The Last Goodbye To Mama_04

Үргэлжлэл:      45:26 мин.

Дүрүүд:

Дин Сяо Цзюн  зохиолч /гол дүр/

+Фу Цянь                 Би Юны экс нөхөр

Сюй Тян                   Дины өрөөний оюутан

У Хао          Дины өрөөний оюутан

+Дин Сяо Цзюн       3 настай хүүхэд үе

+Сэ             жижиг үйлдвэрийн захирал

 

Эм:

Би Юн         Дины ээж нь /гол дүр/

Ээж             Би Юны ээж нь

Би Ся          эгч нь

+Шан Шан         Фу Цяны эхнэр

+Чжао Ян          Би Юны дотны найз

------------------------------------------------------------------------------------------

Ээжтэйгээ салах ёс хийсэн нь

4-р анги

------------------------------------------------------------------------------------------

Шанхайн их сургууль

------------------------------------------------------------------------------------------

Би:    Сяо Цзюн.

Дин:  Ээж ээ.

Би:    Чи завгүй байна уу? Хоолоо идсэн үү?

Дин:  Тийм ээ, би даалгавар аа хийх гэж байна.

Би:    Би өнөөдөр Бүдүүнээгийн ээжтэй нь таарсан. Маи Ке Чжан танай сургуульд шилжсэн гэж тэр хэлсэн. Чи түүнтэй таарсан уу?

Дин:  Тэгсээн. Надтай хамт сурч байгаа. Тэр коридорын эсрэг талд байдаг.

Би:    За ашгүй дээ. Хуучны нэг ангийнхан нэг нэгэндээ дэмтэй байж чадна. Та хоёр Цагаан сарын баяраар хамтдаа гэртээ ирсэн ч болно.

Дин:  Маи ийшээ шилжсэн болохоос элсэж ороогүй.

Би:    Ялгаа нь юу байна? Та хоёулаа их сургуулийн оюутнууд.

Дин:  Түүний элсэлтийн шалгалтын оноо минийхээс өндөр байсан. Наашаа шилжүүлсэн нь түүний хувьд доромжлол.

Би:    Сяо Цзюн. Чи наад орчиндоо найзуудтай болохыг хичээгээрэй. Чи ахлах сургуульд байсан шигээ бусад оюутнуудаас онцгойрох хэрэггүй шүү. Чи нийгэм дунд амьдарч байгаа хүн. Найзууддаа анхааралтай ханд, тусархаг бай. Бүдүүн ээ та хоёр анх танилцахдаа бие биенээсээ зай барьдаг байсан. Мэдээж үргэлж шилжилтийн үе байдаг.

Дин:  Би ойлголоо, ээж ээ. Би юу хийхээ мэднэ.

Би:    Бүдүүнээгийн аав түүнийг 24 цагийн сургуульд өгсөн гэсэн. Маи тэндээ дахин шалгалт өгөх байх. Хэрэв чамд зав гарвал Бүдүүнээтэй утсаар яриарай, за юу?

Дин:  Бид хоёр өчигдөр орой утсаар ярьсан. Тэр намайг эргэхээр Шанхайд ирмээр байна гэж байсан.

Би:    Яамай даа. Сяо Цзюн. Сайн сураарай.

Тян:   Чи бидэнтэй хамт караоке орох уу?

Би:    Орой болтол суух хэрэггүй. Санаж ав, чи хичээх ёстой, бас намын гишүүн болох элсэх өргөдлөө өгөөрэй.  

Дин:  Ма Ке Чжан, чамтай доор уулзъя.

Би:    Сяо Цзюн. Надад хэл дээ, Шанхайд амьдрах ямар вэ? Шанхайд байнга бороотой байдаг уу? Дулаан байхын тулд зузаан хувцас өмсөхөө битгий мартаарай. Чи хангалттай мөнгөтэй юу?

Тян:   Явцгаая.

Би:    Хэрэв чамд мөнгө хомс бол надад хэлээрэй.

Дин:  За, би ойлголоо. Сайхан амраарай.

Би:    Хэрэв хэрэгтэй бол мөнгө өө зарцуул. Хэрэв...  Сяо Цзюн... Байна уу?  

Эр:    Дин бүсгүй.

Би:    За?

Эр:    Та хүүтэйгээ ярьсан юм уу? Тэр Шанхайн их сургуульд орсон гэсэн, та бодвол бахархадаг байх.

Би:    Харин тиймээ. Тэр үргэлж их ухаалаг хүүхэд байсан. Сахилга бат сайтай. Би түүний сурлагад хэзээ ч санаа зовж байгаагүй. Одоо тэр их сургуульд орж, би түүнтэй үргэлж хамт байж чадахгүй болсон. Тэгээд л санаа зовдог. Хэд болсон бэ?

Эр:    Ердөө 3 юань хангалттай.

Эр:    За боллоо. Танд сайн сайхныг хүсье, Дин бүсгүй.

Би:    Баярлалаа.  

------------------------------------------------------------------------------------------

Дин:  Ах аа, аяга бэлэн гоймон өгөөч.

Тян:   Бид хамт хоол захиалъя л даа.

У:       Тийм шүү. Би мах, өндөгтэй гоймон авъя.

Тян:   Надад ч гэсэн. Чи өнөөдөр төлчих, би дараа нь төлье. Захиалчих.

У:       Баярлалаа.

Эр:    Залуус аа, та нарт хэдэн аяга хэрэгтэй вэ?

Дин:  Гурван аяга гоймон. Хоёр нь мах, өндөгтэй, нэг нь ямар ч хольцгүйгээр. 

------------------------------------------------------------------------------------------

Тян:   Өндөг нь хүйтэн байна. Би их сургуулийн гуанзны хоолыг тэвчиж чадахгүй юм.

У:       Яг үнэн.

Тян:   Залуус аа, энэ амралтын өдрөөр өөр газар очиж хоол идье.

