Үргэлжлэл: 45:26 мин.
Дүрүүд:
Дин Сяо Цзюн зохиолч /гол дүр/
Фан Му хүргэн ах
Фу Цянь Би Юны нөхөр
+Сюй Тян Дины өрөөний оюутан
+У Хао Дины өрөөний оюутан
+Сюй ах Фу Цяны сайн найз
+Цуй оёдлын газрын эзэн
+Дин Сяо Цзюн 3 настай хүүхэд үе
Эм:
Би Юн Дины ээж нь /гол дүр/
Ээж Би Юны ээж нь
Би Ся эгч нь
+Ли хөрш авгай
+Шан Шан Цуй-н охин /Фу Цяны амраг/
+Ю Я экс найз бүсгүй нь
------------------------------------------------------------------------------------------
Ээжтэйгээ салах ёс хийсэн нь
3-р анги
------------------------------------------------------------------------------------------
2004 оны элсэгчид тавтай морилцгооно уу.
------------------------------------------------------------------------------------------
Шанхай, 2004 он
------------------------------------------------------------------------------------------
Эм: Болгоомжтой байгаарай. Яарах хэрэггүй. Битгий яар. Цаг хангалттай.
------------------------------------------------------------------------------------------
Эм: Дэгтэй байна шүү. Битгий гүйгээд бай. Битгий гүй! Өөрсдийнхөө өрөөг олцгоо. Эцэг эхчүүд одоо хүүхэдтэйгээ зууралдахаа больцгоо. Та нарт одоо энд хийх юмгүй. Битгий гүйгээд бай.
Тян: Бүгд бэлэн үү? Бид зочдыг баяртай угтана. За, за, энд манай өрөөний хүүхэд ирлээ. Би утсаа тасаллаа. Ойлголоо.
Дин: Сайн уу, би Дин Сяо Цзюн.
Тян: Сюй Тян
У: У Хао.
Тян: Гурав дахь ор чинийх.
Дин: Би Цзяньсугийн Цзянчэнээс ирсэн. Би манай хотын онцгой бүтээгдэхүүнээс авчирсан.
Тян: Өө, хөдөөний залуу байх нь.
Дин: Чи бас Цзяньсунаас ирсэн үү?
Тян: Би Нанжинаас ирсэн.
Дин: Янфугийн жигнэмэг.
Тян: Баярлалаа. Удахгүй пицца ирнэ.
Дин: У Хао.
У: А?
Дин: Янфугийн жигнэмэг.
У: Баярлалаа. Аа, найз аа. Энэ маягтыг бөглөж өгөөрэй.
Дин: За, баярлалаа.
У: Зүгээр.
------------------------------------------------------------------------------------------
1-р курсын оюутны бүртгэлийн маягт:
Гэр бүлийн гишүүд:
Эх – Лин Би Юн; Аав - ...
------------------------------------------------------------------------------------------
Эр: Хос найм.
Фу: Өнжлөө.
Эр: Үргэлжлүүл.
Эр: Дахиад нэг хос.
Эр: Өнжлөө.
Эр: Эзээнт би төлбөрөө хиймээр байна.
Эр: Хүлээж бай. Би тоглоомоо дуусгаадахъя. Алив чи, хурдхан өөрийнхөө хосыг харуулаадах.
Эр: Хос ноён!
Эр: Надад хэрэггүй.
Эр: Энэ.. 10.
Фу: Гараарай.
Эр: Туг.
Фу: Миний мөнгийг буцааж өг.
Эр: Хосгүй юм уу?
Жаал: Хүргэн ах аа.
Фу: Аа?
Жаал: Хүргэн ах аа,эгч эмнэлэгт хэвтсэн! Тэр өвдөөд эхэлсэн!
Фу: Алив, хурдалцгаая. Явъя!
------------------------------------------------------------------------------------------
Фу: Фу Сяо Цзюн төрчихсөн үү?
Ээж: Чи хаана байсан юм? Бурхан минь.
Фу: Би тийшээ очиж харъя.
Ээж: Тэнгэр минь. Би үнэхээр санаа зовлоо.
Фу: Дин Би Юн! Дин Би Юн! Дин Би Юн!
Сув: Хөөе, та энд юу хийж байна? Хэн таныг оруулсан юм?
Фу: Дин Би Юн! Би энд байна!
Сув: Та ийшээ орж болохгүй! Бушуухан эндээс гар!
Фу: Дин Би Юн! Санаа зоволтгүй, яарах хэрэггүй! Битгий яар!
Сув: Хурдхан эндээс гараач!
------------------------------------------------------------------------------------------
Хаалга дээр: Ар гэрийнхэн нь орохыг хориглоно
------------------------------------------------------------------------------------------
Ээж: Тэр яаж байна?
Фу: Тэр дажгүй байна. Би сая тийшээ ороод түүнийг харлаа. Тэр сайн байна. Би дөнгөж сая тасгийн эрхлэгчтэй нь уулзлаа. Тусгай өрөө гаргуулсан. Тусгай өрөө.
Эгч: Тусгай өрөө?
Ээж: Өө, ашгүй дээ.
Фу: Энийг ав. Ав л даа.
Эмч: Би үүнийг авч чадахгүй.
Фу: Баяртай явдал болоод байна.
------------------------------------------------------------------------------------------
Эмнэлэгийн хадгалалт, бэлтгэлийн өрөө
------------------------------------------------------------------------------------------
Эмч: Дин Би Юны ар гэрийнхэн? Тэр сая хүүхдээ төрүүллээ. Хүү, 2,8 кг жинтэй.
Ээж: Гайхалтай! Эмч ээ! Хүлээгээч, эмч ээ. Миний охин ямаршуу байна?
Фу: Сувилагч аа! Би түүнийг харж болох уу? Би хүүтэй боллоо! Миний хүү!
------------------------------------------------------------------------------------------
Фу: Чи сэрчихсэн үү? Бие чинь яаж байна?
