The Last Goodbye To Mama_15

15

Бю: хатагтай сун

Эм: хатагтай динг. Би тантай ярилцах хэрэгтэй байна. бид өнөөдөр анги дээр эсээ бичсэн юм. Гарчиг нь “миний аав” гэхдээ динг шиао жүн надад аав нь байхгүй гэж хэлсэн. Таныг салсан гэдгийг би мэднэ ээ. Гэхдээ энэ чинь томчуудын асуудал. Хүүхдүүдийг оролцуулах хэрэггүй. Бүгдэд л аав бий. Хэрэв тэр хүү зүрхэндээ үзэн ядалт л тээгээд байвал тэр таны хариуцлага болно шүү дээ.

Бю: ойлголоо. Хатагтай сун. Төвөг удсанд уучлаарай. Шиао жүн одоо ч энд байгаа юу? Тэр гэртээ ирээгүй байна л даа.

Эм: хичээл тараад л тэр шууд явсан шүү дээ.

Бю: тэр явчихсан хэрэг үү?

Эм: тийм ээ.

Бю: би түүнийг олох хэрэгтэй байна. хатагтай, та шиао жүнийг харав уу?

Эм: үгүй ээ, тэр алга болчихоо юу? Юу болсон бэ? Хаашаа явчихдаг байна аа?

Бю: Шиао жүн.

Эм: яагаад гэртээ очоогүй байдаг билээ?

Бю: хүүхэд алга болчихлоо_

Эм: энэ хавиар хайгаад үзье.

Бю: та хараагүй юу?

Эм: үгүй ээ.

Бю: шиао жүн. Шиао жүн. Шиао жүн. Шиао жүн. Шиао жүн. Шиао жүн. Дин шиао жүн. чи яагаад энд байгаа юм бэ? Яагаад гэртээ хариагүй юм?

Бичиг: миний аав.

Шж: ээжээ. Ангийн хүүхдүүд намайг аавгүй гэсэн.

Бю: бид хаанаас ирсэн бэ гэдэг чухал боловч бид бусдын юу гэж бодохыг удирдаж чадахгүй шүү дээ. Одоо бидний хийж чадах зүйл өөрсдийнхөө хүссэнээр амьдарч өөрсдийн амьдралын замыг олох. Хэрэв чамд эсээ бичихэд хэцүү байвал чи аавыгаа ямар хүн байгаасай гэж хүсдэгээ бичиж болно. Бичвэртээ чи хэн ч байж болно шүү дээ. Чи юу ч бичиж болно.

Анги: цаг хугацааг ухрааж болдог бол…

Шж: ахиад халуун ногоо нэмж байгаа юм уу?

Юя: би идэж чадна аа.

