

Ж: Баярлалаа, цагдаа. Эмнэлэгт ээжийнх нь бие их муу байгаа болохоор сэтгэл санаа нь тайван биш байгаа юм.

Эр: Тэглээ гээд хүн зоддог юм уу?

Ж: Ээж нь юу юугүй хүнд байгаа болохоор л...

Эр: Яасан юм?

Ж: Хавдрын эцсийн шатанд орсон. Яаралтай эмнэлэг дээр очихгүй бол болохгүй. Ойлгооч дээ.

Дин: Зөөлөн л дөө. Ямар чанга угзардаг юм. Ингэхээр чинь өвдөнө шдээ.

Ин: Дин Шиао Жун.

Эм: Эрхэм ээ, тайван бай.

Дин: Яаж тайвшрах юм?  Эмч хүн байж мэддэг байлгүй дээ. Эмч хүн ийм байдаг юм уу?

Ин: Болноо. Эмнэлэг дээр байж.

Дин: Чи хараагүй.

Ин: Би харсан.

Дин: Би гомдол гаргана.

Ин: Ойлголоо. Энд олон өвчтөн байгаа. Одоо тайвшир л даа.

Ээж: Шиао Жун.

Дин: манай ээжээс уучлалт гуй. Чамд хэлж байна. Ээж ээ. өвдсөн үү?

Ин: Чихэрлэг юм идшиг. Жаахан ч гэсэн дээрдэнэ.

Дин: Хэрэггүй ээ. идэхгүй.

Ин: Өөрийгөө хар л даа. Бүр ядарчихсан байна. хоол ч идэхгүй. Юм ч уухгүй. Унтахгүй. Бие чинь яаж тэсэх юм?  уур чинь хүрэх нь аргагүй. Жаахан л юм болбол уурлаад... эгчийн санааг зовоогоод...

Дин: Тэвэрье...

Ин: уйлмаар байвал жаахан уйлчих. Уйлчихвал.. дотор чинь онгойно.

Дин: Зүгээр ээ.  би орж ээжид хань болъё.

********************

Дин: Шударга биш байна. Яагаад ингэж амьдрах ёстой юм бэ?

Умэ: Амьдралдн.. зарим хүнд жаргаж... зарим нь нь зовдог. Гэхдээ л үргэлж шударга биш байдаг. Хувь тавилан хүнийг өрөвддөггүй. Зөвхөн тэнцвэрийг хүсдэг өөдгүй хог. Хятадаар бол хувь тавилан хатуу, хэрцгий, зөвхөн тэнцвэрт байдлыг хүсдэг өөдгүй амтан гэсэн утгатай. Хувь тавилан хорвоог сайн, муу гэж хоёр хуваадаг. Зарим нь амар хялбар амьдарч, зарим нь зовж шаналдаг. Энэ бол хувь тавилангийн хувьд тэнцвэртэй байдал... Хойд насандаа сайхан амьдарна аа. Удахгүй эрх чөлөөтэй болно.

Дин: Та хүртэл ээжийг тэсч гарна гэдэгт итгэхгүй байх шив...

Умэ: Ээж чинь маш их өвдөлтийг тэвчиж байгаа. Нэг өдрийг бид нартай хамт өнгөрөөхийн тулд өдөр бүр тэвчиж байгаа. Тийм биз дээ? Надад чамтай ярих юм байна. Аавыгаа ээжтэйгээ уулзуул. Аавд чинь мэдэгдсэн нь дээр байх. Ээждээ харамсах юм битгий үлдээ.

*************

Дин: Сайн байна уу. Фу Чиан хаана байгаа бол?

Эр: Хараагүй юм байна.

Эр: Тэнд байх шиг байсан даа.

Дин: Баярлалаа. Ээж үхэж байна. Миний ээж үхэж байна.

***************

Ээж: Шиао Жун… чамайг дуудаа юу? Ирэх хэрэггүй ээ. Угаасаа үхэж байгаа хүн… чамтай уулзаад яах ч билээ. Буцаад яв даа.

Ф: За...

Ээж: Фу Чиан… Баяртай.  

