The Last Goodbye To Mama_23

The Last Goodbye To Mama

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

Гол дүрүүд:

Дин: эр, Дин Шиао Жун

Ээж: Дин Шиао Жуний ээж Дин Би Юн

Ёон: эр, Дин Шиао Жуны шинэ дарга, сахалтай залуу

Фан: эм, Дин Шиао Жуний үеэл Фанфан

Ин: эм, Фанфаны найз сувилагч

Г: эр, Гэн Мо, Фанфаны найз залуу

Эх: Фанфаны ээж

Ав: Фанфаны аав

Ах: Дин Би Юний хүргэн ах

Эгч: Дин Би Юний эгч

Ж: эр, Жиан Хуа

Эмээ:  Дин Шиао Жуний эмээ

Ж: эр, Жиан Хуа

Ч: эм, Жиан Хуагийн эхнэр...

 

Гарчиг: Ээжтэйгээ хийсэн салах ёс/ Ээжтэйгээ хийсэн 99 зүйл 

23-р анги

Эм: Ахлах сувилагч аа. би ирлээ. Би ээлжтэй.

Эм: За.

Ин:  Жан эгч ээ. өглөөний мэнд.

Эм: Өглөөний мэнд.

Эм: Ин И. Шатан дээр нэг хүн ухаан алдчихлаа. Шиао Жуний ээж юм шиг байна.

Эр: Ясны үсэрхийлэл  нь тархсан байна. Гэрийнхэн нь бэлтгэлтэй байсан нь дээр шүү. Хэрэг гарвал намайг дуудаарай. Би явлаа.

Ин: Байрлалаа, Шиан эмч ээ.

Эм: Маргааш 9цагаас томографийн зураг авахуулах ёстой. Мартав аа.

Эр:  За. Танд баярлалаа.  

Дин: Таны ус.

Эр: Баярлалаа, Шиао Жун.

Дин: Зүгээр ээ.

Ээж: Эртхэн гэртээ харь.

Дин: Ээж ээ, би Ин Игээс эвхдэг ор авчихсан. Өнөөдөр энд хононо.

Ээж: Хэрэггүй ээ. Чамайг энд байвал миний санаа амрахгүй. Одоохондоо би ганцаараа байж чадна. Хурдан харь... хурдан харь аа. Маргааш өглөө Би Шиа эгч чинь ирнэ. Шалгалтандаа тэнцсэн ч гэсэн ярилцлагадаа сайн бэлдэх ёстой.

Дин: Жаахан байж байгаад явъя... 

*****************

Эгч: Тэнд байсан хүн өнгөрчихсөн юм уу?

Ээж: Өнөө өглөө.

Эгч: Сэтгэлд сэвтэй. Өрөөгөө сольсон нь дээр шүү.

Ээж: Хэрэггүй ээ.

Эгч: Чамайг дөнгөж хэвтэж байхад хүн нас барчихдаг. Энэ муу ёр.

Ээж: Эмнэлэг дээр хүн төрж, үхэх энгийн үзэгдэл. Аль ч өрөөнд ялгаагүй.

Эгч: Тоохгүй орхиж болохгүй ээ. Миний үгэнд ор. Би сувилагч дуудаад ирье.

Ээж: Эгч ээ.

Нигүүлсэх/энэрэнгүй сэтгэл.

Эм: Жан эгч ээ. өглөөний мэнд.

Эм2: Өглөөний мэнд. Би өрөөнүүдээр үзлэгш хийлээ.

Эм: За.

Эгч: Ин И. Эгчид нь хэлэх юм байна. Шиао Жуний ээжийн өрөөнд байсан хүн нас барчихаж. Эгчийгээ өөр өрөө рүү шилжүүлээд өг.

Ин: Эгч ээ, таны санааг ойлгож байна. Гэхдээ, манайд ор байхгүй байгаа. Өөр өрөө рүү шилжүүлэх хэцүү байх байх.

Эгч: Юу нь хэцүү байх вэ дээ. Шиао Жуний ээж бусад өвчтөнүүдээс өөр. Шиао Жунийг иртэл хүлээсэн ч ялгаагүй өрөөг нь солих л болно. Одоохондоо бид нарыг таагүй үг ч хэлүүлэхийг хүсэхгүй байгаа. Мухар сүсэглэж байгаа юм биш л дээ. Гэхдээ л... сэтгэлд таагүй юм.

Ин: Эгч ээ. Нэг ор хоосон байх нь байгаа л даа.

