Үргэлжлэл: 45:26 мин.
Дүрүүд:
Дин Сяо Цзюн зохиолч /гол дүр/
Сюй Тян Дины өрөөний оюутан
У Хао Дины өрөөний оюутан
Дин Сяо Цзюн 10 настай хүүхэд үе
+Фу Цянь Би Юны экс нөхөр
+Умэ япон захирал
+Чжу япон үйлдвэрийн менежер
+Хе япон захирлын туслах
Эм:
Би Юн Дины ээж нь /гол дүр/
Ээж Би Юны ээж нь
Би Ся эгч нь
+Ю Я оюутан
+Чи ажилтан
+Ли Би Юны хөрш
------------------------------------------------------------------------------------------
Ээжтэйгээ салах ёс хийсэн нь
7-р анги
------------------------------------------------------------------------------------------
Дин: Ээж ээ, би ядраад байна.
Би: Бид удахгүй очлоо. Сяо Цзюн. Чи Билли, Бен хоёрын үлгэрийг мэдэх үү?
Дин: Би мэдэхгүй.
Би: Билли, Бен гэдэг ах дүү хоёр байжээ. Нэг өдөр тэр хоёр гадаа тоглож байгаад нэг юань олж гэнэ. Билли нь: “Бид энэ мөнгийг буцааж өгөх ёстой” гэжээ. Гэтэл Бен нь: “Үгүй, энэ мөнгөөр чихэр авъя” гэж. Чи хэнийх нь зөв гэж бодож байна? Билли юу, Бен үү?
Дин: Биллигийн зөв. Бений буруу.
Би: Сайн байна. Тэгвэл Бен шийтгүүлэх ёстой.
Дин: Би Бен биш. Би Бен биш.
------------------------------------------------------------------------------------------
Би: Сяо Цзюн. Би саванд халуун ус хийсэн.
Дин: За.
Би: Энэ. Хөнжил доогуураа хийчих. Тэгвэл бид унтаж байхдаа хүйтнийг мэдрэхгүй.
Дин: Ээж ээ, энд цоорчихож. Зүгээр ээ. Хүрмээ тайлаад өг. Сайн байна. Одоо унт. Дулаахан байна уу?
------------------------------------------------------------------------------------------
Тян: Чиний дуудлага. Дин Сяо Цзюн. Чиний дуудлага. Дин Сяо Цзюн. Утсаа аваач. Байна уу?
Би: Сяо Цзюн аа.
Дин: Ээж үү? Та яагаад ийм эрт залгасан юм?
Би: Би урд шөнө чам руу залгасан, гэтэл чи утсаа аваагүй. Би чамд нэг юм тохиолдсон байх гэж бодлоо.
Дин: Би өчигдөр оройтож ирсэн. Ангийн хурал болоод.
Би: Чамайг зүгээр байгаад сэтгэл амарлаа. Ямар нэг юм болбол надад үргэлж хэлж байгаарай, за юу.
Дин: Ойлголоо.
Би: Чи яагаад хичээлдээ яваагүй юм?
Дин: Өнөөдөр хичээл байхгүй.
Би: Аан. Би өнөөдөр эмээг нь эргэж очно. Өнөөдөр Хоёр есийн баярын өдөр. Эмээ чинь аливаа уламжлалт баярт их нухацтай ханддаг. Би эгчтэй нь хамт тэнд байлцаж, баярын хоол хийх ёстой.
Дин: Ээж, би таны ногоотой гахайн цээж махыг их санадаг.
Би: Чи зөвхөн хоол бодохоос биш эмээгийнхээ биеийг асуухгүй юм.
Дин: Эмээ сайн биз дээ?
Би: Сайн байгаа. Ээж үргэлж чамайг ярьдаг. Одоо их хөгширч байна. Урдынх шигээ тийм ч сайн сонсохоо больсон. Бүр утсаар ярихад ч сонсдоггүй. Чи дараа зөвхөн шинэ жилээр л ирэх байх даа. За, би утсаа тасаллаа. Чи хичээл гээд завгүй байгааг би мэднэ, хажуугаар нь биеэ бодож байгаарай. Цагтаа хооллож бай. Ойлгосон уу?
Дин: За.
Би: Сайн байна. Тэгж байгаад уулзана.
Дин: Баяртай, ээжээ.
Би: Ин ээ.
Ин: Сайн уу, хатагтай Дин.
Би: Нийт хэд болсон бэ?
Ин: Би шалгаад өгье. 3 минут. Нэг юань болно.
Би: За.
Ин: Баярлалаа.
Би: Баярлалаа.
Ин: Танд амжилт.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Уучлаарай. Ю Я хаана байгааг мэдэхгүй биз?
Эм: Ю Я? Тэр өнөөдөр өвчтэй гээд чөлөө авсан.
Дин: Ямар өвчин туссан юм бол?
Эм: Халуураад байсан. Чи яагаад түүнийг хайсан юм?
Дин: Аан, зүгээр л.
------------------------------------------------------------------------------------------
Эм: Чиний эмнүүд.
Дин: Баярлалаа.
Бичиг: Ю Я-д. Нэвтрүүлэгчийн анги.
------------------------------------------------------------------------------------------
Эм: Ю Я, нэг хүн чамд сая эмнүүд илгээсэн байна.
Ю: Хэн бэ?
Эм: Чи мэддэггүй юм уу? Би ширээн дээр тавилаа.
