11
Эм1: манай нохой ойрд их чимээтэй байна шүү. Газар хөдлөлт болохоос өмнө амьтад их мэдрэг болдог шүү дээ.
Эр: Тийм шүү.
Эр2: тийм ээ. Ууланд шинэ усны суваг гарсан.
Эм2: бид амиа алдаж ч магадгүй. Муу ёр шүү муу ёр.
Эм: Хатагтай Би юүн. Газар хөдлөлт болно гэсэн яриа их гарч байна. Та ч бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү. Шиао Жүн та хоёр явах хэрэгтэй байхаа.
Би юүн: Үнэхээр тийм зүйл энд болно гэж үү?
Эм: би ч бас мэдэхгүй л байна. Гэхдээ болгоомжтой байхад буруудахгүй.
Эр: харамссанаас болгоомжтой байсан нь дээр.
БИ юүн: за ойлголоо.
Эм: Би юүн, оройн хоол хийж байгаа юм уу?
БЮ: тийм ээ.
Эм: алив хоолоо ид. Наадхаа боль.
Эр: ойлголоо. Ийшээ тавьчих.
Эм: хоолоо идчих.
Эр: газар хөдлөлт
Эр2: газар хөдлөлт газар хөдөллөө.
БЮ: юу болоод байна аа? Юу болсон бэ? Газар хөдлөлт үү? Бүх зүйл зүгээр ээ.
Эм2: Юу болоод байнаа?
БЮ: би мэдэхгүй байна аа.
Эм3: эрчим хүч тасарчихав уу?
Эм4: эрчим хүч ээ?
Эр: битгий сандралдаад бай
Эм4: би үнэхээр их сандарлаа.
БЮ: Шиао жүн бүх зүйл зүгээр дээ. Шиао жүн унтах цаг боллоо.
ШЖ: би унтаж чадахгүй байна.
БЮ: унтаж чадахгүй байна гэнэ ээ?
Шж: нохой байна. Шувуу. Ээжээ би ч бас чадаж байна.
БЮ: энийг хардаа.
ШЖ: тогос байна.
БЮ: гоё байна уу?
ШЖ: би тогсонд дуртай.
БЮ: хардаа.
ШЖ: ээж байна.
БЮ: ээж нь чихтэй гэж үү?
[АЛДАГДСАН ЗУН]
ЭР: би одоо харих хэрэгтэй. Би харих хэрэгтэй байна. Би маргааш шалгалттай.
Эр2: алив л дээ, миний баатар бараг л нэг үе давах гээд байна шдээ. Жаахан хүлээчих.
Эр: би энэ улиралд энэ хичээлд бараг л суугаагүй ээ. Одоо давтахгүй бол би ахиад л судлах болно.
ЭР2: ахиад ганцхан цаг.
Эр: Чи эрхийн карт авах мөнгө хаанаас олоо вэ?
Эр2: би бүх мөнгөө эрхийн карт авахад зарцуулчихсан.
Эр: галт тэрэгний тасалбар авах мөнгө үлдсэн юм уу?
Эр2: би нэг долоо хоногийг аргалчихнаа. Аав надад мөнгө явуулна.
Эр: хичээлийн улирал 2 хоногийн дараа дуусна шдээ.
Эр2: 2 хоног оо? Чамд одоо хэр их мөнгө байна?
Эр: нийтийн суудалд хүрэлцэх үгүйтэй л.
Эр2: Алив ээ, одоо нэг үе. Цаг яваад байнашдээ. Хурдалаа хурдал.
Эр: ганц л цаг шүү.
Эр2: тийм ээ, ганц цаг. Хурдал.
Эр: намайг яагаад сэрээгээгүй юм бэ?
Эм: өрөөнд чинь хоол оруулчихсан.
Эр: за одоохон.
Эм2: алив гүйхгүй шүү. Чи Япон компаниас гарснаас хойш бараг сар өнгөрлөө. Чи гэртээ л байгаад байж болохгүй шүү дээ. Чи надтай хамт шарсан махны мухлаг дээр ажиллах хэрэгтэй.
БЮ: Хөрш минь намайг ноосны үйлдвэрт ажилд оруулья гэсэн. Би ажил голдоггүй шүү дээ. Шиао Жүний боловсролд л хамгийн их санаа зовж байна. Сургуулиуд хотын өрхийн бүртгэлд байдаггүй хүүхдүүдийг авдаггүй. Та энэ талаар Фан Мутай ярилцаж үзсэн үү? Түүнд тус болж чадах зүйл байгаа болов уу?
