04-20-02

 

Хятад кино –  Гү хатагтайн сэргэлт

Линк:  https://www.youtube.com/watch?v=SvNhjQpV6jo

 

Дүрүүд:

Нэр

Дүр

Тайлбар

Гү Шяоюү

Гол дүр

Зохиолын гол дүр. Жянчений хамгийн баян Гү гэр бүлийн охин боловч үүнийгээ нуун Чэнь Жинчуаньтай гэрлэсэн.

Чэнь Жинчуань

Гол дүр

Шяоюүгийн хуучин нөхөр. Биологийн салбарт ажилладаг, амжилтад шунасан нэгэн.

Бай Кэ

Сөрөг гол дүр

Хорон санаат дүр. Жинчуаний амь аварсан найзынх нь бэлэвсэн эхнэр

Туантуан

Туслах дүр

Шяоюү болон Жинчуаний охин.

Момо

Сөрөг туслах дүр

Бай Кэгийн охин

Гү Ванлин

Туслах дүр

Гү Шяоюүгийн том ах

Дэд ерөнхийлөгч Бай

Сөрөг туслах дүр

Бай Кэ-гийн авга ах.

 

Момо: Авга эгч ээ, Би миний аавыг аваад явахыг хэзээ ч зөвшөөрөхгүй.

Авга эгч ээ, би үнэхээр танд худлаа хэлээгүй шүү дээ. Би үнэхээр худлаа хэлээгүй юм шүү.

Ээж: Момо, юу болсныг ээждээ хэл дээ.

Момо: Авга эгч Момод дургүй. Тэр Момогийн тоглоомыг булааж аваад, Момог золбин нохой гэж хэлсэн. Бас…

Ээж: Бас юу гэж?  

Момо: Бас өөр зүйлүүд ч хэлсэн... Аав Момод хэзээ ч дахин хайртай болохгүй гэж хэлсэн.

Эрэгтэй: Шяоюү, чи арай дэндэж байна. Хүүхдэд яаж ийм үг хэлж чаддаг байна аа?

Ээж: Момо, чамайг хамгаалах аавгүй байгаа нь ээжийнх нь буруу.

Эрэгтэй: Шяоюү, чи Момотой ярилцах хэрэгтэй. Уучлалт гуй.

Гү Шяоюү: Би уучлалт гуйх гэнэ ээ? Чэн Жинчуань, би чиний эхнэр шүү дээ. Чи яагаад надад итгэхгүй байгаа юм бэ?

Чэн Жинчуань: Тэр дөнгөж 4-хөн настай шүү дээ. Тэр худлаа ярьж чадна гэж үү?

Гү Шяоюү: Чи жаахан хүүхэд байж яасан зальжин юм бэ? Би яюу хэлсэн гэж хэлээтэх.

Момо: Би юу ч хэлэхийг хүсэхгүй байна.

Авга эгч ээ, та намайг уурлуулж, хүчээр яриулах гээд байгаа юм уу?

Гү Шяоюү: Чи...

Чэн Жинчуань: Одоо хангалттай.

Эмэгтэй: Момо, чи яасан бэ? Хэрвээ Момод ямар нэг зүйл тохиолдвол би ч гэсэн үхэх болно.

Чэн Жинчуань: Бүү санаа зов, би Момод ямар нэг зүйл тохиолдохыг хэзээ ч зөвшөөрөхгүй.

Гү Шяоюү: Чэн Жинчуань, миний гэдэс өвдөөд байна.

Эмэгтэй: Чи энэ заль мэхээ өөрөө эхэлсэн шүү.

Чэн Жинчуань: Одоо яагаад өрөвдөлтэй дүр эсгээд байгаа юм? Одоо болно.

Гү Шяоюү: Гү Шяоюү. Энэ бол чиний 6 жилийн турш хайрласан эр хүн. Чамд хайртай гэж үргэлж хэлдэг ч чамд итгэдэггүй, хэзээ ч чамайг орхиж чадах эр хүн.

 

Гү Шяоюү: Та надад тусалж чадах уу?

Эмэгтэй: Намайг залилах гээд байгаа юм уу?

Автомат хариулагч: Таны залгасан дугаар завгүй байна.

Гү Шяоюүгийн ах: Шяоюү, битгий ай. Ах нь энд байна.

Гү Шяоюү: Ах аа, хэрвээ надад ямар нэг зүйл тохиолдвол хүүхдийг минь хамгаалаарай. Та миний хүүхдийг заавал хамгаалах ёстой шүү.

Гү Шяоюүгийн ах: Шяоюү, ах нь чамайг одоохон эмнэлэгт хүргэж өгье. Ах нь чамд амлаж байна, дахиж хэнийг ч чамайг дээрэлхэхийг зөвшөөрөхгүй. Явцгаая.

 

Эмч: Гэр бүлийнхэн нь гадаа хүлээж бай. Эх нь маш их цус алдаж байна.

Бүгд: Юу?

Эмч: Эхийн биеийн байдал маш хүнд байна. Түүний амь нас хэзээ ч эрсдэх аюултай байна. Та нарын хэн нь ар гэрийнхэн нь бэ? Энэ хүнд өвчтөний мэдэгдэлд гарын үсэг зур.

Эмэгтэй: Жинчуань, би айж байна. Момод юу ч болохгүй биз дээ?

Чэн Жинчуань: Санаа зоволтгүй ээ, Момо зүгээр байх болно.

Эмч: Та нарын хэн нь эхийн нөхөр вэ? Түүний нөхөр хэзээ ирэх вэ?

Гү Шяоюүгийн ах: Ах аа, надад туслаач. Та түүнтэй холбоо барьж чадаагүй л байна уу?

Эрэгтэй: Түүний нөхөр нь үхчихсэн. Би гарын үсэг зуръя.

 

Эмч: Зүгээр дээ, бүх зүйл зүгээр.

 

Чэн Жинчуань: Шяоюү, энэ бүх жилүүдэд надтай хамт байсанд баярлалаа. Надтай гэрлээч, тэгэх үү?

 

Эмч: Алив! Хурдлаарай!

Гү Шяоюү: Нөхөр минь, чи хаана байна вэ? Би бие засах газар ормоор байна.

Чэн Жинчуань: Би завгүй байхад чи намайг ийм жижигхэн зүйл дээр дуудсаар байх юм уу?

Гү Шяоюү: Жинчуань, миний гэдэс өвдөөд байна.

Эмч: Гарч байна, гарч байна...

Чэн Жинчуань: Болно, хангалттай.

Эмч: Илүү хүчтэй. Хүчтэй.  

 

Чэн Жинчуань: Аа, энэ чинь миний дуудсан такси байна шүү дээ.

Эрэгтэй: Жирэмсэн эмэгтэй байж яагаад ийм яаруу байгаа юм бэ? Цэргийн албанд ажилдаа хоцорвол намайг хэдэн төгрөгөөр торгохыг чи мэдэх үү?

Чэн Жинчуань: Чи…

Эрэгтэй: Юу яриад байгаа юм? Холд!

Гү Шяоюү: Шяо Жоу, Шяо Фан, хэрэггүй ээ.

Ах: Энэ мөнгө хангалттай юу? Цаашдаа амаа хамхиж яваарай.

Ах 2: Явцгаая, дүү минь.

Гү Шяоюү: Та нар яагаад олны анхаарал татаад байгаа юм бэ? Юу ч болоогүй бол над дээр битгий ирээрэй гэж хэлээ биз дээ?

Ах: Мэдээж, энэ бол миний дүүдээ өгөх бэлэг.

Шяо Жоу: Хөөе, Шяоюү, чи жирэмсэн шүү дээ, болгоомжтой бай.

Гү Шяоюү: Зээ дүүг чинь эрэгтэй, эмэгтэй алин болохыг мэдэхгүй байгаа шүү дээ

Ах: Тийм болохоор би бүх зүйлийг бэлдчихсэн.

Шяо Жоу: Өө, нээрээ, миний хүргэн ах Чэн Жинчуань хаана байна? Чи төрөх дөхчихсөн байна. Тэр яагаад чамтай хамт үзлэгт орохгүй байгаа юм бэ?

Гү Шяоюү: Тэр ажил ихтэй байгаа. Би ганцаараа үзүүлчихэж чадна.

Шяо Жоу: Юу гэсэн үг вэ? Чи чинь ахимаг насны ээж шүү дээ. Хэрвээ замдаа ямар нэг зүйл тохиолдвол яах юм?

Ах 2: Тийм . Энэ ажил нь эхнэр хүүхдээс нь илүү чухал биш байлтай. Тэгээд ч хэрвээ чи түүний компанид нууцаар хөрөнгө оруулаагүй байсан бол түүний компани хөрөнгийн зах зээл дээр амжилттай гарч чадах байсан гэж үү?

Ах 3: Шяоюү,  манай Гү гэр бүлийн төслийг Чэн Жинчуаний компанид хүлээлгэж өгөхөөр аль хэдийн шийдсэн. Манай төсөлтэй болбол Чэн гэр бүл энэ салбарт шинээр түүчээлэх болно.

Гү Шяоюү: Ах аа, надад битгий уурлаарай.

Шяо Жоу: Чи миний дүү, чиний гэр бүл үргэлж чиний хүч чадал, түшиг тулгуур байх болно.

 

Гү Шяоюү: Зургаан жилийн өмнө Жинчуаний карьер дөнгөж эхэлж байсан. Түүний бизнесийг дэмжихийн тулд би тушаал дэвших боломжоосоо татгалзаж, компанид нь нууцаар хөрөнгө оруулсан. Одоо тэр бизнестээ амжилт олсон болохоор түүнд өөрийнхөө жинхэнэ хэн болохыг хэлэх цаг нь болжээ.

Гү Шяоюү: За, би үзлэгтээ орлоо.

Ах: Хөөе, бид нар хамт оръё.

Гү Шяоюү: Би Жинчуаньд өөрийнхөө хэн болохыг хэлээгүй л байна.

Ах 2: Хайрандаа сохорчээ.

Гү Шяоюү: Хөөе.

Ах 3: За, аажуухан яваарай.

Гү Шяоюү: Мэдлээ.

 

Эмч: Ямар байна? Өвдсөн хэвээрээ байна уу? Жирэмсний сүүл үед ойр ойрхон базлах нь хэвийн үзэгдэл. Тэгээд ч чи ахимаг насны шүү дээ. Дараагийн удаа нөхөртэйгөө хамт ирээрэй.

Гү Шяоюү: Тэр завгүй байгаа болохоор би ганцаараа ирсэн юм аа. Нөхөр минь?

Бай Кэ: Жинчуань... Та ийм завгүй байж намайг үзлэгт дагуулж ирсэнд баярлалаа.

Чэн Жинчуань: Энэ бол миний хийх ёстой зүйл. Дахиад нэг том балгаарай.

Бай Кэ: Жинчуань, түүнд маш чухал ажил гарсан байх. Чи буцах хэрэгтэй.

Чэн Жинчуань: Юу ч биш ээ. Та хоёр минь хамгаас чухал шүү дээ. Тийм биз дээ?

Момо: Аав зүгээр гэж хэлсэн.

Чэн Жинчуань: Өө, сайн хүүхэд. Та хоёр минь хамгаас чухал.

Момо: Аав хамгийн шилдэг нь.

Гү Шяоюү: Би чамтай суугаад 6 жил болж, хүүхдийг чинь төрүүлэх гэж байна. Гэтэл чи намайг араар минь тавьж байна.

 

Эмч: Жирэмсний үзлэгт нөхрийгөө дагуулаад ир гэж хэлсэн биз дээ? Ганцаараа байх ямар аюултайг хар даа.

Төрөх хугацаа чинь дөхөж байна. Дараагийн удаа заавал нөхөртэйгөө ирээрэй.

Гү Шяоюү: Тийм ээ, тэр надтай хамт байх ёстой... Гэхдээ тэр маш их завгүй. Тэр өөр эмэгтэйчүүдтэй завгүй байгаа. Тэр надтай болон хүүхэдтэй минь хамт байж чадахгүй тийм их завгүй байгаа.

 

Эмэгтэй: Тийм ээ, би үүнийг тэвчиж чадахгүй.

Гү Шяоюү: Эгч ээ, авга ах аа... Та нар энд юу хийж байгаа юм бэ?

Авга эгч: Чиний нөхөр л чамайг гам барих үед чинь асарч бай гэж дуудсан юм биш үү? Бидний үед ямар байлаа даа, би хүүхэд төрүүлснийхээ маргааш нь л талбай дээр ажилдаа гарч байсан.

Авга эгч 2: Гэдэс минь ийм том байхад ч талбай руу явдаг байлаа.

