The Last Goodbye To Mama_14

14

ШЖ: Ээж ээ.
ҮБ: Бин Юин эгч ээ.
БЮ: Юу болоо вэ?
ҮБ: Би танаас нэг таавар асууя.
БЮ: За, тэг л дээ.
ҮБ: Шиао Мин гурван ахтай. Хамгийн том ахыг нь Да Мао, удаахыг нь Эр Мао, гурав дахь ахыг нь Сан Мао гэдэг. Тэгвэл дөрөв дэх дүүгийнх нь нэр хэн бэ?
БЮ: Си Мао биз. Хурдан гэрийн даалгавраа хийцгээ. Даалгавраа
сайн хийгээрэй, би ирээд шалгана шүү.
ШЖ: Ээж ээ! ...зүгээр ээ, юу ч биш.
БЮ: Нэг л нууцлаг байх чинь.
ҮБ: Шиао Жүн, хэрэв ээж чинь хийсэн зүйлийг мэдчихвэл юу болох бол?
ШЖ: Яах юу байх вэ, лав л биднийг сайн гэгч нь зодно доо.
БЮ: Дин Шиао Жүн! Зугтах гэж байна уу? Нааш ир! Би чамайг нэг шалгая.
ҮБ: За.
БЮ: Гао гурван хүүтэй. Үгүй ээ, дөрвөн хүүтэй юм байна. Том хүүг нь И Ху, хоёр дахь хүүг нь Эр Ху, гурав дахь хүүг нь Сан Ху гэдэг. Тэгвэл дөрөв дэх хүүг нь хэн гэдэг вэ?
ҮБ: Си Ху юу?
ШЖ: Энэ үү?
БЮ: Түүний нэр бол Үлэмж биет. Нааш ир. Нааш ир, нааш ир. чамайг барина даа. Зүггүй бяцхан амьтад.
Бүлгийн нэр: Амьдралын шинэ өдөр.
Эр: Бид ирчихлээ.
Эр 2: Сю Тянь, бид ирчихлээ. Хурдлаарай, машинаас буу.
Эр: Би та нарт мөстэй сүүтэй цай, бас бор элсэн чихэртэй сүүтэй цай авч ирсэн. Ирээд аваарай. Сэргээд л явчихна шүү.
Сю Тянь: Та нар ирнэ гэдгээ яагаад надад хэлээгүй юм бэ? Би та нарыг замдаа авчих байсан юм.
ШЖ: Чи энд юу хийж байгаа юм?
Сю Тянь: Тэр надаас хувцас түрээслэхэд туслаад, бас хэдэн хүн дагуулаад ирэхийг хүссэн юм. Би чамд сүүтэй цай аваад өгье.
Эр 3: Болгоомжтой байгаарай.
Эр 4: За, тэгье.
Эр 5: За, наашаа наашаа.
Эр 6: Та хоёр бие биедээ арай ойрхон зогсож болохгүй байна уу? алив, ойртоод зогс. Ийшээ хараарай. За, 3, 2, 1. Та хоёрт юу болоо вэ? Гадаа ийм сайхан байгаль байхад та хоёр ерөөсөө романтик биш байх юм. Хараач, үүнийг хараач.
Ю Я: Би ганцаараа жаахан алхаад ирье.
Сю Тянь: Дин Шиао Жүн, Дин Шиао Жүн. Би өнөө оройны барбекюнд шар айраг авах хэрэгтэй байна. Надтай хамт яваач. За хэрэггүй ээ. Хийж байгаагаа үргэлжлүүл.
Эр 6: Ийшээ хараарай. Сайн байна.
Эмэгтэй 2: Би үүнийг дөнгөж өнөө өглөө авсан юм.
Эр: Би жаахныг амсаад үзье.
Эр 2: Өө, үгүй ээ. Сю Тянь асуудалд орчихож. Тэр "Гүүдвилл" супермаркетад гацчихлаа, ирж авраарай гэж байна.
Эмэгтэй 2: Өө, үгүй ээ. Ю Я-гийн утас нь бас унтарчихсан байна. Тэр хоёрт ямар нэг зүйл тохиолдсон юм биш биз дээ?
Эр: За, явцгаая.
Эр 2: Бүгдээрээ яваад хэрэггүй. Зарим нь эндээ үлд. Хэд нь эндээ үлдээрэй. За, явцгаая.
Эр: Явцгаая. Бид явлаа.
ШЖ: Би та нартай хамт явъя.
Эмэгтэй: Болгоомжтой яваарай.
Эр: Би чамаас сүүлчийн удаа асууя. Та уучлалт гуйх юм уу, үгүй юм уу?
Эр 2: Тэд нар чинь дээрэмчид байна шүү дээ. Бид тэдэнтэй зодолдоод дийлэхгүй байх аа.
Эр 3: Үгүй ээ.
ШЖ: Яагаад Сю Тянь ганцаараа тэнд байгаа юм бэ? Ю Я хаана байна?
Эр 2: үгүй ээ болохгүй нааш ир.
Эр: болгоод өг.
Эр 2: Тэд нар чинь гэмт хэрэгтнүүд байна. Цагдаа дуудъя.
ШЖ: Чи цагдаа дууд. Би дотогшоо ороод нөхцөл байдлыг шалгая.
Эр 2: Битгий ийм бодлогогүй үйлдэл хий. Хүлээж бай. Бурхан минь, та нар дэндүү түргэн зантай юм.
ШЖ: Түүнийг явуул.
Эр: Надад ийм зүйл хэлээд хэрэггүй шүү.
Эр 2: Эндээс зайл.
ШЖ: Түүнийг явуул гэж байна.
Эр 3: Бариад ав!
Эр 4: За, үзүүлээд өгье.
Эмэгтэй: Ю Я. Чи яагаад ганцаараа буцаад ирэв ээ?
Ю Я: Би юу? Би өөрөө л яваад ирлээ.
Эмэгтэй 2: Бид чам руу залгах гэж оролдсон. Гэтэл утас чинь яагаад унтарчихсан байсан юм бэ?
