Үргэлжлэл: 45:26 мин.
Дүрүүд:
Дин Сяо Цзюн зохиолч /гол дүр/
Сюй Тян Дины өрөөний оюутан
У Хао Дины өрөөний оюутан
Дин Сяо Цзюн 10 настай хүүхэд үе
Фу Цян Би Юны экс нөхөр
Умэ япон захирал
Чжу япон үйлдвэрийн менежер
+Хун Бүдүүн ээ, Сяо Цзюны ангийн хүүхэд
Эм:
Би Юн Дины ээж нь /гол дүр/
Ээж Би Юны ээж нь
Би Ся эгч нь
Ю Я оюутан
+Дун үйлдвэрийн ажилтан
+Инь И Сяо Цзюны ангийн охин
+Ни сурвалжлагч, сэтгүүлч
------------------------------------------------------------------------------------------
Ээжтэйгээ салах ёс хийсэн нь
8-р анги
------------------------------------------------------------------------------------------
Бүгд: Чи чадна.
Эр: Үзүүлээд өг.
Эр: Сайн байна. Чи чадна! Зүтгээд бай!
------------------------------------------------------------------------------------------
Захиа: Дин Сяо Цзюн, би өнөөдөр...
------------------------------------------------------------------------------------------
Маи: Дин Сяо Цзюн... өнөөдөр чи надад таалагддаг болсоноос хойшхи 1084 дэх өдөр. Энэ чамд бичсэн 396 дахь захидал. Чамайг радиогоор “Бараг л хайрын түүх” нэвтрүүлэг хөтлөхийг би сонссон. Би гэртээ харьж явахад тэр дуу миний толгойноос гараагүй. Би одоо ч... Энэ одоо хэн бэ? Дин Сяо Цзюн, чи өвчтэй юм уу?
Эр: Сяо Цзюн! Сяо Цзюн!
Эр: Сяо Цзюн!
Дин: Чи үхмээр байна уу?
------------------------------------------------------------------------------------------
Гао: Чи ямар ч тохиолдолд хүн зодож болохгүй. Гэтэл чи хэрэг тарилаа.
Маи: Гао багш аа.
Гао: Ярьж боллоо. Гэртээ очоод өөртөө дүгнэлт хий, тэгээд надад 1500 үгтэй зохион бичлэг хийж ир.
Ма: За.
Гао: Маи Ке Ран, хаалгаа хаа. Сяо Цзюн, чи чинь онц сурлагтан, өөрийнхөө үйлдэлд үргэлж нухацтай ханддаг. Миний хувьд чи үргэлж даруухан, үлгэр жишээ сурагч байсан. Тэгсэн энэ өнгөц үнэлгээ байсан бололтой. Төгсөлтийн шалгалт хүртэл 100 өдөр үлдсэн. Ангийн хүүхэд чинь та нарын тухай дэлгэснээс болж чи түүнийг зодож л байдаг. Чи зан авир гайхшруулж байна!
Ий: Гао багш аа. Энэ Дин Сяо Цзюны буруу биш. Хэрэв Маи Ке Ран миний ширээг ухаж, зөвшөөрөлгүйгээр миний захиаг уншаагүй бол Дин Сяо Цзюн юу ч мэдэхгүй байх байсан.
Гао: Энэ юу гэсэн үг вэ? Чи түүнийг нууцхан хайрладаг гэх нь үү?
Ий: Гао багш аа. Энэ ойлгомжтой зүйл. Миний нэр нүүрийг бодооч.
Гао: Чи ичихгүй хайрын захиа биччихээд одоо надаас нэр хүндийг минь бодооч гэж гуйх нь уу?
Дин: Гао багш аа, бид хоёр уулздаггүй. Хэрэв та байж боломгүй үйлдэл гэж байвал хүний хувийн нууцад халдсан Маи Ке Раныг хэлсэн нь дээр.
Гао: Би зөвхөн та хоёрын тухай ярьж байна.
Ий: Гао багш аа. Хэрэв та итгэхгүй байвал захиаг уншаад үзчих. Та захиаг уншаад Дин Сяо Цзюн бид хоёрын дунд юу ч байхгүйг ойлгоно.
Гао: Би тэр захиаг чинь уншиж чадахгүй. Хэрэв би уншвал та нар намайг хувийн зүйлд чинь халдсан гэж буруутгана. Хэрэв та нарт миний заах арга барил таалагддаггүй бол энэ хамаагүй. Та нар нааш нь эцэг эхээ ирүүл.
------------------------------------------------------------------------------------------
Ий: Намайг уучлаарай. Чамд төвөг удаж, ийм юманд оролцуулчихлаа. Би бүх хариуцлагыг хүлээнэ. Би Гао багшид тэгж хэлнэ.
Дин: Тэгээд нэмэргүй. Багш хэдийн шийдсэн.
Ий: Чи ганцаараа бүх зүйлд хариуцлага хүлээхийг би зөвшөөрөхгүй.
Эм: Нааш ир, явцгаая. Чи юу хийсэнээ хар даа. Чи юу бодож байсан юм бэ?
------------------------------------------------------------------------------------------
Би: Умэ захирал аа.
Умэ: Хатагтай Дин, үдийн мэнд.
Би: Үдийн мэнд.
Умэ: Надад танд хэлэх юм гараад, энд таныг хүлээж байлаа.
Би: Та намайг хүлээсэн гэнэ ээ?
