Үргэлжлэл: 45:26 мин.
Дүрүүд:
Дин Сяо Цзюн зохиолч /гол дүр/
+Фу Цянь Би Юны экс нөхөр
Сюй Тян Дины өрөөний оюутан
У Хао Дины өрөөний оюутан
+Дин Сяо Цзюн 3 настай хүүхэд үе
+Цзян Хуа
Эм:
Би Юн Дины ээж нь /гол дүр/
Ээж Би Юны ээж нь
Би Ся эгч нь
+Фан Фан Би Ся-ийн охин
+Цан Цан Цзя Хуагийн эхнэр
------------------------------------------------------------------------------------------
Ээжтэйгээ салах ёс хийсэн нь
5-р анги
------------------------------------------------------------------------------------------
Эр: Энэ. Хар даа.
Би: Өнөөдөр ямар мах байна?
Эр: Бүгд урдын адил.
Би: Надад гахайн цээж махнаас жаахныг.
Эр: Гахайн цээж үү?
Би: Тиймээ.
Эр: Яагаан гахайн цээж мах уу? Хэр их вэ?
Би: 250 граммыг. Арай жаахан. 250 граммыг.
Эр: За.
------------------------------------------------------------------------------------------
Би: Ингээд боллоо.
Ээж: Цзя Хуа.
Цзя: За.
Ээж: Гахайн махнаас жаахныг Сяо Цзюнд үлдээчих.
Цзя: За.
Би: Ээж ээ, Цзя Хуад дахиад мах өг. Сяо Цзюн жаахан байна, тэр нэг их идэхгүй. Явцгаая.
Цзя: Сяо Цзюн, энийг чамд.
Би: Май. Чи ч гэсэн идэх хэрэгтэй. Дараагийн удаа би ахиухан мах авна аа.
Цзя: Баярлалаа, эгч.
Би: Энийг чамд. Ээж ээ, энийг энэ сарын хүнсэнд хэрэглээрэй.
Ээж: Би өөрөө ч гэсэн төлж чадна. Чи ид. Май. Мах ид.
------------------------------------------------------------------------------------------
Би: Би чамд ус хийж өгье.
Ээж: Би Юн.
Би: А?
Ээж: Би хөлөө арчих алчуураа мартчихаж.
Би: Би танд аваад өгье. Ээж ээ. Би бодлоо л доо, би Сяо Цзюныг аваад эндээс нүүх хэрэгтэй байх.
Ээж: Чамайг явуулахыг хэн ч хүсэхгүй байгаа.
Би: Учир нь түүндээ биш ээ. Бид тантай хамт амьдардагаас болоод та үргэлж цочиж сэрдэг, унтахдаа муу болсон. Манай гэр миний ажлаас хол байдагийг эс тооцвол. Тийшээ яваад буцаж ирэхэд ихээхэн цаг авдаг. Түүнээс гадна, би таны гэрт хүүтэйгээ амьдраад байвал их бага хэмжээгээр хэл аманд өртөнө.
Ээж: Тэгсэн тэгээгүй чи зүдэрч байгаа. Сяо Цзюн аа. Одоо унт. Хэвтээрэй.
------------------------------------------------------------------------------------------
Би: Ах аа, түрээсийн сарын төлбөр нь хэд вэ?
Эр: 120 юань. Би хүүгээ хуримын дараа амьдраг гэж өрөө бэлдсэн юм. Гэвч тэр Гуандун руу явна гэж зүтгээд. Тэнд боломж нь их юм байх. Харав уу? Ханын цаас нь бараг шинээрээ.
Би: Ах аа, та түрээслэх арай хямдхан өөр газар мэдэхгүй биз?
Эр: Тэр ямар байна? Доторхийг нь чи нэг хар даа.
Би: За. Ах аа. Төлбөр нь хэд вэ?
Эр: 80 юань. Бид 100 юаньд арай томыг үзэж болно.
Би: Тавилга яахав?
Эр: Би чамд олж өгч болно.
Би: Түрээс нь жаахан бага байж болох уу?
Эр: За тэгье дээ. Чи улиралаар нь төлсөн ч болно. Төлбөр нь 220 юань болно. Миний санал болгох хамгийн боломжийн үнэ энэ.
Би: 200 юанд байж болох уу?
Эр: Энэ миний санал болгох хамгийн доод үнэ.
Би: Ах аа, надад түрээс төлөх тийм ч их мөнгө байхгүй. Та үнээ жаахан буулгачих л даа.
Эр: За яахав, чинийхээр 200 юанаар тогтоё. Гэхдээ чи надад урьдчилгаа 100 юань төлөх хэрэгтэй.
Би: Тэгье.
------------------------------------------------------------------------------------------
Сюй: Дин авхай. Дин авхай. Энэ таны цалин, 200 юань. Харин энэ Чжан Яных, 150 юань. Энэ та нарын сүүлчийн цалин. Захирал та нарыг манайд дахиж ажиллахгүй гэсэн. Мөнгө өө ав.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Эмчя ээ, эмч ээ!
