Үргэлжлэл: 45:26 мин.
Дүрүүд:
Дин Сяо Цзюн зохиолч /гол дүр/
Сюй Тян Дины өрөөний оюутан
У Хао Дины өрөөний оюутан
Дин Сяо Цзюн 10 настай хүүхэд үе
+Фу Цянь Би Юны экс нөхөр
+Умэ япон захирал
+Чжу япон үйлдвэрийн менежер
+Хе япон захирлын туслах
Эм:
Би Юн Дины ээж нь /гол дүр/
Ээж Би Юны ээж нь
Би Ся эгч нь
+Ю Я оюутан
+Чи ажилтан
+Ли Би Юны хөрш
------------------------------------------------------------------------------------------
Ээжтэйгээ салах ёс хийсэн нь
6-р анги
------------------------------------------------------------------------------------------
Эр: Сяо Цзюн, чи хүрээд иржээ.
Дин: Би сая ирлээ. Би жаахан бэлэгтэй ирсэн. Би дараа та нарын өрөөнд аваачиж өгнө.
Эр: Тэгээрэй, баярлалаа.
Эр: Сяо Цзюн. Эндээс өөртөө сонгоод ав. Энэ Чи Чэнийхээс ирсэн.
Дин: Би ч гэсэн бэлэгтэй ирсэн. Би дараа өрөөнд чинь аваачиж өгье.
У: Чи хүрээд ирлээ, Сяо Цзюн.
Дин: Би сая л ирлээ.
Тян: Сяо Цзюн аа. Би та нарт хайрцаг дүүрэн жинхэнэ давсалсан нугас авчирсан. Би бүгдэд нь хүрэлцэхээр авсан. Тиймээс та нар аваад бай. У Хао.
У: Баярлалаа.
Тян: Сяо Цзюн.
Дин: Би бас чамд юм авчирсан.
Тян: Дахиад л Янфу жигнэмэг. Мэдэж байсан юм.
Дин: У Хао.
У: Ийм байхад би та нарыг хоолонд урих хэрэг байна уу?
Тян: Өө, чи бидний хоолыг даая гэж байгаа юм уу?
Ма: Би ч гэсэн багтсан уу?
У: Мэдээж.
Ма: Болж байна.
Тян: Май, Ма. Давсалсан нугас.
Ма: Баярлалаа.
Тян: Намайг эзгүй хооронд нэг буянтан нь ус авчирсан байна. Ашгүй дээ.
Ма: Сяо Цзюн аа. Чи сая ямар автобусаар Шанхайд ирэв? Их л оройтож ирлээ.
Дин: Шинэ жилийн нэмэлт автобус таарсан.
Ма: Тэгвэл ойлгомжтой. Цаг нь тулахаар тасалбар олох хэцүү юм билээ. Аав Хаврын баяраас өмнө амжиж надад тасалбар авах гэж бөөн юм болсон. Чи надад эртхэн хэлсэн бол би чамд ч гэсэн олж өгөх байлаа.
Тян: Сяо Цзюныг хэзээ хэлэх бол гэж хүлээсэн юм уу? Чи ч онцгүй байна даа. Хэрэв илүү сайн сэтгэдэг бол хэзээ тасалбар авахаа түүнд хэлэх байсан юм.
Ма: Үгүй ээ, аав ганцхан надад тасалбар захиалсан байсан. Дараагийн удаа, за юу? Дараа нь би та нарт тасалбар авч өгнө.
Тян: Явъя, У Хао. Би өлсөж үхлээ.
У: Тэгье.
Тян: Сяо Цзюн аа, явъя. Явж юм олж идье.
Дин: Залуус аа, та нар явцгаа. Ээж надад баахан юм бэлдээд өгчихсөн. Би заримыг нь өнөөдөр заавал дуусгах ёстой. Би сургуулийн гуанзнаас жаахан будаа авахад л болно.
Тян: Ойлголоо. Тэгвэл бид чамайг орхиод явлаа.
Дин: Тэг ээ.
Тян: Явцгаая.
У: Баяртай.
Дин: Баяртай.
------------------------------------------------------------------------------------------
Эм: Үлдэгдэл хүрэлцэхгүй байна.
Эм: Чиний дансанд мөнгө алга.
Дин: Би бэлнээр төлж болох уу?
Эм: Бид бэлэн мөнгө авдаггүй. Данс аа цэнэглэчихээд буцаж ирээрэй.
Ю: Миний картыг уншуулчих, эгч ээ. Тэгээд түүнд будаа өгчих.
Эм: За.
Дин: Би чамд буцаагаад төлье.
Ю: Хэрэггүй. Уучлаарай.
Дин: Баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------
Титл: Хувь тавилангийн учрал
------------------------------------------------------------------------------------------
Баннер:
Замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөцгөөе.
