04-19-03

The Return of the Heiress: The real heiress returns home

only to be framed by the fake heiress?

Үргэлжлэх хугацаа: 127мин

Линк: https://www.youtube.com/watch?v=z9llazr_-EM  

 

Гол дүрүүд:

Лин: эм, Лин Ши-И

Чи: эр, Чи захирал, Лин Ши-Игийн нөхөр

Од: Лин Чао  Ши-Игийн хүү, од

Чу: эм, Лин Ши-Игийн охин тамирчин

Д: эр, Сон овогтын даамал

Эх: Лин Ши Иний ээж

СОН: эр, Лин Ши Иний төрсөн дүү  Сон Луяан

Ш: эм, Сон Шучи, Сон овогтын өргөмөл охин

 

 

 

Лин: Намайг Лин Ши Ин гэдэг.  Би төрсөн эцэг эхтэйгээ уулзаж байгаагүй. Гэхдээ, гэнэтхэн тэдний тухай  мэдээлэл олсон юм. Үнэхээр гэр бүлтэйгээ уулзаж, шинэ ондоо хамт байвал хичнээн сайхан.

Бүгд: Эзэгтэй.

Лин: Би Сон овогтынх руу явлаа.

Эр: Чи захирал аа. хэрвээ...

Чи: Эхнэр. Явахаар бүр шийдчихсэн юм уу?

Од: Ээж ээ. Та шийдсэн бол би хамт явна аа.

Суут: Юу гэж байгаа юм? Ээж ээ, тэрний хэлснийг тоох хэрэггүй. Олон ангит кинон дээр төрсөн охин нь хуурамч охинд нь дээрэлхүүлээд байдаг шд. Би таныг зовоомооргүй байна.

Лин: Яаж ч байсан миний төрсөн хамаатнууд. Уулзмаар байна. Бас тэр үед намайг төрсний дараа яаж солигдсоныг мэдмээр байна.

Чи: Төслөө хойшлуулчихъя. Би хамт явна аа.

Од: Шоугаа хойшлуул. Би ээжтэй явна.

Чу: сүржигнэх хэрэггүй. Тэмцээнээ дуусгачихаад би ээжтэй тийшээ явна.

Бүгд: Авхай тавтай морил.

Чу: Сүртэй хүлээж авч байх шив.

Д: Нэг нь Сонгийн  сах цусны тасархай, нөгөөх нь  өсгөсөн хүүхэд аргагүй л өөр юм. Харахад дэгжин ч гэсэн хөдөө өссөн болохоор... юм үзэж нүд тайлаагүй байж таараа.

Чу: Ээж даруухан байгаарай гэсэн. Ийм юманд дасаагүй болохоор хачин байна.

Д: Хоёрдугаар авхай.  Чу И авхай. Эзэгтэй дотор хүлээж байгаа. Хэдүүлээ оръё. Хоёрдугаар авхай. Сая над руу харахад нь нуруу руу хүйт оргиж байх чинь.

Лин: Замчил.

Д: Мэдлээ.

Чу: Ээж ээ. Сон овогтынх ганц  л охинтой биш билүү? Даамал нь яагаад таныг хоёрдугаар авхай гээд байгаа юм бол?

Лин: Өргөмөл охин Сон Шучийг надаас дээр тавьж байх шиг байна.

Чу: Сон овогтынхон юу ч мэдэхгүй. Жинхэнэ, хуурамч хоёрыг ч ялгахгүй. Гэхдээ л таныг хүндэлж байх шиг байна. Ийм сүртэй хүлээж авч байна шд.

Лин: Үнэхээр хүндэлсэн бол өөрсдөө гарч ирэх байсан юм. Юу гэж даамал явуулах вэ дээ? Чи... Ийм хуумгай байж болохгүй...

Чу: Таныг дорд үзээд байгаа юм уу? Ээж ээ. Тоох хэрэггүй. Буцъя.

Лин: Чи хэдтэй билээ? Жаахан хүүхэд шиг аашлаад. Явъя. Би ч гэсэн төрсөн ээжийгээ хармаар байна.

Чу: За яах вэ. Тэгвэл таныхаар болъё.

Лин: Замчил.     

СОН: Тэрнийг авчрах ямар хэрэг байгаа юм? ДНХ-ийн хариу аваачиж өгөхөд тэрнийг ногоо хурааж байсан гэсэн. Энд ирэх юм бол манай Сон овогтын шалыг бохирдуулах байлгүй.

Ш: Луяан. Тэгж ярих хэрэггүй. Чиний төрсөн эгч шд.

СОН: Хөөе. Би ганц л эгчтэй. Хэдэн арван жил байхгүй байсан хүн ямар ч юм билээ? толгойдоо улаан алчуур зүүчихсэн, цэцгэн хээтэй хуучны даашинзтай байгаа байлгүй. Ичмээр юм.

Эх: Луяан, болно.  Яаж ч байсан чамтай эх нэгтэй эгч чинь. Мэдэхгүй юм байвал чи заагаад өгөхөд болно.

Д: Эзэгтэй, хоёрдугаар авхай ирлээ.

Ш: Нэг муу хөдөөний эмэгтэй энэ бүгдийг хараад хөл нь чичирч байгаа байлгүй. Энд тохирохгүй хог новш,  хичнээн жинхэнэ байлаа ч миний байр суурийг булааж чадахгүй... хичнээн жүжиглэсэн ч гэсэн хөдөөний хөөсөн мантуу.

Эх: Охин минь. Миний охин. Ингэж... ингэж нэг гэртээ ирэх гэж. Их зовсон байх даа.

Лин: Бүгд өнгөрсөн хэрэг. Санаа зовох хэрэггүй. Би сайхан амьдарч байсан.

Эх: Зүгээр ээ. охин минь. Намайг тайвшруулах хэрэггүй. Хөдөө амьдрах яаж амар байх вэ. Энэ...

Чу: Эмээ. Намайг А Юу гэж дуудахад болно.

Эх: А Юу? Сайн охин. Чи төрөхдөө жаахан юм байсан. Гэтэл одоо охин чинь ийм том болчихсон байдаг. Энэ олон жил хичнээн их зовсон бол. Намайг уучлаарай.

Ш: Ээж ээ. Ши Ин эргээд ирсэн болохоор... та нар ярилц даа. би явж байя.

СОН: Яагаад явж байгаа юм? Та миний эгч. Бид нар жинхэнэ гэр бүл. Манай эгч бид нартай хэдэн арван жил болсон. Манай Сон овогтын  том авхай. Энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй. Цус нэгтэй гэдгээрээ далимдуулж миний эгчийг хөөнө гэж бодох хэрэггүй.

Лин: Эрх мэдлийн төлөөх тэмцэл. Энэ нөгөө миний төрсөн дүү, өргөмөл охин хоёр болж таарлаа. Сандрах хэрэггүй. Би энд юм булаалдах гэж ирээгүй. Та нарын амьдралд ч оролцохгүй.

Эх: Юу оролцохгүй гэж? Бүгд нэг гэр бүл шүү дээ. Энд гадны хүн алга. Та хоёр хоёулаа миний охин.

Лин: Эзэгтэй... тэр үед би яагаад солигдсон юм бол?

Эх: Чи... Намайг юу гэж дуудсан бэ?

Лин: уучлаарай. Одоохондоо ээж гэж дуудаж чадахгүй юм шиг байна.

Эх: Аргагүй ээ. олон жил хол байсан болохоор надтай дотно байхгүй нь ойлгомжтой. Тэр жил...

Бичиг: Сон Шучигийн төрсөн ээж

Э: Охин минь. Ээж нь чамайг сайхан амьдруулна. Одооноос чи Сон овогтын авхай болно.

Ш: Бүгд миний буруу. Ши Ин энэ олон жил гэртээ ч ирж чадаагүй.

СОН: Эгч ээ. Энэ тантай ямар ч хамаагүй хэрэг. Тэр эмэгтэй та хоёрыг сольсон ч гэсэн өөрийг чинь өсгөсөн. Тийм болохоор өргүй гэсэн үг. Миний эгчийг буруутгах хэрэггүй шүү.

Лин: Намайг өсгөөгүй.

СОН: Өсгөөгүй ээ?  Тэгээд өөрөө өссөн гэх гээ юу?

Лин: Намайг үх гээд гудамжинд хаяад явчихсан. Ээж аав хоёр маань намайг өргөж аваагүй бол би 40жилийн өмнө үхчихсэн байгаа.

Эх: Миний охин.

Ш: Дүү... их зовсон байж таараа. Надаас л болсон...

СОН: Эгч ээ, хэлээд байхад даа. Энэ тантай ямар ч хамааралгүй. Аль эрт болоод  өнгөрсөн хэрэг. Одоо яриад... эгчийг буруутгах гээ юу? Миний эгч ч гэсэн хохирогч.

Лин: Хохирогч оо? Өнгөрсөн дөчин жил тэр юугаа алдсан юм? Миний ээж тэрнийг гүнж мэт өсгөсөн. Гэтэл тэрний ээж намайг алах дөхсөн. Ийм хохирогч байдаг бол би ч гэсэн болмоор л байна.

Ш: Ши Ин. Надад уурлаж байгааг чинь ойлгож байна. намайг цохиж, хараасан ч болно. Чамайг ээжид битгий уурлаарай  гэж хэлье.

СОН: Ли Ши Ин. Хэтрүүлэхээ боль. Эгч ингэж хүртэл хэлж байхад чи өөр юу хүсээд байгаа юм?

Лин: Бусдад ашиглуулж байгаагаа ч мэдэхгүй. Ийм хүнээр Сон компанийг удирдуулж байхад... Сонгийнхон хоёрдугаар зэрэглэлд тооцогдох болсон нь аргагүй л юм.

Эх: Луяан. Дуугүй бай... Тэр үеийн хэрэг... Шучигийн ээжийн хийсэн хэрэг. Шучи буруу юм хийгээгүй ч гэсэн гэмшиж байгаа. Чи  ч гэсэн ойлгоорой.

Лин: Намайг хөөрхийлчихөөд, Сон Шучийг хамгаалж байдаг. Төрсөн охин чинь та нарт хэрэггүй юм шив.

Чу: Миний ээж жинхэнэ хохирогч нь байхад, хүүхэд хулгайлсан хүний хүүхдийг яагаад өмөөрөөд байгаа юм?

Эх: Бүгд нэг гэр бүл болохоор өнгөрснийг ардаа орхиё. Би хоол бэлдүүлчихсэн. Алив. Хоол идэнгээ ярилцъя.

*********************

Ш: Ши Ин. Барууны хоол идэж үзээгүй байх. Таалагдахгүй байвал би Хятад хоол хийлгээд өгье. Энэ загасны түрс. Хамгийн сайн калужа.     Их ховор эд. Та нар амтлаад үз.

Чу: Загасны түрс юу нь онцгой гэж. Манайх хоол болгон дээрээ иддэг шд.

СОН: Зөв идэж сур. Биеийнхээ халуунаар бүлээсгэвэл түрсний үнэр нь гардаг юм. Тэгээд хэлээрээ дарж хагалдаг юм. Чам шиг ингэж идвэл сувдыг гахайнд өгсөнтэй адилхан.

Лин: Наадах чинь загасчдын иддэг арга. Гарынхаа ар дээр тавьж, давсархаг амт оруулдаг. Дээд зэрэглэлийн түрсийг ингэж идэх шаардлагагүй.

СОН: Чи юугаа мэддэг юм? Түрс идэж үзээгүй юм байж.

Лин: А Юу. Энэ түрсний амт ямар байна?

Чу: Манай Аалмасыг гүйцэхгүй юм байна. 

Лин: Францын, давс багатай Аалмасыг идэхдээ хясаа эсвэл алтан халбага ашиглаж байж жинхэнэ амт нь гардаг юм. Амталж үзмээр байвал би авчруулж өгье. Амт нь Калужагаас илүү таалагдах байх.

СОН: Хөдөөнийх гээгүй билүү? Түрсний тухай яасан сайн мэдэж байх юм?

Ш: Сон овогтын хүн болох гэж сайн бэлдээ шив. Даанч хичнээн жүжиглэсэн ч, эрт орой хэзээ нэгэн цагт алдаа гаргаж  л таараа.

Ч: эм, Сон Шучигийн охин Пэй Чиняао

Ч: Эмээ. Ээж ээ. Нагац ах аа.

Ш: Чиняао. Наашаа хүрээд ир... Энэ нагац эгч, үеэл дүү хоёр чинь.

Ч: /Францаар ярина/  Миний нагац эгч ээ? Өдий насалчихаад гэр бүлээ олно гээд явж байдаг. Мөнгөний төлөө ирсэн байж таараа. Ээж ээ. Жаахан мөнгө өгөөд хурдан хөөгөөд явуул. Өрөвдөлтэй юм.

Ш: Чиняао мэнд мэдэж байна. Францад гурван сар сурснаас хойш Францаар яриад сурчихсан юм.

Чу: Танай эмээ айлын хүүхэд солиогүй бол чи өдийд өрөвдөлтэй амьтан байга.

Ч: Чи Францаар ярьдаг юм уу?

Чу: ганц Францаар ч биш, Германаар  ч гэсэн ярьж чадна. Орос, Испаниар ч бас. Сонсмоор байна уу? Олон хэлээр ярьдаг гэр бүлд өссөн юм чинь. Чамд үзүүлээд өгнө өө, гайгүй.

Ш: Уучлаарай, Ши Ин. Энэ хүүхдийг буруу эрхлүүлчихсэн юм. Та нарыг ойлгохгүй байх гэж бодоод,  эвгүй байдалд орох вий гэж бодоод нуусан юм. хурдан нагац эгчээсээ уучлалт гуй.

Ч:. Ээж ээ. Яагаад эд нарын талд ороод байгаа юм бэ? Тэмцээний гуравдугаар байр эзэлчихээд байхад намайг загнаад байгаа юм уу?

Ш: Нээрэн үү? Сайн байна. ээж нь бахархаж байна. Ээж ээ. Чиняаогийн дүнгээр хамгийн сайн сургуульд орж болно.

Эх: Сайн байна. Манай Сон овогтын хүүхэд мөн дөө.

Ч: Франц хэл сайн мэддэг болохоор олон шагнал авч байсан байлгүй.

Ш: Чиняао, хангалттай. Хөдөөний сургуульд сурсан юм чинь яаж тэмцээнд орох юм?

Чу: Би... тэмцээнд орж байгаагүй...

Хүмүүс: баяр хүргэе. сайн байна. баяр хүргэе.

Эм: Сайн юм аа.

Чу: Гуравдугаар байранд ороод ингэж баярлах... утгагүй.

Ш: Би дутуу үнэлсэн бололтой. Миний ойлгосноор олон шагнал авч байсан юм шиг байна.

Лин: Хэдэн шагнал авч байсан. Гэхдээ гайхуулах дургүй л дээ. Бид нар хүүхдүүдээ жаргалтай байвал хангалттай гэж боддог юм.

СОН: Шагнал авч байгаагүй бол үнэнээ л хэлээч дээ. Сайхан үгээр далдлах ямар хэрэг байгаа юм?

Эх: Болно оо. шагнал авсан үгүй чухал биш. Манай А Юу сайн байж таараа.

Ш: Тийм ээ, ээж ээ. Хөдөөний сургуулийг Чиняаогийн элит сургуультай зүйрлэх аргагүй. Муу юм сурахгүй бол харин ч сайн хэрэг.

Эх: Ши Ин. Чамайг бас хүүтэй гэж сонссон. Өнөөдөр яагаад хамт ирээгүй юм?

Лин: Ажилтай байгаа. Завгүй л дээ.

Ш: Хүү чинь хорин настай байх аа? Яагаад ийм залуугаараа ажиллаж байгаа юм?

СОН: Мэргэжилгүй юм чинь өөр яалтай билээ? манай компанид ажиллавал ямар вэ?

Лин: Хэрэггүй ээ. Одоо хийж байгаа ажилдаа их дуртай. Залуу хүмүүс туршлага хуримтлуулж байсан нь дээр.

Ч: Ээж ээ. нагац ах аа. өөр хүмүүсийг хараад намайг тоохгүй юм. ирэх гурав дахь өдөр ямар өдөр болохыг мартаа юу?

СОН: Нагац ах нь чиний төрсөн өдрийг юу гэж мартах вэ дээ? Ямар бэлэг авмаар байна? Зүгээр л хэлчих.

Ч: би... Лин Чаог төрсөн өдөртөө ирүүлмээр байна.

Чу: Чи... хэнийг урина гэнэ ээ?

Ч: Лин Чао. Хамгийн алдартай од. Чи арай мэддэггүй юм биш биз дээ?

Чу: Би... мэдэхгүй юм байна. Ээж ээ. Сон овогтынхон таныг авчрахаасаа өмнө шалгаагүй юм байх даа?

Лин: Хөдөөний хүнд цаг заваа үрэх хэрэггүй гэж бодсон биз.

СОН: Чиняао. Санаа зовох хэрэггүй. Лин Чао манай нь компанид ажилладаг юм. би танина. тэрнийг уримаар байвал нагац ах нь утсаар ярихад л болно.

Чу: Ах аа. Энэ хүнийг таних уу? таныг мэддэг гэж байна.

Од: Мэдэхгүй юм байна. Наадах чинь хэн юм?

Ч: нагац ахыг надад хайртай гэж мэдсэн юм аа. би явж найзууддаа Лин Чао миний төрсөн өдөрт ирнэ гэж хэллээ.

СОН: Тэг тэг.

Чу: Ганц утсаар яриад л таныг үеэл дүүгийнхээ төрсөн өдөр ирүүлнэ гэж байна. их томорч байна.

Од: Зайл гэж хэл. Миний цагийн хуваарь ирэх жилийг дуустал дүүрчихсэн байгаа.

Ш: Эрхлүүлэхээ боль оо. Хүргэн ах чинь Шинюаны  Чи Чэнжун захирлыг Лин Чаогийн фен гэж байсан.  Тэрнийг үнэхээр авчирч чадах юм бол Шиюан, Пэй хоёрын гэрээ баттай гэсэн үг.

СОН: Тийм үү? Эгч ээ. санаа зоволтгүй. Энийг би зохицуулчихна. Манайх Шинюантай хамтарч чадах юм бол Пэй, Сон овогтынхон илүү хүчтэй болно.

Чу: Ээж ээ. Аав яагаад эд нартай ажиллаж байгаа юм бол?

Лин: Хар даа.

Чи: Эхнэр. Пэй овогтынх үнэндээ тендерт оролцох ч эрхгүй. Гэхдээ хүргэний чинь компани гэж сонссон. Тэгээд би Лийд тэнцүүлчих гээд хэлчихсэн.

СОН: Нээрээ, эгч ээ. Өмнө нь Шинюан Пэй компанитай ажиллахаас байнга татгалздаг байсан. яагаад гэнэтхэн зөвшөөрсөн юм бол?

Ш: Тэр... Шинюан манай чин сэтгэлийг ойлгосон байх. тэгээд ч энэ саналын Ли захирал өөрөө гаргасан гэсэн. Нээрээ, Ши Ин. Нөхөр чинь юу хийдэг  вэ?

СОН: Хөдөө амьдардаг хүн. Ямар хүнтэй суух нь ойлгомжтой.

Чу: Хөөе. Манай аав ямар хүн гэдгийг мэдэхгүй ч, манай аав байгаагүй бол та нар яасан ч Шинюантай хамтарч чадахгүй.

СОН: Хөөх. Яасан том ярьж байна аа?