------------------------------------------------------------------------------------------
Би: Би Сэ захиралтай ярилцсан. Тэр чамд өнгөрсөн сарын цалинг чинь дамжуулсан. Дээр нь нэмэлт 100 юань. Гэмтлийн нөхөн төлбөр.
Ян: Тэр хэзээ ч өгөөмөр байгаагүй. Энэ нэмэлт мөнгө бодвол чамаас байх.
Би: Зүгээр л авчих. Удахгүй цагаан сар болно. Харин чамд хийх төлбөрүүд зөндөө байгаа.
Ян: Хэрэв чи Сэ захиралаас надад мөнгө авч өгөөгүй бол би цагаан сар хүртэл яаж амьдрах байснаа мэдэхгүй л байна.
Би: Хэтэрхий их юм бодох хэрэггүй. Одоо хамгийн гол нь эдгэрэх хэрэгтэй. Эдгэчих юм бол амьдрал хэвийн урсгалдаа эргэж орно. Ирэх жилээс дахиад шинээр эхлүүлнэ.
Ян: Тиймээ.
Би: Би чамд нэг хос бээлий оёсон. Энэ чамд таарна гэж найдъя. Чамайг эмнэлэгээс гаргасны дараа энэ гарыг чинь дулаан байлгана.
Ян: Баярлалаа, Дин найз минь.
Би: Зүгээр дээ.
Ян: Чи намайг өмөөрсний дараа Сэ захирал чамд ямар нэг байдлаар новширсон уу?
Би: Үгүй ээ.
Ян: Надад битгий худлаа хэл.
Би: Санаа зоволтгүй. Бүх юм зүгээр. За, би явлаа.
Ян: Дин ээ. Нэг японы компани ажилтан хайж байгаа гэж би сонссон. Цалин нь боломжийн. Гэхдээ тэнд өндөр шаардлагтай. Япон хэлтэй байх ёстой.
Би: Баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------
Баннер: Оюутнуудад зориулсан галт тэрэгний тасалбарын 10
хоногийн хямдралтай худалдаа
------------------------------------------------------------------------------------------
У: Сяо Цзюн. Чи хэзээ гэртээ харих вэ?
Дин: Маргааш өдөр.
У: Удахгүй чиний ээлж.
Эм: Хөөе, битгий дараалал дайраад байгаач.
Эм: Яг үнэн, дараалал дайрах хэрэггүй.
У: Би түүнтэй хамт ирсэн. Би хамт яваа.
Эр: Чи зүгээр л ингээд дараалал дайрч болохгүй.
Эм: Хэрэв дараалал дайрвал тасалбар хүрэлцэхгүй шүү!
Эр: Тэр хэн бэ?
Дин: Зүгээр ээ. Би түүний оронд зогсож байсан юм. Надад тасалбар аваарай. Би чамд дараа нь төлнө.
У: Сяо Цзюн.
Дин: Унтлагын вагон!
Эр: Чиний найз жинхэнэ тусархаг.
Дин: Цонхны дэргэд шүү.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Ээж ээ, би маргаашийн тасалбар авсан. Маргааш өглөө шалгалтын дараа вокзал руу хурдлах хэрэгтэй болох нь. Би өлсөхгүй ээ. Би замдаа зарим юм авсан. Ээж ээ, би хичээлээ хийх ёстой. Баяртай.
Тян: Сяо Цзюн. Би чамд баахан хүнс авлаа.
Дин: Хэрэггүй. Би хэдийн идчихсэн.
Тян: Нэрэлхэх хэрэггүй дээ. Хичээл ходоодны дайсан гэдэг. Жаахан юм идэж хүчээ сэлбээч. Би энийг шүүгээнд чинь хийлээ. Чи дараа нь нэг хэрэглэнэ биз.
Дин: Хүлээ...
Тян: Би чамаас маргаашийн дээд математикийн шалгалтын талаар асуух гэсэн юм. Чи надад хуулуулж чадах уу?
Дин: Үгүй.
Тян: Тэр миний шалгалтандаа унасан гурав дахь хичээл болно. Чи миний найз биш гэж үү?
Дин: Чи шалгалтын журмыг мэдэж байгаа.
Тян: Уран зохиолын оюутан дээд математикийг бодож чадахгүй ш дээ. Би заалттай унана.
------------------------------------------------------------------------------------------
Багш: Түргэлцгээ. Та нарт 15 минут үлдсэн байна. Энэ сүүлчийн даалгавар. Та нар даалгавараа хураалгахаас өмнө шалгаж амжина гэж найдъя.
------------------------------------------------------------------------------------------
Багш: Хүлээ. Энэ хэнийх вэ? Чи Сюй Тян уу?
------------------------------------------------------------------------------------------
Охин: Нэг дээр нэгийг нэмээд хэд вэ? Бичээрэй.
Жаал: Хариулт нь 2.
Би: Ах аа.
Эр: Өө, чи ирлээ. Би өрөөг чинь янзалсан.
Би: Ах аа, би танд нэг юм хэлэх гэсэн юм.
Эр: Юу болсон?
Би: Би түрээсэлж чадахгүй болчихлоо.