------------------------------------------------------------------------------------------
Тян: Хонгорхон Ю Я, чи бид хоёр яг чихэр давс хоёр юм шиг. Хонгорхон Ю Я, чи бид хоёр яг чихэр давс хоёр юм шиг. Би тэнэг харагдаад байна. Чи Ю-д хайрын захиаг өгсөн үү?
Дин: Өгсөн. Байна?
Тян: Хэн бэ?
Дин: Чиний найз охин.
Тян: Би ярьж чадахгүй.
Дин: Түүний утас руу нь залга.
Ю: Чи үргэлж нуугдаж чадахгүй гэж түүнд хэлээрэй. Хэрэв Сюй Тян надтай уулзахгүй гэвэл би очиж уулзана!
Дин: Чи найз охинтой байжээ.
Тян: Би аялаж явахдаа танилцсан юмаа. Зүгээр л сонирхол төдий байсан, гэвч тэр надаас ер салахгүй байгаа юм. Миний гадаад төрх ховс л гэсэн үг. Чи намайг юундаа ингэтэл харсан юм? Атаархаад байна уу?
Дин: Үгүй ээ, чи дахиад өөр охин сонирхохын өмнө эхлээд энэ дуусгаагүй асуудлаа цэгцлэх ёстой.
Тян: Нэг юм надтай зууралдсанаас болоод би өөр охин сонирхож болохгүй гэж үү?
Дин: Би тоглоогүй, Сюй Тян. Би чиний дурлалын захиаг бичсэн. Тиймээс надад ч жаахан хариуцлага ирнэ.
Тян: Яасан гэж?
Дин: Би чиний хамсаатан болмооргүй байна. Чи бол хоёр нүүртэн.
Тян: Дин Сяо Цзюн, чиний романтик сэтгэлгээ яг өнгөрсөн зууных шиг юмаа. Дурлалт дөрөв 90-ээд оны романтик хошин шогийн стандарт байсан. Чи яагаад өөрчлөгдөхийг хүсдэггүй юм? Замаас холд. Би өнөөдөр Ю Я-д сэтгэлээ илчлэнэ. Надад амжилт хүсээрэй.
Дин: Хэрэв чи өөрийнхөө асуудлыг шийдэхгүй бол би чамайг Ю Я-д илчилнэ.
Тян: Хүндэт найз, Цзюн. Бид сайн найзууд биш билүү? Сайн найзууд нэг нэгэндээ тусалдаг. Тэд нэгнийхээ ар хударгаар хэзээ ч урвадаггүй. Миний ирээдүйн аз жаргалын төлөө тусалчих, тэгэх үү? Сэтгэлтэй бай л даа. Баяртай. Өө, үгүй ээ. Байдал бишдээд явчихлаа.
Эм: Хаалгаа нээ, Сюй Тян. Би чамайг байгааг мэднэ, Сюй Тян! Хаалгаа нээ! Одоохон хаалга аа онгойлго, Сюй Тян!
Тян: Одоо миний АйКю, ИКю-г шалгах цаг ирлээ. Онгойлго.
Эм: Хаалгаа нээгээч!
Дин: Би та хоёрыг үлдээлээ. Би нэг тийшээ явах ёстой.
Эм: Чи яагаад надаас зугтаад байна?
Тян: Үгүй ээ, би зугтаагүй. Би чамд энэ цэцгийг авсан.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Залуус аа, бидэнд ирэх сарын их сургуулийн ойн баярыг угтаж төлөвлөсөн олон ажлууд байгаа. Маш олон уулзалтууд болно. Соёлын хороо, та нарын урьсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг авч болох уу?
Эм: Бидний эхний сонголт ноён Хэ.
Эр: Хэрэв тэр ирэхээр зөвшөөрвөл сайн л байна. Эмэгтэй хөтлөгчөөр Ю Я хэвээрээ юу?
Эм: Тиймээ. Энэ хөтөлбөрийн жагсаалт. Ю Я олны мэдэх олон шоуг хөтөлсөн. Тэр яг тохирно.
Эр: Чи юу гэж бодож байна, Дин Сяо Цзюн?
Дин: Ю Я хамгийн сайн сонголт гэж бодож байна.
Эр: Хандив цуглуулах хорооноос хөтлөгчөөр оролцуулах гэж байгаа Хэ-г би хэлж байна.
Дин: Бид хандив цуглуулах хорооны жагсаалтанд орсон бүх хүмүүстэй хамтарч ажилладаг.
Эр: Их сургуулийн ойн баярт зориулсан дурсамжийн бичлэг хийхийн тулд хандив цуглуулах хороонд ивээн тэтгэгчээс 50,000 юань хэрэгтэй байгаа.
Дин: Гэхдээ бид шинэ оныг тэмдэглэх гэж ивээн тэтгэгч нарт гурван ч удаа хандсан. Бид кино зураг авалтын хороонд хандаж дурсамжийн бичлэг хийлгэж болохгүй гэж үү?
Эр: Зураг авах нь манай хүмүүс. Гэвч засал чимэглэл, бэлтгэл ажлуудад мөнгө хэрэгтэй. Энэ чинь 50 жилийн ой. 50,000 юань манай төсвийн хамгийн бага зардал. Нэг арга ол.
Эр: Хөөе, Дин Сяо Цзюн. Сюй Тян чамтай нэг өрөөнд амьдардаг байх аа? Бидэнд тусал гэж Тянд хэлээч.
Дин: Яаж?
Эр: Сюй Тяны аав нь Цзянсуны Худалдааны танхимын гишүүн. Биднийг ивээн тэтгэж чадах Шанхайн чинээлэг бизнесменүүдийг аав нь таньдаг л байгаа. Тян бидэнд туслана.
