The Last Goodbye To Mama
Үргэлжлэх хугацаа: 45мин
Гол дүрүүд:
Дин: эр, Дин Шиао Жун
Ээж: Дин Шиао Жуний ээж Дин Би Юн
Ёон: эр, Дин Шиао Жуны шинэ дарга, сахалтай залуу
Фан: эм, Дин Шиао Жуний үеэл Фанфан
Ин: эм, Фанфаны найз сувилагч
Г: эр, Гэн Мо, Фанфаны найз залуу
Эх: Фанфаны ээж
Ав: Фанфаны аав
Ах: Дин Би Юний хүргэн ах
Эгч: Дин Би Юний эгч
Ж: эр, Жиан Хуа
Эмээ: Дин Шиао Жуний эмээ
Ж: эр, Жиан Хуа
Ч: эм, Жиан Хуагийн эхнэр...
Гарчиг: Ээжтэйгээ хийсэн салах ёс/ Ээжтэйгээ хийсэн 99 зүйл
22-р анги
Ээж: Өнөөдөр шинийн нэгэн. Дахиад шинэ жил эхэлж байна. Манайхан бүгд эрүүл саруул, жаргалтай байг ээ.
Бүгд: Тийм ээ. эрүүл энхийг хүсье ээ. Аз жаргал хүсье ээ. Шинэ оны мэнд хүргэе ээ.
Фан: Бүгдэд нь амжилт хүсье.
Эмээ: Алив. Хоолоо идэцгээе.
Ээж: Чи өөрөө ид.
Эгч: Чиан, энэнээс ид.
Ч: За.
Эмээ: Би чамд зориулж хийсэн юм.
Эгч: Загас идэх хүүхдэд сайн шүү.
Ч: За.
Эмээ: Чианчиан. Би энэ хоолнуудыг нэмэлт амтлагчгүй хий гэж хэлсэн. Санаа зоволтгүй идэж болно.
Ч: Ээж ээ. Би хоолондоо сайн байгаа.
Ах: Жиан Хуа.
Ж: Аан?
Ах: Эгч бид хоёр чинь танай хүүхдэд бэлэг авч өгөх гээд. Дэлгүүрээр зөндөө явж байж нэг бэлэг сонгосон. Тэрэг өгөхөөр авсан. Аваад ирсэн. Авч явахаа мартав аа.
Ж: Хөөе хөөе... арай эрт юм биш үү. Хэрэглэх...
Ч: Одоохондоо арай л эрт байна.
Эгч: Брэндийнх гэсэн шүү. Хамгийн сайн нь гэсэн. Шанхайд очоод хэрэглэхэд гологдохгүй.
Эмээ: Аваад яв аа. Эгч чинь өгч байхад. Юундаа нэрэлхсэн юм.
Ж: Баярлалаа, эгч ээ. Хүргэн ах аа, баярлалаа.
Ах: Зүгээр ээ.
Эмээ: Яагаад идэхгүй байгаа юм бэ? Дотор нь муухай оргиж байна уу?
Ч: Үгүй ээ, үгүй ээж ээ. Дотор муухай оргиогүй. Зүгээр л нэг их өлсөхгүй байна.
Эмээ: Тэгж болохгүй ээ. Өлсөхгүй байсан ч идэх хэрэгтэй. Хоёр хүний өмнөөс идэж байж.
Ч: Баярлалаа, ээж ээ.
Эмээ: Ач хүүг маань өлсгөж болохгүй.
Ээж: Ээж ээ. Одоо хоолны дэглэм барьдаг болсон. Чианчиан, Жиан Хуа хоёр яахаа мэдэж байгаа байх. Та санаа зовох хэрэггүй.
Эмээ: За.
Фан: Тийм ээ, эмээ. Дин Шиао Жун бид хоёр өсөж яваа юм чинь бид хоёрт өг л дөө.
Эмээ: Тэр ярьж байгааг нь.
Ах: Хоолоо ид ээ. хоолоо ид.
Фан: Яасан бэ? 23-тайдаа хүмүүс өсөөд л байдаг шд. Бид хоёр энэ жил 26тай. Бид хоёрт ч гэсэн тэжээл хэрэгтэй шд.
Эгч: Хоолоо идээч.
Эмээ: Жиан Хуа. Жиан Хуа. Чи...
Ээж: Жиан Хуа. Жиан Хуа. Шиао Жун хэвлэлийн газар ажилд орсон. Шиао Жун ахдаа яриач.
Ж: Тийм үү? Миний үеэл дүү ч мөн дөө. Гэртээ ирэв үү үгүй юу ажилд орчихсон байдаг. Нөхцөл нь ямар юм?
Дин: Давгүй ээ. Мэргэжлээрээ ажиллахаар болсон.
Ж: Алив. Чамаар бахархаж байна. баяр хүргэе.
Эгч: Шиао Жунд баяр хүргэе.
Эмээ: Алив алив.
Фан: Амжилт амжилт.
Ах: Шиао жун сайн шүү.
***************
Ж: Эгч ээ, таны тусламж хэрэгтэй байна. Би яахаа мэдэхгүй байна. би яахаа үнэхээр мэдэхгүй байна.
