The Last Goodbye To Mama_09

Үргэлжлэл:      45:26 мин.

Дүрүүд:

Дин Сяо Цзюн  зохиолч /гол дүр/

Сюй Тян                   Дины өрөөний оюутан

У Хао          Дины өрөөний оюутан

Дин Сяо Цзюн  10 настай хүүхэд үе

Фу Цян              Би Юны экс нөхөр

Умэ             япон захирал

Чжу             япон үйлдвэрийн менежер

+Хун            Бүдүүн ээ, Сяо Цзюны ангийн хүүхэд

 

Эм:

Би Юн         Дины ээж нь /гол дүр/

Ээж             Би Юны ээж нь

Би Ся          эгч нь

Ю Я             оюутан

+Дун           үйлдвэрийн ажилтан

+Инь И              Сяо Цзюны ангийн охин

+Ни             сурвалжлагч, сэтгүүлч

------------------------------------------------------------------------------------------

Ээжтэйгээ салах ёс хийсэн нь

9-р анги

------------------------------------------------------------------------------------------

Фу:    Чи хэнтэй хооллох гэж байна? Яах гэж ингэтлээ будсан юм? Чи яг сүнс шиг харагдаж байна. Наадахаа дуусгачихаад нүднээс далд орж үз.

Эм:    Чи намайг далд ор гэж байна уу?

Фу:    Тиймээ.

Эм:    Бид хууль ёсны эр эм хэвээрээ. Чи намайг зайлуулахыг хүсдэг нь илт байна. Тэгвэл чи энэ байраа, хоолны газраа надтай хуваах болж дээ.

Фу:    Чи одоо л жинхэнэ төрхөө харуулж байх шив. Тэгэхээр чи ийм хүн байжээ. Чи мөнгөний төлөө надтай суусныг би мэддэг. Анх чи их л даруухан байсан. Чи одоо яачихаад байгаа юм? А? Хөгшин авгай минь.

Эм:    Чи хэнийг хөгшин авгай гэсэн бэ?

Фу:    Чамайг!

Эм:    Дин Би Юн тийм ариухан уу? Бодвол чи мэдээгүй байлгүй. Дин Би Юн одоо нэг японтой уулздаг болсон. Чамд сонирхолтой байж мэднэ, тэгэхэд Би Юн чамаас салах гэж их хичээсэн, учир тэр хоёр учиртай болчихсон байсан юм. Би Юн чамайг хуурч байсныг чи мэдээгүй юм уу? 

Фу:    Чи больсон чинь дээр!

Эм:    Би болихгүй! Чи намайг гэхээ больсон биз дээ? Чи сайтар бодсон чинь өлзийтэй байх шүү! Би чиний цорын ганц дотны хүн чинь! Харж л байгаарай, Дин Сяо Цзюн удахгүй овог оо Умэ болгож өөрчилнө. Чиний Фу овогтод үр удам үлдэхгүй!

Фу:    Чи яасан, нүдүүлмээр байна уу?

Эм:    Хүрээд ир!  Намайг зод!

Фу:    Зайлаач!

Эм:    Би явахгүй!

Фу:    Чи явахгүй гэнэ ээ?

Эм:    Тийм!

Фу:    Чи явах юм уу, үгүй юу?

Эм:    Би явахгүй!

Фу:    Сайн байна, тэгвэл би явлаа.

Эм:    Байсан газраа зогс! Битгий хөдөл!

------------------------------------------------------------------------------------------

Эр:    Хөөе, нөхөөр! Чи яаж байна аа? Чи хэнийг  хайж байна? Хөөе! Одоохон зогс! Чи орж болохгүй! Чи яаж байна аа? Хөөе, чи!

Фу:    Би нэг хүнийг хайж байна.

Эр:    Хэрэв чи гарахгүй бол би цагдаа дуудлаа шүү! Харуул! Наашаа буцаад ир! Харуул!

Эр:    Чи юу хийж байна аа?

Эр:    Чи хаачих гэсэн юм?

Эр:    Чи хаачих гээв?