Ю Я: Би ганцаараа алхсан юм. Утасны цэнэг дуусахаар нь буцаад ирлээ. Бусад нь хаана байна?
БЮ: битгий гүйгээрэй.
ШЖ: Эмээ, эмээ, эмээ!
Эмэгтэй: Шиао Жүн ирчихэж.
ШЖ: Бин Ся авга эгч ээ.
Эмэгтэй: Чи ирээ юу.
ШЖ: Эмээ!
Эмээ: Шиао Жүн. Миний хүү. Чи дахиад өндөр болчихож. Явж Жиан Хуа авга ахтайгаа тогло. Тэр тэр өрөөнд байгаа.
БЮ: Ээж ээ.
Эмээ: Чи ирээ юу, Бин Юин.
БЮ: Таны гарт юу байгаа юм бэ?
Эмээ: Хоол боловсруулахад туслах зүйл. Би гахайнуудаа илүү их тэжээж байгаа, тэгвэл тэд хурдан томорно шүү дээ. Бидэнд мөнгө хэрэгтэй байна, тийм биз дээ?
Эмэгтэй: Ээж хэд хоногоос гахайнуудаа зарна гэж байгаа юм. Тийм болохоор одоо сайн бордож байгаа.
БЮ: Та бүх хоолоо бэлдчихсэн үү?
Эмэгтэй: Бараг л дууслаа. Тэр улаан лоолийг хэрччих. Бас хоёр өндөг бүрээрэй.
БЮ: За.
Эмэгтэй: Надад чамтай ярилцах нэг зүйл байна. Чиний хүргэн ахын үеэл энэ жил 44 нас хүрч байгаа. Тэр холбооны газарт ажилладаг. Өнгөрсөн жил эхнэр нь өөд болоод, нэг охинтойгоо үлдсэн. Охин нь энэ жил их сургуульд орсон юм байна. Зуны амралт дуусахаар охин нь Шиань руу их сургуульдаа явчихна. Тэгээд тэр ганцаараа үлдэх юм байна л даа. Тиймээс тэр дахиж хань ижилтэй болох талаар бодож байгаа гэнэ. чи түүнтэй нэг уулзаад үзвэл ямар вэ?
БЮ: Та түүнийг өөр хүнд танилцуулсан нь дээр байх аа.
Эмэгтэй: Тэр муу хүн биш ээ. Маш сайн зан чанартай. Зүгээр л уулзаад үз. Тэгээд ч бидний мэддэг ойрын хүн болохоор зан чанарыг нь мэднэ шүү дээ.
БЮ: Би одоохондоо ийм зүйлийн талаар бодмооргүй байна.
Эмэгтэй: Өө, тийм. Ээж дараа оройн хоолон дээр Жиан Хуаг их сургуульд явуулах талаар ярилцъя гэж байна. Жиан Хуагийн дүн нь зөвхөн коллежид ороход л хүрэлцэхээр байгаа юм байна. Гэхдээ коллеж байсан ч жилд 3000 юанийн төлбөртэй гэнэ. Яагаад ийм үнэтэй байгаа юм бол оо?
БЮ: Их сургууль, коллежид сурах зардал тийм л байдаг юм. Хэрэв тэр коллежид сурвал бакалаврын зэрэгтэй харьцуулахад нэг жил хэмнэнэ шүү дээ.
Эмэгтэй: "Хуанпу мөрний санхүүгийн дээд сургууль" гэнэ үү. Нэрийг нь сонс доо. Тэр сургуулийнх нь диплом улс даяар хүлээн зөвшөөрөгдөх болов уу? Бид түүнийг үнэхээр тэнд сур гэж зөвшөөрөх үү?
БЮ: Үүнийг бид шийдэж чадахгүй шүү дээ. Би түүнийг өөрөө юу гэж бодож байгааг нь асууя.
Эр: Очлоо. Хоёрдугаар эгч ээ.
БЮ: Жиан Хуа, түр гараад ир дээ.
Жиан Хуа: Юу болоо вэ, хоёрдугаар эгч ээ?
БЮ: Их сургуулийн талаар ямар төлөвлөгөөтэй байна? Нэг жил өнжиж байгаад бакалаврт орох гэж үзэх үү? Эсвэл тэр тэнцсэн коллеждоо явах уу?
Жиан Хуа: Би лав дахиж нэг жил өнжмөөргүй байна. Хэрэв тэгвэл би бүр коллежид ч орж чадахгүй байх гэж бодож байна.
БЮ: За, ойлголоо. Одоохондоо үүнийг идэж бай. Оройн хоол удахгүй бэлэн болно.
Жиан Хуа: За. Шиао Жүн, улаан лооль идээрэй. Би чамд номыг үргэлжлүүлээд уншиж өгье. Гэхдээ тэр барилгуудын байнга хувьсан өөрчлөгдөж буй дүр төрх дунд дэг журам, тууштай байдал оршсоор байдаг юм. Модны навчис унаж, дахин ургавч их бие нь хэвээрээ л үлддэгтэй адил. Шиао Жүн, чамайг том болохоор би чамайг Парис руу авч явна аа. Хоёулаа Парисын Дарь эхийн сүм үзнэ.
ШЖ: Жиан Хуа авга ах аа, Парис хаана байдаг юм бэ?
Жиан Хуа: Парис уу? Нааш ир. Парис... энд байна.
Эмээ: Хоолоо идэхээсээ өмнө гэр бүлийн зөвлөгөөн хийцгээе. Жиан Хуа Шанхайн нэг коллежид тэнцжээ. Одоо тэр нэг жил өнжиж дахин үзэх үү, эсвэл энэ коллеждоо явж сурах уу? Бүгдээрээ саналаа хэлцгээе.
БЮ: Би Жиан Хуагийн Шанхайд сурах сонголтыг дэмжиж байна.
Эмээ: Би ч бас дэмжиж байна.
Эмэгтэй: Тэгвэл яв даа.
Эмээ: За за. Бүгд зөвшөөрч байгаа болохоор одоо сургалтын төлбөрийн талаар ярилцъя. Бин Юин, чи үүн дээр ямар бодолтой байна?
