The Last Goodbye To Mama_25

The Last Goodbye To Mama

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

Гол дүрүүд:

Дин: эр, Дин Шиао Жун

Ээж: Дин Шиао Жуний ээж Дин Би Юн

Ёон: эр, Дин Шиао Жуны шинэ дарга, сахалтай залуу

Фан: эм, Дин Шиао Жуний үеэл Фанфан

Ин: эм, Фанфаны найз сувилагч

Г: эр, Гэн Мо, Фанфаны найз залуу

Эх: Фанфаны ээж

Ав: Фанфаны аав

Ах: Дин Би Юний хүргэн ах

Эгч: Дин Би Юний эгч

Ж: эр, Жиан Хуа

Эмээ:  Дин Шиао Жуний эмээ

Ж: эр, Жиан Хуа

Ч: эм, Жиан Хуагийн эхнэр...

 

Гарчиг: Ээжтэйгээ хийсэн салах ёс/ Ээжтэйгээ хийсэн 99 зүйл 

25-р анги

Дин: Ээж ээ. Ядарч байна уу. Жаахан хэвтчих.

Ээж: Жаахан ядарч байна. Умэ ахтай чинь уулзсан болохоор сэтгэл хангалуун байна.   

Өглөөний мэнд, сайхан амраарай.

Хө: Юн эгч ээ. Өвдөөд байвал тэвчих хэрэггүй. Өвчин намдаадах эмээ уучих.

Ээж: Зүгээр ээ. Тэсч болохоор байна. Байнга эм уугаад байвал дасчихна. Бүр их өвддөг болчихвол яах болж байна?

Хө: Үгүй ээ. Химийн тариа ямар их өвддөг билээ дээ. Одоо хоолоо сайн идэж, сайн амарч байхгүй бол бие чинь улам л суларна. Үгэнд ор л доо. Эмээ уучих.

Ээж: Зүгээр ээ. Би тэвчиж чадна.

*******************

Дин: Яасан? Ээжтэй холбоотой юм уу?

Ин: Сандрах хэрэггүй. Сүртэй юм биш. Би өрөөнүүдээр явж байгаад  эмчийн эгчид бичиж өгсөн өвчин намдаагч эмнүүд шүүгээнд нь байгааг харсан. Өвчнөө тэвчээд байсан юм шиг байна. Эмээ уугаагүй байна лээ.

Дин: Гайхах юм алга. Угаасаа их зөрүүд хүн.

Ин: Гэхдээ эгчид ямар байгааг би ойлгож байна. Эмнэлэгт хэсэг хэвтсэний дараа өвчтөнүүдийн ихэнх нь ингэдэг юм. Эхэндээ өвчин намдаагч эмэнд найдахгүй байхыг хичээдэг. Бие нь муудаад ирэхээр… миний хэлэх гэсэн юм бол… Эгч химийн эмчилгээ хийлгэж байгаа. Гаж нөлөө нь тэвчихийн аргагүй байгаа. Хоол идэх дуршилгүй болно. Шөнө сайн унтахгүй бол… Ямартай ч  боломж гарвал эгчтэй ярилцаад үзээрэй.

Дин: Ойлголоо.

Ин: Аятайхан хэлээрэй.

Дин: Би яаж загнах вэ дээ.

Ин: За за. Тэгвэл би явлаа. Умэ ах аа, би явлаа.

Умэ: За, баяртай.

Ин: За.

Дин: Умэ ах аа.

Умэ: Бүгд л айдаг. Айх ичээд байх зүйл биш.

Дин: Өнөөдөр эмнэлэг дээр байхдаа би ээжийн гэдсэнд хүрсэн. Хавагначихсан байсан. Хавдар бид нарт ийм ойрхон байгаа гэж төсөөлж байсангүй. Ийм ойрхон… би маш их айж байна. Хавдар надтай дайн зарласан юм шиг л байна. Гэтэл надад ялах ямар ч боломж алга. Заримдаа… энэ бүхэн бодит биш юм шиг, хувь тавилан надаар тоглоод байгаа юм шиг санагдаад байх юм. Би ээжийгээ сайн халамжлаагүй болохоор… энэ өвчин намайг буруутгаад байх шиг…

