The Last Goodbye To Mama_02

Үргэлжлэл:      45:26 мин.

Дүрүүд:

Эр:

Дин Сяо Цзюн  зохиолч

Фан Му              хүргэн ах

+Цуй           оёдлын газрын эзэн

+Фу Цян                   Би Юны найз залуу

+Бүдүүн ээ Дины ангийн найз

+Фан овогт Фан Му-ийн аав

 

Эм:

Ни Ни Цзя         ТВ хөтлөгч

Ю                найз бүсгүй нь

Дин Би Юн        ээж нь

Би Ся          эгч нь

+Ли             хөрш авгай

+Ли Сюэ                  Би Юны хамгийн сайн найз нь

+Ээж           Би Юны ээж

------------------------------------------------------------------------------------------

Ээжтэйгээ салах ёс хийсэн нь

2-р анги

------------------------------------------------------------------------------------------

Эр:    Дин, найз минь өглөөний цайгаа уугаарай. Өсгөлүүн сайхан залуу болно. Дин ээ! Дин, Дин, Дин Дин.

Дин:  Чи дурлачихсан юм уу? Их л жаргалтай харагдах чинь.

Эр:    Энэ сүүлчийн хагас жилд мэдээж би жаргалтай байгаа.

------------------------------------------------------------------------------------------

Хойд Цзянсу, 2003 он

------------------------------------------------------------------------------------------

Эр:    Үүр цайхын өмнөхөн жинхэнэ түнэр харанхуй байдаг.

Дин:  Энэ надтай ямар холбоотой юм бэ?

Эр:    Би ямар ч дээд сургуульд орохгүй ээ!  

------------------------------------------------------------------------------------------

Энд бичлэг хийж байна, саад болж болохгүй

------------------------------------------------------------------------------------------

Дин:  Сайн байна уу, би Дин Сяо Цзюн байна. 7-р ангийн Инь И эхний дууг дамжуулахыг хүссэн юм. Тэр энэ дууг ангийнхаа...

------------------------------------------------------------------------------------------

Зурвас:      Дин Сяо Цзюн, чи өдөр бүр баяртай байна гэж найдъя. Инь И.

Дин:  Энэ ангийнхандаа зориулсан түүний дуу. Гонконгийн нэг найруулагч энэ “Тян Ми Ми” дууны нэртэй адилхан нэртэй кино хийсэн юм. Бүх сурагч нар өдөр бүр жаргалтай байхыг хүсье. “Тян Ми Ми” бол Тереза Тений хуучны дуу. Та нарт таалагдана гэж найдъя.

------------------------------------------------------------------------------------------

Хойд Цзянсу, 1984 он

------------------------------------------------------------------------------------------

Эм:    Энэ юу вэ?

Фу:    Оёдлын машин.

Эр:    Юу вэ?

Фу:    Оёдлын машин. Чи хэзээ ч хараагүй юм уу?

------------------------------------------------------------------------------------------

Охин:   Эгч ээ, нэг ах оёдлын машин авчирсан. Тэр нь маш хүнд.

Би:    Битгий гүйгээч. Юу юм бэ?

Эр:    Болгоомжтой.

Эм:    Миний хүү харь.

Эр:    Хурдан, хурдан.

Эр:    Алив ээ.

Эр:    Би мэднэ ээ. Анхааралтай сонс…

Би:    Чи нээрэн надад оёдлын машин бэлэглэж байгаа юм уу?

Фу:    Таалагдсан биз дээ?

Эр:    Энэ маш үнэтэй байх аа.

Эр:    Хямдхан ш дээ.

Эр:    Битгий эвдчих. Битгий хүр.

Эр:    Иймийг огт харж байсангүй.

Эр:    Сонсооч….

Би:    Хоёулаа гэрт орох уу?

Фу:    Хэрэггүй. Надад дахиад зарим нэг ажил үлдсэн. Би явах ёстой.

Би:    За.

------------------------------------------------------------------------------------------

Эр:    Дин.

Би:    Аан?

Эр:    Чи энэ номнуудыг хаях нь уу?

Би:    Тиймээ.

Эр:    Хайран юм даа. Их сургуульд орохгүй гэсэн үг үү?

Би:    Би хэдийн шийдвэрээ гаргачихсан.

Эр:    Боловсролтой хүнээс илүү хүндтэй хүн байдаггүй гэлцэх юм билээ. Ийш нь тавьчих.

Би:    Баярлалаа.

Эр:    Зүгээр ээ. Би энэ номнуудыг зарчихаад чамд мөнгийг нь өгнө.

Би:    Баярлалаа.

Эр:    Зүгээр дээ.

Ли:    Би Юн.

Би:    Ли эгч. Та ээжтэй уулзах уу?

