The Last Goodbye To Mama_27

The Last Goodbye To Mama

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 

Гарчиг: Ээжтэйгээ хийсэн салах ёс/ Ээжтэйгээ хийсэн 99 зүйл 

27-р анги

Эмээ: Шиао Жун. Хурдлаарай. Эмээгээсээ хоцорч болохгүй.        

1991он, Хойд Жианху.

Эмээ: Манай Шиао Жун том болжээ. Эмээгийнхээ ажилд тусалдаг болсон байна. Хараад байгаарай.

Дин: Хурдан том болмоор байна. Том болчихвол олон юм хийдэг болно.

Эмээ: Өндөр бас том болно оо. Эмээгийн сайн хүү.

Эм: Сайн уу.      

Эмээ: Сайн уу.

Дин: Эмээ. Энэ зай цэнэгтэй байна.

Эмээ: Шиао Жун сайн байна. Оруулаад тавьчих.

Дин: За эмээ. Эмээ, утсаа сүвлэж чадахгүй байгаа юм уу?

Эмээ: Тийм ээ. эмээ нь хөгширөөд харахаа байж. Сүвлэж чадахгүй байна.

Дин: Эмээ, жаахан зүүн тийшээ.

Эмээ: за.  Зүүн тийшээ.

Дин: Дахиад жаахан зүүн тийшээ.

Эмээ: Дахиад зүүн тийшээ.

Дин: Үгүй ээ. жаахан баруун тийшээ.

Эмээ: Баруун уу?

Дин: Дахиад жаахан баруун.

Эмээ: Шиао Жун. Эмээгээр тоглоод байгаа юм уу?

Дин: Үгүй ээ.

Эмээ: Чамайг дээ... алгадаад өгье л дөө. Алгадаад өгье. Алгадаад өгье.

Алдагдсан дурсамжууд.

Эмээ: Чамайг даа...

Эр: Одоо зүгээр бол ордог юм билүү.

Эр: Тусламж хэрэгтэй бол хэлээрэй.

Эм: Баярлалаа.

Эр: Ли ах аа баярлалаа.

Эгч:  Болгоомжтой яваарай. Гаргаж өгч чадахгүй нь.

Эр: Ли, баярлалаа.

Эгч: Балрах шахлаа. Эгч бүр хөгширсөн байна. Муу юм болсон бол яана?

Эр: Харин тийм ээ. хэлээд юу гэх вэ.

Эр: Хөгшин хүнийг сайн харж байхгүй бол болохгүй юм байна.

Эгч: Ээж ээ, та хаачсан юм бэ? Плиткээ асаалттай орхиод, тогоо чинь шатчихсан байна.

Эмээ: Тогоо шатчихсан?

Эгч: Би танд хэлсэн шдээ. Санахгүй байвал дэвтэр дээрээ бичээд харж бай гэж.

Эр: Яг үнэн.

Эмээ: Ногоо авахаар явахдаа бичих болж байна уу? жорлон орохдоо хүртэл бичих юм уу?

Эгч: Тэр чухал биш ээ. Гал тогоондоо плиткээ унтраа гээд биччих л дээ. Загнаагүй байхад өөдөөс уурлаад байх юм.   

Ах: Ороод жаахан амарчих.

Эмээ: Хөөе. Миний сүмс хааччихав аа? миний сүмс.

Ах: ээж ээ, ээж ээж. Би яваад ирье. Би явъя.

Эгч: Би аваад ирье. Бид хоёр аваад ирье.

Ах: Та ороод амарч бай.

Эгч: Уучлаарай.

Ах: Төвөг удсанд уучлаарай.

Эр: Сайн анзаарч байгаарай.

Ах: за за. Тэгнэ ээ. тэгнэ.

Эм: Зүгээр байгаа нь яамай даа.

Эм: Бид хэд явлаа шүү. 

Ах: Баярлалаа баярлалаа. Болгоомжтой яваарай. Баярласан шүү.

Эр эм: За за.

Ах: За.

Эгч: Ээж зүгээр ээ. Гал тогоо нь л тортог болчихсон. Фан Му бид хоёр цэвэрлэчихээд ирсэн.

Ээж: Эгч ээ. ээжийг эмнэлэгт үзүүлье.

Эгч: Хөгшрөөд л тэгж байгаа юм.  Ээжийн насны хүмүүс юм мартах чинь байдаг л юм. эмчид үзүүлэх шаардлагагүй.