Фу:    Би энд нэг хүнтэй уулзана! Надаас гараа авцгаа!

Эр:    Түүнийг бариад ав!

Эр:    Чи эндээс одоохон гар!

Эр:    Чи хэн бэ?

Эр:    Хэн бэ, чи? Түүнийг зогсоо! Түүнийг бариарай!

Эр:    Явцгаая. Чи яах гэж энд ирээв?

Эр:    Түүнийг зогсоо!

Фу:    Би эхнэртэйгээ уулзмаар байна!

Эр:    Чиний эхнэр хэн бэ? Түүнийг бариад ав!

Эр:    Бариарай!

Фу:    Надаас холдоод өг. Би Дин Би Юнтай ярилцмаар байна. Дин Би Юныг дуудаадах. Чи... Дин Би Юн! Фу Сяо Цзюн миний хүү!

Эр:    Битгий хөдөл! Тайван бай!

Фу:    Ганцхан би аав нь!

Эр:    Бос! Яв!

Фу:    Сяо Цзюн… дахиж өөр хэнийг ч “аав аа” гэж дуудах ёсгүй!

------------------------------------------------------------------------------------------

Дин:  Юу болсон бэ, ээж ээ?

Би:    Зүгээр ээ. Санаандгүй хуруугаа зүсчихлээ.

Дин:  Ээж ээ, би танд үлээгээд өгье. Өвдөж байна уу? Би танд үлээгээд өгье.

Би:    Өвдөхөө больчихлоо.

------------------------------------------------------------------------------------------

Эр:    Ноён Умэ, наана чинь юу болоод байна? Танай эмэгтэй ажилтнаас болж томоохон асуудал гарсан. Бүр түүний экс нөхөр нь согтуу ирж агсам тавьж үймүүллээ.

Умэ:  Уучлаарай.

Эр:    Одоо таны дурлалын паян үйлдвэрээр нэг тархаад байна. Бүр төв оффист хүртэл энэ тухай хүрсэн. Төв оффис иймэрхүү дуулианд ямар их дургүйг та мэднэ.

Умэ:  Намайг үнэхээр уучлаарай.

Эр:    Уучлалт гуйгаад нэмэргүй. Та бүр дор юманд бэлдсэн нь дээр.

Умэ:  Миний буруугаас болж компанид таагүй явдал учруулсандаа би үнэхээр харамсаж байна. 

------------------------------------------------------------------------------------------

Би:    Би тантай уулзах гэсэн юм. Гэхдээ энэ бүр их үл ойлголцолд хүргэх вий гэж эмээж байна. Миний экс нөхөр таныг томоохон асуудалд оруулчихлаа. Би үүнд нь уучлалт хүсье.

Умэ:  Та уучлалт гуйх хэрэггүй. Би Сяо Цзюнд амласан ёсоор түүнийг паркад авчирлаа. Өөрийгөө зовоох хэрэггүй.

Дин:  Ээж ээ. Ноён Умэ!

Би:    Сайн бариарай.

Умэ:  Хатагтай Дин. Би удахгүй япон руу буцах гэж байгаа.

Би:    Та япон руу буцна гэнэ ээ? Энэ надаас болсон уу?

Умэ:  Үгүй ээ, энэ танаас болоогүй. Зүгээр л боловсон хүчний сэлгээ. Гадаадад хоёроос дээш жил ажилласан японы ажилтан япондоо буцаж очих ёстой байдаг.

Би:    Та хэзээ япон руу явах вэ?

Умэ:  Хэдэн өдрийн дараа. Би өнөөдөр цагийг сайхан өнгөрүүллээ. Баярлалаа. Энэ хятадын тухай миний хамгийн сайхан дурсамж болно.

------------------------------------------------------------------------------------------

Инь:  Чи сүүлийн хоёр өдөр намайг дагуулж явж дурсгалт газруудыг үзүүллээ. Чамд баярлалаа. Одоо чи чөлөөтэй.

Ю:     Зүгээр дээ. Байнга ирж байгаарай.

