The Last Goodbye To Mama_28

The Last Goodbye To Mama

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 

Гарчиг: Ээжтэйгээ хийсэн салах ёс/ Ээжтэйгээ хийсэн 99 зүйл 

28-р анги

Ээж:  Шиао Жун. Шиао Жун. Нааш ир. Надад туслаарай. Сүүлийн үед би их хурдан ядраад байх шиг.

Дин: Өглөөнөөс хойш юм идэхгүй гэрийн ажил хийгээд байсан. Би ч гэсэн ядрах л байсан. Та өөрийгөө залуухан охин гэж бодоо юу?

Ээж:  Юу яриад байгаа юм бэ?

Дин: Одооноос гэрийн ажлыг надад даатгачих. Би угаасаа дасгал хийж байхгүй бол болохгүй. Нааш нь өгчих.

Умэ: Өглөөний цай бэлэн боллоо. Би Юн. Цайгаа уу. Би Юн, энийг ид.

Ээж:  Баярлалаа... Зөндөө ажил хийлээ.

Умэ: Хийдэг л юм шд.

Ээж: Өвдчихөөр хэрэггүй амьтан шиг болчих юм.

Дин: Юу яриад байгаа юм бэ? Энэ олон цэцэгнүүдийг хар л аа, бүгд таныг хүлээж байгаа.

Ээж:  Шиао Жун. Орой юу идмээр байна? Ээж нь хийгээд өгье.

Дин: Би өнөөдөр ажлынхантайгаа гарахаар төлөвлөчихсөн. Орой хоол идэхгүй  байх.

Ээж:  Тэгвэл ажлынхантайгаа сайн хөгжилдөөд ав.  

Дин: За.

Өөр нэгэн аялал

Умэ: Яаж байна? Ядарч байна уу? Орж амрах юм уу?

Ээж:  Зүгээр ээ.

Умэ: За. Мартсанаас... Өнөөдөр оройн хоолонд юу идэхээ мэдчихлээ. Би чамд чукариоритой дүпүний шөл хийж өгье. Чотэматтэ/хүлээгээрэй. Загалмай... загалмай загастай дүпүтэй шөл... Миний хийсэн дүпүтэй шөлийг идээд үз.

Ээж:  Загалмай загасттай дүпүтэй шөл гэсэн биз дээ? Загас нь хаана байна аа?

Умэ: Гол дотор байгаа. Би барьж чадаагүй.

Ээж:  Амттай байна. Бүгд дүпүтэй хоол  ч гэсэн бүгд өөр өөр амттай байна. Амттай байна.

Умэ: Чиний хэлдэг үнэн. Дүпү  миний дуртай орц. Дүпү өөрөө амтгүй. Гэхдээ над шиг ахлах тогооч чанасны дараа мартахын аргагүй амттай болдог. Яг амьдрал шиг. Амьдрал адал явдалгүй байж болохгүй. Гэхдээ онцгой нэгэн гарч ирэх юм бол сонирхолтой болдог.

Ээж:  Яг чам шиг.

Умэ: Яг зөв/ со дэснэ.

**************

Дин: Ээж ээ, тангаа уучих. Болгоомжтой уугаарай.

Ээж:  Аймаар гашуун. Уусны дараа ходоод өвдөөд байгаа юм шиг санагдаад байх юм.  

Дин: Сайн эм гашуун байдаг шд.

Ээж:  Ийм удаан эм ууж байхад нөлөөлж байгаа шинж алга. Дахиад мөнгө үрэх хүсэл алга.

Дин: Дахиад нэг хэсэг уугаад үзье. Уухгүй байж болохгүй. Ус уу...

Ээж:  ШиаоЖун. 

Дин: Аан?

Ээж:  Би нэг өвчтөнөөс хөдөө ясны өвчин эмчилдэг сайн эмч байдаг гэж сонссон.

Дин: Хөдөөний эмчид яаж итгэж болох юм бэ? Наад усаа уугаарай.

Умэ: Би Юн.

Ээж:  Аан?

Умэ: Чи тэр эмчтэй уулзмаар байгаа бол... би хамт явъя.

*************

Ин: Эгч ээ. та зүгээр үү?

Ээж:  Зүгээр ээ. Дахиад хэр удаан явах вэ?

Ин: Удахгүй хүрэх ёстой.

Умэ: Ядарч байвал жаахан унтчих.

Ээж:  За...

Ин: Байна уу?

Дин: Байна уу? Чи өнөөдөр оройны ээлжтэй байх аа? Оройн хоол хамт идье.

Ин: Би гадуур явж байна. Эгч, Умэ ах бид гурав хөдөө байдаг эмчтэй уулзахаар явж байна.