Ээж: Ээж альцхаймертай байж магадгүй.

Эр: Энэ баллуур... түлхүүр... бал... Та цээжилчихсэн үү?

Эмээ: Цээжилчихлээ.

Эр: Тэгвэл юу юу хэлснийг нэг хэлээдэх дээ.

Эмээ: Баллуур. Түлхүүр... бал.

Эр: Сайн байна. Жаахан байж байгаад дахиад асууна аа. Мартсанаас... эмээ, зуугаас долоог хасвал хэд вэ?

Эмээ: Зуугаас долоог хасвал? Зуугаас долоог хасна...

Эр: Эмээ, яарах хэрэггүй. Сайн бод...

Эмээ: Би уг нь мэддэг юм даа. зуугаас долоог хасахаар...

Эр: Эмээ... ингэе... Түрүүн би танд гурван юмны нэр хэлсэн. Та санаж байна уу?

Эмээ: Гурван юмны нэр хэлээгүй дээ.

***************

Ээж: Хүлээж байгаарай.

Эмээ: За. Зөөлөн.

Ээж: Гэртээ ирчихлээ.

Эмээ: Би өөрөө явчихна аа. Би өөрөө гэрээ олчихно.

Ээж: Ээж ээ.

Эмээ: Би гэрээ мэднэ. Манай гэр тэр байна.

Ах: Ээж ээ. Суучих.

Эмээ: За.

Ах: Ээж ээ. Гал тогооны өрөөнд хоол бэлдчихсэн байгаа. Хэдүүлээ энд хоолоо иднэ. Би дэлгүүр яваад юм аваад ирье, за юу? Хүлээж байгаарай.

Эмээ: За.

Ах: би удахгүй ээ. харж байгаарай.

Эгч: Яв яв.

Эмээ: За.

Ээж: Ээж насаараа бараг өвдөж үзээгүй. Яагаад альцхаймер тусчихдаг байна аа?

Эгч: Чамайг эмнэлэгт байхад бид нар бүгд завгүй байсан. Ээж ганцаараа амьдардаг. Надаас л боллоо. Би яагаад эртхэн анзаараагүй юм бол оо? Ийм хурдан дордчихно гэж бодсонгүй.

Ээж: Намайг өвдсөнөөс болсон байж магадгүй. Ярьдаггүй ч гэсэн, санаа нь зовдог байсан.

Эгч: Тэгж ярих хэрэггүй. Жиан Хуагаас болж байгаа юм. Ээж хүүгээсээ өөр хүн мэддэггүй. Ач хүүтэй болохыг хүсдэг байсан. Гэтэл Жиан Хуа ээжид хүүхэдтэй болохгүй гэж хэлсэн гэсэн. Ээж уурлах нь аргагүй шд. Залгаад нэг сайн загнадаг юм билүү.

Ээж: Одоохондоо хэлэх хэрэггүй. Мэргэжил дээшлүүлэх шалгалт өгөх гээд бэлдэж байгаа. Шалгалтаа өгснийх нь дараа хэл. Хэдүүлээ нэг юм бодож олъё. Ээж ийм байдалтай болчихлоо, одоо яавал дээр вэ?

Эгч: Байгаа байдлыг нь харвал... дэргэд нь байнга хүн байхгүй бол болохгүй байх. Фан Му сарын дараа тэтгэвэртээ гарна. Эртхэн тэтгэвэртээ гар гэж хэлье. Би ч гэсэн хоолны газарт байнга байх шаардлагагүй. Ээж надтай байна биз.

Ээж: Эгч ээ.  Хэрэггүй ээ. Хүргэн ах сарын дараа тэтгэвэртээ гарна. Төвөг удах хэрэггүй. Би ээжийг харж байя.

Эгч: Чи өөрөө л биеэ бод. Энд санаа зовоод байлгүй Умэтэй хамт Япон руу яв. Эндхийг надад даатгачих.

Ээж: Зүгээр ээ. Би өөрөө харъя. Умэ энд байгаа үедээ надад тусалж болно. Япон руу дараа хэзээ ч явж болно. Зүгээр ээ. Тэгж шийдье.

Ах: Ээж ээ, үгэнд ор л доо. Суугаад хүлээж бай.

