The Last Goodbye To Mama_21

The Last Goodbye To Mama

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

Гол дүрүүд:

Дин: эр, Дин Шиао Жун

Ээж: Дин Шиао Жуний ээж Дин Би Юн

Ёон: эр, Дин Шиао Жуны шинэ дарга, сахалтай залуу

Фан: эм, Дин Шиао Жуний үеэл Фанфан

Ин: эм, Фанфаны найз сувилагч

Г: эр, Гэн Мо, Фанфаны найз залуу

Эх: Фанфаны ээж

Ав: Фанфаны аав

Ах: Дин Би Юний хүргэн ах

Эгч: Дин Би Юний эгч

Ж: эр, Жиан Хуа

Эмээ:  Дин Шиао Жуний эмээ

Ж: эр, Жиан Хуа

Ч: эм, Жиан Хуагийн эхнэр...

 

 

Гарчиг: Ээжтэйгээ хийсэн салах ёс/ Ээжтэйгээ хийсэн 99 зүйл  

21-р анги

Ээж: Хоолоо ид л дээ. Хоол идэж байж битгий удаад бай. Хоолоо сайн идэхгүй бол том болохгүй шүү... Шиао Жун. Өнөөдрөөс нэг дүрэм тогтооё. Хоолоо сүүлд идэж дууссан нь аяга тавагаа угаана. Аяга таваг, бас савнуудаа ч угаана. Энийг угааж байтал чиний үзэх дуртай нэвтрүүлэг гараад дуусчихна. Би дууслаа шүү. Чиний дуртай нэвтрүүлэг эхлэх гэж байна шүү. Ээж нь туслах уу?

Дин: Хэрэггүй ээ. Би өөрөө угаачихна.

Ээж: Дараа хоолоо хурдан идэж байгаарай. Өөр юм бодох хэрэггүй.

Дин: Ойлголоо.  

Ээж: Тайван ид л дээ. Тайван.

Дин: Гэрийн хоол хамгийн амттай. Өөр хаана ч ийм амтыг мэдрэхгүй.

Ээж: Чи багадаа гадуур хоол идэх дуртай байсан. Одоо байнга гадуур хооллодог болохоор миний хоолыг санадаг болж.

Дин: Тэр үед би жаахан бас тэнэг байж.

Ээж: Чи багадаа хоолондоо муу байсан. Одоо бүр юу ч үлдээхгүй залгидаг болж. Ходоодоо бодож бай.

Дин: Ээж ээ.

Ээж: Аан?

Дин: Би насанд хүрчихсэн.

Ээж: Тийм ээ. Чи том болсон.

Дин: Ээж ээ, би ажилдаа явлаа.

Шинэ эхлэл.

Ээж: Энэ шар буурцагны сүүг уучихаад яв.

Дин: Ажлын эхний өдөр хоцорч болохгүй ээ.

Ээж: Зүгээр ээ. Сүү уухад юу удах вэ дээ. Шиао Жун. Уучих. Болчихов уу.

Дин: Аан.

Ээж: Хурдан яв. Болгоомжтой яваарай.

Дин: За.

************** ******

Эм: манай охин энэ жил 18-тай.

Ёон: Сүртэй хийгээд байх юм байхгүй. Албан тушаал нь туслах редактор. Миний аар саар ажилд тусална гэсэн үг. Чи хэвлэх, бичгийн алдаа шалгаж чадах уу?

Дин: Чадна аа.

Ёон: Тэгвэл асуудалгүй юм байна. Ийшээ.

Дин: Сайн уу. Ёон дарга аа, одоо би юу хийх вэ?

Ёон: Одоо... Ширээгээ цэвэрлээд ав. Тэгээд амарч бай. Цайны цаг болохоор хамт хоолны газар руу явъя.

Дин: За.

Н: Өнөөдөр ямар хоол байгаа бол?

Ө: Өнөөдөр ч гэсэн улаан лооль, өндөгтэй гурилтай шөл байгаа гэж мөрийцье.

Н: Тэгвэл би  улаан лоольтой гоймонтой шөл гэж бодож байна.

Ө:  Дүрмийн дагуу шүү. Ялагдсан нь лотерейн тасалбар авч өгнө.

Н: Болж байна. тэгье.

Ёон: Та хоёрт өөр хийх юм алга уу? Та хоёрын ажлыг нэмээд өгөх юм уу?

Дин: Ёон дарга аа, би үдээс хойш юу хийх вэ?

Ёон: Үдээс хойш. Үдээс хойш уу? Энэ хавьтай сайн танилцаад ав. Ажил гарвал би хэлье.

Ө: Ингэхэд шинэ хүний нэр нь хэн билээ?

Дин: Дин Шиао Жун гэдэг.

Эр: Шиао Жун.

Н: Сайн байна. Эндхийн ажил хөнгөн, тэтгэвэртээ гарснаас ялгаагүй.

Дин: Үгүй ээ. миний эзэмшсэн мэргэжил байгаа юм. Би үгээр тоглох дуртай.

Ө: Сайн л байна. Ёон дарга аа. одооноос алдаа засах ажлыг Шиао Динд даалгаж болох юм байна.

Н: Шиао Жун. Тоох хэрэггүй. Бид нар энд амрыг нь бодож ирсэн юм. Хийгээд байх ажил бага болохоор тэр. Удахгүй бид нар хөгшрөөд хүнд ажил хийх чадахгүй болно.