Би: Хүүхэд хаана байна?
Фу: Сувилагч угжихаар авч явсан. Чиний эгч, Дин Цзя Хуа хоёр хамгийн түрүүнд ирцгээсэн. Тэд энд шөнөжин байлаа. Чи өлсөж байна уу?
Би: Үгүй ээ.
Фу: Би замдаа ресторанд зутан, хар загасны шөл захиалсан. Гэхдээ тэднийг хийх хүртэл хүлээх болох нь.
Би: Намайг өндийхөд минь туслаач.
Фу: Хүлээ. Битгий хөдөл, битгий хөдөл. Алив, өргөе.
Би: Хүүхэд маань яаж байна? Тэр хэнтэй адилхан бэ?
Фу: Сайн, чамтай яг адилхан. Хүү бүр яаж инээхээ ч мэддэг.
Би: Фу Цян.
Фу: Аан?
Би: Би яагаад энэ палатанд байгаа билээ? Би яагаад ганцаараа байгаа юм?
Фу: Би эмнэлэгийн захиргаанаас тусгай зөвшөөрөл гуйсан юм.
Би: Чи дахиад л мөнгөө дэмий үрж байна.
Фу: Тийм биш дээ. Ердийн палатууд дүүрэн хүнтэй. Тэнд дэндүү дуу чимээтэй. Чи тэнд олигтой ч амарч чадахгүй.
Би: Энд нэг шөнө байхад ямар үнэтэй байдаг вэ?
Фу: Үнэтэй биш.
Би: Бид өнгөрсөн жил байшин авах гэж бүх хадгаламжаа зарцуулсан. Бид илүү хямагтай байх хэрэгтэй.
Фу: Чи Фу овогтод хүү төрүүллээ. Чи маш том буян хийсэн. Тиймээс чи ийм эрхтэй. Хүүгээ нэг сар хүрэхээр нь далайцтай нэг сайхан тэмдэглэе гэж би бодлоо. Мөнгөнд санаа зовох хэрэггүй, ойлгосон уу? Харин чи юу хүсч байгаагаа бодсон нь дээр. Зутан уу, хар загасны шөл үү?
Би: Чи шийд.
Фу: Алив л дээ. Инээмсэглээч. Инээмсэглэ л дээ. Тэгвэл шөл байх нь.
------------------------------------------------------------------------------------------
Фу: Би Юн.
Би: Яасан бэ?
Фу: Энэ Юй ах.
Юй: Май, энийг.
Би: Баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------
Фу: Май, энэ тамхийг аваарай.
Би: Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа. Фу Цян. Бид зөвхөн төрөл төрөгсөдөө урина гэж тохиролцоогүй билүү? Чи яах гэж ийм олон хүмүүс урьсан юм бэ?
Фу: Энд хөл ихтэй, зөндөө их хүмүүс байна.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Хэрэв тэр яг Би Юн шиг болбол их ухаантай, сайн суралцагч болно доо.
Фу: Миний хүүд юм юм бий. Тэр агуу үйл хийхийн тулд төрсөн. Чамд тэгж санагдахгүй байна уу? Алив, уучих, хүргэн ээ.
Эр: Төлөө!
Фу: Төлөө!
Би: Сяо Цзюн. Хар даа, эмээ чинь тэр байна.
Эгч: Би Юн, чиний хүргэн томилолтоор яваад Сяо Цзюнд ийм бүтээлэг авчирсан. Маш чанартай эд.
Би: Баярлалаа, эгч ээ. Баярлалаа, хүргэн ах аа.
Фу: Баярлалаа.
Му: Зүгээр ээ.
Ли: Би Юн, би чамд юу бэлэглэхээ ч мэддэггүй. Би Сяо Цзюнд бугуйвч хийж өгөөч гэсэн юм.
Би: Эгч ээ, энэ чинь үнэтэй ш дээ.
Ли: Зүгээр л энийг авчих.
Фу: Эгч, орж суугаад бидэнтэй хамт хооллооч.
Ли: Зүгээр ээ.
Би: Танд маш их баярлалаа.
Жаал: 2-р эгч ээ.
Бин: Аан?
Жаал: Ээж надад мөнгө өгөөгүй. Тиймээс би Сяо Цзюнд хоёр ном авчирлаа.
Ээж: Энэ нэг тэнэг хүүхдийг. Битгий иймэрхүү юм ярьж бай. Чи хүмүүсийн дэргэд биднийг эвгүй байдалд оруулах нь.
Эр: Яг үнэн.
Би: Одоо чи түүний ах нь. Сяо Цзюн чиний хамаатан.
Фу: Чи одоо бяцхан ах боллоо.
Ээж: Цян аа. Энэ Би Юн багадаа зүүдэг байсан урт наслахын бугуйвч. Цэцэглэлт, амар амгалан, урт наслах гэж үүнд дээр бичсэн байдаг. Сяо Цзюн ч гэсэн зүүж байг. Тэр ирээдүйд агуу үйл бүтээнэ. Алив, ингээд...
Би: Чамд таалагдсан уу?
------------------------------------------------------------------------------------------
Юй: Баяр хүргэе, Цян дүү минь! Эргэн тойрноо хар. Хар даа! Энд зөндөө их хүмүүс, өнөөдөр бужигнаж байна даа.
Эм: Хүүтэй болсонд чинь баяр хүргэе.
Юй: Чамд бүгдээрээ хайртай. Энэ бүх хүмүүсийг хар даа.
Фу: Тийм ээ. Би Юн. Би чамтай танилцуулъя...
Ээж: Фу Цян яах гэж ингэж их уусан юм?
Бин: Санаа зоволтгүй, бүх юм зүгээр. Энэ Юй ах.
Юй: Бэр ээ.
Фу: Алив ууцгаая. Нааш ир.
Би: Чи зүгээр биз дээ?
Фу: Тийм ээ, би зүгээр.