Эгч: Тийм байлгүй дээ.

Ин: Хөөе. Хүлээгээрэй. Гэхдээ, тэр өрөө...

Эгч: Тэр өрөөө яасан гэж?

Ин: Хажуугийн орны өвчтөн нь их хачин хүн. Бусад өвчтөнүүд тэр хүнтэй нэг өрөөн байхгүй гээд байгаа юм.

Эм: 18-р орны хүн их хачин зантай хүн шүү. Болгоомжтой байгаарай. Энэ ор. 17-р ор. Хэрэг гарвал тэр хонхыг дараарай.

Эгч: За.

Ээж: За. Сайн байна уу.

Эгч: Хөөе.

Ээж: Аан?

Эгч: Энэ хүн төвөгтэй хүн байж магадгүй юм шиг байна.

Ээж: За зүгээр ээ.  Хөөе. Үлдсэнийг нь би өөрөө янзалчихна. Та хурдан гэртээ харь.

Эгч: Гэхдээ...

Ээж: Хурдан харь аа. Хэрэг гарвал Ин И надад тусална.

Эгч: Хэрэг гарвал залгаарай.

Ээж: За.

Эгч: Явлаа шүү.

Ээж: За... Сайн уу. Танилцахад таатай байна.

Хө: Ийм газар яаж таатай байх вэ дээ.

Ээж: Харахад залуу юм шиг байна. Юу нь өвдсөн юм бол?

Хө: Уучлаарай. Миний цайны цаг.

***************

Дин: Гао багш аа.

Гао: Хөөх. Шиао Жун. Чи мөн байсан юм уу? Би адилхан нэртэй хүн байна гэж бодсон юм. алив алив, наашаа суу. Суу суу суу. Уулзалгүй олон жил болсон байна.

Дин: Тийм ээ.

Гао: юу юм?

Дин: Миний багшлах сертификат.

Гао: Аан аан. Сайн байна. 

Дин: Хичээлийн эрхлэгч болчихоод та хичээл зааж байгаа юм уу?

Гао: Хөгширч байна дөө. Хичээл заахаар ядардаг болж. Ээж чинь чамайг багшийн сургуульд бүртгүүлэх гэж байсныг санаж байна уу? Чи утга зохиолын ангид бүртгүүлнэ гэж зөрүүдлээд байсан. Би хүртэл чамайг ятгах гэж оролдсон. Даанч үгэнд орохгүй байж билээ. Тийм ээ? Одоо онлайн зохиол тренд болж байгаа. Энэ жижиг сургуульд багшилж байхаар зохиолж болж болох байсан юм биш үү.

Дин: Шанхайн хурдан хэмнэлд дасахгүй юм байна лээ. Бас гэрийнхэнтэйгээ ойр байж, тогтвортой ажилтай болж, ээжтэйгээ амьдралаа залгуулдаг юм уу гэж бодоод.

Гао: Чи үнэнээсээ хэлж байна уу? Багшийн ажил сайхан ажил. Гэхдээ чиний мөрөөдөл чухал.

Дин: Гао багш аа. Би сайн бодож үзсэн.

Гао: Сайн байна. Би чамайг сайн мэдэлгүй яах вэ. Ярилцлагад тэнцлээ.

Дин: Баярлалаа, Гао багш аа.

Гао: Гэхдээ багшаар ажиллаж эхлэхээсээ өмнө нээлттэй хичээл заах хэрэгтэй. Сайн бэлдээрэй. Захирал ч гэсэн суух байх.

Дин: Урмыг чинь хугалахгүй ээ.

***************

Хө: Би цэцгийн тоосны харшилтай. Энд цэцэг тарихгүй бол сайн байна.

Ээж: Энэ цэцэглэгдэггүй ургамлууд. Тоосонцор байхгүй.

Хө: Тэгсэн ч гэсэн өөр газар тарь.

Ээж: Цэцэгнүүд нарлаж байгаа юм. хар даа. Энэ цэцэг ямар их эрч хүчтэй байна.

Хө: Наадахаа надаас холдуул. Таалагдахгүй байна.

Эгч: Дургүй байж болно л доо. Гэхдээ бусад хүнийг хориглож болохгүй биз дээ. Ямар сонин хүн бэ.

Хө: Юмны учир мэдэхгүй.