********************

Эр: Дин эгч ээ. Өнөөдөр сайхан харагдаж байх чинь.

Ээж:  Баярлалаа.

Фан: Хөөе хөөе хөөе. Хар даа. Мэлрээд л байх юм. яасан бэ? Өвчтөний гэрийнхэнтэй муудалцаа юу?

Ин: Үгүй ээ.

Фан: Тэгээд яасан юм?

Ин: Тэр найз охиноосоо салчихсан гэсэн.

Фан: Баярлах ёстой юм биш үү?

Ин: Тийм л дээ. Гэхдээ яагаад ч юм баярлахгүй байна.

Фан: Яахаа мэдэхгүй байна уу. Сэтгэл зүйчид үзүүлэх хэрэгтэй болж... Үнэхээр салчихсан юм уу?

Ин: Баттай мэдээлэл. Өөрөө надад хэлсэн юм чинь.

Фан: Энийг хэлэхдээ дууны өнгө нь өөрчлөгдсөн үү?

Ин: Дууны өнгө нь... Тэгж анзаарагдаагүй дээ. Зүгээр л шууд хэлсэн.

Фан: Тэгэхээр аль хэзээ мартчихсан гэсэн үг.

Ин: Тэгээд?

Фан: Одоо бүх юм чамаас шалтгаална гэсэн үг. Миний туршлагаас харахад одоо л тэрнийг өөртөө татахад яг тохирох үе.

Ин: Тэгээд яаж тэгэх юм?

Фан: Сонс доо. Тэр саяхан салсан. Бас мартаж байгаа болохоор ганцаардах нь ойлгомжтой. Сэтгэл нь шархалсан байгаа гэсэн үг. Чи бол яг тэр шарх руу нисч ороод, тэнд байраа эзлэх сэвэлзүүр салхи.

Ин: Нэг л итгэл төрөхгүй байх чинь.

Фан: Зүгээр л зүйрлүүлж байна шдээ. Сонсох  юм уу, яах юм?

Ин: Сонсож байна. Үргэлжлүүл. Яаж тэгэх вэ?

Фан: Хааяа хааяа мессеж бичиж бай.

Ин: Мессеж бичсэн чинь хариу бичихгүй бол яах юм?

Фан: Хариултал нь бичихгүй юу. Амьдралд нь байгаа гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй. Санаа зовж байгаагаа мэдрүүл. Тэгж байгаад нэг өдөр чамаас мессеж ирэхгүй бол нэг юм дутагдаж байгааг мэдэрнэ. Тэр үед нь гарч ирэх хэрэгтэй.

Ин: Тэгвэл мессеж бичлээ шүү.

Фан: Тэг.

Ин: Юу гэж бичих вэ?

Фан: Миний тухай бич. Намайг ууртай байна, яавал дээр вэ гээд биччих.

*****************

Дин: Ээж ээ. Ганцаараа битгий зах руу яваад бай л даа. Хүнд юм өргөөд ядарна шд.

Ээж: За, ойлголоо. Битгий дан шөл уугаад бай. Гадаа хүйтэн байна. махнаас нь ид. Дулаацна.

Дин: Бүгдийг нь би  идэх юм уу? Эргэж ирснээс хойш би таргалчихсан байна лээ.

Ээж: Таргалаагүй байна аа. Алив харъя. Хаана тарган байгаа  юм? Туранхай л байна шд.

Ин: Фан Фан их ууртай байна. Яавал дээр вэ?

Ээж: Хэвлэлийн газар ажиллах ямар байна?

Дин: Зүгээр болчихно оо.

Ээж: Ямар ажил хийхээр болсон бэ?

Дин: Өнөөдөр би туслахаар ажилласан.

Ээж: Хамт ажилладаг хүмүүс чинь зүгээр юм уу?

Дин: Зүгээр ээ.

Ээж: Тэгвэл сайн байна.

Фан: Харъя. Хөөх. Хүйтэн сэтгэлтэй хог. Миний хамаатан мөн үү? Дахиад мессеж бич. Фанфан өвдчихсөн. Одоо яах вэ гээд асуу.

Ин: Дэмий юм биш үү?

Фан: Бич ээ.

Ээж: Манай жижиг хот Шанхайгаас өөр. Чи л тухтай байвал болох нь тэр. Гэхдээ чиний карьер ч гэсэн чухал.

Дин: Ээж ээ, санаазовох хэрэггүй. Манай дарга, хамт ажиллаж байгаа хүмүүс намайг Шанхайд байсныг мэдэж байгаа. Намайг хүндэлдэг юм.

Ээж: Нээрэн үү?

Дин: Тийм.

Ээж: Тэгвэл ажлаа сайн хийгээрэй. Урмыг нь хугалж болохгүй.

Дин: Тэгнэ ээ.

Ин: Хариу ирлээ. Хариу хариу. Хариу.

Фан: Юу гэж байна?

Ин: Сувилагч хүн яахыг мэдэж байгаа байлгүй дээ гэнэ ээ.

Фан: Мэдрэмжгүй тэнэг амьтан. Чи ингэхэд юуг нь тоосон юм бэ?

Ин: Муулахаа боль.  Одоо яах вэ? Яасан бэ? Мессежээр бөмөгдөөд өгье л дөө.

Ээж: Хэн юм?  Яаралтай ажил юм уу? Хурдан хариу өгөөрэй.

Дин: Ахлах сургуулийн хүүхэд.  Магистерт сурах уу, яах вэ гээд эргэлзээд байгаа юм. Түрүүн надад хариулах зав байгаагүй.