Умэ: Энэ хувийн чанартай юм. Би үйлдвэрт тантай энэ тухай ярилцах боломжгүй. Би шуудхан хэлье. Би шинэ оныг угтсан үдэшлэгт нэг тоглолт бэлдэж байгаа. Би тоглолтонд хятад дуу дуулах бодолтой байгаа. Тиймээс та надад нэг дуу зааж өгөөч гэх гэсэн юм.
Би: Шинэ жил ээ? Хятад дуу.
Умэ: Хятад дуу.
Би: Хятад дуу... Дуулах аа?
Умэ: Дуулна.
Би: Дуулах аа? Тоглолт уу?
Умэ: Тоглолт.
Би: Шинэ он... Шинэ оны тоглолт уу?
Умэ: Тиймээ.
Би: Тоглолт.... Би сайн мэдэхгүй байна.
Умэ: Та дуртай дуугаа эхлээд сонгочих. Дуулах ч юм уу. Сакура, сакура. Хэрэв таныг хүсвэл бүжиг байсан ч болно.
Би: За яахав, тэгье.
Умэ: Нээрэн үү? Тэгвэл их том тус болно. Тэгэхээр хоёулаа амралтын өдрүүдэд үйлдвэрт уулзацгаая.
Би: Бид өөр хаана ч юм уулзаж болох уу?
Умэ: Болно. Та надад их тус хүргэлээ. Маш их баярлалаа.
Би: Зүгээр ээ. За, баяртай.
Умэ: Баяртай.
------------------------------------------------------------------------------------------
Ху: Би сүйрэл, гамшгийг даван туулсан. Эцэст нь би чамтай хамт Шанхайд ирлээ. Би ингэж бодсон чинь хамаг бие мэдээгүй болчихсон ч юм шиг.
Дин: Цааш нь үргэлжлүүлээд бай. Би анх Шанхайд ирж байхдаа яг чам шиг сэтгэл хөдөлж байсан. Би эхний өдрөө ээж рүү залгаад бараг цаг хагас шахуу Шанхайг амаа олохгүй магтаж билээ. Цзянчжэнийг бодвол Шанхай үнэхээр том хот.
Ху: Би энэ хотод ер бусын хайртай болсон юм шиг санагдсан.
Дин: Чиний бодсон бүх юм энэ үү?
Ху: Хөөе, энийг зорилготой тэмүүлэл гэдэг юм, за? Миний ээж надад ингэж хэлсэн юм. Ээж: “Ху, чи ирээдүйд их сургуульд ороод хүнд дурлавал би чамайг дэмжинэ” гэсэн. Одоо би их сургуульд орно, бас Шанхайд ирлээ. Хэрэв би энд нэг хүнтэй танилцахгүй бол ээжийн итгэлийг алдана. Би ээжийн урмыг хугална.
Дин: Хэрэв чи сайн сурахгүй бол ээжийнхээ урмыг хугална.
------------------------------------------------------------------------------------------
Хэ: Өнөөдөр бидний авсан зургуудыг авчирлаа. Энийг хар даа. Чи юу гэмээр байна. Муугүй байгаа биз? Надад ч гэсэн чиний тусламж хэрэгтэй байна. Чи дахиад нэг удаа зургийн модель болохгүй биз?
Ю: Гэхдээ би баярын арга хэмжээнд бэлдэж байгаа.
Хэ: Энэ удаад даалгавар маягаар биш. Би их сургуулийн зурагчидын тэмцээнд оролцох гэж байгаа. Тэг л дээ. Чи энэ сайхан царайгаа үргэлж дутуу үнэлэх юм. Чи миний зураг авалтын ачаар ямар хөөрхөн, ямар хээнцэр харагддагийг харахгүй байна уу? Би чамайг буруугаар ойлгодог хүмүүст зөвхөн чиний сайхан төрхийг ч биш, бас ямар үзэсгэлэнтэйг чинь харуулахыг зорьдог.
Ю: Хэ. Тэр ч гэсэн зургийн модель юм уу?
Хэ: Тиймээ. Дин Сяо Цзюн. Уран зохиолын ангийнх. Чи түүнийг таних уу?
------------------------------------------------------------------------------------------
Эм: Ю Я, чи хаачих нь вэ?
Ю: Би Хэ-ийн зургийн модель болох гэж байна. Би явлаа.
------------------------------------------------------------------------------------------
Эм: Ю Я, ирээд нүүрний будалтаа хийлгэ.
Хэ: Хурдлаач. Бүгд чамайг хүлээгээд байна.
Дин: Дахиад 10 минут дутуу байна.
Хэ: Айн? Та хоёр ижил хувцас өмсөнө гэж тохирсон юм уу?
Ю: Үүнийг зайнаас харилцах гэдэг юм. Бид санаандгүй ингэж хувцаслаж таарсан. Миний зөв биз дээ, Дин Сяо Цзюн?
Хэ: За, бүгдээрээ наашаа цуглаарай. Бид гурван хэсэгт хуваагдана. Эхний хэсэг нь зурагчид. Хоёр дахь нь гэрэл хариуцсан туслахууд.
------------------------------------------------------------------------------------------
Хэ: Дин Сяо Цзюн, жаахан биеэ сулла. Ингэж сүрхий харах хэрэггүй. Сайн байна. Чи байрлалаа жаахан өөрчилж болох уу? Яг Жэй Чжу шиг зогс л доо. Болж байна. Яг тэгээд зогс.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Чи яг өвлийн гал мэт халуун
Чиний хайр зүрхийг дулаацуулна
Чи яг өвлийн гал мэт халуун
Умэ: Сайхан дуу. Ая нь үнэхээр гоё.