Умэ: Шиао Жун. Би ээжийг чинь юу гэж боддог байсныг мэдэх үү? Ээж чинь… үргэлж хамгийн сайнаараа амьдрахыг эрмэлздэг байсан. Үргэлж инээж явдаг. Хүмүүсийн анхаарлыг татахыг хүсдэггүй. Гэхдээ ямар нэг юм болоход тэрэнд үргэлж найдаж болно.  Ээж чинь өөрийн гэсэн бодолтой хүн. Их зөрүүд байсан болохоор би хүртэл юунд ч дийлдэхгүй, бууж өгөхгүй гэж боддог байсан. Даанч өвдсөнөөсөө хойш өөрчлөгдөж... Шиао Жун. Амьдрал ээжид чинь хатуу хандсан ч, чи бидэнд итгэх хэрэгтэй. Өөртөө бас ээждээ итгэх хэрэгтэй. Ээж чинь хичнээн том саадтай тулгарсан ч тодоос тод гэрэлтэж чадах хүн. Энэ хүнд сорилтыг туулахад хоёулаа дэргэд нь байя... Тэгэх үү?

*******************  

Умэ: Яаж байна? Бие чинь ямар байна?

Ээж: Агаар амьсгалах гээд гараад ирсэн. Даанч жаахан алхаад л ядарчихлаа.

Умэ: Чи өдөр бараг юм идээгүй. Химийн эмчилгээнээс болсон юм бол уу?

Ээж: Эмчилгээ эхэлснээс хойш ингээд байгаа. Хааяа хааяа дотор муухай оргиод байдаг юм. Зүгээр ээ.

Умэ: Жаахан амарчих. Зөөлөн…

Ин: Дин эгч ээ. Энд байсан юм уу. Таныг зөндөө хайлаа.

Ээж: Юу болоо вэ?

Ин: Зүгээр ээ. Би ээлжээ сольчихсон. Тэгээд тан дээр ирье гэж бодсон юм. Гэхдээ миний хэрэг байхгүй юм шиг байна.

Умэ: Энэ хүүхдийг дээ.  

Ээж: Чиний ажил амар ажил биш. Над дээр байнга ирэхгүй байсан ч зүгээр.

Ин: Зүгээр ээ. Шиао Жун өдрийн цагаар ажилладаг болохоор таныг надад даалгасан. Бид хоёрт. Тийм ээ, Умэ ах аа?

Умэ: Ийм болохоор чи бид хоёр Ин Итэй  маргаад нэмэргүй.

Ин: Умэ ах аа. Японоор ярих тал дээр би таныг гүйцэхгүй. Та надад Японоор ганц нэг юм зааж өгч болох уу?

Умэ: Тэгвэл чи юу хэлж сурмаар байна?

Ин: Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хайраа илэрхийлэхдээ хэлдэг үг…

Умэ: Тэгвэл… өглөөний мэнд, сайхан амраарай гэж хэлэхийг зааж өгье.

Ин: Өглөөний мэнд. Сайхан амраарай? Яагаад, энийг зааж байгаа юм?

Умэ: Хэрвээ чамд сайхан амраарай гэж хэлж байгаа бол  тэр хүн орондоо орохоосоо өмнө зөвхөн чамайг бодож байгаа гэсэн үг. Чамд өглөөний мэнд гэж хэлж байгаа бол сэрээд чамайг бодож байна гэсэн үг.

Ээж: Хэрвээ тэр хүн чамд өдөр бүр өглөөний мэнд, сайхан амраарай гэж хэлдэг бол… үргэлж чамайг боддог гэсэн үг. Ингэж  сайн гэдгээ илэрхийлж болно.

Ин: Нялуун юм аа. Дин эгч ээ, Умэ ах аа. Та хоёрын хайраа илэрхийлж байгаа чинь залуу хүмүүстэй харьцуулахад илүү даруухан бас яруу найраг шиг сонсогдож байна.

***************

Эр: Ор оо ор.

Ин: Жао эмч ээ.

Эр: Өө, Шиао Ин. Ирчихсэн үү. Ийшээ суучих. Суу суу.

Ин: Жао эмч ээ. ямар нэг юм болоо юу?

Эр: Үгүй ээ. Тайвшир. Зүгээр. Суучих. Суу суу... Шиао Ин. Ийм байна. Манай тасаг Шанхайд байдаг Цэргийн анагаах ухааны их сургуульд туршлага хуримтлуулах боломж олгож байгаа юм. Энэ сургалт нэг жил үргэлжилнэ. Дарга нар удаан бодсоны эцэст энэ боломжийг чамд өгөхөөр шийдсэн.