Эр:    Надад энэ санаа таалагдаж байна.

Эр:    Надад ч гэсэн. Муугүй бодол шүү.

Тян:   Цзинань сүмийн дэргэдэх цэцэрлэг ямар вэ?

Эр:    Тэнд жаахан үнэтэй.

Эр:    Тэнд ямар үнэтэй вэ?

Эр:    Ойролцоогоор 200 юань.

Эр:    200 юань аа? Болж байна. Тян мөнгийг нь төлчихнө.

Тян:   Би яагаад төлөх ёстой гэж? Би баян биш. Бид тооцоогоо хувааж төлнө.

У:       Би очно.

Эр:    Би ч гэсэн.

Эр:    Намайг оруулчих.

Эр:    Би ч гэсэн нийлнэ.

Тян:   Шийдлээ, явцгаая.

Эр:    Намайг ч гэсэн оруулчих.

Дин:  Намайг ч гэсэн оруулчих.

------------------------------------------------------------------------------------------

Сонины мухлаг

------------------------------------------------------------------------------------------

Би:    Танайд хагас цагийн ажилтан хэрэгтэй юу?

Эр:    Аан, тиймээ. Гэхдээ чи гар утасны картанд барьцаа төлөх ёстой. Хэрэв юу ч борлуулаагүй бол мөнгийг чинь буцааж өгнө.

Дин:  Надад 300 юань байна.

Эр:    Ердөө л үү? Чи юу ч юм худалдаж авах нь юу л бол. Чи цагаа үрэх хэрэггүй.

Дин:  Би барьцаа болгож энэ бичиг баримтаа үлдээж болно. Та надад борлуулах ахиухан карт өгч болох уу?

Эр:    Чи оюутан бололтой, луйварчинтай адилгүй юм. Энэ 300 юаны үнэтэй гар утасны карт. Би чамд нэмж 10 карт өгнө. Нийтдээ 800 юаны карт. Болох уу?

Дин:  Болно. Баярлалаа.

Эр:    Харин энэ утасны дугаарууд. Чи эднийг ч гэсэн зарах ёстой. Азын дугааруудын үнэ үнийн жагсаалтанд байгаа. Намайг сонс. Хэрэв чи ямар нэг алдаа гаргавал би чиний цалингаас хасна.

Дин:  Мэдээж. Баярлалаа, ах аа.

Эр:    Уучлалт гуйх хэрэггүй.

------------------------------------------------------------------------------------------

Баннер:      Цэнэглэгч картууд. Хамгийн гоё дугаарууд.

------------------------------------------------------------------------------------------

Дин:  За, энэ. Баярлалаа.

------------------------------------------------------------------------------------------

Дин:  Цэнэглэгч картнуудад 5%-ийн хөнгөлөлт зарласан. 50-аас 100 өдөртэй дугаарууд ч байгаа.

------------------------------------------------------------------------------------------

Дин:  Чи дугаараа сонго. Тэр чинийх болно.

------------------------------------------------------------------------------------------

Эр:    Чи хичээлээс өөр юуны ч учрыг мэддэггүй юм уу? Энэ мөнгөн тэмдэгт хуурамч гэдгийг чи харсангүй юу? Энэ илэрхий байна. За яахав, наадахаа өөртөө үлдээ. Чадвал үрж болно. Хэрэв чадахгүй бол урж хая.

Дин:  Гэхдээ би шалгасан, тэгээд...

Эр:    Тэгээд юу гэж? Би энэ картуудыг зарж арайхийж мөнгө олдог.  Чи сая 100 юань алдчихлаа. Чадвал зарцуулаарай, эсвэл наадахаа мартаж болно. Энийг ав. Халуун бүлээн юм авч ид.

Дин:  Баярлалаа.

Эр:    Зүгээр дээ.

------------------------------------------------------------------------------------------

Эр:    Дайраач!

Эр:    Эр Цзян, дайраач!

Эр:    Чжоу Шуай, намайг эмчлээрэй.

Эр:    Над руу байршлаар шилжээрэй.

Эр:    Намайг эмчлээрэй. Чжоу Шуай, намайг эмчлээч! Алив, эмчлээч.

Эр:    Намайг эмчлээч! Чи юугаа хүлээсэн юм?  

Эр:    Би эмчилж байна.

Эр:    Чжоу Шуай, хурдлаач! Сяо Лун бариарай! Барьж бай.

Эр:    Нааш  аа.

Эр:    Чи утгаар нь ашиглах хэрэгтэй.

Эр:    Би үхэж байна.

Эр:    Чжоу Шуай! Намайг эмчлээрэй.

------------------------------------------------------------------------------------------

Эр:    Ли, чи ажлаа дуусгасан уу?

Ли:    Тэгсээн.

Эр:    Өнөө орой нэг ууцгаая.

Ли:    Тэгье, тэгвэл орой уулзъя.

------------------------------------------------------------------------------------------

Шан: Эгч ээ. Та цай уу. Фу Цян. Түргэлээч! Хурдлаач ээ!

Фу:    Та надтай уулзах гэсэн үү?

Ээж:  Би Сяо Цзюны тэтгэмжийг ярихаар ирлээ.

Фу:    Тэр дахиж надаар овоглохоо больсон. Тэр надтай ямар хамаатай гэж?

Ээж:  Тэр ямар ч овогтой байх нь хамаагүй, чи түүний эцэг нь хэвээрээ. Цусан холбоог өөрчлөх боломжгүй.

Фу:    Дин Би Юн л салахыг хүссэн ш дээ. Тэр зөвхөн хүүтэйгээ байхын тулд явахаар шийдсэн. Тэр надтай ярилцалгүйгээр хүүгийн овгийг нь өөрчилсөн. Тэр чадсан биз дээ? Гэтэл би яагаад түүнд хэрэг болов?