Хамтдаа сайхан хотыг байгуулцгаая.
------------------------------------------------------------------------------------------
Эм: Энэ танд хэрэгтэй хуурцаг.
Би: Дагалдах сурах бичиг нь танайд байдаг уу?
Эм: Сурах бичиг ээ? Байгаа. Тэнд байгаа.
Би: Баярлалаа.
Эм: Зүгээр.
------------------------------------------------------------------------------------------
Анагаах ухаан, Эрүүл мэнд
------------------------------------------------------------------------------------------
Нийгмийн болон хүмүүнлэгийн ШУ
------------------------------------------------------------------------------------------
Би: Баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------
Японы хэлний үндэс
------------------------------------------------------------------------------------------
Өглөөний мэнд.
------------------------------------------------------------------------------------------
Би: Өглөөний мэнд.
------------------------------------------------------------------------------------------
Би: Танил... танилцсандаа баяртай байна. Танилцсандаа баяртай байна. Бид хамт ажиллавал баярлах болно. Тэгнэ үү.... ингэнэ үү..
------------------------------------------------------------------------------------------
Би: Намайг Дин Би Юн гэдэг.
Цзянсу Ничирин Электроникийн Үйлдвэрийн ажилд орох
өргөдөл
Танилцсандаа таатай байна.
------------------------------------------------------------------------------------------
Хувийн мэдээлэл: Нэр... Гэр бүлийн байдал: салсан.
------------------------------------------------------------------------------------------
Цзянсу Ничирин Электроникийн Үйлдвэр
------------------------------------------------------------------------------------------
Би: Энэ миний хувийн мэдээлэл. Та үүнийг харна уу.
Чжу: Уучлаарай. Бидэнд 30 ажилтан хэрэгтэй байсан. Бүх ажлын байрууд дүүрсэн. Та их хожуу ирлээ.
Би: Би танай компанийн ажлын танилцуулгаас нэг сарын туршилтын хугацаатай гэж уншсан. Тэр хугацаа дуусахаар хэн нэгэн хасагдаж магадгүй байх.
Чжу: Өөрөөр, та хүлээх жагсаалтанд ормоор байна уу?
Би: Тиймээ.
Чжу: Та энэ маягтыг японоор бөглөхийн тулд хүн гуйсан уу?
Би: Үгүй ээ. Би өөрөө бичсэн.
Эм: Та япон хэл мэддэг юм уу?
Би: Би японоор бага зэрэг ярьдаг.
Чжу: Бүр өөрчлөлт гарсан ч гэлээ ажил хүсэгчид маш олон байгаа. Гэхдээ, ямар ч байсан, та ирж болно.
------------------------------------------------------------------------------------------
Цзянсу Ничирин Электроникийн Үйлдвэрийн ажилд орох
өргөдөл
------------------------------------------------------------------------------------------
Ю: Байна? Тийм ээ, би байна. Тиймээ. Ойлголоо. Тодорхой юм байна уу? Би ойрын хоёр хоногт очиж чадах байх.
Эм: Ю Я.
Ю: Ойлголоо. Зүгээр ээ.
Эм: Ю Я. Бидний хичээлд явах цаг болчихлоо.
Ю: Чамд ч гэсэн. За тэгье.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Эмэгтэй! Эмэгтэй!
Ю: А? Энэ чи...
Дин: Чи халуун саваа мартсан байна.
Ю: Баярлалаа.
Дин: Тэр үед надад тусалсанд баярлалаа.
Ю: Зүгээр ээ. Сүртэй юм биш. Чамайг хэн гэдэг вэ?
Дин: Би Дин Сяо Цзюн, уран зохиолын ангийнх.
Ю: Харин би Ю Я.
Эм: Явцгаая, хоцрох гээд байна.
------------------------------------------------------------------------------------------
Умэ: Алив, би танд туслая. Яг ингээд.
Би: Баярлалаа.
Умэ: Уучлаарай. Та японоор ярьдаг юм уу?
Би: Бага зэрэг.
Умэ: Та энд ажилладаг юм уу?
Би: Үгүй ээ, би ярилцлагад орохоор энд ирсэн юм.
Умэ: Та тэгээд ярилцлагад тэнцсэн үү?
Би: Би тэнцээгүй.
Умэ: Ойлгомжтой. Таны хувийн мэдээлэл байна уу? Таны хувийн мэдээлэл.
Би: Энэ үү?
Умэ: Тиймээ, тийм.
Би: Намайг Дин Би Юн гэдэг. Танилцсандаа баяртай байна.