Дин:  Энийг автобусанд идээрэй.

И:      Баярлалаа. За, би явлаа.

Ху:     Тэг ээ, одоо яв.

Дин: Автобус одоо явах гэж байна.

Ху:     Дин, Инь И уйлаад байна уу даа?

------------------------------------------------------------------------------------------

Тян:   Хичээлээ хийгээч!

Маи:  Сюй Тян.

Маи:  Чамайг ирэхгүй нь гэж бодлоо.

Тян:   Чи юу ярина вэ? Оюутан хичээлдээ суух нь хэвийн зүйл биш үү? Би яагаад таслах ёстой гэж?

Маи:  Би тэр утгаар хэлээгүй. Би чиний өмнөөс бүртгүүлж байгаагүй гэж үү?

Тян:   Нэмээд миний өмнөөс сурч өгөх юм уу?

Эр:    Чамд бүр хичээл хийх сурах бичгүүд ч алга.

Маи:  Яг үнэн.

Тян:   Өнөөдөр ямар хичээлтэйг мэдээгүй болохоор ямар номнууд авчрахаа мэдсэнгүй.

Маи:  Мэдээж л дээ.

Тян:   Одоо Ши багшийн хичээлтэй юм уу?

Маи:  Тиймээ.

Ши:   Оюутнууд аа. Та нар уран зохиолын оюутнууд учраас зөвхөн өгүүлбэр зохиогоод байж болохгүй. Е Шень Тао-ийн хэлснээр зохион бичлэг - амьдралын хагас нь. Хэн нэгний амьдрал хэрхэн юугаар дүүрснээс зохион бичлэг хамаарна. Мөн Лу Синь: хэрэв чи бүтээе гэвэл эхлээд ажиглах хэрэгтэй гэсэн байдаг. Тэдний хэлснийг нийлүүлж ойлговол: бид амьдралыг ажиглах ёстой. Та нарын өнөөдрийн даалгаварын сэдэв: “Эр зориг”.     

------------------------------------------------------------------------------------------

Ю Я-ийн мессеж:   Чи өнөө орой хамт хооллох завтай юу?

Дины мессеж:        Орой 18 цагаас Найзууд ресторанд. Би тэнд уулзъя.

Эм:    Хэн бэ?

Ю:     Чи намайг айлгачихлаа. Чи яачихаад байгаа юм бэ?

Эм:    Хэн юм бэ?

Ю:     Тэнэгтэхээ болиоч. Хэн ч биш.

Эм:    Чиний найз хөвгүүн үү? Чи инээмсэглээд л байсан.

Ю:     Мөрөөдөхөө боль.

Эм:    Өнөөдөр нийтийн байранд бүгд чиний төрсөн өдрийг хийнэ. Чамд сонголт байхгүй учраас чи бидэнд хэлчих.

Ю:     Өнөө орой юу? Надад төлөвлөсөн юм байгаа.

Эм:    Гэтэл чи хэн ч биш гэж хэлсэн. Хэн нэгэн чамайг төрсөн өдрөөр чинь хамт гаръя гэсэн байх нь ээ.

Ю:     Зохиож ярихаа болиоч. Хөөе, чамд наад нүүрний маск хэрэггүй. Надад өгөөдөх. Надад хэрэгтэй байна.

Эм:    Бай Цзе. Тэгвэл чи үнэнээ хүлээж байна уу?

------------------------------------------------------------------------------------------

Тян:   Дин Сяо Цзюн. Дин Сяо Цзюн! Чи намайг байранд хүлээж байгаач! Чи надтай заавал энд уулзах албаггүй. Надад туслаарай! Чи надгүйгээр группын даалгаварыг хийж чадахгүй байна уу? Чи яах гээд намайг хөлдөө чирээд байдаг юм бэ? А? Залуус аа, та нарын ухаан нэг л биш ээ.

Ма:    Дин Сяо Цзюн. Та нарын даалгавар хэзээ дуусах вэ?

Тян:   Бид Ши багшид даалгавараа хэзээ хураалгах билээ?