Дин: Юун эмч вэ?

Ин: Санаа зовох хэрэггүй.

Дин: Утсаа ээжид өг дөө.

Ин: За за за. Ойлголоо. За...

Дин:  байна уу?

Ээж: Ин И. Шиао Жун уу?

Ин: Тийм.

Ээж: Юу гэж байна?

Ин: Юу ч гээгүй ээ. Эртхэн хариарай гэж байна.

*************

Умэ: Ван эмч ээ. бид нар таны тухай их сонссон. Таныг ясны өвчин эмчилж чаддаг гэсэн. Бид нар танаас тусламж хүсч ирлээ.

Эмч: Өвөг дээдсийн маань жор хүмүүст тус болсон болохоор л тэр. Би зүгээр  л бичиж өгч байгаа юм. Намайг хэтэрхий өндрөөр үнэлэх хэрэггүй. Би ч өөрөө тэгэх дургүй. За, цагаа үрээд юу гэх  вэ? Хэлээч, юу нь өвдсөн билээ?

Ээж:  Би хавдартай. Сүүлийн үед яс маань өвдөөд байдаг боллоо. Эхлээд нуруу өвддөг байсан... одоо заримдаа хавирга маань өвдөөд байх юм. гүнзний амьсгалахаар ч гэсэн...

Эмч: Би... Нөхцөл байдлыг ерөнхийд нь ойлголоо. Ингэвэл яаж байна? өнөөдөр эм бичүүлж аваад, хариад  уугаад үз. Эм нь нөлөөлж байвал дараа дахиад ирээрэй.

Ээж:  За.

Эмч: Судсыг нь бариадахъя.

Ээж:  За.

Умэ: Болгоомжтой. Хүүхдүүд хөөрхөн шүү. Шиао Жун.

Дин: Ээж ээ, санаа зовоочих юм. Ийм орой болчихоод байхад.

Ээж:  Юунд санаа зовсон юм? Ин И, Умэ хоёр хамт байхад. Хоолоо идсэн үү?

Дин: Идсэн. Умэ ах аа, ээжийг оруулаад амраачих тэгэх үү?

Ээж:  Шиао Жун. Ин И өдөржин надтай яваад ядарсан байх. Гэрт нь хүргээд өгчих.

Умэ: Болгоомжтой. Алив...

Дин: Яагаад утсаа тасалж байгаа юм?

Ин: Би ах эгч хоёртой өнөөдөр хөдөө байдаг эмч дээр очсон.

Дин: Дагаад яв... Ин И. Өнөөдөр болсон явдлын талаар надад хэлэх үг байна.      эмчнэлгийн ажилтан байж чи яаж тийм мэргэжлийн бус хүнд итгэж чаддаг байна аа? Болиулах ёстой байтал дагаад явж байдаг.

Ин: Нэмэргүй гэдгийг мэдэж байна. Гэхдээ эгчийн санааг амраах гэсэн мю.

Дин: Ээжид өрөвч сэтгэл хэрэггүй. Эмчилгээ хэрэгтэй байна. Би өдөр болгон эмчлэх арга хайж ядаж байхад, чи... төвөг удаад байх юм.

Ин: Шинжлэх ухаан тусалж чадахгүй бол яах юм?

Дин: Юу гэнэ ээ?

Ин: Дин Шиао Жун. Үхэл, салалттай нүүр тулгарах хэцүү гэдгийг ойлгож байна. Гэхдээ л хэзээ нэгэн цагт нүүр тулахаас аргагүй.

Дин: Тэгж ярихаа боль.... Ээж ээ, тийм худалч, луйварчдад итгэх хэрэггүй.  

Ээж:  Ойлголоо.

Умэ: Би Юн. Шиао Жун. Ээж чинь...

Дин: Умэ ах аа. Таныг миний хэлж байгааг ойлгоосой гэж хүсч байна. Би ээжийгээ эмчлэх гэж баталгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй арга олох гэж хичээж байна. Тийм болохоор та нарыг ийм хэрэггүй юм хийхээ болиосой гэж хүсч байна.

Умэ: За.

Дин: Эртхэн амар.

******************

Умэ: Энэ ээжийн чинь... нууцаар хадгалсан эмнүүд... Би Ин Игээс асуусан. Нойрны эмнүүд.

