Хятад кино – Хувь заяаны эргүүлэг
Линк: https://www.youtube.com/watch?v=eLwZXXDTkcc
Дүрүүд:
|
Нэр |
Дүр |
Тайлбар |
|
Шинь Юньшү |
Гол дүрийн эмэгтэй |
Өмнө нь 100 гаруй кг жинтэй байсан ч 5 жилийн дараа танигдахын аргагүй туранхай, үзэсгэлэнтэй болж өөрчлөгдсөн. |
|
Гү Линюань |
Гол дүрийн эрэгтэй |
Гү группийн ерөнхийлөгч, тэрбумтан. Таван ихэр хүүхдийн төрсөн аав. |
|
Шинь Икэ |
Гол сөрөг дүр |
Шинь Юньшүгийн дүү |
|
Ван Мази |
Туслах дүр |
Шинь Юньшүгийн шүтэн бишрэгч |
|
Лао Лю |
Туслах дүр |
Гү Линюаний туслах, итгэлт хүн. |
|
Даваа |
Туслах дүр |
Таван ихэр хүүхдүүд |
|
Мягмар |
Туслах дүр |
Таван ихэр хүүхдүүд |
|
Лхагва |
Туслах дүр |
Таван ихэр хүүхдүүд |
|
Пүрэв |
Туслах дүр |
Таван ихэр хүүхдүүд |
|
Баасан |
Туслах дүр |
Таван ихэр хүүхдүүд |
Шинь Икэ: Эгч ээ, чи ийм царай муутай, тарган байж Гү захирлыг чамд гар хүрнэ гэж горьдоогүй биз дээ? Хэрвээ та хоёр унтаж, гэр бүл болохгүй бол чамайг Гү гэр бүлээс хөөх болно. Тэгвэл хэвтэрт байгаа өвчтэй ээжийг чинь эмчлэх мөнгөгүй болно шүү дээ. Энэ зүйл чамд хүслээ биелүүлэхэд чинь тусална.
Шинь Юньшү: Ээжийн өвчин... эмчилгээний зардалд мөнгө маш их хэрэгтэй. Би өөрийгөө мэднэ ээ, тэр намайг тоож харахгүй нь ойлгомжтой. Уучлаарай Гү Линюань, би энэ удаа хувиа хичээхээс өөр аргагүй боллоо. Энэ хундагатайг түүнд өгье.
Нөхөр минь...
Гү Линюань: Толгойгоо өргө. Өнөөдрөөс эхлэн чи миний хууль ёсны эхнэр, Гү гэр бүлийн хатагтай боллоо. Өөртөө итгэлгүй байх хэрэггүй, зоригтой бай, ойлгосон уу?
Шинь Юньшү: Тэр намайг огт голсонгүй гэж үү? Болохгүй ээ.
Гү Линюань: Ганц хундага дарс шүү дээ, би согтохгүй ээ. Эрт амар даа.
Шинь Юньшү: Үгүй ээ, би тийм утгаар хэлээгүй юм.
Гү Линюань: Юу болоод байна вэ? Энэ дарсанд асуудал байна. Хүсэхгүй байна гэж битгий хэлээрэй...
Шинь Юньшү: би... би...
Шинь Юньшү: Ухаан ороорой! Ийм зүйл болно гэж санасангүй. Дуусгаж болох уу? Буулгалаа шүү.
Гү Линюань: Аа, миний хөл!
Гү Линюань: Миний хөл! Хүн байна уу, энэ галзуу эмэгтэйг миний дээрээс холдуулаач!
Туслах: Гү захирал аа, юу болоо вэ?
Гү Линюань: Хараал идсэн эмэгтэй! Би чамд сайнаар хандах гэж хичээж байхад чи дарсанд юм хольж, тэгээд энэ тарган биеэрээ миний хоёр хөлийг хугалчихлаа!
Шинь Юньшү: Уучлаарай, нөхөр минь, би нэг мөчид мунхаглачихлаа. Миний тайлбарлахыг сонсооч дээ.
Гү Линюань: Дуугүй бол! Энэ ичгүүргүй эмэгтэйг эндээс аваад яв! Би түүнийг дахиж харахыг хүсэхгүй байна.
Туслах: Аваад яв!
Шинь Юньшү: Нөхөр минь, би үнэхээр санаатай хийгээгүй юм аа, намайг тавиач! Намайг тавиач!
Харуул: Зайл!
Шинь Юньшү: Намайг битгий орхиоч дээ! Икэ, намайг эндээс аваад яваач, би энд баймааргүй байна. Би ээжийгээ асрахаар явмаар байна.
Шинь Икэ: Эгч ээ, ээж чинь өчигдөр өнгөрчихсөн. Би аль хэдийн чандрыг нь чандарлуулчихсан болохоор буцах тухай бодоод ч хэрэггүй. Чи энд үхэж байж л надад Гү Линюаньтай суух боломж гарна шүү дээ.
Шинь Юньшү: Эгч ээ, чи юу яриад байгаа юм бэ?
Шинь Икэ: За яв, чамд 200 мянга өгье.
Шинь Юньшү: Энэ эхний ташуур биеийн хорыг гадагшлуулна. Хор арилж, хоёр дахь ташуураар цусны эргэлтийг идэвхжүүлж, гурав дахь ташуураар сүнс сүлдээ сэргээнэ... Аа! Баларлаа! Би буруу газар нь цохичихлоо, уучлаарай, би санаатай биш шүү.
Тэжээвэр амьтан: Шинь Юньшү, чи намайг алах нь ээ!
Шинь Юньшү: Тайван бай, тайван бай. Би санаандгүй буруу цохичихлоо. Энэ элснээс болоод л тэр. Санаатай тэгээгүй шүү. Ийм тайлбар ч сонсдоггүй хүнээс салсан нь угаасаа дээр. Ийм өрөвдөлтэй амьдрах хэрэггүй, би чамд хүн шиг амьдрахад чинь тусалъя!
Шинь Юньшү: Би чамд хүн шиг амьдрахад чинь тусалъя! Хүчит суулт!
Би цаг хугацаагаар аялаад баян айлд төрөл арилжиж ирдэг байжээ. Сайхан газар байна, даанч жаахан хоосон юм. Эм барьж, мөнгө олж гэр бүлээ тэжээнэ ээ.
Шинь Юньшү (Гудамжинд): Энэ эмийг уугаад бүх өвчин арилна шүү!
Эрэгтэй: Бүх өвчнийг анагаана аа? Үнэхээр гэж үү?
Шинь Юньшү: Та сонирхож байна уу? Өмдөө тайл.
Эмэгтэй: Ван Мази чи надтай болохоороо болдоггүй юм байж, одоо болохоор ийм чанга дуугарна гэнэ ээ? Ямар өөдгүй амьтан миний эрийг оролдоод байна аа?
Шинь Юньшү: Андуураад байна, би түүнийг эмчилж байна. За, эмчлэгдчихлээ,
Эхнэр: Эмчлэгдсэн гэнэ ээ?
Шинь Юньшү: Очоод шалгаад үз.
Эхнэр: Үнэхээр бурхан эмч байна! Би танд талархлаа илэрхийлнэ ээ!
Эрэгтэй: Үнэхээр ид шидтэй юм, энэ Ван Мази олон жил ийм байсан юм сан. Гэтэл эмчилсэн байна.
Бурхан эмч ээ, намайг үзээд өгөөч!
Шинь Юньшү: Нэг нэгээрээ ирээрэй. Бөөрний дутагдалтай байна.
Эмч: мэдрэгдэж байна уу?
Гү Линюань: Үгүй ээ
Эрэгтэй: Мастер аа, миний эр хүний бахархлыг сэргээж чадсанд баярлалаа.
Эмч: Аарцагны яс бүрэн бяцарсан тул насан туршдаа тэргэнцэр дээр сууна.
Гү Линюань: Тэр хараал идсэн тарган авгай! Сална, би түүнээс заавал сална!
Туслах: Тайвшир даа Гү захирал аа, Гү гэр бүл болон Шинь гэр бүлийн гэрээгээр 5 жилийн дараа л салж болно.
Гү Линюань: Хугацаа нь дуусангуут би шууд сална!
Шинь Юньшү: Юу болоод байна вэ? Яагаад дотор муухайраад байна? Энэ чинь жирэмсний лугшилт байна шүү дээ!
Шинь Юньшү: Эмч ээ, хичээгээрэй!
Эмч: Хүүхэд гарч ирлээ! Өө, ахиад нэг байна! Баяр хүргэе, ихэр байна! Өө, үгүй ээ, гурван ихэр! Дөрөв! Таван ихэр! Хүү охин нийлсэн 5 үхэр байна!