Эм: би түүнд хэлж үзсээн. Тэр хүнээс асууж үзсэн. Хамгийн боломжтой хувилбар нь Шиао Жүнийг аавынх нь өрхийн бүртгэлд байлгах л арга байна. Хүүхдийнхээ боловсролын төлөө шүү дээ.
БЮ: Шиоа Жүн ФАн фан, хоолоо идээрэй.
Эм: Сайн байна уу? Та Дин байх.
БЮ: хатагтай Доу юу?
Эм: тийм ээ. Намайг дагаад яваарай. Тэр надтай хамт яваа.
Эм2: Доу
Эм: Дин, нааш ир. Суугаач. За ус уучих.
БЮ: баярлалаа.
Эм: Дин, манай ээж их өрөвч хүн байдаг. Ямар нэг тусламж хэрэгтэй хүн харах л юм бол тэр туслахын тулд бүгдийг хийнэ. Гэхдээ би энэ үйлдвэрийн дарга биш. Тиймээс ажилчин авахдаа дүрэм журмыг дагах хэрэгтэй.
БЮ: хатагтай Доу, би ямарч асуудал тарихгүй ээ. Энд ажиллахад ямар шаардлагад нийцэх ёстойг мэдэж болох уу?
Эм: Уг нь ч их зүйл шаардаад байдаггүй юм гэхдээ энэ жил дүрэмд жаахан өөрчлөлт орсон. Ажилчид 30аас дээш настай байж болохгүй.
БЮ: насны тал дээр жаахан ярилцаж болохгүй гэж үү?
Эм: яг ч боломжгүй зүйл биш л дээ. Ингэе. Одоохондоо гэртээ очоод байж бай. Би чиний байр байдлыг мэдэж байгаа. Чиний зовинолыг би ойлгож байна. Би дарга нартайгаа яриад үзье. Хэрэв ямар нэг зүйл болбол би чамд заавал мэдэгдэнэ ээ.
БЮ: тэгье ээ. Тэгвэл би ингээд явья даа. Баярлалаа хатагтай Доу.
Эм: зүгээр дээ.
Бичиг: мэргэжлийн оёдолчин.
БЮ: яагаад ингэтлээ ядарсан харагдаад байгаа юм? Замын ядаргаа юу?
ШЖ: би үргэлж л ядарч байдаг. Замд хэдэн цагаар сууж ирсэн.
Бю: энэ юу юм?
ШЖ: танд авсан юм. Шанхайн чанасан нугас.
Бю: Шанхайн чанасан нугасаа? Эмээ рүү чинь очихдоо аваад яв гэж сануулаарай. Түүнд ч бас өгье.
ШЖ: за. Ээж та яагаад шил зүүгээд байгаа юм?
Бю: хараа муудаад байгаа.
ШЖ: өмнө нь ирэхэд та шил зүгээгүй л байсаншдээ.
Бю: Шиоа жүн, сүүлийн шалгалтуудаа хэр өгсөн бэ?
ШЖ: муугүй шүү.
БЮ: ангидаа хэддүгээрт жагсаж байна?
ШЖ: их сургуульд тийм юм байхгүйшдээ.
БЮ: чи ядаж л хичээл зүтгэлээ харьцуулж болно шүү дээ. Чи эхний аравт багтах уу?
ШЖ: магадгүй ээ. Ээж үлэмж биет надтай гадуур гарья гэсэн. Би явах хэрэгтэй байна.
БЮ: ойлголоо. Замдаа үсээ засуулчихаарай. Үс чинь урт ургачихсан байна шүү.
Эр: нуруу чинь өвдчихсөн болохоор би чамайг ирэхгүй гэж бодсон шүү дээ.
ШЖ: ээжийн үглэлт намайг залхаагаад. Шалгалтаа ямар өгсөн талаар асуугаад л байх юм. Би одоо их сургуульд сурдаг гэтэл тэр хэддүгээрт жагсаж байгааг асуусаар л байна.
Эр: за за, хурдан эхлүүл. Бидэнд их цаг байхгүй байна. Хурдал.
ШЖ: чамайг үлдсэн бүх мөнгөө интернет кафед үрсэн гэдэгт мөрийцөж ч чадна шүү.
Эр: сонсдоо, чи шалгалтандаа очиж чадаагүй учраас давтан хичээлдээ суух болсон. Үүнд ичих зүйл байхгүй. Хэрэв шалгалтаа өгөөд унасан бол тэр чинь л ичмээр биз дээ.
ШЖ: яг чам шиг.
Эр: яг над шиг.