Ли:    Үгүй ээ, чамтай.  

------------------------------------------------------------------------------------------

Ли:    Би Юн, энэ их хурдан юм аа. Сайхан оёж байна. Ийм машинтай байхад чи онцын төвөггүй юм оёж чадна. Би Юны ээж ирж байна.

Ээж:  Ли хатагтай.

Ли:    Би Би Юныг давуу оёоход туслаач гэж явна. Харав уу? Маш хурдан, сайхан болж байна. Энэ их үнэтэй эд байх даа.

Ээж:  Хатагтай Ли. Тэр өөрөө үүнийхээ учрыг олж байг. Харин хоёулаа дотор орж цай ууя.

Ли:    За, за.

Ээж:  Фан овогтынх бэр гуйхаар ирэхэд нь Би Юн тэдэнд өгсөн амлалтаа зөрчсөн. Хэрэв та байгаагүй бол би эвгүй байдалд орох байлаа. Та Би Ся, Фа овогтын хүү хоёрыг хооронд нь уулзуулахад мөн ч их тус болсон. Би үнэхээр баярласан шүү. Би танд талархах ёстой.

Ли:    Ямааны мах халуун дээрээ гэдэг, Би Юнд таарах нөхөр олох хэрэгтэй. Энэ танай гэр бүлийг аз жаргалтай болгоно.

Ээж:  Тэгвэл та түүнд тохирох хүнийг мэдэж л байгаарай. Хэрэв сайн эр таарвал охин оо сохор болзоонд явуулна.   

Ли:    Мэдээж. Миний харснаар, Би Юн сайн эзэгтэй болно. Тэр ямар уран гартайг нь ярихгүйгээр шүү дээ. Бид түүнд сайн нөхөр олж өгөх ёстой.

Ээж:  Танд найдлаа.

Ли:    Мэдээж, надад найдаж болно.

Ээж:  Та ус уу.

------------------------------------------------------------------------------------------

Ээж:  Чи хаанаас энэ оёдлын машин авсан юм бэ?

Би:    Нэг найзаасаа надад авч өгөөч гэсэн юм.

Ээж:  Найз гэнэ ээ? Чи мөнгө хаанаас олсон юм?

Би:    Ээж ээ, ямар ялгаа байна?

Ээж:  Энэ оёдлын машин их үнэтэй байх. Дээр нь сэтгэл гаргаж энэ хүртэл чирч ирсэн байна. Тэгээд тэр юун найз вэ?  

Би:    Ээж ээ. Би нэг хүнд дурлачихсан.

Ээж:  Тэр чинь хэн бэ? Бид түүний талаар бараг мэдэхгүй. Тэр яах гэж ийм үнэтэй бэлэг өгдөг билээ? Тэр хаана ажилладаг вэ? Түүнийг гэртээ авчир. Би түүнтэй уулзмаар байна.

------------------------------------------------------------------------------------------

Эм:    Энэ нэг сайхан хэсэгхэн даавууг манай хамаатнууд Шанхайгаас худалдаж авсан юм.

Цуй:  Мөн, мөн.

Эм:    Зөвхөн та л үүнийг онцгой юм болгож чадна.

Цуй:  Санаа зоволтгүй. Би өөрөө үүнд санаа тавина. Миний шавь одоохондоо ийм ажилд бэлэн биш.

Эм:    Таны оёх чадвар итгэл төрүүлж байна.

Цуй:  Санаа зоволтгүй.

Би:    Эзээн, би хэмжээ авъя.

Цуй:  Май, ав.

Эм:    Энийг би чамд даатгалаа.

Цуй:  Удахгүй уулзъя. Баяртай.

Цуй:  Би Юн, Сюэ. Надад гадуур хийх ажил байна. Намайг эзгүйд эндэхээ харж байгаарай.

Би:    За.

Цуй:  За, би явлаа.

Сюэ: Цуй эзээн.

Цуй:  Яасан?

Сюэ: Маргааш би….

Би:    Сюэ. Юу болсон бэ?

Сюэ: Өнөөдөр миний ажиллах сүүлийн өдөр.

Би:    Яагаад?

Сюэ: Би Гуанчжоу руу явна.

Би:    Гуанчжоу руу? Тэр чинь маш хол.

Сюэ: Энийг хар даа. Миний үеэлийн эхнэр нь энийг надад явуулсан. Тэр тэнд амьдраад 6 сар болсон. Энэ газар эрчимтэй хөгжиж байгаа. Цалин өндөр. Харав уу? Энэ гоё зураг байгаа биз. Би Юн. Цаг өөрчлөгдөж байна. Эдийн засгийн шинэчлэлт эхэлчихлээ. Би шинэчлэлийн салхиар хөлөглөхийг хүсэж байна. Надад залуу насаа энэ хуучин хувцасны сарампай мухлагт үрэх шалтгаан алга.