Эр: Өө, дүү минь, энэ инээдтэй биш байна. Тавилга нааш цааш зөөнө гэдэг хөгшин надад амаргүй зүйл. Миний нуруу одоо ч өвдөж байна.
Би: Нэг юм тохиолдоод. Би цаашид түрээсээ төлж чадахгүй нь.
Эр: За яахав. Нэгэнт чи чадахгүй бол одоо яв.
Би: Ах аа, би тантай нэг юм ярилцах гэсэн юм. Удахгүй цагаан сар болно. Би хүүгээ ганцаараа өсгөдөг, надад баяраар хэрэглэх мөнгө алга. Би танд урд нь өгсөн барьцааны мөнгийг та буцааж өгч болох уу?
Эр: Үгүй. Мөнгө чинь тавилганд явсан. Би чамайг нэмж төвөг удсан гэж дахиж мөнгө авах байлаа.
Би: Ах аа, надад харамсалтай байна. Танаас буцааж мөнгөө авъя гэсэн нь буруу гэдгийг би ойлгож байна. Тэгвэл ингэвэл яахав? Та нэг сарын түрээсийн мөнгийг аваад надад үлдсэнийг нь буцаагаад өгчих.
Эмээ: Хөгшөөн. Энэ охин юм хэлээд байна. Тэр түрээсийн мөнгө төлсөн. Тиймээс бүх юм шударга байна. Гэхдээ тэр энд хараахан нүүж ирээгүй. Чи одоогоор юу ч алдаагүй.
Эр: Өөрийнхөө юмыг л хийж үз.
Эмээ: Ганц хүүхэдтэй эмэгтэй хүнд хэцүү л байгаа. Түүнд мөнгийг нь буцаагаад өгчих.
Эр: Энийг аваад яв. Би завгүй байна.
Би: Төвөг удсанд уучлаарай.
Эмээ: Охин минь. Охин минь. Чамд дахиад өрөө хэрэгтэй юу? Надад нэг хоосон өрөө бий.
Би: Та түүндээ хэдийг авмаар байна?
Эмээ: Одоо чамд хэцүү цаг байгааг би мэднэ. Энэ ердөө 50 юань л болно. Энэ энүүхэнд, тэр мухар гудамд байдаг.
Би: Би бодож үзье.
Эмээ: Тэг ээ, тэг. Бодсоныхоо дараа над руу хүрээд ир.
Би: Баярлалаа, настан.
Эмээ: Зүгээр дээ.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Ээж ээ!
Би: Нааш ир. Чи намайг санасан уу?
Дин: Тэгсэн.
Би: Эмээ нь хаачсан юм?
Дин: Эмээ нэг хөгшинтэй ярилцаж байгаа.
Би: Алив, орцгооё. Ээж ээ.
Ээж: Өө, Би Юн, гэртээ ороод ир.
Би: Настан.
Эм: Өнөөдөр гэрийн гал голомтыг тахих өдөр. Би та нарт Цзаваны олон амттангуудаас авчирлаа.
Би: Баярлалаа. Цагаан сар тулчихаад байгаа. Хэрэв ямар нэг тусламж хэрэгтэй бол надад хэлээрэй. Санаа зоволтгүй хэлээрэй.
Эм: Чамайг мундаг гэдгийг би мэднэ. Хэлсэнд чинь баярлалаа.
Ээж: Боломж гарсан дээр нь түүнээс туслахыг гуй. Тэр удахгүй хот руу явна.
Дин: Би тэнд сургуульд сурна.
Ээж: Тэгнэ ээ.
Эм: Чи энэ сард нүүж амжих юм уу? Цагаан сар хэдэн өдөр үргэлжилнэ. Цаг гарах юм уу?
Ээж: Би юмаа бэлдэхэд нь түүнд туслана. Шинэ бүтээлэг хатсан. Би бүр өнгөрсөн удаа оёсон цагаан хэрэглэлийгш би гаргаж тавьсан. Чи хэзээ нүүх вэ?
Би: Хэдэн өдрийн дараа. Би өрөөндөө очлоо, та хоёрыг үлдээе.
------------------------------------------------------------------------------------------
Сюй: Чамд бүгдийг тайлбарлах боломж өгсөн. Гэтэл чи яагаад юу ч ярихгүй байна?
Чжан: Дин Сяо Цзюн, чи ангийн дарга. Шалгалтанд чиний гаргасан алдаа бусдад муугаар нөлөөлж мэднэ. Чамд хэлэх юм алга уу? Яриач! Би чамайг шударга хүүхэд гэж бодсон. Гэтэл чи хууран мэхэлж байна. Чамд миний урам хугарлаа. Сюй багш аа.
Сюй: За.
Чжан: Та хийх ёстой юмаа л хий.
Сюй: За.
Тян: Дин Сяо Цзюн хууран мэхлээгүй. Энэ бүхэн би. Би түүнээс хуулах гэж оролдсон, гэвч энэ бүтсэнгүй. Би аргаа бараад асуулттай цаасаа түүн рүү шидсэн юм. Хэрэв миний залинд Дин туславал би шалгалтаа өгчихнө гэж бодсон. Хэрэв тэр надад туслахгүй л бол би тэр асуултнуудад хариулж чадахгүй байсан. Тэгээд цаасаа яг хэвээр нь хураалгасан.
