The Last Goodbye To Mama_26

The Last Goodbye To Mama

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 

Гарчиг: Ээжтэйгээ хийсэн салах ёс/ Ээжтэйгээ хийсэн 99 зүйл 

26-р анги

Хө: Өө. Умэ ах ирээ юу.

Умэ: Чунхуа.

Хө: Өнөөдөр гадаа гоё байна. Жаахан агаар оруулъя.

Цэцэгс цэцэглэж бас хагдарч байдаг, дахиад нэгэн жил

Хө: Хөөе. Юн эгч ээ, сонс доо.

Ээж: Чи Юу байна. “Чиндун жимсний мод”.

Хө: Түрүүн сувилагч нар Чи Юу Шанхайд тоглолтоо хийх гэж байгаа гэж ярьж байна лээ.

Ээж: Сүүлийн үеийн залуус тэрэнд дуртай болсон юм уу?

Хө: Үгүй ээ. Харин ч хэн юм гэж асууж байна лээ. Би юу гэж хэлэхээ мэдээгүй. Чи таныг Чи Юугийн бүх дууг дуулж чаддаг гээд… баярлалаа. Хэлчихсэн. Та шүлгийг нь хүртэл мэдэж байна лээ шд. Тийм мундаг байх гэж.

Ээж: Тэр үед алдартай байсан болохоор дуунууд нь хаа сайгүй явдаг байсан. Чи тэр үед намайг Шанхайд тэрний тоглолтыг үзье гэж урьж байсан шд.

Умэ:Мартаагүй юм уу? Хөөе. Надад нэг санаа төрлөө. Хэдүүлээ Шанхайд очиж тоглолтыг нь үзэх үү?

Хө: Болж байна. Та хоёр ч гэсэн мөрөөдлөө биелүүлж болох нь.

Ээж:  Тэгмээр байгаа ч, миний бие дийлэхгүй байх. Хэрэггүй ээ, хэрэггүй.

Хө: Тийм болохоор л очиж үзэх хэрэгтэй шд. Энд өдөр хоног өнгөрөөж байж… олдсон боломжийг ашиглахгүй бол нэг л өдөр бид нар байхгүй болчихно.

Ээж: Хөөе. Юу яриад байгаа юм? Тийшээ явбал Шиао Жун санаа нь зовох байх.

Умэ: Би Юн. Ингэвэл ямар вэ? Би машин түрээсэлчихье. Аялалын үеэр та хоёр машин дотор амарч болно. Ямар нэг юм болох юм бол хэдүүлээ шууд эмнэлэг рүү буцаад ирнэ.

Хө: Тэгье. Тэгж шийдье. Гурвуулаа шинэ жилийн тоглолт үзэх нь. Сайхан.

Ээж:  Тэгвэл би эхлээд Шиао Жунаас асуугаадахъя.

Дин: Болохгүй ээ. Яасан ч болохгүй. Химийн эмчилгээ таны бид хүчтэй нөлөөлж байгаа. Хоолоо ч идэж, унтаж чадахгүй байгаа шд. Хол явбал бие чинь дийлэхгүй.

Ээж: Умэ ах чинь машин түрээсэлчихсэн.

Дин: Түрээсэлсэн бол болиулчихаж болно. Ээж ээ, Чи Юугийн тоглолтыг үзмээр байгаа бол биеийг чинь эдгэхээр би таныг Тайвань, Хятад руу авч яваад үзүүлье.

Хө: Хөөе. Бид нар яаж зүгээр болох юм. Улам л дордох байлгүй. Одоохондоо хөдөлж чадаж байна.  Хөдөлж чадахаа байчихвал харин ч харамсана.

Дин: Ши эгч ээ, та яагаад ийм гутранги юм боддог юм бэ? Ин И, чи хэл дээ. Ээж Шанхай руу явж чадах уу?

Ин: Би… миний бодлоор… Эгчийг явуулсан нь дээр байх.

Хө: Тээр…

Дин: юу яриад байгаа юм бэ?

Ин: хар л даа. Эгч Шанхайд тоглолт үзнэ гээд баярлачихсан байна. Царай нь ч гэсэн хамаагүй дээр харагдаж байна. Шанхай явчихаад ирвэл эмнэлгээс гарах ч юм билүү.

Дин: Ин И. Эмнэлгийн ажилтан байж ийм хариуцлгагүй юм ярьж ярьж болдог юм уу?

Хө: Үнэн шүү дээ. Өвчтэй хүний сэтгэл санааны байдал чухал. Бид нарын үзэх сүүлчийн тоглолт ч юм билүү. Тэгээд ч, Чи Юу ээжийн чинь хувьд их чухал. Чи мэднэ биз дээ? Аан?

Дин: ээж ээ, би болиулах гэсэн юм биш ээ. Энэ миний хариуцлага. Та ч гэсэн эрүүл мэндээ бодох хэрэгтэй.  Танд ямар нэг юм болох юм бол би яах болж байна?