БЮ: Шиао жүн, Шиао жүн? Шиао жүн? Яагаад ингэж оройтож ирж байгаа юм? Алив. Чи үсээ засуулаагүй байна шүү дээ. Үдээс хойш хаана байсан юм бэ?
ШЖ: үлэмж биетний гэрт кино үзэж байсан юм. Цаг хэд болж байгааг анзаарсангүй.
БЮ: бүтэн өдрийг кино үзэж өнгөрөөсөн гэж үү?
ШЖ: тийм ээ.
БЮ: ямар кино үзсэн юм?
ШЖ: байлдаантай кинонууд.
БЮ: оройн хоолоо идсэн үү?
ШЖ: идсээн. Ээж би ядраад байна. Та ч гэсэн одоо амрахгүй юу даа.
БЮ: тэгье дээ. Эрт унтаарай. Хөргөгчинд хоол байгаа шүү. Өлсвөл халаагаад идээрэй.
ШЖ: за. Явж унт даа.
БЮ: за.
Эмээ: үүнийг идээд үз.
фанфан: эмээ та ч бас идээрэй.
Эмээ: энэ Шиао жүний дуртай гахайн чанасан гэдэс.
ШЖ: баярлалаа эмээ.
фанфан: ээжээ.
БЮ: энийг ч бас идээд үз. Шиао жүн танд шанхайн чанасан нугас авч ирсэн.
Эмээ: Шиао жүн ч их мэдрэмжтэй шүү.
фанфан: эмээ би танд амттай зүйл авч ирье гэж бодсон ч гэрээс гарч чадаагүй шүү дээ. Алив мах ид.
Эмээ: би чамайг буруутгаагүй байна. Алив идээрэй, ид.
ШЖ: эмээ махнаас идээд үз. Хэрэв танд таалагдвал би дараа ирэхдээ ихийг авч ирнэ ээ.
Эмээ: хэмнэлттэй бай.
фанфан: тийм шүү. Эмээгийн хүсдэг зүйл нь мөнгө үрдэггүй зүйлс. Тийм биз дээ эмээ?
Эмээ: тийм шүү. Чи энд ирсэн байгаа үедээ аав ээжийнхээ шарсан махны газар ажиллах хэрэггүй болдог тийм биз дээ?
фанфан: эмээ, би таныг ихэнх залуу хүмүүсээс ухаантай гэж боддог шүү.
Эмээ: тийм шүү.
фанфан: та хэзээ ч зөнөхгүй байхаа.
БЮ: ФанФан, битгий ийм зүйл ярь.
Фф: би эмээгийн ухаалаг бодлыг л магтаж байна шүү дээ.
Эмээ: Шиао жүнаа, шанхайд байхдаа бид нарт санаа зовох хэрэггүй шүү. Мөнгөө өөртөө зарцуулж байгаарай. Өөртөө илүү анхаарах хэрэгтэй. Би тийм л зүйл хүсэх болно.
ШЖ: эмээ санаа зоволтгүй ээ. Би шанхайд сайн амьдарч байгаа. Би яарч ирсэн учраас чанасан нугаснаас өөр зүйл авч ирж чадсангүй. Дараа ирэхдээ би танд шанхайн амттангуудаас авч ирнэ ээ.
Эмээ: мөнгөө хадгалаа. Мөнгөө битгий хэрэггүй зүйлд зарцуул.
ШЖ: би ээжид чинь ч бас авч ирсэн шүү. Харихдаа авч явахаа битгий мартаарай.
Эмээ: би саначихнаа.
Эр: Дин, би мөнгөгүй болчихлоо. Чамд байна уу?
ШЖ: би ч бас мөнгөгүй болчихож.
Эр: эрхэм ээ, бид ахиад нэг цаг авч болох уу?
Эр2: эхлээд тооцоогоо хий.
Эр: аливээ танд миний үнэмлэх байгаа шүү дээ. Үүнийг аваад ахиад ганцхан цаг л өгчих. Баярлалаа, маш их баярлалаа.
Эр2: үүнийг харж байна уу? Эдний хэн нь ч буцаад ирээгүй.
ШЖ: үлэмж биетээн. Чи жин хасчихжээ.
Эр: өмдний энэ хэсэг томдоод эхэлсэн.
ШЖ: би ч үсээ засуулах болчихож дээ.
Эр: чамд мөнгө байгаа юм уу?
ШЖ: байхгүй ээ.
Эр: аав бараагаа татах гээд явчихсан байгаа. Ээжээс мөнгө авна гэж бодоод ч хэрэггүй биз. Амьдрал надад хатуу хандаж байна. Ээж зөвхөн өөртөө ч биш надад ч харам аашилдаг. Өчүүхэн боломжийг бүү алд эс тэгвэл дараа нь харамсаж сууна шүү.