Шинь Юньшү: Би өөрөө төрүүлсэн юм чинь миний овгоор овоглоно. Нэг, хоёр, гурав, дөрөв, тав. Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гэж нэрлэе.
Ван Мази: Үзэсгэлэнт бурхан эмч ээ, та гэртээ байна уу?
Хүүхэд 1: Энэ Ван Мази өдөр шөнөгүй манай ээжийг хайх юм.
Хүүхэд 2: Өөрөө эхнэртэй атлаа манай ээжийг сонирхоод байгаа юм уу?
Хүүхэд 3: Манай ээж тийм хөөрхөн байхад түүнтэй суувал цэцгийг үхрийн баасанд зоосонтой адил болно шүү дээ.
Хүүхэд 4: Манай аав болохыг хүссэн хүмүүс тосгоны эхнээс төгсгөл хүртэл дараалал үүсгэсэн байгаа. Тэр бол зүгээр л тэнгэрийн галууны мах идэх гэсэн бах мэлхий.
Хүүхэд 5: Хэрвээ аав маань ээжийн дэргэд байсан бол хэн ч манай ээжийг оролдож зүрхлэхгүй байх байсан даа.
Хүүхэд 1: Ээжийн зааж өгсөн өөрийгөө хамгаалах аргаар түүнд сургамж өгье.
Ван Мази: Хүүхдүүд ээ, ээж чинь хаана байна? Хэрвээ та нар ээждээ намайг сайн хүн гэж хэлвэл ах нь чихэр авч өгье, за юу?
Хүүхдүүд: За!
Хүүхэд 1: Бидний аав болох гээд байгаа юм уу? Боломжгүй! Бидэнд аав бий.
Шинь Юньшү: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан!
Хүүхдүүд: Ваав!
Хүүхэд 1: Ээж ээ, та үнэхээр үзэсгэлэнтэй юм.
Хүүхэд 2: Яг л тэнгэрийн дагина шиг!
Шинь Юньшү: Та нар юу хийгээд байгаа юм? Алив ийшээ бол доо. 7-р түвшний хордлого. Хэн чинь хийсэн?
Хүүхдүүд: Бид нар биш ээ.
Ван Мази: Үзэсгэлэнт эмч ээ, бурхан эмч ээг, та ганцаараа таван хүүхэд өсгөхөд хэцүү байгаа байх. Надтай хамт амьдраач, чамайг зөвшөөрвөл би шууд эхнэрээсээ сална.
Охин: Битгий зөвшөөрөөрэй! Бидэнд аав байгаа!
Ван Мази: Та нар аавыгаа харж байсан юм уу? 5 жил боллоо, та нарт аав байхгүй. Би л та нарын аав болно.
5 жилийн өмнө чи тийм тарган байхдаа надад тохирохгүй байсан, харин одоо энэ бие галбирыг чинь хараад унтаж ч чадахгүй байна.
Хүүхэд 1: Сэрэнгүүтээ л ээжийг минь бодоод байна уу? Ахиад таван хорт нунтаг цацна шүү.
Шинь Юньшү: Одоо больцгоо.
Хүүхэд 2: Бидэнд аав байгаа. Одоо аавыгаа хайхаар явцгаая.
Туслах: 5 жил боллоо. Эзэгтэйн сураг гараагүй л байна.
Гү Линюань: Эцэст нь 5 жилийн хугацаа дууслаа. Би нэг минут ч хүлээж чадахгүй. Одоо шууд очиж салах гэрээнд гарын үсэг зурна.
Туслах: Чи хаанахын хүүхэд вэ? Яагаад замаар ингэж гүйж байгаа юм бэ? Осолд орвол яах юм?
Охин: Энэ таны буруу шүү дээ.
Гү Линюань: Миний буруу гэнэ ээ? Чи өөрөө гүйж гарч ирчхээд яаж намайг буруутгаж чадаж байна аа?
Охин: Нэгдүгээрт, замын хөдөлгөөний дүрмээр тосгон дотор 40 км/ц-аас хэтрүүлж болохгүй, та хурд хэтрүүлсэн. Хоёрдугаарт, уулзвар дээр хурдаа хасаж явган зорчигчид зам тавьж өгөх ёстой. Гуравдугаарт, та ийм том хүн байж дүрэм баримтлахгүй, дээр нь хүүхэд дээрэлхэж байгаагаасаа ичихгүй байна уу?
Гү Линюань: Чи хаанахын хүүхэд болоод ийм хэлэмгий доломгой байдаг байна аа?
Охин: Ах аа, та үнэхээр царайлаг юм. Манай тосгоны хүн биш бололтой.
Гү Линюань: Энэ хүүхэд их эелдэг ярих юм аа. Яагаад ч юм надад маш дотно санагдаад байх юм.
Охин: Би зөвхөн ярих биш, эмчилгээ ч мэднэ шүү.
Туслах: Хөөе жаалаа, чи юугаа мэдэх вэ дээ? Захиралд битгий бохир гараараа хүр!
Гү Линюань: Зүгээр ээ. Ах аа, таны энэ хоёр хөл 5 жилийн өмнө гэмтсэн байна. Уг нь амархан эмчилж болох байсан ч дэндүү удчихаж. Одоо л эмчлэхгүй бол насан туршдаа саажилттай хэвээр үлдэнэ шүү.
Гү Линюань: Энэ жаахан охин яг оноод хэлчихлээ.
Охин: Ах аа, та их царайлаг юм. Та манай аав байсан ч болоосой.
Гү Линюань: Би чиний аав болж чадахгүй ээ. Хүүхэд ганцаараа гадуур явах аюултай, аав дээр чинь хүргээд өгөх үү?
Охин: Би буцаж болохгүй ээ. Буцвал ээж намайг аавыг минь хайлгахгүй. Энэ ах сайн хүн шиг харагдаж байна, аавыг минь олоход туслуулъя.
Царайлаг ах аа, намайг нэг тарган авгай хулгайлчихсан юм. Тэр ганцаараа амьдардаг болохоор намайг хань болгохоор хулгайлсан.
Туслах: Гү захирал аа, энд нь битгий итгэ. Энэ охин ийм цэвэрхэн хувцасласан байна. Хулгайлагдсан харагдахгүй байна.
Охин: Тэр ганцаараа амьдардаг болохоор намайг хань болгохоор хулгайлсан юм. Би цэвэрхэн хувцастай ч тэр намайг байнга зодож загнадаг.
Шинь Юньшү: Болчихлоо. Одоо дээрээс буу.
Гү Линюань: Миний хөл.
Гү Линюань: Тэр тарган авгай үнэхээр өөдгүй юм аа. За за, ах нь чамайг гэрт чинь, аав дээр чинь хүргэж өгье.
Охин: Баярлалаа. Миний ах нар бас түүний гарт байгаа, бүгдээрээ аврахаар явъя.
Гү Линюань: Тэр газар тийм ч хол биш юм байна. Хүүхэд аврахад хэдхэн минут зарцуулах байлгүй. За, машинд суу.
Охин: Ах аа, түр хүлээж байгаарай, би ах нараа дуудаад ирье.
Гү Линюань: За тэг. Лиү туслах аа, Шинь Юньшүгийн гэр тэр хавьд байгаа. Салах гэрээнд гарын үсэг зуруул.
Туслах: За, захирал аа.
Охин: Ах нар аа, гараад ир! Би өнөөдөр нэг царайлаг ахтай таарлаа, тэр биднийг аав дээр минь хүргэж өгнө гэнэ. Ээжийг уурлуулахгүйн тулд биднийг хулгайлагдсан гэж хэлсэн, ам алдаж болохгүй шүү!
Ах нар: За.
Охин: Царайлаг ах аа, эд нар миний ах нар.
Гү Линюань: 1, 2, 3, 4, 5… Үнэхээр олуулаа юм.
Хүүхэд 1: Дүү маань таныг тусална гэсэн гэж байна. Гэхдээ та биднийг ахиад хулгайлчихвал яах юм? Аюулгүй байдлын үүднээс би танаас хэдэн зүйл асууя.
Гү Линюань: Аюулгүй байдалдаа анхаарах нь зөв өө. Асуу асуу.
Хүүхэд 1: Таны нэр хэн бэ? Юу хийдэг хүн бэ?
Гү Линюань: Намайг Гү гэдэг, Гү группийн ерөнхийлөгч.
Хүүхэд 1: Гү групп гэдэг чинь маш их хөрөнгөтэй, биднийг хулгайлах шаардлагагүй байх.
Хүүхэд 2: За тэгвэл аавыг минь олоход хэр хугацаа орох вэ?
Гү Линюань: Манай гэр бүлийн хүч чадлаар бол 3 хоногийн дотор сураг гарах байх.
Хүүхэд 3: Тэгвэл тантай 3 хоног хамт амьдрах нь ээ. Биднийг сайн асарч чадах уу? Бид орой болгон сүү ууж байж унтдаг.