Дин: Эмнэлэгт байхдаа ясны үсэрхийлэл их өвддөг гэж ээж сонссон юм. аймшигтай өвддөг  гэсэн. Тэрнээс хойш ингэж бодсон юм бол уу? Тэвчихээ боливол энийг залгих гэж байгаа юм бол уу? Дахиад жаахан ч болов хамт байгаа гэсэндээ би өдөр болгон эмчлэх арга олох гэж хичээж байдаг. Гэтэл ээж эдгэрнэ гэсэн итгэл найдвараа алдчихсан байж.

Умэ: Шиао Жун. Бид хоёр ээж чинь биш. Яаж өвдөж шаналж байгааг нь ойлгохгүй. Энийг надад ч бас хэлээгүй. Би ч гэсэн асуугаагүй. Бид нар нэг нэгнээсээ л нууж байна. таагаад л... санаа зовоод л... Тийм болохоор... Ин И... ээжийн чинь сэтгэлийг засах гэсэн юм. хүслийг нь гүйцээж, баярлуулах гэж хичээж байна. Гэтэл чи... тэрнийг буруутгаад байна.

Дин: Яагаад надад хэлээгүй юм бэ?

Умэ: Чи хангалттай ачаа үүрч байгаа. Энийг мэдвэл улам л хүнд болно.

******************

Ээж: Би зах руу өөрөө алхчихна аа. Дугуйгаар хүргэж өгөх хэрэггүй.

Дин: Би таныг шинэ танюан байдаг газар аваачих гэж байна.

Ээж: Чи Танюан идмээр байгаа юм уу? Ээж нь хийгээд өгнө шд. Хэлэхгүй.

Дин: Ээж ээ,би махтай танюанд дуртай. Энэ газрынх их амттай. Та идхээрээ мэднэ ээ. Ээж ээ, зүгээр үү?

Ээж: Зүгээр ээ. зүгээр. Би цахилгаан дугуй унаж чадахаа байх нь. Жаахан л донслохоор өвдөөд байдаг болж. Шиао Жун. Уурлах хэрэггүй. Ээж нь чамд дарамт болмооргүй байна... Ээж нь дугуй унахыг зааж өгснийг санаж байна уу? Ээж нь байнга дэргэд нь байж тусалж чадахгүй. Ээж нь нэг өдөр байхгүй болсон ч гэсэн, аялалын үлдсэн хэсгийг чи өөрөө дуусгах ёстой. Санаа битгий зов.  Зөвхөн ирээдүйг хар. Тэгж байж л ээж нь амар тайван байх болно...

*****************

Ээж: Өнөөдөр Шиао Жун Ин Инийд хоол иднэ гэсэн. Ээж аав хоёр нь Шиао Жунийг юу гэж боддог бол?

Умэ: Шиао Жун.. эелдэг, хариуцлагатай хүүхэд. Таалагдаж л таараа.

Ээж: Ээж аав дээр нь аль эрт очих ёстой байсан юм. энэ хүүхэд бүрэг гэдэг нь. Бас ичимхий. Би олон удаа хэлсэн. Очихгүй байсан юм.

Умэ: Шиао Жун эр хүн. Эрчүүд иймэрхүү зүйл дээр ичимхий байдаг юм. Май.

Ээж: Бид хоёр лийр хувааж болохгүй.

Умэ: Яагаад?

Ээж: “Лийр хуваах” гэдэг үгний дуудллага “салах” гэдэгтэй адилхан сонсогддог юм. Хоёр хүнийг сална гэж байгаа юм шиг. Би чамаас салмааргүй байна.

Умэ: Салахгүй ээ. яасан ч салахгүй. Май. Ингээд... бүгдийг нь чи ид. Хутганаас болгоомжил.

Ээж: За.

Умэ: Болгоомжтой.

Ээж: Амттай байна.

Умэ: Амттай.

****************

Ав: Очилоо. Миний охин.

Дин: Ах аа сайн уу.

Ав: Өө, Шиао Жун ирээ юу. Сайн байна. сайн бйана. Хурдан ор ор ор. Ороод ир. Ороод ир. Эхнэр. Шиао Жун ирлээ.

Эх: За.

Ав: Нааш ир.

Эх: Очилоо.

Ав: Наашаа ор ор.

Эх: За за за.

Дин: Эгч ээ, сайн уу.

Эх: Шиао Жун.

Ав: Тийшээ суу.

Эх: Яг цагаа олж ирлээ. Хоол яг болж байна.

Ин: Ээж ээ.

Эх: Энэ...

Ин: Шиао Жун таны хоол хийх дуртайг мэддэг болохоор үнэтэй юмнууд авчирсан.

Ав: Зүгээр л ирэхэд болох байхад. ёсорхуу юм бэ дээ.

Дин: Зүгээр ээ.