Эгч: Хөөе. Хэнийг хэлээд байна аа? Ярьж байгааг нь. Хүмүүс өөрийг нь юу гэж ярьж байгааг сонсоод үзээсэй.  Яахаараа юмны учир ойлгодоггүй байна аа?

Ээж: Одоо болно оо.

Эгч: Тэр л эхэлсэн шд. Би бараг юм хэлээгүй.

Эм1: 4-р орны өвчтөн дээр очсон уу?

Ин: Аанхан.

Эм1: Ли хүрээд ирсэн үү.

Эм: Тэглээ.

Хө: Өөр өрөөнд оруулаад өг. Яг одоо... Хурдан.

Ин: Одоохондоо өөр ор байхгүй байгаа. Ямар нэг юм болоо юу?

Хө: Том асуудал байна. Манай өрөөний хүн, гэрийнхэн нь ч гэсэн зэрлэг нохой шиг хуцаад байна. Галзуурахад ганц хуруу дутуу байна.

Эм1: Хөөх. Хүчирхэг Ши Чун Хуаг галзууруулах хүн байдаг байх нь ээ? Гайхчихлаа. Тантай нэг өрөөнд орно гэхээр хүмүүс бүгд дургүй байгаа. Хөрштэй байх ямар байдгийг сайн мэдрээд ав.

Хө: Яаж яриад байгаа юм? Юу нь инээдтэй байна? Чи... юмны учир мэдэхгүй.

Эм: Хөөе. Ингэхэд энэ хүн яачихсан юм болоо?

******************       

Ин: Жимс ид.

Дин:  Өдөржин ажиллачихаад, чи ч гэсэн амар л даа.

Ин: Би дуртайдаа л ингэж байна. Бие сэтгэлд тустай, намайг жаргалтай болгоно.

Дин:  Шинжлэх ухаанаар батлагдсан юм уу?

Ин:Энэ шинжлэх ухаан биш. Гүн ухаан. Охидууд гоо сайхны бараа худалдаж авдагтай адилхан. Үнэтэй гоо сайхны бараануудыг хямд бараатай адил орцоор хийдэг. Гэхдээ үнэтэйг нь илүү үнээр авахаар илүү нөлөөлж байгаа юм шиг санагддаг. Хүчтэй итгэл, хүлээлт хамгийн чухал. Хөөрхөн болно гэж бодох юм бол нээрэнгээсээ хөөрхөн болно.

Дин:  Баярлалаа.

Ин:Чи яасан? Хичээлдээ бэлэн үү?

Дин:  Гайгүй ээ.

Ин: Тэгвэл би сонсъё.

Дин: За. Мэндэлье. Сайн уу.

Ин:Багш аа, сайн уу.

Дин:  Сууцагаа. Өнөөдрийн хичээлийн сэдэв Урагшлах зам... Би эхлээд уншаад өгье. Урагшлах зам... Зэвэрч, муудсан машин замын дэргэд зогсож байлаа. Хаанаас ирснийг нь хэн ч мэдэхгүй...

********************

Эм: Дин эгч ээ.  

Ээж: За.

Эм: Очоод сайн амарч байгаарай.

Ээж: За. Баярлалаа, Жан сувилагч аа.

Эм: Болгоомжтой яваарай.

Дин: Баярлалаа. Ээж ээ. Царай чинь сайнгүй байна.

Ээж: Шөнө сайн унтаж чадаагүй.

Дин: Хариад  унтаад ав.

Ээж: За.

Дин: Сайн байна уу. уучлаарай. Манай ээж амрах хэрэгтэй байна. Дуулахаа больчихгүй юу... Дуулахаа боль...

Ээж: Шиао Жун.

Дин: Таны хувийн өрөө юм уу?

Ээж: Шиао Жун.

Хө: Яагаад хашгичаад байгаа юм? Аан? Энэ өрөө ээжийнх чинь юм уу? Хүн рүү хашгичаад...

Ээж: Зүгээр ээ.

Дин: Өөр өрөө рүү шилжүүлье.

Ээж: Шиао Жун. Сонс л доо. Дуулбал дуулж л байг л дээ. Дуулах нь надад таалагддаг юм.

Дин: Та амрах хэрэгтэй шдээ.

Ээж: Зүгээр ээ.

Дин: Хар л даа.

Ээж: Шиао Жун. Өрөвдөлтэй юм байна лээ. Намайг энд орж ирснээс хойш гэрээс нь ганц ч хүн эргэлтээр ирээгүй.