Би: Энэ дууны нэрийг “Өвлийн гал” гэдэг. Энэ дууг “Өвлийн гал” гэдэг. Энэ маш алдартай дуу.
Умэ: Аа, ойлголоо. Энэ алдартай дуу байх нь.
Би: Би үгийг нь японоор орчуулсан байгаа.
Умэ: Чамд төвөг удсанд уучлаарай. Баярлалаа. Хатагтай Дин, та их тусч юм. Би эхлээд уншаад үзье. Аа, ойлголоо. Хатагтай Дин. Би хятад хэлэнд сайн биш байж мэднэ. Гэхдээ ханз үсэгнээс... ханз үсэгнээс нь харвал энэ дуу өвлийн галын тухай юм шиг байна.
Би: Таны зөв.
Умэ: Нээрэн үү? Тэрнээс гадна, энд бас нэг юм байна. Түр хүлээж байгаарай. Энэ байна. Чи надад таалагддаг, гэвч би чамд хэзээ ч хэлээгүй. Чамд ч гэсэн би таалагддаг гэдгээ мэднэ.
Би: Чамд маш их таалагддаг.
Умэ: Чамд маш их таалагддаг. Энэ дууны үг нь бие биедээ хайртай хэрнээ сэтгэлээ илчлээгүй хоёр хүний тухай бололтой. Тэгэхээр, энэ дуу дэлхийн бүх дурлагсадад зориулагдсан байх нь.
Би: Дахиад л таны зөв.
Умэ: Нээрэн үү? Үнэхээр тийм утгатай гэж үү? Түр хүлээж байгаарай. Уучлаарай. Би энэ бяцхан бэлгийг өгөх гэсэн юм. Надад хятад дуу зааж байгаад талархал болгож. Таныг хүндэтгэсэн миний чин сэтгэлийн илэрхийлэл. Таныг авна гэж найдаж байна.
Би: Умэ захирал аа. Би энийг авч чадахгүй.
Умэ: Хатагтай, Дин, түр хүлээгээрэй. Би жаахан хүүхэд байхад... ийм жаахан... миний ээж надад: “Бидний амьдрал хичнээн хэцүү байлаа ч түүний өнгийг нь гундааж болохгүй” гэж хэлдэг байсан. Өнгө.... өнгө... Амьдралын өнгө...
Би: Өнгө.
Умэ: Тиймээ, наадах чинь. Өнгө. Та хүлээж авна уу? Нээгээд үз. Нээгээд үз. Нээх.
Би: Баярлалаа.
Умэ: Зүгээр. Харин одоо дуугаа сурцгаая. Суучих. Энэ...
Би: Би хэлнэ, та сонсоно. Намайг сонсоно.
Умэ: Би эхлээд таныг сонсох уу? Ойлголоо.
Би: Чиний том нүд...
Умэ: Чиний том нүд...
Би: Нүд.
Умэ: Чиний том нүд...
Би: Гялалзан гялтагнана.
Умэ: Гялалзан гялтагнана.
Би: Тэнгэр дэхь одод гялалзана.
Чи яг өвлийн гал мэт халуун
Чиний хайр зүрхийг дулаацуулна
Чи над руу ирэх бүртээ
Чин хайрын галыг зүрхэнд асаана.
------------------------------------------------------------------------------------------
Хэ: Би зургуудыг үзэж байгаад дараа нь чамд өгнө.
Дин: За.
Ю: Дин Сяо Цзюн. Өнөө орой хамт хооллоцгооё.
Дин: Өнөө орой? Би өнөө орой найзтайгаа уулзана.
Ю: Хэнтэй?
И: Дин!
Дин: Инь И юу? Чи Шанхайд юу хийж явна?
И: Би чамд сюрприз барих гээд.
Ху: Тэр чамд сюрприз барина гээд.
И: Чи гайхсан уу?
Дин: Чи яг хэвээрээ. Үргэлж тааварлахын араггүй.
И: Чам шиг хэнэггүй байснаас хамаагүй дээр. Ярьж боллоо. Явж хоол идэцгээе.
Дин: За.
И: Явцгаая.
Ю: Тэгвэл та нар түрүүлээд явцгаа. Харин би буцлаа.
Ху: Чи бидэнтэй хамт яв л даа. Тиймээ, бидэнтэй хамт яваач.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Баярлалаа. Инь И, чи яагаад Шанхайд ирсэн бэ?
И: Би амралтын өдрүүдэд эндэхийг дурсгалт газруудыг үзэхээр ирсэн. Түүнээс гадна, Бүдүүнээ хэдийн Шанхайд ирчихсэн байсан. Хэрэв би ирэхгүй бол яаж хүний нүүр харах юм?
Ху: Инь И, чи бас ямар зорилогтой ирлээ? Инь И намайг Дин Сяо Цзюнтэй уулзуулж өг гэж шалаад болдоггүй. Одоо чи энд түүнтэй уулзлаа. Би чиний найз биш гэж үү?
И: Тиймээ, чи миний найз, Ху. Маргааш хамт дэлгүүр хэсэцгээе.
Ху: Би тийм юманд сайн шүү.
Дин: Надад найдах хэрэггүй.