Ин: Надад уу?

Эр: Тийм ээ. Энэ ховор олдох боломж шүү.

Ин: Жао эмч ээ. Би бүтэн жил ирэхгүй гэсэн үг үү?

Эр: Санаа зоволтгүй. Эмнэлгээс чамайг мэргэжил дээшлүүлэхээр явуулж байгаа юм. Тэгэхээр цалинг чинь өгнө гэсэн үг.

Ин: Би...

Эр: Хариултаа одоо өгөхгүй байж болно. Харинд жаахан бодож байгаад ир.

Ин: За.

Эм: Ин И. Би явлаа шүү.

Ин: За, баяртай.

Эм: Баяртай.  

Ин: Жан эгч ээ.

Эм: Аан?

Ин: Та өнөө шөнө миний ээлжинд гараад өгөөч?

Эм: Яасан? Болзоонд явах нь уу?

Ин: Үгүй ээ. Сургууль төгссөний арван жилийн ойн уулзалт болж байгаа юм.

Эм: Ингэхэд та хоёр ангидаа цорын ганц хос уу?

Ин: Ангийн багш бид хоёрыг тусгайлан урьсан юм аа. Тийм уулзалтад оролцох дургүй Дин Шиао Жун хүртэл очихоор болсон.

Эм: Тусгай төлөвлөгөө байгаа юм биш биз?

Ин: Ямар төлөвлөгөө?

Эм: Бодоод үз дээ. Та хоёр үерхээд удаж байна. Чи ээжийг нь байнга харж асардаг. Чи төгс тохирох эхнэр. Би тэрний оронд байсан бол чамтай гэрлэх байсан.

Ин: Дэмий юм ярихаа боль оо.

Эм: Нээрэн. Сонс. Олон хүний өмнө. Багш, ангийн чинь хүүхдүүдийн өмнө... сюрприз...

Ин: Үгүй ээ. Ахлах сургуульд багшилж байгаа. Ангийн багшийн бодоод л очиж байгаа юм.

Эм: Би чамд анхааруулсан шүү. Өнөөдөр хөөрхөн болоод очоорой.

Ин: Баярлалаа, Жан эгч ээ.

Эм: Чи надад хоёр хоолны өртэй шүү.  

***************

к: Алив. Нөхөд өө. Бүгд цугларан болохоор Гао багшийн үг хэлээч гэж урьж байна.

Бүгд: Тийм ээ. Тэгье. Тэгье.

Гао: Хэдхэн үг хэлье. Хувь тавилан биднийг гурван жил хамт байлгасан. Гэхдээ та нар төгсөөд арван жил өнгөрч. Ингээд дахиад уулзаж байгаа нь ч бас хувь тавилан. Анх та нар мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүүхдүүд байсан. Одоо та нар зорилгодоо хүрэхийн тулд бууж өгөхийг мэдэхгүй хичээж байгааг би харж байна. Сэтгэл  ч сайхан байна. Би та нарыг надтай учирхсан хамгийн муу анги гэж хэлдэг байсан. Харин одоо бол та нар миний хамгийн их бахархдаг анги гэж хэлэхийг хүсч байна.

Бүгд: Сайн байна. сайн байна.

Гао: Алив. Тулгая. Төгсөөд арван жил болж. Төлөө.

Бүгд: Төлөө. Төлөө. Төлөө.

К : Гао багш аа. Та үнэхээр сайн ярих юм аа. Хэдхэн үг хэлээд л миний нүднээс нулимс гарах гэж байна.

Гао: Тийм үү? Тэгвэл уйл уйл...

К : Хэдэн хундаганы дараа магадгүй.

Ин: Май Көран. Олон жил өнгөрсөн ч хэвээрээ байх шив.

К : Аан?

Ин: Долигонохдоо сайн хэвээрээ байна.

К: Миний хэлэхийг сонс доо. Би Гао багшийг үнэхээр хүндэтгэдэг. Тийм биз дээ, Га багш аа?

Гао: За, хоолоо ид.

К: Нээрэн. Ин И, би нэг юм саналаа. Ахлах сургуульд байхад чи Шиао Жунд зөндөө хайрын захиа бичсэн. Надад итгээрэй. Эд нараас болсон шүү. Эд нар надаар уншуулдаг байсан юм...

Эр: Би л лав биш шүү.

