13
ҮБ (Дуу): Дээр байгаа энэ тэнгэр бол танд зориулсан тэнгэр юм. Одод түгсэн тэнгэрийн дор хүү мөрөөдөлдөө автана. Тэнгэр хязгааргүй, далай тэнгис зах хязгааргүй байж болох ч, би таныг ертөнцийн хязгаар хүртэл дагуулан явна гэж тангараглая.
ШЖ: Үлэмж биетээн, амттан руу харахаа болиод явцгаая. Хоцрох нь байна.
ҮБ: чи юу хүсээ вэ?
Хүү: Энэ миний өнөөдрийн идэх амттан. Нааш нь өг.
ҮБ: Оронд нь миний мөнгийг ав.
Хүү 2: Мөнгө гэнэ ээ? Нааш нь өг. Ингээд л болоо юу? Тэр чамд дэглэм барихад чинь тусална, харин би чамд мөнгөө үрэхэд чинь тусалъя.
ШЖ: Юу болоо вэ?
ҮБ: Би хоолны дэглэм барихаар болчихлоо.
ШЖ: Олчихлоо.
Хүү: Үүнийг ээж минь надад хийж өгсөн юм. Бид хамтдаа идэж болно шүү.
ҮБ: ...
ШЖ: ҮБ, дэглэм барих хэрэггүй ээ. чи тарган биш.
ҮБ: Дин Шиао Жүн. Намайг дэглэм барьж байгаа гэж аавд минь битгий хэлээрэй.
ШЖ: Ойлголоо.
13: Хувь заяаны гэнэтийн цохилт
ҮБ: Дин, явцгаая.
ШЖ: Хааяа ч болов ном уншиж бай л даа. Үүнийг унш. Энэ номноос эхэл.
ҮБ: Дин. Би үүнийг удаан бодлоо. Бид зөвхөн зөөврийн компьютертэй боллоо гээд сэтгэл ханаж болохгүй, тийм биз дээ? Бид ажлаа үргэлжлүүлж, илүү их мөнгө олох ёстой. Танд мөнгө дутагдаж байгаа, тэгээд ч чи ээжээсээ нэмж мөнгө асуухгүй нь ойлгомжтой.
ШЖ: Би одоо насанд хүрсэн хүн учраас ээжээрээ зааварлуулаад баймааргүй байна.
ҮБ: Тэр ч тийм шүү.
ШЖ: Бид оюун санааны эрх чөлөөнд хүрэхээсээ өмнө санхүүгийн хувьд бие даасан байх ёстой. Тэгэхээр юу хийх вэ? Гэтэл бидний хийсэн ажлуудын аль нь ч удаан үргэлжлээгүй, амжилтад хүрээгүй. Яагаад ?
ҮБ: Энэ бол маш зөв асуулт. Учир нь бид хоёрт бусдын дор ажиллахааргүй тийм их ухаан, мэдлэг, эрсдэл хүлээх зориг байгаа юм. Бид өөрсдийн бизнесийг эхлүүлэх хэрэгтэй. Хоёулаа бие даая.
ШЖ: VCD диск зарна гэж л битгий хэлээрэй.
ҮБ: чи намайг үнэхээр сайн мэдэх юм аа. Сонс доо, бидний багийн ажиллагаа юуг ч бүтээж чадна. Би энэ талаар тунгааж үзлээ. VCD зарах нь миний аавын өв залгамжлалыг үргэлжлүүлж буй хэрэг. Энэ бол гэр бүлийн бизнес. Түүнчлэн би бүх суваг, үйл явцыг алган дээрээ байгаа мэт сайн мэднэ.
ШЖ: Үгүй ээ.
ҮБ: Яагаад болохгүй гэж?
ШЖ: Энэ чинь хууль бус. IT худалдааны төв дээр хүмүүс биднийг хөөснийг та мартаа юу?
ҮБ: үндэслэлтэй л юм . Тэр үед голдуу миний жингээс болоод асуудал гарсан. Надад үүнд тохирох бие бялдар байхгүй л дээ. Гэхдээ надад жолооны үнэмлэх бий. Би шөнийн ээлжинд ажиллаж эсвэл хувийн такси үйлчилгээ үзүүлж болно. Энэ ямар сонсогдож байна?
ШЖ: чи хууль бус биш ямар нэгэн санаа олж чадахгүй байна уу? Надад жолооны үнэмлэх байхгүй. Тэгэхээр чи ганцаараа л ажиллах хэрэгтэй болно.