БЮ: Сургалтын төлбөр нь 3000 юань юм байна. Бүгдээрээ хуваагаад гаргачихъя. Бид бүгд 1000, 1000 юань гаргавал ямар вэ? Болох уу?
Эмээ: За, болж байна. Бин Ся? Чи юу гэмээр байна?
Эмэгтэй: Ээж ээ, энэ жилийн эхээр Фан Мугийн хамт олон хувьцаанд хөрөнгө оруулаад 1000 юанийн ашиг олсон юм. Бид түүнд нь атаархаад, өөрсдөд байсан мөнгөөрөө бас хувьцаа авчихсан.
Эмээ: Юу? Хөрөнгө оруулалт? Хувьцаа гэнэ ээ?
Эмэгтэй: Мөнгөөр мөнгө хийх гэсэн юм аа. Одоо зөндөө олон хүн ингэж мөнгө олж байгаа.
Эмээ: Тэгээд хэдэн төгрөг олсон юм бэ?
Эмэгтэй: Одоохондоо мөнгө маань хувьцаанд түгжигдчихсэн байгаа. Хэрэв одоо гаргаж авбал алдагдал хүлээнэ. Зүгээр л хүлээж, ажиглахаас өөр аргагүй байна.
Эмээ: Тэгэхээр чи төлбөрийг нь төлж чадахгүй гэж хэлэх гээд байна уу?
Эмэгтэй: Үгүй ээ, тийм утгаар хэлээгүй юм аа. Миний мөнгө зүгээр л одоохондоо хувьцаанд байна. Ээж ээ, санаа зоволтгүй. Жиан Хуа коллежид явна гэдэг чинь том хэрэг шүү дээ. Мэдээж би мөнгө нэмэрлэнэ.
Эмээ: За, тэгвэл шийдэгдлээ. Баахан түвэг удах юм. За, хоолоо идэцгээе.
БЮ: Идэцгээе.
Эр (Цагдаа): Энэ чинь та нарын сургуулийн боловсролд нөлөөлнө, мэдэж байна уу?
Эр 2: Цагдаа ах аа, тэгвэл бид одоо яах ёстой вэ?
Эр (Цагдаа): Та нар үүнийг сургамж гэж хүлээж авах хэрэгтэй. Хэрэв асуудал үүсгэх гээд байгаа хүмүүстэй тааралдвал хамгийн түрүүнд хийх ёстой зүйл чинь цагдаа дуудах. Түүнээс биш баатар болох гэж оролдож болохгүй. Та нар бүгд их сургуулийн оюутнууд, өндөр боловсролтой хүмүүс. Та нар тархиа ашиглаж өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Хэрэв баатар болох гэж оролдож байгаад та нарт ямар нэг зүйл тохиолдвол эцэг эх чинь яах болж байна?
Ю Я: Бид үүнийг санаж явах болно оо. Дахиж ийм зүйл хийхгүй.
Эр: Би супермаркетийн эзэнтэй ярилцлаа, энэ асуудал шийдэгдсэн. Гэхдээ та нар учруулсан хохирлоо төлөх ёстой шүү.
Эр 2: Ойлголоо. Асуудалгүй.
Эр: Та нарын нэг найз чинь толгойдоо нэлээд хүнд бэртэл авсан байна. Тэр цаана амралтын өрөөнд байгаа. Та нар очиж уулзсан нь дээр байх.
Ю Я: Баярлалаа.
Бүгд: Баярлалаа.
Эр: Явцгаа.
Ю Я: Тэр яагаад ийм их халуунтай байгаа юм бэ?
Сю Тянь: Шиао Жүн. Шиао Жүн. Шиао Жүн ээ.
Ю Я: Дуугаа аяар.
Эр: Тэр хөдөлж байна.
Эр 2: Та нар юу хийж байгаа юм бэ? Яагаад ийм олуулаа энд байгаа юм? Гадаа хүлээцгээ.
Эр: За, тэгье ээ. Бид гадаа хүлээж байя. Би зүгээр л найзыгаа харах гэсэн юм.
Ю Я: яасан бэ?
Сю Тянь: Тэр сэрүүн байгаа биз дээ?
Ю Я: Тэр шатаж байна шүү дээ (маш их халуунтай байна).
Сю Тянь: Тэр зүгээр байх аа. Саяхан чамайг хайгаад маш их яарч байсан юм.
Ю Я: Хэрэв чамаас болоогүй бол тэр ийм байдалд орох байсан гэж үү?
Сю Тянь: Тэр надтай уулзах гэж ирээгүй ээ. Чамайг надтай хамт байгаа гэж бодоод, чамайг аврах гэж дотогшоо орсон юм.
Ю Я: Тэр ийм их халуунтай байхад чи ийм зүйл яриад л байж байх гэж.
Сю Тянь: За за, ойлголоо. Тэр зөвхөн намайг аврах гэж ороогүй, за юу? Би зүгээр л түүний бодлыг чамд хэлэхэд тусалж байна. Түүн шиг хүн хэзээ ч чамд ийм зүйл хэлэхгүй. Тэр дандаа л хөшигний ард үлдэх дуртай баатар шүү дээ.
Ю Я: Эрхэм ээ, бид түүнийг асарч энд үлдэж болох уу?
Эр: Та нарын нэг нь үлдэж болно.
Эр 2: Тэгвэл би үлдэе, болох уу? Та нар буц даа.
Сю Тянь: Хэ, надтай хамт явж эм авъя. Та хоёр ч бас хамт яв.
Эр 2: Байз даа, би энд үлдэж асрах хэрэгтэй...
Сю Тянь: Хурдалаа.
Эр 3: За, явцгаая.
Эр: Очлоо.
БЮ: Хүргэн ах аа.
Эр: Бин Юин.

БЮ: Эгч гэртээ байна уу?
Эр: Үгүй ээ, эгч чинь гэрээ цэгцэлж дуусаагүй байгаа. Удахгүй ирэх байх. Эхлээд дотогшоо ор. Би чамд идэх юм хийгээд өгье.