Дүү: Бэр эгчийн гэдсийг хар даа. Энэ лав охин байх.

Авга эгч: Май, энэ чаид зориулж авчирсан ардын тусгай эмчилгээ байгаа юм. Энийг идвэл заавал хүү төрүүлнэ.

Гү Шяоюү: Би гэдэс дотор иддэггүй, харшилтай.

Эгч: Бид бүгдээрээ иддэг байсан, хэнд нь ч харшил өгч байгаагүй. Хурдан гал тогоо руу авч яваад шөл хий. Хүүхдэд сайн.

Гү Шяоюү: Би идэхгүй.

Эгч: Гү Шяоюү, чи галзуураа юу?

Гү Шяоюү: Би эрүүл байна. Сүүлийн зургаан жилийн турш би танай гэрт шаргуу ажиллаж, таныг өөрийн төрсөн эгч шигээ санаж ирсэн. Гэтэл та намайг гэр бүлийн гишүүн гэж үздэг юм уу? Энэ бол миний гэр. Та нарыг энд уриагүй, эндээс гарцгаа.

Хадам эгч: Хөөе, битгий яв. Хараахан хоол идээгүй байна шүү дээ.

Хөөе, Гү Шяоюү! Чи хэн рүү ингэж дайраад байгаа юм бэ? Би чамд хэлье, чи бол миний дүүгийн хувцас угааж, хоол хийх гэж авсан асрагч нь. Миний дүүгийн мөнгийг чи толгойноосоо хөл хүртлээ хэрэглэдэг. Чи миний дүүд огт тохирохгүй. Би чамд хэлье, миний дүү удахгүй чамаас салах болно. Тэр чамаас удахгүй салах болно!

 

Эмэгтэй: Бид ирлээ.

Хадам эгч: Хөөе, дуртай үедээ ирж бай. Яагаад бэлэг авчирсан юм бэ?

Бай Кэ: Энэ бол хамгийн сүүлийн үеийн LV брэндийн цүнх. Танд их зохих байх, эгч ээ.

Хадам эгч: Өө, баярлалаа.

Момо: Аав аа!

Бай Кэ: Чэн Момо, би чамд хэдэн удаа хэлэх ёстой юм бэ? Гадны хүмүүсийн хажууд аав гэж дуудаж болохгүй шүү.

Гү Шяоюү: Эд нар хэн бэ?

Хадам эгч: Бай Кэ миний дүүтэй нэг анги байсан юм. Тэд хоёулаа өндөр боловсролтой, ухаалаг хүмүүс. Тэд чам шиг биш.

Чэн Жинчуань: Эгч ээ

Хадам эгч: Яасан? Би ямар нэг буруу зүйл хэлээ юу?

Тэр бол зөвхөн хоол хийж чаддаг гэрийн эзэгтэй. Тэр Бай Кэгийн чигчий хуруунд ч хүрэхгүй.

Бай Кэ: Шяоюү эгч ээ, намайг битгий буруугаар ойлгоорой. Би дөнгөж л эх орондоо ирээд байгаа юм, хараахан байрлах газар олж амжаагүй байна. Олмогцоо бид шууд нүүх болно.

Гү Шяоюү: Шаардлагагүй. Чи ийм их дуртай байгаа юм бол би энэ байшингаа, Чэн Жинчуаньтай хамт чамд өгье.

Чэн Жинчуань: Шяоюү!

 

Гү Шяоюү: Энэ олон жилийн турш би энэ гэрийн төлөө зүтгэж явсаар шарласан царайтай авгай боллоо. Гэтэл хариуд нь би юу авч байгаа юм бэ?

Чэн Жинчуань: Шяоюү,

Гү Шяоюү: Гараа ав.

Чэн Жинчуань: Шяоюү, одоо ингээд үймүүлэхээ больчихож болохгүй юу? Миний эгч зүгээр л тоглоом хийсэн шүү дээ.

Гү Шяоюү: Чи яагаад үргэлж ийм өчүүхэн байдаг юм бэ? Чи үнэхээр ийм өчүүхэн юм уу?

Чэн Жинчуань, би бол эмэгтэй хүн, гэгээнтэн биш. Миний нөхөр байж, намайг жирэмсэн байхад чи өөр эмэгтэйг миний гэрт байлгаж байна. Чи нөхөр болон сайн ахын дүр хоёрын дунд тоглож байна. Чи нэг удаа ч болсон миний юу мэдэрдэгийг бодож үзсэн үү?

Чэн Жинчуань: Гэхдээ чи энэ бүх жилүүдэд тэвчсээр ирсэн биз дээ?

Хадам эгч: Гү Шяоюү манай Чэн гэр бүлд байх эрхгүй. Дүү минь, одооноос эхлэн бид нэг гэр бүл боллоо.

Гү Шяоюү: Танай эгч намайг доромжлоход би тэвчих ёстой, өөр хүүхэд чамайг аав аа гэж дуудахад би тэвчих ёстой. Гэтэл Бай Кэ хэзээ нэгэн цагт чиний орон дээр гараад хэвтэхэд би бас тэвчих ёстой гэж үү? Би дахиж тэвчмээргүй байна. Чэн Жинчуань, ингээд дуусгая.

Момо: Авга эгч ээ, би таныг аавыг минь аваад явахыг хэзээ ч зөвшөөрөхгүй!

 

Сувилагч: Хар даа, охин байна. 4 кг жинтэй.

 

Эмч: Хүүхдэд ноцтой зүйл алга, Гэхдээ сайн амрах хэрэгтэй.

Сувилагч 2: Хөөе, хажуугийн тасагт байгаа охины тухай сонссон уу? Тэр өрөөнд байгаа Гү Шяоюү гэдэг эмэгтэй өчигдөр төрөх үедээ маш их цус алдсан гэнэ. Нөхөр нь одоо хүртэл ирээгүй л байна. Эмэгтэй хүн төрснийхөө дараа л хүнтэй суусан уу, чөтгөртэй суусан уу гэдгээ мэдэхюм даа.

 

Гү Шяоюү: Чэн Жинчуань, миний гэдэс өвдөөд байна.

Бай Кэ: Жинчуань...

Чэн Жинчуань: Сувилагч аа, би өчигдөр энд маш их цус алдалттай ирсэн эмэгтэй хаачсаныг асуух гэсэн юм.

Сувилагч: Гэр бүлийнхэн нь түүнийг өөр эмнэлэг рүү шилжүүлэхээр аваад явсан.

Чэн Жинчуань: Аваад явсан? Гү Шяоюү өнчин биш билүү? Түүнд гэр бүл хаанаас гараад ирэв?

 

Гү Шяоюү: Хүүхэд минь, томоотой байж түр хүлээгээрэй. Авга ах нар нь ирээд биднийг гэр рүү аваад явна.

Чэн Жинчуань: Шяоюү,

Гү Шяоюү: Чи яагаад энд байгаа юм? Чи Бай Кэ болон Момо хоёрыг асрах ёстой биш үү? Хэрвээ тэр дахиад уначихвал яах юм?

Чэн Жинчуань: Шяоюү, чи заавал ийм хорон үг хэлэх ёстой юм уу?

Гү Шяоюү: Тэгвэл би юу хэлэх ёстой гэж? Би өвдөг сөгдөөд чамд баярлалаа гэх үү? Чэн дарга аа, та завгүй ажлынхаа хажуугаар биднийг эргэж ирэх цаг гаргаа юу?

Чэн Жинчуань: Шяоюү, би чамайг дутуу төрнө гэж мэдсэнгүй. Тэгээд ч өчигдөр шөнө Момо үнэхээр аюултай байдалд байсан шүү дээ. Уучлаарай.

Гү Шяоюү: Чи уучлаарай гэж хэлээд, би зүгээр ээ гэж хэлнэ. Ингээд юу ч болоогүй юм шиг дүр эсгэж болох уу? Чэн Жинчуань, би чамд ямар гэм хийсэн болоод танай гэр бүлийнхэн надад ингэж хадаж байгаа юм бэ? Салцгаая.

Чэн Жинчуань: Ингэж үймүүлэхээ больж үз. Чамд одоо ажил алга. Чи ганцаараа яаж хүүхдээ тэжээх юм бэ? Хүүхэд дэндүү жаахан байна. Тэр аавгүй байж болохгүй, чи үүнийг мэдэж байгаа биз дээ?

Гү Шяоюү: Уучлаарай, миний хүүхэд аавтай. Түүний аав нь үхчихсэн.

Ах: Эндээс зайл. Энэ эмнэлэгт юу болоод байна аа? Нохой хүртэл дураараа орж ирж байх шив.

Чэн Жинчуань: Чи хэн бэ? Гү Шяоюү, чи энэ залуугаас болоод надаас салах гээд байгаа юм уу? Чи намайг араар тавьсан гэж үргэлж хэлдэг мөртлөө үнэндээ чи өөрөө аль хэдийн өөр хүнтэй болчихсон байсан юм биш үү?

Шяо Жоу: Амаа тат, Чэн Жинчуань!

Гү Шяоюү: Намайг үзлэгт ороход чи хаана байсан юм? Намайг унаж, зулбах шахахад чи хаана байсан юм? Намайг хүнд төрж, маш их цус алдан үхэх шахахад чи хаана байсан юм бэ? Намайг үнэнч бус гэж асуух эрх чамд байна уу?

Чэн Жинчуань: Бид салахгүй л бол чи тэвчихээс өөр аргагүй.

Гү Жяоюү: За тэгвэл одоохон салцгаая.

Чэн Жинчуань: Чи юу гэнэ ээ? Дахиад нэг хэл дээ.

Гү Шяоюү: Бид одоо салж байна гэж хэллээ. Одооноос эхлээд Гү Шяоюү би танай Чэн гэр бүлтэй ямар ч холбоогүй боллоо.

 

Эмэгтэй: Ямар шударга бус юм бэ? Гам барих хугацаандаа салж байна шүү дээ.

Ажилтан: Хөхүүл үед салахыг зөвшөөрдөггүй юм, хэрвээ эмэгтэй нь өөрөө санал гаргаагүй л бол.

Гү Шяоюү: Би салахыг хүсэж байна.

Чэн Жинчуань: Шяоюү, би өмнөх бүх зүйлийг мартаж чадна, чи надтай хамт гэртээ харь л даа.

Ажилтан: Та итгэлтэй байна уу?

Гү Шяоюү: Итгэлтэй байна.  

Ажилтан: Салах хүртэл 3 хоног байна.

Чэн Жинчуань: Шяоюү

 

Бай Кэ: Жинчуань, Ваньлинь Групп эрдэм шинжилгээний төслөө бидэнд хүлээлгэж өгөхийг зөвшөөрлөө. Энэ төсөлтэй болбол Момогийн өвчнийг анагааж чадна, бас манай компанийн хувьцаа хоёр дахин өснө.

Хадам эгч: Ямар гайхалтай мэдээ вэ!

Мэдээж шүү дээ, тэр Шяоюүгаас салсны дараа манай гэр бүл өөдөө дээшлэх болно.

Бай Кэ: Жинчуань, чи Иргэний бүртгэлийн газар юу хийж байгаа юм бэ?

Гү Шяоюү: Бай Кэ бүсгүй, та хариултыг нь мэдсээр байж асууж байх юм. Та бусдын нөхрийг булаах дуртай биш билүү?

Эмэгтэй: Тэгэхээр нууц амрагтай байх нь ээ. Гам барьж байхдаа салах гэж ирэх нь аргагүй юм.

Эрэгтэй: Энэ залуу их гоёмсог хувцасласан мөртлөө өөдгүй амьтан байж таарах нь. Хүнийг гаднаас нь дүгнэж болохгүй юм даа.

 

Чэн Жинчуань: Шяоюү, юу ч битгий ярь.

Хадам эгч: Гү Шяоюү, би чамд хэлье, миний дүү удахгүй маш их мөнгө олдог болно. Чи манай гэр бүлд хүүхэд төрүүлж өгсөн болохоор бид чамд жаахан нүүр өгч болно. Үгүй бол...

Гү Шяоюү: Үгүй бол юу гэж?  Надгүйгээр чи тэр төслийг авч чадна гэж бодоо юу?

Хадам эгч: Чи юу гэх гээд байгаа юм? Ваньлинь Группийн төслийг чи Жинчуаньд өгсөн гэх гээд байгаа юм уу? Чи өөрийгөө үнэхээр Гү гэр бүлийн том охин гэж бодоо юу?

Гү Шяоюү: Хэрвээ би тийм гэвэл яаж байна?

 

Гү Шяоюү: Хэрвээ би Гү гэр бүлийн том охин гэвэл яах уу?