Дин: за яах вэ. Ин Игээс өөр ор байна уу асуугаад ирье. За юу?

Ин: Ши Чунхуа өөр өрөөнд оръё гэж ирсэн. Ганц ч өдөр тэсэхгүй нь гэж хэлж байна лээ.

Дин: Яаж тэгж хэлж чадаж байна аа?

Ин: Ээж чинь тэрний учрыг олж чадна аа. Уг нь хүмүүс тэгж хэлж ирдэг байсан. Анх удаа л өөрөө гомдол гаргаж байна лээ.

Дин: Арай л хэтрээд байгаа юм биш үү. Боломж байвал өөрчлөөд өг л дөө.

Ин: За яах вэ. Бусад өвчтөнүүдээс асуугаад үзье. Ши Чунхуагийн аашийг хүмүүс мэддэг болохоор... бусад өвтөнүүд зайгаа бариад байдаг юм. Юу ч хийж байж магадгүй.

Эм: Худлаарай. Хурдлаарай. 18-р орны Чунхуа амиа хорлох гэж байна.

Эр: Хурдлаарай. Хурдал...

Эр: Хурдан...

Эм: Чунхуа эгч ээ. битгий л дээ.

Хө: Дуугүй бай.

Эр: Ши Чунхуа, сайн сонс. Юу болсон юм?

Ээж: Уучлаарай. Уучлаарай.

Эр: Надад хэлчих. Хэлэх юм байгаа бол хэл л дээ. Ярилцаж болно шдээ. Хэлчих. Өөртөө итгэх хэрэгтэй. Эмч, сувилагч нартаа итгэх хэрэгтэй. Өвчтөний биеийн байдалд сайдаж, муудах явдал байлгүй яах вэ. гэхдээ хүчтэй байх хэрэгтэй.

Хө: Жао эмч ээ. Та эндхийн хамгийн сайн эмч байсан ч үхэх хүсэлтэй хүнийг аварч чадахгүй.

Ээж: Юу болоод байна аа?

Эр: Чунхуа, тэгж ярьж болохгүй.

Ин: Чунхуа эгчийн өвчин хүндэрчихсэн. 

Хө: Яв...

Ээж: Химийн эмчилгээ хийлгэхгүй гээд байна.

Хө: Яв. Бүгдээрээ явцагаа. Явцагаа. Намайг өрөвдөхөө боль. Намайг зүгээр л үхүүлээдэх. Та нарыг явахгүй бол би эмнэлгээс гарна.

Эр: Хөөе.

Эм: Тайвшир л даа.

Ээж: Жао эмч ээ. Одоохондоо хүний хэлснийг сонсох чадваргүй байна. Жаахан амраачих.

Ин: Эгч ээ. зүгээр юм уу?

Ээж: Би оролдоод үзье. Яв яв.

Эр: Явцагаагаарай.

Ээж: Чунхуа. Чунхуа, би...

Хө:. Хөшиг хаа...

Ээж: Ойлгож байна аа. Гомдохоос өөр аргагүй гэдгийг... сэтгэлээ нээх хүн хэрэг болбол... надад хэлж болно шүү. Чамайг сайн мэдэхгүй ч гэсэн... би сонсож өгье. Хүн болгонд сайн тал байдаг. Надад ч ялгаагүй. Энэ ичээд байхаар юм биш.  Сонсох хүнтэй байвал сэтгэл чинь онгойно. Хичнээн том асуудал байсан ч, юу ч биш юм шиг санагддаг. Нээрэн, бид хоёр их төсттэй юм байна лээ. Чи Эйлин Чаны дуунд дуртай. Би Санмаод дуртай. Хоёулаа хааяа ярилцаж болно шдээ. Одоо ярилцмааргүй байгаа бол зүгээр ээ... ярилцмаар санагдах юм бол хэзээ ч ярилцаж болно.

Эм: Ийшээ ороод үз үз. Таалагдсанаа үзээрэй.

*************

Эр: Шиао Чэн.

Эм: аан?

Эр: 21-р орны өвчтөнийг Эр Ар Ай/Эмрай-д харуул.

Эм: За. Би харуулчихъя. 

Эр: Лиан. Чи хараадах даа. 12-р орны өвчтөний томографийн хариу гарч уу?

Эм: Удахгүй гарчих байх аа.

Эр: За.