ШЖ: чамайг анх шанхай явах гэж байхад ээж чинь нууцаар чамд 1000 юань өгсөн гээ биз дээ?
Эр: тэрийг битгий ахиж дурсаад бай. Эхлээд би үүнд нь талархаж л байсан дараа нь харахад зүгээр л зээлдүүлсэн мөнгө байсан юм. Ээж хэлэхдээ тэр мөнгийг үрж болно гэсэн. Гэхдээ тэр мөнгө үрэхийн эсрэг зөвөлгөө өгсөн.
ШЖ: бид ямар нэг зүйл хийх хэрэгтэй бололтой.
Эр: би ч бас тэгж бодож байна. Бид юу хийж болохыг би мэдэх юм шиг байна.
Шж: чи үхчихлээшдээ.
Эм: ахиад л тоглоом тоголж байна уу? Нүдээ битгий өвтгөчихөөрэй.
Эр: за.
Эм: Ху, би гарах ажилтай байна.
Эр: за, баяртай. Холдож бай.
ШЖ: юу хайгаад байгаа юм?
Эр: таалагдвал ахиад ирээрэй. Дин, Дин, чамайг мэдэхээс ч өмнө би бараг л 800 юаньтай болчихлоо. Харин аав минь бизнесс хийх хэцүү гэдэг. Тэр надад худлаа хэлж байж л дээ.
ШЖ: чи үр дүнг тооцоолж үзсэнгүй шүү дээ. Хэрэв чи тооцоолсон бол чи сая алдагдалд орчихлоо шүү дээ.
Эр: би мөнгө алдчихаж байгаа юм уу?
ШЖ: ингэх чинь буруу. Чи эднийг хулгайлсан. Би гэмт хэргийн хамсаатан болчихлоо.
Эр: энэ яахаараа хулгай байдаг юм? Би эднийг гэрээсээ авч ирсэн. Эцэг эхийн минь мөнгө минийх ч гэсэн үг. Тэгээд ч бид өөрсдөө мөнгө олж байна. Энэ чинь бидний олсон мөнгө тиймээс бид хэрэглэж болно.
Эм: зөөврийн диск хэд гэж байгаа вэ?
Эр: бид мухлагаа хааж байна. энгийн үнэ нь 50 юань. Та 45 юаниар авч болно шүү. Юин Юи
Юин юи: та хоёр энд юу хийж байгаа юм бэ?
Эр: ойлгомжтой биш байна уу? Би бизнесс эхлүүлж байна.
Юин юи: тийм ээ дажгүй харагдаж байна. муугүй шүү. Дин шиао жүн, чи сохорчихоогүй биз дээ?
ШЖ: би чамайг харж байна.
ЮЮ: тэгээд яагаад мэндлэхгүй байгаа юм бэ?
ШЖ: сайн уу?
ЮЮ: мартаж үз. Би одоо явах ёстой.
Эр: чи хэдийн энд ирчихсэн шүү дээ. Би чамд оройн хоол авч өгье. Би авч өгье. Бидний ч явах цаг болж.
ЮЮ: гэхдээ би одоо хичээл заах ёстой.
ШЖ: чи юу? Багш гэнэ ээ?
ЮЮ: яасан? Шанхайгаас ирсэн хүмүүст л ажил олдож харин Жиангсүд үлдсэн бид амьдрахын тулд ажиллаж болохгүй хэрэг үү?
ШЖ: чи юу зааж байгаа юм?
ЮЮ: англи хэл
Эр: Юин юи, миний санаж байгаагаар чиний англи хэлний мэдлэг минийхээс дутхааргүй л муу даа. Чамд тохирох ажил мөн гэж үү?
ЮЮ: юу гэж байгаа юм? Би хэлний шалгалт өгсөн шүү. Дин Шиао жүн чи шалгалт өгсөн биз дээ?
ШЖ: би хэлний шалгалт өгөөгүй байгаа.
ЮЮ: чамайг хамгийн эхэнд өгөх байх гэж бодож байсан шүү дээ.
Эр: хичээлийн талаар ярихаа больцгооёо. Усан сан дээр хөгжилдөх цаг чамд гарах уу?
ЮЮ: мэдээжшдээ. Дараа тэгж байгаад ярилцья. Би ажилдаа явахгүй бол болохгүй нь.
ШЖ: баяртай.
Эр: чи яагаад сэтгэлээр унасан харагдаад байна аа? За алив, бид орд руугаа буцах болно.