Шж: чи хэтэрхий их халуун ногоотой хоол идэхэд асуудалгүй. Чи ерөөсөө Жянжэ хавийн эмэгтэйчүүд шиг биш юм аа. Хүмүүс чамайг Сычуанаас ирсэн гэж бодохоор юм байна.
Ю Я: Жинхэнэ хоолны хорхойтон бүх хоолонд хайртай байдаг юм. Чи яагаад идэхгүй байгаа юм? Яагаад над руу ширтээд байгаа юм бэ?
ШЖ: Ийм үзэсгэлэнтэй дүр зургийг би нүдээрээ харж, тархиараа дамжуулан судсаараа гүйлгэж, зүрхэндээ тамгалан үлдээмээр байна.
Ю Я: Уран зохиолын факультетийн хөвгүүд чамин чансаатай үгэнд гаргууд гэдэг, чи ч бас тэднээс суралцаа юу?
ШЖ: Хэрэв би иймэрхүү чамирхсан үг хэлж чаддаг байсан бол хайр дурлалын романс бичих ёстой биш гэж үү?
Ю Я: Хоолоо ид. Би цадчихлаа.
ШЖ: Юу гэнэ ээ?
Ю Я: Үлдсэн нь бүгд чинийх. Хайран зүйл хаяхгүй шүү. Одоо л нэг сайхан мөч болж байна. Бүгдийг нь идэж дуусгаарай.
ШЖ: Миний эрүү бүр өвдөөд эхэллээ. Гараа өгдөө. Даарсаар л байна уу?
Ю Я: Тийм ээ, даарсаар л байна.
ШЖ: Даарсаар л байна гэж үү?
Ю Я: Тийм.
ШЖ: Тэгвэл чи дотуур байр руугаа гүйх хэрэгтэй юм байна.
Ю Я: За.
ШЖ: Одоо ч даарч байна уу?
Ю Я: Үгүй ээ.
Аав: Чамтай ярилцах хэрэг байна.
Ю Я: Тэгвэл би түрүүлээд явж байя даа.
Аав: Би найзуудтайгаа Шанхайн чиглэлд ачаа хүргэлтээр хэд хоногоор явж байгаад өнөөдөр сүүлчийн өдөр нь таарлаа. Тэгээд чамайг яаж байгааг харах гээд ирлээ. Гадуур хувцас чинь таалагдаж байна уу? Тэр өдөр чамтай ойролцоо биетэй залуугийн хэмжээнд тааруулаад авсан юм. Дулаахан байна уу? Чамд өгөх юм байна. Үүнийг өвөө чинь үлдээсэн юм. Ав, хэрэгтэй зүйл шүү. Сайн хадгалаарай. Үдийн хоолоо идсэн үү?
ШЖ: Дөнгөж сая идчихлээ.
Аав: За за. Тэгвэл надтай хамт суугаад жаахан юм идэх үү? Чамд харшилдаг юм бий юу?
ШЖ: Би дөнгөж сая идчихсэн. Надад хоол битгий захиалаарай. Нугасны шөл бие дулаацуулдаг, өвлийн цагт сайн байдаг юм.
Аав: эрхэмээ, нэг порц нугасны шөл авъя.
Эзэн: Нугасны шөл үү? Удах байх аа, 30 минут болно. Хүлээх үү?
Аав: Тийм ээ. Чи халуун ногоонд дуртай билүү?
ШЖ: Дургүй.
Аав: Тэгвэл гахайн дотор идэх үү? За за, больё. Хоолны хордлого авч магадгүй. За... чанасан сам хорхой, бас жаахан ногоо авчихъя. Боллоо. Чи уудаг уу?
ШЖ: Би архи уудаггүй.
Аав: сайн байна.
ШЖ: Хөл чинь яагаа вэ?
Аав: Залуудаа мотоцикл их унаснаас болоод хэрлэг өвчтэй болчихсон юм. Хөгшрөх тусам л дордоод байна. Ноёнтоон.
Эзэн: Юу захиалах вэ?
Аав: Уучлаарай, би чамтай нэг зүйл ярилцмаар байна. Би хүүтэйгээ уулзаагүй их удаж байгаа болохоор тухтайхан ярилцмаар байна. Дууг нь жаахан намсгаж болох уу?
Эзэн: Тэгэлгүй яах вэ.
Аав: Баярлалаа, баярлалаа. Сайн ид. Чи жаахан жин нэмэх хэрэгтэй. Хүчирхэг эр хүн шиг харагдах ёстой шүү. Ид, ид.
ШЖ: Та өөрөө архиа багасгасан нь дээр байх.
Аав: Тийм ээ.
ШЖ: Та одоо харамсаж байна уу?
Аав: Эдгээрийг та нарт авлаа.
Эр: Чян ах ирчихлээ.
Эр 2: Чян ах аа, энэ юу вэ?