Гү Линюань: Тэр тал дээр санаа зоволтгүй ээ, сүүний мөнгийг чинь би дааж чадна.
Хүүхэд 4: Бид газрын самарнаас харшилтай, идэж болохгүй.
Гү Линюань: Тийм үү? Би ч бас газрын самарнаас харшилтай. Манай гэрт хэзээ ч самар байдаггүй.
Хүүхэд 5: Өө, царайлаг ах бидэнтэй адилхан самар иддэггүй юм байна.
Гү Линюань: Эрчүүд яагаад охин хүүхдэд хайртай байдгийн шалтгаан энэ юм болов уу?
Ах нар: Баасан гараг аа нааш ир.
Гү Линюань: Би та нарын аавыг олоход эхлээд тусалъя.
Хүүхэд 1: Бүх аавыгаа олж чадахгүй бол та бид нарын аав болсон ч дүргүйцэхгүй. Манай үзэсгэлэнт ээжтэй та яг тохирно.
Охин: Тийм шүү. Бидний аав болвол хөөрхөн 5 хүүхэдтэй болно шүү. Манай ээж бас гоё биетэй, үзэсгэлэнтэй. Таны урмыг хугалахгүй.
Гү Линюань: Би та нарын аавыг олоход эхлээд тусалъя. Явцгаая.
Охин: Би царайлаг ахын хажууд суумаар байна.
Гү Линюань: Том машин хэрэгтэй юм байна.
Шинь Юньшү: Чи бидэнд тохирохгүй ээ. Битгий тогшоод бай. Өнөөдөр өвчтөн үзэхгүй.
Туслах: Хатагтай, би Гү Линюанийг төлөөлж ирлээ. Таниар салалтын гэрээнд гарын үсэг зуруулах хэрэгтэй байна.
Шинь Юньшү: Гү Линюань гэнэ ээ? Саналаа. Энэ чинь миний үхэж байгаа нөхөр байна. Тэгье ээ асуудалгүй.
Туслах: Өө би бурууг нь аваад ирчихэж. Энэ чинь өчигдрийн хамтын ажиллагааны гэрээ байна. Гү захирал аа, би буруу бичиг баримт аваад ирчихэж. Салалтын гэрээ биш байна.
Гү Линюань: Тэгвэл маргааш Гү овогтны гэрт ирж салах гэрээнд гарын үсэг зур гэж хэл. Би дахиад нэг ч өдөр хүлээж чадахгүй.
Туслах: За. Гү захирал таныг маргааш Гү гэр бүлийнд ирж салах гэрээнд гарын үсэг зур гэж байна.
Гү Линюань: Гэрт нь гэнэ ээ? За за
Шинь Юньшү: Би ч гэсэн тэр азгүй нөхрөөс хурдан салмаар байна. Хөөе, хүүхдүүд хаана байна?
Хүүхэд 1: Яанаа энэ ээж байна. Баасан гараг аа, ээж залгаж байна. Чи ахын анхаарлыг сарниул, түүнд битгий мэдэгдээрэй.
Охин: За.
Царайлаг ах аа, миний дотор муухайраад байна, надад үлгэр ярьж өгөөч.
Гү Линюань: За, за. Эрт урьд цагт...
Хүүхэд 1: Сайн уу, ээж ээ?
Шинь Юньшү: Байна уу? Та нар хаана байна аа? Харагдахгүй байна шүү дээ.
Хүүхэд 1: Бид ууланд эм түүж байна. 3 хоногийн дараа очно оо.
Шинь Юньшү: 3 хоног болохгүй ээ! Хурдан ир, ээж нь санаа зовоод байна.
Хүүхэд 1: Өмнө нь бид 3 хоног болохдоо мянган жилийн хүн орхоодой олсон шүү дээ. Энэ удаа түмэн жилийн линжи мөөг олж ээждээ бэлэглэнэ ээ.
Шинь Юньшү: За за, 3 хоногийн дараа заавал ирээрэй, ойлгосон уу?
Хүүхэд 1: Ээж ээ, санаа бүү зов.
Шинь Икэ: Одоо л нэг юм ирлээ. 5 жилийн хугацаа дууслаа, хүргэн ах тэр тарган Шинь Юньшүгээс салсан байх. Одоо энэ гэрийн эзэгтэйн суудал минийх болно.
Хүүе, эд нар хаанаас гараад ирсэн хүүхдүүд вэ? Нууц хүүхдүүд үү? Гэхдээ Гү Линюань олон жил эмэгтэй хүн ойртуулаагүй шүү дээ. Хүргэн ах аа, эд нар хэн бэ?
Гү Линюань: Энэ 5 хүүхэд хөдөө хулгайлагдсан байхад нь таараад, гэр бүлийг нь олж өгөхөөр амласан юм.
Шинь Икэ: Ашгүй, Гү Линюаний хүүхдүүд биш юм байна. За хүргэн ах аа, салах ажил юу болсон бэ? Эгчтэй салах асуудал бүтэв үү?
Гү Линюань: Өнөөдөр жаахан асуудал гарлаа. Тэр маргааш биеэрээ ирж гарын үсэг зурна.
Шинь Икэ: Миний сайн эгч минь дээ, 5 жилийн дараа уулзах нь ээ. Чамайг салах өдөр би хамгийн гоёоороо гоёж очих болно оо.
Шинь Юньшү: Жолооч оо, хэд болох вэ? Жолооч оо?
Таксины жолооч: Өө, хэрэггүй ээ, хэрэггүй. Тан шиг ийм үзэсгэлэнтэй бүсгүйг суулгаж явсан минь миний нэр төр.
Шинь Юньшү: Тэгж болохгүй ээ, хэд болох вэ?
Жолооч: Хэрэггүй ээ, эсвэл вичат хаягаа өгөх үү?
Шинь Юньшү: Уучлаарай, вичат өгөхгүй ээ.
Жолооч: Үнэхээр гоё бүсгүй юм аа. Тэнгэрийн дагинын царай, чөтгөрийн бие галбир!
Гү Линюань: Энэ хувцсыг өмсөхөөр бид яг л аав хүүхдүүд шиг харагдаж байна шүү.
Хүүхдүүд ээ, ах нь өнөөдөр нэг ажил амжуулаад, дараа нь аав ээжийг чинь хайж өгье, за юу?
Хүүхдүүд: Гоё доо! Эцэст нь аавыгаа олох нь ээ!
Туслах: Шинь авхай, өнөөдөр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Туранхай, үзэсгэлэнтэй.
Хүүхэд 5: Энэ авга эгч их сонин хувцасласан байна, манай ээж хамаагүй дээр.
Хүүхэд 4: Бие галбир нь ч манай ээжийг гүйцэхгүй.
Шинь Икэ: Та нар хаанахын зэрлэг хүүхдүүд вэ? Хүмүүжил алга уу?
Гү Линюань: Хүүхдийн үгэнд битгий эмзэглэ. Гэхдээ чиний энэ хувцаслалт арай хэтэрсэн юм биш үү? Ямар нэг чухал үйл ажиллагаанд оролцох гэж байгаа юм уу?
Шинь Икэ: Хүргэн ах аа, эгчтэйгээ уулзаагүй удсан болохоор догдлоод л. Тэр тарган Шинь Юньшү жилд 20 кг нэмдэг хүн, одоо бараг 250 кг болсон байлгүй. Өнөөдөр би түүнээс илүүгээ харуулна аа. Өнөөдрөөс би энэ гэрийн шинэ эзэгтэй болно.
Үйлчлэгч: Ваа! Ямар гоё бүсгүй вэ!
Үйлчлэгч 2: Ямар үзэсгэлэнтэй юм бэ!
Үйлчлэгч 3: Ингэж өөрчлөгдөнө гэж байх аа?
Шинь Юньшү: Хүүхдүүд ээ, та нар ууланд тоглож байна уу?
Хүүхэд 1: Ээж ээ, бид линжи мөөг түүгээд гоё байна аа. Буцаж очихоор бидний анагаах ухаан, хор найруулах чадвар маш их нэмэгдсэн байх болно.
Шинь Юньшү: За, аюулгүй байдлаа бодоорой. Ээж нь гэртээ хүлээж байя.
Туслах: Захирал аа, эзэгтэй салах гэрээнд гарын үсэг зурахаар ирлээ.
Гү Линюань: За, 5 минутын дотор энэ харилцааг дуусгая.
Туслах: Энэ эзэгтэй мөн гэж үү?
Туслах 2: Энэ эзэгтэй мөн гэж үү?
Туслах 3: Энэ эзэгтэй мөн гэж үү?
Бүгд: Ямар үзэсгэлэнтэй юм бэ!
Үйлчлэгчид: Эзэгтэй та сайн байна уу?