Юй: Бэр ээ, чи маш том зүйл хийлээ. Эрүүл саруул хүү төрүүлсэн. Би өнөөдөр чиний төлөө ууна аа.
Бин: Баярлалаа. Та бүхэн Сяо Цзюны нэг сар хүрсний баяраар хүрэлцэн ирсэнд баярлалаа. Би та нарт цайтай хундага өргөе.
Сюй: Тэгж таарахгүй ээ. Түргэл. Түүний хундагыг дарсаар дүүргэ! Цян бид хоёр жинхэнэ ах дүүс. Цайгаар хундага өргөх нь буруу. Энэ яасан ч тохирохгүй.
Фу: Би Юн, зүгээр л ийм жаахан балгачих. Зүгээр л ёсыг бодоод. Түүнд жаахан хүндэтгэлтэй хандчих, тэгэх үү?
Би: Намайг уучлаарай, Юй ах аа. Сяо Цзюн бүр нялхаараа байна. Би түүнийг хөхүүлэх ёстой. Би одоо ямар ч архины төрлийн юм ууж болохгүй. Дараагийн удаа, тэгэх үү? Би та нартай дараа нь нэг хамт ууя.
Эгч: Юй ах аа, ингэвэл яаж байна? Би энэ хундагтайг Би Юны өмнөөс ууя.
Ху: Үгүй ээ, үгүй, Юй ах аа. Би тантай хамт уулцая. Залуус аа, би та нартай хамт ууна.
Фу: Би Юн, тэр миний хамгийн сайн найз.
Би: Тэгвэл чиний сайн найз намайг яагаад ууж чадахгүйг ойлгож чадахгүй юу?
Сюй: Мэдээж, мэдээж. Тэгвэл дуустал нь дугтарцгаая.
Ху: Алив, би тантай нэг тулгаад уучихъя.
Эр: Тух алдуулсанд уучлаарай.
Би: Баярлалаа, Сюй ах аа.
Ху: Юй ах аа, үргэлжлүүлээд наргиад бай.
Сюй: Гарцгаая. Явж ууцгаая. Чи яаж байна аа? Тэр хэтэрхий их уучихаж.
Эгч: Тэр яасан юм бол?
Эр: Тэр ердөө жаахан согтчихож.
Ээж: Түүнийг хар даа!
Фу: Явж ууцгаая!
Ээж: Тэрийг харж байна уу! Хүүгийнх нь нэг сар хүрсний баяр маш сайхан байх ёстой. Гэтэл тэрийг хар. Энд бөөн замбараагүй байдал үүсгэж байна. Зүгээр л шившиг! Тэр биднийг доог тохуу болгож байна!
Эгч: Ээж ээ, одоо болно. Фу Цян зүгээр л жаахан хэтрүүлээд уучихсан байна.
Ээж: Хэтрүүлж уусан? Энэ түүний саяны байдлыг нь зөвтгөх үү? Би... Надад ичгүүртэй байна.
------------------------------------------------------------------------------------------
Дарга: Нэг хоёр, нэг. Цэргийн бэлтгэл бол амаргүй. Гэхдээ та нарыг залхууралаас ангижруулж, үргэлж бэлтгэлтэй байхад туслана. Нэг байранд 8 оюутан байрлана. Энд утас цэнэглэх залгуур байхгүй. Яг тогтсон цагт гэрэл унтраана. Давхар бүрт нийтийн ариун цэврийн өрөөтэй. Долоо хоног болгон та нар нийтээрээ усанд ороход 10 минут өгнө. Зэрэгц дундаа! Номхон! Эрчүүд яг эр хүн шиг харагдах ёстой. Толгой дээшээ.
Эмс: 1, 2, 3, 4!
Тян: Тэр хөөрхөн юмаа.
Эр: Нэг хоёр, нэг!
Дарга: Тэр эмэгтэй юу? ТВ-ын нэвтрүүлэгчийн ангийнх.
Тян: Гайхах юм алга.
Дарга: Чи! Жагсаалаас гар! Гүйгээд! 50 тойрог. Чамайг хэн гэдэг вэ?
Дин: Дин Сяо Цзюн.
Дарга: Дин Сяо Цзюны хувцаслалт, хөдөлгөөн маш сайн. Та нар бүгд түүнээс суралцах хэрэгтэй. Номхон! Салаа, зүүн тийш эргэ!
------------------------------------------------------------------------------------------
Эм: Тэгээд чи цааш юу хийх гэж байна?
Дин: Чиний ээлж.
------------------------------------------------------------------------------------------
Дарга: Бид үүдийн хоолонд орохын өмнө дуу дуулна. Та нар өлсөж байгааг би мэднэ. Гэхдээ та нарын дуу тод, чанга байх ёстой. Хэрэв хэн нэгэн чинь зальдаж байгааг сонсвол би бусад салааг эхэлж явуулна. Харин та нар энд дахиад цаг хагас зогсох болно. Дин Сяо Цзюн. Дууг эхлүүлнэ. Эх орны магтаалыг дуулна.
Дин: Уучлаарай, сургагч аа, би дуулж чаддаггүй.
------------------------------------------------------------------------------------------
Баннер: Шанхайн Инженерийн Академийн сонсогч нарын цэргийн сургалтын үр дүнгийн танилцуулга
------------------------------------------------------------------------------------------
Дарга: Энэ ердөө ч хамаагүй. Гол нь сэтгэлээсээ дуулах хэрэгтэй.
Эм: Мэдлээ.
Эм: Жагсаалдаа ор.
Дин: Таван таван хошуутай улаан далбаа салхинд намирна.
Дарга: Юундаа инээлдсэн юм? Та нар илүү чадна гэж бодсон уу? Дин Сяо Цзюн. Дахиад эхэл. Доогуур ав. Чи өөрийнхөө боломжийг мэддэггүй юм уу?
Дин: Таван таван хошуутай улаан далбаа...