Эр 3: Нээгээд үзье, харцгаая. Чян ах аа, эдгээрийг хаанаас олсон юм бэ?
Аав: Гуандунгаас.
Эр: Гуандунгаас уу?
Аав: За? Таалагдаж байна уу?
Эр: Үнэхээр загварлаг юм аа. Би ямар харагдаж байна?
Аав: Яах вэ, болж л байна.
Эр: Баярлалаа, Чян ах аа. Өөр юу байна? Үүнийг харъя. Энэ минийх.
Аав: Хурдлаарай, бидэнд хийх ажил байна.
Эр: Хурдлаарай.
Эрчүүд: За, ойлголоо.
Эмэгтэй: Юу болоо вэ?
БЮ: Юу болоо вэ?
Эмэгтэй 2: Хатагтай, зүгээр үү?
Эмэгтэй 3: Хүүхэд төрөх гэж байна.
Эмэгтэй 4: Гэр бүлийнхэн чинь хаана байна? Чамтай хамт явах хүн байна уу?
Эмэгтэй 3: Би гэрээсээ ганцаараа гарсан юм.
БЮ: Түргэн тусламж дуудаарай.
Эр: Чян ах аа.
Аав: Юу болсон бэ? Замаас холдоорой. Тэсээрэй. Төрөх гэж байгаа юм уу?
БЮ: Тийм ээ, та түүнийг эмнэлэг хүргэж өгч чадах уу?
Аав: Тэгэлгүй яах вэ, намайг дагаад яв. Хүлээгээрэй. Алгуурхан. Ийшээ.
БЮ: Болгоомжтой байгаарай.
Аав: За, надад даатгачих. Болгоомжтой.
Эр: Манай хоол хаана байна аа?
Эр 2: Эзээн! Эзэн нь хаана байна?
Эр 3: Битгий хашхираад бай. Би ч бас мэдэхгүй байна. Тэр намайг ажилд авчихаад, өөрөө энд ганцааранг минь үлдээгээд явчихсан.
Эр: Зүгээр л идэцгээе дээ.
Эр 2: "Дөрвөн нүдэт" ээ, чи яагаад ийм муу зоогийн газар сонгосон юм бэ?
Эр: Сонс доо. Эзэн нь Гуандунгаас ирсэн хүн. Үнэхээр гоё хоол хийдэг юм.
Эмэгтэй: Тийм гэж үү?
Эр: Хоол нь эндхийнхээс хамаагүй амттай. Гэхдээ өнөөдөр эзгүй байна гэж хэн мэдэх вэ дээ.
Эмэгтэй: Ямар урамгүй юм бэ.
Аав (Фү Чян): Сайн байцгаана уу. Тавтай морил.
БЮ: Сайн байна уу.
Аав: Би энэ зоогийн газрыг ажиллуулдаг юм.
БЮ: Саяны эмэгтэйн бие яаж байна?
Аав: Тэр зүгээр ээ. Гэр бүлийнхнийг нь ирсний дараа би явсан.
БЮ: болж дээ.
Аав: Тавтай зооглоорой.
Эр: Чи түүнийг таньдаг юм уу?
БЮ: үгүй ээ. Өнөөдөр үдээс хойш би төрөх гэж байгаа жирэмсэн эмэгтэйтэй тааралдсан юм. Түүнийг эмнэлэг хүргэж өгсөн хүн нь энэ залуу байгаа юм.
Эмэгтэй: Зүгээр дээ, идэцгээе.
Эр: Сайн идээрэй.
БЮ: Баярлалаа.
Эр: Бин Юин, би чамд дараа нэг бэлэг өгнө өө.
Эр 2: Бэлэг гэнэ ээ?
Эмэгтэй: Одоо юу болох нь энэ вэ? Тэр чинь юу юм?
Эр: Больж үз, боль.
Аав: Май, энэ манай газрын зүгээс барьж буй дайллага. Энэ тахианы махыг би өөрөө бэлтгэсэн юм. Амсаад үзээрэй.
БЮ: Баярлалаа.
Эр: Байз. Тэгэхээр энэ Юэ төрлийн хоол байх нь ээ?
Аав: Энэ бол холимог маягийн бүтээл байгаа юм.
Эр: Ноёнтоон.
Аав: Намайг Фү Чян гэж дуудаж болно оо.
Эр: Ноёнтоон. Таныг Гуандунгаас хэдэн нарны шил авчирсан гэж сонслоо.
Аав: Өө, тэд нар зарагдаад дуусчихсан.
Эр: Юу гэж дээ. Найз маань дөнгөж өнөөдөр үдээс хойш нэгийг авсан шүү дээ. Зөндөө их үлдсэн байна гэж хэлсэн.
Аав: Би үнэнээ л хэлж байна. Магадгүй тэр шил та хоёр учрах тавилангүй байж.
Эмэгтэй: За за, наашаа ир. Чи тэр шилийг авах тавилангүй юм байна. Сууцгаа.
Аав: Чи завгүй байна уу?
БЮ: Та өөрөө завгүй байгаа юм биш үү?