Эр2: тоглохоо боль. Чи өдөржин л наадхаа ширтлээ. Нүд чинь өвдөнө шүү.
Эр: ааваа, би гарах хэрэгтэй боллоо. Дин хамт гарцгаая гэсэн.
Эр2: тэг дээ. үлэмж биетээн.
Эр: за?
Эр2: хүрээд ир.
Эр: яасан бэ?
Эр2: хүрээд ирээ.
Эр: аав аа, юу болсон бэ?
ЭР2: би хоёр MP3 тоглуулагч авч ирсэн.
ЭР: за?
ЭР2: Дин шиао жүн та хоёрт. Аваад яв.
Эр: ааваа, хэрэггүй дээ. Тэр миний дуулахыг сонсож байж болношдээ.
ЭР2: тийм үү? Чи авмааргүй байгаа юм уу? Маяглах хэрэггүй. Хурдан ав.
Эр: баярлалаа, ааваа. Ааваа би явлаа шүү.
Эр2: тэг ээ.
ЭМ: Ху, би алим угаачихлаа. Нэгийг аваад яв.
Эр: хэрэггүй дээ.
Эм: нэгийг аваа. Хүлээгээрэй
Эр: би авна аа.
ЭР2: миний зөөврийн дискнүүд яаваа?
ЭР: би нэгийг авчихяа
Эм: энэ хүүхэд чинь яачхаа вэ? Яагаад гэнэт яараад унаваа?
ЭР2: ач мэддэггүй муу золиг
Эм: Гао?
Эр2: хүлээж бай, наанаа яг одоо зогс
Эм: та хоёр яагаад бас муудалцаад унав аа? Гао
Эр2: Шиао жүн
ШЖ: ах аа.
Эр2: чи эргээд иржээ.
БЮ: Ноён Гао, ямар хэргээр яваа юм?
ЭР2: өө, энэ. Жимснүүд их шинэ харагдаж байсан болохоор чамд бас аваад ирлээ. Амттай байх шүү.
БЮ: ийм зүйлээр яахнав дээ. Шиао жүн дугуйгаа дотор оруулчих.
ЭР2: үлэмж биет надад та хоёрыг жимс идэх их дуртай гэсэн.
ШЖ: баярлалаа ахаа.
ЭР2: за үүнийг. Аваад ордоо. Түүнийг хараач. Их сургуульд явахаар хүн их өөрчлөгдөх юмаа. Бид тусдаа уулзаж болох уу?
БЮ: юуны талаар юм бэ?
ЭР2: хүүхдүүдийн талаар л.
БЮ: Шиао жүн, үлэмж биетэн та хоёр тэр мөнгийг юунд зарцуулсан юм бэ? Интернет кафед үрчихсэн юм уу? Одоогийн ихэнх хүүхдүүд интернетэд донтож байгаа гэдгийг би мэднэ. Хэрэв чи тийм бол ээж нь их урам хугарна шүү.
Шж: би тийм биш ээ. Яагаад ширтээд байгаа юм бэ? Би тийм биш гэж хэллээ шүү дээ.
БЮ: мөнгөө юунд зарцуулсан юм? Чамд мөнгө хэрэгтэй байгаа бол чи надад хэлж болох байсан. Гэхдээ би чамайг бохир бизнесс хийхийг чинь зөвшөөрч чадахгүй.
ШЖ: би юу хийж байгаагаа мэдэж байна. би одоо том хүн. Би хийсэн зүйлдээ хариуцлага хүлээж чадна. Надад юу хийхийг минь битгий заа.
БЮ: чиний зөв л байгаасай. Би зөвшөөрөл авах бичиг баримтуудаа аваад ирсэн.
ЭМ: чи ганцаараа өгч байгаа хүн нь биш ээ. Бид зөвшөөрлийн тайланг чинь хавсаргаж чадна. Гэсэн ч зөвшөөрөх эсэхийг таахад хэцүү л юм.
БЮ: би хэдэн гэр бүл надтай ижил байдлаар хүсэлт өгөөд зөвшөөрөл авч чадсаныг мэдэж болох уу?
Эм: би чамтай шударга л байя. Тэдний хэн нь ч зөвшөөрөл авч чадаагүй. Чи одоо өглөө ч цагтаа амжихгүй байж ч болно. Судалгааны ажил гэхэд дангаараа 6 сарын хугацаа ордог. Зөвшөөрөл авсан ч хүүхэд чинь сургуульд бүртгүүлэх хугацаанаасаа хоцорч магадгүй.
БЮ: ойлголоо. Би бичиг баримтаа энд үлдээчихье. Баярлалаа.
Эм: зүгээр дээ. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.