Дарга: Өмнөх шигээ тод чангаар дуул.
Дин: Таван таван хошуутай улаан далбаа салхинд намирна. Бэлдээд. Дагаад дуул.
------------------------------------------------------------------------------------------
Дарга: Бүгдээрээ... суугаад. Хоолоо идээд.
------------------------------------------------------------------------------------------
Тян: Улаан манжинтай хамт шарсан лууван. Эндэхийн тогооч үнэхээр сэтгэх юмаа. Тэр юу бодож байсан юм бол? Харин жаахан мах нэмчихгүй дээ. Энэ зүгээр гэж үү, Дин Сяо Цзюн? Би чамтай яриад байна. Чи бусадтайгаа харилцаатай баймаар юм.
Дин: Надад муугүй л санагдаж байна. Лууван, улаан манжин боловч үнэндээ амт нь яг үхрийн махных шиг. У Хао хаана байна?
Тян: Энэ үхрийн махтай лууван, улаан манжин юм шиг надад санагдчихлаа. Гэхдээ тогооч үхрийн махыг нь сургагч нарт өгөөд харин бидэнд зөвхөн улаан манжинтай лууван өгчээ. Залуус аа, ханатлаа ид гэж байгаа юм шиг. Хөөе, ядаж надад юу ч юм үлдээгээч.
Дин: Чиний зөв байна. Үхрийн хэрчим мах.
Тян: Битгий хүр. Энэ бол яг цөлийн эрдэнэ шиг. Энэ үхрийн хэрчмийг олон хүмүүс хүсч байгаа. Дин Сяо Цзюн, чи үүнийг идэх ёсгүй. Намайг дагах хүмүүсээс би айхгүй байна. Дин...
------------------------------------------------------------------------------------------
Баннер: Үндэсний батлан хамгаалахын боловсролыг бэхжүүлж, үндэсний батлан хамгаалахын мэдлэгийг дээшлүүлнэ.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Сэрээд. Сэрээд. Сэрээд.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Алив, гүйгээд!
Эр: Түргэл, түргэл!
Тян: Юу болоод байна аа? Тэр хаана байна аа? Дин Сяо Цзюн. Чи ийм хатуу ширүүн нөхцөлд нэмэлт таван минутын нойр ямар чухалыг мэдэх үү? Чамайг үлгэр жишээ сонсогч байхад хэн ч саад болохгүй. Гэтэл чи...
Дин: Сургагч ирлээ.
Дарга: Жагсаад! Танай тасаг өглөөний дасгалд үргэлж хамгийн түрүүнд ирдэг. Урамшуулал болгож та нар өнөөдрийн өглөөний дасгалаас чөлөөлөгдсөн. Та нар буудлагын талбайд очиж буудлагаар хичээллэж болно. Сул зогс!
Эр: Жагсаад!
Тян: Дин Сяо Цзюн, би чамд энийг хэлэх ёстой. Чамайг үлгэр жишээч сонсогч байхад хэн ч саад болохгүй. Гэхдээ чи яаж бусдыгаа тэргүүлж, өөр шигээ хөгжүүлж чадаж байна? Чадвартай байх тусам хариуцлага нь нэмэгддэг гэдэг байх аа?
------------------------------------------------------------------------------------------
Эм: Дин Сяо Цзюн, Дин Сяо Цзюн. Холбооны өрөөнд яаралтай ирнэ үү. Тантай яръя гэнэ.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Ээж ээ, би өчигдөр орой тань руу залгасан. Та яагаад утсаа аваагүй юм?
Би: Аан, эгчийн чинь дэлгүүр ойрд маш их ажилтай байлаа. Би түүнд туслаад.
Дин: Та надаас ч илүү завгүй байдаг. Та маш хүчтэй эмэгтэй.
Би: Үгүй гэж хэн хэлж байна?
Дин: Ээж ээ, би одоо өөртөө санаа тавьж чадна. Та нэг бол өөрт чинь санаа тавих хэн нэгнийг олох юм уу?
Би: Чи яагаад гэнэт энэ тухай ярив? Чамд хэн нэгэн юм ярьсан уу?
Дин: Мэдээж үгүй. Та надгүйгээр ганцаардаж байх шиг санагдаад.
Би: Надад санаа бүү зов. Би зүгээр. Надад чи байна. Энэ л хангалттай. За, за. Яв даа, өөрийнхөө хийх юмыг хий.
Дин: Ээж ээ, та өөрийгөө хэтэрхий хүчлэх хэрэггүй шүү.
Би: Би утсаа тасаллаа.
Дин: Баяртай ээжээ.
Би: Баярлалаа, Ван.
Ван: Зүгээр дээ.
------------------------------------------------------------------------------------------
Сув: 17-р ор, Дин Би Юн. Шинжилгээ хийлгэх цаг боллоо.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Бидний ээлж. Бид эмэгтэйчүүдийн багт хожигдож болохгүй. Эв нэгдэл бол хүч. Бэлдээд. Дагаад дуул.
Бүгд: Эв нэгдэл бол хүч. Эв нэгдэл бол хүч.
Энэ хүч яг төмөр шиг Энэ хүч яг ган шиг.
Бас маш бөх, хатуу.
Бид фашистуудыг буудсаар
Бид тулалдсаар
Бид ард түмний эсрэг дэглэмийг нураана.
Бидний эрх чөлөө, нарыг угтан урагшаа.
Шинэ Хятад улс улам тод гялалзах болтугай
Эм: Янзтай.
Эр: За дахиад эмэгтэйчүүдийн багын ээлж. Энэ удаа хэн дуулах вэ?
Тян: Ю Я!
Бүгд: Дуулаарай!
Тян: Ю Я!
Бүгд: Дуулаарай!
Тян: Ю Я!
Бүгд: Дуулаарай!
Тян: Ю Я!
Дарга: Гарчих.
Бүгд: Дуулаарай!