Дин: Гэхдээ би…
Эр: Гэхдээ гэж байхгүй. Хороо болгон их сургуулийн ойн баярын өмнө хичээж ажиллаж байна. Хандив цуглуулах хороо тэр тусмаа зүгээр сууж огт болохгүй. Ийм л байна. Хугацаа бага байгаа. Ажилдаа орцгоо. Ямар нэг асуудал гарвал надад хэлээрэй. Явж болно.
------------------------------------------------------------------------------------------
Тян: Хүлээ. Оюутны зөвлөл юу сэдэж байгаа нь надад сонин биш. Намайг сонс. Би Ю Я-ны утасны дугаарыг олж авсан. Би хэдэн удаа залгаж уулзъя гэсэн. Гэвч тэр бүрт Ю Я татгалзаад байгаа. Чи намайг түүнтэй уулзуулах нэг арга бодооч.
Дин: 50,000 юань.
Тян: Чи чинь солиотой юм уу?
Дин: Энэ мөнгийг надад биш. Оюутны зөвлөл дурсамжийн бичлэг хийх болоод намайг ивээн тэтгэгч олж өгөөч гэсэн юм. Хэрэв чи туслах хүсэлгүй бол буянаараа болог.
Тян: Хэрэв чи намайг Ю Я-тай уулзуулж чадвал болж байна. Би чамд ивээн тэтгэгч олж өгье.
Дин: Би бодож үзье.
------------------------------------------------------------------------------------------
Хе: Төв удирдлага бичиг баримтыг хүлээж авсан гэсэн.
Умэ: Тэгвэл бүх юм асуудалгүй юу?
Хе: Тиймээ.
Умэ: Хеде.
Хе: За?
Умэ: Энд хатагтай Дин ажилладаг. Тэр хаачсан юм бэ?
Хе. За, би тэд нараас асууя.
------------------------------------------------------------------------------------------
Хе: Хатагтай Дун.
Дон: Сайн уу.
Хе: Сайн уу. Чанар хариуцсан ажилтан хаачсан бэ?
Дон: Тэр өнөөдөр өвчтэй, чөлөө авсан.
Хе. Ойлголоо. Та ажлаа үргэлжлүүл.
Умэ: Би Юн яасан гэж байна?
Хе: Өвчтэй, чөлөө авсан гэнэ.
Умэ: Ойлгомжтой.
------------------------------------------------------------------------------------------
Эм: Би Юн. Би Юн, хаалгаа онгойлгооч. Чи юу хийгээд байна аа? Хаалгаа онгойлгооч!
Би: Очлоо.
Эм: Хоёулаа явах уу?
Би: Өнөөдөр миний толгой өвдөөд байгаа болохоор би гэртээ үлдэж амармаар байна. Дараа нэг хамт явбал яасан юм?
Эм: Тийм байж таарахгүй. Чамайг ирнэ гээд бүгд хүлээж байгаа. Хэрэв чи очихгүй бол тэд намайг авчирсангүй гэж дайрна. Зүгээр дээ, Би Юн. Хамт явж жаахан агаарт гарцгаая л даа. Толгойны өвчин чинь зүгээр болж ч мэднэ.
Би: За тэгье. Түрхэн хүлээж бай.
Эм: Энэ л байхгүй юу. Явж агаар амьсгалцгаая. Өөрийгөө хориод байх хэрэггүй.
Би: Хэрэв чи ирээгүй бол би өдөржин унтах байлаа.
Ли: Чи явах нь уу, Би Юн?
Би: Аа. Арван жилийн уулзалт.
Ли: Болж дээ!
------------------------------------------------------------------------------------------
Тян: Би Ю Я-тай хоёулахнаа хоолонд орно гэсэн. Чи яах гэж бусдыг нь урих гэсэн юм?
Дин: Чи Ю Я-тай уулзъя гэхээр тэр татгалздаг. Зөвхөн бөөнөөрөө уулзсан үед чи Ю-тэй таарч болно.
Тян: Ойлгомжтой. Тэгвэл Янцзы дельта ямар учиртай вэ?
Дин: Чи Нанжин мужаас ирсэн. Ю болохоор Чжэцзян мужаас. Би ердөө л газар зүйн хүчин зүйлс болсон Янцзы дельтаг ашиглаж та хоёрыг хамт байхаар зохицуулсан.
Тян: За, тийм байж. Би ойлгочихлоо. Гэхдээ, Ю Я элдэв эрээвэр хураавар юманд дуртай биш гэж би сонссон.
Дин: Тийм байлаа ч, нэвтрүүлэгчийн ангийнхан хамт байх учраас энэ асуудалгүй.
Тян: Чи хэдийг авмаар байна?
Дин: 50,000 юань.
Тян: Чи надад итгэхгүй байна уу?
Дин: Итгэхгүй байна.
Тян: Ойлголоо. Чиний цаана хөлслөгдсөн ямар жүжигчид байгааг би төсөөлж байна.
------------------------------------------------------------------------------------------
Бүгд: Тогтооё. Тогтооё. Дуустал нь. Уугаарай.
Эр: Бүгдээрээ суучих. Суучих. Бид 20 жилийн өмнө сургуулиа төгссөн ч гэлээ бүгд яг хэвээрээ байна.
Эр: Чи л тэгж хэлнэ, ангийн дарга аа. Энэ 20 жилд маш их юм өөрчлөгдсөн. Бид одоо түүхийн олдвор болсон. Бид бүгдээрээ хэдийн 30 гарчихлаа.