ҮБ: Мэдээж тэгж болохгүй. Бид хамтдаа байх ёстой. Би үүнийг ганцаараа хийж чадахгүй. Өөр ямар нэг арга байна уу? Харцгаая.
ШЖ: Чиймээгүй бай! Бид номын санд байна шүү дээ!
ҮБ: Бид юу хийж болохыг мэдчихлээ. Бид сурталчилгааны зурагт хуудас нааж эхэлж болно.
ШЖ: Мэдсэн юм аа.
ҮБ: Хараач. Бид эхлээд зурагт хуудаснуудаа наана. Тэгвэл Хот тохижилт, хууль сахиулах товчоо тэдгээр зурагт хуудсыг хуулуулахын тулд биднийг ажилд авна. Ингээд бид хоёр дахин их мөнгө олох боломжтой. Энэ бол гайхалтай дөт зам.
ШЖ: Үгүй ээ, энэ чинь одоо ч хууль бус байна. Бас энэ санаа чинь бодит байдлаас дэндүү хол байна.
ҮБ: Тэгвэл надад өөр санаа алга. Миний мэдэх зүйл ингээд дууслаа. Чамд ямар санаа байна?
ШЖ: Би өдрөөр хичээлтэй. Зөвхөн шөнө л ажиллах боломжтой.
Эр: борлуулалтын ажилтнаар ажиллаж байсан гэсэн үү? Муугүй шүү. Би чамайг борлуулалтын хэлтэст томилж болно. чи дарс зарна. Сар бүр цалин, борлуулалтын шимтгэлээ авна. Үндсэн цалин нь 3000 юань. Би хүн танихдаа их сайн шүү. Миний бодлоор... чи дор хаяж 8000 юань төвөггүй олно гэж бодож байна.
ҮБ: Эрхэм ээ, миний хувьд ямар ажил байна?
Эр: чиний хувьд гэвэл, чамд онцгой давуу тал алга. Чи юу сайн хийж чадах вэ?
ШЖ: Би хар ажил хийж чадна. Хүнд хүчир ажил хийхээс татгалзахгүй. Би юу ч хийхэд бэлэн байна.
Эр: хүнд хүчир ажил хийж чадна гэж үү?
ҮБ: Мэдээж чадна.
Эр: Надад яг чамд тохирох ажил байна.
ҮБ: За, ухар, ухраарай. Тийм ээ, энэ зүгт. Ийшээ ийшээ. За, ийшээ. Тийм ээ, ухраад байгаарай.
ҮБ (Дуу): Цаг хугацаа гэдэг хүний хорвоогийн зовлонг эс мэднэ, гал цогтойгоор яагаад нисэж болохгүй гэж? Яав аа?
ШЖ: Үлэмж биетээн, чи жаахан амрах хэрэгтэй. Одоо боль оо.
ҮБ: Яасан бэ?
ШЖ: Чи дэндүү чанга байна.
ҮБ: Тийм гэж үү? Өвдөж байна!
ШЖ: Чих дүлийрэх нь ээ!
ҮБ: ёооё өвдөж байна ! ёОоё.
ШЖ: Гэрийн даалгавраа дуусга. Аавдаа дахиж зодуулахыг хүсээгүй биз дээ? Тэр чинь чиний дуулахаас ч илүү аймшигтай шүү.
ҮБ: За за. Түр хүлээж бай. "Дөрвөн тэнгэрийн хаан" цомгийг сонсож дуусчихаад эхэлье.
ШЖ: Эхлээд даалгавраа хий.
Эмэгтэй: Бүгд бэлэн боллоо. За, амттай хавирга бэлэн болсон шүү.
Эр: Сайхан харагдаж байна.
Эмэгтэй: Амсаад үз дээ.
Эр: Шиао Жүн, сайн идээрэй. Чи дэндүү туранхай байна.
Эмэгтэй: Энэ Хугийн хамгийн дуртай хоол нь байгаа юм.
Эр: Ху, бүгдийг нь ганцаараа битгий ховдоглоод бай. Харж байна уу? Ху дандаа л өлсгөлөн чоно шиг идэх юм. Чи ч бас сайн идээрэй.
ШЖ: Ойлголоо.
Эр: Сайн идэж байж л хүчтэй, эрүүл өснө.
ШЖ: Гао эгч ээ, таны хоол яг манай ээжийнх шиг амттай юм.