Эх: Манайд бүгд байгаа. Дутуу юм байхгүй. Энийг ээждээ аваачиж өг. Ээжийнх нь биед хэрэгтэй. Би бүр хүн орхоодой бэлдчихсэн байгаа. Тэрийг аяар явахдаа аваад яваарай.

Ав:  Тийм ээ. тийм тийм.

Ин: Шиао Жуны өгч байгаа бэлэг.

Эх: Ээж нь мэднэ ээ. Гэхдээ надаас илүү Шиао Жуний ээжид хэрэгтэй. Ёсорхо хэрэггүй. За юу. Алив. Наадахаа ийш нь тавьчих. Хоолоо идье.

Ав: Тэг. Наанаа тавьчих.

Эх: Ийш нь. Ийш нь.

Ав: Наанаа тавьчих.

Эх: Тавьчих.

Ав: Ийшээ суу. Ийшээ. Шиао Жун. Ийшуу суу. Нааш ир.

Эх: Ийшээ суу суу.

Ав: Эгч чинь өнөөдөр зөндөө хоол хийсэн. Надтай хэдэн хундага ууна шүү.

Эх: Шиао Жун. Энийг идээд үз. Миний хийсэн шарсан гахай.

Дин: За, баярлалаа.

Ин: Ээж ээ. Шиао Жун халуун ногоотой хоолонд муу гэж би хэлсэн шд. Энэ хоолнууд...

Дин: Зүгээр ээ.

Эх: Шиао Жун. Эгч нь Шаншагийн хүн. Чилигүй хоол яаж хийдгийг мэдэхгүй. Би жаахан л хийсэн. Жаахан амт оруулах гээд. Чи амсаад үз. Халуун биш ээ.

Дин: Зүгээр ээ. Идэж чадна. Амттай байна.

Ав: Зүгээр байна уу? Хөөе. Ус ус. Ус аваад өг.

Эх: Шөл. Шөл шөл. Халуун ногоогүй.

Ав: Алив. Шөл уу. шөл... Шөл зүгээр. Халуун ногоогүй. Алив. Хурдан. Шөл уу.

Эх: Зүгээр үү?

Дин: Зүгээр ээ. 

Ав: Шиао Жун, Ин Игийн ээжид битгий уурлаарай. Манайх халуун ногоогүй бол идэж чаддаггүй юм. бүх хоолондоо халуун перц хийгээд сурчихсан юм.

Эх: Тийм ээ.

Дин: Ин Ийг халуун ногоотой хоолонд дуртай гэж мэдээгүй юм байна.

Ав: Чамтай байгаа юм чинь чамайг бодолгүй яах вэ. Чи мэдэхгүй байх. Манай гэрийн хамгийн халуун ногоонд дуртай хүн байхгүй юу.

Эх: Тийм ээ. чамайг бодоод л тэгж байгаа юм. Ин Ийг аав бид хоёр нь багаас нь эрхлүүлчихсэн юм. Манай хоёр талаас Ин И бас хамгийн бага нь. Бүгдээрээ Ин Ийг эрхлүүлсээр байгаад толгой дээрээ гаргачихсан юм. Гэхдээ чамтай байхаараа өөр хүн шиг болчихдог юм. Дээрэлхүүлсэн ч гэсэн бид хоёр юу ч хэлэхгүй. Аав бид хоёр нь хүртэл заримдаа санаа зовоод байдаг юм.

Ав: Тийм ээ.

Ин: Ээж ээ. Дэмий юм яриад. Би хэзээ дээрэлхүүлсэн юм?

Эх: Яасан бэ? Шиао Жунийг гэр бүл гэж бодоод л хэлж байна шд. Гэрийнхнийхээ тухай хэлж өгч байнадаг.

Дин: Эгчийн хэлдэг зөв өө. Надад сайн хэлээд өгөөрэй.

Эх: Шиао Жун. Эгч нь чамайг сайн хүү гэдгийг мэднэ. Тийм биш бол манай Ин И чамд ийм олон жил сайн байхгүй.

Ав: Тийм ээ.

Эх: Ээжийнх нь бие сайнгүй байгааг эгч нь мэдэж байгаа. Чи анхаарлаа хандуулахгүй бол болохгүй. гэхдээ... Ин И охин хүүхэд.

Ав: Тийм ээ.

Эх: Охин хүүхэд нас нь яваад удаан хүлээх  бол хэцүү...

Ин: Ээж ээ. Хоол идэж байхдаа ярих хоол шингэхэд муу. Би ус аваад ирье.

Дин: Баярлалаа.

****************

Ээж: Шиао Жун. Нааш ир. Жимс ид. Ин Игийн ээж аавтай уулзаад ямар байна? Юу гэж байна?