------------------------------------------------------------------------------------------
Хе: Умэ захирал энэ эмэгтэйг ажилтанаар ав гэсэн. Захирал өөрөө ярилцлага авсан. Та ажилд оруулах асуудлыг нь аль болох хурдхан шийдээрэй. Энэ хувийн мэдээлэл нь.
------------------------------------------------------------------------------------------
Цзянсу Ничирин Электроникийн Үйлдвэрийн ажилд орох
өргөдөл
------------------------------------------------------------------------------------------
Ли: Болгоомжтой байгаарай. Аажуурхан. Өө, Сяо Цзюн.
Би: Сяо Цзюн аа.
Дин: Ээж ээ!
Ли: Би Юн, чи ирлээ.
Би: Хүүг харж байсан танд баярлалаа, Ли эгч ээ.
Ли: Өө, энэ хэцүү юм биш. Бид хөршүүд шүү дээ.
Би: Би наашаа ирэх замдаа танд жимс авлаа.
Ли: Өө, чи ингэж яах нь вэ дээ.
Би: Энэ зүгээр нэг л жаахан юм. Та амтархан идээрэй.
Ли: За, баярлалаа.
Би: Бид одоо гэртээ орлоо.
Ли: Тэг ээ.
Би: Сяо Цзюн аа. Чи ямар хоолонд илүү дуртай вэ?
Дин: Гахайн цээж маханд.
Би: Аан, хар даа.
Дин: Гахайн цээж мах!
Би: Би өнөө орой чамд үүгээр хоол хийж өгнө.
Дин: За.
Би: Аан тийм. Надад бас чамд өгөх бэлэг байгаа.
Дин: Юу вэ?
Би: Таа.
Дин: Би мэдэхгүй.
Би: Нүдээ ань. Одоо нээ.
Дин: Хөөх, машин байна!
Би: Чамд таалагдсан уу?
Дин: Маш их таалагдсан! Би одоо Ли эгчид очиж хэлнэ. Ли эгч ээ.
Ли: Сяо Цзюн.
Дин: Ээж надад машин авч өгсөн.
Ли: Хөөх, ямар гоё юм бэ.
Дин: Надад таалагдсан.
Ли: Гоё юм байна. Манай Сяо Цзюн одоо том машинтай боллоо.
Дин: Надад үнэхээр таалагдсан.
------------------------------------------------------------------------------------------
Дин: 200 юанаар цэнэглэж өгөөч.
Тян: Ах аа, хүлээ! 1000-аар цэнэглэчих.
Дин: Чи юу хийж байна аа, Сюй Тян?
Тян: Чи ийм хурдан татгалзах гэсний хэрэггүй. Би хэлсэндээ хүрдэг хүн. Яасан? Би чамд энэ мөнгийг зүгээр өгөөгүй. Энэ чиний төлбөр.
Дин: Чи надаар юу бичүүлмээр байна?
Эр: За бэлэн боллоо.
Тян: Баярлалаа, ах. Наашаа хүрээд ир. Би чамд хэлээд өгье.
------------------------------------------------------------------------------------------
Тян: Чи тэнд байгаа охиныг харж байна уу? Яг одоо ярилцлага авч байгаа урт үстэй охиныг. Яагаав, цэргийн цугларалтын үеэр дуулж байсан ш дээ. Чи санаж байна уу? Би энэ хавиар асуулаа. Түүнийг Ю Я гэдэг. Тэр нэвтрүүлэгчийн ангийнх. Ю хүүхэд байхдаа бүжиглэж, олон шагналууд авч байсан. Шалгалтын өмнөхөн хөлөө гэмтээгээгүй бол ийм авьяаслаг, сайхан эмэгтэй манай энэ балай сургуульд сурах байсан гэж үү? Түүнийг сайн хар. Ю толгойноосоо хөлөө хүртэл дэгжин хээнцэрийн биелэл биш гэж үү? Ю яг “Хунт нуур”-ын хун шиг хээнцэр. Яг л Одри Хепбёрнийн биелсэн дүр. Би түүнийг Одри Ю Я гэж нэрлэнэ.
Дин: Ер нь бол “Я Хепбёрн” гэх нь зөв байх. Эсвэл “Одри Ю”.
Тян: Юун Ю? Аан, март. Сяо Цзюн. Би хэтрүүлээгүй, гэхдээ манай ангиас ганцхан хүн зохиолч болно гэж би боддог, тэр нь чи.
Дин: Чи яг юу хүсээв?
Тян: Чи чамд нэг боломж өгье. Чиний авъяасыг харуулах боломж. Ю Я-д хайрын захиа бичээд өг.
Дин: Үгүй.
Тян: Гуйж байна, Ю-д хайрын захиа бичихэд надад туслаач.
Дин: Би бичиж чадахгүй.
Тян: Чи яагаад чадахгүй гэж?