Ш: Тэгээд хаана ажилладаг юм?

Чу: Ээж ээ. Аав залгаж байна.

Ш: Нөхөр чинь Чи Чэнжун юм уу?

СОН: Ч-Чи Чэнжун аа? Шинюаны захиал  Чи Чэнжун уу?

Лин: За, хань аа.

Чи: Эхнэр. Сон овогтынх ямар байна? Зүгээр үү?

Лин: Зүгээр ээ. Чи хаана байгаа юм? Яасан чимээтэй байх юм?

Чи: Маргааш шинэ төсөл эхэлнэ. Барилгын  талбай шалгаж байна. Мартсанаас... Цэцгийн дуудлага худалдаанаас би  сүнсэн цахирмаа авсан. Чи ийм цэцэгтэй болмоор байна гэсэн байх аа. би чамд авчихсан.

Лин: Баярлалаа. Ажлаа сайн хийгээрэй.

Чи. За.

Ш: Барилгын талбай? Ши Ин. Нөхөр чинь... барилгын ажилтан юм уу?

Лин: Биш ээ.

СОН: Би хэтрүүлсэн юм шиг байна. Чам шиг хөдөөний хүн хойд насандаа ч Чи Чэнжуны эхнэр болж чадахгүй. Жирийн ажилтны эхнэр байж таараа.

Ш: Луяан. Тэгж битгий ярь. Эгчийн чинь нөхөр шд.

СОН: Надад тийм хүргэн ах байхгүй ээ. Хүмүүс намайг... барилга дээр ажилладаг тариачин хамаатантай гээд мэдчих юм бол... би нүүрээ хаана хийх болж байна аа?

Чу: Барилгын талбай дээр ажилладаг бол тариачин байдаг юм уу? Тэгээд ч тийм байсан ч яадаг юм? Шударгаар ажиллаж байгаа хүн. Танаас юугаараа дутуу гэж? Нагац ах гуай, 21-р зуун болчихоод байна. Ухаан орж үз.

СОН: Чи...

Ш: Ээж ээ. Сон овогтын нэр хүндэд нөлөөлөхгүй ч гэсэн барилгын ажилтны цалин хичнээн бага билээ дээ... Ши Инд л хэцүү байх.

Эх: Надаас л болж байгаа юм. Ши Инийг эртхэн олсон бол сайн хүнтэй суулгах байсан юм.

Ш: Оройтох юу байна? Ээж ээ. Руйботой ажилладаг нэг хүн байгаа. Ши Инээс хэдэн насаар ах ч гэсэн буурь суурьтай хүн. Бас боломжийн амьдралтай. Тэрэнтэй суух юм бол Ши Ин мөнгөнд санаа зовох хэрэггүй болно.

СОН: Тийм ээ. Ээж ээ. Эгчийн хэлдэг зөв. Чи бушуухан сал. Эгчийн танилцуулсан хүнтэй суу.

Лин: Эзэгтэй. Танд хэлэх юм байна уу?

Эх: Ши Ин. Ээж нь чамайг зовоосой гэж хүсэхгүй байна. Чи... нөхрөөсөө салчих...

Лин: Эзэгтэй. Сон овогтынх намайг өсгөөгүй... тийм болохоор миний гэрлэлтэд оролцох эрхгүй.

СОН: Бид нар чиний төлөө л сал гэж байна. хүний ач мэдэхгүй.

Чу: Манай ээж аав хоёрыг  сал гэчихээд ээжийн төлөө гэнэ ээ?

СОН: А Юу. Чи ойлгохгүй байна уу? Ээжийгээ ингэж зовохыг хармаар байгаа юм уу?

Чу: Манай ээжийг зовж байгаа гэж хэн хэлээ вэ? Үнэнийг хэлэхэд та нар өөрсдөө ашиглах гэж л ээжийг өөр хүнтэй гэрлүүлэх гэж байгаа биз дээ? Сон овогтынх манай ээжийг өсгөөгүй байж ашиглах гэж байдаг. та нарт ичих нүүр байна уу?

СОН: Томчууд ярьж байхад чи дуугүй бай.

Лин: Яасан, миний охин бодож байгааг чинь хэлчихэв үү?

Ш: Ши Ин. Би тэгж бодоогүй ээ.

Эх: Ши Ин. Бид нар жаахан түргэдчих шиг боллоо. Гэхдээ би чамайг сайхан амьдраасай гэсэндээ л... ямар ч эх хүн хүүхдээ сайхан амьдраасай гэж хүсдэг. Ямар эх хүн хүүхдээ муу яваасай гэж хүсэх вэ дээ? Чи миний мах цусны тасархай. Салмааргүй байгаа бол салах хэрэггүй. Чамд сайн байдаг бол би хүргэнээ гэж хүлээн зөвшөөрнө. Чэняаогийн төрсөн өдөр дээр дагуулаад ир. Гэр бүлээрээ уулзаж, танилцъя.

Ш: Ээжийн хэлдэг зөв. Гэхдээ...

 Эх: Гэхдээ юу гэж?

Ш: Гэхдээ тэр үед хүүхдээ солигдсоныг яаж тайлбарлах болж байна? Тийм ч сайхан юм биш шүү дээ.

СОН: Танилцуулах шаардлагагүй. Манайхыг ийм ядуу хамаатантай гээд хүмүүс мэдчих юм бол манай Сон овогтынхон нүүр хийх газаргүй болно.

Эх: Луяан. Ши Ин хичнээн ядуу байсан ч, чиний төрсөн эгч.

Ш: Ээж ээ. Луяаны хэлдэг буруу биш ээ. Сон, Пэй овгийнхон үхсэн ч, сэхсэн ч хамтдаа. Тэр үед болсон зүйл илчлэгдэх юм бол хэн хэнд нь сайн юм болохгүй.

СОН: Тийм ээ. Пэй овог Шинюантай хамтрах гэж байгаа... одоо ямар нэг цуу яриа гарах юм бол гэрээ хийж чадахгүй  болно.

Эх: Ши Ин. Ээж нь чамайг их зовсныг мэдэж байна. Гэхдээ энэ хэргийг хүмүүст хэлж болохгүй. Чиний хэн болохыг одоохондоо... хүмүүст хэлэх хэрэггүй. Би оронд нь өөр юм хийж өгье. Тэгэх үү?

Лин: Тэгэхээр энэ хүний хувьд нэр нүүр, ашиг, эрх мэдэл төрсөн охиноос нь илүү чухал юм байна. Ийм гэр бүл... байгаагүй нь дээр... Хэрэггүй. Эзэгтэй. Анхнаасаа болох ёсгүй зүйлийг хүчлэх хэрэггүй. А Юу бид хоёр ингээд явъя. А Юу, явъя.

Эх: Ши Ин. Ши Ин. Байз л даа.

Лин: Эзэгтэй. Намайг хүлээн зөвшөөрөхгүй юм бол яах гэж дуудаж авчирсан юм?

Эх: Чи... Чи миний охин шүү дээ. Би яаж чамайг тоохгүй орхих  вэ дээ?

Ш: Ши Ин. Намайг орыг чинь булаасан гэж буруутгаж байгаа бол би Сон овогтын залгамжлагчийн суудлыг чамд өгье. Ээжийн дэргэд бай. Би яасан ч яах вэ.

СОН: Миний эгч яагаад дээрэлхүүлэх ёстой юм? Лин Ши Ин. Ээж чамайг хүлээн зөвшөөрсөн бол хангалттай юм биш үү? Байгаа юмандаа ханаж сур.

Чу: Үгүй байлгүй дээ. Миний ээж Сон овогтын төрсөн охин. Гэтэл та нар харх шиг  харанхуйд нуух гэж байдаг. Энийгээ их юманд бодоо юу?

Лин: Эзэгтэй. Бид нар Сон овогттой хамааралгүй. Хойшид жирийн нэг танил гэж бодож амьдаръя.

Чу: Ши Ин. Хүлээгээч дээ. Сон овогтын хүүхдүүд бүгд ийм хамгаалагч сахиустай. Шучи та хоёрыг солигдсоныг мэдээд би чамд хийлгэсэн юм. Миний хувьд та гурав бүгд адилхан. Түрүүн би ухаанаа алдсан байж. Чиняаогийн төрсөн өдрөөр...  би чиний хэн болохыг зарлана. Тэгэх үү?

СОН: Ээж ээ. энэ...

Эх: Дуугүй бай. Ши Ин.

Лин: За яах вэ. Намайг төрүүлснийг нь бодоод тэрэнд, бас Сон овгийнхонд дахиад ганц боломж өгье. За яах вэ. Тэгж ойлгоё.

Эх: За...

**************

Лин: А Юугийн тоглоом ч яах вэ. Чи хүртэл ингэж байдаг. Энэ салах гэж байгаа машиныг хаанаас олсон юм?

Чи: Сон овогтын хувьд би юу ч үгүй ядуу хүн. Хүслийг нь биелүүлэх хэрэгтэй биз дээ?

Лин: 40 нас хүрчихээд... Хүүхэд шиг гэдэг нь.

Чи: Хүүхэд шиг биш ээ. Өс санадаг хүн. Ямар бүдүүн зүрхтэй хүн чамаар оролдохыг хармаар байна.

Лин: Тэгвэл... Шинюан, Пэй хоёрын гэрээ...

Чи: Чиний төлөө боломж өгч байгаа юм. Чамайг боль гэвэл шууд хасчихна. Миний эхнэр юу гэж хэлнэ, түүгээр болно.

Чу: Аав аа. Ээж ээ. Одоо боль л доо. Дахиад л нялуураад уналаа.

Л: Чи захирал аа.

Лин: Бид хоёр түрүүлээд орлоо. Энийг чамд даатгалаа.

Чи: Мэдлээ, эзэгтэй.

Л: Чи захирал аа. Та энд ямар хэргээр ирээ вэ?

Чи: Эхнэрээ дагаж явна. Пэй компаний гэрээ бэлэн болчихсон уу?

Л: Үгүй ээ. Пэй Руйбо өнөөдөр гарын үсгээ зурна гэсэн. Гэхдээ би бүгдийг нь бэлдчихсэн.

Чи: Гэрээгээ далд хий.

Л: Аан?

Чи: Хэрэг болохгүй ч байж мэднэ.

Л: Мэдлээ. Ойлголоо.

****************

Эр: Орой мэнд.

Эр: Уулзаагүй удсан байна.

Эм: Тийм байна.

Эр: Ажил сайн биз дээ?

Эр: Тийм ээ.

Эм: Алдартай хүн ирнэ гэлүү?

Эр: Тэгж сонссон.

Эм: Тийм ээ.

Хүмүүс ярилцана...

Хүмүүс: Энэ хэн бэ? Хэн юм бол?

Ш: Сон овогтын залгамжлагчийн суудлыг надтай булаацалдана гэнэ ээ? чиний юу чадахыг харна аа, гайгүй.

Ч: Нагац ах аа. Та ёстой мундаг шүү. Лин Чаог дуудчихдаг.

Сон:  Менежер нь Лин Чаог завгүй болохоор ирэхгүй гэсэн. Юу... Чиняаод таалагдаж байвал болох нь тэр.

Ш: Нагац ах чинь ингэж эрхлүүлж байхад, ахынхаа ачийг хариулаарай даа.

Сон:  Хөөе. Юун ач вэ? Чиняао миний ганц үеэл дүү. Би өөр хэнийг эрхлүүлэх юм?     мартсанаас... эгч ээ. Өнөөдөр хүргэн ах Шинюаний гэрээнд гарын үсэг зурна гэсэн байх аа?

Ш: Шинюаны тал эргэлзээд байх шиг байсан. гэхдээ энэ байхад Руйбо гэрээнд гарын үсэг зурж л таара.

Ч: Энэ чинь байдаг л цэцэг биз дээ?

Ш:Энэ хүүхдийг дээ. Энийг Сүнсэн цахирмаа гэдэг юм. Ямар үнэтэй авсан гэж санана. Шинюаны захирал эхнэртээ ухаангүй хайртай гэсэн. Чи эзэгтэй ховор цэцгэнд дуртай гэсэн. Тэрний сонирхлыг татаж чадвал гэрээ хийж л таараа.

Сон:   Аргагүй л миний эгч ухаантай, боловсролтой хүн. Тэр хөдөөний хүн миний эгчийн ганц үсэнд ч хүрэхгүй. Ээж юу бодоод байгааг ойлгохгүй юм. Ийм хүнийг хүлээн зөвшөөрч байдаг.

Ш: Луяан. Ээжийн мах цусны тасархай шүү дээ. Эртээд хоолны үеэр чи хэтэрхий шулуухан хэлсэн. Би очоод уучлалт гуйчихъя. Тэгвэл чиний эсрэг юм санахгүй байх.

Сон:   За.

Ш: Ши Ин. Ээж чиний хэн болохыг зарлахаар бид нар нэг гэр бүл болно. Хойшид эвтэй найртай байя.

Чу: Хуурамч амьтан.

Ш: Хөөе. Хаана байна аа? А Юу. Миний энд тавьсан цэцгийг харсан уу?

Чу: Цэцэг ээ? Би яаж  мэдэх юм?

Ш: Дөнгөж сая энд байсан юм яагаад алга болчихдог юм?

Хүмүүс: Юу болоод байна аа?

Сон: Эгч ээ.

Хүмүүс: Яасан гэсэн бэ?

Сон: Яасан? Чи эзэгтэйд өгөх гэж байсан цэцэг алга болчихлоо. Би дөнгөж сая энд тавьсан юм.  

Ч: Өөрөө хөл ургаад явчихгүй. Алга болсон бол хэн нэг нь хулгайлсан гэсэн үг.

Сон: Гаргаад ир. Бушуул.

Чу: Хөөе…Тавь. Би аваагүй.

Лин: Миний охиныг тавь. Сон Луяан. Миний охиныг хулгайлсан гэх нотлох баримт чамд байгаа юм уу? Нотлох баримт байхгүй бол энэ чинь гүтгэлэг.

Сон: Нотлох баримт уу? Сая тэнд зогсож байсан хүн. Тэр биш бол өөр хэн байх юм?

Эм:Үгүй байлгүй дээ.

Чу: Гүтгэхээ боль. Би аваагүй.

Лин: Сон ноён. Би охиндоо итгэж байна. миний охиныг авсан гэж байгаа бол цагдаа дуудъя.

Ч: Цагдаа дуудна аа? Та ичдэггүй юм байж, би ичиж байна. Миний үдэшлэг дээр хулгай гарсан гэвэл хүмүүс юу гэх болж байна? Хурдан буцаагаад өг.

Ш: А Юу. Энэ их чухал бэлэг. Эгчдээ буцаагаад өгчих, тэгэх үү?

Сон: Эгч ээ. Цагаа үрэх хэрэггүй. Өгөөдөх.

Эр: Тэр байна.

Эм: Нээрэн авчихаж.

Эр: Харахад хөөрхөн л охин байх юм. хулгайч байх гэж дээ.

Эм: Та нар юмаа сайн л хамгаалаарай. Мэдээгүй байхад чинь алга болчихсон байх вий.

Чу: Ээж ээ. Яагаад миний цүнхэнд орчихсоныг би өөрөө ч мэдэхгүй байна. надад итгээрэй.

Лин: Санаа зоволтгүй. Ээж нь итгэж байна.

Сон: Үйлдэл дээрээ баригдчихаад… үгүйсгэсээр л байна уу?

Ш:  Болно оо, Луяан. Хүүхэд алдаа гаргаа л биз. А Юу. Энэ цэцэг таалагдсан бол надад хэлэхгүй дээ. Хулгай хийх... сайн хэрэг биш.

Чу: Би аваагүй гэж хэлсэн байх аа. Би нэг муу цэцэг хулгайлах хүн биш.

Ч: Нэг муу? Энэ Сүнсэн цахирмаа. Чамаас илүү үнэтэй.

Чу: Наадах чинь манай ээжид байдаг цэцэг. Энийг хулгайлж яах юм?

Эр: хар даа.

Эм:     Гэрт нь байдаг гэнэ ээ?

Эр: Байдаг гэж байна.

Ч: энийг хаа сайгүй ургадаг өвч гэж бодоо юу? Энэ бол Сүнсэн цахирмаа.

Эр3: Сүнсэн цахирмаа... Чи захирал дуудлага худалдаанаас 15саяар авсан гэсэн.

Эр: Хөөх.

Эр3: тийм үнэтэй цэцэг.

Эм: Ганцхан цэцэг роллс ройс авахаар үнэтэй тэнцдэг юм байна. их ховор цэцэг байх даа.

Ч: Хорвоо дээр Сүнсэн цахирмаа хоёр мянга хүрэхгүй ширхэг байдаг. бүгд санаанд багтамгүй үнэтэй. Танай гэрт байдаг гэсэн үү? Юу ч мэдэхгүй тэнэг амьтад.

Чу: Та нар...

Эх: Яасан бэ? Юун шуугиан болов?

Эр: Эзэгтэй сайн уу.

Эх: Юу болоо вэ? Тийм байх ёсгүй. А Юу манай Сон овгийн хүүхэд. Яасан ч ийм юм хийхгүй.

Эр3: Сон овгийнх алдсан хүүхдээ олсон гэж сонссон. Энэ ээж охин хоёр байж.

Эм: Сон овог хичнээн баян билээ дээ. Үр удам нь хулгайч болчих гэж дээ. Сайн модноос муудсан алим ургаж.

Эр: Зээ нь ийм юм чинь Сонгийнхон хулгайчдын оромж болох вий.

Ш: Та нар андуурч байна.  бид нар ямар ч цусан холбоо байхгүй. Манай ээжид Лин эзэгтэй таалагдсан болохоор дэргэдээ авч байгаа юм?

Эх: Юун дэргэдээ авах вэ? Шучи... Энэ...

Ш: Ээж ээ. Бүгд А Юугийн хулгай хийснийг харсан. Одоо гэр бүлийн гишүүн гэж зарлах юм бол хойшид яаж хүний нүүр харах болж байна аа? Лин Ши Инийг манайхтай хамааралгүй гэвэл хүүхдээ буруу хүмүүжүүлсэн ч бид нартай хамаагүй гэсэн үг.

Эх: Гэхдээ...

Сон: Ээж ээ. Эгчийн хэлдэг зөв. Манай хэдэн үеэрээ хамгаалж ирсэн нэр төр энэ хоёроос болж хүний уланд гишгэгдэх ёсгүй.

Ш: Тийм ээ. Ээж ээ. өнөөдөр Руйбо Шинюантай гэрээнд гарын үсэг зурна. Ийм цуу яриа гарвал гэрээ хийхгүй гэх байлгүй.

Лин: Энэ Сон овогтын сүүлчийн боломж. Эх охин гэсэн энэ холбоо хадгалагдаж үлдэх үгүйг... та шийд...

Эх: Ши Ин... бол... Ши Ин бол миний өргөсөн охин.  Ийм болсныг уучилна биз ээ.

Хүмүүс: Өргөсөн охин? Хөөх.

Эр3: Мэдсэн юм аа. Өргөсөн охин нь байж. Сонгийнд юу гэж ийм хүмүүс байх вэ дээ.

Эм: Сон эзэгтэй хүн танихаа байж дээ. Хулгайчийг зээгээ болгож байдаг.

Эр: Охин нь ийм юм чинь ээж нь ч ялгаагүй байж таараа. Хөөе. Ээж нь зааж өгсөн болохоор хулгай хийдэг ч юм билүү.