БЮ: Зүгээр дээ. Хүргэн ах аа, би танд Жиан Хуагийн сургалтын төлбөрт нэмэрлэх 1000 юаниа эхлээд өгчихье. Өнөөдөр жаахан зав гарсан болохоор мөнгөө гаргаад авчихлаа. Амралтын өдрөөр эгчийг ээжид аваачиж өгөөрэй гээд хэлчихээрэй. Би бүтэн сарын турш илүү цагаар ажиллах болохоор ээж дээр хэзээ очиж чадахаа мэдэхгүй байна.
Эр: Чи ч нэлээд завгүй ажиллаж байгаа бололтой.
БЮ: Би ингээд явъя даа.
Эр: Бин Юин. Чи хэзээ манай үеэл Жүн Вантай хоол идэх завтай болох уу? Манай үеэл Жүн Ван. Би чамд түүний талаар хэлсэн дээ.
БЮ: Эгч надад хэлсэн л дээ. Гэхдээ би одоохондоо ийм зүйл бодохыг хүсэхгүй байгаагаа түүнд хэлчихсэн шүү дээ.
Эр: Эгч чинь завгүй байгаад надад хэлэхээ мартчихсан бололтой. Миний буруу. Би үеэлдээ аль хэдийн хэлчихсэн, тэр чамтай уулзах гээд л хүлээж байгаа.
БЮ: Би сүүлийн үед дандаа илүү цагаар ажиллаж байгаа.
Эр: Бин Юин, чи илүү цагаар ажилладаг байлаа ч идэж, унтах л ёстой биз дээ? Энэ бол ердөө л нэг оройн хоол. Тийм их цаг гарздахгүй.
БЮ: Би ажил тараад Шиао Жүнийг харах хэрэгтэй шүү дээ.
Эр: Тэр ч амархан. Би түүнийг ийшээ дагуулаад ирж болно шүү дээ, Фанг Фангтай тоглог. Бин Юин, би чамайг эвгүй байдалд оруулж байгаагаа мэдэж байна. Би чамтай энэ талаар тухтай ярилцаагүй, дэндүү яарчихлаа. Гэхдээ эгч бид хоёр чинь чамайг ядаж түүнтэй нэг уулзаасай гэж хүсэж байна. Жүн Ван бол миний үеэл, тэгэхээр чиний ч бас үеэл болж таарна биз дээ? Зүгээр л үеэлтэйгээ хоолонд орж байна гэж бод. Хэрэв бүх зүйл сайнаар эргэвэл сайхан л оройн хоол болно. Хэрэв болохгүй бол энэ бүхэн байгаагүй юм шиг л болно биз. Тэгээд л тэр чиний үеэл байхаа болино, за юу?
эм: таны хоол

Жүн Ван: За, ингээд.
БЮ: Ноён Жүн. Та бол үнэхээр сайн, бас маш гайхалтай чанаруудтай хүн юм. Би таны цагийг дэмий үрмээргүй байна, тиймээс шулуухан хэлье. Гуйя, үүнийг хувь хүнийхээ үүднээс хүндээр тусгаж авч болохгүй шүү.
Жүн Ван: Мэдээж, зүгээр дээ.
БЮ: Хүү маань одоохондоо жоохон байна, би өөрөө ч ажил гээд их завгүй байдаг. Надад харилцаа тогтоох цаг зав үнэндээ алга. Тэгээд ч би өөрийгөө танд тохирох хүн биш гэж бодож байна.
Жүн Ван: Огтхон ч үгүй. Тэгвэл Дин хатагтай, та ер нь хамтрагчдаа ямар чанар байхыг хүсдэг вэ?
БЮ: Би энэ талаар ерөөсөө бодож байгаагүй юм байна.
Жүн Ван: Танд таалагддаг тийм хэв маяг гэж байх л ёстой доо.
БЮ: Үнэндээ байхгүй ээ. Магадгүй зөн совин, мэдрэмж л байх. Би Сан Мао, Хосе хоёрын харилцааг биширдэг. Ноён Жүн, та ер нь ямар ном унших дуртай вэ?
Жүн Ван: Би одоо хэтэрхий завгүй байдаг. Унших цаг олддоггүй. Гэхдээ залуу байхдаа их уншдаг байлаа.
Эмэгтэй: Хоол ирлээ.
Жүн Ван: Баярлалаа. Май, би танд энэ мөнгөн загасны шөлнөөс аягалаад өгье.
БЮ: Би өөрөө аягалчихья.
Жүн Ван: Би хийгээд өгье, би хийе. Таны сая хэлсэн тэр хүмүүс... танай үйлдвэрийн хүмүүс үү?
БЮ: Хэн гэнэ ээ?
Жүн Ван: Нөгөө Сан Мао, Хосе гэдэг хоёр хүн. Май, үүнийг ав. Тэд ямархуу хүмүүс байдаг талаар хэлж өгч болох уу?
БЮ: Ноён Жүн. Та намайг үнэхээр ингэж гаргаж өгөх хэрэггүй дээ. Надад жаахан эвгүй байна. Аль хэдийн орой болчихлоо, та надтай маш хол алхлаа шүү дээ.
Жүн Ван: Өнөөдөр онцгой өдөр шүү дээ. Та надтай хоолонд орсноос болоод ийм орой харьж байна. Таныг гэртээ аюулгүй харихыг харах нь миний хариуцлага.
БЮ: Уг нь би дугуйтай явсан бол маш ойрхон л доо.
Гао: Жан. Май, эхнэр маань чамд эдгээрийг үлдээсэн  байна.
Жан: Чи дандаа намайг бодож явах юм аа, Гао. Баярлалаа.
Гао: Зүгээр дээ.
БЮ: Ноён Гао. Танилцуулъя. Энэ бол ноён Жүн. Энэ миний байрны эзэн байгаа юм. Манай хүүхдүүд нэг сургуульд сурдаг, ангийн найзууд. Харин энэ бол холбооны газарт ажилладаг ноён Жүн.