Эр: Чи л тэгж хэлэх байх.
Эр: Цаг хугацаа бидэнд мөрөө үлдээж байгаа нь байх зүйл. Та нар үргэлж хүүхэд хэвээрээ харагдахыг хүсэхгүй биз дээ?
Эм: Мэдээж үгүй.
Эм: Гэхдээ л бүгд мөнхийн залуу байхыг хүсдэг! “Баруун зүгт аяласан нь” олон бүлэгтэй, гэвч энэ нөгөө л хуучны түүх байдаг.
Эм: Найзууд аа. Хамгийн бага өөрчлөгдсөн нь Дин Би Юн гэдгийг та нар анзаарсан уу?
Эр: Санал нийлнэ.
Бүгд: Нээрэн бараг өөрчлөгдөөгүй байна.
Би: Би санал нийлэхгүй. Миний үс одоо бууралтаж байгаа.
Эм: Бид бүгдээрээ л бууралтсан. Би үсээ байнга буддаг. Би Юн, чи санаж байна уу, бид арван жилд байхад ангийн хөвгүүд чамайг хамгийн хөөрхөн охин гэцгээдэг байсан. Одоо би чамайг хараад тэднийг ойлгож байна. Чи хүүхэд гаргасан ч яг хэвээрээ. Чи хаана ч явсан бусдын харааг булаадаг. Та нар надтай санал нийлэх үү?
Бүгд: Тиймээ.
Би: Халуун дээр нь ид.
Эр: Найзууд аа, найзууд аа. Би тэр үед Дин Би Юнд хоёулаа үерхье гэж хэлж чадаагүйдээ одоо ч харамсдаг. Тайван, тайван. Би энийг хэлэх ёстой байсан юм. Шийтгэл болгож би гурван хундага тогтооё.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Бүгдэд нь мэнд хүргэе. Би Дин Сяо Цзюн, уран зохиолын ангийнх, 2004 онд элссэн.
Тян: Чи даарч байна уу, Ю Я?
Ю: Би зүгээр.
Дин: Би алс нутгаас ирсэн болохоор хүмүүстэй ойртож танилцах их дуртай.
Тян: Чи ямар нэг юм идмээр байна уу? Зүгээр л надад хэлчих. Хэрэв энэ цэсэнд байхгүй бол би захиалж хийлгэсэн ч болно.
Ю: Тэгэх хэрэггүй.
Эр: Баярлалаа.
Тян: Ю Я, чиний нутаг… Удахгүй Янцзы дельтагийн оюутнуудын цугларалттай. Аан тийм, чи Чжэцзяны Цзясинаас ирсэн. Гэхдээ надад Чжэцзянаас ирсэн оюутнууд энд байх шиг санагддаг. Цзясинь сайхан газар.
Эр: Нээрэн үү? Тэгвэл тоолж үзье. Энд Цзянсунээс ирсэн хэн байна? Байхгүй юу?
Тян: Би.Сюй Тян.
Эр: Би байна.
Тян: Бас Дин Сяо Цзюн, Маи Ке Ран. Цзянсу мужийн нэрийн өмнөөс бид Чжэцзянаас ирсэн бүгдэд нь мэндчилж байна.
Эр: Янзтай.
Эр: Ямар сонин юм. Ердөө дөрөвхөн гэж үү? Магадгүй, Цзянсуны залуус хамт цугладаггүй байх. Тэгээд л бидэнтэй нийлж ойртож дотносохоор энд иржээ. Та нар юу гэх вэ?
Эр: Найз аа, Чжэцзян, Цзянсу хоёр нэг л мужынх. Тиймээс илүү дутуу ялгаа гаргахгүй байцгаая. Тийм биз дээ, Сяо Цзюн?
Дин: Хоол бэлэн болсон. Одоо идэцгээ.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Уугаарай. Төлөө. Ууна шүү. Уугаарай. Би Юн аа. Би зүгээр л тоглосон юм. Би чамаас уучлалт гуйж байна.
Би: Зүгээр дээ. Чи санаатай хэлээгүйг би мэднэ.
Эр: Чи нэг л сайнгүй харагдах юм. Чи өвдсөн юм уу?
Би: Одоо би дээрдсэн.
Эр: Чи одоо хаана амьдарч байна? Худалдааны дүүргийн хойно.
Эр: Би ч гэсэн. Бид ойрхон амьдардаг юм байна. Бид ойр ойрхон уулзаж болох нь ээ. Ангийнхан дотор чи бид хоёр л ойрхон амьдардаг юм байна. Хүү чинь удахгүй 1-р ангид орох гэж байгаа. Чи ойрхон байдаг 1-р бэлтгэл сургуульд бүртгүүлсэн үү?
Би: Би тэгмээр л байна, гэвч хүүгийн хаягийн шилжилт хөдөлгөөн асуудалтай байгаа.
Эр: Тийм дээ. Гэхдээ л боловсрол хамгийн чухал. Чамд тусламж хэрэгтэй юу?
Би: Чи надад туслаж чадах уу?
Эр: Чи мартчихсан юм уу? Миний ээж 1-р сургуулийн багш байсан. Ээж өнгөрсөн жил ажлаасаа гарсан, гэвч ажилдаа буцаж орооч гээд байгаа. Хэлэхэд л болно. Хүүг чинь бүртгүүлэхэд би санаа тавья.
Би: Маш их баярлалаа.
Эр: Надад талархах хэрэггүй. Бид чинь сайн найзууд. Энэ үнэн.
Эр: Нэг завинд суусан бид Одоо хамтдаа хөвж байна.