Ю: Та нар Тянцзифань-аар орж болно. Тэнд бэлэг дурсгал, гар урлалын олон дэлгүүрүүд байдаг. Та нарт таалагдана гэж бодож байна. Орой нь “Дорнодын сувд”-ын цамхаг дээр гарч далайн салхи мэдэрч болно. Би тийшээ байнга очдог, үнэхээр сайхан газар.
Ху: Бид маргааш Шанхайгаар бүхэлд нь аялах саналтай байна. Харин Ю Я бидэнд бүгдийг нь үзүүлээрэй.
И: Дин Сяо Цзюнь, нэг юм хэлээч.
Дин: Ю Я, хэрэв чи чөлөөтэй бол бидэнтэй хамт яваач.
Ю: Тэгье, тэгвэл бүгдээрээ маргааш өглөө эрт гарцгаая. Бид Шанхайн “Хотын сүм”-д хооллож болно.
Ху: Шанхайн “Хотын сүм” янзтай гоё газар. Мантуу, шарсан банш нь үнэхээр тасархай амттай.
И: Бүдүүн ээ. Тарган хүн жингээ хасаж байвал сайхан ирээдүй угтдагийг чи мэдэх үү? Чи өөрийгөө харуулмааргүй байна уу?
Ху: Би энэ хоолыг дуусгачихаад үзээд алдана. Тэгээд ч энэ амьдрал урт. Би яарахгүй байхад чи юундаа санаа зовдог юм?
И: Чи ч найдваргүй юмаа. Чи цагаан хоолтон юм уу?
Ю: Би жаахан байхдаа бүжиглэж сурч байхдаа амархан жин нэмдэг байсан. Би өдөржин иднэ, цадна гэж ер байхгүй. Тэгээд л би ногоо голдуу иддэг болсон.
Дин: Май, дахиад энэ ногооноос ав.
Ю: Би бүжиглэхээ болиод удаж байгаа ч энэ зуршлаа өөрчилж чадахгүй л байна.
Дин: Чи хэзээнээс бүжиглэж эхэлсэн бэ?
Ю: Би 4 настайгаасаа 18 хүртлээ бүжиглэсэн. Тэгээд бүжгийн академид яг орох гэж байгаад унаж бэртсэн.
Дин: Чи өглөө болгон дасгал хийдэгт гайхах юм алга.
Ю: Ээж дасгал хийх нь хүнийг төгс болгодог гэж хэлдэг. Надад онцгой авъяас гэх юм байхгүй, тиймээс шаргуу ажиллах л хэрэгтэй.
И: Бүдүүн ээ. Чи юундаа уйлаав?
Дин: Чи яасан, бас л жүжиглэж байна уу?
Ху: Би... би өөдгүй оюутан. Гэвч би Шанхайд суралцана, бас ангийнхаа андуудтай цагийг сайхан өнгөрүүлж байна. Үнэхээр сэтгэл хөдөлчихлөө.
Дин: Хоол чинь хэтэрхий халуун ногоотой болоод чи уйлсан юм биш үү? Чиний сургалтын төлбөрт сэтгэл хөдлөөд байна. Чи эцэг эхдээ баярлалаа гэж хэлээрэй.
И: Чиний сургалтын төлбөр манай нутагт байшин худалдаж авахад хангалттай хүрэлцэнэ.
Ху: Үгүй шүү. Ёстой үгүй.
Дин: Дүрсгүйтэхээ больцгоо. Хүүхдүүд биш дээ.
И: Мартсанаас, Дин Сяо Цзюн. Маи Ке Ран бас танай ангид сурдаг билүү?
Дин: Тиймээ, тэр үнэн. Маи-г нааш шилжүүлсэн юм.
И: Түүний хэлсэн бүхэнд битгий итгээрэй. Тэр энд шилжиж ирээгүй. Элсэлтийн шалгалтын оноо нь өндөр байсан ч өргөдөлдөө асуудал гаргасан. Тэр амиа хорлоно гэж айлгаад дахин шалгалт өгөхгүй гэж хүртэл үзсэн. Аавд нь сонголт үлдээгүй болохоор танай сургуульд оруулсан юм.
Дин: Чи хаанаас мэддэг юм?
И: Би гэртээ сурдаг болохоор баахан хов жив дунд амьдардаг.
Дин: Маи шалгалтанд надаас 10 оноо илүү авсан ш дээ.
И: Тиймээ, тэгсэн. Харин ямар их сургууль сонгосныг нь чи мэдэх үү? Бээжингийн их сургууль.
И: Балиар юм.
Ху: Тэр яаж ангийн дарга болсныг та нар мэдэх үү? Тэр бидэн рүү үргэлж хар яр хийж, яншдаг байсан. Би тэрнээс нь бүр залхасан гээч. Тэр энд одоо ч яг тэр хэвээрээ байх.
И: Тэрний хэлсэн үнэн үү? Чи бидэнд жаахан сануулж өгөхгүй биз? Дин Сяо Цзюныг чи нэг дуурайгаад үзүүлчих, тэгэх үү?
Дин: Яасан ч үгүй.
И: Тэг л дээ.
Дин: Үгүй.
И: Ганцхан удаа дуурайчих л даа.
Дин: Одоо боль.
Ху: Тэг л дээ, уур амьсгалыг хөгжөөгөөч. Алив.
Дин: Аясын жихүүн салхи үүлсийг хөөнө
Аян дайнаас би гэртээ буцлаа
Эх орныг минь хамгаалах
Эр цэргүүдийг би хаанаас олох вэ?