*************

Ээж:  Чунхуа.

Хө: Аан?

Ээж:  Шиао Жунд санаа зовоод байна.

Хө: Зүгээр ээ. Ин И аргалчихна. Санаа зовох хэрэггүй. Хурдан хурдан. Алив. Нааш нь өгчих. Өгчих. Баярлалаа.

Ин: Болгоомжтой.

Ээж:  Ин И. Бид хэд явлаа шүү.

Ин: За. Эгч ээ,  та хэд сайхан тоглолт үзээд ирээрэй. Би Шиао Жунийг аргална аа.

Хө: Баярлалаа.      

Ин: Санаа зовох хэрэггүй.

Эм: Ин И. Дин Шиао Жун.

Эм: Ин И.

Дин: Ву сувилагч аа. Манай ээж хаана байгаа бол?

Эм: Ээж чинь үү?  Тэр…

Ин: Шанхай явчихсан.

Дин: Холд.

Ин: Эгч, Умэ ах хоёр өдий насан дээрээ тоглолт үзэхээр явж байгаа нь харин ч сайн хэрэг.

Дин: Чи галзуураа юу? Юу болохыг ч бодохгүй дураараа загнаж байх юм. Миний ээж аюулд орж болно гэдгийг ойлгохгүй байгаа юм уу?

Ин: Эгчийн насан дээр юу хүсч байгаагаа, юу хийхээ мэдэж байгаа. Чиний зөвшөөрөл шаардлагагүй.

Дин: Өвчтэй хүн.

Ин: Байнга өвчтэй гэхээ боль. Өвчтэй хүн эрх чөлөөтэй байж болохгүй юу? Өвчтэй хүн хүссэнээрээ амьдарч болдоггүй юм уу? Өвчтэй болохоор тоглолт үзэж болохгүй юу? Эгчид ямар байгааг чи мэдэж байна уу? Бие нь өвчтэй байгааг л мэдэж байгаа болохоос  чи сэтгэл нь ямар байгааг мэдэх юм уу? Хүмүүс өөрт нь өвчтөн шиг хандахыг хүсэхгүй байгаа. Гэтэл чи? Байнга өвчтэй өвчтэй гээд л... Эгч өдөр болгон зав л гарвал гадаа гарч алхдаг. Нэг өдөр босч чадахгүй болчих вий гэсэндээ л тэр шд... Чи ирэхээрээ л хэвт хэвт гээд байх юм. Санаа чинь зовоод тэгж байгааг ойлгож байна. Гэхдээ хааяа ч гэсэн ээжийн чинь хүсч байгаа юм мөн үү гэж бодож байгаач.

****************

Ээж: Яасан бэ?

Умэ: Би гараад хараадахъя.

Хө: Зүгээр үү?

Ээж:  Зүгээр ээ.

Хө: Бензин дуусчихсан юм бол уу?

Умэ: Үгүй ээ. Бензин байна.

Ээж: Гарч харъя.

Хө: Эвдэрчихсэн юм бол уу?

Умэ: энэ лав зүгээр байна. Тийм ээ. Би…Фугуйд байдаг, Бинхайн 204-р хурдны зам дээр байна.

Ээж:  Энд байх аюултай.

Умэ: За. Баярлалаа баярлалаа.

Ээж: Юу гэж байна?

 Умэ: Гурван цагийн дараа ирнэ гэж байна.

Хө: Аан? Гурван цаг уу? Машинаа засуулаад, Шанхайд очсоор байтал тоглолт дуусчих байх даа.

Ээж:  Өөрсдөө засч чадахгүй л байх даа.

Умэ: Би түрүүн харсан. Усны сав биш бол мотор л байгаа байх. Чунхуа. Уучлаарай.

Хө: Хөөе хөөе. Уучлалт гуйх хэрэггүй ээ. Зүгээр ээ. Ийм үед машин эвдэрсэн буруу болохоос…

Умэ: Зогсоорой. Зогсоорой. Зогсоорой…

Ээж: Олдох нь уу?

Умэ: Хүлээж байгаарай.

Хө: Яаж байна?

Умэ: Олчихлоо. Олчихлоо. Би Юн, энэ дууны нэр нь юу вэ?

Ээж:  “Анхнаасаа”.

Умэ: Анхнаасаа.

Ээж: Тийм.

Хө: Умэ ах аа. Энийг ав.

Умэ: Баярлалаа.

Хө: Пиво уудаг хэрэг ээ.

Ээж:  Хөөе. Хаанаас пиво авчихсан юм бэ? Пиво ууж болж байгаа юм уу?

Хө: Өдий насалчихаад одоо л уухгүй бол дахиад хэзээ ч уух юм билээ. Хүссэнээ хийх хэрэгтэй биз дээ?

Умэ: Би Юн. Өнөөдөр их онцгой өдөр. Бид нар залуу насандаа эргэж очсон. Тийм болохоор ганц удаа Чунхуаг харж үзэхээс. Ганцхан удаа. Ганцхан удаа шүү.