Эмэгтэй: Тийм гэж үү? Сонсов уу? Ямар мундаг хүү вэ.
Эр: Сайн хүү байна.
Эмэгтэй: хүссэн хэмжээгээрээ идээрэй. Ху шиг хүчтэй, эрүүл өсөх хэрэгтэй шүү.
Эр: Ху, сайн ид. Сонс, чи Шиао Жүнээс сурах зүйл их бий шүү. Шиао Жүн, боломжтой бол түүнд тусалж байгаарай. Үлэмж биет ч тийм бүр тэнэг амьтан биш л дээ, зүгээр л анхаарал нь амархан сарниад байдаг юм. Түүнийг анхаарч байгаарай.
ШЖ: За. ах аа, Үлэмж биетэн гэрийн даалгавраа дахиад л дуусгачихсан шүү.
Эр: Нээрээ гэж үү?
ШЖ: Тийм ээ.
Эмэгтэй: Муугүй шүү, ийм зүйл байнга болоод байдаггүй дээ.
Эр: Тэр минь ашгүй нэг ухаан сууж байна.
ҮБ: Аав аа, би өнөөдөр ийм ухаалаг байсан юм чинь намайг шагнах хэрэгтэй биш үү?
Эр: Харж байна уу? Бэлэг нэхэж байна.
ҮБ: Жаахан л... гуйж байна, би танаас гуйя.
Эр: Эхлээд хоолоо дуусга.
Эмэгтэй: Аав чинь л мэднэ дээ.
Эр: Энэ чиний хандлагаас л шалтгаална. Хэрэв томоотой байвал 20 минут үзэхийг зөвшөөрнө.
ҮБ: Хоолоо идэж дуусгаад хоёулаа хамт кино үзье.
Эмэгтэй: Сайхан залуу минь, энд юу байна?
ШЖ: Бидэнд шар айрагны сет байна. Харин хатуу дарс гэвэл виски, бренди, водка байна.
Эмэгтэй: чи юу санал болгох вэ?
ШЖ: Шар айрагны сет ямар вэ?
Эмэгтэй: Үгүй ээ.
ШЖ: Танд таалагдахгүй байна уу?
Эмэгтэй: Миний сонирхолд нийцэхүйц хангалттай хатуу биш байна. Би хамаг зовлонгоо мартахад туслах тийм л хатуу зүйл уумаар байна.
ШЖ: Гэхдээ тэр чинь таны эрүүл мэндэд муу шүү дээ.
Эмэгтэй: чи үнэхээр халамжтай хүн юм. Маш сайн байна. За за... надад хамгийн дээд зэрэглэлийн шар айрагны сет өгөөд, 888 тоот өрөө рүү явуулчих.
ШЖ: За, ойлголоо.
Эр: Дин Шиао Жүн, нааш ир. Чи тэнэг юм уу? Тэр эмэгтэй хамгийн дээд зэрэглэлийн дарсны сет авахыг хүссэн. Чи яагаад түүнд шар айраг санал болгож байгаа юм бэ? Би бизнес эрхэлж байна. Чи ухаан санаа чинь эрүүл байна уу? Надад хамаагүй, тэр бол манай байнгын үйлчлүүлэгч. Түүнд сайн үйлчлээрэй.
Эмэгтэй 2: Нааш нь өгчих.
Эмэгтэй: Сайхан залуу минь, надтай хамт "Хирошима, хайр минь" дууг дуулахгүй биз?
Эмэгтэй 2: чи нөгөө хувьцаа эзэмшигчидтэй хангалттай дуулаагүй гэж үү? Дахиад дуулахыг хүсээ юу?
Эмэгтэй: Тэр хувьцаа эзэмшигчид миний бүх дуртай дууг дуулж баллаж орхисон. Эдгээр дуунууд илүү сайн дуучинд зохих ёстой.
Эмэгтэй 3: За за, чиний таалалд нийцүүлж дээ.
ШЖ: Би дуулж чадахгүй ээ, өмнө нь ерөөсөө дуулж байгаагүй.
Эмэгтэй: Тэгвэл энэ чиний анхны удаа байх нь ээ. чиний анхны удаагийнх минийх байх ёстой. чамд найз охин бий юу?
ШЖ: Та бүхэн сайхан цэнгээрэй. Хэрэгцээтэй зүйл гарвал намайг дуудаарай.