Сюй: Өөрөөр, та хоёр юу ч төлөвлөөгүй байх нь. Чи түүн рүү цаасаа шидсэн, тэр энэ ямар учиртайг нь ойлгох ёстой байсан уу?
Дин: Бид юу ч төлөвлөөгүй.
Сюй: Би чамайг баримттай нь барьж авсан. Би чамд хяналтын камерийн бичлэгийг үзүүлэхийг чи хүсч байна уу? Удахгүй өвлийн амралт эхлэнэ. Бид энэ бүхнийг учрыг олох хүртэл та нарын хэн нь ч гэртээ харихгүй.
------------------------------------------------------------------------------------------
Би: Байна уу?
Дин: Ээж ээ.
Би: Сяо Цзюн. Чи хэзээ гэртээ ирэх вэ?
Дин: Ээж ээ, би тасалбараа хаячихсан. Дахиад нэгийг авч чаддаггүй. Би очиж чадахгүй л болов уу.
Би: За яахав, санаа бүү зов. Зүгээр л дахиад нэг тасалбар авчих. Тэгээд надад хэлээрэй.
Дин: Амлаж байна.
Би: За, баяртай.
Дин: Баяртай.
------------------------------------------------------------------------------------------
Тян: Дин Цзюн, энэ бүхэнд би л буруутай. Санаа зоволтгүй. Тэд чамаас салсны дараа би чамд онгоцны тийз авч өгнө. Болж байна уу?
Дин: Онгоцны тийз худалдаж авах бараг боломжгүй байх.
Тян: Надад чиний өмнө гэмээ цайруулах боломж өгчих. Үгүй бол гэмшил гэдэс дотроос хатгаад байна.
Дин: Хэрэв тэд чамайг зальдсаныг мэдвэл чи сургуулиас хасагдаж таарах байх. Энэ чамд хамаагүй юу?
Тян: Би яах ч үгүй ээ. Би сургуулиа хаясан ч чадна. Би ийшээ ирэхийг хүсээгүй юм. Аав л намайг албадсан. Харин чи бол өөр. Би чамайг араасаа хөлдөө чирмээргүй байна. Хэрэв чамд нэг юм тохиолдвол би муу залуу болно. Нэр нүүрээ алдана. Сяо Цзюн. Чи нэгэнт түрдээ гэртээ харихгүйгээс хойш би чамайг юугаар ч юм дайлъя. Чи юу хүсэх вэ? Цзюн аа, надад хэлээч. Чи юу идмээр байна?
------------------------------------------------------------------------------------------
Тян: Цзюн аа, чи тайвшраач. Чиний бүх юм алзахгүй. Чи ердөө л нөхцөл байдлын золиос. Бүх юманд би л буруутай. Тэд чамайг яасан ч шийтгэхгүй. Тайван бай.
Чжан: Сюй Тян, түүний найз хоёр дүрэм журмыг зөрчсөн. Бид та нарт зөндөө их төвөг учрууллаа. Эцэг эх бид л тэднийг муу хүмүүжүүлсэн байна. Тиймээ, энэ бидний буруу.
Тян: Тэнд аав байна.
Чжан: За.
Дин: Чжан захирал.
Чжан: Сяо Цзюн. Бидэнд хяналтын камерийн бичлэг байгаа. Тэр та нарын хэлснийг баталгаажуулсан.
Тян: Сяо Цзюн үүнд оролцоогүй гэж би танд хэлсэн ш дээ, Чжан захирал аа. Би ердөө л түүний хариултуудыг хуулж бичих гэсэн. Ингэхэд, түүнийг гэрт нь явуулчихвал яасан юм? Түүнийг энд байлгаад байх хэрэг байна уу?
Аав: Хөөе, Сюй Тян, алив наашаа хүрээд ир!
Чжан: Хөөе, хөөе, тайвшир. Гар хүрэх хэрэггүй.
Аав: Чи деканы өрөө рүү ороодох.
Чжан: Түүнийг зодох хэрэггүй.
Аав: Ийшээ бушуухан ор! Яв, яв!
Тян: Битгий зодоорой!
Чжан: Сяо Цзюн. За яасан? Чи галт тэрэгний тасалбар авсан уу?
Дин: Тэгсэн.
Чжан: Замдаа болгоомжтой яваарай. Биеэ бодоорой.
Дин: Чжан захирал аа, Сюй Тяныг одоо сургуулиас хасах уу?
Чжан: Энэ одоо чамд хамаагүй. Энэ тухай бүү бод. Гэртээ харьж цагаан сараа угт. За?
Дин: За.
Аав: Би бүх багш нартай ярилцсан.
Тян: Энэ ганц удаагийн юм биш. Энэ хэрэггүй байсан юм.
Аав: Анх удаа? Хэрэггүй ээ?