Эгч: Би яаж туслах юм бэ? Чиан жирэмсэн биш гэдгийг ээжээс хэр удаан нуух гэсэн юм?
Ж: Та ээжийн занг мэднэ шдээ. Охидуудаас илүү хөвгүүдийг илүүд үздэг. Би ээжийн ганц хүү нь. Ээж дандаа ач хүүтэй болохыг хүсдэг байсан. Би... би... яаж худлаа хэлсэн гэж хэлэх юм бэ?
Эгч: Тэр үед худлаа хэлэхээсээ өмнө бодохгүй яасан юм?
Ж: Би бодож үзсэн. Бодож үзэлгүй яах вэ дээ. Даанч намайг зүгээр байлгахгүй байсан юм чинь. Ээжийг баярлуулах гээд л, санамсаргүй... ийм том алдаа гаргачихлаа. Бид нар Шанхайд байгаа болохоор нууж болох байх гэж бодсон юм. Гэтэл... одоо... одоо... ээж бүр хэцүү болоод байна. Чианчиан ээжийг бодохоор гэмшээд, нүүрийг нь харж чадахгүй байна гээд байна. Би... Би яахаа мэдэхгүй байна.
Эгч: Чианы хэлдэг зөв. Чи ухаан суух болоогүй юу? Хэлээдэх... Чи хүүхэдтэй болох талаар юу бодож байна?
Ж: Би... би... мэдээж... Надад аль нь ч яах вэ. Энэ хоёр хүний шийдэх хэрэг. Чианчианы бодлыг ч гэсэн хүндэтгэх хэрэгтэй шд.
Эгч: За яах вэ. Ойлголоо. Чи ээжид эртхэн үнэнээ хэл. Ингээд байвал удах тусмаа дэмий юм болно.
Ж: Тэгвэл...
Эгч: Удах тусам үнэнийг мэдээд илүү их уурлана. Уурлаад өвдчихвөл яах болж байна аа?
Ж: Тэгээд л би танаас тусламж гуйж байна шдээ.
Эгч: Тусалж чадахгүй ээ.
Ж: Эгч ээ.
****************
Эмээ: Чианчиан.
Ч: Ээж ээ.
Эмээ: Чианчиан
Ч: Ээж ээ.
Эмээ: Чианчиан. Чи түрүүн олигтой хоол идэж чадаагүй. Би улаан чавгатай шөл хийгээд ирлээ.
Ч: Аан. За. Ээж ээ. Амттай болж. Ээж ээ. Ингэж өөрийгөө ядраах хэрэггүй ээ. Миний бие сайн байгаа.
Эмээ: Ээж нь чиний эрүүл мэндэд санаа зовоод л тэгж байна. Жирэмсний эхний гурван сар их чухал шүү. Сайн амраад, орондоо хэвтэж бай. Арай гэж жирэмсэн болсон болохоор биеэ сайн бодож байх хэрэгтэй. Хурдан ид.
Ч: За. Ээж ээ. Жирэмсэн байх хэцүү болохоор... хүүхэд гаргахгүй байсан нь дээргүй юу?
Эмээ: хөгширсөн хойноо харж асруулах гэж хүүхэд гаргана шүү дээ. Залуу байхад бүгд л хүүхэд өсгөх хэцүү гэдэг юм. Хүүхэдгүй байх ямар хэцүү байдгийг хөгширсөн хойноо л ойлгодог юм. Гэхдээ айж сандрах хэрэггүй. Хүүхдийг чинь гарчихаар бид нар бүгд өсгөлцөөд өгнө. Жиан Хуа та хоёрын ажилд нөлөөлөхгүй.
Ч: За.
Ж: Орой болчихсон байна. Та хоёр юу ярьж байгаа юм?
Ч: Ээж ээ.
Ж: Ээж ээ. Та эртхэн явж амар.
Эмээ: За. Та хоёр ч гэсэн эртхэн амар.
Ч: Ээж ээ, эртхэн амраарай.
Эмээ: За.
Ч: За.
Ж: Ээж ээ, сайхан амраарай.
Ч: Чи ээжид хэзээ хэлэх гэж байна?
Ж: Удахгүй ээ.
Ч: Дахиад хичнээн хүлээх юм бэ? Чи ээжийг харж байна уу ингэхэд. Энэ янзаараа дараа мэдэх юм бол гомдох байх даа.
Ж: Би хэлж чадахгүй л байна. Ээжийн баяртай байгааг харахаар... гомдчих байх гээд...
Ч: Надад хамаагүй. Худлаа хэлсэн хүн нь чи. Чи өөрөө учраа ол.
Ж: Ойлголоо ойлголоо. Эртхэн амар.
******************
Ч: Ээж ээ.
Эмээ: Чианчиан. Чи яагаад гэрийн ажил хийгээд байгаа юм? Сайн хэвтэж амар гээд байхад. Хурдан хурдан хурдан өрөөндөө очиж амар.
Ч: Ээж ээ. Өдөржин орон дээр хэвтээд уйдаад байна. зүгээр л ногоо жимс угааж байна. Хар даа.