Лин: Энэ хүний хувьд нэр төр, ашиг орлого өссөн төрснөөс илүү чухал юм байна. бид хоёрын эх охины харилцаа ингээд тасарлаа.

Эх: Ши Ин. Сон овогтын төлөө би чиний өмнө буруу юм хийлээ. Боломж гарахаар дараа би...

Лин: Хэрэггүй. Эзэгтэй... Би таны сонголтыг ойлгож байна.

Эх: Сайн байна. Намайг ойлгоно гэж мэдэж байсан юм аа.

Лин: Гэхдээ би хүлээн зөвшөөрөхгүй. Намайг төрсөн охиноо гэнэ үү, өргөмөл гэнэ үү надад хамаагүй. Харин би охиныхоо нэрийг цэвэрлэж авна.

Эх: Ши Ин.

Сон: Одоо больчихооч. Чиний охин хулгай хийсэн. Энийг бүгд харсан.       Сүржигнэхээ больж үз.

Ш: Ши Ин. Ямар ч эх хүн хүүхдээ хулгайч гэж хэлүүлэхийг хүсэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ эцэг яах аргагүй А Юугийн цүнхнээс гарч ирсэн. Би гомдол гаргахгүй болохоор энэ хэргийг ингээд орхиё.

Лин: Охиноо хамгаалахыг сүржигнэж  байна гэж байгаа бол... өнөөдөр би... эцсээ хүртэл үзэлцэнэ. Та нар хяналтын камерыг бичлэгийг авчир. Эсвэл... би цагдаа дуудна. 

Чу: Ээж ээ.

Лин: Айх хэрэггүй. Би яасан ч охиноо гүтгүүлэхгүй.

Ру: Шучи...

Бичиг: Пэй Руйбо, Шучигийн нөхөр...

Ру: Шучи. Юу болоо вэ?

Ш: А Юу миний Чи эзэгтэйд өгөх гэж байсан бэлгийг саамсаргүй цүнхэндээ хийчихэж. Ши Ин камерыг бичлэг үзнэ гээд байна.

Ру: Шинюаны Ли захирал удахгүй ирнэ. Тийм юм хийж байх цаг зав алга. Лин хатагтай. Энэ их чухал үдэшлэг. Төвөг удаад байх юм бол өөрийг чинь эндээс гаргахаас өөр арга алга.

Ш: Руйбо хэрэггүй. Анх удаа ийм үдэшлэгт оролцож байгаа болооор хатуурхах хэрэггүй.

Ру: Танай Сон овог тэрнийг яаж эрхлүүлэх нь хамаагүй. Энэ бол Пэйгийн үдэшлэг. Аятайхан хэлж байгаа дээр болихгүй бол гомдох хэрэггүй шүү.

Лин: Пэй ноён яарах хэрэггүй. Асуудлаа шийдчихвэл бид нар өөрсдөө явчихна.

Ру: Хн. Итгэмээргүй юм. Хүн ир... Гаргаж өг...

Чу: Ээжид битгий хүр... Өөрсдөө урьчихаад, хөөж байдаг. Ичих нүүр байна уу?

Л: Юугаа хийгээд байгаа юм?

Ру: Ли захирал ирж байна. Юугаа хийгээд байгаа юм? Хурдан чирээд гаргаач.

Лин: Тавь...

Чу: Тавь...

Лин: Тавь гэж байна.

Чи: Тавь!

Хүмүүс: Юу болоод байна аа? энэ хэн юм болоо?

Чи: Зүгээр үү?

Ру: Ли захирал аа. оройтсонд уучлаарай. Та өнөөдрийн хүндтэй зочин.

Л: Пэй захирал аа.  Би танилцуулъя. Энэ бол...

Чи: Пэй захирал аа. Миний эхнэр, охин хоёр... танай үдэшлэгт уригдаж ирсэн хүмүүс. Гэтэл ийм бүдүүлэг зан гаргаж байдаг. Танд... хэлэх тайлбар байна уу?

Ру: Надаас тайлбар нэхэж байдаг. Чамд тийм эрх байхгүй. Эд нарыг чирээд гарга. Битгий Ли захирлыг уурлуулчих.

Л: Зогс.        Больцогоо... Та нар юугаа хийгээд байгаа юм?

Ш: Ли захирал аа, та мэдэхгүй байна. Би энэ хүмүүсийг үдэшлэгт урьсан юм. гэхдээ энэ хүмүүс миний Чи эзэгтэйд өгөхөөр бэлдсэн Сүнсэн цахирмааг хулгайлчихсан. Ийм хүмүүсийг эртхэн хөөж явуулсан нь дээр.

Л: Тэгэхээр... Чи эзэгтэй хэн болохыг мэдэхгүй байгаа юм байна.

Чи: Ийм олон хүний нүдэн дээр та нар миний охиныг яагаад гүтгэж байгаа юм?

Ру: Энд та нараас бусад нь Жинбэй хотын баячууд.

Эм: Тийм ээ.

Ру: Өөр цэцэг хулгайлах хүн байхгүй.  Та нар ийм хүмүүс л ийм урт гартай хүүхэд өсгөнө...

Л: Чи... Пэй захирал аа. Юу ярьж байгаагаа мэдэж байна уу? Энэ Чи овогтын залуу авхай. Хэдхэн саяын үнэтэй цэцэг хулгайлж яах юм?

Ш: Чи... хэн гэнэ ээ?

***************

Ли: Пэй захирал аа. Юу ярьж байгаагаа мэдэж байна уу? энэ бол...

Чэн: А Юу яасан ч хулгай хийхгүй.

Бичиг: Чэн профессор

Хүмүүс: Юу болоод байна аа? Энэ хэн бэ?

Чэн: Би баталж чадна.

Эр: Аан? Энэ хүн...

Эм: Чэн профессор байна.

Эр: Чэн багш...

Эм: Чэн профессор олонд хүндлэгдсэн хүн. Яахаараа энэ хүүхдийг хамгаалдаг билээ?

Ш: Чэн багш аа. Та тэрнийг таньдаг юм уу?

Чэн: Тэгэлгүй дээ. А Юу миний хамгийн шилдэг шавь.

Ш: Та андуурч байгаа байлгүй. Та профессорын зэрэг горилогчдод хичээл заадаг шдээ. Жирийн нэг хөдөөний сургуулийн нэг сургуулийн хүүхэд... яаж таны шавь байх юм?

Чэн: Хөдөөний сургууль аа? А Юу Элит сургуулийн гоц авъяастай, шилдэг сурагч. Хичнээн залуу ч гэсэн Үндэсний тэмцээнээс тэргүүн байр хүртсэн. Тэгээд ч манай улсын нэгд бичигддэг их сургуульд орсон.

Ш: Юу?        Би дутуу үнэлсэн бололтой. Миний ойлгосноор олон шагнал авч байсан юм шиг байна. 

Лин: А Юу хэдэн шагнал авч байсан. Гэхдээ гайхуулах дургүй л дээ. Бид нар хүүхдүүдээ жаргалтай байвал хангалттай гэж боддог юм.

Ш: Хамгийн том сургуульд орчихоод намайг доромжлох гэж албаар нуусан байх нь ээ. Хөдөөний тэнэг... ийм зальтай байх нь ээ.

Эх: Шучи. Чэн профессор хүндтэй хүн. А Юуг буруугүй гэж баталж байгаа бол чи буруугаар ойлгосон юм биш үү? Энэ хэргийг ингээд мартсан нь дээр юм шиг байна.

Ш: Энэ хоёрыг одоо л дарж авахгүй  бол Чиняао бид хоёрт Сон овогтынд байх газаргүй болно.  Ээж ээ. Сурлага сайтай байлаа гээд зөв хүмүүжилтэй гэсэн үг биш. Энэ боломжийг ашиглаад А Юуг сургахгүй бол дараа юу хийхийг хэн мэдлээ. Ши Ин хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй бол бид нар туслах хэрэгтэй шд.

Чу: Сон эгч ээ. надад өөрийгөө батлах шаардлага байхгүй. Гэхдээ миний ээжийг оролдсон болохоор чинь би батлаад өгье.

Ш: Батлах аа? Чи мэдэхгүй байх. Зочдын нууцлалыг хадгалахын тулд камернуудыг унтраачихсан байгаа. Чи яаж батлах гээ вэ?

Чу: Нотлох баримт байхгүй ч гэсэн... надад гэрч байгаа. Цэцэг алга болоход дэргэд нь зөөгч зогсож байсан. би хулгай хийсэн бол тэр харсан байх ёстой.

Сон: Энд өнөөдөр олон зөөгч байгаа. Аль  зөөгч гэдгийг яаж мэдэх юм?

Чу: Би мэднэ. Би царай танихдаа сайн. Нэг харсан царайгаа мартдаггүй.

Сон: Царай мартдаггүй ээ? тоглохоо больж үз. Хөөе. Ганц шагнал авчихаад өөрийгөө суутан гэж бодоо юу.

Ш: Луяан. А Юу өөртөө итгэлтэй байгаа болохоор... олох гээд үзэг л дээ. Тэгж байж л ялагдлаа хүлээх юм шиг байна.  бүгд адилхан хувцас өмсчихсөн байгаа. Яаж ялгах вэ дээ?

Чу: Яг... тэр байна...

Эм: Энэ гэж байна.

Эр: Нээрээ юм бол уу?

Хүмүүс: Үнэн хэлээд байгаа юм бол уу? Харин л дээ.

Чу: Миний цэцэг хулгайлахыг харсан уу?

З:        Би.. би анзаараагүй.

Чу: Анзаараагүй ээ? 7 цаг 15-аас 23 секундын хооронд чи энд ширээ засч байсан. 7 цаг 16минутад Сон эгч цэцгийг ширээн дээр тавьсан. Долоон цаг 59секундэд чи эндээс явсан. Энэ хооронд би цэцгийг хулгайлсан бол чи харсан байх ёстой. Гэтэл хараагүй гэж хэллээ. Яагаад худлаа ярьж байгаа юм? Юу нуугаад байгаа юм?... Сандарч бас асуултад хариулахаас бултаж байгааг чинь харахад чи юм нууж байна. Цэцгийг чи хулгайлсан уу? Энэ цэцэг хэдэн саяын үнэтэй. Шоронд их л удаан хоригдох байх даа.

З: Би биш ээ. би биш.

Чу: Тэгвэл хэн юм?

З: Тэр... Уучлаарай, Чи авхай. Би таных гэж бодоод... таны цүнх хүү хийчихсэн... Түрүүн олон хүний анхаарал татаад би айгаад хэлж чадаагүй. Уучлаарай.

Ш: Чи юу бодож байсан  юм? би А Юуг гүтгэх шахлаа. Хурдан яв.

З: Мэдлээ.

Эр: Ийм юм байх гэж.

Эр: Харин тийм.

Эх: Ши Ин. А Юуг ийм мундаг гэж мэдээгүй юм байна. ухаантай, сайн охин. Бас их ажигч юм. Аргагүй л манай Сон овогтын хүн мөн байна.  

Лин: Би Сон овогтын өргөсөн охин. Миний охин Сон овогттой ямар ч хамааралгүй.

Эх: Ши Ин.

Ш: Ши Ин... Чи андуурсан байна.

Лин: Андуурал гэж үү? Тэр зөөгч цэцгийг яагаад миний охины цүнхэнд хийснийг чи бид хоёр мэдэж байгаа.

Хүмүүс:. Юу болоод байна аа? сэжигтэй л байна даа. Харин тийм. Хачин юм даа.  Нэг л нотой. Юу гэсэн үг юм болоо?

Ч: Та тэгээд манай ээжийг тэг гэсэн гэх гээ юу?

Сон: Лин Ши Ин. Зохиохоо больж үз. Энэ санамсаргүй андуурал байсан. Манай эгчийн буруу биш.

Эх: Ши Ин. Түрүүн Шучи А Юуг буруутгасан нь үнэн. Гэхдээ А Юуг яасан ч санаатай гүтгэхгүй ээ.

Ш: Тийм ээ, Ши Ин. Би зөөгч тэгсэн гэж мэдээгүй.

Лин: Үнэнээ хүлээх үгүй чинь надад хамаагүй. Сонгийнхон та нар юу ч гэж бодсон надад хамаагүй. Би охиныхоо нэрийг цагаатгаж, хариуг нь авна.

Чи: Манай эхнэрийн хэлдэг зөв. Миний охин энд уригдаж ирчихээд хулгайч болчихоод байна. Та нар энэ хэргийг аргалаад өнгөрөөх гэж байх шиг байна. Та нар миний миний охинд тайлбар өгөх ёстой.

Сон: Тайлбар аа? эцэст нь нөхөн төлбөр нэхэх гэж байгаа биз дээ?

Ру: Энэ картанд хагас сая байгаа.

Эр: Хагас сая?

Хүмүүс: Хагас сая аа?

Эр3: Тийм их үү?

Ру: Энийг нөхөн төлбөр гэж бод.

Лин: Миний охины нэр төр мөнгөөр зарагддаг эд биш.

Сон: Жүжиглэхээ больж үз. Энэ хорвоод мөнгөөр зарагддагүй юм байдаггүй юм. тэгээд ч таван зуун мянга хангалттай мөнгө. Өгч байхад авбал барав.

Лин: Тийм бол... Энэ таван сая...

Хүмүүс: Аан? Таван сая аа?

Лин: Би Сон хатагтай, Пэй ноён хоёрын нэр хүндийг худалдаж авъя.

Эм: Бурхан минь ээ.

Лин: Миний охиноос хурдан уучлалт гуй. Зөөгчтэй хуйвалдаж миний охиныг яаж занганд оруулснаа нэг нэгэнгүй ярь.

Ш: Ши Ин... би... Би түрүүн сандарсандаа л А Юуг буруутгачихлаа. Гомдолтой байгаа бол гэр бүлээрээ тусдаа байж байгаа ярилцъя. Энд ингэх хэрэггүй.

Эх: Тийм ээ. А Юу гомдож байгааг ойлгож байна. Гэхдээ үдэшлэг дуусахаар ээж нь  заавал тайлбар өгнө.

Лин: Хэрэггүй. Та нар миний охиныг олон хүний нүдэн дээр доромжилсон. Тийм болохоор та нар олон хүний нүдэн дээр уучлалт гуйх ёстой.

Л: Мэдлээ. Манай Шинюан груп шударга, зарчимч байдлыг эрхэмлэдэг.  Ноён, хатагтай Пэй хийсэн хэргээ хүлээх чадваргүй бол... хамтарч ажиллах эсэхээ дахин бодож үзэхээс өөр арга алга.

Ру: Хэрэг тарихаас өөр юм мэдэхгүй. Хурдан уучлалт гуй.

Ш:   Руйбо. Уучлалт гуйх юм бол  буруугаа хүлээсэн гэсэн үг. Би яаж хүний нүүр харах юм?

Ру: Чиний нүүр чухал уу, Шинюантай хийх миний гэрээ чухал уу? Хурдан уучлалт гуйгаач.

Ш: Түрүүн би… тэр зөөгч… би мөнгө өгсөн юм…

Хүмүүс: Юу? Үгүй байлгүй дээ.

Ш: Тэр цэцгийг А Юугийн цүнхэнд хий гэж би хэлсэн юм. Уучлаарай. Лин Ши Ин. Одоо болов уу? 

Ру: Ли захирал аа. Би, манай гэр бүл, бас манай компани  алдаа гаргасан бол хариуцлагаа байнга хүлээдэг. Алив алив. Тийшээ очиж ярилцъя.

Сон: Эгч ээ. Урвайх хэрэггүй. Хаанаасаа ийм их мөнгө авсан юм бол?  

Ш: харахгүй байна уу? Ээж өгсөн байж таараа. Дөнгөж ирэхэд нь таван саяыг өгч байгаа юм чинь удахгүй хувьцаагаа өгөх байлгүй. Тэр үед компаний захирал хэн болох нь ойлгомжтой байна.

Сон: нэг муу хөдөөний амьтан. Манай хувьцааг авна гэж бодож байгаа бол гайгүй байлгүй.

Ш: Ээж ээ.

Э: Шучи. Сон овогтын охин ирсэн гэж сонслоо. Надаас л боллоо. Тэр үед жаахан зориг гаргаад тэр мууг алчихсан бол ийм юм болохгүй байсан юм. Шучи… Сон овогтынд юу болж байна?

Ш: Зүгээр ээ. Тэр хөгшин зөнөг төрсөн охин нь болохоор сайн байх нь аргагүй. Гэхдээ намайг яаж ч чадахгүй. Надад тэрнийг Сон овогтынхоос хөөх олон арга байгаа.

Э: Миний охин ч мөн дөө. Гэхдээ, болгоомжтой байдаг юм шүү. Чиний надад өгсөн мөнгө насаараа идэхэд хангалттай хүрнэ.

Ш: Наймхан сая надад юу юм? Сон Луяан толгой муутай. Хуурахад амархан. Хөгшин зөнөгийг Лин Ши Инээс холдуулчихвал Сон овог минийх болно.

Э: Шучи. Тэгвэл… одоо тэгээд яах вэ? Чамд бодсон юм байна уу?

Ш: Танд хүчтэй өдөөгч эм байгаа юу?

Сон: Эгч ээ. Хэнтэй ярьж байгаа юм? Эгч ээ. Яагаад сандраад байгаа юм бэ? царайлаг залуутай ярьсан юм биш биз?

Ш: Чи чи дэмий юм яриад.  Тэнд юу болж байна?

Сон: Яав л гэж дээ. Ээжтэй муудалцаж байна.

Эх: Ши Ин. Шучи... тэр... А Юугаас уучлалт гуйчихсан. Одоо энийг мартчих. Хэдүүлээ суугаад сайхан ярилцъя.

Лин: Хэрэггүй. Танай үдэшлэг хэтэрхий том юм. Над шиг өргөсөн хүүхэд энд байхад тохирохгүй.

Эх: Ши Ин.

Сон: Ээж ээ. Явмаар байгаа бол явж  л байг л дээ. Өнөөдрийн гол хүн Чиняао. Чиняао байхад хангалттай.

Ч: Тийм ээ. Эмээ. Та тэрнийг гээд намайг тоохгүй юм. Лин Чао удахгүй ирнэ. Энд байж байгаад миний дуртай айдолыг хар л даа.

Эр3: Чиняао. Лин Чао үнэхээр ирэх юм уу?

Ч: тэгэлгүй дээ. Манай нагац ах өөрийн биеэр урьж байхад яаж үгүй гэж хэлэх вэ дээ.

Ш: Ши Ин. Хүүхдүүд Лин Чаод дуртай байдаг. А Юу та хоёр байж байгаад  хар. Ийм боломж дахиад олдохгүй шүү.

Ч: Хичээлдээ сайн байлаа гээд яадаг юм? Би байхгүй бол чи Лин Чаог хэзээ ч харж чадахгүй. Арван жил сураад ч, гурван үеэрээ бизнес хийсэн манайхыг гүйцэхгүй. Энэ чи бид хоёрын ялгаа.

Чу: Уучлаарай. Хэрэггүй. Лин Чаог хармаар байвал би хүссэн үедээ харж чадна.

Ч: Лин Чаотай дотно юм шиг ярьж байх шив. Лин Чао чамайг мэдэх юм уу?

Ш: Ээж ээ. А Юу  сурлага сайтай ч гэсэн нүдээ ирмэхгүй худлаа ярьж байна. Ши Ин тэрнийг яаж өсгөсөн юм бол доо. А Юу. Лин Чао Чиняаогийн төрсөн өдөрт баяр хүргэхээр ирж байгаа. Тэрнийг хүссэн үедээ хараад байдаггүй юм. Ингэж худлаа ярьдагаа болих хэрэгтэй.