К: Бас... Та хоёр үерхээгүй гээд байсан... Худлаа хэлсэн биз дээ. Хараажийн зүгээргүй л  байсандаг. Та хоёр ууж шийтгүүлэх ёстой юм биш үү? Уу... уу.

Бүгд: Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу Уу. Уу. Уу. Уу Уу. Уу. Уу. Уу

Дин: Тэр үед үнэхээр үерхээгүй ээ. Хэдхэн жилийн өмнөөс л уулзаж эхэлсэн.

Эм: Үгүйсгэсээр л байна. Ангийн дарга сонгох үеэр чи хоёрхон хүний санал авсан. Паохуогоос гадна...

Ин: Гао багш аа. Шиао Жун бид хоёр танд хундага өргөе.

К: Хундага өргөнө гэж байна.

Бүгд: Сайн байна. алив...

Гао: За алив...

Ин: Гао багш аа, тэр үед бид нарыг харж үздэг байсанд баярлалаа. Тэгээгүй бол Шиуо Жун бид хоёрын нөхөрлөл ийм харилцаанд хүрэхгүй байсан байх.

Бүгд: Ооёё...

Гао: Шиао Жун. Ин И чамд их олон жил сайн байсан. Та хоёрын харилцаа одоо л үр дүнд хүрч байна. Ангийнхаа ганц хосод сайн сайхныг хүсье. Тийм үү?

Бүгд: Тийм ээ.

Гао: Алив.

К: Алив.

Бүгд: За алив алив.

К: Тийм болохоор санал тавих ёстой биз дээ?

Бүгд: Тийм ээ. Гэрлэх санал. Гэрлэх санал. Гэрлэх санал. Гэрлэх санал. Гэрлэх санал. Гэрлэх санал. Гэрлэх санал. Гэрлэх санал. Гэрлэх санал.  

Дин: Болно оо. Болно...

Эр: Хөөх. Иччихэж.

Эр: Ичих юу байна аа?

Ин: Хөөе. Би  Ма Көраны ангийн даргад нэр дэвшихдээ хэлсэн үгийг санаж байна. Тэрний юу гэж хэлснийг санаж байна уу?

Бүгд: Үгүй ээ. санахгүй байна.

Эр: Саналгүй дээ. Юу гэж мартах юм?

Ин: Би сайн санаж байна. Май Көран. Чи өөрөө хэл л дээ.

К: Үгүй ээ.

Бүгд: Алив л дээ. Алив алив.

К: Нээрэн сонсмоор байгаа юм уу? тийм үү?

Бүгд: Тийм ээ. сонсмоор байна.  

К: Салхи салхилж, тэнгэр цэлмэнэ. Дэлхийг байлдан дагуулж, гэртээ би ирлээ. Эх нутгаа хамгаалах шилдэг цэргүүдийг хаанаас олох вэ?

Бүгд: Тийм ээ. уугаарай. Алив алив...

Дин: Яасан? Хоолны үеэр юм бодоод байх шиг байсан.

Ин: Юу ч биш ээ. Зүгээр л жаахан ядраад.

Дин: Хэлэх юм байгаа бол надад хэлээрэй.

Ин: За.

***************

Эх: Миний охин.  Жимс ид.

Ин: Орж ирэхээсээ өмнө тогшихгүй юм уу.

Эх: Яасан бэ? Дээрэлхүүлээ юу? Мэргэжил дээшлүүлэх боломжоо алдчихсан юм уу?

Ин: Үгүй ээ. Дэмий юм ярих хэрэггүй. Би Жао эмчид явахгүй гэж хэлэх гэж байгаа.

Ав: Аан?

Эх:     Явахгүй ээ? Тэгж яаж болдог юм? Амьдралд ганц олдох боломж шүү дээ. Алдаж болохгүй.

Аав: Яг үнэн. Шанхайд очоод сайн сураад ир. Эмч болчих ч юм билүү. Тэгвэ хичнээн сайхан.

 Эх: Яг үнэн.

Ин: Хэтрүүлэхээ боль л доо. Ганц жил сураад эмч болчихвол  та нар надаар эмчлүүлэх байсан уу?

Эх: Дин Шиао Жун зөвшөөрөхгүй байна уу? Ээж нь яриалцаадахъя. Санаа зоволтгүй.