Эр: Тэд дуулаад эхэллээ.
Эр: Цэцэгсийн сайхан үнэр, шувуудын жиргээн
Хавар цаг ирж байна
Эргэн тойронд өнгө алагласан сайхан цаг
Өө найзууд минь
Энэ сайхан хавар хэнийх билээ?
Минийх. Чинийх.
80-аад онд төрсөн бид бүгдийнх.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Зогс! Миний чадварыг харав уу.
Эр: Бид дахиад л манай үзэсгэлэн гоо дээр зогслоо. Дүрэм бол дүрэм. Асуулт уу, даалгавар уу?
Ю: Асуулт.
Эр: Сонс! Би бүгдийнх нь өмнөөс асуулт тавина, за юу? Чамд таалагддаг залуу байдаг уу?
Ю: Байгаа гэж боддог.
Эр: Хэн бэ?
Эр: Боддог гэнэ ээ?
Эр: Тэгээд хэн бэ?
Ю: Та нар ганцхан асуух эрхтэй.
Эр: Яг үнэн.
Эр: Зөвхөн нэгийг.
Эр: Балай юм. Алив, үргэлжлүүлцгээе.
Эр: Одоо хэн бэ?
Ю: Даалгавар.
Эр: Даалгавар аа?
Ю: Би хожигдсон, тиймээс үргэлжлүүлцгээе.
Эр: Гурван хундага уу! Та нар юу гэмээр байна? Энэ ганцхан сонголт.
Тян: Хөөе, Ю Я уудаагүй. Түүнийг эвгүй байдалд хийхгүй байцгаая, тэгэх үү? Би өмнөөс нь ууя.
Эр: Гэхдээ...
Тян: Аяга дүүргээдэх.
Эр: Энэ чамд хамаагүй ш дээ, Сюй Тян. Чжэцзяны охинд хэзээнээс эхлээд Цзянсуны залуугийн аврал хэрэгтэй болчихов?
Эр: Яг үнэн.
Эр: Зөвхөн Чжэцзяны хүмүүс л бие биедээ туслах ёстой. Зөв биз дээ? Гурван аяга. Бүгдийг нь угсруулаад ууна шүү, за юу?
Эр: Тиймээ! Алга ташаарай!
Дин: Одоо орой болсон байна, бид маргааш хичээлтэй. Бүгдээрээ мөнгө өө хуваагаад төлцгөөе.
Эр: Яг үнэн. Тарцгаая.
Эр: Бид дараа уулзацгаая.
Эр: Хүлээ. Тэр торгуулийн гурван аягаа уугаагүй. Бид явах болоогүй байна. Тэр ууна гэсэн ш дээ, тийм биз дээ?
Бүгд: Тиймээ.
Тян: Одоо больчих! Өнөөдөр Ю Я-аар оролдсон хэн ч бай надтай уулзана гэж мэд. Ойлгосон уу? Ю Я?
-----------------------------------------------------------------------------------------
Эр: Би Юн, чи бид хоёр зам нийлэх юм байна. Хамт явцгаая.
Би: Тэгье.
Эр: Явцгаая. Би Юн. Би чамайг саяхан салсан гэж сонссон. Нөхөр чинь чамайг дээрлэхдэг байсан юм уу?
Би: Энэ тухай ярихгүй байцгаая. Бид ирээдүйгээ л бодох ёстой.
Эр: Чиний зөв шүү. Миний экс эхнэр ч гэсэн хэцүү байсан, надад хүүхэд ч гаргаж өгөөгүй. Миний ээж ачтай болохыг их хүсдэг юм.
Би: Ээжийн чинь тэвчээр барагдаж байгаа байх.
Эр: Чиний бодлоор, би эрэлттэй хэвээрээ болов уу? Одооны эмэгтэйчүүд юу таалагддаг вэ?
Би: Би мэдэхгүй ээ. Хүн болгон адилгүй.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Ю Я. Би... Чи согтсон юм уу? Бурханы аврал, би цагаа олж ирлээ.
Ю: Намайг зүгээр орхи.
Эр: Би чамайг зүгээр орхихгүй.
Ю: Намайг зүгээр байлгаач!
Эр: Хэрэв би ирээгүй бол чи....
Ю: Надад битгий хүр!
Эр: Энд халтирах юм байна.
Ю: Намайг зүгээр орхиоч!
Эр: Чи яаж байна аа?
Дин: Чи зүгээр үү? Чи яаж байна? Алив, гарцгаая.
Тян: Чи зугтаж чадахгүй! Байж бай, чи!
------------------------------------------------------------------------------------------
Би: А?
Эр: Би Юн.
Би: Яасан бэ?
Эр: Миний дугуйны гинж нь мултарчихлаа.
Би: Би хараад өгье.
Эр: Би Юн.
Би: Чи яаж байна аа?
Эр: Бид насанд хүрсэн хүмүүс. Ичиж нэрэлхэх хэрэггүй.
Би: Надад битгий ойрт. Би хашхирна шүү. Чи яах гээд байна аа?
Эр: Би Юн. Би Юн, намайг сонсооч. Чи хүн ирээдүйгээ харах хэрэгтэй гэсэн байх аа? Хэрэв чи надтай суувал хүү чинь сургуульд орж чадна. Харин чи надад дахиад нэгийг төрүүлж өгнө.
Би: Надаас зайлаач!
Дин: Ээж ээ!
Би: Сяо Цзюн!
Эр: Би Юн! Би Юн! Би Юн.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Ээж ээ, би айгаад байна.