Хадам эгч: Чи хүүхэд төрүүлээд тэнэг болчихсон юм биш үү? Чи бол манай Чэн гэр бүлд олон жил үнэгүй идэж ууж байсан орон гэргүй паразит. Бас өөрийгөө Гү гэр бүлийн охин гэчихэж ээ... Ваньлинь Группийн төслийг Жинчуаньд өгсөн гэнэ үү арай дэндэж байна.

Чэн Жинчуань: Шяоюү, одоо боль. Надтай хамт харь.

Гү Шяоюү: Бай Кэгийн гэр рүү юу?

Чэн Жинчуань: Чи бидэнтэй холбоогоо таслахыг хүсэж байгаа юм бол миний хүүхдийг авч явах ямар эрхтэй юм бэ?

Шяо Жоу: Чэн гуай, чи бидэнтэй хүүхдийг булаацалдах гээ юу?

Чэн Жинчуань: Энэ бол миний хүүхэд, би түүний аав. Харин чи бол гадны хүн. Чи надтай ийм зүйл ярих эрхтэй гэж үү?

Гү Шяоюү: Чэн Жинчуань, чи юу хэлэх гээд байгаа юм?

Бай Кэ: Эгч ээ, битги хэтрүүл. Та өөр эрчүүдтэй ийм дотно байхаар буруугаар бодохгүй байхын аргагүй шүү дээ.

 

Шяо Жоу: Нохойн амнаас олигтой юм гарахгүй, бохир зүрх бүх зүйлийг бохироор хардаг юм.

Чэн Жинчуань: Шяоюү, битгий ийм хатуу үг хэл.

Гү Шяоюү: Гэрлэлт бол жаргалын төлөө, салалт ч бас тийм. Хэн ч салах гэж гэрлэдэггүй ч хэрвээ гэрлэлт аль хэдийн үхмэл болсон бол цаг алдалгүй дуусгах нь дээр. Явцгаая.

Хадам эгч: Жинчуань, чи яагаад тэр ач тусыг мэддэггүй юмны хаясан зүйлийг түүгээд байгаа юм бэ?

Чэн Жинчуань: Эгч ээ, тэр бол миний эхнэр.

Чэн Жинчуань: Та хоёр салчихсан биз дээ?

Чэн Жинчуань: Тэр Бай Кэ бид хоёрын харилцааг буруугаар ойлгоод байна. Би түүнд бүх зүйлийг тайлбарлах болно.

Хадам эгч: Юу гэсэн үг вэ? Чи одоо хүртэл Шяоюүгийн тухай бодсоор байгаа юм уу? Бай Кэ яах болж байна? Хар л даа, Бай Кэ мөнгөтэй. Гадаад үзэмжийн хувьд ч Гү Шяоюүгээс дутахгүй.

Чэн Жинчуань: Эгч ээ, та Бай Кэ бид хоёрын харилцааг буруу ойлгоод байна. Би Чэн Юүд эх охин хоёрыг асарч хамгаална гэж амласан юм.

Хадам эгч: Чэн Юү гэж хэн бэ?

 

Чэн Жинчуань: Энэ удаагийн эрдэм шинжилгээний салбарт гарсан томоохон амжилт бол таны ач гавьяа шүү.

Жолооч: Хөөе замаас холд, холдооч. Тормос ажиллахгүй байна!

Чэн Жинчуань: Чэн Юү?

Чэн Юү: Жинчуань, чи Бай Кэ болон Момог харж хандаарай.

Чэн Жинчуань: Чэн Юү! Чэн Юү!

Бай Кэ: Жинчуань, Момо жаахан байна. Түүнийг аавгүй хүүхэд гэж бусдад мэдүүлэхийг би хүсэхгүй байна.

Чэн Жинчуань: Зүгээр ээ. Явцгаая.

 

Бай Кэ: Гү Шяоюү, би чамайг Жинчуаньтай хэзээ ч дахин гэрлүүлэхгүй. Чамд эрх мэдэл ч, нэр хүнд ч байхгүй, чи яаж надтай өрсөлдөх юм?

 

Ажилчид: Гурав дугаар залуу хатагтай, гэртээ тавтай морил!

Гү Шяоюү: Та нар юу хийж байгаа юм бэ?

Ах 1: Эдгээр бүх зүйлийг нандин зээ дүүдээ зориулж бэлдсэн юм.

Гү Шяоюү: Та нар арай хэтрүүлээд байна аа. Нээрээ, том ах хаана байна?

Ах 2: Тэр гадаадад амьдарч байсан ноён Тонийг тосож аваад завгүй байгаа. Хэрвээ чи байгаагүй бол том ах Чэн Жинчуанаар манай Ваньлинь төслийг хариуцуулахгүй байсан.

Ах 1: Нээрээ тийм, бид энэ төслийг Чэн Жинчуаний биотехнологийн компанид өгсөн хэвээр байх уу?

Гү Шяоюү: Мөрөөд. Тэр эхнэрээ араар нь тавьсан, тиймээс манай Гү гэр бүлээс мөнгө олох эрхгүй. Гэхдээ олж авчихаад дараа нь алдах нь илүү өвддөг юм. Олон хүний хажууд үүнийг зарласан нь дээр.

 

Хадам ээж: Ваа, энэ Ваньлинь Групп үнэхээр өгөөмөр юм аа.

Бай Кэ: Өнөөдрийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд Гү гэр бүлийн охин биечлэн оролцоно гэж сонслоо.

Хадам ээж: Ваньлинь Группийн охин бол маш том хүн шүү дээ. Манай гэр бүл ч гэсэн түүн шиг баян байсан ч болоосой.

Бай Кэ: Жинчуань, миний авга ах өнөөдрийн ёслолд оролцоно. Тэр бол Ваньлинь Группийн салбарын дэд ерөнхийлөгч. Би түүнээс Гү захирал болон Гү хатагтай-г бидэнтэй танилцуулж өгөхийг хүссэн байгаа.

Хадам эгч: Манай Бай Кэ үнэхээр чадвартай юм. Гэрт нь түшиж тулах авга ах байна, нөгөө Гү Шяоюү шиг биш. Хмм, тэр чамд огт тусалж чадахгүй, зөвхөн хойш нь татдаг байсан.

Чэн Жинчуань: За, эгч ээ.

Хадам эгч: Би юуг нь буруу хэлсэн гэж? Би чамайг анхнаасаа тэр гай гайттай битгий суугаарай гэж хэлсэн шүү дээ. Өнөөдөр шиг ийм арга хэмжээнд тэр энэ амьдралдаа ч орж чадахгүй.

Бай Кэ: Гү Шяоюү, одооноос эхлэн Чэн Жинчуань минийх. Чи надтай өрсөлдөж чадахгүй.

Эмэгтэй: Энэ ёслолд үнэхээр Гү хатагтай өөрөө гарын үсэг зурах юм уу?

Эмэгтэй 2: Мэдээж. Ваньлинь Групп албан ёсоор зарласан, яаж худал байх билээ?

Эрэгтэй: Гү хатагтай 6 жилийн турш сураггүй байсан, яагаад өнөөдөр олны өмнө гарч ирж байгаа юм бол?

 

Хөтлөгч: Ваньлинь Группийн төсөлд гарын үсэг зурах ёслолд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Гү хатагтайг урьж байна!

Хадам эгч: Гү Шяоюү чинь өнгөө алдартай Гү Цяньцянь гэж үү?

Бай Кэ: Юу болоод байна аа?

 

Ах 1: Байна уу,

Ах 2: Мэдлээ.

Ах 1: Кон Лан Жянчэнд ирчихсэн байна.

Ах 2: Шяоюү, ах нь нэг ажилтай болчлоо.

Гү Шяоюү: Та нар явчихаад хүрээд ир. Би дотогшоо ороод та нарыг хүлээж байя. Санаа зоволтгүй ээ, би өмнө нь Чэн Жинчуаньд хайртай байсан болохоор л тэвчдэг байсан. Харин одоо бол түүний төлөө ямар ч доромжлолыг тэвчихгүй.

Ах: За тэгвэл бид түр явчихаад ирье.

Гү Шяоюү: Яв яв.

Хөтлөгч: Гү хатагтайг урьж байна.

Хадам эгч: Гү Шяоюү?

Эмэгтэй: Тэр чинь Ваньнинь Группийн охин байна шүү дээ!

Эрэгтэй: Түүний сүр хүчийг хараач.

Эмэгтэй 1: Тэр үнэхээр чинээлэг язгууртан эмэгтэй байхад тохирсон хүн байна.

Эрэгтэй 2: Жирийн хүмүүсийг түүнтэй харьцуулахын аргагүй.

Хадам эгч: Энэ чинь зүгээр л манай Чэн гэр бүлийн хаясан авгай байна шүү дээ. Гү гэр бүлийн охин байтугай Гү гэр бүлийн цэвэрлэгчтэй ч харьцуулшгүй.

Бай Кэ: Тэр Жинчуанийг хаясандаа харамсаад, олны өмнө Жинчуаньтай эргэж нийлэхийг хүсээд байгаа юм биш үү?

Хадам эгч: Тэр үү?

Гү Шяоюү, наанаа зогс! Энэ ямар газар болохыг чи мэдэж байна уу? Энэ бол Ваньлинь Групп болон Жинчуаний компанийн гэрээнд гарын үсэг зурах ёслол. Чи энд юу хийж байгаа юм, авгай минь?

Гү Шяоюү: Их сайн мэддэг юм шиг байна.

Хадам эгч: Чи!

Чэн Жинчуань: Шяоюү? Чи хааччихаа вэ? Би чам руу залгасан ч чи аваагүй, мессеж бичсэн ч чи хариулаагүй. Хүүхэд яаж байна? Би хичнээн их санаа зовсныг чи мэдэх үү?

Гү Шяоюү: Өө, Чэн гуай, таныг бид хоёрт санаа зовж байсныг би үнэхээр мэдсэнгүй.

Хадам эгч: Гү Шяоюү, чи яагаад Жинчуаний өмнө ийм дээрэлхүү зан гаргаад байгаа юм бэ? Ийм байдлаар Жинчуаньтай дахин гэрлэхийг хүсээ юу? Битгий зүүдэл.

Гү Шяоюү: Би түүнтэй дахин гэрлэх гэж ирсэн гэж хэн хэлсэн юм?

Хадам эгч: Тэгвэл чи энд юу хийж байгаа юм? Энэ ямар газар болохыг мэдэж байна уу? Энэ бол Ваньлинь Групп болон Жинчуаний компанийн гэрээ зурах ёслол. Энд ирсэн хүн бүр Жянчэн хотын алдартай хүмүүс.

Гү Шяоюү: Чи намайг энд байх эрхгүй гэж яаж мэдэж байгаа юм?

Хадам эгч: Хахаха, үнэхээр инээдтэй юм. За би чамд өнөөдөр үзүүлээд өгье. Энд байгаа хүн бүр Ваньлинь Группээс урилга авсан. Чам шиг худаг доторх мэлхийд урилга байгаа юм уу?

Гү Шяоюү: Өө яана аа?

Чэн Жинчуань: Шяоюү, энэ чиний байх газар биш. Хурдан гэртээ харь. Хэрвээ ярих зүйл байвал маргааш ярилцъя.

Гү Шяоюү: Хэрвээ би явчихвал энэ гэрээ зурах ёслол болохгүй.

Хадам эгч: Хахаха, Гү Шяоюү, овог чинь Гү болохоор л чи өөрийгөө Гү Группийн охин гэж бодоо юу?

Чэн Жинчуань: Шяоюү, үг хэлэндээ болгоомжтой бай. Ваньлинь Групп бол чиний яриад байх зүйл биш.

Хадам эгч: Юү туслах уу даа? Юү туслах яагаад энд байна вэ? Эсвэл манай Бай Кэ холбоо сүлбээ сайтай болохоор Юү туслахаар биднийг угтуулахаар авчирсан юм болов уу?

Бай Кэ: Өнөөдрийн гол хүн бол Жинчуань шүү дээ.

Хадам эгч: Гү Шяоюү, би чамд эндээс хурдан явахыг зөвлөж байна. Хэрвээ тэд чамайг урилгагүй гэдгийг мэдвэл чи хөөгдөх болно.

Бай Кэ: Юү туслах аа...

Юү туслах: Гү хатагтай, ийшээ морилно уу.

 

Хадам эгч: Гү хатагтай гэнэ ээ? Юү туслах аа, та хүн андуурчихав уу? Та манай Жинчуанийг хайж байгаа биз дээ? Жинчуань энд байна.

Гү Шяоюү: Би хэнийг хайх ёстой гэж? Надад юу хийхийг заах юм уу?

Юү туслах: Гү хатагтай, ийшээ

Бай Кэ: Салаад хэдхэн хонож байж шинэ амрагаа олчихсон байх юм аа.