Би:    Тэгвэл чи бүгдийг бодолцож үзсэн байх.

Сюэ: Би аль хэдийн бодсон. Аан гээч. Энд шавиар ажиллах тийм ч сайхан биш. Цалин сайн биш, бас хоолонд мөнгө зарцуулна. Миний бодлоор, Цуй эзэн биднийг өөрийнхөө чадварт сургах бодолгүй байх. Чи сонссон уу? Авьяаслаг шавь багшийнхаа үхэл. Хэрэв тэр бидэнд мэддэг бүхнээ заавал бид түүнтэй эн зэрэгцэнэ. Хэрэв чи энэ жижигхэн хотод дахиад нэг хувцасны дэлгүүр нээвэл энэ түүний хувьд төгсгөл болно. Би Юн. Надтай хамт яваач. Хэрэв бид хамтаа нэг санаатай байвал Гуанчжоуд биднийг амжилт хүлээж байгаа.

Юн:   Би чам шиг тийм амбицтай биш. Эрт орой нэг л өдөр тэр надад өөрийнхөө чадварыг өвлүүлнэ гэдэгт би итгэдэг. Би энэ жижигхэн хотод амьдраад байж чадна. Хөөе, чи Гуанчжоуд очоод болгоомжтой байгаарай. Өөртөө сайтар санаа тавь. Хэрэв гэнэт…

Сюэ: Муу амлах хэрэггүй. Би заавал ямар нэг юманд хүрнэ.

Фу:    Оёдолчин энд байгаа юу?

Би:    Чи яагаад энд ирсэн юм?

Фу:    Чи өөрөө л намайг ир гэсэн.

Би:    Би чамайг одоо ир гэж хэлээгүй.

Фу:    Чи л надад чухал.

Сюэ: Аа, би одоо л ойлголоо. Чи энд үлдэхээр болсонд гайхах юм алга.

Би:    Би чамайг түүнтэй танилцуулъя. Энэ хүн бол Фу Цянь.

Фу:    Би түүний найз залуу нь.

Сюэ: Аа?

Би:    Харин энэ миний хамгийн сайн найз Ли Сюэ. Тэр удахгүй Гуанчжоу явах гэж байгаа.

Фу:    Танилцсандаа баяртай байна.

Сюэ: Сайн уу. Фу Цян?

Фу:    Тиймээ.

Сюэ: Баян бас хүчтэй.

Фу:    Яасан бэ?

Сюэ: Чи сайхан нэртэй юм байна. Миний өмнөөс Би Юнд сайн  анхаарал тавиарай. Хэрэв та хоёр гэрлэвэл би та нарын хуримд ирэх болно.

Фу:    Би хэлснийг чинь мартахгүй. Хэрэв Гуанчжоуд асуудал гарч, тусламж хэрэгтэй бол түүнд хэлээрэй. Гуанчжоуд миний найзууд бий.  

Сюэ: Мэдээж. Хувь тавилан бид бүгдийг ивээх болтугай. 

Фу:    Тиймээ.

Би:    Биеэ бодож байгаарай.

Сюэ: За боллоо. Боллоо, боллоо. Би та хоёрыг үлдээе.   

Би:    Баяртай.

Фу:    За, гуниглах хэрэггүй. Тэр ердөө л Гуанчжоу явж байгаа. Чи түүнтэй дахиад уулзана.

------------------------------------------------------------------------------------------

Би:    Фу Цян.

Фу:    Аа?

Би:    Би чамтай нэг юм ярилцмаар байна.

Фу:    Юу юм?

Би:    Миний ээж чамтай уулзмаар байна гэсэн.

------------------------------------------------------------------------------------------

Ээж:  Чамайг хэн гэдэг вэ?

Фу:    Фу Цян, эгч ээ.

Ээж:  Чи хэдэн настай вэ?

Би:    Ээж ээ, тэр надаас гурван насаар ах.

Ээж:  Чи хаанаас ирсэн бэ?

Фу:    Би эндэхийнх. Хотын баруун хэсэгт байдаг.

Ээж:  Чи хичнээн ах эгч нартай вэ?

Фу:    Би айлын ганц хүү.

Ээж:  Чиний аав ээж юу хийдэг юм?

Фу:    Аан, миний эцэг эх цементний үйлдвэрт ажилладаг.

Ээж:  Тэр хэний мотоцикл вэ?

Би:    Ээж ээ, тэр өөрөө худалдаж авсан.

Фу:    Тийм ээ, эгч ээ. Би худалдаж авсан.

Ээж:  Чи өөрөө юу хийдэг вэ?