Эмээ: Хэвтэхгүй юм бол ядаж суу л даа.
Ч: Ээж ээ. би зүгээр ээ.
Эмээ: Ийм хүнд юм өргөж болохгүй ээ. Чианчиан, хурдан орж амар л даа. Чианчиан. Орж амар амар.
Ч: За.
Эмээ: Суусан ч болно. Хурдан... Болгоомжтой.
Ч: Ээж ээ. Яагаад байгаа юм бэ?
Эмээ: Босго байна.
Ч: Ээж ээ. Би жирэмсэн байгаагүй бол та намайг ингэх байсан уу?
Эмээ: Хөөе. Хаачих нь вэ? Чианчиан? Чианчиан.
Ч: Ээж ээ. Агаар амьсгалъя.
Эмээ: Жиан Хуа. Жиан Хуа. Жиан Хуа. Жиан Хуа, бушуул. Босооч дээ. Босоод ир... Жиан Хуа. Хурдан хурдан. Чианчиан надад уурлаад гараад явчихлаа.
Ж: Ээж ээ.
Эмээ: Бушуул. Бушуу араас нь яв. Араас нь яв. Яахаараа гараад явчихдаг байна аа? жирэмслээд гурван сар ч болоогүй байж.
Ж: Юу болсон юм?
Эмээ: Чианчиан. Хурдан хурдан. Энийг өмс. Надад уурлаад гараад явчихлаа. Хурдан араас нь яв. Би... бушуул. Хурдан яваарай... Би...
*******************
Эгч: Байна уу. ээж ээ? Яасан бэ? Тайван ярь л даа. Юу? Чианчиан алга болчихсон?
Эм: Хүн байна уу, нэмж захиалга өгье.
Эм2: За, очилоо.
Эгч: Юу болсон юм бэ?
Эм2: юу захиалах вэ?
Эгч: За. Ойлголоо. Би одоо очилоо.
Ээж: Яасан бэ?
Эгч: Хачин юм даа. Чианчиан гараад явчихсан гэж байна. Ээжээс яасан юм гэсэн чинь мэдэхгүй гээд байх юм.
Ээж: Үгүй ээ.
Ж: Ээж байхгүй байгаа юм бол уу?
Ээж: Үгүй байлгүй дээ.
Ж: Ээж ээ. Гэрлээ асаахгүй яасан юм? Чианчиан эргээд ирсэн.
Ч: Ээж ээ. Уучлаарай. Санааг чинь зовоосонд.
Эмээ: Зүгээр ээ. Ирсэн бол боллоо.
Ж: Ээж ээ. би... танд хэлэх юм байна.
Эмээ: Та нар надаас сайн нуусан байна лээ. Одоо үнэнээ хэлэхээр шийдээ юу?
Ж: Та мэдчихсэн юм уу.
Эмээ: Шал хэрэггүй.
Ж: Ээж ээ. Ээж ээ. Чианчианыг хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгааг танд яаж хэлэхээ мэдэхгүй байсан юм.
Эмээ: Яагаад хүүхэдтэй болохгүй гээд байгаа юм?
Ж: Бид хоёр... бид хоёрт одоо байгаа амьдрал маань таалагдаж байгаа.
Эмээ: Тэр тэгж шийдээ юу? Чи шийдсэн мю уу? Эрүүл саруул хүмүүс байж хүүхэдтэй болохгүй гэж байдаг. Та хоёрт асуудал байгаа юм уу? Чи манай ганц хүү. Хүүхэдтэй болохгүй бол яаж аавынхаа царайг харах гэсэн юм?
Ж: Ээж ээ.
Эмээ: Та нарыг хүүхэдтэй болохгүйг мэдсэн бол та хоёрын гэрлэхийг зөвшөөрөхгүй байсан юм.
Ч: Ээж ээ. Хүүхэдтэй болохгүй гэсэн хүн нь би.
Эмээ: Чи өөр хүний хүүхэд болохоор би чамайг хүүхэдтэй бол гэж хүчилж чадахгүй. Өөрийнхөө хүүг л буруутгая. Хэрэггүй амьтан.
Ж: Ээж ээ. энэ...
Ч: За за. Чи дуугүй байж бай. Ээж ээ. Нэгэнт энэ тухай ярьсан юм чинь өнөөдөр бүгдийг нь ярьчихъя, тэгэх үү? Таныг ач хүүтэй болохыг хүсч байгааг би ойлгож байна. Гэхдээ хүүхэдтэй болчихсон Жиан Хуа бид хоёр өсгөх ёстой биз дээ? Жиан Хуа бид хоёр одоохондоо хүүхэдтэй болоход бэлэн биш байж таны төлөө хүүхэдтэй болчихвол... хүүхдэд ч гэсэн хэцүү шдээ.
Эмээ: Залуучууд та нар хэлэх үгтэй болж. Би залуудаа ийм их юм боддог байсан бол өнөөдөр Дин Жиан Хуа байхгүй байх байсан юм.
Ч: Тийм ээ. Тийм ээ, ээж ээ. Гэхдээ цаг хугацаа өөр болсон шдээ.