Ээж:  Тэр яагаад салахдаа тулсан бэ? Чи хариултыг нь сайн мэдэж байгаа.

Шан: Ингэхэд энд юун тухай ярилцаад байна?

Фу:    Дуугай бай.

Шан: Чи Дин Би Юнтэй гэрлэхэд түүний гэр бүл бүгдээрээ чамд дээрэнгүй хандсан. Эгч ээ. Өнөөдрийн хувьд хангалттай. Та одоо манайхаас явчих. Тэртээ тэргүй бид нэг хотод амьдардаг. Дахиж бие биедээ муу санахгүй байцгаая.

Ээж:  Фу Цян. Хэрэв чи хүүхдийн тэтгэмж төлөхөөс татгалзвал би дор байгаа хуучин дугуйг чинь авна.

Фу:    Ав л даа.

------------------------------------------------------------------------------------------

Би:    Ээж ээ.

Ээж:  Би Юн, чи ирлээ.

Дин:  Ээж ээ, та ирлээ.

Би:    Ээж, та Фу Цянтай уулзсан юм уу?

Ээж:  Хэрэв би уулзаагүй бол тэр чамд юу ч өгөхгүй. Одооноос эхлэн чи энэ дугуйгаар хот явсан ч болно. Хаа нэгтэй ажил олж болохыг мэдчихнэ. Нааш нь өгчих.

Би:    Сяо Цзюн, бүлээн ус уу.

Дин:  Бид угаалга хийх юм уу?

------------------------------------------------------------------------------------------

№1 Их дэлгүүр

------------------------------------------------------------------------------------------

Ван Нян Хуны оёдлын үйлдвэр

------------------------------------------------------------------------------------------

Би:    Захирал аа, би хэзээ ч хамаагүй ажилдаа орж болно. Би эсгэж, оёж, индүүдэж чадна. Би урд нь энэ бүгдийг хийдэг байсан. Би энэ ажилдаа сайн.

Ван:  Чи сайвангийн шавь нь байсан уу?

Би:    Тиймээ, хоёр жил орчим.

Ван:  Аан, тэгвэл чи маш сайн чадвар байж таарна. Харж байна уу? Энэ оёдлын дамжлага. Энэ зүгээр л тасралтгүй хөвөрч байдаг ажиллагаа. Энд онцгой чадвар ер хэрэггүй. Чиний чадвар манай үйлдвэрт нэг их хэрэг болохгүй байх. Гомдолтой биш гэж үү?

Би:    Огтхон ч үгүй. Миний хүү одоо 3 настай. Надад энэ ажил хэрэгтэй байгаа, захирал аа.

Ван:  Аан. Тэр жаахан юм байна. Чи тэгээд илүү цагаар ажиллаж чадах уу?

Би:    Мэдээж. Энэ асуудал болохгүй. Миний ээж хүүг харна. Би илүү цагаар ажиллаж чадна.

Ван:  Харин одоо би чамд шуудхан хэлье. Чи хүссэн цагтаа чөлөө авч чадахгүй.

Би:    Би тэгэхгүй. Би 7 хоногийн 24 цагт нь ажилласан ч чадна.

Ван:  Сайн байна. Тавтай морил. Чи маргаашнаас эхлээд ажиллаж болно.

Би:    Баярлалаа, захирал аа.   

------------------------------------------------------------------------------------------

Эгч:   Чи өчигдөр орой болтол ажиллаж, гэртээ шөнө дөлөөр ирсэн. Чи жаахан ч гэсэн нойр авах хэрэгтэй.

Би:    Эгч ээ. Өнөөдөр Лаба багт наадмын өдөр. Би Лаба зутан бэлтгэж байгаа. Тэр 20 минутын дараа бэлэн болно. Плитка салгахаа битгий мартаарай.

Эгч:   Чи өглөөний цайны дараа ажилдаа явж болно ш дээ.

Би:    Тэгвэл би хоцроно.

Эгч:   Хэт ядарснаас болж чиний бие муудаж мэднэ. 

Би:    Би чадна аа.

Эгч:   Эндээ хүлээж бай. Одоо эрт харанхуй болдог болсон. Илүү цагаар ажиллах хэрэггүй.

Би:    Би мэднэ.

Эгч:   Чи хотод ажилладаг, харин Сяо Цзюн тосгонд амьдарч байгаа. Гэртээ харихад цаг их орно. Хэрэв чи буцаж очихгүй л бол хүүтэйгээ уулзаж чаддаггүй. Ийм байдлаар үргэлжилж болохгүй.

Би:    Эгч ээ, би ойлгож байгаа. Би өнөөдөр Сяо Цзюныг эргэж очно. Ажил гайгүй болохоор би илүү цагаар ажиллахаа болино.

Эгч:   Сайн байна.

Би:    Би явах болчихлоо.

Эгч    Биеээ бодоорой.   

------------------------------------------------------------------------------------------

Эм:    Дин эгч ээ. Энэ. Миний шарсан тахианы махан бөмбөлгөөс амсаад үз.

Би:    Амттай юмаа. Баярлалаа.

Эм:    Зүгээр ээ. Харин... та өнөөдөр илүү цагаар намайг орлох боломж байна уу?

Би:    Өнөөдөр үү?

Эм:    Тиймээ.

Ян:    Өнөөдөр Лаба. Дараа нь шинэ жил. Дин эгчийг ингэж ажлаар дардаг аа больчих.

Би:    Би уг нь ээжийнд очиж хүүтэйгээ уулзах санаатай байгаа.

Эм:    Өнөөдөр миний ээжийн төрсөн өдөр. Би түүнтэй баяр тэмдэглэх гэсэн юм.

Би:    Тийм бол ч яахав. Би үлдэе.

Эм:    Нээрэн үү? Баярлалаа, Дин эгч ээ. Та сайхан сэтгэлтэй шүү.