Эм2: хэрэв чи захиалгаар дурсгалын самбар эсвэл тэмдэг хийлгэхээр бол ноён Хаогийн хадмын дүүргийн төвд байдаг дэлгүүрт очиж болно. Тэднийх ажиллуулдаг юм.
БЮ: сайн байна уу
Эр: сайн байна уу, та тэмдэг хийлгэх үү?
БЮ: та эндэхийн эзэн нь үү?
Эр: тийм ээ.
БЮ: дургүйцэхгүй бол захиргааны дарга ноён Хао хэзээ ирэхийг асууж болох уу?
Эр: тэр уулзалт ихтэй байгаа завгүй байгаа. Би ч мэдэхгүй байна. яах гэсэн юм?
БЮ: би хүүгээ өрхийн бүртгэлд бүртгүүлэх хэрэгтэй байгаа юм.
Эр: хотын өрхийн бүртгэлд үү?
БЮ: тийм ээ.
Эр: та хотод амьдардаг юм уу?
БЮ: үгүй ээ.
Эр: тэгвэл ч бүр хэцүү байх нь дээ. Хүсэлтийг чинь хүлээж авсан ч зөвшөөрөл олгоход хэцүү л байх. Хүү чинь энэ жил сургуульд орох уу?
БЮ: 6 сарын дараа орно.
Эр: 6 сар аа? Гэхдээ бичиг баримт дээр гэхэд 6 сар зарцуулагдана.
БЮ: гуйя, надад таны тусламж хэрэгтэй байна. би ноён Хаотой л ярилцах гэсэн юм. Би түүнтэй уулзья гэж ирсэн юм л даа.
Эр: манай хүргэн ах ч их шударга шүү. Ийм үед ч...мартаж үз. Хүүхэд өсгөх амаргүй л дээ. Би тусалж чадах байхаа.
БЮ: би танаас сайхан мэдээ ирэхийг хүлээж байя.
Эр: тэр маргааш эргээд ирнэ ээ. Би ярилцаад үзье.
БЮ: за. Би хоёр хоногийн дараа ирнэ.
Эр: тэгээ тэг.
Бю: баярлалаа.
Эр: талархах хэрэггүй дээ. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.
Бю: баярлалаа.
Үлэмж биет: Дин, өнөөдөр тоглохоор явна гэж амалсан биз дээ. Хүлээ л дээ. Яагаад одоо үгнээсээ буцаад байгаа юм бэ?
ШЖ: би тоглоомоос гарч байна.
ҮБ: чи намайг тоглоомонд оруулсан. Харин одоо түрүүлээд тоглохоо болилоо гэж байна. миний Друйд яах юм бэ? БИдний орд яах юм бэ? Хаашаа яваад байгаа юм бэ?
ШЖ: би үсээ засуулчихаад харилаа.
Хао: би нарийн гоймонгоос авья.
Эм: за.
Эм2: өө, ноён Хао. Та аялалаасаа эргээд ирсэн юм уу?
Хао: би өчигдөр ирсээн.
Эм2: та их ядарсан байхдаа. Тухтай байдаа би таныг үлдээе. Баяртай ноён Хао.
Эм: ноён Хао, уутанд хийгээд өгье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Хао: өмд бэлэн болсон уу?
БЮ: тийм ээ, болчихлоо. Би уутанд хийгээд өгье. Та захиргааны дарга ноён Хао мөн үү?
Хао: тийм ээ.
БЮ: уулзахад таатай байна ноён Хао. Би Дин Шиао Жүний ээж. Би таны танилтай уулзсан юм л даа. Түүнээс танд хүүгээ өрхийн бүртгэлд оруулах талаар хэлээд өгөөрэй гэж гуйсан юм. Тантай уулзахыг их хүлээж байлаа.
Эр: 50 юань гэдэг үнэтэй байна. бусад хүмүүс 30 юань л төлсөн шүү дээ.
Эр2: энэ чинь өөр шүү дээ. Би төлбөрийн задаргааг бичээд өгч болно. Энэ чинь албан ёсны бизнесс.
Эр: тийм гэж үү?
Эр2: Чи хэр ихийг хүсч байгаагаа мэдэж байна уу?
Эр: ийм байвал яаж байна?
Эр2: асуудалгүй ээ. Би бичээд өгье. Өө ирчихжээ. Түр хүлээж байгаарай.
БЮ: энэ залуу хүлээж байж болно.
Эр: тэгье ээ.
Эр2: чи юу хийхээ мэднэ.
Эр: тийм ээ, тийн.
Эр2: алив.
БЮ: та миний хүүгийн боловсролыг шийдсэн үү?