Аав: Завгүй байна аа.
БЮ: Тэгвэл ажлаа хий л дээ.
Аав: Би ажлаа хийж л байна. Өөрийнхөө аз жаргалын төлөө ажиллаж байна шүү дээ. Надад энэ амралтын өдрүүдээр үзэх хоёр киноны тасалбар байна. Хамт үзэх үү?
БЮ: Надад энэ амралтын өдрүүдээр өөр төлөвлөгөө байгаа.
Аав: За яах вэ, ойлголоо. Чамайг завтай болохоор чинь би дахиад тасалбар авчихъя.
Эр: Энэ нь олон төрлийн зан чанар зэрэгцэн оршиж байгаа хэрэг мэт сонсогдож магадгүй ч энэ бол байдаг л зүйл. Шизофрени биш. Зигмунд Фрейд сэтгэцийн детерминизмд итгэдэг байсан...
Аав: Чи ном унших дуртай юм уу?
Эр: Түүний юунд дуртай байх нь хэнтэй хамт байгаагаас нь л шалтгаалдаг юм.
Аав: Тийм гэж үү?
БЮ: Явцгаая.
Аав: Дараагийн амралтын өдрүүдээр хамт номын дэлгүүр орж болох юм.
Эмэгтэй: Чи юу хийснээ хараач. Энэ оёдлыг нь хар.
БЮ: Уучлаарай.
Эмэгтэй: Чиний уучлалт үүнийг засахгүй. Одоо яах вэ?
БЮ: Хэрэв танд таалагдах өөр зүйл байвал би дахиад нэгийг хийгээд өгье.
Эмэгтэй: Би энэ даавууг Шанхайгаас авчирсан шүү дээ.
БЮ: Манайд ч бас Шанхай даавуу бий. Хэрэв танд таалагдах зүйл байвал дуртайгаа сонгож болно шүү.
Эмэгтэй: Би эндхийн даавуунд чинь сэтгэл хангалуун байсан бол яах гэж Шанхайгаас хүнээр захиж авхуулах юм бэ?
БЮ: Тэгвэл би яаж хохирлыг чинь барагдуулах вэ?
Эмэгтэй: Энэ чинь одоо юу гэсэн үг вэ? Чи одоо л надаас асууж байгаа юм уу?
БЮ: Би таныг үл хүндэтгэх гэсэнгүй. Зүгээр л асуудлыг шийдэхэд чинь туслах гэсэн юм.
Эмэгтэй: Тийм бол учруулсан хохирлынхоо мөнгийг төл.
Аав: Хоёр хоногийн дараа хурим чинь болох гэж байна шүү дээ. Уур уцаараа барих хэрэгтэй.
Эмэгтэй: Чян ах аа. Би удахгүй гэрлэх гэж байна. Би энэ даавууг Шанхайгаас авсан юм. Гэтэл үүний оёдлыг нь хараач. Үүнийг харж байна уу?
Аав: Зүгээр л өөр даавуу сонгочих л доо.
Эмэгтэй: Энд надад таалагдах нэг ч даавуу алга, Чян ах аа.
Аав: За яах вэ, надад нэг санаа байна. Манай дэлгүүрт даавуу бий. Хонконг, Хятадаас ирсэн бараа байгаа. Маргааш Бао-г явуулаад манайхаас нэгийг авхуулчих. Чи гэрлэх гэж байгаа болохоор миний зүгээс өгч буй хуримын бэлэг гэж бодоорой.
Эмэгтэй: Би ийм үнэтэй бэлэг авч чадахгүй ээ.
Аав: Зүгээр дээ, битгий тэгж хэл.
Эмэгтэй: Нээрээ гэж үү?
Аав: Тийм ээ.
Эмэгтэй: Та тоглоогүй биз дээ?
Аав: Тийм.
Эмэгтэй: Баярлалаа Чян ах аа, баярлалаа. Одоо зүгээр дээ. Баяртай. Дараа уулзъя.
Аав: Галзуу эмэгтэй шүү.
БЮ: Баярлалаа. Би хохирлыг чинь барагдуулна аа. Ингэвэл ямар вэ? Тэр эмэгтэйн танай дэлгүүрээс сонгосон зүйлийн төлбөрийг би төлье.
Аав: Би үнэгүй гэж хэлээгүй шүү. Би нэг цамц хийлгэх хэрэгтэй байна. Миний хэмжээг ав даа. Юу болоо вэ? Би одоо чиний үйлчлүүлэгч биш гэж үү?
БЮ: Та ямархуу загвартай цамц хийлгэмээр байна?
Аав: Юу ч байсан яах вэ. Чиний хийсэн болгоныг л өмсөнө.
БЮ: Би хэмжээг чинь авъя. Хэрэв би цамцыг чинь баллачихвал яах вэ?