Ян:    Дин Би Юн! Чи хүүгээ эргэж очмооргүй байгаа юм уу?

Эм:    Баярлалаа, Дин эгч ээ. Сайхан хооллоорой. Дахиад уулзана аа.

Би:    Чи яагаад уурласан юм? Харин би л түүний ачаар илүү цагийн мөнгө авч байгаадаа түүнд талархах ёстой. За, алив. Энийг идээд үз.

------------------------------------------------------------------------------------------

Эр:    Хүлээгээрэй. Буцаад сууцгаа. Би та нарт анхааруулъя. 1-р улиралыг бодвол 4-р улиралд лекцэнд суух оюутнуудын тоо багассан. Хэрэв та нар суух дургүй байвал ирэх хэрэггүй. Миний хичээлийг таслахыг би хэнд ч зөвшөөрөхгүй. Ангийн ахлах, ирсэн оюутнуудыг тэмдэглэж ав. Өнөөдөр ирээгүй оюутнуудыг тэдэнд хэл. Мэдээж тэд сонгодог уран зохиолын шалгалтыг өгч чадахгүй.

Эр:    У Хао?

У:       Байна. 

Эр:    Го Синь Яао?

Эр:    Хараад байхад Сюй Тян алга байна.

------------------------------------------------------------------------------------------

Эр:    Түргэл. Би түлхүүрээ мартчихаж.

Эр:    Би ирлээ.

Эр:    Угаалгаа хийчихээд ороод ирээрэй.

Эр:    Тэгье.

Эр:    Баяртай.

Тян:   Дажгүй юу? Маи Ке Чжан миний өмнөөс тэмдэглүүлсэн үү?

Дин:  Тэгсэн.

Тян:   Янзтай. Чи түүнээс суралц. Та хоёр нэг хотынх ш дээ. Та хоёр яагаад ийм өөр байдаг юм бэ?

------------------------------------------------------------------------------------------

Ху:     Угаалга хийх нь үү?

Дин:  Тиймээ.

Ху:     Надад сайн, бас муу мэдээ байна. Чи эхлээд алийг нь сонсмоор байна?

Тян:   Сайн мэдээг нь.

Ху:     Сайн мэдээ нь бид энэ улиралд дахиж хичээлд суух шаардлаггүй болсон. Өнөөдөр ирц тоолсон.

Тян:   Нээрэн үү?

Ху:     Тиймээ.

Тян:   Ёстой догь. Харин муу мэдээ нь юу вэ?

Ху:     Муу мэдээ гэвэл, чи Дин Сяо Цзюнээс асуусан нь дээр. Чамайг дуудах үед би гараа өргөсөн. Гэхдээ тэр чамайг тэмдэглэсэн үгүйг...

Тян:   Дин Сяо Цзин. Тэгэхээр... чи намайг тэмдэглэсэн биз дээ?

Дин:  Чи хичээлд байгаагүй, тиймээс би тэмдэглээгүй.

Тян:   Надтай тоглох хэрэггүй.

Дин:  Би тоглоогүй.

Тян:   Чи нээрэн намайг ирээгүй гэж тэмдэглэсэн юм уу?

Дин:  Чи байгаагүй ш дээ.

Тян:   Хөөе, Дин Сяо Цзюн. Чи бас дахиад яачихсан юм?

------------------------------------------------------------------------------------------

Эр:    Тян дахин шинэ найзуудтай болсон, тэгсэн ч тэр хуучин найзуудаа хэзээ ч мартдаггүй.

Эр:    Бидний нөхөрлөл жинхэнэ. Тяны төлөө хундага өргөцгөөе.

Эр:    Төлөө.

Эр:    Тяны төлөө.

Эр:    Тян найзын төлөө.

Эр:    Хөөе, Тян аа. Танай ангийнхан бүгдээрээ эндэхийн, Шанхайгаас гаралтай юу?

Тян:   Бүгдээрээ биш. Манай өрөөнд Цзянсугээс ирсэн нэг залуу бий. Цзянчжэнийх. Жижигхэн газар. Би Цзянсугийн оюутнуудад зориулсан Нутгийн зөвлөл байгуулах тухай бодож байгаа. Бүртгүүлэхээр 20 гаруй хүн ирэх байх.

Эр:    Нутгийн зөвлөл тэднийг ойртуулж, танилцуулах юм уу? Би Тяныг Шанхайд ирээд нутгийн нөхдүүдээр хүрээлүүлнэ гэж бодсон.

Тян:   Шал дэмий. Чи намайг хэн гэж боддог юм? Би ямар нийтэч болохыг та нар мэднэ. Би ингэж хэлснээр хэтрүүлсэн юм байхгүй, сар хүрэхгүй хугацаанд би зөндөө олон найзууд, танилуудтай болсон.

Эр:    Ойлголоо, хэлснээр чинь болог.

Эр:    Гэхдээ л чи нэг түгшсэн, тогтворгүй байх юм. Чиний хуучин андууд энд байна. Алив, тогтооцгооё, Тян.

Эр:    Тян, түүнийг тоох хэрэггүй. Тэр халамцсан байна. За алив, Тян.

Тян:   Зүгээр харж л байгаарай. Энд надад байгаа найзуудаар би бүтэн батальон босгож чадна. Чи үүнд итгэх үү? Нэг хайрцагаар мөрийцье.

Эр:    Дахиад л мөрийцөх үү? Одоо болио.

Эр:    Та хоёр ч хэцүү шүү.

Тян:   Чадахгүй юу? Сонс, энэ ердөө ганцхан хайрцаг.  Чи миний утсыг аваад аль таарсан дурын дугаар луу залгаж болно. Тэдэнд намайг шал согтуу, гудамжинд хэвтэж байна гэж хэл. Тэд намайг авахаар тэр дороо гүйгээд ирнэ. Чи үүнд итгэж байна уу? Чамайг маш олон найзуудтай гэдгийг би мэдлээ. Одоо бид явж болох уу?