багш: Ёсол. Байрандаа. Хятадын залуу пионерүүдийн төлөөлөгч, нэгдүгээр ангийн хоёрдугаар бүлгийн сурагч Дин Шиао Жүн үг хэлнэ.
ШЖ: Өнөөдөр бид зүрх сэтгэлдээ гүн хүндэтгэл тээн, хувьсгалт баатруудын дурсгалын цогцолборт ирээд байна. Энэхүү хөшөө рүү харах үед бидний зүрх сэтгэлд сэтгэлийн асар их хөдөлгөөн төрж байна. Тоолж баршгүй олон баатрууд бидний өнөөдрийн энх тайван амьдралын төлөө алтан амиа зориулсан билээ. Бид тэдний үйл хэргийг залгамжлан, эхлүүлсэн зүйлийг нь эр зоригтойгоор дуусгах ёстой. Энэ гал хэзээ ч бөхөхгүй. Бид одоо улаан тугийн дор, коммунизмын үйл хэргийн төлөө хэзээд бэлэн байхаа тангараглаж байна.
ҮБ: Сонс доо. Чиний хэлсэн үг миний дотор гал бадраачихлаа. Би үргэлж л баатар болохыг хүсдэг байсан.
ШЖ: Гэхдээ хүн болгон баатар байж чадахгүй шүү дээ.
Хүү: Ховдог оо! Наадхаа тавь. Нааш ир.
Эр: Юунд ингэж яараа вэ?
ШЖ: Жиан Хуа ах аа.
Хүү: Эпанг ордны рапсоди. Зургаан улс мөхөж, дөрвөн тэнгис нэгдэв. Шу уул гандаж, Эпанг ордон сүндэрлэв.
Эр: Чангаар.
Хүү: Энэ нь 150 гаруй ли газрыг хамран оршино. Түүний сүрлэг сүүдэр газар нутгийг бүрхжээ. Байгууламж нь Ли уулын хойд хэсгээс эхэлж, баруун зүгт Сяньян хүртэл үргэлжилнэ. Хоёр том мөрөн... нөгөө хоёр...
Эр: Хоёр? Юун хоёр гэж?
Хүү: Нөгөө хоёр мөрөн...
Эр: Юу нь тийм инээдтэй байгаа юм? Чи тэр ханзыг уншиж чадахгүй байгаа юм уу? Чи яагаад түүнд толь бичиг харж өгөөгүй юм бэ? Та нар яагаад хичээл хийхийн оронд хулгай зэлгий хийгээд байгаа юм? Сонсцгоо. Энэ хоёр миний хамгаалалтад байгаа шүү. Хэрэв та нар дахиж тэднийг оролдох юм бол надтай үзнэ гэж мэдээрэй. Ойлгомжтой юу?
Хүү: Ойлголоо, эрхэм ээ.
Эр: Үргэлжлүүлэн унш.
Хүү: Бид дахиж тэднийг дээрэлхэхгүй ээ.
ШЖ: Үлэмж биетээн, чи хоолны дэглэм барихаа болио.
Эр: Чангаар.
ҮБ: Дин Шиао Жүн, чи бол миний хүлээн зөвшөөрөх цорын ганц баатар. Чи миний хувьд супер баатар.
ШЖ: Би энэ бүх хоолыг идэж барахгүй нь. Хувааж идье.
Эр: Шиао Жүн, хурдан ид. Бидэнд зөөх шар айрагны хайрцагнууд зөндөө байна.
ҮБ: Надад чамд хэлэх нэг ноцтой мэдэгдэл байна.
ШЖ: Юу тийм ноцтой байдаг билээ?
ҮБ: Би ажлаасаа гарч байна.
ШЖ: Яасан бэ?
ҮБ: Надад тийм гоц ухаан байхгүй л дээ. Гэхдээ энд хамгаалагчаар ажиллах нь зүгээр л цагийн гарз гэж би бодож байна. Энэ бол зөвхөн цаг хугацаа ч биш, бүр миний залуу насны гарз. Миний нүдний доорх харыг хараач. Хоолой минь хүртэл өвдөж байна. Хамгийн гол нь би жин нэмчихлээ. Тэд юу гэж хэлснийг мэдэх үү? Хэт их ажилласнаас болоод жин нэмсэн гэж байна. Миний ойлгож байгаагаар, би хэтэрхий их ажиллаад байна. Тэр нь намайг таргалуулаад байгаа хэрэг.