Чэн Жинчуань: Шяоюү, чи түүнтэй ямар холбоотой юм?

Хадам эгч: Асуугаад байх юу байсан юм? Тэр Юү туслахтай холбогдохын тулд ямар нэг дорд арга хэрэглэсэн нь тодорхой. Хар л даа, чи өөрийгөө дээшээ нисэж, галт шувуу болж байна гэж бодоо юу?

Бай Кэ: Гү хатагтай, Жинчуанаас салсны дараа бодох хугацаа чинь яасан бэ? Чи яаж ингэж чадаж байна аа?

Гү Шяоюү: Бай Кэ бүсгүй, чи хүн бүрийг өөр шигээ эр хүнгүйгээр амьдарч чадахгүй гэж бодоо юу? Сэтгэл нь муу хүн бүх юмыг муугаар хардаг нь үнэн юм байна.

Чэн Жинчуань: Шяоюү, чи яаж Бай Кэг буруугаар ойлгож чадаж байна аа? Түүнээс уучлалт гуй.

Гү Шяоюү: Би уучлалт гуйх гэнэ ээ? Чэн гуай, зав гарвал эмнэлэгт очиж нүдээ шалгуулаарай.

Хадам эгч: Гү Шяоюү, чи зүгээр л Ваньлинь Группийн нэг туслахтай холбогдчихоод юунд нь ингэж их дээрэлхүү зан гаргаад байгаа юм?

Бай Кэ: Тийм ээ, Гү хатагтай, энэ ёслолд бүх салбарын алдартнууд цугласан байна. Чам шиг боломжийг ашиглаж сэмхэн орж ирсэн хүмүүс даруухан байх хэрэгтэй.

Гү Шяоюү: Би боломжийг ашигласан гэнэ ээ? Ваньлинь Группээс илгээсэн урилга бүр нэрсийн жагсаалтын дагуу байгаа. Та хоёр биологийн салбарт ямар ч амжилт гаргаагүй. Боломжийг ашиглаж байгаа хүмүүс нь та хоёр өөрсдөө биш үү?

Хадам эгч: Чи муу... юу гээд дэмийрээд байгаа юм бэ? Бай Кэ бол гадаадад нэр хүндтэй их сургууль төгссөн биологийн ухааны доктор. Тэр урилга авах нь зүй ёсны хэрэг,

Гү Шяоюү: Өө тийм үү? Тэдний урилгыг сайн шалгаарай.

Чэн Жинчуань: Шяоюү, чи заавал бүх зүйлийг муухай болгох хэрэгтэй гэж үү? Бай Кэ чамаас өөр. Тэр гадаадад сурч байсан. Судалгааны үр дүн нь гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн, энэ удаагийн Ваньлинь Групптэй хийх хамтын ажиллагаанд ч тэр маш их тусалсан.

Гү Шяоюү: Тэр тусалсан гэнэ ээ?

Бай Кэ: Гү хатагтай, та надад дургүй гэдгийг чинь би мэднэ. Гэхдээ бид энд уригдаж ирсэн юм шүү. Чи яагаад шалгаагаад байгаа юм бэ?

Хадам эгч: Гү Шяоюү, чи Ваньлинь Группийн ямар нэг өчүүхэн туслахтай холбогдчихоод битгий их юм бод. Тэр бол зүгээр л Ваньлинь Группийн нохой. Бай Кэ ганцхан үг хэлээд л түүнийг эндээс хөөж чадна.

Хадам эгч: Гү Шяоюү, чи галзуураа юу? Чи намайг цохино гэнэ ээ?

Гү Шяоюү: Цохиход яадаг юм? Чи биеэ яаж авч явахаа мэдэхгүй байгаа болохоор би чамд зааж өгье.

Хадам эгч: Гү Шяоюү,

Чэн Жинчуань: боль! Эгч ээ, боль!

Хадам эгч: Жинчуань, энэ авгай намайг цохилоо!

Чэн Жинчуань: Гэхдээ таны сая хэлсэн үг үнэхээр хатуу байлаа.

Бай Кэ: Жинчуань, бид энд уригдаж ирсэн ч Гү хатагтайд доромжлууллаа. Юйхун эгч яаж уурлахгүй байх билээ?

Гү Шяоюү: Хэн гэрээ зурахад хамаагүй вэ гэдгийг шалгаад үзвэл мэдэх болно.

Чэн Жинчуань: Шяоюү, чи заавал ингэх хэрэгтэй гэж үү?

Гү Шяоюү: Би зүгээр л тэдний юунаас болоод гэмшээд байгааг мэдмээр байна.

 

Бай Кэ: Авга ах аа, та надад хоёр урилга олж өгч туслаач?

Авга ах: Үгүй ээ, Шяокэ, энэ удаагийн уригдсан зочдыг Групп өөрөө зохицуулсан. Чамд ямар нэг алдартай амжилт байхгүй болохоор чи уригдах эрхгүй.

Бай Кэ: Авга ах аа, тэд нэг бүрчлэн шалгахгүй шүү дээ. Та миний хайртай авга ах шүү дээ, надад туслаач.

 

Гү Шяоюү: Яахлаараа би тэднийг урьсан болчихдог бил ээ? Тэднийг оруулаагүй дээ.

Бай Кэ: Гү Шяоюү, чөтгөр үргэлж гэгээнтнээс хүчтэй байдаг юм. Миний авга ах бол Ваньлинь Группийн салбарын дэд ерөнхийлөгч төдийгүй энэ гэрээ зурах ёслолын хариуцлагатай хүн. Ах минь намайг хамгаалж байхад чи надтай яаж тэмцэх юм?

 

Бай Кэ: Гү хатагтай, одоо итгэж байна уу?

Гү Шяоюү: Энэ Бай Кэ үнэхээр Ваньлинь Групптэй холбоотой юм байна. Түүний ард хэн байгааг нь хармаар байна.

Чэн Жинчуань: Шяоюү, чи урилгыг харлаа шүү дээ. Одоо больё.

Хадам эгч: Гү Шяоюү, чиний ийм заль мэхийг би мэдэхгүй гэж бодоо юу? Чи албаар шуугиан тарьж Жинчуаний бодлыг өөрчлөх санаатай юу? Би чамд хэлье, чам шиг т эмэгтэй манай Жинчуаньд тохирохгүй. Би чамд замаас зайлахыг зөвлөе.

Чэн Жинчуань: Эгч ээ, одоо боль.

Хадам эгч: Би юуг нь буруу хэлсэн гэж? Тэр Бай Кэ бид хоёрыг ингэж доромжилсон. Тэр бидний өмнө өвдөг сөгдөж уучлалт гуйх ёстой.

Бай Кэ: Зүгээр ээ, Юйхун эгч ээ. Өнөөдөр Жинчуаний том өдөр. Би түүнтэй орооцолдмооргүй байна.

Хадам эгч: Бай Кэ ямар сайхан сэтгэлтэйг хар даа. Бай Кэ, санаа зоволтгүй ээ, эгч нь бүхнийг зохицуулна. Энэ авгай Жинчуань хоёр салалтаа дуусгамагц би Жинчуанийг чамтай суулгана. Тэгээд бид нэг гэр бүл болно.

Чэн Жинчуань: Эгч ээ, та юу яриад байгаа юм бэ?

Гү Шяоюү: Маш сайн байна, үнэхээр үүрд үргэлжлэх байх шүү.

Чэн Жинчуань: Гү Шяоюү, чи үнэхээр надаас салахыг хүсэж байна уу?

Хадам эгч: Хөөе, хөөе... Гү Шяоюү, тэр галзуурчихаж. Тэр чинь Гү гэр бүлийн охины суудал шүү дээ. Тэр тийшээ өгсөж яаж чадаж байна аа?  

Бай Кэ: Тэр үнэхээр эрээ цээрээ алдаж. Хэрвээ тэр Гү гэр бүлийг гомдоовол Жинчуань ч бас холбогдоно.

Хадам эгч: Энэ авгай биднийг алах нь ээ!

Зогс, Гү Шяоюү! Чи галзуураа юу? Тэр чиний суудаг газар мөн үү?

 

Хадам эгч: Зогс,

Гү Шяоюү: Гар тавь,

Хадам эгч: Гү Шяоюү! Тэр бол зөвхөн Гү гэр бүлийн охины суух суудал. Чи үхэхийг хүсээ юу?

Гү Шяоюү: Би яагаад тийшээ очиж болохгүй гэж?

Бай Кэ: Гү Шяоюү, энэ суудал бол Гү гэр бүлийн охинд зориулж тусгайлан бэлдсэн суудал. Чи өөрийгөө хэн болохоо ч мэдэхгүй байна юм уу?

Гү Шяоюү: Тэрэнд санаа зоволтгүй. Энэ бол миний суудал.

Хадам эгч: Гү Шяоюү, чи үнэхээр галзуурчээ. Дөнгөж хүүхэд төрүүлсэн хаягдсан эмэгтэй байж Гү гэр бүлийн охин болж дүр эсгэх гэж.

Гү Шяоюү: Гэрээ зурах ёслолд бэлд.

Чэн Жинчуань: Яагаад Юү туслах Гү Шяоюүгийн үгийг ингэж их сонсоод байгаа юм бэ?

Бай Кэ: Гү хатагтай, би чамд хурдан явахыг зөвлөе. Хэрвээ таны Юү туслахтай хийсэн явдал чинь илэрвэл маш шившэгтэй хэрэг болно шүү.

Чэн Жинчуань: Шяоюү, бид хараахан салалтын баталгаагаа аваагүй байгаа. Чи намайг хэн ч биш гэж бодоо юу?

Гү Шяоюү: Миний хийж байгаа зүйл чамд ямар ч хамаагүй.

Чэн Жинчуань: Чи намайг өдөх гэж танихгүй залуутай ийм дотно байгааг чинь би мэдэж байна. Гэхдээ өнөөдрийн гэрээ маш чухал. Бид Ваньлинь Группийг гомдоож болохгүй. Хэрвээ бид тэднийг гомдоовол би чамайг хамгаалж чадахгүй.

Гү Шяоюү: Чи намайг хэзээ хамгаалж байсан юм бэ, Чэн Жинчуань? Намайг түлхэж унагаад зулбах шахахад уу? Эсвэл төрөх өрөөнд цус алдаж байхад чи өөр эмэгтэйтэй байхад уу?

Чэн Жинчуань: Үүнийг дараа ярилцъя. Эхлээд надтай хамт яв.

Гү Шяоюү: Жинчуань, чи бид хоёрт ирээдүй байгаа гэж бодсоор л байна уу?

Бай Кэ: Гү хатагтай, гэрээ зурах ёслол эхлэх гэж байна. Би чамд энд дэмий авирлахгүй байхыг зөвлөе. Хэрвээ чи Гү гэр бүлийн охиныг гомдоож, Жинчуанийг хүнд байдалд оруулбал чи хариуцлагыг нь хүлээж чадахгүй.

Бай Кэ: Бай бүсгүй бусдын нөхөрт санаа зовох хэрэггүй. Чи бусдын юмыг булааж авах дуртай юм уу?

Чэн Жинчуань: Шяоюү, юу яриад байгаа юм?

Бай Кэ: Гү хатагтай чи намайг доромжилж болно. Гэхдээ энэ ёслолыг битгий үймүүл. Жинчуань Ваньлинл групптэй хамтрах гэж хэр их хөдөлмөр гаргасныг битгий март.

Чэн Жинчуань: Шяоюү, би чамд сүүлийн боломж олгоё. Одоохон эндээс яв. Энэ гэрээ зурах ёслолд ямар нэг байдлаар нөлөөлж болохгүй.

Бай Кэ: Жинчуаний хамгийн их санаа тавьдаг зүйл бол Момо бид хоёр.

Гү Шяоюү: Чи яагаад жүжиглээд байгаа юм?

Бай Кэ: Чи бид хоёр өөр. Би Жинчуаньд түүний хүссэн бүх зүйлийг өгч чадна. Харин чи болон тэр төрүүлсэн нууц хүүхэд чинь Чэн гэр бүлээс зайлж, Жинчуанийг үүрд орхи.

Гү Шяоюү: Чи дахиад хэлж чадах уу?

Бай Кэ: Аавдаа гологдсон хүүхэд төрснөөсөө хойш л үзэн ядагдах болно. Тэгж төрүүлснээс төрүүлээгүй нь дээр байсан юм.

 

Гү Шяоюү: Бай Кэ, чи миний зэвүүцлийг төрүүлж, уурыг минь хүргэхийг хүсээд байгаа юм байна л даа. Тэгвэл би хүслийг чинь биелүүлж өгье.