Дин:  Маргааш.

Тян:   Чи сая сонсов уу? Би даалгавараа хийх хэрэгтэй байна. Дин Сяо Цзюн хэзээ ч худлаа хэлдэггүй. Намайг явуулчихаач. Хэрэв би шалгалтанд унавал сургуулиа орхихоос араггүй болно. Хэрэв би Шанхайгаас явбал бид хоёр дахиж уулзахгүй. Алс холоос харилцах хэцүү ш дээ.

Дин:  Энэ тийм ч яаралтай биш. Та хоёр үргэлжлүүлээд ярилцаж болно.

Тян:   Дин Сяо Цзюн.

Ма:    За яахав. Хүн өөрийгөө хөгжүүлэхэд нь би саад болохгүй байя. Бас шалгалтандаа унасан буруутан нь би болмооргүй байна. Би явлаа.

Тян:   Чи явах нь уу? Болгоомжтой яваарай. Чи ирэхээр бол надад хэлээрэй. Балрах шахлаа. Харин чи сайн байлаа. Өнөө орой хамт хооллоцгооё.

Дин:  Би завгүй.

------------------------------------------------------------------------------------------

Тян:   Айн? Ю Я?

Дин:  Чи бидэнтэй нийлэхгүй юм уу?

Ю:     Зүгээр ээ. Би хэдийн хоол идчихсэн. Энд бид өдөр зугаалж байхдаа авсан зурагнууд байгаа.

Тян:   Ингэж таарах гэж!

Дин:  Сюй Тян юу..

Тян:   Бид дөнгөж сая чамайг ярьж байтал чи хүрээд ирдэг байгаа. Энэ санаандгүй учрал биш үү?

Ю:     Та нар юу гэж ярьсан бэ?

Тян:   Одоохондоо энэ бидний нууц байг.

Ю:     Та хоёр их дотно байдаг нь сонин.

Дин:  Бид ердөө л нэг байранд амьдардаг.

Тян:   Дин Сяо Цзюн, чи үнэнээр нь хариулсан чинь дээр. Би чиний найз уу?

Дин:  Бид сайн найзууд.

Ю:     Гэхдээ та хоёр тэнгэр газар шиг ялгаатай хүмүүс. Би түрүүлээд явлаа.

Тян:   Чи хаашаа явах юм? Би чамайг дөхүүлж өгье. Би хоолоо идээд дуусчихсан. Дин Сяо Цзю дараа нь нэг ажилтай. Бидний зам нэг болохоор би чамтай хамт алхая. Надад жаахан хоол авчихаарай. Надад шүхэр байхгүй. Чи өнөөдөр нэг л онцгой хувцасласан байна.

Ю:     Нээрэн үү?     

------------------------------------------------------------------------------------------

Эр:    Сюй Тян өнөөдөр дотуур байранд хононо гэсэн.

Тян:   Энэ дотуур байр бидний унтах газар биш гэж үү?

Эр:    Би чамайг найз охинтой болсон гэж бодсон.

Тян:   Бид больсон.

Эр:    Нээрэн үү?   

Тян:   Миний хувь заяа Ма Цинтэй холбогдох ёсгүй байж. Бурхан надаас Ма Циныг булаасан, гэхдээ намайг Ю Я тай танилцуулсан. Би өнөөдөр Ю Я-тай жаахан зугааллаа.

Эр:    Чи өөрийгөө хар даа.

------------------------------------------------------------------------------------------

Дин:  Ю Я, өнөөдрийн тухайд уучлаарай. Яг одоо...

------------------------------------------------------------------------------------------

Чжу:  Өнгөрсөн жилийн яг адилхан улиралтай харьцуулбал энэ сард экспорт 50%-иар, өнгөрсөн сартай харьцуулбал 20%-иар тус тус өссөн. Хэрэв үзүүлэлтүүдийг харвал бүх зүйл сайн байна. Хэрэв энэ хандлагаа хадгалж чадвал ирэх сард 60%-иар, эсвэл бүр 70-80%-иар өснө гэсэн итгэлтэй байж болно. Цорын ганц асуудал бол бидэнд хугацаа бага байдаг. Үйлчлүүлэгчид маш шахуу хугацаа өгч байна. Тиймээс бид ажилчдын тоог нэмэгдүүлж, илүү олон ажилчид хөлслөх хэрэгтэй.