Ээж: Тэгвэл хурдан хариул. Удаах хэрэггүй.

Дин: За.

Фан: Хөөе. Залуу авхай. Холхихоо боль л доо. Ийм жижигхэн өрөөнд байж байж. толгой эргэчихлээ.

Ин: Яагаад хариулахгүй байна аа?

Фан: Олон мессеж явуулчихсан болохоор яахаа мэдэхгүй байгаа байх.

Ин: Уурлачихсан байх даа.

Фан: Сүртэй юм биш ээ. Миний туршлагаас харахад...

Ин: Байз.

Фан: Яасан бэ?

Ин: Ингэхэд чи яагаад манай өрөөнд нүүж ирсэн юм?

Фан: Би салчихсан.

Ин: Салаад удаагүй байгаа хүнээс зөвлөгөө авч байх ч гэж дээ. Утгагүй юм аа.

Фан: Тэрнээс болж салсан болохоос надаас болоогүй шдээ. Уг нь бага багаар хичээе гэж бодож байсан юм. Тэгсэн чинь чиний надад итгэх итгэлийг шууд сэргээх шаардлагатай юм байна. Хэлээдэх, чамд ямар нэг авъяас байгаа юу?

*****************

Фан: Ин Игийн дуулах таалагдаж байна уу?

Дин: Аан.

Фан: наадах чинь юу гэсэн үг юм? Арав гаран хайрын дуу дуулчихлаа. Хоолой нь сөөчихлөө шд. Аан гэж юу гэж байгаа юм? Сайн байна.

Дин: Сайн байна. Өнөөдөртөө ингээд больё. Харих цаг болчихож.

Фан: Цаг эрт байхад. хөгшин өвгөн шиг аашлахаа болиоч.

Дин: Орой болчихсон байна.  Чи тооцоогоо хийж чадахгүй байна гэж залгаагүй бол би орондоо орох гэж байсан юм.

Фан: Үгүй ээ. Байж бай л даа. Би үеэл чинь мөн юм уу, биш юм уу? Хурдан суу.

Дин: Галзуураа юу? Чи ч гэсэн гэртээ харь.

Фан: Би стрессээ тайлж байна.

Дин: Юу ч хийхгүй байж байж. Ин И л дуулаад байна шд.

Ин: Фанфан.  Одоо болно оо. Хэдүүлээ явъя. Би дуулаад болчихлоо.

Фан: За яах вэ. Та хоёр түрүүлээд явж бай. Би ганцаараа дуулна. Битгий зогсоод бай. Хурдан яв.     

**************

Ин: Уучлаарай. Надаас болж уйдсан байх.

Дин: Хурдан харихгүй бол ээж намайг хүлээж байгаа.

Ин: Тэгвэл чи яв яв.

Дин: Та хоёр эртхэн хариарай. Орой болчихсон байна.

Ин: Надад санаа зовоод байгаа юм уу?

Дин: Хоёуланд чинь санаа зовоод л хэлж байна.

Ин: Бид хоёр үлдээд жаахан дуулаадахъя. Эндээс дотуур байр нэг их хол биш. Чи яв яв. Би харихаараа мессеж бичье.

Дин: Тэгвэл явлаа. Битгий оройтоорой.

Фан: Гуниглах хэрэггүй ээ. Худлаа унтаж байгаа хүнийг сэрээж болдоггүй юм.

Ин: Би тэвчихгүй нь.

********************

Ээж: Эгч ээ.

Эгч: Аан?

Ээж: Эгч ээ, хурдан хүрээд ир.

Эгч: Хүүе. Зөөлөн зөөлөн. Зүгээр үү?

Ээж: Зүгээр ээ.

Эгч: Алив.

Ээж: Удаан зогсчихсон чинь нуруу өвдчихлөө.

Эгч: Чамайг гэртээ уйдаж байгаа байх гээд хүрээд ир гэсэн чинь... Цэвэрлэгээ хийнэ гээд зөрүүдлээд байх юм. Миний авсан хүн маргаашнаас ажилдаа орно.

Ээж: Хэцүү ажил биш шүү дээ. Ийм амархан юм хийж чадахгүй бол ямар хэрэг байна.

Эгч: Чи чинь юу яриад байгаа юм? Өнөөдөр чи сайн амраад ав. Юу ч хийх хэрэггүй.

Ээж: За за за. Би өнөөдөр юу ч хийхгүй. Тэгвэл ядаж хүнсний дэлгүүр орчихоод ирье. Цагаан сар болох гэж байна. Баяраар гэртээ хэрэглэх юм авах  хэрэгтэй байна. Ээжид ч гэсэн жаахан юм авч өгмөөр байна.

Эгч:  За яах вэ. Фан Мугийн ажил тарахаар хүргүүлчих.

Ээж:  Хэрэггүй ээ. Иймхэн юмны төлөө төвөг удах хэрэггүй. Ажлаа хийж байг. Хар л даа. Зүгээр болчихлоо.

***************

Эр: Эгч ээ. өнөөдөр сайхан харагдаж байна.

Ээж: Хүү маань надад сайн байдаг юм. Санаа зовох юмгүй болоод л тэр.

Эр: Сайн л байна.

Ээж: Хавч чинь тарган юм уу?

Эр: Тийм ээ. их сайн хавч ирсэн. Авах уу?

Ээж: Тэгье. Хоёрыг авъя.

Эр: За.