Эмээ: Тэгээд юу гэж? Удам угсаагаа залгуулах ёстой.
Ж: Ээж ээ. Одоо болно оо. Өнөөдөртөө ингээд больё.
Ээж: Ээжтэй ярилц.
Ж: За би ярилцъя. Ээж ээ. ээж ээ. Ээж ээ. Ээж ээ. Тайвшир л даа. Дандаа ийм байхгүй байлгүй дээ. Тийм биз дээ? Болох юм болохоороо л болог.
**************
Ээж: Чианчиан. Энэ Жиан Хуагаас болсныг эгч нь мэднэ. Чамд өөрийн гэсэн бодсон юм байгаа болохоор хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ ээжтэй тэгж ярих хэрэггүй байсан юм.
Ч: Хоёрдугаар эгч ээ. Одоо болно.
Ээж: Чи хүүхэдтэй болмооргүй байгаа бол бид нар чамайг шахахгүй ээ. Хүүхэд өсгөх хэцүү. Бэлтгэлгүй бол би ч гэсэн хүүхэд гарга гэж хэлэхгүй.
Ч: Хоёрдугаар эгч ээ, би мэднэ ээ. Хүүхэд гаргахгүй гэхээр хөгшин хүн ойлгох амаргүй байгаа. Гэхдээ би энийг Жиан Хуад аль эрт хэлсэн. Гэрлэхээсээ өмнө хэлсэн. Тэр ч гэсэн зөвшөөрсөн. Өдий болтол хойшлуулаагүй бол ийм юм болохгүй л байсан шд.
Ээж: Жиан Хуаг зоригтой байж ээжид хурдан хэлээсэй гэж чи хүсэх нь аргагүй. Гэхдээ, тэрэнд ч гэсэн амаргүй байгаа. Манайд Жиан Хуа л ганцаараа эрэгтэй. Ээж бараг 40 хүрч байхдаа тэрнийг төрүүлсэн. Жиан Хуа багаасаа бараг зовлон үзэлгүй өссөн. Бид нар ч гэсэн эрхлүүлдэг байсан. Ээж ч гэсэн ялгаагүй. Хичнээн дураараа, хэнэггүй харагддаг ч гэсэн... миний дүү үнэнч, шударга хүн. Ээжийн урмыг хугалахыг хүсээгүй байх. Манай ээж өндөр боловсрол эзэмшээгүй. Дээр нь хөгширч байна. Хоёрхон юманд л санаа тавьдаг хүн. Нэг нь хүүтэй болох. Нөгөөх нь хүүгээ сайн өсгөх. Чамайг хүүхэдтэй болохгүй гээд ойлгож чадахгүй байгаа юм. ДИНК гэж юу гэсэн утгатай болохыг ч мэдэхгүй. Бид нар өөрсдийнхөө бодол, үзэл баримтлалаар ятгаж чадахгүй. Энийг... Жиан Хуад ч гэсэн хэцүү байгааг ойлгоосой гэж хэлж байгаа юм. бас ээжийг жаахан ч гэсэн ойлгохыг хичээгээрэй. Гэхдээ эцсийн шийдвэрийг Жиан Хуа та хоёр өөрсдөө л гаргана. Хурдан дотогшоо ор. Энд хүйтэн байна. би ороод ээжийг хараадахъя.
Ч: За.
Ж: Ээж ээ. Бид хоёр Шанхай руу буцлаа.
Ч: Бид хоёр Хөдөлмөрчдийн өдрөөр ирнэ ээ.
Ж: Ээж ээ, Шанхайд очихоороо залгана аа. Сайн явж хүрсэнээ хэлнэ ээ.
***************
Эм: Өглөөний мэнд.
Эр: Сайн уу.
Ө: Удаан машин бариад тэгсэн байх. Хаана юм?
Н: Энд энд энд.
Дин: Шинэ оны мэнд. Ван ах аа, Жао ах аа.
Ө: Өө, Шиао Жун шинэ оны мэнд.
Дин: Өнөөдөр ямар цай уух вэ?
Н: Ногоон цай.
Ө: Би ч усаа л ууя.
Н: Шиао Жун. Манай ажилчин зөгий.
Ө: Тийм ээ. залуу хүн эрч хүчтэй байхаас яах вэ.
Н: Тийм ээ.
Ө: Бид хоёрыг хар л даа. юу ч хийж чадахаа больж.
Н: Яг үнэн. Бид нар хөгширч.
Ө: Гайгүй болж байна уу?
Н: Чангахан дар. Чангахан.
Ө: Би сайн байгаа биз дээ?
Н: Тийм байна аа. тийм байна.
Эр: Хурдан хийгээрэй.
Ёон: За.
Н: Яг зөв. Яг наана чинь. Яг мөн байна.
Дин: Шинэ оны мэнд.
Н: Шинэ оны мэнд.
Ёон: Интернэтээс сүүлийн үед нийгэмд тулгараад байгаа асуудлыг судлаадах. Өнөөдөр ажил тарахаас өмнө хүн болгон надад таван сэдэв өгнө шүү.
Ө: Яагаад? Яагаад бид нараар хйилгэж байгаа юм бол?