*******************

Ю: Тэгээд аль дүр нь хуурамч  вэ? Бодит амьдрал дээр мартаад байдаг нь уу? эсвэл ажлаа хийдэг ой сайтай нь уу? Яаралтай хэрэг гараа юу?

Дин: Үгүй ээ. үргэлжлүүл.

Ю: Панхугийн аав манай ажлын багтай холбоо бариад бид нартай видео дуудлагаар холбогдъё гэж хүссэн байна. Хэдүүлээ тэрэнтэй ярилцъя.

Эр: Сайн байна уу. Би гол юмаа шууд ярья... Хүүгийн маань осол Шиао Жунтай холбоотой нь үнэн. Гэхдээ Шиао Жун тийм хэнэггүй хүн биш. Одоо ч тэр аймшигтай ослыг мартаж чадахгүй байгаа. Панхугийн ослоос хойш нэг сарын дараа Панхугийн ээж бид хоёрт тэвчихэд хэцүү байсан. Гэхдээ... Осол Шанхайд болсон. Шүүх хурал, нөхөн төлбөр гээд бүгд Шанхайд хийхээс аргагүй болсон. Өөр арга байгаагүй. Ээж нь гэртээ үлдэж Панхуг харсан. Би шанхай руу явахаас өөр аргагүй болсон. Эхэндээ бид нар жолооч Панхуг дайрсан гэсэн баттай нотлох баримт байгаа гэж бодоод өмгөөлөгч авахгүй байхаар шийдсэн юм. авах мөнгө ч байгаагүй. Гэтэл өмгөөлөгч байхгүй бол шүүхэд өөрсдийн биеэр ослын тухай мэдүүлэг өгөх ёстойг ойлгосон. Тэр иргэний хэрэг байсан болохоор     жолоочийн өмгөөлөгч нь хүссэнээрээ олон дахин гомдол гаргаж, хэргийг эргүүлж, ялыг нь хөнгөлөх боломжтой байсан. Шүүх хурал олон жил ч үргэлжилж магадгүй байсан. Бидэнд өмгөөлөгч байгаагүй. Авахаас аргагүй болсон. Шүүхээс жолоочийг шийтгэхээс өмнө би өмгөөлөгчийн төлбөр олох хэрэгтэй болсон юм. 2007онд... хэдэн арван мянган юань. Тийм амархан олдог мөнгө биш байсан... Шиао Жун хөршүүдээс намайг Шанхай явах гэж байгааг мэдээд туслахаар ирсэн. Эхлээд би тэрнийг үл тоомсорлосон. Гэхдээ тэр дагаад явсан... Би өмгөөлөгчтэй үнийг нь хямдруулахаар ярилцаж байсан юм. ямар ч найдваргүй болчихоод, бууж өгөхдөө тулчихаад байлаа... гэтэл нэг өдөр өмгөөлөгч над руу утасдаа хэн хүн төлбөрийг нь төлсөн гэсэн... би хэн бэ гэж асуусан. Би сүүлд Шиао Жун төлснийг мэдсэн. Зээл авчихсан байсан. Энэ хүүхэд үнэхээр... би “яаж гэж тэгсэн юм. өөрөө оюутан байж. Дараа нь энэ зээлээ яах төлөх юм. Энэнээс болоод өөрөө асуудалд орох юм бол ээж чинь л зовно гээд ” гээд загнасан. Гэтэл ээждээ хэлээгүй, өөрөө өрөө дарчихна гэсэн. Тэр үед л би ээжээсээ хөндийрснийг нь мэдсэн юм... Тэрний ээж Дин Би Юн... манай хөрш байсан хүн. Шиао Жунийг ганцаараа өсгөсөн. Тэрний амьдрал ямар хэцүү байсныг бид бүгд мэднэ... Тэгээд би... энэ хэргээс болж хоёр айл сүйрэх хэрэгтэй гэж үү гэж бодсон. Тэгэхэд Шиао Жун надад зүгээр л эртхэн мөнгө олж, ээждээ тусалмаар байна гэж надад хэлсэн юм. ирээдүй Панхуг ч гэсэн халамжилна гэсэн юм.

Эм: Хань аа.

Эр: За.

Эм: Хоолоо ид ээ.

Эр: За. За. Өнөөдөртөө ингээд дуусгая... баяртай.

29-р анги төгсөв

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home