Хүүхэд 1: Бурхан минь, ээж яагаад энд байгаа юм бэ?
Хүүхэд 2: Баларлаа, ээж биднийг харчихвал яах вэ?
Хүүхэд 3: Нуугдацгаая!
Хүүхэд 4: Ээж биднийг энд байгааг мэдвэл уурлана.
Хүүхэд 3: Тийм ээ тийм нуугдацгаая.
Шинь Юньшү: Миний хүүхдүүд байх шиг байх юм... Үгүй байлгүй дээ, тэд ууланд байгаа шүү дээ. Би андуурч харж.
Энэ залуу бас ч үгүй царайлаг л юм. Бие хаа нь ч гоё юм, харамсалтай нь тахир дутуу. Уг нь сайхан залуу юм сан. Байз, би хөлийг нь хугалсан билүү?
Шинь Юньшү: Гэрээгээ гаргаад ир, би гарын үсэг зуръя.
Гү Линюань: Чи Шинь Юньшү мөн гэж үү?
Шинь Икэ: Яаж ийм байж болох юм бэ? Чи тэр тарган эмэгтэй гэж үү?
Түүний хүзүүн дээр хар мэнгэ бий, би шалгая.
Гү Линюань: Тэр үзэсгэлэнтэй болчихож.
Шинь Юньшү: Гэрээгээ өг, би гарын үсэг зураад хурдан явмаар байна.
Хүүхэд 1: Салах гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Хүүхэд 2: Салах гэдэг нь эхнэр нөхөр хоёр харилцаагаа дуусгахыг хэлнэ.
Хүүхэд 3: Тэгвэл тэр царайлаг ах манай аав байх нь ээ?
Хүүхдүүд: Аав аа! Аав аа!
Охин: Ээж ээ, энэ хүн манай аав юм уу?
Шинь Юньшү: Анх хараад нэг асуудал байгааг мэдсэн. Хэрвээ тэр мэдвэл хүүхдүүдийг минь надаас булаах болно. Би үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй.
Гү Линюань: Юу болоод байна аа? Эд нар үнэхээр миний хүүхдүүд гэж үү?
Шинь Юньшү: Гү захирал аа, тэд аавгүй өссөн болохоор л дэмий ярьж байгаа юм. Тэд зөвхөн миний хүүхдүүд, тантай хамаагүй.
Гү Линюань: Энэ эмэгтэй 5 жилийн өмнө ч олон зальтай байсан. Одоо ч зангаа тавиагүй байна. Түүнээс асууж байхаар хүүхдүүдээс асууя. Хүүхдүүд ээ, та нар хэдэн настай вэ?
Хүүхдүүд: 4 настай.
Гү Линюань: Хугацааг нь тооцож үзвэл тэд миний хүүхдүүд байж л таарна. Шинь Юньшү, чи намайг мэхэлнэ гэнэ ээ?
Шинь Юньшү: Баларлаа, илчлэгдэж болохгүй. Хэрвээ тэр хүүхэд булаалдвал би түүнийг дийлэхгүй. Үгүй ээ, энэ бүгд андуурал. Миний нэр Шинь Юньшү биш ээ, намайг Юньшү гэдэг.
Гү Линюань: Юньшү гэнэ ээ?
Шинь Юньшү: Тийм ээ, би өнөөдөр салах гэрээ биш, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар ирсэн юм.
Гү Линюань: Туслах аа, өнөөдөр үйлчлэгч ажилд авах гэрээ байгуулах байсан уу?
Туслах: Захирал аа, өнөөдөр нэг үйлчлэгч ирж гэрээ байгуулах ёстой байсан.
Гү Линюань: Тэгвэл энэ 5 хүүхэд яахаараа чамайг ээж гээд байгаа юм?
Тэд барьцаалагдаад эцэг эхээ хайж байгаа гэсэн.
Шинь Юньшү: Гү захирал аа, Тэд намайг ээж гэж дуудсаныг та чихээрээ сонссон. Үнэндээ эдгээр хүүхдүүдийн төрсөн эцэг нь тэднийг төрөнгүүт хаяад явсан юм. Би ганцаараа өсгөсөн. Тэдэнд энэ үнэнийг хэлж зүрхлээгүй болохоор тэд аавтай гэж бодоод л хүн болгоныг ааваа гэж андуураад байгаа юм.
Хүүхэд 1: Тэгэхээр бид аавгүй хүүхдүүд байх нь ээ?
Шинь Юньшү: Миний хүүхдүүд, жаахан байхдаа эцэггүй байхын зовлонг мэдэрч байгаад ээжийгээ уучлаарай. Би та нарыгаа алдахаас айсандаа л...
Гү Линюань: Өрөвдөлтэй өрх толгойлсон эх 5 хүүхэдтэйгээ зүтгэж яваа нь амаргүй байх. Энэ хүүхдүүд надад маш дотно санагдаж байна. За за, та нар энд үлдэж болно оо. Би хөдөлмөрийн гэрээ байгуулъя.
Шинь Юньшү: Энд байх нь тийм ч муу зүйл биш. Хүүхдүүд бараг л сургуулийн насанд очлоо. Энэ боломжийг ашиглаад мөнгөтэй болъё. Захирал аа, маш их баярлалаа. Та байгаагүй бол би таван хүүхэдтэйгээ яаж амьдрах байснаа мэдэхгүй байна. Танд маш их баярлалаа
Гү Линюань: Хүүхдүүд ээ, өнөөдрөөс эхлэн ээж чинь энд ажиллаж, та нар энд амьдарч болно. Би та нарт өрөө гаргаж өгье.
Охин: Баярлалаа, царайлаг ах аа. Таныг шилдэг нь гэдгийг мэдэж байсан юм.
Хүүхэд: Баярлалаа, царайлаг ах аа.
Шинь Икэ: Үгүй ээ. Хүргэн ах аа, та тэднийг байлгаж болохгүй ээ! Энэ эмэгтэй ажил хийж чадахааргүй харагдаж байна. Дээр нь таван шуугиантай хүүхэд танд саад болно.
Шинь Юньшү: Гү захирал аа, би өдөр бүр сайн ажиллаж, өрөө болгоныг толь шиг болгоно гэж амлаж байна.
Хүүхэд 1: Биднийг үлдээгээч дээ. Ээж маань хэлсэн л бол хийдэг хүн. Бид нар бас сайн хүүхдүүд шүү.
Гү Линюань: Энэ бол миний гэр. Би л шийдвэр гаргана. Хэн ч та нарыг хөөхгүй.
Шинь Юньшү: Хүүхдүүд ээ, нааш ир. Бид завгүй болох нь байна.
Гү Линюань: Туслах аа, Шинь Юньшүгийн гэр рүү салах гэрээг явуул. Би түүнтэй нэг секунд ч холбоотой байхыг хүсэхгүй байна.
Туслах: Эзэгтэй, би гэрээнд гарын үсэг зуруулахаар ирлээ. Энэ юу вэ? Яахлаараа хүүхдийн хувцаснууд байдаг бил ээ? Захирал болон эзэгтэйн хүүхдүүд гэж үү?
Гү Линюань: Чи энд цэвэрлэгчээр ажиллах ч би чамайг дарамтлахгүй ээ. Хүүхдүүд энд байвал надад ч бас жаахан баяр баясгалантай байна байх. Гэртээ байгаа юм шиг л бай даа.
Шинь Юньшү: Баярлалаа, захирал аа. Би хичээж ажиллана аа. Энэ доголон эр уг нь гайгүй сэтгэлтэй юм байна. Үнэхээр хүүхдүүдэд хайртай юм болов уу? Цусан төрлийн холбоо гэдэг ийм байдаг юм байх даа. Би өмнө нь яагаад сайн хандаагүй юм бол оо?
Шинь Юньшү: Хүүхдүүдээ зүгээр, зүгээр.
Хүүхэд: Чамайг дээ.
Охин: Ээж ээ, тэр юу вэ? Ямар нэгэн мангас уу?
Шинь Юньшү: Энэ бол…
Гү Линюань: Бүр робот тоос сорогч ч харж байгаагүй гэж үү? Тэдний амьдрал үнэхээр хүнд байж дээ. Өнчин хүүхдүүдээ өсгөх гэж үнэхээр зовсон байх даа.
Энэ бол хог цэвэрлэдэг робот тоос сорогч.
Туслах: Захирал аа, эзэгтэй танд 5 хүүхэд төрүүлж өгсөн байна. Энэ тэдний гэр бүлийн зураг.
Шинь Юньшү: Ашгүй, илчлэгдсэнгүй. Аз болоход энэ зургийг намайг тарган байхад авсан юм. Хүүхдүүдийн нүүрэн дээр ч гэсэн балаар зурчихсан болохоор эх нь ч танихааргүй байна.