Хадам эгч: Гү Шяоюү, чигалзуураа юу?

Бай Кэ: Жинчуань, Жинчуань, намайг авраач!

Чэн Жинчуань: Шяоюү, чи яаж хүн рүү ингэж гар далайж чаддаг байна аа?

Шяоюү: Миний охиныг доромжилсон хүнийг би хэзээ ч уучлахгүй.

Чэн Жинчуань: Чи юу хэлсэн юм?

Бай Кэ: Гү хатагтай, би ээж хүний хувьд танаас гуйя. Хүүхдүүдийнхээ нүүрийг бодоод тэднийг ичгэвтэр байдалд битгий оруулаач. Ингэж өөрийгөө эвгүй байдалд оруулах хэрэг юу байгаа юм?

Хадам эгч: Чи үнэхээр өширхсөн, хорон санаатай эмэгтэй юм. Чи яагаад хагалгааны ширээн дээр үхчихээгүй юм бэ? Чи амьд байхдаа манай Чэнь гэр бүлд зөвхөн гай л тарьж байна.

Шяоюү: Чэн Жинчуань, чи ч бас тэгж бодож байгаа биз дээ?

Хадам эгч: Мэдээж тэгж бодож байна. Манай Жинчуань хорон санаатай эмэгтэйчүүдийг хамгийн их үзэн яддаг. Хэрэв чамайг ийм гэдгийг мэдсэн бол Жинчуань хэзээ ч гэрлэхгүй байсан.

Чэн Жинчуань: Эгч ээ зүгээр дуугүй бол. Чи хүн рүү ингэж дураараа халдаж болохгүй. Бай Кэ-гээс одоохон уучлалт гуй. Тэгвэл энэ асуудлыг ингээд дуусгаж болох юм.

Шяоюү: Чэн Жинчуань, би чамайг үнэхээр буруу таниагүй юм байна. Миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр бол чамаас салсан явдал байна. Сайн сонсож ав, чамд надад тушаах ямар ч эрх байхгүй. Би хэзээ ч түүнээс уучлалт гуйхгүй.

Хадам эгч: Гү Шяоюү, чи Юү туслахтай хамт байгаа болохоор хэн ч чамд гар хүрч чадахгүй гэж бодоо юу? Бай Кэ, чиний авга ах чинь энэ арга хэмжээг хариуцаж байгаа хүн биш билүү? Хурдан түүнийг дуудаад, энэ эмэгтэйг эндээс хөөж гарга гэж хэлээч.

Бай Кэ: Жинчуань, би уг нь ийм эвгүй байдал үүсгэхийг хүсээгүй юм. Гэвч Гү хатагтай зөрүүдэлсээр манай гэрээнд гарын үсэг зурах ёслолыг нураахаар шийдсэн бололтой. Би авга ахыгаа дуудаж, түүнийг эндээс гаргахыг хүсэхээс өөр аргагүй боллоо.

 

Ах: Хэн Ваннин группын нутаг дэвсгэр дээр ингэж дураараа аашлаад байна?

Хадам эгч: Гү Шяоюү, Бай Кэ-гийн авга ах ирлээ. Одоо алгадуулахдаа бэлдэж бай.

Авга ах: Бай кэ, юу болоод байна?

Хадам эгч: Дэд ерөнхийлөгч өө, энэ Гү Шяоюү гэгч таны зээ охиныг цохиод зогсохгүй, гэрээнд гарын үсэг зурах ёслолыг үймүүлж байна.

Авга ах: Юу гэнэ ээ?

Чэн Жинчуань: Дэд ерөнхийлөгч өө,

Гү Шяоюү: Чи юу хийх гээд байна?

Чэн Жинчуань: Энэ бол миний эхнэр. Тэр Гү гэр бүлийн охины дүрд хувирах гээгүй юм. Түүний туршлагагүй байдлыг бодолцож үзээд уучлаач дээ.

Гү Шяоюү: Чэн Жинчуань, чи хэзээ ийм болчихов?

Чэн Жинчуань: Үүнээс гадна, өнөөдрийн энд гарсан бүх зардлыг би хариуцах болно.

Дэд ерөнхийлөгч: Чэн ноён, энэхүү ёслол нь манай Ванлин группын Гү гэр бүлийн охинд зориулагдаж байгааг та мэдэж байгаа байх. Ямар ч алдаа гарч болохгүй. Хэрэв ямар нэг зүйл буруудвал би ч, та ч хариуцаж чадахгүй. Тиймээс энд түүнийг өмөөрөх хэрэггүй. Чиньюнь клубт үймээн тарьж зүрхэлдэг чи ер нь хэн юм бэ?

Гү Шяоюү: Намайг хэн гэдгийг мэдэхгүй байна уу?

Дэд ерөнхийлөгч: Чиний түвшний хүнийг би яаж таних юм?

Шяоюү: Би компанидаа ирээгүй олон жил болсон болохоор шинэ удирдлагууд намайг танихгүй байх нь хэвийн үзэгдэл.

Хадам эгч: Гү Шяоюү, чи ийм байдалд орчихоод байж зөрүүдэлсээр л байх уу?

Дэд ерөнхийлөгч: Чи Ваннин группын нутаг дэвсгэр дээр ингэж даналзаж байгаа чинь аминдаа хайргүйг чинь харуулж байна.

Дэд ерөнхийлөгч: Дэд ерөнхийлөгч өө,

Бай Кэ: Жинчуань, тэрэнтэй орооцолдоод хэрэггүй. Тэр авга ахыг минь гомдоож байгаа бол  Гү гэр бүлийн охиныг гомдоож байгаатай адилхан.

Гү Шяоюү: Ваньлин группын одоогийн ажилтнууд зөв буруугаа ч ялгаж чадахгүй, учрыг нь ч ойлгоогүй байж бусдыг буруутгадаг юм байна.

Дэд ерөнхийлөгч: Чи муу!

Хадам эгч: Жинчуань, Бай дэд ерөнхийлөгч өнөөдрийн уулзалтыг хариуцаж байгаа. Ваньлин группын төслийг авмааргүй байна уу?

Бай Кэ: Жинчуань, манай компанийн санхүүгийн эх үүсвэр тасрах гэж байгаа. Хэрэв бид энэ төслийг алдвал компани дампуурна шүү дээ.

Гү Шяоюү: Чэн Жинчуань, чи сайн хүний дүр эсгэх хэрэггүй. Өнөөдөр надад хэн гар хүрч чадахыг нь харъя.

Дэд ерөнхийлөгч: За за, ширэн нүүртэй авгай минь, амьдрахаас залхаа юу? Ваннин группын дэд ерөнхийлөгч чам шиг гэрийн авгайгаас айх уу? Хүн ир, энийг бариатах.

Гү Шяоюү: Надад хэн хүрч зүрхлэхийг харъя л даа.

 

Гү Шяоюү: Надад хэн хүрч зүрхлэхийг харъя л даа.

Бай дэд ерөнхийлөгч өө, би танд зөвлөе. Чэнь гэр бүлийг гомдоох нь хамаагүй, харин намайг гомдоовол та маргааш гэхэд Ванлин группыг орхих хэрэгтэй болно шүү.

Дэд ерөнхийлөгч: Энэ эмэгтэй яагаад ийм итгэлтэй байна аа? Тэр үнэхээр Гү гэр бүлийн охин байх боломжтой гэж үү? Гү гэр бүлийн охиныг өмнө нь хэн ч харж байгаагүй шүү дээ.

Бай Кэ: Гү хатагтай, чи үнэхээр өөрийгөө Гү гэр бүлийн охин гэж бодоогүй биз дээ?

Хадам эгч: Хаха, Гү гэр бүлийн охин бол маш эрхэм хүн, чам шиг юу ч чаддаггүй, ичгүүргүй хаягдсан эмэгтэй биш.

Дэд ерөнхийлөгч: Гү хатагтай, хэрэв чи үнэхээр Гү гэр бүлийн охин юм бол нотлох баримтаа гаргаад ир, үгүй бол би чамайг хэзээ ч уучлахгүй.

Чэн Жинчуань: Бай дэд ерөнхийлөгч өө, миний эхнэр надад уурласандаа л тэгж байна. Тэр Гү гэр бүлийн охины дүрд тоглох гээгүй юм.

Бай Кэ: Жинчуань, чи яагаад түүнийг өмөөрөөд байгаа юм бэ? Гү Шяоюү, чи хэр удаан жүжиглэх гэсэн юм бэ? Хэрэв чи үнэхээр Гү гэр бүлийн охин юм бол яагаад залуу эзэд чамтай хамт ирээгүй юм бэ?

Гү Шяоюү: Тэд удахгүй ирнэ.

Хадам эгч: Ёо ёо, үнэхээр сайн жүжиглэж байна аа, бүр донтчихсон бололтой.

Гү Шяоюү: Зөвхөн тэд ирээд зогсохгүй, салбарын тэргүүлэгч Ноён Тон ч бас тэдэнтэй хамт ирнэ.

Бай Кэ: Гү хатагтай, чи зүүдэлж байгаа юм биш биз?

Чэн Жинчуань: Шяоюү, утгагүй зүйл ярихаа боль. Өнөөдрийн манай ёслолд Жянчен хотын бүх алдартнууд цугларсан ч гадаадаас Ноён Тон ирэх хэмжээний биш. Манайх шиг ийм жижиг арга хэмжээнд тэр яаж ирэх юм бэ?

Дэд ерөнхийлөгч: Тийм, гэрээний ёслолын хариуцагч нарт тийм мэдээлэл ирээгүй.

Гү Шяоюү: Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Би яагаад чамд мэдэгдэх ёстой гэж?

Бай Кэ: Гү хатагтай, чи зөрүүдлээд хэрэггүй. Одоо авга ахаас минь уучлалт гуйвал тэр чамайг уучилж магадгүй.

Авга ах: Зүгээр нэг уучлалт гуйх багадна. Би түүнийг өвдөг сөгдүүлж алдааг нь хүлээлгээд, дараа нь эндээс хөөж гаргах болно. Хүн ир. Юу? Конг ноёнтон уу, за ойлголоо. Чи үнэхээр Гү гэр бүлийн охин юм уу?

Бай Кэ: Гү хатагтай, таны арга барил үнэхээр гайхалтай юм. Чи бүр  Юү туслахыг хүртэл ашиглаж ийм нууц мэдээлэл олж авжээ.

Дэд ерөнхийлөгч: Юу гэсэн үг вэ?

Хадам эгч: Та энэ Гү Шяоюүг мэдэхгүй байх. Тэр Юү туслахтай орооцолдож энд нууцаар орж ирсэн юм.

Дэд ерөнхийлөгч: Юү туслах чинь Дөрөвдүгээр залуу эзний хүн биш гэж үү?

Хадам эгч: Аан, тэгэхээр чи Дөрөвдүгээр залуу эзэнтэй онцгой харилцаатай юм уу? Тэр өдөр Иргэний бүртгэлийн газар байсан хүн чинь Дөрөвдүгээр залуу эзэн байсан байх нь ээ?

Бай Кэ: Гү хатагтай яагаад ингэж айхгүй байгаагийн учир олдлоо.

Дэд ерөнхийлөгч: Ойлголоо. Гэхдээ би чамд хэлье, Дөрөвдүгээр залуу эзэн бол хувийн харилцаа, ажлыг маш сайн заагладаг хүн. Чам шиг ёс зүйгүй эмэгтэйг шийтгэвэл тэр харин ч алга ташина. Тэр чамайг дэмжинэ гэж найдаж байгаа бол эндүүрч байна.

Гү Шяоюү: Тийм үү?

Дэд ерөнхийлөгч: Хүн ир, энийг сургаад өг.

Чэн Жинчуань: Бай дэд ерөнхийлөгч, миний эхнэр хэсэгхэн зуур төөрөгдөлд орсон байна. Түүнийг өршөөж явуулаач.

Хадам эгч: Жинчуань, чамайг араар тавьчихаад байхад чи түүнийг өмөөрсөөр л байх юм уу?

Гү Шяоюү: Чэн Жинчуань, надад чиний гуйлт хэрэггүй.

Чэн Жинчуань: Тэгвэл чамд юу хэрэгтэй юм бэ? Юү туслах уу эсвэл Дөрөвдүгээр залуу эзэн үү? Шяоюү, битгий дэмий юм мөрөөд. Дөрөвдүгээр залуу эзэн шиг хүн яаж чамайг тоох юм бэ?

Бай дэд ерөнхийлөгч: Чэн ноён, та биологийн салбарт шинээр гарч ирж буй од хүн. Ийм  эмэгтэйгээс болж ирээдүйгээ яагаад баллах гээд байгаа юм бэ?