Сон: Та нарт Лин Чаотай уулзах хэцүү байж магадгүй. Гэхдээ би та нараас өөр. Лин Чао миний төрсөн ах.

Ч: Ганц зургаар юу батлах юм? би фен нь болоод олон жил болж байна. тэрнийг дүүтэй гэж хэлэхийг сонсоогүй юм байна.

Эр3: Тийм ээ. Нэг нь Чи овогтой, нөгөөх нь Лин овогтой. Яаж ах дүү хоёр гэж хэлж чадаж байна аа?

Эм: Би Лин Чаогийн эцэг эхийг их баян гэж сонссон. Тэр... хар л даа. Энийг яаж ч харсан баян гэж хэлэх арга алга.

Эр: Эднийх хичнээн аз таарсан ч тийм супер од байх боломжгүй.

Сон: Та нар…

Ш: А Юу. Худлаа ярьдагаа болих хэрэгтэй. Чамайг худлаа яривал ээж чинь хүртэл холбогдоно.

Сон: Ээж ээ. Уучлаарай.

Лин: Буруу юм хийгээгүй байж  яагаад уучлалт гуйгаад байгаа юм? Сон Шучи. Үдэшлэгт чинь ирсэн хүмүүс муудалцаж байгаа нь чамаас болсон. Чи яасан гэж миний охиныг буруутгаад байгаа  юм?

Ш: Би... Би А Юугийн төлөө л хэлж байна. Өдий багаасаа ингэвэл том болоод яах болж байна?

Лин: Миний охин үнэнийг л хэлж байна. Яаж худлаа ярьсан юм?

Сон: Бид нарыг мэдэхгүй гэж бодоо юу? Танай хүү... ажил хийх гэж сургуулиасаа гарсан. Сургуулиа хаясан ажилчин чиний хүү Лин Чао гэх гээ юу?

Ч: нагац ах аа, тоох хэрэггүй. Лин Чао удахгүй ирнэ. Хэр удаан худлаа ярихыг нь харж л байя.

Эр: Энэ...

Эр: Хөөх.

Хүмүүс: Ирж байна. ирж байна. нээрэн ирчихэж. Царайлаг юм аа. Хөөх. Нээрээ ирчихсэн байна.

Ч: Чао ах аа. би фен чинь байна.

Од: Аав аа. ээж ээ. А Юу.

Эм: Нүүрээ будахгүй яасан юм бэ? Хурдал, стилист хүлээж байгаа.

Од: Үгүй ээ... Хөөе.

Ч: Лин Чао ах чам руу харсан ч үгүй. Тэгээд төрсөн дүү нь гэж худлаа хэлсээр л байх уу?

Эр3: Ямар тэнэг нь Лин Чаогийн нэрийг ашигладаг байна аа?

Сон: Лин Чао бид хоёр төрсөн ах дүүс. Би тэнэг бол тэр ч гэсэн тэнэг.

Эр3: Чи...

Ш: Ши Ин. Амьдрал чинь хэцүү байсныг ойлгож байна. гэхдээ байнга мөнгө бодох хэрэггүй. А Юуг хүмүүжүүлэхэд анхаарах хэрэгтэй шдээ. Ёс зүйгүй бол авъяастай байгаад  ч хол явахгүй.

Эх: А Юу үнэхээр ухаантай охин. Даанч манай Сон овогт өсөөгүй нь харамсалтай. Яаж ч бодсон Чиняаотай харьцуулах арга алга. Шучи, одоо болно.  Би Ши Иний өмнө буруутай. Энэ олон жил олж чадаагүй. Хүн юм чинь хааяа алдаа гаргалгүй яах вэ. Одооноос бага багаар заагаад өг.

Ш: аргагүй л төрсөн охин нь болохоор Ши Инийг өмөөрч байх шив. Энийг хурдан дэвслэхгүй бол Чианяао бид хоёр яах болж байна? Таны хэлдэг зөв. Би ойлголоо.

Эх: Өршөөгөөрэй.

*******************

Ш: Ээж ээ. Та энд юу хийж байгаа юм?

Э: Энийг өөр хүнд мэдэгдэж болохгүй шүү. Энэ эм арслан, бард хүртэл үйлчилдэг гэсэн. Сайн нуугаарай.

Ш: Ойлголоо. Хурдан буцаад яв. Сонгийнхонд үзэгдэж болохгүй.

Ч:

Ш: За. Лин Ши Ин... надад гомдох хэрэггүй. Чи өөрөө л миний замд хөндөлссөн. Ши Ин. А Юу Лин Чаогийн төрсөн дүү гэж худлаа ярьсан. Энэ хэрэг юу ч болж мэднэ. Лин Чао А Юуд хариуцлага тооцно гэвэл тэрний амьдрал хэцүүхэн болно. Лин Чаод цай аваачиж өгөөд, А Юугийн өмнөөс уучлалт гуй.

Лин: Чи итгэлтэй байна уу?

Ш: Тэгэлгүй дээ. Эхлээд Лин Чаогаас уучлалт гуйчих. Би Луяангыг та хоёрын өмнөөс хэдэн үг хэл гээд хэлчихье. Лин Чао уучлах ч юм билүү.

Лин: Чи өөрөө тэгж хүсч байгаа бол хүслийг чинь биелүүлээд өгье. За.

****************

Эм: Лин эзэгтэй. Морил...

Од: Ээж ээ. Та энд юу хийж байгаа юм?

Лин: Чамайг харахаар ирлээ. Юм идээгүй биз дээ? Жаахан юм идчих.

Од: Баярлалаа, ээж ээ. Би өдөржин ажилтай байсан. ядраад бас өлсөөд байсан юм. Сайхан байна. Ээж та л намайг ойлгох юм.

Ш: Юу гэнэ ээ? Лин Ши Ин, Лин Чао хоёр... хувцасны өрөөнд байна гэнэ ээ?

Эр3: Үгүй байлгүй дээ. Лин Чао охинтой нь ойролцоо настай биз дээ? Үнэхээр тэнд очилоо гэж үү?

Эм: Сон овогтын өргөмөл охин байж... яаж Лин Чаотай оронд ордог байна аа?

Эр: Нөхөр хүүхэд нь энд байхад.

Эм: Харин тийм.

Эр: увайгүй юм аа.

Чу: Юугаа яриад байгаа юм? Лин Чао...

Ш: А Юу. Итгэхгүй байх чинь аргагүй. Гэхдээ, ээжийг чинь Лин Чаогийн өрөөнд орохыг хүн харсан байна. Ли Ши Ин... арай дэндүү юм аа.

Сон: Сон овогтыг доромжилж ханаагүй юм байх даа. Ээж яах гэж авчирсныг ойлгохгүй юм. би ээжийг дагуулаад ирье. Лин Ши Иний юу хийж байгааг өөрийнхөө нүдээр хараг.

Ш: Хүргэн дүү. Ши Ин толгой нь эргэснээс зайлахгүй. Би сайн хэлээд ойлгуулаад өгнө өө. Чамаас салах хэрэггүй гэж хэлнэ ээ.

Чи: Манай гэрийн асуудалд... Пэй хатагтай оролцох шаардлагагүй. Ши Ин, Лин Чао хоёр зүгээр гэдэгт би итгэлтэй байна.

Ш: Араар нь тавьсныг мэдсээр байж ийм тайван байх гэж. Лин Ши Ин Сон овогтын охин болохоор баян болно гэж бодож байгаа байх.  Чи тэгж бодож байгаа бол ашгүй дээ. Ши Инийг аваад эртхэн гэртээ харь. Хүмүүс мэдэхээс өмнө.

Чи: Явъя.

Хүмүүс: Хурдлаарай. Хурдан орж харъя. Хурдан хурдан.

Эр: Хөөх.

Эм: Аваарай.

Лин: Яасан сүртэй байх юм.

Ш: Та хоёр... та хоёр..

Лин: Бид хоёр юу гэж? Хөөе. Наад усаа уух хэрэггүй.

Од: За.

Ш: Яаж ч байсан... нэг өрөөнд байсан нь үнэн юм чинь мултарч чадахгүй. Ши Ин, чи галзуураа юу? Чи Лин Чаог яаж ингэж чаддаг байна аа?

Эх: Ши Ин. Чи үнэхээр...

Сон: Ээж ээ. Луяаныг хэлэхэд нь би итгээгүй. Чи үнэхээр... Сон овгийн нэр нүүр яах болж байна аа?

Эр3: Ийм хүн Сон овгийн охин битгий хэл, Сон овгийн зарц байхад ч тохирохгүй.

Эм: Тийм ээ. Эзэгтэй угаасаа өөрийн гэсэн хүүхдүүдтэй байж хүүхэд өргөж авч яадаг байна аа? Сон овогтын нэр нүүрийг Үгүй хийх нь.

Сон: Ээж ээ. Хурдан холбоогоо тасал. Нөхрөө хуураад зогсохгүй, бүр ичих ч үгйү байна. Сон овогтой нэр холбогдвол бид нар л элэг доог болно.

Ш: Ээж ээ.  Луяаны хэлж байгаа буруу биш шүү. Энэ олон хүн харж байна. Энийг нуух аргагүй. Гэхдээ Ши Интэй холбоогоо таслах юм бол Сонгийн нэр нүүрийг хадгалж чадна.

Сон: Тийм ээ.

Чи: Зүгээр үү? Эзэгтэй, сайн бодоод үз. Дараа нь харамсав даа.

Эх: Энэ...

***************** 

Сон: Манай ээж ийм хүнийг өргөж авсандаа харамсаж байна.

Ш: Ээж ээ. Луяан бид хоёр ч гэсэн таны хүүхдүүд. Энэ эмэгтэйгээс болж бид хоёрыг сүйтгэх гээгүй биз дээ?

Эх: Ши Инийг төрсөн гэрт нь авчирч чадаагүйдээ харамсахаас илүү харамсаж байна. Одоо холбоогоо тасалчихвал

Ш: Ээж ээ. Танд хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ Ши Инээс холбоогоо таслахгүй  бол Лин Чаогийн фенүүд Сон компанийг буруутгана. Хувьцааны үнэ унах нь ойлгомжтой. Сон компани аавын энэ насаа зориулсан газар.

Эх: Уучлаарай. Энэ охин надад таалагдсан болохоор би өргөж авъя гэж бодсон юм. Гэхдээ ийм  юм хийж байгаа хүн манай Сон овогт тохирох хүн биш байна. Хойшид... Энэ хүн Сон овогтой ямар ч хамааралгүй.

Сон: Сонсов уу? хурдан явж үз. Чи Сон овгийн хүн биш болсон. Юугаа хийгээд зогсоод байгаа юм? улаан хивс дэвсүүлж байж гарах гээ юу?

Лин: Төвөг удах хэрэггүй, Сон захирал аа... Эзэгтэй. Энэ таны хийсэн сонголт. Энэ мөчөөс хойш би, миний гэр бүл Сон овогтой бүх харилцаагаа тасалж байна. Энийг буцаагаад өгчихье.

Ч: Лин Чао ах аа. битгий яв. Ийм хүнээс болж уурлах хэрэггүй.

Од: Уур хүргэсэн хүн нь та нар. Ээж Сон овогтоос холбоогоо тасалсан гэж сая хэлсэн. Танай Сон овгийн сурталчилгаанд би тоглохгүй. Гэрээ зөрчсөн мөнгөө миний менежертэй яриад аваарай.

Ч: Чи...

Лин: Хэлэхээ мартчихсан байна. Лин Чао... миний хүү.

Ш: Тийм байх ёсгүй. Хүү чинь сургуулиасаа гараад ажил хйиж байгаа гэсэн шд. Тэр... Энэ чинь Лин Чао.

Од: Би Бээжингийн их сургуулийн гуравдугаар курсийн оюутан. Сүүлийн үед ажил ихтэй болохоор сургуулиасаа чөлөө авчихсан байгаа. Асуудал байна уу?

Лин: Хүүтэйгээ жигнэмэг идсэн биш ийм юм болно гэж хэн мэдэх билээ? Төвөг удчихлаа.

Эх: Ши Ин. Яагаад хэлээгүй юм бэ? Бүгд буруу ойлгосноос болсон байна.

Лин: Хойшид мөр мөрөө хөөе. А Чао. Гэртээ харья.

Ч: Лин Чао ах аа. хүлээ л дээ. Түрүүн... бид нар андуурсан байна. Гэхдээ... манай нагац ах... чамайг миний үдэшлэгт ирүүлэх гэж хөлсөлсөн. Дуулахгүй явж болохгүй биз дээ? Манай нагац ах хөлсөлсөн юм чинь...

Од: Нагац ах аа?

Ч: Тийм.

Од:  Би танихгүй. Танайхыг манай ээжтэй холбоотой гэсэн болохоор нь би танай Сон компанитай хамтарч ажиллахаар шийдсэн юм. Миний ээжийг элдвээр доромжилчихоод... намайг үлд гэнэ үү? Битгий мөрөөд.

Ру: Мэдсэн юм аа. Энд бас төвөг удаж байх шив. Ли захирал аа, уучлаарай. Ийм юм болчихлоо.

Чи: Гарын үсэг зурах үгүйг харж байгаа байлгүй.  

Л: За.

Сон: Ли захиралтай яаж яриад байгаа юм? Хүү чинь од гээд өөрийгөө их юманд бодох хэрэггүй.

Ш: Тийм ээ, хүргэн дүү. Пэй, Шиюан хоёр компаний гэрээг чам шиг жирийн нэгэн шийддэггүй юм.

Ру: Ли захирал аа. Манай хадам ээжийн өргөмөл охин байгаа юм. Толгой  жаахан муутай. Тоох хэрэггүй.  Гарын үсэгээ зурах уу даа?

Сон: Баяр хүргэе, хүргэн ах аа.

Ш: Чамд ч бас баяр хүргэе. Хүргэн ах чинь гэрээнд гарын үсэг зурсан болохоор чамд тусалж таараа.

Эх: Шинюан, Пэй хоёр компаний гэрээнд гарын үсэг зурж чадвал энэ үдэшлэг талаар болоогүй гэсэн үг. Ши Ин... дараа учраа ололцож болох байлгүй.

Л: Пэй захирал аа. Энэ гэрээ... хүчингүй болсон. Хойшид Шинюан груп, Пэй компанитай хамтарч ажиллахгүй. Яахаа өөрөө мэд...

***************

Эх:  Ши Инийг гомдоогоод явуулчихлаа. Би буруу ойлгож байж.

Сон: Ээж ээ. Тэр ээж охин хоёр л үнэнээ хэлэхгүй нуусан шд. Өөрийгөө буруутгах ямар хэрэг байгаа юм?

Эх: Хэлэхэд нь бид нар өөрсдөө л итгээгүй. 40жилийн өмнө...

Ш: Надаас л боллоо. Би хэтэрхий түргэдчихлээ. Руйбо бид хоёр бизнесээс болж гэрлэсэн. Руйбо Лин Ши Инийг Сонгийн төрсөн охин гэдгийг, хүү охин хоёр тийм амжилттай явааг мэдчихвэл... Руйбо надаас салах нь ойлгомжтой. Ээж ээ. Би маргааш очиж Ши Инээс уучлалт гуйя. Тэгээд дагуулаад ирье.

Сон: Эгч ээ. Авчирч яах гэсэн юм? ямар ч нэмэргүй хэрэггүй амьтан. Пэй, Шинюаны гэрээ тэрнээс болж бүтэлгүйтсэн.

Ру: Хэрэггүй  амьтан?

Сон: Тийм.

Ру: ямар хэрэггүй амьтан супер од, гоц авъяастай охин төрүүлдэг юм? Тэгээд ч Ли захирал тэд нарт...

Л: Зогс. Хурдан боль. Та нар юугаа хийгээд байгаа юм?

Чи: Гарын үсэг зурах үгүйг харж байгаа байлгүй.  

Ру: Ли Ши Иний нөхөр нэр нь хэн бэ?

Сон: Овог нь Чи... Шинюаны Чи захиралтай яг адилхан нэртэй байсан. Би санаж байна.

Ру: Юуны чинь адилхан нэр? Тэнэг юм уу?

Сон: Би...

Ру: Ли захирал тэрний өмнө тонголзоод байсан. Шинюаны ерөнхийлөгч байсан байна шд.

Сон: Ю ю юу? Ерөнхийл...

Ру: Чи... яваад олигтойхон бэлэг бэлд. Маргааш өглөө Шинюан груп дээр очиж олигтойхон уучлалт гуй.

******************

Ц: Чи эзэгтэй.

Лин: Гараа зүсчихээ юу? Хурдан эмнэлэгт очиж үзүүл. Вакцин тариулаарай.

Ц: Хэрэггүй ээ, хэрэггүй Чи эзэгтэй. Би зүгээр. Хийх ажил их байна.

Лин: Эрүүл мэнд илүү чухал.  Хурдан яв.

Ц: Тэгвэл… Чи эзэгтэй, баярлалаа.

Лин: Нааш нь өгчих.

Ру: Урд сөхрөөд ч хамаагүй Лин Ши Инээс уучлалт гуйх ёстой шүү.

Ш: Ойлголоо Руйбо. Лин Ши Ин өөдгүй. Руйбог Шинюантай гэрээ хийх гэж байгааг мэдсээр байж. тусалдаггүй юм аа гэхэд... гай болохгүй байж болно доо. Зальт эм. Руйбо хар даа. Тэр.... Лин Ши Ин биш үү? Бид нар буруу ойлгосон юм шиг байна. Чи эзэгтэй байсан бол юу гэж ийм ажил хийх юм?

Ру: Гүнж юм байх гэж бодсон чинь, новш байж. Сайн уу. Бид нар Чи ерөнхийлөгчтэй уулзахаар ирлээ.

Эм: Уучлаарай. Чи ерөнхийлөгч эхнэртээ хуримын ойн бэлэг бэлдээд хүнтэй уулзах завгүй байгаа.

Ру: Хуримын ой? Чи ноён, хатагтай хоёр их сайн харилцаатай. Чи эзэгтэйг өөийнхаа талд оруулж чадах юм бол гэрээ бэлэн гэсэн үг. Шучи. Энэ бидний боломж.

Ш: Тийм ээ. Сайхан боломж. Лин Шин Инээс өөр юм мэдэхгүй тэр зөнөг... Чи овогтын дургүйг хүргэчихвэл Ши Инийг хамгаалахаа болих байлгүй.

Лин: Яах гэж ирсэн юм бол? Тэр эмэгтэй... тэрэнтэй төстэй байсан. Арай... Нэг хүн шалгаад өг.

****************

Лин: Чи ерөнхийлөгч бид хоёрыг хуримын ойн зоогонд урьж байна гэнэ ээ?

Ш: Тийм ээ. Чи Сон овгийн хүн. Цаг нь болохоор ээж чиний хэн болохыг зарлана. Чи дээдсийн хүрээнийхэнтэй танилцах хэрэгтэй. Би чамд урилга явуулчихъя.

Лин: Хэрэггүй. Чингийн гэрт ороход надад урилга хэрэггүй.  Сон Шучи. Сон овгийн залгамжлагч гэсэн нэрийг чамд өгчихье. Надаас хол байсан чинь дээр шүү. Үгүй бол... чи харамсах нь гарцаагүй.

Чи: Юу хараа вэ? бодолд дарагдаад.

Лин: Юу ч биш. Сон Шучигийн нууц.