Эр:    Тиймээ.

Эр:    Явцгаая.

Тян:   Буцаад ир. Сууцгаа. Намайг явсан хойгуур тэд хүрээд ирж мэднэ.

Эр:    Мартаж үз, Тян. Энэ наргиан байлаа. Тоох ч хэрэггүй.

Тян:   Зөөгч өө!

Эм:    За? Чи тооцооны хуудас авах уу? Би халуун ногоотой хавчнаас нэг кг авмаар байна. Баярлалаа.

Эр:    За, за, чи яллаа.

Тян:   Чи зүгээр л сэтгэлээсээ идээрэй, за юу? Харин ингэх хэрэггүй. Тайвшир.

Эр:    Хөөе, Тян аа! Тяна аа! Тэр ангийн найз чинь уу? Хар даа.

Эр:    Явцгаая. Ангийн анд нь ирчихэж.

Эр:    Тян аа. Чиний ангийн найз ирчихлээ.

Эр:    Тэр ирсэн байна.    

------------------------------------------------------------------------------------------

Эр:    Тян.

------------------------------------------------------------------------------------------

Инээмсэглэсэн үйлчилгээ, таатай орчин

------------------------------------------------------------------------------------------

Дин:  Такси хүнтэй байна.

Тян:   Би... би гомдол мэдүүлнэ! Цзюн… Миний Цзюн. Чи миний найз. Чи миний жинхэнэ найз. Чи төгс төгөлдөр. Би чамаас уучлалт гуйх ёстой.

Дин:  Харин над руу битгий бөөлжөөрэй.

Тян:   Чи надаар тоглоод байна уу? Би бараг уугаагүй ш д.

Дин:  Суучих.

Тян:   Дин Сяо Цзюн. Чи өнөөдөр ирсэн нь намайг маш том шившигээс аварлаа. Би чамд утгаар нь хэлье, өнөөдрөөс эхлэн Дин Сяо Цзюн чи миний хамгийн сайн найз. Чи миний хамгийн сайн анд!

------------------------------------------------------------------------------------------

Ян:    Илүү цагаар битгий ажиллаач.

Би:    Би зүгээр. Энэ ядаргаатай юм биш.

Эм:    Дин эгч ээ.

Би:    За?

------------------------------------------------------------------------------------------

Ханан дээр:    

Туршлагтай бай, үр дүнтэй бай, ажилдаа үнэнч бай

------------------------------------------------------------------------------------------

Ян:    Хүлээ.

Эм:    Ди Би Юн, би одоо явлаа.

Би:    Тэг ээ, явж бай. Яасан бэ?

Ян:    Надад нэг ажил байна, чи сонирхох уу?

Би:    Ямар ажил?

Ян:    Хавч цэвэрлэх ажил. Бид ажлынхаа дараа хийж болно. Хагас кг нь хагас мо. Ямар вэ?

Эм:    Намайг уучлаарай.

Би:    Мэдээж. Би ажиллана.

Ян:    Гэхдээ энэ ажил эндээс жаахан хол. Чамд тийшээ яваад, буцаад тосгон руугаа явах жаахан зовлонтой биш үү?

Би:    Зүгээр дээ. Би зохицуулна. Надад мөнгө хэрэгтэй байгаа.

Ян:    За ашгүй дээ.

Би:    Тэгвэл ингээд тохирлоо.

Ян:    Явцгаая.

Би:    Чамд баярлалаа.

Ян:    Зүгээр.

------------------------------------------------------------------------------------------

Ян:    Бүгд баяртай байгаа бололтой. Сонирхолтой нь, тэд энэ хавчнуудаас хэдийг олдог бол?

------------------------------------------------------------------------------------------

Ян:    Энэ бороо хэзээ зогсох юм бол?

Би:    Бид энэ борооноор яаж харих болж байна? Би Сяо Цзюнд аваарай гэсэн тоглоомыг чи авсан уу?

Ян:    Би авсан. Бараг марчихсан байна.

Би:    Аз болж би чамд сануулчихлаа.

Ян:    Чиний хэлээд байсан нь мөн үү?

Би:    Тиймээ. Баярлалаа. Өнөө шөнө энэ бороо зогсох нь юу л бол. Би эртхэн гэртээ харих ёстой.

Ян:    Эндээс дэндүү хол ш дээ. Чи тэр дугуйгаар явах гэж байгаа юм уу? Энэ дэндүү аюултай.

Би:    Зүгээр дээ. Би ердөө аажуухан явна.

Ян:    Чи өнөөдөр манайд очоод хонож болно. Тэндээс маргааш ажилдаа явахад ч амар.

Би:    Сяо Цзюн намайг гэртээ хүлээж байгаа. Хэрэв хүүд ямар нэг юм тохиолдвол хамгийн их хэцүүдэх хүн нь ээж. Энийг ийш нь хийгээд өгөөч.

Эм:    Дин эгч ээ, болгоомжтой яваарай.

Би:    За.

------------------------------------------------------------------------------------------

Дин:  Ээж ээ!

Би:    СяоЦзюн! Аяар, Сяо Цзюн! Чи яах гэж борооноор гарч ирэв ээ?

Дин:  Ээж ээ, та яагаад бороог зогсоогоогүй юм бэ?

Ээж:  Тэр чамайг тосно гэж зүтгээд байсан.

Дин:  Ээж ээ.  

------------------------------------------------------------------------------------------

Гитарын клубын элсэлт

------------------------------------------------------------------------------------------

Эр:    Сайн уу. Чи театрчилсан тоглолтын клубт элсэхгүй биз?

Дин:  Театрчилсан тоглолт оо?

Эр:    Тиймээ, театрчилсан тоглолт. Энэ, чи үүнтэй танилцаарай.

Дин:  Баярлалаа. Би танилцаж үзье.