Тян: Алга ташаарай!
Эм: Тэдэнд үзүүлээд өг.
Ю: Би “Шошлойн цэцэгс”-ийг дуулъя.
Эм: Гайхалтай.
Тян: Янзтай!
Ю: Шөнө дундын одод дуулдагийг би мэднэ.
Шөнөөр би гэрээ санах үед
Одод салхитай хамт дуулдаг юм
Оройн цагаар салхи дуулдагийг би мэднэ.
Сайхан хүүхэд нас минь
Салхитай хамт дуулдаг байсан
Тэнгэрийн одод чимээгүй байна
Тээр газарт үр нь ээжийгээ санана
Би шөнө болгон би ээжийнхээ хэлснийг боддог
Бас миний нүд нулимстай гялалзаж харагддаг
Өө, шошлойн цэцэгс минь.
------------------------------------------------------------------------------------------
Ю: Би шөнө болгон би ээжийнхээ хэлснийг боддог
Бас миний нүд нулимстай гялалзаж харагддаг.
Өө, шошлойн цэцэгс минь.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Аваарай. Шинэхэн хаш, өргөст хэмх байна шүү!
------------------------------------------------------------------------------------------
Баннер: Унадаг дугуй, насосны засвар
------------------------------------------------------------------------------------------
Би: Гэхдээ бид энэ өмдийг яг бидний эсгэснээр хийх боломжгүй.
Цуй: Яагаад?
Би: Энэ зураг дээрх эмэгтэйг хар. Тэр өндөр өсгийт өмссөн байна.
------------------------------------------------------------------------------------------
Ээж: Би Юн.
Би: Ээжээ.
Ээж: Чи дажгүй юу?
Би: Би сайн.
Ээж: Сяо Цзюн.
Би: Сяо Цзюн, эмээ чинь ирлээ.
Ээж: Сайн хүү. Хар даа. Би чамд жаахан цагаан будааны архи, өндөг авчирлаа. Энэ чамд хэрэг болно. Гэртээ бай. Гадаа хүйтэн байна.
------------------------------------------------------------------------------------------
Ээж: Чи одоо аав хүн. Гэтэл гэртээ ийм орой ирж байдаг.
------------------------------------------------------------------------------------------
Цуй: Би Юн.
Би: За?
Цуй: Одоохон наашаа хүрээд ир. Сандал авчих. Надтай хамт суу.
Би: За.
Цуй: Чи зах гаргаж сурахыг үргэлж хүсдэг байсан, тиймээ? Би чамд зааж өгнө.
Би: Нээрэн үү? Баярлалаа, эзээн.
Цуй: Надад эрэгтэй эмэгтэй зөндөө л шавь нар байлаа. Гэвч тэднээс хамгийн ажилсаг нь чи. Одооны үйлчлүүлэгчдийн шаардлага өндөр болсон. Ганцхан ур чадвар хангалтгүй. Одоо ямар нэг шинэлэг зүйл сэтгэх хэрэгтэй. Би чамайг зах гаргаж сурсаны дараа хоёулаа энэ мухлагийг хамт эзэмших болно.
Би: Эзээн...
Цуй: Бид олон жилийн турш бие биенээ мэднэ. Би чамд итгэдэг. Би хөгширч байна. Хэрэв миний охин чам шиг оёдолчны ухаанд суралцаж, ядаж талд нь хүртэл хичээсэн бол Гуандун явна гэж үглэхгүй байх байлаа.
Би: Шан Шан Гуандун явах гэсэн юм уу?
Цуй: Түүнд надаас юу ч суралцах хүсэл алга. Түүний бодлоор, оёдолчин байх дэндүү уйтгартай онцгүй ажил юм гэнэ. Би түүнийг хэтэрхий их шахсан байх. Тэгээд л тэр Гуандун явна гэдэг болсон. Тэр одоо жаахан. Тэр тэнд юу хийх болж байна? Би лав зөвшөөрөхгүй. Хэрэв хэрэгтэй бол би охиноо гэрт нь хүлнэ.
Би: Эзээн, хэрэв Шан Шан хүсвэл манай нөхрийн гуанзанд ажилласан ч болно. Тэнд ажиллах хүч дутмаг байгаа.
Цуй: Сайхан санаа байна. Охин эндээ түр үлдээд ямар нэг ажил хийх боломжтой болно. Чамд яаж талархахаа ч мэдэхгүй юм.
Би: Харин би л талархах ёстой хүн.
Цуй: Хэрэггүй дээ. Тэгвэл тохирлоо шүү.
Би: За.
Цуй: Ашгүй дээ, ашгүй.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Цян, энэ охин хаанаас гараад ирэв?
Фу: Дин Би Юн түүнийг энд ажилуулаач гэсэн юм.
Эр: Би Юн чамайг тандуулах гэж түүнийг энд оруулсан байх.
Фу: Амаа тат.
Эр: Алив ууцгаая.
Фу: Шан Шан.
Шан: Аан?
Фу: Бидэнд хоёр шил шар айраг аваад ир.
Эр: Дин Би Юн бас арай л юмаа. Тэр чамайг бүр атгачихсан юм уу? Эрчүүд гэрээсээ гадуур юу хийдэг билээ? Бизнес, томоохон ажлуудыг амжуулдаг. Хэрэв тэр чамайг гэртээ бариад байвал хүмүүс юу гэж хэлэх вэ? Миний эхнэрийг хар. Намайг дэргэд нь байхад яг хулгана шиг номхон. Тийм биз дээ? Эмэгтэйчүүд эрчүүдийг хүндэлж байхыг бид хүсдэг. Миний зөв биз?
Шан: Би Дин эгчийн туршуул биш. Би өөрийн хүслээр Фу ахад туслахаар орсон юм. Фу ах маш их ажилладаг. Түүнээс гадна тэр маш чадвартай. Дин эгч яаж түүнийг хүндэтгэхгүй байх юм?