Дин: Ажлаа тараад хамт явъя гэж хэлээд байхад чинь. Яагаад дахиад ганцаараа явж байгаа юм?

Ээж: Эгчийн ажил дээр оччихоод, хийх юм байхгүй болохоор л...

Дин: Та далайн гаралтай бүтээгдэхүүн идэж болохгүй шдээ.

Ээж: Чамд авсан юм аа. би идэхгүй.

Дин: Би идэхгүй ээ. Гэртээ харья.

Ээж: Үгүй ээ. Цагаан сарын наалт авна.

Дин: Маргааш авчих аа.

Ээж: Гэхдээ... маргааш дахиад гадуур гарахаар төвөгтэй шдээ.

Дин: За яах вэ. Би аваад ирье. Та гараад хүлээж бай.

Ээж: Фанфан?

Фан: Эгч ээ.

Ээж: Фанфан. Тийм юм хийж болохгүй шдээ. Гэртээ ирсэн бол хамгийн түрүүнд ээж аав хоёртоо мэдэгдэх хэрэгтэй шд. Чамд хичнээн санаа зовсныг нь мэдэх үү?

Фан: Тэгээд мэдчихлээ шд. Эрт орой хэзээ нэгэн цагт мэдэхээс л хойш.

Эгч: Чи яаж яриад байгаа юм?

Ах:  Тайвшир аа, тайвшир. Нэгэнт эргээд ирснээс хойш. Уурлаад хэрэггүй.

Эгч: Өмөөрөхөө боль. Хүүхдийнхээ байж байгааг хар. Ганц ч үггүй алга болчихоод. Дураа хүрэхээр ирээд. Энэ ямар дэн буудал уу? Одооноос засахгүй бол юу ч болох юм билээ. Хөөе. Тэр тэр хар л даа. Буруугаа ойлгосон шинж алга. Надтай өстэй юм шиг л байх юм. Урд насандаа юу хийсэн болоод ийм хүүхэдтэй болчихдог байна аа?

Ээж: Больж үз.

Фан: Одоо болно оо. Намайг доромжлох гэж цугларсан юм уу? Намайг харахаар нүд чинь хорсоод байвал би яваад өгье.

Эгч: Яв. Тэгээд яваач. Яв...

 

Фан: тэгье л дээ.

Ах: Хөөе.

Ээж: Одоо болно оо.

Фан: Яваад өгье.

Ах: Фанфан, наанаа суу.

Ээж: суу гэж байна.

Ах: Хоёулаа дуугүй бол.

Ээж: Фанфан дуугүй бай л даа. Удахгүй цагаан сар болох гэж байна. Баяраар бүгд цуглараад сайхан биз дээ. Одоо болно. Фанфан энэ удаа алдаа гаргаснаа ухамсарлаж байгаа. Дахиад дураараа загнах хэрэггүй. За юу? Фанфан. Яваад ус аваад ир... Одоо болно оо.

Эгч: Юу гэж байгааг нь сонсов уу? Яаж надад тэгж хэлж чадаж байна аа?

Ээж: Одоо болно оо. Тайвшир. Загнаад байвал дахиад яваад өгвөл яах юм?

Ах: Би Юний хэлдэг зөв шүү. Туршлага хуримтлуулж байж л ухаан сууна шд.

Эгч: Галзуурахад ганц хуруу дутуу байна. би ямар гэм хийсэн болоод...

************

Ээж: Шиао Жун.

Дин: Аан?

Ээж: Юм уншиж байгаа юм уу?

Дин: Тийм. 

Ээж: Чи ахлах сургуулийнхаа найзтай уулзахаар явлаа гэсэн Фанфантай уулзсан юм уу?

Дин: Тийм.

Ээж: Энэ удаа чи буруу юм хийсэн байна.

Дин: Мэднэ ээ. Гэхдээ надад өөр арга байсангүй.

Ээж: Надад хэлэхгүй яасан юм? Хамтдаа арга бодож болно шд.

Дин: Би танаас айгаад...

Ээж: Нагац эгчид чинь хэлчихнэ гэж айгаа юу? Ийм чухал хэргийг... үүрд нууж чадна гэж үү? Та нар загнуулахгүй л бол болоо гэж бодох юм. Гэхдээ ээж аав хоёр нь санаа зовж байгаа бол уу гэж бодож үзсэн үү?

Дин: Би сайн бодох хэрэгтэй байж. Дараа дахиад танаас нуухгүй ээ.

Ээж: Эцэг эхчүүд юм нуусан бол хүүхдүүд хэзээ ч мэдэж чадахгүй. Харин хүүхдүүд юм нуувал үргэлж баригддагийг санаж яв.

Дин: Яагаад?

Ээж: Ээж аав нар хүүхдэдээ байнга анхаарал тавьдаг юм. Харин хүүхдүүд олон юманд сатаардаг.

Дин: За.

Ээж: За за. Фанфан ээжийгээ ойлгоно гэж найдъя. Би орондоо орлоо.

Дин: За.

Ээж: Чи ч гэсэн эртхэн амраарай.

Дин: За.

*****************

Фан: Ээж ээ. Үхтэлээ цочлоо шдээ.

Эгч:  Ээж чинь гэдгийг мартаагүй байх шив.

Фан: Та гар л даа. Би унтмаар байна.

Эгч:  Нойр чинь хүрч байна уу. Яинийх хүрэхгүй байна.

Фан:Тэгээд яамаар байгаа юм?