Чи: Аав ээж хоёр юу болсныг мэдчихэж. Чамайг хамгаалахаар ирж байгаа гэсэн. Ирэхээр нь би өөрөө очиж тосч авна аа. Чамайг яаж дээрэлхийг нь харъя.

******************

Ру: Чи эзэгтэйг Чи овгийнхон их хүндэлдэг. Чи захирал ойн баяртаа зориулж хөгшин ноён, хатагтай хоёрыг өөрөө урьж авчирсан гэсэн. Өнөөдөр Чи эзэгтэйг өөрийнхөө талд оруулах ёстой шүү.

Ш: Санаа зовох хэрэггүй. Би цэцэг арчлах сургалтанд суугаад цахирмаа яаж арчилж ургуулдагийг сурсан. Чи эзэгтэй бид хоёр ойлголцох нь гарцаагүй.

Ру: Шучи. Чиний л ач...

Эр: Хар даа. Чи эзэгтэй ирж байна.

Эр3:  Чи эзэгтэй ирж байна гэсэн үү?

Эм: Чи эзэгтэй их даруухан хүн. Царайг нь хэдхэн хүн л мэднэ. Өнөөдөр бид нарт царайг нь харах аз тохиох нь дээ.

Ш: Чи эзэгтэй.  Чи юу хийж байгаа юм? Урилгагүй орж чадна гээд байсан чинь... эндхийн үйлчлэгч байсан юм уу.

Эр3: Шучи,  Чи эзэгтэйг таньдаг юм уу?

Ш: Энэ Чи эзэгтэй биш ээ. энд ажилладаг жирийн нэг ажилтан. Шинюан груп дээр ажиллаж байхыг нь би харсан.

Эр3: Үгүй байлгүй дээ. Чи овог хатуу дүрэмтэй. Чи өргөөнд ажиллаж байсан хүмүүс гурван жил компанид ажиллах эрхгүй байдаг.  гэхдээ...

Ш: Гэхдээ юу гэж?

Эр3: Чи ерөнхийлөгчтэй дотно биш бол... Чи захиралтай өдөр бүр уулздаг бол... гэрт ч, компани дээр нь ч очдог гэсэн үг.

Ш: Тэр... Үгүй байлгүй дээ.

Эр3: Юу үгүй гэж? Хараажийн залуу биш ч гэсэн... байгаа байдал нь... зарим эрчүүдэд таалагдах нь гарцаагүй... Гэхдээ Чи ерөнхийлөгч сээтэгнэх дуртай юм байлгүй. Хуримынх нь ойн баяр болж байхад энд явж байдаг.

Ш: Сон овгийг чамд өглөө гээд байсан чинь... Чи ерөнхийлөгчтэй орооцолдсон байж. Ши Ин. Чи ерөнхийлөгч чамд сайн байдаг  байх даа. Ши Ин... Эртээд миний буруу байсан. Би сохор байж.     Чи ерөнхийлөгч та хоёрыг зүгээргүй гэдгийг ч анзаардаггүй.

Лин: Чи юу хүсээ вэ?

Ш: Би... Чи ерөнхийлөгч бид нарыг хэлээд өг л дөө. Чи ерөнхийлөгч манай Пэй компанитай гэрээ хийх юм бол би чамд тусалъя.

Лин: Тусална аа?

Ш: Тийм ээ. Ямар ч эмэгтэй хүн нуугдмал байхыг хүсэхгүй биз дээ? Чи ерөнхийлөгчийн дэргэд нүүр бардам зогсмоор л байгаа биз дээ?

Лин: Намайг Чи Чэнжэны нууц амраг гээд итгэчихэж. Чэнжун бид хоёр тийм харилцаатай хүмүүс биш. Та нар Шинюантай ажилламаар байгаа бол эхлээд компаниа сайжруул. Элдэв заль хэрэглэх хэрэггүй.

Ш: Лин Ши Ин. Үнэд орох хэрэггүй шүү. Хүний нүүр харах эрхгүй юм байж. өөрийгөө хэн гэж одоо вэ?

****************     

Эм: Нас нь залуу биш л баймаар... Чи ерөнхийлөгчид таалагддаг л юм байх даа?

Эр3: Чи ойлгохгүй л дээ. Залуу охид, нас бие гүйцсэн эмэгтэйг яаж гүйцэх юм.

Лин: Хамар доорх хагархайгаа мэд. Бусдыг өөр шигээ бузар гэж боддогоо боль.

Ш:  Чи өөрөө  тийм байж, бид нарыг буруутгах хэрэггүй. Руйбод туслах юм бол чи бид хоёрын хэн хэнд нь ашигтай. Харин... миний хэлснээр хийхгүй бол би Чи эзэгтэйд Чи ерөнхийлөгч та хоёрын тухай хэлчихнэ шүү.

Лин: Тэг л дээ...

Ш: Надад туслахгүй юм бол яая гэх вэ. Энийг боломжийг ашиглаад тэр хөгшин зөнөгт  энийг муу хүн гэж итгүүлэхэд болно. Хаашаа яараа вэ? Нэгэнт ирснийх намайг Чи эзэгтэй дээр хүргээд өг.

Ру: Шучи. Чи ерөнхийлөгчтэй ойр байдаг хүн. Хэтрүүлж байгаад Чи ерөнхийлөгчийн уурыг хүргэчихвэл Пэй компани Шинюан груптэй хамтрах тухай бодох ч эрхгүй болно.

Ш: Руйбо. Бид нар аль хэдийн энэний уурыг хүргэчихсэн. Одоо хичнээн долгигоносон ч, бид нарт туслахгүй.

Ру: Гэхдээ...

Ш: Чи ерөнхийлөгчийн хувьд ийм арван эмэгтэй байсан ч Чи эзэгтэйн хаана ч хүрэхгүй. Өнөөдөр Чи эзэгтэйд нууц амрагийг нь барихад тусалбал Чи эзэгтэй бид нарт сайн хандах болно. Чи эзэгтэйг ганц л үг хэлэхэд гэрээ бүтэх нь ойлгомжтой.

Ру: Чиний хэлдэг зөв. Чи ноён энэ хүнээр тоглож байгаа байх. Чи эзэгтэйд бэлэг болгоод өгчихье. Сайхан санаа байна.

Ш: Хүн байна уу?

Да: Пэй хатагтай. Ямар хэрэг гараа вэ?

Ш: Чи эзэгтэйг дуудаад ир. Чи ерөнхийлөгч тэр хоёрын дундуур орсон ичгүүргүй эмийг барьсан гэж хэл.

Да: Ичгүүргүй эм ээ? таны хэлээд байгаа эмэгтэй...

Ш: Энэ байна.

Да: Пэй хатагтай. Та андуурсан байна. Энэ хүн ичгүүргүй эм биш. Энэ...

Ш: Юу андуурсан гэж? Даамал юм бол ажлаа л сайн хий. Хурдан Чи  эзэгтэйг дуудаад ир.

Лин: Чиний яриад байгаа Чи эзэгтэй би байна.

Ш: Бид нар нөхрийг чинь хараагүй гэж бодоо юу? Хар ажил хийдэг ажилтан байсан. тэрний Чи овог Чи ерөнхийлөгчийн Чи  адилхан гэж бодоо  юу? Жүжиглэхээ боль.

Лин: Аав ээж хоёр удахгүй ирнэ. Ийм хүмүүстэй цагаа үрэх хэрэггүй. Гаргаж өг.

Ш: Өөрийгөө Чи өргөөний эзэгтэй гэж бодоо юу? Чи... нэг муу амраг.  Хатагтай их хатуу хүн. Энд хамаагүй хүмүүс орж ирснийг мэдэх юм бол чамайг ажилд чинь үлдээнэ гэж бодож байна уу? юу хийхээ надаар заалгах гээгүй биз дээ? Дуу чимээ тарих хэрэггүй. Миний хэлснээр хийхгүй бол одоо яая гэх вэ. хурдан явж үз.

Да: Явах ёстой хүн нь та нар... Алив, ийшээ...

Ш:  Андуураад байна. Бид хоёрыг Чи ерөнхийлөгч урьсан.

Да: Андуураагүй ээ. Харах нь ээ, та нар манай эзэгтэйд баяр хүргэх гэж ирээгүй юм байна. Тийм болохоор энд байх хэрэггүй.

Ш:  Чи... Чи өргөөний ажилтан байж, ийм хүнийг биш бид нарыг хөөж байдаг. Энэ эм чамд хичнээнийг өгсөн  юм?  

Эр3: Тийм ээ. Чи хатагтай Чи эзэгтэйд их сайн гэдэг юм байна лээ. Энэ хүнийг өмөөрснийг чинь мэдэх юм бол арьсыг чинь өвчих байлгүй.

Эр: Яг үнэн.

Эм: Дээр үед бол ийм хүн амраг болж ч чадахгүй.... зооринд нуугдаж байхгүй юу. Ийм хүнтэй нэг дээвэр доор байвал ичиж үхэх байх. Хурдан хөөгөөд гарга.

Эмээ: Миний бэрд хэн хүрэх гээ вэ?  

Лин: Ээж ээ.

Да: Эзэгтэй.

Эмээ: Манай Чи овгийн гэрээс миний бэрийг хөөнө гэнэ ээ? Та нар хэн юм?

Лин: Ээж ээ. та ирчихэв үү. Аав Чэнжун хоёр яагаа вэ?

Эмээ: Хуралд орсон. Удахгүй ирнэ.

Ш: Хатагтай.  Хатагтай. Та яаж байна аа?

Эмээ:  Сон Шучи байх аа? Чиний хэн болохыг би мэднэ.  Ши Инийг Сон овогтынд очиход элдвээр хэлсэн гэсэн байх аа? чамд хар буруу санаагүйд баярлаж яв. Намайг тийм амар гэж бодоо юу? Ши Ин миний бэр.   Ши Инийг хүндлэхгүй бол намайг хүндлэхгүй байна гэсэн үг. Өнөөдөр та нар баяр хүргэхээр ирсэн бол хөгшин миний гэрт тавтай морил. Харин төвөг удах гэж ирсэн бол би яасан ч зөвшөөрөхгүй.

Эр3: Тэр... Үнэхээр Чи эзэгтэй гэж үү?

Эм: Баларсаан баларсан. Чи овгийг жинхнээсээ уурлуулчихлаа. ы

Лин: Ээж ээ. Тийшээ очиж сууя. Ээж ээ. тайван сууж бай. Ийм хүмүүст уурлаад ямар ч хэрэггүй.

Эр: Пэй эзэгтэй. Нууц амраг гээд байсан байх аа? Юу болоод байгаа юм?

Ш: Би...

Ру: Шучи... чи хэтрүүлж байна. хэн гэдгийг нь мэдэхгүй байж буруутгаад. Хурдал. Хурдан Чи эзэгтэйгээс уучлалт гуй.

Ш: Тэр... Үгүй ээ.

Лин: Баярлалаа хань аа. Ажлаа сайн хийгээрэй.

Ш: Энэний нөхөр барилгын талбай дээр ажилладаг гэсэн. Яахаараа гэнэтхэн Чи эзэгтэй болчихдог билээ?

Ру: Хатагтай хүртэл мөн гэж хэлж байна. Юу гэж худлаа байх юм.

Ш: Хэрвээ… жинхэнэ Чи хатагтай биш бол яах вэ?

Ру: Юу гэнэ ээ?

Ш: Чи захирал ээж аав хоёртоо их сайн гэж сонссон.  Өөрөө очиж авчрах нь гарцаагүй. Тийм байхад хатагтай ганцаараа ирнэ гэж үү?

Эр3: Шучигийн хэлдэг зөв. Өнөөдөр Чи ерөнхийлөгч, Чи эзэгтэй хоёрын хуримын ойн өдөр. Чи ерөнхийлөгч өдийд ирчихсэн байх ёстой. Юу гэж хатагтайг ганцааранг нь явуулах юм?

Эр: Энэ эм зоригтой юм гээч. Чи өргөөнд нууцаар орж ирээд, Чи хатагтай болгож жүжигчин хөлсөлж байдаг.

Да: Та нар амаа тат. Энэ хүн манай Чи хатагтай. Би Чи өргөөнд хорин жил ажиллаж байна. Өөрийнхөө эзнийг танихгүй байх уу?

Ш: Энэ хүнд хууртах хэрэггүй. Эд нар урьдчилаад бэлдчихсэн болохоор их итгэлтэй байх шиг байна. Даамлыг хүртэл урвуулаад авсанд гайха юм алга.

Да: Чи...

Лин: Жао даамал. Цагаа үрэх хэрэггүй. Бүгдийг нь хөөгөөд гарга.

Да: За.

Ш: Хүн  байна уу?

Лин: Сон Шучи. Чи юу хийгээд байгаа юм?

Ш: Юу хийсэн? Чи ноён, Чи эзэгтэй хоёрт гэрийг нь цэвэрлэж өгч байна. Энэ урвагчдыг бариад ав.

Эмээ: Амаа тат. Хэн та нарт зөвшөөрсөн юм? Энийг хаанах гэж бодоо вэ? Хурдан зайл.

Ш: Та нар  хэтэрч байна. Чи ерөнхийлөгч, Чи эзэгтэй хоёрын хуримын ойг сүйтгэх гэж байдаг. Та нар үхэхийг хүсээ юу?

Лин: Тавь... Сон Шучи... Ээжид ямар нэг юм болох юм бол танай Сон, Пэй овог амьд үлдэхгүй гэж мэд. Ээж ээ.

Ш: Хэнийг айлгах гээ вэ? Үхчихээгүй л байна. Үхсэн байсан ч, одоохондоо би энэ зэргийн амийг төлчихтэйгөө байна.

Лин: Төлчихнө өө? Чиний хийсэн өөдгүй хэргүүдийг Ээжид чинь хэлчихвэл... чи Сон овгийн залгамжлагчийн суудлаа хадгалж чадна гэж бодож байна аа?

Ш: Яасан? Хов зөөх гэж үү? Мартаж үз. Сайн сонс. Өнөөдөр болсон бүх хэрэг Сон овогтын чихэнд хүрэхгүй.

Лин: Чамайг, чиний төрсөн эхийг хэлж байна.

Ш: Чи... Юу гэнэ ээ?

*****************

Лин: Чамайг төрсөн эхтэйгээ аль хэдийн нийлсэн гэдгийг ээжид чинь хэлбэл чамайг гүнж шиг хайрласаар байх бол уу? Сон  гэсэн нэргүйгээр Пэй эзэгтэй гэсэн нэрээ чи хадгалж чадах юм уу?

Ш: Лин Ши Ин. Би чамайг дутуу үнэлж байж. Нотлох баримт байхгүй байхад хэн чамд итгэх юм?

Лин: Нотлох баримт удахгүй ирнэ. Харин чамд... эртхэн эндээс өөрөө яв гэж зөвлөе.

Ш: Зөвлөсөнд баярлалаа. Чи түрүүлж нотлох баримт олох нь уу, би чамайг түрүүлж алах нь уу харъя л даа.

Эх: Шучи...

Лин: Ээж ээ.

Ш: Ээж ээ. Луяан. Та хоёр яагаад одоо ирж байгаа юм?

Эх: Шучи, энэ юу болоод байгаа юм?

Ш: Ээж ээ. би тайлбарлая.

Эх: Юу тайлбарлах гээ вэ? Энэ зурагнууд чиний 18тайгаасаа хойш саяхныг хүртэл авахуулсан зурагнууд байна. Чи миний охин биш гэдэгээ хорь гаран жилийн өмнөөс мэддэг байсан биз дээ?

Ш: Ээж ээ.

Эх: Тэр шулам... Ши Ин бид хоёрыг хорин жил     салгасан... чи... надаар өсгүүлсэнээ мартаад... миний араар тэрэнтэй уулздаг байсан байж. Тэр хүүхдийн хулгайчтай нийлэхийг тэгж их хүсээд байгаа бол... үүнээс хойш... намайг ээж гэж дуудах хэрэггүй.

Ш: Ээж ээ.

Эр3: Тэгэхээр... Шучи хуурамч байх нь ээ. Жинхэн Сон овогт энэ байсан байна шд.

Эм: Хөөх. Их зан гаргаад сүржигнээд байдаг байсан чинь... хуурамч байсан юм байна шд.

Эр: Пэй захирал Сон овогттой гэрлэхдээ хичнээн саяар хурим хийсэн билээ дээ. Эцэст нь хуурамч болж таарах ч гэж дээ. Хүмүүс мэдвэл элэг доог болох нь дээ.

Ру: Сон эзэгтэй. Бид шиг хүмүүс удам угсаа харж гэрлэдэг. Шучи танай охин биш бол... энэ гэрлэлтийг ингээд дуусгая.

Ш: Руйбо болохгүй ээ. Сонгийн залгамжлагч биш байлаа ч,  бид хоёр нэг нэгэндээ сэтгэлтэй шдээ.

Ру: Чамаас болсон юм биш. Пэй эзэгтэй нэр зээлдэгч  байх ёсгүй.

Ш: Нэр зээлдэгч ээ? Лин Ши Ин чамаас болж байгаа юм. Сонгийн  залгамжлагч болохгүй гэчихээд яах гэж энэ зурагнуудыг явуулсан юм?

Лин: Би чамд боль гэж анхааруулсан байх аа? Би үгэнд ороогүй. Тийм болохоор хариуцлагаа өөрөө хүлээ.

Ш: Иймхэн юмнаас болж намайг сүйтгэж байгаа юм уу? Өөдгүй эм. Муу зальт үнэг.

Эмээ: Танай Сон овог... нэр зээлдсэн ийм хүн авчирчихаад... төрсөн охиноо хараалгуулж байдаг.

Сон: Хөгшин гуйа, өөрийгөө хэн гэж бодоо вэ?

Эх: Луяан, амаа тат.

Сон: Гэхдээ...

Эх: Тэрний хэлдэг зөв. Чи миний охины нэрийг зээлдэж дөчин жил амьдарсан. Чамд тэрнийг буруутгах эрх байхгүй.

Ш: Ээж ээ.

Сон: Ээж ээ. Ээж уурлаад л хамаагүй юм хэлчихлээ. Тэр хүнтэй уулзсан нь эгчийн буруу. Гэхдээ.. ямар нэг шалтгаан бйасан байлгүй дээ.

Ш: Тийм ээ. ээж ээ. Надад шалтгаан байсан юм. Намайг буруутгахаасаа өмнө миний хэлэхийг сонс л доо.

Эх: За яах вэ. би сонсъё. Хэлэх юмаа хэл.

Ш:. Би... Миний төрсөн ээж намайг өөртэй ч уулзахгүй бол хэвлэлийнхэнд хэлнэ гэж сүрдүүлсэн. Энэ тухай хүмүүс мэдчихвэл бөөн шуугиан болно. Надад уулзахаас өөр арга байгаагүй.

Эх: Чиний хэлж байгаа үнэн байсан ч, яагаад надаас нуусан юм? Чамайг миний төрсөн охин биш гэдгийг мэдсэн бол би Ши Инийг эрт олох ч байсан юм билүү?

Ш: Ээж ээ. Олон жил өнгөрсөн ч гэсэн... Ши Ин амьд л байна шдээ. Бид нар ч гэсэн амьд үгүйг нь мэдэхгүй байсан. Та ингэж битгий ярь л даа.

Сон: Тийм ээ. ээж ээ. Эгч таны төлөө л тэгсэн байж таараа. Уурлах хэрэггүй.