Ху: Бүр яг шүү! Би энийг хэлээд байсан юм.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Заримдаа би шувуухай болсон санагдана
Зөндөө нисмээр байвч өндөрт хөөрч чаддаггүй
Мөчир дээр би амарч суухдаа
Мэргэн бууны бай болж ч мэднэ
Тэнгэрт дүүлэн нисэхдээ би
Тэнд ганцаараа байсаныг мэдлээ.
Би бяцхан шувуухай.
Би нисэхийг хүсдэг.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Чи яагаад инээмсэглээв?
И: Зүгээр л. Арван жилд би ээжээс нууж чамд бичдэг байсан бүх хайрын захиануудаа ширээнийхээ нүдэнд нуудаг байлаа. Тэгсэн ч ээж олоод үзчихсэн. Багш ээжийг сургуульд дуудуулж хүртэл уулзсан.
Дин: Миний ээжийг ч гэсэн. Гэвч миний ээж ирээгүй. Би тэр үед юу мэдэрч байсныг чи мэдэхгүй дээ.
И: Тиймээ, энэ миний буруу байсан. Би маш энгийн юмыг дэндүү хүндрүүлчихсэн юм. Хэрэв би мэдэж байсан бол тэр бүх хайрын захиануудаа чамд шууд өгөх байлаа.
Дин: Чи тэр захиануудыг бичээгүй бол бүр дээр байх байсан.
И: Юу л бол, би биеэ барьж чадахгүй байсан юм. Дээр нь надад амьдралын их туршлага байгаагүй. Чи уран зохиолын хичээл дээр яаж уншиж байгааг, нэвтрүүлэгийн дуу, номыг сонгохдоо ямар мэдрэмжтэйг чинь би хараад үнэхээр шүтдэг байлаа. Би өсвөр насны охин байж дээ. Магадгүй би өсвөр насны уран зохиолд хэтэрхий автсан байх. Чи ойлгож байгаа, тиймээ?
Дин: Чи буруу юм хийчихээд дахиад л өөртөө хариуцлага тооцох гэж оролдож байна уу?
И: Үгүй ээ, би үүнийхээ шийтгэлийг хүлээсэн. Тэр өдөр би гэртээ иртэл ээж ёстой бууж гарсан даа. Би дахиж тийм асуудал хүсээгүй учраас яг л ээжийг хэлснийг дагаж сувилагчийн сургуульд орсон юм.
Дин: Гайхалтай биш гэж үү? Бүдүүн ээ.
Ху: А?
Дин: Инь И-ийг буудалд нь хүргээд өгчих. Түүнийг ганцааранг нь явуулбал аюултай байх.
Ху: За тэгье. Алив, намайг дагаад яваарай.
И: Маргааш уулзъя.
Дин: Баяртай.
------------------------------------------------------------------------------------------
Эм: Сайн байна! Браво!
Эр: Удахгүй шинэ оны хонх цохино. Цаг хугацааны хүрд дахиад нэг гүнзгий ул мөрөө үлдээлээ. Өвлийн нарны гэрэл баяр баяслаар дүүрэн. Шинэ 1992 он жам ёсоороо ирж байна. Ингээд үргэлжлүүлээд манай үдэшлэгийн хөтөлбөрт дуулах Умэ захиралыг халуун алга ташилтаар угтан авцгаая. “Өвлийн гал”! Түүнийг урьж байна!
Эмс: Янзтай!
Бүгд: Ёстой гоё!
Эр: Гайхалтай!
Эр: Янзтай!
Эр: Ёстой янзтай.
Эр: Болж байна!
Умэ: Чи яг өвлийн гал мэт халуун
Чиний хайр зүрхийг дулаацуулна
Чи чимээгүйхэн ирэх бүртээ
Чин хайрыг зүрхэнд асаана
Тэнгэрт гялалзах одод шиг
Том нүд чинь гялалзан гялтагнана
Чи яг өвлийн гал мэт халуун
Чиний хайр зүрхийг дулаацуулна
Чи яг өвлийн гал мэт халуун
Чиний хайр зүрхийг дулаацуулна
Чи надад таалагддаг ч би хэзээ ч чамд хэлээгүй
Чамд ч гэсэн би таалагддагаа мэднэ
Чи яг өвлийн гал мэт халуун
Чиний хайр зүрхийг дулаацуулна
Чи чимээгүйхэн ирэх бүртээ
Чин хайрыг зүрхэнд асаана
Тэнгэрт гялалзах одод шиг
Том нүд чинь гялалзан гялтагнана
------------------------------------------------------------------------------------------
Би: Оршил.
Умэ: Хатагтай Дин.
Бичиг: Энэ шөнийн сарны гэрэл үзэсгэлэнтэй /Ихэвчлэн хайраа илчлэхэд ашигладаг/.
Би: Би үүнийг юу гэж унших вэ?
Умэ: Сарны гэрэл...
Би: Сарны гэрэл...
Умэ: Энэ шөнө үзэсгэлэнтэй.
Би: Энэ шөнө үзэсгэлэнтэй.
Умэ: Харин салхи урин зөөлөн.
------------------------------------------------------------------------------------------
Ю: Бэлдээрэй. 1, 2, 3!
Дин: Би зураг авахуулж боллоо. Би инээсээр миний царай бүр ядарчихаж. Өчигдөр би бас өдөржин зураг авахуулсан.
Ху: Би ч гэсэн зураг авахуулж боллоо.
И: Та хоёр мэдрэл. Ю Я, миний зургийг аваач.
Ху: Явж зайрмаг авцгаая.