Ээж: Пиво юу нь сайхан байдаг юм.

Хө: Биеэ барих хэцүү. Амьдрал ч гэсэн амар биш. Гэхдээ нөгөө талаас нь бодож  юм бол пиво хүртэл чихэрлэг санагдана.

Ээж:  Тэгвэл би нэг амсаадахъя. Чихэрлэг гэнэ шүү… чихэрлэг байна.

Умэ: Хэдүүлээ тулгая.

Хө: Алив. Тулгая.

Умэ: төлөө.

Ээж:  Төлөө. Чидун жимсний мод.

Эм: Бүгдээрээ хамтдаа дуулцагаая. Тэгэх үү?

Хө: Тэгье. 

Умэ: Тэгье.

Хө: Одоохондоо буцмааргүй байна. Хэдүүлээ Шанхайгаар жаахан зугаалах уу?

Ээж:  Шанхай явъя.

Умэ: Шанхай явъя.

Дуулна.

Эм: Умэ дарга аа.

Эм: Умэ дарга аа.

Ээж:  Умэ дарга аа.

Эм: Умэ дарга аа.  

Ээж:  Та ч гэсэн энэ дуунд дуртай юм уу?

Умэ: Тийм ээ.

***************** \

Эм: Баярлалаа, дахиад ирээрэй.

Хө: Эндхийн хайруулын тавган дээр шарсан гахайн мартай мантуун бууз хамгийн амттай. Идээд үз.

Ээж:  Цуу хийгээд ид.

Умэ: Халуун байна. Халуун.

Хө: Болгоомжтой. Тэгж иддэггүй юм аа.

Ээж:  Түдэгдчихэв ээ.

Умэ: Баярлалаа.

Хө: Хайруул дээр шарсан буузыг ингэж иддэг юм. Эхлээд жаахан хазна. Жижигхэн нүх гаргана. Тэгээд шөлийг нь ууна. Тэгээд бусдыг нь иднэ. Тэгж иддэг байхгүй юу.

Умэ: Жаахан хазаад… жаахан…

Хө: Жаахан нүх гаргана. Тэгээд шөлийг нь сороод уу.

Ээж:  Чунхуа. Шанхайд ирээд чиний царай сайхан харагдаж байна.

Хө: Тийм үү? Аяар  надтай нэг газар руу явах уу?

Умэ: Гэрийнхэнтэйгээ уулзахаар явсан юм уу?

Ээж:  хамгийн их санасан хүнтэйгээ уулзахаар явсан байх.

Умэ: Аан. Хүн хөгшрөхөөр биелүүлэхийг хүссэн зүйлс байдаг. Хөгшрөх тусам  залуугийн дурсамж улам тод болдог юм байна. Цаг хугацаа дурсамжийг хүртэл  ялгаж өгөх юм. бид нарын хайртай хүмүүс, дуртай юмс улам тод болдог. Удах тусам дурсамж улам тод болдог.

Ээж:  Тийм ээ. Анх номын санд чамтай таарахад ямар байсныг чинь би байнга санадаг. Харин чи? Чиний хамгийн сайн санадаг юм юу вэ?

Умэ: Чиний тухай… бүхнийг…

Хө: Явцагаая. Явъя аа. Алив… Хэдүүлээ Хойд Жиансу руу буцъя.

Ээж:  тэр хүнтэй уулзсан уу?

Хө: Тийм.

Эр: сайн байна шүү.

*****************

Дин: Хоолоо бүгдийг нь идээрэй. Наад хоёр өндөгөө ч гэсэн ид.   

Ээж:  За.

Хө: Шиао Жун. Шанхайд байхад ээж чинь хоолоо сайн идэж байсан. Бид нар хоолоо сайн идсэн. Тийм ээ?

Дин: Ээж ээ. Та явмаар байгаа бол эмнэлгээс гарахаар чинь аялалаар явж болно шд. Эхлээд эх орондоо. Бие чинь сайжрахаар гадаад руу аялъя.

Умэ: Шиао Жуний санаа сайхан санаа байна. Та нарыг Токиод урьж байна. Халуун шүү. Болгоомжтой уугаарай…. Шиао Жун. Хоолоо ид.

Дин: За. Умэ ах аа. Би өдөр бэлтгэлтэй. Оройн хоолноос нааш эмнэлэг дээр очиж чадахгүй байх.  Танд төвөг удчихъя.

Умэ: Санаа зоволтгүй. Зүгээр. Май. Болгоомжтой.

Дин: Баярлалаа.

Умэ: Юу… Шиао Жун… Чамаас нэг зөвшөөрөл авах гэсэн юм.

Дин:  хэл хэл.