Жүн Ван: Сайн байна уу.
Гао: Холбооны газрын хүн үү. За, хэрэв би гэртээ эсвэл дэлгүүртээ суурин утас тавиулахыг хүсвэл танаас тусламж гуйж болох уу?
Жүн Ван: Та яг зөв хүндээ хандлаа. Би хамт олондоо хэлчихье, энэ ямар ч асуудалгүй.
Гао: Гайхалтай.
Жүн Ван: Тэгвэл... би одоо явъя даа. Дараа уулзацгаая.
БЮ: Баяртай.
Гао: Замдаа болгоомжтой яваарай.
Ю Я: Дин Шиао Жүн. Чиний бие гайгүй болж байна уу?
ШЖ: Тийм ээ. Үлэмж биетэд муу зүйл тохиолдсон.
Ю Я: Юу болсон юм?
ШЖ: Түүний тархи маш хүнд гэмтсэн. Эмч түүнийг хэзээ ч сэрэхгүй байж магадгүй гэж хэлсэн. Тэр өдөр бид хоёр далайг хамтдаа үзнэ гэж амлалт өгсөн юм. Бид далайн эрэг дээр наранд шарж сууна гэж ярьж байлаа. Тэр бүр үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг хармаар байна гэж хэлж байсан. Үлэмж биет багаасаа л дуулах дуртай байсан юм. Би дандаа л түүнийг дооглодог байж билээ. Одоо тэр миний дэргэд ямар ч хамаагүй дуу дуулаад зогсож байсан ч болоосой гэж хүсэж байна.
Ю Я: Битгий ингэж их шанал даа. Үлэмж биет бол чиний сайн найз. Тэр амьдралыг үргэлж гэгээлэг өөдрөгөөр хардаг хүн байсан. Чамайг ийм байгааг харахыг тэр лав хүсэхгүй.

ШЖ: Үлэмж биет бага наснаас минь хойш миний хамгийн сайн найз байсаар ирсэн. Юу ч болсон тэр намайг үргэлж дэмждэг байлаа. Би өөрийгөө тийм ч сайн хүн биш гэдгийг мэддэг байсан ч тэр намайг үргэлж шилдэг нь гэж итгэдэг байсан юм. Гэтэл одоо тэр дахиж хэзээ ч сэрэхгүй байж магадгүй болчихлоо.
Ю Я: Миний үгийг сонс. Чи хүчтэй байх ёстой. Хэрэв Үлэмж биет одоо үг хэлж чаддаг байсан бол тэр заавал ингэж хэлэх байсан: Чи өөрийгөө хурдан барьж авах ёстой. Чи илүү сайн хүн болох ёстой. Чи Үлэмж биетийн зүрх сэтгэлд байдаг тэр хамгийн шилдэг Шиао Жүн болох ёстой.
Гао: Надад заахаа болиоч. Чи дандаа буруу нүүдэл зааж өгөх юм.
Эр: Хажуунаас харж байгаа хүн дуугүй л байх хэрэгтэй. Хөөх, чи суурин утас тавиулчихаа юу? Нэлээд мөнгө зарцуулсан байх даа.
Гао: Тийм ч их биш ээ. 3000 юань орчим л болсон.
Эр: Бага мөнгө биш шүү. Чи сүүлийн хоёр жилд нэлээд ихийг олж байгаа бололтой.
Гао: Энэ тарвас чиний амыг таглахад хангалтгүй байна уу?
Эмэгтэй: Залуусаа. Өнөөдөр их халуун байна. Ирээд тарвас идээрэй.
Гао: Асуудалгүй ээ. Дуртай үедээ ирж болно шүү.
Эмэгтэй: Гао, чалчихаа болиод хурдан наадуулаа өгөөч.
Гао: Тарвас идээрэй, тарвас. Залуусаа, май. Шинэхэн тарвас идэцгээ. Май, болгоомжтой байгаарай. Та нар ч их хичээж ажиллаж байна даа. Май, үүнийг ав. Ид, ид. Би тусалъя.
Эр: Би ажилтай байна.
Гао: Хараач, би чамд бариад өгье. Би бариад өгье. Ганц хазаадах.
Үлэмж биет: Аав аа, бид яагаад утсаа ашиглаж болохгүй байгаа юм бэ?
Гао: Ашиглаж эхлэх хүртэл дахиад нэг долоо хоног болно оо.
Үлэмж биет: Май. Аав аа, утас холбогдсоны дараа би найзууд руугаа залгаж болох уу?
Гао: Тэгэлгүй яах вэ.
БЮ: Шиао Жүн, ээж нь ирлээ.
ШЖ: Ээж ээ.
БЮ: Өнөөдөр томоотой байв уу? Гэрийн даалгавраа дуусгасан уу?
Гао: Дин хатагтай. Өнөөдөр тэд ирж суурин утас суурилуулж өглөө. Утас бүх зүйл бэлэн болсон. Таны найзад л баярлалаа гэх хэрэгтэй. Надад өгөх олигтой юм алга, Ханжоугаас авсан энэ хоёр хайрцаг цайг түүнд миний өмнөөс өгөөч?
БЮ: Хэрэггүй ээ. Би түүнтэй тийм ч дотно биш. Түүнтэй уулзахгүй байх аа.
Гао: Битгий ичээд байл даа. Яаж дотно биш байх вэ дээ? Хэрэв тийм биш байсан бол тэр ийм зүйлд туслах гэж үү?
БЮ: Тэр зүгээр л тусархаг хүн байгаа юм. Бид одоо харилаа.
Гао: За... тэр ч тусархаг хүн шүү.
Эмэгтэй: Дин хатагтай. Хүн танд нэг зүйл явуулсан байна. Шуудангийн өрөөнд үлдээсэн байхаар нь би замдаа аваад ирлээ.
БЮ: Надад уу?
Эмэгтэй: Ном байна. Сан Маогийн бичсэн ном байна. Танд хэн ном өгөө вэ? Нууц юм уу? За за. Хэрэв хэлэхийг хүсэхгүй байгаа бол би дахиж асуухгүй ээ. Би ажилдаа орлоо.