Аав: Би санаа зовохгүй байна. Би их уян хатан хүн. Чи ямар ч цамц хийсэн би түүнд нь сайхан харагдах болно.
БЮ: Эргээрэй.
Аав: тэрийг чи өөрөө оёогүй биз дээ? Мэдсэн юм аа. Минийх хэзээ бэлэн болох вэ?
БЮ: Гурван хоногийн дараа.
Аав: Жаахан хурдан хийж өгч болохгүй юм уу?
БЮ: Үгүй.
Аав: За за. Чанартай ажил цаг авдаг байх л даа. Баяртай.
БЮ: Та юмаа үлдээчихлээ.
Аав: Энэ минийх биш. Одоо чинийх болсон. Чамд өгч байгаа юм. Залуусаа, та нар бүгд миний ах дүүс. Хэдхэн хоногийн дараа миний хурим болно. Та нар бүгд уригдсан шүү. Надад тусалж чадах бүхэнд чинь би талархах болно.
Эрчүүд: Мэдээж, төлөө!
БЮ: за бэлэн боллоо.
Эр: Бэргэн эгч ээ, та үнэхээр сайн хүн юм аа. Чян ах аа, би танд атаархаж байна шүү.
БЮ: Гуйя, намайг тэгж битгий дуудаач.
Эр 2: Түүний зөв шүү дээ.
Аав: Бид хууль ёсны дагуу гэрлэсэн. Тэгэхээр чи одоо тэдний бэргэн эгч нь мөн. Бүгдээрээ түүний төлөө хундага өргөцгөөе.
Эрчүүд: Бэргэн эгч ээ!
Аав: Манай эхнэр хөөрхөн байна уу?
Эрчүүд: Хөөрхөн байна!
Аав: Үзэсгэлэнтэй байна уу?
Эрчүүд: Тийм ээ.
Аав: Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй, халамжтай биш гэж үү?
Эрчүүд: Мэдээжийн хэрэг.
Аав: Төлөө!
Эрчүүд: Ууцгаая.
Эмэгтэй: Харсан уу? Өвдөхгүй байгаа биз дээ?
Эмэгтэй 2: Одоо өвдөхгүй ээ. Баярлалаа, эмч ээ.
ШЖ: Би тариулахгүй.
Аав: Яагаад?
ШЖ: Зүгээр л дургүй байна.
Аав: Яагаад вэ? Энд үү?
Эмэгтэй: Тийм ээ.
Аав: Май. Нааш ир. Томоотой байгаарай. Дээшээ гар. Нааш ир. Зүгээр бай. Чи яагаад уйлаад байгаа юм бэ?
Эмэгтэй: Жаал хүү минь, өвдөхгүй ээ.
Аав: Одоо дуугаа намсга.
Эмэгтэй: Битгий уйлаарай.
Аав: Бидэнд түр хугацаа өгөөч.
Эмэгтэй: За.
Аав: Фү Шиао Жүн. Би чамд үнэнийг хэлье. Тариулахад өвдөнө. Гэхдээ ердөө хэсэгхэн зуур л өвдөнө. Тэгээд л болоо. Чи үүнийг тэсэж чадах уу? Харж байна уу? Чи өөрийгөө л айлгаад байна. Хүн бүхэнд айдаг зүйл байдаг. Би ч бас айдаг. Гэхдээ зоригтой эр хүн айдсаа сөрж зогсоод, түүнийгээ даван туулах ёстой. Ойлгосон уу? Чи одоо больж болно. Гэхдээ чи зоригтой байхыг хүсэж байна уу, эсвэл хулчгар байхыг хүсэж байна уу? Энэ чиний л сонголт.
ШЖ: Би зоригтой баймаар байна.
Аав: За тэгвэл болж байна. Чи дахиж айх уу?
ШЖ: Үгүй.
Аав: Чанга хэл.
ШЖ: Би айхгүй байна.
Аав: Тэгэхээр чи...
ШЖ: Зоригтой эр хүн болно.
Аав: Тийм ээ, зоригтой эр хүн бай. Оройн хоолонд юу идмээр байна?
ШЖ: Жигнэсэн гахайн мах.
Аав: Жигнэсэн гахайн мах уу? Тэгэлгүй яах вэ.
(Бичиг: Сайхан сэтгэлт хүмүүс ээ, түүнд гэр орон бэлэглээрэй. түүнийг Мими гэдэг.)
ШЖ: Аав аа, энд муур байна.
Аав: Хэний муур юм бол? Чамд таалагдаж байна уу?
ШЖ: Тийм ээ. Ээж ээ, би ирлээ.
Аав: Явж хайрцаг олоод намайг хүлээж бай.
БЮ: Яаж байна? Тариулахдаа уйлав уу?
Аав: Ганц ч дусал нулимс урсгаагүй.
БЮ: Гарт чинь юу байгаа юм бэ?
Аав: Хар даа.
БЮ: яаж байгаа юм бэ?