Ёон: Баярын өмнө удирдлагууд хүмүүсээс санал, дүгнэлт авсан. Манай Дин Шиао Жуны гаргасан саналыг дарга нар дэмжиж, магтсан байна лээ. Одооноос нийгэмд тулгараад байгаа асуудлуудыг хөндөнө гэж байна.
Н: Үгүй ээ. Манайх чинь албан ёсны хэвлэл.
Дин: Би зүгээр л манай нийтлэлүүд хүмүүсийн өдөр тутмын амьдралтай холбоотой байвал зүгээр юм уу гэж бодсон юм.
Ёон: Болно оо. Хангалттай. Ажилдаа ор.
Н: За за. Ажлаа хийе...
Ө: Дарга аа. Өдөр болгон олон олон асуудал тулгарч байгаа шд. Алийг нь сонгох талаар ямар нэг стандарт, чиглэл байхгүй юм уу? Бүр толгой өвдчихлөө.
Н: Сонгох гэнэ шүү. Миний чадвараар бол...
Ёон: Гомдоллохоо боль.
Ө: Ингээд байж болохгүй биз дээ? Дин Шиао Жун ахлах редакторын өмнө гайхуулах дуртай л юм байгаа биз. Бид нарт төвөг удаад байгаа биз дээ?
Н: За за. Одоо болно.
Ёон: Та хоёр явж бай.
Ө: За.
Ёон: Дин.
Дин: Аан? Ёон дарга аа.
Ёон: Хүмүүсийн өгсөн саналуудыг нэгтгэж, дүгнээд ахлах редакторт аваачаад өгчихөөрэй.
Дин: Ахлах редакторт маргааш өгөх юм уу?
Ёон: Тийм ээ, чи өнөөдөр илүү цагаар ажиллах болох нь.
Дин: Зүгээр ээ.
Ёон: Шиао Дин. Чамд хэлэх нэг юм байна. Би ч гэсэн залуу байхдаа юм хийж, гайхуулах дуртай байсан. бусдаас өөрийгөө дээр гэдгээ баталж харуулах гэж. Цаг хугацаа өнгөрөх хэрээр би өөрийгөө зовоож байгаагаа ойлгосон юм. Угаасаа чамайг тушаал дэвшүүлэх биш, ингэж хичээх хэрэг байгаа юм уу? Цагаа үрэх хэрэггүй.
Дин: Ойлголоо.
*****************
Эгч: Ямар байна?
Ээж: Өнөөдөр авсан бараануудаа бүгдийг нь янзалчихлаа.
Эгч: Юу... Шиао Жун над руу залгасан. Чиний эрүүл мэндэд санаа зовоод байна гэсэн. Би бас энэ талаар Фан Мутай ярилцсан. Дахиад нэг туслах ажилд авдаг юм билүү. Бид нар чамд санаа зовоод л тэгж байна. Чамайг ядраахыг хүсэхгүй байна. Чамд ямар нэг юм болох юм бол Шиао Жун намайг буруутгана шд. Чамайг ч гэсэн буруутгана.
Ээж: Эгч ээ. би зүгээр ээ.
Эгч: Шиао Жуний төлөө хийж байна гээд бодчих. Дэмий юм бодох хэрэггүй шүү. Олон юм бодох хэрэггүй.
************
Эм: Манай улс хөгжихийн хэрээр боловсролд улам ихээр анхаарах болсон. Тэрний хэрээр багш нарын нөхцөл байдал ч гэсэн сайжирч байгаа. Сертификаттай багш болохыг хүссэн хүмүүсийн тоо ч гэсэн нэмэгдсээр байна. Багшийн сургуулийн оюутнууд болон бусад багш болох хүсэлтэй хүмүүс багш нарын сертификат авах шалгалтанд орохоор бүртгүүлж байгаа нь боломжийн цалинтай, нийгмийн хамгаалалт сайтай ажилд орохын тулд юм.
Эм: Энэ он гарснаас хойш...
Дин: Ээж ээ. Та намайг багш болгохыг хүсдэг байсан тийм ээ? би сертификаттай багш болдог юм билүү? Та юу гэж бодож байна?
Ээж: Юу болох нь энэ вэ. өөрийн мэдэлгү унтчихсан байна шд.
Дин: Ядраад тэгж байгаа юм. Залуудаа унтаж чадаагүй нойроо нөхөж байхгүй юу.
Ээж: Тийм бол сайхан л байна.
Дин: Сайн л байна. Гэртээ байвал хүссэн үедээ унтаж болно. Хүссэн үедээ юм идэж, бас унтаж болно. Уйдах юм бол юмаа оёж болно. Аятай юу.
Ээж: Тэгвэл хурдан найз охинтой болоод гэрлэ. Тэгвэл би ажил хийхгүй. Гэртээ байгаад хүүхдийг чинь харж өгье.
Дин: Чшш... Уран бүтээлдээ анхаар.
**************
Г: Фанфан. Фанфан... Фанфан.
Фан: дуугүй бай.
Г: Би... миний хэлэхийг сонс л доо.