ШЖ: За за. Гарцгаая.
ҮБ: Нээрээ юу?
ШЖ: Тийм ээ. Гэхдээ ирэх сар хүртэл гарч болохгүй. Энэ сарыг дуусгаад би цалингаараа чамд амттай хоол авч өгье.
ҮБ: Би улиралын амралтаараа аялал төлөвлөж байна. Би тал нутгаар явмаар байна. Гэрт хонож, хонины шорлог идэхийг хүсэж байна.
ШЖ: Өвөр Монгол дэндүү хол шүү дээ. 2000 гаруй км-ийн цаана байгаа.
ҮБ: Тэгвэл далайн эрэг яаж байна? Далайг үзье. Би өмнө нь далай ерөөсөө харж байгаагүй. Яг л зурагтаар гардаг шиг. Далайн эргийн амралт. Бикини өмссөн хөөрхөн хүүхнүүд далайн эргээр гүйлдээд л. Бид нарны шил зүүгээд, далайн эрэг дээр хүйтэн шар айраг уунгаа тухтай хэвтэнэ. Хамтдаа наранд шарж ч болно.
ШЖ: За яахав, тийшээ явцгаая. Чи бикини харж баясаж, харин би далайн байгалийг тольдож баясая.
ҮБ: Төлөвлөж эхлэх хэрэгтэй шүү.
ШЖ: Тэгье ээ.
Эр: Шиао Жүн, чи одоо хаана байна?
ШЖ: Очлоо. Би одоо явах хэрэгтэй байна.
ҮБ: Дин Шиао Жүн.
ШЖ: Яасан?
ҮБ: Дабблминт (Doublemint). Энэ биднийг илүү ойртуулдаг юм.
ШЖ: Уучлаарай, би өрөөг цэвэрлэх хэрэгтэй байна.
Эмэгтэй: Чи яагаад ийм газар ажилладаг юм?
ШЖ: Мөнгө олох гэж л тэр. Уучлаарай.
Эмэгтэй: чи намайг хөөгөөд байгаа юм уу?
ШЖ: Үгүй ээ.
Эмэгтэй: миний мөнгийг авчихаад, өөрөө намайг яв гэж байгаа юм уу? Надад мөнгө байна. Би энд дахиад дөрвөн цаг сууж, цаг тутамд нэг лонх захиалж чадна. Тэгээд чамайг үйлчлэхийг шаардана. Хэрэв та татгалзвал, би чиний иргэний үнэмлэхийн дугаарыг тэмдэглэж аваад, ажлаас чинь халуулах болно. чи Шанхайд дахиж хэзээ ч ажил олж чадахгүй шүү. Тийм болохоор миний тэвчээрийг бүү шалга.
ШЖ: Та үнэхээр ядарсан харагдаж байна. Ингэвэл ямар вэ? Би танд нэг дуу дуулж өгье. Түүний дараа би такси дуудаж өгье, та эрт харьж амар даа, за юу? Та маргааш ажилтай шүү дээ. Өнгөрсөн шөнийг ийм хэцүү өнгөрүүлснийг тань бусад хүмүүс мэдээсэй гэж та хүсэхгүй байгаа биз дээ.
Эмэгтэй: Би тэрнээс айхгүй байна. Энэ том хотод хэнд ч амар амьдрал олдохгүй. Энэ үнэтэй, тансаг нүүрний будаг бол ердөө л нулимсаа нуух гэсэн баг төдий зүйл.
ҮБ: Баярлалаа, Жан ноёнтон.
Эр: Уучлаарай, эрхэм ээ. Манайх энд дүрэмтэй. Та үүдэнд машин тавьж болохгүй.
Эр 2: Энд өөр тавих газар алга. Би өөр хаана тавих юм?
Эр: Та зам хаагаад байна. Манай үйлчлүүлэгчид гарч чадахгүй байна шүү дээ.
Эр 2: Тэрийг зохицуулах нь чиний ажил! Зүгээр л миний машиныг харж бай. Хэрэв хүн гарах гэвэл би машинаа холдуулчихна.
Эр: Эрхэм ээ, энэ чинь зүй зохисгүй үйлдэл байна.
Эр 2: Юу гэнэ ээ?
Эр: Та согтуугаар жолоо барьж болохгүй.
Эр 2: Хэрэгт дурлах хэрэггүй. Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ?
Эр: таны яах чинь надад хамаагүй, зүгээр л машинаа холдуул.