Эр:    Тэгээрэй. Удахгүй уулзацгаая.

Эр:    Тиймээ.

У:       Сяо Цзюн? Би эргэн тойрон явлаа, гэвч надад тохирох нэг ч клуб олсонгүй. Би оюутны зөвлөлд багтах санаатай байгаа. Би юм сурах гэж энэ сургуульд орсон. Харин чи? Чи ч гэсэн оюутны зөвлөлд орох уу?

Дин:  Тиймээ, ямар нэг шинэ юманд суралцъя.

У:       Тиймээ, суралцах хэрэгтэй.

Эр:    Сайн уу. Та нар оюутны зөвлөлд орохоор энд ирсэн үү?

У:       Тиймээ, бид оюутны зөвлөлд ормоор байгаа.

Эр:    Аа, та нар ямар хороонд очмоор байна?

Дин:  Соёлын хороонд.

Эр:    Соёлын хороонд оо? Чи урд нь тоглолт хийж байсан уу?

Ди:    Үгүй.

Эр:    Тийм бол чи яагаад тийшээ орох гээв? Та нар хандив цуглуулах хорооны гишүүд болж болно. Та нар ямар зорилгоор оюутны зөвлөлд орохыг хүсдэг вэ? Өөрсдийнхөө чадварыг ашиглахын тулд, тийм үү?

У:       Тиймээ.

Эр:    Хандив цуглуулах хороо хамгийн тохиромжтой газар. Хөөе, Чжан. Надад бүртгэлийн хоёр маягт хэрэгтэй.

У:       Би хандив цуглуулах хорооны талаар адилхан зүйл сонсч байсан.

Эр:    Энэ. Өнөө орой 18:30-д оюутны хотхоны үүдний дэргэд хойд хятадын хоолноос иднэ. Тэнд шинээр элсэгчид очно.

------------------------------------------------------------------------------------------

Бүгд: Төлөө, дарга аа.

Эр:    Чамд таалагдсан уу?

У:       Мэдээж.

Эр:    Тиймээ.

Дин:  Хундагны үг хэлэхийг зөвшөөрнө үү. Би хандив цуглуулах хорооны дарга, оюутны зөвлөлийн тэргүүлэх гишүүний хувьд манай хорооны нэрийн өмнөөс бүх шинэ гишүүдэд мэндчилж байна. Би эхлээд тогтооё. Төлөө.

У:       Дуустал нь ууцгаая, төлөө!

Эр:    Яасан бэ? Би хангалттай нээлттэй биш байна уу?

Дин:  Учир нь үүндээ биш.

Эр:    Тэгвэл энд уур амьсгал нь онцгүй байна уу?

Дин:  Тийм биш ээ. Дарга аа, би ууж чаддаггүй.

Эр:    Энэ ус уухаас нэг их ялгарахгүй. Зүгээр л залгичих. Чи ядаж л залгиж чадна биз дээ? Чи дөрвөн хүслийн тухай сонсоогүй юу? Архи, хүсэл тачаал, шунал, бардам зан. Архи хамгийн түрүүнд байдаг.

Дина:   Дарга аа, “хүсэл” гэдэг нь сөрөг утгаар хэлэгддэг.  

Эр:    Юу?

Дин:  Би 18 жил зүүд шиг явж, архи, хүсэл тачаал, шунал, бардам занг гүйцээж, өөрийгөө алдсан. Дараа нь ой гутаж, тэвдэж, асар их гэмшил намайг нөмөрсөн юм.

Эр:    Чи оронд нь цай уу. Чамайг хэн гэдэг вэ?

Дин:  Намайг Дин Сяо Цзюн гэдэг.

Эр:    Одооноос эхлэн хорооноос зохион байгуулсан арга хэмжээнүүдэд чи зөвхөн цай уух болно. Чамд архи өгөхгүй, за юу? Зөвхөн чи бид хоёр ёроолыг нь харна.

У:       Өө, бурхан минь, дарга аа. Бид тантай хамт уусан ч болно. Тэгвэл яаж байна? Та нар бидэнд жаахан зөвлөгөө өгч, залуучуудыг хариуцсан хороонд яаж орохыг хэлэхгүй биз? Зөв үү? Алив, хэлээрэй! Бидэнд хэлээч.

Эр:    Би юу ярих ёстой вэ? Надад хандивын хороотой холбоотой Сяо Цзюны итгэл найдварын талаар мэдэх нь сонин байна. Санаа зоволтгүй. Чи надтай шударга байж болно.

Дин:  Би таны ажиллах аргаас ихээхэн туршлага хуримтлуулна гэж найддаг. Бас энэ хороо бие биенээ хайрласан нэг том гэр бүл байж чадна гэж найддаг.

------------------------------------------------------------------------------------------

Эр:    Эв нэгдэл бол хүч. Эв нэгдэл бол хүч. Эв нэгдэл бол хүч.

Эр:    Эв нэгдэл бол хүч.

Эр:    Боль. Нааш ир, Сяо Цзюн. Сяо Цзюн. Чи юу гэмээр байна, түүнд эв нэгдэл шингэсэн байна уу? Сяо Цзюн юм хэлэхгүй байна. Тэгэхээр чамд эв нэгдэл байхгүй гэсэн үг.

Эр:    Эв нэгдэл бол хүч.    

Эр:    Болж байна! Чи өмнөхөөсөө ч илүү чанга дуулах ёстой. Гэвч Сяо Цзюн юм хэлэхгүй байгаа болохоор чи сорилтонд тэнцсэнгүй! Санаж ав, Сяо Цзюн, хэрэв сорилтонд тэнцэх юм бол чи тоглоомноос гарна. Дуулж эхэл.

У:       Эв нэгдэл бол хүч. Эв нэгдэл... Дарга аа. Би яг зөв дуулж чадахгүй нь. Магадгүй, өөр арга байгаа юу? Би юу ч хамаагүй хийж чадна.