Умэ: Ээжийг чинь эмнэлгээс гарахаар би Японд аваачиж нэг хэсэг амьдрах санаатай. Миний бодлоор… нэгт. Японы анагаахын салбар арай илүү хөгжсөн. Ээжид чинь тохирох шинэ эмчилгээ байна уу гэдгийг очоод мэдэж болно. Хоёрт. Чи мэднэ. Би Юн бид хоёрт залуудаа хзүсч байсан мөрөөдлөө биелүүлж чадаагүй. Энэ удаа тэр мөрөөдлөө биелүүлэх гэсэн юм. Гуйж байна.

Дин: Умэ ах аа. Би ээжийн шийдвэрийг хүндэлнэ ээ.

Умэ: Аригато. Аригато.

****************

Хө: Эгч ээ, сайн уу. Цэвэрлэгээ хийж байгаа юм уу?

Эм: Тийм ээ.

Хө: Сайн уу. Болгоомжтой.Болгоомжтой яваарай.  Эмч ээ, сайн уу. Сайн уу. Сайн уу.

Эм: Ши эгч ээ. Та ямар хөөрхөн болчихсон юм бэ.

Хө: Ли сувилагч ч гэсэн хөөрхөн байна.

Эм: Та ирчихсэн үү.

Хө: сайн уу. Энэ Шанхайгаас авчирсан амтатнууд.

Эм: Хөөх. Ингэх хэрэггүй байсан шд.

Хө: та хэд хуваагаад идээрэй. Сайн уу.  Энэ чихэр…

Эм: Өө. Би авч болохгүй ээ.

Хө: Халаасанд чинь хийчихсэн.

Эм: Ши эгч ээ. Баярлалаа.

Хө: Энийг та хэд бусад эмч, сувилагч, бас өвчтөнүүдтэй хуваагаад идчихээрэй. Би өөрөө өгөх гэхээр сайн танихгүй болохоор санаа зовоод байна.

Эм: Зүгээр ээ.

Хө: Алив, ид л дээ.

Эм: за за за.

Хө: Алив ид…

Ин: Чун эгч ээ.

Хө: аан?

Ин: Шанхай явж ирсэнээс хойш таны царай сайхан харагдаж байна.

Хө: Надад ч  гэсэн сайхан байна. Буцах гэж байгаа болохоор тэр байх.

Ин: Буцна аа?

Хө: Тийм.

Ин: Гарах гэж байгаа юм уу?

Хө: Шанхай руу явна. Маргааш явна.

Эм: Маргааш уу?

Ин: Дин эгч мэдэж байгаа юу?

Хө: Тэр үү? Хамгийн түрүүнд мэдсэн. Одоо гунигтай байгаа. Надад салах ёс хийж үдэшлэг хийж өгнө гэсэн. Явах гэж байхад сүржигнэх хэрэггүй гэж би хэлсэн. Юун үдэшлэг? Хөөе. Чихэр ид.

Ин: Баярлалаа, Чунхуа эгч ээ.

Эм: Биеэ сайн бодоорой.

Хө: За.  

************

Эм: Бүгдээрээ цугларчихсан уу?

Умэ: Чунхуа.

Хө: Аан.

Эм: Энэ цэцгийг танд. Дандаа энэ цэцэг шиг хөөрхөн байгаарай.

Хө: Баярлалаа. Гоё цэцэг байна.

Эм: Ямар гоё юм бэ?

Эр: Сайхан харагдаж байна.

Эм: Чунхуа.

Хө: Та хэд юм ид л дээ.

Эм: Та хөөрхөн болчихсон байна.

Хө: Тийм байна уу?

Эм: Чунхуа эгч ээ.

Эр: Эрүүл  байдаг юм шүү.

Хө: Тэгнэ ээ.

Эм: Чунхуа эгч ээ, энэ миний бэлэг. Хурдан эдгээрэй.

Хө: Юун бэлэг вэ?

Эм: Зүгээр ээ.

Хүмүүс: Чунхуа эгч ээ, энийг бид нар өгч байгаа юм.

Хө: Хөөх. Ямар их юм бэ? Баярлалаа. Баярлалаа. Ид л дээ.

Эр: за за.

Эм: за за.

Хө: Бүгдээрээ ирчихсэн үү?

Эм: Тийм ээ. Ирчихсэн.

Хө: Тэгвэл би хэдэн үг хэлээдэхье.

Бүд: Тэг. Тэг тэг.

Хө: Хойд Жиансуд надад хамаатан садан байхгүй. Өнгөрсөн хугацаанд та нар л надад хань болж байсан. Би муухай ааштай гэдгээ мэднэ ээ… ийм удаан надад санаа тавьж байсанд баярлалаа. Маш их баярлалаа.

Эм: Зүгээр ээ. Зүгээр.