Дин: Чи идэхээс өөр юм боддоггүй юу?
Ху: Би чамд нэг юм хэлье.
Ю: Бэлдээрэй. 1, 2, 3.
Ху: Инь И Шанхайд руу явна гэж хэлэхээр нь тэр намайг сонирхоод байна гэж би бодлоо. Би айсандаа шөнөжин унтаж чадаагүй. Тэгээд Инь И энд ирсэний дараа бүх юм яг арван жилийнх шиг яг хэвээрээ байгааг мэдсэн. Тэгэхэд л би нэг уртаар амьсгаа авсан лаа. Би үхтлээ айсан шүү.
Дин: Би чамайг гал халуун дурлалын төлөө Шанхайд ирсэн гэж бодсон.
Ху: Би тэгмээр л байна. Ямартай ч би найз охинтой болох хэрэгтэй байгаа. Инь И... түүнд миний хэлснийг битгий хэлээрэй. Ю Я-ийн хувьд, би тоглоогүй. Тэр дэндүү туранхай. 65%-тай. Түүнийг би ингэж л хэлнэ.
Дин: Чамд ямар охид таалагддаг вэ?
Ху: Надад...
И: Шанхай их том юмаа. Бүтэн тойрно гэвэл 1-2 өдрөөр ч тогтохгүй байх. Зүгээр ээ. Би энд дурсгалт газрууд үзэх гэж ирээгүй.
Ю: Тэгвэл яагаад ирсэн юм?
И: Би Дин Сяо Цзюнтэй уулзах гэж ирсэн.
Ю: Сюй Цзюн чамд таалагддаг юм уу?
И: Аан, тэр анхны харцны дурлал байсан. Тэнд очоод зогсчих. Би чиний зургийг аваад өгье. 1, 2, 3. Инээмсэглээрэй.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Чи өдөржин биднийг дагаж яваад ядарсан байх даа.
Ю: Энэ сүртэй юм биш. Би ч гэсэн цагийг сайхан өнгөрүүллээ. Чи Инь И-тэй ямар харилцаатай вэ?
Дин: Инь И манай арван жилийн ангийн найз.
Ю: Ямар төрлийн найз?
Дин: Жирийн л нэг найз.
------------------------------------------------------------------------------------------
Чжу: Бүгдээрээ хийж байгаа ажлаа түр зогсоочих. Надад хэлэх юм байна. Цзянсу Ничрин Электроникийн үйлдвэрийн хүний нөөцийн албанаас мэдэгдэх нь. Чанарын хяналтын цехийн дарга хатагтай Дун шинэ жилийн өмнөхөн хариуцлаггүй байж нэг хэсэг гологдол бүтээгдэхүүнийг гаргасанаас болж буцаалт хийгдэж, үйчлүүлэгчдээс гомдол ирсэн. Энэ нь таагүй үр дагварт хүргэж, эдийн засгийн ноцтой хохирол учрууллаа. Үйлдвэрээс шалгалт явуулсан. Шалгалтын дүгнэлтээр хатагтай Дун дийлэнх хариуцлагыг нь хүлээнэ гэсэн шийдвэр гарсан. Хатагтай Дун энэ албан тушаалаас хасагдаж, ирэх гурван сард түүний ажилд хяналт тавина. Та нар үүнийг анхааруулга гэж хүлээж авч, цаашид чанарын хяналтын ажлаа чин сэтгэлээсээ хийх ёстой. Цзянсу Ничрин Электроникийн үйлдвэрийн хүний нөөцийн алба, 1992 он.
------------------------------------------------------------------------------------------
Эм: Дин эгч ээ, би түрүүлээд явлаа. Сайн уу, Дун эгч ээ.
Дун: Сайн уу. Тэнд суугаад ид.
Эм: За.
Би: Аа, Дун эгч.
Дун: Дин ээ. Би үнэхээр азгүй юм. Хүн зурхайгаар жил нь орж байвал үргэлж бүтэлгүйтдэг гэж ярьдаг. Энэ жил би үргэлж бүтэлгүйтэх юм гэж үү?
Би: Энэ ердөө мухар сүсэг.
Дун: Тэд бүх бурууг надад тохож болохгүй. Тэр хэсэг бүтээгдэхүүн яаралтай байсан юм. Борлуулалтын алба, үйлдвэрлэлийн алба биднийг яаруулаад байсан. Би ердөө ганцхан хэсгийг өнгөрүүлсэн. Тэр асуудал дагуулах юм гэж хэн мэдлээ.
Би: Дун эгч ээ. Миний туршлагаар бол яаралтай байх тусам сайн шалгах хэрэгтэй. Яаран хийсэн бүтээгдэхүүний чанар сайн байж чадахгүй.
Дун: Тэр өдөр би... Аан тийм. Би шинэ жилийн үдэшлэгийн тоглолтонд бэлдээд завгүй байсан. Түүнээс болоод л би үйлдвэрийн ажлаас хэсэг хөндийрсөн юм. Дин, чи... дараа нь Умэ захиралтай уулзахдаа юу болсныг миний үгээр түүнд хэлээд өгч болох уу? Би энэ үйлдвэрт ажиллаж эхэлснээс хойш өөрийгөө ажилдаа бүрэн зориулж ирсэн. Би нэг ч өдөр чөлөө аваагүй.
Би: Та энэ бүхнээ өөрт нь хэлж болдоггүй юм уу?