Би:    Умэ захирал аа. Би тантай ярилцах гэсэн юм.

Умэ:  Түр хүлээж бай. Хиде, үүнийг бичиж ав.

Хиде:   Мэдлээ.

Умэ:  Хатагтай, Дин, юу болсон бэ?

Би:    Та япон руу буцах юм уу? Энэ үнэн үү?

Умэ:  Тиймээ, би япон руу буцна. Гэхдээ энэ тухай битгий бод. Би урд нь энэ тухай хэлсэн, энэ бол боловсон хүчний сэлгээ. Хатагтай Дин, та битгий ингээч.

Хе:     Захирал аа, уулзалтын цаг болчихлоо.

Умэ:  Ойлголоо.    

------------------------------------------------------------------------------------------

Би:    Гэртээ орцгооё.

Дин:  Ээж ээ, би сургуульд явмааргүй байна.

Би:    Яагаад?

Дин:  Та хуруугаа зүссэн. Тиймээс би танд ногоо угааж өгч тусалмаар байна.

Би:    Сяо Цзюн аа, чи их сайхан сэтгэлтэй. Санаа зоволтгүй. Харав уу? Миний хуруу зүгээр.

Дин:  Нээрэн үү?

Би:    Энэ дахиад өвдөхгүй болсон. Тиймээс битгий санаа зов, за? Сонс, сургуульд явах их сонирхолтой. Чи хэрхэн уншиж бичихийг сурна. Чи уншиж сурсаны дараа надад үлгэр уншиж өгдөг болно. Чи “Мөрдөгч Цагаан муур”-т их дуртай байх аа? Чи дараа нь тэрийг надад уншиж өгдөг болно. Харин одоо чи сургуульдаа явмаар байна уу?   

------------------------------------------------------------------------------------------

Чжу:  Ороорой.

Би:    Чжу дарга аа. Би сайн бодож үзсэн. Би халагдмаар байна.

Чжу:  Дин Би Юн, чи яагаад халагдах гэж байгаа билээ?

Би:    Гэр бүлд асуудал гараад, би бас жаахан амрах бодолтой байна.

Чжу:  Дин.... Дин Би Юн, би шалтгааныг нь мэднэ, гэвч заавал ийм зүйл хийх хэрэггүй. Энэ асуудлыг хэдийн шийдсэн. Хэрэв чи халагдвал чи хүүтэйгээ хэцүүднэ. Чи иймэрхүү бодлоггүй юм хийж болохгүй.

Би:    Хэрэв та намайг  ямар шалтгаанаар халагдах гэснийг хэдийн мэдсэн бол өөр ярих юм алга. 

Чжу:  Би практик шалтгааны үүднээс ингэж хэлж байна, учир нь чи ганцаараа хүүхдээ өсгөх амаргүй. Түүнээс гадна, японы үйлдвэр бусад компаниудыг бодвол өндөр цалинтай. Чи бас ахлах ажилтан. Цаашдаа чамд иймэрхүү ажил олох их хэцүү болно.

Би:    Энэ тухай бодож үзсэн. Тиймээс би шийдвэрээ хэдийн гаргасан. Анхаарал тавьсанд баярлалаа, Чжу дарга аа. Би одоо явлаа.

Чжу:  Чи...

Умэ:  Ороорой.

Хе:     Захирал аа, чанарын хяналтын Дин Би Юн сая халагдлаа.

Умэ:  Хатагтай Дин халагдсан гэнэ ээ?    

------------------------------------------------------------------------------------------

Эгч:   Чи зүгээр л ийм амархан халагдлаа гэж үү?

Би:    Тиймээ.