Ш:Анхнаасаа миний буруу байсан. намайг уучлахгүй байсан ч болно.  Ээж ээ. би зүгээр л таны дэргэд баймаар байна. Төрсөн ээжийнхээ хийсэн нүглийг наманчилмаар байна. ээж ээ. Намайг Сонгийн залгамлагчаас хассан ч болно. Битгий уурла л даа. биед чинь муу шдээ.

Эх: за за.      Уйлахаа боль. Чи тэр хүнээс холбоогоо таслах юм бол миний охин хэвээр байх болно.

Ш: Ээж ээ. Таныхаар болог.

Эх: За. Миний хайр талаар өнгөрөөгүй юм байна.

Лин: Эзэгтэй, та яарах хэрэггүй.

Сон: Лин Ши Ин. Чи юу хэлэх гээ вэ?

Лин: Сон Шучи хүчээр тэр хүнтэй уулзахаас аргагүй болсон юм бол... яах гэж тэр хүний нэр дээр их хөрөнгө шилжүүлсэн байх вэ?

Эх: Юу гэнэ ээ? Шучи... Ши Иний хэлдэг үнэн үү?

Ш: Ээж ээ. Тэр хүн намайг ганц ч өдөр тэжээгээгүй. Би яалаа гэж Сон овогтын юмыг тэрэнд өгөх юм?  

Сон: Эгчийн хэлдэг зөв. Ээж ээ. Лин Ши Иний үгэнд итгэх хэрэггүй. Эгч та хоёрыг муудалцуулах гэж албаар тэгж байгаа юм.

Лин: Худал уу, үнэн үү гэдгийг энийг хараад мэдэж болно.

Эх: Шучи. Чи буруу юм хийгээгүй гээд байсан. Энэ бэлэг, хямд үнээр зарсан баримтууд чинь юу юм? энэ юу болоод байгаа юм?

Сон: Эгч ээ. Үнэхээр тэр хүнтэй нийл Сонгийнхыг хоослохоор шийдээ юу?

Ш: Би...

Эх: Чамд урам хугарч байна.

Ш: Ээж ээ. Тэрний нэр дээр энийг шилжүүлсэн нь... Чи эзэгтэй хэдэн сайн хөрөнгө оруулалт байна гэхээр нь... би ч гэсэн хөрөнгө оруулахыг хүссэн юм. тэгээд...

Эх: Худлаа ярьсаар л байна уу? Хөрөнгө оруулах байсан бол хэлэхэд л болох байсан. тэр хорон санаатай эмд өгч яах юм?

Ш: Мөнгөө алдчихвал манай Сон овогт муу гэж айгаад... тэгээд би тэр хүний нэр дээр хөрөнгө оруулсан юм. Сонгийн төлөө л тэгсэн юм.

Эх: Чамд итгэж болох үгүйг мэдэхгүй байна.

Ш: Ээж ээ. би таны төрсөн охин. Та хүртэл надад итгэхгүй бол... амьд яваад яах юм.

Сон: Эгч ээ. эгч ээ, ингэж болохгүй ээ. Эгч ээ. Ээж ээ, дахиад ганц удаа итгэчих л дээ. Итгэхгүй байгаа бол Чи эзэгтэйг ирэхээр нь асуу л даа.

Лин: Хүлээх шаардлагагүй. Би хариулаад өгье. Чи эзэгтэйд гадны хөрөнгө оруулалт шаардлагагүй. Сон Шучи худлаа ярьж байна.

Сон: Лин Ши Ин. Худлаа яриахаа боль. Чи эзэгтэйг танихгүй юм байж.

Лин: Танилгүй яах вэ дээ. Би та нарын тэр яриад байгаа  Шинюан групийн ерөнхийлөгч Чи Чэнжэний эхнэр байна.

Сон: Лин Ши Ин. Хангалттай. Чи эзэгтэй гэж хэлээд эгчийг худлаа хэлсэн гэдэгт итгүүлчихнэ гэж бодоо юу? Бид нарыг мэдэхгүй гэж бодоо юу?

Ш: Ши Ин. Намайг муу хэлэх ч яах вэ. Гэхдээ Чи ерөнхийлөгчтэй тийм холбоотой ч гэсэн эхнэр, амраг хоёр хол зөрүүтэй. Өөрийгөө Чи эзэгтэй гэхээ боль.

Эх: Ши Ин тэгэхээр... Чи эзэгтэй гэнэ ээ?

Ш: Тийм ээ, ээж ээ. Ши Ин хэцүүхэн амьдралтай байсан болохоор буруу замаар орох нь аргагүй.

Лин: Чэнжун бид хоёр хууль ёсоор гэрлэсэн. Миний нэр хүндэд халдах юм бол би гүтгэсэн хэргээр шүүхэд өгнө гэж мэд.

Сон: Инээд хүргэж байх шив. Чиний нөхөр барилгын талбай дээр ажилладаг биз дээ. Намайг мэдэхгүй гэж бодоо юу? Үнэхээр Чи ерөнхийлөгчийн эхнэр мөн юм бол манай эгч юу гэж нууц амраг нь гэж хэлэх юм?

Лин: Чи...

Эх: Болно оо. Муудалцахаа боль. Ши Ин. Амьдрал хэцүү байвал надад хэл л дээ.  Яаж ийм юм хийж болдог юм?

Лин: Миний амьдралд та нарт хамаагүй. Чи эртээд хэлсэн байх аа? Та нар Сон Шучийд итгэж байгаа бол надад өөр хэлэх үг алга.

Сон: Ээж эгч хоёрын хооронд яс хаяж байх шив. Манай эгч үнэн хэлсэн үгүйг Чи эзэгтэй ирээд аяндаа өөрөө хэлээд өгнө.

Эх: Би Ши Инийг хүмүүжүүлж чадаагүй. Чи эзэгтэйн царайг  яаж харна даа?%

Сон: Ээж ээ.

Эх: Шучи. Чамд сүүлчийн удаа итгээд үзье. Дахиад битгий итгэл алдаарай.

Ш: Тэгэхгүй ээ, ээж ээ.

Эх: Руйбо. Та хоёр гэрлээд удаж байна. Нэрнээс болж салах юм бол хайран биш гэж үү?

Ру: Ээж ээ. Хэрвээ та Шучийг Сон овогтын хүн гэх юм бол Пэй эзэгтэйн суудал тэрнийх.

Эх: Тэгвэл сайн байна. Аяар Чи ерөнхийлөгч, Чи эзэгтэй хоёроос миний өмнөөс уучлалт гуйчихаарай. Ши Инд тусалдаг юм шүү.

Ш: За, ээж ээ.   ойлголоо.

Сон: Явъя.

Ш:  Харав уу? чи яаж ч хичээсэн бай, тэр хөгшин миний талд байх болно.              

Лин: Үнэн хэзээ нэгэн цагт илэрч л таараа. Байнга ийм байна гэж бодоо юу?

Ш: Яагаад болохгүй гэж? Чи эзэтэйгээс асууна гэж бодоод байгаа юм уу?

Лин: Тэрэнд эртхэн үнэнээ хэлсэн дээр байх шүү. Тэгэхгүй бол дараа үнэнийг мэдвэл чамайг ганц хөөгөөд зогсохгүй л байх даа.

Ш: Хэнийг айлгаад байгаа юм? олон юм ярихаа боль.

Да: Эзэгтэй.

Эмээ: Ши Ин.

**************

Эмээ: Ши Ин. Чи хэрээс хэтэрч байна. Даамал. Чэнжун руу залга. Хурдан ир гэж хэл.

Да: Мэдлээ. Тавь. Яах гэж байгааг чиньмэдэхгүй гэж бодоо юу? Намайг гүтгэж чадна гэж бодоо юу? Намайг тэнэг гэж бодоо юу?

Ру: Шучи. Яаж ч бодсон наадах чинь Чи өргөөний хүн. Хэтрүүлэх хэрэггүй.

Ш: Одоо нэгэнт оройтсон. Тэглээ гээд яадаг юм. Чи эзэгтэй тэрнийг нууц амрагтай хуйвалдсаныг мэдвэл яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Наадахаа аваад яв. Чи ерөнхийлөгч, Чи эзэгтэй хоёр өөрсдөө ирээд учрыг нь олог.

Да: Намайг тавь... Тавь гэж байна. Хатагтай...

Эмээ: Сон овогтын өсгөсөн хүүхэд яахаараа ийм хорон санаатай болчихдог байна аа? Удахгүй чи хариугаа амсана аа гайгүй...

Лин: Ээж ээ. ээж ээ. Эм чинь... Эмийг нь хурдан өгөөдөх. Ээж зүрхний өвчтэй. Эмээ уухгүй бол амь насанд нь аюултай.

Ш: Тэрний амь надад ямар хамаатай юм? энэ хөгшин зөнөг миний нүүр рүү чичлээд, намайг хариугаа амсана гээд байсан. энэ бид хоёрын хэн нь түрүүлж үхэхийг харж  л байя.

Лин: Сон Шучи, чамд анхааруулчихъя. Ээжид ямар нэг юм болох юм бол Чи Чэнжун чамайг зүгээр өнгөрөөхгүй.

Ш: Чи ерөнхийлөгч энэ хөгшний төлөө намайг яахыг харж л байя:.

Эр3: Энэ хөгшнийг жинхнээсээ Чи хатагтай гэж бодоод байгаа юм уу?

Эр: ээж ээж гэж дуудаад л. Та хоёр ямар харилцаатай юм?

Ш: даанч энэ хөгшнийг өмөөрөөд байсан юм. Чамайг өргөж авсан ээж юм биш үү? Яаж ийм ичгүүргүй амьтан өсгөдөг байна аа?

Эмээ: Ши Ин сайн хүүхэд. Чи л ичгүүргүй амьтан байна.

Ш: ярьсаар л байна уу?

Ру: Шучи. Боль. Эмийг нь өг. Энд үхчихвэл... Чи ерөнхийлөгч, Чи эзэгтэй хоёрт таалагдахгүй нь лав.

Ш: Чиний хэлдэг зөв. Гэхдээ зүгээр ингээд өнгөрөөж чадахгүй. Эмгэн гуай, миний өмнө сөхрөөд уучлалт гуй. Тэгвэл эмийг чинь өгье.

Эмээ: Чи... чам шиг хүний өмнө сөхөрч байхаар...

Лин: Ээж ээ. Би өмнөөс нь уучлалт гуйя...

Эмээ: Ши Ин. Чи Чи овгийн эзэгтэй. Ийм амьтны өмнө яаж сөхөрч болдог юм.

Лин: Ээж ээ. Таны амины дэргэд миний бардам зан юу ч биш.

Ш: Болно оо. Та нарыг харж байх зав алга. Сөхрөх юм бол бушуу сөхөр. Би тэвчээртэй хүн биш.

Лин: Хэлсэн амандаа хүрээрэй дээ.  

Эмээ: Ши Ин.

Лин: Сон Шучи. Уучлаарай.

*****************

Ш: Лин Ши Ин. Чиний судсаар Сонгийн цус гүйж байгаа ч гэсэн нохой шиг миний өмнө сөхрөөд сууж байна.

Лин: Эм өгөөдөх.

Ш: Юундаа яарсан юм? Надад чамаас асуух юм байна. Чи ерөнхийлөгч чамайг яаж тоосон юм? Чиний биенд болсон юм уу? Эсвэл чадварт чинь болсон юм уу?

Лин: Сон Шучи. Амаа мэд. Чэнжун бид хоёр чамд хамаагүй.

Ш: Наад хариулт чинь таалагдахгүй байна.  

Лин: Сон Шучи.

Ш: юундаа хашгичаад байгаа юм? Хариулахаасаа өмнө сайн бод.

Лин: Тийм. Аль аль нь.

Ш: Юу гэнэ ээ? сонсогдохгүй байна. чангахан хэлээдэх. Чи ерөнхийлөгч чиний юунд болсон юм?

Лин: Чи Чэнжун миний биенд болсон гэж байна. бас миний чадварт. Би ичих нүүргүй, зальтай хүн.

Чи: Ли. Манай гэрт очоод баримт аваад ир. Эзэгтэйд дээд тал нь хагас цаг болно гэж хэлээрэй.

Л: За, Чи ерөнхийлөгч өө.

*****************

Ш: Лин Ши Ин. Надтай сөргөөцөлдөхөөр яадгийг сайн санаж ав. Чи яаж ч чадахгүй.

Лин: Би чиний хэлсэн болгоныг хийсэн. Эм өгөөдөх.

Ш: Гуйж байгаа бол толгойгоо  бөхийлгөөд мөргө. Лин Ши Ин. Чиний байгаа байдал таалагдахгүй байна. толгойгоо гудайлгаад яаж гуйдгийг харуулаадах.

Лин: Хэтрүүлэхээ боль.

Ш: Тэгвэл болихгүй юу.   

Лин: Зогс... Тэгье.

Эр3: Бушуулаач.

Эм: Харин тийм. Гуйгаач.

Бүгд: мөргө мөргө мөргө мөргө мөргө мөргө мөргө мөргө мөргө мөргө мөргө мөргө

*********************

Эр: Ли захирал аа. хаашаа явах вэ?

Л: Чи өргөө.

Эр: За.

Ш: чи мэднэ. Би хүнийг хүчлэх дургүй. Ши Ин. Чи сая сайн дураараа мөргөсөн үү?

Лин: Тийм. Би сайн дураараа мөргөсөн.   

Ш: Сайн нохой. Үгэнд сайн орсон болохоор энэ эмийг чамд өгье.

Лин: Чи...

Ш: Юугаа хүлээсэн юм. хурдан аваач.

Эмээ: Ши Ин.

Лин: Ээж ээ.  Ээж ээ. алив... хурдан уучих.

Эр3: Шучи. Чамайг нохой сайн сургадаг гэж мэдээгүй юм байна.

Эм: Мэдсэн бол үгэнд ордоггүй тэнэг нохойгоо дагуулаад ирэхгүй юу. Пэй эзэгтэйгээр сургуулдаг байж дээ.

Ш: Ямар ч тэнэг нохойг сургаж болдог юм. Хүний зүгэнд ордоггүй гөлөгнүүдэд хэн нь эзэн болохыг харуулах хэрэгтэй. Тэгвэл хурдан сурна.  

Лин: Ээж ээ, дээрдэж байна уу?

Эмээ: Ши Ин. Надаас л боллоо.

Лин: Тийм биш ээ. Та л зүгээр байвал болох нь тэр. Ээж нь эд нарыг яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Нэг нэгээр нь хариуг чинь заавал авна.

Ш: Яасан? Ухаан ороогүй л байна. Эмгэн гуай. би харж үзээгүй бол өдийд үхчихсэн байгаа.

Эр3: Шучи. Сайн сураагүй байх шиг байна.

Ш: арга чарга байна уу?  

Эр3: нохойг сургахын тулд... эхлээд алгадах хэрэгтэй. Дараа нь хоол өг...

Эр: хөөх

Эр3: амттан өгөх цаг болж.

Ш: Ухаантай гэдэг нь.

Эр3:  Шучи. Чи эзэгтэйд энэ эмэгтэйг бариад өгвөл, Чи эзэгтэй чамд талархах нь гарцаагүй. Тэгвэл бид нарыг мартаж болохгүй шүү.

Ш: Санаа зоволтгүй. Би идүүлээд өгье.  

Лин: ээжээс хол бай. Над дээр хүрээд ир...

Ш: Юундаа сандарсан юм?  Би зүгээр л бялуугаар дайлах гэж байна.

Лин: Сон Шучи. Чи харамсана даа.

Ш: Хүн сайн санаад амттан өгч байхад. хүний ач мэдэхгүй. Өдөөс сүрдүүлж байдаг. Ийм сайхан амттай ганцхан байгаа болохоор хэн чинь идэх вэ ?

Лин: Надад өг. Ээжээс хол бай.  

Ш: Тэгвэл бүгдийг нь ид. Тэгэхгүй бол би уурлана шүү.

Эмээ: боль. Ши Ин. Нааш нь өгөөдөх. Би хангалттай амьдарсан хүн. Үхэхээс бусдыг үзсэн.

Лин: Ээж ээ. тавь л даа:

Эр3: Шучи... тэр булаалдаж байгааг нь хар даа.

Эм: Хөөрхий дөө.

Эмээ: өгөөдөх...

Лин: Хурдан тавь л даа.

Л: Та нар юугаа хийгээд байгаа юм?

Лин: Чи...

Ру: Ли захирал аа. Уулзалгүй удсан байна.

Л: Юу болоод байгаа юм?

Ш: Юу ч биш ээ. Чи ерөнхийлөгчийн амраг орж ирээд... бид нар Чи эзэгтэй мэдчих байх гэж бодоод л...

Л: Амраг аа? Тийм байх ёсгүй. Чи эзэгтэйгээс өөр Чи ерөнхийлөгчид өөр ямар ч эмэгтэй байхгүй.

Ш: Тэгвэл... хуурамч байж таарлаа. Яасан бүдүүн зүрх вэ. хурдан чирээд гаргах хэрэгтэй.

Ру: Ли захирал аа. Би  тэр хоёр луйварчны учрыг олоод өгье. Та гараа бохирдуулах хэрэггүй. Хэлээч. Пэй компанид Шинюантай ажиллах боломж байгаа бол уу?

Л: Үнэнийг хэлэхэд өнөөдөр тендер дахин зарлах ажлыг хэлэлцэхээр яаралтай хуралдаж байгаа. Харин танайд боломж байгаа эсэхийг Чи эзэгтэй шийдэх болно. Тэгэхээр та нар яахыг өөрсдөө мэд.

Ру: Ойлголоо. Ойлголоо.

Л: Мартсанаас...        Чи эзэгтэйтэй таарах юм бол Чи ерөнхийлөгч хагас цагийн дараа ирнэ гэж хэлээрэй. Ирэхээр нь аятайхан байдаг юм шүү.

Ру: за. Ли захирал санаа амар бай.

Ш: хань аа. Өнөөдөр бид нар Чи ерөнхийлөгчийн өвөрт орох гэсэн тэр эмийг барьсан болохоор Чи эзэгтэйд тусалсан гэсэн үг. Чи эзэгтэй байгаа цагт Шинюантай гэрээ хийж л таараа.

Ру: Шучи. Чи байгаа нь азтай хэрэг. чамтай гэрлэсэн маань сайн болж.

Ш: Наадахаа тавь.

Лин: Ээж ээ.

Ш: Чамайг нууц амраг гэж бодсон чинь луйварчин байж таарах шив. Чи ерөнхийлөгч удахгүй ирнэ. Чи үхсэн гэж мэд.

Лин: Хагас цагийн дараа хэн нь үхэхийг харж л байя.

Ш:Чи...

Эр3: Хөөе. Шучи. Байз. Тэр зүүсэн цагийг нь хар даа. Графийн цаг. Ийм үнэтэй.

Ш: Гучин сая уу?

Эр3: Үгүй ээ. дахиад нэг тэг нэм. Миний сонссоноор... Чи ноён энэ цагийг эхнэртээ авчирч өгсөн гэсэн. Энэ хүн зүүчихсэн байна. Тэгэхээр энэ...

Эм: Арай... Үнэхээр Чи эзэгтэй гэж үү?

Ш: Энэ цаг яагаад чамд байгаа юм? хулгайлсан уу чи?  

Лин: хулгайлах аа? Гоё юм аа.

Чи: Миний урьдчилсан бэлэг. Ойн баярын бэлэг. Таалагдаж байна уу?

Лин: Хэтэрхий үнэтэй юм.  Буцаагаад өгчих.

Чи: Болохгүй ээ. Минийхээр бол яг чамд байх ёстой эд.