Дин: Хүнийг ингэж улайм ширтэх нь бүдүүлэг.
Тян: Бид өдөржин түүнийг ширтсэн ч тэр ер тоохгүй. Ямар ч эмэгтэйгээс илүү ийм үзэсгэлэн гоо эрчүүдэд хэзээ ч харцаа хандуулдаггүй юм.
Ю: Уучлаарай.
Тян: Би юу?
Ю: Чи ярилцлага өгөх завтай юу?
Тян: Б..б…би завтай.
Ю: Тийм бол наашаа хүрээд ир.
Тян: Би хаана зогсох вэ?
Ю: Тэнд очоод зогсчих.
Тян: Ойлголоо.
------------------------------------------------------------------------------------------
Тян: Ю надаас найз охинтой юу гэсэн асуусан. Би үгүй гэлээ. Дараа нь, чи их сургуульд хэнтэй уулзахыг хүсэх байсан бэ гэж асуулаа. Би өөртэй нь, бүр би энэ их сургуульд сурдаггүй байсан ч өөртэй нь уулзах байсан гэчихлээ. Би өөртэй нь таараагүй бол бүх насаараа ганц бие явах байсан гэж хэлсэн. Ямартай ч, би маш тодорхой сэтгэлээ ойлгуулсан. Ядаж тэр намайг боломжийн гэдгийг мэддэг болсон. Тэгээд, чи хайрын захиа бичихэд надад туслах уу, үгүй юу?
Дин: Би чамтай адилгүй. Хэрэв Ю чамд тэгтлээ таалагдсан бол чи зориг гаргаад сэтгэлээ илчилж болдоггүй юм уу?
Тян: Хэрэв би тэгж чаддагсан бол чамайг туслаад өг гэж гуйх байсан уу? Чи миний сайн найз мөн үү, биш үү? Энийг ингэж ойлго. Үгс бодол санаанд захирагдах ёстой. Чиний бичсэн үгс уншигчдад баяр баясал, гуниг харуусал төрүүлэх ёстой. Хэрэв чи уншигчдын сэтгэл хөдлөлд нөлөөлж чадвал хүссэндээ хүрсэн гэсэн үг. Энэ утгаар бол, эмэгтэй хүнд хайрын захиа бичих нь түүнд сэтгэгдэл төрүүлэх, энэ онолыг батлах бас нэг арга. Би чамайг одоохон бичээдэх гээгүй. Онгод чинь орсон үедээ бичиж болно. Чи өөрийгөө хүчлэхгүйгээр бичсэн ч болно. Би чамайг яаруулахгүй. Юу гэмээр байна?
------------------------------------------------------------------------------------------
Би: Чи, чи зүгээр үү?
Чи: Миний чихэрийн хэмжээ багассан бололтой.
Би: Чамд хэцүү байна уу? Чи эмчид очиж үзүүлэх юм уу?
Чи: Хэрэггүй.
Эм: Чимээгүй. Захирал өнөөдөр үйлдвэрийг шалгаж байгаа.
Би: Чи тэвчээд байж болохгүй. Би чамд чихэртэй ус авчирч өгье.
Чи: Баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------
Умэ: Урдьчилан мэдэгдээрэй.
Чжу: Тэд бүр ажлын байрнаас холдох хугацаа, нэмээд чөлөө өгөх тоог хязгаарласан байна.
Умэ: Ажилчид журмаа дагаж байвал энэ хэвийн зүйл.
Чжу: Дин Би Юн. Чи ажлын цагаар яагаад сул явж байна?
Дин: Чжу дарга аа, Чи Му Чжоны цусан дахь чихэрийн хэмжээ нь багасаад. Би түүнд чихртэй ус өгөх гэсэн юм.
Умэ: Тийшээ оч, түүнийг яаралтай эмчид хүргэж өг.
Хе: За.
Чжу: Одоо ажлын байрандаа оч.
Умэ: Хатагтай Дин. Асуудлыг зохицуулсан.
Би: Маш их баярлалаа.
Умэ: Япончууд бид ажлын байрандаа зааварчилгааг мөрддөг. Заримдаа уян хатан байж чаддаггүй. Гэхдээ миний ажигласнаар, хятад ажилчид заримдаа хэтэрхий хичээж ажиллаад байх шиг. Эсвэл жишээ нь, өдрийн цайны цагаар бүгдээрээ хамт хооллодог. Би тийм юманд дасаагүй.
Би: Би ойлгож байна. Умэ захирал аа. Хэрэв дахиад өөр юм байхгүй бол би одоо явлаа. Дарга аа, би ажлын байрандаа буцаж очлоо.
Чжу: Тэг ээ. Умэ захирал аа. Бид дахиад жаахан явж байдалтай танилцвал яаж байна?