Ин: Тэрэнтэй ямар ч хамаагүй ээ. Ээж ээ, гар л даа. Намайг зүгээр байлгаад өгөөч.

Ав: За за за за. Явлаа явлаа явлаа.

Ин: Зүгээр гээд байхад.

Эм: Наймдугаар орны өвчтөний боолтыг солих хэрэгтэй байна.

Эм2: за. Би сольчихъё.

Эм: Ин И. Гуравдугаар өрөөнд байгаа өвчтөнийг нэг хараад өгөөч. Цээж нь давчдаад байна  гэнэ ээ.

Ин: За...

*****************

Дин: Надад хэлэх юм байна. Номоо уншиж, шалгалтын тест хийхээс гадна, энэ зохиолууд бидний хөгжил, бодолд нөлөөлж  байна уу?  Дунд сургуульд байхад “Тоорын цэцэгт хавар”  гэдэг зохиол надад хамгийн их нөлөөлсөн. Та нар энэ талаар юу гэж бодож байгааг мэдмээр байна.

Эм: гуравдугаар өрөөний өвчтөн зүгээр байна уу?

Ин: Зүгээр ээ...

Дин: Байна уу?

Ин: Би чамд мессеж явуулсан. Яагаад хариулахгүй байгаа юм?

Эм: Сайн уу, багш аа.

Дин: Хичээлтэй байсан юм.

Ин: Надад чамтай ярих чухал юм байна.

Дин: Хэл хэл.

Ин: Уулзаж байгаад ярилцъя.

Дин: За... Дэглэм барьж байгаа юм уу? Яагаад салат идээд байгаа юм?

Ин: Хоолонд идэх дур хүсэл хамгийн хямд хүсэл гэсэн. Би тэвчихээр шийдсэн.

Дин: Сайн л байна.

Ин: Би саяхан нэг ном уншсан. Тэр номонд дур хүслийг тэвчих нь аз жаргалын үндэс гэсэн байсан.

Дин: Яг үнэндээ бол... “Дур хүслээ тэвчих нь аз жаргалын үндэс гэдэгт итгэхгүй байгаа бол, өөгшүүлэх ч мөн ялгаагүй” гэдэг юм. Чи надтай ярилцах чухал юм байгаа гэсэн. Надад уншсан номынхоо тухай ярих гээгүй биз дээ?

Ин: Эмнэлгээс намайг сургалтанд явуулна гэсэн.

Дин:  Хаашаа?

Ин: Шахайн Цэргийн анагаах эмнэлэг.

Дин: Хэр удах вэ?

Ин: Нэг жил.

Дин: Сайн хэрэг байна. Сурах сайхан боломж. Эмнэлгээс чамайг үнэлж байгаа хэрэг.

Ин: Чи сайхан боломж гэж бодож байна уу?

Дин: Тийм. Явах хэрэгтэй.

Ин: За.

**************

Эр: Багш аа. Хурдлаач ээ.

Эр: Дин багш аа.

Эм: Сайн уу багш аа.  

Дин: Байна уу?

Яа: Ашгүй утсаа авах шив.

Дин: Хичээлтэй байсан юм.

Яа: Шу Тианаас би ээжийн чинь тухай сонссон. Би эгчийг эргэх гэсэн юм.

Дин: Ээж... сайн байгаа. Энэ хүртэл хол болохоор хэрэггүй байх. ээжийн өмнөөс баярлалаа.

Яа: Би Жиансуд ирчихсэн байна. Надад эгчийн байгаа эмнэлгийн хаягийг явуулчих.

Дин: За. Би явуулчихъя... Баярлалаа. Явъя.

Эм: Жан эгч ээ. Жан эгч ээ.

Эм2: Яасан бэ?

Эм: Тэр Дин Шиао Жун биш үү? Тэр юун эмэгтэй вэ?

Эм2: Харж байгаагүй юм байна.  

Эм: Хөөрхөн юм байна.

Эм2: Ин И харвал яах бол?

Эм3: Хөөе. Юугаа яриад байгаа юм? Хамаатан байж болно шд.

Эм2: Тийм дээ.

Эм3: Хов ярихаа боль. Ажлаа хий.

Дин: Суу...

Яа: За.  

Дин: Би ус аваад ирье.

Яа: Баярлалаа.

Дин: Ээж хаашаа явсныг мэдэхгүй байна. Залгаад асуугаадахъя.

Яа:  Хэрэггүй ээ. Хүлээж байя. Чи яараагүй биз дээ?