Фу:    Би урд нь Гуанчжоуд жижиг бизнес эрхэлдэг байсан. Тэнд жаахан мөнгө цуглуулсан. Одоо би дүүрэгтээ багахан гуанз ажиллуулдаг.

Ээж:  Тэр чинь тийм их орлогтой юм уу? Энэ оёдлын машин чиний бэлэг байсан, тийм үү?

Би:    Ээж ээ. Та өнөөдөр яачихаад байгаа юм бэ? Та яг мөрдөгч шиг байх юм.

Ээж:  Чи үргэлж хий юм мөрөөдөж явдаг. Би ядарсан байна.

Фу:    Ингэвэл ямар вэ? Би одоо явлаа. Сайхан амраарай, эгч ээ.

Ээж:  Хүн мөнгөний үнэр авангуутаа л бардам, ихэрхүү болдог. Үүнийг л сайн бодоорой. Чи дараа нь харамсах юм битгий хийгээрэй дээ.

------------------------------------------------------------------------------------------

Му:    Харин одоо чимээгүй. Энэ юун тоо вэ?

Бүгд: 100.

Му:    Та нар өглөөний цайгаа уугаагүй юу? Энэ юун тоо вэ?

Бүгд: 100!

Му:    Элсэлтийн шалгалт та нарын хувь заяаг шийднэ. Та нарт энэ сүүлийн 100 өдөр ямар учиртайг та нар мэдэх үү? Хэн бэлтгэлтэй байна тэр амжилт гаргана. Энэ боломжийг ашиглах чадвартай тэр сурагч нарын хувьд. Хэрэв та нар амьдралдаа амжилт гаргавал намайг хэн байсныг санахгүй байж магадгүй. Хэрэв та нар амьдралдаа бүтэлгүйтвэл та нар өнөөдөр миний зөвлөгөөг хүлээж аваагүйдээ харамсах болно. Элсэлтийн шалгалт бол амжилтанд хүрэх хамгийн дөт зам. За, би хангалттай ярилаа. Та нарын өмнөх ахлагч тусгай сургууль руу шилжсэн. Бидэнд шинэ ахлагч хэрэгтэй. Тэр шинэ ахлагч энэ үлдсэн 100 хоногт та нарыг амжилтанд хөтлөнө гэж би найдаж байгаа. Болох хүн байна уу? 

Эр:    Салхи дэгдэж, туг намирах цагт

Ард түмний хүч чадал нэмэгдэж...

Му:    Хүлээ, хүлээ. Би санал хураасан нь дээр гэж бодлоо.

Бүгд: Багш аа, тэгье! Шинэ ахлагч болохыг хэн хүсэж байна? Энэ маш чухал асуулт.

Зурвас:      Дин Сяо Цзюн.

Зурвас:      Гао Ху.

Самбар дээр:  Сун Тао

Гао Ху

Дин Сяо Цзюн

Сю Сяо Чуан

Ян Жи Цзя

Жэнь Ли

Маи Ке Чжан.

Эр:    Дин. Би чамд саналаа өгсөн. Чи ч гэсэн надад саналаа өгсөн. Өөр хэн чамд саналаа өгсөн бэ? Дин? Би чамтай яриад байна. Өөр хэн чамд саналаа өгсөн бэ?

Эр:    Сяо Цзюн. Чи цэвэрлэх дуртай юмаа. Чи биеийн хөдөлмөр хариуцсан ахлагч болоход яг тохирох юм байна. Хэрэв бид үүнд санал хураавал чи миний заалттай миний саналыг авна.

Эр:    Маи Ке Чжан, би чамд нэг зөвлөгөө өгье. Ямар ч тохиолдолд битгий.... битгий... би..

Эр:    Эхлээд бод, дараа нь ярь. Ойлгов уу?

Эр:    Би жорлон явах хэрэгтэй байна.  

Эр:    Бүдүүнээ та хоёр ангийнханы толгойг эргүүлж өөрсдийнхөө төлөө санал өгч байгаа нь надад сонин биш. Надад сонирхолтой нь манай ангиас өөр хэн чамд санал өгсөн бэ?

------------------------------------------------------------------------------------------

Дин:  Миний гэрийн даалгаварыг хуулахаа болиоч. Чи их сургуульд ормооргүй байна уу?

Эр:    Би…. Хичээл миний барах юм биш. Би аавын хөгжмийн дэлгүүрт ажиллана. Харин чи?

Дин:  Ээж намайг багш болгохыг хүсдэг. Харин би багш болох хүсэлгүй.