Эр: би ноён Хаотой ярилцаж үзсээн. Тэр таны хүсэлтийг хүндэтгэх болно. Үүнээс болж үймээн тарих хэрэггүй. Гэртээ хариад хүлээж бай.
БЮ: намайг ноён Хао дээр хүргээд өг. Би түүнтэй ярилцмаар байна.
Эр: энэ чинь юу гэсэн үг вэ? Та надад итгэхгүй байгаа юм уу? Надаас тусламж хүссэн хүн нь та өөрөө. Хэрэв үгүй гэж байвал яах вэ болно. Би өнөө орой хүргэн ахдаа хэлчихье.
БЮ: би түүнтэй яг одоо уулзмаар байна.
Эр: хүлээ, хэрэггүй ээ. Больж үз тэр тэнд байхгүй байгаа. Тэр тэнд байхгүй байгаа. Юугаа хийгээд байгаа юм бэ?
Хао: чамд өөрийн ухаан байна уу? Чи ухаанаа алдчихаа юу? Явж үз. Хатагтай Дин,
БЮ: за?
Хао: би таны байдлыг ойлгож байна. би хүүг тань өрхийн бүртгэлд оруулж өгч чадна гэж амлаж чадахгүй. Зөвшөөрөл гарсан ч та 3000 юань төлөх хэрэгтэй болно. Таны хувьд энэ тийм ч бага зардал биш шүү дээ. Миний бодлоор та хүүгээ орон нутгийн өрхийн бичигт оруулсан нь дээр байх. Энэ чинь бага ангийн боловсрол шүү дээ.
БЮ: ноён Хао тусалж байгаад баярлалаа. Хүсэлтийг минь батлаад өгөөч. Би төлбөрөө олоод ирнэ ээ.
Эр: ноён Ли?
Шж: ээж би цадчихлаа. Би гадаа гарч тоглолоо.
БЮ: тэгдээ.
Эмээ: Шиао жүн болгоомжтой байгаарай. Зөвшөөрлийн бичиг юу болж байна?
БЮ: одоо ч хүлээгдэж байгаа.
Эмээ: миний танилуудын ярьж байгаагаар Шиао жүн шиг хүүхдүүд орон нутагт л сурах хэрэгтэй гэж байна. тэгэх хэрэгтэй бол чи түүнийг энд үлдээж болно би түүнд анхаарал тавина аа.
БЮ: хотод сурах нь түүнд илүү зүйл сургаж чадна гэж би бодож байна. би арга олно оо.
Эмээ: өрхийн бүртгэл юу болж байна?
БЮ: би захиргаанаас асууж үзсээн. Болох ч гэсэн тэр хүртэл жаахан удах бололтой.
Эмээ: азанд л найдах биз тийм үү?
БЮ: тийм ээ.
Эмээ: чамд мөнгө байгаа юм уу?
БЮ: байгаа. Ээж надад санаа зовох хэрэггүй дээ.
Эмээ: чи бидний санхүү ямрыг мэднэ. Надад байгаа нь л энэ. Би Шиао жүнд хадгалж байсан юм.
Бю: би үүнийг авч чадахгүй ээ ээжээ.
Эмээ: зүгээр аваа. Энэ хангалттай гэж найдаж байна. илүү хэрэг болбол би үгнээсээ буцахгүй. Өөрийгөө битгий хүчил. Чи хэзээд гэртээ ирж болно. Эмэгтэй хүнд амьдрал хэцүү. Бид нэг бол нөхөр эсвэл хүүхдийнхээ төлөө л байдаг. Хэзээ бид өөрсдийнхөө төлөө амьдарч болох юм болдоо.
Бю: чамтай ярилцах хэрэгтэй байна. Шиао жүн энд сурахын тулд хотын өрхийн бичиг хэрэгтэй байна. би захиргаанаас хэдэн зүйл сонссон. Төлбөр нь 3000 юань. Би хувааж төлөх хүсэлтэй байна. чи яагаад юу ч хэлэхгүй байгаа юм бэ? Төлж чадах юм уу үгүй юу?
Эр: миний хүүгийн овог нь юу юм?
БЮ: түүний овог хэн байсан ч чиний хүү хэвээрээ.
Эр: миний хүүгийн Фу овогтой. Болж байна. түүнийг миний өрхийн бичигт бүртгүүлэхэд л болох юм биш үү.
БЮ: би тэгж чадахгүй.
Эр: тэгвэл тэр л биз.
БЮ: чи тэтгэмж гэж нэг ч зоос өгөөгүй. Одоо хүү чинь сургуульд сурах хэрэгтэй байна. чи төлөлцөх хэрэгтэй биз дээ.