Эр 2: юу гэнэ ээ? Чи асуудалд ормоор байгаа юм уу?
ҮБ: Эрхэм ээ!
Эмэгтэй: чи надад хичээл заагаад байгаа юм уу?
ШЖ: Би зүгээр л таны сэтгэлийг сэргээхийг хичээж байна.
Эмэгтэй: чи зүгээр л цагаанхан худлаар намайг загнаж байна. Шанхайд зөвхөн ухаалаг хүмүүс л тэсэж үлддэг юм. Сэргэлэн залуу минь, би чиний ирээдүйг бүхэлд нь үгүй хийж чадна шүү. Сонсож байна уу, сэргэлэн залуу минь?
ШЖ: Би бодсон юм. Хэрэв ээж минь намайг гадаа ийм их ажиллаж, доромжлуулж байгааг мэдвэл, харин би түүнд хэлэхийг хүсэхгүй байвал... ээж минь надад юу гэж дуулж өгөх байсан бол? Хүн бүрт хэцүү үе ирдэг гэдгийг тэр энэ дуугаар хэлэх байсан байх. Үүлс ододыг халхалж болох ч, бидний зүрх сэтгэлд гэрэлт цамхаг байгаа цагт гэрэл гэгээ байсаар л байх болно. Гэрэлтэх болно.
Эмэгтэй: Өнгөрсөн 24 цаг бол миний 30 нас хүрэхээс өмнөх сүүлчийн өдөр байлаа. Надад хэн ч баяр хүргэсэнгүй. Би гэр бүлийнхэнтэйгээ муудалцаад Шанхайд ирсэн юм. Гэрээсээ зугтсан. Тэр гэрэл гэгээ ч бүрмөсөн алга болсон. Би ирээдүйнхээ зүг чигийг олж чадахгүй байна.
ШЖ: Төрсөн өдрийн мэнд хүргэе.
Эр 2: Чи хараарай!
Эр: Би яг эндээ зогсож байна.
ҮБ: Замаас холдооч. Эрхэм ээ, тэр энд шинээр ирсэн юм, уучлаарай. Эрхэм ээ, бид үнэхээр уучлалт гуйж байна.
Эр 2: хүрээд ир.
ҮБ: Би таны гомдлыг барагдуулъя. Эрхэм ээ, таныг гомдоогүй гэж найдаж байна. Би зүгээр л... чамд нээрээ юу хэлэх ёстой вэ?
Эмч: Түүний тархины үүдэл хэсэг гэмтсэн байна. Нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжгүйгээр түүний амин үзүүлэлтүүд удаан тогтвортой байж чадахгүй. Критик үеийг давсан ч бүрэн эдгэрэх магадлал маш бага. Гайхамшиг тохиож сэрлээ гэхэд хүн ургамл болж үлдэх болно. Бүрэн эдгэрэх боломжгүй. Та түүнийг манай эмнэлэгт үргэлжлүүлэн эмчлүүлж болно, эсвэл биеийн байдал нь тогтворжтол хүлээж байгаад орон нутгийнхаа эмнэлэг рүү шилжүүлж болно. Ямартай ч энэ бол бүх насаараа тэмцэх ажил болно шүү.
Эр: Баярлалаа, эмч ээ.
Эмч: Зүгээр дээ.
ШЖ: Миний найз эмнэлэгт байна. Гэтэл та юу ч болоогүй юм шиг аашилж байна. Танд өрөвдөх сэтгэл гэж алга уу?
Эр: Жүн, би тийм ч хатуу сэтгэлтэй хүн биш. Гэхдээ чи мэдэж байгаа. Энэ хэргээс болоод миний бизнес бараг сүйрч байна. Ингэвэл ямар вэ? Үүнийг миний сайн санааны илэрхийлэл гэж бодоод ав. үүнийг ав.
ШЖ: Миний найзын амь нас таны хувьд ийм хямдхан гэж үү?
Эр: Дин Шиао Жүн. Чамд энд мөнгө олох боломжийг хэн олгосныг санаарай. Ач мэддэггүй байх чинь хангалттай муухай хэрэг. Гэтэл чи яаж намайг буруутгаж зүрхэлж байна?
ШЖ: Тэр таны ажлын үүдэнд гэмтсэн шүү дээ!
Эр: Холд.
ШЖ: Энэ бол таны хариуцлага.
Эр: Хамгаалагчид аа!