Фан: Хурдан яв. Юуг нь сонсдог юм. Чи яах гэж ирсэн юм?
Г: Миний буруу. Намайг уучилчих л даа. Уучилчих л даа, тэгэх үү?
Фан: Оройтсон.
Г: Фанфан. Мессеж бичихээр хариу бич л дээ. Утсаа ав л даа. би...
Фан: ингэхээ боль. Хурдан явж үз. Ээж чамайг харах юм бол зүгээр өнгөрөөхгүй.
Г: Би айхгүй байна. Чамаас л айж байна.
Фан: Чи тэгвэл хаана байсан юм?
Эгч: Хөөе. Тавь чи. Тавь... Яагаад хүүхэд татаж чангаагаад байгаа юм? Чи яах гэж ирсэн юм? Хэзээ ирсэн юм? Яах гэж ирсэн юм бэ?
Г: Би би...
Эгч: Хэрэггүй. Хариулах хэрэггүй. Чамайг дахиад харах хүсэл алга. Юугаа хийгээд зогсоод байгаа юм? Явъя.
Фан: Ээж ээ. Би хэдэн үг хэлээдэхье. Та түрүүлээд орж бай.
Эгч: Хэл... Хүлээж байя.
Фан: Ээж ээ, надад үг ч хэлэх эрх чөлөө алга.
Эгч: Эрх чөлөө? Би чамд эрх чөлөө өгсөн. Чи өөрөө залхаад эргээд ирсэн байх аа?
Фан: Тэрийг яах гэж яриад байгаа юм бэ?
Эгч: Хэлэх юмаа хурдан хэл. Хурдан оръё.
Фан: Хэлэх ч үг алга.
Эгч: Хөөе. Эргээд ир чи.
Г: Фанфан.
Эгч: Хөөш. Тэр хүүхдийг захирч чадахгүй ч гэсэн надад чамд хэлэх үг байна. Дагаад яв...
Г: Эгч ээ.
Эгч: Дуугүй бай.
****************
Ин: Дин Шиао Жун.
Дин: Яагаад дээшээ гарчихсан юм?
Ин: Номын дэлгүүрт ажиллаж байгаа юм уу?
Дин: Ирэх жилийн багшийн сертификатны шалгалтанд бэлдэх санаатай. Ганц нэг гарын авлага хайсан юм. Дахиад хэдэн ном олох хэрэгтэй байна. Фанфан яасан?
Ин: Чихрээр бүрсэн самар авахаар явсан.
Дин: Завгүй бол тэрнийг тоох хэрэггүй. Эртээд харах нь ээ, зүгээр байна лээ. Эрхэлж байгаа юм.
Фан: Миний дүү мөн үү чи? Хүний араар муу хэлээд.
Дин: Нүүрэн дээр чинь ч хэлж чадах юм чинь. Байж байгаагаа хар даа. Баахан хэрэг тарьчихаад. Та хоёрыг салчихсан юм байх гэж бодсон чинь. Гэн Мо эргээд ирсэн болохоор тэгээд яах гэж байна?
Ин: Гэн Мо хаана байгаа юм?
Фан: Би яаж мэдэх юм?
****************
Эгч: Чи яах гэж ирсэн юм? Та хоёр салчихсан гээ биз дээ?
Г: Эгч ээ. Бид нар зүгээр л тоглож байсан юм. Фанфан тоглоод л салъя гээд хэлчихсэн юм.
Эгч: Тоглоод оо? Та хоёр ч сайн тоглох юм аа. Бид нараар хүртэл тоглоод.
Г: Фанфан ааштай болохоор л. Би хэд хоноод уур нь гарчих байх гэж бодсон юм. Би гэр рүүгээ явчихна гэж бодоогүй. Тэгээд л би араас нь ирсэн юм.
Ах: Өнгөрсөн хоёр хоног чи хаана байсан юм?
Г: Гудамжны үзүүрт байдаг буудалд. Гэхдээ би унтаж чадаагүй. Би доор суугаад ядаж барааг нь ч харах санаатай хүлээж байсан.
Ах: Тэгээд яагаад ирснээ бид хоёрт хэлээгүй юм? яах гэж буудалд буусан юм? Тэгж...
Эгч: ийм заль хэрэглээд миний охиныг чамгүйгээр амьдарч чадахгүй гэж бодоо юу?
Г: Үгүй ээ, эгч ээ. Би тэрэнгүйгээр амьдарч чадахгүй.
Эгч: Амаа тат. Аяар чамайг галт тэрэгний буудал хүргэж өгнө. Ирсэн газар руугаа буц. Дахиад... миний охинд төвөг удах хэрэггүй.
Г: Үгүй ээ. эгч ээ. би...
Эгч: Битгий дуудаад бай.
Ах: Энэ гэрт эгчийн чинь хэлсэн үг, хийсэн үйлдэл... бүгд зөв байдаг. Залуу... юмыг хүчилж болдоггүй юм. Чинийх болох ёстой юм чинийх болно. Биш бол биш л байдаг юм. Би охиноо хар багаас нь эрхлүүлж өсгөсөн. Чамайг ч гэсэн эрхлүүлнэ гэж найдаж байна. Ялангуяа энэ удаа. Миний охинд цаг зав гаргаж бай.