Хө: Үнэнийг хэлэхэд… эмч надад миний өвчнийг хэлсэн тэр өдрөөс хойш  үхлийн галт тэргэнд суусан юм шиг санагдсан. Тэр хугацаанд галт тэргэнд хүмүүс нэмэгдэж, бас    орхиж байсан. Би маш их айж, яахаа мэдэхгүй байсан. Азаар та нар … бас Юн эгч. Үргэлж миний дэргэд байсан. Намайг тэвчиж, урам зориг өгсний ачаар би өнөөдрийг хүртэл тэссэн. Би “дараа уулзъя” гэж хэлмээргүй байна. Яагаад гэвэл бид нар бүгд эмнэлэгт, өвчтэй уулзахыг хүсэхгүй байгаа. Бүгдээрээ эрүүл саруул байх хэрэгтэй. Дахиад хэзээ ч … уулзахгүй байсан ч хамаагүй.

Ээж: Тийм ээ.

Умэ: Тийм ээ.

***************

Хө: Би Юн эгч ээ. Таныг энэ захиаг унших үед би энэ хорвоогоос явчихсан байх байх. салах ёс хийж чадахгүй ч байж магадгүй.   Миний амьдралын эцсийн өдрүүдэд надтай хамт байсанд баярлалаа.  Бас Умэ ах та хоёрт надтай сүүлчийн удаа төрсөн газарт маань очсонд баярлалаа. Би Хойд Жиансуд бараг дөчин жил амьдарсан. Үргэлж өөрийгөө гадны хүн гэж боддог байлаа. Гэхдээ Шанхайд очоод аль нь миний гэр болохыг мэдэхгүй байсан. Тэр өдөр би сайхан хувцаслаад тэр хүнтэй уулзахаар очсон. Гэхдээ… тэр хүн байгаагүй… Дахиад уулзвал ямар байх бол гэж би олон удаа бодсон. Үс нь цагаан болж, хэцүү амьдралаар амьдарч, намайг хараад уйлах байх гэж бодсон.  Намайг гомдоосныхоо хариуг амссан бол уу ч гэж бодсон… эсвэл тааруухан хүнтэй гэрлээд, ач зээгээ хараад намайг мартчихсан байх ч гэж бодсон. Гэвч бодит байдал миний бодож байснаас ч муу байсан. Гэрийнхэн нь тэр хүнийг нас барсан гэж хэлсэн. Би бүх насаараа тэр хүнийг үзэн ядсан. Гэтэл энэ хорвоод үзэн ядах хүн ч үлдээгүй байж. Миний ертөнц гэнэт нурах шиг болсон. Би та хоёрт атаархаж байна. Хайртай хүмүүс чинь дэргэд чинь байгаа болохоор тэд нарын төлөө эцсээ хүртэл тэсэх ёстой шүү. Би юн эгч ээ. Намайг битгий санаарай. Надад дахиад тэвчих тэвчээр алга. Дахиад тантай алхаж чадахгүй нь. Би ганцхан ээжийнхээ өмнө л буруутай. Ээж маань нас барахаасаа өмнө зөрүүд,  ачлалгүй бага охиноо харж чадаагүй. Одоо, би ээж дээрээ очино оо. Сайха байна. Чунхуагаас…

Умэ: Би Юн. Чунхуа явчихсан гээд гуниглах хэрэггүй. Тэр  өвдөж шаналаагүй. Одоо эрх чөлөөтэй болсон. Илүү сайхан газар очсон байх.

Ээж:  Чунхуа явахаасаа өмнө үхлийн галт тэргэнд суусан юм шиг гэж хэлж байсан. Хүн бүр өөрийнхөө зогсоол дээр буусан. Нэг нэгээрээ явсан… “Дахиад уулзъя” гэж хэлэхгүй гэсэн. Тэгэхэд дахиад хэзээ ч уулзахгүй гэж төсөөлсөнгүй. Маргааш манай өрөөнд шинэ хүн орж ирнэ. Чунхуа хэзээ ч байгаагүй юм шиг…

Умэ: Бид төрсөн мөчөөсөө хойш үхэл рүү ойртож байдаг. бид нар залуудаа бариа их хол байгаа гэж боддог.  Бидний насан дээр ирэхээр тэр барианд ойртож байгаа. Тийм болохоор зарим зүйлийг эртхэн хийсэн нь дээр юм байна гэж бодож байна. Би Юн. Чиний биеийг гайгүй болохоор Японд байдаг манай гэр рүү явъя, тэгэх үү?  Хоёулаа залуудаа салаагүй бол бид хоёрын гэр болох байсан байх.  Хийж чадаагүй зүйлээ гүйцээе тэгэх үү? Шиао Жунд санаа зовох хэрэггүй. Би асуусан. Зөвшөөрсөн. Чиний шийдвэрийг дагана гэсэн.

Ээж:  За…

***************

Ээж: Болгоомжтой.

Умэ: Яаралгүй яв.

Эм: Дин эгч ээ, гарч байгаа юм уу?

Ээж: Тийм ээ.

Эм: Дин эгч ээ, эмнэлгээс гарсанд баяр хүргэе.

Эм: Дин эгч ээ, энийг танд.