Дин: Үгүй ээ. Чи яаж энд ирсэн юм?

Яа:  Онгоцоор. Удаагүй.

Дин: Нисэх буудал нэлээн зайтайг эс тооцвол... Жижиг хот болохоор энд дорхноо ирчихнэ л дээ.

Яа: Амар юм байна лээ. Энд надад таалагдсан... Амар тайван, бас цаг агаар нь сайхан.  

Дин: Ээж ээ.

Ээж: Шиао Жун.

Яа: Дин эгч ээ, сайн уу.

Дин: Энэ бол Юу Яа.

Яа: Би Шиао Жунтай их сургуульд хамт сурдаг байсан юм.

Ээж: Аан. Саначихлаа. Шиао Жуний хуралд очихдоо чамтай таарсан юм байна.

Яа: Тийм.

Ээж: Алив суу.

Яа: За. Би таны тухай сонсоод эргэхээр ирсэн юм.

Ээж: Би зүгээр ээ. Сайн байгаа. Энэ хүртэл ирүүлээд төвөг удчихлаа. Баярлалаа.

Яа: Зүгээр ээ. Таныг өвдсөн гэж мэдээгүй байсан юм. Мэдсэн бол аль эрт ирэхгүй юу.

Ээж: Хаанаас ирсэн юм?

Яа: Бээжингээс.  

Ээж: Тэр холоос уу? Бээжинд ажилладаг юм уу?

Яа: Тийм. 2011оны эхээр надад их том боломж олдсон. Сайхан боломж гэж бодоод би тийшээ явсан. Тэрнээс хойш тэндээ ажиллаж байгаа.

Ээж: Бээжин ямар байна?

Яа: Сайхан газар. Их олон нөөц боломж байдаг. Бээжинд очсоныхоо дараа хүн бүрт боломж байдгийг мэдсэн. Хичээх юм бол хэн ч амжилтанд хүрч болно. Надад их олон боломж байгаа гэж бодож байгаа.

Ээж: Сайн байна. Та нар шиг залуу хүмүүс том хотод үзээд алдах хэрэгтэй. Шиао Жун намайг асрах гээд Шанхайгаас эргээд ирсэн. Би л төвөг болж байх шиг байна.

Дин: Ээж ээ. Юу яриад байгаа юм бэ? Ээж ээ, та эртхэн амар. Би Юу Яад хоол идүүлье.

Ээж: Хоолоо ч идээгүй ирсэн юм уу? Шиао Жун. Юу Яад амттай хоол авч өгөөрэй.

Дин: За. Санаа зоволтгүй.

Ээж: За.

Яа: Дин эгч ээ, би явлаа. Боломж гарвал дахиад ирнэ ээ.

Ээж: Баярлалаа.

Дин: Ээж ээ, Юу Яа танд жимс авчирсан.

Ээж: Бэлэг авчрах хэрэггүй ээ.

Яа: Зүгээр ээ.

Ээж: Шиао Жун.

Дин: Аан?

Ээж: Найзтайгаа сайхан ярилц.

Яа: Эгч ээ, баяртай.

Ээж: баяртай.

****************

Дин: Ид...

Яа: Дин Шиао Жун. Ээж чинь өвдсөн гэж надад хэлэх ёстой биз дээ. Надад төвөг болохгүйн тулд явсныг чинь мэдсэн бол би чамаас салахгүй байсан. Би чамтай хамт байх байсан шд.

Дин: Юу Яа. Бүгд өнгөрсөн хэрэг.

Яа: Жил гарсны өмнө болсон болохоор өнгөрсөн гэж бодоод байгаа юм уу? Би өнгөрсөн долоо хоногт Шу Тиантай таарсан. Тэр ч гэсэн тэгж хэлж байна лээ. Бас ээжийг чинь өвдсөн гэж хэлсэн. Чамаас салсны дараа надад ямар байсныг чи мэдэх үү? Юунаас болсон юм болоо гэж өөрөөсөө зөндөө асуусан. Бид хоёр... сэтгэл хөдлөлөөс болсон юм бол уу гэж бодсон. Эсвэл... ирээдүйн талаар төсөөлөл, төлөвлөгөө өөр болохоор юм бол уу гэж бодсон. Гэхдээ тэр жилүүдийг хамт өнгөрөөчихөөд салахгүй байж болох байсан шд. Чамайг үзэн ядаж, өөрийгөө буруутгадаг байсан. Би их олон боломжийг бодсон. Гэхдээ ээж чинь өвдсөнөөс болсон гэж бодоогүй. Чиний хувьд... ямар хүн байснаа мэдэхийг хүссэн. Би... өөрийнхөө мөрөөдлийг л бодоод чиний сэтгэлийг боддоггүй хувиа хичээсэн хүн байсан юм уу?

