The Last Goodbye To Mama
Үргэлжлэх хугацаа: 45мин
Гол дүрүүд:
Дин: эр, Дин Шиао Жун
Ээж: Дин Шиао Жуний ээж Дин Би Юн
Ёон: эр, Дин Шиао Жуны шинэ дарга, сахалтай залуу
Фан: эм, Дин Шиао Жуний үеэл Фанфан
Ин: эм, Фанфаны найз сувилагч
Г: эр, Гэн Мо, Фанфаны найз залуу
Эх: Фанфаны ээж
Ав: Фанфаны аав
Ах: Дин Би Юний хүргэн ах
Эгч: Дин Би Юний эгч
Ж: эр, Жиан Хуа
Эмээ: Дин Шиао Жуний эмээ
Ж: эр, Жиан Хуа
Ч: эм, Жиан Хуагийн эхнэр...
Гарчиг: Ээжтэйгээ хийсэн салах ёс/ Ээжтэйгээ хийсэн 99 зүйл
24-р анги
Эр: Давгүй болжээ. Энэ хээ нь содон харагдаж байна. Миний малгайтай зохицож байна. Чиний ур чадвар ч багшийгаа гүйцэхээр болжээ. Одоо жинхлэх болж байгаа юм байна.
Ээж: Танд л таалагдаж байвал боллоо.
Эр: Таалагдалгүй яах вэ.
Ээж: Жан ах аа. Тэгвэл би явлаа.
Эр: Байз. Би хүнээс юм гуйх, бас хүнд өртэй байх дургүй. Миний хантаазыг засч өгсөн болохоор оронд нь зураг өгье.
Ээж: Зүгээр ээ. Тэгэхгүй байж болно.
Эр: Хоёулаа адилхан бүтээл урладаг хүмүүс. Би ч гэсэн өөрийнхөө бүтээлийг харуулмаар байна.
Эр5: Баярлалаа.
Зөөлөн салхи.
Хө: Хөөе. Дуусчихсан. Шиао И. Наашаа хүрээд ир. Дин эгч чинь өмнөх шигээ сэргэлэн цовоо байхаа больж. Хэдхэн үг сольж байтал унтаад өглөө. Бас их удаан унтдаг болсон байна. Бас шөнө бувтнаад байна лээ. Гэрээ санаад байгаа юм шиг байна. Хүүгээ бодоод л эмнэлэгт байгаад байгаа. Шиао Жунд хэлээд үзэх юм уу?
Эр: Шинжилгээний хариунаас харахад хавдрын эс нь тархсан байна. химийн эмчилгээ хийлгэж, талархалтыг нь зогсоох гээд үзсэн нь дээр байх. Гэхдээ ямар ч тохиолдолд бэлдгэлтэй л байх хэрэгтэй шүү.
Дин: Тэрнээс гадна, өөр юунд анхаарах ёстой вэ?
Эр: Сэтгэл санаа өөдрөг байвал эмчилгээнд ч гэсэн сайнаар нөлөөлнө. Ээжид чинь ямар нэг хүсч хүлээдэг зүйл байгаа л байх. Хүслийг нь биелүүлэхийг бодоорой.
*************
Ээж: парк байна.
Хө: Хэдэн настай байсан юм?
Ээж: Шиао Жун дөрвөн настай байсан.
Хө: Паркт очсон байх нь.
Ээж: Тэр үед жаахан байсан. Хар даа.
Хө: Хөөх. Залуудаа ийм хөөрхөн байсан байна шд. Юн эгч ээ. Хөөх.
Ээж: Наад зураг чинь их сонирхолтой түүхтэй зураг. Тэр үед би нэг оёдолчинд шавь орсон юм. Манай багш зургийн студийн эзэнд хослол оёж өгөөд, даанч багадуулчихсан байсан. Хувцсыг нь аваачиж өгсөн чинь зурагчин ах намайг загнаад бөөн юм болсон.
Хө: Тэгвэл энэ зураг одоо ч гэсэн студийн цонхонд байгаа юу?
Ээж: Тэр зурагчны хүүхдүүд нэг нь ч зурагчин болоогүй. Тэгээд ахыг нас барсны дараа студи нь хаагдчихсан.
Хө: Харамсалтай юм. Амьд байсан бол би очиж зургаа авахуулахгүй юу.
Ээж: Чи зурган дээр хөөрхөн гарна даа.