Фу: Та нар сонсов уу?
Эр: Тиймээ, тийм.
Эр: Хийгээд өг.
Фу: Шан Шан.
Шан: Аан.
Фу: Хундагны үг хэл.
Шан: Та нарын төлөө хундага өргөе.
Эр: Чи уух юм уу?
Шан: Хэрэв Фу ах уу гэсэн бол уух л хэрэгтэй.
Эр: Зөв, ууцгаая.
------------------------------------------------------------------------------------------
Фу: Чи унтаагүй л байна уу? Хүү хаана байна?
Би: Тэр унтаж байгаа.
------------------------------------------------------------------------------------------
Хадгаламжийн дэвтэр
------------------------------------------------------------------------------------------
Би: Чи данснаас мөнгө авсан уу?
Фу: Тиймээ. Яасан?
Би: Чи надад үүнийгээ яагаад хэлээгүй юм?
Фу: Яасан? Би одоо өөрийнхөө мөнгийг зарцуулж болохгүй юу? Тэгж яривал энэ мөнгийг би олсон.
Би: Чи мөнгөө юунд зарцуулсан бэ? Сяо Цзюн удахгүй гурван нас хүрнэ. Чи энэ тухай бодож болдоггүй юм уу?
Фу: Тэгвэл чи ч гэсэн намайг бодож болдоггүй юм уу? Би гуанзны одоогийн байдлыг хараад баярладаг гэж чи боддог уу? Аа? Харин чи? Намайг оройн болгон гэртээ ирэхээр чи үглэж эхэлдэг. Энэ чинь ердөө л мөнгө, тийм үү? Би гэртээ ирэх яагаад дургүй байдгийг чи мэдэх үү? Учир нь чи яг миний ээжтэй адилхан болсон. Чи үргэлж сэтгэл дундуур байдаг. Би одоо заримдаа өөртөө эхнэр авсан юм уу, эсвэл ээж юм уу гэж гайхдаг.
Би: Хэрэв чи илүү хариуцлагтай байдаг бол би чамд ингэж үглэх байсан уу? Бусад нь эхнэр хүүхдүүддээ санаа тавьдаг. Би чамайг мөнгө олдоггүй гэж хэлээгүй. Гэхдээ чи өдөр бүр гэртээ оройтож ирдэг. Чи гуанзандаа тийм завгүй байдаг юм уу, эсвэл тэр найзуудтайгаа хөзөр тоглоод сууж байдаг уу?
Фу: Би гуанзанд яаж зүгээр суугаад байх юм? Би тэнд өдөржин ажиллаж байна. Өглөөнөөс үдэш хүртэл. Би өглөө нь хүнс худалдаж авна, хоол унд хийнэ, үйлчлүүлэгчдэд үйлчилнэ, тэднийг сэтгэл хангалуун байлгах гэж хичээнэ. Чи энийг амархан гэж боддог уу? Тэгээд, би тэдэнтэй хөзөр тоглож юу нь болохгүй гэж? Аа? Би алжаалаа тайлах гэж найз нартайгаа хамт хөзөр тоглодог бол юу гэж? Тиймээ. Би заримдаа мөнгөө алддаг. Тэгсэн ч би бас мөнгө олдог. Чи үргэлж л шалихгүй юм болгоноор уйлан дуулах юм. Бурхан минь.
Би: Чи хаачих гэж байна?
Фу: Явж мөнгө ольё.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Би чамд өгөх ёстой бүгдийг буцааж өгнө.
Эр: Санаа зоволтгүй. Битгий яар.
Ху: Алив, мөнгө өө өгөөрэй.
------------------------------------------------------------------------------------------
Ху: Хос ес.
Эр: Өнжлөө.
Фу: Алив, юу байгаагаа харуулаач.
Ху: Надад хос ноён. Минийх дууссан. Дахиад. Алив, мөнгөө өгөөрэй.
Шан: Дин эгч ээ, та ажлаа тарсан юм уу?
Ху: Эхнэр чинь.
Дин: Шан Шан. Өнөөдөр бидний олсон мөнгө хаачсан бэ?
Шан: Фу ах бүгдийг нь хөзөрт өгчихсөн.
Дин: Тэгээд өнөөдөр хэн нь хожив? Ху хамгийн их нь бололтой, тийм үү?
Ху: Үгүй ээ, бэр ээ. Та мэднэ, бид зөвхөн цагийг өнгөрүүлэх гэж хөзөр тоглодог. Энд хожих, хожигдох юм байхгүй. За, за, орой болж. Бид ч харих цаг болчихож.
Би: Явах хэрэггүй. Оройн хоолонд үлд. Та нар юу идмээр байна? Би та нарт хоол хийж өгье.
Ху: Бэр ээ, бид оройн хоолонд үлдэж чадахгүй нь. Бидэнд гэртээ хийх юм байгаа. Бид одоо явлаа. Дараагийн удаа хамт оройн хоол идье.
Би: Өнгөрсөн жил ажил хэрэг тийм ч сайнгүй байсан. Манайхаар орж гарч байсан та нар шиг найзуудад бид талархах ёстой. Нэгэнт бид найзууд учраас би шуудхан хэлчихье. Та нар хоолоо идсэнийхээ дараа тооцоогоо хийгээрэй.
Фу: Ди Би Юн, чи юу яриад байгаа юм бэ?
Би: Цян ингэж ярихааргүй бардам зантай хүн. Гэвч бид энэ гуанзыг зохих хэмжээнд нь ажилуулж чадахгүй байгаа. Энд бид бүгдээрээ найзууд. Хэрэв та нарт мөнгө байхгүй бол би та нарт төвөг удахыг хүсэхгүй. Гэвч та нарт элдэв зугаанд үрэх мөнгө байгаа цагт миний бодлоор та нар эхлээд тооцоогоо хийх ёстой.
Фу: Чи арай хэтэрч байна!