Эр:    Ээж чинь энийг чинь мэддэг үү? Миний бодлоор, чи ээжтэйгээ ярилцах хэрэгтэй байх. Миний эцэг эхийг хар л даа. Тэд үргэлж намайг зэмлэдэг. Бүгд л: “Талархалгүй чамайг өсгөх гэж би өчнөөн мөнгө зарцуулсан” гэцгээдэг. Харин чиний ээж өөр. Тэр чамд санаа тавьдаг. Ядаж л чамд элдэв дарамт байхгүй.  

Дин:  Ээж надад дэндүү их санаа тавьдаг. Дарамт гэдэг чинь энэ. 

------------------------------------------------------------------------------------------

Би:    Их сургуульд орно гэдэг хариуцлагтай зүйл. Багш чинь бас би чамд зөвхөн аль сайныг хүсдэг. Гао багш бид хоёр энэ талаар олон удаа ярилцсан. Бид чамайг ердийн их сургуульд өргөдлөө өг гээд байгаа, дараа нь чи сайхан ажилтай болно. Чи миний санааг ойлгохгүй байгаа юм уу?

Дин:  Ээж ээ! Уран зохиол, миний мөрөөддөг юм энэ. Би мөрөөдлөө дагах нь юу нь буруу гэж?

Би:    Чи уран зохиолыг өөрийнхөө сонирхол хэвээр үлдээж болно. Чиний энэ зөрүүд зан чамайг зөвхөн харамсахад хүргэнэ. Дин Сяо Цзюн, нэгэнт хийсэн юмыг өөрчилж болдоггүй юм!

------------------------------------------------------------------------------------------

Дин:  Цааш үргэлжлүүлэн нэрт яруу найрагч Ши Чжи-ийн шүлэг, нэр нь “Энэ бол Бээжин, 4:08-д”. Энэ бол Бээжин, 4:08-д. Далласан олон гаруудын давалгаа. Энэ бол Бээжин, 4:08-д. Уртаар хүнгэнэх галт тэрэгний дохио. Бээжингийн вокзалын сүрлэг барилга гэнэт доргин чичирлээ. Би юу болоод байгааг ойлгохгүй гайхан цонхоор харлаа. Зүрх шаналсандаа базална. Бодвол ээжийн оёдлын машины зүү миний зүрхийг нэвтэлсэн байх. Миний зүрх – ээжийн гарт уясан агаарын цаасан шувуу. Маш чанга уясан болохоор удахгүй тасарч ч мэднэ. Би вагоны цонхоор толгойгоо гаргахаас араггүй болов. Гэтэл яг тэр мөчид би юу болсныг ойлгож эхэллээ. Баяртай гэж хашхирах их түрлэг вокзалыг живүүлэхэд бэлэн болжээ. Миний хөл дор байсан Бээжин хөвж эхэллээ. Би түүний хойноос гараараа даллаж, захнаас нь шүүрч аваад: “Намайг санаарай, Бээжин ээж ээ” гэж хашхирмаар санагдлаа.  

 ------------------------------------------------------------------------------------------

Эм:    Бид ирлээ!

Би:    Ээж ээ, зочид ирчихлээ.

Эм:    Би Юн.

Би:    Баярлалаа.

Фан:  Энэ бидний бяцхан бэлэг.

Ээж:  Алив, ороорой.

Фан:  За.

Ээж:  Орцгоо, орцгоо. Хүргээн, чи ингэх хэрэггүй байсан юм.

Фан:  Бид нөхрийн талын төрөл төрөгсөд. Му нэг юм хэлээч.

Му:    Сайн уу, настан.

Ээж:  Сайн, сайн. Ороод сууцгаа, сууцгаа. Гэртээ байгаа юм шиг л бай. Ли настан, та суугаач.

Ли:    За.

Ээж:  Наашаа. Ус ууцгаа.

Фан:  За, баярлалаа. Му, тэр чамайг асарч байсан. Чи түүнд талархаач.

Му:    Баярлалаа.

Фан:  Энэ хүүхэд үргэлж дуу муутай байсан юм. Гэхдээ л тэр их шударга.

Ээж:  Тэнгэрийн тааллаар таарсан сайхан хосууд болох байх.

Фан:  Харин тийм.

Ээж:  Боловсролтой гэр бүлийн хүүхдүүд маш эелдэг, их хүмүүжилтэй байдаг.

Лин:  Дин авхай.

Ээж:  За?

Ли:    Энэ хоёрын гэрлэлт хэдийн шийдэгдсэн зүйл.     

Фан:  Хуримын өдөр судрыг би манай хотын хамгийн сайн төлөгчөөс асуулаа. Түүний хэлснээр, хэрэв энэ өдөр хуримлавал хосууд заавал…

Фу:    Би Юн!

Фан:  ….заавал…

Фу:    Би Юн! Дин Би Юн! Дин Би Юн!

Фан:  Хосуудад санаа зовох юмгүй сайхан амьдрах юм байна.