БЮ: За.
Эмэгтэй: Шианг Гүн, харьцгаая.
Эр: За.
Эмэгтэй: Ажилаа дуусав уу?
Эмэгтэй: Маргааш уулзацгаая.
Эмэгтэй: Дин хатагтай. Таны Хосе тантай уулзахаар ирчихсэн байна.
БЮ: Юун Хосе? Битгий дэмий юм яриад бай.
Эмэгтэй: Тэр танд ном явуулсан хүн байж таарна.
БЮ: Үгүй ээ.
Эмэгтэй: Нээрээ гэж үү? Маргааш уулзая.
БЮ: Баяртай. Ноён Жүн. Танд ямар нэг зүйл хэрэг болоо юу?
Жүн Ван: Юу ч биш ээ. Өнөөдөр ажил эрт тарсан юм. Тэгээд таныг гэр хүртэл чинь хүргэж өгье гэж бодлоо.
БЮ: Би ганцаараа хариад сурчихсан юм аа. Та ингээд байх шаардлагагүй.
Жүн Ван: Нөгөө... миний явуулсан номыг авсан уу?
БЮ: Авсан. Ноён Жүн, гуйя, дахиж ийм зүйлд мөнгөө битгий үрээрэй. Надад уг нь тэр ном байгаа.
Жүн Ван: Үгүй дээ, зүгээр. Би тэр номыг уншихыг хүссэн юм. Танд таалагддаг болохоор бас нэгийг авч өгье гэж бодсон юм. Үнэндээ Сан Мао, Хосе хоёрын хайр сэтгэл үнэхээр бахархмаар юм билээ. Би ер нь жаахан уйтгартай хүн л дээ. Гоё сайхан үг хэлж мэддэггүй. Өөрийгөө яаж илэрхийлэхээ л мэдэхгүй юм.
БЮ: Ноён Жүн, орой болж байна. Би харьж Шиао Жүнд оройн хоол хийж өгөх хэрэгтэй байна.
Жүн Ван: Одоо надад хийх өөр зүйл байхгүй. Би таныг дөхүүлээд өгье. За, явцгаая.
БЮ: Ноён Жүн. Би ирчихлээ. Баярлалаа. Орой болж байна, та ч бас харь даа.
Жүн Ван: Зүгээр ээ. За одоо...
Гао: Ноён Жүн. Гайхалтай, тантай яг таардаг байна шүү. Хэрэв та байгаагүй бол бид утсаа суурилуулах гэж хэдий болтол хүлээх байснаа мэдэхгүй байна.
Жүн Ван: Зүгээр дээ.
Гао: Баярлалаа. Би таныг хоолонд урихыг хүсэж байсан юм. Өнөөдөр ингээд таарсандаа баяртай байна. Би загас авсан. Манайд очиж жаахан хатуу юм ууцгаах уу? Байз, май. Би дугуйгаа тавьчихаад ороод ирье. Нөгөө.. Дин хатагтай. Надад туслаач. Загасыг яаж янзлахыг та л хамгийн сайн мэднэ. Эхнэрт минь туслаад өгөөч? Өнөө орой хамтдаа хоол идэцгээе. Намайг хүлээж байгаарай, би удахгүй.
Жүн Ван: Хамтдаа орцгооё. Надад өгчих .
БЮ: Зүгээр дээ.
Жүн Ван: Би оруулья.
Гао: Хоол бэлэн боллоо. Одоо очлоо. Дахиад хоёр хоол удахгүй бэлэн болно.
Жүн Ван: Дахиад уу? Та дэндүү найрсаг юм аа. Энэ чинь хэтэрхий их байна.
Эмэгтэй: Тэр хоёр ерөөсөө ярихгүй байна шүү.
Жүн Ван: Дин хатагтай. Би хүүтэй чинь анх удаа уулзаж байна. Түүнд юу авч өгөхөө мэдсэнгүй. Тэгээд үүнийг аваад ирлээ.
БЮ: Ноён Жүн, хэрэггүй байсан юм. Тэр одоохондоо жоохон байна. Ингэж эрхлүүлж болохгүй ээ.
Жүн Ван: Шиао Жүн. Нааш ир. Май, би чамд үүнийг авсан юм. Чамд таалагдаж байна уу?
ШЖ: Ээж намайг бусдаас юм авч болохгүй гэдэг.
Жүн Ван: Битгий ич ээ. Би гадны хүн биш шүү дээ. Май, ав. Тэгээд ч би үүнийг ашиглахгүй. Хүүд л өгчихье. Май, ав даа.
БЮ: Тэгвэл баярлалаа гэж хэлээрэй.
ШЖ: Баярлалаа, ах аа.
Жүн Ван: Зүгээр дээ. Явж тогло доо.
Үлэмж биет: Явцгаая.
ШЖ: Явъя.
Жүн Ван: Тэдэнд таалагдаж байгаа бололтой.
Эмэгтэй: Чи очиж нэг юм хэлээч. Яв л даа, яв.
Гао: Юу болоо вэ?
Эмэгтэй: Бин Юин, ирж надад туслаач. Би загасыг яаж цэвэрлэхийг сайн мэддэггүй юм.
Гао: Хоёулаа нэг хундага юм ууцгаая. Одоо загас л үлдлээ. За, та хатуу юм уух уу, эсвэл...
Эмэгтэй: Бин Юин, ямар байна? Тэр үнэхээр сайн хүн шиг харагдаж байна шүү.
ШЖ: Чи Мэй Ван Лян.
Ю Я: Нээрээ гэж үү? Үүнийг тэгж уншдаг юм уу? Нээрээ юу? Энэ ханзыг уу?
ШЖ: Чиний хийсэн хоол болгонд халуун чинжүү байх юм.
Ю Я: Чи халуун ногоотой хоолонд дургүй юм уу?
ШЖ: Тийм ээ, дургүй.