Хө: Хөөрхөн юм аа.
Дин: Ээж ээ. Чунхуа эгч ээ.
Хө: Шиао Жун.
Дин: Юу үзэж байгаа юм?
Хө: Чиний багын зургуудыг үзэж байна.
Ээж: Эм Ар Эй-ийн хариу гарчихсан уу?
Дин: Тэгсэн. Гарсан. Жао эмч, зүгээр гэж байна лээ. Тархаагүй байна гэсэн.
Ээж: Гаргаад ир, би нэг хараадахъя. Ийм зураг л юм уу. би ойлгохгүй шд.
Дин: Харин тийм ээ. ойлгохгүй. Эмч зүгээр гэж байна лээ. Тэгэхээр зүгээр гэсэн үг.
Хө: Юн эгч ээ. Энэ зурган дээр Шиао Жун хэдтэй байсан бэ?
Ээж: бага сургуульд орчихсон байсан.
****************
Ээж: За. Бэлэн үү? Эхэллээ шүү.
Дин: Нэг хоёр гурав...
Ээж: Шиао Жун ямар мундаг юм бэ? Намайг ялчихлаа шд.
Дин: Би том болчихсон юм чинь.
Ээж: Том болчихсон? Булчин байна уу?
Дин: Байна.
Ээж: Алив, харъя. Энд үү? Гэдсэнд нь байна уу? Гэдсэнд нь булчин байна уу, харъя. Байна уу? байна уу?
Дин Ээж: Төрсөн өдрийн мэнд хүргэе. төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе. төрсөн өдрийн мэнд хүргэе ээ.
Ээж: Шиао Жун. Амьдралын тал нь хувь тавилан байдаг. жишээлбэл ямар хүмүүстэй уулзах, ямар зүйлтэй учрах. Сайн ч бай, муу ч бай бүгд хувь тавилан. Гэхдээ юу хийх, яаж амьдрахыг чи өөрөө л шийднэ. Бусдын хэлснээр амьдарч болохгүй.
Дин: Ээж ээ.
Ээж: Аан?
Дин: Бид хоёр урд насандаа ээж хүү хоёр байсан бол уу?
Ээж: Ах дүү хоёр ч байсан байж магадгүй.
Дин: Бид хоёр ээж хүү хоёр байсан байх аа. Урд насандаа таны хүү байж ханахгүй энэ насандаа ч бас таны хүү болж төрсөн байх. Ээж ээ. Өнгөрсний харууслыг энэ амьдралдаа үлдээх хэрэггүй.
Ээж: Чи байгаа болохоор ээжид нь харамсах юм алга.
Дин: Ээж ээ, инээгээрэй.
Ээж: Эмнэлэгт зураг авч яах гэсэн юм бэ?
Дин: Өнөөдрөөс өдөр болгон зургийг чинь авна. Үсээ жаахан янзалчих.
Хө: Шиао Жун сайн хүү. Зүгээр л авахуулчих... Инээгээрэй. Хөөрхөн байна.
Дин: Ши эгч ээ, наанаа зогсож байгаарай. Би зургийг чинь аваадахъя.
Хө: Битгий битгий.
Дин: Гоё харагдаж байна.
Ээж: Чунхуа, энийг хар даа.
Хө: Одоо техник хөгжөөд сайхан болж дээ. Утсаараа зураг авдаг болчихсон байна шд. Хөөх. Би хөгшин харагдаж байна.
Дин: Хөөрхөн л байна шдээ.
Хө: Устга аа, устга.
Дин: Гоё гарсан байна лээ шдээ.
Ээж: Шиао Жун.
Дин: Аан?
Ээж: Энэ зургийг хэзээ авахуулсан юм?
Дин: Хуучин утаснаасаа татаж авсан зураг.
Ээж: Биш ээ. энэ хүнтэй хэзээ уулзсан юм? Хаана уулзсан юм?
Дин: Японд очихдоо энэ хүнтэй уулзсан юм. Би хүнд хууртаад хамаг мөнгөө алдчихсан. Энэ ах надад хоол авч өгсөн. Би утсаар нь тан руу ярьсан. Намайг явах гэж байхад энэ ах бас надад мөнгө зээлсэн. Би хаяг утасны дугаарыг нь асуусан. Ээж ээ? Ээж ээ, яасан бэ?