Би:    Чи яах гэж энд ирэв?

Фу:    Гэрлэх гэж. Би дахиж хойшлуулмааргүй байна.

Би:    Өнөөдөр биш дээ. Эгч хурим хийх товоо ярилцаад ид завгүй байна.

Фан:  Санаа зоволтгүй, бид бүх зүйлийг бодолцсон байгаа.   

Ээж:  Тийм ээ, тийм. Гэвч инжний нэг хэсэг болох зурагт… Бид мөнгө хүртэл бэлдсэн. Тийм биз дээ? Тиймээ, бидэнд мөнгө байгаа. Гэвч зурагт авахын тулд талон хэрэгтэй. Өөрөөр гэвэл… Санаа зоволтгүй, би нэг утасны учгаас атгасан, талон надад олдох байх. Гэхдээ Би Ся хэдэн өдөр хүлээх болох нь.

Ээж:  Ойлголоо. Энэ асуудал болох ёсгүй. Эд нарт тэр нь хэтдээ олдоно гайгүй.

Фан:  Яг үнэн. Энэ хоёр жаргалтай амьдарч байх зуур нь…

------------------------------------------------------------------------------------------

Фу:    Зүгээр дээ. Ирээдүйдээ итгэх хэрэгтэй. Алив, товчлоод өг. Түргэлээч.

Би:    Чи үнэхээр зөрүүд.

Фан:  Битгий зүгээр суугаад бай.

Фу:    Урагшаа.

Фан:  Тэр үнэндээ их дуу муутай.

Фу:    Эгч ээ. Ах аа. Харин энэ миний баз уу?

Ээж:  Энэ юу…

Фу:    Эгч ээ, би гэрлэх санал тавихаар ирлээ. Та бидний гэрлэлтийг зөвшөөрнө гэж найдаж байна. Би Юн надад эгч нь өнөөдөр хуримлах гэж байгаа гэж хэлсэн. Би санал болгоё. Эгчийнх нь хуримыг, бас бидний баярыг хамтад нь манай гуанзанд хийцгээе. Би бүх зардлыг нь төлнө. Энэ хангалттай юу?

Фан:  Гэхдээ…

Ээж:  Үгүй! Фу, энэ зурагтаа аваад эндээс яв. Бид Би Юн та хоёрын хуримын талаар дараа ярилцана. За юу? Өнөөдөр манай гэрт онцгой зочид байгааг чи харсан. Бидэнд ярилцах чухал юм байгаа. Чи дараа нь ирж болно.

Фан:  Худ аа, нэг бол...

Ээж:  Хэрэггүй, үлдэцгээ. Би Ся, манай зочин явж байна.

Фу:    Зүгээр дээ.

Ээж:  Энэ зурагтаа аваад яв! Хөөе...

------------------------------------------------------------------------------------------

Ээж:  Би үүнийг яасан ч зөвшөөрөхгүй! Чамд гэрлэчих өөр эр олдохгүй байна гэж үү? Чи түүнтэй уулзахгүй байхыг би хүсэж байна. Тэр жаахан мөнгөтэй гэсэндээ нэг тийм давилуун зантай. Тэр ямар ч ёс журамгүйгээр зүгээр л бэлэг авчирч л байдаг. Фан овогтынх бас баян, гэвч тэдэнд хуурмаг зан огтхон ч байдаггүй. Бидэнд зурагт ямар хэрэгтэй юм? Тэрийг нь буцааж өг. Надад тэр нөхрөөс юу ч хэрэггүй.

Эгч:   Хөөе, Би Юн!

Би:    Ээж ээ, би юу ч хэлэхийг хүсэлгүй их удсан. Би үлгэр жишээ сурагч байсан. Элсэлтийн шалгалтаа буцаасны дараа та бидэнд аавыг алдсан, ахыг их сургуульд оруулахын тулд бидэнд мөнгө хэрэгтэй гэж хэлсэн. Энэ шалтгаанаар би бүх юмнаасаа татгалзсан. Гэхдээ би бүх насаа талбай дээр өнгөрүүлмээргүй байна. Би оёдолчин болмоор байна! Гэтэл би үүн дээр хүртэл танаас нэг ч дэмжлэг аваагүй. Харин Фу Цян намайг дэмждэг. Тэр надад санаа тавьж, оёдлын машин хүртэл авч өгсөн. Би түүнд хэлсэн болгоныг тэр бүгдийг нь санадаг. Би түүний дэмжлэгийг үргэлж мэдэрдэг. Тийм болоод л миний гэрлэхэд бэлэн цорын ганц хүн тэр!

Ээж:  Чи хаачих гээв? Түүнийг орхи! Надад хамаагүй, тэр явна л биз! Харин чи буцаж гэртээ ирээд үзээрэй!