Эр: Би Юн. Би Юн. Чи намайг сонсож байгааг би мэднэ. Сонсооч, Би Юн. Зүгээр л хаалгаа нээчих. Хоёулаа ярилцъя. Аан гээ. Чи ганц бие ээж. Чамд нөхөр олдох нь юу л бол. Харин би бол татгалзахгүй, Би Юн. Хаалгаа онгойлго, Би Юн. Би Юн!
Умэ: Хатагтай Дин. Хатагтай Дин, та гэртээ байна уу?
------------------------------------------------------------------------------------------
Эм: Ю Я яачихсан юм бэ?
Дин: Тэр согтчихсон.
Эм: Намайг дагаад дээшээ гар. Бушуулаач! Битгий зогсоод бай! Зүүн тийшээ. Түргэл.
Эм: Юу болсон юм бол?
Эм: Ю Я согтуу байгаа юм уу?
Эм: Явцгаа, явцгаа. Энд байх хэрэггүй.
------------------------------------------------------------------------------------------
Умэ: Оройн мэнд, хатагтай Бин.
Би: Умэ захирал уу?
Умэ: Та зүгээр биз дээ? Би сая тийшээ гүйж байгаа нэг сэжигтэй нөхрийг харсан. Би цагдаа дуудах юм уу?
Би: Одоо зүгээр. Умэ захирал аа. Та надад туслаж болох уу?
Умэ: Үйлдвэрт таныг өвчтэй гэж сонсоод би таныг эргэхээр ирсэн юм. Үүнийг танд өгье.
Би: Баярлалаа. Би одоо зүгээр. Маргааш гэхэд ажилдаа очно.
Умэ: Би үүнд баяртай байна. Оройн мэнд.
Би: Сяо Цзюн аа, Умэ захиралд сайн уу гэж хэлээрэй.
Дин: Сайн уу, Умэ ах аа.
Умэ: Сайн уу. Орой болсон байна. Би ингээд явъя даа. Сайхан амраарай.
Би: Баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Намайг тийшээ очиход Сюй Тян, Онийсон нүдэт хоёр шалан дээр үзэлцэж байсан. Би тэднийг салгах гэтэл бусад нөхдүүд намайг туслах хэрэггүй гээд. Ингэж л Чжэцзян, Цзянсуны хоорондын нүдээн эхэлсэн дээ.
Эр: Тян, чи сайн байсан шүү. Бид зоогийн газрынханаар ёстой сайхан туслуулсан. Үгүй бол бид тэнд үхэх байлаа.
Эр: Чи арай хэтрүүлчихсэн юм биш үү, Тян?
Эр: Хэрэв чамаас давуу бол чи зугтах ёстой.
Тян: Харин би тэгж чаддаггүй, тийм биз дээ? Би чанга байх ёстой.
Эр: Яг үнэн. Тян яасан ч зугтахгүй. Энэ түүний зан биш.
Эр: Ингэхэд Сяо Цзюн хаачсан бэ? Чамтай хамт байсан биз дээ?
Эр: Энэ юун охин бэ? Энэ Ю Я биш үү?
Эр: Хөөе, хөөе, Сюй Тян. Явцгаая.
Эр: Наадахаа үзэхээ болиоч. Нааш ир.
Тян: Чи урд шөнө хаана байсан бэ?
Дин: Би Ю Я-ныг байранд нь хүргэж өгсөн.
Тян: Өө, тун догь! Бид тэнд зодолдож байх хооронд чи баатар болоод завгүй байжээ.
Дин: Ю Я хөл дээрээ ч тогтож чадахгүй байсан. Би энэ цугларалтыг зохион байгуулсан, тиймээс хариуцлага нь над дээр.
Тян: Тэгвэл энэ зургийг тайлбарлаадах.
Дин: Энд тайлбарлах юмгүй.
Тян: Хүлээ. Чи энийг миний өмнө тайлбарлах албаггүй. Чи бүгдэд нь тайлбарлах хэрэгтэй. Яг ханатай ярьж байгаа юм шиг.
Эр: Зүгээр л мартчих.
Тян: Зураг солилцохоо больцгоо. Хэрэв зөрвөл би та нарыг утсыг үгүй хийнэ шүү.
Эр: Зураг солилцохоо больцгоо.
------------------------------------------------------------------------------------------
Ю: Чи үдээс хойш яах төлөвлөгөөтэй байна?
Эм: Бид Тян багшийн лекцтэй. Чи суухгүй юу?
Ю: Надад тэгж хэлээгүй. Дин Сяо Цзюн. Намайг энд явааг чи харсангүй юу?
Дин: Би харсан. Чиний бие гайгүй юу?
Ю: Тиймээ. Жаахан шартаастай л байна. Гэхдээ тэр зурагуудыг үзсэний дараа….
Дин: Тэр зургууд…
Ю: Би чамайг ойлгож байгаа. Чамд баярлалаа.
Дин: Би ямар хүн гэдгээс нь хамаарахгүйээр үүнд оролцох л байсан. Одоо би явлаа. Баяртай.
Эм: Явцгаая.
------------------------------------------------------------------------------------------
Эм: Яах гэж ингэсэн юм бол? Хэн нэгэн манай цоожны нүхийг цавуудсан байна.
Эм: Минийхийг ч гэсэн. Энэ гудамжны бүх айлуудын цоожний нүхийг цавуудсан гэж би сонссон.
Эр: Би Юн, чи хүрээд ирлээ. Чи цоожны нүхийг чинь цавуудсан үгүйг шалгаарай.