Эм: Энэ минийх. Энэ ил захидал ч гэсэн.

Ээж:  Баярлалаа, баярлалаа.

Умэ: Би авчихъя.

Эм: Дин эгч ээ, Дахиад энд ирэх хэрэггүй шүү.

Эм: Яг үнэн.

Ээж:  Та нарт зөндөө төвөг удсан. Баярлалаа.

Эм: Бидний ажил шүү дээ.

Эм: Дин эгч ээ. Эрүүл саруул байгаарай.

Умэ: Та нарт баярлалаа.

Эм: Баяртай.

Эм: баяртай.

Эм: Баяртай.

Эм: Баяртай.

Дин: Ээж ээ. Би барья.

Эм: Дин эгч ээ, гарч байгаа юм уу?

Ээж: Тийм ээ.

Умэ: Гэртээ ирчихлээ.

Ээж:  Гэртээ ирэх сайхан байна.

Умэ: Би Юн. Хар даа. Би чиний цэцэгнүүдийг сайн арчилсан байна уу?

Ээж:  Тийм байна. Сайн байна.

Умэ: Би энэ хашааг хэд хоногийн өмнө өөрөө цэвэрлэсэн.

Ээж:  Баярлалаа.

Умэ: Зүгээр ээ.

Дин: Ээж ээ. Нагац эгч таныг эмнэлгээс гаргаж авна гэж байсан. Би ярилцаад хэдүүлээ эмээгийнд очиж хоол идэхээр болсон. Та эмээтэй уулзаагүй удсан шд.

Ээж: Тэгье.

Дин: Тэгвэл та жаахан амарчих. Би эмээтэй утсаар ярьчихъя.

Ээж: За.

Умэ: болгоомжтой.

Ээж: За.

***************

Эмээ: Байна уу. Шиан Жун уу? Өнөөдөр үү? Надад эртхэн хэлэхгүй яасан юм бэ? Би юу ч бэлдээгүй шдээ. Ир ээ ир. Хүрээд ир. Тасаллаа шүү. Тасаллаа шүү. Орой болчихсон байдаг. Ирнэ гэдгээ ч хэлэхгүй. Одоо шинэ ногоо олдохгүй байх даа. олдохгүй байх...

Эм: Би Юн, Би Шиа хоёр ирээ юу.

Эгч: Жи эгч ээ, сайн уу. ногоо хурааж байгаа юм уу?

Эм: Тийм ээ.      

Умэ: Би Юн. Энд гоё юм аа.

Ээж: Жи эгч ээ. хөдөө агаар сайхан байгаа биз?

Умэ: Тийм ээ. энд үнэхээр сайхан байна.

Ээж: би аяар мөөгтэй хоол хийж өгнө өө.

Умэ: за.

Эм: Сайн байна уу:

Умэ: Сайн байна уу.

Ээж: Сайн уу.

Эм: Би Юн ирээ юу.

Ээж:. Тийм ээ.

Эгч: Хаалга нь онгорхой байна. Ээж ээ. бид нар ирлээ.

Ах: Ээж ээ. ээж ээ.

Эгч: Хаана байна аа?

Ээж: Ээж байхгүй байна уу?

Ах: Ээж ээ?

Эгч: Энэ хавьд ойрхон байгаа байх.

Ах: Өрөөндөө алга.

Эгч: Улам дордоод байх шиг байна.

Ээж:   Хол яваагүй байх аа. Хар даа. Ногоо цэвэрлэж байгаад үлдээчихэж.

Эгч: Чи ороод амарч бай. Би хоол бэлдье.

Ээж: Зүгээр ээ. би ч гэсэн хийлцье.

Ах: Умэ.

Умэ: Аан?

Ах: Манай Хятадад ирээд анх удаа хөдөө ирж байна уу?

Умэ: Тийм ээ.

Ах: Тэгвэл ингэе. Би энэ хавийг танилцуулъя. Тосгон жижигхэн ч гэсэн бас үзэх юмтай шүү.

Ээж: Тэг ээ. Хүргэн ахтай яваад үзчихээд ир. 

Умэ: Энэ... үнэтэй  эд биш л дээ...

Ах: Хэрэггүй ээ, хэрэггүй.

Умэ: Танд зориулж авсан мю.

Ах: Баярлалаа баярлалаа баярлалаа.

Эгч:.  Баярлалаа.

Умэ: Би Юн, тэгвэл би явлаа шүү. Ядрах юм бол орж амраарай.

Ээж: Ойлголоо.

Ах: санаа зоволтгүй Би Шиа байгаа юм чинь.

Эгч: Тийм ээ. тийм. Санаа зовох хэрэггүй.

Умэ: За...

Ах: Ийшээ. Ийшээ. Ийшээ.

Умэ: За.

Ах:. Ийшээ. Хоёулаа ийшээ явъя.

Умэ: за. Баярлалаа.

Эгч: Умэнотой хамт Япон явах юм уу?