Ээж: Жао эмч ээ. Ши Чунхуа химийн эмчилгээ хийлгэхээс татгалзсан гэсэн. Үс нь унаад юу ч үгүй болсон байна. Гоо сайхандаа их анхаардаг хүн. Эмнэлэгт байгаа ч гэсэн байнга харагдах байдалдаа анхаарал тавьдаг. Тийм болохоор бодит байдлыг хүлээж авч чадахгүй байгаа байх.

Эр: Тэрийг ойлголгүй яах вэ. Гэхдээ эмч хүний хувьд амиа хайрлахгүй байхад надад өөр арга алга. Эмнэлгээс гарах хүсэлт гаргасан. Би бодож л байна.

Ээж: Одоохондоо л тэгж бодож байгаа байх. Ямар нэг юм бодож олж болох уу?

*************** 

Ээж: Дараа бага хоол авчраарай.

Дин: Их биш байгаа биз дээ. Та сайн идэх хэрэгтэй.

Ээж: Барахгүй бол хайран юм шдээ.

Дин: Ээж ээ, утсаар ярьчихаад ирье.

Ээж: За.

Дин: Би Шанхайд байхгүй байгаа. Буцаж очихгүй байх. Одоохондоо ном хэвлүүлэх бодол байхгүй л байна.

Эм: Эмч ээ. 2-р өрөөний Жан Юнвэний бие ямар байгаа вэ?

Дин: Миний чадварыг үнэлсэнд баярлалаа. Би ном бичихээр бол танд хэлнэ ээ. Уучлаарай. Баярлалаа, баярлалаа.

Ээж: Надад хань болох хэрэггүй ээ. Хурдан очиж нээлттэй хичээлдээ бэлд. Ээж нь очиж чадахгүй байх. Чиний хичээл зааж байгааг хармаар байна.

Дин: Намайг ажилдаа орчихвол та зөндөө харж болно.

Ин: 18-р орны өвчтөн, эмээ уугаарай.

Хө: Хэрэггүй ээ. Би гарах гэж байгаа.

Ин: Гараагүй байгаа биз дээ. Энд байгаа л бол өвчтөн гэсэн үг. Энэ таны хариуцлага. Эмийг чинь энд тавилаа. Уухаа мартав аа. Дин эгч хотоор хаа сайгүй явж байгаад энэ хиймэл үсийг авсан юм.

Хө: Надад хэрэггүй.  

Ин: Чунхуа эгч ээ. Та надаас хөгшин болохоор би хэлэх гэснээ шууд хэлчихье. Та хүмүүсийг өөрөөсөө түлхэж, сайхан сэтгэлээс нь байнга татгалздаг.  Хүмүүсээс байнга зайгаа барьдаг. Өөрийгөө дорд үзэж байгаа хэрэг шдээ. Та өөрийгөө азгүй хүн гэж боддог байх. Гэхдээ хорвоо дээр азгүй хүн хичнээн олон жилээ дээ. Бүгд л өөр өөрийн гэсэн асуудалтай. Дин эгчид юу тохиолдсоныг, яаж өдий хүрснийг та мэдэхгүй. Тэгсэн ч гэсэн танд сэтгэл гаргасаар л байна. Гэтэл та? Та зугтааж байна шд.

**************

Ин:  Дин багш яагаад хичээлээ бэлдэхгүй байгаа юм?

Дин:  Юм уншчихаад бодож байна.

Ин: Тэгвэл гарч жаахан агаар амьсгалъя. Явъя. Нэг газар руу явъя.

Дин:  Хаашаа?

Ин: Багадаа сэтгэлээр унахаараа би энд ирдэг байсан. Тэнгэрт хүрч чадах юм шиг санагддаг байсан. Заримдаа нар жаргахыг, үүлнүүд улаан болохыг хардаг байсан. Гоё санагддаг байсан. Дараа нь гэр рүүгээ явдаг. Гудамжны үзүүрт очоод айлуудын хоолны үнэр үнэртдэг байж билээ. Тэр дундаас танил үнэр үнэртээд ээж намайг ирж хоолоо идэхийг хүлээж байгааг мэддэг байсан. одоо ч  гэсэн ээж аав хоёр хааяа ам зөрдөг юм. Гэхдээ л гэр бүлээрээ хоолоо иднэ гэж бодохоор сэтгэл сайхан байдаг юм.