Дун: Би чинь японоор ярьж мэдэхгүй. За бүр түүнд тайлбарллаа гэхэд тэр ойлгохгүй. Миний өмнөөс ярилцаад өгөөч, тэгэх үү? Би хэнд ч хэлэхгүй. Ганцхан удаа надад тусалчих.
Эм: Дин Би Юн. Сая утсаар хүү чинь яаралтай тусламжийн тасагт байна гэж хэлүүллээ.
------------------------------------------------------------------------------------------
Умэ: Хатагтай Дин. Юу болсон бэ?
Би: Умэ захирал аа. Сяо Цзюн өвдсөн гэнэ.
Умэ: Хурдхан машинд суу. Явцгаая.
------------------------------------------------------------------------------------------
Би: Сяо Цзюн.
Эм: Ээж чинь ирлээ.
Би: Сяо Цзюн. Эгч ээ, Сяо Цзюн яасан юм бэ?
Эм: Тэр бөөлжиж, бас суулгасан. Гэдэс өвдөөд байна гэж байсан. Эмч болохоор гастроэнтерит гэсэн. Дин Сяо Цзюн цэцэрлэгт бусад хүүхдүүдтэй л адилхан зүйл идсэн. Гэтэл тэд зүгээр л байна. Хүү чинь гэртээ болохгүй юм идсэн юм биш биз?
Би: Хүү гэртээ сүүлийн хоёр хоногт юу идсэнийг би санахгүй байна.
Эм: Одоо санаа зовох хэрэггүй. Хүүд гурван дусал хийсний дараа зүгээр болно гэж эмч хэлсэн. Чи ирсэн болохоор би одоо явъя даа. Хүүхдүүд намайг хүлээж байгаа. Дэндүү их санаа зовох хэрэггүй. Хэрэв ямар нэг хэрэг гарвал надад хэлээрэй, за юу?
Би: За.
Эм: Сяо Цзюн, хурдан эдгээрэй, за юу?
Би: Баярлалаа, эгч.
Эм: Зүгээр ээ. Биеэ бодоорой. Баяртай.
Умэ: Хатагтай Дин. Сяо Цзюн зүгээр үү?
Би: Тэр гайгүй.
Умэ: За ашгүй дээ.
------------------------------------------------------------------------------------------
Умэ: Хатагтай Дин. Сяо Цзюн одоо гайгүй болсон болохоор би гэртээ харъя даа.
Би: Та үлдээд хамт оройн хоол идвэл яасан юм?
Умэ: Би болох уу?
------------------------------------------------------------------------------------------
Умэ: Сяо Цзюн.
Би: Хооллох цаг боллоо. Та ид.
Умэ: Тэгвэл би амтархан идье.
Би: Жаахан зутан идчих.
Умэ: Хатагтай Дин, маш амттай.
Би: Умэ захирал аа. Санаа зоволтгүй идээрэй. Санаа зоволтгүй ид.
Умэ: Ойлголоо. Надад нэг санаа байна. Бид ажил дээр биш учраас намайг битгий Умэ захирал гэж дууд. Чи намайг зүгээр л Умэ сан гэж бай.
Би: Умэ сан. Идээрэй, идээрэй. Дахиад жааханыг. Сайн байна. Сяо Цзюн аа, ноён Умэд баярлалаа гэж хэл. Энэ хүн намайг эмнэлэгт аваачсан юм.
Дин: Баярлалаа, Умэ ах аа.
Умэ: Чи сайн жаал. Сяо Цзюн. Чамайг зүгээр болохоор би чамайг парк руу дагуулж явна.
Дин: Юу гэж байгаа юм бол?
Би: Ноён Умэ чамайг эдгэсний дараа парк руу дагуулж явна гэж байна.
Дин: Гэхдээ парк хаалттай байгаа.
Би: Парк одоо хаалттай байгаа гэнэ.
Умэ: Ойлголоо. Тийм байжээ. Сяо Цзюн баярлахгүй байсанд гайхаад байсан юм. Тэгвэл ингэвэл яахав? Дараагийн удаа парк нээгдэхээр нь би чамайг авч явъя. Би чамд амлаж байна.
Би: Ноён Умэ парк нээгдэхээр чамайг авч явна гэж амлаж байна.
Дин: Нээрэн үү?
Би: Тиймээ.
Дин: Амлах уу?
Умэ: Мэдээж, энэ амлалт.
Дин: Энэ амлалт 100 жилийн туршид хүчинтэй, өөрчлөгдөх ёсгүй. Тохирлоо.
Умэ: Тохирлоо!
------------------------------------------------------------------------------------------
Би: Захирал аа.
Умэ: Сайн уу.
Би: Умэ захирал аа.
Умэ: Сайн уу. А, хатагтай Дин, сайн уу. Хатагтай Дин, би танд нэг юм хэлэх гэсэн юм.
Хе: Сайн уу, захирал аа.
Умэ: Сайн уу. Ци Ю хэдэн өдрийн дараа Шанхайд тоглолттой гэнэ. Хэрэв та чөлөөтэй бол надтай хамт явж тоглолт үзэх үү?
Би: Шанхай явах аа?
Умэ: Амралтын өдрүүдээр. Энэ ажлын өдрүүдэд нөлөөлөхгүй. Хэрэв боломжтой бол Сяо Цзюныг ч аваад явж болно.
Би: Сяо Цзюн бид хоёр явж чадахгүй.
Умэ: Хоёулаа Сяо Цзюнд санаа тавьж болно ш дээ. Мэдээж тасалбар олох хүндрэлтэй. Хэрэв би тасалбар олж авбал хамт явцгаая. Гуйж байна. Тэгж байгаад уулзъя.