------------------------------------------------------------------------------------------

Дин:  Ээж чинь чамайг өсгөж байхдаа яагаад тийм их зовлонг туулсан юм бол? Учир нь тэр чамд сайн сайхныг хүссэн. Харин чамд сайхан амьдрал яагаад хэрэгтэй вэ? Ээжийнхээ төлөө. Их сургуульд чамд ямар мэргэжил илүү ашигтайг чи мэддэг байх ёстой. Биелэгдэшгүй зүйлийг мөрөөдөх хэрэггүй.

------------------------------------------------------------------------------------------

Элсэлтийн шалгалт хүртэл 52 өдөр

------------------------------------------------------------------------------------------

Дин:  Орхигдсон. Тусламж. Ганцаардал.

------------------------------------------------------------------------------------------

Элсэлтийн шалгалт хүртэл 32 өдөр

------------------------------------------------------------------------------------------

Элсэлтийн шалгалтанд хамгийн сайн үр дүн үзүүлэхийн төлөө

------------------------------------------------------------------------------------------

Гуо:   Та нар өөрсдийнхөө элсэлтийн маягтыг бөглөсөний дараа авчирч өгөөд гарч болно.

------------------------------------------------------------------------------------------

Эр:    Жаахан инээмсэглээд өг. Инээмсэглээрэй. Тиймээ.

------------------------------------------------------------------------------------------

Эр:    Сайхан мэдээ! Дин эгч ээ. Сайхан мэдээтэй!

Ээж:  Юу болсон юм?

Эр:    Надад таны гарын үсэг хэрэгтэй. Баяр хүргэе. Таны хүү Шанхайн их сургуульд элссэн. Том хот шүү. Урд сайхан ирээдүй байна.

Эм:    Чиний хүү Шанхайн их сургуульд элсэж ээ!

------------------------------------------------------------------------------------------

Цонхон дээр: Давхар аз жаргал

------------------------------------------------------------------------------------------

Би:    Ээж ээ.

Ээж:  Хурим… улаан өнгөгүй бол хурим бүрэн биш болно. Ээж нь охиндоо юу ч юм үлдээх ёстой. Энэ. Энийг ав.

Би:    Ээж ээ, энэ чинь таных. Би үүнийг авч чадахгүй.

------------------------------------------------------------------------------------------

Дин:  Ээж ээ, би ирлээ.

Би:    Сяо Цзюн, гараа угааж ирээд хоолоо ид. Би чиний дуртай хоолыг хийсэн. За. Чамайг нэр хүндтэй их сургуульд орсонд баяр хүргэе.

Дин:  Ээж ээ, уучлаарай. Би ямар мэргэжил сонгосноо танд хэлэх ёстой байсан юм.

Би:    Сяо Цзюн, чи жаахан байхдаа цэцэрлэгтээ явахдаа үргэлж уйлдаг байсан. Намайг дуудаж орилж байхдаа байдгаараа уйлдаг байж билээ. Би өөрийгөө харгис юм шиг боддог байлаа. Учир нь ээж нь маш их хэрэгтэй байсан хүүгээ орхидог байсан. Одоо чи том болсон. Би чамд дахиж хэрэггүй. Чи их сургуульд орлоо. Заримдаа толгойд нэг ийм бодол орж ирдэг. Би чамд хамгийн их хэрэгтэй байсан тэр үед би хажууд чинь байгаагүй.

Дин:  Ээж ээ.

Би:    Би чиний амьдралд хэрэгтэй бүхнийг шийдэхийг хүсдэг байлаа. Миний амьдралын туршлага чамайг алдаа бага гаргахад туслана гэж бодсон юм. Гэвч дахин бодож үзээд би ямар аминч байснаа ойлгосон. Би чамайг явуулж чадаагүй. Гэхдээ үнэн гэвэл, эрт орой нэг л өдөр чи явна. Сяо Цзюн, чи өөрийнхөө ирээдүйг өөрөө л тодорхойлох ёстой. Би сайн ээж байж чамд эрх чөлөө өгөх ёстой. Чи хорвоог байлдан дагуулах хангалттай туршлагтай болоход ээж нь чамаар бахархах болно.

Дин:  Баярлалаа, ээж ээ.

Би:    Май. Идээрэй. Дахиад нэгийг ав. Чи удахгүй явна. Дахиж ийм сайн хооллож чадах нь юу л бол.

------------------------------------------------------------------------------------------

Би:    Чи яагаад босоод ирэв? Чи муу байна уу? Би чамд халуун ус өгье. Уучих. Чи яасан бэ?

Фу:    Би чамайг тэврэе.

Би:    Болно.

Фу:    Суучих. Суу.

Би:    Чи яагаад уйлсан юм? Аа?