Эр:    Чи инээх дуртай юм уу? А? Гэхдээ чи сэтгэлээсээ инээдэггүй. Одоо тэр тайзан дээр гар.

У:       А?

Эр:    Яваач!

У:       Мэдлээ, дарга аа.

Эр:    Түргэл! Дээшээ гар! Би чиний инээдийг сонсмоор байна.

Дин:  Дарга аа! Хэрэв би таныг гомдоосон бол шийтгүүлэх ганц хүн нь би. Бусдыг нь үүнд оролцуулах хэрэггүй.

Эр:    Сяо Цзюн. Би оюутны зөвлөл дээр тулгуурласан эв нэгдлийн хүч чадлыг хайж байна. Чи яагаад ийм ноцтой яриад байна?

Дин:  Сонгон шалгаруулах өөр аргууд ч бий. Бараг харанхуй болсныг... эс тооцвол.

Эр:    Чи одоо унтмаар байна гэж байна уу?

Дин:  Тиймээ! Би явж орондоо орлоо!

Эр:    Дин Сяо Цзюн!

------------------------------------------------------------------------------------------

Эм:    Муу юм боллоо!

Эр:    Нэг юм тохиолдож! Тийшээ явж харцгаая. 

Эм:    Дин эгч ээ, наад ажлаа орхи! Ян асуудалд орчихлоо. Тэр гараа гэмтээчихлээ.

------------------------------------------------------------------------------------------

Цзюшикугийн эмнэлэг, Яаралтай тусламж

------------------------------------------------------------------------------------------

Би:    Эмч ээ, уучлаарай. 18-р ор хаана байдаг вэ?

Эм:    Тэр урд, зүүн талын палат.

Би:    Баярлалаа. Ян.

Ян:    Дин. Ирсэнд чинь баярлалаа.

Би:    Чи яаж байна?

Ян:    Тэд хурууг залгаж оёсон. Гэхдээ энэ бүрэн эдгэрэнэ гэдэгт эмч хүртэл итгэхгүй байгаа. Ямар ч байсан би чадвар шаардсан ажилд дахиж тэнцэхгүй боллоо.

Би:    Юу болсон бэ? Нөхөр чинь яасан? Тэр яагаад чамайг гаргаж гэртээ аваачаагүй юм?  

Ян:    Тэр ажлынхаа дараа хүүхдээ хардаг.

Би:    Та хоёрын дунд зүгээр биз дээ?

Ян:    Үнэнээ хэлэхэд, болсон явдалд нөхөр намайг буруутгаад байгаа. Бид тэртээ тэргүй хоосорсон. Хэрэв би одоо ажилгүй болбол тэр намайг өөрт нь гай болно гэж бодно. Би бүр ээждээ ч энэ тухай хэлж чадаагүй. Хэрэв ээж мэдвэл санаа нь үймрээд өвдөнө. Тэгвэл миний гэр бүл нэг мөсөн сүйрнэ.

Би:    Чи тайвшир. Тайвшир. Чи ажил дээрээ гэмтэл авсан. Удирдлагаас юу гэж хэлсэн бэ?

Ян:    Тэд зөвхөн эмнэлэгийн эхний өдрийн төлбөрийг өгөх гэж л ирсэн. Би тэднийг дахиж хараагүй. Миний нөхөр офист нь очсон. Удирдлага бүх юм миний буруугаас болсон гэсэн байна лээ. Бүр тэд надаас нөхөн төлбөр шаардаагүйд баярлах хэрэгтэй гэж нөхөрт хэлсэн. Тэд мөнгө төлөхөөс татгалзаж, миний нөхрийг хөөж гаргасан гэсэн.   

Би:    Өөдгүй юмнууд. Чи гомдол гаргах хэрэгтэй.

Ян:    Нэг жижигхэн үйлдвэр нөхөн төлбөр өгч чадах уу? Ийм л заяатай байж.  

Би:    Санаа зоволтгүй. Бид нэг юм бодож олно. Битгий уйлаач. Нулимсаар уй гашууг эмчлэхгүй. Сэтгэлээр унах хэрэггүй:

------------------------------------------------------------------------------------------

Ван:  Юу болсон?

Би:    Ноён Сэ, би өчигдөр эмнэлэгт Яныг эргэж очлоо. Түүний шарх нь идээлж, чичиргээ нь зогсохгүй байна. Тэд түүнд үрэвслийн эсрэг эм өгч байгаа.

Ван:  Би мэднэ. Түүнд бүрэн эдгэрэхэд хэдэн сар хэрэгтэй болно. Эдгэрэхэд хугацаа хэрэгтэй. Хэрэв тэр энд дахиад ажиллана гэвэл түүнийг дуртай хүлээж авна. Цаг бол мөнгө, ажилдаа орох цаг чинь болсон.

Дин:  Ноён Сэ, Яны гэр бүл бүр хоосорсон. Тэд арай ядан эмчилгээний төлбөрийг өгч байна. Нэгэнт тэр ажил дээрээ гэмтэл авсан болохоор үйлдвэр түүний зарим зардлыг төлбөл зүгээр юмсан.

Ван:  Дин ээ, яаран дүгнэлт хийх хэрэггүй. Тиймээ, тэр манай үйлдвэрт гэмтэл авсан. Гэхдээ энэ ажлын үеэр болсон гэж үү? Бид дүгнэлт хийхээсээ өмнө хөдөлмөр хариуцсан шинжээчийн дүгнэлтийг хүлээх хэрэгтэй. Ойлгож байна уу?

Дин:  Ян ямар ч алдаа гаргаагүй. Машин нь бүрэн бус байсан. Тэр өдөр зүгээр л түүнд аз таарсангүй.