**************
Дин: Ах аа, та Хятадаар сайн ярьдаг юм байна. Хятадад байсан юм уу?
Эр: Залуу байхдаа нэг хэсэг тэнд байсан юм. Тэр... мартахын аргагүй үе байсан.
Дин: байна уу? Нагац ах аа.
Ж: Тэрэнтэй хэзээ уулзсан юм?
Дин: Сүүлд Японд очихдоо таарсан. Тэр үед яагаад ч юм танил юм шиг санагдаад байсан. Нагац ах аа. Тэр хүн үнэхээр ээжтэй дотно байсан Япон хүн мөн юм уу?
Ж: Мөн. Ээж чинь энийг мэдсэн үү?
Дин: Өнөөдөр зургийг нь харчихаад дуугаа хураачихсан.
Ж: Тэрнийг явснаас хойш бид нар ганц ч удаа дурсаж байгаагүй. Ээж чинь тэр хүнтэй амьдарч чадаагүй болохоор харамсаж явдаг байх.
***************
Хө: Юн эгч ээ. хар даа. салаалчихсан байна.
Ээж: Тийм байна.
Хө: Шинэ навч гараад ирж.
Ээж: Одоо л соёолж эхэлж байна.
Хө: Наранд тавихаар ингэдэг юм байна.
Ин: Дин эгч ээ.
Ээж: Ин И.
Ин: Надад танаас гуйх юм байна. Хэд хоногийн дараа ээжийн төрсөн өдөр болно. Би хувцас авч өгөх гэсэн юм. гэхдээ юу авахаа мэддэггүй ээ. Та надтай яваад сонгоод өгөөч?
Ээж: Тийм үү. Шиао Жунийг хамт явъя гээд хэлчих.
Ин: Шиао Жун хичээлдээ бэлдээд завгүй байгаа. Асуугаад нэмэргүй байх аа.
Хө: Явчихаад ир...
Ээж: За яах вэ. Тэгвэл би хамт явъя. Ээжид чинь гоё хувцас сонгож өгнө өө... Ээж чинь ямар өнгийн хувцасанд дуртай вэ?
Ин: Ээж нил ягаан өнгөнд дуртай. Гэхдээ сүүлийн үед улаан өнгө өмсдөг болчихоод байгаа.
Ээж: Хүн хөгшрөхөөрөө тод өнгийн хувцасанд дуртай болчихдог юм.
Ин: Тийм ээ. Хүмүүс тэгж ярьж байна лээ. Эгч ээ. Өнөөдөр надтай явсанд баярлалаа.
Ээж: Зүгээр ээ. далимдуулаад сайхан алхаад авъя.
Ин: Нээрээ. Эгч ээ. би нэг юм мартчихаж... би хурдан очоод аваад ирье.
Ээж: За. Яарах хэрэггүй ээ. би хүлээж байя.
Ин: За.
Умэ: Би Юн.
Ээж: Баярлалаа. Эргээд ирээ юу?
Умэ: Уулзалгүй удсан байна.
Ээж: Уулзалгүй удаж.
Умэ: Түр хүлээгээрэй.
Ин: Би эмнэлэгт удаан ажилласан. Салах ёс хийх хамгийн гунигтай гэж боддог байлаа. Дахин уулзах мөч ч гэсэн ийм гунигтай байдгийг одоо л харж байна.
Дин: Дахин уулзахыг... 20 гаран жил хүлээсэн хүмүүс. Ээж аавын тухай ярих болгондоо “тэр хүн” гэж ярьдаг байсан. Гэхдээ Умэ ахын тухай ганц ч дурсаж байгаагүй.
Ин: Магадгүй... дэндүү их санасан хүнийхээ нэрийг хэлэх дургүй байдаг байх.
Дин: Умэ ах аа, энд байхдаа энд байж бай. Буудалд байснаас хамаагүй тухтай. БИ даавуунуудыг нь сольчихлоо.
Умэ: Шиао Жун. Баярлалаа.
Дин: Та эртхэн амар даа.