Лин: Манай нөхөр өгсөн юм. Хулгайлж яах юм?

Ш: Чиний нөхөр үү? Зуун жил ажилласан ч энэ цагны оосрыг ч авч чадахгүй.

Лин: Яах гээ вэ? Тавиач... Наадах чинь есөн оронтой тоогоор үнэлэгдэнэ. Эвдлэх юм бол өрөнд орно гэж мэд.

Ш: Өөрийгөө хичээ.

Ру: Болгоомжтой байгаач.

Ш: Би... би тэгээгүй. Энэ... энэ эвдэлсэн.

Лин: Яасан? Энэ олон хүний өмнө худлаа хэлэх гээ юу?

Ш: Лин Ши Ин. Чамд нэг юм хэлчихье. Зөв үү, буруу юу гэдгийг мөнгөтэй хүн шийддэг юм. Та нар хэл дээ. Энэ цагийг... хэн эвдэлсэн бэ?

Эр3:  Энэ... би харсан.

Эм: яах аргагүй Пэй эзэгтэй унагаасан шд. Чи яаж...

Эр3: Хөөе. Пэйгийнх Чигийнхтэй гэрээ хийх гэж байгаа. Пэй эзэгтэйн уурыг хүргэчихвэл... яах болж байна аа?

Эм: Тийм ээ. би ч гэсэн харсан. Энэ энэ цаг... тэр эвдэлсэн.

Эр: Яг зөв. Тэр эвдсэн.

Бүгд: тэр эвдэлсэн. Тэр эвдэлсэн.

Лин: Та нар... Ичих нүүргүй амьтад...

Ш: Харав уу? Хэн эвдэлсэн нь чухал биш. Чи эзэгтэй хэнийг буруутгах вэ гэдгээс шалтгаална.

Ру: Шучи, одоо болно. Цаг үрэхээ боль. Хурдан хэргийг нь хүлээлгэж гарын үсэг зуруулаад... хорь. Алдаа гаргаж болохгүй.

Ш: Хэргийг нь хүлээлгэж, гарын үсэг зуруулаад аваад ир.

Эр: Мэдлээ.

Ш: Хурууны хээг нь даруул.

Лин: А Чао олны танил хүн. Энд гарын үсэг зураад, гадуур тархчихвал шар хэвлэлийнхэн үнэнийг эргүүлж, худал мэдээлэл тараана. Сон Шучи... Одоо буруугаа хүлээх юм бол чамд бага багаар төлөх боломж олгоё.

Ш: Хэрэггүй. Төлбөрийг яаж хийхээ Чи эзэгтэйгээс асуугаарай.

Лин: Энэ цагийг би эвдээгүй. Би хүлээхгүй.

Ш: Чамд сонголт байхгүй.

Эр: Хар даа. Чи авхай ирж байна.

Ш: Наад хоёр луйварчнаа Чи авхайд аваачаад өг.

Эмээ: Тавь...

Эр3: Чи овгийн залуу авхай. Бусад айлын хүүхдээс өөр юм аа. хөөрхөн байна.

Эм: Чи авхайд тэмцээний ялагч болсон гэж сонссон. Ийм залуухан, авъяастай байх гэж.

Ш: Чи авхай. Яахаараа чи байдаг билээ? Чи энд юу хийж байгаа юм?

Чу: Энэ миний гэр. Гэртээ ирж болохгүй юу?

Эр3: Шучи. Чи сайн нуужээ. Чи авхай та хоёр танил юм уу?

Ш: Энэ хэн ч биш ээ. тэр луйварчны охин байна. бяцхан тэнэг...

Чу: Чи... Ээж ээ. ээж ээ.

Лин: А Юу.

Чу: Юу болсон юм бэ?   

Лин: Би зүгээр. Хуулийн хэлтэстэй холбоо бариад гомдол гаргахад бэлд. Би эд нарыг бүгдийг нь шүүхэд өгнө.

Эр3: Шучи... чи энийг хэн ч биш гээ биз дээ? Юун хэн ч биш. Шинюаны хуулийн хэлтэст хэлнэ гэж байна.

Эм: Энэ... арай... тэр... эд нар үнэхээр... Чи овгийнхон юм биш биз?

Ш: Тайвшир. Худлаа ярьж байгаа юм. Шинюан эдний хэлснийг хийв л гэж.

Чу: Тийм ээ. Шинюан манай гэр бүлийн бизнес. Хэлсийн дарга аа. Би гомдол гаргах гэсэн юм. Шүүгдэгч... Сон овогтын Сон Шучигаас эхэлье.

Ш: Одоо болно оо. жүжиглэхээ боль. Түрүүн ээж чинь хамаагүй дээр жүжиглэж байна лээ. Тэгсэн ч гэсэн бид нарт баригдчихсан.

Чу: Үнэн худлыг ... та нар удахгүй харна. Гурав... хоёр... нэг...

Ш: Байна уу.

Эр: Сон авхай. Сайн байна уу. Шинюан групийн хуулийн хэлтсээс ярьж байна.

Ш: Чи... юу гэнэ ээ? Дахиад хэлээдэх.

Эр: Шинюан групийн хуулийн хэлтсээс ярьж байна.

Эр2: Чи авхай сая Чи эзэгтэйг хүлээн авалтын үеэр гүтгэсэн хэргээр Сон Шучийг шүүхэд өг гэсэн.  Энийг одоохондоо нууцалж бай.

Эр: За. Сон авхай. Таны нөхөр Пэй Руйбогийн өгсөн төслийн саналд зарим нэг асуудалтай хэсэг байна. Пэй ноёнд дахиад шалга гээд хэлчихээрэй.

Ш:  За за. Би заавал хэлнэ ээ.

Ру: Шучи. Юу болсон бэ? Шинюан групийн хуулийн хэлтэс... яагаад чам руу залгадаг билээ? арай... эд нар үнэхээр Чи овогтынх юм биш биз?

Ш: Руйбо, санаа зовох хэрэггүй. Хуулийн хэлтэс төслийн саналыг засварла гэж хэлж байна.

Ру: төслийн санал аа?

Л: Үнэнийг хэлэхэд өнөөдөр тендер дахин зарлах ажлыг хэлэлцэхээр яаралтай хуралдаж байгаа.

Ру: Аан. Шинюан өнөөдөр дахин тендер зарлахаар хуралдаж байгаа гэсэн. Тэгээд л хуулийн хэлтэс нь залгасан юм байна. Тэгэхээр Пэй компани Шинюантай ажиллах нь баттай гэсэн үг.

Ш: Чи ерөнхийлөгч луйварчдыг барьсныг мэдсэн байж таараа. Тэгээд хариу болгож энэ төслийг өгөхөөр шийдсэн байх.

Ру: Яг зөв. Тэгсэн байж таараа.

Эр3: Пэй захирал аа, баяр хүргэе. Шинюантай хамтарч ажиллавал Пэй компани улам өндөрт дүүлнэ.

Эм: Пэй захирал аа. баян болохоороо биднийгээ мартав даа.

Эр: Тийм ээ. Пэй захирал аа. Шинюаны төсөлдөө манайхыг хамруулах юм бол би хоёр хувийг нэмж өгнө шүү.

Ру:. Болж байна. болж байна. хамтдаа мөнгө олъё.

Чу: Ээж ээ. Аав яагаад энэ төслийг Пэйд өгч байгаа юм?

Лин: Тоох хэрэггүй. Аавд чинь бодсон юм байгаа байх. Аавдаа итгэ.

Чу: Таны хэлдэг зөв.  Эмээ та хоёрыг дээрэлхснийг аав мэдэх юм яасан ч зүгээр өнгөрөөхгүй.

Ш: Жаал аа. Шинюаны хуулийн хэлтэс бид нарыг шүүхэд өгнө гэсэн байх аа? Тэгээд зарлангийн хуудас нь хэзээ ирэх юм?

Чу: Сон эгч ээ. яарах хэрэггүй. Зарлан тун удахгүй танд ирнэ. Тэр үед... ээжийн өмнө сөхөрч гуйх хэрэггүй шүү.

Ш: Энэ муу чинь юу гэнэ вэ? ...

Лин: Миний охинд хүрэх юм бол алаад хаячихна шүү.

Ш: Ална аа? Нэр нүүр ч байхгүй, эрх мэдэл ч байхгүй чи юу хийж чадах юм? Лин Ши Ин. Өнөөдөр чамд би үзүүлээд өгье. Энийг барьж бай.

Лин: А Юу. Тавь... чи яах гээд байгаа юм?

Ш: Нөхөд өө. Пэй овог Чи груптэй хамтрахаар болсныг та нар мэдэж байгаа. Шинюаны талд зогсмоор байгаа бол үйл хөдлөлөөрөө харуул. Үнэн эсэхээ батлах цаг чинь ирлээ.

Эр3: Муу новш. Чи эзэгтэй болж жүжиглээд.

Эм: Хөгшин юм байж Чи ноёныг таньдаг царайлаад. Ичгүүргүй.

Эр: Түй... би би. Пэй эзэгтэй. Би хоёр удаа алгадсан.

Чу: Та нар хүнйи эрхэнд халдаж байна. Энэ чинь гэмт хэрэг. Сон Шучи. 40жилийн өмнө чиний ээж айлын хүүхэд сольж авсан. 40жилийн дараа чи миний ээжийг тамалж байна.  эх шигээ хорон санаатай амьтан. Үхэж байвал таарна.

Ш: Энэ муу чинь юу гэнэ вэ? Шүдийг сугалаад өг.

Эр: мэдлээ.

Лин: Үгүй ээ. Үгүй ээ... Сон Шучи. Миний охиныг тавь... тавь гэж байна.

Ш: Гуйгаад байгаа юм уу?

Лин: Тийм. Гуйж байна. А Юуг зүгээр орхичих.

Ш: Уг энүүгээр оролдоно гэж бодоогүй байсан юм. Даанч амнаас гарч байгаа үг таалагдахгүй байна.

Лин: Би А Юугийн өмнөөс уучлалт гуйя. Тэрэнд битгий хүр.

Ш: Ийм сэтгэл хөдөлгөм ээжтэй байх гэж. Ганц уучлалт гуйгаад болчихно гэж бодоо юу? Хэтэрхий амархан юм биш үү.

Лин: Тэгээд чи юу хүсээд байгаа юм?

Ш: Зогссоор байгаад хөл өвдчихлөө. Ирээд илээд өг.

Чу: Сон Шучи... чи... миний ээжийг зүгээр байлга... миний ээж...

Эмээ: А Юу.

Ш: Жаал аа. Би чиний дэргэд настай хүн. Амаа мэдэж ярь. Дахиад ингэж ярих юм бол... энэ бахь ганц гаранд чинь хүрээд зогсохгүй гэж мэд.

Чу: Ээж ээ. чи зүгээр. Би зүгээр.

Ш: Хангалттай. Надад та хоёрын жүжиглэхийг харж байх зав алга. Хийх үү, үгүй юу?

Лин: Хийе. Би хийе.

Чу: Ээж ээ.Битгий.

Лин: Зүгээр ээ. нүдээ аньж бай. Битгий хар. 15минутын дараа аав чинь ирнэ.

Чу: Ээж ээ.

Ш: муугүй юм аа. Хүнд үйлчилж сурсан юм шиг байна. Лин Ши Ин. Хойшид миний өмнө хөндөлдөхөө боль. Үгүй бол өнөөдөр зөвхөн эхлэл гэж мэд.

Лин: Эхлэл гэдэг нь үнэн. Чиний хариугаа төлж эхлэх өдөр.

Ш: Хүний өөдөөс өрвөлзсөөр байх шив.

Лин: Чи харамсана даа.

Ш: Чамайг өрөвдсөндөө харамсаж байна. нохой нохой гэдгээ мэдэж байх хэрэгтэй. Эзнээ хаздаг нохой сайнаар төгсдөггүй юм.

Эр3: Шучи харин ч охиныг чинь харж үзлээ. Талархаж мэдэхгүй юу? Хүний ач мэддэггүй амьтан бэ?

Эм: Сайн юм боллоо. Миний хөл ч гэсэн өвдчихлөө. Минийхийг ч гэсэн илээд өгөх юм уу?

Лин: эртхэн больсон чинь дээр шүү. Хариугаа төлөх цаг ирэхээр өөрсдөө зовно гэж мэд.

Эр3: Юу гэсэн бэ? Бид нарыг сүрдүүлээд байгаа юм уу?

Эм: Хөөх.

Г: Хөөе. Ухаан орж байна уу?

Эр: Түрүүн Пэй эзэгтэйн хөлийг илээд байсан. яасан. Бид нарыг яаж ч чадахгүй гэж бодоо юу?

Эр3: Болж байна. Бид нарт... мөнгөнөөс их юм байх биш. Энэ болох уу? Болох уу?

Эм: Хүрэхгүй бол энд дахиад байна. Чамайг мөнгөөр булсан ч чадна.

Чу: Аав аа. та хэзээ ирэх юм бэ? Ээжийг авраач дээ.

Чи: Яана гэнэ ээ. Чи Чэнжуны эхнэрийг доромжилно гэнэ ээ? бүгдийнх нь хийсэн хэргийг ухаж ол. Гурван минутын дотор Чи өргөөнд оч.

Эр: Мэдлээ.

*******************

Ш: Ши Ин. Ямар их мөнгө өгснийг хар даа. Чи ноёны өвөрт орж чадахгүй байсан ч, хоосонгүй боллоо шд.

Г: Давгүй хөөрхөн юм гээч. Оронд нь миний хүн болбол ямар вэ?

Ш: Жан захирал аа. энэ эм таныг үл тоомсорлож байна.

Г: Муу өлөгчин. Харин ч чамайг тоосонд баярла. Хазна гэнэ ээ? өнөөдөр чамайг сургаад өгье л дөө. 

Лин: намайг тавь...

Эмээ: Тавиач...

Лин: Тавь... Тавиач...

Г: Чшш... Хүчээ гамна. Удахгүй хангалттай орилохоос хойш.

Чу: Араатнууд...

Ш: Жаал аа, сайн харав уу? Ээж чинь хямдхан биеэ үнэлэгч. Та хоёр миний хөл дор гишгүүлж байхдаа таарна.

Чу: Сон Шучи. Манай аав ирж байгаа. Ээжийг ингэснийг чинь мэдвэл чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ.

Ш: Чиний аав аа? аав чинь аль барилгын талбайд ажиллаж байгаа вэ? дуудах хэрэгтэй юм байна. Ийм сонирхолтой шоу болж байхад үзэхгүй бол хайран биз дээ?

Чи: Ши Ин.

Чу: Аав аа.

Чи: Ши Ин.

Лин: Чэнжун.

Чу: Аав аа. аав аа.

Чи: Аав нь та нарыг хамгаалж чадсангүй. Айх хэрэггүй. Аав нь хариуг нь заавал авна.

Ш:  мөн мөрөөдөв өө. Та нарт танилцуулъя. Энэ хүн... Энэ эмийн нөхөр нь. Барилгын ажилтан байж бас хослол өмсчихжээ. Тэглээ гээд өөрчлөгдөх биш дээ.

Чи: Би эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй. Чи эмэгтэй хүн биш.

Ру: Энэ... чамд анхааруулчихъя. Чиний оролцох хэрэг биш. Зайл.

Чи: Жинбэйд надтай хэн ч ингэж ярьдаггүй юм.

Лин: Чэнжун. Гараа бохирдуулах хэрэггүй.

Эр3: Энэ... Сая юу гэж дуудсан бэ? Чэнжун гэсэн үү?

Эм: Шинюаны ерөнхийлөгчийн нэрийг Чэнжун гэдэг байх аа. Арай ...

Эр: Пэй эзэгтэй. Юу болоод байна аа? Барилгын ажилчин гээ биз дээ?

Ш: Юундаа айсан юм? Зүгээр л адилхан нэртэй хүн. Барилгын ажилчин.

Эр3: Гэхдээ, байгаа байдлыг нь хараад айлаа шд. Шучи байгаагүй бол би хууртах байлаа.

Эр: Яг үнэн.

Эм: Албаар нэрээ солиод Чи ноёнтой адилхан нэр авсан мю бол уу? дүр эсгэгч байна.

Лин: Дүр эсгэсэн хүн алга. Миний нөхөр та нарын яриад байгаа тэр Чи ерөнхийлөгч, Чи Чэнжун.

Бүгд: Аан?

Ш: Юу гэнэ ээ? Лин Ши  Ин. Чи бүр ухаанаа алджээ.

Ру: Шучи, болохгүй. Дүр эсгэж болох ч... энэ машин... Чи ноёных мөн байна.

Ш: Хань аа. чи хүртэл ийм гэнэн байх гэж. Түрээсийн машинд итгээд байгаа юм уу?

Эр3: Шучигийн хэлдэг үнэн. Түрээсээр хүссэн машинаа авч болно.

Эм: Пэй захирал аа. Хэтэрхий болгоомжлох хэрэггүй. Чи ноён болж жүжиглэж байгаа юм чинь Чи ноёнтой адилхан авсанд гайхах юм алга.

Эр: Чи ерөнхийлөгчийг олон хүн дагаж явдаг. Бие хамгаалагч ч алга. Жинбэйгийн тэргүүн баян ийм байх уу?

Ру: Тийм байна. Би хэтрүүлсэн байна.

Ш: Хань аа, чи зүгээр үү?  Машин түрээсэлж, өөр хүний дүр эсгээд... хашраагүй байх шив. Өнөөдөр би сургаад өгье л дөө...

Лин: Чиний оронд байсан бол би наад цохиурыг чинь хол хаях байлаа. Энэ машин... чиний бодож байгаагаас илүү үнэтэй...

Ш: Яасан? Чи төлж чадахгүй гэж айгаа юу? Түрүүн гайхуулахдаа айгаагүй биз дээ?

Эр: Цохь...

Чу: Ээж ээ. яагаад болиулахгүй байгаа юм бэ?

Лин: Манайд хангалттай олон машин байгаа. Энүүгээр дутахгүй. Өөрийгөө хорлохыг хүсээд байгаа бол одоо яая гэх вэ.

Л: Болиоч. Чи... юу хийгээд байгаа юм?

Ш: Ли захирал аа. Ирсэн чинь сайн боллоо. Энэ гуйлгачин Чи ерөнхийлөгч болж жүжиглээд байна. Чи ноёны өмнөөс би сургаж байна.

Л: Хэнийг гуйлгачин гээд байгаа юм?

Ш: Энэ...

Л: Ч-чи ерөнхийлөгч өө. Ерөнхийлөгч өө. Чи эзэгтэй. Ийм юм болсонд өршөө.

Чи: Хувийн эмч дууд. Эд нарыг нэгийг нь ч явуулж болохгүй.

Л: Мэдлээ. Явъя.

***************

Ш: Руйбо. Ли захирал яагаад энэ гуйлгачны өмнө бөхөлзөөд байгаа юм бол?

Ру: Юуны чинь гуйлгачин. Ли захирал юу гэж дуудахыг сонсоогүй юу? Даамлыг худалдаж авч болох ч,_ Ли захирлыг яасан ч худалдаж авч чадахгүй. Бушуул. Бушуу Чи эзэгтэйгээс уучлалт гуй. Чи...

Ш: Энэний өмнө сөхөр гэж байгаа юм уу?

Ру: Чи эзэгтэйг дээрэлхчихээд... сөхрөөд өнгөрвөл харин ч баярл. Чи эзэгтэй. Миний эхнэрийн буруу. Тэрнийг яасан ч болно. Таны дур...