Чэн Жинчуань: Тэр миний эхнэр учраас.

Бай дэд ерөнхийлөгч: Яасан бэ Чэн захирал аа, та манай Ванлин групптэй гэрээ байгуулахыг хүсэхгүй байгаа юм бэ?

Хадам эгч: Жинчуань чи яагаад түүнийг өмөөрөөд байгаа юм?

Бай Кэ: Жинчуань, бид энэ төсөлгүйгээр байж чадахгүй. Тэр өөрөө үхэл рүүгээ зүтгэж байна. Чи өөрийнхөө ирээдүйг болон Момогийн амь насыг золиослох гээд байгаа юм уу?

Чэн Жинчуань: Би Момог аврах өөр арга бодно. Түр хүлээ.

Бай Кэ: Гэхдээ би хүлээж чадахгүй. Би Момотой хамт гурван жил туршилт хийж эцэст нь Ванлин группыг байгуулсан. Хэрэв Момод ямар нэг зүйл тохиолдвол чи надад болон Чэнь Юү-д өртэй үлдэх болно шүү.

Бай дэд ерөнхийлөгч: Наадахаа барьж бай.

Бай Кэ: Жинчуань ч, төсөл ч бүгд минийх. Надаас юм булаах гэж байгаа хэн ч бай чадахгүй гэж мэд.

 

Гү Ванлин: Хэн түүнд хүрч зүрхлэхийг би харъя л даа.

Ах: Зүгээр үү? Бай Шинхай, би чамд энэ арга хэмжээг хариуцуулсан. Чи ингэж хариуцдаг юм уу?

Бай Шинхай: Энэ үнэндээ…

Чэн Жинчуань: Шяоюү чи зүгээр үү?

Ах: Эндээс зайл. Бидэнд чиний анхаарал хэрэггүй.

Бай Шинхай: Тэр үнэхээр Гү гэр бүлийн охин гэж үү? Одоо ингээд дууслаа.

 

Эрэгтэй: Тон захирал ирлээ.

Эмэгтэй: Бурхан минь, энэ чинь Тон Лао байна шүү дээ!

Эмэгтэй 2: Ийм том хүнийг урьж чадлаа гэж үү? Тэр ажиллавал бүтэхгүй төсөл гэж үгүй.

Эрэгтэй: Тэр ноён Чэний төлөө ирээгүй гэж үү? Ноён Чэний нэр хүнд үнэхээр их юм аа.

Бай Кэ: Жинчуань, чи энэ төслийн төлөө маш их хичээсэн. Ноён Тон чиний төлөө л ирсэн байх ёстой,

Чэн Жинчуань: Гэхдээ би түүнтэй уулзаж байгаагүй.

Хадам эгч: Чам шиг ийм мундаг хүнтэй уулзахыг бүгд л хүснэ шүү дээ. Чи залуухан байж биологийн салбарт олон амжилт гаргасан. Тэр ирэх нь хэвийн. Хурдан мэндэл.

 

Чэн Жинчуань: Сайн байна уу, Ноён Тон. Би Чэн…

Ноён Тон: Гү хатагтай, уулзалгүй удаж.

Гү Шяоюү: Алс холоос ирсэн таныг хүлээн авч байгаадаа баяртай байна.

Ноён Тон: Гү хатагтайтай дахин хамтран ажиллах боломж олдсон нь миний хувьд нэр төрийн хэрэг.

Чэн Жинчуань: Шяоюү, чи Ноён Тонийг яаж таньдаг юм бэ?

Ах: Чамд ямар хамаатай юм?

Чэн Жинчуань: Би чамайг надад гомдсон байгааг мэднэ, гэхдээ өнөөдөр гэр бүлийн асуудлаа ярих цаг биш. Хэрэв чи Ноён Тонийг манай төсөлд нэгтгэж чадвал бидэнд хэрэгтэй байна.

Бай Кэ: Шяоюү эгч ээ, чи Жинчуаний хичээл зүтгэлийг харсан шүү дээ. Чи түүнд тусална биз дээ?

Гү Шяоюү: Мэдээж Ноён Тон оролцоно. Ноён Тон зөвхөн үүний тулд л энд ирсэн гэж хэлж болно.

Бай Кэ: Шяоюү эгчийг хамгийн ухаалаг нь гэж би мэдсэн юм.

Чэн Жинчуань: Үүнийг дуусгаад би чамайг болон хүүхдээ гэртээ аваачна.

Гү Шяоюү: Юуны өмнө Ноён Тонийг энэхүү ёслолд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Гэхдээ надад нэг мэдэгдэл байна. Өнөөдрийн гарын үсэг зурах ёслол цуцлагдлаа. Ванлин группын санхүүжилтийн төслийн тендерийг өнөөдрөөс эхлэн дахин нээлттэй зарлаж байна.

 

Гү Шяоюү: Ванлин группын санхүүжилтийн төслийн тендерийг өнөөдрөөс эхлэн дахин нээлттэй зарлаж байна.

Чэн Жинчуань: Шяоюү, энэ тоглоом биш шүү.

Гү Шяоюү: Намайг чамаар тоглож байна гэж бодоо юу?

Бай Кэ: Шяоюү эгч ээ, таныг надад дургүйг мэднэ, гэхдээ өшөө авахын тулд ийм дур зоргоороо аашилж болохгүй шүү дээ.

Гү Шяоюү:  Хэрэв тэгвэл яана гэж?

Бай Кэ: Хэрэв та ингэж өшөө авбал Жянчений бүх хүмүүс таныг доромжилж, хүүхэд чинь танаас ичих болно. Аяга ах аа?

Бай дэд ерөнхийлөгч: Гү хатагтай-гийн байр суурь юу билээ? Тэр чамд загнуулах хүн мөн үү?

Зочид: Энэ Гү хатагтай гэж хэн юм бэ? Яаж төслийг дураараа цуцалж чадаж байна аа? Тэр үнэхээр Гү гэр бүлийн охин юм уу?

Зочин 2: Гү гэр бүлийнхэн ийм хандлага гаргаж байгаа бол тэр ямар нэг хамааралтай л байж таарна.

 

Ах: Чи ядарч байна уу? Би чамайг гэрт хүргэж өгье.

Бай Кэ: Жинчуань, хэрэв энэ төсөл бүтэлгүйтвэл Момогийн амь нас яах вэ?

Чэн Жинчуань: Шяоюү, Шяоюү, чи битгий ингэж зөрүүдэл л дээ.. Энэ төсөл надад үнэхээр чухал байна. Битгий саад бол.

Ах: Чэн Жинчуань, би чамд сануулаагүй гэж битгий гомдоорой, та хоёр аль хэдийн салсан. Хэрэв чи дахиад бидэнд саад болбол би чамд найрсаг хандаж чадахгүй шүү.

Чэн Жинчуань: Зөвхөн тэр биш, бүх бичиг баримт бүрэн дуусах хүртэл Гү Шяоюү бол миний, Чэнь Жинчуаний эхнэр хэвээрээ байна. Надтай хамт гэртээ харь,

Гү Шяоюү: Тавь.

Ах: Бичиг баримт дуусаагүй гэж хэн чамд хэлсэн юм?

 

Гү Шяоюү: Чэн Жинчуань, бид салчихсан. Хэрэв чи ингээд зүтгээд байвал би хуулийн дагуу арга хэмжээ авахаас өөр аргагүй. Одоо сэтгэл чинь ханав уу? Би явж болох уу?

Чэн Жинчуань: Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ миний гарын үсэг биш. Чи миний эхнэр хэвээрээ байна, миний хууль ёсны эхнэр.

Ах: Зүгээр үү?

Чэн Жинчуань: Шяоюү?

Гү Шяоюү: Холд.

Ах: Эндээс явцгаая.

Бай Кэ: Жинчуан, эмнэлэг рүү явъя. Момогийн толгой нь эргэж, бөөлжөөд байна гэнэ. Жинчуань, эхлээд эмнэлэг рүү явъя. Хэрэв Момод ямар нэг зүйл тохиолдвол би үнэхээр тэсэхгүй. Шяоюү эгч ноён Гү-гийн халамжинд байгаа болохоор тэр зүгээр байх болно.

Чэн Жинчуань: За, явцгаая.

 

Ах: Дүү минь, чи зүгээр үү?

Гү Шяоюү: Би зүгээр ээ. Битгий санаа зов.

Ах: Тэр новш Чэн Жинчуань... Хэрэв чамд ямар нэг асуудал үүсвэл би тэр өөдгүй амьтныг зүгээр орхихгүй.

Гү Шяоюү: Одооноос эхлэн Чэн Жинчуань бид хоёрын хооронд ямар ч холбоо байхгүй.

 

Гү Шяоюү: Хоёрдугаар ах аа?

Ах: Шяоюү чи сэрчихсэн үү?

Ах 2: Эмч хэлэхдээ чамагй дутуу төрөлтөөс болоод их сульдсан байна гэсэн. Одоо төслөө буцааж авсан болохоор чи гэртээ байж өөрийгөө сайн асар.

Гү Шяоюү: Том ах хэзээ ирэх вэ?

Ах 3: Түүнд зохицуулах хэдэн зүйл байгаа гэнэ. Гэхдээ Туантуаны 1 сарын найранд заавал ирнэ гэж амласан.

Ах 1: Туантуан, манай гэр бүл эцэст нь нэгдлээ. Бид муу ааваасаа салж, жаргалтай өсөх болно.

 

Бай Кэ: Азаар бид амжиж ирлээ. Момо, зүгээр ээ,

Чэн Жинчуань: битгий санаа зов. Надад хийх зүйл байна. Чи Момог сайн харж байгаарай.

Бай Кэ: Жинчуань, өнөөдөр дэндүү олон зүйл боллоо. Надад хэцүү байна. Чи надтай хамт байж болохгүй уу?

Чэн Жинчуань: Би хэлсэн шүү дээ, надад хийх ажил байна,

Бай Кэ: Жинчуань?

Момо: Ээж ээ, аав аль хэдийн бидний дэргэд байна шүү дээ, би яагаад өвчтэй дүр эсгээд байгаа юм бэ?

Бай Кэ: Чи юу гэж бодож байна? Хэрэв өвчтэй биш байсан бол тэр биднийг огт тоохгүй байх байсан. Зүгээр л дуулгавартай бай. Зөвхөн өвчтэй дүр эсгэж байж л чиний аав Чэнь ээжийг нь өрөвдөнө.

 

Чэн Жинчуань: Шяоюү, би өмнө нь буруу зүйл хийж байж, намайг уучлаарай.

Гү Шяоюү: Хайрт минь, зөвхөн ажилдаа битгий анхаар, бага зэрэг амар.

Чэн Жинчуань: Шяоюү…

Шяоюү... Сарын дараа би Ванлин группын төслийг авчихаад чамайг болон охиноо гэртээ авч харих болно. Манай гэр бүл дахиж хэзээ ч салахгүй.

Бай Кэ: Баларлаа, Жинчуань, Ванлин групп манай компанитай хийсэн гэрээгээ цуцалж байгаагаа зарлалаа.

Чэн Жинчуань: Юу гэнэ ээ?

Хадам эгч: Энэ гарцаагүй Гү Шяоюүгийн хийж байгаа ажил. Тэр биднийг муудалцуулах гэж оролдож байна. Гү Шяоюү рүү хурдан залга. Утсаа авахгүй байна уу? Гарцаагүй тэр мөн.

Чэн Жинчуань: Болно, Шяоюү тийм хүн биш.

Хадам эгч: Чи одоог хүртэл түүнийг өмөөрч байна уу? Тэр чамд ямар ид шидтэй ундаа өгчихөө вэ?

Бай Кэ: Гү Шяоюүг ийм хэрцгий байна гэж санасангүй. Энэ төсөлгүйгээр манай компани дампуурна.

Хадам эгч: Бай Кэ, гуйя, авга ах руугаа залгаач дээ.

Бай Кэ: Үгүй ээ, миний авга ах өнгөрсөн хэвлэлийн бага хурлын дараа халагдсан. Гэхдээ би тэдний хүүхдийн сарын найр хэд хоногийн дараа болно гэж сонссон. Ванли группын ерөнхийлөгч буцаж ирнэ гэнэ. Түүнээс тусламж гуйя. Сарын найр 10 хоногийн дараа болно

Жинчуань: 10 хоног оо? Туантуаны сарын найр ч бас 10 хоногийн дараа болно.

Бай Кэ: Шяоюү эгч Ванлин групптэй онцгой харилцаатай байгаа болохоор ерөнхийлөгч Гү бидэнд туслахгүй байх гэж айж байна.

Бай Кэ: Тэгвэл бид компанийнхаа зах зээлийн үнэлгээний хагасыг өгч болох юм.