Дун: Дин ээ.
Би: Дун эгч.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Бүдүүн ээ, яаж байна? Алчуур ав.
Ху: Намайг зүгээр орхи. Намайг орхи. Би тоглоогүй, Дин. Бодооч. Тасалбар маш үнэтэй. Чи миний оронд явчих. Угаасаа ч тэгэх ёстой юм. Би тоглоогүй шүү. Зүгээр л намайг орхи.
И: Дин Сяо Цзюн, нааш ир.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Чи яагаад бидэнд суудал аваагүй вэ?
И: Бидэнд суудал байгаа. Би энд чамд туслахаар ирлээ. Дин Сяо Цзюн, чи одоо хүнтэй үерхэдэг үү?
Дин: Үгүй ээ.
И: Тэгвэл таалагддаг охин байгаа юу?
Дин: Байхгүй.
И: Чи худлаа хэллээ.
Дин: Чи дэмийрээд эхэллээ.
И: Чамд таалагддаг охин байхгүй гэж чи хэлсэн ч нүд чинь хэлээд байна. Би хэдийн анзаарсан. Чамд Ю Я таалагддаг.
Дин: Худлаа.
------------------------------------------------------------------------------------------
Цзянсу Ничирин Электроникийн үйлдвэр
------------------------------------------------------------------------------------------
Дун: Сүүлийн үед Дин Би Ю, Умэ захирал хоёр дотносоод байгааг та нар анзаарсан уу? Харилцаа нь яавч жирийн бишдэг ээ. Миний зөв үү?
Эм: Хүний нөөцийн албаны даргын хэлснээр Дин эгчийг Умэ захирал санал болгосны дараа ажилд авсан гэнэ. Энэ үйлдвэрт түүний насны хүнийг ажилд авахаа больсон ш дээ.
Эм: Дин эгчийг ажилд авахаас өмнө тэр хоёр хэдийн харилцаатай байсан байх. Хамт нилээн удсан бололтой.
Дун: Мөрийцсөн ч болно.
Эм: Эгч салсныхаа дараа юу ч үгүй үлдсэн. Тэр зүгээр ч нэг салаагүй байх. Захирал Ди эгч хоёр салахаас нь өмнө уулздаг байсан байж ч мэднэ.
Дун: Аан гээч. Экс нөхөр нь ганцхан мотоциклтой байсан. Умэ захирал машинтай. Өдөр болгон машинаар явна гэдэг чинь ялгаатай биз дээ?
Эм: Мэдээж. Яаж адилхан байдаг юм бэ? Нэг нь халуун наранд мотоцикл унаж, нөгөөх нь машинд сэрүүцээд тухтай явна. Хэрэв би байсан бол машиныг нь сонгоно.
Дун: Захирал чамайг сонгоогүй нь харамсалтай.
Эм: Би Юн эгч ээ.
------------------------------------------------------------------------------------------
Фу: Инь И-ийн хувьд, тэр дажгүй охин байсан. Сяо Цзюны ээжийн залуу байсан үетэй нь их адилхан. За аашын тал дээр. Минийхээр, эрчүүд ээжтэйгээ адилхан эмэгтэйг олж суудаг юм шиг санагддаг. Энэ ямар нэг сул тал биш, Эдиповын комплексийн тухай номон дээр бичсэн шиг юм ч биш. Энэ шал утгагүй. Ер нь хоёр хүн хамт байх үедээ... Яагаад... тэр хоёр адилхан хорвоог, амьдралыг, үнэт зүйлийг үзэх үзэлтэй байж тэрийгээ хуваалцах ёсгүй гэж үү? Миний зөв үү? Эр хүн ээжтэй нь адилхан эмэгтэйтэй яагаад суудагийн хариулт нь энэ биш үү? Ямар ч тохиолдолд, хэрэв Сяо Цзюн надаас үлгэр авсан бол Инь И-тэй хамаагүй эрт үерхэх байсан.
Ни: Та Сяо Цзюныг өөрийнхөө оронд тавьж байна уу? Түүнд ямар шалтгаан байсан нь чухал биш. Тэр сэтгэлээ илчлэхээс эмээдэг байсан. Энэ чинь сул доройн илрэл.
Фу: Би энэ тухайд юу гэж хэлэхээ мэдэхгүй юм. Надад нэг бүсгүй таалагдаж, би түүнд санаа тавьж, гэрлэх санал тавиад гэрлэсэн. Бид хоёр хүүхэдтэй болсон. Үүнийг хариуцлаггүй гэж хэлэх үү?
Ни: Тэгвэл хайртай хүндээ сайхан амьдрал бэлэглэх тухайд?
Фу: Материаллаг байдлаар уу?
Ни: Тэр утгаар нь биш, харин халамжлах, хамгаалах, хамтрах тал дээр.
Фу: Бидний ярьдаг шиг, эмэгтэйчүүд шаардлага өндөртэй гэж би боддог. Та нарт нөхөр зөвхөн мөнгө олох, та нарын хүсэл болгоны биелүүлэхэд л хэрэгтэй. Энэ хорвоод тийм эрчүүд олон уу?
Ни: Та тэдний нэг биш болохоор энийг ойлгохгүй. Магадгүй хүү чинь тантай дэндүү адилхан гэхээс айсан байх.
Фу: Тэгвэл сайн л биз. Ядаж л би бодох юмтай болно.
-----------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home