Би: Найзууд чинь өөрсдийн тооцоог хийх ёстой. Би яаж хэтрүүлсэн юм?
Ху: За, за, найзууд аа. Бэр бидэнд бүгдийг ойлгууллаа. Мөнгө өө төлцгөөе.
Фу: Та нар яаж байна аа? Та нар намайг бүр нүүргүй болгох нь уу? Мөнгө өө буцааж авцгаа. Энийгээ ав.
Ху: Цян ах аа. Юундаа зовдог юм?
Эр: Зөв ш дээ.
Ху: Явцгаая.
Фу: Наад мөнгөө ав.
Шан: Дин эгч ээ. Фу ах ердөө л хөзөр тоглож байсан. Эцсийн эцэст тэр энэ гуанзыг ажиллуулдаг.
Дин: Би сая арай хэтрүүлчихсэн гэж чи бодож байна уу?
Шан: Фу ах их бардам зантай. Гэхдээ та үүнийг өөрийнх нь төлөө хийснийг тэр ойлгоно гэж бодох юм.
------------------------------------------------------------------------------------------
Эм: Цян овогт дээд давхарт амьдардаг. Тэр найзуудтайгаа хамт өдөр болгон хөзөр тоглох юм.
Эр: Аяар яриач. Хүн амьтан сонсчихно. Дэмий юм ярихаа боль.
------------------------------------------------------------------------------------------
Эр: Чи. Чиний ээлж. Алив, түргэлж үз.
Эр: Хос 7.
Ху: Энд ч гэсэн.
Эр: Дахиад нэг хос.
Эр: Өнжлөө.
Эр: Өнжлөө.
Фу: Энэ чамд хэрэггүй юу?
Эр: Хэрэггүй.
Би: Сяо Цзюн, чи яагаад гэртээ тоглохгүй байна?
Дин: Ээж ээ.
Би: Амаа нээ.
Дин: Үгүй.
Би: Чи юу уусан бэ?
Дин: Ээж ээ, би архи уусан.
Би: Чи яаж чаддаг байна? Чи яах гэж уусан юм? Чи яах гэж уусан, а? А? Архи ууна гэнэ ээ? Чи өөр юу уусан?
Фу: Чи яагаад түүнийг зодоод байна?
Ху: Бэр ээ.
Эр: Бэр эгч ээ.
Би: Эндээс зайлцгаа!
Фу: Дин Би Юн, чи галзуурчихсан уу?
Ху: Цян ах аа…
Эр: Цян ах аа!
Би: Чи зөвхөн хариуцлаггүй загнаад зогсохгүй хүүхдэд архи өгнө гэнэ ээ!
Фу: Чи намайг алгадаж яаж чадаж байна аа?
Эр: Цян ах аа, тайвшир!
Эр: Бэр эгч ээ!
Фу: Замаас холдоод аль! Намайг алгадах эрх хэн чамд өгсөн бэ?
Би: Зайлаад өг!
Эр: Бэр эгч ээ.
Фу: Чи солиотой юм уу?
Би: Тэгээд юу гэж? Чи ингүүлэхдээ таарна! Чамайг ингэх ч ёстой!
Ху: Цян ах аа, тайвшраач!
Фу: Би чамд анхааруулчихъя!
Би: Чи ичгүүргүй амьтан! Би юу болоод байгааг өнөөдөр бүх хүмүүст хэлнэ!
Фу: Хэлээч!
Би: Би энэ тухай бүгдэд нь хэлсэн ч гэсэн айхгүй! Фу Цян өдөр бүр мотоциклтойгоо дүүргээр хэсдэг ажилтай. Гэтэл ганцхан би л мөнгө олж, бүтэн нэг жилийн турш энэ гэр бүлийг тэжээж байна! Харин чи юу хийдэг вэ?
Фу: Амаа татаарай чи!
Би: Чи урд нь ч миний араар сэм хөзөр тоглож байсан. Гэтэл одоо чи бүр нүдэн дээр хөзөр тоглодог болсон уу? Чи бидний бүх хадгаламжийг алдсан. Бид байраа алдах хүртэл тоглохыг чи хүсдэг юм уу?
Фу: Тэгээд, би алдсан ч яадаг юм! Энэ миний мөнгө!
Бүгд: Цян ах аа! Цян ах аа! Цян ах аа!
Фу: Би чамд зурагт, оёдлын машин авч өгснийг чи яагаад хэлэхгүй байгаа юм бэ? Чи намайг их зангаар хардаг болсон уу?
Эр: Одоо хангалттай, Цян ах аа.
Би: Тэр юмнууд чинь хэнд хэрэгтэй гэж? Баас хатавч өмхийгөө тавьдаггүй гэдэг.
Эм: Одоо болио! Хэрэлдэхээ больцгоо!
Одоо больцгоо!
Фу: Эндээс зайл! Зайлаач!
Эр: Болно.
Фу: Хангалттай! Би чамайг дахиж хармааргүй байна! Намайг тавиадах! Тавиач! Намайг тавь!
Би: Явцгаая.
Фу: Чи буцаж ирээд үзээрэй!
Эр: Одоо болно.
Ху: Та эхлээд ор, Цян ах аа. Тайвшир.
------------------------------------------------------------------------------------------
Эгч: Төрсөн өдрийн мэнд. Сяо Цзюн, чи гурван нас хүрлээ. Хэрэв хүн чамаас хэдэн настай вэ гэж асуувал чи юу гэх вэ?
Сяо: Би 3 настай.
Жаал: Эгч ээ, бид одоо бялуунаас авч болох уу?
Би: Болгоомжтой.
Эгч: Чи Фу Цянтай нэг ч харилцалгүй их удаж байна. Чи одоо яг ямар төлөвлөгөөтэй байна?
Би: Хэрэв тэр өөрчлөгдөхгүй бол би хэзээ ч буцаж очихгүй.