Эгч:  Хэлээдэх. Яагаад эргээд ирсэн  юм?

Фан: Салхитай хамт яваад, сэвэлзээд эргээд ирлээ. Гэртээ хэзээ ирж, хэзээ явах нь миний дур.

Эгч:  Дэмий юм ярихаа боль. Би итгэхгүй байна. Гэн Мо та хоёрын дунд юу болсон юм?

Фан: Салчихсан.

Эгч:  Чамайг дээрэлхээ юу?

Фан: Тэгээд үзэг л дээ. Би л дээрэлхэнэ үү гэхээс.

Эгч:  Тэгээд яагаад салчихсан юм?

Фан: Таалагдахгүй болоод л тэр. Дурласан ч гэсэн салж болохгүй гэж юу байсан юм?  Ээж ээ, одоо миний салсныг ярьж байх цаг мөн үү?

Эгч:  Яаж яриад байгаа юм? Тэр мотоцикльтой нөхөртэй Шэнжэн рүү явснаас чинь хойш энэ чиний гэр биш болсон. Эцэг эхийн чинь гэр. Ойлгосон уу? Энэ миний гэр. Би чамайг байлгаж байгаа юм.

Фан: за за. Баярлалаа. Би маргааш явчихна аа. Орон гэргүй хүмүүсийн байрладаг газар байсан нь дээр. Уурыг чинь хүргэхгүй.

Эгч:  Явна л биз. Дурандаа явчихаад. Надад ямар хамаа байна.  Тэр мотоцикльтой нөхөр хүртэл чиний аашийг тэвчихгүй байхад өөр хэн тэвчдэг юм.

***************

Эгч:  Надад юу гэж хэлснийг нь чи сонссон бол ч... Ойлгохгүй юм. Хэнийг дуурайхаараа ийм зантай болчихдог байна аа? Би эмнэлгээс буруу хүүхэд аваад ирсэн байх оо. 

Ээж: Одоо болно оо. Одоо үглэхээ боль. Хүүхэд арай гэж гэртээ ирж байхад. ингээд байвал уурлачихна.

Эгч:   Харин ч дахиад тэвчээд байдал дахиад ийм алдаа гаргах байлгүй.

Ээж: Эргээд ирсэн юм чинь алдаагаа ухаарсан гэсэн үг. Фанфан.

Эгч:  Чи яах гэж ирээ вэ? Төвөг удахаа боль.

Ээж: Би дуудсан юм.

Фан: Нагац эгч ээ. Би таныг дуудсан болохоор л ирлээ. Тийм биш бол ирэхгүй байсан юм.

Эгч:  Чи юу ярьж байгаагаа мэдэж байна уу?

Эр: Эзэгтэй.

Эгч: За.

Эр: Манай захиалсан хоол дутуу байна.

Эгч: Аан? За, одоохон очилоо.

Ээж: Фанфан. Чи очоод туслаадах.

Фан: нагач эгч ээ. аль ширээ юм?

Ээж: Энэ. Тавдугаар ширээ.

Фан: За. Царайлаг ах аа. Юу дутуу байна?

Эр: бид нар 50ширхэг үхрийн шорлог захиалсан. Энд 30 ширхэг байна. Өөрөө хар даа. Нээрээ шарсан хаш захиалсан ирээгүй байна.

Фан: Мартчихсан байна. Би гал тогоонд хэлээдэхье.  Би 30шорлог болгоод өгье. Шарсан хашийг...

Ээж: Хар л даа. Фанфан ухаантай байгаа биз дээ.

Эгч:  Өглөгч юм өө.

Фан: Үргэлж үйлчлүүлэгчийн зөв.

Ээж: Таныг дуурайсан юм чинь. Цагаан сарын дараа... Фанфаныг энд ажиллуулаад үз. Тэгвэл... хажуудаа байлгаад, засаад авч болно.

Эгч:  Ажилламаар байвал ажиллана биз. Хэр удаан тэсэхийг нь харж л байя.

*************

Ээж: Хаалгаа тайлчих.

Дин:  За. Ин И.

Ин: Ээж чинь байгаа юу?

Дин:  Байгаа. Ор ор.

Ин: Эгч ээ. Би ирлээ.

Ээж:  Ин И ирээ юу.

Ин: Эгч ээ, сайн уу. Эгч ээ. Таны бие ямаршуу байна даа?

Ээж: Сайн байгаа. Нэг их өөрчлөгдсөн юм алга.  Алив, хурдан ийшээ суу.

Ин: Ашгүй дээ. Өөрийгөө ядрааж болохгүй шүү. Хүнд ажил хийж болохгүй.

Ээж: Баярлалаа. Бэлэгээр яах нь вэ дээ.

Дин: Сонсов уу? тийм болохоор цагаан сарын дараагаас нагац эгчийн хоолны газар ажиллахаа боль. Би хэлчихье. Одоо гэртээ амраад, эдгэрэх хамгийн чухал.

Ээж: За. Ойлголоо.

Ин: Эгч ээ. Өнөөдөр хотын төвд гоё юм болно гэсэн. Та хоёр надтай хамт явахгүй юм уу?

Ээж: Би явахгүй ээ. Шиао Жуний хэлэхийг сонссон биз дээ. Намайг гэртээ амар гэсэн. Та хоёр яв. Явчихаад ир...

******************

Ин:  Яагаад дуугаа хураачихаа вэ?

Дин: Яагаа ч үгүй.

Ин:  Уруу царайлаад, намайг үл тоомсорлоод байх юм.