Умэ: Шиао Жун. Надад ээжийнхээ тухай ярьж өгч болох уу? Тэр үед ээж чинь чамайг аваад Нанжинд над дээр ирнэ гэж хэлсэн. Би автобусны буудал руу хар хурдаараа гүйж очсон. Тэнд их удаан хүлээсэн. Та хоёрыг олон удаа хайсан. Даанч та хоёрыг олоогүй. Гэхдээ ээжийг чинь ойлгож байна аа. хүүхэдтэй хүн. Дээр нь чи жаахан байсан болохоор мэдэхгүй улсад шинээр амьдралаа эхлүүлнэ гэхээр... шийдэхэд их хэцүү байсан байх. хорь гаран жил тэрний тухай их боддог байсан. Хаа нэгтээ намайг бас бодож байгаа байх гэж боддог байлаа.
Ээж: Аригато. Анатомо...
Умэ: Миний насан дээр эргээд харахад миний амьдралын хамгийн жаргалтай байсан үе ээжтэй чинь байсан үе байж. би насаараа тэр үеийг дурсаж амьдарч байна. тэрний тухай бодох бүрт... би сар руу хардаг юм. тэрнийг ч бас сар руу харж байгаа байх гэж боддог. Хоёулаа нэг сарыг харж байгаа гэж. Алс хол байгаа хүнийг бодож...
Дин: Умэ ах аа. Та хүнтэй суугаагүй юм уу?
***************
Хө: Юн эгч ээ. Та тэр үед яагаад Умэтэй суугаагүй юм?
Ээж: Тэр үед бид хоёр үйлдвэрт хамт ажилладаг байсан. Японы үйлдвэр. Тэр хүн захирал байсан. Надад санаа тавьдаг байсан. Хэсэг хугацааны дараа үйлдвэрийн хүмүүс ярьж эхэлсэн. Тэгээд үйлдвэрийн Япон удирдлагуудын чихэнд хүрчихсэн. Намайг хамгаалахын улд Умэ Япон руу буцсан. Надад зүгээр л ажил нь шилжиж байгаа гэж хэлсэн. Гэхдээ нэлээд хойно тийшээ явсныг нь би дараа нь мэдсэн.
Хө: Сайн хүн байж.
Ээж: Явахаасаа өмнө надаас хамт Япон руу явах уу гэж асуусан. Гэхдээ тэр үед Шиао Жун жаахан байсан. Зургаатай байсан байх. Би эргэлзээд хариу өгч чадаагүй. Тэр үед надад нэг хүнээр Нанжинд хүлээж байя гэж хэлүүлсэн байсан. Би эргэлзэх ч үгүй, хамаг юмаа бэлдээд Шиао Жунийг аваад Нанжин руу явсан. Даанч бид нарын Нанжинд очиход Шиао Жун өвдчихсөн. Тэгээд мэс засалд орсон. Тэгээд дахиад уулзаж чадаагүй. Хувь тавилан байх.
Хө: Тэгээд яасан? Дахиад холбоо бариагүй юу?
Ээж: Хоёр мэлхий, хоёр ам.
Дин: Хоёр мэлхий, хоёр ам...
Эм: Би Юн эгч ээ. хүлээгээрэй.
Ээж: Аан?
Эм: Одоохон. Японоос тан руу залгасан. Таныг боломжтой үедээ залгаарай гэж хэлүүлсэн. Би дугаарыг нь бичээд авчихсан. Аваад ирье.
Ээж: Хэрэггүй ээ. Дахиад залгавал намайг байхгүй гээд хэлчихээрэй.
Эм: Аан, за.
Умэ: За... баярлалаа. Төвөг удсанд уучлаарай.
Ээж: Их боловсон хүн байсан. Их тусч, хүмүүст чин сэтгэлээсээ ханддаг байсан. Үнэнийг хэлэхэд тэрнийг явсны дараа би харамссан. Тийм сайн хүнийг алдсандаа харамссан.
*****************
Умэ: Ээжтэй чинь хамт байж чадаагүй ч гэсэн үргэлж сэтгэлдээ тээж ирсэн. Өөр хүнтэй суусан бол тэр хүний өмнө буруутан болно.
Дин: Тэр үед надаас болоод та хоёр уулзаж чадаагүй. Ээж тантай Япон руу явахаар шийдсэн бол ийм өвчин тусахгүй байсан ч байж магадгүй. Ээж бүх амьдралаа надад зориулсан. Би арай гэж том болсон чинь өвдчихлөө. Өдөр болгон өвдөж шаналж байгааг нь хараад, тусалж чадахгүй болохоор...
Умэ: Шиао Жун. Чи л ээжийнхээ дэргэд байхад хангалттай.