Аав: Чамд таалагдаж байна уу?
БЮ: Энэ муурыг хаанаас олсон юм бэ?
Аав: Эмнэлгийн гадаа хаягдсан муужгай.
БЮ: Яагаад гудамжны муур гэртээ авчирч байгаа юм бэ? Шиао Жүн рүү дайрвал яах юм?
Аав: Хүүд таалагдаж байгаа юм чинь зүгээр л байлгаж байя. Санаа зовох зүйл байхгүй ээ. Тэр чинь эр хүн шүү дээ. Шиао Жүн, хайрцаг олсон уу?
БЮ: Чи түүнийг хэтэрхий эрхлүүлж байна. Тэр муур асарч чадахааргүй дэндүү жаахан байна. Эцэст нь би л үүнийг харах болж таарна шүү дээ.
ШЖ: Дотор тамхи татаж болохгүй.
Аав: Чамайг бага сургуульд байхад би чам дээр очиж байсан даа, санаж байна уу? Чамд Үлэмж биет гэдэг нэртэй нэг найз байсан.
Багш: Өнөө өглөө туслах материалын таван юаниа төлөөгүй хүн хэн бэ?
Хүүхдүүд: Хэн юм бол? Би мэдэхгүй.
Багш: Таван юань дутаад байна. Та нарын нэг нь төлөөгүй. Гэхдээ би хэн гэдгийг нь хэдийн мэдчихсэн. Тэр хүүхдийг өөрөө зориг гаргаад алдаагаа хүлээх байх гэж найдаж байна. Хэрэв татгалзвал энэ сахилга батын асуудал болох болно. За яах вэ. Дин Шиао Жүн, чи үлд. Бусад нь явж болно.
Охин: Анхаар!
Багш: Баяртай.
Хүүхдүүд: Баяртай.
Багш: Баяртай, баяртай. Дин Шиао Жүн, бос. Чи яагаад сая мөнгөө тушаагаагүй юм бэ?
ШЖ: Багш аа, би мартчихаж.
Багш: Мартчихсан гэнэ ээ? Чи хоол идэхээ мартдаг билүү? Энэ байж боломгүй зүйл. Намайг шалгахгүй гэж үнэхээр бодоо юу?
ШЖ: Үгүй ээ, багш аа. Би үнэхээр мартчихсан юм.
Багш: Энэ бол ноцтой асуудал. Би эцэг эх рүү чинь ярина.
ШЖ: Багш аа, би алдаагаа ойлголоо. Гуйя, эцэг эх рүү минь битгий яриач.
Багш: Энэ бол сахилга батын асуудал.
Аав: Нааш ир. Шиао Жүн хаана байна?
Үлэмж биет: Дин Шиао Жүн зодуулж байна.
Аав: Хэн түүнийг зодож байгаа юм?
Үлэмж биет: Багш.
Аав: Та юу хийж байгаа юм бэ?
Багш: Та хэн бэ?
Аав: Би хэн бэ гэнэ ээ? Чи яагаад түүнийг цохиж байгаа юм?
Багш: Би түүнийг цохиогүй. Та хэн юм бэ? Юу хүсээд байгаа юм?
Аав: Би чамайг шугам барьчихсан байхыг харсан шүү! Мэлзэх хэрэггүй.
Багш: Би түүнийг цохиогүй...
Аав: Тэр ямар алдаа гаргасан болоод зодуулах ёстой гэж?
Багш: Би энэ хүүхдийг хүмүүжүүлж байна.
Аав: Чи өөрийгөө багш гэж нэрлэж зүрхэлж байна уу? Хэрэв чи эмэгтэй хүн байгаагүй бол...
Багш: Энэ чинь одоо юу вэ? Муу танхай этгээд!
Аав: Сонс, Фү Шиао Жүн. Хэрэв дахиад хэн нэгэн чамд гар хүрвэл надад хэлээрэй. Ойлгосон уу? Одоо харьцгаая. Ээждээ битгий хэлээрэй шүү. Байз. Үүнийг ав, ав.
Гао: Би явахгүй ээ.
Эмэгтэй: Чи яв л даа. Яваач ээ.
Гао: Чи юу...
Эмэгтэй: Яв.
Гао: Дин хатагтай. Оройн хоолоо идэж дуусаа юу? Би тантай нэг зүйл ярилцах хэрэгтэй байна. Үлэмж биетийн хэлснээр бол өнөөдөр Шиао Жүн туслах материалын мөнгөө тушаагаагүй юм байна. Тэгээд багшдаа зодуулсан гэнэ. Тэгээд Шиао Жүний аавтай тааралдаж. Шиао Жүний аав сургууль дээр нь очсон байна лээ. Хүлээгээрэй. Шиао Жүнийг жаахан ичимхий гэдгийг би мэднэ ээ. Бид түүнийг зөнгөөр нь орхих хэрэгтэй байх. Түүнийг сэтгэлийн шархтай үлдээмээргүй байна шүү дээ. Хэрэв танд асуух зүйл байвал сургууль дээр нь очиж анги даасан багштай нь уулз. Юу болсныг олж мэд. За юу? Хэрэв танд ямар нэг тусламж хэрэг болбол надад хэлээрэй.