Дин: Юу ч гээгүй ээ. Бид хоёр хурдан гэрлэвэл зүгээр эгж байсан.

Ээж: Санаа зовохоос аргагүй л дээ. Та хоёрын нас ч гэсэн явж байна. Ин Ийг бас бодох хэрэгтэй. Чи эрэгтэй хүн. Үнэнийг хэлэхэд чи аль эрт тодорхой хариу өгөх ёстой байсан юм.

Дин: За.

Ээж: Байна уу. Ин И. Эгч нь байна. Өнөөдөр завтай юу? Гоё харагдаж байна. Энэ ямар байна?

Эм: Энэ загварыг үз дээ.

Ээж: Баярлалаа. Ин И. Энийг зүүгээд үз.

Ин: Би юу?

Ээж: Эгч нь гоёл чимэглэл сонгож сайн мэдэхгүй. Залуус та нар юунд дуртайг мэдэхгүй. Чи өөрөө сонгочих. Эгч нь бэлэглэе.

Ин: Эгч ээ. Ингэх хэрэггүй ээ.  Баярлалаа.

Эм: За.

Ээж: Надад олигтой гоёл зүүлт байдаггүй юм. Өнөөдөр би чамд бэлэг өгөх санаатай энд дагуулж ирсэн юм. Шиао Жун та хоёр хамт байгаад эгч нь их баярлаж явдаг. Эгч нь чамайг бэрээ гэж боддог. Санаа битгий зов. Эгч нь сайхан хурим хийж өгнө өө. Хүнээс дутахгүй хурим хийнэ.

Ин: Эгч ээ. Дин Шиао Жун танд юм хэлсэн юм уу? надад  Дин Шиао Жун байхад л болно.

Ээж:  Чи одоохондоо ойлгохгүй. Ээж аав хоёр нь чамайг өсгөх гэж зөндөө хичээсэн. Ин И. Боломжтой бол хоёр гэрээрээ уулзаж байгаад, бөөндөө хоол идье.  Чи юу гэж бодож байна?

*****************

Ээж: Юмнуудаа мартав аа. бүгдийг нь аваарай.

Умэ: Би очиж болох юм уу?

Ээж: Хамт яв аа. бүгдээрээ чамайг танина.

Эх: Шиао Жуний ээж ээ. Бие нь гайгүй юу?

Ээж: Гайгүй ээ. Эмнэлгээс гарснаас хойш гэртээ амарч байгаа.  Цэцэг навч эргэлдүүлээд, хааяа нэг гадуур алхчихаад л байж байна.

Ав: Бид нарын насан дээр биеэ бодож байхгүй бол болохгүй. Хүүхдүүдийнхээ санааг зовоохгүй байвал болох нь тэр. Тийм ээ?

Ээж: Тийм ээ.

Ав: Шиао Жун ч гэсэн тогтсон ажилтай. Хүмүүст хүндлэгдсэн багш болсон. Санаа зовох юм алга.

Ээж: Тийм ээ.

Дин: Хоол бэлэн болчихлоо. Хоолоо идэнгээ ярилцъя.

Бүгд: За. Тэгье.

Ээж: Тэгье.

Умэ: Ийшээ...

Эх: Суу.

Дин: Ийшээ суучих.

Эх: Ямар их юм бэлдээ вэ?

Ээж: Их биш ээ. их биш. Өнөөдөр хэдүүлээ уулзаж, хоол идэхээр болсон болохоор баяртай байна. Би  дарс ууж болохгүй болохоор цайгаар орлуулчихъя. Үнэнийг хэлэхэд өнөөдөр уулзъя гэсэн шалтгаан нь хоёр хүүхдийн талаар ярих гэсэн юм. Энэ хоёр уулздаг болоод овоо удчихлаа. Уг нь би аль эрт очих ёстой байсан юм. Даанч өвдсөнөөс болоод оройтчихлоо. Ин И надад их таалагддаг. Намайг эмнэлэгт байхад бас надад их тус болсон. Ин И манай Шиао Жунтай гэрлэхийг зөвшөөрвөл би сайн харж хандана аа. Манайх хөрөнгө мөнгөтэй айл биш ч гэсэн аль болох юмаар дутаахгүй, сайн харж халамжилна аа.

Ав: Шиао Жуний ээж ээ. манайх ч гэсэн хөрөнгө мөнгөтэй айл биш ээ. Гэхдээ ганц охинтой. Тийм болохоор энэ хоёрыг гэрлэнэ гэвэл хамаг чадлаараа туслалгүй яах вэ.

Эх: Тийм ээ.