Гү Линюань: Тэр тарган хүүхэн надад 5 хүүхэд төрүүлж өгсөн гэнэ ээ?
Туслах: Гү захирал аа та юу….?
Шинь Юньшү: Уучлаарай, Гү захирал аа, би албаар тэгээгүй шүү.
Туслах: Гү захирал аа, би очоод тодорхой харсан. Хүүхдүүдийн хувцсыг угаасан байсан. Гэрт байгаа хүүхдүүдийн эд зүйлс ч боломжийн байсан. Хүүхдүүдээ сайн өсгөсөн нь тодорхой.
Гү Линюань: Хараал идсэн эмэгтэй, яагаад надад одоо болтол хэлээгүй юм бэ?
Туслах: Намайг очиход хэн ч байгаагүй, зугтсан бололтой. Хүүхдүүдээ булаалгахаас айсан байх. Гэхдээ санаа зоволтгүй. Тэр зүгээр л танийг хүүхдүүдийг нь булаагаад авчихна гэж айсан байх.
Охин: Таван ихэр үү? Бидэнтэй адилхан уу?
Гү Линюань: Та нар миний хүүхдүүдтэй их адилхан бие хаатай юм аа.
Шинь Юньшү: Адилхан биш ээ, огт адилхан биш.
Гү Линюань: Туслах аа, зургийг нь сэргээгээд гудамж болгонд наа. Би тэр эмэгтэй болон хүүхдүүдээ заавал олох ёстой.
Шинь Юньшү: Туслах нь овоо чадвартай юм аа, хүүхдүүдийн нүүр царайг яг байгаагаар нь сэргээчихэж. Гэхдээ хэн ч миний хүүхдүүдийг булааж чадахгүй. Одоо таны нүдний өмнө өдөр бүр байсан ч та биднийг танихгүй дээ.
Гү Линюань: Юньшү!
Шинь Юньшү: За очлоо! Гү захирал аа… Гү захирал аа, би энд үлдэж ажилламаар байгаа ч би ийм зүйл хийж чадахгүй ээ. Би өөрийгөө худалдахгүй.
Гү Линюань: Чи юу бодоод байгаа юм? Чамаас хүүхдүүдийн тухай асуух зүйл байна.
Шинь Юньшү: Аан за. Шууд асуу.
Гү Линюань: Хүүхдүүд ер нь юунд дуртай байдаг вэ? Юугаар тоглох дуртай вэ? Юу иддэг вэ?
Шинь Юньшү: Та хэтэрхий олон асуулт асуугаад байна шүү дээ, алинд нь хариулах юм бэ?
Гү Линюань: Уучлаарай, надад 5 хүүхэд байгааг мэдсэнээс хойш тэдний тухай бодоод л... Олоогүй байгаа ч би өөртөө итгэлтэй байна. Би заавал тэднийг олох болно. Тийм болохоор зөвлөгөө авах гэсэн юм.
Шинь Юньшү: Нэг дор таван хүүхэд төрсөн ч хүүхэд бүрийн зан араншин, сонирхол өөр байдаг юм шүү дээ.
Охин: Царайлаг ах аа, манай аав энэ ертөнцийг орхисон ч та манай аав болж болно шүү дээ.
Хүүхдүүд: Тийм ээ, царайлаг ах аа. Бидний аав болооч.
Шинь Юньшү: Хүүхдүүд ээ! Ингэж дураараа ярьж болохгүй гэж ээж нь заагаа биз дээ? Дуртай хүнээ аав болгож болохгүй.
Гү Линюань: Хүүхдүүдийг битгий зэмлэ дээ. Хүүхдийн өсөлтөд эцэг хүний халамж хэрэгтэй. Хүүхдүүд ээ, өнөөдөр ах нь та нарыг дэлгүүр дагуулж яваад, хүссэн бүгдийг чинь авч өгье.
Хүүхдүүд: За. Баярлалаа царайлаг ах аа.
Гү Линюань: Өнөөдөр энэ дэлгүүрийг би бүхэлд нь түрээсэлсэн. Хүссэн бүхнээ аваарай. Чи ч гэсэн хүүхдүүдээ хараад завгүй байдаг байх, өөртөө юм ав.
Шинь Юньшү: Тэгвэл би нэрэлхэхгүй шүү.
Гү Линюань: Туслах аа, сураг байна уу?
Туслах: Зураг наасан ч сураг алга.
Гү Линюань: Нэг тарган эмэгтэй таван хүүхэдтэй явж байхад сураг гарахгүй байна гэдэг сонин юм. Дахиад хай.
Шинь Юньшү: Ямар гоё юм бэ? Энийг бас энийг. Өө бурхан минь
Хүүхдүүд дэлгүүр хэсэж дуусаагүй байх нь ээ.
Худалдагч: Хатагтай, Гү захиралд ажил гараад дөнгөж сая явчихлаа.
Гэхдээ Гү захирал дэлгүүрийн рестораныг бас захиалсан, та нар тийшээ шууд орж болно.
Шинь Юньшү: За биднийг хүргээд өгөөрэй.
Худалдагч: За та ийшээ явна уу.
Шинь Юньшү: Хүүхдүүд ээ, өнөөдөр царайлаг ах нь дайлж байгаа юм чинь хүссэнээ идээрэй.
Хүүхдүүд: За.
Охин: Царайлаг ах мундаг юм аа. Би гахайн хавирга идмээр байна.
Шинь Икэ: Юугаа идэх гээд байгаа юм? Ээж чинь та нарт зааж өгөөгүй юм уу? Жаахан байж хүний мөнгө үрэхээс өөр юм мэдэхгүй!
Шинь Юньшү: Чи намайг доромжилж болно, харин миний хүүхдүүд рүү битгий дайр! Хүүхдүүдээ нүдээ дар. Энэ алгадалтыг би өгч байгаа юм, энэ нь Даваагийн төлөө, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан... бүгдийнх нь төлөө!
Шинь Икэ: Чи намайг цохиж зүрхлэнэ гэнэ ээ?
Хүүхдүүд: Ээжийг минь битгий дээрэлх.
Хүүхэд 1: Энэ бол миний зохиосон өмхий нунтаг. Энэ нутгийг түрхсэн бол 2 км-ийн радиуст хүмүүс таны өмхийг үнэрлэх болно.
Хүүхэд 2: Энэ бол миний зохиосон хурганы нунтаг. Үргэлж хурганы мах амтагдуулах болно.
Шинь Икэ: Та нар муусайн юмнууд намайг хүлээж бай. Хүн байна уу, эднийг аваад яв! Хүүхдүүдийг нь энд үлдээж, эхийг нь хөөж гарга!
Шинь Юньшү: Миний хүүхдүүд!
Шинь Икэ: Хаалгыг нь цоожил.
Хүүхэд 1: Ээж ээ авраарай.
Шинь Юньшү: Намайг тавиач! Миний хүүхдүүд, би гуйж байна! Хаалгаа нээгээч! Би гуйж байна, хүүхдүүд минь энд байна шүү дээ. Хаалгаа нээ л дээ.
Гү Линюань: Царай нь мэдэгдэхгүй хачин зураг вэ. Хэн энийг чинь ойлгох юм?
Туслах: Гү захирал аа, би яалтч үгүй энэ зургийг янзалсан даа.
Охин: Линюань ах аа энэ бол миний ах нар.
Гү Линюань: 1, 2, 3, 4, 5 . Алив намайг хурдхан дэлгүүр дээр буцаагаад аваач.
Туслах: За.
Шинь Юньшү: Хаалгаа тайл л даа. Онгойлгооч дээ.
Гү Линюань: Юу болоод байна аа? Хүүхдүүд хаана байна?
Шинь Юньшү: Гү захирал аа, тэр миний хүүхдүүдийг дотор түгжчихлээ! Би хаалга нээж чадахгүй байна, Гү захирал аа гуйя. Хаалгыг онгойлгоод өг л дөө. Миний хүүхдүүдийг авраач дээ.
Гү Линюань: Лао Лиү, хаалгыг нээ!
Шинь Юньшү: Баасан! Баасан! Хариу алга, цус их алдсан бололтой.
Гү Линюань: Юугаа хүлээгээд байгаа юм? Хурдан эмнэлэгт хүргэ.
Шинь Икэ: Хүргэн ах аа, та яагаад тэр зэрлэг хүүхдүүдэд ингэж санаа зовоод байгаа юм бэ?
Гү Линюань: Шинь Икэ, чи ямар хорон санаатай юм бэ?
Шинь Икэ: Хүргэн ах аа, та надад яаж тэгж хэлж байна аа?
Гү Линюань: Холд.
Шинь Юньшү: Тэдэнд ямар нэг зүйл болбол би чамайг алах болно.
Хүүхдүүд минь, хүүхдүүд ээ?