Ээж: Тийм.

Эгч: Эмнэлэгт байхад чинь чамд их сайн байсан. Бусад нь ч яах вэ. чиний биед л санаа зовоод байна. Эмнэлгээс гарангуутаа мэдэхгүй газар очино гэхээр... Тэндхийн хоол, орчинд дасахгүй бол яах юм?

Ээж: Зүгээр байх аа.

Эгч: Бид нар хажууд чинь байхгүй. Ямар нэг юм болох юм бол чамайг харж асарч чадахгүй нь байна шд. Умэно Шугаас өөр хүн байхгүй гэж бодохоор санаа зовоод байна.

Ээж: Би ч гэсэн бодож үзсэн. Японд очвол Умэно Шуд төвөг удах бол уу гэж айгаад байна. Шиао Жунийг ганцааранг нь орхино гэхээр бас санаа зовоод байна.

Эгч: Би биед чинь санаа зовоод л хэлж байна. Гэтэл чи. Умэно Шу, Шиао Жун хоёрт санаа зовж байдаг. бүх насаараа бусдад санаа зовж амьдарчихаад... чи хэзээ өөрийгөө бодох хүн бэ? Явах юм уу, үгүй юу?

Ээж: Би явмаар л байна. Дахиад энэ боломжийг алдмааргүй байна.

Эгч: Тэгвэл яв. Ямар нэг юм болбол бид нар очоод аваад ирнэ.

************

Дин: Чамд ямар ч хувцас зохидог шд. Тэгээд зүгээр л хоол иднэ.

Ин: Би бэлтгэлтэй байх хэрэгтэй байх. Би анх удаа танай гэрийнхэнтэй хоол идэх гэж байгаа шд.

Дин: Манайхан чамтай эмнэлэг дээр таарсан шд. Бүгд чиний ямар хүн бэ гэдгийг мэднэ.

Ин: Тэр чинь өөр. Тэр үед би ажлаа хийж байсан. намайг хүчтэй ажилчин эмэгтэй гэж харсан байгаа. Энэ чинь гэр бүлийн уулзалт. Би өөрийнхөө зөөлөн талыг харуулах хэрэгтэй... Би авъяастай, чадвартай, сайхан сэтгэлтэй эмэгтэй гэдгээ харуулах ёстой.

Дин: Чи өөрийгөө буруу бодоод байгаа юм биш үү?

Ин: Юу гэнэ ээ? Хаалгаа хаа. Би хувцасаа солих гэж байна.       Миний төгс байдалд чи дуртай биз дээ?

Дин: Чиний төгс биш байдал надад таалагддаг.

Ин: Дин Шиао Жун хэнийг төгс биш гээд байгаа юм? За яах вэ. Тэгвэл хэлээдэх. Надад ямар сул тал байдгийг хэлээдэх.  

Дин: Адгуу. Тэвчээргүй. Ааштай. Их амархан уурладаг.

Ин: за яах вэ. чи өөрөө хэлсэн шүү. Уур хүрчихлээ. Өөртөө итгэх итгэл алга болчихлоо. Би явахаа болилоо.

Дин: Би дуусаагүй байна шдээ.

Ин: Явахгүй ээ.

Дин: Гэхдээ... Тийм үедээ чи өхөөрдмөөр харагддаг. Байгаагаараа. Жинхэнэ гоо үзэгслэнтэй, сайхан сэтгэлтэй. Юманд чин сэтгэлээсээ ханддаг. Өөр хэн ч чам шиг тийм байж чадахгүй. Хэн ч чадахгүй.

Ин: За яах вэ. Үнэн ч бай, худлаа ч бай сонссон чинь дээрдчихлээ. Бусад хүмүүсийн ямар байх хамаагүй. Чи л тэвчихэд болно.

Дин: Би ч гэсэн тэвчиж чадахгүй.

Ин: мартснаас... би энийг өмсөх гэж байгаа. Эгч эмнэлгээс гарсан болохоор чи ч гэсэн баяртай байгаа. Тийм болохоор би улаан өнгө сонгосон.

Дин: Тэг ээ, сайныг зөгнөөд...

Ин: Нээрээ, надад асуух юм байна.  Гэр бүлээрээ хоол иднэ гэхээр... бүгдээрээ ширээ тойрч суугаад хоол иднэ гэсэн үг үү?

Дин: Өөр яана гэж?

Ин: Тэгвэл... Би ч гэсэн гэр бүл юм уу?

Дин: Тийм.

Ин: Нээрэн үү?

*****************

Ах: Шиао Жун.

Дин: Нагац ах аа. нагац эгч ээ.

Эгч: Ирчихсэн үү?

Ах: Эмээ чинь төөрчихөж. Ашгүй нэг хүн таараад цагдаагийн газар хүргэж өгсөн байна.

Дин: Төөрсөн?

Ах: бид хоёр очоод аваад ирье. Та хоёр орж бай.

Дин: Ээж яасан?