Эр: надад мөнгө байхгүй. Би чамайг найз залуутай болсон гэж бодсоншд. Тэр япон залуу.
Бю: энэ миний хүүгийн талаар. Өөр зүйл ярих хэрэггүй. Төлж чадах эсэхээ хэл үгүй бол би явахгүй шүү.
Эр: хүссэнээрээ удаан байж болно оо.
БЮ: чи ч новш юм даа. За яахав. Тэгвэл би ингээд болгочихьё.
Эр: юу хүссэнээ аваа. Авч чадах хэмжээгээрээ ав. Юу хийгээд байгаа юм? Боль. Дин би юун. Чи үүнийг авахгүй.
БЮ: яагаад энийг авч болохгүй гэж?
Эр: тавь. Зүгээр яв. Яв. Эндээс гар.
БЮ: яаж байгаа юм?
Эр: больж үз.
БЮ: Фу Киан. Чи хүүдээ хэрэгцээтэй байгаа зүйлийг ч төлж чадахгүй. Чи эр хүн биш. Би энд өөрийнхөө төлөө ирээгүй. Би Шиао жүний төлөө л ирсэн. Түүнийг сургахад мөнгө хэрэгтэй банйа. Хэрэв чи түүнийг хүүгээ гэж боддог л бол төлбөрийг төл.
Эр: би яагаад чамд төлнө гэж? Салах шийдвэрийг чи гаргасан. Чи хүүг минь авч яваад овгийг нь ч өөрчилсөн. 3 жил өнгөрсөн байна. чи намайг түүнтэй уулзуулаачгүй. Одоо мөнгө хэрэг болоход чи энд ирлээ гэж үү. Дин Би юин, чиний хүсээд байгаа зүйл мөнгө юм уу? Тийм үү? Хүлээж бай. Одоо явж үз. Яв.
ШЖ: ээжээ хамт хөөс үлээцгээе.
БЮ: чи тоголдоо. Чи надаас илүү үлээж байна. Шиао жүн, хоёулаа нэг юм ярьж болох уу? Чи эмээтэйгээ тосгонд хамт амьдарч чадах уу?
ШЖ: үгүй ээ, би тантай хамт баймаах байна.
БЮ: гэхдээ чи сургуульд явах хэрэгтэй шүү дээ.
ШЖ: үгүй ээ, би тантай хамт баймаар байна.
Эр: Дин Би Юин байна уу?
БЮ: би Дин Би юин байна.
Эр: сайн байна уу? Гадаадаас хийсэн гүйлгээний баримт ирлээ. Таны гарын үсэг хэрэгтэй байна. энд зураарай. Боллоо.
Бичиг: би Үмэно Шүгээс 3000юань зээлж авлаа. Хүлээн авагч: Дин Би юин.
Эм: би аавтай чинь уулзахдаа чиний дүр төрхийг сурталчина гэж хэлсэн. Тэр миний ярилцлагийг хүлээж авсан шүү. Чи түүнийг уучлах уу? Тэр одоо 60 нас давчихсан шүү дээ.
ШЖ: хэзээ ч үгүй. Тэр болсон зүйлсэд өөрийгөө ч уучилж чадахгүй гэж бодож байна. бид үнэт зүйлээ алдсан үедээ л харамсдаг гэж хүмүүс ярих дуртай шүү дээ. Энэ бол үнэн үг. Бид энэ үгийг утасны дэлгэцэн дээрээ тавьж бидний эргэн тойронд байдаг энэрэнгүй бүхнийг нөхцөлгүй хайраар хайрлах ёстой гэдгээ үргэлж өөрсдөдөө сануулж байх хэрэгтэй. Хэн нэгнийг алдах нь яг л хорт хавдар шиг. Биднийг мэдэхээс ч өмнө биеэр минь тархсан байдаг. Би ээжийнхээ дэргэд өссөн. Түүний авахыг мөрөөдөж байсан бүх зүйлс надад байсан. Гэвч би залуу насыг хүссэнээрээ өнгөрөөх хугацаа гэж харсан. Би залуу насаа хэрэггүй үрэх нь туршлага болно гэж андуурсан. Гэхдээ би их сургуулийн эхний дамжаанд байхад ээжийг хорт хавдартай гэж оношлогдсоныг мэдээгүй. Тэр өвдөж байсан ч сургалтын төлбөрийг минь олох гэж ажиллаж байсан. Нас ахих болон алдах нь өсөхөөс ч хурдан зүйл. Маш хурдан.
Back to episodes Go home