Дин: Үл тоомсорлосон бол би юу гэж энд байх юм?

Ин:  Надад өртэй хүн шиг царай гаргачихаад.

Дин: Чи л өөрөө хамт явъя гэсэн биз дээ?

Ин:  Чамайг харахгүй байснаас л дээр шд.

Дин: Юу гэнэ ээ?

Ин:  Дин Шиао Жун. Чи надад өртэй шүү.

Дин: Яаж өрөө төлөх вэ?

Ин:  Юу ч байсан хамаагүй юу?

Дин: Хийж чадахаар юм бол... болно.

Ин:  Март. Хадгалж байгаад дараа хэрэглэнэ.

******************

Г:  Фанфан.

Фан: Ингэж цочих гэж.

Г:  Фанфан, миний буруу.

Фан: Одоо ямар ч нэмэргүй. Бүгд өнгөрсөн. Аль хэдийн салчихаад.

Г:  Чи сална гэж хэлсэн ч, би зөвшөөрөөгүй шдээ. Тийм болохоор тооцохгүй.

Фан: Дураараа бол.

Г:  Фанфан.

Фан: Чамд анхааруулчихъя. Намайг дагахаа боль. Би ээжийн хоолны газар руу явж байна. Арай гэж ээжийг тайвшруулж байхад битгий дахиад уурыг нь хүргэчих. Ээж чамайг харах юм бол чи дуусна гэж мэд...

Г:  Бид хоёрын талаар мэдчихсэн үү?

Фан: Мэдчихсэн. Ээж чамайг дахиад харагдах л юм бол хэдэн хэсэг тасчиж хаяна гэж байна лээ. Чи аймшигтай үхлээр үхнэ.

Г:  Миний амьдрал тамаас ялгаа алга. Намайг тасчвал тасчиж л байг.

Фан: Зайл гэж байна.

Г:  Явахгүй ээ. Фанфан.

Фан: Ялаа шиг хүн дагахаа боль.

Г:  Би ялаа биш ээ. Фанфан. Фанфан. Фанфан, миний хэлэхийг сонс л доо. Фанфан.

*****************  

Дин: Гоймон захиалж өгөх үү?

Фан: Хэрэггүй.

Г: Хэрэггүй ээ. Одоо болсон. Би тэгж өлсөөгүй. Тэгэхгүй бол гэдэс ч гэсэн зүрх шиг өвдөх байх.

Фан: И. Чи ийм өвчин байдаг гэж сонссон уу? эмнэлэг эмчилж чадах бол уу? Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн нь дээр байх.

Ин: Салалтын синдром юм шиг байна. Хайр л эдгээж чадах байх. Эрчимт эмчилгээний тасаг нэмэргүй байх.

Г: Яг зөв. Нэрийг чинь мэдэж болох уу?

Ин: Ин И гэдэг. Фанфаны найз.

Г: Сайн уу сайн уу сайн уу. Намайг Гэн Мо гэдэг. Дин Шиао Жун байх тийм үү? Сайн уу сайн уу сайн уу. Анх удаа уулзаж байж ийм ичмээр байдалд уузлаж байдаг. уучлаарай. Уучлаарай.

Фан: Больж үз. Хурдан суу.   Жүжиглэхээ болихгүй бол явж үз.

Г: За. Ойлголоо.

Ин: Та хоёрыг харах нь ээ, салсан юм шиг харагдахгүй байна.

Г: Яг зөв. Уурандаа тэгж байгаа юм. 

Дин: Юу болсон юм?

Фан:  Зан ааш тохирохгүй. Зорилго нийцэхгүй. Бас хүсдэг юм нь өөр. Огтхон ч ойлголцдоггүй. Надтай хамт байхаар секунд болгон тамалж байгаа юм шиг амьдын там шиг байдаг гэсэн.

Г: Надаас болж байгаа юм. Би видео тоглоом тоглох дуртай. Намайг юу ч чадахгүй гэж бодоод байгаа юм.

Ин: Тэгээд л болоо юу?

Фан: Хангалтгүй байна уу?

Дин: Ноцтой.  Тоглохоо боль. Хобби байж болох нь донтож болохгүй.

Фан: Миний дүү ч мөн дөө.

***************

Эх: Жэнгийн бэр Ин Ийг асууж байсан.

Ав: Хов жив ярих дуртай хүн манай Ин Игээр яах гэсэн юм бол?

Ин: Яг үнэн.

Ав: Яг үнэн.

Эх: Сайн санаад л асууж байхгүй юу. Ангийнх нь хүүхдийн хүү нь сайн хүү байдаг гэсэн. Эмнэлэгт ажилладаг.  Докторын зэрэг хамгаалсан гэсэн. Ин Итэй танилцуулж болно шд.

Ин: Ээж ээ. Надад санаа зовох хэрэггүй.

Эх: Яаж санаа зовохгүй байх  юм? Дин Шиао Жун та хоёр ингэхэд юу болж байна?

Ин: Юу юу болсон гэж? Зүгээр л байгаа шд.

Эх: Зүгээр гэнэ шүү. Хэлэх ч үг алга. Чи ахлах сургуульд байхаасаа л сайн байсан. Энэ олон жил хүлээчихээд чамд үрчлээнээс өөр олсон юм алга.

Ин:  Ээж ээ. Дин Шиао Жуний ээж өвдчихсөн байгаа. Өөр юм бодох зав яаж байх юм?