Дин:  Намайг бага байхад ээж долоо хоног болгох гахайн мах шарж өгнө гэж амалсан. Заримдаа манайх мах авч чаддаггүй байсан. Ээж гахайн өөх хайлуулаад надад будаатай өгдөг байсан. Одоо ч гэсэн би тэгдэг хэвээрээ. Ээжийн хийсэн шарсан гахайн махыг өөр хэн ч хийсэн амтыг нь гүйцэхгүй юм шиг санагддаг.

Ин: Би олон жил сувилагчаар ажиллаж байна. үхэх төрөх гээд, хүмүүс ямар хүйтэн хөндий байдгийг ч харсан.  Бид нарын хэн байх хамаагүй. Гэрийнхэнтэйгээ хамт байх л чухал. Эгчээс болоод Шанхайг орхисондоо харамсаж байгааг чинь ойлгож байна. Чи ганц ч удаа хэлж байгаагүй л дээ. Гэхдээ бодит байдалтай нүүр тулж чадах юм бол хаана ч байсан гэсэн өөрийнхөө хэн гэдгийг баталж чадна гэж би боддог. Дин Шиао Жун ганцхан байгаа. Хаана ч байсан гэрэлтэх болно...

Дин:  Ин И. Чи үргэлж миний сэтгэлийг тайвшруулж чаддаг. 

*****************

Гао: Шиао Жун. Өнөөдөр боловсролын комиссоос манай сургууль дээр хүн ирсэн байгаа. Хичээгээрэй. Амжилт хүсье.

Дин:  Баярлалаа, Гао багш ааа.

Эр: Анхаар.

Дин:  Сайн байцгаана уу.

Бүгд: Багш аа, сайн байна уу.

Дин:  Сууцагаа. Өнөөдрийн хичээлээ эхлүүлэхээс өмнө надад нэг асуух юм байна. Та нар ирээдүйг ямраар төсөөлдөг вэ?  Тэгвэл... хичээлийн дараа... Цао Вэншуаны “Урагшлах зам” зохиолыг үзсэнийхээ дараа энэ асуултанд хариулъя.  Ангийн дарга аа, зохиолоо уншаад өгчих.

Эр: Багш аа. Жиао Миао өвчттэй байгаа.

Дин:  Тэгвэл... чи уншаад өгчих.

Эр: За... Зэвэрч, муудсан машин замын дэргэд зогсож байлаа. Хаанаас ирснийг нь хэн ч мэдэхгүй. Зузаан тоосонд дарагдсан байлаа. Дотор нь байгаа зорчигчид яахаа мэдэхгүй, дэмий л урагшаа харна. Тэд хаашаа явж байгаа юм бол? Гэр рүүгээ явж байгаа бол уу, эсвэл холын аянд гарах гэж байгаа юм бол уу?   

Ээж: Салхилж байна.

Хө: Таалагдаж байна.

Дин: Эргэн дурсахуй. Өрнийн болон Дорнын уран зохиолын чухал сэдвүүдийн нэг. Төрсөн нутаг, гэрийг хэн ч өөрчилж чадахгүй. Энэ бол хувь хүний үргэлж сэтгэлдээ хадгалж явдаг гэр.  Сүүдэртэй замаар алхаж яваа хүмүүсийн сэтгэлд байдаг өчүүхэн гэрэл.  Миний хувьд тэр гэрэл ээж маань байсан. Энэ хичээлийг бэлдэхээсээ өмнө би нэг нийтлэл уншсан. Тэр нийтлэл надад ээж бид хоёрын амьдралыг сануулсан…  Одоо ээж маань сүүдэртэй замаар алхаж яваа. Гэхдээ хүн бүрийн сэтгэлд гэрэл байдаг. Гэр гэрлийг асаавал  гэрэлтай болно… одоо би ээждээ тийм гэрэл болохыг хичээж байгаа… Замыг нь гэрэлтүүлж өгөхийг хүсч байна… Тэр зам саад бартаа ихтэй ч гэсэн… тэр замыг туулахад нь би заавал туслна. Энэ бол үгний хүч. Бас уран зохиолын хүч. Тийм болохоор би та нарыг гартаа байгаа үзгээр олон олон хүний гэрэл болж, тэдэнд урам зориг өгөөсэй гэж хүсч байна…

Хө: Их сайн чаддаг мю байна шд.

Ээж: Энэ юу  ч биш ээ. Хийхэд их амархан.

Хө: Шиао Жун ирээд харчихвал загнах байх даа. Намайг ээжийг нь амраасангүй гэх байх.