Эр: Энэ хүүхдүүдийн хийсэн ажил байх.
Эм: Хэрэв энэ том хүн....
Би: Цавуудсан?
Эр: Энэ хүүхэд үү, эсвэл том хүн үү гэдгийг би мэдэхгүй.
Эм: Цоожны нүхээ шалгаарай.
Би: За.
Эм: Хатагтай Дин.
Эм: Хэн нь ийм юм хийдэг байна аа? Бурхан минь, одоо зүгээр үү?
Эр: Болоогүй байна.
Эм: Миний цоожны нүх бас цавуутай.
Эр: Би цавууг нь арилгасан.
------------------------------------------------------------------------------------------
Би: Сяо Цзюн, чи намайг хамгаалах гэж оролдсон юм уу? Нааш ир. Ээж нь бас чамайг хамгаална.
------------------------------------------------------------------------------------------
Би: Сяо Цзюн аа. Би чамд үлгэр ярьж өгье.
Дин: За.
Би: Билли, Бен гэдэг ах дүү хоёр байжээ. Нэг өдөр тэр хоёр гадаа тоглож байгаад нэг юань олж гэнэ. Билли нь: “Бид энэ мөнгийг буцааж өгөх ёстой” гэжээ. Гэтэл Бен нь: “Үгүй, энэ мөнгөөр чихэр авъя” гэж. Чи хэнийх нь зөв гэж бодож байна? Билли юу, Бен үү?
Дин: Биллигийн зөв. Бений буруу.
Би: Юу?
Дин: Биллигийн буруу. Бений зөв.
Би: Тэгвэл би Биллийг шийтгэнэ. Хэнийх нь зөв бэ?
Дин: Хоёулангийнх нь зөв.
Би: Тэгвэл би хоёуланг нь шийтгэнэ. Онжго чинь хаана байна?
Дин: Ээжээ.
Би: Би хаана чинь алгадах вэ?
------------------------------------------------------------------------------------------
Чжан: Боллоо. Одоо сууцгаа. Лекцээ эхлүүлэхээс өмнө саяхан юу болсон талаар би ярилцмаар байна. Та нарын ихэнх нь энэ тухай мэдэх байх.
Дин: Чжан багш аа. Би танд нэгд нэгэнгүй тайлбар бичиж өгнө. Тарсан зургаас болж хүний нэр хүндэд халдаж хохироосонд би уучлалт хүсье. Гэхдээ би ямар ч муу зүйл хийгээгүй гэдгээ онцолмоор байна. Би өөрийгөө, бас ангийнханыг эвгүй байдалд оруулаагүй. Нэгэнт би ангийн даргын хувьд бусаддаа үлгэр жишээч байж чадаагүй учраас энэ ажлыг өгч байна.
Тян: Чамд ингэх хэрэг байсан юм уу, Дин Сяо Цзюн?
Чжан: Сюй Тян, анги битгий үймүүл.
Тян: Гэхдээ багш аа, би тайлбарлая л даа. Ю Я миний найз охин. Бид тэр орой хамт хөгжилдөж Ю Я нилээн уусан. Энэ үеэр би зоогийн газарт зарим нэг хүнтэй маргасан. Мэдээж энэ миний буруу. Аз болоход тэнд Дин Сяо Цзюн байж таарсан. Би түүнд миний найз охиныг байранд нь хүргээд өгчих гэсэн. Тэр эхлээд дургүйцэж, би түүнд чи ангийн дарга, энэ чиний хариуцлага гэж хэлсэн. Тэр үүнд оролцох ч ёстой. Би түүнийг хүнлэг байж үзээч гэж гуйсны хүчинд тэр дуртай дургүй зөвшөөрсөн. Тэгээд Сяо Цзюн миний найз охиныг байранд нь хүргэсний дараа хэрэгт дуртайнууд нь зураг авч, элдэв яриа тарааж амжсан байна лээ. Сяо Цзюныг зүгээр л чадчихсан.
Дин: Тайлбарлах хэрэггүй, Сюй Тян.
Тян: Би хэлэх ёстой. Энэ зөвхөн чиний нэр хүндийн асуудал биш. Бас миний найз охины асуудал. Багш аа, манайхаан. Та нар аливаа худал юманд бүү итгэ. Дин Сяо Цзюн сайхан сэтгэлтэй хүн. Түүнд хийсэн буруу зүйл байхгүй. Ю Я миний найз охин. Би Сяо Цзюнд итгэдэггүй байсан бол түүнийг даатгахгүй байсан. Багш аа, миний бодлоор, Дин Сяо Цзюг хамгийн сайн ангийн дарга. Тиймээс бид түүнийг түр орлогч биш, бидний жинхэнэ ангийн ахлагчаар нь үлдээх ёстой. Та нар юугаа хүлээсэн юм? Алга ташицгаа!
Чжан: Больцгоо! Юу болж байна? Өмөөрч байна уу? Суу!
Дин: Багш аа, та ангийн дарга болох илүү дээр хүнийг хайсан нь дээр.
Чжан: Маи Ке Ран.
Маи: Чжан багш аа, надад ийм их итгэл үзүүлсэн танд баярлалаа. Мөн надад итгэл үзүүлсэн ангийнхандаа баярлалаа.
Аясын салхи үүлсийг хөөж
Аян дайнд ялсан би гэртээ харилаа
Эх орныг минь хамгаалж чадах
Эр цэргүүдийг би хаанаас олох вэ?
Чжан: Маи Ке Ран. Чи одоо юу яриад байна?