Эмээ: Юун амрах вэ? би ядраагүй байна. Чи орж амар. Та хоёр хурдан амар. Юу болох нь энэ вэ? Чи хоол хийж мэддэг юм уу? Хурдан ийшээ болоод харж бай.

Ээж: Хоол хийж чадалгүй яах вэ дээ.

Эмээ: Алив холд. Наанаа зогсоод харж бай. Ийм том болчихоод... Хоол хийж сурахгүй бол нөхөр олдохгүй шүү. Тэгвэл ичмээр биз дээ? Харж бай... Ногоон шошийг ингэж шардаг юм. Жаахан давс хийгээд...

Ээж: Ээж ээ, та сая давс хийчихсэн шд.

Эмээ: Хэзээ хийсэн юм. Дуугүй л харж бай.  Жаахан сой соус хийгээд... Ногоон шошийг жаахан удаан шарах хэрэгтэй. Харав уу? Өнгө нь сайхан харагдаж байгаа биз дээ... Чи дүүгээ харахгүй ширээний дэргэд юу хийж байгаа юм? Эмэгтэй хүүхэд байж, байж байгааг нь.

Ээж: Дүү унтчихсан.

Эгч: Ээж ээ, хийсэн хоолоо хар даа. Дарсан луувангийн навс. Дарсан луувангийн хальс.

Эмээ: Идвэл ид, боливол боль. Хоол голоод байгаа юм уу? Хэн чамайг тэжээж байгааг битгий март. Миний тавганд хийх хэрэггүй. Би дүүд чинь жаахан чихэртэй зутан хийгээдэхье. Хөөе. Элсэн чихрийн тал нь алга болчихсон байна. Хэний хийсэн хэрэг вэ?

Ээж: Мэдэхгүй ээ.

Эмээ: Хэн бэ?

Эгч: Ээж ээ. Би жаахан сироп хийсэн юм.

Эмээ: Чи сиропоор яадаг юм?

Эгч: Чихрээр бүрсэн жимс хийж сурах гээд. Надад хүн зааж өгсөн юм. Өвөл тэгж хийгээд зараад мөнгө олдог гэсэн.

Эмээ: Тэгээд хийсэн юм чинь хаана байна?

Эгч: Би түлчихсэн.

Эмээ: Хэрэггүй амьтан. Чамайг алаад хаячихъя л даа.

Ээж: Ээж ээ.

Эмээ:  Хэрэггүй амьтан...

Эгч: Ээж ээ. Ээж ээ, уучлаарай. Миний буруу.

Ээж: Ээж ээ.

Эмээ:Хэрэггүй амьтан. Алаад хаячихъя.

Ээж: Эгч ээ. эгч ээ.

Эгч: Аан?

Ээж: Чимээ гараад байна.

Эгч: Хулгайч юм бол уу? Хөөе. Битгий гар аа. аюултай. Зэвсэгтэй байвал яах юм бэ?

Ээж: хулгайч мөн бол баригдахаас айна шдээ.

Эмээ: Юу болоод байгаа юм?

Ээж: Юу ч биш ээ. Золбин муур юм байлгүй.

Эмээ: Юу ч болоогүй байхад сүржигнээд. Аяархан бай. Дүүгээ битгий сэрээчих.

Эгч: Ороод ир... Би хэлээ биз дээ. Ээж хүүдээ илүү хайртай гэж. Бид нар юу ч хийсэн тоохгүй. Дүүгээс өөр хэнийх ч тоохгүй.

Ээж: Ээж тийм хүн биш ээ. Аав хүүтэй болохыг хүсдэг байсан. Ээж олон жилийн дараа арай гэж хүү гаргасан болохоор хайрлалгүй яах вэ дээ.

Эгч: Чи юу ч мэдэхгүй байна. Тэр үед дахиад охин төрүүлснээ мэдээд зөндөө уурласан. Хаа сайгүй хүүтэй болох арга хайдаг байсан. Бүр худлаа жоронд итгэж уугаад өвдөж байсан юм чинь. Бид хоёрыг өсгөж байгаад, тэгж удаан хүссэн хүү төрүүлсэн болохоор аав хүүгээ өсгөхийн тулд хот руу ажил хийхээр явсан. Би хүртэл дэлгүүрт ажиллаж байгаа. Бид нараас  илүү хүүдээ хайртай нь тодорхой байхад.