 

Ах: Бяцхан Туантуан хаана байна?

Гү Шяоюү: Зөөлөн гэм. Битгий айлгачих.

Үйлчлэгч: Гү хатагтай, Чэн ноёнтон охины төрсөн өдөрт баяр хүргэхээр бэлэг авчирсан байна. Түүнийг оруулж ирэх үү?

Ах: Чэн Жинчуань болон түүнийг дагалдсан хэнийг ч дотогш нэвтрүүлж болохгүй гэж тушаа.

Гү Шяоюү: Зижоу, ямар ч байсан тэр Туантуаны төрсөн эцэг нь шүү дээ. Өнөөдөр Туантуаны сарын найр болж байна, түүнийг оруул.

Момо: Ээж ээ, энэ газар үнэхээр үзэсгэлэнтэй юм.

Бай Кэ: Гү гэр бүл Жянчений хамгийн баян айл гэдэг нь аргагүй юм байна. Эдлэн газар нь үнэхээр сүрлэг юм.

Чэн Жинчуань: Уг нь өнөөдөр Туантуаны сарын найр болох ёстой байсан юм. Уучлаарай Туантуан, аавыгаа ирж авахыг хүлээгээрэй, аав нь чамдаа заавал том найр хийж өгнө өө.

Үйлчлэгч: Ийшээ явна уу.

Чэн Жинчуань: Туантуаны зураг.?  Гү гэр бүлийн охин яаж Туантуан байх бил ээ?

 

Чэн Жинчуань: Туантуаны зураг.?  Гү гэр бүлийн охин яаж Туантуан байх бил ээ?

Бай Кэ: Дөрөвдүгээр залуу эзэн Гү Шяоюүд маш их анхаарал тавьдаг болохоор л өөрийнхөө дүүтэй хамт түүний хүүхдийн сарын найрыг хийж өгч байгаа байх. Гү Шяоюүгийн арга барил энгийн биш байна шүү. Жинчуань хаачих нь вэ?

 

Гү Шяоюү: Ах аа, том ах Туантуаны найранд ирнэ гэж амласан биз дээ? Яагаад ирэхгүй байна аа?

Ах: Битгий санаа зов. Том ах удахгүй ирнэ.

 

Чэн Жинчуань: Гү Шяоюү? Чи хаа хамаагүй хүнээр миний охины сарын найрыг хийлгэх гээ юу? Чамд ичих нүүр байна уу?

Гү Шяоюү: Амаа тат. Хэн миний охины сарын найрыг хийх, хаана, хэзээ хийх нь манай гэр бүлийн асуудал. Энэ ноён Чэнд ямар ч хамаагүй биз дээ?

Бай Кэ: Шяоюү эгч ээ, Жинчуань Туантуаныг хайрладаг болохоор л хэсэгхэн зуур сандарчхаж. Заавал хүн цохих хэрэгтэй гэж үү?

Ах: Хмм, тэгвэл Чэн ноён охиндоо үнэхээр хайртай байх нь ээ. Охиныхоо сарын найранд амраг бүсгүйгээ дагуулаад ирж байгааг бодоход.

Эмэгтэй: Нууц амраг байсан байх нь ээ. Ийм урилгагүй зочин үнэхээр зэвүүн юм.

Эмэгтэй 2: Энэ нууц амраг нь их зальтай юм байна. Гү хатагтай ийм нөхөртэй байсан нь үнэхээр азгүй хэрэг.

Момо: Та нар муу хүмүүс. Энэ бол миний аав. Аав хэлэхдээ тэр ээжид хамгийн их хайртай гэсэн. Тэр төслөө аваад мөнгө олбол бидэнтэй үүрд хамт байна гэсэн.

Гү Шяоюү: Манай Чэн ноён охиноо харах гэж биш, төслөө авах гэж л энэ их ажлынхаа хажуугаар сарын найранд ирсэн байх нь ээ.

 

Бай Кэ: Ээж нь хэлэхдээ аавын хийж байгаа бүх зүйл бидний сайн сайхны төлөө гэсэн.

Бай Кэ: Чимээгүй бай, дэмий юм ярихаа боль.

Момо: Би дэмий юм яриагүй. Тэд бол муу хүмүүс. Тэд аавыг булааж авахыг хүсэж байна. Туантуан бол аавгүй хүүхэд.

Чэн Жинчуань: Момо, чи ийм багаасаа яаж ингэж ярьж чадаж байна аа?

Момо: Аав аа, та Момог дуугүй болгож чадгүй.

Бай Кэ: Уучлаарай Шяоюү эгч, Момо бага байна шүү дээ. Хүүхдүүд бодохгүйгээр ярьдаг.

Гү Шяоюү:  Хүүхдүүд боддоггүй гэнэ ээ? Хэрэв томчууд түүнд ингэж байнга хэлдэггүй байсан бол тэр ингэж шууд хэлэхгүй байх байсан.

Бай Кэ: Чи юу гэх гээд байгаа юм бэ? Би Момод ингэж зааж өгсөн гэх гээд байна уу?

Чэн Жинчуань: Битгий тоо, Шяоюү, Момо дэндүү жаахан, юу ч мэдэхгүй шүү дээ.

Гү Шяоюү: Чэн Жинчуань, чи одоо хүртэл гаднын хүнийг өмөөрсөөр л байна. Чи үнэхээр Туантуаны сарын найранд ирэх эрхгүй хүн юм. Хүмүүсээ дагуулаад эндээс зайл. Төслийг чамд хэзээ ч өгөхгүй.

Чэн Жинчуань: Шяоюү, чи 4 настай хүүхэдтэй тэрсэлдэх гээд байгаа юм уу?

Гү Шяоюү: Би тэрсэлдэж байна гэнэ ээ? Чэн Жинчуань, чи түүний юу хэлэхийг сонсоогүй юм уу? Миний охиныг эцэггүй хүүхэд гэж хэлж байгааг? Миний охин ээжийнхээ хайранд өссөн, зарим хүмүүс шиг төрүүлчхээд болдог хүмүүстэй адилгүй. Залуу хатагтайг аваад яв.

Чэн Жинчуань: Шяоюү, энэ төсөл компанийн оршин тогтнохтой холбоотой. Би чамаас гуйж байна, дахиж битгий саад болооч, тэгэх үү?

Бай Кэ: Тийм ээ, бидэнд компанийг аврах төсөл хэрэгтэй байна. Чи яагаад биднийг онилоод байгаа юм бэ?

Ах: Инээдтэй юм. Хэрэв манай Гү гэр бүл та нарыг онилсон бол та нар Жянченьд амьд үлдэж чадах байсан гэж үү? Чэн ноён, би чамд зөвлөе: Амраг бүсгүй болон хууль бус охиноо аваад Гү гэр бүлийн эдлэнгээс одоохон яв. Би хоёр дахь удаагаа хэлэхгүй шүү.

Бай Кэ: Өмнө нь тэр Цао Цао эхнэртэй эхнэртээ хайртай байсан. Өнөөдөр Дөрөвдүгээр залуу эзэн залуу та эхнэрээ хамгаалж байна. Дөрөвдүгээр залуу эзэн үнэхээр хүний хуучин эхнэрээс татгалзахгүй байна шүү.

Ах: Бай Кэ, чаддаг юм бол дахиад нэг хэлээд үзээч. Би Гү Зижоу хэзээ ч эмэгтэй хүнд гар хүрдэггүй ч, чиний хувьд дүрэм зөрчихөөс татгалзахгүй шүү.

Чэн Жинчуань: Дөрөвдүгээр залуу эзэн, Гү Шяоюү, бид үнэхээр асуудал тарих гэж ирээгүй. Энэ төсөл компанид маш чухал байна. Би Гү Ванлинтай уулзахын тулд компанийнхаа үнэлгээний хагасыг өгөхөд бэлэн байна.

Бай Кэ: Тийм ээ, бидний хооронд гомдол байгаа ч бизнес бол бизнес, ашиг хамгийн чухал. Ванлин группын хариуцлагатай хүний хувьд ноён Гү арга хэмжээ авах нь гарцаагүй.

Гү Шяоюү: Чэн Жинчуань, чи тэр ээж охин хоёрын төлөө компанийнхаа үнэлгээний хагасыг өгөхөд бэлэн байна гэнэ ээ? Чи хэзээ Туантуан бид хоёрын төлөө ингэж их санаа зовж байсан юм бэ?

Чэн Жинчуань: Шяоюү, би чамайг болон Туантуаныг зүрх сэтгэлдээ үнэхээр хайрладаг. Би амлая, би компанидаа очоод чамайг болон Туантуаныг гэртээ авч харих болно. Тэгээд манай гэр бүл гурвуулаа эргээд нэгдэнэ.

Гү Шяоюү: Нэгдэнэ гэнэ ээ? Чэн Жинчуань, чи ийм юм ярихдаа ичихгүй байна уу? Гэмшихгүй байна уу?

Үйлчлэгч: Яана аа, Туантуан гэнэт амьсгалж чадахгүй болчихлоо.

 

Үйлчлэгч: Яана аа, Туантуан гэнэт амьсгалж чадахгүй болчихлоо.

Гү Шяоюү: Туантуан, Туантуан!

Ах: Хурдан эмч олъё!

Гү Шяоюү: Туантуан, ээжийгээ битгий айлгаач.

 

Ах: Юу болоод байна вэ?

Үйлчлэгч: Би Туантуан хатагтайд сүү бэлдэхээр яваад ирсэн чинь ийм болчихсон байсан.

Эмч: Битгий санаа зов, Туантуан хатагтай зүгээр ээ. Тэр зүгээр л санамсаргүй байдлаар бага зэрэг далайн бүтээгдэхүүнтэй зутан идсэн байна. Одоо зүгээр.

Гү Шяоюү: Баярлалаа эмч ээ. Өө, чи намайг үхтэл айлгалаа.

Ах: Чи Туантуанд яаж далайн гаралтай хоол өгч чадаж байна аа?

Үйлчлэгч: Үнэхээр бид биш. Би Туантуан хатагтайг далайн бүтээгдэхүүнээс харшилтайг мэднэ. Би хэдхэн минут л явсан, намайг явахад тэр зүгээр байсан.

 

Бай Кэ: Гү Шяоюү, чи яаж байгаа юм бэ?

Чэн Жинчуань: Шяоюү, чи яагаад түүнийг цохиж байгаа юм?

Гү Шяоюү: Би чамаас асууя, чиний хайртай охин хаана байна?

Бай Кэ: Момо юу?

Момо: Ээж ээ,

Гү Шяоюү: Замаас зайл. Чэнь Момо, би чамаас асууж байна, чи сая юу хийсэн бэ?

Бай Кэ: Гү хатагтай, та юу гэх гээд байна? Та миний охиныг Туантуаныг хорлосон гэх гээд байна уу? Чамд нотлох баримт байна уу?

Чэн Жинчуань: Шяоюү, би чамайг сандарч байгааг мэднэ, гэхдээ Момо бол дөнгөж 4 настай хүүхэд. Тэр яаж хүн хорлож чадах юм бэ?

Гү Шяоюү: Чэн Жинчуань, чиний охин сая бараг үхэх шахсаныг чи мэдэж байна уу?

Чэн Жинчуань: Би мэдэж байна, гэхдээ Момо хийсэн гэдгийг батлах баримт байна уу?

Момо, би чамаас асууя, чи сая юу хийсэн бэ?

Момо: Би зүгээр л бие засах газар орсон.

Чэн Жинчуань: Сонсов уу? Шяоюү,

Гү Шяоюү: за яахав. Хэргээ хүлээхгүй юм биз дээ? Тэгвэл хяналтын камер шалгацгаая.

 

Бай Кэ: Момо! Момо ухаан алдчихлаа! Хурдан эмнэлэг явцгаая.

Чэн Жинчуань: Шяоюү, би чамд амлая, Момог сэрсний дараа би чамд хариу өгнө.

Гү Шяоюү: Зогс! Би охиныхоо төлөө шударга ёсыг хүсэж байна. Энэ асуудал тодорхой болох хүртэл хэн ч эндээс явахгүй.

Бай Кэ: Гү хатагтай, би танаас гуйж байна, хэрэв миний охинд ямар нэг зүйл тохиолдвол би амьдрахыг хүсэхгүй байна.

Гү Шяоюү: За яахав, тэгвэл би өнөөдөр чиний яаж амиа хорлохыг харъя.

Чэн Жинчуань: Гү Шяоюү? Явцгаая.

Гү Ванлин:  Гү Ванлин би ирлээ. Өнөөдөр үнэнийг мэдэхээс нааш хэн ч эндээс явж болохгүй.