Эм: Яах вэ?

Эр3: Чи эзэгтэй.

Чи: А Юу. Өөр хэн та нарыг дээрэлхсэн бэ?

Чу: Тэр... тэр байна. Сон Шучийгаар ээжид балиар бялуу идүүлсэн.

Эр3: Чи авхай... андуурч байна. бүгд эндүүрэл байсан юм.

Чу: Эндүүрэл ээ? Ээжийг алгадаж, нүүр рүү нь мөнгө шидсэн байх аа? хувцасыг нь урсан чинь бас эндүүрэл үү?  

Эр3: Би би би...

Чи: Би юмны учир ойлгодог хүн. Та нарын миний эхнэрт хийсэн үйлдлийг би нэг нэгээр нь хариуг нь барина.

Эм: Өгөөдөх. Өг өг өг.    

Лин: Хангалттай. Чэнжун. Харах хүсэл алга. Энэ хэргийг цагдаад даатгачих.

Чи: Чинийхээр болъё.

Ру:. Чи ноёнтон. Чи эзэгтэй. Эхнэр бид хоёр буруугаа хүлээж байна. бид хоёрын түвшинд очих хэрэггүй... Ингэе... Энэ төсөл дээр манай Пэй овог 3%-ийг нэмж өгье. Чи эзэгтэйн нөхөн төлбөр.

Чи: Төсөл өө? Эхнэртэйгээ нийлж манай гэр бүлийг доромжилчихоод... ямар нүүрээрээ  Шинюан груптэй хамтарч ажиллах гээ вэ?

Ру: Чи ноёнтон. Та... тоглож байгаа биз дээ? Пэй компанийг сонгосон нь манай чадварыг хараад харсан байлгүй дээ. Иймхэн юмнаас болж хамтрагчаа хаяж яаж болох вэ дээ?

Чи: Пэй компанид ямар чадвар байгаа юм? Тэр гэрээг би эхнэрээ бодоод танайд өгөх гэж байсан юм.      Манай гэрийнхнийг доромжилсон тэр мөчөөс эхлээд... Пэй компани Шинюан групийн хар жагсаалтад орсон.

Ш: Руйнбо.

Ру: хамаг юм баллахаас өөр чадваргүй, хэрэггүй амьтан. Шинюан груптэй ажилласан бол хичнээн их мөнгө олох байсныг мэдэх үү? Ийм сайхан боломжийг чамаас болоод алдчихлаа.

Ш: Руйбо. Руйбо. Миний буруу. Битгий уурла л даа. Шинюан байхгүй байсан ч өөр компанитай хамтарч болно шдээ. Хангалттай мөнгө олно.

Чи: Уучлаарай. Би хэлэхээ мартчихаж. Хагас цагийн өмнө Шинюан груп Пэй компаний эсрэг дайрч эхэлсэн. Одоо... Пэй компаний хувьцаа үнэгүй болсон байгаа байх.

Ру: Юу?

Чи: Тэрнээс гадна... Шинюаны хуулийн хэлтэс... миний эхнэрийг дээрэлхсэн хэрэг, учруулсан хохиролтой холбоотойгоор шүүхэд өгнө. Машины төлбөр багтаж байгаа. Миний эхнэртээ бэлэглэсэн цаг ч ялгаагүй.

Ру: Ганц тэр цаг л гэхэд... 300саяын үнэтэй. Чи ноёнтон. Машин, бас цагийг... энэ шулам эвдсэн. Надад ямар ч хамаагүй.

Ш: Руйбо... эхнэр нөхөр  байж... бүгдийг нь надад тохож байгаа юм уу?

Ру: Одооноос биш. Чи анхнаасаа Сон овогтын залгамжлагч байгаагүй. Аль дээр чамаас салах байсан юм. чамд ганц ч зоос өгөхгүй.

Ш: Үгүй ээ. Би салахгүй. Руйбо.

Ру: Түй...

Ш: Руйбо. Ээж ээ. ээж ээ. Руйбод хэлээд өг л дөө. Би салмааргүй байна.

Эх: юун салах вэ? Юу болоод байгаа юм?

Ш: Лин Ши Инээс болж байгаа юм.

Эх: Руйбо та хоёрын асуудал Ши Инд ямар хамаатай юм?

Сон: Ээж ээ. Ойлгомжтой шдээ. Эгч тэрний араар тавьсныг илчилсэн байж таараа. Тэгээд л хариугаа авсан байлгүй. Хүргэн ахыг онилсон биз.

Эх: Ши Ин... тэгэхгүй байлгүй дээ.

Сон: Ээж ээ. Юу тэгэхгүй гэж. Тэрэн шиг хүн юу ч хийхээс буцахгүй.

Эх: Хашрахгүй хүн юм даа. Шучи. Уйлах хэрэггүй. Ээж нь одоо очилоо. Явъя.

Сон: Ээж ээ, явъя.

Эм: Сайн байна уу. таны залгасан дугаар тэжээлээс салсан байна. Сайн байна уу. таны залгасан дугаар тэжээлээс салсан байна.

Эх: Шучи.

Ш: Ээж ээ. ээж ээ.

Сон: Эгч ээ.

Ш: Ээж ээ, Ши Инд хэлээд өг л дөө. Боль гээд хэлээд өг. Би Руйбог алдмааргүй байна.

Эх: За за за. Сайн охин. Битгий уйл.

Сон: Лин Ши  Ин. Өчнөөн хүн байхад заавал манай хүргэн ахаар оролдож байдаг. чамд өөр эр хүн олдохгүй байна уу?

Лин: Юу гэнэ ээ?

Эх: Ши Ин. Сон овогтынх чамд өртэй. Тэглээ гээд Шучигийн гэр бүлийг үймүүлж болохгүй шүү дээ. Чи... хэтэрч байна...

Лин: Эзэгтэй. Би хүний гэр бүл үймүүлээгүй. Сон Шучийг өмөөрөхөөсөө өмнө... юу болсныг судал гэж хэлье. Намайг яасныг нь эхлээд мэдчих... Түрүүн...

Эх: Шучи. Чи надад амалсан байх аа? Ши Инд хамгаална гээ биз дээ? Юу болоод байгаа юм?

Ш: Ээж ээ. Би мэднэ ээ, миний буруу.

Сон: Ээж ээ.  Эгч ямар ч шалтгаангүй Лин Ши Инийг дээрэлхэх хүн биш. Лин Шин Ин эхлээд эгчийг дээрэлхсэн байж таараа. Яаж ч байсан хүргэн ахаар оролдож болохгүй биз дээ?  

Эх: Луяаны хэлдэг зөв. Ши Ин. Шучи чамайг гомдоосон бол надаа хэлчих. Би учрыг нь олж өгье. Руйбо энэ хоёрын гэрлэлтийг сүйтгэх хэрэггүй.

Эмээ: Чи... Ши Иний төрсөн эх байж... төрсөн үрээ хүний нөхөр уруу татсан гэж байдаг. Чи эх хүн мөн үү? Чэнжун бид хоёр чиний хэлсэн үгэнд итгэвэл Ши Ин хадмынхаа царайг яаж харах болж байна аа?

Эх: Би...

Лин: Мах цусаа тасалж төрүүлсэн ээж маань намайг гүтгэж байдаг. Гэтэл хадам ээж маань намайг хамгаалж байдаг. Гэр бүл байхад цусан холбоо хамаагүй. Би зүгээр ээ. Сон овгийнхонтой би дотно байгаагүй. Энэ хүн миний хувьд уулзаад өнгөрсөн танихгүй хүнээс өөрцгүй. Энэ хүний юу гэж бодох... надад хамаагүй.

Эх: Ши Ин.

Лин: Сон эзэгтэй. Би тэрний гэрлэлтийг сүйтгээгүй. Нөхрийг нь уруу татсан гэж гүтгэхээ боль. Пэй хуйбо тэрний асар их мөнгөний өрийг төлөхгүй гэсэндээ салж байгаа юм.

Эх: Юун өр?

Лин: Энэ цаг... бас гадаа байгаа машин. Бүгдийг нь Сон Шучи эвдсэн. Хохирлын талаар миний өмгөөлөгч удахгүй холбоо барина.

Сон: нэг муу цаг хэд л байв гэж дээ. Лин Ши Ин. Бид нарыг зальдаж байна уу?

Чу: Цаг мэддэггүй юм уу? нүдээ нээгээд сайн хар. Графын лимитэд эдишн цаг.

Сон: хуурамч цагаар манай эгчийг луйвардаж байдаг. Та нар мөнгөний төлөө бүр ухаанаа алджээ. Би мэдэж байна. энэ цаг цорын ганц хувь. Хэдхэн хоногийн өмнө Шинюаны Чи ерөнхийлөгч Чи Чэнжун энэ цагийг авсан юм. чамд байх боломжгүй.

Чи: Би өөрийгөө танилцуулъя. Шинюан групийн ерөнхийлөгч Чи Чэнжун байна.

Эх Сон: Юу?

Сон: Т-тийм байх ёсгүй.  Худлаа ярихаа боль. Чи яахаараа...

Чи: Мөн бишийг наад Сон Шучигаасаа асуу.  

Сон: Үгүй ээ.  тийм биш. Энэ... энэ яаж...

Эх: Луяан, дуугүй бай. Ши Ин. Шучигийн учруулсан хохирлыг би төлье.  Нэг гэр бүл гэдгээ бодоод энэ хэргийг зүгээр өнгөрөөчих.

Сон: Яг үнэн. Мөнгөний төлөө биш юм бол яагаад манай эгчийг зүгээр байлгахгүй байгаа юм?

Лин: Миний эд хөрөнгийг эвдсэн. Төлбөрийг нь төлөх ёстой биз дээ. Мөнгөний асуудал ч яах вэ. намайг, миний гэр бүлийг доромжилсон хэргийг би яасан ч зүгээр өнгөрөөхгүй.

Ш: Ши Ин. Уучлаарай. Би зүгээр л... би чамд атаархсан юм. ээжийг надад хайргүй болчих байх гээд... тэгээд би... тэгээд л би чамд уураа гарсан юм. Би учлалт гуйя. Намайг уучилчих.

Лин: Наад үгээ шүүгч нарт хэл.

Эх: Ши Ин. Шучи... айсандаа л тэгж байгаа юм. чамд муу юм хийхийг хүсээгүй.  

Сон: Лин Ши Ин. Чи хэтэрч байна шүү... Эгч уучлалт гуйчихаад байхад өөр юу хүсээд байгаа юм?

Лин: Буруугаа ухамсарласан болоод уучлалт гуйж байгаа юм биш. Айсандаа хэлж байгаа юм. Би хэн ч биш байсан бол надаас уучлалт гуйх байсан уу?

Сон: Чи...

Эх: Ши Ин. Чи хүссэн болгоноо хэл. Манай Сон овог бүгдийг нь өгье. Шучийд ганцхан боломж өгчих.

Лин: Сон эзэгтэй. Та сайн л бодоорой доо. Сон Шучийг хамгаалах шаардлага байгаа юм уу?

Эх: Чи... чи... Юу гэсэн үг вэ?

Лин: Мартчихаа юу? Сон Шучи миний төсөлд хөрөнгө оруулсан нэрээр Сон овогтын хөрөнгийг өөр хүний нэр дээр шилжүүлсэн. Би тодорхой хэлчихье. Надад энэний мөнгөөр хөрөнгө оруулах төсөл байхгүй. Энэний мөнгө хаашаа орсон юм бол?  Та нар мэдэж байгаа байлгүй.

*****************

Эх: Тэгэхээр чи тэр мөнгийг төрсөн эхдээ өгсөн юм уу?

Ш: Ээж ээ. би тайлбарлая. Тэр мөнгө бид нарын хувьд юу ч биш. Намайг төрүүлсэн ээж шүү дээ. Би ачийг нь хариулах гэсэн юм.

Эх: Сайн байна. Ачийг нь хариулах гэж байгаа бол би хориглохгүй. Тэгсэн ч Сон овогтын мөнгийг өгөх ёсгүй байсан юм. Ши Ин бид хоёрыг дөчин жил салгасан өстөн. Өнгөрсөн хугацаанд би чамайг өөрийн хүүхэд шиг өсгөсөн. Чи яаж ийм юм хийж чадаж байна аа?

Ш: Ээж ээ. Та намайг төрснөөс өөрцгүй гэж хэллээ. Тэгвэл яагаад Лин Ши Инийг төрсөн охиноо гэж мэдэнгүүтээ авчирч байгаа юм? Та төрсөн охиноо гэж байгаа бол би ч гэсэн төрсөн эхдээ тусалж байна. яагаад болохгүй гэж?

Эх: Энэ хоёр өөр хэрэг.

Ш: Юугаараа өөр юм? намайг та өсгөсөн болохоор төрсөн эхдээ тусалж болохгүй гэж байгаа юм уу? Би намайг өсгөөд өгөөч гэж гуйгаагүй.

Эх: Засрахгүй амьтан. Өнөөдрөөс... чи Сон овгийн хүн биш. Тэр өрөө... төрсөн эхээрээ төлүүл...

Ш: Сүрдүүлж байна уу? гайгүй байлгүй. Лин Ши Инийг хөөж явуулчихаад... Сон Лияан мулгуу амьтан. Танд надаас өөр хэн ч байгүй.

Эх: Чи...

Ш: Ээж ээ. бид хоёр ээж охин хоёр... өс санах хэрэггүй. Лин Ши Иний учрыг олж өгөх юм бол... би төрсөн ээждээ яаж хандана, танд ч гэсэн тэгж хандаж байх болно.

Эх: Хэрэггүй. Чам шиг охинтой байснаас... байхгүй нь дээр.   

*******************

Ш: Ээж ээ. Нээрэнгээсээ хэлээдбайгаа юм уу? ээж ээ. би алдаа гаргасан болохоос муу хүн биш шдээ. Яагаад надад ганцхан боломж олгжо болохгүй гэж?

Эх: Би чамд хангалттай боломж өгсөн. Чи өөрөө л түлхсэн.

Ш: Луяан. Ээжид хурдан хэл л дээ. Эсвэл Лин Ши Инээс гуйгаад өг. Тэр их мөнгийг би яаж төлөх юм бэ?

Сон: Би чамаас болоод аль хэдийн Лин Ши Иний дургүйг хүргэчихсэн. Ямар нүүрээрээ гуйх юм? Аан? Өөрөө төл. Эсвэл  шорондоо ор. Хохь чинь.

Ш: Чи ч гэсэн туслахгүй юм биз дээ. Лин Ши Ин. Миний хаягдахыг хараад бах чинть ханаж байна уу?

Лин: Чиний өөрийн хийсэн хэрэг. Хүнд тохохоо боль.

Ш: Намайг ийм болгочихоод доромжилж байх шив. Надад юу ч үлдээгүй. Би амьдарч чадахгүй юм бол хамт үхье.

Эх: Ши Ин.

Чи: Чирээд гар. Цагдаагийн газар аваачиж өг. Тэнд төрсөн эх чинь хүлээж байгаа. Баяр хүргэе. эх охин хоёр нэгдэх нь.

Ш: Лин Ши Ин. Лин Ши Ин. Там  руу тонил.

Чи: Чи зүгээр үү?

Лин: Зүгээр ээ. Сая... яагаад миний урдуур орж байгаа юм?

Эх: яах юу байх вэ. эх хүн охиноо хамгаалсан хэрэг. Ши Ин. Ээжийнх нь буруу. Өнөөдөр чиний хэн гэдгийг зарлаж, чамайг гэртээ аваачина аа. Надад боломж өгчих л дөө. Ээж нь бага багаар буруугаа засна аа.

Сон: Тийм ээ. Лин Ши Ин. Үгүй ээ. эгч ээ. эгч ээ. Сон Шучи байхгүй болчихсон болохоор хэдүүлээ гэр бүлээрээ сайхан амьдаръя.

Лин: Хэрэггүй. Танай Сон овог надтай ямар ч хамааралгүй. Сон Шучи буруу юм хийсэн ч гэсэн... тэгэх тоолонд тэрний талд орж, өөгшүүлж байсан хүн нь та нар.

Сон: Эгч ээ.

Лин: Сон эзэгтэй. Би тэтгэврийн мөнгө шилжүүлнэ. Харин дахиад уулзах хэрэггүй гэж бодож байна.

Эх: Ши Ин. Миний хэлэхийг сонс л доо.

Чи: Сон эзэгтэй. Ши Ин хүн болохоос эд хөрөнгө биш. Хэрэггүй болохоороо хөөж явуулаад, хэргээ болохоор далладаг эд хөрөнгө биш. Энэ хорвоод тийм юм байдаггүй юм.

Эх: Би... Би зүгээр... алдаагаа засах гээд...

Чи: Тэгэх шаардлагагүй. Ши Инд миний хайр... миний ээж аавын хайр... бас хүүхдүүдийн маань хайр байгаа. Таных шиг ... хайр хэрэггүй...

Эх: Чиний хэлдэн үнэн. Тэрэнд хэрэггүй. Би л тэрнийг гомдоосон. Надад татгалзах нь аргагүй. Чэнжун. Тэрнийг хайрлаж яваарай.  Бид нар... төвөг удахгүй ээ.

Чи: Тэгнэ ээ.

Сон: Гэхдээ... ээж ээ.

Эх: хэлэх хэрэггүй. Явъя.

Од: Эмээ. Аав аа. ээж ээ.

Лин: ИРчихсэн үү?

Од: Шоугаа дуусаад шууд ирлээ. Ашгүй амжлаа. Ээж ээ. энийг аав та хоёрт өгч байгаа юм. Хуримын ойн мэнд хүргэе.

Лин: Баярлалаа, миний хүү. Гоё цэцэг байна.

Чу: Ах аа. яаж байгаа юм бэ? Би яах болж байна?

Чи: Золиг минь. Чи яагаад цэцэг өгч байгаа юм? би цэцэг өгөх ёстой биз дээ.

Од: Аав аа. би таныг мэдэхгүй биш дээ. Та ээжид цаг, үнэт эдлэл л авч өгдөг шд цэцэг хэзээ ч авч өгөхгүй.  Романтик баймаар байвал надаас суралц.

Чи: Золиг чинь. Чамайг даа.

Од: Эмээ. Аав дээрэлхээд байна.

Өв: Хэн миний ач хүүг дээрэлхээд байгаа юм?

Лин: Аав аа.

Чи: Аав аа.

Чу: Өвөө.

Өв: Сон Шучи, бас тэр нөхдүүдийг бүгдийг нь бариад хорьчихлоо. Пэй компаний хувьцаа үнэгүй болсон. Удахгүй дампуурсан. Ши Ин. Бүгдийг нь зохицуулчихсан. Тиймэрхүү хүмүүсээс болж шаналах хэрэггүй.

Лин: Баярлалаа, аав аа. танд төвөг удчихлаа.

Өв: Бид хоёрт охин байх биш. Бид хоёрын хувьд чи төрсөн охиноос маань өөрцгүй. Ёсорхох хэрэггүй.

Чу: Хөөх. Мартах дөхлөө. Ээж ээ. Шинэ он гарч байна. Би Ли эгчийн хийдэг банш идмээр байна.

Лин: тэг ээ. ээж нь хийгээд өгье.

Өв: Өнөөдөр сайхан өдөр байна. хуримын ой чинь цагаан сартай давхцаж байдаг. хүүхдүүд ч гэсэн ирчихлээ. Явъя. Хэдүүлээ явж байрын зоогоо бэлдье.

Төгсөв.

 

Back to episodes Go home