БЮ: Баярлалаа, ноён Гао.
Гао: Зүгээр дээ.
Эмэгтэй: Хатагтай Жя.
Эмэгтэй 2: Хатагтай Ү.
Эмэгтэй: Өнөөдөр хаашаа явж байгаа юм бэ?
Эмэгтэй 2: Ээжийндээ байгаа хүү дээрээ очих гэж байна.
Эмэгтэй: Тэнд маш том зах нээгдэж байгаа гэсэн. Би ч бас сонирхмоор байна, хамт явж болох уу?
Эмэгтэй 2: Тэгэлгүй яах вэ. Асуудалгүй, явцгаая.
БЮ: Хатагтай Сүн.
Багш: Юу болоо вэ?
БЮ: Хатагтай Сүн, өчигдөр болсон явдлын талаар би сонслоо. Би танаас уучлалт гуйх ёстой.
Багш: Зүгээр ээ, уучлалт гуйх хэрэггүй. Миний л буруу байсан юм байлгүй. Дин Шиао Жүний аав өчигдөр надад үнэтэй сургамж өгсөн. Одооноос эхлээд би Дин Шиао Жүний хүмүүжилд гар дүрэхгүй байхаар шийдсэн. Тэр миний чадлаас хэтэрсэн хүүхэд байна. Хэрэв та хүсвэл түүнийг өөр анги руу шилжүүлж болно. Би түүний багш байх хангалттай чадвартай хүн биш бололтой.
БЮ: Хатагтай Сүн, та манай гэр бүлийн нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байна. Түүний аав бид хоёр салсан, Шиао Жүн одоо надтай хамт амьдардаг юм. Хэрэв аав нь таны сэтгэлийг сэвтүүлэх зүйл хэлсэн бол гуйя, битгий хүндээр хүлээж аваарай.
Багш: Хэрэв та нөхцөл байдлаа тийм сайн мэдэж байгаа бол ээж хүний хувьд хүүдээ илүү анхаарал тавих хэрэгтэй. Би багш хүн, бас түүний анги даасан багш. Би түүнийг сайн хүн болоосой гэсэндээ л зэмлэсэн.
БЮ: Тийм ээ, би мэднэ.
Багш: Гэтэл аав нь сургууль дээр ирж, намайг зодох гэж байгаа юм шиг үймээн дэгдээсэн. Хэрэв тэр дахиад ингэвэл би яаж ажлаа хийх юм бэ? Би яаж энд хичээл заах вэ?
БЮ: Энэ бол аавынх нь буруу. Би түүний ааш занг дэндүү сайн мэднэ. Та түүнийг зүгээр л тоохгүй орхичихож болно. Хатагтай Сүн, би танд энэ ноосон цамцыг авчирсан юм. Маш эвтэйхэн шүү.
Багш: Би ийм бэлэг авч чадахгүй.
БЮ: Зүгээр дээ, ав даа.
Багш: Би үүнийг авч болохгүй ээ. Таны сэтгэлд баярлалаа. Санаа зоволтгүй, би Дин Шиао Жүнд анхаарал тавих болно. Би одоо явах хэрэгтэй байна. Баяртай.
БЮ: Хатагтай Сүн, уучлаарай.
Аав: Хэн бэ?
БЮ: Чамд хүүгийн сургууль дээр очиж, багштай нь маргалдах ямар ч эрх байхгүй.
Аав: Миний хүү сургууль дээрээ доромжлуулж байхад чи намайг зэмлэхийн оронд түүнийг өмөөрөх ёстой байсан юм.
БЮ: Шиао Жүнд юу ч тохиолдсон бай, чамд огт хамаагүй. Чи өөрийнхөө ажлыг л хий. Би чамд сануулъя. Хэрэв чи дахиж түүний сургууль дээр очиж төвөг удвал, би түүнийг өөр сургууль руу шилжүүлчихнэ шүү.
Аав: Гэвч ээж чинь намайг чамтай дахиж уулзуулахыг зөвшөөрөөгүй юм. Миний амьдрал ч бас орвонгоороо эргэчихсэн байлаа. Би ямар хүн болж хувирснаа чамд харуулахыг хүсээгүй. Эцэг хүний хувьд би чамд маш их өртэй гэдгээ мэднэ. Чамд намайг хамгийн их хэрэгтэй байх үед би дэргэд чинь байгаагүй. Саяны охин чиний найз охин уу?