Эр 2: Шиао Жүн!
ШЖ: Холд!
Эр 2: Шиао Жүн, тайвшир.
ШЖ: Холд!
Эр 2: Шиао Жүн.
ШЖ: Миний найз эмнэлэгт үхэлтэй тэмцэж байна. Хэрэв өнөөдөр үүнийг шийдэхгүй бол би ч бас энд үхэх болно.
Эр 2: Шиао Жүн, тайвшир.
ШЖ: Холд!
Эр: Жүн. Би тийм ч хөгийн новш биш ээ. Хүн бүрт л эрхэм найз нөхөд байдаг шүү дээ. За, үүнийг ав. дараа тухтай ярилцъя.
ШЖ: хангалтгүй байна.
Эр: Эмч ээ, манай ээжийн бие яаж байна? Ээж ээ!
ШЖ: Уучлаарай, Гао Ху хаана байгаа юм бол?
Эмэгтэй: Тэр явчихсан.
ШЖ: Хэзээ?
Эмэгтэй: Өнөөдөр үдээс хойш. Эцэг эх нь түүнийг өөрсдийн хотын эмнэлэг рүү шилжүүлсэн.
ШЖ: Жианчэн рүү явах хамгийн эхний тасалбарыг авья.
Эмэгтэй: за
ҮБ: Би улиралын амралтаараа аялал төлөвлөж байна. Би тал нутгаар явмаар байна. Гэрт хонож, хонины шорлог идэхийг хүсэж байна. Би өмнө нь далай ерөөсөө харж байгаагүй. Яг л зурагтаар гардаг шиг. Далайн эргийн амралт. Бид нарны шил зүүгээд, далайн эрэг дээр хүйтэн шар айраг уунгаа тухтай хэвтэнэ. Хамтдаа наранд шарж ч болно.
БЮ: Надтай хамт үлэмж биетний гэр рүү явъя.
Эмэгтэй: Хэн бэ?
Эр: Хаяг андуурсан бололтой.
Эмэгтэй: Тэд мөн үү? Яаж зүрхэлж дахиад энд ирж байгаа юм бэ? Миний гэр рүү яаж дахиж зүрхэлж зүглэв ээ? Намайг тавь. Миний хүү ийм осолд орсон нь түүний буруу. Дин Шиао Жүн, үлэмж биет чамд хэзээ ч итгэх ёсгүй байсан юм! Дин Шиао Жүн. Миний хүү чамд итгэсэн. Тэр зөвхөн чамаас болоод л Шанхай руу явсан. Гэтэл одоо гэртээ хэвтрийн амьтан болоод ирлээ. Тэр надад хамгаалагчаар ажиллаж байгаагаа хэлээгүй. Миний хүү хамгаалагч хийж байсан байх нь ээ! Би түүнд ямар их хайртай байсныг чи мэдэх үү? Би түүгээр аяга таваг ч угаалгаж, хувцсыг нь ч угаалгаж үзээгүй. Гэтэл чи түүнийг хамгаалагчийн ажилд оруулсан байна. Тэр одоо орон дээрээ ухаангүй хэвтэж байна. Тэр надтай ярьж чадахгүй байна. Тэр яагаад ээжтэйгээ ярихгүй байгаа юм бэ?
Эмэгтэй 2: Тайвшир даа.
БЮ: Гао хатагтай, намайг уучлаарай. Би эх хүний хувьд үүргээ дутуу биелүүлж. Шиао Жүн уг нь үлэмж биетийг харах ёстой байсан юм. Гао хатагтай, бид үнэхээр уучлалт гуйж байна. Биднийг үнэхээр уучлаарай.
Эр: Та нар одоо явсан нь дээр. Дахиж энд битгий ирээрэй.
Эмэгтэй: Зайлцгаа!
БЮ: Дин Шиао Жүн. Их сургуулиа мартаж үз. Сургуулиасаа гар. Чамайг агуу том зорилго өвөртлөөд Шанхай явсан гэж би бодсон. Гэтэл чи ердөө л надаас, миний хараанаас зугтахыг хичээсэн байна. Үлэмж биет та хоёр тийм жудаггүй ажил хийж байсан хэрэг үү. Үлэмж биет чамд итгэсэн болохоор л чамайг дагаж явсан шүү дээ.
ШЖ: Ээж ээ, одоо болно. Та ер нь юу мэддэг юм бэ?