------------------------------------------------------------------------------------------
Эм: Дараагийнх нь. Хаашаа вэ?
Дин: Цзянчэнь орох нэг тасалбар.
Эм: Бүх тасалбарууд зарагдсан байна.
Дин: А?
Эм: Бүх тасалбарууд зарагдсан.
Эр: Цзянчэнь орох нэг тасалбар. Би Цзянчэнь орно. Нэг тасалбар өгөөч. Баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Битгий түлхэлцээд бай! Түлхэлцэх хэрэггүй! Настангуудыг түрүүлж оруулаарай.
Эр: Залуу, чамд Цзянчэнь хүрэх тасалбар хэрэгтэй юу? 180 юаны нэг тасалбар байгаа. Хурдхан явцгаая.
Дин: Та 180 юань гэсэн үү? Гэвч тэр чинь 85 юаны үнэтэй!
Эр: Хүн бүхэнд яаралтай байгаа, залуу. Дэнгийн баяр хүртэл тасалбарын үнэ буучихна. Чи авах уу, үгүй юу? Өнөөдрийнх ч байна, маргаашийнх ч байна.
------------------------------------------------------------------------------------------
Ээж: Сяо Цзюн. Нүүж очоод ээжийнхээ үгэнд орж байгаарай.
Дин: Эмээ, би таныг санах болно.
Ээж: Би ч гэсэн санана.
Би: Сяо Цзюн. Бид амралтын өдрүүдэд эмээгээ эргэж байх болно.
Дин: Ээж ээ. Эмээ бидэнтэй хамт амьдарч болох уу?
Эмээ: Сяо Цзюн. Эмээ нь чиний Цзян Хуа ахыг харж хандах хэрэгтэй. Би үе үе та хоёрыг эргэж байна. Сайн хүүхэд байгаарай, Сяо Цзюн.
Би: Бидэнд цаг зав гарахаар эмээгээ эргэж ирж байна.
Дин: Эмээ.
Эмээ: Сайн хүү.
Би: Сяо Цзюн, эмээдээ баяртай гэж хэл. За, ээж ээ, бид явлаа.
Эмээ: Замдаа сайн яваарай. Сяо Цзюн. Сайн хүү байгаарай. Шөнөөр унтаж байгаарай.
Дин: Эмээ, бидэн дээр ирэхээ битгий мартаарай.
Эмээ: Тэгнэ ээ. Биеэ бодоорой.
Би: За.
------------------------------------------------------------------------------------------
Би: Сяо Цзюн, битгий гүй, болгоомжтой бай.
------------------------------------------------------------------------------------------
Би: Энд юм уу, настан?
Эмээ: Тиймээ, энд.
Би: Дугуйгаа байрлуулъя.
Эмээ: Тэг ээ. Ван! Хүрээд ир. Энэ та нарын шинэ хөрш. Би та нарыг танилцуулъя. Дин.
Дин: За.
Эмээ: Энэ хүн Ван. Харин энэ эхнэр нь. Тэд энд амьдардаг юм. Та нар хөршүүд болно. Бие биенээ харж байгаарай. Энэ охиныг Дин Би Юн гэдэг.
Ван: Сайн уу, Дин.
Би: Танилцсандаа баяртай байна, Ван ах аа. Та сайн уу.
Эм: Сайн уу, Дин.
Эмээ: Та нарын өрөө тэнд.
Би: Сяо Цзюн, томоотой байна шүү.
Дин: Сайн уу, өвөө, эмээ.
Ван: Сяо Цзюн. Чи хэдэн настай вэ?
Дин: Тав.
Ван: Чи ирэх жил сургуульд орох нь.
Эмээ: Дин. Чамд энэ өрөө ямар вэ?
Би: Зүгээр. Болж байна.
Эмээ: Сонсоход сайхан байна. Май, түлхүүрээ ав. Хэрэв чамд ямар нэг хэрэгтэй юм байвал надад хэлээрэй.
Би: За.
Эмээ: Тэгвэл би чамайг орхилоо.
Би: За. Баярлалаа, настан.
Эмээ: Зүгээр дээ, зүгээр. Зүгээр. Ван, халамжтай хөрш байгаарай даа. Би чамд найдлаа шүү.
Ван: За.
Эмээ: Дараа уулзъя.
------------------------------------------------------------------------------------------
Би: Одоо бид энд амьдрах болно. Чи намайг өдөр бүр харж, надтай хамт унтана. Гоё биз дээ?
Дин: Тийм ээ.
Би: Одоо энэ бидний гэр. Би хүүдээ хайртай.
Дин: Би ч гэсэн танд хайртай, ээж ээ.
Би: Алив, би чамайг үнсье. Идээрэй. Энэ, чиний хамгийн дуртай нь. Чамд дахиад нэгийг.
Дин: Танд ч гэсэн, ээж ээ.
------------------------------------------------------------------------------------------
Би: Удаан ид, хахна шүү. Энэ ингээд дуусахгүй. Хэрэв нэмэхээр бол би чамд дахиад аваад ирье.
Дин: Баярлалаа, би цадлаа. Энэ гурав дахь аяга нь боллоо.