Дин: Үгүй ээ.

Яа: Бид хоёрын харилцаа тийм хэврэг байсан юм уу?  

Дин: Юу Яа, уучлаарай... Юу Яа. Чи бид хоёр өөр. Би хаана ч очсон амьдарч чадна. Гэхдээ чамд мөрөөдөл байгаа. Чи илүү өндөрт хүрэх ёстой. Миний хувийн асуудал чиний карьерт саад болох ёсгүй. Тэгвэл хувиа хичээсэн хэрэг болно. Тийм ээ. Тэр үед хэлсэн бол чи надтай хамт бүгдийг туулах байсан. Гэхдээ тэгсэн бол чиний Шанхайд гаргасан хичээл зүтгэл бүгд талаар болох байсан.   Би тэгж чадахгүй.

Яа: Би шалгасан. Маргааш сүүлчийн нислэг наймаас байсан. Би 7 хагас хүртэл хүлээнэ. Чи буцаад нийлнэ гэвэл би энд үлдэж, чамтай хамт байна. Үгүй гэвэл... Би ганцаараа буцаад явна. Бүгдийг эхнээс нь эхэлнэ.

*****************  

Умэ: Хайр ийм хэцүү гэдгийг мэдсэн бол … чамайг холоос харах байсан юм.

Дин: Умэ ах аа.

Умэ: Ирчихэв үү. Хоолоо идсэн үү?

Дин: Идчихсэн.

Умэ: Шиао Жун. Хамт хундага дарс уух уу?

Дин: За.  

Умэ: Сакэ.

Дин: Сакэ.

Умэ: Сакэ. Энэ… Японы эртний шүлэгнүүдийн нэг…. Энэ шүлэг… Хайр ийм хэцүү гэдгийг мэдсэн бол … чамайг холоос харж явах  байсан юм гэдэг шүлэг.  Алив. Төлөө. Шиао Жун. Ямар нэг юм болоо юу? Тийм бол надтай ярилцаж болно шүү. Ээжид чинь хэлэхгүй гэж амалъя. Ин Ийд ч бас хэлэхгүй. Умэ ахынх нь ам хаалттай. Хэнд ч ам алдахгүй.

Дин: Өнөөдөр миний хуучин найз охин ирсэн. Одоо зөвхөн дурсамж болсон гэдгийг  мэднэ л дээ. Гэхдээ уулзсан чинь… миний сэтгэл…

Умэ: Сэтгэл чинь тогтож өгөхгүй байна уу? Энэ хэвийн зүйл. Хуучны найзтайгаа уулзахаар эртний зүйлсийг санадаг. Гэхдээ тэр дурсамжууд чиний амьдралын нэг хэсэг.

Дин: Бид хоёр салснаасаа хойш нэг ч удаа холбоо бариагүй. Би бүгдийг нь орхих хэрэгтэй гэж бодож байна. Гэтэл тэр өнөөдөр мартаагүй гэж хэлсэн. Намайг өөрийнх нь өмнөөс салах шийдвэр гаргасан гэж бодож байна лээ. Тэр шийдсэн бол бид хоёр хамт байх байсан гэсэн. Надад хачин санагдаад байна. Яг л… би тэр сайхан дурсамжуудыг сэтгэлдээ нууж явна гэж бодсон. Гэтэл өнөөдөр тэр дурсамжууд нээгдэж, надад өөр боломж байгааг харуулсан.