Ю Я: Гайхалтай. Бидэнд тохирохгүй бас нэг зүйл нэмэгдлээ.
Эмэгтэй: Ю Я. Далайн эрэг дээр авхуулсан зургууд миний флэш дээр байгаа. Зургуудаа зөөврийн компьютер руугаа хуулчих.
Ю Я: За.
Эмэгтэй: Диссертаци чинь ямархуу явж байна?
Ю Я: Бараг дуусаж байна. Мо Фэй? Ноён Тянь уу?
Эмэгтэй: Ю Я, би чамд андуураад өөр флэш өгчихөж. Энэ уг нь Мо Фэйгийнх байх ёстой байсан юм. Чи харсан зүйлийнхээ талаар хэнд ч хэлж болохгүй шүү. Мо Фэй бол миний хамгийн сайн найз. Тэр надад л ноён Тяньтай ямар харилцаатай байгаагаа хэлсэн юм. Хэрэв энэ мэдээлэл гадагшаа гарвал ноён Тянь шийтгүүлнэ.
Ю Я: Санаа зоволтгүй дээ. Хэн ч мэдэхгүй.
Эр: Би хурлын үеэр та нарт энэ талаар хэлээгүй билүү? Их сургуулийн орчинд ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх зарчмыг баримтлах ёстой. Багш, оюутны хооронд хайр сэтгэлийн харилцаа байж болохгүй. Эрдэм шинжилгээний шударга, зөв зарчмыг сахих ёстой. Миний хэлсэн бүгдийг мартчихсан юм уу?
Эр 2: Намайг уучлаарай, ноён Лу.
Эр: Хэрэв чиний ёс зүй зөв байр суурин дээрээ байхгүй бол чи яаж багшлах юм бэ? Чиний ажлыг одоохондоо түдгэлзүүллээ.
Эмэгтэй: Ю Я. Бидний дунд ямар нэг өс хонзон байхгүй биз дээ?
Ю Я: Юу?
Эмэгтэй: Жүжиглэхээ боль. Чи тэр зургуудыг их сургуулийн форум дээр тавьсан, тийм үү? Одоо ноён Тяний ажлыг түдгэлзүүлчихлээ. Чиний зорилго юу юм бэ?
Ю Я: Чи юу яриад байгаа юм бэ? Ямар зураг?
Эмэгтэй: Ноён Тянь бид хоёрын зураг. Чи тэднийг харсан биз дээ?
Ю Я: Харсан. Гэхдээ би хаана ч тавиагүй. Хэнд ч хэлээгүй.
Эмэгтэй: Тэгвэл тэр зургуудыг хэн тавьсан байх вэ?
Ю Я: Бая Жэгээс асууж үзвэл ямар вэ?
Эмэгтэй: Бая Жэ тэр зургуудыг аваад хагас жил гаруй болж байгаа. Хэрэв тэр тавихыг хүссэн бол аль эрт тавих байсан. Түүнээс гадна тэр зургуудыг харсан цорын ганц хүн нь чи. Чамаас өөр хэн тавих юм бэ? Та нар юу хараад байгаа юм?
Эр: Би чиний дотуур байранд үнэхээр атаархаж байна. Энд гурвуулаа амьдардаг. Гэтэл нөгөө баян хүү нь кампуст амьдардаггүй. Шанхайн уугуул залуу нь болохоор байнга гэртээ харьчихдаг. Чи ердөө бакалаврын оюутан мөртлөө яг л докторын оюутан шиг ганцаараа амьдарч байна шүү дээ. Үнэхээр атаархаж байна.
ШЖ: Чамд надаас хэрэгтэй зүйл байна уу?
Эр: Зүгээр л чалчиж байна. Чи юу хийж байгаа юм? Тест бөглөөд, материалууд цээжлээд. Яг л элсэлтийн шалгалт өгөх гэж байгаа юм шиг. Чи магистрт сурах гэж байгаа юм уу, эсвэл магистрт элсэх батламж авах гэж байна уу?
ШЖ: Тийм бол юу гэж?
Эр: Зүгээр л. Манай факультетээс ердөө хоёрхон хүн магистрын санал болголт авч чаддаг шүү дээ. Нийт оноогоороо эхний хоёрт жагссан хүмүүст л боломж бий. Чи тэр байрны төлөө өрсөлдөх хэрэгтэй болох нь дээ.
ШЖ: Тэгвэл би нэг үзээд алдъя.
Эр: Үзээд алдаарай. Шиао Жүн. Би... би чамаас нэг зүйл асуух гэсэн юм. Чи өргөн нэвтрүүлгийн ангийн Ю Я-тай үерхэж байгаа юм уу? Та хоёрыг далай руу хамт явж, шөнө нь хамт хоносон гэж яриад байна.
ШЖ: Хэн тэгж хэлсэн юм?
Эр: Бүгдээрээ л.
ШЖ: Тэр "бүгдээрээ" гэж хэн юм?
Эр: Тэр чухал биш ээ.
ШЖ: Харин ч чухал. Ю Я бол эмэгтэй хүн. Түүний талаар ийм зүйл ярих нь маш бүдүүлэг хэрэг.
Эр: Ухаантай хүн дээр ирээд цуу яриа зогсдог гэдэг дээ. Зүгээр ээ.
БЮ: Эгч ээ, хүргэн ахад ноён Жүн бид хоёр тохирохгүй гэдгийг хэлээрэй. Тэр хүнийг цагаа дэмий үрэх хэрэггүй гэж дамжуул.
Эмэгтэй: Яагаад тохирохгүй гэж?
БЮ: Бидний зан чанар таарахгүй юм байна.
Эмэгтэй: Тэр хэтэрхий уйтгартай байна уу?
БЮ: Үгүй ээ. Би түүнд хангалттай сайн хүн биш.
Эмэгтэй: Гэхдээ Фан Мугаас сонсохнээ тэр чамд үнэхээр сайн юм билээ.