Ээж: миний 32-тойдоо зүүдэлсэн зүүд гэж хэлж болно. Би оролдож үзсэн. Гэхдээ зүүд бол зүүд. Бодит байдал биш. Шиао Жун надад байсан. Миний хариуцлага. Үнэнийг хэлэхэд ганцаараа хүүхэд өсгөх амар биш. Заримдаа ядарна. Дахиад тэсч чадахгүй юм шиг санагдана. Тийм үед тэрнийг боддог байсан... хаа нэгтээ намайг бодож, бас санаж байгаа байх даа гэж боддог байсан. Тийм л байсан...
*****************
Ээж: Умэ. Энэ захиаг ч гэсэн явуулахгүй гэж мэдэж байгаа ч, захиа бичихгүй байж чадахгүй нь. Яваад хичнээн удсан ч гэсэн... би байнга чиний тухай боддог. Баярласан үедээ... гунигласан үедээ... бас амьдрал хэцүү үед... сүүлийн үед би их бодсон. Эмч намайг хөхний хорт хавдартай гэсэн. Шиао Жун хүссэн хот руугаа явахын тулд элсэлтийн шалгалтандаа бэлдээд завгүй байгаа. Би өвдсөнөө хэлж чадаагүй.
Эм: 17-р орны Дин Би Юн мөн үү?
Ээж: Санааг нь зовоохыг хүсэхгүй байна.... баярлалаа... бас төвөг удахыг хүсэхгүй байна. Хавдрыг халуун шиг эм, тариагаар эдгээж болдог байсан бол... хичнээн сайхан бэ? Би өөрийгөө хүчтэй гэж боддог байсан. гэхдээ мэс заслын өрөө рүү түрүүлээд орох мөчид... би их айсан. Үхэл амьдрал шийдэгдэх мөчид гэнэтхэн чиний тухай бодсон. Чи миний дэргэд байсан бол... миний гараас барих төдийд... би айхгүй байсан байх... Намайг хүлээж байгаа гэж мэдэх юм бол би энэ хорвоог орхиж чадахгүй байх. Заавал сэрэх байх... Одоо хаана байгааг чинь, яаж амьдарсныг, бас өөрчөгдсөн эсэхийг мэдэхгүй. Гэхдээ чамайг байгаа гэж бодоход л миний харанхуй амьдралд гэрэл тусах мэт болдог... Би сая зүүдэлсэн. Бид хоёр Японд байна гэж зүүдэлсэн. Надад интоорын цэцэг үзүүлэхээр авч явсан. Үнэхээр үзэгслэнтэй байсан. би үнэхээр жаргалтай байсан. Гэтэл гэнэтхэн би чамайг хайгаад олоогүй. Тэгээд сандраад сэрчихлээ.
Умэ: Би Юн. Уучлаарай. Уучлаарай. Би... би юу ч хийж чадаагүй... Хурдлаарай.
Ээж: Ума захирал аа. өлсөж байна уу? Хоолоо идсэн үү?
Умэ: Идэж амжаагүй.
Ээж: Бенто.
Умэ: Обенто. Обенто.
Ээж: Би хийсэн юм.
Умэ: Аан, энийг өөрөө хийсэн юм уу?
Ээж: Тийм. Идмээр байна уу?
Умэ: Идэх үү гэж үү? За, тэгвэл би авчихъя. Баярлалаа.
Ээж: Амттай байна уу?
Умэ: Ёстой амттай байна. Маш амттай.
Ээж: Энэ Хойд Жиансуд л байдаг юм. уламжлалт хоол. Уламжлалт хоол. Ойлгоогүй юм шиг байна.
Умэ: өглөөний цай. Тэгвэл өдөржин эрч хүчтэй байна. Амттай байна уу?
Ээж: Амттай байна.
Хө: Тэр үед та хоёрыг тийм авъяастай байсныг мэдээгүй юм байна.
Умэ: Тийм биш ээ. Би Юн намайг урамшуулаагүй бол би тайзан дээр ч гарахгүй байсан юм.
Ин: Манай тасаг хэд хоногоос үдэшлэг хийх гэж байгаа. Та нар ч гэсэн ирээрэй.
Ээж: Хэрэггүй ээ. өдий насалчихаад. Тиймэрхүү юм залуучууд та нарт л тохирно.
Ин: Үгүй ээ. Хүмүүс бүгдээрээ найзууд, гэрийнхнийгээ авчирна. Бүжиглэж, цагийг зугаатай өнгөрөөнө. Оч л доо.