Би: Чамд өдөртөө төлөвлөсөн ямар нэг юм байна уу? Би явж эгчийн чинь дэлгүүрт туслана.
Дин: Харин би Бүдүүнээгийнд очно.
Би: Алдсан аа нөхөх нь үү? Би оройтож ирнэ. Би буцаж ирээд чамд дарсан гахайн мах бэлдэж өгнө.
Дин: За.
Би: Сяо Цзюн. Би техникийн юм сайн мэдэхгүй. Гэвч дэлгүүрийн эзэн надад үүнийг санал болгосон юм.
Дин: Энэ камертай утас байна.
Би: Шанхайд буцаж очоод надад утасныхаа дугаарыг явуулаарай. Ээж нь чамтай харилцахад амар болно. Бид ямар ч үед холбогдож болно.
Дин: Хэрэв та яримаар санагдвал над руу хэдийд ч залгасан болно. Би ч гэсэн залгана.
Би: Чамд таалагдсан уу?
Дин: Тиймээ. Баярлалаа, ээж ээ.
Би: Зүгээр. Харин одоо би явлаа. Удахгүй уулзъя.
Дин: За.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Бүдүүн ээ.
Эр: Би чамайг санасан, Дин!
Дин: Намайг ингэж айлгах хэрэггүй.
Эр: Ор, ор. Би чамайг их санасан.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Суу, суу, суу. Алив, би чамайг нэг хараадахъя. Алив...
Дин: Чи дахиад л жин нэмчихсэн үү?
Эр: Чи ямар нэг аятайхан зүйлээс яриагаа эхлэж болохгүй юу?
Дин: Чиний хичээл юу болсон?
Эр: Бид ямар нэг баясгалантай зүйл ярьж болох уу? Одоо баяр болно. Битгий ийм сүрхий царайл.
Дин: Би чамайг Шанхайд ирнэ гэж бодсон.
Эр: Хүлээ.
Дин: Энэ америкийн кинонууд. Сонгоод ав. Би чамд зориулж эднийг сонгосон юм.
------------------------------------------------------------------------------------------
Фан: Би Юн эгч ээ. Ингэхэд Сяо Цзюн хаачсан бэ?
Би: Ангийнхаа хүүхэдтэй уулзахаар явсан.
Фан: Ээж ээ, Сяо Цзюн өвлийн амралтаа өнгөрүүлж байна. Гэтэл би яагаад энэ дэлгүүрт хоригддог байна аа?
Эгч: Чи гэр бүлийн бизнест туслахдаа хөлс нэхсэн.
Фан: Энд үнэхээр уйтгартай юм. Мөнгөгүй бол ямар ч шалтгаан алга.
Эгч: Чи гомдол нэхэхээр тийм ч удаан хугацаанд ажилаагүй. Гонгинохоо боль.
Фан: Та ядаж л Би Юн эгчийн талд нь хүрэхээр хөөрхөн байгаасай гэж би боддог.
Би: Фан Фан. Эхтэйгээ ингэж ярьж болохгүй. Тэртээ тэргүй тэр зөндөө их ажилтай. Энэ дэлгүүрийг ажилуулах тийм ч амаргүй.
Фан: Бас дээр нь цэвэршилттэй. Би түүнтэй ярилцдаггүй юм.
Би: Алив, ажиллаад бай.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Сайн уу.
Аав: Сайн уу, Сяо Цзюн.
Эр: Аав аа. Та ирсэн нь сайн юм боллоо.
Аав: Чи хэзээ ирэв?
Дин: Өнөөдөр өдөр.
Аав: Сайн байна. Суугаад бидэнтэй хамт хоолло.
Дин: Ээж намайг гэртээ хооллоцгооё гэсэн. Тэр дарсан гахайн мах бэлдэх юм.
Аав: Мэдээж түүний хоол хавьгүй дээр.
Эр: Аав аа. Та арай өөр юу ч юмны талаар хэлээч.
Аав: Би ямар дэлгүүрээр ямар ч зорилоггүй тэнэсэн биш дээ.
Эр: Та нэг юм авсан байж тарна. Тийм байна, Дин.
Аав: Чи тэсгэлгүй хармаар байна уу?
Эр: Надад юу бэлэглэж байгааг нэг харъя. Аав аа. Үнэхээр янзтай.
Аав: Чам таалагдсан уу? Өмсөөд үз. Сайтар шилсэн юм. Би өөрөө сонгосон.
Эр: Нээрэн үү? Надад өмсөхөд туслаач.
Аав: Юу болсон бэ? Жижигхэн байна уу?
Эр: Жаахан бага байна.
Аав: Гэхдээ би яг өнгөрсөн удаагийнх шиг размертайг авсан даа. Чи аавыгаа яасныг хар даа. Чи намайг шийтгэж байгаа юм уу?
Эр: Дин, чи өмсөөд үз.
Аав: Энэ чамд таарах л ёстой. Хүчил. Дахиад нэг үз.
Эр: Дахиад нэг.
Аав: Зөв өмсөөч. Нөгөө хөлөндөө өмсөөд үз. Тиймээ. Чи үдээсийг нь суллах хэрэгтэй.