Ээж:  Эгч ээ. Би их сургуульд орохоороо би танд тусална аа.

Эгч: Тэгээрэй. Элсэлтийн шалгалтандаа л сайн бэлд. Бусад нь ч яах вэ. За за за. Хурдан унт. Унт.

****************  

Эмээ: Аав чинь энд байсан бол аштай юу.

Ээж: Ээж ээ. Аавыг санаад байгаа юм уу?

Эмээ: Би айлын дунд хүүхэд байсан. Дээрээ ахтай, доороо эрэгтэй дүүтэй байсан. Тэрнээс болоод би хэцүүхэн амьдралтай байсан. Аав уурлах болгондоо намайг бүсээрээ ороолгодог байсан. Уйлах тусам улам чанга ороолгоно. Ээж намайг сургуульд явуулдаггүй байсан. Би 19 хүрчихээд үсэг мэддэггүй байлаа. Нэрээ ч бичиж чаддаггүй байлаа. Нэг удаа... нэг хүн намайг аавд чинь санал болгосон гэсэн. Өвөө чинь сэтгэцийн өвчтэй байсан юм. Хүүхдүүдэд өвлөгдөх вий гэж айдаг байсан. Би... сайхан сэтгэлтэй бол болох нь тэр гэж хэлсэн юм...

Ээж: Ээж ээ. Босоод ир... Энэ сандал дээр удаан суувал тухгүй. Болгоомжтой. Босоорой. Тухтай сандал дээр суу.

Эмээ: Аав чинь сайн хүн байсан. Бүх насаараа шулуун шударга амьдарсан.  Ганц ч удаа хараал хэлж үзээгүй. Архи уухгүй, тамхи татахгүй. Гэр бүлээ тэжээх гэж үүр цайхаас шөнө дөл болтол ажиллана. Хүүтэй болохыг хүсдэг байсан. Би хүү төрүүлж.... удам угсааг нь залгуулж өгөхгүй бол... аавын чинь нүүрийг харах эрхгүй болно.

Ээж: Ээж ээ. Бүгд өнгөрсөн хэрэг шдээ.  Одоо өнгөрснийг бодох хэрэггүй. Та Жиан Хуаг төрүүлсэн шд. Жиан Хуа одоо сайхан амьдарч байна. Гэр бүлээрээ амар тайван сайхан л амьдарч байна.

Эмээ: Амралтын өдөр хурдан болоосой. Аав чинь ирнэ гэсэн. Хотоос чавгатай бялуу авчирч өгнө гэсэн. Сайн нуух юм шүү. Тэгэхгүй бол эгч чинь цадахаа мэдэхгүй бүгдийг нь идчихнэ.

****************

Дин: Эмээ. Эмээ.

Ээж: Шиао Жун.

Дин: Ээж ээ.

Ээж: Ин И, ирчихсэн үү.

Дин: Хөнжлөөр яах гэж байгаа юм?

Ээж: Эмээ нь өнгөрсөн шөнө дахиад орондоо шээчихсэн. Хөнжлийг нь хатаахаас.

Ин: Эгч ээ, бид хоёр өлгөчихье.

Ээж: Шиао Жун. Бид хоёр хийчихье. Чи эмээ дээрээ оч.

Дин: Эмээ, би ирлээ. Таны дуртай чавгатай жигнэмэг авчирсан.

Эмээ: Сайн уу. сайн уу. Баярлалаа. Баярлалаа.

Дин: Эмээ, намайг танихгүй байгаа юм уу?

Эмээ: Үгүй ээ, танихгүй байна.

Дин: Шиао Жун байна. Таны зээ хүү.

Эмээ:  Зээ хүү? Зээ хүү? Зээ хүү?

Эм: Өнөөдөр өдөр шөнө тэнцдэг өдөр. Өнөөдрөөс нар буцна гэсэн үг. Дэлхийн бөмбөрцөгийн хойд хэсэгт  жилийн хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болно гэсэн үг. Өнөөдрөөс зуны хамгийн халуун өдрүүд ирэх болно. Удахгүй бас халуун бороотой өдрүүд айсуй. Өнөөдөр манай хотод нарлаг сайхан өдөр болж байна. 32 хэм хүртэл хална. Агаарын доод хэм 26 байх бөгөөд зүүн өмнө зүгээс зөөлөн салхи салхилна. Наршихгүйн тулд болгоомжтой байгаарай.