Эгч:   Би чиний ажил сайн байгаа гэж боддог байсан. Чи яагаад халагдсан юм бэ? Цуу яриа үнэн гэж надад битгий хэлээрэй.

Би:    Мэдээж үгүй. Би Умэ захиралд бүх хариуцлагыг үүрүүлэх хүсэл алга. Хэрэв би халагдаагүй бол тэнд цаашид ажиллах нүүргүй болох байсан.

Эгч:   Фу Цян дээр хар. Фу Цяныг юм юмтай байхад нь чи тэр боломжийг ашиглаж чадаагүй. Одоо Фу Цян байдаг хөрөнгөө үрэн таран хийж, чи хүүтэйгээ хамт хүнд байдалд орчихлоо. Салах тийм ч амархан биш байсан. Гэтэл Фу Цян чамд дахиад л бөөн гай боллоо.

Би:    Одоо болно, түүнийг битгий ярь.

Эгч:   Ойлголоо, би ярихгүй. Чи тэгээд цаашид яах бодолтой байна?

Би:    Би эхлээд ажил олох ёстой. Хэрэв энэ бүтэхгүй бол би тань шиг ингээд шорлог зарна. Хэрэв энэ бас бүтэхгүй бол чанасан өндөг, эсвэл шарсан дун зарна. Би Сяо Цзюныгаа өсгөхийн тулд юу ч хамаагүй хийх ёстой. 

------------------------------------------------------------------------------------------

Би:    Умэ захирал аа. Та яагаад наашаа ирэв?

Умэ:  Та одоо завтай юу? Би ярилцах гэсэн юм.

------------------------------------------------------------------------------------------

Би:    Умэ захирал аа.

Умэ:  Баярлалаа. Хатагтай Дин. Та халагдаж болохгүй. Та надад таалагддаг болоод удаж байна. Би таныг маш хөдөлмөрч гэдгээр нь мэднэ, гэхдээ та өөртөө ийм хүнд ачаа үүрэхийг би хүсэхгүй байна. Та эмэгтэй хүн. Хэрэв та сул дорой байдал гаргавал энэ зүгээр. Би хэлэхээс жаахан зовоод байна, гэхдээ, таны ачаанаас хуваалцахыг надад зөвшөөрөөч. Сяо Цзюн надад маш их таалагддаг. Хэрэв та чадах бол.... хэрэв энэ боломжтой бол... надтай хамт япон руу явах талаар бодож үзэж болох уу? Та яг одоо хариулах гэсний хэрэггүй. Та бодож үзээрэй. Одоо би явъя даа. Хатагтай Дин. Таны хариулт ямар байсан ч хамаагүй, та халагдаж болохгүй. Та чадна аа.         

------------------------------------------------------------------------------------------

Ю:     Хөөе, энэ хичээл эхлэхээс өмнө бид танилцах ёстой юм мөн үү?

Эм:    Тиймээ, наадах чинь.

------------------------------------------------------------------------------------------

Тян:   Сяо Цзюн. Чи хувь тавилан гэж юу болохыг мэдэх үү? Би Ма Циныг орхиж, чамтай санаандгүй таарсан өдөр бол хувь тавилан. Бас чиний тусын хариуд бид хамт хооллож байтал Ю Я гэнэт хүрээд ирсэн. Хамгийн гол нь энэ 10-р сарын 18-нд болсон. Чи энэ ямар өдөр болохыг мэдэх үү? Ю Я-ийн төрсөн өдөр байсан юм.

Хувь тавилан бол жинхэнэ гайхамшиг

Хаашаа ч чи зугтах араггүй.

Хайр бол өөрөө жинхэнэ гайхамшиг.    

------------------------------------------------------------------------------------------

Ху:     Хөөе, Дин. Чи хайраа илчилсэний дараа чамаас татгалзсан гэж үү?

Дин:  Би уумаар байна.     