Гү Линюань: Хурдан түрээч.
Шинь Юньшү: Баасан? Баасан? Би одоо яах вэ?
Гү Линюань: Эмч нарт итгэе.
Эмч: Хүүхдүүд цус их алдсан тул цус сэлбэх шаардлагатай байна. Манай эмнэлэгт А бүлгийн цус дутагдалтай байна, А бүлгийн цустай, цусаа өгөх таньж мэддэг хүн байна уу?
Гү Линюань: Эмч ээ, би А бүлгийн цустай. Миний цуснаас хүссэн хэмжээгээрээ ав.
Шинь Юньшү: Танд их баярлалаа.
Эмч: Гэхдээ би анхааруулъя. шууд цусан төрлийн холбоотой хүн цус өгч болохгүй, хүүхдийн амь насанд аюултай.
Шинь Юньшү: Хүлээгээрэй.
Гү Линюань: Би тэдэнтэй цусан төрөл биш шүү дээ, юунаас айгаа вэ?
Шинь Юньшү: Учир нь, учир нь…
Гү Линюань: Би яагаад болохгүй гэж?
Эмч: Гэхдээ би анхааруулъя. шууд цусан төрлийн холбоотой хүн цус өгч болохгүй, хүүхдийн амь насанд аюултай.
Гү Линюань: Арай?
Шинь Юньшү: Яагаад гэвэл, яагаад гэвэл… Болохгүй ээ. Би түүнд хэлж болохгүй. Тэрний өмнө зогсож байгаа хүн бол Баожиэ Юньшү. Тэд бол тэрний хайж байгаа хүүхдүүд.
Эмч: Эмнэлгийн бүртгэлээс харахад Шинь Икэгийн цус хүүхдүүдтэй таарч байна. Чи тэдэнд цусаа өгч болно.
Шинь Икэ: Хүргэн ах аа, тэд ямар амьтан болоод би цус өгөх ёстой юм бэ? Би өгөхгүй!
Шинь Юньшү: Чи заавал өгнө!
Гү Линюань: Аваад яв.
Шинь Икэ: Ах аа, би чинь цус багадалттай, цусаа өгч болохгүй ээ.
Шинь Юньшү: Эмч ээ, хүүхдүүд яаж байна?
Эмч: Хүүхдүүд аюулгүй боллоо, санаа зоволтгүй.
Гү Линюань: Би чамайг хэзээ ч зүгээр орхихгүй дээ.
Шинь Юньшү: Би эхлээд өвчтөнийг тасаг руу нь хүргэж өгье.
Гү Линюань: Тэр энэ удаа алдаагаа заслаа. Түүнийг тасагт нь хүргэж өгөөд сайн амраа.
Эмч: За...
Гү Линюань: Саяын асуулт... Чи надаас нэг зүйл нуугаад байна уу? Хэрвээ чи одоо надад үнэнээ хэлбэл би чамайг уучилж магадгүй юм. Үнэндээ тэд нар миний хүүхдүүд мөн биз дээ?
Шинь Юньшү: Баларлаа, баригдчихлаа.
Гү Линюань: Чи миний хүүхдүүдийг хулгайлсан байна. Чи хүүхдийн хулгайч мөн биз дээ?
Шинь Юньшү: Үхтэл айлгах юм аа. Намайг Шинь Юньшү гэдгийг таниагүй бололтой. Гү захирал аа, би яаж хүүхдийн хулгайч байх юм бэ? Өөрийнхөө амиар дэнчин тавьж хүүхэд авардаг хулгайч хаана байсан юм? Тэгээд бодоод үз л дээ, Гү захирал аа. Хэрвээ миний хүүхдүүд таны хүүхэд байсан бол энэ хүүхдүүд төрсөн эхтэйгээ хамт байх ёстой биз дээ. Яагаад намайг дагаж байгаа юм бэ?
Гү Линюань: Шинь Юньшү хайнга хүн болохоор хүүхдүүдээ алдчих вий гэж айгаад, гэрээнд гарын үсэг зурахаар гарч ирж зүрхлэхгүй байна. Гэтэл чи тохиолдлоор хүүхдүүдийг дахиад олчихсон байна...
Шинь Юньшү: Яаж ийм юм байж болох юм бэ? Ямар ч хайнга байлаа гэсэн хүүхдээ алдсан ийм том хэрэг гарвал хамгийн түрүүнд танаас тусламж хүсэх ёстой шүү дээ. Надад итгэ, би ч гэсэн эх хүн болохоор ойлгож байна.
Гү Линюань: Яагаад хувцас нь яг ижилхэн байгаа юм бэ?
Шинь Юньшү: Гү захирал аа, та тансаг амьдраад сурчихжээ. Энэ хувцсыг зах дээрээс авсан, хямдхан бас өмсөхөд эвтэйхэн. Хөдөөний хүүхдүүд бүгд л ийм хувцас өмсдөг. Та намайг Шинь Юньшү гэж бодоод байгаа юм уу?
Гү Линюань: Уучлаарай, чи Шинь Юньшү биш байна. Би андуурчээ.
Шинь Юньшү: Би хэлсэн шүү дээ. Гү захирал аа, дэмий юм битгий бодоорой. Би хүүхдүүдээ асрахаар явлаа. Ёстой аюултай байлаа, бараг л баригдчихлаа. Баяртай!
Хүүхдүүд: Ээж ээ, та ашгүй ирлээ! Та хааччихсан юм бэ?
Шинь Юньшү: Миний бяцхан үрс, та нар эмнэлгийн тасагтаа хоёрхон хоног сайн амарч байгаарай, за юу?
Хүүхэд: За,
Шинь Юньшү: Юньшү, юмаа багла хүүхдүүдийг тансаг зэрэглэлийн тасаг руу шилжүүлье.
Хүүхдүүд: Ваа! Ээж ээ, тансаг тасаг үнэхээр гоё юм. 5 ортой юм байна! Одоо бид бүгдээрээ шахцалдаж унтах шаардлагагүй боллоо.
Шинь Юньшү: Гү захирал аа, биднийг тасаг руу шилжүүлж өгсөнд баярлалаа.
Гү Линюань: Чи сайн ээж юм. Таван хүүхэд чинь ч маш томоотой, хөөрхөн юм. Миний хүүхдүүд ч гэсэн надтай хамт байж, тэдний ийм жаргалтай байгааг хардаг ч болоосой. Би чадваргүй аав юм.
Шинь Юньшү: Уучлаарай. Үнэндээ би хувиа хичээсэн юм. Гэхдээ надад өөр арга байгаагүй. Эцэг хүүхдүүдийг уулзуулж чадахгүй байгаадаа танаас уучлалт гуйя.
Гү захирал аа, хэрвээ таны таван ихэр олдвол та тэднийг яаж хүмүүжүүлэх вэ? Тэдэнд ямар бага нас, ямар амьдралыг бэлэглэх вэ?
Гү Линюань: Би мэдээж тэдэнд бизнесийн мэдлэг заах болно. Ирээдүйд манай Гү гэр бүлийн хөрөнгийг өвлөх хэрэгтэй шүү дээ. Мэдээж хүүхдүүд маань зүгээр л жаргалтай байхыг хүсвэл би тэдэнтэй хамт тоглож, хамгийн шилдэг, хамгийн хөгжилтэй бага насыг бэлэглэнэ.
Шинь Юньшү: Үгүй ээ, энэ огт болохгүй! Юньшү минь, чи сэргэлэн байх хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ ирээдүйг чөлөөтэй, нэр төр, мөнгөнд баригдахгүй байлгахын тулд эцэг хүүхдүүдийг уулзуулах тухай тэр бодлоо толгойноосоо авч хая.
Гү Линюань: Лао Лиү, Гэр бүлийн зурагнаас танигдахгүй. Энэ миний гэрлэлтийн баталгаа, дээр нь зураг байгаа. Үүнийг аваад явж хай.
Туслах: Гү захирал аа, энэ зураг дээрх хатагтай Юньшү хатагтайтай нэлээд төстэй юм. Тэр хатагтай шиг хүзүүн дээрээ мэнгэтэй юм байна.
Гү Линюань: Та хоёр үнэхээр нэг хүн шиг харагдаж байна.
Гү Линюань: Та хоёр үнэхээр нэг хүн шиг харагдаж байна.
Шинь Юньшү: Яаж тийм байх юм бэ? Хэрвээ би 100 гаруй кг болж таргалвал яах юм? Түүнтэй огт адилхан биш, огт адилгүй.
Гү Линюань: Та нар үнэхээр нэг хүн биш байна,
Шинь Юньшү: тийм ээ.