Эмээ: Шиао Жун. Яагаад зогьсоод байгаа юм бэ?

Дин: Эмээ, мэдэхгүй ээ.

Эмээ: За яах вэ. алив... Эмээ нь түүх ярьж өгье. Алив... Ингээд суучих.        Радиогоо унтраачихъя. За. Ихээ өндөр уул байж гэнэ ээ. Тэр уулан дээр нэг сүм байдаг байж. Тэр сүмд хөгшин лам амьдардаг байжээ. Тэгээд бяцхан ламд түүр ярьж өгч гэнэ ээ. Зогьсохоо больчихсон уу?

Дин: Эмээ, нээрээ больчихлоо. Та мундаг юм аа.

Эмээ: Манай Шиао Жун мундаг шүү.

Дин: Эмээ. Энийг  гэсэн мөнгөөр зарж болох уу?

Эмээ: Болно оо. болно.

Дин: Эмээ, би барьж байя.

Эмээ: За тэг. Шиао Жун сайн хүү шүү. За...

Эр: 5кг болж байна. 80мөнгө.

Эмээ: За...

Эр: Май. Лиу эзэгтэй, таны мөнгө.

Эмээ: За. За, Шиао Жун.

Дин: Аан?

Эмээ: Гэртээ харья. Зөндөө мөнгөтэй болчихлоо.

Дин: Эмээ, надад түүх яриад өг.

Эмээ: За. Эмээ нь түүх яриад өгье. Эмээ нь залуу байхдаа... бараг шөнө болгон хар дарж зүүдэлдэг байсан. Унтангуутаа л хар дараад сэрчихдэг байсан юм. Манай ойролцоо байдаг нэг хөгшин надад их олон зөвлөгөө өгсөн ч гэсэн нэг нь ч нэмэр болоогүй. Тэгээд... эмээ нь хайч аваад дэрэн доогуураа хийчихсэн. Тэгээд “Надад хайч байгаа юм чинь хэн ч надад муу юм хийж чадахгүй” гэж өөртөө хэлсэн. Шиао Жун. Тэр үнэхээр тус болсон. Тэрнээс хойш хар дарж зүүдлэхээ больчихсон. Яагаад тэгснийг мэдэх үү? Өөртөө зориг өгсөн байхгүй юу. Манай Шиао Жун том болоод зоригтой залуу болдог юм шүү. Юунаас ч айж болохгүй. За юу?

Дин: За.

Эмээ: Одоо хурдан унт. Алив. За...

Дин: Би аавынхаа аав ээжийг харж байгаагүй. Ээжийнхээ аавыг ч харж байгаагүй.  Аав ээж хоёрыг салснаас хойш ээжтэйгээ эмээгийнд амьдардаг байсан. Тэр үед ээж ээлжийн ажил хийдэг байсан. Дандаа оройтож ирнэ. Эмээ намайг хардаг байсан. хоол хийж өгч, унтуулдаг байсан... Эмээ их арвич байсан.  Нэг хувцасаа олон жил өмсөнө. Урагдсан газрыг нь оёод, нөхөөд  өмсчихнө. Гэхдээ надад юу ч байсан харамлахгүй авч өгдөг байсан. Тэр үед би соёолжтой сүүнд дуртай байсан. Эмээ надад байнга авч өгдөг мөртлөө, өөрөө амсдаг ч үгүй байсан. Нэг өдөр... гал тогоонд байгааг нь харсан... миний сүү найруулж уусан аяганд ус хийгээд... сүүний амт оруулаад ууж байсан... Их л сэтгэл хангалуун харагдсан... Тэрнээс хойш би сүү уух болгондоо би саванд нь жаахан сүү үлдээдэг болсон. Эмээд уулгах гэж тэр... Дараа нь ээж бид хоёр хот руу нүүчихсэн. Эмээ намайг санаад байн байн ирдэг байсан. Дөрвөн цаг автобусаар явж очдог байсан. Би эмээгээ залуу гэж боддог байлаа. Одоо бодоход... тэр үед жар хүрч байсан  байж.

Эм: Лиу эгч ээ. Өнөөдөр юу авах вэ?

Эмээ: Сой соус авъя.

Эм: За.

Эмээ: Нэг юань хорь байх аа?