Ху:     Наад жүжгээ боль. Би ойлгохгүй байна. Чам шиг ийм сайн залуугийн хойноос охидууд л гүйдэг байхгүй юу. Гэтэл чи.... Хүлээ. Чи арай... Эсвэл чи буруу хүндээ дурлачихсан юм уу? Өө, бурхан минь. Чи дуугай байхыг бодоход энэ их ноцтой байх нь. Би Ю Я-тай ярьж, түүнээс асууна аа.

Дин:  Битгий! Чи залгаж яах гээв?

Ху:     Би Ю Я-тай ярих юу нь буруу гэж? Бид танихгүй хүмүүс биш. Тэгээд ч Ю Я... Тэгэхээр, энэ Ю Я-аас болж.

Дин:  Би нойл явлаа. 

------------------------------------------------------------------------------------------

Эм:    Хичээж ажилласанд баярлалаа.

Ю:     Баярлалаа.

------------------------------------------------------------------------------------------

Дины мессеж: Ю Я, би чамд хайртай.

Эм:    Ю Я. Өнөөдрийн ажилд чинь баярлалаа.

Ю:     Баярлалаа.

Эр:    Чи оюутан гэж хэлэхээргүй мэргэжлийн түвшинд маш сайн байсан.  

Ю:     Баярлалаа.

Эр:    Гадаа бороо орж байна. Би өнөөдөр чамайг дөхүүлж өгөх үү?

Ю:     Өө, зүгээр ээ, танд баярлалаа.

Эр:    Тэгвэл би явлаа. Баяртай. Сайн ажиллаа. 

------------------------------------------------------------------------------------------

Ху:     Өнөөдөр их хүйтэн байна. Тиймээ, бага зэрэг хүйтэн байна. Хүйтэн...

Дин:  Чи яагаад байна? Чи миний гар утсаар оролдсон уу?

Ху:     Яагаад би гэж? Би утсанд чинь хүрээгүй.

Дин:  Бүдүүн ээ, чиний ухаан самуурсан уу?

Ху:     Тиймээ, тийм, тийм. За. Тиймээ, тэгэлгүй яахав. Мэдээж.

Ю:     Байна?

Дин:  Сайн уу, Ю Я. Саяны мессежийг би явуулаагүй шүү.

Ю:     Аан, ойлголоо.

Дин:  Байна уу?

Ху:     Ойлголоо, ойлголоо. Би одоо утсаа тасаллаа. Сүлжээ унаад байна. Ойлгосон, ойлгосон.

Дин:  Ах аа, дахиад нэг аяга шар айраг өгөөч.

Эр:    За, одоохон.  

Ху:     Хоёр аягыг авчраарай.

Эр:    Мэдлээ.

------------------------------------------------------------------------------------------

Дин:  Байна уу? Ю Я одоо байрандаа байна уу?

Эм:    Яг одоо Ю Я Сунцзян студид нэвтрүүлгийн бичлэгт орж байгаа. Гэхдээ удахгүй хүрээд ирэх байх.

Дин:  Ойлголоо, баярлалаа. Анд аа, чи надад мотоциклоо түр хэрэглүүлэхгүй биз?

Ху:     Наана чинь ойрхон байгаа. Очоод авчих.

Дин Сяо Цзюн:      Намайг хүлээж байгаарай. Би удахгүй очлоо.

------------------------------------------------------------------------------------------

Ю:     Байна уу?

Тян:   Ю Я, би чамаас нэг юм асуумаар байна. Чамд Дин Сяо Цзюн таалагддаг уу? За яахав, би өөрөөр асууя. Дин Сяо Цзюн чамд хайртай юу? 

------------------------------------------------------------------------------------------

Тян:   Дин Сяо Цзюн! Энэ хэзээнээс эхэлсэн бэ?

Дин:  Юу?

Тян:   Мэдэхгүй царайлахаа боль! Мэдэхгүй царайлахаа боль! Мэдэхгүй царайлахаа боль!

Дин:  Би Ю Я-нд хайртай!

------------------------------------------------------------------------------------------

Би:    Дин Сяо Цзюн, хэрэв би чамайг эндээс холын холд авч явъя гэвэл чи надтай явах уу?