Ав: За. Нэгэнт ойлголцсон болохоор өөр яриад байх юм алга. Хурдан бэлдэх хэрэгтэй.

Ээж: Баярлалаа, баярлалаа.

Умэ: Хүүхдийнхээ төлөө тулгая.

Ав: Тэгэлгүй яах вэ. тэгэлгүй яах вэ. Хүүхдийнхээ  төлөө.

****************

Ээж: Чи багаасаа л ээжийгээ дагаад явдаг байсан. Хаана ч очсон гэсэн одоо хүртэл бид хэд түрээсийн байранд амьдарч байна. Бид хоёр өөрийн гэсэн байртай байж үзээгүй. Энэ ээжийнх нь өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан хадгаламж. Ээж нь чамайг өөрийн гэсэн байртай болоосой гэж хүсч байна.

Дин: Ээж ээ, би яаж энэ мөнгийг авах юм бэ? Энэ мөнгийг хуримтлуулах гэж та олон жил ажилласан. Энийг авбал би боловсролгүй, ажилгүй, чадваргүй хүнээс ялгаагүй.

Ээж: Ээж нь чиний ирээдүй сайхан байгаасай гэж хүсч байна. Ээжийнхээ энэ мөрөөдлийг биелүүлээд өгчих л дөө. Тэгэх үү?

Дин: Дахиад л дэмий юм яриад уналаа. Хүн амьд байгаа цагт түүх дуусахгүй. Их олон боломж хүлээж байгаа. Та зүгээр болно оо. бид хоёрыг их урт аялал хүлээж байгаа.

Ээж: Мэднэ ээ. за яах вэ. Ээждээ байр өгч байна гээд бодчих. Тэгэх үү?

****************

Эр: Энэ К загвар. 136м2, 4 унтлагын өрөөтэй. Хоёр зочны өрөөтэй. Хоёр угаалгын өрөөтэй. Яг одоогоор манай хамгийн өндөр борлуулалттай байгаа байр.

Дин: За.

Эр: Хэдүүлээ тэнд очиж үзье. 

Ээж: За.

Эр: Эгч ээ, энэ манай бас нэг өөр загвар. Энэ хотхоныг хар даа. өмнөд болон хойд гэж хоёр хэсэгт хуваагдаж байгаа. Өмнөд хэсэгт нь өндөр барилгууд байгаа. Хойд хэсэгт нь хувийн байшингууд байгаа. Тэр 12-р байрыг хар даа. бид нар яг одоо энд байна. Энэ 19-р байр. Түрүүн миний харуулж байсан загвар. Энийг хар даа. Түрүүн миний харуулсан К загвар байгаа юм. Байшингийн урд болон ард талаас нь орж болно. Зүүн урд болон зүүн хойд хэсэгт нь хоёрхон байр үлдчихээд байгаа.

Ээж: Энэ хотхон давгүй юм шиг байна. Орчин нь ч сайхан юм. Дээр нь цэцэрлэг, сургуультай юм байна. Шиао Жун, Ин И хоёр хүүхэдтэй болбол амар.

Умэ: Сайхан байр байна. Гэхдээ нэг асуудал байна. Багаар бодоход зургаан сарын дараа нүүж орж болно. Дээр нь дотор засал хийгээд, будагнуудыг нь хаттал хүлээх хэрэгтэй. Тэгвэл дахиад хүлээх хэрэгтэй болно. Би Юн. Ядарч байна уу? ядарч байвал харьж амаръя.

Ээж: Жаахан ядарч байна. Шиао Жун. Ин И. Та хоёр үргэлжлүүлээд байраа үз. Бид хоёр хариад амарч байя.

Ин: Эгч ээ. байр авах чухал хэрэг болохоор та шийдсэн нь дээр байх.

Ээж: Та хоёрт таалагдвал болох нь тэр. Та хоёр амьдрах юм чинь.

Дин: Ээж ээ. Хамт амьдарна шд.

Эр: Эгч ээ. Би сая менежертэйгээ ярилцсан. Таны сонирхоод байсан байрыг найман хувиар хямдруулж болно гэж байна.

Дин: Баригдаж дуусаагүй байр авахгүй ээ. Айл амьдарч байсан ч хамаагүй бэлэн байр байхгүй биз? Бид нар хурдан нүүж ормоор байна.

Умэ: Би Юн. Угаалгын өрөө нь том юм байна.  

Ээж: Тийм байна. гэрэл, бас агааржуулалт сайтай юм байна. Энэ унтлагын өрөө байх.

Умэ: Би Юн. Нүүж орохоороо  энд нэг шүүгээ  эсвэл зурагт тавьбал ямар вэ?