------------------------------------------------------------------------------------------
Би: Умэ захирал аа.
Умэ: Сайн уу, хатагтай Дин.
Би: Танд ийм юм байдаггүй юм уу?
Умэ: Надад халуун сав байдаггүй. Надад энэ байхад л болно.
Би: Гэхдээ энэ тохиромжгүй. Та нааш цааш явах хэрэгтэй болно. Жаахан төвөгтэй.
Умэ: Намайг нааш цааш яваад байхаар та надад энэ төвөгтэй гэж хэлж байна уу? Та тусч юм.
Би: Энэ бол… Бенто…
Умэ: Бенто? Хоолны сав уу?
Би: Бен… то..то.. тохиромжтой.
Умэ: Тохиромжтой? Аан, үүнд ус их ордог, тиймээс энэ тохиромжтой байх нь. Би ойлголоо. Халуун савны цээний цэцэг нь их гоёмсог юм. За, би явлаа.
------------------------------------------------------------------------------------------
Тян: Махыг нь жаахан хэтрүүлээд шарчихаж.
Дин: Чи намайг заавал хоолоор дайлах шаардлаггүй. Би одоохондоо нэг ч үсэг бичээгүй. Надад урам зориг алга.
Тян: Чи зүгээр л амьдралаас таашаал ав. Чи яаж зохиолч болох гэсэн хүн бэ? Онгод амьдралаас урган гардаг. Хэрэв чи амьдралгүй бол урам зориг хаанаас гарах вэ? Тийм биз?
Дин: Хайр сэтгэлд тэвчээр хэрэгтэй. Хэрэв чи үйл явцыг яаруулаад байвал чамд ямар ашигтай байхав?
Тян: Хэрэв чи хайрын мэдрэмжгүй байж яг одоо бичиж эхэлбэл энэ яарсан хэрэг биш үү?
Дин: Би Ю-г тийм ч сайн мэдэхгүй. Би…
Тен: Тэгвэл түүнийг сайн ажиглаач. Маргаашнаас эхлэн чи өрөөндөө байх ёсгүй шүү. Чи Ю Я-г хаа сайгүй дагах ёстой.
------------------------------------------------------------------------------------------
Эм: /Түргэн хэллэг/
Найман зуун жадчид толгодын энгэр рүү гүйлдэнэ
Их буучид хойд зүг рүү жагсаалаар гүйлдэнэ
Их буучид жадчидтай тулгарахаас эмээнэ
Жадчид их бууны суманд өртөхөөс эмээнэ.
Найман зуун жадчид...
Ю: Өглөөний мэнд.
Дин: Өглөөний мэнд.
Эм: Найман зуун жадчид толгодын энгэр рүү гүйлдэнэ
Их буучид хойд зүг рүү жагсаалаар гүйлдэнэ
Их буучид жадчидтай тулгарахаас эмээнэ
Жадчид их бууны суманд өртөхөөс эмээнэ.
------------------------------------------------------------------------------------------
Тян: Чи урд нь болзож байсан уу?
Дин: Үгүй ээ.
Тян: Тэгвэл чамд таалагддаг охин байсан уу?
Дин: Үгүй.
Тян: Цзюн. Миний бодлоор чамд л асуудал байх шиг байна. Асуудлыг зохицуулахад би чамд туслана.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Тян!
Тян: Тэр надтай яваа.
Эр: Сайн уу, Тян аа.
Тян: Оройн мэнд! Оройн мэнд! Надад хоёр шар айраг. Чи өнөөдөр жаахан оройтжээ. Чи хөөрхөн шүү.
Дин: Би уудаггүй. Би уудаггүй. Бас надад ийм газар таалагддаггүй.
Тян: Ойлголоо.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Аяар л даа. Өвдөж байна! Наанаа битгий нухаач! Өвдөөд байна! Би бичье. Би бичиж өгье!
Тян: Чи юу гэсэн бэ?
Дин: Би бичээд өгье.
Тян: Чи өөрийнхөө хүслээр бичих үү? Би чамайг албадахгүй.
Дин: Тэгнэ ээ, тэгнэ.
------------------------------------------------------------------------------------------
Ю: Дин Сяо Цзюн! Чамтай таарлаа!
Дин: Сайн уу, Ю Я.
Ю: Бид одоо ярилцлага авах гэж байгаа. Чи миний асуултанд хариулах хэрэгтэй болоод.
Дин: Би хичээлээсээ хоцрох гээд байна.
Ю: Надад өгсөн даалгаварыг би биелүүлж амжихгүй болчихоод байна.
Дин: Ойлголоо.
Ю: Хурдлаарай! Баярлалаа.
Эм: Намайг уучлаарай.