Маи: Та намайг ангийн дарга болгоогүй юм уу?
Чжан: Би чамайг жорлон явах гэж байна гэж бодсон.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Тэгэхээр, Ю Я-ын найз залуу нь хэн бэ? Сюй Тян уу, Сяо Цзюн уу?
Тян: Та хоёр намайг сонс. Хэрэв та нар энэ хов яриаг зогсоомоор байвал бүгдээрээ хамт хооллоцгооё. Хөөе, Ю Я! Ю Я! За, яв аа. Би дараа нь чам руу очно. Би чамд талархах ёстой, Сяо Цзюн. Одоо би Ю Я тай хамт хооллох бүрэн эрхтэй боллоо ш дээ. Би өөртөө их баярлаж байна. Би гайхамшиг биш үү?
------------------------------------------------------------------------------------------
Дун: Энэ цайны цаг болохоор би нэг мэдэгдэл хийх гэсэн юм. Шиниэ жил дөхөж байна, удирдлагын зүгээс Шинэ жилийн баярын үдэшлэг хийнэ гэсэн.
Эр: Би найдаж байя.
Дун: Чанарын шалгалтын алба түүнд оролцохыг зөвшөөрч, үдэшлэг дээр дуулна.
Эм: Тэгье.
Эм: Чи дуулах ёстой шүү.
Би: Би дуул чаддаггүй.
Дун: Дин Би Юн. Чиний япон хэл сайн. Чи ямар нэг дуу японоор дуулах юм уу?
Эр: Сайхан санаа.
Би: Би чадахгүй. Би зөвхөн хэдхэн энгийн өгүүлбэр л мэднэ.
Дун: Энэ чинь л хангалттай.
Эм: Дун эгч ээ. Та Мао А Миныг бодвол сайн дуулдаг. Та бидний өмнөөс дуулвал яасан юм?
Эр: Яг үнэн.
Дун: Би дуулж чадахгүй ээ.
Эм: Та даруухан гэдэг нь, Дун эгч ээ.
Дун: Та нар ойлгоогүй байна. Дун эгч өөрийг нь хойд Цзянсуны Ли Гу И гэж дуудуулахыг хүсч байгаа.
Би: Аан, ойлголоо.
Бүгд: Дуул, дуул!
Дун: За, яахав, би дуулъя. Гэхдээ ганцхан бадаг.
Бүгд: Тэг ээ.
Дун: Мартагдашгүй шөнө, Мартагдашгүй шөнө
------------------------------------------------------------------------------------------
Умэ: Уучлаарай. Надад энэ нь таалагдлаа.
Эм: Энэ танд таалагддаг бүсгүйд зориулагдсан байх.
------------------------------------------------------------------------------------------
Ю: Та хоёр түрүүлээд явж бай. Би удахгүй очно.
Эм: За.
Эм: Тэгээрэй.
Ю: Эгч ээ.
Эм: За?
Ю: Нэг хүн надад ууттай ханиадны эм авчирч өгсөн юм. Та санаж байна уу?
Эм: Тиймээ.
Ю: Тэр ямаршуу хүн байсан бэ?
Эм: Аан, уран зохиолын ангийн хөвгүүн байсан. Туранхай хүүхэд.
Ю: Баярлалаа.
Эм: Зүгээр ээ.
------------------------------------------------------------------------------------------
Ю Я-д. Нэвтрүүлэгчийн анги
------------------------------------------------------------------------------------------
Ни: Цоожны нүхнүүдэд цавуу түрхэсэн. Таван настай хүүхэд тийм юм хийсэнд та итгэх үү?
Фу: Мэдээж би итгэнэ. Хүү зөвхөн ээжийгээ л хамгаалах гэсэн байх. Тэр үед түүний хийж чадах цорын ганц юм тэр байсан. Хэрэв би байсан бол бүх байшингуудыг шатаах байлаа.
Ни: Хүү тиймэрхүү зүйл хийж чадна гэхээр нэг л итгэж өгөхгүй байна. Тэгэхэд хүү чинь ямар нэг байдлаар таны нөлөөн дор байсан гэж та боддог уу?
Фу: Чи намайг хүүгээ тийм юм хийхэд хүргэсэн гэж хэлэх гээд байна уу?
Ни: Та хүүгээ сайн мэддэг гэж хэлж чадах уу? Та хүүгээ өсөж байхад нь ихээхэн анхаарал тавьдаг байсан уу? Тэр ямаршуу хүүхэд байсныг нь та мэдэх үү?
Фу: Мэдээж, би мэднэ. Би бас түүнд анхаарал тавьдаг байсан. Нэг удаа бид хоёр ярилцаж байхдаа би хүүгээс өөрт нь таалагддаг эмэгтэйг нь халамжилдаг хүнд яагаад тусалдаг юм бэ гэж асуусан юм.
Ни: Бодвол Дин Би Юн та хоёрын бүтэлгүй гэрлэлт түүнд нөлөөлсөн байх. Үүний нөлөөгөөр тэр дурлах гэрлэхээс эмээдэг байж мэднэ. Та юу гэж бодож байна?
Фу: Тэр дурлахаас айдаг гэж хэлж байсан. Яг над шиг дуусна гэхээс айдаг гэсэн. Хүү яаж ч гүнзгий дурласан бай, дурлал нь азгүйтнэ гэхээс айдаг.
Ни: Таны бодлоор, Дин Сяо Цзюны одоогийн энэ байдал та муу эцэг байснаас болсон уу, эсвэл өөрийнх нь боловсрол дутмагаас уу?
------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home