------------------------------------------------------------------------------------------
Жаал: Надад энэ загасны дүрстэй дэнлүү таалагдаж байна.
Эр: Загасны дүрстэй дэнлүү? Чамд таалагдаж байна уу?
Жаал: Тиймээ.
Эр: Тэгвэл би авч өгье. За энэ, асаагаарай.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Савлах хэрэггүй. Гэртээ харьцгаая. Бид энэ дэнлүүг хаа нэгтэй өндөрт өлгөнө өө.
Жаал: За.
Эр: Дараа нь хэдэн салют авна аа.
------------------------------------------------------------------------------------------
Фу: Шар айрганд би хэдийг өгөх вэ?
Эр: 3 юань.
------------------------------------------------------------------------------------------
Би: Сяо Цзюн. Шанхайд нийтийн байранд шөнөдөө хүйтэн үү?
Дин: Гайгүй ээ. Бараг эндэхтэй адилхан.
Би: Энд нилээн хүйтэн байна. Би чамд савтай халуун ус бэлдье.
Дин: За. Ээж ээ?
Би: За?
Дин: Би түүнтэй таарсан.
Би: Чи түүнтэй хаана таарав?
Дин: Гудамжинд.
Би: Та нар ярилцсан уу?
Дин: Үгүй.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Зун. Гар утас. Хавар. Шар. Улаан.
Би: Энд дулаан байна уу?
Дин: Тиймээ. Ээж ээ, энэ юу вэ?
Би: А? Хамрын алчуур.
Дин: Хамрын алчуур. Агаар.... агааржуулагч. Талбай. Цамц. Ямаа. Тэгш өнцөгт. Намар.
Би: Сяо Цзюн, хоёулаа энэ цаасан цоолборыг цонхон дээрээ наая. Энэ юутай адилхан байна?
Дин: Тарган хүүхэд үү?
Би: Тиймээ. Яг чам шиг. Боллоо. Одоо цонхон дээрээ наана. Нааш ир. Дөхөөрэй. Хэдийн шинэ он гарлаа.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Ээж ээ, шинэ оны мэнд.
Би: Шинэ оны мэнд.
Эр: Энэ юун хэв маяг вэ? Гайхамшигтай. Сайхан харагдаж байна.
Би: Сяо Цзюн, чи идээч.
Дин: За.
------------------------------------------------------------------------------------------
Би: Дахиад нэг жил өнгөрлөө. Чи надтай хамт байна, бид жинхэнэ гэр бүл.
------------------------------------------------------------------------------------------
Би: Дахиад нэг жил өнгөрнө. Миний урдын адил ээжтэй хамт байна. Сяо Цзюн, чийрэг, эрүүл саруул өсөөрэй.
Дин: Баярлалаа, ээжээ.
------------------------------------------------------------------------------------------
Би: Шинэ он. Чи том болж байна. Намайг буулгаач. Намайг буулга.
Дин: Ээж ээ, хар даа.
------------------------------------------------------------------------------------------
Би: Сяо Цзюн.
Дин: За?
Би: Алив, хурдлаач.
Дин: За.
Би: Шүүгээнээс бүтээлэг, цагаан хэрэглэлээ гарга.
Дин: За.
Би: Би одоохон.
Дин: За.
------------------------------------------------------------------------------------------
Би: Сяо Цзюн, чи бэлэн үү?
Дин: Тиймээ.
Би: Хэрэв бид хожимдвол эмээ чинь гомдоно.
Эм: Шинэ оны мэнд, эгч ээ.
Би: Шинэ оны мэнд.
Ли: Энэ хатаасан сам хорхойг ээж өгүүлсэн юм.
Би: Баярлалаа.
Ли: Сяо Цзюн аа, шинэ оны мэнд.
Дин: Шинэ оны мэнд, Ли.
Ли: Бай Бай?
Бай: Дин эгч ээ, Сяо Цзюн ах аа, шинэ оны мэнд.
2: Шинэ оны мэнд.
------------------------------------------------------------------------------------------
Би: Сяо Цзюн аа. Ээжээсээ сайн бариарай.
Дин: За.
------------------------------------------------------------------------------------------
Би: Чи ядарсан уу?
Дин: Үгүй ээ.
------------------------------------------------------------------------------------------
Би: Сяо Цзюн аа. Бүгдэд нь шинэ оны мэнд хүргэхээ бүү мартаарай, за?
Дин: За.
Би: Эмээтэйгээ заавал мэндлэнэ шүү. За, явцгаая.
Эгч: Сяо Цзюн энд байна.
Му: Тоглохоо боль. Яваад гараа угаа.
Дин: Сайн уу, Би Ся эгч ээ, ах аа. Та нарт шинэ оны мэнд.
Эгч: Сайн хүү. Ахаас аа улаан дугтуй өг гэж хэл.
Му: Өө, чи ирчихэж. Шинэ оны мэнд. Би чамд хоёрыг өгье. Хэнд ч битгий хэлээрэй. Ор, ор, ширээнд суух болсон байна. Би Юн эгч ээ, шинэ оны мэнд.