Гү Линюань: Лао Лю, сая надад ч гэсэн тийм эргэлзээ төрсөн. Гэхдээ ердөө 5 жилийн дотор Шинь Юньшү яаж ингэж танигдахын аргагүй өөрчлөгдөх билээ? Тийм ээ, чи андуурчээ. Явъя, үргэлжлүүлэн хайя.
Шинь Юньшү: Гү Линюань сэжиглэж эхэллээ. Түүнийг үнэнийг мэдэхээс өмнө би заавал мөнгө олж, хүүхдүүдээ аваад хол явах хэрэгтэй. Хулгайч асрагчийн дүрээр их мөнгө олж чадахгүй. Хэний нэрээр явах вэ...
Шинь Юньшү: Байна уу, Мази ах аа? Миний "Бурхан эмчийн газар" дахин нээгдэх гэж байна. Надад туслаад бэлтгэл хангаарай.
Ван Мази: За, үзэсгэлэнт минь.
Ван Мази: За ингээд Хятад эмнэлэг маань дахин нээгдлээ. Би дотор, гаднагүй цэвэрлэчихсэн.
Шинь Юньшү: Сайн байна. Одоо үйл ажиллагаагаа эхэлье. Нээрээ, надад нэг тарган хүн олоод өгөөч.
Ван Мази: Тарган хүн гэнэ ээ?
Шинь Икэ: "Бурхан эмчийн газар" гэнэ ээ? Энэ чинь нөгөө домогт гардаг агуу эмч биш үү? Хэрвээ би энэ эмчтэй холбогдож, Гү хүргэн ахын хөлийг эдгээж чадвал тэр надад талархах болно. Тэгвэл надад Гү гэр бүлийн хатагтай болох боломж гарна.
Байна уу, хүргэн ах аа? Миний өмнө хэлж байсан нөгөө "Бурхан эмчийн газар" нээгдсэн байна. Тэнд эдгээж чадахгүй өвчин гэж байхгүй. Хурдан явцгаая.
Шинь Юньшү: Дээшлүүл.
Шинь Икэ: Бурхан эмч ээ! Бурхан эмч ээ! Та эцэст нь нээгдлээ. Бид тантай уулзах гэж маш их хүлээлээ. Миний хүргэн ахын хөлийг үзээд өгөөч. 5 жил болж байна, ерөөсөө эдгэрэхгүй байгаа юм.
Ван Мази: Гараа гарга, би судсыг чинь барья... Түр хүлээгээрэй, би эм бэлдээд ирье.
Гү Линюань: Үүнийг уувал зүгээр болох уу?
Ван Мази: Тийм ээ, өдөрт нэг капсул, 7 хоног дараалан уувал бие чинь дээрдэнэ.
Шинь Икэ: Хүргэн ах аа, та зүгээр үү? Юньшү! Юньшү, чи байна шүү дээ! Чи энд юу хийж байгаа юм? Чи мөнгө залилах гэж ирээ юу? Энд намайг хүлээж байсан юм уу? Чи энэ эмчтэй үгсэн хуйвалдаа юу?
Шинь Юньшү: Чамайг хараал идээсэй! Би энд зөвхөн ажил хийж байна гэж хэлсэн шүү дээ. Надад тэжээх ёстой 5 хүүхэд байна. Зөвхөн цэвэрлэгчийн ажил яаж хүрэлцэх юм бэ?
Шинь Икэ: Хүргэн ах аа, та хараач! Юньшү зөвхөн мөнгө залилаад зогсохгүй таны аминд хүрэх гэж байна.
Шинь Юньшү: Чи буруу эм өгчихсөн юм биш үү?
Ван Мази: Яаж тийм байх юм? Хүн орхоодой болон Вулинжи бүгд гурав гурван ширхэг.
Шинь Юньшү: Хүн орхоодой болон Вулинжи хоёр хоорондоо харшилдаг шүү дээ, идвэл дотор эрхтэн дийлэхгүй.
Шинь Юньшү: Гү захирал аа, та үнэхээр андуураад байна. Би азтай "Шинь Юньшү" биш ээ. Өмнө нь хэлсэн шүү дээ, битгий андуураарай. Тэр дэмий юм яриад байгаа юм. Тэр харааны согогтой болохоор хүмүүсийг давхарлаж хараад байгаа байхгүй юу. Тийм болохоороо намайг 100 кг гэж хараад байгаа биз дээ?
Ван Мази: Тийм ээ би харааны согогтой. Та нар хаанаас ирсэн юм?
Шинь Икэ: Хүргэн ах аа, битгий дэмий юм бодоорой. Энэ яаж миний эгч байх юм бэ? Энэ Юньшү хүний аминд хүрч, хөрөнгийг нь авах гэж байна. Түүнийг хурдан шоронд хийх хэрэгтэй!
Гү Линюань: Боломжгүй. Та хоёрын гэрлэлтийн баталгаа дээрх Шинь Юньшүгийн нэр адилхан байна. Бас чамд таван ихэр хүүхэд байна. Ойроос харахад нүүрний хэлбэр чинь ч адилхан байна. Дэлхий дээр ийм адилхан зүйл гэж хаана байсан юм? Хэл, чи Шинь Юньшү мөн үү? Хэлээч!
Шинь Юньшү: Бурхан минь, намайг авраач! Энэ удаа би ямар шалтаг хэлэх вэ? Яах вэ?
Гү Линюань: Хэрвээ чи дуугүй байвал би зөвшөөрсөнд тооцно. Одоо үнэнээ хэлвэл би чамайг уучилна. Бүгдээрээ хамт амьдарцгаая, за юу?
Шинь Юньшү: Тэр маш нуцтай хэлж байна. Үнэн сэтгэлээсээ хэлээд байна уу даа?
Лао Лю: Гү захирал аа, таны эхнэрийг оллоо!
Гү Линюань: Олсон гэнэ ээ?
Лао Лю: Тийм ээ, хатагтай одоо Гү гэр бүлийн харшид байгаа.
Шинь Юньшү: Би хэлсэн шүү дээ, Гү захирал аа. Би яаж Шинь Юньшү байх юм? Зөндөө хэлсэн байхад итгэхгүй, хүний бугуйг улайтал атгачихлаа.
Гү Линюань: Уучлаарай. Явцгаая.
Шинь Юньшү: Түр хүлээгээрэй. Энэ эмийг ав. Эмчийн өгсөн эмийг марталгүй уугаарай. Өдөрт нэг удаа, 3 капсулыг 7 хоног уугаарай. Эмээ сайн уувал 7 хоногийн дараа таны хөл заавал босох болно.
Гү Линюань: За.
Ван Мази: Тэд…
Шинь Юньшү: Би бараг л баригдах дөхлөө.
Лао Лю: Гү захирал аа, сая хүн утасдаж хүүхдүүд жаахан сахилгагүйтээд байна гэнэ. Би эмнэлэг рүү явлаа. Та нар эхлээд харьж бай, хатагтай хүлээж байгаа.
Гү Линюань: Би үнэндээ эхлээд харьж Шинь Юньшүтэй уулзах ёстой. Гэхдээ яагаад одоо түүнээс салмааргүй, хамт эмнэлэг орж хүүхдүүдийг хармаар байна вэ? Хамт эмнэлэг явцгаая.
Шинь Юньшү: Ээж нь ирлээ! Энэ чинь эмнэлэг шүү дээ, та нар яагаад энд ингэж шуугиад байгаа юм?
Хүүхэд 1: Ээж ээ, уучлаарай. Сувилагч эгч нар биднийг гадагш гаргахгүй байгаа болохоор дотор бачимдаад байна.
Охин: Ээж ээ уучлаарай, Таныг удаан хүлээгээд ирэхгүй болохоор уйтгартай байлаа.
Шинь Юньшү: Өөр өөрсдийнхөө орыг цэгцэл. Газар байгаа хог, цааснуудаа түүж ав. Дэр эвдвэл мөнгө төлнө шүү, мэдэж байна уу?
Хүүхэд 2: Мэдлээ, ээж ээ. Одоохон цэгцэллээ.
Гү Линюань: Зүгээр ээ, энд учирсан бүх хохирлыг ах нь төлнө.
Шинь Юньшү: Гү захирал аа, хэрэггүй дээ.
Шинь Юньшү: Хүүхдүүдэд дүрэм журам байхгүй бол цэгцгүй болно.
Гү Линюань: Хүүхэд нас гэдэг чинь ингэж шуугиж, хөгжилтэй байхыг хэлнэ шүү дээ.
Хүүхдүүд: Баярлалаа. Царайлаг ах нь үнэхээр сайн хүн юм аа.
Гү Линюань: Гэхдээ та нар ээжийнхээ үгэнд сайн ороорой. Биеэ сайн тэнхрүүлээд гэртээ харивал ах нь та нарт гэнэтийн бэлэг бэлдэнэ ээ, за юу?