Эгч: Эрчүүд үнэхээр бардам зантай. Чи эхлээд буулт хийж, түүнтэй бүгдийг ярилцаад үзэх хэрэгтэй. Бүх юм зүгээр л ингээд үргэлжлээд байж болохгүй. Чи түүнтэй дахиад хэр удаан муудалцах гэсэн юм? Чи Сяо Цзюыг аавтай нь дахиж хэзээ ч уулзуулахгүй гэж төлөвлөсөн үү?
------------------------------------------------------------------------------------------
Би: Сяо Цзюн. Сяо Цзюн?
Дин: Ээж ээ.
Би: Би өнөөдөр чөлөөтэй. Чи аавыгаа санаад байна гэж хэлж байсан байх аа? Тэгвэл өнөөдөр хоёулаа аавтайгаа очиж уулзъя, тэгэх үү?
Дин: За.
Би: Сайн байна. Явж очоод аав чинь ямаршуу байгааг харцгаая. Өмсчих. Явцгаая.
------------------------------------------------------------------------------------------
Би: Бид гэртээ ирчихлээ. Хар даа. Аав нь гэртээ байна. Явцгаая. Хоёулаа уралдъя. Хэрэв чи намайг ялбал би чамд амттай юм хийж өгнө.
------------------------------------------------------------------------------------------
Би: Бид гэртээ ирлээ. Чи баярлаж байна уу?
Эр: Өө, та хоёр буцаад ирж.
Би: Тиймээ. Энэ ахтайгаа мэндэл.
Дин: Сайн уу, ах аа. Ороорой.
Шан: Гижиг хүрч байна уу? Сайхан санагдаж байгаа биз? Дин эгч ээ, та буцаад ирлээ. Фу ах аа, би ч одоо явъя даа.
Фу: За.
Би: Сяо Цзюн, одоохондоо яваад өрөөндөө тоглож бай. Намайг ирэнгүүт чи зөрөөд явах гэж байна уу?
Шан: Фу ах өнөөдөр нэг л сайнгүй байсан юм. Би түүнд идэх юм авчирч өглөө. Одоо тэр арай дээрдсэн. Бас та ч хүрээд ирлээ. Тиймээс би одоо явах болчихож.
Би: Энэ чинь хэр удаан үргэлжилж байна? Фу Цян, би чамаас асууя. Та хоёр хамт амьдраад хэр удсан бэ?
Фу: Миний бие сайнгүй байсан. Тэр надад хүнс авчирч өгсөн. Ердөө л энэ. Буруугаар ойлгох хэрэггүй. Хурдхан эндээс яв.
Би: Би энэ байрны хөшгийг өөрийнхөө гараар оёсон. Би мөн энд бүгдийг нь сонгосон. Энэ эр миний 3 настай хүүгийн эцэг нь. Би түүнтэй 4 жил хамт амьдарсан.
Шан: Би мэднэ...
Фу: Чи дуугай байж болох уу?
Би: Фу Цян, чи намайг эзгүй байх хооронд бүх юмыг гүйцээсэн байж ээ? Мөрийтэй тоглоом, архидалт, завхайрал.
Фу: Энийг чинь юу гэж ойлгох вэ? Мөрийтэй тоглоом, архидалт, завхайрал гэж юу яриад байна? Би чамд хэллээ, тэр надад хүнс авчирч өгсөн! Энэ чиний бодсон юм биш!
Шан: Фу ах аа, тэгвэл та бид хоёр хэн байхав?
Фу: Чи амаа хамхиж болохгүй юу? Чи зүгээр л эндээс гарчихаж болох уу? Чи солиотой юу? А?
Би: Сяо Цзюн, надтай яваарай.
Фу: Та нар явна гэж бодох ч хэрэггүй! Чи яах санаатай байна? Чи яах гээд байна аа?
Би: Хоёулаа салцгаая.
Фу: Тэгье. Яв! Миний хүү надтай үлдэнэ.
Би: Битгий мөрөөд!
Шан: Фу ах аа, зүгээр л түүнийг явуулчих.
Фу: Чи...
Шан: Тэр ердөө л хүүхэд, тийм биз дээ? Би танд гаргаж өгч чадна.
Фу: Чи чинь яачихсан юм бэ? Үхсэнээ харцгаасан юм?
Шан: Би чамд хүүхэд гаргаж өгч чадна гээд байхад...
Фу: Чи юундаа уйлдаг юм бэ?
------------------------------------------------------------------------------------------
Гэр бүл цуцлуулсан гэрчилээ
------------------------------------------------------------------------------------------
Фу: Үүнийг чамд.
------------------------------------------------------------------------------------------
Дин: Салалт бусад гэр бүлүүдэд, хүүхдүүдэд юу өгдөгийг би мэдэхгүй. Гэвч миний хувьд, энэ зүрхэнд үлдсэн сорви. “Дин Сяо Цзюн, чи бусдаас илүү байх ёстой. Тэднээс ч хүчтэй байх ёстой. Чи өөрийгөө болон ээжийгээ шившиглэж болохгүй”. Тиймээс би байнга л хоёр аргаггүй байдлын дунд байдаг. Нэг бол би асуудлаас зайлсхийхийг хичээнэ, эсвэл би түүнд түргэн хариу үзүүлнэ. Учир нь, би хаана төрсөн, эсвэл би яаж өссөн нь хэнд ч сонин биш. Миний эхийг эс тооцвол.
Ни: Таны аав “дурсагдаагүй баатар” байсан уу? Та их сургуулийн найз нартаа түүний үнэн төрхийг ярьж байсан уу?
Дин: Үгүй.
Ни: Яагаад?
Дин: Учир нь би эмээсэн... Тэд намайг яг аавтайгаа адилхан гэж бодож, намайг хүлээж авахаас татгалзана гэхээс би айсан.
Ни: Тэгвэл та хоёр хоёулаа адилхан гэж та боддог уу?
------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home