Эгч:. Араас ирж байгаа.

Дин: Ээж ээ. Би хамт явчихаад ирье. Та амарч бай.

Ээж: Би бас явсан нь дээр байх.

Дин: Зүгээр ээ. Тийм болох хүн очих шаардлагагүй. Ин и бид хоёр оччихоод ирье. Умэ ах аа, энийг авчих. Ээж та хоёр ороод амарч бай.

Умэ: За.

Дин: Санаа зовох хэрэггүй. Бид хоёр явлаа.

Ээж: За. Эмээгээ авчихаад ээж рүүгээ залгаарай.

Дин: За.

Эр: Яваач. Дээшээ яв.

Эм: Гэрийнхэн нь сайн асарч бас болгоомжтой бай гэж сануулж байгаарай.

Эгч: за, ойлголоо. Баярлалаа. Ээж ээ, та хаана байсан юм бэ?

Эмээ: Төөрөө л биз. Юун сүртэй юм? 

Эгч: Та ногоо дарж байгаад гараад явчихсан байна лээ. Хаалгаа ч түгжээгүй. Ямар нэг юм болсон юм байх л гэж бодлоо.

Эмээ: та нар бас гэрт очсон юм уу? Намайг ногоо дарж байсныг яаж мэдсэн юм?

Эгч: Өнөөдөр ирнэ гэж бид нар танд хэлсэн шдээ. Шиао Жун ч гэсэн танд утсаар хэлсэн гэсэн.

Эмээ: Өө. Энэ миний толгойны байж байгааг. Одоо л саналаа. Би захаас юм авахаар явж байгаад буруу тийшээ эргээд тэгээд төөрчихсөн.

Ах: за баяртай.

Эмээ: Цаг хэд болж байна?

Ах: Би Шиа. Би Шиа.

Эгч: Аан?

Ах: Би бичиг баримтны асуудлыг шийдчихлээ.

Эгч: Аан за.

Эмээ: Зах хаачихсан байх даа.

Эгч: Ой муутай  байж цаасан дээр биччих л дээ, ээж ээ.

Эмээ: Хэд хоног сайн унтаагүй болоод л тэгж байгаа юм. Юуны чинь ой муутай гэж.

Эгч: Умэ, өнөөдөр баярлалаа. Зочлохоор ирсэн хүнээр хоол хүртэл хийлгээд.

Умэ: Би Ин Ийд жаахан л тусалсан. Тэгэнгээ хоол хийхэд жаахан суралцсан.

Ах: Нээрэн, Умэ. Та хоёр Япон руу хэзээ явах гэж байна?

Умэ: Одоохондоо шийдээгүй л байна.

Эмээ: Хэн Япон явна гэж?

Эгч: Хэлсэн ч гэсэн та мартчихна шдээ.

Эмээ: Би ямар зөнөсөн биш дээ.

Эгч: Зөнөөгүй бол хэн Япон явах гэж байгааг яагаад санадаггүй юм? Хэн байх вэ дээ?

Ээж: Ин И. Жаахан амар л даа. намайг эмнэлэгт байхад зөндөө тусалсан.

Ин: Дин эгч ээ. Таныг харах миний ажил шдээ. Би цагаан нөмрөгтэй дагина. Та мартаа юу?

Эмээ: Шиао Жун.

Дин: За эмээ?

Эмээ: Тэр охин... сайн охин байна. Надад таалагдаж байна. Ээжийгээ хурдан эдгээсэй гэж бодож байвал хурдан хуримаа хий. Ойлгосон уу?

Дин: Ойлголоо. Эмээ. Та цоглог хэвээрээ байна шүү.

Эмээ: Тэгэлгүй дээ. Иймэрхүү чухал юмыг би мэдэлгүй дээ.

Ин: Эмээ.  Эмээ юу гэж байна?

Дин: таа л даа.

Ин: Мэдэхгүй ээ.

Дин: Ин И. Асуух юм байна. Эмээгийн өвчин Альцхаймер гэдэг өвчин мөн үү?

Ин: Тийм л юм шиг байна.  Бас нэлээд хүндэрсэн байх.

Дин: энийг ээжид яаж хэлэхээ мэдэхгүй байна.

****************

Дин: Хүн түрэмгий зан гаргаад байвал хайраа алдсаныг илэрхийлдэг. Тэр хүний хайр, аядуу зөөлөн занг хүлээж авах хүн байхгүй байна гэсэн үг. Тэмцэхээс өөр юм үлдээгүй гэсэн үг.

Ю: Та Ши эгчээс харахыг хүссэн зүйлээ л олж харсан. Тэмцэл бол амьд байгаагийн дохио. Оргилд байгаа хүмүүст тэр аядуу зөөлөн зан хэрэггүй.

Дин: Амжилтынхаа үр дүнг бусадтай хуваалцаж чадахгүй бол тэмцэх хэрэг байгаа юм уу?

26р анги төсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home