Ээж: Зай нь болох юм байна. Овоо зайтай юм байна. Гал тогоо. Энэ ажлын өрөө байх.

Умэ: Тийм ээ.

Ээж: Эндээс хашаа руу харж болж байна.

Умэ: Чи юу гэж бодож байна?

Ээж: Таалагдаж байна. байхгүй юм алга.

Умэ: Би ч гэсэн тэгж бодож байна.

Эр: Энд цэцэг тарьж болно.

Ээж: Тэр хоёр юу гэх нь вэ?

Эр: Энэ өрөө шилэн болохоор нар сайн тусна.

Ээж: Ямар байна?%

Дин: Давгүй юм байна.

Умэ: Боломжийн гэж бодож байна.

Эр: энд сандал ширээ тавиад кофегоо уугаад суухад болно.

Ээж: Ин И. Таалагдаж байна уу?

****************

Умэ: Шиао Жун.

Дин: За, ах аа.

Умэ: Юу болоо вэ?

Дин: Юу ч биш ээ. Ээж энэ байшинг яаж авч өгснийг бодохоор сэтгэл хүнд байна. Ээж энэ их мөнгийг хэзээнээс хадгалж эхэлснийг ч мэдэхгүй байна. энийг цуглуулахын тулд ямар их хичээж ажилласныг төсөөлж ч чадахгүй байна. энэ мөнгийг цуглуулахын тулд хичнээн ажил хийсэн бол. Хөлс, нулимсаа дуслуулан байж цуглуулсан байж таараа. Тэр үед намайг л бодож байсан байх. Намайг бодоод ганц ч мөнгө илүү үрж чаддаггүй байсан байх.

Умэ: Шиао Жун. Ээжийнхээ хичээнгүйлэн цуглуулсан мөнгийг авах хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ ингэж бодоод үз. Ээж чинь энэ мөнгийг чамд байх авч өгөх гэж цуглуулсан. Одоо бүгдээрээ таалагдсан байраа авсан болохоор ээж чинь жаргалтай байгаа. Хүүдээ ийм том юм авч өгсөн чадсан болохоор тэр... Ээжийн чинь хичээл зүтгэл талаар болсонгүй. Чи мэдээгүй байх. ээж чинь өвдсөнөөсөө хойш чамд дарамт болж байна гэж боддог байсан. Сүүлийн хэд хоног ямар байсныг нь харсан биз дээ? Хамаагүй сэргэлэн байгаа. Тус болж чадсан гэж бодоод л тэр. Ойлгож байна уу?

Дин: За..

**************

Дин: Энэ зургийг хаана өлгөх вэ?

Ин: Томыг нь тэр голд нь. Ингээд...

Умэ:. Хүн байна уу? Ин И.

И: Умэ ах аа.

Умэ: Шиао Жун.

Ин: Эгч ээ.

Ээж: Юмаа янзалж байна уу?

Ин: Тийм.

Ээж: Тавилга нь ирчихсэн үү?

Ин: Ирчихсэн.

Ээж: Таалагдаж байна уу?

Ин: Таалагдаж байна. Шиао Жун бид хоёр зургаа өлгөх гэж байсан юм.  Буйдангийн уутыг авчих... Эгч ээ. Хар даа. Шиао жун бид хоёр хэдэн дэлгүүр хэсч байгаад энэ буйданг сонгосон. Суугаад үз.

Умэ: Суугаад үз. Болгоомжтой. Ямар байна?  

Ээж: тухтай юм аа. Сайхан байна.

Дин: Ээж ээ. би бодож үзсэн. Хэдүүлээ цгаан сараас өмнө нүүж ирье. Тэгээд цагаан сараар эндээ баярлая.

Ээж: Би хуучин байшиндаа амьдраад сурчихсан болохоор...

Дин:Тэгж болохгүй ээ. Та ирэхгүй бол би ирэхгүй.

Ин: Харин тийм. Эгч ээ. Та ирж байж л энэ гэр бүтэн болно шд.

Ээж: За за за. Тэгвэл хурдан юмаа янзалъя. Цагаан сараас өмнө нүүж ирье.

Ин: За...

Ээж:  Яана гэнэ ээ. наашаа хүрээд ир. Хүрээд ир. Нааш ир... Хүрээд ир... барина даа.

Эм: За, нааш ир. Нааш ир...

Эр: Цэргүүд сайхан харагдаж байна.

Эм: Тэр самар ид. Самар.

Эр: Өөрөө аваад ид.

Эр: Дин эгч ээ.  нүүж байгаа юм уу?