БЮ: Би юу мэддэг гэж үү? Үлэмж биетийг шөнийн клубт хамгаалагч хийж байсныг би мэднэ. Чамаас болоод л тэр тэнд ажиллаж байсныг би мэдэж байна! Чи их сургуулийн оюунтан хүн. Чи хичээлээ хийх ёстой болохоос тийм газар ажиллах ёсгүй. Чамд ичих нүүр гэж байна уу?
ШЖ: Би амьдрахын төлөө ажилласан, би яагаад ичих ёстой гэж?
БЮ: Дин Шиао Жүн, би чамд үнэхээр урам хугарч байна! Хэрэв Үлэмж биет сэрэхгүй бол түүний гэр бүл сүйрэх болно! Чи энэ нүглээ яаж цайруулах юм бэ? Чи хаашаа явах гээд байгаа юм?
ШЖ: Би Шанхай руу буцлаа.
БЮ: Чи хаашаа ч явахгүй. Сургуулиа март. Чам шиг ашиггүй хүүгийн төлөө цаг зав, мөнгөө дэмий үрсэн гэж бодоод мартъя. Хаашаа явах гээд байгаа юм бэ?
ШЖ: Одооноос эхлээд надад таны мөнгө, сургалтын төлбөр хэрэггүй.
ҮБ: Чи хийх юм уу, үгүй юм уу?
ШЖ: Тэгье ээ.
ҮБ: Хэрэв чи ялагдвал яах вэ?
ШЖ: Чи юу бодож байна?
ҮБ: Миний бодлоор, хэн ялагдсан нь нөгөө хүнийхээ гэрийн даалгаврыг нэг долоо хоногийн турш хийж өгье.
ШЖ: За, за.
ҮБ: Тохирсон уу.
ШЖ: Тохирлоо. Нэг, хоёр, гурав.
ҮБ: Дин Шиао Жүн, би яллаа. Чи ялагдлаа. Дин Шиао Жүн, Дин Шиао Жүн, хурдлаарай.
ШЖ: үлэмж биетээн, намайг хүлээж бай л даа!
ҮБ: яагаад удаад байгаа юм бэ?
ШЖ: үлэмж биетээн намайг хүлээ л дээ.
ҮБ: Хурдлаач. Бид хоёр салшгүй найзууд.
ШЖ: Салшгүй. Чигчий хуруугаараа тангараглая.
ҮБ: Чаматай Шанхайд дахин уулзах гэж би маш их саад бэрхшээл, хүнд хэцүүг туулсан. Чи бол гарцаагүй суут зохиолч. Миний хувьд чи хамгийн шилдэг нь. Би чин сэтгэлээсээ хэлж байна шүү. Хэзээ нэгэн цагт чиний номын гарын үсэг зурах ёслол дээр би хажууд чинь зогсож байх болно гэдэгт би итгэдэг.
Эмэгтэй: Бин Юин. Орж ирээд суу.
Эмэгтэй 2: Та номондоо энэ тухай ерөөсөө дурдаагүй байсан. Яагаад тэр вэ?
ШЖ: үлэмж биетэн надаас нэг зүйл амлахыг хүссэн юм. Бид хоёрыг тэтгэвэрт гараад, гудамжинд шатар тоглож суух үед би түүнд гурван хүү түрүүлж гаргах боломж болон мадаас аврагдах гурван боломж олгоно гэж. Харин би түүнд "үгүй" гэж хэлсэн. Тэр өөрийнхөө чадвараар ялах ёстой шүү дээ. Тэр намайг зоригжуулж байсан юм. Гэтэл би түүний амьдралыг баллачихсан. Би түүнд үүрд өртэй хэвээр үлдэнэ. Тэр өрийг хэзээ ч төлж барахгүй.
Эмэгтэй: таныг дахиад хэрэгт орооцолдоод зугтаасан гэж би бодсон.
ШЖ: Би зугтахыг хүссэн. Тэр үед би шөнө унтаж чаддаггүй байлаа. Нойр хүрэхгүй байх үедээ би ээжийгээ үлэмж биетийн эцэг эхийн өмнө өвдөг сөгдөж байсныг боддог байсан юм. Ээж минь хэзээ ч зугтаагүй. Би дахиж зугтахыг хүсээгүй. Сайн ч бай, муу ч бай, зугтлаа гээд болох зүйл болохоороо л болно.
Эмэгтэй: Түүний бие сайжирсан уу?
Back to episodes Go home