Г: За.
*************
Эм: Захиалсан хоол. Сайхан хооллоорой.
Ин: Ийм их хоол захиалаад. Өнөөдөр ямар өдөр юм?
Фан: Өнгөрсөндөө баяртай гэж хэлдэг өдөр.
Дин: Дахиад уу?
Фан: Өнгөрсөн удаа би турших гээд явахдаа сүр бадруулж байгаад явсан. Энэ удаа би заавал явна.
Ин: Тэгэхээр Гэн Мотой буцахаар шийдчихээ юу?
Фан: Буцаад нийлэх үгүйгээ шийдээгүй л байна. Гэхдээ л явахаар шийдсэн. Явах хэрэгтэй шд. Би одоо ч гэсэн том хотод амьдарсан нь дээр гэж бодож байна. Маргааш юу болохыг мэдэхгүй, ирээдүйд юу болохыг ч мэдэхгүй залуу насны амьдрал сонирхолтой биз дээ. Сайхан сонсогдож байна уу? Бодоход л сайхан байна. алив тулгая. Алив алив. Хэдүүлээ, намайг гаргаж өгч байгаа шүү. Алив л дээ.
Ин: Аз жаргал хүсье.
Дин: Хайртай хүмүүстэйгээ жаргалтай байна гэж найдъя. Ээждээ хэлчихсэн юм уу?
Фан: Яарах хэрэггүй. Хэдэн хундага татчихаад хэлнэ. Ид ид...
Г: Би Шэнжэний галт тэргэнд явж байна. Чамд сайн сайхныг хүсье. Гэн Мо.
Фан: Гэн Мо, юу болоод байгаа юм? Чи зугтааж байгаа юм уу? Ээжийг яв гэхээр явчихдаг юм уу? Эсэргүүцэж мэдэхгүй юу? Аав юу гэж байна? Чи яахаараа тийм юманд итгэдэг байна аа? Тэг ээ, яв яв. Юу? Юуны чинь боломж? Дэмий юм ярихаа боль. Баяртай. Яагаад над руу хараад байгаа юм? Ууя... алив...
***************
Эгч: Байж байгааг нь. Архи даахгүй юм байж яах гэж уудаг юм?
Ах: Фанфан. Аав нь шар тайлдаг шөл хийчихлээ. Энийг уучих. Тэгвэл дээрдэнэ. Алив. Энийг уу... алив...
Фан: Аав аа. уухгүй ээ. Сэргэхийг хүсэхгүй байна. согтуу баймаар байна.
Эгч: Тэр ярьж байгааг нь сонс доо.
Ах: Фанфан. Үгэнд ор. Энийг уучих.
Фан: Ээж ээ. Надад хэлэх юм байна. Би энэ жижигхэн хотоос явахаар шийдсэн. Энд надад ирээдүй алга.
Эгч: Юугаа яриад байгаа юм?
Фан: Би зүгээр л танд хэлж байна.
Эгч: Явах юм бол хөлийг чинь хугалчихна шүү. Насаараа тахир дутуу хүн асарсан ч хамаа алга.
Фан: тэг ээ. хугалахгүй бол би явчихна шүү. Би тасалбараа авчихсан байгаа.
Эгч: Зодоод алчихъя л даа. Алаад хаячихъя.
Ах:. Яах гэсэн юм бэ? Согтуу байгаа хүнийг. Чи бас яах гээд байгаа юм?
Эгч: өөрийгөө их том болсон гэж бодоо юу?
Ах: Юу хайгаад байгаа юм бэ? Ингэх хэрэггүй. Маргааш зүгээр болчихно.
Эгч: насаар чинь өрөөнд чинь цоожилчихъё л доо. Яаж явахыг чинь харъя.
Ах: Би Шиа. Би Шиа. Би Шиа, түгжиж болохгүй ээ. эрх чөлөөг нь хязгаарлаж байна гэсэн үг шдээ. Хууль зөрчиж байгаа хэрэг.
Эгч: Би өөрийнхөө хүүхдийг хүмүүжүүлж байна.
Фан: Хөөе. Ээж ээ. Ээж ээ, яагаад намайг цоожилж байгаа юм бэ? Би таны охин ч гэсэн эрх чөлөөтэй хүн шүү. Надад өөрийн гэсэн амьдрал байна. Сайн сонс, би заавал явна. Таныг орхиод явна гэж байна. хэзээ ч эргэж ирэхгүй. Тайлаач.
Ах: Дуугүй бай.
Эгч: Фанфан. Би юу хийсэн болоод намайг ингэж үзэн ядаад байдаг юм болоо?
Ах: Зүгээр ээ.
Ах: Явъя.
Фан: Явъя. Явлаа.
**************
Дин: Хөөе. Яаралтай хэрэг гарсан юм уу?
Ин: Май. Багшийн шалгалтанд ороход хэрэгтэй гээд байсан номнууд.
Дин: Хөөх. Хаанаас авсан юм?
Ин: Чи мэдэх хэрэггүй.