Фу:    Би чамайг балласан.

Би:    Чи ердөө л согтсон.

Фу:    Үгүй ээ, намайг сонс. Сонс. Бидний хурим... би согтъё гэж бодоогүй.

Би:    Фу Цян…

Фу:    Би болсон явдалд уучлалт гуйж байна.

Би:    Чи юу яриад байна аа?

Фу:    Чи миний төлөө юу хийснийг би мэднэ. Чи… чи өөрийнхөө бичиг баримтын хулгайлсан. Чи ээжтэйгээ муудалцсан. Бид хоёр хуримаа хийлээ. Миний аав л ирээгүй. Надад харамсалтай байна. Үнэхээр харамсалтай. Андгайлж байна… Би чамд сайн хандана гэдгээ андгайлж байна. Амлая.

Би:    Би мэднэ ээ, мэднэ.

Фу:    Үгүй ээ, би дуусгаадахъя. Би дуусгая. Би чамайг хорвоогийн хамгийн аз жаргалтай эмэгтэй болгоно. Уучлаарай. Би согтчихож. Би ингэх ёсгүй байсан.

Би:    Жаахан хэвтчих.

Фу:    Хайрт минь.

Би:    За?

Фу:    Надад амла, би хүүтэй болмоор байна. Энэ хүү байх ёстой.

Би:    Хүү байна гэж чи хаанаас мэддэг юм?

Фу:    Би итгэлтэй байна. Би хүүтэй болно. Би түүнийг Фу Сяо Цзюн гэж нэрлэнэ. Тэр ямар гайхалтай хүү гэдгийг хорвоо мэдээсэй гэж би хүсдэг.

Би:    Ойлголоо, бид хүүгээ Фу Сяо Цзюн гэж нэрлэнэ. Фу Сяо Цзюн, Фу Сяо Цзюн. Чи ингэж их уух хэрэггүй байж. Зүгээр дээ.

------------------------------------------------------------------------------------------

Ни:    “Би ээжийн гартай утсаар маш бөх холбогдсон учраас утас тасарч мэдэхээр байв”. Ээж чинь таны амьдралыг цагддаг юм шиг танд санагддаг байсан. Ээж чинь таныг чөлөөлөхийг хүсдэг гэдэг ч санаа нь өөр байсан. Учир нь та өөрийнхөө шийдвэрийн талаар түүнд хэлээгүй. Таныг гэмшиж байгаа гэж бодсон ч байж мэднэ. Тиймдээ ч худлаа хэлсэн байх. Тэр маш их гутарсан, гэвч биеэ барьж чадсан. 

Дин:  Миний төрөлх хотод манайхаас хагас цаг явах газарт сургууль маань байсан. Би ахлах сургуульд оронгуут ээж чөлөөтэй үедээ автобусанд суугаад тийшээ очиж намайг авдаг. Ээж гэртээ харих замдаа бохир хоолны газруудын тухай хэлж, тэднээс хол явахыг зөвлөдөг байлаа. Ээж намайг багш болгохыг хүсэж байсан. Багш үргэлж суралцаж, бүтээлч байх ёстой гэж ээж үздэг. Бас багш өвөл, зуны амралтуудыг эс тооцвол, маргаашдаа итгэлтэй байх ёстой. Ээжийн зорилго нь маш тодорхой, маш онцлог. Би тийм юмыг тэсвэрлэж чадаагүй.

Ни:    Тэр таныг ямар хүн болохыг хүсдэг байв?

Дин:  “Сяо Цзюн, ээжийнх нь хүсэх юм чи зоригтой бай. Энэ амьдралд ухрах няцах их амархан. Чи урагшлахын тулд нэг ч эргэлзэхгүйгээр бэрхшээлийг даван туулах ёстой”.

Ни:    Зоригтой? Та тийм болсон уу? Та түүнээс зугтаж байсан, ингэж эр зоригоо харуулж байсан уу?

Дин:  Би үүнийг нэг тийм зоригтой зүйл гэж боддог байсан. 

Ни:    Ээжийн чинь дэндүү их халамжаас энэ болсон уу? Эсвэл түүнээс дэндүү их хараат байснаас уу?

Дин:  Би урд нь ээж өөрөө залуу байсан болохоор намайг ойлгоно гэж боддог байсан. Гэвч би нэг л зүйлийг бодолцоогүй. Тэр айлын охин байгаад дараа нь эх хүн болсон. Эх хүнийхээ хувьд миний бүх шийдвэр, хүслийг нэг алхам урьдчилж боддог. Ээж үргэлж сөрөг хандлага ихтэй байсан.

Ни:    Хэрэв танд дахиад нэг боломж өгсөн бол та яах байсан бэ?

------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home