Ав: Тэгнэ ээ тэгнэ. Гэхдээ, миний охин... Ээж бид хоёр чинь чамайг багаас чинь эрхлүүлж өсгөсөн. Чиний ийм байгааг харахаар бид хоёрын сэтгэл өвдөөд байх юм. аав нь чамайг хүнтэй суухгүй насаараа дэргэдээ байлгахыг хүсч байна. аав нь чамайг тэжээнэ ээ.

Эх: Чи чинь юу яриад байгаа юм бэ?

Ав: Аан?

Эх: галзуураа юу? Манай охин хичнээн сайн охин билээ дээ. Ямар тоох хүн олдохгүй байгаа биш. Миний охин... ээж нь мэдэж байна аа. Дин Шиао Жун сайхан сэтгэлтэй болохоор ээждээ санаа зоволгүй яах вэ. дотроо бодолтой хүүхэд. Ээж нь тэрнийг сайн биш гэж хэлээгүй байна. Чамайг дэмий хүлээж цаг алдах вий л гэж байна. Тийм биз дээ?

Ин:   Ээж ээ. Тэр юу ч гэж боддог байсан... хичнээн ч удах байсан... Би ганцхан Дин Шиао Жунтай л гэрлэнэ. Та хүссэнээрээ эсэргүүцэж болно. Тэгсэн ч юу ч өөрчлөгдөхгүй.

*******************

Эмээ: Байна уу? Хэн бэ? Сайн. Бүгд сайн. Намайг авах хэрэггүй ээ. Цагаан сараар байнга л ганцаараа байдаг шд. За за. Тасаллаа шүү... Байна уу? Аан, дөнгөж сая эгч чинь залгасан. Хэрэггүй ээ, би өөрөө оччихно. За. Тэгж тохиръё. За, тасаллаа шүү...

Эм: Уучлаарай. Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Та дараа дахин залгана уу.

Фан: Ээж ээ. Баярын гала тоглолт эхэлж байна. Банш болох болоогүй юм уу? Өлсөөд байна шдээ.

Эгч: Одоохон боллоо. Жаахан хүлээчих.

Фан: Би хийлцье.

Ах:  Хувцасаа завааруулав аа.

Фан: Завааруулахгүй ээ.

Эгч: Гараа угаасан юм уу?

Фан: Угаасан угаасан. Үнэртээд үз. Үнэрт.

Эгч: За за за. Цаашаа бай.

Ах: Миний охин ч банш сайн чимхдэг шүү.

Эгч: Ямар их мах хийдэг юм бэ? Чихэлдээд гараад ирлээ.

Фан: Ээж ээ, баяр болж байна. Ахиухан мах идэж байж л тэжээл болно шд. Аав аа, хар даа. Ингээд… Өө, гараад ирлээ. Гараад ирсээн, одоо яах вэ?

Ах: Алив харъя.

Эгч: Бага хий гэж хэлээ биз дээ.

Ах: Ээжийн чинь залуудаа хийдэг байснаас л дээр байна.

Фан: тэгэлгүй дээ, аав аа.

Эгч: Гайгүй байлгүй.

*********************

Ж: Ээж ээ. Ээж ээ би хүрээд ирлээ.

Эмээ: Жиан хуа. Жиан Хуа. Чамайг ирнэ гэж бодсонгүй.

Ч: Ээж ээ.

Эмээ:  Санасан шүү. Чианчиан. Ядарсан уу?

Ч: Үгүй ээ.

Эмээ: Алив.

Ж: Ту юу идэж байгаа юм?

Эмээ: Хурдан очиж аавтайгаа мэндэл. Чианчиан. Би өнөөдөр та хоёр руу хэд хэдэн удаа залгасан. Авахгүй байна лээ.

Ч: Хурдны зам дээр жолоо бариад явж байсан болохоор утсаа авч чадаагүй юм.

Эмээ: Тэгж л таараа. Би та хоёрт халуун хоол хийгээд өгье. Эгч нар чинь зөндөө амттай юм авчирч өгсөн. Идэхгүй бол муудчихна.

Ч: Энд зөндөө хоол байна шд. Бид гуравт хангалттай хүрнэ.

Эмээ: Та хоёрт яаж хоолныхоо үлдсэнийг идүүлэх юм? Миний ач хүүхд тэжээл хэрэгтэй. Би удахгүй ээ.

Ч: Ээж ээ, би тусалъя.

Эмээ: За за.

Ч: Юу хийх вэ?

****************

Ээж: Шиао Жун. 

Дин: Аан?

Ээж: Хамаатнууд руугаа залгаад баярын мэнд хүргэ.

Дин: За.

Ээж: Эхлээд эмээ рүүгээ яриарай. Шөнө дунд болчихвол хаа сайгүй салют буудаад эмээ чинь сонсохгүй шүү. ы

Дин: За. Эмээ.

Ж: Хөөе. Жаал аа.

Дин: Нагац ах аа. Маргааш ирнэ гэсэн биз дээ?

Ээж: Жиан Хуа. Ирчихсэн юм уу?

Ж: Түрүүхэн ирсэн. Шинэ оны мэнд.

Ээж: Шинэ оны  мэнд. Ээж хаана байна?

Ж: Ээж ээ. хоёрдугаар эгч баярын мэнд хүргэж байна.

Дин: Эмээ, шинэ оны мэнд.

Ээж: Ээж ээ. шинэ оны мэнд хүргэе.

Эмээ: шинэ оны мэнд ээ, шинэ оны мэнд. Маргааш ирээрэй.