Ван:  Дин ээ, ингэж ярьж болохгүй шүү. Хэрэв чи иймэрхүү яриа тарааж эхэлбэл нөхцөл байдал хяналтаас гарна.Та хоёр их дотно гэдгийг би мэднэ. Мэдээж бид томоохон компани ч биш. Гэхдээ би чамд амлая, бид бүгдийг сайтар шалгаж үзээд шаардлагтай өөрчлөлт оруулна. Үгүй бол би байж суух араггүй болно. За, за. Ажилдаа ор. Бас энэ тухайд бүү санаа зов. Алив, ажлаа хий.

Дин:  Баярлалаа, ноён Сэ.

Сэ:    Сюй.

Сюй: За, захирал аа.

Сэ:    Дин Би Юн, Чжан Ян нарт төлбөрийн чек бэлд. Тэд зөвхөн сарын эцэс хүртэл ажиллана.  

Сюй: Мэдлээ.    

------------------------------------------------------------------------------------------

Эр:    Захирал аа, та буруу ойлгож. Оюутны зөвлөлөөс шинэ гишүүд элсүүлээд. Эд нар хандив цуглуулах хороог сонгосон. Би тэдэнтэй сайн танилцах гэж хоолоор дайлсан юм. Би хэнийг нь ч доромжлоогүй. Та тэднээс асуусан ч болно.

Зах:   Тэр үнэн ярьсан уу?

У:       Захирал аа. Даргын зөв. Тэр хоолоор дайлсан. Бид жаахан ууцгаасан. Тэр өөрөө бүгдийг нь төлсөн.

Эр:    Чиний хоолой чинь яачихсан юм?

У:       Миний хоолой юу? Юу...

Дин:  Дуулах жаахан бэлтгэл хийсэн.  

Эр:    Захирал аа, учир нь гэвэл... бид жаахан л уусан. Нэг оюутан нь монголоос ирсэн. Тэр л хөгжөөсөн юм. Тэр дуулж эхлэхэд нь бид дагаж дуулсан.

Дин:  Энэ худлаа. Дарга биднийг дуулуулахаар спорт зааланд дагуулж очсон. Хэрэв бид оюутны зөвлөлд элсэхийг хүсч байвал үргэлжлүүлэн дуул гэж тэр хэлсэн. Хэрэв тийшээ тийм байдлаар элсдэг бол надад ийм гишүүнчлэл хэрэггүй. 

------------------------------------------------------------------------------------------

Дин:  Ээж ээ, та яагаад ингэж оройтсон бэ?

Би:    Ээж нь ажиллаж мөнгө олох хэрэгтэй байгаа.

Дин:  Мөнгө олно гэж юу гэсэн үг вэ?

Би:    Мөнгөөр чамд тоглоом авч болно. Харин одоо би чамайг оронд чинь оруулъя. Ийшээ оръё. Хэвтээрэй. Нүдээ аниад бөх гэгч нь унтаарай.

Ээж:  Хөл чинь яаж байна?

Би:    Зүгээр.

Ээж:  Эхлэх үргэлж хэцүү. Гэхдээ яадаг ч байсан бид бүгд даваад гарна.

Би:    Тиймээ.

Ээж:  Аан, Сяо Цзюн чамд алимныхаа талыг тавьсан байна лээ. Тэр идэхийг хүсээгүй, ээжид үлдээ гээд байсан.

Би:    Ээжээ, шөнө дөл болтол битгий суугаач.

Ээж:  Чи ч гэсэн.

Би:    За.  

------------------------------------------------------------------------------------------

Ни:    Та бороо орж байсан ч Сюй Тяныг очиж авсан юм уу? Тэр баян гэр бүлийн хүүхэд болохоор нь уу? Баян найзтай байх нь  маш ашигтай.   

Дин:  Тэр ч гэсэн надаас ингэж асууж байсан. Би зүгээр л булзааруулаад өнгөрсөн. Би түүнд жинхэнэ шалтгааныг нь хэлж чадаагүй.

Ни:    Тэгвэл та яг одоо тэрийгээ бидэнд хэлэх юм уу?

Дин:  Би бүхий л амьдралдаа ээжийг сул дорой болохыг ганцхан удаа харсан. Үгүй ээ, палатанд биш. Тэгэхэд, тэр бороон дунд. Миний бодлоор... өөрийг нь шөнө дундад аадар борооноор хайж байхыг ямар ч хүн хүсдэг. Миний ээж бусдад үргэлж сайхан сэтгэлээр ханддаг. Тэр олон ч хүмүүстэй эвлэрч, бусдад санаа тавьсан. Гэвч заримдаа түүнтэй муухай харьцах нь ч бий, учир нь зарим нь ээжийг амархан аргалчихна гэж боддог байсан. Тиймдээ ч би түүн шиг байж болохгүй гэж боддог байлаа. Хэрэв 1-р курст тэд намайг сул дорой гэж бодож эхэлбэл дөрвөн жил надад амаргүй байх байх болно. Би зоригтой байхыг хүссэн, ингэж байж л би тэдэнд дээрэлхэх боломж өгөөгүй. Миний бодлоор, их сургууль ямар байдагийг ээж нэг их сайн ойлгоогүй байх. Би ээжийн амьдралын хэв маяг, ялангуяа өөрийгөө бусдын өмнөөс тавьдагт нь дургүй байсан. Намайг үргэлж гэр лүүгээ залгасан ээжийн бяцхан хүү мэтээр хүлээж авахыг би хүсээгүй. Тиймээс би ээжийн зөвлөгөөний эсрэг явдаг байсан юм. Түүнээс гадна, би түүнд ямар их талархадагаа хэлэхийг хүсдэг байсан. Түүнд амьдрах мөнгө олох амаргүй байсан юм. Түүний бүх хүч чармайлт, буулт намайг өсгөхөд нь тусалсан. Гэвч би ээждээ энэ бүхнийг утсаар хэлэх зүрх хүрээгүй. Би үүндээ их харамсдаг.    

------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

Back to episodes Go home