ШЖ: Зүгээр л ангийн хүүхэд.
Аав: За за, унаа ирчихлээ. Яв даа.
ШЖ: Миний аав бол жирийн л нэгэн баатар. Бага насандаа түүнтэй хамт байсан үеэ би тийм ч сайн санадаггүй ч түүний надад хэлсэн үгсийг санаж байна. Тэр миний "цонх" болж, надад ертөнцийг харуулахыг хүсдэг байсан. Дээрх үүлс, доорх цэцэгс, ирээдүйд намайг юу ч хүлээж байсан, би жаргалтай байна уу, гунигтай байна уу хамаагүй, тэр миний "цайз" болж, аюул бүхнээс намайг хамгаалах болно. Түүний надад өгөх хайр, намайг гэх тэмүүлэл цаг хугацаа өнгөрөх тусам улам гүнзгийрэх болно. Би ямар ч хүн болсон бай, тэр намайг алсаас харж халамжлах болно гэдгийг би баттай мэддэг. Сэтгэл дотроо тэр надад хайртай гэдгийг би мэднэ. Намайг гуниглах үед тэр намайг тайвшруулдаг. Энэ бол миний аав.
Ю Я: Тэр чиний аав юм уу?
ШЖ: Тийм ээ. Намайг ердөө гурван настай байхад эцэг эх маань салсан юм. Ээж энэ талаар хэзээ ч дурсдаггүй байсан ч ах дүү нараасаа би бүх зүйл аавын буруу байсан гэдгийг мэдсэн. Бага байхдаа би түүнийг үзэн яддаг байлаа. Намайг ганцаараа өсгөж буй ээжийгээ өрөвдөж, ааваас ямар ч хайр халамж мэдрээгүй болохоор тэр л дээ. Бид хоёр өөд өөдөөсөө хараад сууж байгаагаар би өөрийгөө үргэлж төсөөлдөг байсан юм. Түүнээс асуух маш их асуулт, үзэн ядах маш их шалтгаан надад байсан. Гэтэл тэр мөч үнэхээр тохиоход бид хоёулаа маш тайван байсан. Би түүний түүхийг тайван сонсож чадсан. Магадгүй тэр тайван байдал нь бид бие биедээ "танихгүй хүмүүс" шиг санагдсаных байх. Хэрэв түүнийг намайг өсөхөд дэргэд минь байсан бол бусад аавууд шиг намайг хамгаалж, хамтдаа дугуйт тэшүүрээр гулгаж, хөлбөмбөгийн тэмцээн үзэх байсан даа гэж би багадаа боддог байсан. Магадгүй аль тоглогч нь илүү сайн бэ гэж маргалдаж, гоол ороход хамтдаа баярлах байсан биз. Тэр надад нэгэн цагт ганган байсан мотоциклоо яаж унахыг зааж өгөөд, намайг сундалж давхих байсан байх. Хулиг, эргэлзсэн жаалхүүгээс зоригтой, чадвартай эр хүн болоход надад чиглүүлж өгөх "сайн аав" гэдэг дүр үнэхээр их дутагдаж байсан юм.
Эмэгтэй: Зохиолчийн агуу бүтээлийн цаадах сэдлийг мэдэж, түүнээс илүү их онгод авахын тулд би заримдаа тодорхой асуултууд асуудаг. Учир нь тэдний хэлсэн үг үргэлж найдвартай байдаггүй. Зөвхөн амьдралынх нь туршид хийсэн үйлдлээр л би үнэнийг нотолж чадна.
Аав: түүний ээж бид хоёрыг салсны дараа тэр үргэлж ээжийнхээ үгэнд ордог байсан. Би мэднэ ээ. Тэр доторх бодлоо үргэлж нууж, дарж ирсэн.
Эмэгтэй: Та дэргэд нь байгаагүй болохоор үүнийг мэдэхгүй байх аа.
Аав: Миний чамаас асуух асуулт бол, эцэг эх салсны дараа хүүхэд аавтайгаа амьдрах ёстой юу, эсвэл ээжтэйгээ юу?
Эмэгтэй: Мэдээж ээжтэйгээ.

 

 

Back to episodes Go home