Дин: Эмээ!
Хуа: Манай гэр бүлийн бурхан Сяо Цзюн ирлээ.
Дин: Цзян Хуа ах аа.
Хуа: Тавтай морил.
Эгч: Сяо Цзюн. Үүнийг Цан Цан бид хоёроос.
Дин: Би улаан дугтуй авахааргүй дэндүү том болсон.
Хуа: Ав аа. Тэртээ тэргүй чи надаас юу ч авахгүй.
Эмээ: Сяо Цзюн.
Дин: Баярлалаа, Цан Цан эгч ээ. Эмээ.
Эмээ: Сайн уу, Сяо Цзюн.
Дин: Эмээ, суучих.
Эмээ: За, алив сууцгаая. Бүгдээрээ суугаарай.
Хуа: Аа, Би Юн ирлээ. Гэртээ тавтай морил.
Би: Шинэ оны мэнд.
Хуа: Баз аа, баярлахад бэлдээрэй.
Дин: Эмээ, шинэ оны мэнд. Шинэ оны мэнд, эмээ.
Эмээ: Шинэ оны мэнд.
Дин: Урт удаан наслаарай.
------------------------------------------------------------------------------------------
Цан: Ах чинь чамайг их сургуулиа төгсөөд зохиолч болох үгүйг нь мэдмээр байна гэсэн.
Хуа: Мэдээж болно.
Дин: Би хичээнэ.
Хуа: Тийм биз дээ? Сяо Цзюн манай гэр бүлийн хамгийн авъяастай нь. Чи их сургуулиа төгсвөл эцэст нь нэг ээжийн чинь санаа нэг амрах байх даа.
Би: Цзян Хуа. Түүнийг тэгж хүчлэх хэрэггүй. Намайг тэтгэвэртээ гарахаар хүү надад хэрэг болно. Тэр юу хүссэнээ хийж чадна. Сяо Цзюн аа. Эмээдээ тусал. Эхлэх болчихлоо. Цан Цан, суугаарай. Гэртээ байгаа юм шиг бай.
Эмээ: Манай Сяо Цзюн мөн ч тусархуу шүү. Ямартай ч би өөрөө бие дааж хөдөлж чадахгүй болтлоо хөгшрөөгүй л байна.
Хуа: Алив бүгдээрээ сууцгаа.
Эмээ: Сяо Цзюн аа. Чи Шанхайд сурдаг. Чи найз охинтой юу?
Дин: Эмээ.
Би: Ээж ээ. Тэр ердөө 19 настай.
Эмээ: Яг насандаа. Тэр их сургуульд сурдаг. Нэгэнт та хоёр Шанхайд амьдардаг хойно, тохирох хэн нэгнийг олж, бие биендээ танилцуулах хэрэгтэй шүү.
Хуа: Бүгдээрээ цугларлаа. Шинэ он гарч байна. Би ээжид эрүүл энхийг, харин манай бүр гэр бүлүүдэд цэцэглэн хөгжихийг хүсэн ерөөе.
Би: Тиймээ.
Бил: Шинэ оны мэнд.
Бүгд: Шинэ оны мэнд.
Би: Алив, идээцгээ.
Эмээ: Суугаарай.
Би: Эмээ, энэ шүүслэг тахианы хөлийг танд.
------------------------------------------------------------------------------------------
Жаал: Фан Фан, оролдоод үз.
Фан: Би үнэхээр айж байна, ах аа.
Жаал: Гэхдээ чи энд бүгдээс нь эгчмэд. Сяо Цзюн аа. Харин чи яагаад хүсэхгүй гэж?
Дин: За. Одоохон.
------------------------------------------------------------------------------------------
Эр: За, бүгдээрээ бэлэн байгаарай. Инээмсэглээрэй. Камер луу хараарай. Бэлдээрэй. 1, 2, 3.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Та шинэ жилээр гэртээ харьдаг уу?
Ни: Би санадаг юм, би анх ажлаа авахад удирдлага надад өөд бологсодыг дурсах өдрөөр амьд үлдэгсэд нь түүнийг тэмдэглэх хэрэггүй гэж хэлсэн юм. Тэгээд хэнд нь ч чөлөө өгөөгүй. Тэгэхэд л би тэд ямар ажилтныг илүүд үздэгийг ойлгосон. Түүнээс хойш би бүр шинэ жилээр ч гэртээ харьж байгаагүй. Илүү цагаар ажилладаг байлаа.
Дин: Та яг над шиг юм байна.
Ни: Би прагматик. Хүн үргэлж урагш тэмүүлж, сайжирч байх хэрэгтэй. Миний бодлоор баярыг өнгөрүүлэх нь хэмнэлээ хурдасгах хамгийн сайн шалтгаан.
Дин: Та нэг ч чухал мөчүүдийг өнгөрүүлээгүй гэж найдъя. Учир нь шинэ жил жилд ганцхан тохиодог. Гэрийн гал голомт үүрдийнх биш. Түүнийг нандигнах хэрэгтэй.
------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home