Ээж:. Тийм ээ

Эр: Ирж байгаарай.

Ээж: Тэгнэ ээ. Баяртай.

Эр: Дин эгч ээ, баяртай.

Ээж: Баяртай. Баяртай.

Эр: Ирж байгаарай.

Эм: Завтай үедээ ирж байгаарай даа. алив. Болгоомжтой.

Ээж: Баярлалаа.

Эм: Болгоомжтой.

Дин: Сайн сууж байгаарай.

Эм: Чамайг санах байх даа.

Дин: Баяртай.

Эм: Шиао Жун. Нааш ир... энийг аваад яв.

Дин: Ямар их юм бэ. Баярлалаа.

Эм: Зүгээр ээ. баяртай.

Эм: Дин эгч ээ, баяртай.

Ээж: Баяртай.

Эм эр: баяртай. \

Эм: Баяртай.

Ээж: Сайн сууж байгаарай.

Эм: Шиао Жун баяртай.

Эм: Баяртай. Баяртай.

*************

Ю: Хэрвээ хуучин байшиндаа үлдэж, хэлж байгаа шигээ даруу амьдрахыг хүссэн бол, бас Ин Ийг үнэхээр чухал хүн гэж бодсон бол яагаад гэрлэхгүй тэгж их удсан юм?

Дин: Үнэнийг хэлэхэд ээж бид хоёрыг гэрлэхийг хүссэн. Гэхдээ надад буруу санагдсан. Ээжийн сүүлчийн хүслийг биелүүлэхийн тулд, санааг нь амраахын яаран гэрлэж байгаа юм шиг. Тэрийг ашиглаад ээжийг жаахан ч гэсэн удаан байгаасай гэж хүссэн юм. Тэр үед Жиантай холбоотой нэг юм болсон. Панху осолд ороод 200мянган юаний өртэй болчихсон.  Жар хүрч байгаа ээж аав хоёр нь тэр өрийг нь төлж чадахгүй байсан юм. би зохиол бичиж олсон мөнгөөрөө тэрний өрийг төрсөн. Тэгээд би мөнгөгүй болчихсон. Өөрийгөө Ин Итэй гэрлэх эрхгүй гэж бодсон.

Ин: Чи... бардам гэдэг нь. Би тийм олон боломж өгч байхад, юу болоод байгаагаа ч хэлэхгүй. Чамайг ингээд байвал хүмүүс хүн чанаргүй гэж хэлнэ шүү. Шиао Жун ээжийнхээ үгэнд улам ордог болсон. “Мама бой” гэдэг шиг л болсон. Гэхдээ... ээжийгээ асрахын тулд бүгдийг нь чимээгүйхэн хийдэг. Тэр үед би энэ хүнийг өөрийн болгох хэрэгтэй, яасан ч алдаж болохгүй гэж бодсон юм.

Ю: Эрэгтэй хүн илүү өндөрт тэмүүлэх хэрэгтэй.

Ин: Гэр бүлээ авч чадахгүй бол яаж эр хүн байх юм?

Ю: Эцэст нь өвчтэй ээжээрээ байр авахуулж, хуримаа хийлгэсэн юм шив?

Дин: Тийм ээ.

Ин: Танай ээжид эрүүл мэндийн даатгал байдаг уу?

Ю: Байгаа.

Ин: Шиао Жуний ээжид байгаагүй. Тэр мөнгийг эмчилгээндээ хэрэглэх гэж байсан юм. Мөнгөө дуусвал эмчилгээгээ зогсооно гэдэг байсан. Шиао Жун нууцаар үнэмлэхийг нь аваад картных нь нууц үгийг өөрчилчихсөн. Тэр мөнгийг хэрэглүүлэхгүйн тулд.

Ю: та хоёрт байр авах мөнгө үлдэнэ гэж үү?

Ин: Ингэхэд чи өдөр болгон ямар хүмүүстэй уулздаг юм? яагаад дандаа хүнийг муугаар боддог юм? Дин Шиао Жун өдөр нь сургуульд багшилж, шөнийн цагаар нууц нэр ашиглаж гурван зоихол бичдэг байсан. Амралтын өдрөөрөөө уран зохиол сонирхдог хүмүүст бас хичээл заадаг. Ээжийнхээ эмчилгээний мөнгийг өөрөө төлөх гэж тэр.

Ю: Та нарт ашигтай байсан. Байр нь та хоёрынх болсон болохоор юу хүссэнээ ярьж болно. Үхсэн хүн угаасаа юм хэлэх биш.

Дин:Биелүүлж амжаагүй хүсэл байсан юм.

28-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home