Умэ: Өөр боломж уу? Тэр боломж юунд хөтлөх вэ?  Сонирхолтой л юм. Бид нар амьдралынхаа бүх үед бүгд зөв шийдвэр гаргахыг хүсдэг. Харамсахгүйн тулд. Гэхдээ бид нар ганц л удаа амьдардаг. Тийм болохоор тэр шийдвэр зөв, бурууг мэдэх боломжгүй. Нэг ийм онол байдаг. Бидний амьдарч байгаа ертөнц... олон олон парлалель ертөнцүүдийн нэг нь. Тэр бүх ертөнцөд Дин Шиао Жун байгаа. Долоон Дин Шиао Жун байж ч магадгүй. Үгүй ээ. 14 ч байж магадгүй. 14 Дин Шиао Жун... амьдралынхаа нэгэн үед тэд бүгд өөр өөр сонголтыг хийж, бүгд өөр өөр үр дүнд хүрнэ. Тэр үр дүнг чи бүгдийг нь харвал чи аль сонголт нь зөв, аль нь буруу байсныг шийдэж чадах уу?

Дин: Мэдэхгүй.

Умэ: Амьдралд… төгс хариулт гэж байдаггүй. Төгсгөл нь уй гашуу, салалт гэдгийг мэдэж байсан ч, чи тэрэнтэй уулзахыг сонгох байсан. Ямар нэг юмтай учраагүй бол харамсаж болох ч, тэр зүйлтэй учирсан бол талархдаг. Миний насан дээр ирэхээрээ чи ойлгоно оо. Ганцхан боломж ч гэсэн чиний амьдралтай адил нандин зүйл байдаг юм.

Дин: Алив…

*******************

Ин: Байна уу?

Дин: Явахагүй байж болох уу? Надтай байж болох уу? Умэ ах ээжтэй хамт байх боломжоо алдсан. Би чамайг алдмааргүй байна. Чамтай хамт энэ замаар зоригтой алхмаар байна. Чамд өдөр бүр өглөөний мэнд, сайхан амраарай гэж хэлэхийг хүсч байна.

Ин: Чиний надаас асуусан асуултыг би бодож үзсэн. Одоо хариулахад бэлэн.

Ю: Эргэж ирсэнээсээ хойш тэрэнтэй  уулзсан уу?

Дин: Үгүй ээ.:

Ю: Би очиж уулзсан. Долоо хоног болгон сэргээн засах эмчилгээнд нь тусалдаг байсан. Ин И заримдаа тусалдаг байсан.

Ин: Ярилцлага авахыг чинь би эсэргүүцэхгүй. Гэхдээ яагаад бид хоёрын дунд үг хаяад байгаа билээ? Шоубизнес ийм байдаг юм уу?

Ю: Та хайрыг юу гэж боддог вэ?

Дин: Би ээжийнхээ хайранд атаархдаг. Умэ ах надад ямар эр хүн хайртай эмэгтэйгээ жаргалтай байлгаж чаддагийг харуулсан. Тэр миний чадахгүй олон зүйлийг хийсэн.

Ю: Тэгээд зугтахаар шийдсэн юм уу?

Дин: Шу Тиан надад Юу Яа миний амьдралын талаар асууж байна гэж хэлсэн. Би тэрнийг өнгөрсөн хэргээс болж цаг хугацаа алдахыг хүсээгүй. Шу Тианд Юу Яад  ээж маань өвдсөн болохоор төрсөн нутагтаа амьдарч, ээжийгээ асарна гэж хэлээрэй гэж хэлсэн. Умэ ах бусдад санаа тавьдаг сайхан сэтгэлтэй хүн байсан. Тийм болохоор бүгдийг ойлгодог байсан. Тэр үед миний өөрөө ч мэдээгүй байсан бодлыг олж хардаг байсан. Юу Яа гайхалтай эмэгтэй. Өмнөө тавьсан зорилготой, юу хийх ёстойгоо мэддэг хүн. Над шиг сул дорой хүн биш. Би тэнгэрт нисэх гэж чадлаараа хичээж чадна. Гэхдээ л бууж өгнө. Олон жилийн дараа... тэрнийг эрх чөлөөтэй нисч байгаа гэж найдаж байна. Ядарсан үедээ түшээд амрах мөр байгаа гэж найдаж байна.

Ю: Тэгвэл Ин И?

Дин: Ин И юу? Газар.

Ин: Намайг шороо гэж байгаа юм уу?

Дин:  Бусдын анхаарал татдаггүй ч гайхалтай гэж байгаа юм. чиний сайхан сэтгэлд хэзээд итгэж болно. Чи надад тэвчээртэй, халуун дулаан амьдрал гэж юу байдгийг харуулсан. Хоёулаа нисэхгүй. Хоёулаа ургасаар том мод болно. Тэгвэл хоёулаа цэлмэг тэнгэрийг харж чадна.

25-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home