Хе: Түргэлээрэй. Түүнийг жаахан бэлдээд өг.
Эм: Боллоо.
Ю: Эхэлцгээе.
Хе: Эхэл.
Ю: Их сургуулийн оюутнууд хамт амьдарч байгааг чи юу гэж боддог вэ? Нэг юм хэлээч. Чи хичээлдээ яараагүй гэж үү? Чи үүнийг дэмждэг үү?
Дин: Үгүй.
Ю: Тэгвэл чи эсэргүүцдэг юм уу?
Дин: Үгүй. Би хэзээ ч найз охинтой байгаагүй. Тиймээс би мэдэхгүй.
Ю: Түр завсарлая, Хе. Би энэ асуудлыг дэмждэг хүнээс ярилцлага авах ёстой. Би асуулт асуусны дараа чи зүгээр л дэмждэг гээрэй.
Дин: Тэгвэл чи хуурамч ярилцлага хийдэг байх нь.
Ю: Би ердөө л даалгавараа биелүүлж байна.
Дин: Чи ингэж хуурамчаар даалгавараа хийж болохгүй. Би хичээлдээ явах ёстой. Уучлаарай.
Хе: Ямар сонирхолтой нөхөр вэ?
------------------------------------------------------------------------------------------
Тян: Надад их таалагдлаа. Энэ чиний төлбөр. Чи хичээж ажилласан. Хэрэв би Ю Я байсан бол би шууд л зөвшөөрөх байлаа. Сяо Цзюн, үнэндээ, зүрхэнд хүрсэн ийм үгс бичихийн тулд чи үүнд сэтгэл зүрхээ шингээсэн байх ёстой.
Дин: Дэмий ярь. Дараа нь хуулж авахаа мартав.
Тян: Надад хуулж өгч туслаач. Би ердөө л төгс болох гэж хичээж байна. Чиний бичгийн хэв минийхээс хамаагүй дээр. Миний эв хавгүй бичгийн хэв чиний бичсэн энэ сайхан захиаг баллана.
Дин: Чи өөрөө хуулж бичихээс залхуурч байгаа юм уу? Чи сэтгэлээ илчлэх гэж байж дэндүү хойрго байна. Би бас энэ захиаг чинь Ю-д хүргэж өгөх үү?
Тян: Чи надад сануулчихлаа. Захиа хүргэж өгөх нь хамгийн чухал хэсэг. Надад захиа хүргэх хариуцлагтай, няхуур хүн хэрэгтэй. Яаж ч бодсон, чи үүнд хамгийн сайн тохирно.
Дин: Чи одоо бүр өөрөө аваачиж өгөхөөс төвөгшөөж байна уу?
Тян: Нууцлаг байх ямар чухал байдагийг чи мэдэхгүй юу?
Дин: Би чадахгүй.
Тян: Чи хүргэвэл би чамд 30 юань өгье. Энийг хүргэлтийн ажил гээд бодчих. Зүгээр л ажил.
------------------------------------------------------------------------------------------
Умэ: Ороорой.
Хе: Саад болсонд уучлаарай.
Умэ: Юунд ингэтлээ гайхаж харсан юм?
Хе: Өө, наадахыг чинь нэг нь андуурч авчирсан байх. Та надад өгчих. Би эзэнд нь буцааж өгье.
Умэ: Хэрэггүй. Энэ миний халуун сав.
Хе: Та хэтэрхий чамин юманд дургүй гэж хэлээгүй билүү?
Умэ: Тийм байж болно. Гэхдээ би үүнд дасчих байх. Чи надад юм хэлэх гэсэн үү?
Хе: Тиймээ. Энэ энэ сарын тайлан.
------------------------------------------------------------------------------------------
Эмс: Хаанаас ирсэнийг надаас бүү асуу
Холын холд байгаа миний нутаг
Би яагаад хэрэн хэсүүчилнэ вэ?
Бүр алс нутагт ч хэсүүчилсээр.
Эм: Сайн уу, Умэ захирал аа.
Бүгд: Сайн уу, Умэ захирал аа. Умэ захирал аа.
Умэ: Сайн байцгаана уу.
Бүгд: Би хэсүүчилсээр.
Чжу: Өнгөрсөн сартай харьцуулбал энэ сард манай экспортын хэмжээ 50%-иар, өнгөрсөн жилтэй харьцуулбал 20%-иар нэмэгдсэн байна. Үр ашиг нь маш сайн байна. Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл....
Эмс: Бүр алс нутагт ч хэсүүчилсээр. Би хэсүүчилсээр. Бас...
------------------------------------------------------------------------------------------
Эм: Та энийг хар даа. Энэ таны хайсан юм мөн үү?
Эм: Баярлалаа.