Эм: Тийм ээ.

Эмээ: За. Шиао Жун. Дахиад л чулуу харж байна уу? Авмаар байна уу?  Шиао Жун. Хатаж байна уу?

Дин: Эмээ, хатчихсан байна.

Эмээ: Тэгвэл хоёулаа тоглож болно гэсэн үг. Шиао Жуний ээлж. Хар даа. эмээгийнх нь бүр хол явчихлаа. Хурдан аваад ир. Дахиад шидье. Шидээрэй. Сайн байна. Тэрийг аваарай... Шидээрэй... энүүгээр. Өө, хажуу тийшээ явчихлаа. Тийш нь шид... Сайн бйана.  Алив...

Хүүхдүүд: Багш аа, баяртай.

Эмээ: Шиао Жун. Шиао Жун.

Хүү: хүлээ л дээ.

Дин: Эмээ.

Эмээ: Миний хүү.

Хүү: Эмээ, сайн уу.

Эмээ: манай Шиао Жун сайн уу. Сайн уу. За за за. Эмээ нь амьсгалж чадахгүй нь.

Дин: Эмээ та намайг харахаар ирсэн юм уу?

Эмээ: чамтай бас Жиан Хуа ахыг чинь харахаар ирлээ. Та хоёр хоёулаа хотод сураад... эмээ нь тосгонд ганцаараа болчихоод байна.

Эм: Лиу эгч ээ. Дэлгүүр хэсээ юу?

Эмээ: Тийм ээ. Зээ хүүдээ гутал авсан юм.

Эм: Аан. Болгоомжтой яваарай.

Эмээ: за за за.

Дин: Эмээ. Хурдал л даа. Хурдан яваач ээ.

Эмээ: Эмээ нь яаж чам шиг хурдан байх вэ дээ.

Дин: Эмээ,...би хүлээж байя.

Эмээ: Гутал нь таалагдаж байна уу?

Дин: таалагдаж байна.

Эмээ: Ёоох гэж... Яагаад зогсчихов?

Дин: Эмээ. Би усны гутлаа тайлмаар байна.

Эмээ: Гутал нь зүгээр ээ. усаар угаагаад л цэвэрхэн болчихно.

Дин: Эмээ. Шинэ гутлаа муухай болгомооргүй байна.

Эмээ: Шиао Жун мундаг шүү.

Дин: Эмээг намхан болчихоор, би том болоод таныг үүрнэ ээ, эмээ.

Эмээ: Эмээ нь Шиао Жуний том болохыг хүлээж байхаас.

Дин: Тэг... Одоо би болчихсон. Эмээ ч хөгширч. Эмээгээ үүрч ч амжаагүй байтал... Намайг мартчихаж.

Ин: Эмээ чамайг санахгүй  байгаа ч гэсэн.. сэтгэлд нь өөр олон сайхан дурсамж байгаа байх.

***************

Эгч: Ээж ээ.  Хөөе. Ээж яагаад хамаг юмаа ухаад байгаа юм?

Ээж: Мэдэхгүй ээ. Хэд хоног ухаж байна. Үгэнд орохгүй юм. Улам л ааштай болоод байх юм. Үг хэлэхээр л уурлаад байх юм.

Эгч: Жиан Хуад хэлсэн үү?

Ээж: Өчигдөр орой утсаар яриад хэлчихсэн. Ээж орилж, хашгичаад байсан. Жиах Ху их гайхсан байх.

Эгч: Энэ янзаараа чи өөрөө ядрах нь. Сэтгэцийн өвчин болохоор чамайг ядарч байгаа  ч гэсэн мэдэхгүй байгаа. Хэлэх ч үг алга. Хүүе. Ээж ээ, та чинь юу хийгээд байгаа юм бэ? Ёстой... наанаа юу нуугаад байгаа юм? Өрхийн бүртгэлийг наана чинь хийж болохгүй ээ.

Эмээ:  Өгөөдөх.

Ээж: Ээж ээ.

Эмээ: Өг гэж байна. өг.

Ээж: Ээж ээ.

Эмээ: Өгөөдөх. Минийх.

Ээж: Ээж ээ.

Эмээ: Өгөөч.

Ээж: ээж ээ. Эргээд хар даа. Наадахаа өгчих л дөө. Ээж ээ.

Эмээ: Чамайг Фу Чиантай суулгахгүй.