Ээж: Шиао Жун сайн хүү. Хэр баргийн уурлаад байдаггүй юм. Миний төлөө бол харин уураа барихгүй байж магадгүй.

Хө: Тийм байна лээ. Сайн хүү байна лээ.

Ээж: Миний санахын л бид хоёр хамт амьдардаг байсан. Гурван настай байхад нь би нөхрөөсөө салсан. Заримдаа би өөрийгөө буруутгадаг юм. аавгүй өссөн болохоор нь. Бас ичимхий болохоор их дээрэлхүүлдэг байсан байх.

Хө: Үнэндээ... Би хүүхдээ гаргасан бол Шиао Жунтэй ойролцоо байх байсан байх.

Ээж: Хүүхэдтэй байсан юм уу?

Хө: Тийм. Дадлага хийхээр ирсэн нэг залуугаас хүүхэдтэй болсон юм. Тэр үед тэрний гэртээ буцах хүсэлт зөвшөөрөгдсөн. Намайг зүүгдээд салахгүй байж магадгүй гээд Шанхай руу нууцаар явчихсан байсан. өдөр ирэх тусам миний гэдэс томроод... хүмүүс хүнтэй суугаагүй байж жирэмсэн болсон гэж элдвээр хэлэх байх гэж бодоод... тэр үед ямар байсныг чи мэдэх байх.

Ээж: Өөр хүнтэй сууя гэж бодож байгаагүй юу?

Хө: Ганц бие байх сайхан шд.

Ээж: Гэрийнхэн чинь?

Хө: Шанхайд байгаа. Эхэндээ надад захиа бичдэг байсан.  Гэхдээ би гэр рүүгээ буцаагүй болохоор... тэгээд  холбоо тасарсан даа.

Ээж: Шанхай руу буцъя гэж бодож байгаагүй юу? Гэр бүл чинь шдээ.

Хө: Тэртэй тэргүй охин хүүхдээ тоодоггүйгээс хойш... март... Миний тухай ярих ч яах вэ. Болчихсон уу?

Ээж: Одоохон боллоо. Удахгүй дууслаа.

Ин: Эгч ээ. эмч, сувилагч нар таныг Ши Чунхуатай сайн найз болсон гэж ярьж байна лээ. Та хоёрыг нэг нэгэндээ  сайн, эгч дүүс шиг байдаг гэсэн. Та мундаг юм аа. Та манай эмнэлгийн домог болсон шүү.

Ээж: Юуных нь домог байх вэ дээ. Чунхуа сайн хүн. Бараг насаараа ганцаараа байсан. Хүмүүстэй харьцах дургүй болсон байна лээ. Уг нь их л нөхөрсөг хүн байна лээ. Их олон сайн талтай. Их онцгой хүн.

Ин: Би ч гэсэн тэгж бодож байна.

***************

Ээж: Ямар их хоол  вэ. Хэдүүлээ барах юм уу?

Ин: Баяр тэмдэглэх гээд их хоол авчирсан байх. Хичээл чинь амжилттай болсон уу?

Дин: Хэтрүүлэх хэрэггүй ээ.

Ээж: Шиао Жун. Хичээл чинь яасан?

Дин: Эхэндээ жаахан эвгүй байсан. Хүүхдүүд унтах шахсан. Дарга нар ч гэсэн аймаар харагдаад л. Би ч дууслаа л гэж бодсон.

Ээж: Тэгээд яасан?

Дин: Хичээлийн төлөвлөгөөгөө хойш нь тавиад зохиогоод заачихсан.

Ин: Тойруулахаа боль л доо. Юу болсныг хэлээч дээ.

Дин: Төсөөлж байснаас сайн болсон.

Ээж: Тэгээд л хэлчихгүй. За за. Баяр хүргэе. Ардын багш болсонд. Ээж нь бахархаж байна. Мартсанаас... Чунхуа эгч чинь өгсөн юм.

Дин: Надад бэлэг өгсөн юм уу? Яагаад надад бэлэг өгдөг билээ?

Ээж: Чамайг өнөөдөр нээлттэй хичээл зааж байгаа гэж мэдээд, амжилттай болно гэж мэдээд чамд бэлдээд, намайг заавал өгөөрэй гэсэн. Таалагдаж байна уу? Чунхуа эгч чинь хүнтэй харьцахдаа сайн биш ч гэсэн... сайхан сэтгэлтэй хүн. Чунхуа.

Хө: Аан?

Ээж: Ирээд хамт хоол ид.