Эм: Зүгээр. Сайн уу. Би танд юугаар туслах вэ?
Умэ: Сайн уу.
Эм: Сайн уу.
Умэ: Ци Ю хатагтай. Ци Ю. Чидун жимсний мод.
Эм: Аан, чидун жимсний мод уу? Чидун жимсний мод. Надад энд байгаа.
Умэ: Баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------
Кассет дээр: Ци Ю “Дурлаж зүрхлэнэ”
------------------------------------------------------------------------------------------
Эм: Хаанаас ирсэнийг надаас бүү асуу
Холын холд байгаа миний нутаг
Би яагаад хэрэн хэсүүчилнэ вэ?
Бүр алс нутагт ч хэсүүчилсээр. Би хэсүүчилсээр
Тэнгэрийн...
------------------------------------------------------------------------------------------
Би: Умэ захирал аа.
Умэ: Хатагтай Дин.
Би: Юу болсон бэ?
Умэ: Хатагтай Дин. Нэг ийм юм болчихлоо. Би машинаа жолоодож явтал нэг сонин үнэр гарсан. Би зогсож капотоо сөхөөд хөдөлгүүрийг нь шалгаж үзлээ. Надад ноцтой юм юу ч харагдсангүй. Тэгээд би хөдөлгүүрээ асаах гэхээр…
Би: Хүлээж бай. Та жаахан хүлээгээрэй. Умэ захирал аа.
------------------------------------------------------------------------------------------
Япон хэлний сурах бичиг
------------------------------------------------------------------------------------------
Би: Та надад заагаарай.
Умэ: Аан, за. Япон хэлний сурах бичиг. Хүлээж бай.
------------------------------------------------------------------------------------------
Умэ: Байна уу? Хиде юу? Би байна. Намайг уучлаарай, гэхдээ надад тусламж хэрэгтэй. Миний машин эвдэрсэн. Чи хүрч ирээд биднийг авчих. Тиймээ. Яг зөв. Бүрий болохоос өмнө биднийг ирж аваарай. Хаяг уу? Хүлээж байгаарай. Машиныг хаана орхисныг чи түүнд хэлж чадах уу?
Би: Байна уу? Машин Хели тосгон руу явдаг замын хажууд байгаа. За. Баярлалаа. Ойлголоо, бид таныг замын хажууд хүлээж байя. Баярлалаа. Удахгүй уулзъя. Зохицуулчихлаа.
Умэ: Ашгүй дээ. Тэгвэл буцаад явцгаая.
Би: Тэгье.
Умэ: Намайг уучлаарай. Эзээн. Эзээн. Биднийг утсаар яриулсан танд баярлалаа.
Би: Ах аа, энэ хүн утсаар яриулсан танд баярлалаа гэж байна.
Эр: Өө, зүгээр ээ. Зүгээр.
Би: Баярлалаа.
Эр: За.
Умэ: Явцгаая.
------------------------------------------------------------------------------------------
Ю: Дин Сяо Цзюн! Би хоцрох гээд байна. Намайг дөхүүлээд өгөөч.
Дин: Тэг ээ.
Ю: Явцгаая.
------------------------------------------------------------------------------------------
Умэ: Түргэлээрэй.
------------------------------------------------------------------------------------------
Ю: Баярлалаа. Би өнөөдөр Намрын урлагийн фестивальд хөтлөгчөөр оролцоно. Ирж үзээрэй.
Дин: За.
------------------------------------------------------------------------------------------
Чи бид хоёроос эгшиглэх хөгжмийн аялгуу
Бидний залуу насыг хамтдаа сайхан өнгөрүүлцгээе
------------------------------------------------------------------------------------------
Ю: Хүйтэн салхи үлээж, османтус цэцэглэж, ургац хураадаг жилийн энэ улиралд бид жихүүн салхи, намрын ургацын баярыг угтан энэхүү арга хэмжээг нээж байна. Энэ жилийн Намрын урлагийн фестиваль албан ёсоор эхэллээ.
------------------------------------------------------------------------------------------
Умэ: Май, үүгээр арч. Зүгээр ээ, зүгээр.
Би: Баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------
Би: Умэ захирал аа. Та өлсөж байна уу? Та юм идсэн үү?
Умэ: Идээгүй байгаа.
Би: Бенто.
Умэ. Хоолны сав.
Би: Хоолны сав.
Умэ: Бенто.
Би: Би өөрөө хийсэн.
Умэ: Та энэ бүгдийг хийсэн юм уу?
Би: Та амсаад үзэхгүй юм уу?
Умэ: Би болох уу? Тэгвэл би өөртөө үйлчилье.
Би: Амттай байна уу?
Умэ: Маш амттай. Жинхэнэ амт.