Дин:  Тэгвэл би эмээ, ах хоёрыг дахиж хэзээ ч харахгүй гэсэн үг үү?

Би:    Бид үе үе тэднийг эргэж ирж байх болно.

Дин:  Таныг хаашаа ч явсан би хамт явна.

------------------------------------------------------------------------------------------

Би:    Бид одоо хөдөллөө, Сяо Цзюн аа.

------------------------------------------------------------------------------------------

Умэ:  Хиде, би энд үйлдвэрийн талаарх бүх мэдээллүүдийг цуглуулсан байгаа. Үүнийг шинэ захиралд өгөөрэй. Хэрэг болж мэднэ.

Хе:     Захирал аа, сүүлийн жилүүдэд надтай хамтран ажилласан танд баярлалаа.

Умэ:  Нөхөд өө, хэдийгээр бид хамт ажиллаад удаагүй ч гэлээ та нарын хийсэн ажилд маш их баярлалаа. 

------------------------------------------------------------------------------------------

Умэ:  Хеде, машинаа зогсоо. Эндээ намайг хүлээж бай. Чи намайг энд хүлээж байгаарай.

Хе:     За.

Умэ:  Баярлалаа.

------------------------------------------------------------------------------------------

Умэ:  Дотор хүн байна уу? Хатагтай Дин, та гэртээ байна уу?

------------------------------------------------------------------------------------------

Захиа:  Хатагтай Дин, би...

------------------------------------------------------------------------------------------

Ю:     Чамд надад хэлэх юм байхгүй юу?

Дин:  Намайг уучлаарай.

Ю:     Үүнээс өөр?

Дин:  Би Сюй Тяны өмнөөс тэр хайрын захиаг бичсэн.

Ю:     Би чамайг шударга залуу гэдгийг мэднэ. Харин чи зоригтой биш юм байна. Чи сэтгэлээ ил гаргаж хэлж ч чаддаггүй. Чи хэлэхээс үргэлж зайлсхийдэг.  

Дин:  Үнэнээ хэлье, надад чамайг гэсэн сэтгэл байдаг, гэхдээ би эхлээд учрыг нь сайн олоогүй юм. Би шууд ойлгоогүй. Чамтай ч тийм байсан, найзуудтайгаа ч адилхан. Чамайг ийм эвгүй байдалд оруулсанд намайг уучлаарай.

Ю:     Тэгээд, би чамд таалагддаг уу?

------------------------------------------------------------------------------------------

Ни:    Та яах гэж үйлдвэрт очиж үймүүлсэн юм бэ?

Фу:    Би тэгэхийг хүсээгүй. Хэзээ ч тэгэхгүй байсан. Би Юн япон эртэй уулздаг болсоныг нь би мэдээд зүгээр л галзуурах шахсан юм. Би Би Юнд хэнтэй уулздаг чинь надад хамаагүй гэдгээ хэлье гэж бодсон юм. Эцсийн эцэст бид салсан. Хэрэв Би Юн явна л гэвэл би хориглож дийлэхгүй. Гэхдээ тэр Сяо Цзюныг авч явах ёсгүй байсан. Тэр миний хүү. Би... Нэгд, хүү минь өөр хүнийг эцгээ гэж дуудахыг би тэвчихгүй. Энэ чухал. Хоёрт, Сяо Цзюн хятад хүүхэд. Хэрэв хүү японд очвол тэндэхийн хоолонд идээшихгүй байсан байх. Гэхдээ, үйлдвэрт очихоос өмнө... би согтуу байсан. Тэгээд л байдал бишдсэн юм. Тиймээ, би ноён Умэтэй уулзъя гэж бодсон.

Ни:    Та түүнтэй тооцоо бодохоор очсон уу?

Фу:    Үгүй ээ, тийм биш. Би түүнтэй ярилцахыг л хүссэн.

Ни:    Би таныг бардам хүн гэж бодсон. Яагаад түүнтэй уулзах гэсэн бэ?

Фу:    Би нууцаар уулзаж болох байсан. Хэн ч мэдэхгүй өнгөрнө.

------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home