Ээж: Ээж ээ. Санаа зовох хэрэггүй. Би тэрэнтэй суухгүй.

Эмээ: Фу Чиан сайн хүн биш. Тэрэнтэй суух юм бол чи харамсана. Ээж чинь чиний амьдралыг сүйтгэхийг хүсэхгүй байна. Тийм болохоор ээж нь та хоёрыг суухыг зөвшөөрөхгүй. Би яасан ч зөвшөөрөхгүй. Зөвшөөрөхгүй. Надад битгий гомдоорой. За юу? Ээж нь чамайг суулгахгүй. Чиний амьдрал бүтэлгүйтвэл ээжийнх нь буруу болно.

Ээж: Ээж ээ. Би таны үгэнд орно оо. Би таны үгэнд орно.

Эгч: Ээж ээ. Би Юн таны үгэнд орно оо.

Эмээ: Миний охин. Би хэнээс ч илүү сайн мэднэ. Хад мөргөхөөс нааш ухаан орох хүн биш. Тэгж байж л ухаан ордог хүн... Үгүй ээ. үгүй. Тэрэнтэй суулгаж болохгүй. Суулгаж болохгүй. Би зөвшөөрөхгүй. Зөвшөөрөхгүй. Зөвшөөрөхгүй. Зөвшөөрөхгүй. Яасан ч зөвшөөрөхгүй... Миний охин. Яагаад уйлаад байгаа юм? Ээж нь чамайг их сургуульд явуулаагүй... намайг буруутгаж байна уу?  Миний охин... Дүүгийн чинь төлөө тэгсэн юм. Дүүгийн төлөө  тэгсэн. Ээждээ битгий гомдоорой...

**************

Эмээ: Жиан Хуа улаан чавганд дуртай. Өнөөдөр тав дахь өдөр. Хичээлээ тараад гэртээ ирдэг өдөр. Нэг хоёр гурав дөрөв тав.

Ээж: Тоолох хэрэггүй ээ. Бүгдийг нь тэрэнд өг.

Эмээ: За. Явъя. Гэртээ харья. Гэртээ харья.  

Ээж: Зах руу явж байгаа шдээ.

Эмээ: Зах уу? Жиан Хуа жигнэмэг идэх гээд хүлээж байгаа.

Ээж: Эхлээд зах ороод юмаа авчихаад ирье, за юу?

Эмээ: Зах уу?

Ээж: Хоолоо хийхийн тулд ногоо авах хэрэгтэй.

Эгч: Ус уугаад, хатаасан жимс идэж бай.

Эм: за за. Энэ байхад болно оо.

Дин: Тарвас ид.

Эм: За.

Эгч: Жиан Хуа.

Ах: Ээж ирж байна.

Ж: Ээж ээ.

Эгч: Ээж ирж байна.

Ч: Ээж ээ.

Эм: Худ аа. Уулзалгүй удсан байна. бие чинь сайн уу?

Эмээ: Сайн сайн. Их сайн байгаа. Их сайн. Та нар суу л даа.

Эм: за.

Эмээ: Суу суу. Сууцагаа.  Сууцагаа...

Ээж: Жиан Хуа. Зүгээр ээ. Ээж ухаан нь орж, гараад байгаагаас өөр зүйлгүй. Чианчианы ээж ээ.

Эм: За.

Ээж: Уучлаарай. Таныг энэ хол явуулаад.

Эм: Ээжийг нь өвдсөн гэж дуулсан. Ирэлгүй яах вэ дээ. Тэгээд ч би уучлалт гуйхаар ирсэн юм. Энэ хүүхдүүдийг яалтай билээ.

Ж: Ээж ээ.

Ээж: Энэ хоёрын буруу гэж юу байх вэ. Ээж ээ. Ээж ээ, намайг таньж байна уу? Жиан Хуа байна.

Эмээ: Жиан Хуа ирчихсэн үү? Жиан Хуа. Хүүгээ танилгүй яах вэ дээ? Жиан Хуа:.

Ж: Тийшээ сууя.

Эмээ: Миний хүү Шанхайд их сайн байгаа. Амжилтанд хүрсэн. Гэртээ хааяа л нэг ирдэг юм. Өнөөдөр гэртээ ирнэ гэж сонссон. Тэгээд би чавгатай бялуу авсан.