 

Гү Ванлин:  Гү Ванлин би ирлээ. Өнөөдөр үнэнийг мэдэхээс нааш хэн ч эндээс явж болохгүй. Босоцгоо.

Бай Кэ: Жинчуань, яах вэ?

Гү Ванлин:  Тэр яаж байна?

Шяоюү: Одоо зүгээр ээ.

Гү Ванлин: Чи миний Гү гэр бүлийн гэрт байна. Чи миний Гү гэр бүлийн хүнд гар хүрч зүрхэлнэ гэнэ ээ? Чи үнэхээр зоригтой юм.

Бай Кэ: Жинчуань, бидэнд ямар нэг юм хийхгүй биз дээ? Момо, Чен Юү хоёр…

Чэн Жинчуань: Хүүхэд бэртсэн нь осол байсан. Момогийн бие тааруу байна. Түүнийг эмнэлэгт хүргэхийг зөвшөөрөөч.

Гү Шяоюү: Осол гэнэ ээ? Үнэхээр осол байсан юм бол хяналтын камер шалгаж яагаад болохгүй гэж?

Бай Кэ: Гү хатагтай, таны охин чухал, миний охин чухал биш гэж үү? Момо ухаан алдчихаад байна. Момод ямар нэг зүйл болвол чи хариуцлагыг нь хүлээж чадах уу?

Гү Шяоюү: Энэ асуудал шийдэгдэхээс нааш хэн ч гарч болохгүй.

 

Гү Ванлин: Хяналтын камерыг шалга. Эдлэн доторх болон гаднах бүх бичлэгийг гурван минутын дотор шалга.

Туслахууд: За.

Бай Кэ: Ноён Гү, та камер шалгахыг хүссэн ч эхлээд миний охиныг эмнэлэг рүү явуулах хэрэгтэй.

Чэн Жинчуань: Гү Шяоюү, хүний амь нас дээсэн дөрөөн дээр байна шүү дээ!

Гү Шяоюү: Дээсэн дөрөөн дээр байна гэнэ ээ? За яахав, өнөөдөр би энэ эх үр хоёр чамайг яаж хуурч байгааг харуулъя.

Момо: А-чүү!

Ах: Одоо яагаад жүжиглэхгүй байна? Хар багаасаа ийм зальжин байх гэж.

Момо: Чи миний ээжийг дээрэлхэж байна.

Бай Кэ: Жинчуань, тэр айсандаа ухаан алдсан байх.

 

Үйлчлэгч: Ноён Гү, бичлэгийг шалгаж дууслаа.

Гү Ванлин: Одоохон гарга. Миний гэр бүлд гар хүрсэн тэр зоригтой хүнийг би хармаар байна.

Бай Кэ: Үгүй ээ...

Гү Шяоюү: Яасан? Бай хатагтай айгаа юу?  Миний хүүхдийг чиний охин алах гэж оролдсон уу?

Бай Кэ: Үгүй ээ, өнөөдөр Гү бяцхан хатагтайн бүтэн сарын найр шүү дээ. Би баллачих вий гэж айж байна.

Гү Ванлин: Бичлэгийг тавь.

Чэн Жинчуань: Момо сэрчихсэн юм чинь харцгаая.

Үйлчлэгч: Эхлээд гал тогоо руу явцгаая.

Үйлчлэгч 2: Энд би Туантуан хатагтайг хооллосон.

Ах: Бай Кэ, чи дөнгөж сая үнэнийг харлаа. Чамд хэлэх үг байна уу?

Бай Кэ:  Момо бие засах газар хайж яваад төөрчихсөн байх. Энэ нь тэр хорлосон гэсэн үг биш шүү дээ.

Чэн Жинчуань: Төөрсөн гэнэ ээ? Эдлэнгийн нэг давхарт маш олон бие засах газар байхад тэр яагаад заавал Туантуаныг хооллож байсан газар руу явдаг бил ээ?

Бай Кэ:  Жинчуань, хүүхэд жаахан тийм зүйл мэдэхгүй шүү дээ.

Ах 2:  Чи үнэхээр авсандаа орох хүртлээ бууц өгөхгүй хүн юм аа. За яахав, би өнөөдөр чамд харуулъя.

Үлдсэн хэсэг нь хаана байна?

Туслах: Залуу эзэнтэн, тэр хэсэг камерын харагдахгүй өнцөг байсан тул бичигдээгүй байна.

Том ах: Гү гэр бүлийн бүх камеруудыг шүүж учрыг нь ол.

Туслах: За.

Бай Кэ: Бурхан үнэхээр надад тусалж байна. Тэр зэрлэг хүүхэд азтай юм аа. Гү хатагтай, та бичлэг харлаа. Энэ миний хүүхэд бусдыг хорлосон гэдгийг баталж чадахгүй байна. Та гэгээн цагаан өдөр Момог буруутгалаа.

Гү Шяоюү: Би чамайг буруутгасан гэнэ ээ?

Бай Кэ: Чи өнөөдөр биднээс уучлалт гуйх ёстой.

Чэн Жинчуань: Бай Кэ, болно.

Бай Кэ: Жинчуань, тэр Туантуаныг өөрөө сайн харж чадаагүй байж Момог буруутгаж байна. Бэлэвсэн эхнэр, өнчин хүүхэд хоёрыг. Чен Юү амьд байсан бол бид ингэж зовохгүй байсан.

Туслах: Гал тогооны хэсгийн бичлэг олдлоо.

 

Бай Кэ: Ийм юм байх боломжгүй.

Чэн Жинчуань: Момо, чи үнэхээр хийсэн байна тийм үү?

Момо: Аав аа…

Бай Кэ: Жинчуань, Момо хүн хорлож чадахгүй шүү дээ.

Гү Шяоюү: Бай Кэ,  нотлох баримт олдлоо.

Гү Ванлин: Хүн ир, тэрнийг аваад яв.

Бай Кэ: Энэ чинь хүүхэд. Та нар муусайн юмнууд баянаараа далимдуулж өнчин хүүхэд, бэлэвсэн ээж хоёрыг дээрэлхэж байна.

Гү Шяоюү: Чамайг дээрэлхэж байна аа?  Чи Момог миний хүүхдийг хорлохыг турхирч байхдаа миний хүүхэд бас хүүхэд гэдгийг бодоогүй юу?

Бай Кэ: Би юу яриад байгааг чинь мэдэхгүй байна.

Ах: Санаатайгаар өдөөн хатгаж, санаатайгаар хорлохыг завдсан. Бай Кэ, энэ худал үгээ цагдаагийн газар очоод хэлээрэй.

Гү Ванлин: Хатагтай Бай, хүүхдийн ийм муу санаа эцэг эхээс нь шууд хамааралтай байдаг. Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт турхирсан хэргээр би чамайг бүх насаар чинь шоронд суулгаж чадна шүү.

Чэн Жинчуань: Бай Кэ... Би та хоёрт олон жилийн турш хууртжээ.

Бай Кэ: Жинчуань, тийм биш ээ, надад итгээрэй. Би буруугүй.

Би ганцаараа хүүхдээ өсгөж байгаа эмэгтэй хүн шүү дээ. Момо аавгүй өссөн болохоор л ийм болсон юм. Жинчуань, хэрэв Момод багаас нь анхаарал тавих аав байсан бол тэр ийм болохгүй байсан. Чэнь Юү-д эхнэр, хүүхэд хоёрыг нь харна гэж амласнаа санаач. Чэнь Юү чиний амь насыг аварсан шүү дээ.

Чэн Жинчуань:  Шяоюү, Момогийн аав намайг аврах гэж байгаад автын ослоор нас барсан юм. Би түүнд тэр эх үр хоёрыг халамжлах болно гэж амласан. Өнөөдрийн явдлыг би зүгээр орхиж чадахгүй. Хэрэв чи энэ хэргийг цааш нь явуулахгүй бол би чиний тавьсан ямар ч нөхцөлийг зөвшөөрнө. Момо бол хүүхэд, тэр юу ч мэдэхгүй. Хэрэв чи тэднийг явуулбал би компанийнхаа бүх хувьцааг үнэ төлбөргүй өгөхөд бэлэн байна.

Гү Ванлин: Чиний бүх хөрөнгө чинь Туантуаны ганц хурууны үнэд ч хүрэхгүй.

Гү Шяоюү:  Чэн Жинчуань, чи үнэнч шударга хүн байж болно, би чамд саад болохгүй. Гэхдээ чи миний охины амь насаар өрөө төлж болохгүй.

Ах: Чэн Жинчуань, чи үнэхээр өөдгүй амьтан юм.

Гү Ванлин: Чэн Жинчуань, чи Гү гэр бүлтэй тохиролцох үнэ цэнэтэй хүн биш байна. Хүн ир, тэрнийг аваад яв.

Бай Кэ: Жинчуань? Жинчуань? Жинчуань?

Ах: Шүүх чамайг шударга шүүх болно.

 

Бай Кэ: Жинчуань? Жинчуань? Жинчуань?

Ах: Шүүх чамайг шударга шүүх болно.

Чэн Жинчуань: Шяоюү, намайг уучлаарай... чамайг эдгээр жилүүдэд гомдоож байж.

Гү Шяоюү: Бүх зүйл өнгөрсөн. Би өнгөрсөн үеийн тухай дахиж яримааргүй байна. Найрсгаар салцгаая. Зижоу, энэ бол гэрлэлтээ цуцлах гэрээ. Өнөөдрөөс эхлэн Туантуан та хоёр ямар ч холбоогүй болсон. Чи түүнтэй дахиж уулзах эрхгүй.

Чэн Жинчуань: Шяоюү, Туантуан бол миний охин шүү дээ. Чи намайг үзэн ядаж, цохиж, загнаж болно, гэхдээ намайг битгий орхиоч.

Гү Шяоюү: Чэн Жинчуань, Би чамтай аз жаргалтай байх гэж гэрлэсэн, гэвч хожим нь аз жаргал гэрлэлтээс хамаардаггүйг ойлгосон. Би чамаас өөр хүний төлөө биш, ердөө чамайг хайрлахаа больсон учраас салж байна. Би чамд олон боломж олгосон ч чи миний чин сэтгэлийг үргэлж гишгэлсэн. Эмэгтэй хүн гэрлэлтээс болж цөхрөх нь хэвийн зүйл. Нөхрийнх нь тэвчээргүй байдал, үл тоомсорлолт... Хэдийгээр эдгээр нь жижиг зүйл мэт боловч асгарсан жижиг гүнжидийн үр шиг тийм л зүйлс хүнийг нураахад хангалттай байдаг юм. Бид цаашид ямар ч холбоогүй байх болно.

 

Чэн Жинчуань: Шяоюү,

Ах: Чэн Жинчуань. чи гаднын хүнээс болоод миний дүүг буруутгаж, гомдоосон. Хэрэв Туантуаныг бодоогүй бол би чамайг аль хэдийн зодох байлаа. Тиймээс дахиж тэдэнд саад болохгүй байхыг хүсье.

Чэн Жинчуань: Би мэдлээ, намайг уучлаарай. Би түүнийг чиний эгч гэж мэдсэнгүй. Надад түүнийг дахиад ганцхан удаа харах боломж олгож болох уу?

Гү Зижоу: Чи мэддэг байсан уу үгүй юу гэдэг нь огт хамаагүй. Хэрэв чиний зүрх сэтгэлд тэр байсан бол чи түүнд хэзээ ч эргэлзэхгүй байх байсан. Би түүнийг гомдоохгүй, бас бусдад доромжлуулахыг зөвшөөрөхгүй.

Гү Ванлин: Өнөөдрөөс эхлэн Чэн Жинчуань Гү гэр бүлтэй ямар ч холбоогүй боллоо.

 

Гү Шяоюү: Энэ ертөнц үзэсгэлэнтэй охид, мөнгө төгрөг, эд баялаг, хальж бялхсан хайр дурлалаар дүүрэн боловч хайр дурлалд байх ёстой хариуцлага, аюулгүй байдал, үнэнч байдал л дутагдаж байна. Энэ эрин үе эмэгтэйчүүдээс, тэр дундаа гэрлэсэн эмэгтэйчүүдээс маш өндөр хүлээлттэй байдаг. Тэд чамайг сайн эхнэр, сайн ээж байхыг шаардаж, хүүхэд төрүүлэх нь чиний үүрэг гэж хэлдэг. Гэвч бодит байдал дээр охидын амьдрал зөвхөн хайр дурлал, гэрлэлтээр тодорхойлогдох ёсгүй. Өөрийнхөө амьдралын төлөө зоригтой тэмцэж, өөртөө өөрийнхөө амьдралыг сонгох эрхийг олгоорой.

 

 

Back to episodes Go home