Ээж: Ийм биетэй одоо бүжиглэж чадахгүй ээ.
Умэ: Миний бодлоор... оролдоод үз л дээ.
Хө: Яг зөв. Хэдүүлээ хөгжилдөөд авъя. Өдөржин орондоо хэвтээд уйдаж байна шүү.
Умэ:. Чунхуа.
Хө: Аан? Баярлалаа.
Умэ: нэг хоёр гурав.
Ээж Умэ: гурав хоёр нэг. Гурав хоёр нэг...
Ума: Дөрөв хоёр гурав. Тав хоёр гурав... зургаа хоёр гурав. Долоо хоёр гурав. Найм хоёр гурав. Ес хоёр гурав.
Ээж: Одоо болно оо. Хүмүүс хараад байна.
Умэ: Чи надаас хамаагүй дээр бүжиглэж байна. чи залуудаа ч гэсэн яг ийм байсан. Хаа ч очсон хүмүүсийн анхаарлыг татаж байдаг.
Ээж: Чамд л тэгж санагдаж байгаа юм.
Умэ: За... жаахан амаръя.
Ээж: Тэгье. Жаахан сууя...
Умэ: Энийг хадгалж байсанд баярлалаа.
Ээж: Чи хэзээ буцах вэ?
Умэ: Би буцах болоогүй ээ.
Ээж: Японд байгаа гэрийнхэн чинь...
Умэ: Надад гэр бүл байхгүй. Би хүнтэй суугаагүй. Хүүхэд ч байхгүй. Одоо миний санаа тавьдаг ганц хүн энд, дэргэд маань сууж байна. Япон руу буцахгүй ээ.
Ээж: Надтай уулзахаар ирсэн чинь хангалттай. Гэхдээ би хэзээ ч ...
Умэ: Бид хоёр яг адилхан... бид хоёр... хамт байх ёстой...
Ээж: Надад бас нэг асуух юм байна. чамайг явдаг тэр жил... Шиао Жун сургуульд ороогүй байсан. гэхдээ миний дансанд 3000юань хийчихсэн байсан. чи хийсэн үү?
Умэ: Яг цагаа олж хийсэн. Шиао Жунийг удахгүй сургуульд орно гэж бодсон юм. чамд мөнгө хэрэг болох байх гээд...
Ээж: Тэгээд өөр хүний нэрээр надад мөнгө явуулсан юм уу?
Умэ: Аргагүй л чи мөн дөө. Мэдчихсэн байна.
Ээж: чи биш бол өөр хэн байх вэ дээ?
Умэ: Гэхдээ, тэрнээс хойш явуулсан мөнгөнүүдийг бүгдийг нь буцаачихсан байсан.
Ээж: Би чамд дэндүү их өртэй. Яаж байнга тусламж авах вэ дээ. Хичнээн хол ч гэсэн хэн нэгэн намайг бодож байгаа гэж бодохоор ямар ч мөнгөнөөс илүү баярладаг байсан.
Умэ: Бүжиглэхэд бэлэн үү?
****************
Ээж: Хөгширч байна шүү. Жаахан бүжиглэчихээд аль хэдийн ядарчихсан байна.
Умэ: Би Юн. Хоёулаа хоёр удаан бүжиглэсэн. Чи энд байгаа зарим залуу бүсгүйчүүдээс ч илүү байсан. Даарч байна уу?
Дин: Ээжийн ийм жаргалтай байхыг харалгүй удсан байна.
Умэ: Өнөөдөр сар их үзэгслэнтэй байна.
Ээж: Тийм ээ. бас сэвэлзүүр салхитай.
Умэ: Би энэ үгийг сонсох гэж олон жил хүлээсэн.
Ээж: Намайг хэлэхгүй байсан ч чамайг мэдэж байгаа гэж бодсон юм.
Умэ: Би үргэлж мэддэг байсан.
**************
Дин: Тэр үед тэр хоёр чимээгүй зогсож байсан. Энэ хорвоод хоёулхнаа юм шиг. Тэр үед ээжийнхээ дэргэд байгаадаа би баярласан. Ээжийнхээ хамгийн жаргалтай инээмсэглэлийг харж чадсан... Өнөөдөр сар их үзэгслэнтэй байна.
Ээж: Бас сэвэлзүүр салхитай.
24-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home