Хүүхэд 1: Ах аа, та үнэхээр сайн юм! Бид өмнө нь хэзээ ч гэнэтийн бэлэг авч үзэж байгаагүй.
Шинь Юньшү: Тэд багаасаа эцгийн хайрыг мэдрээгүй. Үнэндээ Гү Линюань шиг аав муугүй л юм байна.
Ван Мази: Таны хайж байгаа тарган эмэгтэй чинь энэ байна.
Шинь Юньшү: Муугүй муугүй, муугүй шүү. Царайг нь харвал яг л 5 жилийн өмнөх надтай адилхан байна. Үүнийг ид. Хараарай, яг адилхан байгаа биз?
Ван Мази: Ваа, яг л 5 жилийн өмнөх та байна!
Шинь Юньшү: Санаж ав, одооноос эхлэн чиний нэр Шинь Юньшү.
Шинь Юньшү: Энэ "Тэнгэрийн тусламж" сахиустай байхад Гү Линюань юу ч асуусан чи чөлөөтэй хариулж чадна. Хэн ч чамайг хуурамч гэж мэдэхгүй.
Гү Линюань: Эцэст нь чамайг оллоо. Ийм олон жил чи үнэхээр хувиа хичээж, миний хүүхдүүдийг аваад алга болжээ. Хэл, яагаад зугтсан юм?
Хуурамч Юньшү: Би зугтаагүй.
Гү Линюань: Зугтаагүй юм бол яагаад надаас салахгүй, ингээд удаад байгаа юм?
Хуурамч Юньшү: Би залхуураад.
Гү Линюань: Тэгвэл бидний хүүхдүүд хаана байна? Надад авчир.
Хуурамч Юньшү: Тэд гадаа тоглохоор яваад ирээгүй байна. Би чамд үнэнийг хэлье, би тэднийг аль хэдийн өөр газар сургуульд явуулчихсан. Тэд миний хүүхдүүд, би чамд өгөхгүй. Би эндээс юу ч авахгүй.
Гү Линюань: Яагаад? Тэд ч бас миний хүүхдүүд. Тэдэнд аавын халамж хэрэгтэй. Хэрвээ чи хүүхэд асрах эрхээ надад өгвөл би чамд 50 саяыг өгье. Хүүхдүүдээ буцааж авмаар байна.
Хуурамч Юньшү: Үгүй ээ. Юу? 50 сая гэнэ ээ? Энэ чинь маш их мөнгө байна. За яахав, энэ мөнгийг аваад зугтчихъя. Үгүй ээ, би 100 саяыг авна. Одоохон шилжүүл.
Гү Линюань: Чи үнэхээр өмнөх шигээ зэвүүн хүүхэн хэвээрээ байна. За, одоохон шилжүүлье.
Шинь Юньшү: Түр хүлээгээрэй! Хүүхэд асрах эрхийг хэзээ ч өгч болохгүй, тэгвэл миний хийсэн бүхэн талаар болно. Гү захирал аа, хараач. Шинь Юньшү ямар гүнзгий тооцоотой эмэгтэй вэ. Эхлээд салах гэрээнд гарын үсэг зуруул. Хэрвээ та мөнгөө шилжүүлсний дараа тэр зугтчихвал та мөнгө ч үгүй, хөрөнгө ч үгүй хоцорно шүү дээ.
Гү Линюань: Тийм байна. Шинь Юньшү, хэрвээ чи энэ гэрээнд гарын үсэг зурвал би 100 саяыг шууд шилжүүлнэ.
Шинь Юньшү: Гү захирал аа, энэ Шинь Юньшүгийн гар бичмэл яагаад ийм муухай байгаа юм бэ? Энэ үнэхээр түүнийх мөн үү? Хүний гар бичмэл насан туршдаа өөрчлөгддөггүй гэсэн.
Туслах: Гү захирал аа, би одоохон хатагтайн хуучин бичвэрийг авчиръя.
Гү Линюань: Чи хуурамч амьтан байна! Чи намайг мэхлэнэ гэнэ ээ? Хүмүүс ээ, үүнийг чирч гарга!
Хуурамч Юньшү: Би буруугаа хүлээж байна, Гү захирал аа! 10 сая байсан ч болно оо!
Гү Линюань: А Шу, сая баярлалаа. Чи миний амийг аварсан, одоо бас энэ хуурамч амьтны заль мэхийг илчиллээ. Баярлалаа.
Шинь Юньшү: Гү захирал аа... Зүрх маань яагаад ингэж хурдан цохилоод байна аа? Залуу охин дурлахаараа ийм болдог гэдэг дээ... Үгүй ээ, би биш.
Гү захирал аа, энэ бол миний хийх ёстой ажил. Миний үүрэг.
Гү Линюань: Лао Лю, тэр яагаад зугтаад явчихав аа?
Лао Лю: Шинь бүсгүй сэтгэл сайтай болохоор энэ бол зүгээр л миний хийх ёстой зүйл гэж бодсон байх. Талархал хүлээхийг хүссэнгүй.
Гү Линюань: Буруу байна, дахиад хэл.
Лао Лю: Магадгүй Шинь бүсгүй танд дурлачихсан юм биш үү?
Гү Линюань: За за, хүнийг андуурсан хэргийг чинь ингээд орхиё. Үргэлжлүүлэн хайцгаа.
Хүүхэд 1: Ээж ээ, та яасан бэ? Нүүр чинь яагаад ингэтлээ улайчихаа вэ? Халуураа юу?
Охин: Ээж яаж халуурах юм бэ? Зүрх нь хурдан цохилоод, нүүр нь гэрэлтээд, жаахан анхаарал нь сарничихсан байна. Энэ ямар шинж тэмдэг вэ?
Хүүхэд 2: Би мэдлээ, энэ бол дурласан хүний шинж!
Хүүхдүүд: Бид мэдлээ! Ээж дурлачихаж!
Гү Линюань: Энэ бэлгүүдийг би хүүхдүүдэд бэлдсэн юм. Цэнхэр нь Даваагийнх, шар нь Мягмарынх, ногоон нь Лхагвагийнх, нил ягаан нь Пүрэвийнх, харин энэ ягаан нь Баасангийнх.
Шинь Юньшү: Баярлалаа, Гү захирал аа. Тэдэнд ийм сэтгэл гаргана гэж санасангүй. Тэд үнэхээр баярлах болно.
Гү Линюань: Зүгээр дээ. Үнэндээ тэднээс илүү чамайг жаргалтай байгаасай гэж би хүсэж байна.
Шинь Икэ: Хүргэн ах аа, энэ аягатай усыг уучих. Би таны эмэгтэй болмоор байна. Та надад хариуцлага хүлээх хэрэгтэй болно.
Гү Линюань: За одоо явж болно. Шинь Икэ, чи надад эм өгчээ!
Шинь Икэ: Хүргэн ах аа, би танд үнэхээр удаан хайртай байсан. Тэр Юньшү гэдэг үнэг шиг хүүхнийг мартаад намайг хараач. Би танд үнэхээр хайртай!
Гү Линюань: Зайл!
Шинь Икэ: Юньшү... Шинь Юньшү Түүнийг өөр эмэгтэйтэй байхыг хараад сэтгэл чинь өвдөж байна уу?
Гү Линюань: Юньшү тийм биш ээ. Тэр надад эм өгсөн юм. Чи эндээс зайл.
Гү Линюань: Юньшү, чи надад туслах уу? Хэрвээ дургүй бол намайг эмнэлэг хүргээд өгөөч.
Шинь Юньшү: За.
Гү Линюань: Би хариуцлагаа хүлээх болно. Хэрвээ чи зөвшөөрвөл чиний төрүүлсэн хүүхдүүдийг би өөрийнх шигээ хайрлах болно.
Шинь Юньшү: Гү Линюань үнэхээр муугүй хүн бололтой. Хүүхдүүдийн бага насыг ч хамгаалахад бэлэн байна. Хүүхдийн хүмүүжлийн тал дээр бид зөвшилцөж болох юм байна. Би чамд нэг зүйл хэлмээр байна. Би бол Шинь Юньшү байна. Тэд үнэндээ чиний хүүхдүүд.
Гү Линюань: Юу?
Шинь Юньшү: Би үнэхээр туранхай болж өөрчлөгдсөн юм. Анх хүүхдүүдээ аваад хол явахыг хүссэн ч таныг миний бодож байсан шиг тийм хүн биш гэдгийг мэдлээ. Тийм болохоор үнэнийг хэлэхээр шийдлээ.
Гү Линюань: Маш сайн байна, эхнэр минь!
Хүүхдүүд: Аав аа! Ээж ээ! Хахаха!
Шинь Юньшү: Долуулаа хамтдаа сайхан амьдарцгаая, болох уу?
Бүгд: Тэгье!
Back to episodes Go home