БЮ: Эгч ээ, үүнийг ингээд орхиё. Надад нэг ноосон цамц байгаа, манай үйлдвэр дотоодын зах зээлдээ гаргаж байгаа юм. Үүнийг ноён Жүнд өгөхөд туслаач. Гэхдээ түүнийг буруугаар ойлгуулах хэрэггүй шүү. Тэр манай байрны эзэнд утас тавихад тусалж, Шиао Жүнд тоглоом авч өгсөн. Би түүнд өртэй үлдмээргүй байна.
Эмэгтэй: Тэгэхээр тэр хүнд ерөөсөө боломж байхгүй хэрэг үү?
БЮ: Тийм ээ.
Эмэгтэй: Чи одоо болтол Умено Шүг бодсоор байгаа юм биш биз дээ? Түүнийг Япон руу буцсанаас хойш хоёр жил болчихлоо. Тэр аль хэдийн гэрлэсэн байлгүй дээ.
БЮ: Түүний талаар дахиж битгий дурс. Тэр бол өнгөрсөн зүйл. Би аль хэдийн мартчихсан.
(Дин Бин Юинд. Умено Шүгээс )
ШЖ: Бая Жэ.
Бая Жэ: яасан?
ШЖ: Тэр зургуудыг чи тавьсан биз дээ? Ю Я чамайг зүгээр өнгөрөөсөн байж болох ч би тэгэхгүй.
Бая Жэ: Далайн эрэг дээр зодолдсоноос хойш манай энэ ялдамхан уран зохиолын оюутан баатар болох гэж оролдоо юу? Ю Я-г хамгаалмаар байна уу? Тэр ч хэцүү дээ. Тэр одоо манай ангийн хамгийн их үзэн ядагдсан хүн болоод байна.
ШЖ: Чи магистрын санал болголт авахын тулд тэр зургуудыг тавьсан, тийм үү?
Бая Жэ: Уран зохиолын факультетийнхан та нар ч үнэхээр үлгэр зохиохдоо гаргууд юм аа. Надад тэр зургууд хагас жил гаруй байсан. Хэрэв би тавихыг хүссэн бол аль эрт тавих байсан.
ШЖ: Тэгвэл чи IP хаягийг нь хөөгөөд аль компьютерээс тэр зургуудыг тавьсныг нь олж мэдэж болдог гэдгийг мэдэхгүй бололтой.
Бая Жэ: Дин Шиао Жүн, намайг айлгах гэж оролдоод хэрэггүй. Миний мөс чанар цэвэрхэн.
Ю Я: Бая Жэтэй дахиж уулзаад хэрэггүй ээ. Тэр байсныг би мэдэж байна.
ШЖ: Тэр хийсэн гэдгийг би бүгдэд нотолж чадна.
Ю Я: Юунд тэгж түвэг удах вэ дээ? Би түүн шиг хүн болмооргүй байна.
ШЖ: Чамд бусад хүмүүс юу гэж бодох нь хамаагүй гэж үү?
Ю Я: Тийм ээ, хамаагүй. Би зөвхөн чиний юу гэж бодож байгаад л санаа зовж байна. Чи намайг хийсэн гэж бодож байна уу?
ШЖ: Мэдээж үгүй.
Ю Я: Тэгвэл боллоо. Бая Жэ магистрын санал болголт авахыг хүсэж байгаа бол тэр аваг. Би ч гэсэн үүний төлөө өрсөлдөхийг хүссэн. Гэхдээ хүссэн болгон нь авчихдаг зүйл биш шүү дээ. Би чадахаараа хичээсэн, тэр л хангалттай. Би хурдан дадлага хийж, ажилд орохыг хүсэж байна. Чиний хувьд ямар байна?
ШЖ: Би хараахан шийдээгүй байна. Гэхдээ хурдан ажилд орж, өөрийн гэсэн орлоготой болох нь сайхан сонсогдож байна.
Ю Я: Хөөе. Чи энэ удаад яагаад надад тусалсан юм бэ? Өөр хэн нэгэн байсан ч би туслах байсан гэж хэлэх гэж байна уу?
ШЖ: Чи бол "өөр хэн нэгэн" биш шүү дээ.
Ю Я: Тэгээд л болоо юу?
ШЖ: Чи намайг бас чиний хувьд "өөр хэн нэгэн" биш байхыг зөвшөөрөх үү?
Ю Я: Тэгээд л болоо гэж үү?
ШЖ: Чи миний найз охин болох уу?
Ю Я: Тэгээд л болоо юу?
ШЖ: Ю Я, чи миний найз охин болох уу?
Ю Я: Тийм ээ.
Эмэгтэй: Ноён Дин Шиао Жүн, Үлэмж биет осолд орсноос хойш ердөө гурван сар өнгөрч байхад та аль хэдийн амьдралынхаа шинэ хуудсыг нээж байж. Далайн эрэг дээр зугаалж, хөгжилдөхөөр тийм сайн байсан хэрэг үү? Таны бичсэн бүтээлүүдээс харахад би таныг маш мэдрэмтгий, бусдыг боддог, нямбай хүн гэж боддог байлаа. Гэхдээ таны үйлдлүүдээс харахад тийм биш бололтой.
ШЖ: Тэр үед би үнэхээр сэтгэл хангалуун байсан юм. Гэхдээ заримдаа надад түгшүүртэй санагддаг байлаа. Ю Я бид хоёр ойртох тусам надад эцэг эхийн маань гэрлэлт бодогддог байсан. Аав минь ээжийг анх гуйж байхдаа түүнд маш их хайртай байсан. Гэтэл яваандаа тэд бие биенээ үзэн яддаг болж хувирсан. Дөнгөж үерхэж эхэлж байж гэрлэлт, гэр бүлийн талаар бодож байсанд минь битгий шоолоорой. Би үнэхээр санаа зовж байсан юм. Би аав шигээ болчих болов уу, гэр бүлээ хүндэтгэхээ больж, тэвчээр алдах болов уу гэж айж байлаа. Нэгэндээ хайртай хоёр хүн хамтдаа байх тусам яагаад хайргүй болж, бие биенээсээ холддогийг ааваасаа асуумаар байсан.

 

Back to episodes Go home