Хө: Хэрэггүй ээ. Хэрэггүй хэрэггүй.

Дин: Чунхуа эгч ээ. бэлэг өгсөнд баярлалаа. Би сайн хэрэглэнэ ээ. 

Хө: Зүгээр ээ.

Дин: Хамт хоол идье.

Хө: Хэрэггүй ээ. Та хэд гэр бүлээрээ  ид. Би...

Дин: Бид нар бүгд нэг гэр бүлшд.   Хамт идье.

Ээж: Алив... хоолоо идье... Суучих...

Хө: Баярлалаа.

Ээж: Шиао Жун. Чунхуа эгчдээ будаа хийгээд өг.

Дин: За.  Алив...

Ээж: Чунхуа, энийг идээд үз.

Хө: За.

Ээж: Шиуо Жуны дуртай хоол.

Хө: Би өөрөө авчихна аа.

Ин: Чунхуа эгч  ээ. салфетка.

Хө: Баярлалаа. Энэ...

Дин:  Чунхуа эгч ээ. шөл уу.

Хө: Баярлалаа, Шиао Жун.

Ээж: Ин И. Ажлаа түр орхиод, хоолоо идчих.

Дин: Бөөрөнхий мах ид. Май.

Ин: Баярлалаа.

Хө: Амттай байна.

Ю: Уран зохиолын үнэтэй бүтээл гомдлоо тайлах багаж болох ёсгүй.

Ин: Хөтлөгч өө, Дин Шиао Жунд яагаад ингэж дээрэнгүй хандаад байгаа юм?

Дин:  Зүгээр ээ. угаасаа ингэдэг гэсэн.

Ин: Би ирэхээсээ өмнө интернэтээс харсан.  Жилийн өмнө ээж чинь хавдраар нас барсан гэсэн. Өөрөө ажлаасаа нэг ч өдрийн чөлөө аваагүй гэсэн. Өөрийгөө Дин Шиао Жунаас илүү мундаг гэж бодоод байгаа юм уу?

Ю: Миний хувийн амьдралд ажилд маань нөлөөлөх ёсгүй.

Ин: Тийм үү? Жирийн хүн тийм байдаггүй юм. Хичнээн төрсөн нутагтаа ажилладаг ч гэсэн ажлаа сайн хийдэг. Дин Шиао Жун өдөр нь ажлаа хийж, ажлаа тараад ээжийгээ сахиж, шөнө нь зохиолоо бичдэг байсан.  Яагаад хичээнгүй биш гэж?

Ю: Зохиолч хүн шд. Илүү сайн зохиол бичих чинь зохиолч  хүний хийх ёстой ажил биз дээ?

Ин: өөр шиг чинь  өөртөө итгэлгүй хүн хорвоотой нүүр тулж чадах уу?

Ю: Энэ ярилцлага миний тухай биш. Дин Шиао Жунд хамгаалалт хэрэгтэй гэж бодоод байгаа юм уу?

Ин: Юу хэлэх гэсэн юм?

Дин:  Би асуултыг нь ойлгосон. Ээжтэйгээ яаж зөв салах ёс гүйцэтгэж, амьдралаа үргэлжлүүлэхийг мэдэхийг хүсч байгаа.  

Ю: Өөрөө ээжийнхээ тухай бүх зүйлийг нарийн санаж байна лээ. Гэхдээ дахиад шинэ ном хэвлүүлээгүй, байсан газраа л байгаад байна. Би өөрийг чинь шархаа илээд хэвтдэг сул дорой нэгэн гэж бодсон юм. Сул дорой хүний зохиол хэзээ  ч амжилтанд хүрэхгүй, санал болгох ч хэрэггүй.

Дин: Номоо бичиж дууссаны дараа надад яг тэгж санагдсан. Өөр шиг чинь хүчтэй хүн олон байдаг. Та ээжийнхээ итгэл найдварыг үүрч илүү том амжилтанд хүрч чадсан. Би яагаад чадаагүй юм бол? Би бас харамсаж ч үзсэн. Ээжтэйгээ хамт амьдарч байхдаа үзсэн туулсан тэр хэрэгтэй хэрэггүй зүйлсийн талаар бичсэнийг маань хараад ээж маань санаа нь зовох болуу ч гэж бодсон. Намайг сул дорой гэж бодох бол уу гэж... Гэхдээ одоо бодох нь ээ... тэр дурсамжууд байгаа нь харин ч сайн хэрэг.

23-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home