Би: Та ийм хоолыг зөвхөн хойд Цзянсуд л иднэ. Энэ уламжлалт хоол. Уламжлал бэлтгэх арга.
Умэ: За.
Би: Харваас, та саяны хэлснийг ойлгоогүй бололтой.
------------------------------------------------------------------------------------------
Кассет: Ци Ю “Дурлаж зүрхлэнэ”
------------------------------------------------------------------------------------------
Би: Умэ захирал аа. Танд энэ дуунд дуртай юм уу?
Умэ. Тиймээ, үнэхээр дуртай. Би нэг удаа Токиод Ци Ю-ны тоглолтыг үзээд нэг дуунд нь их дуртай болсон. Тэр дуу энэ хуурцагт байгаа.
Би: Би ч гэсэн энэ дуунд дуртай.
Эм: Хаанаас ирсэнийг надаас бүү асуу
Холын холд байгаа миний нутаг
Би яагаад хэрэн хэсүүчилнэ вэ?
------------------------------------------------------------------------------------------
Умэ: Хатагтай Дин, наашаа хүрээд ирээч. Үнэхээр үзэсгэлэнтэй. Таны ачаар надад бороотой өдрүүд таалагдаж эхэлсэн бололтой. Цээний цэцгүүд бас сайхан.
Би: Би баяртай байна.
Умэ: Баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------
Би: Та нар амралтын өдрүүдэд ихэвчлэн юу хийдэг вэ?
Эм: Бид амралтын өдрүүдэд найзуудтайгаа хамт голдуу дэлгүүрээр ордог.
Эм: Дин эгч ээ.
Би: Би энэ амралтын өдрөөр Сяо Цзюыг аваад парк явъя гэж бодсон.
Эм: Дин эгч ээ.
Би: Аа?
Эм: Шуудангийн өрөөнд танд илгээмж ирсэнийг хараад би танд аваад ирлээ.
Би: Баярлалаа.
Эм: Зүгээр ээ. Бид түрүүлээд явж байя. Явцгаая.
------------------------------------------------------------------------------------------
Захиа: Умэгээс.
------------------------------------------------------------------------------------------
Япон хэлний сурах бичиг
------------------------------------------------------------------------------------------
Эр: Бэлэн боллоо.
Ни: Сайн уу, ноён Фу Цян. Манай хөтөлбөртэй холбогдож, ярилцлага өгөхийг зөвшөөрсөн танд баярлалаа. Ярилцлага маш амархан. Би асуулт асууна, харин та асуултанд хариулна. Тайван байгаарай. Та зөвхөн хэлье гэснээ хэлэхээс гадна, чухам юу болсон талаар бидэнд ярьж өгөх юм. Ойлгомжтой юу? Та эхлээд тэр камер луу хараад үзэгчдэд өөрийгөө танилцуулна. Микрофон өгөөрэй.
Фу: Намайг Фу Цян гэдэг.
Ни: Сайн байна. Одоо би танаас асуултаа асууж эхлэнэ. Хоёр жилийн өмнө Дин Сяо Цзюны эх нь салж, шинэ найз залуутай болсон. Та энэ талаар юу боддог вэ?
Фу: Өөр асуултаас эхэлцгээе.
Ни: За. Арай хөнгөн асуултаас эхлэе. Таны бодлоор, Дин Сяо Цзюн тантай адилхан байж таарсан нь сайн зүйл байсан уу, муу зүйл байв уу?
Фу: Би энэ асуултанд хариулмааргүй байна.
Ни: Та энэ асуултанд хариулахыг хүссэнгүй. Энэ таны өөрийгөө үнэлэх чадамж муу, эсвэл та Дин Сяо Цзюныг сайн мэддэггүйтэй холбоотой юу? Эсвэл та энэ асуултанд үнэхээр хариулах хүсэлгүй учраас зайлсхийгээд байна уу?
Фу: Би чамд ний нуугүй хэлье. Тэгэхэд надад хүүгээ сэмхэн харах боломж л байсан. Тэр үед хүү бэлтгэл сургуульд сурч байсан юм. Би хүүдээ янз бүрийн амттан, бас кола авдаг. Хүү колад их дуртай байсан үе нь. Би хүүг хичээлээ тараад хэзээ гарч ирэхийг нь хүлээдэг. Миний авсан юмыг авахгүйг нь би мэднэ. Тэр намайг ч тоодоггүй. Тэгсэн ч би тийшээ очсоор л байсан. Би хүүгээ ойртож байгааг хараад замын хажууд амттан, колаг нь орхидог хэвээрээ. Дараа нь.. нэг л өдөр тэр колаг авсан. Би... би их баярласан. Эх нь үүнийг мэдчихээд надтай уулзаж бөөн хэрүүл болсон доо.
------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home