Дин: Баярлалаа. Надад ийм сайн байх хэрэггүй.
Ин: Чи хэтэрхий их юм бодох хэрэггүй. Яасан, татгалзаж байгаа юм уу?
Дин: Тийм утгатай хэлээгүй ээ.
Ин: Хүмүүс танилцаад арван жил болсон хүмүүс нийлэх байсан бол аль хэдийн нийлчих байсан гэж ярьдаг юм байна лээ. Би тэгж бодохгүй байна. Би цаг нь болоогүй гэж бодож байна. Чи... тэр хүнээс салчихсан болохоор... Надтай шинээр эхэлбэл ямар вэ? Заавал одоо хариулах хэрэггүй. Би арван жил хүлээсэн болохоор дахиад жаахан хүлээж чадна. Хариулахаасаа өмнө сайн бодоод үзээрэй.
**************
Ин: Хүмүүс танилцаад арван жил болсон хүмүүс нийлэх байсан бол аль хэдийн нийлчих байсан гэж ярьдаг юм байна лээ. Би тэгж бодохгүй байна. Би цаг нь болоогүй гэж бодож байна. Чи... тэр хүнээс салчихсан болохоор... Надтай шинээр эхэлбэл ямар вэ? ... Хүнд сайн бол заавал хэлэх албагүй. Нүднээс чинь аяндаа харагдана... Ээж ээ. би хэдхэн хононо шдээ. Ийм их юм бэлдчихээр чинь... би яаж авч явах юм бэ?
Эх: Бүгд хэрэгтэй юмнууд. Ааваар чинь чамайг машинаар Шанхай руу хүргүүлье гэж бодсон чинь ажил нь дийлдэхгүй байна.
Ин: Аав завгүй байдаг шд. Би угаасаа хэдхэн хононо. Та хоёр хэтрүүлэхээ боль л доо. Ингэж сүржигнэх хэрэггүй.
Эх: Ээж нь санаа зовоод л тэгж байна. Чамайг Шанхай руу өөрсдөө хүргэж өгвөл дээр байлгүй яах юм. Шиао Жун.
Дин: Эгч ээ.
Эх: Шиао Жун. Шиао Жун. Тэгвэл Ин Ийг гаргаад өгчихөөрэй.
Дин: За.
Эх: Энэ... Миний охин. Тэнд очоод залгаарай.
Ин: За. Залгана аа, ээж.
Дин: Эгч ээ, баяртай.
Ин: Хэлэх юм байгаа юм уу?
Дин: Тийм. Ин И, уучлаарай.
Ин: Яагаад уучлалт гуйгаад байгаа юм? Чи ямар буруу юм хийсэн биш.
Дин: Миний буруу. Чамд дандаа хүйтэн хөндий ханддаг байсан. Миний төлөө хийсэн зүйлсийг чинь үл тоомсорлодог байсан. Ялангуяа ээжийг өвдсөнөөс хойш... би сэтгэлээ уудалж чадахгүй байсан. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд чи үргэлж намайг дэмждэг байсан. миний дэргэд чимээгүй түшдэг байсан. Хэцүү юм тохиолдох болгонд чиний нэрээ нууцалж бичсэн урмын үгнүүдийг уншдаг байсан. Надад маш их урам зориг өгдөг байсан. Бууж өгөх гэж байсан ч урагш алхах хүслийг төрүүлдэг байсан. бас сэтгэлийг маань тайвшруулдаг байсан.
Ин: Дин Шиао Жун. Чи юу хэлэх гэсэн юм?
Дин: Миний хэлэх гэсэн юм... Хоёулаа харилцаагаа нэг алхмаар урагшлуулъя. Өнгөрсөн хугацаанд би чамаас зугтдаг байсан. Би урагш алхаж чадахгүй байсан.
Ин: Ойлгохгүй байна.
Дин: Дахиад чамайг алдмааргүй байна. Би... чамтай байхыг хүсч байна.
*****************
Дин: Шөнийн ээлжинд ядрав аа... Ор ор...
Ин: Дин Шиао Жун. Чиний нэр байна. тэнцчихсэн байна шд.
Дин: Адилхан нэртэй хүн байвал яах юм? Кодыг нь шалгаадахъя.
Ин: Тийм биш ээ. Чи байж таараа. Баяр хүргэе. Хүмүүсийн хүндэтгэлийг хүртсэн сайн багш болоорой. Ээж рүүгээ залгаад сайхан мэдээ дуулга.
Дин: Уулзаж байгаад өөрөө хэлнэ ээ.
Ин: Тэг тэг.
Дин: Баярлалаа. Цагаан нөмрөгтэй дагина.
Ин: Зүгээр ээ.
************
Дин: Би гэр бүл, найзууддаа талархаж явдаг. Тэд нарын баяр баясгалан, уйтгар гуниг, замбараагүй байдал ээж бид хоёрт зовлонгоо мартахад тусалсан. Хүн бусдын өнцгөөс харж, бодох ёстой юм байна гэдгийг би ойлгосон. Сэтгэл амар байж, урагш алхах зоригтой байх ёстой юм байна гэдгийг ухаарсан.
22-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home