Ж: Ээж Чианчиан хоёр ярилцаж байна.

Ээж: Бид хэд маргааш очино оо. Маргааш уулзъя.

Ж: Маргааш уулзъя. Шинэ оны мэнд.

Дин: Нагац ах аа, маргааш уулзъя. Шинэ оны мэнд.

Ээж: Нагац эгч рүүгээ залгачих.

Дин: За. Фанфан руу видео коол хийе. За.

Фан: Дин Шиао Жун. Нагац эгч ээ. Шинэ оны мэнд.

Ээж: Шинэ оны мэнд. Ээж аав хоёр чинь яагаа вэ?

Фан: Аав уу. баярын гала тоглолт үзэж байна. Энэ...

Ах: Шинэ оны мэнд. Шинэ оны мэнд.

Ээж: Хүргэн ах аа, баярын мэнд.

Дин: Нагац ах аа, баярын мэнд.

Ах: Шиао Жун, шинэ оны мэнд. Хүчтэй байгаарай.

Ээж: Хүргэн ах аа, эгч яагаа вэ?

Фан: Ээж энд байгаа.

Ах: Тэнд байна...

Фан: Ээж ээ.

Эгч: Аан?

Дин: нагац эгч ээ, баярын мэнд.

Эгч: Шиао Жун баярын мэнд.

Ээж: баярын мэнд.

Эгч: Баярын мэнд. Хөөе. Өнөөдөр миний хийсэн банш амттай болсон. Маргааш ээжийнд очихдоо аваад очино оо, за юу?

Фан: нагац эгч ээ, би ч гэсэн хийлцсэн.

Ээж: Хөөе. Фанфан мундаг юм аа. Мартсанаас... Жиан Хуа ирчихсэн байна лээ. Ээжийнд байна лээ.

Эгч: Тийм үү? Би ээж рүү залгая гэж бодож байсан юм. За за. Тасал тасал.

Фан: за. Нагац эгч ээ. Сайхан баярлаарай. Тасаллаа шүү.

Ээж: За. Маргааш уулзъя.

Фан: Маргааш уулзъя.

Дин: маргааш уулзъя.

Ээж: Нагац ах чинь ирсэн бол хэдэн бөөрөнхий мах хийгээд маргааш аваачиж өгье.

Дин: Ээж ээ, би түр гарчихаад ирье.

Ээж: Энэ орой хаачих гэж байгаа юм?

Дин: Салют буудахыг харж байгаад ирье.

Ээж: Тэг ээ. Болгоомжтой байгаарай.

Дин: За.

***************

Ин: Дин Шиао Жун? Ингэж таарах гэж. Манайх хоолоо идээд дуусчихсан. Эрчүүд маажаан тоглож байна. эмэгтэйчүүд нь баярын тоглолт үзэж байна. Би уйдаад гараад ирсэн. Чи яасан?

Дин: Би ч гэсэн агаар амьсгалах гээд гараад ирсэн.

Ин: Дин Шиао Жун, шинэ оны мэнд.

Дин: Шинэ оны мэнд. Шинэ эхлэл ирж байна. Таагүй бүхэн өнгөрсөнд онд үлдэг.

Ин: Бүгдийг шинээр эхэлье.

Ю: Том хотод амжилтанд хүрэхээр гэрээ орхисон хүн. Хүмүүст хэрэгтэй хүн байх нь хүн болж төрсний хэрэг. Гэртээ харьсныхаа дараа хүсэл бас цалин чинь багассан. Ээжийн чинь эмчилгээнд ямар нэмэр болсон бэ?

Дин: Би ч гэсэн ямар нэмэр болсныг мэдэхгүй байна. Гэхдээ би маш олон зүйлийг олж авсан.

Ю: Уучлаарай. Би зөвхөн тогтвортой байдлыг л харж байна. Гэртээ хариад биед амар ажил хийж, өөртөө сайн эмэгтэйг олсон. Гэрийнхэн чинь таныг өндрөөр үнэлдэг байсан. Амьдрал чинь гайхалтай байсан байх. Ээжийнхээ эмчилгээгээр далимдуулж амар тайван амьдралыг хүссэн юм биш үү?

Дин: Би олон зүйлийг олж авсан. Хамгийн үнэ цэнэтэй юм бол алдаад удсан хүч.

Ю: Тийм тав тухтай орчинд өөр юу хэрэгтэй юм?

Дин: Хурдаа хасч сурсан. Хурдаа хассанаар би тэвчээртэй болсон. Гэртээ байгаа бага зэргийн бухимдлыг олж харсан. Хамт ажилладаг хүмүүс маань юунаас салж чадахгүй байгааг мэдсэн. Ямар ногоо, жимс аль улиралд гардгийг мэдэж авсан. Ногооны үнэ яагаад өсөж, бас буурдгийг мэдсэн.

Ю: Бусад залуус хорвоог илүү сайхан болгох гэж хичээж байхад та амьдралын жижиг сажиг зүйлсэд анхаарлаа хандуулж. Ээж чинь таныг ийм өчүүхэн зүйлст анхаарлаа хандуул гэж их сургуульд сургасан юм уу? Ин Игийн хайрыг ашигласан уу?

Дин: Эхэндээ би ээжийг маань сайн асарч чадах байх гэж бодсон. Гэхдээ... Тэрэнд төвөгтэй зүйлсийг энгийн болгодог чадвар байдаг юм.

21-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home