Ж: Ээж ээ. Миний буруу. Би... би гэртээ эртхэн ирэх ёстой байсан юм.

Эмээ: Жиан Хуа. Жиан Хуа, ирчихсэн байна. Чи хэзээ ирсэн юм бэ? Жиан Хуа. Өлсөж байгаа байх. Ээж нь хоол хийгээд өгье.

Ж: Ээж ээ.   Хоолоо идчихсэн.

Эмээ: Идчихсэн? Ээж нь мартчихаж. Ээж нь хөгширч байна. Юмаа мартдаг болж. Хөөе... Чианчиан яасан? Чианчианы гэдсэнд миний ач хүү байгаа. Чианчиан яагаад ирээгүй юм? Чи Шанхайд үлдээд, Чианчианыг сайн халамжлахгүй яасан юм бэ? Яагаад хүрээд ирсэн юм? Хурдан очиж тэрнийг хар. Миний ач хүү надаас илүү чухал байлгүй яах юм.

Ж: Амалъя. Ач хүү нь эрүүл саруул, сайн байгаа.

Эмээ: Миний ач хүү? Эрүүл саруул гэнэ ээ? Сайн байгаа? Сайн байна. Манай удам.. манай удам тасрахгүй нь...

***************

Ээж: Энэ хүүхдийг дээ. Нагац ах, эгч хоёр чинь намайг уулзвар хүргэж өгсөн. Би л төвөг удахгүй гээд буцаачихсан болохоос.

Умэ: Шиао Жун чамд санаа зовоод л тэгж байгаа шд. Чи мэдэхгүй байна. Оройжингоо үглэсэн. “Яагаад ирэхгүй байна аа? яасан их уддаг юм?” гээд л. Уулзвар дээр хагас цаг зогссон.

Дин: Таныг хурдан харах гээд л...

Умэ: Би Юн. Сэтгэлд чинь юм байгаа бол надад хэлж болно шүү. Зүгээр ээ. би чиний шийдвэрийг хүндэтгэнэ. Анх тэгсэн. Хоёр дахиа ч  тэгнэ.

Ээж: Хэрвээ... чамтай Япон руу явж чадахгүй бол... чи гомдох уу?

Умэ: Юу гэж дээ.

Ээж: Чиний амьдардаг газарт очиж үзмээр байна. би зүүдэлж байсан юм. Даанч одоо...

Умэ: Ойлгож байна аа. Ээжийн чинь байдлыг мэдэж байгаа. Миний мэдэх Би Юн ээжийгээ орхиод намайг дагаад явах хүн биш. Чамд санаа тавьдаг хүмүүс, гэр бүл чинь байгаа. Тийм болохоор л би чамд хайртай байдаг юм.

Ээж: Чамтай явж чадахгүй бол... чи үлдэх үү? Хорь гаран жилийн өмнө ч бас чамаас ингэж асуухыг хүсч байсан. Даанч миний зориг хүрээгүй.

Умэ: Тэр үед надаас асуусан бол би яасан ч явахгүй байсан.

***************

Дин: Би ээжийгээ, ээж ч бас ээжийгээ алдаж байгааг би сүүлд бага багаар мэдэрсэн. Ээж яасныг мэдэх үү? Надад гуниглах боломж өгөөгүй. Эмээ ямар байсныг надаар яриулдаггүй байсан... Харин өөрөө өдөр болгон эмээг асардаг байсан. Эмээтэй ихэнх цагаа цуг өнгөрөөдөг байсан. Бие нь дийлэхээ болих үеэр эмээгийн гэрт утасгүй камернууд суурилуулаад өг гэсэн. Хоолны цаг болохоор эмээ рүү утасдаад хоолоо  идээрэй гэж сануулдаг байсан. Эмээд плиткээ унтраагаарай... эмээ уугаарай... уусан эмээ дахиад ууж болохгүй... одоо орондоо ороод унтаарай гээд сануулдаг байсан. Орой болгон эмээд сайхан амраарай гэж хэлдэг байсан.

Ин: Шиао Жуний ээж миний мэдэх хамгийн мундаг хүн байсан.

Дин: Ээж нар бид нарын төлөө тэнгэр нурсан ч түшээд босгох хүмүүс.  Бид нарыг нас барсных нь дараа жаргалтай байгаасай гэж хүсдэг.

27-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

Back to episodes Go home